ИВАНОВЫ С5 6-анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Стедан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Боря -   Муусайн шимэгчид.

Нина -  хөрш өө аан гээч.

Боря -   Юу гээв?

Нина -  Чи болзоонд явж байгаа юм уу? Нүүрээ пудрдчихэж.

                                                  ххх

Алек -   Яагаад урвайчихав аа? Антон яваад өгсөн үнэн, гэхдээ эргэж ирнэ гэж амласан.

Ван -  Ирэхгүй бол яах уу?

Лид - Муу амтай гэдэг нь.

Дани -  Миний бодлоор Антон аав юу хийж байгаагаа баттай мэднэ.

Вик -  Юу хийж байгааг нь бид мэдэхгүй нь муу.

Дани -  Аав аа Боря ахтай зөвлөвөл дээр бишүү?

Алек -   За больж үз ядаад байх юмгүй. Биднээс болж гал мхамгаалагч шатсаныг мэдчихвэл хашхичиж эхэлнэ.

Боря -   Та нар галзуурч байх шив.

Вик -  Тэр мэдэж байх шиг байна.

Алек -   За гэрэлтэй болчихлоо. Чи айгаад байсан. Бид айсан.

Боря -   Алив нааш ир.

Алек -   Яасан?

Эля -  Юу болсоныг мэдэх хүн байна уу?          

Боря -   Алив бүгдээрээ сонсож бай. Өнөөдрөөс эхлээд хуваарийн дагуу цахилгаан хэрэглэнэ. Зураг үзэхгүй, утас цэнэглэхгүй бас ийм янз бүрийн юм ашиглахгүй. Цахилгаан үнэгүй биш. Би цахилгаан станцгүй харин соляркан генератортой.

Эля -  Тэгээд юу хийх ёстой гэж?

Боря -   Үхэрний хашаанд очоод баас цэвэрлэж болно.

Эля -  Цахилгаантай ямар хамаатай юм?

Боря -   Өөр зүйлд сатаарч цахилгаан үрэхгүй болно. нар жаргасан тохиолдолд гэрэл асааж бай.

Алек -   Тийм ээ аймаар юм.

Пол - Өглөөний мэнд.

Ван -  Таагүй өглөө.

Лид - Өглөөний мэндээ Полинушка. Чи зүгээр биз? Чи яамаршуухан байна?

Пол - Би зүгээр ээ.

Лид - Үнэхээр зүгээр үү?

Пол - Тийм ээ.

Лид - Үнэхээр зүгээр бол сайн байна. Суугаач.

Дани -  Ээж ээ зүгээр гэдгийг хувиар илэхийлбэл...

Пол - Би зүгээр ээ. Амьдрал үргэлжилж байна.

                                                  ххх

Ван -  Хэн нэгэн амьвдрал дажгүй юу гэж асуувал энэ зургийг явуулах хэрэгтэй.  

Алек -   Ийм их баасаар яах юм бэ?

Дани -  Тийм ээ.

Боря -   Дараа нь идэх юмтай байна.

Алек -   Юу гэсэн үг вэ? 

Боря -   Тарилангаа борлоно.  Хийх ажил маш энгийн май хүрз аваарай, баасыг цуглуулаад тэр нүх рүү хийх хэрэгтэй. Тэгвэл ялзмаг үүснэ.

Дани -  5 метр асгачихаж болоогүй юм уу?

Алек -   Тийм ээ.

Боря -   Тракторчин 5 аяга илдүү уугаагүй бол болох байсан. Ажилдаа орцгоо. Алив Лида.

Лид - За.

Боря -   Хүрзээ орхи Эляг аваад явж үхрийн нүд түүцгээ. Идэх биш түүнэ шүү.

Лид - тэр үхрийн нүдээрээ бүх насаар минь дарамтлах уу? Би ердөө хэдхэн ширхэгийг идсэн.

Боря -   Бага идсэн гэнэ шүү.

Лид - Үхрийн нүд харамлаж гэнэ.

Пол - Би ч гэсэн хүрз авч болох уу? Би ажил хиймээр байна.

Боря -   Одоо хийх ажил байхгүй амарч болно.

Пол - Борягийн даалгавар дуусчихлаа гэж үү? Сонин юм.

Боря -   Нээрэн тийм, явж галуунд тэмдэглэгээ хий. Тэнд чи чимхүүлнэ биз... Өмнө нь галуу барьж байсан уу?

Пол - Идэж л үзсэн.

Боря -   Ер нь бол хэцүү юм байхгүй. За за тайвшир. Эд жаахан хашхирдаг юм. Буланд шахаад хажуу тийш нь харуулж байгаад.

Пол - За.

Боря -   Хөлөнд нь тэмдэглэгээ зүүнэ.

Пол - Хазахгүй биз дээ?

Боря -   Энэ хазахгүй ээ. Харин тэр, том биетэй цагаан галуу хамгийн ааштай нь. Би тэрнийг Антон гэж нэрлэсэн. Чи чадах уу?

Пол - Тэрнээс эхэлье. Тэмдэглэгээ... Антон, Антон.

Ван -  Энэ овоо дуусах болову у би яг үхлээ.

Вик -  Ажла хий битгий дэмий чалчаад бай. Хүчээ гамна.

Дани -  Эрчим хүч, яг зөв. Хүмүүс ээ ээн чинь бас эрчим хүч.

Ван -  Жаал аа чи ажлаа хийгээч үүнд вай фай тус болохгүй. Май хүрз ав.

Дани -  Хүлээгээрэй чи ойлгосонгүй. Би энэ асуудлыг яаж шийдэхээ олчихлоо.

Алек -   Ашгүй дээ, би шалтаг олдохгүй нь гэж бодож байлаа.

Дани -  Товчхондоо бид энэ бааснаас эрчихм хүч гаргаж авна. Үүний тулд бидэнд ийм гар хийцийн генератор хэрэгтэй.

Алек -   Чи өөрөө угсарч чадах юм уу Архимед?

Дани -  Ядах юмгүй, баас боловсруулж шатах хий гаргаж авна.

Алек -   Бас мөнгө олж болох уу?

Дани -  Онолын хувьд болно.

Алек -   Тийм үү, тэгвэл хийх ажлыг мэргэжлийн хүмүүсд үлдээчих.

Вик -  Мэргэжилтэн ч бол доо, бүх насаараа цалингаас цалингийн хооронд амьдарсан байж. Миний цалин шүү.

Алек -   Амьдарсан бол болоо ав аа.

Боря -   Залхуу амьтад аа алив баасаа буулга.

Алек -   Боря би яаж цахилгаан тасаолдуулахгүй байх арга бодож олсон.

Боря -   Би аль хэдийн олсон. Төхөөрөмжүүд алгахгүй бол тасалдахгүй.

Алек -   Алив харуулаач.

Дани -  Танд яг миний утасны цэнэг дууссаныг хэлэх гэж байлаа.      

Боря -   Утас чинь амарч байга харин та нар баасаа зөө. За алив ээ.

Алек -   Энэ ажиллана, итгээрэй чамаас юу ч гарахгүй. Зөвхөн юу билээ?

Дани -  Багажнууд, торх, хоолойнууд бас баас.

Алек -   Гүйцээ.

Боря -   За тэгэхээр ийм байна. Миний бассыг цэвэрлэчихээд дараа нь өөрсдийнхийгөө цэвэрлээрэй. Ажилдаа орцгоо.

Алек -   Б төлөвлөгөөндөө орцгоое.

Дани -  Б биш бол яахуу?

Алек -   Б гээд байна. Өөрсдөө тэр төхөөрөмжийг угсаръя.

                                                  ххх   

Лид - Чи яагаад зогсчихов оо.

Эля -  Соно байна нисэхийг нь хүлээе. Би айгаад байна. Би Полина эгчид...

Лид - Хэрэггүй ээ. Тэр одоо ганцаараа байсан нь дээр.

Пол - Антон. Антон, Антон ты хаана байна?

Лид - Эсвэл хэрэггүй юу?

Эля -  Сэтгэлийн хзнд шарх авчээ.

Лид - Юу?

Эля -  Их сургуульд сэтгэл судлал орлог юм.

Пол - Антон.

Лид - Удаан ингэх үү?

Эля -  Мэдэхгүй ээ, би ганцхан хичээлд суусан.        

Пол - Антон.

                                                  ххх

Эр -    Эзэгтэй. Эзэгтэй. Залуу минь чи Нинкаг харсан уу? Би түүнд торх авч ирлээ.

Алек -   Сайхан торх байна. Цаадах чинь тосгоны зөвлөл рүү явсан.

Эр -    Юун тосгоны зөвлөл вэ?

Алек -   Нөгөө юу, чамайг дуудахаар чи өөрөө мэднэ. би авчихъя.

Эр -    Хүлээж бай. Чи хэн бэ?

Алек -   Би юу, Нинкагийн нөхөр байна.

Эр -    Салчихсан гэж бодож байлаа.

Алек -   Чи эргүүлэх гэж байсан уу?

Эр -    Би Нинкаг уу?

Алек -   Тийм ээ. 

Эр -    Инээдтэй юм, наадхаа ав.

Алек -   Гүйцээ.

Эр -    Хөөе залуу.

Алек -   Чи яах гээв?

Эр -    Мөнгөө.

Алек -   Юун мөнгө вэ эхнэрт байгаа. Цаадхаасаа авчих. Ирэхээр нь уулзаарай.

                                                  ххх

Ван -  Өвөө хар даа, энийг хар даа. Манай гэр бүлийн сүлд. Антон ах өлгөж амжаагүй бололтой. 

Вик -  Одоо мөд хэрэг болохгүй. Канистраа хурдан олооч. Би одоохондоо хүн харж байя.

                                                  ххх

Пол - Антон, Антон. Чи хаачих нь вэ?

Лид - Полина, Полинушка чи зүгээр үү?

Пол - Дахиад зугтачихлаа.

Лид - Чи жаахан амрах хэрэгтэй, сайхан унтаав ав.

Эля -  Сэрэхээр чинь хэнийг ч хайх хэрэггүй болчихно.

Лид - Алга болчихно ш дээ, эргээд гэрээ олохгүй бол яах юм бэ? Антон.

Эля -  Сэтгэл судлалд энэ үе шатыг үгүйсгэл гэдэг юм.

Лид - Би үгүйсгэхгүй ээ.

                                                  ххх    

Дани -  Энэ бол бидний...

Пол - Антон, Антон.

Боря -   Фуу, фуу.

Пол - Антон.

Дани -  За одоо баас нэмэх үлдлээ.

Алек -   Зүгээр л үү? Боря шиг том асуудлыг яах вэ?

Ван -  Тэр асуудал бишээ хэн нэгэн тэрнийг саатуулж байхад хангалттай. Яагаад над руу хараад байгаа юм бэ?

Боря -   Миний хөөрхөн амьтан. Чи яах гээв?

Ван -  Зүгээр л тань дээр ирсэн юм. Үнээ сааж сурмаар байна, миний мөрөөдөл юм.

Боря -   Би танихгүй хүнийг үнээндээ ойртуулдаггүй.

Ван -  Тэгвэл би танилцъя. Людмила таатай байна.

Боря -   Битгий үнээнд хүрээд бай.

Ван -  Иван.. Би танилцлаа одоо заагаад өгөөч.

Боря -   Баас хураасан уу?

Ван -  Баас уу, баасыг хурааж байгаа. Намагй саад болоод байна гэсэн юм.

Боря -   Чи энд ч гэсэн ялгаагүй байна.

Ван -  Боря ах аа гуйж байна надад үнэхээр хэрэгтэй байгаа.

Боря -   Вазелин, дэлэнг нь тосло. Үнээний дэлэн.

                                                  ххх

Ван -  Тодруулахгүй байж блох байлаа.

Лид - Степан та ийм хурдан ирсэн чинь маш сайн байна.

Степ -   Таныг над руу ярьж хувийн чанартай асуудал байна гэхээр нь би шууд хурдан гараад тань руу жийчихсэн.

Лид - Баярлалаа. Баярлалаа, Степан манай найз жаахан асуудалтай болчихлоо. Түүний нөхөр яваад өгсөн одоо бүр галзуураад байна.

Степ -   Найз гэнээ?

Лид - Тийм ээ.

Степ -   Ойлгож байна. Бидэнд энэ тойруу яриа хэрэггүй. Та надад бүгдийг байгаа чигээр нь ярьж өгч болно.

Лид - Таны зөв өө нуух шаардлаггүй. Полинкагийн сэтгэл санаа хямраад байна. Яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй.

Эля -  Харин та ямарч байсан эмч хүн ш дээ.

Лид - Тийм ээ.

Степ -   Ямарч байсан биш жинхэнэ эмч хүн.

Лид - Товчхондоо түүнд таны мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байна.

Пол - Антоша чи хаана байна?

Лид - Тэр харав уу Антоша, Антоша гээд л. Антоша байхгүй яваад өгчихсөн.

Степ -   Ноцтой юм болжээ. Надад энд тайвшруулах эм байгаа. Нэгээс илүү өгч болохгүй шүү. Битгий тунг нь хэтрүүлчихээрэй. Нэг удаа би 3 хоног босч чадаагүй.

Лид - Танд эм байсан нь сайн хэрэг боллоо.

Степ -   Үргэлж биедээ авч явдаг юм.

Лид - Тийм үү?

 Степ -  Болзоонд явахдаа бол авдаггүй. Болзоонд явахад би тайван байдаг. Уйтгартай биш, ер нь бол би найрсаг харьцаатай нөхөрсөг хүн л дээ. Өөрөөр хэлбэл алиалагч биш гэсэн үг.

Лид - Степан нэг эм уучих уу?

Боря -   Битгий угзраад байгаач. Зоригтой, зоригтой. Битгий угзраад байгаач, алив болно бос явж үз. Үнээ зовоочих юм, яагаад угзраад байгаа юм. Зөөлөн саах хэрэгтэй, зөөлхөн саана. Нэг хэмнэлтэй саах хэрэгтэй, мэдэв үү.. За одоо чи.

Ван -  Би үгийг нь мэдэхгүй.

Боря -   Чи нэг бол сур үгүй бол эндээс яв. Би тэртэй тэргүй ажил ихтэй цаг зав алга.

Ван -  Ойлгомжтой яг л Антон аав шиг. Мөнхийн ажилтай цаг зав ерөөсөө гардаггүй. Би азгүй хүн гэхдээ дасчихсан юмаа.

Боря -   За алив суучих. Би чамд яах саахыг зааж сургаж өгье. Гараараа дэлэнг нь атга. За алив...

Ван -  Орчин үеийн маягийн рэп хөгжим байж болох уу?

Боря -   Людмила Чайковскийд дуртай. За алив.

Пол - Антон. Антон.

Лид - Алив баталгаатай нь дээр дахиад нэгийг. Дуудаарай.       

Пол - Антон, Антон.

Эля -  Полина эгч ээ, хүрээд ирэхгүй юу.

Лид - Полина компотны сахарыг амсаад өгөөч. Эля намагй ихдүүличхсэн гээд байна. Харин би дахиад нэмчихмээр байна.

Пол - Би чихэрлэг юманд дургүй. Антон.

Лид - Уламжлал ёсоор хиаманд хийдэг байж. Нөгөө юу.. Тийм ээ. Чи эмчийн араас гүй харин би Полинагийн араас явлаа.

Вик -  Нөгөө юу.. амтгүй юм.

                                                  ххх

Дани -  За эрхэм найзуудаа та нарт баяр хүргэе. Яагаад гэвэл бид энэ төхөөрөмжийн тусламжтайгаар зөвхөн байшинг халаагаад зогсохгүй мөн цахилгаан гаргана. Тэгсэн тохиолдоолд манай ферм бүрэн бие даасан болно.

Алек -   Чи сайхан хэллээ. Танилцуулгандаа тэгж бичнээ, 100 ширхэгээр тусгаар тогтнол.

Вик -  Баасаар чихэр хийж байх шив. 

Дани -  Одоо сав бүрэн био хийгээр дүүрэхийг хүлээнэ.

Ван -  Хэр удаан хүлээх вэ?

Дани -  Биоматериалын ялзралт дээрээс нь нэмэх нь орчны агаарын хэм. Нэмэх нь термодинамикийн 2-р хууль.. Ойролцоогоор 30 минут.

                                                  ххх

Эр -    Торхны мөнгө өг.

Нина -  Юун мөнгө вэ? Торхоо өгөөч.

Эр -    Нөхөр чинь торх авсан.

Нина -  Ямар нөхөр? 15 жилийн өмнө томилолтоор явсан уу?

Эр -    Эргээд ирсэн юм шиг байна.

Нина -  Торх авах гэж үү? Тэр хаашаа явсан?

Эр -    Хөршийнх рүү чинь явсан.

Нина -  Ойлгомжтой. Очиж уулзъя.

Эр -    Нина мөнгөө?

Вик -  Яг толгой руу цохичихсон юм шиг болчихлоо. Гэхдээ сайхан байна, сайхан байна.

Ван -  Наршчихсан юм болов уу.

Алек -   Томхон торх олдог байж. Тэгвэл тосгоныг тэр чигээ нь гаазаа хангаж болно.

Ван -  Өөрсдөө наранд биеэ шараад мөнгөө тоолно. Өрсөлдөгчдийн хэлдгээр мөрөөдөл биелдэг юм.

Алек -   Хөөе галуу чи яагаад торноосоо гарчихав?

Пол - Антон хүлээгээрэй.

Алек -   Зөвхөн өвөө наршаагүй бололтой.  

Дани -  Ингэхэд ээж...

Лид - Бүх зүйл хэвийн энэ үгүйсгэлийн синдром юмаа.

Дани -  Алив өвөө даралдтаа хянаж байгаарай за юу.

Вик -  Чи надад амьдрал заах хэрэггүй шүү.

Боря -   Бардам юм биз дээ. Өөрийгөө дөнгөлүүлэхгүй бултчихав уу. За Полина Антошкаг алдчихсан уу?

Пол - Би хичээсэн.

Лид - Боря чи даажигнаад байна уу. Түүнд хэцүү байхад янз бүрээр хатгаад байх юм. Чи зүгээр үү?

Нина -  За хэн миний нөхөр юм бэ дээ?

Боря -   Юу? Чи яагаад байна аа?

Нина -  Миний торхыг өг.

Боря -   Юун торх?

Нина -  Миний торх.

Боря -   Юун торх вэ?

Нина - Миний торх.

Алек -   Боря нөгөө юу, чи танай гадаа байгаа генераторыг санаж байна уу? 

Боря -   Та нар галзуураа юу?

Дани -  Боря ах аа тэнд бүх зүйл хэвийн аиллаж байна.

Ван -  Одоо бүх зүйл хэвийн болно.

Боря -   Юу гэнээ?

Алек -   Харин торхыг чинь хүүтэй нь өгчихнө. 

Боря -   Ёстой солиотой амьтад.

Вик -  Хэн ирсэнийг таа даа.

Алек -   Та чинь солиотой юм уу, хаана ингэтлээ уучихав аа?

Вик -  Би уугаагүй, компот л уусан.

Лид - Юун компот вэ?

Вик -  А-а-а-аягатай.

Лид - Тэр компот танд зориулаагүй Полинад өгөх байсан юм. Нойрны эмтэй юм яах гэж уусан юм?

Пол - Лид чи галзуурав уу?

Лид - Би чамаас асуумаа байна чи зүгээр үү? Чи амрах хэрэгтэй байх.

Нина -  Би энэ бүхнээс чинь залхаж байна. Би хэсгийн байцаагч руу ярилаа та нар бүгдээрээ сууж амрана. 15 хоногоор.

Боря -   Гэртээ харь битгий хашхичаад бай.

Лид - Яг үнэн.

Боря -   Алив намагй сонсоцгоо зохион бүтээгчид ээ, та нар солиотой юм уу.

Вик -  Янзтай.. Бассан бороо орлоо даралт хэмжигч гацчихаж.

Алек -   Боря чи энэ хэсгийг борлоно гэсэн биз дээ, болчихлоо.

Боря -   Хараал илдсэн зохион бүтээгчид та нар тамдаа шатаасай.

Нина -  Сахалтаа чи яаж байна аа? Тэгэхээр ийм байна маргааш гэхэд торхыг манайд аваачиж тавьсан байгаарай.

Боря -   Чи торхоор яах юм өөрөө торх шиг байж.

Нина -  Юу?

Боря -   Би яасан юм бэ?    

Нина -  Өөдгүй амьтан, новш гэж.

Ван -  Боря ах аа.

Дани -  Боря ах аа.

Боря -   Миний хөл.

Алек -   Боря, Боря.

Боря -   Чөтгөр ав. Аль эрт шатаачих ёстой байсан юм.

Пол - Юу гэсэн үг вэ наадах чинь гэр бүлийн үнэт зүйл.

Боря -   Танай үнэт зүйл юм бол одоо аваад эндээс зайлцгаа.

Ван -  Боря ах аа биднийг ингээд гудамжинд гаргах гэж үү?

Боря -   Та нар миний гэр бүл биш.

Дани -  Боря ах аа байзаарай бид аль болох сайн зүйл хийхийг хичээсэн.

Лид - Тэрнээс гуйх хэрэггүй бид гэр бүл нт биш гэж тодорхой хэллээ ш дээ.

Вик -  Чи ганцаараа үлдээд аяга цай дөхүүлэх хүнгүй хоцорно. Аяга компот.

Боря -   Би ганцаараа болоод байсан. Хэнээс ч ю ч гуйхгүй. Ойлгов уу? За одоо зайлцгаа. Зайл гэж байна.

Алек -   Ингэх байсан юм уу? Алив явцгаая.

Вик -  Хашхичаад байх хэрэггүй.

Пол - Больцгоо. Бид бүгдээрээ асуудалтай гэдгийг ойлгож байна. Гэхдээ би тэсээд л байна. Яагаад гэвэл Антон бид нэг гэр бүл бие биедээ туслах хэрэгтэй гэсэн. Боря.

Боря -   Юу вэ?

Пол - Чамд таалагдах эсэх нь хамаагүй чи ч гэсэн манай гэр бүл. Чамд тусламж хэрэгтэй юу?

Боря -   Тийм ээ.

Лид - За алив Боря.

Пол - Босоорой.

Боря -   Одоохон, миний хөл. Хөл...

Пол - Антошка чи бас баларсан уу?

Боря -   Тэр яадаг юм өөрөө усанд орчихно.

Лид - Чи тэр Антошкагийн араас гүйж байсан юм уу? Би бодохдоо, Боря уучлаарай, намайг уучлаарай. Би чамагй бүр мөсөн галзуурчихлаа гэж бодсон. Ашгүй дээ би эндүүрч байж.

                                                  ххх

Лид - Алив болгоомжтой за ингээд.

Боря -   Пөөх, Лид.

Лид - Айн.

Боря -   Би хэзээч ингэж орйн хоол идэж байгаагүй.  

Лид - Одоо дасах хэрэгтэй гэхдээ хэт дасаж болохгүй. Би ямарч байсан чиний тогооч биш.

Боря -   За яахав.

Ван -  Боря ах аа.

Боря -   Юу?

Ван -  Надад асуудал гарлаа.

Боря -   Ямар асуудал?

Ван -  Энэ байна.

Боря -   Хөөе хаачих нь вэ? Наадхаа гэрт оруулж болохгүй. Буцаагаад хашаанд нь оруул.

Лид - За алив. Алив.

Боря -   Гаргаарай. Хаачих нь вэ?

Ван -  Намайг дагаад байгаа юмаа.

Боря -   Люда алив гар, гарч үз. Яв.   

Лид - Гар, гараарай, за алив.

Боря -   Үүнийг хайр гэдэг юм. Одоо ганцхан чи л саах эрхтэй.

Ван -  Людочка.

Пол - Одоо чи надаас хаашаа ч зугтахгүй.

Алек -   За ямар байна?

Боря -   Далий байна.   

Алек -   Би лав дахиж тийшээ авирахгүй.

Боря -   Өөр яах юм Лёха?

Эм -   Оройн мэнд Борис, та яагаа вэ? Антон байхгүй уйтгартай байна уу?

Боря -   Би өөрийнхөө газрыг хэнд ч зарахгүй. Чи нэг мөсөн тогтоож авах хэрэгтэй.

Эм -   Борис та ямар зөрүүд хүн бэ. Болно. Борис та ойлгоорой, би үргэлж зорьсон зорилгодоо хүрдэг. Хэн ч намайг зогсоож чадахгүй. Ганцхан та ийм зөрүүд биш.

Дани -  Боря ах аа болчихлоо, генератор ажиллаж байна.

Боря -   Харав уу, одоо би ганцаараа биш.

 

                                           6-р анги төгсөв.

             

 

 

 

 

 

 

 

  

     

  

 

     

  

 

   

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

          

 

 

 

    

    

 

 

 

 

 

 

  

 

 

  

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home