100 things 21

“100 things to do before high school Ep21

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 28мин

 Гол дүрүүд:

Сж: эм, Си Жей Мартин 

Ф: эр, Фрэнвик Фрезиер

К: эр, Криспо Пауэрс

Ро: эр, ноён Робертс

Ми: эм, Минди Минус

Аав: эр, ноён Мартин

Ээж: эм, хатагтай Мартин

 

Сж:  Уучлаарай, надад ярих зав алга. Би дэлхийг устгахаар ирсэн үхлийн аюултай вирусыг устгаж байна. Ноён Бандтын хичээлийг сонсож байгаа юм шиг царайлангаа.

Б: Тэгэхээр шөл хийхийн тулд эхлээд нэг лааз... алив ээ, залуус аа. Энэ чухал зүйл шүү.

К: Мэднэ ээ. Бид халдварыг зогсоох ёстой.

Б: Үгүй ээ. Гэрээ яаж авч явах ёстойгоо мэдэх нь чухал. Кристиан, хэл дээ. Энэ юу вэ?

К: Лааз онгойлгогч.

Б: Та нараас хэд нь лааз онгойлгогчийг ашиглаж мэдэх вэ? Бас намайг анзаараагүй байхад хэдэн хүн сансрын вирусын халдлага тоглож байна? Дэлхий рүү жинхэнэ сансрын вирус довтолбол яах вэ? Танай гудамжныхан бүгд халдвар авч, чи гэрээсээ гарч чадахгүй, лаазалсан хоолноос өөр юм байхгүй, чи онгойлгож чадахгүй бол яах вэ?

К: Өө. Би ээжээрээ онгойлгуулаад, сүү авчруулна.

Б: Тэгэх боломжгүй. Яагаад гэвэл эцэг эхчүүд бүгд сансрын хөлөгт гацчихсан, та нарыг аврахаар ирж чадахгүй.

К: Аймшигтай юм аа.

Б: Хар даа. Та нарын хувцас вирус болчихсон байна, өөрсдийгөө аврах ганц арга бол Вирус-устгагч машиныг ашиглах. Даанч та нар яаж ашиглахаа мэдэхгүй. Та нар бүгд халдвар авчихлаа. Дэлхий дээрх бүгд амьдрал сүйрсэн. Тэгээд та нар юу гэмээр байна даа?

Ф: Эцэг эхчүүд маань сансрын хөлөг дээр хоригдож, бид гэрээсээ гарч чадахгүй хоригдох нь тэрбумд нэг тохиох үйл явдал гэх байна.

Ро: Залуус аа, Фенвик, Си Жей, Кристиан гуравт дамжуулах үг байна. Фенвик, Кристиан, та хоёр хичээлийн дараа Си Жейгийнх рүү явдаг автобусаар яваарай.  Аав, ээж чинь гацчихсан.

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

К:  Ноён Бандтын зөгнөл биелээд байна. Ээж, аав хоёр сансрын хөлөгт гацчихаж.

Ф: Үгүй ээ. Манай ээж аав хоёр нисэх буудал дээр гацчихсан. Танай ээж аав хоёр илүү цагаар ажиллаж байгаа.

Сж:  Манай ээж аав хоёр миний дуртай шөл, панини үдшийг өнгөрүүлэхээр тэр хаалгаар юу юугүй орж ирэх гэж байна. Хн...

Ф: Ронби ирэх болж байгаа юу?

Сж:  Хүмүүс ирэхгүй юм шиг байна. Вирус тэднийг барьчихаж. Бүгдийг нь.

Ф: За за. Чи намайг айлгаад байна шүү.

К: Үргэлжлүүлээд бай.

Сж:  Бид дэлхий дээр үлдсэн цорын ганц халдвар аваагүй хүмүүс.  Гацчихсан. Гэрийн 12-р зогсоолд.

К: Халдвар авагсдаа би та нарыг зогсооно оо.

Ф: Үргэлж баатар.

К: Ядаж л би айхгүй байна.

Ф: би хуурамч сансрын вирусаас айгаагүй. Аа...

Сж:  Дэлхийн 12-р зогсоол. Захирагч Мартин ярьж байна.

Ээж: Та нар юу ч тоглож байлаа гэсэн ямар нэг юм эвдлэхээсээ өмнө болих хэрэгтэй байна.  

Сж:  Ойлголоо эцэг, эхчүүд ээ. Та нар сансрын зогсоолоос гэртээ иртэл хэр удах вэ?

Аав: Хортой бодис асгарсанаас болоод бид нар хурдны зам дээр гацчихлаа, хонгор минь.

Сж:  Тэд вирусанд бүслэгдчихэж.

Ээж: Сереал идэж бай, өөр юунд ч хүрэх хэрэггүй.

Сж:  Баасан гараг шдээ. Баасан гарагт шөл, панини иддэг шд.

Ээж: Үгүй ээ, бид бөглөрөлд гацаж, та нар сереал иддэг үдэш.

Сж:  Бид нар шөл, панини хийвэл ямар вэ?

Аав: Үгүй ээ, үгүй.

Ээж: Чи чадахгүй ээ, хонгор минь. Бас битгий мартаарай. Сереал, бас өөр юманд хүрэх хэрэггүй. Яагаад гэвэл чи юу  ч хийж чадахгүй.

Аав: Бас хүн оруулж болохгүй шүү.  Хайртай шүү.

Ф: Яагаад ийм царай гаргаад байгаа юм? Чиний царай чинь... Чи тэр харцыг нь харж байна уу?

Сж:  Ноёд оо, эцэг эхчүүд маань сансарт гацчихсан. Манайхан сая намайг шоолсон. Тэгэхээр... бид нар шөл, панини хийж, манай гэр яаж ажилладгийг мэдэх болно.

Ф: Өөр юу байна?

Сж:  За яах вэ. Бид “Дэлхий дээрх цорын ганц гэр зогсоолд гацсан ч гэсэн вирусны халдлагаас амьд үлдэх” болно.

Ф К: Янзтай. Бас жагсаалтын хамгийн амархан зүйл.

К: Хойшоо болоорой. Би хийж чадна.

Ф: Үргэлж баатар.

К: Наадах чинь юу гэсэн үг  вэ?

Ф: Би ганц удаа баатар болмоор л байна шд.

К: Тэгвэл түрүүлээд баатарлаг байгаач дээ.

Ф: Наадах чинь юу гэсэн үг  юм?

К: Чи баатарлаг биш ээ гэсэн үг.

Ф К: Чи хэзээ ч баатарлаг байдаггүй. Аймхай амтан. Харин ч би...

Сж:  Би лаазыг нээе. Энийг аваад... Ингээд..... тэгээд...

Бүгд: Энэ хурц үзүүрээр нь тэгдэг байх.  Энүүгээр нь хавчдаг юм аа. Хавчих хэрэгтэй. Өө, чи мэддэг л юм байна шд... наадахаа дээр нь тавь. Тийм ээ, тийм. Эхлээд эргүүлэх хэрэгтэй. Эргүүл. Эргүүлээд үз.

К: Криспо цохилт.   

Сж:  Вирус. Бид халдвар авчихлаа.

Ф: Үгүй ээ, миний дуртай оксфорд гутал дээр шошны шөл асгарчихлаа.

Сж:  Сандрах хэрэггүй. Хувцаснуудаа угаахад л болнл.

К: Хүлээгээрэй, юм угаах юм уу?

Сж:  Үгүй. Халдвар авсан хувцасаа вирус устгадаг машинд хийгээд ариутгачихна.

Ф: За. тулааны хувцастай таалагдаж байна. Гэхдээ би юм угааж мэдэхгүй.

К: Би хийе, захирагч аа.

Ф: Мэдээж.

Сж:  Баярлалаа, ахмад Пауэрс. Тэгэхээр, түрүүч Фрезиер бид хоёр...

Ф. Адмирал.

Сж:  Адмирал Фрезиер, гал тогооны хэсэгт очоод панини ерөндөг бэлд.

К: Уур. Зөндөө уур. Хурдан угаах. Өндөр. Нам. Эргэлтийн хурд. Хүнд. Дунд зэрэг. Турбо угаалга. Энийг ав, вирус аа.  

Сж:  За, бидэнд төгс ерөндөг хийхэд хэрэгтэй бүх зүйл байна. Дээр нь манай ээжийн нууц жор болох:  гэр бүлийн өв 47 улаан лооль.  

Ф: Хүчийг хамгийн өндөр дээр тавилаа, захирагч аа.

Сж:  Гэрийн бааз руу хэн нэг нь довтлохоос өмнө ерөндөг бэлэн болно гэж найдъя.

Ф: За. Чи арай л хэтрүүлээд байх шиг байна. Хүмүүс вирусаар халдварлаагүй шдээ.

К: Энэ юу вэ?

П: Илжигнүүд ээ, хаалгаа нээ.

Сж:  Стивен Флик Пауэрстэй танилц. Криспог багалзуурддаг, чихийг нь нясалдаг, гэр бүлийн зургийг сүйтгэдэг ах нь.

П: Кристиан, хүрмээ зээлүүлчих.

К: Тэр үдэшлэгт явахдаа миний хүрмийг зээлдэг болсон. Гэхдээ буцааж өгөхдөө толботой, бас муухай үнэртэй болчихсон байдаг. муу.

Ф: Тийм ээ. Бас тэр дандаа бидний чихийг нясалдаг. Бас хэлдэг үг нь...

Ф К: Хөөе илжигнүүд ээ. Илжигнүүд ээ. Илжигнүүд ээ.

Сж:  Эсэргүүцэх цаг нь болсон бололтой.

Ф: Чи галзуураа юу? Тэр чинь Флик.

П: Хөөе, намайг оруул л даа. Намайг оруул. Би үдэшлэгт очиж охидыг хүрмээр уургалмаар байна шд.

К: Уучлаарай, Флик. Си Жейгийн аав, ээж хоёр хүнд хаалгаа тайлж болхгүй гэсэн.

П: Юу? Би хүн биш. Би байна.

Сж:  Бас чи вирусны халдвартай.

П: За яах вэ. Нэг. Та нар тэнэг харагдаж байна. Бас гурав, надад хүрмээ өг. Бүгдээрээ халдвар авахаасаа өмнө. Хөөе.

Сж:  Панини, юм угаах, хөшигөө хаах. Бид нарын хэн гэрийн ажил мэдэхгүй гэж байгаа юм? Энэ юу вэ?

К: Устгагч. Эвдэрчихсэн юм шиг байна.

Сж:  Эвдэрсэн байх ёсгүй. Ээж саяхан худалдаж авсан шд. Бас юунд ч хүрч болохгүй гэсэн.

Ф: Унтраачих. Унтраачих.

Сж: Аль товчлуур вэ?

Ф: Бүгдийг нь дараад үз.

К: Алийг нь дарах юм бэ?

Сж Ф:  Мэдэхгүй ээ.

Бүгд: Одоо яах вэ.

Сж:  Дуугараад байна.

Ф: Аа, ерөндөгөө түлчихлээ.

Сж К: Унтраа. Унтраа л даа. За...   

Сж:  За за. Эерэг байхыг хичээдэг хүний хувьд энэнд эерэг зүйл байгаа гэдгийг би мэдэж байсан. Гэтэл гэнэт бүгд харанхуй болчихсон.

********************

Сж:  Ингээд бид харанхуйд, 12-р гэр баазад гацчихсан бас гаднаас нэг халдвартай хүн орох гээд байдаг. Фенвикийн яарч хийсэн айдсын цайзад.

К: Цайз хэрэгтэй гэж бодохгүй л байнаө.

Сж:  Чи бөөн хэрэг тарьчихсан.

Ф: Би хоргодох газар хийсэн. Энэ бол баатарлаг үйл.

К: Баатарлаг биш.

Ф: Би баатарлаг.

Ээж:  Байна уу? Энд хүн байна уу? Сансрын зогсоолоос эцэг эх чинь ирлээ.

Сж:  За, би яасан ч гэртээ, бас вирусанд дийлдэхгүй.

Ээж: Си Жей  утсаа аваарай. Байна уу?

Аав: Хонгор минь, чи байна уу? Бүх зүйл зүгээр үү?

Ээж: Байна уу?

Аав: Хонгор минь, Си Жей?

Сж:  Сайн уу ээж ээ, сайн уу аав аа.

Ээж: Сайн байна. Нэг юм болсон юм бол уу л гэж бодлоо.

Сж:  Үгүй ээ, бүх зүйл төгс.

Аав: Энэ юу байсан бэ?

Сж:  Бид нар зомбитой кино үзэж байна. Та нар хэзээ ирэх вэ?

Ээж: Өө, гацаа гарч байна. Бас... Замын хөдөлгөөний апп хагас цагийн дараа хүрнэ гэж байна.

Сж:  Гайхалтай. Бид шөл, панини хийчихээд байж байя.

Аав: Үгүй ээ. Үгүй. Юунд ч хүрэх хэрггүй. Хайртай шүү.

Ф: Панини хийхэд тог хэрэгтэй.

Сж:  За, би гэрийнхээ тухай жаахан юм мэднэ. Ээж, Ронби бид гурав үсний сэнс зэрэг хэрэглэхээр аав гражт очоод нэг товчлуур хөдөлгөдөг.

Ф: Цахилгааны хайрцаг хэлж байна уу?

Сж:  Мэдээж.

К: За Жи давхар руу явж, зогсоолын эрчим хүчийг сэргээе.

Ф: За. Би эндээ үлдээд Эл хэсгийг хамгаалж байя. Амжилт.

К: Баатарлаг биш байна.

Ф: Би баатарлаг.

К: Энэ хайрцагнуудад юу байгаа юм?

Сж:  Аав хямдхан авсан гээд хаяхгүй байгаа юм. Хайрцаг нь... энд байх ёстой.

П: Хүрмээ өг!

К: Гуйя гэж хэлэх юм бол бодож үзье.

П: Хүрмээ өг, тэгвэл зодохгүй гэвэл ямар байна?

Сж: Үгүй гэвэл яаж байна? Ингээд 12-р гэрийн зогсоол эргээд ажиллаж эхэллээ. 12-р гэрийн зогсоол эргээд ажиллаж эхэллээ. Айх хэрэггүй. Ээжийн гражийн хаалга онгойлгогчийг дарж байж л наашаа орох боломжтой. Гэхдээ Флик тийм ухаантай биш гэдгийг бид мэднэ. Миний буруу ч байж магадгүй.

П: Өө-өө. Си Жей. Бодох ч хэрэггүй. Одоо хүрмээ өгөөдөр, охидод таалагддаг юм.

К: Гуйя гэж хэл.

П: Хөөсөн дартс намайг айлгана гэж бодоо юу? Фликийн хүч. Би чамайг ингэсэн гэж ээжид хэлнэ дээ.

Сж:  Сайн байлаа.

Ф: Сайн мэдээ. Би зааврыг нь уншсан. Угаах хувцасны хэмжээ “тэнцвэргүй” байж. Тэгэхээр Адмирал Фрезиерийн ачаар бид хувцасаа угаагаад, хатаагаад эвхэх болно. Тэгээд хэн нь баатар байна даа?

К: Заавар унших чинь баатарлаг биш.

Ф: Мөн гэж байна. Баатарлаг гээд хэлээд өгөөч. Угаалгын машины заавар унших баатарлаг үйл гээд хэлээд өг. Алив л дээ.

Сж:  За тэгэхээр вирус устгагч машин сайн ажиллаж байна. Энэ удаа сэндвичний машины халууныг дунд зэрэг дээр тохируулсан. Вирусын ерөндөг хийхэд хамгийн тохиромжтой тохируулга. Бас гал тогооны бүх машинд. Сүүлчийн орц л үлдлээ. Хүлээ. Улаан лооль дуусчихаж. Хөргөгчинд байхгүй байна. Энэ ч муу шүү.

К: Мэднэ ээ. Би маш их өлсөж байна.

Сж:  Үгүй ээ! Ээж аав хоёрыг ирэхээр ерөндөгөө идэх болно. Яг ээжийн хийдэг шигийг.

Ф: гэр бүлийн өв 47 улаан лооль хаанаас олох юм бэ?

Сж:  Ээж арын хашаанд тарьдаг юм.

Ф: Биднийг гадаа гар гэж байгаа юм уу? Флик тэнд байвал яах юм?

Сж:  Мэднэ ээ. Тийм болохоор би явна.

К: Болохгүй ээ. Тэнд миний ах байгаа. Бас их ууртай байгаа. Би явна.

Ф: Үгүй ээ. Флик чамайг олчихвол чамайг бяслагтай зажилдаг тоглоом шиг л байхгүй болгоно. Би хамаагүй болохоор тэр миний чихийг няслахаас өөр яаж ч чадахгүй. Би явъя. Хүсвэл намайг ятгах гээд үз л дээ. Үнэн шүү. Өөр санал байвал сонсоход бэлэн байна. Танайд чих хамгаалагч бас толгойн гар чийдэн байгаа юу? Намайг ирэхгүй бол ээжид маань хайртай гэж хэлээрэй.  

Сж К: Яваарай. Яв яв яв.

Сж:  Тэр чулуун хашаан дээгүүр үсэрчихлээ.

К. За.

Сж:  Тэр цэцэрлэгт байна.

К: Тэр... тэр авчих шиг боллоо.

Сж:  Тийм ээ. Тэр ирж байна. Тийм ээ, Флик яваагүй байсан.

П: Надад хүрмээ өг. Би охидод таалагдана. Тэгвэл би Фенвикийг эргүүлж өгнө. Бас найз охинд чинь улаан лоолийг нь өгнө. Өө. Бас чи өөрийгөө унгасаа үнэртэх дуртай тэнэг амьтан гэж хэлнэ шүү.

Ф: Битгий тэгээрэй.

П: Дуугүй бай, Фен-илжиг. Ёоёо...

Ф: Хаалгаа нээ. Нээгээч.

П: Үгүй ээ.

Сж:  Тэрнийг тэнд үлдээж болохгүй.

К. Тэр оройтсон. Гэхдээ бид тэрнийг үргэлж баатар хэмээн дурсах болно.

Ф: Би халдвар аваагүй л дээ.

К: Чи халдвар авсан.

П:Хүрмээ өг. Тэгэхгүй бол Фенийг хазаад халдвар тараачихна шүү.

Сж:  Чи зомби биш. Зүгээр л сансрын вирусаар халдврласан. Зүгээр л Криспод гуйя гээд хэлчихээч, тэгвэл тэр хүрмээ өгнө. Тэгвэл би та хоёрыг эдгээх ерөндөгч хийгээд өгье.

П: Яасан ч үгүй.

Сж:  Ээж, аав хоёр удахгүй ирнэ гэдгийг мэдэж байсан болохо Криспо бид хоёр ерөндөгийг аль болох хурдан хийхийг хичээсэн.

Ф: Тэгэхээр... өнөөдөр том үдэшлэг болох юм уу?

П: Би дайрч ороод тэр хүрмийг авна даа. Шат аваад ирье. Хэлэх юм бол чихийг чинь унатал нь мушгиад, эмч нар байдаг хагалгааны өрөөнд очино гэж мэд.

Ф: Эмнэлэг үү?

П: Хамаагүй.

Сж:  Бид нар хийж чадах юм шиг байна шүү.

Ф: Флик дээд давхраар орох гээд шат авчрахаар явчихсан.

Сж:  Миний өрөөний цонх онгорхой байгаа.

К: Одоо яах вэ?

********************

Сж:  Вирус гэрийн зогсоол руу чинь халдах гэж байвал юу хийх вэ? Энэ үед л гэрээ сайн мэддэг байх хэрэгтэй. Бас гэрийнхээ хаана юу байдгийг.

Ф: Яаж байна аа? Би халдвар авчихсан.

Сж:  Чи халдвар аваагүй ээ.

П: Яасан ч ягаан юм. Бэлэн ч бай, үгүй ч бай илжигнүүд ээ. Та нарт халдаана даа. Энэ намайг зогсооно гэж бодоо юу? Вирусыг юу ч зогсоож чадахгүй. Алив, хүрмээ өгөөдөх. Би охидыг уярааж...

К: Миний хүрмийг зээлж, яана гэнэ ээ?

П: Хүрмээ надад зээлүүлээч. Гуйя.

Ф: Дахиад бид нарын чихийг няслахгүй шүү.

П: За яах вэ. Ямар гоё үнэр үнэртээд байна аа?

Сж:  Ерөндөг.

П: Би халдвартай байх аа? Амттай байна. Сайн байна, илжигнүүд ээ.

Сж:  Тэгэхээр Флик вируснаасаа салж, Криспо ч гэсэн Фликээс эдгэсэн. Зоригт Фенвик хэзээ хэзээнээс илүү өндөр харагдсан. Гэхдээ тэрний номнууд дээр зогсож байгааг би мэдсэн л дээ. Тэгээд бид ээж, аав хоёр юу юугүй ирэх гэж байгааг мэдсэн. Утсаар намайг шоолж, гэрийн ажил мэддэггүй гэж хэлсэн ээж, аав хоёр. Гэтэл бид хувцасаа бас алчуурнуудаа ариутгачихсан. Сансрын вирусын үлдэгдлийг арчиж цэвэрлээд, 12-р гэрийн зогсоолыг эмхэлж цэгцэлсэн.

Аав: Бүгдээрээ сайн уу.

Ээж: Бид ирлээ. Бас... бүх зүйл... төгс.

Аав: Тэгэхээр та нар бидэнд шөл, панини хийгээ юу?

Сж:  Халуухнаараа.

Ээж: Тэгээд энийг өөрсдөө хийсэн юм уу? Асуудал гараагүй юу?

Ф К: Ямар ч асуудалгүй.

Аав: Гэхдээ панинины машинаа унтраагаагүй байна.

Сж: Панинины машин унтарлаа.

Аав: За за, идэцгээе. 

Бүгд:Тийм ээ

Аав: Панини сайхан болж.

Ээж: Бурхан минь.

Ф: Би энэ улаан лоолийг түүсэн.

21-р анги төгсөв.

Back to episodes Go home