Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай Вас - Вася эм, 22 настай
Ол - Олег эр, 50 настай Нина - эм, 40 настай
Лид - Лидия эм, 35 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Сем - Семён эр, 55 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Бичиг Өмнөх ангиудад.
Алек - Аав аа та ямар эрт босоо вэ.
Вик - Чөтгөр ав гэж хүн цочоочих юм золиг чинь.
Алек - Бээлийтэй юу?
Вик - Хурууны хээ үлдээхгүй гэж.
Алек - Бензин хулгайлдаг байсан одоо сүү рүү шилжсэн байна. Жаахныг хийчих.
Вик - За алив.
Алек - Капуччино биш л гэлээ болж байна.
Вик - Дохиолол ажиллаж байна. Яваарай.
ххх
Эля - Даня явах хэрэгтэй би сургуулиасаа хоцрох нь байна.
Дани - Би шүүлдэг рүү сурлагын дэвтэргүй яваад яах юм бэ?
Ван - Би чамд өөрийнхийгөө өгөх үү? Тус болъе гэж бодлоо.
Дани - Чинийхийг авч явна гэдэг утгагүй хэрэг. Одоо ингэж тохирье та хоёр явж бай харин би сурлагын дэвтэрээ олье. Дараа нь гүйцээд очье. Харин багшид хэлэхдээ...
Ван - Нохойнд хөөгдөөд мод руу авирсан.
Дани - Чамайг олигтой юм бодож олж чадахгүй гэж мэдэж байсан учраас тэгээд хэлчих.
Бичиг “Ивановыхан Ивановыхан”
Дани - Сайн уу аав аа.
Алек - Сайн уу.
Дани - Миний сурглагын дэврийг хараагүй биз?
Алек - Юу гэсэн үг вэ, ойлгосонгүй.
Дани - Сурлагын дэвтэр.
Вик - Даня аав чинь амьдралдаа нэг ч удаа сурлагын дэвтэр харж байгаагүй.
Дани - Ойлгомжтой. Та нарын туслажм гэж алга.
Алек - Одоохон олж өгье.
Вик - Халааснууддаа үзсэн үү?
Дани - Өвөө та надаар даажигнаад байна уу? Та намайг тэнэг гэж бодоо юу?.. Тэнэг байж. Харин одоо цүнх хаана байна? Дээр байгаа.
Вик - Яг намайг дуурайсан хүүхэд.
Алек - Та яагаад бүжиглээд байна?
Вик - Олчихлоо.
ххх
Вик - Чи амжих уу, Бориска өвс хадаж байх хойгуур амжуулах хэрэгтэй.
Алек - Санаа зоволтгүй.
Лид - Би юу ч ойлгосонгүй.
Алек - Аав аа хар өглөө ууж яах гээв хүн чанартай байгаач.
Лид - Наадхаа хаанаас авсан юм? Хулгайлсан юм уу?
Алек - Яагаад хулгайлсан гэж? Халтуур хийгээд шагнуулсан юм. Би алтан гартай хүн ш дээ.
Вик - Тийм шүү.
Алек - Алив суугаач битгий зогсоод бай.
Лид - Яагаад мөнгө аваагүй юм?
Алек - Хөгшин эмгэн байсан юм.
Вик - Агуу хүн шүү.
Боря - Ойлгосонгүй.
Лид - Лёха юу олж ирсэнийг хараач. Алив Борис нааша суу.
Боря - Та нар яаж байна аа?
Вик - Бидний үхэл хүрээд ирлээ.
ххх
Боря - Юм идмээр байвал ажил хийцгээ. Та нар ажил хийж өрөө төл.
Алек - Антоха та хоёр найрамдсан одоо бүх зүйл дундынх болсон.
Боря - Дундынхаас зөвхөн овог л байна.
Ант - Юун чанга дуугараад хэрүүл хийгээд байна?
Боря - Энэ хоёр чинь дахиад миний зоорь руу орвол зодоон болно шүү.
Ан - Зодооноо хойшлуулах хэрэгтэй. Бидэнд рүү шалгалт ирж байгаа. Би хөрөнгө оруулагчтай тохирчихсон учраас юмаа хураах биш гаргах хэрэгтэй.
Боря - Үгүй ээ, үгүй шүү. Дахиж энд хүн авч рэх хэрэггүй бас нэг хувалз ирнэ.
Ан - Чиний ферм дээр чинь хоёр саяын өр бичигдсэн байгааг мартчихсан уу? Чамд илүү сайхан санаа байгаа бол дуртайя сонсое.
Боря - Байна.
Ан - За?
Боря - Байгаа.
Ан - Тэгээд?.. Гаргаад ир.
ххх
Эм - Хурдлаач ээ явчихна шүү.
Ван - Та яарах хэрэггүй хуваарийн дагуу дахиад 2 минут зогсох ёстой.
Эм - Нээрэн үү тэгвэл сайн байна. Саяхан бас гүйлгэсэн. Өөдгүй амьтан сүүлчийн унаа байсан ш дээ. Яадаг амьтан бэ зогс гэж байна.
Ван - Эмэгтэй энэ миний буруу биш.
ххх
Пол - Антоша сандрах хэрэггүй бүх зүйл сайхан болно.
Ан - Тэр бол шоронгийн дараа надтай ажил хэргийн харилцаатай байхыг зөвшөөрсөн цорын ганц хүн.
Пол - Бүх зүйл төлөвлөгөний дагуу явж байгаа. Ширээ зассан нэрмэл архи тавьсан. Би ийм гоё даашинз өмссөн.
Ан - Сайн байна. Концертын хослол.
Боря - Хөрөнгө оруулагч чинь хаана бөайна?
Ан - Удахгүй ирнэ чи яах гэсэн юм?
Боря - Би энэ фермийн эзэн. Хөрөнгө оруулагч эзэнтэй нь танилцах ёстой биз дээ.
Ан - Сайн ярилцах хэрэгтэй харин чи хоёр үг ч холбож чадахгүй.
Боря - Яагаад чадахгүй гэж? Чадна.
Ан - Алив?
Боря - Би нөгөө юу, фермийн ажил гэдэг чинь...
Ан - Ямар гэж?
Боря - Яагаад гэвэл, ф?рм гэдэг бол...
Ан - За алив.
Боря - Ажил ихтэй бас...
Ан - Браво жинхэнэ илтгэгч байна. Газар хагалах хэрэгтэй бол би чамагй дуудна. Харин одоо мэргэжлийн хүнд зайгаа тавьж өг. Бас хэлэлцээрт саад болгохгүйн тулд үнээгээ дуугүй болго.
Пол - Түүнийг гомдоочихлоо ш дээ.
Ан - Тэр гомдомтгой бишээ. Бага зэарэг л... Сайн байна уу.
Сем - Сайн бйана уу.
Ан - Сайн байна уу.
Сем - Сайн байна уу.
ххх
Алек - Энэ яагаад байна аа?
Вик - Сэтгэлээр унах хэрэггүй энийг бас услах хэрэгтэй.
Лид - Усны хоолойг нааш нь татах уу?
Алек - Хэн нэгэн татах гэж оролдсон бололтой.
Лид - Өвөө та яасан бэ?
Вик - Өвдөг шархирахгүй байна. Өнөөдөр бороо орохгүй.
Алек - Би танд зориулаад бороо оруулах уу? Жаахан бөөлөх хэрэгтэй.
Лид - Хөөе бөө минь Боря хэнгэргийг чинь хагалах вий.
Вик - Би явж туслая.
Лид - За.
ххх
Вас - Хөөе хулгайчаа...
Дани - Болгоомжтой.
Вас - Миний мотоциклоос холд.
Дани - Болгоомжтой.
Вас - Чи энд юу хийж байгаа юм?
Дани - Чимээгүй, тайвшир.
Вас - Гаж донтон дахиад чи юу? Чи намайг мөшгөөд байга юм уу хаашаа юм?
Дани - Би гаж донтон биш. Би чамайг мөшгөөгүй. Би атобуснаасаа хоцрочихлоо тэгээд мотоцикл хараад хот руу дөхүүлж өгөх байх гэж бодсон.
Вас - Бүх гаж донтнууд тэгдэг юм.
Дани - Чамаар яадаг юм.. Новш гэж. Өнөөдөр яачихсан өдөр вэ?
Вас - Гаж донтон гэхэд чи хэтэрхий арчаагүй юм. За найзаа надад эрдээн шиш хураахад туславал би чамайг дөхүүлээд өгье. Тохирох уу? Явцгаая.
ххх
Боря - Болгоомжтой.
Ан - Энэ бол манай бахархал. Бүгдийг итали технологиор хийсэн. Яг Вилла рибо шиг хийгдсэн байгаа.
Боря - Ер нь бол би энд бүгдийг өөрийн гараар хийсэн.
Ан - Бид энэ бүхэнд сэтгэлээ зориулсан. Миний хамтрагч Борис.
Сем - Таатай байна.
Боря - Борис фермийн эзэн. Уучлаарай.
Ан - Түр хүлээнэ үү. Боря чи тэнэг юм уу?
Боря - Юу?
Ан - Өртэй гэдгээ мартаагүй биз? Алчуур авна уу.
Сем - Таны тухай янз бүрийн юм ярьдаг гэтэл фермтэй юм байна.
Ан - Та үүнийг харна уу.
Боря - Нэ бяслаг бүрэн боловсроогүй байгаа.
Ан - Жорыг ямар чанд баримталж байгааг харав уу. Пармежаногийн уламжлалыг сайн хадгалдаг хүн.
Боря - Энэ пармежано биш.
Сем - Та сардаа хэдэн толгой бяслаг нийлүүлж чадах вэ?
Ан - Хэд хэрэгтэй вэ?
Сем - 200.
Ан - Ядах юмгүй.
Боря - 30, ядах юмгүй.
ххх
Ан - Өмхий бяслаган толгойт минь туслах юм уу эсвэл саад болоод байх уу?
Боря - Харин чи битгий худлаа яриад бай.
Ан - Худлаа ч гэсэн мөнгө олно. Бид одоо нэг баг болсон. Чи сургуульд байхдаа Машкад хайраа илэрхийлж байсан санаж байна уу? Би ярина чи толгой дохиод сууж бай, мэдэв үү. Нааш нь өг.
Боря - Сүх буцаагаад өг.
Ан - Өгөхгүй.
Боря - Сүх буцаагаад өгөөч.
Ан - Өгөхгүй. Одоо очоод тэр бодонг янзлаадхая тэгээд гүйцээ.
Боря - Би тийм нүгэл хийхгүй.
Ан - Чи маш ихээр харамсах болно.
Боря - Тонил цаашаа.
Ан - Мулгуу амьтан.
ххх
Эля - Ойлгохгүй байна, Даня өдөржингөө утсаа авсангүй.
Ван - 3- үзэгдлийн дараа үнсэлдэнэ.
Эля - Чи яагаад ийм баясгалантай байна?
Ван - Би Либасикаас театр үзэх 2 билет хожсон. Настюхатай орой явж үзнэ. Клеопатра тайзан дээр юу хийж чаддагийг харчихаад гэртээ очиж давтана. Ийм сайхан сюрприз авлаа.
Эля - Тэгвэл чамд зориулсан сюрприз тэнд байна.
Ван - Яна? Миний эхнэр болооч.
Яна - Уучлаарай хурим хийхгүй бид яаралтай явах хэрэгтэй байна.
Ван - Тэр эргээд ирсэн юм уу?
ххх
Эр - Зогс.
Дани - Энэ юу болоод байна? Зогс, чи хаачих нь вэ?
Вас - Зугтах хэрэгтэй гэсэн дохио. Чи яагаад гацчихав аа?
Дани - Новш гэж.
Вас - Зугтацгаая, май.
Эр - Бага насны хулгайчид.
Дани - Та буруугаар ойлгожээ.
Вас - Зөв ойлгосон, зугтацгаая.
Бичиг Сурлагын дэвтэр.
ххх
Лид - Өргөст хэмх усалж хүрэх үү?
Алек - Улаал лооль руу ч хүрч чадна.. Аав аа даралтыг нь нэмээрэй би цэцэг усламаар байна. Дараа нь Лидка тасдаж өгнө.
Вик - Одоохон. Бориска хар даа.. Чөтгөр аваг. Билэг дэмбэрэлтэй үнээний саравчны хажууд унаад өглөө.
Лид - Өвөө муу амтай гэдэг нь.
Пол - Энд юу болоод байна?
Лид - Түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Алек - хэд хэдийг дуудах хэрэгтэй. Хэлэлцээр бүтэлгүйтвэл Антоха бидний толгойг тасдана.
Вик - Наадхаа битгий оролд эмч нар ирээд үзэг.
ххх
Ван - 2000 оюун 130 багш нараас тэр заавал Настя дээр очиж байдаг.
Эля - Яагаад болохгүй гэж?
Ван - Эля чи тоглоод байна уу? Яна Настя бид хоёрын уулздаг гэдгийг мэдчихвэл хашхичаад бөөн юм болно бас миний гэрлэх санал тавьсаныг ч ярьна. Тэр цагт Настя хашхичиж эхэлнэ.
Эля - Яагаад тэр хоёрыг ярилцана гэж бодоов?
Ван - Чи хар л дээ тэр бөгжөө үзүүлээд байна.
Анас - Маш гоё хээ байна. Үнэхээр ер бусын юм би ч гэсэн хийлгэмээр байна.
Эля - Ваня чи л битгий хашхичиж үзээрэй, за юу. Байна уу, байна уу чи намайг сонсож байна уу? Байна уу?
Ван - Сайн уу.
Анас - Сайн уу.
Яна - Сайн уу Ваня.
Анас - Та хоёр танил юм уу?
Яна - Тийм ээ би түүний...
Ван - Нэг ангийхан, сайн уу.
Анас - Намагй уучлаарай захирал ярьж байна. Би одоохон, байна, байна уучлаарай би шууд харилуж чадсангүй.
Яна - Та хоёр уулздаг юм уу?
Ван - Яна чи бид хоёр жил уулзаагүй тэгэдэ бас...
Яна - Бүү санаа зов Ваня бүх зүйл хэвийн.
Ван - Нээрэн үү?
Яна - Тийм ээ. Бас бөгж надад байвал буруу гэж бодож байна. Найзууд хэвээрээ юу?
Ван - Найзууд.
ххх
Ан - Бүгдийг нь өөрсдөө тарьсан эко фермийнх. Улаан лооль болгон манайх ямарч химийн бодисгүй.
Сем - Борис яасан, тэр надад бордооны тухай ярина гэсэн.
Ан - тэр уучлалт гуйсан маш яаралтай ажил гарсан гэсэн. Давагдашгүй хүчин зүйл.
Пол - Чамтай түр уулзаж болох уу?
Ан - Би жаахан завгүй байна. Яаралтай юу гарав?
Пол - Уучлаарай гэр бүлийн асуудал.
Ан - Амьд уу?
Пол - Мэдэхгүй ээ.
Ан - Бурхан минь. Уучлаарай, манай ухна дахиад бухтай мөргөлдчихөж. Полиночка манай зочинтой хамт байж байгаарай зугтачихна шүү. Намгй уучлаарай.
Пол - Цай уух уу.
ххх
Ан - Наадах чинь яагаа вэ?
Вик - Лёха...
Алек - Ийм байхад нь олсон. Аймаар халуун байна харин тэр малгайгүй явж байсан.
Вик - Тийм шүү.
ххх
Вас - За ирчихлээ одо намайг тавьж болно.
Дани - Уучлаарай би анх удаа мотоциклоор явж байна.
Вас - Би анзаарсан. Эхний эргэлтэнд дээр авраарай, туслаарай гээд хашхирч эхэлсэн. Яг хүүхэн шиг, ингэхэд хөгжилтэй байсан шүү. Дахиад нэг давтах хэрэгтэй.
Дани - Чинийхээр хөгжилтэй байсан гэж үү? Намайг тэр нохой золтой л идчихсэнгүй. Чи тэр эрдэнэ шишээр яах гэсэн юм бэ?
Вас - Сонсож бай нэг эрдэнэ шиш 150 рубль гэсэн үг. Өнөөдөр бензиний мөнгө бол олчихсон.
Дани - Хулгай хийх нь эрүүгийн хуулиар хориотойг мэдэх үү?
Вас - Аан гээч, эрдэнэ шишийн талбайтай Григорьевич өөдгүй амьтан. Тэнд дор хаяж 300 га элбэг байгаа. Гэтэл хашаа бариад хаачихсан. Би ээн эрдэнэ шишийг хулгайлаагүй олсон юм.
Дани - Чи юу олсон гээч. Бид хоёрыг маш хүнд байдалд оруулж чадлаа.
Вас - Заримдаа эрсдэл гаргаж байх хэрэгтэй.
Дани - Би эрсдэл гаргах дургүй.
Вас - Чамайг харваас ойлгомжтой байна.
Дани - Чөтгөр ав би, би тэнд сурлагын дэвтэрээ хаячихсан бололтой.
Вас - Жилийн дараа тэнд баахан сурлагын дэвтэрүүд ургана.
Дани - Инэдэтэй биш байна эргэж очих хэрэгтэй.
Вас - Чи галзуурав уу, Одоо Григорьевич байнга отож байх болно. Чи тэр нохойг нь санаад байна уу? Маргааш очиж авкя гараад ир би чамд нэг юм харуулъя. Айгаагүй биз дээ?
Дани - Айгаагүй... Хулгай гэснээс статистикаас харахад бүх гэмт хэрэгтнүүд эхэндээ.. Ямар үзэсгэлэнтэй юм бэ.
ххх
Вик - Түрээрэй, алив түрээд байгаарай.
Сем - Би явъя даа, утсаар ярих хэрэгтэй.
Пол - Та халуун усанд ор.
Сем - Юу гэнээ?
Пол - Тэнд сүлжээ сайн барьдаг юм.
Сем - Баярлалаа.
Пол - Тэр халуун усны газар байгаа.
Ан - За алив наадхаа гэрт нуучих. Нөгөө хэтэвч чинь харчихвал бид баларна.
Вик - Алив, алив, алив.
Ан - Семён Павлович хонгор минь хаачих нь вэ? Зогс, хаачих нь вэ?
Сем - Уутсаар яръя.
Ан - Манай энд нэмэргүй ээ. Манай энд сүлжээ маш муу цэргийнхэний радар хамаг сүлжээ хаагаад байдаг юмаа. Тийшээ явцгаая би танд маш гоё юм харуулъя. Та лав өмнө нь харж байгаагүй байх. Манай энд ямар гоё газартай гээч энд үхсэн ч харамсахгүй.
Сем - Тийм үү.
Ан - Тийм ээ, явцгаая.
ххх
Анас - Ваня...
Ван - Миний царайлаг бүсгүй ажлаа дуусгав уу? Настюх надад гоё сюрприз байгаа.
Анас - Ваня, Ваня намайг уучлаарай би гэртээ харилаа. Би аймаар ядарч байна. Маргааш эрт босох хэрэгтэй, ойлгоорой.
Ван - Чи ямра хөгшин авгай биш дээ. Колатай виски уучих сэргээд ирнэ.
Анас - Ваня...
Ван - Тэгээд ч Настя чамд зориулсан онцгой, нандин зүйл байгаа. Настя чи...
Анас - Ваня зогс.
Ван - Би...
Анас - Зогс. Ваня намайг уучлаарай, гуйж байна. Би, би чамд за гэж хэлж чадахгүй. Би чамд хайртай, гэхдээ чи бид хоёр хэн хэн нь бэлэн биш, ойлгож байна уу?
Ван - Тийм ээ.
Анас - Чи зөвшөөрч байна уу?
Ван - Үгүй ээ, бишээ чи зөвшөөрөхгүй бол би ч зөвшөөрөхгүй.
Анас - Тийм ээ.
Ван - Ойлгожмтой, би бүр сандраад.
Анас - Бидэнд колатай виски хэрэг болох нь.
Ван - Тийм ээ.
Анас - Чи зүгээр үү?
Ван - Би зүгээр ээ.
Анас - Бүх зүйл хэвийн, сайхан.
Ван - Тийм ээ хэвийн.
Анас - Сандрах зүйлгүй.
Ван - Тийм ээ.
Анас - Бүх зүйл хэвийн. За алив ээ.
Ван - Нааш ир, нааш ир.
Анас - За алив, баяртай. Баяртай. Чи зүгээр биз?
Ван - Би зүгээр ээ.
ххх
Лид - Ухаан орохгүй байх чинь.
Пол - Тийм байна.
Вик - За алив охидуудаа. Би та хоёрт туслая. Энэ халуун ногоотой лечо ямарч спиртнээс илүү. За алив босоорой. Амьсгал, амсьгал.
Ан - Ингээд гүйцээ.
Сеё - Юу гүйцээ гэж?
Ан - Танилцуулга дууслаа. Харамсалтай нь Боря танд бордооны тухай ярьж өгч чадахгүй нь. Одоо яая гэхэв.
Сем - Баярлалаа.
Ан - Яасан гэж?
Сеё - Би баяртай байна, Антон Павлович танд маш их баярлалаа. Би тань руу заавал эргээд яринаа.
Ан - Семён Павлович та хаачих нь вэ, хүлээгээрэй. Загасчлах, халуун ууранд суух яах болж байна?
Сем - Баярлалаа гэхдээ би өнөөдөр маш их юм үзэж харлаа. Бүр хэтэрхий их гэж болно.
Ан - Тийм учраас Семён Давлович, тийм учраас би таныг ингээд явуулчихаж чадахгүй. Тийм ээ.
ххх
Вик - Амьсгал.
Боря - Түлж байна. Түлж байна.
Ан - Боря чми яасан бэ? Боря.
Сем - Намайг зүгээр орхи би бүгдийг харсан хэнд ч юу ч хэлэхгүй. Намайг орхи.
ххх
Эля - Унтаж байна уу? Намайг шүүлэгт явуулчихаад өөрөө унтаж байдаг.
Ван - Эля би өдөржингөө сурлагын дэвтэрээ хайсан. Ханаа ч алга.
Эля - Энэ юу вэ? Надаас хол амармаар байсан юм бол шулуухан хэлчихгүй.
ххх
Ан - Ёстой мулгуу амьтан ядаж хүн шиг ногоогоо усалчихаж чадахгүй юм.
Алек - За яахав дээ, ингэхэд би усалгааны шинэ систем бодож олсон. Жаахан хөгжүүлэх хэрэгтэй.
Лид - Архимед ч бол доо.
Боря - Ийм юмнуудыг хаанаас олдог байна аа?
Ан - Бяслагны хаан минь чи өөрөө тийм ухаантай юм уу? Шудраг болох гэж ядах юм.
Боря - Би чамд үнэнийг чинь хэлье. Чи бол бизнесмэн хүн биш. Дэмий хоосон амьтан.
Ан - За тэр харав уу, надас яагаад ахынхаа тухай яртдаггүй юм гэж асуугаад байсан.
Боря - Би чиний тухай хэнд ч ярьдаггүй.
ххх
Яна - Дөхүүлж өгөх үү?
Ван - Тэгээч. Яна хоёулаа найзуудын хувьд театр үзэх үү? Клеопатра үзье.
Яна - Би зүгэр л хүргэж өгье.
Ван - Болж байна. Давчуу байна шүү.
Яна - Бүсээ хийгээрэй.
ххх
Лид - Та нар чинь ямар хачин юм бэ үргэлж өөр өөрийнхөөрөө зүтгээд байх юм.
Вик - Бүгдээрээ нэг завинд суусан байж живүүлэх нь. Гурван тэнэг гэдэг үлгэр шиг.
Алек - Аав аа ядаж та дуугүй байгаач.
Вик - За больж үз.
Нина - Сайн байцгана уу. Би тосгоны зөвллөийн даргын хувьд, Нина Миловано, сайн байна уу.
Лид - Сайн байна уу.
Вик - Сайн байна уу.
Лид - Сайн байна уу, таатай байна.
Нина - Манай тосгонд луйварчин гарч ирсэн тухай анхааруулъя. Григорьевичийн эрдэнэ шишийг хулгайлсан нөхөд өө болгоомжтой байгаарай.
Боря - Ярьж дуусав уу? Одоо миний гэрээс зайл.
Алек - За больж үз.
Вас - Ээж ээ тайвшир. Ээж ээ, ээж ээ. Баяртай.
Вик - Баяртай.
Вас - Сайн сайхныг хүсье.
Вик - Дажгүй авгай байна.
Дани - Юу?
3-р анги төгсөв.
Back to episodes Go home