ИВАНОВЫ С5 1 анги

                                                                                   Метраж : 24 минут

Дүрүүдэд :

Ан -    Антон эр, 38 настай

Ол -    Олег эр, 50 настай

Лид - Лидия эм, 35 настай

Вик -  Виктор эр, 55 наастай

Алек -   Алексей эр, 35 настай

Ван -  Ваня эр, 16 настай

Пол - Полина эм, 38 настай

Анас -   Анастасия эм, 36 настай

Дани -  Данила эр, 22 настай

Эля -  эм, 22 настай

Боря -   эр, 40 настай

Харилцааны зарчим :

Пол – Лид – Вик – Алек

Ван – Анас

Ол – Пол

Дани – Эля

Ан – Боря

                                                  ххх

Бичиг Өмнөх ангиудад.

Ол -    Мөнгө хааш нь оруулах аа шийдсэн үү? Би өөр хэнд хөрөнгө оруулах юм? Би дэвшээд яваад өгнө харин чи тайван амьдарна. Ямарч өргүй.

Лид - Байраа зарж байдаг ёстой нэг. Нүд рүү харж байгаад худлаа хэлсэн. Чи хүүхдүүдээ бодосн уу? Алексей Викторович гүйцээ. Танаас сална.

Анас -   Чи өнөөдөр чадвартай гэдгээ харууллаа. Том хүний үйлдэл хийж чадсан.

Эр -    Прокурорт чамайг баривчлах зөвшөөрөл байгаа.

                                                  ххх 

Бичиг Хоёр хоногийн өмнө.

Эр -    Хоригдлууд босоод. Босоорой.

                                                  ххх

Вик -  Хавч хаана байна?

Лид - Одоо энэ л үлдсэн.

Вик -  Ёстой нэг. Идэх ч юм алга.

                                                  ххх

Ан -    Ингээд болоо юу, ямар жоохон юм бэ? 

Эр -    Мэдээж үгүй, уучлаарай. Хавч нэмэхээ мартчихаж. Дараагийх нь.

Бичиг “Ивановыхан Ивановыхан”.

Вик -  Энэ цахилгаан нөхөр надаас юу хүсээд байгааг хэлээд өгөөч.

Лид - Ширээн дээрэ юмаа идвэл шалан дээр хог унахгүй.

Ван -  Яасан?

Вик -  Хоолоо сайн ид. Хэзээ дахиж ийм хоол идэх юм билээ.

Лид - Аав аа.

Алек -   Аав аа больж үз. Тэгэхээр ийм байна.. энэ удмын тэргүүний хувьд би Антоныг авч ирнэ гэж амлая.

Лид - Хүн чанараа эргүүлж авсан нь дээр байх.. За Полина яасан, цаана чинь юу болж байна юу гэнэ?

Пол - Прокурор бидэнд 30 саяыг олох нэг хоногийн хугацаа өгсөн.

Лид - Хэд гэнээ?

Вик -  Антончик нилээн зардалтай болох нь байна.

Алек -   Санааа зоволтгүй Гамлетаас зээлж болно.

Лид - Тийм ээ.

Алек -   Бидний хувьд бараг л хамаатан болчихсон. Антон гарч ирээд өгчихнө.

Пол - Тэр бүтэхгүй ээ,  Гамлетад ч гэсэн хэрэг нээсэн баривчлах байсан боловч тэр өнөөдөр Ереван руу нисчихсэн.

Лид - Бурхан минь.

Пол - Бид за эсвэл үгүй гэж хэлэхгүй. Тэд бал сараа тайван өнгөрүүлэг.

Ван -  Бид ч ёстой нэг.. Сайн уу залуус аа, сайхан амарсан уу эсвэл унтаж амарч чадаагүй юу?

Лид - Яагаад чемоданаа авчихсан юм бэ, онгоц 5 цагийн дараа ниснэ.

Дани -  Эля кафед цүнхээ мартчихаж би 2 цагийн дотор ажлаа амжуулах ёстой байсан.

Эля -  Дараа нь би үсээ янзлуулах ёстой. Тэгээд шууд нисух буудал руу явна.

Лид - Мальдив руу гоё шүдгүй, үсгүй яаж явах билээ.

Дани -  Байзаарай...

Лид - За?

Дани -  Антон аав яасан бэ?

Алек -   Тэд мөд эргэж ирэхгүй ээ. Хот руу явсан түгжрээ ихтэй байгаа.

Лид - Тийм ээ түгжрээтэй.

Эля -  Хоёулаа хурдлах хэрэгтэй Мальдив хүлээж байгаа.

Лид - Тийм шүү битгий хоцроорой.

Ван -  Би та хоёрыг гаргаж өгч чадахгүй нь. Өвөө.

Лид - Сайн яваарай, очоод бие биенээ сайн халамжлаарай.

Дани -  За бүгдээрээ баяртай.

Ван -  Амжилт. Сайхан зугаацаарай.

Лид - Залуу хосууд баяртай.

Ван -  Сайхан амраарай.

Лид - Тийм ээ, болчихлоо, баяртай. Чөтгөр ав 30 саяыг хаанаас олох вэ?

Пол - Байшингаа зараад зуслан руу нүүцгээе.

Алек -   Юу зарах гэж?

Лид - Юу юу гэж, яаж зарахыг чамаас асуух хэрэгтэй. Чи худалданы мэргэжилтэн биз дээ.   

Алек -   Мэргэжилтэн бишээ нэгийг нь зараад нөгөөхийг нь буцааж авсан. Нэгийг шүү.

Лид - Алив чимээгүй больцгоо. Манайх том ам бүлтэй яаж ийгээд болох байх. Тэгээхэр чи бүү.. санаа зов.

Ван -  Жаахан хичээгээд ямарч хамаагүй аргаар мөнгө олох хэрэгтэй.

Вик -  Ямарч хамаагүй аргаар болохгүй. Бид тийшээ орж байхаар Анточикийг гаргасан нь дээр.

Лид - 30 сая аймаар юм.

                                                  ххх    

Ван -  Хөөе Стас чи ийм цаг авмаар байна гээд байсан. Хагас үнээр нь өглөө шүү.

Стас - Үгүй ээ, би хуучин юм авдаггүй.  

Ван -  За за өмссөн пүүз чинь ямар билээ.   

Анас -   Би бүгдээрээ адил тэгш нөхцөлд шалгалтаа өгнө гэж хэлсэн байхаа. Гүйцээ өөр зүйлгүй.

Эр -    Анастасия Павловна би дахиж шалгалт өгч чадахгүй ээ, аав машин хураагаад авчихна.

Анас -   Ок, хэрвээ чи миний хэлсэнийг ойлгосон бол дүнг чинь тавьж өгье.

Эр -    За дахиад л өгөхөөс.

Анас -   Дахиж битгий гуйгаарай.

Ван -  Найзаа хүлээж бай би чамд туслаж чадна.

Эр -    Чи давтлага өгөх юм уу?

Ван -  Үгүй ээ, зуучлагч гэж хэлж болно. 12 мянга өгвөл хариултууд чинийх.

Эр -    12 мянга гэдэг чинь?

Ван -  15 мянга, мөнгө ол.

                                                  ххх

Вик -  Эля чамайг цэцэг авсаныг мэдсэн үү?

Алек -   Аав аа тэрэнд цэцэг хэрэггүй маргааш гэхэд арал дээр очно. Энэ юу вэ?.. Аав аа та миний бодож байгааг бодож байна уу?

Вик -  Тийм ээ, ийм төрхтэй хоёулаа жүжигчин болох ёстой байж. Чи, чи хаачих нь...

Алек -   Сайн байна уу. Бид хоёр туслах дүрийнхэн нүүрээ будах хэрэгтэй юу, асуух гээд.

Эр -    Нүүр будалт хэрэгтэй тэгэхгүй бол архичид шиг харагдаад байна. Одоохон асуугаад ирье.

Вик -  Чи хаачих нь вэ, хөөе чи... Яаж байна аа? Наадах чинь жинхэнэ мөнгө биш.

Алек -   Гэвч жинхнээсээ хулгайлж байна.

                                                  ххх

Анас -   Сайн уу.

Ван -  Сайн уу.

Анас -   Чи энд юу хийж байгаа юм?

Ван -  Чамд сюрприз барих гээд.

Анас -   Ойлгомжтой. Яасан бэ?

Ван -  Энд нилээн хүйтэн байх чинь.

Анас -   Ваня энэ юу вэ?

Ван -  Хэвлийн булчин.

Анас -   Алив харъя. Хариултууд.. Ваня чи үүгээр яах гэсэн юм бэ?

Ван -  Надад хэрэггүй ээ, мөнгө маш хэрэгтэй байна.

Анас -   Чи зарах гэж байсан юм уу. Ингэж мөнгө олоод удаж байна уу, надад хэлээч.

Ван -  Настя намагй сонсооч аавыг маань шоронд хийичхсэн одоо би 30 саяыг олох хэрэгтэй, ойлгож байна уу?

Анас -   Хэд гэнээ? Англи хэлний жирийн нэг шалгалт ш дээ.

Ван -  Үгүй ээ шалгалт 15 мянга, би гэр бүлдээ тусламаар байна. Тэд одоо надгүйгээр байшингаа зарж байгаа.

Анас -   Ваня хүлээ л дээ, миний хэлэхийг сонсооч. Ямарч байсан гэсэн 15 мянга далайд дусал гэдгийг чи өөрөө ойлгож байгаа ш дээ. Харин намайг ингэсний төлөө их сургуулиас хөөнө. Ингэж болохгүй.

Ван -  Аав маань шоронд байхад би зүгээр сууж байж чадахгүй.

Анас -   Ваня...

                                                  ххх

Пол - Та байшингаа чөлөөтэй үзэж болно. Тэнд миний танд үзүүлсэн...

Эр -    Сайн байна уу.

Пол - ...гарц байгаа. Та сууна уу, одоо цай авч ирнэ.

Эр -    Баярлалаа.   

Пол - Танд ямар санагдаж байна?

Эр -    Юу ч гэмээр юм бэ дээ, сайхан байшин байна. Гэхдээ 30 сая гэдэг, шуурхай наймаа хийхэд энэ үнийн дүнд өндөр санагдахгүй байна уу?

Вик -  Би онгойлгое, би онгойлгое.

Пол - Юу гэхээр энэ байшин 35 саяын үнэтэй.

Лид - Ингэхэд манай байшин ухаалаг гэдгийг та мэдсэн үү?

Пол - Лидия ухаалаг байшин системийг хэлж байгаа юм.

Лид - Бүх суултуурууд ярьдаг.

Эр -    Нисдэг байсан ч хамаагүй. 25-аар авъя, зөвшөөрөх үү?

Лид - Юу 25 гэж та тоглоод байгаа байлгүй дээ.      

Вик -  Энд дахиад нэг худалдан авагч ирлээ. Нилээн бийлэгжүү хүн бололтой.

Эр 2 - Хүндэт эмэгтэйчүүд ээ би хамтрагч нартайгаа зөвлөөд танай байшингийн хувьд 30 сая бол маш боломжийн үнэ гэж шийдлээ. Өнөөдөр урьдчилгаагаа өгч болно. Авна уу.

Вик -  Дуудлага худалдаа ажиллагаа.

Алек -   Алексей Штерн Вороженийн консалтинг компанийн захирал.

Эр -    Байзаарай, та анзаарсан байх бид энд гэрээ хэлцэл хийж байна.

Алек -   Юу гэсэн үг вэ, ойлгосонгүй.  

Пол - Уучлаарай, бидний хувьд 25 сая гэдэг боломжгүй үнэ.

Лид - Тийм ээ.

Алек -   За 30-аар зарчих. Тохирох уу?

Эр -    31.

Пол - Зөвшөөрч байна.

Алек -   32.

                                                  ххх

Дани -  Алив хурдлаарай. Чи зочид буудалд лайз дарлаа гээд 6 одтой болчихгүй. Пасспортоо хаана хийснээ санаач.

Эля -  Санах гээд байна, юмаа бэлдэж байхдаа ч гэсэн би зочид буудалд лайк дарсан.

                                                  ххх

Эр -    35 гүйцээ.

Алек -   Танайх хэдэн нисдэг тэрэгний зогсоолтой вэ?

Пол - Ганцхан.

Алек -   Юу гэнээ?

Лид - Ганцхан.

Алек -   Эртхэн хэлчихэж болоогүй юм уу? Би үргэлж нисдэг тэргээр явдаг. Юу гээч наад ганцхан нисдэг тэрэгний зогсоолтойгоо арилж үз, дэмий цаг алдаа.

Дани -  Камер хаана байна?

Эля -  Мэдэхгүй ээ, сайн үзэх хэрэгтэй.

Пол - Бид яг одоо гэрээгээ хийж болно.

Эр -    Тэгэлгүй яах вэ.

Пол - Маш сайн байна.

Эр -    Би өнөөдөр энэ байшингийн урьдчилгааг шилжүүлнэ.

Лид - Баярлалаа, танд баярлалаа.

Дани -  Лёша аав аа хүлээгээрэй. Та нар байшинг зарж байгаа юм уу?

Эр -    Юу? Аав гэсэн үү?

Алек -   Би энэ хүмүүсийг анх удаа харж байна.

Эр -    Бүх зүйл ойлгомжтой.

Пол - Та буруугаар ойлгоод байна.

Лид - Хүлээ л дээ...

Эр -    Хууран мэхлэх гэжээ.

Пол - Үгүй дээ, та хүлээ л дээ, гуйя.

Лид - Аав ч бол доо, чөтгөр ав.

Пол - Тийм бишээ...

Алек -   Хүлээгээч.

Дани -  За тэгэхээр, юу болоод байгааг тайлбарлаач.

                                                  ххх

Пол - Та хүлээгээч, гуйя. Энэ маш чанартай байшин.

Эр -    Би луйварчидтай наймаа хийдэггүй.

Пол - Би таны ямарч болзолыг зөвшөөрнө, танаас гуйж байна. 

Эр -    За яахав, би ийм болзол тавина. Би энэ байшинг 25 саяар худалдаж авна. Тэгээд маргааш нүүж орно.

Пол - За, тохирлоо.

Эр -    Тохирлоо.

Дани -  Ээж ээ та яагаад шууд хэлээгүй юм бэ?

Пол - Та хоёрын бал сарыг баллахыг хүсээгүй юм. Та хоёр эргэж ирээд Ереванд амьдарсан нь дээр байх. Лиида ярьж өгсөн биз дээ?

Эля -  Тийм ээ, гэхдээ бид хоёр тийшээ явахгүй.

Пол - Яагаад?

Дани -  Та нарыг яаж энд орхих юм бэ?

Пол - Явбал илүү дээр байх болно.

Эля -  Ивановыхан бие биенээ хаядаггүй. Би одоо Ивановынх болсон.

Пол - Охин минь.

                                                  ххх     

Ван -  Чөтгөр ав би ийм тэтгэлэгтэй байсан ч болоосой.

Пол - Бидэнд байгаа бүх мөнгө одоо бид гуйлгачид болсон.

Бичиг Би чамд яаж туслахаа олсон. 2 цагийн дараа хотод уулзъя. Хаягийг нь явуулна.

Ван -  Ёстой сайхан. Та нар өөрсдөө аргалчих надад ажил гарчихлаа.

Пол - Лида, Лид.

                                                  ххх

Алек -   Аав аа та цүнх хааш нь хийчихэв ээ?

Вик -  Данькад өгчихсөн, би хуримын бэлэг өгч чадаагүй юм чинь. Лёха, Лёха энэ мөнгийг барьж байхад миний зургийг аваарай. Сызрань руу царгийн анд руугаа явуулъя. Атаархсандаа болж хашхираг. 

Алек -   Юугаар авах юм  бэ, хуруугаараа юу? Утсаа өг... Камергүй юм байна ш дээ.

Вик -  Тийм ээ, чи яах гэж авсан юм?.. Паша сайн уу. Аан гээч надад шуудангийн хаягаа явуулаач. Үгүй дээ, би...

Лид - Чи мөнгө уутанд хийчихсэн юм уу?

Пол - Нуух хэрэгтэй.

Лид - Тэгвэл дээрээс нь хиам хийчих үү? Прокурорын авилгыг цэцэгтэй торонд.

Пол - Бурхан минь.

Лид - Сайн байна, за урагшаа.

Вик -  Та баяртай найзаа. Байзаарай, байзаарай. Ёстой нэг электрон жаал шүү. Яадаг хулгайч вэ. Хаачих нь вэ, хаачих нуу, тийшээ явж цэвэрлэгээгээ хий. Сайн цэвэрлээрэй.  

                                                  ххх  

 Ол -   Полиночка надад гмдох хэрэггүй шүү. Нэг удаа буулт хийх юм бол гүйцээ, дараа нь хүн болгон чамайг хөлийн гишгүүр болгоно.

Пол - Би явъя.

Ол -    Таныг хүргээд өгье.

Пол - Үгүй ээ баярлалаа, би алхмаар байна.

Ол -    Зөв шүү, сууж байхаар алхаж байсан нь дээр. Зам зуураа таныг хүргээд өгье. Явцгаая.

                                                  ххх

Анас -   Сайн уу.

Ван -  Сайн уу Настюха. Уулзахад хачин газар байна. Энд хоёулаа яах гэж...

Анас -   Явцгаая, яваарай.

Ван -  Настюха чи...

Зэрэг -  Эрх чөлөө, эрх чөлөө, Ивановыг сулла. Эрх чөлөө, эрх чөлөө Ивановыг сулла. Ивановыг сулла.

Анас -   Чи юугаа зогсчихов оо? Найзуудаа анхаараарай Энэ бол хууль бусаар шийтгүүлсэн хүний хүү.

Эм -   Таны аавтай юу тохиолдсоныг яриач.

Ван -  Би юу?

Эм -   Ямар арга хэмжээ авах гэж байна?

Ол -    Энэ бас юун жагсаал вэ? Ингэх байжээ, намайг чадаж байгаа юм биз дээ.

Пол - Үгүй ээ, бид энд ямарч хамаагүй.

Ол -    Танай хүү чинь ч гэсэн үү?

Пол - Тэр миний төрсөн хүү бишээ.

Ол -    Антон одоо ялаа бүрэн эдэлж дуусгана. Харин үүнийг би сэтгэл санааны хохирол амссаныхаа төлөө өөртөө үлдээнэ. Та галзуурав уу хамт байгаагаа мэдэгдэж болохгүй. Эргээд яв.

                                                  ххх    

Вик -  Алив хүлээгээрэй нэг юм дутаад байна. Нэг, алив аваарай оруулж бай.

Лид - Болгомжтой, болгоомжтой зөөгөөрэй.

Ван -  Болох уу?

Пол - Антонд гаргаж чадсангүй гэдгээ яаж хэлэх вэ?

Вик -  Хэлэхгүй байсан ч болно. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр өөрөө ойлгоно.

Ван -  Настюха тийм зүйл хийнэ гэж үнэхээр бодсонгүй, нээрэн шүү.

Алек -   Би үргэлж эмэгтэй хүн нэг бол ухаантай нэг бол царайлаг байх ёстой гэдэг байсан. Эсвэл чиний ээж шиг 1+1 байх ёстой.

Лид - Би ямар чиний рекламны орон зай юу.

Вик -  Та нарт ядаж нэг тэжээгч үлдсэнд баярла. Явж мангалаа асаая.

Лид - Мах хаанаас авсан юм?

Вик -  Дэлгүүрээс.

Лид - Чи манай Антошкагийн байгаа газар очмоор байна уу? Наад хуурамч мөнгөнөөсөө салаачээ.

Вик -  юугаа сандраад байгаа юм хэн хөгшин хүнийг сэжиглэвэл гэж. Тэгвэл ядаж нүүрсээ хэмнэе.

Эля -  Алив энийг хар даа Антон аавын талаар шинэ мэдээ гарч.

Ван -  Аавын тухай юу?

Лид - За алив.

Эм -   Шалгалтын үр дүнд прокурорын сефнээс хуурамч хавтаст хэрэг илэрчээ. Үүний үр дүнд Ивановын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ. Түүнийг сулласан байна. Хэрвээ прокурорын гэм буруутай нь нотлогдвол түүнд...

Вик -  За хамтдаа сайхан байсан одоо салах ёс хийхээс дээ.

Ван -  Тэгэхээр би аавыг аварсан болж таарлаа.

Алек -   Манай удам мөн дөө.

Алек -   Чимээгүй, чимээгүй.

Эм -   Сэжигтний өрөөнөөс олдсон хурумач мөнгөн дэвсгэртүүд өөрийх нь биш гэж мэлзсэн байна.

Алек -   Хуурамч мөнгө байжээ, ингэх гээд байсан юм.

Пол - Юу хуурамч гэж?

Лид - Манай уут мөн байна.

Эм -   Уттай мөнгө хуурамч байжээ.

Алек -   Аав аа.

Пол - Яасан бэ?

Алек -   Хүлээгээрэй шатааж болохгүй наадах чинь жинхэнэ мөнгө.

Вик -  Юу жинхэнэ гэж?... Хүмүүс ээ...

Пол - Түймэр.

Вик -  Шатаж байна, хүмүүс ээ... Ёстой нэг.. ганцхан өдрийн дотор хоёр байшин алдаж байсангүй.

Лид - Ямар хачин юм бэ? Дахиад байшингаа алдчихлаа харин Лёша ямарч буруугүй байдаг.

Дани -  Ер нь бол Лёша аав мөнгө олж ирсэн.

Вик -  Антончик цагаа олж гарч ирсэнгүй дээ.

Пол - Одоо хаашаа явах вэ?

Лид - Тийм ээ.

Ант -  Хэр удаан явах вэ?

Эр -    Бараг ирчихлээ.

Ант -  Чи гурван цагийн турш ингэж ярьсан.

Эр 2 - Алив дуугүй яваач ээ.

Пол - Яасан, цоожтой байна уу?

Ант -  Манайд тавтай морил. Миний гэр. Одоохон.

Вик -  Гаднаас харахад дамжгүй байшин байна.

Лид - Хөргөгчний хайрцганд унтаж байснаас л дээр.

Вик -  Тийм ээ, хөргөгчний хувьд энд дүүрэн байгаа гэж найдъя.

Ант -  Чөтгөр ав.

Пол - Антон чи амьд уу?

Боря -   Антон уу?

Ант -  Сайн уу ах аа.    

                                           1-р анги төгсөв.    

                                          

                                          

 

 

 

 

 

 

 

 

                                   

                                            

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home