“100 things to do before high school Ep25
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 28мин
Гол дүрүүд:
Сж: Бүгд бэлдээрэй. Жилийн тэр үе ирээд байна. Дэлхий тэр чигээрээ инээд баяслаар цалгиж байдаг үе. Та нар намайг зулсарыг ярьж байна гэж бодсон байх. Гэхдээ өнөөдөр Путатакт... Халловин болж байна. Криспо видер тоглоомын баатрын дүрд хувирч ирсэн. Тэрний малгай дээр Си үсэгтэй тойрог байсан. Фенвик алдартай Фенботынхоо дүрд хувирч ирсэн. Тэрний багаасаа өмсдөг байсан баг. Энэ жил би хөлдөө дугуйтай ирсэн. Галзуу дерби хатан надад тохирно гэж бодсон юм. Ёоёо... Халловины мэнд, хөвгүүд ээ.
Ф: Өнхөрдөг хүний мэндийг эрье. Өнөөдрийн жагсаалт юу гэдгийг хэлээд өгөөч?
К: Миний шүүгээр нээхэд туслаач, мөн үү?
Сж: Өнөө өглөө ахлах сургуулийн ах маань Халловинд зориулж хувцаслаагүй. Тэгээд надад ахлах сургуульд манайх шиг халловины наадам болдоггүй гэж хэлсэн.
К: Аймшигтай юм аа.
Ф: Зөвшөөрч байна.
Сж: Тэгэхээр, мэдээж бид дунд сургуульд байгаагаа ашиглаад... хэзээ ч байгаагүй шилдэг Халловиныг тэмдэглэх болно.
Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.
Сж: Аймшгийн баярын энэ өдөр арын хашаанд ирээд би ямар нэг юм биш байгааг шууд анзаарсан. Нэг л биш байна даа.
К: Халловины наадамд зориулаад чимэглэсэн байх ёстой байтал хашаа яагаад хоосон байдаг билээ?
Ф: Анхаараарай. Чихэр, бэлэг байхгүй байна. Тоглоом ч гэсэн олдсонгүй.
Сж: Фенботын зөв гэдгийг энэ бүхэн харуулах болно. Цагираг шиддэг шулмын малгай байх ёстой газар юу ч байгаагүй. Аяганд чихэр шиддэг хэсэг арын модон доор байдаг. Өнөөдөр юу ч алга. Харах юу ч алга. Бас тэр ханан дээр хулууг хагал тоглоом байх ёстой. Тэнд тоосгоноос өөр юм алга. Бас би унах нь... Ёоёо... Путатакийн хүүхэд бүр Халловинд дуртай байдаг. Гэхдээ энэ үед л бид Хейдер захирал дургүй гэдгийг мэдсэн юм.
Зах: Путатак анхаараарай. Энэ жил Халловины наадам болохгүй. Яагаад гэвэл ээ бол сургууль. Ингээд боллоо.
Ф: Сандрал. Сандрал. Сандрал.
Сж: Сандарч болохгүй товчлуур. “Сургуулийн шилдэг Халловины баяр” бидний жагсаалтанд бичигдсэн. Хейдэрээс болж энийг болиулахыг бид зөвшөөрөхгүй. Тэгэхээр, та хоёр тэнд очоод Халловины уур амьсгал оруул. Харин би багт наадмыг буцааж авчирна.
К: Мэдлээ.
Ф: Хөгжилтэй горим. Хөгжилтэй горим. Хөгжилтэй горим. Хөгжилтэй горим. Хөгжилтэй горим. Хөгжилтэй горим. Хөгжилтэй горим.
Сж: Ноён Робертс. Би зүгээр ээ. Надад дуулга байгаа.
Ро: Хаагдсан Халловины наадмын талаар ирсэн үү?
Сж: Бид буцааж авчрах хэрэгтэй.
Ро: Тэд тэгж хэлсэн.
Эр: Би амьдралдаа хэзээ ч ингэж уурлаж байгаагүй.
На: Би энэ Сибирийн даршилсан өмхий байцаатай пирог хийх гэж авчирсан Сибирийн дарсан өмхий байцаануудыг яах болж байна аа?
Б: Си Жей бид бүгд наадамд дуртай. Гэхдээ Хейдер биднийг 7-р цаг дээр хичээлээ заа гэсэн.
Сж: Тэгвэл... багш нар 7-р цаг дээр хичээлээ заавал ямар вэ? Гэхдээ Ноён Боредын ангид бүгд хамт орвол...
Бүгд: Бид сонсож байна.
Ро: Үргэлжлүүл.
Сж: Тэгээд ноён Боред бидэнд Халловины түүх заана. Ингэхдээ чимэглэл, багт наадмын толоом бас чихэр иддэг байсныг бидэнд зааж харуулна.
Б: Энэ хүүхдүүдийн мэдэх ёстой чухал хичээл шүү.
Сж: Тэгээд Хейдер захирал уурлаж чадахгүй. Бид хичээл хийж байгаа юм чинь.
Ро: Халловин болж байгаа болохоор бас сургуулийнхан бүгд гунигтай байгаа болохоор л ингэж хэлж байгаа юм шүү. Хийцэгээе.
**************
Ф: Фенбот явж байна. Бүгдээрээ айх хэрэггүй “Халловины баяр хөөр” тохируулгыг тохирууллаа. Халловины мэнд. Халловины мэнд. Халловины мэнд.
Эм: Фенвик энэ жил Фенбот янзтай харагдаж байна.
Ф: Баярлалаа.
Эм: Бараг л Фроманы роботын баг шиг догь байна.
Ф: Юу?
Ихрүүд: Халловины мэнд. Халловины мэнд. Халловины мэнд.
Ф: Фроботууд?
Ихрүүд: Халловины мэнд. Халловины мэнд.
Ф: Алдаа. Алдаа. Тооцоолохгүй байна. Тооцоолохгүй байна.
Ихрүүд: Халловины мэнд. Халловины мэнд. Халловины мэнд.
Ф: Аалдаа. Алдаа. Алдаа. Алдаа.
*******************
Ми: Би сургууль дээр гүнжийн дүрд хувираад, чи миний ханхүү болно гэж тохирсон санагдах юм.
К: Чи л тэгж бодсон байх, Минди.
Ми: Би чамд 32 мессеж явуулсан.
К: Би ийм юмтай яаж утсаа шалгах юм бэ? Хөөх. Аймшигт Пол.
Эр: Аймшигтай байлгүй яах вэ. Хар, аймаар баг догь байдаг юм. Наадах чинь... догь биш байна.
К: Гэхдээ миний баг надад таалагдаж байгаа.
Эр: Эргэн тойрноо хар, Пауэрс. Энэ чинь дунд сургууль. Наадах чинь... бага сургуулийнх. Уулзъя, азгүй амьтан минь.
**************
Сж: Халловиныг аврах ажиллагаа эхэлсэн. Та нарын мэдэх ёстой зүйл бол... Би хонгилоор олон төрлийн амьтдын дундуур ниссэн. Хатагтай Жонсоны дэргэд зогсоход тэр надад тууз нууцханаар шургуулсан. Бусад нь бидний бяцхан гэнэтийн бэлгийг бэлдэж байх хооронд би тэдний хангамжийг зөөдөг нийлүүлэгч болсон. Бидэнд чимэглэл бас зөндөө чихэрийг Хятад хэлний эелдэг багш Шенди өгсөн. Багш нар зорилгодоо хүрэхийн тулд хурдан ажилласан. Наадмын тоглоомуудыг ч авчирсан. Сүүлчийн удаа чихэр авчрахаар хаалгаар гарахад ноён Боредын Халловины түүхийн хичээл эхлэхэд бэлэн болоод байлаа. Халловины гулгагчийн хувьд бүх зүйл сайн байлаа. Хейдер захиралтай л таарчихгүй бол... Босоод хартал... Хейдер над руу хараад зогсож байлаа.
Зах: Хичээлдээ ор, хатагтай Мартин.
**************
Эм: Фроботуудыг хар даа.
Ф: Фроботууд. Жаахан зав гаргахгүй юу?
Эр: Хүсэлтийг хүлээн авлаа.
Ф: Цэцэрлэгт байхаас л би робот болдогийг та нар мэдэж байгаа. Та нар намайг дуурайж байа.
Эр2: Мэдлэгийн санд шалгаж байна. Мэдээлэл олдсонгүй.
Эр: Бидний үйлдвэрлэсэн өдөр өнгөрсөн мягмар гараг.
Ф: За, сайн байна. Одоо хэн ч хараагүй байгаа болохоор та нар зүгээр ярьж болно.
Эр: Зөвшөөрч байна. Хоолой өөрчлөх төхөөрөмжийг унтраалаа.
Ихрүүд: Сэтгэл хангалуун байна уу?
Ф: Та нарт хоолой өөрчлөгч байгаа юм уу?
Эр: Сөрөг. Энэ бидний жинхэнэ хоолой.
Эр2: Бүжгийг эхлүүл.
Ихрүүд: Халловины мэнд.
Эм: Фроботууд бүжиглэж байна. Бас ярьж байна, янзтай.
Бүгд: Урагшаа, Фробот. Урагшаа Фробот.
*******************
Сж: Яагаад уурладаг горим дээр тавьчихаа вэ?
Ф: Фроманууд миний роботыг хулгайлчихлаа.
Сж: Санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл би... Чи бас чиний том бээлийтэй, сахалтай баг яагаа вэ?
К: Тэр баг уу? Тэр баг нялх хүүхдийнх.
Ф: Ингэхэд чи юу болчихсон юм?
К: Мэдэхгүй ээ. Нэг үхсэн л юм байх. Гэхдээ, намайг догь гэж хэлсэн.
Эр: Яг болж байна, Пауэрс.
Сж: Дүнсгэр, бас ууртай горим Халловины үдэшлэгийн уур амьсгалыг авчрах нь. Яагаад гэвэл багт наадам болно.
Ф К: Юу?
Сж: Намайг дагаад яв. Хэзээ ч битгий хэзээ ч гэж хэлж бай. Яагаад гэвэл энэ хамгийн шилдэг Халловин байх болно. Өө, үгүй ээ.
Зах: Чихэр. Бэлэгнүүд. Баярын тоглоомууд. Би тодорхой хэлсэн байх аа. Энэ жил багт наадам болохгүй.
Ро: Дахиад хэлье, энэ багт наадам биш.
Эр: Би Халловины түүхийн хичээл заах гэж байгаа.
Зах: Чимээгүй. Бүгдээрээ. Яагаад гэвэл техникийн хувьд. Сурагчдын анхааралд. Чимэглэл, тоглоом болон чихэр сургууль руу оруулахыг хориглоно. Үгүй бол хичээлийн дараа суух, сургуулиас түдгэлзүүлэх арга хэмжээ авна. Чи, наад торхнуудаа миний өрөөнд надад харагдахаар газар тавь. Энэ тэргийг би байх ёстой газар нь тавина.
Сж: Тэгэхээр Хейдер манай Халловиныг хулгайлчихсан. Арын машины зогсоол дээр байдаг цэнхэр хогийн саванд ялзарна гэж бодсон байх. Тэр чихэр, бусад хэрэгслүүдийг хэдэн давхар уутанд хийгээд хаясан. Бидэнд бодогдсон зүйл бол “Хүн яагаад Халловины Гринч болчихсон юм бол?”
******************
Сж: Сүүлд биднийг харахад чинь бүх зүйл аймшигтай байсан. Хейдер захирал манай Халловиныг хулгайлсан. Би буцааж авахыг хүссэн. Би зүгээр ээ.
Ро: Си Жей, яагаад энд ирсэнийг чинь мэдэж байна. Бодит байдалтай нүүр тулах цаг болсон гэж бодож байна. Энэ жил Халловины багт наадам болохгүй.
Сж: Хүн яагаад Халловиныг ингэтэл үзэн яддаг юм болоо?
Ро: Яагаад гэвэл баяр хүн бүрт адил байдаггүй. Нэг л удаа муу юм тохиолдоход бүгдийг нурааж чаддаг.
Сж: Тэгэхээр та Хейдер Халловинаар муу зүйлтэй учирсан байж магадгүй гэх гээ юу?
Ро: Мэдэхгүй ээ. Гэхдээ, тэрнээс асуух хэрэггүй гэж зөвлөх байна. Бас өнөөдөр тэрэнд ойртох хэрэггүй.
Сж: Тийм ээ, за за. Ноён Робертс таны зөв байх.
Ро: Гэхдээ би битгий гэж хэлээгүй шүү. Би зүгээр л “зөвлөхгүй” гэж хэлж байгаа юм. Юу болсныг надад хэлээрэй.
******************
Бүлд: Урагшаа Фробот. Урагшаа Фробот. Урагшаа Фробот. Урагшаа Фробот.
Эм: Тэд яг робот шиг юм аа. Тэд жинхэнэ робот байж магадгүй гэж бид бодож байгаа.
Ф: Тэд жинхэнэ робот биш ээ.Тэд миний багийг хулгайлсан. Бас... арай дээр гэрэлтэй.
Эм: Хөөе. Фенвик Фроботуудыг унтраачихлаа.
Ф: Энэ роботын батерей биш ээ. Энэ навч үлээлгэгчнийх. Тэдэнд хэл, залуус аа. Энзи? Бенжи? Зугтах горимыг идэвхжүүллээ.
****************
Ми: Чи яагаад үхэл шиг болчихоо вэ?
К: Тэр чухал юм уу? Халловины ид шид байхгүй болчихоод байна. Хөгжилтэй баг байхгүй, чихэр ч байхгүй.
Ми: Би яаж чиний сэтгэлийг засахыг мэднэ. Чихэр. Май.
Зах: Хатагтай Майнус. Наадах чинь чихэр үү?
Ми: Үгүй ээ. Минийх биш. Энэ юу вэ?
Зах: Би бүх төрлийн чихэр хориотой гэдгийг тодорхой хэлсэн санагдах юм. Хичээлийн дараах хорио, яг одоо эхэлнэ.
Ми: Гэхдээ, би...
К: Хейдер захирал аа, зүгээр л гаа байсан шд.
Зах: Дуугүй бай, аймаар сүнс ээ. Өө, сайн юм боллоо. Хонгилын бичин Шмолитор. Өнөөдөр үлдсэн хугацаагаа миний өрөөнд гүнжийг хорионд харж өнгөрүүлээрэй. Хэн ч ирсэн бай тэрнийг гаргаж болохгүй.
Эр: Ха ха. Сургууль дээр болсон хамгийн сайхан Халловин болох нь.
Ми: Туслаарай. Намайг эндээс гаргаач.
Эр: Дуугүй бай, Майнус.
К: Би юу хийх ёстойгоо мэдэж байна. Ноён Боред. Таны алхыг зээлж болох уу?
Эр: Надад хамаагүй.
*************
Сж: Хейдер захирал аа, та яагаад Халловиныг үзэн яддаг юм? Би таая. Аав чинь шүдний эмч байсан болохоор чихэр идэхийг зөвшөөрдөггүй байсан байх.
Зах: Үгүй ээ. Чамд хонгилоох явах зөвшөөрөл байгаа юу?
Сж: Та Халловины өдөр гэртээ ирээд цүнх чинь цоорч бүх чихэр чинь асгарсныг мэдсэн байх.
Зах: Үгүй.
Сж: Та чихэр гуйж яваад санамсаргүй хулуун дээр гишгэчихсэн болохоор найзууд чинь хулуун хөлт гэж дууддаг байсан уу?
Зах: За яах вэ? Юу болсныг мэдмээр байна уу? Харийнхан.
Сж: Харийнхан?
Зах: Тэд хаа сайгүй байсан. Видео тоглоом, кино, хүүхэлдэйн кино. Би зөвхөн сургуулийн анхны Халловины өдөр сансраас ирсэн гайхалтай харийн хүн болохыг хүссэн. Даанч ээж маань баг хийхээ мартчихсан. Тэгээд аав маань дэрний уутанд хоёр нүх гаргаад намайг Халловины байж боломгүй хамгийн муу багтай сургууль руу хүргэж өгсөн юм. Тэд бүгд намайг шоолсон. Тэрнээс хойш би дахиад хэзээ ч Халловин тэмдэглэхгүй гэж тангарагласан. За. Одоо болов уу, Мартин? Чи... Гном. Сайн байна.
Сж: Үнэнийг хэлэхэд надад гунигтай санагдсан. Хейдер захиралын хариулт надад нэг санаа төрүүлсэн юм. Гайхалтай Халловины санаа.
Ф: Итгэмээргүй юм. Сүүлчийн удаа хэлье. Та нар робот биш. За яах вэ. Батерейг хийлээ.
Эр: Эрчим хүчний эх үүсвэл илэрлээ.
Эр2: Дахин цэнэглэж байна. Дахин цэнэглэж байна.
Ф: Хаха. Би батерейг чинь хийгээгүй. Та нар робот биш. Бас та нар миний Халловиныг сүйтгэчихлээ.
Ихрүүд: Баригдсан горим.
Ф: Тийм ээ.
Эр: Биднийг уучлаарай. Бүгд Фенботод дуртай. Бид хоёр зүгээр л чам шиг байхыг хүссэн юм.
Ф: Хүлээгээрэй.Та нар над шиг байхыг хүссэн юм уу?
Эр2: Цэцэрлэгт байхаас л. Гэхдээ буцаад өөрсдийнхөө багийг өмсөхөөс дөө. Робот биш.
Ф: Үгүй ээ, тэгэх хэрэггүй. Яагаад гэвэл... би супер роботуудын супер баг байгуулж байгаа. Нэр нь “Супер Трибот супер баг”.
Ихрүүд: Бид нэгдэж болох юм уу?
Ф: “Супер Трибот супер баг” бүх хүчээрээ. За, та нарын нэг нь надад бээлийгээ зээлүүлнэ шүү.
****************
К: Тэрнийг явуул Шмолитор.
Эм: Пауэрс. Яагаад дахиад хүүхдийн багаа өмсчихөө вэ? Чамд ямар асуудал байгаа юм?
К: Ямар ч асуудал алга. Одоо... би очилоо шүү.
Эр: Өө, тэгж бодохгүй л байна шүү.
Ми: Ингэхээ боль, Пол.
Эр: Пауэрс, чи ч тэнэг юм даа. Гэхдээ наад баг чинь янзтай юм аа.
Ми: Чи намайг аварлаа. Чи миний ханхүү.
К: Би ханхүүү биш. Би бол жаргалтай, үсэрдэг сантехникч.
*****************
Зах: Энэ юу вэ? Энд юу болоод байна? Би чимэглэл хийхгүй гэж хэлсэн.
Сж: Ийм чимэглэл байвал ямар вэ?
Зах: Наадах чинь юу юм?
Сж: Энэ бол... танд хэзээ ч байгаагүй гайхалтай Халловины баг. Гэхдээ... Одоо танд байгаа.
Зах: Наадах чинь... утгагүй хэрэг. Сая жил болсон ч би наадахыг чинь өмсөөд сургууль дээр явахгүй. Наадах чинь сансрын ногоон уу?
Б: Тийм ээ. Бид жүжиг, бас оёдлын хичээл дээр хийсэн юм.
Ро: Хэмжээ нь захирлынх гэж бодож байна.
Зах: Үгүй шүү. Мартаж үз. Би толгойдоо юу өмсөх юм?
Сж: Тэгэхийн тулд Халловины туршилт хийх хэрэгтэй л дээ. Тэгээд юу болсон гэж гэж үү? Путатакийнхан Хейдер захирлын Жак дэнлүүн зүрх гурав дахин томормон гэж ярьдаг юм.
Зах: Би... Надад таалагдаж байна. Энэ хэн нэгний миний төлөө хийсэн хамгийн сайхан бас гайхалтай зүйл байлаа.
Сж: Тэгэхээр наадам болох уу?
Зах: Зүгээр л хэлэхэд... 2:55 болчихож. Хогийн машин ирдэг цаг.
Ро: Хогну юу гэнэ ээ?
Зах: Хогны машин. Хамаг чихэр аваад явах нь. Холдоорой. Холд. Зоогс! Зогсооч!
Ро: Зогс!
Сж: Зогс!
Ро: Хүлээгээрэй.
Сж Ро: Зогс!
Ро: Хүлээ!
Сж: Муухай үнэртэй цэнхэр хогийн савтай манай Халловиныг доошилж байх зуур бид Хейдерийг дотор нь байгаа гэж найдаж байлаа. Тэр хурдан гарч ирээд маш хурдан хэлсэн.
Зах: Энэ чихэрнүүдийг хүүхдүүдэд тараах хэрэгтэй. Яг одоо.
Сж: Тэр үдэшлэгийг маань буцааж авчирсан. Жаргалтай Хейдерийн мэдэгдэлд хүүхдүүд бүгд их баярласан.
Зах: Халловин эргэн ирлээ.
Эм: Халловин. Халловин.
Сж: Ингээд бидний Халловины түүх өндөрлөж байна. Би найзуудтайгаа Халловин тэмдэглэсэн.
На: Өмхий байцааны амттан. Алив Америк залуу нааш ир. Нааш ир.
Сж: Криспо хүссэн багаа өмсөх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хэн нэг нь шоолсон ч тоох хэрэггүй. Гомдмоор үг хэлдэн үзэн ядагчид байдаг нь үнэн. Гэхдээ тэд чам шиг сайн хөгжилдөж чадахгүй байна гэсэн үг. Фен бас Фроботууд хамгийн сайн хөгжилдсөн. Учир нь гурван роботтой байх нь ганц байснаас дээр. Бид хийж чадсан. Бид жагсаалтаа гүйцээж чадсан. Би найзуудтайгаа сургууль дээрх хамгийн сайхан Халловиныг тэмдэглэсэн. Би зүгээр ээ.
25-р анги төгсөв.
Back to episodes Go home