100 things 14

“100 things to do before high school Ep14

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 29мин

 Гол дүрүүд:

Сж: эм, Си Жей Мартин  

Ф: эр, Фрэнвик Фразиер

К: эр, Криспо Пауэрс

Ро: эр, ноён Робертс

Ми: эм, Минди Минус

Аав: эр, ноён Мартин

Ээж: эм, хатагтай Мартин

 

 

Сж:  Бидэнд цаг хугацааны машин байдаг гэж хэлбэл та нар яах вэ? Ирээдүйгээ хараад, гэрийн даалгавраас их юм байхгүй, бас ямар ч завгүй байна гэдгийг хараад сэтгэлээр унасан.

Ф: Ийм юм харж байсангүй.  

К: Муухай юм аа.

Ээж: Бекки тэрнээс салчихсан. Дөрөв хоногийн өмнө.

Аав: Тэр охин надад таалагддаггүй байсан.

Сж:  Та тэрнийг эелдэг гэсэн шд.

Аав: Тэр хорон санаатай байсан. Юун шилнүүд вэ?

Сж:  Гражийн худалдаанаас авсан юм.

Ф: Би яасан ч ингэхгүй байсан.

Аав: Ингэх л болно. Анхных хамгийн хэцүү байдаг юм.

Ээж: Эрик Миранда надад Иветт Педросагийн үдэшлэг дээр “зүгээр л найзууд байцгаая” гэж хэлсэн шиг.

Аав: Эсвэл Ким МакГроу надтай бүжгэнд явна гэчихээд Скип Старкстай явсан шиг. Скип Старкс шүү.

Ээж: Гэхдээ зайрмаг идэхээр дээрддэг юм.

Сж:  Буйдан дээр ирээдүйгээ харсны дараа надад нэг галзуу санаа төрсөн.

*********************

Сж:  Зүрхээ “урьдчилж шархлуулбал” ямар вэ?

Ф: Урьдчилаад аа? Чи юу яриад байна аа?  

Сж:  Анхны хайрын 99% нь муугаар төгсдөг. Тийм болохоор өөрсдийнхийгөө зүгээр өнгөрөөчихье.

К: Тэгвэл зайрмаг иднэ шүү.

Сж:  Чиний дуртай амттайг.

Ф: Тохирлоо. Яагаад? Яагаад гэвэл би Рок. Зүрх сэтгэлийн асуудал надад юу ч биш. Бас энэ маш амархан байх болно. Хэзээ хэзээнээс илүү.

К: Би ч гэсэн зөвшөөрч байна. Яагаад? Зайрмагнаас болоод. Шоколад, ванила, гүзээлзгэнэтэйг шүү.

Сж:  Тэгвэл тохирлоо. Өнөөдөр бид зүрхээ урьдчилж шархлуулна.

***************

Бичиг: Изабела Монер. Жахийм Кин Түүмбс. Өүвен Жойнер. Жак Ди Сена нар тоглолоо. Бүтээлийг бичсэн Скот Феллоус.

Гарчиг:

Сж:  За. Энийг хийх хамгийн хурдан арга бол крашилдаг хүнээ олоод, хичээлийн дараа смүүти ууя гэж уриад, татгалзсан хариу авна.

К Ф: Ойлголоо.

Сж:  Амжилт. Энэ бидний хийсэн хамгийн галзуу зүйл байж магадгүй. Гэхдээ л боломжийн санагдсан. Анх удаа зүрхээ шархлуулах хэцүү ч гэсэн, илүү хурдан мартахын тулд яагаад хурдлуулж болохгүй гэж? Би асуудалд ороо юу?

Ро: Си Жей, би энэ сургуулийн 7-р ангийн 200 гаруй хүүхдийг хариуцдаг. Гэтэл би  ихэнх цагаа чамд бас чиний найзуудад зарцуулж байна.

Сж:  Та бидэнд сайн болохоор.

Ро: Чиний жагсаалтаас болоод. Гэхдээ би өнөөдөр эцэг эхчүүдтэй уулзалт хийгээд завгүй байх болно. Тийм болохоор чи багштай барилдах эсвэл хоолны газрыг усан парк болгохоор төлөвлөж байгаа бол надад урьчдилаад хэлчих.

Сж:  Бид зүрхээ урьдчилж шархлуулахаар шийдсэн. Анхны хайрын харилцаа маань шархны лент хуулж авдагтай адилхан байх болно.

Ро: Наадах чинь аймшигтай сонсогдож байна. Тэгэхгүй байж болохгүй  юу? Би МАШ завгүй байна.

Сж:  Санаа зоволтгүй. Хоёрдугаар цаг эхлэхэд бид бүгд шархалсан байх болно.

Ро: Чи болзоонд явах санал тавиад, татгалзсан хариу авна гэж бодож байна уу?

Сж:  Дараа нь бид зайрмаг иднэ.

**********************

К: Силвия. Хичээлийн дараа хамт явж смүүти уух уу?

С: Тэгье, Криспо. Сайхан сонсогдож байна.

К: Өө. Би чамайг татгалзах байх гэж бодсон юм.

С: Үгүй ээ? Надтай смүүти уухгүй гэж үү?

К: Үгүй.

С: Гэхдээ чи асуусан шд. Би тийм гэж хариулсан.

К: Тийм ээ. Тэгэхгүй байж болох уу?

С: Чи надтай явмааргүй байгаа юм уу?

К: Үгүй. Амархан байгаа биз дээ?

С: Яагаад надад найдвар төрүүлж байгаа юм. Энэ чинь аймшигтай.

К: Мэднэ ээ. Яагаад уйлаад байгаа юм бэ?

**************************

Ф: За за. Асуудлыг хурдан шийдэх арга. Наймдугаар ангийн хамгийн хөөрхөн охиноос асуух хэрэгтэй.

Бичиг: Эйми Чу, 8-р ангийн хамгийн хөөрхөн охин

Ф: Эйми, сайн уу.

Эйми: Би чамайг таних билүү?

Ф: Мэдээж үгүй. Намайг Фенвик Фрейзер гэдэг. Долдугаар ангийнх. Бас рок.

Эйми: За за.

Ф: Ямартай ч, хичээлийн дараа надтай смүүти уухгүй биз?

Эйми: Намайг болзоонд урьж байгаа юм уу?

Ф: Тийм ээ, тэгж байна.

Эйми: Уучлаарай. Гэхдээ надад хөлбөмбөгчид таалагддаг.

Ф: Асуудалгүй ээ. Яагаад гэвэл би Рок. Өвдөж байна. Яагаад ингэж их өвддөг юм бэ?

Ро: Түр хүлээж болох уу?

*********************

Сж:  За за. Зүрхээ шархлуулах төлөвлөгөөний эхлэл тиймэрхүү байлаа. Гэхдээ миний байг бодвол... хурдан бас өвдөнө гэдэгт итгэлтэй байна.

Бичиг: 8-р ангийн царайлаг хүү.

Сж:  Наймдугаар ангийн царайлаг залуу. Тэр ирж байна.

Хүү: Сайн уу. Энэ чинь хэн бэ? Уулзаагүй удсан байна шүү.

Сж:  Мэднэ ээ. Ямартай ч... Хичээл тарсны дараа явж смүүти уух уу?  Надтай хамт?

Хүү: Хоёулханаа юу?

Сж:  Би өвдөнө гэж мэдэж байсан. Тийм болохоор муу зүйл болно гэдэгт итгэлтэй байлаа.

Хүү: Тэгье.

Сж:  Өө. Ойлголоо. Завгүй юм байна. Хүлээгээрэй, юу?

Хүү: Цонхтой цаг дээр уулзъя. Газраа сонгоорой.

Сж:  Ийм юм боллоо гэж үү? Сая ийм юм болсон уу?

******************

Ро: Дээрдэж байна уу?

Ф: Тийм ээ.

Ро: Сайн байна. Бас долдугаар ангийнх гэдэгээ битгий март.  Эймийг ч гэсэн март. Хайр хэзээ нэгэн цагт ирэх л болно. Тийм ээ, чи одоохондоо залуу бас бага байна. Гэхдээ нэг л өдөр чи том амжилтанд хүрч, охидоос зугтдаг болно.

Ф: Ноён Робертс таны зөв. Эймийг март. Би авъяастай. Би бол рок.

Ро: Мартахаар шийдчихсэн үү?

Ф: Би мартлаа. Яг зөв. Би одоохондоо бага байж болно, гэхдээ би том болоод Стэнфордод сурч, инженер болно. Дараа нь царайлаг бизнесмен, тэгээд компаниа байгуулна. Тэгээд таван компанитай болно. Тэр үед тоглолтын үеэр өвдөгөө гэмтээсэн хөлбөмбөгчин найз залуу чинь  хаана байх бол? Жижигхэн өрөөнд нэг муу даатгал зараад сууж байх болно.  Хаха, тийм ээ. Тэр жижигхэн өрөөнд байдаг залуу дээрээ очихдоо миний 9 феррарийд суух боломжийг алдсан өдрөө санаж яваарай.

Эйми: За яах вэ. Чамтай смүүти ууя.

Ф: Дахиад хэл дээ?

*********************

Эм: Хөөх, Криспо. Би чамтай смүүти уулгүй яах вэ.

К: Үнэнээсээ юу?

Эм: Тийм гэж хэлсэнд баярлахгүй байгаа юм уу?  

К: Чамтай явмааргүй байгаа болохоор л тэр.

Эм: Юу?

К: Үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй. Битгий уйл. Үгүй ээ, зүгээр л... чшш...

Эм: Хэн ингэж байсан юм? Чи юу юм бэ?

К: Би намайг шархлуулах хүн хайж байна.

Эм: Би чиний ингэж байгаа дөрөв дэх охин.

К: Чи ойлгохгүй байна. Би та нарын хэнтэй нь ч явахыг хүсээгүй.

Ро: Өршөөгөөрэй, одоохон. Юу болоод байна аа?

К: Би охидын зүрхийг шархлуулчихлаа.

Ро: Тэгэхээ боль л доо.

К: Таны зөв, ноён Робертс. Би юу хийхээ сайн мэдэж байна.

Ро: Одоо би уулзалтандаа анхаарч болох уу?

К: Тэрнээс гадна...

*****************

Сж:  Юу?

К: Чи миний зүрхийг шархлуулах хэрэгтэй байна.

Сж:  Чи галзуураа юу?

К: Смүүти ууя гэж асуусан охид бүгд тийм гэж хэлсэн. Тэгээд уйлсан. Би дахиад чадахгүй нь.

Сж:  За за. Гэхдээ би чамд тусалж чадахгүй.

К: Сонс, би чамд сайн болоод л чи смүүти уухаас татгалзахад хангалттай. Тэгээд энэ жагсаалт биелнэ.

Сж: Болж үз. Энэ чинь хачин байна.

К: Надад боломж өгчих. Би завсарлагааны сайхан хоол бэлдчихсэн. Чиний дуртай юмнууд байгаа. Зүссэн алим. Хонин нүдэн. Чи энэнд дуртай. Бас шоколадтай сүү.

Сж: За за, миний дуртай юмнууд мөн. Гэхдээ эндээс явж үз. Би 8-р ангийн царайлаг залуутай уулзах гэж байна.

К: Чиний уурлах надад таалагддаг. Юм шиг байна.

Сж: Бас, бид энэ жагсаалтыг дахиад бодож үзэх хэрэгтэй юм шиг байна.

Ф: Хамгийн шилдэг жагсаалт.

*******************

Эйми: Би хэлэхээ мартчихаж. Дейл чамтай уулзмаар байна гэж байсан.

Ф: Дейл гэж хэн юм?

Эйми: Миний найз залуу. Дейл Стаббс.

Ф: Дейл Стаббс аа?

Эйми: Аанхан. Хичээлийн дараа уулзъя.

Эр: Хөөе. Чи Эймийг хулгайлаад намайг жижиг өрөөнд суудаг гэж хэлсэн үү?

Бичиг: Дейл Стаббс.

Ф: Жагсаалтад багтсан хамгийн муу юм.

К: За, Си Жей. Чи миний сэтгэлийг шархлуулах тавилантай гэдэгээ мэдэж байгаа.  

Сж: Аанхан, тийм. Хурдан яв.

Хүү: Хөөе. Энэ юу юм?

Сж: Аан. Найз маань бэлдсэн юм. Гэхдээ явах хэрэгтэй болоод. Тэгэхээр ууцагаая. Надтай адилхан юманд дуртай бол уу?

Хүү: Хөөх. Шоколадтай сүүнд дургүй ээ. Бор өнгөтэй сүү, мөн байх аа?

Сж: Өө, за за.

Хүү: Гэхдээ энэ шар, цагаан ургамал давгүй юм аа.

Сж: Наадахыг чинь хонин нүдэн гэдэг юм.

Хүү: Хонин нүдэн. Янзтай.

Сж:  За за. Тэгэхээр нэрийг нь мэддэггүй юм байна. Бас... Хүсэхгүй байвал идэх хэрэггүй ээ.

Хүү: Гайхалтай. Гурван оноо.

Сж:  Тийм ээ. Энэ бүхэн... яасан ч сайхан эхлэл биш байна.

*****************

Сж:  Тэгэхээр та нар дөнгөж бидэнтэй нэгдсэн бол товчхон хэлээд өгье. Өнгөрсөн долоо хоногт ахлах сургуульд сурдаг ах маань сэтгэл нь шархалсан. Тэгээд бид сэтгэлээ шархлуулахаар шийдсэн. Аль болох хурдан бас өвтгөхгүйгээр. Эхлээд Фенвикийн зүрх шархалсан. Гэхдээ тэр сургуулийн хамгийн хөөрхөн охиноор сэтгэлээ засуулахаар ятгаж чадсан. Гэвч тэрний хөлбөмбөг тоглодог найз залууд энэ төлөвлөгөө нь таалагдаагүй. Тэгээд Фенвик дахиад гунигласан. Би ч гэсэн таалагдсан залуу маань хичээлийн дараа смүүти уухыг зөвшөөрсөнд гайхсан. Гэхдээ тэрнийг тавдугаар цагийн хичээлдээ явсан араар жинхэнэ гэнэтийн зүйл болсон.

К: Тэгэхээр Си Жей Мартин. Надтай смүүти уух уу?

Сж:  Үгүй.

К: Хн, шархалсангүй. Си Жей дээр илүү сайн ажиллах хэрэгтэй юм байна. Жишээлбэл чи маш гоё нүдтэй. Тийм ч гоё биш болчихлоо.

********************

Ф: За, түүхийн номоо аваад, том экс найз залуу нь намайг олохоос өмнө шууд ангидаа орж нуугдах хэрэгтэй. Энэ ч өвдөнө дөө.

Эр: Миний зүрх шиг их биш. Тэр миний хувьд бүх зүйл байсан.

Ф: Дейл Стаббс, битгий уйл. Яагаад гэвэл... яагаад гэвэл охидын төлөө ингэх хэрэггүй. Бас харахад их хэцүү байна. Бүр ч дордчихлоо. Эймигийн төлөө дахиад уйл даа.

Эр: Тэрнийг маш их санаж байна.

Ф: За. Тэрнийг эргүүлж авахад л болно. Тэрний материаллаг зүйл бас эрх мэдэлд дуртай байдлыг нь ашигла.

Эр: Наадах үгнүүд юу гэж байгаа юм? 

Ф: Би чамд туслах уу?

Эр: За.

********************

Сж:  Наад футболкаа хаанаас аваа вэ?

К: Футболканы хичээл дээр хийсэн юм. Чи надад туслах хэрэгтэй байна. Дур булаам бас өхөөрдөм байх амаргүй байна. Харав уу?

Сж:  Би хичээлийн дараа 8-р ангийн царайлагтай смүүти уух гэж байгаа. Яагаад миний номыг булааж байгаа юм?

К: Би номыг чинь барьж өгч байна. Сайн найз залуу ийм байдаг юм. Баруун уу, зүүн үү?

Сж:  Баруун.

К: Хамгийн сайн харилцаа нөхөрлөлөөс эхэлдэгийг мэдэх үү? Бид  ч тийм. Тийм биз дээ, тэнгэрийн элчийн нүд минь?

Сж:  Тэнгэрийн элчийн нүд ээ? Тэр чинь юу юм?  

К: Миний чамд өгсөн хоч. Чи тийм болохоор. Мэдэрч байна уу? Энэ мэдрэмж. За одоо, намайг хая.

Сж:  За яах вэ. Криспо, би хичээлийн дараа чамтай смүүти уухгүй.

К: Шархлахгүй л байна даа. Дараагийн завсарлагаар уулзъя.

Сж:  Хөөе.

Хүү: Хөөе. Энийг түр барьж байхгүй юу?

Сж: Мэдээж.

Хүү: Надад сурах юм их байна. Өө, явах болчихлоо. Үнэнийг хэлэхэд смүүти уухыг тэсэн ядаж хүлээж байна, пудл минь.

Сж:  Пудл гэж юу юм?

Хүү: Миний чамд өгсөн хоч. Түрүүчийн цаг дээр бодож олсон юм.

Сж:  Өөр ямар сонголт байсан бэ?

Хүү: Сайхан үнэрт? Гялалзсан шүдэт?

Сж:  Дахиад оролдоод үз.

Хүү: Буржгар үст.

Сж:  Пудл нь дээр юм байна.

Хүү: Сайн байна, Пудлээ. Зүүн эргэ.

Сж: Ийм юм болоогүй шүү.

******************

Эр: Надтай ярилцахыг зөвшөөрсөнд чинь баярлалаа.

Эйми: За, юу ярих гээ вэ?

Ф: Чиний үзэгслэнтэй нүдний тухай. Тэднийг өндөр үнэтэй....

Эр: загварлаг нарны шилээр нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй.

Эйми: Хөөрхөн юм аа. Юу хэлэхээ ч мэдэхгүй байна.

Ф: Намайг буцааж авна гэж хэл. Тэгвэл би чамайг дэлгүүр дагуулж яваад чамд хэрэггүй ч, үнэтэй гутал авч өгье.

Эр: бас маш том... нохой багтмаар том цүнх.

Эйми: Дейл. Би чамайг буцааж авалгүй яах вэ. Үнэнийг хэлье, тэр жаал тэнэг амьтан байсан.

Ф: Юу?

Эр: Юу?

Эйми: Тайвшир л даа. зүгээр л хэлж байна. Зангиатай бяцхан тэнэг миний сонирхол биш.

Ф: Сонирхол биш ээ? Сайн сонс.

Эр: Фенвик Фрейзер сайн найз залуу болж чадна. Чиний хувьд энэ амьдралын чинь хамгийн сайхан смүүти байх байсан юм.

Эйми: За яах вэ. Тэрэнтэй явъя. Явж үз.

Ф: Уучлаарай, уучлаарай, уучлаарай. Намайг уучлаарай. уучлаарай, уучлаарай, уучлаарай. Уучлаарай.

Ро: Дахиад л биш шүү.

Эр: Өө, бид ороод ирлээ. Сайн уу. Дейл Стаббс, сайн биз дээ? Дейл Стаббс.

*******************

Сж: За, тэгэхээр  дурласан Криспог харахаас нь өмнө түүхийн номоо аваад ангидаа ороход болно.

К: Би чамд зориулж шүлэг бичсэн.

Сж:  Унших хэрэггүй дээ.

К: Си-чи найзууддаа санаа тавьдаг

Жей- чиний хйиж байгаа зүйлс баяр баясал авчирдаг

Чиний нэр энэнээс урт биш нь харамсалтай

Байсан бол чиний тухай илүү олон сайхан зүйл бичих байлаа.

Сж:  Хөөх. Криспо наадах чинь... сайн болж.

К: Мэднэ ээ. Одоо хичээлийн дараа надтай смүүти уух уу?

Сж:  Тэгвэл би ингэчихье.

К: Өвдөхгүй байна аа.

Хүү: Сайн уу, юу байна?

Сж:  Юу байна даа? Чамаар юу байна? Наадах чинь юу вэ? Юу юм?

Хүү: Шүлэг. Чамд таалагдана гэж найдъя.

Сж:  Өө. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хүү: Си Жей, Си Жей, Си Жей

             Явж смүүти ууцагаая

             Би тэсэрч дэлбэрдэг кинонд дуртай

             Смүүти уунгаа үзэх таатай байдаг юм.

Сж:  Хөөх. Смүүти, смүүти гээд мөр нийлүүлчихэж.

Хүү: Мэднэ ээ, өөрийн эрхгүй орж ирээд. Гурван оноо.

**********************

Ф: Фенвик Фрейзер, Дейл Стаббс. Сонго.

Эр: Нэгэнтэй нь л смүүти уухаар явж болно. Тэгээд, хэнийг сонгох вэ? Манай улсын шилдэг хамгаалагч уу?

Ф: Эвэл ирээдүйд феррари унах суутан уу?

Эр: Хоёуланг нь авах боломжгүй.

Эйми:   Үнэнийг хэлэхэд би Тай Картрайттай смүүти уух гэж байгаа. Тэр хөлбөмбөгийн багийн ахлагч.  Бас өмгөөлөгч болохыг хүсдэг. Бид зүгээр л найзууд байсан нь дээр байх.

Эр: Би тэрэнд хичнээн сайн байлаа.

Ф: Үгүй ээ, Дейл Стаббс. Чи тэрэнд хэтэрхий ахадна.

Ро: Дахиад ганцхан минут.

Эр: Чи тэрэнд ахадна.

Ф: Тийм биш ээ. Тийм болохоор л би чамд хайртай, Дейл Стаббс.

Эр: Би ч гэсэн чамд хайртай.

Ро: Зайрмагаа дуусахыг нь хүлээе.

********************

Сж:  За, энэ өдөр дууслаа. Сэтгэлээ урьдчилан шархлуулах төлөвлөгөө чинь бүтээгүй ч гэсэн... галзуу, санаанд багтамгүй зүйлс тохиолдож болно. Жишээлбэл наймдугаар ангийн царайлаг залуутай смүүти уухыг хүлээж байхдаа, өөр хэн нэгэн ирээсэй гэж хүсэх.

К: За. Би дахиад хонин нүдэн түүгээд, сүүлийн цаг дээр чамайг л бодсон.

Сж:  Юу гэж бодоо вэ?

К: Чиний надад таалагддаг зүйлсийг. Чиний инээмсэглэл. Чиний инээд. Чихмэл тоглоомыхоо тухай ярьдагийг чинь.

Сж:  Тэд ганцаарддаг юм.

К: Цахилгаан цахихаар айдгийг чинь.

Сж:  Тийм шүү.

К: Чиний хувцас дуртай цэцэгтэй чинь адилхан.  Бас найтаахдаа нэр өгдөгийг чинь.

Сж:  Венделл.

К: Тэгэхээр, Си Жей Мартин... надтай смүүти уухаар явах уу?

Сж:  Чадахгүй ээ. Яасан?

К: Өвдөх шиг боллоо.

Сж:  Нээрэн үү?

К: Тийм ээ. Их хачин байлаа.

Сж:  Муу юм уу?

К: Энэн шиг муу биш ээ.

С: Кристиан Пауэрс чи мэдэж ав, би чамайг яасан ч уучлахгүй.

К: Хүлээгээрэй. Би одоо чамтай явж болохоор боллоо.

С: Нээрэн үү?

К: Тийм ээ.

С: Смүүти уухаар уу?

К: Хүсвэл би гараас чинь барьсан ч болно.

С: Гайхалтай.

Сж:  Яг тэр мөчид... Криспо Силвиятай хөтлөлцөөд явахад... Криспогийн яриад байсан хачин мэдрэмжийг би мэдэр... Үгүй ээ.

Хүү: Хөөе.

Сж:  Сайн уу. Хөөе.

Хүү: Чи зүгээр үү?

Сж:  Тийм ч сайнгүй байна.

Хүү: Өө. Смүүти уух хэвээрээ юу?

Сж:  Аан... Юу гээч... Смүүти уух хүсэл төрөхгүй байна.

Хүү: Тэгээд юу уумаар байна?

Сж:   Краш толгой эргэм байдаг. Бас чамайг үгүй хийж мэднэ. Гэхдээ бүх зүйл эргээд хэвэндээ орох болно. Яаж мэдэж байгаа юм гэж үү? Яагад гэвэл надад цаг хугацааны машин байгаа. Санаж байна уу?

Ах: Хөөе. Би Дина Смиттэй уулзахаар явлаа. Бид хоёр смүүти уух гэж байгаа.

Сж:  Харав уу?

Ах: Дүү минь, тэсээрэй.

Ээж: Дахиад зайрмаг хэрэг болох нь.

Аав: Явцагаая.

14-р анги төгсөв.

Back to episodes Go home