Ивановынхан трайлер
Эр хоолой
Эмч залуу
Антон эр
Иванов эр
ЛИда бүсгүй
Ваня хүү
Өвөө
Полина бүсгүй
Эр хоолой: Энэ бол Ваня Иванов. Ваня тансаг орчинд өссөн. Харин энэ бол Данила Иванов. Тэр өөр орчинд өссөн. Гэхдээ арван зургаан насандаа тэр хоёр адилхан бэлэг хүртжээ. Тэд өөр гэр бүлтэй болсон.
Эмч: ДНК-гийн шинжилгээнд үндэслэн.. энэ танай хүүхэд биш!
Антон: Харин энэ Иван, танай, бас зарим нь манай хүүхэд...
Иванов: Бид хоёр ч гэсэн эхлээд Иван гэж нэрлэх гэж байсан юм. Тэгсэн бол бүр инээдтэй юм болох байж!
Ваня: Харин энэ миний өрөө юу?
Лида: Бас өвөөгийн чинь өрөө...
Эр хоолой: Хүний хүүхэд гэж байдаггүй, харин адилхан овогтой гэж байдаг.
Ваня: Тийм ээ танайх ч хөгжилтэй л гэр бүл юм байна.
Өвөө: Энэ бол зүгээр л энгийн өдөр, энд амралтын өдрөөр юу болдгийг чи хараагүй байна!
Эр хоолой: Хоёр Ивановынхон
Лида: Полина чи лав хоёр өдөр гал тогооноосоо гараагүй байх тийм үү?
Полина: Энийг би хийгээгүй л дээ...
Иванов: ..тэгээд хэн гэж? Зарц чинь үү?!
Эр хоолой: СтС сувгаар тун удахгүй.
Иванов залуу
Лида бүсгүй
Антон залуу
Полина бүсгүй
Өвөө
Ваня хүү нь
Даня хүү
Эля охин
Катя
Яна урд нь Климова байсан охин
Гера
Гамлет
Алберт эр
Гриша залуу
Эр
Бүсгүй
Сахалт залуу Ивановын найз
Буржгар залуу Ивановын найз
Диана бүсгүй
Залуу
Залуу1
Дөрөвдүгээр бүлэг
Залуу
Бүсгүй
Бүсгүй1
Эм
Анаст бүсгүй
№1
Бичиг: Өмнөх ангиудаар...
Иванов: Одоо байшингаа барих л үлдлээ. Миний тохиолдолд сэргээх хэрэгтэй. Би ч тийм бодолтой байна!
Даня: Надтай гэрлээч...
Эля: Би зөвшөөрч байна.
Өвөө: ..Зоя Вероновна нөхцөл байдлаа солих шаардлагатай болчихлоо. Манайд амьдарч байвал зүгээр биз дээ...
Антон: ..тэгээ тэгэлгүй яахав...
Яна: Намайг уучлаарай, гэхдээ хуримаа хийхгүй. Аавын бизнест том асуудал гарсан. Бид нар яаралтай явах ёстой.
Гамлет: Чи автосалонд миний хамтрагч болж болох юм..
Антон: Авто угаалгын дарга болмоор байна уу?
Гера: Соёгоороо тангаргалъя урмыг чинь хугалахгүй...
Полина: Эсвэл бид нар үнэхээр брэндээ нээх болсон ч юм билүү?
Лида: Бид хоёрын үзэл бодол, моодны талаарх төсөөлөл өөр...
Полина: Гэхдээ овог адилхан.
Ваня: Гурван оноо... өглөөний мэнд анд минь...
Даня: Арван найм хүрчихээд ч ухаан байхгүй..
Ваня: Чамд ч гэсэн төрсөн өдрийн мэнд анд минь...доошоо бууцгаая тэнд манайхан ямар ч гэсэн баярт бэлдчихсэн байгаа..аливээ алив хувцсаа өмс..
Даня: Чи юу ч мартаагүй юу?
Ваня: Юу?
Даня: Брэк...
Ваня: Өглөөний мэнд...
Полина: Өглөөний мэнд..
Даня: Өглөөний мэнд ээжээ...
Өвөө: Өглөө мэнд байдаггүй юм..
Лида: Хурдан цайгаа ууцгаа аягүй бол хөрчихнө..
Ваня: Энэ тэгээд бид хоёрын...
Полина: ..та хоёрын хоол боловсруулах үйл ажиллагаанд сайн...
Зоя: Эмч ч гэсэн тэгж зөвлөдөг. Өглөөний каша ходоодонд, бас дэлүүнд их сайн.. бас өлөн дээрээ аяга ус уух сайн. Витинька тийм биз дээ?
Өвөө: Тийм ээ тийм тэгэлгүй яахав!
Ваня: Ингээд л болоо юу?
Лида: Мэдээж үгүй л дээ.. нэмүүлбэл гал тогоонд хоолны саванд байгаа.
Даня: Миний бодлоор манай гэр бүлд нэг нь нэг юм андуурчихсан бололтой.
Хоёр Ивановынхан
Ваня: Урд нь ядаж жимстэй байдаг байсан...
Лида: Хүү минь ээж нь хаанаас тийм их жимс олох юм бэ? Арай л гэж бялуунд хүргэсэн.
Ваня: Ямар бялуу?
Лида, Полина: ..төрсөн өдрийн мэнд хүргье, төрсөн өдрийн мэнд хүргье, төрсөн өдрийн мэнд хүргье, төрсөн өдрийн мэнд хүргье...
Ваня: Бид хоёрыг үнэхээр чадчихлаа...
Лида: Аливээ үлээ, үлээгээрэй..ура...
Ваня: Нэг хоёрын гурваа..
Антон: Орой зохих ёсоор нь тэмдгэлцгээе, харин одоо баярын өглөөний цай...
Өвөө: Тийм ээ уух юмгүй баяр гэж юу байхав дээ...
Зоя: Одоо ямар ч баяраа ийм юмгүй гэж хэлсэн биз дээ?
Антон: Ашгүй дахиад нэг жавтий хүртэх хүнтэй боллоо.. хоба, туршлага! Алив гараа..
Полина: Тэгээд насанд хүрсэн залуусаа, том хүний амьдралдаа ямар төлөвлөгөөтэй байна.
Зоя: Эля бид хоёр гэрлэлтээ бүртгүүлэх өрөгдлөө өгч болно. Тиймээс шууд өнөөдөр явлаа..
Лида: Даня чи Ванягийн дэргэд жаахан даруухан яриарай за юу..
Ваня: Ээжээ зүгээр дээ, Янка өмнө нь байсан. Одоо бол шинэ амьдрал, шинэ хүн...
Иванов: Тийм ээ зөв, шаналах хэрэггүй, тийм Янканууд чамд өчнөөн богооноороо тааралдна..
Лида: Юу?!
Иванов: Сая зүгээр л гэндүүлчихлээ...
Антон: За төрсөн өдрийн эзэд... баяр хүргье... сүүлчийн загвар..
Даня: Баярлаллаа ааваа..
Ваня: Мэдээж баярлаллаа гэхдээ таныг машин бэлэглэх байх л гэж бодсон.
Антон: Наад машинууд дээрээ л жинхэнэ машинаа олцгоогоорой. Тийм учраас та хоёрт боломж, бас шалтгаан бэлэглэлээ гэж үз...
Иванов: Зүгээр л гайхалтай, бэлгээ ч тааж...вуалья!
Ваня: Энэ бол эрхээ хүлээж байгаа хүмүүст биш, эрхээ авсан хүмүүст...
Даня: Ааваа та чинь машинаа бэлэглэчихэж байгаа юм уу?
Иванов: Би машин жолоодоход ямар байх боломж олгож байна. Арван наймтай машин барьж байснаа ч саначихлаа... их үнэтэй дурсамж..
Өвөө: Үнэхээр үнэтэй, хажуугийн айлын хашаа, тахианы байр, Лёха тийм биз дээ?
Иванов: Аав аа...
Даня: Тэгэхээр бид нарт шалтгаан, сэтгэгдэл, бас боломж бэлэглэлээ, Яаж хуваахав?
Ваня: Бараг л зодолдох байлгүй анд минь...
Өвөө: Бас хүндэтгэлээ битгий мартаарай. Энийг Зоя бид хоёроос...
Зоя: Тийм үү...
Антон: Анн хаяг аваад ирээ юу? Ашгүй дээ...
Гера: Антон...
Антон: За...
Гера: Тэгээд яаж өлгөхөв?
Антон: Гараараа л, эсвэл би үзүүлэх хэрэгтэй юу?
Гера: Үгүй дээ би нөгөө, овгий нь яаж, Иванов Оганян уу, эсвэл Оганян Иванов уу?
Антон: Би одоо чамруу яаж харж байна, чи юу гэж бодож байна?
Гера: Яаж?
Антон: Тэнэг хүн рүү юм шиг л...
Гера: Анн ойлголоо... гэхдээ Иванов Оганян тийм биз дээ? Би ойлгосоон, тэгж ч өлгөх гэж байсан юм. Тэгэхээр эхлээд Иванов, дараа нь Оганян...
Ваня: Новш гэж яагаад ч онгойхгүй байна...
Иванов:Энэ чинь хөргөгч биш, машин. Хулгайчаас сэргийлсэн ухаалаг цоож.. харж бай. Хоёр удаа дээшээ доошоо, дугарах хүртэл нь сонссон уу? Одоо баруун зүүн тийш нь ганц хоёр удаа, сая сонссон уу? Одоо гуравдахаа дугарна.. гүйцээ! Гэхдээ дарааллаа андуурчихваа! Гера энэ тохиргоонд шил юм авдаг. Вуалья...
Ваня: Ааваа би номоороо дамждаг ч юм билүү? Нөүтбүүкээрээ машин олоод л болчихно...
Иванов: Нэгдүгээрт энэ чамд боломжгүй гэдгийг бид хоёр хоёулаа мэднэ. Хоёрдугаарт орос машинаас өөр юу ч тэвчээр, авхаалж шаарддаггүй юм. Суу..
Ваня: Энэ чинь машинтай ч төсгүй...
Иванов: Тийм ээ машин биш, араатан! Зуу хүртэл гуравхан секунд...
Ваня: Үгүй байлгүй дээ..
Иванов: Яахав нэмэх хасах нэг...одоо ухаалаг цоожоо яаж хаахыг сонс, ердөө л дөрөв дугарна.
Гера: Тавтай морил, за ямар байна?
Гамлет: Ойлгосонгүй, яагаад Оганян урдаа биш Иванов байгаа юм бэ?
Гера: Антоха л хэлэхдээ.. та намайг зүгээр л ингэж харж байгаа тийм биз дээ?
Гамлет: Би чамруу автосалоны эзэн шиг харж байна...
Гера: Ойлголоо, тэгэлгүй яахав...
Зоя: Витя би бодлоо л доо, хоёулаа манайх руу нүүх хэрэгтэй.
Өвөө: Зоя чи хэрвээ Полинагаас болж байгаа бол, би ятгачихна. Полина сонгиноо тэгж хатаахыг чинь зөвшөөрнө...
Зоя: Манай жимсний талбайд алим, лийр болчихоод байна. Хулуу ч гүйцихлээ.. эндээс явж түүх хэцүү..
Өвөө: Мэдээж тэгэлгүй яах юм бэ, гол нь тэрэндээ ч байгаа. Бид нар чинь энд бэлэн юман дээр амьдарч байгаа. Энэ чинь сувилал, диваажин...
Зоя: Би харин ч харж байна. Чи хүний хоолон дээр их л залхуу болж! Гэхдээ зүгээрээ тэр далайн хавч, коньякгүй хэд хоноод үз, ойлосон уу?
Өвөө: Зоя юунд нь яарсан юм бэ?
Иванов: Хаачих нь вэ, хоёроор хэн хөдлөж байсан юм бэ?
Ваня: Би л...
Иванов: Яагаад гуравдахаа өгч байж үнэмлэхээ авсан чинь ойлгомжтой...
Ваня: Та л шууд авсан байхдаа?!
Иванов: Тийм ээ.. нэмэх хасах нэг хоёр л..
Өвөө: Тэгснээс би чамд захаас аваад л өгчихье...
Зоя: ..чи юу ярьж байгаагаа бод л доо...
Өвөө: Та нар чинь яаж байнаа Шумахерууд аа!
Иванов: Шумахер чинь яаж байнаа?! Өвөөгөө өвөг дээдс рүү нь явуулахаа шахлаа..
Ваня: Өөвөө уучлаарай...
Өвөө: Зоя..би яаж явах юм бэ? Ач нарыг маань энэ булшилна. Хорин удаа өгч байж эрхээ авсан юм.
Ваня: Хорь оо?!
Иванов: Бага зэрэг нэмэх хасах..
Зоя: Тийм бол ч, тэгэлгүй яахав!
Өвөө: Ваня чи юу ч оролдох хэрэггүй шүү... одоохон өвөө нь бүгдий нь заагаад өгье... яагаад суучихваа хурдан хөдөл, цаадхыгаа ухаа орохоос өмнө эрхээ ав...
Иванов: Эхлээд Герка дээр очоодохъё, ганц хоёр юм хийх хэрэгтэй..
Өвөө: Чи элгэндээ л юм хийлгэ. Одоо эрүүл жолооч үйлчилгээтэй болсон.
Иванов: Тийм шүү, муу жолооч, гэхдээ эрүүл..
Лида: Ивановын загварын ертөнц үзүүлж байна! Энэ чиний хүсснээр л...
Милана: Үгүй дээ, миний хүсэж байсан биш байна. Би яг ийм гэж байсан, гэхдээ акселбанттай.
Лида: Чи ийм баантаар яах гэсэн юм бэ, ямар хал цэрэг биш.. би зориуд хийгээгүй юм. Угаахад амар...
Милана: Та хоёр өөрсдийнхөө хувцасны шугамтай болохоор л аль нь хялбар, аль нь амар байхаа шийд...
Полина: Милана зүгээр л Лида шууд ойлгоогүй..
Милана: Болноо бүгдий нь дахиж хийгээд л дараа нь над руу залгаарай...
Лида: Сая юу болсон бэ?
Даня: Би чамайг ядаж энд хоцрохгүй байх гэж бодсон.
Эля: Намайг уучлаарай, хурдхан дэлгүүрээр гүйх хэрэг гараад.
Даня: Нхн, тиймдээ ийм өдөр дэлгүүрээр л...
Эля: Тиймээ.. энэ чинь чиний өдөр! Төрсөн өдрийн мэнд сүйт залуу минь... харж байна уу ердөө л арван хоёр минут хоцорсон байна.
Даня: Баярлаллаа. Энэ бол хамгийн шилдэг төрсөн өдөр.
Эля: Явцгаая тэгэхгүй бол хоцорчихно.
Даня: Явцгаая, чи паспортоо мартчихаагүй биз дээ?
Антон: Гамлет...
Гамлет: Анд минь яасан бэ?
Антон: Оганян Иванов бол сонсоход ч онцгүй байна.
Гамлет: Яагаад сайхан л сонсогдож байна.
Антон: Гэхдээ миний овог цагаан толгойн дарааллаараа урд нь...
Гамлет: Харин Оганян бол их эртний, нэр хүндтэй удам.
Антон: Би ч гэсэн чиний удмыг маш их..хүндэлдэг. Гэхдээ бид нар оросд байна ойлгож байна уу? Оросд Оганянаас Ивановуудад илүү итгэнэ уучлаарай...
Гамлет: Анд минь бид нар оросд байгаа энд ерөөсөө хэнд ч итгэдэггүй.
Антон: За яахав тэгвэл сугалаа татъя, хэрвээ салонд орж ирэх анхны үйлчүүлэгч эрэгтэй байвал би хожино, эмэгтэй бол чи...
Гамлет: Хөөе яагаад би эмэгтэй гэж?
Антон: Яахав хэрвээ чи эрчүүдэд тийм дуртай юм бол эрэгтэй нь чи л байг...
Гамлет: Би ямар ч тийм юм хэлээгүй.. эрэгтэй хүн орж ирвэл чи хожино. Эмэгтэй бол би..
Антон: Сайн байна.
Гамлет: Ямар хөөрхөн охин бэ, чамайг хэн гэдэг вэ?
Хүү: Вова..
Гамлет: Их таатай байна Вова..
Антон: Өдрийн мэнд...
Гера: Тэгэхээр одоо бүгдэнд нь таалагдаж байгаа юу?
Антон: Тийм ээ...
Лида: Энэ төмөр гархинуудаар яадаг байна аа?! Шөнө унтаагүй, бүгдий нь тааруулаад л, сайхан даашинз болсон. Гэтэл одоо Чехославакийн л гэрлийн бүрхүүл шиг...
Полина: Лидочка энэ төмөр гархи.. “дресс ван нотен”-ий цуглуулгын нэг дуураймал. Жинхэнэ даашинзы нь худалдаж авах боломжгүй.. Харин Милана авч чадсан л гэж ярина...
Лида: Гэхдээ минийх тэртэй тэргүй илүү болсон.. тэр..Дришев, хэн гэлээ?
Полина: Ннн байж бай... би мэднээ үнэн. Бас бид хоёрыг салоноо нээхээр бүгд энэ тухай мэддэг болно.
Лида: Бид хоёрын нээх юм шилтэй өргөст хэмх л байх. Тэрийг чинь нээх мөнгө хаанаас авах юм бэ?
Полина: Тэр үнээн... юу гээч, чиний өргөст хэмхийг идмээр санагдчихлаа.
Лида: Тийм үү?
Полина: Тийм ээ.. тэгвэл нээлтийн ажиллагаанд урья!
Иванов: Одоохондоо энд хүлээж бай, би Гератай засвараа яриадахъя... халуун байвал агаар хянагчаа залгаарай.
Ваня: Ааваа яаж залгадаг юм бэ?
Өвөө: Чи чинь арай ч дээ, ингэж...
Иванов: Хөөх, сайхан машин... хэдэн секундэд зуу хүрэхэв?
Залуу: Хэд ч биш. Үзүүлэнгийн машин драйварт нь хурдны хязгаарлалт суулгачихсан.
Иванов: Ямар ч хэрэггүй эд...
Гамлет: Антонжан...
Антон: Хөөх хэн бэ, Гамлет Оганян өөрөө ороод ирж! Иванов-Оганян автосалоны эзэн. Юугаар тус болохов?
Гамлет: Юу гээч би бодлоо л доо...
Антон: Тэгээд..
Гамлет: Хоёулаа дахиад нэг мөрийцөх үү?
Антон: Санаа нь сонирхолтой л юм, гэхдээ шаардлага алга.
Гамлет: Хэрвээ би ялбал яахав урд нь миний овгийг л бичнэ. Харин чи ялбал зүгээр л Иванов гээд биччихье, ямар ч Оганян байхгүй.
Антон: Тэгэхээр энийг тооцох юмуу үгүй юу?
Гамлет: Тооцолгүй яахав..
Антон: Гамлет бариад аваарай би харшилтай.. өргөж бай, би нөгөө...
Гамлет: Тэгээд хаана байна?
Антон: Би мэдэхгүй ээ..
Гамлет: Энэ эр үү, охин уу?
Бүсгүй: Юу?
Антон: Эр нохой юу, жингэр үү?
Бүсгүй: Жингэр..
Антон: Жж...нэг нохой..
Гамлет: Та ор ор...
Антон: Яг саяны чинь нөхцлөөр дахиад нэг...
Гамлет: Үгүй дээ надад таалагдаж байна.
Антон: Би ойлгож байна л даа, гэхдээ хэрвээ би хожигдвол...
Гамлет: Антонжан.. би чамаас гуйя. Цагтаа зогсож сур...
Антон: Гамлет... гэхдээ ингэж болохгүй...
Гамлет: Болноо...
Антон: Зүгээр л ингээд яваад өгч болохгүй.
Гамлет: Яагаад би зүгээр л ингээд яваад өглөө.
Антон: Яахав хамаагүй ээ... гэхдээ удахгүй охин чинь Иванов болно, ойлгосон уу?
Залуу: Таны машин энэ байна.
Бүсгүй1: Хардаа ямар гоё юм бэ?
Глеб: Энэ юун ямбий вэ? Бас зарж байгаа юмуу?
Залуу: Үгүй дээ юу гэж дээ, ажилчдынх л байх.
Глеб: Сайн уу Ваня.. яасан машин аваа юу? Яг чиний түвшин.
Ваня: Чи юу ч ойлгохгүй л дээ. Энэ чинь машин биш араатан.
Глеб: Тийм үү?
Ваня: Тийм ээ...
Глеб: Тэгээд чиний араатан хэр удаж зуу хүрэхэв, нэг өдөрт үү?
Залуу: Үзүүлэнгийн машин драйварт нь хурдны хязгаарлалт суулгачихсан.
Ваня: Тэгвэл автосалоныг хэн хурдан тойрохов шалгах уу?
Глеб: Тэгье л дээ... хэн хожигдсон нь бүтэлгүй амьтан!
Ваня: Энэ ч арай л улиг болсон юм.
Глеб: Тэгвэл чи яамаар байна?
Ваня: Хэн хожигдсон нь бүтэлгүй, бас машиндаа ч бүтэлгүй.
Бүсгүй1: Бас тэрийгээ их сургууль даяар зарлах ёстой. Болж байна уу?
Ваня: Яг...
Глеб: Машинаа халаа...
Ваня: Тийм ээ халаалаа...
Эм: Ингээд... та нөхрийнхөө овгийг авах уу?
Даня: Мэдээж тэгэлгүй яахав..
Эля: Уг нь..
Даня: Уг нь..юу гэж?
Эля: Би уг нь өөрийнхөө овгийг үлдээнэ гэж хэлэх гэж байсан юм.
Даня: Яагаад?
Гамлет: Яагаад гэвэл чи миний цорын ганц өв залгамжлагч..энэ удмын сүүлчийн хүн.
Эля: Ааваа энэ чинь дээр үеийн л нэг ийм..
Гамлет: Чи үгий нь хардаа, ийм чухал! Ойлгож байна уу? Огянанчууд бүхнийг давж гарсан, галав юүлэлт, хавчлага, бүр 2008 оны эдийн засгийн хямралыг ч давсан. Эля би чамаас гуйж байна. Чи Оганян овгоо авч үлдэх ёстой...
Даня: Чи ямар овогтой байх нь чамд ямар хамаатай юм бэ?
Эля: Харин би ямар овогтой байх нь чамд ямар хамаатай юм бэ?
Даня: Үгүй дээ байзаарай. Надад ялгаа байгаа.
Эля: Хэзээнээс тэр вэ?
Антон: Хүү минь чи ойлго, эхнэр чинь нөхрийнхөө овгийг авах уу, үгүй юу гэдэг бол юун түрүүнд хүндлэл!
Даня: Нээрээ шүү аваа энийг өнгөрсөн үеийн ч гэж болно.
Антон: Чи эр хүн болмоор байна уу эсвэл эхнэртээ атгуулмаар байна уу? Гэр бүл чинь чиний овогтой байх ёстой. Гүйцээ, цэг!
Даня: Гэл бүл нөхрийнхөө овогтой байх ёстой, тэгээд л тэр! Энэ бол хүндлэлийн асуудал..
Эля: Юун хүндлэл зүгээр л овгоо хэвээр нь байлгамаар байна. Овог нь өөр байхад ямар ч муу юм байхгүй.
Даня: Тэгэлгүй яахав, өөр газар амьдарч, өөр хүүхдүүд өсгөж байгаа юм шиг л ялгаагүй.
Эм: Та хоёр өрөгдлөө өгөх юмуу, эсвэл үгүй юү?
Даня, Эля: Үгүй.
Лида: Ингээд л чиний хүсснээр л..
Милана: Тиймээ, гэхдээ энд жаахан гүйцэд татагдаагүй юм шиг. Тусла л даа, нэг л багадаад я байх шиг..
Лида: Чи яагаад биеэ сулалчихваа алив татаадах.. Ингээд.. юу ч ойлгосонгүй. Би үргэлж яг хэмжээгээр нь л хийдэг. Бүр яг хэмжээ авснаараа байдаг...
Милана: Тэгэхээр би чинийхээр таргалчихсан болж байна уу? Надад үнэхээр бариад байна, одоо энэнээс чинь болж таргалснаа зүүдлэх байх...
Полина: Милана зүгээр л эмэгтэй хүн бүрийн амьдралд галбир нь жаахан өөрчлөгдөх үе эхлэдэг. Энэ бол хэвийн зүйл...
Милана: Хөөх би зүгээр ч нэг тарган биш, бас хөгширчихсөн үү? Хөгшин, бас бүдүүн..
Лида: Энэ чинь яагаад уурлаад байгаа юм бэ? Хөөе даашинзаа тайл...
Гера: Сайн уу...
Өвөө: Сайн уу ашгүй нэг юм.. чи чинь хагуур тэнээд байдаг юм бэ?
Гера: Би энэ нэг хоёр..Иванов, Огянанаас бүр залхчихлаа. Наашаа цаашаа.. нэг бол нэг нь урдаа, эсвэл нөгөөх нь ардаа.. та хоёр яах гэж ирээ вэ?
Иванов: Дугуйгаа янзлуулмаар байна. Хавантай болчихлоо..
Гера: Яахав тэгж байгаад л аваад ир, би үзээдэхье...
Өвөө: Юу авчрах гэж, машин тэнд байгаа.
Гера: Та хоёр чинь мөнхийн хүмүүс үү? Хавантай дугуйтай хэн давхидаг юм бэ? Буудчихвал яахав? Угаалгын машинд байгаа бандааш шиг л эргэнэ...
Иванов: Гурван ч сар явж байгаа зүгээр л байна...
Өвөө: Тийм ээ...
Гера: За за явж та нарын гурван сар болж байгаа хаванг үзэцгээе...
Ваня: Одоо юу гэмээр байна залуу минь..
Иванов: Хийх юм ч байхгүй, жаахан янзлаад л...
Өвөө: Тийм ээ...
Иванов: Гүйцээ...
Гера: Одоо бол үнэхээр гүйцсэн!
Даня: Би тэнэг загнаж...
Эля: Би мэднээ, тийм учраас чамтай яримааргүй байна.
Даня: Харин би яримаар байна. Би гэр бүл болмоор байна. Гэр бүл харилцан буулт хийж чаддаг байх ёстой. Надад гарц олсон юм шиг санагдчихлаа. Тэгээд ч надад овог биш, чи л хэрэгтэй. Бас мөс..
Эля: Мөс өө?!
Даня: Чи миний хөлийг хавччихлаа...
Эля: Учлаарай ороод ир, тэнэг амьтан...
Лида: Ийм юм гэж байх уу, төрсөн өдрөөрөө жолооны эрхээ аваад л тэр дор нь алдчихлаа. Гайхалтай, бүр шинэ амжилт!
Иванов: Дугуй хавантай байсан юм!
Лида: Хаван чиний толгойд л байгаа. Хүүхдийг яаж жолооны ард суулгачихаад шууд уралдуулж болдог юм бэ?
Өвөө: Гэхдээ бүх насанд нь сургамж боллоо...
Зоя: Дуугай л сууж үз, бас нэг багш гараад ирж! Ер нь ач нар чинь чамтай биш, чамаас хол байсан нь дээр.. маргааш манайх руу нүүцгээнэ..
Даня хоолой: Бүгд сайн байцгаана уу...
Антон: Өө залуу хосууд, тэгэлгүй дээ... Бид нар Гамлет ахтай чинь жаахан хэтрүүлчихсэн л бололтой. Нөгөө...
Гамлет: Зарим нь арай илүү хэтрүүлсэн байх...
Антон: Би бүр хэн гэдгий нь ч мэдэж байна. Гэхдээ, одоо сууцгаа залуусаа, тэгээд ямар нэгэн арга бодож олцгооё...
Эля: Бид нар аль хэдий тохирчихсон.
Даня: Тиймээ бид хоёр давхар овогтой болно.
Иванов: Тийм ээ Иванов-Оганянууд...
Антон: Иванов-Оганянууд...
Гамлет: Үгүй дээ үгүй үгүй... Оганян-Ивановууд...
Антон: Яаж баярлахаараа тэр билээ?
Гамлет: Чи бид хоёр тохирсон..
Антон: Гамлет, бид хоёр автосалон дээр тохирсон. Харин энэ бол гэр бүл!
Гамлет: Гүйцээ, одоо гэр бүл дээрээ тохирчихье.. шудрагаар тэгэх үү? Хэрвээ ийшээ эмэгтэй хүн түрүүлж орж ирвэл миний овог эхэнд нь, хэрвээ үгүй бол чинийх, гүйцээ!
Милана: Бүгд сайн байцгаана уу! Эхлээд бүсгүйчүүдээ би та нараас уучлал гуймаар байна. Үнэхээр та хоёрын зөв байж, би жаахан..
Полина: Махалчихаж...
Лида: Тэр үнээн..
Милана: Тийм ээ, гэхдээ яагаад гэвэл би... жирэмсэн. ... бас бүх үзүүлэлтээс харахад бид хоёр хүүтэй болох бололтой.
Гамлет: Миний алтан эрдэнэ минь...
Лида: ..ямар сайхан юм бэ..
Гамлет: Бүгд сонссон уу, би хүүтэй болно. Бяцхан Оганян. Гүйцээ Эля нөхрийнхөө овгийг ав, аавыгаа муу хэлүүлэх хэрэггүй.
Эля: Аав аа...
Антон: Шинэ Ивановууд, шинэ Оганянуудын төлөө...
Гамлет: ..тийм ээ..
Лида: ..тийм ээ Иванов..
Полина: ..бас хөвгүүддээ төрсөн өдрийн мэнд хүргье... ура...
Иванов: Баярлалаа ээжүүдээ, сайхан эрчүүд...
Лида: Гэхдээ энэ хоёрт хийж өгөхгүй шүү..
Иванов: Ура..
Өвөө хоолой: Ура..
Бүгд: Ура...
Антон хоолой: Миланочка баяр хүргье...
Лида: Лёша чи хэзээ барилгаа эхлэх юм бэ? Өчнөөн л хугацаа өнгөрлөө, чи хуруугаа ч хөдөлгөсөнгүй...
Иванов: Би юугаараа барих юм бэ? Мөнгө байсан бол аль хэдийн л барьчих байсан.
Лида: Чи үргэлж л нэг бол мөнгө байхгүй, эсвэл шамбарам хөдлөөд, эсвэл юу ч зохиогоод л олчихно...
Полина: Тийм ээ би ойлголоо, би ойлголоо..
Лида: Юу болоо вэ? Утасны чинь мөнгө дуусчихаа юу?
Полина: Үгүй дээ харин ч эсрэгээрээ, бид хоёр сонголтоо хийх болчих шиг боллоо. Би ааваасаа өв залгамжлах болчихож!
Лида: Харж байна уу, хөвгүүдийн маань төрсөн өдөр, манай гэр бүлийн амьдралыг ч өөрчилж байна.
Иванов: Бүр яаж гээч! Би ямар мөнгөөр байшин барихаа мэдчих шиг боллоо..
Лида: Чи дэмий юм ярихаа болихгүй юу!
Иванов: Харж л байгаарай.. исгэлэн ус...
Ваня: Би бүтэлгүй амьтан, машинаа ч эвдэж амжсан. Одоо болноо тарцгаа би хэлчихлээ...
Глеб: Гайхалтай, аль хэдийн тавиад эхэлчихэн үү, эр хүн..
Даня: Тиймээ хоёрдугаар курсын сайхан эхлэл гэж бодож байна. Хэзээ ч мартагдахгүй...
Эля: Бүх охидууд ч чинийх...
Даня: ..тийм ээ...
Ваня: ..үгүй дээ залуусаа юу гэж дээ, би Янагаас хойш амьдралынхаа эцсийг хүртэл ганц бие чоно...
Багш: Болгооно уу, Анастасия Павловна энэ манай лекцийн танхим, энд хоёрдугаар курсын бүтэлүйчүүдэд хичээл заана. Бүгд хүлээн авцгаана уу, Анастасия Павловна...
Ваня: Гэхдээ би багш бүсгүйтэй учирч байгаагүй юм байна.
Анаст: Бүгд сайн байцгаана уу..
Ваня: Тийм ээ сайн байна уу..
Зоя: Ингээд ажлын шугам дээрээ ирчихлээ. Зүтгээд бай...
Өвөө: Эхлээд юм идчихье, харин дараа нь шинэ хүчээр атар эзэмшицгээе...
Зоя: Төмсөө авчих тэгээд л чанаж идэцгээе...
Өвөө: Бүгдий нь үү?
Зоя: Бүгдий нь л байвал сайн байна.
Гера: Ерөнхийдөө зарим нь хагарчихаж, харин үлдсний нь би цуглуулаад..
Гамлет: Надад таалагдаж байна...
Антон: Тийм ээ, гайгүй ч сонсогдож байна.
…....................
Залуу
Залуу2
Залуу3
Галя эм гарч байсан Лидагийн найз
Эр
№2
Иванов: Харин энэ Лида.. гурван давхар, дөрвөн унтлагын өрөө, дулаан клозет.. Ивановын сэргээн зассан байр, саналаа хэлцгээнэ үү?
Өвөө: Унтлагын өрөө ч яахав, коньяктай баар нь хаана байна?
Иванов: Таны хэлснээр хоёр давхарын хооронд биш, харин гурван давхар...
Лида: Чи хашаандаа очилгүй удсан уу, уран барилгачаан... энэ музейний чинь клозет нь л багтах байх..
Иванов: Хөршүүдийнхээ газрыг авч өрөгжүүлчихье..
Лида: Мөнгө хаанаас авах гээ вэ?
Иванов: Бүгдийнэ бодчихсон. Полина өв залгамжилсан. Надад өв хөрөнгөө үл хөдлөх рүү оруулах ашигтай санал байгаа.
Антон: Полина Сергеевнад эд хөрөнгөө илүү зохистой зүйлд оруулах хувилбар байгаа гэж бодож байна. Тэгээд ч энэ бол хэцүү биш. Чиний хувилбарыг л сонгохгүй байх.
Полина: Надад хувилбар байгаа л даа. Тодруулбал бид хоёрт.. нэгэнт яриад эхэлчихсэн юм чинь, Лида бид хоёр даашинз оёхоо үргэлжлүүлж, өөрийнхөө салонд зарахаар шийдсэн.
Антон: Полинушка чи намайг мэдээж уучлаарай, гэхдээ худалдаа хаана, чи хаана байгаа билээ?
Полина: Хайртай эхнэртээ итгэж байгаад баярлаллаа.
Антон: Итгэж байна, маш их итгэж байна. Миний хайртай эхнэр бүх хөрөнгөө вшшд гээд л хийсгэчихнэ гэдэгт ч итгэж байна. За за ажил руугаа явж, мэдрэлийн эсээрээ Оганяныг хооллоё... орой уулзацгаая.. Үнэний нь хэллээ гэж гомддоггүй юм. За за баяртай...
Лида: Баяртай, баяртай.. Полина би нэг л ойлгосонгүй, манай салон бүтэхгүй болчихсон уу, эсвэл яасан бэ? Би уг нь хямдхан материал авах газар олчихсон.
Полина: Би одоо салоноо заавал нээнэ. Хоёулаа яг одоо явж байраа сонгоцгооё...
Лида: Явцгаая, тэгэхээр эндхийг бүгдийнэ хураачихаарай...
Хоёр Ивановынхан
Эля: Чи миний үеэл ах юмуу, эсвэл сүйт залуу юу?
Даня: Дээр байна уу?
Эля: Ингэвэл өөр өө... юу гээч чи пост уншсан уу?
Даня: Үгүй ээ юу гэж байна?
Эля: Аав хуримын зочдын нэрсээ явуулсан.
Даня: Үгүй байлгүй дээ...
Эля: Таван зуун хүн.
Даня: Хэд ээ?Таван зуу юу? Яагаад ганц хоёр мянга биш гэж, цэнгэлдэх хүрээлэнд л тэмдэглэчихье.
Эля: Армяныжижигхээн хурим.
Даня: Юу гээч, оройтоогүй дээр нь хүмүүст бид хоёр бүх юмаа өөрсдийнхөөрөө хийнэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Эля: Би ойлгож л байна. Гэхдээ аавын хүсснээр л хийхгүй бол аав мөнгө өгөхгүй.
Даня: Өөрөөр хэлбэл одоо бүгдийнэ аав шийдэх үү?.. сайн байна.. тэгвэл би өөрөө мөнгө олно.
Эля: Чи итгэлтэй байна уу?
Даня: Яагаад, би чамд хайртай. Би чиний үеэл ах уу, эсвэл сүйт залуу чинь үү?
Эля: Баярлаллаа..
Ваня: Анастасия Павловна, өнөөдөр гайхалтай үйл ажиллагаа болж байгааг мэдэх үү? Шинэ багш нарыг сургуультайгаа танилцуулна. Иван, таны хувийн хөтөч.
Анаст: Хичээдээг хэрэггүй ээ Иван, тэртэй тэргүй танай шүүлгийг би авахгүй.
Ваня: Намайг дэмий хичээлээ гэж та дэмий л бодож байна. Таны өмнөх англи хэлний багш төөрчихсөн, одоо болтол хайж байгаа.
Анаст: Тэгвэл би хайлгахаасаа өмнө мэдэгдчихье, баяртай..
Ваня: Нхн.. тиймээ...
Даня: Яасан, жараахайгаа алдчихсан уу?
Ваня: Анд минь санаж ав, загас болгонд өөрийн гэсэн өгөөш байдаг юм. Одоохондоо сонгож л байна.
Даня: Өвөөгийнхөөр бол хамгийн сайн нь динамит гэсэн.
Ваня: Элька чамайг тэгж л барьсан бололтой. Зүгээр л өчнөөн хүмүүс. Багш айж байгаа.
Даня: За яахав хувь нэмэрээ оруулъя, Элькагийн араас явлаа, аспирант чинь бага айна...
Ваня: Нн? Яг үнэн, хүн л бага байвал боломж л их.
Даня: Би нэг л ангийнхаа өмнөөс айчихлаа. Эсвэл би болих уу?
Ваня: Үгүй дээ үгүй явж бай..
Полина: Сайн уу...
Залуу: Хөөх ямар сонин хүн бэ, чи огт өөрчлөгдөөгүй байна.
Полина: Харин чи хүүхэд шиг хэвээрээ л байна.
Залуу: Эмэгтэй та зарын дагуу явж байгаа бол, манайд цэвэрлэгч хэрэггүй болчихсон.
Полина: Паша энэ Лида, надтай хамт яваа юм.
Залуу: Өө Лида уучлаарай, ажилдаа дарагдаад л...
Лида: Таны ажил ч аюултай л юм байна. Толгойгоо ч алдчихаж магадгүй..
Залуу: Өө надад итгээрэй, энэ тийм ч аюултай биш.. чи өчигдөр залгасан шүү дээ?
Полина: Нхн...
Залуу: Жаннагийн бараг үс нь боссон.
Полина: Төгсөлтөөс хойш өчнөөн жил өнгөрсөн. Цаадах чинь хардсан хэвээрээ л байгаа юмуу?
Залуу: Би өөрөө ч гайхсан. Гэхдээ хэрвээ чи тэгэхэд надад татгалзаагүй бол юу ч болох байсан юм билээ?! ... За ажилдаа орцгооё.. Энэ, чамд юу олсныг хар л даа.. бүгдий нь хэлснээр чинь л... дээд зэрэглэл, нэг давхарт, төвийн аятайхан байрлал..
Полина: Ямар гоё юм бэ..
Лида: Үний нь хар л даа, ийм мөнгөөр Армани өөрөө манайд бандааш оёно..
Полина: Лида?!
Лида: Бид нар арай энгийн юм олоё.. нхн баяртай!
Полина: Баяртай, баяртай...
Өвөө: Зогс, цагдаа!
Иванов: Би чамайг хүмүүжилтэй, зөвхөн супер маркетаас тэргэнцэр хулгайлдаг гэж бодсон.
Гера: Энэ миний дугуй...
Өвөө: Тийм үү, тэгээд ямар их сандраа вэ?
Гера: Сурчихаж!
Иванов: За за суу, хүргээд өгье...
Өвөө: ..суу...
Иванов: ..далимд нь хашаа хэмжихэд туслаарай.
Гера: Ямар хашаа би та нарыг зарчихсан л гэж бодсон. Өөрөө хашаа ч барьчихсан.
Иванов: Бас юун хашаа?
Гера: Мэдэхгүй ээ, шинэ л хашаа..
Залуу1: Өөдгүй новш, дугуй өгөөдөх...
Гера: Яагаад зогсчихвоо аливээ явцгаая...
Гамлет: Антонжан..
Антон: За..
Гамлет: Чи яагаад энэ том гүйлгээний талаар надад хэлээгүй юм бэ?
Антон: Ямар гүйлгээ одоохон... Яагаад гэвэл би дарга нь, тэгээд л би шийдвэр гаргасан юм.
Гамлет: Харин би чамайг дарга болгох шийдвэр гаргасан. Тиймээс дэг журмаа баримталцгаая тэгэх үү?
Антон: ..тийм ээ...
Даня: Сайн байна уу ааваа..
Антон: ..сайн байна уу...
Даня: Сайн байна уу Гамлет Давыдович...
Гамлет: ..сайн уу хүү минь..
Антон: Чи яагаад хичээлдээ явахгүй яагаа вэ, ойлгосонгүй...
Даня: Ааваа надад нэг хэрэг байна. Надад ажил маш их хэрэгтэй байна. Намайг авчих л даа. Танайд тэртэй тэргүй худалдагч байнга дутагддаг..
Антон: Худалдагч гэлээ гэнээ? За яахав тийм байж, надад энэ харандааг зараадах...
Даня: Энэ их сайн харандаа яагаад гэвэл...
Антон: Баярлаллаа, та манайд тэнцэхгүй юм байна. Энэ харандааг надад зарахын тулд чи надад энэ зайлшгүй шаардлагатай, хэрэгцээтэй гэдгийг итгүүлэх ёстой. Жишээлбэл, Гамлет Давыдовичид сахал зурж өгмөөр байна уу? гэнэ. Би тэгэлгүй яахав. Би энийг бүхий л насаараа мөрөөдсэн. Харин чи “өө тэгвэл энэ харандаа”. Гүйцээ!
Даня: Ааваа би их хурдан сурна.
Антон: Тэгээд л харин сур. Чиний үндсэн ажил бол их сурууль. Энэ нэгдүгээрт, хоёрдугаарт...юу гээч, үнэний нь л хэлье, чи ямар худалдагч байхав дээ! Энэ чиний ажил биш, битгий гомдоорой, яв... Яасан бэ?
Ваня: Хүмүүс ээ, шинэ аспирантаа түр мартаад энэ паараас явцгаах санал байна.
Дима: Харин дараа нь шүүлгэн дээр бид нарын толгойтой л ярина тийм үү?
Ваня: Леблес чамд юу гэж, чи тэртэй тэргүй бараг толгойгүй... Тэгээд ч тэгээд ч шинэ багш шүүлэг авахгүй.
Глеб: Ванечка хэрвээ Анастасия Павловна деканд хэлчихвэл яахав?
Ваня: Хэрвээ үнэгүй киноны тасалбарууд олчихсон бол яахав? Аливээ алив алив...
Глеб: Энэ ч өөр хэрэг шүү, залуусаа чөлөөлөгч Айван...
Ваня: Аливээ алив аваад бай... Англиар ч хэлж байгаа биз дээ Зэрлэг үхэрээ, тэгэхээр орчуулагч болог. Май.. залуусаа би араас чинь очьё..
Гамлет: Антонжан...
Антон: За...
Гамлет: Юу гээч Данилаг арай л хэтрүүлчих шиг боллоо. Харандаа зараадах энэ тэр гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бид нар ямар бичиг хэрэг зардаг биш дээ!
Антон: Гамлет, Данил бол миний хүү. Тиймээс би өөрөө мэдье тэгэх үү?
Гамлет: Гэхдээ бас миний ирээдүйн хүргэн..
Антон: Тиймээ ирээдүйн... тиймээс Данилагийн хувь заяаг одоохондоо би шийднэ.
Гамлет: Харин автосалоны эзэн нь би! Тиймээс хэнийг ажилд авахаа би шийднэ.
Антон: Тийм үү?
Гамлет: Тийм ээ...
Антон: Тэгэхээр автосалоны эзэн минь юу гээч, таны энэ автосалон надгүй бол нэг сарын дараа л дампуурна.
Гамлет: Харин чамтай бол гурван сарын дараа...
Антон: Нээрэн үү?
Гамлет: Тийм ээ...
Антон: Гамлет Давыдович юу гээч анд минь, одоо цааш нь өөрөө авч яв, үнэхээр залхаж байна, ойлгосон уу?! Гүйцээ халагдлаа... амжилт хүсье...
Гамлет: Антон хүлээж бай..
Антон: Би сонсож байна.
Гамлет: Энэ чи халагдаагүй. Харин би чамайг халж байна.
Лида: Галя...
Галя: За сайн байна уу...
Полина: Сайн байна уу...
Галя: Эрхэм... цай, кофе өгч чадахгүйнэ. Өглөөнөөс ус таслачихсан.
Лида: Энэ Галина, манай найз чамтай эртнээс танилцуулах гэсэн юм.
Полина: Их таатай байна..
Лида: ..Галяд бид хоёрт хэлэх нэг санал байгаа.
Галя: Их сайхан газар, хүн их явна. Бүр шөнө ч нүдээд байдаг юм.
Полина: Зүгээр л мөрөөдөл...
Лида: Яагаад шууд л дургүйлхээд байгаа юм бэ? Галя ч гэсэн эндээс эхлэсэн. Одоо өргөжиж байгаа. Тэгээд ч мөнгө нь боломжийн. Хоёулаа засвар хийчихнэ. Тэгээд л бүх юм...
Полина: Энэ дүүрэгт засвар уу?
Галя: Тэгээд авах уу яахав? Бонус болгоод хажуугийн дэлгүүртэй яриад өгье, бие засах газраа оруулж байг.
Полина: Одоохон түр хүлээгээрэй... уучлаарай одоохон... Байна Паша, сайн уу, үгүй дээ яг цагаа олж залгалаа. Хэдэн метр квадрат аа.... энэ чинь гайхалтай. Үнэ нь ч болж байна, бүрдүүлчих! Тийм ээ бид хоёр одоо очлоо. Лида..
Лида: За..
Полина: Явцгаая тэгэх үү? Уучлаарай энэ санал бидэнд арай л чамин, ялангуяа бонус нь, баярлаллаа.
Иванов: Ойлгосонгүй, харж байна уу? Манай газраас хүртэл авчихаж... Проскова эмээгийн насан дээр ийм хашаа биш, хайлс л бодох хэрэгтэй.
Гера: Эмээг хүүхдүүд нь хотруу аваад явчихсан. Тэгээд л газраа хэнд ч юм зарчихсан байх. Тэгээд л ойлгомжтой...
Өвөө: Байзаарай тэнд чинь миний хайртай жимсний бутнууд байгаа. Би бүр төгсөхдөө спиртэн ханд хийх гээд хүүхэд байхдаа суулгаж байсан юм.
Өвөө: Аливээ онгойлго...
Эр: Хөөе чи хэн бэ? Ингэхэд тоншуулуудаа хашаа битгий эвдчихээрэй...
Иванов: Нхн мөн тиймдээ энэ хашаагаа манай газраас ав..
Эр: Чи эхлээд газрынхаа зургийг үз, дараа нь хашаа эвд...
Өвөө: За яахав.. одоохон...
Гера: Газрын зураг байгаа юу?
Өвөө: Тийм дээ одоохон гэрт нь үзээд л, ямар гэдгий нь харчихъя...Сонсож байна уу?
Иванов: Яасан дээрэмчээн... чи хаана байна? Аливээ ярилцацгаая...
Эр: Тэгье ээ... одоо бүх юм шудрага. Та нар гурвуулаа, бид нар ч гэсэн. Нэг, хоёр, гурвуулаа... ямар асуудал байна эрчүүдээ...
Гера: Ямар ч асуудал алга...
Өвөө: Хөрштэйгөө лсайн танилцах гэсэн юм.
Эр: Нхн..
Өвөө: Танилцмааргүй байвал өөрөө л мэд... явцгаая..
Эр: Их сайн байна, надад нүхлүүлчихсэн биш, ухаантай хөршүүд хэрэгтэй.
Гера: Бид нар ч гэсэн..
Өвөө: Тийм ээ явцгаая...
Ваня: Сайн байна уу...
Анаст: Ойлгосонгүй бүгд хаачихаа вэ? Чи ангидаа ганцаараа юмуу?
Ваня: Анастасия Павловна зөвхөн надад л таны хичээл чухал бололтой.
Анаст: Сонин л юмдаа.. хичээлийн хуваарь дээр ямар нэгэн андуурал гарсан байх тийм үү?
Ваня: Би энд байгаа биз дээ, гэхдээ би амлая бүгдийнх нь өмнөөс хичээе..гэхдээ эхлээд бяцхан гэнэтийн бэлэг...
Ваня: Анастасия Павловна хэрвээ гэнэтийн бэлгээс болсон бол, би...
Анаст: Би энэ лекцийг хэдэн жил гуйсан. Хэдэн жил, гэтэл бүр хэн ч ирсэнгүй. Хэн ч суухгүй юм бол багш байгаад яах юм бэ?
Ваня: Гэхдээ та энд ямар ч хамаагүй биз дээ? Тэд нар зүгээр л цахилгаан шатанд гацчихсан ч юм билүү?
Анаст: Бүгд ангиараа юу?
Ваня: Тал нь, харин нөгөө тал нь тэд нарыг гаргаж байгаа. Манай анги ямар эв нэгдэлтэй гэдгийг мэдэх үү?
Анаст: Тэгэлгүй яахав, ангиараа ямар эв нэгдэлтэй ирээгүйг харж байна.
Ваня: Анастасия Павловна би амлая маргааш таны англи хэлэнд, бүр герман хэлнээс, хятад хэлнийхэн ч ирнэ.
Гера: Лёхич хэрэггүй юм биш үү?
Иванов: Хэрэгтэй Гера, хэрэгтэй. Эхлээд манайд хашаа барьсан. Дараа нь танай хашааны ч гэсэн талыг булаана. Энэ дээрэмчид яагаад ч зогсохгүй.
Гера: Тэр тусмаа.. яахав энийг шатаачихлаа гэхэд өөрийг барьчихна.
Өвөө: Харин бид нар дахиад шатаана. Хашаа ямар үнэтэй, бензин ямар гэдгийг ойлгож байна уу? Болноо, сайн байна. Махмуд шатаа! Холдоцгоо... Явцгаая...
Өвөө: Наад саваа хаячихаач.. гал тавьчихаад савтайгаа явах бол муу дохио...
Гера: Би тэгээд угаалгын газрын үйлчлүүлэгдээсээ юугаар бензин авч байх юм бэ? Тийм бололтой...
Өвөө: Энэ юу вэ...
Эр: Сайн уу эрчүүдээ...
Иванов: Эзлэн түрэмгийлгчтэй мэндэлдэггүй...
Өвөө: Тийм ээ..
Эр: За за юу гээч, би уучлал гуймаар байна. Би баримт бичгий нь шалгасан. Үнэхээр танай газар луу орчихсон байна лээ. Ажилчид хашаагаа татчихсан. Та нар хараагүй юу?
Иванов: Бид нар сая..өнөөдөр тэнд ерөөсөө байгаагүй.
Өвөө: Бид нар тэнд юу хийх юм бэ?
Залуу3: Эрчүүдээ агч модны арван зургаа руу зөв явж байна уу?
Эр: Тэнд юу болчихоо вэ?
Залуу3: Киркоров дуулж байгаа, гал л гарахгүй юу өөр юу байдаг юм бэ?
Эр: Энэ чинь манай байшин..
Залуу3: Тэгвэл хурдан зам заа л даа...
Эр: Эрчүүдээ тусла л даа, гуйя залуусаа... одоохон анд минь хөдөллөө..
Иванов: Унтраасан бол шатаагаагүй... явцгаая...
Данила: Эля боль л доо, би чамд амалсан, бид хоёр хамгийн сайхан хурим хийнэ. Би заавал нэг газар ажилд орно.
Эля: Боловсролгүй байж чи хаана ажилд орох юм бэ?
Данила: Би мэдэхгүй ээ, гэхдээ зөөгч, хамгаалагч, хүргэгч..үнэндээ өчнөөн хувилбар байгаа.
Эля: Өчнөөн..гэхдээ чи ийм хурдаар дөчин жилийн дараа л мөнгө хуримтлуулна. Надад тэр үед таарах даашинз ч алдахгүй, эсвэл чи намайг хаячихна..
Даня: Би чамайг хэзээ ч хаяхгүй.
Эля: Хаянаа хаяна...
Даня: За яахав хаянаа хаяна.. гэхдээ зөвхөн хуримынхаа дараа.
Өвөө: Хэрвээ тоосгон хашаа бол шатахгүй..
Эр хоолой: Тийм ээ... тусласанд баярлаллаа эрчүүдээ..
Иванов: Зүгээр дээ, дараагийн удаа, яахав дуудаарай. Юмыг яаж мэдэхэв дээ..
Эр: Боль л доо, чи чинь...
Залуу3: Тэгэхээр бид нар дуусчихлаа. Нэг нь л шатаасан бололтой. Хашаанаас эхлээд, дараа нь байшин руу орчихож...
Эр: Хашаанаас гэлээ гэнээ?!
Иванов: Анн?!
Лида: Полина нөгөө төлөөлөгч рүүгээ ч юмуу, эсвэл түргэн дуудаарай. Тэгэхүй бол би лав харавлаа...
Полина: Одоохон Лидочка одоохон, би одоохон...
Лида: ..тийм ээ...
Полина: Пашик сайн уу, энд нэг л андуурал гарсан бололтой. Юу гээч бид нар бөмбөгдчихсөн газар биш, засвар хийсэн газар худалдаж авсан.
Залуу2: Үнэнийг хэлэхэд чамайг ийм газар сонгоход би өөрөө ч гэсэн гайхсан.
Полина: Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ, чи мэдэж байсан юмуу?
Залуу2: Мэдэлгүй яахав. Гэхдээ би зөвхөн бүрдүүлэлт л хийдэг. Харин гэрээг чи л хийсэн.
Полина: Би ийм амбаар авах гэрээ хийгээгүй. Хурдан энэ гэрээгээ цуцал!
Залуу2: Харин энэ боломжгүй ээ. Яагаад гэвэл наана чинь цуцлах боломжгүй хэд хэдэн зүйл байгаа. Чи тэрийг нь уншаагүй юу? Ая яая яая..
Полина: Паша бид нар чамайг шүүхэд өгөөд л, чи нүцгэн хоцроно!
Залуу2: Надад ямар ч буруу байхгүй. Би юунд ч гарын үсэг зураагүй. Эд хөрөнгөө Жанна дээр бүртгүүлчихсэн. Чиний нэр дээр байж болох л байсан. Гэхдээ чи намайг төгсөлтийн үдэшлэгэн дээр хуурсан. Гүйцээ, амжилт хүсье, хонгор минь..
Лида: Полина чи битгий гомдоорой, одоо л Антонтой ярих цаг болсон.
Глеб: Хүмүүсээ англи хэлээр яадаг юм бэ, дахиад кинонд явцгаая л даа.
Дима хоолой: Явцгаая...
Ваня: Үгүй дээ үгүй болохгүй. Залуусаа муу мэдээ байна. Англи хэлийг дахиад таслаж болохгүй.
Глеб: Нэг л сэжигтэй дэс дараалал. Чи чинь өчигдөр л энэ аспирантын англи хэлээр яадаг юм бэ л гээд байсан.
Ваня: Тийм ээ надад энэ аспирант, тэрний англи хэл хамаагүй ээ, зүгээр л ректорт мэдэгдчихсэн ойлгож байна уу? Та нарыг, найзуудыгаа аврах гэсэн юм.
Анаст: Бас та тэгж чадлаа Иван, хүүхдүүд бүгд хичээл дээрээ байна. Тиймээс асуудал гарахгүй, санаа зоволтгүй. Танд хамаагүй юм бол та суухгүй байсан ч болно.
Ваня: Би зүгээр л зогсоосон юм.
Анаст: Хаалгаа нөгөө талаас нь хаачихгүй юу!
Ваня: Би эд нарыг л..
Анаст: Улирлын төгсгөлд уулзацгаая... бүгдэнд нь өдрийн мэнд...
Глеб хоолой: Сайн байна уу Анастасия Павловна...
Антон: Хөөх та хоёр яг цагтаа ирлээ, орцгоо суу.. сайн уу, би та хоёрт хэлэх сайхан мэдээ байна. Оргилуун дарс...
Лида: Сайхан ааштай байна харж байгаа биз дээ, хэрвээ ямар нэг юм болбол шууд уйлаарай...
Полина: Арай өөр юм уух уу, ажлын дараа гайгүй ч тайвшруулдаг.
Антон: Үгүй шүү. Би өчигдөр Оганянаас халагдчихсан. Гүйцээ боолчлол дууссан. Эрх чөлөө мандтугай. Бас боломж...
Полина: Чи яаж халагдсан гэж, бүр үү?
Антон: Чи өв залгамжилсан биз дээ? Шинэ автосалон нээцгээе, Оганян атаархсандаа үс нь халзарна.
Полина: Антоша тийм хөрөнгө байхгүй ээ..
Антон: Полинушка чи дэлгүүрээсэээ болж уурлаад байгаа юм уу? Намайг уучлаарай, би чамд үргэлж итгэдэг. Гэхдээ чи мэднэ биз дээ, харин мөнгө чинь аль банкинд байгаа билээ?
Полина: Ямар ч банкинд байхгүй, би хэлсэн биз дээ?
Антон: За яахав, би чамайг ганцхан юм хийгээд л бүгдийнэ үрчихсэн гэхэд хэзээ ч итгэхгүй. Ингэхийн тулд бүрмөсөн тэнэг байх ёстой. Харин чи тийм биш. Чи надтай суусан гэдэг чинь л чамайг ухаалаг эмэгтэйчүүдийн нэг гэдгийг батлана... Лида уучлаарай гэхдээ энэ жагсаалтанд Лёха чамайг доош нь татдаг.
Полина: Антон намайг сонс л доо, өв залгамжилсан хөрөнгө бид нарын бодож байсан шиг их байгаагүй.
Антон: Нхн...
Полина: Харин би жижигхэн байр худалдаж авахад бүх мөнгөө зарцуулчихсан. Лида бид хоёр тэнд салоноо нээнэ...
Антон: Үнэнээсээ яриад байгаа юмуу?
Полина: Тийм ээ..
Антон: Худалдан авалтаа яаралтай цуцал...
Полина: Яагаад?
Антон: Энэ бол тэнэглэл Полина!Юм оёмоор байвал, яахав оё оо! Гэхдээ манай шинэ автосалонд, машины бүрээс ч байна. Даняг ч оруулъя, яахав машин зараг! Хэрвээ гэр бүлийн бизнес хиймээр байвал би эсэргүүцэхгүй. Бүр хоёр гараа өргөөд дэмжиж байна.
Полина: Гэр бүлийн бизнес бол хүмүүс бүгдээрээ ярьж байгаад шийдвэр гаргахыг хэлдэг ойлгож байна уу? Харин ганцхан хүн биш! Харин манай гэр бүлд аль эртнээс л бүгд өөрсдөө шийддэг.
Лида: Нээрээ л жаахан өөр юм уучих уу?
Ваня: Анастасия Павловна би уучлал гуйх гэсэн юм.
Анаст: Яах гэж, тэгээд ч чи миний хичээлд дургүй.
Ваня: Би ямар ч дургүй биш, зүгээр л андуурал гарчихлаа. Би англи хэлэнд үнэхээр дуртай. Англи хэлгүй амьдарч ч чадахгүй. Байнга англи хэлтэй хүмүүстэй ярьдаг. Эх хэлээр нь шүлэг уншдаг.
Анаст: Шүлэг үү?!
Ваня: тийм ээ...
Анаст: Үгүй байлгүй дээ, нээрэн үү?
Ваня: Тийм ээ...
Анаст: Иван чиний дуртай яруу найрагч хэн бэ?...
Ваня: Нөгөө юу... хэн билээ?
Анаст: Би таагаадах уу? Ингэхэд Байрон л байх..
Ваня: Яг хэлчихлээ...
Анаст: ..мөн үү...
Ваня: ..бүр яг хэлүүлчихлээ. Тийм ээ...
Анаст: Ямар нэгэн дуртай шүлгээ унш л даа. Яахав зүгээр л..
Ваня: Тийм ээ одоохон.. санаадахъя..
Анаст: Нхн...
Ваня титр:
Хонгорхон хайрт минь, юу мэдэрч байгаагаа хэлээч..
Өнөөдөр шөнө чи миний хоол болно.
Өнөөдөр шөнө намайг хэн ч зогсоохгүй.
Чи ийм бохир болчихож, би цэвэрлээд өгье..
Анаст: Би бүр үнэхээр гайхчихлаа... энэ түрүү үеийн л Байрон байх тийм үү?
Ваня: Дахиад л яг! Та өнөөдөр яг л онож хэлээд байна.
Анаст: Байзаарай байзаарай, энэ чинь нэг тийм, эртний “фифти стэнд” үү? Таны хэлдэгээр дахиад л яг уу? Иван.. та бол миний учирч байсан хамгийн эрээ цээргүй худалч... Би ч гэсэн бас рэпд дуртай нь таны аз! Тийм ээ.. дараагийн лекцин дээр уулзацгаая.. баяртай..
Ваня: Бай бай...
Полина: Энэ бол жинхэнэ Хиросимо..
Лида: Лёша лаазалсан сүү чанахад л жинхэнэ Хиросимо болсон. Харин энэ бол зүгээр л... Карл-ваар..
Полина: Гэхдээ зүгээрээ зүгээр бид хоёр чинь хүчтэй биз дээ? Бид хоёр юунаас ч айхгүй.. харх!
Лида: Чи чинь юу гэж хашхичаад байгаа юм бэ? Харх л байна. Манай анхны үйлчлүүлэгчид гэж бод, тийм биз дээ?
Эр: Би энэ байшинг тэртэй тэргүй буулгах гэж байсан юм. Тийм ээ.. гэхдээ буулгахад ямар үнэ хэлсэн гээч.. харин сайн хөршүүд таарч, тус боллоо. Хашаа маань л харамсалтай, сайхан хашаа байсан юм. Гэхдээ зүгээрээ бүр ч сайхан хашаа барина тийм биз дээ? Гол нь шатахгүй... эрчүүдээ тийм биз дээ?
Иванов: Сүүлчийн мөнгөө л өглөө... хөршүүд чинь нүцгэн үлдэж байгаа нь хамаагүй юу?
Эр: Лёха чи надад газраа л зарчих, тэгвэл хашаа барих ч хэрэггүй.
Өвөө: Мөн тийм байхдаа, эх орон зарагддаггүй юм.
Эр: Өвөө хөгшин хүн, юм бодохдоо удаан болчихсон. Харин Лёха чи бодоорой...
Гера: Харин би дараа Ивановынхантай холбогдохоосоо өмнө маш сайн л бодож байя!
Антон: Сайн уу, хэрвээ намайг дэмжих гэж ирсэн бол хэрэггүй ээ. Эндээс явцгаая, би дахиад чадахгүй...
Даня: Ааваа би чадахгүй ээ.. ажил.
Антон: Чи хаана ажилд ороод амжчихаа вэ?
Даня: Нэрийн хуудас... бүр тушаал дэвшээд ч амжсан. Одоо үзэг биш, машин зарж байгаа.
Гамлет хоолой: Данила, үйлчлүүлэгчид хүлээгээд байна.
Даня: Уучлаарай ааваа ажил!
........................
Кирилл залуу гарч байсан машин зардаг, салоны ажилтан
Залуу
Эр
Эр1
№3
Лида: Залуусаа гэхдээ л миний санаа зовоод байна, Антон хоёрдох өдрөө өглөөний цай уусангүй. Хэрвээ ингээд байвал чөрийсөн л юм болох байх.
Өвөө: Ажил хийхгүй бол ам тосдохгүй.
Лида: Манайд зөвхөн Антон л энэ зарчмыг баримталдаг бололтой.
Иванов: Хувьсал хөгжил! Хүчтэй нь амьд үлдэнэ. Би ер нь санаа зовоод байгааг чинь ойлгохгүй байна. Гарч ирэхгүй л байгаа биз?!
Лида: Тэгээд чамаас үлгэр жишээ авах уу? Арван жил ажил хийгээгүй, ямар ч зовох юм байхгүй тийм үү?
Иванов: Чамайг хайрлах бол тэртэй тэргүй том ажил! Харин хямралын эсрэг бол, тусгай эм байгаа...
Лида: Тэгэхээр Лёша!?...
Иванов: Хайрын төлөө...
Лида: Тэгвэл жаахныг л...
Полина: Лида ажлын зардал нь сая нэг зуу гэнээ?!
Лида: Хэд ээ?! Би нэг л ойлгосонгүй бид нар жижигхэн салон засаж байгаа юмуу, эсвэл кремль үү?
Иванов: Юу гээч Лидок бид нар эрчүүдтэйгээ хийчихье, надад үр дүн сайн байх сонирхол байгаа, их мөнгө авахгүй, та нарыг ч гомдоохгүй..
Өвөө: Зөвөө зөв... тэгэхгүй бол хүний хүмүүс ийм ч юм тийм ч юм гэж толгойг чинь эргүүлээд л сайхан хуурчихна.. тэгээд ч ажилгүй байсан жилээсээ хасуулаг нн?
Полина: Лида үнэхээр үнэхээр Алексейд даалгачих уу? Харин хэмнэсэн мөнгөө маркетингдээ зарцуулъя...
Лида: За яахав, гэхдээ чи харж л байгаарай! Хэрвээ ямар нэг болбол дор нь эмнэлэгт хэвтүүлчихнэ шүү! Полина тэгвэл явцгаая Алёша ширээгээ цэвэрлэчихнэ. Баяраа тэмдэглээд..чи ажил олсон биз дээ?
Иванов: Шалаа ч угаачихъя...
Өвөө: Тийм ээ...
Иванов: Тендр авч өгсөнд баярлаллаа.
Өвөө: Харин чамд л ирээдүйн ашгийнхаа арван хувийг өгсөнд баярлаллаа. За за би явлаа. Зояка талхад явуулсан юм. Ингэхэд энд талх байгаа юу?
Антон: Данила долоо хоног хичээлдээ ирээүй гэдэг чинь юу гэсэн үг вэ би ойлгохгүй байна. Уг нь эндээс өглөө болгон л гардаг. Ойлголоо би учрыг нь олоё...
Өвөө: Чи ч Антонд хүүхэд муу л хүмүүжүүлж өгч!
Даня: Сургууль дээр намайг ханиад нь хүндэрсэн гэж хэлээрэй. Долоо хоногийн дараа гарна.
Ваня: Дараа нь тасласан цагаас чинь болж цэрэгт л явуулна. Тэнд чамайг чүдэнз асаж дуусахаас өмнө хувцсаа өмсгөж сургана...
Даня: Уучлаарай тэнд Анастасия Павловнад хайртай нэг хүн сурч байгаа. Өдөр бүхэн ч очиж байгаа.
Ваня: Өө ингээд ахлагч ч ороод ирлээ...
Антон: Явж цайгаа уу, явах цаг чинь боллоо...
Ваня: Гүйцэтгье...
Антон: Нхн... чи хаашаа гоёчихоо вэ?
Даня: Их сургууль, бас хоцорч ч байна.
Антон: Нхн, чи долоо хоног ч хоцорчихож, мэдэж байгаа юу? Надтай дөнгөж сая сургуулиас чинь ярилаа. Бид нар тохирсон байхаа? Нэгдүгээрт сурлага. Хослуулаад хийж чадахгүй бол халагдана. Ойлгомжгүй юу байгаа юм бэ?
Даня: Ааваа намайг анхааралтай хар даа!
Антон: Тэгээд?
Даня: Хэнийг харж байна.
Антон: Хичээлээ тасладаг бүтэлгүй амьтан л харагдаж байна.
Даня: Харин надад шийдвэр гаргаж чадах, юу хийж, юу хийхгүй байхаа мэдэхээр хангалттай насанд хүрсэн, хариуцлагатай хүн харагдаж байна.
Антон: Хөөх...
Даня: Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй...
Антон: Ингэхэд би дуусаагүй байна.
Хоёр Ивановынхан
Иванов: Өө...
Лида: Сайн байцгаана уу!
Полина: Мөнгий нь өг өө....
Сахалт хоолой: Хоёрдугаар ээлж үү?..
Иванов: Тийм ээ.. ажлаа гүйцэтгэхэд бэлэн!
Лида: Та нарын урам зориг бид хоёрт таалагдаж байна. Гэхдээ бага зэрэг өөрчлөхөөр шийдлээ. Урьдчилгааг чинь өгөхгүй!
Иванов: Урьдчилгаагүй юу, энэ чинь гэмт хэрэг!
Лида: Зүгээр л та нарыг сум шиг гүйж гараад шингэн материал авчихаасай гэж хүсэхгүй байна.
Полина: Гэхдээ ажлаа дуусахаар чинь бид нар бүх мөнгий чинь шууд өгнө.
Гера: Тэгэхээр ийм байна хатагтай нараа.. бүгдий нь хоёр хоногийн дотор л хийчихнэ.
Сахалт: Нэг өдөрт ч болж байна..
Полина: Тийм үү... за яахав!
Иванов: Юу гээч чи үгээ бодож байгаач! Хоёр өдрийн дотор амжина гэнэ шүү!
Гера: Юу гэж, энд юу хийх юм бэ?
Иванов: Чи барилгын юу ч мэдэхгүй байна. Удаан л байвал чанартай. Харин чанартай гэдэг бол урамшуулал.
Гера: Стратегчээ юу гээч, чиний цаг сунгаж хугацаанд бүх урамшууллааурсгаад л дуусна.
Буржгар: Залуусаа би тоосго эргүүлчихсэн чинь тэнд..юу байна гээч!?
Сахалт: Залуусаа... бид нар диваажинд байна уу?
Гамлет: Антон Павлович чи намайг яг яа гээ вэ?
Антон: Мэдээгүй юм шиг царайлахаа больж үз Гамлет, ингэхэд тавьсан асуултанд хариулаадах, чи яах гэж Данилаг ажилд авч байгаа юм бэ? Зөвхөн намайг уурлуулах гэж, зориуд уу?!
Гамлет: Юу гээч яагаад гэвэл мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна.
Антон: Тийм ээ, мэргэжлийн хүмүүс! Чамд мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Харин тэр ямар мэргэжилтэн байх юм бэ? Тэр чинь юу ч чадахгүй. Эхлээд сургах хэрэгтэй.
Гамлет: Санал нэг байна, чи өөрөө мэдэж байгаа, заримдаа ямар ч их сургуулиас дадлага нь хамаагүй илүү байдаг. Манайх ч гэсэн хувь нэмрээ оруулж байна.
Антон: Тийм дээ бас нэг буянтан гараад ирж, нэртэйгээр нь эндээ боловсролгүй, ядууст зориулсан сайн үйлсийн фонд гээд биччихээч, бүр ч гайхалтай харагдна. Бас..
Даня: Боловсролгүй ядуу хүн орж болох уу? Та ер нь яагаад намайг юу ч чадахгүй гэж бодоо вэ? Та миний ажиллаж байгааг ч хараагүй.
Антон: Чи ямар ч тийм биш л дээ, бас боловсролгүй, ядуу биш. Энэ бол зүгээр л.. зүгээр л чамд худалдааны туршлага байхгүй. Харин энэ ажилд чадвар хэрэгтэй. Үйлчлүүлэгчийг барьж аваад л, тавихгүй байх хэрэгтэй.
Даня: Та надад ямар ч хамаагүй үйлчлэгч олоод өгчих. Би машин зараад л, өөрийнхөө боломжийг харуулъя...
Антон: Хэрвээ зарж чадахгүй бол яахав?
Гамлет: Болноо, маргалдахаа больцгооё тэгэх үү? Зүгээр л тайван ярилцацгаая...
Антон: ..тэгэхээр ийм байна. Хэрвээ чи чадахгүй бол чи ажлаасаа халагдаж, их сургуулийн асуудлаа зохицуулна. Болж байна уу?
Даня: Болж байна. Харин би чадвал. Та дахиад надад миний юу хийх, юу хийхгүйг шийдэхгүй болж байна уу?
Антон: Барьчихъя..
Буржгар: Би ийм юмыг кинон дээр л харсан. Тэнд өөр ертөнцийн хаалга нээгддэг... Бид нар архи дарсны ертөнцийн хаалга нээчихэж..
Гера: Бид нарт хариу нь ирнэ гэдгийг би үргэлж мэддэг байсан. Юу гэж, шудрагаар л амьдарлаа, хэнд ч муу юм хийж байгаагүй...
Иванов: Эрчүүдээ би ойлгочихлоо. Тэнд үнэтэй архи дарсны дэлгүүр байна. Маргааш нээлтээ хийнэ...
Сахалт: Харин бид нар өнөөдөр нээлээ. Одоохон задалчихъя..
Гера: Тэгэхээр эрчүүдээ чимээүй, тэнд хаалганы эзэн нь хүрээд ирж.
Залуу хоолой: Ойлгомжгүй юу байгаа юм бэ, энэ миний дэлгүүр чамайг хэзээ ажилдаа гарахыг би шийднэ..
Кирилл: Сайн байна уу Антон Павлович...
Антон: Сайн уу Кирилл, хөөх бүр ахлах менежер болчихоо юу?
Кирилл: Тийм ээ шинэ удирдлага ямар ч гэсэн анзаарч... та манайд зочноор уу?
Антон: Үгүй дээ, чи итгэхгүй дээ чиний гайхамшигтай инээмсэглэлийг санаад ирлээ. Бас юм гуймаар байна. Хонгор минь надад үйлчлүүлэгчдийн нэрсээ өгөөдөх дөө?
Кирилл: Юу гэхээр ийм мэдээллийг зөвхөн авто салоны ажилчид үзэх эрхтэй гэж бодож байна. Тийм учраас танд зөвхөн инээмсэглэлээрээ л туслая.
Антон: Наадах чинь чиний ахлах менеджерийн албан тушаал шиг л удахгүй гэдгийг чи сонссон уу? Чи үнэхээр мэдэхгүй гэж үү, энд чинь танил тал, автосалон тэр чигээрээ авилгалд живсэн. Гамлет Давыдович энийг чинь маргааш л авчихна. Гэхдээ чи надад одоо хамгийн асуудалтай үйлчлүүлэгчээ зааж өгвөл, би чамд тус-лая!
Кирилл: Өгөөд байх юу байхав дээ...
Антон: Тэгээд?
Кирилл: Маргааш Савостиковууд ч ирэхээр байраа...
Антон: Завостиковууд аа?! Тэр чинь нөгөө ийм үү? Баярлаллаа... их сургуульдаа тавтай морил хүү минь...
Анаст: Ингээд үйл үгийн хэлбэрүүдээ давтацгаая... Лебедев би ойлгож л байна их уйтгартай. Гэхдээ ингэх хэрэгтэй...
Дима: Яах гэж? Би дугуй засварын газраа л нээхийг хүсдэг. Надад таны үйл үгийн хэлбэр тэнхлэг засахад туслахгүй.
Анаст: Амьдралд юу хэрэг болохыг хэзээ ч мэдэх аргагүй. Би урд нь эмч болохыг мөрөөддөг байсан. Бүр бэлтгэл курст ч сууж байсан.
Глеб: Анастасия Павловна надад хиймэл амьсгаа хийгээд өг л дөө. Нэг л хачин болоод байна...
Ваня: Глеб чи тэнэг үү? Чамд хиймэл амьсгал ч тус болохгүй.
Глеб: Ваня...
Анаст: Дэмий яриагаа больцгоо! Хүүхдүүдээ, та нар ирээдүйн дипломатууд, англи хэл бол олон улсын харилцааны үндэс, энийг мэдэх хэрэгтэй...
Гера: Би одоо ядаж дарсны төрөл гэж юу болохыг мэдлээ.
Иванов: Байна Лидок... үдийн цайнд юу авчрахаа, авчирсны чинь л идчихье... нээрээ ганц хоёр нимбэг аваад ирээрэй... юун яах гэж гэж? Гадуур ханиад их байна. Урдаас нь С витамины бөмбөгдөлт хийх хэрэгтэй. Сонсов уу? Ийм л байна, тийм ээ...
Гера: За..
Иванов: Зогс, зогс! Лидка иртэл огт болохгүй. Архины үнэрийн дор нь мэдчихнэ, энэ ханан дээр та нарын нэр, он сартайгаа л бичигдэнэ. Тийм учраас холхон тавьчих...
Анаст: Марааш семинартай гэдгийг битгий мартаарай...
Ваня: Анастасия Павловна би нөгөө...
Анаст: Иванов... Иван...
Эля: Чи тэнэг үү?
Даня: Инээмсэглэлээс нь харахад бахархаж байгаа ч бололтой.
Ваня: Энэ бол супер төлөвлөгөө. Хэрвээ эмчээр сурч байсан бол өвчтинд туслах нь тодорхой. Тэд нар чинь нөгөө, Гипократын тангаргатай.
Даня: Энгийн ухаан алдалтын үед хиймэл амьсгал хийдэггүй гэдгийг чи мэдэх үү?
Ваня: Тэгэхээр энгийн биш л болог. Өвөрмөц амттай...
Иванов: Чи юу хийгээд байгаа юм бэ?
Гера: Ажлаа өрж байна. Эзэд маань ажил буцлаж байна гэж бодог л дээ...
Лида: ...хөөх ажил ч буцлаж байна шүү, сайн байна.
Иванов: Тийм ээ...
Лида: Тэгэхээр, энд халуун буулгах эм, ханиадны эм байгаа. Чиний хэлснээр бүгд нимбэгтэй. Энд салаат, төмсний нухаштай котлет байгаа. За за өөрсдөө авчих. Би яарч явна..
Гера: Лидок... нөгөө юу гэхээр, хугацаагаа арай л дэндүүлчихэж. Хоёр хоногт амжихгүй ээ.. долоо хоног хэрэгтэй.
Сахалт: Хоёр ч байж магадгүй..
Лида: Та нар чинь манай салоныг гарааш болгох гээ юу? Би хэлсэн шүү, архины үнэрийг, мөнгөгүй хоцрох гэж юу байдаг шиг л мэдэрнэ ойлгосон уу?
Иванов: Юугаараа үнэртүүлэх юм бэ? Чи чинь урьдчилгаа ч өгөхгүй байгаа.
Лида: Чамд талханд яваад хаана сэрснийг чинь сануул гээд байгаа юмуу нн?
Иванов: Талх авчирсан л биз дээ! Бас соронз..
Лида: Сануулсан шүү!
Сахалт: Яг хананы цаана цэнхэр баян бүрд! Гэвч ууж болохгүй. Ноёдоо бид нар тамд байна.
Гера: Тэр нь дээр ч юм билүү? Надад нэг..арай илүү санаа байна.
Эр: Үг болгоныхоо дараа тулга. Ирээрэй, дайраарай, уух юмаа ав... бэлтгэлээ хий... чи хаана байна? Юуны чинь эмнэлэг вэ? Түр хүлээгээрэй...
Гера: Өдрийн мэнд гаалийн удирдах газрын орлогч хошууч Косых!Уучлаарай дүрэмт хувцасгүй явна. Амралтын өдөр. Ярилцах юм байна.
Гера: Бараа найдвартай. Тал үнээр нь л... хэрвээ ажил амжилттай үргэлжилбэл хөнгөлөлт, бас төрөл нь ч ямар арвин байгааг та өөрөө харж байгаа.
Эр: Яагаад пилтаны хайрцганд хийчихсэн юм бэ?
Гера: Энэ чинь дамын наймаа, өөр яалгах гээ вэ? Ориг хайрцагтай нь л авчирч байна.
Эр: Яахав.. хэрвээ гааль зөвшөөрч байгаа бол ч...
Иванов: Чи чинь тэнэг үү?
Гера: Өнгөцхөн харахад тийм ээ... харин сайн харвал би супер санаа төрүүүлэгч.
Иванов: Бид нарт зүйл анги төрүүлж өгөх гээ юу анн? Энэ чинь эрүүгийн хэрэг...
Гера: Тайван.. бид нар тэднийхээс аваад л, тэд нарт буцааж өгч байгаа. Өөрөөр хэлбэл дэлгүүрээс үнэн хэрэгтээ юу ч алга болоогүй.
Иванов: Копперфильд юу гээч, чи шоронд ингээд л хана нэвтлэж чадахгүй..
Гера: Юун шорон, надад Нобелийн шагнал өгөх хэрэгтэй. Би перпетум мобеле ундаа бүтээсэн.
Сахалт: Хөрвүүлбэл байгаль дээрх архины мөнхийн эргэлт.
Гера: Ннн...
Кирилл: Иванов үйлчлүүлэгчид чинь хүрээд ирлээ...
Эр: Би энэнийг хэлсэн юм. Хямдхан ч гэсэн гайхалтай харагдана. Таксинд яг тохирно..
Эр1: Чи түлээ зөөх гэж байгаа бол ч яахав тохирно. Би чамд дахиад хэлье, бид нарт ямар нэгэн чанартай юм хэрэгтэй.
Эр: Чи юу гэж дахиад л эхэлчихвээ?! Би чамд Воронежоос тийм юм хаанаас...
Даня: Сайн байна уу би та хоёр туслах менежер...
Эр1: ..сайн сайн...
Эр: Зардлаа үйлчилгээн дээрээ л нэмэх үү? Уучлаарай манайх километр нь таван мянга, яагаад гэвэл алтан хүндрүүлэгчтэй...
Эр1: ..тийм дээ тийм, яахав энэ арван сандлыг чинь авъя! Гараашнаасаа гараагүй байж л салаад унана...
Даня: Та бүхэнд жинхэнэ найдвартай машин санал болгохын зөвшөөрнө үү...
Эр1: ..жаахан хүлээ... хэрвээ чи намайг сонсдог бол бид хоёр аль хэдийн Форбст бичигдчихсэн байх байсан. Чи бол зүгээр л модон духтай ухна..
Даня: Ингэхэд сайжруулсан кузов зөвлөчихье...
Эр: Чамаас бүр залхчихлаа. Бид нар энд бүтэн сар ирлээ. Аль хэдийн ажлаад эхлэчих байсан. Тэгэхээр хэмнэлт ангилалыг нь аваад л гүйцээ!
Эр1: ..байгалийн алдаа чамд л хэмнэлт гаргачихсан юм. Бизнес ангилалы нь авна гүйцээ..
Даня: Алив больцгоо гуйж байна! Таны буруу...
Эр1: Ядаж нэг ч гэсэн хүн чамд ингэж хэллээ..
Даня: Уучлаарай гэхдээ таны ч гэсэн буруу..
Эр1: Чи юу гэнээ?!
Гера: Ийм мөнгийг ямар ч барилга дээр олохгүй. Харин энэ бол эхлэл, зөвхөн урьдчилгаа.
Иванов: Мөнгө бол мэдээж гайхалтай. Гэхдээ ажил явахаа больчихлоо. Лидка мэдчихвэл диваажингаас хөөгдөх нь тодорхой!
Өвөө: Залуусаа...
Иванов: Далд хий...
Өвөө: Та нар чинь... хаана байнаа?
Иванов: Ааваа яах гэж ирээ вэ?
Өвөө: Хандивын тусламжаа ав... гэхдээ төлбөртэй шүү...
Гера: Алексеевич та чинь юун хуучин юм аваад ирэвээ?..
Өвөө: Саравчинд хоёр ч жил боллоо. Харин одоо л мөнгө болно. Өөрсдийнхөө мөнгөөр материалаа авчихлаа гээд л хэлчих. Юу байх юм бэ...
Сахалт: ..дараагийн бараа аян замдаа гарахад бэлэн...
Өвөө: Сайн уу... шинэ оны бэлэг үү, энэ чинь юу вэ? Би бүр та нарыг яасан ажилсаг болчихоо вэ гээд л бодоод байсан юм.
Иванов: Тэгэхээр энийгээ одоо болих хэрэгтэй, тэгэхгүй бол баригдчихна.
Өвөө: Баригдахгүй ээ баригдахгүй. Санаандгүй л хэлчихэж магадгүй.
Анаст: Иванов танд хөнжил авчрах уу? Иванов... Иванов...
Ваня: Анастасия Павловна та яасан бэ? .. туслаарай, туслаарай, тэнд багшийн бие муудчихлаа.. түргэлээрээ тийшээ...
Иванов хоолой: Би дахиад л Алексей байна. Бетон захиалах гэсэн юм. Дахиад таван метр куб хэрэгтэй... бас ган хоолой хэрэг болсон...
Буржгар: ..Лёхич энийг яахав?...
Иванов: Тийш нь тавьчих...
Буржгар: Хатагтай нараа...
Иванов: Боллоо...
Полина: Ингэхэд юу болоод байнаа?
Гера: Ерөнхийдөө сүйрэл ч гэж болно. Сангийн хоолойнуудыг нь солих хэрэгтэй. Бүр зэвэрчихэж... Алексеевич ч туслахаар болсон.
Өвөө: Энэ хоолойнууд нь манай эмээгээс ч хөгшин байх, бүр үүрчихсэн юм байна!
Гера: Ерөнхийдөө хоёр долоо хоногт амжихгүй болчихлоо. Сар лав хэрэгтэй!
Сахалт: Хоёр сар ч байж магадгүй...
Залуу: Сайн байцгаана уу...
Полина, Лида: ..сайн байна уу...
Гера: Аливээ...
Залуу: Би танай хөрш... манай дэлгүүрлүү орох уу, ярилцах юм байна.
Полина: ..тийм ээ тэгье...
Залуу: ..энд хэтэрхий чимээтэй байна..
Лида: Явцгаая...
Полина: ..тэгье ээ явцгаая...
Залуу: Энд ярилцаж болно. Юу гэхээр би өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа.
Лида: Баяр хүргье...
Залуу: ..та нар өнөөдөр ажлаа амраачихаж болох уу? харин би таны нээлтэн дээр оргилуун дарс бэлэглье..
Полина: Тэг ээ ганц хоногийн ялгаа байхгүй, манайх лав дахиад сар ажиллах бололтой...
Лида: ..эрчүүд бүх юм хуучирсан, бүгдийнэ солино гэж байсан.
Залуу: Та нар ажилчдаа л солих хэрэгтэй. Манайхыг гурав хоногийн дотор л янзлаад өгсөн. Юу ч солино гээгүй.. бүсгүйчүүдээ тэгэхээр та нар надад өнөө орой нам гүм байлгаад өг, харин би та хоёрт сайн хүмүүс олж өгье...
Полина: Тэгвэл их л сайн байна. Яагаад гэвэл Лёшагийн хүмүүстэй бид нар хэзээ ч нээлтээ хийхгүй...
Залуу: Тохиролцлоо... ингэхэд нээлтэн дээрээ урьчихъя...
Иванов: Өнөөдөр бид нарын ажил дуусах бололтой.
Өвөө: Тэгвэл ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.
Гера: Тэгэхээр залуусаа хурдан таталтаа хийцгээ..
Өвөө: Аливээ хурдал...
Антон: Дань ажил чинь яаж байна? Үйлчлүүлэгчид зүгээр үү?
Даня: Энэ Савостиковууд зүгээр л өвчтэй гэж болно. Бүр ядарчихлаа...
Антон: Би чамайг сайн ойлгож байна. Гэхдээ санаа зоволтгүй дээ, би тэр хоёрт толь ч зарж чадаагүй. Гэтэл чи машин зарах гээд л... Савостиковууд шүү дээ...
Даня: Хорин машин...
Антон: Тийм л дээ Ивановынхны зорилт хэзээ ч өндөрт байдаг. Гэхдээ Савостикуудад хорин машин зарах гэдэг бол..чи арай л дэндүүлчихэж, тэр хоёр чинь арав хүртэл ч тоолж чаддаггүй. Гэтэл чи хорин машин... гайхалтай...
Даня: Ааваа та ойлгосонгүй. Би тэд нарт өнөөдөр хорин машин зарсан.
Даня: Та нар өнөөдөр такси ажиллуулах гэж байгаа чинь буруу! Такси одоо үеэ өнгөрөөсөн. Ирээдүй каршейрингд байгаа.
Эр: Каршейринг чинь юу билээ?
Даня: Каршейринг бол автомашин түрээсийн систем. Жолооны үнэмлэх байгаа ч хүн бүхэнд машинтай болох боломж байдаггүй. Таксигаар хол явж чадахгүй. Тиймээс каршейрингийг бодож олсон юм.
Эр1: Тийм байж, үргэлжлүүл...
Даня: Тодорхой саналтай хүн орж ирнэ...
Эр1: Нхн...
Даня: Тэгээд өөртөө тохирсон машин л сонгоно. Хямдхан машин ч, бас люкс ангилалын машин ч эрэлт хэрэгцээтэй.. Тийм учраас маргалдах хэрэггүй, иймийг ч, тиймийг ч ав...
Антон: Яахав шинэ хүмүүст аз дайрдаг. Байлгүй яахав. Чамд жилийн дараа аз дайрч магадгүй ээ. Эсвэл хэзээ дайрахгүй байж болно. Энэ бол их төвөгтэй. Харин боловсрол бол боловсрол!.. Чи үргэлж ийм менежер хийгээд гүйхгүй шүү дээ, Гамлет ахынхаа зараалаар л наашаа цаашаа, энийг өг, дамжуул....
Даня: ..гүйгээд дуусчихсаан...
Антон: Юу гэсэн үг вэ?
Даня: Гамлет ах намайг эрхлэгчээр томилчихсон. Та өөрөө л хэлсэн биз дээ Ивановынхан бид нарын зорилго...
Анаст: Ерөнхийдөө би цус харахаараа ухаан алдчихдаг. Одоо яагаад эмч болоогүйг ойлгосон уу?
Ваня: Өөрөөр хэлбэл дуртай хичээл чинь биш учраас болоогүй.
Анаст: Тэр ч тийм шүү... Гэхдээ чамайг яасан байна гэсэн бэ?
Ваня: Би зүгээр л хоёр хоног унтаагүй, тэгээд л нам унтчихаж. Харин хамараараа зүгээр л ширээ мөргөчихсөн байна лээ. Тэгэхээр таныг эмнэлэгээс гарахаар хаашаа ч юм орж болох уу?
Эр: Өдрийн мэнд Анастасия Павловна, би дэмий л цэцэг авчирсан бололтой. Гэхдээ таны дэргэд тэртэй тэргүй мэдэгдэхгүй. Сайн уу, Иванов...
Анаст: Мөн хэлэв ээ...Иванов... чи явах ч болсон байх... Надад зөндөө цагаа ч зарцуулчихлаа. Чамд их баярлаллаа...
Ваня: Тийм ээ..баяртай. Хурдан эдгээрэй...
Анаст: Баярлаллаа.
Эр: Баяртай...
Гера: Тэгэхээр одоо эндээс авч болохгүй ээ, баригдчихна. Жаахан баруун тийшээ авах хэрэгтэй...
Иванов: Азаа үздэггүй хүн нөгөө юу...тэнд юу байгаа билээ?
Буржгар: Хоосон л..
Иванов: Тэнд чинь хоосон..
Залуу: Хоёр хоноод л танай салоныг ч нээчихнэ...
Лида: Тийм ээ... юу гээч өөр хүмүүс авчихлаа гээд эрчүүд маань гомдчихвол яахав... Ганц шил юм аваад өгчихье!
Полина: Уучлаарай танайд үдэлт хийхэд тохирохоор юу байгаа вэ?
Лида: Гэхдээ гайгүйхэн, хямдхан биш, үнэтэйхэн, долоон зуун рубль хавьцаа...
Залуу: Би та хоёрт чимээгүй байсны урамшуулал өгөх ёстой. Би бэлэглэчихье..
Лида: Баярлаллаа...
Гера: Нэг л авч болохгүй байна.
Иванов: Хүчтэйхэн татаач...
Залуу: Өө гаалийн орлогч...
Гера: Дэлгүүрээ нээж байгаад баяр хүргье... сайхан дэлгүүр, сонголт ихтэй. Лидок... Би хэлсэн биз дээ, бүр хуучирчихсан..
Антон: Даня ганцхан минут байна уу?
Даня: Дахиад л ятгах гэж ирээ юу?
Антон: Үгүй дээ, би чамд нэг юм бэлдчихлээ. Буугаад ир л дээ..
Даня: Үгүй байлгүй дээ, нөгөө машин уу?..
Антон: Тийм ээ.. зүгээр л чи одоо автосалонтой, харин өөрөө машингүй. Тийм учраас.. энэ!
Даня: Баярлаллаа.
Антон: Баярлаллаа юу байхав дээ.. чиний амьдралыг удирдах гээд арай л их оролцож байж, намайг уучлаарай. Би чамайг амьдралаа авч явж чадна гэдэгт итгэлтэй байна.
Даня: Тэгнээ.. гэхдээ ганцхан нөхцөлтэй.
Антон: Юу гэж?
Даня: Хэрвээ та миний дэргэд байвал...
Антон: Сайн байна, харин шалгалтаа өгч чадахгүй бол газар дээр чинь цаазалчихна шүү! Би дэргэд чинь байна шүү дээ!
Өвөө: Би ойлгосонгүй. Одоо бид нараас бүгдээс нь мөнгө авах юм уу?
Полина: ..дуугай аажуухан...
Лида: ..Таныг урд нь хэн авч явж байлаа..
Иванов: Арай л унагачихсангүй.. сайн байна ааваа ямар ч гэсэн барьчихаж!
Ваня: Туршлага...
Гамлет: Эрхэм хүндэт нөхөд өө, та бүхэнд манай автосалоны шинэ удирдлага Иванов Данила Алексеевичийг танилцуулъя, юу гэж хэлэх ёстой билээ?
Залуу1,2: Жинхэнэ эр хүн!
Гера: Бүсгүй дэмий битгий өнгөрөөрэй, таны даашинз гайхалтай зохиж...
Иванов: Хэрвээ та ядарсан бол манай дэлгүүрээр ороод гараарай... муу царай муут...
Гера: Бас даашинз нь ч утгагүй...
............
Эмч залуу
Залуу
Залуу1, 2,3,4
Бүсгүй
Бүсгүй1,2,3
Эр
Залуу5 гарч байсан
№4
Даня: Чи шөнө унтсан уу?
Ваня: Тийм ээ өчигдөр лекцин дээр...
Даня: Хичээл дээрээ ямар ч гэсэн ашигтай л байгаа юм байна...
Ваня: Интернет бүр ч ашигтай, юу олсныг хар л даа. Манай Анастасия Павловна сайн дурын туслагч юм байна. Янз бүрийн тусламж, гээд л... туслах бол хайрлах мөн. Ямарав?!
Даня: Гэхдээ энэ нь чамд туслана гэдэгт нэг л итгэхгүй байна.
Ваня: Яагаад туслахгүй гэж?
Даня: Яагаад гэвэл тусламжийн талаарх та хоёрын ойлголт дэндүү өөр гэж болно. Багш өвчтнүүдэд тусладаг, харин чи эцэг эхийнхээ хүзүүндээр л суудаг.
Лида: Алив.. энэ юмаа янзалцгаа.. хурдан бууж цайгаа уу...
Полина: Лидочка ганцхан минут одоохон буулаа..
Лида: Аливээ түргэн, хоёулаа дахиад засварчидтайгаа ярилцах ёстой.
Лида: Та яагаад суучихаа вэ, цайгаа ууж байхгүй..
Өвөө: Одоохон мэдээ үзчихээд очлоо.. чи сайхан л бүсгүй юм. Даанч зөвхөн даралт ихсэгдэг нь харамсалтай.
Лида: Ихтиандр.. аливээ хуурай газарлуугаа гар, цайгаа уу.. зоорь луу буугаад өргөст хэмх авчих тэгэх үү, Лёха хаашаа ч юм алга болчихлоо..
Антон: Ашгүй нэг юм алга болчихож...
Лида: Бас чам руу банкнаас ярьсан. Яриарай гэж байна лээ...
Антон: Энэ бол хамгийн сайхан мэдээ байлаа, Лидочка баярлаллаа одоохон очлоо..
Лида: Нхн...
Лида: Чи энд байсан юмуу, наанаа юу хийж байгаа юм бэ? Мөнгөө нууж байгаа юмуу?
Иванов: Тоолуураа гүйлгэхгүй юм хийж байна. Хэмнэсэн бол олсон л гэж бод! Нэг копеекний төлөө ч гэсэн бодох хэрэгтэй...
Лида: Өвөө та хоёрт л тоолуур тавих хэрэгтэй, ядаж коньяк уухгүй. Тэгвэл л харин хэмнэлт гарна..
Иванов: Нхн, хэмнэхийгхэмнэх бол утгагүй... вуаля!
Өвөө: Настюха чи хаачих нь вэ?
Антон: Иванов Антон Павлович...
Хоёр Ивановынхан
Иванов: Яагаад цайгаа уухгүй байгаа юм бэ?
Ваня: Ямар ч сонирхолгүй болчихлоо. Гэрийн бүх төхөөрөмж байхгүй болсон.
Өвөө: Би цаг агаараа сонсож чадсангүй. Салхи хаанаас үлээхэв? Зоякад коньяк үнэртүүлэхгүйн тулд аль талаас нь очихов?
Иванов: Зүгээр л шинэ технолог. Утаснууд нь хуучин. Тэгээд л холбогдсонгүй..
Лида: Би л тэнэгтээ ганцаараа чамтай холбогдсон. Ганц дэлсээд өгөх юмсан! Даанч гэрээс эвдэрсэнюм гаргах хүнгүй болчихно.
Иванов: Би өөрөө ч гэсэн гэрээсээ австайгаа гарахаа шахсан. Тогонд яаж цохиулсан гээч... хүүхэд болчихсон хөндийгөөр гүйж байгаагаа харсан. Хоёрдох төрсөн өдөр л гэж үз!
Эмч: Хөл дээрээ долоо хоног ачаалал өгч болохгүй шүү!
Антон: Нхн..
Эмч: Би танд бүгдий нь биччихсэн.
Лида: Хугарчихсан байна уу?
Полина: Үгүй ээ, азаар булгарсан л байна..
Лида: Ашгүй дээ..
Эмч: Түргэн эдгээрэй..
Антон: ..баярлаллаа..
Эмч: Компресс тавихаа битгий мартаарай...
Антон: ..мартахгүй ээ..
Полина: Лидочка гаргаад өгчихгүй юу? Баярлаллаа, баяртай...
Антон: Та нар энэ өөдгүй амьтныг цаазалчихгүй яагаа вэ? Эсвэл надад тэр сайхан боломжийг үлдээгээ юу? Би тэнд боолгож байхдаа дөчин арга бодож олсон.
Иванов: Больдоо Антоха, намайг ч гэсэн бурхан шийтгэсэн, харж байна уу?
Антон: Харин чи энийг харсан уу илжиг минь?! Би маргааш өглөө банк руу зээл авах гэж очих ёстой. Тэгээд хэн очихов, доголон Жо юу?
Иванов: Хэдий чинээ өрөвдөлтэй харагдна, төдий чинээ их зээл өгнө.
Антон: Одоохон чи л амдралынхаа эцсийг хүртэл өрөвдөлтэй харагдаарай...
Полина: ..тайвшир л даа, үнэхээр хөлөө эдгэтэл уулзалтаа хойшлуулах уу?
Антон: Догонцоод ч гэсэн очино, зүгээрээ! Би бүтэн сар энэ уулзалтыг хүлээсэн Полина, чи бас яачихаа вэ?...
Ваня: Ааваа яагаад догонцох гэж, би таныг асрая. Банк оруулж өгнө, дараа нь ресторанд тэмдэглэнэ.
Антон: Хүү минь аавынх нь хөл гэмтсэн болохоос толгой гэмтээгүй. Гэнэт ямар их хайртай болчихоо вэ?
Ваня: Зүгээр л тусламаар байна. Миний ген Лёша аавынх. Гэхдээ та хүмүүжүүлсэн биз дээ?
Антон: Ннн...
Ваня: ..харин туслах бол хайр.
Эля хоолой: Байна уу, сайн уу сонин юу байна?
Даня: Сайн уу, хэрвээ аав хайртай чихэвчийг маань шатаачихсныг эс тооцвол яахав муугүй л гэж болно.
Эля: Хоёр аавын чинь хэн нь гэдгийг ч асуухаа больё.. Тэгвэл кафе орж, гаджетийг чинь солих уу?
Даня: Юу гээч дуртайяа тэгмээр л байна. Дараа болоё тэгэх үү, тэгэхгүй бол ажил гэж өчнөөн...
Эля: Ядаж хуриман дээрээ завтай болно биз дээ?
Даня: Мөн тийм дээ, би тэр өдрийг амралт гээд тэмдэглэчихсэн байгаа.
Эля: Их инээдтэй байна. Чи хэдэн өдөр наад ажил дээрээ байлаа. Гэтэл би ганцаараа..
Залуу: Данил Алексеевич тэнд та очихгүй бол арга алга...
Даня: Эля би чамтай дараа яръя...
Эля: ..тийм дээ одоо чамтай ярихын тулд дугаар авах хэрэгтэй тийм үү?
Гарчиг: Эрчүүдийн сэтгэлд хүрэх зам ходоодоор нь дамждаг
Лида: Одоо бүх юмаа хаана хадгалахав?
Өвөө: Хөргөгчний оронд Лёхагийн халаасанд л чихчих, наадах чинь хөлдүү толгойтой. Хүйтэн л байх ёстой..
Иванов: Тэгснээс баярлаллаа гэж хэлээч.. нхн.. зурагтаар төсөл сонссон уу? Хүмүүс элдвийн цахилгаан соронзон цацрагаас хол байхын тулд хэдэн саяар нь мөнгөө үрдэг.
Лида: Нхн, бас гэрэлгүй байхын тулд тийм үү?
Иванов: Битгий гонгиноод бай, хоёр хоноод л шинийг авчихна.
Лида: Нхн...
Антон: Чиний хоёр бөөртэйгээ байгаа чинь чамайг саятан болгочихгүй Алексей Викторович.
Иванов: Надад тусладаг өөр эрхтэн байгаа. Тархи..
Антон: Тийм үү?
Иванов: Бүр нэг санаа ч төрсөн.
Ваня: Тэгвэл утсаа бүтэн байгаа дээр нь зургаа авахуулах хэрэгтэй. Ээж зураг аваад өг л дөө тэгэх үү? Бүтэн гаргаарай.
Антон: Сонирхолтой л юм. Аавыгаа арчлаад л, зураг ч даруулаад, чи дахиад солигдчихоогүй биз дээ?
Ваня: Үгүй дээ ааваа бүх юм хэвийн. Гэрээслэлээ бичихээ болохоор би таныг яаж асарч байсныг санаарай...
Антон: Анн тэгвэл ч аргагүй, манай нөгөөх мөн байна.
Лида: Тэгэхээр...
Ваня: Хүмүүст мэдэгдэхгүйгээр сайн дурын ажилд... тэмдэглэх...
Бүсгүй: Хөөе бүсгүй урдуур ороод хаачих нь вэ? Адилхан зогсоод л хүлээ...
Бүсгүй1: Зах дээр худалдагч хийхгээгүй, нарийн бичиг болох гэж байна.
Эля: Нарийн бичиг юм биз дээ..
Бүсгүй2 хоолой: Таны залгасан хэрэглэгч холбогдох боломжүй байна. Та дараа...
Эля: Сүүлчийнх нь хэн бэ?
Бүсүй1: Таа л даа...
Иванов: Полина бид нар чинь нэг гэр бүл, миний байшин чиний байшин, миний хүү чиний хүү, миний асуудал ч чиний асуудал...
Полина: Алексей би чамайг ойлгож л байна. Гэхдээ зээлж чадахгүй ээ. Энэ бол салонд засвар хийх мөнгө... гэр бүлийн салон шүү..
Иванов: Үсний сэнсээ яахав? Нойтон үстэйгээ явах уу?
Полина: Зүгээрээ эртхэн босоод л, алчуураар хатаачихна.
Иванов: Ойлгомжтой...
Бүсгүй 2 хоолой: Таны залгасэн хэрэглэгч холбогдох боломжгүй байна, та дараа...
Эля: Охидуудаа идэх үү? Ингэхэд эрхлэгчийн дуртай сэндвич! Санаад авчих ярилцлаганд чинь хэрэг болж магадгүй.
Бүсгүй: Баярлаллаа... дуртай гэдгий нь чи яаж мэдэж байгаа юм бэ?
Эля: Зүгээр л хамт байсан үед ч байгаа...
Бүсгүй: Тэгээд ямар байна? Надад лав гайгүй байх гэж санаддаг.
Бүсгүй1: Тийм шүү, ийм залуутай илүү цагаар үлдсэн ч болно. Ленька нэг л удчихлаа. Материалыг нь бүрдүүлж байгаа юм болов уу?
Бүсгүй3: ..чи хаачих нь вэ?!...
Эля: ..орьё! Чи чинь арай хэтэрч...
Гамлет: Эляжан юу болоо вэ?
Эля: Юу ч бишээ, Даня хаана байна?
Гамлет: Ажлаа хийж байгаа. Ажлын цагаар өөр хаана байх юм бэ? Их ажилтай учраас нарийн бичгээ ч сонгож чадахгүй байгаа. Тэгээд л би туслаж байна.
Бүсгүй4: Би бас англи хэлтэй. Толь бичиг ашигладаг.
Гамлет: Ваув ит ис бьютифул...
Эля: За яахав тэгвэл би дараа ирье...
Даня: Өө сайн уу, чи энд яагаа вэ?
Эля: Сайн уу, зүгээр л энүүгээр явж байгаад. Амжилт хүсэх гэж ирсэн юм. Та хоёрт амжилт хүсье, би явлаа, ажлаа хийцгээ...
Анаст: Чиний постыг харсан..
Ваня: ..тийм үү...
Анаст: Зүгээр л чамайг ийм хүн гэж бодоогүй. Ийм л байх хэрэгтэй.
Ваня: Надад хүмүүст туслах таалагддаг. Бусдын зовлонгийн дэргэдүүр зүгээр өнгөрч чаддаггүй. Өрөвдөх сэтгэл, тусламж гэдэг бол минийх гэж болно.
Анаст: Сонсоход таатай байна. Тэгвэл маргааш цэцэрлэгт хүрээлэнд уулзах уу?
Ваня: Би зөвшөөрөлгүй яахав.
Анаст: Тэгвэл би өөрийнхөө хүнийг авчихъя, чи ч гэсэн аваад ир..
Ваня: Үгүй дээ үгүй, боломжгүй байх.
Анаст: ..боломжгүй ээ!...
Ваня: Тэр маань..олон хүнтэй газар дургүй. Олон хүнтэй байхдаа хөлөө гэмтээчихсэн юм. Худалдааны төвийн цахилгаан шат эвдрээд, харин тэр бүгдийнэ аварсан. Хөлөө тээглүүлээд л...
Анаст: Ямар аймшигтай юм бэ!
Ваня: Тийм ээ... за за би явлаа.
Анаст: Тийм ээ тэгэлгүй яахав...
Ваня: .. би юм авч өгнө гээд амалчихсан.
Анаст: Тэгэлгүй яахав, баяртай...
Ваня: Баяртай...
Анаст: Баяртай Иван...
Эля хоолой: Би тэнэг юм шиг өрөө рүү нь гүйж ороод л, бүр хэлэх ч үг алга. Ээжээ яасан бэ, юу нь инээдтэй байгаа юм бэ?
Милана хоолой: Би инээгээгүй ээ, би ч гэсэн аавын чинь нарийн бичиг хийж л байсан. Дараа нь эхнэрээ болтол дэвшүүлчихсэн. Ойлгож байна уу?
Эля: Өөрөөр хэлбэл та хоёр ч гэсэн урд нь... би дараа яръя хүрээд ирлээ. Ямар оройтдог юм бэ, цагаа бүр харахаа больсон уу?
Даня: Ажил маш ихтэй, ядаж туслачихаар нарийн бичиг ч алга.
Эля: Харин өөрсдөө бол чадахгүй юу?
Гамлет: Яаж дээ, бид хоёр ээлж ээлжээр нэгнийхээ нарийн бичиг хийх юм уу?
Даня: Тийм л бололтой.
Эля: Сайн байна. Тэгвэл ээж бид хоёр, та хоёрт нарийн бичгийг чинь сонгож өгье.
Даня: Тэг л дээ, харин ч дэмжиж байна.
Гамлет: Тэгэлгүй яахав... харин одоо хоолоо идэж болох уу?
Иванов: Ядаж жаахныг өгчих л дөө, тэгэхгүй бол энэ аарц чинь хоолойгоор ч давахгүй байна.
Лида: Тэгэхээр цадчихсан л гэсэн үг.
Иванов: Би ядаж хатгаж өгч болох уу? Ингэхэд ер нь яачихаа вэ... би хэлсэн үгэндээ ч хүрсэн. Хэмнэнэ гэж хэлсэн хэмнэчихлээ. Гэрэл байхгүй зардал л гарахгүй.
Полина: Гэхдээ бүр ус, хийн дээрээ битгий хэмнэчихээрэй. Чулуун зэвсгийн үедээ очмооргүй л байна.
Иванов: Өөр хэн үг хэлмээр байна. Яахав хэл л дээ.. миний унтах цаг ч болчихлоо... Нэг бол доромжлоод л, эсвэл дугарахгүй.
Антон: Би ч гэсэн явж унтлаа. Маргааш эрт босно.
Ваня: Ааваа би маргааш ажилтай, өвөө таныг банк хүргээд өгчихөж болох уу?
Антон: Надад согтуу жолооч хэрэггүй ээ... чи зүгээр л хүргээд өгчих, харин би өөрөө тийшээ яаж ийгээд орчихно... сайхан амраарай...
Лида: Сайхан амраарай...
Полина: Сайхан амраарай...
Иванов: Өнөөдөр ямар хэцүү өдөр вэ.. ингэхэд нөгөө...
Лида: Нөгөө гэж юу...
Иванов: Яахав дээ, зүгээр л тайвширцгаая, өөр юу гэж?
Лида: Чамтай тайвшрах байх даа... одоо даашинзаа гараараа оёх уу, оёдлын машины мотор шатаачихсан...
Иванов: Миний мотор бол жунгинаж л байна.
Лида: Карлсоон юу гээч, бүх асуудлаа шийдтэл мотороо цаанаа л ажиллуул, хүнд хэрэггүй.
Иванов: Нхн.. тэгэхээр зурагт болгоомжтой, зохьчихов тийшээ тавьчих...
Полина: Алексей энд юу болоод байнаа?
Иванов: Шудрага нэр төрөө сэргээж байна. Хүлээж авсан ч болно..
Лида: Чиний нэр төр гэр ахуйн бараа шигээ л сэргээх боломжгүй гэж бодсон.
Иванов: Сэргэнээ, миний хүн чанар шиг л... өө ингэхэд үсний сэнс, маде ин италиа.. Халуун агаараар шууд Сицилээс үлээнэ..
Полина: Баярлалаа...
Иванов: ..тэгэхээр болгоомжтой, тийшээ...
Полина: ..бид хоёрт хэлээд өгөхгүй юу мөнгө хаанаас аваа вэ?
Лида: Тийм ээ, бүр мянгаас ч илүү...
Иванов: Арван жилийн өмнө.. нэг ухаантай хүн криптовалютийг бодож олжээ, ойлгож байна уу? Харин бас нэг ухаантай хүн энэ валютад итгэж байж. Тэгээд л олборлож эхлэсэн.
Лида: Юу гэнээ?!
Иванов: Хөшүүрэгтэй биткойн гэж байна. Би хэдхэн копеек байхад нь авсан юм. Харин одоо ямар болж өссөний нь харж байна уу? Хүндлүүлэхэд хангалттай юу? Наанаа тавь...
Лида: Бид нарыг мөнгөгүй байхад чи яагаад өөрийгөө хүндлүүлээгүй юм бэ?
Иванов: Яагаад гэвэл нэг мөрөөдөл байсан юм. Төрсөн гал голомтоо босгох гэсэн юм. Хуримтлуулж байсан, богинодолгионы зуух хаана тавих нь вэ, гал тогоонд оруул...
Лида: Энэ олборлогч надад нэг л таалагдахгүй байна.
Гамлет: Хамт олонтой ажиллах бол асар том шинжлэх ухаан. Би ташуур, талхны арга хэрэглэдэг. Сайн байна уу, сайн байна уу..
Даня: Сайн байна уу..
Гамлет: Сайн байна уу... эд нар бүгд чамтай юмуу?
Даня: Би энд л байна, тэгэхээр өөр юман дээр л цуглачихааж!
Гамлет: Бүгдээрээ, яах гэж, зогсож, сууж байгаа юм бэ?
Залуу: Ярилцлаганд орж байна. Гэхдээ та гучин жилээр хожигдсон байхаа..
Гамлет: Тэгэхээр санаж ав, ийшээ бүх насаараа хожигдож ч магадгүй шүү! Явцгаая...
Залуу1: Бас би график редактор эзэмшдэг.
Гамлет: Харин би оросын сонгодог хараалын үг эзэмшдэг. Гэхдээ одоо соёлтой л байя... энд юу болоод байнаа?
Милана: Юу байхав дээ, та хоёрт, бид хоёрт тайван байх нарийн бичиг сонгож өгч байна.
Гамлет: Бид хоёрт үгүй байна, тайван биш... яагаад гэвэл ийм нарийн бичигтэй бол та хоёр наашаа нүүж ирнэ.
Даня: Нхн...
Эля: Хэрэгтэй бол бид хоёр нүүгээд л ирнэ. Та хоёр ч гэсэн нарийн бичиг бүсгүйчүүдтэйгээ амьдраад эхлэчихнэ.
Даня: Юу гээч хэрвээ хүсвэл та хоёр бид хоёрын нарийн бичиг бол л доо... Бүгдэнд нь л сайхан болно.
Гамлет: Муу байна!
Милана: Муу байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Гамлет: Та нар эрчүүддээ итгэхгүй байгаа чинь муу байна.
Эля: Бид хоёр эрчүүддээ итгэж байна. Харин гармонд нь бол үгүй...
Гамлет: Гүйцээ, ойлгож байна уу, миний орос хэл дуусчихлаа. Гэтэл орос хэл надад агуу, хүчирхэг л санагдсан.
Даня: Ингэхэд юу гээч би бүгдэнд нь яг таалагдах санаа олчих шиг боллоо.
Ваня: Сонирхолтой байгаа биз, урд нь намайг жаахан байхад тэргээр түрж байсан. Одоо би таныг...
Антон: ..нхн...санал нэг байна. Тэгээгүй бол чиний биологийн эцэг амьрал хоромхон зуур гэдгийг ч бодогдуулсан.
Ваня: Бүр байнга бодогдуулдаг гэж хэлмээр байна.
Антон: Нхн.. ... яагаад зогсчихвоо жолоочоо бензин чинь дуусчихаа юу?
Ваня: Үгүй дээ ааваа зүгээр л үдээс тайлагдчихлаа. За за явцгаая...
Полина: Виктор Алексеевич уучлаарай та шүүгээнээс санаандгүй мөнгө аваагүй биз?
Өвөө: Би одоо мөнгөөр яахав дээ Полина, одоо хүү маань юм авч өгдөг болсон. Энэ тонометрийг бэлэглэсэн. Миний даралтыг “дас ист фантастиш” байлгахын тулд... тогонд зохиулсныхаа дараа л шууд гэгээрэл болчихож...
Полина: Би ч гэсэн гэгээрчих шиг боллоо...
Полина: Алексей..
Иванов: За..
Полина: Миний ойлгосноор гэр ахуйн техник бол их үнэтэй зүйл. Ялангуяа урд нь байснаас ч ихийг авчихсан байна.
Иванов: Тэгэлгүй яахав, би та нарт хүүтэй нь л буцааж өгч байна.
Полина: Тийм ээ буцааж өгөх талаар! Чи тасалбараа хадгалж байгаа биз дээ?
Иванов: Тэгэлгүй дээ, тэнд уул овоо шиг л цаас байгаа. Хэрвээ түүхий эдэд тушаавал миксер ч авч хүрнэ.
Полина: Тэгвэл буцаагаад бүгдийнэ өг! Тэгээд мөнгөө авсан газраа буцаагаад тавьчихаарай. Чамд хоёр өдөр хангалттай гэж бодож байна.
Иванов: Чамд үсний сэнс чинь таалагдаагүй юм уу?
Бичиг: Бизнесээ хөл дээр нь босгоход туслана
Антон: Энэ чинь ямар төвөгтэй хандлага вэ, хэрвээ бизнесмен нэг хөлтэй бол юу гэж?
Ваня: Тэгвэл зээлийнх талыг л өгнө.
Антон: Тэгвэл би хоёр удаа л гуйчихаас...
Анаст: Сайн байна уу...
Ваня: Ааваа одоохон би удахгүй...
Антон: Тэгээ...
Ваня: Өө сайн байна уу Анастасия Павловна...
Анаст: Ваня сайн уу...
Ваня: Та нар цэцэрлэгт хүрээлэнд зугаалахгүй яагаа вэ гадаа сайхан байна.
Анаст: Николай карт авах гэж байгаа юм. Тэгээд л ирлээ..уучаарай..
Ваня: ..Хэрэгүй ээ! Эндээс юу ч аваад хэрэггүй. Мөнхийн юм болно. Дараа нь өчнөөн мөнгө л төлнө. Бас буцаан олголт юу ч байхгүй.
Анаст: Чи тэгвэл яах гэж ийм банкинд ирээ вэ?
Ваня: Учраа олох гээд л... дахиад л картныхаа асуудлаар... банк биш цоорхой нүх л гэсэн үг.
Анаст: За яахав, тэгвэл хоёулаа өөр банкинд хандая тэгэх үү?
Эр: Залуу минь хэлж өгсөнд баярлаллаа...
Ваня: Зүгээр дээ..
Антон: ..Ваня, чи чинь яачихваа, бид хоёрын ээлж болчихлоо.
Анаст: Чи ганцаараа биш юмуу?
Ваня: Харин энэ хүний картанд л туслаж байгаа юм.
Анаст: Та чинь тэрнийг ийм газраас айдаг гэсэн биз дээ?
Ваня: Тэмцэж л байна. Хорыг хороор гэдэг биз дээ, тэгээд л банкнаас эхлэж байгаа.
Анаст: Би танд, та бол гайхалтай, гайхалтай сайн хүн гэж хэлмээр байна.
Антон: Баярлаллаа...
Анаст: Та бүгдийнэ зөв хийж байна. Тахир дутуу байх бол дотогшоогоо хаагдах шалтгаан биш! Тэр тусмаа Иван шин сайн туслагчтай байхад бүр ч..таны бүх юм заавал бүтнэ!
Антон: ..ингэхэд..
Анаст: ..амжилт хүсье!
Антон: Уучлаарай та ингэхэд юу яриад..
Ваня: ..Анастасия Павловна бид хоёрын ээлж, уучлаарай...
Антон: Та юу яриад байна аа?!
Ваня: Зүгээрээ би одоохон тайлбарлая...
Антон: Надад яаж хүрээд байсан бэ...
Антон: Найм, ес, арав. Болдоггүй ээ, болохгүй байна! Чиний наад толгойн дотор уураг тархи гэж юм байна уу? Яаж төрсөн эцгээ тахир дутуу болгодог байна аа, яаж?! Надад тайлбарлаадах даа?!
Ваня: Ааваа тэр бүсгүйд таалагдах гэж л тэгсэн юм.
Антон: Тэр бүсгүйд таалагдах аа? Хэрвээ бүсгүй болгонд ийм юм яривал надад эрүүл газар ч үлдэхгүй. Би дараа нь хотын хагас нь намайг сэтгэцийн өвчтэй, юм санадаггүй, тархины устай, хорхойноос айдаг гэж яриулмааргүй байна.
Залуу3: Хардаа энэ чинь бид нарын бараг зээл өгөхөө шахсан Иванов байна.
Залуу4: Бараг байдаг нь сайн болж. Эмнэлгийн ийм карттай хүн бид нарт яагаад ч төлж чадахгүй...
Бичиг: Хувь хүмүүстэй ажиллах хэсэг
Өвөө: Тийм ээ ач минь, одоо ханиалгахаасаа ч айж байна. Шууд л сүрьетэй гээд зарлачихна.
Даня: Өвөө би уучлал гуйсан биз дээ?!
Антон: Ганцхан удаа. Харин чамаас болж надад өгөөгүй рубль бүрийн тоогоор гуйх байсан юм. Бас энэнээс болж байгаа юм.
Иванов: Наана чинь юун дугуй ширээний яриа вэ? Яагаад суучихаа вэ?
Полина: Алексей ч энд ирчихлээ. Би эхэлмээр байна. Надад энэ тухай ярих их эвгүй байна. Гэхдээ бид нарын дунд нэг..харх байна.
Өвөө: Полина чи хэрвээ коньяк хэлж байгаа бол тэнд иймхэн...
Полина: Виктор Алексеевич хэн ч таньд анхаарал хандуулахаа болиод их удаж байгаа. Алексей миний шүүгээнээс мөнгө хулгайлсан. Намайг тийшээ хийж байхыг ч харсан. Тэгээд тэрийг ашигласан байсан.
Иванов: Юу гэсэн үг вэ...
Өвөө: Тийм ээ... хүү минь би чамайг багад чинь муу л ороолгож байж.
Иванов: Би өөрийнхөө хүмүүсээс мөнгө хулгайлах аа?!
Полина: Чи тэгвэл энэ бүх юмаа яаж авсан юм бэ? Биткойнд чинь нэг л итгэхгүй байна. Чи чинь компьютер ч асааж чаддаггүй биз дээ?
Антон: Өөдгүй амьтныг хөлий нь бетондоод гол руу шидчих!
Лида: Сайн байцгаана уу, та нар энд юу хийж байгаа юм бэ? Намын хурал уу?
Антон: Танай нөхөрийн хулгай баригдчихаж..
Иванов: Лидок чи эд нарыг битгий сонс л доо, би ямар ч шүүгээнээс мөнгө аваагүй!
Лида: Шүүгээнээс үү? Тэрийг чинь би л авсан юм. Би явж засварчидтай ярилцана гэж хэлсэн биз дээ? Салонд засвар хийх хүмүүс..
Өвөө хоолой: Тийм ээ Полина миний хүүгийн тухай ийм юм бодох их муу... сургуульд байхдаа сурлага л гэж дуудуулж байсан өөр юм байгаагүй.
Полина: Алексей уучлаарай, энэ бол үнэхээр үл ойлголцол болсон байна.
Иванов: Зүгээр дээ болчихлоо. Гол нь мөнгө намайг муу хүн болгоогүй. Тэр нэг муудсан аарц л хэцүү байсан.
Лида: За болноо явцгаая би чамд идэх юм хийж өгье...
Антон: Чөтгөр ав, цемент цутгаад гол руу шидэх сайхан төлөвлөө бүтэлгүйтчихлээ. Надад бүр харагдаад, тэрнийг ингээд л, дараа нь...
Лида: Чи ядаж гараа угааж бай л даа, бөөн л романтик хүн..
Иванов: Тайван, тэвчээртэй, вуалъя... цахилгаан..
Лида: Үгүй байлгүй дээ..
Иванов: Тийм ээ... хамгийн үнэтэй хүндээ хамгийн үнэтэйг..
Лида: Их баярлаллаа... хамгийн өгөөмөр...
Иванов: Ингээд эхний захиалга... яаж оёхыг нь харъя...
Лида: Яахав тайл л даа.. бас зөвхөн цамцаа ч биш.. тийм ээ...
Гамлет: Сарын дотор гэхэд гайхалтай орлого... сайн байна. Ингээд арван хоёр сар болчихвол энэ бол зүгээр л гайхамшиг!..
Даня: ..баярлаллаа.
Катя хоолой: Данил Алексеевич тань дээр хоёр бүсгүй ирлээ. Яаралтай асуудлаар гэж байна.
Даня: Оруулчих, бас бид нарт бүгдэнд нь кофе хийгээд өгөхгүй юу!
Милана: За...
Эля: Ааваа яаж сонгох хэрэгтэй гэдгийг сурч ав..
Милана: Үзэсгэлэнтэй, хариуцлагатай, гол нь аюулгүй.
Даня: Энэ бол бүгдэнд нь гайхалтай сонголт гэж хэлсэн биз дээ!
Катя: Болгооно уу, таны дуртай маягаар...
Гамлет: За за хонгорууд минь, энэ кофегоо гэр бүлийг салгадаггүй, харин ч нэгтгэдэг манай нарийн бичгийн төлөө тогтооцгооё. Катягийнхаа төлөө!
Милана: Сайхан хэллээ..
Залуу5: Тийм ээ болчихлоо.. май үлдсэн тал мөнгөө ав.. за зарсандаа харамсахгүй байна уу? Ямар ч гэсэн өчнөөн жил л амьдарсан газар...
Иванов: Шинэ амьдралаа эхлэхийн тулд хуучнаа орхих хэрэгтэй. Тэгэхгүй бол амьдралынхаа эцийн хүртэл хашаа шатаагаад салахгүй.
Залуу5: Юу гэсэн үг вэ?
Иванов: Зүйрлэл.. чи энийг ойлгохгүй ээ!
Залуу5: За за...
...................
Залуу
Женя залуу
Багш эр
Эр
Эр1
Игр эр
№5
Залуу хоолой: Зэрлэг байгаль дээр эрэгчин амьтан эмэгчнийхээ анхаарлыг байнга татдаг байх ёстой. Хэрвээ ингэж анхаарлыг нь татаж чадахгүй бол тэд ийм чадваргүй болж, хөгширсөнд тооцогддог.
Иванов: Лидок..
Лида: Юу вэ?
Иванов: Би юу гэж бодсон гээч, гадуур явах уу, салхинд гарцгаая, би чамд юм хожиж өгье, санаж байна уу?
Лида: Чи тэгснээс тоос л соруулчих...тэгэхгүй бол хундага барьж хэвтээд л..
Иванов: За ажлаа хүлээж аваарай, эмийн сан юм шиг л цэвэрхэн. Бодоод үздээ бүр чиний ээмгийг ч оллоо.
Лида: Сайн байна... гэхдээ хаячих..
Иванов: Юу гэсэн үг вэ?
Лида: Одоо ямар хэрэг байхав дээ, би наадхыг чинь хаячихаад нөгөөхийг нь шууд хаячихсан. Тийм учраас хаячих, хогоо ч гэсэн гаргаад хаячих. Хурдлаарай, бас усны өрөөнд крант үзэх хэрэгтэй байгаа.
Иванов: Болчихлоо, шинэ юм шиг л... харж бай, ямарав? Бас шүршүүр ч янзалчихлаа. Тиймээс орсон ч болно. Би нурууг чинь үрээд өгье... өсгийг чинь ч болж байна.
Лида: Чи чинь юу маяглаад байгаа юм бэ! Юун өсгий, тэгснээс гараашинд байгаа хогоо янзал...
Иванов: Мөн гайгүй байлгүй, гарааш гэнэ шүү! Гүйцээ..хангалттай. Өчнөөн хөдлөж байхад ганц ч аятайхан үг байхгүй, ямар ч хэрэггүй амьтан шиг л! Би цагийн нөхөр үү, эсвэл амьдралын хань чинь үү?!
Лида: Юу гээч, дутуу барьсан шавараа, би ч гэсэн өөрийгөө үнэлмээр байгаа ч юм билүү? Би яагаад ч юм заримдаа бүгдий нь амжихгүй байна! Тийм учраас битгий гонгиноод бай! Гарааш, тэгээд цайгаа уу!
Антон: Нхн... сайн байна, би ойлголоо, баярлалаа, баяртай... Бүх томчууд цугладаг нь сайн байна.
Өвөө: Тиймэрхүү л сонсогдож байна. Би комсомолоос хөөгдөхдөө л ийм үг сонсож байснаа саначихлаа..
Антон: Их сургуулиас ярьж байна. Би үнэнийг хэлэхэд ийм юм байдаг ч гэж бодоогүй. Гэвч оюутны эцэг эхийг дуудаж байна.
Полина: Ваня л дахиад ямар нэг юм хийчихсэн байх...
Антон: Тийм биш л бололтой. Юу ч болдог. Данягийн эцэг эхийг ч гэсэн тэнд тэсэж ядан хүлээж байгаа. Тийм учраас ээжүүд нь тийшээ очоод бүгдийнэ мэдээдэх санал байна.
Лида: Антон яагаад шууд ээжүүд гэж, аавууд нь болохгүй юу, энэнд чөлөөтэй цаг өчнөөн байгаа.
Полина: Манайх нээлтээ хийх гэж байгаа зав үнэхээр байхгүй.
Антон: Байлгаж болмоор л юм. Та нар Воронежийн 2016 оны шилдэг бизнесментэй сууж байгаа гэдгээ битгий мартаарай.
Полина: Харин чи 2019 онд Данилагийн эцэг гэдгээ битгий мартаарай... очоод ир л дээ тэгэх үү?
Лида: Далиманд нь Лёшаг ч аваад яв... Ядаж дээд боловсрол дотроосоо ямар байдгийг харж аваг...
Иванов: Дахиад л эхлэж байна уу? Би байшин барьж байгаа мартчихаа юу? Өвөө нь л яваад ирэг...
Өвөө: Энэ бүр арай дэндэнэ, тэд нар хүн алчихсан бол яахав?! Би чинь тэсэхгүй, би зүрх муутай...
Иванов: Ямар ч юмнаас мултрах мастер!
Өвөө: Туршлага...
Антон: Өө хэргийн эздийн нэг буугаад ирлээ. Одоохон бид нарт өөрөө хэлэг...
Даня: ..тийм ээ Катя, бас миний ярьсан бизнес трейнингийн тасалбарыг авчихаарай, тийм ээ, өнөөдөр. Үгүй ээ Катя ийм мэдлэгийн төлөө бол огт үнэтэй биш...өөртөө хөрөнгө оруулалт ойлгож байна уу? Бас аль болох аятайхан суудал аваарай за юу...
Антон: Даня... түр хүлээгээрэй... бид нарыг сургууль дээр чинь дуудаж байна. Чамд надад хэлэх юм алга уу анн?
Даня: Магтах гэж л байгаа биз, өөр юу байхав дээ?...
Антон: ..тийм дээ.. юу гээч миний чихэнд чи нэг тийм трейнингд суух гэж байгаа ч юмуу сонсогдлоо. Яахав чамд бизнесийн зөвөлгөө, нарийн ширийн нууц нь хэрэгтэй бол би дуртайяа хуваалцана...
Даня: ..ааваа мэдээж баярлаллаа. Гэхдээ та бизнесийн жинхэнэ гуругээс илүү юм ярьж өгөх нь юу л бол..
Антон: Тийм ээ, би нэг тийм гуру мэддэг байсан. Зурагтаар шилтэй ус цэнэглэдэг байсан юм...
Даня: ...ааваа гуйя боль л доо..
Антон: ..за яахав аавынхаа үгийг сонсмооргүй байвал, Воронежийн шилдэг бизнесмений үгийг сонс, мөнгө, цагаа үрж яах гэсэн юм бэ?...
Даня: ..ааваа уучлаарай, гэхдээ би зөвхөн Воронежийн дэлхийн шилдэг бизнесмений үгийг биш, өөр хотын бизнесмений үгийг сонсож болох уу?
Антон: Яахав..
Даня: ..ингэхэд би л таны оронд байсан бол бас очих байсан.
Хоёр Ивановынхан
Полина: Би мэдээж лофт загварын байлгамаар байна..
Лида: Сайн байна уу...
Полина: Лидочка чамд үзүүлэх гэнэтийн бэлэг байна. Танилц энэ Женя, манай хотын шилдэг интерьер, дизайнер... та ор ор ийшээ..
Женя: Гүнээ хүндэтгье... тэгэхээр бүтээж эхэлцгээе, надад гайхамшигтай урам зориг ч мэдрэгдэж байна..
Лида: Засвар хийсэн үнэр нь ч гараагүй байгаа, тийм учраас урам зоригоо болгоомжтой л байлгаарай. Надад ч гэсэн чамд үзүүлэх гэнэтийн бэлэг байгаа...
Полина: Тийм үү...
Лида: ..тийм ээ... але хоп, энэ..бүтэн долоо хоног чимээгүйхэн оёсон юм. Гэхдээ зүгээрээ удахгүй тэнийгээд л яг эрмитаж шиг болно. Дэгжин байгаа биз дээ?
Полина: Лидочка үнэнийг хэлэхэд манайд хөшиг ерөөсөө хийхгүй гэж бодож байсан.
Лида: хөшиггүй бол яах юм бэ, энэ чинь нэг давхарт хүмүүс цонхоор хараад л яваад байх юм уу? Ингэхэд сайхан тав тухтай ч болно...
Женя: Наадханд чинь л учир нь байгаа юм хатагтай! Хөшиг моодноос гараад удаж байгаа. Одоо хэн ч өлгөдөггүй.
Лида: Одоо хатагтай гэж л хэн ч хэлэхээ больсон. Жишээ нь эсрэг талын дэлгүүр байна, хөшигтэй л байгаа биз дээ, их сайхан ч харагдаж байгаа...
Женя: Гэхдээ энэ чинь, уучлаарай, хөшигний дэлгүүр...
Полина: Тийм ээ...
Лида: Таныг ийм л зөвөлгөө авах гэж урьдаг уу? Юу гээч та айлын байрны заслаараа л хүмүүсийн толгой эргүүлээрэй..
Полина: Гэхдээ ядаж сонсоё л доо.. мэргэжлийн хүн, бид нарт дуртайяа туслахыг зөвшөөрсөн...
Лида: Тийм үү, яахав сонсоё л доо..
Женя: Мэдээж их олон санал байна. Нэгдүгээрт...
Лида: Аливээ эндээ гарч үз...
Женя: ...хатагтай...
Лида: ..танд чинь хүн чанар алга уу, хөшиг чинь л хэрэггүй гэдэг зөвөлгөө өглөө гэж ийм их мөнгө төлөх үү, тийм үү?!
Женя: Ингэхэд юу гээч! Би та нартай дахиад ажиллахгүй...
Лида: ..сайн л биз! Гэхдээ л дээшээ өлгөх хэрэгтэй... тийм биз дээ?...
Даня: Катя эгчээ өглөөний мэнд...
Катя: Өглөөний мэнд, Данил Алексеевич таны кофе...
Даня: ..нн баярлаллаа. Игр Савитскийн тренинг гурван цагт болно. Би бусад ажлыг чинь хойшлуулчихсан. Нэгээс бусдыг нь...
Ваня: Өө анд минь, чи яг ирлээ. Бүр яагаад ч чадахгүй байсан юм. Баярлаллаа...
Даня: Байзаарай энэ чинь юу вэ, чи ямар ч эрээ цээргүй миний суудлыг эзлэчихээ юу?
Ваня: Байз л даа, аавын тогноос болоод, гэрийн компьютерүүд ажиллаж эхлээгүй байгаа. Би өөр хаанаас танилцуулгаа хийх юм бэ?
Даня: Жишээлбэл хаанаас ч болно, ингэхэд юун танилцуулга юм бэ? Юу ч өгөөгүй биз дээ?
Ваня: Ойлгохгүй байна уу, англи хэлний багшид туслана..
Даня: Өөрөөр хэлбэл чи үнэхээр багшийг танилцуулгаар татах гээд байгаа юмуу?
Ваня: Энгийн бишээ анд минь, тэрэндээ л гол нь байгаа юм. Багш хуудсы нь эргүүлээд л сууж байтал, сүүлчийн слайд нь юу гээч..сэтгэлээ илчилнэ! Гайхалтай юу? Гайхалтай гэдгийг би өөрөө мэдэж байна!
Даня: Хэрвээ би туслачихвал чи эндээс явах уу?
Ваня: Ирвэс шиг л алга болно, тусла л даа, би хагас цаг энд сууж байна..
Даня: Аливээ..
Иванов: Үгүй шүү үгүй, чи тийшээ Ванькагийн төлөө шангаа хүрт, харин би чигээрээ Данька яасныг сонсоё, ямар ч гэсэн би хүмүүжүүлсэн.
Антон: Хүмүүжүүлэх ээ?...
Иванов: ..тийм ээ...
Антон: ..зөв ген л ажлаа гүйцэтгэсэн юм. Хүмүүжүүлсэн гэнэ шүү!
Иванов: Чи тэгвэл яагаад ийм гентэй Ванькаг бүтэлгүй нөхөр болгочихоо вэ? Харин би бол үгүй тийм үү, үгүй шүү баярлаллаа...
Антон: ..аливээ, зоос, зоос шидчихье. Сүлд буувал би Ванька руу явъя, тоо бол чи яв болж байна уу?
Иванов: Гэхдээ миний зоос шүү! Би чамайг мэднэ, хоёр талдаа тоотой л байгаа...
Антон: Тийм дээ... тэгэхээр алтан тасалбартай аялалд би гарна. Харин чи зоосоо аваад, гэхдээ үнэн энэ! Зөвөлчихье, хашхичаад эхэлбэл доошоо л хараад бай, хурдан болино.
Антон: Сайн байна уу? Хамгийн авъяастай оюутнуудыг энд магтаж байгаа юу, би Данил Ивановын аав Антон Иванов байна. Танилцахад таатай байна...
Багш: ..та хэнийх гэдгээ хэлэхгүй байсан ч болохоор байлаа, хэний аав гэдгийг чинь хараад л ойлгосон.
Антон: Баярлаллаа..
Багш: Та суу суу...
Антон: Баярлаллаа... би сонсож байна.
Багш: Та өөрийгөө хангалттай ухаантай гэж үздэг үү?
Антон: Тийм гэж үзье.. мэдээж суут ухаант биш л дээ, гэхдээ тэнэг хүн биш...
Багш: Та амьдралын арвин туршлагатай..
Антон: ..тэгэлгүй яахав, уучлаарай профессор та юу гэх гээд байгааг би нэг л ойлгохгүй байна.
Багш: Таны туршлага, мэдлэг хэнд хэрэгтэй юм бэ? Хэдхэн копеекний төлөө ажиллаад л, өөрчлөгдөх чадвар байхгүй, таны хүүхдүүд ч гэсэн ийм л болно. Эцсийн эцэст та өөрийгөө азгүй амьтан гэдгээ хүлээн зөвшөөр л дөө!
Антон: Байзаарай, юу гэхээр та өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Багш: Харав уу, би яг наад үгийг чинь таны хүүд хэлсэн юм. Тэр намайг, эдийн засгийн ухааны профессор хүнийг дүүрэн хүүхдүүд сууж байхад яг тэгж хэлэхэд нь хэлсэн.
Антон: Уучлаарай..профессор та андуураагүй биз! Магадгүй Иван тэгж хэлсэн байж болох юм.
Багш: Үгүй дээ.. Данила!
Антон: Нхн... тийм байж...
Иванов: Лондонд дадлага хийлгэх ээ?! Бид хоёр үнэхээр Ванягийн тухай ярьж байгаа юу?
Анаст: Өөр хэнийг байхав дээ.. жил бүхэн манай сургууль шилдэг оюутнаа явуулдаг. Би энэ жил Иваныг нэр дэвшүүлэх гэсэн юм.
Иванов: Нхн..
Анаст: Мэдээж эцэг эхийнх нь зөвшөөрөл хэрэгтэй л дээ. Та юу гэмээр байна?
Иванов: Гайхалтай...
Анаст: Үнэнийг хэлэхэд би өөрөө ч гэсэн ингэж бодоогүй. Бүр эрс өөрчлөгдсөн. Үлгэр жишээ биш л дээ. Гэхдээ Иван үнэхээр идвэхтэй, хамгийн хэцүү юмнаас ч барьж авна, миний ажилд туслахаар шийдсэн гээд боддоо! Тэрний амьдралд.. нэг тийм эерэг учрал болсон бололтой. Эсвэл ямар нэгэн үйл явдал...
Иванов: Энийг таагаад байх ч зүйл алга. Тэр үйл явдал нь би байна. Хүүгээ зөв хүмүүжүүлэх бол ямар ч эцэг хүний үүрэг.
Анаст: Иван сайн аавтай гэдэг нь харагдаж байна.
Иванов: Тэгэлгүй дээ...
Полина: Лида надад чимэглэлийн зарим нэг юм харагдлаа..
Лида: Надад ч гэсэн өдөржингөө нэг л биш мэдрэмж төрөөд байна...
Полина: Тийм шүү Лида..
Лида: ..тийм үү...
Полина: Үнэн.
Лида: Өө гэрлийн бүрхүүл, хөшигтөйгөө хоршиг. Тэгвэл бүх юм гялалзаж өгнө...
Полина: Миланочка сайн байна уу... Чи салоныхаа галын аюулүйн асуудлыг таньдаг хүнээрээ хийлгэж байсан санаж байна уу? Намай танилцуулаад өгч болох уу?
Иванов: Би ямар үлгэр дуурайл болдог гээч, намайг бүр зүүдэлдэг. Миний арга л даа. Би өөрөө боловсруулсан юм.
Анаст: Энэ их сонирхолтой байна Алексей Викторович гэхдээ...
Иванов: ..зүгээр дээ, зүгээр л Алексей гэж болно.
Анаст: Яахав тэгье ээ Алексей...
Иванов: Ерөөсөө л... Лёха гэчих...
Анаст: Алексей Виккторович би юу гэхээр.. хэрвээ та дадлага хийхий нь зөвшөөрч байгаа бол би таныг дэмий баримааргүй байна.
Иванов: Гэхдээ би өнөөдрийн ажлаа бүгдий нь хойшуулчихсан. Хүсвэл ширээнүүдийг чинь зөөж өгье, эсвэл дэвтэр шалгаж болж байна.
Анаст: Гэхдээ...
Эр: Сайн байцгаана уу...
Анаст: ...сайн байна уу...
Иванов: ..сайн байна уу..
Эр: Проектор хаана зоолгохов?
Анаст: Энэ ханан дээр тогтооно..
Иванов: Проекторыг чинь би суулгаад өгье тэгэх үү? Энэ хүний хэлсэн шиг зоочихгүй, харин мэргэжлийн байрлуулж өгнө...
Эр: Харин би мэргэжлийн бишээр тийм үү?
Иванов: Хэлэлтгүй л дээ.. одоо хийх юмаа хийдэггүй хүмүүс их болсон. Тэгэхээр гадны цагаачаа жижүүртэйгээ цайлж болно. Би бүгдийнэ хийчихье...
Эр: Би бол чамд техник битгий хэл, үхсэн ялаа ч итгэж даалгахгүй.
Иванов: Харин би чамд даалгамааргүй байна, яагаад гэвэл юм уучихаж...
Эр: Ингэхэд чи ч гэсэн.
Иванов: Энэ өчигдрийн юм үнэртэж байгаа.
Эр: Дураараа л бол... өлгө л дөө.
Анаст: Уучлаарай...
Иванов: ..чи багаж хаашаа авч явах нь вэ?
Анаст: Чамд өөрийн чинь багаж байхүй юмуу? Хөөх, би чамайг мэргэжлийн хүн л гэж бодсон. Эндээс явж үз, алиалагчаа... битгий амьтны доог болж бай...
Иванов: Ямар ч утга алга.. ингэхэд би.. түр хүлээгээрэй, би одоохон битгий уйдаарай...
Ваня: Иванов гайхалтай шрифт байна. Би хичээсэн л юм Анастасия Павловна. Ммм сайн байна Иван сайхан ажил болж.... би, бүх юмандаа л сайн Анастасия Павловна. Ваня чи ямар хөөрхөн юм бэ? Чи ч гэсэн Настя...
Катя: Ваня чи өөртэйгөө яриад байгаа юмуу?
Ваня: Үгүй дээ үгүй, би зүгээр л, дотны найзтайгаа л, видео коллоор ярьсан юм. Юм бодоод хэрэггүй ээ....
Катя: Яаж өөрөө өөртэйгөө ярьдаг байнаа?!
Катя хоолой: Данил Алексеевичийн хүлээн авах байна.
Антон: Би ойлгосонгүй ажлын утас руу нь залгачихсан юмуу?
Катя: Сайн байна уу, надруу шууд холбогдоод орчихдог юм. Таны хүү бизнес семинарт сууж байгаа.
Антон: Сонирхолтой л юмдаа, сургууль дээрээ л байх ёстой. Наад нөхрийнхөө дугаарыг явуулчихгүй юу, би ч гэсэн сайн ярилцах хэрэгтэй байна. Нхн тэгье... Өө Алексей Викторович гайхалтай. Хүүгийнхээ сургууль дээр ирээд ажилд орчихоо юу?
Иванов: Энэ миний машины багаж..
Антон: Тэгээд ажлы нь ч хийхээр шийтгүүлээ юу?
Иванов: Үгүй ээ огтхон ч үгүй. Харин ч эсрэгээрээ дандаа магтаал, чи ажилдаа явж бай. Надад сайн дурын хийх ажил байна.
Антон: Хачирхалтай л юм. Данькаг зэмлэж, Ванькаг магтаж, чи сайн дураараа, энэ чинь хатуу тоглоом хөтөлбөр үү?
Иванов: Хүмүүс өөрчлөгдөж байна шүү дээ Антош...Чи ч гэсэн өнөөдөр ашиг хүртэж магадгүй. Үгүй байж ч магадгүй. Гэхдээ ашиг хүртэхийг хүсье, за за...
Эр1: Та чинь яагаад, хамгийн галын аюултай материал...
Полина: Тэгээд одоо яахав? Бүр авчих уу?
Эр1: Үлдээж болно л доо, хүн ажилдаггүй хоосон өрөөнд хөшиг ямар ч аюулгүй...
Полина: ..яаж? Та манайхыг хаах гэж байгаа юмуу?
Эр1: Би бишээ, харин галын аюулгүй дүрмийн аравдугаар хэсэг.
Лида: Гэхдээ, гэхдээ яагаад шатах ёстой гэж? Бид нар чинь шорлог хийх гээгүй, даашинз л оёх гэж байгаа.
Эр1: Манай Оросд усан сан ч шатдаг. Тийм шүү, ингэхэд эд нарыг ч гэсэн хураах хэрэгтэй.
Лида: Энэ та нарт юунд нь саад болоо вэ? Ийм хөөрхөн юмнууд байхад, гуйя...
Полина: ..зүгээр дээ зүгээр...зүгээр..
Лида: ..тийм үү...за яахав..
Эр: Өө мэргэжилтэн ч хүрээд ирлээ. Тэгэхээр зургий нь авсан ч болно. Дараа нь ач нартаа би хийсэн гээд үзүүлээрэй..
Иванов: Анастасия Павловна наанаа битгий зогс.. нэг нусгай хийсэн нь харагдаж байна.
Эр: Наад нусгай чинь заан байсан ч даана. Би нөгөө талаас нь сайн боочихсон.
Иванов: Нхн... хэрвээ боолтоо сайн чангалаагүй бол нэгнийх нь толгой дээр буугаад л, хүн насныхаа эцэс хүртэл проекторгүй хүүхэлдэй үздэг болно.
Анаст: Тийм ээ танд маш их баярлаллаа. Та ч алтан гартаа хүн юмаанадад тус боллоо, маргааш танилцуулгатай... Алексей Викторович та ч гэсэн явах болсон байхаа...
Иванов: Тэгээд шал дэмий ирлээ гэж үү?... үгүй ээ дэмий биш юм байна!
Игр: Над руу харцгаа, та нар юу харж байна. Та нар гарын хуруу харж байна. Миний гарын хурууг. Энэ хуруунуудыг хар, тэднийг сонс, яагаад гэвэл одоо энэ хуруугаараа би та нарт ирээдүйн дижиталь, маркетинг гэж юу байдгийг тайлбарлаж өгнө.... ингээд анхаарлаа хандуулна уу..
Даня: Ааваа та хаанаас гараад ирэв...
Антон: Газраас л ургаад ирлээ. Хүүгийнхээ яагаад хичээлээ таслачихаад аавыгаа тоох ч гүй хуураад байгааг мэдмээр байна.
Даня: Ааваа дараа болцгооё тэгэх үү? Энд хичээл орж байна, ингэхэд мөнгөө ч төлсөн.
Антон: Тэгвэл чи аавыгаа үнэгүй л сонсчих, ингэхэд аав чинь 2016 оны шилдэг бизнесмен...
Даня: Тиймээ үнэн ааваа2016 оны, одоо тань шиг биш, энэ хүн шиг ажиллана.
Игр: Харин одоо интерактив туршилтын цаг боллоо. Та нараас хэн нь ердийн л үзэг борлуулах найдвартай цикл бүтээхэд бэлэн байна... Нэг зоригтой хүн ч байна.
Антон: Хараад ааваасаа сурч ав, бан бан бан....
Игр: Та өөрийгөө танилцуулна уу...
Антон: Антон Павлович...
Игр: Ит ис шоу тайм...
Антон: Тэгэхээр та, та, бас та... та үйлдвэрлэгч, та худалдан авагч, та дистребютор...
Эр1: Надад анх удаа зөрчлийг хараагүй юм шиг өнгөрөх биш, харин олж харлаа гэж мөнгө төлж байна.
Полина: Ийм л өвөрмөц юм болчихлоо..
Эр1: Тийм ээ, санал нэг байна. Хэрвээ ямар нэг юм олуулмаар байвал, хэлээрэй...
Полина: Заавал тэгнээ.. баярлаллаа их баярлаллаа..
Лида: Чи тэрэнд мөнгө төлж байгаа юмуу?
Полина: Авилгал өгөхөөс өөр арга байсангүй.
Лида: Яах гэж?
Полина: Манай зөрчлийг хараагүй юм шиг өнгөрч, салоноо хаалгахгүйн тулд...
Лида: Чи намайг л дуудчихгүй. Нэг өөдгүй амьтныг хөөж чадсан, энийг ч гэсэн чадах л байсан юм. Мөнгөө л дэмий үрж байна нээрээ шүү!
Полина: Би юу? Харин чи тэр утгагүй хөшигнөөс болж нээгээгүй байж хаагдчихаж болохоор байгааг ойлгохгүй байна уу?! Бас тэр зөөлөн тоглоом, цэцэгнүүд, тэгснээс арай ахиухан шиг өвс аваад ир л дээ. Тэгвэл малын саравч нээж байгаа нь тодорхой болно...
Лида: Манай юу...
Полина: Тийм ээ...
Антон: Вуаля, үзэг хэрэглэгчид очлоо...
Игр: Гайхалтай... тавин секунд.. Антон энийг яаж хийснийг бүгд санаж авсан уу?...
Залуу, бүсгүй хоолой: ..тийм ээ...
Даня: ...Нхн...
Игр: Харин одоо март! Яагаад гэвэл энэ бол бизнесээ авч явах эртний, хуучирсан, ашиггүй загвар.
Антон: Ашигтай загвар нь ямар гэж асуумаар санагдчихлаа..
Игр: Сайхан асуулт. Үйлдвэрлэгч, хэрэглэгч..гүйцээ, хоёрхон дамжлага. Нэг секунд, хорин нэгдүгээр зуунд тавтай морил...
Антон: Баярлаллаа..
Игр: Дэлгүүр, ер нь худалдаа анхдагч ойлголтоороо бүгд улиран өнгөрч байна. Ирээдүй интернетпатформуудын төлөө...
Ваня: Танилцуулга хүрээд ирлээ...
Анаст: ..Чи намайг гайхшруулсаар л байна Иван. Бүр дуусчихсан гэж үү?
Ваня: Хэрвээ хүн зөв хандвал ажил өөрөө өөрийгөө л бүтээдэг.
Анаст: Иван чамайг гүн ухаантан ч гэж болно.
Ваня: Тийм зүйл байгаа.
Анаст: Тэнд проектор ч өлгөчихсөн. Флашаа өгчих...
Ваня: Би өөрөө...
Иванов: Алтан гартай гэлүү, хаанаасаа ургасны нь харъя л даа.
Анаст: Гайхалтай ажил байна Иван та их хичээсэн нь харагдаж байна. Ганц хоёр юм нэмээд л бүх юм сайхан болно. Сайн байна.
Ваня: Та сүүлчийн слайдыг нь үзээгүй болоод л тэгж байгаа юм..
Анаст: Тийм үү? Сүүлчийн слайд нь юу байгаа юм бэ?
Ваня: Хамгийн гол нь байж ч магадгүй...
Анаст: Алив юу байна? .. энийг яаж ингэчихдэг юм бэ?
Ваня: Тийм ээ..
Иванов: Анастасия Павловна би энүүгээр явж байгаад... Харав уу, тэр өөдгүй амьтанд итгэж болохгүй гэж би хэлсэн биз дээ? Чи энд юу хийж байгаа юм бэ?
Ваня: Би энд сурдаг. Харин та энд юу хийж байгаа юм бэ?
Иванов: Анастасия Павловна бид хоёр чиний амжилтыг л ярьж байсан юм.
Анаст: Энэ амжилт бүр илүү байх байсан. Даанч энэ ингээд уначихлаа... ингэхэд сүүлчийн слайд нь юу байсан юм бэ?
Ваня: ..нн, тийм ч чухал юм бишээ, титрүүд л...
Даня: Энийг л хэлсэн юм. Амьд мэдлэг. Семинарт суугаад л ертөнц орвонгоороо эргэлээ..
Антон: Чиний боловсролын тухай миний мөрөөдөл ч удахгүй орвонгоороо эргэх байх. Танай багшийн үзсгийг өгөхөө мартчихаж, одоохон хүлээж байгаарай..
Даня: Тэгээ...
Антон: Баярлаллаа та надаар сайхан л тоголлоо..
Игр: Юу гэж, ерээд оны аргаа хэрэглэж, намайг ой руу хөөж явуулмаар байна уу?
Антон: Үгүй дээ юу гэж дээ, одоохондоо үгүй. Гэхдээ үнэндээ таны лекци миний сэтгэлийг их хөдөлгөлөө. Би бодлоо л доо, бид хоёр яагаад нэгдэж болохгүй гэж?! Таны уран бүтээлч суурь, миний туршлага, энэ хотын танил тал..
Игр: ...Антон Павлович юу гээч...
Антон: ..за..
Игр: Таны туршлага хаана ч юм тэнд үлдсэн.
Антон: Нхн...
Игр: Харин би тийшээ тэмүүлж байгаа.
Антон: Тэгэхээр бид хоёрын зам нийлнэ л гэсэн үг. Би зүгээр л хамгийн том интернет платформ нээж, энэ хотыг нэг л секундын дотор бүгдий нь босгомоор байна. Та надтай хамт уу?
Анаст: Их баярлаллаа...
Иванов: Энэ бол хүмүүжил.
Анаст: За за, бэлдсэн ажилд чинь дахиад баярлаллаа. Харамсалтай нь бүрэн үзэж чадсагүй. Гэхдээ зүгээрээ...
Иванов: Санаа зоволтүй дээ.. Ванька бүгдий нь батман дээр зурчихна. Тэгээд л..
Анаст: Ингэхэд юу гээч, таны ажлыг шууд их сургуулийн сайтан дээр тавьчихъя тэгэх үү? Надад флашаа үлдээчих...
Ваян: Үгүйдээ тэнд ганц хоёр юм засмаар харагдсан.
Анаст: Би таныг ийм нямбай гэж мэдсэнгүй..
Иванов: Санаа зоволтгүй дээ бүгдийнэ нягтлана, би батлая.. манай гэр бүлийнхэн чанартай хяналтыг эрхэмлэдэг. Би одоо болтол бүх хичээлийг нь шалгадаг.
Анаст: Ойлголоо би хүлээж байя.....
Иванов: Ингэхэд хүргээд өгөх үү...
Ваня: ..тийм ээ...
Анаст: Баярлаллаа би өөрөө..
Ваня: Явъя ааваа.. орой миний хичээлийг шалгана..
Полина: Антош би бууж өглөө. Үнэхээр чиний зөв байж, надад үнэхээр чиний бизнес аргачлал хэрэгтэй юм байна. Ялангуяа маргаантай асуудлаар.. Тиймээс би чамайг албан ёсоор манай бизнест орохыг урьж байна.
Антон: Баярлаллаа хайрт минь, надад их, их таатай байна. Гэхдээ харамсалтай нь татгалзахаас өөр арга алга. Яагаад гэвэл би өөрөө шинэ хамтрагтай, шинэ бизнесээ эхлэж байгаа.
Өвөө: Би дөнгөж л байшиндаа дасаж байсан юм.
Лида: Өвөө битгий л цагаан хэл ам тусгачих... ямар бизнес юм бэ?
Антон: Интернет худалдааны талбар. Юу ч байсан гэрээсээ гаралгүйгээр зарж, авч болно. Хоёрхон оролцогч. Хэрэглэгч, үйлдвэрлэгч гүйцээ! Бүр та ч гэсэн Виктор Алексеевич зөгийн балтаа дэлхий даяар санал болгож болно... тийм ээ...
Өвөө: Хүсвэл болж л байгаа биз дээ?
Антон: ..тийм ээ...
Өвөө: Тэгэхээр Антоны төлөө, тэрний ухаалаг санааны төлөө...
Антон: Баярлаллаа.
Өвөө: Гэхдээ чи бүх мөнгөө оруулж болохгүй шүү... Лёхад салют худалдаж авах мөнгө үлдээгээрэй...
Лида хоолой: Өвөө...
Өвөө: Полиночка...
Полина: Лида намайг уучлаарай! Би чам руу хашхичаад бүр санаа зовоод байна.
Лида: Би өөрөө л буруутай. Тэр нэг хөшгөө гэж зөрүүдлээд л, яг л төхөөрүүлэх гэж байгаа мал шиг..
Полина: Гэхдээ чи сайхан болгоё л гэж бодсон.
Лида: Тэр ч тийм л дээ. Бид хоёр хамтрагчид, бид нар нэг нэгнээ сонсох ёстой тийм биз дээ...
Полина: ...тиймээ сайн байна эвлэрэх үү..
Лида: Эвлэрье.. Би бүгдийнэ ойлгосон салонд дахиад хөшиг өлгөхгүй.
Полина: Баярлаллаа...
Иванов: Сайн бариарай сурган хүмүүжүүлэгчдийн хүлээн зөвшөөрсөн хүнийг унагачихав..
Лида: Яахав унагахгүй байж болох л байх. Тэгээд дуудчих уу?
Иванов: Дууд аа...
Лида: Полина.. орж болно!... За..ямар байна!
Полина: Гайхалтай...
….........................
Эр
Бүсгүй
Бүсгүй1
Залуу
Цагдаа залуу
№6
Антон: Байна, сайн уу, ийм эрт яагаа вэ, ямар нэг юм болоо юу?
Игр: Амжилт руу чиглэсэн бизнесмен Нью-Йоркийн бирж хаахад унтаж, Токиогийн бирж нээгдэхэд сэрдэг. Хамртагчаа ажил сайн уу?
Антон: Бүх юм их сайн, бизнес төлөвлөгөө бол зүгээр л гайхамшиг. Шөнөжин сууж ажиллаад дөнгөж сая хэвтлээ. Гэхдээ ямар биржийн үед гэдгээ санахгүй байна.
Игр: Надад хэлээдэх дээ, чи ямар нэгэн бараа авахдаа юуг нь хардаг вэ?
Антон: Мэдэхүй л дээ үнэ, боодол, нэр...
Игр: Зөв өө, харин бизнес төлөвлөгөө лав биш, тийм биз дээ? Ямар ч барааг юун түрүүнд нэр нь зардаг. Энэнээс л эхлэх хэрэгтэй. Гэхдээ чи мэдээж орчин үеийн бизнесмен бол?!
Антон: Үгүй дээ бүх юм, бүгд бэлэн, зөвхөн цаасан дээр буулгах л үлдсэн. Орой гэхэд бүх юм бэлэн болно.
Игр: Тэгвэл орой уулзацгаая.. чи намайг алмайруулна л гэж найдъя...
Антон: Хичээе ээ...
Игр: Орой хүртэл.. орой хүртэл.. орой хүртэл, орой хүртэл..
Лида: Энэ, Полина бид хоёрын анхны цуврал болгох даашинз, чамд ямар байна?
Иванов: Геркагийн хуримыг саначихлаа.
Лида: Бүр тийм сайн байна гэж үү?
Иванов: Үгүй дээ тэнд шуудайтай уралдаан зохион байгуулсан юм. Их адилхан л юм.
Лида: Чи ер нь эмэгтэйчүүдийн моодонд юу ойлгодог юм бэ? Сүрхий амьтан..
Иванов: Харин чи юу ойлгодог гэж? Сүрхий гэнэ шүү... хүүхнүүд та нар яах гэж гоёдог билээ? Эрчүүдэд л зориулж..
Лида: Нхн...
Иванов: Тийм ээ, тэгээд харъя л даа, алив.. харж бай тэгэхээр энгэрээ задгай, хормой нь аль болох богиносгож хайчла, тэгээд л загвар болно. Тэрнээс биш шуудайтай муур биш ойлгосон уу?
Лида: Харин би чиний зарим юмыг муур шиг хайчлаад өгөх үү?
Иванов: Тэгвэл надаас юу гэж асуусан юм бэ? Тэгснээс явж Ванькагийн хичээлийг шалгалаа...
Хоёр Ивановынхан
Ваня: Өө ааваа яг орж ирлээ. Мөнгө байвал өгөөч плииз..
Иванов: Нхн бод хүү минь мөнгөндөө гол нь байдаггүй юм.
Ваня: Нн таны яагаад үргэлж жаргалтай байдгийг одоо л ойлголоо.
Иванов: Тэгэхээр.. чиний жаргал юунд байгаа гээч? Танай багшийн магтсан сайн сурлагат чинь байгаа. Май ид, уураг тархинд сайн...
Ваня: ..баярлаллаа. Бас багшид ч хэрэгтэй. Шинэ төсөл өгмөөр байна.
Иванов: Тал засаж уу?
Ваня: Татах төсөл.. энэний дараа бол хэн ч татагдна..
Иванов: Чи юу гээч, энийгээ больсон дээр байх шүү... Харьцаагаа үнэтэй бэлэгнээс эхлэж болохгүй. Эмэгтэй хүнд буруу хүлээлт төрүүлчихнэ. Эхлээд проектор, дараа нь байр, дараа нь төрсөн эцгээ худалдах уу? Дараа нь хоёрдох эцгээ ч худалдана. Чи тэрний үдийг харсан уу?
Ваня: Харсан юу гэж?
Иванов: Нэг л хачин. Ийм хүмүүст итгэж болохгүй. Сэжигтэй хүмүүс. Гүйцээ амарч болно.
Өвөө: Чи чинь ямар овоо тэтгэвэртэй юм бэ? Олигархууд чамаар дамжуулж мөнгө угаадаг юм уу?
Зоя: Харин ч угаалгадаг байх. Москвад бол арай илүү ч байх байсан. Би чинь одоо хүртэл тэнд бүртгэлтэй.
Өвөө: Тэгээд Москвагийн хүмүүст яалаа гэж ийм их мөнгө өгдөг юм бэ?
Зоя: Хортой учраас... Москвад амьдраад үз, ойлгоно!
Өвөө: Сонин л юм даа!
Өвөө: Зоя Вероновна би нэг сулалаа авчихаад ирье, Воронежийн тэтгэвэрийн хөгшин гэнэт хожчих ч юм билүү? Ганцхан минут..
Өвөө: Уучлаарай хонгор минь Нийслэлд амьдардгаас гадна, тэтгэвэр дээр нэмэгдэл олгодог ямар нэгэн шалтгаан байгаа юу?
Бүсгүй: Хүчний байгууллагад алба хаах, улсын шагнал, патент, хүн асардаг байх....
Өвөө: Асрамжийн нэмэгдэл хэдэн хувь гэж?
Бүсгүй: Үндсэн тэтгэвэрийнх нь гуравны нэг хувь. Таны юу байдаг вэ?
Өвөө: Хүү. Дөчин настай. Миний хүзүүн дээр л суудаг. Тэрний төлөө би одон ч авах эрхтэй. Хоёр байж ч магадгүй.
Бүсгүй: Асаргааны хүмүүс бол насанд хүрээгүй хүүхдүүд, эсвэл оюутнууд байдаг. Харин таны хүүг бол өөрөөр нэрэлдэг юм.
Өвөө: Нхн, нхн... хүчний байгууллагын талаар арай тодорхой болох уу?
Гамлет: Данила..
Даня: Гамлет ахаа сайн байна уу?
Гамлет: Чиний ажил ямар байна?
Даня: Сайн байгаа, асуусанд баярлаллаа. Ингээд л ажиллаж байна.
Гамлет: Сайн байна. Танай ажилчид чамаас үлгэр жишээ авдаггүй нь харамсалтай. Жишээ нь танай ахлах менежер одоо юу хийж байна?
Даня: Үйлчлүүлэгчтэй ярилцаж байна.
Гамлет: Ийм ярилцлагын дараа энгийн хүмүүс гэрлэдэг.
Даня: Нхн...
Гамлет: Нэгэн дээр нь сүйт бүсгүй нь ирнэ. Нөгөөх дээр нь эхнэр нь, тэгээд л аав нь, ээж нь, ах нь, хадам! Автосалон биш, ямар нэгэн зочид буудал шиг л, учрыг нь ол!
Даня: Би энэ асуудлын учрыг олноо Гамлет ахаа...
Гамлет: Тийм ээ...
Галя: Бүр арай л дэндүү энгийн гэмээр байна. Ийм юмтай оршуулахад ч нэр төртэй биш... ямар ч эмжээр, чимэглэл, тууз ч байхгүй. Эсвэл шаргал гоёлын оёдол ч юмуу?
Лида: Би энийг чинь Полинад яаж хэлэх юм бэ? Тэр чинь гомдчихно.
Галя: Боловсон хүмүүстэй боловсон харьцах хэрэгтэй. Чам шиг бүгдийнэ пал хийтэл хэлчихэж болохгүй! Эхлээд хэн дээр ч юм уураа гарга. Харин дараа нь Полина дээр оч...
Лида: Би хэн дээр уураа гаргахав дээ, Сөх-өөр орчихсон, Алёшка хаашаа ч юм явчихсан. Ингэхэд Лёшка хаашаа явчихваа?
Даня: Анд нөхөд өө! Түр наашаа анхаарлаа хандуулна уу? Энэ өдрөөс эхлэж манай автосалонд шинэ дүрэм үйлчилнэ. Ажлы үеэр ямар ч хувийн уулзалт байхгүй.
Кирилл: Хэрвээ манай охин дүү хүрээд ирвэл яахав?
Даня: Өглөөнөөс авахуулаад тэврэлдээд байсан тэр дүү чинь үү? Уучлаарай гэхдээ үгүй ээ... Ямар ч ах, дүү, аав, ээж байхгүй. Энэ бол автосалон, харин..зочид буудал биш.
Иванов: Лида чи юу гэж хашхичаад байгаа юм бэ? Би гараашд очоогүй байна. Арван удаа үнэртүүлсэн ч хамаа алга. За за.. . уучлаарай би хүүтэйгээ уулзаж болох уу? Ярих юм байна...
Даня: Би ганцхан секунд...
Кирилл хоолой: Хоёр секунд ч болж байна. Өдөр бүхэн аав нь ирдэггүй биз дээ?
Даня: Юу гээч манай ажил дээр зүгээр л ингээд хүрээд ирж болохгүй. Би энд ажилтай...
Иванов: Би ажлаар л явж байна. Ингэхэд юу гээч, танай сургуульд шинэ проектор маш их хэрэгтэй. Хорин мянгын л асуудал! Нийлүүлээд гаргачихъя л даа, дээд боловсролд туслацгаая.. гэхдээ минийхийг бас гаргачихаарай. Аав нь дараа нь өгчихье...
Даня: Энийг чинь дараа шийдчихэж болохгүй юу?
Иванов: Болохгүй ээ...
Кирилл: Данил Алексеевич та удах уу, тэгэхгүй бол манай дүү хүрээд ирлээ.
Даня: За яахав.. май.. гуйя ажлын үеэр дахиад битгий ирээрэй.
Иванов: Асуудал алга хүү минь! Их сургуулийн чинь өмнөөс баярлаллаа.
Даня: Тэгэхээр үргэлжлүүлцгээх үү?
Антон: Миний сүлдийг нэг нь захиалчихаа юу?
Эр: Үгүй дээ, би өөрийнхөө шилдэг бүтээлийг хувилахгүй байж чадаагүй. Үнэнийг хэлэхэд чамтай уулзаж байгаадаа баяртай байна.
Антон: Би ч гэсэн.
Эр: Түр хүлээгээрэй... Жанна хонгор минь, завсарлага. Тийшээ нхн.. татварын албаны даргын охин..
Антон: Өөр хэнийх байхав дээ, татвар шиг л тэвэрт ч багтахгүй.
Эр: Тэгээд, миний орон газар яах гэж ирээ вэ? Ямар ч гэсэн хөргөө зуруулахаар шийдэж! Тийм ээ... бод доо, чи усан сангийнхаа дэргэд, цагаан хэрэглэл, лаврын навчин титэмтэй. Дэргэд чинь Полина, шилүүс, үе залгамжлагчид...
Антон: Үгүй дээ би өөр асуудлаар явна..
Эр: ..байз! Дахиад нэг ч үг битгий хэл монсеньиор, чи алтадмал хүрэмтэй, дагуулууд, дэргэд чинь Полина, шилүүс, үе залгамжлагчид!
Антон: Ухаанаа чилээх хэрэггүй ээ.. надад манай шинэ фирмийн тэмдэг хэрэгтэй байна.
Эр: Антон энэ чинь миний чиглэл биш. Тэмдэг бол бизнес, бизнес бол мөнгө. Харин урлаг бол үнэлэшгүй..
Антон: Гэхдээ чиний үнэлэшгүй урлагын төлөө би ямар ч мөнгө төлөхөд бэлэн байна. Тийм ээ...
Эр: Энийг урлагаас уравсныхаа төлөө авч байгаа ч, сэтгэл санааны хохиролын нөхөн төлбөр гэж үзэцгээе...
Антон: ...тийм ээ...
Эр: Жанет.. өнөөдөр боллоо. Ажилдаа орцгооё...
Өвөө: Сайн байна уу?
Бүсгүй1: Өдрийн мэнд, танд юугаар туслахав?
Өвөө: Ажилсан жилээ буруу бодуулчихаж, засах хэрэгтэй байна. Бас тэтгэвэрээ дахиж бодуулъя...
Бүсгүй1: Засаад байх ч юм алга. Далан гурваас наян таван он хүртэл ерөөсөө ажлаагүй юм байна.
Өвөө: Би тэр жилүүдэд даалгавар гүйцэтгэж явсан юм. Би КГБ-д ажилдаг. Шагнал байгаа, гэхдээ ил гаргаж болохгүй. Бүгд нууцлалтай.
Бүсгүй1: Тэр тухай чинь ямар нэгэн тэмдэглэл байх ёстой биз дээ?
Өвөө: Охин минь, хөдөлмөрийн дэвтэрт “тагнуул” гэж бичдэггүй юм. Би арван хоёр жил Анголд намган дунд дайсны эсрэг нууцаар ажиллаж байсан юм. Андроповын шууд удирдлаган дор...
Бүсгүй1: Эрхэм хүндэт тагнуулаа, танд эмч дуудаад өгөх үү, нн?
Өвөө: Яна Юрьевна их л хэлэмгий бүсгүй юм. Би таны тухай бүгдийнэ мэднэ. Хуучин чекист гэж байдаггүй юм.
Бүсгүй1: Та эндээс гарчихгүй юу, эсвэл хамгаалагч дуудлаа. баяртай..
Лида: Поля намайг сонс л доо, гэхдээ миний үгийг битгий тасдаарай, би өөрөө сандарчихна. Сайн байна гүн амьсгаа ав, амьсгалаа гарга, тэгээд тайвшир.. манай даашинз надад нэг л таалагдахгүй байна. Ямар нэгэн байдлаар гүйцээх хэрэгтэй. Үгүй дээ тэгж их биш л дээ, бага зэргийн л, эмжээр, тууз оёдог ч юмуу, гүнзгий оноо хийж болж байна. Чи юу гэж бодож байна? Ойлгосонгүй.. би чамаас болж Лёшка руу хашхичсан. Харин чи мод руу мөргөөд л бөгсөө надруу харуулж байгаа юмуу!? Чамд юм хэлчихэд хэцүү байна уу? Чи өөрийгөө юу гэж бодоо вэ? Ертөнцийн төв гэж бодоо юу? Би чамд юу гэмээр байна гээч?..... яагаад гэвэл та нар сэхээтнүүд биш, ховорхон гахайнууд!
Полина: Лидка чи яасан бэ?
ЛИда: Юу ч бишээ.. манай даашинз хэтэрхий энгийн гэж байна. Яг л хөнжлийн даавуу шиг! Бид хоёр хэнийг ч гайхуулж чадахгүй...
Полина: Аннн...
Лида: Чи намайг уучлаарай, би эелдгээр боловсон ярьж чадахгүй.
Полина: Эелдэг, боловсон байж яах гэж? Би ямар гүнж биш...яахав гайхуулах хэрэгтэй бол гайхуулахаа бодоцгооё!
Лида: Тийм үү?
Полина: Тийм ээ...
Даня: Анд нөхдөө манайд дахиад шинэ, чухал дүрэм байна. Хамт олны хурал дуусаагүй байхад хэн ч тарж явахгүй. Бас дахин сануулъя, ажлын үеэр ямар ч хувийн уулзалт байхгүй. Асуух юм байна уу?
Кирилл: Хэрвээ над дээр аав ирвэл яахав? Аавтайгаа бол болно биз дээ?
Гамлет: Би оролцож болох уу? Би саад болохгүй, намайг энд байхгүй гээд л бодчих... үргэлжлүүл..
Даня: Аавын тухайд, аав ч гэсэн болохгүй. Энэ бол онцгой тохиолдол байсан.
Гамлет: Тэгвэл энэ ямар тохиолдол вэ?
Даня: Зүгээр л хүнд тохиолдол! Ингэхэд над дээр ирээгүй ч юм билүү?
Ваня: Чам дээр ирээгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Сайн байна уу Гамлет ахаа! Данькад ганц хоёрхон үг хэлчихэж болох уу? Данёк юу гээч үнэхээр том асуудал гарлаа.. уучлаарай..
Даня: Чи бас хаанаас гараад ирэв ээ?!
Ваня: Анд минь зөөлөн! Нэг чухал асуудал байна. Би сургууль дээрээ ялгарахаар шийдсэн. Англи хэлний проектор эвдэрчихсэн, шинийг аваад өгчихье. Симестр дуустал асуудалгүй. Ямарав?...
Даня: ..та нар чинь тохиролцчихоо юу?
Ваня: Би мөнгөний машин биш.
Даня: Тийм ээ, гэхдээ чамд ямар ч гэсэн карт байгаа.
Гамлет: Та хоёр ярьж бай ярьж бай, бид нар хүлээж байя тийм биз дээ?
Кирилл: ..тийм ээ...
Даня: Май ав.. хурдхан явж үз..
Ваня: Танкю вери мач... Гамлет ахаа баяртай. За за анд минь явлаа... За за явлаа...
Гамлет: Энд нэг хүн бас л явах хэрэгтэй юм шиг байна.
Даня: Энэ бол сүүлчийн удаа, амлаж байна.
Кирилл: Тэгээд хурал дуусчихсан уу?
Даня: Анн тиймээ тийм дууссан.
Антон: Авъястай хүн бол үнэхээр авъяастай л юм байна. Энэ шууд харагддаг. Манай принтер эвдэрчихээ юу?
Полина: Би хэнд ч хэрэггүй амьтан, яагаад ч болохгүй байна.
Антон: Полинушка чи яагаад ингэж ярьж байгаа юм бэ? Тэгж болохгүй ээ. Яагаад? Чи ямар ч хэрэггүй хүн биш. Чамд өчнөөн авъяас байгаа. Гайхалтай мэдрэмжтэй. Чи зочид хүлээж авахдаа сайн. Энэ бол зүгээр л гайхамшиг. Ингэхэд зочдын тухайд.. өнөө орой бага зэргийн фуршет зохион байгуулаад өгөөч, оргилуун дарс, хөнгөн зууш, шинэ хамтрагч ирнэ.... Би өөрөө бүгдийнэ хийх юм уу?!
Өвөө: Ажилгүй мондь минь асуух юм байна.
Кирил: Өвөө энд зуслангийн машин зардаггүй.
Өвөө: Их цэцэрхээд байвал зардаг болно л гэж мэдээрэй. Би танай эрхлэгчийн өвөө байна.
Кирилл: Үгүй байлгүй дээ, нээрэн үү, тэгвэл би одоохон дуудчихъя...бүр дуртайяа!
Өвөө: Энэ ч өөр хэрэг шүү, ямар ч эх захгүй...
Кирилл: Данил Алексеевич зохион байгуулагчийн ширээн дээр хүрээд ирэхгүй юу? Таныг энд өвөө чинь хүлээж байна!
Даня: Өвөө наашаа гараад ир, танд зориулж Америкаас авчирсан машиныг чинь үзүүлье... наашаа хүрээд ир...
Өвөө: Тийм ээ Данька их баярлаллаа. Ач хүү маань машин бэлэглэхийг үзнэ гэж л бодсонгүй.
Даня: Үзнээ өвөө, заавал үзнэ. Гэхдээ дахиад жаахан амьдрах хэрэгтэй одоо бол мөнгө алга. Нн?
Өвөө: Манай гэр бүлийнхний улиг болсон хариулт. Тэгэхээр ийм байна, намайг сонсож бай. Танай аав ээж хоёрын эцэг, эх байх эрхийг цуцлачихъя. Тэгээд ч чи тэр хоёрыг хараад ганц хоёрхон жил болж байгаа. Энэ тийм ч хэцүү биш..
Даня: Өвөө та өөрийн ухаантай байна уу?!
Өвөө: Чи өнчирчихнө гэж айгаад байгаа юмуу? Би өргөөд авчихна. Миний цалин дээр хоёр мянга нэмэгдээд л таван зуу нь чинийх! Тэгээд л үдийн цайндаа өвөөдөө баярлаллаа гэж хэлээрэй...
Даня: Тэгэхээр болноо өвөө гуйя! Энэ дэмийрлээ л зогсоо! Би Гамлет ахад харагдмааргүй байна. Өнөөдөржингөө бөөн уур байгаа.
Өвөө: Өнөөдөр гайгүй байгаа, би очсон. Инээгээд л сууж байсан.
Иванов: Гуд ивининг Анастасия Павловна... энэ “сюрпрайз ту юү” гэж болно.
Анаст: Алексей Викторович мэдээж гэнэтийн бэлэг байлаа.
Ваня: Гэхдээ буруу хүлээлт үүсгэхдээ гарамгай хүн л дээ. Ааваа тийм биз дээ?
Иванов: Би ингэхэд, энийг чамд л... чиний өмнөөс л гардуулах гэсэн юм.
Ваня: Тийм учраас зүрхээр чимчихээ юу?
Иванов: Яагаад гэвэл чин сэтгэлийн бэлэг. Чи тэгж хүссэн биз дээ?
Анаст: Ямар ч гэсэн гэнэтийн бэлэг болж чадлаа. Ивээн тэтгэгчдээ маш их баярлаллаа гэж хэлээрэй.
Иванов, Ваня: ...хэнд ээ?...
Анаст: Хэнд байхав дээ, Данилд. Надруу утасдаад хоёр проектор аваачиж өгнө гэсэн.
Өвөө: Энэ өөрийнхөө гараар угсарсан юм. Цахилгаан хэмнэдэг. Манай ачийн хэлснээр энэ бол бүтээл биш харин тэсрэлт! Бид нарыг улс дээрэмддэг. Тэд нарт хариу барих хэрэгтэй биз дээ? Зөв үү? Тийм учраас бүтээлийн маань төлөө тэтгэвэр дээр нэмэгдэл бичээдэх. Эсвэл яаж ажилдгийг нь үзүүлэх үү? ..
Бүсгүй1: ..үгүй дээ..
Өвөө: Их хүчтэй, найдвартай ажиллана.
Залуу: Өвөө тайван.. тэнэглэх хэрэггүй шүү төхөөрөмжөөсөө холд!
Өвөө: Яагаад холдох гэж, та нарт өгчих юм бол, аваад л алга болчихно. Та нар шиг дээрэмчдийг би мэднэ..
Залуу: Өвөө бөмбөгөө хая гэж байна!
Өвөө: Чи юу яриад байгаа юм бэ, шарвиндаа полоктчихоо юу, юун бөмбөг! Май энэ, чи өөрөө үз л дээ!
Залуу: Тайван тайван тайван, хэвтэцгээ бөмбөг!
Антон: Тийм ээ чи хүрээд ирсэн үү, за за би очиж онгойлголоо...
Антон: Энэ..миний даруухан байшин гэж болно.
Игр: Ойлгомжтой... гантиг, баримлаас чинь л харагдаж байна.
Антон: Тийм ээ... тэгэхээр манай өрөөнд тавтай морил, тэнд бид хоёрыг хөнгөн фуршет хүлээж байгаа. Арай дулаахан уур амьсгалд гэж болно...гэхдээ түр хүлээж байгаарай, би одоохон. Сүүлчийн цэгээ хатгаадахъя..
Бичиг: Шилдэг бүхнийг интернетээс...
Антон: За бэлэн болчихлоо...
Игр: Хамтрагчаа би бүр гайхчихлаа. Би чамайг гэр бүлийн сүлдтэйгээ адилхан юм л харуулах байх гэж бодсон. Энийг хар л даа, гайхалтай санаа, загвар..
Антон: Гэхдээ надад тэнд бүр...
Игр: Манай тэмдэг иймэрхүү загвартай байх ёстой. Чи энэ загварыг өөрөө хийсэн үү? Эсвэл мэргэжлийн байгууллагад хандсан уу?
Антон: Өөрөө биш л дээ, гэхдээ манай гэр бүлийн хүн. Танилц, энэ миний эхнэр Полина. Энэ тэрний бүтээл...
Полина: ..танилцахад таатай байна.
Игр: Игр, танилцахад таатай байна. Та зураач уу?
Полина: Дизайнер гэмээр юмуу даа... энэ миний эхний цуврал.
Игр: Таныг хөрөнгө оруулалтаа татна гэдэгт эргэлзэхгүй байна. Энд бүх юм гайхалтай харагдаж байна.
Полина: Гэхдээ эр хүн бүхэн моод сайн ойлгодоггүй л дээ...
Антон: Үгүй дээ энэ талаар бол би ч гэсэн бас л жаахан..
Игр: Загварын ертөнц бол миний дуртай сэдвийн ч нэг. Загварын ертөнцөд надад дэлхий даяар нөлөө бүхий найзууд ч байгаа.
Антон: Ннн...
Полина: Игр та бидэнтэй оройн хоол ид л дээ..
Игр: Антон бид нарыг өрөөндөө фуршет хүлээж байгаа гэсэн.
Антон: Тийм ээ, юу л даа, тэгэхээр энд дээр юм байна. Би наашаа ч аваад ирье, та сууж бай...
Полина: Тийм ээ та суу л даа... би одоохон бүгдийнэ аваадахъя... баярлаллаа.
Даня: Өнөөдрөөс эхлэж ажлын цагаар манай автосалонд хувийн шугамаар хүнтэй уулзаж болохгүй гэсэн дүрэм үйлчилж байгааг та бүхэн мэднэ. Нэг нэмэх зүйл байна. Энэ дүрмийг зөрчсөн хүн бүхэн торгуулна.
Кирилл: Манайд нэг хүн одоо торгуулийн аргаар л ажиллах уу?
Даня: Зөв өө! Тийм учраас өөрийнхөө жишээгээр харуулчихъя. Би өнөөдөр гурван удаа зөрчил гаргасан. Тийм учраас, би гурван удаа торгуулна. Хараарай, нэг, хоёр, ингээд гуравдах нь. Сарын эцэст та нарын дундаас нэг ч зөрчил гаргаагүй хүн энд цугласан мөнгийг шагнал болгож авна.
Гамлет: Гайхалтай, үнэхээр гайхалтай. Юу гэхээр өөрийгөө ч торгож чаддаг даргаас өөр хатуу хүн байхгүй. Одоо би хүртэл чамаас айж байна.
Даня: Баярлаллаа Гамлет Давыдович...
Гамлет: Гайхалтай биз дээ, сайн байна ажлаа хий..
Иванов: Хүлээж бай, би чамайг хүргээд өгье...
Ваня: Би таньтай нэг машинд суухгүй.
Иванов: Яасан гомдчихоо юу? Намайг зохиод авсан ч болно.
Ваня: Яах гэж? Бүр зальтай болгох гэж үү? Аав нь хүүгийнхээ найз бүсгүйтэй эхнэрийгээ араар нь тавьсан. Гайхалтай... Малахов ч мэл гайхна!
Иванов: Чи байз л даа.. би хэнийг ч араар нь тавих гээгүй. Зүгээр л эр хүний амьдралд тийм мөч байдаг. Энийг хүн өөрөө мэдрэх ёстой. Гэр бүлдээ удаан амьдрахаар тэгдэг. Тэр тусмаа Лидкатай. Чи өөрөө мэдэж байгаа. Танай багш намайг магтсан. Зүгээр ч байгаагүй!
Ваня: Би ойлгож байна.
Иванов: Чи юу ойлгох юм бэ?! Хожим нь л ойлгож магадгүй юм. Гэхдээ мэдэж ав.. эцэг, хүү хоёрын дундуур ямар ч эмэгтэй байх ёсгүй. Тийм учраас чамд үлдээлээ. Шилдэг бүхнийг хүүхдүүддээ...
Ваня: Баярлаллаа..
Иванов: Тийм ээ үнэн.
Ваня: Өөрөөр хэлбэл та үнэхээр танд боломж байгаа гэж бодсон юм уу?
Иванов: Боломж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи бид хоёр нэг л адилхан. Харин би арай юм үзсэн. Чи виски байсан бол алий нь сонгохов? Хорин жилийнхийг үү, дөчин жил үү?
Ваня: Мөнгөөр үү, үнэгүй юу?
Иванов: Миний л ген!.. Алив гараа?!
Полина: Лида..
Лида: Анн...
Полина: Энэ.. чи гайхуулая гэж байсан. Би жаахан өвөрмөц санаа, эзлэхүүн нэмчихлээ..
Лида: Полюшка чи уучихсан юм уу?
Полина: Жаахан л... юу гэж?
Лида: Энд оёдолчин биш буга үржүүлэгч л хэрэгтэй.
Полина: Миний бодлоор дажгүй л. Вивьен Вествуд сайшаах л байсан.
Лида: Тэрний чинь хэн гэдгийг ч мэдмээргүй байна.
Өвөө: Би бөмбөг биш гэж шууд л хэлсэн. Би бөмбөгөөр яах юм бэ? Би банк дээрэмдэх гэж биш, тэтгэвэрийн санд л ирсэн.
Цагдаа: Эндхийн ажилтан таныг эхний удаа ирэхдээ та өөрийгөө КГБ-гийн ажилтан гэж танилцуулсан гэсэн. Үнэн үү?
Өвөө: Тийм ээ Казаны хүнсний үйлдвэрийн бааз. Товчилбол КГБ. Би жолоочоор ажиллаж байсан.
Цагдаа: За за гарын үсгээ зур. Олон нийтийн тайван байдал алдуулсан учраас торгуул хүлээж байгаа.
Бүсгүй1: Виктор Алексеевич таны тэтгэвэрийг бодохдоо үнэхээр алдаа гаргасан байна.
Өвөө: Тийм ээ, би та нарыг зүгээр ч сандраагаагүй юм байна. Нэмэгдлээрээ торгуулаа төлчихье...
Бүсгүй1: Та жилийн өмнө дэлгүүрийн дарга хийж байсан юмуу?
Өвөө: Тийм ээ...
Бүсгүй1: Ажил хийдэг тэтгэвэрийн хүмүүст ямар ч илүү хувь боддоггүй. Одоо таны тэтгэвэрээс таван зуун рубль хасагдаж бодогдоно. Дахиад нэмэгдлээ хайлгах уу?
Өвөө: Хангалттай л боловуу гэж бодож байна. Та нар КГБ-гээс гүнзгий ухчихаар юм байна.
Бүсгүй1: Баяртай Виктор Алексеевич...
...................
Эр Гамлетын аав...
Эм
Залуу
№7
Антон: Юу гээч үнэнийг хэлэхэд би тэр блогерчдын ашигтай гэдэгт нэг л эргэлзээд байна.
Игр: Банераа л өгчих ганц хоёр гаргаад л чиний сайтыг захиалгаар дарна.
Антон: Хамгийн гол нь юуны ч юм суртачилгаагаа хараагүй л байна. Бараг өөрийгөө тавьж эхлэх байх. За за салга, дараа ярилцъя. Тэгэхгүй бол намайг энд салгачих байх, баяртай...
Полина: Хардаа би шөнөжин унтаагүй. Энийгээ яаж оёхоо бодсон юм.
Лида: Тэгснээс чи унтахгүй дээ Полина. Өчигдөр би энийг тоглосон юм байх л гэж бодсон.
Антон: Яахав гоё зурсан байна. Сүүдэр, харин энэ хагас сүүдэр... гол нь энэ бүх Киркоровын бүжгийг хэн өмсөх вэ л гэдэг байна. Гэхдээ та хоёр үнэхээр мөнгө олохыг хүсэж байгаа бол энгийн, үнэтэй хувцас зарах хэрэгтэй.
Лида: Антон худалдаанаас гадна бас уран бүтээл гэж нэг юм байдаг.
Антон: Санал нэг байна.
Лида: Полина бид хоёр энийг оёхоор чи хараад бишрэнэ...
Лида: Би ийм юм оёхгүй ээ, юу гэж дээ?! Энэ оёдлын ребус л байх...
Иванов: Полина би л оёчихоё, би санаж байна Данькад гялгар уут, шлангаар усанд шумбагчийн хувцас хийж өгсөн.... бас заан..
Полина: ..алив болноо, за за, би өөрөө оёчихно...
Лида: Өөрөө юу?!
Полина: Юу гэж? Чи намайг чадахгүй гэж бодоо юу?
Лида: Үгүй дээ энийг мэдээж чадна...
Полина: Энийг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юу гээч бид хоёр юмыг өөрөөр хардаг. Тийм учраас би өөрийнхийгөө өөрөө оёно, харин чи өөрийнхөө шуудайг оё...
Лида: Шуудай юм биз дээ, ингэж л чиний үнэн нүүр гарч ирлээ. За яахав...
Полина: Болно оо...
Ваня: Тиймээ, гэр бүлээ харж байна. Өдөр дөнгөж эхлэж байхад хэрэлдээд эхлэчихэж.. Сайн байна уу аавуудаа..
Антон: ..сайн уу...
Иванов: ..сайн уу...
Хоёр Ивановынхан
Иванов: Ямар шудрага биш байгааг харж байна уу, ээжүүд чинь хэрэлдээд л харин бид нар сав суулга угаана. Би угааж чадахгүй ч юм билүү, аягүй бол унагаад хагалчихна..
Ваня: Яг үнэн Данька ирээд угааг, ээжүүд угаа гэсэн гээд хэлчихье...
Иванов: Тийм ээ миний хүү..
Антон: Данька хаанаас ирнэ гэж?
Ваня: Оганяныхаас, Даня тэнд хоносон.
Антон: Ойлгомжтой. Тэгэхээр одоо шөнө ч гэсэн харанхуйн хүчний талд орчихсон юм биздээ? Яачихсан хүүхэд юм бэ нэг л ойлгохгүй юм.
Ваня: Яах гэж гэдэг нь л ойлгомжтой?
Антон: Яасан гэж?
Иванов: Чи яана гэж бодоо вэ, Оганян тэрэнд ажил өгсөн. Сүйт бүсгүй өгсөн. Тэндээ ийм үүр ч засаж эхэллээ. Амьдрал ийм. Эхлээд чамд хүүдээ зарцуулах цаг байгаагүй, харин одоо хүүд чинь чамд зарцуулах цаг алга. Сельави...
Антон: ..яахав тэрний үүр хаана гэдгийг харж л байя, би хүүгээ зүгээр нэг өгөхгүй! Энэ...
Иванов: Наадах чинь л зөв... гэхдээ төлөвлөгөө хэрэгтэй. Ширээ рүүгээ явж, ярилцацгаая, харин Ванька аягаа угааж байг...
Антон: Явцгаая... чиний л хүү!
Гамлет: Ойлголоо ааваа би таны тэр инстаграммд орчихьё. Гэхдээ надад тайлбарлаад өгдөө, би зиран, коре хоёрыг оройн л иддэг гэж яагаад мэдэх ёстой гэж?
Эр: Хүү минь тэнд зөвхөн хоол байдаггүй. Өө Ариэлээс асуу, чамд бүгдий нь хэлээд өгнө. Тэрнээс гадна тэрэнтэй ямар залуу байгаа юм бэ хэлээд өг...
Эля: Өвөө сайн уу, энэ Данила, тэр...
Гамлет: Тэр, манайд ажилдаг. Одоо торгуулахгүйн тулд ажилдаа маш их яарч байгаа.
Эля: Үгүй ээ байзаарай, ааваа та ирээдүйн хүргэнээ торгохгүй биз дээ?
Эр: Бас ямар хүргэн? Сери, хараадахдаа Данила гэдэг армян нэр байна уу?
Гамлет: Та бод л доо, Гамлет ч гэсэн Дани нэр. Тэгээд ч Данила тал нь армян цустай..
Эля: Яахав дөрөвний нэг нь...
Даня: Дөрөвний нэгээс нь ч илүү гэж бодож байна.
Эля: За за өвөө бид хоёр явлаа, баяртай...
Эр: Чи намайг яаж байгаа хүн бэ?! Би хүүгээ армян биш бүсгүйтэй суулгасандаа дөнгөж эвлэрч байсан. Гэтэл одоо ач охины маань сүйт залуу!? Армян хүнтэй адилхан юу ч алга.
Гамлет: Үгүй дээ сэтгэл нь армян... тэр ямар шорлог хийдгийг мэдэх үү? Зөвхөн үнэрэнд нь л миний нөгөө, сахиулсан тэнгэрүүд баярлаж эхлэдэг..
Эр: Бүр тийм үү нн? Тэгвэл маргааш танайд очино. Сахиулсан тэнгэрүүдийг чинь харна гэхээс тэсэж чадахгүй байна. Далимд нь залуу хосуудыг адислая...ачох!
Өвөө: Чамд аль нь таалагдаж байна, энэ нь үү, эсвэл энэ нь үү?
Зоя: Харин чамд аль нь таалагдаж байна. Наадад юм авах мөнгө өгөх үү, эсвэл ахуйн төлбөр хийх үү? Тэгэхгүй бол энд амралтанд байгаа юм шиг л...
Өвөө: Чи итгэхгүй дээ, би өөрөө хэлье гэж бодож байсан юм. Гэхдээ одоохондоо мөнгө хэцүү байна. Ядаж голруу явж орой хоолонд хийх загас авчиръя тийм биз дээ?
Зоя: Өө...
Эм: ..сайн байна уу...
Зоя: ..ор ор сайн байна уу, ор ор, танилц, энэ Виктор...
Эм: Загасанд явах гэж байна уу?
Өвөө: Та чинь бүр зөн билэгтэн бололтой.
Зоя: Рита зөн билэгч биш, харин далдыг хардаг...
Өвөө: Тэр ч өөр шүү, тэгэлгүй яахав!?
Эм: Ногоон малгайгаа ав, бас болгоомжтой байгаарай. Ивановынхан гараа гэмтээх нь харагдаж байна.
Өвөө: Харин би доллар хорь болохыг хардаг. Гэтэл байхгүй шүү! Уучлаарай...
Өвөө: Юу гэж залгаад байгаа юм бэ, мөнгө чинь илүүдээ юу? Гучин минутын дараа гол дээр уулзана..
Иванов: Ааваа тийм учраас л ярьж байна, би боломжгүй болчихлоо.
Өвөө: Тараг уучих тэгээд л зүгээр болно.
Иванов: Бүр инээхтэй манатай байна. Би аяга таваг угааж байгаад гараа эсгэчихлээ. Ганцаараа яв...
Лида: Полина...
Полина: Юу?
Лида: Эсвэл би туслах уу? Хамт л ажиллаж байгаа. Аягүй бол яах ч юм билээ?
Полина: Үгүй ээ, энэ миний орой, тиймээс би өөрөө тийшээ гарах ёстой.
Лида: За яахав, хэрвээ бодлоо өөрчилбөл би өрөөндөө, ёроолд ньсууж байгаа.
Полина: Байна уу, захиалга оёдол уу...
Даня: Боллоо, би гүйлээ...
Эля: Үгүй дээ би одоо ч санаад байна. Чи шөнө л ирсэн биз дээ..
Даня: Би эртхэн ирэх байсан, даанч аав чинь шөнөжин коридортоо алхаад байсан. Тэгээд л хүлээсээр байгаад бүр шөнө болчихсон.
Эля: За яахав тэгвэл ядаж ажлын чинь дараа уулзацгаая, тэгээд ч чамтай аав надаас илүү уулзаж байгаа.
Даня: Тэгье ээ.. за за..
Гамлет: Тэгэхээр болсоон.. битгий яв, чи амралттай. Маргааш өвөө чинь нисэж ирнэ. Өвөө чинь чиний шашлигийг идэхээр ирж байгаа. Чи шашлиг хийж чадна биз дээ?
Даня: Үнэнийг хэлэхдээ би идэхдээ ч бараг эв хавгүй.
Гамлет: Тэгэхээр чамайг экспресс аргаар армян болгоно.
Эля: Амрана...
Өвөө: Юу гэхээр тэр зөн билэгчийн хэлсэн бүхэн..биелдэг. Нн? Миний юу гэх гээд байгааг ойлгож байна уу?
Иванов: Гэхдээ тэр цаг уур мэдээлэгч биш!
Өвөө: Ингэхэд чи гараа биш, ухаанаа л зүсчихсэн бололтой. Ваня интернетээс удахгүй болох хөл бөмбөгийн тэмцээн хараадах?
Иванов: Анн би ойлголоо. Та яагаад урд нь хэлээгүй юм бэ? Байзаарай би дахиад л ойлгосонгүй.
Ваня: Өвөө бооцоо тавих гэж байгаа юм байна. Тэр хүнээс үр дүнг нь мэдээд л тэгээд тавьчихна.
Иванов: Ингэхэд энэ чинь... алтны судал!Бүр алтан уул...
Өвөө: Чи нэртэйгээр нь талбай дээр очоод бүгдэнд нь заралчих! Тэгснээс мөнгөө гаргаад ир...
Иванов: Би өөр харагдаад байна уу? Нийлүүлээд л гаргацгаая..
Өвөө: Мэдэхгүй дээ, би үнэтэй мэдээлэл авчирсан.
Ваня: Би ч гэсэн. Энэ байна, маргааш Динамо, Енисейтэй тоглоно.
Өвөө: Тийм ээ. Аливээ алив гаргаад ир...
Антон: Сайн уу хүү минь юу хийж байна?
Даня: Ааваа би ярих боломжгүй байна. Би дараа залгая...
Антон: Би удахгүй ээ.. би юу гэж бодсон гээч, чи яагаад манай фирмд ажиллаж болохгүй гэж? Нэг тийм аав хүү хоёр хамтдаа эзэнт гүрнээ байгуулна. Харин Оганяны дэргэд чи насаараа л наад хэрэггүй юмаа хийнэ...
Гамлет: Харж байна уу хонхорхой үлдэхгүй байна. Тэгэхээр сайн мах гэсэн үг...
Даня: нхн...
Гамлет: Ара..би хэнд мах яриад байнаа?
Даня: Ааваа ярих боломжгүй байна гэж хэлсэн биз дээ, уучлаарай...
Өвөө: Юу гэхээр та бид нарт тэмцээний үр дүнг, харин бид нар хожлынхоо арван хувийг өгье...
Эм: Хорин хувь...
Иванов: Энэ бол дээрэм, хүмүүс зөн билэгчтэй хүртэл арван таван хувиар тохирдог.
Ваня: Өвөө нарийлах хэрэггүй ээ, хорь бол хорь л биз, тэртэй тэргүй ашигтай.
Өвөө: Тийм ээ энэ байна..
Зоя: Би нэг л ойлгосонгүй.. Чи чинь мөнгөгүй гэсэн биз дээ?
Өвөө: Би оршуулгандаа хурааж байсан юм. Харин энд одоохондоо гэмтэнэ л гэсэн. Хүнд тус хүргэж байхад гарыг нь цайлгах хэрэгтэй.
Эм: Гурав хоёроор Динамо хожино.
Иванов: Би таныг санаад авчихъя...
Эм: Ингэхэд гар чинь яаж байна, болгоомжтой л байгаарай. Тэгэхгүй бол Ивановынхан дахиад гараа гэмтээхээр харагдаж байна.
Иванов: Сум нэг нүхэндээ дахиж тусдаггүй юм.
Ваня: Ааваа та уг нь хоёр л гартай.
Өвөө: Аливээ явцгаая...
Залуу: Та гарын үсгээ зурчихгүй юу... нхн..
Полина: Баярлаллаа...
Залуу: Байзаарай зөвхөн энэ биш.. аваарай...
Полина: Болсон уу..
Залуу: Бас эвэр...
Полина: Анн...
Антон: Чамайг бүр нэг... өө Даня алив суугаарай, муусайн фрицүүдэд салам цохиулчихлаа. Ганц ч алхуулсангүй.
Даня: Та чинь зөвхөн өөрөөндөө тогло гэдэг биз дээ?
Антон: Одоо хамаагүй ээ, одоо хаана ч хамаагүй, хүсснээрээ тогло! Чи надад энэ тоглоомны тухай ярьж байсан биз дээ, аав нь санаж байгаа, бүгдий нь санаж байна. Мөн үү?
Даня: Нн... мэдээж баярлаллаа. Гэхдээ энэ бүр хоёр жилийн өмнө. Дахиад шинээр гурав гарчихсан байгаа...
Антон: Тийм дээ, ээж чинь бид хоёр ч гэсэн чамайг есөн сар хүлээсэн.
Даня: Баярлаллаа ааваа гэхдээ би завгүй явж байна. Хувцсаа солих гэж л ирлээ. Өнөөдөр Элягийн өвөө ирнэ...дараа уулзая...
Антон: Өвөө нь үү..
Ваня: Сайн уу... Данёк үнэхээр л Оганяныд дасчихсан бололтой. Ааваа та тоглохгүй биз дээ, би нэг үе даваадахъя... хоёулаа юу... Даня наашаа хүрээд ир надтай хамтар...
Полина: Чөтгөр ав... ингэх л гээд байж!
Гамлет: Эхлээд махаа дөрвөлжин хэрчих хэрэгтэй..
Даня: Томоор биз дээ?
Гамлет: Тахианы өндөг гээд л бод...
Даня: Чанасан уу?... би тоглосон юм уучлаарай... тэгэхээр болсоон би бэлэн...
Гамлет: Алив...
...
...
Гамлет: Алив өгөөдөх.. шорлог муухай болгочихлоо харахын ч арга алга... наадхандаа тусла... би өөрөө бүгдийнэ хийчихье, тэгээд өвөөд чинь чамайг хийсэн л гэж хэлэхээс..
Даня: Таслачих, би дараа нь залгая...
Амлат: Төрсөн эцгээ хаяж байгаа юм биз дээ?
Залуу хоолой: Динамо, Енисей багуудын тоглолтын сүүлчийн мөч..
Иванов: ..хөлбөмбөгөөр хөлбөмбөгчид шиг л мөнгө олно..
Өвөө: Охин минь бид нарт дахиад нэгийг өгчих...
Ваня: Өвөө та эрт баярлаж байгаа юм биш үү? Одоохондоо хоёр нэг гэж байна.
Өвөө: Рита хожино гэж хэлсэн. Тэгэхээр хожино...
Иванов: Хэрвээ амжилттай үргэлжилбэл үл хөдлөх хөрөнгө рүү орно оо... гурван гарааш худалдаж аваад л ханыг нь буулгаад лимузинтэй хүмүүст түрээслэнэ...
Ваня: Ааваа үл хөдлөх чинь өнгөрсөн үе, криптод хөрөнгө оруулах хэрэгтэй.
Өвөө: Шал дэмий юм ярьж байх юм. Харин би муурны зочид буудал худалдаж авна. Тэгээд эздий нь байхгүй үед Куклачёвт түрээслэнэ..
Иванов: Тэгээд бүх мөнгөө харшлын эмэндээ өгнө..
Залуу хоолой: ..ингээд шүүгчийн шүгэл дугарлаа. Динамо юу ч хийж чадсангүй. Хоёр нэг..
Өвөө: ..ойлгосонгүй сая Динамо хожигдчихсон уу? эсвэл миний сонсгол муудчихаа юу? Амьдралдаа анх удаа батламаар санагдчихлаа...
Иванов: Наана чинь нөгөө интернетэд юу гэж байна? Тэрнээс энэ чинь юу юм бэ, зурагтанд сүүлийн үед ерөөсөө итгэх хэрэггүй..
Ваня: Үгүй дээ ааваа тийм л байна. Манай динамо үнэхээр хожигдчихож. Өө, харин Динамо минск хожчихож. Тэд нар адилхан тоглож байсан юм байна.
Бүсгүй: Та нар өөр юм захиалах уу?
Өвөө: Танайд томоохон гадас байна уу, нэг шуламд гадас зоочихмоор байна.
Полина: Байна уу...
Игр: ..Полина сайн байна уу би Антоны хамтрагч, Игорь байна. Антон таны дэргэд байхгүй биз, нэг л утасдаж болохгүй байна.
Полина: Үгүй ээ энд алга. Миний салонд юу хийхэв дээ.. уучлаарай би одоо утсаар ярихад жаахан хэцүү байна.
Игр хоолой: Байна уу Полина таны бүх юм зүгээр үү? Полина байна уу?
Гамлет: Гурван зүйлийг мөнхийн харсан ч уйдахгүй. Үхрийн мах, гахайны мах, бас хонины мах... би явж өвөөг чинь тосож авлаа. Харин та хоёр мах харж бай. Чамд ядаж энийг итгэж болно биз дээ?
Даня: Тэгэлгүй яахав Гамлет ахаа, гайхалтай болно.
Эля: Би санаад байна...
Даня: Тэнд шорлого...
Эля: Би мэднээ, гэхдээ удаан хараад байвал нүүр нь улайчихаж магадгүй...
Игр: Полина.. та яагаа вэ? За яахав...
Полина: Игорь...
Игр: Сайн уу...
Полина: Сайн уу...
Гамлет: Данила, Армян хүн хоёр бол адилхан утгатай. Данила гээд л хэлэхээр таны өмнө шууд армен хүн харагдана. Тэр манай ёс заншлыг яаж хүндэлдэг гээч.. ямар хүндлэнэ гээч манай...
Эр: Харин хуримаа хийгээгүй байж сүйт бүсгүйгээ уруу татах бол бас л уламжлал уу?
Гамлет: Яахав үлгэр жишээ армян хүн биш! Гэхдээ танд ямар шорлог бэлдэж тавьсан гээч... ямар сайхан шорлог вэ... Үнэндээ бол маш боловсон гэр бүлийн ч хүүхэд...
Антон: Ямар ч гэсэн танайхаас боловсон гэр бүл... миний хүү.. дайллага болж байгаа юм биз дээ? Төрсөн аавдаа зарцуулаг цаг байхгүй. Тийм дээ, ээждээ ч цаг байхгүй. Хоёрдох ээждээ бол бүр ч цаг байхгүй. Өөр яахав дээ...
Эр: Боловсон гэр бүлийн хүүхэд гэлүү?
Антон: Тийм ээ бодоод үз дээ, их боловсон ийм, ингэхэд та хэн бэ..
Гамлет: Алив тайван сууцгаая, Антонжан ярилцая, шорлог идэцгээе, их амттай.
Антон: Эд нар чиний өмнөөс ч ярьдаг болсон. Гайхалтай..Даня аав чинь би байна. Чи намайг санаж байна уу? Эсвэл санахгүй байна уу?
Даня: ..ааваа дараа болоё тэгэх үү?
Антон: Тийм дээ би ойлгож байна. Би энд цагаа олсонгүй тийм үү? Би мэдээж бүгдийнэ ойлгож байна. Эд нар одоо чиний, чиний төрөл төрөгсөд, бид биш, эд нар.. ингэхэд чи шууд эднийд нүүгээд л ирчих, нэгмөсөн. Эд нар одоо чиний гэр бүл.. харин чи төрсөн эцгээ энэ шорлогоор сольж байгаа юмуу?!
Эр: Гүйцээ.. хангалттай! Ач охины маань гутаасан.. шорлог муухай болголоо. Бүгдийнэ муухай болголоо. Би амьд байсан цагтаа энэ хүмүүстэй ураг төрөл болохгүй! Хурим хийхгүй!
Гамлет: Өвөө дээрээ оч...
Эля: Өвөө гуйя, хүлээ л дээ..
Антон: Хурим хийхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Даня: Харин тиймээ ааваа. Би та нарыг солиогүй. Би өвөөгөөс хуримаа хийх адис хүртэх ёстой байсан. Одоо хэзээ ч зөвшөөрөхгүй л бололтой.
Антон: Яаж, хүү минь хүлээж бай, настай хүмүүс их уярамтгай..
Полина: Антоны зөв байж, миний юу ч бүтэхгүй. Энэ бол даашинз биш, үйл олноор хөнөөх зэвсэг, би өөрөө ч.... би энийг зарж чадахгүй.
Игр: Та хэнийг ч битгий сонс.. энэ даашинз өөрийнхөөрөө л гайхалтай..
Полина: Энийг өмсөх ч хэцүү...
Игр: Ямар ч ажилд алтан дундаж хэрэгтэй. Тэнцвэр! Та уран бүтээл талруугаа зүтгээд байна. Уран бүтээл, бизнес хоёроо хувааж сурах хэрэгтэй. Тэгээд л тэнцвэртэй болж эхлэнэ.
Полина: Би ойлголоо...Байна уу.. байна уу Лида, надад нэг санаа байна... үгүй дээ түргэн дуудах хэрэггүй. Харин ч сайн юм боллоо. Би одоохон очлоо...
Иванов: Хүмүүсийн дур сонирхол дээр тоглоод л... хүмүүс танд сүүлчийн юмаа өгсөн гэж болно. Хурдхан баяжих итгэл найдвараа өгсөн. Намайг Мавроди ч ингэжаймшигтай хуураагүй.
Эм: Тодорхой хэлэх байсан юм. Би тэр олон Динамог ялгана гэж бодоо юу?
Өвөө: Хэрвээ Локомотивт тавьсан бол яахав? Та бид нарт гал тэрэгний хуваарь хэлэх байсан уу? Мөнгө л буцаагаад өгчих!
Ваня: Нээрээ л өгчих л дөө. Тэгэхгүй бол дахиад долоо хоног үгэлцгээнэ.
Өвөө: Энэ хүүгийн ч зөв...
Эм: Өөрсдөө л мэд...
Зоя: Тийм ээ гэрлийн мөнгөө ч өгчихье...
Иванов: Их баяжав уу? Ядаж бензиний мөнгө өгчих л дөө.
Өвөө: Би аль хэдийн ирчихсэн. Гэртээ байна.
Иванов: Эндээс явцгаая...
Ваня: Сайн сайхныг хүсье...
Зоя: Нхн...
Даня: Энийг яаж...
Антон: Мэдэхгүй ээ, яагаад ч юм ингэчихлээ..
Даня: Би ч гэсэн мэдэхгүй ааваа. Гэхдээ Гамлет ах одоо надтай ярихгүй байгаа. Элятай уулзахыг ч бүр хорьсон.
Антон: Яахав холдоход хайр заримдаа ойртуулдаг.
Даня: Ннн...
Антон: Би тэгээд яахав?
Даня: Яах ч хэрэггүй ааваа.. улам л дордоно. Гэхдээ өөр яаж дордохов дээ?
Полина: Хөвгүүдээ, Лида бид хоёрт хэлэх юм байна. Бид хоёр та хоёрыг салоныхаа нээлтэнд уримаар байна..
Лида: Тийм ээ..
Антон: Бүр үү?!
Лида: Чи ядаж бид хоёрт баярлаж байгаа юм шиг царай л даа!
Даня: Баяр хүргье...
Лида: Баярлаллаа хүү минь, харин чи аавынхаа хэлэх үгийг бичиж өгөөрэй, цээжлэг..
Полина: Тийм ээ..
Лида: Тэгэхээр?!
Полина: Оганяныханд бас өгөх хэрэгтэй...
Лида: ..тийм ээ!
Даня: Тэд нарыг ирнэ гэж бодохгүй л байна!
Антон: Ирнэ ээ.. урилгыг чинь би Оганяныханд өгчихье...
Лида: ..тэгэх үү...
Антон: ..та хоёрт ажил ч их байгаа.
Даня: Ааваа хэрэггүй юм биш үү?!
Антон: Хэрэгтэй, баахан хэрэг тарьчихсан. Би дахиад чамд муу юм хийхгүй. Алив...
Лида: ..тэгээ...
Милана: Та хоёр ямар сүрхий юм бэ, зүгээр л гайхалтай.. та хоёр яаж энэ бүхнийг хийгээ вэ?
Лида: Зүгээр л Полина уулнаасаа бууж, харин би доороос нь өгссөн. Тэгээд л дунд нь уулзсан юм тийм биз дээ?
Полина: Гол нь бүх зүйлд тэнцвэр хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тийм учраас манайд кутюрьегийн урлагын тэмдэг, харин бүтээгдхүүн бол бид хоёрын санаагаар Лида урласан юм.
Иванов: Баярлаллаа...
Лида: Оргилуун дарсаа болноо тийм биз дээ?...
Иванов: Би тэнцвэрийн төлөө л... та нар хэлсэн биз дээ?
Милана хоолой: ..хүүхнүүдээ та нарын төлөө!
ЛИда: ..баярлалаа, баярлаллаа. Бүгдэнд нь баярлаллаа.
Ваня: Торонд шувуу орчихлоо явцгаая...
Иванов хоолой: ...эхэлцгээе...
Антон: Сайн байцгаана уу, та бүхнийг ирсэнд баярлаллаа. Бид та нарт зориулж, тусгай юм бэлдсэн. Болгооно уу!
Иванов: Аваад ирлээ, шүлсэн дээрээ хальтраад уначихвий гээд л...
Эр: Ямар сайхан юм бэ, яг л Ереваны бүх бүсгүйчүүд намайг үнсчих шиг боллоо...
Гамлет: Энэ амласан гэнэтийн бэлэг үү?
Антон: Бараг л... гэнэтийн бэлэг нь Даня энийг өөрөө хийсэн юм.
Эр: Чи үнэхээр энийг өөрөө хийсэн үү?
Гамлет: Нн?
Даня: Юу гэхээр... үгүй ээ, энийг би хийгээгүй. Би ер нь хоол хийж чаддаггүй. Армян ресторанд захиалаад л минийх гэчихье гэсэн юм.
Эр: Дахиад л худал хуурмаг.. гүйцээ эндээс явцгаая!
Даня хоолой: Байзаарай хүлээ л дээ. Та нар ухаалаг утас хэрэглэдэг, инстаграммд байдаг. Тэгсэн мөртлөө нэг тийм дундад зуунаараа амьдрах гэдэг. Хурим зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гээд л... би Эляд хайртай. Энэ бол хамгийн гол зүйл. Хэрвээ зөвшөөрөхгүй бол би хулгайлаад л авчихна.
Гамлет: Хөөе, хөөе... би ер нь Элягийн төлөө юу ч хийхэд бэлэн. Бүр хоол хийж ч сурна.
Эр: Миний ач охин, зөвхөн армян хүнтэй сууна.
Гамлет: Зөвхөн...
Эр: Гэхдээ чи журамтай, сайн хүү байна. Тэгэхээр жинхэнэ армян хүн. Сайн байна. Гавъяа чинь.. би та хоёрыг адислаж байна. ... харин энийг инстаграммдаа тавина.. гэхдээ зөвхөн хуримын дараа...
Гамлет: Тийм ээ...
Иванов: Алив гараа...
Антон: За..чиний бүх юм гайхалтай. Би Оганяныхны яаж зохицуулсныг сонссон уу?
Полина: Миний нээлтэн дээр ингэж л баяр хүргэнэ гэж бодож байсан юм.
Антон: ..гэхдээ Полина..
Полина: ..баярлаллаа..
Игр: Бүх зүйл гайхалтай баяр хүргье!
Полина: Баярлаллаа. Энэ бүхэн таны л ач, тал намайг том эвэрнээс аварсан.
Игр: Надад эзэмшлээ үзүүлэхэд л таны талархал болог...
Полина: Дуртайяа..Антон энийг барьж байгаарай...
..............
Бүсгүй
Эр
Робинзон залуу
Залуу
Залуу1,2
Багш эр..... .
Өвөө1
Цагдаа
Цагдаа1,2
Цагдаа 3 бүсгүй
Байцаагч залуу
Прокурор эр
№8
Иванов: Гүйцээ тэтгэвэрийнхэнд дахиад ямар ч тусламж байхгүй, бүгдийнэ тавилаа!
Өвөө: Нүцгэн өгцгөөрөө мөн айлгаваа, би ч гэсэн адилхан... хаачихнэв түрс идмээр байвал мөнгөө төл!
Даня: Та хоёр хоолоор тоглож байгаа юмуу? Гэхдээ гайхах юу байхав дээ?!
Иванов: Өвөө чинь яаж гайхахыг л хар! Анхаар... флэш!
Өвөө: Энийг мэдэх үү... пүүл хаус..
Иванов: Яачихсан юм бэ?! Өөд болохоо дөхөөд аяга ус гэвэл хожлоо нэхнэ шүү ойлгосон уу?
Өвөө: Тийм ээ тийм...
Иванов: Бүр ядарчихлаа...
Даня: Өвөө надад ч гэсэн өгчих... би ч гэсэн тогломоор байна. Далимд нь математик загварчлалаа шалгаадахъя...
Өвөө: Хүү минь энэ математик их энгийн. Даня хүүд нэг шоколад байсан. Харин өвөөд нь флэш роял... хариуг нь одоо мэдэж аваарай, тасла...
Полина: Худалдаа хийсэнд баярлаллаа..
Бүсгүй: Их баярлаллаа..
Полина: Дахиад ирж үйлчлүүлээрэй...
Лида: Миний загвараа гаргасан анхны даашинз... дэгжин байна уу? бүр зармааргүй санагдчихлаа.
Полина: Миний бодсноос ч гайхалтай.
Лида: Тэгвэл ингээд голд нь тавьчихъя... бүгд хараг..
Полина: Лидочка арай цааш нь тавьчихъя, яагаад гэвэл энд зам хаагаад байна.
Лида: Тэнд хэн харах юм бэ? Наран цэцэг нь ч, тууз нь ч харагдахгүй.
Полина: Харин ч хосгүй бүтээлийг зайнаас харах хэрэгтэй. Ингээд л бүгд харагдна..
Лида: Намайг залуудаа бүжгэн дээр хана руу зогсохоор хэн ч урьдаггүй байсан. Харин наашаа гараад ирэхээр залуус тасардаггүй байсан.
Полина: Лидочка надад битгий гомдоорой, хэрвээ энийг ингэж харвал, харин ч хэн ч авахгүй. Арай болоогүй байгаа нь харагдчихна биз дээ?
Лида: Харин чи л Поля надад битгий гомдоорой. Чиний мэдрэмжийг л өөрчлөх хэрэгтэй. Харин энэ даашинзийг булаацалдаад л авна. Энийг би чамд амлачихъя...
Өвөө: Шинэ хүмүүст, эсвэл тэнэгүүд азтай байдаг юм. Чи аль нь болохоо өөрөө шийд...
Иванов: Сайн байна хүү минь аавынхаа өшөөг авчихлаа. Алив гараа!
Эр хоолой: ...хууль бус эм бэлдмэл борлуулж байсан байна. Тэгээд ч пенницилин гэдэг хочтой болсон юм.
Даня: Хар даа, бүр яг манай өвөө шиг тийм байгаа биз?
Иванов: Тийм ээ, гэхдээ манайх бол пенницилин биш, харин валокардин.
Өвөө: Харин чи бол нафталин. Чиний өрөвдөлтэй хошигнол. За за би явлаа. Хадгаламж банкиндахуйн хэрэглээгээ төлөхгүй бол зүрхний стимуляторыг маань өөр газраас залгачихна...
Антон: Та ийм гайхалтай саналсонсож байгаагүй, тиймээ баярлаллаа. Баяртай. Лёха хувцсаө өмсчих, миний жолооч хий. Том харагдах хэрэгтэй байна. Таван минутын дараа машин руу.. тэгээд аятайхан юм өмсчихөөрэй.
Иванов: Эсвэл бүр толгойгоо угаах уу?!
Хоёр Ивановынхан
Антон хоолой: Үгүй дээ би тоглоогүй. Бидний санаа таныг зүгээр л алтад умбуулна.
Эр хоолой: Антон надад харин чиний энэ санаанд л мөнгөө битгий үр гээд байна.
Антон: Удахгүй бүх мөнгө интернет рүү л орно.
Эр: ..би чиний интернетэд итгэхгүй байна...
Антон: Итгэхгүй байна гэнэ шүү, тэнэг чинь шөнө эхнэрээ салоноос ирлээ гэхэд л итгэдэг.
Иванов: Одоо хаачихав?
Антон: Хаачихав дээ, байдаг руугаа л.. гүйцээ, баячууд миний төсөлд хөрөнгө оруулахыг хүсэхгүй байна. Энэ сүүлчийнх нь байсан юм.
Иванов: Юу гээч надад нэг танил байгаа.
Антон: Хэн, банкны хамгаалагч уу?
Иванов: Миний бүр ерээд оны найз...
Антон: Би чамд ерээд оноос зөвхөн энэ тэнэг цамц үлдсэн д гэж бодсон.. бас зан чинь..
Иванов: Өглөөний цайгаа л ууж амжаагүй..
Ваня: Бон аппетит Анастасия Павловна би энд чинь газардаж болох уу?
Анаст: Эргэн тойрон чөлөөтэй газар дүүрэн байна. Гэхдээ чи нэг юм алдчих гээд байгаа бололтой..
Ваня: Яг үнэн.. Би ч гэсэн хараад л, зөвхөн энд л газардвал...
Анаст: Яриагаа дараа дуусгацгаая тэгэх үү? Тэртэй тэргүй хичээлтэй.. хэрэгтэй бол би үдээс хойш номын санд байгаа. Сайхан хооллоорой...
Ваня: Тийм ээ баярлаллаа..
Антон: Чөлөөт цагаа өнгөрөөх төв. Бид нар мөнгө авах гэж ирлүү, эсвэл цай ууж суух гээ юу ойлгосонгүй.
Иванов: Анхны сэтгэгдэл хуурамч..
Антон: Тийм дээ оронгуут л Уолл стрийт хүлээж байгаа..
Антон: Чи надаар тоглоод байгаа юмуу би ойлгосонгүй...
Иванов: Юу гэж?
Антон: Надад мөнгө үрэх биш,харин олох хэрэгтэй..
Иванов: Чи яаж үрэх юм бэ, чамд мөнгө байхгүй. Машины чинь түлхүүр ч надад байгаа.. Тийшээ орцгооё... Бүү хөдөл цагдаа байна!
Робинзон: Лёха..
Иванов: Робинзон...
Робинзон: Юу гээч чи ямар өөрчлөгдөө вэ, хэрвээ ирнэ гэдгээ хэлээгүй бол чамайг энэ цамцаар чинь л таних байж!
Иванов: Би тэгээд л албаар өмссөн юм. Танилц манай найз Антон.
Антон: Антон, сайн байна уу..
Робинзон. Роберт..
Антон: Танилцахад таатай байна.
Робинзон: Тоглох уу?
Антон: Үгүй дээ баярлаллаа. Тэгснээс шууд ажилдаа орцгооё...
Иванов: Тийм ээ...
Робинзон: Яахав тэгье ээ...
Полина: Түр хүлээгээрэй..
Лида хоолой: ..тэгээд л хүрээд ир, бас Надюхаг аваад ир. Үзээд л юу ч тоохгүй байгаарай. Харин минийхийг харангуутаа л байдгаараа магтана шүү за юу? Яахав гүнзгий амьсгаа ав, тэгээд л нөгөө, “жинхэнэ кутерье, чи өөрийгөө ч давж гарч!” гээд л өөрөөсөө ч гэсэн нэмээд ярьчихаарай за юу? ... вандуйгаа ахиухан нэм гэж байна. Нхн! Тэгээ баяртай... ийм л найз даа! Нийслэл салаат хийж чадахгүй. Бүр арай л...
Кирилл: Үйлчлүүлэгчдээ илүү татахын тулд бид нар өнгөрсөн жилийн хоёр загвар дээр хямдрал зарлана... Яахав өөрөө л мэд... бүх машиндаа ч болж байна, бид нарт ямар ч хамаагүй.
Даня: Нхн...
Кирилл: Сайн байна, тэгвэл зөвхөн хямдралын хэмжээгээ тодорхойлох үлдлээ. Хамгийн тохиромжтой хувилбар арван хувь.
Даня: Хэрвээ хорь бол юу гэж?
Кирилл: Манай машинууд дэлгүүрт хугацаа нь хэтэрчихсэн банш шиг л болж байгаа. Яахав хорь л бол хорь болог!
Даня: Йес.... Йес гэдэг нь би, сайн байна гэсэн юм. Гайхалтай санаа... Харин одоо ажилдаа орцгооё...
Бичиг: Жинхэнэ казино тогломоор байна уу?
Антон: Ийм байдлаар дээд тал нь хагас жилийн дараа л та нар хөрөнгө оруулалтаасаа орлого олж эхлэнэ. Элдвийн НДШ, НӨТ өөр элдвийн татвар байхгүй.
Залуу: Юу гээч чиний энэ бүх НДШ, НӨТ, татвар бид нарт хамаагүй. Харин мөнгө цаас болчихгүй гэсэн найдвартай баталгаа хэрэгтэй.
Залуу1: Яахав ямар нэгэн нэртэй хүн батласан бол ч яахав, харин ингээд бол ч?! Ярих ч юм алга...
Робинзон: Уучлаарай Лёха бид нар банк шиг л батлан даагчгүй бол өгөхгүй.
Антон: Ойлгомжтой, за за цаг гаргасанд баярлаллаа. Сайн сайхныг хүсье, явцгаая..
Иванов: Бид нар танай зээлийн байгууллагын нөхцлийг мэдээгүй л дээ. Бид хоёрт батлан даагч байгаа. Пенницилинийг мэдэх үү?
Робинзон: Тийм гэж үзье...
Өвөө: Би пенницилин үү?! Чиний толгойд л пенницилин хийх хэрэгтэй. Ухаан чинь бүр муудчихаж...
Иванов: Ааваа ердөө л ганцхан бичлэг.. Ахан дүүстээ шоронгоос хандаж байгаа юм шиг л ярь. Та хоёрыг ялгахын арга байхгүй.
Өвөө: Тэгээд гарч ирэхээр нь л гуй, одоо аав чинь тэр болог. Би ийм тэнэг хүүгээсээ татгалзаж байна. Гүйцээ би хадгаламж банк орлоо..
Антон: Гайхалтай, харин бид хоёр хэлсэн амандаа хүрэх гэж ой руу явлаа...
Иванов: Байз л даа... одоохон энэ луугарыг эвдээдэхье..
Антон: Юуны чинь луугар, наад нүдээ нээ л дээ тэрний чаддаг юм нь ч миний коньяк...тэнэг амьтан...
Иванов: Зөөлөн... ингэхэд би хүүгийн чинь эцэг шүү!
Өвөө: Тиймээ үнэн, бас үгээ ч бод, халзан толгойлсон бандиа! Манай гэр бүлийг хамруулахаа боль...
Иванов: Бурхан минь ямар аятайхан үг вэ, яг л хөгжим шиг сонсогдож байна.
Өвөө: Яахав туслаж болж байна. Тийм юмнуудын толгойг эргүүлбэл харин ч бөөн баяр...ингэхэд яагаад зөвхөн яриад байгаа юм бэ?!
Антон: Сайн байна... сайн байна ноён жүжигчин! Та сонгон шалгаруулалтаа давчихлаа. Одоо мөнгөө авч болно. Болгооно уу.. яасан?
Өвөө: Чи чинь тоглоод байгаа юмуу?
Антон: Юу вэ?
Өвөө: Миний ханш Нагиевтай адилхан...
Антон: Юу гээч, ядуучуудад зориулсан Нагиеваа та чинь галзуураа юу?
Өвөө: Тийм ээ...
Иванов: Антон жаахан нэмчих л дээ.. жүжигчин хэрэгтэй.
Өвөө: Тийм ээ..
Ваня: Анастасия Павловна англиар яагаад гуниглачихаа вэ гэвэл юу гэхийг хэлээд өгөхгүй юу?
Анаст: Би утсаа алдчихлаа.
Ваня: Тийм ээ мэдээж тоогүй л юм. Гэхдээ шийдэцгээе. Хэрвээ надтай аяга кофе уухыг зөвшөөрвөл би танд туслаж чадна.
Анаст: Үнэхээр туслаж чадна гэж үү?
Ваня: Хакерийн нэг программ байдаг юм. Гар утас хайж болдог. Гэхдээ таны нэр, нууц үг хэрэгтэй.
Анаст: Тэгье ээ...
Бүсгүй: Хөөх үний нь хардаа? Милан ниссэн ч хямд тусна.
Бүсгүй1: Бас загвар нь? Энийг эмнэлэгт л өмсөх байх...
Полина: Тэгэлгүй яахав дээ... манайд чинь ганцхан гайгүй загвар байгаа. Энэ байна. Би таачихсан уу?
Бүсгүй: Уучлаарай та юу яриад байна аа?
Полина: Охидуудаа зохиолоосоо хазайхгүй байя тэгэх үү? Юу гэлээ гүнзгий амьсгаа аваад л нийслэл салаатны вандуйгаараа булаад өгнө тэгсэн үү?
Бүсгүй1: Ухаан муутай юм байх даа?! Хазуулчихаагүй дээрээ эндээс явцгаая...
Полина: Яваа яв, бас хосгүй бүтээлээ аваад яв!
Бүсгүй1: Чи чинь галзуураа юу?
Бүсгүй: Юу гээч чамд хүнтэй яаж харьцахыг заагаад өгнө шүү!
Полина: Хэн, танай сангийн аж ахуйн дарга уу?!
Бүсгүй1: Өөрөө хараарай, салон биш, мэдрэлийн эмнэлэг бололтой, эндээс явцгаая...
Бүсгүй: ..Нхн...
Бүсгүй2: Сайн байна уу...
Бүсгүй3: ..сайн байна уу...
Полина: ..сайн сайн, сайн байцгаана уу...
Бүсгүй3: Надюша энийг хардаа!
Бүсгүй2: ..хосгүй бүтээл...
Бүсгүй3: Бүр өмсөж үзэхээ ч больё, шууд авлаа, бүсгүй энэ гайхамшиг ямар үнэтэй вэ?
Полина: Ямар ч бишээ, жүжиг дууссан...
Бүсгүй2: Би нэг л ойлгосонгүй. Лидка хаягаа андуурчихсан юм болов уу?
Өвөө: Юу гэхээр надуул чинь үнээн залуусаа. Интернет дэлгүүрийг энд хэн ч эхлээгүй байгаа. Юу гэхээр анд найз нараа энэ газраа илүү юмаар сольцгооё. Хүн шиг амьдарцгаая. Би оролцоно..
Залуу: Тэгэхээр та нарын суртчилгаа хүн итгэхээр боллоо. Би ч гэсэн оролцоё...
Робинзон: Эхний хөрөнгө оруулалт, үлдсэний нь удахгүй оруулна.
Залуу: Алив дууг нь чангалдаа? Танай батлан даагч тэнд ч гэсэн гарч байна.
Эр хоолой: Арван долдугаар засан хүмүүжүүлэх ангиас пенницилин хочоороо алдартай Олег Уцуев оргосон байна. Энэ гэмт хэрэгтний зургий та нар манай дэлгэцнээс харж байгаа. Энэ хүний талаар ямар нэгэн мэдээлэлтэй хүн доорх утсаар хандахыг хүсье...
Залуу1: Энэ чинь юу гээчийн хулхидалт вэ, пенницилин супер санаа дэмжээд байсан, өөрөө явганаар гарч байгаа юмуу? Ингэхэд энэ тэнэгүүдээр дамжуулж эрхийн бичиг хурааж байгаа юм биш биз дээ?
Залуу: Та нар чинь яасан бэ? Хуурах гээ юу?
Антон: Тайван тайван тайван залуусаа энд бүх юм шудрага. Тэр зүгээр л оргож байна гүйцээ...
Иванов: ..өөрөө энэ хэрэгт оролцоно гээ биз дээ? Ийм ашигтай юм байхад хэн ч оргоно.
Робинзон: Өөрөөр хэлбэл бүр наашаа ирж байгаа юмуу?
Антон: Мэдээж яг ийшээ биш л дээ, хэрвээ хэрэгтэй бол хүрээд л ирнэ.
Иванов: Тэгэлгүй яахав...
Залуу: Юу гэж, хүн шиг угтаж авцгаая... ах дүү нараа дуудъя, ширээ засая... тэнд л харин ярилцацгаая...
Антон: Асуудал алга... Тийм биз дээ?
...
...
Антон: Нөхөр Нагиев аялан тоглолт хэрэгтэй байна, яаралтай.
Өвөө: Юу, хаачих гэж? Би уран бүтээлийн амралттай.
Иванов: Жинхэнэ Пенницилинд тоглох хэрэгтэй. Хүмүүс уулзая гээд байна. Сайхан дайлуулна гээд л бодчих.
Өвөө: Бичлэг хийлгэж тоглох бол нэг хэрэг, харин жинхнээсээ бол үгүй ээ?!
Антон: Нагиевийн мөнгө бол нэг хэрэг, харин Брэдд Пит шиг бол огт өөр хэрэг!
Өвөө: Тэгвэл ч өөр хэрэг шүү, явж танай Пенницилинийг амилуулцгаая...
Антон: Виктор Алексеевич танд өөр өчнөөн нөөц байгаа...
Өвөө: Явцгаая...
Залуу2: Сайн байна уу, эрэн сурвалжлалын мэдээлэл байна.
Багш: Лев Глебов самбар дээр...
Эля: Чи утсыг нь өгөөгүй л байгаа юмуу?
Ваня: Хичээлтэй байхад яаж өгөх юм бэ? Энд юу байсан гээч... “үзэсгэлэнт гүнж минь чамгүй бол би амьдарч чадахгүй бла бла бла”.. хэнээс гэдгий нь хар даа, гайхалтай!
Эля: Зөвхөн чи ч биш, бас деканы найз бүсгүй юм байна.
Багш: Иванов дуу чинь их л чанга байна дараа нь ажлаа үзүүлээрэй бэлдэж бай.
Мсж: Яаралтай уулзах хэрэгтэй байна. Номын санд хүлээж байя...
Багш: Уучлаарай би одоохон.
Эля: Чи хаачих нь вэ?
Ваня: Яаж дээ, ийм юмыг яаж өнгөрөөж болох юм бэ?
Багш: Би юу ч бичээгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би ингээд гүйж байх жаахан хүүхэд биш биздээ?
Анаст: Надад утас ч алга, би утсаа алга болгочихсон.
Багш: Настя болноо, би ийм тодорхойгүй байдлаас залхаж байна. Бидний хооронд юу байгааг мэдмээр байна.
Анаст: Одоо биш ээ, нээрээ шүү..
Багш: Зүгээр л бод.. би хариултыг чинь хүлээж байя...
Эля: Амжсан уу?
Ваня: Амжчихлаа...
Мсж: Уучлаарай бид хоёрын хооронд юу ч байх боломжгүй.
Багш: Уучлаарай би нар юу гээд зогслоо?
Өвөө: Сайн уу, найзууд аа! Бялуугүй ирчихлээ уучлаарай, цагдаа нарыг ойд төөрүүлээд, тэнд хүнсний дэлгүүр ч байхгүй...
Өвөө1: Сонирхолтой л юмдаа, би бол авчирсан.
Робинзон: Өвөө та ч дуусаж дээ?!
Өвөө1: Ингэхэд чи бас хэн бэ?
Антон: Юу ч боллоо гэсэн бид хоёр таньтай хамт...
Өвөө: Чимээгүй тайван залуусаа! Антончик цаг эрт байна би хадгаламжийн банк ч орох хэрэгтэй. Та нар хэн рүү шөвөг үзүүрлээ вэ? Жинхэнэ хулгайчаа нэгмуу тэнэгээс ялгаж чадахаа больчихоо юу? Нэг нүүдлийн л юм гэдэг нь тодорхой байгаа биз дээ?
Өвөө1: Халбаган хошуутаа худлаа битгий жүжиглээд бай! ...харин энд одоохон хэн нь пенницилин, хэн нь нүүдлийн гэдгийг харцгаая!
Өвөө: Хятадын хуурамчаа чи чинь бүр пенницилины өөдөөс хуруу чичлэж байгаа юмуу? Одоохон амыг чинь заагаад амраагаад өгье...
Антон: Тэр чамайг яаж хүмүүжүүлж байсныг бодохоос ч айчихлаа.
Өвөө: Би одоохон чамайг...
Залуу1: Хэнийг нь унагахав?
Залуу: Батла л даа, хоёулаа л жинхэнэ юм шиг...
Өвөө: Одоохон би чамайг...
Цагдаа: Бүгд хэвтээд.. хэвт гэж байна..
Цагдаа1: Олчихлоо би пенницилины дэргэд байна.
Цагдаа: Хэвтээд гэж байна..
Өвөө1: Залуусаа та нар өөр хүн барьчихлаа, би чинь жирийн л нэг тэтгэвэрийн хөгшин Пенницилин тэр байна.
Өвөө: Худлаа ярьж байгаа юм. Тэтгэвэрийн дэвтрээ үзүүлэг. Минийх эрүүл мэндийн даатгалтай хамт хажуугийн халаасанд байгаа.
Иванов: Даня юу?
Даня: Аавууд уу?
Иванов: Чи яагаад хариагүй юм бэ?
Даня: Харин та хоёр?
Антон: Хариад ярьцгаая...
Цагдаа хоолой: Түр саатуулахад ярилцаарай... аваад яв..
Лида: Хүмүүс ирээгүй юмуу?
Полина: Лида хангалттай. Чиний төлөвлөгөө, найз нарын чинь тухай би мэдэж байгаа.
Лида: Яахав уучлаарай би ч гэсэн Полина миний дизайныг нөгөө юу гэлээ... өрсөлдөх чадвартай байлгамаар байна.
Полина: Лида чиний өрсөлдөх чадвартай дизайнаас болж, би хоёр өөр бүсгүйд бүдүүлэг загначихсан.
Лида: Тийм үү? Тэгвэл би найзууддаа хэлчихье, чиний даашинзыг ч гэсэн магтаг тэгэх үү?
Бүсгүй: Энэ.. энэ бүдүүлэг бүсгүй. Алив, тэрнийг баривчлаад өг...
Бүсгүй1: ..тийм ээ...
Цагдаа2: ..байз л даа учрыг нь олцгооё..
Полина: Бүсгүй би мэдээж уучлал гуйхад бэлэн байна, гэхдээ та ч гэсэн үгээ бод л доо..
Цагдаа2: ..харав уу..
Бүсгүй1: ..тийм дээ...
Бүсгүй: Сайн байна... галзуу солиотой хүүхэн.
Бүсгүй1: Яг зөв.
Бүсгүй: Ингэвэл ямар байна?
Лида: Би чамайг эмэгтэй хүн гэдгийг чинь тоохгүй шүү, Полинкагийн төлөө дэлсээд өгнө гэж мэдээрэй. Ойлгосон уу?
Цагдаа3: Тэгэхээр одоо бүгд тайвшраад учрыг нь олцгооё...
Бүсгүй1: Бид нар тайван байна, бид нар бол тайван! Харин энэ хоёрыг тайвшруулах хэрэгтэй!
Бүсгүй: Ёс суртахуунтай хүмүүс рүү энэ шалны алчуураараа түлхэхгүй болог!
Лида: Юу гэнээ?! Чи, миний наран цэцгийн шалны алчуур гэсэн үү?
Бүсгүй: ..эмэгтэй тайван...
Лида: Наран цэцэг!
Бүсгүй: Би танд анхны удаа сануучихъя...
Лида: Миний хийсэн юмыг уу, би чамайг цагдаагийн эхнэр гэж тоохгүй шүү!
Бүсгүй: Ингэхэд юу гээч...
Лида: ..юу гэж...
Бүсгүй1: Яах нь вэ..
Полина: Тэрнийг тайван орхи!
Цагдаа3: Эмэгтэйчүүд ээ!
Өвөө: Гайхалтай, хадгаламжийн банк руу явж байгаад л дамжингаар явах болчихлоо.. Ядаж уйдахааргүй л дээ. Хүү, ач хоёр маань дэргэд байгаа.
Антон: Ач хүү бол бүр ч, энэнтэй тусдаа ярилцана. Чамд миний жишээ багадаа юу, бас нэг тоглоомчин!
Даня: Би дахиад тоглохгүй гэж хэлсэн биз дээ?
Иванов: Дахиж тоглох ч хэрэггүй, Элькатай шоронгоос л хуримаа хий. Талхаар бөгжөө хийчихнэ.. амьдралын шулуун зам!
Даня: Аав аа...
Лида: Та нар ойлго л доо, тэд нар л эхлэсэн...
Цагдаа3 хоолой: ..энд зогсож бай...
Лида: ..тэд нар эхлээд эхлэсэн ойлгож байна уу? Хөөх?! Та нар энд юу хийж байгаа юм бэ?
Антон: Яг адилхан асуучихъя...
Өвөө: Ямар сонин хүмүүс вэ? Дээрэм, сүрдүүлгэ, хутга шөвөг үү?!
Цагдаа: Орцгоо... түгж!
Анаст: Танд их баярлалаа. Үнэнийг хэлэхэд олно гэж ч бодоогүй..
Байцаагч: Та ч азтай л юм. Хулгайлсан хүн нь их л тэнэг юм, симий нь ч аваагүй байсан. Тийм учраас дор нь олсон. Дараагийн удаа болгоомжтой байгаа. Энд...
Анаст: ..тэгэлгүй яахав...
Байцаагч: ..гарын үсгээ зурчих..
Антон: Полина би тоглоогүй ойлгож байна уу? Чамтай хүн ярьж байхад наашаа хар л даа. Би чамд тангаргалъя тоглоогүй!
Полина: Тийм ээ, тоглож яах гэж, одоо хүү чинь тоглож байна.
Даня: Ээжээ, ээжээ би зүгээр л өөрийнхөө математик загварыг шалгасан юм. Харин цагдаа ирэхийг тооцсонгүй...
Иванов: Чи юу гэж уучлал гуйгаад байгаа юм бэ, наадуул чинь салоноо зодооны талбар болгосон.
Лида: Мөн харьцуулах юмаа олов оо?! Хүүхнүүдтэй маргаа л биз, хэнтэй ч байдаг! Харин та хоёр өөрсдөө баригдаад, дээр нь аавыгаа, хүүхдээ чирээд ирсэн. Ядаж Ванечка ирээгүй нь их юм!
Өвөө: Пүүл хаус ноёд оо! Одоо шилүүс л дутуу байна. Ингээд эргэлт оруулах ч хүнгүй боллоо.
Полина: Ваня юу болоо вэ?
Ваня: Ямар ч утгагүй юм, би юу ч хийгээгүй.
Антон: Хөөх харав уу, дахиад л гэмгүй хүн бариад ирж. Яахав наашаа л ороод ир, хэрвээ ийшээ ормооргүй байвал ээжүүд рүүгээ ор...
Анаст: Ваня!
Байцаагч: Тийм ээ, ингэхэд таны оюутан. Сайн сайхныг хүсье...
Анаст: Харахад сайн л хүү.. ичихгүй байна уу?
Ваня: Анастасия Павловна би амалснаараа утсыг чинь олоод өгөх гэж байсан. Харин намайг ингээд л...
Иванов: Анастасия Павловна нээрээ шүү, манайх шудрага, ёс журамтай гэр бүл. Зүгээр л өнөөдөр ийм өдөр таарчихлаа.
Өвөө: Үнэхээр тийм.
Ваня: Анастасия Павловна намайг хүлээгээрэй за юу?
Өвөө1: Ноён прокурор хэлсэн биз дээ, буруу хүнээ барьчихлаа. Би чинь зүгээр л нэг тэтгэвэрийн хөгшин..
Прокурор: Хэзээнээсээ тэтгэвэрийн хөгшчүүд сүмийн орой шивүүлдэг болчихоо вэ?
Өвөө1: Өөдгүй новш, гарч ирээд тооцоо бодно оо?
Өвөө: Амаа мэдэж ярь, цаанаа будаа идэх нүхгүй болов!
Полина: Виктор Алексеевич таван жил Комсомолськт барилга дээр ажилсан гэдэгт чи итгэлтэй байна уу?
Лида: Одоо бол тийм ч итгэхгүй байна.
Прокурор: Антон...
Антон: ..за..
Прокурор: ...чи яаж наанаа орчихоо вэ?
Антон: Олег Сергеевич мэдээж андуураад л...
Цагдаа: Тийм ээ Ивановын гэмт хэргийн бүлэглэлийг ч баривчилсан.
Прокурор: Яахав андуурсан бол суллах л хэрэгтэй. Миний батлан даалтаар...
Антон: Баярлаллаа...
Прокурор: Бичиг цаасы нь дараа бүрдүүлчихье...
Антон: Баярлаллаа Олег Сергеевич..
Бүгд: ..баярлаллаа...
Полина: ..баярлаллаа Олег Сергеевич...
Өвөө: Аливээ хурдан онгойлгоорой, тэгэхгүй бол баярласандаа өмдөндөө шээс алдлаа...
Лида: Бид нарыг ч гэсэн, хурдлаарай...
Прокурор: Ивановын гэмт хэргийн бүлэглэлийг цагаатгасны төлөө...
Антон: ..баярлаллаа Олег Сергеевич, хэрвээ та байгаагүй бол би үнэхээр жинхэнэ гэмт хэргийн бүлэглэлтэй л орооцолдчих байлаа. Их баярлаллаа...
Прокурор: Тэд нарыг бүгдий нь хянаж байгаа. Харин бизнес хийх мөнгөө ёс журамтай хөрөнгө оруулагчид дундаас хайх хэрэгтэй.
Антон: Хаанаас тэд нарыг олохов дээ!?
Прокурор: Надаас л ол... мөнгөө хаана эргүүлэхээ эртнээс хайж байна. Гэхдээ миний албан тушаалыг чи өөрөө ойлгож байгаа. Гэрэлд цохиулж болохгүй, харин чи бол манай хүн. Би өөр хэнд хөрөнгө оруулахав дээ?!
Анаст: Тиймээ хоёр минутын дараа л очлоо...уучлаарай.. Иванов.
Ваня: Өө Анастасия Павловна сайн байна уу, таныг ч гэсэн энд байгаа гэж мэдсэнгүй. Утас чинь яаж байна?
Анаст: Ажиллаж байгаа бүх юм хэвийн. Чиний хүмүүжилд эргэлзсэн явдалд намайг уучлаарай.
Ваня: Харин уучлалыг хэрвээ тэр кафед шилдэг кофе хамт уувал хүлээж авъя..тэгээд ч өнөөдөр хичээл байхгүй.
Анаст: Энэ чамд л байхгүй Иванов, би бас давтлага өгдөг. Намайг уучлаарай би яарч явна.
Ваня: Би ч гэсэн энэ тухай ярих гэсэн юм. Бас л англи хэлээ сайжруулмаар байна.
Анаст: Болноо, над руу яриарай тэгээд тохиролцъё...
Ваня: ..тэгэх үү..
Анаст: ..баяртай..
Ваня: Баяртай.
..............
Эр гарч байсан
Эмч эм
№9
Эр: Тэгэхээр хамгийн сүүлчийн мөнгө хамгийн хүнд гэдэг байхаа, тооцоо дууссан чимээ сонсогдож байгаа.
Иванов: Аз жаргалын захидал ийм л байх ёстой, тань шиг шуудан хүргэгч олон байгаасай Василич...
Эр: Юу гээч чи сайхан байшинтай юмаа Лёха, хэнээр бариулсан бэ?
Иванов: Дээд зэргийн мэргэжлийн хүмүүс.. арай л гэж бариулсан.
Эр: Тийм үү..юу гээч утсы нь өгчих л дөө. Би хоёр ч бригад хөөж явууллаа. Юм хулгайлаад салахгүй юм..
Иванов: Үгүй дээ...
Эр: ..яачихаа вэ?
Иванов: Тэрэндээ л гол нь, тийм хүмүүсийг гурван жилийн өмнө захиалах хэрэгтэй. Сахалинд гүүр барьж байгаа. Япон руу...
Эр: Арван сараас өмнө л байшингаа бариулчих юмсан. За за баяртай...
Антон: Зүгээр л гайхалтай, тийм ээ. Тэгээ би Игрт өөрөө хэлчихье. Тэг, тэгье баяртай. Полинушка, хонгор минь намайг уучлаарай би сүүлийн үед нэг л ухаангүй юм шиг л... сэтгэл санаа, бухимдал гээд л зэрэг зэрэг..
Полина: ..би анзаарсаан...
Лида: ..би ч гэсэн анзаарсан.
Антон: Гэхдээ одоо бүх юм хэвийн. Хөрөнгө оруулагчтай болчихсон, мөнгө дансанд орсон. Тийм учраас, хамгийн эелдэг, соёлтой эр хүнээ хүлээн авна уу!
Иванов: Намайг танилцуулсанд баярлаллаа Антоха..
Полина: ..энэ хийчихлээ..
Антон: ..тиймээ иднэ баярлаллаа. Энэ өдрийг хамт өнгөрөөе, орох дуртай ресторандаа ороё.
Полина: Би татгалзахгүй ээ..
Антон: Тийм үү..
Лида: Лёша бид хоёр ч гэсэн өнөөдөр өдөржин хамт байна. Танил маань үхэр төхөөрнө, шинэ гэдсээр дайлна гэсэн...
Иванов: ...үгүй дээ Лидок гэдсээ өнөөдөр хойшлуулъя, барилгын ажил дийлдэхгүй байна. Хоёрдох бригадаа хөөж явууллаа. Хулгай хийгээд салахгүй юм.
Антон: Харин хамтраагүй нь сонин л юм.
Лида: Энэнтэй тэгэлгүй яахав дээ, тэд нар чинь барилгаа барих ёстой. Гэтэл энэ бараг саад болж байгаа! Зөвхөн хашаа яасныг л сана л даа... өглөөнөөс нэг дамчинтай уулзаад л байсан!
Иванов: Юун дамчин, манай шинэ даамал! Жинхэнэ мэргэжлийн, Крымийн гүүр барьж байсан юм.
Лида: ..залахаа боль л доо! Урд нь ганцаараа юм хийдэггүй байсан. Одоо бас нэг юм дагуулчихсан.
Иванов: Би юу ч хийгээгүй болж байна уу?! Байшингаа өөрөө барьж, өглөөнөөс орой хүртэл л зүтгэж байна....
Лида: ..нхн...
Иванов: ..энэ гараараа! Хамаг хөлсөө шавхаж байгаа. Ядаж баярлаллаа ч байхгүй.
Полина: Лида ингэхэд Алексейгийн зөв.. бид нар огт тусладаггүй. Ингэхэд өнөөдөр л хамт ажилцгаая. Бүгд хамт, тэр нэг удаагийнх шиг санаж байгаа биз дээ?...
Иванов: ..үгүй дээ Полина.. байшин барих бол хамраа ухахтай адилгүй. Энд чадвар хэрэгтэй. Би та нарт даашинз оёж өгөх гэж садаа болдоггүй биз дээ?
Антон: Санал нэг байна, тэгээд ч бороо орно гэж байна. Ямар ухаантай хүн бороотойд байшин барихав дээ, энэ чинь зам тавихтай адилхан. Тэгээд ч хоёулаа хамт байна гэж ярьж байсан мартчихаа юу?...
Полина: Тэгээд л харин тэнд хамт байцгаая...
Антон: ..гэхдээ Полина гуйя..
Лида: ..тэгвэл би бүгдэнд нь хэлчих үү?...
Полина: ...тэгээ хэлж бай...
Лида: ..тэгэхгүй бол бүгд нэг шалтгаан зохиочихно.
Иванов: Лидок эсвэл гэдсэндээ явцгаах уу?!...
Лида: ..үгүй дээ туслая л гэсэн бол туслая...
Хоёр Ивановынхан
Иванов: Ээжээ би үнэхээр байшин барихаар явж чадахгүй. Шүүлгэндээ бэлдэх хэрэгтэй. Хэрвээ өгч чадахгүй бол дараа нь барилгын цэрэгт бүтэн жил явна, гүйцээ...
ЛИда: За яахав, гэхдээ хичээлдээ л бэлдээрэй, тэрнээс бид нарыг байхгүй хооронд өөр юм хийхгүй шүү!
Иванов: Хэзээ тэгж байсан юм бэ? Анастасия Павловна өглөөний мэнд Ваня Иванов байна. Таньтай давтлага ярьж байсан санаж байна уу? Та өнөөдөр завтай юу? болж байна нхн.. тэгвэл би хаягаа явуулчихъя... түр баяртай.
Даня: Эля сайн уу, юу гээч манайхан өнөөдөр бүтэн өдөр байшин барихаар явах юм байна. Харин би ажилтай гээд хэлчихсэн. Тэгээд л.. байшин бидний мэдэлд. Очлоо...
Өвөө: Үгүй дээ үгүй Лидок, үгүй дээ юун барилга.. бид хоёр өөрсдөө хашаа будна гээд бөөн ажил... тэгээд ч бие нэг л биш, эм уугаад л байж байна. Тийм учраас амжилт хүсье.. баяртай. Лидка ярьж байна?
Зоя: Юу гэж байна?
Өвөө: Юу байхав дээ Лёхагийн байшин руу л явахаас. Би л байхгүй бол юу ч хийж чадахгүй.
Зоя: Байзаарай хашаагаа яах юм бэ?
Өвөө: Би яаж хүүдээ үгүй гэхэв дээ, чи ойлгож үз! Бид нар чинь ийм л...
Зоя: Аягатайгаа хаачих нь вэ?
Өвөө: Тэд нар аяга таваг муутай байна гэсэн. Барилга шүү дээ..
Зоя: Ннн...
Антон: Хөөх бүр бүтэн цайз босгочихсон юм байна. Хаанаас хөрөнгө олоо вэ, барон фон Иванов?
Лида: Тийм ээ надад ч гэсэн сонирхолтой байна.
Иванов: Яахав бага багаар явуулсаар байгаад л... нэг газраас ганц банз, бас нэг нүхнээс хувин элс гэдэг шиг л...Тэгээд л жаахан юм босголоо...
Антон: ..жаахан юм уу?!..
Полина: ..Алексей ямар мундаг юм бэ, ийм хурдан барьчихаж...
Антон хоолой: ..тийм ээ...
Полина: ..дотогшоо орж үзмээр ч санагдчихлаа.
Антон: ..гэхдээ..
Иванов: ..чөтгөр ав...
Антон: Яасан бэ?
Иванов: Яах юу байхав дээ, гэрт түлхүүрээ мартчихаж..
Антон: Энэ ч дохио шүү, гүйцээ ресторан явцгаая..
Иванов: ..ямар харамсалтай юм бэ?
Лида: ..Лёша...
Иванов: ..гэртээ харьцгаая...
Лида: ..Лёша байз л даа, тэнд танай даамал юм биш үү? Түлхүүр нь лав байгаа.
Иванов: Манайх, тэгэлгүй яахав...би өөрөө ороё, та нар хувцсаа сольж бай, очоод хэлчихээд ирье... тэнд...
Ваня: Тавтай морил...
Өвөө: Дэмий амьдраагүй л юм байна. Чамд настай хүнд дарс хийж өгөх боломж олдож Ванька...
Ваня: Өвөө та хаачих гэж байгаа юм бэ? Энд бүгд явчихсан байгаа.
Өвөө: Надад хэн ч хэрэггүй. Энд жаахан байгаадахъя... хонож ч магад...
Ваня: ..өвөө би найз охиноо урьчихсан байгаа.
Өвөө: Хүү минь санаа зоволтгүй, би саад болохгүй, чимээгүй л сууж байя...
Иванов: Васильич, хар ажил хийхээ болио, би чамд барилгачид аваад ирлээ. Чиний хэлснээр л...
Эр: Баярлаллаа Лёха, гэхдээ юу гээч би өөрөө бүгдийнэ хийхээр шийдсэн. Удаан ч гэсэн хямдхан. Дараа нь толгой дээр юм унахгүй.
Иванов: Тийм үү...
Эр: ..тийм ээ...
Иванов: ..чи л татгалзсан шүү, дээд зэргийн мэргэжилтнүүд Крымийн гүүр барьж байсан. Өөрөө хар л даа...
Эр: Энэ юун сайхан бүсгүй вэ?
Иванов: Энэ үү?...
Эр: ..нхн...
Иванов: ..Полинка. Будагчин. Ямар ч ханыг үзэсгэлэнд тавихаар будна.
Эр: Нн.. Лёха юу гээч, ингэхэд ганцаараа яаж хийхэвдээ гэж бодлоо..
Иванов: Тэгэлгүй яах юм бэ...
Эр: ..бригадаа энд үлдээчих...
Иванов: ..тэгье ээ.. бид нар дор нь гүйцээчихнэ..би ч гэсэн нэгэнт ирснийх туслая...
Эр: ..болж байна..
Иванов: ...юу гээч, эд нар жаахан өөр, улсын гэрээгээр ч явчихдаг. Урьдчилгааг нь өгчихвөл!?
Эр: Одоохон аваад ирье...
Иванов: Тэгэхээр Васильичийн шууд удирдлаган дор ажилцгаана. Зөвхөн хэлсний нь хийнэ.
Антон: Бид нар ямар эргүү биш дээ. Өөрсдөө чадна...
Иванов: Чи амьдралдаа хичнээн байшин барьсан. Нэг үү? Тэгээд ч цагаач ажилчдаар бариулсан. Васильич оросын ард түмэнд жил бүр хэдэн зуун метр орон байр барьдаг...
Полина: Антоша мэргэжлийн хүнд итгэцгээе л дээ. Тэгээд ч сайн хүн хөлсөлсөн гэдэг нь харагдаж байна..
Антон: Бид нар юу гэж мэргэжлийн биш юмуу? Би сайн биш үү?
Полина: Чи мэдээж сайн... гэхдээ өөр юманд.
Лида: Лёша..юу гээч, намайг энэ бүх амьдралд анх удаа л гайхшрууллаа! Сайн утгаараа... чамд итгээгүйд намайг уучлаарай.
Иванов: Зүгээрээ Лидок байнга дутуу үнэлүүлсээр байгаад дасчихсан.
Лида: Больдоо дандаа л ингэж байх юм. Тэгснээс энд юу байхыг хэлээдэх..
Иванов: Хаана?
Лида: Энд ...
Иванов: Юу байхавдаа гал тогоо, харахгүй байна уу?
Антон: Суултууртай юу?
Иванов: Чи чинь хөдөө юү? Угаагуурын.. бохирын шугам.. Шинэ загвар арай өөр ийм...
Полина: Алексей энэ хоёр давхарт, юу байхав?
Иванов: Тэр яах вэ, энд хамаагүй болохгүй. Баахан юм тавьчихсан... тэгэхээр... ажилцгаая!
Ваня: Хөөх үгүй байлгүй дээ, өвөө Грибоедовийн уулзвар дээр шар айрагтай том машин онхолдчихож! Хүмүүс авдраар нь л зөөж байна.
Өвөө: Байзаарай тэнд чинь шар айрагны үүлдвэр байгаа.
Ваня: Харин тийм ээ, шинэ шар айраг үнэгүй, дөнгөж үйлдвэрээсээ..
Өвөө: Тэгэхээр ийм байна. Хэрвээ Лёха залгавал би Зоякад туслаж байгаа.
Ваня: Нхн...
Өвөө: Хэрвээ Зоя залгавал би Лёхад туслаж байгаа, ферштейн?
Ваня: Ферштейн...
Өвөө: Энийг чамд...
Ваня: ..баярлаллаа...
Өвөө: ...мэдээ дуулгасны төлөө..
Эр: Тэгэхээр эхлээд дулаалга дээш нь гаргах хэрэгтэй.
Иванов: ..Ннн...
Эр: Тэгэхээр чи дээшээ, харин чи доороос авч өг. Арай хүчтэй... Лёха юу гээч, тэр дээр болгоомжтой байгаарай, энэ тулгуурл тулахчаан болж байгаа.
Иванов: Анн ойлголлоо..
Эр: ..тийм ээ.. бас болгоомжтой өгөөрэй за юу?
Антон: ..нхн.. би нэг л ойлгосонгүй, энэ зүтгэлтэн өөрөө ажиллах гэж байгаа юмуу үгүй юу?
Иванов: Антоха чи ямар хүүхэд биш дээ, энэ чинь даамал! Тэд нар ажилдаггүй.
Антон: Нхн...
Люда: Бүр таалагдчихлаа, одоо нүүж ороод л амьдарсан ч болж байна.
Полина: ..одоо жаахан л...
Эр: Тэгэхээр бүсгүйчүүдээ...
Лида: ..сайн байна уу..
Эр: ..сайн байна уу..
Полина: Сайн байна уу..
Эр: Та хоёрын ажил гайгүй ээ, гэхдээ тоостой... хоёр давхарыг цэвэрлэх хэрэгтэй.
Лида: Сайн байна...
Эр: Тийм ээ... Полинушка таныг түр болох уу?
Полина: ..тиймээ болно...
Эр: Хэрвээ ямар нэг юм хэрэгтэй бол, тэнд бүх юм байгаа.
Полина: ..баярлаллаа.
Эр: Ус, жимс, бас...дарс.. Тийм биз дээ?
Полина: Таны юу гэх гээд байгааг ойлголоо. Тэр эрэгтэй хүн зөвшөөрөхгүй байх гэж бодож байна. Энэ миний нөхөр. Би энд хяналтанд байгаа. Уучлаарай...
Эр: Арай ахиухан аваач! Өдөржингөө зөөх юм болно..
Антон: Ямар ажилчин шоргоолж биш дээ, арай дэндэж байгаа юм биш шүү?
Иванов: Одоо наадхаа боль л доо, чи үнэхээр л бага өгөөд байна.
Антон: Юу гэнээ?!
Ваня: Тавтай морил...
Даня: Чи яагаад барилга руу яваагүй юм бэ?
Ваня: Чи яагаад ажил дээрээ биш гэж?
Даня: Бид хоёр энд...
Эля: Англи хэлээ давтах гэж байгаа.
Даня: Тийм ээ...
Ваня: Тэгээд хүн байна уу шалгаж хонхы нь дараа юу? Оройтсон, энд би хэлний давтлагатай, өөр танхим хай, эсвэл би бүгдийнэ. Аавд хэллээ...
Даня: Би ч гэсэн бүгдийнэ аавд хэлнэ..
Ваня: Тэгвэл би эдний аавд хэлнэ.
Даня: Яасан бэ? Хоёр нэг..тэр ялчихлаа.
Эр: Тэгэхээр наад дулаалгаа орхичих, илүү чухал ажил байна.
Антон: ..нн...
Эр: Барилгын зах ороод энд бичсэн юмыг авчих. Гэхдээ яараад хэрэггүй шүү, сайн сонгоорой.
Антон: Бүгдийнэ хийе, цагаан эзэнтээн, хүссэн бүхний чинь... магадгүй Таймс сэтгүүлийн шинэ дугаар, өтгөн сүүтэй капучино, тусгай үйлчилгээний хүүхнүүд ч болж байна. Анхааралтай сонсож байгаад биелүүлье...
Эр: Ойлгосонгүй...
Антон: Чи юу ойлгосонгүй гэж, ухаан муутай юмуу? Бичгээ аваад зах руу гүй, бүгдий нь ав. Яасан, хүний хүзүүн дээр гарч суучихаад л дээгүүр хараад, сайхан байна уу?
Эр: Чи голын аль эргээ андуурчихаагүй биз?
Антон: Юу гэж?!
Эр: Лёха л авчирсан бол болно гэж бодоо юу?...
Антон: ..Лёха юу гэж, би Лёхагүй байсан ч байрыг чинь заагаад өгч чадна. Чи хэн юм бэ?..
Иванов: ..эрчүүдээ юу болоод байнаа? Антоха тайван....
Эр: ..энэ чинь харин...
Антон: ..бүр тушаагаад л... юу юм бэ, дарга юмуу? Өөрөө юу ч хийхгүй...
Иванов: ..Антоха машин руу яваад ус аваад ир, бид нар энд удна...харин би учрыг нь олоодохъё...
Антон: Учраа ол, тэгэхгүй бол нэг хүний даварсан нь бүр хэтэрч байна.
Иванов: ..тийм ээ усаа...
Эр: Энэ.. байзаарай..
Иванов: ..тийм шүү нхн.. чамаас, найзын хувьд гуйя явцгаая, Антохад уурлаад хэрэггүй ээ... тэрний юу гээч, хүүхдий нь төрөх газар андуурчихсан юм. Их шаналдаг. Бухимдаад байдаг юм. Харин сайн мэргэжилтэн, алтан гартай...
Эр: ..ойлгож байна л даа, алмаазан гартай байсан ч хамаа алга, надад ажиллах хүн хэрэгтэй ойлгож байна уу? Ингэхэд чи битгий гомдоорой, эндээс хөөж явуулаад, халчихья...
Иванов: Би яг тэгж хэлэх гэж байсан юм. Гэхдээ..би өөрөө хэлэх хэрэгтэй. Энд аятайхан хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бүр сэтгэлээр уначихна...
Эр: ..за за. Чи өөрөө л мэд, харин дахиад огт хармааргүй байна ойлгосон уу? Гүйцээ...за за..
Ваня: Тавтай морил...
Өвөө: Би л байна. Гэхдээ баярлаллаа. Үргэлж ингэж угтаад байвал, гэрээслэлдээ оруулъя.
Ваня: Өвөө та яагаад хүрээд ирвээ? Нөгөө шар айраг яасан бэ?
Өвөө: Тийшээ хүрэх гэсээр байтал шар айраг битгий хэл, замы нь цоортол долоочихож ч магадгүй. Одооны хүмүүс их шуналтай болсон. Харин шар айргаа бол би өөрөө ч авчихаж чадна.
Иванов: Антоха..
Антон: Юу?
Иванов: ..болсоон явж болно.
Антон: ..юу гэж...
Иванов:. ..юу байхав дээ чи зөндөө юм хийлээ, одоо болно..
Антон: ..Лёха байзаарай чи ингэж ажилбал таван жил бариад ч дуусахгүй. Бас ийм даамалтай бол бүр хэзээ ч дуусахгүй. Энэ тэнэг ухныг зүгээр л хал...
Иванов:..яг тэгж хэлэх гэж байсан юм. Гэхдээ яаж хэлэх юм бэ...
Антон: ..юу гэж?!..
Иванов: Энийг өөрийнхөө юм шиг л..
Антон: Яахав би халчихъя, би гадны хүн бүр дуртайяа, хялбархан халчихна...
Иванов: ...үгүй дээ үгүй, яасан ч болохгүй. Би л халах ёстой, би хөлсөлсөн, тэгэхээр өөрөө халах ёстой. Энэ миний ачаа...
Антон: Анн яахавөөрөө л шийд...
Ваня: Өө сайн байна уу Зоя эмээ, сая өвөө яриад, таныг утас нь болохгүй байна, барилга дээр идэх юм дөхүүлээд өгөөч гэж байсан. Нхн.. баярлаллаа Зоя эмээ.. нхн баярлаллаа. ... өвөө босоорой өвөө. Өвөө босоорой...
Өвөө: Ямар суваг вэ?
Ваня: Юун суваг, Зоя эмээ ярьж байна. Таны утас болохгүй байна гэсэн. Таньд барилга дээр идэх аваад очлоо гэж хэлээрэй гэсэн.
Өвөө: Яадаг улаан малгайт вэ! Хүн ч амраахгүй. Хувцсаа ч солих хэрэгтэй...
Эр: Юу вэ?
Иванов: Васильич..
Эр: Юу...
Иванов: Чи будагны хүүхэнд хандрах шиг болсон.
Эр: Яахав тийм юм байгаа.
Иванов: Зөвлөх юм байна. Их л өөр хүүхэн, пенуар, цахирмаа цэцэг, титмэн цахирмаа... тийм учраас хэрвээ оролдох гэж байгаа бол, мөнгө үрэх л хэрэгтэй...
Эр: Крымийн гүүр хүмүүсийг яаж өөрчлөхөөрөө ингэдэг байна аа?!
Иванов: Нхн...
Эр: Байзаарай би хаанаасаа цахирмаа авах юм бэ, Москва явалтай нь биш!
Иванов: Арай ч юу вэ, хэд хоногий өмнө Матвихаад харсан.
Эр: Энэ чинь хотын нөгөө зах?!
Иванов: Эмээ нараас хадаасан цэцэг авчих.. яахав ямар ч гэсэн болох л байх...
Эр: ..за за яахав ийм хүүхний төлөө Матвиха орсон ч болж байна. Гэхдээ юу гээч, тэр хүүхдээ андуурдаг нөхөр намайг ирэхэд байх ёсгүй шүү!
Лида: Тийм байж....
Полина: Лида.. жаахан хүлээ л дээ. Энэ зүгээр л тохиолдол байж ч магадгүй. Алексей энд бүр ямар ч хамаагүй байж ч магадгүй...
Лида: ..тэгээд хэнд хамаатай гэж? Пушкинд үү? Тэгээд л хоёр давхарт гаргахгүй байж! Заваан байгаа, хийх юм байхгүй гээд л, сүрхий барилгачин?! Гэхдээ зүгээр ээ? Одоохон тодруулаад өгье...
Полина: ..гэхдээ Лида!
Иванов: Титмэн цахирмаа нь шүү!
Антон: Энэ нохой сармагчин дахиад л ажлаас зугтчихсан уу?
Иванов: Үгүй дээ болсон. Халчихлаа...
Антон: Зөв өө... гол нь битгий харамсаарай, хүмүүсээс амархан салдаг байх хэрэгтэй.
Иванов: Санал нэг байна. Нэг л сайхан болчихлоо...
Лида хоолой: Гэхдээ тэр чинь удахгүй ээ!...
Полина хоолой: ...Лида, Лида алив, хэрэггүй дээ Лида..
Иванов: ..чи чинь бас яачихаа вээ?!...
Лида: Чи ингэж байшин барьдаг уу, чи ингэж барьдаг уу?!
Иванов: Наадах чинь минийх биш...
Лида: Чинийх бишээ мэдэж байна. Хэнийхэв гэж байна?
Иванов: Би яаж мэдэх юм бэ? Тэнд хүн байгаа, асуу, тэр л мэднэ биз..
Лида: Би асууна аа, би заавал асууна. Хэрвээ чи намайг хуурсан байвал...
Антон: Ингэхэд яаж асуух юм бэ, чи тэрнийг халчихсан биз дээ?
Иванов: Анн?...
Ваня: Эвсэл нэг нь, эсвэл нөгөөх нь..та нар чинь ямар?! Өө Анастасия Павловна энэ чамайг гэж, өө, таныг гэж бодсонгүй.. Та ор л доо, тэгэлүй яахав, намайг уучлаарай.. энд ийшээ.. би одоохон. Болгооно уу ийшээ, энэ.. байшин бүхэлдээ бид хоёрын мэдэлд..
Анаст: Үнэнийг хэлэхэд яахавдээ л төлөвлөгөө Иванов. Давтлагын багшаа өдөх гэж уриад л...
Ваня: Би.. нөгөө би..ямар ч өдөх гээгүй, би зүгээр л тэнд танд нэг юм бэлдсэн. Одоохон түр хүлээгээрэй...
Анаст: Харин би тэр хугацааг чинь илүү сонирхолтой өнгөрөөмөөр байна.
Ваня: Анастасия Павловна.. Анастасия...
Антон: Тийм ээ Алексей Викторович арай ч ийм даамалтай болох гэж дээ?! Муу новш яг гэртээ байгаа юм шиг! Муу сармагчин! Дараагийн удаа анхааралтай л сонгоорой.
Иванов: Үгүй дээ гүйцээ, одоо өөрөө барина. Удаан, гэхдээ хямдхан.. дараа нь толгой дээр ч юм унаад байхгүй. Бас гарч ирэхгүй.
Антон: Ингэхэд Лидка түрүүлээд олчихоос нь өмнөөөр ямар гэнэтийн бэлэг байна хайх хэрэгтэй ойлгож байна уу?
Иванов: Дараа л хайя... одоо энд...
Антон: Яагаад гацчихваа, энд юу гэж?
Иванов: Энд... одоо ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглүүлэгчийг хийе, би ганцаараа чадахгүй. Ингээд хөдөлгөхгүй барьж байгаарай. Би, би одоохон өрөм аваад ирье...
Иванов: Васильич байзаарай, чи чинь, Полинкаг сарнайгаар ингээд барахгүй.. би хэлсэн биз дээ?...
Эр: ..би тэгж бодоогүй ээ..харин романтикаар үзэхээр шийдсэн. Товчхондоо цонх руу авираад л, дөнгөж ороод, цэцгээ шууд бэлэглэнэ. Үргэлж болдог байсан. Чи гол нь нөгөө тэнэгээ халсан уу?
Иванов: Тэгэлгүй яах юм бэ, чамайг явангуут л...
Эр: Тэр чинь л сайн байна. За за би ажилдаа орлоо!
Иванов: Нхн.
Зоя: Лёша сайн уу, яасан бэ.. юу гээч ямар том ордон барьчихаа вэ?! Өвгөн та нарт идэх юм авчирлаа...
Иванов: Баярлаллаа, аав байхгүй л дээ.
Зоя: Яагаад байхгүй гэж? Тэгээд хаана байна?
Полина: Антоша эмэгтэй хүн хүнд юм буулгаж байхад, чи зогсоод л, хачирхалтай санагдахгүй байна уу?
Антон: Полина би энийг барьж байх хэрэгтэй, гэтэл тэр тэнэг өрөм авчирна гэчихээд алга болчихлоо!
Эр: Би ойлгосонгүй нөгөөх чинь хашчихаад байгаа юмуу?!
Иванов: Васильич нөгөө юу гээч... Антоха хална гэсэн чинь бүр ухаанаа алдчихсан. Хаанаас ч юм ийм юм олчихож, та хоёр одоо тааралдахгүй байсан нь дээр...
Лида: Антон бид хоёр наадхыг чинь барьж байя, харин чи тэрнийг гаргачих, тэгээд Лёшка юу хийж байгааг ч хараадах тэгэх үү?..
Антон: ..тийм ээ дуртайяа..алив бариарай...
Лида: ..барьж байна. Авчихлаа болсон..
Антон: Юу гээч, өрөм авчирна л гэсэн. Чи чинь яачихваа анн?!
Иванов: Гүйцээ бүр хачин болчихож, Васильич зугтаарай...
Эр: Тайван, энэнээс цаадхы нь номхруулж байсан юм. Юу гээч, даварсан амьтаан, наадхаа хая!
Антон: Өө халагддаг нөхөр наанаа юу мартчихаа вэ?
Эр: Юу гээч согтуу толгойтоо, намайг хэн халж чадах юм бэ? Энэ чинь...
Антон: Амьд л юм шиг байна... түргэн дуудах хэрэгтэй. Полина түргэн дуудаарай хурдал..
Лида: Юу болсон бэ, бурхан минь..
Иванов: Золгүй тохиолдол...
Өвөө: Бурхан минь, ийм л юм болох гээд байж.. би чинь тэр дээр ажиллаж байсан юм. Бараг дуусаж байсан. Гэтэл гэнэт л дотроос нэг юм “Зояг хүлээгээд хэрэггүй, дэлгүүр яваад ир” гэсэн, тэгээд л явсан. Гэтэл ийм юм болох байж! За за юу авчрав харуул л даа. Тэр дэлгүүр ч..тооллоготой байна лээ..
Анаст: Үнэнийг хэлэхэд чи надад шууд таалагдсан. Зүгээр л.. тэнд.. багш, оюутантайгаа.. чи өөрөө ойлгож байгаа.
Ваня: Энийг тэмдэглэх ч хэрэгтэй. Өрөөгөө янзалчихлаа. Хүчээ сэргээсэн ч болж байна! Энэ..
Анаст: Тэгж амжина гэж бодож байна...
Эр: Одоо болноо манай хашаанаас явцгаа өөдгүй амьтад...
Эмч: ..тайвшир та тайван байх хэрэгтэй..
Иванов: Ингэхэд ингэж зохиулаад ийм болж болох уу? Манай байшинг минийх гээд байх юм.
Эр: Одоохон чи л тийм болох байлгүй, бүгдийнэ чамд..
Эмч: Тархи толгойны гэмтэлд энэ бол юу ч биш! Би одоо тариа хийгээд өгье...
Полина: Эмчээ энэ хүн гайгүй биз дээ? Толгой их аюултай...
Анатон: Тэнд нь тархи байхгүй, битүү яс!
Эр: Халзаан чи энийг сая хэнд хэлсэн бэ? Би ойлгосонгүй халзан т...
Лида: Тайван, тайван бай л даа...
Эр: Одоо хөхөвчөө асуулдаа, энд ч яг болж байна...
Лида: ..чи чинь арай ч дээ, хүний бие муу байхад хөхөвч асуух уу?
Эр: За яахав, би та нартай учраа олноо, ойлгосон уу?
Өвөө: Бурхны авралаар бид нар иймэрхүү л барилга барьж байна. Миний хатуу удирдлаган дор...
Зоя: Юу гээч чи ийм сүрхий мастер юм байна. Тэгвэл зөвхөн хашаагаа ч биш, байшингаа будчих л даа тэгэх үү? Тэгээд л бурхны авралаар... сайхан болно.
Антон: За за Лёха дахиад хоёр ингэж ажиллахад шинэ байшингаа ч угаана тийм биз дээ?
Иванов: Одоо хаанаас даамал олох юм бэ?
Полина: Тэр байшингаа дуусахаар энийг засаж эхлье тэгэх үү?
Лида: Тийм шүү, би санал нэг байна. Энд засвар хийхдээ манайд амьдарч бай, тийм биз дээ? Лёша чамд ямар байна?
Иванов: Сайхан санаа, тэгэлгүй яахав...
Лида: ..тийм ээ...
Иванов: Би өөрөө хэлэх гэж байсан юм.
Лида: Гучин минутын дараа оройн хоол...
Иванов: Сайн байна...
Англиар ярьж байх дундуур..
Даня хоолой: ....сайн байна дахиад нэг удаа... сайн байна.. дахиад нэг...гайхалтай..
Гамлет: Вау ит ис бьютифул!
.........
Багш эр ....гарч байсан Анаст-ын...
Бүсгүй
№10
Өвөө: Лида..
Лида: Анн..
Өвөө: Чи Лёхаг дахиад эндээс хөөчихөө юу? Уг нь хамгийн түрүүнд л ирж суудаг.
Лида: Танай Лёха ухаан мэдрэлгүй унтаж л байна. Шөнөжин хөлбөмбөг үзсэн. Хэрвээ санаад байвал яахав очоод сэрээ л дээ..
Өвөө: ..хэрэггүй ээ, хэрэггүй нойр их чухал. Харин надад тавагтайг нь өгчих, ингээд ганцаараа хөлбөмбөг үзэхээр юу болдгийг мэдэж аваг!
Ваня хоолой: Өглөөний мэнд.
Лида: Өглөөний мэнд..
Өвөө: ..өглөөний мэнд..
Лида: Наад элгээ бодооч, наадах чинь эрчмийн ундаа, сайн биш..
Ваня: ..ээжээ хичээлээр дарах л сайн биш, нэг багш бүр хамаг эрч хүч барчихлаа.
Өвөө: Сайхан сэргэмээр байвал настай хүний үгийг сонс.. наад химиэ хая, би чамд одоо өөрийнхөө эрч хүчийг өгье! Зөгийн балтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн!
Лида: Өвөө та чинь яах гээд байнаа, одоо ач хүүгээ архичин болгохнуу?
Өвөө: Лида..
Лида: Анн...
Өвөө: Хэрвээ энд хатуу юм байсан бол, аль хэдийн энд байх байсан. Жинхэнэ эрч хүч өгөх амин дэм... өвөг дээдсийн жор! Май ав...
Антон: Би онгойлочихъё..Лидка..
Лида: ..анн..
Антон: Полинад Игр бид хоёрт цай бэлдээдэхээч гээд хэлчихгүй юу, сайхан тийм, өөрөө мэдэж байгаа...
Лида: Нхн..нхн...
Өвөө: Тэгэхээр тэрний тавагтайг ч би болно гэж бодож байна.
Антон: Анн.. ямар байна? Сайхан байгаа биз дээ? Ямар нэгэн татварын газар биш том компаний офисс гэдэг нь шууд харагдана.
Игр: Тийм ээ.. үнэнийг хэлэхэд манайд офисс ерөөсөө хэрэггүй гэж бодсон. Тэр тусмаа ийм! Үгүй дээ, хамтрагчаа..энэ бол зүгээр л өнгөрсөн зуун л байх...
Антон: ..би ойлголоо.. чамд арай залуухан нарийн бичиг олоод өгнө хамтрагчаа..
Игр: Юу гээч, би үнэхээр орчин үеийн интернет компанид офисс хэрэггүй гэж үздэг. Нөүтбүүк, таб, ухаалаг утас... энэ бүхэн алсаас ажиллах боломж олгоно.
Антон: Сонирхолтой л санаа байна. Бид нар тэгээд хаана суухав, манай хөрөнгө оруулагчид бидэнтэй хаана цай уухав? Хүүхдийн талбай дээрх элсэн дээр үү?
Игр: Хамтрагчаа... бид нар суухгүй. Бид нар ажиллана.
Полина: ..тийм шүү...
Антон: ..Полина чи ядаж Игр Анатольевичд хэлээд өг л дөө. Нэр хүндтэй компани, нэр төртэй офистой байх ёстой. Энэ бол чухал, гэтэл энэ утсаар яриад болчихно гээд байх юм.
Полина: Үнэнийг хэлэхэд би санал нэг байна....
Антон: ..харав уу?..
Полина: ..гэхдээ Игртэй. Антош..зүгээр л тийм нэг уйтгартай буйдан, хагас нүцгэн нарийн бичигтэй офиссууд улиг болсон..
Антон: ..энэ энд ямар хамаатай юм бэ, нарийн бичгүүд л гээд байх юм. За яахав, би нэр хүнд, нүүр царайгаа хэлж байна. Энэ бол чухал..
Полина: Компаний нэр хүнд, нүүр царайг юун түрүүнд байгуулагчид нь илэрхийлнэ. Чи Игрийг хар л даа, тэдний компани нэр хүндгүй байж болно гэж үү? Та хоёрт саад болохоо больё...
Игр: Баярлаллаа Полина та үнэхээр эелдэг хатагтай... Оке, энэ асуудлыг шийдчихлээ. Манайд офисс байхгүй. Бид хоёр өөр юу ярих гэж байлаа?
Хоёр Ивановынхан
Даня: Чи чинь яасан бэ, алив...
Ваня: Тэгэхээр өвөөгийн ундааг дуугай уучихаж болохгүй. Тийм учраас сэргэг байхын төлөө! .. гол нь өвөөг шиг болчихож л болохгүй.
Даня: Юу гээч холын зайн гүйлтээ зогсоо л доо, чи бариандаа хүрч ч чадахгүй.
Ваня: Үгүй дээ анд минь, харин ч амжилт харагдаж байгаа. Байж бай, бүгд намайг багштай тийм гэдгийг мэдвэл яах бол?!
Даня: Багштай унтсан гэдэгт чинь ганцхан давуу талтай. Чи тэднийд сэрч болно.
Ваня: Анд минь ерөөсөө унтахгүй. Бүр улам идвэхтэй хариу барьдаг. Би дахиад л шалгалт өгнө, гэхдээ ямар халуун гээч?! Байзаарай Элька та хоёр яаж байна, нойрмог болохгүй байгаа юу? Бал сардаа хүч хуримтлуулж байгаа юу?
Даня: Үнэнийг хэлэхэд хуримтлуулж байгаа гэхдээ Элятай биш...
Ваня: За больдоо анд минь...Тэр чинь хэн юм бэ?
Даня: Чи миний нууцаар яах гэж, чи өөрийнхийгөө ч надад бүрэн ярьж өгөөгүй.
Ваня: Гайхалтай бүсгүй байгаа биз дээ, ямар халуун гээч..
Даня: ...Тийм дээ..
Ваня: Хонгор минь сайн уу?
Анаст: Иванов та багш хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ? Найз бүсгүй чинь байна уу?
Ваня: Гэхдээ..тийм ээ...
Анаст: Курсын ажлаа эцэг эхээрээ шахуу хийлгэчихээд, оюутан шиг байж чадахгүй байна уу? Хурдан кафедр луу намайг дагаад яв!
Ваня: Би одоохон...
Ваня: Хонгор минь чи яасан бэ?
Анаст: Хаалгаа хаа Иванов! Курсын ажлаа хамгаалахад бэлд.... надад зөвхөн онц дүн хэрэгтэй...
Ваня: Анн... ойлголоо. Тэгвэл эхний хуудсаа нээж, нэгдүгээр бүлэгтээ орохыг зөвшөөрнө үү?
Антон: Саяынх юу байсан бэ нн?
Полина: Хэрчсэн гахайн мах...
Антон: Би харж байна. Чамд эхнэр нь юу ч байсан нөхрөө дэмжих ёстой юм шиг санагдахгүй байна уу? Би чамаас болж, нэг залхуу амьтан шиг гэртээ сууж ажиллах болчихлоо.
Полина: Гэртээ мэргэжлийн хүн шиг л ажилла, юу саад болсон юм бэ?
Антон: Чиний эв нэгдэл, тодруулбал тийм биш нь саад болж байна.
Полина: Юу гээч надад чиний дууны өнгө таалагдахгүй байна. Би өөрийнхөө санааг хэлэх эрхгүй юм уу?
Антон: Эрхтэй Полина, гэхдээ гадны хүмүүсийн дэргэд биш...
Полина: Энэ бол зүгээр л дарангуйлал..
Антон: Яагаад гэвэл гэр бүлийн тэргүүн нөхөр чинь, гүйцээ, цэг! Энийг үүрд санаж ав! Бас хүмүүсийн дэргэд нэр төрийг нь унагаах хэрэггүй!
Полина: Чи өөрөө л гайхалтай унагаж байсан...
Өвөө: Хэрэлдэж ханаагүй л байна уу? Ингэхэд надад хүч сэргээх бэлдмэл ч байна. Хэрэлдэхдээ ч хөгжилтэй болно...
Полина: ..танд биеэ тоох өвчинд уудаг бэлдмэл байхгүй юу? Тэгэхгүй бол Антон Павловичийнх дуусчихсан юм шиг байна.
Өвөө: Уйтгартай хүмүүс..
Лида: Сайн байна уу Элечка...
Эля хоолой: Сайн байна уу Лида эгчээ Данил надад ажил дээрээ оройтно гэж хэлсэн. Гэтэл тэнд алга. Утсаа унтраачихаж, гэртээ байна уу?
Лида: Байхгүй ээ, дуртай хоолы нь хийж байна, хэрвээ байсан бол энд суучихсан л харж байгаа...
Эля: Тэгвэл тэрэнд өөр нэг хүн хоол хийж өгдөг юм байна.
Лида: хоолой: Тийм байх боломжгүй. Минийх бол тусгай! Чи наанаа дэмий юм бодоод хэрэггүй шүү!?
Эля: Хэлэхэд ч амархан л юм. Долоо хоног харагдахгүй, утсаа ч авахгүй байгаа.
Лида: Хэрвээ чиний араар тавьбал нэг бол нөгөө..Эйнштейнтэй, эсвэл Ньютонтой л...
Эля: Тэд нартай бол болноо, би тэд нарыг мэднэ. За за Лида эгчээ та тэгвэл надтай ярь гэж хэлээрэй за юу?
Лида: Тийм ээ тийм Эля хэлчихье, хэлнэ...нхн...
Лида: Сайн уу хүү минь...
Даня: ..сайн байна уу..
Лида: ..сайн байна уу..явж юм ид, чиний дуртай хоол, халуун байгаа...
Даня: Ээжээ юу гэхээр би.. явж унтлаа. Тэнхээ алга.
ЛИда: Чи чинь хаана ингэж хамаг хүчээ барчихаа вэ?
Даня: Зүгээр л үйлчлүүлэгч их байлаа.
Лида: Үйлчлүүлэгчид чинь чамд сайн л юм. Шөнө болтол явуулахгүй..
Даня: Тиймэрхүү л...
Лида: Чи Эля руу залгаарай. Чамайг хайгаад л байсан.
Даня: Нхн...
Лида: Нхн...
Даня: Сайхан нойрсоорой..
Лида: Тийм ээ...сайхан нойрсоорой..
Антон: Давс аваад өгөөч...
Полина: Эсвэл өөрөө авах уу? Гэнэт буруу бариад, өгөхдөө толгойгоо буруу налчихаж магадгүй...
Антон: Чиний ачаар би оффис ч үгүй, нарийн бичиг ч үгүй болчихлоо.
Полина: Гэхдээ чамд гар, давс авах хүсэл байна.
Ваня: Сонин юу байна хөгшчүүдээ, хэнд нь талх зажилж өгөхөв?
Иванов: Шүд чинь ургаж гүйцээгүй байна. Сууж юмаа ид...
Лида: Ашгүй сайн унтаж аваа юу?
Ваня: Өвөө таны бэлдмэлд баярлаллаа. Би бүр ямар байсан гээч, бүр унтах ч шаардлагагүй гэж болно.
Даня: Өвөө танд тэр бэлдмэл чинь дахиад байна уу, надад их хэрэгтэй байна.
Лида: Хүү минь чи болгоомжтой л ажлаарай. Ядаргаа тусчихаж магадгүй шүү!
Ваня: Үгүй дээ нээрээ шүү, үнэхээр жаахан хүүхдийн ундаа биш, тийм эрчмийн ундааг булаацалдаад л авна. Уугаад л гүйцээ! Воронеж мандтугай...
Өвөө: Булаацалдаад авах аа?!
Ваня: Яг үнэн өвөө...
Иванов: Та миний бодож байгааг бодож байна уу?
Өвөө: Үгүй дээ харин чи миний бодож байгааг бодож байна.
Иванов: Гэхдээ гол нь бид хоёр хоёулаа ашигтай ажлын тухай бодож байна.
Өвөө: Хэний хувьд гэдэг нь л байна. Чамд тийм ч их биш! Далыг харьцах нь гуч!
Багш: Та аж ахуйн эрхлэгчид намайг уурлаж байна гээд хэлчихээрэй. Шохой хангалттай авчихад тийм хэцүү байна гэж үү? Иванов уу?
Ваня: Тийм ээ...
Багш: Чи яагаад энд байгаа юм бэ?
Ваня: Манайд нөгөө.. хичээл өөрчлөгдчихсөн. Харин би хичээлээ хийе гэж бодоод.. энд сайн төхөөрөмж ч байгаа.
Багш: Яагаад ийм хачин болчихоо вэ?
Ваня: Би лабораторийн туршилт хийсэн юм. Орон зай дахь хоёр биеийн мөргөлдөлт. Бүр жаахан хөлөрчихлөө...
Багш: За за саад болохоо больё... хэрвээ хэрэгтэй бол би хичээлтэй байгаа...
Ваня: ..тэгнээ..
Анаст: Хоёр биеийн мөргөлдөлт.
Ваня: Эсвэл энийгээ хэлчих үү, энэ бол миний мэддэг цорын ганц лаборатор ажлын нэр...
Анаст: Үгүй шүү үгүй, нууц байх нь улам амттай байна. За за шүүлгэндээ дахиж бэлд Иванов, миний хичээлийг чи одоохондоо өгөөгүй байгаа....тайван...
Эля: Сайн уу, надтай уулзуулахгүй чамд хэн хичээлийн хуваарийг чинь үзүүлдэг юм бэ?..
Даня: Чи дахиад л юу зохиогоод байгаа юм бэ?
Эля: Би зохиох оо? За яахав, орой уулзах уу?
Даня: Эля уучлаарай гэхдээ өнөөдөр яагаад ч чадахгүй. Би үнэхээр ажилтай байна.
Эля: Даня юу болоод байнаа?
Даня: Юу ч болоогүй. Би ажилтай. Чухал ажил...
Эля: Би таагаадахъя, ажил, хичээл, эсвэл чи өөр хаана байдаг билээ?
Даня: Үгүй дээ, зүгээр л гэрийн ажил. Аав ээжүүд туслаарай гэсэн юм.
Эля: Ойлголоо. За за би ч гэсэн өнөөдөр гэртээ ажилтай.
Даня: Байзаарай одоо улс төр орно..
Эля: Тийм ээ гэхдээ би одоо бие даасан хуваарьтай...
Даня: Тэгвэл үнсэх яасан бэ?
Полина хоолой: Үгүй ээ, үгүй, бас дахин үгүй..
Иванов: Яагаад?
Полина: Яагаад гэвэл та хоёрын туршилтын дараа гэрт үргэлж аймшигтай юм болдог.
Иванов: Урд нь байшин тэр чигтэй аймшигтай болдог байсан. Харин одоо зөвхөн гал тогоо...
Полина: Антон би чамаас гуйя, гал тогоо бол ямар нэгэн бэлдмэл чанадаг газар биш гээд хэлээд өг дөө!
Антон: Яагаад биш гэж, тэгээд хүмүүс хаана ашигтай, ирээдүйдээ ундаагаа чанах юм бэ?
Полина: Хаана ч болж байна, ямар ч газар хөлсөлж болно.
Антон: Өөр газар, түрээс, Полина энэ бол өнгөрсөн зуун. Орчин үед бүгдийнэ гэртээ хийх бол тренд! Би гэртээ суугаад л ажилдаг. Энэ хоёр яагаад болохгүй гэж?
Полина: Өөрөөр хэлбэл чи надаас өшөө авахаар шийдээ юу?
Антон: Юу гэж дээ, юун өшөө авах, би зүгээр л орчин үеийн чиг хандлагыг баримтлаж байна.
Полина: За яахав.. энэ байшинд би ямар ч хамаагүй л юм бол юу хүсснээ хийцгээ...
Антон: Яагаад зогсчихвоо тэр бэлдмэлээ чанаж үз...
Иванов: Чи яасан сайхан сэтгэлтэй болчихоо вэ? Хувь хүсээ юу?
...
...
Лида: Лёша, түр гараад ир дээ...
Иванов: Яачихсан юм бэ, нэг нь явчихсан нөгөөх нь хүрээд ирдэг. Бид хоёрт Антоха зөвшөөрсөн!
Лида: Наашаа хүрээд ирээ Данилагийн тухай ярьмаар байна.
Иванов: Барьж бай... би одоохон...
Өвөө: Харин ч би одоохон!
Иванов: Данька юу хийчихээ вэ, музей хаалгахгүй байна уу? Нэвтэрхий толь хөнжил дотроо уншаад байна уу?
Лида: Чимээгүй байгаач... Даня өөр охинтой болчихсон юм шиг байна.
Иванов: Сайн л биз, сайн зугаацаж аваг. Удахгүй хуруугаа дөнгөлүүлнэ.
Лида: ..чамд тоглохоос өөр юм байна уу? Эсвэл ойлгож эхлээ юу? Удахгүй хуримаа хийнэ, энэ тэнэглэл хамаг амьдралыг нь л харлуулна.
Иванов: Тийм ээ энийг таслан зогсоох хэрэгтэй. Оганян гомдоод л өрөө өг гэж хэлнэ.
Лида: Данятай эцэг хүн шиг ярь л даа..
Иванов: Тэр чинь уудаггүй биз дээ?
Лида: Эрүүл аав шиг нь ярь.
Иванов: За яахав ярилцая... Гэхдээ Данькаг одоохондоо хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарыг зохицуулахаас өмнө болохгүй болчихно.
Лида: Нхн...
Даня: Сайхан хооллоорой...
Ваня: ..өө анд минь, би өөрийнхийгөө л ханахгүй гэж бодсон, чи чинь боолчлолд идэгдэж байгаа юм байна. Бүр ямар ч хүчгүй болчихож!
Даня: Энэ энд ямар хамаатай юм бэ? Би сайн идэхдээ идэж чадна.
Ваня: Анн...
Даня: Юм идмээр байна л гэх гэсэн юм. Өөр шалтгаан байхгүй. Би юмаа идэж болох уу?
Ваня: Яахав хэлмээргүй байвал хэрэггүй ээ...
Даня: Харин би эсрэгээрээ бүгдэнд нь хэлмээр санагдаад байна. Гэхдээ Настенка одоохондоо үгүй гээд байгаа.
Ваня: Яахав мэдээж санаа зовоо л биз?
Даня: Чамд амлая, ямар ч тийм юм байхгүй, зүгээр л тэр нь илүү! Дүү залуутайгаа нууцаар тийм адерналин! Ойлгож байна уу?
Ваня: Тэр чинь нуугдаж таашаал авдаг партизан биш аспирант бүсгүй! Ойлгож байна уу?
Иванов: Өө Эльчик сайн уу! Чи яагаад дүнсийчихээ вэ? Чи чинь арай гэрлээгүй байгаа биз дээ?
Эля: Лёва ахаа Даняг дуудаад өгөхгүй юу?
Иванов: Тэрнийг нөгөө... дэлгүүр явуулчихсан. Лидка зараад л.. бичсэн юмны дагуу юм авахуулж сургаж байгаа. Дараа нь чамд л асуудал үүсэхгүй.
Эля:За яахав, гайхалтай.. тэгвэл ирэнгүүтээ надруу залгаг тэгэх үү?
Иванов: Аль хэдийг залгаж байна гэж бод...
Эля: Баярлаллаа...
Иванов: Нхн...
Лида: Сайн уу.. чи Данька дээр ирээ юу?
Эля: Тийм ээ...
Лида: Аав нь л нэг юмандаа явуулсан байх. Өөрөө ч хамт юм хийх дуртай. Тэгээд л Данька явсан. Элька чи ч азтай юмаа, их ажилсаг болж байгаа..
Эля: Тийм ээ.. хэлэх ч үг алга...
Лида: Баяртай Эля...
Эля: Баяртай...
Эля: Хөөх энэ чинь хэн утсаар ярихаар шийдээ вэ? Яасан дэлгүүрээс ирчихээ юу, эсвэл аав чинь ярь гэсэн үү?
Даня: Үгүй дээ гэртээ биш учраас л ярьж байна. Гэнэт ажил хэргийн зоогтой болчихлоо.
Эля: Чамайг ядаж өлсөөгүй байгаад чинь баярлаж байна.
Даня: Боллоо уучлаарай, ярьж чадахгүйнэ, үнсье... сайн уу...
Бүсгүй: ..сайн уу...кофе?
Даня: Баярлаллаа...
Антон: Лёха надад давс аваад өгөөч...
Иванов: Харин шидэт үг?
Антон: Хурдал!
ЛИда хоолой: Тэр төхөөрөмжөө унтраах болоогүй юу? Гал тогоонд амьсгалахын арга алга.
Өвөө: Зүгээрээ бүх амтыг нь өөртөө аваад л амтгүйг нь гаргадаг юм.
Иванов: Яг л над шиг...
Өвөө: Юугий нь ихдүүлчихсэн юм болоо?
Лида: Хөдлөх ч хүнгүй, хурдан алчуур аваад нааш ир...
Иванов: Ааваа дал, гучийнхаа байрыг солих уу? Бүгд шудрага биз дээ?
Өвөө: Нхн тийм дээ...
Полина: Өшөөгөө авав уу, одоо ханав уу?
Антон: Юун өшөө авах, хэн хангалуун гэж? Чи л эхлэсэн. Чи юу гэж Игр бид хоёрын ярианд оролцсон юм бэ? Хэн гуйгаа вэ?
Полина: Уучлаарай эрхэм дээдсээ, би ер нь дугарахгүйбайх сахил хүртэх үү?
Антон: Дугарахгүй байх сахил хүртэх хэрэгтэй байж ч магадгүй. Чи юу гэж тэрний өмнө байдгаараа“өө манай нөхрийн буруу, харин таны ямар зөв, ямар зөв юм бэ”..
Полина: Би зориуд аль болох чамтай хамт байх гэжэндээ ажиллаг гэсэн юм.
Антон: Тийм дээ нхн...
Полина: Тийм ээ хэрвээ миний нөхрийн буруу байвал би чиний буруу л гэж хэлнэ. Ийм бодолтой байж чи ер нь яаж одоо болтол миний нөхөр байгааг ч ойлгохгүй байна.
Анаст: Иванов би чамайг аль хэдийн харьчихсан гэж бодсон.
Ваня: Харин би сургуулийнхаа хаана нь нууцаар уулзаж болох газрыг олж дуустлаа явж чадахгүй байна.
Анаст: Хонгор минь тайвшир л даа.. тэнхим руу явъя, чамайг ч тайвшруулж өгье, өөр юм ч байна тэгэх үү?
Ваня: Үгүй ээ Настя... бид хоёрын энэ жинхнээсээ гэдгийг би мэдмээр байна.
Анаст: Жинхнээсээ?! Тэнхимд загас наадуулах бол жинхнээсээ биш гэж үү?
Ваня: Үгүй дээ Настя тэгвэл зүгээр л бүгдэнд нь бид хоёрын тухай хэлчихье тэгэх үү?
Анаст: Тэгэлгүй яах юм бэ, заавал...
Ваня: Тэгээд?
Анаст: Гэхдээ зүгээр л эхлээд деканы хүлээж байгаа газар лаборатор ажлаа хийх ёстой. Миний юу ярьж байгааг чи мэдээж ойлгож байгаа...
Ваня: ...Ойлгохгүй байна Настя. Нэг бол хэлье, эсвэл гүйцээ... салцгаая.
Анаст: Чи уурлахаараа ямар..дур хөдөлмөөр юм бэ?
Ваня: Нээрэн үү?
Багш: Тийм ээ Иванов хоёр биеийн мөргөлдөх ажилд та нар үнэхээр дэвшил гаргаж?!Та хоёрыг хоёуланг чинь деканы өрөөд хүлээж байя... мэдээж ингэх гэж биш шүү!
Эля: Энэ Данилийн юмнууд, энэнтэйгээ гал тогоонд туслаг, энэнтэйгээ дэлгүүр яваг, харин энэнтэйгээ орой өөр юмандаа яваг..
Лида: Эля тайвшир юу болоо вэ?...
Эля: ..юу ч болоогүй! Бас санаа зоволтгүй тайван байг би дахиж утасдаж зовоохгүй..
Лида: Чи ор л доо, Даня ирээд бүгдий нь хэлнэ...
Эля: ...би дахиад тэрний хуурамч үгийг сонсохгүй! Бас та нарын ч гэсэн ойлгосон уу?
Лида: Гэхдээ... Эль.. Эля!
Даня: Эля...
Эля: Надаас холд!
Даня: Юу болоо вэ?
Эля: Чи бүр тэнэг болчихоо юу, мэдээж бас нэг найз охинтойгоо жаргахад их ухаан хэрэггүй...
Даня: Ямар найз охин чи юу яриад байнаа?
Эля: Би чамд итгээд тэвчдэг байсан... Харин одоо тэр орой болгон очдог хүүхэнтэйгээ гэрлээрэй.
Даня: Би чиний төлөө л тэрэн рүү явж байгаа. Бид хоёрын хооронд юу ч байхгүй. Тэр зүгээр л миний бүжгийн багш... чи хуриман дээрээ гайхалтай бүжиглэхийг хүсдэг биз дээ? Би тэгээд л сурч байгаа.
Эля: Ядаж сурч байхдаа бэлгэвч хэрэглэж байгаа биз дээ?
Даня: Итгэхгүй байна уу? Харж бай...
Эля: Тийм дээ хэрэг гарвал аргална гээд ганц хоёр хөдөлгөөн сурчихсан байгаа. Би тэнэг хүн биш...
Даня: Тийм ээ..мод шиг л хүн, чиний төлөө бүжиглэж сурсан. Явцгаая... явъяаа явцгаая! Одоохон... гурав гэхэд шүү! Нэг хоёр гурав... За одоо чи надад итгэж байна уу?
Эля: Одоо итгэж байна. Нэг нэмэх. Яагаад гэвэл чи илүү бүжиглэж байна. Одоо бүгд намайг дооглож инээнэ...
Даня: Би чамд заагаад өгье...
Лида: Лёша наашаа хүрээд ир...
Иванов: Өө... бүх юм сайхан болно гэж би чамд хэлсэн биз дээ? Ганц удаа алдаж гишгээ л биз!
Лида: Чи ямар алдах тухай ярьдаг болчихоо вэ... зүүн нүдэнд чинь чийдэн тавиад өгөх үү, эргэхдээ дохио өгч байг...
Иванов: Хэрвээ эр хүн үргэлж зүүн тийшээ яваад байвал, тойргоор л явна гэсэн үг. Үр дүнд нь буцаад л ирнэ.
Өвөө: Чиний хэлсэн үгийг Лёха бичиж авах хэрэгтэй.
Лида: Би бичээд өгчихнө шүү!
Даня: Ингэхэд чи хамаг гэнэтийн бэлэг үймүүлчихлээ..
Эля: Дахиад нэг бүжиглье...
Даня: Тэгье...
Антон: Сайн уу...
Игр: Сайхан нойрсоорой... энэ төв офисс уу? Би зөв залгаж үү?
Антон: Их инээдтэй байна. Одоохон элэг хөшөөд үхлээ...
Игр: Яасан ч болохгүй. Чи надад эрүүл,урам зоригтой байвал хэрэгтэй.
Антон: Харж байна уу би дахиад л чиг хандлагад нийцэхгүй байна.
Игр: Би ойлгож байна чи надад жаахан гомдож байгаа.
Антон: Үгүй дээ юу гэж дээ...
Игр: Би хамтран ажиллах гол зарчмаа жаахан мартчихаж. Тэнцвэртэй байдал! Тэгэхээр хамтрагчаа офисстой болмоор байна уу? Офисоо хийцгээе.. байр сонгочихно биз дээ?
Антон: Чи үнэхээр яриад байна уу?
Игр: Үнэхээр ярьж байна. Гэхдээ арьсан буйдан, задгай зуух, задгай энгэргүй тэгэх үү?
Антон: Тохиролцлоо, мөрдөн байцаагчийнх шиг л цонх, ширээ, сандал гүйцээ...
Игр: За за баяртай...
Антон: Баяртай... ннн одоо Полина Сергеевнатай харилцан буулт хийх л үлдлээ...
Өвөө: Өө Ванька.. сайхан нойрсоорой..
Ваня: Өвөө та шөнө хаачих нь вэ?
Өвөө: Байшинд нэг л хачин үнэртээд байна. Мэдэгдэхгүй байна уу? Зоягийнд очиж хонолоо... ингэхэд юу гээч бэлдмэл байхгүй болсон шүү, ганцхан хормын дотор байхгүй болсон... чи яагаад урвайчихаа вэ?
Ваня: Зүгээр л таны бэлдмэл гаж нөлөөтэй ч бололтой...
Өвөө: Хэтэрхий сайхан байх бол бас л муу! Энэ юу вэ? ..баяртай...
Ваня: Баяртай...
Лида: Манай Данька ч бүжигчин юм байна шүү!
Иванов: Жишээ авах хүн байгаа, би ч гэсэн хуримынхаа өмнө бэлтгэл хийж байсан юм.
Лида: Ленька Веселовская та хоёрын бэлтгэлийг мэдэж байна.
Иванов: Үгүй дээ тэр чинь цуу яриа, хорон санаатнууд л...тэгэхэд өөр байсан. Дараа нь шууд л чам руу, тэгээд л гэрэл ассан биз дээ?..
Лида: ..Лёша, Лёша алив боль л доо... Лёша, Лёша...
Иванов: ..санаж байна уу?
Лида: Чамтай мөн мартах байхдаа...
Иванов: Харин дараа нь анхны хосуудын шөнө байсан..
Лида: Лёша алив намайг тавиарай...
Иванов: Тайван...
...................
№11
Иванов: Алив арьсаар чинь зах хийчихээгүй дээр нь наашаа хүрээд ир..
Антон: Би прокурорд өнөөдөр эхлэнэ гээд амлачихсан. Чи чинь ямар ойлгодоггүй юм бэ, дахиад хойшлуулж болохгүй Игр, болохгүй...
Игр: Антон..чамд энд юу харагдаж байна хэлээдэх дээ?
Антон: Сайтаа эхлүүлэхгүй бол дахиад алдах байшин л харагдаж байна.
Игр: Чи ямар ч өөгүй байгуулсан эдлэн харж байна. Дээд зэргийн..манай бүтээгдэхүүн шиг... хөрөнгө оруулагчдаа бүх юм бэлэн гэж хэл! Гэхдээ одоохондоо өөгүй биш байна!
Антон: Шууд л тэгж хэлэх үү, прокурорын мөнгөөр гэхдээ одоохондоо өөгүй биш байгаа гээд л!
Игр: Хүсвэл би тайлбарлаадахъя...
Антон: ..хэрэггүй ээ аягүй бол! Чиний энэ “хардаа чамд юу харагдаж байна?” гэдгийг яасан ч ойлгохгүй. Сэтгэцийн зохион байгуулалт нь ч байлдаан тулаан... за за өөрөө учрыг нь олоё...
Полина: Энэ юу юм бэ?
Лида: Юу гэдгий нь би мэдэх юм шиг байна.
Өвөө: Үгүй дээ энэ Лёха биш.. энийг задлаагүй байна. Тэрний хийсэн ажил биш!
Антон: Яахав дарс задлая... хамт.. хүн гомдоогоод л энэ чинь цуглуулгын дарс..тэгэлгүй яахав дээ, тийм ээ... хүрээд ир би хүлээж байя, хүлээж байя, их хүлээнэ шүү...
Полина: Игор бидэнтэй цай уухгүй юм уу?
Антон: Үгүй ээ уухгүй, ажлаа хийг. Би нэг л ойлгосонгүй. Энэ нөхрийг ямар их сонирхдог болчихоо вэ нн?
Полина: Энэ бол зүгээр л энгийн асуулт...
Антон: Өө би мэдээгүй дээ баяртай байна. Харин одоо энгийн биш хувилбар хэрэгтэй байна. Өрөөнд хүндэтгэлийн байдлаар ширээ засчихгүй юу, чи өөрөө мэдэж байгаа. Сайхан тийм...
Полина: ..таны хэлснээр л болоё Антон Павлович...
Антон: ..тийм ээ...
Полина: Хамгийн дээд зэргээр үү?
Антон: Бүр тэрнээс ч дээгүүр Полина Сергеевна, яагаад гэвэл би одоо прокурорт, маш их хөрөнгө оруулсан зүйл нь яагаад өнөөдөр нээлтээ хийхгүй байгааг тайлбарлана. “Яагаад гэвэл манай бүх өөгүй биш байна!”.
Өвөө: Антончик үнэний нь л хэлчих, чи ганцаараа суух уу, эсвэл бүгдээрээ юу?...
Лида: ..өвөө та яасан..
Антон: ..Виктор Алексеевич ингэхэд та..
Өвөө: Та нар өөрсдөө л мэд, харин би юмыг яаж мэдэхэв цадтлаа идэж авна!
Иванов: Бяслаг, хиам хулгайлсан учраас гянданд хоригд!
Хоёр Ивановынхан
Даня: За яасан, чи бэлэн үү?
Ваня: Юунд?
Даня: Магадгүй чи гайхах л байх. Гэхдээ би л энд чамайг нэг бүсгүйтэй хамт харах байх. Надад итгээрэй тийм ч энгийн харагдахгүй...
Глеб: Өө Данечка..
Даня: Сайн уу...
Глеб: Баатарлаг нууц амраг.. дараагийнх нь хэн гэж бодож байна?
Ваня: Энэ чамд хамаагүй ээ...
Глеб: Чи ч аюултай шүү...
Даня: Ингэхэд энд хичээлтэй биз дээ?
Глеб: Орохоо больчихсоон. Англи хэлний багш гарчихсан гэнээ...
Ваня: Яаж гарсан гэж?
Глеб: Чи өрөө асуу л даа, чихэнд нь шивнээд...
Даня: Тэгвэл би ажилдаа явлаа... чи хамт явах уу?
Ваня: Үгүй дээ Данёк, би ажилтай ч болчихлоо...
Антон: Бүх юм бэлэн үү?
Полина: Тэгэлгүй яахав эрхэм дээдсээ, таны хүсснээр л...
Антон: Боль л доо, би уучлал гуйсан биз дээ? Нээрээ л энэ чинь, анн...
Антон: Полина!
Иванов: Ааваа яагаад хувхай цайчихаа вэ?
Өвөө: Хүү минь би сая бүх амьдарлаа эрэгцүүлж бодлоо!
Иванов: Яасан гэрлийн мөнгөө сонсчихоо юу?
Өвөө: Янз бүрийн л юм үзэж байсан. Харин элбэнх харагдаж байгаагүй юм байна. Гүйцээ, уухаа болих хэрэгтэй.
Иванов: Ямар элбэнх та юу яриад байнаа?.. та хаана харсан гэнээ?
Өвөө: Яг энд...
Иванов: Гарчихаж... муу сэгсгэр Монтекристо!
Даня: Ингээд...бэлэн үү?
Эля: Охидууд дэлгэц хараад гайхдаггүй болсон гэдгийг чи мэдээгүй бололтой.
Даня: Энэ манай анхны гэр бүлийн машин. Ирээдүйн машин. Цахилгаанаар ажилдаг.
Эля: Яагаад троллейбус биш гэж?
Даня: Энэ одоо хамгийн их яригдаж байгаа.
Эля: Чи наанаасаа гарах болоогүй юу, чи ер нь цонхоор хардаг уу? Энэ чинь Воронеж!
Даня: За яахав, чи ямарыг хүсэж байна?.. Аль нь...
Эля: Тэрийг...
Даня: Эля чи өөрөө бид хоёрт гэр бүлийн машин хэрэгтэй гэж байсан. Тэрнээс биш хагас гэр бүлийн, өөрөөр хэлбэл зөвхөн чинийх гэж хэлээгүй!
Эля: Гэхдээ энэ бол ядаж машин, харин энэ бол хагас машин! Чи ер нь надад хайртай юу?
Ваня: Настя, Настя чамайг гарч байгаа гэж хэлсэн.
Анаст: Тийм ээ өөрийнхөө хүсэлтээр..
Ваня: Байзаарай өөрийнхөө хүсэлтээр үү, эсвэл декан халж байгаа юу?
Анаст: Ямар ялгаатай юм бэ? Ямар ч байсан...
Ваня: Аливээ би очоод тэрэнтэй ярилцаадахъя..
Анаст: Чи чинь яаж, яасан ч болохгүй. Санасны ч хэрэггүй. Бас чи хөөгдмөөр байна уу? Уучлаарай би яаралтай явахүй бол болохгүйнэ. Би яръя..
Ваня: Настя би бүгдийнэ шийднэ... амлачихъя!
Антон: Өөрөөр хэлбэл чи энэ бүхнийг, сайхан засчихсан ширээ гэх гээ юу? Ноён прокурор тавь тавин грамм шалнаас долоохыг зөвшөөрнө үү гэх үү?
Полина: Байзаарай чи намайг ингэсэн гэх гээд байгаа юм уу?
Антон: Үгүй ээ, чи зүгээр л салхивч хаахаа мартчихаж Полина! Ийшээ гэнэт таван баллын хар салхи орж ирээд л энийг бүгдий нь чөтгөр рүү нь тонилгочихсон. Чи зүгээр л тайлбарлаадах л даа.
Иванов: Юу шуугиан бэ? Яасан бэ? Энэ яачихаа вэ?
Антон: Их амттай дарс байсан уу архичаан?
Иванов: Зөвлөлтийн үеийнх үү?
Антон: Энэ дарс тэнэг ээ? Энэ үнэтэй, цуглуулгын дарс, чи энийг уучихаад л, зориуд энд ингэж ул мөрөө балалсан тэгсэн үү? Миний нүд рүү хараадах!
Иванов: Надад нотолгоо байгаа. Би аавтай уусан. Харин энд салхивчаа л хаахаа мартчихаа биз? Салхи орж ирээд л бүгдий нь өнхрүүлчихэж..
Антон: ..бүх юм ойлгомжтой. Би энэ тэнэг юмыг сонсмооргүй байна. Тэгснээс одоо бүх юмаа Лидагаас гуйж байя! Яагаад гэвэл энэ гэрт найдаж болох цорын ганц хүн..
Өвөө: Хүү минь би сая бодлоо. Одоохон кодлуулна аа! Эмнэлэгт туслана биз дээ? Мөнгий нь төлөхөд гэх гэсэн юм.
Иванов: Ааваа кодлуулах хэрэггүй ээ.. энэ жинхэнэ элбэнх..
Өвөө: Хөгшин хүнээр тохуурхах бол нүгэл...
Иванов: Би танд тангаргалъя! Ямар бизнес гээч... гэрийн амьтны хүрээлэн. Шилүүс үнэгүй байгаа. Тэгээд элбэнх авчирсан юм. Гэтэл муу новш зугтчихаж...
Өвөө: Новш бол чи Лёха, миний амьдралыг..бүрмөсөн сүйрүүлэхээ шахлаа. Чам шиг юмнуудыг л торонд байлгах хэрэгтэй.
Иванов: Ааваа тэгснээс барихад тусла л даа... туслабал бизнесээ хуваалцъя...
Өвөө: Наанаасаа л эхлэх байсан юм. Одоохон барьчихна. Элбэнх яах нь тодорхой амьтан...
Иванов: ..юу л бол дарс долоочихсон байгаа.
Өвөө: Тэгвэл бүр ч, намайг дагаад яв...
Гамлет: Тэгээд энэ дугуйтай хатигийг авахуулах гэж, намайг Данилаг шахаад өгөөч гэж байгаа юм уу?
Эля: Ааваа энэ хатиг биш...
Гамлет: Юу гээч..удахгүй та хоёр гэр бүл болно, хүүхдүүд гарна. Та хоёрт найдвартай, гэр бүлий машин хэрэгтэй. Яг миний жийп шиг... Ингэхэд миний жийпийг л авчих. Би маш их хямдралтай өгье..
Эля: Ааваа таны машинаар яах юм бэ?
Гамлет: Яаж дээ?! Тээшинд нь хүүхдийн тэрэг, ор, хүн шиг том хоёр тоглоом, бүр чиний хатиг шиг тоглоомон машин ч багтана.
Эля: Ээж дахиад дуулаад эхлэчихээ юу?
Гамлет: Тийм ээ, энэ бол гайхалтай...
Ваня: Та яагаад Настяг халж байгаа юм бэ? Анастасия Павловнаг анн...
Багш: Эхлээд Иванов сайн байна уу...
Ваня: ..сайн байна уу...
Багш: Чиний асуултын тухайд Анастасия Павловна өөрөө халагдахаар шийдсэн. Харин би татгалзах эрхгүй... тэгээд л халагдсан..
Ваня: Худлаа ярихаа боль л доо! Энэ лабораторт болсон явдлаас болсон гэдгийг ч би ойлгож байна. Тэгвэл намайг хөө, энэ би тэрнийг..тэгсэн..тэр миний санаа байсан гэж болно.
Багш: Иванов юу гээч, хүний хэрэгт битгий оролц, тэгснээс явж сур!
Ваня: Нэг бол та халахаа боль, эсвэл би..
Багш: Эсвэл чи юу гэж? Удахгүй цэрэг татлагатай Иванов, зүгээр л энэ тухай бод..
Ваня: Аль хэдийн бодчихлоо...
Иванов: Та яагаад ийшээ ирнэ гэж бодоо вэ? Юм татчихаад нам уначихсан л байгаа..
Өвөө: Ус уух гэж ирнэ, эрт орой хэзээ нэгэн цагт ам нь цангана... тэр байна! .. салхин доогуур нь ойртох хэрэгтэй...
Иванов: Аав аа..
Өвөө: Зогс...
Иванов: Та чинь яаж байнаа?
Өвөө: Чи юу гэж өмнүүр орчихвоо?
Иванов: Ааваа хүн!
Лида: Чи чинь шинэ жилийн гацуур шиг яагаад ингээд чимчихээ вэ?
Өвөө: Үгүй дээ тороо шалгаж байна.
Лида: Өмсөж үү?
Өвөө: Загас баримаар байвал загас шиг л бод!
Иванов: Энэ элбэнхийг буугүй бол барьж болохгүй.
Өвөө: Чи чинь галзуураа юу? Манай амьтны хүрээлэнд элбэнхний чихмэл биш, элбэнх хэрэгтэй.
Иванов: Би өөр юм ярьж байна. Нойрсуулагчтай Антохагийн бууг хэлж байна. Шилүүсээ гээд байлгадаг.
Өвөө: Тэгээд хэлэхгүй яагаа вэ?
Антон: Сергеевич.. их л сайн бэлтгэлтэй байна. Намайг гурав дараалаад хожчихлоо..
Прок: Антоша тэгээд юу ярилцах гээ вэ? Чамд их сайхан мэдээ байгаа бололтой. Эсвэл их муу мэдээ юу?
Антон: Олег Сергеевич гурван хундагаа даруулсны дараа л, бид нар чинь орос хүмүүс биз дээ?
Лида: Энэ..
Прок: ..өө даруулга ч ороод ирлээ... Полина хаачихаа вэ, өглөөнөөс салон дээрээ л байгаа юу? Өнөөдрийн нээлтэн дээр бүгдий нь алмайруулах гэж байгаа байлгүй...
Лида: Үгүй дээ дээр байгаа. Нээлтий чинь хойшлуулчихсан. Антон танд хэлээгүй юм уу?
Прок: Үгүй ээ... одоо л хэлэх байх. Гэхдээ худлаа хэлэх хэрэггүй шүү, би үнэний нь хэлүүлж дөнгөнө!
Иванов: Ааваа цагаан солио болчихоогүй биз дээ?
Өвөө: Халамцуу эр юунд татаддаг билээ? Зөвөө хүүхэнд татагддаг.
Иванов: Элбэнх согтуу болохоос сохор биш!
Өвөө: Хорин жилийн өмнө бүжгэн дээрээс юу дагуулаад ирсний чинь сануулчих уу?
Иванов: Хэрэггүй ээ...
Өвөө: Зөвөө... харин энэ бол үнэг, царайлаг. Жаахан дарс.. бүр ч найдвартай.
Иванов: Ингэдэг нь яах гэж?
Өвөө: Сүүлчийн цэг... хатагтай ч гэсэн татгалзахгүй байгааг элбэнх ойлгох ёстой. ..тэгэхээр алив нуугдацгаая...
Даня: Гамлет ахаа..
Гамлет: ..анн...
Даня: ..ядаж та цахилгаан машин бол гайхалтай хувилбар гэдгийг хэлээд өг л дөө..
Гамлет: Юу гээч чиний хувилбар их сайн. Бас муу. Ара чи Воронежд хаана цэнэглэх юм бэ? Чи өөртөө уртасгагч аваад явах юмуу?.. Данил хүү минь, ойлго анд минь..чамд найдвартай, эр хүний унаа хэрэгтэй. Яг л миний Гелик шиг.. ингэхэд..би чамд машинаа маш хямдруулаад өгчихье. Нн?
Даня: Сайхан л санал байна, гэхдээ...
Гамлет: Их сайн санал.. бодоод үздээ тэрний тээшинд мангаал, шорнууд нь, мах, дөрвөн авдар коньяк, гольфийн цохиур, бүр гэнэт чи ан хийхээр шийдвэл бүтэн бодон багтана. Нн?
Даня: Энд баяр болж байгаа юмуу?
Гамлет: Милана шинэ дуугаа давтаж байгаа. Жинхэнэ гэж болно... гайхалтай...
Өвөө: Өөр яахав дээ, байгалийн хуулийг хуурахгүй. Элбэнх зургаа гучийн байрлалд, одоо миний зааснаар амьсгалаа аажуухан гарга, гохоо дар, гохоо дар, дар..чи юу гэж удаад байгаа юм бэ?
Иванов: Ааваа битгий саад болоод бай...
Өвөө: Явлаа, чи.. алив өгөөдөх... алив, алив өгөөдөх..хаачихнэв, зогс гэж хэлсэн шүү!
Прок: Надад хамрагч, хамтрагч биш нь хамаагүй... Чи мөнгө авсан уу? Чамаас л асууна..
Антон: Тийм учраас л ямар ч өөр сэвгүй болгомоор байна Олег Сергеевич..
Прок: ..сонс Антон, зөвхөн найзын хувьд..чамд..хоёр хоног өгье! Гэхдээ энэ эцсийн хугацаа шүү!
Антон: Баярлаллаа...их баярлаллаа..
Прок: Сайхан мэдээрэй, тэнэглэх хэрэггүй шүү!
Антон: Юун тэнэглэх байхав дээ Олег Сергеевич.. та намайг мэдэж байгаа бүх юм сайхан болно...
Иванов: Буудаач..
Прок: Отож байж!
Антон: Олег Сергеевич
Өвөө: Өө...
Даня: Эля.. уурлахаа боль л доо! Чиний зөв байж, тэр цахилгаан машиныг авахаа больё..бид хоёрт үнэхээр илүү найдвартай машин хэрэгтэй.
Эля: Гэр бүлийн...
Даня: Тийм ээ үнэн. Тийм учраас бид хоёр аавын Геликийг авна..
Эля: ..аавын Геликийг авна.
Антон: Тэнэг амьтад! Чи тэр элбэнхнээсээ болж намайг яаж хорлосноо ойлгож байна уу? Энэ чинь одоо намайг Магадан руу насаар нь цөлнө.
Өвөө: Битгий сандар, бүх юм хэвийн...
Антон: Тийм үү?!
Өвөө: Тэгэлгүй яах юм бэ, бэлдээд л үдээд гаргана. Сүртэй хоч зохиож өгье..
Антон: За...
Игр: Сайхан мэдээ байна хамтрагч аа...
Антон: Тийм ээ намайг гүйцээчих алив!
Игр: Бүх юм хэвийн хоёр цагийн дараа нээлээ, тиймээс прокурор луугаа ярьчих.
Антон: Хоёр цагийн дараа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би хоёр цагийн дараа чадахгүй ээ, хойшлуулах хэрэгтэй Игр..
Игр: Яаж дээ, чи өөрөө л хэлсэн. Миний бүх юм бэлэн, жүжигчид, хэвлэл мэдээлэл, хотын дарга ч энд байна. Аливээ хурдал, тэгэхгүй бол чамгүй эхэллээ шүү!
Антон: Бурхан минь би та нарыг ямар их үзэн ядаж байна аа?!
Иванов: Хэрвээ энэ бид нар биш бол яахав?
Өвөө: Тэгээд хэн гэж?
Эля: Ааваа та ямар мундаг хүн бэ, Геликээ бид хоёрт л зарахаар шийдэж тийм үү?
Гамлет: Чи чинь галзуураа юу? Би өөрийнхөө Геликийг хэзээ ч зарахгүй. Нэгдүгээрт хоёр ч удаа миний амийг аварсан. Хоёрдугаарт энэ чинь, миний төрсөн дүүгээс ч ялгаагүй.
Даня: Тэгэхээр байзаарай... та чинь бид хоёрт хоёуланд нь Геликээ ав гэж ятгасан биз дээ?
Гамлет: Хүү минь чи миний яаж ятгадгийг хараа ч гүй байна. Харин Гелик бол та хоёрт сургамж болог! Та хоёр хэрэлдсэн биз дээ? Тэгээд л та хоёрыг ертөнцийн муу хүчний эсрэг эвлэрүүлсэн юм. Энэ тохиолдол миний эсрэг гэдгийг ойлго.. Бас бичадлаа. Одоо та хоёр амьдралд гар гараасаа хөтөлцөөд хамт явна! Машин, байшин, бүгдий нь үргэлж хамт сонгохдоо харилцан тохиролцоно. Харин аав руугаа гүйхгүй...
Милана хоолой: Гамлет би шинэ дуугаа дуусгачихлаа. Би одоохон очлоо, дүгнээд өг..
Гамлет: Хонгор минь би дуртайяа сонсоё..
Иванов: Алив...
Өвөө: ..алив алив алив... одоохон, би одоохон, алив суулгаарай..
Антон: Олег Сергеевич та яаж байна?...
Прок: ..энэ.. энэ юу байсан бэ?
Антон: Та юу ч санахгүй байна уу?
Прок: Үнэнийг хэлэхэд тийм сайн биш...
Антон: Их сайн байна. Та ухаан ордог нь их сайн байна.
Иванов: Жаахан хэтрүүлээд л... Надруу уураа нэмээд өг гэхээр нь би ч гэсэн мэдээж дэндүүлчихсэн л дээ...
Прок: Та хоёр чинь надруу буудаагүй юм уу?
Өвөө: Бид нар уу? Эрхэм прокурор яаж дээ, энэ чинь...
Антон: ..үгүй дээ хэн ч тань руу буудаагүй. Олег Сергеевич магадгүй зүгээр л тэгж харагдсан байх...
Прок: Байзаарай би тэгээд ухаан солиотой болчихоо юу?
Антон: Яагаад...
Прок: Элбэнх үү?! Элбэнх...
Антон: Ямар элбэнх...
Өвөө: Хэн.. элбэнх хаана байна?
Антон: Олег Сергеевич ингэхэд эмч дуудах уу?
Прок: Тийм ээ, би ууранд цохиулчихсан бололтой...
Антон: Та ийм байдалтай яаж нээлтэнд явах юм бэ?
Прок: Ямар нээлт чи чинь өнөөдөр болохгүй гэсэн биз дээ?
Антон: Би ер нь л эмч дуудъя, одоохон...
Прок: Үгүй дээ, ус аваад ирэхгүй юу?
Антон: Ус...
Өвөө: ..ус...
Багш: Чи чинь яаж байгаа юм бэ?!
Ваня: Настяг буцааж ав!
Багш: Тэр өөрөө халагдсан.
Ваня: Тэрнийг та л халсан. Яагаад гэвэл надтай унтсан гэж?
Багш: Тэр..бид хоёртой хоёулантай нь унтсан учраас халагдсан.
Ваня: Юу гэнээ?!
Багш: Сонссоны чинь л хэллээ. Хүний хэрэгт битгий оролц гэж хэлсэн биз дээ! Тэрэнтэй харин ч унтаагүй хүн гэвэл профессор Вердицкий...
Ваня: Профессор Вердицкий энд ямар хамаатай юм бэ?
Багш: Энэ тэрний машин... чамайг дахиад юм хийлгэхгүй гээд энийг чинь авчихъя..
Антон, Игр: Тав, дөрөв, гурав, хоёр, нэг...
Игр: Ноёд хатагтай нараа энэ төслийг нээхэд..
Залуу: Виски, оргилуун дарс, эсвэл дарс авчруулж болно..
Прок: Үгүй дээ тэгснээс ус авчраад өг...
Антон: Баярлаллаа. Анд аливээ амжилт олон эцэгтэй гэж нэг үг байдаг. Тийм учраас би өөрийнхөө хамтрагч Игорь Сависткийд баяр хүргэж байгаадаа таатай байна. Гэхдээ энэ ёслол төгөлдөр арга хэмжээнд бас нэг урам хайрлагч бий. Энэ хүн миний амьдралын хүнд үед намайг дэмжээд зогсохгүй, хамгийн гол нь миний адармаатай зан чанарыг ч тэвчдэг. Хэдийгээр манай бизнес хийсвэр ертөнцөд оршиж байгаа ч, та бид нар бодит ертөнцөд амьдардаг. Харамсалтай нь үүнийг товчлуур дарж зогсоогоод л бүхнийг шинээр эхэлчих боломж байдаггүй. Гэхдээ бидний хийж чадна гэдэгт итгэлтэй байдаг нэг зүйл бол хэзээ ч тэр хүнд ямар хайртай гэдгээ хэлэх. Тийм учраас энэ бодит ертөнцөд бие биенээ үнэлж, харин хийсвэр ертөнцөд мөнгө олцгооё! Баярлаллаа..
Полина: Ийм үгийн дараа дахиад хэрэлдсэн ч сайхан байна.
Антон: Тиймдээ дахиад л хэрэлдэхээ больё, тэгэхгүй бол би шинэ бизнес эхлэх болгондоо л уучлал гуйх боломжгүй л болов уу!
Полина: Чамдаа нээлтээ хийсний баярын мэнд хүргье...
Антон: Баярлаллаа...
Анаст: Сайн уу, жаахан хоцорчихлоо уучлаарай...шинэ газар ярилцлаганд ороод саатчихлаа.
Ваня: Эсвэл хуучин декан саатуулчихаа юу?
Анаст: Юу гэсэн үг вэ?
Ваня: Тийм ээ, би та хоёрын унтдагийг мэднэ.
Анаст: Ваня чи юм уучихсан юмуу?
Ваня: Больдоо Настя хангалттай.. тэр өөрөө надад бүгдийнэ хэлсэн.
Анаст: Тэр яах гэж чамд ингэж хэлснийг мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ бол ямар ч утгагүй үг.
Ваня: Бүх юм ойлгомжтой. Би ядаж чамайг үнэнээ хэлнэ гэж бодсон.
Анаст: Чи... чи намайг юу гэж бодоо вэ? Бид хоёрын хооронд юу ч байгаагүй.
Ваня: Бид хоёрын хооронд ч гэсэн юу ч байгаагүй гэж үзээрэй!
Анаст: Вань...
Прок: За за хамтрагчдаа баяр хүргье, сайхан нээлт..
Антон: Олег Сергеевич цаашаа улам л сайжрана, их юм ч хүлээж байгаа.
Прок: Та нар яаж ийм юм уудаг байна аа!
Антон: Чи надад хэлээдэх дээ, өглөө л хойшлуулъя гээд байсан юу болсон юм бэ...
Игр: Энэ..
Антон: Юу?
Игр: Энэ товчлуурын дизайныг л сонгож чадахгүй байсан юм.
Антон: Ннн.. зарчмын чухал асуудал чинь энэ байсан юмуу? Энэ товчлуур уу?!
Игр: Ийм ажилд өчүүхэн зүйл байдаггүй юм. Чи өнөөдөр товчлуурын дизайнаа буруу сонгоход л маргааш саяыг алдана..
Антон: Аннн...
Игр: Тийм ээ... баяр хүргье...
Антон: Баярлаллаа...
Ваня: Данёк наадхаа шагайхаа боль л доо. Тэгснээс профессорын нүүрний шилийг хямдхан засаж өгөхөд туслаач гуйж байна.
Даня: Чамайг гомдоочих байх гэж айж л байна. Гэхдээ хаана ч тэнэг зангийн хямдрал байдаггүй... Тийм учраас манай салонд л авчир. Манайд засвар үйлчилгээ ч байгаа.
Ваня: Тэр тэнэгт танай үйлчилгээний мөнгө байхгүй.
Даня: Нн.. тэгвэл.. тэр үйлчилгээнд л ажил хийж өг.
Ваня: Үгүй байлгүй дээ... чи намайг нөгөө..ажилд авч байгаа юм уу? Баярлаллаа Данёк, анд минь баярлаллаа...
Даня: Зүгээр дээ...
Мсж: Автомашины захиалгыг чинь хүлээж авлаа
Даня: Бид нар чинь нэг гэр бүл шүү дээ...
Ваня: Тэгэлгүй яахав..
.................
Бүсгүй
Бүсгүй1
Крис бүсгүй
Залуу
Эр
№12
Полина: Антош...
Антон: За..
Полина: Би чамд нэг юм үзүүлмээр байна.
Антон: Энэ олон жил хамт байчихаад үзүүлэх юм байгаа гэж үү? Яахав үзүүл л дэж..
Полина: ..үгүй дээ тийм юм биш. Ямар гэдгий нь харж бай.. ямар ч төвөггүй тайлахад л эрэгтэй хүний цамц гайхамшигтай эмэгтэй хүний даашинз болж хувирна..
Антон: Яахав би энэ талаар нэлээд хуучинсаг үзэлтэй. Хувцастай эмэгтэй хүн хувцасгүй эмэгтэй болж хувирахад дуртай. Бусад нь зүгээр л завсрын үйл явдал...
Полина: ..үгүй дээ, энийг ингэх гэж биш, харин интернетэд өөрсдийгөө харуулахад зориулсан. Бид нар загварын төрлөө нэмэгдүүлж байгаа. Чи мэргэжлийн хүн учраас бид хоёрт энэнд туслана биз дээ?
Антон: Тэгнэ ээ, тийм учраас үгүй.
Полина: Яагаад?
Антон: Яагаад гэвэл та хоёрт шууд зарах юм байхгүй, тиймээс онлайнаар зарж болохгүй. Тэгэхээр яах гэж? Битгий гомдоорой Полина нээрээ шүү, бас наад цамцаа эндүүдчихээрэй, би ажилдаа өмсөх гэж байсан юм.
Лида: За яасан ус ямар байна? Та хоёр намайг өөрсдийнхөө аргыг мэдэхгүй гэж бодоо юу? Цай ууцгаа Копперфильдүүд ээ..
Иванов: Байна..
Гера: Сайн уу Лёхич, юу хийж байна?
Иванов: Амьдралыг эрүүл нүдээр харж байна Гера. Яахавдээ л үзэгдэл гэдгийг хэлчихье...
Гера: Бид нар чиний үзэгдлийг дор нь л засчихна. Юу гээч, Тасик бид нар энд сал хийж байна. Маргааш аян замд гарлаа. Хүүхэд байх үеэ санаж байна уу?
Иванов: Саналгүй яахав. Тэгэлгүй яахав дээ тэр киног чинь заавал үзнэ...
Гера: Яасан Лидка байгаа юмуу? Тэгэхээр эртхэн зөвшөөрлөө ав, тэгэхгүй бол дараа нь таван минут болохгүй л утасдаад амар заяа үзүүлэхгүй. За за утсаа сонсож байгаарай.
Иванов: Лидок...
Лида: Юу?
Иванов: Би юу гэж бодсон гээч, би амраагүй их удчихсан юм байна!
Лида: Яагаад гэвэл чи ажлын өдөргүй удаж байгаа учраас ч юм билүү? Хэдэн сараар л юу ч хийхгүй...
Өвөө: Зөв Лидка энэнд хэлэх хэрэгтэй, хөдөлмөр сармагчинг хүн болгосон юм. Энийг ч гэсэн болгоно...
Лида: Хамгийн гол залхуугаасаа л асуухаа мартчихаж!
Өвөө: Чи над руу дайрах хэрэггүй шүү! Би одоо чиний захиргаанд биш Зояка руу шилжчихсэн.
Лида: Тэгээд юу гэж манайд жихэх гэж ирдэг юм бэ?
Өвөө: Яагаад гэвэл Зоя миний эрүүл мэндийг бодоод хоолны дэглэм сахиулдаг. Харин та нарт бол би хамаагүй! Тэгээд л юу ч хамаагүй чихэж байна.
Лида: Хэрвээ хамаагүй л юм бол энэ алчуур аваад, тэгээд хөдөлцгөө. Эндхийн бүх тоосыг арчаарай.
Өвөө: Энэ чинь яаж...
Иванов: Ааваа шангаа хүртэв үү?
Өвөө: Арчиж бай...
Иванов: Энд хэн утсаа хаячихдаг байна аа?!
Лида: Чи чинь арай ч дээ!? Өгөөдөх... Чи чинь яачихсан хүн бэ?!
Иванов: Би ямар албаар ингэсэ биш! Алив нааш нь.. маргааш хот руу авч явж, цасуулахаас, шинэ юм шиг л болно.
Лида: Шинэ гэнэ шүү... хүнийг бухимдуулахдаа л их сайн...
Хоёр Ивановынхан
Антон: Сайн уу... сайн байна уу, над руу хүн залгаагүй биз?
Бүсгүй: Сайн байна уу Антон Павлович залгаагүй ээ..
Антон: Игорь Антольевич өрөөндөө юу?
Бүсгүй: Тийм ээ гэхдээ хүн битгий оруулаарай гэсэн. Нэг эмэгтэй байгаа.
Антон: Ямар сонирхолтой юм бэ, сайхан бүсгүй юу?
Бүсгүй: Маш...
Антон: Тэгвэл оруулахгүй гэдэг нь ч ойлгомжтой. Аягүй бол одоо хоёр компаний нийлэлт бүрэн эрч хүчтэй болж байгаа байх!
Полина: Баярлаллаа...
Антон: Ойлгосонгүй, чи энд юу хийж байгаа юм бэ?
Полина: Бүтээгдхүүнээ интернетэд оруулах гэж байна. Чи надад өглөөнөөс татгалзсан биз дээ. Тэгээд л өөр мэргэжлийн хүнд хандчихлаа. Орой уулзацгаая...
Бүсгүй: Одоо орж болно..
Антон: Үгүй дээ би өрөөндөө байж байя...
Даня: Эрхэм хүндэт нөхдөө түр анхаарлаа хандуулна уу! Ажлын шинэ өдрөө эхлэхийн өмнө манай борлуултын шинэ менежерийг танилцуулмаар байна. Танилц... Иван.
Ваня: Иван..
Даня: Шинэ ажилтандаа ажлы нь танилцуулж, бүх зүйлд нь туслаж байхыг хүсье! Асуух юм байна уу?
Ваня: Байна. Энд хэзээ үдийн цай, цалин, бас амралт өгдөг вэ?
Даня: Сайхан хошигнол байлаа.. гэхдээ наад эрч хүчээажилдаа сайн гаргаарай...
Катя: Данил Алексеевич таны машины талаар залгаад байна.
Даня: Нхн... ажилдаа орцгоо...
Кирилл: Чамд ядаж наймааны туршлага байгаа юу?
Ваня: Надад хэрэггүй ээ.. ажил хийхэд л туршлага хэрэгтэй. Харин би ажиллах гээгүй байна.
Кирилл: Харин энд хэн ч ингэдэггүй, бүгд ажилдаг. Ойлгосон уу?
Ваня: Юу гэхээр ойлголтгүй хүмүүст, эрхлэгч юу гэж хэлснийг сонссон уу? Шинэ ажилтны бүх зүйлд тусал! Харин шинэ ажилтан эрхлэгийн хамаатан ойлгосон уу? Тийм учраас бүх үйлчлүүлэгчээ ав, мэдээж хийх ажил ч их байгаа!
Антон: Полинушка юу гээч, намайг уучлаарай, өчигдөр би чамд шал дэмий юм яриад, яах гэж гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна. Би мэдээж бүтээгдхүүнээ гаргахад чинь туслана. Асуудал байхгүй. Өнөөдөр хаашаа ч юм орцгооё, хамт сууж үдийн хоол идэцгээе тэгэх үү?
Полина: Би чадахгүй ээ, би өнөөдөр гурван цагт бизнес ланч захиалчихсан.
Антон: За за ойлголоо би тэгвэл үдийн цайгаараа ажлаа хийлээ. Хангалттай нөөц ч бэлэн байна.
Крилл: Тэнд үйлчлүүлэгч ирлээ. Ингэхэд жаахан ажиллах хэрэгтэй юм бишүү, ядаж дүр үзүүл л дээ...
Ваня: Тийм ээ явж ажлаа хий, дараагийн удаа зөвшөөрөл авахгүй байж болно.
Крилл: Өдрийн мэнд...
Ваня: ..уучлаарай анд минь хүн чанар чангаачихлаа..өдрийн мэнд.. машин, жолоодлого, эсвэл сайхан залуу юу? Надад аль аль нь байгаа.
Крис: Би энд хүнтэй танилцах гэж биш үйлчлүүлэх гэж ирсэн.
Ваня: Би дуртайяа үйлчилье...
Крис: Тэгснээс өөртөө л үйлчил, би борлуулагчтай танилцдаггүй.
Ваня: Анн байзаарай, зүгээр л хоёулаа буруу эхлэчихсэн бололтой. Би борлуулагч биш, харин энэ салоны эрхлэгч...
Крис: Тэгвэл би Бионс..
Ваня: Тэгвэл би Бионсийг өөрийнхөө өрөөнд кофенд урьж болох уу?
Крис: Чи үнэхээр эрхлэгч юмуу?
Ваня: Тийм ээ зүгээр л энд ирэхээрээ чадвараа алдахгүй гээд л..Иван.
Крис: Кристина.
Гера: Лёхич ирж чадсанд баярлаллаа. Би лав гэрээсээ явахаар болбол хамагдуртай юмнаасаа салдаг гэж болно. Гэтэл энэ утас усанд унагаад л болоо...
Иванов: Юу гэж, ямар шалтгаан байгааг харл даа... бас хэн ч чам руу залгахгүй, энэ бол чадвар...
Сахалт: ..тийм шүү...
Буржгар: ..ямар нөөцтэй явж байгааг харж байна уу... тэгээд ахмадаа хаашаа хөвхөв?
Иванов: Эдик чи л хөвдөг, харин бид нар явдаг. Коньякийн дөчин градусын өргөрөг, таван градусын уртраг...
Гера: Сайхан чиглэл байна Лёхич!
Иванов: Чиглэллээ Гера чиглэл...
Гера: Зангуугаа өргөөд!
Лида: Бурхан минь...
Полина: Лида ямар байна? Би салоноо хөгжүүлэх уулзалтанд явлаа. Бид нар шинэ түвшинд гарна.
Лида: Тэтгэвэртээ л хурдан гармаар байна. Цэцэг тарьж, зурагт үзээд л..гэтэл энэ, бүр энүүгээр л...
Полина: ..Лида..
Лида: ..Нн...
Полина: ..юу гэж дээ, хоёулаа удахгүй баяжина, чамд туслах авна. Зүгээр л утсаар заавар өгдөг болно.
Лида: Эхлээд утсаа засчихмаар л байна. Би утасгүй хоёр хонож байна.
Полина: Чи хэлэхгүй яасан юм бэ, би чамд хуучнаа л өгчихье...
Лида: Тийм үү? Хэрвээ харамсахгүй бол ч.. өгчих!..
Полина ..тэгье..одоохон...
Лида: Алив хонгор минь одоо жаахан л, их сайн, ямар сайн юм бэ...аливээ алив...
Даня: Чи чинь тэнэг үү, надад хэлээдэх дээ?
Ваня: Яасан бэ Данёк жаахан хөгжилтэй л болгох гэсэн юм. Мэдэгдэж байгаа биз дээ? Хөөх юун машин бэ...
Даня: Энэ шинэ загвар..
Ваня: ..тийм байна...
Даня: Би чинь шинэ загваруудыг үзэх ёстой. Харин чиний ажил энэ машинуудыг зарах, тийм учраас явж ажлаа хий!
Ваня: ..зөөлөн ноён эрхлэгчээ би зүгээр л асуух гэсэн юм. Данёк өрөөнийхөө түлхүүрийг өгчих л дөө. Арван тавхан минут...
Даня: Ингэхэд чамайг халчихсан нь дээр юм биш үү? Арван тавхан секундэд...
Ваня: Тэр ч...
Залуу: За за би бүгдийнэ үзчихлээ. Бүх юм хэвийн. Энд гарын үсгээ зурчихгүй юу? Даатгалынхаа компаны өмнөөс танд баяр хүргье, та манай хотын анхны цахилгаан машин эзэмшигч боллоо..
Даня: Баярлаллаа..
Ваня: Надад ч гэсэн баяр хүргэхийн зөвшөөрнө үү Данил Алексеевич.. би таны төлөө их баяртай байна. Элька мэдэхээрээ ямар их баярлах бол...
Даня: ..за за болноо хэнд ч хэлэх хэрэггүй. Ялангуяа Эляд..
Ваня: ..ойлголоо анд минь ойлголоо. Зүгээр л мартчих. Миний тус болж байгааг харавуу? Чиний өрөөний түлхүүрийг л авчихвал...
Даня: Арван таван минут, илүү биш шүү!
Ваня: Тохиролцлоо...
Даня: Тэгэхээр.. тэгээд энийг яаж ажиллуулдаг билээ?
Бүсгүй: Жи эс Эй компани сайн байна уу?
Антон: Байна уу Света энэ би байна. Чи Игр бид хоёрт гурван цагт ресторанд ширээ захиалчихаж болохнуу?
Бүсгүй: Антон Павлович яг энэ цагт чинь уулзалт захиалчихсан байна.
Антон: Хэнтэй?
Бүсгүй: Ажил хэргийн хамтрагч л бололтой. Өчигдөр офисст уулзсан. Өнөөдөр Игр реторанд очиж хамгийн ашигтай гэрээ байгуулна.
Полина: Би чадахгүй ээ, би өнөөдөр гурван цагт бизнес ланч захиалчихсан.
Сахалт: Энэ дээ... жинхэнэ амьдрал! Харин энэнээс бусад нь... бужигнаан!
Иванов: За эрчүүдээ ажлаа эхэлцгээх үү! Герич наадхаа орхи л доо...
Гера: Байж бай одоохон, ядаж дэгээгээ шидээдэхье...
Иванов: Аливээ загас гээд эхлэнэ, аягүй бол загас ч үргээчихнэ. Тэгснээс хөргөгчнөөс коньяк гаргаад ир... энэ зургаа нэг дарчихъя. Дахиж хэзээ ч цуглаа билээ. Алив... хүүе, чимээгүй! Байна...
Лида: Хөөх болчихсон уу.. чи намайг харж байна уу?
Иванов: Чи нөгөө.. яаж залгаа вэ би ойлгосонгүй.
Лида: Надад полинка хуучин утсаа өгчихсөн. Энэ бүр видеогоор ч ярьдаг. Чи хаана утас засуулах гээд явчихаа вэ? Наана чинь нэг гол ч байх шиг...
Иванов: Би ямар чиний утсыг засахыг хүлээгээд л сууж байх уу? Засварт өгчихөөдгадуур явж байна. За за би энд нөгөөнуруу... жаахан..өвдөх гээд..
Лида: Чи байз л даа. Бодоод үз дээ, энүүгээр кино үзэж ч болно. Би нэг кино үзсэн. Жүжигчин нь яг манай өвөө шиг. Жаахан л залуу, шар үстэй, хүрэн нүдтэй байхаа, тэрнээс биш яг адилхан. Тэгээд тэр яасан гэхээр...
Ваня: Болгооно уу, миний даруухан өрөө...
Крис: Хөөх... үнэхээр эрхлэгч юм байна. Чи хэдтэй юм бэ?
Ваня: Тэр чухал биш ээ... арван долоотой анхны саяаа олсноос дараа л тийм болсон.
Крис: Эрхлэгч Иванов Данил.. Чи тэгээд Даня юмуу, Ваня юу?
Ваня: Би Данил, Иван бол зааланд ажиллах ажлын тийм нэр.
Крис: Хэрэггүй л болов уу.. Даня нь надад нэг л дур булаам...
Эр: Сайн байна уу, татварын албаны байцаагч Бахарев.. би эрхлэгчтэй чинь яаж уулзахав?
Крис: Энэ таны өмнө л байна.
Эр: Сайн байна уу...
Ваня: Сайн байна уу.. Крис гараад хүлээж бай тэгэх үү, би хурдхан зохицуулаадахъя...
Крис: Оке... гэхдээ битгий л удаан хүлээлгээрэй, би хүлээх дургүй...
Ваня: ..тийм ээ тэгэлгүй яахав... юу гээч би ямар ч эрхлэгч биш, энгийн л борлуулагч, энэ хүүхэнтэй танилцах гэж л ингэсэн юм. Стандарт арга мэднэ биз дээ?
Эр: Эрхлэгч биш эрхлэгч үү?
Ваня: Тийм ээ...
Эр: Татварын хууль зөрчигчдийнч гэсэн стандарт арга. Би яг зорьсон газраа ирсэн бололтой.
Бүсгүй1 хоолой: Таны залгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин залгана уу?
Игр: Бид хоёр энд байгааг Антон мэдэж байгаа юу?
Полина: Намайг бизнес ланчтай л гэж бодож байгаа тэнэг амьтан...
Игр: Тэгвэл бизнесийнхээ тухай ярилцацгаая... таны үндсэн сан бол гайхалтай. Би тэрэнтэй чинь бүрэн танилцмаар байна.
Полина: Та үйл явдлыг хэтэрхий яаруулаад байх шиг байна. Эхлээд нээлттэй худалдааны цэгүүдийг үзмээргүй байна уу?
Игр: Би хоёр компаниа нэгтгэх хувилбарт л хурдхан ормоор байна.
Полина: Энэ их урт хугацааны, үр ашигтай хамтын ажиллагаа болно гэж найдъя..
Лида: Ерөнхийдөө тэрнийг хаячихсан. Уг нь сэтгэл нь их шаналаж байгаа ойлгож байна уу? Ингэхэд гол дүр нь манай өвөөтэй адилхан гэж хэллүү?
Иванов: Хэлсээн. Гүйцээ за за, миний үдээс ч тайлагдчихлаа. Бүдэрч унаад, баларсан юм болно...
Лида: Тэгээд үд л дээ..
Лида: Наана чинь Герка дугарч байгаа юм шиг ямар хачин үдээс вэ анн, алив харуулаадах...
Иванов: Чиний хий санаа л дугараа биз, энд хэн ч алга.
Лида: Би чамайг найзуудтайгаа л ууж байгаа гэдгийг мэдэрч байна. Алив эргэн тойрноо харуулаадах...
Иванов: Би одоо эргээд л чиний дотор муухай оргино, тэгээд би буруутна! Чиний толгой амархан эргэдэг.
Лида: Гэхдээ гар чангатай... харуулаадах гэж байна.
Иванов: Болсон уу, энд хэн ч алга..
Лида: Сонин л юмдаа, кино л бага үзэж байхаас!
Иванов: Яг үнэн..
Лида хоолой: Гэхдээ энэ утсанд хичнээн сонирхолтой юм байдаг гээч, бүр...
Сахалт: Загас орчихсон юм шиг байна...
Лида хоолой: Ингэхэд би зураг зурж үзсэн..
Гера: ...загас хамаагүй ээ...
Лида: ..болох л юм байна лээ...
Крис: Хөөе хаачих нь вэ, ийшээ орж болохгүй.
Эля: Яагаад?
Крис: Эрхлэгч хүнтэй, татварынхантай ярьж байгаа.
Эля: Харин чи хэн бэ, шинэ нарийн бичиг нь үү?
Крис: Чи л насаараа нарийн бичиг байх. Харин би найз бүсгүй нь...
Эля: Их сайн байна. Харин би сүйт бүсгүй нь байна. Даня..энд юу болоод байнаа, Даня хаана байна? Даня хаана байна?
Крис: Чи чинь хаалгаа андуурчихаа юу? Даня гэж энэ байна.
Эля: Ваня энэ бас юун хүүхэн бэ?
Крис: Би нэг л ойлгосонгүй чи Ваня юмуу, Даня юу? Энд ер нь юу болоод байнаа?
Ваня: Охидуудаа та нар зөв ертөнцийн тухай сонссон уу нн?
Крис: Бүх юм ойлгомжтой..баяртай алиалагчдаа..
Ваня: Кристина хүлээ л дээ...
Лида: Бас энд хурал хийдэг холболт байдаг гээд боддоо. Гэхдээ бид хоёрын ингээд ярьж байгаа шиг биш...
Гера: Уурга татаад явчихлаа. Новш гэж..
Иванов: Лидок болноо намайг очихоор ярьж өгөөрэй. Салгалаа...
Лида: За за...Чи наанаа удахгүй шүү, аягүй бол автобуснаас хоцроод таксигаар ирвэл утаснаасаа ч их мөнгө төлөх хэрэг гарна...
Гера: Үгүй ээ... ... барьчихлаа!
Буржгар: ..барьчихаж!
ЛИда: Чи ч гэсэн барьчихлаа хонгор минь ийм том гутаар! Алив хурдан гэрлүүгээ!
Иванов: Тэнэг амьтад ганцхан минут тэсэж чадсангүй юу?
Бүсгүй2: Сайн байна уу...
Антон: Сайн байна уу...
Полина: Антон...
Антон: Би чамайг одоохон... муу новш..
Полина: Та чинь яаж байна аа, бурхан минь тэрэнд битгий хүр! Чи амьд уу? Хаана чинь юу өвдөж байна?
Антон: Энэ хэн бэ?
Полина: Энэ хамгаалалтын албаны дарга. Манай салон хамгаалалттай болох тухай ярилцсан юм. Чи яагаад хүн рүү дайрчихваа?
Игр: Сайн байна уу би өөрийнхөө ширээг арван таван цагт захиалсан.
Бүсгүй2: Уучлаарай би өөр ширээ гаргаад өгье, зүгээр л таны ширээг хүнтэй л гэж болохоор болчихлоо...
Полина: Өвдөж байна уу? алив...
Игр: Өө хамтрагч.. чи яачихаа вэ, түргэн дуудах уу?
Антон: Хэрэггүй ээ түргэн хэрэггүй. Би зүгээр л амрах гээд хэвтсэн юм.
Полина: Өргөөд босгоод өг л дөө...
Игр: Амрталтанд л явчихгүй...
Антон: Хэрэггүй ээ би аль хэдийн амарчихлаа.
Ваня: Крис хүлээ л дээ би тайлбарлаадахъя..
Крис: Тэнэг амьтан тэнэг гэдгээ тайлбарлах гээ юу?
Ваня: Би тэнэг биш, эрхлэгч ч биш, би энэ салоны үүсгэн байгуулагч. Шууд хэлье гэж бодоогүй юм. Юу гэхээр ихэнх охидууд мөнгө л хардаг. Харин би бүх юм мөнгөөр биш жинхнээсээ байхыг хүсдэг.
Крис: Мөнгө ч гүй, машин ч гүй нүцгэн гуйлгачингийн худлаа үг юм шиг сонсдож байна.
Ваня: Надад мөнгө байгаа, машин ч байгаа.
Крис: Тийм ээ ойлгомжтой мөнгө байгаа гэхдээ бизнест оруулчихсан. Харин машины нь найз нь мөргөлдүүлчихсэн тийм үү?
Ваня: Гэхдээ...
Даня: Чөтгөр ав...
Ваня: Яасан сэтгэл чинь ханав уу? Ёртой юм шиг, миний машин энэ байна. Ингэхэд хотын цорын ганц цахилгаан машин... Харин энэ манай найз... найз ч юу байхав, холын хамаатан. Тосгоны тэнэгийн өөр дээрээ авчихсан юм. Чи чинь яаж байнаа тэнэгээ, одоо насаараа энэ машиныхаа мөнгийг төлөөрэй..
Даня: Ваня чи ер нь юу яриад байнаа?
Ваня: Нэгдүгээрт Иван Антонович, хоёрдугаарт хурдан машины түлхүүр өгөөдөх, дахиж битгий ийшээ ойртоорой...
Даня: Анн би ойлгочих шиг боллоо..тэгэхээр оройтоогүй дээр нь би танд Иван гэж үнэн хэрэгтээ хэн гэдгийг хэлье. Иван бол...
Эля: Данила...
Ваня: Тэгээд хэл л дээ... машинаа ч гэсэн хэл..
Даня: Иван Антонович уучлаарай миний тоглоом цагаа олсонгүй, энэ таны түлхүүр...
Ваня: Тийм ээ.. болгооно уу!
Даня: Сайн уу..
Эля: Энэ хэний машин бэ?
Даня: Энэ Ванягийн л... нөгөө найз охиных нь, тэр чинь шинэ найз охинтой болчихож...
Эля: Яахав дажгүй л юм.
Даня: Надад бол огт таалагддаггүй.
Эля: Чамд энэ цахилгаан машин таалагдаж байсан биз дээ?
Даня: Чи машины тухай ярьсан юмуу?
Эля: Хэрвээ хүсэж байвал авч болно.
Даня: Чи машин яриад байна уу, эсвэл энэ хүүхнийг үү?
Эля: Юу гэнээ?! ...одоохон багалзуурдчихна шүү..
Өвөө: Сайн уу...
Иванов: Ааваа та чинь галзуураа байшинд нооль байгаа биз дээ?
Өвөө: Байх нь байгаа, гэхдээ хүрч чадсангүй. Ямар ч аргагүй байдал. Нэг бол бут руу, эсвэл хөгширсөн хойноо гутамшиг болох!
Иванов: Лида байна уу харсан уу?
Өвөө: Байгаа, их л ширүүн харагдсан. Ганжингаа бариад л..чамаар банш л хийх гэж байгаа байх!
Эр: Хөөх Данил Алексеевич энэ чинь л муу, ингэх гээд л байж! Анн үгүй юм байна. Энийг танайх хаачихаж, бүх юм хэвийн. ..харин энэ, эрүүгийн хэрэг л ханхалж байна. Анн үгүй юм байна. Буруу юм харчихаж, уучлаарай... за за бүх юм хэвийн бололтой. Сайн сайхныг хүсье, өрөөгөө дахиад битгий түрээслэж байгаарай.
Даня: Яасан ч үгүй.
Эля: Би ч гэсэн хяналтандаа авъя...
Даня: Юу гээч тэгвэл цахилгаан машинаа захиалчих уу?
Эр: Татвараа төлөхөө мартваа...
Ваня: Тийм ээ...
Антон: Сонирхолтой л юм. Яагаад гаднаасаа ийм мөртлөө, нэг л таатай байгаа юм болоо?
Полина: Магадгүй ээ, надад ч гэсэн асуух юм байна.
Антон: Юу гэж?
Полина: Яагаад эхлээд надтай ярьчихаад дараа нь зодоон хийж болоогүй юм бэ?
Антон: Яагаад гэвэл би чамтай бараг уулзалддаггүй Полина, тийм учраас элдвийн хачин юм толгойд орж ирдэг тэгээд л гүйцээ...Бас тэр салон!? Ингэхэд нээрээ л, тэртэй тэргүй ажил нь явахгүй байгаа. Урд нь нэг л сайхан байж. Ажлаа тараад гэртээ ирэхэд л чи байж байна. Бас амралтаар хамт дэлгүүр орно. Гэтэл одоо энэ олон жилийн дараа өөрөө өөртөө цамц авч үзлээ. Яаж дээ...
Полина: Тэгээд чадсан л биз дээ...
Антон: ..тийм л дээ. Зүгээр л нэг хүн ийм хавсралт зөвлөсөн юм, энэ...
Полина: Энэ манай загварын хавсралт...
Антон: Анн сайн байна.
Полина: Надад Игр энэ хувилбарыг туршиж үзэх санал тавьсан юм. Харин би зөвшөөрсөн.
Антон: Тэгэхээр Игр та хоёр надад цамц сонгож өгсөн болж байна уу?
Полина: Чи дахиад л эхлэж байна уу?
Антон: Би юу эхлэж байгаа гэж? Болноо боллоо боллоо...
Лида: Их өвдөж байна уу?
Иванов: Хэрвээ гайгүй гэвэл чи нэмчихнэ.
Лида: Больдоо битгий жүжиглээд бай... өө хардаа, хатчихаж...
Иванов: Тийм дээ харин одоо би утасгүй болчихсон.
Лида: Хүсвэл энийг би чамд бэлэглэчихье, май. Тэртэй тэргүй надад Полинка утсаа өгчихсөн. Зурагдаа ч үгүй шинэ юм байна лээ..
Иванов: Юу гээч, Полинкагийнхийг надад өгчих, харин чи өөрийнхөө утсыг л ав, ямар ч гэсэн утас чинь...
Лида: Юу гэнээ?
Иванов: Үгүй дээ юу ч биш...
…............................
Охин ...17
Охин1 17
Охин2 6 нас
Хүү 7 нас
Хүү1 7
Залуу
Залуу1
Бүсгүй
Бүсгүй1,2
Эмээ
Эр
№13
Охин хоолой: Тэгэхээр зургий нь авцгаая..
Охин1: ..үгүй ээ эхлээд талх өгье, тэгвэл нисэхгүй..
Охин: Хөөе муухай алуурчдаа та нар яах гээд байнаа, наадхаа тавиач..
Иванов: ..тайван бид нар...Грийн пиисээс явж байна. Энийг үзээд, хооллоно. Дохиолол тавина. Тэгж байж тавина...
Охин1: Гийн пийс үү гайхалтай... би танайд ажилд орж болох уу, би ч гэсэн амьтанд хайртай.
Иванов: Манай ажил эмэгтэйчүүдэд тохирохгүй хүнд ажил. Энэ хүн л гэхэд зун далайн хав дээш нь харуулж байгаад юу болж хувирсныг харж байна уу, явцгаая...
Гера: ..юу гэнээ?..
Иванов: Явцгаая...
Гера: Ннн тийм ээ...
Гера: Арай бага юм бишүү Лёхич, дахиад ямар нэг юм барих уу?
Иванов: Өөрсдөө баригдаагүй дээрээ явцгаая... боллоо амьтны хүрээлэн хангалттай. Хүүхдүүд амьтан илж, харин бид нар эцэг эхийнх нь түрийвчийг хоослоно..алив гараа...
Лида: За манай ажилчин бүсгүйчүүдийн эхний барааг хүлээж аваарай...
Полина: Ийм хурдан уу?
Лида: Тэд нар үндсэн ажлынхаа хажуугаар л ийм байна. Харин ажлаа хийхгүй зөвхөн оёдлоо хийдэг болохоор юу болохыг бодоод үз дээ?
Полина: Лида.. энэ юу вэ? Энэ чинь манай загвараар оёогүй байна.
Лида: Бүгд л манайх, зөвхөн охидууд жаахан өөрчлөөд хийчихэж... Энэ чинь халтуурын ажил шүү дээ, гэхдээ ямар хаялтай нь биш дээ!
Полина: Үгүй дээ Лидочка энэ бол жаахан өөрчлөх биш, энэ бол аймшиг!
Лида: Мэдэхгүй ээ, надад бол таалагдаж байна. Энгийн, хээнцэр, хуриманд өмссөн ч, оршуулганд явсан ч....
Полина: Лида манайх чинь хувцас түрээс биш, манайх салон... энд бүх зүйл тодорхой загварын байх ёстой.
Лида: Чиний тодорхой загвар бол харин ч уйтгартай, бид нар чинь лангууны ард уйдажсуудаг худалдагчид биш биз дээ?
Полина: Бид нар тэгээд тэр худалдагч нарын даашинзыг зарах ёстой юу?
Лида: Полина юу гээч энэ бол хоёр хүний салон. Тийм учраас энд юу зарахыг бид хоёр хоёулаа шийдэх ёстой. Надад таалагдаж байна. Ийм даашинзтай би ч гэсэн бүжгэнд явах байсан.
Полина: Сайн байна... тэгэхээр чи бүжиг, хуримаа өөрийнхөө талд өлгө, харин би өөрийнхөө талд өөртөө таалагддаг юмаа өлгье...
Лила: Их сайн байна... тээр..үнэхээр дэгжин байгаа биз дээ?...
Хоёр Ивановынхан
Даня: Боль л доо Эля...Эля...
Эля: Чи чинь яасан бэ?
Даня: Энэ чинь юун нохой вэ?
Эля: Чи энийг айлгачихлаа. Ванесса танилц, энэ Даня, чиний аав...
Даня: Би нохойтой болсноо ч мэдэхгүй тийм их унтчихсан юм уу?
Эля. Би энийг өнөөдөр л худалдаж авсан юм. Хөөрхөн байгаа биз дээ?
Даня: Бид хоёр бүх чухал шийдвэрээ хамт гаргана гэж тохиролцсон шиг л санагдах юм. Хонгор минь энэ үнэн үү?
Эля: Гэхдээ энэ чинь зүгээр л жижигхэн нохой, чи юу гэж уурлаад байгаа юм бэ?
Даня: Жижигхэн нохой, гэхдээ өндөр хариуцлага.. энийг арчилна, салхинд гаргана, амьтны эмнэлэгт үзүүлнэ. Эцсийн эцэст энэ чинь, энэ чинь нохой.. энэнтэй чинь байнга байх амаргүй биз дээ?
Эля: Тийм ээ Ванесса дахиад Даняг битгий долоогоорой Даня бол хорон санаатан...
Даня: Би хорон санаатай биш, байгааг нь л хэлж байна.
Эля: Чи ямар байгааг нь хэлсэн гэж? Би нохой арчилж чадахгүй, хариуцлагагүй гэж үү тийм үү, ойлголоо баярлаллаа..
Даня: Эля байз л даа, би тэгж хэлээгүй, Эля... Би чамайг хариуцлагатай биш гээгүй. Би энэ нохойг чинь эсэргүүцэхгүй.. гэхдээ нэг л нөхцөлтэй. Чи нохойндоо өөрөө л анхаарал тавиарай.
Эля: Та хоёрыг хоёуланг чинь салхилуулж байя, амлая... Илж болно, та хоёр ямар гоё харагдаж байна гээч...
Антон: Юу гээч надад хоёр сервер багадна гэж бодож байна. Үнэ гайгүй байгаа дээр тавыг авчих, дахиад төсөл ч гарч ирнэ. Баяртай...
Бүсгүй2: Сайн байна уу...
Антон: ..сайн байна уу...
Бүсгүй2: Энд амьтны хүрээлэн хаана байдгийг хэлээд өгөөч...
Антон: Яахав зүйрлэж байгаа бол энд л дээ, гэхдээ...үнэндээ та андуурсан бололтой. Энэ хувийн байшин..
Хүү: Ээжээ, ээжээ амьтны хүрээлэн тэр байна, явцгаая...
Бичиг: Амьтны хүрээлэн..
Охин2: Ахаа шилүүсий нь хэзээ илж болохов?
Иванов: Шилүүс үү? Илүү гартай болохоороо илээрэй... чимээгүй!.. энэ хөөрхөн амьтан байна энийг илж болно..
Антон: Би нэг л ойлгосонгүй, энд юу болоод байнаа, та нар чинь юу хийчихээ вэ тэнэгүүдээ?
Иванов: Хүүхдүүдээ энэ пиджактай амьтныг илж болохгүй шүү, урчихаж магадгүй.
Антон: Одоо би чамайг ураад өгнө шүү, энд юу болоод байнаа гэж байна?
Иванов: Юу гэж хашхичаад байгаа юм бэ, амьтад айлгачихлаа. Ойртож болдог амьтны хүрээлэн харахгүй байна уу? Наад элбэнхээ илчих, яахав хамаатны хувьд хөнгөлөлттэй...
Антон: Чи гэртээ л элбэнхээ ил, алив энэ бүх циркээ хурдан эндээс аваад чөтгөр лүүгээ тонил... тэгэхээр намайг уучлаарай ээжүүд, хүүхдүүдээ гүйцээ амьтны хүрээлэн хаалттай... хурдан ав гэж хэлсэн шүү!
Хүү: Ахаа мөнгөө авъя...
Гера: Ийм жаахан байж, ямар шуналтай юм бэ, ичихгүй байна уу?
Иванов: Талыг нь өгчих, яахав илж үзээгүй, гэхдээ харсан...
Гера: Май...
Иванов: За за гүйчих... тэгэхээр хүн ихтэй, ийм ухнууд цөөхөн өөр газарлуу нүүх хэрэгтэй....
Лида: Чи наанаа цагаан эрвээхэй хордуулж байгаа юмуу?
Полина: Энэ үнэр таатай аура бий болгодог. Худалдан авахад нь нөлөөлнө...
Лида: Ннн...
Полина: ..санаа зоволтгүй дээ энэ чиний даашинзанд хамаагүй.
Лида: Миний даашинзыг хүмүүс хамраараа биш, хараад сонгож авна.
Залуу: Ороорой...
Полина хоолой: ..сайн байцгаана уу...
Бүсгүй: Сайн байна уу...
Полина: ..ор ор..
Лида: Та “хамгийн шуурхай” мэдээнээсээ ч сайхан юм байна. Зүгээр л хамаагүй илүү үзэсгэлэнтэй.
Бүсгүй: Нисэх буудлынхан чинь миний ачааг алдчихаад бас л ингэж хэлж байсан.
Лида: Тэр нэг удаа тэдний кафег бут ниргэснээ санаж байна уу? Тэгээд л хариугаа авч байгаа юм!.. яасан бэ, би өөрөө зурагтаар харсан.
Залуу: Елена өнөөдөр манай хотод чухал арга хэмжээтэй. Тиймээс бид нарт загварлаг, ямар нэгэн онцгой юм хэрэгтэй байна.
Лида: Тэгэлгүй яахав шинэ загвар, бүрэн цуврал, ороод үз.. энд...
Залуу: Ийм юмаар хэнийг ч гайхуулахгүй. Энд юун хачин үнэртээд байнаа?
Лида: Энэ бол таатай байдал бүрдүүлдэг ийм аура..ийшээ хүрээд ир, энд илүү шинэлэг, сонголт ч арвинтай. Ямар сайхан юм байгааг хар л даа...
Бүсгүй: Арай ч дээ, энэ чинь юун хэнд мейд вэ?
Лида: Ямар ч хээт мийт байхгүй ээ, бүгд манай, эх орны үйлдвэрийн...одоохон өмсүүлээд л та тайлахгүй л гэж хэлнэ..
Катя: Нэг давхарт, бас болгоомжтой...
Даня: Бид нар шаартай чимэглэл захиалсан. Тэгээд хаана байнаа? Тань руу нисэж яваа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Та надаар тоглоод байгаа юмуу? Хурдан очиж байгаагэдэг чинь л ойлгомжтой байна, баярлаллаа хүлээж байя...
Гамлет: Тэгээд бэлтгэл ямар байна? Бүх юм сайн уу, би чамд сонсмоор хариултаа хэлчихлээ.
Даня: Би тэгж хэлүүлэхгүй ч хэлчихэж чадна, бүх юм сайн байгаа.
Гамлет: Зүгээр л сайн гэдгээс арай жаахан сайн гэж болох уу?
Даня: ннн...
Гамлет: Юу гээч, хэрвээ тэд нарт танилцуулга таалагдвал, бидэнд тэдний гэрээ маш их таалагдана гэдгийг л ойлгоорой.
Даня: Би энэ тухай мэдэж байгаа Гамлет ахаа, та арван таван минутын өмнө хэлсэн.
Гамлет: Тийм гэж үү?
Даня: Тийм ээ, тэрнээс өмнө ч гурван удаа. Тийм учраас би бүгдийнэ цээжилчихсэн.
Гамлет: Тэгвэл ажлаа хий...
Даня: Нхн...
Ваня: Анд минь тусламж хэрэгтэй юу? Санаа зоволтүй шүү би ч гэсэн энд ажилдаг. Сүйх тэргнээс нь угтаж авч болж байна...
Даня: Зүгээр л зогс, бас юу ч битгий оролдоорой... тэгвэл хамгийн сайн тусламж болно.
Ваня: Наадах чинь л надад таалагдаж байна.
Гера: Ийм хөөрхөн галуу... Лёхич.. чи Даняд эхлээд хэл л дээ. Гэнэт салон руугаа энэ бүх амьтныг оруулахгүй ч юм билүү?
Иванов: Намайг төрсөн хүүтэйгээ тохиролцож чадахгүй гэж бодоо юу? Алим, алимны модноосоо хол унадаггүй юм..
Гера: Хол унахгүй нь унахгүй л байх, арван намтайдаа авто салоны дарга, харин чи ойгоор гүйж нугас бариад л..
Иванов: Эцэст нь хэн даам гарахыг хэн ч мэдэхгүй. Тэрний салон уу, миний амьтны хүрээлэн үү?! .. за за явцгаая...
Эмээ: Сайн байна уу...ойлгосонгүй, та нар чинь амьтан хаашаа зөөж байгаа юм бэ анн?
Иванов: Хос хосоор нь цуглуулаад хөлөг онгоц руу... гүйцээ цаг нь болсон. Бэлдэж байгаарай орой өвгөнтэй чинь очиж авна..
Эмээ: Бурхан минь...
Эля: Манай аав энэ байна Ванесса..
Даня: Ванесса эндхийг буулгачихгүй л гэж найдъя..
Эля: Хэрвээ хамт салхилбал, мэдээж юу гэж тэгэхэв дээ! Орой хүртэл хамт байж байгаарай за юу? Энэ хоол нь, бас дуртай бөмбөг нь...
Даня: Эля, Эля, Эля байзаарай чи ойлгосонгүй. Надад нохой салхилуулах зав байхгүй. Надад бүр юм идэх ч зав алга. Тэгээд ч чи өөрөө энийгээ харна гэж амласан.
Эля: Би рефератаа өгнө...
Даня: Би.. би ингэнэ гэдэгт эргэлзээ ч үгүй. Гэтэл чи ямар хариуцлагагүй гэдгээ хэллээ гээд байлуу?
Эля: Тийм ээ үнэн. Гэхдээ би гэрт нь ганцааранг нь орхиогүй, өөр шигээ хариуцлагатай хүнтэй хамт үлдээж байна. Тийм учраас тэвч, баяртай.
Даня: Эля...
Даня: Доогуур тэгшхэн.... сайн байцгаана уу.. уучлаарай.. Ванесса энд ерөөсөө дуу гаргамааргүй байна, ингэж болохгүй.. уучлаарай шаарнуудаа арай тэгшхэн өлгөчихөж болохгүй юу?
Залуу1: Та хурдан, хямдхан гэж хэлсэн. Тэгшхэн бол вип үйлчилгээ!
Даня: Тэгэхээр энд зогсож бай... наанаа зогс!
Гамлет: Данилажан....
Даня: Гамлет ахаа...
Гамлет: За ажил яаж байна? Бүх юм сайн уу?
Даня: Бүх юм сайнаас ч арай илүү...
Гамлет: Юу гээч хэрвээ бүх юм энэ бөмбөлөг шиг өөгүй бол, би тайван байна. Харин чи сайн байна, сайн дизайнер...
Залуу1: Танд баярлаллаа...
Гамлет: Ажлаад бай...
Даня: Юугий нь хараа вэ гологдол шаар байна соль... Ванесса, Ванесса, Ванесса..
Полина: Би юу ч ойлгохгүй байна.
Лида: Санаа зоволтгүй дээ Полина, танай хэсэгт ч баярлах өдөр ирнэ... Та өмсөөд үз л дээ, санаа зоволтгүй, нөмрөг шиг юу гэж барьж үзээд байгаа юм бэ?
Полина: Манай дагагчид үнэхээр гайхна!
Лида: Одоо гол нь биеэ тоож, дээгүүр харах л хэрэггүй.
Бүсгүй: Алив аваарай... бүгд сайн байна уу, үгүй дээ би дундад зууны зах дээр очоогүй. Гэхдээ энийг хараад та нар тэгж л бодож байгаа. Би Воронежийн хамгийн моодны салонд ирээд байна. Та нар энэ гайхамшгийг хар л даа. Үнэнийг хэлэхэд өмсөж үзэхээс ч айж байна. Гэнэт сүүшиг зүүсэн эртний авгай ч болчих юм билүү? Гэхдээ ганц бие эмэгтэйчүүдэд харин ч зохих байх. Ийм эмжээрээр гоёчихсон байхад ганц ч хархүү зүгээр өнгөрөөхгүй. Сохор байсан ч харна... боллоо таны үнэнч зөвлөгч.. тэгэхээр май энийг нь өлгөчих..
Лида: Би нэг л ойлгосонгүй. Чамд даашинз таалагдаагүй байсан юмуу?
Бүсгүй: Юу гээч та мэдээж уучлаарай, энэ бол миний харсан хамгийн утгагүй гоёлын даашинз. Ийм юм хэн оёно гэж боддог байнаа?
Полина: Манайд нэг биеэ тоосон загвар зохин бүтээгч байдаг юм.
Бүсгүй: Та тэрэнд төмсний шуудай оёод үз гээд хэлчихээрэй. Ядаж орон нутгийн сангийн аж ахуйд ашигтай.
Полина: Тийм ээ би заавал дамжуулъя... Та энд сая юу хийсэн бэ?
Бүсгүй: Ийм сайхан юмыг хаанаас авч болохыг манай дагагчид ч гэсэн мэдэж аваасай гэж бодож байна.
Полина: Ингэхэд хэрэггүй юм бишүү, хоёулаа тохирч болох юм.
Бүсгүй: Та намайг уучлаарай гэхдээ би үйлчилгээний байгууллагатай хамтарч ажилдаггүй. Чао...
Лида: Чао...
Бүсгүй: Чи намайг зах дээр аваад оччихгүй яагаа вэ?
Залуу: Уучлаарай буруу мэдээлэл авчихаж, одоохон бүгдий нь залруулъя...
Полина: Энэ хагас сая дагагчтай. Бид нар өнгөрсөөн...
Даня: Ваннесса, Ванесса, Ванесса, Ванесса...
Иванов: Хүү минь чи тэгснээс ганц бие байгаа дээрээ охидын банзал доогуур шургасан нь дээр байлгүй...
Даня: Ааваа та бас яах гээ вэ? Би ажилтай байна.
Иванов: Би ч гэсэн дэмий ирээгүй л байх. Салонд чинь бичил амьтны хүрээлэн байвал ямарав? Харж бай, хүүхдүүд эцэг эхээ авчирна, харин эцэг эх нь хүүхдүүдээ дэгжин машинаар аваад буцна. Гайхалтай юу?
Даня: Ааваа миний ухаан санаа огт өөр юмаар дүүрэн байна дараа болоё тэгэх үү?
Иванов: Гэхдээ зарчмын хувьд чи татгалзахгүй юу?
Даня: Би мэдэхгүй ээ аваа бодох хэрэгтэй.
Иванов: Ннн...
Даня: Ванесса..
Иванов: Хэрвээ машин хайж байгаа бол толгой дээр чинь байна.
Даня: Их инээдтэй байна ааваа, хошин шогд бичээд хүмүүст ярьж өгөөрэй...
Буржгар: Нэг л газраас, цагийн дотор ганцхан эрдэнэ шишээр, автоматаар хяргаж байгаа юм шиг..
Сахалт: Тийм ээ тэр газрыг чинь мэднэ. Зах дээр Люба эмээд л байгаа..
Буржгар: Би чамд тангаргалъя, би өөрөө барьсан.
Сахалт: Тийм дээ...
Иванов: Хөөх.. сайхан загаснууд, гайхалтай, Люба эмээгээс аваа юу?
Буржгар: Тонилж үз за юу..
Гера: Тэгээд Данила юу гэж байна зөвшөөрсөн үү?
Иванов: Гол нь татгалзаагүй. Тэгэхээр буулгаад өөрийнхөө тэнд аваачиж бай, би эхлээд бэлдээдэхье... энэ юун амьтан бэ?
Гера: Энд гүйж явахаар нь л барьчихсан юм. Эзэнгүй л байх. Нэг үүлдэртэй ч юм шиг, зарчихъя...
Иванов: Юун зарах гэж, бид нарт үүлдэртэй амьтан хэрэгтэй. Үзүүлэнд ховор амьтан шаардлагатай. Юу гэхээр... Гималайн одой арслан болог.
Гера: Яг.. тэгэхээр залуусаа буулгацгаая...
Лида: Яахав таалагдаагүй л биз, гэхдээ орон даяар зарлаж..яах гэж!?
Полина: Би зарын дагуу ярьж байна. Манайд танд тохирох байр байгаа. Хэмжээ, үнэн нь ч тохирно..
Лида: Наадуулд чинь шуудай оёх оёдолчин хэрэгтэй юу асуучихаарай...
Полина: Би таньтай дахиад яръя...
Бүсгүй: Дахиад сайн байцгаана уу..
Полина: Та юмаа мартчихаа юу?
Лида: Хүний хөдөлмөрийн хүндлэх хүн чанараа л мартсан байх...
Бүсгүй: За за охидуудаа битгий гомд л доо, жаахан хэтрүүлээ л биз, хэнд ч байдаг. Миний үзэж байсан тэр даашинз байгаа юу?
Полина: Яасан дагагчид чинь бид нарыг бүрмөсөн муулахын тулд дахиад зургий нь явуулаач гээд байна уу?
Бүсгүй: Наадах чинь л харин! Манай дагагчид та нарыг даашинзыг л магтаад байх юм. Би өчнөөн лайф, хүмүүсийн санал авсан. Уншаад үз л дээ...
Полина: Галзуу даашинз... энэ шинэ тренд үү?... би л байсан бол өмсөх байсан.
Лида: Харж байгаа биз дээ, интернетэд новшийн юм л бичдэг гээд байсан. Зөв л бичсэн байна!
Бүсгүй: Эд нарын сонирхол үнэхээр хэцүү. Өнөөдөр өвдөгнөөс дээгүүр даашинз гэж байснаа маргааш нь өвдөгнөөс доогуур, нөгөөдөр нь нүцгэн явцгаая л гэж бичнэ. Тийм учраас...
Залуу: ..ерөнхийдөө даашинзаа өгчих бид нар авчихъя...
Полина: Нхн... ингэхэд кофе ууцгаах уу?
Бүсгүй: Нн тэгье ээ...
Полина: Сууцгааж бай...Лида...
Лида: Полина юу вэ... манайд өөр..зараагүй даашинз үлдсэн үү?
Даня: Байна уу Пётр Васильевич, тийм ээ би байна. Наагуур чинь нэг нохой харагдаагүй биз? Помераны шпиц.. фриц бишээ шпиц... нэг тийм үүлдрийн, жижигхэн, улаан шаргал, сэгсгэр, арван долоон сантиметр урт...ойлголоо..хэрвээ гэнэт харагдвал... аккумлятор, дуу намсгагчий нь сольчихоорой, нхн баярлаллаа...
Эля: Өгчихлөө...
Даня: Үгүй байлгүй дээ..
Эля: Тийм ээ... та хоёр яаж байна найзууд болцгоосон уу?
Даня: Тийм ээ...
Эля: ..ингэхэд Ванесса хаана байна?
Даня: Малын эмч дээр байгаа...
Эля: Юу болчихоо вэ?
Даня: Юу ч бишээ, ноцтой юм болоогүй. Зүгээр л төлөвлөгөөт үзлэг. Энэ чинь нохой, тэнд чинь өчнөөн өвчин. Тариаг нь хийлгэх шаардлагатай. Би санаа зовоод л...
Эля: Чи минь ямар сайн юм бэ...
Даня: Харин чи, гэртээ, хурдан хариад амарч байгаа. Харин би Ванессаг орой аваад очьё...
Эля: За за, тэгээрэй баяртай...
Даня: Баяртай...
Буржгар: Гера.. энэ амьтнуудаа ер нь хоололсон уу?
Гера: Эд нарыг бол тийм ээ, харин намайг хэн хооллохов? Гэдэс ч хоржигноод...
Сахалт: Эдикт өчнөөн загас байгаа биз дээ? Шөл хийцгээж болж байна.
Гера: Юун шөл, хагас өдөр хүлээнэ. Тэгснээс сайхан шараад л идчихье...
Сахалт хоолой: Юу гэнээ?! Тэгснээс нухаш болж байна. Махны машинаар машиндаад тэгээд котлет хийчихье...
Буржгар хоолой: Ноёдоо энэ бол өнгөрсөн зуун. Би та нарт ямар сашими хийж өгнө гээч, та хоёр амаа олохгүй...
Гера: Үгүй дээ, сашимид шинэ мах хэрэгтэй.
Буржгар хоолой: Манайд шинэ мах өчнөөн л байгаа. Багадаад байвал яваад дахиад л барьчихна..
Сахалт: Тэгвэл яагаад зогсчихвоо сүмсээ бэлд, харин би гэдсий нь цэвэрлээд янзлаадахъя! Миний хутга хаана байна?
Гера: Тэгвэл би шил юманд гүйгээд ирье, яагаад гэвэл сашимид гол нь юу билээ? ..халдваргүйжүүлэлт...
Буржгар: Яг!... сүмс, сүмс, сүмс, сүмс...
Эля: Ванесса хонгор минь, алив энэ яргачидаас хурдан зугтаацгаая...
Лида хоолой: Танд үнэхээр зохиж байна..
Полина хоолой: ..үнэхээр л сайхан харагдаж байна.
Бүсгүй: Юу гээч, нөгөө даашинз чинь байхгүй юу? Тэгэхэд ханцуйтай л байсан санагдаад байх юм.
Полина: Та үнэхээр чиг хандлагыг гүйцэхгүй байгаа бололтой. Ханцуй одоо моод биш...
Лида: ..тийм ээ..шинэ чиг хандлага. Ердөө л цагийн өмнө бий болсон.
Бүсгүй: Юу гээч энэ мэдээж....
Залуу: Елена тэгэхээр, явахгүй бол болохгүйнээ бид нарыг автосалон хүлээж байгаа.
Бүсгүй: Тэгээд ч Вороножед Москвагаас хамаагүй хямдхан л юм. Баярлаллаа охидуудаа.. за явцгаах уу! Баяртай...
Лида: Баяртай..
Полина: ..баяртай...
Лида: ..дахиад ирж байгаарай...
Гамлета: Тэнгэрийн од, шууд тэнгэрээс л манайд... оройн мэнд..
Бүсгүй: Сайн байна уу...
Гамлет: Ямар гоо үзэсгэлэн бэ, дур булаам, сэтгэл татмаар, харьцуулашгүй, дагина шиг, бас энэ даашинз зүгээр л гайхмшиг!
Бүсгүй: Тийм ээ энэ бол шинэ чиг хандлага...
Гамлет: Тийм үү?...
Бүсгүй: ..тийм ээ..
Гамлет: Тэгвэл энэ шинэ чиг хандлагын төлөө армян коньяк тогтооцгооё...
Бүсгүй: Харин би ажил дээрээ уудаггүй...
Гамлет: Хөөх би ч гэсэн. Гэхдээ шинэ чиг хандлагын төлөө...
Бүсгүй: Яахав шинэ чиг хандлагын төлөө салоны үзүүл л дээ...
Даня: Юу гэнээ, нэг бөөрөнхий үс, гучин мянга аа?! ... олчихож!
Эля: Чи ингэж амьтны эмчид өгсөн юм биз дээ?
Даня: Эля, Эля би чамайг хуурсан тийм ээ, би алдчихаад амьтны эмч гэж хэлэхээс өөр арга байгаагүй. Чамайг л сэтгэлээр унагаахгүй гээд, тэртэй тэргүй олчих байсан.
Эля: Бас худлаа хэлээд л, чамд анхнаасаа таалагдаагүй. Тэгээд л тэр яргачдад өгсөн үү?
Даня: Ямар яргачид, юу гэж дээ?!
Иванов: Даня тэнд нэг асуудал гарчихлаа...
Эля: Эд нарт! Танай аавын найзууд амьтан бариад л иддэг. Би өөрөө сонссон.
Иванов: Эля чи юу яриад байнаа? Эд нар хүүхэд байхдаа л мөрийцөж царцаа барьж иддэг байсан...
Гера: ..би ч хождог байсан.
Даня: Алив байзаарай! Энд юу болоод байгааг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Эля: Энд тайлбарлаад байх юм байхгүй. Эд нар амьтнаар сашими хийж иддэг.
Гера: Загасаар л хийх гэж байсан. Эдик бариад ирсэн. Энэ гарнаас ч үнэртэж байгаа үнэртээд үз...
Даня: Гера ахаа танилцуулгын дараа болцгооё..
Иванов: Би асуудал гэж хэлсэн биз дээ?
Гамлет: Алив эндээс яв би чамайг уриагүй...
Гера: Танай сүйт бүсгүй амьтны хүрээлэнгийн амьтдыг бүгдий нь гаргачихаж...
Эля: Би та нарыг идэх гэж байна л гэж бодсон.
Иванов: Одоо бүх юм эсрэгээрээ болно...
Бүсгүй: Надад туслаарай хүмүүсээ, энэ наашаа ирээд байна туслаарай. Хэн нэг нь туслаарай... яваач!
Гамлет: Би чамаар шорлого хийчихье л дээ! Бас чамаар ч гэсэн...
Гера: Амьтны хүрээлэнтэй болно гээд байлуу? Ингээд болчихлоо...
Полина: Лида худалдагчийн тухайнамайг уучлаарай..
Лида: Больдоо чи ч гэсэн уучлаарай. Хоёр эмэгтэй хүн моод гэж үзсэн юмаараа маргалдаа л биз...
Полина: Гэхдээ л тэр хоёрын нэг нь арай л хэтрүүлчихэж...
Лида: Буруугаа хүлээж байна уу?
Бүсгүй1: Сайн байцгаана уу...
Полина: ..сайн байна уу..
Лида: Сайн байцгаана уу...
Бүсгүй1: Бид нарт “хамгийн шуурхай” дээр гарсан шиг даашиз болох уу?
Бүсгүй2: Хоёрыг...
Лида: Өө.. охидуудаа юу гээч, бүгдийнэ зараад дуусчихсан дөнгөж сая...
Полина: Дөнгөж сая уралдаад л дууссан...
Лида: ..тийм ээ...
Бүсгүй2: Тийм дээ, би чамд хэлсэн биз дээ хэрэггүй ээ гэж?!
Лида: ...санаа зоволтгүй ээ.. дараа л хүрээд ир яг адилхныг оёод өгчихье!
Бүсгүй1: Баярлаллаа...
Полина: Зүгээрээ... харав уу анн... одоо эд нарыгаа яахав?
Лида: Дор нь зарчихнаа санаа зоволтгүй.. найдвартай арга байгаа. Май.. зуун хувь..
Полина: ..боль доо...
Лида: Аливээ алив, үрээд бай...идвэхтэй, сайн итгэ, таван минут ингээд л...
Гамлет: Тэгэхээр юу хүсснээ л хий, гэхдээ солонгосчуудтай гэрээгээ заавал хийх ёстой. Солонгос хэл сурсан ч хамаа алга...
Даня: Би бүгдий нь залруулна Гамлет ахаа, амлаж байна...
Гамлет: Өө нөгөөдүүл чинь ирлээ.. бүр сөгдөж мөргөсөн ч болно...
Даня: Нхн...
Эр: Ноён Оганян энэ үнэхээр ер бусын байлаа. Энд болсон бүх зүйл “амьд байгальтай хамт” гэдэг манай уриаг бодитой харуулсан.
Эр1: Маргааш бид нар машин нийлүүлэх гэрээндээ гарын үсэг зуръя...
Гамлет: Эд нар юу гэж байна?
Даня: Та итгэхгүй л дээ, гэхдээ эд нарт бүгд таалагдсан байна. Тийм учраас гэрээнд гарын үсэг зурахад бэлэн.
Гамлет: Рилли, итс вери гууд. Харин чамайг, чамайг өршөөлөө... гэхдээ энэ зэрлэг байгалийнхаа үр дагаварыг өөрөө арилгаарай.
Даня: Тэгэлгүй яахав...
Гамлет: Нау, лэтс гоу дринк... солонгосоор Армян коньяк гэхийг юу гэдэг вэ?
Даня: Коньяк...
Лида: Чи наанаа юу хайгаад байгаа юм бэ? Чи унтах юмуу үгүй юу?
Иванов: Байж бай л даа, элбэнх энд ирэх ёстой... яагаад гэвэл идэх юм авсан газраа заавал ирдэг юм. .. Өө би хэлсэн биз дээ, наашаа хүрээд ир... яв, чиний хиам тэр байна, яваач...
Даня: Ямар ч гэсэн чухал шийдвэрээ хамт гаргаж байхаа бүрмөсөн тохиролцмоор байна.
Эля: Тэгвэл эвлэрэлийн нэг нэг бургер захиалчих уу?
Даня: Нохойндоо ч гэсэн нэг юм авъя... хотдог ч юмуу!
Эля: Энэ бол нохой биш, энэ бол Гималайн одой арслан.
Даня: За за одоохон...
Ваня: Ааваа...
Антон: Юу?
Ваня: Та шилүүсээ надаас илүү хооллох юм аа?!
Антон: Яагаад гээч би зүгээр л чиний аюулгүй байдлыг боддог. Цатгалан шилүүс хэзээ ч туранхай залуу руу дайрахгүй. Энэ чинь бас юу вэ... Матильда.. ерөнхийдөө бүх юм зөв л болж! Явцгаая...
Ваня: Ааваа шилүүсээ хооллохгүй юмуу?
Антон: Хэрэггүй ээ, энэ сармагчин сэрэхээр хоололчихно..
..............
Нина бүсгүй
Васил эр урд нь эр гэж байсан Ивановын хашааг худалдаж авдаг
Залуу
№14
Лида: Байлдааны цагийн хуулиар эх орноо худалдсан учраас...
Иванов: Ноёдоо яаж дээ, нэг байшин зараа л биз..
Лида: Алексей Ивановд цаазаар авах ял оноолоо...
Иванов: Байзаарай, зогс! Ядаж цөллөг ч юмуу..Сушенск рүү болж байна...
Лида: Буу..
Өвөө: Алив хойшоо бол хөвгүүдээ.. өөдгүй амьтныг би өөрөө!
Лида хоолой: Галлаад..
Иванов: Аав..
Лида: Яасан нэг юм сэрэв үү, хүн чанар чинь зовоогоо юу? Өдрийн хагасыг унтаж өнгөрөөлөө!
Иванов: Чиний наад оёдлын машин байгаагүй бол дахиад хагас өдөр унтах байсан юм. Наад оёдлын машин чинь, яг л пулемёт шиг тачигнаад...
Лида: Уучлаарай цагаан хэрэглэл аяндаа оёгдохгүй.
Иванов: Бас ямар цагаан хэрэглэл?
Лида: Ямар гэдэг чинь юу гэсэн үг вэ, хуучин байшиндаа очвол гээд шинэ цагаан хэрэглэл оёж байна. Их сайн даавуу олсон юм. Түймэрт автахаас өмнө байснаас ч илүү гэж болно.
Иванов: Тэнд дор хаяж хоёр жил засвар хийнэ...
Лида: Яахав одоохондоо хадгалж л байя.. Тэр байшинтай өчнөөн юм холбоотой. Би шууд оччихмоор л санагдаад байх юм. Бид хоёр тэнд хуримаа хийсэн. Ванькагаа олсон. Гэхдээ эсрэгээрээ л дээ. Эхлээд Ванька, дараа нь хуримаа хийсэн. Гэхдээ бүр санаад байх юм. Бүр тэсэхгүйнэ..
Иванов: Би ч гэсэн..чадахгүйнэ.
Хоёр Ивановынхан
Ваня: Сайн уу хонгор минь..
Крис: Сайн уу залуу минь юу хийж байна?
Ваня: Сайт хараад л дарвуулт завь сонгож байна. Харин чи?
Крис: Би нэг дэлгүүрээр ороод, нэг гайхалтай даашинз харсан юм. Миний муужгай ирээд аваад өгчихөж магадгүй гэж бодоод л.. Муужгайд бол хэдхэн копеек...
Ваня: Тийм ээ ямар ч асуудал алга...
Крис: Тэгвэл уулзатлаа баяртай муужгай минь, уруул дээр нь үнсье...
Ваня: Би ч гэсэн...
Мсж: Таны дансны үлдэгдэл 300 рубль..
Ваня: Үгүй байлгүй дээ. Үнэхээр хэдхэн копеек..
Зоя: Витья чи чинь дор нь гүйцчихнэ гэсэн биз дээ?
Өвөө: Би чамд хүч өгсөн юм. Би одоохон удахгүй, чи чинь яасан яаруу юм бэ?
Зоя: Ингэхэд би юу бодсон гээч, Данькагийн хуриман дээр зүгээр л дугтуйтай мөнгө өгчих үү?
Өвөө: Чи мөнгө хаанаас авах юм бэ?Бид хоёр мөнгө биш, тэтгэвэр авдаг.
Зоя: Тэгвэл цагаан хэрэглэл болж байна. Эсвэл аяга тавагны иж бүрдэл.
Өвөө: Зоя юу гээч, орчин үеийн залуус бид хоёр шиг биш. Тэд нарт цагаан хэрэглэл, аяг таваг ямар ч хэрэггүй. Тэд нарт ямар нэгэн ер бусын юм хэрэгтэй.
Зоя: Тийм ер бусын юу бэлэглэхэв дээ? Нурууны өвчнөө юү?
Өвөө: Тэд нар ер бусын хурим л мөрөөддөг. Тэрийг нь харин бид хоёр давхар бэлэглээд өгчихье...
Зоя: Давхар нь юу юм бэ?
Өвөө: Бид хоёрын хурим... далимд нь залуустайгаа нэгдье..хөшчүүдийн өмнөөс баярлаг нн?
Зоя: Хэмнэхээр шийдсэн юм биз дээ? Бэлэг ч, цайллага ч хийх хэрэггүй...
Өвөө: Би тэрийгээ ч гэсэн..
Зоя: ..тэрийг чинь ч мэдэж байна. Ийм насан дээрээ гэхэд хэцүүхэн л бодох юм.
Өвөө: Юу гэж? Танай охиныг дуудчихна, хүргэн ач нараа, харин ч залуусын сэтгэлийн хөдөлтөл тэмдэлээд өгье..
Зоя: Яахав тэмгэлэнэ л дээ, гэхдээ охин ирэхгүй ээ...
Өвөө: Яагаад?
Зоя: Тэр ирэхгүй.. бид хоёр яриагүй таван жил болж байна. Утасдахаар авдаггүй, хариу ч байдаггүй. Юу хийхээ мэдэх юм алга.
Өвөө: Алив би л залгачихъя, юу болж байгааг тайлбарлая. Хоол их, бэлэг бага байна, ирж тусла гээд л хэлчихье.
Зоя: Зүгээр л орхи гэж байна, сонссон уу?
Өвөө: За яахав, яасан бэ...
Даня: Чи яг наанаа тавьсан юмуу? Ганц амардаг өдрөө чиний хавчаарыг хайж өнжмөөргүй байна.
Эля: Тийм ээ яг тэнд тавьсан.
Даня: За яахав..дахиад авчихъя гэж огт бодохгүй байна уу?
Эля: Ямар өөрийг, энэ даашинзанд өөр юу ч тохирохгүй. Юу гэж суугаад байгаа юм бэ тэгснээс тусла л даа, хамт хайцгаая...
Гамлет: Ингэхэд чи надаас нуугдаагүй биз?
Даня: Мэдээж үгүй...
Гамлет: Нуугддаг л байсан юм. Би л чиний оронд байсан бол нуугдах байсан. Улирлындүн гарч, энэ...
Даня: Наана чинь юу гэж байна?
Гамлет: Ертөнцийн сүйрэл гэж байна. Борлуулалт чиний мөлхөж байгаагаас ч доогуур гарч. Яаралтай ямар нэг юм хийх хэрэгтэй.
Эля: Ааваа юун яаралтай? Данила бид хоёр салхинд гарах гэж байна. Өнөөдөр ганц амралтын өдөр нь...
Гамлет: Харин миний ганц автосалон. Тэжээгчээ аврах ямар санаа байна?
Даня: Ингээд шууд толгойд юу ч орж ирэхгүй байна. Бодох хэрэгтэй.
Гамлет: Бүр яаж гээч, гэхдээ өөр санаа олоогүй байгаа бол миний санааг хэрэгжүүлцгээе. Явцгаая! Нээрээ ингэхэд..энэ чинийх үү? Машинаасаа олсон юм.
Даня: Дараагийн амралт хүртэл гараасаа битгий салгаарай.
Эля: Нхн...
Гера: Чи чинь хашаагаа зарчихаад одоо болтол амьд байгаа юмуу?.. Тийм ээ Лидка их л зөөлөн болж!
Иванов: Би одоохондоо хэлээгүй байгаа.
Гера: Тэгвэл хэлэхийнхээ өмнө намайг дуудаарай за юу? Би аймшгийн кино үзэх маш дуртай.
Иванов: Харин би дургүй. Би хашаагаа буцааж авмаар ч байгаа юм билүү? Лидка ч гэсэн байшиндаа амьдрая гээд байгаа. Надад найдаж байгаа.
Гера: Энэ чинь юу вэ, Лёхагийн хүн чанар сэргэчихээ юу? Энэ ч сайн шүү! Аягүй бол миний таван зууг өгчих ч юм билүү?
Иванов: Гера битгий жижиг юм бод... харин гол асуудлаа бодоё! Хашаагаа яаж авахав?
Гера: Бодох ю байсан юм бэ? Долоо хоногийн өмнө Тасян нэг нөхрийн машиныг угааж байгаад зурчихсан юм. Санаандгүй онгойлгогчоор зурчихсан. Нөгөөх нь хашхичаад л энэ машиныг зарах гэж байгаа хорин мянга хасагдлаа, алив наадхаа энэ тэр гээд л...
Иванов: Гайхалтай түүх..энэбид нарт яаж туслана гэж?
Гера: Байшингий нь зурах хэрэгтэй. Би жишээлж хэлж байна л даа...Тэгээд л бид нар хэдхэн копеекээр авчихна.
Иванов: Аннн... бас болох л юм.
Гера: Тэгвэл явцгаая...
Өвөө: Тэгэхээр Наташа, энэ биш, Нина охин... тэгэхээр нхн...
Нина: Байна уу...
Өвөө: Байна уу энэ Нина юу?
Нина: Та хэн бэ?
Өвөө: Намайг Виктор Алексеевич гэдэг. Танай ээжийн найз. Харин өнөөдрөөс эхлэж бас сүйт хархүү нь.
Ваня: зуун арав, зуун гуч...
Полина: Ванюша...
Ваня: ..анн..
Полина: ..юу гээч чи завтай юу, салонд жаахан тусламж хэрэгтэй байна.
Ваня: Өө ээжээ, өнөөдөр маргааш хоёр чадахгүй ээ хичээлдээ дарагдчихаад, битгий гомдоорой, надад салон орох зав үнэхээр байхгүй.
Полина: За за сурлага их чухал.
Ваня: Та сануулдаг нь сайн болж, би яг сургалтын мөнгөө төлөх хэрэгтэй байгаа. Өнөөдөр сүүлчийн өдөр...
Полина: Ваня яагаад үргэлж сүүлчийн өдрөө хэлдэг юм бэ, одоохон аваад ирье...
Гера: Өө Васильич сайн уу, за яаж байна, толгой гайгүй юу?
Васил: Чиний царайг санаж байгаа юм чинь толгой зүгээр л гэсэн үг.
Гера: Васильич юу гээч, өөр ямар нэг юм болоогүй юу?
Васил: Яасан, тэгэх ёстой гэж үү?
Гера: Тэгэх ёстой, ёсгүй ч яахав, энэ их л муу ёрын газар. Энд чинь урд нь оршуулгын газар байсан юм. Хуучин шашинтны ч гэдэг. Бүгд хүний ясан дээр гэж болно!
Васил: Үгүй байлгүй дээ..
Гера: Би ч гэсэн урд нь итгэдэггүй л байсан. Гэтэл Лёхагийн ч байшин шатаад, танайх шатсан. Дараа нь чиний наад толгой.. тийм учраас би л чиний оронд байсан бол гай болоогүй дээр нь арилж өгөх байсан. Аягүй бол юу ч мөлхөөд гараад ирэх юм билээ?
Васил: За боль доо... би тийм юманд итгэдэггүй. Манай үед амьд хүмүүсээс л айх хэрэгтэй. Үхсэн хүмүүсээс биш..юу гэх гэж байгааг ойлгосон уу үгүй юу?
Гера: Ойлголоо чи чинь шууд л, яасан бэ? Зүгээр л хэлэх гэж л ирлээ. За за баяртай...
Антон: За...
Даня: Ааваа завгүй байна уу?
Антон: Яахав жаахан л... байшиндаа засвар хийчих мөнгө хаанаас гаргачих вэ гээд л бодож байна. Яагаад гэвэл манай интернет талбар арай ч алтан өндөг биш шүү дээ...
Даня: Харин би яг танай платформоор дамжуулалт борлуулалт хийх тухай ярих гэсэн юм...
Антон: Хэрвээ чамайг Лёха салютаа гэж явуулсан бол шууд л баяртай. Яагаад гэвэл Лёха интернет ч байсан шатаана...
Даня: Үгүй дээ би, ажлынхаа талаар явж байна.
Антон: Нхн...
Даня: Хэрвээ манай машиныг танай платформоор зарах тухай та юу гэж бодож байна? Харин та нарт.. ашгийн арван хувийг болж байна.
Антон: Тийм байж, сонирхолтой л юм. Гэнэт Оганян шиг харамч яагаад ашгаасаа хуваалцахаар шийдчихээ вэ? Тийм хүнд байдалд орчихоо юу?
Даня: Үгүй л дээ...яагаад? Зүгээр л бид нар борлуулалтаа нэмэгдүүлэхийг хичээж байгаа.
Антон: Тэгэхээр их хэцүү байгаа юм байна. Хн, ингэхэд би хэлж л байсан. Намайг байхгүй бол тэдний тэр саравч нурж унанаа гэж.. Өнөөдөр чинь зүгээр л давхар давхар баяр шиг л...
Даня: Ааваа ингэхэд тэр саравчны чинь эрхлэгч би. Хэрвээ би нөхцөл байдлыг засаж чадахгүй нурвал, надтай л нурж унана...
Антон: ...болноо болно. Санаа зоволтгүй, Гамлет ахдаа борлуулалты нь нэмэгдүүлж өгнө гэж хэлээрэй. Өнөө орой хамтрагчтайгаа уулзая...
Даня: Би танд өртэй.
Антон: Зүгээрээ..
Өвөө: Зоя Вероновна.. Зоянка ганган хувцсаа өмсөөд, ширээгээ зас! Төрсөн охины чинь угтаж авцгаана...
Зоя: Юу гэнээ?!
Өвөө: Манай хар чавганы хандмал хаана байна? Тэгэхгүй бол интоорынх нь дуусчихсан. Дөнгөж сая...
Зоя: Чи тэрэнтэй ярьчихаа юу?
Өвөө: Тийм ээ...
Зоя: Би чамайг битгий оролц гэж хэлсэн биз дээ? Чи юу гэж хэлсэн бэ?
Өвөө: Би юм хэлээгүй ээ, би хэрэгтээ үгий нь олсон.
Өвөө: Их муу байгаа. Арай л гэж амьсгаатай. Ганц хоёр өдөр л үлдсэн байх. Чи ир л дээ....
Ваня: Сайн уу...
Крис: Сайн уу.. би чамайг машинтай л гэж бодсон.
Ваня: Би машинаа нэг зөөгчид цайны мөнгө гээд өгчихсөн, шинийг авч амжаагүй л байна.
Крис: Гол нь даашинзаа авч амжина тийм биз дээ?
Ваня: ..мэдээж амжина хатагтай, авалгүй яахав авна..
Крис: Энэ салон...явцгаая...
Ваня: Юу гээч байзаарай нэг л сэжигтэй дэлгүүр. Тэгснээс долоо хоногийн дараа Милан нисцгээе, ер нь ямар нь Воронежд салон нээе гэж боддог байнаа? Нэг солиотой эгч юмуу, эсвэл хоёр эгч байгаа. Явцгаая...
Крис: Чи зүгээр л намайг эдний даашинзыг өмсчихсөн байгааг хараагүй. Би бүр өөрөө өөрийгөө ч хүссэн.
Лида: Үнэхээр гайхалтай даашинз хар л даа, танд зохих байх ч гэж бодож байна.
Полина: Харин надад бол цайвар өнгөтэй нь л хамгийн...
Бүсгүй: ..үгүй дээ баярлаллаа...
Лида: ..яахав авахаар болбол ирээрэй нхн...
Крис: Сайн байна уу...
Ваня: ..сайн байна уу...
Лида: ..сайн байна уу...
Крис: Би ямар ч гэсэн авахаар шийдлээ.
Лида: Энэ их сайн байна, их сайн... таны даашинз энэ байна. Таныг л хүлээж байгаа.
Крис: Баярлаллаа.. би дахиад өмсөөд үзэж болох уу?
Лида: Бололгүй яахав, би бүр хүргээд өгье...
Полина: Лидия энэ залуу танай хүүтэй их адилхан юм шиг санагдахгүй байна уу?
Лида: Бүр хэлэх үг ч алга. Хэрвээ манай хүү сургууль дээрээ байгааг мэдээгүй бол мөн байна ч гэж бодох байлаа.
Ваня: ..одоо болноо, энэ манай ангийн охин. Сургууль руу явж байхдаа л замаараа орсон юм. Би та хоёрт үйлчлүүлэгч авчирлаа, баярлаллаа л гэж хэлмээр юм.
Лида: Тэгвэл баярлаллаа, их сайн байна, сайн байна...
Крис: Муужгай минь... миний цахилгааныг таатаад өгөхгүй юу?
Ваня: Би та хоёрт бүгдийнэ тайлбарлая, одоо л битгий мэдэгдээрэй за юу? Одоохон..
Иванов: Юуны чинь оршуулгын газар, би чамд шууд хэлсэн биз дээ, газар хөдлөлтийн бүс, хөрсний хөдөлгөөн, хүхэрт ус төрөгч...
Гера: Би чиний шинжлэх ухааны үгнүүдийг мартчихсан..Васильичийг хараад л шууд мартчихсан. Харин оршуулгын газраас бүгд айдаг. Гэхдээ Васильичээс бусад нь юм байна лээ...
Иванов: ..нхн... яагаад гэвэл дунд сургуульд сайн сурдаг байсан. Ухаанаа хөгжүүлсэн. Зарим хүмүүс шиг биш...
Гера: Юу гээч Лёхич, хэрвээ доромжлоод байвал чиний хамранд л тектоник хөдөлгөөн болно шүү ойлгов уу? Тийм л юм бол өөрөө очоод айлга...
Иванов: Боль доо, чи яагаад уурлачихваа? Чи өгөөш шидчихсэн л байна. Одоо юу баригдахыг нь л харцгаая. Гэхдээ эсрэгээрээ юм байна..
Крис: За ямар байна?
Полина: Миний бодлоор танд үнэхээр зохиж байна.
Ваня: Үнэхээр гайхалтай байна.
Лида: Уучаартай та жирэмсэн биш биз?
Крис: Үгүй ээ юу гэж?
Полина: Сайн байна, зүгээр л манайд яг ийм арай том хэмжээтэй байгаа. Томорвол гээд л...
Крис: Үгүй дээ их баярлаллаа энэ яг болно. Хонгор минь чи төлчих... харин би хувцсаа сольж байя..
Ваня: Энд нэг тусламж гэж байсан, би бүгдий нь тав дахин нугалаад ажилчихъя...
Лида: Мэдээж тэгэлгүй яахав.
Полина: Тааруулж өгсөнд баярлаллаа...
Ваня: Та хоёрт ч гэсэн баярлаллаа..
Полина: Амжилт хүсье...
Лида: Арвин их мөнгөтэй болоорой...
Крис: Бид хоёрт мөнгө асуудалгүй ээ муужгай минь тийм биз дээ?
Ваня: Тийм ээ..
Лида: Их сайн байна.
Ваня: Баяртай, хонгор минь явъя...
Полина: Энэ бол амжилт, манай даашинзыг, манай мөнгөөр л авч байна.
Лида: Тийм ээ...
Зоя: Холд л доо, наад махаа тайван орхи...
Өвөө: ..тайвшир л даа танай Нинька орой л ирнэ. Тэр нь ч өглөөний галт тэргэнд амжиж суувал. Бүгд хатчихна...
Зоя: Хатвал сэргээчихнэ... өө нөгөө хундаганууд тавихаа мартчихаж...
Өвөө: Надад хэрэггүй ээ би Лёшагийнх руу явлаа. Тэнд ч хоночихьё...
Зоя: Тэгээд...манай Нинька юм шиг байна!
Өвөө: Тайвшир л даа галт тэрэг орой ирнэ.
Зоя: Онгоцоор ирж байгаа, чиний үгэнд оролгүй ширээгээ зассан нь сайн болж.
Өвөө: Онгоц гэдэг юм бас бодоод олчихсон...
Антон: Алив живж байгаа хүн... сайн уу! Тийм ээ би туслахаар яарч ирлээ. Танилц Игр манай хамтрагч...Гамлет энэ автосалоны эзэн.
Игр: Эзэн нь өөрөө зочдоо угтаж байхыг бодоход гайхалтай автосалон бололтой.
Гамлет: Та, миний та хоёрт бэлдсэн коньякийг хараагүй байна! Хүмүүсийг тоо мэддэггүй байхад дарсан юм. За за манай өрөөнд орцгооё...
Антон: ..үгүй ээ, хэрэггүй бид хоёр өрөөгүй л эндээс машинаа сонгочихъё, ажил ч оргил руугаа явж байгаа. Ийм байдлаар амжилтаа тэмдэглэмээр байна. Уучлаарай болох уу?
Залуу хоолой: Тийм ээ тэгэлгүй яахав....
Антон: Сайн байна уу....
Залуу: ..оройн мэнд...
Антон: Манай хамтрагчид машиныхаа хамгийн үнэтэй загварыг үзүүлчихгүй юу?
Залуу: ..тэгье ээ...
Игр: ..баярлаллаа..
Антон: Ингээд л...
Гамлет: Антонжан..
Антон: Юу?
Гамлет: Харин хамтран ажиллах?... чи Даняд машин борлуулахад туслана гэж амласан биз дээ?
Антон: Гамлет бид хоёр туслаж л байна. Одоо хоёр ч машин авна. Яаж дээ...
Гамлет: Ингэж байгаа юм биз дээ?!
Антон: Юу?
Гамлет: Бүр найзыгаа юу!
Антон: Юу гээч би чамаас гуйя, битгий гомдоорой, бид нар хамтран ажиллах гэж оролдсон болсонгүй. Бизнес бол бизнес, нөхөрлөл бол нөхөрлөл шүү дээ... би чамайг найзын хувьд ажлын чинь дараа дөхүүлээд өгье тэгэх үү?
Нина: Виктор уу?
Өвөө: Тийм ээ...
Нина: Танд их баярлаллаа...
Өвөө: ..зүгээр дээ...
Нина: Танд гадаад паспорт байгаа юу?
Зоя: Надад байгаа энд л...
Нина: ..ашгүй дээ өгчих...
Зоя: ..юу болоо вэ?
Нина: Өнөөдөр бүх юмаа бэлдье, яагаад гэвэл маргааш Израйль ниснэ..
Зоя: Хаашаа?!
Нина: Семён Маркичтэй ярьсан юм. Эндээс аваад яв гэсэн. Таныг ямар ч хүнд байсан туслана, нөгөө ертөнцөөс ч хүн аваад ирдэг гэсэн.
Зоя: Тийм үү, гэхдээ хэн хүнд байгаа гэж, чи наад амаа!?
Нина: Өвчнөө үгүйсгэх бол хэвийн үзэгдэл ээжээ...
Зоя: Би юу ч ойлгохгүй байна. Хэн чамд намайг өвчтэй гэж хэлээ вэ? Виктор... чи чинь намайг Нинькад үхэх гэж байна гэж хэлээ юу?
Өвөө: Ингэхэд юу болчихоо вэ, бүгд л эрт орой хэзээ нэгэн цагт үхнэ...
Зоя: ..сонирхолтой л юм..
Нина: ..ингэхэд хоёрхон өдөр үлдсэн гэсэн.
Өвөө: Хэрвээ би тэгж хэлээгүй бол чи ирэхгүй л байсан үнэн үү?
Зоя: Чи тэгээд зөвхөн тэгээд л ирсэн юм уу?
Нина: Тэгээд өөр яана гэж? Надад эх чинь үхлүүт байгаа гэсэн, би яах юм бэ?
Зоя: Харин би гэж нэг зөнөг баярлаад л...
Нина: ..өө тийм дээ, тэгэхээр би ч бүр буруутай болчихлоо. Нэг тэнэг хөгшин, нөгөө нэг хөгшнөөрөө тоглож байж л дээ. Ингэхэд би ажлаа хаячихаад ирсэн. Тэгээд яах гэж энд ирсэн болж байна вэ?
Зоя: Хэрвээ таалагдахгүй байвал явж үз!
Нина: Би хамгийн эхний онгоцоор л явлаа...
Өвөө: ..гүйцээ хангалттай! Би бол тэнэг хүн! Гэхдээ та хоёр юу болохов? Ийм юм гэж байх уу, энэ олон жил бүр....байна уу ч байхгүй! Төрсөн хүмүүс гээд байгаа шүү! Чи тийм олон ээжтэй юү? Харин чи авдар дүүрэн охинтой юу? Өөр ойрнын гэчихээр хэн ч байхгүй. Гэтэл нэг нэгнээ ч үзэхгүй!
Нина: Загасан ороомог уу?
Зоя: Бяслагтай, чиний дуртай...
Өвөө: Надад хундага аваад ир...
Иванов: Энэ нүхрүү уначихваа...
Гера: Хэрвээ Васильич барьчихвал, хоёуланг нь энэ нүхэнд булаад дээрээс нь элсээр тэгшлэнэ..
Иванов: Бүгдий нь бодлоготой хийвэл баригдахгүй ээ... алив, явж утаагаа тавь, харин би хий үзэгдлээ бэлдээдэхье...
Гера: Яг л оны шилдэг дуун дээрх шиг... дуучин маань л жаахан тиймхэн юм, гэхдээ ч...
Иванов: Танай хадамтай төстэй...
Гера: Арай ч дээ хадамтай харьцуулбал наадах чинь сахиулсан тэнгэр...
Иванов: Хэрвээ Васильич энэнээс айхгүй бол, танай хадамыг л авчиръя... гүйцээ хөдөлгүүртэй хий үзэгдлээ тавилаа...
Васил: Аливээ алив алив...
Иванов: Нхн...
Иванов: Аливээ Карлсон минь хавч хаана өвөлждөгийг харуулаад өг! ... аливээ нааш ир, нааш ир...
Гера: Битгий л дээ битгий би хий үзэгдлээс айдаг...
Васил: Муу новшийг тамруу чинь буцаагаад өгье л дөө!
Гера: Зугтаарай...
Иванов: Хурдан зугтацгаая...
Васил: Муу хар сүг дахиад гараад ир... би чамайг одоохон... зүгээр л гараад ир, би...
Нина: Жимстэй чихэр.. надаас энэ чихрийг холхон тавьчих л даа...
Зоя: Бүр хүүхэд байхын л энэнд дуртай. Яаж ч нуусан тэртэй тэргүй л олчихдог байсан.
Нина: Ээж ээ...
Өвөө: Энэ зуршил тэндээс л байж! Нинка одоо надаас л тэгж нэрмэл нуудаг.
Зоя: Больдоо...
Өвөө: Таны эрүүл мэндийн төлөө... би ч хажуулъя... хашаанд уулзатлаа баяртай.
Зоя: Тийм дээ...
Өвөө: Би гараад л ирнэ..
Нина: Ээжээ хурим чинь үнэн юм уу?
Зоя: Витя сайн хүн. Аж ахуйч...
Нина: Би л таны оронд байсан бол тэгэх л байсан.
Антон: Өглөөний мэнд...
Даня: Сайн уу...
Антон: Юу гээч надад хэлээдэх дээ, бид хоёрыг очсоны дараа Оганян яаж байна? Бараг л цээжнийхээ үсгийг зулгаасан уу, тэгсэн үү?!
Даня: Тийм нарийн юмыг нь би мэдэхгүй л дээ, гэхдээ харин ч эсрэгээрээ сэтгэл хангалуун үлдэх шиг болсон. Надад урамшуулал олгосон. Ингэхэд ааваа таныг тусласанд баярлаллаа...
Антон: Би нэг л сайн ойлгосонгүй. Би чамд яаж тусласан билээ?
Даня: Ааваа даруухан царайлах лав таных биш, нээрээ шүү! Тэгснээс гэрээнд тусгасан бүх юм чинь зөвүү шалгаадах.
Антон: Байзаарай ямар гэрээ, би нэг л..одоохон. Гэрээ.. Жи эс пи-гийн платформыг ашиглах энэхүү гэрээний дагуу...
Даня: Нхн...
Антон: ...Оганян авто салоны автомашиныг борлуулах үүрэг хүлээж байна. Яадаг новш вэ, чи бүр... бүр ийм шимэгч байжээ...
Гера: Сайн уу Васильич...
Васил: Сайн уу...
Гера: Хаачих нь вэ?
Васил: Эндээс л холхон очьё. Энд үнэхээр ад чөтгөрийн юм байна. Муу ёр шууд газар дороос л мөлхөнө...
Иванов: Юу гээч... чамд туслая л даа, ганцаараа яах нь вэ?
Васил: Баярлаллаа чи энэ чөтгөрийн хашаагаа зарахдаа л надад туслачихсан.
Иванов: Яахав би тэгвэл чамаас буцаагаад л худалдаад авчихъя...
Васил: Хожимдсоон Лёха, аль хэдийн зарчихсан.
Иванов: Хэнд?
Васил: Эндхийн гэгээн эцэгт... өглөө ариулах гээд очсон юм. Санваартан өөрөө аргалчихна гэсэн. Алба нь ч тийм... муу ёртой тэмцэх. Тэгэхээр өөр..өөр...
Гера: Тийм ээ дэндүү хичээчихсэн юм шиг байна. Ямар ч гэсэн тектоник хөдөлгөөнөө л хэлдэг байж...
Иванов: Лидкад юу гэж хэлэхээ л бодох хэрэгтэй. Тэр чинь ийм үлгэрт итгэхгүй.
Антон: Гамлет чамтай түр уулзаж болох уу, уучлаарай... энэ юу юм бэ надад тайлбарлаад өгөхгүй юу? Борлуулахаар авсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Гамлет: Жишээлбэл, авдар амтат жүрж аваад, үнэ нэмээд л зарчихна...
Антон: Битгий мэдэхгүй царайлаад бай Чебурашка, би чамтай хамт ажиллахаас татгазсан. Чи.. чи энд юу хийж байгаа юм бэ?
Игр: Юу, юу гэж, намайг Гамлет харилцан ашигтай хамтын ажиллагаанд урьсан. Би чамайг мэдэж байгаа л гэж бодсон.
Антон: Харилцан... чи чинь бүр Оганян, чи миний хамтрагчтай, миний ардуур ямар нэгэн ажил амжуулдаг болчихоо юу?
Гамлет: Зогс... чи чинь өөрөө хэлсэн биз дээ! Бүх юм шудрагаар, нөхөрлөл бол нөхөрлөл, бизнес бол бизнес!
Антон: Үгүй дээ чи Чебурашка биш, тэр трасжендер ч гэсэн сайн дүр. Харин чи хэн гэдгээ мэдэх үү? Цөөвөр чоно... явцгаая! Би энийг дахиад харж чадахгүйнэ, надад дахиад найз байхгүй....
Крис: Муужгай минь чи хаана байнаа? Энд бүх юм ид болж байна. Надад уйтгартай байна...
Ваня: Уучлаарай хонгор минь гэнэтийн ажил гарчихлаа. Кипр явахаас өөр арга байсангүй.
Крис: Яагаад намайг орхиж байгаа юм бэ?
Ваня: Битгий гомдоорой хонгор минь, яаралтай офшороор мөнгө угаах хэрэгтэй болчихлоо.
Крис: Анн тэгвэл ч яахав, чи ахиухан шиг угаагаарай за юу?
Ваня: Надад итгэж болно, орой болтол угаана...
Крис: Тэгээ сая сая удаа ч гэсэн угаа..
Ваня: Баяртай...
Бичиг: Энэ анги үргэлжилнэ...
....
Бүсгүй
Цагдаа залуу
Эр
№15
Лида: Уран бүтээлд надад бусдын туршлага урам зориг өгдөг. Джоржони, Саназарийн түрүү үеийн бүтээлүүд, харин Полинад сюрреалист өнгөаяс урам зориг өгдөг. Энэ бүхний үр дүнд энэ бүх к..к..
Полина: колобраци...
Лида: ..коло..үгүй дээ Полина би энийг хэзээ ч тогтоохгүй юм байна..
Полина: ..Лидочка бүх юм сайхан болж байна. Зураг авалтын баг хоёр цагийн дараа ирнэ. Чи бүгдийнэ чадна...
Лида. ...тийм үү...
Иванов: ...юу ч бүтэхгүй ээ.. Лермонтовын “Дарвуулт онгоц”-ыг зургадугаар ангидаа цээжилж эхлээд есдүгээр ангидаа л дуусгасан. Тэр бол яруу найраг, энэн шиг янз бүрийн колобараци байгаагүй!..
Лида: ..юу гээч, наад алимыг чинь чиний ямар колобараци руу чихээд өгөхийг ойлгож байна уу?!...
Иванов: ..харав уу хэлчихлээ!
Полина: ...бас хичээгээрэй, яагаад гэвэл энэ чинь нэр хүндтэй олон нийтийн суваг. Чиний даашинзын тухай орон даяар ярина..
Антон: ..яагаад гэвэл танайх банк биш, зүгээр л үл бүтэх газар, банк бол.. яагаад гэвэл та нар зараар хүнээ авдаг.
Полина: Антоша энэ чиний үг. Цээжилчихээрэй за юу?..
Антон: ..за за...
Полина: Зөвхөн чамд найдаж байгаа шүү...
Антон: Би амлая бүх юм хэвийн..за..та нар чинь галзуураа юу!? Төлбөр ороогүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яаж тийм юм байдаг юм бэ? Тийм ээ.. одоохон..
Полина: ..нхн..
Антон: ..та нарт хэлсэн шүү, би шүүхээр явна.. надад тэгж хэлээд хэрэггүй ээ...
Иванов: ..Полина миний үг хаана байна?
Полин: Алексей одоохондоо энэ сурвалжлаганд чамд дүр олдоогүй. Гэхдээ чи арын зайг нь өөрийнхөө дүрээр бөглөнө..
Иванов: ..би эмнэлэгийн фикус биш биз дээ? За яахав..өөрөө өөртөө л юм бичихүй бол хэн ч бичихгүй. Үг биш, чихэр л гэсэн үг!
Ваня: Сайн байна уу Воронежийн хамгийн шилдэг оюутан минь!
Даня: Махачкалагаас ирсэн стритрейсертэй л адилхан юм байна. Наад эрч хүчээ зөв чиглүүсэн бол аль хэдийн жинхэнэ машинтай болчих байсан. Гэтэл шөнөжин ийм балай юм хийгээд л...
Ваня: Хэрвээ энд байгаа нэг хүн өөр юм хийгээгүй бол би хамаагүй хурдан дуусгачих байсан. ...хөөе битгий оролд, сайн хатаагүй байгаа.
Даня: Чи энүүгээр яах гэж байгаа юм бэ, дээд зэрэглэлийн хүүхдийн дэлгүүр дээрэмдэх үү?
Ваня: Үгүй ээ.. жинхэнэ том хүнийх. Хэмжээ нь ийм гэж болно...
Гера: Сайхан мэдээрэй Лёхич..хэрвээ дахиад хуурч байгаа бол?!
Иванов: Чи ч бүдүүлэг хүн юмдаа Гера.. энэ чинь суртачилгааны хөрөнгө оруулалт. Хүмүүс ийм суртачилгаанд тавин мянгыг төлнө. Би чамд тэгж байгаад мэдэгдье... дараа нь баярлаллаа л гэж хэлнэ.
Гера: Сайхан л үг байна! Худлаа нь л ойлгомжтой...
Хоёр Ивановынхан
Лида: Ингээд...
Полина: ..энэ чинь юу юм бэ?
Лида: Юу, юу гэж? Ширээ... хүмүүс холоос өлсөж ирнэ биз дээ? Бид нар чинь орос хүмүүс биз дээ? Ингэхэд би тэнд жимстэй боов тавьчихсан.
Полина: Би франц жигнэмэг, цай л гэж хэлсэн.
Лида: Энэ байна, халуун хоолны дараа цай ууцгаая...
Полина: Бас хоол байгаа юм уу? Үгүй ээ энэ бүх юмаа хураах хэрэгтэй...
Антон: ..үгүй намайг сонс ахлах менежер Олег, хэрвээ та нар дахиад энэ Вивальдийгаа тавибал, би та нарт Моцартын реквием сонсгоно шүү ойлгосон уу? Байна уу...
Иванов: ..ингээд манай нөхөрсөг хамт олонд, юу гэдэг билээ, студид бэлэг авчир! Х үсэг.
Полина: Хангалттай! Намайг сонс л доо гуйж байна. Хэдхэн цаг өөрийнхөө ажлыг хийхгүй, энэ сурвалжлагийг тосгоны хурим болохгүй байж болох уу? Бас наад тэнэг тоглоомоо больчих л доо, миний төлөө тэгэх үү?
Иванов: Якубовичтой бол инээдтэй л болно...
Өвөө: Өчнөөн боогоод тавьчихсан. Автийрк ч багтаж орохгүй...
Зоя: Болгоомжтой Витёк гараа битгий гэмтээчихээрэй...
Нина: Ээжээ та ингэхэд Викторыгоо сайн мэдэх үү?
Зоя: Мэдэлгүй яахав, сайн хүн, соёлтой, ноолийн гэрлээ байнга унтраана. Юу л байна засна. Хүүтэй, ачтай. Харин байшин нь шатчихсан. Их л шаналдаг...
Нина: ..ээжээ энэ чинь сонгодог арга. Тэд нар эхлээд бүгд л соёлтой, бас өрөвдүүлдэг юм.
Зоя: Хэн?
Нина: Залилагчид өөр хэн байхав дээ?
Зоя: Больдоо энэ ямар зальтай байх юм бэ, юу яриад байгаа юм бэ? Надаас юу авах юм бэ?
Нина: Москвагийн байр, энэ байшин хэний нэр дээр билээ?
Зоя: Юу гээч одоо болноо, мөн яриваа...
Нина: ..зальтай амьтан л байна. Танд хэлчихье, гэхдээ би илчлээд өгнө өө!?
Өвөө: Хэний тухай шивнээ вэ? Олчихлоо, одоохон энэнд үзүүлээд өгье...
Зоя: Бид хоёр зүгээр л энүүхэндээ л...
Нина: Тийм ээ үнэн. Энүүхэндээ л!?
Бүсгүй хоолой: Эхлэх үү?...
Полина: ..тэгье...
Лида: Уран бүтээлд би үргэлж үлгэр жишээ бүхнээс урам зориг авдаг. Жорданагийн түрүү үеийн бүтээлүүд... бас Санта..
Иванов: ..Клаус..
Лида: Чи юу гэж арзаганаад байгаа юм бэ?
Полина: Санадзара...
Лида: Полина уучлаарай энэ л намайг алдуулчихлаа.
Полина: Лидочка..
Лида: ..юу?...
Полина: ..чи зүгээр л салхинд жаахан гараад ирэх үү? Дараа нь биччихье, тэгж болно биз дээ?....
Бүсгүй: ..тиймээ тийм тийм бололгүй яахав...
Лида: ..тэгье ээ...
Иванов: Тэгвэл би үргэлжлүүлчихэж болох уу? Би камерт зүгээр харагдаж байна уу? ... Тэгэхээр би юу хэлэхэв дээ, манайх мэдээж Москва биш клубууд, боломжийн дискотек ч байдаггүй. Товчхондоо хязгаар муж.. цорын ганц боломжийн газар бол автоугаалгын газар. Хаяг нь “Голын хорин нэг”. Тэнд жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажилдаг. Нано угаалгын газар, хөөс, өнгөлгөө. Бүх юм Америкт байдаг шиг. Тэнд одоо хөдөлгүүр угааж өгөх аян өрнөж байгаа. Үнэ нь...
Бүсгүй: ..зогс! Уучлаарай гэхдээ манай удирдлагатай зөвлөлгүй суртачилгаа хийхийг хатуу хориглодог.
Иванов: Юун суртчилгаа. Би зүгээр л ярих юмруугаа ойртож байна.. Тэгвэл би ч гэсэн салхинд гараад ирж болох уу?
Бүсгүй: ..нхн...
Иванов: Би одоохон...салхинд гараад л..
Крис: Гайхалтай...
Ваня: ..үгүй дээ энгийн л...
Крис: Энэ гарбуу жинхэнэ юмуу?
Ваня: Крис чи намайг тоглоом будчихсан гэж бодоо вэ, дурсгалын гарбуу... сайдын орлогч өөрөө гардуулсан юм.
Крис: Хөөх би үзэж болох уу?
Ваня: Нас чинь болоогүй байна. Энэ байлдааны сумтай...
Крис: Машиндаа суулгана биз дээ? Энэд миний нас лав болсон..
Ваня: ..наадах чинь хуучин загвар би аль хэдийн зарах гээд тавьчихсан.
Крис: Тэгээд авчих л даа, энэ чинь чиний автосалон биз дээ? Харин машинд чинь гэнэтийн бэлэг хүлээж байгаа. Гол нь буугаа цэнэглэх хэрэгтэй шүү!
Ваня: Ямар ч асуудал алга. Бүгдийнэ зохицуулчихна!
Өвөө: Яг л өөртөө юм шиг хийчихлээ...
Нина: Харин энд чиний юу ч байхгүй зальтай амьтан!
Өвөө: Охин минь чи юу гэсэн бэ...
Нина: Энэ байшин биш харин энийг л аваарай ойлгосон уу?
Өвөө: Надад ямар хэрэгтэй юм бэ? Надад байшин ч байгаа. Усан сан, дарсны зоорьтой... харин бид хоёр сэтгэлээрээ л... юм засна, ээжийн чинь өвдгөнд тос түрхэж өгнө...
Нина: ..хөөх ямар халамжтай юмаа, халамжтай л юм..
Өвөө: ...тиймээ зарим хүмүүсийг бодвол халамжтай. Чи эх дээрээ хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ? Сүүлчийн удаа баяраар хэзээ баяр хүргэсэн. Мессежээр биш, харин ярьж? Чи яагаад дугарахгүй байгаа юм бэ?
Зоя: Яагаад шуугиад байнаа, барьцалдаж аваагүй юу?
Нина: ..ээжээ юу гэж байгааг хардаа, би шууд л хэлчихье, бид хоёрыг л хэрэлдүүлэх ч юмуу, таны төлөвлөгөө ийм үү?
Өвөө: Зоя чи намайг хардаа, би ямар залилагч байх юм бэ?!
Зоя: Та хоёр чинь хоёулаа надад, би... одоо эвлэр л дээ алив!
Нина: Би энэнтэй юу, эвлэрэх ээ?! Би энэнтэй нэг ширээнд ч хамт суухгүй.
Өвөө: Би бол бүр ч..
Иванов: Намайг уучлаарай... Лидкагийн мөөгийг мэдээж идэх гээд хэрэггүй л дээ. Уг нь их амттай, гэхдээ аюултай. Барагсөлийхөө шахлаа...
Полина: ..Алексей дэмий юм ярихгүй байж болох уу? Антон...
Антон: За... өө...
Бүсгүй хоолой: ..үргэлжлүүлж болох уу?
Антон: ..болноо..намайг уучлаарай...
Полина: Тэгэхээр би уран бүтээлдээ сюрриализмын өнгө аяс тусгадаг. Нэг тийм Рене Магритт, Сальвадор Дали.. гэхдээ загварын ертөнцийн гэж болно...
Бүсгүй: Зогс! Дахиад л суртчилгаа юу?
Иванов: Хаана? Зүгээр л энд халуун байна.
Полина: Алексей эндээс гар л даа!
Бүсгүй: Дахиад эхлэцгээе тэгэх үү?
Полина: Энэ хүн бол намайг бүх зүйлд дэмждэг...
Антон: Уучлаарай... нөгөөдөр гэдэг чинь юу гэсэн үг вэ, та нар чинь галзуураа..намайг уучлаарай.. Полинушка уучлаарай маш чухал, манай төлбөрийг саатуулчихаж, энэ маш чухал... ганц цаг тэгээд л буцаад ирье... уучлаарай...
Полина: ..тийм дээ, би бүгдийнэ ганцаараа л хийхээс, үргэлж ингэдэг...
Бүсгүй хоолой: ..эхэл...
Полина: ..би уран бүтээлдээ сюрриализмын өнгө аяс...
Залуу: Зогс.. уучлаарай зай дуусчихлаа.. түр завсарлаж болох уу?
Крис: Дотроо ямар их зайтай юм бэ, дотор нь мэдээж супер...
Ваня: Наанаа хүлээж байгаарай би түлхүүрээ аваад ирье..бас эрхлэгчдээ ч хэлчихье...
Ваня: Гуйж байна гуйж байна, гуйж байна, гуйж байна, Данёк маш их хэрэгтэй байна гуйя, төрсөн гээд гуйж байна...
Даня: ..болноо зогс! Зүгээр л бодитой ярилцая. Би чамайг тэр машинтай зураг авахуулахыг ч хориглосон. Гэтэл чи ирчихээд унуулаач гэж гуйж байгаа юмуу?
Ваня: Л..Логик.
Даня: Д.. дэмийр.. Я.. явж болно. Байна уу.. тиймээ Альебрт Петрович сайн байна уу, тиймээ бүх юм бэлэн. Спорт машины чинь баримт бичиг миний ширээн дээр байна. Нхн... тиймээ авч болно. Та дуртай цагтаа л хүрээд ир би хүлээж байя..
Гамлет: Антон үнэхээр байхгүй юу?
Иванов: Мэдээж байхгүй... Мөнгөө кассанд тохирсноороо...болчихлоо.
Гамлет: Сайн байцгаана уу эрхэм хүндэт хөршүүд ээ..
Милана: Куку...
Полина: Сайн уу..
Гамлет: Бид нар зүгээр л энүүгээр явж байгаад хөршийндөө ороод гарах уу гэж бодсон юм. Энийг чамд..
Полина: Баярлаллаа, баярлаллаа...
Бүсгүй: Сайн байна уу...
Гамлет: Харин энийг танд харих замд чинь..тэнд их сайн, үнэтэй дарс, бас жаахан юм, бяслаг, жимс, шоколад, түрс байгаа... хэрвээ гэнэт замдаа уйдвал энэ, гайхамшигт дуучин Миланагийн шинэ диск, “Бэст” цомог нь... хэрвээ таалагдвал хэрэглэж болно. Бид нар татгалзахгүй.
Милана: Бид нар зөвхөн дэмжинэ...
Полина: Залуусаа би та нарыг харахдаа үргэлж баяртай байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ гуйя бид нар яагаад ч энэ сурвалжлагаа гүйцээж чадахгүй байна...
Гамлет: ..болсоон...
Полина: ..уучлаарай..
Гамлет: ..бид нар саад болохгүй явлаа. Яагаад гэвэл ертөнц Сарандзарийн жинхэнэ авъяасаар хөглөгдсөн энэ гоо сайхныг мэдэх ёстой.
Өвгөн: Зоя..ямар ч гэсэн шалгаад үзье тэгэх үү?
Зоя: Бас ямар шалгалт?
Өвгөн: Ямар учиртайг нь! Би өөрийнхөө зөв гэдгийг батламаар байна. Нинкад байшингаа миний нэр дээр болгох гэж байгаа гээд хэлчихье... Шууд л наашаа ирэх замаа мартана даа?!
Зоя: Битгий ингэ л дээ, бид хоёр ярилцчихсан. Чи дахиад л өөрийнхөөрөө л.. энийг хар даа, ямар инээдтэй жаахан байсныг хардаа!
Өвгөн: ..инээдтэй, жаахан байсан, одоо шунал д болсон. Ярих ч үгүй, бичих ч үгүй байснаа хуримын талаар сонсоод л гэнэт их халамжтай болчихсон. Тэгээд л дүгнээд үз!
Зоя: Би дүгнэлт хийчихсээн...
Даня: Альберт Петрович сайн байна уу, баяр хүргье... таны машин таныг үүдэнд хүлээж байгаа. Сүүлчийн загвар...
Альберт: Тэд нар стелсийн технолог нэвтрүүлчихсэн гэж санаагүй л юм байна.
Даня: Ойлгосонгүй... намайг уучлаарай..
Даня: Кирилл, Альберт Петровичийн авах гэж байгаа машин хаана байна?
Кирилл: Танай нөгөөх л аваад явсан биз дээ?
Крисс: Чамруу залгаж байна.
Ваня: Анн нэг ядуу гуйлгачин залгаж байна. Нэг төсөлд оруулах мөнгөө гуйгаад л... тонил цаашаа!
Даня: Ингэж байгаа юм биз дээ? Сайнаар бол хэрэггүй юу? Байна уу цагдаагийн газар уу?
Гамлет: Полиночка үргэлж уран бүтээлд хайртай байсан. Энэ бол нэртэй дуучин Миланагийн дуунд гардаг шиг л “хайрын хөдөлгүүр, аз жаргалын үндэс..” ингэхэд энэ бол тэрний Бэст шинэ цомгийн тавдах дуу.. харин энэ бүсгүйд үнэхээр таван зуун морины хүчтэй хайр шингэсэн. Энэ бол яг л туулах өндөр хүчин чадалтай машин.. ийм машиныг бол дараах хаягаар...
Иванов: Зогс! Зогсоорой.. техникийн шалтгаанаар...
Гамлет: Юу болсон бэ?
Иванов: Юун юу гэж, арай хэтэрч байгаа юм биш үү? Таван мянгыг өгчихөөд хорин мянгаар л ярьчихлаа..
Гамлет: За яахав тэгвэл ингье, би автосалоныхоо тухай жаахан ярчихья гэж бодсон юм. Тэгээд л касс хорин тав боллоо...
Иванов: Энэ бол огт өөр асуудал...
Өвөө: Та хоёр хаачих нь вэ?
Нина хоолой: Анн бид хоёр зүгээр л энэ хавиараа салхинд гаръя. Замаараа нотариусаар ороод байшингаа нэр дээрээ бичүүлчихье. Юмыг яаж мэдэхэв!...ээжээ би таныг гадаа хүлээж байя...
Зоя: ..тэгээ...
Өвөө: Тэгэхээр итгэхгүй байгаа юм биз дээ?
Зоя: Энэ чинь албаар л, яасан бэ, тайвшир л даа..
Өвөө: Зоя юу гээч, хайр бол итгэл. Итгэл байгаа бол хайр байгаа. Харин итгэл байхгүй бол хайр ч байхгүй. Хайр байхгүй бол амьдрал байхгүй. Ямар ч гэсэн хамтынамьдрал байхгүй... баяртай.
Зоя: Байз л даа...
Зоя: Витья!
Нина: Тайван тайван тайван... би танд юу гэж хэллээ. Яагаад ч нэмэргүй гэдгээ мэдээд л шууд яваад өглөө.
Ваня: Чи юу хийгээд байнаа?
Крис: Чи амлалтаа биелүүлсэн биз дээ? Харин одоо би амлалтаа биелүүлье... гайхалтай... чи энийг хардаа...
Цагдаа хоолой: Улаан машины жолооч, яаралтай зогсоорой..
Крис: ..алив гишгээд өг эд нараас зугтацгаая!
Цагдаа: ..улаан өнгөтэй спорт машин замын хажуу руу зогснуу..
Крис: ..чи яагаад зогсох гээд байгаа юм бэ, алив гишгээ ч бүр сэрэл хөдөлчихлөө...
Цагдаа: ...спорт машины жолооч яаралтай замаас гарч зогс! Спорт машины жолооч эгнээнээс гарч зогснуу, яаралтай зогс...
Крис : ..хаазаа нэм л дээ, аливээ алив алив...
Антон: Полиночка уучлаарай, би ямар ч гэсэн тэр хараал идсэн банкийг зохицууллчихлаа. Энэ Оганяны л хийсэн ажил байх. Намайг уучлаарай, гүйцээ би одоо бүрэн чинийх...
Гамлет: Полиночка би дахиад...бүрэн чинийх...
Антон: Надад хэлээдэх дээ энэ хүн манай гэрт юу хийж байгаа юм бэ нн?
Гамлет: Энэ чинь юу болж байнаа? Чи гэртээ ирэхгүй гэж хэлсэн биз дээ? Гүйцээ би гэрээгээ цуцаллаа..
Антон: Ямар гэрээ?...
Полина: ..гэрээ?!
Иванов: Анн?!
Крис: Бид нарыг бүр гурван зуун хүн үзэж байна. Энэ тэнэг цагдаа нар хөөгөөд л байна.. Хөөе залуу цагдаа нарын талаар юм хэл л дээ...
Ваня: Эд нар биднийг гүйцэхгүй...
Крис: Тийм ээ, эд нар биднийг гүйцэхгүй! Бид нарыг гүйцэхгүй, тэнэг ухнууд...тиймээ тийм..
Гамлет: Хонгор минь явъя, аягүй бол бид нарыг нэг юмаар хуурчихна..
Антон: Энэ бол чи яваагүй, харин би чамайг хөөж байна!Өөдгүй амьтан...
Гамлет: Ара үгээ олж хэлээрэй, сонсож байна уу?
Антон: Би үгээ олноо мэдэж байна. Чиний аргыг ч мэднэ..
Лида: Одоо болноо, бүр зодоо хийх нь дутаа юу, Полинаг хүнд байдалд оруулчихла. Одоо Милана л нэмэгдэх нь дутаж байна...
Бүсгүй: ...гуйя зураг авалтаа дуусгацгаая. Бид нарыг зургаа авахгүй бол Москвад очихгүй. Гэтэл бас байрны зээлтэй...
Антон: Тийм ээ ав л даа, гайхалтай материал. Бүх насаарай найз гэчихээд, үнэн хэрэгтээ урвагч байсан.
Гамлет: Үгүй дээ, тэгснээс найз нь бүх насаараа туслаж байхад харин энэ урвагч гэж байгааг ав!
Антон: Юу?!..
Гамлет: ..сонссоны чинь хэллээ.... би...
Антон: ..би чамайг энд багалзардчихья л даа..
Малина: ..туслаарай цагдаа!...
Иванов: Ингэх гээд л байж...
...
...
Ивано: Хэн ч алга юм шиг байна. Юу ч ойлгосонгүй...
Ваня хоолой: Одоо болноо, эрчүүдээ би одоохон тайлбарлая... гар тавь л даа...
Антон: Тайван тайван, гараа аваач, юу болсон бэ?
Крис: Ингэхэд тэрэнд хэнгар буу бэлэглэснийг мэдэх үү?!
Цагдаа: Гар буу?! Газар хэвт...
Антон: Та нар хүлээ л дээ, гараа авч бай..
Ваня: Эрчүүдээ энэ жинхэнэ буу биш...
Антон: ..ямар үндэслэлээр баривчилж байгаа юм бэ?
Цагдаа: Оганян авто салоноос машин хулгайлсан. Бас цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй!
Антон: ..Юу?!..
Цагдаа: ... та нар харин хэн бэ?!
Антон: ..би тэрний..
Иванов: ..хэн бэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?! Та нар найруулагчаа танихгүй байгаа юмуу? Бид нар... гэхдээ байзаарай, та нар жинхэнэ юм уу?... Тийм дээ баярлалаа. Сайхан зураг авалт сүйтгэчихлээ. Бид нар энд автосалоны клип хийж байна. Зураг авалтын бүлэг харж байна уу, камер, жүжигчид, найруулагч! Гол баатар.. ингэхэд автосалоны эзэн ч энэ байна. Тэрнээс асуу? Гамлет Давыдович тайлбарлаад өг дөө, машины хулгай юу, үгүй юу? Юу болоод байнаа?
Гамлет: Тийм ээ бүгд үнэн эрхэмүүдээ, бид нар өргөн хэмжээний зураг авалт хийж байгаа. Энэ миний бичиг баримт та шалгаж болно..
Цагдаа: Тэгэхээр зам дээр бичлэг хийх зөвшөөрөл та нарт байгаа юу?
Иванов: Тиймээ, та чинь юу ярина вэ мэдээж байгаа. Одоохон, одоохон бүгдий нь үзүүлье.. энэ.. зөвшөөрөл энэ байна!
Өвөө: Энд юу болоод байнаа Лёха, чи энэ цус сорогчид яах гэж мөнгө өгөөд байгаа юм бэ? Эд нар дүрэмт хувцастай араатнууд гэдгийг харахгүй байна уу?...
Цагдаа: ..юу гээч найруулагчаа, энэ бас юу вэ? Бас л зохиолын дагуу юу?
Өвөө: Энэ найруулагч аа?! Та нар яагаад дугарахгүй байгаа юм бэ? Гэр бүлийн чинь нэгийг гэрт нь дээрэмдэж байхад, модон өмд өмсчихсөн юм шиг хөдлөх ч үгүй!
Иванов: Гүйцээ кино бүтэхгүй.
Өвөө: Ингэхэд юу болоо вэ?
Нина: Ээжээ тэр зальт этгээд дахиад ирвэл шууд л надруу залгаарай...
Зоя: Ирэхгүй ээ, их бардам.
Нина: Тэр нь ч дээр, хэн ч амаа барихгүй...
Зоя: Тэгэхээр бид хоёр уулзахгүй гэсэн үг үү?
Нина: Уулзалгүй яахав дээ, та яагаад тэгж бодоо вэ?
Зоя: Тийм ээ, тэр зальт этгээдийн ачаар л бид хоёр таван жилийн дараа уулзсан. Тэр дахиад ирэхгүй.
Эр: Өнөөдөр Воронежийн шүүхээс машин хулгайлсан залуусын дуулиант хэргийн талаар шийдвэрээ гаргалаа. Зуун цаг засан хүмүүжүүлэх ажил. Энэ бол тоглоом биш. Залуу хууль зөрчигчдийг ийм байдлаар шийтгэхээр болсон байна. Энэ үйл явдлыг шийдэхэд Воронежийн нэртэй хөрөнгө оруулагч, бизнесмен Гамлет Оганян дэмжлэг үзүүлжээ. Үнэтэй спорт машин хулгайлсан хэргийн эзэн залуу...
Полина: Тийм ээ өөрийнхөө тухай ийм л сурвалжлага гаргая гэж бодож байсан юм. Сайхан гэр бүл.
Өвөө: Тийм ээ сайхан гэр бүл, та нар Ванькаг яаж хамгаалж байгааг би харсан. Бат бөх цайз шиг л... энийг л жинхэнэ гэр бүл гэдэг юм. Бас жинхэнэ найзууд... тийм учраас баярлах хэрэгтэй. Би ч гэсэн ийм гэр бүлтэй болохыг хүссэн. Гэвч болсонгүй...
Иванов: Сайн байна уу...
Нина: Виктор Алексеевич гэр бүлтэй болоход..хэзээ ч оройтохгүй. Мэдээж та намайг уучилбал шүү дээ... Тэгээд ч та усан сантай байшингийнхаа тухайогт худлаа хэлээгүй.
Өвөө: Сайн байна уу...
Ваня: Юу гээч Данёк машины чинь хулгайлчихлаа дахиад уучлаарай...
Даня: Чи ч гэсэн цагддаад хэлснийг минь уучлааарй...
Ваня: Зүгээр дээ, тэгээд ч гайгүй өнгөрлөө. Харин Криситинка залгахгүй юм. Уйдаж байгаа байх даа...
Даня: Харин тэр чинь л юу бол?! Чамд хэлье гэж бодоогүй л дээ. Гэхдээ чи эхлэсэн юм чинь.. энэ...
Ваня: Юу гээч энэ танай хамгийн сайн машин уу? Эсвэл илүү үнэтэй байгаа юу? Ойлголоо...
Даня: За улааны нь авах уу?
Ваня: Тэгье ээ...
Антон: Анд минь бид нарт тусласанд баярлаллаа.
Гамлет: Бүх хүмүүсийн сайн сайхны төлөө тулгацгаая...
Антон: Бидний хувьд бол тийм ээ..
Иванов: Өө түр хүлээгээрэй... байна Гера. Чи л тэнэг байх. Чиний суртчилгаа гарсаан, дэлгэц дүүрэн байсан. Гэмт хэргийн булангаар гэдэг нь юу гэж? Энэ чинь чанар...чи өөрөө л! Эрчүүдээ хоёр таван мянгат зээлээч...
Гамлет: Арав болгож өгөөрэй..
Антон: Хоёуланд нь... тоглосон юмаа, тоглосон юм...
Гамлет: За бидний төлөө...
..................
Эр
Эм
Эм1
Бүсгүй
Бүсгүй1,2,3
Залуу
Залуу1
№16
Полина хоолой: Лида түргэл л дээ, бид нар хоцорлоо...
Лида: ..зүгээр дээ бид хоёргүй бол эхлэхгүй.
Антон: Бүсгүйчүүдээ та нар удах уу, бид нар бүгдий нь машинд оруулчихлаа...
Полина: Одоохон энэ даашинзыг дуусгачихаад л очлоо...
Антон: Тэнд Алексей Викторович уйдаад байна. Харин уйдаад ирэхээрээ энд нь нэг санаа орж ирдэг. Тэгээд л дараа нь шалгалт, торгууль болдог.
Иванов: Та нар удах уу?
Полина: Юу гээч та хоёр ингээд сандаргаад байвал удна...
Иванов: Тэгвэл нэг онигоо сонсож бай...
Лида: Юм хийж байхад юун онигоо вэ анн, аливээ очоод, тэнд бэлдэж бай, бид нар даашинзаа дуусгачихаад л яваад очьё...
Полина: Гуйя, болгоомжтой байгаарай, аятайхан оруулаарай. Энэ бид хоёрын оролцож байгаа анхны загвар зохион бүтээгчдийн тэмцээн гэдгийг мэдэж байгаа. Бид нар түрүүлэх л хэрэгтэй.
Иванов: Яагаад надад хэлээд байгаа юм бэ?
Полина: Би зүгээр л..хоёуланд нь хэлж байна..
Лида: Харин би чамд хэлж байна. Ямар нэг юм болбол нөхөөс болгочихно шүү ойлгосон уу?
Антон: Санаа зоволтгүй дээ би өөрөө хяналтандаа авна, явцгаая...
Иванов: Байзаарай хэзээ тэгж байсан юм бэ...
Лида: ..алив яв л даа..
Иванов: ..нэг онигоо байдаг даа...
Антон: ..онигоогоо дараа нь л бол...
Хоёр Ивановынхан
Өвөө: Гэгээн дарь эх минь, энэ чинь одооны моод уу? Эсвэл галзуугийн эмнэлэгт ийм хувцас өгөө юү?
Ваня: Харин надад бол таалагдаж байна, харах ч юмтай!
Антон: Чи ер нь ямар нэгэн өөр юм бодож болох уу, эсвэл үгүй юу? Алив явцгаая, энийг хаана тавьж болохнэв харцгаая, одоохон мэдээдэхье...
Эр: Зохион байгуулалт ч гэж, энэ чинь юу юм бэ? Би яагаад ачаа зөөх хүн хайх ёстой юм бэ? Явцгаая би загваруудаа буулгамаар байна.
Өвөө: Би хий юм харав уу, эсвэл энд хаашаа явахаа үнэхээр асуусан уу?
Иванов: Юу гэсний нь сонсов уу, зөөх хүнээ үргэлжлүүлээд хай. Энд байхгүй. Бид нар өөрсдөө загвараа авч явна.
Эр: Ямар загвар? Хэдэн үхэр л энд дутаж гэнэ...
Иванов: Одоо чиний загвар л шүдгүй болж магадгүй. Аливээ ирсэн замаараа яв...
Эр: Бурхан минь..
Иванов: Бүдүүлэг амьтан, бас кутюрье гээд байгаа шүү! Хөөх хардаа үнэгүй идэх юм, явж зуушнаас нь амсцгаая..
Өвөө: Харин тэнд л илүү сонирхолтой юм байна.
Иванов: Иван Фёдорович Крузенштейрн, усан онгоцон хүн...
Даня: ..бараг л ааваа, энэ бол леди-фуршет. Иймэрхүү арга хэмжээнд их байдаг болсон. Миний бодлоор бага зэрэг сексизм бий болгодог.
Иванов: Сексизм биш үнэгүй уух юм л бий болгодог...
Өвөө: Би ч гэсэн очиж танилцая, даруулга авч явдаг найз бүсгүйтэй ч юм билүү? Нэ тийм леди даруулга...
Иванов: Таны төлөө..
Өвөө: Баярлаллаа...
Бүсгүй: Тэгэхээр Иванова Иванова. Хорин таван минутын дараа үзүүлж эхлэнэ. Та нар хамгийн сүүлд...
Антон: Бид нар энд сүүлчийнх нь ч нэгдүгээрт орно.
Бүсгүй: Загвар өмсөгчид цаг гучин минуты дараа ирнэ. Тийм учраас аравдугаар нүүр будалтын өрөөнд бэлдэж байгаарай..
Антон: Тийшээ яаж орохов, аравдугаар... баярлаллаа, таньтай ярилцах их таатай байлаа.
Ваня: Одоо бүр ч таатай юм болно ааваа...
Антон: .. юу гэсэн үг вэ?...
Диана: ..ямар сонин юм бэ?
Ваня: Сайн уу... сайн байна уу нөгөө Диана эгчээ...
Диана: Сайн уу, сайн уу Ванюша... оролцогчдын жагсаалтад байсан Ивановынхан та нар байсан юм уу?
Антон: Тийм байвал юу гэж?
Диана: Би бүр орохгүй л гээд байсан юм.
Антон: Харин чи энд юу хийж яваа гэж, жил болгон хаядаг даашинзаараа загвар үзүүлэх гээ юу?
Диана: Би ердөө л гол шагналын хувь заяаг шийдэх шүүгчдийн зөвлөлийн гишүүн. За за хөвгүүдээ шилдэг нь л ялна. Ингэхэд тэр байна...
Даня: Тийшээ тавьчих...
Өвөө: Тэгэхээр ядаж эндхийн гоёлыг ч үзэж чадах юм байна. Энэнийг зөвхөн хүүхнүүд оёдоггүй л юм байна.
Иванов: ..Нхн..
Антон: ..наадуулаа бүгдийнэ өлгөчих, Ваня явцгаая жаахан ярих юм байна.
Даня: Энэ хоёр яачихаа вэ?
Иванов: Леди фуршет рүү л гүйж байгаа биз.. Ийшээ багтахгүй нь харамсалтай. Энд ялалтаа тэмдэглээд эхэлчих байсан...
Өвөө: ..тэмдэглэхээ хүлээ л дээ, арай түрүүлчихээгүй байна. Чиний жолооны үнэмлэх шиг юм болно. Эхлээд тэмдэглэчихээд, дараа шалгалтаа өгөх гээд явсан. Очиж ч чадаагүй байсан.
Иванов: Ааваа та өрсөлдөгчдөө харсан уу? Би бандааштайгаа л энд нэгдүгээр байранд орно.
Өвөө: Тийм ээ дахиад хоёр хундагыг татаад л тэгнэ гэдгийг чинь мэдэрч байна.
Даня: Новш гэж Эля... сайн уу хайрт минь...
Эля: Сайн уу хонгор минь чи тасалбараа мартаагүй биздээ?
Даня: Мэдээж үгүй би юу гэж мартах юм бэ? Аль хэдийн бэлэн, чамайг хүлээж байгаа.
Эля: Миний ухаантай залуу за за үнсье..
Даня: Үнсье... та хоёр өлгөж байгаарай би явахгүй бол болохгүйнэ..
Иванов: Аягүй бол бас л леди фуршет рүү гүйж байгаа. Алт шиг бүсгүй гэж болно.
Өвөө: Тэгэхээр хүн олдохгүй болчихвол хаана хайхаа мэдэхээр боллоо. Яг л усан оргилуурын дэргэдэх баримал шиг... ялалтын төлөө!
Антон: Бүх юм ойлгомжтой бид нарыг л дарна. Ингэхэд бүх юм чамаас болж байгаа юм. Чиний л найз хүүхэн байсан
Ваня: Гэхдээ таных ч байсан.
Антон: Минийх гэдэг бол өөр асуудал, энэ тийм ч чухал биш, гэхдээ ямар нэг юм хийх хэрэгтэй.
Ваня: Хоёулаа хамт нөгөө..тэрнийг...
Антон: Чи чинь бүр эргүүтчихээ юу?
Ваня: Үгүй дээ би тэр тухай биш!
Антон: Өөр юу гэж?
Ваня: Аюулгүй болгоё л гэсэн юм.
Антон: Манайхан яахаараа ийм юм бэ, юм л болбол аюулгүй болгоно!
Ваня: Ойлголоо тэгвэл та саналаа хэл л дээ..
Антон: Би татгалзахгүй ээ, санал нэг байна. Зүгээр л байдлыг хэлсэн юм. Гэхдээ аюулгүй болгох нь болгоцгооё..
Ваня: Тэгвэл хундаганд нь нойрны эм хийчих үү?
Антон: Ингэхэд та хоёрын яаж танилцсаныг ойлгочих шиг боллоо. Толгойноос чинь одоо болтол гараагүй юу?
Ваня: Тэгвэл шээс хөөлгөдөг, эсвэл гүйлгэдэг эм болж байна. Ер нь бүгдийнэ нэгмөсөн л дээр...
Антон: Үгүй дээ, би мэдээж тэрнийг үзэн яддаг. Гэхдээ тэгтлээ биш, за за нойрны эмээ оролдоод үзье..
Ваня: Ойлголоо, тэгвэл би эмийн сан руу, харин та дарсандаа...
Антон: Ажилдаа орцгооё..
Ваня: Гэхдээ улаанхуурай дарсанд дуртай...
Антон: Би мэднэ ээ...
Иванов: Ааваа нэг онигоо ярьж өгөх үү?
Өвөө: Үгүй ээ, гэхдээ чи тэртэй тэргүй ярина.
Иванов: Эхнэр, байрны зээл хоёр юугаараа адилхан бэ?
Өвөө: Тэгээд?
Иванов: Хүссэн ч, хүсээгүй ч сард нэг удаа өрөө төлөх хэрэгтэй.
Өвөө: Лёха чи яахаараа дандаа ингэдэг юм бэ? Чи уг нь юу ч хийдэггүй, гэхдээ чиний эргэн тойрны бүх юм сүйрдэг. Чи ад чөтгөр биш биз?
Иванов: Би тэнэг онигооноос болж инээгээ юу?
Өвөө: Хэн инээсэн гэж чамайг гомдоохгүй гэж л тургисан юм. Харин чи даашинз урдаа барьчихлаа.
Даня: Хөөх... ээж их л баярлах байх. Та хоёрыг цаазлахаар баярлана.
Иванов: Санаа зоволтгүй ээ энэ толбо чинь салаавч шиг л юм байна.
Өвөө: Одоо Лидка ирээд л чиний салаавчийг тасдаад өгнө.
Иванов: Одоохон нэг юм бодоцгооё...
Антон: Диана.. энийг чамд..
Диана: Бид хоёрын танил үеийг дурсахаар шийдээ юу? Намайг согтоогоод л уруу татахнуу?
Антон: Чи чинь юу гэж дээ, бид хоёр чинь том болсон хүмүүс. Бид хоёрын бүх юм сайхан байгаагүй зөвшөөрч байна. Өнгөрсөн юмыг ухаж төнхөөд яахав дээ? Би эвлэрмээр байна. Бүгдийнэ шинэ хуудаснаас эхэлцгээе тэгэх үү нн?
Диана: Ийшээ ямар нэгэн юм хийчихээ юу?
Антон: Юугаа хийх юм бэ? Чи эсэргүүцэл сайтай, юу ч хийгээд нэмэргүй... тоглосон юм.
Диана: Тэгвэл би ч гэсэн тоглочихъё, би чиний хундаганаас ууя, харин чи минийхээс уу.
Антон: Би ямар Ришелье хамба лам биш дээ, чи чинь бас яачихваа?..
Диана: Эвлэрмээргүй байвал өөрөө л мэд... мэдээж бүх юм миний дүгнэлтээс шалтгаалах нь харамсалтай. Гэхдээ би тэгэхгүй л дээ..
Антон: Май яахав тэгье.. май минийхээс, гэхдээ адилхан л даа. Харавуу, ингээд...
Диана: Дуустал нь нхн...
Антон: За болчихлоо, эвлэрчихлээ. Уурлаагүй биз дээ?
Диана: Антоша..
Антон: Нн...
Диана: Би хэзээ ч чамд уурлаж байгаагүй. Зүгээр л чи шаналаж байвал надад таалагддаг. Тийм учраас би Полинаг өшөө авч биш, зүгээр л зугаагаа гаргах гэж унагана. Дарсаар дайлсанд баярлаллаа...
Антон: Зүгээр ээ...
Иванов: Болчихсон юм биш үү, Лидка анзаарахгүй байж ч магадгүй.
Өвөө: Таван литрийн вискинээс тавьхан граммыг уухад л Лидка анзаарчихаж байсан. Гэтэл энд ийм толбо..
Иванов: Энэ толбо биш, дизайны элемент ч юм билүү? Гэнэт миний бүтээлч чанар сэрсэн ч юм билүү?
Өвөө: Одоо Лидка ирээд л тэр чанарыг чинь чамтай хамт нойрсуулаад өгнө.
Даня: Өө энэ байна. Өө энэ, тэгэхээр энд бичснээр бол хүйтэн усаар норгоод, давсаар арч гэсэн байна.
Бичиг: Засвартай ашиглаж болохгүй.
Өвөө: Нэг л юм тодорхой. Бид нар одоо Лидка найдвартай харна гэдгийг мэднэ.
Иванов: Би яваад давс хайгаадахъя..
Өвөө: Давс туслахгүй ээ...керосин хэрэгтэй.. Лёхагийн машинд байгаа. Би яваад аваад ирье...
Ваня: Манай үед сонгино шиг ногооноороо гар хүрээгүй загвар өмсөгч их цөөхөн үлдсэн. Уучлаарай..
Анатолий: Гүйцээ, тэр шулам бид хоёрыг мэдчихэж.. миний хундаганаас уугаад, өөрийнхийгөө надад уулгачихлаа. Би унтчихаж магадгүй яаралтай кофе уух хэрэгтэй... Надад аяга кофе...
Ваня: ..ааваа...
Антон: Юу?
Ваня: Тайван би тэгж магадгүй гэж бодоод хоёр хундаганд хоёуланд нь хийчихсэн. Нэгэнд нь нойрны эм, нөгөөх нь гүйлгэдэг..
Антон: Алинд нь юу байсан бэ?
Ваня: Удахгүй мэдэцгээе..
Өвөө: Толбо сайн л арилгаж байгаа биз дээ?
Даня: Тэр тийм л дээ... гэхдээ керосиных нь үнэрийг дарах л үлдлээ. .. Анн олчих шиг боллоо. Бид нарт нашатырийн спирт хэрэгтэй.
Өвөө: Тэгвэл эмийн сан л явцгаая ухаантан минь...
Даня: Өвөө та түрүүлээд явж бай, би араас чинь очьё..
Өвөө: Тэгээрэй...
Даня: Байна уу Элечка сайн уу, би аль хэдийн тасалбар авчихсан. Өөр юу билээ?
Эля: Би чамруу зүгээр л утасдаж болохгүй гэж үү?
Даня: Яагаад болохгүй гэж, болно. Уучлаарай..
Эля: Би суудлынх нь талаар асуух гэсэн юм.
Даня: Тэгэхээр зүгээр л сонирхож тийм үү?
Эля: Яахав тасалбарын талаар гэсэн үг л дээ. Чи арай ойрхон тасалбар авчихаж болохгүй юу? Яагаад гэвэл хэрвээ би тэнд суувал зөвхөн өмнөх хүнийхээ толгойг л харах юм байна.
Даня: Ойлголоо би олчихьё..
Ваня: Ааваа санаа зовчихлоо та наанаа унтчихаагүй биз дээ?
Антон: Ингэснээс унтсан ч болоосой...
Ваня: Гэхдээ одоо Дианагийн хундганд юу байсныг нь яг мэднэ. .. за за наанаа битгий уйдаарай...
Иванов: Юу гэхээр тэнд давс алга юу ч гэсэн элсэн чихэр...өө аль хэдийн цэврэлчихсэн юм уу? Яагаад хатаагаагүй юм бэ?
..
..
Даня: Ааваа индүүгээ холдуул...
Иванов: Ингэвэл хурдан хатна..
Даня: Наадах чинь ус биш...
Өвөө: Харин одоо ус хэрэгтэй...
Даня: Гал команд дууд ааваа..
Иванов: Ямар гал команд хэрэггүй...
Өвөө: Лёха явцгаая..
Лида: Залуусаа бид хоёр ирчихлээ..
Иванов: ..... нөгөө ..даашинзаа яасан бэ?
Лида: Тэнд юу болсон гээч, бид хоёр даашинзаа хийж дуусчихаад угаахаар шийдсэн юм. Дарс хундагалаад, би чиний ярьсан онигоог ярьж өгсөн юм. Полина инээгээд жаахан дарс даашинзан дээр асгачихсан. Тэр толбыг нь угаасан чинь бүр том болчихлоо.
Полина: Юу гээч манайд өөр олон загвар байгаа. Та нар яаж байна?
Иванов: Ийм...
Иванов: Юунд нь санаа алдаа вэ? Өөрсдөө л буруутай. Хэн дан цагаан юм авах юм бэ, амархан ч хар болно.
Лида: Гарыг чинь салгаад л маникентэй оёчихвол амархан болох байх..харин одоо яах гэж?!
Иванов: Хэн нэг нь дарс балгаж чадаагүйд нь би буруутай юм уу?
Өвөө: Тийм ээ бүх буруугаа надад л тохчих. Даашинз би шатаасан уу, индүү аваад л!?
Иванов: Хэлчихэж болсонгүй юу? Чи чинь манай ухаантан биз дээ?
Даня: Нэг л ойлгосонгүй. Энэ чинь магтаал уу, эсвэл зэмлэл үү ааваа?
Полина: Ингэхэд чи хаана байсан юм бэ, чи чинь бүгдийнэ хянаж байна гэж амласан биз дээ?
Антон: Намайг уучлаарай Полиночка намайг төрсөн хүү маань хордуулчихсан.
Ваня: Би хэзээ буруутан болох бол гээд л хүлээж байсан юм. Баярлаллаа ааваа та их тусаллаа.
Лида: Одоо болноо хангалттай. Маргаад хэрэггүй. Яахав бүтэлгүйтчихлээ. Ямар анх удаа биш... тэгэхээр бүгд тайвшраад л гэртээ харьцгаая...
Даня: Сайн байна уу, нэг цай авъя..
Ваня: Хоёрыг...
Өвөө: Би хараагүй шүү... эсвэл харсан уу? Үгүй дээ үгүй би хараагүй...
Бүсгүй1: Та нар үнэхээр бид нарыг ийм юм өмс гээд байгаа юмуу? Энэ чинь хог л байна.
Иванов: Юуны чинь хог, энэ бол, энэ.. үзэл санаа!..
Лида: ..тийм ээ..
Полина: Экологийн цэвэр бүтээгдэхүүн, бас их загварлага...
Бүсгүй2: Эндээс юу үнэртээд байгаа юм бэ? Энд бүр уруулын будаг ч болчихож, хүн ууж байсан юм уу?...
Бүсгүй1 хоолой: ..тэгэхээр болноо бүсгүйчүүдээ явцгаая бид нар ийм хог өмсөж тайзан дээр гарах гэж энд ирээгүй.
Өвөө: Та нар хаашаа явах гээд байгаа юм бэ? Бид нар тэгээд дэмий хог ухсан юм уу?
Лида: ..За за одоо үнэхээр гэртээ харих хэрэгтэй...
Ваня: ...охидуудаа уучлаарай..
Бүсгүй: Ивановуудаа та нар дараагийнх нь.. та нар бэлэн үү? Эсвэл би та нарын гаралтыг цуцлачих уу?
Полина: Бид нар бэлэн...
Бүсгүй: Сайн байна. Та нар таван минутын дараа гарна...
Антон: Полина чи яасан бэ, манайд загвар өмсөгч байхгүй.
Полина: Байгаа...
Залуу: Ингээд манай сүүлчийн оролцогч Ивановын загварын үзүүлбэрүүд, та бүхэн алга ташин угтаж авцгаана уу?
Даня: За чамд суудал ямар байна?
Эля: Супер ангилал, миний бодсноос ч гайхалтай..
Эм: Бурхан минь энэ юу вэ?
Залуу1: Нэгнийх нь ийм тоглоом байх...
Бүсгүй3: Ноёдоо та нар ойлгохгүй байна уу, энэ байгал орчны бохидлын эсрэг нийгмийн эсэргүүцэл гэдэг нь тодорхой.
Антон: Бурхан минь ямар ичмээр юм бэ?
Иванов: Тайвшраад таашаал ав, ташаагаараа эргээд!
Ваня: Аливээ өвөө, бүгдэнд нь үзүүлээд өг...
Өвөө: Нусгайнууд минь яаж алхдагийг хараад сурцгаа!
Эм: Ерөнхийдөө тиймээ, шинэлэг л юм...
Залуу1: Браво...
Лида: Бүх насаараа загвар өмсөгч болохыг л мөрөөдсөн.
Полина: Загвар өмсөгч Лида, загвар өмсөгч!
Бүсгүй3: За мэргэжил нэгт нөхдөө дүнгээ гаргах цаг боллоо. Хэнд ямар санал байна? Диана, Диана...
Залуу: Ингээд Воронеж 2019 “Май фейшн” загварын долоо хоногийн гранпри шагналыг эзэмшигч бол... энэ бол...
Антон: Аливээ хурдал л даа, өөдгүй амьтан..
Залуу: Ивановынхан загварын газар...
Иванов: За ямарав, танай загварыг хамж аваад шууд хогийн саванд хаяхад чинь туслах уу?
Эр: Бурхан минь, бурхан минь...
Лида: Би чамд хэзээ нэгэн цагт ингэж хэлнэ гэж бодож байгаагүй. Гэхдээ чиний санаа л байгаагүй бол бид нар өнгөрөх байсан.
Иванов: Болно доо намайг баярлуулж болно гэдгийг чинь би мэдэж байна.
Лида: Тийм үү?
Иванов: ..тийм ээ...
Лида: .. за за юу хүсснээ хэл...
Эм1: Эмэгтэй босоорой бүх юм дуусчихлаа...
Иванов: Яасан бэ, дахиад удах уу?
Лида: Одоо болно оо.. энэ...
Иванов: Жинхэнэ эхнэр...
Лида: За больдоо... ав ав... энэ даруулга.. нөгөө, Лёша чи гэхдээ чи жаахан аажуухан, бас амттан байгаа
Иванов: Амттан уу?
Лида: Нхн...
Иванов: Яахав тэгье ээ...
Лида: Харин тийм ээ..
Иванов: Гэхдээ яаж..
Лида: Тэгвэл хуучнаараа юмуу?!
...................
Эр
Эр1,2
Эмээ
Бүсгүй
Залуу
№17
Антон: Энэ чинь яаж..хэн ийм юм боддог байнаа? Полина надад тусла л даа...
Полина: ..Антоша чи юу гэж сандраад байгаа юм бэ? Чи оны шилдэг бизнесмен байсан биз дээ..
Антон: Оны шилдэг ч болно. Харин тэр гэнэн армен Оганян миний салоныг л худалдаад авчихсан бол шилдэг болно гэж бодож байгаа. Шорлогонд зоосон ийм халзан толгой л авна.
Даня: Ааваа үнэн хэрэгтээ Гамлет ах энэ жил шилдэг болох бүрэн боломжтой байгаа...
Антон: ..мэдээж боломж байгаа, яагаад гэвэл чи л Гамлет ахынхаа бүх ажлыг хийж өгдөг. Би таачих уу, Гамлет одоо шагнал авахаар явна, харин чи хоёр хүний ажил хийнэ тийм үү?
Даня: Яагаад хоёр хүний гэж?
Ваня: ..тийм ээ ааваа..
Даня: Чи бас юу гэчихвээ, чамайг хөгшчүүдийг асрах газар сайхан л ажил хүлээж байгаа..
Антон: Яг үнэн, ингэхэд дахиад хэрэг хийвэл, чиний засан хүмүүжүүлэх ажил албадлага болж хувирна шүү, ойлгосон уу?
Лида: За ямар байна, би ямар харагдаж байна? Хэрвээ ямар нэг юм биш байвал, би очоод л хувцсаа сольчихьё...
Иванов: ..зөвөө эхнэр нь нөхрөөсөө тод харагдаж болохгүй, үгүй бол нууц амраг нь л гэж бодно...
Лида: Чиний нүдийг л тодруулаадөнгөтэй болгох хэрэгтэй. Ингэхэд чи яагаад гоёчихоо вэ би ойлгосонгүй.
Иванов: Яагаад гэвэл та нар л хөрөнгөтнүүдийн баярт явж байгаа, харин би старт аппаа танилцуулна.
Лида: Чиний аппыг мэдэж байна. Үнэгүй юм цуслачихаад л дараа нь нүүр хийх газаргүй болгоно
Антон: Тэгэхээр өнөөдөр л биш шүү, би гуйж байна тэгэх үү?
Лида: Антон санаа зоволтгүй ээ би харж байя... тэгэхээр замын өмнө суучихлаа одоо явцгаая. Гэхдээ мэдээж чамаас бусад нь, энэ юмнуудаа хураачихаарай...за явцгаая...
Иванов: Явцгаая...
Хоёр Ивановынхан
Полина: Сайн уу... чи Миланагаа яачихаа вэ?
Антон: Сайн уу...
Гамлет: Төрөхөө сонгох гээд явчихсан. Тэгээд ч энд тийм харагдах таалагдахгүй л байгаа бололтой..
Антон: ..харин би чамайг өнөөдөр өөрийнхөө яаж балрахыг харуулахгүй гээд зориуд үлдээчихэж гэж бодлоо..
Гамлет: Антонжан юу гээч чиний өөдрөг байдал надад их таалагддаг.
Антон: ..нхн...
Гамлет: ..гэхдээ өнөөдөр наадх чинь ч чамд тус болохгүй.
Антон: Тэгвэл чиний геликийн эсрэг шилүүсээрээ мөрийцсөн ч болж байна. Полина таслачих...
Полина: Би та хоёрын шилдэг шагнал гээд байдгийг ойлгохгүй байна. Бизнесмен хүний хамгийн гол үзүүлэлт бол ашиг..
Гамлет: ..алт шиг үг Полиночка...
Антон: ..тийм дээ чи тэгээд мөрийцөхөөс зугтаад байгаа юм уу?
Гамлет: Хэн би юу?
Антон: Тийм ээ...
Гамлет: Полинажан тасал...
Антон: Полина...
Иван: Энд арай оюун ухааны ажил байхгүй юу? Би төгсөөгүй ч гэсэн дээд боловсролтой.
Эр: Нобелийн шагналтай байсан ч хамаа алга... эрхлэгчид хэн энд хүн асрах нь ямар ч хамаагүй.
Ваня: Юу гээч нэг хэрэг байна. Би бие засмаар болчихлоо. Түр гарчихаад ирмээр байна тэгэх үү?
Эмээ: Өө чамайг дөнгөж хэлсэн чинь бие замаар болчихлоо...
Эр: Иванов чи ч үнэхээр од юмаа. Өөрийнхөө жишээгээр бусдад ч урам хайрлана. Мари Алексеевнад эхлээд туслачих, тэгээд явж үз...
Ваня: Асуудал алга эмээ, хамт л гүйчихье, замдаа татаж чангаахгүй гэдгээ амлачихъя...
Эмээ: Шинэ хүн гэдэг нь харагдаж байна. Хаашаа гүйх вэ, хөтөвч хурдан аваад өг..жаахан л хүлээвэл...
Крис: Үнсэлт хийгээрэй...
Иванов: Өө охидуудаа гурвын хөл сонирхож байна уу?
Бүсгүй: Үгүй ээ...
Иванов: Өө би тэр тухай биш л дээ, шинэ бүтээл, гурвын хөл гэдэг юм.
Гера: Чин чин татчихъя......
Иванов: Тэгээд.. чи бизнес эрхлэгчдийн найран дээр юу мартчихаа вэ?
Гера: Харин чи л мартсан байх. Би оролцож байгаа. Би автоклининг сервисийн захирал. Мэдэж ав...
Иванов: Чи угаалгаа хэлээд байгаа юм уу?
Гера: Чи л угаалга байх.. барбишоп ч гэж байна. Энгийн нэг үсчний газар. Гэхдээ хүмүүст таалагддаг.
Иванов: Харин дагуулж яваа хүнээ, хаанаас ийм юм олчихоо вэ? Энэ чинь бүгдийг жаргаадаг Настя шиг л байна.
Гера: Нэгдүгээрт Анастасия Сергеевна ажил хэрэгч бүсгүй. Яахав, хувиараа л даа.. хоёрдугаарт дагуул бол, нэр хүнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж болно.
Иванов: Нэр хүнддээ хөрөнгө оруулахаа?! Хөрөнгө оруулалт гэж энэ байна! Ойлгосон уу?
Гера: Энэ чинь юу юм бэ?
Иванов: Шилтэйгээ өгөөдөх дөө... харж бай... вуаля! Цэвэрхэн.. гол нь яг тэнцүү... шинэ жилийн цаг дугарлаа. Хурдан хундагалах шаадлагатай үед хаанаас ч олдохүй.
Гера: Лёхич энэ чинь гайхалтай!
Иванов: Тэгэлгүй яах юм бэ?
Гера: Тэгэхээр би ч гэсэн хувь эзэмшье...
Иванов: ..тийм дээ, бас чамаар яах гэж! Энэ юм өөрөө л ажиллана...
Гера: Яахав тохиролцоё л доо..
Лида: Тэгнэ л дээ, бүр гурваар нь ууж байгаа юмуу?
Иванов: Би ажилтай ууж байна.
Лида: Чиний ажлыг мэдэж байна. Мөрийцөж шил юм уучихаад нэгийг авах гэж байгаа биз! Бид нарт ийм юм хэрэггүй ээ, авчих, энэ бид нарт хэрэггүй. Чи жаахан аятайхан бай л даа!
Ваня: Өөвөө сайн уу...үгүй ээ юу ч хийгээгүй. Байзаарай хүлээж бай...
Эр: Энэ эмийг хүмүүст унтахынх нь өмнө өгөөртэй. Унтуулдаг эм шүү! Иваничаас бусдад нь..өнөөдөр төрөл төрөгсөд нь ирээд нэрмэл уучихсан. Харин энэ эмийг архитай хольж болохгүй! Чи намайг ойлгосон уу?
Ваня: Ойлгосоон, бүгдэнд нь эм, Иваничд бас зуун граммыг... байна уу өвөө та энд байна уу? Нхн, та ганц хоёр цаг миний оронд гараад өгөөч, чухал ажил гарчихлаа. Би хүссний чинь биелүүлнэ. Оке, мянгыг... нхн тэг...
Антон: За бидний амжилтын төлөө...
Гамлет: Үгүй дээ бидний амжилтын төлөө!
Эр1: Сайн уу Антоша ээлжит ялалтандаа бэлдэж байна уу?
Антон: Хөөх Николай Петрович..ямар сонин хүн бэ! Гадаадын мөнгөөдуусгачихаад ирэхээр шийдээ юу?
Эр1: Шинэ хандлага Антоша гадаадад олоод, эх орондоо үрж байна.
Гамлет: Яг над шиг. Оросд олоод Арменд үрнэ.
Антон: Танилцуулахыг зөвшөөрнө шүү, Николай Воронежоос шууд л Форбст, Игр манай бизнес хамтрагч, Гамлет манай бизнес өрсөлдөгч, Полина миний эхнэр.
Полина: Гэхдээ өнөөдөр зөвхөн эхнэр биш, би ч гэсэн өөрийн гэсэн бизнестэй.
Антон: ..яахав бизнес гэвэл арай л ахдана, хобби гэж болох юм. Үгүй дээ хэрвээ чи тэгмээр байвал болно л доо...
Игр: Миний бодлоор эхнэр байх бол бизнес эрхлэхээс хамаагүй хэцүү байх...
Полина: Тийм ээ, ялангуяа Антоны эхнэр байх...
Ваня: Ахаа намайг ойлго л доо, манай аав тайзан дээр шагнал авч байгаа. Гэтэл би энд ... оке ойлголоо, эсвэл зүгээр л тохиролцох уу? Та ер нь ярьдаг уу?
Гера: Лёхич Лидка ариун цэврийн өрөө орчихлоо, явцгаая... сайн байна уу..
Эр1: Сайн байна уу...
Иванов: Нутгийн хүнтэйгээ тогтоохоос татгалзахгүй биз дээ? Гера хийчих...
Эр1: Наана чинь юун сэрээ углачихаа вэ?
Гера: Амар байгаа биз? Нэг хөдлөөд л гурван хундаганд.
Иванов: Статистикаас харахад гурвуулаа уух нь хамгийн их байдаг. Нэг зэрэг хундагалахад нэгдүгээрт хугацаа хэмнэнэ. Хоёрдугаарт ууж байгаа хүмүүст яг тэнцүү хүртээнэ.
Гера: Ерөнхийдөө хөрөнгө оруулахад үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн.
Иванов: Алтан уул...
Эр1: Эрчүүдээ... би энд ажиллах гэж ирээгүй. Та нар ойлгож байна уу? Загастай газар ирчихээд, анхаарал алдахад л загас үргэчихнэ! Битгий гомдоорой залуусаа...
Гера: Тайван байж бай, надад нэг санаа байна.
Залуу хоолой: ..ажлаа л хийж байна...
Ваня: Залуу, мөнгө олмоор байна уу?
Гера хоолой: Тэр хүүхэнтэй зогсож байна..
Иванов: ..юу гэхээр анхаарлыг нь татаад л дараа нь бараагаа атгуулна гүйцээ!
Бүсгүй: Тайван залуу минь, сайн харж бай, мэргэжлийн хүн ажиллаж байна.
Крис: Та чинь ухаангүй юмуу?
Бүсгүй: Өө яагаад ийм юм болчихвоо, би бүр мэдсэнгүй.
Крис: Амны цаас байна уу, эсвэл ямар нэг юм..
Эр1: ..алгаа...
Бүсгүй: ..новш гэж... үгүй дээ зүгээр л байгаа нь ч мэдэгдээгүй. Тэгээд л би харсангүй. Харин тань руу үсэрчихээгүй биз? Тэгсэн бол би аятайхан болгоод өгч чадна.
Гера: Би хэлсэн биз дээ, ийм хөрөнгө оруулалт үргэлж ашигтай...
Ваня: Крис сайн уу...
Крис: Алтан жаалын хувцсаа яачихаа вэ, ээждээ хураалгачихсан уу?
Ваня: Би ямар ч хувцсаар чимэглэхэд бэлэн.
Крис: Үл үзэгдэгч хүн болбол ямарав?
Ваня: Крис байз л даа. Үнэхээр бүгд хуурамч байгаагүй. Чи надад үнэхээр таалагддаг.
Крис: Ванечка холхон л бай, чи намайг хуурсан, би чамайг хуурсан гүйцээ! Нэг нэг...
Ваня: ..Крис байз л даа, ядаж жаахан тоглоё л доо...
Крис: Чи зүгээр л оргилуун дарсаа зөөж болох уу? Надад нэгийг өгчихөөрэй...
Ваня: Тэр оргилуун дарсаа аваарай...
Игр: Амжилтинд хүрэх замд урам хугарах ч байдаг. Гэхдээ энэ саад л бидэнд бид нар үнэхээр хүсэж байгаа зүйлээ хүсэж байгаа юу гэдгийг ойлгуулдаг.
Полина: Юу гээч энэ учиртай юмнууд чинь ер нь хүнд үйлчилдэг үү?
Игр: Бүр яаж гээч?! Тэгээгүй бол би ядуу л байх байсан.
Полина: Миний нөхөр надад бүр ямар ч итгэлгүй байгаа нь л надад таалагдахгүй байна. Ойлгож байна уу?
Игр: Тийм дээ төрөл төрөгсөд?! Тэд нар бидний амжилтыг зөвхөн огт өөр хүмүүс хүлээн зөвшөөрсний дараа л ойлгодог.
Полина: Чи дахиад л лекцээ ярьж байна уу?
Игр: Яагаад? Энэ бол миний хувийн туршлага. Манай аав надад хэзээ ч итгэж байгаагүй. Харин намайг амжилтанд хүрэхэд л өөрчлөгдсөн. Тэр үед л хамгийн түрүүнд ирж надтай гар барьсан. Харж л байгаарай чи амжилтанд хүрэхээр Антон шууд өөрчлөгднө.
Полина: Наадханд чинь үнэхээр итгэмээр л байна.
Игр: Итгэж болно...
Ваня: Юмыг яаж мэдэхэв...
Лида: Сайн уу, засан хүмүүжүүлэх ажил ингэж хийдэг болгочихсон юм уу?
Ваня: Та яг хэллээ ээжээ, бүгдий нь ийм арга хэмжээн үйлчлүүлэхээр хөөчихсөн. Зарим нь төмс цэвэрлэж, зарим нь зааланд... зүгээр л боолын хөдөлмөр..
Лида: Оргилуун дарсаа хэнд өгөх нь вэ?
Ваня: Зүгээр л энд нэг...
Лида: Аав чинь явуулсан уу?
Ваня: Үгүй дээ ээжээ наадх чинь аавд биш, энэ өөр хүнд...
Лида: Тийм дээ үлгэрээ яриад бай...
Ваня: Ойлголоо ээжээ, аавд, гэхдээ ганцхан хундага гэсэн. Энэ чинь юу ч биш...
Лида: Ганцхан хундага гэлээ гэнээ?
Ваня: Тийм ээ... ингээд ганцхан хундага л аваачаад өгчих. За за ажлаа хий...
Иванов: Тэгээд яасан бэ? Николаевтай алга болчихсон ч юм билүү?
Гера: Ленок юу гээч, Анастасия Сергеевнагийн хугацааг үргэлж сунгадаг.... Өө..
Иванов: Хэлэлцээр дуусчихсан уу? Бүтээгдэхүүний талаар асуух юм байна уу?
Эр1: Тийм ээ... их ирээдүйтэй харагдаж байна. Гэхдээ Настя намайг хөрөнгө битгий оруулаарай гэсэн. Тэрийгээ ч итгэлтэй харуулсан.
Гера: Битгий оруулаарай гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Бүсгүй: Коля бид хоёр их ойрхон сэтгэлтэй хүмүүс юм байна. Нэлээд жинхнээсээ ч болчихлоо. Би эзэгтэй хүний хувьд гэр бүлийнхээ санхүүд санаа тавих ёстой. Ойлгож байна уу?
Гера: Чи тэгээд хорлочихож байгаа юмуу? Хүний тус мэдэхгүй тахиа юмдаа...
Эр1: Чш чшш миний хатагтайтай эелдэг байхыг хүсье....
Эр2 хоолой: ..эрхэм хүндэт зочид, шагналд нэр дэвшигчидээ, шагналын эзний нэрийг зарлах гэж байна та бүхэнд төв танхимд хүрэлцэн ирцгээнэ үү...
Иван: Баяр хүргье чиний хөрөнгө оруулалт бидний хөрөнгө оруулагчийг аваад явчихлаа..
Эр2: Ингээд энэ үдшийн хамгийн чухал мөч, энэ оны шилдэг бизнесмен хэн болох вэ? би..та бүхнийг удаан чилээлгүй дугтуйгаа задлачихъя...
Антон: Чөтгөр ав би дандаа л хамаг сэтгэл хөдөлчихдөг юм...
Гамлет: ..санаа зоволтүй дээ би тайван байгаа биз дээ?
Эр2: Харамсалтай нь энд мөнгө алга. Гэхдээ бид нар хуриманд ирээгүй. Харин энд нэг нэр байгаа.
Гамлет: Юу гээч хэрвээ намайг зарлачихвал шилүүс яаж тэжээхийг зааж өгнө биз дээ, би мэдэхгүй...
Антон: ..чи чинь тал цалингаар камердинер болох гээд байгаа юм уу?....
Гамлет: ..тэр чин юу юм бэ?
Эр2: Ингээд оны шилдэг бизнесмен болсон хүн бол... “И энд И” моодны салоны эзэн..
Полина: Оройн мэнд, баярлаллаа, их баярлаллаа. Нн одоохон... энийг хүмүүс дандаа л хэлдэг байх. Гэхдээ...надад үнэхээр хэлэх үг алга.. энэ бол үнэхээр гэнэтийн явдал байлаа.
Эр2: Энэ бол жинхэнэ ялагчийн сэтгэл хөдлөл.. магадгүй та өөртөө итгэж, туслаж байсан хүмүүст талархалын үг хэлмээр байж болох юм... эсвэл танд өөрийнхөө амжилтыг хуваалцах хамтрагч, бусад хүмүүс байж юм.
Полина: Тийм ээ байлгүй яахав...
Эр2: ..зоригтой бай л даа, энэ таны үдэш!
Полина: Би энэ тайзан дээр энэ бизнесийг үнэхээр гараараа босгосон хүнийг уримаар байна. Бүрэн утгаараа, энэ бол зүйрлэж хэлж байгаа үг биш... Гэхдээ одоохондоо надад харагдахгүй байна...
Иванов: ..Лида, Лида чи тайвшир л даа..
Лида хоолой: ...тийм ээ өөр ямар ч хэрэггүй.. Үгүй байлгүй дээ, хардаа! Полина, бид нар уу, бид нар уу!? .... алга ташаарай...
Полина: Харамсалтай нь манай хамтрагч өнөөдөр энд бидэнтэй хамт байж чадахгүй болчихлоо. Би зүгээр л та бүхэд талархаж, бүгдэнд чинь баярлалаа гэж хэлмээр байна. Баярлаллаа...
Иванов: Лида тийшээ очоод хэрэггүй, чамайг хүмүүс харж байгаа.
Эр2: ..танд баярлаллаа, энийг танд манай ивээн тэтгэгчдээс гардуулж байна...
Лида: Гараа ав.. надад тийшээ ч хэрэггүй...
Антон: Баяр хүргье...
Полина: Лида яачихаа вэ? Би очих хэрэгтэй...
Антон: Лёха аваад явчихсан. Би уг нь бүх юм эсрэгээрээ болно л гэж бодож байсан.
Полина: Би мэдэхгүй ээ, ямар ч аргагүй л тэгээд хэлчихлээ ойлгож байна уу?
Антон: Санаа зоволтгүй дээ, одоо унтаад л, ухаан ороод дараа нь уучлал гуйна... ингэхэд би ч гэсэн чамаас уучлал гуймаар байна. Намайг уучлаарай би яг тэнэг хүн шиг байж! Зүгээр л би чамайг үргэлж эхнэрээ л гэж хардаг. Харин ажил хэрэгч хүн гэдгийг, нэг л...ерөнхийдөө чи бол жинхэнэ мундаг эмэгтэй. Би чамаар маш их бахархаж байна. Чамдаа ч хайртай.
Крис: Чи тэгэхээр надруу санаандгүй асгачихсан юм биз дээ?
Бүсгүй: Тийм ээ...
Крис: Тэгвэл би ч гэсэн санаандгүй... ...
Бүсгүй: Муу өлөгчин...
Ваня: Жижиг дээр нь тавьчихъя.. чаддаг юм нь бусад руу хог шидэх!
Эр1: Уучлаарай найз нараа, уучлаарай.. Полина, танд баяр хүргэх гээд яарчихлаа. Бас танд санал тавимаар байна.
Антон: ..Николаев, тэр нөхөртэй хүн шүү...
Эр1: Өө тэгээд л эхнэрээ гэж танилцуулаад байж, тийм дээ...гэхдээ би өөр асуудлаар, Полина, би таны бизнесийг худалдаж авмаар байна. Үнээ ярилцая, бид тохиролцож чадна гэдэгт би итгэлтэй байна.
Полина: ..үгүй дээ би яаж бизнесээ зарж чадахав дээ, тэгээд ч нөхөр маань миний ажил хэрэгч бүсгүй гэдгийг харж чадлаа. Бас надад хамтрагч байгаа. Би одоо энэ тухай тэрэнтэй ярьж чадахгүй байх. Уучлаарай танд одоо юу ч хэлж чадахгүйнэ...
Эр1: Та битгий яар, бод, хамтрагчтайгаа ярилца...хэрвээ бодлоо өөрчилбөл Антон намайг яаж олохыг мэднэ.
Антон: Баярлаллаа, их сайхан санагдлаа.
Полина: Баяртай...
Антон: Юу гээч, гэхдээ...би л чиний оронд байсан бол тэрний саналыг бодох л байсан.
Полина: Юу гэсэн үг вэ?
Антон: Юу байхав дээ...чи гэхдээ зөв ойлгоорой, одоо чиний бизнес тийм биз дээ? Харин ингэх үе ч ирж болно. Би чамд туршлагатай хүний хувьд хэлж байна. Одоо үнэхээр энийгээ зарах хамгийн тохиромжтой цаг, яагаад гэвэл дахиад ийм боломж олдохгүй байж магадгүй Полина..ойлгож байна уу? Бодоод үз... Яасан бэ, Полина.. Полина, Полина..
Ваня: Тийм байж...
Өвөө: Хөхөө үүрэндээ буцаад ирлээ... ач хүү минь ороод ир...
Ваня: Өвөө та юу хийчихээ в?
Өвөө: Би шудрага ёсыг сэргээж байна. Асрагч амарч, харин хөгшүүдэд баяр хэрэгтэй. Тийм учраас одоо өглөө болтол засгийн эрхийг ард түмэн авсан. Харин даруулга хүрэлцэхгүй байна дэлгүүр яваад ир...
Ваня: Өвөө та дэндэж байгаа юм биш үү?
Өвөө: Ингэхэд чи миний хүслийг, бас мянган рубль өгөх ёстой. Чамайг ийм л юм хүлээж байгаа, тийм учраас...
Антон: Өчнөөн жил оны шилдэг бизнесмен байлаа...харин одоо хэн гэдэг нь ч ойлгомжгүй.
Гамлет: Бүх юм гайхалтай, би хоёрдугаар байранд орсон.
Гера: Тэгээд, нэгдүгээр байраас өөр бас байсан юм уу?
Гамлет: Мэдэхгүй ээ надад бол байсан.
Антон: Сайхан эд байна, энэ юу юм бэ?
Гера: Энэ бол Антохич чамайг дараагийн жил ялагч болгох тэр зүйл...
Антон: ..тийм үү...
Гера: ..ингэхэд миний бүтээл. Галт могой гэдэг юм.
Гамлет: Түр хүлээгээрэй... би тэрний дарга, тийм учраас анхны шөнөө надтай унтах ёстой.
Гера: Юу гэсэн үг вэ?
Гамлет: Хөөе, одоо надтай яв, ярилцацгаая.. Надад чамаас ч настай коньяк байгаа. Явцгаая чи энийг юу гэдэг гэнээ?...
Игр: Полина.. юу болоо вэ?
Полина: Юу ч болоогүй ээ...
Игр: Тийм байж.. машинд суу л даа чи хатгаа авчихна..
Полина: Би хатгаа тусмаар байгаа ч юм билүү?..
Игр: ...юу гээч ойлгомжтой. Чи зүгээр л тайвшрах хэрэгтэй. Тийм ээ..явцгаая... суу би гэрт чинь хүргээд өгье..
Полина: Хаашаа ч хамаа алга зөвхөн гэрлүүгээ л биш...
Игр: Сайн байна.. явж байсан газарлуугаа явцгаая...
Иванов: Зөөлөн зөөлөн...
Лида: ..Лёша чи намайг уучлаарай... би ганц л хундага уувал тэгээд л...
Иванов: Чи хэнд хэлээд байгаа юм бэ..би ч гэсэн зөхвөн ганцхан хундагаа л санадаг.
Лида: Чи их сайн хүн Лёша, чи зүгээр л гайхалтай..
Иванов: ..энэ..
Лида: ..чи ямар сайн хүн гээч, чи бол цонхон дээр туссан нарны гэрэл.. энэ ертөнцөд чамаас өөр сайн хүн ч байхгүй. Би зүгээр л, би...
Иванов: Лида Лид... бичиж амжсангүй. Дахиад ийм юм хэзээ ч давтагдахгүй.
..................
Бүсгүй
Евг эр гарч байсан Данягийн багш Антонтой уулздаг
Багш эр
№18
Бүсгүй хоолой: Өглөөний мэнд Игорь, таньтай ухаалаг байшин мэндчилж байна. Одоо найман цаг долоон минут болж байна. Таны жимсний шүүс бэлэн...
Полина: Их баярлалаа, гэхдээ би Игорь биш, тэрний хаана байгааг хэлээд өгөхгүй юу? Баярлаллаа таньтай ярилцах таатай байлаа.
Бүсгүй хоолой: Хаалга хаалттай байгаа..
Полина: Тэгээд онгойлго л доо... хаалга яаж онгойлгох вэ?... Гайхалтай..
Иванов: Репины зураг “Баярын маргааш өглөө”.
Лида: Битгий хашхичаад бай л даа... тэртэй тэргүй толгой өвдөөд байна.
Иванов: Тэгэлгүй яахав, бид хоёр яг адилхан зовлон туулж байгаа нь их сайн. Энэ бол эхнэр, нөхөр хоёрыг ойртлуулдаг! Май...
Лида: Чи тэгснээс ямар нэгэн толгойны эм аваад ир л дээ!
Иванов: Ямар ч эм хэрэггүй зөвхөн уламжлалт арга, алив, аливээ алив алив, энийг...их сайн байна, аливээ алив уучих... ямар байна, өргөст хэмхний шүүс сайхан байгаа биз? Энийг ч гэсэн Менделеев зохиосон гэсэн. Гэхдээ архины дараа, суут ухаантан шүү дээ!
Лида: Юу гээч үнэхээр л хөнгөрөөд явчихлаа..
Иванов: ..тэгэлгүй яахав дээ..
Лида: Тэгэхээр юмаа бэлдэх ч боллоо. Өнөөдөр л нүүцгээе, шийдсэн..
Иванов: Хаашаа?
Лида: Хаашаа байхав дээ, байшин руугаа... Би өчигдрийн явдлын дараа тэр өөдгүй Полинатай нэг дээвэр доор амьдрахгүй.
Васил: Тэгээд зарсандаа харамсахгүй байна уу? ямар ч гэсэн өчнөөн жил энд амьдарсан.
Иванов: Чи энийг ойлгохгүй ээ...
Васил: За за баяртай...
Иванов: Байшин баригдаж дуусаагүй байгаа шүү дээ. Огт болоогүй.
Лида: Гэхдээ юу гээч.. байшин байгаа. Очоод учир нь олдоно...
Хоёр Ивановынхан
Даня: Евгейний Петрович уучлаарай... орж болох уу?
Евг: Яах гэж? Бид хоёр бүгдийнэ шийдчихсэн л санах юм. Би хэдхэн копеекны төлөө ажилдаг бүтэлгүй багш, харин та шүүлэгт орохгүй болсон оюутан.
Даня:Евгейний Петрович намайг уучлаарай би зүгээр хэтрүүлчихэж! Тэгээд ч надад өөрийгөө хамгаалах жинтэй шалтгаан байгаа.
Евг: Шалтгаан бол маргаанд оролцогч талуудын нэгнийх нь өөрийнхөө зөв гэдгийг батлаж байгаа зүйл. Харин таны авчирсан юмыг авилгал гэдэг юм.
Даня: Яагаад авилгал гэж, энэ бол бэлэг, тэнхимдээ шүүлгэнд орохыг зөвшөөрсөн учраас талархаж байгаа нэг оюутны тусламж..
Евг: Наад бэлгээ аваад л явж үз. Тэгэхгүй бол танд л тусламж хэрэг болох байх... энэ бол эрүүгийн гэмт хэрэг.
Полина: Намайг эндээс гарга л даа гуйж байна.
Бүсгүй хоолой: Хаалга түгжээтэй байна.
Полина: Полина чи ямар тэнэг юм бэ?
Бүсгүй: Гомдмоор л сонсогдож байна. Чи ямар тэнэг юм бэ гэдэг үгээр олдсон хариу дэлгэцэнд дээр байгаа.
Полина: Полина?!
Бүсгүй: Ухаалаг байшин Полина танд туслахад бэлэн.
Полина: Полина хаалга онгойлго...
Бүсүй: Хаалга онгойлоо...
Антон хоолой: Өө уучлаарай Игорь Анатольевичийнх энэ биш билүү?
Эр хоолой: Бишээ нэг давхар дээшээ..
Антон: Анн ойлголоо, уучлаарай...
Иванов: Чи дэмий л ингэж байгаа юм. Полинка мэдээж тэгж хэлсэн л дээ. Жаахан буруутай...
Лида: ..жаахаан?! Ганцаараа л салоноо босгосон юм шиг надаас нүүр буруулсан. Харин би бол хэрэггүй амьтан.
Иванов: Полинаг ч гэсэн ойлгох хэрэгтэй. Чи өчигдөр мэдээж уг нь хэтрүүлсэн.
Лида: Тийм ээ гэхдээ энэ тэрнийг зөвтгөх шалтгаан биш! Би ганц аяга оргилуун дарсанд яаж тийм болчихдог байнаа?! Гардуулалтыг санаж байна, харин бусад нь бүр юу ч байхгүй!
Иванов: Үнэхээр юу ч санахгүй байна гэж үү?!
Лида: Үгүй ...
Иванов: Бүр юу ч үү?!
Лида: Яг л тасалчихсан юм шиг.
Иванов: Тэгвэл ойлгомжтой. Энд чи Полинад гомдох биш, харин Полина л гомдох ёстой.
Лида: Юу гэсэн үг вэ?
Иванов: Юу хийсний чинь л хэлж байна!Сонс л доо... Өчигдөр Полина чам дээр ирээд чиний тухай тайзан дээр юу ч хэлсэнгүй намайг уучлаарай гэсэн. Харин чи “чи ч гэсэн намайг даашинз, үс, бас нүүр будалтынхаа төлөө уучлаарай” гэж хэлсэн. Полина эхлээд юу ч ойлгоогүй. Гэхдээ чи дор нь тайлбарлаад өгчихсөн.
Лида: Бүр яг, тэгж тайлбарласан гэж үү?
Иванов: Ганцаараа биш л дээ, найзууд чинь тусласан.
Лида: Бас ямар найзууд?
Иванов: Туслахууд чинь, архи, оргилуун дарс, виски...
Лида: Би одоо Полинагийн нүүрийг яаж харах юм бэ?
Иванов: Одоо яахав дээ, яваандаа мартагдчихна.
Лида: Үгүй дээ утасдаж, уучлал гуйх хэрэгтэй... утас хаана байна? Миний утас хаана байнаа?
Иванов: Мэдэхгүй ээ одоо л олцгооё.. утас аа?!
Ваня: Данёк яасан оруулсан уу?
Даня: Үгүй ээ...
Ваня: Гүйцээ анд минь, цэргийн албанд мордож дээ! Гэхдээ яахав дээ, хэн нэг нь эх орноо хамгаалах хэрэгтэй биз дээ, би даанч чадахгүй хагас сайнд үндэсний цомын тэмцээнтэй...
Даня: Энд огт инээдтэй биш байна Ваня. Хэрвээ цэрэгт татагдчихвал миний ажил, хурим, ер нь бүх юм өнгөрнө ойлгож байна уу?
Ваня: Болноо чи яагаад шууд урвайчихаа вэ? Декан дээр л ор чамайг заавал оруулна анд минь...
Даня: Би чамд нэг юм хэлэх үү?
Ваня: Юу?
Даня: Би дөнгөж сая тэндээс ирлээ. Гэхдээ чиний ах дүү гэдгийг мэдээд бүр ярихыг ч хүсэхгүй болчихсон.
Ваян: Анн яадаг новш вэ, Настюхагийн өшөөг л авч байгаа бололтой. За за хамт явцгаая..
Даня: Хаашаа?
Ваня: Давшилтад орцгооё байлдагч Иванов, Оросын армийг чамаас аварцгаая..
Антон: Гайхамшигт ундаа яаралтай авчирлаа, хаалгаа! Хаалгаа онгойлгоорой...
Игр: Сайн уу....
Антон: Өө тамирчдын мэнд, би чам дээр ирлээ...
Игр: ..чамайг ийм эрт босож сурсанд би их баяртай байна. Гэхдээ би одоо нэг уулзалттай...
Антон: ..би ганцхан секунд Игр, цайзныхаа хаалгыг л онгойлгочих..
Игр: Новш гүйж байгаад түлхүүрээ хаячихаж, засварчин дуудахаас энэ их удна явцгаая...
Антон: Үгүй дээ, засварчингаар яах гэж? Би одоо засварчин л гэсэн үг. Одоохон бүгдий нь янзлаадахъя...одоохон... хаалга чинь онгорхой байна..
Игр хоолой: ..үгүй байлгүй дээ тийм байх боломжгүй. Антон ороорой.. ороорой би чамайг ирсэнд их баяртай байна. Ор ор Антон..
Антон: Би ч гэсэн баяртай байна, юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Игр: Суу л даа..
Антон хоолой: Баярлаллаа Игр...
Лида: Утас хаашаа орчихдог байнаа?
Иванов: Мэдэх ч юм алга..
Лида: Би утсаар чинь залгачихъя тэгэх үү?
Иванов: Байж бай, ингэхэд би ярьчихъя. Юу болж байна тодруулъя... Гэнэт хурц сэрээ бариад чамайг хайж байгаа ч юм билүү?
Лида: Болно доо...
Иванов: Полина..саад болоогүй биз дээ? Би Лидагийн талаар ярих гэсэн юм. Чи тэрнийг уучлаарай. Хэн ч тэгдэг. Тийм л нэг...хамаагүй хүн шүү дээ!
Лида: Аливээ би өөрөө яриадахъя тэгэх үү?
Иванов: Юу?!... тэр чамтай ярихыг хүсэхгүй байна.
Лида: Алив өгчих л дөө яриадахъя...
Иванов: Утсаа таслачихлаа..
Антон: Миний ойлгосноор манай эхнэр та хоёр... нөгөө.. хэл амаа ололцдог. Би тэгээд л зөвөлгөө авах гэсэн юм. Миний бодлоор Игорян тэр надаас салах байхаа...
Лида: Ямар ичмээр юм бэ?!
Иванов: Тийм ээ үнэн...
Лида: Үгүй дээ би ингэж чадахгүй, надад утсаа өгөөдөх уучлал гуйя... Өг гэж байна!
Иванов: Сонин л юм даа, Полинад ч гэсэн энэ галзуурмаар дуу байдаг.
Бүсгүй хоолой: Танд “Галзуурмаар дуу”-г шууд хүргэж өгье...
Игр: Энэ ухаалаг байшин л даа, зүгээр л унтраачихья, битгий анхаараарай... цуцал..
Антон: Ухаалаг байшин гэнээ бас, цуцал...
Бүсгүй: Цуцлагдлаа.
Лида: Таслачихлаа.
Иванов: Тийм дээ... Баярлаа.. чамд ийм их баярлаллаа. Чамаас болж надтай ч ярихыг хүсэхгүй байна.
Лида: Үгүй дээ одоо нүүхээс өөр арга байхгүй.
Иванов: Байшин, байшин л гээд байх юм.
Лида: Би одоо тааралдахаараа яаж нүүрийг нь харах юм бэ? Үгүй дээ би лав эндээс явна..
Иванов: Утас өгөөдөх...
Багш: Иванов чамд юу хэрэгтэй вэ?
Иванов: Надад бас манай хамаатанд бүх шүүлэг автоматаар тавиулах хэрэгтэй байна. Эсвэл энэ ширээн дээр та зөвхөн бичиг цаас тавьдаггүй, бас зарим нэг аспирант бүсгүйг ч хэвтүүлдэг гэдгийг бүгд мэддэг болно.
Багш: Яахав их л сонирхолтой санал байна... гэхдээ надад бүр ч илүү санал байна.
Даня: Тэгээд, тэр юу гэж байна?
Ваня: Тэр сая.. одоо намайг ч гэсэн оруулахгүй гэж байна?
Даня: Чи ч асуудлыг гайхалтай л шийддэг юм байна. Тэгвэл цэрэгт очоод дээд талын ор нь минийх шүү!
Ваня: Үгүй шүү анд минь энэ бол одоо зарчмын асуудал! Явцгаая...
Даня: Хаашаа?
Ваня: Би мэдэж байна...
Даня: Алив байз л даа...
Антон: Өчигдөр бид хоёр маргачихсан. Би дахиад л тэнэг юм шиг байсан. Одоо залгаад ч, мессеж бичээд ч байдаггүй. Одоо яаж бүгдий нь зохицуулахаа мэдэхгүй байна. Магадгүй чамд ямар нэг юм хэлсэн ч юм билүү?
Игр: Антон дараа ярилцая тэгэх үү, би үнэхээр...
Антон: ..нэг сэтгэл зүйч дээр хүртэл очоод, шөнөжин тэднийд байсан. Тэрнийг ч зовоосон гэж болно. Юу гээч, нэг тийм итгэлийн тухай, Полинаг буцааж авчрахын тулд чин сэтгэлийн шкафаа нээ гэнэ үү! Энэ бол солиорол...
Бүсгүй хоолой: Шкаф нээгдлээ...
Игр: Миний бодлоор Полинаг авчрахын тулд бүх шкафаа хаа –х хэрэгтэй.
Бүсгүй: Шкаф хаагдлаа..
Антон: ..надад тийм шкаф юу байхав дээ, чи надад орос хэлээр тайлбарлаад өгч болох уу? Тэгээд би яахав, чи надад шууд хэлчихэж чадах уу?
Игр: Тийм ээ гэртээ харьж, унт... хүмүүсийн харьцаанд бизнес шиг л эрүүл ухаан хэрэгтэй.
Антон: Санал нэг байна.
Игр: Алив...
Антон: Би сэтгэл зүйч, бааруудаар баахан, одоо сүүлийн хундага тэгээд л...
Иванов: Лидок зүгээр л ганц хоёр өдөр, сар хүлээе л дээ... бүх юм сайхан болно. Яаж барилга дээр амьдрах юм бэ?
Лида: Би энд ичиж үхснээс гудамжинд амьдарна.
Иванов: За яахав би чамд хэлье гэж бодоогүй. Хэлэхээс л биш.. энэ чи ичих биш, Полинка ичих ёстой...
Лида: Юу гэсэн үг вэ?
Иванов: Тийм ээ үнэн! Дараа нь тэгж хэлчихээд яасны нь мэдэх үү?... кремээ долоогоод л юу ч болоогүй юм шиг “тэгвэл энэний төлөө ууцгаая, ёроолд нь хүртэл” гэсэн.... би чамайг живчих байх л гэж бодсон.
Лида: Яадаг новш вэ?!
Иванов: Яахав новш байх нь ч хаашаа юм! Гэхдээ л дэггүйтсэн. Тэгэхээр та хоёр тэнцүү гэсэн үг. Энэ үйл явдлыг л бүрмөсөн мартах хэрэгтэй.
Лида: Нхн, одоохон! Ийм явдлын дараа би биш, тэр л эндээс явах хэрэгтэй.
Иванов: Бүр нэг яачихсан...
Эм хоолой: Арван есдүгээр зууны дундуур энэ ордонд Елена Киселёва авхай амьдарч байсан юм. Энэ бол түүхэнд нөхрөө хийдэд суулгахаар явуулсан анхны эмэгтэй.
Даня: Миний бодлоор англиар бүр ч илүү ярьдаг санагдчихлаа...
Ваня: Одоо хуучинтайгаа яаж ярихыг нь харж бай... Настюх сайн уу! Даня бид хоёрт ярих юм байна.
Эм хоолой: Тэрний нөхөр хатагтайг тайван байлгадаггүй байсан юм. Уг нь тэрэнд яв, бас миний дугаарыг арилгачихаарай гэж маш тодорхой хэлсэн байжээ.
Ваня: Настюх ингэхэд бид хоёр чамд ч гэсэн туслая...
Эм хоолой: Одоо та бүхэнд зураг авах хэсэг хугацаа байна. Удахгүй уулзацгаая, баярлаллаа.
Анаст: Хүний ажил хийлгэхгүй, чамд юу хэрэг болоо вэ?
Ваня: Энэ ажил юм уу?! Чиний жинхэнэ ажил бол их сургууль.
Анаст: Тийм ээ гэхдээ би тэндээс явчихсан, бас мартсан. Ингэхэд чиний оролцоо ч байгаа...
Ваня: ..миний ачаар харин ч очино. Тэгэхээр декантай унтсаныг чинь ашиглая. Зүгээр л тэрэнтэй унтсан гэдгээ камерлуу хэлчих. Тэгвэл би тэрнийг сүрдүүлж чадна. Тэгэхээр эхэллээ...
Даня: Шудрага л юм...
Ваня: ..Энэ чинь... Настя чи яасан бэ, би зүгээр л урд нь байсан юмаа батла гэж байна.
Анаст: Юу ч байгаагүй ээ би хэлсэн биз дээ?
Ваня: Одоо ямар хамаатай юм бэ, бид хоёр аль хэдийн больчихсон.
Анаст: Харчих.. намайг гарахаас нэг хоногийн өмнө...
Мсж: Бид хоёрын хооронд юу ч байх боломжгүй.
Мсж: Надтай хамт бай, эсвэл өрөгдлөө өг..
Анаст: Одоо итгэсэн үү?
Ваня: Чи яагаад урд нь үзүүлээгүй юм бэ?
Анаст: Надад итгэдэггүй хүн надад хэрэггүй.
Даня: За за явцгаая...
Ваня: Настя би ч яахав, Данька удахгүй хуримаа хийнэ. Гэтэд Декан тэрнийг цэрэгт явуулна.Энийг хар л даа, тэндээс амьд гарахгүй. Зүгээр л унтсан гээд худлаа хэлчих л дээ гуйж байна...
Анаст: Би мэдээж худлаа хэлэхгүй. Гэхдээ харин тэгж хэлж чадах хүн байгаа гэж бодож байна.
Ваня: Баярлаллаа... Тэр чинь хэн юм бэ?
Игр: Боллоо Антон, такси ирж байна. Гэртээ харь... очоод амар, Полинатай би ярилцая.. дараа уулзахаараа... харин чи ерөөсөө санаа зовох хэрэггүй. Та хоёрын бүх юм сайхан болно.
Антон: Чамд их баярлаллаа. Чи л миний үгийг сонслоо. Гэхдээ би гэж тэнэг энийг Полинкагийн нүдэн дээр хэлэх хэрэгтэйбайсан юм.
Игр: ..зөвөө...
Антон: Харин би.. эрчүүд бид нар ийм юмыг эмэгтэйчүүдэд хэлдэггүй. Бид нар айдаг. Ойлгож байна уу?
Бүсгүй хоолой: Асуулт танигдахгүй байна..
Антон: Би, эрчүүд бид нар хулчгар гэж байна. Бандаашнууд...
Бүсгүй: Таны бандаашнууд бэлэн.
Полина: Антоша энэ бүхэн хөндлөнгөөс ямар харагдаж байгааг би ойлгож байна. Гэхдээ надад итгээрэй. Энэ бол чиний бодож байгаа зүйл огт биш... Игр гуйя тэрэнд хэлээд өг л дөө! Игр...
Игр: Полина уучлаарай гэхдээ... Антон тэртэй тэргүй бид хоёрын тухай мэдэх л байсан.
Полина: Игр юу мэдэх гэж, чи ер нь юу яриад байнаа?!.. Антон гуйж байна.. Антон хэрэггүй бид хоёрын дунд юу ч байгаагүй. Тавь л даа... Антон...
Игр: Полина цагдаа дуудаарай!
Антон: Муу сахалтай новш чи компьютерээ миний эхнэрийн нэрээр нэрлээ юу? Полина шкафаа хаа...
Бүсгүй: Шкаф хаагдлаа...
Игр: Полина шкафаа нээ
Бүсгүй: Шкаф нээгдлээ...
Игр: Полина шкафаа хаа...
Бүсгүй: Шкаф хаагдаж байна.
Ваня: Крис чи декантай унтсанаа батлах ёстой. Бичлээ...
Крис: Би юу батлах ёстой гэнээ?
Ваня: Крис гуйж байна. Бид хоёр үнэхээр хөөгдөх гээд байна. Гуйж байна.
Крис: Тийм ээ Ванечка чамайг өөр доройтох газар байхгүй гэж бодсон. Гэтэл чи чадлаа. Би шүүлгээ өгөх гэж декантай унтдаг. Тэгээд хэлж яах гэж?
Ваня: Тийм дээ...
Крис: Тийм учраас амжилт хүсье!
Ваня: Амжилт хүсье... болсон уу?
Даня хоолой: Тэгэлгүй дээ...
Багш: Яаралтай устга... ямар ч утгагүй юм.
Ваня: Их амархан. Гэхдээ эхлээд бид хоёрыг оруулахгүй байгаа шүүлгийг тавиулж өг..
Даня: Надад зөвхөн орох зөвшөөрөл л хэрэгтэй. Би өөрөө өгчихнө.
Ваня: Тиймдээ энэнийг өөр яахав дээ... бас нэг юм байна. Та Анастасия Павловнаг буцааж их сургуульд нь авна.
Багш: Энэ боломжгүй ээ..
Ваня: Тэгвэл та авгайдаа энэ бичлэгийг л тайлбарлах боломжтой байх.
Багш: За яахав... ингээд болсон уу?
Ваня: Үгүй ээ.. бас нэг юм байна.
Багш: Кукарику...
Антон: Их баярлаллаа Полина чи намайг үнэхээр алмайрууллаа. Юу ч байж болно, гэхдээ зөвхөн энэ биш...
Полина: Бид хоёрын хооронд юу ч байгаагүй.
Антон: Наадхыгаа салах шүүх хурал дээр л яриарай..Полина хаалга онгойлго...
Бүсгүй: Хаалга онгорхой.
Полина: Чи яагаад ингэж байгаа юм бэ?Манай гэр бүлийг сүйтгэж байгаагаа ойлгож байна уу?
Игр: За яахав боль доо... Ийм явдал эрт орой хэзээ нэгэн цагт болох л байсан. Би зүгээр л үйл явцыг түргэтгэсэн юм. Ямар нэгэн шинэ зүйл бүтээхийн тулд хуучныг нь эвдэх ёстой. Бас хамгийн гол нь бид хоёр хамт байх ёстой. Бас чи энийг мэдэрч байгаа. Би ч гэсэн энийг мэдэрч байна.
Полина: Бас нэг өөр юм мэдэрмээр байна уу?.... Полина гал түймэр..
Бүсгүй: Түймэр унтраах систем залгагдлаа.
Полина: Цуцал... цуцал...
Бичиг: Бүх зүйл чиний гарт
Даня: Тийм учраас үндэсний эдийн засгийн үйл ажиллагааг онолын хувьд, амьдралд дээр ч мэдэхийн тулд төрөл бүрийн макро үзүүлэлтүүд шаардлагатай байдаг. Үүнд...
Евг: Хангалттай... та надад таалагддаггүй. Гэхдээ хичээлээ мэдэж байна.
Даня: Их баярлалаа Евгейний Петрович... бас.. бас энийг...
Евг: Би танд авилгалын тухай аль хэдийн хэлсэн.
Даня: Уучлаарай. Авилгал бол ямар ч гэсэн тодорхой албан тушаалтныг урвуулан ашиглахын тулд өгч байгаа материаллаг эд зүйл. Харин би шүүлгээ өгчихсөн. Тийм учраас энэ бол учруулсан сэтгэл санааны хохиролоо барагдуулж байгаа үйлдэл.
Евг: Тийм ээ та үнэхээр миний хичээлийг гайгүй мэддэг юм байна. Бас миний дуртай юмыг ч гэсэн.
Даня: Баярлаллаа...
Лида: Гэхдээ л Полина арай л, энэ чинь яаж...
Иванов: ..Лида... уур хилэн бол нүгэл!
Лида: Нхн...
Иванов: Чи өнөөдөр Полинаг уучилбал, маргааш тэр чамайг уучилна... тэгснээс энэ зүрхний эм уучих...
Лида: Үгүй ээ, эсвэл удахгүй чамд зүрхний эм хэрэг болно шүү!?
Полина: Сайн уу..
Иванов: ..сайн уу...
Полина: Антон ирсэн үү, та хоёр харсан уу?
Лида: Хөөх.. та намайг харж байгаа юмуу? Өчигдөр огт харахгүй л байсан.
Иванов: Чи чинь юу яриад байгаа юм бэ?
Полина: Үгүй дээ Алексей, би их муухай загнасан. Лида ингэх бүрэн эрхтэй. Лида энэ шагналаа ав, чи энийг авах бүрэн эрхтэй. Ав л даа... баярлаллаа би явлаа..
Иванов: Шагнал, бүх юм хэвийн... чи нүүнэ, нүүнэ л гээд байсан.
Лида: Гэхдээ нөгөө.. тэр нэг л хачин, хавганчихсан ч юм шиг..
Иванов: Шартчихаад л тэр биз... яваад цай хийгээд өгчих л дөө...
Лида: Тийм ээ одоохон...
Мсж: Намайг уучлаарай...
Мсж: Хэрвээ би мэдсэн бол...
Лида:Бид нар байшин руугаа явчихаагүй нь ямар сайн юм бэ...
Иванов: Бүр ямар гээч...
Лида: насны эцэст ер нь яах ч гэж! Би байшингаа Даня, Эля хоёрын хуриман дээр бэлэглэхээр шийдлээ. Их баярлах байхдаа тийм биз дээ?
Иванов: Арай үнэтэй бэлэг бишүү?
Лида: Мөнгөнөөс л үнэтэй. Маргааш байшингийнхаа бичиг баримтыг олох хэрэгтэй. Сайхан нойрсоорой...
........................
Эм
Залуу
Бүсгүй
Бүсгүй1 .. Игрийн ухаалаг байшин
№19
Антон: Аливээ утсаа ав, хүний эхнэр сонирхогч, өөдгүй новш минь...
Полина: Антон...
Антон: ..юу..
Полина: Бид хоёр ярилцах хэрэгтэй...
Антон: Яахав шкафанд орж байгаад л ярилцая...
Полина: Чи жаахан хүүхэд шиг байхаа боль л доо..
Антон: Тэгээд өөр хүний шкафанд нуугдах чинийхээр том хүнийх үү?
Полина: Би харин чамд тайлбарлах гээд л оролдож байна. Чи л сонсохгүй байна.
Антон: Надад юу ч тайлбарлах хэрэггүй, тэртэй тэргүй бүх юм ойлгомжтой..
Полина: Гуйя хүлээж бай л даа....
Ваня: Өө ааваа...
Антон: ..юу...
Ваня: ..мөнгө байвал өгөөч нэг бүсгүйд цэцэг бэлэглэх хэрэгтэй байна.
Антон: Тийм дээааваас өөр юу хэрэгтэй байхав дээ, зөвхөн мөнгө, үргэлж зөвхөн мөнгө, май энийг ав бас нэг дээрэмчин..
Ваня: ..ааваа энэ чинь...
Антон: ..балжингарам авахад хүрнэ. Тэгээд санаж ав, чи хичнээн үнэтэй цэцэг бэлэглэнэ дараа нь тэр чинь илүү том цэцэгтэй нэг хүнтэй болохоор чи бүр л их харамсана.
Полина: Ваня май, гайгүй цэцэг аваарай...
Ваня: Өө энэ бол ч өөр хэрэг шүү... ааваа суралц...
Антон: ..алив миний мөнгийг өгөөдөх....
Ваня: ..хүүхдийн бэлэг буцааж авах тийм ч сайхан биш, дурласан ханхүү гүйлээ, ээжээ таньд их баярлаллаа...
Полина: Антон хоёулаа ярилцаж болох уу?
Антон: Болохгүй ээ найм ч болчихлоо, очиж чиний тэр тэнэгийг барьж авъя. Зангиа хаана байна?
Полина: Шкафанд л..
Антон: Зангиа шкафанд, авгай нь шкафанд та нар чинь тохиролцчихоо юу? Бүр ойлгох ч юм алга...
Иванов: Энэ чинь юу вэ, их цэвэрлэгээ юу, эсвэл нэгжлэг үү?
Лида: Байшингийнхаа баримт бичгийг хайгаад олдоггүй ээ... чи хараагүй юу?
Иванов: Би хараад яахав дээ, нэг газар л байгаа биз...
Лида: Харин алга л байна! Би энд хийж байснаа ч санаж байна, голдоо цэнхэр тийм хавтас!
Иванов: Нэг тийшээ л орчихоо биз, зүгээрдээ тэгж байгаад л гараад ирнэ.
Лида: Чи ингэж л ажилдаг байх, тэгээд л юу ч хийдэггүй. Тэгээд хуриман дээр яаж бэлэглэхэв хэлээд л болоо юу?
Иванов: Лидок юу гээч олдохгүй байгаа нь ч сайн юм билүү? Тэд хоёрт ийм бэлэг эрт байна. Мөнгөн хуриман дээр нь бэлэглье...
Лида: Юу гэсэн үг вэ?!
Иванов: Юу байхав дээ?!
Лида: Тийм дээ... яваад хүүхдүүдийн өрөөнд үзээд ирье..
Хоёр Ивановынхан
Ваня: Орж болох уу?
Анаст: Иванов танд юу хэрэгтэй вэ?
Ваня: Зүгээр л хайртай багш маань буцаад ирчихсэн гэдгийг мэдлээ... тэгээд л хувийн хөтөлбөрөө гаргах гэсэн юм. Энийг чамд...
Анаст: Таны хичээл ерөнхий хөтөлбөрийн дагуу явагдна. Сурлагаар хоцорсон бол өөр багш нар ч байгаа.
Ваня: Настя болноо, би л чамайг их сургуульд авчирсан.
Анаст: Таны хувьд Анастасия Павловна. Бас тусласанд чинь их баярласан. Гэхдээ энэ бол таны өвөрт үсэрч орно гэсэн үг биш... өдрийг сайхан өнгөрөөгөөрэй Иванов... сайн байна уу...
Эм: Хөөх ямар санаандгүй явдал вэ? Иванов би таныг дутуу үнэлэж байж, эрдмийн зэрэг тийм ч олон оюутан хамгаалж байгаагүй.
Анаст: Би.. мэдэж байгаа л даа. Светлана Гергорьевна танд баяр хүргье, энэ бол шинжлэх ухаанд гаргасан том амжилт... танд их баярлаллаа. Баяртай....
Антон: Сайн байцгаана уу! Энд юу болоод байнаа анн?
Залуу: Антон Павлович сайн байна уу?
Антон: ..сайн байна уу...
Залуу: Их хэцүү байсан гэхдээ бид нар болгочихлоо. Бүх өгөгдлөө устгачихлаа.
Антон: Устгачихлаа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингэхэд яах гэж?
Залуу: Игорь Анатольевич л таныг хэлсэн гэсэн...
Антон: Би юу ч хэлээгүй, та нар юу устгачихаа вэ?
Залуу: Бүгдийнэ!
Антон: Бүгдийнэ гэж юу?
Залуу: Яахав бүгдийнэ л... серверүүд бүгд цэвэр, жижиг софтууд л үлдсэн. Гэхдээ бүх өгөгдөл үүлэн дээр байгаа.
Антон: Одоохон үүлийг чинь тохируулаад өгье л дөө! Одоо өмдөнд нь л үүл хурах байлгүй...
Бүсгүй хоолой: Таны залгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна...
Антон: Тэр үүл гэдэг чинь юу билээ?
Өвөө: Хэрвээ надад гэнэтийн бэлэг бэлдэж байгаа бол хэлчих л дээ. Би дахиад явж байгаад ирье...
ЛИда: Та хуучин байшингийнаа баримт бичгийг хараагүй биз?
Өвөө: Наад хайрцганд чинь лав байхгүй. Юу гэж энд хийх юм бэ?!
Лида: Хуримын гэрчилгээгээрээ загас ороочихсон хүнийг харснаас хойш гайхах юм алгаа... гэхдээ хаашаа хийчихдэг байнаа? Мэргэлүүлэх л үлдлээ...
Өвөө: Чи тэгснээс хувийн мөрдөн байцаагч авчихаач! Кадастр луу ярь, тэгээд л болоо! Өдрийн дотор сэргээгээд өгнө. Хорин нэгдүгээр зуунд амьдарч байж яачихсан хүн бэ?!
Лида: Тийм шүү, би л гэж нэг?!
Өвөө: Тийм ээ..одоо хаана нуухав?!
Залуу: Жишээлбэл энэ та...
Антон: Тэгээд..
Залуу: Харин энэ таны хамтрагч..
Антон: Нхн...
Залуу: Игорь Анатольевич.. харин энэ та хоёрын онлайн дэлгүүр.
Антон: Гэхдээ юу гээч.. миний хамтрагч.. Игорь Анатольевич энэ болог!
Залуу: Энэ бол компьютер...
Антон: Нхн...
Залуу: Та хоёрынх.. тэнд танай онлайн дэлгүүр хадгалагдаж байсан. Игорь Анатольевич компьютерий нь танд үлдээгээд харин дэлгүүрээ өөрөө үүл рүү аваад явчихсан.
Антон: Гэхдээ компьютерүүд энд байгаа юм чинь бүгд зүгээр биз дээ?
Залуу: Компьютер бол задгай мөнгө. Тэнд хадгалагдаж байсан мэдээлэл хэрэгтэй. Бүх өгөгдлүүд... харин өгөгдлүүд Игорь Анатольевичд байгаа.
Антон: Өгөөгдлийг тэр яана гэж?
Залуу: Яасан ч болно. Өөртөө үлдээж болно, худалдаж болно, эсвэл бүр устгачихна...
Антон: Уучлаарай, байна уу Полина би одоо ярьж чадахгүйнэ. Энд миний гадил асуудалтай болчихлоо.
Полина: Чи чинь саяхан л шинжилгээ өгөөд бүх юм зүгээр байсан биз дээ...
Антон: Тэр гадил бишээ Полина, чиний хайртай Игорёк миний дэлгүүрийг дээрэмдээд алга болчихож...
Полина: Яаж?
Антон: Харин тийм ээ! За за баяртай. ..Чи юу гэж хэвээд л зогсоод байгаа юм бэ, энэ бүхнийг яаж засахав хэлээдэх..
Бичиг: Воронеж хавьд газар бэлгэнд авна
Иванов: Байна Лидок...
Лида: Надад баяр хүргээрэй Лёша, би байшингийнхаа баримт бичгийг олчихлоо.
Иванов: Олчихлоо гэдэг чинь яаж? Хаанаас?
Лида: Хаанаас байхав дээ, байшингаасаа л олчихлоо. Байшингаасаа ч юу байхав, манайх байсан байшингаас оллоо. Шинэ эзэн нь миний дэргэд зогсож байна. Чамд мэнд дамжуулж байна.
Иванов: Би ч гэсэн мэнд дамжуулчихъя...
Лида: Их аятайхан хүн байна. Бид нарын өмнөөс их юм хийж... чи яагаад надтай танилцуулаагүй юм бэ анн?
Иванов: Лидок чи тайван байгаарай, би чамд бүгдий нь тайлбарлаж өгье... Лидок... байна уу!
Анаст: Иванов.. энэ чинь цэцэрлэг үү..
Ваня: Би яачихаа вэ? Арван хоёр наснаас дээш л...
Анаст: Чи хэзээ ухаан суух юм бэ! Нэг бол лекц тасалдуулна..
Ваня: Залуусаа энэ шинэ багш, энэ паарыг таслаад л салхин гарах санал байна. ..аливээ алив аваад бай. Тийм ээ аваарай..
Анаст: Нэг бол ухаан алдаж унаад л...
Анаст: Иванов...
Анаст: Одоо бас ийм шинэ юм. Миний шилэн оймсыг урчихлаа...
Ваня: Гэхдээ шилэн оймсгүй байвал харин ч илүү, Настя...
Анаст: Чиний тавьж байгаа анхаарал улам инээдтэй болж байна. Цаашаа яахав? Намайг аврах гэж танхай хүүхдүүдээр дээрэмдүүлэх үү?
Ваня: Үгүй дээ энэ бол бүр ч тэнэглэл...
Анаст: Ядаж энэнд чинь баярлаллаа... энэ бүхнээс гарах цорын ганц арга бол танай ангиас татгалзах, хурдхан тэгье ч гэж бодож байна. Одоо танхимаас гарчихгүй юу, би удахгүй лекцтэй.
Ваня: Тийм ээ..
Залуу: Яасан би нөгөөх чинь хэзээ гарч ирэх юм бэ?
Ваня: Болсоон залуусаа дараа болоё.. за за тарцгаая..
Полина: Игр чи гэртээ байна уу? Ярилцах юм байна?.. Полина энд хүн байна уу?
Бүсгүй1 хоолой: Энд хүн байна уу асуултын хариу,“Винни Пух зочноор явсан нь” хүүхэлдэйн киноны хэсгээс олдлоо. Танд үзүүлэх үү?
Полина: Үгүй ээ... Гэхдээ..Полина хамгийн сүүлд хайлт хийсэн хүсэлтээ харуулаадах...
Бүсгүй1: Хамгийн сүүлчийн хүсэлтүүд дэлгэцэн дээр гарлаа. Банкок нисэх тийз. Нисэх буудал орох такси. Шилэн оймстой бүсгүйчүүд...
Өвөө: Бас л баримт бичгээ алга болгочихоо юу?
Иванов: Зангиагаа олохгүй байна.
Өвөө: Ядуу тариачин эрд хаанаас тийм юм байхав дээ. Антончикийн өлгүүрээс хай.. Газар хаясан пиджакнаас мөнгө хайх хэрэггүй байдаг юм. Тэнд юу ч байхгүй. Та нар чинь яах гэж хүний хайрцаг авах гээд байдаг юм бэ, алив нааш нь өгөөдөх... чи зангиагаар яах гээд байгаа юм бэ, хурим долоо хоногийн дараа болно..
Иванов: ..хэрэг байна!
Өвөө: Алив хэлээдэх, ямар хэрэг тарьчихаа вэ?
Иванов: Нэг хүн хэтэрхий их юм асуугаад байхаар нь хороочихсон!
Өвөө: Ямар ч гэсэн нэг юм хийх л хэрэгтэй. Чамайг одоо хаана нуух юм бэ?
Залуу: Тэгэхээр дахиад эхнээс нь эхлье...
Антон: Тэгээ...
Залуу: Нэг усан үзэм бол бит..
Антон: Тэгээд?
Залуу: Найман усан үзэм нь чавга..
Антон: Тийм ээ..
Залуу: Найман чавга нь..
Антон: ..байж байгаарай, би дахиад ингэж чадахгүй ээ, би гүзээлзгэнээс эхлээд л юу ч ойлгохоо больчихсон. Надад орос хэлээр ганцхан л юм тайлбарлаадах... Энийг сэргээж болох уу, эсвэл гүй юу?
Залуу: Харин сэргээж болохгүйдээ л хамгийн гол нь байгаа юм!... Антон Павлович...
Антон: Юу?
Залуу: Юу гэхээр таньд үлдээсэн бүх юм бол зүгээр л хог. Янз бүрийн торонтууд, интернетийн л юмнууд..ухаалаг байшин..
Антон: Нхн...
Залуу: Тэндээс бичлэг дамжуулж байна. Гэрт нь нэг хүн байгаа бололтой.
Антон: Анн ойлгомжтой зальтай амьтан баригдав уу, гэртээ байна. Одоо цагдаа дуудаад л энэ нөхрийг бариад авчихна.
Залуу: Үгүй дээ наадах чинь биш...
Антон: Тэгээд хэн гэж?
Залуу: Найз бүсгүй нь л бололтой.
Өвөө: Аливээ... юу болсноо хэлээдэх.
Иванов: Юу?!
Өвөө: Чи юу гэж сандраад байгаа юм бэ? Хамгийн сүүлд хүүгээ солигдсон гэдгийг мэдээд л чи ийм царайтай болсон.
Иванов: Ааваа юу гээч, явж бай тэгэх үү? Таньтай манатай байна...
Өвөө: За яахав.. хэлмээргүй бол хэлэхгүй л байна биз, нэг л ноцтой гэдэг нь тодорхой. Май чамд илүү хэрэгтэй...
Иванов: Энэ юу юм бэ?
Өвөө: Спиртэн ханд, би өөрөө Данькаг төрсөн өдөр дарсан юм. Хуриман дээр нь задлах гэж байсан юм. Гэхдээ нэгэнт ийм явдал болсон бол, эцэг хүний хувьд тус болоё...
Иванов: Та энийг арван найман жил задлачихаагүй юмуу?
Өвөө: Яагаад гэвэл сэтгэлийн тэнхээ!Бас булсныхаа дараа арван зургаан жил хаана гэдгий нь санахгүй байсан юм. Гэхдээ мэдээж сэтгэлийнхээ тэнхээрээ л задлаагүй. Болгоомжтой байгаарай...
Полина: Антон би бүгдийнэ тайлбарлая...
Антон: Хэрэггүй ээ, юу ч тайлбарлах хэрэггүй...
Ваня: Настя, Настя... хүлээж байгаарай ярилцах юм байна...
Анаст: ..дахиад л уу... би түрүүн ч гэсэн ойлгомжгүй тайлбарлачихсан уу?
Ваня: Үгүй дээ харин ч эсрэгээрээ бүх юм ойлгомжтой. Чиний зөв, би том болох ёстой. Чамд хэрэггүй гэдгээ ойлгохгүй байх ч утгагүй. Чихэр, мишка бамбаруушаар энийг өөрчилж болохгүй.
Анаст: Байзаарай.. энд ямар нууц байгаа вэ шудрагаар л хэлчих.
Ваня: Тийм юм байхгүй ээ. Энэ удаа бүгд шудрагаар. Би зүгээр л уучлал гуйгаад манай ангийг битгий орхиоч гэх гэсэн юм. Тэгснээс би явсан нь дээр...
Анаст: Нээрэн үү? Энийгээ бүтнэ гэж бодож байна уу?
Ваня: Гэхдээ энэ бол үнэн. Энэ миний шилжих өрөгдөл. Ректор гарын үсгээ зурчихсан. Тийм учраас чамайг дахиж жаахан хүүхэд шиг зовоохгүй. Баяртай Настя...
Анаст: Баяртай...
Полина: Харин энд..үнэхээр туслая л гэж бодсон юм. Ямар нэгэн барим бичиг олдох ч юм билүү...
Антон: ..Полина..
Полина: ..чамд тангаргалъя. Бид хоёрын хооронд юу ч байгаагүй...
Антон: ..чи энд хоносон тэр оройны дүрс бичлэг надад байгаа. Май...
Полина: Юу гээч Антон заримдаа дэндүү хувиа боддог. Зүгээр л нүүрлүү нь аягатай ус шидчихмээр байдаг.
Игр: Поля.. яах гэж, тэрнээс өөрөөр өшөөгөө авч ч болно.
Полина: Тийм ээ Игр би яагаад чиний үгэнд ороогүй юм бэ...
Игр: Нн, тийм учраас л Антон тэнд, харин чи энд надтай хамт байна.
Полина: Хамгийн харамсалтай нь би зөвхөн тэрэнд хайртай. Өөр хэнийг ч хэзээ ч тэгж хайрлахгүй. Гэхдээ тэр..
Игр: Гэхдээ тэр юу гэж?
Полина: ..тэр.. тэр...
Игр: Полина...
Антон: Бид нар үнэхээр тэнэг байгаа биз? Бид хоёр нэг нэгэндээ хайртай гэж хэлэхгүй. Ямар нэгэн Игрт л...
Полина: Гэхдээ энийг засаж болно...
Антон: Тэгвэл засацгаая л даа...
Полина: Би чамд хайртай Антон...
Антон: Би чамд хайртай Полина..
Бүсгүй хоолой: Дурлалын горим залгагдлаа.
Полина: Гэртээ харьцгаая тэгэх үү?
Антон: Явцгаая...
Өвөө: Ороорой Лидия Семёновна... таныг хүлээж байгаа..
Иванов: Сайн уу, ядарсан уу? Би идэх юм бэлдчихсэн..
Өвөө: Бас уух юм.
Иванов: Ааваа та одоо явж бай. Бид хоёр хоёулхнаа яримаар байна.
Лида: Ашигтай наймаагаа угаана тийм үү?
Иванов: Чи яах гэж ингэдэг юм бэ?
Лида: Чи огт ичихгүй байна уу? Харж байгаад л худлаа ярьдаг. Чи хүүхдүүдийнхээ тухай боддог уу?
Иванов: Мөнгө их хэрэгтэй байсан. Түр зуурын арга хэмжээ л авсан.
Лида: Тэгснээс хор уучихсан ч болоосой, өршөөгөөрэй бурхан минь. Бүр байшингаа зарна гэж байх уу? Бүгдий нь гудамжинд гаргаад л...
Иванов: Би бүгдийнэ шийдчихсэн. Шинэ газар олсон. Ийм том! Бүтэн га... Алс дорнодод. Мэдээж хол газар л даа. Гэхдээ байгаль нь ямар гээч! Гарч хашхираад л... сайхан бодсон байгаа биз дээ?
Лида: Харин би илүү юм бодож олсон. Мэдээж аль хэдийн ингэх байсан юм. Болсоон Алексей Викторович.. саллаа! Хүүхдүүд том болчихсон ойлгоно..
Ваня: Эд нар хаачихваа?
Анаст: Таниас бусад нь хэн ч ирээгүй байна Иванов. Их л танил дүр төрх. Тийм байгаа биз?
Ваня: Үгүй шүү үгүй, би энийг ингээгүй.
Анаст: Би мэднээ... би лекцээ хойшлуулчихсан.
Ваня: Хойшлуулчихсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яах гэж?
Анаст: Чи өнөөдөр том хүний алхам хийж чадна гэдгээ ч баталсан.
Ваня: Тэгэхээр бид хоёр дахиад хамт юмуу?.. тэгэхээр би одоо бүгдийнэ нийтийн сүлжээндээ сэргээж, утасны дугааруудыг нь оруулж...
Анаст: Би бодлоо өөрчиллөө шүү...
Ваня: ..үгүй дээ, би том болсон, хариуцлагатай эр хүн... бид нарыг дахиад л барьчихна..
Анаст: Хамаа алга!
Антон: Полина заримдаа ч тийм биз дээ... энэнд ашигтай юм ч бий.
Полина: Ингэхэд ашиг гэснээс танай сайт одоо яахав?
Антон: Сайт бишээ платформ, бүх юм хэвийн.. Игорёк надаас мөнгө хулгайлсан. Харин тэр мөнгө прокурорынх, тэгэхээр тэрнээс ч гэсэн хулгайлсан гэсэн үг. Прокуророос бол хаана ч нуугдаж чадахгүй, Таганрог ч, Банкок ч нэмэргүй.
Лида: Унтаж байна уу?
Иванов: Үгүй ээ...
Лида: Явж өрөөндөө унтацгаая...
Иванов: Би тэгвэл шүршүүрт ороодохъё...
Лида: Өөрөө л мэд... тэртэй тэргүй шалан дээр л унтана. Сайхан мэдээрэй, бид хоёрыг салж байгаа тухай хуриман дээр хэлж болохгүй шүү, хүүхдүүд үймүүлчихнэ. Тэгвэл бүр өөр газар хэвтэнэ шүү, ойлгосон уу?
Иванов: Ойлголоо...
…...............................
Цагдаа
Бүсгүй
Илья эр
Эр
Хүү 10 нас
Охин 10 нас
Эм
№20
Прок: Өөрөөр хэлбэл чи намайг чамаас мөнгө хулгайлсан хүнийг олоод өгөөч, тэгвэл тэр чиний мөнгийг буцааж өгөөд, дараа нь чи надаас авсан мөнгөө буцааж өгнө гэж байгаа юм уу?
Антон: Мэдээж тийм толгой эргэмээр биш л дээ, гэхдээ ерөнхийдөө санаа нь зөв. Би таниас мөнгө авсан, харин хамтрагч маань намайг хуурсан. Тэгэхээр таныг ч гэсэн хуурсан гэсэн үг.
Прок: Үгүй дээ Антон, чи авсан, тэгэхээр мөнгөө л буцааж өг. Гэхдээ чиний эдийн засгийн байдал хүндэвтэр байгаа учраас...аль болох хурдхан шийдээрэй! Миний урмыг хугалахгүй байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл миний урам хугарвал, чиний байдал бүр л хүндэрнэ.
Цагдаа: Орж болох уу!
Прок: Одоо явж бай, би ажилтай байна.
Антон: Тийм ээ..
Прок хоолой: Ийм ажиллагаа нурааж байдаг та нар чинь галзуураа юу, би өөр хүн хаанаас олох юм бэ.. Антон, Антон наашаа хүрээд ирэхгүй юу?
Полина: Хэрвээ би ийм даашинзтай хуримаа хийсэн бол!
Лида: Би ч гэсэн ийм даашинзтай хуримаа хийсэн бол арай илүү юм л олох байсан.
Эля хоолой: ..гоё харагдаж байна...
Полина: Баярлаллаа...
Даня: Бүгд сайн уу... хөөх гайхалтай даашинз байна!
Эля: Баярлаллаа...
Даня: Би цагаа олоогүй бололтой та нарт саад болохоо больё. Хэрэгтэй бол би дээр байгаа...
Эля: Ямар нэг юм болоо юу?
Лида: Болоо юу гэдэг чинь юу гэсэн үг вэ?! Тэр чамайг хуримаа хийхээс өмнө харчихлаа!
Эля: Тэгээд юу гэж?
Лида: Хуримын даашинзтай харчихлаа.
Эля: Тэгээд юу гэж?
Полина: Уг нь Элька гэр бүлийг хэрүүлтэй, аз жаргалгүй л болгоно гэдэг юм.
Лида: Тийм ээ та нарт сургуульд чинь юу заадаг юм бэ?!
Эля: Боль доо би ийм юманд итгэдэггүй.
Лида: Энд чиний итгэх, итгэхгүй ямар ч хамаагүй...
Эля: ..одоо боль доо..
Полина: Яасан бэ...
Лида: Бүр зүүнд хатгуулчихлаа...гүйцээ бүр есөн шид нь бүрдчихлээ.. Одоо Даня ууж эхлэнэ..
Эля: Боль доо, бүх юм яах ч үгүй.. за за би явлаа, дараа ирээд...
Лида: Наадах руугаа битгий хар!
Хоёр Ивановынхан
Антон: Гэхдээ яагаад би гэж Олег Сергеевич,,
Прок: Чи том бизнесмен, хотынхон чамайг танина. Ямар ч сэжиг төрөхгүй.
Антон: Хэрвээ авилгал авахгүй бол, тэгвэл яахав?
Прок: Хэрвээ авахгүй бол, автал нь л их мөнгө өг.
Антон: Хэрвээ мэдчихвэл...би чинь тийм ч сайн жүжигчин биш...
Прок: Саша Петров л хэрэгтэй... гэхдээ зүгээрээ чи чадна. Камертай мөнгө дамжуулчих, бид нар бариад авна...
Антон: Нн..
Прок: Би тушаал дэвшинэ, харин чи тайван амьдарна. Ямар ч өргүйгээр..
Нина: Гучин зургаа, зургаа..
Өвөө: Энэ чинь тэгж тавиад л болчихож байгаа юмуу?
Нина: Маш амархан...
Өвөө: Үгүй байлгүйдээ Москвад техник ийм л болчихсон юм байна. ..
Нина: ..бас энэ...
Өвөа: Энэ юу юм бэ.. гар утас уу?
Нина: Зүрхний цохилт хэмжигч...
Зоя: Алив...
Өвөө: Энэ чинь тэгэхээр Москвад эмнэлэг нь ямар болсон байхав?
Нина: Тийм ээ, тэр тухай чинь л ярих гэсэн юм.
Өвөө: Би аягүй их идэж байна уу?
Нина: ..үгүй дээ..
Өвөө: ..зүгээр л надад задах мэдрэмж байдаггүй. Яг л нохой шиг...
Зоя: Ингэхэд би..юу гээч.. Нинка намайг авч явъя гээд байна.
Өвөө: Хаашаа?
Зоя: Аж ахуй руу төмсөнд... Москва руу өөрөө хаашаа байхав дээ? Ач нар маань эмээүй өсвөл тиймхэн л юм!
Нина: Нхн... бас Москвад эмнэлэг сайн. Бас миний таньдаг ийм сайн эмч нар байгаа. Та нарын насан дээр ийм л юм хэрэгтэй.
Өвөө: Мэдэхгүй дээ, Зоя бид хоёр бодох л хэрэгтэй.
Зоя: Би аль хэдийн бодчихсон. Би ач нараа санаад байна. Хамт явцгаая л даа. ..яасан бэ, явцгаая..
Өвөө: ..бүр шууд Москва руу юу?
Зоя: Тийм ээ...
Өвөө: Бүр тэнд амьдрах гэж үү?
Зоя: ..тийм ээ...
Өвөө: Мэдэхгүй ээ, би явмаар л байна. Гэхдээ яаж нөгөөдүүлийгээ хаях юм бэ? Тэд нарт юу гэж хэлэхэв? Лидка шууд уйлаад, Лёха угаад л эхлэнэ. Ач хүүхдүүдээ бол бүр хэлэхээ больё.. ..гэхдээ би мэдээж ярилцана.
Зоя: Тийм ээ...
Өвөө: Харин одоохондоо юу ч амлаж чадахгүйнэ..
Нина: Тэгээ...
Өвөө: Гучин зургаа, долоо...
Зоя: ..хөөх...
Өвөө: ..санаа зовчихож!
Бүсгүй: Илья Евгеньевич тань дээр Антон Иванов ирлээ.
Антон: Сайн байна уу орж болох уу?
Илья: Түр хүлээгээрэй...
Эр: Камераа тийш нь...
Антон: Юу?!
Эр: Камераа өргө бид нар харах хэрэгтэй байна... өшөө дээшээ...
Илья: Та зүгээр үү?
Антон: Миний юу?
Илья: Тийм ээ та нэг л хачин зогсоод байна.
Антон: Тийм шүү, миний энд бөөр..бөөрний чулуутай. Тэгээд л би..
Эр: Зүгээр л тайван бай л даа...
Антон: Хичээж л байна.
Илья: Юу гэнээ?
Антон: Юу?
Илья: Юу хичээж байгаа гэж?
Антон: Би тэгээд чулуу нь чулуугаа гараасай гээд л ингэдэг юм.
Эр: Энэ чинь.. юу олоод ирээ вэ?
Илья хоолой: Суу л даа...
Антон: Баярлаллаа... Би аж үйлдвэрийн бусгазрын асуудлаар явна.
Илья: Нхн...
Антон: Би таныг нэг тендер зарласан гэж сонссон. Тэгээд л би...
Илья: Оролцох гэж байгаа юмуу?
Антон: Авмаар байна.
Илья: Хөөх...
Антон: ..та надад ялахад туслабал би материал, санхүүгийн талаар туслахад бэлэн байна.
Илья: Энэ газрын төлөө олон хүн өрсөлдөж байгаа.
Антон: Нхн...
Илья: Танд ямар хэрэгтэй юм бэ? Тэнд юу барихав?
Эр: Худалдааны төв гээд хэл л дээ...
Антон: Худалдааны..төв...
Ильян: Худалдааны төвөөр яах юм бэ.. яаж дээ...өчнөөн болчихоод байгаа. Материалын тусламж бол сайн л байна. Хэрэгтэй газар ч байгаа. Гэхдээ!? Худалдааны төвүүд худалдан авагчдаасаа ч олон байна. Тийм учраас уучлаарай...
Антон: Уг нь аквариум л... байгуулмаар байна.
Илья: Юу?
Антон: ..аквапарк барья. Тэгж л хэлэх гэсэн юм.
Илья: Аквапарк уу?
Антон: Тийм ээ...
Илья: Хөөх..аквапарк бол их сайн байна. Хүүхдүүд аквапаркт дуртай.
Антон: Би ч гэсэн.
Илья: Та сайн хүн бололтой...Антон Павлович..
Антон: Баярлаллаа..
Илья: ..мөнгөө маргааш энэ хаягаар хүргээд өгчихөөрэй.
Антон: Нхн..
Илья: ..тэгээд л аквапаркаа барь!
Антон: Баярлаллаа.. баяртай..
Илья: Баяртай.
Өвөө: Юу гээч.. Зояка намайг Москвад амьдаръя гэнээ...
Ваня: Үгүй байлгүй дээ...
Өвөө: Тэгээд л явахуу, яахав гээд л бодож байна.
Ваня: Энд юугий нь бодсон юм бэ өвөө, мэдээж яв... би намайг Москва руу аваад явах Зоякатай ч болоосой.
Өвөө: Тийм үү?
Лида: Мэдээж яв, тэндхийн тэтгэвэр ч хоёр дахин өндөр...уухад хангалттай байж магадгүй.
Өвөө: Би чамайг үнэхээр үзэн ядаж байгаа ч гэсэн нэг юм хэлэх ёстой. Намайг Москва явъя гээд байна.
Иванов: Ннн...
Өвөө: Нхн ххнн.. би байхгүй бол та нар яаж амьдрах юм бэ?... тэгээд л сууж бай за юу...
Өвөө: Антончик намайг нийслэл рүү урьж байгаа. Тэгээд би....
Антон: ..Виктор Алексеевич таньтай манатай байна нээрээ шүү, үнэнээ л хэлчихье...
Өвөө: Үүрд явна шүү дээ...
Лида: Саад болоогүй биз?
Даня: Үгүй дээ ээжээ бид хоёр энд суугаад юу хийхээ ч мэдэхгүй байсан юм.
Лида: Сайн байна, миний юу олсныг хардаа... Лёша намайг хурим хийхээсээ өмнө даашинзтай байхад харчихсан юм. Би шууд л нэг эмгэн дээр очсон. Тэр надад энийг өгсөн юм... Сүйт бүсгүйгээ муу юмнаас салгахын тулд сүйт залуу нь бүтэн сартай шөнө муудсан өндөг газар булах ёстой. Тэгээд ийм үг хэлнэ. Тахины өндөг минь муу бүхнийг аваад яваарай, өөртэйгөө хамт газар булаад сайн бариарай, хаашаа ч битгий гаргаарай. Гэр бүлийг минь хамгаалаарай.. харин өнөөдөр бүтэн сартай өдөр. Тийм учраас энэ байна.
Даня: Ээжээ хангалттай юм биш үү!
Эля: Гэхдээ юу гэж?! Тэгээд ч өнөөдөр бүтэн сартай гэж байна.
Даня: Чи ч гэсэн ялгаагүй юу, чи чинь энэ бүх утгагүй юманд итгэдэггүй биз дээ?
Эля: Итгэдэггүй л дээ, гэхдээ ингэлээ гээд муу юм болохгүй.
Даня: Тэгэхээр байзаарай... би та хоёрт шууд л хэлчихье. Би ямар ч өндөг газар булахгүй. Тэр тусмаа муудсан өндөг. Энэ бол зүгээр л ямар ч утгагүй...
Эля: Гэхдээ энэ утгагүй юмыг миний төлөө хийнэ!
Даня: Хэрвээ чиний төлөө юм бол өөрөө бүтэн сартай шөнөө...
Эля: ..тийм дээ..үгүй шүү..
Даня: ..гараад л бул!
Лида: Тээр харж байна уу? Та хоёр аль хэдийн хэрэлдэж байна. Тэгэхээр тэр юм нөлөөлж байна л гэсэн үг. Тийм учраас май...
Даня: За яахав.. энэ өндгийг булчихъя...
Лида: Нхн...
Даня: Муудсан өндөг... чиний төлөө.
Эля: Баярлаллаа сүйт залуу минь...
Лида: Заавар нь энд байгаа шүү! Саад болохоо больё...
Эля: Алив зааврыг нь уншья...
Зоя хоолой: Яасан Витья гэр бүлийнхэнтэйгээ ярьсан уу?
Өвөө: Нхн... ярьчихлаа.
Зоя: Юу гэж байна? Явахыг чинь зөвшөөрсөн үү?
Өвөө: Битгий яваач л гээд байх юм. Одоо ч гэсэн. Гэхдээ би “уучлаарай би Зояд илүү хэрэгтэй” гэж хэлсэн.
Зоя: Сайн байна..тэгвэл маргааш хүртэл баяртай юу?
Өвөө: Нхн.. маргааш хүртэл...
Антон: Чи энд юу болчихоо вэ? Бүх юм зүгээр үү?
Иванов: Зүгээр ээ...
Антон: Харин би тийм ч сайнгүй л...
Иванов: Байдаг л юм.
Антон: Нэг найзад маань асуудал гараад...
Иванов: Оганянд уу?
Антон: Үгүй дээ..
Иванов: Чамд өөр ямар найз байдаг гэж?
Антон: Чи тэрнийг мэдэхгүй ээ...сонголт хийх асуудал. Өөрийгөө аврахын тулд нэг албан тушаалтанд авилал өгөх ёстой.
Иванов: Яахав өгнө л биз...
Антон: Шоронд сууж ч магадгүй.
Иванов: Тэгвэл өгөхөө л болиг.
Антон: Би бишээ, тэр бишээ тэр албан тушаалтан шоронд сууна.
Иванов: Нн.. тэгвэл тэр тусмаа л бүр өгөг. Бас сонголт гээд байгаа шүү!?...
Антон: Хэрвээ тэр.. сайн хүн байвал яахав?
Иванов: Тэгвэл яаж албан тушаалтан болсон юм бэ? Сайн хүмүүс албан тушаалтан болж чадахгүй Антоша.. Тийм учраас танай найз өөрийгөө л авраг. Ядаж нэг нь чадаж магадгүй.
Бичиг: Өндөг булах
Эля: Өглөөний мэнд...
Даня: Сайн уу...чи хэзээ ирээ вэ?
Эля: Чи өндгөө булсан уу?
Даня: Булалгүй яах юм бэ?
Эля: Сайн байна. Би зочдынхоо тухай ярилцах гээд л чам дээр ирсэн юм. Тэгээд юу олсон гээч?
Лида: Чи өндгөө булаагүй юм уу?
Антон: Танай энд чинь ямар халуун юм бэ?
Эр: Энэ ажиллагааны дараа агааржуулагч тавьж өгнө л гэж амласан. Тийм учраас чи найдвар алдаж болохгүй шүү... тэгэхээр болж байгаа бүхнийг бичиж аваарай. Ялангуяа мөнгөө дамжуулахдаа. Тэрнийг цүнх авах л юм бол, шуурхай бүлэг ажилдаа орно. Тэгээд л барьчихна. Бүгдий нь ойлгосон уу?
Антон: Ойлголоо...
Хаяг: “Бяцхан хөхөө” хүүхэд асрах газар
Лида: Даня ийм юмаар тоглож болдоггүй юм гэдгийг чи ойлгож байна уу?
Даня: Харин та нарт инээдтэй биш байна уу?
Эля: Харин чамд инээдтэй байна уу? Долоо хоногийн дараа л хуримаа хийх гэж байж миний ирээдүйн нөхөр шууд худлаа хэлж байна.
Лида: Нхн..
Иванов: Ямар сэдвээр маргаж байна?
Даня: Би муудсан өндөг булаагүй гэж л ааваа...
Эля: Гол нь чамайг худлаа ярьсан гэж байна!
Даня: Эля...
Иванов: Ннн ойлгомжтой. Би ч гэсэн ээжийг чинь хуримын өмнө даашинзтай байхыг харчихсан. Ээж чинь бараг л толгой тасдахаа шахсан!
Лида: Тэгэхэд өндөг булаагүй байсан бол тэгэх л байсан. Гэхдээ чи булсан биз дээ?
Даня: Тээр харж байна уу, аав ч гэсэн булаагүй. Тэр хоёрын бүх юм хэвийн байсан..
Иванов: ..Нн...
Лида: ..чи ч тэгнэ л дээ, үнэхээр өөдгүй амьтан!
Полина: Лида гэхдээ...
Лида: Өөр юу гэж хэлэх юм бэ?!
Даня: Ээжээ ядаж та энэ бүх шинж тэмдэг, мэрэг төлөг, огт дэмий яриа гэдгийг хэлээд өг л дөө.
Полина: Даня чи одоо яг л жинхэнэ жинлүүрийн ордныхон шиг ярьж байна...
Эля: Даня чи гэр бүлийн амьдралаа худал хуурмагаас эхлэж байгаагаа ойлгож байна уу?
Даня: Яахав намайг уучлаарай Эля! Бид хоёрын гэр бүлийн амьдралыг ингэж эхлэж байгаад уучлаарай би өнөө шөнө босоод л тэр өндгийг чинь булчихъя, хүсвэл арвыг ч хамаа алга!
Лида: Хэрэггүй ээ.. бүтэн сар өчигдөр гарчихсан. Гүйцээ одоо хуримаа сар хойшлуулахаас өөр арга байхгүй.
Эля: Энэ бол цорын ганц хувилбар...
Даня: Та нар чинь тоглоод байгаа юм уу? Нэг утгагүй явдлаас болж хуримаа хойшлуулах гэж үү?
Өвөө: Та нар чинь яагаад шуугиад явчихваа, мөн асуудал гарч дээ?! Наад асуудлыг чинь ганцхан минутын дотор шийдээд өгөх үү?! Намайг бүгд сонсож бай...
...
...
Илья: Баярлалаа их сайн байна! Гэхдээ тайвшир болохгүй шүү. Урлагийн үзлэг эхлэхэд хоёрхон цаг үлдсэн. Бас та нарт хэлэх сайхан мэдээ байна. Би хурлын танхимаа засах мөнгө олсон. Тийм учраас одоо бороо орсон ч бэлтгэлээ хийж болно.
Хүү, охин: баярлаллаа Илья Евгеньевич...
Илья: Хүүхдүүдээ зүгээрээ би өөрөө энэ асрах газар өссөн. Тийм учраас чадах чинээгээрээ л туслаж байна. Харин одоо явж амарцгаа таван минутын завсарлага... Тэгэхээр одоо бохир ажидаа орцгоох уу?
Антон: Одоохон оролдоод үзье...
Илья:Тэгээд бүх юм хүчинтэй юу?
Антон: Тийм ээ хүчинтэй...
Илья: Яасан авчраагүй юм уу?
Антон: Авчирсаан.. гэхдээ...
Илья: Яасан бүх мөнгө нь биш үү? Зүгээрээ дараа нь аваад ирээрэй. Би танд итгэж байна. Та шудрага хүн гэдэг нь шууд харагдаж байна...
Антон: Үгүй дээ, мөнгий нь бүгдий нь авчирсан зүгээр л... магадгүй танд энэ бүхэн хэрэггүй ч юм билүү...
Эр: Чи чинь юу яриад байнаа?!
Илья: Хэрэггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Антон: Танд хэрэггүй дээ. Нөгөө... та авилгал авч болохгүй. Ер нь яах гэж..
Эр: Антон битгий тэнэгтэйд байгаач, мөнгий нь өг гүйцээ!
Илья: Та яагаад ингэж бодоо вэ?
Антон: Яагаад гэвэл...
Илья: За за, талыг нь өгчих, үлдсний нь өөрийнхөө мөнгөөр гүйцээчихье...
Антон: Та энэ авилгалыг авах хэрэггүй ээ, би ямар ч аквапарк барих гээгүй. Таныг шиншилж байгаа. Энэ, энэ бол урхи... уучлаарай! Нэг нэг, орхий гүйцээ... уучлаарай...
Эр: Чи чинь яаж байнаа?!
Антон: Харин та нар юу хийж байгаа юм бэ?!
Өвөө: Ингээд л сүйт залуудаа харагдаагүй даашинзтай бүсгүй болчихлоо... тэгээд л та нарын бүх хар хэл ам ой руу явчихна.
Даня: Эля уучлаарай...
Өвөө: Цаашаа...
Даня: Өвөө.. энэ чинь өвдөж байна!
Өвөө: Уучлалыг чинь хүлээж авлаа.
Лида: Өөвөө та ч ямар ч гэсэн сүрхий л хүн дээ...
Эля: Хэлэх ч үг алга Лида эгчээ, та бид хоёрын хуримыг аварлаа. Баярлаллаа Виктор Алексеевич..
Өвөө: ...зүгээр дээ, юу байхав дээ, надад л хэлчих...
Полина: Хэрвээ та явчихвал бид нар таньгүй яах юм бэ нн? Москвагийн талаар та үнэхээр шийдчихсэн үү?
Өвөө: Харин тийм ээ, Москвагийн талаар л..
Антон: Байна...
Прок хоолой: Чи намайг жаахан хүүхэд гэж бодоо юу? Чи миний тусгай ажиллагааг балалчихлаа тоншуулаа. Энэ сарын эцэс гэхэд л би тушаал дэвшчих байсан.
Антон: Сонс л доо, би...
Прок: ..харин чи намайг сонс. Чамд гурав хоног өгье! Мөнгөө буцааж өгөхгүй бол тэр албан тушаалтныхаа оронд өөрөө суугаарай.
Өвөө: Зоя...
Зоя: Юмаа яачихаа вэ?
Өвөө: Би.. би бодлоо л доо.
Зоя: Тийм байж..
Өвөө: Би яаж тэднийг хаяхав дээ.. хэцүүднэ... Гэхдээ би чамайг ч гэсэн ганцааранг чинь орхиж чадахгүй. Тийм учраас энэ... Энэ Витя.. тэр миний оронд чамайг Москвад харж байг. Харин чи мэдээж яв! Ач хүүхдүүд бол...ариун зүйл. За.. яриарай...
Эм хоолой: Тийм учраас мужийн прокурорын ачаар хэд хэдэн худалдааны байгууллагад болж байсан хууран мэхлэх ажиллагааг таслан зогсоолоо. Харин одоо соёлын мэдээ. Орон нутгийн урлагийн наадамд “бяцхан хөхөө” хүүхдийн асрах газрын хамтлаг түрүүлжээ. Тэд мөнгөн шагналаараа хурлын танхимаа засахаар шийдсэн байна. Манай дараагийн мэдээ. “Оргилд хүрэх тэмүүлэл”. Залуу уулчдын ээлжит тэмцээн ийм уриатай болж байна.
Эля хоолой: Даня чамайг ээж чинь хоолоо ид гэж байна. Чи болж байна уу? Хэрвээ сүйт бүсгүй хуримнаасаа өмнө сүйт залуугаа хуримын хувцастай нь харчихсан бол яахав?
Даня: Яахав.. зүгээр л хэнд ч хэлэхгүй байж болж байна. Би чамд ямар харагдаж байна? Анн?
Эля: Гайхалтай...
Иванов: Тахины өндөг минь муу бүхнийг аваад яваарай, өөртэйгөө хамт газар булаад сайн бариарай, хаашаа ч битгий гаргаарай. Гэр бүлийг минь хамгаалаарай...
Лида: Одоо тэртэй тэргүй тус болохгүй.
.............................
№21
Эм: Даниэл та Ариелийг эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Даня: Тийм ээ зөвшөөрч байна.
Эмч: Харин та Ариель Данилийг нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу?
Эля: Үгүй ээ...
Даня: Үгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Эля: Би ийм цэцгэн аркан доор гэрлэж чадахгүй.
Даня: Чи өөрөө энийг сонгосон биз дээ?
Эля: Тийм ээ үнэн. Би бүгдийнэ өөрөө хийсэн. Чи энэ бүх хугацаанд ямар нэг юм хийсэн үү?...
Даня: ..Эля, Эля гуйя, дахиад маргахаа больё тэгэх үү? Ядаж ганцхан удаа энэ ёслолыг дуустал нь явуулъя тэгэх үү?
Эля: Сайн байна.
Эм: Та хоёрын эхнэр, нөхөр гэдгийг зарлаж байна.
Ваня: Гашуун байна. Зүгээр л туслах гэсэн юм.
Хоёр Ивановынхан
Антон: Сонс л доо, та өшөө хямдханыг олохгүй, энэ чинь эцсийн эцэст дугуй биш, шилүүс шүү дээ... уулчлаарай, гэхдээ арай ч ингэж болохгүй..тэгэлгүй яахав, зүгээр л..байна уу! Байна уу... муу тэнэг..байна уу, та энд байна уу, намайг уучлаарай үгүй дээ танд хэлээгүй зүгээр л таг болчихоод л, тийм ээ, учлаарай, баяртай..
Полина: Антоша..
Антон: ..за.. ингээд энд ирлээ...
Гамлет: Сайн уу..сайн уу..Худ анд минь..
Антон: Сайн уу...
Гамлет: Юу гээч чи залуу хосуудад юу бэлэглэхэв?
Антон: Юу байхав дээ, онцын юм бодоогүй л байна.
Гамлет: Хэрвээ гайхалтей герман автомашин бэлэглэх гэж байгаа бол хэрэггүй ээ..
Полина: Гамлет энэ бол гайхамшигтай бэлэг их баярлаллаа.
Гамлет: Би залуу хосуудад харуулахгүйн тулд танай гараашд хийчихэж болох уу?
Полина: Тиймээ, бололгүй яахав, болно, Антоша тийм биз дээ?
Гамлет: Их баярлаллаа, боллоо би гүйлээ..
Полина: Юу гээч надад нэг санаа төрлөө, ингэхэд прокуророо хуримандаа урьчих уу?
Антон: Яах гэж? Үгүй дээ хэрэггүй..
Полина: Жаахан эвгүй л юм. Хэрвээ чи уримааргүй байгаа бол би өөрөө утасдаад урьчихъя...
Антон: Эсвэл бүр тэр өөдгүй новшийг бидэнтэй нэг ширээнд суулгамаар байна уу?
Иванов: Хурим өнөөдөр юм уу? Лидоха чи өнөөдөр нүд гялбамаар харагдаж байна.
Лида: Ойлгосонгүй чи юм андуурчихаагүй биз дээ! Хуримын дараа сална гэдгээ би хэлсэн!
Иванов: Боль доо би зүгээр л хүүхдүүдээ харахад мэдэгдэхгүй гэж бэлтгэл хийсэн юм. Харин чи их муу байна шүү! Аливээ хайрцганд чинь туслая, хүнд байлгүй...
Лида: ..надад туслах хэрэггүй ээ...
Иванов: ..аливээ нааш нь өгөөдөх!
Лида: Болгоомжтой бариарай, наадах чинь хосуудад өгөх бэлэг.
Иванов: Тоглосон юм, би шилтэй юу ч унагадаггүй! ...юм хагарах сайн л гэдэг!
Өвөө: Тийм дээ.. зарим хүмүүс машин бэлэглээд л, зарим нь хагархай аяга тавга л өгнө.
Иванов: Хэн машин өгч байгаа гэж?
Өвөө: Хэн байхав дээ Гамлет. Манай гараашинд нууж байгаа. Өөрийнх нь гараашд машин багтахаа болио биз! Муу баячууд...
Гамлет: Лёхажан, чи яасан бэ? Чи зүгээр үү?
Иванов: Чи чинь яаж байнаа?!
Гамлет: Яасан гэж?
Иванов: Юу яасан гэж, чи өөрийнхөө бэлгээр манай бэлгийг дайрчихлаа.
Гамлет: Энд юу байгаа юм бэ? Энэ юу юм бэ?
Иванов: Юу вэ, юу вэ гэнэ шүү! Удам дамжсан сервиз! Байсан юм.
Гамлет: За яахав тэгээд одоо би яахав?
Иванов: Яахав дээ чиний бэлгийг л хоёр гэр бүлээсээ бэлэглэхээс...
Гамлет: Хөөе.. юу гээч энэ чинь энэ чинь аяга таваг..харин энэ бол машин! Ямар ч тэнцвэргүй.
Иванов: Лидкад очоод л наадхаа тайлбарла! Тэдний эмээ энийг дайн дуустал германчуудаас нууж чадсан. Харин чиний герман машин хагалчихлаа...
Гамлет: За яахав би зөвшөөрч байна. Гэхдээ Лидад юу ч битгий хэлээрэй...
Иванов: За яахав, би хагалчихлаа л гэж хэлэхээс...
Полина: Бид нар салоноо зарах хэрэгтэй, тэгэхгүй бол Антоныг Игрээс болж шоронд орно.
Лида: Би тэр сахалтыг хараад л сайн хүн биш гэдгий нь мэдэрсэн. Би чамайг яагаад өглөөнөөс уугаад эхлэвээ гээд л бодоод байсан юм... Санаа зоволтгүй дээ. Антоныг бид нар аварна. Дараа нь шинэ салон л нээчихнэ тийм биз дээ!
Полина: Баярлаллаа Лидочка..
Иванов: Ийшээ үнс... Ийм л байна. Би бэлэгний асуудлаа шийдчихлээ. Машин бэлэглэнэ.
Лида: Чи дахиад зээл авчихаа юу?
Иванов: Зээлийг тэнэгүүд л авдаг юм. Би Гамлетийн амийг аварсан гэж болно. Нэг тэнэг асуудалд орчихоор нь..би тусласан гэж болно. Тийм учраас машинаа хоёр гэр бүлийнхээ өмнөөс бэлэглэнэ.
Полина: Сайн байна Алексей...
Лида: Тийм дээ сайн л юм. Гэхдээ энэ энд хамаагүй.
Иванов: Анх болзоод бас л ингэж хэлж байсан. Тэр шөнөө л...
Полина: Гуйя Алексей...
Иванов: ..цаашаа бүр сонирхолтой...
Лида: Тийм ээ гайхалтай.. бид хоёрын хуриман дээр нарийн зууш нь шпрот л байсан.
Иванов: Юугий харьцуулсан юм бэ, тэр үед “Запорожец” хүртэл машин байсан. За заэнэ өдрийн төлөө, хүүхдүүдээ гээд тулгачихъя...
Антон: Зүгээр л тогтоочихъё..
Полина: Антоша хангалттай юм биш үү...
Иванов: Ямар анх удаа шатаж байгаа биш дээ!
Полина: Бүх юм сайхан болно. Зүгээр л баярлацгаая, Даня бүгдийнэ яаж өөрөө зохион байгуулсыг хар л даа!
ЛИда: ..Тийм ээ гайхалтай..
Антон: ..тэгээд л харин, бүгдийнэ өөрөө, өөрөө! Би ч гэсэн өөрөө. Бизнесээ ч алдаа, хүүхдүүдээ ч бэлэггүй үлдээчихлээ. Өөрөө!?
Лида: Антон...
Полина: ..Антош...
Лида: ..санаа зоволтгүй дээ хамгийн гол нь бүгд гэр бүлээрээ хамт байна, тийм биз дээ?
Иванов: ..харав уу хундаганы үг шиг л сонсогдож байна.
Антон: Чамд ч бүх юм хундаганы үг шиг л сонсогдоно.
Антон: ..больдоо одоо болно тогтооцгооё...
Ваня: Сайн уу анд минь... ангайгаад хэрэггүй дээ, над шиг л гайхалтай харагдаж байна. Ингээд чиний эрх чөлөөтэй амьрал эхлээ ч гүй байж дуусчихлаа...
Даня: ..их инээдтэй, чиний хундаганы үг биш л гэж найдъя.. тэгэхээр бөгж! Ёслолын ажиллагаа хөтлөгчид өгөөрэй. Ойлгосон уу?
Ваня: Оке... чи шошгий нь авахгүй яасан юм бэ, эсвэл заавал Эляд харуулах гээ юү?
Даня: Тийм дээ Эля, гол нь дандаа ингэдэг. Бүр бөгжний шошгоо ч авчихгүй. Хайч байна уу?
Ваня: Уучлаарай эрэгтэй, нөгөө костюмандаа үлдээчихэж.. .. өө тайван! Одоохон ямар нэгэн юм бодож олъё...
Өвөө: Гурав.. тав... найман жил... харин энэ л надтай чацуу бололтой... сайн уу анд минь...
Залуу: Уучлаарай...
Өвөө: Би зөвхөн энийг амсчихаад л...
Залуу: Энэ зөвхөн ахмад хүмүүст зориулсан конъяк,Мушар-ага юнивейшн...
Өвөө: Харин би ахмад хүн биш үү? Эсвэл чамд паспортоо үзүүлэх үү? Анд минь хэлээд өг л дөө...
Өвгөн: Уучлаарай хүү минь чи өшөө залуу байна..
Залуу: Энийг амтлаад үз...
Өвгөн: Нэг тиймхэн биз...
Лида: Энэ хүмүүс чинь яачихсан..
Бүсгүй: Би одоохон үйлчлэгч дуудчихъя. Энд дахиад аваад ирнэ..
лИда: Тэгвэл шууд бид нарын суух ширээн дээр тавьчихаг тэгэх үү?
Бүсгүй: Та хэн нь билээ?
Лида: Би юу... би сүйт залуугийн ээж нь, ингэхэд төрүүлсэн эх нь, яахав өсгөсөн л дөө харин нөгөөхий нь төрүүлсэн. Ингэхэд ямар ялгаатайюм бэ нн?
Бүсгүй: Таны ширээ арван тавдугаар ширээ юм байна, би явуулчихъя...
Лида: Арван тав аа?! Бид нар яагаад холын хамаатнуудаас нь ч хол сууна гэж? Ширээ хэн хуваариллаа?
Гамлет: Бүр өөрөө үлгэр дууриа үзүүлсэн гэж болно..тийм ээ үргэлж!
Лида: Гамлет...
Гамлет: Анн..
Лида: Чи надад юу ч хэлмээргүй байна уу?
Гамлет: Мэдээж хүсэж байна. Лидочка чи гайхалтай харагдаж байна.
Лида: Мэдэн будлих гээд хэрэггүй шүү! Чи бэлгээ л зохицуулчихсан бол хамаагүй гэж бодож байна уу?
Гамлет: Уучлаарай... Лидочка, Алексей бид хоёр бүх юмны талаар тохиролцчихсон л гэж бодсон.
Лида: Анн тэгээд л манай ширээ бүр газрын мухарт байгаа юм биз дээ?
Гамлет: Яагаад газрын мухар гэж та нар залуу хосуудын дэргэд сууж байгаа.
Лида: Манай ширээ арван тавдугаар ширээ!?
Гамлет: Лидочка манай ширээ тойргоор байрласан.
Лида: Би бүр бодоод... ингэхэд та хоёр юу тохирсон гэж?
Гамлет: Зочид дээрээ очоод...
Лида: ..Гамлет!
Гамлет: Уучлаарай би сервизийг чинь санаандгүй хагалчихсан. Гэхдээ Алексей ямар ч санаандгүй машины ардуур ород ирсэн.
Лида: Тийм ээ, Алексей бол ямар ч санаандгүй!
Иванов: Гамлет би юу гэж бодсон гээч, би эхлээд хундагын үг хэлчихье тэгэх үү? Бид нар чинь нэг машин бэлэглэж байгаа, би чамд тусласан биз дээ?
Даня: Юу гээч энэ үнэхээр унахгүй юу?
Ваня: Чи хэл амаа л багахан хөдөлгөөрэй бүх юм хэвийн. Элька мэдэхгүй, чамайг тайван орхино. Харин чи надад баярлана...
Даня: Эля мэдэхгүй байсан ч хэрэлдэх шалтгаан заавал олно.
Ваня: Яахав дээ, тэр хашхична, чи аргалаад л өнгөрнө. Яг л Лида ээж, Лёша аав хоёр шиг...
Даня: Юу гээч ингэхэд чиний зөв шүү! Бид хоёр яг тэр хоёр шиг...
Ваня: Тэгэхээр анд минь битгий элдвийн юм бодоод бай, чи өнөөдөр сүйт бүсгүй юу, залуу юу!? Тийм ээ тэр хоёр хэрэлддэг. Гэхдээ одоо болтол хамт байгаа. Гол нь хайр байгаа.
Даня: Чиний л зөв юм...
Ваня: Мэдээж зөв байлгүй яах юм бэ, аливээ явцгаая! Харин хүмүүс гашуун байна гэхээр битгий хэтрүүлчихээрэй...
Лида: Чамд ер нь хүн чанар гэж байна уу?! Өөрөө хагалчихаад бусдын бэлэг рүү наалдаад л...
Гамлет: Алексей нээрээ шүү, ирээдүйн төрөл төрөгсөдтэйгөө ингэж болохгүй.
Лида: Наадах чинь бол төрөл төрөгсдөө ч хамаагүй. Гэр бүлд тавтай морил Гамлет...
Полина: Юу болсон бэ?
Антон: Гамлет уучаарай, үнэнийг хэлэхэд тэрний юу хийснийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ битгий гомдоорой, тархиных нь оронд зуурмаг л байгаа.
Иванов: Чи л их ухаантай байхдаа долоо хоногийн дотор хоёр ч бизнес байхгүй болгосон.
Гамлет: Антонжан чамд ямар нэгэн асуудал гараа юу?
Антон: Үгүй дээ Гамлет...
Полина: Антош...
Антон: ..юу?.. байсан. Гэхдээ гэр бүлийнхэн маань туслачихсан. Одоо бүх юм хэвийн.
Иванов: Одоо зөвхөн хүүхдүүдээ юу бэлэглэх вэ л үлдсэн. Эсвэл дуу бэлэглэх үү?
Гамлет: Үгүй ээ, ямар ч дуу хэрэггүй! Чамд гэр бүл чинь тусласан гээ биз ээ!
Антон: Тийм ээ..
Гамлет: Тэгвэл бэлгэнд чинь би туслая... Би ч гэсэн бараг л гэр бүл. Тэгэхээр энэ машиныг бид бүхний өмнөөс бэлэглэцгээе...
Иванов: Өө би яг тэгж хэлэх гэж байсан юм!
Полина: Гамлет маш их баярлаллаа, чи бид нарт маш их тус боллоо...
Лида: Гамлет их баярлаллаа, гэр бүлдээ тавтай морил Гамлет...
Полина: Антон...
Антон: ..юу..
Полина: ..чи хаачих нь вэ?
Антон: Одоохон нэг асуудал шийдчихээд хүрээд ирье..
Иванов: Гэхдээ эхний хундагын үгээ би хэлнэ шүү, би л энэ бүхнийг сэтгээ биз дээ?!
Залуу: Би түр холдчихоод ирье...
Өвгөн: яарах хэрэггүй ээ. Хором бүхэн аз жаргал байдаг..
Залуу: Нхн...
Хүү: Мушарага өвөө, та яагаад энд суугаад байгаа юм бэ? Яагаад гэвэл ёслолын ажиллагаа эхлэчихлээ.
Өвгөн: Хаана? Надад яагаад хэлээгүй юм бэ?
Хүү: Мэдэхгүй ээ, та унтаж байсан ч юм билүү?
Өвгөн: Юу гэж унтахав дээ...
Өвөө: Сайн байна тохироцсоноороо шүү! Дарстай чихэр, явж болно..
Антон: Сайн байна уу..
Прок: Сайн уу.. яаралтай юу болоо вэ? Маргааш л болчихгүй, чи чинь өнөөдөр хуримтай гээ биз дээ?
Антон: Тийм учраас л энэ асуудлыг өнөөдөр шийдэх хэрэгтэй. Тэгэхээр энд тал нь байгаа. Би бүгдийнэ буцааж өгөх гэсэн юм. Гэхдээ та өөрөө ойлгож байгаа. Гэр бүлээ бүр мөнгөгүй болгочихвол хэцүүхэн л байна. Одоо шинэ бизнесээ босгоод л, бүгдийнэ буцаагаад өгчихье. Би шоронд орчихвол тэгж чадахгүй шүү дээ!
Прок: Тэр ч тиймээ чи шоронд мөнгө олж чадахгүй.
Антон: Юу?!
Прок: Үгүй дээ юу ч биш... чиний хүсснээр л болоё.
Антон: Хуриманд ор л доо, бэлэггүй байсан ч болно.
Прок: Тэгнээ орно...
Антон: Баярлаллаа Сергеевич...
Иванов: Лидоха..Лид түр зуур...
Лида: Санаа зоволтгүйдээ дахиад аваад ирнэ... бас яах гээ вэ?
Иванов: Дурсгал болгоод зургаа авахуулчихъя..
Лида: Яах гэж? Гэрээс явчихсны чинь санахгүй байж магадгүй гэж айгаа юу?
Даня: Сайн байна уу...
Иванов: Яахав..зүгээр л уур амьсгал ийм сайхан. Бас чи ийм, нэгэнт л ийм...
Лида: Чи юу гэж шарвалзаад байгаа юм бэ?
Даня: Ааваа, ээжээ...
Лида: Өө Даня...
Даня: Бүх юм зүгээр үү?
Лида: Тийм ээ тийм, аав чинь бид хоёр...
Иванов: ..бид хоёр зургаа даруулах гэсэн юм.
Лида: ..нхн...
Иванов: Дараад өг л дөө..
Даня: Тэгэлгүй яахав...
Иванов: Яг л хуриман дээрээ юм шиг, явцгаая...
Лида: Гараа дээш нь...
Иванов: Энэ чинь хуриман дээр биз дээ...
Даня: Инээгээрэй...
Полина: Ор ор ийшээ..
Антон: Полина...
Полина: Чи чинь хаашаа алга болчихлоо, удахгүй бүх юм эхэллээ...
Антон: ..тайван тайван, би бүгдийнэ шийдсэн. Бид нар хүүхдүүддээ байр бэлэглэнэ. Түлхүүр нь энэ байна.
Полина: Миний комодны түлхүүртэй л адилхан юм байна.
Антон: Тийм ээ тэр чинь мөн, гэхдээ зүгээр л хүмүүст харуулах гэж!? Харин байраа дараа аваад өгчихнө...
Полина: Байзаарай прокурор яасан гэж?..
Антон: ..прокурор яахав дээ,сайн хүн, байдлаа хэлээд л намайг ч ойлгосон. Хүү маань хуримаа хийж байна, гэр бүлтэй гээд л.. Тийм учраас хугацаагаа хойшлуулчихлаа.
Полина: Тийм үү?
Антон: Тийм ээ..
Полина: ..бурхан минь... ядаж тайван баярлахаар боллоо..
Антон: Явцгаая, би түлхүүрээ нүүрнийх нь өмнө сэгсэрэхээр Оганяны царай яахыг хармаар байна...
Полина: Чи чинь яахаараа хүүхэд шиг ингэдэг юм бэ!
Антон: Одоохон уучлаарай... байна, би байна.
Илья: Антон Павлович би бяцхан хөхөө байна.
Антон: Та хэн гэнээ?
Илья: Бяцхан хөхөө өнчин хүүхэд асрах.
Антон: Намайг уучлаарай би ярьж чадахгүйнэ, манай хүү өнөөдөр..
Илья: ..чи надад тусласан одоо миний ээлж... надад нэг шувуу шивнэсэн юм. Прокурорт чамайг баривчлах тушаал байгаа.
Гамлет: Юу гээч охиноо хүнтэй суулгаж байгаадаа ч итгэхгүй байна. Сэтгэл хөдлөөд байна...
Өвөө: Оганянич..
Гамлет: Анн...
Өвөө: Та нар өндөр настныхаа конъяк гээд юу хийж өгдөг юм бэ?
Гамлет: Юу гэхээр Мушарага Армянич бол настай, бас их нэр хүндтэй хүн. Тийм учраас бид нар конъяканд нь цай хийж өгдөг юм.
Өвөө: Нхн..бүр элсэн чихэр ч байхгүй...
Гамлет: Тэртэй тэргүй ямар байгааг нь хар л даа!
Өвөө: Тийм ээ би харж байна.
Лида: За за одоо болно.. одоо ёслол эхлэх гэж байна. Залууст замыг нь тавьж өгье...
Иванов: Бид нар тэгээд залуу биш юм уу? Сүүлчийн удаа л ганцхан зураг...
Лида: Чи чинь яах гээд байнаа..
Ваня: Гашуун байна!
Антон: Тийм үү их баярлаллаа...
Полина: Яасан?
Антон: Прокурор намайг баривчилж байгаа юм байна. Тэрэнд миний мөнгө өгч байгаа бичлэг байгаа. Би авилгал өгсөн л гэсэн үг.
Полина: Яаж?
Антон: Хотоос яаралтай гарах хэрэгтэй. Дэмий л ингэж...сайн байна уу... арван минутын дотор амжчих байх. Тигранов дээр очьё. Надад хэзээ ч үгүй гэж байгаагүй. Тэгээд ч надад өртэй.
Полина: Ойлголоо яв л даа...
Антон: Ингэхэд Даня яах бол?
Полина: Яахав, Даня ойлгоно...
Антон: За за боллоо, чи хурдан ор, орж бай бүх юм хэвийн...
Лида: Алив босоорой...
Даня: Ээжээ зүгээр дээ..
Ваня: Юу?
Даня: Би шүдээ унагачихаж..
Ваня: Дахиад л уу?
Лида: Чи чинь яачихсан хүн бэ? Чи миний бүх амьдралыг сүйтгэсэн, одоо хүү рүүгээ орж байгаа юм уу?
Иванов: Би яасан гэж, чи л намайг түлхсэн..
Лида: Тийм дээ аргагүй,аягүй бол надаас болж л салж байгаа тийм биз дээ?
Даня: Ингэхэд яаж салах гэж.. та хоёр салж байгаа юмуу?
Лида: Хүү минь чи одоо энэ тухай битгий бод.. дараа ньбүгдий нь тайлбарлая тэгэх үү?
Эля: Энэ чинь юу вэ... энэ чинь юу болчихоо вэ?! ..
Даня: Цэцгэн арк уначихлаа...
Эля: ...бас шүдээ яачихаа вэ? Чи чинь арай ч дээ. Намайг байхгүй хооронд шүдээ хугалчихаа юу..
Эля: ...чи яагаад дугарахгүй байгаа юм бэ, ямар нэг юм хэл л дээ, одоо яах юм бэ?!
Даня: Би мэдэхгүй ээ...
Лида: Элячка алив, тайвшир, тайвшир л даа, охин минь тайвшир...
Антон: Анд минь надад дээд тал нь хоёр долоо хоног. Нам гүм сууж байгаад л гүйцээ.. чамд ямар ч асуудал гарахгүй.. одоохон би чамруу дахиад залгая, одоохон хүлээж байгаарай...Энэ чинь юу вэ, юу болоо вэ?
Даня: Хурим болохгүй ээ ааваа!
Антон: Яагаад болохгүй гэж, юу гэсэн үг вэ!?
Даня: Яагаад гэвэл... би хүмүүсийг бие биендээ хайртай бол гэр бүл гэж бодсон. Нэг нэгнийгээ ойлгодог. Харин Эля бид хоёр шиг байнга хэрэлддэг байж болохгүй.
Полина: Антон чи...
Антон: ..Полина одоохон түр хүлээгээрэй. Гэхдээ энэ бол байдаг л зүйл. Хүмүүс бие биентэйгээ хэрэлддэг, энэ бол амьдрал. Ээж чинь бид хоёр, Лёха, Лида хоёр бол бүр тасралтгүй гэж болно. Гэхдээ л хамт амьдарч л байна.
Даня: Тийм ээ гэхдээ тэр хоёр салах гэж байгаа ааваа. Тиймээс Эля бид хоёр адилхан салахгүй гэсэн баталгаа хаана байгаа юм бэ?
Антон: Харин энд чи л баталгаа болох ёстой.
Даня: Харин би.. би чадахгүй бол яахав?
Антон: Чадна. Чадна, яагаад гэвэл чи миний хүү. Чи бол Иванов. Харин Ивановууд бид нар бүхнийг гэр бүлийнхээ төлөө хийдэг. Бас хэзээ ч, сонсож байна уу хэзээ ч асуудлаас зугтдаггүй. Тийм ээ..алив гүйчих, тэгэхгүй бол эмэгтэй хүнийг удаан хүлээлгэх муухай. Тэгэхгүй бол хоёр дахин удаан уучлал гуйх хэрэг гарна. Наад шүдээ яачихаа вэ?
Даня: Дараа нь ааваа, баярлаллаа...
Полина: Аливээ ор...
Прок: Би тушаал дэвшинэ гэж хэлсэн биз дээ? Сайн байна уу Полиночка...
Антон: Надад таван минут л өгчих...
Даня: Эля намайг уучлаарай.. би тэвчсэнгүй. Гэхдээ энэ бол анхны, бас сүүлчийн удаа байсан. Би дахиад чамаас хэзээ ч салахгүй. Бүр чамайг гуйсан ч явахгүй.
Эля: Би ч гэсэн. Ядаж ганцхан удаа энэ ёслолыг дуустал нь явуулъя тэгэх үү?... гэхдээ битгий л инээгээрэй!
Бүсгүй: Та хоёрын эхнэр, нөхөр гэдгийг тунхаглан зарлая!
Ваня: Гашуун байна!
Өвөө хоолой: Гашуун байна!
Бичиг: Энэ түүх үргэлжилнэ
.
Back to episodes Go home