100 things 7

                “100 things to do before highscool Ep7”

Сж:    Эрт урьдын цагт Пүүтотак гэх нутагт, нэг охин ба түүний хамгийн сайн 2 найз ахлах сургуульд орохоосоо өмнө 100 зүйл хийж үзэхээр төлөвлөж гэнэ ээ. Бас өнөөдрийн хийх  зүйл ч адилхан. Өнөөдрийн бидний хийх зүйл бол шидэт загалмайлсан эх болох.

Кр:     Шидэт загалмайлсан эх гэнэ ээ?

Ф:      Бид чинь жаалууд шүү дээ.

Сж:    Тэгвэл шидэт загалмайлсан жаалууд. Алив ээ сургуульд жаахан ээж шид үзүүлье л дээ. Нөгөө асуудалтай хүмүүст туслаад л. Хүсэл биелүүлэх ч юм уу.

Ф:      Би чамайг битгий ингээсэй гэж хүсэж байна.

Сж:    Чиний зөв өө. Хүмүүст туслахаа больё. Тэгээд үнэхээр үнэхээр үнэхээр сайн юм хийхээ болиод урвагар царайлъя.

Ф:      За за би шидэт жаал болъё оо.

Кр:     Өө бидэнд саваа хэрэгтэй.

Ф:      Мэдээж хэрэгтэй л дээ.

___________

Сж:    Одоо шидэт үлгэртээ эргээд орцгооё. Бас ид шид.

Ро:    Өглөөний мэнд сурагчид аа. Өнөөдөр та нар яах гэж байна даа.

Кр:     Бид шидэт загалмайлсан эх болох гэж байна.

Ф:      Жаалууд.

Ро:    Гайхалтай. Тэгвэл та нар Пүүтотакийн 7 дугаар ангиудын тэмцээнд ор. Тэнд шидэт бүжгийн цэнгүүн болно.

Сж:    Цэнгүүн бусад бүжгээс юугаараа ялгаатай юм бэ?

Ро:    Ялгаа нь гэвэл ямар ч ялгаа байхгүй. Би ингэвэл энэ удаа арай олон хүүхэд орох байх гээд жаахан чимэг нэмчихсэн юм. Гэхдээ та нар цэнгүүн дээр ямар гайхалтай зүйл болохыг мэдэхгүй ээ.

Сж:    Тэгээд шидэт өдрийн маань ихэнх нь ингэж өнгөрсөн юм. Би сургуулиар хүслээ биелүүлмээр байгаа хүн хайсан. Криспо бүтэн өдөржингөө шидэт саваагаа хийсэн. Харин Фенвик жинхэнэ загалмайлсан эхээсээ зурвас авах үедээ тэрний шидэт жаалын үүрэг эхэлсэн юм. Би энийг бараг л уншиж чадахгүй байна.

Ф:      Манай загалмайлсан эх бараг л хардаггүй юм. Гэхдээ энийг орчуулбал надтай хамт цагийг илүү их өнгөрөөхийг хүссэн байна. Тэгэхээр би тэрний хүслийг биелүүлэхээр явлаа.

Кр:     Чи яагаад хамгаалалтын дуулга бээлий өмсчихсөн юм?

Ф:      Вискерсээс л болж байгаа юм. Намайг дандаа мааждаг хорон санаат муур. Надад тэрнийг хөөж явуулах шидэд дохиур байхгүй болохоор би энийг өмссөн юм.

Кр:     Өө чи миний дохиурыг хэрэглэж болно оо.

Ф:      Гуйя тэрэнд энэ ертөнц дээр жинхэнэ ид шид байхгүйг ойлгуулаад өгөөч.

Кр:     Ид шид гэж байдаг юм. Энийг хар. Ронби энд байсан ч болоосой.

Сж:    Чи тэрний ирэхийг харсан.

Кр:     Дин!

Сж:    Бас та яагаад тэнд байгаа юм?

Ах:     Би хүүхдүүдэд түүх зааж байгаа. Учир нь би сайн хүн. Бас аав коллежид өргөдөл гаргахад хэрэгтэй гэсэн болохоор хийж байгаа юм. Одоо надад хичээл заах хүүхдүүд байсан ч болоосой.

Сж:    Тэгвэл таны хүсэл биелэгдлээ. Таны шидэт загалмайлсан эх Криспо.

Кр:     Юу? Надад түүх дээр тусламж хэрэггүй.

Сж:    Чи сүүлийн 3 шалгалт дээр унасан.

Кр      Хүсэл чинь биеллээ. Ронби түүт гээрэй. Таныг түүт гээсэй гэж хүсэж байна. Одоо анги руугаа яваад түүт гэж хэл.

Сж:    Тэгээд ФенВик Криспо 2 хүсэл биелүүлэхээр явсан. Харин би л ганцаараа үнсгэлжингүй шидэт  загалмайсан эх хэвээр үлдсэн. Үгүй байлгүй дээ. Сайн уу скаут.

Ск:     Сайн уу Сижэй.

Сж:    Скоут Маккласкитай танилц. Путотокийн хаки өмсдөг тэмдэг цуглуулдаг. Үнэхээр эелдэг охин. Яагаад энийг угаагаад байгаа юм?

Ск:     Би сургуулиа гоё болгодог тэмдэг авах гэсэн юм. Энэ яг амьтан хамгаалагч бас туйлын аялагчийн дунд орох юм. Бас энэ намайг тэрэнд улам ойртуулна.

Сж:    Артур Пиквикл. Хөөрхөн юм аа.

Ск:     Бас Илд ба чулуу клубийн ерөнхийлөгч даамны клубийн тэргүүн. Бас өнөөдөр Америкийн ирээдүйн сансрын нисгэгчдийн командлагч. Тэр намайг оршин байдгийг ч мэддэггүй. Өө тэр надтай пүүтотакын цэнгүүн дээр бүжиглэдэг ч болоосой.

Сж:    Тэгээд би тэрний хүсэл эрмэлзэл гуниглаагүй байдлыг хараад Скаутын хүслийг бодит болгохоор шийдсэн юм. Скоут. Би чамд тэр бүжгийг чинь өгнө өө.

Ск:     Тэврэлтийн тэмдэг.

Сж     :Хөөх тэр сайн тэврэгч юм аа.

__________________

Кр:     Надад яагаад багш хэрэгтэйг би ойлгохгүй байна. Би өнгөрсөн шалгалт дээрээ 91 бас инээсэн царай авсан.

Ах:     Криспо Наадах чинь уруугаа харчихсан байна. Энэ дээр 16 бас гунигласан царай байна.

Кр:     Солигд. Сайн дүнгээр солигд.

Ах:     Чи яаж 16 авдаг байна аа?

Кр:     Миний буруу байгаагүй ээ. Анхаарал сарничихсан юм.

Ах:     Юунд?

Кр:     Салаа Гэзэг. Тэд хаа сайгүй байсан. Үнэхээр өхөөрдөм бас зөөлөн.

Ах:     За за одоо ямар ч үс байхгүй. Зүгээр л түүх. Одоо Томас Жеферсоны бичсэн 3 алдартай өгүүллэгийг нэрлэ.

Кр:     Би мэдэхгүй ээ. Надад хэл. Надад хэлээсэй гэж хүсэж байна.

Ах:     Боль.

Кр:`    Урт үс.

_______________

Ф:      Сайн уу загалмайлсан ээж ээ.

Ээж:  Миний хөөрхөн фенвик үү дээ. Хаалгаа хаахаа битгий мартаарай. Золбин муурнууд үргэлж Вискерсийн маань хоолыг идэх гээд байдаг юм.

Ф:      Миний хамгийн дуртай муур хаана байна?

Ээж:  Тэр өдөржингөө чамайг хүлээж цонхон дээр суугаад чихнийхээ араар маажаад л байсан шүү.

Ф:      Хүлээж чадахгүй нь ээ.

Ээж:  Тусалж байгаад баярлалаа. Фенвик. Хэрвээ Вискерст ямар нэгэн юм болсон бол би үнэхээр гуниглах байлаа. Тэр надтай үүрд үлддэг ч болоосой.

Ф:      Тэгээд л миний шүүгээнд үхсэн муур байгаа юм.

Сж:    Чи яагаад зүгээр л Вискерс үхчихсэн гэж хэлээд тэрнийг тэвэрч болоогүй юм?

Ф:      Учир нь тэр мууртаа хайртай. Бас тэрэнтэйгээ үүрд байхыг хүссэн. Бас тийм ээ би бол шидэт загалмайлсан эх.

Сж:    За за гэхдээ яагаад энэ чиний шүүгээнд…

Ф:      Би сандарчихсан юм за юу. Бас би ээжид Вискерсийг сургуулийнхаа амьтны 7 хоногт авч явлаа гээд хэлчихсэн. Амьтны 7 хоногт тавтай морил.

Сж:    За за шидэт загалмайлсан эх Фэнвик алдах хооронд би өөрийнхөө шидэт төлөвлөгөөг зохиолоо.

Ск:     Сайн уу Сижэй. Чи яаж Артур бид 2-ыг цэнгүүн дээр бүжиглүүлэх гэж байна даа?

Сж:    Хамгийн түрүүнд бид чиний харж явдаг хүний наалтыг цуглуулахыг хичээнэ.

Ск:     Албан ёсоор тийм наалт байхгүй л дээ. Гэхдээ байх ёстой.

Сж:    За за чи яг одоо ямар наалт авахаар ажиллаж байгаа вэ?

Ск:     Өө Хайрын шүлэг зүүлтний шидтэн, ахлах тогооч бас царилны мастер.

Сж:    Наад дээр чинь ажиллая. Дараагийн цаг дээр Артур эвдэрсэн локероо хараад нэлээд гайхсан юм. Дотор нь нууцлаг нэгнээс ирсэн хайрын шүлэг, Зүрхтэй зүүлт, Бас хайрын жигнэмэг байлаа. Энэ хооронд бид тэрэнд мэдэгдэлгүйгээр тэрнийг харсан юм. Тэр зүүлтээ зүүж жигнэмгээ аваад энэ гайхамшиг хаанаас ирснийг гайхлаа. Тэгээд тэр шүүгээгээ хаагаад аз жаргалтайгаар цаашаа явсан юм. За за одоо тэрэнд нууцлаг захидлын эзэн албан ёсоор таалагдлаа. Бид Пүүтотакын оньсого тайлагчдын клубийн уулзалт дээр тэрэн дээр очоод, Хүсэл чинь биелнэ.

Сж:    Баяртайгаар үсрэх наалт. Би хүлээн зөвшөөрөх ёстой шидэт загалмайлсан эх болж хүмүүст туслах нь үнэхээр ид шидийн юм. Чи Фенвик л биш бол шүү дээ.

Ф:      Хэлээгүй юу? Наад саваа чинь ажиллахгүй.Ид шид гэж байдаггүй юм бас юу ч загалмайлсан ээжийн маань байранд муурыг нь босгож ирээд байлгаж чадахгүй.

Кр:     Өө тийм үү? Тэрний дотор удирдлагатай машин хийчихвэл яасан юм бэ?

Ф:      Наадах чинь миний сонссон хамгийн муу санаа байна.

Ээж:  Өө Фэнвик явж байгааг нь хараач ээ. Хүү маань ч сургууль дээрэ их хөгжилтэй байдаг байх даа.

Ф:      Үнэхээр гайхалтай байсан.

Ах:     За за Жеймс Медисийн федералист бичиг баримтад юу хамгийн чухал байдаг вэ?

Кр:     Урт үс үү?

Ах:     Дарангуйлал.

Кр:     Та тийм ч сайн багш биш юм аа. Илүү сайжир. Би таныг илүү сайжраасай гэж хүсэж байна.

Ах:     Би сайн багш шүү. Дээр нь би чамд боред багштай цуг сорил тест бэлдсэн.

Бо:    Тэрний зөв өө. Одоо чамд хэлэх сайн мэдээ байна. Хэрвээ чи шалгалтаа авахгүй бол бүжигт явахгүй болсон.

Кр:     Юу наадах чинь муу мэдээ байна.

Кр:     Би шалгалтаа давахыг хүсэж байна. Би бүжигт явахыг хүсэж байна.

Ах:     Крисбо Наад саваа чинь ажиллахгүй.

Кр:     Мэдэж байна.

Сж:    Одоо нууцлаг хайртын тэмдгээ, Шидэт бүжгийн тэмдэг болгох цаг боллоо. Одоо тэрэнд чи таалагддаг эсэхийг мэдэх хооронд нуугдаж бай.

Ск:     Нуугдах тэмдэг.

Сж:    Тэгэхээр Артур чамайг нууцхан харж явдаг хүн байгаа бололтой. Чи таалагддаг бас магадгүй чамтай хамт бүжигт явахыг хүсэж байгаа хүн.

Ар:    Тийм ээ бас Пүүтотакын оньсого тайлагчид оньсогыг тайлсан.

Сж:    Тийм гэж үү? Үнэхээр гайхалтай.

Ар:    Бас би чамтай бүжигт явахдаа баяртай байна, Сижэй Мартин.

Сж:    Гайхалтай хүлээгээрэй юу?

Ар:    Чшшш. Маргааш бүжгэн дээр уулзацгаая.

Ск:     Тэгээд маргааш бүжиг дээр уулзах юм уу?

Сж:    Тэгэхэд л би шидэт загалмайлсан эхүүд худлаа хэлдгийг мэдсэн юм. Мэдээж болзоо болно. Хөөх би үнэхээр аймшигтай шидэт загалмайлсан эх юм аа.

______________________

Сж:    Маргааш нь Пүүтотакын нутагт бүжгийн цэнгүүн орой болох байлаа. Бас нэгэн шидэт загалмайлсан эхүнэхээр их айж байв. Энэ байдлаас гарахын тулд Би Пиквиклд хаягдах ёстойгоо мэдэж байсан. Сайн уу Артур? Би өнөө оройн бүжгийг үнэхээр их хүлээж байгаа шүү. Тэгэхээр Артур Пиквиклд хаягдах 4 арга. 1 дүгээрт тэрний хуваарийг авна. Би дараагийн 9 7 хоногт кино үзэхээр бас 4-ийг нь хамт хичээл хийхээр төлөвлөчихлөө.

Ар:    Өө за за. Энэ чамд их санагдахгүй байна уу?

Сж:    2 дугаарт, Клубүүдээс нь гаргах. Чи бүх клубүүдээсээ гарчихвал тэгэхгүй ээ. Учир нь одоо чамд цагаас их юм байхгүй. Одоо ганц клуб нь Артур Сижэйтэй үргэлж хамт байх клуб.

Ар:    Үргэлж ганц клуб гэнэ ээ? Энэ чинь жаахан…Ааа!

Сж:3. Тэрний шүүгээнд нүүж ирэх. Гэнэтийн бэлэг шүүгээгээ чимэглэсэн минь таалагдаж байна уу?

Ар:    Бидний шүүгээ.

Сж:    Би нүүгээд ирсэн. Нүүж ирсэн өдрийн мэнд. Бас 4 дэх нь аварга том хайрын захиа.

Ар:    Артур Сижэй үүрд үүрд бас үүрд гэнэ ээ? Сижэй энэ бүтэхгүй юм шиг байна аа, бас буцаад нүүгээрэй баяртай.

Сж:    Энэ бүтчихлээ. Одоо би өөрийн үнсгэлжингээ олж авах л үлдлээ. Тэрнийг олчихлоо, бас тэр аварга том хайрын захиа барьчхаж.

Ск:     Чи Артурт хайртай юм уу? Чи яаж чадаж байна аа, тэмдэг.

Кр:     За за, одоо би өөрөө шидэт загалмайлсан эхтэй болмоор л байна.

Кр:     Хөөе Сижэй Ронби надад түүхийн тусгай дэвтэр хийж өгсөн. Энэ намайг шалгалтаа давахад тусалж бүжгэнд явах хүслийг минь биелүүлнэ. Энийг барьж бай.

Ро:    Фэнвик чамайг шүүгээндээ үхсэн муур хадгалж байгаа гэдэг цуу яриа сонслоо л доо.

Ф:      Юу? Намайг тэгсэн гэж хэн танд???

Ро:    Онгойлгохгүй юу. Хаа даа.

Ф:      Сижэй Криспо бид 3 шидэт загалмайлсан эхүүд болж байгаа. Бас манай загалмайлсан ээж Вискэрстэй үүрд хамт байхыг хүссэн. Тэгээд би тэрэнд муурыг нь амьд байгаа гээд худлаа хэлчихсэн юм.

Ро:    За за, би итгэж байна. Бас үнэхээр санаа амарчихлаа.

Ф:      Гол санаа нь ид шидийг бусдад тараах байсан юм. Гэхдээ амьдрал санамсаргүй үйл явдлуудаар холбогдсон шаналал цөхрөлөөр дүүррэн зүйл юм байна.

Ро:    Фэнвик энэ ертөнц дээр ид шид маш их байдаг юм. Харин ч би загалмайлсан ээжийгээ хайрлах хайрыг чинь ид шидийн гэмээр байна.

Ф:      Харин би ээждээ хайртай бол үнэнийг нь хэлэх ёстой гэж үү?

Ро:    Суэгүүлийн хамгийн ухаалаг нь мөн дөө. Одоо яагаад шүүгээнд чинь аслын удирдлага байдаг билээ? Тийм ээ, чи тэрэнд хэлэх хэрэгтэй.

______________________

Сж:    Хөөе Скаут чи юу хийж байгаа юм? Артур намайг нуучан хайртыгаа гээд бодчихсон гэж хэлээгүйд намайг уучлаарай, би зүгээр л…Би зүгээр л ид шидийн гэмээр тэрнийг өөртөө дургүй болгож чамайг таалагдуулж чадна гэж бодсон юм.

Ск:     Мэдээж чи тэрэнд таалагддаг. Чи үнэхээр хөөрхөн. Харин би энгийн л нэг охин.

Сж:    Чи гайхалтай харагдаж байна.

Ск:     Мэднэ ээ, гэхдээ заримдаа намайг хөөрхөн болгодог тэмдэгтэй ч болоосой гэж хүсдэг юм.

Сж:    Тэгэхэд надад нэг санаа төрсөн юм.

Ск:     Гэхдээ тийм тэмдэг авах хэцүү.

Сж:    Чи ид шидэнд итгэдэг бол тийм биш ээ. Одоо хувиргая. Үс. Бас будаг. Бас даашинз.

Ск:     Хөөх тэмдэг.

Сж:    Бас хамгийн сүүлд нь…

Ск:     Цэвэрхэн гутал уу? Яагаад?

Сж:    Үнсгэлжингийн шаахай. Тэгэхээр үнсгэлжин маань одоо хөөрхөн боллоо харин Криспо бүжгэнд орохын тулд шалгалтаа давах хэрэгтэй байлаа.

Ах:     За за, сорил шалгалт чинь 30 минутын дараа эхэлнэ. Санаа зоволтгүй ээ. Учир нь…Жорж Вашингтон энд байна? Дээр нь салаа гэзэгтэй. Бас би Дэлавэйрыг гаталж Нью Жэрсигийн Трэнтон луу дайрсан.

Кр:     Тийм ээ, та тэгсэн.

Ах:     Би гэзэгтэй Томас Жэффэрсон.

Кр:     Та 1775 онд тусгаар тогтнолын тунхагийг бичсэн.

Ах:     Би бол Жэймс Мадисон. Би бол  Пол Рэвир. Бас би бол Бэтси Росс.

Кр:     Та 1776 онд Америкийн анхны далбааг оёсон.

Бо:    Харин бо бол ноён Боред. Бас би энд шалгалтыг чинь аваад ирлээ.

Ах:     Хүлээ. Энийгээ битгий мартаарай.

Ф:      Сайн уу, загалмайлсан ээж ээ. Та яаж байна?

Ээж:  Дажгүй ээ, Вискэрс байхгүй болохоор өдөржингөө жаахан ганцаардаад л байна.

Ф:      Загалмайлсан ээж ээ би танд нэг юмны талаар үнэнийг хэлэх гэсэн юм.

Ээж:  юу юм бэ фэнвик. Чи надад юу ч байсан хэлж болно.

Ф:      Золиг гэж энийг хэлэхгүй байж болдог ч болоосой.

Ээж:  Өвөр дээр үү? Тэр хэдэн сар ингээгүй дээ. Бас тэр томорчихсон юм шиг байна. Чи тэрнийг хэтэрхий их хооллочихоо юу даа.

Ф:      Тийм ээ, би тэрнийг сайн хооллосон. Энэ үнэн шүү, тэр амьд байгаа.

Ээж:  Чи тэрэнд сайн санаа тавьж байсан болохоор Вискэрс ч эелдэг болчихсон байна. Яг л ид шид шиг.

Ф:      Ид шид.

Сж:    Тийм ээ, тэр орой ид шидээр дүүрэн байсан юм. Хөгжим эгшиглэж, хөвгүүд нэг талд охид нөгөө талдаа гараад л. Бас робертс багш жаахан баларсан.

Ро:    За за, энэ бүжгийг амь оруулахын тулд жаахан ид шид нэмцгээе.

Бо:    За за, Кристиан чи шалгалтаа давлаа. Одоо чи бүжгэндээ явж болно.

Кр:     гэзэг.

Сж:    Криспо шидэт дохиураараа робэртс багшийн хүслийг биелүүлсэн юм. Харин одоо дахиад жаахан ид шид хэрэгтэй. Харин дараа нь тэд цэнгүүн дээр уулзсан юм.

Ар:    Сайн уу?

Ск:     Сайн уу?

Ар:    надад даашинз чинь таалагдаж байна.

Ск:     Баярлалаа, надад цамц чинь таалагдаж байна.Бүдэг цэнхэр миний хамгийн дуртай өнгө.

Ар:    Минийх ч гэсэн. Бид хоорондоо их адилхан юм аа.

Ск:     Тийм ээ.

Ар:    Чамайг хэн гэдэг вэ?

Ск:     намайг…

Сж:    Энэ юун чимээ вэ?

Ск:     Өө энэ манай хойд ээж байна 8 30 болчхож би явах ёстой.

Сж:    Тэр сая хойд ээж гэсэн үү? Хүлээгээрэй чи хорон санаад хойд эхээсээ болж явчхаж болохгүй ээ.

Ск:     Тэр хорон санаатай биш ээ. Би зүгээр л эрт харих ёстой уучлаарай.

Сж:    За за шидэт загалмайлсан эхчүүдийн талаар миний мэдэх зүйл нь. Тэд хойд эхчүүдийг хорон санаатай ч бай үгүй ч бай зогсоох ёстой. Зогс. Хойд ээждээ би үлдмээр байна гэж хэл.

Ск:     Би чадахгүй ээ.

Сж:    Гэхдээ энэ чинь төгс боломж шүү дээ. Дахиад тавхан минут. Тэрэнд чи үнэхээр таалагдаж байна.

Ск:     Би явах ёстой.

Сж:    Гэхдээ ид шид хувиргалт гээд…

Ск:     Чи арай хэтрүүлээд байна.

Сж:    Хүслийн наалт. Тийм ээ учрыг нь олчихлоо.

Ар:    Би тэрнийг хэн байсныг мэдэхгүй ч үргэлж сэтгэлдээ шилэн пүүзтэйнууцлаг охин чигээр нь санаж явна.

Сж:    Тэр Скаут байсан юм аа, Чи тэрэнд таалагддаг бас тэр үнэхээр эелдэг.

Ар:    Скаут аа? Тэр скаут байгаагүй. Тэр ер бусын охин байсан. Бас тэрнийг би хэзээ ч дахиж харахгүй.

Сж:    Тэр Скаут байсан гээд байхад. Скаут. Үлгэр ингэж төгсдөггүй ш дээ. Хүсэл биелэх ёстой.

Ф:      Тийм ээ, гэхэдэ түүхийн дахиад нэг хэсэг үлдснийг санаарай.

Кр:     Дин.

Сж:    за за, үнэндээ дин гээд л дохиход бүх хүслийг чинь биелүүлэх шидэт дохиур байхгүй ч гэсэн ямар ч үед хэн нэгэнд зүрх сэтгэлээсээ туслах гээд хичээвэл чи өөрөө ч ид шидийг бүтээж чадахаа олж мэдэх болно.

Ск:     Надад хийсэн бүхэнд чинь баярлаж байна л даа, гэхдээ би Артураас айгаад байна, бид хоорондоо тохирохгүй бололтой.

Сж:    Дин.

Ар:    Сижэйгийн зөв байж, цэнгүүн дээр чи байж шүү дээ.

Ск:     Тийм ээ, гэхдээ тэр бүх даашинз чимэглэл би биш. Энэ бол жинхэнэ би.

Ар:    Чи бүдэг цэнхэр өнгөнд дуртай хэвээрээ юу?

Ск:     Тийм ээ.

Ар:    Би чамайг анги руу чинь хүргэж өгч болох уу?

Ск:     Тэгвэл сайхан л байна.

Сж:    Тэгэхээр тэд цэнгүүн дээр болзоогүй ч гэсэн анги руу нь хүргэж өгч байгааг би хүсэл биелсэнд тооцлоо.

Кр:     Тэгээд одоо юу болох вэ?

Сж:    Тэднийг амар сайхандаа жаргасан гээд л хэлчихье.

2:       Тэд амар сайхандаа жаргасан юм.

 

Back to episodes Go home