ИВАНОВЫ С5 5- анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай           Степ -   Стедан, эр 45 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Ан -    Ус яасан бэ?

Боря -   Та нарыг ирсэнээс хойш ус ширгэчихлээ. Насосыг бүтэн нэг метрээр доош нь буулгах хэрэгтэй. Ус асгаад асгаад байх юм ямарч ашиггүй баахан асгачихсан. Чи яах гэж толгойгоо савандсан юм?

Ан -    Би өөр яах юм?

Боря -   Нойтон алчуур аваад арчаад гүйцээ... Чи хүний хэл олгодоггүй бололтой. Өөрөөр ойлголцож болно шүү.

Эм -   Борис өглөөний мэнд.

Ан -    Сайн байна уу. Намайг Антон гэдэг Борис павловичийн дүү таатай байна. Харин та нөгөө манай газрыг булаах гэсэн бүсгүй бололтой, зөв үү?

Эм -   Борис та мэдээллийг ингэж гажуудуулах хэрэггүй. Булаах бишээ худалдаж авна. Би сүүлчийн саналаа тавихаар ирлээ. 30 сая.

Боря -   50 ч байсан хамаагүй.

Ан -    Борис Павловичийг тоох хэрэггүй тэр наймаалцаж чадддаггүй юм. Бид 40 саяар тохирч чадна гэж бодож байна.     

Эм -   Удахгүй наймаалцаад ч нэмэргүй болно гэж айж байна. Хэрвээ та газраа худалдахгүй бол дуудлага худалдаагаар өрөндөө зарагдана. Борис.

Ан -    Алив би харъя.

Эм -   Та тэртэй тэргүй алдана ш дээ.

Боря -   Бид юу ч алдахгүй, наад цаасаа аваад яв.

Ан -    Түүнийг уучлаарай.

Эм -   Хэн нь түрүүлж буулт хийхийг мэдэхгүй байна. Таны зөрүүд зан уу эсвэл би юу?

Ан -    40 сая гэдэг чинь асар их мөнгө чи тэнэг юм уу?.. Хариулахгүй байж болно.

Бичиг “Ивановынхан, Ивановынхан”.

Эля -  За боллоо. Би ёстой гоё үдэшлэгт явна. Бүгд салонд орчихоод очно харин би толгйогоо л угаалаа.

Дани -  Боря ах аа ус хэзээ ирэх вэ?

Боря -   Насосоо гаргачихвал ирнэ. Тийшээ ногоон талбайд оч тэртэй тэргүй усаа дэмий асгаад байна. Сонгино битгий гишгэлчихээрэй.  

Эля -  Энэ фермээс бүр залхаж гүйцлээ ус байхгүй, тос байхгүй, сэнс ч байхгүй.

Дани -  Гэхдээ...      

Лид - Элечка санаа зоволтгүй, нар луу хараад толгойгоо ингээд сэгсэрчих тэгээд үс чинь хатчихна.

Эля -  Яг бут шиг болгох уу?

Лид - Үгүй ээ би хайртай бэрдээ бигуди өгнө.

                                                  ххх

Лид - За тэр харав уу? Үнэхээр хөрхөн байна. Би нилээн дээр үед На-на хамтлагийн концерт үзэх гэж үсээ ийм болгож байлаа. Хар нь шөнөжингөө надаас харцаа салгаж чадахгүй байсан. Тэр цагаас хойш ингэдэг болчихсон юм.

Эля -  Тийм үү, өнөөдөр надаас хэн ч харцаа салгахгүй гэж бодож байна уу?

Лид - Тэгэлгүй яахав.

                                                  ххх  

Ан -    Алив. Хэрвээ би Боря шиг солиотой хүнээс дайжсан амьтан байсан бол баримтб чигээ хаана нуух вэ?

Пол - Антон энэ чинь буру.

Ан -    Полина би чамайг хүн харж бай гэж гуйсан болохоос надад зөвөлгөө өг гээгүй.   

Пол - Харин чи Боря надад итгэдэггүй гэж годоллоод байсан.

Ан -    Тэр хэнд ч итгэдэггүй зөвхөн өөрийнхөө нохойд итгэдэг. Баримт бичгүүд нохойн оромжинд байгаа.

                                                  ххх

Ван -  Аав аа, загасчлахаар явцгаая, Боря ах завь вахыг зөвшөөрсөн.

Алек -   Өвөө та хэзээнээс ийм загасчлах дуртай болчихов оо?

Вик -  Ойрхон нудистуудын шарлагын газар байдгийг мэдээд.

Алек -   Бидэнд илүү чухал ажил байгааг битгий мартаарай. 

Вик -  Амжилт хүсье хүү минь.

Ван -  Амжилт аав аа.

Степ -   Өдрийн мэнд, Степан Лобанов.

Лид - Лидия Иванова.   

Степ -   Лидия гэнээ сайхан нэр байна. Би эндхийн малын эмч. Тосгоны нохой болгон намайг мэднэ.

Лид - Таатай байна.

Степ -   Боря намагй энд үнээнүүд хүлээж байгаа гэсэн.  

Лид - Бас юун үнээнүүд вэ?

Степ -   Үхрийн хашаанд байгаа. Саальчид бишээ үнээнүүд.

Лид - За явцгаая. Би таныг танилцуулъя.

Степ -   Явцгаая. Үнээнүүд гэж би тоглосон ухаантай юмаа.

                                                  ххх

Дани -  За яаж байна?

Эля -  Яасан ч юм алга. Одоо энэ үсийг зөвхөн инүүдээг засах боломжтой. Энд индүү байхгүй учраас би халзан болно.

Дани -  Халзан болох хэрэггүй. Данила мастер яаж мөнгө олох аргаа олсон.

                                                  ххх

Степ -   Товчхондоо тэр гацчихсан учраас сүүлийг нь тайрах хэрэгтэй болсон.

Лид - Сүүлгүй яах болж байна, тэр чигээрээ сүүл биз дээ?       

Степ -   Маш бага тайрсан, зөвхөн үзүүрийг нь.

Лид - Та үнэхээр сонирхолтой мэргэжилтэй шүү.

Степ -   Лидия байгаль гэдэг тайлагдашгүй баялаг нууцтай.

Лид - Тийм шүү.

Степ -   Уйтгартай хүний амьдрал бол өөр.

Лид - Мэдэхгүй юм даа.

                                                  ххх  

Вас -   Нюра эмээ. Сайн байна уу.

Эмээ -  Вася ирлээ.

Вас -   Ээж үүнийг дамжуулсан.

Эмээ -  Баярлалаа.

Вас -   Танай зурагт дахиад эвдэрчихсэн үү? Би бүр засварчин дуудсан. Тэр ирсэн.

Дани -  Сайн уу.

Вас -   Сайн уу. Энд юу байна? Данила мастер гэнээ? Болж байна.

Дани -  Илүү юм сэдэх цаг байсангүй. Яаралтай мөнгө хэрэгтэй болоод.

Вас -   Чамд тавих бизнес санал байна. Манай гэрийн зурагт ажиллаж байгаа. Харин чиний энээ чихэвчийг би худалдаж авмаар байна.

Дани -  Болохгүй ээ. Эхнэрийн маань бэлэг. Өөрөө мөнгө олно. Эмээ.. бэлэн болчихлоо.

Эмээ -  Баярлалаа хүү минь. Гэхдээ надад нөгөө юу гэдэг билээ, бэлэн мөнгө байхгүй.

Дани -  Та орчин үеийн эмээ байна. Шилжүүлж болно шүү, ямар банк вэ?

Эмээ -  Энэ байна.

                                                  ххх 

Степ -   Болгоомжтой.

Лид - Яасан, их өвдөж байна уу?   

Алек -   Ихээ.

Лид - Та явж бай би туслая. Хуучин нөхөр маань.

Алек -   Тодруулахгүй байж болох уу?

Лид - Яагаад хуучин гэдгийг хэлж болдоггүй юм уу?

Степ -   Би өөрөө тэрнийг үзье.

Лид - Тийм үү?

Алек -   Хөөе Айболит оо чи малын эмч биз дээ. Малаа эмчил.

Лид - Чамд тэднээс ялгарах юм алга.

Степ -   Ямар өвдөлт мэдрэгдэж байна лугшиж уу эсвэл хатгаж байна уу?

Алек -   Сэтгэл өвдөж байна.

Лид - Битгий тэнэглээд бай.

Алек -   Хүчтэй өвдөж байна.

Степ -   Бүх өвчтөнүүд маань ингэж хариулдаг ч болоосой му ба ку-ка-ре-ку гэхээс өөр юмгүй.

Алек -   Хүний эмч болж тоглож ханав уу, одоо амарч болно. Лидок явцгаая миний нурууг спиртээр арчаад өгчих тэгээд өвчин намдана.

Лид - Чи бүх асуудлаа спиртээр шийддэг.

Степ -   Би тариа хийгээд өгье, гэхдээ битгий тангараад байгаарай.

Алек -   Юун тариа вэ, үгүй шүү. Юун тариа вэ, Лидок хэрэггүй ээ.

Степ -   Гүйцээ, чи айгаад байсан. Дэлийг чинь хөндсөнгүй.

Алек -   Чи яаж байна аа, хэн чамд зөвшөөрсөн юм?

Степ -   Тайвшир, тайвшир.

Лид - Тэр яачихав аа?

Степ -   Нойрны эм.

Лид - Тийм үү.

Степ -   Тийм ээ, одоо тэр амрах ёстой.

Лид - Тийм ээ.

Степ -   Болгоомжтой, болгоомжтой. За ингээд.

                                                  ххх 

Ан -    Одоо энэ чиний оромж.

Пол - Борщ махгүй байна гэж битгий үглээд байгаарай.

                                                  ххх

Дани -  Сайн уу.

Эля -  За ямар харагдаж байна?        

Дани -  Дажгүй ээ гэхдээ малгай чинь илүү байна.

Эля -  Тийм гэж үү?

Дани -  Одоо наадхыг чинь засч болно. Тосгоны дэлгүүрээс хамгийн чанартайг нь авлаа.

Эля -  Ямар гоё вэ, надад авсан юм уу? Чи хамгийн шилдэг нөхөр.

Дани -  Мөнгө олно гэж амласан биз дээ.

Эля -  Компьютерын мастерт үнэхээр их мөнгө төлдөг юм уу?   

Дани -  Данила мастерт бол өгнө.

Эля -  За би үсээ янзалъя. Ингэхэд надад нэг өдөр чихэвчээ зээлээч. Тэдний тоглодог хөгжим тийм ч сайхан биш.

Дани -  Юу гэхээр би хоёр өдөр чихэвчээ олохгүй байна. Нэг газар хаясан бололтой.

Эля -  Нээрэн үү? Харамсалтай байна, за яахав олохоороо хэлээрэй. Баянтай өвөө өнөөдөр амарна гэж найдахаас.

                                                  ххх

Ан -    Нохойн оромж. Ёстой нэг манай өрөөнөс ч том оромж байна шүү.

Пол - Алив хурдлаарай ээн бүхэн надад нэг л таалагдахгүй байна шүү.

Ан -    Одоохон. Баримт бичгүүд ээн байна, олчихлоо. За Полина би олчихлоо. Энэ байна. Би гарлаа.

Пол - Болохгүй ээ. Боря ирж байна.

Боря -   Жаал аа.

Ан -    Чөтгөр аваг.

Пол - Боря сайн уу, бчи хаачих гэж байна?

Боря -   Жаалыг хооллое. Тэр Симонагаас болоод бөөн уур.

Пол - Би хооллочих уу? Бидэнд ч гэсэн дасаж байг. Тэгэхгүй бол бид айгаад байх юм.

Бояр -   Айх хэрэггүй, тэр өөрийнхөө хүмүүсийг яах ч үгүй. Ихэнхи хүмүүсээс илүү ухаантай шүү. Одоо жаахан сүү хийгээд өгье. Жаал аа хоолондоо. Жаал аа нааш ир. Унтчихсан юм байх даа.

Пол - Унтаж л байг.

Боря -   Жаал аа дуу өгөөч.

Пол - Хүсэхгүй байна.. Би явж жаалд хоол өгье. За жаал аа наанаасаа гараад ир. Муу нохой.

Ан -    Хүлээж бай би өөрөө.

Боря -   Миний араар аав, ээжийн фермийг зарах гэж байна уу? Би чамд сануулсан байхаа.

Ан -    Хөөе болгоомжтой. Надаас наад гараа ав.

Боря -   Баримт бичгүүдийг нааш нь өг. Чи нохой биш...

Ан -    Боря тайвшир.

Боря -   Чи бол харх.

                                                  ххх 

Алек -   Лидок минь... Чамайг даа.

Ан -    Намайг тавь тэртэй тэргүй энэ газар дуудлага худалдаагаар зарагдана.

Боря -   Тийм үү?

Ан -    Тийм ээ.

Боря -   Тэгвэл би эндээс хаашаа ч явахгүй.

Ан -    Чи яах гээд байна, өвчтэй юм уу? Чи намайг худаг руу шидэх нүү?  

Боря -   Тийм ээ тэгэх төлөвлөгөөтэй байна. Чамайг худаг руу шиднэ. Гараа өргө.

Ан -    Юу...

Боря -   Гараа өргө гэж байна. Дүү минь бүү санаа зов би чамайг унагахгүй ээ, чи нохонй үүр рүү баримт бичиг авахаар орж болсон юм чинь худаг руу орж насос ав.

Ан -    Би гэр бүлийнхээ төлөө үүнийг хийсэн фермээ зарах хэрэгтэй байна.

Боря -   Хайрт дүү минь юу гээч, ферм миний хувьд гэр бүл, ойлгов уу?

                                                  ххх   

Эля -  Хөөе. Сайхан чихэвч байна. Утасгүй юм уу?

Вас -   Тийм ээ, чи өмнө нь ийм чихэвч харж байгаагүй юм уу?

Эля -  Би харсан юм шиг санагдаж байна. Намайг тэнэг гэж бодоо юу, чихэвч өг.

Вас -   Чи солиотой юм уу, энэ минийх.

Дани -  За алив зогс. Тайвширцгаа, юу болоо вэ?

Эля -  Энэ тосгоны амьтан чиний чихэвчийг хулгайлчихаж Даня.

Вас -   Би юуч хулгайлаагүй. Зам дээрээс олсон юм. Май.

Дани -  Олж өгсөнд баярлалаа.

Вас -   Зүгээр ээ.

Эля -  Уучлаарай, анхны сэтгэгдэл хуурамч байдаг юм.

Вас -   Тийм үү, би ч гэсэн анхандаа чамайг тэнэг гэж бодсон.   

Эля -  За завтай үедээ ирээрэй би урьж байна.

Вас -   Заавал очноо.

                                                  ххх

Лид - За яаж байна?

Степ -   Анх үзэж байхад өвчтөн муу байгааг ойлгосон. Хүүхэн харааг нь харсан уу?

Лид - Таны тарианы дараа арай гагүй болох байх.

Степ -   Гэхдээ тариа гаж нөлөөтэй. Дотор муухайрч, үс унаж магадгүй. Бас нөгөө.. бэлгийн чадавхи буурч болзошгүй.

Алек -   Чи муу өөдгүй новш. Өрсөлдөгч өө зайлуулмаар байна уу?

Степ -   Юу вэ?

Алек -   Чамайг даа.

Ан -    Хар өглөө уучихаж... Зогс.

Боря -   Тайван, тайван. Нааш ир, Гаврюша.

Ан -    Тийш ээ.. Алах шахлаа.

 Алек -  Би өөрөө балрах шахсан.  

Лид - Мөргүүлсэн бол наад толгой чинь илүү сайн ажиллах байсан.

Боря -   Тайван, тайван, тайван.

Пол - Ямар нэг вюм хийгээч дээ.

Ан -    Би яах ёстой гэж?

Боря -   Найзаа тайвшир, тайвшир. Сайн залуу.

Ан -    Торро.

Боря -   Болохгүй ээ.

Алек -   Тэр яаж байна аа? 

Степ -   Энэ нойрны эм. Жаахан унтаж амраг.

Лид - Янзтай.

Ван -  Өвөө хоёулаа хамгийн сонирхолтой хэсгийг алгассан бололтой. Боря ах аа таны завь цоорчихсон байсныг мэдэх үү?

Боря -   Мэднэ.              

                                                  ххх

Пол - Чиний төлөө үнэхээр санаа зовлоо.

Ан -    Зүгээр ээ, би бүгдийг хянаж байсан.

Пол - Тийм байх. Торреро. За би та хоёрт саад болоод яахав.

Боря -   Зүгээр үү?

Ан -    Дажгүй ээ.

Боря -   Чи яах гэж бухтай тулалдах гэсэн юм? Чамайг эврээрээ мөргөсөн бол яах уу?

Ан -    Ндад одоо алдаад байх юм байхгүй ээ.

Боря -   Май.

Ан -    Юу вэ?

Боря -   Чи чадах юм бол фермийг зарчих.

                                                  ххх

Эм -   Та зөв сонголт хийлээ. Надтай бүгд хамтран ажилладаг юм. Хүссэн хүсээгүй нь хамаагүй. Та хүсч байгаад би баяртай байна.

Ан -    Би үүнийг зөвхөн гэр бүлийнхээ төлөө хийж байна.

                                                   ххх

Ан -    Байшин урдын адил далийгаад байна.

Боря -   Тийм ээ далдийсан засах гэж зөндөө оролдсон.

Ан -    Домкратаар өргөснийг санаж байна уу? Дараа нь 7 хоног гал тогоогүй амьдарсан.

Боря -   Би ч гэсэн домкратаар өргсөн.

Ан -    Тийм үү?     

Боря -   Нэмэр болоогүй урдын адил далий хэвээр үлдсэн.

Ан -    Тийм байна гэхдээ одоо нөгөө тал руугаа.

Боря -   Юу өөр тийшээ гэж тийшээ далий байгаа биз дээ?

Ан -    Юу тийшээ гэж тийшээ далийчихсан байгааг харахгүй байна уу? Тэгш ус авч ирээд шалга.

Боря -   Юун тэгш ус. Одоо шалгах ч шаардлаггүй болсон. Юу ч үлдээхгүй нураагаад битүү бетон цутгачихна.

Ан -    Өөрөсдөө цутганаа. Нэг удаа ч гэсэн ухаалаг зүйл хийх хэрэгтэй. Чиний тэр Симонаг шаг гээд мадална.

                                                  ххх

Ан -    Би үүнийг зөвхөн гэр бүлийнхээ төлөө хийж байна.

Алек -   Найзаа 1500 хүргээд өгөөч.

Эр -    Хөөе залуу чи солиотой юм уу, би таксичин шиг харагдаад байна уу?

Эм -   Та гар хөлөө хугалуулаагүй дээрээ өөрөө машинаас гар.

Алек -   Уучлаарай би андуурчихаж ингээд байдаг юм.

Ан -    Авна уу.

                                                  ххх

Боря -   Антоха байзаарай, чи ямар баримтанд гарын үсэг зурсан юм бэ?

Ан -    Манай бүх өрийг дарах баримт бичиг.

Боря -   Юу гэсэн үг вэ?

Ан -    Яахав дээ.

                                                  ххх    

Вик -  За алив идээрэй.

Лид - Хамаг тос нь бүтээлэг рүү гоожоод байгааг харахгүй байна уу?

Вик -  Май аваарай. Холимог зууш.

Ан -    За Ивановын гэр бүлийн фермийн төлөө тогтоцгоое. Гэхдээ заавал сүлдээ өлгөх хэрэгтэй, сонсов уу.

Боря -   Симона бүгдийг ойлгоод ямар царайтай блохыг нь харах юмсан.

Вик -  Та хоёр хаашаа алга болчихов оо?

Ан -    Одоо хараарай.

Эм -   Сайнб йана уу, намайг луйвардахаар шийдээ юу?

Ан -    Та өөрөө бидэнд тохсон өрийг хүчингүй болгох нь луйвар биш гэж бодож байна. 

Эм -   Маш сайхан заль байна Антон. Мундаг өрсөлдөгчтэй таарах таатай байна. Бас таныг хугалах бүр ч таатай байх болно.

Ан -    Баярлалаа гэхдээ дараагийн удаа гарын үсэг зурахаасаа өмнө анхааралтай байгаарай. 

Эм -   Та сайн мэдэж байгаа байх. Та Тимстрой компанийн Влад Комаровскийг санаж байна уу? Антон хүн болгонд бяцхан нууц байдаг. Зүгээр л сайн хайх хэрэгтэй. Зээлийн гэрээний доор таны гарын үсэг байна, зөв үү? Хотын захиргаанд авилга өгч өрөө нуусан. Сонгодог арга. Гэхдээ 7 жилийн ял авна.

Боря -   Биднийг сүрдүүлэх хэрэггүй.

Эм -   Би сүрдүүлээгүй ээ. Прокурор сүрдүүлнэ. Антон 90-ээд онд хэцүү байсан ойлгож байна. Бүгд тэгж ажиллаж байсан. Зарим нь шоронд орсон. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Явъя.

Боря -   Ноцтой асуудал уу?

Ан -    Тийм ээ.

Боря -   Чи ухаантай юм чинь ямар нэг арга бодож олно биз дээ?

Ан -    Би тэртэй тэргүй прокурорын нягт хяналтанд байгаа. Тэр танил талтай болохоор хоёр хоногийн дотор нүд ирмэхийн зуур хорьчихно. Өөдгүй амьтан.

                                                  ххх

Ан -    За би удахгүй эргээд ирье, асуудлуудаа нэг мөсөн шийдэх хэрэгтэй. За баяртай. Гэр бүлээ харж хандаарай. Лёха салвттай бизнес санал болговол чөтгөр лүү нь тонилгоорой.

Боря -   Бүх зүйл сайхан болно.

Ан -    За би явлаа.

Ван -  Аав аа ээж яах болж байна?      

Лид - Би ээжийг чинь дуудъя. Полина.

Ан -    Лида хэрэггүй ээ. Полина эндээ байж байг илүү аюулгүй байх болно. баяртай.

Пол - Болчихлоо, очлоо очлоо. Би бэлэн болчихлоо. Антон яасан? Антон.

 

                                           5-р анги төгсөв.

 

 

                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

  

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home