EP9
Ээж: Хонгор минь юу болоо вэ?
Сж: Би гайхамшигт загас үхсэнд одоо болтол гуниглаад байна.
Ээж: Харамсалтай байна хонгор минь.
Ф: Та сижэйд шинэ амьтан аваад өгчхөж болно шүү дээ.
Кр: Учир нь тэр одоо усан гахай авахаар хангалттай хариуцлагатай болсон.
Сж: Бид энэ талаар 3 цаг ярилцсан.
Ээж: Үгүй дээ үнэхээр муу санаа байна. Бас үгүй.
Ах: Муухай юм аа.
Сж: Гуйж байна. Би тэрнийг лууван зажилдаг гайхамшигт гахай Биксби Мартин гэж нэрлэнэ.
Ээж: Бид энд хөхтөн амьтны талаар ярьж байна. Гэтэл чи ганц загасыг 2 сар амьд байлгачхаж чаддаггүй.
Сж: Тэрэнд шоколадны үйрмэг өгсөн хүн нь та шдээ.
Ээж: Тэгэхэд харанхуй байсан, бас би ядаж л тэрнийг хооллосон.
Сж: Ээж ээ, миний загас тэжээсэн түүх төгс биш байж болно ооо. Гэхдээ би усан гахайтай болохгүй бол хошуугаа унжуулна шүү. Би танд хариуцлагатай гэдгээ яаж батлах юм бэ?
Ээж: За яахав, хэрвээ чи энэ гурилыг гэмтээж уралгүйгээр нялх хүүхэд шиг 24 цаг асарч чадвал усан гахайгаа авч болно.
Сж: Тохирлоо.
Кр: Хөөе би ч гэсэн гурилан хүүхэдтэй болмоор байна.
Ф: Наадах чинь 5 минут ч тэсэхгүй дээ.
Кр: Харин би чамаас л илүү санах тавих байх.
Ф: Боломжгүй ээ, цохиорой.
Ээж: Амжилт хүсье.
Кр: Бидэнд хэрэггүй ээ. Учир нь би тэрнээс хамаагүй илүү аав байна.
Сж: За за тэгвэл хариуцлагыг шалгах гурилан хүүхэд өргөж авах сорилт эхэллээ.
_________________________
Кр: За за.
Ээж: За за маргааш хичээл чинь тарсны дараа, Би алдартай шоколад төмстэй Жигнэмгээ худалдаан дээр авч очно. Хэрвээ наад ойд чинь гурилаар дүүрэн байх юм бол бид шууд амьтны дэлгүүр лүү явцгаана.
Сж: Хүлээж тэсэхгүй нь ээ.
Кр: Гурилан хүүхдийн дэргэд ам хамраа дарна шүү.
Ф: Тэссэнгүй ээ би үр тарианаас харшилтай. Энд дүүрэн байна.
Ээж: Май энэ чиний хүүхэд.
Аав: Үү энд юу болоод байгаа юм?
Ах: Тэгэхээр би өвдчихсөн.
Сж: Харин бид 24 цагийн турш гурилан хүүхдүүд асрахаар болсон.
Аав: Хөгжилтэй юм аа. Яг л жаахан байхад чинь та 2-ыг тэвэрч байсан шиг. Өө бас би чамайг дээшээ ингэж шиддэг байсан. Би та нарыг унагааж байгаагүй шүү. За за Сижэйг ганц. Ронбиг ихдээ л 4 удаа. Би энэнд оролцмоор байна.
Сж: За за, аав маань ч гэсэн бидний сорилтод нэгдсэн, бас миний гурилан хүүхэдтэй өнгөрүүлсэн эхний 16 цаг тун дажгүй байлаа.
Усан гахай автал 8 цаг.
Сж: Тэгэхээр гурилан хүүхэд маань шөнө тайван нойрсож, автобусанд суухдаа цүнхэнд минь суугаад ирлээ.
Ф: Чи наадхаа цүнхэндээ хийж болохгүй ээ, чи жинхэнэ хүүхдийг цүнхэндээ хийх байсан уу?
Сж: Дахиад л биш шүү.
Ф: Наадах чинь юу вэ?
Кр: Би тэрнийг Фэнвикийг ялагч гэж нэрлэсэн.
Сж: Наадах чинь миний харж байсан хамгийн өхөөрдөм гурилан хүүхэд байна.
Кр: Би дараа хүүхдүүдээ хамт тоглуулах талаар бодлоо л доо. Царай муутай гурилан хүүхэд бас чипс. Бидэнтэй гадаад талбайд уулзмаар байна уу?
Ф: Чипс гэнэ ээ? Энэ чинь чипс биш. Тэрнийг амтат зуушны уут гэдэг юм. Бас би чамаас илүү хариуцлагатай гэдгээ харуулах болно.
Сж: Чи хүүхдээ толгойноос нь барьдаг юм уу?
Ф: Үгүй ээ би ялна.
Сж: Магадгүй Криспогийн зөв байсан байх. Хэрвээ би гайхамшигт усан гахайд санаа тавих гэж байгаа юм бол, Гурилан хүүхдэдээ дахиад илүү хайр мэдрүүлэх ёстой байх. Чи царай муутай уут гурил биш ээ. Би чамд сайн санаа тавих болно. Тиймээс одоо чамайг…
Ро: Сижэй чи зүгээр үү?
Сж: Би гурилан хүүхдээ унагаачихлаа. Харж чадахгүй нь ээ.
Ро: Гурилан хүүхэд гэнэ ээ? Бид 2012 оны гурилан байлдаанаас хойш наадхыг чинь хийхээ больсон.
Сж: Ээж маань үргэлжлүүлчихсэн юм аа. Бас хэрвээ би энийг өдөр дуустал асарч чадвал, Гайхамшигт усан гахайтай болж чадна.
Ро: За за чамд л гэж хэлэхэд. Нялх хүүхдүүд уян хатан байдаг юм. Бас гурилан хүүхэд чинь дотуураа ууттай бололтой. Тэгэхээр чи хариуцлагагүй гурилан хүүхдийн ээж хэвээрээ байна.
Сж: Тийм ээ.
Ро: Тэгээд хариуцлагын тухайд өөртөө сануулга өг. Утсан дээрээ сэрүүлэг тавь. Бусдаас тусламж гуй. Бас миний дуртай хуучны арга. Хаа сайгүй тэмдэглэл наа.
Сж: Баярлалаа Робертс багш аа.
Ро: Амжилт хүсье.
___________________
Бо: За за хүүхдүүд ээ үлдсэн цагтаа чимээгүй хичээлээ хийцгээе. Учир нь би юмаа идмээр байна.
Ф: Чамайг яагаад хичээгээд байгааг ч ойлгохгүй байна. Миний гүйцэтгэх ур чадварууд үнэхээр сайн.
Кр: Чи зүгээр л толгойд минь орохыг хичээж байна. Гэхдээ наргиж хэлэхэд чамд ийшээ орох юу ч байхгүй.
Ф: Тийм ээ, би санаа зовохгүй байна.
Ми: Мэдэхгүй юм даа, Фэнвик. Чиний оронд байсан би лав санаа зовно.
Кр: Тийм ээ, яагаад?
Ми: Учир нь би чамд гурилан хүүхдээ өсгөхөд чинь тусална.
Ф: Чи тэгж болохгүй.
Ми: Эцэг эхчүүд жинхэнэ хүүхдэдээ санаа тавихдаа тусламж гуйдаг шиг гурилан хүүхдэд ч гэсэн тусламж гуйх нь хариуцлагатай биш гэж үү?
Кр: Нээрээ тийм шүү. Чиний нэг заль биш л бол шүү дээ. Энэ чиний залинуудын нэг биз дээ?
Ми: Үгүй ээ зүгээр л нэг найз нөгөө найздаа тусалж байна.
Бо: Минди ярихаа болиод чимээгүй хичээлээ хий. Фенвик, би чамайг ч гэсэн Васабост дуртайг чинь харж байна аа.
Ф: Би идэж үзээгүй ээ.
Бо: Чи үнэхээр амсаж үзэх хэрэгтэй шүү.
_____________________________
Аав: Хүн байна уу? Тэнд хэн байна?
Ах: Би байна аа, бас би танд намайг шалгах хэрэггүй гэж хэлсэн шдээ.
Аав: Тэгээгүй ээ, би энд энийгээ цэвэрлэхээр ирлээ.
Ах: Юу болоо вэ?
Аав: Би ажил дээрээ гурилаа унагаачихсан. Тэгээд ээжийг чинь харахаас өмнө энд ирж цэвэрлэх гэсэн юм.
Ах: Наадах чинь булхай.
Аав: Үгүй ээ энэ бол засвар. Эцэг эхчүүд үргэлж л ингэдэг юм. Жишээ нь ээж чинь үнэндээ чамайг охин байгаасай гэж хүссэн. Тэгээд бид Сижэйг төрүүлсэн. Засвар.
Ро: Яагаад та надад энийг хэлж байгаа юм бэ?
Аав: Би үгээ буцааж авлаа. Харав уу? Засвар. Одоо би гурилаа дээш нь авч гараад хувцсаа солилоо. Засвар.
____________________
Сж: Хариуцлага болоод дунд сургуулийн турш маш их сонсдог үг. Учир нь энэ хугацаанд л бид өөрсдөдөө санаа тавьж сурах ёстой байдаг. Бас магадгүй гурилан хүүхдийнхээ нүүрэнд инээмсэглэл тодруулж ч болох юм. Хэн хамгийн өхөөрдөм гурилан хүүхэд билээ? Одоо дахиад зургаахан цаг л тэсэхэд би усан гахайгаа авна. Тэгээд би хариуцлагатай байх гэдэг нь тусламж гуйхаасаа айхгүй байх юм байна аа гэж бодсон. Тэгэхээр би хүүхдийн тэрэг шиг тэрэгтэй болчихвол сайхан санаа юм байна гэж бодлоо. Учир нь би гурилан хүүхдээ унагаагаад байна.
Ро: Сижэй. Чиний насан дээр байхдаа би гүрвэлтэй болохыг хүсдэг байсан. Яг үнэндээ луу юм л даа. Яг л миний өрөөнд байдаг бяцхан динозавр шиг байх байсан юм. Гэтэл аав ээж маань юу гэснийг мэдэх үү?
Сж: Чи хангалттай хариуцлагатай биш бас загас авч болно.
Ро: Яг тийм. Тэгэхээр энэ тэргийг ав. Дүрэмдээ бол энийг би сурагчдад өгч болохгүй л дээ. Гэхдээ чи гахайгаа авна аа.
Сж: Баярлалаа Робэртс багш аа.
На: Туслаарай багш аа. Тэд яг л галзуу ноход шиг байна.
Бүгд: Би ууртай байна. Жинхэнэ бүтэлгүйтэл. Ингэж сургуулийн ажил хийдэггүй юм.
Ро: Юу болоод байгаа юм бэ?
Лэ: Багш нарын өрөөний автомат машины Васабо дуусчихсан.
Ро: Хүлээгээрэй. Энэ чипснээс болсон юм уу?
Бэ: Зүгээр нэг чипс биш ээ, Жак. Васабо.
На: Би 5 дахь хүртэл ирэхгүй гэж хэлсэн биз дээ.
Лэ: Тэр хүртэл тэгээд бид яаж тэсэх юм бэ?
На: Больж үз. Сибирийн 12 сарыг гуравхан модтой ганц хүрэмтэй давж болдог юм.
Бо: Хүлээгээрэй. Би нэг юм санах шиг боллоо.
Ф: Би даалгавраа ч юм уу өгөхөө мартчихаа юу?
Лэ: Сонсооч Фразер багш нарын Васабо дуусчихсан. Тэгэхээр наадхыг чинь авахын тулд бид яах ёстой вэ?
Ф: Тэгэхээр би хариуцлагатай бас Криспогоос илүү гэдгээ батлахын тулд энэ надад сургууль тартал хэрэгтэй.
Бэ: Их чухал хэрэг байна. Гэхдээ илүү чухал нь юу гэхээр, Тэр бол хуваалцах.
Бүгд: Өө хуваалцах.
Ф: Гэхдээ хуваалцвал би ялагдчихна.
Бо: За за ядаж бид наадхыг чинь үнэрлээдэхье.
Ф: За за хонх дуугарчихлаа. Явалгүй болохгүй нь. Баяртай.
_______________________
Ми: За за хэрвээ тэрнийг амжилттай байлгамаар байвал тэрэнд гайхалтай нэр хэрэгтэй. Би Эллиот гэж бодлоо.
Кр: Элиот гэнэ ээ? би тэрнийг Элиот гэж нэрлэхгүй.
Ми: Чамд илүү дээр нэр байгаа юм уу? Би сонсоход бэлэн байна. Энэ чинь хамтрал шүү дээ.
Кр: Флийбус.
Ми: Яасан ч үгүй шүү. Чи ямар олон тамирчид, хүнд гэмт хэрэгтэй тэмцдэг дүүргийн прокурорууд Флибус гэдэг нэртэй байдгийг мэдэх үү? Чи тэрнийг хамгийн сайхан амьдралаар амьдарч фенвикийг ялаасай гэж хүсэхгүй байна уу?
Кр: Тийм л дээ.
Ми: Тэгвэл надаар бяцхан элиотыг тэврүүлээч. За за бид чамтай ажлаасаа ирэхээр чинь уулзъя даа.
Кр: Хичээлийн дарааг хэлж байгаа биз дээ?
_______________________
Сж: За за магадгүй сургуулийн хонгилоор гурил түрж явах нь тэнэг санагдсан байх л даа. Гэхдээ би хичээлийн дараа ээждээ гурилыг нь бүрэн бүтэн өгөхийг л бодож байлаа. Надад энэ л хэрэгтэй байсан. Гэтэл тэр алга болчихсон. Тэд энийг Пүүтотакын түүхэн дэх хамгийн чанга хашхираан гэсэн.
Усан гахай автал 3 цаг уу?
Сж: За за хэрвээ чи дөнгөж үзэж эхэлж байгаа бол…Хураангуй нь энэ байна. Би хариуцлагатайгаа баталж усан гахайтай болохын тулд ээж надад гурилан хүүхэд өгсөн. Бас би хүүхдээ алдчихлаа. Одоо буцааж авах хэрэгтэй.
Ф: Багш нар миний амттангийн араас явж байна.
Ми: Энд нэг түгжээ энд нэг түгжээ. Тэгээд Супер аюулгүй гурилан хүүхэд.
Кр: Би энийг зүүмээргүй байна.
Сж: Криспо чи миний гурилын хүүхдийг харсан уу? Тэргэн дээр байсан одоо алга болчихлоо.
Кр: Би олоход чинь тусалъя.
Ми: Бяцхан Элиоттой хамт л биш шүү.Чи намайг гурилан хүүхдээ бүрэн бүтэн байлгахад туслаач гэсэн. Би тэрийг чинь л хийж байна.
Кр: Уучлаарай Минди би найздаа тусалмаар байна.
Ми: Өө тэгвэл чи найзуудаа хүүхдээсээ илүү тавьж байгаа юм уу?
Кр: Өө золиг гэж би дахиад л эхэллээ гэж үү?
Ми: Тийм ээ би дахиад л ингэж байна.
___________________
Аав: Хүн байна уу? Гэрт хэн байна?
Ах: Дахиад л би байна аа. Торонд юу байгаа юм?
Аав: 8 уут гурил.
Ах: Найм аа? Аав аа хэн ч ийм олон засвар хийдэггүй.
Аав: Мэднэ ээ би үнэхээр муу аав юм. Та нарыг хэдэн удаа унагаж байсан. Намайг уучлаарай. Ээж чинь зөв байж.
Ах: Тийм ээ. Гэхдээ…Гэхдээ та сургуулийн тоглолт тоглоомд үргэлж явдаг байсан. Тусдаа ээжийг нөгөө уурлах үед нь тайвшруулдаг. Бас та бол энэ дэлхий дээрх хамгийн их тэвэрдэг аав.
Аав: Тэгвэл би дажгүй аав байх нь ээ.
Ах: Үнэндээ бол маш сайн. Бас би танд дахиад нэг боломж олгомоор байна. За за дахиад нэг. За за зогс.
Сж: Энэ бол сургуулийн түүхэн дэх хамгийн урам зориг өгдөг постер байсан. Гэхдээ би хараад гуниглачихлаа. Бас сургуулийн хэн нь ууттай гурил авчихдаг байна аа? Хүлээгээрэй. Гурил, жигнэмэг, жигнэмэг хийдэг хүн. Цайны газрын хатагтай. Сайн уу? Тэр тавиур дээрээ миний ууттай гурил байх шиг байна. Би коридортоо тэргэн дээр үлдээчихсэн юм.
На: Тэгвэл тэр чинь муу л санаа байж дээ.
Сж: Магадгүй ээ. Гэхдээ би буцааж авах хэрэгтэй. Ээж маань надад усан гахай авч өгнө.
На: Чиний насан дээр байхдаа би ээжээсээ ямаа гуйж байсан юм. Ээж юу гэснийг чи мэдэх үү?
Сж: Оронд нь загас авч өгье гэсэн үү?
На: Үгүй ээ тэр инээсэн. Тэгээд мөсөөр бөөлжсөн. Учир нь гадаа -30 байсан юм.
Сж: Би өөрийгөө хариуцлагатай гэдгийг батлах хэрэгтэй.
На: Гэхдээ чи үнэхээр хариуцлагагүй байна. Бас усан гахай авахад бэлэн биш. Би чиний хувьд сахиусан тэнгэр шиг биз тийм үү?
Сж: Үгүй. Магадгүй би усан гахай авахаар хангалттай хариуцлагатай биш байх. Бас…
Ф: Утаат бөмбөгний горим одоо.
Сж: Бидэнд утаат бөмбөгний горим байхгүй.
Ф: Тэгвэл чи Чипиг ав. тэд араас ирж байна. Чи миний цорын ганц найдвар.
________________________
Кр: Тэр намайг юу хийхийг үргэлж заадаг. Гэхдээ би үргэлж тэрийгээ заалгамааргүй байна. Би зүгээр л фенвикт өөрийгөө тэрнээс хариуцлагатай гэдгээ баталмаар байна.
Ми: Бид тохиролцсон юм л даа. Энэ гурилан хүүхдийг хамтдаа өсгөнө гэж. Тэр зүгээр л намайг хасчхаж болохгүй.
Кр: Энэ чинь чиний хүүхэд ч биш.
Ро: За за залуус аа бид гурилын талаар ярьж байгаа гэдгээ мэдэж байна уу?
Кр: Миний гурил шүү дээ.
Ми: Тэрнийг Элиот гэж нэрлэсэн хүн нь би.
Кр: Би тэрний нэрийг Элиот биш гээд сольчихсон.
Ми: Үнэхээр аймшигтай нэр байна.
Ро: За за тэгэхээр Кристиан. Тэгэхээр чиний буталсан ууттай гурил чинь Нэлээн дажгүй байгаа бололтой. Гэхдээ ингэж байгаадаа итгэхгүй нь ээ. Хэн нэг нь залхах хүртэл чи ууттай гурилаа ажлын өдрүүдээр, харин Минди амралтын өдрүүдээр авч байвал яаж байна?
Кр: За за надад бол болно оо.
Ми: Бид нэг төрлийн гэрээн дээр гарын үсэг зурах ёстой юу?
Ро: Яагаад үгүй гэж?
Ф: Бурхан минь аюулгүй байна.
Кр: Би Элиот бишийг хамтран өсгөхөөр болсон. Бас тэр намайг хараахан ялаагүй л байна.Юу болсон бэ?
Сж: Тогооч эгч миний гурилан хүүхдийг авчихсан. Удахгүй жигнэмэг болно.
2: Юу?
Кр: Бид тэрнийг авах хэрэгтэй. Одоо.
Сж: Үнэндээ та нарыг тэгнэ гэж найдаж байлаа. Гурилан хүүхэд ажиллагаа эхэллээ. Энэ бидний хамгийн том аврах ажиллагаа байх болно. Гэхдээ тийм байгаагүй.
Бүгд: Биднийг уучлаарай Ёо Ёо Ёо бид зүгээр л хариуцлагатай байх гэж хичээж байна.
На: Үзэсгэлэн дээр миний Москва бялуу хийж тавих хариуцлага яах юм? Америк хүүхдүүд үргэлж тагнуул шиг хувцаслаж усан гахай нэхэж байх юм. Бурхан минь гэж. Жаргалтай гурилаа ав. Сурагчдын бялуу багассан ч чи усан гахайтай болох нь дээ. Яв!
Сж: Бид чадлаа. Анхаарал шийдэмгий байдал наалдамхай цаасны ачаар бид гурилан хүүхдүүдээ бүрэн бүтэн авч үлдэж чадсан юм. Одоо гуравхан минутын дараа би амьтны дэлгүүр явж гайхамшигт гахайгаа очиж авна. Гэтэл би нэг юм анзаарлаа. Фенвик гацчихсан байлаа.
Бо: Уучлаарай Фенвик. Гэхдээ чи бидний урхинд уналаа даа.
Лэ: Зүгээр л бидэнд чипсээ өгчих. Тэгвэл бид дүн нэмж өгье.
Бэ: Бас хэн дараагийн сургуулийн концертын гоцлол болмоор байна ?
Лэ: Боль доо наадах чинь зүгээр л нэг чипс шүү дээ.
Ф: Үгүй ээ, энэ бол зүгээр нэг амттан биш. Тэрнийг чип гэдэг юм.
Бэ: Чипсыг ав.
Сж: Би тэр үед л хариуцлагатай байх гэдэг нь бас сайн найз байх гэдгийг ойлгосон юм. Тэгээд би утаат бөмбөгний горимыг идэвхжүүлсэн юм. Аймаар чимээ гарсан.
Эр: Юу болчхов оо? Наад гараа ав л даа.
Кр: Сая юу байва аа?
Ф: Сижэй намайг аварчих шиг боллоо.
Сж: Би зүгээр хараад зогсож чадаагүй юм аа
Кр: Ээж чинь ирж байна. Май энийг хурдан ав.
Сж: Сорилтоо яах юм бэ?
Кр: Битгий санаа зов оо миний хүүхдийг ав. Худлаа хэлэхийг бидэнд үлдээчих.
Ф: Сайн уу хатагтай Мартин Сижэй энэ дэлхий дээрх хамгийн шилдэг гурилан хүүхдийн ээж байсан шүү Одоо амьтны дэлгүүр явцгаая.
Кр: Би гурилан хүүхдээ алдчихсан. Гэхдээ Сижэй хариуцглагатай байсан, хар даа.
Ээж: Хөөх энэ шинэ дээд амжилт байна шүү.
Сж: Фэны багш нар бүслээд авчихсан юм аа, тэгээд би гадаа талбай руу шидчихсэн.
Ээж: Чи хүүхдээ цонхоор шидчихсэн юм уу?
Сж: Өө тийм ээ.
Ф: Гэхдээ тэр Чипыг аварсан.
Ээж: За за, хэрвээ чи найзууддаа санаа тавьсан л бол. Биксби гайхамшигт гахайндаа бүр л илүү санаа тавих байх, Золиг гэж би энэ инээмсэглэлд дуртай.
Сж: Дунд сургуульд энгийнээр бол хариуцлага гэдэг биднээс шалтгаалдаг. Хичээлээ санах, даалгавраа хийх, гайхамшигт гахайндаа санаа тавих гээд. Хэрвээ чи хүмүүст өөрийнхөө хариуцлагатайг баталмаар байвал, өөрийнхөө гурилан хүүхэлдэйг ол тэ чи хийж чдна аа,Одоо охиндоо бас сайн найзуудад нь амтат жигнэмэг хийж өгцгөөе.
Кр: Мангас.
Ф: Чипээс гараа тат.
Аав: Бас би чадлаа би гурилан хүүхдээ бүтэн өдрийн турш аюулгүй байлгаж чадлаа, яг хэлсэн шигээ.
Ээж: За за, хүлээн зөвшөөрлөө чи үнэхээр хариуцлагатай юм.
Аав: Тийм ээ, вүү хариуцлагатай. Хариуцлага яллаа, хариуцлага яллаа. Тийм ээ бас бүүм! ЗАсвар!
Back to episodes Go home