100 things to do before highscool Ep8
Сж: Өнөөдөр сургууль дээр өнгөрөөх хамгийн сайхан өдөр байх болно. Учир нь өнөөдөр гэдэг нь үнэндээ өнөө орой. Пүүтотакын Сургууль дээрээ хонох үдэшт тавтай морил. Түрүүлж бүртгүүлсэн 20 эцэг эхэд хүүхдүүдээ сургууль дээр нь нэг шөнө хонуулахыг зөвшөөрдөг. Энэнд бид ч багтана.
Кр: Өнөө орой анх удаа энэ ангиудад ямар ч хичээл бас багш байхгүй.
Сж: Бид пицца идэж, кино үзэж, ахлах сургуульд орохоосоо өмнө бас нэг янзтай зүйл хийнэ.
Кр: Үнэхээр гайхалтай байх болно оо.
Ф: Тэр чинь ямар ч боломжгүй байна.
Сж: Ноёд оо бэлдээрэй. Учир нь өнөө орой бид бараг л боломжгүй зүйлийг хийнэ. Шөнөжингөө сэрүүн байна.
________________________
Сж: Бүгдээрээ энд ирэхээсээ өмнө унтсан биз дээ.
Кр: Тийм ээ би үнэхээр сэргэг байна. Хараач.
Ф: Тэр хамаагүй ээ. Бидний дотоод цаг харанхуй болохоор унтах тохируулгатай байдаг. Залуус аа та нарт Церкадын хэмнэл ямар ч хамаагүй гэж үү?
Сж: Үгүй ээ.
Кр: Үнэхээр сүртэй хүн шүү.
Ф: Та нар мартчихаа юу? Бид өмнө нь шөнөжин сэрүүн байх гэж оролдоод бүтэлгүйтсэн.
Сж: Тэрний зөв өө. Өмнөх оролдлогууд амжилтаас нэлээд хол байсан. Өмнө нь супер зуны шөнөжин сэрүүн байх үдэшлэг болсон. Бас 10 дугаар сард шөнөжин сэрүүн байх гэж үзсэн. Бас мэдээж бид том залууг хүлээж үзсэн. За за. Гэхдээ хэн ч боломжгүй зүйлийг эхний оролдлогоороо бүтээчихдэггүй. Бас хүмүүс юу гэдэг билээ? 4 дэх удаагаа бүх юм бүтдэг.
Ф: Тийм ээ хүмүүс тэгж хэлдэггүй.
Сж: Бид хэлдэг. Одоогоос 9 цагийн дараа өглөөний 5 цаг 8 минутад 2 давхрын шинжлэх ухааны лабораториос бид амьдралдаа харж байсан хамгийн сайхан нарыг олж үзэх болно.
Кр: Бас биднийг юу ч зогсоож чадахгүй.
Хэ: Бүгдээрээ Путотак дээр хонох үдэшд тавтай морил. Өнөө орой би энд байх болно. Бас та нар ч энд байна. Тэгээд та нар унтана.
Ро: Бид маш олон хөгжилтэй зүйл хийнэ ээ.
Кр: Нармандахыг харах ч юм уу? Ка чинг.
Ф: Нар Ка Чинг гэдэггүй юм.
Хэ: Одоо та нарыг бамбаруушуудаа мартаагүй л гэж найдъя. Учир нь энэ хаалгыг нэг л түгжсэн бол маргааш өглөө хүртэл онгойлгохгүй. Бас хэрэг тарьж, сахилгагүйтэж, зохисгүй үйлдэл гаргавал та нарыг шууд гэрт чинь буцаахыг санаарай. За за одоо үйл ажиллагаагаа эхлүүлцгээе.
Ро: Бас хөгжилдөж хөгжилтэй шөнийг өнгөрөөцгөөе. За за охидууд тийшээ. Хөвгүүд тийшээ.
Сж: За за бүгдээрээ кино үзэх цагтаа эргээд уулзана шүү.
Кр: Нүдээ том нээдэг горим.
Сж: За за, дараа уулзая.
Хэ: За зам ор хөнжлөө дэлгэцгээгээд хүсвэл орондоо орж болно. Одоо орондоо ороход буруудах юм огт байхгүй.
Ми: Энүүхэндээ хэлэхэд, би та нарт огт дургүй.
Эм: Бас би сургуулийн дүрмийг үзэн ядаж байна. 321-6 р дүрэм дээр түүдэг гал асааж болохгүй гэсэн байсан.
Сж: Өнөө орой үнэхээр гайхалтай байна гэж бодож байна.
Па: Үнэндээ өнөө шөнө жинхэнэ хар дарсан зүүд байх болно.
Сж: Патти Макабрэ. Нэр нь л бүгдийг хэлээд өгч байна. Та нар сургууль сүнстэй гэдгийг мэднэ биз дээ?
Бүгд: Үгүй ээ.
Па: Шалны хувингийн ослоос болж амиа алдсан хөгшин цэвэрлэгчийн сүнс, энд шөнө хонгилуудаар тэнүүчилдэг юм. Бас тийм ээ, тэгээд нүүрийг чинь иднэ.
Ф: Цэвэрлэгчийн сүнс гэж байхгүй ээ.
Бэ: Патти Макабрэ тайлбарлагдашгүй зүйлүүд бидний эргэн тойронд байдаг гэж хэлсэн.
Кр: Бодоод үз л дээ. Бид хичээлээ тараад явахад шөнөдөө яагаад ч юм сургууль цэвэрлэгдчихсэн байдаг. Өөр хэн байна гэж?
Ф: Тэр чинь жинхэнэ оройн ээлжний цэвэрлэгч.
Ма: За за, манайхаан би айгаад байна.
Па: Хэрэггүй ээ, учир нь ямар нэг хачин юм сонсвол зүгээр л миний араар орчих.
Хэ: Өө тайвшир даа, энэ цэвэрлэгчийн сүнс биш урд хаалга байна.
Аав: Сайн уу, бид Сижэй Мартины аав ээж байна аа.
Ээж: Охин маань юмаа орхиод явчихжээ. Бид өгөх хэрэгтэй байна.
Хэ: Уучлаарай 8 цагаас хойш хаалгаа барьчихдаг юм. Энэ бол дүрэм.
Ээж: Тийм ээ. Гэхдээ тэр энийгээ орхиж болохгүй. Тэгэхээр…
Аав: Би эмч хүн л дээ. Тэгэхээр энэ ямар хэрэгтэйг мэдэж байна.
Хэ: Би захирал л даа бас энийг мэднэ. Гэхдээ миний хийж чадах зүйл алга даа.
Ээж: Та хаалгаа онгойлгоод энийг дамжуулаад өгч болно.
Хэ: Хаалга өглөө 7 цагт онгойно. Тэр үед орж болно оо.
Аав: За за бид энийг ярьснаараа зүгээр л өнгөрөөнө. Бас чи энийг уучилж мартаад харих гэж байгаа бол… Чи энийг зүгээр өнгөрөөхгүй юм байна. Би хууль бус юм хийхгүй шүү.
Сж: За за дараагийн алхам киногоо үзээд амттан идэх цаг. Ихэнхдээ энэ үед л унтмааргүй санагддаг даа.
Эр: Бразилийн Сиэста эмгэн хумс энэ дэлхий дээлх хамгийн удаан эмгэн хумс гадилны халсан дээр явж байгааг нь хараарай.
Сж: Хэн ер нь ийм кино тавьдаг байна аа? Бас попкорн хаана…
Ф: Наадхаа битгий ид ээ, энэ Триптофан байна.
Кр: Үгүй ээ, энэ чинь цацагт хяруул.Энэ цацагт хяруул байна, бас нойрыг чинь хүргэнэ.
Сж: Хэйдэр тэр биднгий унтуулах гэж байна.
Ро: Энэ үнэхээр аймшигтай орой байна.
Хэ: Зүгээр дээ. Учир нь хэн ч миний тайвшруулах цай нойрны сэндвичийг идээд унтахгүй байж чадахгүй.
2: Хиамтай талх оцон шувуу сайн.
Хэ: Фроманыхан зүүдэндээ явж байна,
Ро: За за, тэднийг харж байя.
Сж: Бид ялаа шиг л унаж байна. Бид одоо яаралтай үеийн сэрүүн байлгах зүйлээ хэрэглэх хэрэгтэй.
Ф: Бидэнд бие загатнуулдаг ноосон цамц, адреналин ялгаруулагч халуун чинжүү, мөстэй усаар дүүргэсэн ус цацдаг сав хэрэгтэй.
Кр: Бүгдээрээ тэрийг хаанаас авах юм бэ?
Ах: Юу байна даа? Аанхан. За аанхан. Өө та нар шөнөжингөө сэрүүн байх гэж байгаа юм уу?
Сж: Тийм ээ бас та надад хэрэгтэй байна.
Ро: Залуус аа залуус аа.
Сж: Энд байдал муу байна.
Ро :За за баруун жигүүрийн аваарын хаалган дээр надтай 30 минутын дараа уулзаарай.
Сж: Тусламж 30 минутын дараа ирнэ.
Ф: Гэхдээ тэр үед бид өрөөндөө орчихсон байна.
Кр: Бас бид эндээс явж болохгүй.
Сж: Тэгвэл бид анхаарлыг нь сарниулах хэрэгтэй. Энэ үед би ямар эрсдэлтэйг нь мэдэж байсан. Гэхдээ өөр аргагүй цаг үед яах вэ дээ.
Бүгд: Дэрэн Байлдаан. Дэрэн Байлдаан. Дэрэн Байлдаан.
2: Дэрэн дайн!
Ро: Залуус аа дэрээ буулгацгаа. Фромануудаа хүлээ. Дэрээ тавь аа залуус аа.
Сж: Бидний дэрэн байлдаанаар анхаарал сарниулах төлөвлөгөөний ачаар би бас манай 2 хөнжил дотроо хүн унтаж байгаа юм шиг харагдуулж чадсан. Тэгээд ронби ирэх газар луу явлаа.
Хэ: Хөөе та нар энийг дэрээр байлдах цаг гэж бодож байна уу? Би та нарт ямар цаг гэдгийг нь хэлье. Хаагчийг авчрах цаг боллоо.
Бо: Би ингэснийхээ төлөө илүү цагийн мөнгө авах уу?
Хэ: Зүгээр л энэ номыг унш.
Сж: Бид ингэнэ гэж огтхон ч төсөөлөөгүй.
Бо: Исландын эртний олдворуудыг мөн археологийн дурсгалыг шинжлэхэд…
Сж: Ронбиг хүлээж байх зуур энэ юунаас ч илүү нойр хүргэж байсан юм.
Ф: Энэ боред багш байна. Тэр Исландын түүх уншиж байна.
Бо: Археологийн судалгаанууд нь бидэнд олон зүйлийг…
Кр: Сэрүүн байх горим. Унаж байна.
Бо: Эйжанс хойг дээр байсан. Энэхүү археологийн олдвор хойд зүгийн Исландад лам нар байсан гэдгийг харуулж байна.
Сж: Би Ронбиг хүлээх хэрэгтэй. Тэр 3 минутын дараа ирлээ гэсэн.
Кр: Ганцхан секунд л нүдээ аниадахъя.
Сж: Ердөө ганцхан секунд. Алив ээ Сижэй, битгий унтаарай. Битгий унт. Битгий унт. За за эргэн санахад, Бид сургууль дээрээ хонож байгаа. Бас боломжгүй зүйлийг хийхээр шийдсэн. Шөнөжин сэрүүн байх. Сэрээрэй Сижэй. Чи шөнөжин сэрүүн байх хэрэгтэй. Ронби!
Кр: Цэвэрлэгчийн сүнс.
Хэ: Би хаалга нүдэх чимээ сонссон гээд байна.
Ф: Хэйдер.
Ро: Магадгүй энэ цэвэрлэгчийн сүнс байсан биз.
Хэ: Сургуулийг шөнөжингөө самна. Бас дахиад чимээ сонсвол надад мэдэгдээрэй.
Ро: Уучлаарай гэхдээ би завгүй байгаа.
Хэ: Юу хийгээд?
2: Пэт Бэнэтар Кийтар Соло.
Ро: Зүүдэндээ явдаг Фроманыхан. Залуус аа.
Сж: Ронби. Баярлалаа ах аа.
Ро :Би ийм резинүүд аваад ирсэн шүү. Нойр чинь хүрвэл зүгээр л ингэчих. Би гэртээ харьж орондоо орлоо. Одоо 2 давхрын шинжлэх ухааны лаборатори руу явцгаая. Нар мандахад дөнгөж 5 цаг үлдээд байна.
Кр: Энэ цүнхэнд биднийг сэрүүн байлгахад хэрэгтэй бүх юм бий.
Ф: Бид чадах юм байна.
Кр: Бид боломжгүй зүйлийг хийх нь ээ.
Сж: Хэйдер Хаалгануудыг цоожилчхож.
Кр: Бүгдээрээ яаж шат руу явах юм бэ?
Сж: Тойрч л явна даа.
Ф: Гэхдээ бид тэрүүгээр явна гэсэн үг шүү дээ.
Сж: Чи энэнд итгэж байна уу?
Аав: Чи энд юу хийж байгаа юм?
Ээж: Дүүд чинь юмыг нь авчирч өгч байна.
Ах: Ээж ээ ганцхан шөнө шүү дээ.
Аав: Тийм ээ. Гэхдээ захирал ээжийг чинь уурлуулчихсан. Одоо хэн тэрнийг зуусныг хараач.
Ээж: Чи намайг оруулж чадах уу?
Ах: Бүх хаалга цоожтой байна. Боломжгүй.
Ээж: Гэхдээ чи намайг оруулж чадах уу?
Ах: Тэр шалтгаална аа. Та намайг 3 хууль зөрчихийг зөвшөөрөх юм уу?
Аав: Тийм ээ юу?
Ээж: Үгүй ээ.
Ро: Фроманыхаан зогс.
Бэ: Үгүй ээ баярлалаа. Зүгээр л мөс.
Эн: Сайхан байна шүү.
Ро: Фроманыхаан зогс. Зогсоорой Фроманыхаан.
Кр: Цэвэрлэх сүнсний хувин.
Сж: Би байна аа. Энэ биднийг Хэйдэрийг өнгөрөхөд тусална.
Кр: Эктоплазм.
Ф: Угаалгын бодис.
Сж: За за би энийг өнхрүүлээд хажуугаар нь гарна. Хэрвээ тэр сэрэхгүй бол бид хажуугаар нь гарахад зүгээр гэсэн үг.
Кр: Төгс. Цаанаа байж бай.
Ми/ Сүнсний хувин.
Хэ: Больж үзээч дээ. Сүнс гэж байхгүй.
Сж: Одоо!.
Хэ: Энэ чинь зүгээр л хүн шүү дээ.
Сж: Дээшээ гараарай. Гялс доошоо буугаарай.
Ро: Найзууд аа. Зөөлөн.
2: Шидэт вомбат Понни.
Ф: Гайхалтай. Бид 2 давхрын шинжлэх ухааны лабораторид биш байна.
Сж: Үнэн. Гэхдээ бидэнд сэрүүн байлгах хэрэгслүүд маань байна. Бас боломжгүй зүйл. Боломжтой хэвээрээ.
Кр: Бас сүнсний гэдсэн дотор.
Ф: Криспо Цэвэрлэгчийн сүнс чинь бид, бид шүү дээ.
Сж: Нар мандахад 4 цаг 8 минут үлдээд байлаа. Бас бүх юм бэлэн.
_______________\
Аав: За за охид тэнд унтаж байгаа. Гэхдээ одоо би тийшээ явж чадахгүй.
Ээж: Төгс. Одоо зүгээр л Дарт Хэйдэрийг унтахыг хүлээгээд энийг Сижэйд оруулж өгөөд бүүм би яллаа.
Аав: Энэ үнэхээр гайхалтай юм аа. Би шөнөжингөө сэрүүн байж чадах юм шиг санагдаж байна. Үү Хэн цацагт хяруултай сэндвич идмээр байна.
_______________
Ф: Хөгжилтэй юм аа. Үүрийн 2 цаг 6 минутдаа бидэнд аймшигтай харшлын урвал явж байна.
Кр: Үгүй ээ тийм биш.
Ф: Би зүгээр л наргиж байна.
Кр: Одоо би наргиж байна.
Ф: Наадах чинь наргиа биш.
Кр: Намайг Фенвик Фразер гэдэг. Би том үг хэлж зангиатай унтлагын хувцас өмсдөг.
Ф: Чи юу гээч?
Сж: Залуус аа муудалцаж болохгүй. Бид бүгд хамтдаа байна. Бас үнэхээр ядарч байна 3 цагийн дараа нар мандана. Бас…
Ф: Үү Би бол Си Жэй Мартин. Бас би боломжгүй зүйл хийх дуртай.
Кр: Сижэйг Битгий шоолоод бай.
Сж: Боль. Дахиж хэн ч юм цацахгүй. Тийм ээ бид шалба норчихсон. Гэхдээ энэ биднийг сэрүүн байлгаж байлаа.
Кр: Усан байлдаан гоё юм аа.
Ро: Залуус аа сэр л дээ. Гуйж байна. Ядаж аль нэг нь.
Ф: Чи солиотой юм аа Сижэй.
Сж: Үнэхээр их баярлалаа.
Ф: Чамайг галзуу байгаад чинь баяртай байна. Хэрвээ жагсаалт чинь байгаагүй бол би ингэж хөгжилдөж чадахгүй байсан.
Кр: Би ч гэсэн. Гэхдээ нэг асуудал байна аа.
Сж: Бид яаж дээшээ гарах вэ?
Кр: Би анхаарлыг нь сарниулъя.
Эм: Сая юу хийсэн бэ?
Па: Цэвэрлэгч сүнсний хувин. Тэр энд байна.
Хэ: Бүгдээрээ тайвширцгаа. Сүнс гэж байхгүй. Би хэн тэр чимээг гаргасныг олно.
Па: Энэ цэвэрлэгчийн сүнс л байх.
Хэ: Боль.
Сж: Яаж байгаа юм бэ?
Кр: Би ядраад байна аа.
Сж: Би тэндээс гарах хэрэгтэй байх аа. Хэйдэр Ирж байна.
2: Бид баригдчихлаа. Бид баригдчихлаа.
Сж: Хэйдэр захирлаа.
Эм: Сүнс захирлын нүүрийг идэж байна.
Ах: Сүнс ээ эндээс гарцгаая.
По, Ма: Тэр жинхэнэ юм байна. Цэвэрлэгчийн сүнс.
Ээж: Чиний зөв байж. Би энийг зүгээр өнгөрөөе.
Сж: Одоо л дээшээ гарахад зөв цаг.
Ск: Сижэйгийн зөв Дээшээ гарцгаая.
Кр: Энэ төлөвлөгөөний нэг хэсэг биш.
Хэ: Одоо хангалттай сүнсээ болино. Та нар ч хангалттай. Бас энэ хонох үдэш ч хангалттай. Та нар яг одоо өрөөндөө орцгоо. Унтацгаа үгүй бол шийтгэл авна шүү.
Сж: Бид үнэхээр ойрхон байлаа. Гэтэл Хэйдэр захирлын нэг зүйл өөрчлөгдсөн. Нар мандаж байлаа.
2: Бид чадлаа.
Сж: Боломжгүй зүйл хийх нь хэзээ ч амар байгаагүй. Энэнд шөнөжин сэрүүн байх ч орно. Үнэндээ олон ч удаа бүтэлгүйтнэ. Гэхдээ чи бууж өгч болохгүй. Учир нь чадсаныхаа дараа чиний хийж чадахгүй зүйл гэж үгүй. Бас тэгж л боломжгүй зүйлийг боломжтой болгодог юм.
Ро: Залуус аа залуус аа, бид гадаа байна. Гуйя. Хөл чинь яаж ийм удаан алхаж дийлдэг байна аа? Залуус аа ээж чинь ирчхэж явъя.
______________________
Back to episodes Go home