Monster high the movie

Monster high the movie

Үргэлжлэх хугацаа: 88мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Волф: эм, Клаудин  Вольф

Др: эм, Дракулара

Драк: эр, Дракула

Ф: эм, Фрэнки Штайн

Дюс: эр, Дюс Горгон

Ла: эм, Лагуна/эрээн үстэй

К: эм, Лагунагийн найз Клео/урт хөх үстэй, муми

Зах: эм, захирал Бладгүүд

Эвэр: эр, ноён Комос, хоёр эвэртэй, нүдний шилтэй багш

Хийт: эр, толгой дээр нь гал асдаг мангас

 

Гарчиг: Мангасуудын ахлах сургууль

Гол дүрүүдэд: Миа Харрис. Сеси Балагот. Наяа Дамасен.

Бүгд: Гайхалтай.  

Бичиг: Кейс Волкер.

Эр: Андаа, болгоомжтой.

Бичиг: Жей Уай Пришкулник.

Эм: Үгүй ээ.

Эр: Миний буруу.

Охин: Нохой юу?

Волф: Сайн уу... Миний дохио байна.

Бичиг: Кайл Селиг. Стив Валентин нар тоглолоо.

Эр: Хааччихав аа?

Эр: Харсан уу?

Эр: Хаашаа явчихав аа?

Эм: Харахгүй байна.

Эр: Алга болчихож.

Эм: Галзуурмаар юм.

Эр: Тэр юу байсан бэ?

Эм: Охин байсан уу?

Эр: Охин биш ээ. Амьтан байсан.

Эр: За явъя аа.

Эр: Галзуурмаар юм.

Эм: Хүн чоно байна гэж бодлоо шд.

Эр: Эндээс явъя аа.

Эм: Аймшигтай байсан.

Аав: Үгүй ээ, үгүй үгүй үгүй.

Волф: Аав уу?

Аав: Клаудин ? Зогс. Наанаа зогс. Нүдээ ань. За.

Волф: Аав аа?

Аав: Уучлаарай, уучлаарай. Үгүй ээ, үгүй үгүй. Зүгээр ээ. Зүгээр. Чи зүгээр ээ. Тийм ээ.

Волф: Юу болоод байна аа?

Аав: Юу ч биш ээ. Зүгээр л... хүлээж байгаарай. За за. за, нээгээрэй. Гэнэтийн бэлэг.

Волф: Надад төрсөн өдрийн үдэшлэг хийж байгаа юм уу?

Аав: Оролдсон юм аа. Гэхдээ чи уул руу явчихаад эрт ирчихлээ. Хар даа. би бялуу хийсэн. Голох хэрэггүй шүү.

Волф: Баярлалаа, аав аа. Сайхан хэрэг байна.

Аав:  Чи зүгээр үү?

Волф: Тийм ээ.

Аав: За, сайн байна. За, би чиний дуртай дүпүтэй халопено кассерол хийсэн. Энэ удаа зөндөө самартайг.

Волф: Аав аа. Сонс доо. Тантай ярилцах юм байна.

Аав: Энэ юу билээ?

Волф: Мангасуудын ахлах сургуульд намайг авсан гэсэн захиа.

Аав: Хонгор минь. Бид энэ талаар ярилцсан.

Волф: Ээж тэнд явдаг байхдаа сайхан байсан.

Аав: Ээж чинь цэвэр мангас байсан. Би хүн. Намайг уучлаарай, хонгор минь. Тэд нар эрлийз мангас авдаггүй.

Волф: Гэхдээ тэд намайг авсан. Би бүх насаараа нуугдаж амьдарсан. Би хүмүүст хөөгдөхгүйгээр цэцэрлэгт хүрээлэн ч орж чадахгүй байна.  

Аав: Чамайг хөөгөө юу?

Волф: Тийм ээ. Мангасуудын ертөнцөд надад аз таарах ч юм билүү. Энэ миний ганц хүсэл. Хаа нэгтээ харъяалагдах боломж.

Аав: Өөрийнхөө байх ёстойг газрыг олох хэрэгтэй. Ойлгож байна. Миний бяцхан охин. Том болжээ.

Волф: Тэгэхээр, тийм гэсэн үг үү?

Аав: Хүслээ хэл.

**********************

Волф: Энд юм уу?

Аав: Тийм ээ. Энд байгаа. Хаа нэгтээ.

Волф: Мангасуудын ахлах сургууль, ой юм уу? Хөгжилтэй л юм.

Аав: Үгүй ээ, нэг... юм байгаа. Гэрэлтдэг юм. Ээж чинь надад харуулж байсан.

Волф: Хаана, аав аа?

Аав: Энд байна.

Волф: хөөх. Та олчихож.

Аав: Үгүй ээ. Тэр чамайг олчихлоо. Би хүн болохоор энэнээс цааш явж болохгүй. Чиний юмнууд хэрэгтэй. Шөнө болгон шинэ соёогоо зүүхээ мартаж болохгүй шүү. Хумс авдаг юмаа мартаагүй биз?

Волф: Тийм ээ.

Аав: Хичээлийн хэрэглэлээ?

Волф: Аанхан.

Аав: Утасныхаа цэнэглэгчийг?

Волф: ммхан.

Аав: Хувцаснуудаа ч бас?

Волф: Миний хувцас. Би хувцасаа мартчихаж.

Аав: Нээрэн үү?

Волф: Үгүй ээ, аав аа. Би бүгдийг нь авсан. Санаа зовох хэрэггүй.

Аав: Товчлуур дараад л унтраачих юм шиг хэлж байх шив. Хонгор минь. Чамайг зөндөө санана даа, яг л... галзуурталаа санах байх.

Волф: За. Би явлаа шүү.

Аав: Битгий мартаарай. Энэ сургууль хүн оруулдаггүй юм. Эрлийз гэдэгээ нуух хэрэгтэй шүү. Ямар нэг муу юм болбол гэртээ эргээд ирээрэй. Би хүлээж байх болно. Чамайг төгсөх хүртэл.

Волф: Мэднэ ээ, аав аа.

Аав: Хайртай шүү.

Волф дуулна:

 Миний амьдрал сүүдэрт, буланд нуугдаж

Амьдрах гэр хайсаар өнгөрсөн

Шөнө бүр би ганцаардаж

Боломжтой бүхнийг мөрөөддөг байсан

Гэвч би хүрэх газраа ирлээ.

         Хичнээн сандарч байгаа ч, би эерэг хүн

         Энэ бол адал явдал, эрдсэл гаргахад бэлэн байна

         Энд байгаа мангасууд гэр бүл шиг харагдана

Энэ миний хүсэн хүлээж байсан зүйл

Волф: Чөтгөр ав, хоцорчихлоо.  

Волф дуулна:

Энэ миний хүсэн хүлээж байсан зүйл...

Би энд  байна, харанхуйгаас гараад ирлээ

Өөрийнхөө нууц бас шархаа харуулахаас айхгүй байна.

Би энд эрх чөлөөг мэдэрнэ

Би энд байх ёстой

Би энд  байна, харанхуйгаас гараад ирлээ

Харанхуйгаас гараад ирлээ

Драк: Үгүй ээ, Дракулара.  Чи энд маш сайн сурах ёстой. Би энд ангийнхаа шилдэг нь байсан. Яг л...

Др: Таны аав, тэрний аав, бас тэрний аав шиг. Мянган жилийн турш. Би мэднэ ээ, аав аа. Санаа зоволтгүй.

Драк: Үгүй ээ, зовох хэрэгтэй. Тэд одоо ч үхээгүй байгаа. Бас байнга намайг дуудаж чиний ямар байгааг асуух болно.

Др дуулна:

Ингээд сургуульдаа эргээд ирлээ

Тэрний дүрмээр амьдарсаар л...

Яаж амьсгаа авах болж байна аа?

Би хаан биш, харин тэр хаан

Тэрэнд хэн ч үгүй гэж хэлдэггүй

Надад далавчаа олох боломж хэрэгтэй байна  

Ф: Сайн уу. Намайг Фрэнки гэдэг. Фрэнки Штайн.  Мабухай. Кумуста ка? Фрэнки гэдэг. Шалом. Би 15хоногийн настай.

Ф дуулна:

Хичнээн сандарч байгаа ч, би эерэг хүн

Энэ бол адал явдал, эрдсэл гаргахад бэлэн байна

Энд байгаа мангасууд гэр бүл шиг харагдана

Волф дуулна:

Энэ миний хүсэн хүлээж байсан зүйл...

Би энд  байна, харанхуйгаас гараад ирлээ

Өөрийнхөө нууц бас шархаа харуулахаас айхгүй байна.

Би энд эрх чөлөөг мэдэрнэ

Би энд байх ёстой

Би энд  байна, харанхуйгаас гараад ирлээ

Харанхуйгаас гараад ирлээ

Ла: Клео.

К: Лагуна.

Ла: Найз минь, эргээд тавтай морил. Би сая Дюсийг харсан.

К: Хамаагүй ээ. Бид хоёр зун салчихсан.

Ла: Юу? Уучлаарай. Би тэрнийг идээд өгөх үү?

К: Үгүй ээ. Зүгээр ээ. Би тэрнийг мартчихсан. Тэрнийг нэгмөсөн, бүрмөсөн мартчихсан.

Хийт: Дюс, тавтай морил.

Дюс: Хийт, юу байна даа?

Хийт: Энэ жил халуухан байх юм шиг санагдаад байна.  Дэггүйтэхэд бэлэн үү?

Дюс: Би би чамайг санасан. Гэхдээ,  би энэ жил жаахан өөрчлөгдөхөөр шийдсэн. Дэггүйтэхгүй байх санаатай.

Хийт: Тийм ээ. Аймшигтай сонсогдож байна.

Др дуулна: Хичнээн сандарч байгаа ч, би эерэг хүн

Дюс дуулна: Энэ бол адал явдал, эрсдэл гаргахад бэлэн байна

Ф: Энд байгаа мангасууд гэр бүл шиг харагдана

Волф: Энэ миний хүсэн хүлээж байсан зүйл...

Бүгд дуулна: Би энд  байна, харанхуйгаас гараад ирлээ

Өөрийнхөө нууц бас шархаа харуулахаас айхгүй байна.

Би энд эрх чөлөөг мэдэрнэ

Би энд байх ёстой

Би энд  байна, харанхуйгаас гараад ирлээ

Волф дуулна: Харанхуйгаас гараад ирлээ 

А: Сайн уу Абби Боминабл. Шинэ сурагч.

Волф: Клаудин  Вольф, шинэ сурагч.

Зах: Ноён Горгон. Энэ жил би чамайг харж байгаа шүү Дюс.

Дюс: Энэ жил би хэрэг тарихгүй ээ, захирал аа.

Зах: Горгонууд үргэлж хэрэг тарьж явдаг.

Эвэр: Манай авга ах Стэнийг Горгон чулуу болгоод хувиргачихсан. Рити эгч тэрнийг хашаандаа тавьчихсан. Захирал аа, энд байх үнэхээр сайхан байна. Амьдралаа өөрчлөөд л. Үл үхэгсдийг өөрчлөөд л... Бид өөрчилж байна.

Зах: Аанхан. За. Хэдэн зуун жилийн дараа юу гэж хэлэхийг чинь харж л байя. Одоо, намайг өршөөгөөрэй. Би баян төгсөгчидтэйгөө ярилцах хэрэгтэй байна. Цалингаа авахын тулд. Драк. Сургуульдаа эргээд тавтай морил. Үхсэн юм шиг л харагдаж байна.

Драк: Бладгүд магтаал хэлж байх цаг алга. Үүсгэн байгуулагчдын зөвлөл сургууль дээр нууцар ид шид зааж байгаа талаар мэдээлэл авсан.

Зах: Тэнгэр минь. Энэ ч ноцтой шүү.

Драк: Энэ бол жигшүүрт хэрэг. Хүний энэ жигшүүрт зан үйлийг хүүхдүүдээсээ хол байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

Зах: Энэ жигшүүрт зүйлийг устгахын тулд чадах бүхнээ хийх болно гэж амалъя. Нээрэн, өнгөрсөн жил өгөөмөр хандив өгсөнд баярлалаа. Үргэлж баяр баясгалан.

*********************

Эм: Сурагчдын анхааралд. Хичээлийн хуваарийг өнөө шөнө Гаргойлууд дотуур байрны өрөөнүүдэд хүргэж өгнө. Хичээлийн хуваарь чинь таалагдахгүй байсан ч...

Волф:  Сайн уу.

Эм: Сайн уу.

Эм: Гаргойлыг уурлуулж болохгүй шүү. Тэд хаздаг юм.

Волф: Өршөөгөөрэй. Байрлах өрөөгөө яаж олох вэ? Имейлээр явуулсан бол уу? би...

Г: Чи өрөөг олохгүй. Өрөө чинь чамайг олно. Сургууль амьд. За за. Шинэ сурагчид энэнээс айдаг юм.

Волф: Уучлаарай. зүгээр л... шүдэн дээр чинь юм наалдчихаж. Намайг Клаудин  гэдэг.

Г: Намайг Гулиа гэдэг.

Волф: Сайн уу, Гулиа. Надад өрөөгөө олоход тус...

Г: За, сургуульд амьд. Асуу.

Волф: Өө. Сургууль амьд. Надад өрөөгөө олоход тусал... Хөөх. Энэ минийх юм уу?

Ф: Тийм байгаа биз? Сургуульд яг бидэнд зориулж өрөө бэлдсэн байна лээ. Их тухтай. Намайг Фрэнки гэдэг. Тэд тэд гэж хэлдэг юм. Төрөөд 15 хонож байна.

Волф: Клаудин. Тэр гэж хэлдэг. Танилцахад таатай байна.

Ф: Миний бүтэн нэр Фрэнки Штайн. Ээж, аав хоёр саяхан намайг бүтээсэн. Гэхдээ хүн чононууд ч юм уу, бусад эцэг эхчүүд бүтээдэг шиг биш. намайг дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн хэсгүүдийг ашиглан лабораторит хийсэн юм. Чи хүн чоно гэдэг үг Англи хэлний Вервулф гэдэг үгнээс гаралтайг мэдэх үү? Гэхдээ би хамгийн анх Норс хэлний хэлэхэд хэцүү “Варулфурфиш” гэдэгүгнээс гаралтай гэж бодож байна. Энэ чононы арьс нөмөрсөн гэсэн утгатай.

Волф:  Би мэдээгүй юм байна.

Ф: Би ч гэсэн мэдээгүй. Миний толгой дотор нэлээд хэдэн алдартай тархины хэсэг байгаа. Эйнштейн, Мари Кюри, Плато бас интернэтийг бүтээсэн ч гэсэн алдартай болж чадаагүй Лиз гэдэг эмэгтэйнх. Надад бүх мэдлэг нь ирсэн бололтой. Өө... Уучлаарай. Үе маань суларчихаж.

Волф: Тэгэхээр, энд биднээс өөр гаж байхгүй юу?

Ф: Тэгж бодохгүй байна. Яагаад гэвэл тэнд тэр байна.

Волф: Гэртээ байгаа үгүйг нь яаж мэдэх үү?

Ф: Тогшиж үзэх үү?

Др: Хэзээ ч, хаалттай авсыг тогшиж болохгүй.

Волф: Сайн уу, намайг Клаудин гэдэг. Энэ бол Фрэнки. Бид нар чиний шинэ...

Др: Өрөөний хамтрагчид. Тавтай морил. Намайг Дракулара гэдэг.  Анх удаа дотуур байранд амьдарч байна уу?

Волф: Тийм ээ.

Ф: Тийм ээ, тэгж байна.

Др: Гайхалтай. Гол дүрмээ ярилцъя. Битгий буруугаар ойлгоорой. Би зүгээр л хувийн орон зайнд дуртай. Энэ тал минийх. Тэр тал чинийх. Ойлгосон уу?

Волф: Тийм ээ.

Ф: Хөөх. Энэ байшин шиг байдаг уу, эсвэл ор шиг үү?

Др: За за. Гар. Миний тал. Санаж байна уу? ... Бусдаар хүрээлүүлж, хамт байж байж л бусадтай ойр байгаа мэдрэмжийг авах дуртай мангасыг мэдэх үү?

Волф: Би тэгээд л энд ирсэн.

Др: Тийм ээ. Би тийм мангас биш. Тэгэхээр гуйя, өөрийнхөө л хэсэгт бай. Тэгвэл би та нарын цусыг сорохгүй. Сармис байх ёсгүй шүү. Хатаасан сармис ч тэр. Бас хайган загас. Заваан болохоор.

Волф: Хөгжилтэй л юм.

Ф: Надад цус байгаа юм бол уу даа. Маргааш хичээлийн эхний өдөр. Эрч хүчээр дүүрэн байна. Дүүрэн байх болно.

Аав: Битгий мартаарай. Энэ сургуульд хүмүүсийг зөвшөөрдөггүй.

***************

Эм: Мангасуудын ахлах сургууль, өглөөний мэнд. Өнөөдөр хичээл эхэлнэ. Хоёр нутагтан амьтдыг шингэн зүйл сайн хэрэглээрэй гэж зөвлөе.

Волф: Итгэж ч чадахгүй нь. Сургууль. Бид энд байна. Яг л кинон дээр гардаг шиг бид нар хонгилоор нь алхаж байна. Ёстой янзтай, Фрэнки.

Ф: Сайн ойлгохгүй л байна. Миний биеийн ихэнх хэсгүүд сургууль үүсэхээс ч өмнө өөрсдөө сурсан байдаг. Би ахлах сургуулийнх шиг алхаж байна уу? Чи ямар кино үзэж энэнд бэлдсэн бэ? Бас кино гэж юу юм?

Волф: Янзтай. Бидний шүүгээ байна. Чимэглэхийг тэсэн ядан хүсч байна. Бидний шүүгээ зэрэгцээ байгаад баяртай байна. Хар даа. Энэ ямар хөгжилтэй гээч? Автомат машин. Амттангууд байна. Цэлцэгнүүр Ньют нүд. За за. Дуртай юм биш ч, хөгжилтэй л юм.

Др: Харж бай, сүнснүүд ээ.

Ф Волф: Хөөх.

Хийт: Хөөе, андаа. Юу байна даа?

Дюс: Сайн уу.

К: Лагуна, би ямар харагдаж байна.

Ла: Үргэлж гайхалтай.

К: Мэдсэн юм аа. Сайн уу, Дюс.

Дюс: Сайн уу, Клео.

К: Үс чинь шатаж байна, Хит.

Хийт: Баярлалаа. Өнөө өглөө миний дэрийг шатаачихсан. Шатсан бяслаг шиг үнэртэж байсан.

К: Энэ магтаал биш. Миний даавууг шатаах гээд байна. Хойшоо зогсчихгүй юу?

Хийт: Дуртайяа.

Дюс: Юу байна?

К: Би зүгээр л салалтаа албан ёсоор, баттайгаар хүлээн зөвшөөрсөн гэж хэлэх гэсэн юм. Гайхалтай гэж хэлж болно. Надтай болзохыг хүссэн олон сонирхолтой араатнуудын жагсаалт надад байгаа.

Дюс: Клео, бүгдийг ардаа орхисон чинь сайн хэрэг. Чи одоо ч миний салсан тэр гайхалтай хувиа бодсон мангас хэвээрээ байна.

Ла: Тэр чамтай буцаад нийлэхийг хүсч байна.

Ф: .... чамд байгаа юу?

Волф: Үгүй ээ.

К:  Хараач, эвлүүлдэг тоглоом алхаж байна.

Ф: Сайн уу. Намайг Фрэнки гэдэг. Намайг үхсэн хүмүүсийн биеийн хэсгүүдээр хийсэн.

К: Наад үс чинь. Үхсэн хүн чамд өгсөн нь аргагүй юм байна.

Волф: Би санал нийлэхгүй байна. Надад үс нь таалагддаг.

К: Хөөх ягаан өнгийн савартай, энэ бяцхан төөрсөн гөлөг чинь хэн бэ?

Волф: Хэнийг бяцхан гээд байгаа юм?

К: За за. явцагаая. Хамуугаа халдаахаас нь өмнө.

Ф: Клаудин, чам руу нэг дур булаам мангас ширтээд байна.

Волф: Өө...

Дюс: Сайн уу. Клеогийн өөдөөс ингэж сөргөөцөлдөж байдаг? Зоригтой алхам байна. Намайг Дюс гэдэг.

Волф: Горгон юм байна.

Дюс: Тийм ээ. Гэхдээ заавал тийм... тийм төрлийн Горгон байх албагүй. Би хэнийг ч могойгоор хазуулахгүй, бас чулуу болгож хувиргахгүй гэсэн дүрэм баримталдаг. Тийм болохоор ийм шил зүүсэн юм.

Волф: Сайхан харагдаж байна. Клаудин гэдэг.

Ф: Намайг Фрэнки гэдэг. 16 өдрийн настай.

Дюс: Та хоёртой танилцах сайхан байна. Клеог сонсох хэрэггүй. Мумины асуудалтай. Мянган жил даавуунд боолттой байсан юм. Зүрхэнд сайн зүйл биш. Би сайн мэднэ. Би болздог байсан юм.

Ф: Миний зүрх Ийрл гэдэг үхсэн загасчных байсан.

Волф: Чи... тэрэнтэй болздог байсан юм уу?

Дюс: Тийм ээ. Гэхдээ, би өмнөх шигээ байхгүй байхыг хичээж байгаа. Ойлгогдож байгаа бол...

Волф: Хачирхалтай нь, ойлгогдож байна.

Дюс: Ямартай ч, дараа уулзъя.

Эм: Клаудин Волф, захирлын өрөөнд ирнэ үү.

Ф: Өө, захирал. Тэр үнэхээр аймаар.

Эм: Клаудин Волф, захирлын өрөөнд ир гэж байна шүү.

Волф: Би чадна аа.

Ф: Янзтай.

****************

Аяган дээрх бичиг: Би даваа гарагт дургүй

Волф: Би ч гэсэн даваа гарагт дургүй. 7хоногийн эхэн болохоор.

Зах: 100% цэвэр Огрын яс. Маш ховор. Энийг надад Жанна Д-Арк өгсөн юм. Мэдээж тэрнийг үхсэний дараа. Даваа гараг байсан юм.

Волф: Бладгүүд захирал аа, намайг ямар шалтгаанаар дуудсан юм бол?

Зах: Тийм ээ. Зөв. Чамайг өөрийн  биеэр хүлээн авах гэсэн юм. Ээж чинь... жинхэнэ мангасын зүрхтэй нэгэн байсан. Тэрнийг хүндэтгэх үүднээс би чамд хүндэтгэл үзүүлэх гэж байна.  Үүсгэн байгуулагчдын өдөр хэдэн долоо хоногийн дараа болно. Сургууль нээгдсэний баяр бас хүн төрөлхтний дарамтаас гарсны баяр. Жил бүр болдог оройн зоог болно. Маш онцгой. Сургуулийн хамгийн чухал бас өгөөмөр хандивлагчид ирнэ. Би чамайг сурагчдын төлөөлөгчөөр сонгож байна.

Волф: Нээрэн үү? Би юу?

Зах: Тийм ээ. Олон зочин ээжийн чинь найз байсан. Чи сурагчдыг төлөөлж, өөрийнхөө бас гэр бүлийнхээ төлөө цөөн үг хэлж болно.

Волф: Нэр төрийн хэрэг  байна. Хүлээгээрэй. Гэр бүлээ?

Зах: Нэг зүйл саначихлаа. Чи хүсэлтэндээ аавынхаа тухай бичээгүй байсан. Аав байгаа биз дээ, тийм үү?

Волф: Өө, тийм ээ. Тэрнийг Пьер гэдэг.

Зах: Пи-еэр... Мангас гэмээргүй нэр байна.  Хүн биш биз дээ? Хүмүүс бидний дайсан, үргэлж тийм байсан. Мангасуудын ахлах сургуульд ганц ч байх ёсгүй. Зөвхөн жинхэнэ мангасууд.

Волф: Үгүй ээ, хүн биш. Тэр хүн чоно. Пьер Волф. Тэр...  Франц л даа.

Зах: Франц хүн чоно. Ховор тохиолдол шүү. Бас маш сонирхол татам.

Волф: Тийм ээ. Их том соёотой. Сайн тогооч. Бас улихдаа их дур булаам Франц аялга гаргадаг юм.

Зах:  Надад аялгатай ярьдаг мангасууд таалагддаг. Тэрэнтэй уулзахыг хүсч байна.

Волф: Гайхалтай. Намайг өршөөгөөрэй, би орондоо орох хэрэгтэй байна.

Зах: Өө...

Волф: Тийм ээ.

Зах: Хачин охин бэ.

Др: Байна уу. Угаалгын өрөө.

Волф: Уучлаарай. гүнзгий амьсгал. Чи бол мангас. Чи...

Др: Тогшиж байгаач.

Волф: Уучлаарай. Би яагаад байна аа?

*******************

Эвэр:  Тийм ээ, би Маул гудамжинд ажилладаг байсан, хувийн өмчийн газарт. Мөнгө сайн олдог ч надад тохирохгүй ажил байсан. Би буцааж өгөхийг хүссэн. Тэгээд би ажлаасаа гараад энд ирсэн.

Ханан дээрх бичиг: Дайсныг хөө.  

Эр: Хийт, анд аа.

Хийт:  Броски.

Волф: Сайн уу, Фрэнки.

Ф: Сайн уу, найз аа. Би утастай болсон. Энэ эрүүл нийгмийн сүлжээтэй болоход тусалдаг гэсэн. Миний уншсан хэдэн зуун нийтлэлд утастай болбол ахлах сургуульд амжилттай суралцахад зайлшгүй шаардлагатай гэсэн.

Хийт: Тийм ээ, Абби наашаа. Тийм ээ, толгойгоо дээш нь. Болж байна. Сайхан барилаа.

А: Тийм ээ, би хөлбөмбөгт дуртай. Одоо энийг идэх үү?

Хийт: Тоглоом дууссаны дараа, Абби. Тоглоом дууссаны дараа хөлөө иднэ.

Ф: Ашгүй дээ. Миний хөл биш байна.

Хийт: За.

Волф: Сонсооч. Чиний гайхалтай тархин дотор... мангасууд гэнэтхэн өөрчлөгддөг тухай сонсож байсан уу? Мэдэхгүй юм даа. Нэг тийм галзуурмаар, хүн болдог ч юм уу?

Ф: Үгүй ээ, тэгж бодохгүй байна. Үнэндээ, тийм ээ. Сонссон. Би бүгдийг нь мэднэ. Хагас мангасуудад л тохиолддог юм. Нас нь явах тусам, ихэвчлэн өсвөр насандаа айдас, уур хилэн мэдрэх үеэр тэдний мөн чанар илэрч эхэлдэг. Энэний хариуд  жинхэнэ мөн чанар нь илэрч тэднийг түр зуур хүн дүрд хувиргадаг. Хөөх. Би зөндөө юм мэддэг юм байна. Ёстой гайхалтай.

Волф: Тийм ээ.

Ф: Хөөе, найзууд аа. Сайн уу, найзууд аа. Надад ч бас утас байгаа. Надад ч бас утас байгаа гэлээ.

Волф: Тэд нар гар утсаараа хоорондоо харилцаад байх шиг байна. Ойлгож байна уу? Цахим сүлжээ гэх мэт.

Ф: Аан. Тийм байж. Надад цахим сүлжээ хэрэгтэй юм байна. Чи ч суутан юм даа. Яг над шиг.

*********************

Дюс: Хийт.

Эр: Анд аа. 

Хийт: Өршөөгөөрэй.

Эвэр: За. Намайг Ноён Комос гэдэг. Та нарын юу бодож байгааг би мэднэ. Түүх, супер уйтгартай, тийм ээ? Буруу. Орон нутгийн хөгжилтэй түүхээс эхэлбэл ямар вэ? Мангасуудын ахлах сургуулийн түүхээс? Мангасуудын ахлах сургууль хэзээ байгуулагдсаныг хэн мэдэх вэ? За, чи.

Ф: Фрэнки гэдэг. Тэд гэж хэлж болно. Сургууль 1071онд байгуулагдсан.

Эвэр: Фрэнки, нэг оноо. Мангасуудын ахлах сургуулийг яагаад байгуулсныг хэн хэлэх вэ?  За, дахиад Фрэнки.

Ф: Мангасуудад өөрөөрөө байх аюулгүй газартай болохын тулд.

Эвэр: Хөөх. Чи үзүүлж өгч байна. Мангасуудын хамгийн том аюул юу гэдгийг хэн хэлэх вэ? Фрэнкийд туслахгүй юу? Болох уу? За, Фрэнки. Намайг асуухаас ч өмнө бүх асуултын хариуг мэдэж байгаа гэж бодож байна. Чамаас сонсъё.

К: Хүмүүс. Мангасуудын хамгийн том аюул бол хүмүүс.

Эвэр: Яг зөв. Тийм болохоор манай Мангасуудын ахлах сургуульд хориглодог. Энд бид зөвхөн... мангасуудыг хүлээн авдаг.

Волф: Ноён Комос, ганц асуулт. Хүмүүс бүгд муу юу?

Эвэр: Баярлалаа, Клаудин. Наадах чинь яг миний ярих гэж байсан зүйл байна. Хүмүүс хэр муу болох талаар нэг түүх ярьж өгье.

Др: Гуйя, тэрнийг дуулахгүй гээд хэлээд өгөөч.

Эвэрт: Та нар хөөрхий хөгшин ноён Хайдын түүхийг сонсож байсан уу?

Др:  Дуулах нь.

Эвэрт:  Хагас хүн, хагас мангас, бүгд тэрнийг үзэн яддаг байсан.  Энэ бол хэзээ ч мартах ёсгүй сургамжит үлгэр. Тэрний нууц, тэрний сүйрэл байсан. Бүх зүйл маш муугаар эргэсэн. Алив, хэмнэл...

Эвэрт дуулна:  Ноён Хайд   өөрийн төрөлд багтахыг хичээдэг байв

Мангасууд хүн Жекиллийг үзэн яддаг байв

Хүмүүс Монстер Хай-г үзэн яддаг байв

Аль, аль нь мөртлөө аль нь ч биш байх ямар байхыг төсөөлөөд үз дээ

Ноён Хайд үнэхээр хараагдсан байв

Яагаад гэвэл Мангасууд шилдэг нь гэдгийг бид мэднэ, тийм ээ

Харин хүмүүс хамгийн муу

Хүмүүс хамгийн аймшигтай

Муухай үнэртэй бас үсэрхэг

Тэд бол бие арзайм галзуу амьтад

Бүгд дуулна: Бид хамгийн догь нь

Бид бүгд мангасуудын дүрмийг мэднэ

Зөвшөөрч байвал алгаа таш

Эвэрт дуулна:

Жинхэнэ мангасын гэдэг харуулахаас бүү ай

Жинхэнэ мангас гэдэгээ харуулахаас бүү ай

Тийм ээ,  тийм тийм, тийм

Өөрийгөө харуул

Хашгирах цаг болж

Мангасууд бидний хийдгийг хий

Өөрийгөө харуул

Өөрийгөө харуул, мангас гэдэгээ харуул

Бүгд дуулна: М-А-Н-Г-А-С

Өөрийнхөө хэн болохыг харуул

Эвэрт дуулна: Дахиад...

Бүгд дуулна: Х-Ү-М-Ү-Ү-С

Хүмүүс хамгийн муухай, бид шилдэг нь

Эвэрт дуулна: Ноён Хайдыг шүүхэд дуудав

         Тэрний үйлдсэн хэрэг: үнэнийг нуусан

Бүгд дуулна: Үнэн...  

Эвэрт дуулна: Тэрэнд хэн ч итгэхгүй

         Яагаад гэвэл тэрний сэтгэл тал нь хуурамч

Бүгд дуулна: Тал нь хуурамч...

Эвэрт дуулна: Дүрэм бол дүрэм

         Мангасууд дүрмийг хэрэгжүүлэх болсноор

         Аймшигтай зүйл болсон

Хийт дуулна: Аймшигтай зүйл болсон

Эвэрт дуулна: Тэрнийг хэн ч хамгаалаагүй

         Хайдыг хөөсөн

         Энэ бол баримт

         Тэр хагас хүн байсан болохоор бүгд тэрнээс айсан

Эр: Хөөх. 

Дюс дуулна: Хүмүүсийг тэвчих аргагүй

         Бүгдээрээ аймшигтай

К дуулна: Хэдэн хөгийн солиотнууд

Хийт дуулна: Хүмүүс бүгд оймс шиг

Ф дуулна: Бид бүгд мэднэ, мангасууд бол рок

Др дуулна:  Зөвшөөрч байвал алгаа таш

Эвэрт дуулна: Өөрийгөө харуулаас бүү ай

Бүгд дуулна: мангас гэдэгээ харуулахаас бүү ай

Эвэрт дуулна: Өөрийгөө харуулаас бүү ай

Бүгд дуулна: мангас гэдэгээ харуулахаас бүү ай

Эвэрт дуулна: Тийм ээ,  тийм тийм, тийм

Өөрийгөө харуул

Хашгирах цаг болж

Мангасууд бидний хийдгийг хий

Өөрийгөө харуул

Өөрийгөө харуул, мангас гэдэгээ харуул

Бүгд дуулна: М-А-Н-Г-А-С

Өөрийнхөө хэн болохыг харуул

Эвэрт дуулна: Дахиад...

Бүгд дуулна: Х-Ү-М-Ү-Ү-С

Хүмүүс хамгийн муухай, бид шилдэг нь

Волф: Хөөе.

Эвэрт: За? Клаудин.  

Волф: Тэгээд, тэрэнд юу тохиолдсон юм?

Эвэрт: Сайхан асуулт байна. Мангасуудын ахлах сургуулиас хөөгдсөнийх нь дараа тэрний уурласан хүмүүс хөөж олоод алчихсан. Хараач, түүх догь биш гэж хэн хэлсэн юм? За. Сайхан хичээл байлаа. Битгий мартаарай, хоёр долоо хоногийн дараа бие даалт хурааж авна шүү.

Ф: Баяртай.

Эвэрт: Хоёр долоо хоног. Гурав биш шүү.

Дюс: Дараа, дараа.

Эвэрт: Дараа уулзъя. Хөөе.

Хийт: Гайхалтай байлаа.

Эвэрт:За, баярлалаа. Фрэнки, цохиорой.

Ф: Уучлаарай, би юу гэдгийг нь мэдэхгүй л дээ.

Эвэрт: Баярлаж байгаагаа илэрхийлж байгаа юм. Зүгээр л гараа нийлүүлнэ.

Ф: Гараа цохиорой.

Эвэрт: Болж байна аа. За.

Волф: Сайн уу, асуулт. Эхний бие даалтаа Хайд гэдэг залуугаар хийвэл болох уу?

К: Ноён Комос, таны хичээлд сууж байгаадаа баяртай байна гэж хэлэх гэсэн юм.

Эвэрт: Гайхалтай. Клео, баярлалаа. Бие даалтаа Хайдаар хийнэ гэсэн үү?  Догь гэж бодож байна.

К: Надад ч бас асуулт байна. Бие даалтын...

Эвэрт: би Клаудинд эхлээд туслаадахъя. Гэхдээ үдийн хоолны дараа би өрөөндөө байна. Хүрээд ирээрэй.

К: Баярлалаа.

Эвэрт: Үгүй дээ, баярлалаа. Юу гэлээ?

Волф: Тийм ээ, Хайдын түүх сонирхолтой санагдаж байна. Би илүү мэдэх гэсэн юм.

Эвэрт: Багш бүрийн сонсох дуртай шидэт үг байна. Тэр супер ухаалаг, шинжлэх ухаанч нэгэн байсан. Тэр хүн чанараа эмчлэхийг хичээдэг байсан. Цуу яриагаар бол тэр энэ сургуулийн хотхонд нууц лаборатори байгуулсан гэсэн. Гэхдээ, хэн ч олж чадаагүй.

Волф: Тэр арга олсон бол уу? Бүтэн мангас болох арга?

Эвэрт: Домогт өгүүлснээр бол, тийм. Хүн талыг нь устгадаг уусмал хийсэн ч ууж амжаагүй байхдаа сургуулиас хөөгдчихсөн. Одоо ч гэсэн лабораторит нь байгаа л байх. Бусад сонирхолтой судалгаануудынх нь хамт.

Волф: Тэрийг олно гээд төсөөл дөө.

Эвэрт: Энийг сонирхож байгаа чинь сайн хэрэг. Тэр лабораторийн тэмдэглэл хөтөлдөг байсан юм.

Волф: Тэр үү?

Эвэрт: Тийм ээ. Тэрний тэмдэг болох хоёр гараа атгасан тэмдэгтэй. Шинжлэх ухааны архивт байдаг гэж би сонссон. Бие даалт хийх судалгаагаа тэндээс эхлүүлж болох юм.

Волф: За. Гайхалтай.  Баярлалаа.

******************

Волф: Атгасан гар, Хайдын тэмдэг. Байна уу? Тэнд хүн байна уу? За за, Гулиа, чи чадлаа. Үнэн шүү, инээдтэй биш байна. Үгүй ээ. Үгүй үгүй үгүй үгүй үгүй. Юу?

Ф: Хэн бэ?

Волф: Энэ юу вэ?

Ф: Магнийн карбонат. Тайвшруулдаг юм. Үнэнийг хэлэхэд, би сүртэй юм харахгүй байна.

Волф: Би, жинхэнэ, амьд, бодит хүн. Ядаж л тал нь.

Ф: Тэгээд л мангасууд хувирдаг тухай асуусан  юм уу?

Волф: Тийм ээ. Чи ноён Комосын хэлснийг сонссон. Хайд сайнаар төгсөөгүй.

Ф: Хөөх. Энэ дарсан ногоо. Би яаж туслах вэ?

Волф: За. Тэгэхээр... тэр Хайд гэдэг залуу... хаа нэгтээ нууц лабораторит тэрний хүнийг эмчилдэг юм байж магадгүй. Тэрийг олчихвол... Тэрний лабораторийн тэмдэглэлд юм байж магадгүй гэж бодсон юм. Даанч шоргоолжны мөр шиг л юм байна.

Ф: Шоргоолжны мөр ямар байдгийг мэдэхгүй ч, сонирхолтой сонсогдож байна. Өө, энэ бичиг биш байна. Энэ бол код.

Волф: Чи яаж...

Ф:  Алан Тюрингийн тархины хальс. Тэр дэлхийн 2-р дайны үед Герман кодыг тайлж дэлхийг аварсан юм. Тэр гайхалтай байсан. Энэ Хайдын өдрийн тэмдэглэл мөн байна. Би хэзээ ч ийм жаргалтай байгаагүй. Би одоо л байх газраа олох шиг боллоо.

Волф: Ямар байсныг сайн ойлгож байна.

Ф: Би хийсэн зүйлээ нуух ёстой. Сургуулийн лабораторит ажиллах маш аюултай.

Волф: Хаана нуусан гэж байна?

Ф: Энэ  юу вэ? Хязгаарлагдмал градус, минут, секунд. Газрын зургийн координат байна. Тийм ээ. Үгүй ээ. Биш. Май... Координат энийг зааж байна. Хотхоны оршуулгын газар, гэхдээ ийшээ орох хориотой.

Волф: Тийм ээ. Тэгэхээр шөнө нууцаар оръё. Хонгор минь. Цохиорой. Наад дээр чинь ажиллана аа.

********************

Эвэр: Цусаар биччихсэн юм уу? Хэн ингэдэг байна аа?

Г: Арилахгүй байна.

Зах: Сайн үр, Грегор.

Г:  Баярлалаа, хэрэгтэй зөвлөгөө байна.  

Эвэр: Би ойлгохгүй байна. Манай сурагчид  ийм хорлон сүйтгэх зүйл хийхгүй гэж бодож байсан юм. Догь биш байна.

Зах: Сурагч байсан л гэж найдахаас.

Эвэр: Өөр хэн байж таарах вэ? Грегор сайн  болж байна.

Г: Захирал аа.

*****************

Аав: Сургууль эцэг эхчүүдийн амралтын өдрийн урилга явуулсан. Пьер Волф гэсэн нэрээр ирсэн байсан.

Волф: Тийм ээ. Энэ талаар... бид энэ тухай, “таныг” сайтар нууцлах хэрэгтэй.

Аав: Ойлгож байна аа. Миний амьдралд анх удаа л тохиолдож байна. Би “аюултай”. Олон улсын нууцлаг хүн. Тэр ч яах вэ. Чи зүгээр үү?  

Волф: Тийм ээ, би найзтай болсон. Үнэнийг хэлэхэд бид өнөө орой нэг юм төлөвлөсөн. Би төгсөгчдийн оройн зоог дээр үг хэлнэ.

Аав: Хөөх.

Волф: Нэр төрийн хэрэг гэсэн. Ээжээс болоод намайг сонгосон гэсэн.

Аав: Сайхан хэрэг байна.

Волф: Тийм ээ. Аав аа, унтахаар хэвтлээ. Хайртай шүү.

Аав: Хайртай шүү, Клауд.

Волф: Сайн уу, Фрэнки.

Ф: Хөөе хөөе. Энэ юм үнэхээр шинэлэг юм аа. Миний тархины суут хэсгүүдэд их таалагдаж байгаа. Гар чийдэн бас луужинтай юм байна лээ. Өнөө орой бидэнд хэрэг болно. Бас энэ селфиний камерыг хэн бүтээсэн юм бол? Камерт байгаа толь л гэсэн үг. Бас байнга холбоотой байдаг нь таалагдаж байна. Би найман цахим сүлжээнд бүртгүүлчихсэн. Мэдээж, би одоохондоо “холбоотой” гэдгийг сайн ойлгоогүй л байна. Надад ганц ч дагагч байхгүй. Хүлээгээрэй, нэг дагагч.

К: Өө. Тийм ээ, би байгаа юм. Бид интернэтийн сайн найзууд болж болно. Хөгжилтэй. Сайхан амраарай, Гуулууд аа.

Волф: Юу гээч? Тэрнийг март. Би яг одоо чамайг дагана аа.

Ф: Тооцохгүй ээ

Волф: Өө.

Ф:  Эгдүүтэй Горгон.

Дюс: Сайн уу Клаудин, Фрэнки. Юу байна даа? 

Волф: Дюс, сайн уу. Сайн.

Дюс: Чи Үндэслэн байгуулагчдийн оройн зоогон дээр үг хэлэх гэж байсан гэсэн, үнэн үү?

Волф: Тийм ээ. Үнэн.

Дюс: Би дандаа тусалдаг юм. Би олон сурагчдын төлөөлөл үг хэлэхийг сонсож байсан. Үгээ бичихэд чинь тусламж хэрэг болбол тусалж болох юм.

Волф: Хөөх. Тэр... тэр...

Дюс:   Сандрах хэрэгүй ээ. Зүгээр л цаг нөгцөөхийг хүсвэл...

Волф: Явах болчихлоо. Баяртай.

Ф: Би хамт явж байгаа. Тэгэхээр... Хөөе.

Дюс: За за.

Ф: Чи зүгээр үү?

Волф: Нөгөө хүчтэй сэтгэл хөдлөл гээд байснаа санаж байна уу? Дюс өдөөдөг юм шиг байна. Тэр өдөөгөөд байна.

Ф: Яагаад юм бол? Чамд таалагддаг болохоор уу?

Волф: Юу? Үгүй ээ, боль.

***************

Ф: Чиний хүчтэй сэтгэл хөдлөл илэрхий байна. Мангасууд нэг нэгэндээ татагдахыг харах сонирхолтой юм аа. Миний дэлүү энэ талаар бичдэг байсан юм. Шейкспирийнх л дээ.

Волф: Би тэрэнд татагдаагүй ээ.

Ф: Би ойлгож байна аа. Тэр царайлаг, эелдэг...

Волф: Үгүй ээ.

Ф: Жаахан аюултай...

Волф: үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй. Үгүй. Тэр надад таалагддаггүй.

Др:Чанга байна.

Волф: Тийм биш ээ. Тэр, зүгээр л... эелдэг залуу.

К: Сайн уу. Би сонсохгүй байж чадсангүй. Чи Дюст сайн юм байна.

Др: Хэтэрхий чанга.

Волф: Үгүй ээ. Тийм биш. Тэгээд ч энэ чамд хамаагүй, Клео.

К: Би бяцхан зөвлөгөө өгье.

Волф: Гуйя, хэрэггүй.

К: Тэрнийг март. Битгий буруугаар ойлгоорой. Чамд ямар байгааг би мэдэж байна. Би ч гэсэн гэнэн муми охин байсан. Итгэнэ үү, байна уу.

Ф: Үгүй ээ.

К: Надад итгэж болно, за юу? Би хаздаггүй, гэхдээ Дюс хаздаг.

Волф: Дюс надад таалагддагүй.

К: За за. Сайн байна. Яагаад гэвэл тэр чамд ахадна.

Др: Төгс арьс байрандаа, нүүрэн дээр батга гар.

К: Чамд боломж байхгүй, бяцхан гөлөг минь.

Др: Клео, тэнгэр минь. Чи шинэ найзтай болчихож, энд чинь.

К: Юу?

Ф: Хөөх.

К: Энэ яаж... Надад хэзээ ч батга гардаггүй. Миний арьс төгс.

Эм: Анхаараарай. Хөл хорионы цаг эхэллээ. Сурагчид аа. Аюулгүй байдлаа хамгаалахын тулд өрөөндөө ороод гарахгүй байхыг зөвлөе. Шөнийн анчид хоолны газарт бүртгүүлнэ үү. Хонгилд идэхгүй шүү.

Волф: Бидний дохио.

*****************

Бичиг: Оршуулгын газар. Сурагчид болоод амьд биетүүд орохыг хориглоно.

Волф: За за.

Ф: Юу вэ?

Волф: Мэднэ ээ.

Ф: Хөөх. Хүн чонын хүч догь юм аа. Чи өөр юу хийж чадах вэ?

Волф: Тэр... супер сонсгол... супер шөнийн хараа... супер үнэртэх чадвар. Гэхдээ үргэлж сайхан байдаггүй юм.

Ф: Хөөе. Манай авга Филийн булш байна. Тэр ганцаараа, гуниглаж үхсэн. Надад гуя нь байгаа. Тэрний хүмүүстэй харилцах чадвар надад өвлөгдсөн бол уу? Клаудин, би хувийн чанартай юм хэлж болох уу?

Волф: Фрэнки, чи миний хамгийн том, хамгийн аюултай нууцыг мэднэ.

Ф: Ээж, аав хоёр намайг бүх зүйлд сайн байхаар бүтээсэн. Би тийм болсон. Гэхдээ найздаа болох тал дээр тийм биш. Миний тархи олон хэсгээс бүтдэг. Хүмүүсийнхээс өөрөөр ажилладгийг нь би мэднэ. Гэхдээ... би зааврын номыг нь уншаагүй юм шиг санагаад байх юм. Тэр олон цахим сүлжээний апп-ууд байхад чамаас гадна надад ганцхан найзтай байгаа. Клео. Надаар даажигнах гэж.  

Волф: Фрэнки, би бүх насаараа ганцаараа байсан. Тийм болохоор... би ч гэсэн тэр зааврын номыг мэдэхгүй. Миний мэдэж байгаа зүйл бол би чиний найз. Бас чи надад таалагддаг, бас чиний тархи. Бас чиний бүх хэсгүүд.

Ф: Баярлалаа. Миний бүх хэсэг наадахыг чинь сонсохыг хүссэн байх.

Гу: Миний орноос холдоод өгөөч? Би унтмаар байна.

Ф: Уучлаарай, Гулиа. За. Координат энэ аюулгүй бөх бат чулуун байгууламжийг заагаад байна.

Волф: Энд ямар ч бариул алга.

Ф: цоожны нүх ч алга.

Волф: Хүлээгээрэй.

Ф: Юу вэ?

Др: Хүчит ундаа, хүчээ үзүүл.

Волф: Гэнэтийн л юм. Юу вэ?

Др: Алив л дээ.

Ф: Минотаврын ариун ээж.

Др: Та нар энд юу хийж байгаа юм?

Волф: Чи энд юу хийж байгаа юм? Энэ шулмын шид.

Др: Юу? Үгүй ээ, тийм юм биш.

Ф: Мөн л байна шдээ, тийм ээ? Хүлээгээрэй, чи Клеогийн нүүрэн дээр батга гаргасан уу?

Др: Үгүй ээ. Тийм ээ. Тийм. Гуйя, манай аавд битгий хэлээрэй. Цус сорогчид олон зуун жил  шуламнуудтай дайтсан. Би үл үхэгч биш байсан бол тэр намайг алах болно.

Волф: Бид нарын ам түгжээтэй.

Ф: Чи хүсвэл минийхийг оёж болно шүү.

Др: Нээрэн үү?

Волф: Энийг яаж хийж сурсан юм?

Др: Энэ амархан биш л дээ. Маш их давтах хэрэгтэй.

Ф: Энийг үнэрлэхээр хөөрдөг юм уу?

Др: Тийм ээ. Хүчний ундаа гэдэг юм. Газраас нэлээд дээшээ хөндийрүүлэх ёстой. Гэхдээ, одоохондоо нэг ундаа төдий зүйл. Нэг юм дутаад байна. Юу гэдгийг нь мэдэхгүй байна. Би одоохондоо сайн биш л дээ.

Волф: Сайн л харагдаж байна шд.

Др: Бүгд л шулмын хүчийг бохир хүмүүсийн зуршил гэдэг. Гэхдээ, надад таалагддаг. Хүлээгээрэй, та хоёр энд юу хийж байгаа юм?

*****************

Др: Тэгэхээр чи хүний эрлийз. Ирэх долоо хоногт болох үүсгэн байгуулагчдын оройн зоогоос өмнө лаборатори нь тэр хаалганы цаана байж ч магадгүй, байхгүй ч байж магадгүй үхсэн, мангасын эрлийз эрдэмтний хийсэн шидэт ундааг хайж байгаа, мөн үү?

Волф: Тийм ээ.

Ф: Хөөх. Их сайхан хэллээ шүү. Тийм ээ.

Др: Төвөгтэй хэрэг байна. Миний нууц том ч гэсэн, чинийх... сүйрэл шиг том юм аа.

Волф: Тийм ээ. Би харъяалагдаж байсан ганц газраасаа хөөгдөх болно.

Др: Энэ юу  вэ?

Ф: Гарын хээ юу? Цоож байна шдээ. Нэг төрлийн биометрийн гарын хээ уншдаг цоож байна. Хэрвээ Хайд энийг хийсэн бол, цаг хугацаанаас түрүүлж байж.

Волф: Бид чадлаа. За за. Ээж, аав чинь чамд Хайдын гарыг өгөөгүй биз?

Ф: Фрида Калогийнх. Миний өөрийгөө зурсан зургийг үзэх хэрэгтэй.

Др: Наад хаалгыг чинь онгойлгох шившлэг байгаа байх.

Волф: Хүлээгээрэй. Надад тусалж байгаа юм уу?

Др: Энэ байна. Төгс шившлэг, чөлөөлөх манан.

Волф: Туулганы эм шиг сонсогдож байна.

Ф: Тийм  байна.

Др: Үгүй ээ. Нунтагны шившлэг байна. Дээд шатных. Би одоохондоо жирийн тогоотой ч ажиллаж чадахгүй байгаа. Би энийг хийж чадахгүй  байх аа.

Волф: Давтаад үз. Анхаарлаа хандуул, чадна гэж итгэ. Чи чадна аа. Бид хоёр тусална аа.

Др: Нээрэн үү?

Ф: Тийм ээ.

Волф: Яасан бэ?

Др: Үнэнийг хэлэхэд би өөр мангас энийг дэмжинэ гэж бодож байсангүй. Догь байна. За. Тэгвэл давтъя. Үзээд алдъя.

Др дуулна: Би үнэнийг нуудаг байсан

         Учир нь тэд хэзээ ч зөвшөөрөхгүй  

         Гэхдээ  би та нарт нууцаа хэлье

Волф дуулна: Би хамааралгүй юм шиг санагдсан

         Гэвч одоо сүрэгтэй боллоо

         Та нарыг олсон болохоор

Худлаа хэлэх шаардлагагүй  боллоо

Др дуулна: Бүгдийг нь цуглуулж хийгээд

         Ингэж хэлэх сайхан байна

Бүгд дуулна: Яг л...

         Тэднийг өөртөө итгүүлж чадах юм шиг

         Тийм ээ, бид өөрөөрөө байснаар санасандаа хүрнэ

         Хамтдаа байхад бидэнд хэн ч саад болохгүй

         Бид гурваар оролдох хэрэгүй

Ф дуулна: Өөрсдийн хэсгийг нийлүлээд

         Тархи, зүрх сэтгэлээ ашиглан

         Одоо л миний хэлээр ярьж байна  

Волф дуулна: Айхгүй байх сайхан байна

Др дуулна: Өөрсдийнхөөрөө хийх хэрэгтэй

Ф дуулна: Хэний ч зөвшөөрөл хэрэггүй

Бүгд дуулна: Өөрчлөх зөвшөөрөл

Др дуулна: Бүгдийг нь цуглуулж хийгээд

         Ингэж хэлэх сайхан байна

Бүгд дуулна: Яг л...

         Тэднийг өөртөө итгүүлж чадах юм шиг

         Тийм ээ, бид өөрөөрөө байснаар санасандаа хүрнэ

         Хамтдаа байхад бидэнд хэн ч саад болохгүй

         Бид гурваар оролдох хэрэгүй

         Тийм ээ, ийм олон зүйл үзэж туулсны дараа

         Тийм ээ, үнэнээр амьдрах хүчийг оллоо

         Хамтдаа байгаа цагт хэн ч бидэнд саад болж чадахгүй

         Бид гурваар оролдох хэрэгүй 

Ф дуулна:  Бид хамтдаа байхад...

Волф дуулна: Бид хамтдаа байхад

Др дуулна: Бид хамтдаа байхад

Волф дуулна: Хэн ч саад болж чадахгүй

Ф дуулна:  Бид хамтдаа байхад...

Волф дуулна: Бид хамтдаа байхад

Др дуулна: Бид хамтдаа байхад

Волф дуулна: Юу ч саад болж чадахгүй

Бүгд дуулна: Хамтдаа байгаа цагт юу ч бидэнд саад болж чадахгүй

         Бид гурваар оролдох хэрэгүй  

Др: За.

********************

Волф: Санамсаргүй зүйл байсан ч зүгээр ээ. Миний хэлэх гэсэн юм бол...

Ф: Гэхдээ л шившлэгний нэг хэсэг шиг санагдсан.

Волф: Тийм ээ.

Ф: Гэхдээ чи яагаад сарьсан багваахайн хүчээрээ нисээгүй юм?

Др: Тэгж бодоогүй юм байна.

Волф: Гэхдээ л...

****************

Эм: Мангасуудын сургуулийнхан, өглөөний мэнд. Каскетболлын тэмцээний пеп ралли Клоудиториум рүү шилжсэн.

Эм: Урагшаа, чөтгөрүүд ээ.

*******************

Др: За. Тэгэхээр манан гаргадаг шившлэг хийхийн тулд хэдэн зүйл олох хэрэгтэй.

Ф: Хаягдал түүдэг шиг үү? Таалагдаж байна.

Др: Ихэнх нь амархан.

Волф: Аанхан.

Др: Шулмын самар, розмарин, майонез... гэхдээ хэдэн хэцүү юм байна. Нүдэуж нунтагласан далавчит задь, Огрын яс...

Волф: Огрын яс аа?

Др: Тийм ээ, яасан?

Волф: Бладгүүдийн аяга. Огрын цэвэр ясаар хийсэн.

Др: Тэрнийг өрөөндөө байхгүй үеийг нь тааруулж байгаад аяганаас нь жааханг үрж авахад л болно.

Ф: 9цаг 17минут.

Др: Аан?

Ф: Өглөө болгон 9цаг 17минутад тэр өрөөнөөс гарч, угаалгын өрөө рүү явдаг. Цагаа сайн барьдаг. Санаа зоволтгүй ээ, би хүн болгоны угаалгын өрөө ордог зуршлыг бүртгэдэг юм биш шүү. Миний тархи бүгдийг цээжилчихдэг юм. Хүн бүрийн хийдэг зүйлсийг, бүгдийг нь. Чи 32-34секунд тутамд уруулаа долоодогоо мэдэх үү?

Др: Юу?

Волф: Тэгэхээр маргааш... Бладгүүд 9:17-д угаалгын өрөө явна. Бид ороод аягыг нь үрнэ.

Ф: Тэр, дахиад долоочихлоо. 34 секунд.

**************

Др: Хачин юм аа. Яг 9:17 болж байна.

Ф: За. та нарт 5-7 минут байгаа шүү. Янз бүр байдаг юм.

Волф: За. Та хоёр  манаанд гар.

Ф: 4минут.

Др: Яагаад удаад байна аа?

Зах: Өглөөний мэнд, Скейри.

Ф: Бладгүүд л биш шүү.

Др: Юу? Тэрнийг саатуул.

Ф: Яаж?

Др: Тэрэнтэй чалч, яриа өд. Яваач!

Ф: За за. Захирал аа.

Зах: Өө. Сайн уу.

Ф: Угаалгын өрөө ямар байна? Хөгжилтэй байсан уу?

Зах: Фрэнки, наадах чинь хувийн хэрэг. Одоо, өршөөгөөрэй.

Ф: Хүлээ.

Зах: За? Угаалгын өрөө гэснээс усыг нь татдаг жорлонг 1596онд Сэр Жон Харрингтон анх бүтээснийг та мэдэх үү? Тэр нэгдүгээр Элизабет хатан хааны загалмайлсан хүү нь байсан юм. Тэрний гайхалтай сүнс болсныг бид бүгд мэднэ.

К: Гайхалтай. Бладгүүд захирал аа, өнөөдрийн сурагчдын зөвлөлийн хурлын протоколыг авчирлаа.

Зах: Клео, миний ширээн дээр тавьчих.

К: Тэгье ээ.

Зах: Аанхан.

Ф: Үгүй ээ.

Зах: За за, мэдлэг авчихлаа.

Ф: Бас, та мэдэх үү? Дэлхийн хамгийн анхны жорлон одоо ч ажилладаг юм. Хийгдээд 4000жил болж байгаа мөртлөө шүү дээ?

Зах: Тийм үү.

Др: Сайн уу, Клео. Чи буруу газарт ирчихэж. Чиний доромжилж байж сэтгэл санаагаа тайвшруулдаг хүүхдүүд чинь энд байхгүй.

К: Намайг Клео гэх хэрэггүй. Энийг Бладгүүдийн ширээн дээр тавих хэрэгтэй байна.

Др:  Тэрний өрөөнд үү?

К: Тийм ээ. Тэрний ширээн дээр. Одоо, замаас холдож үз, Багваахай минь.

Др:  За за, Клео.

Волф: Үгүй ээ.

К: Юу?

Др: Биеэ өөрчил, нүүрээ өөрчил. Өөрийнхөө оронд өөрийг тавь. Дотор чинь хэвээрээ ч, хэн нэгэн харахад гадна тал чинь өөрчлөгдөнө.

Волф: Юу вэ?

К: Тэнд хэн байна? Боолт минь гэж. Бладгүүд захирал аа.

Волф захирлын дүр: Тийм ээ, би байна.   Би. Би байна. Бладгүүд захирал, өөрийн биеэр. Чи миний өрөөнд юу хийж байгаа билээ?

К: Та намайг энийг ширээн дээрээ тавьчих гэсэн.

Волф захирлын дүр: Би юу?

К: Тийм ээ. Саяхан. Хонгилд байхдаа.

Волф захирлын дүр: Өө. Мэдээж. Яг зөв. Үнэн л дээ.

К: Та яаж ийм хурдан энд ирсэн юм?

Волф захирлын дүр: Тэр... би маш их кафейн агуулсан хилэнцэт хорхойн цус уусчихсан. Хурд нэмдэг юм. Заваан юм аа. Ямартай ч, яв даа. Надад захирлын хийх чухал ажил байна. Бас, Клео?

К: За?

Волф захирлын дүр: Эелдэг бай.

К: Юу?

Волф захирлын дүр: Эелдэг бай... амьдрал дээр... Сургуулийн их зантай муми хатны дүр чинь... сайхан биш. Одоо боль. Би чамайг харж байгаа шүү. Ойлгосон уу?

К: Тийм ээ, хатагтай.  

Волф захирлын дүр: Больж үз.

Др:  Хачин байна.

Волф захирлын дүр: Надад ямар байгааг төсөөл дөө.

Др: Эелдэг бай?

Волф: Туршиж үзсэн юм.

Ф: Европт  15-р зуун хүртэл үйлдвэрлэсэн цаас орж ирээгүй байсан. Анх  1857онд анхны ариун цэврийн цаас гарч эхэлсэн юм. Бас...Завгүй болчихлоо, баяртай.

Зах: Аа... Хатагтай Волф.

Волф: За?

Зах: Хэлэх үгээ бэлдэж байгаа юу? Үүсгэн байгуулагчдын зоог?

Волф: Аан. Нэрээн тийм. Гайхалтай. Том хит болно оо.

Зах: Гайхалтай.

******************

Эвэр: Энэнээс болоод 1375оны энхийн хэлэлцээр хийгдэх хүртэл лууг бүгд буруугаар ойлгож байсан юм. Тэр үед хүмүүс...

Волф: Юу болж байна?

Др: Бараг болж байгаа. Нунтаг далавчит задь, шулмын самар,  розмари. Майонез олох ийм хэцүү гэдгийг мэдээгүй юм байна.

Ф: Майонез? Ойлголоо.

Эвэр: За, залуус аа. Сайхан байлаа. Бие даалтаа хийхдээ жишээ авсан эх үүсвэрээ бичихээ мартав аа. Фрэнки? Клаудин. Чи бие даалтынхаа товчийг өчигдөр өгөх ёстой байсан. Чи зүгээр үү? Хайдыг бичиж байгаа хэвээрээ юу?

Волф: Аан, тийм ээ. Уучлаарай. Би зүгээр л... судалгаа маань урагшлахгүй байгаа.

Эвэр: Сонсооч, маргааш миний ширээн дээр байх ёстой шүү. За юу?

Волф: Баярлалаа. Тийм ээ, маргааш заавал.

Эвэр: Чи чадна аа.

Волф: Баярлалаа.

******************

Драк: Дракулара, чиний хөрөг дуугарахаа байж.  Яагаад залгахгүй байгаа юм?

Др: Аав аа, хүүхдүүд утас хэрэглэдэг болсон.

Драк: Утас. Сургууль ямар байна, гүнж минь?

Др: Бүх зүйл сайн байгаа. Би их юм сурч байгаа.

Драк: Эхний шалгалтандаа хэдэн оноо авсан бэ?

Др: Өө, та мэднэ шд. Сайн.

Драк: Сайн гэдэг нь яг хэд билээ?

Др: 92.

Драк: 92-оо? Унаснаас ялгаа алга.

Др: Би хичээсэн, аав аа. Үнэн шүү.

Драк: Дракулара, илүү их хичээх хэрэгтэй. Сайжир, үгүй бол хариуцлага тооцно гэж мэд.

Др: Тантай ярих сайхан байлаа, аав аа.

Волф: Тэр хатуу бололтой.

Др: Жаахан л.

Волф: Яваандаа зүгээр болчихно оо. Чи энд өөрийнхөө ирээдүйг төлөвлөж байгаа, тэрнийх биш.

Др: Би тэрэнд хэлнэ ээ. Нүд рүү нь харж байгаад “Аав аа, би шулмыг шидээр хичээллэж байгаа” гэж хэлнэ. Тийм ээ, цус сорогчид, шулмууд хэдэн зуун жил тэмцэлдэж байгаа, гэхдээ л би ийм хүн.

Волф: Хөөх. Би хэзээ ч тэгж чадахгүй байх. Би амьдралдаа анх удаа л  хаа нэгтээ харъяалагдаж байна. Тэд миний хэн гэдгийг мэдэх юм бол би бүх зүйлээ алдана.

Др: Бид хоёр адилхан юм аа.

Волф: Тэгэхээ, одоо яах вэ?

Др: Засна аа. Бүгдийг нь. Тэр шидэт ундааг олоод, би өөрөө хүссэн үедээ аавдаа үнэнээ хэлнэ.

Волф: Тийм ээ, хоёулаа. Гэхдээ, тэр болтол миний мэдэж байгаа зүйл... энэ тухай яриад сэтгэл онгойж байна.

Др: Тийм ээ.

Ф: Майонез олчихлоо.

****************

Эм: Сурагчдын анхааралд. Мангасын биологийн хичээл тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Хулгайлсан мөчнүүдээ бүгдийг нь биологийн тэнхимд авчирч өгнө үү. Мөчийг идээд, эргүүлж өгч чадахааргүй болсон бол гэдсэндээ сайн шингээгээд, энэ зарлалыг тоох хэрэггүй.

Др: За, харцагаая. Одоо ганц л юм олох үлдэж. Хэцүү зүйл. Могойн хор.

Ф: Мангасуудын ахлах сургулийн эко-системд байдаг цорын ганц хортой могой бол аварга том намгийн могой. 40фут урт, ойртох юм бол толгойг чинь тасдана.Гэхдээ би өөр толгойтой болчих байх. Тэгэхээр би олно оо.

Волф: Үгүй ээ. Би олох өөр газар мэднэ. Амаргүй л байх байх.

****************  

Волф: Сайн уу.

Дюс: Сайн уу. Чи... энэ удаа дахиад  зугтах уу?

Волф: Энэ удаа биш ээ. Тэгж найдъя.    Үүсгэн байгуулагчдын оройн зоогийн үеэр хэлсэн үгнүүд чамд байгаа гэсэн болохоор чиний тавьсан саналыг хүлээж авдаг юм уу гэж бодлоо.

Дюс: Тохирлоо.

*******************

Волф: Сайхан газар байна.

Дюс: Тийм байгаа биз? Энд гар утасны сүлжээ байдаггүй болохоор хэн ч ирэхгүй. Тайван байдаг юм.

Волф: Тэгээд, энд юм бодохоор ирдэг үү?

Дюс: Тийм ээ, тэгдэг. Заримдаа Мангасуудын сургууль хэцүү санагддаг юм. Ээж чинь, энд алдартай байсан байх аа?

Волф: Тийм ээ.

Дюс: Манай гэр бүлээс Мангасуудын сургуульд сурч байгаа анхных нь. Горгонууд тийм ч хайр татам мангасууд биш.

Волф: Аюултай могойт үснээс болдог байх.

Дюс: Хүмүүс тиймхэн гэж үү?

Волф: Тийм ээ.

Дюс: Тэр ч тийм шүү.

Волф: Тэгэхээр, тэр үнэхээр тийм хортой юм уу? Би түр харж болох уу?

Дюс: Сайхан санаа биш байна. Тэр үнэн л дээ. Үхлийн аюултай үс. Аюултай нүд. Бүгд миний талаар таамаг дэвшүүлдэг. Ойлгож байна уу?

Волф: Ойлгож байна. Надад итгээрэй.

Дюс: Өнгөрсөн хэдэн жил би буруу замаар явсан. Тэгээд одоо өөрчлөгдсөн. Би юу байхыг хүсэхгүй байгаагаа мэдэж байгаа. Одоо хэн гэдэгээ мэдэх л үлдсэн.

Волф: Чам шиг залуу юу ч болж болно. Сурагчдын зөвлөлийн даргад өрсөлдсөн ч болно.

Дюс: Горгонд хэн саналаа өгөх вэ дээ?

Волф: Би. Чи чадна аа. “Алуунчин үстэй өрсөлдөгчид саналаа өгөөрэй. Хазна шүү”.  Чи хүсч байгаа бол үзээд алд. Зүгээр л өөртөө итгэ. Хүмүүсийн хүсч байгаа зүйлд биш.

Дюс: Хэлэх ч амархан л даа.

Дюс дуулна: Өөртөө итгэлгүй найзаасаа асуулаа

         Өөртөө итгэлтэй харагддаг ч

         Энэ нь зүгээр л хуурамч  зүйл

         Өөрөөрөө байхыг хүсдэг ч,

         Миний хувьд амар зүйл биш

Волф: Найзаа хэлж байна уу?

Дюс: Тийм ээ.

Дюс дуулна: Өөрийгөө гаж амьтан биш гэж итгэхийг хүсдэг ч

         Чиний нүд  нүд нүд рүү  харахаар...

Волф: Чи юу?

Дюс: Тийм ээ.

Дюс дуулна: Өөрөөрөө байж болох юм шиг санагддаг

         Өөр хүний дүр эсгэсээр залхаж байна

         Чамд үнэнийг хэлж болох уу

         Чамд итгэж болно гэж бодогдоод байна

Дюс: Нүдний шилээ хэзээ  авахгүй гээд төсөөлөөд үз. Надад хэн ч итгэдэггүй. Багш нар намайг унтаж байна гэж боддог.   

Волф: Би шилгүй харж болох уу?

Дюс: Аюултай.

Волф: Би чамайг л харах гэсэн юм.

Дюс дуулна: Надад олон хуурамч найз байсан

         Хэзээ ч арыг минь даадаггүй байсан

Волф: Тийм үү?

Дюс дуулна:: Гэхдээ чи тийм биш...

Волф дуулна: Хэн нь, хэн нь тийм юм хийдэг байна аа? 

Дюс дуулна:  Чамд итгэж болох юм шиг байна

Волф дуулна: Тийм ээ, би ч бас тэгж бодож байна

Дюс дуулна: Чиний нүд  нүд нүд рүү  харахаар...

         Өөрөөрөө болох юм  шиг санагдаж байна  

         Өөр хүний дүр эсгэсээр залхаж байна

         Чамд үнэнийг хэлж болох уу

         Чамд итгэж болно гэж бодогдоод байна

Дюс: Тэгээд, жинхэнэ би ямар байна даа?

Волф: Хэн нэгний нүд рүү харж чадахгүй байх хэцүү байдаг байх даа?

Дюс: Ялангуяа чам шиг чоныг харж чадахгүй бол.

Волф Дюс дуулна: Чиний нүд  нүд нүд рүү  харахаар...

         Өөрөөрөө болох юм  шиг санагдаж байна 

Өөр хүний дүр эсгэсээр залхаж байна

         Чамд үнэнийг хэлж болох уу

         Чамд итгэж болно гэж бодогдоод байна

Волф:  Би үнэнээ хэлье. Би зүгээр л цаг нөгцөөж, илтгэлээ бичих гэж ирээгүй. Тэгэх гэж ирсэн. Тэгэх гэж ирсэн. Гэхдээ, надад өөр нэг юм хэрэгтэй байна.

Дюс: Юу юм?

Волф: Могойн хор. Юу гэдгийг нь хэлж чадахгүй нь. Гэхдээ энэ их чухал.

Дюс: Миний могойны хор уу?

Волф: Тийм.

Дюс: Зүгээр л хэлчихгүй дээ. Тэг ээ. Асуухад л болно. За, гол нь нүд рүү нь харж болохгүй. Муухай ааштай шүү.

Волф: Нээрэн үү?

Дюс: Тийм ээ. За залуус аа, эелдэг байгаарай. Тэр найз шүү.

Волф: Сайн уу.

******************

Др: Тэрэнд Мо гэдэг могой байдаг гэнэ ээ?

Волф: Тийм ээ. Үнэнийг хэлэхэд та нар Могоор оролдох хэрэггүй шүү.

Ф: Тэгээд тэр өөрөө хор өгсөн юм уу?

Волф: Тийм ээ.

Др: Тийм амархан уу?

Волф: Тийм ээ. Бид найзууд.

Др: Тэр чамайг сонирхдог шд.

Волф: Юу?

Ф: Чамайг сонирхоод байгаа.

Др: Үгүй ээ.

Гу: Чамайг сонирхдог.

Волф: Нээрэн үү?

Др: Тийм ээ. Одоо тэр хаалгыг нээе.  За, задьны далавч. Одоо Огрын яс. Ганц чимхийг.

Ф: Бүгдийг нь сайн холь гэж байна.

Др: За. Бүтнэ гэж найдъя. Миний нударганд бүх хүчийг авчирч, цугласан манангаар цоожийг тайл.

Волф: Дахиад оролдоод үз.

Др: Миний нударганд бүх хүчийг авчирч, цугласан манангаар цоожийг тайл. Би хангалттай сайн биш юм шиг байна.

Ф: Тэгэхээр маргааш дахиад оролдоод үзье.

Волф: Яг зөв.

Др: Яг зөв.

Зах: За за. Энд юу байгааг хараач?

Ф: Өө, цахилгаан.

Зах: Хөл хорио тогтоосны дараа гарсан сурагчдыг яаж шийтгэдэг билээ, ноён Комос?

Эвэр: Гуулийн дүрмээр бүтэн сар хичээлийн дараа сууна.

Зах: Яг зөв. Гэхдээ энд илүү том асуудал  байна, тийм үү хүүхдүүд ээ? Мангасуудын ахлах сургуулийн үнэт зүйлээс урвасан байна. Манай байгалийн бус журам зөрчигдсөн.

Волф: Захирал аа, би тайлбарлая.

Зах: Шулмын хүч.

Волф: Хүлээгээрэй. Юу?

Зах: Дракулара чамайг шулмын шидээр хичээллэдэг гэсэн мэдээлэл ирсэн.

К: Би амьд байхдаа Хэкатай сурч байсан юм, ид шид, анагаах бурхан. Надад шившлэг хийхийг би мэдэрдэг юм.

Зах: Баярлалаа, Клео. Цүнхээ онгойлго. Мангасуудын ахлах сургуульд шулмын хүч байх ёсгүй.

Др: Намайг үнэхээр уучлаарай, би дахиад яасан ч тэгэхгүй.

Зах: Аав чинь юу гэх бол?

Др: Гуйя, тэрэнд хэлж болохгүй.

Зах: Чи надад сонголт үлдээсэнгүй. Та хоёр ч бас, тэрнийг дэмжиж байдаг. Та нар ичих хэрэгтэй, та нар бидний хүссэнд хүрч чадсангүй.

Волф: Энэ юу вэ?

Эвэр: Сургууль хашгирч байгаа юм шиг л байна.

Волф: Болгоомжтой.

Зах: Бүгд зүгээр үү? Гэмтсэн хүн байна уу?

К: Би зүгээр ээ. Чи намайг аварлаа.

Волф: Зүгээр ээ.

Зах: Өрөө рүүгээ явцагаа! Урд талын шатаар яваарай. Дахиад ийм юм болно гэж бодсонгүй. Энэ дохионууд, сургууль өөрөө хашгирч байна. Энэ нэг л утгатай байх ёстой. Бидний дунд хуурамч мангас байна.

Эвэр: Хүн үү?

Зах: Тийм ээ. Хэн болохыг нь олж, аюулыг үгүй хийхгүй л бол сургууль нурах болно.

Эвэр: Маргааш Үүсгэн байгуулагчдын зоог болно. Хойшлуулах уу?

Зах: Тэр маш чухал үйл явдал. Хандивлагчдын ачаар сургууль ажиллаж байгаа.

Эвэр: Оройн зоогоо барья, захирал аа. Би тэр хүнийг олоход тусалъя.

*****************

Ф: Бладгүүд ч аймаар юм аа.

Волф: Дракулара, намайг уучлаарай. Надаас болсон. Би сургуулийг сүйтгэж байна. Би бүгдийг нь аюулд оруулж байна. Намайг үнэхээр уучлаарай.

Ф: Тэр зүгээр болно оо.

Волф: Баяртай.

********************

Др: Нарны гэрэл. Миний дуртай юм биш.

Волф: Чи энд юу хийж байгаа юм?

Др: Гайхалтай. Намайг барьж өгчихөөд, муухай ааш гаргаад л.

Волф: Аавд чинь харамсаж байна.

Др: Нэг л өдөр намайг уучилчихна. Надад үүр мөнхийн цаг хугацаа байгаа.

Ф: Бараг л ирчих шиг боллоо. Өө, сайн уу.

Волф: Та нар намайг яаж олсон юм?

Ф: чи “Найзыг минь олоорой” апп-аа унтраагаагүй байсан. Аймшигтай заадаг юм байна.

Др: Тийм ээ. Бид найзууд, санаж байна уу? Чамайг хүнд байдалд орчихоод байхад бид зугтахыг чинь зөвшөөрөхгүй.

Волф: Би буцаад очвол бүгд аюулд орно. Үнэнийг хэлье. Би Мангасуудын сургуульд тохирох мангас биш. Хар л даа. би тэнд байх ёсгүй. Би хаана ч харъяалагддаггүй.

Др: Чи бидний нэг, Клаудин.

Волф: Гэхдээ би яаж та нартай байхаа мэдэхгүй байна.

Др Ф: Клаудин.  

Волф: Хүлээгээрэй. Энэ чинь...

Ф: Тийм л юм шиг байна.

Др: Мөн байна.

Волф: Тэгж бодож байна уу? 

Ф: Мэдэхгүй ээ.

Др: Оролдоод үзэх хэрэгтэй, тийм ээ?

******************* 

Др: Клаудин.

Зах: Өөрийгөө хар даа. царайлаг гэдэг нь.

Волф:Үүсгэн байгуулагчдын зоог. Би бүр мартчихаж.  

Др: Манай аав ирнэ. Чи үг хэлэх ёстой биз дээ?

Волф: Тийм ээ. Ээжийнхээ өмнөөс. Энийг хурдан дуусгая.

Зах: Мөнгөлөг өнгө таны өнгө. Дотор уух юм байгаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Хүний сураг байна уу?

Эвэр: Үгүй ээ. Одоохондоо үгүй.

Зах: Сайн уу, эргээд тавтай морил. Тантай дахин уулзах таатай байна.

*****************

Др: Одоо яах вэ? Чамайг хүн болгохын тулд айлгах ёстой юу?

Ф: Намайг Дюс гэж бод.

Волф: Юу? Үгүй ээ. Би чадах юм шиг байна.

Ф: Чи супер хүчтэй юм шиг харагдаж байна.  Хүчийг чинь сулруулж байгаа юм шиг.

Волф: Удаан биш гэж найдъя. Гэгээн толгойгүй мортой хүн гэж. Болчихлоо.

Др: Хүний гар хэрэгтэй байж.

Волф: Хайдын нөгөө тал нь.

Др: Хийцэгээе. Энэ юу вэ?

Волф: Бунхан байна.

Ф: Огрын бунхан юм шиг байна. Хөөе. Аймшигт Агман байна шд.  

Волф: Үгүй ээ, үгүй үгүй. Хайдын лаборатори энд байх ёстой. Байх ёстой. Тэр хамгаалахын тулд тэр хаалгыг түгжсэн. Өөр хаалга байх л ёстой.

Ф: Хөөе, энийг хар даа. шилнийх нь доор... Хайдын код байна.

Др: Юу гэж байна?

Ф: Түлх гэж байна.

Волф: Товчлуур байна.

Ф: Нүд байна.

Др: Товчлуур байна.

Ф: Нүд байна.

Волф: Товчлуур мөөн. Оролдоод үз.

Ф: Нүд байна.

Др: Бс товчлуур.

Волф: Хэн хэнийх нь зөв. 

Ф: Гайхалтай.

Волф: Бид чадлаа.

Ф: Энд унтраалга байна.

Волф: Хөөх.

Др: Хайд завгүй байжээ.

Ф: Энэ кальцийн хлорид мөн үү? Аммонийн нитрат уу? Өө. Энэ плутони мөн үү? Өө, би дахиж үхээд мангасуудын диваажинд ирчихсэн юм бол уу?

Др: Даалгавраа битгий март, Фрэнки.

Ф: Эхлээд бяцхааан, бичил дэлбэрэлт хийж болох уу?  

Волф: Хайдын код. Тэрний шидэт ундаа. Хүн байхаа болино. Би эрх чөлөөтэй.

Аав: Битгий март. Сургууль хүмүүсийг яасан ч зөвшөөрөхгүй.

Волф: Олчихлоо.

Др: Гайхалтай.

Ф: Цохиорой.

Др: Яасан бэ?

Волф: Би энийг уучихвал... тэрнийг арилгаж байгаагаас өөрцгүй.

Ф: Хэнийг арилгах гэж?

Волф: Аавыгаа. Миний нууц хагас бол тэр. Би хэн гэдгээсээ татгалзана гэж үү?

Эвэр: Үгүй ээ, хэрэггүй.

Волф: Юу?

Ф: Үгүй ээ, ноён Комос, бид тайлбарлая.

Эвэр: Тайлбарлах шаардлагагүй, Фрэнки.  Чамайг ингэх бол уу гэж айж байсан юм. Клаудин, наадахаа уух хэрэггүй. Надад итгэ. Би ямар байдгийг нь мэднэ. Гадны хүн шиг санагддаг. Нууцаа хадгалах хэрэгтэй болдог. Би ч гэсэн хүний эрлийз.

Волф: Юу? Үнэн үү?

Эвэр: Тийм ээ. Бас... өөрийгөө орхино гэдэг зөв хариулт биш. Би илүү дээр арга мэднэ. Баярлалаа.

Волф: Үгүй ээ.

Др: Үгүй ээ.

Волф: Та яаж байна аа?

Эвэр:Би та нарт бүх үнэнээ хэлээгүй.

Волф:  Ноён Комос?

Эвэр:. Үгүй ээ. Комос манай ээжийн нэр байсан. Намайг Хайд гэдэг. Хайд Жуниор, гэж хэлж болно. Намайг ааваар маань нэрлэсэн.  

Волф: Та Хайдын хүү юм уу?

Эвэр: Сая тэгж хэллээ шд. Хурдан ойлгох хэрэгтэй, Клаудин. Чи хичээл дээр сайн сонсдог. Би энэ газрыг энэ жил ирсэнээсээ хойш хайж байна. Би лабораторийн тэмдэглэлийг толсон. Мэдээж... тэр кодыг тайлах... үнэнээ хэлье, би гацчихсан. Үнэхээр суут байлаа, Фрэнки. Тэр хаалгыг нээсэн чинь ч ухаалаг байсан. Аав өөрийнхөө үнэнийг хэлээгүй. Жинхэнэ хүний гаргүйгээр би хэзээ ч нээж чадахгүй байсан. Клаудин,  чамд Эй нэмэх өгье.

Др: Тэгэхээр та ч гэсэн мангас болохыг хүсээ юу?

Ф: Мангасуудын сургуульд үлдэх гэж үү?

Эвэр: Би Мангасуудын сургуульд үлдэх гээгүй. Би мангасуудын сургуулийг устгана... энэ шидэт ундаа чамайг зөвхөн мангас болгодоггүй юм. Чамайг Мангасын туйл болгодог юм. Аав маань ухаантай хүн байсан. Энэ ундаа тэрний амьдралыг сүйтгэсэн мангасуудаас авах өс хонзон байсан. Даанч тэрнээс өмнө тэрнийг хөөчихсөн юм. Тэгээд би ажлыг нь дуусгахаар рсэн юм.

Волф: Дракулара.

Эвэр: Гайхалтай.

Волф: Та тэрнийг яачихав аа.

Эвэр: Би тэрний хүчийг хулгайлсан. Тэрний мангасын мөн чанарыг. Төгс. Өнөө шөнө төгс шөнө  байх болно. Тэд бүгд энд байгаа. Бладгүүд. Бас сургуулийн хамгийн хүндтэй зочид. Мангасуудын сургуулийг сүйтгэсний дараа би аавыгаа алсан хүмүүсээс өшөөгөө авна. Хүмүүс. Ямар сайхан юм бэ. Миний биеийг хараач.

Ф: Хурдан зугт. Яваарай. Хурдлаарай.

Волф: Тэр зогсохгүй дээ.

Др: Миний бие сул байна.

Волф: Бүгдэд нь анхааруулж, тусламж дуудах хэрэгтэй.

Ф: Хүлээгээрй. Үгүй ээ. Хаалгыг түгжихэж. Гарч чадахгүй нь.

Эвэр: Фрэнки, сайн байна. Гарч чадахгүй.

Волф: Дракулара. Үгүй ээ, үгйү үгүй үгүй үгүй.

Ф: Одоо яах вэ?

Волф: Хурдан, хүн дууд.

Ф: За.

Эвэр. Клаудин.

Ф: Яаж?

Волф: Утсаа ашиглаж үзээгүй юм уу?

Ф: Цахим сүлжээнд л ашигладаг юм байх гэж бодсон шд. Тэгээд ч надад та хоёроос өөр найз байхгүй. Бас... Клео.

Волф: Клео? Хурдан залга.

Эвэр:За за.

К: Энэ юу вэ?

Ф: Клео, тусламж хэрэгтэй байна. Ноён Комос Хайдын хүү юм байна. Тэр галзуурчихлаа. Тэр өшөөгөө авч, Мангасуудын сургуулийг устгахаар ирсэн байна. Бид гарч чадахгүй байна, Дракулара гэмтсэн.  Тусламж дуудаарай.

******************

Драк: Бладгүүд, тэр ингэж хоцорч байгаа нь биднийг хүндлэхгүй байгаа хэрэг.

Зах: Тийм ээ. Би ч гайхаж байна. Клаудин их сайн сурагч байсан. Тэрнээс сураг байна уу?

Дюс: Үгүй ээ, уучлаарай. Клео, ярих зав алга. Юу?

**************

Ф: Тэр хаалга удаан тэсэхгүй.

Эвэр: За яах вэ.

Волф: Эндээс гарах хэрэгтэй.

Эвэр: Тоглоом дууслаа.

Др: Хөөе. Би дахиад шившлэгээ хийе. Чөлөөлөх манангийн шившлэг.

Волф: Чиний хүч байхгүй шд.

Др: Миний мангасын хүч. Шулмын шид өөр. Надад тусал.

Ф: Алив.

Др: Миний нударганд бүх хүчийг авчирч, цугласан манангаар цоожийг тайл.

Волф: Чи чадчихлаа. Дракулара.

Дюс: Клаудин. Клаудин. Тэр зүгээр үү?

Волф: мэдэхгүй ээ. Комос ингэсэн. Тэр бидний хүчийг хулгайлж чадаж байна.

Дюс: Юу?

Эм: Юу болсон бэ?

Дюс: Комос хаана байна?

Гу: Тэр яагаад ингэж байгаа юм?

Эвэр: Та нар дургүйг минь хүргэж эхэлж байна шүү.

К: Энэ... Комос мөн үү?

Волф: Тийм ээ.

Эвэр: Сайн юм боллоо. Зочид ирчихэж.

Эм: Энэ юу вэ?

Эм: Сургууль амьд.

Эр: Уурлачихаж.

Эвэр: Хөөх, чанга юм аа. Энэ сургууль хачин юм аа.

К: хүмүүст харуулахыг хүсээгүй л бол юу ч хийх хэрэггүй шүү.

Эвэр: Санаа зовох хэрэггүй. Би харуулахыг хүссэн зүйлээ л хийнэ. Энэ сургуулийг сүйтгэнэ.

Хийт: Эхлээд биднийг дийлэх болж дээ.

Эвэр: Асуудалгүй.

Волф: Ноён Комос. Хайд, гуйя. Ингэх шаардлагагүй.

Эвэр: Клаудин. Энэнд чамайг оролцуулсанд уучлаарай. Чи надтай адилхан. Харъяалагдах газаргүй гэмгүй хохирогч. Гэхдээ чи юу чадах юм?

Дюс: Тэрнийг орхи.

Эвэр: Ойрхон байлаа.

Дюс: Үгүй ээ.

Волф: Дюс, үгүй ээ. Үгүй ээ. Үгүй ээ, үгүй үгүй, үгүй.

Дюс: ядаж л чиний нүд рүү харах боломж олдлоо.

Волф: Үгүй ээ. Үгүй.

К: Нэг л өөр гэж мэдээд байсан юм аа.

Эвэр: Сүйтгэх зүйл нэгээр цөөрлөө.

К: Клаудин. Дюсийн төлөө.

Эвэр: Бурхан минь. Нөхөрлөл, золиос. Сэтгэл хөдөлчихлөө. Аав маань өөрийнхөө байх ёстой газар, энд байхыг хүссэн.  Гэвч бүгд тэрнээс урвасан. Тэрний цус цэвэр биш болохоор. Өшөөгөө авах цаг болж. Намайг өршөөгөөрэй.

Волф: Үгүй ээ.

Эвэр: Клаудин.

Волф: Би хүн болохоор миний мангасыг хүчийг авч чадахгүй.

Эвэр: Чи яах гээ вэ? Миний ямар хүчтэйг ойлгохгүй байна уу?

Волф: Тийм ээ. Ямар хүчтэйг чинь би сайн мэднэ. Инээ...

Эвэр: Үгүй ээ. Үгүй. Үгүй ээ. Үгүй. Чи юу хийчихэв ээ?

Волф: Нэмэлт оноо гэж бод.

Хийт: Тийм ээ. Энийг чинь л хэлээд байсан юм.

Ф: Тэр зүгээр ээ.

Волф: Дюс.

Дюс: Клаудин.

Волф: Тийм ээ.

Дюс: Хөөх.

Зах: Наашаа.   Клаудин.

Драк: Дракулара. Миний бяцхан чөтгөр.

Др: Би зүгээр ээ, аав аа. Би зүгээр.

Драк: Ашгүй дээ.

К: Бладгүүд захирал аа. Ноён Комос. Тэр..

Зах: Чи хүн юм уу?  

Волф:Тийм ээ. Мөн. Би мангас бас хүн. Энэ бол жинхэнэ би.

*****************

Аав: Клаудин. Зүгээр үү, хонгор минь?

Волф: Зүгээр ээ, аав аа. Би явахад бэлэн. Би дахиад нуугдахгүй.  Бүгд намайг байгаагаар минь харах болно. Бүх зүйль сайхан болно. Найзууддаа баяртай гэж хэлээдэхье.

Хийт: Тэр ирж байна.

Волф: Сайн уу.

Др: Сайн уу.

Дюс: Клаудин.

Ф: Тэд юу гэж байна?

Зах: Клаудин Волф, хүлээгээрэй.

Волф: Захирал Бладгүүд...

Зах: Аав чинь чамайг гэр рүүгээ авч явахаар ирээгүй.

Волф: Хүлээгээрэй. Юу?

Зах: Чи гол асуудал байгаагүй. Комос байсан. Сургууль одоо зүгээр байна. Бид олон жил андуурч явж. Цэвэр биш мангас, хүнтэй хамааралгүй байж. Чи миний мэдэх ямар ч сурагчаас илүү мангас ямар байх ёстойг бидэнд харуулсан. Ээж чинь чамаар бахархах байсан.

Аав: Чамаар маш их бахархах байсан.

Драк: Өнөөдөр бид сургуулийн журмыг өөрчлөх болно. Бид хүмүүстэй өрсөлдөхөө болино. Ядаж л бүгдтэй нь биш. Тэдний цус хичнээн амттай харагдах нь хамаагүй.

Зах: чамайг энд үлдвэл бид баярлах болно. Мэдээж, чи хүсвэл шүү дээ.

Волф: Нээрэн үү? Тийм ээ. Би хүсч байна.

Дюс: Тийм ээ.

Хийт. Тийм ээ.

Драк: Чимээгүй. Бладгүүд захирал мэдэгдэл хийх болно. Дахиад л утас. Зураг зурдаг хүн байха болио юу?

Зах: Мангасуудын сургууль, сайн байна уу. Энэ ариун танхимд шинэ сар мандаж байна. Хойшид таны дотор хүн таны жинхэнэ мангас  мөн эсэхийг тодорхойлох болно. Тийм болохоор надтай хамт манай анхны, үгүй ээ, хоёр дахь. Гэхдээ манай анхны албан ёсны хүн цуст сурагчийг хүлээн авна уу. Клаудин Волф.

Волф дуулна: Дахиад ганц ч өдөр худал үгний ард нуугдахгүй

         Зугтахгүй бас дүр эсгэхгүй

         Би өөртөө итгэлтэй, хүчтэй бас үргэлж сайн байх болно

         Дахиад хэзээ ч өөртөө  эргэлзэхгүй

Аав:  Охин минь, чи хорвоог өөрчиллөө.

Волф: Алив, би танд сургуулиа үзүүлье.

Аав: За.

Ф: Сайн уу, намайг Фрэнки гэдэг.

Аав: Сайн уу Фрэнкт. Аполло гэдэг.

Волф Дуулна: Энэ бол би, би энд байна

         Ичих хэрэггүй, чадвал ирээд намайг барь

         Харж байгаа зүйл чинь чинийх

         Би юуг ч өөрчлөхгүй

         Тийм ээ, уучлаарай, би харамсахгүй байна

         Би өөрөөрөө байх дуртай  

К: Фрэнки. Хамт стори хийе.

Волф Дуулна: Тийм болохоор дахиад харж хүлээхгүй

         Дахиад дотроо  нуугдахгүй

         Уучлалт гуйхгүй

         Хүссэн ч, хүсээгүй ч би бол би

Бүгд дуулна: Надад чиний зөвшөөрөл хэрэггүй

         Дүрэм зөрчсөн ч бай уучлалт гуйхгүй

         Хүссэн ч, хүсээгүй ч би бол би

Драк: Шулмын шидээр хичэллэдэг цус сорогч, хэзээ ч байгаагүй.  Тийм болохоор хамгийн  шилдэг шулам болох ёстой шүү. Хэзээ ч байгаагүй.

Др: Тийм ээ

******************

Эм: Тэр цорын ганц. Цус сорогчдын бүрмөсөн устгах гол түлхүүр. Тэрнийг над дээр авчир.

Эр: Эхэл...

Төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home