“100 things to do before high school Ep25
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 28мин
Гол дүрүүд:
Сж: Энэ чимээг сонсож байна уу? Энэ бол Фенвик. “Сайн дүн” авсныг мэдэгдэж байгаа алхалт.
Ф: Шалгалтандаа дахиад Эй авсан. Фенвикийн “Сайн дүн”авсан алхалт.
Сж: Нарны шил зүүх шаардлага байсан юм уу?
Ф: Тэгэлгүй яах вэ.
Сж: Үгүй ээ. Энэ чимээг сонсож байна уу? энэ бол Криспогийн “Муу дүн” авсныг илгэдэг алхаа.
Ф: Дахиад Ди юу?
Сж: Чи хичээл дээр ойлгоогүй юмнуудаа асуугаагүй юм уу?
К: Тэгвэл гараа өргөх болно. Криспо тийм юм хийдэггүй.
Сж: Яагаад? Мэдэхгүй юмнуудаа мэдэх боломжтой болно шд.
К: Гэхдээ би гараа өргөвөл хүмүүс над руу тэнэг хүн шиг хараад байдаг юм. Бас намайг хариултыг нь мэдэхгүй гэж боддог.
Ф: Чи мэдэхгүй.
К: Тийм ээ. Гэхдээ намайг гараа өргөхгүй бол хүмүүс намайг мэдэж байгаа гэж бодно.
Сж: За. Чи хичээл дээр гараа өргөдөг болох хэрэгтэй. Харин ч би энийг жагсаалтандаа орууллаа.
Ф: За. Асуудал. Би хичээл дээр гараа өргөхөөс айдаггүй. Тэгэхээр энэ надад ямар хамаатай юм?
Сж: Би бодож байна.
Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.
К: Санаа байна. Гараа өргө гэснийгээ хэдүүлээ “гараа битгий өргө”гэдгээр сольвол ямар вэ?
Сж: Чи ганцаараа биш шдээ. Бид нар чамд тусална.
Ф: Энэ их амархан. Зүгээр л мөрнийхөө булинг ашиглаад гараа дээш нь хөдөлгөхөд болно.
К: Өө... чи ингэхийг хэлж байна уу?
Ф: Үгүй ээ. Муу Криспо. Мааааш муу.
Сж: Үгүй ээ.
Ф: Тавь.
К: Яасан ч тавихгүй.
Ро: Сайн уу, анхаарлаа түр хандуулж болох уу? Надад өнгөрсөн удаа хөтөч хийж байсан хүнд багагүй төвөг удсан тавдугаар ангийн зоригтой хүүхдүүдэд аялалын хөтөч хийх сайн дурын хүн хэрэгтэй байна. Тэгэхээр хэн хиймээр байна? Хүн байна уу?
К: Си Жей, чи яах гэж байна? Зүгээр л мөрнийхөө булчингр ашиглаад гараа дээш нь хөдөлгөхөд болно.
Ро: Хүн байна уу? Зүгээр л гараа өргө.
Сж: За за. Өнөөдөр гараа өргөдөг өдөр. Тавдугаар ангийн хүүхдүүд тийм ч муу биш байлгүй дээ. Тийм ээ? Миний төлөө залбираарай.
Ро: Баярлалаа, Си Жей Мартин. Явцагаая.
Сж: Ингээд дунд сургуулиараа аялцагаая.
Ро: Берт, Герт, Хулио. Аялалын хөтөч Си Жейтэй мэндлээрэй.
Г: Бидний дунд сургуулийн хөтөч байхыг зөвшөөрсөнд баярлалаа.
Сж: Тэд гэмгүй харагдаж байна.
Ро: За. Тэдэнд шүүгээнүүд, анги, бамбарууш кафег үзүүлээд бас тэдний ирээдүйд сурах сургуулийн талаар асуултуудад нь хариулаарай.
Сж: За, дунд сургууль бэлэн байгаа нь гараа өргөөрэй. Айх хэрэггүй. Зүгээр л дунд сургуулийн талаар асуух юм байгаа бол гараа өргөөрэй.
Ху: Танд бидэнд заах эрх байхгүй.
Сж: За за, гараа өргөсөнгүй. Бас... наадах чинь асуулт биш. Хэн нэгэнд дунд сургуулийн тухай асуулт байна уу?
Бүгд: Үгүй!
Сж: За за, тэгвэл. Дагаад яваарай. Зүүн хонгилд бид ариун цэврийн өрөө, усны цорго байгаа. Бас... Би яах гэж гараа өргөв өө?
***************
Ф: Юу гээч, Си Жейгийн зөв. Чи эрт орой хэзээ нэгэн цагт хичээл дээр гараа өргөх л болно.
К: За яах вэ.
Ф: Хичээлгүй үед тооцохгүй.
Хүүхдүүд: Криспо. Криспо. Криспо.
Ф: Гурван удаа алгадлаа. Чи үргэлж гурван удаа цохих юм.
К: Чи юу яриад байна аа?
Эр: Криспо.
Эм: Криспо.
Эм: Криспо.
Ф: Гурван удаа гараа цохиход ямар байдгийг ганц удаа ч гэсэн мэдрэх юмсан. Үнэндээ энэ миний “гараа өргө” даалгавар байх болно. Би гурван удаа гараа цохих болно.
К: Тийм ээ. Би тэгнэ гэж бодохгүй байна.
Ф: Харж бай.
К: Би гарыг чинь гурван удаа цохиод өгөх үү?
Ф: Үгүй ээ. Энэ жинхэнэ байх ёстой. Илүү гэнэтийн байх хэрэгтэй. Яг ингэж.
К: Хорон санаат шиг харагдаж байна.
Ф: Би чадна аа.
*****************
Багш: Үргэлжлүүлэхээс өмнө 18-р зууны Исландын цэцэрлэгжүүлэлт, эдийн засгийн тогтвортой байдлын талаар асуулт байна уу? Дараагийн шалгалтанд орж ирнэ шүү.
Сж: Хичээл дээр гараа өргөж сурах хэрэгтэй.
Ф: Зүгээр л мөрнийхөө булчинг ашиглаад гараа дээш нь хөдөлгө.
Багш: За, Кристиан?
К: Ариун цэврийн өрөө орж болох уу?
Сж: Энэ гол хонгил. Энэ бол нарийн бичгийн өрөөнд байдаг “ичгүүрийн сандал”. Асуудалд орсон муу сурагчид суудаг юм. Энэ удаад бага сургуулийн хүүхдүүд суугаад, гараа өргөөд дунд сургуулийн талаар асууж болно.
Г: Завсарлага хэзээ болох вэ?
Сж: За, гараа өргөсөнгүй. Гэхдээ л асуулт байна. Бас дунд сургуульд завсарлага байдаггүй юм.
Бу: Завсарлага байхгүй ээ? Тоглож байгаа байлгүй дээ.
Г: Тоглож байна гэж хэлээч!
Сж: Тоглоогүй ээ. Оронд нь бид Сурлагын хонгилд зогсдог. Дотор зогсоод сурдаг гэсэн үг.
Ж: Нуугдаж тоглодоггүй юм уу?
Бу: Нуугдаж тоглох хэрэгтэй шдээ.
Сж: Үгүй ээ! Наанаа сууж бай. Үгүй ээ. Нуугдаж тоглохгүй. Үгүй ээ. Та нар юу... Хөөе. Үгүй ээ, үгүй. Нуугдаж тоглохгүй. Үгүй ээ. Юу... Хөөе. Ноён Робертс. Сайн уу.
Ро: Сайн уу. Тавдугаар ангийнхан ямар байна даа?
Сж: Гайхалтай. Тэд... энд байгаадаа их баяртай байгаа.
Ро: Тэд... тйишээ явчихсан.
Сж: Тийм ээ. Яагаад гэвэл... Бамбарууш кафег үзэхээр явсан.
****************
К: Наадах чинь юу вэ?
Ф: Спортын бөмбөг. Би өнгөрсөн цаг дээр жаахан судалгаа хийсэн. Тэгээд Хүмүүс алгаа цохидог тохиолдлын ихэнх нь спортын үеэр гэдгийг мэдсэн. Тэгэхээр... Би спортлог гэдэгээ харуулах юм бол... гурван удаа цохих болно. Дээшээ...
Эр: Фен, юун сагсны бөмбөг вэ?
Ф: Яах вэ дээ. Спортод дуртай болохоор. Багийнхан урагшаа.
Эр: Сагсны улирал эхлэх болоогүйг мэдэж байгаа биз дээ?
Ф: Явж үз.
С: За. Эсийн хуваагдал, үржлийн тухай яриагаа дуусгах цаг болж. Гэхдээ намайг үргэлжлүүлэхээс өмнө хичээлээ ойлгоогүй хүн байна уу? Ямар нэг асуулт байна уу? Энэ хичээлээр маргааш тест авна шүү. Зүгээр л гараа өргө.
К: Надад асуулт байна.
С: За, ноён Пауэрс?
К: Ариун цэврийн өрөө орж болох уу?
С: Худлаарай.
***************
Сж: Гараа хугалчихсан юм уу?
Ф: Дахиад хэзээ ч гурван удаа гараа алгадуулахгүй байх даа. Одооноос би л гурван удаа гараа алгаддаг болох нь дээ. Та нар яачихаад байгаа юм бэ? Бас чи яагаа вэ?
Сж: Би тавдугаар ангийнхныг алдчихсан. Би тавдугаар ангийнхныг олох ёстой. Тавдугаар ангийнхныг алдах муу гэдгийг чи мэднэ. Ноён Робертс. Сайн уу. Би Фенвикт аялал сайхан болж байгааг ярьж байлаа. Үнэнийг хэлэхэд сонирхолтой болгохын тулд бид нуугдаж тоглож байгаа.
Ро: Тэднийг бага сургууль дээр нь хайж үзсэн нь дээр байх.
Сж: Тэгнэ ээ. Юу гэсэн бэ?
Ро: Тэд бага сургууль руугаа буцаад гүйчихсэн.
Сж: Тэд явчихсан юм уу?
Ро: Тэд зөвлөх багшдаа чамайг тэднийг хонгилоох хөөж, тэдэн рүү хашгичиж, “ичгүүрийн сандал” дээр суулгаж, бас чамайг хамгийн муу хөтөч байсан гэж хэлсэн байна лээ. Түүхэн дэх.
Ф: Цохиорой.
*****************
Сж: Уг нь би Криспод хичээл дээр гараа өргөхөөр сайн зүйл болдог гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Гэхдээ би гараа өргөөгүй байсан бол хэзээ ч хорон санаатай хөтөч болохгүй байсан. Тэгээд би Криспогийн зөв юм бол уу гэж бодож эхэлсэн. Гараа өргөхгүй бол амьдрал илүү дээр юм бол уу?
Ээж: Яагаад урвайчихаа вэ, хонгор минь?
Сж: Би өчигдөр сургууль дээрээ сайн дурын аялалын хөтөч хийгээд тавдугаар ангийн гурван хүүхэд алдчихсан. Тэднийг олчихсон. Гэхдээ жагсаалтанд бичсэн хамгийн сүүлийн зүйл “Гараа өргө” гэсэн уриатай. Гэхдээ одоо би Криспо шиг өргөхгүй байхаар шийдлээ.
Аав: Тэгж болохгүй ээ. Гараа өргөх чинь гайхалтай боломжуудад сайн уу гэж хэлж байгаа хэрэг. Коллежид байхад би химийн хичээл заахаар сайн дураараа гараа өргөөд маш том тэтгэлэг авсан юм.
Ээж: Би химийн хичээлээ ойлгохгүй байсан болохоор гараа өргөсөн. Багш маань их эелдэг, эгдүүтэй болохоор би тэрэнтэй гэрлэсэн.
Сж: За, буцаад намайг ярьж болох уу?
Аав: Хамгийн чухал нь, охин минь. Амьдрал бол маш олон асуулт бас сорилтууд.
Ээж: Тийм болохоор гараа байнга өргөж бай. Үгүй бол хариултыг нь мэдэж чадахгүй.
Аав: Ингэж.
Ээж: Эсвэл ингэж.
Аав: Эсвэл ингэж.
Ээж: Ингэж үү?
Аав: Ингэж.
Сж: Ээж, аав хоёрын зөв байсан. Тэгээд би жагсаалтандаа үнэнч байж Криспог гараа өргөхийг ятгахаар шийдсэн. Гэхдээ сургууль дээр очоод би тэгэх шаардлагагүйг мэдсэн.
К: Би энийг зургаан долоо хоног зүүх ёстой.
Ф: Чи Слинкогоос зүгээр л асуултаа асуусан бол гараа хугалахгүй байсан.
К: Мэднэ ээ.
Сж: Өвдөж байна уу?
К: Их биш ээ.
Эр: Криспо.
Эм: Криспо.
Эр: Криспо.
К: За.
Ф: Гар хугарсан ч гэсэн гурван удаа цохиж байгаа юм уу? Алив ээ, залуус аа.
К: Өөр хонгилд туршсан нь дээр байх.
Ф: Тэгнэ ээ.
Сж: Фенвик, Криспо хоёр гараа өргөх адал явдлаа үргэлжлүүлэх хооронд би өөр нэг “гараа өргөх” шаардлага байгааг ойлгосон.
****************
Ро: Хатагтай Мартин. Танд асуулт байгаа юм шиг байна.
Сж: Тийм ээ. Дахиад тавдугаар ангийнхан ялахаар ирвэл... би сайн дураараа хийж болох уу? Яагаад гэвэл би гараа өргөх нь сайн зүйлд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ро: Гайхалтай. Яагаад гэвэл өнөө өглөө бага сургуулийн зөвлөх багш над руу яриад дараагийн аялалыг өөрийн биеэр дагуулж ирнэ гэж хэлсэн.
Сж: Тэдэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
Ро: Аль хэдийн уулзчихлаа.
Бу: Дахиад л чи..
Сж: Путатакт дахин тавтай морил.
С: Өнөөдрийн тест авна. Тэгэхээр одоо хичээлтэй холбоотой асуулт асуух сүүлчийн боломж шүү. Нээрэн үү? Хэнд ч, ганц ч асуулт алга уу? Ноён Пауэрс. Танд асуулт байгаа бололтой.
Ф: Чи чадна аа.
К: Тийм ээ ноён Слинко. Надад асуулт байна. Би ариун цэврийн өрөө орж болох уу? Баярлалаа, ноён Слинко. Та үнэхээр эелдэг юм.
***************
Сж: За. Энэ өмнөд хонгилоос та нар олон шүүгээ олж болно. Шүүгээнүүдийн талаар асуух юм байвал гараа өргөхөд л болно. Над шиг. Аялалын хөтөч болохоор зөвшөөрөхдөө би өргөсөн. Дахиад. Хөөе. Чи гараа өргөж байна. За. За, Герт.
Г: Тавиурууд хаана байдаг юм?
Сж: Аан тийм. Дунд сургуульд тавиур байдаггүй юм. Оронд нь юмнуудаа цоожтой, хана дагуу тавьсан шүүгээнүүдэд хийдэг. За, Хулио.
Ху: Дотрох нь ямар юм?
Сж: За. Сайхан асуулт байна. Тэгвэл өөрсдөө харцагаая.
Бу: Том юм аа.
Сж: За, өөр асуулт байна уу? Хөөх. Асуух юм их байгаа байх нь ээ. Гараа өргөж байгаа чинь надад таалагдаж байна. За. Идэвхтэй байгаа чинь таалагдаж байгаа ч, ингэж ойртох хэрэггүй.
К: Хэтэрхий хүчилсэн бас цөхөрсөн харагдаж байна. Зүгээр л тайвшраад, байдгаараа бай. За. Ингэх хэрэггүй ээ.
Ф: Чи гурван удаа гар цохих тийм ч сайн багш биш.
К: Намайг буруутгахааиболь. Зүгээр ингэхэд л болно.
Эр: Криспо.
Эр: Криспо.
Эм: Криспо.
Ф: Сайн уу, Фейстокийн найз уу.
Сж: Сайн уу.
Ф: Яагаад харанхуй байгаа юм?
К: Чи хаана байгаа юм?
**************
Сж: Баярлалаа.
С: Ноён Пауэрс. Та өнөөөр угаалгын өрөө орчихоод эргэж ирээгүй.
К: Тийм ээ, уучлаарай ноён Слинко. Их муу юм болсон.
Ф: Их муу юм.
К Ф: Үнэхээр үнэхээр муу юм. Үнэхээр муу юм болсон.
Ф: Тэрний дэргэд зогсоход надад ч гэсэн хэцүү байна.
С: Миний хэлэх гэсэн зүйл бол та тестнээс хоцорсон. Тэгэхээр дараагийн цаг даар тестээ нөхөж өгөх хүсэлтэй нь гараа өргө. Өө. Наад гараа өргө. Дээш нь өргө. Гараа өргөөд миний араас дагаад яв... Тгэхээр сүүлчийн боломж. Тестийн талаар асуух юм байна уу?
С: За тэгэхээр эсийн хуваагдал, үржлийн талаар бүгд сайн ойлгосон юм биз дээ?
К: Ноён Слинко... Надад... надад асуух юм байна. Гэхдээ угаалгын өрөө биш.
С: За, ноён Пауэрс. Асуу суу.
К: Та надад хуваагдал, үржил хоёрын ялгааг хэлээд өгөхгүй юу? Би ойлгохгүй байна.
С: Дуртайяа. Миний ажил бол-асуултанд хариулах. Ноён Пауэрст хариултанд нь туслах өөр хүн байна уу? Өөр хэн ч ноён Пауэрс шиг гараа өргөсөнгүй. Тэгэхээр та нар бүгд хариултыг мэдэж байгаа байх. Эсвэл ноён Пауэрсаас өөр хичээлээ ойлгоход нь тусламж хэрэгтэй байгааг зөвшөөрч чадах зоригтой хүн алга уу?
Сж: Ингэж л Криспо хичээл дээр гараа өргөхөөс айхаа больсон юм. Яагаад гэвэл өөр хэн нэгэн асуухаас айж байж мэдэх юм.
С: За. тестийг хойшлуулаад хичээлээ дахиад нэг давтъя.
*****************
Сж: Харин би зоригтой, хорон санаатай байж мэдэх тавдугаар ангийн хүүхдүүдийг хариуцах юм бол... Тэдний араас хөөх хэдэн найзыгаа авчрахаа мартаж болохгүй гэдгийг ойлгосон.
Ф: Сайн уу. гурав аа. Гурвуулаа миний алгыг цохиорой.
Эм: Хангалттай.
Сж: За. Дахиад оролдоод үзье. Яагаад гэвэл та нар дунд сургуульд орох гэж байгаа. Ийм байдалтай байж болохгүй.
Бу: Дунд сургуульд явмааргүй байвал яах вэ?
Г: Бас шүүгээнд цоожлуулчихвал яах вэ?
Ху: Том хүүхдүүд суганд чинь зефир хавчуулаад, тойруулж гүйлгээд, тэрийг чинь идүүлээд байвал яах вэ?
Сж: Хүлээгээрэй. Та нар айгаад байгаа юм уу? Та нар намайг шүүгэнд түгжсэн шд.
Бу: Биднийг шүүгээнд цоожлохоос чинь өмнө.
Ф: Бид нар ч гэсэн дунд сургуульд орохдоо та нар шиг айж байсан.
Ху: Юу болсон юм?
Сж: Тун удахгүй тийм ч аймаар биш гэдгийг ойлгодог юм. Бас олон сайхан зүйлээр дүүрэн.
Г: Хичнээн юм юм?
К: Бид нарт жагсаалт байгаа.
Сж: За, явъя. Би та нарт уйтгартай шүүгээнүүдийг танилцуулсан. Дунд сургууль ямар сонирхолтой болохыг бид нар харуулах уу? Би үлдсэн өдрийг тавдугаар ангийнхандаа дунд сургуульд хичээл, завсарлага байхгүй, бас чамаас том хүүхдүүдээс ч илүү олон зүйл байдгийг харуулсан. Жишээлбэл спорт. Сургуулийн клуб. Илүү олон сонирхолтой юм хүсч байна уу? Сургуулийн хөгжилтэй бүжиг ямар вэ? Дэлбэрдэг шинжлэх ухааны үзэгслэн.
Ро: Фенвик, наадахаа унтраа.
Сж: Сургуулийн эмгэнэлт жүжиг. Сурагчдын ардчилсан зөвлөл. Сонирхолтой шинэ хичээлүүд. Бас миний хамгийн дуртай зүйл... шинэ найзуудтай болох... Ингээд манай дунд сургуулийн ялал дууслаа. Одоо, асуулт байна уу?
Г: Дараа жил биднийг ирэхэд та нар энд байх уу?
Сж: Тийм ээ. Тэгэхээр та нар гурван том найз байгаа гэсэн үг.
Ро: Бүгдээрээ сайн байлаа. Та гуравт хамгийн сайн аялалын хөтөч таарсан бололтой.
Бу: Ирэх жил хурдан болоосой.
Ху: Бид нар сургууль дээр элбэнх авчирна аа.
Бу: Тийм ээ.
Ро: За залуус аа. Бага сургууль руугаа буцах цаг болж.
Ф: Та нартай дараа жил дахин уулзъя. Гурван удаа цохичихлоо. Гурван удаа цохичихлоо. Өө, тийм ээ. Алив наашаа, наашаа, наашаа. Яг энд... гурван удаа. Гурван удаа.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home