ИВАНОВЫ С5 7-анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Стедан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Алек -   Алив дуугүй болооч ээ.

Боря -   Сайхан байна. Палыч сайн байна.

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Боря -   Та нар яагаад урвайчихав?

Ван -  Та азарган тахиагаа хэдэн цагаар хойшуулчихвал цовоо болчихно.

Боря -   Эрт сэрсэн хүнд хөдөө аж ахуйн яам шагнал өгдөг. Май. Жимс болчихсон түүх хэрэгтэй.

Дани -  Боря ах аа түүсэн жимс яамны квотонд яаж нөлөөлөх юм бэ?

Боря -   Жимс шалгалтыг давж харахд тус болно тэгж байж үзэсгэлэн яармагт оролцоно. Тэмцээнд ялж квот авах хэрэгтэй. Хоёр тэнэг минь дахиж надаас утгагүй асуулт битгий асуугаарай.

Ван -  За ойлголоо.

Боря -   Өглөөний мэнд.

Эля -  Юу хийх вэ?

Дани -  Жимс түүнэ.

Эля -  Өглөөний 7 цагаас уу?

Боря -   За алив.

Дани -  Зүгээр л явцгаая.

Ван -  Боря ах аа цай уугаарай, баяртай.

Боря -   Хувалзнууд.                                     

                                                  ххх

Алек -   Боря тосгоны эрчүүдээс дээвэр янзлаад өгөөч гэж гуйж болохгүй юу?

Боря -   Болно. Чамд илүү 3000 байгаа биз дээ.

Алек -   Боря 3000 мянгаар би талбайг чинь бүхэлд нь засаад өгье.

Вик -  Хүү мниь Борис чамд мөнгө гөхгүй гэж бодож байна.

Боря -   Тийм ээ өгөхгүй. Гэхдээ янзлах санаа чинь зөв байна. Юугаа тухлаад суучихав, зүгээр хоол иднэ гэж бодоогүй биз дээ?

Алек -   Тийм гэж бодсон.

Боря -   Сайн хүү. Өвөө зогс, энийг аваачаад тавьчих.

Вик -  Борис би бүх насаараа илжиг шиг ажилласан. Одоо амрая.

Боря -   Хэцүү юм байхгүй ээ сагстай юмыг аваачиж өгөөд мөнгө авна.

Вик -  Тэтгэврийн хөгшинд нэмэгдэл мөнгө төлдөг юм шүү.

Боря -   Нэмэлт өгнө, өдрийн хоолонд дээр аньсны нэрмэл хийж юм өгнө.    

Вик -  Тэгвэл ч өөр хэрэг шүү.

Боря -   Би хүлээж байя. Наад дээврээ өдрийн хоолноос өмнө засах хэрэгтэй.

Алек -   Орой болтол хийх ажил байна.

Боря -   Тэгвэл орой өдрийн хоолоо идээрэй. 

                                                   ххх

Ван -  Данёк ямар нэг юмаа гэмтээчихвэл бас ажлаас зугтаж болох юм.  

Дани -  Зүгэр суучих тэгвэл тэр хугалаад өгнө. За тэгэхээр нэг ажил хаагдсан. Юу ч түүх хэрэггүй болжээ?

Ван -  Асуудал нэмэгдсэн би услахаа мартчихаж. Одоо яах вэ?

Дани -  Дор хаяж услах хэрэгтэй.

Ван -  Сайн байна Данёк.

Дани -  Анн гээч би хэлэхэ мартчихаж Эля Янаг гэртээ урьсан юм. Чамайг татгалзахгүй гэж найдъя.

Ван -  Бид өмнө нь бүгдийг ярьж тохирсон биз дээ. Яна одоо миний сайн найз болсон. Яг чам шиг.

Эля -  Манайх замбараагүй байгаа тарилантай учраас гол руу явж сэлье.

Яна -  Чөтгөр ав, гэхдээ ядаж бие шаръя.

Эля -  Тийшээ.

Яна -  Сайн уу.

Дани -  Сайн уу Яна.

Ван -  Сайн уу.

Яна -  Сайн уу. За юу хийх хэрэгтэй вэ?  

Ван -  Юм хийж байгаа юм шиг харагдах хэрэгтэй.

Яна -  Их сургуульд байгаа юм шиг үү? Би чадна шүү.. Явцгаая.

Дани -  Явцгаая.

                                                  ххх

Вик -  Энд хүн байна уу? Эзэгтэй.

Эр -    Битгий хашхичаад бай, эзэгтэй айлд зочлохоор явсан.

Эр 2 - Нааш ир.

Вик -  Сайхан суух ч сайхан шүү.

Эр -    Даруулга хүрээд ирлээ.

Вик -  Юу болоод архи задлачихав?

Эр -    Нэрмэл бэлэн болсон гээд.

Эр 2 - Өвөө бид танд өгмөөр л байна гэвч нэрмэл эвгүй шүү та үхчихвэл яах юм.

Вик -  Юу гэнээ? Тэгвэл та нарт нэмэлт шалтаг гарч ирнэ.

Эр 2 - За хийлээ.

Вик -  За алив.

                                                  ххх

Степ -   Сайн байна уу.

Лид - Сайн байна уу.

Степ -   Турьхан эмэгтэй хүнд юм өргөөд дэмий.

Лид - Сайн эр хүн алга архичин эсвэл тахир дутуу юмнууд.

Степ -   Алив би. Би өөрөө ус дүүргээд ирье. Харин та миний унааг харж байгаарай. Тусгай рамтай бас чехословак сэлбэгтэй. Эртний эд. Одоохон.

Боря -   Чи хаачих нуу ажилтан минь?

Алек -   Лидка тэнд ганцаара хэцүүдэж байна. Очиж туслая.

Боря -   Туслагч минь дээврээ янзал. Лида чамтай чамгүй болгочихно. Тэр та нараас ганцаараа ажилдаа сайн.

Алек -   Чиний малын эмч миний эхнэрийг эргүүлж байхад уу? Үгүй шүү. 

Боря -   Хаачих нь вэ, ажлаа хий.

Алек -   Боря чи хүний аминд хүрлээ шүү. Би үсэрлээ шүү. 3, 2...

Боря -   1, алив ажлаа хий камикадзе минь.

                                                  ххх

Ван -  Битгий ингээд байгаач. Боря ах харчихвал илүү том ажил өгнө.

Яна -  Намайг эзэмдээч.

Ван -  Чи юу гэсэн бэ? Нээрэн тийм л дээ, уучлаарай. Би түүчихье. Би одоохон.

Дани -  Яасан хэцүү байна уу?   

Ван -  Даня чөтгөр ав тэр намайг өдөөд байна ш дээ. Яаж байгааг нь хар даа.

Дани -  Миний бодлоор чи харахыг хүссэн зүйлээ хараад байна. Хэнийг харахыг хүсч байна. За алив тайвшир. Янкаг явахаас өмнө захиалгуудаа хүргээд өгчих. Дараа нь Настя дээрээ оч тэгээд бүх зүйл сайхан болно.

Ван -  Амжилт олно гэж бодож байна уу?

Дани -  Тэгэлгүй яахав. Ээн чинь сүүн тэжээлтнүүдийнх шиг амьтны зөн билиг.

Ван -  Би сүүн тэжээлтэн үү?

Дани -  Дарвины онолд итгэх юм бол шүү.

                                                  ххх

Боря -   Хөөе Маруся чи энд юу хийж байна аа? Чамгй Лида уях ёстой байсан ш дээ. Яадаг ямаа вэ. За битгий гомдоод байгаарай.

                                                  ххх

Вик -  Галзуурмаар юм би хаана байна аа? Толгой яагаад дүүрээд байна аа?

                                                  ххх

Степ -   Баярлалаа. Танд гэж хэлэхэд дэлгүүрийн сүү шал өөр шүү. Би ийм сүү авч чадахгүй. Мөнгө бол байгаа. Би тэгж доошоо ормооргүй байна. Дэлгүүр подвалд байдгаас гадна...

Лид - Би ойлголоо.

Боря -   Хөөе эмч гуйя явцгаая, тэнд азарган тахиа залаагаа гэмтээчихлээ.

Степ -   Би явлаа ажил бол ажил. За Палыч та хаана байна? Алив энд байна уу, нааш ир. За Палыч яриад байгаарай. Тахиануудын өмнө онгироод галуутай зодолдсон уу? Чи ямаршуухан байна даа?

Боря -   Чамаас сурсан байх.

Степ -   Чи Лидияг хэлэд байна уу? Яасан тэр сайхан хүүхэн. Би ч гэсэн, эмэгтэй бишээ эр хүний хувьд. Түүнийг болзоонд урьмаар байна.

Боря -   Эмэгтэй биш эр ээ аан гэж бай, чи даварч байна.

Степ -   Яасан? Миний мэдэж байгаагаар тэр ганц бие.

Боря -   Миний мэдэж байгаагаар тэр нөхөртэй.

Степ -   Чи Алексейг хэлж байгаа бол би тэрнээс айхгүй байна.

Боря -   Тэгвэл надаас айх уу?

Степ -   Юу гээч Боря одоо чи өөрөө үнээнийхээ туурайг будаж бай.

                                                  ххх

Ван -  За Данчоус миний морь яаж байна?

Дани -  Чиний морь зүгээр ээ. Гэхдээ 30 жилийн өмнө буудчих ёстой байсан юм.

Яна -  Ваня.

Ван -  Данёк уучлаарай намагй захиалга хүлээж байгаа. 

Дани -  Юу гэсэн үг вэ, зогс.

Яна -  Ваня.

Дани -  Захиалгуудаа.

                                                  ххх

Алек -   Хөөе Айболит нааш ир жиргэх хэрэгтэй байна. 

Степ -   Жиргэнэ гэнээ. Жиргэнэ гэнэ шүү, надтай сай нэг хүн жиргэчихсэн. Чиний бие хамгаалагч. Чи өөрөө намайг дийлэхгүй тэр ойлгомжтой, тэгээд Борисыг явуулсан.

Алек -   Би хэнийг явуулаагүй. Тэр өөрө намагй дээвэр дээр гацаачихсан.

Степ -   Юу, ойлгосонгүй. Тэр яагаад намайг Лидиягаас холдуулсан юм бэ?

Алек -   Одоохон учрыг нь олье. Шат аваад өгөөч.

Степ -   Цонх яагаад хагарчихсан юм?

Алек -   Би яаж мэдэх юм дээвэр дээр байсан юм чинь.

Яна -  Ваня. Вань... Вань, Ваня. Ваня чи хаашаа давхичихав аа?

 

Ван -  Яна чи итгэхгүй байх жаахан сэрүүцэх гээд.

Боря -   Наадах чинь яасан бэ?

Ван -  Боря ах аа бүх зүйл хэвийн. Би зүгээр ээ.

Боря -   Чи ямар хамаатай юм бэ? Яаж байгаа чинь энэ вэ? Би хүүхэд байхаасаа энэ дугуйгаа унадаг байсан нэг ч зураас гаргаагүй. Цоо шинэ юм шиг.. байсан. Одоо чи явган захиалга хүргэж өгөөрэй.

Яна -  Та бүү санаа зов би машинтай ирсэн. Бид хоёр одоо бүгдийг нь тараачихна. Ванечка чи яаваа?

Ван -  За одоо хэрэгүй, тэнд Боря ах байна.

                                                  ххх

Вик -  Хүүхэн минь жаахан цаашаа болооч чиний өмднөөс саван үнэртээд байна.

Эм -   Хүрээд ирэв үү далайн дээрэмчин минь. Болжмор өвөө.

Вик -  Эмэгтэй намайг уучлаарай би жаахан хэтрүүлчихэж. Үнэндээ би санахгүй байна бид хоёр танил билүү?

Эм -   Өчигдөр чи манайд орж ирсэн. Бүх даавуунуудыг ийм болгочихсон.

Вик -  Далайн дээрэмчид зүүдэлсэн юм байх даа.

Эм -   Нуусан эрдэнэсийн тухай яриад байсан. Архичин.

Вик -  Миний хаана нуусныг та мэдэхгүй биз?

Эм -   Үгүй ээ. Дахиад манайд ирвэл хөлийг чинь тасдаад өгнө шүү. Далайн дээрэмчин ч бол доо.

                                                  ххх

Яна -  Хөгжим сонсох уу?

Ван -  За тэгье.

Яна -  Аав захиалсан юмаа.

Ван -  За.

Яна -  Халуун байна. Ваня чи аясан бэ? Чи нэг л хачин байх чинь.

Ван -  Олон юм бодоод толгой өвдчихлөө.

Яна -  Би чиний юу хүсээд байгааг мэднэ.

Ван -  Тийм үү?

Яна -  Тэгэлгүй яахав. Би өөрөө ч үүнийг хийхээр ирсэн. За яасан чи бэлэн үү? бэлэн үү? Хоцорсон нь мангар. Ваня яагаад сугаад байна аа, усанд сэлцгээе.

Ван -  Одоохон.

                                                  ххх

Лид - За харгалзагч аа ажлаа хүлээж ав. Тариалангийн талбайг цэвэрлэсэн, үнээг саачихсан, ямаануудыг самнасан.

Боря -   Үнэхээр бүгдийг нь хийчихсэн гэж үү?

Лид - Ядаад байх юу байна? Боря би нэг юм асуумаар байна. Чи Степаныг эртнээс таних уу? Тэр ямар хүн бэ дажгүй юу?

Боря -   Дажгүй ээ.

Лид - Энийг үхэр эвдэлчихсэн үү?

Боря -   Дугуй унасан баавгай.

Лид - Би чамд туслая чамд эвгүй байх шиг байна. За алив, алив.

Боря -   Хэрэггүй ээ, хэрэггүй, хэрэггүй хуруугаа авчихна.

Лид - Лёха, өвөө хоёртой хамт амьдраад үз хөрөөдөх байтугай юманд суралцана.

Боря -   Байзаарай, би хөлөө авъя.

Лид - Уучлаарай, Боренька уучлаарай. Намгй уучлаарай, уучлаарай хонгор минь, уучлаарай. Дажгүй эр гэсэн үү?

Боря -   За алив. Болж байна.. Нүд рүү чинь орчихсон уу? Алив байзаарай би харъя. Битгий нүдээ нухлаад бай. Бохир гараараа нухвал нүдгүй болно шүү.

Лид - Салга амьтан чинь.

Боря -   Битгий намайг түлхээд байгаач уначихна.

Лид - Битгий заваан гараа хийгээд бай. Хүлээж бай.

Боря -   Одоо цэвэрхэн, би хажр байна, харж байна, харлаа.

Алек -   Муу новшийг ална даа.

Степ -   Алексей би бүрэн таны талд гэдгийг мэдэж ав. Гэхлдээ тэр маш том биетэй.

Алек -   Хамаагүй ээ, бид хоёулаа байна.

Степ -   Ердөө хоёулханаа.

Алек -   Хамаагүй ээ.     

Боря -   Авчихлаа, авчихсан ээн байна. Чи яаж байна аа?

Алек -   Бусдын эхнэрийг оролдоно гэнээ.

Боря -   Тэнэг амьтан яаж байна аа?

Лид - Одоо больцгоо.

Боря -   Энэ нөхрөө аваач.

Степ -   Наахдаа цохь.

Боря -   Солиотой амьтан. Тэнэг мал.

Алек -   Хүрз аваад тэрнийг толгой руу нь цохь.

Степ -   Бит хүчирхийлэлд дургүй гэж хэлэхээ мартчихаж.

Алек -   Цагаа олж хэллээ.

Лид - Алив больцгоо.

Алек -   Чи тэрнийг хамгаалж байна уу? Чи муу үх.

Лид - Алив тайширч үз.

Степ -   Чи бусдын эхнэрийг оролдсон бид харсан.

Боря -   Юун эхнэр вэ?  

Лид - Михий нүд рүү үртэс орчихсон юм.

Боря -   Харин би гаргаж өгч байсан.

Алек -   Чи юугаа гаргаж авсан гэж?

Боря -   Тэр надад хөрөөдөхөд тусалсан юм.

Лид - Тийм ээ.

Степ -   Тэгвэл яагаад таныг болзоонд ярихыг хориглоод байсан юм?

Алек -   Дээвэр рүү хөөж гаргасан.

Боря -   яагаад гэвэл залхуу новшнууд та нарыг жаахан ч гэсэн ажиллуулах гэсэн юм. Битгий энд хайр сэтгэлийн асуудлаа шийдээд бай.

Алек -   Боря байзаарай би бүгдийг ойлгосон. Тэгэхээр тэр Айболит биднийг мөргөлдүүлсэн байна.

Боря -   Муу эмч чинь.    

Лид - Алив больцгоо, намайг булаацалдаж гэнэ ажил хэрэгч эрчүүд. Би чиний эхнэр биш. Харин чиний хүүхэн биш. Би биеэ даасан эмэгтэй, ойлгов уу?

Боря -   Сайн байна Лида.

Лид - Чи амаа хамхи. Бид чиний албатууд биш зөвхөн өөрийнхөө үхэр, үнээг л боддог хүн. Чам шиг илжигт хэн ч туслахгүй тогтоож ав.

Алек -   Яасан?

Боря -   Юу?

Алек -   Би дээврээ бараг дуусгачихсан. Айболит чиний цонхыг хагалсан.

Боря -   Новш мниь цонхны төлө би чамайг. Алив зогс, зогс гэж байна новш оо. Би чамайг тэр цонхны төлөө...

Степ -   Намгй цохиж болохгүй шүү.

Боря -   Балбаад өгнө, май чи.

Степ -   Яаж байна аа, яаж байна аа?

Боря -   Би чамайг гүйцнээ гайгүй.

                                                  ххх

Яна -  Чи сэлэхгүй юм уу ус сайхан байна.

Ван -  Үгүй ээ, үгүй хүсэхгүй байна.

Яна -  За тэгвэл миний нурууг тослоод өгөч Вань.

Ван -  Яна одоо болно.

Яна -  Яасан?

Ван -  Надад эртэй тэргүй хэцүү байна. Бас эргэн тойронд хэн ч байхгүй шувууд жиргээд л. Оргилуун дарс захиалах уу?

Яна -  Юу гэнээ?

Ван -  Чи өөрийгөө харсан уу? Богино өмд бас цамц. Ядаж байхад од өнгийн уруулын будаг. Хурц өнгөтэй.

Яна -  Чи намайг хүсээд байна уу?

Ван -  Тийм ээ. Гэхдээ би найзтай би түүнд...

Яна -  Хэрвээ би чамагй хүсч байна гэж хэлбэл яах вэ? Ваня...

Ван -  Нээрэн үү?

Яна -  Тэгэлгүй яахав. Миний бодлоор хоёулаа бүгдийг эхнээс нь эхэлж блох байх Ваня. Хүсч байсан бүхнээ хэрэгжүүлнэ, ойлгож байна уу. Сайхан хурим хийнэ дараа нь би чамд олон бяцхан Ивановынханыг төрүүлж өгнө. Гэхдээ чиний хаана ажиллах, ямар цалинтай байх гэдгийг тооцоолно. Яагаад гэвэл бид байрны зээл авна, би том байшинтай болмоор байна. Чи өөрөө ойлгож байгаа биз дээ. Яасан хүсэхэ больчихсон уу?

Ван -  Үнэнийг хэлэх үгүй ээ.

Яна -  Залууг айлгахыг хүсвэл түүнтэй ирээдүйн тухай ярилц.

Ван -  Чамд баярлалаа.

Яна -  Талархах хэрэггүй, найзууд ийм зүйлд тулслах хэрэгтэй. Тийм үү?

                                                  ххх

Пол - Ямар гоё котлетнууд вэ?

Алек -   Тийм ээ, төмсний хачиртай. Ойлгомжтой нэмье гэж гуйх хэрэггүй.

Лид - Чи идэх үү?

Пол - Үгүй ээ.

Боря -   Надад хийчих.

Пол - Үгүй ээ, нүүрс ус хэрэггүй.

Вик -  Би гэртээ харих хэрэгтэй гэж мэдэрсэн юм.

Боря -   Болгоомжтой байгаач Лида.

Лид - Намайг уучлаарай, миний буруу. Хазгар минь чи бас өөрөө буруутай.

Вик -  Тийм ээ сайхан байна.

Алек -   Аав аа та яасан бэ?

Вик -  Чи баяртай байна уу?

Боря -   Өвөө тонил цаашаа.

Алек -   Аав аа...

Вик -  Тийм ээ. Хазгар.

Алек -   Аав аа.

Вик -  Танай энд гаа хааан ургадаг билээ?

Алек -   Тийм ээ, зөнөж байгаа юм.

                                                  ххх

Анас -   Чамд баярлалаа.

Ван -  Зүгээр ээ.

Анас -   Би одоохон. Ингэхэд чи яаж ийм хурдан ирэв ээ?

Ван -  Хайраар жигүүрлээд.

Бичиг Хүргэж өгсөнд баярлалаа.

                                                  ххх

Боря -   Палыч сайн байна. Чамд талархал илэрхийлж байна. За боллоо амарч болно. маргааш унтаж амраарай. За алив, алив яваарай.

Вик -  Энэ чиний амьдралын хамгийн сайхан бараашиг. Гэхдээ маш аюултай учраас устгах хэрэгтэй. Би өөрөө бол чадахгүй байна. Витя.

 

                                           7-р анги төгсөв.

                                                        

                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

  

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home