“100 things to do before high school Ep20
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 28мин
Гол дүрүүд:
Сж: эм, Си Жей Мартин
Ф: эр, Фрэнвик Фрезиер
К: эр, Криспо Пауэрс
Ро: эр, ноён Робертс
Ми: эм, Минди Минус
Аав: эр, ноён Мартин
Ээж: эм, хатагтай Мартин
Сж: Нэг юм сурч, мастер болоход арван мянган цаг шаарддаг гэж ярьдаг. Хичээл зүтгэл, хөдөлмөрийн ачаар 10мянган цаг хөдөлмөрийн хичээлээс гар урлалын мастер болж чадна. Эсвэл дунд сургуулийн зургийн хичээл дээр зурсан зураг музейн мастер бүтээл болж болно. Эсвэл сарны алхааг мастерийн түвшинд эзэмших гэж байгаа тэр хүүхэд шиг... та нар мэднэ дээ. Бас Тамми Виола байна. Маш их хичээл зүтгэл гаргасаар мастер хийлч болоход 3489цаг дутуу байгаа. Ийм хэцүү юмыг яаж ийм амархан харагдуулж чаддаг юм болоо?
К: Би Тамми шиг нэг юманд мастер болмоор байна.
Сж: Би ч гэсэн. Тэгэхийн тулд арван мянган цаг болох ёстой юм бол эрт эхлэх тусам сайн.
Ф К Сж: Уучлаарай. уучлаарай. Би зүгээр л. Чи үнэхээр гайхалтай. Бид саад болохгүй ээ. Би тогло, тогло. Үнэхээр уучлаарай. Үргэлжлүүл. Үнэхээр гайхалтай байлаа.
Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.
Сж: За. Эхэлцэгээе.
Ф: Энийг хаанаас аваа вэ?
К: Хамтлагийн өрөөнөөс. Хаа сайгүй байна лээ.
Сж: Сануулахад заавал Тамми шиг хийл байх албагүй.
К: Тийм байх ёстой. Бас би хамгийн дуртай дуугаа тоглож сурна.
Сж Ф: Жингл белсс үү?
К: Та нар мэднэ. Тэгээд ч би “Жингл беллс” болон “хийлийн мастер” болно.
Ф: Тэр чинь зулсарын дуу. Жилд ганц л удаа тоглоно шд.
К: Гайхалтай дуу. Би хүмүүст аз жаргалыг бүтэн жилжингээ мэдрүүлэх болно.
Ф: Гуйя.
Сж: Би юу сурахаа мэдэхгүй л байна. Амьдралынхаа арван мянган цагийг юунд зарцуулахаа олох амаргүй юм аа.
Ф: Гэхдээ мастер болчихсон бол өөр хэрэг. Яг зөв. “Эй” сурдаг мастер. Амьдралдаа ганц ч удаа “Би” авч үзээгүй.
****************
Ф: Би.
Сж: Хүлээгээрэй. Ингэж л “Эй” мастер маань “муухай аашаа” үзүүлсэн юм даа.
Ро: За, за алив. Гайхалтай. Яваад байгаарай. Бид зүгээр ээ. Янзтай. Гайхалтай. Хаалганаас болгоомжил. Хаалгаар гараарай... За.
Ф: Би яаж энд ирсэн юм?
Ро: Фенвик, чи сүүлийн үед стрессдээд байх шиг. Юу болоо вэ?
Ф: Би энэ долоо хоногт гурван шалгалт, хоёр бие даалт өгсөн. Охидын анхаарлыг татахгэж хичээхийн хажуугаар бас нэг юм сурч байгаа. Нээрэн, та сонссон уу? Энэ долоо хоног дооджбоол тоглож байгаа. Намайг резинэн бөмбөгөөр бөмбөгдөж байна.
Ро: Энэ зурагт хуудсыг хар даа.
Ф: Дунд сургуулийн стрессээс салах арван арга. Тэнэг юм аа.
Ро: Зүгээр л амьдралдаа жаахан амралт, бас Зен оруулаад үз. Фенвик Фрезиерийн тухай миний мэдэх нэг зүйл бол тэр бодсон зүйлээ заавал хийдэг хүн.
Ф: Эхний алхам. Жаргалтай газраа ол.
Ро: Жаргалтай.
Ф: Нүдээ аниад өөрийгөө стрессгүй ертөнцөд байна гэж төсөөл.
Ро: Болж байна уу?
Ф: Тийм ээ.
Сж: Тэгэхээр Фенвикийг жаргалтай газраа олж байх зуур тэр орой би “юу сурахаа мэдэхгүй байна” ертөнцдөө байж байлаа.
Ээж: Яагаад урвайчихаа вэ?
Аав: Тийм ээ. Буйдан дээр брауни иддэг орой шд.
Сж: Би залуустай шинэ зүйл сурахаар шийдсэн. Миний бодож олон ганц юм бол... дүр хувиргах мастер.
Ээж: Наадах чинь юу юм?
Сж: мэдэх юм алга.
Аав: Хэрвээ надад дахиад боломж олдох юм бол би кунфу мастер болох байсан. Тэр өөртөө итгэх итгэлээр юу хийж болохыг төсөөлөөд үз дээ.
Сж: Сонирхолтой л юм.
Ээж: Аавын чинь зөв. Өхөөрдөм байдал, ухаанаа устгах лицензтэй хослуулаад үз. Ерөнхийлөгч болж болно.
Сж: Нээрэн соёлын төвд 45минутын дараа хичээл эхэлнэ гэж байна. Бүгдээрээ очиж болох юм.
Ээж: Үгүй ээ, бид нар хөгшиднө.
Аав: Их хөгшин.
Сж: Хөөе, 10мянган цагийг эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй.
Аав: За, одоо болно. Яагаад гэвэл энэ үед чи өөрийнхөө Си Жей юмаа хийж, инээж, сахлаа хөдөлгөж, харин бид чиний хүссэнийг хийдэг цаг. Гэхдээ буйдан, браунитай үдэш тэгэхгүй шүү. Тэр мастер л гэсэн үг.
До: Намайг Дожо Дейв гэдэг. Миний дожод тавтай морил.
Ээж: Дожо чинь каратетай төстэй биз дээ?
До: Дожо Дейвийг битгий тасалдуулаарай. Яагаад гэвэл дожод энэ хамаагүй. Одоо, “Дожо Дейвийн тулааны байрлал дугаар нэг”- гэж нэрлэдэг байрлалаа зааж өгье.
Сж: Дожо Дейв өгзөг өшиглөх аргыг зааж байхад надад таалагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тэгээд надад бүр их таалагдсан. Наймдугаар ангийн царайдаг залуу. Миний хамгийн том краш, миний кунфугийн сургалтанд байсан.
До: Дожо зогс. Цагаан бүстэй нь зөвхөн цагаан бүстнүүдийн бүсэд байх ёстой. Улбар шар нь улбар шар бүсэд. Хэцүү гэдгийг мэдэж байгаа ч, кунфу ийм л байдаг юм.
Сж: За, тэгвэл би тэнд очихын тулд яах ёстой вэ?
До: Дожогийн хэд хэдэн сорилтыг давах хэрэгтэй. Хамгийн хэцүү нь модон хавтанг хугалах. За за. Энэ миний цаасны хавтас. Гэхдээ чамд кунфу байгаа нь харагдаж байна. Энэ бол Дожо Дейвийн улбар шар бүстэй болох кунфугийн заавар.
****************
Сж: Тэгэхээр дараа өдөр нь би сургууль дээр би найзууддаа тайван гэгч нь хэлсэн. Өнөөдөр надад саад болох хэрэггүй. Би наймдугаар ангийн царайлаг залуугийн улбар шар ангид орохын тулд кунфу сурч байгаа.
К: Надад ч бас саад болох хэрэггүй, яагаад гэвэл би найрал хөгжмийн өрөөнд Жингл беллс давтана.
Ф: Аа. Надад юу ч саад болж чадахгүй. Фенвик Зенвик болсон. Нээрэн, Жингл беллс дууг жилд ганц л удаа тоглох боломжтой.
К: Тийм биш ээ.
К: Жингл беллсийн нот? Байна. Хийл? Байна. Сургуулийн урмын модон үгс? Чи мэднэ дээ, урмын үг. Ла ла лаааа... За дахиад, модон үгээ.
************
Л: За. Дооджбоолын тэнэгүүдээ. Та нар юу хийхийг мэдэж байгаа. Намайг шүгэл үлээсний дараа та нар бүгд солиорох болно. Хөөе. Толгойгоо өргө.
Ф: За за. Стресс мэдрэгдэж байна. Ойдог резинэн бөмбөгнүүд. Аз жаргалтай газраа оч. Өөрийнхөө жаргалтай ертөнцөд. Жаргалтай биш байна.
Сж: Шинэ зүйл сурах эхний арван цаг хамгийн хэцүү байдаг гэдэг. Яагаад гэвэл энэ үед сэтгэлээр унаж бууж өгдөг. Гэхдээ би бууж өгч болохгүй. Би улбар шар бүс авч, наймдугаар ангийн царайлаг злуугийн кунфугийн ангид орох ёстой. Эвлүүлэг эхэллээ.
До: Хөөх. Янзтай байлаа. Гэхдээ улбар шар бүс авахын өмнөх сүүлчийн сорил бол 10доллар 95цент. Бэлнээр шүү.
Ээж: Надад байгаа, хонгор минь.
Сж: Би чадлаа. Би улбар шар бүсээ авсан. Тэгээд...
Хүү: Хөөе, энэ чинь хэн бэ?
Сж: Би байна.
До: За. улбар шар бүстнүүд. Бүгд кунфу жагсаарай. Дожо Дейвийн кунфугийн хөдөлгөөн дугаар хоёр сурах цаг.
Хүү: Итгэх арга алга. Би крашийнхаа өөдөөс хараад зогсож байна. Энэнээс сайхан зүйл гэж байх уу?
До: Шинэ хүүхэд ээ. Шинэ хүүхэд ээ. Улбар шар бүс авсны дараах эхний морилт гөлгөр үст-сан. /Япон хэлэнд хүний нэрний араас хэлдэг сан/
Сж: Юу?
До: Энэ залуутай тулалдах ёстой.
Сж: Хүлээгээрэй, краштайгаа тулалдах юм уу? Төлөвлөгөөнд ийм юм байгаагүй шд.
**********************
Сж: Сүүлд намайг харахад Дожо Дейв надад наймдугаар ангийн царайлаг залуутай кунфугээр тулалд гэж хэлсэн.
До: За, эхэл.
Сж: Надад сая сая зүйл бодогдсон. Улбар шар тулаан хэр галзуу байдаг бол? Ромео, Жулиет хоёр кунфугээр тулалдаж байсан бол уу? Хэр муухай болж болохыг хэн шийддэг юм бол? Би зөвхөн завсарлага авах ёстой гэдгээ л мэдэж байсан. Ээж юу болоод байгааг мэдэж байсан үгүйг мэдэхгүй. Гэхдээ ээж бид хоёрын “Туслаарай” гэсэн гарын нууц дохио миний ганц боломж байсн.
Аав: Тэрний юу хийгээд байгааг мэдэж байна уу%
Ээж: Тийм ээ. Урьдчилаад уучлалт гуйчихъя.
Аав: Юунд? Ёоёо...
До: Дожо завсарлага. Фу тулааны завсарлага.
Хүү: Хонх аварлаа.
До: Дожо аав зүгээр үү?
Аав: Би юу болоод байгааг ойлгохгүй байна.
До: Би мэднэ. Охин чинь гялгар үсттэй тулалдахыг хүсэхгүй байна.
Сж: Би бэлэн биш юм шиг байна.
До: Чи бэлэн. Би чамд Дожо Дейвийн кунфугийн нууцыг хэлж өгье. Тэр залуу маш муу.
Ээж: Хөөх. Эгдүүтэй төрсөн нь тэрний аз.
До: Тэгэхээр баасан гарагт тэрнийг зодохдоо ясыг нь хугалж болохгүй шүү. Би чамд Дожо Дейвийн дахиад нэг кунфу нууцыг хэлж өгье. Тэд өчигдөр миний даатгалыг цуцалчихсан.
Сж: Энэ үед надад ганц л зүйл бодогдож байлаа. Наймдугаар ангийн царайлаг залууг зодчихвол надад сайн болох бол уу?
*****************
К: Энэ юу вэ? Сайхан сонсогдож байна. Миний зээлсэн хийл. Чи чи хогийн савнаас аварч. Өө, сурахаа больсон нь харамсалтй, бууж өгөх хэрэггүй гэж байна. Хийл амархан биш болохоор намайг больсон, гэхдээ бууж өгөлгүй сурах хэрэгтэй гэж байгаа юм уу? Яагаад гэвэл хийл сурахад тулгарах сорилт миний Жингл беллийн амжилтыг илүү сонирхолтой, бас жаргалтай боло гэж үү? За за. Би болихоо болилоо. Хийлийн нумгүй яаж тоглох юм?
Эм: Хэцүү хэсгээс нь эхлэх хэрэггүй. Эхлээд зүгээр л дуугаа сур.
К: Би ингэж чадна шд.
**************
Ро: За, яваад байгаарай. Болж байна. САйн байна. Сайн байна.
Ф: Би яаж энд ирсэн юм?
Ро: Би уурлачихсан байсан. Дахиад.
Ф: Таны гарын авлага нэмэр болоогүй. Би жаргалтай газартаа очсон. Тэгээд биеийн тамирын зааланд тэгээд үхэх шахсан.
Ро: Тэгээд дараагийн тайвшруулах техникийг туршиж үзсэн үү? Эсвэл зүгээр л буугаад өгчихсөн үү?
Ф: Буугаад өгчихсөн байх аа.
Ро: Анх удаа оролдоход юу ч бүтдэггүй юм. Би анх оролдож үзээд л шууд хөлд орчихсон уу?
Ф: Үгүй ээ. Би анх оролдоод алхаж сураагүй.
Ро: Гэхдээ чи олон удаа оролдсоны эцэст одоо мастер болсон._
Ф: За яах вэ. Хоёр дахь алхам. Бясалгал.... завилаад суу.
Ро: Сайн байна. Одоо юу ч бодолгүй бодлоо хоосол. Тэгээд амьсгаа ав, амьсгалаа гарга. Амьсгаа ав. Амьсгалаа гарга...
Л: Энэ одоо яагаад байна аа?
Ф: Үнэхээр гайхалтай мммммммм... Би яаж энд ирсэн бэ?
Сж: Фенвик Зен мастер болж чадаагүй ч, би наймдугаар ангийн царайлаг залуугийн гамшгаас зугтаж байлаа. Тэгээд би хэтэрхий их хугацаа зарцуулаад байгаагаа ойлгосон. Би тэнэг юм аа.
Хүү: Сайн уу. Маргаашийн тулаанд бэлэн үү?
Сж: Фу нэг л эхэлсэн бол фуг зогсоох боломжгүй. Хөөх, муу байлаа.
Хүү: Чамд анхааруулчихъя. Би чамайг харж үзэгүй шүү.
Д: Энэ залуу... ялагдахыг үзэн яддаг.
Хүү: Тулааны хөгжимөө мартаж болохгүй шүү.
Сж: Тийм ээ. Ялагдахыг үзэн яддаг аа? Гэхдээ тэрнийг зодчихвол яах бол? Зүгээр л буугаад өгчих үү? Тулааны хөгжим гэсэн үү?
К: Энийг арван мянган цаг хийж чадахгүй нь.
*******************
Сж: Тулалдах уу? Тулалдахаа болих уу? Ийм асуулт тулгараад байна. Тэрнийг зодчихвол надад дургүй болчих байх. Хэрвээ тулалдахаа больчихвол би өөртөө дургүй болох байх.
Ээж: Шийдэх хэцүү л юм. Би дунд сургуульд байхдаа наймдугаар ангийн царайлаг залуу надад сайн болоосой гэж боддог байсан. Тэгээд би өөр хүн шиг дүр эсгэдэг байсан.
Сж: Нээрэн үү?
Ээж: Тийм ээ. Тэр онигоо яриад хүмүүс инээхэд дуртай байсан болохоор би онигоо ярих болгонд нь инээдэг байсан. Тэгээд би инээгээд л инээгээд л байсан. Ха ха ха ха ха.
Сж: Аймшигтай сонсогдож байна.
Ээж: Тийм байгаа биз?
Сж: Аав аа, та яасан бэ?
Аав: Тэр... Дунд сургуулийн эхний жил Бекки Шервууд надад олон сүлжсэн үсэнд дуртай гэсэн. Тэгээд би үсээ олон сүлжсэн. Би өөрөө дургүй байсан ч гэсэн. Эмээ чинь намайг алгадсан.
Сж: Тэгвэл би албаар ялагдах ёстой юм байна.
Ээж: Бас л хэцүү шийдвэр.
Аав: Чи тэрнийг жинхэнэ Си Жей Мартинд сайн болоосой гэж бодож байна уу, эсвэл албаар ялагддаг Си Жейд сайн болоосой гэж бодож байна уу?
Сж: За за. эцэг эхчүүд бүгдийг мэддэг. Би яах вэ?
Ээж: Хонгор минь. Ингэж л хэлье. Би хамгийн анх өөрөөрөө байж чадсан залуутайгаа гэрлэсэн.
***************
Ф: Би тэнд зогсоод жаргалтай газартаа очсон. Тэнд зогсоод бясалгал хийсэн. Би тэнд зосгоод...
Ро: Хүлээгээрэй. Чи тэнд зогссон гэнэ ээ?
Ф: Тийм.
Ро: Тэгвэл чи дооджбоол тоглоогүй юм уу? Биеийн хөдөлгөөн стресс маш сайн тайлдаг гэдгийг чи мэдэх үү? Тэгэхээр дараагийн удаа дооджбоол жинхнээсээ тоглоод үзээрэй.
Ф: Гэхдээ би алуулна шд.
Ро: Өрсөлдөгчөө ялах арга олж чадах юм бол манай сургуулийн хамгийн ухаантай хүүхэд Фэнвик Фрезиер тэгэхгүй.
Ф: Тулааны хөгжим юм биз дээ.
К: Юу болоод байна аа?
Эм: Анх эхлэхдээ бүгд сайн байдаггүй. Гэхдээ бууж өгөхгүй бол яадгийг мэдэх хэрэгтэй. Одоо... Чи эхлэхгүй юм уу?
К: Заа за.
Сж: Криспо найрал хөгжимчидтэй “Жингл беллс”-дууг хөгжилтэй нь аргагүй тогложбайх зуур... Фенвик тулаанд бэлдэж байлаа. Тэгээд дооджбоолын амжилтын нууцыг олж чадсан юм. Охидын ард нуугдах. Бөмбөгийн хүчтэй шидэгчид өгч. Жаахан Зен байх хэрэгтэй. Нөгөө багийн сүүлчийн хүүхдийн шидсэн бөмбөгний хурдыг багасгахын тулд заалны хамгийн цаад захад зогсох. Ингээд миний “Үнэний мөч” ирсэн юм.
До: Дожо бэлдээд.
Сж: Крашаа зодчих уу?
До: Дожо анхаар.
Сж: Ээж, аав хоёрын хэлсэнээр өөрөөрөө байх уу? Эсвэл ялагдах дургүйг нь санах уу?
До: Дожо эхэл.
Сж: Өөрөөрөө байя.
Бүгд: Хөөх.
Хүү: Сайн байлаа. Одоо миний ээлж.
Сж: Тийм ээ, тулааны хөгжим.
До: За. Дожо ялагч.
Сж: За за. тулааны хөгжмөө хэтрүүлчих шиг боллоо.
****************
Сж: Хөөх.
Ф: Юу гээч, Жингл беллсийг бүтэн жил сонсож болох юм шиг байна.
К: Өө. Чиний романтик тулаан юу болсон бэ? Романтик байсан уу?
Сж: Үгүй ээ. Би амралтын өдрөөр үхтэлээ айсан. Яагаад гэвэл... Үгүй ээ. Би гарыг нь хугалчихсан.
Хүү: Хөөе. Би чамайг хайж байлаа.
Сж: Юу гэсэн үг вэ? Намайг үзэн яддаг гэж хэлэх гэж байгаа юм бол уу? Дахиад намайг хармааргүй байна гэж хэлэх юм бол уу?
Хүү: Миний гипсэн дээр гарын үсэгээ зураад өг.
Сж: Гэхдээ... би гарыг чинь хугалчихсан шд.
Хүү: Юу? Үгүй ээ. Галзуу тулааны дараа би гэр рүүгээ скейтээр явж байгаад уначихсан. Чи яг кунфугийн мастер шиг байсан.
Сж: Си Жей, инээж байгаа нүүр.
Хүү: Өө. Энийг эдгэсний дараа би дахиад дожо тулалдмаар байна.
Сж: би кунфугийн мастер болж чадаагүй байгаа ч, бид эхний арван цагаа давж гарч чадсан. Чи ч гэсэн тэгж чадвал Жингл белл хаан, дооджбоолын аварга, тоглолтын хийлч,.. алдартай зураач, мастер мужаан, эсвэл хүссэн зүйлдээ хүрч чадна. Тэр ч бүү хэл...
Сж Ф К: Тэр яаж хийгээд байна уу? Би ч гэсэн сарны алхаа сурмаар байна. Би бас мастер болмоор байна.
Сж: Арван мянган цаг л үлдлээ.
20-р анги төгсөв.
Back to episodes Go home