ИВАНОВЫ С5 9- анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Стедан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Лид - Баярлалаа, баярлалаа цэцэг хэрэггүй өөрсдөө идэцгээ.

Степ -   Би өлсөөгүй байна. Лидия та үнэхээр сайхан дуулдаг юм байна. Би тэднийг тайван байлгахгүй гээд ирлээ. Үүнийг танд, би болох уу?

Лид - Бололгүй яахав... Ёстой янзтай. Таныг зөвхөн үнээ эмчилдэг гэж бодож байлаа.

Степ -   Зүгээр л гитар сонирхдог юм. Таны хэлсэнээр зөвхөн үхэр эмчлэхгүй бас хөгжим сонирхоно.  

Лид - Тийм байна.

Степ -   Би өнөөдөр үзэсгэлэн яармагт тоглоно.

Лид - Нээрэн үү?

Степ -   Тийм ээ, та ч гэсэн ирээрэй танил нүд байвал надад таатай. Таных шиг гоё нүд урам өгнө.

Лид - За боль доо.

Степ -   Тийм ээ.

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Дани -  Болчихлоо... Хар даа би өөрөө хийсэн.

Вик -  Би ч гэсэн. Бяслагны байшинг түгжсэн үү?

                                                  ххх

Боря -   Ийш нь тавьчих.

Пол - Бариул нь урагдчихлаа.

Боря -   Май аваарай. Болгоомжтой гэм. Бүгдийг нь энд тавьчих. Өвөө алив аваад ир.

Вик -  Энэ бас юун хөгжимчид хүрээд ирэв ээ?

Алек -   Трубадурын дууг илжиг дуулж байна.

Лид - Бүү атаарх Степан маш авъяаслаг хүн.

Вик -  Мөн дөө.

Лид - Тэр өнөөдөр яармаг худалдаанд дуулах болно. Харин чи нүдээрээ архи задалдаг ганцхан авъяастай.

Боря -   Май.

Лид - Боря, Степан бидэнтэй хамт явж блох уу?

Боря -   Та нар автобусаар хэнтэй явах нь надад хамаагүй. Май.

Лид - Би одоохон, хурдхан шиг хувцасаа сольчихоод ирье.

Степ -   Боря, Боря ядаж баян хуур аваад яваач.

Боря -   Яах гэж?

Степ -   Үүний чинь төлөө би хорхойг чинь эмчилнэ.

Боря -   Юу гэнээ?    

Степ -   Танай туулайнуудын...

Боря -   За алив нааш нь өгчих.

Дани -  Боря ах аа энэ бяслагыг амсаад үзээч.

Боря -   Идэх аргагүй гэж би чамд хэлсэн ш дээ.

Дани -  Үгүй ээ, энэ огт өөр бяслаг.

Боря -   Би завгүй байна.

Вик -  Алив би амсаад үзье.

Пол - Чиний хамаатан ш дээ. Яг Антон шиг зөрүүд зантай. 

Боря -   За алив өгчих дараа нь амсаж үзье. Юугаа зогсоод байна аа за алив үзэсгэлдэн яармаг руу явцгаая, явах болчихлоо.

Вик -  За явцгаая.

Боря -   Тийш нь бидонд хийчих.

Степ -   Нөгөө юу.. хаана байна?

Алек -   За дарга аа, явцгаая. Чи явж үз.

Боря -   Нэг юм уначихлаа. Бяслаг уу? Лёха.

Алек -   Бяслаг бүтэн.

Боря -   За тэгвэл явцгаая. Алив хурдал. 

                                                  ххх

Алек -   Хоёр, гурав.

Лид - Чи хурдан байна шүү, мундаг юмаа.

Алек -   Түй чёрт.

Степ -   Миний 3 араа гацаад байна. Ингэхэд би дугуйгаа сольсон одоо шороон замаар ч явна...

Алек -   Хүн ч дайрна.

Лид - Битгий тэнэглээд бай баян хуурыг нь өгөөч тэр бэлтгэл хийх ёстой.

Степ -   Тийм шүү.

Алек -   Баян хуур яачихав аа? Уначихсан юм байх даа. 

Степ -   Юу гэнээ?

Алек -   Бид шороон замаар явж байсан.

Лид - Ганцхан чи л ингэж чадна нээрэн шүү.

Степ -   Лидия...

Лид - За.

Степ -   Бүү санаа зов. Том асуудал болгонд бяцхан шийдэл байдаг юм.

Лид - Ямар хөөрхөн юм бэ.

Степ -   Одоо зөвхөн дур булаам төрх гаргах л үлдлээ.

Алек -   Зүрх чинь хаагдах вий дээ.

Лид - Алив чи явж үз.

Степ -   Лидия би, би өнөөдөр шүршүүрт таныг дурсаж байлаа. Би шүршүүрт дуулж байхдаа таны дуулж байсныг санаад. Тэгээд хоёулаа хамтдаа байвал.. дуулвал ямар вэ. Тайзан дээр гаръя.

Лид - Үгүй ээ би зөвхөн үнээнүүдэд л дуулж өгдөг.

Степ -   Лидочка та авъяастай учраас үнээ биш стадион дүүрэн хүн цуглуулах хэрэгтэй.

Лид - Үгүй ээ, үгүй дээ.

Вик -  Ингэд л тойроод байх уу?

Боря -   Өвөө үзэсгэлэн худалдаанд хүн ихтэй газар чухал жаахан тэсчих.

Алек -   Нэг хүний тэвчээр алдагдаж бана.

Вик -  Болгоомжтой. Хэр удах вэ?

Боря -   Гүйцээ бид ирчихлээ. За одоохон.

Вик -  Тийм ээ хамгийн хүн ихтэй газар байна. Эмэгтэй түгжиж байх хэрэгтэй ш дээ.

Боря -   Тийм ээ хүн ихтэй.

Жора -  Сайн уу Боря.

Боря -   Сайн уу Жора. Юу болоод байна чамтай ийм газар гэж тохиролцоогүй ш дээ дээрээс нь жорлонгийн дэргэд. 

Жора -  Бас бид хоёр чи сүү авч ирнэ гэж тохирсон байсан.  Сүү байхгүй бол газар олдохгүй.

Боря -   Жора хүлээгээч.

Боря -   Лёха.

Алек -   Яасан?

Боря -   Сүү хаана байна?

Алек -   Ойлгосонгүй.

Бояр -   Бидон авч ир гэсэн биз дээ? Сүү нь хаана байна?

Алек -   Сүүтэй байх ёстой гэж хэлээгүй ш дээ. Би хоосон бидон л олсон.

Дани -  Боря ах аа би тэнд сүү байгага мэдээгүй, миний буруу.

Боря -   Сүүг нь яачихсан юм бэ?

Дани -  Амсаад үзээч.

Боря -   Эцгээ дуурайсан...

Алек -   Юун эцэг?

                                                  ххх

Боря -   Полина, цагийн дотор манай лангуун дээр 7 хүн ирлээ. Тэднээс 5 нь хэн жорлонд оочерлож байна гэж асуусан. Хэдүүлээ жорлонгийн цаас зарах уу?

Пол - Боря бүх зүйл сайхан болно.

Боря -   Сайхан гэнэ шүү. Охидуудуу наашаа ойртоорой бяслаг амсаад үзээч. Ойлгомжтой.  

Эр -    Сайн байна у.

Боря -   Сайн байна уу.

Эр -    Би бяслаг авмаар байна амттай харагдаж бана шүү.

Боря -   Үгүй ээ наадах чинь мат муутай хамаатан маань хийсэн юм. Энийг аваач, ямар гоё үнэртэйг хар даа таньд хэдийг тавих вэ?

Эр -    Үгүй ээ би үзмэрт л авах гэсэн юм. Тэр толгод дээр тэмцээн болж байгаа юмаа.

Боря -   Май. Бэлэглэе.

Эр -    Баярлалаа.

Боря -   Зүгээр ээ.                                            

Пол - Боря ямар байна?

Боря -   Ж үсэг дутаад байна.

                                                  ххх

Ван -  Жаал аа яахаара нэг бяслагт 40 литр сүү зарцуулдаг байна аа надад хэлээч.

Дани -  Маш энгийн бидоноо унгачихсан юм.

Эля -  Боря ахад битгий хэлээрэй. Сүү эндээс авчихаж болно энэ чинь үзэсгэлэн худалдаа.

Дани -  Тийм ээ сайхан санаа. Гэхдээ бидэнд мөнгө байхгүй.

Ван -  Тийм ээ, ингэх хэрэгтэй байсан юм.

Эр 2 - Та унасан юм авч болохгүйг мэдэх үү? Андрей Кошкин чанарын шалгалт.

Эм -   Гэхдээ бяслаг боочихсон байгаа яах ч үгүй. 

Эр 2 - Энийг шинжилгээгээр тодруулна.

Дани -  Уучлаарай та...

Ван -  Жаал аа чимээгүй бай. Унасан юм авч болохгүй гэсэн ш дээ. Бидэнд сүү хэрэгтэй биз дээ?

                                                  ххх

Вик -  Ёстой өөдгүй амьтан байна.

Алек -   Би хэлсэн биз дээ. Лида од байгаа юм шиг хараад байсан. Тайзан дээр гараагүй байхад нь шүү.

Вик -  Тайзан дээр гараад бүтэлгүйтвэл сайнсан. Сайну уулгах хэрэгтэй.

Алек -   Уудаггүй байхаа.

Вик -  Мэдэхгүй юм даа сурцтай ч юм шиг. Тохиромжтой шалтаг гараагүй байх. За яахав, май. Ажилдаа ор. Юу вэ, аваачиж өг. Ой санамж огт байхгүй болно.

Алек -   Ядаж амттай юу?

Вик -  Санахгүй байна, за яв.

                                                  ххх 

Боря -   Энэ юу вэ?

Ван -  Ивановыхан бие биенээ хаядаггүй.

Эля -  Яг муурнууд шиг.

Бояр -   Сайн байна.

                                                  ххх

Алек -   Хөөе Айболит оо нэг яриа байна.   

Степ -   Үгүй ээ чадахгүй хоолойгоо гамнах хэрэгтэй.

Алек -   Би Лида чамайг яаж харж байгааг би мэдсэн. Харин чи сайн залуу би та хоёрт саад болохгүй ээ. Аз жаргалтай сайхан амьдраарай.

Степ -   Маш өгөөмөр зан гаргаж байна Алексей. Гэвч бид хоёр энэ зөвхөн цаг хугацааны асуудал гэдгийг ойлгож байна.

Алек -   За тэгвэл эв найрамдлын төлөө тогтоож уу?

Степ -   Уучлаарай би уудаггүй.

Алек -   Лидкагийн төлөө ч гэсэн үү? Баяртай. 

Степ -   Үгүй ээ Лидиягийн төлөө бол болно. Гэхдээ маш багаар ганцхан удаа.

Алек -   Чиний хоолойнд сайнаар нөлөөлнө. Явцгаая.

                                                  ххх

Боря -   За хүмүүс ээ хажуугаар өнгөрөхгүй шүү, бяслаг амсаад худалдаж аваарай. Амттай бяслаг шүү.

Дани -  Сайхан газар байна.

Боря -   Тийм ээ, чи яах гээв?

Дани -  Би буруутай гэдгээ ойлгож байна. Гэхдээ би дүрмийн дагу хийсэн миний бяслагыг амсаад үзээч, гуйя.

Боря -   Баярлалаа, би амсаж байсан.  

Дани -  Тийм үү, тэгээд юу гэмээр байна?

Боря -   Идэх аргагүй. Үгүй ээ, үгй энийг идэж болно маш амттай. Хүлээгээрэй, битгий яваач үнэхээр амттай бяслаг шүү.

Дани -  Энэ бяслаг яачихсан юм бэ?

Боря -   яг нөгөө бяслаг шиг чинь. Үүнийг чи хийсэн. Алив явж үз битгий миний худалдаанд саад болоод бай.

                                                  ххх

Вик -  За яасан дуулж чадах уу? 

Алек -   Урвуугаар нь л дуулах байх.

Вик -  Би эхний эгнээнээс энэ бүхнийг хармаар байна. Гэхдээ тэр тайзнаас нурж унавал...

Лид - Лёша чи Степаныг хараагүй биз?

Алек -   Хэн гэнээ? Удахгүй харнаа. Тэр одоо бэлтгэж байгаа. Харин Лидок чи хэнд корилаад гоёчихов?

Лид - Үзэгчдэд зориулаад, Стёпа намайг хамтдаа тайзан дээр гарч дуулъя гэсэн. Чи мэднэ ш дээ энэ миний хүүхэд насны мөрөөдөл. Би бага зэрэг сандраад байна. Тэр хаашаа алга болчихов оо? Айгаад байна, би тайзан дээр олигтой дуулж чадахгүй бол яах уу? Ичсэндээ болоод үхнэ ш дээ. За яая гэхэв, чи тэрнийг харвал удахгүй гарна гэж хэлээрэй.

Алек -   За за тэгье. Явж бай.

Вас -   Энэ 150 юм уу? Хэрвээ, сайн уу.

Дани -  Сайн уу. Уулзаагүй уджээ чи хаашаа алга болчихов?

Вас -   Би нэг тэнэг юмнаас нуугдаж байсан юм. Харин чи энд юу хийж байгаа юм? Ахдаа үйлчилж байна уу?

Дани -  Тиймэрхүү л. Би бяслаг хийсэн. Хоёулаа нэг хийгээд бүтэлгүйтсэн саанж байна уу?

Вас -   Амттай байна.

Дани -  Би амттай гэсэн харин Боря ах үгүй гээд байна. Бас Эля байнга энэ чиний хийх ажил биш гээд байгаа.

Вас -   Чи яагаад Боря ах, Эля гээд байгаа юм. Чамд өөрт чинь таалагдаж байгаа бол бусад нь юу гэх нь чамд хамаагүй. Би чамайг тууштай гэж бодсон гэтэл чи гоншигнуур юм байна.

Дани -  Чиний зөв. Баярлалаа.. Харин тэр тэнэгтээ надаас холд гэж хэлээрэй.

Вас -   Би түүнийг уучилсан.  

                                                  ххх      

Алек -   За яасан, сэргэв үү?

Степ -   Дахиад улаан чинжүү.

Алек -   За ашгүй дээ одоо яв.

Степ -   Чи сайн эр юм Алексей. Саня энэ бүтэлгүй хайр, атаархалаас хамгаалдаг юм. Надад өөр байгаа, чи энийг ав. Бүтэлгүй хайранд энэ утас. Май зүүчих. Ингэхэд танд шүүс байхгүй биз?

                                                  ххх

Эм -   За ямар байна?

Ван -  Сайн амссангүй дахиад өгөөч.  

Эр -    Сайн байна уу, чанар шалгагч миний түр үнэмлэх энэ байна.

Эм -   Яагаад бүгдээрээ над дээр ирээд багаа юм бэ? Энд ямар цөцгий асгачихсан биш, ямар мууранд ыбэлсдэн биш, эсвэл...

Бичиг Чанар шалгагч Андрей Кошкин.

Эм -   Кошкин гэнээ?

Ван -  Тийм ээ.

Пол - Сайхан хооллорой. Боренька би дажгүй борлуулалт хийж байна. Болж байна уу?

Боря -   Одоо хамгийн гол нь бяслагч үйлдвэрлэгч нарын уралдаанд ялах хэрэгтэй.. Уралдаанд ялбал мөнгөитэй болно. Мөнгөтэй болбол трактор авна, трактортой болбол...

Пол - Илүү их мөнгөтэй болно тэгээд бид яваад өгнө. Чи үнийг хүсч байгаа биз дээ?

Боря -   Ойлгомжтой ш дээ.

Пол - Харин миний бодлоор бүх хүн чиний хамгийн амттай бяслаг хийдгийг мэдээсэй гэж хүсч байгаа.

Боря -   Бяслаг хийдэг гэнэ шүү.

Пол - Яасан бэ, өөрийнхөө мөрөөдлөөс зугтах гэсний хэрэггүй. Харин ч хичээх хэрэгтэй. Бид чамд туслана.

Ван -  Холдоорой.

                                                  ххх

Алек -   З ингээд зогсоорой. Ууж бай би Лидкаг аваад ирье.

Степ -   Дахиад жаахан уух уу? Би чадна шүү.

Алек -   Бага багаар гэсээр болчихлоо. Бэлдэж бай чи удахгүй тайзан дээр гарна.

Вик -  Чи ч ёстой хүрэл цэрэг байна шүү. Стёпа чи эмч гэхэд нэг лд өвчтэй харагдаад байна. Би чамагй эмчлээд өгье.

Степ -   Маш багыг би тайзан дээр гарна.

Вик -  Энд их юм байхгүй ээ.    

                                                  ххх

Эля -  Битгий хөдөл.

Дани -  Чөтгөр ав юу болоо вэ?

Эля -  Ваня страйк унагачихлаа.

Боря -   Ёстой нэг...

Дани -  Боря ах аа тэгэхээр ийм байна, миний бяслагыг өг би уралдаанд оруулмаар байна. Та биш мэргэжлийн шүүгч нараар үнэлүүлмээр байна.

Боря -   Юу ч үлдээгүй. Чиний бяслаг байхгүй ээнлд юу ч үлдээгүй. Гэр бүлийхэндээ баярлалаа гэж хэл. Мэргэжлийн шүүгчид ч чиний бяслагыыг амсаж чадахгүй.

Дани -  Чадахгүй гэж юу гэсэн үг вэ? Та бас амсаагүй юм уу?

Боря -   Би чамаас үнэхээр залхаж байна. За алив амсаад үзье, алив.

Хүү -  Өвөө надад амттан өгөөч.

Боря -   Амттан байна.

Дани -  Нээрэн үү?

Боря -   Амттан байна.

Дани -  Боря ах аа. Тийм ээ, зүйтэй. Ес.

Боря -   Амттан байна яг өвөөгийнх шиг.

Ван -  За гэртээ харьцгаая тэнд илүү тухтай байна ш дээ.

Дани -  Боря ах аа.

Ван -  Боря ах аа ийм хурдан хаачих нь вэ?

                                                  ххх  

Эр -    Алив дуулаач ээ.

Алек -   За алив тайз руу гараарай үзүүлээд өг.

Лид - Стёпа хаашаа алга болчихов оо? Бэлдэж байна уу? Би ч гэсэн сандраад байна.

Эр 2 - Сайхан өдөр байна янзын гоё тэмцээн. Дүрэм маш энгийн...

Лид - Стёпа эхлээрэй, за алив.

Степ -   Эхэллээ...

Эр 2 - Дүрэм маш энгийн хэн бяслагыг гүйцэж очно. Тэр ялагч болно. Гараандаа.   

Лид - Чи яаж байна аа?

Алек -   Чиний тоглолтыг аварч байна.

Лид - Чи дуугаа мэдэхгүй ш дээ.

Эр 2 - Анхаар.

Алек -   За манай дууг дуулъя.

Лид - За тэгье.

Эр 2 - Урагшаа.

Боря -   Бяслаг.

Лид - Баярлалаа.  

Эр -    Браво.

Лид - Лёша чамд баярлалаа.

Эр -    Мундаг.

Эр 2 - Браво.

Лид - Баярлалаа. Баярлалаа.

                                                  ххх             

Лид - За аваргыг угтаж авцгаая.

Боря -   Одоо болно би өөрөө сууж чадна.

Лид - Алив битгий нэрэлхээд байгаарай. Аварга нэрэлхэж болохгүй шүү.

Вик -  Ванюсик чиний төлөө.

Ван -  Бидниийг яаж тэр тэмцээнд оруулсаныг мэдэхгүй. Хэн илүү аймаар харагдсан бэ та юу бяслаг уу?

Пол - Ваня болж үз.

Боря -   Хөөе Ваня бяслаг гаднаасаа ямар харагдаж байгаа нь хамаагүй. Дотор нь юу байгаа нь илүү чухал.

Дани -  Яг зөв ярьж байна.

Боря -   Ингэхэд би бяслагны цехийн цоожийг сольсон гадны хүн оруулахгүй. Май үргэлж биедээ авч яваарай.

Дани -  Та тоглоод байна уу?

Боря -   Битгий хаячихаарай.

Дани -  Баярлалаа.

Боря -   Шилдэг бяслаг шахагч. Чиний хүү зөрүүд шүү.

Пол - Аавыгаа дуурайсан юм.

Боря -   Үгүй ээ, өвөг эцгийгээ дуурайсан. За Данягийн төлөө ууцгаая.

Вик -  Лёха чи яаж байна аа? Нөгөөх чинь байна.

Алек -   Аав аа яагаад харамлаад байгаа юм бэ? Дахиад олчихно. Лидок чиний төлөө. 

Степ -   Лёха бид хэний төлөө ууж байна? Одоо бүгдээрээ...

Вик -  За алив чимээгүй.

Лид - Тийм байжээ. Би ойлголоо.

Алек -   Юу ойлгомжтой гэж?  

Алек -   Лидок хүлээ л дээ чи хаачих нь вэ? Суугаач.

Лид - Нээрэн яагаад би явах ёстой гэж? Эндээс зайл. Эндээс зайл гэж байна.

Пол - Лид, Лида.. битгий ингээч.

Лид - Яв яв, за алив.

Вик -  Лидка ингэх хэрэггүй байсан юм. Тэр чиний төлөө л...

Лид - Юу миний төлөө гэж, оронд нь орох гэж энэ хүнийг согтоосон байна.

Вик -  Чамайг тайз руу гарна гэж яаж мэдэх юм. Мэдсэн даруйдаа авхараа гүйсэн. Хүүхэд байхын тайзан дээр гарахаас айдаг байсан.

Лид - Нээрэн үү?

Вик -  Чи мэдээгүй юм уу? Хүүхэд байхдаа найрал хөгжмийн нүх рүү унаад дургүй болчихсон.

Ван -  За бяслагчин минь юу бодогдож байна?

Алек -   Лидаа одоо больцгоое хоёулаа...

 

                                           9-р анги төгсөв.

 

 

 

 

    

   

 

 

                                          

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home