Baby born

Baby born 1-18-р анги

Үргэлжлэх хугацаа: нийт 90мин

Орчуулагч: Ж.Тамир

Гарчиг: Бяцхан жаалууд / Өөрийнх нь нэр нь: Хүүхэд төрлөө/

 

Гол дүрүүд:

Тэд: эр, Тэдди бамбарууш

Эмма: эм, охин, ягаан хувцастай

Эгч: Карла эгч

Ах: ах  

Е:  эр, Ева, нил ягаан хувцастай охин

Ж: эр, Жонас хүү, цэнхэр өнгийн хувцастай

Лу: эр, Луис улаан өнгийн хувцастай хүү

 

1-р анги

Эмма:  Тэдди баавгай, үүл байна. Чи байна.

Е:  Миний бугуйвч байна.

Эмма:  Би бугуйвчаа алга болгочихсон. Үүл болоод хувирчихсан юм бол уу?

Эгч: Намайг барьж чадахгүй дээ.

Е:  Тэд хааччихав аа? 

Эмма:  Мэдэхгүй ээ.

Е:  Том хүүхдүүд сайхан хөгжилдөх юм аа.

Эмма:  Үгүй ээ.

Тэд:  Тада...

Эмма:  Бид нар ч гэсэн дугуй унаж болно.

Тэд: Сайхан санаа байна. Тоглоцгооё.

Дуу:

Тэд: Явцагаая. Тоглоцгооё.

Өдөр бүр хөгжилдөх зүйл олцогооё

Явцагаая, нисцэгээе

Бид хүссэн бүхнээ хийж болно

Бидний хүссэн бүхэн биелэх болно

Та нартай байгаа цагт хаана ч байсан сайхан байх болно

Явцагаая, тоглоцгооё

Аян замдаа гарцагаая ... /Дуу дууссан/

Тэд: Ингэж аялах сайхан байна шүү.

Эмма:  Урд замаа сайн хараарай.

Тэд: Үгүй ээ. Би жаахан унтаадахъя.

Эмма:  Гэхдээ өнгөрчихнө шд.

Е:  Юу?

Эмма:  Хараач.

Е:  Хөөх.

Тэд: Би юунаас хоцорчихов оо?

Эмма:  Харвадаг од.

Е:  Явцагаая.

Тэд: Би тэнд түрүүлж очино доо.

Эмма:  Болгоомжтой байгаарай.

Тэд: Тэгнэ ээ.

Эмма:  Тэдди!

Е:  Үгүй ээ.

Эмма:  Чи зүгээр үү?

Тэд: Миний савар ягаан болчихлоо. Гэхдээ гоё ягаан биш.

Дуу:

Эмма: Ёоёо... Бүү бүү...

Бид чамд санаа тавина аа

Шархыг чинь арчаад

Хайрлаж бас асарна

Тэд: Ёоёо...  

Е:  Бид чамайг айлгах гээгүй юм шүү...

Эмма:  Хурдан эдгэмээр байна уу?

Бид шархыг чинь эмчлээд өгнө

Зоригт бяцхан бамбарууш минь

Сарвуугаа түр өгөөч

Тэд: Үгүй ээ, баярлалаа

           Гар минь өвдөөд байна

Эмма:  Ёоёо... Бүү бүү...

Бид чамд санаа тавина аа

Чамайг цоо шинэ болгоно

Тэд: Ёоёо... За за...

           Надад эмчлэхэд минь туслаач  

Эмма:  Чи зоригтой байлаа. Чи чадлаа.

Тэд: Жаахан л өвдсөн. Үнэнээ хэлье.

Е:  Одоо зүгээр ээ.

Тэд: Харвадаг од гялалзаж байна.

Е:  Бид цагтаа очиж амжихгүй нь дээ.

Эмма: Бид амжина аа. Амжина гэж итгэх юм бол амжина.

Е:  Итгээрэй. Итгээрэй. Би итгэж байна.

Бүгд: Тийм ээ.

Эмма:  Явцагаая.

Е:  Миний хөл ядраад байна.

Тэд: Жийгээд байгаарай.

Эмма: Хараач! Миний бугуйвч харвадаг од байжээ?

Тэд: Тийм ээ... Чамд бэлэглэе. Зоригтой болохоор чинь.

Е:  Бас эгдүүтэй, хөвсгөр болохоор чинь.

Эмма:  Бас бид чад хайртай болохоор.

1-р анги төгсөв.

 

2-р анги

Эгч: Өнөөдөр гадаа тоглох сайхан байсан уу?  

Эмма:  Тийм ээ. Би савлууранд дуртай. Гулгууранд ч бас.

Эгч: Элсэнд ч бас. Чи усанд орох хэрэгтэй.

Эмма: Юу? Үгүй ээ.

Эгч: Тийм ээ. Би элс болчихсон байна.

Эмма: Дараа энүүгээр тоглох гэж байсан юм.

Эгч: Би усанд ороход чинь бэлдээдэхье.

Эмма:  Би усанд ормооргүй байна.

Тэд: Нуугдчихъя. Хоёулаа цайз барья.

Дуу дуулна:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүссэн бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байхад сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /дуу дуусав/

Тэд: Бидний энд нуугдаж байгааг хэн ч таахгүй.  Нээрэн, бодоод үзсэн чинь, амархан олох юм шиг байна.

Эгч: Ус бэлэн болчихлоо. Чамайг хөөсөнд дуртай гэж найдъя.

Эмма:  Би хөөсөнд дургүй.

Тэд: Нуугдацгаая.

Эмма: Бараг л төгс байна. Одоо төгс болчихлоо. Хэн ч биднийг буцаж гараад Шингэн ойн хөлөгт суусан гэж мэдэхгүй.

Тэд: Одоо... бид тоглож болно. Би бол далайн дээрэмчин баавгай. Харин чи далайн дээрэмчин хүүхэд. Энэ бол бидний далайн дээрэмчний хөлөг онгоц. Арррр...жаал аа...

Эмма:  Арррр...

Тэд: Арррр....

Эмма: Далайн дээрэмчид... Дэлхийн хамгийн их элстэй газар руу явцагаая.

Тэд: Өө. Далайн эрэг үү?

Эмма:  Үгүй ээ. Элсэн цөл.

Тэд: Далбаагаа өргөөрэй.

Эгч: Ус бэлэн болчихлоо.

Тэд: Биднийг яаж олчихов оо?

Эмма: Үгүй ээ. Биднийг эрэгт гаргах нь.

Тэд: Хөлгийг орхиорой. Нааш ир.

Эмма:  Би... би... би чадахгүй нь.

Тэд: Зүгээр л доошоо гулга.

Эмма: Үгүй ээ, надад тусламж хэрэгтэй. Туслаарай! Туслаарай!

Эгч: Очиж байна аа.

Эмма: Туслаарай.

Эгч: Юу хийж байгаа юм?

Эмма:  Нуугдаж байна?

Эгч: Чи усанд орох хэрэгтэй. Тэдди хамт орвол ямар вэ?

Дуу:

Эгч: Усанд орох  муухай зүйл биш

           Гэхдээ л арай өөр

           Усанд орохын тулд бэлдэх хэрэгтэй   

Надад итгэх юм бол

Надаас зугтахгүй бол

Тэгвэл усанд орох сайхан байх болно

Ус цалгиж бөмбөлөгүүд үүснэ

Яасан ч муухай зүйл биш

Эмма: Үгүй ээ, үгүй энэ асуудал биш

           Бөмбөлөгөөр дүүрэн усны тэвшинд

Эмма Эгч: Ус цалгиж бөмбөлөгүүд үүснэ

Яасан ч муухай зүйл биш

           Ус цалгиж бөмбөлөгүүд үүснэ

Эмма: Том усны тэвшин дотор орж

           Хөөрхөн бас цэвэрхэн болно

Эгч: Усны тэвшинд тоглох ямар хөгжилтэй гэж санана 

Эмма Эгч: Ус цалгиж бөмбөлөгүүд үүснэ

Яасан ч муухай зүйл биш

Ус цалгиж бөмбөлөгүүд үүснэ /Дуу дуусна/

Эмма: Тийм ээ.

Эгч: Ингээд болчихлоо.

2анги төгсөв.

3-р анги

Эгч: Гурав, хоёр, нэг. Нүдээ нээгээрэй.   

Эмма: Хөөх.

Эгч: Тада...

Ах: Усаар тогломоор байна уу?

Эмма:  Хөөх. Хар даа...

Эгч: Үгүй ээ. Болгоомжтой, Тедди баавгайгаа норгочихов доо.

Эмма: Тэдди усанд дуртай шд.

Эгч: Сайхан хөгжилдөөрэй.

Е:  Дахиад ус хэрэгтэй байна.

Эмма: Тийм ээ, хоёр дахин их ус.

Е:  Зуун сая тонн ус.

Эмма:  Хөөх. Тэр чинь их ус шүү. Тогломоор байна уу?

Тэд: Тийм ээ. Би усанд дуртай.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

            Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Тэд: Нуурын амьдралаа гэж.

Е:  Нуур том байх ёстой. Илүү том... Илүү илүү том. Хэтэрхий том болчихлоо. Төгс.

Эмма: Төгс.

Эмма: Хүлээгээрэй! Энийг ав. Би нугас. Куак куак куак. Яст мэлхий болмоор байна уу?

Е:  Ясм мэлхий яаж дуугардаг юм?

Эмма:  Яст мэлхий. Яст мэлхий. Яст мэлхий?  

Е:  Бариарай.

Эмма: Бариарай.

Е:  Бариарай. Өө...

Тэд: Өө, Луис хамгаалалтын дугуйгаа алдчихлаа.

Е:  Хүрэхгүй байна.

Тэд: Би ч гэсэн.

Е:  Гэхдээ би сэлмээр байна шд. Шударга биш байна.

Эмма:  Эргээд  ир л дээ. Чиний дугуйг буцаагаад авчихна аа.

Е:  Яаж?

Эмма: Би... мэдэхгүй ээ.

Е:  Үүрд алга болчихлоо.

Тэд: Тийм биш ээ. Зүгээр л буулгаж авах арга олох хэрэгтэй.

Дуу:

Тэд: Оролд, оролд дахиад оролдоод үз

           Бид тэгж л оролдох хэрэгтэй, найзууд аа

           Дахиад оролдоод үз

           Дахиад оролдоод үз

           Хоёр дахь удаад бүтэхгүй бол, бид уурлаж бас гомдоно

           Гэхдээ дахиад оролд, дахиад оролд

           Бууж өгмөөр санагдсан ч  гүнзгий амьсгаа аваад дахиад оролд...

           Хичнээн бууж өгмөөр санагдсан ч

           Гүнзгий амьсгаа аваад дахиад оролд

           Оролд, оролд дахиад оролдоод үз

            Бид тэгж л оролдох хэрэгтэй, найзууд аа

           Дахиад оролдоод үз

           Дахиад оролдоод үз /Дуусав/

Бүгд: Тийм ээ.

Е:  Би авчихлаа.

Тэд: Чамайг чадна гэж мэдээд байсан юм аа.   

Эмма: Бид хамтдаа чадлаа.

Тэд: Өө, ашгүй дээ. Барьчихлаа Өө. Чи загас биш байна.

Е:  Дахиад оролдоод үз.

3-р анги төгсөв.

4-р анги

Дуу:

Ах:   Төрсөн өдрийн аяган бялуу амттай

           Орцоо холиод хөгжилдөцгөөе

           Гурил, элсэн чихэр, сав бас халбага

           Дуу чимээ гарга, дуу аялаарай

           Сүү, өндөг, цөцгийн тос

           Холь, холь, холиорой

           Хэвэндээ хийгээд, зургаа дээр нэмэх нь зургаа

           Одоо зуухандаа хийх цаг боллоо

           Одоо хүлээгээрэй... Хүлээгээрэй... хүлээ... хүлээ...

           Түр хүлээ, удахгүй баярлана

           Төрсөн өдрийн аяган бялуу ёстой амттай

           Бүгдийг нь холиод, хөөх хөгжилтэй байлаа шүү /Дуусна/

Эмма: Жонаст бидний төрсөн өдрийн аяган бялуу нь таалагдана даа.

Е:  Бидний аяган бялуу юу? Бид туслаагүй шд.

Эмма: Бид тусалсан шдээ.

Е:  Бид яаж тусалсан юм?

Эмма:  Бид... саад болоогүй.

Е:  Тийм ээ... Гэхдээ энэ хангалттай биш. Магадгүй бид ч гэсэн аяган бялуу хийх хэрэгтэй байх.

Эмма: Сайхан санаа байна. Тийм ээ.

Тэд: Жонаст өнгөлөг, онцгой бас гайхалтай аяган бялуу хэрэгтэй.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Тэд: Аяган бялууг ямар өнгөөр хийх вэ? 

Эмма:  Жонас улаан хамгийн өнгөнд дуртай.

Е:  Үгүй ээ, тэр цэнхэр өнгөнд дуртай. Эсвэл... ягаан билүү?

Эмма: Наадах чинь миний дуртай өнгө.

Е:  Ногоон билүү? Улаан ч билүү?

Эмма:  Зөв өнгө сонгох хэрэгтэй.

Е:  Тэдди.

Тэд: Бүх өнгө байвал ямар вэ?

Эмма: Хөөх.

Е:  Тийм ээ. Аль нэгэнд нь дуртай л байж таараа. Би энийг хийхийг хүсдэг байсан юм. Бүгд хойшоо болоорой. Хөөх. Янзтай. Чимэглэл нь хангалттай байна уу?

Эмма:  Юу? Чиний яриа чимэглэлний дээрээс сонсогдохгүй байна.  Бид ч сайн тогооч нар юм аа.

Е:  Үгүй ээ, наадах чинь Жонасын.

Тэд: Одоо төгс боллоо.

Эмма: Идэхэд бэлэн боллоо.

Е:  Жонас идэхэд бэлэн боллоо.

Эмма:  Ах нар маань биднээр бахархах байх даа.

Е:  Тэгнэ ээ.

*************

Ах: Энд юу болоо вэ? Түрхэн зуур гараад ирж байхад. Галаа тогоо дэлбэрчихсэн юм шиг л болчихож.

Е: Бид нар Жонаст аяган бялуу хийсэн.

Ах: Гэхдээ, бид аяган бялуу хийчихсэн шд.

Эмма: Та хийсэн. Бид туслахыг хүссэн.

Ах: Та нар тусална шүү дээ. Харж байна уу?

Е:  Өөө...

Эмма: Өө өө. Уучлаарай.

Ах: Зүгээр дээ. Та нар аяган бялууг чимэглэхэд тусалж болно.

Е:  Тийм ээ.

Ах: Дараа нь дэлбэрсэн гал тогоог цэвэрлэхэд ч гэсэн туслаарай.

Эмма:  Юу? Энэ чимэглэлний цаанаас сонсогдохгүй байна аа.

Ах: Аан?

Эмма: Тоглосон юм аа. Тохирлоо.

4 анги төгсөв.

5-р анги

Ах: Гар гулгаад байна. Удаан тогтоож тэсэхгүй нь ээ.   

Эгч: Дахиад жаахан л. Болчихлоо.

Ах эгч: Тийм ээ.

Эгч: Өнөөдөр сайхан хөгжилдөнө өө.

Эмма: Шударга биш байна. Би ч гэсэн майхантай зугаалмаар л байна.

Тэд: Би ирлээ. Хөөх... Майханд унтах юм уу? Гэхдээ, шөнө гадаа харанхуй болно.

Эмма:  Тэгээд?

Тэд: Харанхуй аймаар биш гэж үү?

Эмма: Би айхгүй байна.

Тэд: За за. Тэгвэл явж майхантай аялцагаая.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Тэд: Хөөх. Гал тойрч сууж байгаа юм шиг, бас зефир идэж байгаа юм шиг байхаас сайхан зүйл гэж үгүй. Дахиад зефир өгөөрэй.

Зефир, зефир, синнамон, элсэн чихэр

Майхантай аялах сайхан гэдгийг ойлгох болно

Алгаа ташаад, хөлөө товш

Энэ дууг дуулахдаа чанга хашгираарай...

Эмма:  Харанхуй болчихлоо. Тэдди, чи хаана байна аа?

Тэд: Би энд байна. Тэврээрэй. Өө... Харанхуй байна шүү.

Эмма: Энэ юу вэ?

Тэд: Сүнс л юм шиг байна.

Эмма:  Сү сү сүнс.

 Тэд: Би сүнсийг айлгачихъя... Би өөрөө айчихлаа.

Эмма: Энэ надад таалагдахгүй байна.

Тэд: Зугаалганы түүх ярих уу? 

Эмма: За.

Тэд: Дээр үед хөвсгөр баавгай байдаг байжээ. Хорвоо дээрх юунаас ч илүү тэврэх дуртай байжээ. Зефирийг тооцохгүй бол шүү дээ.

Эмма:  Энэ юу  вэ? 

Тэд: Аан, шар шувуу.

Эмма: Таалагдахгүй байна.

Тэд: Би чамайг хамгаална аа. Ноён шар шувуу. Төвөг удахгүй бол та аяархан дуугарч болох уу? Би тусалж чадах байх. Майханд хонох шинэ туршлага. Тийм байгаа биз? Өөр шүү дээ.

Дуу:

Тэд: Би нэг шинэ юм үзүүлье

           Аймаар санагдаж магадгүй, бас аймшигтай

           Мэдэхгүй дуу чимээ, тийм ээ, тэр үнэн

           Харагдах хүртэл нь хүлээ

           Шөнийн сар, өглөөний мэнд гэж хэлж байна

           Би замыг чинь гэрэлтүүлж, дуу аялна

Эмма:  Хөөх.

Тэд: Чиний мэдэхгүй хачин зүйл

           Одоо найз чинь боллоо

           Сайн уу гэж хэлээрэй

           Шөнө болж, унтах цаг болжээ/дуусна/

Тэд: За, тэгээд ямар байна даа?

Эмма: Нойр хүрч байна.

Тэд: Минийх ч бас.

Эмма:  Би айхаа больчихлоо.

Тэд: Үүү үүү ура.

5анги төгсөв.

6-р анги

Эгч: Хурдлаарай. Жонас юу юугүй ирэх нь. Битгий мартаарай, тэрэнд зориулж төрсөн өдрийн үдэшлэг хийж байгааг мэдээгүй байгаа. Тэгэхээр, Жонасыг ирэхээр нь... Гэнэтийн бэлэг гэж хашгирах хэрэгтэй.

Ж: За. Гэнэтийн бэлэг.

Эгч: Жонас, чшшш... Нөгөө юу...

Бүгд: Гэнэтийн бэлэг.

Эгч: Төрсөн өдрийн мэнд хүргэе, Жонас. Чиний үдэшлэг хөгжилтэй байх болно оо. Би бүгдийг нь төлөвлөчихсөн. Эхлээд, хөгжимт сандал тоглох болно. Хөдлөх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол... Хасагдчихна... Төрсөн өдрийн эзэн ийм хурдан хасагдчихвал сонирхолгүй шүү дээ. Чи яллаа.

Ах: Нөгөө юу... Урагшаа Жонас.

Эгч: Дараагийнх нь гурван хөлт уралдаан. Бэлдээд. Анхаар... Мөлхөөрэй. Яваарай, Жонас. Хурдлаарай. Үгүй бол бид... Ялагдах нь... За, энэ бэлтгэл байлаа... Зураг зурах хөгжилтэй шүү. Би өөрийгөө хөгжимт сандалд ялсан гэж зурлаа.

Ах: Би өөрийгөө хөгжимт сандалд ялснаар зурж байна.

Эгч: Тэгвэл... би өөрийгөө гурван хөлт уралдаанд ялснаар зурлаа.

Ах: Үгүй ээ,  би гурван хөлт уралдаанд ялсанаар өөрийгөө зурна.

Эмма:  Чи яагаад зурахгүй байгаа юм?

Ж: Би барилга барьж тогломоор байна.

Эмма: Гэхдээ, чиний төрсөн өдрийн үдэшлэг шд.

Ж: Тийм л байх.

Эмма:  Төрсөн өдрөөрөө хөгжилдөх хэрэгтэй. Барилга баримаар байгаа бол барьцагаая.

Тэд: Би барилга барих дуртай.

Ж: Би ч гэсэн.

Тэд: Явцагаая, тоглоцгооё

Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/ 

Тэд: Бүгд хүрзээ аваарай.

Ж: За, багийнхан. Барьж эхэлцэгээе.

Дуу:

Ж: Хүрзээ бариад, газарт шигтгээд саваарай

           Ажлаа  хийгээд дагаад дуулаарай

           Хүрзээ бариад, газарт шигтгээд саваарай

           Хаанд зориулсан томоос том байшин

Эмма: Ганц хааных ч биш

           Хатан хаан бас найзуудынх

Тэдди баавгай ч бас.

Ж: Миний сайхан байшинд бүгд тавтай морил   

Эмма: Гоё юм аа.

Ж: Сайхан биш  гэж үү?

Миний төрсөн өдрийн байшин.

Би маш дуртай

Хүрзээ бариад, газарт шигтгээд савах

Юунаас ч илүү сайхан сонсогддог.   

Эгч: Хүлээгээрэй. Юу болоод байна аа?   Бид зураг зураад хөгжилдөж байна гэж бодсон юмсан.

Ж: Би таныг гомдоохыг хүсээгүй юм. Та надад зориулж үдэшлэг зохиосон.

Эгч:  Өө. Чи яагаад хэлээгүй юм? Чиний төрсөн өдөр шүү дээ. Би чамайг жаргалтай байлгахыг хүссэн.

Ж: Тэгвэл юм идэж болох уу? Би өлсөөд байна.

Эгч:  Тэгэлгүй яах вэ. Чамайг идэж байх зуур, бид чамайг саатуулна аа. Тийм үү?

Ах: Дахиад хөгжимт  сандал уу?

Эгч: Дахиад хөгжимт сандал.

Ах: Тийм ээ!

Эмма: Би чамайг хөгжимт сандалд дуртай гэж бодсон.

Ж: Өө, дуртай байлгүй яах вэ. Энийг хар даа.

Эгч: Тийм ээ.

6анги төгсөв.

7-р анги

Эгч: Сайн жаал. Хөөрхөн жаал. Хамгийн сайн жаал шүү.

Ах: Анзаарсанд баярлалаа. Би хамгийн сайн жаал.   

Эгч: Би Лакки нохойг хэлж байна аа.

Ах: Мэдээж л дээ.

Эмма: Нохой. Нохой.

Эгч: Тэрэнтэй танилцмаар байна уу?

Эмма:  Аанхан.

Эгч: Гараа өргөөд, тэрэнд үнэрлүүлээрэй. Өнөөдөр тэрнийг өргөж авсан.

Эмма: Өө, Лакки нохой өлсчихөө юу?

Ах: Тийм ээ. Тэрэнд хоол хийж өгөх хэрэгтэй. Чи юу идмээр байна? Шарвин уу? Броколи юу? Нохойны хоол уу? Нохойны хоол болог.

Эгч: Өө, хүлээгээрэй. Тэрэнд сагс дүүрэн нохойн хоол өгч болохгүй. Чамин харагдуулах хэрэгтэй.

Ах: Чиний зөв. Энэ тэрний шинэ гэртээ идэх анхны хоол.

Ах Эгч: Хоол хийцэгээе.

Эмма:  Амтархан идээрэй. Надтай тогломоор байгаа юм уу? За яах вэ. Танилцахад таатай байна. Хов хов хов хов хов.

Тэд: Хөөх. Юу хийж байгаа юм?

Эмма: Шинэ найзтайгаа тоглож байна. Хүлээ. Савраа сунгаад, эхлээд тэрэнд үнэрлүүлээрэй.

Тэд: Өө. Би ч гэсэн тоглож болох уу?

Эмма: Тийм ээ.

Тэд: Тийм ээ.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе... /Дуу дуусна/

Тэд: Хүн байна уу?

Эмма:  Күкү, чамайг олчихлоо.

Тэд: Гэхдээ, энэ чинь бидний тоглоом шд.

Эмма: Күкү... чамайг олчихлоо.

Тэд: Би ч гэсэн тоглоё.

Эмма:  Күкү, чамайг олчихлоо.

Тэд: Өө, надад зай байхгүй болж дээ.

Эмма: Чи хаачих нь вэ?

Тэд: Баавгайн агуй.

Эмма:  Ирээд, тогло л доо.

Тэд: Яах гэж? Чи одоо тоглох хүнтэй болсон шүү дээ.

Дуу:

Эмма: Чамайг юугаар ч орлуулж, бас арилгаж болохгүй

           Маргааш ч, өнөөдөр ч, хэзээ ч тэр

           Найз минь, надад  итгэ

           Би чамд маш их хайртай.

           Шинэ хүн ирлээ гээд яах билээ

           Чи алга болохгүй шүү дээ

           Тэгж болохгүй, тэгэх боломжгүй, утгагүй хэрэг

           Найз минь, надад итгэ

           Би чамд маш их хайртай.  

           Тэрнийг маажаад өг

           Бөмбөг шидэж тоглоорой

           Азтай нохойны чихийг нь ил

           Тэгвэл шинэ найзтай болно

           Харж байна уу, үнэхээр сайхан байгаа биз

           Яагаад гэвэл би чамд маш их хайртай /дуу дуусна/

Тэд: Чи эгдүүтэй юм аа.   Тийм ээ, үнэн шүү. Өө, чи юм хэлсэн үү?

Эмма: Харав уу, бид хоёулаа шинэ найзтай боллоо.

Тэд: Тийм байна. Тэгж  таарлаа. Атаархсанд уучлаарай.

Эмма:  Одоо зүгээр ээ.

Эгч ах: Хоол бэлэн боллоо.  

Ах: Тэрэнд таалагдсан юм шиг байна.

7-р анги төгсөв.

8-р анги

Эгч: Хөөх. Гадаа гоё байна шүү. Маш тайван, чимээгүй. Бас...

Ах: Зам тавиарай.

Эгч: Конрад ч мөн дөө.  Эмма. Чи гарахгүй юм уу?

Эмма:  Тийм ээ. Гэхдээ энийг заавал өмсөх юм уу?

Эгч: Надад итгэ. Өмссөн нь дээр. Гадаа хүйтэн байна. Явъя.

Эмма: За за. Өвс хааччихав аа?

Эгч: Цасанд дарагдчихсан байгаа. Гайхалтай биш гэж үү?

Эмма:  Тийм ээ. Зөөлхөн цас.

Ах: Цасаар бөмбөг хийж болно.

Эмма: Ойдог бөмбөг. Аан? Яагаад ойхгүй байна аа?

Эгч: Цасан бөмбөг ойдоггүй юм аа. Энүүгээр яаж тоглодгийг бид чамд харуулъя.

 Эгч: Цасаар байлдаад.

Ах: Сайхан онолоо.

Эгч: Оносонгүй.

Эмма:  Хөөх. Хөөрхөн юм аа.

Эгч: Цасан ширхэг бүр өөр өөр бас онцгой  байдаг. Яг бид нар шиг.

Ах: Оносон доо.

Эгч: Наашаа хүрэд ир.

Эмма: Чи миний онцгой цасан ширхэг.

Эгч: Эмма, нааш ир. Хамт тоглоё.

Эмма:  Тэдди, миний цасан ширхэгийг харж байгаарай. Би удахгүй эргээпд ирнэ э.э баярлалаа.

Ах: Тийм ээ.

Эмма: Миний цасан ширхэгүүд хаана байна аа?

Тэд: Цасан ширхэгүүд үү? Хайлчихсан.

Эмма:  Хайлчихсан? Чамайг харж бай гэсэн шд.

Тэд: Би харж байсан. Тэд үнэхээр онцгой  байсан.

Эмма: Гэхдээ би хадгалахыг хүссэн шд.

Тэд: Байнга байх юм бол онцгой байхаа болчихно шүү дээ.

Эмма: Онцгой шүү дээ.

Тэд: Би чамд тайлбарлаад өгье.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе 

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Эмма:  Бид яагаад миний өрөөнд байгаа билээ?

Тэд: Чи орондоо хайртай гэж хэлж байсан уу?

Эмма: Үгүй ээ

Тэд: Үргэлж өрөөнд чинь байдаг болохоор тэгж байгаа юм. Хэрвээ гэнэтхэн алга болчихвол яах вэ?

Эмма:  Гэхдээ...Юу? би хаана унтах юм? Энэ өрөө надад таалагдахгүй байна. Эргээд ир.  Дахиад хаашаа ч явж болохгүй шүү.

Тэд: Одоо миний хэлж байгааг ойлгов уу?

Эмма: Тийм ээ. Одоо би цасан ширхэгээ авч болох уу?

Тэд: Наадах  чинь чухал биш ээ. Өөр аргаар оролдоод үзье.

Дуу:

Тэд: Байгаа зүйлээ хайрла, хайрла, хайрлаарай

           Жаахан ч бай, олон ч бай

           Том бас жижиг байсан ч ялгаагүй

           Бид өдөр бүр бүгдийг нь хайрладаг

Эмма Тэд: Өөрсдийгөө хайрлацгаая

           Хаанаас ч ирсэн, хаашаа ч явсан

           Тийм ээ, бид хол явдаг   

Том бас жижиг байсан ч ялгаагүй

           Бид өдөр бүр бүгдийг нь хайрла, хайрла, хайрлаарай

Тэд: Хайртай зүйл маань

           Гэнэтхэн биднийг орхиод явсан ч

           Бид чадах чинээгээрээ хайрласан шүү дээ

Эмма:  Хамт байсан хором бүхэн үнэтэй байсан

           Тийм ээ, амьдрал үнэхээр сайхан 

           Байгаа зүйлээ хайрла, хайрла, хайрлаарай

           Жаахан ч бай, олон ч бай

           Том бас жижиг байсан ч ялгаагүй

           Бид өдөр бүр бүгдийг нь хайрладаг

           Бид өдөр бүр бүгдийг нь хайрладаг

Тэд: Яасан бэ?  

Эмма:  Чамайг хүссэнээрээ хайрлаж байна. Битгий яваарай. За юу?

Тэд: Яасан ч тэгэхгүй ээ, Эмма. Яасан ч үгүй.

8анги төгсөв.

9-р анги

Ах: Энийг чамд.

Эгч: Энийг чамд.

Ах: Хөөх.  

Эмма Ах: Тэшүүр байна. Баярлалаа.

Ах: Бид чамд ч гэсэн онцгой бэлэг бэлдсэн.   

Эмма: Хөөх. Таалагдаж байна. Гялалзаж байна. Бас сайхан сонсогдож байна.

Ах: Үгүй дээ, тэнэгхэн минь. Боолтыг нь задлаад бэлгээ үзэх хэрэгтэй.

Эмма:  Аан.

Эгч: Би тусалъя.      

Эмма: Хоёр бэлэг юм уу? Баярлалаа.

Ах: Энэ алхаж сурахад чинь тусална.

Эмма:  Би тэшүүрээр гулгамаар байна.

Эгч: Уучлаарай, Эмма. Гэхдээ эхлээд явж сурах хэрэгтэй.

Эмма: Аан... Тэгвэл алхаж сурах хэрэгтэй юм байна.

Тэд: Тийм ээ. Хэн нэг нь алхаж сурч байна.

Эмма:  Тийм ээ. Би тэшүүрээр гулгамаар байна.

Тэд: Би яг одоо тэшүүрээр гулгахыг зааж өгч чадна шүү.

Эмма: Нээрэн үү?

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Эмма:  Чиний гулгаж байгааг харахаар амархан харагдаж байна.

Тэд: Байнга бэлтгэл хийдэг болохоор л тэр. Тэдди баавгайнууд мөсөнд дуртай. Удахгүй сурчихна аа. Зүгээр л сайн бэлтгэл хийх хэрэгтэй.

Эмма: Мэдэхгүй юм даа.  Яаж гэдгийг надад харуулах гээ юу? За тэг... Өө... Лакки яваарай. Нугасыг авраарай. Та хоёр сайн байгаа нь яамай... Тэдди, тэшүүрээр гулгах хэцүү юм байна. Би гулгахаа болилоо.

Тэд: Оролдож үзээгүй байж бууж өгч болохгүй ээ. Алив, миний савраас барь.

Эмма:  За яах вэ.

Тэд: За, босоод зогсоорой. Одоо... Бага багаар алхахад болно. Ингэж... Хоёр хөлөөрөө ээлжлээд. Баруун... зүүн... Дахиад баруун. Дахиад зүүн.

Эмма: Баруун. Зүүн. Баруун... Би чадаж байна. Би тэшүүрээр гулгаж байна. Ёстой янзтай.

Тэд: Эмма, чи алхаж байна.

Эмма:  Алхаж байна гэнэ ээ? Би алхаж байна. Энэ илүү янзтай.

Дуу:

Тэд:  Бяцхан хүүхдийн бяцхан алхам

           Чиний хувьд маш том алхам

           Алхаж байгаагаа хар даа

           Юу хийж байгаагаа хар даа

           Өдөр бүр өөр

           Шинэ зүйл сурдаг

           Бяцхан хүүхдийн бяцхан алхам

           Чиний хувьд маш том алхам...

Эмма:  Тэшүүрээр гулгаж сурсан болохоор

           Өөр олон зүйл хийж сурна

           Уншиж, морь унаж бас гүйж

           Бүх зүйл сайхан сонсогдоно

Тэд: Дэлхий гайхамшигаар дүүрэн

           Бас үнэхээр сонирхолтой

           Эмма, би чамаар бахархаж байна

           Ямар хол явсанаа хараач...    

Эмма: Хааяа унаж болох ч

           Би дахиад хөл дээрээ босно

           Би тэшүүрээр гулгах дуртай

           Нэг алхам, хоёр алхам

Эмма Тэд:  Бяцхан хүүхдийн бяцхан алхам

Миний хувьд маш том

Эмма: ...алхам

Эмма Тэд:   Хийж чаддаггүй байсан зүйлээ

           Одоо бид чаддаг боллоо /дуу дуусна/

Эмма:  Тийм ээ.

Эгч ах: Эмма, яваарай. Яваарай Эмма.

Ах: Урагшаа Эмма.

Эгч: Тийм ээ.

Ах: Тийм ээ.

9анги төгсөв.

10-р анги

Ах: Би морь унах хичээлдээ явах гэж байна. Мориндоо таалагдана гэж найдъя.  

Эмма:  Алим аваад яв.

Ах: Сайхан санаа байна. Баярлалаа, Эмма.

Эмма: Би ч гэсэн морьтой найзлах юмсан.

Тэд: Чамтай найзлахыг хүсч байгаа морь би мэднэ шүү.

Эмма:  Нээрэн үү? Чи морь мэддэг юм уу?

Тэд: Морь мэдэлгүй яах вэ. Тэдди баавгайнууд олон морь мэддэг юм.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Эмма: Морьхон.

Тэд: Тэрэнтэй уулзмаар байна уу?

Эмма:  Тийм ээ.

Тэд: За. Тэрэнтэй уулзаж байгаагүй болохоор тэрнийг айлгаж болохгүй. Бид чимээгүй байх хэрэгтэй. Бас удаан хөдөлнө шүү.

Эмма: Морьхон.

Тэд: Эмма. Хүлээгээрэй.

Эмма:  Морьхон. Морьхон, надад дургүй юм байна.

Тэд: Чи тэрнийг айлгачихлаа.

Эмма: Би юу?

Тэд: Миний хэлснийг санаж байна уу? 

Эмма:  Аан...

Дуу:

Тэд: Миний хэлсэн үг

           Чихээр чинь ороод гарчихав уу

Эмма:  Аан... чи юу гэлээ?

Тэд: Энэ чиний даалгавар

           Сайн сонсоод аваарай

           Энэ чиний даалгавар

           Сонсохыг хичээгээрэй

Эмма:  За. Би юу сонсох ёстой билээ?

Тэд: Моринууд зөөлөн бас сайхан сэтгэлтэй

           Араас нь сэмхэн гэтэж болохгүй

           Чанга хашгирч болохгүй

           Бас хурдан хөдөлж болохгүй

           Энийг санаж чадах уу?

Эмма: Юу?

Тэд: Миний хэлж байгааг сонсож байна уу?

Эмма:  Хар даа, надад өвс байна.

Тэд: Чи миний хэлснийг сонссонгүй

           Минийг чихээр чинь гарчихлаа

           Намайг дагаад хэлээрэй

           Морьхон, чимээгүй, сайхан сэтгэлтэй, удаан

Эмма: Морьхон, чимээгүй, сайхан сэтгэлтэй, удаан

Тэд: Сайн байна, маш сайн

            Оролдоод үзэх үү?

Эмма:  Тийм ээ, тийм

 аяар аяар аяархан ярина гэж амалъя.

Эмма Тэд:   Энэ бидний даалгавар

           Сайн сонсоод аваарай

           Энэ бидний даалгавар

           Сонсохыг хичээгээрэй /дуусна/

Тэд: Сайн уу, охин минь. Нэг хүн чамтай танилцахыг хүссэн юм. За, наашаа ойрт.   

Эмма: Чиний дэл гоё юм аа.

Тэд: Самнамаар байна уу? Чи ч гэсэн самнуулмаар байна уу?

Эмма:  Чимэглэл зүүвэл хөөрхөн болно доо.

Тэд: Энийг зүүгээд үз.  Чи  ч гэсэн зүүмээр байгаа юм уу?

Эмма: Морьхон намайг уна гээд байх шиг байна.

Тэд: Сайхан санаа байна.

Эмма:  Яваарай.

Тэд: За за. гараарай.

Эмма: Би сонссондоо баяртай байна.

Тэд: Би ч бас.

Ах: Би тэрэнд алим өгсөн. Тэгээд би дэлийг нь самнаж өгсөн. Тэгээд морио унасан. Үнэхээр гайхалтай байсан.

Эмма:  Тийм ээ, тийм байсан.

10-р анги төгсөв.

11-р анги

Эгч:  Миний дэвтрийг хараагүй биз?

Ах: Үгүй ээ. Миний азын малгайг харсан уу?

Эгч:   Үгүй ээ.

Ах Эгч:   Энд байх шив.

Эмма:  Бид мөрдөгч болж тоглож байна. Би бол мөрдөгч.

Ж: Би тариачин Жонас.

Эгч:   Өөө. Дараагийн удаа мөрдөгч Эмма, тариачин Жонас хоёр бидний юмыг авахаасаа өмнө асууж байгаарай.

Эмма: Гэхдээ та хоёр олдохгүй байсан шд. Бид хоёр тоглож болох уу?

Эмма Ж: Гуууууйя....

Ах: За яах вэ.   

Эмма: Баярлалаа.

Ж: Тийм ээ.

Эмма:  За, хаана явж байлаа?

Тэд: Мөрдөгч өө, бид маш сэжигтэй хэрэг шалгаж байгаа.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё 

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/  

Ж: Хэн нэг нь миний цэцэгнүүдийг тасалчихаж. Бас ногоон маань идчихэж.   

Эмма: Энэ мөрдөгч Эммагийн хийх ажил. Бас тэрний  итгэлт туслах Берта. Аанха. Надад сэжүүр байна. Өөрөөр хэлбэл сэжигтнийг барих арга байна.

Ж: Гайхалтай. Сэжүүр гэж юу юм?

Эмма:  Сэжигтэн энэ хавьд ойрхон байгаа.

Тэд: Чи яаж мэдэж байгаа юм?

Эмма: Хонгорхон Тэдди минь, цэцэг ус эсвэл шороогүй бол удаан амьдарч чадахгүй. Хатаад, их гунигтай харагддаг юм.  Гэхдээ энэ цэцэг жаргалтай харагдаж байна. Бас бараг л төгс хэвээр байна.

Тэд Ж: Хөөх.

Тэд: Гайхалтай ажигласан байна, мөрдөгч Эмма. Берта ч бас.

Эмма:  Цэцэрлэгийг дахиад сэргээчихвэл тэр хүн эргэж ирэх болно. Тэгээд бид хэргийн газар дээр нь барьж болно.

Ж: Сайхан санаа байна. Дахиад тарьцагаая.

Дуу:

Ж: Энэ бол үр, бяцхан бас өчүүхэн

           Гэхдээ том бас өндөр болж ургадаг

Эмма Ж: Яг чам шиг, яг над шиг

           Бид нэг л өдөр том болох болно  

Эмма:  Би бол үр, ийм жижигхэн бас хөөрхөн

           Би олон зүйл сурч төгс болно

           Бяцхан зүйл ч ургаж, өөрчлөгддөг ч

           Өөрийн гэсэн төрхөө хадгалдаг

Эмма Ж: Бид яг л үр шиг  хүчтэй бас үнэнч

            Том болох тусмаа шинэ зүйл сурч

           Өдөр бүр өөрчлөгдөж

           Дэлхийгээ хайрлах болно, ура...

Тэд: Цэцэрлэг чинь үзэгслэнтэй юм аа.

Ж: Баярлалаа.

Эмма:  Одоо бид нуугдах хэрэгтэй. Сэжигтний эргэж ирэхийг хүлээх болно.

Ж Тэд: Аанхан.

Тэд: Хүлээсэн чинь өлсөөд байна.

Ж: Брэцэл идэх үү?

Тэд: Идэлгүй яах вэ.

Эмма: Тэгье. Сонс доо. Нэг юм сонсогдоод байна. Энэ манай сэжигтэн мөн үү?

Ж: Тийм юм шиг байна. Би сандраад байна.

Тэд: Би ч гэсэн.  

Эмма:  Айх хэрэггүй. Бид тэрнийг барина аа. Морь.

Тэд: Чи яаж байна аа? Энэ чинь тариачин Жонасын цэцэрлэг.

Ж: Өлссөн бол надад хэлэхгүй дээ. Тэгсэн бол чи чамд зөндөө хоол өгөхгүй юу.

Эмма: Өө... Карла, Конрад хоёроос юмыг нь авахаасаа өмнө асуудаг байж.

Ж: Өө...

Эмма:  Тийм ээ.

Ж: Дараа заавал асууна аа.

Тэд: Амьдралд үргэлж суралцах хэрэгтэй, хоёр оо. Би худаг руу морьтой явлаа. Урагшаа...

11-р анги төгсөв.

12-р анги

Эмма: Шинэ тоглоом тоглоцгооё.

Тэд: Тэгье.

Ж: Тийм ээ.

Эмма:  Хэдүүлээ юу тоглох вэ?  Энэ юун чимээ вэ?

Тэд: Ямар чимээ?

Эмма: Энэ чимээ.

Тэд: Өө. Миний гэдэс дуугарч байна.

Ж: Юу тоглохоо мэдчихлээ. Зоогийн газар болж тоглоё.

Тэд: Сайхан санаа байна, Тамми. Биш ээ, Жонас.

Ж: Тэгэхээр, хэн өлсөж байна?

Тэд: Би. Би...

Эмма:  Бид үдийн хоол бэлдэж өгье.

Тэд: Надаас өөр өлссөн хүн байхгүй юм уу? Чи ч гэсэн үү? За за, идэцгээе.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Эмма: Сайн уу, намайг Эмма гэдэг. Би өнөөдөр танд үйлчилнэ. Манай гал тогоонд Жонас, Луис, бас Ева ажиллаж байгаа. Таны хүссэн бүгдийг хийж өгнө.

Тэд: Хөөх. Үдийн хоолны цаг болж байна. Тэгэхээр, ямар хоол идэх вэ гэхээр... үдийн хоол... Гэхдээ, би юу идэхээ мэдэхгүй байна. Чи эхэл...

Эмма:  Аанхан. Аанхан. Аанхан. Аанхан... За, ойлголоо. Харин та?

Тэд: Хамгийн гол нь... би юу идэхээ мэдэхгүй л байна. Талхнаас өөр юм идэх хэрэгтэй байна.

Эмма: Хачиртай талх уу?

Тэд: Өө, тийм ээ. Амттай, тэжээллэг, хүний биед хэрэгтэй хачиртай талх. Бүх төрлийн орцтой.

Эмма:  Бүх зүйлтэй хачиртай талх нэгийг, бас нэг талх. Түр хүлээгээрэй. За тогооч нар аа, ажилдаа орцогооё.

Лу: Мэдлээ, ахлах аа.

Тэд: Бид хоолоо тэсэн ядан хүлээж байна.

Дуу:

Тэд: Гэдэс маань хүржигнэнэ дуугараад, хоолоо идэх цаг болж

Гэдэс маань хоол хоол хоол нэхээд хүржигнэж байна

Олон төрлийн ногоо, бас өөр олон зүйл

Алив хазаарай, хаз хаз хаз     

Гэдэс маань хүржигнэнэ дуугараад, хоолоо идэх цаг болж

Гэдэс маань хоол хоол хоол нэхээд хүржигнэж байна

Нүд маань дахиад нэхэж байна, татгалзахгүй бол

Хачиртай талхаа давхарлаад, арван давхар болгоё

Гэдэс маань хүржигнэнэ дуугараад, хоолоо идэх цаг болж

Гэдэс маань хоол хоол хоол нэхээд хүржигнэж байна

Талхан дээрээ мах, гахайн махаа өрж тавиад

Одоо идэх цаг боллоо ид ид ид.

Ж: Энийг би энийг Тэддигийн шарсан талхтай хачиртай цамхаг гэж нэрлэе.  

Тэд: Хөөх. Сайхан харагдаж байна. Идээд  үзье.

Эгч: Анхаараарай, үдийн хоол бэлэн боллоо. Бид маш их хоол бэлдсэн. Би хачиртай талх хийсэн.

Ах: Бид хачиртай талх хийсэн.

Эгч: БИ ... алим зүссэн.

Ах: Үгүй ээ, бид алим зүссэн. 

Эгч: Тийм ээ. За за, ирээд идээрэй. Та нар өлссөн бололтой.

Эмма:  Тэгсэн. Тэдди ч бас. Тэрнийг ч бас суулгах хэрэгтэй.

Лу: Тийм ээ.

Эгч: Та нарын зөв. Тэддийд тусгай сандал бэлдэж өгье.

Ах: Ингэхэд Тэдди баавгай юу иддэг юм бол?

Эмма: Тэддигийн шарсан талхтай хачиртай цамхаг. Май, энийг ав. Тийм ээ

12-р анги төгсөв.

13-р анги

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүсэл бүхэн биелэх болно  

           Хаашаа ч явсан чамтай байх сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая/ дуу дуусна/

Эмма: Ирсэнд баярлалаа, туулай, ганц эвэрт, гөлөг гурав аа.

Тэд: Тэгэлгүй яах вэ, эрвээхий. Ямар нэг юм болоо юу?

Эмма: Тийм ээ. Миний титэм алга болчихлоо.

Тэд: Үгүй ээ.

Эмма: Унтлагын цаг болохоос өмнө олох хэрэгтэй. Тэгэхгүй бол би далавчаа алдана.

Тэд: Өө, үгүй ээ. 

Эмма: Энэ аялал урт,  хэцүү бас зарим үед жаахан уйтгартай ч байж магадгүй. Та нар надад туслах уу?

Е: Хэр уйтгартай? Бид туслалгүй яах вэ гэх гэсэн юм.

Эмма: Гайхалтай. Адал явдлаа эхэлцэгээе. Хүүхдүүд ээ, урагшаа.

Е: Тийм ээ.

Тэд: Тийм ээ.

Эгч: За, унтлагын цаг боллоо.

Тэд Е: Юу?

Эмма: Юу? Бид миний титмийг олох ёстой.

Ах:  Энэ титмийг хэлж байна уу?

Эмма: Үгүй ээ.

Е: Битгий хүр.

Ах: Холдлоо.

Е: Бид нар тоглож байна.

Ах: Уучлаарай. Гэхдээ унтлагын цагаар унтахгүй бол муухай ааштай болдог юм.

Эмма: Бид нар муухай ааштай биш.

Ах: Тийм ээ. Унтлагын цаг болсон. Ингэх юм биз дээ?

Е: Тийм ээ. Тэгнэ.

Ах: За яах вэ. Тоглоом эхэллээ.

Дуу:

Ах: Унтмааргүй байна уу?

Эмма: Үгүй ээ!

Ах: Би дэмжиж байна, алгаа таш таш

Е: Аан?

Ах: Өдрийг ядарч өнгөрөөх юм бол

Эмма: Бид нар ядраагүй ээ

Ах: Би саад болохгүй ээ, явж тогло

Эмма: Хөөе...

Ах: Нээрэн үү?

Эмма: Үнэхээр тэгж болох юм уу?

Ах:  Болно о....

Эмма: Сайхан сэтгэлтэй юм аа

Ах: Үгүй ээ, чи сайхан сэтгэлтэй юм

            Чи миний ажлыг хэмнэлээ

           Чамайг бүүвэйлж унтуулах

           Бас бие засуулах гээд л.

Эмма: Тийм ээ, гэхдээ энэ туршилт биш биз?

Ах: Үгүй ээ, яагаад гэвэл би чиний оронд амарлаа

           Унтана гэдэг хамгийн хамгийн сайхан

Эмма:  Тэр унтчихлаа. Тоглоомоо дуусгая.

Е: За.

Тэд: Бидний аялал урт бас бартаатай байлаа. Би огтхон ч ядрахгүй байна.

Е: Би ч гэсэн. Ерөөсөө ядрахгүй байна. Би сэрүүн байна.

Эмма: Бид чадлаа. Найзууд аа, сайн байлаа.

Е: Тэр титмийг чинь хамгаалж байна. Одоо яах вэ?

Эмма: Тэрнийг тойроод явна аа. Гэхдээ маш чимээгүй байх хэрэгтэй.

Тэд: Өө, болгоомжтой байгаарай. Тэрний ид шидийн шившлэгт өртчихвөл бид бүгд унтчихна шүү.

Эмма: Унтуулдаг шид ч хүчтэй юм аа.

Е: Маш хүчтэй. Тэр их тухтай сайхан харагдаж байна.

Тэд: Хэдүүлээ түрхэн зуур зогсох уу?

Эмма: Үгүй ээ, бид чадна.

Бүгд: Аан?

Эмма: Утлагын цаг болчихлоо.

Е: Ашгүй дээ. Би ядраад байна.

Ах: Тийм ээ.

13анги төгсөв.

14-р анги

Эгч: Чи ханиад хүрчихэж. Амрах цаг болж.

Эмма:  Гэхдээ би гүнж болж тогломоор байна.

Эгч: Биеийг чинь дээрдэхээр тоглоё, тэгэх үү?

Эмма: Би зүгээр байна аа.

Эгч: Амардаг гүнж болж тогловол ямар вэ?

Эмма:  Тэгье. Яаж тоглох вэ?

Эгч: Тэгэхээр эндээ хэвтээд, амарч бай. Би удахгүй эргээд ирнэ ээ. Баяртай, гүнж ээ.

Эмма:  Би өвдөөгүй ээ. Би тогломоор байна. Сайн уу, Тэдди.

Тэд: Сайн уу. Чи ямар байна даа.

Эмма: Яг л гүнж шиг. Чи бол ханхүү. Чи хааны нугас. Берта авхай.

Тэд: За за. Чи ханиад хүрчихсэн юм биш үү?

Эмма:  Үгүй ээ! Би өвдөөгүй!

Тэд: За за.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөөе

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /Дуу дуусна/

Эмма: Тэдди ханхүү. Тэдди ханхүү. Чи хаана байна аа, Тэдди ханхүү.

Тэд: Энд байна аа.

Эмма:  Дуу чинь сонсогдож байна. Гэхдээ л надад харагдахгүй байна. Баярлалаа, Берта авхай. Би гүнж болж тогломоор байна.

Тэд: Тэгж байна аа. Бид амарч байгаа гүнж болж тоглож байна.

Эмма: Би амардаг гүнж болмооргүй байна. Тэдди ханхүү, чи намайг аврах хэрэгтэй.

Тэд: Чи итгэлтэй байна уу?

Эмма:  Тийм ээ. Гууууйя.

Тэд: За. За за. Би өндөр цамхаг руу авчирч, чамайг аварна аа. Өө. Харж байгаагаас хамаагүй хэцүү юм байна.

Эмма:  Тэдди ханхүү. Берта авхай урт оосор олчихлоо.

Тэд: Олсыг барьчихлаа.

Эмма: Аан? Бүгдээрээ ханиад хүрчихсэн юм уу?

Тэд: Тийм юм шиг байна.

Дуу:

Тэд: Би чамайг аврахаар ирлээ

           Ямар ч ханиад, өвчин надад саад болж чадахгүй

           Би одоо очиж явна, үнэн шүү

Эмма:  Би бол гүнж, тийм ээ энэ үнэн

           Цамхагт гацчихлаа, би энд байна

           Чиний ирэхийг хүлээж байна

           Би  ханиад хүрчихэж

Тэд: Би ч гэсэн  хүрчихэж 

           Гэхдээ би удахгүй очино, битгий ай   

Эмма:  Найтаахгүй байж тэсэхгүй нь ачүүү...

Тэд: Та да... би ирлээ. Бүр ядарчихлаа.

Эмма: Намайг аварсанд баярлалаа, Тэдди ханхүү. Явцагаая.

Тэд: Би авирах гэж үнэхээр ядарлаа. Жаахан амрах хэрэгтэй байна.

Эмма:  Юу?

Тэд: Би ханиад хүрчихэж. Амардаг ханхүү болж тоглоно оо.

Эмма:  Итгэж ч чадахгүй нь. Чиний зөв Берта авхай. Цамхагаас зугтахад ханхүү хэрэггүй. Бид өөрсдөө зугтаж чадна. Тэдди би чамайг өөрөө аварна аа... Бид өөрсдөө аврагдлаа. Бүр ядарчихлаа. Берта авхай, надтай амардаг гүнж болж тоглох уу?  

14анги төгсөв.

15-р анги

Эгч:  Бороо орж байна

           Бороо шивэрч байна

           Исгэрмээр санагдаж байна

           Гадаа гарч норцогооё

           Усны гутал бас цуваа өмсөөрэй

Эмма: Би ч гэсэн гадаа тогломоор байна. Би өнөөдөр Лакки нохой.

Эгч: За за, Лакки нохой. Усны гутлаа зөв өмсөөрэй. Тэгээд гадаа гарч тоглоё.

Эмма:  Усны гутлаа зөв өмсчихсөн. Миний саварт байна.

Эгч: Лакки нохой усны гутлаа хөлөндөө өмсөх хэрэгтэй.

Эмма: Нохойд хөл байдаггүй шд.

Эгч: Усны гутлаа зөв өмсөхгүй бол чи надтай бороонд тоглож болохгүй. Уучлаарай, Эмма.

Эмма:  Яагаад?

Эгч: Хөл чинь норчихно шүү дээ. Эммаг ирэх хүртэл хоёр Лакки нохой гэртээ байж бай. Би удахгүй ирнэ ээ.

Эмма: Гэхдээ... Хөөе... Тэдди, гадаа бороо орж байна.

Тэд: Би шүхрээ аваад ирлээ. Усны гутлыг хөлдөө өмсдөг байх аа.

Эмма:  Миний хөл биш ээ. Явцагаая.

Тэд: Өө, за за.

Дуу:

Тэд: Явцагаая. Тоглоцгооё.

Өдөр бүр хөгжилдөх зүйл олцогооё

Явцагаая, тоглоцгооё

Аян замдаа гарцагаая ... /Дуу дууссан/

Эмма:  Бороо хаанаас ордог юм бол?

Тэд: Үүлнээс.

Эмма: Өө. Би хармаар байна... Энийг хар даа...

Тэд: Би үүлээр гоёчихлоо.

Эмма:  Тийм байна.  Би үүлийг баримаар байна. Болохгүй байна шд.

Тэд: Усны гутлаа хөлөндөө өмсөх хэрэгтэй байх.

Эмма: Яагаад?

Тэд: Гутлыг хөлдөө өмсдөг шүү дээ. Тэгвэл гар чинь чөлөөтэй болно.

Эмма:  Тэгж болохгүй байна.

Тэд: Өө. Мөлхөхөөөр гар чинь завгүй болж байна. Гэхдээ л хөлөө норгохгүйн тулд гутлаа хөлдөө өмсөх хэрэгтэй.

Эмма: Чи итгэлтэй байна уу?

Тэд: Итгэлтэй байна.

Дуу:

Тэд: Энэ бол чиний хөл, харин энэ гар чинь

            Би чамд ойлгуулаад өгье

           Гутлаа хоёр хөлдөө өмсөх хэрэгтэй    

           Тэгж байж хоёр гар чинь хөгжмийн хэмнэлээр хөдөлнө

           Энэ бол гарын хуруу, харин энэ хөлийн хуруу

           Энэний ялгааг мэдэх хэрэгтэй

           Яг л ам, хамар, чих, нүд шиг

           Яг чам шиг бүгд онцгой, сюрприз

           Энэ чиний хөл, харин энэ бол гар

           Бороо орохоор төлөвлөгөө байх хэрэгтэй

           Хөлийн хуруу нойтон биш хуурай байх ёстой

           Одоо чамайг мартахгүй гэж найдъя

Эмма:  Энэ миний хөл, энэ миний гар

           Тийм ээ энэ үнэн, надад төлөвлөсөн юм байгаа

           Үүлэн гулгуурт сайн уу гэж хэлээрэй

           Өө, одоо л ойлголоо

           Би бахархаж байна /дуу дуусна/

Эмма:  Гутлаа хөлдөө өмсөх дуртай болчихлоо.

Тэд: Нээрэн үү?

Эмма: Тийм ээ. Энэ гуталнуудыг мөлхөхөд зориулж.

Эгч: Тогтсон усан дээгүүр харайх миний дуртай тоглоом боллоо.

Эмма:  Би бороонд тоглоход бэлэн.

Эгч: За за. Гэхдээ би чамд өөрийнхөө бодож олсон сонирхолтой тоглоомыг харуулъя. Нэг харай, хоёр харай, гурав харай, дөрөв. Тав харай, зургаа харай, долоо харай, дахиад. Найм харай, ес харай, арав харай, ура. Бороотой өдөр усан дээгүүр харайж тоглоорой.

15-р анги төгсөв.

16-р анги

Дуу:

Эмма: Жаргалтай өдөр, энэ бол өнөөдөр

           Найзууд маань ирж тоглоно

           Бид хамтдаа сайхан хөгжилдөнө

           Тэрнийг үүрд үлдэнэ гэж найдъя

           Юу хийх бол гэж сэтгэл хөдөлнө

           Адал явдал, наадам наргиа, нуугдаж тоглоно

           Бид найзуудтайгаа сайхан хөгжилддөг

           Бидний тоглоом хэзээ ч уйдамгүй

           Би бэлэн...

           Тэр хаана байна аа?

           Би чамайг Тэддитэй хүлээж байна

           Тоглоомын болзоог, хүлэээж тэсэхгүй нь

           Гуйя, гуйя битгий хоцроорой

Эгч: Эмма, найз чинь ирлээ.   

Эмма: Аз жаргалтай өдөр, ура гэж хэлээрэй

           Найз маань тоглохоор ирж

           Бид хамтдаа сайхан хөгжилдөнө

           Тэрнийг үүрд үлдэнэ гэж найдъя  /дуу дуусна/

Эмма:  Сайн уу.

Е:  айн уу...

Эмма:  Чи юу гэсэн бэ?

Е: и... хааа... илооо

Эмма: Чи юу гэсэн бэ? Ам чинь юмтай болохоор...

Е: ...гүй ээ...

Эмма:  Өө, за за. гэр бүл тоглох уу?

Е: Тэгье.

Эмма: Гайхалтай, тоглоё. Хүлээгээрэй. Оглоё...

Дуу:

Тэд: Тийм ээ.

Эмма Е: айн уу...

Тэд: Юу гэнэ ээ?   

Эмма Е: айн уу.

Тэд: Сайн уу? Хөөх. Та хоёр нэг нэгнээ ойлгодог юм уу?

Эмма:  Тийм ээ.

Е: Аанхан.

Тэд: Хөөх. Зөвхөн та хоёрын мэддэг онцгой хэл юм шиг байна.

Дуу:

Тэд: Явцагаая. Тоглоцгооё.

Өдөр бүр хөгжилдөх зүйл олцогооё

Явцагаая, нисцэгээе

Аян замдаа гарцагаая ... /Дуу дууссан/

Тэд: Энэ газрыг соскны/угжны/ ертөнц гэж нэрлэе. Та хоёрт зориулъя.  

Эмма:  /ярина/

Е: /ярина/

Тэд: Аан?  

Эмма: /ярина/

Е: /ярина/

Тэд: Та хоёрын яриаг ойлгохгүй юм чинь би соскны/угжны/ дүүжин орон дээр амарч байя. Сайхан хөгжилдөөрэй. Намайг харах хэрэггүй ээ. Наашаа үсэр...

Эмма:  /ярина/ .... өлсөөдийн...

Е: би ч гэсэн өлсөөдийн...

Эмма: Тэдди...

Е: Би өлсөөдийн...

Эмма Е: /ярина/

Тэд: Үгүй ээ. Юу болсон бэ?   

Эмма Е: /ярина/

Тэд: Тэдди энд байна. Хаана өвдсөнөө хэл дээ.

Е: Бид хоёр өвдөөгүй ээ.

Эмма:  Бид хоёр өлсөөд байна.

Е: Бид нар уу?

Эмма: Тийм ээ. Тийм биз дээ?

Тэд: Хөөх. Та хоёрыг ойлгохгүй болохоор айлаа шүү.

Эмма:  Өө. Ярихдаа соск/угж хөхөх хэрэггүй юм шиг байна.

Е: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд Эмма, би чиний ярьж байгааг ойлгохгүй байсан.

Эмма: Би ч гэсэн чиний юу хэлж байгааг ойлгохгүй байна.

Тэд: За, хоёр оо нааш ир. Соскоо/угжаа авчих. Явж юм идэцгээе.

16-р анги төгсөв.

17-р анги

Эгч: Самаа аваад үсээ доош нь самнаарай.   Яг ингэж.

Ах: Тийм ээ. Гэхдээ яах гэж?

Эгч: Үснийхээ ширэлдээг гаргахын тулд.

Ах: Би үсээ ширэлдүүлэх дуртай бол яах вэ?

Эгч: Үс чинь ширэлдэх надад таалагдахгүй байна.

Ах: Тэгвэл миний үс ширэлдээгүй.

Эгч: Батал л даа. Би үсийг чинь самнаад өгье.

Ах: Үгүй шүү.

Эгч: Хүрээд ир. Чамайг барина даа.

Эмма: Үстэй байсан ч болоосой.

Тэд: Миний үснээс зээлэх үү?

Эмма:  Үгүй ээ, баярлалаа. Би жинхэнэ үстэй болмоор байна. Дэгжин үсчний газарт очъё.

Тэд: Би төгс тохирох газар мэднэ. Хотод байдаг юм.

Эмма: Өө. Гэхдээ хот их хол байдаг шд. 

Тэд: Унаагаар явбал хол биш ээ.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүссэн бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байхад сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /дуу дуусав/

Тэд: За, хөдөлцөгөөе.

Эмма:  Одоохон очилоо.

Дуу:

Эмма: Зүүм зүүм хот руу явцагаая

Тэд:  Зүүм зүүм их гоё гэж сонссон  

Эмма Тэд:  Замаа дагаад, тойргоод тойроод

           Замаа дагаад яваад байгаарай

           Врүүм Врүүүм хотод тавтай морил

Тэд: Тэнгэр баганадсан өндөр барилгууд

           Хотод дуу чимээ ихтэй шүү

Эмма:  Би жижигхэн ч гэсэн айхгүй байна

           Тэдди дэргэд минь байгаа болохоор

Тэд: Зүүм зүүм хотод скүүтэртэйгээ

Эмма: Врүүм врүүм, үсээ гоё болгохын тулд

Эмма Тэд: Хөдөөгийн амьдралыг хоттой харьцуулах аргагүй

           Маш олон хүнтэй том хот

           Зүүм зүүм, хотод тавтай морил /дуу дуусна/

Эмма: Би яг ийм үстэй болмоор байна.

Тэд: За, энд сууж байгаарай. Брета бид хоёр өнөөдөр чиний үсчин болно. Бид тун удахгүй эргээд ирнэ.

Эмма:  Тийм ээ.

Тэд: Энийг хар даа. Тийм ээ, яг зөв...

Эмма: Би Карла, Конрад хоёр шиг  харагдана даа.

Тэд: Ямар өнгөтэй үстэй болох вэ? Манайд ягаан, нил ягаан, улаан бас цэнхэр байгаа.

Эмма:  Бүх өнгийг сонгож байна.

Тэд: За, сайн байна. Ямар загвартай болгох вэ?

Эмма: Урт үс.

Тэд: Таны хүсэл, бидний хүсэл. Төгс боллоо. Ямар байна даа? Шинэ үс чинь таалагдаж байна уу?

Эмма:  Мэдэхгүй ээ.

Тэд: Дахиад оролдоод үзэж болно шүү. Шинэ үс чинь таалагдах болно оо.

Эмма: Өө. Би өөртөө таалагддаг.

Тэд: Чи чинь яаж байна аа?

Эмма:  Би өөрөөрөө байх дуртай. Яг ингээд.

Тэд: Өө. Гайхалтай, Эмма. Гэхдээ эд нарыг яах вэ?

Эмма: Надад нэг санаа байна. Тийм ээ. Чи гайхалтай харагдаж байна.

17-р анги төгсөв.

Төгсгөлийн 18-р анги

Эмма:  Сайн уу. Наашаа ороорой. Өнөөдөр их чухал өдөр.

Лу: Бөмбөлөг үлээж тоглох уу?

Е: Би лего өрж тогломоор байна.

Лу: Өрсөн тоглоом шиг том ганцхан ширхэг бөмбөлөг үлээвэл ямар вэ?

Эмма: Бүгдийг нь хийж болно. Өөр зүйл ч бас. Бид авъяасаа үзүүлэх болно.

Лу: Хөөх.

Е: Зөвшөөрч байна.

Тэд: Би авъяасаа үзүүлэх гайхалтай газрыг мэднэ. Дагаад яваарай.

Дуу:

Тэд: Явцагаая, тоглоцгооё

           Өдөр бүр хөгжилдөцгөөе

           Явцагаая, нисцэгээе

           Бид хүссэн бүхнээ хийж болно

           Бидний хүссэн бүхэн биелэх болно

           Хаашаа ч явсан чамтай байхад сайхан

           Явцагаая, тоглоцгооё

           Аян замдаа гарцагаая /дуу дуусав/

Тэд: Авъяасаа үзүүлэх тоглолтонд оролцож байгаадаа баяртай байна. Би амьдаар нь үзэх нь.

Эмма:  Чи бидэнд авъяасаа үзүүлэхгүй юм уу?

Тэд: Үгүй ээ. Авъяасаа үзүүлэх үзүүлбэрт үзэгч хэрэгтэй.

Эмма: Сайн хэллээ. Бид хоёр үзэгчтэй боллоо.

Тэд: Одоо зөндөө олон үзэгчтэй боллоо. Тоглолт  эхлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Эмма:  Үзэгчид дүүрчихсэн байна. Тэгэхээр, ямар авъяасаа үзүүлэх вэ?

Е: Би морь унангаа тоглоом өрнө өө.

Лу: Хөөх. Догь юм аа.

Эмма: Би циркийн эзэн болно оо. Миний  итгэлт туслах Лакки нохой.

Лу: Би савлуур дээр тогтонгоо бөмбөлөг үлээж болох уу?

Эмма:  Тэгэлгүй яах вэ. Жонас, чи яах гэж байна?

Ж: Тэр... би одоохондоо авъяасаа үзүүлмээргүй байна.

Эмма: Яагаад?

Ж: Яагаад гэвэл... би зогсож сурч байгаа. Би бараг сурчихсан. Удахгүй зогсдог болно.

Е: Зогсох ч гэсэн авъяас шүү дээ.

Ж: Нээрэн үү?

Эмма:  Мэдээж. Бүх зүйл авъяас шүү дээ.

Е: Тийм ээ. Энийг хар даа. Би зааж байна.

Лу: Сайхан заалаа.

Эмма: Хөөх.

Ж: Тийм ээ.

Лу: Зогсох авъяасаа үзүүлмээр байвал үзүүл л дээ.

Ж: За. Би бэлдээдэхье... Та Да.

Бүгд: Тийм ээ.

Лу: Сайн байна, Жонас.

Ж: Нээрэн үү? Энэ тийм сайн байна уу?

Эмма:  Тэгэлгүй яах вэ. Тоглолтоо эхэлцэгээе... “Авъяасаа үзүүлэх тоглолт”-нд тавтай морил. Бид авъяасаа өдөржин, шөнөжин хөгжүүлдэг. 7хоногийн 24цагаар, 350хоног. Бид та бүхэнд үзүүлэх болно. Бидний хар даа, эгдүүтэй байгаа биз?

Бүгд: Өө... Өө...

Дуу:

Эмма: Бид гайхалтай тоглолт үзүүлэх болно

           Хамгийн эгдүүтэй тоглолт үзүүлэх болно

           Бяцхан хүүхдүүд авъяасаа  харуулна

           Блок өрөх гэж сонсож байсан уу?

           Хорвоо дээрх хамгийн догь зүйл

           Бас морь унана

           Энэ хүүхдийг хар даа, мундаг байна уу?       

Тэд: Хөөх. 

Эмма: Гайхалтай тоглолт үзүүлэх болно

Хамгийн эгдүүтэй тоглолт үзүүлэх болно

Бяцхан хүүхдүүд авъяасаа  харуулна

Бөмбөлөг үлээх маш сонирхолтой

Тэднийг хагалах ч бас авъяас

Өндрөөс өндөр агаарт нисэх ч бас

Тэр хаа сайгүй нисч харагдана

Өрөө дээшээ босч

Өөр хэний ч биш өөрийнхөө хөл дээр

Гараа өргөөрэй, тэрнийг дэмжээрэй

Бид тэрнээр маш их бахархаж байна

Бид гайхалтай тоглолт үзүүлнэ

Хамгийн эгдүүтэй тоглолт үзүүлнэ

Хүүхдүүд бид авъяасаа үзүүлж байна

Эмма:  Тийм ээ. 

Ах: Дахиулъя. Дахиулъя. Дахиад...

Ж: Бид бүгдээрээ үнэхээр авъяастай юм аа.

Эмма: Тийм ээ, тэр үнэн шүү.

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Промо

Өг эм: Бяцхан жаалууд/ Хүүхэд төрлөө цувралууд

Е: Том хүүхдүүд ч хөгжилтэй юм аа.

Тэд: Явцагаая, тоглоцгооё

Өдөр бүр хөгжилдөцгөөе

Өг эм: Эмма, Тэдди хоёр болоод тэдний найзуудтай хамт тэдний төсөөллийн ертөнцөөр зочлоорой.  

Эмма: Тэгнэ гэж итгэх юм бол тэгж чадна.

Е: Итгээрэй. Би итгэж байна.

Өг эм: Яг одоо, ютюбийн Кидүүдл ТВ-ээр.

Төгсөв.

 

Back to episodes Go home