ИВАНОВЫ С5 10- анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Стедан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Вик -  Борюшик, миний өмдний цоорхой хэр анзаарагдаж байна хэлээд өгөөч.

Боря -   Үгүй.

Вик -  Ингэвэл?

Боря -   Өвөө та ёстой нэг...

Вик -  Салхи сийгээд байна ш дээ. 

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Лид - Полина.

Пол - Лидочка чимээгүй гуйя, миний толгой өвдөөгүй юм шиг бодохыг хичээж байна.

Лид - Полина өнгөрсөн шөн би хэрэг тарьчихсан юм шиг байна. Чи өчигдөр яаж унтсанаа санаж байна уу?

Пол - Миний санаж байгаа сүүлйин зүйл гэвэл...

Вик -  Тайван, би гимнастикийн зэрэгтэй хүн. Але ап.

Пол - Тэгэхээр бүү санаа зов бид нар бүгдээрээ өчигдөр хэтрүүлсэн.

Лид - Би Лёшатай унтсан бололтой.

Пол - Ёоё.

Лид - Би ямар тэнэг хүн бэ.

Пол - Санаа зоволтгүй би түүнтэй илэн далангуй ярилцах хэрэгтэй. Гэхдээ өчигдрийнх шиг илэн далангуй бол хэрэггүй.

Лид - Тэгэлгүй яахав. Тийм ээ ойлгож байна.

Вик -  Лидка.

Лид - Айн?

Вик -  Тус болооч. Би өчигдөр дахиад Ван Дамм болсон бололтой.  

Лид - За алив.

Вик -  Борягийн өмд таарахгүй байна. Баярлалаа.

Лид - Зүгээр ээ.

                                                  ххх

Вас -   Ээж ээ.

Нин - За?

Вас -   Таны унтлагын өрөөнд... бишээ тарилангийн талбайд чинь.. Та надад юу болоод байгааг хэлэхгүй юм уу?

                                                  ххх

Нина -  Вася энэ чи юу?.. Лёха.. чи энд юу хийж байгаа юм бэ? Алив хурдан бос.

Алек -   Лидка хаалгаа онгойлгоорой.

Нина -  Юу? Түй чёрт.

                                                  ххх  

Вас -   Та хөршүүддээ юу гэж хэлсэн?

Нина -  Тэр хөршүүд чинь өчигдөржингөө гахай нохой болцгоосон. Тэдэнд өөр юм бодох сөхөө байнгаагүй.

                                                  ххх  

Дани -  Бяслагны үнэр сэрэл өдөөдгийг чи мэдсэн үү?

Эля -  Мэдээгүй гэхдээ гэхдээ бяслаг гэж бодохоор хамаг хүсэл арилчихдаг.

Ван -  Сайн уу залуус аа.

Дани -  Сайн уу.

Анас -   Сайн уу найзуудаа. За наранд шарцгаах уу?

Ван -  Бид хоёр ч гэсэн дэвсгэр авч ирсэн.

Эля -  Маш сайн байна.

Ван -  Эля мэдрэмж сайтай шүү яг адилхан усны хувцас өмсчихөж.

Анас Хөгжилтэй юмаа.

Дани - Энэ миний ноутбукнээс илүү үнэтэй эд.

Анас -   Тийм үү? Би 500 рублээр хямдралтай авсан.

Дани -  Нээрэн үү?

Анас -   Сэтгэлээр унах хэрэггүй, Эля аспирантын цалингаар амьдарч үзээгүй. Удахгүй ирээдүйдээ хэмнэж сурна.

Дани -  Одоо сурах оройтсон хэрэгжүүлэх хэрэгтэй.

Эля -  Би Настягаар англи хэл заалгадаг. Одоохондоо болоод байна.

Анас -   Ингэхэд би бөмбөг авч ирсэн. Воллейбол тоглох уу?

Дани -  Супер.

Ван -  Би дэмжиж байна. Атобусаар хоёр цаг явсан одоо хөдлөх хэрэгтэй.

Анас -   Тийм ээ.

Ван -  Янзтай, явцгаая.

Дани -  Жаахан хөдлөцгөөе. Чи тоглох уу?

Эля -  Үгүй ээ, дөнгөж сая тос түрхчихлээ.

Дани -  Чиний крем яах ч үгүй ээ больж үз, явцгаая. За алив.

Ван -  Би цохиж болох уу Настя? 

Дани -  За алив би гаргая.

Ван -  Тэг тэг... Дамжуулаарай.

Дани -  Эля.

Ван -  Эля.

Анас -   Хүчтэй уначихсан уу?

Дани -  Зүгээр үү?

Анас -   Эля чи яаж байна? Нүүрэндээ скраб хийсэн гээд бодчих. За босоод ир тоглоцгоое.

Ван -  За бөмбөгөө өгөөрэй.

Анас -   Эля гаргаарай.

Ван -  Эхлээрэй.

Анас -   За эрч хүчтэй эхлэнэ шүү. Урагшаа.

                                                  ххх

Боря -   Давид сайн уу. Аан гээч өнөөдөр хоёулаа байраа солъе. Чи энд худалдаа хий харин би чиний тэнд махны дунд хийе.

Эр -    Чи хөгцтэй бяслаг баахныг идээ юу? Би махны лангуунд чи бяслагны лангуунд. Би каширын мах худалддаг.

Боря -   Өрөө төлөхгүй байх нь бас каширын ёс уу? Тохирох уу?

                                                  ххх

Алек -   За шумуулнуудаа ирээрэй. Өнөөдөр би үнэгүй хоол болно.. Эзэгтэй май, өнөөдрийн олз.

Лид - Өглөөнөөс хойш энэ үү?   

Алек -   юу өглөөнгөөс гэж шөнөжингөө суусан. Загас барьсан гэхдээ эндхийн газар загас багатай юм байна. Шутуул ихтэй.

Лид - Чи өглөө яаж боссон юм? Бид өчигдөр өвөөгийн архинаас уусан. Бүгд мал болтлоо согтсон. 

Алек -   Чи намагй бусадтай зүйрлэх хэрэггүй 10 жил бэлтгэл хийсэн. Авъяас байна.

Лид - Чи шөнө байгаагүй гэсэн үг үү?

Алек -   Тийм ээ.

Лид - Тэгээд би хэнтэй.. ширээн дээр бүжиглэсэн юм бэ? Бурхан минь.

                                                  ххх

Ван -  Өргөөрэй.

Анас -   Ваня аваарай.

Ван -  Зүйтэй.

Дани -  Чи яасан бэ?

Эля -  Над руу Яна мэсэж бичээд байна. Чамд мэнд дамжуулсан.

Дани -  Өөрт нь бас дамжуулаарай. Алив сайн тоглоорой, 17-3 болчихлоо.

Ван -  17-3.

Дани -  Одоо манайх гаргана.

Эля -  За алив.

Дани -  Өргөлөө.

Эля -  За алив.

Дани -  Цохиорой.

Анас -   Түр хүлээгээрэй. Чи эрүүл үү, би хүлээж бай гэсэн биз дээ?

Эля -  Уучлаарай, би сонссонгүй.

Анас -   Чи тоглохыг хүсэхгүй байгаа бол бусдадаа гай болох ямар хэрэгтэй юм, ойлгохгүй байна.

Ван -  Настюха...

Анас -   За за.

Дани -  Нээрэн чи яачихав аа? Эля.

Ван -  Тийм ээ найзаа спорт хүмүүсийг нэгтгэдэг.

Дани -  Одоо тэднийг яаж найрамдуулах вэ?

Ван -  Надад нэг санаа төрлөө. Чи живж үзсэн үү?

                                                  ххх

Боря -   Эмэгтэй би энд тэргэнцээрээ тавьмаар байна. Баярлалаа.

Эр -    Шинэхэн үхрийн мах.

Эр 2 - Гахайн мах.  

Эр 3 - Хонины мах.

Эр 4 - Гахайн мах.

Эр -    Үхрийн мах.  

Эр 2 - Гахайн мах.

Эр 4 - Гахайн мах.

Эр 5 - Адууны мах.

Эр -    Үхрийн мах.

Эр 6 - Бугын мах.

Боря -   Та нар бүгдээрээ чимээгүй болцгоо.

Эр 7 - Боря.

Боря -   За?

Эр 7 - Чи зүгээр үү?

Боря -   Тийм ээ, би зүгээр. Энд их чимээтэй юм.

Эр 7 - Чи юу гэсэн бэ?

Боря -   Та нар чанга хашхираад байна гэж байна.

Эр 7 - Чи амсаж үзмээр байна уу? Зорсон маханд дуртай юу?

                                                  ххх

Пол - Чи юу хайгаад байна?

Лид - Би нэр хүндээ хайж байна аа.

Пол - Чи Алексейтэй ярилцсан уу?

Лид - Би Алексейтэй унтаагүй.

Пол - Тэгээд хэнтэй гэж?

Лид - Нөгөө... Сайн уу. Сайн уу Сте...

Пол - Яасан?

Лид - Малын эмч байж.

Пол - Үгүй ээ тийм байх ёсгүй.

Лид - Би саналаа. Улаан утас, би сая саналаа.

                                                  ххх

Дани -  Амьдралдаа ийм тэнэг санал сонсож байсанггүй.

Ван -  Данёк зүгээр ээ бүтнэ. Стрессд орохоороо тэд нэгдэнэ. Чи яах ч үгүй тэгээд ч надаас илүү сайн сэлдэг.

Дани -  Би живэх учраас чи ингэж ярьж байна.

Ван -  Тийм ээ. За гүйцээ, урагшаа. Зүгээр ээ, ор ор. Сайн байна... Цаашаа, цаашаа. Сайн уу.

Вас -   Хүнтэй байна.

Анас -   Байна уу, сайн уу. Ээж ээ байна уу. Байна уу. Байна уу. ҮГүй ээ, сонсогдохгүй байна. Сүлжээ муу байна, тийм ээ. Сонсогдож байна уу?

Вас -   Чи яах гэж ирэв?

Ван -  Даня одоо живж байгаа болж жүжиглэнэ. Охидудыг найрамдуулах гэсэн юм.

Вас -   Амьдралдаа сонссон хамгийн тэнэг зүйл байна.  

Ван -  Тийм ээ би ч гэсэн тэгж хэлсэн.

Вас -   Тийм үү.

                                                  ххх  

Вик -  Борюсик би туслаж чадна шүү. Лонх юмаар.

Боря -   Баярлалаа, хэрэггүй.

Вик -  Чи зүгээр үү?

Боря -   Зүгээр ээ.

Вик -  Нүдээд өг. Дурлачихаж.

Боря -   Тийм ээ, тийм тэгсэн, дурлачихсан, дурласан. Новш гэж, би одоо яах вэ?

Вик -  Чи ямар жаахан хүүхэд биш. Сургуульд байхдаа яаж үрждэгийг үзээгүй юм уу эсвэл шалгалтаа өгөөгүй юм уу?

Боря -   Үрждэг гэнэ шүү бид хоёр үнсэлдэж ч үзээгүй. Мэдэхгүй.

Вик -  Би цэцэг ярьж байна очоод цэцэг бэлэглэчих, гүйцээ. Ядах юмгүй.

Боря -   Цэцэг гэнээ?

Вик -  Тийм ээ.

Боря -   Цэцэг.

Вик -  Яг жаахан хүүхэд шиг байнаг заах хэрэгтэй. Бо, Борюсик.

                                                  ххх

Степ -   За Палыч Борис чамд гомдоллоод байна. Унтчихдаг болсон уу? Ингээд байвал шөл болчихно шүү.

Лид - Степан сайн уу.

Степ -   Сайн байна уу Лидия.

Лид - Хоёулаа бчигдрийн талаар ярилцах хэрэгтэй байна.

Степ -   Үнэндээ би өчигдрийн тухай дурсмааргүй байна.

Лид - Тийм муухай байсан гэж үү?  

Степ -   Маш муухай. Яасан гэж энэ вэ?

Лид - Эмгэтэй хүнд ингэж хэлж байдаг. Бид хоёр нөгөө яасан ч гэлээ би завхай эм биш. Ойлгов уу?

Степ -   Нөгөө яасан гэж нөгөө юу юм уу?

Лид - Чи бас юу ч санахгүй байна уу?

Степ -   Үгүй ээ санаж байна. Саналгүй яахав. Санаж байна. Надад маш таалагдсан.

Лид - Тэгвэл саяхан чи яагаад таалагдаагүй гэсэнюм бэ? Тэгээд би чамайг, үгүй байлгүй дээ.

Степ -   Та надаас бид хоёрын.. үзэсгэлэнд тоглосныг хэлсэн биз дээ?

Лид - Тэгэхээр Степанг чи сайн эр хүн. Гэхдээ хоёулаа өчигдөр юу ч болоогүй гэж бодох хэрэгтэй.

Степ -   Ойлголоо. Степан Лобанов.

Лид - Таатай байна. Лида Иванова.

Степ -   Лидия хоёулаа танилцсанаа тэмдэглэх хэрэгтэй байх. Өнөөдөр орой.

Лид - Үгүй ээ би баяр тэмдэглэж ханасан. 

Степ -   Яг 6 цагаар хоцорч байна.

                                                  ххх     

Дани -  Туслаарай.

Ван -  Жинхэнэ жүжигчин. Ди Каприо гэсэн үг.

Дани -  Туслаарай живж байна. Амь авраарай.

Ван -  Дүрдээ орчихлоо.

Вас -   Хэтэрхий орчихлоо.

Дани -  Туслаарай.

Ван -  Новш гэж.

Дани -  Туслаарай.

                                                  ххх

Вик -  Борюсик.                                                     

Алек -   Аав аа яасан бэ? Артур хаан болж тоглож байна уу?

Вик -  Инээдтэй биш байна нуруу хөшчихлөө.

Алек -   Би ганцаараа таныг ор луу чинь зөөж чадахгүй Борюсикийг дуудах хэрэгтэй.

Вик -  Хурдан дуудаач тэгэхгүй бол Нинкад хайр зарлах гээд явчихсан.   

Алек -   Юун хайр зарлах вэ? Хэзээ, сая уу?

Вик -  Сая. Ёоё чи хаачих нь вэ? Лёха, Борюсик. Чөтгөр ав.

                                                  ххх

Ван -  За алив Данёк.

Вас -   Даня... Одоо зүгээр ээ. Чи дараагийн удаад болгоомжтой байгаарай.

Дани -  Вася чамд баярлалаа. Чамайг байгаагүй бол үхэх байлаа.

Ван -  Данёк би ч гэсэн чамайг уснаас гаргаж авсан.   

Дани -  Чи эхлээд намайг тийш нь оруулсан юм бишүү.

Ван -  За за уучлаарай.

Эля -  Хөөе.

Вас -   Чиний гол аврагч чинь ирлээ.   

Дани -  Баярлалаа, чамд үнэхээр баярлалаа.

Вас -   За алив битгий саваагүйтэд байгаарай.

Эля -  Чи яагаа вэ?

Анас -   залуус аа юу болоо вэ?

Дани -  Юу ч болоогүй би бага зэрэг живж байна гэж жүжинглэж байгаад үнэхээр живчихлээ.

Эля -  Яаж байгаа юм бэ?

Ван -  Настя та хоёрыг найрамдуулах гэсэн юм.

Эля -  Миний сонсож байсан хамгийн тэнэг арга байна.

                                                  ххх  

Алек -   Ниноха сайн уу.

Нина -  Чи бас яах гээв?

Алек -   Би өчигдрийн асуудлаар, намайг англи маягаар гэнэт яваад өгсөнд уучлаарай.

Нина -  Явсан чинь сайн хэрэг. Яваагүй бол би хайруулын тавгаар туслах байлаа.

Алек -   Тийм үү?

Нина -  Аанхаан.

Алек -   Битгий ууодлаарай өвөөгийн бараашигнаас боллоо. Юу гэхээр би вискинд дуртай л даа тэгэхээр чи бид хоёр яасаныг битгий хүнд хэлээрэй. Чик чик...

Нина -  Юу гэнээ?

Алек -   Нөгөө...

Боря -   Юу гэнээ? Чик чирик гэнээ?

Алек -   Боря тэр чинийх гэдгийг би мэдээгүй.

Боря -   Чамайг ална даа өөдгүй новш.

Алек -   Боря.

Нина -  Хөөе, хөөе.

Боря -   Би одоохон чамайг...

Алек -   1-рт битгий уурлаад бай, хоёрдугаарт..

Нина -  Битгий цэцгэн дээгүүр гишгэлээд бай. Тайвширсан уу? Та хоёр яагаад байгаа юм. 

Боря -   Чамаас болж байгаа юм. Энүүгээр яваад намайг шүиртээд инээгээд байсан. Одоо булан бүрт би чамайг хардаг болж. Гэтэл чи өөрөө тэрэнтэй...

Нина -  Юу гэнээ, бид хоёр яагаа ч үгүй.   

Боря -   Тийм үү?

Алек -   Баярлалаа гэхдээ одоо нуухад хэтэрхий оройтсон.

Боря -   За тэр. Тэнд би чамайг үнсэхдээ үнсье гэж үнсээгүй үзэсгэлэнд оролцох гэж үнссэн, мэдэв үү.

Нина -  Тийм байх нээ. Би тэрэнтэй унтаагүй. Мал согтуу манайд хүрээд ирсэн тэгээд миний оронд дээр унтсан юм. Хэрвээ та хоёрын хэн нэгэн дахиад манай хашаанд орж ирвэл зүгээр явна гэж битгий горьдоорой.

Боря -   Лёха чи нөгөө юу...

Алек -   Тэнэг амьтан.

Боря -   Би...

                                                  ххх

Боря -   Лёха чи нөгөө юу намайг уучлаарай. Би Нинкад нөгөө юу, би түүнд...

Алек -   Би ойлгосон, ойлголоо.

Боря -   За бол доо битгий гомдоорой. Хүсвэл намайг бас цохиж болно.

Алек -   Нүүр лүү чинь үү?

Боря -   Нүүр лүү цохиж болно.

Алек -   Хамаг хүчээрээ юу?

Боря -   Хамаг хүчээрээ болно.

Алек -   Харин чи зөрүүлж цохихгүй биз? За яахав би муу санадаггүй хүн.

Боря -   Цай уух уу?

Алек -   Хатуухан юм ууя.

Боря -   За би одоохон аваад ирье.

                                                  ххх

Дани -  Ёстой нэг би одоо Эляд нэр нүүргүй боллоо.

Ван -  Гэхдээ миний төлөвлөгө биелсэн охидууд найрамдсан.

Дани -  Гэхдээ би жинхнээсээ живнэ гэж төлөвлөөгүй байсан.

Ван -  Би чамд бүх үнэнийг хэлээгүй юм.   

Дани -  Юу гээд дэмийрээд байна.

Анас -   Эля аан гээч Даняд нөгөө хиймэл амьсгаа...

Эля -  Хийсэн хүүхэн үү?

Анас -   Тийм ээ.

Эля -  Вася гэдэг юм манай хөрш. Днаяд хаалдчихдаг юм.

Дани -  Зүгээр л найзууд.

Эля -  Мөн дөө.

Анас -   Тийм найзуудыг мэдэлгүй яахав. Эхлээд итгэлийг нь олж авчихаад дараа нь найз залууг чинь булаана.

Эля -  Намайг ойлгодог ганц хүн байна.

Ван -  Охидуудаа дахиад нэг удаа тоглоцгоое.

Эля -  За тэгье гэхдээ ээн удаад охидууд хөвгүүдийн эсрэг.

Анас -   Ёстой сайхан санаа байна.

Ван -  Та хоёрт ямарч боломж байхгүй. 0 гэсэн үг.

Анас -   Ёстой сайхан санаа.

                                                  ххх  

Пол - За яасан ямар шийдвэр гаргав?

Лид - Хичээж л байна... Тоо байна.

Пол - Энэ юу гэсэн үг вэ?

Лид - Энэ талаар маргааш бодож үзнэ гэсэн үг.

 

                                           10-р анги төгсөв.

            

   

 

   

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home