“100 things to do before high school Ep4”
Сж: Пүүтлэтак ахлах сургуульд дахин нэг сайхан өглөө айлчлан ирлээ. Сэмми Крэйвэн дугуйгаа зогсоохдоо ч сайжирч байгаа. Скотт Стотл Пууди Пүүтотакын баавгайн дүрдээ их дасаж байгаа. Харин би бас манай найзууд 7-р ангийн дахин нэг адал явдалдаа гарахад бэлэн байна.
Фэ: Жагсаалтаа гаргаад ир. Сонголтууд…
Сж: За за, ахлах сургуульд орохоосоо өмнө хийх зүйлс… Өөрсдийн гэсэн алхаатай болох.
Ф: Үгүй ээ.
Сж: Ярихаа болиод өдөржин бүгдэд дуугаар хариулах.
Ф: Үгүй ээ.
Сж: Оймсон хүүхэлдэйн урлагт суралцах.
Ф: Үгүй ээ.
Сж: Та нар нэг юм анзаарч байна уу? За за, бид үгүй гэдэг үгээ авч хаяад өнөөдөр хичээл тартал бүгдэд нь тийм гэж хариулна.
Ф: Үгүй ээ.
Сж: Чиний зөв өө, би энийг зогсоох ёстой. Ойлголоо доо. Гэхдээ бодоод үз. Үгүй гэдэг үг өмнө нь чамайг зөндөө догь зүйлээс холдуулж байсан. Тэгье гэчихгүй дээ.
Аварга бяслагны баяр.
Кр: Бидэнд ийм их үнэгүй бяслаг өгсөн.
Сж: Чи тийм л гэх байсан юм.
Муур аврагчид.
Кр: Тэд бидэдн хотын түлхүүрийг өгсөн.
Лам гөрөөсний клуб.
Сж: Чи тийм л гэж байсан юм даа.
Ф: За за, би лам гөрөөсний тухайд харамсдаг байж магадгүй ээ. Гэхдээ үгүй гэх сайн. Үгүй гэдэг чинь хүмүүсийг үсээ муухай засуулахаас бас үйл ойлголцлоос хамгаалдаг хамгаалалтын механизм. Бас баавгайн дайралт.
Эр: Би энэ хувцастай чинь юу ч харахгүй байна. Баярлалаа, Сижэй.
Ф: Тэгэхээр би үгүйтэйгээ үлдэнэ.
Сж: Чи чадахгүй ээ, 2-ын эсрэг 1. Чи орно биз дээ?
Кр: Тийм ээ.
Ф: За яахав, бид өдрийн турш бүх зүйлд тийм гэж хэлнэ. Одоо та 2, миний номнуудыг идэх үү?
Кр: Өө түүх.
Сж: Наадхаа битгий ид ээ. Бас болж байна, хэрвээ бүгдээрээ энэ сорилтыг хийх бол бидэнд хэдэн дүрэм хэрэгтэй. Одоо, хэн нэгнээс тийм гэж хариулахыг нь мэдээд юм асууж байгаа бол чи АВС-гийн дүрмийг дагах хэрэгтэй. Асуудлыг үргэлж бодолц. Тэгэхээр бид номыг чинь идэхгүй гэсэн үг.
Ф: За за, гэхдээ хэн нэгэн намайг дээврээс үсэр гэвэл яах вэ? Эсвэл коридороор нүцгэн гүйх ч юм уу?
Кр: Эсвэл роботуудтай тулалдах.
Сж: Тийм юм болохгүй учир нь LMNOP дүрэм байгаа. Чи ийм зүйлд үгүй гэж хэлж болно. Дүрмийн бус, ёс зүйгүй, муухай эсвэл дээвэр дээрээс үсэргэж бүх ясыг чинь хугалж мэдэхээр зүйлд. Фенвик Фрейзер, өнөөдөр дуусахаас өмнө чи тийм гэдэг үгийн хүчинд дурлах болно.
Ф: За за, больж үз учир нь чи намайг айлгаад байна.
Ми: Сайн уу Криспо! Бас та 2. Ямартай ч бид чамайг жагсаалтад дуртайг мэдсэн, тэгээд би өөрийнхөө жагсаалтыг зохиочихлоо.
Сж: Өө тэгээд юу юм?
Ми: Би Криспотой ярьж байна. Миндигийн төгс найз залууд байх чанаруудын жагсаалт. Нэгт шаргал үстэй байх. 2-т тэр надтай удаан үерхэхэд бэлэн байх ёстой. Бас 3-т тэр Криспо гэдэг нэртэй байх ёстой.
Кр: Нөгөө миний шүүгээнд…
Ми: Тэр зүгээр л ичээд байгаа юм. Тэр ичимхий л дээ. Энэ бүгд дуусаагүй шүү.
Ф: Самар. Энэ юун самар вэ?
Сж: Энэ Пистачио. Дэлхий дээрх хамгийн амттай зууш. Май амсаад үз.
Ф: Чи намайг ястай юманд дургүйг мэднэ. Самар өндөг яст мэлхий.
Сж: Өө би мэднэ ээ, гэхдээ өнөөдрийн шидэт үг юу гэдгийг сана даа. Тэгэхээр дахиад чи эндээс идэж үзмээр байна уу?
Ф: Тийм ээ.
Сж: Юу гэж бодож байна?
Ф: За яахав чи яллаа. Энэ миний идэж байсан хамгийн амттай зүйл байна.
Сж: Харав уу? Чи тийм гэж хэлээгүй бол Пистачионд дуртайгаа мэдэхгүй байх байлаа шүү дээ.
Ф: Чи бүтэн өдөржингөө ийм юм хийх гэж байна тийм үү?
Сж: Тийм ээ, ерөнхийдөө. Тэгэхээр анги тарахаар чи надтай хамт…10 секүндын коридорт бүжиглэх үдэшлэг хийх үү?
Ф: Би бүжиглэж чадахгүй шүү дээ.
Сж: Чи чадна аа, учир нь чи өнөөдөр…
Ф: Тийм гэх ёстой.
Сж: Харав уу? Энэ чинь л тийм-ийн хүч шүү дээ. Ингээд бүжгийн үдэшлэг дууслаа. Хар л даа, чи тийм гэж хэлэх үедээ ямар шидийн ертөнц чиний өмнө нээгдэх гэж байгааг мэдэхгүй.
Ар: Чиний хөлийн ажиллагаа үнэхээр гайхалтай байлаа. Тулааны талбарт ч их хэрэг болно доо.
Ф: Артур энэ 21 дүгээр зуун гэдгийг чи ухаарч байна уу?
Ар: Харин чи биднийг Пүүтотакын илд ба чулуу клубынх гэдгийг мэдэхгүй.
Сж: Та нарт ойлгуулах үүднээс тэд зөгнөлт хөлөгт тоглоом жинхэнэ амьдрал дээр тоглодог юм.
Ар: Тэгэхээр догь хөдөлгөөнтэй залуу минь энэ илдийг хүлээн авч манай ахан дүүст нэгдэх үү?
Сж: Фэнвик.
Ф: Тэгье ээ, наад сэлмээ өг.
Ар: Ахан дүүсээ бидний шинэ гишүүн, илдээ өргөөд! Бидэнтэй нэгдээч!
Сж: Тэгээд Фэнвик илд ба чулуу бүлгэмийн шинэхэн гишүүний адал явдлаа эхэлсэн юм. Харин би..баавгай!
Лэ: Босоод ир, Стотл. Би энэ 7 хоногт аль хэдийн 3 баавгай алдсан.
Ст: Би хөлөө мэдрэхгүй байна.
Сж: Яаж 3 баавгай алддаг юм бэ?
Ро: Сайн уу, ноён супер хүчтэн минь. Өнөөдөр дажгүй байна уу?
Кр: Тийм ээ.
Ро: Би ч гэсэн өнөөдөр дажгүй байх шиг байна тийм үү?
Кр: Тийм ээ.
Ро: За за ямар ч хүүхэд ингэхийг хүсэхгүй. Яагаад чи бүх зүйлд тийм гэж хариулаад байгаа юм?
Кр: Энэ бидний жагсаалтад орсон шинэ зүйл байгаа юм аа. Учир нь тийм гэвэл үгүй гэж байснаас дээр.
Ро: Тэгээд л бүх юманд тийм гэж хариулаад байгаа юм уу?
Кр: Зөвхөн өнөөдөр л. Та ч гэсэн туршаад үзэх хэрэгтэй. Үнэхээр хөгжилтэй шүү.
Ро: Тийм ээ. Яагаад үгүй гэж. Өнөөдрийг минь хөгжилтэй болгох ч юм билүү.
Кр: Уйтгартай бичиг цаасны ажил хийхээр өрөө рүүгээ явах шиг уу?
Ми: Тэгэхээр Криспо өнөөдөр бүх зүйлд тийм гэж хариулах ёстой тийм үү? Тэгвэл би тэрнээс намайг маш үнэтэй болзоонд авч яваач гэж асууна аа. Тэнд л би гоё хувцсаа өмсөж чадна. Тэгээд тэрнээс намайг үүрдийн үүрд хайрлана гэсэн амлалт авна. Бүгд тараад тэрнийг хайцгаа.
Ск: Хөөе Сижэй. Гэрийн аргаар хийсэн бровни идэх үү? Ганцаараа идэж барахгүй нь ээ.
Сж: Тэгье ээ.
Ф: Чамд энэ таалагдаж байна тийм үү?
Сж: Тийм ээ.
Ф: Чи бровни аваад би энийг өмсөх ёстой болж байна уу?
Сж: Хөөе тийм гэдэг үгийн хүч маш нууцлагаар үйлчилдэг юм.
Ф: Тийм ээ, онц онц онц.
Ар: Онцын онц жинхэнэ сонгогдсон нэгний дүн дээ.
Ст: Ийм ухаалаг дайчин лууг ч дийлж дөнгөнө.
Ф: Юу дийлнэ гэнэ ээ?
Ст: Одоо бүгдээрээ 10 секундийн баярын бүжиг бүжиглэцгээе.
Ф: Тийм ээ хэн 10 секундийн баярын бүжигт үгүй гэж хэлж чадах вэ дээ. Өө тийм ээ, ФэнВик.
Ро: Кристиан. Минди өнөөдөр бүх зүйлд тийм гэж хэлнэ гэдгийг чинь сонссон гэдгийг мэдэгдэх хэрэгтэй гэж бодсон юм. чамайг үнэтэй ресторанд болзоонд урьж найз залуугаа болгоно гэсэн. Өө бас гоё хувцас.
Кр: Юу? Би тийм том зүйлд арай бэлэн биш байна. Би 12-той. Та намайг Миндигээс нууж өгөх хэрэгтэй.
Ро: Би коллеж төгссөн маш завгүй багш хүн шүү.
Кр: Тийм ээ. Гэхдээ та ч гэсэн өнөөдөр бүх зүйл тийм гэж хариулна гэж амласан.
Ро: Тийм л дээ. Гэхдээ…
Кр: Энэ жагсаалтад байгаа. Та намайг нууж өгөх үү? Бас та тийм гэж хариулах хэрэгтэй.
Ро: Угаалгын өрөөний зөвшөөрөл, Хатагтай нар аа. Сайн байна. Тэд явчихлаа.
Кр: Дараагийн цаг дээр уулзъя.
Ро: Тэгье ээ.
Кр: Манайхан Роберт багш намайг Миндигээс нууж байгаа.
Ф: Харав уу? Тийм гэж хэлэх нь асуудал дагуулна гэж хэлээгүй юу? Криспо Миндигээс зугтах болчихлоо. Би ямар нэг байдлаар луу алах болчихсон. Яагаад чамд ямар нэгэн юм тохиолдохгүй байна?
Сж: Чи надаар юу хэлүүлэх гээ вэ? Миний тийм надад асуудал тариагүй байна.
Ск: Одоо хангалттай. Би болилоо. Энэ бол муу ёрын баавгайн өмсгөл.
Лэ: Өө дахиад нэгийг алдчихлаа. За за хэн шинэ баавгайн маскот болмоор байна? Хөөе! Хөөе чи байвал яаж байна, Мартин?
Сж: Би яасан гэж?
Лэ: Чи толгойг нь барьж байна.
Ф: Зүгээр л тодорхой асуу.
Лэ: Чи Пүтотакын шинэ баавгай болмоор байна уу?
Сж: Тийм ээ.
________________
Сж: За за хэрвээ чи бүх зүйлд тийм гэж хэлэх өдөр маань яаж байгааг мэдмээр байвал энэ сэжүүр байна. Өвдөж байна. Гэхдээ би Фенвикт тийм гэдэг үгийн хүчийг харуулах гэж байгаа л бол, Энэ бүгчим муухай өмсгөлд үгүй гэж хэлж болохгүй. Өө бас дасгалжуулагч надад коридороор урагшаа Пүүти гэж орил гэсэн.
Лэ: Мартин! Чи урагшаа Пүүти гэж ганц ч хэлсэнгүй. Одоо сургуулийг баавгайн тойролтоор 20 тойроодох.
Сж: 20 Баавгайн тойролт ойлголоо. Бас энэ өмсгөлтэй юу ч харагддаггүйг тэр мэдэж байгаа тийм үү?
Ф: Тэгээд одоо энэ чамд таалагдаж…
Сж: Тийм ээ надад таалагдаж байна. Өнөөдөр надад таалагдаж байна.
Кр: Миндйгээс нуугдагсдад зам тавиарай бас зогс. Роберт багш намайг математикийн хичээл рүү бурритогоор зөөж байна.
Ф: Нууцаар гэж үү?
Кр: Үгүй ээ би буррито гэсэн. Энэ хогийн савны код байгаа юм.
Ро: Бидэнд код байхгүй ээ.
Кр: Болох хэрэгтэй. Өө би кондор харин та шонхор.
Ро: Үгүй ээ.
Кр: Та тийм гэж хэлэх хэрэгтэй.
Ро: Тийм ээ шонхор гарлаа.
Сж: Амжилт хүсье. Аялагчдаа бас чи яагаад аварга алх бариад байгаа юм?
Ф: Хязгааргүй шударга ёсны ялахыг хэлж байна уу? Би гүүрийг троллуудаас хамгаалж байгаа юм. Чи намайг сонссон. Гүүрний тролууд.
Сж: Эсвэл чи гадаа сууж юм идээд жаахан тайвшрах юм уу?
Ф: Шударга ёсыг сахиуллаа.
Ар: Сонгогдсон нэгэн минь цаг нь ирлээ.
Ф: Юуны цаг ирлээ гэж?
Ар: Лууг хөнөөх.
Ф: Залуус луу гэж байхгүй.
Ар: Тийм ээ байгаа. Тэр ягаан хувцас өмсдөг юм. Бас тэр чамайг залгина.
Ф: Луу нь Минди юм уу?
Ар: Тэр хорт галтай үгээрээ үргэлж биднээр тохуурхдаг.
Ф: Тэр юу гэсэн юм бэ?
Хүү: Үнэхээр хэцүү байсан. Давтаж хэлж чадахгүй нь.
Ф: За за тэгээд надаар яалгах гэсэн юм?
Ар: Тэрэн дээр очоод сонгогдсон нэгний хорт хэлээрээ тэрнийг өвтгө.
Ф: Ингэж байгаадаа итгэхгүй нь ээ. Сайн уу Минди. Би илд ба чулууны хүүхдүүдтэй нийлж байгаа л даа. Бас чи тэднийг хааяа шоглочихдог гэж би сонслоо л доо. Бас чи тэрийгээ болих хэрэгтэй байх.
Ми: Завсарлага дууслаа. Тэрнийг ол.
Ар: Луу Тэрэн дээр чулуу болгодог шид хэрэглэчихлээ.
Ро: Хичээлээ хийж дуусав уу?
Ар: Тийм ээ одоо эрүүл мэнд рүү яваарай. Бас хурдан шүү.
Сж: Дараагийн 3 цагийн турш тийм эсвэл урагшаа Пүүти гэж хэлүүлэхийн тулд би бүжиглэж, өгзгөө хөдөлгөж, брэк хийж, анхаарал татахын тулд газар хэвтсэн. Гэхдээ тэд үгүй ээ Пүүти л гэсэн. Тэгээд би гуниглалаа. За за чиний зөв байж. Би хэтэрхий тийм гэсэн байх. Бас би баавгайн хавиргаа хугалчих шиг боллоо.
Ф: Үргэлж миний зөв байдаг. Гэхдээ энэ удаа биш ээ.
Сж: Нээрээ юу?
Ф: Чиний бас тийм гэдэг үгийн ачаар би пистачионд дуртай гэдгээ олж мэдсэн. Бас би үнэхээр гайхалтай бүжиглэсэн. Бас би өнөөдөр лууг устгах хувь тавилантай байлаа.
Сж: Би чамд санаа зовох ёстой юу?
Ф: Тоглоод байна уу? Би бол сонгогдсон нэгэн. Тийм гэдгээ үргэлжлүүлье. Одоо чи наадхаа буцааж өмсөөд урагшаа Пүүти гэх болно.
Сж: Баярлалаа Фен.
Ф: Бас чи сүүлд Криспог харсан уу?
Сж: Би чамайг ч харахгүй байна.
Ро: Хэдхэн минутын дараа тийм өдөр эцэст нь дуусах нь. Тийм ээ.
Ми: Би таныг Криспод тусалж байгааг мэдэж байгаа. Бас би таныг ч гэсэн өнөөдөр бүх зүйлд тийм гэж хэлж байгааг мэднэ.
Ро: 1-рт жаахан бүдүүлэг юм. Бас 2-т тийм ээ.
Ми: Бас та тэрнийг хаана байгааг мэднэ биз дээ, тийм үү?
Ро: тийм ээ.
Ми: Та сая түлхүүрээ нуучихлаа. Тэгэхээр Криспо цоожтой газар л байгаа гэсэн үг. Хүүхдүүд орохгүй тийм газар. Тэгэхээр тэр багш нарын өрөө эсвэл.. Тэр цэвэрлэгчийн шүүгээнд байгаа юу?
Ро: Тийм ээ. Үнэхээр гайхалтай хатагтай минус. Одоо надаас өөрөө хүсэхгүй байхад нь тэрнийг болзоонд тулгаж байгааг чинь зогсоох үгүйг асуу даа.
Эм: Ноён Роберт багш нарын өрөөнд яаралтай ирнэ үү. Яаралтай хэрэг шүү, ноён Робертс.
Ро: Хариулт нь би чамайг зогсооно гэхдээ, энэний учрыг олчхоод.
Ми: Хөдөлцгөө.
Ро: За за, юу болоов хэн надтай ярих гээв? Ноён Робертс зарлал хийж байна. Кондор үүрэндээ байгаа бас луу очиж яваа. Давтая Кондор 2 давхрын цэвэрлэгчийн үүрэнд байгаа.
Ф: Би угаалгын өрөө орлоо.
Сж: Бас гарлаа шүү. Бид Миндигээс түрүүлж цэвэрлэгчийн шүүгээнд хүрэх хэрэгтэй. Гүйгээрэй! Намайг хүлээх хэрэггүй ээ, тэр лууг зогсоо.
Ф: Луу! Би чамайг өнгөрүүлэхгүй!
Ми: Өө тийм үү?
Ар: Бид ялагдлаа зугтаарай.
Ф: Тэгэхээр тэд намайг хаячихлаа. Гэхдээ би бол сонгогдсон нэгэн. Тулаанд бэлтгээрэй!
Ми: Криспо чи тэнд байна уу? Хэрвээ чи тэнд байгаа бол би чамайг тийм гэж хэлэх ёстойг мэдэж байна.
Кр: Тийм ээ.
Ми: Сайн байна. Учир нь би чамаас нэг юм асуумаар байна.
Кр: За?
Ми: Чи надтай…
Сж: Чи Пүүтитэй үдэшлэг хийхэд бэлэн үү?
Ми: Явж үз, Сижэй. Бидний хайрыг зогсоож чадах юу ч байхгүй.
Ф: Тэгвэл энэ…
Сж: 19 секундын коридорын бүжгийн үдэшлэг!
Ми: Энэ чинь надад огт нөлөөлөхгүй.
Бүгд: Урагшаа Пүүти! Урагшаа Пүүти!
Сж: Би чадаж байлаа. Би Миндиг Криспог гараад ир гэж хэлүүлэхгүй байж чадсан. Би гараа мэдрэхгүй болж байсан ч бүх хүүхдүүд намайг дагаад урагшаа Пүүти гэж хашгирч байсан.
Лэ: Хэн ч бүтэн сургуулийг урагшаа Пүүти гэж хэлүүлж байгаагүй.
Ми: Пүүтигийн үдэшлэг чинь хэзээ дуусах юм?
Сж: Одоо 3 2 1.
Ф: Бүжгийн үдэшлэг дууслаа.
Ми: Эцэст нь. Криспо үүрдийн үүрд чи миний найз залуу болох уу?
Кр: Уучлаарай, Минди. Би жаахан завгүй байна.
Ми: Чи өнөөдөр бүх зүйлд тийм гэх ёстой юм сан.
Сж: Тийм ээ, гэхдээ…
Ф: Сургуулийн хонх дуугарчихсан. Бас…тийм гэх өдөр дууссан. Дууслаа даа!
Ми: Та нар энэ удаа ялсан байж болно оо. Гэхдээ би буцаж ирнэ, чи минийх болно оо Кристиан Поверс.
Кр: Тэгэхээр хичээл дууссан юм чинь тийм гэж хариулах хэрэггүй болчихсон уу?
2: Тийм ээ.
Сж: Тэгэхээр бүх л өдрийн турш сургууль дээрээ тийм гэж хэлэх ёстой гэж үү? Үгүй л байх. Гэхдээ ихэнхдээ үгүй гэж хэлдэг зүйлдээ ганц удаа тийм гээд хэлэхэд буруудах юм байхгүй. Хэн мэдлээ? Чи үнэхээр гайхалтай хөгжилтэй нуугдаж тоглож, Багшдаа бичиг цаасаа янзлахад нь туслах ч юм уу. Эсвэл лууг дийлснийхээтөлөө чи хаанд өргөмжлөгдөж дуусаж мэдэх юм. Хүний хувь тавилан баавгай байх.Үслэг. Бас хөвгүүд.Яана аа?
Эр: Хөөе Сижэй, юу байна даа? Пүүти.
Сж: Бас дахиад л хөвгүүд! Би автобусанд ганцаараа охин юм байна.
Back to episodes Go home