Үргэлжлэх хугацаа: 60мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүд:
Барби: эм, Барби
Д: эм, Дейзи Барбигийн найз, ягаан үстэй
Челси: эм, Челси, шаргал үстэй, бага дүү
Скиппер: эм, Скиппер, Барбигийн дарах дүү
Стейси: эм, Стейси, шаргал үст, Скипперийн дараах дүү
Аав:
Ээж:
Келси: эм, заан
Дарби:эм, анааш
Лейси: эм, сармагчин
Тики: эр, эртний хөшөө
Барби: Сайн байцгаана уу! Миний далайгаас хийж буй влогд тавтай морил! Ээжийн минь гайхалтай ажлын ачаар бид Эс-Эс Жангл хөлөг онгоцоор аялах болно. Байгальд ээлтэй хөлөг онгоцоор Робэртсийн гэр бүлтэй хамт гайхалтай аялалд гарах гэж байна.
Челси : Бас хамгийн гайхамшигтай төрсөн өдөр!
Барби: Челсийг санаж байгаа биз дээ?
Челси : Сайн уу.
Барби: Миний бяцхан дүү.
Челси : Тийм ч бяцхан биш шүү. Би маргааш долоон нас хүрнэ.
Стейси: Гаргаж өгөхөөс хоцрох нь.
Скиппер: Алив ээ.
Барби: Зөа, бид хөдлөх гэж байх шиг байна. Чэлс, чи бичлэгийг дуусгамаар байна уу?
Челси : Баяртай! Өө, маргааш болох хамгийн шилдэг төрсөн өдөрт ирэхээ мартав аа.
Бүгд: Баяртай! Сайхан аялаарай! Эх газар минь баяртай! Зангууг татаарай!
Челси: Бидэнгүйгээр сайхан хөгжилдөөрэй. Дараа уулзъя.
Эм: Болгоомжтой байгаарай. Сайхнууд минь баяртай.
Гарчиг: Барби: Челсигийн алдагдсан төрсөн өдөр
Скиппэр: Энэ гайхалтай хөлөг дээр амралтаа өнгөрүүлнэ гэхээр итгэж чадахгүй нь.
Челси : Миний төрсөн өдрийг ч бас.
Барби: Эхлээд юу хийх вэ?
Челси : Зайрмаг идье.
Стейси Скиппер: Бүгдийг.
Челси : Аан тийм, бүгдийг нь.
Ээж: Охид оо,та нар хамт байж, Челсийг харах ёстой шүү.
Челси : Ээж ээ, би долоо хүрч байгаа шд.
Аав: Барби. Чи том эгч нь болохоор чамд хариуцууллаа.
Барби: Ойлголоо ахмад а.
Скиппэр: Гайхалтай, дахиад л айлын дунд охид.
Ээж: Би ахлах инженертэй холбоо барих хэрэгтэй байна. Хөлөг онгоцны компьютерын системд нэгэн доголдол гарсныг олж чадахгүй байх шиг байна.
Челси : Та завгүй ажиллахгүй биз дээ?
Ээж: Яалаа гэж. Маргааш өдөржин та нартай байна гэж амалъя.
Челси: Тийм ээ.
Ээж: За, би явлаа шүү. Дараа уулзъя. Баяртай.
Барби: Баяртай ээж ээ.
Челси : Баяртай.
Скиппэр: Удахгүй уулзъя.
Стэйси охин: Баяртай.
Аав: Охид оо, та нарыг зөвшөөрвөл би оройн хоолноос өмнө жаахан дуг хиймээр байна. Хөлөг онгоцон дээрх амралтыг мэдэрмээр байна.
Барби: Тэг л дээ, аав аа.
Стэйси: Сайхан сонсогдож байна.
Аав: Баярлалаа, охид оо.
Барби: Бид цагийг зугаатай өнгөрүүлэх арга олчихно оо. Тийм ээ?
Скиппэр: Тийм ээ.
Стэйси: Мэдээж.
Барби: Хөөх.
Эр: Дөрвөн охин.
Барби: Тэгэхлээр… тиймэрхүү юм болох нь.
Эр: Хэтэрхий олон охин.
Стэйси охин: Одоо яах вэ, том эгч ээ?
Барби: Хэдүүлээ маргааш Челси гийн төрсөн өдрийг тэмдэглэх хөлөг онгоцон дээрх хамгийн сайхан газрыг хайж олбол ямар вэ?
Челси : Тийм ээ. Келси йд энэ санаа маш их таалагдаж байна.
Стэйси: Та нарт сонсож байна уу? Энэ бомпити бом бом гэх дууг. Намайг дуудаад байна. Явцагаая.
******************
Стэйси: Би диваажинд байх шиг байна.
Челси : Трампулинтай сагс уу?
Стэйси: Төрсөн өдрийн үдэшлэгт энэнээс илүү тохирох газар олдох бол уу? Би холимог спортод дуртай.
Скиппэр: Надад лав таалагдаж байна. Чи юу гэж бодож байна, Челс?
Челси : Тийм ээ, зугаатай харагдаж байна!
Захирал: Хүлээгээрэй, хүлээ хүлээ. Уучлаарай. Ийшээ орохын тулд ийм өндөр байх ёстой.
Барби: Өө бид мэдсэнгүй.
Захирал: Одоо мэдэж авлаа. Хөлөг онгоцны зугаа хариуцсан захирлын хувьд би бүх ажлыг аюулгүй мөн зохистой журмын дагуу явуулах үүрэгтэй.
Барби: Өө захирал байх нь. Та яг бидний хайж яваа хүн байна. Бид Челси гийн төрсөн өдрийг тэмдэглэх- Гэхдээ- Зүгээр ээ, Чэлс. Төрсөн өдрийг чинь тэмдэглэх өөр газар олчихно оо. Стэйси. Бид үргэлжлүүлээд хайх хэрэгтэй байна.
Стэйси: Аан? Ёоёо.
**********************
Скиппэр: Үгүй байлгүй дээ. Плант Би дижэй энд тоглож байгаа юм уу?
Челси : Яагаад цэцгийн баг зүүчихсэн юм?
Скиппэр: Танихгүй хүмүүсийн өмнө тоглох аймаар болохоор. Тэгээд ч догь харагдаж байгаа биз дээ. Төрсөн өдрийн үдэшлэг хийхэд төгс тохирох газар.
Стэйси: Би л лав бүжиглэхэд бэлэн.
Барби: Челс, чи юу гэж бодож байна?
Челси : Бүжгийн үдэшлэг маш сайхан сонсогдож байна.
Скиппэр: Тийм ээ!
Захирал: Хүлээ хүлээ, хүлээгээрэй. Энэ клуб зөвхөн өсвөр настай болон том хүмүүст зориулагдсан. Дан тоотой насныханд зориулагдаагүй.
Барби: Магадгүй та бидэнтэй ярилцах жаахан зав гаргавал... Скиппэр. Энд Челсигийн төрсөн өдөрт тохирохгүй юм байна Гараад ир.
Челси : Уучлаарай, Скиппэр. Хөлөг онгоц нь төрсөн өдөр тэмдэглэхэд тохиромжгүй юм шиг байна.
Барби: Битгий бууж өг, Челси , энэ газар аварга том юм. Бидэнд зөв зам зааж өгөх хүн л хэрэгтэй байна. Тэр явж байна. Явцагаая.
Захирал: Аан?
Барби: Хөөе!
Стэйси: Сайн уу.
Челси: Сайн уу.
Захирал: Өршөөгөөрэй.
Барби: Үгүй байлгүй дээ.
Скиппэр: Хүлээ л дээ!
Барби: Та түр хүлээгээч дээ. Бид маш чухал үйл явдал төлөвлөх хэрэгтэй байна.
Челси : Маргааш миний төрсөн өдөр. Миний хэдэн нас хүрэхийг таа даа.
Захирал: Мэдэхгүй юм аа. Дөрөв үү?
Челси : Дөрөв өө? Би дөрвөн настай байснаас хойш... гурван жил өнгөрчихөөд байна.
Захирал: Тэгвэл долоо юм байна. Би хүүхдүүдийг сайн мэдэхгүй л дээ. Одоо холдож үз. Би ажлаа хийх хэрэгтэй байна.
Барби: Тийм ээ. Тийм болохоор л танаас асуух хэрэгтэй байна. Бидэнд төрсөн өдрийн үдэшлэг хийхэд тохиромжтой газар хэрэгтэй байна.
Захирал: Асуултад хариулах миний хийх ажил биш. Гэхдээ миний туслах та нарт тусалж чадна.
Арлин: А-хой! Намайг Аррррлийн гэдэг. Мөн би үнэндээ үйл ажиллагааны орлогч захирал байна. Тэрний туслах биш.
Захирал: Хамаагүй ээ, Арлийн. Наадахаа зохицуул. Би ганцаарчилсан хула бүжгийн хичээл төлөвлөх ёстой. Өө үгүй ээ.
Арлин: Арррррлийн шүү. Дандаа буруу дууддаг юм. Тэр ч яах вэ. Та нарт юугаар туслах вэ?
Скиппэр: Маргааш манай дүү Челси гийн төрсөн өдөр юм.
Стэйси: Дүү маань жаахан л даа. Та мэднэ дээ, маш чухал.
Арлин: Эндээ түр хүлээж байгаарай, найзууд минь. Би яг тохирох газрыг мэднэ. Усны хувцасаа өмсөөд дуулиан шуугиантай цагийг өнгөрөөх дээврийн тавцан дээр уулзацгаая.
Барби: Сайхан сонсогдож байна уу?
Стэйси: Гайхалтай сонсогдож байна. Явж хувцасаа сольцгооё.
Челси : Арррлийн? А-хой? Дуулиан шуугиан? Тэр далайн дээрэмчин юм бол уу?
Скиппэр: Үнэхээр үү? Далайн дээрэмчин? Долоон нас хүрэх гэж байгаа гэхэд чиний төсөөлөл ч агуу юм аа.
****************
Арлин: Залхуу голыг... танилцуулж байна!
Стэйси: Гайхалтай.
Барби: Сайхан юм аа.
Скиппэр: Энд дасч болох л юм.
Эр: Наашаа! Наашаа шидээрэй!
Челси : Тийм ээ! Гулгадаг олс!
Стэйси: Энэ газарт миний нэр байна шүү! Шууд утгаараа биш шүү. Хачин санагдах байх.
Барби: Тэрийг хар аа! Төрсөн өдрийн хэсэгтэй юм байна.
Челси : Төгс юм аа. Төрсөн өдрөө энд тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна.
Арлин: Таалагдана гэж мэдсэн юм аа. Шумбаад... усаа туршаад үзэхгүй юм уу?
Барби: Надад лав сайхан сонсогдож байна.
Скиппэр: Янзтай!
Стэйси: Тийм ээ!
Барби: За залуус аа. Тэсрэх бөмбөг гэж хэлээрэй!
Бүгд: Тэсрэх бөмбөг!
Скиппэр: Тийм ээ!
Челси : Сайхан байна! Тийм ээ!
Барби: Тийм ээ!
Скиппэр: Барьсан даа!
Барби: Би авлаа!
Челси : Энэ залхуу гол үнэхээр шилдэг юм аа.
Барби: Юу болоод байна аа?
Скиппэр: Усны түвшин дээшилж байна.
Эр2: Дахиад л биш шүү!
Эм: Ямар их ус вэ. Халим!
Эр: Миний хөвөгч!
Аав: Охид оо, та нар зүгээр үү?
Ээж: Би юунаас болж гол доголдсоныг ойлгохгүй байна. Хөлөг онгоцны бүх хэлхээг шалгачихлаа. Ямар нэг том асуудал байхгүй л байна даа.
Захирал: Магадгүй…таны хайж байгаа асуудал жижигхэн ч юм билүү.
Скиппэр: Тэр Челси гийн тоглоом биш үү?
Ээж: Яагаад энд орчихдог билээ?
Арлин: Яаарррр. Хэн хүүхдийг тоглоомыг хяналтын хайрцагт хийчихдэг байна аа?
Челси : Хүүхэд юм бол уу?
Захирал: Ийм болохоор л хөлөг онгоцны үйлчлүүлэгчдэд насны хязгаарлалт тавих хэрэгтэй байгаа юм.
Челси : Би тэгээгүй! Би яасан ч тийм юм хийхгүй.
Аав: Чамайг тэгэхгүй гэдгийг мэднэ ээ, хонгор минь.
Захирал: Хэн нэг нь хийсэн л байна дээ. Бүгдийг зугаа цэнгэлийг нураачихлаа. Залхуу гол нь хаагдаж бүх үйл ажиллагааг дараагийн мэдэгдэл хүртэл зогсоож байна.
Бүгд: Үгүй ээ.
Челси : Гэхдээ миний төрсөн өдөр маргааш шдээ.
Ээж: Яг одоо засварыг эхлүүлье.
Барби: Чэлс, энэнээс болж төрсөн өдрийг чинь яасан ч нураахгүй.
Челси : Би өрөө рүүгээ явлаа.
Челси : Үдэшлэгээ энд хийвэл та нар дургүйцэхгүй биз дэ? Тэгвэл бид бусдын зугаа цэнгэлийг сүйтгэхгүй.
Барби: Орж болох уу?
Челси : Ингэх хэрэггүй ээ. Бид өөрсдөө хийх зүйл олчихно.
Барби: Гэхдээ, би тусалмаар байна. Эгч нар дүү нартаа тусалдаг юм. Тийм биш гэж үү, Келси ? Тэрнийг чамд өгсөн өдрийг санаж байна. Тэр минийх байсан.
Челси : Мэднэ ээ.
Барби: Тэрнийг сайн харж хандаж байсан чинь харагдаж байна.
Челси : Би сайн харж хандаж чадна аа.. Маргааш би долоо хүрнэ. Бараг л том хүн гэсэн үг.
Барби: Одоохондоо том хүн болох хэрэггүй ээ. Бид энэний байгаа юм. Чамд зааж өгөхийн тулд. Бас маргааш чиний хамгийн сайхан төрсөн өдөр байх болно. Чи хэдэн ч нас хүрсэн үргэлж бидний бяцхан дүү байх болно.
Скиппэр: Чи зүгээр үү?
Челси : Тийм ээ. Хамаагүй дээрдчихлээ. Төрсөн өдрийн өмнөх сайхан өдөр. Гэхдээ одоо, унтах цаг болж.
Скиппэр: Мм, харанхуй болоогүй байна.
Челси : Эрт унтах тусам, өглөө хурдан болно. Бас төрсөн өдөр маань хурдан болно.
******************
Челси : Өнөөдөр болчихлоо.
Барби: Өнөөдөр онцгой өдөр билүү?
Челси : Тоглоод байна уу?
Скиппэр: Үнэхээр үү?
Барби: Тоглосон юм аа. Төрсөн өдрийн мэнд! За, Чэлс өнөөдөр ямар өдөр гэдгийг хэлээд өг дөө.
Челси : Өнөөдөр бол арван. Миний төрсөн өдөр.
Стэйси: Төрсөн өдрийн мэнд, Челси.
Скиппэр: Төрсөн өдрийн мэнд. Аан? Сонин юм даа.
Стэйси: Чихмэл тоглоом шиг гар утсаа тэврээд унтдаг юм уу? Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна.
Скиппэр: Үгүй ээ. Челси гийн төрсөн өдөр арван болдог. Гэхдээ миний утас өнөөдөр арван нэгэн гэж байна.
Барби: Аан? Тийм байх ёсгүй дээ. Хүлээгээрэй, миний утсан дээр ч гэсэн 11 гэж байна.
Челси : Байж боломгүй юм. Өчигдөр унтахад миний төрсөн өдрийн өмнөх өдөр байсан. Яаж дараагийн өдөр нь болчихдог байна аа? Миний төрсөн өдөр яачихав аа?
Барби: Челси хүлээ! Үгүй байлгүй дээ!
Челси : Өршөөгөөрэй. Өнөөдөр хэдэн бэ?
Эр: Өнөөдөр арван нэгэн байна, бяцхан хатагтай минь.
Челси : Сайн уу. Өнөөдөр хэдэн гэдгийг мэдэх үү?
Эр: Мм, арван нэгэн.
Челси : Ахмадаа өнөөдөр хэдэн болохыг хэлээд өгөөч?
Ахмад: Мэдээж, өнөөдөр арван нэгэн.
*****************
Захирал: Баруун зүг яв. Дахиад баруун. Наадах чинь баруун биш шүү дээ. Та нар далайчин мөн юм уу?
Челси : Ноён үйл ажиллагааны захирал аа. Эрхэм ээ. Надад том асуудал тулгараад байна. Маш том асуудал. Сонсож байна уу?
Захирал: Яасан вэ?
Челси : Өчигдөр есөн байсан. Тэгсэн өнөөдөр арван нэгэн болчихлоо.
Захирал: Тэгээд?
Челси : Миний төрсөн өдөрт хаачихав аа?
Захирал: Ойлгохгүй байгаа юм уу? Өнгөрсөн шөнө бид олон улсын огнооны шугамыг давсан.
Челси : Юу гэсэн үг вэ?
Захирал: Цагийн зөрүүний шугамтай адилхан. Гэхдээ нэг цагаар урагшлахын оронд бид нэг хоногийг алгассан.
Челси : Хүлээгээрэй. Тэгэхээр миний төрсөн өдөр ... байхгүй болчихсон уу?
Захирал: Өө сайн талаас нь хар л даа. Дараагийн төрсөн өдрөө 365 хоног хүлээхийн оронд 364хоног хүлээх болж байна. Гэхдээ энэ жилийн төрсөн өдөр чинь үүрд алдагдсан гэсэн үг.
*********************
Стэйси: Челси. Чи хаана байна аа?
Барби: Ёоёо. Энүүгээр гарчихъя. Челси!
Скиппэр: Чэлс? Челси? Чэлс?
Эр: Хөөе.
Скиппер: Өө, уучлаарай.
Аав: Челсигийн сураг байна уу?
Ээж: Үнэхээр аймшигтай юм аа. Олон улсын өдөр хоорондын шугамыг яаж мартаж чадав аа? Бусад өдрүүд ч биш тэрний төрсөн өдрийг алдчихдаг.
Барби: Ээж ээ, битгий санаа зов. Тэрнийг олчихно оо.
Челси: Яаж энэ олон улсын өдөр алгасдаг шугамыг мартаж чаддаг байна аа? Тэд чинь том хүмүүс биз дээ. Юу гэнэ ээ, Келси ? Санал нийлж байна. Тэдэнд миний төрсөн өдөр хамаагүй байх.
Тоть: энд хүн байна у? Ахой, бяцхан найз минь?
Челси : Хөөх. Ярьдаг тоть. Бас далайн дээрэмчин шиг сонсогдож байна.
Тоть: Манай нутгийн аялга. Сайн уу. Чи энд юу хийж байгаа юм?
Челси : Миний төрсөн өдрийг хэн ч тоодоггүй гэдгийг мартахыг хичээж байна.
Тоть: Гэр бүлдээ мартагдчихаж. Энд жаахан охин байхад тохирохгүй. Нэг удаа халим загасаар дүүрэн лавтай нүх рүү орохоор тавцан дээгүүр алхахаас аргагүй болсон шиг л... гэхдээ энэ өөр түүх л дээ.
Челси : Хөөх. Сайхан түүх юм шиг байна. Төрсөн өдрөө буцааж авч болдог бол би ч гэсэн тийм адал явдалтай учирмаар л байна. Тэгвэл миний том болсныг нотлох болно. Гэхдээ миний хүсэл биелэхгүй. Миний долоо дахь төрсөн өдөр үүрд алга болчихсон.
Тоть: Үгүй ч байж магадгүй.
Челси : Юу гэсэн үг вэ?
Тоть: Хаанаас хайхаа мэдэж байвал, ид шидийг олж болох юм. Ширэнгэн ойн арал дээр хүсэл биелүүлдэг эрдэнийн чулуу нуучихсан байдаг гэсэн.
Челси : Тэр ширэнгэн ойн арал шиг үү?
Тоть: Тийм ээ. Зөвхөн хамгийн зоригтой, ухаантай нэгэн л тэрийг олж чадна. Эрдэнийг чулуу. Чулуу. Чулуу. Чулуу...
Челси : Тэгвэл би биш юм байна. Би чинь жаахан хүүхэд шүү дээ.
Тоть: Чиний дотор чиний төсөөлснөөс ч их хүч байгаа гэж бодож байна.
Челси : Тэр арал руу яаж очих вэ? Би тэр эрдэнийн чулууг олмоор байна.
Тоть: Хүссэн зүйлээ олохын тулд чамайг тэнд очих арга олно гэдэгт итгэж байна.
Челси : Хмм. Энд хэн ч алга. Хэрвээ би ид шидтэй эрдэнийн чулуу байсан бол… Тийшээ юу? Баярлалаа. Хөөх. Усыг. Цэцэгс. Гурван давхар солонго уу даа? Энэ газар үнэхээр гайхамшигтай юм аа! Хүн байна уу? Тэнд хэн байна? Чи зүгээр үү?
Келси : Зүгээр биш ээ.
Челси : Хөөх. Энэ газар үнэхээр шидтэй юм аа. Чи чинь ярьдаг заан байна.
Келси : Тийм ээ. Намайг Келси гэдэг.
Челси : Үнэхээр үү? Заанд яг тохирох нэр гэж мэдээд байсан юм аа. Намайг Челси гэдэг. Чи яаж ярьдаг юм вэ?
Келси : Надад ам байдаг болохоор юм бол уу?
Челси : Хаха. Ойлгомжтой. Гэхдээ, чи яагаад уйлаад байгаа юм?
Келси : Би төөрчихлөө. Би гэртээ л харимаар байна. Гэхдээ замаа олохгүй байна.
Челси : Харамсалтай юм аа. Би чамд тусалж болох юм.
Келси : Чи тэгж чадах уу? Гэхдээ чи хаана байгаагаа мэдэж байгаа юу?
Челси : Үгүй л дээ. Гэхдээ энд нэгэн шидэт эрдэнийн чулуу байдаг гэж сонссон. Тэрийг олчихвол бидний хүссэн бүгдийг биелүүлнэ.
Келси : Нээрэн үү? Би лав нэг сая самар хүсэх байсан.
Челси : Чамайг гэртээ харихыг хүсч байгаа гэж бодсон юм сан.
Келси : Тийм ээ. Гэхдээ би газрын самарт маш дуртай. Эхлээд гэртээ хариад, дараа нь самар хүсэх байсан. Тэгэхлээр тэр шидэт эрднийн чулууг яаж олох вэ?
Тоть: Хайж байгаа юм чинь нүдний чинь өмнө байгаа.
Челси : Дахиад сайн уу? Нүдний чинь өмнө гэж юу гэсэн үг вэ?
Тоть: Хайсан зүйлээ өөрөө олох хэрэгтэй. Хамраа дагаад энэ оньсогыг таагаарай. За за, надад хийх юм их байна. Амжилт!
Челси : Хүлээгээрэй! Би сайн ойлгосонгүй.
Келси : Одоо яах вэ?
Челси : Яах вэ…Чи их том хамартай шд. Битгий гомдоорой.
Келси : Гомдоогүй ээ. Би үнэндээ л том хамартай. Надад л байдаг юм.
Челси : Чамд ямар нэг өөр юм үнэртэж байна уу? Сэжүүр байж болох юм.
Келси : Надад өөр юм үнэртэж байна. Надад маш…ид шидтэй юм үнэртэж байна. Ийшээ!
*******************
Барби: Челси!
Скиппэр: Би найзуудаа, утсаа, компьютераа олж чаддаг мөртлөө яагаад дүүгээ олж чадахгүй байна аа?
Стэйси: Наадах чинь аппликейшний сайхан санаа байна.
Барби: Арррррлин, Та Челсийг хараагүй биз?
Эр: Ёоёо..
Арлин: Хараагүй гэж эмээж байна.
Барби: Бид Челсийг олох хэрэгтэй байна. Тэр их годсон байгаа.
Стэйси: Тэрэнд муу юм болохыг хүсэхгүй байна.
Скиппэр: Тэр юу хийхээ мэдэхгүй байж магадгүй.
Арлин: Тийм гэж үү? Тэр надад та нарын бодож байгаагаас зоригтой санагдсан.
Скиппэр: Битгий гомдоорой, гэхдээ бид дүүгээ танаас арай дээр мэднэ гэж бодож байна.
Арлин: Тэгвэл та нар тэрнийг хаанаас олохоо мэдэж байгаа байх.
Эр: Арлин. Усны аэробикийн бассейн өөрөө цэвэрхэн болохгүй.
Арлин: Яарр. Би анзаарч л байя. Гэхдээ та нар тэрнийг олно гэдэгт итгэж байна. Челси шиг бодоод үзээрэй.
Стэйси: Тэр ч их өвөрмөц хүн юм аа.
Скиппэр: Тэр тус болсонгүй.
Барби: Харин ч их тус болсон гэж бодож байна. Бид Челси шиг бодох хэрэгтэй. Тэр хаашаа явсан байж болох вэ?
Скиппэр: Бид нараас хол байж болох газар.
Эр: Эндээс холдмоор байна уу? Манай арлын адал явдлын эрэлчид таван минутын дараа хөдлөх болно.
*********************
Челси : Хөөх, ямар гоё юм бэ.
Келси : Бас их сайхан үнэртэж байна.
Челси : Гэхдээ аль нь ид шид шиг үнэртэж байна?
Келси : Тэр байна.
Келси , Челси : Хөөх.
Наран цэцэг: Хөөе. Гижиг хүрч байна шүү.
Челси : Чи ч бас ярьдаг юм уу?
Наран цэцэг: Мэдээж. Яахав надад бусад хүмүүс шиг мэдрэмтгий мэдрэлийн систем байхгүй л дээ. Гэхдээ надад авьяас бий.
Жижиг наран цэцэг: Сайн уу? Гижиг хүрээд байна.
Челси : Чамд бид нарт өгөх сэжүүр байгаа бол уу?
Наран цэцэг: Тэр чамаас шалтгаална. Чи оньсого тааж чадах уу?
Челси : Би оньсого таах дуртай. Тахиа яагаад зам гарсан вэ гэх мэт.
Наран цэцэг: Наадах чинь оньсого биш онигоо байна. Энийг оньсого гэдэг юм. Шидэт эрдэнийн чулууг хайж байгаа бол миний хэлэх үгийг сонс. Зүгээр л минжний гэрийг хайж ол. Гэхдээ нэхэгсдийн үгнээс болгоомжлоорой. За, ойлгосон уу?
Келси : Эрдэнийн чулууны талаар юм байхгүй юу?
Челси : Минж бас сүлжигч гэж үү?
Наран цэцэг: Хангалттай гэж бодож байна. За за, би явж наранд шарлаа. Шидэт арал дээр ч гэсэн хэдхэн л цаг л нар гардаг юм. Амжилт!
Келси : Сэжүүр нь юу гэсэн үг юм бол оо?
Челси : Хмм. Би хичээл дээрээ минжний талаар тайлан хийж байсан. Тэдний гэрийг далан гэдэг. Тийм ээ! Далан бол усан дотрох жижиг цайз. Голыг дагаад явбал олохдох байх.
******************
Барби: Сайн уу. Та нэг жоохон охиныг хараагүй биз? Шар үстэй-
Стэйси: Иймэрхүү өндөр. Инээмсэглэсэн...
Скиппэр: Бас их зантай.
Ажилтан: Мм. Хэлж мэдэхгүй юм. Гэхдээ та нар адал явдал хайж байвал ширэнгэн ойн аялал тэндээс эхэлж байгаа.
Стэйси: Ширэнгэн ойн аялал? Гайхалтай сонсогдож байна.
Скжппэр: Аюултай сонсогдож байна.
Ажилтан: Тийм шүү. Хэн ч амьд гарч ирдэггүй юм.
Скиппэр: Нээрэн үү?
Ажилтан: Үгүй ээ, сонирхолтой болгох гэж тэгж хэлдэг юм. Энд заримдаа жаахан уйтгартай байдаг юм.
Скиппэр: Челси ганцаараа тийшээ орчихоогүй байгаа?
Барби: Хөөрхий Челси . Их айж байгаа байх даа. Явцгаая!
Ажилтан: Өө, анчдаас болгоомжлоорой. Зоби, үлэг гүрвэл бас цус сорогдоос болгоомжлоорой! Цус сорогч. Элэг хөших нь.
Цус сорогч: Өөрт чинь нарны тос байхгүй биз? Эс-пи-эф хамгаалалт нь нэг сая?
***************
Челси : Хараач, тэнд минжний далан байна. Одоо сүлжигчийг олох хэрэгтэй.
Дарби: Туслаарай! Туслаарай, тэр удахгүй ирнэ.
Келси : Тэр гэж хэн? Тэр сүлжигч үү?
Дарби: Тийм ээ, тэгж хэлж болно.
Челси : Келси, миний гараас бариарай! Алив ээ. Тэр бүр орооцолдчихож. Үгүй ээ. Үгүй ээ.
Бүгд: Зугтаарай!
Челси : Бид одоо аюулгүй байх.
Дарби: Та нарыг ирээгүй бол би яах байснаа мэдэхгүй байна. Баярлалаа. Нээрэн, намайг Дарби гэдэг.
Челси : Намайг Челси , энэ бол Келси. Бид хүсэл биелүүлдэг эрдэнийн чулуу хайж байгаа.
Дарби: Нээрэн үү? Би олоход чинь тусалж болох бол уу?
Челси : Чи тусална гэж үү?
Дарби: Би туслахын төлөө амьдардаг. Сая эрвээхийнд гарахад нь тусалж байгаад торонд орооцолдчихсон. Тэгсэн чинь надад тусламж нь хэрэгтэй байсан байж. Тиймэрхүү зүйлс олон тохиолддог юм.
Челси : Хөөе. Бид нартай явах уу? Эрдэнийн чулууг олчихвол би алдагдсан төрсөн өдрөө эргүүлж авна. Келси гэр бүлээ олохыг хүснэ. Чи бусдад илүү сайн туслахыг хүсч болно шд.
Дарби: Нээрэн үү? Би тусч болохын тулд юу ч хийхэд бэлэн.
Челси : Гайхалтай. Чи бидэнд дараагийн сэжүүрийг олоход тусалж болох юм.
Дарби: Тэгье. Ёоёо. Хараач. Би нэг юм оллоо. Миний бодлоор...
Челси : Хоосон байна.
Бүгд: Хөөх.
Челси : Удаан мартагдсан нууц газрыг ол. Тэр агуу орд одоо навч, элсээр хучигдсан байгаа.
Келси : Том бас хуучин. Цайз юм бол уу?
Челси : Эсвэл эртний сүм?
Дарби: Тийм ээ. Намайг дагаад яваарай. Би дөт зам мэдэх юм байна.
Келси : Хүлээгээрэй!
Челси : Зогсооч.
Дарби: Явцагаая.
******************
Барби: Тэр энэ хавьд л байх ёстой. Челси!
Скиппэр: Челси !
Стэйси: ЧЕЛСИ !!!
Скиппэр: Нээрээ юу?
Стэйси: Хэтрүүлчихсэн үү?
Скиппэр: Тэглээ. Сайн талаас нь бодоод үзвэл энэ их зөөлхөн юм аа. Өөрөө үз л дээ.
Стэйси: Хөөх, нээрээ зөөлөн юм аа.
Барби: Охидоо, цаг үрж болохгүй. Бид Челсийг олох хэрэгтэй. Энд ямар ч аюултай зүйл байж магадгүй.
Скиппэр: Миний утас мэднэ. Надад нэг апп байгаа. Апп маань зэрлэг амьтад, ямар жимс байдгийг, хортой ургамал гэх мэт- иймэрхүү арал дээр зайлсхийх... ёстой зүйл байдаг.
Стэйси: Энэ загатнадаг арал байна.
Скиппэр: Тийм ээ, их загатнадаг арал байна.
Барби: Загатнаад байна. Байз- Скиппэр, утсаа өг дөө. Ха, мэдсэн юм аа.
Скиппэр: Яасан?
Барби: Тэр зөөлөн цэцэгнүүд...
Стэйси: Скиппэрийн намайг татаж оруулсан уу?
Барби: Тэднийг Пламбаго Ичисориус гэдэг юм байна. Нөгөө нэр нь загатнадаг цэцэг.
Стэйси: Үгүй ээ Загатнахаа болиоч.
Скиппэр: Барби, ямар нэг юм хий л дээ. Халуун сав уу?
Стэйси: Халуун юм уухад тохирохгүй юм шиг байна.
Барби: Халуун уух юм биш ээ. Энэ бол-
Стэйси: Овьёос уу?
Барби: Тийм ээ, загатнааг анагаах хэрэг гарч юуны магад гэд бодсон юм. Нэлэнхийд нь сайн түрхээрэй.
Скиппэр: Их заваан харагдаж байгаа ч хамаагүй дээр болчихлоо.
Стэйси: Би ч гэсэн. Барби, та үргэлж бэлтгэлтэй байх юм аа.
Барби: Одоо Челсигийн хаашаа явсныг мэдчихвэл ч...
***************
Бүгд: Хөөх.
Челси : Ээ бурхан минь.
Дарби: Энэ бол Тики аварга биетийн эртний сүм. Үлдсэн хэсэг нь л дээ.
Челси: Хуучны нурж алга болсон сүм. Энэ сэжүүрт гарсан юм байх. Явцагаая.
Бүгд: Хөөх.
Дарби: Хар даа. тэмдэг байна.
Челси : Чимээгүй. Тикийг бүү сэрээ. Үгүй бол... Юу гэсэн үг юм бол?
Келси : Хамаагүй ээ. Чимээгүй байх асуудал биш. Бяцхан асуудал.
Челси : За, бид нар хийж чадна. Зүгээр л маш маш чимээгүй байх хэрэгтэй. Тийм ээ, бид чадлаа! Бид Тикиг сэрээ-
Лэйси: Бартаат замыг давсанд баяр хүргэе.
Челси : Чшшш...
Лэйси: Одоо жинхэнэ сорилт байвал ямар вэ?
Челси : Чшшш. Чимээгүй!
Лэйси: Дахиад нэг удаа хийе.
Челси : Чшшш.
Лэйси: Гар дээрээ зогсож байгаад...
Челси : Чшшш
Лэйси: Бас кокосыг хөл дээрээ тогтоож байгаад хийнэ шүү.
Челси : Чимээгүй!
Лэйси: Би энийг доошоо харсан кокос тогтоох сорилт тоглоом гэж нэрлэдэг юм.
Челси : Чимээгүй байж болохгүй юу? Бид чимээгүй байх ёстой. Бид Тикийг сэрээж болохгүй.
Лэйси: Сайхан санаа байна. Улам хэцүү болгоцгооё! Одоо доошоо харсан кокос тогтоох чимээгүй сорилт тоглоом гэж нэрлэе.
Челси : Чимээгүй л дээ.
Челси : Ашгүй дээ. Ойрхон байлаа шүү.
Лэйси: Бид нар тэрнийг арай л сэрээчих...
Бүгд: Хөөх.
Тики: Хэн Тикиг сэрээж зүрхлэв?
Лэйси: Би сэрээчихлээ. Намайг Лэйси гэдэг. Би шинэ спортын төрөл зохиож байлаа. Миний хийдэг зүйл байгаа юм. Харин энэ залуус… Тэднийг мэдэхгүй юм байна.
Челси : Уучлаарай эрхэм Тикигийн хөшөө минь. Бид сэжүүр хайж байлаа. Бид одоо явлаа.
Тики: Наанаа зогс. Намайг сэрээсэн болохоор би Волкатоаг сэрээх болно. Волкатоаг сэрээнэ гэж хэллээ. Та нар тэрийг мэддэггүй юм уу? Та нар мэддэг байсан бол энэ мөч илүү сонирхолтой байх байлаа. Волкатоа гэж тэр галт уулын нэр.
Дарби: Өө, тэгээд?
Тики: Тэгээд ээ? Дэлбэрэх юм бол та нар бүгд сүйрнэ.
Лэйси: Илүү сонирхолтой юм мэдэх үү? Галт уулыг сэрээж бүхнийг сүйтгэж байхаар хамтдаа тоглоом тоглоё.
Тики: Тоглоом оо? Гэхдээ би та нарын үхэхийг харахыг хүсч байлаа.
Лэйси: Энэ илүү хөгжилтэй байх болно. Тэгээд ч үнэнийг хэлэхэд энд маш ганцаардмал юм. Тоглох найзуудтай байх сайхан биш гэж үү? Би л лав тэгэх байсан. Биднийг сүйрүүлчихвэл ... дахиад л гунигтай ганцаардмао болно.
Тики: За яах вэ, чи тоглоомоо сонго. Та нар ялж чадвал би энэ арлын хагасыг нь устгана. За, яах вэ. Галт уулыг дэлбэлэхгүй өнгөрөөе.
Лэйси: Тийм ээ. Тэгвэл эхэлцэгээе. Маш олон зохиомол спортоос сонгож болно. Алийг нь сонгох вэ?
Тики: Өө би дүрмээ тайлбарлаж дуусаагүй байна. Миний эсрэг тоглох хүн тоглоомоо сонгож болно гэхдээ би өрсөлдөгчөө өөрөө сонгоно. Тиймээс би…тэрийг сонгож байна.
Челси: Би юу?
Дарби: Гэхдээ тэр жаахан охин шүү дээ.
Тики: Яг зөв. Харин би бол хүчирхэг ид шидтэй хөшөө. Хааяа хула бүжиг бүжиглэх дуртай.
Челси : Би чамаас айхгүй байна. Надад итгэ найзуудаа. Би энийг чадна аа.
Тики: Тэгээд? Би хүлээгээд байна.
Челси : Дагаад яв.
Тики: Гол дээр юу хийж байгаа билээ?
Челси : Тэсрэлттэй шумбах тэмцээн. Хамгийн их ус цацруулсан нь ялна.
Бүгд: Юу?
Тики: Тэсрэлттэй шумбах тэмцээн гэнэ ээ? Хаха. Бяцхан охин минь, чи ялагдах болно.
Челси : Харж л байя. Таны дараа.
Тики: За за. Өөрөө л мэд. Тики бөмбөг!!!
Лэйси: Хөөх. Тэр ч сайн юм аа. Энийг яаж ялах вэ?
Челси : Ялах шаардлагагүй. Бид зүгээр л явж болно.
Лэйси: Аан?
Челси : Хар даа.
Тики: Энийг ялах гээд... Өө. Өө үгүй ээ. Би урсаад байна.
Дарби: Чи тэрнийг хуурчихлаа.
Лэйси: Ухаалаг юм аа. Гэхдээ л миний шинэ спортыг туршиж чадаагүй нь харамсалтай. Надтай хамт тоглох найзууд байсан ч болоосой.
Челси : Бид нар хүсэл биелүүлдэг шидэт эрдэнэсийн чулуу хайж байгаа. Бид нартай яваад хүслээ биелүүлээч. Гэхдээ эхлээд нэг сэжүүр олох ёстой л доо.
Лэйси: Аан энэ байсан байх нь ээ? Би энийг сонин азын жигнэмэг гэж бодож байлаа.
Челси : Хөөх.
Дарби: Хүйтэн, харанхуй, нойтон газрыг ол. Тэр газраар дамжин өнгөрөх ёстой. Хол зам туулах тусам эрдэнийн шидэт чулуунд ойртох болно.
Челси : Ямар ч утга алга.
Лэйси: Яагаад ч юм... би юу гэдгийг нь ойлгочихлоо. Ийшээ.
*******************
Барби: Челси !
Скиппэр: Челси !
Стэйси: ЧЕЛСИ !
Стэйси: Энэ удаа ядаж хорт ургамал биш элсэн дээр унгалаадаа.
Скиппэр: Үнээн. Гэхдээ бид нар энэ эргээс эхэлсэн биз дээ?
Барби: Үгүй ээ. Бид нар тойроод яваад байж.
Стэйси: Надад тэгж санагдаад байна уу, эсвэл тэр цахлай бидэн рүү сонин хараад байна уу?
Скиппэр: Ганц тэр ч биш. Би нэг л айгаад байна шүү.
Барби: Зүгээр ээ. Цахлай хүнд хоргүй амьтан. Хоолоор л дуудахгүй бол.
Стэйси: Энд хоол байхгүй нь сайн хэрэг.
Скиппэр: Гэхдээ бид нар овъёос түрхчихсэн байгаа шд.
Барби: Сайн шувуухайнууд.
Скиппэр: Томоотой шувуухайнууд.
Стейси: Хөөрхөн шувуу.
Шувуунууд. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол. Хоол.
Стэйси: Өлссөн юм шиг байна.
Скиппэр; Тийм гэж үү? Одоо яах вэ?
Барби: Зугтаарай.
**************
Лэйси: Энэ байна. Арал дээрх хамгийн харанхуй, хүйтэн, нойтон газар.
Келси : Хөөх нээрээ л харанхуй юм аа. Гэртээ байж байсан ч болоосой.
Лэйси: Мэдэхгүй юм даа. Тийм ч муу биш ээ. Хэдэн чимэглэл, буйдан, хэдэн ширхэг дэр тавьчихвал болоод л явчихна.
Челси : Энүүгээр хурдан явах тусам бидний хүсэл хурдан биелнэ.
Дарби: Энэ юу байсан вэ?
Челси : Айх хэрэггүй... гэж бодож байна.
Лэйси: Яасан? Таалагдаж байна.
Дарби: Гэхдээ юу юм бол?
Келси : Бар байна.
Челси , Дарби: Юу?
Лэйси: Тэр бар гэх шиг боллоо.
Бар: Бар мөн байна. Баранд саад болох сайхан санаа биш шүү.
Челси : Бид нар чамд саад болохыг хүсээгүй юм шүү. Бид зөвхөн энэ агуйг нэвтлэн гарч хүслээ биелүүлэх хэрэгтэй байна.
Лэйси: Чи тэнд юу хийж байсан юм? Хөгжилтэй сонсогдсон.
Бар: Намайг сонссон юм уу? Раааа. Одоо эндээс яв. Та нарыг…та нарыг идэхээс өмнө.
Келси : Одоо яах вэ? Үнэхээр аймаар юм аа.
Челси : Манай эгч Скиппэр заримдаа хөгжим бичихдээ ганцаараа байхыг хүсдэг. Гэхдээ бусдад харуулахаас айдаг болохоор тэгдэг юм. Бичсэн хөгжим нь сайн гэж бодоогүй үедээ.
Лэйси: Утгагүй юм аа.
Дарби: Тэгвэл тэрэнд үнэнийг хэлэх зоригтой хүн олох хэрэгтэй.
Бар: Чи яах гээ вэ?
Челси : Зүгээр л, хөгжим чинь таалагдаж байна гэж хэлэх гэсэн юм.
Бар: Нээрэн үү?
Челси : Аанхан. Үнэхээр сайн болж. Хэрэв энэ чамд баяр баясал авчирдаг бол бусдад сонсгохоос айх хэрэггүй.
Бар: Үнэнээсээ юу? Хүлээгээрэй. Үгүй ээ. Та нар миний агуйгаар явахын тулд намайг хуурч байна.
Челси : Би агуйгаар чинь гарахыг хүсч байгаа л даа. Тэглээ гээд хөгжим чинь таалагдаагүй гэсэн үг биш шүү дээ... Иймэрхүү байсан байх аа?
Бар: Тийм ээ. Бас энийг нэмбэл ямар вэ?
Челси дуулна: Заримдаа бид жижигхэн мэт санагддаг
Өөрөөрөө байхаас айдаг
Гэхдээ гудайх хэрэггүй, чамд түлхүүр нь байгаа
Дарби дуулна: Энэ тийм ч хэцүү биш
Надаас суралц.
Челси дуулна: Гацаад зүгээр биш юм шиг санагдаж байвал
Шинэ өдрийг хүсээрэй
Хүлээх хэрэггүй
Чи өөрөө өөрчилж чадна
Дарби дуулна: Зүгээр л орхиод, шинэ хэмнэлээ ол
Бүгд дуулна: Хэмнэлээ олоод, онцгой хэмнэлд тохируулан хөлөө хөдөлгө
Санаа зовоосон зүйлсээ зүгээр л март
Эрх чөлөөг мэдэрч, хэмнэлээ олоод дуртай дуугаа дуул
Челси дуулна: Шинэ өдрийг бүтээцэгээе
Чи юу юу юу юу гэмээр байна даа?
Хүслээ хэлээд явуул
Хэн ч чамд үгүй гэж хэлэхгүй
Өнөөдөр...
Шинэ өдрийг бүтээцэгээе
Юунаас ч айх хэрэггүй
Зөвхөн өөртөө итгээд, шинэ өдрийг бүтээ
Цоо шинэ өдрийг бүтээ
Келси дуулна: Би гэрээсээ хол төөрсөн байж болох ч
Найзууд маань байхад би ганцаараа биш
Тэнгис далай, газар нутгийг гатлан
Надад жаахан л тусламж хэрэгтэй байсан
Лэйси дуулна: Бидний аялал дөнгөж эхэлж байгаа ч.
Тоглоомыг хоёул тоглоход илүү хөгжилтэй.
Челси дуулна: Өдөр дөнгөж эхэлж байна, ирээд хамт тогло
Бид хамтдаа бүгдийг чадна.
Эхлээрэй!
Бар дуулна: Хөгжмийг хэмнэлээр хөлөө хөдөлгө
Энэ өвөрмөц хэмнэл чинийх
Санаа зовоосон зүйлсээ зүгээр л март
Эрх чөлөөг мэдэрч, хэмнэлээ олоод дуртай дуугаа дуул
Бүгд дуулна: Шинэ өдрийг эхлүүлцгээе еэ еэ еэ
Юу гэмээр байна даа-аа-аа
Келси: Юу гэмээр байна даа
Бүгд дуулна: Хүслээ шивнээд бүхнийг орхи.
Хэн ч чамд үгүй гэж хэлэхгүй
Өнөөдөр...
Дарби дуулна: Шинэ өдрийг бүтээцэгээе
Бүгд дуулна: Шинэ өдрийг бүтээцэгээе
Юунаас ч айх хэрэггүй
Челси дуулна: Ойлголоо.
Бүгд дуулна: Зөвхөн өөртөө итгээд, шинэ өдрийг бүтээ
Челси дуулна: Цоо шинэ өдрийг бүтээ
Бүгд дуулна: Цоо шинэ өдрийг бүтээ
Челси дуулна: Цоо шинэ өдрийг...
Бүгд дуулна: Цоо шинэ өдрийг бүтээ.
Челси дуулна: Шив шинэ өдөр шүү.
Бүгд дуулна: Цоо шинэ өдөр. Зүгээр л цоо шинэ өдрийг бүтээ.
Челси : Тийм ээ.
Бар: Өө, ёстой гайхалтай байлаа. Надтай тоглосонд баярлалаа.
Челси : Үнэхээр хөгжилтэй байлаа. Гэртээ эгч нартайгаа хамт зохиож байсан дууг маань санагдуулчихлаа.
Келси : Гэр ээ? Гэрээ улам их саначихлаа. Одоо явсан нь дээр байх аа.
Дарби: Хүслээ биелүүлэх өөр арга олох хэрэгтэй болох нь.
Бар: Хүлээгээрэй! Би хэрэв та нарыг агуйгаараа гаргавал би ч гэсэн хүслээ хэлж болох уу?
Лэйси: Байж болох л юм. Чиний хүсэл биднийг идэх үү?
Бар: Би хөгжим зохиохыг хүсдэг. Үргэлж, маш олон хүнд зориулсан хөгжим.
Челси : Тийм бол хамтдаа хийцгээе!
Келси : Гэхдээ чи биднийг идэхгүй гэж амлах ёстой шүү.
Бар: Би тоглож байсан юм аа. Би цагаан хоолтон. Намайг нээрээ Сниппэр гэдэг. Тэгэхээр тэр хүсэл биелүүлдэг шидтэй юмыг хаанаас олох вэ?
Челси : Энэ агуйн цаана хаа нэгтэйгээс... Энд тийм ч харанхуй биш юм аа.
Дарби: Замаа олоход бидэнд саад учрахгүй байх.
Челси : Үгүй ээ. Өө, үгүй ээ!
******************
Барби: Челси? Тэр энэ хавьд л байгаа байх. Төөрчихсөн, айчихсан...
Скиппэр: Жижигхэн болчихсон уу?
Барби: Би багассан гэж бодохгүй байна.
Скиппэр: Челси биш ээ. Бид нар. Бид нар хэзээ чацу байлаа даа.
Бүгд: Сордог элс!
Барби: Тайван байгаарай! Би та нарыг гаргана аа.
Скиппэр: Барби туслаарай. Хурдлаарай. Хурлаарай.
Барби: Бариарай.
Скиппэр: Ойрхон байлаа шүү.
Стэйси: Барби, тусалсанд баярлалаа.
Барби: Эгч нар ийм л байх ёстой. Тийм болохоор бид Челсийг олох ёстой.
Стэйси: Хэрвээ... хэрвээ бид...
Барби: Битгий хэл. Бид олно оо.
***************
Челси : Би юу хийчихэв ээ? Энэ бүгд миний буруу. Эгч нар маань зөв байж. Намайг харж, асрах хэрэгтэй юм байна.
Бар: Тийм гэж үү? Хэн ч миний эсрэг зогсож байгаагүй. Тэр чинь зориг шүү.
Лэйси: Би тэрийг сайн мэднэ. Чи чадна аа, Челси . Ямар хол ирснээ хар л даа.
Дарби: Тийм ээ. Мэдээж амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Гэхдээ энэ ямар ч том асуудал байсан-
Келси : Агуйд гацсан ч юм уу?
Челси : Эсвэл бүхэл төрсөн өдрөө алдсан ч уу?
Сниппэр: Тэмцэх хэрэгтэй.
Дарби: Алив, хурдан бос. Өөрийгөө нэг цэгцлээд-
Лэйси: Цаг хугацааны машин хийгээд алдсан төрсөн өдрөө буцааж ав.
Дарби: Яах вэ, сүүлийн хэсэг нь биш байж болох ч. Гэхдээ л урагшаа явах замаа олох хэрэгтэй. Би чамайг аялалын туршид тэгэхийг чинь харсан. Гайхалтай шүү.
Челси : Та нар хамгийн шилдэг нь. Та нар миний гэрийнхнийг маань санагдуулчихлаа. Тэднийг санаж байна.
Келси : Би ч гэсэн. Би гэртээ харимаар байна.
Челси : Тэгвэл тэр хүслийг чинь биелүүлье. Эндээс гарах арга байж л таараа.
Лэйси: Бид харанхуй бас хүйтэн газар олсон. Гэхдээ нойтон нь хаана байгаа юм бол?
Бар: Өө мэдээж. Ойдог ус. Энэ хавьд л байх ёстой. Энийг хар даа.
Бүгд: Хөөх
Челси: Хөөх.
Бүгд: Хөөх.
****************
Стэйси: Энэ арал дээр хаа сайгүй хайлаа.
Скиппэр: Челси хаана ч алга.
Барби: Бууж өгч болохгүй.
Стэйси: Тийм ээ. Хэрвээ Челси олдохгүй бол би айлын бага нь болно. Би энийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй шүү.
Ажилтан: Ширэнгэн ойн аялал таван минутын дараа дуусна. Завиндаа суугаарай. Би хөлөг онгоц руу хүргээд өгье.
Скиппэр: Ширэнгэн ойн арлын унаа? Ямар унаа?
Ажилтан: Энийг жинхэнэ арал гэж бодоогүй биз дээ? Энэ бидний аялалын багцын нэг хэсэг.
Барби: Юу? Энэ жинхэнэ арал биш гэсэн үг үү?
Ажилтан: Биш ээ. Тэгвэл даатгалын шимтгэл аймшигтай их гарна.
Барби: Тийм бол сэтгэл амарлаа. Гэхдээ манай маань хаа нэгтээ байгаа.
Ажилтан: Би лав хараагүй шүү. Бид бүх зочдоо тоолдог.
Барби: Бид Челсигүй бол эндээс явахгүй.
Арлин: Гахайн хоншоорт Пат, энийг надад даалгачих.
Стэйси: Аррррлийн! Таныг харах сайхан байна.
Скиппэр: Бид Челсийг олж чадахгүй байна.
Барби: Та тэрнийг энд байгаа гэж хэлсэн.
Арлин: Тэгсэн гэж үү? Итгэлтэй байна уу?
Барби: Хүлээгээрэй. Та “Челси шиг бод” гэж хэлсэн. Бид нар тэрнийг зугтсан гэж бодсон.
Стэйси: Бид мэдэх ёстой байж.
Скиппэр: Тэр ширэнгэн ойн арал руу ганцаараа орох тэнэг охин биш.
Арлин: Тийм ээ. Тэр их ухаантай охин тэрэнд зүгээр ганцаараа байх хугацаа хэрэгтэй байгаа. Хаашаа явсан байж болох вэ? Заримдаа хайж байгаа юм чинь хамар доор чинь байдаг юм. Тэр хамар л биш шүү.
**************
Бүгд: Тийм ээ! Нарны гэрэл! Ура!
Челси: Гарчихлаа.
Келси: Бид чадлаа!
Лейси: Эрх чөлөөтэй боллоо!
Челси : Одоо дараагийн сэжүүрээ олцгооё.
Дарби: Энэ мөн бол уу?
Челси : Хамгийн том нүхний доор очоод эцсийн зогсоолд хүрсэнээ мэдэх болно.
Лэйси: Бараг л ирчихлээ, гэхдээ арай л болоогүй. Эхлээд гатлах газрыг ол. Гэхдээ норж болохгүй.
Челси : Бүтэлгүйтсэн мэт санагдвал саад бартаа зөвхөн гишгүүр гэдгийг битгий март.
Сниппэр: Сэжүүр нь ийм урт байдаг юм уу?
Дарби: За, бид чадна аа. Гатлах газрыг ол. Гэхдээ норж болохгүй.
Келси : Тэнд гол байна. Энд гүүр ч юм уу нэг юм байх л ёстой. Гарчихаар юм.
Сниппэр: Эсвэл том нүх ч юм уу?
Челси : Дарби чи хамгийн өндөр нь юм чинь том нүх харагдах нь уу?
Дарби: Үгүй юм аа. Энд их олон мод байна. Бас галт уул таглачихаад байна.
Челси : Яг зөв! Галт уул хамгийн том нүхтэй. Харин голын гатална гэхээр доод талд нь байгаа байх. Явцагаая.
Бар: Тийм ээ.
Челси: Явцагаая.
Келси: Тийм ээ!
Тики: Юу? Гарчихлаа гэж үү? Байж боломгүй юм! Миний хийх сүүлчийн зүйл байсан ч тэднийг зогсооно доо.
Лэйси: Галт уулын доор ирчихлээ.
Сниппэр: Тэр гэрэл! Нөгөө шидэт эрдэнийн чулуу байх.
Челси : Одоо гол гатлах аргыг олоход л болно.
Дарби: Тийм ч гүнзгий харагдахгүй байна. Би та нарыг өргөөд явж болох байх. Үгүй ч юм уу.
Сниппэр: Би лав матрын хоол болохыг хүсэхгүй байна.
Лэйси: Би яах ёстойг мэднэ. Эхлээд аварга том чавх хийнэ. Дараа нь хойшоо хүчтэй татаж байгаад тавина. Матарнуудын дээгүүр хөөрөөд гарчихна. Бодоод байсан чинь чавх тохирохгүй юм шиг байна.
Челси: Ийм ойрхон ирчихээд. Гол гатлах арга олох хэрэгтэй.
Тики: Тэгж чадахгүй дээ.
Челси : Тики хөшөө байна.
Сниппэр: Та нар тэрнийг мэддэг юм уу?
Тики: Өө, тэд нар намайг сайн мэднэ. Намайг хөвөгч шиг ашигласан. Энэ бол доромжлол! Та нар энэнийхээ хариуг төлөх болно доо. Волкатоа сэр!
Дарби: Үгүй ээ. Халуун лава яг бидэн рүү ирж байна.
Сниппэр: Бид гацчихлаа. Нэг бол халуун лаванд сэлж, эсвэл матруудтай сэлэх нь.
Келси : Бид баларлаа.
Челси : Үгүй ээ, би бууж өгөхгүй. Өөр арга байх л ёстой.
Тики: Ха! Гайгүй байлгүй. Чи зүгээр л нэг хүүхэд. Хүүхдүүд ямар ч хэрэггүй гэдгийг бүгд мэднэ.
Дарби: Балчир хүүхдүүд ч том зүйл хийж чаддаг юм! Хийх боломж олгох юм бол. Би чамайг чадна гэдгийг мэдэж байна.
Тики: Үгүй ээ, чи чадахгүй! Та нар бүтэлгүйтэх болно.
Челси : Бүтэлгүйтсэн мэт санагдвал саад бартаа зөвхөн гишгүүр гэдгийг битгий март... Сэжүүр. Би юу хийхээ мэдчихлээ.
Тики: Юу вэ?
Лэйси: Үгүй ээ. Тэр матрын хоол болж тэднийг цатгаад бид нарыг гаргах гэж байна.
Челси : Алив ээ! Гишгэдэг гишгүүр гээд бодчи.
Тики: Хөөе, шударга бус байна!
Матар: жуулчид.
Челси: Тийм ээ.
Тики: Үгүй ээ, үгүй үгүй. Цаашаа бай! Болгоомжтой! Үгүй ээ. Энийг сайн бодох хэрэгтэй байж.
Дарб: Чи чадлаа Челси!
Лэйси: Чи биднийг аварлаа!
Сниппэр: Чи бол би баатар!
Келси : Тийм ээ. Маш их баярлалаа!
Челси : Надад итгэсэнд баярлалаа. Одоо явж чулууг олцгооё.
********************
Челси : Ямар үзэсгэлэнтэй юм бэ?
Дарби:. Гоё юм аа.
Челси: Бидний бүх хүсэл биелэх цаг ирлээ. Би төрсөн өдрөө буцааж авна.
Келси : Тэгэхээр яаж ажиллуулах вэ? Бүгдээрээ зэрэг үлээх юм бол уу?
Челси : Хараач, заавар нь байж байна. Сэжүүрүүдийг дагаж хүслээ оллоо. Гэвч одоо лааг нэг хүн л үлээж болно. Ганцхан хүн үлээх юм уу?
Келси : Тэгвэл ганцхан хүний хүсэл биелнэ гэсэн үг шд.
Сниппэр: Хэн нь үлээхийг яаж шийдэх вэ?
Тоть: Челси, би чамайг зөв зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Челси : Хөөх. Үнэхээр гайхалтай аялал байлаа. Би та нараас маш олон зүйлийг сурсан. Та нар надад зоригтой, хүчтэй бас ухаалаг байж чадна гэдгийг харуулсан. Эгч нар маань бахархах байсан даа. Хүслээ Келсийд өгье гэж санал гаргая. Яагаад гэвэл гэр бүлээс чухал зүйл гэж байхгүй.
Келси : Нээрэн үү?
Аав ээж 2 заан: Келси?
Келси : Ээж ээ, аав аа?
Аав заан: Өө Келси ! Бид чамайг хаа сайгүй хайлаа.
Келси : Ганцаараа явсныг минь уучлаарай. Би дахиад хэзээ ч та хоёроос холдохгүй.
Ээж заан: Өө, хонгор минь. Гэртээ очоод чиний эргэж ирсэнийг том үдэшлэг хийж тэмдэглэнэ ээ.
Келси : Та нар сонсов уу? Том үдэшлэг гэж байна! Та нар бүгд уригдсан.
Лэйси: Үдэшлэг үү?
Сниппэр: Янзтай!
Дарби: Гайхалтай!
Сниппэр: Үдэшлэгт чинь хөгжим хэрэгтэй юм биш биз?
Келси : Чамайг хийнэ гэвэл болно оо.
Сниппэр: Хэрэв би тоглож болох юм бол надад хүслээ шивнэх хэрэг байхгүй ээ.
Лэйси: Яасан гоё юм вэ?
Челси : Үдэшлэгт өөр юу хэрэгтэй гээч? Тоглоом.
Лэйси: Үнэхээр үү? Би тоглоом зохиож болно гэж үү? Тэгээд та нар надтай тоглох юм уу? Ашгүйдээ. Миний зохиосон тоглоом, хамт тоглох найзууд. Миний хүсэл биелчихлээ.
Челси : Тэгвэл Дарби, чи бид хоёр л үлдлээ. Чи аялалын үеэр миний эгч шиг л байсан. Дүүд эгч нь ямар чухал болохыг мэддэг болохоор чи хүслээ хэл.
Дарби: Тэгэх хэрэггүй ээ. Би зөвхөн туслахыг хүссэн. Гэхдээ чи надад заримдаа өөрөө хийхийг зөвшөөрөх нь хамгийн том тус гэдгийг ойлгуулсан. Алив. Хүслээ хэлээрэй. Энэ бүхний дараа чиний хүсч байгаа зүйл юу вэ?
Челси : Аан? Би хаана байна аа?
Бүгд: Челси !
Челси: Болчихлоо.
Барби: Чамд ямар их санаа зовов оо.
Стэйси: Бид чамайг олчихлоо.
Скиппэр: Бидний нэг сайн айлгалаа даа.
Барби: Чи зүгээр үү?
Челси : Би сайн байгаа. Би өдрийг сайхан өнгөрүүлсэн. Гэхдээ та нар ядарсан харагдаж байна.
Барби: Чи ямар хурдан том болж байна аа? Би чамаар бахархаж байна. Нааш ир.
******************
Аав: Та нар өнөөдөр их адал явдалтай учирчээ дээ.
Ээж: Та нарыг эсэн мэнд бас бид бүгд хамтдаа байгаад баяртай байна.
Барби: Ээж ээ, та яасан? Хөлөг онгоцны компьютерын асуудлыг засаж чадсан уу?
Ээж: Юу гээч? Их сонин юм болсон. Би мөр кодыг хоёр удаа шалгасан. Тэгээд ганц ч алдаа олоогүй.
Челси : Би нэг юм харах шиг боллоо.
Ажилтан: Энэ ажлыг үзэн ядаж байна. Алив ороод өгөөч.
Челси : Аан-ха! Баригдсан даа. Хөлөг онгоцыг хорлоод байсан нь хүн нь та байж. Ажлаа хийхгүйн тулд.
Захирал: Хамаагүй ээ, жаал минь. Чиний үг миний эсрэг. Ахмад надад биш чамд итгэнэ гэж бодож байна уу?
Ахмад: Өөрөө асуугаад үз л дээ.
Захирал: Энэ таны бодож байгаа юм биш ээ.
Ахмад: Манайх шинэ захиралтай болж байх шиг байна. Тэрнийг аваад яв.
Арлин: Наадахыг чинь би авчихъя.
Ахмад: Баярлалаа бяцхан авхай минь. Чи том хүн шиг зүйл хийлээ.
**************
Барби: Челси жинхэнэ төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй ч, маш том адал явдалтай учирсан. Хайртай хүмүүстэйгээ байхдаа том болж байгаагаа үргэлж тэмдэглэх хэрэгтэй. Хүслээ хэлэхэд бэлэн үү?
Челси : Шивнэх хүсэл байхгүй ээ. Миний хүсэл хэдийн биелчихсэн.
Ахмад: Үнэхээр гайхалтай. Гэхдээ л лаагаа үлээгээрэй. Галын аюул.
Бүгд: Тийм ээ.
Аав: Үдэшлэгээ эхлүүлцэгээе.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home