Barbie princess adventure

Trailers

Barbie&Chelsea-lost birthday

Барби:  За Челс, өнөөдөр ямар өдөр болохыг хэлээд өг дөө.

Ч: Арван. Миний төрсөн өдөр.

Ски: Челсигийн төрсөн өдөр арванд. Гэтэл утсан дээр 11 гэж гараад байна.

Ч: Миний төрсөн өдөр яачихав аа?

Барби: Челси,хүлээгээч.

Ски: Ингэх юм уу?

Өг эм: Нууцлаг явдлаар дүүрэн төрсөн өдөр Челсийг адал явдалд дуудах болно.  

Ч: Би төрсөн өдрөө эргүүлж авна аа.

Өг эм: Тэрний төсөөлж ч байгаагүй зүйл...

Тоть: Домогт арлын ширэнгэн ойд хүний хүслийг биелүүлдэг нууц эрдэнэс байдаг гэдэг.

Ч: Хөөх.

Заан. Намайг Келси гэдэг.

Ч: Хөөх. Чи ярьж чаддаг юм уу?

Заан: Надад ам байгаа болохоор.

Ч: Тэр шидэт эрдэнэсийг яаж олох вэ? Дараагийн сэжүүрийг олон хэрэгтэй.

Анааш: Энэ мөн гэж бодож байна уу?   

Барби: Челсийг олох хэрэгтэй.

Эм: Би анзаарч л байя.

Бар: Тэнд гялалзаж байна. Нөгөө ид шидийн чулуу байх.

Ч: Энийг хийцэгээе.

Матар: Жуулчид.

Барби: Энд ямар аюул байгааг хэн мэдлээ.

С Ски: Сордог элс.

Ски: Ингэх юм уу?

Ч: Би бууж өгөхгүй. Бидний хүсэл биелэх цаг боллоо.

Өг эм: Барби, Челси хоёр. Алдагдсан төрсөн өдөр. Нетфликсээр 4-р сарын 16-наас.

Төгсөв.

***********************

 

Barbie Princess Adventure_Promo

Барби: Адал явдал гэж хэлээрэй.

Өг эм: Барби эргэн ирлээ.

Бүгд: Гэнэтийн бэлэг.

Барби: Ажлаа эхлэх цаг боллоо.

Өг эм: Цоо шинэ мюзикл адал явдал.

Барби: Намайг мэддэг юм уу? 

Гүнж: Барби, хоёулаа солигдъё.

Эм: Гүнжтэн, та гайхалтай харагдаж байна.

Барби: Хийцэгээе.

Өг эм: Энэ намар... Дуулж, бүжиглэж...

Эм: Тийм ээ.

Өг эм: Барби болон тэрний найзуудтай хамт.

Эм: Нууц зам байна.

Барби: Үнэхээр гайхалтай.

Эм: Найзууд маань хэзээ ч итгэхгүй дээ.

Өг эм: Барби ба гүнжийн адал явдал. Нетфликсээр...

Төгсөв.

**************************

Monster high the movie

Зах: Мангасуудын ахлах сургуульд тавтай морил.

Волф: Үгүй ээ, би хоцорчихлоо.

Ф: Намайг Фрэнки гэдэг. Тэд гэж дуудаж болно.

Волф: Клаудин. Тэр гэж дууд.

Ф: Бас тэр байна.

Волф: Байгаа үгүйг нь яаж мэдэх вэ?

Ф: Тогших уу?

Др: Хаалттай авсыг хэзээ ч бүү тогш.

Парамаунт плас

Волф: Бид энд байна. Сургууль. Фрэнки, ёстой догь юм аа.

Эвэр: Мангасуудын хамгийн том аюул юу болохыг хэн хэлэх вэ?

К: Хүмүүс.

Зах: Хачин охин бэ.

К: Бяцхан нохой байх чинь.  

Волф: Хэнийг бяцхан гээд байгаа юм?

Дюс: Клеог тоох хэрэггүй. Тэр мумигийн асуудалтай.

10-р сарын 6.

Эвэр: Фрэнки, цохиорой.

Ф: Уучлаарай, би яах ёстойг мэдэхгүй байна.

Эвэр: Баярлахаараа ингэдэг юм. Гараа нийлүүлэхэд болно.

Ф: Цохиорой.

Эвэр: Болж л байна.

Зах: Бидний дунд мангасын бус зүрх байна.

Эвэр: Хүн үү?

Зах: Тийм ээ... Хэн гэдгийг нь олохгүй бол сургууль өөрөө нурах болно.

Волф: Одоо яах вэ?

Др: Бид засна аа.

Ф: Хийцэгээе.

Др: Нарны гэрэл. Би дургүй.

Үнэний эрэлд...

Эвэр: Домогт өгүүлсэнээр хотхонд нууц лаборатори байдаг гэдэг.

Волф: Цохиорой. Наадахыг чинь засна аа.

Нууцыг дага...

Ф: Юу???

Мангас гэдэгээ батал...

Волф: Ариун гэгээн толгойгүй эмэгтэй гэж...

Ф: Гарч чадахгүй нь.

Эм: Болгоомжтой.

Волф: Хэн бэ? Тэнд хүн байна уу? Үгүй ээ.

Мангасуудын ахлах сургууль. 10-р сарын 6.

Төгсөв.

**********************

Barbie princess adventure

Үргэлжлэх хугацаа: 72мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:

Гүнж: эм, Амелиа гүнж

А: эр, Алфонсо

Барби: эм, Барби

Д: эм, Дейзи Барбигийн найз, ягаан үстэй

Ч: эм, Челси, шаргал үстэй дүү

Ски: эм, Скиппер

С: эм, Стейси, шаргал үст

К: эр, Кен Карсон, шаргал үстэй Барбигийн сургуулийн хүүхэд

Т: эр, Трей Рийрдон, бор үстэй залуу

Р: эм, Рене Чао, малгайтай  

 

Гүнж: Сайхан байгаа биз, Үүрийн цолмон минь? Би энд ганцаараа ирэх дуртай. Би энд өөрийгөө мэдэрдэг.

Эр: Зогс. Дахиад эхнээс нь. Дахиад нэг давтъя.

Үс: Гайхалтай байлаа. Үсийг чинь самнаад өгье. Бүх зүйл төгс байх ёстой.

А: Тэр сайхан харагдах ёстой шүү.

Эр: Ийшээ хараарай, гэрэл илүү  тод байгаа.

Гүнж: За.

Үс: Үзэгслэнтэй харагдаж байна. Үзэгслэнтэй.  

Эр: Бороо орж байна.

Хан: Үгүй э. Тэрний үс.

Үс: Хурдлаарай. Тэр норох нь.

Хар: Хурдлаарай, шүхэрнүүдээ авчир. Шүхэрнүүд хаана байна аа?

Үс: Хурдлаарай, хурдан хурдан.

Эр: Наашаа...

Эр: Хурдлаарай, хурдан.

Үс: Норох нь байна. Тэрэнд туслаарай.

А: Тэрнийг хамгаалаач ээ. Үгүй ээ.

Гарчиг: Барби. Гүнжийн адал явдал.

Д: Дэлхий Барбийг дуудаж байна. Юу болоод мэлэрчихэв ээ?

Барби: Уучлаарай. Дейзи. Зураг авалтанд тусалж байгаад баярлалаа. Одоо дуугаа л сайн дуулахад болно.

Аав: За охид оо. Бүх зүйл бэлэн.

Барби: Баярлалаа, аав аа.

Аав:  Элээд хаачих вэ? Парис? Перу?

Д: Робертынханд л зөөврийн ногоон дэлгэц байдаг байх.

Барби: Влог хийхэд хамгийн тохиромжтой эд дээ. Дуугаа эхлээд дуусгаж чад юм бол шүү дээ.

Ч:  Би Влогт чинь оролцож болох уу?

Барби: Сайн уу, Челси. Наадах чинь юу вэ?

Ч: Миний хувцасны хайрцаг. Скиппер, Стейси хоёртой тоглох гэсэн юм. Даанч ...

Н: Хамгаалаарай.

Шар: Хамгаалаарай.

Ч: Тэд хоёр жаахан хүүхдүүд л хувцас сольж тоглодог гэсэн.

Аав:  Охид оо, бүдүүлэг байна шүү.

Шар: Уучлаарай, Челс. Гэхдээ бид энд үхэл амьдралыг шийдэж байна.

Ски: Бид нар миний хийсэн... лазерын илдийг шалгаж байна.  Үгүй ээ. Гөлөгнүүд.

С: Гөлөгнүүд яасан гэж?

Ски: Баригдсан даа.

С: Намайг хуурчихлаа. Догь биш байна.

Ч: Би тогломоор байна. Би лазер далайн дээрэмчдийн гүнж болж чадна.  

Ски: Далайн дээрэмчид лазер бас титэм хэрэглэдэггүй юм.

Барби: Скиппер, больж үз.  Охид лазерын илд хийж чадаж байгаа шиг далайн дээрэмчид титэм өмсөж болно. Чи хүссэн дүрдээ хувирч болно.

С: Юу болохоо мэдэхгүй байвал яах вэ?

Ч: Энэ хэрэг болно. Туршиж үзэхийн тулд.

Барби: Яг зөв, Челс. Үнэнийг хэлэхэд чи миний Влогийн асуудлыг шийдээд өгчихлөө. Дейзи, дуулах гэж байгаа дуугаа тогло доо.

Барби дуулна:

Толинд харахдаа хэнийг хармаар байна?

Хүссэн бүхнээ биелүүлэх боломж чамд байна

Өөр өөр дүрд хувирах нь шинэ адал явдал

Тийм болохоор хувцасаа соль, бүгдийг турш, тийм ээ.

Сайн уу гэж хэлээрэй.

Д:

Сайн уу.  

Барби:

Чамд хичнээн дүр байдгийг

Чиний юу олохыг хэн ч мэдэхгүй.

 Туршаад үз, чи хүссэн дүрдээ хувирч болно

Маш олон боломж байгаа.

Алив ээ, туршаад үз

Юу чадахаа туршаад үз...

Хайрцагт байгаа мэт байх хэрэггүй.

Зүгээр л туршаад үз...

Зүгээр  туршаад үз...

Тэдний юу харахыг хүсч байгаа нь сонин биш

Бид харагдаж байгаагаасаа хамаагүй илүү

Тэдний юу харахыг хүсч байгаа нь сонин биш

Чиний боломж хязгааргүй гэдгийг харуул бүгдэд харуул...

Бүгд:

 Туршиж үзэхдээ чи хүссэн дүрдээ хувирч болно, тийм ээ

Бүх боломж нээлттэй байна

Юу чадагаа туршаад үз...

Хайрцагт байгаа мэт байх хэрэггүй.

Зүгээр л туршаад үз...

Юу чадагаа туршаад үз...

Хайрцагт байгаа мэт байх хэрэггүй.

         Зүгээр л туршаад үз...

***********************

Барби: Бичлэгийг хийж өгсөн  аавдаа маш их баярлалаа. Миний найз Дейзи бид хоёр...

Д: Сайн уу.

Барби: Бид хоёр дуугаа хамтарч  бичсэн, дүү нар маань шүлгийг нь бичихэд их тусалсан.

Д: Хөгжилтэй байсан. Бас их сайхан утгатай болсон.

Барби: Та нарт таалагдсан гэж найдъя. Сэтгэгдлээ үлдээхээ битгий мартаарай. Баяртай.

Д: баяртай.

Барби: Надад үр дүн нь маш их таалагдаж байна.

Д: Хар даа. Шинэ дагагчтай болчихлоо.

Барби: Үнэхээр гайхалтай. Би хүмүүст урам өгөхийн тулд л энэ Влогийг хийж байгаа. Илүү олон хүнд хүрэх арга байдаг ч болоосой.

*********************

А: Өдрийг сайхан өнгөрүүлсэн үү?

Гүнж: Алфонсо. Тийм ээ, Үүрийн цолмон бид бид хоёр бороонд дуртай.

А: Зураг авалт бүтэлгүйтсэн нь харамсалтай.

Гүнж: Бороо орж байсан. Бороо орохоор нордог гэдгийг хүн болгон мэднэ.

А: Жирийн хүмүүс л нордог. Хүмүүс таныг маш өндөрт тавьдагийг та мэднэ.

Гүнж: Тэгэхгүй ээ. Ганц удаа ч болов хүмүүс намайг байгаагаар минь олж хардаг бол сайхан байхсан.

А: Тэр чинь яг юу гэсэн үг билээ?

Гүнж: Би... мэдэхгүй ээ.

А: Яг зөв. Та залуу байна. Танд сурах зүйл маших байна. Наадах чинь биш ээ. Энэ хамаагүй дээр.  

Гүнж: Алфонсо, би удахгүй 18 хүрнэ. Би хатан хаан болох гэж байна.  Та намайг маш сайн бэлтгэсэн. Хэзээ надаар шийдвэр гаргуулах юм бэ?

А: Таныг бэлэн гэдгийг мэдсэн цагт. Тэр болтол таныг “өөрөөс”чинь хамгаалах нь миний үүрэг.

**********************

Барби: Сайн уу.

К: Сайн уу, Барби. Влогтоо шинэ дуу тавьсанд баяр хүргэе.

Барби: Бярлалаа.

К: Чи хичээлийн дараа юу хийх вэ? Магадгүй бид...

Эр: Робертс, цаашаа болж үз. Малибугийн хаанд зам тавь.

Эр: Өршөөгөөрэй.

Эр: Уучлаарай.

Багш: Суудалдаа суугаарай. Хэлэх мэдээ байна. Үнэнийг хэлэхэд маш том мэдээ. Тийм болохоор шуудхан эхэлье. “Голдэн бийч”ахлах сургууль Малибу Флоривиагийн хамгийн анхнысоёлын солилцоонд оролцоор сонгогдсон.

Эр эр: Флоравиа гэж юу юм?

Багш: Газар зүйн тэнхимтэй ярилц гэж надад сануулаарай. Ямартай ч... Флоравиа буюу хайр дурлалын газар ч гэж нэрлэгддэг энэ газар бол Газрын дундад тэнгист байдаг жижиг боловч нэр нөлөө бүхий улс  юм.

Эр: Тэр Флоравиа юу? Тэрний байдаг газар шүү дээ.

Эм2: Амелиа гүнж үү?

Эм: Цахим сүлжээ тэрний тухай дүүрэн байдаг. Загварын чиг хандлагыг тодорхойлогч. Тэрэнд хайртай.

Багш: Баярлалаа. Ямар нэгэн шалтгаангүйгээр Флоравиа манай оюутнуудын төлөөллийг ямар ч зардалгүйгээр мөрөөдлийн аялалаар ирэхийг урьсан. Мэдээж та нарын төлөөлөл.

Бүгд:  Хөөх. Ямар гоё юм бэ?

Бабри: Үнэгүй ээ?

Д: Үнэгүй гэсэн үү?

Бүгд: Хөөх. Ёстой янзтай.

Багш: Нэрийг нь дуудсан хүүхдүүд сонгогдсон гэсэн үг. Кен Карсон. Трей Рийрдон. Рене Чао.

Ре: Хөөх.

Багш: Тереза Ривера.

Ри: Тийм ээ.

Багш: Дейзи Костопулус.

Д: Сайхан.

Багш: Никки Ваткинс.

Н: Тийм ээ.

Багш: Нед болон Тэд Жонсон.  Мөн... амьдралд ганц удаа тохиох энэхүү аялалаар явах сүүлчийн оюутан бол... Барби Робертс. Баяр хүргэе. Та нар Флоравиа руу явах болно.

Эр: Тийм ээ.

Бүгд: Тийм ээ, тийм ээ.

Н: Гайхалтай.  

Ри: бид хамт явах нь.

Н: Флоравиа бид очиж явна.

Д: Чи итгэж байна уу? Манай найзууд бүгд явах нь. Үнэхээр гайхалтай.

Эм: Дургүй хүрчихлээ. Хэн нэг нь намайг энэ кинонд байлгахыг хүсэхгүй байх шиг.

******************

Ски: Сайн уу, эгч ээ. Би аялалын тухай сонссон. Та хэзээ явах вэ?

Барби: Удахгүй. Ачаагаа ч баглах зав олдохгүй нь. Үгүй байлгүй дээ. Тэр эргүүлээд залгаж байна.

Ски:  Хэн?

Барби: Рөүз Росс. Байна уу?

Ски: Рөүз Росс? Дэлхий дээрх хамгийн олон цахим дагагчдыг нэгтгэсэн хүн шүү дээ.

Барби: Сайн уу, хатагтай Росс. Залгасанд баярлалаа. Та миний явуулсан юмыг авсан байх.

Росс: Тийм ээ. Би “Туршаад үз”нэртэй бичлэгийг чинь авсан. Гайхалтай, их сайн болсон байна лээ. Зүгээр л миний хайж байсан олны танил болоогүй хүн яг мөн.  

Барби: Хөөх. Би... би...

Росс: Мэднэ ээ. Хэлэх үггүй болсон байх. Влоггер хүн ийм байж болохгүй. Наадахыг чинь бид засна аа.

Барби: Аан? Үнэнээсээ юу? Та миний влогийн өөрийнхөө сувагт тавиа юу?

Росс: Би даалгавраа хийсэн. Одооны залуу итгэл хүлээлгэх үлгэр дууриалтай байхыг хүсдэг. Хүмүүст туслах гэсэн чин сэтгэлийг хүмүүс мэддэг юм. Тэгээд би чамайг ашиг... аааа... энийг анхаараарай гэж хэлэх гэсэн юм.

Барби: Энэ үнэхээр гайхалтай. Би хэзээнээс эхлэх вэ?

Росс: Тайвширч үз. Би чихрийн үйлдвэрийнхээ түлхүүрийг зүгээр ч нэг өгчихгүй шүү. Үгүй ээ, чи эхлээд туршилтын үер өөрийгөө батлах хэрэгтэй.

Барби: Туршилт аа?

Росс: Бид нэгдэж чадна гэдгийг батлахын тулд. Адилхан хүсэлтэй гэсэн үг. Уран бүтээлийн хувьд?

Барби: Хүлээгээрэй. Сайхан санаа байна. Хүлээгээрэй.  Би нэг аялалаар явах гэж байгаа. Дараа нь эхэлж болох уу?

Росс: Рөүз Росс Влогчийг хүлээдэггүй. Маргааш гэхэд би чамайг мартчихсан байх байх. Тэгэхээр, тохиролцох уу? Олон сая хүнд хүрэхэд бэлэн үү?

Барби: Наадах чинь миний мөрөөдөл. Гэхдээ...

Ски: Барби. Амьдралд ганц олдох боломжийг алдаж болохгүй.

Барби: Тийм ээ. Тэгье. Одооноос эхэлье. Туршаад үзэцгээе.

*********************

Барби: Шинэ дагагчиддаа тавтай морил гэж хэлье. Бид нисэх буудлаас шууд дамжуулж байна. Би найзуудтайгаа...

Бүгд: Сайн уу.

Барби: амьдралд ганц олдох аялалд гарахгэж байна.

Ч: Барби, би таныг санана.

Барби: За за. Удахгүй дахиад уулзъя, баяртай. Би ч гэсэн чамайг санана аа, Чарльс.

Ээж: Бүх юмаа авсан биз? Паспортаа авсан уу? Онгоцны тасалбар? Дэр ээ? Хонгор минь.

Барби: Тийм ээ, ээж ээ. Бүгдийг нь авчихсан.

Эм: Флоравиа хүрэх 2626-р нислэгийн зорчигчид онгоцондоо сууна уу.

Багш: За, хүүхдүүд ээ. Бидний нислэг.

Барби: Баяртай, ээж ээ. Баяртай аав аа. Та  нарт хайртай шүү. Баяртай Таффи. Томоотой байгаарай.

Ски: Баяртай.

Ч: Би таныг санана аа.

С: Муудсан жимс идэж болохгүй шүү.

Барби: Баяртай.

К: Баяртай.

Эм: Баяртай.

Д: Дараа уулзъя.

К: Хөөе. Бидний суудал хамт юм шиг байна.

Барби: Догь.

Ээж: Би тэрнийг санах байх даа.

Ски: Атаархаж байна.

Аав: Их хурдан том болох юм даа.

Ч: Таффи эргээд ир. Гөлөгнүүдийг бариарай.

Ски: Дижей... эргээд ир. Гарлаа шүү...

Эр: Юу вэ? Хөөе.

С: Ойрхон байлаа.

Ски: Дижей, үнэнээсээ юу? Дижей.

Ч: Хони. Хони?

Ски: Инээдтэй биш байна шүү, Дижей.

Т: Бүдүүлэг байх хэрэггүй. Наадах чинь миний амьдралын хамгийн эмзэг үе байсан юм.

Ски: Баригдсан даа.

С: Нэг, хоёр гурав. Таффи хаана байна аа?  

Барби: Энд байна, Кен.

К: Бид хамт суух нь. Бидэнд хамт байх боломж олдоггүй шд.

Р: Кен, би цонхны дэргэд сууж болох уу? Орон зайн айдастайг маань чи мэднэ дээ.

К: Тэг ээ.

Р: Баярлалаа.

К: Баяртай.

Барби: Баяртай.

Р: Сэтгэл хөдлөөд байна.

К: Барбигийн хажууд суух нь гэж баярлаж байсан юмсан. Аялал дуусахаас өмнө тэрэнд хэлэх юм байна.

Т: Үгүй ээ.

К: Трей, чи зүгээр үү?

Т: Энэ юу ч биш. Газардсаны дараа л жинхэнэ дотор муухайрна даа.

Эм: Багийн ажилчид анхаар, хөөрөхөд бэлдээрэй.

Барби: Сайн уу, Рөүз. Одоо боломжгүй байна. Бид хөөрөх гэж байна.

Росс: Би шууд дамжуулахыг чинь харсан. Уйтгартай. Одоо илүү олон үзэгчидтэй болсон гэдэгээ санах хэрэгтэй. Миний чамд өгч байгаа шинэ дагагч нарыг өөрийн болгохыг хүсвэл илүү ихийг хийх хэрэгтэй.

Барби: Тийм ээ. Ойлголоо.

Росс: Шинэ цамц өмсөөд үз л дээ. Эсвэл харагдах байдлаа бүтэн өөрчил. Чи одоо зөвхөн Барби байхаа больсон. Чи “цоо шинэ” Барби болох ёстой. Чи “цоо шинэ” Барби болох ёстой.

Барби дуулна:

         Би холын холыг зорин, мэдэхгүй газар руу явж байна.

         Гэртээ байснаасаа өөр хүн болж чадах бол уу?

         Юу болохыг, юу тохиолдохыг би мэдэхгүй

         Юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна

         Би өөрийгөө “шинээр” олох бол уу?

Бүгд дуулна:  

         Цоо шинэ газар...

Ри дуулна:

         Үзэх зүйлийн жагсаалт уртаас урт

         Эртний үүх түүхийг сонсон судалж

Н дуулна:

         Олон олон шинэ түүх гарч ирнэ

         Хаалга бүрийн цаана шинэ санаа хүлээж байгаа

Т дуулна:

          Хаан хүн шиг бүгдийг хүлээж ав

         Маш сонирхолтой санагдаж байна

Бүгд дуулна:

         Хаа нэгтээ мэдэхгүй газар

         Хаа нэгтээ мэдэхгүй газар

Барби дуулна:

          Юу болохыг, юу тохиолдохыг би мэдэхгүй

         Юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна

         Би өөрийгөө “шинээр” олох бол уу?

         Хаа нэгтээ мэдэхгүй газар

Д үглэнэ:

         Флоравиан болон хөгжмийн ре-ремикс

         Бейсийг орхиж, тэднийг бүжиглүүлнэ

Р дуулна.

         Урд өмнө таарч байгаагүй адал явдал...

         Нууцлаг гудамжуудыг нээхийг хүсч байна

К дуулна:

         Магадгүй нэг найзтайгаа  хамтдаа

         Цагийг өнгөрөөх боломж гарч болох юм...

Бүгд:  

Хаа нэгтээ мэдэхгүй газар

Барби:

Дассан, сурсан газраасаа алс хол...

Бүгд:

         Хаа нэгтээ мэдэхгүй газар

Барби: Гэртээ байснаасаа өөр байж чадах бол уу?

Бүгд:

         Хаа нэгтээ мэдэхгүй газар

Барби:

         Энэ надад хэрэгтэй ч юм билүү

Бүгд:

         Хаа нэгтээ мэдэхгүй газар

Барби:

         Байгаа орчноо жаахан солиод үзье.

         Юу ч болох байсан би энэ алхмыг хийж

         Юу ч хийх ёстой байсан гэсэн...

         Би өөрийгөө шинээр олно...

Т: Хүрч байна уу?

Бүгд: Хаа нэгтээ мэдэхгүй газар

*******************

Р: Сайхан лимузин байна. Халуун оронд. Одоо нууц даалгавар биелүүлж байгаа тагнуул ч л дутаад байна.

Барби: Таффи. Үгүй байлгүй дээ. Чи энд юу хийж байгаа юм?

Р: Наадах чинь тагнуулч гөлөг байна.

Барби: Тийм ээ, чи ч гэсэн адал явдалтай учрах нь.

Ри: Энэ улс үнэхээр гайхалтай. Түүх нь. Бас уран барилгууд нь.

Н: Папараци. Энэ юу юм болоо?

Эр: Бид ордонд ойртож байна. Хүмүүс энд байнга цуглардаг. Гүнжийг харах санаатай.  

К: Хэцүү байдаг байх даа. Зургийг чинь авах гэсэн хүмүүст байнга хөөгдөөд л.

Т: Дасчихдаг юм аа. Надад хааны гэр бүлийн амьдрал яг тохирно.

Барби: Хүлээгээрэй. Бид яагаад энд ирчихэв ээ?

Багш: Энэ бол бидний баярлах газар.

Барби: Хөөх.

Н: Үгүй байлгүй дээ.

Эр: Тэрийг хар даа, үнэхээр гайхалтай.

Ри: Гайхалтай.

К: Сонирхолтой байх байх даа.

Т: Тийм ээ.  Энийг чинь л хэлээд байгаа юм.

Барби: Гоё юм аа.

Д: Би ордонд байж үзээгүй.

Н: Манай гэрийг арав нийлүүлчихсэн юм шиг том  юм аа... Энэ миний очиж байсан хамгийн гайхалтай газар...

Р: Тагнуултай кинонд тоглож байгаа юм шиг санагдаж байна. Би тагнуулч шиг харагдаж байна уу? Одоо яаж байна?

Барби: За, залуус аа. Хамтдаа зурагаа авауулцагаая.

Багш: Төгс.

Барби: Адал явдал гэж хэлээрэй. Өө, уучлаарай.

А: Сайн уу. Флоравиад тавтай морил. Намайг Алфонсо гэдэг. Эрхэм дээд гүнж Амелиагийн хааны зөвлөх. Намайг дагаад явна уу.

Багш: Царайлаг залуугийн хэлэхийг сонссон биз дээ. Юу хүлээсэн юм?

А: Ордны тохь тух та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Мэдээж, 24цагийн өрөөний үйлчилгээ.

Эр: 24цагийн өрөөний үйлчилгээ?  

Н: Гүнжтэн энд байгаа юу? Хэзээ тэрэнтэй уулзаж болох вэ? Загварын тухай ярилцмаар байна.

А: Аюулгүй байдлын үүднээс эрхэм дээдсийн хаана байгааг хэлж чадахгүй нь. Тэрний хувийн нууцыг хүндлэхийг хүсье. Баруун жигүүрт орох хориотой.

Р: Хэлээгүй юу? Тагнуултай кино.

А: Одоо намайг дагаад яваарай, би өрөөнд чинь хүргэж өгье.

Барби: Таффи. Наад руу чинь явж болохгүй гэсэн шдээ. Таффи... Уучлаарай.

Эм: Жуулчид...

Барби: Тийшээ орж болохгүй ээ. Таффи. Хөөх. Баригдсан даа. Яаж байгаа чинь энэ вэ? Намайг хэрэгт оруулах гээ юу? Тэжээвэр туулай тоглоом биш гэдгийг чи мэднэ.

Гүнж: Цасхантай танилцаж амжаа шив.

Барби: Намайг үнэхээр уучлаарай, эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс гэх нь зөв үү?

Гүнж: Намайг Амелиа гэж дуудаж болно, Барби.

Барби: Амелиа. Болж байна. Хүлээгээрэй. Намайг мэддэг юм уу?

Гүнж: “Туршаад үзээрэй” гэдэг дуу чинь надад их таалагдсан. Дүү нар чинь үнэхээр эгдүүтэй байсан. Сайн уу, Таффи.  

Барби: Миний Влогийг үздэг юм уу?

Гүнж: Боломж гарах бүрт. Гэхдээ гүнж болохоор заримдаа их завгүй байдаг юм.

А: Эрхэм дээдэс ээ. Саад болсонд уучлаарай. Тэр надаас зугтчих...

Гүнж: Зүгээр ээ, Алфонсо. Биднийг түр орхихгүй юу?

А: Таны хүслээр болъё. Гэхдээ, битгий мартаарай. Өнөөдөр та ажил ихтэй.

Гүнж: Мэднэ ээ. Би удахгүй бэлэн болно. Баярлалаа.

Барби: Тэр үргэлж ийм байдаг уу?

Гүнж: Сайн санасандаа л тэр. Гэхдээ, ганц удаа ч болов надад итгэдэг ч болоосой. Надад алдаа гаргахыг зөвшөөрдөг бол ч. Чам шиг.

Барби: Баярлалаа?

Гүнж: Чи мэднэ дээ. Чиний Влогоороо ярьдаг,  амьдралын тэр олон хөгжилтэй түүхүүд. Хүмүүст урам зориг өгдөг. Би тэгж чаддаг байсан бол ч...

Барби: Та чадна аа. Үгүй ээ, чадах ёстой. Таныг олон сая хүн дагадаг. Хүмүүс танд хайртай. 

Гүнж: Хүмүүс миний харагдах байдалд дуртай. Гэхдээ тэр би мөн гэж үү?

Барби: Юу гэсэн үг вэ?

Гүнж: Чиний интернэтэд харсан бараг бүх зураг төлөвлөгдсөн байдаг. Зохиомол  бас засвартай. Зүгээр л цагийг зугаатай өнгөрөөж байгаа, алиа зураг байдаггүй.

Барби: Та үргэлж дэгжин харагддаг. Би таны амьдралыг тийм гэж төсөөлсөн.

Гүнж: Зарим хэсэг нь. Бас их талархдаг. Гэхдээ маш их дарамт байдаг. Зүгээр л камерын өмнө дүрд хувирч байгаа юм шиг сэтгэгдэл маш их төрдөг. Жинхэнэ Амелиаг хэн ч мэдэхгүй. Би өөрөө ч.

Дуу:

Гүнж: Охидын хүсдэг бүх зүйл надад байдаг гэж боддог байх

         Тансаг, чамин ордон, хэзээд туслахад бэлэн хүмүүс

         Ордны ханыг нэвтлээд харвал, минут бүрийг төлөвлөсөн байдаг

         Ирээдүйгээ өөрийн гарт авахын тулд би юунаас татгалзах ёстой вэ?

         Тэд зөвхөн дэлгэцэн дээр гарч байгааг л мэддэг

         Би яаж тэдний хатан хаан болох вэ

         Өөрөөрөө байхыг хүсч байна

         Өөрөө шийдвэр гарахыг хүснэ

         Эрх чөлөөтэй байхыг хүсч байна

         Өөрийн хүслийг гүйцээхийг хүснэ

         Хүссэн газар руугаа явж,

Үсээ салхинд намируулахыг хүснэ

Өөрийнхөө хэн болохыг мэдэхийг хүснэ

Зураг шиг төгс охин биш...

Өөрөөрөө байхыг хүсч байна

Барби: Хүн бүр амьд гэдэгээ мэдрэх ёстой

         Тогтоосноос өөрөөр амьдрах эрхтэй

Гүнж: Гэхдээ гүнж хүн дүрэм зөрчиж болохгүй...

Барби: Та бол гүнж, дүрмийг та гаргах ёстой....

Гүнж: Өөөрөөрөө байхыг хүсч байна...

Барби: Эрх чөлөөтэй байх хэрэгтэй

Гүнж Барби: Өөрөө шийдвэр гарахыг хүснэ

Гүнж: Эрх чөлөөтэй байхыг хүсч байна

Барби: Дэлхий нийтэд харуул...

Юуг ч нууж хаалгүйгээр...

Гүнж: Хүссэн газар руугаа явж,

Үсээ салхинд намируулахыг хүснэ

Өөрийнхөө хэн болохыг мэдэхийг хүснэ

Өөрөөрөө байхыг хүснэ

Барби: Эрх чөлөөтэй байх хэрэгтэй  

Гүнж: Зураг шиг төгс охин биш...

Өөрөөрөө байхыг хүсч байна.

Барби: Би Влог дээрээ хүссэнээ хийж чадаж байгаа ч, хэн ч сонсохгүй байгаа нь галзуурмаар биш гэж үү? Гэтэл дэлхий дахин таныг харж байна шүү дээ.

Гүнж: Гэхдээ юу ч хэлж чадахгүй. “Надад ч гэсэн бодол байна” гэж чангаар хашгирахыг маш их хүсч байна. Гэхдээ Алфонсо зөвшөөрөхгүй л дээ. Тэр миний жинхэнэ төрхийг хэн ч мэдэхийг хүсэхгүй гэж боддог. Тэрний зөв үү гэдгийг би мэдмээр байна. Тэгээд би  чамтай уулзахаар шийдсэн юм.

Барби: Юу?

Гүнж: Энэ аялал. Зөвхөн чиний найзуудыг урьсан нь хачин санагдахгүй байна уу? Чиний Влогт орж байсан хүмүүс? Би чамтай уулзахын тулд энийг зохион байгуулсан юм?

Барби: Юу? Яагаад?

Гүнж: Төстэй байгааг харж байгаа биз дээ? Хар даа. бидний төрхийг хар даа. үсээ задалчих.

Барби: Аан. За. Бурхан минь...

Гүнж: Влог дээрээ хиймэл үстэй байхыг чинь хараад л би анзаарсан. Барби. Хоёулаа солигдъё.

Барби: Тоглож байгаа байлгүй дээ. Тоглоогүй байх нь.

Гүнж: Бүрмөсөн биш ээ. Ганцхан долоо хоног. Хатан хаан болчихвол миний амьдралыг илүү ихээр хянах болно. Надад дахиад ийм боломж гарахгүй.

Барби: Эрхэм дээдэс ээ. Амелиа. Энэ галзуу хэргээс гадна, надад маш том боломж олдсон. Би Влог дээрээ цоо шинэ, бас өөр зүйл хийх ёстой. Би энэнээс болоод аль хэдийн айж байна.

Гүнж: Тэгвэл би тусалъя. Би чамд дэлхийг харах нүд өгье. Надад амьдралыг тэдэнгүйгээр мэдрэх боломж өгөх юм бол.

Барби: Дараа нь надтай хамт Влог хийх үү? Хоёулаа байраа солиод үзсэн, харсан зүйлийнхээ тухай ярьж болох юм. Тэгвэл гайхалтай түүх болно.

Гүнж: Тийм ээ. Сайхан санаа байна. Тэгэхээр, чи зөвшөөрч байна уу?

Барби: Хийцэгээе.

Гүнж: Тийм ээ.

Барби: Ийм юм хийж байгаадаа итгэж чадахгүй нь. Найзууд маань итгэхгүй дээ.

Гүнж: Хэнд ч хэлж болохгүй шүү. За юу? Дуусах хүртэл. Энэ бидний бяцхан нууц байх ёстой.

*********************

Ри: Чи гүнжтэй уулзсан юм уу? Галзуурмаар юм. Тэр ямар юм?

Н: Миний мэдэх зүйл бол тэр гайхалтай мэдрэмжтэй.

Р: За за. Тэрний оронд орно гэсэн тухай чинь ярилцъя тэгэх үү? Солиотой, бас хөгжилтэй сонсогдож байна.

Барби: Тийм байгаа биз? Миний дотор нэг зүйл хийх хэрэгтэй гэж хэлээд  байсан. Хэн нэгний гутлыг өмсөх боломж тийм ч амархан олдохгүй шүү дээ.

Н: Зүгээр ч нэг шутал биш.  Алив ээ.

Д: Барби,  чи хийхийг хүсч байгаа бол бид дэмжинэ ээ. Та нар шилдэг нь шүү. Гэхдээ биднийг буцаад солигдох хүртэл та нар хэнд ч хэлж болохгүй. Тэр надад энэ долоо хоногт хийх ёстой бүх ажлыг мессежээр явуулсан. Эхнийх нь...

Р: Усан онгоцон дээрх титэм авахын өмнөх үдэшлэх.

Д: Хүлээгээрэй. Усан онгоцон дээрх үдэшлэг ээ?

Р Ри Н: Усан онгоцон дээрх үдэшлэг. Усан онгоцон дээр үдэшлэх болох нь...

Д: Хөгжилтэй юм аа.

********************

Гүнж: Доошоо нуугд, Цасхан. Бид эндээс удахгүй...

Хам: Танд туслах уу?

Гүнж: Өө...

Хам: Өө, өршөөгөөрэй авхай. Таныг өөр хүнтэй андуурчихаж. Өршөөгөөрэй.

Гүнж: Режийг хүртэл хуурчихлаа. Энэ гайхалтай байх болно.

К: Юу вэ?

Эр: Тэгэхээр бид Тислберри музей рүү явна.

Эр2: Флоравиагийн үндэсний хоол.

Эр: Энэнээс хэн хоцрох вэ? Бид л лав биш. Явъя.

К: Гэхдээ...

Т: Юу? Бүгдээрээ  хааччихав аа?

*******************

Эм: Гүнжтэн.

Эр: Хоёр улс нэгдэж байгааг та юу гэж бодож байна?

Эм: Наашаа хараарай.

Эм: Гүнжтэн. Флоравиагийн хамгийн залуу хатан хаан байх ямар байна?

Эм: Гүнжтэн, наашаа хараарай.

Эм: Ёоханистаны иргэдэд юу хэлмээр байна?  

Эм: Тэр зүгээр үү?

Ри: Албаар тэгж байгаа юм.

Барби: Уучлаарай.

Эм: Гүнжтэн, та үнэхээр гайхалтай.

Эм: Гүнжтэн...

Эм: Наашаа хар даа.

**************  

Барби: Сайн уу.

Эр: Өө. Эрхэм дээдэс ээ. Өршөөгөөрэй.

Н: Энийг харав уу? Ёстой догь. Барби, чи догь байлаа.

Р: Бид нууц ажиллагаа хийж байгаа  дүр эсгэцгээе. Маш том нууц хадгалж байгаа.

Д: Тэр үнэн. Одоохондоо сайн байна. Одоо яах вэ?

Барби: Мэдэх юм алга. Амелиа гүнж инээгээд, зугаацаарай гэсэн. Бас нэг хүнтэй яасан ч таарч...

Хан: Амелиа, энд байх шив. Би таныг хаа сайгүй хайлаа. Тантай уулзах таатай  байна.

Барби: Аа..

Ё: Тоглохоо боль оо, би байна. Ханхүү Ёохан.

Барби: Сайн уу.... Ёохан. Чи  ч гэсэн өөрчлөгдөөгүй байна. Гэж бодож байна...

Ё: Тэрний хошин шогийн мэдрэмж таалагдаж байгаа биз. Алив ээ, сайхан ярилцъя.

Барби: Хөөх...

Ё: Тэгээд, үдэшлэг чинь таалагдаж байна уу? Усан онгоцоо энд авчрах амаргүй байсан шүү.

Барби: Чиний усан онгоц юм уу?

Ё: Чи ямар байдгийг мэднэ дээ. Ерөнхийдөө бол манай улсынх л даа. Гэхдээ, манай хоёр улс нэг болох гэж байгаа болохоор... миний усан онгоц чинийх гэсэн үг.

Барби: Тийм ээ. Би наадахыг чинь сайн мэдэж байна, гүнж юм чинь.

Ё: Удахгүй хатан хаан болно. Багад байхдаа чи юу гэж хэлдэг байлаа? Удирдагч болсныхоо дараа хийх анхны юм... Алив ээ. Чи сана л даа.

Барби: Хөөе. Би энэ дуунд дуртай. Бүжиглэх үү?

Ё: Инээдтэй юм аа. Чи мэднэ дээ, би тийм ч...

Эр: Хараач, тэр Ёохан ханхүүтэй бүжиглэж байна.

Эр эм: Гүнжтэн. Гүнжтэн наашаа хараарай. Гүнжтэн. Энд байна. Наашаа. Наашаа хараарай. Зургийг чинь аваадахъя... Гүнжтэн...

Р: Тада... зүүн тийшээ. Зүүн тийшээ. Дахиад зүүн тийшээ.

Эм: Гүнжтэн. Гүнжтэн.

***********************

Р: Ёстой хөгжилтэй байлаа. Папарациудад баригдсаныг эс тооцвол шүү дээ. Гэхдээ л тэр ч гэсэн их догь байсан.

Д: Чи тэднийг сайхан хуурсан шүү. Тэр ханхүүг ч гэсэн.

Барби: Тийм ээ. Ингэж болох юм байна.

А: Ярилцах уу? Барби?  

Барби:  Та яаж мэдээ вэ?

А: Эрхэм дээдсийн талаар надад мэдэхгүй зүйл байхгүй. Дээр нь энэ байсан.

Барби: Ханхүү, гүнж Том хөлттэй бүжиглэж байгаад баригдлаа? Юу?

А: Энэ биш ээ.

Барби: Миний зүүлт.

А: Би энийг хэвлэлд гарахаас нь сэргийлж чадсан. Азаар энийг надаас өөр хүн хараагүй. Яагаад бүхнийг, хэзээд хяналтандаа байлгах ёстойг одоо ойлгов уу? Надад хэлээдэх. Амелиа хаана байна?  

Барби: Үнэхээр уучлаарай. Гэхдээ би мэдэхгүй.

А: За яах вэ. Би тэрнийг олно оо. Тэр болтол та дүрээ эсгэсээр байх болно. Миний хяналтан дор. Одооноос эхэлье. Зүүлтээ тайл.  

*********************

Барби: Алив ээ, алив. Утсаа ав л даа.

Гүнж: Сайн уу, Барби.

Барби: Амелиа, ярилцах хэрэгтэй байна. Алфонсо мэдчихсэн.

Гүнж: Алфонсо ч мөн дөө. Дандаа тоглоомыг баллаж байдаг юм.

Барби: Тэр таныг олох хүртэл намайг дүр эсгэх хэрэгтэй гэсэн.

Гүнж: Гайхалтай хэрэг. Яагаад гэвэл тэр намайг олохгүй. Би нуугдахдаа сайн.

Барби: Итгэлтэй байна уу? Титэм залах ёслол хэд хоногийн дараа болно.

Гүнж: Санаа зоволтгүй. Би хангалттай эрт очино. За, явах болчихлоо.

Барби: Гэхдээ... Рөүз сайн уу.

Росс: Тэгээд, надад хэлэх юм байна уу? Олон сая шинэ дагагчид хүлээгээд байна шүү.

Барби: Надад том мэдээлэл байгаа. Маш том гэж хэлж болно. Гэхдээ одоохондоо хэлж чадахгүй нь.

Росс: Тэгвэл тооцохгүй ээ. Зураг. Эсвэл юу ч болоогүй. Дарамт биш шүү. Гэхдээ дарамт их байна. Манайх их том хөрөнгө оруулагчтай болох гэж байгаа. Тэд дизайнерын чихэвч хийдэг. Чихэвч нь аюултай гэсэн цуу яриа нь... зүгээр л хуйвалдааны онол байгаа юм. За. Надад гайхалтай зүйл хэлээч. Баяртай.

К: Барби. Чи байна уу? Таффи гарах хэрэгтэй байсан юм. Тэгээд би тэрэнтэй... Хөөх.. Чи гайхалтай харагдаж байна.

Барби: Баярлалаа. Чамтай ч гэсэн уулзах сайхан байна. Өнөөдөр ямар байв даа?  

К: Хараажийн чинийх шиг сонирхолтой биш байх.

Барби: Тийм ээ. Чамд хэлэх нэг юм байна.  Гэхдээ чи өөр хэнд ч хэлж болохгүй шүү, за юу?

К: Би чамайг хамгаалах болно. Үргэлж.

********************

Эр: Өнөөдөр хэн самнах билээ?  Сэрээгээгүй байгаа юм уу?

Барби: Юу?

Эр: Би нүүрний будаг авчирсан.

Барби: Юу гэнэ ээ?

Эр: Гоёл чимэглэл хаана байна аа?

Эм: Хэн нэг нь ус аваад ирэхгүй юу?

А: Босоорой. Ажилчид таныг бэлдэх болно. Өнөөдөр завгүй өдөр байх болно. Та морь унах өмсгөлөө өмсөх хэрэгтэй.

Эм: Эрхэм дээдэс ээ, хөдлөхгүй байж байгаарай. Энд жаахан өнгө нэмчихье.

******************

Т: Хааны ордны морины шоу? Үнэхээр үү?

Эр2: Догь гэсэн шдээ.  

Барби: Хөөх. Энэ газрыг хараач.

А: Үүрийн цолмонтой танилц. Гүнжийн морь.  

Барби: Үнэхээр үзэгслэнтэй. Өө, би уурлуулчихсан уу? Моринууд надад сайн байдаг юмсан.

А: Тэр жаахан... мэдрэмтгий л дээ. Та морь унаж чадна биз дээ?

Барби: Би морь унах дуртай.

А: Гүнж Үүрийн цолмонтой маш сайн ойлголцдогийг  бүгд мэднэ. Өнөөдөр тэр гарахгүй бол хэвлэлийнхэн ямар нэг юм буруу байгааг мэдчихнэ. Титэм залах ёслол болоход хоёрхон хоног үлдчихээд байдаг...

Барби: Ойлгож байна аа. Би энийг заавал хийх ёстой.

А: Баярлалаа.

Барби: Сайн уу, үүрийн цолмон. Юу байна даа?

А: Хатагтай, ноёд оо ийшээ. Та нар үүрийн цолмонг таньж байна уу? Гэхдээ... гүнжтэн хааччихав аа?

Барби: Энд байна. Би энд байна. Явахад бэлэн.

Эм: Гүнжтэн, наашаа хараарай.

Эм: Хөөрхөн юм аа.

Эм: Гүнжтэн, гайхалтай харагдаж байна.

А: Эрхэм дээдэс ээ, шоуны дараа уулзацгаая.

Барби: За. Чи намайг жинхэнэ гүнж биш гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ тэрний төлөө энийг заавал хийх хэрэгтэй байна. Надад тусалчих л даа? Тэрний төлөө? Баярлалаа...

А: Хатагтай, ноёд оо. Суудалдаа сууна уу. Хааны морьт бригадын үзүүлбэр эхлэхэд бэлэн болоод байна.

Т: Аан? Үгүй ээ, хүлэ...

Барби: Тусалж байгаад баярлалаа. Алив ээ, бид чадна аа. Амелиагийн төлөө.

Эр2: Хөөе, тэр Барби биш үү?

Т: Тэнэглэхээ больж үз.

Барби: Хөөх.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ... Тийм ээ.

А: Гайхалтай.

******************

А: Морины үзүүлбэр гайхалтай байлаа. Гэхдээ амрах зав алга. Одоо ордны зураг авалттай. Дараа нь хааны асрамжийн газартай танилцах болно. Дараа нь хувцас...

Барби: Ийм шахуу хуваарьтай гэж хэлэхгүй яасан юм бэ? Би тусалж чадах ч юм билүү.

А: Сайн гүнж нарийн ширийн зүйлд санаа тавьдаггүй юм. Тэднийг надад даатга. Та зөвхөн очоод, бүх зүйл маш хялбархан мэт харагдах ёстой.

Барби: Гэхдээ тийм  амархан биш шүү дээ. Энэ бүгдийг хийхэд маш их ажил шаарддаг. Амелиа маш сайн чаддаг болохоор л амархан харагдаж байгаа юм. Та энийг зөвшөөрөх ёстой.

А: Гэхдээ, би...

Барби: Өөр юу гээч? Та тэрнийг сонсох хэрэгтэй.

А: Би зөвхөн тэрнийг хамгаалсан.

Барби: Та тэрэнд өөрөө шийдвэр гаргаж сурахад нь саад болж байна.

А: Гэхдээ тэр  жаахан охин шүү дээ.

Барби: Гайхалтай шинэ санаа, бас мөрөөдөлтэй. Та тэрнээс энийг асууж үзсэн үү?

А: Би... надтай ингэж ярихыг чинь би зөвшөөрөхгүй шүү.

Барби: Би таныг үл хүндэтгэсэн юм биш ээ. Найзуудыг маань хүмүүс сонсохгүй байгааг би тэвчиж чадахгүй нь.

А: Тэрний хэлсэн үг бүрийг сонсдог. Дэлхий дахинаараа. Тийм болохоор л тэр үргэлж төгс байх ёстой. Камерууд хаа сайгүй байдаг.

Барби: Тэгвэл камеруудыг мартаад өмнөө байгаа зүйлийг харах цаг нь болсон байх. Амьдрал камер дотор өрнөдөггүй. Аамьдрал  камераас гадуур үргэлжилдэг.

Охин: Эрхэм дээдэс ээ. Надтай зурагаа авахуулахгүй юу?

Барби: Намайг сонсооч, надад илүү дээр санаа байна.

Барби дуулна.

         Энийг бичих хэрэггүй...

         Учир нь бид өөсрийн олж авсан дурсамжаа алдахыг хүсэхгүй

         Өөрийн түүхээ бичиж,

         Тэнгэрийг олон өнгөөр будахыг хүснэ

         Зөв эсвэл бурууг нь өөрийнхөөрөө хэл

         Сонгодог кинонууд л хар, цагаан өнгөтэй байдгийг мэдэх үү?

         Аз жаргалтай төгсгөл үргэлж ирдэггүй

         Өөрийн адал явдлыг ол

         Бүгд өнгөлөг байх болно

Бид өнгө өнгөөр амьдардаг, толиноос цаадахыг хар

Яагаад гэвэл амьдрал өнгөлөг байх тусмаа тод өнгөтэй

Одоо илүү тод, өөртөө илүү итгэлтэй, бас зоригтой

Өнгөлөг амьдралыг хэн ч зогсоож чадахгүй...

Гүнж: Дахиад тэвчих хэрэггүй

         Тийм ээ, бид байгаа боломжоо ашиглана

         Үсрээд унах байсан ч бүх зүйл зүгээр гэдгийг мэдэж ав

         Унах нь гэж бодсон ч үнэн чамайг аварна

         Учир нь дуу хоолойгоо олж чадвал дахиад эргэлзээ төрөхгүй

Сонгодог кинонууд л хар, цагаан өнгөтэй байдгийг мэдэх үү?

Аз жаргалтай төгсгөл үргэлж ирдэггүй

Өөрийн адал явдлыг ол

Бүгд өнгөлөг байх болно

Барби Гүнж: Бид өнгө өнгөөр амьдардаг, толиноос цаадахыг хар

Яагаад гэвэл амьдрал өнгөлөг байх тусмаа тод өнгөтэй

Одоо илүү тод, өөртөө илүү итгэлтэй, бас зоригтой

Өнгөлөг амьдралыг хэн ч зогсоож чадахгүй...

Барби: Тийм ээ...

Барби Гүнж: Амьдрал өнгөлөг...

Охин: Хөөх...  

*************************

Гүнж: Барби.

Барби: Амелиа. Сайн уу.

Гүнж: Би өдрийг гайхалтай өнгөрүүлсэн.

Барби: Би ч гэсэн. Ядарсан. Гэхдээ л гайхалтай. Чи яаж амжуулдаг юм бэ?

Гүнж: Надад олон хүн тусалдаг.

Барби: Анзаарсан. Үргэлж ийм байдаг уу? Эргэн тойронд чинь байнга ийм олон хүн байдаг уу?

Гүнж: Хянаж, төлөвлөж, төгс боловсруулдаг. Миний хэлэх үг бүрийг төлөвлөж, бас хянадаг. Гэхдээ өнөдөөр биш. Өнөөдөр би өөрөөрөө байсан. Жинхэнэ би. Би хүмүүст таалагдсан. Би идэх зайрмагныхаа амтыг ч өөрөө сонгосон. Эрх чөлөөг мэдэрсэн. Энэ мэдрэмжийг бүгдтэй нь хуваалцахыг хүсч байна.

Барби: Тэгж болно оо. Ярилцлагаа хийхэд бэлэн үү? Буцаад солигдох хүртэлээ би интернэтэд тавихгүй гэхдээ, чин сэтгэлээсээ ярьж, шинэ санаанууд тэсрэн гарч ирж байгааг чинь харахаар, хамгийн шилдэг нь байх болно.

Гүнж: Хийцэгээе.

Барби: Камер руу хараад, хэлэхийг хүссэн зүйлээ хэлээрэй. Сайн уу, өнөөдөр би маш онцгой зочныг танилцуулах болно. Флоравиагийн шинэ хатан хаантай танилц.

Гүнж: Сайн уу. Амелиа гэж дуудахад болно.

Барби: Амелиа бид хоёр төстэй гэдгийг анзаарсан. Тэгээд бид нэг гайхалтай зүйлийг хийсэн. Би тэрний оронд, гүнжийн амьдралаар амьдарсан. Харин тэр гүнж биш болсон. Амелиа, солигдох ямар байв даа?

Гүнж: Амьдралдаа анх удаа би өөрийгөө мэдэрч байна. Би өөрийгөө хүмүүсийн зураг дээр харгдагаас илүү хүн гэдэгээ ойлгосон. Надад өөрийн гэсэн бодол, мөрөөдөл бас айдас байдаг. Яг чам шиг. Бас миний хамгийн дуртай зайрмаг... бүгд...

Барби: Өөр юу хэлмээр байна даа?

Гүнж: Маш олон зүйл.

*******************

Р: Флоравиагийн загварын ертөнц маш гайхалтай.

Н: Энэ миний аялалын оргил үе байх болно.

Охид: Дэлгүүр хэсцэгээе.

Р: Би үргэлж энийг унаж үзэхийг хүсдэг байсан. Тагнуултай кинон дээр гардаг шиг хөөцөлдөөд л...

Эм. Жуулчид...

Д: Хамгийн богинохон тагнуултай кино байлаа.

К: Бид нартай явахгүй юм уу?

Барби: Алфонсо намайг Ёохантай хамт титэм залах ёслолд бэлтгэх ёстой гэсэн. Нэг ардын бүжиг сурах ёстой гэсэн. Дараа нь уулзах уу?

К: Мэдээж.

Эр: Тэгээд өнөөдөр юу идэх вэ?

Эр2: Мэдэхгүй ээ. Чамайг надад хэлэх байх гэж бодож байлаа.

Т: Чи хэзээнээс гүнжийг мэддэг болчихоо вэ?

Эр2: Барби байсан шд.

Т: Барби. Гайгүй байлгүй. Карсон, намайг гүнжтэй танилцуулж өг.

К: Үнэн шүү, Трей. Тэр... чи... болохгүй...

Т: Надад төсөөлөгдөж байна. Хамтдаа энэ улсыг удирдана. Тэр, бид хоёр. Ялангуяа би...

К: Больж үз, Трей. Тийм зүйл болохгүй.

Т: Яагаад болохгүй гэж? Хүн болгон “намайг хангалтгүй” гэж   хэлэхийг сонссоор байгаа залхаж байна шүү.  Би бол Трей Рийрдон. Хэн нэг нь хаан болох ёстой бол, тэр хүн нь би.

Дуулна:

Т: Би дэлхийг захирч байсан бол илүү сайхан болгох байсан

Нэгдүгээр Трей хаан, хурц эрүүгээрээ удирдаж

Хэзээ ч байгаагүйгээр удирдах болно.

Би хаан байсан бол

К: Хаан.

Эр: Хаан.

Эр2: Хаан.

Т: Хаан. Хаант улсын хаан.

Бүгд: хаан хаан хаан. Хаант улсын хаан.

Хаан хаан хаан.  

Т: Хааны өдөр хаан суудал дээр сельфи авахаас эхэлнэ

Эр2: Хааны хамгаалагчид...

Эр эр2:  Утсыг минь цэнэглэх болно

Эр2: Зайрмаг амандаа халбагадуулж

Халбагадаад бай гэж уриална  

Т: Зайрмагны машин бүр дээр миний царай байх болно

Эр эр2: Яг үнэн...

Бүгд: Хэрвээ би дэлхийг захирдаг байсан бол...

         Би бүгдийг зөв хийх байсан

         Тийм ээ, би амьдралаа шууд дамжуулсан анхных нь болох байсан

         Ийм царайлаг хаан харж байсан уу?

         Би хаан байсан бол...

К: Хаан.

Эр: Хаан.

Эр2: Хаан.

Бүгд: Хаант улсын хаан.

           Хаан хаан хаан

           Хаант улсын хаан.

           Хаан хаан хаан

Т: Гадаадын уйтгартай удирдагчдыг харуулсан

Хөгжилтэй, сонирхолтой бичлэгүүд хийж

Эр эр2: Цөөхөн тоогоор үйлдвэрлэсэн пүүз авахын тулд

         Дугаарын урдуур орж..  

К: Ард иргэддээ зориулсан том баяр, цэнгүүн зохион байгуулж...

Т: Тийм  ээ. Өөрийнхөө нэрээр хөгжмийн наадам зохионо

Эр эр2: Анхаараарай.

К: Ард иргэдийнхээ төлөө байж

Найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж

Бүгд ижил тэгш эрхтэй...

Т:  Миний шүтэн бишрэгч байх болно.... Тийм ээ, эээ ээ ээ эээ. Үгүй  юу?

Бүгд: Хаан хаан хаан

         Хаант улсын хаан.  

 Хаан хаан хаан.

Хаан мандтугай.

Т: Би хаан байсан бол...

К: Хаан...

Эр: Хаан

Эр2: хаан...

Т: Хаан...

Бүгд: Хаант улсын хаан...

*********************  

Ё: За, одоо дөхөж байна. Дахиад хийх үү?

Барби: Завсарлавал ямар вэ? Бид нар удаан бэлдлээ, бас... хөөх... Би таныг бүжиглэх дургүй гэж бодсон.

Ё: Дургүй ээ. Гэхдээ энэ маш чухал. Энэ зүгээр ч нэг бүжиг биш. Энэ манай хоёр улсын энхийн хэлэлцээрийг илэрхийлж байгаа юм.

Барби: Тийм ээ. Би мэдэж байсан юм.

Ё: Титэм залах ёслолын үеэр энийг хийхвэл манай улс танай улсад бууж өгч байгааг илэрхийлнэ.

Барби: Хэцүү биш биз дээ, тийм үү?

Ё: Тэгээд хатан хааны титмийг авсны чинь дараа хоёр улс нэгдэх болно. Нэг хоёр гурав. Нэг хоёр гурав. Чи яллаа. Бид өнөр өтгөн гэр бүл болох болно. Чи бид бүгдийг захирах болно.

Барби: Би... би нэг юм шалгахаар явах хэрэгтэй байна.

Ё: Муугүй шүү. Хамаагүй дээр... Үргэлжлүүл. Намайг хаан болсны дараа тэрэнд олон найз хэрэг болно. 

Ёохан ханхүү дуулна:

Намайг дэлхийг захирдаг болсны дараа

Өөр бүжиг бүжих болно

Төлөвлөгөөг өөрчлөх хүсэл надад байна

Би хийх ёстой бүхнийг хийх болно

Намайг хаан хаан хаан хаан хаан гэж хэл.

Хаант улсын хаан.

*******************

Гүнж:  Эгдүүтэй  юм аа. Би амьтанд хайртай.

Эм2: Тийм ээ.

Гүнж: Үгүй ээ.

Т: Робертс? Чи байлгүй яах вэ.

Гүнж: Тийм ээ. Би Барби, та нар миний найзууд.

Эр2: Бид сайн найзууд.

Эр: Хамаагүй сайн.

Т: Хэрэгтэй зүйл хийгээд, зураг аваадах.

Эр2: Тийм ээ.

Эр: Болгоомжтой.

Т: Болно оо. Больж үз.

Гүнж: Тэгэхээр, хөгжилтэй байлаа. Гэхдээ би туулайгаа олох хэрэгтэй байна. Дараа уулзъя.

Т: Робертс ч мөн дөө. Ингэхэд хэзээ туулайтай болчихсон юм?

Гүнж: Цасхан? Энд байх шив. Хөөе. Юу болоод байна аа? Намайг тавиач. Туслаарай. Туслаарай.

******************

Барби: Хн. Хачин юм даа.

К: Юу хачин гэж? Угаалгын өрөөнд байсан автомат хөл угаагчийг хэлж байна уу? Тохируулгыг нь зөв тохируулчихвал догь юм байна лээ. Миний хөл ийм цэвэрхэн байгаагүй.

Барби: Үгүй ээ. Тэр биш ээ. Гүнжтэн утсаа авахгүй байна.

К: Сайхан хөгжилдөж байгаа байх. Флоравиа үзэхэд сайхан газар. Өнөөдөр чи тэнд байсан ч болоосой.

Барби: Би ч гэсэн. Гүнж байх хөгжилтэй ч гэсэн, миний төсөөлж байснаас хамаагүй хэцүү юм байна. Үнэнийг хэлэхэд, би гэртээ харимаар байна.

К: Гэр... Тийм ээ. Тэгэхээр, Барби. Энэ аялалыг дуусахаас өмнө би чамтай ярилцахыг хүссэн юм?

Барби: За?

К: Би...

Н: Хэн нэг нь унтлагын хувцастай үдэшлэг гэсэн үү?

Бүгд: Гэнэтийн бэлэг.

Барби: Залуус аа, та нар шилдэг нь. Унтлагын хувцас чинь хөөрхөн юм аа.

Н: Флоравиагийн дэлгүүр гайхалтай гэж хэлээгүй юу. Чи хамт байсан ч болоосой.

Ри: Барби, чи өнөөдөр юу хийсэн бэ?

Барби: Тэр... би ханхүүтэй бүжиглэсэн.

Д: Тэгээд ямар байсан бэ?

Барби: Эвгүй...

Р: Энэ юу вэ?

Барби:  Цасхан?

Ри: Нууц зам байна.

Барби: Биднийг дагаад яв гээд байх шиг байна.

Р: Би эндээ хүлээж байя.

Барби: Явъя аа, Рене. Чи тагнуулч болохыг хүсдэг шд.

Р: Жижигхэн харанхуй газарт орохгүй бол шүү дээ. За за. Би тагнуулч байхаа болилоо. Одоо буцаад явъя аа.

Барби: Хар даа, гэрэл байна.

Р: Үгүй ч байж магадгүй.

Барби: Хөөх.

Н: Хөөх.

Барби: Би энд гүнжтэй уулзсан. Энэ тэрний байх дуртай нууц өрөө. Цасхан, юу болоо вэ? Тэр хаана байна?

Эр: Ийм юм хийж байгаад итгэж чадах уу?

Барби: Хурдан. Нуугдаарай.

Р: Ёоёо...

Эр3: Миний туулайг аваад ир. Эрхийн тэнэг.

Эр4: Олоогүй юм шиг царайлахад л болно. Тэгвэл сургамж болно.

Эр3: Тэгж болохгүйг чи мэдэж байгаа.

Эр4: Тийм ээ. Хурдан тэрнийг нь хайж олъё.

Эр3: Энд байна.

Эр4: Явцагаая.

Н: Баригдах шахлаа.

Барби: Цасханыг аваад явчихлаа. Энэ муу шүү. Гүнж аюулд орчихож.

*****************  

Барби: Бүгд төлөвлөгөөгөө мэдсэн үү? Би титэм залах ёслолд бэлэн хувцаслана.

Д: Юу ч болоогүй юм шиг байна.

Ри: Тэгээд тарж яваад гүнжийг хайна.

Н: Скүүтерээр хотыг нэгжинэ.

Барби: Би Алфонсог олоод тэрний мэдэж байгаа үгүйг шалгана.

К: Болгоомжтой байгаарай.

Барби: Тэгнэ ээ. Амелиа гүнжгүйгээр титэм залах ёслол болох ёсгүй.

Р: Тагнуулч байх бодит амьдрал дээр аймаар юм аа.

Барби: Рөүз. Сайн уу. Яг одоо тохиромжгүй үе байна.

Росс: Хамгийн төгс цаг. Чиний анхны бичлэг шууд явах гэж байна.

Барби: Хүлээгээрэй. Тэрийг тавих цаг нь болоогүй ээ. Бүх зүйл дууссаны дар...

Росс: Гайхалтай болж. Манай багийнхан жаахан “зассаны” дараа.

Барби: Зассан? Яаж? 

Росс: Ганц нэг засвар. Май, чи өөрөө хар.

Барби: Флоравиагийн шинэ хатан хаагтай танилц.

Гүнж: Намайг эрхэм дээдэс ээ гэж дуудаж болно... Миний дуртай зайрмаг бол... өнөөдөр төгс болгосон.

Барби: Гайхалтай.

Гүнж: Хүмүүс надад дуртай байдаг.

А: Хатантны өмнө ёсол.

Гүнж: Миний хэлсэн үг бүр... намайг зарсан...

Росс: ...халтай...

Гүнж: Би бүгдийг нь харсан. Амьдралдаа анх удаа... Та нараас хамаагүй дээр гэдэгээ мэдсэн.

Барби: Тийм байгаа биз?

А: Үзэгслэнтэй харагдаж байна.

Гүнж: Мэдээж.

Барби: Тийм ээ.  Рөүз, би...

Росс: Таалагдсан уу? Мэднэ ээ.

Барби: Үгүй ээ. Наадах чинь миний бэлдсэн юм биш байна. Бидний хэлсэн үг биш байна шд. Мөн нь ч мөн л дөө, гэхдээ бүгдийг нь өөрчилчихсөн байна.

Росс: Гайхалтай байгаа биз? Хамгийн сүүлийн үеийн эвлүүлэг хийдэг програм  үнэхээр гайхалтай. Би чамаар хүссэн бүхнээ хэлүүлж чадна.

Барби: Миний хүслийг яах болж байна?

Росс: Олон сая шүтэн бишрэгчид хүрэх чиний мөрөөдөл гэж бодсон юмсан.

Барби: Өөр хүний үгээр л биш шүү. Би гүнжид өөрөөрөө байж болно гэж амалсан. Ингэвэл би тэрнийг хянадаг хүмүүсээс ялгаагүй болж хувирна. Та намайг хуумгай харагдууж байна.

Росс: Хуумгай? Би чамайг тод шиг харагдуулсан. Миний сувгаар гармаар байвал ингэхээс өөр аргагүй. Миний юу санал болгож байгааг битгий мартаарай. Миний сувгаар гармаар байгаа юм уу, үгүй юу?

Барби: Тохиролцоо цуцлагдсан.

Росс: Юу?  Би... би...

Барби: Сайхан байлаа... Ажилдаа орох цаг боллоо.

Барби дуулна:

Би өөрөөрөө байх болно

Өөрөө шийдвэрээ гаргана

Би эрх чөлөөтэй болно

Ямар ч дүр эсгэхгүй, яг л өөрөөрөө

Үс минь салхинд намирч хаашаа явахыг минь хараарай

Энэ хорвоо дээр би өөрийгөө олох болно

Би өөрөөрөө байх болно, зураг шиг төгс охин биш...

Барби: Таффи, гүнж хаа нэгтээ байгаа.  Тэрийг хаяж олцогооё.  

**********************

Ё: Гүнжтэн, хаашаа ингэж яараа вэ?

Барби: Ёохан. Сайн уу.

Ё: Эсвэл би Барби гэх ёстой юу?

Барби: Та юу яриад байна аа?

Ё: Больж үз. Амелиа та хоёр байраа сольсныг би мэднэ. Би усан онгоцон дээр хүзүүний зүүлтийг чинь харсан.

Барби: Тэгвэл анхнаасаа мэдэж байжээ?

Ё: Намайг анзаарахгүй гэж бодоо юу? Та хоёрыг хоёулаа гэдгийг мэдээд би төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн.

Барби: Юу? Жинхэнэ гүнж чамд байгаа байх нь ээ? Тэр хаана байна?

Ё: Чи удахгүй мэднэ ээ. Эндээс хэдэн мянган км-ын зайд, далайд очихоороо.

Барби: Усан онгоцон дээр байгаа байх нь.

Ё: Сайн байна. Ухаантай юм аа. Чи гайхалтай хатан хаан болох байж. Даанч болохгүй нь харамсалтай.

Барби: Намайг Тавиач.

Эр: Гахайн мах байгаа бол уу?

Эр2: Чи мэднэ дээ, би...

Барби: Трей.

Т: Трей гэх хэрэггүй ээ, эрхэм дээдэс ээ.

Эр3: Ёоёо...

Т: Бид танилцаж амжаагүй байгаа.

Барби: Тусламж дууд.

Эр2: Хөөе, Барби байна.

Эр: Тэр асуудалд орчихож.

Т: Ийм юм болно гэж бодсонгүй. Аан?

Ё: Тэднийг хорь.

Т: Ийм юм ч болно гэж бодсонгүй.

Барби: Үүрийн цолмон. Сайн охин. Амелиаг аврах хэрэгтэй байна. Урагшаа. Чүү...

Эр: Ёслол дээр асуудал гарсан? Би болгоомжтой байна аа.

Барби: Очоод бидний хаана байгааг бусдадаа хэлээрэй. Тэгж чадах уу?

Эр: Тэнд байна. Чи. Эргээд ир...

Эр: барьчихлаа.

Гүнж: Барби? Үгүй ээ, чи л биш шүү.

********************

Ё:  Гүнжтэн, зугтчихсан бололтой.

А: Өсвөр настнууд. Тун удахгүй эргээд ирнэ ээ. Тун удахгүй.

Ё: Би ирэхгүй гэдэгт итгэлтэй байна.

А: Чи хийсэн байх нь ээ? Тэрнийг ирэхгүй бол...

Ё: Би хаан титмийг авч, хоёр улсын хаан болно. Намайг хэн ч зогсоож чадахгүй. Режи, аваад яв.

А: Юу? Намайг тавь. Та нарыг  зүгээр өнгөрөөхгүй дээ.

Ё: Би тэгнэ гэж бодож байна. Ордон дотор өөрийнхөө хүмүүсийг байрлуулах их ашигтай юм байна лээ.

Эр: Эсэргүүцэхээ боль.

К: Барбийг олох хэрэгтэй. Аан?

********************

Гүнж: Ёохан надад огтхон ч таалагддаггүй. Тэрний гар үргэлж хөлстэй байдаг.

Барби: Тийм ээ? Ямартай ч чиний титмийг алдахгүйн тулд тэрнийг зогсоох хэрэгтэй.

Гүнж: Энэ чиний асуудал биш. Ийм юм хийх ёсгүй байж.

Барби: Хийсэнд чинь баяртай байна. Чи надад юу ч болж байсан өөрөөрөө байх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан.

Гүнж: Чи надад өөрөөрөө байх нь өөр гэдгийг харуулсан.

Барби: Тэгээд юу гэмээр байна даа? Очиж өөрчлөлт хийх үү, хамтдаа?

Гүнж: Би бэлэн. Эндээс яаж гарах вэ?

Барби: Ёоханд энэ хэрэг болохгүй гэж бодож байна.

Эр: Хөөе. Та нар юу хийж байгаа юм?

Барби: Зугтаж байна. Ийшээ...

Эр: Хөөе.

Барби: Сайн уу.

Эр: Тэднийг барь.

Барби: Хар даа. дельфинүүд.

Эр: Аан?

Барби: Тийм ээ.

Эр: Тэнд байна. Хурдал... Бариад ав.

Эр: Доод тавцан дээр байна.

Гүнж: Зугтах газаргүй болчихлоо.

Барби:  Тийм ээ, байгаа.

Ри: Бид очиж байна, Барби.

Гүнж: Гурав гэхээр.

Барби: Нэг гэхээр. Үсрээрэй.

Бүгд: Тийм ээ.

Гүнж: Бид чадлаа.

Н: Тийм ээ.

Барби: Миний мессежийг авна гэж мэдсэн юм аа. Гэхдээ завь хаанаас аваа вэ?

Ри: Флоравианы хуучны уламжлал. Унаагаа хуваалцах. Гэхдээ бид тэр залууд ямааны өртэй болсон.

Эр: Сайн уу.

Н: Хурдаа нэмээрэй.

Ри: Болгоомжтой.

Барби:Маш их баярлалаа. Бариарай.

Эр: Юугаа хийгээд байгаа юм? Болгоомжтой.

Ри: Тэрнээс салчихлаа.

Бүгд: Тийм ээ.

Барби: Эрэг рүү яваарай. Бид нар амжина аа.

******************

Ё: Үнэхээр аймшигтай юм. Гүнжтэн ирэхгүй бололтой. Азаар би энд байна. Би дарууханаар титмийг хүлээн авч, хууль ёсны... Өршөөгөөрэй. Одоо биш ээ. Би яг одоо... Зугтсан гэнэ ээ?

К: Ямар нэг юм хийх хэрэгтэй.

Эр:  Тэднийг олчихлоо.

Барби: Үнэхээр үү?

Гүнж: Тэд ойртож байна.

Р: Энүүгээр л биш шүү.

Ё: Одоо юу болохыг бүгд мэдэж байгаа байх. Хуулинд тодорхой заасан байгаа. Гүнжтэн титэм залах ёслолд ирэхгүй бол хоёр улсыг би авах ёстой. Тэгэхээр олон юм нуршилгүй, титэм залах дууг тоглоорой.

К: За, Таффи. Чи юу хийх ёстойг мэднэ.

Ё: Юу? Дүр эсгэгч. Чи гүнж биш.

Барби: Яг зөв. Би биш.

Гүнж: Харин би мөн.

Эм: Энэ хэн бэ?

Эр: Хоёр юм уу?

Гүнж: Флоравиагийн ард иргэд ээ. Ёохан та нарын хууль ёсны удирдагчийг булаах гэж байна. Би энийг хийж чадахгүй гэж эргэлзэж байсан. Гэхдээ одоо тийм биш. Би та нарын хатан хаан болоход бэлэн. Та нарыг зөвшөөрвөл.

Ё: Тэрнийг хар л даа. Хоцорчихсон. Хувцасыг нь хар. Ямар хатан хаан болох бол?

Гүнж: Жинхэнэ. Тэрнийг барь...

Ё: Зөөлөн л дөө. Надад битгий хүр...

Эр: Тэрний санаа байсан. Би ингэхийг хүсээгүй.

*******************

К: Чи гайхалтай харагдаж байна.  

Барби: Чи ч гэсэн.

К: Баярлалаа. Барби, надад чамд хэлэх юм байна. Миний бодлоор...

***************

Эр2: Харж байна уу?

Р: Бид чадлаа.

Н: Тийм ээ.

А: Влог оо? Хатан хааны Влог хийх юм уу?

Гүнж: Зохиолыг нь би өөрөө бичиж, найруулна. Та биш, миний баг ч биш. Зөвхөн би. Ард иргэдтэйгээ өөрөө ярилцахын тулд. Барби шиг.

А: Энэ таны шийдвэр юм бол... би дэмжинэ ээ. Та бэлэн болсон. Та маш сайн хатан хаан болох болно.

Барби: Таффи та хоёр сайн байсан шүү.

К: Баярлалаа. Би шилдэгээс нь сурсан юм.

Барби: Тэгэхээр, чи юу хэлэх гэсэн юм?

К: Би...

Гүнж:  Байна уу. Анхаарлаа хандуулна уу. Байж болох хамгийн сайн хатан хаан байж, Флоравиаг хамгийн сайхан улс болгох нь миний мөрөөдөл. Миний найз Барби надад мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдгийг харуулсан. Тэр миний амьдралыг өөрчилсөн. Одоо би олон хүний амьдралыг өөрчлөх болно. Чи надад  маш их урам зориг өгсөн Барби. Баярлалаа.

К: Тэрний зөв. Барби, би тэвчиж чадахгүй нь ээ.  Миний бодлоор, би... чамтай бүжиглэмээр байна.

Гүнж дуулна:

Үл үзэгдэгч мэт санагддаг байсан

Одоо та нар намайг харж байна

Амьдрал үргэлж нэгэн хэвийн байсан

Нүдээ аниад ганцаараа мөрөөднө

         Гэхдээ нар мандаж байна

         Тэнгэр цэлмэж байна

         Би замынхаа төгсгөлд ирлээ

         Намайг ойртох тусам зам саадгүй болж

         Миний бодолд урд минь байгаа зүйлээс өөр

Өөр өөр юу ч байхгүйг би мэдэж явлаа

Одоо би зүгээр ээ, гараа дэлгээд

Би одоо л харж байх шиг байна

Энэ миний мөч

Би бүхнээс чангаар дуулж байна

Энэ миний мөч

Би одоо л дуу хоолойгоо оллоо

Хөлөө газарт тавиад

Буцах гарц үгүй 

Бүгд над руу харна

Энэ миний мөч

Би хүссэнээрээ өнгөөрөөнө

Эцэст нь энэ миний мөч

Барби дуулна:

Толинд би хүссэн бүхнээ харж чадна  

Мөрөөдлөө биелүүлэхэд надад юу ч саад болж чадахгүй  

Бүгдийг туршиж үзэж болно

Бүгд шинэ адал явдал

Арай хурдан, бүгдийг нь холиод үз, тийм ээ.

Гүнж дуулна: Өөрийнхөө бүх талыг хүлээн зөвшөөр...

Барби Гүнж: Хэний олж харахыг хэн ч мэдпэхгүй...

Гүнж: Зам холд хөтөлнө...

         Улам холыг зорино

         Одоо л цаг нь ирж байна

Росс: Нэг сая дагагч гэнэ ээ?  

Барби: Бүгдийг нь туршаад үз...

Одоо би зүгээр ээ, гараа дэлгээд

Би одоо л харж байх шиг байна

Бүгдийг өөрийн болго  

Барби Гүнж: Энэ миний мөч

Би бүхнээс чангаар дуулж байна

Энэ миний мөч

Би одоо л дуу хоолойгоо оллоо

Хөлөө газарт тавиад

Буцах гарц үгүй 

Бүгд над руу харна

Энэ миний мөч

Би хүссэнээрээ өнгөөрөөнө

Эцэст нь энэ миний мөч

Төгсөв:

Орчуулсан Жамбалын Тамир  

 

Back to episodes Go home