“100 things to do before high school Ep24
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 28мин
Гол дүрүүд:
Сж: Путатак дунд сургуулийн хичээлээ сонгох өдөр. Бид нар жүжиг, шаазан, хоол хийх гэх мэт сонирхолтой зүйлсийг сурч болно гэсэн үг. Гэхдээ дунд сургуульд байхдаа заавал хийж сурах ёстой зүйлс юу байдаг бол? Жишээлбэл худлаа ярих. Түр хүлээгээрэй, бид энэнээс маш том сургамж авах болно. Би ваар хийж сурах гэж байгаадаа баяртай байна.
Ф: Би ч гэсэн. Шавартай сэтгэл санаагаараа холбогдоно гээд бодоод үз. Бас шавар, усаар юм хийж чадсанаараа бахархах сэтгэл.
Сж: Худалч.
Ф: Чи бүгдийг нь мэдэхгүй.
Сж: Амархан Эй авч болдог гэсэн болохоор чи ваарны сургалт сонгосон.
Ф: За яах вэ, наадах чинь үнэн. Гэхдээ чи ч гэсэн худлаа хэлдэг.
К: Тэрний зөв. Чи бол худалч.
Сж: Юу? Миний худлаа хэлсэн нэг жишэг хэлээдэх. Тэр чинь миний буруу байгаагүй.
Ро: Дахиад хэл дээ.
Ээж: Хонгор минь, бие чинь яаж байна?
Сж: Дээрдэж байна, баярлалаа. Өнөө орой бүжгэнд явахыг тэсэн ядан хүлээж байна. Аанхан, байна уу? Хатагтай Майнус байна, Миндигийн ээж.
Аав: Бүх зүйл зүгээр үү?
Ээж: байна уу?
Аав: Хонгор минь? Си Жей?
Сж: Үгүй ээ, бүх зүйл төгс. Би ганцыг гээсн.
К: Энд үнэнийг хэлдэг хүн ганц би л байх шиг байна. Ажигла. Би хоолны анги сонгосон. Анги дээр хийх ажил нь хоол идэх,гэрийн даалгавар нь “хүндрэх” /баах/. Бодоод үз.
Сж: Чи байнга худлаа хэлдэг шд. Гэхдээ сайн зүйлийн төлөө худлаа хэлдэг. Ажигла. Фений зангиаг юу гэж бодож байна?
К: Таалагдаж байна. Тэр зангиаг үнэхээр сайн тодруулж байна.
Сж: Одоо, яг юу бодож байгаагаа хэл дээ.
К: Дээрээ бийгл нохойтогоос бусад нь надад таалагддаггүй.
Ф: Надад худлаа хэлсэн байна.
К: За за, бид бүгд худалч. За юу?
Сж: Одооноос болих болно. Яагаад гэвэл одооноос бид зөвхөн үнэнийг хэлэх болно.
Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.
Сж: Үргэлж үнэнийг хэл.
Ша: За, бүгдээрээ шавартайгаа танилц. Яагаад гэвэл та нар шавранд таалагдаж байж л та нарын хийхийг хүссэн гайхалтай зүйлс болж хувирна.
Ф: Амархан Эй. Энэ байна даа.
Сж: Би эмээгийнхээ төрсөн өдөрт зориулж юм хийнэ ээ. Бас наймдугаар ангийн царайлаг залууд.
Хүү: За за. Энэ догь шавар бөмбөг энэ жүжгийн анги биш гэж хэлээд байна.
Ша: Үгүй ээ. Жүжгийн анги арын хашаанд байгаа. Ямар жүжиг бэлдэж байгаа юм ?
Хүү: Ромео, Жулиет хоёр. Ноён Бандт намайг төгс Ромео болно гэсэн.
Ша: Жулиетагаа олж чадна гэж найдъя.
Хүү: Замыг минь зааж өгсөнд мянгантаа талархаж, мадам Клеймор.
Ша: Хөөх.
Сж: Ромео. Ромео. Ромео минь чи хаана байна?
Хүү: Би энд байна, Жулиет. Харамсалтай нь чи энэ сургуулийн жүжгийн сонгоны хичээлд хамрагдсангүй.
Сж: Түр хүлээгээрэй. Би жүжгийн анги руу явлаа.
Ф: Гэхдээ чи ваарны ангид орсон шд.
Сж: Клеймор багшид буруу ангид ирсэн гэж ойлгуулахад л болно.
Ф: Тэгвэл худлаа ярьсан болно. Бас жагсаалтыг зөрчсөн хэрэг.
Сж: Тийм ээ. Гэхдээ битгий март. Зайлшгүй шаардлагатай үед худлаа ярих купоноор нэг удаа худлаа хэлж болно.
Ф: Чи наадахаа зохиочихлоо шд.
Сж: Тийм ээ, гэхдээ чи ч гэсэн купон авч болно.
Ф: Амжилт.
Сж: Хатагтай Клеймор. Намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ би андуураад буруу ангид орчихсон юм шиг байна. Би жүжгийн ангид байх ёстой.
Ша: Өө, Си Жей. Андуурал гэж байдаггүй юм. Чи энд байх ёстой.
Сж: За за. Том юм хэлэхээс. Манай эмээ л дээ. Тэр өвдчихсөн. Бас тэр Ромео, Жулиетад дуртай. Тэр жүжигт тоглохыг маань харвал сэтгэл санаа нь дээрдэх байх.
Ша: Си Жей, чи сайн охин шүү. Тийм ээ, чи шилжиж болно. Гэхдээ Си Жейгийн эмээд эерэг, хурдан эдгэх энерги илгээхээс нааш явж болохгүй шүү.
Дуулна.
Ша: Си Жейгийн эмээ.
******************
На: За. Тэгэхээр та нар Америкийн сул дорой хүүхдүүдэд зориулсан хоолноос эхлэх болно. Жигнэмэг. Тэгэхээр 92секундын дотор ямар жигнэмэг хийхээ бодож олоорой. Эхэл.
М: Сайн уу, Криспо. Хоёулаа шоколадтай хар жигнэмэг хийх үү? Хар чидун жимс, хар перц, хайлсан хар чихэр өвстэй, элсэн чихэртэй жигнэмэг. Гайхалтай сонсогдож байгаа биз?
К: Тийм ээ, наадах чинь үнэхээр...
М: Энэ жор таалагдахгүй байх шив.
К: Үгүй ээ. Надад таалагдахгүй байна. Надад маш их таалагдаж байна. Надад жор нь маш их таалагдаж байгаа болохоор би амандаа чихэхийн тулд яг одоо хурдан хийхийг хүсч байна. /дуулна/
Жигнэмэг идмээр байна гэсэн үү?
Маш амттай жигнэмэг.
Манайд хамгийн шилдэг жигнэмэг баөйдаг
Дэлхий дээрх хамгийн амттай жигнэмэг
Аль ширээн дээр вэ?
Энэ ширээн дээр
Би онцгой охинтой хамт хийх болно.
На: Энэ жигнэмэг их амттай сонсогдож байна.
****************
Ф: За, энэ шаврыг Эй болгоно. Чи яагаад ийм төгс юм бэ?
Охид: Хөөх.
Эм: Сайхан ваар байна, Фенвик. Гайхалтай олж.
Эм: Хэн нэг нь Эй авах нь ээ.
Ша: Фенвик энэ чиний ваар уу? Үнэхээр гайхал төрүүлэм болж.
Ф: Тийм ээ. Энэ миний ваар. Би хийсэн юм. Шавраар. Бас хайраар.
Ша: Манай ангид жинхэнэ уран бүтээлч байна.
Сж: За, би худлаа хэлээд жүжгийн ангид орсон. Одоо Ромеотойгоо аль болох удаан хамт байхын тулд Жулиетийн дүрийг авах л үлдлээ.
Эм: Монтекю ноёныг хүлээх л үлдлээ.
Б: Баярлалаа. Дараагийнх нь.
Сж: За. Миний ээлж. Шивнэ Ромео. Шивнэ. Шонхрын анчны дуугаар, уян зөөлөн бүхнийг мэдрүүлж шивнэ. Шивнэ. Миний Ромеогийн нэр хүндийн төлөө.
Б: Си Жей, саяных давгүй байлаа. Гэхдээ өвчтэй эмээгийнхээ төлөө энэ бүгдийг хийж байгааг бодоод бид чамд Жулиетагийн дүрийг өгье.
Бүгд: Баяр хүргэе. Чи азтай юм аа. Эмээ чинь хурдан эдгэх байх аа. Чиний өмнөөс баяртай байна. Баяр хүргэе. Хөөх.
Сж: Манай эмээ маш их баярлах болно.
Б: За одоо Ромеотойгоо танилц.
Хүү: Сайн уу, чи байх шив. Миний Жулиет.
Сж: За яах вэ, худлаа ярьсандаа харамсаж байна. Гэхдээ хамгийн сайн худал үг.
**************
М: За, хамтрагчийнхаа хийсэн жигнэмэгийг амтлах цаг.
К: За. Догь.
На: Чи, долгионтой үстэй хүү. Жигнэмэг ямар байна?
К: Үнэхээр гайхалтай.
На: Онцгой юм аа. Энэ ялалтыг тохиолдуулаад, охидын угаалгын өрөөнөөс салфетка авчраад өгөхгүй юу? Сарлагийн бяслагнаас ч дор амттай гэж надад анхааруулахгүй яасан юм?
К: Паттийг гомдоохыг хүсээгүй юм.
На: Чи худлаа ярьсанаас болж би амиа алдах дөхлөө.
К: Таны зөв, тогооч хатагтай. Би үргэлж үнэнийг хэлэх ёстой.
Эм: Энэ байна, хатагтай тогооч оо.
К: Патти, энэ жигнэмэг заваан болж. Үнэнийг хэлэхэд энүүгээр жирэмсэн ялаа ниссэн бол энэ жигнэмэг дээр өндөглөхөөс татгалзах байсан. Энэ жигнэмэг тийм л муухай байна. Ялаа ч өндөглөхөөргүй муухай. Хөөх, сайхан байлаа шүү.
На: Би чам шиг үнэнийг шууд хэлдэг байсан бол халагдах байсан биз. Тийм болохоор би чамайг албан ёсоор хоолны хичээлийн амтлагч болголоо.
***************
Ша: За, хүүхдүүд ээ. Дахиад нэг ваар хийчих. Ваар чинь хатсан болохоор одоо шаазангаар бүрээд шавар хатаадаг зууханд хийцэгээе.
Ф: Худлаа ярьсандаа гэмшиж байна уу гэж үү? Тийм ээ. Гэхдээ “Эй” авах илүү дуртай юу? Тийм ээ.
Бүгд: Өө...
Ша: Фенвик. Фенвик?
Ф: Хагарчихсан уу? Үгүй ээ, хэлэх хэрэггүй. За за, хэлчих.
Ша: Хагарчихсан. Гэхдээ хамгийн чухал нь гуниглаж, гоморхох хэрэггүй. Яагаад гэвэл дахиад нэгийг хийхэд л болно. За, хүүхдүүд ээ. Наашаа цуглаарай. Жинхэнэ уран бүтээлчийн ваар хийхийг харцагаая.
Ф: Дахиад уу? Бүгд харж байхад уу?
Ша: Асуудал байгаа юм уу?
Ф: Үгүй ээ, ямар ч асуудал байхгүй. Шинэ ваар удахгүй хийнэ ээ. Хийхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ ч их хөгжилтэй байна даа. Өө, миний гэдэс. Өвдөж байна.
***************
Сж: Ромео минь, Ромео минь... Ингээд Жулиет би Ромеотойгоо зогсож байна. Гэтэл ийм зүйл болсон.
Хүү: Үнэнийг хэлэхэд... би ваарны ангид сурмаар байна.
Б: Буруу үг байна.
Сж: Тэр сая ваарны анги гэсэн үү?
Хүү: Ноён Банд, би жүжигт дуртай гэж бодсон юм. Гэхдээ түрүүн ваарны ангид тэр шавраар тоглож байхдаа би ямар хичээл сонгохыг хүсч байгаагаа ойлгосон.
Б: Хэлэх үг алга. Гэхдээ үнэнээ хэлсэн чинь сэтгэл хөдөлгөлөө.
Сж: Юу?
Б: Тийм болохоор солихыг зөвшөөрч байна.
Сж: Юу?
Хүү: Чамтай салах ёс хийе. Сална гэдэг маш ариун... за за, чи мэднэ. Би ваар хийхээр явлаа.
Сж: Наймдугаар ангийн царайлаг залуу гарчихаж байгаа юм уу?
Б: Си Жей, Ромеогоо алдсан гээд гуниглах хэрэггүй. Яагаад гэвэл надад сайхан мэдээ байна. “ Хашаан дахь Шейкспир” “Зөвхөн эмээд зориулсан” онцгой дахн давтагдашгүй тоглолтыг баасан гарагт хийх болно.
Сж: Баасан гараг аа? Энэ баасан гарагт уу?
Б: Тийм ээ. Бид бүгд өвдсөн эмээтэй чинь уулзаж, сэтгэлийг нь засахыг хүсч байна. Алив ээ, залуус аа хөдлөөрэй. Ажил их байна. Хөдлөөд, хөдлөөд. Наад зурагт хуудсаа өргө.
Сж: Өнөөдөр худлаа ярьсанаас болж том сургамж авна гэж хэлээгүй юу.
******************
Сж: Тэгэхээр өнгөрсөн удаа би наймдугаар ангийн царайлаг хүүтэй жүжгийн ангид орохын тулд эмээ маань өвдчихсөн гээд гэмгүй жижигхэн худлаа хэлчихсэн. Гэтэл одоо тэр бяцхан худал үг маань аварга болчихоод байна. Энэ удаа найзаад маань хүртэл холбогдчихсон. Бүр ч том худал үг болоод байна. За хүн асуувал эмч нар ч мэдэхгүй байгаа нууцлаг өвчин гэж хэлээрэй.
Ф: Чамаас хүн асуувал намайг саяхан гэдэсний мэдрэлийн өвчнөөр өвчилсөн гэж хэлээрэй. Хатагтай Клеймор намайг өмнө нь хийгээгүй мөртлөө хийсэн гэж худлаа хэлсэн шигээ ваар дахиад хий гэж хэлэх үеэр тэр өвчин илэрч гарч ирсэн юм.
К: Би тэгж чадахгүй ээ. Би зөвхөн үнэнийг хэлж байгаа. Жагсаалтанд бичигдсэн зүйл, санаж байна уу? Гэхдээ намайг явахаас өмнө, энэ тус болж магадгүй. Худлаа ярихаараа та нар муухай харагддаг. Үнэнийг чинь л хэлж байна.
Ф: За за. Нууцлаг өвчин-хуурамч сонсогдож байна. Арай тодорхой болгосон нь дээр байх. Спаттергройт эсвэл улаан ясны өвчин ч юм уу. Бодитой биш ч гэсэн бодитой сонсогдоно.
Сж: За за. Юу гээч. Би ноён Бандт-д үнэнээ хэлнэ. Тэр үнэнээ хэлэхэд дуртай. Тэр өөрөө тэгж хэлсэн.
Ф: Наймдугаар ангийн царайлаг залуу.
Хүү: Сайн уу. би чамайг хаа сайгүй хайлаа. Эмээ чинь сайн уу?
Сж: Улаан ясны өвчин.
Хүү: Хөөх. Муу сонсогдож байна.
Ф: Гэхдээ Сапаттергройтоос л дээр.
Сж: Эмч нар тэгж айж байсан юм.
Хүү: Би энийг эмээд чинь хийсэн юм. Тэрнийг сэргээнэ гэж найдъя.
Сж: Өө. Би заавал өнгө өө.
Ша: За хүүхдүүд ээ. Наашаа цуглаарай. Наашаа цуглаарай. Хөөе. Си Жейгийн супер өвчтэй эмээд зориулаад илүү том юм хийцэгээе.
*****************
Сж: За. би хяналтаас гарсан худал үгэндээ баригдчихлаа. Яаж мэдэж байгаа юм бэ гэж үү?
Аав: Бид нар хэлэх юм байна уу? Эмээгийн чинь тухай.
Ээж: Энэ хурдан эдгээрэй гэсэн ил захидлууд дээр бичсэнээр биднийг удахгүй орхих гэж байгаа гэсэн байна.
Сж: Би нэмэлт хичээлийн сонголтоо сольж, наймдугаар ангийн царайлаг залуутай жүжигт тоглохын тулд эмээг өвдсөн гээд худлаа хэлчихсэн байж магадгүй. Тэгээд бүх зүйл хяналтаас гарчихсан.
Ээж: Хонгор минь, худлаа ярих талаар бид нар юу гэж хэллээ?
Сж: Чиний тэдэнд сайн байдгаас илүү чамд сайн хүмүүстэй барих оройн зоогноос зугтахын тулд л худлаа хэлж болно.
Ээж: Чи тэгж хэлсэн.
Аав: Бүх зүйл улам хяналтаас гарахаас өмнө энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
Сж: Тийм ээ. Гэхдээ жаахан оройтчихсон. Яагаад гэвэл тэд зөвхөн эмээд зориулж Ромео, Жулиет хоёрыг тоглох гэж байгаа. Эмээ тэнд байх ёстой. Маргааш.
Аав: Эмээ чинь эрүүл, бас Европоор усан онгоцны тойрон аялалд явж байгаа.
Сж: Абуэлита яах бол?
Ээж: Тэр 2000км-ын зайд амьдардаг. Бас тэр Шекспирийг “хэрэггүй зүйл” гэж боддог.
Сж: Тэгэхээр “Үгүй” гэсэн үг үү?
*****************
Сж: Ээж, аав хоёрын зөв. Би ноён Бандт-д үнэнийг хэлэх ёстой. Яагаад гэвэл энэ худал үгнээс болоод би гэдэсний мэдрэлийн өвчтэй болох нь. Гэхдээ намайг тэнд очтол...
Б: Сайн мэдээ, Си Жей. Би орон нутгийн мэдээний албан чиний гайхалтай боловч гунигтай түүхийг хэлчихсэн.
Эм: Си Жей, чамд ямар байгааг бидэнд хэлээч?
Сж: Би... юу...
Эм: Хотын өнцөг булан бүрээс хандив орж ирсээр байна. Жедс Тайер Импориум үүнд зориулан гурван дугуй хандивлаад байна. Долдугаар ангийн энэ охин, тэрний өвчтэй эмээг баярлуулаад байна.
Сж: Тийм ээ. Бид бид маш баяртай байна.
***************
На: За. жигнэмэгнүүдээ жигнэчихсэн болохоор... минийх ч бас... Албан ёсны амтлагчаар амтлуулах цаг боллоо.
К: Хэтэрхий тослог байна. Цөцгийн тос шиг амттай болж.
На: Тэр үнэнийг хэлж байгаа юм.
К: Нууц орцоо хийхээ мартчихсан бололтой. Авъяас. Энийг хүзүүндээ зүүгээр цус сорогчдоос сэргийлж болох юм шиг байна.
На: Энэ арай л хатуу байлаа.
К: Тэгж байг. Бүтэн уутыг авмаар байна. Уутыг нь суллаад дотор нь бөөлжихийг хүсч байна.
На: За, амталгаа дууслаа.
К: Аймшигтай. Яасан бэ? Би дуусаагүй байсан шд.
На: Тийм ээ, чи дууссан. Энэангид байгаа хүмүүс уйлах гээд байна уу, чамайг алах гээд байна уу гэдгийг би мэдэхгүй байна.
К: Би зөвхөн шударгаар хэлсэн.
На: Тийм ээ, одоо хангалттай.
К: Гэхдээ би таны жигнэмэгийг амтлаагүй байгаа шд. Амт нь яг л энэ ангид 12заан орж ирээд, энэ ширээн дээр дэвхэрээд 12 аварга том... Би албаар тэгээгүй. Би зүгээр л үнэнээр нь хэлсэн.
Ро: Тэгэхээр өнөөдрийн жагсаалт хүмүүст бүдүүлэг хандах юм уу?
К: Үгүй ээ, үргэлж үнэнийг хэлэх. Тэгээд ч Паттигийн жигнэмэгний талаар үнэнийг хэлээгүйгээс болоод би хатагтай тогоочийг алах дөхсөн болохоор би шударга байхаар тангараг өргөсөн.
Ро: Кристиан худлаа ярих сайхан санаа биш ч гэсэн, гэхдээ шударга байхын тулд үнэнийг хэлэх нь ялгаагүй муу байж болно. Хүмүүсийг гомдоож болно.
К: За за, би бууж өглөө. Би хэзээ худлаа хэлж, хэзээ худлаа хэлэхгүй байх вэ?
Ро: Энийг шийдэх тийм ч амархан биш. Гэхдээ өөрөөсөө “миний үнэн үг хэн нэгнийх гомдоох бол уу” гээд асуугаад үзээрэй. Хариулт нь “тийм” бол... жаахан худал хэлэх сайн зүйл байж болно.
К: Тэгвэл та хантааз чинь муухай байна гэж хэлүүлэхийг хүсэхгүй байгаа юу?
Ро: Үгүй.
К: Гэхдээ таныг алж мэдэх жигнэмэг идэх гэж байгаа бол намайг хэлээсэй гэж хүсч байгаа.
Ро: Тэгвэл би талархах болно. За, хичээлдээ эргээд ор. Жагсаалтанд чинь амжилт хүсье.
К: Баярлалаа, ноён Робертс.
Ро: Энэ хантааз надад таалагддаг.
*******************
Ша: Бараг л төгс болсон байсан. Данс шалан дээр уначихсан. Хараач, Фенвик сувилагчийн өрөөнөөс эргээд ирж. Дахиад. Одоо л тэрний ид шидээ гаргахыг харж болох байх.
Ф: За за. Шивэд ваар удахгүй бэлэн болно. За, эхлээд шавар хэрэг болно. Мэдээж. Тэгээд дараа нь... За за, би худлаа ярьсан юм. Би тэрваарыг хийсэн гэж хэлсэн ч, хийгээгүй. Би өөр хүнийхийг авчихсан юм.
Ша: Яагаад худлаа ярихаар шийдсэн юм?
Ф: Сайн биш гэдгээсээ ичсэн байх л даа. Би сайн байхыг хүссэн. Бас хүмүүс намайг сайн гэж бодоосой гэж хүссэн.
Ша: Худлаа ярихын оронд сайн болохын тулд цаг заваа зарцуулах хэрэгтэй. Надад чамд тусалж чадах хүн байгаа.
Хүү: Юу байна?
*****************
Эр: Тэгэхээр өвдсөн эмээд зориулсан сургуулийн жүжгийн талаар мэдээлье.
Сж: Эмээ тоглолт үзэхийг маш их хүсч байгаа. Өнөөдөр их онцгой өдөр.
Эр: Энэ онцгой тоглолт нь гучин минутын дараа эхэлнэ.
Ээж: Хөөе. Эхнэр чинь байна. Чи мэдээ үзсэн нь дээр байх.
Эм: Жил Жилтерон Путатак дунд сургуулиас мэдээллээ. Брюс чамд дамжуулъя.
*****************
Б: За, хүүхдүүд ээ. Явцагаая. Цаг болох нь. Энийг Си Жейгийн эмээд зориулж байгааг битгий мартаарай. Тэр хүндээр өвдсөн бас тун удахгүй энд ирнэ. Эхэлцэгээе.
Сж: Ингээд би жүжгийн ангид эмээгийнхээ хоосон суудлыг ширтээд зогсож байлаа. Ингээд болоо. Би үнэнийг хэлэх ёстой. Миний нэр хүндийг сүйтгэх байсан ч хамаагүй. Намайг өршөөгөөрэй. Анхаарлаа түр хандуулахгүй юу? За ингээд эхэллээ дээ. Манай эмээ өвдсөн тухай л даа. Нөгөө, манай эмээ...
Ээж: Энд байна аа.
Б: Таныг ирсэнд бид баяртай байна. Тэр ярьдаг уу?
Ээж: Үгүй ээ.
Б: За, шоугаа эхэлцэгээе.
Сж: Худлаа хэлэх үү? Үнэнээ хэлэх үү? Дунд сургуульд энэ маш том асуулт. Ромео минь... Миний хувьд худлаа хэлсэн маань хяналтаас гарч аюултай болсон. Би найзууд, ээж, аав,эмээгээрээ авруулах хэрэгтэй болсон. Гэхдээ заримдаа үнэн ч гэсэн өвтгөдөг.
К: Сайн уу, Патти. Хар шоколадтай жигнэмэгний чинь талаар хэтэрхий шударгаар хэлсэнд уучлаарай.
Эм: Зүгээр ээ. Чиний зөв байсан. Энэ удаа чихэр өвсний оронд хар шоколад хийчихсэн. Гэхдээ чидун жимсийг нь үлдээсэн.
Сж: Тэгэхээр худлаа хэлэх хэрэгтэй. Ялангуяа хэн нэгнийг гомдоохгүйн тулд.
К: Ёстой амттай юм аа. Аймшигтай-амттай.
Сж: Бүгд алгаа ташиж, тэврэлдсэний дараа би зөвхөн үнэнээ хэлж, ваарны ангид үлдсэн бол... наймдугаар ангийн царайлаг залуутай хамт байх байснаа ойлгосон юм.
24-р анги төгсөв.
Back to episodes Go home