100 things to do before high school Ep13
Сж: Шинжлэх ухааны арга. Зургаан алхамт үйл явц… Асуудлыг тодорхойлоход таамаглал дэвшүүлж бла бла бла
Ба: За сурагчид аа. Наашаа хараад сонс бас ууж болохгүй шүү наадхаа. Пүүтотакын 7р ангийнхны дундах шинжлэх ухааны үзэсгэлэн болно оо.
Ф: Тийм ээ, шинжлэх ухааны үзэсгэлэн, шинжлэх ухааны үзэсгэлэн, шинжлэх ухааны үзэсгэлэн, шинжлэх ухааны үзэсгэлэн, шинжлэх ухааны үзэсгэлэн, шинжлэх ухаан
Ба: Оролцохгүй байж болох бөгөөд Энэ шинжлэх ухааны төсөлд оролцохын өмнө надаас зөвшөөрөл авсан байх ёстой. Ноён эрх мэдэлтэн.
Ф: Хмм. Би түрүүлнэ.
Кр: Би өөрийгөө хэзээ ч шинжлэх ухааны хүн гэж бодож байгаагүй. Гэхдээ эдгээр цомууд үнэхээр гялалзаж байна.
Ф: Тэгэхээр үүнийг жагсаалтдаа оруулцгаая.
Сж: Өө уучлаарай залуус аа. Жагсаалт бүгдээрээ дүүрчихсэн.
Кр: Нээрээ юу? Дараагийнх нь юу вэ?
Сж: Аан энэ… Шувуунууд. Бид нар шувуунуудтай ярьж сурна.
Ф: Чиний утас чинь асаалттай биш байна. Чи ахынхаа шинжлэх ухааны амжилтыг хэзээ ч гүйцэхгүй гэж айж байгаа нь тодорхой. Яагаад гэвэл Ромби энэнд 3 удаа түрүүлсэн.
Ск: Би энийг хиймээргүй байна. Ойлгосон уу? Тэгээд ч энэ чинь сайн дурынх. Би заавал хийх шаардлагагүй.
Кр: Эсвэл….
Ф: 2-ын эсрэг 1 саналаар…..
Ск: Би эрдэмтэн болмооргүй байна. За яахав. Би галзуу эрдэмтэн болно.
__________________________
Сж: Би түрүүн ууртай харагдсан бол уучлаарай. Гэхдээ надад тайлбарлахыг зөвшөөрнө үү. Өглөө болгон би сэрээд адилхан зүйлийг хардаг.
Ро: Өглөөний мэнд Сийж.
Сж: Миний ах болон түүний цомын шүүгээ. Ялах түрүүлэх боломжтой бүх шагналаар дүүрэн. Минийхээс жаахан илүү нь үнэн л дээ,. Минийх задгай мөнгө, үсний боолтоор дүүрэн бас бобо гэдэг шүүгээний ганцаардмал баавгайтай. Гэхдээ энэ жил би шинжлэх ухааны арга ашиглан түрүүлэх болно. Нэгдүгээр алхам. Асуулт: би яаж шинлэх ухааны арга ашиглан тэмцээнд түрүүлэх вэ?
Ээж: Сургууль дээр чинь энэ 7 хоногт юу болж байгаа юм?
Сж: Би шинжлэх ухааны өдөрлөгт оролцож байгаа.
Ээж: Өө шинжлэх ухааны өдөрлөг үү? Дунд сургуульд сайн дураараа ордог юм уу?
Сж: Тийм ээ, та юу гэх гээд байна?
Аав: Надад хайртай гэж үү?
Ах: Чи нүүрсхүчлийн хийгээр нэг юм хийх хэрэгтэй Сийж. Слинко нүүрсхүчлийн хийнд дуртай.
Сж: Тийм ээ, би тэр талаар бодсон. Гэхдээ би аль хэдийн илүү дээр санаа бодоод олчихсон. Нүүрсхүчлийн хий хангалттай байна гэж бодоогүй юм л даа.
Ах: Өө тэгээд чи юу гэж таамаглаж байгаа юм?
Сж: аа…2-р алхам таамаглах. Би одоо сургуульдаа явчихвал тэдэнд таамаг гаргаагүй гэдгээ хэлэх шаардлагагүй. Явалгүй болохгүй нь баяртай.
Аав: Саяынх хачин байлаа шүү.
Ээж: Тийм ээ.
Сж: Тэр яагаад үсрээд байгаа юм?
Ф: Би асуухаасаа айгаад байсан болохоор асуугаагүй.
Сж: Чи яагаад үсрээд байгаа юм?
Кр: Энэ миний шинжлэх ухааны өдөрлөгийн төсөл. Би хэр олон удаа үсрэхээ харах гэж байгаа юм.
Ф: Наадах чинь яаж шинжлэх ухааны төсөл байх юм?
Кр: Надад дэвтэр бас шил байгаа.
Ф: Энэ бол шинжлэх ухаан. Пүүтаботтой танилц. Өөрөөр бол Фенвикийн 1 дүгээр байрны цом.
Кр: Наадах чинь үсэрдэг юм уу?
Ф: Үгүй ээ. Гэхдээ энэ олон үйлдэлд гартай бас сургуулийн эрч хүчээр дүүрэн.
Сж: За за миний төслийг харах хүртлээ хүлээж бай. Энэ гайхалтай байх болно оо.
Ф: Янзтай. Тэгээд чиний төсөл юу юм?
Сж: Хэрвээ би одоо явчихвал надад ямар ч төсөл байхгүй гэдгээ хэлэхгүй байж болно.
Ф: Слинко багш хэзээ ч наад төслийг чинь зөвшөөрөхгүй.
Кр: Би зөвшөөрнө гэж бодож байна.
Сл: Би наад төслийг чинь хэзээ ч зөвшөөрөхгүй.
Кр: Гэхдээ… тэмдэглэлийн дэвтэр хамгаалалтын шил.
Сл: Жинхэнэ шинжлэх ухааны төсөлтэй болчхоод эргээд ирээрэй. Ноён Паверс.
Кр: Өөө….Би буцаж ирнэ ээ.
Ф: Пүүтобак Хувин руу явж байна. Хувингаа авлаа. Сургуулийн эрч хүч. Юу би ялчихсан уу? Би ийм том цом төсөөлж байгаагүй л дээ. Баярлалаа.
Ми: Өдөрлөгийн хөөрхөн л төсөл байна. Хэрвээ чи 2 дугаар байр хүсэж байгаа бол шүү дээ.
Ф: Чи робот хийж байгаа юм уу? Чи роботикийн талаар юу мэддэг юм?
Ми: Хэрвээ би ялбал миний цаашдын ирээдүйд хэрэгтэйг мэдэж байна. Би 1 дүгээр байрны гоёмсог цомоо авна. Бас зургаа цаасан дээр угаалгана.
Ф: Гэхдээ чамд робот гээд биччихсэн ягаан цааснаас өөр юм алга л байна шүү дээ.
Ми: Би дуусаагүй байгаа. Бас миний робот ч гэсэн. Миний робот чинийхийг няцална.
Ф: Би айхгүй байна аа.
Ми: Одоо яаж байна?
Ф: Магадгүй жаахан л.
Ро: Хатагтай Мартин.
Сж: Надад төсөл байхгүй.
Ро: Аан шинжлэх ухааны өдөрлөгийн асуудал.
Сж: Би сургуулийн шинжлэх ухааны өдөрлөгт бүртгүүлчихсэн. Бас би цом авмаар байна. Ямар ч хамаагүй. Үнэндээ би 3 дугаар байранд орсон ч хамаагүй.
Ро: Бас чи санаа бодож олж чадахгүй байгаа.
Сж: Надад зөндөө санаа байна. Төмсөн цаг, нимбэгэн батарей, торнадо, лонх. Гэхдээ надад цом ялахаар санаа хэрэгтэй.
Ро: Өндөг унагах.
Сж: Хэн унах гэнэ ээ?
Ро: Өндөг унагах туршилт. Энэ туршилт шинжлэх ухааныг Тодорхой бус байдал аюултай хослуулдаг юм. Өө бас Слинко багш үнэхээр дуртай.
Сж: За за би төслөө олчихлоо. Тэгэхээр шинжлэх ухааны аргын маань 3 дугаар алхам эхэлнэ. Туршилт. Тэгэхээр ханандаа цомтой болохын тулд миний хийх зүйл бол шатнаасаа өндөг унагах. Цохилт нөлөөлөхөөс өмнө хурдаа амжилттай нэмэгдүүлснээр өндөг хангахгүй. Новш гэж. Өө алив л дээ. Өндөгнүүдээ алив! Шинжлэх ухаан.
Эм: Өнөө орой эцэст нь Спэйс 2 сансрын хөлөг агаар мандал руу хөөрч байна.
Эр: Бүгд л пуужинд дуртай мишээл.
Сж: Магадгүй би шинжлэх ухааны өдөрлөгтөө пуужин хийж болох юм.
Аав: Сайхан санаа байна.
Ах: Хүмүүс пуужинд дуртай.
Ээж: Манай өндөг дуусчихсан.
Ф: Шинжлэх ухааны өдөрлөгөөс 2 өдрийн өмнө Фенвик ялалтаа батлахын тулд сүүлийн Путаботын туршилтаа хийж байна.
Ми: Миний робот чинийхийг няцална гэж хэлсэн биз дээ.
Ф: Чи яаж ингэж чадав аа?
Ми: Энэ хамаатай гэж үү?
Ф: Мэдээж хамаатай.
Эр: За за одоо болно. Тийм ээ энэ ажилласан ч гэсэн сүүлийн удаашрал нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Ф: Энэ төгссөн царайтай нөхдүүд чинь хэн бэ?
Ми: Аав ээж маань шинжлэх ухааны өдөрлөгт минь туслахын тулд тэднийг хөлсөлсөн ч байж магадгүй.
Ф: Чи шударга бус шинжлэх ухааныг ярьж байна уу?
Эр: Уучлаарай найз минь. Гэхдээ робот чинь устах ёстой байсан. Тэрнийг ялуулж байж л бид мөнгөө авна.
Ми: Миндибот сонгодог Картезийн манипулятор гар, 90 фунт мушгих хүчтэй, гидравлик алхаар тоноглогдсон. Бас ix7 8 цөмтэй процессортой. Өө тийм бас энэ чихэр гаргаж өгдөг.
Ф: Би тэр роботыг ялна.
Кр: Шинжлэх ухаан.
Сл: Үгүй ээ.
Кр: За за, та ингэж дуугаргахад дургүй юм байна. Энийг хар даа.
Сл: Наадах чинь төсөл биш.
Кр: Нэвросайнс, гараа дуугаргах шинжлэх ухаан.
Сл: гараа дуугаргах шинжлэх ухаан гэж байдаггүй юм.
Кр: За яахав. Та надад өөр сонголт үлдээсэнгүй.
Сл: Үгүй ээ, би шинжлэх ухаанчаар хандсан гайхалтай төслүүд хайж байгаа. Харин энэ чинь тийм биш.
Сж: Энэ гайхалтай төсөл байсан. Жинхэнэ урлагийн бүтээл. Бүгдийг алмайруулах шинжлэх ухааны өдөрлөгийн гайхамшиг. Ядаж л миний цомны шүүгээнд цом нэмэх бүтээл.
Ро: За за хатагтай Мартин. Хэн нэгэн ахынхаа шинжлэх ухааны өдөрлөгт ялсан мөрийг дагаж байгаа бололтой.
Сж: Хөөе 3 дугаар байранд орсон ч би баяртай байна.
Ро: Чи энийг бүгдийг нь ганцаараа хийсэн юм уу?
Сж: Тийм ээ. Бүгдээрээ миний төслийг хараад гайхширах болно.
Ро: Чи энийгээ цэнэглээгүй биз дээ?
Сж: Энэ биднийг бэлтгэх ухаанч аргын маань дараагийн шат руу хөтөлнө. 4 дүгээр алхам ажиглаад дүгнэнэ.
Эм: Хот даяараа үймсэн үймээн тусгай багийнхан хотын захиргаанд пуужингаар халдаагүй болохыг баталснаар намжлаа. Ахмадын төв пуужингийн дайралтад өртөөгүй бөгөөд зүгээр л Пүүтотак дунд сургуулийн шинжлэх ухааны өдөрлөгийн бүтэлгүй туршилт байсан юм байна.
Эр: Тэгэхээр Мишээл, энэ хүүхдийн ирээдүйд би цом харахгүй л байна даа.
Сж: Тэгээд пуужин маань бүтэлгүйтсний дараа би шинэ төсөл бодох ёстой болсноос гадна, Пийсфул Мийдөүс ахмадын асрамжийн оршин суугчдаас уучлал гуйсан захидал бичих ёстой болсон юм. Ингээд шинжлэх ухаанч аргын маань 5 дах алхам эхэллээ. Шинжлэх. Тэгээд би бүх зүйлийг шинжилж байгаа, жишээ нь… зажлах мэдээлэл ч юм уу. Бас би зүгээр л шинжлэх ухаанаа больё гэж бодож байгаа.
Ээж: Өө за за.
Ах: Чи дараагийн удаа ялна аа, Сийж.
Сж: Хүлээгээрэй. Та нар намайг болихыг дэмжээд байгаа юм уу? Урам зориг яасан бэ? Мартиныхан бууж өгдөггүй. Чи чадна аа, Сийж хааччихсан бэ? Боль л доо. Бас өөр юу гээч. Энэ жагсаалт дээр байгаа. Бас Мартиныхан Жагсаалтаа гүйцээдэг юм. Бас цом хождог. Би эндээс явлаа.
Аав: Хачин юм даа.
_______________
Сж: Чамд юу тохиолдоо вэ?
Ф: Миндибот.
Сж: Санаа зоволтгүй ээ. Би шөнө унтаагүй. Хийгээд л, программчлаад л, хийгээд л, программчлаад л….
Кр: Зогс.
Сж: Би та нарт Путабот 2 0-ийг танилцуулъя. Энэ технологийн хувьд Миндигийнхээс бүх талаараа илүү. Бас тэрний роботод байхгүй зүйл надад бий. Нааш ир, Пүүтабот.
Кр: Тэгээд чиний төсөл яаж байна?
Сж: Би чамд сэжүүр өгье. Чинийх яаж байна?
Кр: Бас би чамд сэжүүр өгье.
Сж: Чамд өөр сэжүүр байна уу?
Ми: Чи зүгээр л миний роботыг хуулчихсан байна.
Ф: Би бүр сайжруулчихсан. Олон Картезийн манипулятортой гартай, Ix1200 ultra процессорын чиптэй.. Бас хатаасан үхрийн мах хүргэж өгдөг. Өө бас…
Эр: Зоригтой л юм. Тэр сайн юм аа.
Ми: Тийм болхоор л би чамд Миндиботыг сайжруул гэж хэлсэн.
Ф: Наадах чинь юу юм?
Ми: Төмсөн их буу.
Ф: Пүүтабот, Миндибот, төмс. Галзуу шинжлэх ухаан.
Сл: Наадах чинь юу юм? Чи юу хийгээд байгаа юм?
Кр: Слинко багш аа би шинжлэх ухааны төслөө олчихсон.
Сл: За за юу юм? Би хүлээгээд байна.
Кр: Энэ би би өөрөө төсөл. 7 хоногийн турш би таны шинжлэх ухааны төсөл биш гэсэн гайхалтай зүйлсийг хийсэн. Тэр үедээ би өөрийнхөө биеийг ямар гайхалтай болохыг анзаарлаа. Энэ дээш доош үсэрч чадна. Бас сонирхолтой үнэр гаргадаг. Бас энийг хар даа. Би бүхэл бүтэн бургер боловсруулж байна. Бас Фенвикийн шоколаднаас ч байгаа. Би авчихсан юм. Учир нь тэр хоолоо хуваадаггүй. Би бол шинжлэх ухаан.
Сл: За яах вэ зүгээр л надад цаад болохоо больчих. Чамайг би хүлээн зөвшөөрлөө. Өдөрлөгийн хамгийн муу төслөөр.
Кр: Шинжлэх ухаан.
Сж: Хичээл тарлаа. Миний самбар ч хоосон хэвээр байлаа. Гэхдээ өдөрлөг маргааш болохоор би санаа зовоогүй ээ. Өнөөдөр шүү дээ.
Ах: Хөөе дүү минь өнөөдөр өдөрлөгтэй чухал өдөр. Чамд тусламж хэрэгтэй…
Сж: Надад таны тусламж хэрэггүй. Би өөрөө хийж дөнгөнө.
Ах: Зүгээр л эелдэг байх гэж хичээсэн юм. Бас санаарай, Мартиныхан Бид хэзээ ч бууж өгдөггүй.
Сж: Энэ тийм ч амархан биш. Мартин Байхаар бүх л багш нар Ронби ямар сайн сурагч байсныг ярьдаг. Бас хэр олон өдөрлөгт ялсныг чинь. Тэгээд би ядаж л энэ удаа цом авъя гэж бодсон юм. Тан шиг.
Ах: Сижэй Над шиг байх гэсний хэрэггүй. Чи миний амьдралыг харж байна уу? Би дунд сургуульдаа хэр олон цаг өрөөндөө өөрийгөө цоожлоод ганцаараа төслүүд дээрээ ажилладаг байсныг мэдэх үү. Атаархах ёстой хүн нь би л байх.
Сж: Надад уу?
Ах: Чи бас найзууд чинь хамтдаа хөгжилдөж жагсаалт дээрээ шинэ зүйл туршиж үздэг. Галзуу зүйлс. Миний дунд сургуульдаа хийсэн ч болоосой гэж хүсдэг зүйлс.
Сж: Нээрээ л дажгүй жагсаалт шүү.
Ах: Наадах чинь өдөрлөгийн төсөл байна шүү дээ. Дунд сургуульдаа хийх галзуу зүйлсийн жагсаалт ахлах сургуульд бэлдэж чадах уу?
Сж: Би тийм гэж таамаглаж байна. Слинко надад цом өгөх болов уу?
Ах: Хэн мэдлээ. Гэхдээ би энийг гайхалтай байна гэдгийг мэдэж байна. Учир нь миний бяцхан дүү Гайхалтай.
Сж: Ингээд шинжлэх ухаанч аргын маань 6 дугаар алхам дээр ирлээ. 6 дугаар алхам үр дүнгээ хуваалцах. Ахлах сургуульд орохоосоо өмнө хийж үзэх 100 зүйл одоо явагдаж байгаа туршилт. Тайван бүсээсээ гарах шинэ зүйл туршиж үзэх бас дунд сургуулийн жилүүдээ хөгжилтэй өнгөрөөх зорилготой. Бас туршилт маань дуусаагүй байгаа ч гэсэн, Энэ хүртэл гарсан үр дүнгүүд маш эерэг бас талархууштай байсан. Харин дүгнэлт нь, Найзууд чинь чиний дэргэд байхад урам зориг нэмэгдэж дунд сургуулийн адал явдлын жагсаалт улам л тэлдэг. Чамд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Учир нь бодоод үзэхэд бидний амьдрал бидний хийдэг хамгийн том туршилт.
Ро: Сайн байна хатагтай Мартин. Шинжлэх ухааны туршилт гэдэг хайрцгаас гарч сэтгэх юм шүү дээ.
Кр: Би шүүгдэхэд бэлэн байна.
Сл: Би тэндээс шүүж эхэлье дээ.
Ф: Минди! Пүүтабот 5000 тай танилц.
Ми: Одоо хамаагүй ээ, Празер. Бид эхлээд роботыг чинь ялсан. Одоо ч дахиад ялна.
Ф: Энэ удаа биш ээ Минди. Пүүтабот 5000, Хамгаалалтын горим идэвхжээд.
Ми: Фразер .
Эр: Янзтай. Гэхдээ одоо юу вэ?
Ф: Пүүтабот, Пүүтобот зогс.
Ро: За за түр завсарлага авсан нь дээр юм шиг байна. Дотогшоо орцгоо. Завсарлага Сижэй, яв. Энэ зүгээр л төмс. Унтраагаач ээ Фенвик.
Ф: За за миний 1 дүгээр байрны цомыг өгмөөр байвал… Би дотор байгаа шүү.
Сж: Пүүтабот робот Криспогоос бусад Бүх бүтээлийг сүйтгэж хаясан юм. Тэрний төсөл роботын дайныг давж гарсан.
Сл: За за бусад бүх бүтээл устсан болохоор Май.
Кр: Шинжлэх ухаан.
Сж: Тэгэхээр дүгнэлт нь шинжлэх ухааны өдөрт оролц. Чи гялтганасан цом авч ч магадгүй. Эсвэл сонирхолтой найзуудтай ч болж мэднэ.
Эр: Найз минь бид өмнө нь хэзээ ч ийм түвшинд төмсөөр буудахыг харж байсангүй. Гайхалтай байлаа.
Сж: Бас юу ч болсон бай чи гайхалтай нээлтүүд хийсэн л байх болно. Жишээлбэл намайг гэртээ йрэхэд… Хамгийн шилдэг Сижэй Мартин, Хамгийн гайхалтай дүү байсанд нь. Хамгийн шилдэг жагсаалт гаргагч. Миний хамгийн дуртай хүн шагнал.
Ах: Өө Бобо өнөөдөр надтай унтаж байгаа шүү.
Сж: Жишээ нь би үнэхээр гайхалтай ахтай болж таарсан.
Back to episodes Go home