100 things 5

100 things to do before highschool EP5

Сж:    Энэ бол Ноён Бэндт. Бидний мэдэхээр нэг хүний хамтлаг. Учир нь тэр ангигүйгээр 3 ангид хичээл ордог юм. Бас би мэдэж амжаагүй л дээ. Гэхдээ  бидэнд хөгжим, жүжиг, эрүүл мэнд заадаг      энэ багш…Пүүтотакын Ахлах сургуульд яаж доргихыг заах гэж байлаа.

Кр:     Амьдар залуу минь амьдар. Алив хөгшөөн амьдар.   

Бэ:     За за Кристиан боль. Боль боль. За за.

Кр:     Би сая буруу хийсэн үү?

Бэ:     Зүгээр л Чакийг өмнө нь ийм ууртай байхыг харж байсангүй гээд хэлчихье. Тийм ээ. За за манайхан надад нэг гайхалтай мэдээ байна. Пүүтотак Ахлах сургууль маань өөрсдийн гэсэн хөгжмийн фестиваль хийх гэж байгаа. Пүүторүү! Тэгэхээр та нарын хэн нэг чинь өөрсдийн хамтлаг байгуулахыг хүсдэг байсан бол энэ л та нарын том боломж! Рок! Тийм ээ, рок од бүүм!

Сж:    Янзтай сонсогдож байна. Би үргэлж хамтлагтай болохыг хүсдэг байсан. Бид энийг жагсаалтдаа нэмж болох уу? Гуйя.

Ф:      Уг нь би илүү дээр санаа хүлээж байсан юм сан.

Бэ:     Алив ээ! Тийм ээ энийг хийцгээе.

Сж:    Криспо чи орох уу?

Бэ:     Алив бүртгүүлцгээе. Би хичээж байна хүмүүс ээ. Урлагийг бас Чакийг энэ сургуульд амьд байлгахын тулд шүү дээ. Алив ээ.

Ро:    Хөөе юу байна даа эрүүл мэндийн хичээл дажгүй юу?

Бэ:     Тэгэхээр би Путорүүдээ хүн авч байна. Гэхдээ хэн ч элсэхийг хүсэхгүй юм.

Ро:    За за тэгвэл ялагч нь шпагетти ярдын 100 долларын бэлгийн карт авна гэвэл тус болох уу?

Кр:     Би шпагети идмээр байна.

Сж:    Тэгэхээр бид хөгжмийн сонирхлоороо бас шпагетины боломжийг хараад энийг жагсаалтаа нэмсэн юм.

____________________

Сж:    Хамтлаг байгуулахын тулд хэдхэн энгийн алхмыг дагахад л болно. Алхам нэг Хамгийн сайн найзуудаа цуглуул. Тэгэхээр бүгд зөвшөөрсөн болохоор бүгдээрээ хамтлаг байгуулна.

Ф:      Үүнийг хийцгээе.

Кр:     Шпагети бараг л амтагдаж байна.

Сж:    Тийм ээ гэхдээ бид шпагети хожихгүй байсан ч энэ хөгжилтэй байх болно.

Кр:     Гэхдээ бид хожно.

Сж:    Тийм ээ. Гэхдээ эхлээд бидэнд дуу хэрэгтэй.

Кр:     Шпагетти 100 долларын шпагеттины бэлгийн карт. Рок н Ролл шпагетти.

Ф:      За за Сижэй дуулаад хоёулаа энэ дуун дээрээ ажиллацгаая.

Кр:     Махны соустай шпагетти, рок н ролл.

Сж:    За за нэгэнт хамтлагаа бүрдүүлсэн бол шүүгээгээ ухаад хэв маягаа олно.

Ээж:  Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна.

Сж:    Нөгөө сургууль дээр хөгжмийн фестиваль болох гэж байгаа юм л даа. Тэгээд…Манай найзууд хамтлаг байгуулж байгаа.

Ээж:  Өө Ээж охины нууц уулзалт. Тэгэхээр би хамтлагт байсан.

Сж:    Нээрээ юу? Та юу?

Ээж:  Тийм ээ би. Спит Гэдэг нэртэй байсан юм. Бид бүр Лүүгийс гэдэг фенүүдтэй байсан юм. Аав чинь Лүүгий байсан юм.

Аав:  Хамгийн том Лүүгий. Бид юу хийж байгаа юм?

Ээж:  Сижэй бас хөвгүүд хамтлаг байгуулж байгаа.

Аав:  Үү бид хувцас сонгож байгаа юм уу?

Сж:    Мэдэхгүй ээ, бид яагаад РОнбигоос асууж болохгүй гэж тэгээд бүгдээрээ санал хураая.

Ах:     Хөөе бид юу хийж байгаа юм?

Ээж:  Сижэйгийн хамтлагийн шинэ төрхийг бүрдүүлж байна.

Ах:     Наадах чинь догь харагдаж байна, Сийж.

Сж:    Нээрээ юу?

Ээж:  Тийм ээ.

Бүгд: Рок Н Ролл.

Сж:    За одоо 3 дах алхам руугаа орно. Хөгжмөө тоглох газар олно.

Ф:      Бэлдэх газаргүй гэж юу гэж байгаа юм?

Бэ:     Уучлаарай залуус аа, ноён Робертс 100 долларын шпагеттины шагнал амласнаас хойш бүх ангиуд дүүрчихсэн.

Бүгд: Бүгд үү?

Ёдолын хянагч(Нэр).

Рокин Маракас.

Минди бол Миндетүүд.

Бэ:     Би сул анги гарвал хэлнэ ээ.

Ми:    Пүүтарүүд бэлтгэл хийхийн ч хэрэггүй. Учир нь Минди бас Миндетүүд ялна.

Ф:      Эхэллээ дээ.

Ми:    Бас хэрвээ чи тэр шпагеттиг хожихыг хүсч байвал, Миндетүүдтэй нэгдсэн чинь дээр. Чи бас би нэг гоймон голдоо уулзана. Бодож үзээрэй.

Кр:     Миндигийн зөв өө, би энэ талаар бодохгүй байж чадахгүй байна. 100 долларын шпагетти. Энэ ямар үнэ цэнэтэйг хэн мэдэх вэ дээ.

Сж:    За за бид гараашны хамтлаг байгуулах гэж байгаа юм бол бидэнд гарааш хэрэг болно.

Ф:      Би гарааштай байхаа больчихсон. Нөхцөл нь бүрдчихсэн байхад манго дэлбэрдгийг та нар мэдсэн үү?

Кр:     Манайхыг ашиглаж болохгүй ээ, тэнд манай эмээ шүглэчихсэн.

Сж:    Юу?

Кр:     Эсвэл сарьсан багваахай.  Ямар ч байсан би тийшээ буцаж орохгүй.

Ф:      Танайх бүр бүтэхгүй. Ээж чинь тэнд машинаа арайхийж багтаадаг.

Сж:    Фены Зөв байсан. Гэхдээ тэр үнэхээр том машин шүү.

Ф:      Жаахан давчуу л юм.

Сж:    Бид чинь гараашны хамтлаг. Бас бид гараашиндаа л байна.

Кр:     Бас хэрвээ бид шпагеттиг хожмоор байвал бидэнд гайхалтай гэрлийн шоу хэрэгтэй.

Сж:    Бидэнд одоо гэрлийн шоу хэрэггүй ээ. Одоо бид хамтлаг байгуулах 4 дэх алхам руугаа орох хэрэгтэй. Хамтлагтаа нэр өгнө.

Кр:     Үү, Шпагеттины ялагчид. Учир нь бид ялна.

Сж:    За за шпагеттины ялагчдаас дээр санаа байна уу?

Ф:      Робот роботтой л нэг юм.

Сж:    Тэгэхээр би хүү охин хүү гэж бодлоо л доо. Учир нь бид шүү дээ.

Ф:      Гайхалтай робот хүү. Энд аль аль нэр нь орж байна. Бас фенвик доргиогоод өгмөөр байна.

Сж:    Тэгээд ингэж л би роботгүй болсон юм. Одоо бидэнд хамтлаг байгуулах сүүлийн алхам үлдэж байна. 5 дахь алхам Хөгжилдөх. Бид хэдэн цаг бэлдсэн. Хөгжим тоглож, дуулж, инээлдээд л. Яг л миний төсөөлснөөр. Гэтэл би дараагийн алхамд юу болохыг төсөөлөөгүй ээ. 6 дугаар алхам өөрчлөлт хийх.  

Ф:               Би өнгөрсөн шөнө рок дуурь бичсэн. Хөгжим надаас ундраад л байлаа. Би бүр зогсоож чадсангүй.

Сж:      Рок Дуурь гэнэ ээ?

Ф:               Тэр хаана байсан,  тэр хаанаас ирсэн гээд. Бас бид яагаад энд байгаа талаар.

Сж:      Өө би ч гэсэн дуу бичсэн. Нэг хүнд сайн болоод тэр хүн чинь чамайг буцаад хайрлах үгүйг мэдэхгүй байгаа тухай тийм дуу.

Ф:               Роботууд юу ч мэдэрдэггүй. Тэгэхээр минийх дээр.

Кр:       Бид юу ч дуулсан байлаа ялах нь тодорхой. Яаж гэж үү? Нэг үгээр. Хуурай мөс.

Ф:               Бид хуурай мөс хийхгүй ээ. Робот хүү сансраас ирсэн сүнстэй шүүгээнээс биш шүү.

Кр:       Янзтай л байгаа биз дээ.

Ф:         Хуурай мөс хэрэггүй ээ, зүгээр л Робот хүү. Өнөө орой шалгаруулалтан дээр уулзацгаая.

Аав:           Хөөе өөрийгөө хараач ээ,  юу болоод байгаа юм бэ?

Ээж:    Би Сижэйгээс урам зориг аваад хуучин цагаа дурсаад эргэн нэгдэхээр шийдсэн.

Аав:           Үнэхээр гайхалтай юм аа.

Ах:       Битгий тэгж хэл ээ. Дахиж хэлэхгүй шүү.

Ээж:    Өө гэхдээ бөмбөрчин байхгүй шүү. Шелиа саяхан хүүхэдтэй болсон болохоор, бид өөр хүн олох хэрэгтэй болно.

Аав:           Тийм үү? Тэгвэл Лүүгийнүүдийн нэг нь орлож болох байх аа. Тэд магадгүй дуунуудаа ч санаж байгаа байх даа,

Ээж:    Хонгор минь үнэхээр сайхан санаа байна. Би Дэб Жэксоныг дуудлаа. Тэр үнэхээр том Лүүгий байсан даа.

Ах:       Аав яах юм бэ? Бүр гордьдоод байна шдээ.

Аав:           Үгүй ээ, би тэгээгүй. Тэрнийг сонс доо.

Ах:       Илт л байна шдээ. Ээж?

Аав:           Хонгор минь би тогломооргүй байна.

Ээж:    Хонгор минь аав чинь ормооргүй байна гэж байна шүү дээ.

Ах:       Итгэмээргүй юм.

Ф:               Яагаад больчихов оо? Сая болж байсан шүү дээ.

Сж:    Магадгүй бид үгээ ч гэсэн солих хэрэгтэй байх. Тэр миний нүд рүү харахад, Намайг гайхамшиг эзэмдлээ.

Ф:      Хэтэрхий эмэгтэйлэг байна. Сонсогчдод таалагдахгүй.

Сж:    Тэгээд чи сансрын робот хүмүүсийг яаж барьж байгаа талаар 15 минутын дуу хийх юм уу?. Бас чи юу хийгээд байгаа юм?

Кр:     Би энийг шпагеттины ялагч гэж нэрлэсэн.

Ф:      Бид тусгай эффект хэрэггүй гэсэн шүү дээ.

Сж:    Би тэгээгүй ээ.

Ф:      Эрт урьдын цагт нэгэн залуу автоматтоник бүтээх гэж оролдсон юм.

Сж:    Криспо одоо биш байх аа.

Кр:     Чи хүмүүст хүссэнээ нүх хэрэгтэй. Лазер дэлбэрэлтүүд ч юм уу.

Ф:      Тэрийг чинь хэн ч хүсэхгүй.

Кр:     Магадгүй роботгүй дэлбэрчихсэн байх.

Ф:      Яаж тэр сүйрэхээсээ өмнө дахин ачаалладаг.

Сж:    Алив ээ залуус аа. Хэрэлдэхээ больцгооё.

Кр:     Шпагети.

Сж:    Криспо!

Ф:      Би ингэж ажиллаж чадахгүй.

Кр:     Би ингэж ялж чадахгүй.

Сж:    Энэ биднийг 7 дугаар алхамд хүргэнэ. Хамтлаг тарахад. Надад 7 дугаар алхам үнэндээ таалагдаагүй.

Ф:      Би болилоо.

Кр:     Би ч болилоо.

Ф:      Би эхлээд гарсан.

Кр:     Би 2-т гарсан.

Сж:    Залуус аа битгий гар л даа.

Кр:     Шпагети.

Сж:    За за, хамтлаг чинь тарсан бас Пүүтарүү өнөө орой бол шууд 8-р алхам руу ор. Хамтлагаа эргэн цуглуулах. Хөөе, Криспо. Өнгөрсөн шөнө бүх зүйл солиотой байлаа бас….

Кр:     Намайг уучлаарай би Минди бас Миндеттүүдтэй нэгдчихсэн.

Сж:    Юу?

Ми:    Тийм ээ, Криспо одоо Миндетт болсон.

Сж:    Гэхдээ робот жаал яах юм бэ?

Кр:     Би том зорилгодоо төвлөрөх ёстой. Шпагетти Ярдын 14 дүрдэг соус бас бяслагтай Данклерүүддаа.

Ми:    Бас Миндетт байх нь тэрний хамгийн сайн боломж.

Сж:    За за, надад ганц Фэнвик л хэрэгтэй болохоор би санаа зовоогүй ээ. Өө төгс, чи энд байна. Криспо Дөнгөж сая Миндигийн хамтлагт элссэн бас яагаад Фроманы ихрүүд чамайг дагаад байна?

Ф:      "Фенвик Фрейзерын төслийг танилцуулж байна. Бас Фроманыханд миний робо дуурь таалагдсан.

Бэ:     Энэ бидний сонсож байсна хамгийн гайхалтай зүйл.

Эн:    Жинхэнэ хувьсгал.

Сж:    Гуйя битгий ингээч дээ.

Ф:      Би үлдэж ярилцмаар л байна, гэхдээ бид Робо Роктой. Алив явцгаая.

Сж:    Ингэж л би үнэнтэй нүүр тулсан юм. Робот хүү дууслаа.

Ро:    Хөөе хатагтай Мартин өнөө орой Пүүтарүү дээр алаад өгнө биз дээ.

Сж:    Үгүй ээ, робот хүү тарчихсан бас Фэн Криспо 2 өөр хамтлагт орчихсон болохоор би үнэхээр гунигтай байна. 

Ро:    Харамсалтай байна гэхдээ чи өнөө орой тоглолтоо хиймээр байвал яагаад тэдэнгүйгээр хийж болохгүй гэж? Бэонси ганцаараа тайзан дээр гараад юу болсныг сана л даа.

Сж:    Бэонси хамтлагт байсан юм уу?

Ро:    Тийм ээ. Бас нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгдэж байдгийг үргэлж сана. Тэр хаалга магадгүй ганцаараа дуулах ч байж мэднэ.

Сж:    Та намайг энэ шпагеттинд ялж чадна гэж бодож байна уу?

Ро:    Үгүй байсан ч чи хэзээ ч битгий бууж өг шагналын эзэн болно. Бас…Кофе Шакын 10 долларын эрх.

Сж:    Би Кофенд тийм ч дуртай биш.

Ро:    За за, тэгвэл 20 долларын Хом Максын эрх. Чи энүүгээр шинэ алх авч болно.

Сж:    Та эднийг хаанаас авсан юм бэ?

Ро:    Аав ээжийн маань бэлэгнүүд. Тэд надад хайртай.

Сж:    Тэгэхэд л би хамтлаг байгуулах 9-р алхам бол найзууд чинь өөр хамтлагт ороход ганцаараа дуулах гэдгийг ойлгосон юм.

Ф:      РОБОТ. РОБОТ ХҮҮ ҮҮРД. РОБОТ. Робот байхгүй бол…

Бэ:     Асуулт.

Ф:      Бас яасан бэ?

Бэ:     ХЭрвээ робот хүү бүтээгчээ хувилсан бол, тэр эхлээд цаг хугацаагаар буцах шаардлагагүй гэж үү?

Ф:      Үгүй ээ, тэр цаг хугацаагаар буцах шаардлагагүй. Одоо бид зүгээр л хөгжмөө тоглож болох уу?

Бэ:     тийм ээ шаардлагатай, цаг хугацааны гогцоонд ороогүй л бол шүү дээ. ТЭр цаг хугацааны гогцоонд орсон уу?

Ф:      За яахав би үгийг нь сольчихьё одоо үргэлжлүүлж болох уу?

Эн:    Асуулт. Тэр сансрын нинжануудтай тулгардаг дууг яах вэ?

Бэ:     Өө…

Ф:      Асуулт Пүүтарүү өнөө орой болно. Тэгэхээр зүгээр л хөгжмөө тоглоод жаргалтай байцгаая!

Эн:    Наадах чинь асуулт биш байна.

__________________

Кр:     Шпагетти.

Ми:    Сая ямар чөтгөр нь байва аа?

Кр:     Дэлбэрэлт үүсгэгч.

Ми:    надад тэр чинь хэрэггүй. Зүгээр л тайзан дээр өөрт нь зориулж дуулахад тайзан дээр зогсох царайлаг хөвгүүн хэрэгтэй. Ойлгов уу?

Кр:     Тэгвэл би шпагетти авна.

Ми:    Тийм ээ, би баталж байна, учир нь хэн ч намайг ялахгүй.

_____________________

Сж:    Ганцаараа дуулахаар ганцаархнаа байгаа болохоор тийм ч хөгжилтэй санагдахгүй. Өмнө нь энэ хөгжилтэй байсан ч одоо тийм биш байна.

Ах:     Жаахан гунигтай л юм. Аав өдөржингөө гэрт бөмбөрдөөд би юу ч хийж чадахгүй байна.

Ээж:  За хонгор минь. Чи Пүүтарүүг доргиогоод өгөхөд бэлэн үү? Бас би бараг бүх охидыг Спитд эргээд нэгдээч гэхэд тэд дуртай зөвшөөрсөн шүү. Гэхдээ бид бөмбөрчингүй хэвээрээ л байна.

Аав:  Өө одоо болтол бөмбөрчингүй байгаа юм ууу? Харамсалтай л юм ба ба бүүм.

Ах:     Ээж аав тоглохыг хүсч байгаа.

Ээж:  Хонгор минь аав чинь үгүй гэсэн.

Ах:     Үгүй ээ аав жинхнээсээ хэлээгүй. Ээжид хэл л дээ.

Аав:  Үгүй ээ би жинхнээсээ хэлсэн/

Сж:    Үгүй ээ, тэгээгүй.

Ээж:  Хонгор минь чи Спитд бөмбөр тогломоор байна уу?

Аав:  Өө нөгөө би…

Ах:     Аав!

Аав:  Юу юунаас илүү би их муу байх байх аа.

Ээж:  Бид бүгд л муу байдаг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь хөгжилтэй байх. Тэгээд чи алаад өгөхөд бэлэн үү? Бөмбөрчин Хүү минь.

Аав:  123…1234.

Ээж:  Рок Н Рол.(3удаа)

Сж:    Тэгэхээр аав ээж 2 маань түгжрэлд ороход би хамтлаг байгуулахын хамгийн чухал юмыг санасан юм. Хөгжилтэй байх. Бас би тэр бүгдээ эргүүлж авмаар байна. Тэгж л би хамтлаг байгуулах 10 дахь алхам дээрээ ирсэн юм. Найзуудаа олж болсон бүх зүйлийг мартаад, Бүгдээрээ хамтдаа дуулж хөгжилдөе гэж, Учир нь хамтлагт байх гэдэг чинь ийм л зүйл шүү дээ.

Бэ:     Одоо бүгдээрээ бэлдээрэй. Бидэнд бэлдэх юм маш их байна шүү.

Сж:    Бас би найзуудаа олох хэрэгтэй байлаа. Гэхдээ хаанаас? Криспо.

Кр:     Боль доо саяынх чинь үнэхээр жижигхэн байлаа.

Ми:    Жижигхэн байгаагүй ээ. Минди бас Миндеттүүдэд Тусгай эффэкт хэрэггүй. Учир нь бидэнд хэрэгтэй цорын ганц тусгай эффект нь энэ байна.

Кр:     Сижэйд Миний тусгай эффектүүд таалагддаг байсан.

Сж:    Тэгвэл робот хүүдээ буцаад ир л дээ. Чи хүссэн бүх эффектээ хийж болно. Бид зүгээр л хөгжилдмөөр байна.

Ми:    Криспо. Хэрвээ чи гарвал шпагетти авна гэж байхгүй шүү. Надад итгээрэй манай дүү үнэхээр гайхалтай байх болно.

Кр:     Биднийг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Учир нь робот хүү эргээд ирлээ.

Ми:    Хаана энэ зөвхөн та 2 л байна.

Сж:    Өө санаа зоволтгүй дээ. Бид чамайг хэлж амжихаас ч өмнө Феннийг буцаагаад хамтлагтаа нэгтгэчихнэ. Ингэхэд Фенвик хаана байна аа?

Кр:     Бид чамайг хаа сайгүй хайлаа.

Сж:    Хүлээгээрэй чи сая сонсов уу?

Эн:    Асуулт. Дуун дээр робот хүүг хар нүхнээс ирсэн гэж байна. Гэхдээ хар нүхнээс юу ч зугтаж чадахгүй.

Ф:      Асуулт Яагаад Би хамгийн сайн найзуудаа та 2 оос болоод орхисон юм бэ?

Кр:     Чи цахилгааны шүүгээнд бэлдэж байсан юм уу?

Ф:      Давчуу зайнд тоглож байснаа санасан юм аа.

Сж:    Сонсооч бид өөрсдөө хэтэрхий хувиа хичээсэн юм шиг байна бас бид зүгээр л тэнд гараад хөгжилдөх хэрэгтэй. Яг л ээжийн машинд байсан шигээ.

Ф:      Би тэгмээр л байна. Гэхдээ би Фроманыхныг зүгээр орхиж чадахгүй ээ.

Сж:    За за, тайзан дээр гарахад нь амжилт хүсье.

Эн:    Тайзан дээр гэнэ ээ? Яг жинхэнэ тайзан дээр үү?

Бэ:     Хүмүүсийн урд уу яг жинхнээсээ хүмүүсийн урд уу?

Ф:      Тэгэхээр та 2 дууны үг солиулмаар байгаа юм уу?

Сж:    Би бодлоо л доо. Робот үүрд гэж дуулж байхаар үүр хамтдаа дуулья болгоод өөрчилчихье.

Ф:      Робот биш дуу гэхэд дажгүй шүү.

Кр:     Тайзан дээр гарцгаая! Шпагетти хожицгооё.

________________________

Эр:    за за, дараагийнх нь Фены сонирхолтой ирээдүйг зөгнөсөн дуу.

3:       Робот хүү, бид бол робот хүү. Эргэн ирлээ.

Бэ:     За, робот хүүд алга ташицгаая.

Сж:    1 2…1 2 3,.

Ро:    Өө үгүй ээ, тог яачихваа?

Ми:    Шоуг зогсоолоо.

Ро:    уучлаарай хүмүүс ээ гэхдээ тог тасарчихсан юм шиг байна. Тэгэхээр тийм ээ… Ингээд Пүүтарүү дууссан гэхээс айж байна. Уучлаарай.

Кр:     Шпагетти байхгүй нь дээ.

Сж:    Хүлээгээрэй, Пүүтарүүгийн гадаа талбай байвал ямар вэ?

Ро:    Бидэнд гадаа талбай байхгүй шдээ.

Сж:    тийм ээ байгаа.

 

 

 

 

 

 

Back to episodes Go home