100 things 6

Hundred things to do before high school EP6

Сж:    Айдас үүнээс зугтах боломжгүй. Учир нь Пүүтотак ахлах сургуульд айх зүйл олон бий. Жишээ нь 15 хуудастай англи хэлний шалгалт. Эсвэл чамаас 2 дахин том хүүхдүүд. Сургуулийн хоол ч жаахан аймаар байж болно шүү. Тийм ээ зарим зүйл үнэхээр аймаар. Зарим нь аюултай гэхдээ зарим нь…Тэд царайлаг ч байж болно.

Эн:    Сайн уу?

Сж:    Чи яах гээд байна? Ямар нэг юм хэлээч Сижэй. Дуугар л даа.

Эн:    Чи зүгээр үү?

Сж:    Амаа ангайгаад үг хэл. Тийм ээ би баллачихлаа.

__________________

Сж:    Бас дээрээ явчихлаа.

Кр:     Тэр царайлаг юм аа.

Ф:      Бас 8 дугаар ангийнх.

Кр:     Чи 8 дугаар ангийн царайлаг залуутай ярилцаад үзэх хэрэгтэй.

Сж:    Тийм ээ эсвэл үгүй байх.

Ф:      Си Жэй Мартин юмнаас айж байна уу даа.

Сж:    Би тэрнээс айгаагүй ээ.

2:       Айсан.

Сж:    За за би юу хэлэхээ мэдээгүй юм аа.

Ф:      Эвлэр дээ Си Жэй. Тэр чамд хэтэрхий ахадна. Учир нь тэр царайлаг 8 дугаар ангийн сурагч. Яагаад оронд нь энэ дажгүй 7 дугаар ангийнхантай ярьж болохгүй гэж. За за яв даа нөхөд өө.

Кр:     Бид чамд 8 дугаар ангийн царайлаг залуугаас айх айдсаа давахад чинь тусалъя. Магадгүй энийг жагсаалтдаа нэмж болох байх.

Сж:    Надад энэ санаа таалагдах шиг боллоо.

Ф:      Айдас чинь бидний найз. Энэ бидний тархи тэнэг зүйл хийхээс хамгаалдаг. Жишээ нь арслан илэх бас нийтийн угаалгын өрөө орох ч юм уу.

Сж:    Өө боль л доо. Чи өөрийгөө ганц ч гэсэн айдсаа чадна гэж бодож байна уу? Фен Вик Фрезер?

Ф:      Бас чи яагаад намайг ямар нэг юмнаас айдаг гэж бодов?

Кр:     Учир нь чамд айдсын дэвтэр байдаг.

Ф:      Бүгдэд нь л байдаг биз дээ.

Сж:    Үгүй. Бас бид энэ жагсаалтаа айхын тулд биш дунд сургуулиа хөгжилтэй өнгөрөөхөөр гаргасан. Нэгийг нь сонго.

Кр:     Би чамайг айдсаасаа салахад чинь тусалъя. Учир нь би айдсын туслагч.

Ф:      За яах вэ. Аардваркс. Хэтэрхий том хөвөн чихэр.

Кр:     Үгүй ээ. Учир нь чиний хамгийн том айдсыг дарах цаг боллоо.

Сж:    Баавгайнуудын гүйлт. Сагсан бөмбөгийн багийнхан тоглолтынхоо өмнө сэтгэлээ бэлдэж коридороор гүйх нь Пүтотакын уламжлал.

Ф:      Тэд явчихсан уу?

Кр:     Тийм ээ.

Ф:      Тэгээд чи жагсаалтдаа нэмэх нь үү?

Сж:    Хамтдаа бид хамгийн том айдсуудаа давж гарах болно. Эсвэл би энийгээ ингэж нэрлэмээр байна. Баавгйнуудтай хамт гүйх. Гэхдээ л би энэ бүгдийг яаж хаанаас эхлэхээ мэдэхгүй байна.

Ах:     Тэрнийг хэн гэдэг юм?

Сж:    Өө юу гэнэ ээ?

Ээж:  Чиний бодоод байгаа тэр хүүгийн нэрийг хэн гэдэг юм?

Сж:    8 дугаар ангийн царайлаг залуу.

Ах:     Сайхан л нэр байна.

Ээж:  Чи тэрэнтэй ярилцах хэрэгтэй.

Сж:    Мэднэ ээ. Гэхдээ би жаахан айгаад байна.

Ах:     Бүүүү…

Ээж   :Өө хонгор минь ингэж айх нь байх л зүйл шүү дээ. Бүгд л нэг юмнаас айдаг.

Аав:  Би биш ээ би эмч хүн. Би айж болохгүй шүү дээ.

Ах:     Анжеликкагийн тухайд юу гэх вэ?

Аав:  Би Си Жэйгийн хүүхэлдэйгээс айдаггүй.

Ах:     Сайн байна. Учир нь тэр яг таны ард байна.

Аав:  Нэг нь тэрний нүдийг засчхаж болохгүй юу? Бас тэр яагаад хутга барьчихсан юм?

Сж:    Энэ тэрний гал тогооны өмсгөл. Би хүлээн зөвшөөрөх ёстой, бүгд ямар нэг зүйлээс айдгийг мэдэх сайхан байсан. Бас тэр шөнө би царайлаг 8 дугаар ангийн залууг бодохгүй байж чадахгүй байлаа. Би айдсаа дийлж өглөө хамгийн түрүүнд тэрэнтэй ярилцах шийдвэр гаргасан. Сайн уу?

Эн:    Сайн уу?

Сж:    Намайг Сижэй гэдэг.

Эн:    Намайг царайлаг 8 дугаар ангийн залуу гэдэг. Хоёулаа хөтлөлцөөд алхъя л даа.

Сж:    За за яг үнэндээ ийм юм болсон юм.

Ф:      Бүү…

Кр:     Одоо дурангаар харах цаг боллоо.

Сж:    За за яах гэж?

Кр:     Учир нь айдас бол аюулыг хүлээн авсны дараах бас үл мэдэгдэх зүйлд хариу үйлдэл үзүүлэх чадвар.

Ф:      тийм ээ, Юу?

Кр:     Айдсаа таних тусам айх нь улам багасна.

Ф:      Одоо чи яагаад ухаантай болчхов?

Кр:     Хэлээгүй юу би бол айдсын туслагч. Дээр нь би оналинаар хайсан юм. Тэгээд гаран дээрээ биччихсэн.

Ф:      Ухаалаг юм аа.

Кр:     Өө бас би энэ гаран дээр Фэнвикыг баавгайнуудтай хамт гүйхэд тусална гээд биччихэж.

Сж:    Айдсын туслагчийн зөв байсан. Хэрвээ чи дунд сургуулийн айдсаасаа салахыг хүсвэл, тэр айдсынхаа талаар чадах бүхнээ судлах хэрэгтэй. Миний айдас гайхалтай сормуустай биш гэж үү?

Кр:     Одоо бид яг энд зогсоод тэднийг хаалгаар гарч ирэхэд нь, бид эргэж хараад баавгайнуудтай хамт гүйнэ. Фэны айдас алга болно.

Ф:      Чи яах юм? Чи ч гэсэн айдастай л байж таарна. Энэ чинь шударга бус байна.

Кр:     Гэхдээ би юунаас ч айдаггүй.

Ф:      Өө тийм ээ, чи айдаг.  Жүржийн шүүсний хэрэг.

Кр:     Чи яагаад саначихав аа?

Ф:      Сижэйгийн хуруутай оймс.

Кр:     Хэн тийм юм хийдэг байна аа?

Ф:      Бас… Могой. Чи цэцэрлэгт байхаасаа л могойноос айдаг байсан. Бас одоо тэр айдас чинь арилсан байна гэж…Яаж ийм хурдан байва аа?

Кр:     Би айдсаасаа хурдан салчихвал чи ч гэсэн айдсаасаа хурдан сална гэж бодсон юм.

Ф:      Тийм ээ, учир нь чи бол айдсын туслагч.

Кр:     Бас чи баавгайнуудтай гүйнэ.

Ф:      Золиг гэж! Тэднийг алдчихлаа харамсалтай л юм. Яагаад алдчихав даа. Баавгайнуудтай . гүйхийг үнэхээр их хүссэн юм сан.

Кр:     Чи юу сурав?

Сж:    Намайг битгий барьж өгөөд байгаач.

Ф:      Чи дэвтэр үзгийн ард нуугдаж байгаа юм уу?

Сж:    Сайн л нуувч байгаа биз дээ. Нуугдах горим. Тэр шүүгээгээ цоожлоогүй байна.

Кр:     Чи очиж харах хэрэгтэй. Юунд дуртайг нь олж мэд. Бас хичээлийн хуваарийг нь.

Сж:    Үгүй ээ би чадахгүй.

Ф:      Өөр хүүхдийн шүүгээ рүү гарна гэдэг сүнс рүү нь өнгийж байна л гэсэн үг. Яг л минийх номоор дүүрэн Криспогийнх үзмээр дүүрэн байдаг шиг.

Кр:     Яг тийм. Бас чи айдсаа давахын тулд тэрний талаар бүгдийг мэдэх хэрэгтэй.

Сж:    За за би явлаа. Надад амжилт хүсээрэй. Тэрний шүүгээ сүнснийх нь цонх байсан юм. Тэнд ногоон хүрэм, ногоон малгай, тулааны урлагийн зураг хаа сайгүй байсан. Бас…

Эн:    Хөөе би түүхийн номоо мартчихаж.

Сж:    Түүхийн ном.

2:       Зугтаарай. Шүүгээнээс холд цуцал, цуцал.

Сж:    Би зүгээр л тайван байж, ухаалгаар сэтгэж, тохиромжтой зугтах төлөвлөгөө бодох ёстой байсан. Гэтэл би сандарчихсан юм. Энийг би бодох л ёстой байж дээ.

Ф:      Ойрхон байлаа.

Кр:     Тийм ээ тэр үхсэн.

Сж:    8 дугаар ангийн царайлаг хүү ирж түгжээг тайлж эцсийн доромжлол ирэх хүртэл 5 секунд байгаа. 5432…Бүгдээрээ эргээд санацгаая. Энэ бол миний ярихаасаа айдаг 8 дугаар ангийн царайлаг залуу. Харин энэ бол тэр намайг шүүгээнээсээ олсны дараа ямар улс руу дүрвэх вэ гэж бодож байгаа би. Яг тэр мөчид Исланд сайхан сонсогдож байлаа.

2:`      Хөөе.

Эн:    Би та нарт юугаар туслах вэ?

Кр:     Би та нарт юугаар туслах вэ?

Ф:      Би бол царайлаг 8 дугаар ангийн жаал.

Сж:    Харин энэ миний хамгийн сайн найзууд миний амийг аврах гэж байна.

Эн:    Залуус аа та нар яагаад байгаа юм?

Кр:     Энэ юу вэ?

Ф:      Өө намайг хараач. Би ухаалаг бас царайлаг.

Кр:     Би бол төгс.

Сж:    Тэр бол миний сонссон хамгийн тэнэг бас зоригтой алхам байсан.

Эн:    2 Оо 2 Оо би та нарт номыг минь буцааж өгөх ганц боломж Олгоё.

Сж:    Харин одоо би зугтана. Тийм ээ тэгж бодсон юм.

Ро:    Сайн уу хатагтай Мартин?

Сж:    Харин энэ бол ноён Робертс. Манай чиглүүлэгч багш. Энэ 4 дүгээр цагийн түүх биш л байна даа.

Ро:    Тэгэхээр Сижэй асуудал ийм байна. Өөр сурагчийн шүүгээнд нуугдах нь. Үнэхээр бүдүүлэг хэрэг.

Сж:    Энэ миний буруу биш ээ.

Ро:    Дахиад оролдоорой.

Сж:    Энэ бүгд миний буруу байсан. Гэхдээ Криспо, ФенВик бид 3 1 айдсаа давахаар шийдсэн. Бас би нэг хүнтэй ярихаас айдаг. Тэгээд би тэр хүний талаар чадлаараа их юм мэдэж авч, Тэр хүний шүүгээнээс хичээлийн хуваарийг нь мэдээд яаж ярихаа мэдэх байх гэж бодсон юм.

Ро:    Ойлголоо. Тэгэхээр Сижэй дүрмээ дагадаг багшийн хувьд би, мэдээж, Сурагчийнхаа хувийн мэдээлэл, нэр, хаягийг задруулах эрхгүй л дээ.

Сж:    За.

Ро:    Гэхдээ хэн нэгний хичээлийн хуваарийг санамсаргүйгээр ширээн дээрээ үлдээсэн тухай ямар ч дүрэм байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин одоо би кофе уухаар явлаа. Тэгээд…Намайг юу гэснийг ойлгосон биз дээ.

Сж:    Тийм ээ. За за. Одоо хуваарийг нь олсон болохоор надад тулааны төлөвлөгөө л хэрэгтэй.

Аав:  Вүү Бид юу хийж байгаа юм?

Ээж:  Сижэйгийн царайлаг 8 дугаар ангийн залуутай ярих тулааны төлөвлөгөөг боловсруулж байна.

Ах:     Заавал энд хийх ёстой юм уу?

3:       Тийм ээ.

Сж:    Тэгэхээр би царайлаг 8 дугаар ангийн залуутай ярих хамгийн тохиромжтой газар энэ гэж бодож байна. Биеийн тамирын дараах 3 дугаар цаг.

Ах:     3 дугаар цагийн дараа тэр хөлөрч, цангаж, хэрвээ баг нь хожигдсон бол ууртай л байх байх даа.

Аав:  Тэрний зөв өө.

Ээж:  Воо яг энд, өдрийн хоолны өмнө, цайны газрын өмнө.

Ээж:  Өлссөн үед нь биш ээ өдрийн хоолны дараа.

Аав:  Үгүй ээ тэр залхчихна.

Ах:     Чи чадна аа Сийж.

Сж:    Энд гадаа талбайд. Зургийн хичээлийн дараа.

Аав:  Энэ сонгоны хичээл гэдэг нь тэрний дуртай хичээл байх. Бас тэр сайхан ааштай байна.

Ээж:  Гадаах цэвэр агаар дээр нь дуртай зүйлийнх нь талаар хөнгөн яриа нэмээд…

Сж:    Зураг. Карате бас ногоон өнгө. Энэ бол царайлаг 8 дугаар ангийн залуутай ярих бас боломж.

Ээж:  Би чамаараа бахархаж байна.

Сж:    Төлөвлөгөөнд бүх зүйл байлаа. Төгс цаг төгс байршил. Бас бүх мэдээллээ олж мэдсэн тэр шүүгээний ачаар, Төгс хувцаслалт.

Ф:      Хэтэрхий ногоон байна аа.

Сж:    Хэтэрхий ногоон гэж байхгүй ээ. Тэр энд байна. Нуугдах горим. Би эцэст нь айдастайгаа нүүр тулах гэж байлаа. Царайлаг 8 дугаар ангийн залуу бид 2-ын дунд юу ч орж чадахгүй байна.

Эм:    Хөөе сайн уу?

Сж:    8 дугаар ангийн хөөрхөн охидоос бусад нь.

Эм:    Алив ээ би тийшээ явж байна.

Сж:    Тийм ээ би гайхсан л даа. Тэгээд…

2:       Хөдлөөч.

Сж:    Одоо би төгс төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх л үлдлээ.

Эн:    Хөөе энэ чи байна шүү дээ.

Сж:    Тэгэхэд би гэнэтхэн л хөөрхөн 8 дугаар ангийн охидын өмнө ганцаархнаа, нинжа лепрекан шиг хувцаслачихсан зогсож байгаагаа ухаарсан юм.

Эм:    Чи юу өмсчхөө вэ?

Сж:    Миний төгс төлөвлөгөө тийм ч төгс биш болж таарсан. Бас төгс бус төлөвлөгөөн талаар ярихад…

Кр:     Тэгэхээр баавгайнуудаас зугтахын тулд чи эндээс энэ хүртэл 2,9 секунд гүйх ёстойг би тооцсон.

Ф:      Тэрийг чинь би тооцсон.

Кр:     Тийм ээ гэхдээ надад догь цаг, 2 гарах тасалбар бас янзтай бэлтгэлийн хөгжим байна.

__________________

Ро:    Айсан хэвээрээ байна уу?

Сж:    Та нар яагаад ингээд байгаа юм бэ?

Ро:    Бид туслахыг хүссэн байх л даа. Энэ ерөнхийдөө миний ажил л даа.

Сж:    Тэр үргэлж л найзуудтайгаа явах юм. Одоо би бүр өөр айдастай болчихлоо. Би эмээгийнхээ алиалагчийн зургийг санаж байна.

Ро:    Гэхдээ ямар ч байсан айдастайгаа нүүр тулах нь сайн зүйл гэдгийг мэдэж ав. Эхний хэдэн удаа бүтэлгүйтсэн ч гэсэн. Учир нь энийг давж гарах тусмаа айдас чинь улам л багасдаг юм.

Сж:    Нээрээ юу?

Ро:    Бусдаасаа тусламж гуйхаасаа итгий айгаарай. Найзууд үүний л төлөө байдаг.

2:       Хөөе юу байна?

Ро:    За за энэ жаахан аймаар л юм. Бас наад харц чинь ч гэсэн. За за төлөвлөгөө юу байна?

Сж:    Сижэй айдсын туслагчидтайгаа ярьж байна. Бүгд байрлалдаа очсон уу?

Кр:     Айдсын туслагч нэг бэлэн байрандаа байна.

Ф:      Айдсын туслагч 2 байрлалдаа жаахан сандарч байна.

Ро:    Тийм ээ би ч гэсэн байрандаа байна.

Сж:    Бүгдэд нь амжилт хүсье. Бас баярлалаа.

Кр:     Хөөе залуус аа энэ могойноос айдаг хүн байна уу? Тэд очиж явна.

Ф:      Би жаахан айгаад байна аа.

Кр:     Гэхдээ чи одоо хурдан болсон.

Ф:      Өө намайг хараач би царайлаг 8 дугаар ангийн жаалтай найзууд…

Ро:    Уучлаарай энэ зам хаалттай. Энд унгасан халдвар гарчихсан юм. Их халдвартай л даа. Тэгэхээр гадагшаа гарсан нь дээр.

Сж:    Төлөвлөгөө төгс ажиллалаа.

Эн:    Хөөе дахиад л чи байна шүү дээ.

Сж:    Хамгийн сүүлийнх нь л энэ байлаа.

Эн:    Нөгөө ярьдаггүй охин уу?

Сж:    Би байна аа. Би ярьж байлаа. Айдсаасаа болоод ярьдаггүй байсан охин царайлаг 8 дугаар ангийн залуутай ярьж байна. Би юу ярьснаа үнэхээр мэдэхгүй байна. Гэхдээ энэ миний ярьж байсан хамгийн гайхалтай яриа байсан.

2:       Тийм ээ сайн байна.

Сж:    Тийм ээ. За за болчихлоо. Гэхдээ бидэнд давах дахиад нэг айдас байгаа шүү.

Ф:      Баавгайнуудтай гүйх.

Сж:    Тэгэхээр хэрвээ чи ямар нэг зүйлээс айдаг бол Тэрийгээ давж гарч чадна гэдгээ санаарай. Тэр айдсынхаа талаар сайн таньж мэдэж бас мэдээж найзуудаасаа тусламж гуйх хэрэгтэй. Нэг айдсаа давсны дараа бусад нь тийм ч аймаар санагдахаа больж чи халдашгүй болно. Одоо би энд түүхээ дуусгамаар л байна. Гэхдээ энэний дараа Фэнвик бүдэрч унаад маш том баавгайн Осол гаргасан. Бас багийнхан дараагийн 3 тоглолт өнжихөөр болсон. Гэхдээ аз жаргалтай төгсгөлтэйгөө үлдэцгээе.

 

s

Back to episodes Go home