100 things 10

Hundred things to do before high school episode 10.

Сж:    Дунд сургууль. Энэ бол боломж потенциалаар бас олон янзын дүр төрхөөр дүүрэн газар. Энд юу өмссөн нь хамаагүй төрлийн хүмүүс байна. Ямар ч цаг агаарт ноосон малгайгаа 80 градусаар өмсдөг муу залуугийн төрх байна. Бас хар уруулын будагтнууд. Ерөнхийдөө тэдний өмссөн ихэнх юм нь л аймаар. Бас хөөрхөн охидуудын дүр төрх. Гэхдээ өнөөдөр ПүүтоТак дунд сургуульд өөр нэг дүр төрх бий. Үнэндээ 3. Бидний өнөөдөр хийх зүйл бол дүр төрхөө өөрчилж юу болохыг харах.

______________________

Сж:    За за эхлэхээсээ өмнө шинэ дүр төрхөө жаахан тайлбарлая. Криспо улаан хувцас өмсөж байгаа. Учир нь хурц өнгө хүнийг бусдаас ялгаруулдаг. Криспо ч гэсэн өнөөдөр тэгэх гэж байгаа. Фенвик Криспогийн хувцсыг өмсөж байгаа. Учир нь тэр Криспогийн хүрмийг өмссөнөөр Криспо шиг охидын анхаарлыг татдаг болно гэж найдаж байгаа. Харин Сижэй хүчирхэг эмэгтэй шиг хувцасласан. Учир нь тэр үргэлж хүчирхэг хувцаст үнэхээр хүч байдаг эсэхэд гайхдаг байсан. Чи булчин нэмчхээ юу?

Ф:      Хүрэм жаахан томдоод байсан юм. Тэгээд би булчинлаг өмсгөл өмсөж болох юм уу гэж бодлоо.

Сж:    Чи булчинлаг өмсгөл өмсөж байгаа юм уу?

Ф:      Тийм ээ. Ёооё.

Сж:    За за та 2 дүрмээ мэднэ.

Кр:     Дүрэм гэж байхгүй.

Сж:    Бид дүр төрхөө өөрчиллөө. Одоо юу болохыг харцгаая.

_______________

Бо:    Поп. Та нар энэ чимээг сонсов уу? Энэ бол шалгалтын чимээ.

Сж:    Юу? Би шалгалтад бэлдээгүй шүү дээ. Би дүр төрхөө бүрдүүлээд завгүй байсан.

Кр:     Чи бэлэн л харагдаж байна.

Ф:      Яг л ээжүүд ажилдаа явахаасаа өмнө бүгдэд бэлэн байдаг шиг.

Сж:    Тийм ээ. Гэхдээ ажил хэрэгч хувцас намайг эндээс гаргаж чадахгүй байх.

Хэ:     Сурагчдаа сонсож бай. Газетээс Ирсэн зурагчин өнөөдөр миний зургийг авна. Надтай зурганд орох сурагч хэрэгтэй байна. Үгүй ээ хэтэрхий улаан байна. Чи бүх анхаарлыг надаас холдуулчихна. Харин чи Мартин ажил хэрэгч хувцастай. Чи надтай хамт явна аа. Өнөөдөр шалгалт өгөхгүй.

Сж:    Хувцас хүчтэй л юм байна.

Кр:     Намайг хэн нэгэн ирээд шалгалтаас гаргадаг ч болоосой.

Ро:    Кристиан поверс чиглүүлэгч багшийн өрөөнд ирнэ үү? Кристиан Паверс. Үү!

__________________

Хэ:    Гайхалтай. Одоо надад энэ алимыг өг. Тэгээд би захирлаа хүндэтгэдэг гэж байгаа юм шиг энэ жимсыг ав гээд зогс. Сайн байна. Одоо ажил хэрэгч найзууд юм шиг миний гараас барь. Сайн гар барьж байна шүү. ะЗа за одоо дахиад л биш шүү…Дахиад л миний постеруудын нэгийг ингэчхэж.

Сж:    Захирал өмхий үнэрт. Би жинхэнээсээ унгадаг.

Хэ:     Энэ чинь жинхэнэ өгүүлбэр ч биш байна. Гэхдээ бид ингэсэн хүнийг барина аа.

Сж:    Бид гэнэ ээ?

Хэ:     Надад чиний хувцаслалт таалагдаж байна Сижэй. Бас би чамайг энэ хэргийг шийдэхэд туслуулж болох юм. Чи өнөөдөр надтай хамт байж ажил хэрэгч хувцасныхаа хүчийг мэдэрвэл яаж байна?

Сж:    За за тэгэхээр миний ажил хэрэгч хувцас намайг шалгалтаас чөлөөлж хүчтэй болголоо гэж үү?

Хэ:     Та нар малгайтай хөвгүүдээ халаасаа сулла. Бас юу вэ? Дахиад ноосон малгайнууд бас коридорын тасалбар байхгүй. Тэднийг миний өрөөнд ир гэж хэл.

Сж:    Тэрний өрөөнд оч.

Хэ:     Үгүй ээ илүү хүчтэй. Тэднийг айлга.

Сж:    Захирлын өрөөнд оч.

Хэ:     Сайн байна. Одоо санаж яваарай. Ноосон малгайгаа 80 градусаар өмсдөг хөвгүүдэд хэзээ ч битгий итгэ. Тиймэрхүү хувцас өмсдөг нөхдүүд хэзээ ч бусдын адил багт нэгдэж…Хар уруулын будагтай охид.

Сж:    Шинэ хувцастайгаа би үнэхээр хүчирхэг санагдаж байна. Гэхдээ энэ миний хэв маяг эсэхийг би мэдэхгүй.

Хэ:     Цэг зогс чи бөгтийгөөд байна.

Ро:    Кристиан поверс чиглүүлэгч багшийн өрөөнд ирнэ үү. Дахин хэлье. Кристин Пауерс. Чиглүүлэгч багшийн өрөөнд. Би чамтай чухал юм ярилцмаар байна.

Кр:     Би маш том асуудалд орчихлоо.

Ф:      Яагаад?

Кр:     Гал сөнөөгч Роберт багшийн өрөөнд ирчихсэн надтай ярилцмаар байна.

Сж:    За за чи яачихсан юм?

Кр:     Би дээр муур аварсан юм л даа. Гэхдээ тэгж байхдаа нэг том мод шатаачихсан байх.

Ф:      Юу? Тэр чи байсан юм уу?

Кр:     Муур бууж ирэхгүй байсан юм аа. Тэгээд би мод шатаж байвал буугаад ирэх байх гэж бодсон.

Сж:    Чи яаж муур аврахын тулд мод шатааж чадаж байна аа?

Кр:     Надад итгээрэй. Амар байгаагүй шүү. Одоо гал сөнөөгч ах Роберт багштай намайг хайгаад байна.

Сж:    Тэгээд чамайг хайж байгаа юм уу?

Ф:      Чи шууд утгаараа гал шиг харагдаж байна.

Кр:     Тэгвэл Криспо Нуугдах хэрэгтэй юм шиг байна.  Үүүү Тэд намайг харж чадахгүй ээ. Криспо хаана байна? Мэдэхгүй.

Ф:      Нэмэр болохгүй байна аа.

Кр:     Миний улаан хувцас хэтэрхий янзтай юм аа.

Ф:      Хэн нэгэн буруу хувцас өмсөж дээ. 

Сж:    Би чамайг булчинлаг өмсгөлтэй байгааг чинь сануулж болох уу?

Ф:      Тэр энд хамаатай юм уу?

Сж:    Битгий булчингаасаа болж өөртөө хэтэрхий бард. Учир нь чи булчинлаг биш. Бас чи охидын дэргэд байхдаа худлаа ярьдаг.

Ф:      Би худлаа ярьдаг гэнэ үү? Би охидын дэргэд байхдаа худлаа ярьдаггүй. Та нар намайг мэднэ дээ, Фэн. Төмөр өргөдөг. Дасгал хөдөлгөөн хийгээд л.

Эм:    Чи сайхан харагдаж байна, Фэн.

Эм2:  тийм ээ.

Ф:      Хувцсандаа байгаа юм аа бас спортод. хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей өө бас бөх.

Эм:    Чи барилддаг юм уу? Бид үзэж болох уу?

Ф:      Тийм ээ.

Лэ:     Фразер чи сая барилддаг гэсэн үү?

Ф:      Тийм ээ.

Лэ:     Гайхалтай манай багт жижиг булчинлаг залуус хэрэгтэй байгаа.

Ф:      Хүлээ юү?

Лэ:     Өнөөдөр барилдаантай жижигхэн булчинлаг машин минь.

Ф:      Ёооё бас үүүүү…

_________________

Ми:    Харагдаж байгаагаа мэдэж байна уу?

Кр:     Үгүй ээ чи харахгүй.

Ми:    Криспо Би олон зүйл хүлээн зөвшөөрдөггүйг чинь мэднэ. Бидний хамтын ирээдүй, Нуугдах гээд, Бас Роберт багшийн өрөөнд чамайг хүлээж байгаа хүнийг.

Кр:     Сонс. Би маш том асуудалд орчихсон байж магадгүй.

Ми:    Тэгэхээр чи надтай баасан гарагт кинонд явбал би тусалж магадгүй л юм.

Кр:     Тийм юм болохгүй ээ.

Ми:    За яахав. Гэсэн ч би чамд тусалъя.

Кр:     Яаж?

Ро:    Хатагтай нар аа.

Си:    Гайхалтай мэдээтэй. Өнөөдөр дүрмийн шалгалтын оронд бид бялууны үдэшлэг хийнэ. Бас эхний зүсэм нь…Сижэйд очно оо.

Сж:    Би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дүр төрхөө өөрчилснөөр би шалгалтаас чөлөөлөгдөж бас бялууны эхний зүсмийг авлаа. Энэнээс сайхан өдөр байна гэж үү дээ?

Хэ:     Ажил хэрэгч найз минь, бялуугаа тавь. Явцгаая бидэнд хийх ажил их байна.

_______________________

Сж:    За за дараагийнх нь юув?

Хэ:     1 дүгээрт өрөө маань унгас шиг үнэртээд байна. Чи тэрийг залруулах хэрэгтэй 2 дугаарт. Бид хэн намайг шоглоод байгааг олоогүй л байна. Одоо би бүр баасан үстэй болчхож.

Сж:    Та баасан үсгүй шүү дээ.

Хэ:     Мэднэ ээ. Эцэст нь жинхэнэ ажил хэрэгч хувцастны л хийх зүйл. Чи надад хатагтай Сигревсийг халахад тусална.

Сж:    Юу?

Хэ:     Тэр бялуугаа идэж байгааг нь хараач ээ.

Сж:    Гэхдээ…

Хэ:     Хөгжилтэй байгаа биз дээ?

Сж:    Би хүн халмааргүй байна. Би чинь арван хоёрхон настай.

_______________________

Сж:    За за дүр төрхөө өөрчилснөөр бидэнд гарсан өөрчлөлтүүдийг ярья. Хэрвээ чи чиглүүлэгч багш гал сөнөөгчөөс зугтаж байгаа бас эрэгтэй бол. Эмэгтэй хувцас өмсөөд үз. Хэрвээ чи булчинлаг хувцас өмсөж догь хүрэм өмсдөг бол…Бөхийн багт орж болохгүй. Бас хэрвээ чи ажил хэрэгч хувцас өмсдөг бол. Захирлын өрөөн дэх муухай үнэрийн эх үүсвэрийг олох ёстой болж ч мэднэ.

Хэ:     За?

Сж:    Энэ наадаг цаастай хуучин бяслаг байсан байна. Дээр нь та ингэж үнэртдэг гэнэ ээ.

Хэ:     Өөө Одоо тэд миний өрөөний араас явж байх шив. Чи энийг ав. Хуучин хөгцөрсөн бяслаг гэснээс. Явж сигрэйвсийг халцгаая.

Сж:    Гэхдээ тэр бүгдийнх нь дуртай англи хэлний багш шүү дээ.

Хэ:     Тэр миний хамгийн муу багш.

Сж:    Дээр бялууны үдэшлэг зохион байгуулдаг. 

Хэ:     7 хоногт 3 удаа шүү. Бас Пүүтотак дүүрэгтээ англи хэлний үнэлгээгээр хамгийн муу.

Сж:Т  ийм гэж үү?

Хэ:     Надад хэлээч унгараг гэж яг юу гэсэн үг юм бэ?

Сж:    Их унгадаг хүн юм болов уу?

Хэ:     Унгас зардаг хүнийг хэлдэг. Бас чи сайн англи хэлний багштай байсан бол мэдэх байлаа. Ядаж л энэ удаад тэд миний ямар ухаантайг мэдээд ухаалаг зураас татчихаж.

Сж:    Унгасны үнэр нь таны толгойноос гарч байх шиг байна аа?

Хэ:     Тийм ээ чиний зөв байх. Гэхдээ бид энэний учрыг олно, бяцхан захирлаа. Бас чи бид 2 удаан хугацаанд ажил хэргийн хамтрагч байна.

Сж:    За за шинэ дүр төрх бүрдүүлэх хэрэгтэй бололтой. Хаясан гээснээ аваарайгийн төрх. Бяцхан захирал ч юм уу, Хэйдэрт англи хэлний багшаа халуулахгүй байхаар төрх. Хэйдэр Захирал надтай хамт удаан байхыг хүсэхээргүй төрх. За за би байнга ингэж хувцасладаггүй л дээ. Гэхдээ ажил хэрэгч хувцас ч өмсдөггүй. Дүр төрхөө өөрчил. Гэхдээ энэ адилхан хүчирхэг ч юм уу. Тэр үед л би хүмүүс бусдын өмссөн хувцсаар нь ямар их дүгнэдгийг ойлгосон.

О:      Чи яачхаа вэ, Мартин?

Сж:    Би Хэйдэр захирлаас л холдохыг хүссэн юм аа. Би зүгээр л хүчирхэг харагдмааргүй байна. Та нар хүчирхэг биш гэж байгаа юм биш шүү. Зүгээр л захиралд энэ төрх таалагдахгүй байх гэж бодсон юм. Та нар таалагдахгүй гээгүй юм шүү. За за би ер нь ярихаа болилоо.

О:      Уруул дээрээ юу түрхчихээв?

Сж:    Надад хар уруулын будаг байхгүй.

О:      Тэгвэл бидэнд байгаа. Хамаагүй дээрдлээ.

Сж:    Баярлалаа. Та нар үнэхээр эелдэг юм аа. Бүгд та нарыг тийм биш гэдэг ч гэсэн.

О:      Тийм ээ.  Хүнд битгий хэлээрэй.

Хэ:     Өө чи дүр төрхөө өөрчилжээ. Тэдэнтэй адилхан болчхож.

Сж:    Өө нөгөө хувцастай халууцаад байсан юм аа.Тэгээд л…

Хэ:     Хөөе чи халууныг тэвчиж чадахгүй бол ажил хэрэгч хувцас өмсөх хэрэггүй.

Сж:    Бас би хатагтай Сигрэйвсийг дажгүй гэж бодож байна.

Хэ:     Буруу. Яг л чиний шинэ төрх шиг.  Бас миний урам хугарлаа, Сижэй. Би өөрөө л тэрийг хэн хийснийг олох хэрэгтэй бололтой. Инээдтэй биш байна. Бас би чиний оронд байсан бол өөрийгөө харах байсан. Бүгдийг чинь.

Ро:    Кристиан поверс чиглүүлэгч багшийн өрөөнд ирнэ үү? Дахин хэлье. Кристиан Пауерс чиглүүлэгч багшийн өрөөнд ирнэ үү?

Ф:      Аймшигтай харагдаж байна. Би ингэж харагдаж болохгүй.

Кр:     Чи өөрөө л намайг дуудсан.  тусламж хэрэгтэй юм уу үгүй юу? Тийм ээ үнэхээр инээдтэй харагдаж байна

Ф;      Би баларчээ баларсан.

Кр:     Үгүй ээ чи балраагүй. Учир нь би энд туслахаар ирлээ. Одоо чи инээдтэй харагдаж байна. Би ч инээдтэй харагдаж байна. Гэхдээ одоо чи инээдтэй харагдахаа болино. Баруун гараараа хаа л даа. Баруун гараа аль вэ? Би чамд яаж барилдахыг харуулаад байна. Хөөх.

Хэ:     Хатагтай нар аа энэ юу болохыг та нарын нэг нь хэлээд өгөхгүй биз.

Сж:    Хар маркерууд уу?

Хэ:     Би энийг юу гэдгийг мэднэ. Би энийг хэлээд байна.

Сж:    Дахиад л унгасны долгионууд толгойноос чинь.

Хэ:     Үгүй ээ миний Постер дээр зурсан энэ хар маркеруудыг би тэдний Локерын дэргэдэх хогийн савнаас олсон.

О:      Би тэгээгүй.

Хэ:     Чи буруутай л харагдаж байна даа.

О:      Гэхдээ бид тэгээгүй.

Хэ:     Халаасаа шалгуул. Өнөөдрөөс эхлээд 2 7 хоногийн шийтгэл.

Сж:    Хэйдэр захирлаа тэд тэгээгүй ээ, хар маркер минийх.

Хэ:     Хэрвээ тийм бол чи ч тэдэнтэй хамт шийтгүүлнэ.

Сж:    Албан ёсоор энэ жагсаалт дээр байсан хамгийн муу юм байж мэдэх юм.

Ро:    Тэгэхээр гал сөнөөгч бид 2 чамайг өдөржин хайж байсныг чи мэдсэн.

Кр:     Мэднэ ээ намайг уучлаарай. Тэрэнд намайг 9 мод тариад дахиж хэзээ ч мод шатаахгүй гээд хэлчхээрэй.

Ро:    Мод шатаах гэнэ ээ? Тэр зүгээр л гал командаас чамайг Өөрийн биеэр муур аврагч сертификатаар шагнаж баяр хүргэх гэж байсан юм шүү дээ.

Кр:     Өөөө.

Ро:    Хүлээгээрэй. Муур тэр модон дээр байсан юм уу?

Кр:     Тийм ээ, тэгээд муур буугаад ирэх байх гэж бодоод би шатаачихсан юм. Бас тэр Тэгсэн. Дахиад намайг уучлаарай. Бас би шийтгэлээ авахад бэлэн байна. Хорио л байх даа.

Ро:    За за нэг өдрийн хорио. Бас дахиад мод шатаахгүй шүү.

Кр:     Тохирлоо.

Ро:    Одоо чамд өөр ярих юм байхгүй юу?

Кр:     Үгүй ээ.

Ро:    Юу ч уу?

Кр:     Санаанд орсон юм алга аа. Үгүй ээ би зүгээр.

Ро:    За за.

Кр:     Тэгвэл энэ шийтгэлийн мэдэгдэл.

_________________

Лэ:     Чи энийг сонсов уу празер? Энэ хүмүүс чамайг барилдахыг харах гэж байгаа юм.

Ф:      Би өөрийгөө чадна гэж бодохгүй байна.

Лэ:     Мэдээж чи чадна.

Ф:      Би барилдаж мэдэхгүй. Би охидуудад онгирч байсан юм. Бас танд хэлэх гээгүй л дээ. Гэхдээ би булчинлаг өмсгөл өмсөж байгаа.

Лэ:     Би чамайг өмсгөл өмсөж байгааг мэднэ. Гэхдээ бас би чамайг сургуулийн хамгийн ухаалаг нь гэдгийг мэднэ. Бас ухаалаг байдал бол барилдахад хамгийн чухал зүйл.

Ф:      Тэгвэл надад энэ өмсгөл хэрэггүй юм шиг байна.

Лэ:     Эсвэл догь хүрэм.

Ф:      Учир нь миний булчинлаг тархи бүгдийг ялна.

Лэ:     Итгэсэн чинь дээр шүү. Одоо тийшээ очоод үзүүлээд өг. Үзүүлээд. Алив алив Урагшаа урагшаа.

8 минутын дараа.

Лэ:     Хөөх үнэхээр муу байлаа. Үнэхээр муу. Нөгөө бүр аймшигтай. Үнэхээр муу байлаа. Та ээж нь иртэл тэрнийг харж байж болох уу? Би барилдаан руугаа буцах ёстой.

Хэ:     Тэрнийг зүгээр бусадтай нь нийлүүлчих ээ. За за та нарын даалгавар бол намайг унгасаа иддэг эсвэл унгараг биш гэдгийг баталсан мянган үгтэй эсээ бичих. Бас худлаа юм бичиж намайг хуурах гэж битгий оролдоорой. Миний толгойноос ухаалаг долгионууд гарч байгаа юм шүү.

Сж:    Ухаалаг долгион тийм байна. Хэйдэр Хэн постер дээр чинь зураад байсныг би мэднэ.

Хэ:     Өө би ч гэсэн энэ тэл байсан. Одоо суу.

Сж:    Тийм ээ би чадахгүй.

Хэ:     Юу? Чи наашаа буцаад хүрээд ир.

Сл:    Энэ чинь юу болж байна?

Хэ:     Би мэдэхгүй ээ.

Сж:    Би мэднэ. Учир нь хатагтай Сигрэйвс постер дээр чинь зурж байсан.

Си:    Юу? Юу гэнэ ээ?

Сж:    Таны унгасны долгион бялууны долгионтой таарч байна. Бас хар марернуул олсон хогийн сав чинь ч гэсэн Яг энэ ангийн гадаа байна.

Хэ:     Бяслагийн тухайд юу гэх вэ?

Кр:     Тэр тэр шүүгээг үз дээ гэж байна.

Хэ:     Чи өөрийгөө өмөөрч юу хэлмээр байна сигрэвс?

Си:    Би чамайг тэвчиж чадахгүй нь. Хүүхдүүд үгмэдэх  эсэх нь хэнд хамаатай юм. Тэдэнд нь бялуу байхад л болно.

Хэ:     Тийм ээ чи халагдсан.

Си:    Бас нэг юм байна. Та нар бүгдээрээ унгарагууд.

Хэ:     Би тэрнийг муу гэж хэлсэн биз дээ.

Сж:    Бас би хар уруулын будагтай охид тэгээгүй гэж хэлсэн дээ.

Хэ:     Миний буруу хатагтай нар аа. Та нар явж болно. Сижэй Хоёулаа өнөөдөр маш чухал зүйл сурах шиг боллоо. Би одоо дахиж хүүхдүүдийг хувцсаар нь дүгнэхгүй ээ. Гэхдээ чи ажил хэрэгчийн хувцастай илүү дээр харагдаж байсан. Бас би та нарыг бүгдээрээ хувцсаа солих хэрэгтэй гэж бодож байна.

Сж:    Тэгэхээр сургууль дээрээ өмсөх хувцасны тухайд хэдэн юм санаарай. Өө Хөгжмээ унтраа.

Хэ:     Эндээс гарч үз.

Сж:    За за чиний харсанчлан шинэ төрх төрхөө анхны оролдлогоороо олохгүй байж магадгүй. Гэхдээ энэ чинь дунд сургууль. Тэгэхээр оролдоод л байж болно.

Кр:     Унгасны өрөө.

Сж:    Ганц л өдрийн дотор ямар харагдах нь хамаагүй дүр төрхөөс Хөөх сайхан харагдаж байна төрх рүү хувирч болно. Ноосон малгайтай муу залуус сайн залуус болж болно. Эсвэл дүр төрх дээрээ жаахан өнгө нэмж болно. Бас битгий мартаарай. Дунд сургуульд алдаа үргэлж гардаг. Гэхдээ битгий бууж өг. Зүгээр л дахиад оролд.

 

Back to episodes Go home