“100 things to do before high school Ep17
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 33мин
Гол дүрүүд:
Сж: эм, Си Жей Мартин
Ф: эр, Фрэнвик Фрезиер
К: эр, Криспо Пауэрс
Ро: эр, ноён Робертс
Ми: эм, Минди Минус
Аав: эр, ноён Мартин
Ээж: эм, хатагтай Мартин
Сж: Ийм зүйл болох л болно. Яагаад гэвэл дунд сургуульд энэнээс хэн ч зугтаж чадахгүй. Тэгэхээр ийм юм болсон үед хамгийн чухал нь... өвдсөн өдрөө хамгийн сайнаар ашиглах.
Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.
Сж: За, би өвдсөн л дөө. Гэхдээ энэ ногооныг уутал өвдөөгүй байна.
Ээж аав: Энийг уу.
Сж: Өвдсөн өдрөө ашиглах эхний арга бол...
Ээж: Өөр тийшээ харахаа боль. Энийг уу.
Сж: Хамгийн муу зүйлээс хурдан ангижрах.
Аав: Гучин минутын дараа халуун чинь бууна. Ээж чинь гурав хагас хүртэл хүмүүст байшин үзүүлнэ. Харин би өвчтөнүүдийнхээ завсараар ирэхийг хичээнэ ээ.
Ээж: Одоо, өвдсөн үед амралт хамгийн чухал. Тэгэхээр шөл уух, эсвэл түүхийн төслөө хийх хэрэгтэй болбол л энэ орноос босно шүү.
Аав: Хэрэг болбол бид хоёрыг дуудаарай.
Сж: Тэгэхээр харж байгаачлан, би өвдсөн өдрөө ашиглахаар шийдсэн... Миний хоёр сайн найз... өвдсөн өдрөө сургууль дээр өнгөрөөхөөр шийдсэн юм. Нэг тиймэрхүү.
Ф: Надад харагдахгүй байна.
К: Би тэгэхгүй ээ. Энэ чинь тэнэг.
Ф: Бид нар өвдсөн өдрөө ашиглана гэж тохиролцсон. Харахгүй бол би яаж хийх юм? Ха. Сургууль дээр байгаа юм шиг л байна.
Сж: Зуун хувийн ирц гэсэн долоо дахь шагналаа авахын тулд Фенвик өвдсөнөө ашиглаж сургуульд “явахаар” шийдсэн. Орон дотроо. Харин Криспогийн ээж, аав нь тэрнийг хичнээн ч өвдсөн хичээлд нь явуулдаг.
Ф: За, хурдан. Би эхний цагаас хоцормооргүй байна.
К: Би хүнд өвдчихөөд байна.
Ф: Өнөөдөр чи бол миний хөл. Хөдлөөч.
Багш: Эйми Боствик?
Эм: Энд байна.
Багш: Кристи Бейкер? Кайл Каммингс.
Эр: Байна.
К: Ганц удаа өвдөөд гэртээ байж үзэх юмсан.
Багш: Дерик Финмен?
Эр: Байна.
Багш: Фенвик Фрезиер?
Ф: Энд байна. Хичээлд явахгүй гэртээ байх тийм ч сайн юм алга. Яах вэ, өдөржин шөл ууж болно л доо. Гэхдээ л хичээлээсээ хоцорч, дээр нь өдөржин орондоо ганцаараа. Үнэнийг хэлэхэд Си Жей орон дотроо хэцүүхэн байгаа байх. Яг одоо.
*****************
Сж: Тэр муухай ногоон юм үйлчилж байна. Заавар дээр нь бичсэнээр 24цагийн турш бие маань сайн байх болно. Тийм болохоор би шөл идэж... түүхийн төслөө хийх боломжтой болсон. Яг ээж, аав хоёрын хэлсэнээр. Би эмч биш л дээ. Гэхдээ би эмч байсан бол Ахлах сургуулийн марафон бас Рейнбоу шерберт санал болгох байна... Бас үр дүнтэй байхын тулд Рейнбоу шерберт зайрмаг. Өө, бас найзууд маань өвдсөн өдрөө юу хийж байгааг харах хэрэгтэй.
К: Наадах чинь Рейнбоу шерберт уу?
Сж: Эмчийн тушаал.
Ф: Хүйтэн юм идэхээр хоолойд байгаа бактери үрждэгийг чи мэдэх үү? Халуун цай уух хэрэгтэй.
Сж: Үгүй ээ. Рейнбоу шерберт хамаагүй дээр.
К: Та нар өнөөдөр өөр юу хийх гэж байна даа?
Сж: Өвдсөн өдрөө зурагт үзнэ. Гэртээ скейтээр гулгана. Бас онлайнаар гутал хайвал хурдан эдгэх байх.
К: Юу?
Сж: Хурдан эдгээрэй, залуус аа.
Ф: За за. Намайг нүүрнийхээ өмнө бариад, бүтэн юм шиг харагдуул. За. Далла.
Хүүхдүүд: Фенвик.
К: За. Чиний “бие” байх өвчтэй өдрийг маань тийм ч сайхан болгож байгаа юм алга. Би Си Жей шиг амарч бас Рейнбоу шерберт идсэн нь дээр юм байна.
Ф: Ээж аав чинь зөвшөөрөхгүй. Тэгээд яах гээ вэ? Дугуйгаа унаад Си Жейгийнх рүү явах гээ юу? Хүлээгээрэй. Чи яаж байна аа?
К: Чиний хэлснээр дугуй зээлж байна.
Ф: Наргиа байсан шдээ.
К: Би наад үгийг чинь мэдэхгүй.
Ф: Хүлээгээрэй. Намайг битгий энд орхи л доо. Чи миний хөл шдээ.
К: Би өвчтэй өдрөө ашиглаж байна.
Ф: Байна уу? байна уу? Криспо.
*****************
Сж: Өвчтэй өдрөө гутал хайх тийм ч хөгжилтэй биш ч гэсэн өвчтэй өдрөө ашиглах бас нэг арга бол 15-20секундыг сургуулиас өгсөн шинэ даалгаврыг сургуулийн сайтнаас шалгахад зарцуулах. Хатагтай Бейкер өвдсөн тул 8-р ангийн химийн хичээл 7-р ангийн ноён Слинкогийн химийн хичээлтэй хамт орох болно. За за. Би яагаад энэ мэдэгдэлд баярлаад байна аа? Яагаад гэвэл хатагтай Бейкерсийн наймдугаар ангийн химийн хичээлд нэг царайлаг наймдугаар ангийн хүү байдаг. Өнөөдөр тэр манай лабораторит ирнэ. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?
Эр: Си Жей, наймдугаар ангийн царайлаг хүүг лабораторийн хамтрагчаа болохыг зөвшөөрч байна уу?
Сж: Тийм ээ.
Эр: Наймдугаар ангийн царайлаг хүү, Си Жейг лабораторийн хамтрагчаа болохыг зөвшөөрч байна уу?
Хүү: Тийм ээ.
Эр: Та нар микроскопоо хуваалцаж болно.
Сж: Сургууль дээр очих хэрэгтэй. Гэхдээ яаж?
Аав: Си Жей? Өө сайн уу, хонгор минь. Хөөх. Хэн нэг нь дээрдээ шив? Хамаагүй дээрдэж. Чи юу хүсээ вэ?
Сж: Аав аа, Би танд худлаа хэлж болно л доо,та ч гэсэн итгэх болно. Гэхдээ надад сайхан санагдахгүй. Тийм болохоор би үнэнээ хэлье. Хатагтай Бейкерс өвдчихсөн. Би амжиж очвол наймдугаар ангийн царайлаг хүү миний лабораторийн хамтрагч болно.
Аав: Чи галзуураа юу? Ээж чинь өвчтэй өдрөө амрахгүй бол яадгийг чи мэднэ.
Сж: Гэхдээ, ээж гурав хагаст гэртээ ирнэ. Автобус намайг энд гурав хорьд буулгадаг. Өө. Бас та надад хайртай.
Аав: Энийг авсандаа авч орно шүү.
******************
Ф: Хүн байна уу? Хүн байна уу? Туслаарай. Туслаарай. Намайг сонсож байна уу? Энд байна аа. Сайн уу?
Ро: Фенвик, чи гадаа юу хийж байгаа юм? Бас Таблет дээр шүү.
Ф: Би өвдчихсөн. Гэхдээ би ирцийн шагналаа алдахыг хүсээгүй. Тэгээд би орон дээрээсээ хичээлдээ явж байна. Энэ бол хувьсал.
Ро: За за. Боловсролын шинэ арга зам хайж байдаг зөвлөхийн хувьд “Сайн байна. Виртуал Фенвик” гэж хэлэх байна.
Ф: Гайхалтай. Тэгэхээр миний зөвлөхийн хувьд намайг дараагийн хичээлд маань хүргээд өгөхгүй юу?
Ро: Яагаад гадаа байгааг чинь асуух хэрэг байна уу?
Ф: Би асуухгүй л байсан.
********************
Аав: Яв яв яв.
Сж: Баяртай аав аа.
Аав: Ээж чинь орноосоо боссоныг чинь мэдвэл бид хоёулаа үхнэ гэж мэд.
Сж: Би ч гэсэн танд хайртай шүү.
К: Хүн байна уу? Си Жей? Би өвчтэй... өвчтэй өдрөө ашиглахад бэлэн байна. Криспо эргэн тойрныг харж байна. Чимээгүй байна. Хэтэрхий чимээгүй. Си Жей. Чи хаана байна аа?
****************
Сж: Итгэж чадахгүй нь. Энэ сургуулийн түүхэн дэх хамгийн гайхалтай химийн лабораторийн хичээл байх бол...
К: Сайн уу. Бас чи хаана байна?
Сж: Сургууль дээр байна. Чи хаана байгаа юм?
К: Танай гэрт байна.
Сж: Чи яагаад манайд байгаа юм?
К: Өвчтэй өдрөө ашиглаж байна. Дугуй зээлээд, Рейнбоу шерберт идэж, гутал хайх гэж.
Ээж: Хонгор минь, чи байна уу?
Сж: Энэ юу байсан бэ?
К: Танай ээж ирчихлээ.
Ээж: Миний ажил цуцлагдаад, би өвдсөн охиноо харахаар ирлээ. Си Жей?
Сж: Миний утас гацчихав уу? эсвэл Криспо юу?
Ээж: Си Жей?
Сж: Криспо байж.
Ээж: Хонгор минь.
Сж: Гэнэтхэн бие маань маш муудаад байх чинь...
*****************
Сж: За. Товчхон хэлээд өгье. Би хичээлдээ яваагүй болохоор ээж намайг шалгаж байгаа нь энэ. Энэ бол Криспо миний оронд миний хөнжил дотор байгаа нь. Энэ бол би утсаар том гамшигаас аврагдах оролдлого хийж байгаа нь.
Ээж: Охин минь, чи яаж байна? Си Жей?
Сж: Дээрдэж байна, баярлалаа. Орондоо амарч байгаа болохоор. Ойртох хэрэггүй. Танд халдаамааргүй байна. Харав уу?
Ээж: Хөөрхөн гэдэг нь. За, би гурав хагаст эргээд ирнэ. Ямар нэг юм хэрэг болбол мессеж бичээрэй. Мартаж болохгүй шүү.
Сж: Орноосоо босч болохгүй.
Ээж: Миний охин мөн дөө.
К: Тэр явчихлаа. Одоо, Рейнбоу шерберт хаана байна?
Сж: Гражийн хөлдөөгчинд. Тэгэхээр өвчтэй өдрийн хамгийн том хямралаас зугтсан болохоор... царайлыг наймдугаар ангийн лабораторийн хамтрагчаа харахаар би лаборатори руу гүйж орлоо.
Ф: Си Жей? Чи сургууль дээр оччихоо юу? Гайхалтай. Миний лабораторийн хамтрагч болчих. Бас миний хөл.
Сж: Миний лабораторийн хамтрагч наймдугаар ангийн царайлаг хүү байх болно.
Ф: Гэхдээ би энд түрүүлж ирсэн.
Сж: Намайг битгий үзэн ядаарай.
Ф: Юу? Юу? Намайг шургуулганд хийчихэж байгаа юм уу?
Сж: Фений төлөө гэмшиж байна уу гэж үү? Мэдээж. Гэхдээ би лабораторит олдох энэ цорын ганц боломжийг яасан ч алдахгүй. Удаашруулж харцагаая, тэгэх үү? Буцаая...
Хүү: Гэртээ харих хэрэгтэй байна.
Эр: Тэг ээ.
Сж: За за. Сая юу болсон бэ?
Эр: Сувилагч дээр очих, эсвэл гэр рүүгээ явах хүн байна уу? За. Ирц явъя. Адамс?
Эм: Энд байна.
Сж: Мөрөөдлийн лабораторийн хамтрагч маань явчихсан болохоор Ай-хамтрагчаа аварахаар шийдлээ.
Эр: Бейкер?
Эр: Энд байна.
Ф: Хорон санаат.
Эр: Картер.
Эм: Байна аа.
Ф: Чи намайг унагаасан уу?
Эр: Чапман.
Сж: Дэлгэц зүгээр байна. За.
Эр: Фрезиер.
Сж: Байна гэж хэл.
Эр: Фрезиер.
Ф: Байна аа. Тийм ээ. Дахиад гуравхан хичээлд суучихвал миний төгс ирцийн бүртгэл төгс хэвээр байх болно.
Сж: Тусалсандаа баяртай байна.
Ф: Сайн байна. Одоо намайг залгачих. Миний цэнэг багасчихсан байна. Яасан?
Сж: Цэнэглэхгүй байна.
Ф: Юу?
Сж: За. Ай-Фенвикийг унагаах үеэр эвдэрсэн болж таарлаа. Одоо тэр цэнэглэхгүй байна...
Ф: Надад шууд хэлээдэх. Хэр удаан үлдсэн бэ?
Сж: 9% үлдсэн байна. Яг энэ үед би өвчтэй өдрөө сайн ашиглаж чадахгүй байгаагаа мэдэрсэн.
******************
К: //Дуулна// Өвчтэй өдрөө зөв ашигла. Рейнбоу шербертийг халбага халбагаар нь ид... Зурагт, зурагт, зурагт, зурагт, зурагт... Тэгээд сургуулийн вебсайтыг 15-20секундэд шалга...Сургуулийн гаднаас хэн нэг нь цагдаагийн дугуйг хулгайлсныг олж мэднэ...Хэн нь ийм тэнэг юм хийдэг байна аа? Би цагдаагийн дугуй зээлсэн гэж үү? Би хулгайлаагүй ээ. Зээлсэн юм.
Сж: Наадах чинь чиний тайлбар. Гэхдээ дугуйгаа алдсан цагдаа хулгайд алдсан гэдэгтээ итгэлтэй байна.
К: Фенвик ухаантай. Тэр юу гэж байна?
Ф: Сул байна. Анги руу орох хэрэгтэй.
Сж: Хэлэх юм алга. Тэр 2%-тай байгаа.
К: Гэхдээ дугуйг нь эргүүлээд өгчихвөл хулгай болохгүй. Тэгэхээр би сургууль руу дугуйг нь унаж очоод хэнд ч мэдэгдэхгүй зогсоол дээр тавихад л болно.
Сж: Вебсайтаа шалга, “хулгайч” аа. Сургуулиар дүүрэн дугуйтай цагдаа нар байна. Чи энд эргэж ирэх юм бол “галзуу” гэсэн үг.
К: Би галзуу байж мэдэх ч, хулгайч биш.
Ф: Си Жей, намайг сонсож байна уу? Улам дорой болж байна.
Сж: За за. Өөр буруугаар эргэх зүйл байхгүй. Мартсанаас хэзээ ч битгий тэгж хэлж байгаарай. Эрт дууссан. 15минутын дараа гэртээ очино. Хайртай шүү, ээж нь. Үнсье, тэвэрье, үнсье, тэвэрье.
Аав: Мессеж уншсан уу?
Сж: Би ч гэсэн хайртай шүү?
Аав: Бид алуулсан. Чи хотын нөгөө талд байгаа. Чи яасан ч амжиж ирэхгүй.
Сж: Гэртээ очоод ээжийг саатуулж бай. Би очиж явна.
Аав: Энийг авсандаа авч орно шүү.
Сж: Энэнээс дор юм гэж байх уу? Би дахиад тэгчихлээ.
Ф: Миний бодож байгаа юм мөн үү?
Сж: Тийм гэж айж байна.
Ф: Надад санаа зовох хэрэггүй. Өөрийгөө л авар. Надад илүү сайн зүйл тохиолдож байсан.
Сж: Үгүй ээ. Бид өвчтэй өдрөө зөв ашиглах болно.
Ф: Хэрэггүй ээ. Бид яасан ч амжихгүй.
Сж: Фен чи үхээгүй, энэ зүгээр л цэнэг.
Ф: За за. Бид нар амжихгүй. Амжилт анд минь.
Эр: Фрезиер? Фрезиер. Фенвик Фрезиер.
Ф: Энд байна.
Эр: За. Бургес. Бургес.
Сж: Тэгэхээр виртуал Фенвик ирцээ хамгаалж байх зуур би аавтайгаа бүх насаараа гэрийн хорионд орохгүйн тулд 30минут алхаж очдог гэртээ 12минутын дотор галзуу мэт гүйж очихоор хичээж байна. Амжилт анд минь.
К: Чамд ч бас.
Аав: Таван минутын дараа очино оо? Би охиндоо хайртай. Би охиндоо хайртай.
К: Төгс буудлага байх ёстой.
Ро: За за. Сайн байлаа.
К: Хулгайч биш шүү.
Ээж: Си Жей, хонгор минь би ирлээ.
Аав: Сайн уу, хонгор минь.Чамайг харах сайхан байна шүү.
Ээж: Тийм ээ, мэднэ. Би дээшээ гарлаа.
Аав: Хүлээ.
Ээж: Яасан?
Аав: Бид бүр бүжиглэхээ байж.
Ээж: Бид олон зүйлийг хийхээ больсон.
Аав: Надтай бүжиглээч.
Ээж: Хөөх. Сайхан байна шүү. Гэхдээ...
Аав: Намайг гэдийлгээ... Би зүгээр ээ. Яваарай. Би зүгээр. Би зүгээр ээ. Би зүгээр.
Ээж: Сайн байна. Би дээшээ гарлаа.
Сж: Би чадсан. Би орондоо орсон. Тэгээд өвчтэй өдрийн аз надад ирж байх шиг байсан.
Ээж: Хонгор минь, дээрдэж байна уу?
Сж: Тийм ээ.
Ээж: Хөөх. Тэр шатаж байна.
Аав: Ээжийнхээ үгэнд орохгүй орноосоо боссон юм уу?
Сж: Аан...
Ээж: Хувцасаа өмс. Эмч рүү явъя. Яг одоо.
Аав: Сайхан санаа байна.
Сж: Тийм ээ. Тийм болж таарсан. Бас амрахгүй өөрийгөө ядрааснаас болоод би орондоо дөрөв хоног хэвтсэн юм. Би ийм зүйлээс хоцорсон... Ноён Боредын гэнэтийн төрсөн өдрийн үдэшлэг. Бас гэнэтийн төрсөн өдрийн бялуу. Газар зүйн хичээлийн гэнэтийн зочин... Хөгжмийн хичээл дээр хийсэн Меган Трейнорын гэнэтийн зочлолт. Бас та нарын мэдэх нэгэнтэй лабораторит дөрвөн өдөр хамтрах боломж.
17-р анги төгсөв.
Back to episodes Go home