100 things 1

                            “100 Things to do before highschool Ep1”

Сж:    Ахлах сургууль. Хэрвээ чи үнэхээр л итгэж чадвал энэ бидний амьдралын хамгийн гайхалтай жилүүд байх болно. Өө гэснээс нь энэ би биш шүү. Энэ би. Ахтайгаа хамт. Харин та нарын үзэх гэж байгаа зүйл бол үнэндээ миний 7 дугаар ангид орсон эхний өдөр.

Эм:    Та нар бэлэн үү залуус аа?

Бүгд: Мэдээж бэлэн.

Ах:     Сижэй Наадхаа унтраа л даа.

Сж:    Боль оо.

Ах:     За за ахлах сургууль чинь ийм байдаггүй юм. Надад итгэ. Эд нар чинь худалч.        

Сж:    Гуйя Ронби ахлах сургуулийн мюзиклийг минь битгий балла л даа. Бас миний амралтын сүүлийн өдрийг.

Бүгд: Тийм ээ битгий балла л даа.

Сж:    За за энд л бүх юм жаахан хачин болж эхэлсэн юм. Надтай хамт байгаарай. Та нар учрыг нь ойлгоно.

Ах:     Тэгвэл битгий тэрэнд худлаа хэл. Ахлах сургууль ямар байдгийг дуул л даа. Алив, аль вэ үнэнээр нь дуул. Дуулаач.

Эм:    Ерөнхийдөө ахын чинь зөв. Ахлах сургууль хүнд бас тэмцлээр дүүрэн.

Эм1:  Би хичээл ихтэй болохоор найзуудтайгаа уулзаж чаддаггүй.

Бүгд: Юу?

Тр:     Би 5 F-тэй болохоор багш миний цээжин дээрх тэмдгийг авчихлаа. Одоо миний семестр дуусаж байна. 

Бүгд: Бид баярлаагүй ээ бас бид жаргалтай биш гунигтай байна.

Эм:    Уучлаарай залуус аа. Одоо миний тайзнаас буу.

Сж:    Илүү дордох уу?

Ах:     Тэгэлгүй яах вэ.

Эм:    Би 7 хагасаас хичээлтэй.

Эр:    Би өдөрт 5 цаг даалгавар хийдэг. 

Эр2:  Төгсөлтийн шалгалтыг бодохоор бөөлжих нь байна..

Ах:     Чи одоо байгаа бүх найзуудаа алдана. Учир нь та нар том болж өөр өөр юм сонирхож эсвэл тэд өөрсдийгөө үнэхээр догь юм шиг мэдэрнэ.

Эм:    Ядаж бид жаргалтайгаар дуулж болох уу?

Бүгд: Тийм ээ.

Эм:    Учир нь ахлах сургуульд ийм дуу дуулдаг, шөнөжингөө даалгавраа хийцгээдэг. Хэцүү сургууль, муухай сургууль, амьдрах зав гардаггүй сургууль. Бас тийм ээ. Чи одоо байгаа бүх найзуудаа алдана.

Сж:    Тийм ээ чи таалаа. Саяынх зүүд байсан юм. Бас би маш их айлаа. Яагаад гэж үү? Учир нь дуулж байсан хүүхдүүд надад ирээдүй маань бүрхэг найзгүй гэдгийг ойлгуулсан.

Аав:  Хөөе хонгор минь. Сижэй нэг л биш байх шиг байна даа.

Ээж:  Мэдээж шүү дээ. Зун дуусчихлаа. Бас хэн нэгэн  тэрэнд өнгөрсөн шөнө ахлах сургуулийн аймшгийн түүхээ ярьсан.

Ах:     Хөөе би тэрэнд үнэнийг л хэлсэн.

Аав:  Тэр юу гэж хэлсэн юм?

Сж:    Ахлах сургууль заваан бөөлжис цутгам. Бас би одоо байгаа бүх найзуудаа алдана.

Аав:  Чи яагаад…

Ээж:  Тэрнийг барь. 

Сж:    Та нар намайг яагаад 2 жилийн дараа болох, тэнэг зүүднээс болоод ингэтлээ айж байгааг гайхаж байгаа байх. Гэхдээ найзууд маань надад хамгийн чухал. Бас тэднийг алдана гэдэг надад үнэхээр аймшигтай. 7 дугаар ангийн эхний өдөр маань тийм ч таатай байсангүй. Манай ууртай царайтай шинэ захирал ч тэр. Энэ зун сахал ургуулсан дэг журам сахиулагч Пол Шмолитор ч тэр. Үгүй ээ ахлах сургуульд орохоосоо өмнө хамгийн сайн найзуудаа алдана гэж үү гэсэн бодол л миний толгойд эргэлдэж байлаа.

Ф:      Хичээлийн шинэ жилийн мэнд. Хамгийн сайн найз минь.

Сж:    Фенвик Фразер. Нэг супер тархи 100 загварлаг зангиа эзэмшигч. Бас тэр бол миний хамгийн анхны найз.

Сж:    Энэ мөнгөний гахай байна.

Ф:      Чамд наадах чинь хэрэг болно оо. Коллежийн төлбөр нэмэгдэж байгаа. Чи төгсөхдөө их өртэй бас ажилгүй төгсөнө. Бас аав ээж чинь өөрсдийгөө бодож чамаас их юм хүлээх болно.

Сж:    Хоёулаа найзууд болох уу?

Ф:      Тэгье.

Сж:    Тэр үеэс хойш тэр үргэлж миний дэргэд байсан.

Ф:      Би чамтай гарч чадахгүй нь ээ.

Сж:    Юу?

Ф:      Сонс хэрвээ би Стэнфордод орж нэг л өдөр дэлхийг захирах гэж байгаа бол. Одоо нөхөрлөлд биш тэтгэлэгт төвлөрөх хэрэгтэй.

Сж:    Үдийн цай яах болж байна?

Ф:      Хичээлээ хийнэ.

Сж:    Ангид яах вэ?

Ф:      Хичээлээ хийнэ.

Сж:    Тэгвэл тараад…

Ф:      Төгсөлтөн дээр уулзъя.

Сж:    За за би хүлээн зөвшөөрье. Би эхний хичээлээс өмнө номер нэг хамгийн сайн найзаа алдчих шиг боллоо. Гэхдээ надад хамгийн сайн найз 2 гэж бий.  Кристиан Поверс. Бидний мэдэхээр Криспо. Тэр дөнгөж шүдний аппаратаа авхуулаад байгаа юм. Бас эцэст нь миний санал болгосноор үсээ засуулсан. Цэцэрлэгт байхдаа тэрний амийг аварсны дараа тэр үүрд миний хамгийн сайн найз болно гэж амласан.

Кр:     Одоо аппаратаа авчихсан чинь би шүдээ долоохоо больж чадахгүй нь ээ.

Сж:    За за наадхаа боль. Зүгээр л инээмсэглэ. Бас Фэнийг буцаад эрүүл ухаантай болгох арга олоход надад тусал.

Ми:    Сайн уу Криспо.

Сж:    Эрхэм дээдэс Минди Минус. Сургуулийн хамгийн алдартай охин. Би тэрэнд дургүй.

Ми:    Хөөх чи өөрчлөгджээ.

Кр:     Тийм ээ би үсээ засуулсан. Бас энэ янзтай хүрмийг авсан. Үнэхээр гайхалтай.

Ми:    За за чи одоо бидний найз болсон.

Сж:    Яг одоо миний ахлах сургуулийн мөрөөдөл дунд сургуулийн маань хар дарсан зүүд болж байх шиг байна. Би ФенВикийг хичээлийн ертөнцөд бас Криспог Алдартнуудын ертөнцөд алдчихлаа. Гэхдээ би сандарсан уу? Тийм ээ. Гэхдээ би найзуудаа эргээд хамгийн сайннайзуудын ертөнцөд авчрах арга олох ёстойгоо мэдэж байлаа.Гэхдээ яаж?

Эр:    Энэ зун миний цэцэрлэгт хийсэн бүх туршилтуудыг хэн идсэнийг таа даа. Гэхдээ одоо тэр дахиж идэж чадна гэж үү?

Сж:    Энэ яагаад таны ширээн дээр байгаа юм бэ?

Эр:    Тэгж байж тэр надтай адил өвдөлт доромжлол хүртэнэ.

Сж:    Тэр үед л би Слинко багшийн доргыг суллачихвал сайн найзуудаа эргүүлж авна гэдгээ ухаарсан юм. Яагаад гэж үү? Учир нь би цэцэрлэгт  байхаасаа л найзууд маань сайн аврах даалгаврыг эсэргүүцэж чаддаггүйг мэднэ.

Сж:    Багш Анжеликаг авчихсан. Гэхдээ бид тэрнийг буцааж авна аа. Болгоомжтой.

Ф:      Болгоомжилж байна.

Сж:    Олс хэрэгтэй юу?

Кр:     Морьхон.

Сж:    Үгүй ээ олс.

Кр:     Морьхон.

Ф:      Бидэнд морь хэрэггүй ээ.

Сж:    Наадхаа битгий ид ээ.

Сж:    Тэгээд ч ийм царайнд хэн үгүй гэж чадах билээ?

Сл:    Чи одоо суудалдаа сууж болно оо.

Ф:      Хичээлийн цагийг маань үймүүлэхээ болино уу.

Сж:    Надад чиний тусламж хэрэгтэй байна.

Ф:      Эхэллээ дээ.

Сж:    Би чамд одоо юуг нь хэлэх гэж байна аа?

Ф:      За за гэхдээ юу ч байсан чухал байсан нь дээр шүү. Жишээлбэл би бүр ямар хариу үйлдэл гаргахаа мэдэхгүй гацахаар тийм чухал, маш чухал.

Сж:    Бид ноён Слинкогийн доргыг суллана.

Ф:      Сонс чи анзаараагүй байж мэднэ. Гэхдээ бид шинэ захиралтай болсон. Бас эхний өдрөө асуудалд орно гэдэг миний хийх зүйлсийн жагсаалтад байхгүй..Би орлоо.

Сж:    Гайхалтай. Одоо бидэнд…

Бүгд: Криспо.

Кр:     Хөөе залуус аа та нар сонссон уу? Би одоо алдартай болсон. Үнэхээр хөгжилтэй юм аа.

Бүгд: Криспо.

Сж:    Гараа буулга аа чи өөр юу хөгжилтэй гэдгийг мэдэх үү?

Кр:     Доогуур цохилт.

Сж:    Слинко багшийн торонд байсан доргыг аврах.

Кр:     Тэр үнэхээр гунигтай харагдсан. Надад тэрийг чинь хийх хамгийн хэрэгтэй юм байна.

Ф:      Эхэллээ дээ.

Кр:     Бүгд цэвэр байна.

Сж:    Үүрд найзууд чигээрээ үлдэнэ ажиллагаа маш сайн явж байна. Хичээлийн 2 дугаар цаг гэхэд бид эргээд нэгдсэн байх болно. Бүр шинэ найзтай болно гэж. За за бид чамайг энэ дээр тавиад нууцлаг шинжлэх ухааны өдөрлөгийн бүтээл гэж харагдуулахад л болно. Тэгээд л чи эрх чөлөөгөө олж авна.

Ф:      Доргонууд англиар ярьдаггүй юм.

Сж:    Зүгээр л тэрнийг тэргэн дээр гар аа.

__________________

Ми:    Хөөе чи наад нүдээ битгий нуу.

Сж:    Сайн уу Минди? Юу байна даа?

Ми:    Криспогийн догь байдал нь миний ачаар л бий болсон.

Сж:    Ингээд л төлөвлөгөө маань нурж эхэлсэн юм даа.

Ф:      Төлөвлөгөө нь нурж эхэлж байна.

Сж:    Би дөнгөж сая тэгж хэлсэн.

Ф:      Гадаа цэвэр хэвээрээ.

Сж:    Бурхан минь гэж.

Ф:      Гадаа юм алга аа.

Сж:    Тэр хүнд юм аа. Чамайг тэргэн дээр гаргана аа. Жаахан туслаач.

Ф:      Энэ бидэнд асуудал л авчирна гэж хэлсэн шүү дээ. Бас би асуудалд орж болохгүй.

Сж:    Асуудал алга л байна шүү дээ. Чи ямар нэг асуудал харж байна уу?

Хэ:     За за за. Хичээлийн анхны өдөр хичээлээ тасална гэнэ ээ. Та нар өөрийгөө өмөөрч юу хэлмээр байна?

Ф:      Энэ тэрний л буруу.

_____________________

Хэ:     Одоо нэрээ хэл.

2:       Нэр гэнэ ээ? Нэр гэж юу юм? Би нөгөө Би ойлгохгүй байна. Би нөгөө хэрвээ…

Ро:    Сижэй бас Фенвик Фразер. Хэн та нарыг хичээлдээ орох замдаа төөрнө гэж бодох вэ дээ.

Хэ:     Би тэдний царайнд итгэхгүй байна. Би царайны хувирал уншдаг юм. Энэ миний авьяас.

2:       Багшийн зөв өө. Бид төөрчихлөө. Биднийг үнэхээр уучлаарай, шинэ захирал аа.

Хэ:     Сайн бөхийж байна аа. Надад таалагдаж байна.

Ро:    Сурагчид аа, путотак, дунд сургуулийн шинэ захиралтай танилц захирал Хэйдэр.

Хэ:     Гэхдээ магадгүй та нар намайг Өөрчлөгч захирал гэж дуудахыг хүсэх байх. Учир нь би хуучин бүгдийг халж байгаа. Цоо шинэ шал, тааз, бас сургалтын алба.

Ро:    Та шинэ захирлын өрөөг хэлсэн байх.

Хэ:     Үгүй ээ энэ бол сургалтын алба.

Ро:    Захирлын өрөө.

Хэ:     Сургалтын өрөө.

Ро:    Гэхдээ л захирлын өрөө л дөө.

Сж:    Тайлбарлахыг зөвшөөрнө үү, манай сургуулийн 8 дугаар ангийнхний өдөрлөг үргэлж гайхалтай байсан. 8 дугаар ангийнхан үнэхээр дуртай. Бас 7 дугаар ангийнхан үүнийг маш их хүлээдэг. Гэхдээ энэ жил байхгүй болчихсон. Тэгээд оронд нь бидний үхлийн од гэж нэрлэдэг барилга барьчихсан.

Хэ:     Зөвлөлийнхөн намайг тэг гэсэн юм. Би зүгээр л бүгдийнх нь хичээлийн анхны өдрийг сайхан байлгамаар байна. Бас миний нэрийг хэл.

Сж:    Бид ч гэсэн үү?

Хэ:     Сайн байна.

Сж:    Чамд одоо надад хэлэх 100 юм би бодчихлоо. Гэхдээ явахаасаа өмнө…Болж байна аа. Дараа уулзъя даа, миний…ХСН(Хамгийн сайн найз)

Сл:    Хөөе миний тэрэг хаана байна?

Ро:    Та Хенри Слинког ангидаа дорго байлгаж байсныг мэдэх үү?

Хэ:     Торонд байгаа биз дээ? Чи юу гэх гээд байгаа юм.

Ро:    Би зэрлэг доорх сургуульд байх нь муу хэрэг гэж бодож байна.

Хэ:     Муу юм чинь энэ л байна. Энэ сургуулийн шалгалтын дүнгүүд бас Бас хүүхдийнхээ хичээлээс чөлөөлөгдөх хуудсан дээр гарын үсэг зурахаа мартсан эцэг эхчүүд. Бас миний шинэ захиргааны байгууламж хараахан бэлэн болоогүй байна.

Ро:    Мэдэхгүй юм даа. Минийхээр үхлийн од дажгүй л явж байх шиг байна.

Хэ:     Би таныг сүрдүүлээ юу Ноён Робертс? Тантай нас чацуу эмэгтэй дарга чинь. Хүлээгээрэй. Хэн хэнийг үхлийн од гээд байгаа юм?

Ро:    Таныг Дарт Хэдер гээд байгаа хүүхдүүд.

Хэ:     Би энэ сургуульдаа сахилга батыг сахиулна гэдгээ амлаж байна. Бас наад дуугараад байгаа юмаа надаас холдуул. Миний өрөөнд ямар нэгэн юм болбол наадхыг чинь засах мөнгө надад байхгүй. Бас чи чиний ажил бол сурагчдад заах, надад биш. Тэгэхээр явж хичээлээ заа. Чи хаалга хаана байгааг мэднэ.

Ро:    Би энүүгээр гарчихъя даа.

Сж:    Тэгэхээр дараагийн цаг дээр бүх 8 дугаар ангийнхан хайрт цэцэрлэгээ аврах найдвараа алдсан юм. Харин би нөхөрлөлөө бас тэр доргыг аврах найдвараа алдаагүй л байлаа.

Ф:      Үгүй ээ бас тийм ээ. Би адал явдал хайх дуртай. Гэхдээ чиний төлөвлөгөө үргэлж асуудал дагуулдаг.

Сж:    Юу 3 Жишээ хэл дээ.

Ф:      Цэлцгэнүүрийн хэрэг. Классковын Фиаско. Мөсөн коридор.

Сж:    За за сайн санаж байна. Гэхдээ би тэрнийг аврах 100 шалтгаан…

Ф:      Тэгээд ч Криспо байхгүй. Эрхэм дээдэс Минди Минус тэрнийг хээнцэр хар нүх рүүгээ татаад авчихсан. Янзтай хүрэм байна шүү.

Сж:    Тэр хүрмийг чинь би сонгосон.

Ф:      Өө үгүй ээ тэр ирж байна. Нүд рүү нь битгий хараарай.

Ми:    Та нарын хийх гэж байгаа зүйл чинь хачин сонсогдож байна. Бас надад таалагдахгүй байна. Криспо сургуулийн хамгийн алдартай хөвгүүн болно. Бас тэр одоохондоо мэдээгүй байгаа ч бид үерхэж байгаа.

Сж:    Наадах чинь үерхэл биш.

Ми:    Бидний хайр жинхэнэ. Тэгэхээр тэрнээс хол бай үгүй бол би та нарт Пол Шмолитор 6 дугаар ангийнхнийг яадгийг үзүүлнэ шүү.

____________________

Ф:      Төлөвлөгөөгөө аюултай гэдгийг ухаарахын тулд чи хэдэн удаа алдах ёстой юм бэ?

Сж:    Мэдэхгүй ээ 9 үү?

Кр:     Энэ номоо гоё юм аа. Золиг гэж би номд үнэхээр дуртай.

2:       Криспо?

Кр:     Яриад бай. Гэхдээ фен рүү хар над руу биш.

Сж:    За за гэхдээ бид яагаад ингээд байгаа юм?

Кр:     Хэрвээ илүү ихийг мэдмээр байвал нэг давхрын усан оргилуур дээр надтай уулзаарай.

Ф:      Бид явах ёстой юу?

Сж:    Яриад байгаарай.

Кр:     Сонсооч Минди надад өөрийг нь эсвэл та нарын аль нэгийг нь сонгох ёстой гэсэн. Гэхдээ би сонгомооргүй байна. Би та нарт хайртай. Гэхдээ Минди үнэхээр хөөрхөн. Тэгээд л би номны ард нуугдаад байгаа юм.

Сж:    За за гэхдээ дорго торонд түгжигдчихсэн тэрэнд бидний тусламж хэрэгтэй. Тэгээд энэ тухайд бид яах вэ?

Ф:      Би эргээд хичээлээ хийгээд асуудлаас хол байж болох уу?

Кр:     Минди яг л гүзээлзгэнэ шиг үнэртдэг.

Сж:    Дорго ч гэсэн уруул өнгөлөгч түрхвэл тэгж л үнэртэнэ. Хэрвээ тэр дорго эхнэр хүүхэдтэй бас тэд нар нь аав нь ажлаасаа ирээгүй болохоор айж байвал яах вэ?

Ф:      Чи өөр юу гэмээр байна?

Сж:    Энэ бол дунд сургууль. Энэ л бидний галзуурч амьдралыг жинхэнээр нь мэдрэх боломж. Би ирээдүйг харсан. Бас тэнд бүгд л завгүй болчихдог. Тэгээд та нар юу гэмээр байна? Бидний сүүлчийн адал явдал. Хэрвээ энэ бүтэхгүй бол чи эргээд хичээлээ хийж болно. Харин чи тэр гүзээлзгэнэ рүүгээ…

Ф:      За яах вэ би хийе ээ.

Кр:     Доргоны хүүхдүүд гэхээр чинь уярчихлаа.

Сж:    За за тэгэхээр шинжлэх ухааны хичээл тийм ч адал явдалтай өнгөрсөнгүй. Слинко багш өнгөрсөн жилийн шалгалтаас юу санаж байгаа талаар Байдгаараа л хичээлээ явууллаа.

Кр:     Криспо өөрийнхөө зохиосон дохионы хэлийг ашигласан. Бид тэрийг нь ойлгодоггүй л дээ. Марк Шэрноффын унгасаа ханиалгаараа дарах арга нь бүрэн бүтэлгүйтсэн. Тэгээд л хонх дуугарч бид түүх рүүгээ эргээд орлоо.

Сл:    Тэр намайг олон жил өдсөн. Гэхдээ энэ жил би тэрнийг барьсан.

Ф:      Доргонууд өш санадаггүй. Тэд үргэлж л хоол бас хосоо хайдаг.

Сл:    Өө энэ лав биш ээ. Энэ намайг л хүсдэг. Тиймээс хичээлийн дараа тэр миний дорго нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт орно.

Сж:    Хүлээгээрэй. Тэр нь юу юм?

Сл:    Энэ нь би тэрнийг энэ сургуулиас бас өөрийнхөө туршилтаас 100 миллийн зайтай аваачиж хаяна.

Кр:     Тэгээд энэ доргоны эхнэр хүүхэд нь яах юм бэ?

Сл:    Тэгвэл тэдний ээж нь хөл бөмбөгийн багаа өөрөө л дасгалжуулах нь дээ. Гэхдээ би тэрэнд хамгийн сүүлчийн удаа эндхийг харах боломж олгоно оо.

Сж:    Та одоо явах болоогүй юу?

Ф:      Хаалгаа онгорхой чигээр нь.

Сл:    Миний тэрэг алга болсны дараа л лав биш ээ. Гарцгаа.

Сж:    За за жаахан хүндрэл гарлаа.

Кр:     Тайвшир. Бидэнд зүгээр л тэнгэрийн шат юм уу пуужинтай гутал хэрэг болно. Тэгээд цонхоор орно. Цонхоор торыг татаж аваад, Тэнгэрийн цахилгаан шатаар эсвэл пуужинтай гутлаараа Ноён доргыг эрх чөлөөнд нь буцаана.

Ф:      Чи тоглож байгаа байлгүй дээ.

Кр:     Чи энэ нарны шилийг харж байна уу?

Ф:      За за нэг жижигхэн асуудал байна аа. Тэнгэрийн шат эсвэл пуужинтай гутал гэж байдаггүй юм.

Сж:    Кран байвал яах вэ?

Эр:    За за түр наанаа орхичих оо. За манайхаан хоолны цаг боллоо.

Сж:    Төлөвлөгөө маш энгийн. За за энгийн биш ч гэсэн боломжтой. Аав ээж маань гэрээнд гарын үсэг зураагүй болохоор бид биеийн тамирын хичээлд орж чадахгүй.

Лэ:     За за биднийг гүйж, хөлөрч, амьсгалж, тоглож байх хооронд наад сандал дээрээ гуниглаад сууж бай. Бүгд хамтдаа.

Сж:    Бид удаан суугаагүй ээ. Өө энийг гэртээ туршиж болохгүй шүү.

Ф:      Би харж байна.

Сж:    Краныг дөчин хоёрхон сантиметрээр доошлуулчихвал Криспо доргыг кран дээр тавьж чадна. Тэгээд би тэрнийг эрх чөлөөнд нь буцаана.

Ф:      Буруу хөшүүрэг байна.

Сж:    Буруу хөшүүрэг.

Кр:     Буруу хөшүүрэг.

Ф:      За за зүгээр л наанаа суугаад юунд ч битгий хүрээрэй.

Сж:    Энэ суухаар асчихдаг юм уу?

Ф:      Унтраагаарай, унтраа, унтраа.

Сж:    Ингээд унтрахгүй байна шүү дээ.

Кр:     Цаашилж бай. Хамаагүй ээ. Наадхаа дар наадхаа дар.

Ф:      Үсрээрэй, үсэр, Зүгээр л үсэр.

Сж:    Та нар гайхаж байж магадгүй. Гэхдээ энэ төлөвлөгөөний нэг хэсэг байгаагүй.

Back to episodes Go home