100 things 16

“100 things to do before high school Ep16

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 29мин

 Гол дүрүүд:

Сж: эм, Си Жей Мартин 

Ф: эр, Фрэнвик Фразиер

К: эр, Криспо Пауэрс

Ро: эр, ноён Робертс

Ми: эм, Минди Минус

Аав: эр, ноён Мартин

Ээж: эм, хатагтай Мартин

 

Сж:  Путатак дунд сургуулийн үдийн хоолны завсарлага.  Тэгэхээр олон төрлийн хоолны ширээ байдаг гэсэн үг. Тэрслүү хар уруулын будагны ширээ. Илд ба чулуун ширээний найр. Дээд зэрэглэлийн, Минди бас алдартнуудын ширээнд тавтай морил. Тамирчдын ширээ. Спортлог бусууд. Бас бидний ширээ. Бид өөр суух газар олох хэрэгтэй.

К: Юу? Итгэлт зэвтэй ширээгээ орхиж болохгүй шд.

Сж:  Сургуульд байдаг хамгийн муу ширээ. Бас ганцхан сандалтай.

Ф: Үдийн хоолны цагаар өөр газарт суух гэж үү? Тийм ээ. Галзуу яриа байна.

Сж:  Алив л дээ. Жаахан сэгсрээд үзье л өөр газар сууя л даа. Сургуулийн үдийн хоолны бичигдээгүй хуулийг өөрчлөх гээд үзье.

Ф: Сэгсрэхээр юу болдогийг мэдэх үү? Дэлбэрдэг юм. Тэгээр би яг энд итгэлтэй зэвэн дээрээ аюулгүй сууна аа.

К: Тэгвэл жагсаалтандаа оруулах уу?

Ф: Тийм ээ.

Сж:  Тийм.

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

Сж:  За, тарж яваад олон хувилбар хайцгаая.

К: Дараагийнхаа зэвтэй ширээг олох ч юм билүү.

Ф: Үгүй ээ, тарахгүй  шүү. Би өөр ширээн дээр ганцаараа суухгүй шүү. Тэгэхээр миний дэргэдээс холдож болохгүй. Тэгэхгүй бол маш ноцтой... Туслаарай...

Сж:  Үдийн хоолны шинэ ширээ хайж яваад би... Үгүй ээ. Энэ ширээ биш. Яасан ч үгүй. За яах вэ. Тэр уйлаад байна. Хумс нь хугарсанаас болсон байх. Би сэгсэрнэ гэж хэлсэн л дээ. Минди. Энэ суудал хүнтэй юу?

Ми: Би ээжийнхээ авч болохгүй, үнэтэй бөгжийг нь зээлээд авчихсан, тэгсэн чинь алга болчихлоо. Ээжийг ажлаасаа ирэхээс нь өмнө бөгжийг нь олж байранд нь тавихгүй бол үүрд гэрийн хорионд орох байх.

Сж:  Хөөх. Харамсалтай байна.

Ми: Чи олоход тусална биз дээ?

Сж:  Ааааан..

Ми: Чи энэ ширээнд сууж байна шд. Энэ ширээ. Тэгэхээр чи туслах ёстой гэсэн үг.

Сж:  Тэд яагаад тусалж болохгүй гэж?

Ми: Тэд миний сайн найзууд ч гэсэн бүгдээрээ тэнэг. Тайвширч үз, би чанга хэлэхйиг хүсээгүй юм.

Охид: Аан. Тийм байлгүй дээ.

Ми: Надад чам шиг царайндаа их цаг зарцуулдаггүй ухаантай хүн хэрэгтэй байна.

Сж:  Тийм ээ, би явлаа.

Ми: За за. Би ингэж хэлэхийг хүсээгүй. Гэхдээ чи хүчилсэн шүү. Гуйя.

Сж:  За яах вэ. Би хичээнэ ээ.

К: Сайн уу, би энд суувал татгалзахгүй биз?

Эр: Хоолны ширээний дүрмийг зөрчиж байгаа ч, бид нээлттэй сэтгэл бас эзгүй суудалтай хүмүүс. Криспо дүү минь суу.

К: Баярлалаа. Би өлсөж үхэх нь. Ээж намайг өнөөдөр үдийн хоолоо өөрөө бэлдэж болно гэсэн.

Эр: Тэгвэл зоогоо найрын ёслолын алхаар эхлүүлцэгээе.

К: Догь. Өөр ширээн дээр сууж байх хэрэгтэй юм байна. Ингээд зоогоо эхлүүлцэгээе. Би ингэхийг хүсээгүй юм шүү.

Эр: Бид маш том аюулд орлоо.

*****************

Ф: Мэдэхгүй газар сууж хоолоо иднэ ээ? Арын шатан дээр ганцаараа чимээгүйхэн суугаад идвэл ямар... Аааааааа. Эсвэл наймдугаар ангийнхны тагтан дээр.

Д: Хөөе. Чи хэн бэ? Долдугаар ангийнханд энд ирэх ёсгүй.

Ф: Би наймдугаар ангийнх. Хотод шинээр ирсэн юм. Наймдугаар анги. Наймдугаар ангийн юм сурч байгаа.

Д: Нэр чинь хэн бэ?

Ф: Дюк. Люк Вандербилт.

Д: Залуус аа, Дюк Вандербилттэй мэндлээрэй.

Бүгд: Тийм ээ.

Д: Тийм ээ.

****************

Сж:  Тэгэхээр эхлээд үдийн хоолноос өмнө явсан газруудыг чинь шалгана.

Ми: За. Би энд нэг охины нүүрний будгийг доромжлохдоо зүүчихсэн байсан. Тэгээд нэг охинд гутлынх нь загвар хоёр жилээр хоцрогдсоныг хэлсэн.

Сж:  Чи олон охидыг доромжлох юм уу?

Ми: Би сайн үг ч гэсэн хэлдэг шүү. Чи хямд бөгж зүүдэг чинь сайн хэрэг. Наадахаа алдсан ч гэсэн хэн ч тоохгүй.  

Сж:  Энэ миний ордны чулуу. Бас би энийг өөрийнхөө мөнгөөр авсан юм.

Ми: Хөөх. Чи бид хоёр хэл амаа ололцож байна шүү. Тийм ээ?

Сж:  Дараа нь хаашаа явсан бэ?

Ми: Тэгээд би нэг аймаар тослогтсон үстэй хүүхэд харсан. Ёстой заваан байсан, би... Би угаалгын өрөөн ороод гараа угаахдаа бөгжөө авсан...

Сж:  Хейдер захирал аа. Наадах чинь Миндигийн бөгж.

Зах: Нээрэн үү? Энэ супер үнэтэй, миний бүтэн жилийн цалингаас ч үнэтэй бөгж, чинийх гэж үү?

Ми: Тийм ээ. Нааш нь өгчих.

Зах: Батлаадах. Бөгжин дотор юу гэж бичсэн байгааг хэлчих. Тэгвэл би өгье.

Сж:  Олсон хүн нь Минди Майнуст эргүүлж өгнө үү гэж бичсэн байгаа.

Зах: Хөөх. Аймшигтай оролдлого байна, Мартин. Гэхдээ хэрвээ энэ үнэхээр тэрний бөгж мөн, бас буцааж авахыг хүсч байгаа бол эцэг эхийг нь дуудаж асуух хэрэгтэй байна. Тэр болтол миний өрөөнд аюулгүй байх болно.

Ми: Олсон хүн нь Минди Майнуст эргүүлж өгнө үү? Энэнээс өөр юм олдсонгүй юу?

Сж:  Миндигийн зөв. Би хичээгээгүй. Санаа зоволтгүй. Би тэр бөгжийг буцааж авна.

Ми: Би авахгүй. Миний урмыг битгий л хугалаарай даа.

************************

Эр: Тэд хоолны тулаан хийхээр зэвсэгээ цуглуулж байна.

Эр2: Манай бамбай тэдний зөөлөн зүйлсээс биднийг хамгаалах болно.

Эр: Чи чинь яаж байна аа? Зэвсэгээ идэж болохгүй шд.

К: Юу? Өлсөөд байна шд.

Эр: Чи ойлгохгүй байх шиг байна. Бид дайтах гэж байна.

К: Би очоод уучлалт гуйчихъя л да.

Эр: Нийгмийн давхарга, кафены заагийг зурсан үл үзэгдэх шугамыг давах гээ юу? Галзуураа юу?

К: Өлсөөд байна шдээ. Хатагтай нар аа, сонсооч. Нухсан төмсний асуудлыг уучлаарай. сананамсаргүй явдал байсан юм. Дахиад тийм зүйл болохгүй. Бас та нар гадилаа идэх үү?

Эм: За яах вэ. Уучлалыг чинь хүлээж авлаа. Гэхдээ дахиад нааш нь хоол шидэх юм бол  гуч хүртэл зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

К: Сайхан мэдээ. Би хоолны тулааныг зогсоогоод, кафед энх тайвныг тогтоочихлоо.

Бүгд: Тийм ээ.

К: Тэгэхээр одоо  идэж болох уу?

Эр: Зоогийн алхаар найр эхэлснийг мэдэгдсэний дараа.

К: Бидэнд амьдрах хорин минут байна.

**************

Д: Тэгээд аав чинь алдартай телевизийн продюсер юм уу?

Ф: Тийм ээ. Намайг өөрийн маань реалити шоуны од болгоно гэсэн. “Үзүүлээд өг” гэдэг нэртэй.  Та нар бүгд шоуд оролцох болно. Энд хаа сайгүй нууц камер миний бичлэгийг хийж байгаа. Дюк Вандербилт.

Ро: Хөөх Сайн уу, Дюк. Түр уулзаж болох уу? Тэд чамайг долдугаар ангийнх гэдгийг чинь мэдвэл чамайг яаж зовоохыг мэдэж байна уу?   

Ф: Мэднэ ээ. Тэгээд л би Дюк Вандербилтийг бүтээсэн юм.

Ро: Яаж ийм нэр бодож олоо вэ?

Ф: Коллежид хэрэглэх нэр.

Ро: Сайн байна, сайн ургууль шүү. Гэхдээ наймдугаар ангийн тагтан дээр байж байгаад баригдсан долдугаар ангийнхан яадгийг чи мэдэх үү? Өмдийг нь өмдний модон дээр өлгөдөг юм.Тэгэхээр Дюк, яагаад сайхан санаа биш гэдгийг ойлгов уу?

Ф: Таны зөв, ноён Робертс.

Ро: Мэднэ ээ. За, би харж байя. Чи долдугаар ангийнхны хоолны газар руу яв.

Ф: Залуус аа, Дюк Вандербилт эргээд ирлээ.

Бүгд: Тийм ээ.

******************

Сж:  За. Бид админ хатагтайн хажуугаар өнгөрөөд, Хейдерийн ажлын өрөөнд ороод бөгжөө авахад л болно.

Ми: Сайхан санаа байна. Дараа нь надад хэлээрэй.

Сж:  Одоо. Шүүгээ, шургуулга болгоныг шалга. За.  Үдийн хоолны завсарлагаар өөр ширээнд сууснаас болж үнэт эдлэл хулгайлахад хүрнэ гэж бодсонгүй. Гэхдээ л сэгсрэхээр тийм л юм болдог юм байна.

Зах: Глория, хэрэг болбол би өрөөндөө байгаа шүү. Гэхлээ хэрэггүй. Үнэхээр сайхан бөгж юм. Өнөөдөртөө зүүлээ гээд муу юм болохгүй байх.

Сж:  Сайн мэдээ. Бид бөгжийг олсон. Муу мэдээ нь. Одоо би цайны цагаар өөр ширээний доор сууж байна.

******************

Сж:  Эргээд тавтай морил. Хэрвээ гайхаж байгаа бол би хоолны ширээний шинэ хамтрагчтайгаа Хейдерийн ширээн доор гацчихаад байна.

Зах: Глория. Өнөөдрийн ажлыг бүгдийг нь цуцалчих. Би үдийн завсарлагын дараа явна. Ийм бөгж шөнө хотоор гарах хэрэгтэй. Гэхдээ эхлээд багш нарын өрөөнд жаахан гайхуулах хэрэгтэй. Явъя.

Ми: Завсарлагааны дараа явна аа? Ээж орой болгон тав хагаст үнэт зүйлсийнхээ шүүгээр шалгадаг.

Сж:  Би тэгээд яах юм? Бөгжийг би алга болгоогүй шд.

Ми: Чи хичээх хэрэгтэй. Чамайг чадна гэдгийг би мэдэж байна. Би хүмүүсийг мэддэг болохоор мэдэж байна.

Сж:  За яах вэ, тэгье.

Ми: Юу хийж байгаа юм?

Сж:  Бодож байна.

Ми: За за.

******************

Ф: Дюктей селфи авахуулцагаая. Дюктей сайхан харагдаж байна.

Д: Хөөе Дюк. Бид шоуг чинь хайж үзсэн. Гэхдээ “Үзүүлээд өг” гэсэн шоу олдсонгүй.

Ф: Хөөх. Тэгвэл Холливудын алдартай зуучлагчтайгаа ярьж сурталчилгаа маань юу болж байгааг асуухаас.

Д: Одоо залга л даа. Чанга яригчаа тавьчих.

Ф: Сайхан санаа байна. Дюк Вандербилт чанга яригчинд дуртай.

Ро: Байна уу?

Ф: Хөөе. Холливудын алдартай зуучлагч аа. Би байна, Дюк Вандербилт. Тагтан дээрх найзуудтайгаа чанга яригчаар ярьж байна. Тэд веб-д яагаад “Үзүүлээд өг”шоуны сурталчилга байхгүй байгааг асуугаад байна. Би тэдэнд “өмдөө шувтлах хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд Холливудын зуучлагч руугаа ярьж байна. Тан руу.

Ро: Дюк-бокс баатар. Дюк байсан юм уу? Санаа зовох хэрэггүй ээ, хонгор минь. Студи чинь супер нууц зах зээлийг туршиж байгаа. Чиний Кю үнэлгээ маш сайн байгаа шүү. Тэгэхээр Веб дахиад хоёр цаг хагас ажиллахгүй байх. Гэхдээ энэ маш том амжилтанд хүрнэ.

Д: Гайхалтай, тэр үнэн хэлж.

Эм: Тийм ээ.

Бүгд: Тийм ээ.

Ро: Хөөе, Дюк анд минь. Чанга яригчаа түр унтраачихгүй юу? Надад Холливудын супер нууц яриа байна. Наад тагтнаасаа яг одоо яв. Өмдтэй байгаа дээрээ. Наанаасаа зугт. Би дахиад туслахгүй шүү.

Д:Фаррелтай хамт малгай авахаар явах юм уу? Намайг зөвшөөрч байна гээд хэлчих. Дюк явлаа.

Ро: Үгүй ээ... Үгүй, үгүй. Би туслахгүй.  Туслахгүй шүү. За за.

*********************

Эр: Юу харагдаж байна?

К: Хоол нь алга болчихож. Одоо зөндөө жигнэмэг тавьчихсан байна.

Эр: Стратегиа өөрчилчихөж. Жимснээс илүү хурц иртэй зэвсэг.

Эр2: Туулах зай нь урьдчилан таамаглах аргагүй. Ямар ч бамбай хамгаалж чадахгүй.

К: За за. Тэд нар хаанаас авсан юм бэ?

Эм: Зефирний чөмөг авсантай чинь адилхан аргаар. Зүгээр дээ.

К: Хүлээгээрэй. Биднийг хоолоор тулалд гэж байгаа юм уу?

Эм: Өдрийг сонирхолтой болгохын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй шд. Энэ үсийг ямар болгодгийг мэдэх үү? Өө, Нелли. Үгүй ээ. Тулалдахад зориулсан юм. Идэх биш.

К: Гэхдээ би өлсөөд байна шд.

******************

Сж:   За. Нөөц төлөвлөгөө. Ээж чинь Хейдер захирал руу яриад бөгжийг чамд өгөөд гэр рүүгээ авчир гэж хэлнэ.

Ми: Юу? Тэгвэл бөгжийг нь авсныг мэдчихнэ шд. Нөөц төлөвлөгөө бүтэхгүй.

Сж:  Үгүй ээ. Яагаад гэвэл өнөөдөр Миндигийн ээжийн дүрд Минди тоглоно. За, Хейдер захиралтай ярья. Хоолойгоо жаахан бүдүүн болгоод ярьчих.

Зах: Байна уу? байна уу? байна уу?

Сж:  Аанхан, байна уу. Хатагтай Майнус байна. Миндигийн ээж. Охин маань миний бөгжинд их хариуцлаггүй хандсан гэдгийг би сонссон. Таныг олсонд би маш их баяртай байна... Өө, гайхалтай. Би завсарлагаа дуусахаас өмнө Миндийг очоод авчих гээд хэлчихье... Аанхан. Юу гэнэ ээ? Бөгжийг өгөхөөс өмнө эргээд хар гэнэ ээ? Өө... Баяртай.

Зах: Одоо Миндигийн ээж өөрөө ирж бөгжийг авах боллоо. Гэхдээ маргааш. Яагаад гэвэл би завсарлагааны дараа явна. Чүүс.

Ми: Тэгэхээр чамд ээжийн бөгжийг Хейдерийн хуруунаас мэдэгдэхгүй авах долоон минутын хугацаа байна. Тэгээд болох нь тэр

Сж:  Тэгэх боломжгүй.

Ми: Си Жей Мартины хувьд тийм биш ээ. Яагаад гэвэл тэр илүү сайн байж чадна.

Сж:  Чи юм хүсэхээрээ надад их сайн байх юм аа.

Ми: Мэднэ ээ. 

*********************

Бүгд: Урагшаа Дюк. Урагшаа Дюк. Урагшаа Дюк. Урагшаа Дюк. Урагшаа Дюк. Урагшаа Дюк... Үүүүү...

Д: Чамайг ирсэнээс хойш наймдугаар ангийн тагт улам л янзтай болж байна.

Ф: Мэднэ ээ. Хамгийн сайхан нь би ирэх жил дахиад энд ирнэ.

Д: Юу гэнэ ээ?

Ф: Би дараа жил дахиад наймдугаар ангид сурах байх. Яагаад гэвэл би тийм ухаалаг биш.

Д: Цүнхийг  нь шалга. Долдугаар ангийн ном байна.

Ф: Аанхан. Тийм. Бас... Энэ миний өмд. Урагшаа.

Ро: Олдсон эд зүйлсийн газраас авчирлаа. Өөрөө сонго.

Ф: Баярлалаа.

Ро: Сургамж авсан биз?

Ф: Тийм ээ.

***********************

Эр: Зоригоо чангал. Тулаан эхлэхэд бэлэн боллоо.

К: Үдийн завсарлага дуусч байна. Би юу ч идэж чадсангүй шд.

Эр: Хойшид үдийн завсарлага идэх биш, амьд үлдэхийн төлөө байх болно.

К: Хангалттай. Чи... яв... Чи ч гэсэн хүрээд ир.

Эм: Юу болоод байгаа юм, Пауэрс?

К: Бид идээд найзууд болно. Үдийн хоол тийм байх ёстой юм. Зэвсэгээ харуул. Маш их өлсөж байна.

Эр: Давгүй харагдаж байна шүү.

Эм: Бид нар идэж болох уу?

К: Дахиад жигнэмэг, зефир хоёр хэрэг болно.

Эр: Бүгдээрээ, наашаа нэгд.

Сж:  Криспо долдугаар ангийн агуу дайныг зогсоож, Фенвик наймдугаар ангийн тагтнаас зугтаж чадсанаар би зууны хулгай хийх багийг бүрдүүлэх л үлдээд байлаа. Арай дээр хөгжим тавьж болохгүй юу? Залуус аа. Бидэнд тусламж хэрэгтэй байна.

*****************

Зах: Глория. Хүн залгавал намайг завгүй гэж хэлээрэй.

Ф: Хейдер захирал аа. Худлаарай. Тэнд маш том хоолны тулаан болох гэж байна.

Зах:  Яасан ч үгүй шүү.

Сж:  Эхний алхам. Хейдерийг бөгжтэй хоолны хэсэгт авчирна.

Зах: Хөөе.

К: Хейдер захирал аа. Гайхалтай мэдээ. Би хоолны тулааныг, зогсоож энх тайвныг авчирсан.

Зах: Юу?

К: Нээрэн, би танд ч бас хийсэн.

Зах: Баярлалаа. Гараа угаах хэрэгтэй болчихлоо.

Сж:  Хоёрдугаар алхам. Гар нь бохирдсон захиралыг угаалгын өрөө рүү явуулна. Тэнд...

Эм: Ийшээ орох хэрэггүй. Зефирээс болсон байх.

Сж:  Дараагийнх нь. Захирлыг айлгаж, хамгийн ойрын угаалтууранд гарыг нь угаалгах.

Эм: Дуртай газраа сууна.

Эм: Хоолны газрын дүрэм  гэж байдаг юм.

Сж:  Сүүлчийнх нь... Хар уруулын будаг болон дэгжин охид анхаарлыг сарниулна.

Зах: Хөөе. Миний дэргэд муудалцах хэрэггүй шүү.

Сж:  Тэгээд би гарч ирээд бөгжийг авна. Гэтэл би унагаачихсан.

Зах: Үгүй ээ. Өө, хатагтай Майнус. Би бөгжийг чинь алга болчихлоо.

Ми: Юу?

Зах: Угаалтуур руу унагаачихсан.

Ми: Ээжийн бөгжийг алга болгочихож байгаа юм уу?

Зах: Тийм ээ. Бас, нэг юм хэлье. Би ээжид чинь бөгжийг нь асуухгүй авсан гэдгийг хэлэхгүй. Мэдээж намайг угаалтуур руу унагаасан гэдгийг хэлэхгүй бол. Тийм гэж ойлголоо.

Ми: Гайхалтай төлөвлөгөө. Чи ээжийн маань бөгжийг алга болгочихлоо. Одоо бөөн юм болно доо. Байхгүй болчихло. Яаж чадаж байна аа?

Сж:  Энийг авахгүй юм уу?

Ми: Бөгж. Чи яаж...

Сж:  Ээжийн чинь дэгжин бөгжийг би өөрийнхөө зүүж байсан бөгжөөр сольчихсон. Тэгээд өөрийнхөө бөгжийг угаалтуурт унагачихсан. Чамд төлөвлөгөөний энэ хэсгийг хэлж чадаагүй юм. Яагаад гэвэл Хейдерт бөгж бүрмөсөн алга болсон гэж итгүүлэх хэрэгтэй байсан юм. Чамайг итгэсэн цагт л тэр итгэнэ.

Ми: За за, би итгэсэн.

Сж:  Минди ч мөн  дөө. Би хичнээн хичээсэн ч, ямар ч ...

Ми: Баярлалаа.

Сж:  Тэгэхээр үдийн завсарлагаар өөр ширээнд суумаар байна уу? Юу болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ л нэг сонирхолтой түүх байх  нь баталгаатай. Жишээлбэл Минди ээжээрээ сургуульд  цоо шинэ ширээ авахуулсан. Тэрийгээ өөрөө авсан. Харин бид хуучин ширээг нь авсан. Тэгээд Шиэн хөх гэж нэрлэсэн. Нийгмийн давхарга болоод кафены үл үзэгдэх шугамыг давахыг хүссэн хүн бүр энд сууж болно.

16анги төгсөв.

Back to episodes Go home