100 things 15

“100 things to do before high school Ep15

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 29мин

 Гол дүрүүд:

Сж: эм, Си Жей Мартин 

Ф: эр, Фрэнвик Фразиер

К: эр, Криспо Пауэрс

Ро: эр, ноён Робертс

Ми: эм, Минди Минус

Аав: эр, ноён Мартин

Ээж: эм, хатагтай Мартин

 

Сж:  Путатук дунд сургуулийн бас нэгэн өдөр дуусч байна. Хичээл дууссан ч гэсэн сургууль дээр хийх зүйл их байдаг. хичээлийн дараа... Бид нар яагаад клубт явдаггүй юм? Тэр... аварга ханан дээр бидний хийж болох олон сонирхолтой зүйлс байна.

К: Яагаад гэвэл бид илүү хичээлд дургүй.

Ф: Бас бидэнд зав байхгүй.

Сж:  Бидэнд зав байхгүй. Тархиа хөгжүүлж, нийгмийн хүрээгээ тэлэхэд үү. Сургууль тийм л зорилготой биз дээ.

Ф: Бид чиний зуун зүйл клубийн гишүүд гэдгийг сануулахыг зөвшөөрнө үү.

К: Тийм ээ. Бид шинэ зүйл туршихаар шинэ зүйл туршаад завгүй байдаг.

Бичиг: Шинэ зүйлс.

К: Өө...

Ф: Хөөх. Өөрсдөө хүрээд ирчих гэж.

Сж: Тийм ээ.

Бичиг: Клубт элсэх.

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

Гарчиг:

Сж:  Тэгэхээр клубт элсэхийн давуу тал нь найзуудтайгаа хамт элсэх. Гэхдээ хамгийн хэцүү нь өөртөө тохирох клубийг сонгох.

К: Яаж сонгох вэ?

Ф: Яагаад гэвэл би хэзээ ч тэрэнтэй адилхан зүйл хүсэхгүй.

К: Тэр үнэн шүү. Тэгэхгүй.

Сж:  Ингээд л бид эргээд сонгох аргыг сонгосон юм. Эргэлдэж байгаад, Криспоог эргүүлээд... тэгээд яг мөргөсөн клубтээ орох болно. Тэгээд? Ямар клуб байна?

***********************

Ф: Оймсон хүүхэлдэйн клуб?  

Сж:  Хөөе. Хананаас унасан клуб шүү.

К: Тэгээд ч бидний өмнө нь хийж байгаагүй зүйл.

Ф: Тэгээд энэ бидний тархийг цэнэглэж, нийгмийн хүрээг тэлэх клуб гэдэгт итгэлтэй байна уу?

Сж:  За яах вэ. Оймсон Фенвикийн зөв байх. Яг тэр мөчид би хэлэхээр шийдсэн юм. За за, чиний зөв байх.

Ф: Тэгвэл өөр клуб туршиж үзэх үү?

К: Тийм ээ, өөр клуб.

*********************

Ф: Яасан ч олон клуб вэ? Тэгсэн ч би тэрэнтэй санал нийлэхгүй шүү.

Сж:  Ингээд бид клуб сонгох дараагийн аргаа олсон юм.

Бичииг: Хоёр дахь арга. Сонссон хамгийн  эхний клубтээ элсэх.

Б: Бонобог аварцагаая. Бонобоог аварцагаая.

Сж:  Блейк Монтгомеритой танилц. Путатакийн 7-р ангийн сурагчдын дарга бас аав нь есөн завьтай.

Б: Бонобог аврах клубт хандив өргөх үү?

К: Бонобо? Төв Африкт байдаг бас манай өсвөрийн хөлбөмбөгийн аваргын багийн нэртэй одой сармагчинг хэлж байна уу? Бонобо урагшаа.

Б: Тийм ээ. Бас манайх сургуулийн хамгийн алдартай клуб. Бид бонобоны тухай ярьж, тэднийг бас амьдрах орчныг нь хамгаалах мөнгө цуглуулдаг юм.

Ф: Давгүй л сонсогдож байна.

Сж:  За за.

К: Дуртайяа тусалъя. Урагшаа бонобо, тийм ээ?

Б: Баярлалаа,  Бонобонууд ч бас талархаж байна.

Ф: Тэгэхээр их алдартай клуб байх нь.

К: Бас гайхалтай амьтдад тусалдаг.

Сж:  За за. Клубтэээ очъё.

Эр: Тийм ээ, та нарыг энэ клубт оруулахгүй.

К: Гэхдээ бид бонобонуудад тусалмаар байна шд.

Эр: Таван сар хүлээх жагсаалт байгаа.

Ф: Тэгвэл энэ юун дугаар юм?

Эр: Энэ хүлээлтийн жагсаалтад орох дугаар.

Б: За, яваад ахиухан хандив цуглуулаад ир.

Эм: Хурдан хурдан. Чи юу хүсээ вэ?

Сж:  Клубт элсэх гэсэн юм.

Эм: Манайх маш онцгой клуб. Гэхдээ би боломж гаргаж болох байх. Криспод.

К: Үгүй ээ, Найзууд маань байхгүй бол би орохгүй.

Эм: Найзууд чинь чамайг хамгийн алдартай клубт элсэж, аюулд орсон сармагчныг аврахд чинь саад болохгүй гэдэгт итгэлтэй байна. Бас аюулд

Сж:  Ор ор. Чи бонобонд дуртай шд. Фен бид хоёр зүгээр.

К: Би та нарын өмнөөс бонобо аварна аа. Хөөх, энд гайхалтай юм аа.

********************

Сж:  За. Тэгэхээр би сургуулийн хамгийн алдартай клубт орж чадсангүй. Гэхдээ л надад Фен байгаа. Тэгээд бид “Суут найзынхаа орохыг хүссэн клубт элсэх” аргыг туршиж үзсэн юм.

Бичиг: Суут найзынхаа орохыг хүссэн клубт элсэх.

Эр: Суутнуудын клубт тавтай морил. Манай гишүүн болж чадах үгүйгээ мэдэхийн тулд хэд хэдэн оюун ухааны сорилт, тархины шалгалтуудыг өгөх ёстой.

Сж:  Тийм ээ, амжилт анд минь.

Эр: Намайг Южин Финклстейн гэдэг. Энэ клубийн ерөнхийлөгч бас цорын ганц гишүүн. Гэхдээ бүгд намайг Южиниус гэж дууддаг.

Ф: Заавал ёстой юу?

Эр: Тэгэлгүй яах вэ. Хэний ч тэнцэж байгаагүй эхний сорилтын дараа өөртөө хэр итгэлтэй байхыг чинь харъя л даа.

Ф: Надад өгсөн сорилтыг чинь би бүгдийг нь давах болно. Яагаад гэвэл би ч гэсэн суутан. Надад ийм футболка өгөөрэй.

Эр: Асуулт. Яргачин 1,8м өндөр, 40размерын гутал өмсдөг бол тэр юу жинлэх вэ?

Ф: Мах. Одоо футболкаа өг.

Эр: Би ганцыг л хийлгэсэн.

******************

Сж:  За. Клубгүй мэдрэмжийг мэдэрч байна уу гэж үү? Мэдээж. Гэхдээ энэ хананы хаа нэгтээ надад тохирох клуб байгааг би мэдэж байсан. Тэгээд би дахиад нэг клуб сонгох арга хэрэглэхээр шийдсэн. Нүдээ аниад олсон хамгийн эхний хаалга. Ингээд миний шинэ клуб... Клуб биш байна шд.

Ро: Үгүй ээ. Гэхдээ Путатакийн нэмэлт сургалтын зөвлөх, сургуулийн клуб хариуцсан эрхлэгч байна.

Сж:  Тэр чинь юу юм?

Ро: Би 3-аас 5-ын хооронд энд байж хүмүүс явахаасаа өмнө цэвэрлэгээгээ хийж байгааг шалгадаг юм. Тэгээд ч би мотоцикль авах гэж байгаа болохоор нэмэлт мөнгө олж байгаа. Эсвэл буйдан. Буйдан л авах байх.

Сж:  Юу... би клуб сонгох гээд. Гэхдээ надад тохирохыг олж чадахгүй байна.

Ро: Чамд төгс тохирох клуб би мэдэх юм шиг байна.

Сж:  Нээрэн үү?

Ро: Тийм ээ. Си Жей Мартин хэрэгтэй клуб.

Сж:  Намайг бүртгэчих.

Эр: Хөөх, Си Жей. Чи Клуб клубт элсэх гэж байгаа юм уу?

Сж:  Клуб клуб гэж юу юм?

Эр2: Биднийг бонобо клубт авахгүй болохоор нь хажуу өрөөнд нь ороод клуб клуб байгуулсан.

Эм: Клубийн хачиртай талх идэж, гольфийн цохиур эргүүлж...

Эр2: Зөвхөн эцэг ашиглаж хөзөр тоглоно.  

Сж:  Гайхалтай.

Эр2: Чи тоглож байна уу? энэ клуб аймшигтай. Гэхдээ... ядаж л хамгийн сайн клубтэй ойрхон.

Эр: Хаалттай хаалганы цаанаас хамт инээж болно.

Эм: Тэнд гайхалтай сонсогдож байна.

Сж:  Тийм ээ, хангалттай. Бид наад клубт чинь орно.

Эр2: Яаж? Таван сарын хүлээлгийн жагсаалт байгаа шд. 

Сж:  Дотор нь хүн таньдаг бол хамаагүй.

К: Юу байна? Бонобог аварцагаая клубт тавтай морил.

Сж:  Би хзэээ ч ийм юм харж байгаагүй. Сайхан хоол. Тусдаа ундааны машин. Сонгодог хөгжим. Гольфийн талбай. Бас бүгд сайхан харагдаж байсан.

Бичиг: Сайхан хоол. Тусдаа ундааны машин. Сонгодог хөгжим. Гольфийн талбай. Бас бүгд сайхан харагдаж байсан.

Эр: Энэ хууль бус байх аа.

К: Та нар хамгийн сайхныг нь хараагүй байна. Ороосон мах. Энэ хоол идэх цоо шинэ туршлага.

Бичиг: Бас клуб бонобонуудад зориулж мөнгө цуглуулдаг.

К: Гэхдээ бүгд дэгжин үгээр ярьж, хааяа хааяа чанга инээдэг.

Сж: 

Б: Криспо, бид аюулд орсон өрөвдөлтэй амьтдыг хамгаалах мөнгө цуглуулах хэрэгтэй байна.

К: Ойлголоо.

М: Наад мах чинь зөвхөн гишүүдэд зориулагдсан.

Сж:  Бид тусалмаар байна. Үнэнийг хэлэхэд энэ клуб гайхалтай гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Эм: Энэ “Гайхалтай клуб” биш шүү дээ.

Б: Бонобог аварцагаая клуб.

Эм: Гэхдээ хүлээлгийн жагсаалтанд нэрээ бичүүлж болно. Пол.

Сж:  Догь зүйлд уригдалгүй, хоригдоод байгаа мэдрэмж төрөхөөр чи яадаг вэ? Зүгээр суугаад юу болох бол гээд хүлээдэг үү?

Эм: Одоо яах вэ?

Сж:  Эсвэл гайхалтай зүйл хийх үү? За. “Гайхалтай клуб”-ийн анхны уулзалт эхэлж байна.

Эр: Тийм ээ. Янзтай байх болно.

Эм: Бонобо клубээс хамаагүй дээр байх болно.

Эр2: Тэгээд хэзээ гайхалтай болох вэ?

Сж:  Мэдэхгүй ээ.

********************

Сж:  Тэгэхээр сүүлд уулзахад Криспо, Фенвик бид гурав гурван өөр клубт элссэн. Суутны клубт Фенвик хэрэгтэй гэдэгээ бас жирийн нэг гишүүн биш гэдэгээ баталж чадсан.

Ф: Константинополь. Цайны аяганы шуугиан. Үүмп. Ингээд боллоо.

Сж:  Гэхдээ л футболка авч чадаагүй. Хөлбөмбөг, сагсны тоглоомоо дуусгаад Криспо бонобо клубт хамгийн их мөнгө цуглуулсан. Бас ихэнх махыг нь идсэн. Гайхалтай клубт бүх зүйл гайхалтай байлаа.

Эр: Хэн ч орж ирэхгүй байна.

Эм: Хичээл тарсан болохоор хүн бараг алга.

Сж:  За за, боль. Гэхдээ Бонобогоос илүү алдартай болмоор байвал илүү олон гишүүнтэй болох хэрэгтэй.

Эр2: Тийм юм болохгүй байх.

Сж:  Надад итгэ. Тэр бичгийг хараад олон хүн тэр хаалгаар орж ирэх болно.

Б: Бонобо клуб газар нутагаа тэлж байна.

Сж:  Хүлээ, хүлээ. Ингэж болохгүй шд.

Эм: Юу? Энэ өрөөнд бид ширээний теннисний ширээгээ тавина.

Сж:  Яасан ч үгүй. Бид өрөөгөө буцааж авна. Өө. Хөөе.

К: Бонобог аврах уу?

Сж:  Үгүй шүү. Яагаад гэвэл танай клуб миний клубийг дээрэмдчихлээ.

К: Юу? Эндээ хүлээж бай. Би тэдэнтэй ярилцъя. Би бонобог бас сайн найзынхаа клубийг аварч чадах байх. Хөөх, энд гайхалтай байна.

Сж:  За за. Энэ сайн зүйл. Тэртэй тэргүй манайд том өрөө хэрэгтэй байсан юм. Тийм ээ? Та нар яаж байна аа?

Эр: Хүлээлгийн жагсаалтанд нэрээ бичүүлье.

Сж:  Наанаа дугаарлахаа боль. Бидэнд “Гайхалтай клуб” байрлах том өрөө хэрэгтэй байна.

Ро: 1 давхрын физикийн танхим. Хамгийн том нь.

Ф: За би 19 сорилд тэнцсэн. Би ормоор байна, бас футболкаа авъя.

Эр: Гэхдээ чи хамгийн амттай сорилтыг давах ёстой. Чи унах нь дамжиггүй. Энд хоёр аяга байгаа. Нэг нь жирийн алимны шүүс. Нөгөөх нь халуун ногоотой шүүс байгаа. Мэдээж чи алимны шүүсийг олох ёстой. Гэхдээ чиний өмнө байгаа нь мөн үү? Эсвэл миний урд байгаа юу? Гэхдээ өөрөөсөө асуугаад үз. Би яах гэж илт чиний өмнө тавих юм? Тэгэхээр миний урд байж таарна. Гэхдээ... энийг эргүүлээд миний өмнө байсан шүүс  чиний өмнө оччихлоо. Тэгэхээр миний өмнө байгаа нь гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ сайн эргүүлэх юм бол... өмдөндөө шээчихсэн юм шиг болчихлоо.

Ф: Би чамайг суут гэж бодохгүй байна.

Эр: Буруу. Дахиад.

Ф: Тэгэхээр нэг сорилт хийе. Гэхдээ чиний сорилт биш шударга сорилт. Хэн нь жинхэнэ суутан болохыг олж мэдье.

Эр: Чамд батлаад өгье. Би. Харж бай... Халуун ногоотой шүүс. Халуун байна.

*************

Ро: Сургуулийн клуб хариуцсан эрхлэгчийн хувиар энэ сорилтыг хийлгэе. Та хоёрын хэн хэнийх нь өмнө 12 шохой байгаа. Яаж ганцханыг хасаад 9 болгох вэ?

Эр: Тооны хувьд боломжгүй шд.

Ро: Боломжтой.

Ф: Үгүй ээ. Тэрний зөв. Боломжгүй.

Ро: Боломжтой. Амжилт суутнууд аа.

****************

К: За. Сургуулийн захирлуудын зөвлөл хуралдаж байхаар нь би ороод бонобонуудад 73доллар 27цент олоод ирлээ.

Б: Сайн байна. Дэлгүүр яваад дахиад ороосон мах аваад ир.

Эм: Өө, бидэнд бас салфетка, аяга хэрэгтэй. Нээрэн аяган бялуу авчихаарай.

К: Хүлээгээрэй. Энэ мөнгийг бонобонуудад өгөх ёстой шд.

Эм: Үгүй ээ, энэ мөнгөөр бонобонуудад мөнгө явуулдаг бонобо клубийг санхүүжүүлдэг юм.

Б: Хүмүүст таниулахын тулд Бонобо клубийн нэр хүндийг өсгөж хэрэгтэй, сургууль дээр шуугиан тарьж, бидэнд илүү их хөрөнгө олоход тусалдаг юм.

К: Тэгэхээр, бонобонуудад хэр их мөнгө явуулдаг юм?

Б: Өө, теннисний ширээ, шоколадан оргилуур, энэ цамц, дахиад нэг ороосон мах... 4доллар.

К: Дөрвөн доллар аа? Тэгээд л болоо юу?

Эм: Хөөе. Сармагчингуудын хувьд тэр чинь их мөнгө. Бас сургуулийн хамгийн алдартай клубт баймааргүй байна уу?

******************

Эр: Том өрөө байна шүү.

Эр2: Маш том. Чи чадлаа Си Жей. Би Гайхалтай клубийг байгууллаа.   

Сж:  Та нар тоглож байна уу? Энэ аймшигтай. Гэхдээ баярлалаа. Та нар намайг клубтээ авсан. Хариу нэхэхгүйгээр. Тэр үнэнээр гайхалтай. Хичнээн гайхалтай болохоо батлах илүү олон гишүүнтэй байсан ч болоосой.

К: Юу байна? Энэ мөнгийг бонобонуудад өгөхөд туслаад бас намайг нуух хэрэгтэй болоод байна.

Сж:  Клубт тавтай морил. Кристо клубт элссэнээр манайх 10%-аар илүү гайхалтай болсон. Тэр үед нэг санаа төрсөн. Хоёр суутныг нэмбэл яах бол?

Ф: Ширээн доор хийж болохгүй шүү.

Эр: Үхэх нь ээ.

Сж:  Тэгээд... юу гэмээр байна? 

Ф: Миний супер тархи нэг шохой хасаад 9 болгох аргыг олох хүртэл хүртэл би чамд бас танай клубт тусалж чадахгүй нь. Галзуурах нь ээ.

Эр: Тэр суутан юм байна. Энэ футболкийг өмсөх ёстой.

Сж:  Өөртөө үлдээ. Зүгээр л Гайхалтай клубийг илүү гайхалтай болгоход тусал.

К: Бонобонуудаас ч илүү гайхалтай.

Эр: Боломжгүй. Энэ сургуулийн бүх хүүхэд тэр клубт орохыг хүсдэг.

Ф: Таван сарын хүлээлгийн хугацаатай.

Сж:  Тэгвэл... Хүлээлгийн жагсаалтгүй илүү дээр клубт ор гэвэл яах бол?

******************

Сж:  Та нар... наанаасаа гараад ир. Та нар Гайхалтай клубийнх.

Р: Гайхалтай клуб гэж юу юм?

Сж:  Гайхалтай. Алив ээ, явцагаая.

Ф: За... Пол. Наад жагсаалт чинь хэрэгтэй байна.

Эр: Мартаж үз.

К: Чи бонобо клубийнх мөн юм уу? Би чиний теннис тоглож, ороосон мах идэхийг ганц ч хараагүй.

Эр: Үгүй ээ. Гэхдээ тэд надад хэлэхдээ...

Сж:  Хүлээ гэсэн үү? Пол, жагсаалтаа өгчих. Тэгээд Гайхалтай клубт нэгд... бидний гарт Бонобо клубт элсэхийг хүссэн ч татгалзсан хариу авсан хүүхдүүдийн нэрс байна. Тэдний нэг нь хоолны клуб.

Эм: Явцагаая.

Эм: Сэтгэл хөдөлчихлөө.

Сж:  Видео тоглоомын клуб.

Эр: Ороорой.

Сж:  Дижей клуб.

Эр: Залуус аа, яваарай.

Сж: Бас Эй Ви клуб.

Бүгд: Тийм ээ.

Сж:  Ингээд л Гайхалтай клуб жинхэнэ гайхалтай болсон. Бас жаахан чанга...

Б: Хөөе. Тэнд юу болоод байна аа? Тэд... биднээс илүү хөгжилдөж байна.

Эм: Гайхалтай клуб ээ?

Б: Хөөе, би Гайхалтай клубт баймаар байна.

Сж:  Бүгдэд зориулсан клуб. Яагаад гэвэл бүгд уригдсан байсан. Бүжиг бүжиглэж, тоглоом тоглож. Бас зөндөө шинэхэн аяган бялуунууд. Гайхалтай клуб бүгдэд зориулагдсан болохоор бонобонуудын ороосон махтай элсэх хүсэлтээс татгалзаж чадаагүй л дээ.

Ро: За, хатагтай Мартин. Энэ клубт яг тохирно гэж хэлээгүй юу? Сайн байна.

Сж:  Энэ таны төлөвлөгөө байжээ?

Ро: Сургуулийн хичээлээс гадуурх боловсрол, клубийн шилдэг зөвлөх. Миндийд эелдэг хандаарай.

Эм: за яах вэ. Танай клуб хамаагүй алдартай болж. Тэгэхээр би ормоор байна.

Сж:  За за. энэ хэцүү л юм. Гэхдээ... Манайд бүгд элсэж болно.

Эр: Уучлаарай, Минди. Гэхдээ манайх дүүрчихсэн.

Эм: Юу? Гэхдээ би алдартай.

Эр: Та нар ч гэсэн. Манайх дүүрчихсэн. Гэхдээ хүлээлгийн жагсаалт бичиж болно шүү.

Бүгд: Юу?

Сж:  Энэ бүхний дараа бид дахиад л клубгүй болчихсон. Гэхдээ энэ үед бид ойлгосон. Хамгийн шилдэг клуб  бол найзуудтайгаа хамт байж болох клуб. Бидэнд нэг клуб таалагдсан шүү.

К: Тийм ээ. Буцаад оймсон хүүхэлдэйн клубт.

Сж:  Алдартай биш клуб байсан ч яадаг юм? Зүгээр л клубтээ үргэлж хөгжилтэй байх хэрэгтэй.

Эм: Санаа зоволтгүй. Би байгаа цагт энэ клуб хамгийн алдартай нь болно. Бид мөнгө босгох хэрэгтэй. Илүү амттанууд авч, бас амьд хөгжмийн хамтлагтай болж, олон оймстой, маш олон оймстой болох хэрэгтэй. Ягаан оймснууд. Амьд хөгжмийн хамтлаг гэж хэллүү? Би энд байгаа нь сайн хэрэг. Би байгаа нь та нарт бүгдэд нь сайн хэрэг.

Сж:  Дахиад л эхэллээ дээ.

15-р анги төгсөв.

Back to episodes Go home