100 things 18

“100 things to do before high school Ep18

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 28мин

 Гол дүрүүд:

Сж: эм, Си Жей Мартин 

Ф: эр, Фрэнвик Фрезиер

К: эр, Криспо Пауэрс

Ро: эр, ноён Робертс

Ми: эм, Минди Минус

Аав: эр, ноён Мартин

Ээж: эм, хатагтай Мартин

 

 

Сж:  Дунд сургууль. 2-4жил үргэлжилдэг. Гэхдээ дунд сургуульд анхаарал татаж чадвал тэнд үүрд байх боломжтой. Жишээлбэл Амжилтын гялалзсан ханан дээр бүртгүүлж болно. Зарим нь өөрийн ул мөрийг аримлаар үлдээдэг. Жишээлбэл 2009оныхон Путатакийн баавгай болох Путагийн баримлыг үлдээсэн байдаг. Харин миний дуртай дурсгал бол Путатакийн бохины хана. Муухай л байх л даа. Гэхдээ бохь зажлаад, хүслээ хэлээд, ханан дээр наахад чиний нэгээхэн хэсэг сургууль дээр үүр үлдэнэ.

К: Би муур хүснэ ээ. Үгүй ээ. Галзуу машин. Үгүй ээ. Муур. Галзуу машин.

Ф: Нэгийг нь сонго л доо. Хоёр байж болохгүй.

Сж:  Болно оо. Бохио хоёр хуваагаад хоёр хүслээ хэл.

К: Энэ бүх зүйлийг өөрчилнө. Чи юу хүссэн бэ? 

Ф: Стэнфорд, бас галзуу машин.

К: Си Жей, чи?

Сж:  Дунд сургуульд өөрсдийнхөө ул мөрийг үлдээх арга  олохыг хүссэн.

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

Сж:  Путатакт эргэж ирээд өөрийнхөө нэг хэсгийг энд байгааг харах сайхан байдаг  байх даа.

Ф: Би өөрийнхөө ул мөрийг үлдээчихсэн. Ирц. Бас сурлагын амжилтаараа.

Сж:  Өөр ул мөр үлдээ.

Ф: За яах вэ.

К: Би өөрийнхөө нэрийг гялалзсан самбарт үлдээмээр байна.

Ихрүүд: Бид ч гэсэн.

Сж:  Битгий март. Заавал гялалзсан бас самбар байх албагүй. Зүгээр л удаан хугацаагаар байх ёстой. Бохины хана шиг.

К: Үгүй ээ, гялалзсан бас самбар дээр үлдээмээр байна.

Ихрүүд: Бид ч гэсэн.

************************

С: Яваад бай, хүмүүс ээ. Энд дахиад наах зай байхгүй... Яв. Яв яв яв яв.

Сж:  Ноён Слинко. Юу болоо вэ?

С: Юу буулгах гэж байгаа юм гэж асуу л даа. Би энэ заваан, бактериар дүүрэн, заваан ханыг нураах зөвшөөрлийг сургуулийн зөвлөлөөс авсан.

Сж:  Юу? Бүгд бохитой хананд дуртай шд. Бас энд их удаж байгаа.

С: Өнөөдөр нурах болно. Гэхдээ долдугаар цагийн дараа. Би тэр болтол хичээлтэй. Тэр болтол би завсарлагаанаар энд байх болно. Хэн ч зажилсан заваан бохио нэмж наах ёсгүй.

Сж:  Тэр үед би өөрийнхөө ул мөрийн сургуульд үлдээхээсээ өмнө хүүхдүүдийн үлдээсэн нялцгай, хурууны хээ нь орсон ул мөрийг хамгаалахаар шийдсэн юм.

*******************

Ф: Ул мөрөө үлдээ. Ул мөрөө үлдээ. Ул мөрөө үлдээх хэрэгтэй... Өнөөдөр яаж байна? Дусалж байна уу? Эсвэл хуучнаараа юу?

Эр: Бид нар шалгахаас айгаад байна. Хачин чимээ гараад байна.

Ф: Би айхгүй байна аа. Яагаад гэвэл би Фенвик Фрезиер. Ам цангаж байна. Санаа зовох зүйл алга. Дусалж байна.

Эр: Тусламж хэрэгтэй  юу?

Ф: Тийм ээ. Урд хонгилд байсан усны цорго дахиад л ажиллахгүй байна.

Эр: Юу болоо вэ?

Ф: Хэлж мэдэхгүй байна.

Эр: Надад хэлж болно оо. Би үйлчлэгч.

Ф: Та засч чадах уу?

Эр: Чадалгүй яах вэ. Үйлчлэгч юм чинь.

Ф: Гайхалтай.  Тэгвэл би явлаа. Ул мөр үлдээ. Ул мөр үлдээ. Яаж өөрийнхөө ул мөрийг үлдээх вэ?

****************

К: Лэбоу дасгалжуулагч уу?

Л: Тийм ээ.

К: Өөрийнхөө гялалзсан мөрийг үүрд үлдээхийн тулд би яаж энэ самбарт нэрээ бичүүлэх вэ?

Ихрүүд: Бид ч гэсэн.

Эр: Би ч гэсэн.

К: Чи хаанаас гараад ирэв?

Эр: Чамайг хүмүүсийн нэрийг гялалзсан самбарт бичүүлж байгаа гэж сонссон.

К: Хэн тэрэнд хэлсэн  юм?

Л: Наад самбарт чинь нэрээ бичүүлэх ганц арга бол миний супер фитнесийн сорилыг давах.

К: Тэгвэл болж байна. Сорил нь юу юм?

Л: Зуун удаа суниахаас эхэлнэ. Тэгээд 150 удаа гар дээрээ суниана. 75 удаа сууж босно. 4цагийн турш зогсолтгүй доош сууж, дээш үсэрнэ. Дээр нь холын зайн марафон гүйх. Гэхдээ эхлээд... намайг унагах ёстой. Аймхай.

*******************

Сж:  За, тэгэхээр дараагийн цаг дээр би Бохины хана аврах хайгуулаа эхлүүлсэн.

Ро: Хатагтай Мартин. Өнөөдөр зөвлөх багшийн өрөөнд ямар хэргээр ирээ вэ?

Сж:  Та ноён Слинко бохины ханыг нураах гэж байгааг мэдэж байсан уу?

Ро: Тийм ээ,  мэдэж байсан.

Сж:  Тэрнийг болиулах хэрэгтэй.

Ро: Надад итгэ Си Жей, би оролдсон. Зөвлөлд хүртэл хэлсэн. Гэхдээ Хэнри Слинког ялах амаргүй. Ялангуяа тэр зөвлөлд өөрөө зав зай гаргаж, өөрийнхөө багажаар, өөрөө хийнэ  гэж амалсан болохоор.

С: Сайн уу, Жак. Юу ирсэнийг хар даа. Миний шинэ хусуур...

Сж:  Тэр хана сургуульд чухал гэдгийг тэр ойлгохгүй байгаа юм уу?

Ро: Тэгэхийн тулд үнэхээр “сэтгэл” байх хэрэгтэй.

Сж:  Гэхдээ бүгдэд нь байдаг шд.

Ро: Чи сая хусуурыг харсан биз дээ?

Сж:  Нэг сурагч тэрэнтэй ярилцаад, бодлыг нь өөрчлөх гэвэл яах бол?

Ро: Би хэрэггүй гэж хэлэх байна. Гэхдээ тэр сурагч угаасаа хийх нь тодорхой болохоор “амжилт” гэж хэлье дээ.

*********************

Сж:  Зүгээр л бохины хана онцгой гэж хэлэх гэсэн юм. Бас... та сайн бодох юм бол түүхийн нэг хэсэг гэдгийг ойлгох болно.

С: Би түүхийн багш биш. Би химийн багш. За, намайг өршөөгөөрэй. Би хана хусах хувцасаа шалгаж байна. Харж чадахгүй гэдэгээ одоо л ойлголоо.  

Сж:  Хүн бүрт сайн тал байдаг. Тийм ээ?

*******************

Ф: Болчихсон уу?

Эр: Болчихсон.

Ф: Гайхалтай. Та болчихсон гэсэн биз дээ?

Эр: Би дууссан. Гялалзаж байгааг нь хараач. 

Ф: Хуучин үйлчлэгч яасан юм?

Эр: Ямар хүн байсан юм?

Ф: Улаан үстэй, сахалтай, 180см.

Эр: Урт сахал байна шүү.

Ф: Юу? Би өөрөө засчихъя. Энүүгээр би өөрийн ул мөрийг үлдээх болно. Тийм ээ. Би сурагчдын цангааг үүр тайлахад яг тохирсон хэмжээгээр ус гардаг болгоод өгье.

Эр: Тэгвэл энэ хэрэг болно.

Ф: Лантуу юу?

Эр: Тэгж байгаа бол...

Ф: Түлхүүрээ зээлж болох уу? Баярлалаа. За. Зүгээр л бөглөрлийг нь олоод...

Эр: Тайван байгаарай. Удаан... Хонгилоор гүйхгүй шүү.

********************

К: Ноён Боред, Таны түүхийн нийгэмлэгийн шинэ ерөнхийлөгч ирлээ.

Б: Тэд тэгж хэлсэн.

Эм: Сайн уу, Криспо.

К: Би ганцаараа хийнэ гэж хэлээ биз дээ?

Хүү: Бид энэ гэрээний талаар Мартад л хэлсэн.

К: Гэрээ байхгүй.

Б : Эхлээд ерөнхийлөгч болоход ямар шаардлага тавьдагийг хэлж өгье. Би хэдэн картан дээр биччихсэн байгаа. Түүхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нь зөвлөлийн бүх төлөөлөгчдийг сонгоно.... хоёрдугаар... Тэрээр харсан...

К: Сэрээрэй. Бид унтчихаж.

*******************

Сж:  Хичээлийн дараа бохины хананы хугацаа дууссан. Ноён Слинког зогсоох боломжгүй болсон. Гэхдээ эргэн тойронд байгаа гунигтай царайнуудыг хараад би ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тэгээд би бохь тараасан. Ноён Слинко. Ханыг нураахаас чинь өмнө дахиад ганцхан хүсэл хэлж болох уу?

С: Үгүй.

Ро: Алив ээ, Хэнри. Дахиад хэдхэн вирус яав л гэж.

С: За яах вэ. Гэхдээ энийг санаж ав. Ямар ч бохины хүсэл намайг зогсоохгүй.

Сж:  Бид бүгд сүүлчийн нэг хүслээ хэлсэн. Бохины хана үлдээсэй гэсэн сүүлчийн хүсэл. Гэтэл нэг юм болсон.

С: Миний хусуур хаана байна?

Сж:  Слинкогийн хусуур алга болчихсон.

С: Миний хусууур хаана байна? Энэ намайг зогсоон гэж бодоо юу? Тэгж чадахгүй. Хэнри Слинког зогсоож чадахгүй.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Ро: За, Хусуур хаана байна?  За. Юуны өмнө, хулгай хийх буруу. Энийг эзэнд нь эргүүлж өгөх хэрэгтэй. Хоёрт... тэр хоёр хусууртай эргэж ирэх болно. Уучлаарай, Си Жей. Гэхдээ энэ ханыг нураахад хэн ч тэрнийг зогсоож чадахгүй.

Сж:  Ямар нэгэн түүхийн дунд хэсэгт үргэлж ямар нэг бүтэлгүй, хамгийн хэцүү үе тохиолддогийг  анзаарсан уу?

Ф: Тэгээд, чиний жагсаалт юу болж байна даа?

К: Хөлөнд маань сум зоогдчихсон.

Сж:  Харав уу?

*******************

Сж:  За. Сүүлд биднийг уулзахад би Путатакийн бохины ханыг нураах асуудлыг түр хугацаагаар хойшлуулсан. Фен норчихсон, бас Криспогийн хөлөнд сум зоогдсон байсан.

К: Би ханан дээр үүрд бичигдэхийн тулд мужийн байт харвааны дөрвөн удаагийн аварга болохыг хичээсэн.

Ихрүүд: Бид уучлаарай гэж хэлсэн шд.

Сж:  За. Тэрнийг сувилагч дээр хүргэж өгье.

Эм: Хөөе, тулаанчид бидэнд гялалзсан самбарт бичүүлэх гэрээний тухай хэлсэн.

К: Гэрээ байхгүй ээ.

Сж:  За, сайн мэдээ нь Криспо зүгээр болно. Муу мэдээ гэвэл би бохины ханыг яаж аврахаа мэдэхгүй байна.

Ээж: Ноён Слинко яаж бохины ханыг нурааж чадаж байна аа?

Ах: Би тэр хананд дуртай. Зүүн тийшээ 60см, 90см доош харах юм бол миний “Р”-ийг харах болно. Би нэг л өдөр сахалтай болохыг хүссэн. Тэгээд сахалтай болсон.

Аав: Тэр үнэн.

Ээж: Сайн шүү.

Сж:  Ноён Слинко зөвлөлийнхөнд ханан дээр бактери үрждэг гэж хэлсэн.

Аав: Тэрэнд тэр ханан дээрх бактери, вирус гутлын уланд байдагтай адилхан гэж хэлээрэй.

Сж:  Нээрэн үү?

Аав: Би эмч. Бактери бол миний мэдлэг.

Ах: Тийм ээ. Гэхдээ Слинкод ойлгуулах хэцүү. Тэр хорон санаатай. 

Сж:  Гэхдээ хүн бүрт сайн тал байдаг. Тийм биз дээ?

Ээж: Хэлэхэд хэцүү.

Аав: Ээж бид хоёр чинь ч гэсэн тэр хананд бохь нааж байсан.

Ээж: Ронбийг сургуульд ороход нь бид хоёр зүрхэн хэлбэртэй бохь нааж байсан.

Аав: Хүүхдүүд маань дунд сургуульд сайн сураасай гэж хүссэн. Бидний хүсэл биелсэн. Бид төгс хүүхдүүддээ хайртай.

Ээж: Бид хайртай.

Аав: Хайртай шүү.

Сж:  Тэгээд гэрийнхэнтэйгээ байхдаа би нэг зүйл ойлгосон. Тэр хана сурагчдын зажилсан бохиноос илүү чухал гэдгийг. Тэр хана итгэл найдвар, мөрөөдөл, хүслээр дүүрэн...

Ф: Цорго засагч Фен багаж, бас догь комбинзонтой болсон. Цоргонд хэн нь босс вэ гэдгийг харуулах болж.

К: Би нэрээ “амжилтын хананд” бичүүлнэ гэж амалж байна.

Бүгд: Бид ч гэсэн.  

К: За яах вэ. Гялалзсан самбарууд тараад...

Сж:  За за. Миний ээлж ирэх шив... Бидний өнцөгөөс хараад үзвэл таныг бодлоо өөрчилж магадгүй гэж бодлоо.

С: Миний хусуурыг хулгайлсныг чинь би мэднэ.  Дахиад тийм зүйл болохгүй гэж амалъя. Яагаад? Ха. Би гартаа наачихсан.

Сж:  Бүх хүнд сайн тал байдаг. бүгдэд нь сайн тал байдаг... Бохины ханыг авар. Тэр хана мөрөөдөл, итгэл найдвар, дурсгалын хана гэдгийг ойлгохгүй байна уу?

С: Тэр хана нурах гэж байгааг ойлгохгүй байна уу?

Сж:  Тэр үед надад нэг санаа төрсөн. Ноён Слинко тэр ханан дээр байгааг харж чадахгүй байгаа бол би харуулах болно.

******************

Ф: За. Хэмингтон 1354 Си Элийн заавраас харахад насос нь эвдэрснээс болоод ус асуудалтай байж. Одоо, анхаараарай. Хэдэн үеэрээ уух төгс ус гоожих болно. Хорон санаат. Гараач... Лантуу ашиглаж Хэмингтон 1354 Си Элийг засна гэдэг галзуу хэрэг.

Эр: Үгүй ээ. Ширэнгэн ойгд өмд нь шатаж байгаа тахь унасан алиалагч  харахыг галзуу гэдэг  юм. За, миний бал сар ч яах вэ. Энийг засах юм уу, яах юм?

Ф: Төвөгтэй төхөөрөмжийг лантуугаар засах боломжгүй. Гэхдээ лантуу хөлөн дээрээ унагаж болно.

****************

К: За. Юу үлдсэн бэ?

Бүгд: Юу ч алга.

Эр: Бид бүгдийг нь чадсангүй.

К: Бүгд биш ээ.

Эм: Сурлагын амжилт уу?

Эм: Тэрэн дээр галзуу суутнууд л бичигдэх байх.

К: За тэгвэл. Ухаантай болох хэрэгтэй.

Сж:  Хөөе. Бохины ханан дээр юу хүссэнээ хэлээч.

К: Өө, миний хүсэл...

Бүгд: Миний хүсэл... би тэгэхэд... миний хүсэл...

К: Бас муур.

Сж:  Нээрэн тийм, муур.

К. Бас их том...

Сж:  Бас маш олон түүх байсан. Хүүхдүүд, багш нар... үйлчлэгч хүртэл... Тэжээвэр амьтан маань хурдан эдгээсэй, ээж аавууд гэртээ ирээсэй, шороорхдог хүндээ анзаарагдах гэсэн хүсэл гээд маш олон хүсэл, мөрөөдөл. Бүгд өөрийн гэсэн онцгой зүйлс. Энийг хоёр хусууран гартай ноён Слинкод харуулах л үлдээд байна. Ноён Робертс. Надад тусламж хэрэгтэй байна.

Ро: Би чадахаараа хичээнэ ээ.

Сж:  Чухал төслөө бичихийн тулд дараагийн гурван хичээлээс чөлөө авах гэсэн юм.

С: Цаашаа. Цаашаа. Цаашаа. Ха.

Сж: Хүн бүрт сайн тал байдаг.

******************

К: За. Сурлагийн амжилт гаргагсдын самбарт нэрээ бичүүлэх ямар төлөвлөгөө байна?

Эм: Бидний дүнгийн дундаж нь дундаж байна. Тиймээс хамгийн хэцүү, ярвигтай зүйлээ төсөөлөөд хоёр дахин илүү гээд төсөөл. Би зургаан долоо хоногийн төлөвлөгөө гаргасан. Гэрийн даалгавар хоёр дахин илүү, урьдчилсан тест, өдөрт дөрвөн цаг эссэ бичих дасгал, бас  82 нэмэлт онооны төсөл.

Хүү: Бид хэзээ ч ханан дээр бичигдэхгүй нь.

Хүү: Бид ч нэмэргүй юм дөө.

К: Тийм биш ээ. Амжилтын хана шударга биш байна. Бид бүгдэд мартагдахгүй дурсагдаж, гялалзсан самбар дээр бичигдэх авъяас байгаа.  Обри, чи юу чаддаг вэ? 

Эм: Мужааны ажил.

К: Мужааны ажил. Шмолитор, чи юу чадах вэ?

Эр: Би төмрөөр юм хийхдээ сайн.

К: Төмрөөр юм хийх. Фроманыхон?

Ихрүүд: Бид бүжиглэдэг.

К: За. Марта, чи юунд сайн бэ?

Эм: Би гоё бичдэг.

К: тэр их гоё бичдэг.

Сж:  Яг тэр мөчид Криспо өөрийнх нь багт амжилтын самбарт нэрсийг  нь бичих гурван авъяастан байгааг ойлгосон юм. Зургадугаар цагийн завсарлагаанаар хүмүүсийг хараагүй байхад нь Криспо шинэ амжилт гаргасан хүмүүсийн нэрсийг тэр том ханан дээр байрлуулсан юм.

К: Үндэсний гялалзсн самбарын нийгэмлэгт тавтай морил. За, бүжиглээрэй.

**************

Ф: За. Насосыг нь тохируулаад, хоолойнуудыг нь цэвэрлээд, зэвнүүдийг нь цэвэрлэчихлээ. Одоо анхаараарай. Төгс урсах ус. Талархах хэрэггүй дээ. Гэхдээ... тийм ээ. Үгүй ээ. Хаагаарай. Энийг болиулаарай. Болиулаач ээ. Наад лантуугаа өгөөдөх.

Эр: Ингээд засчихлаа.

Ф: Юу?

Эр: сургуулийн зөвлөл ийм болохоос нааш засварын мөнгө өгдөггүй юм. За. Ямар усны цорготой болмоор байна?

Сж:  Тэгэхээр Фенвикийг Путатакт зориулж шинэ усны цорго захиалж байх хооронд  би ноён Слинкод шинэ, сайжруулсан бохины ханыг харуулахаар хүлээж байлаа.

С: Бохины хана. Удахгүй цэвэрхэн болно оо. Энэ юу вэ? Юу болоод байна?

Сж:  Таныг нураахаасаа өмнө тэнд байгаа мөрөөдөл, хүслүүдийг харах байх аа гэж найдаж байна.

С: Бохины хана энд үүрд байгаасай гэж хүсч байна. Дүүдээ хүссэн скейтбордыг нь авч өгөхийг хүсч байна... Дэлхийд дайн болдоггүй ч болоосой.

Сж:  Зүгээр л таныг зүгээр л нэг бохь биш гэдгийг олж хараасай гэж хүссэн юм.

С: Ноён Слинкогийн хичээлд сайн болохыг хүсч байна. Энэ хэний хүсэл вэ? Дагаад яв. Энэ хүслийг чинь биелүүлцэгээе.

Сж:  Итгэнэ үү, байна уу. Дунд сургуулийн олон хүний наалдамхай хүсэл ингэж  үлдсэн юм.

Ро: Боломжтой бол энийг наачихаарай.

Сж:  Сурагчид маань Си Жей Мартин шиг хүмүүсээс сайн зүйлийг нь олж хардаг байгаасай... Сургуульд өөрийн ул мөрийг үлдээх олон арга  байдаг. Криспо шиг өөрийн үндэсний шинэ гялалзсан самбарын нийгэмлэгийг байгуулж болно. Үнэнийг хэлэхэд тэр  7хоног бүр нэр нэмдэг. Би ч гэсэн жагсаалтанд багтсан... Хуучин усны цорго байхгүй болсон болохоор сургууль цоо шинэ цоргоор сольсон. Хойч үеийнхэн маань “Фенвик оргилуур”-аас цангаагаа тайлах болно.

Ф: Баярлалаа. Баярлалаа.

Сж:  Слинкогийн “асуудлын” дараа бохины хана “хүслийн хана” нэртэй болсон. Хүслээ нааж болдог, бас хүмүүсийн хүслийг уншиж биелүүлж өгч болдог хана. Жишээлбэл скейтбордгүй нэгэндээ хандивлаж, өөрийнхөө сайн хичээлийг бусдад зааж өгч, эсвэл өөрийн үлдээсэн улс мөрийн сургуульд удаан хугацаагаар байгаасай гэж хүсч болно.

Ф: Би Жошт гэрийн тооны даалгавраа хийхэд нь тусална аа.  

К: Ребякад муур харах хүн хэрэгтэй гэж байна. Би мууртай болно.

18-р анги төгсөв.

Back to episodes Go home