“100 things to do before high school Ep22
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 28мин
Гол дүрүүд:
Сж: эм, Си Жей Мартин
Ф: эр, Фрэнвик Фрезиер
К: эр, Криспо Пауэрс
Ро: эр, ноён Робертс
Ми: эм, Минди Минус
Аав: эр, ноён Мартин
Ээж: эм, хатагтай Мартин
Сж: Биднийг яаж энд ирсэн юм болоо гэж гайхаж байгаа бол... жагсаалтанд багтсан нэг бяцхан зүйлээс болсон юм. Саятан болох.
Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.
Сж: За тэгэхээр яаж саятан болох вэ? Ганцхан ширхэг Путабакаас эхэлдэг. Манай сургуулийн мөнгөн тэмдэгт. Сурагчид Путбакстай болох боломжтой. Ангид биеэ зөв авч явсан. Нэмэлт онооны бие даалт. Сайн дүн авбал бас багш нарт туслах юм бол. Путабаксыг яаж зарцуулах вэ гэж үү? Харандаа, баллуур, өнцөг хэмжигч зэрэг хичээлийн хэрэгслээс гадна бас хөгжилтэй догь тоглоомууд худалдан авч болно. Арван путабакстай бол ноён Слинкогийн гэрийн даалгаврыг хийхгүй байсан ч болно. Эсвэл ххадгалж байгаад сургуулийн хамгийн том шагналыг авч болно. 5000путабаксаар захирал чамайг найман найын чинь хамтаар лимунизаар хотод байдаг Сэр Соакигийн Хар шуурганы усан парк руу авч явна.
Эр: Хөөе Соаки. Суухаа боль л доо. Сэр Соакигийн хар шуурганы усан паркийн сүүлчийн хөгжилтэй амралтын өдрүүд тохиож байна. Норно гэдэгтээ итгэлтэй байж болно.
Сж: Путатакийн түүхэнд энэ үнэтэй шагналыг урд өмнө хэн ч авч байгаагүй юм. Өнөөдрийг хүртэл. Яагаад гэвэл би зургадугаар ангид байхдаа Сэр Соакигйн тэр сайхан аялалд явахын тулд найман найзыгаа олсон бүх путабаксаа надад хадгалуул гэж ятгаж чадсан юм.
Б: За, ажилсаг аюутнуут минь, энэ арван путабакс.
Сж: Наадахыг чинь би авчихъя. Яагаад гэвэл Сэр Саокигийн хөгжилтэй амралтын өдрүүдийн шагналаа авах сүүлчийн өдөр нь өнөөдөр. Бид 5000путабакстай болсон.
Бүгд: Тийм ээ.
К: Сэр Соаки бид очиж явна.
А: Бүгд захиргааны өрөөний гадна 3цагт цуглараад мөнгөө өгцөгөөе.
Бүгд: Тийм ээ.
Эм: Би баярласандаа үхчихэж магадгүй. Тэгэх юм бол намайг аваад яваарай.
Сж: Чи чадна аа. Санаа битгий зов. Би та нарт байнга хэлдэг, бидний мөнгө аюулгүй газар байгаа.
К ф: Сэр Соаки. Тийм ээ.
Сж: Үнэхээр ч аюулгүй байсан. Сургууль дээр байдаг хэний ч очдоггүй газарт. 30жилийн настай төлбөртэй утас. Дотор нь би зургадугаар ангид байхад бидний авсан анхны путабаксыг хийсэн хайрцагаа нууцчихсан. Бидний долдугаар ангид цуглуулсан мөнгө ч бас. Найзууд маань надад мөнгөө итгэж хадгалуулсан болохоор би ганцыг ч үлдээлгүй аюулгүй, баттай хадгалж байсан юм. Өнөөдөр би сүүлчийн арван путабаксаа хийх болно. Бүгд нийлээд 5000болох болно. Алга болчихсон байсан. 5000путабакс алга болчихсон. Миний эгдүүтэй Сэр Соакигийн мөнгө байхгүй.
К: Дахиад нэг харуул даа.
Ф: За. би явахдаа “Фенвик, би ганцаараа усан парк явна” гэсэн царайтай явах уу? Эсвэл “Алив, надтай хамт усан парк явъя” гэсэн царайтай явах уу?
К: Аль аль нь сайн юм аа.
Ф: Тийм ээ.
К: Өө, Си Жей ирж байна. Тэрний бодлыг сонсъё.
Ф: Хөөе, Си Жей, алинтай явбал илүү дээр байна.
Ф К: Хөөе. Хөөе...
Ф: Яасан бэ?
Сж: Ноён Робертс, бид нарын хоёр жил цуглуулсан путабакс миний нуусан газраас алга болчихлоо.
К: Юу?
Ф: Чи бидний мөнгийг алдчихсан юм уу?
Ро: За, тайвшир. Би радиогоор мэдэгдэл хийж бүгдэд нь мэдэгдье.
Сж: Үгүй ээ! Тэгвэл надад хадгалуулсан 5000путабаксыг нь алга болгосныг бүгд мэдчихнэ. Танд надад зээлэх 5000путабакс байхгүй биз?
Ро: Би хараадахъя. Үгүй ээ. Гэхдээ би тэнхим бас ажилчдаас харсан хүн байна уу асууя.
К: Бидэнд хийж чадах зүйл байх л ёсто.
Ро: Алфред МакСорелигийн алдарт сая долларын эрдэнэсийг хайж болох л юм.
Сж: Юу гэнэ ээ?
Ро: Домогт гардагаар 1982онд шилдэг сурагч Алфред МакСорели сая путабаксыг манай сургуулийн газар дээр нуусан гэдэг. Би энд сурдаг байхдаа найзуудтайгаа гурван жил тэрийг хайсан. Даанч тэр эрдэнэсийг олж чадаагүй.
Ф: Сая долларын путабакс эрдэнэс ээ?
К: Гайхалтай.
Ф: Харин тийм.
Зах: Эрдэнэс гэж байхгүй. Тэгээд ч хичээлийн хайран цагийг байхгүй зүйл хайж үрэх хэрэггүй. За, та нар бүгд, явж хичээлээ хий. Сурагчдыг байхгүй эрдэнэс хай гэж мунхруулах хэрэггүй.
Ро: Байж магадгүй шд.
Зах: Наадахыг чинь мэднэ ээ. Өмнөх захирал надаар ямар тэнэг амтлалт өгүүлсэнийг та мэдэх үү?
Ро: Аан, Сэр Саокигийн супер шагнал уу? Тийм ээ.
Зах: Хэн нэг нь сая путабакс олчихвол юу болохыг мэдэж байна уу? Би долдугаар ангийнхныг бүгдийг нь лимузинаар усан парк руу авч явах болно. Тэгвэл захиргааны шинэ байшин барих бүх мөнгө талаар болно.
Ро: Та захирлын шинэ байрыг хэлж байна уу.
Зах: Эрдэнэсийн тухай хэнд ч хэлж болохгүй, бас хамгийн чухал нь хэн ч олох ёсгүй шүү.
К: Тэр эрдэнэсийг олох хэрэгтэй.
Сж: Алдсан путабаксаа олох хэрэгтэй.
Ф: Гэхдээ эрдэнэсийг олчихвол тэгэх шаардлагагүй.
Сж: Робертс багшийн хэлсэн зүйл зүгээр л домог, тийм эрдэнэс байхгүй бол яах вэ?
Ф: Тэгвэл чи гутранги хүн болж таарлаа. Гэхдээ хэрвээ байдаг бол...
К: Би даалгавар хийх хэрэггүй болно. Үүрд.
Ф: Тэгвэл би дунд сургуулийн саятан бол мөнгөнд умбах болно.
К: Би ч гэсэн тэгмээр байна.
Ф: Өөрийнхөө мөнгөөр шүү, минийх биш.
К: Юу?
Сж: Залуус аа, бүгд надад итгэж мөнгөө хадгалуулсан, урмыг нь хугалж болохгүй.
К: Санаа зовох хэрггүй. Тэр оньсого таахдаа суут, би газар ухахдаа суут.
Ф: За, явцагаая. Эрдэнэс хайх цаг боллоо. За за, явцагаая.
Сж: За, залуус эрдэнэс хайхаар явсан хойгуур би 5000путабаксынхаа эрэлд гарлаа. Тэгэхээр саяхан 5000путабакстай болсон байж болох хүнийг олох.
Ми: Надад таалагдаж байна. Нөгөө тийшээ явъя. Эрэг цэвэр.
Сж: Хөөх, Минди. Чи путабаксаар их юм авч байх чинь. Хачин л юм. Яагаад гэвэл чи хэзээ ч путабакс олох юм хийдэггүй.
Ми: Тийм ээ, би хийдэг. Би их эелдэг, бас нэмэлт даалгавар хийдэг, бас... чи юу ч баталж чадахгүй. Хөөх, энийг хараач ээ. Чи баталчихлаа.
Сж: Яагаад ингэж байгаа юм?
Ми: Та нартай усан парк явж чадахгүй болохоор атаархсан юм. Ялангуяа Криспо. Тэгээд ч бүгд л тэр аялалд явахыг хүсч байгаа.
Сж: Чи хэдийг үрсэн бэ?
Ми: Мэдэхгүй ээ. Аравбайх. Зуу ч юм уу?
Сж: Зуун путабакс уу?
Ми: Би дэлгүүр хэсэх өвчтэй. Энэ өвчин. Бас би ноён Слинкод хичээлд суухгүйн тулд 50бакс өгчихсөн. Агааржуулагч эвдрээд таван долоо хоног болж байна.
Сж: За яах вэ. Энд их халуун байна. Гэхдээ би гурван цагаас өмнө яаж зуун путабакс олох болж байна аа?
**************
К: Алфред Жей МакСорели “шилдэг сурагч” 1982. Царайлаг залуу байна.
Ф: Тийм сайн сурагч байсан юм бол эрэдэнэс нуусан газрынхаа талаар ямар нэг сэжүүр үлдээсэн л байж таараа. 1982оны “шилдэг сурагч” Алфред Жей МакСорели нь бидний хувьд үүрд Путатак дунд сургуулийн нүдний цөцгий мэт хүндэт сурагч байх болно.
К: Нэг удаа кинон дээр нэг залуу 4 дэх үг бүрийг уншаад сэжүүр олж байсан.
Ф: Тэр чинь бүтэхгүй. За яах вэ, бичээд ав. Нүдний... цөцгий... мэт...
К: Нүд. Нүд. Нүд өөр хаана харлаа.
Ф: Хаягдсан эд зүйлс.
К: Би нэг юм оллоо.
Ф: Наадах чинь МакСорелигийн эрдэнэс биш байна.
К: Намайг сая путабактай хүн шиг харагдахгүй байна гэж хэл л дээ.
Ф: За яах вэ. Давгүй харагдаж байна.
К: Тийм ээ.
Сж: Залуус аа, би мөнгөө олсон. Гэрдээ зуун путабакс дутчихлаа. Та нарын тусламж хэрэгтэй байна.
Ф: Бид эрдэнэсийг олох сэжүүр олсон. Тийм ээ, бидэнд чиний тусламж хэрэгтэй байна.
К: Нүдний цөцгий мэт...
Сж: За яах вэ. Явж гуйлга гуйхаас. Гуйгаад амжилт олсон. Ноён Боред надад нэмэлт онооны арван даалгавар хийлгэнэ гээд 25путабакс зээлсэн. Баян Блейк Монтгомери ч бас надад 25-ыг зээлсэн, тэр өөрөө Сэр Соакийд явах хүслээ биелүүлж чадаагүй юм. Дараагийнх нь Лэбоу дасгалжуулагч заалны агуулахыг цэвэрлүүлэхээр 50путабакс өгсөн. Цэвэрлэж дууссаныхаа дараа би 5000путабаксаа илүү нууц газарт нуусан. Агааржуулагч байхгүй, хов хоосон химийн ангийн агааржуулалтын хоолойд.
****************
С: Бүгдээрээ тавтай морил. Химийн хичээл гадаа орно. Энд манай анги шиг халуун биш, сэрүүн сайхан байна.
Сж: Яг төр мөчид би тайвширсан. Учир нь маргааш яг энэ цагт би найман найзтайгаа Сэр Соакийд усанд булхаж байх болно.
Эр: За, бүгдээрээ буцаад орж болно оо. Би ангийн чинь агааржуулагчийг засчихсан.
Сж: Ангийн агааржуулагчийг зассан гэж юу гэсэн үг вэ?
Эр: Өрөөний халуун агаарыг агааржуулах хоолой сорж аваад, дээвэр дэр байдаг гадагшлуулах хоолойгоор гаргана гэсэн үг.
Сж: Тэр хоолойд хэн нэг нь юм нуусан бол яах вэ?
Эр: Тэгвэл их таагүй санаа байх болно.
Ми: Бүгдээрээ хар даа. Путабаксаар бороо орж байна.
Сж: Тийм ээ, яг зөв. Би аймшигтай, өөдгүй, тэнэг, муухай бас путабакс нууж чаддаггүй тэнэг.
**************
Сж: Сүүлд та нарыг харахад би 5000путабаксыг аюулгүй, агааржуулалтын хоолойд нуусан. Даанч тэр аюулгүй биш болж таарсан.
Ло: Си Жей. Энэ Путабаксыг хар даа.
М: Одоо бид Сэр Саокийд очиж бас өнцөг хэмждэг шугам авч чадахаар боллоо.
Эм: Би галзуурах нь ээ.
Сж: Тэр галзуурах аа?
А: Гурван цагт уулзъя.
Сж: За, гурван цагаас өмнө би яаж 5000путабакс олох вэ? Тэрнээс ч дор. Сэр Соакигийн амралтын сүүлчийн өдрүүдэд зочилж чадахгүй гэдэгээ яаж найзууддаа хэлэх вэ?
Эр: Соаки, сэрээрэй.
Эр: Сэр Соакигийн хар шуурганы усан паркийн хамгийн сүүлчийн хөгжилтэй амралтын өдрүүд. Норно гэдэгтээ итгэлтэй байж болно шүү.
К: Си Жей, чи сонссон уу? Путабаксаар бороо орж байна.
Сж: Тийм ээ, сонссон.
Ф: Тэгээд яагаад баярлахгүй байгаа юм? Бас тийшээ очихгүй юм уу?
Сж: Яагаад гэвэл тэр миний олоод, дахиж нуугаад, дахиад алдсан 5000путабакс.
Ф: Тийм ээ, чи путабакс нуудагаа болих хэрэгтэй.
Сж: Мэднэ ээ. Нөхцөл байдлыг бодож үзээд надад ганц л үлдсэнийг би ойлгосон. Надад тэр эрдэнэсийн сэжүүрээ хэлээдэх.
Ф К: Нүдний цөцгийнд хамаг учир байгаа.
Сж: Нүдний цөцгий гэнэ ээ?
К: Наадах чинь сайхан харагдахгүй байна.
Сж: Мэднэ ээ, гэхдээ би тэрний харж байгааг харахыг хичээж байна. Зөвлөх багшийн өрөөг заасан хуучин самбар. Бас шагналын шүүгээ? Зөвлөхийн өрөө. Шүүгээ. Зөвлөхийн өрөөний шүүгээ.
Ро: Та нарт юугаар туслах вэ?
Сж: Таны шүүгээр үзвэл та дургүйцэхгүй биз?
Ро: Тийм ээ.
Сж: Гэхдээ аль нэгэнд нь МакСорелигийн эрдэнэсийг олон сэжүүр байж магадгүй.
Ро: Гарцагаа.
К: Тараарай.
Сж: Хүлээ.
Ро: Сэжүүр нь миний өрөөнд байсан гэж үү?
Сж: Пути шагналыг харж байгаа.
К: Энэ залуу нүдтэй ямар холбоотой юм бэ?
Ф: Бидэнд путабакс хэрэгтэй.
Ро: Надаа нэг байгаа.
Сж: Пути хаашаа харж байна?
Зах: Наадахыг чинь би авчихъя. Тэгэхээр, эрдэнэс байгаа. Энэ сургууль тэрийг олж чадах хүн чамаас өөр байхгүйг би мэдэж байсан, Си Жей. Тэгээд би чамайг дагасан. Шууд эрдэнэсийн газрын зураг руу. “Икс” эрдэнэс байгаа газрыг зааж байгааг бид бүгд мэднэ....
***********
Зах: Ухаад бай. Хайрцагтай хуурамч мөнгө олохоос нааш та нарын хөлсийг өгөхгүй гэж мэд.
Ф: Ойрхон байлаа.
К: Хайран мөнгө. Би үлдсэн амьдралдаа хэзээ ч даалгавар хийхгүй гэж бодож байсан юм.
Сж: Би хүүхдүүдэд Сэр Саоки руу явахгүй гэж хэлэхээс. Надад дахиад хэн ч итгэхгүй байх даа.
Ро: Хариу нь энэ Путабакс дээр байсан гэдэгт итгэж чадахгүй нь.
Сж: Тэр үед би гэнэт ойлгосон. Путбакс дээр нар туссан л даа
Ро: Наадах чинь бүдүүлэг гэдгийг мэдэж байгаа биз дээ?
Сж: Хар даа. Икс талбай дээр биш юм байна. Бамбайн дээр байна.
Зах: Олигтой ухаач.
Ро: Путигийн хуучны ялалтын бамбай байна. Гэхдээ энийг зөвлөлийнхөн 95онд аюул, түрэмгийллийг илэрхийлсэн гээд хориглочихсон. Тэгээд дасгалжуулагч Лэбоуд хая гэж тушаасан.
Сж: Тэр хаяагүй. Би хаана байгаа нь мэднэ. Холдоорой. За, Лэбоу хэзээ цэвэрлэх ёстойг хэлээгүй. Гэхдээ, хар даа.
Ро: Сонирхолтой юм аа.
Сж: Путигийн болор 2цаг 55минут болоход нүдэн дээр нь яг тохирдог. 2цаг 55? Цаг хэд болж байна?
Ф: 2:50 болж байна.
Ма: Хөөе, Си Жей. Путабаксаа өгч супер шагналаа авах цаг болох гэж байна.
Бүгд: Сэр Саоки руу явахыг хүлээж тэсэхгүй нь.
Сж: Тэгээд тэнд уулзацгаая. Би яваад мөнгөө аваад ирье. Нууц газар нуучихсан байгаа.
К: Маш нууц. Галзуу нууц. Газар доор 30жил булчихсан юм шиг л.
Эм: Таван минутын дараа уулзъя.
Сж: МакСорелигийн эрдэнэсийг олоход таван минутын зай байна. Энэ тэрний нүдэн дээр тохирно гэж найдахаас. Таарч байна. Тэгээд бид хүлээсэн. 2:55-д юу болохыг харахаар хүлээсэн.
Ф: Цаг бараг болчихлоо.
Ро: Алфред МакСорелигийн эрдэнэс.
Сж: Бид галзуу юм шиг л ухсан. Нэгд, маш сонирхолтой байсан болохоор. Хоёрт захиргааны өрөөнд 5000путабакстай очиход надад гурван минут үлдсэн байсан. Хүмүүсийг харсаар байтал бид 30жил булаатай байсан хуучны хөргөгч авдар ухаж гаргасан. Ингээд үнэний мөч ирсэн. Домог үнэн бол уу? Бид нар дунд сургуулийн саятнууд болох уу? Эсвэл би бүтэлгүйтэх бол уу?
Ф К: Бид баяжчихлаа.
Б: Хөөх. Зөндөө путабакс байна шүү.
Ф: Хойшоо ухар. Энэ бидний пута мөнгө.
К: Баяртай гэрийн даалгавар минь. Сайн уу “өөртөө зарцуулах цаг” минь.
Ф: Путабакс шүршүүр.
Ми: Сэр Саокигийнд сайхан хөгжилдөөрэй.
К: Миний ээлж.
Ф: Тийм ээ.
Сж: Тэгэхэд л би дунд сургуулийн саятан байхын сайхныг мэдэрсэн юм. Үгүй ээ, мөнгөний шүршүүр биш. Эргэн тойрондоо байгаа гунигтай царайнуудыг хараад сайн зүйл хийж болно гэж бодсон. Мөнгөнүүдээ хандивлавал ямар вэ?
Ф: Тэгэхээр би тодорхой хэлчихье. Бид энийг өөртөөүлдээнэ.
Сж: Энэ эрдэнэсийн тухай мэдэхээс өмнө бид нар Сэр Соакигийнд найзуудтайгаа очихыг л хүсч байсан биз дээ?
Ф: Тийм ээ. Тэгэхээр 5000-ыг нь аваад есүүлээ явна. Үлдсэнийг нь бид нар авна.
Сж: Бидэнд долдугаар ангийнхныг бүгдийг нь авч явах хангалттай Путабакс байна.
Ро: Тэгвэл сайхан байх болно.
Ф К: Сэр Саокигийнх руу хэн явмаар байна?
Бүгд: Тийм ээ.
Зах: Юу болоод байна? Юу болоод... Үгүй ээ..
Сж: Өгөхийн хэрээр олддог гэлцдэг. Хөгжилтэй, нартай бас дүүрэн автобустай өдрийг Сэр Соакигийнд өнгөрөөсний дараа би энэ үгэнд итгэдэг болсон. За, энэ өдрийг хурдхан дуусгая.
Сж: Яагаад гэвэл түр зогсоод бодоод үзвэл амьдралд их мөнгөтэй байх олон найзтай байх хоёрын аль нь илүү сайхан бэ?
Зах: Үгүй ээ.
Сж: Тэгээд бид бүгд ороод, нороод бас маш олон зураг авахуулсан. Төгсгөлийн аяа тавиарай.
22-р анги төгсөв.
Back to episodes Go home