100 things 23

“100 things to do before high school Ep23

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 28мин

 Гол дүрүүд:

 

Ро: Юу болоо вэ, гацчихаа юу?

Сж:  Жагсаалтандаа шинэ зүйл бодож олох гэсэн боловч гацчихлаа.

Ро: Тэгвэл... бодсон юм байгаа юм уу?

Сж:  Сургуулийг усан сан болгох.

Ф: Компаний вебсайтыг хакердах.

К: Хилэнцэт хорхойн уралдаан.

Ро: За за, гуйя наадуулаа хийх хэрэггүй. Дунд сургууль байхдаа Нил Армстронгтой уулзах надад их сайхан байсан. Саран дээр газардсан анхны хүн.

Сж:  Биднийг Нил Армстронгтой уулз гэж байгаа юм уу?

Ро: Үгүй ээ, өөрсдийнхөө шүтдэг хүнтэй уулзах гээд үз.

В: Криспо, юу байна?

К: Олимпийн снөүбордын супер од Луи Вито? Чи энд юу хийж байгаа юм?

В: Би энд байхгүй. Энэ бол хоосон мөрөөдөл.

К: Би химийн хичээлд хүргүүлж болох юм уу?

В: Таа л даа.

Н: Фенвик. Нил Дегрес Тайсон байна. Чиний хувийн одон орон судлаач. Бид сайн найзууд байх болно.

Ф: Нээрэн үү? Ангараг руу явж болох юм уу?

Н: Таа л даа.

Эн: Си Жей, би олон улсын поп од Энтони Дел Рей. Хоёулаа уулзах хэрэгтэй байх. Гэхдээ ингэж ханан дээрээс биш.

Ро: За, та нар юу хийгээд байна аа?

Сж:  Үгээ бичиж байна. Шүтдэг хүнтэйгэ уулз.т

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

Сж:  За шүтдэг хүнтэйгээ уулзах эхний алхам бол хаана байгааг нь мэдэх.

Ээж: Тэгэхээр, Энтони Дел Рейгийн нутгаар юу байна даа?

Сж:  Өө, Фен, Криспо бид гурав шүтдэг хүмүүстэйгээ уулзахаар шийдсэн.

Аав: Чамайг тэрэнтэй уулзчихсан гэж бодсон шд. Миний өөрийгөө хэлж байгааг та нар мэдэж байгаа биз дээ? Хөлийн эмч. Намайг бариарай.

Ээж: Би шүтдэг хүнтэйгээ нэг удаа уулзаж байсан. Дюран Дюраны Жон Тейлор. Би 3м үргэлжилсэн хашгичсан охидуудыг түлхэж, маажиж байж ойртоод үсэнд нь хүрсэн.

Сж:  Хэцүү сонсогдож байна.

Ээж: Хүн хүсвэл өлссөн чоно шиг юуг ч хийж чаддаг нь аймаар.  

Сж:  Мэдэхэд илүүдэхгүй. Бас Дел Рей манай хотод болох К-бласт-ын цорын ганц тоглолтоныг тусгай урилгаар зохион байгуулна гэдгийг мэдсэн нь сайн хэрэг. Тэр тоглолтонд очих арга олох хэрэгтэй.  

Аав: Намайг шүтдэг гэсэн чинь яалаа? Намайг гэртээ ирэхээр тэврээд л, эмнэлэг дээр ирэх дуртай байсан шд.

Ээж: Хонгор минь, бяцхан охидын хувьд аав нь шилдэг нь байха болих үе ирдэг юм.

Аав: Тэр чинь тэнэг хэрэг.

*****************

Сж:  За. Шүтээнтэйгээ уулзах хоёр дахь алхам. Тусламж гуйхаас айх хэрэггүй.

Ф: Ноён Робертс. Би Нил Дегрес Тайсонтой уулзмаар байна.

Ро: За. Чамд амжилт хүсье.

Ф: Танд ч гэсэн амжилт хүсье. Яагаад гэвэл та надад зөвлөх хэрэгтэй байна.

Ро: Фенвик, би жаахан завгүй байна.

Ф: Гэхдээ надад зөвлөгөө хэрэгтэй байна. Бас хаалган дээр “зөвлөх багш” гэж бичсэн байна. Бас таны ширээн дээр. Тэр зурагт хуудсан дээр хамтдаа хичээвэл илүү амжилтанд хүрдэг гэсэн байна. Тэрэн дээр “тавтай морил” гэсэн байна. Гэтэл надад тийм мэдрэмж төрөхгүй байна. Бас...

Ро: За яах вэ. Суучих.

Ф: Тэгэхээр, тэрний веб камерыг хакердах уу, эсвэл...

Ро: Үгүй ээ. Нил Дегрес Тайсон гээд хайгаад үз, бас олон нийтийн цахим сүлжээнүүдээс. Олон нийттэй харилцдаг имейл хаяг байна уу хар. Тэгээд зураг хүс, эсвэл мессеж бич. Эсвэл...

Ф:  Наадах чинь юу вэ?

Ро: Дугтуй. Хоёулаа тэрэнд захиа бичнэ.

Ф: Тэр чинь их удаан биз дээ? Энэ хачин вебсайт 19,95доллар өгвөл надад утасных нь дугаарыг өгнө гэж байна.

Ро: Үгүй ээ! Чи шүтдэг хүнээ залгахыг хүсч байгаа. Холбооны мөрдөх товчоонд баривчлагдахыг биш. Тэгэхээр... тэвчээртэй бай.

Ф: Тэгээд би хэр удаан хүлээх вэ?

Ро: Нил Армстронг надтай холбоо барих гэж 9сар болсон.

Ф: 9сар аа? 9сар аа? 9сар аа?  

Сж:  За за. Чи яагаад баярлачихаа вэ?

К: Би Луи Витог судалсан. Миний юу олсныг таа даа. Бяцхан ваффльны тэмцээнд түрүүбэл хэнтэй хамт сурталчилгаанд тоглож болно гээч?

В: “Литтл тайни ваффлс”-тай хийсэн бичлэгээ явуулаарай. Шилдэгийнх нь сурталчилгаанд би тоглох болно.

К: Луи Вито бас ид ид панда. Энэ мөрөөдөл биеллээ гэсэн үг. Чи яагаа вэ?

Сж:  Дел Рей баасан гарагт тоглолтоор манай хотод ирнэ. Гэхдээ энэ зөвхөн тусгай урилгатай шоу гэж байна. Тасалбар нь олдохгүй байна.

К: Миндийд хоёр тасалбар байгаа. Тэр намайг хамт явъя гэхээр нь би “Яааасан ч үгүй” гээд хэлчихсэн.

Сж: Юу?

К: Тэгсэн чинь тэр “за яах вэ, чамайг угаасаа явахгүй гэж бодсон юм. Миндеттийнхний хэн нь хамт явбал илүү сонирхолтой байхыг туршиж байгаад тасалбараа илүү хөгжилтэй Миндеттэд өгнө” гэж хэлсэн. Бяцхан ваффл идэхгүй юм уу?

Сж:  Би хийх гэж байгаа зүйлээрээ “бахархахгүй байна” гэдэгээ хэлье.

Ми: Чи яагаад ийм хөөрхөн болчихоо вэ?

Сж:  Чамд Дел Рейгийн тоглолтын тасалбар байгаа гэж сонссон.

Ми: Манай аав алдартай өмгөөлөгч, тэрний ажилладаг студитэй ажилладаг юм.

Сж: Тэгээд ВИП юу, өөрөөр хэлбэл Дел Рейтэй уулзаж болно гэсэн үг үү?

Ми: Энийг харж бай. Аав аа, ВИП тасалбар байх ёстой шүү. Би Дел Рейтэй уулзмаар байна. Тийм ээ, ВИП.  

Сж:  Тэгвэл би Миндетт. За, би тэр тасалбарыг авахын тулд яах ёстой вэ?

Ми: Тоглолтонд хамт явахад хамгийн тохиромжтой хүн шалгаруулах гурван шалгуурт тэнцэх ёстой. За, би тоглолтон дээр байна. Бас цангаад байна.

Бүгд: Ус. Өө, ус. Хурдан ус аваад ир. Ус аваад ир ээ.

Ми: Чи явсангүй.

Сж:  Яагаад гэвэл... Миндетт үргэлж бэлтгэлтэй байдаг.

Ми: Тоглолтон дээр би өлсвөл яах вэ? Цүнхэндээ Тайни ваффл чихчихсэн юм уу? Би Литтл Тайни Ваффлд дуртай.

*******************

К: Литтл Тайни Ваффл. Луи Вито? Би снөүбордод дуртай. Литтл Тайни Ваффл д ч бас. Янзтай. Өглөөний төгс цайны нэгэн хэсэг. Одоо Вебсайтад тавиад, Луи Витотой уулзана. Би очиж байна.

Ф: За. Би чамд уг нь сурталчилгааны талаар юу бодож байгаагаа үнэнээр нь хэлэх байсан. Гэхдээ Нил Дегресс Тайсон хариу өгөөгүй болохоор миний уур хүрээд байна.

К: Дөрөвхөн цаг өнгөрч байна шд.

Ф: Тийм ээ. Гэхдээ манай үеийнхэн хүлээх шаардлагагүй. Тийм болохоор би энэ нууцлаг вебсайтад Нилийн утасны дугаарыг авах гээд 20доллар өгчихсөн. Хар даа.

Эр: За?

Ф: Нил Дегрес Тайсон мөн үү?

Эр: Тийм ээ.

Ф: Гайхалтай.  Намайг Фенвик Фрезиер гэдэг. Би таны хамгийн том шүтэн бишрэгч гэдгийг мэдэх үү?

Эр: Тийм ээ.

Ф: Гэхдээ, та Нил Дегресс Тайсон шиг сонсогдохгүй байна.

Эр: Тийм ээ.

Ф: Хүлэгээрэй. Энэ Доминик улс мөн үү?

Эр: Тийм ээ.

Ф: Тэгэхээр би тэр вебсайтад хулхидуулчихсан уу?

Эр: Тийм ээ.

Ф: Чөтгөр ав. Энэ юу байсан бэе

Сж:  Залуус аа, юу байна?

Ми: За. Одоо тоглолтын өдөр. Би Дел Рейгийн олон улсын хит дуу “Фейд ин дэ дей” сонсмоор байна. Гэхдээ миний утасны цэнэг дуусчихсан. Тэгэхээр... Хэн надад дуулж өгөх вэ? ... Аав аа. Си Жей сайн дуулдаг ч гэсэн тоглолтын өдөр тоглолт үзэхээр явж байгаад миний утасны цэнэг дуусчихаж магадгүй болохоор надад дахиад утас хэрэгтэй байна. Одоо би тоглолтон дээр байна. Миний шүүгээ ямар муухай байсныг мартаж чадахгүй байна.

Сж:  Ганц л зүйл байхад болно. Цэвэр. Шүүгээгээ гайхалтай сайхан харагдуулах.

Ми: Төгс болж. Надтай тоглолт үзэх төгс Миндетт бол Си Жей.

Сж:  Тийм ээ.

Ми: Дараа аз таарах болтугай, азгүй амьтад аа.

Сж:  За за, арай л хатуудчихлаа.

Ми: Би хатуу биш ээ. Би шаардлага өндөртэй. Бидэн шиг Дел Рейгийн супер шүтэн бишрэгчид тэрэнтэй уулзахыг хүсч байгаа бол тийм л байх хэрэгтэй. Тэгвэл үснээс нь авч чадах байх.

Сж:  Гайхалтай байх болно.

Ми: Лимузинтай гайхамшиг.

Сж:  Өө, бид нар лимузин хэрэггүй.

Ми: Хэрэгтэй. Аав аа, биднийг тоглолтонд хүргэж өгөх лимузин хэрэгтэй байна. Тэрнээс ч том. Илүү том. Юу? Юу?

Сж:  Яасан бэ?

Ми: Аав намайг хэтэрхий олон юм шаардаад байгаа болохоор тасалбарыг нь өөр “авахыг хүссэн хүнд” өглөө гэж байна.

Сж:  Тасалбар байхгүй юм уу?

Р: Си Жей бид уулзаж чадахгүй гэж бодохоор л баяртай царайд маань гуниг төрж байна.

Сж: Минийх ч бас.

Ми: Чи хэнтэй яриад байгаа юм?

Сж: Чи биш ээ.

******************

Сж:  За, “Шүтдэн хүнтэйгээ уулзах” талаар товчхон. Криспо сурталчилгаагаа ялсан эсэхийг харах гэж Литтл Тайни Ваффл вебсайтыг байн байн шалгаж байгаа. Фенвик Нил Дегресс Тайсоноос хариу ирсэн эсэхийг утсаа байн байн шалгаж байна.

Ф: Чөтгөр ав. Чөтгөр ав. Чөтгөр ав.

Сж:  Тэр хариулаагүй. Тэр шөнө би шүтээнтэйгээ уулзах боломжүй Миндетт хэвээр байсан юм.

Ээж: харамсалтай байна, хонгор минь.

Сж:  Манай аав яагаад Дел Рейгийн тоглолтын тасалбарыг олж чаддаг Миндигийн аав шиг лаг ажилтай байж болдоггүй юм?

Аав: Миний ажил лаг шүү. Би хүмүүсийг хөлийг засдаг. Бас хөлийн хурууных нь гэмтсэн мэдрэлийг эмчилдэг. Бас хөлийн нум засдаг.

Ээж: Хонгор минь, бид энэ талаар ярилцсан. Чиний хөл авардаг ажил маш чухал. Гэхдээ лаг ажил биш.

Аав: Намайг уучлаарай. Миндигийн аав шиг лаг аав биш гэдгийг минь уучил.

Ээж: Тэр сүүлийн үед жаахан эмзэг байгаа.

Аав: Би эмзэг биш.

Сж:  Юу болоо вэ?

Ээж: Чи Дел Рейг шүтдэг болсон. Чи аавыгаа шүтдэг байсан шд. Бас чи тэрний ажлыг голсон.

Сж:  Би санаа өгсөн, хэлэхийг нь та хэлсэн.

Ээж: Ээж чинь өсвөр насны шүтээнтэйгээ уулзах яар чухал болохыг мэднэ гэж хэлэх байна.

Сж:  Даанч би тэрэнтэй уулзахгүй.

Ээж: Тоглолтын танхимын гадна, автобуснуудын дэргэд, том хамгаалалтын ажилчдын дэргэд зогсож байгаад тэрнийг аялалын автобусандаа суугаад чиний амьдралаас алга болохоос нь өмнө үсэнд нь ганц хоёр секунд хүрвэл ямар вэ?

Сж:  Та тэгж шүтдэг хүнтэйгээ уулзсан байх аа?

Ээж: Хөөе. Шүтээнтэйгээ уулзана гэдэг аюултай ажил. Зөвшөөрч байна уу?

Р: Тэг, Си Жей. Хүсэл байгаа цагт Дел Рей байгаа.

Сж:  Зөвшөөрч байна. Би Дел Рейтэй уулзана.

******************

К: Энэ сурталчилгааг дахиад үзвэл би бөөлжих нь. Энийг үзээд би Фростед Сапкейк Кранч иддэг болсон.

Ф: Сурталчилгааныхаа сэтгэдлийг унших хэрэггүй, улам л дор болно.

К:   Долоогоос гуравхан нь эможи дарсан байна. Энэ муу биз?

Ф: Хамгийн муудаа л Луи Витотой хэзээ ч уулзахгүй гэсэн үг. Анхаарал татах үг бас манч манч панда ахиухан хэрэгтэй.

К: Шинэ сурталчилгаа хийх хэрэгтэй байна. Чи надад туслах уу?

Ф: Тийм ээ. Чи яваад панданы баг аваад ир. Би Нил Дегресс Тайсонтой уулзаж байя. Фенвик хүлээхээс залхаж байна.

*******************    

Ф: За за. Энэ сэжиг бүхий вебсайт   намайг файрволыг нь нэвтрээд, Ай Пи хаяг дээр нь тэг гэж бичээд, нөүтбүүкнийх нь камер руу нэвтэр гэсэн байна.

Н: Сансрын халбага урагшаа. Эцсийн зогсоол болох миний ам руу. Энэ юу вэ? Ногоон гэрэл. Чи юу хараад байгаа юм? Энэ чинь миний үдийн хоол. Хөөе. Хөөе. Чи хэн юм бэ? Юу хийгээд байгаа юм? Хэн миний компьютерийг хакердчихав аа? Тэнд хэн байна аа? Миний компьютераас гар.

****************

Ми: Сайхан мэдээ.   Бид нар Дел Рейг харах нь.

Сж:  Чи гэртээ хариад захирангуй байсныхаа төлөө ааваасаа уучлалт гуйгаад, тэр тасалбарыг чинь буцааж өгсөн гэх гээ юу?

Ми: Ойрхон байна. Би түрийвчийг нь авчихсан. Хоёулаа авлига өгөөд шоунд орчихно.

Сж:  Наадах чинь юун хайч вэ?

Ми: Дел Рейгийн үсийг авах гэж. Чи хамт уу?

Сж:  Үнэнийг хэлэхэд ээж бид хоёр театрын ард орой тэрний гарч ирэхийг хүлээнэ. Насаараа гэрийн хорионд орохгүйн тулд чи бид хоёртой явбал ямар вэ? Баривчлагдахгүйн тулд.

Ми: Чи хамгийн шилдэг Миндетт.

Сж:  Би Миндетт байхаа больсон.

Ми: Тийм ээ.

******************

К: Литтл Тайни ваффл идэхгүй сургууль дээрээ ядарна шүү. Харин идэх юм бол... манч манч дуугараад панч панч байх болно. Бүтэн өдөржин.

Эр: Ямар чөтгөр нь вэ, Пауэрс.

К: Литтл Тайни ваффлс. Савлагаа нь панч панч.

Эр: Пауэрс.

К: Өглөөний цайны салшгүй хэсэг.

*************

Ф: Ноён Робертс. Нил Дегресс Тайсоны тухай танд хэлэх юм байна.

Ро: Миний компьютер, хакердах, бас сэжигтэй вебсайттай холбоотой юу?

Ф: Та яаж мэдсэн юм?

Ро: Би гавлуулчихаад байна.

Ф: Өө.

Ро: Фенвик тэгэхээр ийм байна. Алдартнууд ч гэсэн хүмүүс. Чи бид хоёроос ялгаагүй. Тэр хувийн амьдралаа нууцлах дуртай. Уур нь хүрэхээрээ хакердсан хүнийг барих гэж Холбооны мөрдөх товчоо дууддаг юм.

Ф: Гайхалтай зөвлөгөө байна, ноён Робертс.

Ро: Битгий март. Тэвчээртэй бай. Энэ үл ойлголцлын учрыг олоод, намайг шоронгоос гарч ирсэний дараа чи том асуудалд орох болно.

**************

К: Хачин юм даа. Ямартай ч Литтл Тайни ваффл миний бичлэгийг хэтэрхий түрэмгий гээд татгалзсан байна. Би Луи Витотой уулзаж чадахгүй нь.

Ф: Криспо, заримдаа бид хүссэн алдартантайгаа уулзаж чаддаггүй юм. Тэд маш завгүй, магадгүй бид мартсан нь дээр байх. Нил Дегресс Тайсон  байна. Байна уу?

Н: Сайн уу, Фенвик. Эрт хариу өгөөгүйд уучлаарай. Би Холбооны мөрдөх товчооныхонтой уулзаж ертөнцийн нууцыг тайлж байлаа. Шинжлэх ухаан.

Ф: Нээрэн үү? Би найздаа Литтл Тайни Ваффлс сурталчилгаа хийхэд нь ч тусалж чадахгүй байна.

Н: Жор гаргаж үзсэн үү? Сереалны сайн сурталчилгаанууд бүгд адилхан зарчимтай байдаг. Эхлээд сайхан гал тогоотой. Хоёрт, хүүхдүүд сереалыг амтархан иддэг. Гуравт, түрэмгий биш, амархан цээжлэгдэх үг.

К: Та бидэнд тусалж болох уу?

Н: Мэдээж. Би Литтл Тайни ваффлсд дуртай.

******************

Хүмүүс: Хөөе. Дел Рей.  

Ми: Чи маажиж, самардаад урд нь гарна гэсэн биз дээ.

Ээж: За, би жаахан хөгширчихөж.

Ми: Энд хэзээ ч тэрэнтэй уулзаж чадахгүй юм байна.

Сж:  Дел Рей хэний ч мэдэхгүй нууц хаалгаар гарч ирэхгүй юм бол шүү дээ. Тийм ээ, ээж ээ?

Ээж: Хонгор минь, нууц хаалга байхгүй. Чи тааруухан юм аа.

Сж: Бүгдийнх нь анхаарлыг байхгүй, хуурамч нууц хаалга руу хандуулах хэрэгтэй.

Ээж: Өө. Сайхан. Бурхан минь, Дел Рей тэнд байдаг нууц хамгаалалтын хаалгаар гарч ирэх гэж байна. Тийшээ яваарай.

Сж:  Итгэмээргүй юм. Бид Дел Рейтэй уулзана. За, тэр ирж байх шиг байна. Тайван байгаарай. Дел Рейгийн намтарт тэрнийг ичимхий гэж бичсэн байсан. Тэрнийг айлгаж болохгүй.

Ми: За, ойлголоо.

Сж:  Тэр ирж байна. Тэр ирж байна.

Ми: Надад үсээ өг.

Эр: Үсний шүтэн бишрэгч.

Сж:  Би тайзны ард шүтдэг хүнтэйгээ уулзаж чадаагүй. Тэр шөнө маш урт шөнө байсан. Ээж маань Дел Рейгийн менежерийг Миндигийн эсрэг цагдаад гомдол гаргахгүй байхыг гурван цаг ятгасан.

Ээж: Бид ирлээ.

Сж:  Үгүй ээ, бидэнд Дел Рейтэй уулзах боломж олдоогүй.

Р: Сайн уу, Си Жей.

Сж:  Гэхдээ чи ... энд байна... Энд...

Аав: Гэнэтийн бэлэг.

Р: Аав чинь эмнэлэгт намайг үзсэн юм.

Аав: Тийм ээ. Би жижүүртэй байсан.

Р: Би нэг жижигхэн, галзуу үсний шүтэн бишрэгчээс зугтааж байгад хөлөө гэмтээчихсэн. Аав чинь хөлийг маань сайн эмчилсэн. Тэгээд би хариуг нь яаж барих вэ гэж асуусан юм. Тэгээд л би энд байна.

Аав: Бас...

Бүгд: Тэр их догь мэргэжилтэй.

Сж:  Тийм ээ, тэр үнэн. Хөлний эмч.

Аав: Харж л байгаарай.

Р: Би дуу дуулж болох уу?

Сж:  Тийм ээ, тэгээч.

Дуулна:

Сж:  Тэнд зогсоод шүтдэг хүнийхээ дуулахыг сонсож байхдаа би өөр нэгэн шүтдэг хүнийхээ дэргэд зогсож байгаагаа ойлгосон. Тийм болохоор шүтдэг хүнтэйгээ уулзахаас айх хэрэггүй. Зүгээр л тэвчээртэй, эелдэг байхыг хичээгээрэй. Өө, бас өдөр бүр хардаг шүтээнүүдийг мартаж болохгүй шүү.

***************

Н: Төгс өглөөний хоолны жор юу вэ?   

Сж:  Таваг.

Ф: Халбага.

К: Сүү.

Н: Бас Литтл Тайни Ваффл.

К: Литтл Тайни Ваффл дуусчихаж.

Сж К Ф: Луи Вито.

Л: Хүүхдүүдэд Литтл Тайни Ваффл хэрэгтэй. Шаржигнуулаад зажлаарай.

Сж:  Энэ бол ялагчийн жор.

Н: Төгс өглөөний хоол.

23анги төгсөв.

Back to episodes Go home