Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай Вас - Вася эм, 22 настай
Ол - Олег эр, 50 настай Нина - эм, 40 настай
Лид - Лидия эм, 35 настай Степ - Стедан, эр 45 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Сем - Семён эр, 55 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Дани - Хар даа энд сэнсний дэлбээнүүдийг ингэж бэхэлсэн учраас нэг горимд юу ч хийж болно.
Эля - Даня би чамтай ярилцмаар байна, бяслагны тухай биш.
Лид - Эля даавуу хатчихаж очоод хэцнээс авчих. Салхи салхилвал даашинзаа тосгоны өөр газраас авах хэрэгтэй болно шүү.
Эля - Тэгэхээр би чамд нэг зүйл...
Пол - Болох уу? Өглөөний мэнд.
Дани - Мэндээ.
Пол - Би та хоёрын даавууг аваад ирлээ. Би хэцнээс биш хашаан дээрээс авсан ювм шүү. Үлдсэн нь өөр газар байгаа. Тэндээс авч амжаагүй.
Дани - Баярлалаа ээж ээ.
Эля - Баярлалаа.
Пол - Зүгээр ээ.
Дани - Чи юу хэлэх гэсэн билээ?
Эля - Манай өрөө өрөө биш дамжин өнгөрөх газар байна.. Галуу.
Бичиг “Ивановыхан Ивановыхан”.
Алек - Герыч сайн уу. Төрсөн өдрийн мэнд.
Эр - Лёхыч байна.
Алек - За чи сарьайсан бүхнээ авах болтугай. Үүний чинь төлөө Светка жаахан үглэнэ биз.
Эр - Баярлалаа найзаа. Би чамайг мартчихсан гэж бодож байлаа. За Лёха гүүрэн доор амьдрах ямаршуухан байна даа?
Алек - Юун гүүр вэ юу гээд дэмийрээд байна? Би өөртөө ферм худалдаж авсан.
Эр - Чи юу худалдаж авсан гэнээ?
Алек - Би орой болтол ажиллаж байгаа. Та нар шиг гараашид архи эргүүлээгүй. Манай энд ферм бас халуун усны газар байна. Ойрхон гараад загасчилна.
Эр - Лёха халуун усны газартай юм бол өөр хэрэг.
Эр 2 - Хаягаа хэлээрэй.
Алек - Үгүй ээ би өнөөдөр амжихгүй. Манай үнээ тугалах ёстой.
Эр - За тэгвэл ойлгомжтой. Хөргөгчинд илүү зай гарвал би залганаа.
Алек - Тонил цаашаа.. Сохор номингууд залхааж гүйцлээ.
ххх
Алек - Ямар удаж байна аа. Ойлголоо.
Боря - Өглөөний мэнд.
Пол - Өглөөний мэнд.
Лид - Мэндээ. Ямар ганган болчихов оо. Болзоонд явах гэж байгаа юм уу?
Вик - Гишүүн болох уу?
Боря - Хот руу явж шагналд нэрээ дэвшүүлье.
Алек - Чи тэнд хэр удах юм бэ?
Боря - Өдөржингө болж магадгүй. Яасан?
Алек - Чамайг байхгүй хойгуур фермийг өөрийн юм шиг л харж байя.
Боря - Чамд даалгаж байснаас сохор номинд даалгасан нь дээр байх.
Пол - Боря чамд тусламж хэрэгтэй бол би хамт яьж чадна шүү.
Вик - Би дэмжиж байна Полина сайхан эмэгтэй. Хамт явбал ямарч хүслэтгүй шагначихна.
Пол - Виктор Алексеевич би шагналын төлөө явахгүй ээ, фермээ яаж давуу харагдуулах талаар надад хэдэн санаа байна.
Алек - За тэр би сонсох байсан.
Боря - Чи сонсож бай харин би хот руу явлаа.
Пол - Чи эмэгтэй хүнийг хоолоо хий гэж хэлээд байна уу?
Боря - Өөр яах юм?
Лид - Нөгөө юу, Өоря би чамагй ингэнэ гэж санасангүй.
Боря - Юу? Угаачих уу?
Лид - Чи өөрөө угаа тэгээд ч өөрсдөө өглөний цайгаа бэлдэцгээ ажил хэрэгч хүмүүс минь.
Алек - Сайхан өглөөний цай уулаа.
ххх
Дани - Гацуур модны техник хэрэглэх хэрэгтэй.
Эля - Би саад болоогүй биз?
Дани - Үгүй ээ би дуусч байна. Бараг дуусчихлаа.
Эля - Даня би энэ бүхнээс үнэхээр залхаж байна. Бидэнд байнга хүмүүс саад болдог нийтийн байранд байгаа юм шиг санагдаж байна. Товчхондоо би энд амьдарч чадахгүй. Хоёулаа эндээс нүүх хэрэгтэй байр хөлслөөд явцгаая. Чамаас гуйя энэ асуудлыг шийдээч.
Дани - Одоо ойлголоо. Ингээд...
Эля - Чи намайг сонсохгүй байна уу?
Дани - Яагаад?
Эля - Мэдэхгүй ээ, яагаад гэвэл чи үргэлж бяслагыг нэгдүгээрт тавьдаг.
Дани - Эля ундууцах хэрэггүй тэгэх үү? Би чамайг сайн сонсож байна.
Эля - Сайн байна чи сонсож байгаа бол миний асуултанд хариулаач би чиний бодлыг уншиж чадахгүй. Зөвшөөрч байна уу?
Дани - Би зөвшөөрч байна уу гэж үү?
Эля - Тийм ээ чи.
Дани - Үгүй гэхээсээ илүү зөвшөөрч байна. Тийм ээ зөвшөөрч байна.
Эля - Баярлалаа, ийм хурдан зөвшөөрнө гэж бодоснгүй. Миний хувьд энэ маш чухал байлаа, нээрэн шүү.
ххх
Вик - Лидка ямар буудал дээр буувал хурдан эмийн сан оро вэ хэлээд өгөөч.
Лид - Юу болоо вэ?
Вик - Нуруу хөшчихлөө тэнийж чаддаггүй. Эмнэлэг рүү ярьсан чинь заавал энэ эмийг ав гэнээ. Итгэж чадахгүй байна.
Лид - Та явж яах юм Лёхаг явуулаач.
Вик - Тэр чадахгүй ээ, эмийн сангаас ганцхан эм авч ирж чадна спирттэй ханд.
Лид - Тимй шүү.
Вик - Би өөрөө явсан нь дээр. Ёоё.
Лид - Болгоомжтой байгаарай. Би яваад ирье та яаж явах юм бэ.
Вик - Нээрэн гэж үү?
Лид - Тэгэлгүй яах вэ, удахгүй ээ.
Вик - Чамд маш их баярлалаа сайхан сэтгэлт хүн минь.
Алек - Тэр хэр удах вэ?
Вик - Гидрохлормитферол олтолоо явна.
Алек - Наадах чинь юм юм?
Вик - Чөтгөр бүү мэд.
Алек - Гена та нар хэдэн минутын дараа ирж чадах вэ?
ххх
Эм - За, за. Тийм ээ, би таныг таглачихсан уу? Намайг уучлаарай, би эргээд залгая.
Боря - Алив хурдлаарай би гарч чадахгүй байна. Хоцроод байна. Чи яаж байна аа? Битгий араагаа угзраад байгаач. Эхлээд араагаа салга. Эсвэл автомат араатайг ав. Жолооны үнэмлэх худалдаж авсан бол мөнгө байгаа гэсэн үг.
Эм - Байна уу, би орж байна.
Боря - Хөөе, хөөе. Яадаг тахиа вэ. за яахав.
ххх
Пол - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу.
Пол - Та надад...
Эр - Карамель сироптой латте юу?
Пол - Тийм ээ.
Эр - Та манайд нэг бус удаа ирж байна. Нэг л юмаа авдаг анхны байнгын үйлчлүүлэгч болсон.
Эм - Чи үнэхээр намайг энд кофе ууна гэж бодсон уу?
Эр - Та эндхийн хүн биш байхаа.
Пол - Одоо эндхийнх гэж ойлгож болно. Та Борис Ивановын фермийг мэдэх үү?
Эр - Сонсож байсан юм байна, сайн биш ч гэлээ олон удаа сонсож байсан. Авна уу.
Эм - Сайн байна уу.
Эр - Сайн байна уу.
Эм - Би тэр хүнтэй адил зүйл авъя.
Эр - За.
Эм - Баярлалаа. Таныг татгалзахгүй бол...
Пол - Сууж болно.
Эм - Баярлалаа. Энд хамгийн амттай кофе зардаг. Замын хажуугийн кафе гэхэд гайхалтай.
Пол - Энэ миний дуртай газар.
Эм - Екатерина.
Пол - Таатай байна Полина.
ххх
Ван - За Данила Элягийн нууц амрагтаа бичсэн мэсэжийг уншиж байна уу?
Дани - Инээдтэй байна. Би дахиад л Элягийн гуйлтыг зөвшөрчихлөө гэхдээ юу гэдгийг нь сайн мэдэхгүй. Би эндээс жаахан ч гэсэн сэжүүр олох гэсэн юм. Жишээ нь мартахгүй гэсэн тэмдэглэгээ хийнэ.
Ван - Шууд асуучихвал яадаг юм?
Дани - Яасан ч үгүй. Дахиад л хэлсэнийг нь сонсохгүй байна зөвхөн бяслагаа боддог гэж хэлнэ.
Ван - За би туслая, яагаад гэвэл чи миний дүү. Бас үргэлж чи надаас илүү мөнгөтэй байдаг.
ххх
Эля - Юу гэсэн вэ энд зөндөө хүмүүс байна. Ганцаараа суух газар ч байхгүй. Ядаж чи намайг ойлгох ёстой доо.
Ван - Ойлгож байна аа.
ххх
Дани - Байзаарай тэгэхээр Эля зүгээр л надтай секс...
Ван - Тийм ээ, хачин сонсогдож байгаа боловч өөр хувилбар алга.
Дани - Би одоо яах ёстой вэ?
Ван - 2 хувилбар байна нэг бол цагаар байр хөлсөлнө нэг бол үнэгүй ой байна. Байр дээр яагаад гэвэл ойд шумуул, халгай байгаа би туршиж үзсэн.
ххх
Эм - Би танд атаархаж байна. Би үргэлж фермтэй болохыг мөрөөддөг байсан.
Пол - Танд сайхан санагдаж магадгүй үнэндээ бөөн асуудал үүсдэг. Ус байхгүй цахилгаан хязгаартай. Зөвшөөрөл авчихвөл бүх зүйл өөрчлөгдөнө гэж найдаж байна.
Эм - Юун зөвшөөрөл билээ?
Пол - Өнөөдөр баримт бичгүүдээ өгөх ёстой. Би биш л дюээ фермийн эзэн надаас тусламж авахаас татгалзсан.
Эм - Би таныг ойлгож байна. Эрчүүд эмэгтэйчүүдийг үргэлж дутуу үнэлдэг.
ххх
Даня - За чамд ямиар санагдаж байна?
Элч - Гоё юмаа, би чамагй байр хөлсөлхгүй гэж бодож байлаа. Энэ байрыг хөлсөлх мөнгө хүрэх үү?
Дани - Байрыг уу, хүрнэ. Би байр хөлслөх гэсэн боловч байшин арай илүү дээр гэж бодлоо. Илүү романтик байх. Унтлагын өрөөнд орох уу?
Эля - Би эхлээд гал тогоог үзье.
ххх
Алек - Энд тахиа тэнд ямаанууд. Цаана нь арай том мал байна.
Вик - Тийм ээ.
Алек - Бас хэдэн морь авах санаатай байгаа.
Эр - Тийм үү, янзтай. Лёхыч хаанаас мөнгөтэй болсоноо хэлээч.
Алек - Чамд төрсөн өдрийн бэлэг болгож хэлье. Би бирж дээр тоглосон юм.
Эр 2 - Юу гэсэн үг вэ?
Вик - Юу яаж гэж? Бирж дэр очоод сайн байна уу гээд бүх мөнгөө зеро дээр тавьна. Гүйцээ.
Алек - Энд халуун усны газар байна. Харин энэ бол миний бахархал бяслагны цех.
Эр - Харин тэр юун баки эр вэ?
Алек - Аль?
Вик - Манай хамгаалагч, ферм чинь маш аюултай бизнес.
Алек - Та тэднийг саатуулж бай харин би тийшээ очиж учраа олье.
Вик - Эвтэйхэн учраа олохгүй бол бүгдээрээ балрана шүү.
Алек - Боря чи ямар хурдан хүрээд ирэв ээ?
ххх
Эм - За ойлголоо. Дараагийх нь хэн бэ?
ххх
Боря - Товчхондоо би орж чадаагүй. Бид зөвшөөрөл авч чадахгүй нь. Энэ юун хүмүүс вэ?
Алек - Тэд нөгөө ангуучид.
Бояр - Юу гэнээ?
Алек - Сохор номингийн ангуучид. Би дуудсан юм. Ямар их сохор номин байна гээч удахгүй талбайг эүхэлж дуусах нь.
Боря - Дараагийн удаа хүн дуудах бол эхлээд надтай зөвлөөрэй. Энэ бол миний ферм.
Алек - Тийм ээ, минийх биш.
Боря - Одоо манай талбайг орвонгоор нь эргүүлэх нь байна.
Алек - Манайд манлайлагч болчихоор хүчтэй эмэгтэй байхгүй нь харамсалтай.
Боря - Юу гэнээ?
Алек - Тийм хүн байвал ганц ороод аргалчихна.
Пол - Сайн уу.
Алек - Сайн уу.
Пол - За зөвшөөрөл юу болж байна?
Алек - Тэр орж чадаагүй.
Пол - Яагаад?
Алек - Яагаад гэвэл ганцхан чамайг чадна гэсэн. Тийм үү Боря?
Пол - Үнэн үү?
Боря - Тийм ээ, май. Би хүргээд өгч болно шүү.
Пол - Би өөрөө явчихаж чадна.
ххх
Эр - Сайн үнээ, за алив зурагаа авахуулъя. Инээгээрэй.
Алек - Аав аа харж байгаа гэсэн биз дээ. Эрчүүдээ бидний баяр сүйрэх аюулд ороод байна.
Эр 2 - Яасан бэ?
Эр - Өчигдрөөс хойш хагас хайрцаг пиво үлдсэн.
Алек - Пиво ямар хамаатай юм, өөр асуудал үүсээд байна. Сүрэг сохор номин ирээд байна. Сүйрэл болох нь байна. Ээн гадаснуудыг үүрэнд нь зоогоод дээрээс нь лаазаа ингэж углана. Яагаад гацчихав аа оо.
Вик - Би бэлэн.
Алек - Тэр загасандаа явцгаа найзууд ч бол доо. Та нарт дан жараахай таараасай.
Эр - Төрсөн өдрөөрөө хамаг ажлаа хаяд чиний сонор номинг барих уу?
Эр 2 - Бидэнд пиво хүрэх үү?
Эр 3 - Тайвшир, би цагаан юм авсан.
Эр 2 - Ёстой мундаг залуу.
ххх
Дани - Би чиний юу хийгээд байгааг ойлгохгүй байна.
Эля - Юу юу гэж, байшингаа үзэж юуг солих юуг өөрчлөхөө төлөвлөж байна.
Дани - Яах юм бэ, хоёулханаа байх гэж ирсэн биз дээ?
Эля - Тийм ээ, гэхдээ би илүү гоё тохитой баймаар байна. Жишээлбэл энэ шүүгээг хар даа. Энд тохирохгүй байгаа биз дээ тэгэхээр эзнээс нь гуйж авч яваач гэж хэлье. Бас хөшиг байна. Ямарч зохицол алга.
Дани - Байзаарай чи яг одоо хиймээр байна уу? Хоёулаа цаг алдана ш дээ.
Эля - Тэгээд хэзээ гэж? Бидэн яарах хэрэггүй. Энд удаан амьдарна тэгэхээр гоё байх хэрэгтэй. Сэтгэлд сайхан ш дээ.
Дани - Юу гээч чиний зөв өө. Бид хоёрт энэ байшин тохирохгүй юм байна. Эндээс яаралтай явах хэрэгтэй, гарцгааая.
Эля - Юу тохирохгүй байна гэж надад таалагдаж...
Дани - Зурган дээр камин, бассейн байсан энд харин юу ч алга. Камин ч байхгүй.
Эля - Каминаар яах юм бэ халуун байна ш дээ.
ххх
Эр - Лидок сайн уу.
Лид - Сайн уу, та нар энд юу хийж байгаа юм?
Эр - Өнөөдөр миний төрсөн өдөр.
Лид - За баяр хүргэе, хэд хүрэв 60 уу?
Эр - Лидок сайн байна шүү. Аан гээ чи тэр Лёхатайгаа хүмүүжлийн ажил хийгээч.
Лид - Нэгдүгээрт тэр минийх биш, хоёрдугаарт Лёха надад хамаагүй хүссэнээрээ амьдарч байг. Өнөөдөр өдөржингөө аавд нь эм хайж явлаа. Над руу тэнэг хүн шиг хараад байсан.
Эр - Нөгөө гидрохлоро биү биз?
Лид - Тийм ээ мөн, нэг ч эмийн санд алга. Ёстой аймаар.
Эр - Мөн дөө, Алексеевич намайг бас тэр эм авахулахаар эмийн сан руу явуулсаныг санаж байна. Намайг загаслахаар хамт авч явахгүй гэсэндээ тэр. Архи бага байсан гэсэн.
Лид - Зохиосон эм юм уу?
Эр - Би мэдэхгүй ээ, үгүй ч байж магадгүй. Анагаах хөгжиж байгаа, за дараа уулзъя баяртай Лидок.
Лид - Баяртай.
Эр 3 - Ёстой баларсан юм.
Эр 2 - Лёхаг бариад өгчихлөө ш дээ. Тэрэнд дэмжлэг хэрэгтэй байхад бид яваад өгсөн. Сохор номингуудыг ч хөөгөөгүй.
Эр 3 - Тэгээд шампуурт зоох байсан юм уу?
Эр - За одоо яах вэ?
Эр 3 - Сохор номинг бол алчих байх.
Эр - Наадах чинь юу вэ? Би энийг ачаад донсолгоотой замаар явсан хэрэг үү?
Эр 3 - Чи өөрөө загасанд явахдаа аваарай гэсэн ш дээ.
Эр - Уурга хаана байна?
Эр 3 - Яамар хэрэгтэй юм бэ?
ххх
Эля - Хүлээ л дээ Даня надад таалагдаж байна гэхдээ бага зэрэг өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Дани - Тийм ээ байшин.
Эля - Яагаад...
Эр - Саад болсон бол уучлаарай би шүхрээ мартчихаж.
Эля - Та эзэн нь үү?
Дани - Тийм ээ эзэн нь Максим харин энэ бол.. Ариэль.
Эр - Ариэль гэнээ өвөрмөц нэр байна.
Эля - Эля, таатай байна.
Дани - Бмд хоёр одоо, явлаа.
Эр - Та хоёр хурдан байна, мөнгийг чинь буцааж өгөхгүй шүү.
Дани - хэрүүл хийх хэрэггүй.
Эля - Байзаарай, өгөхгүй гэсэн чинв юу гэсэн үг вэ?
Дани - Эля тэр хамаагүй ээ их мөнгө биш. Би дахиад олчихно, явцгаая.
Эля - Алив байзаарай, юу олчихно гэж. Та ч гэсэн биднийг ойлгоорой бид хоёр энд ирээд хүн амьдхааар байр биш гэдгийг ойлгосон.
Эр - Энд амьдрах хэрэггүй. Ажлаа хийчихээд яваад өгнө. Таалагдахгүй байвал ойд очиж шумуул хооллож болно.
Дани - Тийм ээ. Би одоо чамд бүгдийг тайлбарлая. Чи буруугаар ойлгоод байна. Би нэг өдрөөр байр түрээсэлж үзэх...
ххх
Пол - Сайн байна уу.
Эм - Өнөөдөр өргөдөл хүлээж авч дууссан.
Пол - Эрэгтэй хүнд баримт бичиг даалгана гэдэг ч.
Эм - Эмэгтэй фермер үү?
Пол - Тийм ээ.
Эм - Ховор тохиолод шүү.
ххх
Пол - Таныг зөвшөөрсөнд маш их баярлалаа. Та хамт ферм рүү явах уу?
Эм - Зөвхөн таныг бодож л. Эрчүүдтэй ажиллах ямар хэцүү болохыг төсөөлж байна.
Пол - Тийм шүү. Та танилцана уу, энэ бол Борис.
Эм - Бид хоёр танилцсан. Ээн бүдүүлэг амьтан саяхан намайг тахиа гэж доромжилсон.
Пол - Түүнийг уучлаарай, энэ бол миний ямарч нэмэргүй туслах байгаа юм. Би өдөр болгон ямар хүмүүстэй ажилладгийг төсөөлж байна уу?
Эм - Ойлгож байна аа. Эрчүүд ээ гэж.
Пол - Тийм ээ. Би танд зам зааж өгье та биднийг дагаад яваарай.
Эм - За тэгье.
Пол - Хаалга.
Боря - Аан за. Та нөгөө юу битгий, таны машин...
ххх
Эр 2 - Нөгөө юу наадах чинь аюултай биш биз?
Эр 3 - Сохор номинд уу? Маш аюултай. Одоо энийг гүнзгий хийгээд асаана. Тэсрэлтийн долгион бүх хонгилуудаар тархаж нэг ч амьтан амьд үлдэхгүй.
Эр 2 - За тэр охидууд ирлээ.
Эр - За чи хийж бай бид хоёр тийшээ явлаа.
Эр 3 - Ёстой өөдгүй новшнууд юм даа.
Вик - Чамагй найзууд чинь хаячихсан уу?
Эр 3 - Хөөе өвөө май. Энийг тийш нь түлхээрэй.
Вик - Юу?
Эр 3 - Намайг дохио өгөхөөр асаагаарай. Би нэмээд аваад ирье.
Вик - Нэмээд гэдэг чинь сайн шүү.
Пол - Манай энд манай бяслагны цех байгаа. Боря түлхүүр аваад ирээч.
Боря - Юу авч ирнэ гэнээ?
Пол - Түлхүүр.
Боря - Мэдлээ гүйцэтгэе.
Пол - Тэнд хөргөх төхөөрөмж байгаа.
ххх
Эр 3 - Өвөө болно.
Вик - Дохио өгөх шиг боллоо.
Пол - Харин тэнд...
Эр - Полина ямар сайхан учрал вэ.
Эр 2 - Сайн байна уу.
Пол - Та нар энд юу хийж байгаа юм?
Алек - Тэд над дээр ирсэн юмаа. Сохор номин устгалд туслана.
Эм - Полина өршөөгөөрэй, тэд танай ажилтнууд уу?
Эр 2 - Юун ажилтнууд вэ, бид төрсөн өдөр тэмдэглэж байна.
Алек - Сайн байна бүр баярын өдөр ч ажилладаг. Та нар одоо явцгаа бид илүү цагийн цалин өгөхгүй.
Эр - Лёха юу вэ чи согтуу байгаа юм уу?
Эр 2 - Бүгдээрээ хамтдаа жаахан уух уу? Манайд энд халуун усны газар ч байгаа.
Боря - Май түлхүүр. Лёха манай сохир номингийн ангуучид ажлын цагаар уугаад байна уу?
Эр - Юу гэнээ?
Алек - Боря чиний зөв, дараагийн удаа өөр хүмүүс дуудъя.
Эр - Юу дараагийн удаа гэж чамд өөр найзууд байгаа юм уу?
Боря - Чи тэнэг мал юу хийгээд байна? Энэ юн хүмүүс вэ?
Эр - Хөөе аан гээч чи эзэнтэйгээ яаж яриад байна?
Алек - Тийм ээ.
Эр - Юу гэнэв.
Эм - Полина танай фермийн эзэн хэн юм бэ?
Пол - Би.
Боря - Би.
Алек - Би.
Эр 2 - Би. Би таны хувьд хэн ч болж болно. Эзэн, ноёнтон...
Эм - За явж үзье.
Пол - Уучлаарай, эндүүрэл болсон байна.
Боря - Марина.
Эм - Танай ферм дээр ирсэн нь эндүүрэл болж.
Боря - Хүлээгээрэй.
Эр - Поля, түр хүлээгээч. Би Антон яваад өгсөн гэж сонссон. Тэгээд би.. Полина.
Боря - Та хүлээгээч.
Эм - Одоо хангалттай, намайг орхи наад гараа ав.
Боря - Би таныг яах ч үгүй.
Эм - Гараа ав гэж байна.
Боря - Би яах ч үгүй.
Эр 3 - Чи юу асаачихав аа?
Боря - Людмила...
Эм - Юун Людмила?
Эр 3 - Хэвтээрэй машин дэлбэрлээ.
Боря - Та зүгээр үү?
Эм - Маш их баярлалаа.
Боря - За босоорой.
Эм - Би өөрөө...
Боря - Босоорой, би тусалъя.
Эр 2 - Янзтай дэлбэрлээ. Би бүр эрүүл болчихлоо. Герыч чи зүгээр үү?
Алек - За зүгээр дээ, одоо уухаар тайвширна. Тийм үү Герыч.
Эр - Үгүй ээ, архи машинд байсан.
Пол - Та явж чадах уу?
Эм - Чаднаа.
Боря - Зүгээр үү?
Эм - Би зүгээр ээ.
Пол - Танд баярлалаа.. Зөвшөөрөл.. Биднийг өршөөгөөрэй, зөвшөөрөл.
Эм - Танайх авна гэж бодож байна. Та миний амийг аварлаа.
Пол - Маш их баярлалаа.
Боря - Баярлалаа.
ххх
Лид - Өвөө та энд байсан юм уу. Би таныг хаа сайгүй хайгаад байлаа.
Вик - Юу?
Лид - Баярлах хэрэгтэй би таныг нөгөө тосын хотоос олоод ирсэн.
Вик - Нөгөө тос уу?
Лид - Тийм ээ, цамцаа өргө тослоод өгье. За алив, алив.
Вик - Лида, чи хаахаас гидрохлор олов?
Лид - Олсон.
Вик - Лида... ээж ээ.
Пол - За?
Эм - Полина харамслатай танайд зөвшөөрөл өгөхгүй гэнэ.
Пол - Яагаад?
Эм - Мэдэхгүй ээ.
Эм 2 - Эрчүүд эмэгтэй хүнийг үнэлдэггүй юм.
11-р анги төгсөв.
Back to episodes Go home