100 things to do before high school Episode 2.
Сж: Тэгэхээр чи дөнгөж бидэнтэй нэгдэж байгаа бол энэ товч тайлбар байна. 7 дугаар ангид орохынхоо өмнөх шөнө…Дуулдаг ахлах сургуулийн зүүд надад.
Бүгд: Ахлах сургууль хэцүү бас цөхөрмөөр. Бас чи дунд сургуулийнхаа бүх найзуудыг алдах болно.
Сж: Тэгээд би сүүлийн адал явдалдаа гарч найзуудаа авч үлдэхээр шийдсэн. Энэ доргыг аварна. Ухаалаг найз маань надтай нэгдэхийг дургүйхэн зөвшөөрсөн. Харин манай алдартай болсон найз бид хамтдаа харагдахгүй л бол нэгдэхийг зөвшөөрсөн. Эндээс л бидний түүх үргэлжилнэ. Шинэ захирал маань шинэ удирдах байр луугаа орж байлаа.
______________________
Сж: За за муу мэдээ. Бид дөнгөж сая захирлын шинэ өрөөг нь сүйтгэчихлээ. Гэхдээ сайн мэдээ. Бид 8 дугаар ангийнхны цэцэрлэгийг буцааж авах нь.
Хэ: Хөөе хөөе та нар.
Сж: Дахиад л муу мэдээ.
Ф: За за би өөрийгөө сургуулийн хамгийн ухаалаг нь гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ бид одоо яах вэ?
Сж: Бид хариуцлагатай сурагчид шударга алдаа гаргасан үедээ хийх ёстой тэр л зүйлийг хийсэн.
Кр: Хуваагдаарай.
Хэ: Чи тэднийг ол. 2 намхан нэг өндөр хүүхэд бүгд биеийн тамирын хувцастай.
Эр: Хатагтай бидний ажил тамирын хувцастай хүүхдүүдийг хайх биш.
Хэ: Хий гэж байна. Энэ хэн бэ?
Ро: Дэг журам сахиулагч Пол Шмолитор.
Хэ: Наад 6 дугаар ангийнхнаа буулгаад биеийн тамирын хичээлдээ ороогүй бүх тамирын хувцастай хүүхдүүдийг аваад ир.
Ми: Хөөе чи дараагийн хичээл рүүгээ орох гэж байна уу?
Кр: Тэгэлгүй яах вэ.
Сж: За за нуугдаарай. Зүгээр л нуугд. Чамд ном хэрэггүй ээ. Бид зүгээр л хувцсаа солиход испани хэлний ангидаа очих хэрэгтэй.
Ф: Ингээд бид албан ёсоор хичээлээ тасалчихлаа.
Сж: Байдал муу байна тийм үү?
Ро: Тийм ээ.
Сж: Энэ осол байсан юм аа. Гэхдээ энэ чинь дунд сургууль шүү дээ. Хэдэн зуун шинэ зүйл туршиж алдаанаасаа суралцдаг үе, тийм үү? Гэхдээ энэн дээр л бид том алдчихлаа. Гэхдээ бид их юм сурсан. Энэ миний буруу байсан юм аа. Бас битгий тэднийг буруутгаарай.
Ро: Хүлээгээрэй тэгэхээр чи…
Хэ: Тэд өрөө минь нураачихлаа. Трактороор, гурвуулаа байсан. 2 хүү нэг охин.
Ро: Охин нь улаан кет өмсөж байсан уу?
Хэ: Би тийм нарийн юм хараагүй.
Ро: Тэгээд би танд яаж туслах юм?
Хэ: Юу гээч? Тэднийг олоход надад чиний тусламж хэрэггүй.
Ро: Та итгэлтэй байна уу?
Хэ: Тэгээд ч надад чиний тусламж хэрэггүй. Би бол өөрчлөгч захирал. Би энэ сургуулийг өөрчилж байна. Бас би ирээдүйд багш нартаа халаа сэлгээ хийх талаар бодно оо.
Ро: За за, та нарын чиглүүлэгч багшийн хувьд та нарт зөвлөхийг зөвшөөрнө үү. Энэ цонхоор гараад барилгын хажуу ханыг дагаад баруун талын хамгийн захын хаалгаар ор. Тэндээс та нар өнгөрсөн жилийн хаясан гээсний савыг олно. Тамирын хувцсан дээгүүрээ хувцас давхарлаж өмсөөд ангийнхаа багшид өөрсдийгөө надтай хамт байсан гэж хэл. Тэрийг чинь би батална.
Ф: Та яг ямар төрлийн чиглүүлэгч багш юм бэ?
Ро: Үнэхээр догь бас магадгүй ирээдүйд халагдах төрлийн. Одоо даалгаварт чинь амжилт хүсье.
Кр: Хүлээгээрэй. Барилгын хажуугаар Хэйдэр захирал бас барилгын ажилчид байхгүй гэж үү?
Ро: Тийм ээ. Тэгэхээр энэ талаар бодоод хэдүүлээ шийдэл олцгооё.
___________________
Хэ: Тэд тамирын хувцастай байгааг санаарай. Бас тэд маш хорон. Эрэлд чинь амжилт хүсье нөхөд өө.
Эр: Алив явцгаая. Бүгд хуваагдаад.
Кр: Жекпот.
Сж: Хурдлаарай. Хувцас олж өмсөөд анги руугаа буцацгаая.
По: Яг наанаа зогс. А Би та нарыг барьчихлаа.
Кр: Криспог хаясан гээснээс юу олсныг хараач.
Ф: Бидэнд нарны шил хэрэггүй.
Бүгд: Тэнд байна. Хараач хөөе тэнд байна.
Сж: Slow motion Энэ мөчийг чимнэ гэж бодохгүй байна уу?
_____________________
Сж: Алив ээ.
Кр: Үнэхээр сайхан байна.
Ф: Тийм ээ. Криспогийн гараг дээр амьдардаггүй бидний хувьд бид үхсэн л гэсэн үг.
Эр: Тийшээ тийшээ тийшээ.
Сж: Хүлээгээрэй энэ ээжийн машин байна.
Бүгд: Алив ээ, яваач. Ёооё, миний хөл.
Эр: Тэнд үз дээ?
Сж: За за би энэнээс өөр 100 юм бодож чадахаар байна. Гэхдээ…
Ф: Доошоо доошоо.
Сж: Тайвшир даа аав машиндаа цонхны тень бас дуу тусгаарлагч хийчихсэн.
Кр: Нээрээ юу?
Эр: Алив алив.
Ф: Ээжийг чинь яах вэ?
Сж: Хөөе хонгор минь. Тамирын хичээл дээр чинь гарын үсэг зурчихсан шүү. Хохохо…
____________________
Эр: Тэд машины зогсоолд гурвуулаа байсан. Гэхдээ бид тэднийг алдчихлаа.
Хэ: Маш сайн. Тэгвэл тэд хичээлдээ суугаагүй гэсэн үг. Тэгэхээр би 6 дугаар цаг хүртэл хүлээгээд, Хичээлдээ суугаагүй 3 хүүхэд нь минийх болно оо гэсэн үг. Тэгээд миний өрөөг сүйтгэсэн танхай амьтдыг би сургуулиас хөөж, баяраа тэмдэглэнэ ээ.
_____________________
Ээж: Байна уу? сайн уу хонгор минь. Тийм ээ би Сижэйгийн юман дээр гарын үсэг зурчихсан. Гэртээ ирж цай уунгаа загасаа хооллох гээд ирчихсэн байна. Тийм ээ бүгдийнх нь хичээлийн шинэ жил үнэхээр сайхан байгаа юм шиг байна.
Ф: Бид жаргалтай биш байна. 6 дугаар цагтаа сууж байхын оронд бид тэрний гэрт ирчихсэн байна.
Сж: Дахин хэлэхэд энэ бүх төлөвлөгөөнд байгаагүй.
Кр: Өө усны жигнэмэг.
Сж: Наадхаа битгий ид ээ.
______________________
Ф: Чи яагаад дорго аврах гэсэн юм бэ?
Сж: Хөөе чи өөрөө л зөвшөөрсөн биз дээ.
Кр: Залуус аа тайвшир.
Ф: Би зүгээр л тэрнээс шалтгаанаа хэлэхийг хүссэн.
Сж: Энэ ганц дорго аврахтай холбоотой биш за юу. Би өөрсдийгөө аврах л гэсэн юм. Манай ах бас тэр дуулдаг хар дарсан зүүд дунд сургуулийн нөхөрлөл ахлах сургуульд үргэлжилдэггүй гэсэн. Би бидэнд тийм юм тохиолдоосой гэж хүсээгүй юм.
Ф: Яагаад бид нэг найзууд чинь байхаа болино гэж бодсон юм бэ?
Кр: Тийм ээ бид үүрд найзууд байна.
Сж: Худалч амьтад. Чи төгсөлтийн дараа уулзъя гэсэн. Бас чи нөхөрлөлөө номынхоо ард нуусан.
Ф: Чамд Анжелика одоо болтол байгаа юм уу?
Кр: Догь шил байна.
Сж: Энэ тэрний далайн эргийн хувцас. тэр бол миний Азийн сахиус. Бас тэр тэврүүлэх дуртай.
Кр: Би тэврэлдэх дуртай.
Ф: Тэгээд үзээрэй.
Кр: Сижэй. Тэгээд ч ронби ер нь ахлах сургуулийн талаар юу мэддэг юм?
Ах: Аймаар гэдгийг нь мэднэ ээ. Гэхдээ 2 цагт тардаг юм. Одоо яагаад та нар энд байгаа юм бас Фен миний өмдийг өмсчихөө юу даа?
Ф: Магадгүй ээ.
Сж: Энэ их урт түүх л дээ. Эхлээд бид дорго аврах гэж байгаад шинэ захирлын өрөөг нь сүйтгэсэн. Тэгээд ээжийн машинд нуугдчихсан юм. Одоо хатагтай Кнапп 6 дугаар цагийн ирцийг өгөхөөр бид сургуулиасаа хөөгдөнө.
Ах: Катпапп Испани хэл заадаг хэвээрээ юм уу.
Бүгд: Катнапп гэнэ ээ?.
Ах: Тэр бараг л 90 настай. Бас хичээлийнхээ турш унтчихдаг юм. Та нар ирчихсэн санаа зоволтгүй дээ. Тэр угаасаа бүртгэдэггүй.
Сж: Тэгэхээр бид 7 дугаар цаг гэхэд сургууль дээрээ очвол галзуу шинэ захирал бидний байгаагүйг мэдэхгүй гэсэн үг үү?
Ах: Тийм ээ.
Кр: Бидэнд 7 минут байна.
Ах: Та нар яагаад над руу ингэж хараад байгаа юм?
Сж: Наадах чинь илүү хурдалж болохгүй юм уу?
Ах: Хурдны хязгаар нь 15миль. Бас чи энэ нүхнүүдийг харахгүй байна уу?
Кр: Радиогоо соль л доо. Би энэ дуунд дургүй.
Ах: Болиод өг л дөө.
2: Хараач. Хурдны хязгаар нь 35 юм байна.
Бүгд: Тийм ээ. Үгүй ээ.
Сж: Түрүүл л дээ та тэрнийг түрүүлэх хэрэгтэй.
Ах: Насанд хүрээгүй хүүхдүүд байна. Намайг үнэмлэхгүй болгомоор байна уу?
Ф: Бидэнд гуравхан минут байна.
Кр: Анжелика бидэнд зам заана. Сижэй тэрнийг аз авчирдаг гэсэн.
Ф: Нээрээ аз авчирдаг юм байна.
Ми: Чи Криспог харсан уу?
Ах: Урд хаалга үргэлж цоожтой байдаг ч агуулахын хаалга үргэлж онгорхой байдаг юм. Хөдлөөч.
Сж: Хайртай шүү.
Ах: Би ч гэсэн.
Кр: Би одоо АнЖеликаг барьж чадахгүй нь ээ.
Сж: Тэр номтойгоо явах гэж байгаа юм байх даа?
Кр: Хөөе чи энд байна уу? 7 дугаар цагтаа хоцролгүй орцгооё.
Ми: Чи хаана байсан юм бэ? Бас чи юу өмсчихөв?
Кр: Би угаалгын өрөөнд байсан юм аа.
Ми: Бүтэн цаг уу?
Кр: Тийм ээ үнэхээр хэцүү байсан болохоор хувцсаа солихоос өөр арга байсангүй.
Ф: Чи чинь яаж байна аа? Бид амжина шүү дээ.
Сж: Хаалга онгорхой байна. Тэр над руу хараад байна уу? Тэр над руу өрөвдөлтэй хараад байна.
Ф: Гол нь доргр аврах биш гол нь өөрсдийгөө аврах. Бидэнд өөрсдийгөө аврах 10 секунд байна. Үгүй ээ тийшээ явахгүй шүү.
Бо: Хичээлд тавтай морил. Номоо нээгээрэй. Хэрвээ угаалгын өрөө явах хэрэгтэй бол одоо яваарай.
______________________
Сж: Алив ээ.
По: Сайн уу, Сижэй. Хичээлээ таслахаар шийдээ юу?
Сж: Үгүй ээ би…
По: Дэг журам сахиулагч Пол Шмолитор байна. Би энд хичээлээ тасалж байгаа нэг хүүхдийг…
Кр: Хэн нэгэнд тусламж эсвэл нарны шил хэрэгтэй юу?
Ф: Бидэнд нарны шил хэрэггүй.
Сж: Би тэрнийг коридор хоосон үед гаргах хэрэгтэй. Тэрнийг доошоо буулгаад нээлттэй хаалга руу хүргээд өгчих. Гэхдээ би энийг онгойлгож чадахгүй байна.
Ф: Би юу хийхээ мэднэ. Тэрэнд тусал. Хөдлөөч.
Кр: Бэлэн үү?
Сж: Тэр эрх чөлөөтэй.
________________________
Сж: Доргонууд өс санадаг юм байна.
Бүгд: Дорго! Дорго! Тэд хаздаг шүү.
Ф: Өнөөдөр бид үнэхээр сайн ажиллалаа.
По: Гал! Гал л гарсан байх.
Сж: Жич. Сул дорго эсвэл гал гарсныг баттай хараагүй үедээ хэзээ ч битгий галын дохиоллыг дарж бай.
Хэ: Тайвшир. Бүгдээрээ тайван байцгаа. Одоо хаалга руу яв. Тайвшир бурхан минь гэж тайвширцгаа.
Ро: Аймшигтай шинэ жил байна шүү. Тийшээ яваарай.
Сж: За за амархан байна лээ шүү.
Хэ: За за энд хэн байгааг анхаараач ээ. Та 2 бас нүүрэндээ ном барьсан өөр нэг хүүхэд.
Сж: Хэйдэр захирлаа. Коридорт дорго байсан. Гэхдээ бид хаалгаар гаргачихлаа. Бид энд байсан нь сайн хэрэг.
Хэ: Өө тийм үү? Үнэхээр тийм юм болсон гэж үү? Нүүрээ халхалсан шинэ хүүхдээ?
Кр: Бид сургуульдаа сайн зүйл хийх дуртай. Үнэхээр дуртай.
Хэ: Саяынх юу байв аа? Тэр юу гээд байгаа юм?
Ф: Тэр таны өөртөө итгэх итгэл бас хүч чадал чинь бидэнд агуу зүйл хийх урам зориг өгдөг гэж байна. Баярлалаа.
Хэ: Зүгээр дээ би энд урам зориг өгөхийн тулд л байгаа.
Ро: Би өнөөдөр хүүхдүүдээ эрт тараахыг санал болгож байна. Өнөөдөр энд маш их юм боллоо. Бас энийг бодолцож үзэх юм бол сурагчдад бүр ч таалагдана гэж бодож байна. Хэн нэгэн үхэхээс өмнө тэгсэн нь дээр.
Хэ: Бас би их өрөвч шүү.
Сж: Хэйдэр! Хэйдэр!
Хэ: Тийм ээ бүгдээрээ эрт тарцгаана аа.
По: Хэйдэр захирал аа би тэднийг харсан. Энэ 3 бүгдээрээ…
Хэ: Дуугаа аяд Пол. Тэд намайг дэмжиж байна.
Сж: Тэгэхээр сүүлийн адал явдалд маань оролцсонд баярлалаа. Одоо чи хичээл рүүгээ бас чи номоо руугаа буц даа. Дараа уулзъя.
Ф: Нээрээ юу? Чи явах гэж байгаа юм уу?
Кр: Гэхдээ хэрвээ бид үүрд найзууд чигээрээ байх юм бол бидэнд зөндөө олон сүүлийн адал явдал хэрэгтэй болно.
Сж: Тэгэхээр энэ чинь дунд сургууль шүү дээ. Сайхан амьдарч шинэ юм туршиж үздэг цаг.
Ф: Хэдэн юм?
Сж: Би 100-г ч бодож чадна.
Кр: Тэгвэл энэ бидэнд хэрэг болно.
Сж: Тэгэхээр эргээд харахад Би сургуулийн эхний өдрөө дорго суллахыг санал болгосон уу? Тийм ээ. Учир нь би байдал яаж буруугаар эргэж байсан. Бидэнд бүхнийг дээрдүүлэх хүч байгаа гэдгийг сурсан. Бас би найзуудтайгаа хамт байхад бүхнийг чадна гэдгээ ухаарсан. Бас би slow motion бүгдийг догь болгодгийг сурч авлаа. Гэхдээ сургуульд чинь дорго байхгүй бол зүгээр л тайван бүсээсээ гарах гээд үз. Байдал галзуу болж магадгүй ээ. Гэхдээ энэ гол нь биш. Бас зүүднээсээ сурсан хамгийн том зүйл маань энэ бол бидний амьдралын хамгийн сайхан жилүүд. Тиймээс энэ хугацаандаа хөгжилтэй байцгаая. Чамд жаахан зориг хэдэн сайн найзууд л хэрэгтэй. Бас нарны шилийг мартаж болохгүй шүү. Нэг нь боллоо. Одоо 99 үлдсэн.
Back to episodes Go home