100 things to do before Higschool episode 11.
Сж:` Нөхөрлөл, нөхөрлөл үргэлж өөд уруутай байдаг. Жишээ нь 2 найз нь гайхалтай хөгжмийн шоуны тасалбар авч чадаж байхад, нэг нь чаддаггүй.
Эр: Сая Дижэй Ратткл байлаа, Бас тийм ээ, тэр бас Кэтти Пэрри Бруно Марс, бас олон одууд Кэйбиластын хаврын халуурал хөгжмийн Фестивалд ирэх нь ээ. Тасалбарууд хурдан зарагдаж байна.
Сж: Бид тэр концерт нь заавал явна аа.
Ф: Алдаж болохгүй.
Кр: Надад мөнгө байхгүй ээ. Би гудамжиндаа өвс хадаж айлын нохой самнаж мөнгө олох гэж хичээсэн л дээ. Гэхдээ…Зараа буруу гаргачихсан.
2: Би нохойг чинь 10 доллароор хадаж өгье.
Кр: Хэн ч залгаагүй ээ.
Сж: За за асуудал байхгүй ээ. Би аав ээжийн өгсөн мөнгийг хадгалж байсан. Би чамд тасалбар аваад өгье. Чи надад дараа нь л өгчих.
Ф: Би ч гэсэн тусалъя. Миний хувьцаа өссөн. Бас би тэтгэвэртээ хөрөнгө оруулмаар байна.
Кр: Та нар үргэлж л намайг даадаг. Би ганц удаа ч гэсэн та нарыг даамаар байна. Яадаг ч байсан би тэр тасалбаруудыг авахдаа л авна. Би зүгээр л сайн бодох хэрэгтэй байна. Би явж угаалгын өрөөнд бодлоо.
Сж: Тэр өөрийнх нь тасалбар энд байгааг мэдэхгүй л дээ.
Ф: Хоёулаа тасалбарыг нь аль хэдийн авчихсан гэж хэлж болохгүй ээ. Чи тэрнийг сонссон. Тэр бидэнд тасалбар авч өгмөөр байгаа.
Сж: Бас тэр тэгнэ ээ. Сургуулийн тэмцээнд ялаад ялагчийн шагнал болох хаврын халуурал хөгжмийн фестивалийн 3 тасалбар авна.
Ф: Ямар сургуулийн тэмцээн бэ? Бас өө чамд төлөвлөгөө байгаа юм байна.
Сж: Бэлдээрэй. Учир нь бид эрдэнэсийн эрэлд зохиох болно.
__________________
Сж: Чи өмнө нь эрдэнэсийн эрэлд гарч байгаагүй бол гарах хэрэгтэй. Найзуудтайгаа хийж болох үнэхээр хөгжилтэй зүйл шүү. Ялангуяа чи гайхалтай хөгжмийн тоглолтын тасалбар хожиход нь найздаа туслах гэж байгаа бол. Бас энийг хөгжилтэй болгохын тулд Криспогийн дуртай амьтныг оруулсан код нэр зохиох хэрэгтэй.
Кр: Хөөх энэ юу вэ? Агент ирвэсийн анхааралд. Пүүтотакын хөгжмийн нийгэмлэг, Супер эрдэнэсийн эрэлд зохион байгуулж байна. Ялагчийн шагнал нь Кэйбластын хаврын халуурал хөгжмийн фестивалийн 3 тасалбар.
Сж: Бидэнд ч гэсэн ирсэн. Би бол агент Ягуар.
Ф: Би бол агент хэрэм. Агент хэрэм гэнэ ээ?
Сж: Тийм ээ энэн дээр Бид жагсаалт дээр байгаа бүх 8 зүйлийг олоод хөгжмийн багш ноён Бэндтэд аваачиж өгвөл ялагчид нь тэр тасалбар өгнө.
Кр: Би заавал тэр тасалбаруудыг хожно оо. Агент ирвэс гарлаа.
Сж: Төлөвлөгөө хэрэгжиж байлаа. Гэхдээ…
Ф: Хэрэм ээ? би агент хэрэм гэж үү?
Сж: Би зүгээр л нэр зохиочихсон юм аа. Би чамайг хэрэм гэж боддоггүй. Эсхүл хэрэм шиг ч юм уу.
Ф: Тийм л юм шиг байна даа.
Сж: Бид ноён Бентдэд хэлэх хэрэгтэй байх. Тэр манай эрдэнэсийн эрэлдийг зохион байгуулна. Ноён Бэндт. Та бол Пүүтотакын хөгжмийн нийгэмлэгийн тэргүүн. Бас та энийг өөрийнхөө зохиосон эрдэнэсийн эрэлдийн ялагчид энэ тасалбаруудыг өгч чадах уу?
Бэ: Ойлголоо. Өөр юм байна уу?
Ф: Энэ яагаад хослолтой байгаа юм?
Бэ: Путто Жак эрүүл мэндийн хичээлийг классик явуулахыг хүссэн юм л даа.
Сж: Одоо агент ирвэсийг хайсан бүх зүйлээ олоход нь анхаарлаа хандуулна. Тэгээд бид бүгд тоглолтдоо явж чадна.
Кр: Агент ирвэс удирдах байр луу ярьж байна. Байг илрүүллээ. Би орлоо. За за туг минь чи энийг хэцүү аргаар хиймээр байна уу эсвэл амархан уу? Буруу хариулт. Одоо бөмбөгнөөс бултах ажиллагаа. Даалгавар амжилттай.
Сж: За за тэр дахиад хэдэн юм олоод л. Бид хаврын халуурал хөгжмийн фестивальдаа явна.
Ф: Яагаад агент хирс ч юм уу агент кобра гэж болоогүй юм? Аль аль нь хэрэмнээс дээр.
Сж: Зүгээр л толгой ороод ирсэн юм аа. Чамайг тэгье гэж бодоогүй.
Ф: Одоо тэгээд байна.
Сж: Зүгээр л нэг юм шиг харагддаг бохь зажлаадах даа. Харав уу? Энэ бол том ягаан үүлэн бохь. Бохин үүл.
Ф: Амёб. Хэрэм ингэхийг харах сайхан л байна.
Сж: За за тийм ээ мэдэхгүй.
Толь бичиг.
Сж: За за явцгаая. Гэнэт хэрэм ээ.
Кр: Агент ирвэс англи хэлний анги руу орж байна. Бинго. Толь бичиг бас нэг нүдтэй аалзан бохийг илрүүллээ. Эд нар яг л тэнгэрээс унаж ирж байгаа юм шиг байх юм.
Угаалгын өрөөний тасалбар.
Кр: Би энэ тасалбаруудыг хожих нь ээ.
Сж: За за хичээл завсарласны дараа тэр саваа бас баллуур олно. Ингээд тэрэнд ганцхан л юм үлдэнэ.
Халуун сав .
По: Яг наанаа зогс поверс. Юунд ингэтлээ яараав? Бас наад цүнхэнд чинь байгаа юмнууд юу вэ?
Кр: Би эрдэнэсийн эрэлд гарч байна.
Эн: Чи сая эрдэнэсийн эрэлд гэсэн үү?
Бэ: Нөгөө юм олдог уу?
Кр: Тийм ээ. Ялагч нь хаврын халуурал хөгжмийн фестивалийн 3 тасалбар хожно.
Ми: Хаврын халуурал хөгжмийн фестиваль гэнэ ээ? Нөгөө тасалбар нь дуусчихдаг хөгжмийн Фестиваль уу?
Кр: Та нар жагсаалт аваагүй юм уу?
Бүгд: Үгүй ээ.
Кр: Хачин юм даа.
Сж: За за агент Хэрэм ээ.
Ф: Хэрэм биш ээ.
Сж: Миний жагсаалтын дагуу агент ирвэст одоо ганцхан…
Бэ: Халуун сав бид Халуун сав олох хэрэгтэй.
Сж: Тэд яаж эрдэнэсийн эрэлдийн жагсаалт авчхав аа?
Кр: Бүгдээрээ жагсаалт аваагүй юм байна. Тэгээд агент Ирвэс өдрийг аварч илүүг хэвлэчихлээ.
2: Юу?
Кр: Өдрийг аварлаа.
По: Би туг олчихлоо.
Ми: Энэ царайг санаад аваарай. Учир нь энэ царай тэр тасалбаруудыг хожих болно.
Кр: Би ч гэсэн хожиход ийм ойрхон байгаа. Тэр Халуун сав ийг олох хэрэгтэй. Агент ирвэс гарлаа.
Ф: Би бүр айчихлаа.
Сж: Хэрэггүй ээ. Учир нь бид зүгээр л ноён Бэндт дээр очоод эрдэнэсийн эрэлдийг цуцалж тасалбараа эргүүлээд авна.
Бэ: Би ойлголоо. Криспогийн төлөө ийм юм хийж байгаа чинь үнэхээр сайшаалтай хэрэг. Мэдээж би тасалбарыг эргүүлээд өгнө өө.
Хэ: Үгүй ээ чи тэгэхгүй. Учир нь эрдэнэсийн эрэлд гарсан л бол би эрдэнэсийн эрэлдийг зогсоомоор байна гэсэн юм байдаггүй юм. Тийм ээ би зүгээр ч нэг захирал биш. Би олон улсын эрдэнэсийн эрэлийн нийгэмлэгийн дэд Тэргүүн. Зүүн хойд бүсийн л дээ. Гэхдээ л энэ том шүү. Бас манай номер 1 дүрэм бол эрлийг нэг л эхлүүлсэн бол, Дундуур нь дуусгаж болдоггүй юм.
Сж: Гэхдээ бид энийг Криспог тасалбартай болгохын тулд л хийсэн.
Ф: Бид авсан шүү дээ. Мөнгөөрөө.
Хэ: Тэгвэл та нар ялах л ёстой болж дээ.Би хожмоор л байна. Гэхдээ би яаралтай хуралтай. Бас чи ноён эрвээхэй зангиат минь. Энэ жагсаалт дээрх бүгдийг олох хүртэл хэнд ч тасалбар өгч болохгүй шүү.
Сж: За за агент Хэрмээ.
Ф: Болиоч дээ.
Сж: Б төлөвлөгөө. Чи сургууль дээрх бүх баллуурыг олоод хэний ч олохооргүй газар нүүнэ. Харин би Криспогоор Халуун сав ийг нь олуулъя.
Ф: Гуйя. Агент хэрэм ээ, битгий хэрэм шиг юм хийгээрэй.
По: Баллуурууд англи хэлний ангид байгаа. Фразер чи баллуур харсан уу?
Ф: Би хэрэм биш.
Сж: Би халуун саваа авчихлаа. Харин одоо энийг Криспод өгөх л үлдлээ.
Бүгд: Халуун сав.
Сж: Би нөгөө тийшээ явсан нь дээр юм шиг байна.
Кр: Хөөе чи халуун саваа олчихсон байна шүү дээ.
Сж: Үгүй ээ чи халуун саваа олчихлоо. Одоо агент ирвэс минь Ноён Бэндт рүү хамаг хурдаараа гүйгээд бидэнд тасалбар хожоод ир.
Кр: Би хаашаа явж байгаа билээ.
Сж: Шинжлэх ухааны анги.
Кр: Ойлголоо.
Бэ: Минди Яллаа. Тасалбар чинь энэ байна.
Ми: Баярлалаа. Би яллаа. Би яллаа.
Кр: Агент ирвэс удирдах байр луу ярьж байна. Даалгавар бүтэлгүйтлээ.
Сж: За за чимээгүй орилооны цаг.
___________________
Сж: Тэгэхээр чи биднийг орхисноос хойш мэндээ бүжиглэж баяраа тэмдэглээд, Фен Бид 2 Криспо бидэнд хожиж өгөх ёстой байсан тасалбараа алдсан.
Бэ: Уучлаарай залуус аа олон улсын эрдэнэсийн эрэлийн дүрмийн дагуу Минди яллаа.
Сж: Гэтэл ийм юм болсон юм.
Ми: Ийни мийни Маяни Мүү. Хэн тоглолтод явахгүй вэ? Тэгэхээр би Криспог авч явлаа.
Сж: Наадах чинь дээрээ үнэтэй юм байна.
Ми: Үгүй ээ байхгүй.
Ф: Энэ баримт нь байна. 28 минутын өмнө ээж чинь авсан юм байна.
Ми: Хөөе дүрэм дээр юм худалдаж авч болохгүй гээгүй байсан. Тэгэхээр би ялсан.
Бүгд: Шударга бус байна. Энэ чинь булхай.
Бэ: Дуугаа аядацгаа туслаарай.
Ро: Хөөе энд юу болоод байна аа? Юу болоод байгаа юм?.юу? ПутоТакийн хөгжмийн нийгэмлэг гэж байхгүй. Энийг хэн эхлүүлсэн?
____________________
Ро: Тэгээд чи яагаад үймээнээр төгссөн эрдэнэсийн эрлийг эхлүүлсэн юм бэ?
Сж: Бид бүгдээрээ энэ жилийн хаврын халуурал хөгжмийн фестивальд явахыг хүссэн. Гэхдээ Криспод тасалбар авах мөнгө байгаагүй. Тэгээд бид тасалбар аваад тэрнийг ялуулахын тулд эрдэнэсийн эрэл зохион байгуулсан юм.
Кр: Хүлээгээрэй. Энэ бүгд чинь заль байсан юм уу?
Ф: Сайн байсангүй дээ.
Кр: Би та нарт авч чадахгүй гэж хэлсэн шүү дээ. Аав маань эмч ч юм уу робот биш байгаад уучлаарай.
Ф: Аав маань роботикийн салбарт ажилладаг.
Кр: Та нар надад худлаа ярилаа.
Сж: Би чамайг гомдооё гэж бодоогүй шүү. Би зүгээр л чамгүйгээр тоглолтод явна гэж төсөөлөөгүй юм.
Ро: За за залуус аа. Мөнгөний асуудал заримдаа хэцүү байдаг. Гэхдээ хэн нэгний эцэг эх нь та нарынх шиг тийм ч боломжтой биш гэдгийг ойлгох гээд хичээгээд үз. Бас Кристиан найзуудаасаа бэлэг хүлээж авахад буруу зүйл гэж байхгүй. Ялангуяа тэд чамд л сайн зүйл хийхийг хүссэн байна шүү дээ.
Кр: За за гэхдээ би дахиад л уурлачихлаа.
Ро: Яагаад?
Кр: Учир нь би та 2 надад юм олж өгөөд байсныг чинь анзаарлаа. Намайг өөрөө ялж чадахгүй гэж бодсон болохоор шүү дээ.
Ф: За за энэ ч үнэн л дээ.
Кр: Би өөрөө ялж чадах байсан.
Ф: Чи хуурамч юманд ялж чадахгүй.
Сж: Криспо чамд тасалбар авч өгсөнд бас юмнуудыг чинь олж өгсөнд уучлаарай. Тийм болохоор зүгээр л юу хүссэнээ хэлчих. Бид хийгээд өгье.
Кр: Би бүгддээ тасалбар олж өгмөөр байна.
Сж: Тэгэхэд л надад дараагийн санаа маань төрсөн юм.
_____________________
Ро: За за ПүүтоТакийн хөгжмийн нийгэмлэгийн жинхэнэ ямар ч булхайгүй эрдэнэсийн эрэлд тавтай морил. Энэ шинэ жагсаалт дээрх 8 зүйлийг хамгийн түрүүнд олсон хүнд КэйбиЛастын хаврын халуурал хөгжмийн Фестивалын 3 тасалбар өгнө.
Сж: Тийм ээ бид бүх тасалбараа оруулсан. Тэгээд Криспо бас бүх сургуулийнхан жинхэнэ эрдэнэсийн эрэлд гарч чадна. Бас гэрээсээ оролцож байгаа та нарт жагсаалт ийм байна. Багны тууз. Зөөврийн тоос сорогч. Эрүүл мэндийн хичээлийн хүүхэлдэй Путто Чакийн хувцасны хэсэг. Уут самар. Боред Багшийн инээж байгаа зураг. Урам зориг. Бас нэг ширхэг азын навч.
Ро: За за өөр жагсаалт хэрэгтэй хүн байна уу?
Хэ: Байна аа.
Сж: Өө энэ ч муу даа. Дөнгөж сая миний хурал дууслаа. Харин одоо би анд бэлэн байна.
Ро: За за болохгүй юм байхгүй байх.
Хэ: Тийм ээ. Тэгэхээр, анчин нөхөд өө, хэн нэгэн ялалтаа зарлатал сургуулиар чөлөөтэй явах эрхийг та нарт өгч байна. Тэр хүн бол би. Одоо урагшаа гээд чанга хэл.
Ро: Урагшаа.
Кр: За за санаа зоволтгүй. Агент ирвэс энэ жагсаалт дээр байгаа бүх юмыг олно.
Сж: Эсвэл хамгийн хурдан ялах арга нь жагсаалтаа хувааж авах.
Ф: Ухаалаг юм аа. Урам зориг гэнэ ээ? Би хаанаас урам зориг олох юм.
Сж: Эргээд хар даа агент Хэрмээ.
Ф: Би хэрэм биш.
Кр: Сонсооч би зүгээр л та 2-т мэдэгдэхийг хүссэн юм. Эргэж ирэхгүй байж магадгүй болохоор хайртай шүү залуус аа.
Сж: Яваарай. Багны тууз багны тууз багны тууз хаана байна аа?
2: Би түрүүлж олсон.
По: Үгүй ээ би олсон минийх.
2: Энэ бол сүйрэл.
Сж: Баярлалаа залуус аа.
Кр: Хойшоо би энийг хэрэглэхээсээ айхгүй шүү. Агент ирвэс гарлаа.
Ф: Би самар авчихлаа. Байхгүй болчихлоо.
Ми: Яана аа? Агент хэрэм бүдэрчихлээ. Одоо бидэнд самраа өг. Эсвэл бид хүчээр авна шүү.
Ф: Хэзээ ч үгүй. Бас би хэрэм биш.
Ми: Гэхдээ надад тор байгаа. Чи наадхаа өөр хаана хийх гэж байгаа юм? Заваарсан юм. Та нар самар ол.
Сж: Сайн байна. Чи самар олчхож. Би Боред багшийн инээсэн зургийг авахаар явлаа. Чи түрүүлээд азын навчаа хайж бай. Чи агент ирвэсийг харсан уу? Санаа зоволтгүй дээ. Тэр бидний урмыг хугалахгүй.
Бэ: Тэд бүгдийг нь авчихлаа. Би танд энэ оймсыг хадгалсан.
Хэ: Сайн байна ноён Бэндт.
Бэ: Чак…
Сж: За миний жагсаалтын дараагийн зүйл Ноён Боредыг инээлгэх. Ноён Боред яагаад Исландын хүмүүс гэрлэдэггүй вэ? Учир нь тэд хүйтэн хөлтэй болохоор.
Хэ: Боред инээ эсвэл чи халагдана шүү.
Сж: Боль доо учир нь тэд хүйтэн хөлтэй болохоор.
Ми: Ноён Боред одооноос би таны хэлсэн үг бүрийг анхааралтай сонсож, дахиж биеэ тоохгүй гэдгээ амлаж байна.
Сж: За за, миний наргиа үйлчилсэнгүй. Тэгээд би үл үзэгдэх цахилгаан шат хийлээ. Бас үл үзэгдэгч завь. Би бүр үл үзэгдэгч завиа цахилгаан шатаар буулгаж ч үзлээ. Тэгэхэд л би хийх ганц л юм үлдснийг ойлгосон юм.
Бо: Хүйтэн хөл би одоо л ойлгож байна.
Сж: Нээрээ юу?
Ф: Агент хэрэм. Агент сургуулийн хамгийн ухаалаг хүүхэд гэж. л намайг дуудах ёстой. За яах вэ би хэрэм. Намайг 4 хэлтэстэй азын навч олоход туслаач. Хэрэм ах минь. Би тэр навчийг олох ёстой.
Сж: Криспо хаана байна?
Ф: Чи хаана байгаа нь мэдэгдэхгүй тэр агентыг хэлж байна уу?
Сж: Нээрээ юу? Агент ирвэс байхгүй гэж үү?
Ф: Ухаарай.
Сж: Төгсгөлд нь үнэхээр солиотой өрсөлдөөн болсон. Хүн бүрийн жагсаалтад ганц тэр л бяцхан, ногоон баригдашгүй зүйл үлдээд байлаа.
Ми: За за бид тэр азын навчийг олоод л тэр тасалбар бас ялалт минийх болно.
Сж: 36 хүн тэнцээд байлаа. Тэгтэл ийм зүйл болсон.
Ф: Би олчихлоо. Агент хэрэм чадлаа.
Ми: Би олчихлоо би чадлаа.
Хэ: Энэ чинь хулгай Минди, бас хулгай хийж болохгүй.
2: Тийм ээ.
Хэ: Бас би бүх юмаа цуглуулчихлаа.
Сж: Гэхдээ та сая хулгайлж болохгүй гэсэн.
Хэ: Энэ хулгай биш зүгээр л хүний алдсаныг олж байгаа хэрэг. Энэ олон улсын дүрмэнд зөвшөөрөгддөг юм. Би яллаа.
Сж: Тэр үед л агент ирвэс гарч ирсэн.
Кр: Даалгавар биелэгдлээ.
Ро: Робертс багш бидний бүх юмыг харсныхаа дараа, Бид тасалбараа авсан.
Кр: Би чадна гэж хэлээгүй юу?
Сж: Миний хэлсэнчлэн Нөхөрлөл гэдэг өөд уруутай байдаг. Тиймээс мөнгийг нөхөрлөлдөө хутгахгүй байхын тулд чадлаараа хичээх хэрэгтэй. Өө та нар гайхаж байгаа бол бүгдээрээ концертод явсан. Миндигийн ээж бүх найзуудад нь тасалбар авч өгсөн. Фроманыхан Тасалбарыг нь үнэтэй байна гээд Тэд газар доогуур нүх ухаад нууцаар орж ирсэн. Өө тэд Полыг ч гэсэн авчирсан. Гэхдээ энэ бүгд бидний эрдэнэсийн хайгуулаас эхэлсэн. Ингэж л бид найзуудаа хамт байлгах маш хөгжилтэй нэгэн аргыг нээсэн.
Back to episodes Go home