“100 things to do before high school”
Сж: Супер баатрууд. Өнөө цагт тэд биднийг хаа ч байсан хүрээлж байдаг. Интернэт дээр зурагтаар, бас хаа ч явсан кино болгон дээр. Гайхалтай супер хүчтэй супер хүмүүс дэлхийг авраад л. Гэхдээ авьяаслаг энгийн хүмүүс ч гэсэн бусдад супер хүчтэй санагддагийг анзаарч байсан уу? Дэг журам сахиулагч Пол Шмолиторын сахал 6-р ангийнхныг шууд л гацааж орхидог. Зарим нь бүр олон чадвартай байдаг. Эрхэм дээдэс Минди Минус хуруугаа имрээд л супер туслахуудаа гаргаж ирж чаддаг. Бас гараа жаахан хөдөлгөөд л хөвгүүдийг зайлуулж чадна. Тэгээд би энэ бүх супер хүчийг хараад бодсон юм.
Фэ: Өглөөний мэнд, хамгийн сайн найзууд…Яана аа, тэр дахиад л нөгөө нүдээрээ хараад байна. Бүр сандарчихлаа.
Сж: Ноёд оо. Бид өөрсдийн супер чадвараа олж нээнэ.
Кр: Янзтай.
Фэ: Тийм ээ, асуудал нь супэрхүч гэж байдаггүй. Бидний ертөнцөд тийм зүйл огтоос байхгүй.
Сж: Одоо байгаа.
Фэ: За за, 2 юм байна. Нэгт шампунаа сольсон чинь зөв шийдвэр болж. Цэцэгний үнэр ихэднэ гэж байхгүй. Бас 2-т, энэ дунд сургууль болохоос суперүүдын сургууль биш.
Сж: Гэхдээ л Пол супэр сахалтай, Минди мега-зангаагаараа хөвгүүдийг зайлуулж чаддаг. Бас Марк Шернофф ганц л Турбо-унгалтаараа бүхэл ангийг хөөж гаргадаг.
Ма: Би тэгээгүй ээ.
Сж: Дунд сургуулиа адал явдлаар дүүрэн байлгаж ахлах сургуульдаа бэлдэхийн тулд бид 100 гайхалтай зүйл хийхээр тохиролцсон. Суперхүчээ олохоос илүү янзтай юм байна гэж үү дээ? Бас чи юу хийгээд байна аа? Супер харцаа хайж байна. Би супер харцтай болмоор байна.
Фэ: Юу эхлүүлснээ хараач.
Кр: Ном чинь халж байна уу?
Сж: Боль оо. Учир нь бид жинхэнэ супер хүч биш, бид өөрсдийгөө онцгой болгодог тэр зүйлийг л олно. Бас чинийх ойлгомжтой. Чи супер царайлаг.
Кр: Нээрээ юу?
Сж: За за, тэр охид руу хар даа. Одоо инээмсэглэ. Тийм ч олон хүн ингэж чадахгүй шүү.
Кр: Гэхдээ би царайлаг баймааргүй байна.
Фэ: Тийм ээ, чи баймаар байгаа.
Сж: Тэгээд чиний супер хүч юу вэ?
Фэ: Ойлгомжтой биш байна уу?
Сж: Үгүй ээ.
Фэ: Би супер тархитай. Сургуулийн хамгийн ухаалаг хүүхэд. Надаас нэг юм асуу л даа. Алив. Супер тархи.
Сж: За за, миний супер хүч юу юм?
Эм: Өглөөний мэнд, Пүүтотакын сурагчдаа.Захирал ярьж байна. Одоо галын сургуулилт хийх гэж байна. Тиймээс тайван удаанаар ангиасаа гарцгаана уу. За за, арай хурдан хэн ч хонгилд гараагүй байна. За за, тайван гэдгээ март зүгээр л сургуулиас гараатах. Энэ галын сургуулилт том бүтэлгүйтэл байлаа. Бүтэлгүйтэл!
Эр: Жинхнээсээ аюул үүсээгүй л бол та наадхаа хэрэглэж болохгүй. Зүгээр л хэлсэн юм. Нортбури ахлах сургууль дүүрэгт энэ сургуулилтыг хамгийн хурдан гүйцэтгэсэн. Гэхдээ Пүүтотак шинэ шериффтэй болсон. Тэр бол би. Тиймээс бид манай сургууль дүүрэгт шинэ амжилт тогтоотол галын сургуулилт хийх болно. Дээр нь хэдэн юм байна.
Фэ: Би супер тархитай. Би тийм л хүчтэй. Фенвикыг жагсаалтнаас хас.
Сж: Чи өөрөө л хэлсэн шүү.
Эм: Шулганалдахаа боль. Хөдөлж сурцгаа.
Кр: Супер харцыг март. Нисэх талаар юу гэж бодож байна?
Сж: Нисэх ч хэцүү л байх байх даа.
Кр: Би нөмрөгтэй болно оо.
Эм: Тиймээс хичээцгээ хүүхдүүд ээ. Бид ямар супер хүчтэй ангиасаа супер турбогоор гарч болох биш.
Эр: Та нар олон шалтгаанаар ийм юм хийж болохгүй шүү.
Эм: Бүгдээрээ анги руугаа орцгоо.
Сж: Тэгэхээр миний түргэн тооцооллоор бид шинэ амжилт гаргахын тулд 3,2 минут хасах ёстой. Тэгээд би өөрийнхөө супер хүчийг математик гэж бодсон юм. Би математиктаа үргэлж сайн байсан. Тэгэхээр хэрвээ би зөв хүмүүсийнхээ дунд байвал магадгүй би математикийн авьяасаа олж нээх байх. Би чадсангүй ээ. Гэхдээ…Магадгүй миний дотор өөрийн төсөөллөө цаасан дээр буулгаж чадах супер хүчтэй зураач байгаа байх. Үгүй ээ зураач биш байж. Гэхдээ супер баатрууд бууж өгдөггүй. Би ч ялгаагүй. Тэгээд магадгүй миний супер хүч спорт гэж бодлоо.
Лэ: За за Мартин. Наад бөмбөгөө заналт дайснаа гэж бодоод энэ хаалга руу өшиглөөтөх.
Сж: Би энийг коридорт хийх ёстой гэж үү?
Лэ: Зүгээр л уур хилэнгээ гаргаадах.
Сж :Яана аа? Би супер спортлог биш юм байна.
Эм: Бүтэлгүйтэл дахиад л. Жинхэнэ түймэр гарсан бол яах юм. Бид пуужинтай гутлаар ангиасаа нисээд гарч чадахгүй шүү дээ.
Кр: Пуужинтай гутал.
Эр: Энгийн үед галын хор ашиглах нь хууль бус.
Эм: Гэхдээ үр дүнтэй тийм үү? Энэнээс дахиад нэгийг аваад ир. Дуусчихсан байна.
Эр: Үгүй ээ.
Эм: Хөдлөөч. Юугаа гөлрөөд байгаа юм бэ, энэ чинь сургуулилт сургуулилт гэж юу байдгийг мэдэх үү?
Сж: Тэгэхээр Хэдер захирал галын сургуулилтын рекордыг эвдээгүй л байна. Бас өдрийн хоолон дээр би бас манай найзууд супер хүчээ олоогүй л байлаа. Яг л Минди гараараа хөвгүүдийг зайлуулж чаддаг шиг. Тэр яаж тэгдэг юм бол оо?
Фэ: Яагаад миний тархи супер хүчтэйг мэдэх үү? Учир нь би хүмүүсийг уншаад юу бодож байгааг нь мэддэг. Тэр охиныг харж байна уу? Найзууд нь тоохгүй байгаа учраас тэр гунигласан байна.
Сж: Эсвэл тэр хамартаа лууван хийчхэж. Би чамайг супер тархитай гэхэд нэг л итгэхгүй байна.
Фэ: За за ядаж л би супер цайруулагчтай биш.
Сж: Юу?
Фэ: Ээждээ хувцсаа угаахдаа хэт их цайруулагч хийхээ боль гэж хэл. Хамар сэтлэх нь байна. Нөмрөг үү?
Кр: СиЖэй Надад авч өгсөн юм.
Сж: Би тогооч эгчээс илүү ширээний бүтээлэг асуусан юм аа.
Кр: Одоо хэн миний мөсөн амьсгалаар уух юмаа хөргүүлмээр байна?
Сж: Жаахан хөрсөн ч юм уу.
Фэ: Минийх яасан ч үгүй.
Сж: Тэгээд та нар миний супер хүчийг юу гэж бодож байна? Нөгөө юу намайг бусдаас ялгаруулдаг вэ? Намайг содон болгодог вэ?
Фэ: Тэгэхээр чи… чи хатан.
Кр: Бас гайхалтай нөмрөг олж өгөгч.
Сж: Алив ээ юу намайг супер болгодог вэ? Бусдаас юу намайг онцгойруулдаг вэ?
2ла: Тэгэхээрээ чи мэднэ дээ…Сижэйгийн нэг юм… би тэмдэглээд авчихсан жагсаалтаа хараадахъя.
Фэ: Галын дохиолол.
Кр: Явалгүй болохгүй.
Сж: Тэгэхээр 3 супер эрэл 4 галын дохиоллын дараа би супер чадвараа олоогүй л байлаа. Тэгээд би нэг юм бодсон юм. Киноны трэйлерийн хэв маяг.
Эр: Тэр сургуулийнхаа хонгилоор алхаж байна. Бас зарим хүмүүс тэрэнтэй мэндэллээ. Тэр нэлээн дажгүй муужгай зурж чадна. Тэрнийг биеийн тамир дээр 5 эсвэл 6-д сонгодог. Бас тэр гарынхаа бяцхан хөдөлгөөнөөр хөвгүүдийг зайлуулж чаддаг. Өө хүлээгээрэй. Тэр чадахгүй. Учир нь тэр бол алтан дундаж охин.
Сж: Ийм юм болж болохгүй ээ. Өглөөний мэнд. Гэр бүлийнхээн. За май. Супер омелет. Сижэйгийн бүтээл.
Аав: Баярлалаа хонгор минь.
Ээж: Гоё юм аа.
Сж: Амттай байна уу?
Ээж: Өө тийм ээ.
Сж: Тэгвэл энийг супер амттай гэх үү?
Аав: Тийм ээ.
Ах: Бид ажиллаж амжаагүй байна.
Сж: Амтгүй л байгаа юм байна.
Ээж: Хонгор минь юу болсон бэ?
Ах: Бас хоол чинь. Сэрээ юу? Халбага шидэж болсонгүй юу?
Сж: Би найзуудтайгаа супер хүчээ олох гэж хүсэж байна. Гэтэл би алтан дундаж охин болж таарсан.
Аав: Юу чамайг онцгойруулж супер хүчтэй болгож чадах юм чамд өчнөөн бий.
Ээж: Тийм шүү. Мартиныхан бид анагаах хүчтэй гэдгийг чи мэдсэн үү?
Аав: Тийм ээ хэн нэгэн гуниглах үед бид супер тэврэлтийг хүчээ ашиглаж тэд ч дээрддэг.
Ээж: Энэ үйлчилж байна уу?
Сж: Тийм ээ.
Ах: Хөөе та 2 хэзээ ч надад тэврэлтийн хүчээ ашиглаж байгаагүй. Ооо халбага. Миний үгийг сонсжээ.
Аав: Бас өнөөдөр Си Жэй Мартины хувьд цоо шинэхэн өдөр.
Ээж: Одоо би чамд сургууль руугаа явж супер хүчээ олохыг тушааж байна.
Сж: За за та нар одоо намайг тэврэхээ больж болно оо.
2: Үгүй ээ. За за за.
Сж: За за хэрвээ чи над шиг өөрийн супер хүчээ олох гэж байгаа бол хэд хэдэн мухардалд орохдоо бэлэн байх хэрэгтэй. Өө үгүй ээ. Сайн уу Марк?
Ма: Би ингээгүй шүү.
Сж: Супер харц руугаа буцчихаа юу?
Кр: Би царайлаг байхаас өөр супер хүчтэй баймаар байна. Нөмрөг нөмрөхөөр үнэ цэнтэй. Би чадчихлаа. Би супер харцтай юм байна.
Эр: Үгүй ээ би тэгсэн юм. Бансены халаагуураар. Бас би чамд хойшоо гэж анхааруулах ёстой байсан байх. Гэхдээ санаа зоволтгүй ээ. Супер Слинко энийг унтраана.
Кр: Багш яаж ингэчихэв?
Фэ: Нөгөө гараараа газыг нь хаачихлаа. Нэг гоё үнэр үнэртээд байна уу? Проволоне шиг?
Кр: Чамд яахаараа бяслаг байдаг билээ?
Сж: 1 дүгээрт би фенвик намайг үнэртэхийг мэдсэн юм. 2-т чиний супер хүч хамар гэдэг онолоо батлахын тулд байсан.
Фэ: Би супер хамраар чинь яг яах юм бэ? Миний супер хүч бол миний тархи.
Сж: Уучлаарай найз минь. Гэхдээ чи бол хамран жаал.
Фэ: Би хамран жаал биш тархитай жаал. За яах вэ? Тэгвэл наад супер тархиа ашиглаад миний супер хүчийг хэлээд өг. Гал явалгүй болохгүй.
Кр: Галын дохиолол.
Эм: Явцгаая. Алив. Хөдлөөд өг хүмүүс ээ. Галын дохиолол сонссон л бол ангиасаа хурдан гарах ёстой.
Эр: За ингэхийн оронд багш сурагч нартаа нэмэлт хичээл орсон нь дээр байх аа. Ажилчид байнгын галын дохиолол дуугардгаас болж бүр залхаад байна.
Эм: Өө тийм ээ би наадхыг чинь бодож үзье. Захирал биш Робертс.
Эр: Өө хатагтай Мартин. Яагаад уруу царайлчхаа вэ?
Сж: Би супер чадвараа олох гэж 2 өдөр хичээлээ. Би спортоор хичээллэж, хичээлээ хийж, зураг хүртэл зурсан. Тэгээд өөрийгөө супер дундаж гэдгээ олж мэдлээ.
Эр: Дунд сургуульд ч яах вэ. Ойлгомжтой л доо. Гэхдээ заримдаа чамайг онцгой болгодог зүйл илүү гүнд, харахад хэцүү байдаг. Гэхдээ л супер.
Сж: Хүрэмд чинь юу байгаа юм?
Эр: Өө би хамгийн сүүлчийн галын хороо Хэйдерээс нуугаад өрөөндөө оруулах гэж байна. Тэгвэл жинхэнэ гал гарахад хэн нэгэн унтрааж чадна шүү дээ.
Сж: Ойлгож байна аа.
Эр: Битгий бууж өгөөрэй. Чамайг оруулаад энэ сургуулийг бүх хүүхэд өөрсдийгөө онцгой бас сонирхолтой болгодог тийм зүйлтэй.
Эр2: Хичээлийн танхимд тавтай морил. Хэрвээ та нар угаалгын өрөө орох болбол энэ хэрэг болно. Бас дахиад галын дохиолол ажиллавал надад хамаагүй.
Фэ: Супер хамар яг ямар хэрэгтэй юм бэ? Би тэрүүгээр яах юм. Бас чи төмөр нугалж чадахгүй.
Кр: Жаахан нугалж байна аа.
Сж: Магадгүй супер хүчээ олох нь тааруухан санаа байсан байх. Би зүгээр л өөрсдийнхөө дотор байдаг юу ч бодолгүйгээр гарч ирдэг тийм юмыг л хайсан юм. Зүгээр л ийм юм болчихдог. Бүүм! Яг ингэж!
Фэ: Бяслаг. Сайны дохио ч биш дээ.
Кр: Би юу ч үнэртэхгүй байна.
Фэ: Шернок Сэжигтэй байна. Чимээгүй бас аюултай. 5 секундийн дараа аймшигтай юм болно.
Сж: Бидэнд угаалгын өрөөний эрх.
Эм: Өө цаг хараач ээ. Дүүргийн галын сургуулилтын рекордыг эвдэх цаг боллоо.
Фэ: Өө энэ галын дохиоллыг өдөрт бараг 5 сонсоно шүү.
Сж: Хүлээгээрэй. Хэн ч гарч ирэхгүй байна.
Эр: Багш нар галын сургуулилтаас залхаж байна гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэр сонссон билүү? Үгүй.
Эм: Тэгэхээр хэн ч гарахыг хүсэхгүй байгаа юм биз дээ. За за. Өө тэд гарна аа. Бансены Халаагуур ажиллахаар гарахгүй байхыг нь харъя л даа. Илүү том гал хэрэгтэй. Өө хэтэрхий том хэтэрлээ. За за хэн ч хараагүй юм чинь би зүгээр л унтраачихъя. Нээрээ юу? Дахиад нэгийг авахад л болно. Битгий сандар. Гал гарах юм бол тайван байж хамгийн ойрын гарцыг ол. Гарц биш байна.
Фэ: Гал надад гал үнэртлээ.
Сж: Юу?
Фэ: Энэ удаа жинхэнэ гал байна. Тийшээ. Хэдүүлээ яах вэ?
Сж: Криспо! Анги болгон дээр очоод багш нарт жинхэнэ гар гарлаа гэж хэл.
Кр: Криспо явлаа. Ноён Боред, Энэ сургуулилт биш шинжлэх ухааны лаборатори жинхэнэ гал гарч байна.
Эр: За за хүүхдүүд ээ та нар нөмрөгтэй жаалыг сонссон.
Кр: Гал, гал, гал, гал жинхэнэ гал гарч байна. Гал гал бүгдээрээ гараарай.
Эр: Дахиад жаахан байж байгаад гараад ирэхгүй дээ.
Фэ: Бид гарц руу явахгүй гэж юу гэж байгаа юм бэ? Би гарцанд дуртай. Ялангуяа гал гарч байхад.
Сж: Учир нь аюул тохиолдсон бол хамгийн ойрхон байгаа багшдаа мэдэгдэх Ёстой. Бас галын хор байгаа багшдаа. Бас багш өрөөндөө алга байна.
Жэ: Учир нь багш галын түгшүүрийг сонсоод гадаа гарчихсан. Бид ч тэгэх ёстой.
Фэ: Эсвэл Үгүй.
Кр: За за би бүгдийг нь гаргачихлаа. Бүгд аюулгүй.
Эр: Юу гэж байгаа юм?
Кр: А шинжлэх ухааны лабораторид гал гарчихсан.
Сж: За за түгжээг нь мултлаад онилоод шүршээд цацна. Дахиж ийм юм хийх шаардлага гарахгүй л гэж найдъя.
Фэ: Би ч гэсэн.
Сж: Бид танд хэлэхээр очсон. Гэхдээ та байгаагүй. Бас бид танд ганцхан галын хор байгаа гэдгийг мэдэж байсан. Бид асуудалд орсон уу?
Эр: Асуудал гэнэ ээ? Чи галыг унтраалаа. Бас бүгдийг нь сургуулиас гаргасан.
Кр: Бүгд биш ээ.
Эм: Тэгэхээр би хэлсэн бүгдийг чинь сонслоо л доо. Бас сайн байна.
Эр: Хүлээгээрэй. Тэгэхээр та гал…
Эм: Энэ талаар хэнд ч хэлэхгүй шүү.
Эр: Сард ганц л удаа галын сургуулилт гэвэл болж байна.
Эм: За яах вэ.
Эр: Бас та жинхэнэ гал хараагүй л бол дахиж хэзээ ч галын хоронд хүрэхгүй.
Эм: Тохирлоо.
Эр: Тэгэхээр би яллаа. Сайн байна хатагтай Мартин.
Сж: Энийг тэд хийсэн юм аа. Фен супер хамраараа галыг үнэртэж Криспо супер хурдаараа бүгдэд нь анхааруулсан.
Кр: Би баатар юм байна.
Фэ: Хүлээгээрэй. Бүх төлөвлөгөөг чи гаргасан шүү дээ. Бас фенвик биш хамран жаал.
Эр: Тэгэхээр аюултай тулгарах үедээ алтан дундаж охин маань арга хэмжээ авдаг охин болдог байх нь. Надаас асуувал үнэхээр догь чадвар байна шүү.
Сж: Тийм л юм шиг байна.
Эр: Сайн ажиллалаа. Супер Пүтотакын супер багийнхаан. Бас санаарай. Хэрвээ аюул тохиолдвол хамгийн ойрын багш эсвэл том хүн дээр очоорой. Гэхдээ би та нарт талархаж байна. Бас сургууль чинь.
Сж: Бид бүгд супер хүчтэй гэдэгт би үнэхээр итгэж байна. Дундаж гэдэг зүйл байхгүй. Дотроо бид бүгдээрээ ямар нэг байдлаар онцгой. Бас тэр нь ультра хөл бөмбөгийн баг шиг эсвэл мега алдартай охин шиг догь ихэмсэг биш байж магадгүй ээ. Гэхдээ бид ийм нэртэй байгаадаа баяртай байна. Хамран жаал, Супер нөмрөгт бас арга хэмжээ авдаг охин. Би гарынхаа үзүүрээр хөвгүүдийг хөдөлгөж чаддаггүй байсан ч гэсэн.
Back to episodes Go home