ИВАНОВЫ С5 4 -анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай            Вас -      Вася эм, 22 настай

Ол -    Олег эр, 50 настай               Нина - эм, 40 настай

Лид - Лидия эм, 35 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Сем - Семён эр, 55 настай

 

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Биичг “Ивановыхан Ивановыхан”.

Боря -   Өвөө та яаж байна аа?

Вик -  Зуршил болчихож. Чамд түрс байгаа юм уу?

Боря -   Баяраар идэх гэж хадгалдаг юм.

Алек -   Ямар баяр вэ?    

Боря -   Та нарыг явсан өдрийн баяр.

Поля -  Хүүхдүүдээ юмаа идсэн бол эмэжүүдэд судал тавьж өгөч.

Лид - Алив залуус аа босоорой. Автобусанд унтаж байгаа болж жүжиглээрэй.

Дани -  Боря ах аа баярлалаа. Маш амттай...

Боря -   Баярлалаагаар чинь би цадахгүй.

Ван -  Боря ах аа таны бяслаг сайхан юмаа.

Боря -   Хугацаа нь дуусчихсан.

Ан -    Яагаад хугацаа нь дууссаныг би мэдэж байна. Яагаад гэвэл чи хамар доорхоо ч харж чаддаггүй. Бизнес төлөвлөгө боловсруулж, стратеги төлөвлөж, зах зээлээ судлах хэрэгтэй.  Чиний худалдаа хийдэг зах биш шүү.

Боря -   Бизнесмэн ээ чи одоо хаана байна?

Ан -    Тийм гэж бодъе.

Боря -   Миний бяслагыг идж байна уу?

Ан -    Тэгээд?

Боря -   Юу тэгээд гэж. Жаахан удвал том ахынхаа өмдийг өмсөх болж байна уу. Дэмий юм чалчихгүй дуугай суу.

Ан -    Хэн чалчсан юм? Би чалчаагүй байна. Би баримттай ярьдаг хүн. Би Воронежийн өмнөх жилийн шилдэг бизнесмэн. Бизнес эдукэйшн шагналын нэрэмжит, би хоёр дээд боловсролтой. Эхнийх нь эдийн засаг хоёр дахь нь...

Алек -   Антоха бардамнах хэрэггүй би ч гэсэн олон гавъяатай хүн гэвч хүмүүс зөвхөн алдаануудыг санадаг.

Лид - Мөн дөө.

Алек -   Надад энэ байдлаас яаж гарах талаар нэг санаа.. Тэр хаана байна?     

                                                  ххх

Дани -  Өнөөдөр чи амарч байгаа гэж ойлголоо.

Эля -  Тийм ээ, би Мальдив яваагүй ч гэсэн биеэ шарж байна. Тэгээд ч албан ёсоор бал сараа тэмдэглэж байгаа.   

Дани -  Гэхдээ шалгалтаа яах юм?

Эля -  Тайвшир надад шууд тавина гэсэн. Чи багшийн овгийг харсан уу, Григорян.

Дани -  За яахав.

Эля -  Би чамд хайртай.

Дани -  Би ч чамд хайртай.

Ваня - Би чамд хайртай.

Пол - Элечка чи завтай байгаа чинь сайн хэрэг. Би юмаа угаачихлаа чи өлгөчихгүй юу.

Эля -  Жаахан байж байгаад болох уу, яг одоо нар сайхан байна Полина эгч ээ.

Пол - Тийм учраас гуйсан юм хувцас хурдан хатна.

Лид - За хайрт бэр минь явж мөөг түүцгээе.

Эля -  Би жаахан биеэ шарж байгаад дараа нь болох уу? 

Лид - Түүж байхад чинь арьс чинь сайхан борлоно. За алив босоорой бидэнтэй нэгдээрэй.  

                                                  ххх

Эм -   Авна уу.                                         

Эр -    Амттай харагдаж байна. Амсаж болох уу?

Боря -   Эхлээд авчих дараа нь яасан ч яахав.

Эр -    Таны өөрөө хийснийг ойлгож байна гэхдээ илүү хямд газрууд ч байгаа.

Боря -   Би тийм газрууд мэднэ, зааж өгөх үү?

Алек -   Сайн уу.

Боря -   Сайн уу.

Алек -   Надад урьдын адил хэдэн толгой ямааны бяслаг бас цайвраас нэгийг. Тэгээд хонихоос нэгийг.

Эр -    Үнэхээр амттай бяслаг уу?

Алек -   Эндхийн хамгийн амттай нь. Энэ хамгийн амттай нь.       

Эр -    Би яаж мэдэх юм?

Алек -   Миний үгэнд итгэ. Амтгүй бол би энэнээс авах байсан уу?

Эр -    За тэгвэл 200 граммыг авъя.

Боря -   200 гэнээ?

Эр -    200, 200.

Нина -  Таны хүүхдэд үүнийг бэлдсэн. Харамсалтай нь энэ жил алтан зулд цэцэг гараагүй. Зарим нэг хүнээс болсон тимй биз Боря? Намайг сонсов уу?

Боря -   Юу гэнээ? Май.

Нина -  Яасан наймаа муу байна уу? Яагаад хүмүүсийг хуураад байгаа юм? Наад хүн чинь чамтай хамт амьдардаг биз дээ, сайн байна уу.

Алек -   Сайн байна уу.

НИна - Түүнд бяслагаа худалдаж байдаг.

Алек -   Та андуураад байна би энэ бяслагыг авах гэж Воронежээс ирсэн.

Нина -  Ирсэн гэнэ шүү, би чиний муухай царайг хэзээч мартахгүй. Чи надад тэр хамаатан чинь гэж хэлсэн биз дээ, хэлсэн.

Боря -   Чи яах гэж...

Нина -  Хэлсэн үү?

Боря -   Чи яах гэж. Хүлээгээрэй.

Алек -   Хөөе залуу.

Нина -  Миний цэцэгнүүдийг дахиад баллаад үзээрэй.

Алек -   Боря наадах чинь ямар түлээ биш дээ. Тайвшир. Өяслагыг чинь зарчихна. Надад зөндөө сананууд байна.

Боря -   Дахиад ийм санаа гаргавал чи өөрөө шахуулна шүү.

                                                  ххх

Анас -   Зүйтэй, за би энд буучихъя. Явлаа.

Ксю - Та хэр удана ингэж нуугдах гэж байна?

Анас -   Ваняг их сургуулиа төгсөх хүртэл.

Ван -  Тус болсонд баярлала, би өөрөө ч машин авчих байлаа. Сургууль хол байдаг хөл маань өвддөг болчихсон.

Ксю - Ваня бид удахгүй Настюхагийн төрсөн өдрийг тэмдэглэнэ. Чи бидэнтэй хамтрах уу эсвэл ганцаараа уу?

Ван -  Ганцаараа, та нар хэтэрхий их зардал гаргах хэрэггүй. Настя үнэтэй бэлгэнд дургүй.

Ксю - Тэгэлгүй дээ, чиний юу бэлдсэнийг бодохоос ч айж байна.

Ван -  Би ч гэсэн. За баярлалаа.

                                                  ххх

Лид - Ёстой нэг гэр бүлд ам нэмэгдээд байдаг. Харин гал тогоонд урьдын адил дөрөвхөн гар.

Пол - Сүйт бүсгүй яасан гэж? Нийлээд 6 болно.

Лид - За больж үз, Элягийн цагаан гар гал тогоонд зориулагдаагүй. Гэхдээ зүгээр ээ Данька маань илүү магтуулна биз.

Пол - Тийм ээ, тэр хоёр ээжтэй азтай залуу.

Лид - Би Данькаг яаж баярлуулахаа мэднэ.

Пол - Би бид хоёрын тухай ярьж байна.

Лид - Тийм ээ чиний зөв, тэгэлгүй яахав.

Пол - Чи ганцаараа манай хүүд юу хэрэгтэй мэднэ гэж бодоогүй биз дээ?

Лид - Чи бас мэдэлгүй яахав. Гэхдээ надаас арай бага.

Пол - Тэр жаахан гэдэгт Данила хөөсөн гуриланд дургүйг мэдсэн.

Лид - Чи юу хэлэх гээд байна? Чинийхээр би Данькаг мэдэхгүй болж байна уу?

Пол - Би сайн мэднэ гэдгээ мэдэж байна.

Лид - Би чиний юу мэддэгийг мэднэ.

                                                  ххх

Ван -  Найзаа нүүрийг нь сольчихвол болоо, 20-иор чөлөөтэй өглөө Воронежийн хамгийн сайхан санал. Юу үгүй гэж, зөвхөн тоглоом л гэхэд 30 мянгаар татсан байгаа тэнэг ээ.

Дани -  За хэр амжилттай байна?

Ван -  Хэрэг алга Данёк. Би одоо шинэ юм зохиохгүйгээр өөрийгөө бэлэглэе.

Дани -  Яахав дээ л бэлэг байна.

Ван -  Тийм ээ.

Дани -  Би ч гэсэн таагүй байдалд орчихлоо.

Ван -  Яасан бэ?

Дани -  Тэнхимд яагаад ч юм миний англи хэл амгийн сайн гэж бодоод итали оюутан солилцооны хүмүүсийг даалгачихлаа. Одоо би соёлын арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй болоод байна.

Ван -  Тэдэнд миний утсыг зарчих.      

Дани -  Ийм юмыг тоохгүй ээ. Эх болсон оросыг үзүүлнэ. Ингэхэд тэд ирж байна.

Эр -    Хэй Даня. Бид бэлэн.

Дани -  Ок, би та нарыг танилцуулъя. Энэ бол манай итали найзууд харин энэ бол Ваня.

Ван -  Би та нарыг оросын  гүнд нэвтрүүлж чадах хөтөч чинь байна.

                                                  ххх   

Боря -   Хамаг бяслаг идчихлээ наадах чинь мөнгө.

Алек -   Тэртэй тэргүй зарагдахгүй байна.

Боря -   Зарагдсан чи 300 өгөөрэй. Байна уу.

Ан -    За яасан хэр амжилттай байна?

Алек -   300 олсон.

Ан -    Би ч гэсэн энд бүтэлгүй байна. Цагийн дараа Ашоттой Ашотын кафед уулзана. Чиний өнөөдрийн орлогоос 150 дахин их нийлүүлэт хийхээр тохирчихсон. Бодох хэрэггүй 45 мянга гэсэн үг. Юу? Дүү минь юу гэнээ? Хэрэггүй ээ, талархах хэрэггүй. Чи хамгийн мундаг, зүгээр ээ. Би чамаас амталгаа хийх бяслаг авлаа. Чи татгалзахгүй биз дээ? Нэг толгой сайн хоёр байвал бүр ч сайн.

Боря -   Бялаг хурдан зарж болно гэсэн үү?

Алек -   Миний тусламж хямд биш шүү.

Боря -   300 болох уу?

Алек -   Тохирлоо.

                                                  ххх

Эля -  Полина эгч ээ хээ нь ариллаа ш дээ.

Пол - Би жаахан юм бодоод.

Эля -  Харлаа. Лида эгчтэй ярилцаж байхыг чинь сонссон.

Пол - Чи бас намагй хүүгээ муу мэддэг гэж бодож байна уу?

Эля -  Харин ч эсрэгээрээ би 100% таны талд байна. Би 100% таны талд байна.

Лид - Тийм үү?

Эля -  Тэгэлгүй яахав. Ээн олон жил Даняг өсгөсөн та илүү мэдэлгүй яахав. Түүний эхнэрийн хувьд би мэдэж байна.

Лид - Тийм ээ.

Пол - Би түүнд зүгээр л эх хүүгийн холбоо гэсэн.

Эля -  Эхийнхээ хэвлийд байхаас эхэлдэг.

Пол - Тэгэлгүй яахав.   

Эля -  Төрүүлсэн гээд яадаг юм ердөө 9 сар хамт байсан харин та бүх насаар нь хамт байна.

Лид - Сайн байна. Чамд баймааргүй ухаантай юм.

Эля -  Жишээ авах хүн байгаа болохоор л.

Лид - За боль доо.

Эля -  За явж тариалангийн талбайгаа ухъя бас даавуугаа угаах хэрэгтэй.

Лид - Хэрэггүй, би өөрөө ухчихна. Чи очиж Полина эгчдээ тусал. Май идээд байгаарай.

Пол - Чи надад маш их тусалсан тийм болохоор Лида эгч дээрээ оч. Түүнд тусламж хэрэгтэй байгаа.

Эля -  Полина эгч ээ та дэлхийн хамгийн сайн хадам ээж. Жимс идэх үү?

Пол - Баярлалаа.

                                                  ххх  

Ван -  Оросын   хөдөөд тавтай морил. Амьтадтай зураг авахуулахад 5 евро. Гэрийн тэжээвэр амьтад тх бүхэн үзэж сонирхоорй.

Дани -  Би яах гэж үүнийг зөвшөөрөв өө?          

Ван -  Данёк агро жуулчлал гэдэг маш сайхан зүйл. Тэгээд ч Боря ах чамд малын баас цэвэрлэсэн гэж мөнгө төлөхгүй. Харин тэд төлнө. Жан Лука. Яваад ямааны хашааг цэвэрлэ ёстой хөгжилтэй шүү. 5 евро.

Дани -  Чи чинь солиотой юм уу?

Ван -  10 евро. Сайн байна. Яваад сайн ажиллаарай.

Дани -  Ваня...

Ван -  Сандрах хэрэггүй Боря ах орой болтол зах дээр байна манайхан бол дургүйцэхгүй.

Вик -  Чөтгөр ав, сайн байна уу. Та хоёр энд юу хийж байгаа юм? Баахан гадаадынхан тэдний мөнгийг сааж байна уу? Харин Борюсик мэдсэн үү?

Ван -  Үгүй.

Вид -  Хэллоу хүмүүс ээ, чао бамбино, сори. Ай эм босс, биг босс. Энэ бол май ферм. Тавтай морил. Би бас хувиа авахыг ойлгосон уу? Энэ гоймонгуудын толгойг эргүүлнэ.

Дани -  Өвөө та итали хэл яаж мэддэг юм бэ?

Вик -  Залуус аа гэж, итали эстрад Тото Кунтуньо залуу байхдаа үргэлж сонсдог байлаа. Тархинд бичигдсэн. Прего синьоре, прего синьоре, синьорина.

Ван -  Кутуньо.

Вик -  Желато капучина. Сольде сольде.

Ан -    Ашот найзаа сайн уу, аан гээч чи хэзээ ирэх вэ? Бяслаг чинь бэлэн байгаа. Чамтай уулзахаар боловсорсон гэж хэлж болно. Юу ирэхгүй гэж, яагаад? Байзаарай юун зах дээрхи итали вэ, би чамд хямдруулна. Байна уу. Новш гэж. Өөдгүй новш.

                                                  ххх  

Алекс - Амсаад үзээрэй Сицилээс ирсэн бяслаг байна. Синьоруудаа, синьорита нараа амсаадрай, белиссимо. Бидэнд дахиад хагас киллограмм зүсээд өгөөч.

Боря -   Энэ бүхэн надад таалагдахгүй байна.

Алек -   Юу таалагдахгүй гэж хөгц үүстэл нь хүлээх хэрэгтэй илүү үнэтэй зарагдана. Боне фармаччо итальяно. Порфавор. 

Нина -  Алив холдоцгоо, тэдэнд итгэх хэрэггүй итали бяслаг бишээ. Манай Воронежийн бяслаг.

Боря -   Чи яах гээд дахиад хүрээд ирэв?

Нина -  Яасан?

Алек -   Тэрнийг сонсох хэрэггүй. ЭМэгтэй та пармезаныг хайлуулсн бяслагнаас ялгахгүй ш дээ.

Нина -  Больж үз.

Алек -   Жинхэнэ итали хүн үүнийг жинхэнэ сицили богино хөлтэй ховор үхэрнийх мөн гэнэ. Амсаад үзээрэй.

Нинөа -       За ямар байна?  

Алек -   Энэ манай Воронежийн бяслагтай харьцуулаад үзээрэй. Манай сүүгээр хийсэн.

Нина -  За ямар байна?

Эр -    Ойлгомжтой, энэ хуванцар шиг юм байна.           

Алек -   За сонсов уу? Евро өсөөгүй дээр аваад байгаарай.

Боря -   Танд бяслаг огтолж өгөх үү?

Нина -  Чамагй огтлоод өгнө шүү. Май чи. Наад гараа ав.

Эр -    Надад нэг толгойг өгөөч.

Алек -   Палермогоос зүсээд ир. За авлаа. Мама де донна кантаре.  Престо, престо синьоре.

                                                  ххх

Дани -  Ээж ээ та Эляг хараагүй биз?

Пол - Лида ээжид чинь тусалж байгаа.

Дани -  Лида ээж танд туслаж байгаа гэсэн.

Лид - Тимй ээ хүү минь ийм эхнэртэй чи азтай.

Пол - Тийм хүүхэн хант болно.

Дани -  Тэр өөрөө алга болчихлоо.   

Пол - Бүү санаа зов хадам ээж чинь олоод өгнө.

Лид - Хоёр ээж чинь олно.

                                                  ххх

Нина -  Хэлээд байна ш дээ гаалийн хуулийг илт зөрчиж байна.

Алек -   Хэд вэ?

Эр -    Ойлгомжтой, учрыг нь олно.

Алек -   Грацие синьора. Үүнийг хувиасаа өгч байгаа юм. Май.

Эр -    Сайн байна уу.

Алек -   Өдрийн мэнд. Амсаарай.

Эр -    Италиас юм биз дээ?

Алек -   Та үнийг нь хараач.

Эр -    Хэн нийлүүлэгч вэ?

Алек -   Та мэдэхгүй байсан нь дээр. Та итали мафитай зууралдаад яах юм?

Эр -    За ойлгомжтой би үлдсэнийг нь бүгдийг авъя.

Алек -   Сайн байна би танд хөнгөлөлт үзүүлье. Танд төлбөрийн карт байгаа юу?

Эр -    Карт байхгүй гэхдээ ийм юм байна. Болох уу?

Алек -   Болно гэхдээ би хөнгөлөлтийн талаар ярилцах хэрэгтэй.

Эр -    Зогс.

                                                  ххх

Ван -  За алив залуу минь.

Вик -  Аваарай, аваарай.

Ван -  Мөнгө, мөнгө найзаа. Мөнгө.  

Эр -    Уучлаарай задгай алга.

Ван -  За харав уу.

Эм -   Ямаа.

Ван -  Өвөө түүнд ямаа саалгах уу?

Вик -  Тэгье. Даатгалтай гэж найдъя. Ямаа ааштай шүү. Но но синьора. Но но синьора.

Дани -  Чи энд байжээ. Чамайг хэн ч олж чадахгүй байна.

Эля -  Сайн уу, зориуд тэгсэн юмаа. Ээж нараасаа намайг битгий ажлаар дараач гээд гуйгаад өгөөч.

Дани -  Чи өөрөө тэдэнд энэ тухай хэлж болно.

Эля -  Чадахгүй ээ, намайг бариад идчихнэ. Тэнд байгаа тосыг аваад өгөөч. Баярлалаа. Сайхан байна. Надад одоо өөр юу дутаж байгааг мэдэх үү?

Пол - Салатны таваг уу?

Лид - Сайхан хооллорой.

Ван -  Францеска хамтдаа зургаа авахуулах уу?

Эр -    Тэгье авахуулцгаая. Америкчууд бяслаг гэдэг. Харин та нар?

Вик -  Ю, ю, ю.

Ван -  Харин бид бол нөгөө тэнэгүүдээ гэдэг.

Эр -    Тэнэгүүд ээ. Ок.

                                                  ххх

Дани -  Боря ах аа. Та ямра эрт ирээ вэ?

Боря -   Дахиад бяслаг авах хэрэгтэй аав чинь муугүй худалдаачин байж. Чинийх үү? Биш ч байсан яахав хамаагүй.

Дани -  Боря ах аа танаас асуух юм байна. Та цахилгаан хөрөөнд хэр их тос хийдэг вэ?

Боря -   Их.

                                                  ххх

Ван -  1, 2...

Дани -  Аюул боллоо, Боря ах хүрээд ирсэн.

Зэрэг -  Тэнэгүүд ээ. 

Ан -    Лангуугаа хураахаар шийдсэн үү?

Боря -   Хураасан яагаад гэвэл бүх бяслагаа зарчихсан. Одоо бяслаг аваад буцаад явлаа. Юугаа гөлөрчихөв? Ашотот хэдэн бяслаг үлдээх вэ?

Ан -    Үлдээх хэрэггүй, наймаа буцсан миний буруу биш.

Боря -   За яахав тэгдэг л юм. Сандрах хэрэггүй. Чиний энд юу байна?

Ан -    Юу вэ? Чи ёстой нэг...

Боря -   Бяслагнуудыг машинд ачихад туслаач. Би ганцаараа амжихгүй. Ялангуяа новийн шагналтнуудын тусламж хэрэгтэй. Бяслаг яаж зарахаа би чамаас илүү мэднэ. ойлгов уу?

Алек -   Гадаадынх бишээ оросын бяслаг. Боря тэрэнд хэлээд өгөөч. Антоха өмгөөлөгч рүү залгаарай.

                                                  ххх      

Ан -    Та энэ хоёрыг уучлаарай нийлээд 46 хромосомтой юмаа. Та орно уу.

Алек -   Антоха нэмэргүй ээ, тэр авилга авах гээд байгаа юм.

Ан -    Амаа хамхи чиний балаг. Та тийшээ орно уу, манай бяслаг шахдаг газар. Бүх зүйл хуулийн дагуу гэдгийг өөрөө харна. Бүрэн оросын үйлдвэрлэл. Орно уу.

Алек -   Фандю.

Ан -    Орно уу.

Боря -   Өмнө нь ингэж байхгүй.

Дани -  Алив юмаа хураагаарай. Алив энд боочих.

Ван -  Данила зүсээрэй.

Ан -    Бүх зүйл технологийн дагуу европ стандартаар хийж байгаа. Та одоо...

Эр -    За за, хууль бус нийлүүлэгчид энэ байна. За бүгдээрээ битгий хөдлөөрэй одоохон учрыг нь олье.

Дани -  Аав аа юу болоод байна?

Ан -    Би чамаас асуумаар байна. Та ярих хэрэггүй энэ бол энлдүүрэл. Хууль бус бараа бишээ.

Эр -    Тийм үү?

Ан -    Тийм ээ.

Эр -    Өвөө чинь яагаад сандраад байна?

Вик -  Зуршил.

Эр -    За тэр.

Ан -    Чи энд юу хийгээд байна айн?

Эр -    Алив би яръя хүмүүсээ дуудъя.

Ван -  Үгүй ээ хэрэггүй, хүлээгээрэй. Юун хүмүүс ээ, энэ чинь жирийн нэг жуулчид ш дээ.

                                                  ххх

Ван -  Синьора.

Эр 2 - Грацие, грацие.                                                

Ван -  Сэнкью.

Алек -   Танд ийм шинэчлэл ямар санагдаж байна?

Ан -    Манай энд бяцхан итали бүрэлдсэн.

Боря -   Май та үүнийг амсаад үзээрэй.

Эр -    Хэрэгүй ээ залуус аа, яах гэсэн юм.

Ан -    Чинь сэтгэлийн бэлэг. Зүгээр ээ.

Эр -    Гэхдээ гадаадын харъяатын газар руу мэдэгдвэл зүгээр байх шүү.

Боря -   Май авна уу, харъяатын албанд өгөөрэй.

Эр -    Баярлалаа.

Ан -    Баяртай.

Боря -   Амжилт хүсье.

Ан -    Хууль бус бяслаг гэнэ үү чи солиров уу?

Боря -   Та нар байгаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан. 

Эр 3 - Баяртай.

Ан -    Чао.

Эм -   Фото.

Алек -   Чао бамбино.

Эр 4 - Грацие.

Боря -   Баяртай.. Чи юу вэ.

Алек -   Бид байгаагүй бол чиний бяслаг итали бяслагнаас дутахгүй гэдгийг мэдэхгүй байсан. Бидэнд юу ч хэлэхгүй юм уу?

Ан -    Орчуулж өгье, тэр сая бидэнд баярлалаа гэлээ.

 

                                           4-р анги төгсөв.

 

 

  

 

 

 

 

                                                 

 

  

                                   

 

 

                                          

 

   

 

  

 

 

  

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home