Метраж : 24 минут
Дүрүүдэд :
Ан - Антон эр, 38 настай
Ол - Олег эр, 50 настай
Лид - Лидия эм, 35 настай
Вик - Виктор эр, 55 наастай
Алек - Алексей эр, 35 настай
Ван - Ваня эр, 16 настай
Пол - Полина эм, 38 настай
Анас - Анастасия эм, 36 настай
Дани - Данила эр, 22 настай
Эля - эм, 22 настай
Боря - эр, 40 настай
Харилцааны зарчим :
Пол – Лид – Вик – Алек
Ван – Анас
Ол – Пол
Дани – Эля
Ан – Боря
ххх
Бичиг Өмнөх ангиудад.
Боря - Антон уу?
Ант - Сайн уу ах аа. Тэдэнд хаалгаа онгойлгож өг эвдэх нь байна.
Боря - Одоохон онгойлгое.
Алек - Хоёрдахь аавыгаа алдмаар байна уу?
Ван - Аав аа, аав аа та зүгээр үү?
Пол - Чи амьд уу?
Ван - Аав аа юу болов оо?
Пол - Би түргэн тусламж дуудъя.
Ант - Энэ бодонд сэтгэл зүйч дуудаж өг.
Пол - Хүн рүү буудаж байдаг чи тэнэг юм уу?
Боря - Яахав дээ, би тэрнийг гэж яаж мэдэх юм бэ?
Ант - Хүүхдүүд алим хулгайлахаар ирсэн гэж бодоо юу. Нэг мөсөн толгой руу буудахгүй яасан юм?
Боря - Битгий үглээд байгаач наадах чинь давс.
Ант - Давс гэнэ шүү намайг идэх гээ юу?
Пол - За Лидочка болгоомжтой.
Лид - За алив, алив босоорой.
Боря - Түүнийг гэрт оруулчих.
Дани - Ахтайгаа харилцаа таагүй байна гэдэг энэ дээ.
Ван - Тийм ээ.
Лид - Ингэхэд шархыг нь цэвэрлэх хэрэгтэй. Перекист эсвэл йод байгаа юу?
Боря - Спирт байгаа.
Лид - Болж байна. Алив, алив өргөөрэй.
Вик - Зочломтгой зан гэж энэ дээ.
Алек - Спирт бас давс. Болж байна.
Бичиг “Ивановынхан Ивановынхан”.
Ант - Тэгээд Ванька миний хүү биш Лёхагийн хүү болж таарсан.
Бояр - Товчхондоо Полина Лёхатай амжуулсан байх нээ?
Ант - Бишээ Лёха Лидатай.
Алек - Амжуулсан ч гэж дээ...
Лид - Бид хоёр одоо салчихсан байгаа.
Боря - Би боловсон зангаар ажил сайн уу гэж асуусан. Чи яах гэж ирсэн юм?
Ант - Давс амсах гэж чиний зочломтгой занг санаад ирлээ.
Алек - Боря та санаа зоволтгүй бид хэдхэн хононо. Антоха ямар нэг арга бодож олно.
Ант - Би нэг юм бодож олно чи намайг мэдэхгүй биш.
Боря - Аймшигтай сонсогдож байна.
Ант - Полина чи хаашаа алга болчихов оо?
Пол - Спирт олж чадахгүй байна.
Алек - Алив би туслая.
Лид - Спирт гэнгүүт хамгийн түрүүнд гүйлээ.
Эля - Бид хаана хүрээд ирэв ээ энд интернэт ч алга. Хоёулаа Мальдивыг зургаар ч үзэж чадахгүй нь.
Дэни - Юм болгонд сайн тал байдаг Эля. Зарим хүмүүс цацагт бодон гахайг интернэтээс харж чадна. Харин чи амьдаар нь харж байна.
Вик - Ах дүү хоёр боловч ерөөсөө адилхан биш юмаа. Яг та хоёр шиг.
Ван - Тийм ээ өвөө тэр ухаантай харин би царайлаг бас ухаантай.
Боря - Наана чинь юу болж байна?
Вик - Энэ чинь...
Боря - Юунд ч битгий гар хүр. Ойлгов уу?
Вик - Үгүй ээ, Антон энэ хоёрт адил шинж чанар байна.
ххх
Пол - Гүйцээ, өмдөө татаж болно.
Ант - За унтаж амарцгаая. Чи тэдэнд унтах газрыг нь заагаад өгөөч.
Боря - Өөрөө харуул, чи ямар мэдэхгүй биш.
Ант - Би өнөөдөр маш олон зүйл харуулмаар байна гэвч ор руугаа очиж чадах нуу.
Боря - Чи хаашаа яваад байна?
Ант - Яасан?
Боря - Одоо тэнд урлан болсон. Энд нэг давхарт унт.. Энд хоёр гудас байгаа дээр нь хэвтээд унт. Битгий чанга яриарай. Дэгдээхэйнүүд айчихна.
Ант - Биднийг шууд тахианы амбаарт оруулахгүй юм уу?
Боря - Донгодоод байвал хийчихнэ шүү.
Ант - Чи юугаа захиргаадаад байгаа юм ойлгохгүй байна. Энэ байшингийн тал нь хууль ёсоороо бас минийх шүү. Тийм болохоор би орон дээр тайван унтмаар байна. Агуулахад чинь өндөр дарахаар ирээгүй.
Боря - Энэ байшин чамд 15 жил хэрэггүй байсан.
Ант - Одоо хэрэгтэй байна. Бас халуун усны түлхүүр өгөхгүй бол хаалгыг нь эвдэнэ шүү.
ххх
Алек - Тийм ээ, Боря дажгүй байшин босгосон байна. Чинийхээс дутах юм алга.
Ант - Боря гэнэ шүү аав удам залгуулах үүр зассан юм. Гэвч бүргэд нисээд явчихсан харин галуу үлдсэн.
Лид - Ингэхэд тэр яагаад шөнө түлээ хагалаад байна аа, ингэж болдог юм уу?
Ант - Битгий тоо үргэлж ингэдэг юм. Уур нь хүрэхээр түлээ хагалаад эхэлдэг. Хүмүүс ирж өөртэй нь ярилцаж байгаад стрессдээд байгаа юм.
Алек - Тэгвэл үүрэнд салхи оруулах хэрэгтэй.
Ант - Та нар халуун усны өрөөнд унтацгаа маргааш учрыг нь олцгоое.
Алек - Ингэхэд дэр байна уу?
Ант - Май.
Алек - За болъе.
Дани - Манай өрөө энэ байна. Бараг л Мальдивын буудал шиг.
Эля - Тийм ээ. Гэхдээ энд хүн үхчихээгүй байгаасай.
Дани - Ямар гоё матрастай байгаг хараач. Зун би ийм матрасанд дээр унтдаг байсан. Пүрштэй матрас ямар гоё гээч.
Эля - Яасан бэ?
Дани - Заримдаа пүрш нь гарч ирдэг юмаа.
ххх
Алек - За Лидок эргээд тосгондоо ирцгээлээ. Яг л түүх давтагдана гэдэг шиг.
Лид - Чи байшинг нь шатаана гэдгийг эзэнд нь сануулах хэрэгтэй. За би тэнд орж унтлаа.
Алек - Дээр үү доор уу?
Лид - Чи хаачих нь вэ?
ххх
Ант - Сармагчин чинь их ууртай байна. Бараг 500 түлээ хагалчихсан байхаа.
Пол - 497.
Ван - Өвөө, өвөө та надаас өмнө битгий унтаарай за юу. Таныг хурхирахаар өглөө болтол унтаж чадахгүй.
Вик - Санаа зоволтгүй би 12-оос өмнө унтахгүй.
ххх
Ант - Баняд сайхан амарсан уу?
Лид - Сайхан амарлаа. Доод тавцан руу унах хүртэл шүү.
Ант - Зүгээр ээ. Байшин өрөө ихтэй учрыг нь олчихвол болчихно. Харин одоо өглөөний цайгаа уугаад ажилдаа орцгоое.
Ван - Чимээгүй байгаач би унтаж байна.
Лид - Юу унтах гэж алив сэрээрэй.
Ван - Өвөөтэй хамт унтаж болно шүү. Одоо болтол хурхирах нь сонсогдож байна.
Лид - Хөөе Боря уурлах юм биш биз? Баахан юмнууд ирээд хоол хороогоод гээд уурлана.
Ант - Хорооно гэнэ шүү, чи гүзээг нь харсан биз дээ?
Дани - Аав аа шат хаанаас авч болох вэ?
Лид - Чи Эляд цонхоор цэцэг бэлэглэх гээ юу?
Дани - Мод руу авирч интернэтийг сүлжээ барих антенн зоомоор байна. Намайг гуглийн оронд ашиглаад тархи задрах нь байна.
Ант - Амбаарт хар даа.
Дани - Амбаар.
Лид - Ваня битгий зүгээр суугаад бай ээждээ туслаач.
Ван - Салат хэрчих үү эсвэл эсвэл Данилад шат олоход нь туслах уу? Сонголт маш энгийн.
Боря - Ойлгосонгүй, та нар энд идэх биш амьдрахаар ирсэн биз дээ? Наадах чинь миний хүнс. Наадхаа миний хөргөгчинд буцаагаад хий.
Ант - Чи тоглоод байна уу? Одоо бүр хоолоо хуваах уу?
Боря - Хоол хуваахгүй тэртэй тэргүй минийх. Харин байшинг дүү минь хоёулаа хуваана. Чи нэг давхарт би хоёр давхарт.
Ант - Чи чинь солиотой юм уу?
Боря - 2 давхарт гарч ирвэл нэг давхар руу шиднэ шүү.
Ант - Зогс хаачих нь вэ? Эргээд ир бид ярилцаж дуусаагүй байна.
ххх
Вик - Өглөөний цай сайн байна уу.
Алек - Тайвшир өглөөний цай гэсэн ш дээ. Өдрийн хоол биш.
Вик - Тайван.
Алек - Та тахианаас айгаад байгаа юм уу?.. Горьдов оо өндөг чинь энд байна.
Вик - Би анхааруулсан байхаа.
Ант - Онгойлго гэж байна шүү муу өөдгүй новш оо.
Боря - Битгий хаалга нүдээд бай.
Ант - Наана чинь бидний цүнхнүүд байгаа.
Боря - Бүгдээрээ энд байна.
Ант - Үгүй ээ, чи... болохгүй. Тэнэг амьтан наана чинь үнэтэй зүйлс байгаа.
Боря - Барьж авсан чинь дээр шүү.
Пол - Боря болохгүй ээ.
Боря - Яг ингээд. Үүргэвч чинь энэ байна. Цүнх чинь энэ байна.
Алек - Яасан сонгочихсон уу?
Пол - Үгүй ээ, Боря байшинг хоёр хуваасан.
Вик - Жорлон манай талд үлдсэн үү?
Лид - Өвөө одоо наадах чинь одоо чухал биш.
Вик - Миний насан дээр чухал болно гайгүй.
Боря - Антоха гантелээ авах уу?
Лид - Боря, Боря...
Ант - Өөртөө үлдээ муу Парагвай сармагчин минь.
Вик - Антончик бид өнөөдөр өглөөний цай уух юм уу гэж асуумаар байна.
Ант - Би ямар танай тогооч юм уу?
Вик - Бүр тэжээгч. Ийм бантан хутгачихлаа.
ххх
Дани - За сүлжээ орж ирсэн үү?
Ван - Үгүй ээ Данчёк дээшээ авирах хэрэгтэй. Энд интернэтэд дор хаяж 10 метр гэж бичсэн байна.
Дани - Байзаарай яагаад интернэтэд гэж?
Ван - Нээрэн тийм сүлжээ байна одоо бэхэлчих.
ххх
Эм - Хөөе гаж дотнуудаа та нар бүр даварч байх шив. Ямар ичдэггүй юм бэ.
Дани - Чи буруу ойлгож би чамайг хараагүй.
Эм - Мөн дөө чи намайг хараагүй, би энд биеэ наранд шараагүй, чи бичлэг хийгээгүй.
Дани - Чи буруугаар ойлгоод байна би интернэт сүлжээ татаж байна.
Эм - Юу гэнээ, чи бичлэг интернэтэд тавих гэж байна уу? Би одоо чамд үзүүлээд өгнө, ойлгов уу?
Ван - Даня тэрнийг битгий тоо нэг ч удаа оносонгүй солир юм байна, наадхаа бэхэл.
Эм - Би солир юм уу? Одоохон үзүүлээд өгье.
Ван - За яасан онов уу?
Эм - Оносон, одоо зугт залуус аа.
Ван - Чөтгөр ав.
ххх
Лид - Антон.
Ант - За?
Лид - Ингэж битүүлж яах юм бэ?
Ант - Тэрний муухай царайг ч хармааргүй байна.
Алек - Оллоо. Нэгэнт өрөө цөөхөн болсон болохоор Даня, Эля хоёр халуун усны үүдэнд унтана. Харин би том өрөөний доод тавцанд унтана. Тэгвэл дулаахан бас Лидка унасан ч гэмтэхгүй.
Лид - Гэхдээ би тохойгоороо унадгийг битгий мартаарай.
Вик - Тагтан дээр ямар том тор байгааг харсан уу? Тийм торонд загас өөрөө ордог юм ш дээ. Гол руу явах хэрэгтэй.
Алек - Аав аа наадах чинь таалагдаж байна та уханатай шүү. Гэхдээ яаж хуурай загасчлах юм бэ?
Вик - Сайн хүмүүс олдох ч юм билүү?
Алек - Гэхдээ энэ байшинд биш.
Лид - Антон биеэ барих хэрэгтэй та хоёр ах дүүс шүү дээ. Та хоёр ямар анх удаа юмаа хувааж байгаа биш дээ.
Ант - Хүүхэд байхад тэр дугуйгаа яаж хуваасныг санаж байна. Шууд хөрөөгөөр яг дундуур нь.
ххх
Пол - Би ячамд тайшруулах эм өгье.
Ант - Хэрэггүй ээ.
Пол - Антоша.
Ант - Юу вэ?
Пол - Уучилж сурах хэрэгтэй тэр чиний ах ш дээ. Энэ танай байшин танай газар. Уучлалт гуйх хэрэгтэй.
Ант - Тийм ээ чиний зөв.
Пол - Ийм хурдан зөвшөөрнө гэж бодсонгүй.
Ант - Газар дундынх юм байна. Хуваасан шиг хуваах хэрэгтэй.
ххх
Алек - Тоншиж байна уу?
Вик - Тоншиж байна. За алив. Шидээрэй, шидээрэй. Шидээч.
Эм - Юугаа гөорөөв?
Боря - Гөлрөөгүй байна. Чи хэнд хэрэгтэй юм? Гөлөрсөн гэнэ шүү.
Эм - Хөөе хөршөө танайд хэн ирсэн юм бэ? Байшингаа зарж байгаа юм уу?
Боря - Мөн горьдов оо. Дүү маань ирсэн.
Эм - Төрсөн дүү юу?
Боря - Төрсөн дүү.
Эм - Тэгвэл удахгүй ээ.
Боря - Юу удахгүй гэж?
Эм - Толгой дээрхи үс чинь.
Боря - Муу амтай хог.
Дани - Одоо яах вэ?
Ван - Мэдэхгүй ээ Данёк. Нохойны толь бичиг тус болж магадгүй.
Вани - Ваня чи тэнэг үү? Наадах чинь хүүхдийн үлгэр.
Ван - Куклачёв муурнуудтай хэл амаа олдог биз дээ. Би ч чадна. Хүндэт нохой минь модноос аюулгүй зайд холдоно уу.. Болчихлоо Даня.
Боря - Жаал аа.
Эм - Сайн уу.
Боря - Жаал аа. Алив байрандаа оч. Фу, байрандаа оч, яв.
Эм - Сайн байна уу Борис. Түүнд битгий уурлаарай нохой ямарч буруугүй. Хэн эндхийн жинхэнэ эзэн гэдгийг мэдрээд байна.
Боря - Тэр бол эрэгчин нохой харин чи...
Эм - Борис ямар бүдүүлэг юм бэ. Би таны энэ газрыг өндөр үнээр авъя. Харин та татгалзаад байна. Энэ чинь тэнэг хэрэг.
Боря - Гартаа хадуур барьсан хүний уурыг хүргэх тэнэг.
Эм - Борис хонгор минь би таны амьдралыг там болгож чадна гэдгийг та мэдэж байгаа. Та өвдөг сөхрөөд өршөөхийг гуйна. Харин би өөдөөс чинь хараад инээх болно. гэхдээ би гэхэгүй ээ, яагаад гэвэл би сайхан сэтгэлтэй.
Боря - Хадуураар толгойг чинь тасдах юмсан. Гэвч нэг толгойны оронд хоёр ургах нь харамсалтай.
Эм - Сайнаар яриад бүтэлгүйтсэн нь харамсалтай. За яахав би таныг эндээс зайлуулах хүн олсон нь сайн хэрэг.
Алек - Та бүү санаа зов бид хэдхэн хононо. Антоха ямар нэг арга бодож олно.
Ант - Мэдээж олно чи намайг мэдэхгүй биш.
Боря - Чамд энэ байшин 15 жил хэрэггүй байсан.
Ант - Одоо хэрэгтэй.
Эм - За яахав би таныг эндээс зайлуулах хүн олсон нь сайн хэрэг.
Пол - Антон чи яаж байна ямар жаахан хүүхэд биш дээ.
Ант - Полина би жаахан хүүхэд байсан бол цавуунд нь шампунь хийх байсан. 6-р ангид тэр намагй тэгж чадсан юм.
Лид - Хөөе зогс, нааш ир.
Ант - Та хорё тэнэг юм уу, яах гэж Борькагийн тахиаг хулгайлж байгаа юм бэ?
Алек - Юу хулгайлсан гэж.
Вик - Өөрөө ч ирсэн юм билүү. Бидний өлсөж байгааг мэдэрсэн байх.
Пол - Антон Борятай ярилцаж болно ш дээ. Тэр сайн залуу.
Ант - Сайн залуу буутай унтдаггүй юм Полина. Би тэрэнд хэн эзэн нь болохыг харуулаад өгье. Таалагдахгүй бол шинэ байшин олно биз.
Пал - Нэмэргүй юм байна.
Боря - Антон ээн чи байжээ?
Ант - Юу?
Боря - Чи тэр тахиатай дэмий орооцолдсон юм.
Ант - Бидэнд идэх юм алга чи үүнийг сайн мэдэж байгаа.
Боря - Чи хүлээн зөвшөөрч байна уу?
Ант - Тэгээд яадаг юм, яагаад байгааг чинь ойлгохгүй байна. Чи чинь тэнэг юм уу хаашаа юм?
Боря - Цагийн дараа эндээс зайлсан байгаарай.
Ант - Битгий донгос.
Пол - Антон, Боря одоохон больцгоо.
Лид - Одоохон боль няц дарлаа ш дээ. Та хоёр ах дүүс биз дээ.
Алек - Хөөе эрчүүдээ больцгоо. Яаж байна аа? Энэ чинь ердөө л нэг тахиа ш дээ.
Боря - Чи энэ тахианы тухай ярьсан юм уу?
Ант - Миний дээрээс буу.. Амьсгал авч чадахгүй байна.
Лид - Та хоёр яаж байна аа?
Боря - Зүгээр үү?
Ант - Зүгээр ээ.
Боря - Миний энэ газрыг булаах гээд байгаа юм. Энд нэг бизнесмэн хүүхэн тахиа шиг донгодоод байгаа юм. Миний фермийн оронд спа барина гэсэн.
Эр - Эзэн хаалга чинь нээлттэй байлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байна. Танд мэдэгдэл авч ирсэн гарын үсгээ зураарай.
Алек - Би ийм зүйд харшилтай.
Эр - Та ойрын хугацаанд өрөө төлөхгүй бол фермийг чинь хурааж авна.
Боря - Байзаарай, хүлээгээрэй юун өр вэ? Би хэнээс ч юу ч зээлээгүй.
Эр - Тэр миний асуудал бишээ.
Ант - Алив өгч бай.
Боря - Энэ юу вэ?
Ант - За одоохон.. Тэр бизнесмэн хүүхэн чинь татварт өөрийн хүнтэй бололтой. Их зөв болосвруулсан байна бас чамд хэдэн саяын хүү бодогдсон байна.
Лид - Дахиад нүүх болж байна уу?
Пол - Одоо очих газар байхгүй.
Лид - Тийм ээ.
Ант - Нөхөр минь байзаарай яагаад ганцхан нэг талд нь тамга дарсан байна?
Лид - Тийм ээ.
Ант - Энийг надад тайлбарлаад өгөөч. Бас нэр нь гаргацгүй байна. Хэн ингэж баримт бүрдүүлж байсан юм? Та баримт бичгүүдээ сайхан бэлдчихээд ирж элдэв юм нэхэж болно.
Эр - За.
Ант - Үүнийг би өөртөө үлдээе түүдэг асаана. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Лид - За баяртай.
Боря - Антоха би, би...
Ант - Тайван, тайван бай одоо зүгээр, чимээгүй. Ямар нэг юм бодож олноо, фермээ зүгээр нэг өгчихгүй шүү.
Лид - Зүйтэй.
ххх
Эля - Даня. Чи юу хийгээд байна?
Дани - Юу ч бишээ, чамайг Мальдивын арал дээр заавал очих ёстой гэж бодоод. Ядаж инстад.
Эля - Ёстой гоё.
Дани - Гол нь тариалангийн талбайг оруулж болохгүй.
Эля - Чамд маш их баярлалаа. Баярлалаа. Гоё зураг болно сүлжээнд тавьж чадахгүй нь харамсалтай.
Дани - Ер нь бол болно, би сүлжээ татсан.
Эля - Нээрэн үү, интернэт ажиллаж байгаа юм уу? Баярлалаа, би усны хувцасаа өмсөөд ирье... Баярлалаа. Мальдиваас ч илүү сайхан байна.
Дани - Бас хямдхан. Өвөл яг ингэж Куршавель руу аялна.
ххх
Боря - Цай уух уу?
Ант - Ууя. Сахар?
Боря - Байдаг газартаа.
Ант - Тэр үеийн сахар бололтой.
2-р анги төгсөв.
Back to episodes Go home