Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай Вас - Вася эм, 22 настай
Ол - Олег эр, 50 настай Нина - эм, 40 настай
Лид - Лидия эм, 35 настай Степ - Стедан, эр 45 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Сем - Семён эр, 55 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Алек - Газар хулгайлж байна уу? Яагаад ийм багыг авч байгаа юм?
Боря - Битгий саад бол цаашаа яв.
Алек - Би ойлголоо. Баригдахгүйн тулд өдөр болгон бага багаар түрэх хэрэгтэй. Бас сайн арга.
Боря - Надад бусдын газар хэрэггүй. Хашаа өмнө нь ийм байсан. Кадастрын зураг дээр маш тодорхой байгаа. Өнөөдөр яармаг худалдаан оруулах шалгагч нар ирнэ. Их няхуур хүмүүс гэсэн. Тийм блохоор бүх зүйл яв цав нямбай байх ёстой.
Алек - Тэгвэл чи царайгаа засах хэрэгтэй. Ойлголоо бия явлаа.
Боря - Лёха. Нинагаас битгий цэцэг хулгайлаад бай.
Алек - Хулгайлаагүй би услах гэж авсан юм.
Боря - Услагч ч бол доо.
Бичиг “Ивановыхан Ивановыхан”.
Нина - Хөөе чи өөдгшүй амьтан минь. Чи яаж байна аа? Энэ, ээн миний алимны мод.
Боря - Танайх байсан минийх болсон. Хашаа өмнө нь ийм байсан. Үүнийг баримтаас харж болно. Кадастрын зургаар энэ чиний газар ээн хашаа байна. Ийм байсан. Харин алимны мод чинийх газар минийх болохоор чамд 10% оногдоно. Май. Авахгүй бол болино биз.. Амттай байна шүү.
Нина - Ид ид гахай минь. Би өглөө өтнөөс хамгаалж хор цацсан.
ххх
Ван - За явцгаая цаг хараач.
Эля - Би их сургуульд үнэмлэхгүй юу хийх юм?
Ван - Номын санд сууж болно ш дээ.. Эля энэ хөгжилтэй зургийг хар даа.
Дани - Юу юм надад харуулаач. Пөөх Иванов Павел Семёнович, 1951 он гэнэ. Тэгэхэр энэ чинь манай...
Ван - Өвөг эцэг.
Дани - Янзтай би түүний царайг хаана харсан юм бол?
Ван - Толинд байхаа.
Эля - Тэгэхээр чи удам залгасан, тэр хэн байсан билээ?
Ван - Сахлыг нь харахад барбер шопер байха.
Дани - Чи өөрөө барбер шопер байсан. Гарт нь бяслаг байгааг харахгүй байна уу?
Эля - Удам дамжсан бяслаг шахагч удам дамжсан барбер шоперээс ч илүү муухай.
ххх
Алек - Лидок, вуа ля. За ойн баярын мэнд.
Пол - Лид аваач Алексей хичээж байна ш дээ.
Лид - Юу хичээсэн гэж хүлэмжнээс цэцэг тасдаад гүйцээ. Хөөрхий амьтныг их ажил хийсэн гэж өрөвдөх ёстой юу?
Пол - Илүү шинэлэг зүйл хэрэгтэй ш дээ.
Алек - Юу гэнээ?
Пол - Мэдэхгүй ээ, та хоёрын дурсамжтай мөчийг эргэн дурсаж болно.
Алек - Дурсах гэнээ?
Пол - Жишээ нь анхны болзоо. Та хоёр яаж уулзсан бэ?
Алек - Одоо санахад мотоциклтой талаар давхиж байсан. Лидка шаахайнд айсандаа хашхирч байсан харин хаазаа гишгээд овойсон газар дээр донсолж онхолдсон.
Пол - Ийм дурсамж хэрэггүй юм байна.
Алек - Тийм ээ хэрэггүй.
Пол - Анхны үнсэлт?
Алек - Тэнд үнсэлдсэн. Би ухаан алдсан болж жүжиглэсэн харин Лидка надад хиймэл амьсгаа хийсэн.
Пол - Тэгвэл илүү аятайхан юм алга уу?
Алек - Нэг жилийн ой байна. Би Лидкад сюрприз барихаар шийдсэн. Дарс, зууш гээд л. Бас нэрээ нууцалсан захидал бичсэн.
Пол - За тэгээд?
Алек - Чихэр шиг бүсгүй минь сайн байна уу. Хонгор Лида минь шарсан хясаагаар над дээр саравчинд ирээрэй гэсэн. Тийм ээ. Хясаа байгаагүй зүгээр толгой холбосон юм. Лидка бүр гомдчихсон.
Пол - Сайн байна.
Алек - Тийм үү?
Пол - Хүүхнүүд яруу найрагт дуртай. Гол нь шүлэг ээ бүрэн гүйцээх хэрэгтэй.
Алек - Тэгж бодож байна уу?
ххх
Боря - Хөөе, хөөе, хөөе солиотой амьтан чи яаж байна аа?
Нина - Яасан бэ, алимны модыг бордох хэрэгтэй.
Боря - Одоо тайвширч үз би хашаагаа буцаагаад тавьчихна ганцхан өдөр тэвччих.
Нина - Донгос гахай минь.
Боря - Би одоо чамайг...
ххх
Алек - Боря, чи энэ модыг дуустал түлээ хагалах уу?
Боря - Дуусчихвал дахиад хөрөөднө.
Алек - Бас юу болоо вэ?
Боря - Нүдэнд оросн нэг хог байна. Хараад идсэн алимны модноос болж миний шалгалтыг баллах гээд байна.
Алек - Тэр чамайг бодох сөхөөгүй болгоод өгөх үү?
Боря - Тохирлоо.
Алек - Харин чи үүний төлөө надад. Дуустал нь сонсооч. Ердөө тэр саравчийг нэг цаг хэрэглүүлнэ бас агуулахаас жаахан юм гаргаж өг. Бүгдийг нь бишээ, ширээ засмаар байна.
Нина - Сайн уу.
Боря - Тохирлоо.
ххх
Боря - За.
Дани - Боря ах аа аан гээч, танаас нэг юм асуумаар байна. Би бяслаг чанаж үзэж болох уу?
Боря - Болно. үнээний хашааг цэвэрлэ.
Дани - Үгүй ээ би бяслаг чанамаар байна.
Боря - Бяслаг авмаар байгаа бол хөргөгчнөөс ав. Гэхдээ эхлээд үнээний хашааг цэвэрлэ.
Дани - Үгүй ээ та ойлгосонгүй би бяслаг чанах үйл явцыг хэлээд байна. Би чадна гэж бодож байна.
Боря - Мөн дөө.
Дани - Өвөг эцэг шиг.
Боря - Хэн ч өвөө шиг чанаж байгаагүй. Тэр байгалийн авкяастай хүн байсан.
Дани - Гэхдээ тэр хүнээс би зарим зүйлийг өвлөж авсан. Авъяас нь ч байгаа байх. Тэгээд ч энд жор нь байна хэрвээ та завгүй байгаа бол би өөрөө бүгдийг хийх гээд оролдое.
Боря - Наад жороор чинь хэн ч хэзээч хийж чадаагүй. Би оролдож үзсэн. Харин чи оролдоод үзэж болно.
Дани - Баярлалаа.
Боря - Тийм ээ, би чиний ээж биш учраас чамд зааж чадахгүй.
Дани - Тийм ээ.
Боря - Гэхдээ миний бяслагны цехэд биш. Чи өөрийн гэсэн бяслагны цехтэй болчихоод тэндээ бяслаг хийгээрэй. Харин минийх рүү дахиж битгий ор.
Вас - Ээж намайг тариландаа ойртуулахгүй бол баярлах байлаа. Хөөе би чамд туслаж чадна шүү.
Дани - Чи яаж туслах юм? Бяслаг хийж чадах юм уу?
Вас - Тийм бишээ.
Дани - Юу гэсэн үг вэ? Дуустал нь чадахгүй гэж үү? Ямар үе шатыг нь мэдэх вэ? Бүрэлдэх хүртэл нь үү?
Вас - Саваагүй зан гэдэг байхаа. Явцгаая.
ххх
Нина - Бурхан минь юу болов оо? Тэнгэр минь.
Боря - Бурхандаа залбир.
Нина - Чи юугаа инээгээв ямаан сахал чинь. Алив үнэнээ хэл...
Боря - Тайвшир, тайвшир, тайван байгаарай
Нина - Чи ингэсэн үү?
Боря- Тайван бай.
Нина - Май чи.
Боря - Солиотой амьтан. Би ийм хэрэнгт хэзээч хутгалдахгүй. Харин хөрш минь чи гараа бохирдуулах хэрэгтэй болж дээ. Сайн сайхныг хүсье.
Нина - Яах вэ? Миний цэцэгнүүд.
ххх
Вас - Хар даа Даня. Үнэхээр адилхан байна шүү.
Дани - Жаахан аярхан яриач биднийг сонсчихож магадгүй.
Вас - Чамд сахал сайхан зохих юм байна.
Боря - Энэ бол арын хэсэг цаад талд нь үнэний хашаа, тарилангийн талбай байгаа. Та орно уу.
Эр - Танайх их цэгцтэй арчилгаатай байгаа нь сайн хэрэг. Шахах хэв байгаа юу?
Боря - Байгаа, энэ байна.
Эр - Бүрэлдүүлэх тор?
Боря - Тийм ээ, энэ байна.
Эр - Хулганатай юу?
Боря - Тийм ээ, үгүй ээ байхгүй. Наашаа надаас өөр хэн ч орж ирдэггүй. Хүн байхгүй.
Эр - Сайн байна, сайн байна. Тэмдэглэгээ хийе, хулгана...
Боря - Би зүгээр л шалгаж байсан юм. Та бүгдийг шалгаж байгаа боловч үнэн хэрэгтээ...
Эр - Орц. Болгомжтой байгаач ээ. Наадхаа эвтэйхэн хураа.
Боря - За.
Эр - Тэнд юу байгаа билээ?
Боря - Тэнд бяслаг боловсорч байгаа.
Эр - Боловсорч байгаа гэнээ. За яаж боловсорч байгааг нь харцгаая. Болж байна, болж байна.. Таанй энд агаар сайхан юм.
Дани - Наалдчихаж.
Эр - Үнээ сүү сайтай.
Боря - Арын хэсэгт тахиа, галуу, ямаа, хонь байгаа.
Эр - Үхэрний хашаа?
Боря - Жаахан цаад талд байгаа шууд бэлчээрт гарах хаалгатай.
Эр - Харин тэр?
Боря - Халуун усны газар. Хэрвээ та хүсч байвал...
Дани - Биднийг танилцуулаагүй байх, намайг Данила гэдэг –
Эр - Ирээдүйн бяслаг үйлдвэрлэгч мөн үү?
Боря - Үгүй ээ тэр...
Дани - Одоохондоо үгүй гэвч Боря ах надад тогтмол зааж сургаж сурах хүртэл тавьж явуулахгүй гэдэг юм.
Эр - Маш сайн байна, бяслаг хийхэд уламжлал маш чухал гэж боддог. Маш чухал та нууцаа дамжуулан өгч байгаа нь сайн хэрэг.
Боря - Тийм ээ, чи эндээс явж үз битгий саад болоод бай. Халуун усны газарт сүүн угаалга байгаа шүү. Арьс их гоё зөөлөн болно.
Вас - За сайн байна. Зургаа авч чадлаа, үнэхээр мундаг байлаа.
Дани - Чөтгөр ав. Одоо яах вэ?
ххх
Вас - Одоо хатаачихна тэгээд өвөө чинь цоо шинэ болчихно. Бишээ жор нь, за алив...
Дани - Байзаарай, байзаарай энэ юу вэ? Шинэ орцнууд байна. Өмнө нь байгаагүй ш дээ. Ийм учраас өвөөгийн жорыг хэн ч давтаж чадахгүй байж.
Вас - Чадаагүй.
ххх
Эр - За Борис та үзэсгэлэн яармагт оролцох зөвшөөрөл бараг авчихлаа. Одоо ялихгүй зүйл үлдсэн тодорхойлолт бичүүлнэ.
Боря - Хэнээр бичүүлэх вэ?
Эр - Тосгоны зөвлөлийн даргаар.
Нина - Алив үнэнээ хэл энэ чиний хийсэн ажил уу?
Эр - Танд асуудал гарахгүй байх танай хөрш ш дээ.
Боря - Асуудалгүй ээ.
Эр - Танд амжилт хүсье.
Боря - Баяртай. Баярлалаа.
ххх
Алек - За ингээд хамгийн шилдэг дарс тавьчихъя. Полина чамд маш их баярлалаа. Лидкад битгий хэлээрэй би өөрөө хийсэн юм шиг.
Пол - Алексей чи юу ярьна вэ.
Алек - За ингээд...
Боря - Наадхаа хураа.
Алек - Юу гэнээ?
Боря - Хураа гэж байна.
Алек - Чи чинь солиотой юм уу? Би хэлсэн амандаа хүрсэн тэр хагас өдөр юмаа цэвэрлэсэн.
Боря - Яармаг худалдаа одоо түүний тодохойлолтоос шалтгаалж байгаа. Наад толгойгоо ажиллуул, бод. Бод, бод, бод тэгэхгүй бол ойн баярыг жилээр хойшлуулах хэрэгтэй болно.
Алек - Бодож байна, бодож байна. Би өөрөө дарсаа авна.
ххх
Нина - Бидний харилцаа тийм ч сайн биш. Бидний хясаа одоо хөрчихлөө. Гэвч бид хоёрын сэтгэлийн дуудлага өнөөдөр жигүүрлэн нисэг. Би юу юуунас ч илүү чамайг уучлаасай гэж хүсч байна. Орой саравчинд хүрээд ирээрэй.
ххх
Боря - Ирж байна, хамаг юм мэдэж байгаа одоо тоглоом хийнэ. ИИлжиг гэдэг үгийг яаж зөв бичихийг асууна.
Алек - Би тэрэнд мэдэгдэхгүй гэрт нь ороод гарын үсэгтэй ямарч хамаагүй бичиг олж авна. Харин өвөө дараа нь гарын үсгийг нь дуурайлгаж бичнэ. Харин чи тэрнийг саатуулж бай.
Боря - Байзаарай, би яаж саатуулах юм бэ?
Алек - Би яаж мэдэх юм? Шүлэг уншиж өг хүүхнүүд яруу найрагт дуртай.
Боря - Чөтгөр ав.
ххх
Дани - За ингээд...
Вас - Мундаг, чамд баяр хүргэе. Чиний анхны бяслаг гэсэн үг.
Дани - Бид хоёрынх, чамгүйгээр би ганцаараа чадахгүй байх байсан.
Вас - Тэгвэл бид хоёрт баяр хүргэе.
Эля - Саад болсонд уучлаарай. Намагй байхгүй байна гээд бодчих гэхдээ одоо энэ хамаагүй ээ.
Дани - Чи буруугаар ойлгоод байна. Хүлээгээрэй, хөөе.
Боря - Нина чи надаар тоглоом хийх гэж ирсэн байх.
Нина - Яагаад тоглоом хийнэ гэж. Хүн алдаагаа ухамсарлах нь сайн хэрэг. Тэгээд ч их гоё арга сонгосон.
Боря - Нөгөө юу энэ бүхнийг...
Нина - Чи цаасан дээр илүү гоё бичих юмаа. Эмэгтэй хүнийг халамжлаач.
Боря - За. Жаахан ихдүүлчихлээ.
ххх
Эля - Намайг хэдэн цаг байхгүй байхад хөрштэй тэврэлдэж эхэлсэн үү? Багш намагй саатуулж оройтож ирсэн бол яах байсан бол.
Дани - Чи Васькаг хэлээд байна уу? Тэр зүгээр л найз, за яахав найз биш нөхөр. Банди нар гадаа хөл бөмбөг тоглож байхдаа гоё дамжуулалт хийгээд тэврэлддэг биз дээ. За яахав би хэзээч хөл бөмбөг тоглож байгаагүй гэхдээ юу гэхээр би түүнийг эмэгтэй хүн гэж хүлээж авдаггүй. Нэр нь хүртэл эрэгтэй Вася.. хардах хүнээ мөн олов оо. Би чамд л хайртай.
ххх
Нина - Чи энэ бүхнийг надад зориулж засаагүй юм шиг санагдаад байна. Өөртөө зориулсан. Боря би болзоонд яваагүй уджээ. Надад таатай зүйл хэлээч.
Боря - Хийх үү?
Нина - Чи хурдан сурдаг юм байна. Борюся.
Боря - Баярлалаа Нинуся.
ххх
Нина - Манайд дуугарах шиг боллоо.
Боря - Бишээ тэнд метан дэлбэрч байна. Цуурай.
Нина - Би очиж хараад ирье.
Боря - Нина...
Нина - Би...
Боря - Нин, Нина хүлээгээч. Хүлээ л дээ.
Нина - Боря...
Боря - Хүлээ л дээ. Би аль эртнээс чамд хэлэхийг хүсч байсан юм. Нэг нартай өдөр намагй ойгоос гарч ирэхэд хүчтэй цасан шуурга дэгдэж байлаа. Хараад байсан чинь уулнаас түлээ зөөж байгаа морин тэрэг харагдлаа.
Алек - Новш гэж.
Нина - Ямар гоё шүлэг вэ. Чи яаж байна аа?
Боря - Би нөгөө.. чамд...
Нина - Бүдүүлэг амьтан.
ххх
Пол - За ажил сайн уу?
Лид - Яг л үнсгэлжин шиг юм индүүднэ, угаана...
Пол - Би Алексейн сюрпризын тухай ярьж байна.
Лид - Юун сюрприз тэр дахиад хэрэг тарьчихсан уу?
Пол - Чи саравчинд оч. Жаахан ч гэсэн гайхсан царай гаргаарай. Яг одоо болж байна.
ххх
Алек - Чөтгөр ав. Боря чөтг...
Лид - Тийм байж.
Алек - Лидок би бид хоёрын 1 жилийн ойг сэргээх гэсэн чинь нэг ажил гарчихлаа.
Лид - Хөөе сэргээгч минь ээн ширээ бидний 1 жилийн ой биш бүх амьралыг харуулж байна.
Алек - Лида хүлээгээрэй.
Лид - Полина намагй гайхсан царай гаргаарай гэсэн би яагаад ч юм юунд ч гайхахгүй байна.
ххх
Боря - Энд юу болоод байна?
Дани - Бяслаг, таныг мэддэг гэж бодсон юмсан.
Боря - Бяслаг гэдгийг нь харж байна. Чамд дахиж энд битгий орж ирээрэй гэж хэлсэн байхаа.
Дани - Боря ах аа би бараг дуусч байна. Та амсаад үз л дээ би өвөөгийнх шиг хийсэн ч юм билүү.
Боря - Өвөөгийнх шиг гэнээ.. Чи намайг хордуулж алмаар байна уу?.. Бас чи өвөөтэй огт адилхан биш сахал ч үгүй, авъяас ч байхгүй. За одоо гар.
ххх
Боря - Сайн уу.
Нина - Май тодорхойлолтоо ав.
Боря - Маш их баярлалаа. Би бодохдоо...
Нина - Баяртай.
Боря - Баяртай.
Нина - Чи нөгөө.. хэрэг гарвал ирээрэй.
Боря - Очноо.
Нина - Юмыг яаж мэдэхэв.
8-р анги төгсөв.
Back to episodes Go home