100 things 19

 “100 things to do before high school Ep19

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 33мин

 Гол дүрүүд:

Сж: эм, Си Жей Мартин 

Ф: эр, Фрэнвик Фразиер

К: эр, Криспо Пауэрс

Ро: эр, ноён Робертс

Ми: эм, Минди Минус

Аав: эр, ноён Мартин

Ээж: эм, хатагтай Мартин

 

Ф:  Нэрээ дэвшүүлбэл ямар байх болоо гэж бодож байсан уу?

Мо: Эрхэм хүндэт Путатакчууд аа. Ангийн даргын хувиар би гайхалтай сайн ажиллаж байгаагаа хэлмээр байна.

Сж:  Путатак дунд сургуульд сурдаг бол Блейк Монтгомери ангийн дарга байхаас бүх зүйл эхэлдэг.

Мо: Манай зөвлөл хоолны газрын хатагтайпд шарсан Пута-тоцыг цэсэнд буцаан оруулахыг ятгасан.  

Сж: Бас “Пути” багаа ганцхан удаа зээлчих гэж гуйсан Криспо гэдэг сайн найзтай байх байсан.

Мо: Тайван, Пути. Бид мөн дараагийн бүжгийнхээ сэдвийг олсон. Манай дараагийн бүжиг бол...

Ф Сж: Урагшаа, Пути.

Бүгд: Урагшаа, Пути. Урагшаа, Пути. Урагшаа, Пути. Урагшаа, Пути. Урагшаа, Пути.

Мо: Манай дараагийн бүжиг бол... Боль гэж байна шдээ.

Сж:  Тэгээд ангийн дарга чамаас авсан баг өмссөн найз дээр чинь үсэрч гараад тэрнийг газар унагаана. Тэгээд дэд ерөнхийлөгч, санхүү хоёр найз дээр чинь үсэрч унаснаар танай сургуулийн хамгийн том дуулиант хэрэг болно. “Пути хаалга”. Эцэст нь сургалтын зөвлөх чинь Блейк болон тэдний зөвлөлд огцор гэж хэлнэ. Ингээд сурагчдын зөвлөлд чамд болон найзуудад чинь гурван суудалд нэрээ дэвшүүлэх боломж олдож байгаа юм. Ноёд оо, жагсаалтын дараагийн зүйл бол нэрээ дэвшүүлэх.

Мо: Тэднийг барь.

Эр: Бурхан минь.

Ф К: Боль! Тэрнийг тавь! Юу болоод байна аа?

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

Ф: Үнэнийг хэлэхэд энэ нэрээ дэвшүүлэх чинь надад таалагдаж байна. Энэ “эрх мэдлийн зангиаг” ил гаргах боломж олдлоо. Шууд ширтэх хэрэггүй. Хэтэрхий их эрх мэдэл.

К:  Намайг ялна гэж бодож байна уу? Сургуулийн сонгууль алдартнуудын тэмцээнтэй адилхан гэж бодохгүй байна уу?

Сж: Криспо, чи алдартай шд.

К: Тийм л дээ.

Бүгд: Криспо. Криспо. Криспооо...   

Сж:  Бас хэрвээ бид ялах юм бол... бид сургуульд сайн өөрчлөлт авчрах болно.

К: Яг зөв. Өвөл болдог зуны амралт, нэр нь “Зу-өвлийн амралт”.

Ф: Муугүй шүү.

К: Шүүгээний тэжээвэр амьтад.  Эсвэл хонгилд синнамонтой жигнэмэг үнэртэх ч юм уу.

Ф: Би ч синнамонтой жигнэмэгэнд дуртай шүү.

К: Тийм ээ. 

Сж:  Эсвэл, миний үргэлж хүсдэг байсан зүйл. Хичээлийн завсарлагыг нэг минутаар сунгах.

К: Төгс. Шүүгээний амьтантайгаа нэг минут илүү өнгөрөөх нь.

Сж:  За. Хэрвээ бид нар шиг нэрээ дэвшүүлэх гэж байгаа бол... Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хичээлийн дараа зуушны стратегийн уулзалт хийх. За, юу гэж бодож байна? Ерөнхийлөгч Си Жей. Завсарлагааны цагийг нэг минутаар уртасгахыг хичээх болно.

Ф: Надад бүгд таалагдаж байна. Гэхдээ “Си Жей” гэдгээс бусад нь. Фенвик гэх хэрэгтэй л дээ.

К: Үгүй ээ. Криспо гэх хэрэгтэй, бас шүүгээний тэжээвэр амьтан гэж бичих хэрэгтэй.

Сж:  Өө-өө.

Ф: Чи яагаад өөрийгөө ерөнхийлөгч болно гэж бодоо вэ?

К: Тийм ээ.

Сж:  Яах вэ, би энэ бүлгийн удирдагч нь болохор...

Ф: Хөөх. Хамгийн ухаантай нь удирдагч. Би хамгийн ухаантай нь.

К: Үгүй ээ, удирдагч бол од. Бид телевизийн шоунд оролцосон бол “Криспо болон түүний найзууд” гэж нэрлэх байсанд итгэлтэй байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр “Криспо ерөнхийлөгчид” нэр дэвшиж байна.

Сж: За яах вэ. Бүгд ерөнхийлөгчид өрсөлдье.

Аав: Өө. Онцгүй санаа байна. Найзуудын сургуулийн улс төрд оролцох ч муу санаа шүү.

Ээж: Үнэн. Би ангийн даргын суудалд хамгийн сайн найз Жиа Жакаметтитай өрсөлдсөн. Бид дахиад яриагүй.

Аав: Үргэлж тийм зүйл болдог. Өрсөлдөж байгаа хүмүүс бүгд эелдэг байна гэж хэлдэг. Гэхдээ хэн нэг нь муу юм хэлээд, дараа нь бүгд муу юм ярьж эхэлдэг.

Ээж: Жишээлбэл Жиа Жакамети тооны хичээл дээр хуулсан бол сургуулийг ч гэсэн хуурахгүй гэж үү? Би энүүгээр бахархдаггүй ээ. Гэхдээ би ялсан.

Аав: Харав уу?

Сж: Гэхдээ манай сурталчилгааны үеэр муу зүйл болохгүй. Яагаад гэвэл бид хамгийн сайн найзууд.

Ф: Хамгийн шилдэг бас “эелдэг” нь ялах болтугай.

К: Гурвалсан “цэвэр өрсөлдөөн” гурвалсан гар барилт.

Сж:  Тэгээд тэр орой Фенвик, Криспо бид гурав гурвуулаа зэрэг гар барих арга хайж байхдаа өрсөлдөөний үеэр дайсан болохгүй гэж амалсан юм. Гэхдээ маргааш нь жаахан эвгүй юм болсон.

Ф: Фенвикт саналаа өгөөрэй. Фенвикт саналаа өгөөрэй. Фенвик таны төлөө. Сайхан харагдаж байгаа биз?

Сж:  Матрас зарж байгаа юм шиг харагдаж байна.

Ф: Миний зарж байгаа ганц зүйл бол... Хүч. Алсын хараа. Фенвик.

К: Зүгээр л орилоод байна шд.

Ф: Тэгвэл би зөөлөн хэлье. Би ялах болно.

К: Би ялна. Хөөе, судалтай цамцат аа, Криспод саналаа өгөөрэй.

Сж:  За. Бидний сурталчилгаа эхэлчихсэн, би надад боломж байгаа гэж бодож байлаа. Миндийг гарч ирэх хүртэл.

К:Сайн уу, Минди. Надад саналаа өгөх үү?

Ми: Ийм ширээтэй байхад... хэн ч чамд саналаа өгөхгүй. Гэхдээ чиний аз болоход би энд байна. Гарын үсэгээ зур.

К: Өө. Хөөх. Чи ч сайн юм аа. Чи яагаад нэрээ дэвшүүлээгүй юм?

Ми: Миний сурталчилгааг санаж байна уу? Сүүлчийнх нь, надад саналаа өгөхгүй бол та нар бүгд тэнэг. Зарим хүмүүс намайг асуудалтай гэсэн. Гэхдээ чамайг ялчихвал би ноён Пауэрын арын хүч байх болно. Тэгвэл би сургуулийн үдэшлэгийн бүжгийн сэдвийг сонгож, бас шинэ амралтын өдөртэй болно. Минди-тусгаар тогтнолын өдөр.Үнэгүй чихэр.

Бүгд: Криспо. Надаа. Би санала өгнө өө. Криспо, чи шүү.

Ф: Путатакийн сонгогчид оо, Криспо үнэгүй чихэр тарааж байгаа ч би эрх чөлөөг олгоно.

Сж: Завсарлааны цагийг нэмнэ.

Ф: Эрх чөлөө. Фенвик таны төлөө.

Сж:  Си Жейд саналаа өгөөрэй. Зав байна уу? Манай ширээн дээр хэн ч ирэхгүй байсан болохоор би хожигдож байгаагаа мэдэж байсан Гэхдээ л завсарлагааны цагийг нэг минутаар уртасгах сайхан санаа маань... Тэгэхээр сурталчилгааны дараагийн шат бол “алдартай ширээ”.

******************

Ээж: Хонгор минь, чи итгэлтэй байна уу? Яагаад гэвэл энэ замыг сонговол.. буцаах боломжгүй.

Сж:  За. Та намайг айлгаад байна.

Ээж: Хөөе. Ялмаар байгаа бол чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Сж:  Тийм ээ. Гэхдээ битгий мартаарай “муу зүйл хийхгүй” шүү.

Ээж: За яах вэ. Бид сайн аргаар тоглоно. Чи хүчтэй болгодог хослолоо өмс. Би зуухаа халааж байя.

Сж:  Маргааш нь сургууль дээр миний сурталчилгааны ширээ сурталчилгааны жигнэмэг, Си Жейд саналаа өгөөрэй тэмдэг, дахиад сурталчилгааны жигнэмэг, дэгжин тараах хуудас, дээр нь... сурталчилгааны анхаарал татам уриатай болсон юм. Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна. Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна.

Ф: Наадахад чинь утга байна уу?

Сж:  Тийм байх албагүй. Сүүл, толгой нийлж байгаа. Бас хүмүүст хүрч байна. Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна. Си Жейл саналаа өгөөрэй.

К: Завсарлагааны цагийг жаахан уртасгачихвал сайн л байна. Си Жейд саналаа өгсөн нь дээр байх.

Сж:  Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна.

Ми: Чи чинь яаж байна аа?

Сж:  Би завсарлагааны цагийг нэг минутаар уртасгана, бас жигнэмэг тарааж байна.

Ми. Энэ дуусаагүй шүү.  Бас би жигнэмэг авлаа.

Ф: Би ч гэсэн. Гэрийн жигнэмэг. Ухаантай байна, Си Жей. Үнэхээр ухаалаг.

Сж:  Баярлалаа, Фен. Өөрийгөө сонсгохын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй.

Ф: Тийм ээ. Чадах бүхнээ.

К: Минди “Си Жейд саналаа өг” жигнэмэгээ хуваалцахгүй байна. Өө. Та хоёрт “Та хоёрыг хоёланг чинь сүйтгэнэ” гэж хэлээрэй гэсэн.

Сж:  Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна. Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна. За за, үнэнээ хэлье. Бусдыг ардаа орхих сайхан байсан... Си Жейд саналаа өг. Ялахад ганц минут дутуу байна. Магадгүй би үнэхээр завсарлагааны цагийг... За за. Хачин л юм. Бүгд утсаа хараад байна. Бас намайг.

Ро: Си Жей. Чи өнөөдөр интернэт, эсвэл олон нийтийн цахим сүлжээнд ороогүй биз?

Сж:  Үгүй ээ. Яасан?

Ро: Фенвик бяцхан бичлэг хийсэн байсан.

Ф: Си Жей Мартин ерөнхийлөгч болохыг хүсч байгаа. Гэхдээ бид Си Жейгийн тухай хэр ихийг мэдэх вэ? Си Жей гэж ингэхэд ямар утгатай юм? Тэр өөр юу нууж байгаа бол? Си Жей завсарлагааны цагийг сунгана гэсэн. Хичээлийн цагаас авах нь тодорхой. Хичээлийн цаг богино болчихвол... хичээлээс гадуур илүү их ажиллах хэрэгтэй гэсэн үг. Яг зөв. Си Жей Мартин та нарт илүү их даалгавар өгөхийг хүсч байна. Энэ баасан гарагт гэрийн даалгаврыг чинь нэмэх хүсэлгүй өрсөлдөгчид саналаа өгөөрэй. Фенвик Фрезиерт саналаа өг. Хүч. Хөгжил. Эрх чөлөө. Фенвик Фрезиер байна, энэ миний хэлэх үг.

Сж:  Тэр хар Пи Ар хийж байна.

*****************

Сж:  Хурдхан сануулчихъя. Фен надад хар Пи Ар хийсэн, би галзуурталаа уурласан. Хөөх. Шмолитор.

Эр: Ойртох хэрэггүй, хатагтай.

Ф: Си Жей. Миний нууц алба Шмолитортой танилцаа шив. Долоо хоног гэрийн даалгаварт нь тусалсан юм.

Эр: Тэрнийг долоо хоног чамаас хамгаална. Дээр нь надад зангиа нь таалагддаг.

Сж:  Бид хар пи ар хийхгүй гэж тохирсон гэж бодсон юм.

Ф: Яг зөв. Тэгэхэд би өөрөө ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм. Бас би ялагдмааргүй байна. Хэцүү санагдаад байгаа юм. Фенвик хөгжилд дуртай. Тийм ээ, хөгжил. Битгий мартаарай, чи дуу хоолойгоо хүргэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой гэсэн. Тэгэхээр, сурталчилгаа чиний санаа байсан. Тэгэхээр, баярлалаа.

Сж:  Зүгээр ... ээ. 

Ф: За Пол, шоугаа эхэлье. Си Жейгийн ачаар миний сурталчилгааны ажил хүчээ авч байна.

Сж:  Энэ дуусаагүй шүү.

Ф: Хүч. Алсын хараа. Фенвик.

К: Хн. Фен сайн юмаа. Тэрэнд саналаа өгөх хэрэгтэй байх.

Ми: Яасан ч үгүй. Бас бидэнд хийх ажил байна.

К: Ажил аа? Тэгнэ гэж тохироогүй шд.

*******************

К: Би юу болоод  байгааг ойлгохгүй байна.

Ми: Ойлгох шаардлагагүй. Одоо наадахаа ухангаа инээ. Би сургуулийнханд чамайг ерөнхийлөгч шиг харагдаж байгааг харуулна. Дараагийнх нь. За. туузыг хайчилж байгаа юм шиг царайл. Хүмүүс том хайчинд дуртай.

К: Өө. Тийм ээ.

Ми: За, хүүхдийг үнс.

К: За яах вэ.

Ми: Одоо далла. Нөгөө гараараа. Чи Фенвикт ялагдаж байна. Си Жей аль хэдийн Фенвикийг ялах төлөвлөгөө гаргаж байгаа нь дамжиггүй. Тийм болохоор хар пи ар хийх хэрэгтэй.

К: Би хар пи ар хиймээргүй байна.

Ми: Сонс, Шүүгээний тэжээвэр амьтантай болмоор байна уу, үгүй юу?

К: Өөр ямар зураг хэрэгтэй вэ?

Ми: маш олныг.

К: Ийм зураг байгаа юу?

Сж:  Энэ суут санаа байсан. Бүгд үнэгүй футболканд дуртай. Энийг харах хүртэл би тоогоогүй... За за, хангалттай. Кристиан Пауэрс... тэр царайлаг. Алдартай. Бас өнгөрсөн долоо хоногт химийн хичээл дээр унгасан. Тэгээд ангийн үхэр зусгийг буруутгасан. Тэр үхэр зусаг Криспод ямар муу юм хийсэн юм? Чи бидэнд өөр юу гэж худлаа хэлсэн бэ? Би бол Си Жей Мартин. Би ангийн даргад нэр дэвшсэн, ялахад ганц минут дутуу байна.

К: Си Жей хар пи ар хийж байгаа юм уу? Энэ худлаа шдээ. Би бол Криспо. Ярилцаж болох уу? Унгасан асуудал химийн хичээл дээр болсон д доо, гэхдээ би байгаагүй. Бас үхэр зусаг  болох ахмад Эгдүү ч байгаагүй. Яагаад гэж үү? Гурав дахь унгагч байсан юм. Миний дэргэд байсан өөр нэг хүн бол Фенвик Фрезиер... Үнэнийг хэлэхэд Фен байсан гэж баттай хэлж чадахгүй нь. Гэхдээ тэр үгүйсгээгүй.

Ф: Юу? Би бол Фенвик Фрезиер, Криспо намайг буруутгаж байгаа нь утгагүй хэрэг. Криспо миний хийсэн зарим зүйлсийг мэднэ л дээ. Яагаад гэвэл тэр зураг цэвэрхэн будаж чаддаггүй юм. Харин Си Жей Мартин... Энэ одой морийг хар даа.

Сж:  Тэр одой морийг би таван настайдаа зурсан. Тэрнээс хойш би том болсон. Хэн том болоогүйг мэдэх үү? Фенвик. Бас Криспо. Тэр шөнө гэрлээ асааж унтдаг.

К: Шөнө гэрэлтэй байх сайхан мэдрэмж төрүүлдэг. Зууш идэхээр босоход гэрэлтүүлж, бас цус сорогчдыг үргээдэг.

Ф: Ха ха ха ха ха, шөнийн гэрэл.

К: Энэ бол Фенвик өнгөрсөн даваа гарагт. Энэ мягмар гарагт. Нэг юм анзаарсан уу? Тэр нэг л өмд өмссөн байгаа. Бид ганцхан өмдтэй ерөнхийлөгчтэй байхыг хүсч байна уу?

Ф: Би бол Фенвик Фрезиер. Миний сэтгэл үнэнч, бас надад хангалттай өмд байгаа. Криспо гөлгийг үзэн яддаг. Си Жей гөлгийг үзэн яддаг. Фенвикт саналаа өг, тэр гөлгөнд хайртай.

Сж Ф К: Би гөлгөнд дуртай. Чи намайг өмдгүй гэсэн. Чи өөрөө эхэлсэн биз дээ? Бид нар хар пи ар хийхгүй гэж тохирсон. Чи эхлээд намайг муулсан шд. Чи л тийм санаа өгсөн. Бид нар анхнасаа тохиролцсон биз дээ?

Ро: Зогс. За дахиад ганц ч муу юм ярихгүй, дахиад ганц ч муулсан сурталчилгаа хийхгүй.

Эр: Хөөе. Над руу харах хэрэггүй. Би улс төрд дургүй.

Ро: Нэмэр болсонгүй, Пол. Та нарын сурталчилгааг цуцлаагүй ганц шалтгаан бол та нараас өөр нэрээ дэвшүүлсэн хүн байхгүй.

Эр: Пути-хаалганы дараа хэн ч нэрээ дэвшүүлэхийг хүсээгүй.

Ро: Пол. Маргааш бид мэтгэлцээн хийнэ. Тэгэхээр та хоёр тайван, соёлтой байдлаар асуудлын талаар хэлэлцэнэ. Бас өөрөөрөө бай. Ойлгосон уу?

Сж К Ф: Ойлголоо.

***************

Ро: Путатак дунд сургуулийн сурагчдын зөвлөлийн тэргүүлэгчийг сонгох мэтгэлцээнд тавтай морил.

Ми: Криспогоос өөр хэнд ч битгий саналаа өг. Тэр царайлаг.

Ро: За, эхний асуулт. Кристиан, чи яагаад шил зүүчихээ вэ? Чи шил зүүдэггүй шд.

К: Минди илүү ерөнхийлөгч шиг харагдуулж байна гэсэн. Баярлалаа, Минди.

Ми: Энд байна.

Ро: Фенвик Фрезиер, ерөнхийлөгч болсныхоо дараа юу хийхээ хэлээч.

Ф. Өө, би... би би... би.. Хүч. Хүсэл тэмүүлэл. Алсын хараа.

Ро: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Энэ зүгээр л үгнүүд.

К: Тийм биз дээ?

Ми: Тийм ээ.

Ро: Чиний төлөвлөсөн зүйл юу вэ? Чи яг юу хийх вэ?

Ф: Би... завсарлагааг нэг минутаар сунгана?

Сж:  Наадах чинь миний амлалт.

Ф: Би зээлж байна.

К: Өөр хүний ерөнхийлөгчийн юмыг булааж болохгүй шд.

Ф: Унгадаг Криспо.

К: Өө, харин ч чи унгасан байх шүү. Чи мэдэж  байгаа. Чи байнга унгадаг.

Ф: БИ унгадаггүй. Юу гээч, наад шил чинь тэнэг байна. Эрх чөлөө. Эрх чөлөө.

Сж:  Би нэг юм хэлж болох уу?

Ро: Тэг ээ.

Сж:  Хичээлийн дундуур завсарлагааны цагийг нэг минутаар сунгавал хүмүүст хэрэгтэй байх гэж бодсон болохоор би нэрээ дэвшүүлсэн. Ангид бид хичээл хийдэг. Гэхдээ хонгилд амьдралд буцалж байдаг. Гэхдээ би тэр минутыг хамтдаа өнгөрөөхийг хүссэн найзууд маань хоорондоо муудалцана гэж бодсонгүй. Тэгэхээр энэ сурталчилгааны миний шинэ амлалт бол.. надад суналаа өгөх хэрэггүй. Тэдэнд саналаа өг, тэд гайхалтай хүмүүс. Бас муудалцсанд уучлаарай.

Ф: Надад ч бас шинэ амлалт байна. Надад саналаа өгөх хэрэггүй. Тэр хоёрын төлөө саналаа өг.

К: Үгүй ээ. Үгүй ээ, наадах чинь миний хэлэх гэсэн үг. Надад саналаа өгөх хэрэгүй. Си Жейд, эсвэл Фенвикт саналаа өг.

Ф: Үгүй ээ, үгүй үгүй.

К: Энэ жинхэнэ шил биш.

Сж:  Үгүй ээ, үгүй. Надад саналаа өгөх хэрэггүй.

Ф: Тэгж болохгүй шүү.

Сж: Тэр хоёрт саналаа өг.

К: Би аймшигтай ерөнхийлөгч байх болно.

Ф: Тэр хоёр надаас хамаагүй дээр. Си Жейд саналаа өг.

Бүгд: Си Жей. Си Жей. Фенвик. Фенвик.

Сж:  Тэгэхээр сонгуульд яаж ялагдах вэ? Путатак дунд сургуульд явдаг бол өөртөө биш найзууддаа саналаа өг гэж хэлээрэй. Тэгвэл бүгд яахаа мэдэхээ болиод, мэтгэлцээний үеэр ганц ч үг хэлээгүй хүний төлөө саналаа өгөх болно. Хонгил хамгаалагч Пол Шмолитор 7-р ангийнхны зөвлөлийн ерөнхийлөгч болсон юм. Бидний хэн нь ч сонгуульд ялаагүй ч гэсэн нэрээ дэвшүүлж үзэх сонирхолтой байсан. Яагаад гэвэл Пол ерөнхийлөгч болсныхоо дараа сургуулийн зөвлөлд хэлж завсарлагааны цагийг нэг минутаар сунгасан.

Сж:  Гурав, хоёр, нэг. Хонх дуугарсангүй. Яагаад гэвэл бидэнд дахиад нэг минут байгаа.

К: Гурвалсан гар барилт.

Ф: Тийм ээ, хийцэгээе.

С К Ф: Ингэж байсан шдээ. Биш ээ, нөгөө гараараа. Ингэ л дээ. Биш ээ ингэнэ.

Сж:  Тийм ээ. Бид чадлаа.

К: Тийм ээ.  

Сж:  Нэг минут гэдэг их урт хугацаа болж таарсан.

К: Тэгэхээр... хэр хугацаа үлдсэн байна? 

Ф: Дахиад 45секунд.  Ангид  түрүүлж очоод аятайхан суудал авч байх уу?  

Сж:  Сайхан санаа байна.

К: Сайхан сонсогдож байна.

19-р анги төгсөв.

 

Back to episodes Go home