Иванов залуу
Лида бүсгүй
Антон залуу
Полина бүсгүй
Өвөө
Ваня хүү нь
Даня хүү
Эля охин
Катя
Яна урд нь Климова байсан охин
Гера
Гамлет
Алберт эр
Гриша залуу
Багш бүсгүй
Эрхлэгч бүсгүй
Хүү
Хүү1
Хүү2 урд нь гарч байсан...
Татаренко хүү
Эр
Цагдаа залуу
Цагдаа1 залуу
Гуравдугаар бүлгийн нэгдүгээр анги
№1
Бичиг: Өмнөх ангиудаар
Алберт хоолой: Чи одоо энэ чиний байшин биш гэдгийг мартчихсан бололтой....
Полина: Надад энд юу болоод байгааг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Антон: Тийм ээ Полина одоо энэ, үнэхээр манай байшин биш, тэрний байшин.
Полина: Бидний хооронд байсан сайхан бүхнийг чи устгасан.
Яна: Даня, охидуудад эрэмгий, өөртөө итгэлтэй, шийдэмгий, хошин шогийн мэдрэмжтэй хөвгүүд таалагддаг.
Даня: Хэрвээ чамд тийм хөвгүүд таалагддаг юм бол чи яагаад жишээ нь Ванятай биш, надтай нийлсэн юм бэ?
Мсж: Шинэ оны мэнд.. явж тэшүүрээр гулгах уу?
Мсж: Явцгаая...
Даня: Милана эгчээ, Гамлет ахаа би..Элькагийн төлөө юу ч хийсэн бэлэн.
Иванов: Явцгаая.. би шинэ жилээ аятайхан газар угтахаар шийдчихлээ...
Өвөө: ..ойлгосонгүй, чи яаж Албертийг ятгаж чадаа вэ? Тэрнийг юу ч байсан бид нарт өгөхгүй л гэж бодсон...
Иванов: Би түрээслээгүй ээ... би энийг худалдаад авчихсан.. энэ баримт нь... Долоо хоногийн өмнө нэгсалюттай агуулах шатсан. Муж даяар зөвхөн би салюттай үлдсэн. Би салюта гурав дахин үнэтэй зарсан.
Өвөө хоолой: Тэгэхээр одоо манай бүлгийн толгойлогч Лёха гэсэн үг үү? Харин одоо бид нар бүгдээрээ Ивановынхон биш, Ивановынхон болчихсон уу?
Багш: Дөрвөн сурагч гимназаа онцсайн төгслөө. Арав нь дунд дүнгүй. Харин хоёр нь ямар ч гэсэн.. төгсөж чадсан нь их сайн боллоо.. Тэгэхээр та нарыг төгсөлтийн үдэшлэг хүлээж байгаа. Та нар тэнд анхны боловсролын гэрчилгээгээ гардаж авна.
Ваня: Чи ингэх гэж л цаг авсан уу?
Даня: Надад Эля бэлэглэсэн юм. Би одоо есд тав дутуу байгааг мэдэж чадна, бас би тэрэнд хайртай.
Ваня: ..нхн...
Даня: Жишээлбэл одоо ес гуч болж байна би тэртэй тэргүй тэрэнд хайртай.
Ваня: Эсвэл Янагийн өмнөөс аргадаж өгсөн ч юм билүү?
Даня: Би тэрэнд хэлсээн. Хэцүү байгаагаа ч хэлсэн. Гэхдээ Элягийн төлөө би бүгдийнэ давж гарна.
Ваня: Ойлгомжтой... тэгээгүй бол хэцүүхэн л байх. Ядаж Яна нус, нулимсандаа хутгалдаагүй нь их юм. ... халагдахад хэдэн минут дутуу байна?
Даня: Долоон секунд..
Ваня: Тав, дөрөв, гурав...
Бүгд: ...гурав, хоёр, нэг тийм ээ! Алив бүгд...
Эрхлэгч: Тэгэлгүй яахав дээ! Иванов Иван...
Хоёр Ивановынхан
Ваня: Гэхдээ аав аа...
Антон: Ааваа гээд хэрэггүй ээ, чи төгсөлтийн үдэшлэгт явахгүй!
Полина: Гэхдээ Антоша...
Антон: Харин чи Антоша гэх хэрэггүй, би хэлэх үгээ хэлсэн, гүйцээ!
Ваня: Ааваа би яасан юм бээ, захирал л гэж нэг юм, үргэлж намайг чичлэж байдаг!
Лида: ..чамд үргэлж захирал эмэгтэй буруутай, нээрээ шүү, сургууль дээр захиралчинь пикард дэлбэлсэн үү? Бие засах газар тамхи татсан, дэвтрээ цонхоор машин руу нь шидсэн! Тийм биз дээ?!
Иванов: Намайг байхгүй байхад яагаад цайгаа уучихаа вэ?
Антон: Бид нар чамайг яагаад хүлээх ёстой гэж?
Иванов: Ингэхэд би л бид нарт байшингаа эргүүлж авчирсан байх шүү, эсвэл мартчихсан уу?
Антон: Мөн мартах байхдаа, өдөрт хэдэн зуун удаа л сануулж байна...
Иванов: За за зочдод гомдоод хэрэггүй... ингэхэд..сонин юу байна?
Ваня: Сонин юу байхав дээ ааваа намайг төгсөлтийн үдэшлэгэнд ч явуулахгүй гэж байна!
Иванов: Сайн байна..өвөөтэйгөө хамт “Поле чудес” үз!
Өвөө: Тийм дээ, намайг Катька хаясан нь багадаад, бас та нар намайг аргалах гэж байна уу? Үгүй шүү үгүй! Би төгсөлтийн үдэшлэгэнд нь очиж ач хүүгээрээ бахархмаар байна..
Даня: Ингэхэд өвөө намайг хэлсэн шүү!...
Иванов: Ашгүй дээ ааваа Антоха бид хоёр хүүхдүүдийнхээ төлөө тулгах гуравдах хүн хайх хэрэггүй боллоо..
Лида: Тулгах гэдэг чинь юу гэсэн үг вэ?! Хэн төгсөлтийн үдэшлэгэн дээр нь огт амсахгүй гээд байлаа?
Иванов: Хэзээ?
Лида: Геркагийн төрсөн өдөрт явах гээд амлаад л байсан...
Антон: Огт амсахгүй гэдэг юу л бол, харин нүд нь жаахан сөлийх л байх...
Иванов: Өөрөөр хэлбэл би ингэхгүй бол огт амарч чадахгүй юу?
Антон: Тийм ээ...
Иванов: Тэгвэл мөрийцөх үү.. гурван литрийн вискигээр, би төгсөлтийн үдэшлэг дуустал дусал ч амсахгүй!
Антон: Гайхалтай, мөрийцье. Тэгэхээр энийг тохиолдуулаад жаахан жаахан татчихъя!
Антон: Юу гээч Серёга би энэ бүхнийг арван жил, арван жил авч явсан. Бүр тэндээс энэ хүртэл...харин сүүлийн жил л жаахан зогсохоор шийдсэн. Юу гээч одоо болсоон, манай хүүхдүүд ч одоо энд сурахгүй...
Иванов хоолой: ..сайн уу эрчүүд ээ, танай хүүхдүүд ч гэсэн төгсөж байгаа юу, эсвэл зүгээр л үнэгүй зуу татах гэж ирсэн үү?...
Антон: ..одоохон, намайг түр хүлээгээрэй... энэ бол өөр хүмүүс, чиний хүрээний, чиний тэнэг хошигнолд тохирохгүй...
Иванов: Ямар хүрээ?! Би ингэхэд энд....
Антон: ..тийм ээ, тэгээд л бүгд байраа эзлэхээр би чамайг дуудъя.
Полина: Ванечка энэ бүгдийг харж чадахгүй нь харамсалтай.
Лида: Тийм дээ юманд яаж оролцохгүй байхаа лих сайн сурсан.
Эля: Чамд ямарбайна?
Даня: Гайхалтайхарагдаж байна. Юу гээч даашинз чинь жаахан багадчихсанюм шиг санагдахгүй байна уу?
Эля: Надад бүр аав зөвшөөрсөн. Тэгэхээр болноо алив.. баярлаллаа..нхн...
Иванов: Та хувцсаа ч тайлаагүй, түрс хаанаас авчихаа вэ?
Өвөө: Би хүүхдүүдийн ширээнээс авсан юм. Тэд нарт тэртэй тэргүй уух юм өгөхгүй, даруулгаар яах юм бэ?!
Иванов: Хөөх..даруулга хэрэг болох л юм байна!
Ваня хоолой: Чи энэ ертөнцийн хамгийн энхрий, хамгийн үзэсгэлэнтэй, царайлаг...
Яна: ..Ваня чи наашаа яаж орж ирээ вэ?
Ваня: Энэ бол миний нууц...
Яна: Тохиролцоод л орчихсон уу?
Ваня: За яахав энэ нууц шүү! Би чамайг ийм гайхалтай даашинзтай харахгүй байж чадахгүй биз дээ? Даашинзгүй байсан ч дутахгүй л дээ, илүү үзэсгэлэнтэй гэдэгт итгэлтэй байна.
Яна: Гэрчилгээ гардуулж дууссны дараа..аав Питр ниснэ. Манайх руу явцгааж болох л юм.
Ваня: Нн..тэгээд бид нар тэнд юу хийхэв?
Яна: Хэрвээ тэнэг юм шиг байвал юу ч хийхгүй.
Ваня: Ойлголоо.. уулзацгаая..
Яна: Нхн...
Өвөө: Энэ байна, орчин үеийн залуу үе... сонссон чинь.. нэг л танил чимээ..
Антон: Сайн байцгаана уу...
Полина: Сайн байна уу...
Антон: Сайн уу Гамлет..
Эрхлэгч: Уучлаарай гэхдээ энэ ширээ захиргаа, бас дэмжигчдийн ширээ, харин та сүүлийн нэг жил гимназд ямар ч дэмжлэг үзүүлээгүй...
Антон: Тийм үү, гэхдээ өмнөх арван жилд нь үзүүлж л байсан!?
Эрхлэгч: Өмнөх арван жил бол энд ч суусан.
Полина: Антоша маргаад хэрэггүй дээ явцгаая, Ивановын өнөр өтгөн гэр бүлийнхэн тэр байна...
Антон: Юу гээч Ивановын өнөр өтгөр гэр бүл чинь миний бүр, үлдсэн насанд минь ч хангалттай...
Полина: ..болно доо...
Иванов: Антон зүгээр дээ, энд л үдийн цайгаа уучих... май энэ сэрээ..цэвэрхэн..
Өвөө: Загасны түрсээ зочинд нь тохируулаад л... түрс авсан нэг нь л ажилчихаж?!
Лида: Би л авсан. Хангалттай ихийг ч авсан. Хаашаа орчихсны нь би яаж мэдэх юм бэ?!
Өвөө: Тийм үү...
Иванов: ..тэгэхээр ашиг л гаргаж, загасны түрс хадгалагдах хууль!?
Лида: Гэхдээ энэ үнэхээр л....
Өвөө: Яагаад байдгаарай урвайчихаа вэ?
Хүү хоолой: Нэг л уйтгартай байна..
Хүү1: ..тийм ээ...
Өвөө: Ойлгомжтой... танай захирал яаж гунигтай болгосны чинь харсан. Би туслаж чадна. Гайгүй шүү, хоёр зуун рубль. Онц сурлагатнууд хөнгөлөлттэй.
Эм хоолой: Доротова Ирина Викторовнаг урьж байна.
Эрхлэгч: Эхний гэрчилгээг Оганян Ариель Гамлетовнад гардуулъя..
Даня: Яваарай... салаат хийгээд өгөөч...
Эрхлэгч: Онцсайн төгссөн гэрчилгээ. Манай гимназын бахархал, Иванов Данила Алексеевичд гардуулж байна.
Иванов: Миний хүү....
Антон: ..миний хүү!
Эрхлэгч: Ёс зүйгүй байдал гаргасан учраас Иванов Иван Антоновичийг төгсөлтийн үдэшлэгэнд оруулаагүй. Гэрчилгээг нь хэн гарч ирж авахав?
Антон: Гар л даа, энэ чинь чиний хүү.
Иванов: Чамтай илүү удаан амьдарсан.
Хүү2: Элькагийн даашинз ч гайхалтай юм аа, урдаа онгорхой биш нь л харамсалтай...
Хүү: ..тийм шүү...
Даня: Би ганцхан секунд хулгайлчихаж болох уу? Чи даарахгүй байна уу, эсвэл гэртээ хариад сольчихоод ирэх үү?
Эля: Юугаар, паранжаагаар уу!? Үнэнээ л хэлчих, чамд миний даашинз таалагдахгүй байна уу?
Даня: Үгүй дээ надад их таалагдаж байна. Гэхдээ бусад хөвгүүдэд ч гэсэн таалагдаж байгаа нь надад огт таалагдахгүй байна.
Эля: Битгий залхмаар бай л даа, тэгснээс явж бүжиглэцгээе тэгэх үү?
Даня: Ийм даашинзтай бол би хаашаа ч явахгүй.
Эля: За яахав, Татаренко надтай бүжиглэх үү?
Татаренко: Тэгэлгүй яахав...
Иванов: Зогс, цагдаа байна! Та чинь дэндэж байгаа юм биш үү, хүүхдүүдэд архи зараад л!?
Өвөө: Чи чинь өнөөдөр уухгүй гээд байсан биз дээ?
Иванов: Хэрвээ захирал нь харчихвал яахав? Эсвэл бүр Лидка ч юм уу?! Та ч сэргэлэн юм аа, миний л ген!?
Өвөө: Нэг тат л даа, Антон харж чадахгүй.
Иванов: Үгүй дээ би дараа нь Антоноос хожиж авах гурван литрийн шилнээсээ татна. Тийм ээ тэрэнд харуулж байгаад, үнэндээ бол уйлуулаад!? Яахав, бага зэргийн гуниг бол жаргал!
Өвөө: Чи бол тамлагч!
Иванов: Харин та өөрөө уучихваа?! Баяртай мансууруулагч аа...
Өвөө: Ингэчихээр би яаж зарах юм бэ...
Эрхлэгч: Төгсөлтийн дараа ч гэсэн дэмжигчдийн хувьд бүр ч хүндэтгэл гэдгийг сануулмаар байна.
Лида: Намайг уучлаарай, утсан мах хаана байгааг мэдэхгүй биз?
Эрхлэгч: Мэдэхгүй ээ, гэхдээ харвал таны хайж байсныг хэлчихье...
Лида: Чи яагаад адсага шиг болчихоо вэ, би захирал гэж харахгүй шүү, хамаагүй юмаар л шидчихнэ. Намайг үнэхээр уучлаарай...
Иванов: Хөөх өвөөгийн чинь үнэр! Эрүүл амьдрал бол амьдралын хэм хэмжээ санаж яваарай!.. Эленка чинь сайхан харагдаж байна! Хэрвээ танай ээж төгсөлтийн үдэшлэгэн дээрээ ийм даашинз өмссөн бол чи арван жилээр өмнө төрөх байсан. Тийм ээ..гэхдээ чи биш л дээ, Ванька!
Даня: Арай ч дээ бүр та хүртэл тэрнийг хараад л.. тэгснээс усны хувцастай л хүрээд ирэхгүй.
Иванов: Чи юу гэх гээ вэ, тэр чиний төлөө л гоёсон. Гэтэл чи бүр загнаад л, ойлгосон уу?
Даня: Та миний буруу гэх гээд байгаа юм уу?
Иванов: Чиний ямар зорилготой гэдгээс шалтгаална. Хэрвээ хэрэлдмээр байгаа бол бүгдийнэ яг зөв хийж байна!
Мсж: Чамайг дээвэр дээр хүлээж байя, нар мандахыг харъя!
Өвөө: Урд нь бол уучих л байсан. Муу хөрөнгөтнүүд ийм болгочихлоо...
Лида: “Царский” утсан хиам хаана байна? Загасны түрс ч гэсэн хаана байнаа?
Эрхлэгч: Харин ч түрс л энд хангалттай санагдаж байна. Та бүр арван минут харж зогслоо..
Лида: Нхн... болгоомжтой Антоша, болгоомжтой, юу болоод байнаа?!
Антон: Би сандлаа авмаар байна. Би энэ сандланд, энд байгаа бүгдий нь нийлүүлснээс их хөрөнгө оруулсан...
Гамлет: ..болно доо, арай бага байж ч магадгүй.
Антон: Би энд суух эрхтэй байсан. Харин тэнд, муу сурлагатан шиг тусдаа суух ёсгүй...
Гамлет: Тэр ч үнэн шүү, энэ бол шудрага биш байсан!
Лида: Бүр замбараа алга, бас гайгүй утсан мах ч байх ёстой, хаана байна?..
Ваня хоолой: ...Валентина Андреевна, оройн мэнд! Би энд ирэх ёсгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ сүүлчийн удаа гэдгээ амлая! Зүгээр л энд бид нар нэг дуу зохиосон юм. Танд зориулж дуулмаар байна. Эхэлцгээе...
Дууны үгийн хэсэг:
Би та нарт нэг хатагтайгийн тухай яръя.
Тэр хатагтайг хүүхдүүд ээжээсээ илүү мэддэг.
Энэ бүхнийг ганцаараа хариуцдаг ч,
Үнэндээ хэн болохыг нь харцгаая.
Би өөрөө ч харсан, бас бүгд тэгж ярьдаг.
Таны машин л гэхэд арван цалинтай тэнцэнэ.
За яахав энийг амжилт гэж бодоё.
Тэгвэл хоёр давхар зуслангийн байшин хаанаас авсан бэ?
Бүх юм маш энгийн.
Усан сан амардаг өдөр өөрөө мөнгөөр томчуудыг оруулдаг.
Дэмжигчдээсээ сургуулийн засварын мөнгө авчихаад л..
Өөрөө хатан хаан шиг барилгын материалыг нь буруу гараар оруулдаг.
Харин энэ дууны эцэст бид нар
Таны байх ёстой газрыг харуулмаар байна!
Хүү хоолой: Энэ бол Иван Иванов байлаа, та бүхний алга ташилт! Харин бид нар үргэлжлүүлцгээе...
Ваня: ..Яна чи зүгээр үү?
Яна: Үгүй л юм шиг байна...
Лида: Чи чинь зөвхөн загасны түрс ч биш...бүр жинхэнэ өөдгүй амьтан!
Эрхлэгч: Бүсгүй үгээ олж хэлээрэй!
Полина: Энд юу болсон бэ?
Антон: Тийм шүү, Ванька ямар концерт найруулсан гээч! Энэ хатагтайгийн нүглийг илчлээд өгсөн гэж болно...бурхан минь би ч...
Лида: ..тийм ээ болгоомжтой, болгоомжтой...
Полина: Би дахиад л ямар нэг юм өнгөрөөчихсөн бололтой.
Лида: Нхн....
Гамлет: Байзаарай өнгөрсөн жил хурлын танхимд тавиарай гэсэн плазм хаана байна?
Эр: Хурлын танхимд би плазм авч өгсөн биз дээ!
Лида: Энд бүх юм ойлгомжтой, таны зурагт аягүй бол гэрт нь байгаа. Харин чинийх Гамлет зуслан дээр нь ч юмуу байгаа.
Гамлет: Үгүй дээ үгүй, гэрт нь минийх байгаа. Яагаад гэвэл минийх илүү сайн байсан.
Лида: Бүр ичих ч үгүй.. юу ч байсан багадна, хүүхдүүдээс хулгай хийгээд л... аливээ май ингээд цадаарай...
Эрхлэгч: ..ямар өвчтэй юм бэ...
Ваня: Яна битгий санаа зов л доо. Тэртэй тэргүй өнөөдөр сайхан өдөр байна.
Яна: Ваня чи ер нь л ухаангүй. Надад нэг л сайхан санагдахгүй байна.
Ваня: Тийм дээ, одоо хоёулаа өглөө болгох ч өнгөрөх шиг боллоо... Ааваа зүгээр үү?
Антон: Энд байна уу?...
Ваня: Тийм ээ...
Антон: Сайн байна, чи ямар сайн хүү гэдгээ мэдэх үү, хүү минь! Тэр өөдгүй...өөдгүй хүүхнийг ингэх л хэрэгтэй! Надад Лёха сургуультайгаа салах ёс хийсэн нэг уламжлалаа ярьсан юм. Хүсвэл чамд үзүүлье!
Ваня: Хэрвээ Лёша аав юм бол мэдээж үзмээр байна.
Антон: Бид хоёр одоохон... одоохон тэгээд л хүрээд ирнэ..
Ваня: Тийм ээ би одоохон...
Антон: Алив яваарай...
Даня: Та нар чинь яаж байна аа, хөөе!
Ваня хоолой: Даня цаашаа бай, аавын ийм..
Даня: Юу гэнээ?!
Антон хоолой: Лёша аавын чинь ийм...
Даня: ..алив ааваа одоохон боль та чинь..
Цагдаа: Зогс цагдаа байна!
Даня: ..ааваа...
Антон: ..Ннн...
Даня: ..аливээ хурдал, өмдөө тат!
Антон: ..өө...
Цагдаа: ..алив явцгаая...
Даня: ..зөөлөн...
Цагдаа: ..хаалгаа онгойлго...
Цагдаа1: Энэ чинь бүр юу вэ?! Алив зогс!
Эля: Даня... Үнэнийг хэлэхэд байдаг л гэнэтийн бэлэг, тийм ч их гайхсангүй... Даня... Даня би одоо гомдлоо шүү, чи хаана байнаа? Даня... Даня... харин одоо бүр гайхчихлаа...
Өвөө: Та нар чинь яаж байнаа?!
Цагдаа1: Энд нэг илбэчнийг бариад ирлээ...
Өвөө: Залуусаа юу гэж дээ би эрүүл хүн! Гэхдээ хүүхдүүдэд уух юм зарсан. Ивановынхон өнөөдөр нэг л бүтэлгүйтчихсэн бололтой...
Ваня: За ямар байна, чи зүгээр үү?
Яна: Хар л даа...
Ваня: Зүгээр дээ Яна, би ганц хоёр үнсээд л бүх юм зүгээр болчихно...
Яна: Тэгж л найдъя...
Ваня: Гэхдээ бид нар танайх руу явна биз дээ?
Яна: Тийм ээ...
Ваня: Хүүхдүүд ээ, буланд зогсохоо больцгоо, Янкагийнд очицгооё тэдний байшин чөлөөтэй.
Бүгд: Тийм ээ..
Яна: Би уг нь хоёулаа хамт л гэж бодсон.
Ваня: Тийм ээ...бүгд л хамт!
Цагдаа: Гимназийн байшин руу шээсэн.
Өвөө: Хн Антончик хэн чамд ийм юм хэлдэг байна аа?!
Антон: Таны хүү...
Цагдаа хоолой: ..Тэнэг! Нэгэнд чинь мессеж ирж. Хэрвээ чи намайг хэнд ч харуулахгүй гэж дээвэр дээр түгжиж байгаа бол чи үнэхээр тэнэг.
Даня: Эля! Тэр байна! Уучлаарай утсаар ганцхан ярьж болох уу, маш яаралтай!
Цагдаа: Болохгүй ээ! Би харин ч хүний хувийн мэдээллийг уншаад дүрэм зөрччихлөө.
Даня: Энэ чинь хичнээн удсан гэсэн үг вэ...
Цагдаа: Чи чинь цагдаад баригдчихаа юу?
Даня: Эля намайг харж байна.
Ваня: Яна.. май энийг чамд...
Яна: Нэг л уумааргүй санагдчихлаа. Үнэнийг хэлэхэд зөвхөн хоёулхнаа байна л гэж бодсон.
Ваня: Боль доо, яахав хоёулхнаа л болчихъё... би чамд тэгнэ гэж амласан биз дээ! Ойлголоо дэмий л хэл зөрччихлөө... Яна гэхдээ уучлаарай, би яваад нэг юм уугаадахъя..
Яна: нхн...
Антон: Даня битгий дэмий юм хийгээд бай, Полина руу залга гээд хэлээдэх..
Даня: Яаж?
Антон: Яаж гэнэ шүү.. алив тат...
Даня: Тэнд байгаа тэр...
Антон: Харлаа.. сайн уу.. Полина руу залга...
Цагдаа1: Дахиад энэ хоёрыг бүртгэчих, гимназид зодоон хийсэн.
Цагдаа: Овог?
Лида: Иванова.
Цагдаа: Гимназид чинь Ивановынхноос өөр хүн байгаа юу?
Лида: Байгаа, энэ авилгалын эзэгтэй, яасан бэ...
Цагдаа1: ..тайван...
Цагдаа хоолой: Учрыг нь олноо, паспорт байгаа юу?
Яна: Чи чинь галзуураа юу?!
Ваня: Үгүй дээ Яна, би зүгээр л захирал авгайг үзүүлсэн юм. Нээрээ тийм энийг чамд...
Полина хоолой: Антоша..
Даня: Ээж ээ...
Полина: ..Хүү минь... зүгээрээ бүх юм хэвийн...
Цагдаа хоолой: Хатагтай, хатагтай яаж таны хүү байх юм бэ? Ээж нь аль хэдийн хоригдож байгаа...
Лида: Уучлаарай би болох уу...
Полина: Би биологийн ээж нь...
Лида: Тийм ээ яг үнэн.
Цагдаа: Тэгээд та ямар нь гэж, физик математикийнх нь уу?
Яна: Сайн уу...
Даня: Сайн уу.. энийг чамд.
Яна: Баярлаллаа. Их сонирхолтой л юм. Би одоо хүмүүст миний найз залуу шоронд байсан гэж хэлж чадна.
Иванов: Бид нар Вадим Михайличаас.. та уучлаарай, бид нар дэмий л жаахан ингэчихлээ. Санаандгүй л...
Цагдаа: ..ойлгомжтой...
Иванов: ..дээр нь энэ төгсөлтий үдэшлэг! Надад итгээрэй би одоо сайн чангална!
Цагдаа: Би итгэлтэй байна. Төгсөлтийн үдэшлэг гээд энэ удаа явуулчихъя..
Иванов: Гайхалтай ноёд, хатагтай Ивановууд аа... хамаатан чинь л тус боллоо, Антон тийм биз дээ? Ааваа таны л бүтэлгүй хүү тийм үү? Нөхөрийнхөө өмнөөс хүмүүсийн царай харах ч ичмээр..нхн!?
Лида: Чи өөрийгөө хөндлөнгөөс хар л даа, би насаараа тэгж зовсон.
Иванов: Тийм дээ үнэн, одоо босоод намайг загна л даа, намайг загнах юу ч байхгүй...
Лида: Наадах чинь юу вэ, Царский утсан хиам байна. Бас энэ тосгоны утсан мах. Чи энийг хаанаас аваа вэ?
Иванов:Хөргөгчнөөс авсан юм. Тэнд дахиад таван уут байгаа.
Лида: Чи сургууль руу хүргэж өгөөгүй юм уу?
Иванов: Тийшээ өгөх байсан юм уу? Яахав.. энд бүгд гэмгүй ариун биш...
Өвөө: Тэгээд ч энэ нь дээр, тэр хумслагч захирал хүүхэн биш бид нар идчихнэ. ... Үнэний нь ч хэлж, бурхан өршөө..
Антон: Баярлаллаа..
.....................
Бүсгүй
Юра эр
Эр
Залуу
Эмч залуу
№2
Өвөө: Үнэхээр амттай, идэх юмтай үед амьдрал бол сайхан зүйл... харин үхчихээр нөгөө ертөнцөд юугаар хоололдгийг хэн мэдэхэв дээ?!
Ваня: Өвөө санаа зоволтгүй дээ та тэнд ч гэсэн хоолоо хийлгэх хүнээ олно.
Полина: Ингэхэд цаг хэд болж байнаа? Тийм ээ Даня лав одоо их сургуульдаа орчихсон байх..
Антон: Полина чи Данькаг их сургуульдаа орчихоод утасдаж хэлэхгүй гэж бодоо юу?..
Өвөө: ..нэг хийчих...
Антон: Танд бол зөвхөн шил юм л хийх тийм биз дээ Виктор Алексеевич?..
Өвөө: Яагаад үгүй гэж, ямар хамаагүй юм байгаа биш, харин ач хүү маань Москвад сурах гэж байна!
Ваня: Ядаж би энд элсэж байгаа нь сайн болж, тэгээгүй бол бас миний төлөө санаа зовно...
Антон: Ингэхэд өөрөө элсэж байгаа билүү?
Ваня: Үгүй ээ та туслаж байгаа. Би уг нь Воронежд биш Москвагийн их сургууль, олон улсы харилцаанд ормоор байсан л даа, гэхдээ яая гэхэв, аав сүүлийн үед их л нарийн болчихсон..
Антон: Юу гэнээ нарийн болох оо?! Чам шиг толгойтой хүн ядаж миний олж байгаа задгай мөнгөний талыг олчихвол сайн л байна. Хэлээ билүүдэхээс өөр юу ч байхгүй..
Өвөө: Ирээдүйн дипломат л болно.
Иванов: Адилхан байна уу?
Лида: Нэг тэнэгтэй юу?
Иванов: Цезарьтай!?
Лида: Уучлаарай таньсангүй. Өчнөөн тэнэгүүдтэй учирч байлаа. Харин Цезарьтай адилханыг бол анх удаа л!..
Иванов: Би өнөөдөр нэг ном олсон. Цезарийн тухай. Нэг гэгээнтэн бичсэн байсан.
Антон: Светоний бичсэн юм. “Арван хоёр Цезарийн амьдрал”. Харин чи миний номын сангаас олсон.
Иванов: Үгүй дээ Антон чи буруу ярьж байна.
Антон: Маргах хэрэггүй ээ Светоний бичсэн юм.
Иванов: Светоний нь хамаагүй ээ, харин чиний номын сан гэснийг л буруу гэж байна. Энэ бол..миний номын сан. Би чинь энэ байшинг дотор нь байгаа бүх юмтай худалдаж авсан.
Антон: Чи байшин авсаан, чиний номын сан. Харин би ямар ч хамаагүй юу...
Полина: ..Антон тайвшир л даа..
Иванов: Үнэн хамгийн хатуу...
Ваня: Зүгээр л манай гэр бүл шинэ Цезарьтай болчихсон. Тэгээд л Антон аав галзуурах гэж байгаа юм.
Антон: Гайхалтай.. гэхдээ энэ шинэ Цезарь л хүүгээ их сургуульд оруулахын тулд өөрийнхөө сенаторууд дотроос таньдаг хүн хайг! Харин Антон аав нь амралтаа авлаа!
Өвөө хоолой: Нхн...
Полина: Ваня наад ам чинь яачихаа вэ?! Одоо тэгээд яахав?
Лида: Бас чи ч гэсэн амаа мэдэхгүй. Гал тогоонд лаврын навч хаачихав гээд л бодоод байсан юм.
Хоёр Ивановынхон
Даня: Байна ээжээ сайн байна уу.. яахав юу болохов дээ... байдгаараа л, онц
Полина хоолой: Данечка би чамаар бахархаж байна.
Лида хоолой: Миний ухаантай хүү, чи бол бид нарын бахархал...
Даня: Ээжээ та хоёр битгий хашхичаад бай л даа, аягүй бол намайг эмнэлэг рүү аваад явчихна.
Лида хоолой: Элечкагийн шалгалт яаж байна?
Даня: Элечка шалгалтаа өгч байгаа...
Лида: ..тийм үү?...
Даня: ..театрын дуу хөгжмийн шалгалттай гэж болно.
Лида: Хөөе... улсын ерөнхий Цезарь аа, Даня Москвад тэнцчихлээ. Одоо байрных нь мөнгийг төлөх хэрэгтэй. Чи чинь салютнаасаа мөнгө үлдсэн гээ биз дээ?
Иванов: Мөнгө үү?
Лида: Тийм ээ..
Иванов: Салютнаас уу?
Лида: Тийм ээ...
Иванов: Банкинд байгаа...
Лида: Лонхонд юм биш биз, аливээ хүүхдэд мөнгө өг, чи Москвад байр хөлслөнө гэж амласан биз дээ?
Иванов: Амласан бол..амласан л гэсэн үг. Депозиттой байгаа тийм ч амархан авч болохгүй.
ЛИда: Чи намайг сонсохгүй байгаа юм уу? Одоохон арван хоёр Цезарийн амьдралын оронд нэг Ивановын үхэл болж магадгүй шүү! Гуравдах гэхэд мөнгөө бэлэн байлга ойлгосон уу?
Даня: Бурхан минь, алив нааш ир...
Эля: Өөдгүй амьтад...
Даня: Тэгэлгүй яахав өөдгүй амьтад...
Эля: Өөрсдийнхнийгөө л татчихсан!
Даня: Өөрсдийнхийгөө л тэгнэ өөр хэнийг байхав дээ...
Эля: Гэтэл би гэж дуулаад л, бүжиглээд л тэнэг юм шиг...
Даня: Яг тэнэг... шалгалт авсан хүн, тэд нар тэнэг! Жинхэнэ авъяастнаа олж харахгүй...
Полина: Лида, Антон үнэхээр Ваняд туслахгүй шүү! Би тэрнийг ийм үед нь мэднэ. Зүгээр л... одоо тэгээд яахав?
ЛИда: Бурхан өөрөө Ваняг яахаа мэдэхгүй байгаа. Бид нар бол бидэнд хэн ч туслахгүй гэдгийг үргэлж мэддэг байсан. Тэгээд л Ваня өөрөө сургуульд орж, өөрөө сурна. Тийм ээ...харин та нар Антоны танил талд л найддаг!
Полина: Гэхдээ одоо найдах юм юу ч байхгүй.
Лида: ..нхн...
Полина: ..өөрсдөө танил талаа хайх хэрэгтэй.
Лида: Тэгэхээр танилгүй л бол ямар ч аргагүй юу?
Полина: Яагаад үгүй гэж? Зүгээр л та нарт тийм боломж байгаагүй.
Лида: Яагаад бид нарт боломж байгаагүй гэж?! Ингэхэд манай ангийн хүүхэд хуулийн ангийн тэнхимийн эрхлэгч Юрий Воротницкий гэдгийг мэдэх үү? Би Данягийн төлөө гуйх гэж тэрэн рүү гүйгээгүй.
Полина: Тэнхимийн эрхлэгч ээ?! Хуулийн анги бол гайхалтай хувилбар...
Лида: Ямар ч хувилбар биш?! Ивановынхан бид нар ядуу ч гэсэн бардам хүмүүс!
Полина: Уучих...
Лида: Чиний нөгөө бухимдлаас гаргадаг цай юу? Яахав уугаад л үзье...
Полина: Лидочка цай ууцгаая тайвшраад бүгдий нь ярилцацгаая...
Лида: Ямар гашуун юм бэ?! Гэхдээ тайвшруулж л байх шиг байна, тайвшруулж байна... харин би гуйхгүй ээ санасны ч хэрэггүй.
Иванов: Түг түг...
Антон: Надад нэг тоншуул зохих шиг л санагдлаа! Гэхдээ андуураагүй юм байна.
Иванов: Инээдтэй байна. Би чиний хошигнолд дуртай..
Антон: Тал засах гээд хэрэггүй ээ, яах гэж ирээ вэ? Гэхдээ би таачихъя. Мөнгө гэж байгаа, тийм үү?
Иванов: Чи ч авъяастай шүү!...
Антон: ..нхн...
Иванов: Үргэлж, юу ч байсан таадаг. “Поле чудест” л орох хэрэгтэй.
Антон: Ганц копеек ч өгөхгүй. Ганц ч копеек...
Иванов: Би өөртөө гуйгаагүй ээ...
Антон: ..нхн...
Иванов: Хүүдээ л! Байрных нь төлбөрт...
Антон: Алексей Викторевич нэг бодлого өгье.
Иванов: Ямар?
Антон: Данила хоёр аавтай байжээ. Нэг нь номын сантай, асар том байшинтай. Нөгөөх нь юу ч байхгүй. Асуулт! Данилагийн байрны мөнгийг хэн төлөх вэ? Цаг!
Иванов: Тийм ээ Антон... бид хоёр нэг гэр бүл л гэж бодсон.
Антон: Бодох оо? Үгүй ээ бодох бол чиний ажил биш Лёха. Чиний ажил бол энэ сигвей. Явж уна. Унаа, явж тогло...
Өвөө: Чи наадхаа удах уу?
Иванов: Болноо ааваа би бодож байна.
Өвөө: Бас нэг гүн ухаантан. Хамаг мөнгөө дэмий юманд үрчихээд л, одоо ингэж эргэлдээд л! Лидка мэдчихвэл пигмейг чинь хаашаа чихэхийг мэдэж байна уу?
Иванов: Сигвей?!
Өвөө: Чи хэдээр авсан юм бэ?!
Иванов: Би яагаад бодсонгүй вэ, энийг зарчихаж болно.
Өвөө: Дөч хүрсэн жаахан хүүхэд.. чиний бизнес загварыг мэдэж байна! Үнэтэй авчихаад хямдхан зарна.
Иванов: Намайг яах гэж үргэлж толгой руу цохиж байдаг юм бэ?
Өвөө: Яагаа ч үгүй ээ, одоо цаг хэцүү байгаа би сониноос уншсан. Зурхайгаар бол миний эрүүл мэнд сайн, аялалаар явна гэсэн. Гэтэл өглөөнөөс л нуруугаар хатгаад байх юм.
Ваня: Сайн уу, сайхан бүсгүй минь, олон улсын харилцаанд орох гэж байна уу? Би ч гэсэн хэлний анги уу, олон улсын харилцаа юу бодоод л байна.
Бүсгүй: Ийм олон ангитай, би бүр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй юм байна.
Ваня: Санал нэг байна их олон. Хэлний ангид сурах бол гайхалтай л байх, тэгээд ч бас таньтай байвал бүр ч халуухан гэж болно.
Бүсгүй: Та хэл ам сайтай болохооор хэлний анги дээр байх.
Ваня: Ннн...
Полина: Ингээд Лидочка ч ирлээ. Ямар удаан хүлээ вэ?
Лида: Намайг хүлээж яах гэж, би хиаманд явна гэж хэлсэн биз дээ! .. Юрка..Воротницкий.. энэ чинь чи юу?
Юра: Тийм ээ, бид хоёр ингэж уулзана гэж.. ерөөсөө бодож байсангүй.
Лида: Тийм ээ амьдралд янз бүрийн л юм байх юм. Тэгэхээр нэг мэндчилчих үү!
Юра: ..тийм ээ...
Лида: ..тийм ээ.. бүр ийм хүн Воротничёк... нөгөө, суу, суу л даа...
Полина: Би Ванечкагаа гээд хуулийн ангиар орж сонирхсон юм. Ингэхэд Ваня бол ганц хүү нь... тэгээд л тэнд тааралдаад. Мэдээж юм ярьж байгаад л та хоёр нэг ангийх гэдгийг олж мэдсэн.
Лида: Тийм үү?
Полина: Тийм ээ... Гэхдээ л амьдралд ийм сонин давхцал гэж байдаг л юм байна.
Юра: Тийм ээ...
Лида: Юра, чи кофе ууж байгаарай...
Юра: Нхн...
Полина: ..сүүтэй юу?..
Юра: ..тийм ээ тэгье...
Лида: Полина явъя надад энийг янзлахад тусла л даа...
Юра: Ингэхэд...
Лида: ..Юра суу!
Юра: Нхн...
Лида: Энэ чинь юун давхцал вэ би ойлгосонгүй...
Полина: ..Лидочка би худлаа хэлэхгүй ээ давхцал энд бага, гэхдээ та хоёр нэг ангийнх энэ бол бас л ховор тохиолдол.
Лида: Тийм үү?
Полина: Тийм ээ... чиний уурлаж байгааг ч ойлгож байна. Гэхдээ би Ванягийн төлөө л санаа зовоод.. Харин уур, санаа зовох хоёр бол маш их хүч! Бид хоёр, бид хоёр бүгдий нь бүтээнэ, гуйя, тэгэх үү?
Лида: Май, энэ миний хариулт.. Юра!
Эр: Юу гэхээр би энэ юмыг...
Иванов: Сигвей.
Эр: Сигвейг.. би хүүдээ авч байгаа юм.
Иванов: Тийм үү...
Эр: Энүүгээр ер нь явах гайгүй юу?
Иванов: Мэдээж амархан..
Эр: ..тийм үү...
Иванов: Яг л паркийн тоглоом унаж байгаа юм шиг. Мөнгөө төлөөд л явчихна. Юу ч хийх хэрэггүй...
Эр: ..нхн...
Иванов: ..зүгээр л амьдралын сайн сайхныг амтал..
Эр: ..нхн...
Өвөө: ..сайн байцгаана уу...
Иванов: ..ааваа нааш ир..
Эр: ..сайн байна уу!
Иванов: Алив нэг үзүүлээдэх...
Өвөө: Би энэ хачин юмыг хэзээ ч унаж байгаагүй.
Иванов: Тэр чинь л гол нь байгаа юм. Алив, та ч чадна...
Өвөө: Хэрвээ манай хүү л тэгж байгаа бол тийм гэсэн үг. Өчнөөн жил амьдрахдаа ганц удаа худлаа хэлэхийг нь үзээгүй...
Иванов: Харж бай..гүйцээ!..
Өвөө: ..болж байна. Холдоорой... хөөх хүү минь би явлаа шүү!
Иванов: Уургаа үлдээчих л дээ.
Өвөө: Мөн тэгэх байх даа, хугалчихвал дахиад авч чадахгүй.
Иванов: Би хэлсэн биз дээ, юу ч хийх хэрэггүй. Зүгээр л яваад амьдралын сайхныг амтал..
Эр: ..тийм ээ...
Иванов: ..ийм гайхалтай юм хаанаас зуун тавиар олдох юм бэ?! Авах уу?
Эр: Авъя, аятайхан эд байна авъя...
Өвөө: Новш гэж, нуруу! Бүр ингэх гээд л, хүмүүсээ, хүмүүсээ туслаарай, тормосы нь дарж чадахгүй байна....
Өвөө: ..чи хаашаа чагнаалдаа вэ, би яаж... ойлгосон уу, бурхан минь, хаашаа, хаачих нь вэ, хаашаа?!
Ваня: Ерөнхийдөө Данилка чи Москва руу дэмий л зүтгэж! Би их сургууль орсон. Гайхалтай.. өчнөөн сайхан амьтад!
Даня: Амьтад аа?!
Ваня: Тийм ээ хаашаа л харна хүүхнүүд...
Даня: Чи их сургууль орсон юмуу, эсвэл махкомбинат уу?
Ваня: Их инээдтэй байна..
Даня: За...
Полина хоолой: Данечка доошоо оч, ширээ засчихлаа.
Даня: Нхн...
Полина: Ванюша хоёулаа ярих юм байна.
Ваня: Одоохон ээжээ ганцхан юм аваадахъя..
Полина: Тийм ээ тэг тэг тэгэлгүй яахав... тэрийгээ авчих...
Ваня: ..турбо.. энэ бол туршлага..
Полина: Болчихсон уу?
Ваня: Тийм ээ...
Полина: Тэгэхээр аав чинь хөдлөхгүй байгаа чи өөрөө мэдэж байгаа.
Ваня: ..нхн...
Полина: Тиймээс бид нар өөрсдөө л орох хэрэгтэй.
Ваня: Би бүр элсэлтийн комисс дээр ч очсон.
Полина: Тийм үү үгүй байлгүй дээ, ямар мундаг юм бэ! Гэхдээ энд юу гэхээр, Лида ээжийн чинь ангийн хүүхэд хуулийн ангийн тэнхимийн эрхлэгч... ингэхэд чамд хуулийн анги ямар байна?
Ваня: Одоохон ээж ээ! Тийм ч сайн биш, гэхдээ эерэг талууд байна. Харин олон улсын харилцаанд ангийнх нь хүүхэд байхгүй юу?
Полина: Магадгүй ээ, гэхдээ бүх найз нь их сургуульд орохгүй биз дээ?
Ваня: Тийм л дээ...
Эр: Аав чинь хаачихваа?
Иванов: Манай сургуулийн захирал л дандаа ингэж асуудаг байсан юм. Аялах гээд явчихсан ч юм билүү? Зурхай нь уг нь...
Эр: ..намайг уучлаарай, би дахиад хүлээж чадахгүй ээ!
Иванов: Түр хүлээ л дээ, акумлятор нь ямар гэдгийг харуулах гэсэн ч юм билүү?
Эр: Үгүй дээ гүйцээ цаг бол мөнгө!
Иванов: Хүлээ л дээ...
Лида: Чи чинь яагаад алга болчихвоо, дахиад л тоглоомоо барьчихаа юу?
Ваня: Ээжээ юун тоглоом, бид нар одоо огт өөр юм л бодож байгаа. Их сургуульд өөрөө орох хэрэгтэй, тэгээд л аль нь дээр вэ гэдгээ шийдэж байна. Хуулийн анги л таалагдаад байна, та юу гэж бодож байна?...
Лида: ..чи чинь яагаад гэнэт хуулийн анги болчихоо вэ?..
Ваня: Энэ мэдээж хамгийн биш л дээ, гэхдээ хуулийн анги ч гэсэн давуу тал ихтэй.
Лида: Давуу тал аа?! Хамгийн гол давуу тал нь манай ангийн хүүхэд ажилдаг болохоор уу? Чамд Полина бүгдийнэ хэлчихээ юу?
Ваня: Ээжээ яагаад уурлачихаа вэ, энэ чинь байдаг л асуудал.
Лида: Танил тал байдаг л асуудал аа?! Чи ер нь яаж ийм юм ярьдаг байнаа?! Энэ чинь хуулийн зөрчил. Бүр хууль судалдаг ангид шүү!?
Ваня: Гайхалтай таарчихаж...
Лида: Гайхалтай?! Тэгэхээр хэний ч туслалцаагүй өөрөө сургуульд ор! Ээждээ ээж тэгж хэлж байна гэж хэлээрэй. Бас энэ ширээн дээрхийг хураа!
Антон: За...
Иванов: Надад нэг зоригтой санал байна.
Антон: Эр зориг хотыг ч эзлэнэ Цезарь тэгж байна уу?
Иванов: Тэр үнээн... би бодлоо л доо. Байшин бол минийх, чи тэртэй тэргүй энд байгаа. Ингэхэд энэ өрөөг худалдаад авчих л даа!
Антон: Бүр асуухаасаа ч зовчихлоо, тэгээд миний тэртэй тэргүй байгаа газрыг хэдээр зарахав?
Иванов: Яаж асаадаг юм бэ?... хоёр сая..
Антон: Юу гээч Алексей Викторович наад саналтайгаа над дээр тавь орчим жилийн дараа гүн деменцид орохоор ирээрэй
Иванов: Юу?
Антон: Бүрмөсөн зөнөг болохоор...
Иванов: Ойлгомжтой... ингэхэд энийг мужааны өрөө болгодог юм билүү? Юу гэж бодож байна?
Өвөө: Болгоомжтой байгаарай...
Даня: Чи тэгээд, үнэхээр олон улсын харилцаанд элсэхээр шийдээ юу?
Эля: Би шийдэх ээ?! Аавын шийдвэр. Миний бүх шийдвэр Москвад үлдсэн. Тааралдвал хацар дээр нь үнсээрэй.
Ваня: Өө сайн уу залуусаа...
Даня: Сайн уу..
Ваня: Элик ч гэсэн ийшээ орохоор шийдээ юу?
Даня: Тийм ээ тийм,тэгж шийдсэн. Энэ тэрэнд хэцүү байгаа. Чи жаахан...
Ваня: Яахав эднийх дахиад нэг сайхан бүсгүйтэй л боллоо! Даня юу гээч надад ч гэсэн олон улсын харилцаа таалагдаад байх юм. Хуулийн анги ч өнгөрсөн.
Залуу: Сайн байна уу, та ч гэсэн олон улсын харилцаанд орох гэж байгаа юмуу?
Эля: Тийм ээ, юу гэж?..
Залуу: Тань шиг нүд, уруултай байхад диплом шууд өгчихөж ч магадгүй гэдгийг та мэдэх үү?
Даня: Би энд зогсож байсан.
Залуу: Намайг уучлаарай...
Өвөө: Та надад жинхэнэ ид шидтэй тариа хийчихлээ. Яг л дахиад дөчин тавтай болчихлоо. Эх орныхоо үнэгүй эмчилгээг хүндэтгэн мөргье!..
Эмч: ...бөхийж болохгүй ээ! Дахиад нуруугаа хөндчихнө...
Өвөө: Тийм шүү таны зөв.. харин одоо энийг яахав?
Эмч: Таны насан дээр хэрэггүй л болов уу! Эрүүл мэнд нь үнэтэй.
Өвөө: Үнэтэй гэлээ гэнээ?!
Өвөө: Хэрэггүй юмнаас жаахан ч гэсэн ашиг!
Лида: Полиночка надад хэлээдэх дээ, би гэнэн төлөг шиг байна уу? Би үсээ хэлээгүй ээ, тэгээд?
Полина: Үгүй ээ...
Лида: Тэгвэл чи юу гэж намайг хуулийн ангиар турхираад байгаа юм бэ? Ваняг юу гэж оролцуулаа вэ? Би хэнтэй ч тохиролцохгүй би чамд хэлсэн.
Полина: Лида юу гээч, чи их л цэвэрхэн, зарчимч! Харин танай өвөөд Антоны мөнгөөр яаралтай хагалгаа хэрэгтэй болоход чиний зарчим хаана байсан юм бэ, анн? Хүний тусыг тусаар хариулчих тийм хэцүү байна уу?
Лида: Манай улсад хэзээнээсээ танил тал ач тус болчихоо вэ?
Полина: Тийм ээ танил тал ариун биш! Гэхдээ хорон муу ч биш! Энэ бол авангард уран зураг шиг. Сайн уу, муу юу гэдгийг хүн бүхэн өөрсдөө л шийдэг!
Иванов: Ааваа сигвей хаана байна?
Өвөө: Чиний сигвей энэ байна.
Иванов: Та чинь галзуураа юу?
Өвөө: Чи зарах гэсэн биз дээ, би зарчихлаа. Ямар асуудал байгаа юм бэ? Явж унтлаа би нэг л ядарчихлаа...
Иванов: Аав аа...
Иванов: Антоха...
Антон: Нн...
Иванов: Миний буруу байж. Сая гээд хэтрүүлчихлээ.
Антон: Хоёр зуун мянга.
Иванов: Чи чинь галзуураа юу? Юун хоёр зуу?! Найман зуу. Энэ бол эцсийн үнэ.
Антон: Лёша маргааш хүрээд ир, харин би хоёр зуугаар авна.
Иванов: Юуны чинь маргааш..за яахав таван зуу, хамаатан гээд бэлэглэчихье.
Антон: Би зөвхөн хагас сайнд бэлэг авдаг.
Иванов: За яахав, хоёр зуу бол хоёр зуу л болог. Чамтай маргах гээд ч хэрэг алга.
Антон: Болгооно уу!
Иванов: Энэ юу юм бэ? Би Иванов Алексей Викторович байшингийнхаа өрөөг Иванов Антон Павловичд зарсан, тийм үү?...
Антон: ..нхн...
Иванов: Хоёр зуун мянган рублиэр... бүр гэрээ бэлдчихээ юу?
Антон: Нхн би зөвшөөрнө гэдгий чинь ч мэдэж байсан юм.
Иванов: Чи бол чөтгөр Антон.
Антон: Энэ мөнгө.. тоолоод хэрэггүй ээ чөтгөр мөнгөний асуудалдаа алдахгүй.
Лида: Өө Юра.. чи бүр ирчихээ юу Юра, суу суу..би тэнд жаахан ажилтай л...
Юра: Зүгээр дээ, зүгээр Лидочка би ойлгож байна. Өнөр өтгөн гэр бүл..
Полина: Юрий Борисович...
Юра: ..за..
Полина: Лидочка таньтай ярилцмаар байна гэсэн.
Лида: Ярилцаж, бас таниас гуймаар байна. Би хэзээ ч ингэж байгаагүй. Бас эрэгтэй хүнээс энийг гуйж байгаагүй. Эмэгтэй хүнээс ч гуйж байгаагүй.
Юра: Лидочка чиний юу яриад байгааг ойлгохгүй байна.
Лида: Хүү маань хуулийн ангид орох гээд байгаа юм.
Полина: Тийм ээ...
Юра: ..харин би энэнд нь туслах хэрэгтэй байгаа.
Полина: Тийм ээ...
Юра: Бас бид нарын зүгээс ч гэсэн тусламж байгаа.
Ваня: За хайртай ээжүүд ээ, баяр хүргэж болно би их сургуульд орчихлоо.
Лида: Яаж орсон гэж, аль хэдийн үү?
Даня: Энэ төлбөртэй ангид орчихсон.
Лида: Данёк миний гол туслагч. Ээжээ би одоо олон улсын харилцааны оюутан.
Полина: Олон улс аа?!
Ваня: Тийм ээ...
Полина: Яаж, чи хуулийн ангид орохгүй юм уу?
Ваня: Хуулийн ангиар яах гэж? Олон улсын харилцаа бол дүүрэн давуу тал!
Лида: Хүүхдүүдээ танилц, энэ манай ангийн хүү, Юрий Борисович...
Даня, Ваня: ..сайн байна уу...
Даня: Ээжүүдээ юу гэхээр... намайг уучлаарай, гэхдээ би ч гэсэн олон улсын харилцаанд элсчихлээ. Би Москва явахгүй энджж үлдэнэ.
Полина: Чи яагаад явахгүй гэж..яагаад?
Даня: Яагаад гэвэл би тэнд юу хийх юм бэ? Харин энд надад ядаж давуу тал байна. Тэгээд ч тэрэнгүй би байж чадахгүй.
Лида: Тэрэнгүй ээ?!
Ваня: Бас манай найрсаг гэр бүлгүй бол, тийм биз дээ?
Антон: Тэр Элькагаас болж л энд ирсэн. Зуун хувь!
Полина: Тэгэлгүй яахав дээ...
Антон: Бүгд Москва руу, харин тэр Москвагаас ийшээ, яаж?! Нэг дурлалаас болж өчнөөн тэнэг алхам!
Полина: Гэхдээ тэгэхэд өчнөөн гайхалтай тэнэглэл байсан.
Лида: Мөнгө хаана байна?
Иванов: Ямар мөнгө?
Лида: Тэнэг юм шиг царайлах хэрэггүй шүү! Тэртэй тэргүй илүү юм болохгүй. Суу!
Иванов: Гэхдээ..юу гэж? Даня эндээ үлдэнэ. Москвад байр хэрэггүй болчихлоо.
Лида: Харин манай Воронежд коммунизм тийм үү? Воронежд хүүхдэд мөнгө хэрэггүй юу?
Иванов: Би бизнест оруулчихсан. Би удахгүй Данькад зөвхөн байр хөлслөхгүй. Бүр ийм байшин авч өгнө. Номын сантай... яг Цезарийн хэлснээр.. “нэк гэ гитале маниску”.. агуу үйл хэрэг эхлэхдээ бодоод ч хэрэггүй..
ЛИда: Юу гээч энэ Цезариар чинь нэг дэлсээд өгөх үү? Шууд бодох ч үгүй зохиогоод ярьчих юм!.. надад сануулаадах даа Цезарийг алчихсан гэлүү?
Иванов: Чи ядаж Антонд ном нүхэлсэн гэж битгий хэлээрэй....
..............
Бүсгүй
Бүсгүй1,2,3,4,5
Света бүсгүй Герагийн эхнэр
Эр
Маша бүсгүй
№3
Гера: Өглөөний мэнд...
Полина: Чи энд юу хийж байгаа юм бэ?
Гера: Юу гэж, чамтай л адилхан... өөрийнхөө найз Лёшагийнд амьдарч байна.
Полина: Тэгэхээр чи тэр удаа юу ч ойлгоогүй юм биз дээ?
Полина: Хэрвээ чи дахиад хэнд ч юм Казаньтипийн тухай юм дугарвал, би чамд сануулсан шүү, чи намайг мэднэ!
Гера: Яахав юм байсан л байх. Цагдаа нарын мотоцикль хулгайлсан. Борягийн нэг тийм лангуу, тэртэй тэргүй санах юм ч алга. Яаж уусан билээ дээ...
Полина: ..энэ удаа ч гэсэн дэвсээд өгье л дөө, гэхдээ энэ удаа хамаагүй хүчтэй дэвсэнэ!
Гера: Тэгж чадахгүй ээ, бас надад ч гэсэн хэлэх юм байгаа.
Полина: Хэлэх гэсэн юм чинь бүтэхгүй байж ч магадгүй!..
Лида: Явж цайгаа ууцгаа...
Хоёр Ивановынхан
Гера: Тийм ээ чи гайхалтай байшинтай болж Лёхыч! Гэхдээ дизайн нь жаахан хэтэрхий л юм. Энэ нэг сүлд, баганууд, нэг л хэтэрхий эртний..
Иванов: Би юу гэж? Хуучин эздээс үлдсэн евро засал чимэглэл.
Гера: Бас камерууд байна. Бүр газар сайгүй. Усан сандаа хүртэл тавьчихсан. Өнөөдөр нүцгээр сэлэх гэсэн чинь... гэнэт л бичигдээд үлдчихнэ!
Полина: Герасим та манайд удах уу?
Гера: Энийг бол ч...эзэн нь хөөх хүртэл л гэж болно. Юу гэхээр манай гэр бүлд эмэгнэл тохиолдсон. Авгай гэрээс хөөчихлөө..
Антон: Тэгэхээр удна гэсэн үг.
Өвөө: Чамайг азтай л хөөж..идэх юманд ойр... юугаа булаацалдчихаа вэ?
Гера: Хайртай ваарыг нь хагалчихсан. Хадам хуриман дээр бэлэглэсэн юм.
Лида: Тийм дээ, манай оросд зөвхөн ваар хагалснаас болж л салцгаадаг.
Гера: Би ер нь бүр салдаг юм билүү ч гэж бодож байгаа. Эсвэл байшингаа шатаагаад л тэгээд л танайд бүр нүүгээд ирчихье...
Өвөө: Полина..чи одоо Антончикийг гэрээсээ хөөх үү?
Иванов: Антоха...
Антон: Ннн...
Иванов: ..Герагаас болоод гомдчихоо юу? Тэр чинь тоглож байгаа юм.
Антон: Үгүй ээ..Оганян өөдгүй амьтан!
Иванов: Юу гэсэн үг вэ?
Антон: Өөдгүй, адгийн, бүр новшийн амьтан! Энд шинэ байшин авах гээд зогсохгүй, бүр Номин эрэг, Улаан тэнгист ч байшинтай, гэтэл дээр нь Цагаан тэнгист ангийн байшин худалдаад авчихаж! Юу бичиж байгааг нь хар л даа!
Иванов: Гурван өнгө бүрдлээ..
Антон: Гурван өнгө гэнэ шүү, бас нэг эх оронч амьтан, намайг албаар ингэж байгаа юм! Намайг ямар байдалд байгааг мэдэж байгаа. Ямар нэг юм аваад л тэр дороо мэдээлчихнэ. Намайг нэр төртэй хариу барьж чадахгүй гэдгийг мэдэж байгаа!
Иванов: Тэгэхээр нисдэг тэргийн хариу юу?
Антон: Энийг тэр л эхлэсэн! Гэхдээ зүгээр ээ! Зүгээр ээ зүгээр зүгээр... одоо бонус өгч байгаа. Би ч гэсэн энэ өөдгүй амьтныд найман сар байхдаа жаахан цуглуулсан юм байгаа.
Иванов: Тэгээд тэрэнд ямар хариу барьж бэлдэх гэж байна!?
Антон: Олно оо?!
Иванов: Гайхалтай байшин, мэдрэмжтэй л юм.
Лида: Гера та хоёрын хооронд ямар муужгай гүйчихээ вэ? Өглөө усан санд, одоо ширээний ард анн?
Полина: Чиний юу яриад байгааг би ойлгохгүй байна.
Лида: Чи тэгж ухаангүй загнах хэрэггүй шүү! Нэг тавгаа таван ч удаа угаалаа...
Полина: За яахав, гэхдээ зөвхөн бид хоёрын хооронд шүү за юу? Их л дээр үед энэ Гератай Казантип явсан юм. Залуу нас, далайн эрэг, согтууруулах ундаа, ерөнхийдөө янз бүрийн л явдал байсан!
Лида: Ямар явдал?
Полина: Жишээ нь далайд нүцгэн сэлээд л, харин одоо энэ...
Лида: ..бүр нүв нүцгэн үү?!
Полина: Тийм ээ, гэхдээ тэрэндээ гол нь биш л дээ, харин одоо энэ Гера намайг зориуд хүмүүсийн дэргэд...
Лида: ..байзаарай! Тэгээд хувцаснуудаа хэнд үлдээсэн юм бэ?
Полина: Бурхан минь энд хувцас ямар хамаатай юм бэ? Гераг эндээс явуулах хэрэгтэй. Эсвэл чи эхнэртэй нь ярилцчих уу? Нэг ваар хагалаа л биз?!
Лида: Полина..
Полина: ..нн...
Лида: ..чи байз л даа, бүр шууд нүцгэн, доогуураа юу ч үгүй юу?
Полина: Лида?!
Ваня: Өө өвөө орчихлоо, өргөөрэй...
Өвөө: Гүйцэтгье.. гэхдээ жараахай л болох юм байна...
Ваня: Өвөө та ч лайвхакер юм аа...
Өвөө: Юу гэнээ?! Чи л тийм байх...
Ваня: Өвөө юу гээч, юм юм мэддэг хүнийг тэгж хэлдэг юм. Жаахан доошоо болгочих би зураг дараадахъя... болчихлоо!
Мсж: Ярилцах юм байна.
Ваня: Өвөө би явах болчихлоо, коптероо битгий живүүлчихээрэй.
Өвөө: Зүгээр л явж үз, хүнд заах гээд л лайвфакер минь!
Иванов: Эрт дээр үеэс нум сум язгууртны зэвсэг байсан юм. Харин энэ бүх...билльярд, гольф, хөзөр бол дээд зиндааны биш, худалдаачдын л зугаа!
Антон хоолой: Эрхэм дээдсээ та халаадаа бүтэн өмсөөч, тэгэхгүй бол язгууртны хэрэгсэл чинь л эргэн тойрон цухалзаад байна.
Иванов: Би нум сумаар Оганяны өмнө гайхуулах гэсэн юм. Гэхдээ хямдхан эд л дээ, тоохгүй байж магадгүй..
Антон: Нум сум болохгүй ээ, бүр талбайтай нь худалдаад авчихна.
Гера: Антоха биен дээрээ “Оганян новш” гээд шивүүлчих. Цаадах чинь тэртэй тэргүй адилхан шивүүлж чадахгүй.
Антон: Би ямар үнэтэй зөвөлгөө сонссоны дараа өөрөө бодоё доо гэж бодож байсан юм. Гэтэл тэр зөвөлгөө энэ байж!
Өвөө: Харин энэ загаснууд л, надад илүү таалагдаж байна...
Бүсгүй: Энэ ухаантнуудаас бүр залхаж байна...
Ваня: Хамт болзоонд явж чадахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингэхэд тохиролцсон биз дээ?
Даня: Эля бид хоёр энэ циркт чинь дахиад оролцохгүй.
Даня: Гурван пломбир, тэгээд... Катя чи юу авахав?
Ваня: Катя...
Бүсгүй1: ..гүзээлзгэний зайрмаг...
Ваня: Гүзээлзгэний..
Эля: Гурван пломбир.. Катя юу авахав?
Ваня: Катя!?
Бүсгүй2: Би юу, аль нь ч хамаагүй.
Ваня: Харин..чи...
Бүгсүй3: Лена.. жимстэй зайрмаг
Ваня: Тийм ээ..
Даня: Яагаад гэвэл энэ бол ямар ч хамт зугаалах биш, чиний л дураараа схем. Эля бид хоёр бол хоёрдугаар нисэгчид, тэгээд л болоо!
Ваня: Тэгээд юу гэж? Бүр тийм байсан ч та нарт найздаа туслах хэцүү байна уу? За яахав би өөрөө болно...
Полина: Сайн байна уу...
Света: ..сайн байна уу...
Полина: ..та Светлана юу?
Света: Тийм ээ...
Полина: Би Генагийн талаар явж байна.
Света: Гена энд алга аа...
Полина: Би харин тийм учраас л ирсэн юм.
Иванов: Светка чамайг зөвхөн ээжийнхээ ваарнаас болж хөөсөн гэдэгт итгэлтэй байна уу? Найзуудыгаа хуурах муу шүү!
Гера: Лёхыч би хуураагүй ээ... ваарнаас л болсон. Яахав бараг...
Гера: Дараа нь яасан гэхээр..Светка тэр тэнэгийн хөхөвчийг усны өрөөнөөс олчихсон.
Полина: Светочка Герад уурлаж байгаа гэдгий чинь би мэдэж байна. Гэхдээ Гера энийг хүсээгүй гэдэгт би итгэлтэй байна.
Света: Тийм дээ, бүр санаандгүй гээд л хэлчих..
Полина: Мэдээж албаар хагалаагүй. Зүгээр л болгоомжгүй хөдөлчихсөн.
Света: Нээрэн үү?
Полина: Тийм ээ..юу гээч Гера их шаналаж байсан. Өдөр бүхэн таны тухай сайнаар ярьдаг.
Света: Чи тэрнийг хаана тэгтлээ өдөр бүхэн сонсдог юм бэ? Чамтай байгаа юм уу?
Полина: Тийм ээ надтай, нөгөө, манайд байгаа.
Света: Танайд уу?
Полина: нхн...
Света: Ойлгомжтой... тэгээд хүүхэдтэй юу?
Полина: Байгаа. Гэхдээ энэ ямар хамаатай гэдгийг ойлгохгүй байна.
Света: Тэр мартамхай яг мөн байна. Хэмжээ нь ч яг мөн...
Полина: Энэ ваарыг танд, бага зэргийн нөхөн төлбөр болгоод энийг авчих л даа, танай ваар хагарчихсан.
Света: Чи чинь доромжлоод байгаа юм уу? Муу өөдгүй шулам...
Иванов: Энэ чинь хамгийн гол зарчим... амьдарч байгаа газрынхаа ваарыг битгий хагал, ваар хагарсан газар битгий амьдар! Яасан оночихсон уу?
Гера: Оночихсон л бололтой. Яг оночихож!
Гера: Гүйцээ, хөөрхий муурны зовлон ч дууслаа...ямар нэртэй байсан бэ?
Иванов: Матильда..
Гера: Гоё л нэртэй байж.
Иванов: Сумаа авчих, Антохад мэдэгдэхгүй болгоё...
Гера: Оройтсоон...
Антон: Та нар яагаа вэ, язгууртнууд аа!
Иванов: Салхилаад л шилүүсээ харж байна. Бүр нам унтчихаж!
Антон: Новш гэж! Та нар чинь юу хийчихвээ тэнэгүүдээ, энэ ямар үнэтэй гэдгийг мэдэх үү? Та нар дөнгөж сая дөрвөн мянган евро булчихлаа...
Антон: Гэхдээ зүгээрээ манай шилүүс үхвэл, тансаг оршуулга гэдгийг би эд нарт үзүүлнэ!
Антон: Яахав Оганянд нохойгоо оршуулсан нь өрөвдөлтэй санагдаг. Харин та хоёр надад дөрвөн мянган еврогийн өртэй шүү!
Иванов: Энэ чинь ихдэнэ...
Антон: Би тоглоогүй байна!?
Иванов: Хөл нь хөдлөж байна, амьд ч юм билүү?
Гера: Үгүй дээ амь нь тэмцэж байна. Нөгөө ертөнцөд ингээд гүйж байгаа.
Иванов: Энэ ертөнцөд гүйсэн ч юм билүү, аливээ малын эмч рүү явъя..
Эр хоолой: Сүүлийн үед шилүүсний тархалт зарим газар эрс багассан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Нас бие гүйцсэн шилүүс..
Ваня: ..өө хосууд сайн уу!
Даня: Май ав, энийг чамд Лена өгсөн юм.
Ваня: Ямар Лена?
Даня: Долоо хоногийн өмнө цэцэрлэгт хүрээлэнд хамт зугаалсан.
Ваня: Анн тэр нэг хаягдал уу? Би ч гэсэн тэрнээс больчихсон.
Даня: Нхн, харин Лена тэрийг чинь мэдээгүй л юм байна бодоод үз дээ!
Ваня: Сонин л юмдаа, би уг нь мессеж биччихсэн.
Эля: Чи тэрнийг тэгээд л хаячихаа юу? Өөдгүй новш...
Даня: Ерөнхийдөө май энийг ав.. энийг чамд, тэгээд ичиж яваарай.
Ваня: Машкад бэлэглэчихье.
Даня: Бас ямар Машка?
Ваня: Өнөөдөр ирж шилүүс үзнэ. Өөрөөр хэлбэл надад зөвшөөрөөгүй, тэгээд хуучин аргаа хэрэглэхээр шийдлээ. Шилүүс, гитар, дуу, секс.
Даня: Нн...
Ваня: Ингэхэд өрөө чөлөөлчихөөрэй. ..Тэгвэл зочны өрөөнд л орохоос. Та нар харин ичээрэй. Өнөөдөр Масулька бэлэггүй үлдлээ. Гэхдээ яагаад? Өнөөдөр тэрэнд секс байгаа.
Лида: Май энийг... чи Светкад битгий гомдоорой. Тэрнийг ойлгож болно. Ийм санаандгүй нөхөрийнхөө явдлыг мэдчихсэн. Герка өөрөө бүгдийнэ хэлэх хэрэгтэй байсан юм.
Полина: Би л харин хэлэх хэрэгтэй.
Лида: Гэхдээ юу хэлэх гэж?
Полина: Казантипийн тухай...
Лида: ..нн...
Полина: ..мэдээж санаа зовмоор юм байгаа л даа. Гэхдээ ваар хагалаагүй ээ... Тэгээд ч Антон бүгдийнэ ойлгоно.
Антон: Полинучшка чи нүдээ яачихаа вэ?
Полина: Усан санд уначихлаа, хальтраад..
Антон: Тийм дээ..арай ч дээ, болгоомжтой байгаарай...
Полина: Нхн..
Лида: Бүгдийнэ хэлэх хэрэгтэй гэснээ яахав?
Полина: Хэлэх хэрэгтэй л дээ, гэхдээ цагий нь тааруулна...
Ваня: Энэ бол манай гэр бүлийн бахархал, энэ бол..энэ..
Маша: Шилүүс хаана байгаа юм бэ?
Ваня: Уучлаарай чухал дуудлага байна. Байна уу...
Даня хоолой: ..за яасан Казанова болзоо ямар байна?
Ваня: Шилүүс хаана байна?
Даня: Хэрвээ чи хүүхэмсэг явдлаасаа өөр юм сонирхдог байсан бол, Гера ах санаандгүй алчихсан гэдгийг мэдэх л байсан. Яасан төлөвлөгөө чинь бүтэгүйтчихсэн үү?
Ваня: Харж л байя...
Маша: Юу болоо вэ?
Ваня: Матильда үхчихэж, би дөнгөж сая мэдлээ.
Маша: Сэтгэлээр унах хэрэггүй дээ...
Ваня: Ямар өхөөрдмөөр амьтан байсан гээч...
Ваня: Новш гэж.. өвөө, та энэ коптерыг яачихаа вэ, бүр нисэхээ больчихож!
Өвөө: Метр урттай цурхай орчихоод угзарчихсан. Тэгээд л нисдэг юм чинь уначихсан.
Ваня: Яахав одоохон хараадахъя...
Өвөө: Харах хэрэггүй дээ...
Ваня: Хөөх цурхай гэлүү?! Дараа нь цурхай чулуу шидээд ингэчихэж!
Өвөө: Болноо болно, жаахан сонирхоод л ингэчихлээ. Чи чинь миний ген, намайг ойлгох л ёстой. Амлая, дахиад ийм юм болохгүй.
Ваня: Хэрвээ би таны ген юм бол, энэ явдал давтагдахгүй гэдэгт чинь итгэхгүй байна. Уучлаарай..
Антон: Тиймээ Гамлет тэгсэн. Бодоод үз дээ ингээд л.. гашуудал уу, гашуудал гэхэд ч багадна! Юу гээч тэр чинь бараг манай гэр бүлийн гишүүн, төрснөөс ялгаагүй л байсан. Чи өөрөө ч мэдэж байгаа. Тийм ээ... тийм ээ өнөөдөр оршуулна, тэгнэ. Нхн, тийм ээ ирээрэй, заавал ирээрэй, би хүлээж байя. За за анд минь, тэвэрье за, баяртай. Гүйцээ Гамлет Давыдович чи өнөөдөр бүрэн...
Полина: ..Антош...
Антон: ..за...
Полина: Чи зүгээр үү?
Антон: Бүх юм сайн...
Полина: ..сайн байдаг чинь их сайн байна. Надад чамд хэлэх юм байна.
Антон: За.. намайг уучлаарай, за..байзаарай ямар малын эмнэлэг, босоод ирсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Иванов: Малын эмч биш, шидэт дагина! Ямар ч амьтныг нөгөө ертөнцөөс аваад ирнэ. Бүр Герка ч очиж байсан.
Гера: Тэгэхээр юу билээ, бид нар тооцоогүй, ямар ч өргүй юу?
Антон: Өргүй гэдэг чинь юу гэсэн үг вэ, би оршуулна гээд өчнөөн мөнгө үрчихсэн. Би хүмүүст юу гэж хэлэх юм бэ?! Гурван цагийн дараа оршуулна, надад амьдаараа ямар хэрэгтэй юм бэ, би юугаа оршуулах юм бэ?!
Иванов: Яахав...
Антон: Чи чинь тэнэг юм уу, эсвэл бүр галзуурчихаа юу?!
Гера: Тэгээд өөр яах юм бэ?
Иванов: Танилынхаа дэлгүүрээс авсан юм. Оронд нь оршуулчихаж болно...
Антон: ..үгүй дээ энэ бол утгагүй, жинхэнэ биш гэдэг нь шууд мэдэгднэ. Би юу гэх юм бэ, үсэрч байгаад үхчихсэн гэх юм уу?
Гера: Эсвэл битүү авсанд оршуулах уу? Гал гараад үхчихсэн, харах юм ч үлдээгүй гээд л хэлчих..
Антон: Тэгвэл юу ч харагдахгүй, ямар ч сэтгэгдэл төрөхгүй...
Иванов: ..байзаарай, Матильда гэдэг чинь...
Антон: Тэгээд?
Иванов: Скандинав нэр биз дээ?
Антон: Тийм гэж бодоё..
Иванов: Викинг шиг оршуулчихъя...
Гера: Наадах чинь л гайхалтай.
Антон: Бурхан минь би яагаад одоо болтол ийм юм сонсоод байгаа юм бэ? За за өөр хувилбар байхгүй бол ингье, харин Матильдаг хаана ч юм нуух хэрэгтэй. Зооринд...
Ваня: Энэ бол хэцүү! Дотны нэг амьд амьтнаа алдах их хэцүү юм байна.
Бүсгүй3: Гэхдээ Ванюша...
...
....
Бүсгүй3: Энэ чинь юу юм бэ!? Чи бүгдэнд нь шилүүсээ үзүүлсэн юм уу?
Ваня: Байз л даа, энэ бол хорлол. Манай хамаатан Данила, тэр гажууд сонирхолтой л доо, бүр би таалагддаг. Тэгээд л намайг ингэж охидуудаас булаадаг юм.
Бүсгүй3: Ийм балай юманд итгэнэ гэж бодоо юу?...
Ваня: ..тийм ээ..
Бүсгүй3: Больж үз!
Антон: Матильда.. бид нар чамд ямар хайртай байснаа хэлэх бол чиний цэвэр швед цусны тухай ярихтай адилхан удаан үргэлжилнэ. Хэрвээ ядаж түр зуур, чамайг авчирч болдог байсан бол, би ямар ч мөнгө хайрлахгүй байсан, ямар ч мөнгө! Гэхдээ бид нарт зөвхөн ганц л юм үлдэж байна. Нэр төртэйгөөр.. сүүлчийн замд чинь үдэх.
...
...
Полина: Битгий л хэтрүүлчихээрэй...
Антон: ..Оганяныхан яаж байна?
Полина: Уйлж байна...
Антон: ..их сайн байна.
Иванов: Вакха тэрнийг хүлээн ав!
Гамлет: Гайхалтай...
Антон: Матильдагийн төлөө...
Полина: Болгоомжтой...
Гамлет: Энэ чинь..юун шилүүс вэ?
Антон: Мэдэхгүй ээ хөршүүдийнх л байх, миний дараа бас л шилүүстэй болохоор шийдэцгээсэн.
Гамлет: Яаж хөршийнх гэж Матильда гээд биччихсэн байна. Антонжан энэ чинь юу гээчийн жүжиг вэ, энэ чинь жинхэнэ оршуулга биш юм уу?
Антон: Жинхэнэ биш гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би гурван мянган долларын цуглуулгын дарс авчируулсан. Ингэхэд Гамлет энэ бол чиний нохойндоо зориулснаас хамаагүй их...
Гамлет: Нн, юу гээч өрсөлдөх нь өрсөлдөж болно гэхдээ энэ бол арай хэтэрнэ!
Антон: Гамлет...
Гамлет: ..гүйцээ, Гамлет юу гэж, юу? Юу гээч, би төрөл төрөгсдөө биш нохой оршуулсан нь л сайн хэрэг. Тэгээгүй бол чи одоо өөрсийнхөө нэг хүнийг л тэр Вакханаль руу илгээчих байсан. Гэртээ харьцгаая, явъя...
Иванов: Тийм ээ харамсалтай л юм, Антоха ийм өчүүхэн юмнаас болчихлоо...
Гера: Бид нарыг уугаагүй байхад ширээ хураачихвал л харамсалтай байх..
Иванов: Явцгаая...
Света хоолой: Зогс!
Гера: Светка, чи энд юу хийж яваа юм бэ?
Света: Би “одоо болсоон гэртээ харьцгаая” гэж хэлэх гэж ирлээ!
Иванов: Конъяк аваад явчихлаа..
Гера: Тэгэхээр Света, одоо биш тэгэх үү?
Света: Юу гэнээ?!
Гера: Ерөнхийдөө юу гэхээр би харихад бэлэн биш байна. Буруугаа ч хүчтэй мэдэрсээр байгаа. Би өөрийгөө шийтгэсэн л бол шийтгэх хэрэгтэй!
Света: Тийм ээ чиний яаж шийтгэж байгааг харж байна. Өөртөө буруу шорон сонгочихож Монтекристо гүн гуай... алив хурдан харьцгаая! Харин надад шийтгэл олдоно, эргэлзэхгүй байж болно!
Гера: Бүдүүлэг л юм... уучлаарай Лёхич!
Полина: Антон...
Антон: Нн...
Полина: Энэ нь дээр гэдгийг ч мэдэхгүй юм. Юу гэхээр би арван долоотой байхдаа Казантипт амарч байсан юм. Хөнгөмсөг зан, согтууруулах ундаа, дэггүйтээд л.. би Гератай хувцасгүй сэлсэн.
Антон: Нүцгэн үү?
Полина: Тийм ээ... зүгээр л чамд хэлье гээд л...
Антон: Надад мэдээж сонирхолтой л юм. Гэхдээ бүгдийнх нь дэргэд хэрэггүй л байсан юм.
Ваня: Тэгээд намайг лааз шар айрагнаас болж шийтгэсэн!
Лида: Чи ч бөөн зориг юм аа?!
Полина: Гэхдээ би одоо Гераг зайл гэж хэлж чадна.
Лида: Яах гэж? Светка дөнгөж сая гэрлүү нь аваад явчихсан.
Бүсгүй4: Сайн байна уу?
Ваня: Сайн байна уу...
Бүсгүй4: Ингэхэд энэ таных биш биз?
Ваня: Минийхээ энэ яачихаа вэ?
Бүсгүй4: Дахиад ийм юм хийвэл, энийг биш, толгойг чинь шидчихнэ шүү!
Антон: Ингээд болчихлоо..
Гамлет: Тэгээд юу гэлээ.. Вакха тэрнийг хүлээж ав...
Антон: Тийм ээ, үнэхээр тэнэг юм болчихлоо. Намайг уучлаарай. Гамлет юу гээч, хоёулаа энэ утгагүй өрсөлдөөнөө больцгооё тэгэх үү? Хүүхдийн цэцэрлэг, пионерийн адал явдал нээрээ шүү!
Гамлет: Энэнтэй чинь би зуун хувь санал нэг байна. Энэний төлөө тулгацгаая...
Антон: Тэгье...
Гамлет: Ашгүй нэг юм ирлээ. Зүгээр л хар даа, тэгээд баяр хүргээрэй. Юу гээч надад нэг ийм байсан. Одоо бүр хоёртой боллоо...
Ваня: Ерөнхийдөө энэ бол амьтныг хайрлах тухай кино болно. Энэ сонгон шалгаруулалт хүмүүс ойлгохгүй л байх. Юу гэхээр энд жинхэнэ сэтгэл хөдлөл, мэдрэмж байх ёстой. Тэгээд л би таныг бодоод бид хоёрт нэг юм байна гэж ойлгосон...
Бүсгүй5: Миний тухай юу? Баярлаллаа...
...............
Залуу гарч байсан Ивановын бас нэг найз
Залуу1 ивановын бас нэг найз
Бүсгүй
Эр
Егорыч өвгөн
№4
Иванов: Ямар даруухан өглөөний цай юм бэ? Түрс хаана байна, фейхуа хаана байна? Поле чудесийн самбар дээр хэн нь хамгийн их иддэг вэ гэчихээ юу?
Антон: Чи энийг шидэт лангуу гэж бодоо юу? Амттан идмээр байвал дэлгүүр тэр байна, очоод л ав!
Иванов: Би яагаад явах ёстой гэж? Би чамд байшинг чинь авч өгсөн. Хүүг чинь төрүүлсэн. Модоо..өөрөө тарьчихна биз!
Антон: Тэгээд миний хүзүүн дээр ч сууж болох уу, одоо ажилд ор л доо!
Иванов: Би чам шиг өөр хүний ажил хиймээргүй байна. Би магадгүй... шинэ бизнес санаа олсон ч юм билүү?
Антон: Тэгээд л үргэлж бүтэлгүйтнэ биз!
Иванов: Сонс анд минь, хэрвээ миний салют байгаагүй бол чи ширээн дээрээс биш, харин газраас түүж идэх байсан. Тийм учраас цухалдаад байлгүй, надад фейхуа авчраад өгчих, миний тархинд амин дэм хэрэгтэй.
Антон: Амин дэм гэнэ шүү, бас нэг фейхуа!
Иванов: Явж ууранд суулаа, Антон хамаг юм түгшээчихлээ, явж тайвширъя!
Лида: Хамаг юмыг нь түгшээчихэж гэнэ?! Одоо амралтын эрхийн бичиг гэх байлгүй... Полина..чи чинь нэг л яачихаа вэ?
Полина: Антон надад анхаарал тавихаа больчихлоо. Чи тэрнийг уучлаарай, дорхноо л тайвширчихна.
Лида: Гэхдээ байз л даа, тэр чамд өглөөний мэнд гэж байсан. Цай уухаасаа өмнө үнссэн. Нн? Чамд өөр юу хэрэгтэй юм бэ?
Полина: Тийм ээ үнссэн, гэхдээ... миний сандлыг засаж өгөөгүй, цай хийж өгөөгүй, цайгаа уучихаад үнсээгүй.
Лида: Мэдэхгүй дээ...
Полина: Урд нь далайн ёроолоос шүр авчирч өгнө гэдэг байсан.
Лида: Чи юу гэж ингэж байдаг юм бэ?! Хэрвээ Антон миний өмнө ингэсэн бол би аль хэдийн баярласандаа хамт дэвхцэж байгаа. Хэрвээ би чиний оронд байсан бол! За за болсон!.. юу гээч? Антон чамайг алдчих вий гэж айхаараа л гүйчихдэг тийм биз дээ? Өрсөлдөгч байвал тэгдэг...
Полина: Тэгээд?
Лида: Тэрэнд тийм аюулыг нь авчрах хэрэгтэй.
Полина: Альберттай ярь гэж үү?
Лида: Үгүй дээ... ямар нэгэн хий хоосон хүнтэй бол, чамд цэцэг бэлэглэсэн болог. Антон хараад, хардаад, тэгээд л гуйж эхлэнэ...
Полина: Наадах чинь ямар ч утгагүй...
Лида: Тийм л дээ...
Полина: Цэцэг худалдаж авах хэрэгтэй.
Хоёр Ивановынхон
Бичиг: Дугуй засвар 300 метр
Бичиг: Дугуй засвар 150 метр
Бичиг: Дугуй засвар
Антон: Би нэг л ойлгосонгүй, энэ чинь юу болоод байнаа?
Иванов: Чи өөрөө л намайг ажилд ор гэсэн биз дээ? Тэгээд л ажилтай болж байна. Түрс, фейхуагаа авахын тулд залуустай дугуй засвар нээж байна.
Антон: Аливээ хурдан энийгээ боль, тэгээд явж үз. Дугуй засварын газраа тэр гараашдаа нээ ойлгосон уу?
Иванов: Ингэхэд чи үнэхээр бизнесмен үү? Энэ хотхонд дугуйг манай тосгоны бүгдэнд нь гутал авч өгснөөс үнэтэй солино Архимедын ухаан!
Антон: Тэгэхээр ийм байна Архимед, өнөөдөр нээлт чинь хаалттайгаа давхцчихаж! Хурдан больцгоо гэж байна.
Иванов: Ийм халзан толгойг мэдэх үү? Энэ одоо миний байшин. Тиймээс би хүссэн юмаа хийнэ. Хэрвээ асуудал байвал манай өмгөөлөгчтэй ярь!
Антон: Хэнтэй?! ... тэнэг амьтан.
Иванов: Миний байшинд орвол хөлөө арчаарай...
Залуу: Хөлөө арч гэсэн шүү!
Өвөө: Тэгэхээр ийм байна хөвгүүд ээ, миний зааврыг сонс..
Даня: ..нхн..
Өвөө: Намайг эмнэлэгт зүрхээ үзүүлж байх хооронд та нар миний зөгийг харж байгаарай. Хэрвээ бөгнөөрч нисээд эхэлбэл алдчихаж болохгүй шүү!
Ваня: Бүтэхгүй л гэж бодож байна.
Өвөө: Бүтэлгүй юм бол чиний чалчаа ам. Харин зөгий бол шинжлэх ухаан. Зөгийн бүл манайхаас ялгаагүй. Хоёр хатан зөгий байгаа, ажилчин зөгийнүүд..бас эрэгчин зөгийнүүд..
Ваня: Тэр нь Лёша аав, та хоёр шиг үү?
Өвөө: Хэрвээ хатан зөгийнүүд салахаар шийдвэл.. бүл хуваагдаад,өөрийнхөө хатан зөгийг дагаад нисчихнэ...
Даня: Тэгэхээр бид хоёр бужигнаан үүсгэж болохүй гэсэн үг үү?
Өвөө: Сайн байна Данька, чи түрүүлж төрсөн бололтой, харин Ванька бага нь тэгээд ухаангүй.
Ваня: Үгүй дээ өвөө би зүгээр л ийм юм болно гэж л бодоогүй...
Даня: Өөрөөр хэлбэл чи рэп скриптонийг амьдралд хэрэгжүүлэх гэж байгаа юм уу?
Өвөө: Юу гэхээр зөгийнүүд бөөгнөрч нисвэл тийш нь ус цацчих..
Антон: Лёха гэж нэг новшийн бизнесмен, байшин юу болгоод хаячихваа?! Харин би Ивановынхны эдлэнг Ивановынхны саравч болгохыг зөвшөөрөхгүй. Энэ чинь бас юу юм бэ? Энэ тогооны угаалтуураа эндээс ав... Полина чи ер нь намайг сонсож байна уу үгүй юу?
Полина: Тийм ээ сонсож байна. Би санал нэг байна.
Антон: Тийм ээ..
Полина: Алексей арай хэтэрч байна.
Антон: Нхн...
Гера: Тийм ээ нэг л явц алга. Ийм байдлаар бол би дартсын дэлхийн аварга ч болох байх...
Залуу: Тийм ээ харин би гар урлалын аврага...
Залуу1: Залуусаа нээрээ л.. манай бизнес нэг л чимээгүй байна.
Иванов: Тэгэхээр бизнестээ түлхэлт өгөх хэрэгтэй. Шидэт арга хэрэглэ!
Гера: Лёхич...
Иванов: Нн...
Гера: Бид нар новшийн байгаагүй биз дээ?
Иванов: Чи эд нарыг шудрага замаар ийм машинтай болсон гэж бодож байна уу? Новшийн биш, харин шудрага ёс.
Гера: Тэгвэл эхэлцгээе..
Антон: Лёха.. чи чинь миний байшинг юу болгочихвоо? Чи дээр нь ахуйн үйлчилгээ гэсэн хаяг өлгөчих л дөө!
Иванов: Харин өлгөх л гэж байна.
Полина: Бурхан минь яасан бэ... муу юм зүүдлээ юу?
Антон: Үгүй ээ.. манай байшин чөтгөртэй болчихож!
Гера: Өө.. халуун боллоо хаалгаа нээ! Эдик хаалгаа нээ гэж байна.
Залуу1: Одоохон...
Иванов: Болгооно уу...
Бүсгүй: Дугуй нэг л биш, үзээд өгөөч...
Иванов: Тэгэлгүй яахав, энэ бол бид нарын ажил! Профессион де фуа...
Бүсгүй: Хадаас дайрчихсан юм шиг байна.
Иванов: Тэр нь ч тодорхой, энүүхэнд барилга барьж байгаа.
Залуу1: Тийм ээ...
Иванов: Очоод ярилцаадахъя... Чи чинь яах гэж нөөц дугуйнд нь эрэг зоочихоо вэ?
Гера: Тайвшир Лёхич сандрах хэрэггүй, найдвартай л ирнэ биз дээ?! Яасан бэ?
Иванов: Чи тэнэг үү?
Гера: Юу гэсэн үг вэ?
Иванов: Бод л доо...
Өвөө: За яаж байна ажилчдаа нэг өдөр зөгий хараад л болоо! Хүрдэн дээр шагнал буулаа!
Ваня: Өвөө бид хоёр мөнгий нь сонгож байна.
Өвөө: Даалгавараа санаж байна уу?
Даня: Хэрвээ бөөгнөрөөд эхэлбэл далавчий нь норгоно.
Өвөө: Данька чи ч ой сайтай юм аа... би чамайг гол хөзрөө болголоо шүү, гүйцээ эмээ нарыг шавахаас өмнө өвөө нь нислээ баяртай.
Даня: Нхн...
Ваня: Данёк бид хоёр өчигдөр хагас өдөр энэ зөгийнүүдийг харсан. Юу ч бөөгнөрч нисээгүй, юу ч!
Даня: Гэнэт өнөөдөр тэгвэл яахав?
Ваня: Би тэр хувилбарыг нөүтбүүкээс харъя гэвэл яахав?
Даня: Яахав өнөөдөр бөөгнөрөхгүй гэж бодож байна.
Лида: Өчигдөр баглаа цэцэг чинь юу болсон бэ?
Полина: Юу ч болоогүй ээ, бүр тоож ч хараагүй.
Лида: Тийм үү.. тэгвэл шимүүлсэн юм шиг болчих! Манай нэг найз тос үсэрч түлгээд.. тэгсэн нөхөр нь хүнтэй болоод шимүүлчихэж гэж бодоод.. Бөөн бэлэг, хүзүүний зүүлт ч авч өгсөн.
Полина: Наадах чинь бүр ч утгагүй..
Лида: Тэгвэл ийм байвал ямарав? Чи гэртээ оройтож ирнэ, гоё хувцсаа өмсөөд будчихсан. Яг л болзоонд явсан юм шиг...
Полина: ..нхн...
Лида: ..Антон чамайг заавал хардана.
Полина: Хаанаас ирэв гэж асуувал яахав?
Лида: Миланкатай сууж байгаад ирлээ л гэж хэл, гэхдээ ямар ч гэсэн хардахаар хачин хэлнэ шүү!
Полина: Яахав тиймэрхүү л юм! Гэхдээ шимүүлснээс дээр...
Антон: Сайн уу...
Эр: Өө сайн уу Антоха... ямар сонин хүн бэ, хуулийн асуудал уу?
Антон: Хэрвээ хуулийн асуудал гарсан бол чи өөрөө л над дээр ирэх байсан. Давс байвал өгөөч, дэлгүүр явахаас залхуураад...
Эр: ..давс уу?..
Антон: ..тийм ээ.
Эр: Тэг ээ... Ира..давс аваад ир...
Антон: Ира сайн байна уу...
Эм: Сайн уу Антон...
Антон: Чи чинь дугуйгаа хагалчихаа юу, эрэг шигдчихсэн байна?
Эр: Ямар эрэг?
Антон: Энгийн л, баруун хойд дугуй чинь, тээр...
Эр: Чөтгөр ав...
Залуу2: Та хоёрын ярианд оролцчихлоо намайг уучлаарай. Энэ, дугуй засварын залуус ингээд байгаа юм. Камерт мэдэгдэхгүй гээд шөнө машины дугуй руу эрэг шивдэг. Үүрээр машины чинь дэргэд байхыг харсан.
Эр: Гайгүй дээ та нарыг... хаалгачихъя л даа..дугуй засвартай нь хамт. Тэд нар хаана байна?
Антон: Юу гээч, энэ манай хамаатан л бололтой...
Эр: ..юун хамаатан?...
Антон: ..гэхдээ ийм юм хийхгүй л дээ, ай кү нь ингэж сэтгэж чадахгүй...
Эр: Учир нь олдноо..
Антон: ..нхн...
Эр: Би одоохон.
Антон: Тэгээ тэг зөв..
Өвөө: Ажилчид аа.. та нар бүр алдчихлаа!
Өвөө: Хэрвээ эд нарыг гүйцэхгүй бол та хоёр үүрэнд нь амьдраарай, тэнд уай-фай лав байхгүй.
Ваня: Давхиарай өвөө давхи!
Эр: Та нар ч мужийн прокурорын дугуй руу эрэг зоож байдаг зоригтой залуус юм аа? Тэгэхээр айдасгүй, эсвэл ухаангүй байх ёстой.
Иванов: Эрхэмээ та юу яриад байнаа, бид нар чинь өөрийнхөө авс руу эрэг зоодог тэнэгүүд биш биз дээ?
Эр: Надад гэрч байгаа. Тиймээс удахгүй торны цаанаас ээж нартаа захиа бичээрэй...
Гера: Нөхөр..ноён прокурор би хэрэг хийхгүй байгаа. Бид нар зөвхөн гүйцэтгэгчид, энэ..манай дарга, бүх бизнес схемийн үндсэн зохион байгуулагч.
Иванов: Чи чинь юу яриад байна аа?
Гера: Би дахиад шоронд суумааргүй байна. Тийм ээ...
Антон: Михайл юу гээч эрүү үүсгэлгүй аргалчихъя тэгэхүү, энийг хар л даа, дутуу төрчихсөн юм. Дугуйг чинь янзлуулаад, харин засварын газрыг нь л хаачихъя..харин энэ агуу сэтгэгчийг би өөрөө хүмүүжүүлнэ. Чи намайг хүмүүсийн дэргэд гутамшиг болгож ханаагүй юу?!
Эр: Болно доо, болно, болно. Зөвхөн чамайг хүндэтгэж явдаг гээд л...
Антон: Уучлаарай...
Эр: Алиалагчид...
Антон: Тэгж хэлэх ч багадна.
Иванов: Антоха намайг аварсанд баярлаллаа.
Антон: Би өөрөө чамайг амьдаар чинь арьсыг нь хуулаад л, шатаачихмаар байна өөдгүй шимэгч!
Өвөө хоолой: Сайн уу Егорыч!
Егорыч: Сайн уу Алексейич! Чи манайд ирэлгүй их л удаж, кодлуулчихаа юу?
Өвөө: Миний зөгийнүүд чам руу ирчихлээ. Буцаагаад л өгчих...
Егорыч: Би мэдэхгүй ээ энэ бүгдээрээ миний зөгийнүүд... бүр нэрлэсэн ч болно. Энэ Машка, энэ Серёжа, харин энэ бяцхан зөгий Майя...
Өвөө: Егорыч битгий тоглоод бай л даа, миний зөгийнүүдийг энэ үүрэндээ оруулж байхыг чинь харсан. Тэрнээс гадна би хатан зөгийгөө маркераар тэмдэглэчихсэн. Батлаж болж байна.
Егорыч: Алексейич зүгээр л намайг зөгий үржүүлэгчийн хувьд илүү, харин чамаас зөгий чинь зугтаачихсан гэдгийг л хэлчих...
Ваня: Зөгий сонирхогчдын нэг өрсөлдөөн л харагдаж байна.
Даня: ..нхн...
Өвөө: Хэрвээ зөгий буцааж өгөхгүй бол хэсгийн төлөөлөгч дуудлаа шүү!
Даня:. Яагаад заавал хэсгийн төлөөлөгч гэж, энүүгээр л нэг Каштанка, энэ тэр гээд л хашхирцгаана.. хэн рүү ниснэ эзэн нь мөн л гэсэн үг!
Егорыч: Хэнийг ч дуудсан болно, би зөгий өгөхгүй.
Өвөө: Тэгэхээр энхийн хэлэлцээр мухардалд орлоо. Хүч хэрэглэхээс өөр арга алга...
Егорыч: Гүйцээ би хоёр амтаа авчирлаа...
Ваня: Бид нар уг нь гурвуулаа байгаа. Гурван амт байгаа юу?
Өвөө: Наадах чинь тоглоогүй шүү! Би энийг ингээд орхихгүй, Ивановынхон бууж өгдөггүй юм!
Иванов: Тусласад баярлаллаа, гэхдээ өглөө болохыг хүлээж болохгүй юу?
Антон: Болохгүй ээ... танай үйлчлүүлэгч шөнө дунд ч цонхон доор чагнаалддаг. Харин би өглөө ажилтай. Чиний фейхуагийн мөнгийг олно.
Полина: Антоша чи хаачаад ирэв?
Антон: Маргааш болоё оо тэнхээ алга, би уналаа...
Полина: Сайхан нойрсоорой...
Лида: За манай Б төлөвлөгөө ажиллав уу анн?
Полина: Антон нэг хүнтэй болчихсон юм шиг байна.
Лида: Чи яагаад тэгж бодоо вэ?
Полина: Өчигдөр шөнө дунд ирээд шууд шүршүүрт орсон. Яг л ул мөрөө арилгаж байгаа юм шиг... хаачаад ирэв гэж асуухад юу ч хэлээгүй. Харин би тэнэг юм шиг..анзаарахгүй байна гэж бодоод л...
Лида: Поля яаран дүгнэлт хийх хэрэггүй ээ... Поля..
Полина: ..өнгөрсөөн, би дүгнэлтээ хийчихсэн. Гэхдээ би энэ удаа зуслан руу явахгүй. Өөрөө л яваг.
Лида: Одоо болно доо?! Юу ч болоогүй байхад ингэх хэрэггүй, цайгаа уу...
Даня: Тэгэхээр ямар төлөвлөгөө байгаа билээ?
Ваня: Юу байх юм бэ, өөрийнхөө зөгийтэй үүрийг аваад л зугтацгаана.
Өвөө: Үгүй ээ тэгж болохгүй. Хүний юм, гомдол гаргачихна. Зөвхөн зөгийгөө авах хэрэгтэй.
Ваня: Зөгийгөөр яах гэж, балыг нь хулгайлчихъя, бид нарт бал л хэрэгтэй.
Даня: Ер нь бид нарт бал зарсан мөнгө л хэрэгтэй. Тэгэхээр банк л дээрэмдчихье...
Өвөө: Хөвгүүдээ цэцэрхэхээ больцгоо! Данька хүн харж бай, Ванька надтай хамт, явцгаая...
Ваня: Өөвөө гэхдээ л зөгий яаж хулгайлахыг би ойлгохгүй байна. Дуудаад л бид нарын араас нисэх үү?
Өвөө: Чимээгүй, хатан зөгийгөө л авчихвал зөгийгөө авчихна...
Ваня: Нн...
Даня: Өвгөн, өвгөн ирлээ...
Өвөө: Май ав, би жолоо барина...
Егорыч: Зогс муу новшнууд...
Иванов: Алив, оруулаарай..алив, болгоомжтой зурчихваа, шат!
Залуу: ..болгоомжтой...
Иванов: Боллоо наанаа тавьчих!
Залуу: Энд үү?
Иванов: Тийм ээ... явж болно!
Лида: Полина...
Полина: Нн...
Лида: Би дэлгүүр явчихаад ирье, улаан загсавчирч байгаа. Хэрвээ түрстэй бол, түрстэй ч болчихно.. харин чи юу хийгээд байгаа юм бэ?
Полина: Антоны захидлыг уншиж байна. Нууц амрагийг нь олж болно.
Лида: Чи чинь юугаа зохиогоод байгаа юм бэ? Антонд ямар ч амраг байхгүй.
Полина: Энд алгаа, бас утсыг нь шалгах хэрэгтэй... “Алчуур аваад ир”...энэ арай хэтэрлээ! Би юу юм бэ, үйлчлэгч үү?!
Лида: Полина юу гээч, битгий л хэрэг тарьчихаарай! Дараа нь залруулж чадахгүй шүү!
Ваня: За ямарав бүсгүй минь, би чамайг аваад ирлээ...
Даня: Өвөө...
Өвөө: Ванька наанаа зогсож бай, бид нар багажаа аваад ирье, үүрэнд нь оруулцгаана!
Даня: ..тийм ээ...
Өвөө: Аливээ алив хурдлаарай...
Полина: Энэ чинь юун цирк вэ?
Антон: Яагаад цирк гэж, энэ цирк биш. Полина намайг уучлаарай би сүүлийн үед чамд бараг анхаарал тавиагүй. Зүгээр л хамаг хүчээ Лёшад зарцуулаад, шөнөжин хаягийг нь гадаа арилгасан.
Полина: Чи өчигдөр шөнө Лёшатай байсан юм уу?
Антон: Өөр хэнтэй байх юм бэ?!
Полина: Тэр хамаагүй л дээ...
Антон: ..энийг чамд...
Полина: Баярлаллаа. Харин энэ юу юм бэ?
Антон: Харин энэ анхааралгүй нөхрөө маш удаан тэвчсэн дэлхийн хамгийн шилдэг эмэгтэйд, талархалын бэлэг тэмдэг. Хатагтай онгоцондоо сууна уу?
Полина: Мартаагүй юу?
Антон: Далайн ёроол биш л дээ гэхдээ л жинхэнэ сувд... юу вэ, юу байна? Тийм байж... Лёха!?
Иванов: Өө Полина...
Антон: Энэ чинь бас юу вэ анн?
Иванов: Жараахай..
Антон: Жараахай гэдгий нь харж байна, усан санд юу хийж байгаа юм бэ?
Иванов: Энэ бол миний бизнес санаа загас үржүүлнэ. Усан сангаа дэмий байлгаад яах юм бэ!
Антон: Би чамайг загасны хоол болгочихъё л доо наашаа хүрээд ир,...чамд их таалагдана...
Иванов: ..би очихгүй ээ..
Антон: ..бүр яаж гээч..
Полина: ..хэрэггүй ээ..
Антон: ..чиний тархи нугалаагүй тэд нарт таалагдана наашаа хүрээд ир..
Өвөө: Энэ чинь юу вэ...
Даня: Ваня чи битгий сандраарай бид нарт ус байгаа.
Өвөө: Хөдлөж л болохгүй шүү...
Ваня: Та нар..тонил за юу...
Даня: Ваня...
Иванов: Чи загасны үнэ мэдэх үү? Хангалттай..алтны судал л гэсэн үг!
Өвөө: Чи яах гэж ус руу гүйчихвээ, үсний сэнсээр зөгий хатаах гэж зовлоо!
Ваня: Тэд нар намайг идэж эхлэсэн өвөө!
Даня: Чи эмэгчин зөгийгөө л тавьчихгүй. Чамаас холдчихно..
Ваня: Юу гэнээ?
Даня: Тийм ээ, өвөөг сонсох хэрэгтэй байсан юм. Гэхдээ амьдралд чинь хэрэг болно.
Ваня: Мөн тийм дээ...
Антон: Лида...
Лида: Нн...
Антон: Надад Полинаг хэлж тусласанд баярлаллаа.
Лида: Зүгээр дээ яахав миний гар утсанд гурван зуун рубль хийчихээрэй...
Антон: Үнэнийг хэлэхэд би тэр зүүлтээ аль эртнээс бэлэглэх гэж байсан юм. Харин чи яг цагий нь олж өглөө.
Лида: Гэхдээ Антон чи тайвширч болохгүй шүү..
Антон: ..юу...
Лида: ..эмэгтэйчүүдэд үргэлж анхаарал тавих хэрэгтэй.
Антон: Анн тийм л дээ, мэдээж тэгэлгүй яахав. Ойлголоо, юу гэж дээ...
Лида: ..нхн... Антон!
Антон: Юу?
Лида: Энэ алчуурыг...
Антон: Нхн... нн одоохон...
Лида: Сайн байна. Бас ойлголоо гэнэ шүү, болноо явж үз...
Иванов: Өө.. Антон юу гэж бодож байна, Оганяны дэлгүүрт зарах уу, эсвэл өөр газар нэг юм бодох уу?
Антон: Би чамаас усан сангаа худалдаж авахаар шийдлээ. Аварга загас тэжээчихээс чинь өмнө...
Иванов: Ннн... жаахан нэмчихмээр л юм.
Антон: Энэ хангалттай юу? Гарын үсгээ зур.. энэ удаа миний үзгийг хэрэггүй, надад хэрэгтэй...
Иванов: Хавчин сарвуугаа!... хавч! Сайхан санаа... би буцаж ирнэ!
..............
Залуу гарч байсан Полинагийн сэтгэл зүйч
Залуу1
Цагдаа залуу гарч байсан...
№5
Антон: Эрхэм Иван, Данила та хоёртоо арван долоон насны төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл мэнд, хамгийн сайн сайхныг..
Өвөө: ..Антончик...үгээр бол би хүсчихье, харин чи ямар нэгэн хамгийн юмаа л бэлэглэчих.
Антон: ..Виктор Алексеевич... тийм ээ.. энийг та хоёрт их сургуульд чинь..
Даня: Баярлаллаа ааваа...
Ваня ..баярлаллаа ааваа..
Антон: ..сайн сураарай.
Ваня: Андуурахгүйн тулд компьютер нь адилхан юм уу? Өнөөдөр андуурдаггүй өдөр үү?
Полина: Өнөөдөр тиймээ зөвхөн та хоёрын төрсөн өдөр биш.
Иванов: Юу гэж, дахиад нэг солигдсон хүүхэд олдчихоо юу?
Лида: Лёша..
Полина: Яг жилийн өмнө бид нар анх удаа энэ ширээний ард сууцгаасан. Өнөөдөр манай өнөр өтгөн гэр бүлийн баяр.. та бүхэнд гэр бүлийнхээ төрсөн өдрийн мэнд хүргье...
Өвөө: Антончик сонсов уу, өнөөдөр бүх хүмүүсийн баяр, миний нөүтбүүк хаана байна?
Иванов: Ура...
Хоёр Ивановынхон
Иванов: Харав уу ингээд сүлд маань ч хэрэг боллоо...
Лида: Чи чинь наад гараа! Нэг л их цэцэн хүн, хүүхдүүддээ нэг юм хэл л дээ! Хүмүүс чамайг дуугай байдаггүй л гээд байсан...
Ваня: Энэ бол манай эрчүүдийн тал...
Иванов: Яахав юу гэхэв дээ, баяр хүргье..жаалуудаа.. гүйцээ хөвгүүд ээ!
Полина: Ингэхэд яагаад андуурчихсан гэдгий нь одоо ч мэдээгүй байгаа.
Лида: Би ямар хүнд байсан гээч, хэрвээ надад негр хүүхэд аваад ирсэн бол, би анзаарахгүй л байсан.
Иванов: Харин би коридорт нэг индиантай л ууж байсан.
Антон: Би ч гэсэн нэг хачин нөхөртэй оргилуун дарс уусан. Чи байгаагүй биз?
Иванов: Магадгүй л юм.
Антон: Тэр надаас мөнгө авчихаад, хоёрдох удаагаа дэлгүүр яваад буцаж ирээгүй.
Өвөө: Тэгвэл Лёха яг мөн байна.
Ваня: Та хоёрын танилцсан арван долоон жил ч болж байгаа юм байна.
Антон: Тэгэхэд тэр оргилуун дарсны бөглөөгөөр тог таслачихсан. Тэгээд л харанхуйд солигдчихсон байж магадгүй. Нн?!
...
...
Өвөө: Тэгэхээр хэрвээ оргилуун дарс л байгаагүй бол бүх юм огт өөр байж болох байж!
Бичиг: Арван зургаан жилийн дараа
Зурган дээрх бичиг: Ядуурлыг ялцгаая! Мужийн захирагч Полина Иванова.
Полина: Дахиад гимназаас ярьсан. Чиний сурлагын талаар гомдолсон. Чи намайг гутааж байгаагаа ойлгохгүй байна уу?
Даня: Ээжээ таны улс төрийн амжилтын гол түлхэлт хэн гэдгийг мартчихаагүй биз дээ нн?
Полина: Мартаагүй ээ... гэхдээ чи гоц ухаантай хүүхдээс бүтэлгүй амьтан болж байгааг харж байна.
Антон: Полина миний бодлоор чи хэтрүүлээд байх шиг байна.
Даня: Та тэгвэл яагаад намайг хүмүүжүүлээгүй юм бэ ээжээ нн? Өө би мартчихаж танд зав байхгүй. Та чинь зөвхөн Орос улсад санаа тавьж байгаа.
Антон: Ваня чи ч гэсэн буруу ярьж байна.
Полина: Намайг улс төрч болохыг л мөрөөддөг гэж бодоо юу? Би гоц ухаантай хүүгээ хүмүүжүүлж, эзэгтэй байхыг хүсээгүй гэж байна уу? Хэрвээ чи л гурван удаа шатаагүй бол би энэ улс төрлүү хэзээ ч орохгүй байсан.
Даня: Гайхалтай.. маш чухал үг! Гэхдээ ээжээ юу гээч, наад үгээ сонгогчиддоо л үлдээ бид нарт энэ чинь хэрэггүй ойлгосон уу?
Полина: Чи эхтэйгээ яаж ярьж байгаа юм бэ?...
Антон: ..Иван чи буруу ярьж байна.
Даня: Зааварлагч ирчихлээ. Ааваа нисдэг тэрэгний түлхүүр хаана байна?
Антон: Комодон дээр байгаа болгоомжтой байгаарай...
Даня: ..баярлаллаа, би нислээ...
Антон: Полиночка би чамаас гуйя битгий уурла л даа...
Полина: ..яаж уурлахгүй байх юм бэ, энэ чинь эрхээрээ хатсан, бүр ямар ч боломжгүй!..
Антон: ..чиний даралт чинь ихснэ...
Полина: ..Антон..миний үс!
Антон: Уучлаарай...
Иванов: Ааваа ус буцалчихлаа.. төмсөө цэвэрлэхгүй юм уу?
Өвөө: Өнөөдөр хальстай нь л чаначихъя...
Иванов: Тэгвэл өндгөө ч гэсэн адилхан чаначихъя..
Лида: Сайн уу...
Ваня: Ээж ээ...
Лида: Миний хүү...
Иванов: Чи шоронгоос оргочихсон юм уу?
Лида: Хугацаанаас өмнө тэнэсэн харгалзах... сахилга бат гээд сулалчихлаа... яахав жаахан асуудал байсан л даа, гэхдээ нийтийг хамарсан зодоонд оролцож мэдэгдээгүй...
Ваня: Ээжээ таны суллагдсанд баяртай байна. Би тийм юм хийсэндээ өөрийгөө хэзээ ч уучлахгүй...
Лида: Болноо хүү минь, болно. Төрүүлсэн хүүгийнхээ өмнөөс суучихаж чадахгүй ямар эх хүн байх юм бэ? Гурван жил бол хугацаа биш, гэхдээ өчнөөн юм сурна.. тийм биз дээ хөө!
Өвөө: Өлсөж байгаа биз дээ, эсвэл чиний бүх юм хуваарьтай юу?
Лида: Хоосон суудаггүй л байлаа... харин чи жижүүр болчихоо юу?
Иванов: ..яахав..
Лида: Бүгдэнд нь гүйгээд л.. бас төмсөө ч чаначихна...
Залуу: Антон та сэтгэл зүйн эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болсон нь их сайн байна.
Антон: Нхн...
Залуу: Өнгөрсөн удаа та яаж гуравдах удаа шатсанаа ярьсан. Дараа нь юу байсан бэ?
Антон: Тэр үед Иван шатараар их амжилт гаргаж эхлэсэн юм. Ингэхэд бид нарын амьдрал ч тэндээс өөрчлөгдсөн.
Залуу: Их сонирхолтой байна!
Антон: Тийм ээ Полина тэрнийг мужийн аваргад явуулаад, тэгээд шүүгчид шудрага бус байсан гээд бөөн хэл ам болгосон. Тэнд нэг баяны хүүхэд үргэлж залилаад байсан. Бүгд л энийг хараагүй юм шиг царайлсан.
Залуу: Харин танд гэрийн эзний хувьд биш, харин эмэгтэй хүн хүүгээ хамгаалсан нь хэцүү байсан тийм үү?
Антон: Үгүй дээ энэ энд ямар хамаатай юм бэ? Би тийшээ яваагүй. Зүгээр л Полинагийн хувьд энэ бол түлхэлт болсон ч гэхүү дээ..тэгээд ч хэвлэл мэдээллээр “баатарлаг эх хүн хүүхдийн түвшинд ч байгаа авилгалтай тэмцлээ” гээд гарсан. Тэгээд л бүх юм эхэлсэн, Малаховын нэвтрүүлэг, Криенкотой уулзалт, дараа нь Полина Иванова авилгалтай тэмцэгч эмэгтэйчүүдийн нүүр царай болсон.
Залуу: Нхн.. Полина яагаад мужийн захирагч болчихоод таны бизнест туслаагүй юм бэ?
Антон: Та намайг уучлаарай, гэхдээ би таны мэргэжлийн чанарт эргэлзэж эхэллээ. Тэр чинь авилгалтай тэмцэж байгаа, тэгээд яаж нөхрөө дэмжих юм бэ? Тэрний бүх бизнес аавынх нь нэр дээр бичигдчихсэн.
Залуу: Нхн.. өөрөөр хэлбэл та өөрөө мандлайлагчийн үүргээ тавьж өгөөд л, гэрийн эзэгтэй болсон гэсэн үг тийм үү?
Антон: Надаас хэн асуух юм бэ?
Залуу: Тиймээс альфа эрэгчин, жинхэнэ бизнесмений хувьд энэ нь танд хэцүү байдаг үнэн үү?
Антон: Үгүй дээ та итгэх ч үгүй. Би баярласандаа диваажинд л хөвдөг. Эхнэр маань хөндий хүйтэн, хүү маань дураараа байдлаас болж бүтэлгүй юм болж хувирсан. Харин би энд сууж, вааранд муу эрчмээ шингээгээд л...
Залуу: Антон та дотроо битгтий хадгал! Та ганц хоёр ваар аваад л хага шидчих!
Антон: Зүгээр л... та харж байгаа биз дээ, би ваар ч олигтойхон хагалчихаж чадахгүй.
Залуу: Зүгээр ээ!
Лида: Төмс мэдээж сайхан л байна. Гэхдээ гэрт махан даруулга ч байх ёстой.
Өвөө: Өлөн хүнд, өвс ч хоол болно.
Иванов: Лида бид нар одоо болтол чиний өмгөөлөгчийн мөнгийг төлж байгаа.
Лида: Тэгээд юу гэж? Одоо цагаан хоолтон болцгоох юм уу?
Өвөө: Мэдээж үгүй.. чи орой юу идэхэв загас уу, тахиа идмээр байна уу?
Лида: Загас идмээр байна.
Өвөө: Загас уу.... май ав! Харин тахианд Лёха бид хоёр яваад ирье...
Антон: Гамлет, сайн уу анд минь, хутгаа аваад ир, бялуу зүсэцгээе...
Гамлет: Сайн уу, бид нар өнөөдөр бялуундаа манатай байна.
Антон: Юу болоо вэ?
Гамлет: Манайд галав юүлчихээд байна!
Полина: Юу болоо вэ?
Антон: Тийм ээ...
Гамлет: Бодоод үз дээ..миний Ариелийг төрөхөд нь андуурчихаж...
Антон: Яаж?
Милана: Бүр арай ч дээ! Хорин нэгдүгээр зуунд яаж ийм юм болдог юм бэ?!
Гамлет: Энэ..манай жинхэнэ охин энэ байна.
Эля: Биологийн охин... жинхэнэ нь би биз дээ?
Гамлет: Хонгор минь, уучлаарай тэгэлгүй яахав.
Милана: Бодоод үз дээ, тэр чинь бид нарын дэргэд өссөн, Элятай нэг ангид сурч байсан.
Даня: Гайхалтай.. чамайг Климоватай андуурчихсан юм уу?
Эля: Гайхалтай!
Полина: Харамсалтай байна. Хэрвээ надад ийм тохиолдсон бол би лав галзуурчих байсан.
Даня: Тийм ээ ээжээ, ийм амаргүй хувь заяатай байсан бол та ерөнхийлөгчид ч нэр тэвших байсан.
Иванов: Би хулгай хийхгүй ээ, хүн харчих ч юм билүү?
Өвөө: Эхнэр чинь шоронгоос суллагдчихлаа. Чи одоо хэнээс ч айх ёсгүй.
Иванов: Ямар өдөр бүхэн ийм баяр болох биш... яахав ийшээ орчихоол биз...
Ваня: Ээжээ намайг уучлаарай... би үнэхээр тэнэг байсан. Дээд ангийнхандаа гайхуулах гээд л.. одоо бол яасан ч хулгайлахгүй байсан!
Лида: Болно доо хүү минь, гэхдээ сургуулиа төгсөж байна!Намайг тэртэй тэргүй цомхотгочихсон, хийх юм ч байгаагүй. Яахав жаахан суугаа л биз!
Ваня: Би өдөр бүхэн өөрийгөө зүхдэг. Таныг дэмий суугаагүй, би сайн сурна гэж шийдсэн. Алтан медальтай төгсөх гэж байгаа.. Өмгөөлөгчийн ангид орно..
Лида: Сайн байна миний хүү... дахиад суухгүй, одоо манайх өмгөөлөгчтэй болно тийм биз дээ!
Ваня: Тийм ээ...
Даня: Одоо март л даа! Аймшигтай юу ч болоогүй байна.
Эля: Надад их хэцүү байна..
Даня: Над дээр л хүрээд ир.. би чамайг тайвшруулъя, надад хямрал тайлагч байгаа.
Эля: Ваня боль л доо, одоо энэнтэй манатай болчихоод байна.
Даня: Юунд нь шаналаад байгаа юм бэ? Эцэг эх нь чамаас татгалзаагүй, Янькатай сурлагын дэвтрээ л сольчих, үргэлжлүүлээд амьдарцаая.
Эля: Асуудал энэндээ бишээ... би жирэмсэн уучлаарай...
Даня: Алив байзаарай зогс... чи энэ чигээр нь байлгахгүй л гэж найдъя!
Эля: Чи гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ бол бид хоёрын хамтын асуудал...
Даня: ..үгүй шүү үгүй энэ бол бид хоёрын хамтын асуудал биш! Надад хүүхэд хэрэггүй, чи юу гэж хариуцлага тохох гээд байгаа юм бэ?
Эля: Чи уг нь эцэг нь байх шүү!
Даня: Би ямар эцэг нь байх юм бэ?!
Полина: Тэгэхээр..энд юу болоод байнаа?
Эля: Би жирэмсэн, харин Ваняд бүгд ямар ч хамаагүй гэнээ?!
Даня: ..би тэгж хэлээгүй..
Эля: Тэнэг амьтан...
Полина: Чамд эрүүл ухаан байна уу?
Даня: Юу гээч надад заах гэсний л хэрэггүй шүү тэгэх үү? Тэртэй тэргүй өчнөөн багш нар!
Полина: Чамд заах хэрэггүй ээ, чамайг ороолгох хэрэгтэй! Би удахгүй сонгуультай гэдгийг чи ойлгож байна уу? Гэтэл дунд сургуулийн хүү нь бөөн асуудал!
Даня: Бүгд тонилж үз..
Полина: Иван хурдан наашаа хүрээд ир!
Полина: Одоохон наашаа ороод ир! Чи чинь зааварлагчгүй яах гээд байгаа юм бэ?!
Иванов: Яг л онгоцны бизнес ангилал шиг...
Лида: Энийг тэмдэглэх хэрэгтэй. Бид нарт хүндэтгэх шалтгаан ч байгаа. Өвөө хий л дээ, алив...
Өвөө: Лёха.. дахиад л байцаагч ирж байх шиг байна. Бас л...
Иванов: Өнөөдөр ямар орой явах юм бэ? Гуудвинээс хүн чанар гуйгаа юу?
Цагдаа: Үргэлж нэг л юм хэлээд залхахгүй байна уу?
Өвөө: Аливээ дотогшоо ор, үүдэнд зогсоод яахав дээ!
Цагдаа: Та нарын яаж оруулдгийг мэдэж байна. Нэг бол зоорь руу унагаад, эсвэл авдрандаа түгжчихнэ.
Иванов: Айх хэрэггүй ээ авах юм ч байхгүй.
Иванов: Аав аа...
Цагдаа: Тийм дээ айх юм ч байхгүй...
Иванов: Энийг бид нар биш...
Өвөө: Энэ бол үнэхээр бид нар биш.
Бичиг: Воронежийн телевиз. Тусгай сурвалжлага.
Даня: Энэ би биш ээ, камераа ав, камераа ав гэж байна. Манай ээж хэн гэдгийг мэдэж байна уу?
Залуу1: Мужийн захирагч Полина Ивановагийн хүү нисдэг тэрэг жолоодох эрхгүй нисэж, энэ Ивановын гэр бүлийнхний байшин дээр унасан байна. Бодоод үз дээ, адилхан овогтой, гэхдээ ямар өөр Ивановууд гээч? Та энэ явдлыг юу гэж хэлмээр байна?
Иванов: Хэн би юу?!Энэ баячууд, албан тушаалтны хүүхдүүд бүр арай хэтэрч байна! Бас албан тушаалтнууд ч хэтэрсэн. Мужийн захирагчид нисдэг тэрэг авах мөнгө хаана байдаг юм бэ? Надад хэлээдэх л дээ!
Ваня: Тийм ээ... манай мужийн цалин маш бага, зам бүр аймшигтай...
Иванов: Зөвхөн аймшигтай биш, бүр машинаар явахын ч аргаггүй. Зүгээр л нисдэг тэргээр нисдэг боллоо...
Лида: Надад нэг асуултанд хариулаадахгүй юу? Албан тушаалтнууд хичнээн хулгайлах гэсэн юм бэ? Манай шоронгийн хагас нь тал шуудай төмснөөс болж л суусан хүмүүс. Гэтэл энд хэдэн саяар нь хулгайлчихаад л яах ч үгүй...
Полина: Яг сонгуулийн өмнө ийм юм болох гэж байх уу?! Энэ бүхэн чиний л хүмүүжил!
Антон: Бурхны авралаар жаахан шалбархай. Шуугиан.. шуугианыг бол дарчихна. Ямар нэгэн үлгэр зохиочихно..
Полина: Ямар? Энийг хуучирсан байшин буулгасан гэх үү? Муу байшингуудыг нисдэг тэргээр буулгах уу?
Антон: Үгүй дээ, яах гэж.. мэдэхгүй л дээ, нэг тийм... Ваня нисдэг тэргээр эмнэлэгт хэнийг ч юм аврах гэж яаралтай ниссэн. Ховор бүлгийн цус авч явсан..
Полина: Хохирсон гэр бүлээ яахав?
Антон: Полина энд юм өгөхгүй л бол болохгүй...
Полина: Оройн зоогонд урих уу?...
Антон: нхн...
Полина: Телевизийн камераар уучлал гуйна...
Антон: ..Нхн...
Полина: Эд материалын тусламж үзүүлнэ. Нн?
Антон: Тэгнэ гэж үзье..
Полина: Ийм пиар надад ашигтай ч байж болно...
Лида: Энэ чинь хичнээн хулгайлж байж, ийм ордон бариулахав?
Иванов: Хэрвээ чи мужийн захирагч байсан бол хулгай хийхгүй юу?
Лида: Надад бол ийм Колым байснаас бяцхан Ташкент хангалттай...
Полина хоолой: Энэ зүгээр үү...
Антон хоолой: ..зүгээрээ болж байна...
Полина: Тэгэхээр та нар бас л Ивановынхон уу?
Иванов: Тийм ээ Ивановынхон...
Лида: Бодоод үз дээ, хэрвээ би ч гэсэн нэр дэвшсэн бол ямар инээдтэй суртчилгааны зураг гаргуулах байсан бол! Болсоон одоо дугарахгүй уучлаарай... юу гээч хэрвээ ийм ширээ засахыг мэдсэн бол би өглөөнөөс гэдсэн хиам чихдэггүй л байж.
Полина: Бид нарт ярь л даа, та нар хаана амьдардаг, юу хийдэг вэ?
Лида: Бид нарын хаана амьдардгийг хүүгээсээ л асуучих...
Иванов: Бид нар хувиараа эрхлэхтэй...
Лида хоолой: ..тийм ээ...
Иванов: ..жижигхээн тийм, гутал засварын хувиараа эрхлэх аж ахуй..
Лида: Тийм ээ.. харин татвар төлөхгүйн тулд орлогоо нуудаг. Тийм учраас л ядуу харагддаг байх... яасан би жаахан л...
Лида: Болноо болно, уу, ид, сайхан зооглоорой, энийг бүгдийнэ та нарт! Манай улс төрийн гол зорилго бага орлоготой гэр бүлүүдэд туслах.
Даня: Гэхдээ үдийн зоогийн гол зорилго бага орлоготой иргэдийн сонгууль. Ээжээ тийм биз дээ?
Лида: Түр хүлээгээрэй. Бид нарыг бага орлоготой гэж хэн хэлээ вэ? Хэрвээ бид нар хулгай хийдэггүй бол, энэ бол бид нар нэг тийм, амьд биш гэсэн үг биш, ойлгосон уу?
Полина: Яагаад шууд л хулгайлах гэж!? Энэ бүхэн шудрага, хүнд хөдөлмөрөөрөө олсон зүйл.. аав маань тусалдаг. Манай аав бизнесмен хүн.
Лида: Нхн ойлгомжтой.. харин та аавдаа тусладаг.
Антон: Полина зүгээр л тайвшир...
Даня: Данил явж шилүүс хоололцгооё, хөгшчүүлтэй суугаад яахав дээ...
Ваня: Танайд шилүүс байдаг юм уу?
Ваня: Танайх шилүүсээр яадаг юм бэ?
Даня: Ээжийн суртчилгааны бичлэгт хэрэгтэй байсан юм. Тэгээд л түрээслэснээс авчихсан дээр гэж үзсэн.
Ваня: Нн ойлгомжтой...
Даня: Май хоолол... зоригтой.. Чи найз охинтой юу?
Ваня: Үгүй ээ надад хэрэггүй, надад гол нь сурлага.
Даня: Боль доо... гэхдээ хоёрдох нь охидууд биз дээ?
Ваня: Хоёрдох нь бас л сурлага.
Даня: Чиний амьдрал ч хөгжилтэй л юм. Яг одоо кино хийсэн ч болно.
Полина: Хэдийгээр Иван үндсэндээ баатарлаг үйлс бүтээж байсан ч, бид нар буруугаа хүлээнэ. Болсон бүх явдалд уучлал гуйж байна.
Лида: Гэхдээ уучлалаар чинь байшин барихгүй биз дээ?
Полина: Мэдээж үгүй, бид нар эд материалын тусламж үзүүлэхэд бэлэн байна. Засвар хийж өгнө.
Даня: Тийм ээ тэгэлгүй яахав, бас ээж та нарт шинэ байшин бэлэглэнэ. Яагаад гэвэл.. ядуурлыг ялъя л гэж байгаа бол, хоншоортой ялах хэрэгтэй.
Иванов: Би энийг төлчихнөө... гэхдээ үнэн үү?
Полина: Тэгэлгүй яахав, үнэн...
Иванов: ..баярлаллаа.. би төр засагт зөвхөн зальтай, луйварчид л...
Полина: ..хэрэггүй дээ хэрэггүй, гайхалтай, танд маш их баярлаллаа. Та нарыг ирсэнд баярлаллаа. Баяртай, зурагтаар өөрсдийгөө үзээрэй. Баяртай, бүсгүй..
Иванов: ..та нар Лидагийн, тэр архитай хэсгийг хасчихаж болох уу?
Антон: Тийм ээ бололгүй яахав, монтажлах агуу хүч. Бид нар бүгдий нь янзалчихна. Санаа зоволтгүй...
Лида: Намайг мэдээж уучлаарай.. гэхдээ бид нар түлхүүрээ хэзээ авахав, хэзээ?
Полина: Ямар түлхүүр?
Лида: Бид нарт бэлэглэсэн байшингийн түлхүүр.
Полина: Та чинь үнэнээсээ юу? Та зүгээр л ингээд байшинтай болчихно гэж бодоод байгаа юмуу?.. Энэ зүгээр л камерт зориулсан юм, ойлгож байна уу? Энэ бүх инээмсэглэл, бэлэг, эд нар бүгдээрээ жинхэнэ биш!
Иванов: Тэгээд энэ бүхэн худлаа юм уу?
Полина: Үнэн гэвэл, та нараас зүгээр л ой гутаж байна!
Иванов: Та нар энийг бичиж авч байгаа юу?
Полина: Эд нар авах ёстой юмаа аль хэдийн авчихсан.
Лида: Тэгвэл бид нар нисдэг тэрэгний талаар авсан телевизд хандчихна ойлгосон уу?
Полина: Хотын бүх хэвлэл мэдээлэл минийх. Бас тэр телевиз ч гэсэн одоо минийх болсон. Болгооно уу!
Лида: Намайг анхааралтай сонс өлөгчин минь, тэр байшингаа өөртөө үлдээ! Харин бид нарт сая доллар, бас нисдэг тэрэг өг, би энэ бүхэн яг одоо, энд байгаа гэдэгт итгэлтэй байна!
Ваня: Ээжээ таныг дахиад шоронд хийчихнэ.
Иванов: Лида хэрэггүй ээ..
Антон: Лида хэрэггүй ээ!
Полина: Антон эд нарын хүссэн бүхнийг нь өг...
Лида: Бүгд хойшоо! Би тоглоогүй шүү! Би шууд алчихна шүү ойлгосон уу?! Лёша жолоо барь!
Иванов: Би нисэж чадахгүй...
Лида: Мотоцикль барихаас ч амархан, юу байдаг юм бэ...хүү минь суу...
Полина: Алив! Сейфээ авчих...
Гамлет: Миний охины нэр төрийг хэн ч гутааж чадахгүй...
Өвөө: Тийм дээ Ивановынхон, Ивановынхон минь... яаж ч яриад тэртэй тэргүй хамт юм байна...
Полина хоолой: Виктор Алексеевич, Виктор Алексеевич, Виктор Алексеевич... Виктор Алексеевич та амьд уу?
Өвөө: Харин, харин, та нар ч гэсэн амьд уу?
Иванов: Ааваа та урд нь шилээр цохиход ч унадаггүй байсан. Одоо бөглөөнд зохиулаад л уначихлаа...
Өвөө: Надад сая юу харагдсан гээч...
Өвөө: Тэгээд Катюха бид хоёр энэ сэргээсэн байшинд нь хоёулхнаа амьдарч байсан.
Ваня: Харин Катюха чинь шатаагүй юм уу?
Өвөө: Үгүй ээ Катяг тэр өдөр цагаас нь эрт явуулчихсан байсан.
Полина: Харав уу, хүүхэд андуурсны ачаар бүгд амьд, эрүүл саруул байна.
Даня: Тэгэхээр Ваня бид хоёр хундагын үг байна.
Ваня: Тийм ээ...
Даня: Ерөнхийдөө.. эрхэм хүндэт эцэг эхчүүдээ, өвөө.. Ваня бид хоёр та бүхэнд энэ амаргүй нөхцөл байдлыг давж, шинэ бодит байдалд дасахад тусласанд талархмаар байна.
Ваня: Тийм ээ, бас ингэж тэмдэглэсэнд баярлаллаа. Зоог, бэлэг гайхалтай..
Даня: Баярлаллаа... бид хоёр та нартаа хайртай...
Полина: Баярлаллаа.
Өвөө: Би ийм нялуун байдалд их дургүй.. Тэгснээс явж поле чудесээ үзлээ...
Лида хоолой: Өвөө...
Бичиг: 1917 он
Өвөө: Тариачдад газрыг нь, ажилчдад үйлдвэрийг нь...
Иванов: Эндээс бүгд гарцгаа... одоо бид нар энд амьдарна.
Лида: Ухаан орчих шиг боллоо...
Өвөө: Супер тоглолт өнгөрчихсөн гэж л битгий хэлээрэй...
Иванов: Тийм ээ өнөөдөр үнэхээр таны өдөр биш бололтой.
Өвөө: Надад бол ганц өдөр, харин чи хүү минь сүүлийн хорин жил шүү!
Иванов: Одоо үнэхээр ухаан орчихож...
…..
Бүсгүй
Бүсгүй1,2
Дима залуу
Саша залуу
Залуу
Залуу1
Глеб залуу
Эм
Эм1
Эр
№6
Антон: Ингээд та хоёр оюутнууд, ухаантай, сайхан залуус. Яагаад гэвэл бид нарын ген тийм биз дээ?
Иванов: Сайн л сураарай, яагаад гэвэл та нар хоёулаа. Харин эцэг эх чинь бүр дөрвүүлээ. Хөгшрөхөөр нь бүгдэнд нь туслах хэрэгтэй.
Өвөө: Харин өвөө чинь аль хэдийн хөгшин хүн. Тийм учраас бүр одоо л туслаж эхлэ... цалинтай нь цалингаараа, харин цалингүй, цалинтай ч болохгүй нь амттан байсан ч авна...
Полина: Цаг хугацаа ямар хурдан юм бэ?
Лида: Тийм ээ, дөнгөж өчигдөрхөн л би мэргэжлийн сургуульд орж байсан.
Ваня: Ээжээ одоо болсон уу, хүлээн авалт дууссан биз дээ?
Даня: Зүгээр л есөн сарын нэгнийг хоцорч эхэлмээргүй байна ойлгоорой...
Ваня: ..тийм ээ...
Лида: Би ч гэсэн өнөөдөр ангийнхаа охидуудтай уулзана гэдгээ хэлэх гэсэн юм. Хорин таван жил уулзаагүй. Тийм ээ би болчихлоо...
Ваня: Яагаад ангийнхаа охидууд гэж, хөвгүүд чинь хаана байгаа юм бэ?
Лида: Мөн тийм дээ, оёдлын машины ард нэг сахалтай залуу сурч байгааг харах юмсан...
Хоёр Ивановынхан
Ваня: Ангидаа дан охидуудтай сурдаг бол ямар сайхан болоо?!
Даня: Үгүй байлгүй дээ, чи сая “сурах” гэдэг үг хэллээ. Телевизийнхнийг дуудсан ч болно. Энэ бол анхны тохиолдол...
Ваня: Телевиз ээ?!
Ваня: Сайн байна уу...
Бүсгүй: ..сайн байна уу...
Ваня: ...их сургуулийн телевиз, чи нэгдүгээр курсын оюутан уу?
Бүсгүй: Тийм ээ, олон улсын харилцааны анги...
Ваня: Гайхалтай, хэрвээ сургуулийн үйл ажиллагаанд идвэхтэй оролцохыг хүсвэл энэ группт элсээрэй...
Бүсгүй: ..тэгье ээ...
Ваня: ..боллоо баяртай...
Бүсгүй: ...баяртай...
Ваня: ..баяртай..
Бүсгүй1: Би ч гэсэн үйл ажиллагаанд нь идвэхтэй оролцмоор байна.
Ваня: Оюутны холбоо хоёр давхарт...
Даня: Сайн уу залуусаа...
Саша. ..сайн уу...
Даня: ..Элягийн найз залуу... Элягийн найз залуу..
Дима: Эля гэж хэн билээ?
Эля: Энэ би байна. Түр уулзаж болох уу?
Даня: ..тэгэлгүй яахав...
Эля: Элягийн залуу, Элягийн залуу гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?
Даня: Би зүгээр л андуурал гаргахгүйн тулд бид хоёр хосууд гэдгийг мэдэгдсэн юм.
Эля: Андуурал уу? Нхн, эсвэл зүгээр л Данилагийн найз бүсгүй гээд хаяг зүүчихье л дээ. Эсвэл ядаж хонх зүүчихье, намайг зугтвал дугараг тэгэх үү?
Даня: Эля битгий гомд л доо, би зүгээр л...
Залуу: Эля, Элягийн залуу, явцгаая лекцийн танхим онгойлгоод өгчихлөө...
Даня: Тийм ээ одоо очлоо..нээрээ шүү би зүгээр л....
Ваня: ..залуусаа, залуусаа сая юу болсон гээч үнэхээр хачин.
Даня: Юу болоо вэ чамайг хөөчихөө юу, ядаж ганц цаг тэсэж! Сайн байна.
Ваня: Их инээдтэй байна. Юу гэхээр би сурвалжлага хийгээд аятайхан охидуудыг аваад явж байсан чинь, нэг хүн хүрээд ирсэн. Манай багш гэнээ..
Даня: Тэгээд л хөөчихсөн үү?
Ваня: Ангийн дарга болгочихлоо. Миний чадварыг үнэлсэн. Тийм учраас би одоо дарга...
Даня: Анги руугаа орцгооё дарга аа...
Ваня: ..хаачих нь вэ, эхлээд дарга нь..
Залуу: Гамлет юу гээч, энэ юун хачин нэр вэ? Би улаан лоолио хэнд зарах юм бэ?
Гамлет: Анд минь чи айх хэрэггүй ээ, чиний улаан лооль урьдынхаараа миний найдвартай гарт байгаа. Зүгээр л Антон татвар бага байлгахын тулд дэлгүүрээ хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр бичүүлчих гэсэн юм.
Өвөө: Сайн уу залхуучууд аа...
Гамлет: Манай хөгжлийн бэрхшээлтэн ч ороод ирлээ...
Антон: Виктор Алексеевич бид нар тохиролцсон биз дээ, таны албан тушаал нэр төдий, заавал ийшээ ирэх хэрэггүй.
Өвөө: Антончик чи дэлгүүрийн эзэнд заах гээд байгаа юм уу?! Надад углааш байгаа, дэлгүүр байна. Хүсвэл ирнэ, хүсэхгүй бол ирэхгүй.
Гамлет: Та энд юу хийх юм бэ? Танд суудал ч байхгүй.
Өвөө: Би өөртөө газар олноо, хийх юмаа ч олчихно. Харин тэр юу вэ? .. тийм ээ тийм..
Гамлет: Энэ дурсгалын нэрийн хуудас. Тоглоом! Манай ажилтнууд миний төрсөн өдрөөр бэлэглэсэн юм.
Өвөө: Их сайн байна.
Бичиг: Хамгийн том дарга
Өвөө: Би та нарт яах гэж мөнгө төлдөг юм бэ? Тоосонд дарагдах гэж үү? Аливээ ажлын байрлуугаа явцгаа, аливээ түргэл түргэл... хөөх..
Ваня: Найзуудаа түр анхаараарай... би танай шинэ ангийн дарга, тийм учраас надад хандаарай, ялангуяа хэрвээ та хөөрхөн бүсгүй бол!
Глеб: Өө Иван...
Ваня: ...тиймээ би байна..
Глеб: ..уг нь ангийн даргыг эртний еврей хэлэнд евнух гэдэг... яахав сайхан бүсгүйчүүдэд тусгай мэдээлэл гээд хэлчихье... сайн уу, намайг Глеб гэдэг.
Эля: Эля...
Даня: Миний найз бүсгүйгээс холд!
Глеб: Намайг уучлаарай энэ чиний найз бүсгүй гэдгийг мэдсэнгүй...
Даня: Эндээс тонил!
Глеб: Тэгвэл чамайг нэгдүгээр курсынхны үдэшлэг дээр хүлээж байя, тэнд уулзацгаая..
Эля: Харж л байя...
Даня: Гайхалтай.. тэр чамайг чөлөөтэй гээд бодчихлоо, супер!
Эля: Харин чи яачихаа вэ? Элягийн найз залуу гэдэг уншлага чинь яасан бэ?
Даня: Би.. би энэ удаа зориуд оролцолгүй, юу болохыг нь харахаар шийдсэн юм. Чи одоо клуб явна.
Эля: Энэ юу нь болохгүй гэж?
Даня: Юу ч биш ээ... энэнээс л бүх юм эхлэдэг Эля... баярын уур амьсгал, бүжиг, түр зуурын мансуурал, тэгээд л чи хэнтэй ч юм...
Эля: Юу, хэнтэй ч юм юу гэж? Үргэлжлүүл л дээ... намайг ингэж боддог гэж бодсонгүй баярлаллаа. Баярлаллаа..
Даня: Намайг уучлаарай гэхдээ зүгээр л би чамд санаа зовоод байна. Ойлгож байна уу?
Эля: Тийм үү? Харин чи надад итгэхгүй байгаа юм шиг л санагдаж байна.
Даня: Яагаад, би итгэж байна.
Эля: Сайн байна, хэрвээ итгэж байгаа бол ганцааранг нь клуб явуул.
Даня: Яаж ганцааранг нь гэж?
Эля: Ойлгомжтой...
Даня: За за яахав.. яв..
Эля: Клубт харвал долоо хонох үнсэхгүй шүү!
Гамлет: Эрүүл ахуйн гэрчилгээ.. захиргааны тодорхойлолт.. аж ахуйн үнэмлэх.. тохироцын зөвшөөрөл.. та ядаж өрөгдөл өг л дөө...
Өвөө: Юугаа бичих юм бэ? Би эхний гэрчилгээг сонсоод л өөрийнхөө зөгийн балыг өөрийхөө дэлгүүрт зарж чадахгүй гэдгээ ойлгосон.
...
...
Өвөө: Дөнгөж сая нэг хүн миний зөгийн балыг авчихлаа. Мянга дөрвөн зууг өгөөдөх...
Бүсгүй2: Таны гэдэг чинь юу гэсэн үг вэ?!
Өвөө: Минийх...
Бүсгүй2: ..тэгээд ч энд ямар ч зөгийн бал алга. Талх, сүү, бас хорин рублийн нэг удаагийн сав..
Өвөө: Юуны чинь сав!?
Бүсгүй2: Ийм сав...
Өвөө: Ийм үү?! Тэгвэл хорийг л өгчих...
Бүсгүй2: Би чадахгүй ээ, бүгд тооцоотой, нягтлан бодохоор дамждаг.
Өвөө: Тийм юм биз дээ! Сайн байна Любовь, баяр хүргье.. шалгалт давж чадлаа...
Эм: Харин энэ, нөхөр бид хоёр Монакод..
Лида: Монакод уу?..
Эм: ..тийм ээ...
Лида: Тэгээд яагаад ард нь “шаурма” гээд биччихсэн байгаа юм бэ?
Эм: Өө энэ би өөр зураг үзүүлчихэж..юу гээч, ингэснээс өөрийнхөө тухай ярь л даа. Бид нар чиний тухай юу ч мэддэггүй. Чи үргэлж байдаггүй.. аливээ яриад бай амьдрал ямар байна, юу хийж байна?
Лида: Яахав, би яахав дээ. Гоо сайхны газар ресейпшнээр ажиллаж байгаа.
Эм1: Ийм үстэй байж ресейпшнээр үү?
Лида: Миний үс яасан гэж?...
Эм: ..үгүй дээ үгүй, аятайхан л буржийгаад л...
Лида: ..тийм ээ, бас голын эрэг дээр том байшинд амьдардаг.
Эм1: Яагаад улаан талбай дээр биш гэж? Үгүй дээ худлаа ярьсан бол ярьсан шиг л ярих хэрэгтэй..
Лида: Та нар чинь надад итгэхгүй байгаа юм уу? Би чамд үзүүлье л дээ... энэ байна, харцгаа..
Эм: Хөөх ийм байшинг, яагаад ийм утсан дээр гэж? Хэтрүүлэхээ боль л доо, инээдтэй ч биш байна...
Лида: Та хоёр яагаад итгэхгүй байгаа юм бэ?! Манай хүүхдийг нэг баяны хүүхэдтэй төрөхөд андуурчихса биз дээ, манай байшин ч шатсан. Тэгээд тэднийд очсон юм. Харин Антон, тэр байшингийн эзэн байшингаа тоглоод алдчихсан. Харин манай Лёша нэг ажил бүтээгээд..байшингий нь буцаагаад авчихсан.
Эм: Чи кино цуврал бичих гэж үзээгүй юу?
Эм1: Бид нар бүгдээрээ л жаахан хачиртай ярьдаг. Харин чи бүр арай л...
Лида: Аливээ явъя, явцгаая..
Эм: Хаашаа? Анн чиний дарвуулт завиар аялах гэж үү?
Лида: Миний байшинд оч, өөрсдөө бүгдий нь хараарай.. үйлчлэгчээ нааш ир, бид нарт тооцоогоо аваад ир...
Бүсгүй2: Уучлаарай танд хүндрэл учруулчихлаа..
Өвөө: Тэгээд энэ хүнд яагаад мөнгө өгч байгаа юм бэ? Нарийн тооцоогээ биз дээ?
Бүсгүй2: Барааны сав боодол зөрчилтэй байна. Үйлчүүлэгч авчирсан, би мөнгий нь буцааж өгөх ёстой.
Өвөө: Сайн байна Люба дахиад нэг шалгалт давлаа, нэг мэдэхэд л тушаал дэвшинэ шүү...
Ваня: Данёкби ер бусын байх ёстой. Тэгэхгүй бол тэр Глебд хамаг сорууд нь оччихно. Аль нь дээр вэ нн?
Даня: Юу гээч чи чинь.. чи Глебийг клубт оруулахгүй болгож чадна биз дээ? Чи чинь ангийн дарга...
Ваня: Сайн байна. Хэрвээ Глеб байхгүй бол би найдвартай бүгдий нь татна. Бүр ганцаардаж ч магадгүй.. Тэгэхээр.. гүйцээ такси дуудаад явцгаая..
Даня: Гэхдээ ядаж хямдханы нь дуудаарай.. ядаж хэмнэлттэйг нь...
Ваня: Тэгэлгүй яахав дээ анд минь, чи бол энгийн л...
Өвөө: Юу гэж бодож байна? Энэ.. бидний гурван мянга бэлэн.
Иванов: Ааваа та чинь харахгүй байна уу, энэ чинь тасалбар..
Өвөө: Одоохондоо тасалбар.. ийм төлөвлөгөө байна. Бид нар Оганяны зөгийн балын хаягийг аваад принтерээр хувилна. Дэлгүүрийн зөгийн балаас огт ялгарахгүй болгоод л тэрийгээ муутгана. Харин дараа нь чиний ажил эхлэнэ.
Иванов: Би танайд зөгийн бал авсан юм. Муудчихаж...
Өвөө: Тийм зүйл байх боломжгүй ээ...
Иванов: Тасалбар нь энэ байна.
Өвөө: Алив үзээдэхье...
Иванов: Тийм ээ..
Өвөө: Энэ ч буцаалт шүү, алив баримт өгөөдөх.. энд гарын үсгээ зураарай, энд, бас уучлаарай. Бид цаашид нар барааны чанартаа сайн анхаарна..
Иванов: Энэ бол замбараагүй явдал..
Өвөө: Дахиад уучлаарай... та мөнгөө ав..
Иванов: Манайх уу?
Өвөө: Манайх аа, манайх... эргэлзэх хэрэггүй.
Лида: За юу гэмээр байна. Түлхүүр тааруулаад, гэрэл нь хаана асдагийг таачихсан уу? Өөрийнхөө зурагнуудыг ч энд тэндгүй тавьчихсан.
Эм1: Анн одоо л ойлгомжтой. Энэ эзэд нь, харин Лёша та хоёр үйлчлэгч нь л бололтой.
Лида: Юу гээч та хоёр намайг галзууруулна нээрээ шүү! Би та хоёрт байшингийн баримт бичгээ үзүүлнэ...
Ваня: Хаачих нь вэ.. зөвхөн оюутны үнэмлэхээр... харин хатагтай та орж болно.
Залуу1: Хөөе чи яагаад тэрнийг оруулчихаж байгаа юм бэ? Адилхан л оюутны үнэмлэх байхгүй.
Ваня: Би царайгаар нь танина. Явж үз... дараагийнх нь... Тэр байна, чиний ээлж... овог..тэгэхээр, Барабулькина... тиймээ ойлгомжтой, ор!
Даня: Сайн уу Глеб!
Глеб: Сайн уу...
Даня: Жаахан юу яамааргүй байна уу.. тэнд тэртэй тэргүй зарахгүй. Харин надад байгаа.
Глеб: Чи яагаад энэ хүртэл хүлээгээ вэ, хэн ч чамтай уухгүй байна уу?
Даня: Үгүй дээ би... зүгээр л чамтай уумаар байна. Чи чинь уг нь... боломжийн бацаан биз дээ?
Глеб: Анн мэдээж боломжийн, бүр танай найз бүсгүйтэй ч клубт уулзаж чадна.
Даня: Үгүй дээ...
Глеб: За за гомдох хэрэггүй дээ... явж ууцгаая, сайхан залууст ч гэсэн боломж хэрэгтэй.
Даня: Явцгаая...
Глеб: ..тийм ээ... явъя...
Эля: Байна уу ээж үү, та явчихсан уу? Та буцаад ирж болох уу, би хувцсаа солих хэрэгтэй болчихлоо... нхн, баярлаллаа..
Лида хоолой: Лёша манай байшингийн баримт бичиг хаана байгаа билээ, нэг л олж чадахгүй байна.
Иванов: Баримт бичиг ээ?!
Лида: Тийм ээ баримт бичиг...
Иванов: Чи энэ өрөөг худалдаад авчих л даа...
Антон: Энэ мөнгө...
Антон: Би усан сангаа худалдаж авахаар шийдлээ... гарын үсгээ зурчих...
Иванов: Би... би баримт бичгээ.. банкны сейфинд өгчихсөн байгаа.
Лида хоолой: Чи юу яриад байгаа юм бэ, аливаа тэндээсээ аваад ир...
Иванов: ..үгүй дээ авч чадахгүй, банк ажиллахгүй байгаа. Гүйцээ баяртай...
Өвөө: Лёха таван ширхэг нн!
Иванов: Хоёрдох удаагаа нэг л сэжигтэй, баригдчихаж магадгүй.
Өвөө: Энэ томыг зулгаачихаад л, нам суучихъя!
Иванов: Гурван мянга таван зуу, бастом гэнэ шүү!
Өвөө: Хөөх...
Иванов: За за тэгье...
Өвөө: Явцгаая...
Лида: Өө чи ирдэг нь ямар сайн юм бэ, яг цагаа оллоо! Юу гээч манай ангийн охидууд ирсэн юм. Тэгээд намайг байрны эзэгтэй гэдэгт итгэдэггүй. Яахав хуулиар л.. чи батлаад өг л дөө.
Полина: Тэгье ээ...
Эм хоолой: Эзэд нь амралтаараа явчихсан, тэгээд л Лидка гайхуулж байгаа юм.
Эм1: Мэдээж тэгж байгаа, Лёша нь байшин авах аа?! Зөвхөн элгээ архичдын музейд өгвөл л тэгэх байх....
Лида: Лёшагийн талаар эд нар дэмий л ингэлээ...
Ваня: Байзаарай та нар болохгүй ээ, согтуу байна. Хамгаалагчаа...
Эр: Залуусаа юу болсон бэ?
Ваня: Эрхлэгч согтуу хүн оруулж болохгүй гэсэн. Харин энэ хоёроос үнэртэж байна.
Эр: Яасан бэ, ойлгохгүй байгаа юм уу? Хэрвээ согтуу бол гэртээ харьцгаа...
Глеб: Сайн байна.. барьж бай Ванечка.. уучлаарай... хэрвээ би согтуу юм бол, хэн нэг эрүүл нь энийг давтаадах!
Эр: Оке, орж болно.
Даня: Би согтуу биш..
Эр: Хэрвээ согтуу биш юм бол давтаадах.
Лида: За яахав.. би гэрийн үйлчлэгч.
Эм: Харин тэгээд л...
Лида: Зүгээр л эзэгтэй ирчихлээ. Одоо худлаа яриад яахав дээ... Полина Сергеевна намайг уучлаарай охидууд одоо гэрлүүгээ явчихна...
Эм1: Сайн байна уу...
Эм: ..сайн байна уу...
Полина: Зүгээр дээ суу суу, та нар уулзаагүй удсан биз дээ? Тайван ярилцацгаа би саад болохгүй...
Лида: Баярлаллаа Полина Сергеевна. Манай эзэгтэй их сайн хүн. Манай гэр бүлийг хүлээж авсан, хооллоно, хувцаслана, цалин зуу мянга...
Эм: Хэд ээ?
Лида: Зууг л...
Полина: ..Лидочка...
Лида: ..за...
Полина: ..охидуудаа явахаарирж урамшууллаа аваарай. Та одоо ганцаараа ажиллаж байгаа.
Лида: Тэгэх үү, их баярлаллаа Полина Сергеевна... Светка, манай нөгөө үйлчлэгч байрны мөнгө хийчихээд л халагдчихсан. Одоо үйлчлэгч хайж байгаа.
Эм1: Хэрвээ үйлчлүүлэгч хайж байгаа бол би чадна шүү, би чадна...
Эм: ..байзаарай, би ч гэсэн чадна. Надад илүү хэрэгтэй. Би Монакод байгаагүй л дээ...
Полина: Лидочка энийг бол таньтай л ярих хэрэгтэй. Та л хамт ажиллана биз дээ?
Лида: Тэр ч тийм шүү, тэр үнэн...
Ваня: Хамгаалагчаа энийг оруулчихъя л даа, эцэг эх нь хэн гэдгийг мэдэх үү?
Эр: Тэгээд хэн гэж?
Даня: Үнэнийг хэлэхэд би өөрөө ч арван зургаа хүртлээ мэддэггүй байсан.
Эр: Асрахынх юм уу?
Ваня: Тийм ээ асрахынх үнэн л дээ.. шууд хэлчихэж чадаагүй. Та өөрөө ойлгож байгаа. Асрахынхан чинь…
Эр: Яахав тийм бол ор доо!
Даня: Баярлаллаа...
Ваня: ..баярлаллаа...
Даня: Баярлаллаа...
Эр: Зогс.. таван зугаа өгөөдөх, эсвэл чи намайг итгэсэн гэж бодоо юу?
Бүсгүй2: Яасан бүр тавуулаа муудчихаж үү?
Иванов: Тийм ээ...
Өвөө: Люба энэ бүр ойлгомжтой. Амсаж үзээд би өөрөө ч хордохоо шахсан. Таван удаа. Мөнгий нь буцааж өгөх хэрэгтэй..
Бүсгүй2: Одоохон буцаад орчихно..
Иванов: Орчихно гэж яаж?
Бүсгүй2: Карт руу чинь орно, та картаар тооцоо хийсэн биз дээ? Шалгаад үз, танд мессеж ирэх ёстой.
Мсж: Тэнэгүүд
Өвөө: Ирчихсэн үү?
Иванов: Ирчихлээ...
Антон: Бас надад ч гэсэн ирсэн. Гамлет энэ тахир дутуугийн түүх учиртай гэж хэлсэн биз дээ? Ийм хоёр том шалтгаан.
Өвөө: Чи юу яриад байнаа?!
Гамлет: Дэлгүүрийн аюулгүй систем гайхалтай ажилдаг. Өөр хүн байг гэхэд хамгийн том дарга энэ тухай мэдэх л ёстой.
Иванов: Би хоёрдох удаагаа сэжигтэй гэж хэлж л байсан.
Гамлет: Та хоёрыг энэ дэлгүүрт орж ирэхэд л сэжигтэй болж эхэлсэн. Тэгэхээр ийм байна, анд нөхөд өө, түр анхаараарай, тэгэхээр ийм байна. Энэ хүний үгэнд орж, ярьж, бусад өрөө рүү оруулж болохгүй! Энгэр дээрээ юу гэж бичсэн нь хамаагүй, баярлаллаа.
Ваня: Сайн уу... олон улсын харилцааны оюутан бүсгүй, одоо хүртэл өөр харьцаагүй л байна уу? Танилцах уу?
Глеб: Намайг Глеб гэдэг. Харин энэ бол миний царай муутай найз. Хэнийг нь сонгомоор байна? Бодох хэрэггүй ээ, зөв сонголт, явцгаая...
...
...
Лида: Охидуудаа, Рая, Вика бид нар зөвлөлдөөд Полина Сергеевна та хоёрын нэгийг ажилд авахаас татгалзахгүй гэж байна..
Эм хоолой: ..их сайн байна...
Лида: ..гэхдээ би батлах ёстой.. гэвч нэг л хүн авна.
Полина: Туршилтын ч гэхүү, цэвэрлэгээ хийцгээе тэгэх үү?
Эм: Тэгье ээ...
Эм1: ..тийм шүү...
Полина: Хэн сайн байсан нь ажилдаа орог.
Эм: Өө Лидух..юу гээч Вика ажил дээрээжаахан татчихдаг гэдгийг мэдэх үү? Хаяа халамцуу л явна, зүгээр л саначихаарай...
Эм1: Лида...
Лида: Нн...
Эм1: Хэрвээ та хоёр цаадхаа ажилд авах гэж байгаа бол мөнгө, үнэт эдлэлээ холхон л байлгаартай. Тэгэхгүй бол сонсогддог л юм.
Лида: Нн!?
Эм1: Тийм ээ...
Эм: За тэгэхээр.. хэнийг нь ажилд авахав?
Полина: Би мэдэхгүй ээ та нар эзэгтэйгээс л асуу?
Эм: Лидусь чи гэрийн үйлчлэгч гэсэн биз дээ?
Лида: Та хоёр надад итгэхгүй байсан биз дээ? Тэгэхээр ийм байна. Та хоёр манайд тэнцэхгүй юм байна. Миний зөв биз дээ?
Полина: Зөвөө зөв зөв... чи юм хумсалдаг, харин ч уудаг. Би та хоёрыг зөв ойлгосон биз дээ нн?
Глеб: Ванечка.. тэр надад нэг л таалагдахаа больчихлоо. Чамд таалагдаад байвал чи ав л даа.. ..сайн уу..
Яна: Сайн уу...
Глеб: Намайг Глеб гэдэг.
Яна: Яна.
Глеб: Танилцахад таатай байна.
Даня: Ваня ер нь яах гэж энэ бүлгийг нээсэн юм бэ?
Эля: Чамд зөвхөн тэр нь л хэцүү байна уу? Клуб руу ороод, бүсгүй хүн цохисон нь огт хамаагүй юу..
Даня: Чи намайг яавал уучлах юм бэ? Би зориуд ингээгүй, хэн ч андуурч болно.
Эля: Хэн ч андуурч болно, гэхдээ чи яагаад ч юм үргэлж, гайхалтай андуурдаг.
Залуу2: Элягийн найз залуу сайн уу!...
Дима: ..одоо найз залуу бишээ, харин унтраалга..
Саша: Харин найз бүсгүй нь гайгүй байгаа биз дээ..
Дима: ..тийм ээ...
Эля: Гайхалтай, би одоо унтраалганы найз бүсгүй болчихлоо. Сар үнсэхгүй..
Даня: Яаж, байзаарай Эля...
Полина: Лида..ус уучих л даа..
Лида: Тус болохгүй ээ... таван цаг зогьсож байна!
Эм: Тийм ээ Лидка их өөр болчихож...
Эм1: Ямар ч гэсэн мөнгө хүмүүсийг эвддэг!
Лида: За яахав, яг бүжгийн жүжигчин шиг, зурагтаар харсан..
........................
Залуу
Залуу1
Багш эр
Марина эм
Цагдаа залуу
Цагдаа1 залуу
Эр
№7
Иванов: Сайн уу азгүй анд минь...ийм юм харсан уу? Арьсан бүрхүүл, өнгө гээд л ямарав, цоо шинэ..
Гера: Юун машин юм бэ?
Иванов: Минийх...
Гера: Асуултыг хөрвүүлчих.. мөнгө хаанаас аваа вэ?
Иванов: Антохад усан сангаа зарчихсан.
Гера: Анн ойлгомжтой... яахав сайхан л машин байна. Антон ийм машинтай байсан байхаа?
Иванов: Харин тэгээд л, би яг тиймийг авсан юм.
Гера: Өөрөөр хэлбэл эхлээд байшингаа Антон шиг, одоо машин ч гэсэн Антон шиг үү?
Иванов: Үгүй дээ, эхлээд хүүгээ яг Антон шиг. Харин дараа нь байшин, бас машин..
Иванов: Нэг мөрөөдөл дарагдлаа..
Гера: Ингэхэд Лидка энэ мөрөөдлийг чинь мэдэж байгаа юу?
Иванов: Ингэхэд яачихаа вэ, сайхан галбиртай бүсгүй мөрөөдөө л биз! Харин энэ өөрөө л зургаа авахуулъя гээд байсан. Машин одоохондоо энд байж байг.
Гера: Юу болоо вэ?
Иванов: Хэрвээ Лидка намайг Антохад байшингаа хэсэг хэсгээр нь зарж байгааг мэдвэл, намайг ч гэсэн жижиглээд зарчихна. Би жиптэй гэдгийг гэр бүлийнхнээс хэн нь ч мэдэх ёсгүй.
Гера: Тэгээд нууц саятан байх хэцүү байна уу, иргэн Корейка!
Хоёр Ивановынхан
Полина: Үгүй дээ ийм байх боломжгүй...
Лида: Дахиад юу болоо вэ?
Полина: Антон данснаасаа хаашаа ч юм саяыг үрчихэж.
ЛИда: Чи яаж мэдэж байгаа юм бэ? Зөн билэгч шиг зургаас нь мөнгөний картыг нь үздэг болчихоо юу?
Полина: Үгүй ээ, Даня данснуудаа хянадаг программ суулгаж өгсөн юм. Дахиад тоглочихсон юм байхдаа!?
Лида: Битгий хий юм зохиогоод бай, хэрэггүй...
Дима хоолой: Сайн уу..... сайн уу унтраалга аа?
Глеб: Наадхаа орхио наадхнаас чинь болж өчигдөр сайхан боломжоо алдсан.
Ваня: Тийм ээ анд минь чиний нэр төрийг ямар нэгэн байдлаар аврах л хэрэгтэй.
Даня: Намайг бүгд үзэн ядаж байгаа юм шиг санагдчихлаа. Ядаж чи миний талд байна, баярлаллаа.
Ваня: Үгүй дээ зүгээр л араас чинь ормооргүй байна.
Даня: Бас дахин баярлаллаа.
Эля: Дань, Даня ямар нэг юм хийх хэрэгтэй. Би унтраалганы найз бүсгүй болмооргүй байна.
Даня: Дэмжсэнд баярлаллаа найзуудаа, гэхдээ та нарыг намагруу чирчихлээ уучлаарай.
Эля: Юу уучлаарай гэж, чи л буруутай одоо залуусын өмнө ямар ч гэсэн цайруулах хэрэгтэй.
Даня: Тийм шүү яг үнэн. Өчигдөр үдэшлэг тарааснаас болж зарим нь одоо юу ч хийхээс буцахгүй л байгаа. Чи өөрөө хар л даа... дайлах л хэрэгтэй.
Эр хоолой: Та өөрөө ороод л хож! Онлайн казино таны амжилт! Жинхэнэ мөнгө...
Полина: ..чи намайг дахиад хуурч байгаа юм уу?
Антон: Яагад..нөгөө, нөгөө...
Полина: Чи юу гэж ээрээд байгаа юм бэ?
Антон: ..би..яах гэж..
Полина: ..чи дахиад л мөнгөөр тоглож эхлээ юу?
Антон: Би хаана тоглож эхлэсэн юм бэ, Полина юу гэж дээ?
Полина: Антон чи надад амласан биз дээ?
Антон: Энэ чинь зүгээр л суртчилгаа, чи чинь яачихаа вэ?
Полина: Суртчилгаа?!..
Антон: ..тийм ээ...
Полина: ..тэгвэл саяыг хаашаа хийснээ л хэлчих.
Антон: Лёха бид хоёр нөгөө...
Иванов: Эзэмшилтэй болсонд баяр хүргье..
Антон: ..баярлаллаа..
Иванов: Хоёр давхарын жорлон одоо дахиад чинийх боллоо ашиглаж болно. Энийг..
Антон: Үгүй ээ, чамаас бүх байшингаа авахаар угаая!
Иванов: Дахиад хэлье, энэ тухай хэнд ч хэлэхгүй шүү, тэгэхгүй бол бүгд хүчингүй...
Полина: Лёха та хоёр нөгөө юу гэж?
Антон: Лёха бид хоёр нэг бизнест хөрөнгө оруулсан.
Полина: Тэгээд ямар?
Антон: Чи Лёхаг мэднэ биз дээ? Тэр чинь дандаа л нэг тийм супер, мега санал гэдэг. Одоохондоо хэнд ч хэлэхгүй байгаа. Яагаад гэвэл хулгайлчихна гэж айдаг.
Полина: Гэхдээ чи надад хэлж болно биз дээ?
Антон: Би чадахгүй ээ, би амласан.
Полина: Сайн байна. Одоо хоёулаа Алексей дээр очоод л тэр надад хэлнэ гэж бодож байна...
Антон: ..Полина чи...
Полина: ..явъяаа явцгаая...
Антона: ..Полина хэрэггүй ээ, тэр чинь хэлэхгүй, мухар сүсэгтэй...
Иванов: Манай автопарк том л доо, гэхдээ танай хуриманд зөвхөн хар жип л сул байгаа. Жолоочтойгоо арван мянган рубль. Тийм ээ.... тохиролцлоо. Тэгэлгүй яахав. Би өөрөө залгая...
Полина: За Алексей чи Антоны саяаар юунд хөрөнгө оруулсан бэ?
Антон: Тээр харав уу хэлье гэж бодохгүй байгаа.
Полина: Алексей хэлэхгүй бол, чи хэлчих л дээ. Би хариугаа л сонсохгүй бол явахгүй..
Антон: ..Полина би хэлсэн биз дээ, би амлачихсан. Би тангаргалсан. Энэ юу болохыг чи өөрөө мэднэ биз дээ..
Иванов: ..түр хүлээгээрэй бизнесийн нэг дуудлага хийгээдэхье...
Антон: Намайг уучлаарай, би одоохон уучлаарай...
Иванов: Байна уу Герман Александрович...
Антон: ..тийм ээ байна..
Иванов: Надад өөрийнхөө асуудлыг тулгаад хэрэггүй дээ..
Антон: ..сонс л доо энэ бол сүүлчийн хүргэлт, хэрвээ бүх зүйл дээд зэргийн болбол маш сайн урамшлуулал авч болно.
Иванов: Нн..тохиролцлоо...
Антон: ..тийм ээ..
Иванов: Таны асуудал миний асуудал...
Антон: Таны мэргэжлийн ур чадварт найдаж байна..
Иванов: Тийм ээ...
Антон: Полина уучлаарай их чухал яриа...
Полина: Үгүй дээ зүгээр...
Антон: Чи тэгээд мөнгө яаснаа хэлэх юмуу үгүй юу?
Полина: Нн?
Иванов: Анхны ашиг олохоосоо өмнө... баярлуулъя гэж бодоогүй юм. Нэгэнт ийм тэвчээргүй бүсгүйчүүд учраас..
Полина: Алексей...
Иванов: Цэцгийн дэлгүүр худалдаад авчихсан.
Полина: Юу?
Антон: Тийм ээ...
Полина: Чи автосалоны дараа цэцгийн дэлгүүрт хөрөнгө орууллаа гэж үү?
Антон: Энэ их ашигтай Полина, багш нарын баяр болох гэж байна. Тэгээд ч цэцэгтэй баяр их олон...
Иванов: Хажууханд оршуулгын газар байгаа..
Антон: ..оршуулгын газар...
Полина: Тэгэхээр баримт бичгээ үзүүлээдэх...
Антон: Бүрдүүлж байгаа.
Полина: Явцгаая дэлгүүрээ үзүүлээрэй...
Антон: Явцгаая...
Иванов: Би энд алтанзул захиалж байя, Амстердам руу яриадахъя..
Антон: Сайн байна...
Даня: Тэгэхээр хүмүүс ээ! Түр наашаа анхаараарай..
Дима хоолой: Хөөх хардаа унтраалга үг хэлье гэж байна.
Даня: Санал байна. Энэ паараас явцгаах санал байна. Яахав гадаа сайхан байна. Харин бид нар уйтгарлаад л... би шар айргаар дайлъя, харин та нар өчигдрийнхөө үдэшлэгийн дараа сэргэцгээ...
Ваня: Залуусаа үнэхээр гайгүй санаа биз дээ?...
Глеб: ..гайхалтай санаа өчигдөр сайн амраагаагүй, өнөөдөр шангаа хүрт..
Дима хоолой: ..болж байна..
Саша: ..би ч гэсэн...
Глеб: ..явцгаая...
Даня: Ууцгаая...
Саша: Алив.. байзаарай..
Эля: ..май энийгээ ав..
Даня: Болчих шиг л боллоо..
Эля: Болчихлоо гэнэ шүү бүр яаж гээч?! Зогс утсаа мартчихаж, явцгаая... би өөрөө тэнд тавьчихсан... энэ байна, одоо явцгаая!
Багш: Сайн байцгаана уу!
Даня: Сайн байна уу...
Багш: Нэгдүгээр курс гэхэд цөөхөн л юм. Яахав сурахыг хүсэхгүй бол албаа л хааж дээ! Нийтийн нөлөөнд автаагүй чинь сайн байна. Энийг шалгалтан дээр чинь тооцноо. Харин бусдад чинь тооцохгүй..
Даня: Баярлаллаа..
Полина: Чи дэлгүүрээ энүүхэнд гэсэн биз дээ?
Антон: Тийм ээ би өөр замаар явж шалгасан юм. Тэр байна..
Полина: Зогс л доо...
Антон хоолой: Яах гэж?
Полина: Орж үзмээр байна...
Антон: Полина надад одоо зав алгаа, би ажилтай..
Полина: Би ормоор байна.
Антон: Бурхан минь... ийм л, энүүхэндээ гэхэд даруухан, гэхдээ аятайхан, тийм..үнэртэй. Тэгэхээр Мариночка ажил ямар байна, хүргэлт тасраагүй, камер ажилтай, бүх юм сайн биз дээ?
Марина: Та хэн билээ?
Антон: Хэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Артур Арсенич ингэхэд танд дэлгүүрээ надад зарчихсан гэж хэлээгүй юу?
Марина: Арсеньевич үү?..
Антон: ..Арсеньевич..
Марина: Хэлээгүй ээ...
Антон: Тэгж л дээ, армен хүн Англи маягаар явчихаж... Марина энэ баримтаа яаралтай солих хэрэгтэй. Энийг чамд...
Полина: Баярлаллаа...
Марина: Байзаарай...
Антон: ..явцгаая... Энд зогсож болохгүй л дээ, зогсох хориотой Марина..
Полина: Их сайхан л юм. Юу гээч би чамайг үнэхээр тоглоод эхлэчихэж гэж бодсон.
Антон: Юу гэж дээ Полина.. нэг нэгэндээ итгэх хэрэгтэй.
Иванов: Яаж ингэж таардаг юм бэ...
Иванов хоолой: Хэрвээ жолоон доогуураа нуугдаагүй бол Лидка яг энэн шиг л гаргаад ирэх байсан.
Гера: Энэ удаа баригдаагүй бол дараагүй удаа яг баригдна.
Иванов: Тэгнэ гэж л айж байна.
Гера: Шерше ле фам, бас моменто море.. хэрвээ эмэгтэй хүн чиний нууцыг олбол үхэл гарцаагүй!
Иванов: Жипээ ямар нэгэн байдлаар ил гаргах хэрэгтэй.
Гера: Одоохон шийдэцгээе...
Эля: Одоо юу болох бол?
Даня: Ямар ч гэсэн чи шалгалтан дээрээ нэг нэмэхтэй л боллоо..
Глеб: Хөөх найзуудаа та нар энд байсан юм уу? Бид нар та хоёрыг бүх баараар хайсан.
Дима: Дайлна гэчихээд сайхан л хуурч!
Саша: Залуусаа хэрвээ шалгалтан дээр би хасахтай болбол дүнгүй л хоцорно.
Даня: Ямар ч гэсэн хасах тоо биш, цөхрөх хэрэггүй дээ...
Глеб: ..за за явцгаая, энэ ойлгомжтой..
Ваня: Тийм дээ залуусаа улам л хүндэрчихлээ. Та хоёрыг алдааг залруулахын тулд юу хийхээ ч мэдэхгүй байна. Ингэхэд... анн үгүй юм байна.
Иванов: Надад туслана шүү... энэ дууны дараа асуутанд хариулна, би холбогдчихсон.
Залуу хоолой: Ингээд бид нар амласан ёсоороо энэ оны сонгодог шагналын асуултаа эхлэж байна. Шагнал нь автомашин. Ингээд манай оролцогч ч бэлэн.Таныг хэн гэдэг вэ?
Иванов: Лё.. аа Алексей..
Залуу: Алексей сайн байна уу, ингээд эхний асуулт. Машины хойд тэнхлэгт юу эргэлтийн хүч дамжуулдаг вэ?
Иванов: Кардан гол...
Залуу: Кардан гол энэ бол зөв хариулт... ингээд хоёрдох асуултаа асууя. Ийм нэртэй загас, бас Крымд ийм хот байдаг.
Лида: Судак, Судак уу?
Залуу: Тийм ээ дахиад л зөв хариулт, энэ бол Судак. Алексей та ялалт руу итгэлтэй явж байна. Одоо сүүлчийн асуулт үлдээ, тэгээд л гайхалтай энэ автомашин таны хашаанд зогож байх болно...
Иванов: ..ийм юм байдаг гэж зөндөө хэлсэн биз дээ?..
Лида: ..би өөрөө ч гэсэн мэднэ.
Залуу хоолой: Шийдвэрлэх асуулт. Энэ зүйл генералд ч, бас дуракт ч байдаг.
Лида: Сахал юм болов уу, сахал юм байлгүй...
Иванов: Мөрдөс.
Залуу: Энэ бол зөв хариулт!Мөрдөс, ингээд бид нар Алексейд баяр хүргэж байна! Алексей машин хожлоо..
Лида: Баярлаллаа...
Залуу: Та машинаа өнөөдөр ч авч болно. Ингээд бид нар амласан ёсоороо..
Иванов: ..би хэлсэн биз дээ. Ухаанаараа хүн мөнгө олж болно..
Антон: Залуусаа гуйя хэрвээ хагалчихвал бид нар боолын нийгэмд л очино шүү...сонссон уу? ... байна Полинушка би байна.
Полина: Антон юу гээч би дэлгүүрийнхээ дэргэдүүр явж байсан юм. Энд нэг том экскаватор зогсчихсон лангууг маань авах гэж байгаа бололтой.
Антон: Юу гэсэн үг вэ, би юу ч ойлгосонгүй.
Полина: Хууль бусаар баригдсан гэнээ, Москвад юу болсон билээ чи мэдэж байгаа биз дээ? Одоо манай Воронежд ч ирчихсэн бололтой... хүлээгээрэй... хурдан хүрээд ир, яаралтай...
Антон: Полина хүлээ л дээ би...
Полина: Сайн байцгаана уу, надад хэлээд өгөхгүй юу би тийшээ... би энэ цэгийг та нараар эвдүүлэхгүй..
Цагдаа: Эмэгтэй та юу хийгээд байгаа юм бэ? Хаалгаа онгойлго...
Полина: ..энд ямар нэгэн андуурал гарсан бололтой. Одоо манай нөхөр ирээд л бүх учир нь олдоно...
Цагдаа1: ..эмэгтэй та тайвшир л даа...
Ваня: Ингээд болчихлоо Буратино, Мальвино хоёроо би алтан түлхүүрийг чинь оллоо.
Даня: Наадах чинь юу юм бэ?
Ваня: Залуусаа энэ бол та хоёрын бүх асуудлыг шийдэх түлхүүр. Би бүгдий нь тооцоолсон..
Эля: Товчхон хэлчих..
Ваня: Сайн байна. Лекцийн танхим нээхэд та хоёр тэнд сексдэж байгаа юм шиг харагдна. Харин би Глебд харуулна, гайхалтай юу?
Даня: Гайхалтай юу байгаа юм бэ хэлээдэх дээ?
Ваня: Ойлгохгүй байна уу, би л хэлэхээс тэр бүгдэнд нь гэгээн цагаан өдөр танхимд тэгж байсны чинь хэлнэ. Та хоёр хөгийн нэрнээсээ лав сална.
Эля: Чи тэнэг үү?
Ваня: Залуусаа арай ч дээ, та нарыг шууд хүндлэж эхлэнэ. Тэгээд ч энэ чинь жүжиглэлт, яахав майкаа тайлаад л жаахан...
Даня: ..одоо болно оо.. Чи чинь тэнэг үү? Бид хоёрт тийм юм байгаагүй. Тэгэхээр Эля зөвшөөрөхгүй.
Ваня: Тэр тусмаа Данёк, Глеб та хоёрын бүх юм жинхэнэ гэдгийг харна. Тэгээд л Элькаг гэхээ больчихно.
Даня: Гэхдээ Ванягийн зөв юм байна. Дахиад удаж болохгүй. Тэгээд ч, тэгээд ч бид хоёрт өөр төлөвлөгөө алга.
Иванов: Ямар машин байна?
Лида: Сайхан машин байна. Гэхдээ Антонд ийм машин байсан биз дээ?
Иванов: Антонд байсан нь.. байхгүй болчихсон. Тэр нь өөр, иймээгээ зарчихсан.
Лида: Энэ бас юу вэ? Энэ чинь шинэ биш юм уу?
Иванов: Орон нутгийн радиостанц, төсөв багатай. Бэлгийн морины шүдийг үздэггүй юм.
Лида: Мэдээж цэвэрхэн байгаа дээр нь зарах хэрэгтэй. Үнэтэй ч машин.
Иванов: Би насаараа жиптэй болохыг мөрөөдсөн.
Лида: Лёша амьдралынхаа боломжийг харах хэрэгтэй. Бид нар энийг багадаа л саяар сарна. Сая нь илүү биз дээ? Хэрвээ чи саяыг хожсон бол машин авахгүй биз дээ, ямар тэнэг биш!
Иванов: Мэдээж авахгүй...
Полина хоолой: Ямар үндэслэлээр ингэж байгаа юм бэ...
Цагдаа хоолой: ..эмэгтэй та ажилд саад болоод байна...
Полина: ..энэ бол, энэ бол...
Цагдаа1 хоолой: ..цагдаагийн хэлтэс ороё тэгээд л учраа олцгооё...
Полина: ..та нар ойлгож байна уу, би гомдол гаргана.
Цагдаа1: ..энэ бол таны л эрх...
Цагдаа: ..та хуулиа биелүүл, очоод л учраа ол... Бид нарын бичиг баримт бүгд хэвийн...
Полина: Энэ манай нөхөр...
Ваня: Бэлдэхэд чинь таван минут...
Даня: ..нхн... тийм ээ...
Даня: Би өөрөө...
Ваня: Глеб юу гээч би танхимын түлхүүр авчихлаа, хүсвэл түгжээд тамхилах уу?
Глеб: Нэгдүгээрт би тамхи татдаггүй. Хоёрдугаарт.. Ваня чи ч боловсролгүй л юм.. бүсгүй хүнтэй ярилцаж байгааг харахгүй байна уу?
Яна: Тэр хэзээ ч боловсноор гайхуулж байгаагүй.
Ваня: Тэгвэл хамт очиж, нам гүм танхимд сууцгаая...
Глеб: Ваня.. өөрөө оч л доо, нам гүм танхимдаа суу...
Эр хоолой: За бүгд цугласан уу? Тэгвэл намайг дагаад яваарай... байзаарай, хүлээгээрэй засварын ажлаа хичээлийн бус цагаар хийж болохгүй юу, бид нар одоо хичээлтэй.
Залуу1: Хэрвээ толгой дээрээ ямар нэг юм унагамаар байвал хамаа алга!
Эр: Яахав Ньютон ертөнц дахины таталцлын хүчийг ингэж л нээсэн. Гэхдээ бид нар Ньютон биш, тиймээс хажуугийн танхим руу явцгаая... Марта Олеговна түлхүүрээрээ хажуугийн танхимыг онгойлгоод өгөхгүй юу? Тийшээ орцгооё...
Эр: Та нар чинь арай хэтэрч байгаа юм биш үү? Их сургуулийг буурчийн газар болгох гээ юу, яаралтай надтай деканы өрөө рүү.. хоёулаа!
Полина: Чиний тэнэг нэрэлхүү зангаас болж өчнөөн худал хуурмаг...
Антон: ..Полина тэрнийг эндхийн эзэн гэхээс би байж чаддаггүй ойлгож байна уу?
Полина: ..чи яг жаахан хүүхэд шиг байна...
Антон: ..чи ядаж энийг ойлго л доо...
Полина: Эндхийн эзэн хэн гэдэг нь ямар ялгаатай юм бэ?
Антон: Их ялгаатай маш их, маш...
Полина: Юу гээч би жаахан түргэтчихлээ, Алексейгаас байшингаа худалдаж авч байгаа чинь маш зөв юм байна.
Антон: Нхн.. баярлаллаа... тийм ээ би байна, сайн байна уу? Ямар деканы өрөө? Аа тийм тийм.. Данила биш Иван байлгүй дээ... за за ойлголоо одоо очлоо..
Эр: Гучин жил ажиллахдаа би анх удаа ийм юм үзэж байна. Энэ хоёрыг одоо хүмүүжүүлээд нэмэргүй. Харин шийтгэж хэзээ ч болно. Уучлаарай...
Антон: Тийм ээ үнэн...
Даня: Ааваа тэнд юу ч болоогүй, энэ зүгээр л жүжиглэлт байсан...
Антон: ..хариад ярилцацгаая...
Эля: Ээжээ бид хоёр үнэхээр юу ч болоогүй...
Милана: Гол нь Гамлет мэдээгүй нь их юм, мэдсэн бол тэр Данилаг алчихна. Юм байсан, байгаагүй нь хамаагүй...
Эр хоолой: Баяртай. Уучлаарай, та бүхнийг зохих арга хэмжээ авна гэж найдъя.
Антон: Нхн...
Эр: Харин та хоёрт одоохондоо хатуу донго.. дахиад ийм юм болбол шууд хөөнө.
Антон: Тэгэлгүй яахав, биднийг дахиад уучлаарай...
Даня: Баярлаллаа...
Эр: Баяртай..
Антон: Баяртай..
Лида: Лясики масясики сельавим трахти бидохти баклажан!
Иванов: Энэ юу юм бэ?
Лида: Яаж дээ чи надад машин зарсан мөнгөө өгсөн биз дээ? Харин чиний мөрөөдөл үлдчихсэн. Тэгээд л чамайг баярлуулахаар шийдсэн юм. Машин ч аваад, мөнгө ч өчнөөн үлдсэн.
Иванов: Баярлаллаа..
Лида: Чи чинь баярлахгүй байгаа юм уу, би нэг л ойлгосонгүй. Юу нь болохоо байчихаа вэ, чи жип мөрөөддөг. Жип чинь энэ байна. Эх орны автомашин үйлдвэрлэл. Мөрөөдөл биелдэг.
Эля: Би үнэхээр өөр сургууль руу шилждэг юмуу ч гэж бодож байна.
Даня: Санаа зоволтгүй дээ би чамтай хамт...
Ваня: Үгүй дээ анд минь одоо тэрэнд өөрт нь живих боломж олго..
Шар: Та нар ч их сургуулийн баатрууд болчих юм аа?!
Бүдүүн: Тийм ээ лекцийн танхимд гэгээн цагаан өдөр, их л зоригтой..
Шар: Элягийн найз залуу ингэхэд чамайг хэн гэдэг юм бэ?
Даня: Данила...Данила..
Шар: Танилцахад таатай байна Дима..
Саша: Саша...
Даня: Би мэднээ Данила..
Эля: Бас нэг баатар... явах уу!
Ваня: Явцгаая...
...............
Залуу
Залуу1,2
Хамгаалагч залуу
Эр
Бүдүүн хүү
Буржгар хүү
Цагдаа залуу
Цагдаа1 залуу
Эм
Эм1
Бүсгүй
№8
Ваня: Тэгэхээр энийг авч бай.. ийшээ болоорой.. Анд найз нараа би уумаар байна! Дээд боловсролын төлөө, дээдийн оюутны байр, дээдийн охидын төлөө!.. алив охидуудаа, охидуудаа уучлаарай..
Даня: Энд чиний тэг хейм параметрууд нь, харин энд бусад үзүүлэлтийн хэсэг.
Ваня: Чамайг хүчээр эндээс явуулахгүй байгаа биз?
Ваня: Данёк...
Даня: Нн...
Ваня: Би зөвхөн америк кинонд л ийм үдэшлэг болдог байх гэж бодсон.
Даня: Тэгвэл удахгүй энд гаж донтон хүрч ирэх ёстой.
Ваня: Анд минь би долоо хоног охинтой байгаагүй гаж донтон аль хэдийн энд байна. Тэгэхээр анд минь би явлаа...
Хоёр Ивановынхон
Иванов: Бие засах гээд боссон чинь урланд чимээ гараад эхлэсэн. Хаалгы нь нээтэл Полинка сууж байна. Онгод ороод гэнээ!
Өвөө: Энгийн хүмүүс шөнө бие засах гэж л босдог. Харин Полина ямар ч хэрэггүй юманд л..
Полина: Өглөөний мэнд...
Иванов хоолой: Өглөөний мэнд..
Полина: Манай уран бүтээлч босоод ирж!
Өвөө: Тэгээд үзүүл л дээ, Лёха чамайг шөнө юм оролдоод гэдгийг ярьчихсан.
Полина: Үгүй ээ энэ оролдох биш, энэ бол урам зориг.
Иванов: Хайлчихсан литр хагасын хувин шиг болж..
Полина: Энэ бол Дали маягийн сюрреализм..
Өвөө: Манай тосгонд бол ийм Далигийн төлөө сайн дэлсүүлэх л байх...
Антон: Полиночка би чамд өглөө хэлсэн, бас одоо ч гэсэн гайхалтай бүтээл, харин хүмүүс ойлгохгүй нь бүр үнэтэй болгож байна гэдгийг давтаад хэлчихье...
Лида: Гэхдээ чи, Полина бид нарт битгий гомдоорой, бид нар чинь ийм юмандаа харанхуй шүү дээ?!
Антон: Тийм ээ үнэн...
Полина: ..гол нь урлагийн хүмүүс үнэлсэн. Интернетэд гурван цаг л байсан. Намайг орчин үеийн урлагын үзэсгэлэнд урьсан.
Лида: Баяр хүргье...
Иванов: Антоха энэ тэр нэг удаагийнх шиг чиний ажил биш биз, чи өөрөө мэдэж байгаа.
Лида: Чи...
Залуу: Сайхан сэтгэлтэй ахаа тахир дутуу хүнд мэс засал хийлгэх мөнгөөр туслаач...
Өвөө: Шараа тайлах мэс засалд уу, чиний ямар тахир дутуу болохыг харсан. Хурдан босоод эндээс яв, эсвэл тэрэгтэйгээ өнхөр!
Залуу: Хэрвээ би босвол энэ тэргэнцэр танд л хэрэг болно шүү, ойлгосон уу?!
Өвөө: Чи бас... Ваня надад цахилгаан бороохойгоо өгөөдөх...
Хамгаалагч: Яасан Виктор Алексеевич загас муужруулахаар явлаа юу?
Өвөө: Загас бишээ Ваня, явж нэг муу ухныг муужруулаадахъя... За яасан мэс заслын мөнгөө цуглуулаагүй л байна уу? Би чамайг энд эмчлээд өгье!
Залуу: Юу гээч та чинь яаж байна аа?
Өвөө: Би энэ дэлгүүрийн дарга байна. Тиймээс ямар нэгэн зальт этгээдээр дэлгүүрээ ашиглуулж мөнгө хийлгэхгүй.
Залуу: Та тэгээд шууд хэлчихгүй яасан юм бэ? Ингэхэд тохиролцъё л доо, танд арван хувийг нь...
Өвөө: Тийм дээ зуун рублиэр их баяжих байх...
Залуу: Зуу биш ээ таван зуугаар... царайнаас чинь зөвшөөрсөн нь харагдаж байна.
Өвөө: Аливээ эндээс явж үз.. хэрвээ нэг хэлээд ойлгоогүй бол сонсгол оруулаад өгнө шүү...
Полина: Нн чи өнөөдөр гэртээ байгаа юм уу?
Антон: Тийм ээ өнөөдөр чинь баярын өдөр. Армений тусгаар тогтнолын өдөр, энэ өдрийг мэддэг хүн бүхэнд Оганян амралт өгсөн...
Полина: Тэгээд чи...
Антон: ..үгүй ээ би мэдээгүй.
Иванов: Чамд оёдлын машины гишгүүр байгаа, тэрийгээ л гишгэ, бас ард нь эргэлдүүлдэг юм байгаа.
Лида: Надад баяр хүргээрэй, бид нар шинэ машинтай болсон учраас би хуучин эрхээ солиулчихлаа. Энэ, хар даа..
Антон: Тэгэхээрчи одоо хувийн уудаггүй жолоочтой болсон гэсэн үг үү?
Иванов: Үгүй шүү би өөрийнхөө шарилыг ч зөөлгөхгүй. Наадах чинь хамгийн сүүлд хэзээ барьж үзснийг мэдэх үү, москвичийг машин байх үед! Тийм ээ.. үгүй ээ би уухгүй. Тэгэхгүй бол машинаа хураалгах бас нэг шалтгаан болчихно. Жолооны ард эмэгтэй хүн гэдэг чинь хятад пикард л гэсэн үг. Дэлбэрэх үү, унтарчих уу гэдгийг нь хэн ч мэдэхгүй.
Полина: Хөөх Алексей чи чинь хүйсээр гадуурхагч байхнээ?
Лида: Гадуурхагч биш, харин эргүү толгой.
Иванов: Энэ бол зүгээр л хамгаалалтын рефлекс, Антон чи хэлээд өг л дөө...
Антон: Юу хэлэхэв дээ чи чинь хүй нэгдлийн сэтгэхгүйтэй..
Иванов: Нхн гадуурхагч, эргүү, хүй нэгдэл, алив өөр юу байна? Харин “Лёша юм хүргээд өг” гэвэл энийг харж аваарай. Бусад нь хүргэж өгөг...
Лида: Яваа яв солиотой амьтан...
Иванов: Нхн...
Полина: Чамд туршлага л дутна. Жаахан дадлага хийгээд л болоо...
Лида: ..нхн...
Полина: ..чи туслах уу?
Антон: Тэгэлгүй яахав..
Лида: Үгүй байлгүй дээ...
Антон: ..тийм ээ явцгаая...
Лида: Явцгаая...
Иванов: Орой гэхэд хоёр буурал өвөөтэй болно.
Ваня: Ингэхэд Данёк хэрвээ деканд төрөхөд солигдсон тухай ярьвал би ер нь юу гэхэв? Ингэхэд энүүгээр сольчихсон, байрлуу орох үнэмлэх...
Даня: ..юу гээч аав ээжүүдэд чамайг оюутны байранд амьдрах болсон гэдгийг хэлэх хэрэгтэй биз дээ?
Ваня: Яахав чи л хэлчих, би чамд компьютерээ үлдээж байгаа биз дээ? Энэ надтай хамт... харавуу бүх юм ийм.. Данёк ингээд би диваажинд ирчихлээ...
Даня: Тийм ээ харин энэ бол тамтай л илүү төстэй гэж болно.
Ваня: Энийг бол дараа нь янзалчихна.. Данёк..
Даня: ..нн..
Ваня: Чи яагаад оюутны байранд болохгүй гэж, энд номын юмнууд ч амьдардаг. Хамт сонирхлоороо ч нэгдэцгээ.
Даня: Ваня би өвөөтэй арван таван жил хамт унтсан. Надад энэ нийтийн байрны амьдрал энүүгээр гэж бод...
Ваня: Би усанд орох хэрэгтэй юм байна.
Полина: Алексей юу болсон гэхээр...
Иванов: ..мөлхөөд л ирнэ гэж хэлсэн биз дээ?
Полина: Үзэсгэлэн үзмэрээ байрлуулж эхлэж байгаа миний ажлыг яаралтай хүргэж өгөх хэрэгтэй. Харин би бэлэн болох яагаа ч үгүй байна. Яагаад ч амжсангүй, өөрийгөө бэлдэх хэрэгтэй.
Иванов: Шинэ жолоочдоо итгэхгүй байгаа юм уу?
Полина: Антон тэр хоёр сургууль хийх гээд явчихсан. Өөр хүн энд алга.
Иванов: За яахав тус болоё! Ийм үнэтэй бүтээлийг зөвхөн мэргэжлийн хүмүүст л итгэх хэрэгтэй... хүргээд өгчихнөө санаа зоволтгүй... наад засал чимэглэлээ хэтрүүлчихэв, аягүй бол дэлгүүрт архи өгөхгүй болчихно шүү...
Иванов: За яасан шавар ваар минь явцгаах уу?
Өвөө: Хөлөө битгий хөдөлгөөд бай, чи чинь тахир дутуу. Бас тэргэнцэрээ болгоомжтой байгаарай, би түрээсээр авсан юм.
Гера: Алексеевич энэ санаа чинь нэг л таалагдахгүй байна.
Өвөө: Чамд юу нь таалагдахгүй байгаа юм бэ? Урвагар царайлж суугаад л орой нь таван мянга бэлэн. Гэхдээ мөнгөө хуваана шүү...
Гера: Би ер нь юу гэж гуйх юм бэ?
Өвөө: Гэртээ харих мөнгөө бэлдэж байгаа. Хуучин Оскол руу...
Гера: Алексеевич юу гээч би нөгөө, юу гэдэг билээ, хэлгүй дүлий болох уу?
Өвөө: Чи хүний хэлнээс ганцхан л үг мэднэ. Хэрвээ чамд ямар нэг юм өгвөл зөвхөн гөлийгөөд л...
Гера: Юу гэнээ?!
Өвөө: Царайгаа өрөвдөлтэй болго...
Антон: Лидка автобусаа гүйцэж түрүүл...
Лида: Нхн...
Антон: Одоо эгнээ байраа эзэл, алив...
Лида: Дүрмээрээ бол бүх машинаа өнгөрөөчихөөд дараа нь түрүүлнэ..
Антон: ..бүгдийнэ гэж энэ зам дээр байгаа бүгдийнэ үү, алив эгнээгээ соль гэж байна, дохиогоо өг...
Лида: ..нхн..нхн..
Антон: .дохио, нхн... хурдан хурдан хурдан, цаана чинь ардаас машин..
Лида: Би багтахгүй Антон, би хаашаа орох юм бэ,
Антон: ..жолоогоо барь, хурдаа сааруул, тоормос..
Лида: ..нэг болохоор хурдан, одоо тоормос...
Антон: ..зогсооч...
Лида: Энэ юу байсан бэ? Антон одоо яахав?
Антон: Өмдөө тайлаад л зугт, оргилуун дарсанд гүйгээд ирье, тэгээд анхны авто ослыг чинь тэмдэглье...
Залуу хоолой: Эхлээд жолоо барьж сур ямаа минь!
Лида: Сая хэнийг хэлсэн бэ?
Антон: Чамайг л хэлж байна.
Лида: Би буруутай юмуу, өрөө ардаас дайрчихаад л...
Антон: ..сууж бай, би өөрөө учраа олъё... Анд минь юу гээч уучлаарай чи өөрөө ойлгож байгаа эмэгтэй хүн жолооны ард гэдэг чинь гранат барьсан сармагчин!
Эр: Тэгвэл яах гэж жолоо бариулсан юм бэ? Амьдрал чинь хязгааргүй юмуу, эсвэл мөнгө чинь үү?
Антон: Хязгаартай л даа гэхдээ чиний зураасанд хүрнэ. Чи өөрөө мэдэж байгаа, хийх ёстой юмыг нь тайлбарласнаас бариулаад үзүүлчихсэн нь дээр биз дээ?
Лида: Би тэгээд юу гэж?
Иванов: Анд минь хоосон шил байхгүй биз?
Залуу1: Тэвчихгүй болчихсон уу, уучлаарай анд минь алга...
Иванов: Ямар тэнэг нь зам таглачихваа?
Залуу1: Нэг хүүхэн л байгаа...
Иванов: Яг үнэн!
Ваня: Юун... сайн уу, чи манай өрөөнийх гэсэн үг үү?
Бүдүүн: Харин чи миний тэжээгч л бололтой. Чи чинь олон улсын харилцаанд суралцдаг биз дээ, тэгэхээр улс баян байх тусам өлсөглөнтэй тэмцэх мөнгөө илүү гаргах ёстой гэдгийг мэдэх ёстой.
Ваня: Би ойлгож байна л даа, би нэгдүгээр курс, харин чи дээд курс. Тэгэхээр оны ялгаа гэлгүй шууд нөхөрлөх гээд үзье тэгэх үү?
Бүдүүн: Нөхөрлөхийн тулд ядаж танилцсаны төлөө ямар нэг юм хэрэгтэй биз дээ? Шар айрганд гүйгээд ир...
Ваня: Яахав нэг тэнэгийг л гүйлгэчихье гүйцээ...
Бүдүүн: Тэгээ, чи юу, өөр нэг нь үү, тэнэгүүдийн хэн явах нь надад хамаагүй.
Ваня: Одоохон... одоохон анд нь зохицуулчихъя..
Ваня: Өө Данёк цагаан хэрэглэл авчирч өгсөнд баярлалаа...
Даня: Нхн...
Ваня: Юу гээч дахиад нэг юм гуйж болох уу? Зарах гээгүй шүү гуйж байна. Шар айрганд гүйгээд ир л дээ...
Даня: Чи арай дэндээгүй биз дээ? Чи л бие даасан амьдрал хүссэн одоо тэгээд амьдар!
Ваня: Өө буржгараа..
Буржгар: Та намайг хэлсэн үү?
Ваня: Тийм ээ чамайг, юу гээч, би шинээр орж байгаа юм л даа, зараагүй шүү, гуйж байна. Шар айрганд гүйгээд ир л дээ. Далимд нь шилбээ бүдүүрүүл!
Буржгар: За яахав.. хаана авчрахав?
Ваня: Хорин дөрөвт, хариулты нь өөртөө үлдээгээрэй... таны шар айраг удахгүй ирнэ..
Гера: Сайхан сэтгэлтэй хүмүүсээ тахир дутуу надад тусла л даа, мөнгө, баримт бичгээ хулгайд алдчихлаа. Гэртээ харих мөнгөгүй болчихлоо, хуучин Осколт ээж хүлээж байгаа. Бас л мөнгөгүй, бие муутай... баярлаллаа.
Цагдаа: Юмаа авчих, явцгаая..
Гера: Би энд зүгээр л....
Цагдаа: Та буруу ойлгочихлоо. Би ч гэсэн хуучин Осколынх зүгээр л гэрт чинь харихад туслаж чадна.
Гера: Нөхөр даргаа, таньтай уулзаж болох уу?
Өвөө: Чи чинь энд дахиад л хүмүүс шавуулчихаад сууж байна уу? Чи ичихгүй байна уу?
Цагдаа: Байзаарай та чинь юу яриад байнаа, энэ хүнд зүгээр л тусламж хэрэгтэй.
Өвөө: Тийм үү?...
Гера: ..нөхөр дарга харин ч туслах гэж байгаа.
Өвөө: Тийм шүү тийм, бид нар чинь..нөгөө юу, ариун, хандивын ажлыг дэмждэг. Хэрвээ мөнгө нь хүрэхгүй байгаа бол тусалнаа..
Цагдаа: Үгүй дээ та яах гэж мөнгөө үрэх юм бэ? Манай цагдаагийнхан үнэгүй явах эрхтэй. Би тасалбар аваад өгчихье...
Гера: Хэрэггүй дээ би өөрөө явчихна. Дугуйтай шүү дээ!
Өвөө: Өө хуучин Оскол уу, бүр сайхан. Би чинь өөрөө тийшээ өнөө орой явна. Галт тэргэнд сууж, тахианы мах аваад л... тиймээс бид нар таны жинхэнэ гэмт хэрэгтэй тэмцэх ажилд чинь саад болохгүй, баярлаллаа..
Цагдаа: Үгүй дээ, миний хэсэг тэртэй тэргүй төмөр замын дэргэд, хоёуланг чинь хүргээд өгье. Уазд бүгд багтана...
Өвөө: ..хэрэггүй дээ хэрэггүй, би туслая, би түрчихье..
Цагдаа: ..тийм үү... яахав явцгаая...
Өвөө: Хөгжилтэй бай анд минь удахгүй гэртээ харина. Төмөр замын буудал дээр будилуулаад л зугтацгаая...
Лида: Энэ чинь хэтэрч байна. Би дахиад хэзээ ч хамт явахгүй..
Полина: Чи Антонтой яваагүй юм уу?!
Лида: Лёшагийн арьсан доор нуугдсан Антонтой явж! Эрчүүдийн үнэн нүүр царай, тэгш эрх гэчихээд л жаахан асуудал гарангуут жолооны ард байх боломжгүй, гал тогоонд байх ёстой, бүх хүүхнүүд тэнэгүүд...
Антон: Би бүх хүүхнүүд тэнэг гэж хэлээгүй...
Полина: Тэгэхээр бусдыг нь хэлсэн гэсэн үг үү? Тэгэхээр миний байх газар гал тогоо юу?
Антон: Чинийх бол биш ээ!
Лида: Тэгээд минийх юм уу?!
Антон: Бурхан минь...
Полина: ...Тийм ээ тийм хүйсээр гадуурхагчдынхаа хурлаас хоцорчихно.
Антон: Хоцрохгүй ээ тэнд эрэгтэй хүн жолоо барина.
Полина: Лидочка яваад хувцсаа сольчих...
Лида: ..нхн...
Полина: Аягүй бол хоцорчихно. Чи жолоо бариарай...
Лида: Би юу?
Полина: Эд нараас ялгаатай нь би чамд итгэж байна.
Лида: Би хурдхан, одоохон...
Иванов: Цэцэг л гэсэн үг...
Эм: Яагаад шилмүүс үнэртээд байгаа юм бэ?
Иванов: Уран бүтээлч юу хэлэх гэснийг хэн мэдэхэв дээ! Уран бүтээлийн шинэлэг санаа ч юмуу..
Залуу2: Тийм дээ гар урлалыг уран бүтээлтэй л хольчих юм..
Иванов: Энэ ядаж ваартай адилхан. Харин наадах чинь юун бөгс юм бэ?! Ядаж бөгс ч алга...
Лида: Би нар чинь хаашаа ч яараагүй биз дээ?
Полина: Үгүй дээ юу гэж дээ!..
Лида: ..нхн..... Оросын зам дээр тэнэгүүд барагдахгүй их юм.
Полина: Чи дүрмээрээ явж байна. Тэгэхээр чиний хэлснээр тэд нар хангалттай...
Бүсгүй: Хөдөөний эмээ минь тракторноосоо саяхан буусан уу?
Лида: Би энийг зүгээр орхихгүй ээ!...
Цагдаа1: Эмэгтэй та үнэхээр сүрхий давихдаг юм байна! Яг л их хурлын гишүүн шиг... гэхдээ ингэж хурд хэтрүүлбэл тэд нарын жолооны үнэмлэхийг ч хураадаг.
Полина: Бид нарыг уучил л даа, та өөрөө ойлгож байгаа эмэгтэйчүүд шүү дээ...
Лида: Тийм ээ бид нар гал зуухныхаа дэргэд л зогвол таарна. Гэтэл бид нар үзэсгэлэнд явах гээд л...
Полина: ..тийм ээ, үр дүнд нь үзэгслэн ч үгүй, жолооны үнэмлэх ч үгүй боллоо..
Лида: Бас ухаангүй, ядаж задгай тэгээд л салхинд хөөрөөд л..
Цагдаа: Тэр нь ч арай юу юм бэ, статистикээр бол эмэгтэйчүүдийн хурд хэтрүүлсэн зөрчил харин ч бага.
Полина: Өрөвдөөд явуулчихдаг болохоор тэгдэг ч юм билүү?
Лида: Тийм ээ...
Цагдаа: Болгоомжтой яваарай, дахиад битгий дүрэм зөрчөөрэй...
Лида: ..зөрчихгүй ээ...
Полина: ..баяртай..
Лида: ..баяртай...
Ваня: За яасан буржгараа аваад ирсэн үү?
Буржгар: Дагуулаад ирлээ.. Энэ байна Светлана Петровна оюутны байранд согтууруулах ундаа уугаад зогсохгүй бас багш хүнийг шар айрганд явуулсан. Учрыг нь олоорой.
Эм1: Ивановчамд юмаа бэлдэх ч хэрэггүй бололтой, бүх юм бэлэн. Ийм цэвэрхэн цагаан хэрэглэл буцааж авах сонирхолтой л санагдах байх...
Ваня: Светланочка Петровничка намайг уучлаарай, би хаашаа явах юм бэ, гэр маань шатчихсан, өвөөгийнд л, хэрвээ тийшээ буцаад очвол өвөөтэй нэг орон дээр унтана.
Бүдүүн: Светлана Петровна би анхаарч байя, харин хийсэн хэргий нь бүрэн ухааруулахын тулд,шийтгүүлэх гэж юу байдгийг мэдэх үү?
Ваня: Мэдэхгүй ээ, гэхдээ энэ үгийн үндэс тийм ч таалагдахгүй байна.
Эм1: Одоо мэдэж ав, за яахав хэрвээ өвөөтэйгөө нэг орон дээр унтах юм бол эндээ үлд. Анхны удаа уучилъя..
Ваня: Баярлаллаа...
Бүдүүн: Залуу чи чинь яаж багшийгаа шар айргаанд гүйлгэчихдэг байнаа?
Ваня: Би яаж мэдэх юм бэ, углааштай буржгар үстэй нэг тэнэг л явж байсан.
Бүдүүн: Чи мэдээж сайхан л зохиодог нэгдүгээр курс юм байна.
Залуу2: “Гар бол хөл” гэдэг миний ажлыг шилдэгээр үнэлсэн шүүгчиддээ баярлаллаа.
Полина: Бурхан минь ийм бүтээлийн дэргэд нэгмуу ваараар юу харуулахав дээ..
Антон: ..тайвшир...
Полина: ..энэ бол гайхалтай, танд баяр хүргье...
Залуу2: Би мэднээ, би мэднэ. Баярлаллаа..
Иванов: Өөрөө л мэдэж байгаа байх, хүн бол мэдэхгүй...
Эм: Харин одоо үзэгчдийн сонирхлыг татсан шагналын эзэн бол...
Полина: ..боллоо эндээс явцгаая...
Антон: Полина...
Эм: ..Полина Иванова.
Антон: ..чамайг дуудаж байна. Чамайг тэнд...
Эм: Манай нэг үзэгчийн бичснээр би ядаж энэ юу болохыг ойлгосон. Танд баяр хүргье..
Лида: Харав уу, хэрвээ гэртээ харьчихсан бол баярын бичиггүй л үлдэх байж.
Антон: Энэ явдлыг тэмдгэлцгээе...
Лида: ..тийм ээ..
Полина: Энд хундага ч алга бид нар яаж тэмдэглэх юм бэ...
Антон: Бид нар одоохон урлагийн төлөө, бүтээлээс нь л тэмдэглэчихье, алив Лёха..
Лида: ..нхн... тиймээ гайхалтай... сайн байна..
Иванов: Миний бодлоор манай ялагч эхлээд балгах эрхтэй гэж бодож байна...
Полина хоолой: ..тэгэлгүй яахав, миний бүтээл таньхтай харьцуулахад хэцүү л дээ гэхдээ хэрвээ та тогтоовол их таатай байна..
Залуу2: Яахав..их баярлаллаа, баярлаллаа.. дашрамд хэлэхэд би таньтай санал нэг байна таны ажлыг миний бүтээлтэй харьцуулашгүй л дээ...
Иванов: Өдөр тэр найтаагаад байсан дараа нь уух хэрэггүй байхаа..явцгаая...
...
...
Даня: Анн хиам, бяслага, цөцгийн тос гэдэг уран зураг уу? Гэгээн Иоанн Изриалиас цөлөгдсөн нь тийм үү?
Ваня: Би ядаж ганц өдөр бие дааж амьдарсан. Харин чи одоо хүртэл ээжтэйгээ юу?
Даня: Тийм дээ...
Ваня: Ингэхэд байранд ороо хадгалчихсан, нөөц буудал болог, би өрөө рүүгээ!
Даня: Хөөе..
Антон: Түлш хийчихсэн л гээд байсан. Жолоо барина ресторанд уухгүй гэхээр л шууд “бид нар эмэгтэйчүүд!”.
Бичиг: Завсарлага
Лида: Тэгээд хүйсээр ялгаварлагчаа эсвэл би барих уу?
Иванов: Антоха би чамд тусламаар л байна. Гэхдээ миний хүй нэгдлийн ухамсар зөвшөөрөхгүй.
Гера: Сайхан сэтгэлтэй хүмүүс минь тусла л даа..
Өвөө: ..бид нар хүний хотод мөнгөгүй, баримт бичиггүй...
Залуу2 хоолой: ..арай шинэлэг юм бодож олооч!
...............
Люба бүсгүй гарч байсан касс
Бүсгүй
Бүсгүй1
Деша залуу
Эмч эр
Залуу
Эм
№9
Ваня хоолой: Овоохой минь овоохой минь над руу эргээд хараач!
Яна: Иванов!
Даня: Чиний хялбархан аргууд Янка дээр ажиллахгүй байна уу?
Ваня: Тийм шүү Данёк би бүр юу хийхээ ч мэдэхгүй байна. Би цэцэг бэлэглэсэн, хоолонд урьсан, эелдэг загнасан бүгд үр дүнгүй. Төгсөлтийн үдэшлэгэн дээр уурласан хэвээрээ л..
Даня: Тийм ээ чи тэгэхэд арай л дэндүү баригдсан. Яг л бүр...
Ваня: ..Даня юу гээч, надад хэцүү байна, тэгснээс тусла л даа. Тэр надад үнэхээр таалагддаг. Бүр зүрхээр хатгуулчихлаа..
Даня: Чи тэгээд зүрхний эмчид үзүүл л дээ, одоо арван долоотой ч зүрхний шигдээс болдог!
Ваня: Анд минь би чамаас тусламж гуйж байхад чи тоглоод л! Надад тусла л даа, чи тэрнийг надаас илүү мэднэ. Чамаас жирэмслэхээ ч шахсан.
Даня: За яахав, юу гэхээр ийм охидуудад өвөрмөц хандлага хэрэгтэй. Адилхан сонирхдог юмаа ол.
Ваня: Би бялуу хийж чадахгүй...
Даня: Энд бялуу ямар хамаатай юм бэ? Тэрэнд өөр олон гайхамшигтай сонирхол байдаг. Жишээлбэл морин хийл гайхалтай тоглодог.
Ваня: Боломжгүй ээ...
Даня: Гадаадын кино орчуулгагүй үзэх дуртай.
Ваня: Хөөх...боломжгүй.
Даня: Амьтанд хайртай. Үхэр хулгана, муур, нохой гээд л өхөөрдмөөр тийм...
Ваня: ..яг үнэн Данёк, охидууд чинь хөөрхөн юманд дуртай..
Даня: ..тийм ээ..
Ваня: ..гэхдээ л надруу харахгүй байгаа нь хачирхалтай. Данёк!?
Хоёр Ивановынхан
Милана: Лидочка чи юу хийж байгаа юм бэ?
Лида: Цамц, юу гээч... юу гэдэг билээ саалиа бэлдэхээр саваа бэлд, тэгээд л энэ цамц... хүсвэл чамд нэхээд өгье, чи зүгээр л сонгочих!
Милана: Юу гэхээр манайх бол нийтийн байрны жүжүүр биш гоо сайхны газар. Чамайг хүмүүс хараад байна...
Лида: Би хүнд саад болоод байна гэж үү?
Милана: Үгүй дээ юу гэж дээ! Гэхдээ энийгээ орхчихож болох уу?
Лида: Чи ойлго л доо би зүгээр сууж чаддаггүй. Би үйлчлүүлэгчээ бүртгэчихээд л юу ч хийхгүй хагас цаг тэнэг юм шиг суудаг. Би гараа ямар нэгэн байдлаар хөдөлгөх хэрэгтэй. Тэгвэл би ширээн доороо нэхчихье..
Милана: ..болохгүй ээ... хэрвээ гараа хөдөлгөмөөр байвал компьютерээр тогло л доо. Олон нийтийн сүлжээ ух...
Лида: Үгүй дээ би чадахгүй. Би хаана, компьютер хаана билээ дээ!?
Милана: Чи энэ байна, компьютер тэр байна. Би чамд аккаунт нээгээд өгье..
Лида: ..Юу?..
Милана: Нийтийн сүлжээнд хуудас нээж өгье. Би дарга чинь, би чамайг нийтийн сүлжээ ухахыг тушааж байна. Үгүй бол хална!
Өвөө: Антончик чи хугацааг нь шалгасан уу, бие засах газар гүйчихгүй биз?
Антон: Виктор Алексеевич наад хошигнолоо ямар нэгэн өөр хүнд л үлдээ.
Өвөө: Би чамд хэлээгүй ээ, Любовь Андреевнад хэлж байна.
Люба: Далан найм...
Антон: Нхн...
Өвөө: Антончик чи ингээд юу хийж байгаа юм бэ?
Антон: Гар утаснаасаа төлбөр хийж байна.
Люба: Их амар эд..
Антон: Тийм ээ ямар ч карт, бэлэн мөнгө хэрэггүй. Долоон хувийн хөнгөлөлт..
Өвөө: Ямар хөнгөлөлтөө?!
Антон: Юм авах бүхэнд чинь долоо хувь нь танд үлдэнэ.
Өвөө: Ийм их сул мөнгө, би яагаад мэдээгүй юм бэ?
Антон: Яагаад гэвэл та жаран зургаатай, өвөө. Харин Любовь Андреевна инээхдээ мэдрэмжтэй л бололтой.
Антон: Сайн уу.. яагаад бүр байдгаараа дүнсийчихээ вэ?
Гамлет: Антон Павлович таны нэг үүрэг бол сахилга бат сахиулах, гэтэл орлогч дарга нь ажлаасаа хоцорч байхад ямар сахилга бат байх юм бэ?!
Антон: Гамлет чи чинь яачихаа вэ, би тавхан минут л, орж тараг авсан юм тэгээд л...
Гамлет: Бид нар амьд загас хүлээж авсан, харин чамайг тараг авах гээд явж байхад тэр хэлтэгнүүд сэлүүрээ наалдуулчихаж...
Антон: ..больдоо чи чинь яагаад уурлачихаа вэ, Данилаас болоо юу?
Гамлет: Данила энд ямар хамаатай юм бэ? Энд чи ажлаасаа хоцорсон. Энэ чи ийм хүү төрүүлсэн. Энэ чи урамшуулалгүй хоцорлоо, гүйцээ явж болно!
Яна: Чи чинь гар утсандаа эцэг эхийн хяналт суулгуулчихаа юу? Зөвхөн гөлөгнүүд л татаж байгаа юу?
Ваня: Их инээдтэй байна. Үгүй дээ зүгээр л нэг гөлөг авах гэсэн юм. Би ядаж ганцхан жинхэнэ найзтай байх ёстой биз дээ? Данилкад шинэ рефератаас өөр юу ч даатгах хэрэггүй.
Яна: Чамайг нохойнд хайртай гэж мэдээгүй юм байна. Би ч гэсэн нохойнд хайртай.
Ваня: Нээрэн үү?
Яна: Нхн...
Ваня: Тэгвэл надад тусла л даа, чи ямар нохойтой вэ?
Яна: Ямар ч нохойгүй. Аав тэжээлгэдэггүй. Гэхдээ би нохой асрах газар очиж тусладаг.
Ваня: Гайхалтай Яна, тэгэхээр чиний зөвхөн нүд биш, бас сэтгэл чинь зөөлөн юм байна. Ямар хөөрхөн гэдгий нь хар л даа...
Яна: Ямар хөөрхөн юм бэ..
Ваня: ..тийм ээ..
Яна: Юу гээч хүсвэл маргааш асрах газар очих уу, тэнд нохой олдож ч болох юм. Нн?
Ваня: Тийм ээ дурайяа, явцгаая...
Яна: Сайн байна..
Лида: Милана юу гээч, би нэхмэл сонирхогчдын бүлэгт орчихлоо. Бас шууд хоёр найзтай болчихлоо.
Милана: Лидочка гайхалтай байна, гэхдээ хийсэн юм болгоноо хэлэх хэрэггүй, чи чинь далтай биш биз дээ?
Лида: Өө.. энийг яаж унтраахав... баярлаллаа... Милана.. манай ангийн хүүхэд юм биччихлээ. Миний анхны хайр...
Милана: Би жаахан ажлаа хийж болох уу?
Лида: Ажла ажла... би тэгээд юу гэж хариулахав, боллоо би дахиад ингэхгүй. Ажлаа, ажлаа хий.. тэгэхээр.. сайн уу Деша, мэдээж танилаа. Миний бүх юм сайн чи ямар байна?
Мсж: Миний ч гэсэн бүх юм сайн. Ингэхэд уулзацгаах уу? Хуучнаа дурсацгаая..
Мсж: Хөөх ямар сайхан цэцэг вэ? Өчнөөн үнэтэй байх даа...
Өвөө: Охин минь энэ дугаар дээр арван мянгыг хийгээдэхээч...хариулты нь өөртөө үлдээчих...
Өвөө: Надюха шил шар айраг биччих... нэг гуч, хагас литр юм уухад яг тохиромжтой цаг... би гар утаснаасаа төлчихье...
Бүсгүй: Виктор Алексеевич та юу хийгээд байгаа юм бэ?
Өвөө: Яачихсан тосгон бэ, технолог аль хэдийн урагшаа алхачихсан. Одоо гар утсаараа төлбөр хийж болно.
Бүсгүй: Гэхдээ таны утсаар биш л дээ...
Өвөө: Юу гэсэн үг вэ?
Бүсгүй: Орчин үеийн ухаалаг утас хэрэгтэй. Тусгай хавсралт, бас тэрүүгээрээ дамжуулж банкны картаа холбох ёстой.
Өвөө: Энэ схем нэг л учиртай гэдгийг мэдээд байсан юм. Над дээр биччих...
Антон: Эрхэм хүндэт нөхдөө би та бүхэнд чин сэтгэлээсээ талархмаар байна. Та нар гайхалтай ажиллаж...
Гамлет: ..Антон Павлович ...
Антон: ..за...
Гамлет: ..бараа хүлээн авалт яагаад ийм замбараагүй болчихоо вэ?...
Антон: ..баярлаллаа...
Гамлет: Гурван машин цуваад зогсчихож, манай хотод энэ бол түгжрэл...
Антон: Гамлет чи хувийн гомдлоо...
Гамлет: ..юу...
Антон: .. ажил дээрээ гаргахгүй байж болох уу?
Гамлет: Өө ямар ч хувийн гомдол байхгүй. Зүгээр л чи алдаа гаргачихаад тэрийгээ анзаарахаа больчихож...
Антон: ..чи юу гэж өө хайгаад байгаа юм бэ, юу гэж хүмүүсийн дэргэд сургуулийн хүүхэд шиг загнаад байгаа юм бэ, найзууд ингэдэггүй юм?!
Гамлет: Чи яагаад намайг найзаа гэж бодоо вэ? Чи миний амийг аварсан билүү, эсвэл намайг байхгүй үед манай өвсийг хадсан уу?
Антон: Бүр.. өө бүр тийм үү? Юу гээч Гамлет Давыдович та халуухан цусаа жаахан хөргөх цаг болоогүй юу, хөлдөөгчинд ороод жаахан суучих!
Гамлет: Цэцэрхэхээ боль, явж ажлаа хий!
Деша: Бид нар хичээлээсээ тээрэм рүү гүйснийг санаж байна уу? Чи сэнсээр нь тоглох гээд гараа хугалчихсан.
Лида: Гар ийм болчихсон, ийм том хавдчихсан. Харин чи бид хоёр яаж анх удаа үнсэлцсэнээ санаж байна уу?
Деша: Саналгүй яахав, мэдээж үнсэлцэхэд тийм ч тохиромжтой газар биш байсан, гэхд таатай л байсан.
Лида: Харин дараа нь таксигаар, гэрт нь.. ийм юм зүүдлэнэ гэж байх уу?
Полина: Лидочка чи юунд нь санаа зовоо вэ, энэ чинь зүгээр л зүүд..
Лида: Нхн... ийм юмны дараа би яаж Лёшагийн нүүрийг харах юм бэ?
Полина: Яахав чи Алексейгийн өмнө буруутай гэж бодож байвал зүүдэндээ бүгдий нь хэлчихэж болно. Бүр салсан ч яахав, гэхдээ зүүдэндээ л...
Лида: ..Полина би үнэнээ хэлж байхад чи дооглоод л...
Полина: Лида зүүд бол ухамсрын гажуудсан урсгал. Чи зүгээр л ангийнхаа хүүхдийг бодол санаанаасаа шахаж гаргах хэрэгтэй.
Лида: Яаж?
Полина: Мэдээж секс хамгийн сайн тусладаг. Уг нь...
Лида: Чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи ч гэсэн зүүдэлж байсан гэж үү?
Полина: Мэдээж үгүй л дээ, интернетээс уншсан юм.
Яна: Ингээд би хүрээд ирлээ.. санасан уу? Эхлээд хэнийг хамгийн түрүүнд хооллохов? Хамгийн их өлссөн нь хаана байна нн.. хэн бэ?
Ваня: Яна.. тэрнээс эхлэх үү, хамгийн өлссөн нүдтэй юм байна...
Яна: ..үгүй дээ.. Графаас эхлье, ямар өлссөн байгааг нь хар л даа... барьж бай... надад туслаарай..
Ваня: ..тиймээ туслаж байна...
Яна: ..сайн уу Граф, сайн уу, наашаа хүрээд ир, энэ сайхан амьтныг хар л даа.. Ингэхэд чи Графийг авчих юмуу?
Ваня: Яна манай хоёр аав, граф шиг л байдаг. Гуравдах Граф бол арай л ихдэнэ.
Яна: Хөөрхөн нохой байгаа биз дээ? Энийг хар л даа, илж үзмээр байна уу ороод ир..
Ваня: Харж байна уу би ханиад хүрчихсэн. Графт халдаамааргүй байна, юу ч болох юм билээ...
Яна: ..сонин л юмдаа, сонин байгаа биз дээ? За за цаашаа явцгаая..
Ваня: ..тиймээ тэгье..
Яна: ..алив..
Ваня: Баяртай Граф, гараарай..
Яна: Онгойлго л доо...
Ваня: ..онгойлголоо онгойчихлоо..
Бүсгүй: Сайн сайхныг хүсье...
Өвөө: Охин минь би өчигдөр гар утсандаа арван мянгыг хийлгэсэн. Хэрэг болсонгүй, буцаагаад авчихаж болох уу?
Бүсгүй: Уучлаарай бид нар утасны мөнгө буцааж өгдөггүй.
Өвөө: Яаж дээ, би утсандаа арван мянгаар яах юм бэ, дөчин жил ч хангалттай. Би тийм урт наслахгүй л байх. Би сард хорин рубль л төлдөг.
Бүсгүй: Та яаж тийм бага төлдөг юм бэ?
Өвөө: Яахав үйлчилгээний л мөнгө. Харин би дохиод л тэд нар над руу ярьдаг. Аливээ өгчих..
Бүсгүй: Уучлаарай яагаад ч тус болж чадахгүйнэ..
Өвөө: Тэгээд яах юм бэ?
Бүсгүй: Утасдаад л яриад бай, танд Австрали, эсвэл Америкт хамаатнууд байгаа юу?
Яна: Ингээд хоол өгчихлөө, ус өгчихлөө.
Ваня: Одоо өөрсдөө унтчихна Яна, явах уу?
Яна: Явцгаая... баяртай, баяртай..
Яна: Ваня хүлээ л дээ.. саяынх юу байсан бэ? Чи нохойноос айдаг юм уу?
Ваня: Тийм ээ...
Яна: Тэгээд яах гэж ирсэн юм бэ?
Ваня: Чамд таалагдах гэсэн юм.
Яна: Хэрвээ хэвлээр явагчид таалагддаг гэсэн бол чи матартай усан санд ч үсэрч орох уу?..
Ваня: ..тавь эндээс яв...
Яна: ..галзуу юм байхдаа!...
Ваня: Яна яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй, алив... өвдөж байна уу?
Яна: Өвдөж байна..... яасан бэ?
Ваня: Такси дуудах хэрэгтэй, хугацаа алдаж болохгүй, одоохон..
Гамлет: Антон Павлович та яагаад бараа шинэчлэлээ анхаарахгүй байгаа юм бэ?
Антон: Гамлет Давыдович та өөрийнхөө шинэчлэлийг хаах болоогүй юу? Ажилд хамаагүй асуудлаар хүмүүсийн дэргэд битгий загнаад бай..
Гамлет: Ажилд хамаатай, хамаагүй гэдгийг би шийднэ. Яагаад гэвэл би энд дарга.
Антон: Өнөөдөр дарга, маргааш дарга биш л болно.
Гамлет: Яаж?
Антон: Баримтын дагуу дэлгүүрийн дарга Виктор Алексеевич, бид нар огт таньгүй байсан ч чадна. Харин та өөртөө шинэ бизнес бодож ол. Тэгээд ч армянчууд хямралын үед их хурдан аргаа олдог.
Гамлет: Юу гээч хуучны найзууд ингэдэггүй юм.
Антон: Одоо л найзууд гэдгээ санав уу? Би чамайг хэдэн мянган удаа хуурчих л байсан. Гэхдээ би тэгдэггүй. Яагаад гэвэл найзуудын бүх зүйл итгэл, хүндэтгэлд тулгуурладаг.
Гамлет: Болно доо, уучил Антон. Энэ бүхэн Данилаас л болж байгаа юм, тэрний тэр үйлдлээс. Тэгээд л чамд уураа гаргасан.
Антон: Би ч шууд ойлгоогүй, ямар тэнэг хүн бэ!?
Гамлет: За за хуучин андыгаа уучилсан биз дээ?
Антон: Үгүй ээ...
Гамлет: Яагаад?
Антон: Бүх хүмүүсийн өмнө уучлал гуйгаад учраа хэл ойлгосон уу?
Гамлет: Тэгэлгүй яах юм бэ? Гэхдээ юу гээч маргааш, өнөөдөр ажил тарж байна бараг хүн алга, чи чинь яаж байнаа, энэ чинь усан үзэм, усан үзэм эмэгтэй хүн шиг л, ингээд зөөлөн авч явах хэрэгтэй ойлгосон уу? Би өөрөө л, өөрөө л бүгдийнэ...
Яна: Өвдөж байна...
Эмч: Тийм ээ өвчин модон доор сууж байна. Уучлаарай мэргэжлийн хошигнол. Таван минут бариарай. Ийм тариа дахиад таван удаа хийнэ. Бас хазуулсан нохойгоо харж байвал сайн байна.
Ваня: Яах гэж?
Эмч: Хэрвээ арав хоноод үхэхгүй байвал галзуу биш гэсэн үг.
Ваня: Хэрвээ үхчихвэл?
Эмч: Галзуу л гэсэн үг.
Яня: Гэхдээ намайг вакцин тэртэй тэргүй эмчилчихнэ тийм биз дээ?
Эмч: Ерэн ес аравны ерэн есөн хувь.
Яна: Яагаад зуун хувь биш гэж?
Эмч: Хүний биеэс шалтгаална. Хүн өвчин үүсгэгчийг дийлээгүй тохиолдол байдаг, тэгвэл өвчтөн вакцин хийлгэсэн ч үхэж болно.
Яна: Гүйцээ би үхнэ. Би арван найм ч хүрч чадаагүй.
Ваня: Дэмий юм бодох хэрэггүй дээ галзуу биш ч юм билүү?
Яна: Тэгэхээр тэрнийг харцгаая..
Ваня: Тийм ээ тэгье...
Лида: Түг түг..
Иванов: Би ямар нэг юм өнгөрөөчихөө юу? Ямар нэгэн баярын өдөр билүү? Гэхдээ хамаагүй хэрэггүй шүү..
Лида: Яагаад баяр гэж, зүгээр л би чамд хайртай.
Иванов: Чамд юу хэрэг болоо вэ, намайг махлах гээ юу?
Лида: Чи дуугаа тат л даа...
Өвөө: Байна уу сайн байна уу...
Бүсгүй1 хоолой: Би том хөхтэй, бас арван есөн настай.
Өвөө: Охин минь ээжийгээ дуудчих..
Бүсгүй1: Аа ахимаг насны эмэгтэйд дуртай юу?
Өвөө: Нхн...
Бүсгүй1: Ойлголоо...
Ваня: Тэгэхээр ийм төлөвлөгөө байна. Тэрэнд юм өгөөд, аль болох энд байлгая. Хэрвээ арав хоногийн дараа үхэхгүй бол бүх юм хэвийн.
Яна: Надад тусласанд баярлалаа Ваня нээрээ шүү...
Ваня: Болно доо, одоо хоёулаа тэнцүү боллоо.. тоглосон юмаа, тоглосон юм. Зайдас худалдаж авцгаая...
Ваня: Тэгэхээр Яна нохой ямарт нь дуртай вэ?
Яна: Алимны гэсэн энийг авчих...
Ваня: Тэгвэл энийг авчихъя...
Яна: Тийм ээ...
Яна: Өнгөрсөөн..
Яна: Сонирхолтой л юм миний оршуулган дээр хир олон хүн ирэх бол?
Эмч: Та хоёр тэрнийг яагаад галзуугаас болж үхсэн гэж бодоо вэ, машинд мөргүүлчихсэн ч юм билүү? Эсвэл өөр юу ч юм...
Ваня: Яаж сайн мэдэхэв.
Эмч: Зөвхөн задлан хийвэл мэдэгднэ.
Лида: Май өөрийнхөө энэ юмыг ав. Дахиад гал тогоонд орхичихвол өвөөд өгчихнө шүү. Цаадах чинь залуужих дуртай. Тэгээд ч үнэгүй олдсон юм.
Полина: Унтлагын өрөөний чинь чимээнээс үзэхэд ангийнхаа хүүхдийг толгойноосоо аваад хаячихсан уу? Нэг биш удаа ч байх..
Лида: Тийм ээ яагаад ч юм өчигдөр зүүдлээгүй..
Полина: Өнөөдөр материалаа баталгаажуулахыг зөвлье...
Лида: Лёша баярласандаа дэлбэрчихгүй биз дээ? Тэрэнд амттан их өгч болохгүй...
Иванов: Урд шөнө Лидка яаж авирласан гээч, бүр тэр үедээ юу ч зохиож бодох хэрэг гараагүй.
Гера: Чи олон хүүхнээр төсөөлдөг үү?
Иванов: Чи л үгүй байх даа?
Гера: Би ганцхан хүнд дурласан. Бараг арван жил тэрнийгээ цэцэг шиг боддог. Яахав одоо бол мэдээж тийм ч гэхгүй л дээ. Мэдээж арай залуухан, жишээлбэл Иохансон болж байна.
Гамлет: Анд нөхөд өө, би одоо та бүхний дэргэд ажлын биш асуудлаар загнасан учраас өөрийнхөө орлогч Антон Павловичоос уучлал гуйж байна. Уучлаарай анд минь...
Антон: Уучиллаа.
Гамлет: Боллоо бүгдэнд нь баярлаллаа, бүгд явж болно.
Антон: Түр хүлээгээрэй, Гамлет Давыдович энэ өдрүүдэд тэрний халуухан галд өртсөн, зүгээр байхад нь загнасан хүмүүсээс уучлал гуйна гэж байсан. Тийм хүмүүс байна уу? Байгаа юу, нөхдөө идвэхтэй, гараа өргөцгөө, гараа өргө. Та нарыг яах ч үгүй...
Гамлет: ..гэхдээ...
Антон: Болгооно уу!
Гамлет: Уучлаарай, тийм ээ үнэхээр миний буруу байсан. Их хэцүү долоо хоног.. Уучлаарай, уурандаа л, одоо бүх юм сайхан болно. Уучлаарай... чи өөрөө мэдэж байгаа зүгээр л цухалдаад л.. би чамайг ажилчны чинь хувьд маш их үнэлдэг. Чи бол зүгээр л их сайн. Баярлаллаа..уучлаарай!
Залуу: Мэдээж баярлаллаа, гэхдээ би худалдан авагч.
Гамлет: Хөөе чиний сагс хаана байна, энд сагсгүй бол болохгүй!
Яна: Энд булаагүй юм болов уу?
Ваня: Дэлгүүрийн эмэгтэй энд гэж хэлсэн.
Өвөө: Тийм шүү Варешка үнэн. Тэгээд л амьдарч байна. Цалин гэж өчүүхэн, тэтгэвэр бүр ч бага.
Бүсгүй: Тэр ч тийм шүү..
Өвөө: Улс орны эдийн засаг сайн байсан ч болоосой. Чи лав ингэж мөнгө олохгүй л байсан...
Бүсгүй: ..гэхдээ зүгээр ээ..
Өвөө: ..утсаар шүү..
Бүсгүй: Бид нарын цалинг нэмнэ гэсэн.
Өвөө: Сайхан болох болтугай л гэж найдъя...
Бүсгүй: Гэхдээ зүгээр ээ Алексеевич гайгүй болно.
Өвөө: За за хэлээдэх дээ, маргааш цаг агаар яана гэсэн бэ?.. Хөөе...
Эм хоолой: Таны нэгж дууссан байна, та утсаа..
Өвөө: ..энэ чинь юу вэ?...
Эм: Таны нэгж дууссан байна, та утсаа цэнэглэнэ үү..
Өвөө: Энэ чинь бас юу вэ?
Өвөө: Даня интернетээр дамжуулаад миний утсыг цэнэглээд өгөөч тэгэхгүй бол юм болбол түргэн дуудаж чадахгүй болчихлоо... урьдчилаад талархчихъя.. баярлаллаа..
Эмч: Задлан хийчихлээ.
Ваня: Тэгээд юу гэмээр байна.
Эмч: Галзуу биш. Чиптэй юм байна. Тэгэхээр галзуугийн вакцин хийчихсэн гэсэн үг.
Ваня: Чи хазчихлаа..
Яна: Санаа зоволтгүй ээ би галзуу биш...
Лида: Тэгэхээр..
Бичиг: Аккаунт устгах..
Лида: За Лёшка халбагаа бэлд...
Иванов: Хэзээд бэлэн.
..............
Бүсгүй
Бүсгүй1,2
Эм
Эм1
Залуу
Эр
№10
Ваня: Ааваа.. би сургалтын мөнгөө төлөх ёстой. Деканатаас сүүлчийн сануулга өгсөн.
Антон: Ямар сонирхолтой асуудал вэ, надад ямар хамаатай юм бэ нн? Чи сургуульд орохдоо бүгдэнд нь л их сургуулийн бүх асуудлаа өөрөө шийдчихнэ гээд л гайхуулаад байсан.
Полина: Тийм ээ, гэхдээ Антон...
Антон: Нн..
Полина: Ваня ямар ч гэсэн элсчихсэн. Төлбөртэй л дөө, гэхдээ өөрөө орсон.
Антон: Нхн, Полина төлбөртэй ангид бол манай шилүүс ч өөрөө яваад орчихно.
Даня: Гэхдээ Матильда сургалтын төлбөрөө олж чадахгүй, харин Иван хичээвэл чадна.
Ваня: Нхн.. би хаанаас тийм их мөнгө олох юм бэ? Надад хоёр долоо хоног л өгсөн. Ингэхэд би сурдаг шүү ухаантан минь!
Антон: Харин чи хичээлийнхээ хажуугаар л суралц. Би ч гэсэн цагтаа хичээлээ тарчихаад зүгтэдэг л байсан, болдог л юм!
Лида: Антон арай хэтрэх байлгүй дээ, хоёр долоо хоног ачигч хийх гээд ивэрхийтэй л болно.
Антон: Харин тэгээд л ядаж ямар нэг юм чадна гэдгээ батлаг! Харин би олсон рубль болгоны нь таваар үржүүлээд шилжүүлчихье...
Даня: Гэхдээ төлбөрийг нь хийхийн тулд арваар л дээр байх...
Антон: Яахав арав болог... Тийм учраас манайд ирж ажил.. хичээлээ тараад л Гамлетийн дэлгүүрлүү, урьчихъя..
Хоёр Ивановынхан
Гамлет: Үзэсгэлэнт гүнжид хамгийн түрүүнд хэн төрсөн өдрийн мэнд хүргэхэв? Мэдээж ертөнцийн хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн шилдэг, хамгийн эелдэг аав нь..
Эля: Баярлаллаа ааваа... өчнөөн л сайхан үгээр магтлаа.
Гамлет: Яагаад гэвэл аав нь чамд хайртай. Өнөөдөр чи арван найм хүрлээ. Энэ өдөр манайх охиндоо юу бэлэглэх уламжлалтай билээ?
Эля: Машин уу?
Гамлет: Алчуур... энэ бол элэнц эмээгийн чинь алчуур. Тэгэхээр манай гэр бүлийн үнэт зүйл! Өнөөдөр зочид ирэхээр чамайг энийг нөмрөөсэй гэж аав нь их хүсэж байна.
Эля: Ааваа би найзуудынхаа дэргэд алчуур нөмөрчихсөн байвал сонин харагдахгүй юу?
Гамлет: Би найзуудыг чинь хэлээгүй ээ. Ах дүү нар чинь цуглана. Харин одоо хүссэн бэлгээ хэлж болно.
Эля: Данилаг төрсөн өдрөөр ирэхийг зөвшөөрчих л дөө...
Гамлет: Машин уу? Загварыг нь л сонгочих..
Эля: Ааваа та намайг сонссон.
Гамлет: Би герман машин санал болгоё илүү найдвартай...
Эля: Аав аа?!
Гамлет: Чамайг гутамшиг болгосон тэр Данила юу! Харин чи намайг гутамшиг болгохгүй.
Эля: Хэрвээ Данила ирэхгүй бол надад ч гэсэн төрсөн өдөр хэрэггүй.
Гамлет: Тэр нусгайгаас болж чи аавыгаа зэмлэж байна гэж үү?!
Эля: Би тэртэй тэргүй тэрэнтэй уулзана.
Гамлет: Тэгэхээр санаж ав, энэ байшинд одоохондоо би шийдэж байна. Хэнтэй чи явах..хэнтэй явж..ерөнхийдөө үгүй ээ!
Эля: Байна..
Даня хоолой: Сайн уу.. чамд төрсөн өдрийн мэнд хүргье, бас чамайг өнөөдөр...
Эля: Даня уучлаарай боломжгүй ээ, намайг аав түгжчихсэн. Яагаад гэдгийг нь чи өөрөө мэдэж байгаа.
Даня: Ойлгомжтой...
Лида: Сайн байцгаана уу!
Бүсгүй хоолой: Ээж ээ.. ээжээ та орж бай би одоохон..
Полина: Сайн уу...
Эм: Хурдлаарай чиний одоохныг дуустал би бүр хөгширчих байх шүү!
Лида: Энэ таны ээж юм уу?..
Бүсгүй: ..Москвагаас ирж байгаа юм. Жар хүрч байна, мэдээж тэнд ганцаараа хэцүү байгаа...
Лида: ..хэд ээ?!
Полина: Гэхдээ үнэхээр гайхалтай харагдаж байна.
Бүсгүй: Тэр ч үнээн.. одоо бүр сайхан болгож хувиргаад л хурдхан шиг нэг аятайхан тэтгэвэрийн хүнтэй суулгачихмаар байна.
Полина: Яахав нэг аятайхан тэтгэвэрийн хүн ч байгаа л даа.
Лида: Манай хадам.. миний хадам л даа, жаран зургаатай.
Полина: Гэхдээ дээд тал нь жаран дөрөвтэй л харагдна.
Бүсгүй: Тийм үү! Үнэхээр болчих ч юм билүү анн?! Гэхдээ энэ хоёрыг ямар нэгэн байдлаар бэлдэх хэрэгтэй. Ямар ч гэсэн арван наймтай биш шүү дээ!
Лида: Тэгэлгүй яахав...
Полина: Тэгэлгүй яахав...
Ваня: Би тэгээд юу хийхэв ааваа?
Антон: Мэдээж эрхлэгч, миний хийж амждаггүй ажлыг хийнэ.
Ваня: Гайхалтай...
Ваня: Манайхаар дахиад ирж үйлчлүүлээрэй... сайн байна уу...
Даня: Ерөнхийдөө Гамлет ах бид хоёрын юу хийснийг олоод мэдчихэж. Армянаар их удаан нэг юм хашхирсан.. Би юу ч ойлгоогүй л дээ, гэхдээ дахиад тэнд очвол намайг лав...
Иванов: Чи тэгээд шууд л буугаад өгөх үү? Ингэхэд би ч гэсэн Лидкагийн аавд шууд таалагдаагүй.
Даня: Яагаад?
Иванов: Зүгээр л намайг яагаад ч юм бүтэлгүй, хариуцлагагүй, ямар ч нэмэргүй этгээд гээд шийдчихсэн. Яг л чам шиг, шалтгаан байхгүй...
Даня: Тэгээд...та яаж бодлыг нь өөрчилсөн бэ?
Иванов: Яаж ч биш... би ямар тэрэнтэй гэрлэх гэж байгаа биш дээ.. Юу гэхээр хэрвээ хайртай бол Эляд баяр хүргэх аргаа ол!
Даня: Тийм л дээ, гэхдээ яаж?
Иванов: Нэг санаа байна!Трой морины түүхийг мэдэх үү?
Даня: Мэднээ би танд өөрөө ярьж өгсөн.
Иванов: Тийм үү.. тэгвэл чамд л ойлгоход чинь амар.
Бүсгүй1: Өө би шоколад авахаа мартчихаж, хүлээж байх уу?..
Ваня: Тэгэлгүй яахав... Яна сайн уу...
Яна: Сайн уу... ямар сонин хүн бэ!
Ваня: Би ч гэсэн жаахан юм авах гээд л..
Яна: Хөөх, эмэгтэйчүүдийн хэрэгсэлтэй юу?! Сайхан ч сонголт байна.
Ваня: Даня л авчихаарай гэсэн юм, уландаа дэвсдэг...
Яна: Ннн...
Ваня: Явцгаая замдаа юм яръя...
Бүсгүй1: Зогс, миний юмыг хааш нь авч явах нь вэ?
Ваян: Та андуурчихлаа... би одоохон бүгдий нь тайлбарлая...
Яна: Бүх юм ойлгомжтой Данила авчихаарай гэсэн гэлүү?
Антон: Чи хүний уутай юм хулгайлсан. Янагийн дэргэд эвгүй байх аа!? Энэ бол шалтгаан биш...
Ваня: Яагаад шалтгаан биш гэж, Данька хүртэл бүр гэрлэхээ ч шахсан..
Антон: Дуугай л байж үз!
Ваня: Ааваа нээрээ шүү, дахиад ийм юм болохгүй.
Антон: Тийм ээ дахиад ийм юм давтагдахгүй, хүмүүстэй ажиллаж чадахгүй бол хувин, шалны алчуур, бас шалны модтой ажил!
Ваня: Харин энэ бол арай л хэцүү юм байна ааваа...
Антон: Би болсоон гэж байна!
Ваня: Нн...
Лида: Виктор Алексеевич их сонирхолтой хүн. Дэлгүүрийн дарга, аж ахуйч, зөгий үржүүлдэг.
Эм: Уудаг уу?
Лида: Үгүй дээ... бараг л.. баяраар л...
Эм: Тэр баяр нь өдөр бүхэн биш гэж л найдъя...
Лида: Тийм ээ...
Полина: Маргарита Андреевна их аятайхан эмэгтэй. Өөрийн байшинтай.
Өвөө: Полина шууд л хэлчихье, би эндээс хаашаа ч явахгүй.
Полина: ..үгүй дээ юу гэж дээ, би огт тийм юм яриагүй. Зүгээр л их бие даасан, өөртөө арчаатай. Эрүүл амьдралыг эрхэмлэдэг..
Өвөө: Эрүүл ээ?!
Полина: Тийм ээ...
Өвөө: Тэр ч муу шүү.
Полина: Яагаад?
Өвөө: Өөртэй нь уухгүй, бусад хүмүүсийг уулгахгүй.
Лида: Гол нь ямар сонирхолтой хүн гээч, үргэлж инээдтэй юм ярина..
Эм: Үргэлж үү?
Лида: Тийм ээ...
Эм: Үнэхээр уудаггүй юу?
Лида: Ууж болохгүй ээ..
Эм: Кодлуулчихаа юу?
Лида: Үгүй дээ.. зүгээр л ач нар нь харж байгаа. Тэд нартаа үлгэр дууриал болдог.
Полина: Виктор Алексеевич амьдрал танд боломж олгож байна. Энэ эмэгтэйг битгий алд...
Өвөө: Мэдэхгүй дээ мэдэхгүй. Гэнэт өөрөө олгохгүй бол яахав? Амар байлгахгүй гэж л...
Лида: Тэгээд уулзах уу?
Бүсгүй: Ээжээ энэ хүнийг харах хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Лида: Тохиролцчихлоо өнөөдөр долоон цагт манайд ирж оройн хоол иднэ. Харин өвөө яасан?
Полина: Уулзана л гэсэн.
Лида: Нхн...
Полина: Хэрвээ унтчихгүй л бол...
Иванов: Барав зец Гамлет...
Гамлет: Хэрвээ чи Данилагийн талаар явж байгаа бол би чамд армянаар баяртай гэж хэлэхийг шууд заагаад өгье.. хажи вужшин..
Иванов: Санаа зоволтгүй ээ, Данил гэртээ байгаа. Шийтгүүлсэн. Яагаад гэдгийг та мэдэж байгаа.
Гамлет: Чи тэгээд яаж шийтгээ вэ?
Иванов: Хатуухан үг хэлчихсэн.. армянаар ч орчуулах боломжгүй..
Гамлет: Тэгээд яах гэж ирээ вэ?
Иванов: Та чинь анчин биз дээ? Надаас нум сум авчих л даа.
Гамлет: Яах гэж? Надад ангийн дөрвөн буу байгаа. Хэрвээ танай Ивановынхны удамд ийм заншилтай бол ч яахав, харин манайд нум сум хэрэглэхээ болиод таван зуун жил болж байна.
Иванов: Моодноос хоцрогдож л байна. Язгууртнуудын хүрээнд нум сумаар харвах бол тренд. Дуу гарахгүй, хүчтэй! Эр хүний бүх зөн совин шууд сэргэнэ.
Гамлет: Тэгээд яах гэж зарж байгаа юм бэ?
Иванов: Хөвчий нь татаж дийлэхээ больж байна. Таныг илүү хүчтэй гэж бодоод.. татаад үз... Та ч хүчтэй юмаа! Хаанаасаа ийм их хүч байдаг юм бэ? Армянчууд та нар бүгд ийм үү?
Гамлет: Үгүй дээ бүгд биш.. за за сонирхоод үзье, гэхдээ аравхан минут шүү!
Иванов: Одоохон сумнуудаа аваадахъя!... бүх юманд чинь аравхан минут... бас бай, одоохон харваад үз!
Милана: Гамлет энэ чи юу?
Даня: Нхн...
Милана: Өчигдрийн тэр утгагүй ток-шоунаас болоод бүр ядарчихлаа. Харин чи хэдийд унтсан бэ? Хоёрдох нөхөр нь гарч ирэхээс өмнө үү? .. Хөөх тэгвэл тэнд юу болсон гээч би хэлчихье...
Ваня: Бүсгүй таныг касс руу хүргээд өгөх үү?
Бүсгүй2: Болгоомжтой...
Залуу: Антон Павлович зааланд ноцтой асуудал гарлаа...
Өвөө: Хөөх энэ чинь ямар аятайхан хэвээрээ юм бэ?!
Милана: Харин Днк тестийн дараа тэр наймын хэн нь ч тэрний найман хүүхдэд ямар ч хамаагүй болох нь тогтоогдсон. Дараа нь студэд нэг гүрж орж ирсэн. Бүр машин бэлэглэсэн байсан... найман суудалтай! Ингэхэдхүүхэн өөрөө хаана нь суух юм болоо?! Ингэхэд юу гэж байлаа.. нн, миний машин ч гэсэн жил болчихлоо. Би ч гэсэн шинэ машин авдаг юмуу анн? Чи энэ талаар юу гэж бодож байна?
Даня: Нхн...
Милана: Нээрэн үү? Баярлаллаа... алив хүрээд ир би үнсье...
Гамлет: Арван минутанд хоёр ч чийдэн эвдчихлээ...
Иванов: Гэхдээ та бурхан шиг л татаж байсан.
Иванов: Яасан амжуулсан уу? Даня чи ирчихсэн үү?
Даня: Байна уу Эля чи хаана байнаа?
Эля: Би бараг ирчихлээ. Боддоо би цонхоороо гарчихсан.
Даня: Чи ядаж.. Джон Маклейн болохоосоо өмнө залгахгүй дээ..
Эля: Би залгасаан, чи утсаа аваагүй.
Даня: Би тээшин дотор л сонсоогүй бололтой.
Эля: Хаана аа?!
Даня: За за би чамд дараа тайлбарлая, ярьвал удна.
Милана: Данил?!
Даня: Сайн байна уу Милана эгчээ, халуун ус сайхан байна уу?
Милана: Баярлаллаа, Эля хаана байна? Чи ер нь энд юу хийж байгаа юм бэ?
Даня: Милана эгчээ тайван би танд одоохон бүгдий нь тайлбарлая...
Лида: Өрөөндөө унтчихаагүй биз дээ?
Полина: Тэгвэл чи үзээд ир л дээ...
Лида: Өө!?
Өвөө: Сайн байна уу хатагтай нараа, уучлаарай өдөр тутмын бэлтгэл, хатуу дэглэм, ажлын хатуу хуваарь гэж болно. Виктор..зүгээр л Витя гэж болно. Биднийг мартагдашгүй үдэш хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бүсгүй: Та эхлээд, манай ээжтэй танилцаж болох юм.
Өвөө: Тийм ээ, ээж үү...
Эм: Хэрэггүй ээ...
Өвөө: Ээж ч наятай гэхэд сайхан харагдаж байна шүү...
Полина: Маргарита, Виктор Алексеевич дандаа л ингэж тоглож байдаг юм. Би танд хэлсэн биз дээ..инээдтэй биш байна..
Өвөө: Хэн Маргарита гэж? Энэ Маргарита юм уу? Гэхдээ энэ чинь... эмээ байгаа биз дээ?
Лида: Тийм дээ, та ч гэсэн сайхан хархүү биш л байх, арай л!
Өвөө: Та нар чинь юун эмгэн өгөх гээд байгаа юм бэ?!
Бүсгүй: Ээж ээ...
Өвөө: Би хаана, энэ хаана юм бэ?!Ингэнэ гэж байх уу, би яах гэж ингэтлээ гангалаа вэ?! Бүр..ийм!
Эм: Бид хоёр явлаа.
Бүсгүй: Ээж ээ...
Лида: Тийм ээ... бид хоёр ч “гэр бүл болцгооё” нэвтрүүлэг хөтлөхгүй л юм байна!
Даня: Ерөнхийдөө бид хоёрын уулзахыг Гамлет ах хориглочихсон. Гэхдээ би төрсөн өдрөөр нь ирж баяр хүргэхгүй байж чадахгүй биз дээ?
Милана: Кавказ огцом зантай л хүн.
Гамлет хоолой: Миланочка чи хаана байна?
Иванов: Гамлет Давыдович гэхдээ л нум сум худалдаад авчих л даа... тал үнээр нь өгье...
Гамлет хоолой: Миланочка..
Милана: Харав уу...хүүхдийг ийм байдалд л хүргэчихэж... төрсөн өдрөөр нь.. одоо чамтай ярихгүй гээд байна.
Гамлет: Элечка.. хонгор минь ойлго л доо, аав нь чамд л сайн байлгахыг хүсдэг. Зүгээр тэр нэг, өөдгүй амьтантай чиний харьцаа хэтэрхий болчихлоо! Гэтэл миний охин жаахан... надад чамайг өлгийгөөр ороогоод авчирсан...би тээгээд л уйлсан. Дараа нь үнсэж эхлэсэн. Энэ жижигхэн хөлий нь, энэ хөөрхөн өвдгий нь, энэ хөөрхөн бөгсий нь... Эля!
Эля: Аав аа!
Гамлет: Харин чи!
Даня: Сайн байна уу Гамлет ахаа... Милана эгчээ энийг танд..
Милана: ..баярлаллаа..
Гамлет: Алаад өгье л дөө... наашаа хүрээд ир..
Гамлет: Би худалдаж авлаа...
Эля: Ааваа... ааваа...
Эля: Та чинь галзуураа юу, та алчихаж болох байлаа...
Гамлет: Тийм ээ, яагаад гэвэл тэр надад хэн ч биш... харин чи миний охин.
Эля: Гайхалтай төрсөн өдөр, баярлаллаа ааваа... гэхдээ та энэний дараа ямар...
Иванов: Нум сумны мөнгөө дараа нь миний карт руу шилжүүлчихэж болно...
Гамлет: Тийм ээ...
Антон: Тэгээд энэ удаа юу гэж хэлмээр байна. Тавиур нь далий байсан уу? Эсвэл тэнд газар хөдлөлтийн бүс байсан уу? Нн?
Ваня: Үгүй дээ ааваа энэ би буруутай, би дайрчихсан.
Антон: Хөөх энэ ч сонин л юм. Тэгээд цааш нь...
Ваня: Намайг бүтэлгүй, хариуцлагагүй гэж та зөв хэлдэг.
Антон: Нхн...
Ваня: Би үнэхээр асуудал л гаргадаг. Тэгээд бодлоо л доо. Чөлөө аваад цэрэгт явнаа!
Антон: Нн...
Ваня: Тэгэхэд таны хэлж байсан Суворовын ангид...
Антон: Тийм шүү.. энэ бол эр хүний алхам. Би хүндэтгэж байна.
Ваня: Тэгэхээр болсоон. Шийдсэн...
Антон: Тийм үү...
Ваня: Би ч явъя...
Антон: Тэг ээ..
Өвөө: Ойлголоо...
Полина: Энэ хаяг нь.. та бүгдий нь тогтоосон уу?
Өвөө: Тэгсээн..
Полина: Давтаад хэл...
Өвөө: Би энэ.. Ногоон гудамжны хорин наймд, Маргарита Сергеевна дээр очоод...
Лида: Андреевна...
Өвөө: Андреевна дээр очоод цэцэг, чихрээ өгнө.
Полина: ..тийм ээ...
Лида: ..Тэгээд?
Эм1 хоолой: Энэ чинь юу вэ, банш долоон зуун рублиэр үү? Та нар чинь бүр галзуураа юу?
Өвөө: Сайн байна уу..
Эм1: Сайн...
Өвөө: Виктор Алексеевич, энэ дэлгүүрийн эзэн.
Эм1: Адилхан харагдахгүй л байна. Бүх цалингаараа банш л авчихаад байна уу?!
Өвөө: Би дэлгүүрийнхээ өмнөөс таны дургүйцлийг хуваалцаж байна. Харин энийг танд...
Эм1: ..шоколадны цуглуулга...
Өвөө: ..сэтгэл санааны хохирол барагдуулж гэж болно.
Эм1: Тэр ч ойлгомжтой... Тэглээ ч гэсэн өөдгүй дээрэмчид.
Лида: Өвөө та өөр эмэгтэйд өгөх байсан юм...
Өвөө: ..танай тэр Маргарита Сергеевна хамаагүй ээ...
Полина, Лида: ..Андреевна...
Өвөө: Тэр чинь ч гэсэн. Ямар эмэгтэй явж байгааг харахгүй байна уу? Эмэгтэй алив хүлээ л дээ...
Антон: Алив туслая...
Ваня: Үгүй ээ ааваа би өөрөө...
Антон: За болноо өөрөө гэнэ шүү, алив... Би юу гэж бодсон гээч, чи цэрэгт явж болохгүй ээ..
Ваня: Яагаад?
Антон: Юун яагаад гэж, чамаас зөвхөн асуудал үүснэ. Нэг бол хуягт эвдэнэ, эсвэл шумбагч онгоц живүүлчихнэ.
Ваня: Тэрийг би чадна аа...
Антон: Сургуулийн мөнгийг чинь төлчихсөн.
Ваня: Баярлаллаа ааваа...
Антон: Гэхдээ хэтэрхий баярлах хэрэггүй шүү, яагаад гэвэл энэ өдрөөс эхлэж зөвхөн дүрмээр амьдарна ойлгосон уу?
Ваня: Тийм ээ гүйцэтгье...
Антон: Баруун гараараа...
Ваня: Нхн.. одоохон ааваа... ингээд болчихлоо...
Гамлет: Ийм жаахан юм л аваад ирсэн. Яг л долма шиг боочихсон. Би задлаад л, хараад л, тэгээд уйлсан. Дараа нь үнсэж эхлэсэн. Тэр жаахан гарыг нь, тэр жижигхэн хөлийг нь, бас тэр...
Милана: ..Гамлет хангалттай. Бүгд чиний үнссэнийг аль хэдийн мэднэ. Жил болгон л нэг юм яриад л...
Гамлет: Милана.. охин минь ээж чинь бид хоёр чамд юу бэлэглэхэв гэдгээ их удаан бодсон. Тэгээд сайхан сэтгэлтэй ид шидтэн болохоор шийдсэн.. тэгээд энэ манай бэлэг... Энэ чинь яаж!?...
Милана: Гамлет зочдын өмнө гутамшиг болох хэрэггүй ээ.. сайн байна уу, Данечка.
Даня: Сайн байна уу Милана эгчээ, сайн байна уу Гамлет ахаа..
Эр: Элечка энэ азтай залуу хэн бэ?
Эля: Энэ миний хамгийн хайртай залуу, харин манай бяцхан баярт ирэх ёсгүй байсан юм. Гэхдээ манай аав ертөнцийн хамгийн зөөлөн, хамгийн сайн аав. Таныг ийм саяхан баяр бэлдэж өгсөнд баярлаллаа...
Даня: Энийг чамд..
Эля: Баярлаллаа..
Даня: Байзаарай...эрхэм зочдоо, эцэг эхчүүдээ, Эля, надад та нарт хэлэх чухал юм байна. .. Эля би чамд маш их хайртай. Хэзээ ч, хэнд ч хайртай байгаагүй сэтгэлээр хайртай. Миний сүйт бүсгүй болооч..
Эля: Би зөвшөөрч байна.
................
Бүсгүй
Хүү оюутан
Бүсгүй1
Цагдаа залуу
№11
Лида: Өгөөгдлийн сан нь компьютерт гэнээ, компьютер чинь өөр байшинд байгаа юмуу? Та нар үргэлж яагаад таслачихдаг юм бэ?
Өвөө: Лидка сайхан эмгэн болно. Сөх-ийнхнийг ганц болгож өгч байна!
Антон: Дараа нь дарга нар, эмч нартай ч үзэлцүүлнэ тийм үү?
Өвөө: Тийм ээ..
Лида: Дахиад л таслачихлаа...юу гээч би энэ насандаа хэзээ ч ингэж байгаагүй юм байна.
Иванов: Сөх-ийн сайт руу нэвтэрч ороод л, Лидка гол интернетчинд саад болоод байна уу?
Даня: Ямар хачин юм бэ, системд үйлчилгээний хөлс талыг нь төлөх ёстой гээд бүртгэчихэж!
Иванов: Өөрөөр хэлбэл бүх төлбөрөө хийхээр л залгана. Харин энэ бол зүгээр л санаандгүй л, утсаа тасла...
Лида: Та чинь юун хачин юм яриад байна аа? Байшингийн нөгөө тал нь хэнийх гэж? Иванов Антон Павловичийнх үү? Баярлаллаа баяртай... чамд бүгдий нь тайлбарлахад тавхан секунд өгье...
Полина: Өглөөний мэнд...
Лида: Тийм ээ сайхан өглөө байна.
Хоёр Ивановынхан
Полина: Байшингийнхаа талыг зарчихна гэж байх уу?!
Антон: Лида, Лида, Лида чи гутрангуй үзэлтэн үү, манай өөдрөг үзэлтэн тал байшин чинь үлдсэн л гэж үзэж байна.
Полина: Чи ямар сэтгэл хангалуун байх юм бэ, энэ тэнэгийг хуурчихаад баярлаад л! Надад хэлчихэж болсонгүй юу?
Антон: Ямар сонирхолтой юм бэ, тэгээд хөөрхий олигарх бүх мөнгөө хэрэггүй юманд үрчихсэн нь миний буруу юу? Өөрөө л намайг худалдаж аваач гэж хэлсэн.
Иванов: Хөөе тайван!
Полина: Лида уучлаарай зүгээр л хэнд ч юм өртэй юм шиг амьдрах их хэцүү.
Антон: Та нарт танил биш л дээ, гэхдээ тийм мэдрэмж байдаг.
Полина: Тэгээд ч та нар манай байшинг саравч болгож хувиргаж байгааг харах хэцүү байдаг.
Антон: Тийм ээ үнэн...
Иванов: Тэгээд л миний саравчнаас өөрсдийнхөө өрөө рүү явцгаа, миний коридороор дамжаад!
Өвөө: Би тэгээд хэний жорлонд орсон юм бэ?
Даня: Тэд нар маргаад байна.
Ваня: Өвөө л нэг юм болсон байх...
Даня: Мэдэхгүй л юм, эд нар огт хэрэлдэж байгаагүй...
Ваня: Тэгэхээр жаахан байж байгаад эвлэрнэ л гэсэн үг.
Даня: Ингээд..
Ваня: Өө хөөрхий! Чи яаж ингэдэг юм бэ?
Даня: Бэлтгэлтэй хүмүүс л амжилтад хүрдэг. Харин би хялбар зам сонгодоггүй.
Ваня: Охинтой нь унтахын тулд сүй тавьсны чинь дараа л би энийг ойлгосон.
Даня: Яагаад заавал...тэрний төлөө гэж? Огт тэгж биш.. мэдэхгүй ямар нэгэн байдлаар дараа нь ч юмуу?
Ваня: Дараа нь аа?!
Даня: Нхн...
Ваня: Та хоёр чинь унтаагүй юмуу?
Даня: Яг бол... больж үз!
Ваня: Нээрэн үү? Энэ ч хачирхалтай л юм. Бүгд л та хоёрын сексийг үргэлж ярьдаг.
Даня: Шууд бүр үү?
Ваня: Яахав Элька жирэмсэн болчихсон учраас л гэрлэх гэж байгаа, чамайг ч гэсэн гээд л...
Даня: Нхн..
Полина: Тэгэхээр одоо тайвширцгаая... хэзээ, яаж байшингийнхаа хагасыг та нараас худалдаж авахаа ярилцацгаая..
Антон: Яг үнэн...
Иванов: Гүйцээ лангуу хаагдсан. Эх орноо дахиад худалдахгүй.
Өвөө: Би нэг л ойлгосонгүй, би хэнийх нь жорлонд орж байх юм бэ?
Даня: Бид хоёр их сургууль дээр баригдснаас хойш бүгд бид хоёрын сексийг ярьдаг тухай чи мэддэг үү?
Эля: Тэгээд бид хоёрын секс ямар гэж?
Даня: Сайхан л гэж сонсогдсон. Бүр гайхалтай гэсэн. Салют шиг л...
Эля: Тэгэхээр бид нар мундаг л юм байна тийм биз дээ?
Даня: Нхн... Гэхдээ зүгээр л нөгөө...
Эля: Юу?
Даня: Зүгээр л бид хоёр хүмүүсийг хуурч байгаа нь буруу..
Эля: Өөрөөр хэлбэл чи жинхнээсээ тэгье гэх гээд байгаа юмуу?
Даня: Бид хоёр чинь албан ёсны сүйт бүсгүй, сүйт залуу. Тэгээд л миний бодлоор... байзаарай.. юу, шууд одоо юу?
Эля: Яагаад үгүй гэж? Гэрт хэн ч байхгүй, эсвэл чи ирэхээр нь тэгэх гэж байгаа юмуу?
Даня: Би шууд л ингээд чадахгүй ээ, би жаахан.. бэлдэх хэрэгтэй..
Эля: Яахав бэлэн болохоороо л бол...тэгэхгүй бол энэ тухай л яриад байсан.
Ваня: Тийм ээ Яна гэхдээ л.. чиний илтгэл тавьж байгаа нь өдөр бүхэн бодогддог.
Яна: Баяр хүргье миний илтгэлээ бичиж байгааг та хоёр одоо хоёулаа харж байна. Нил цэцэгнээс ялгаатай нь чи ч гэсэн бэлдэх ёстой.
Ваня: Минийх тэтгэвэрийн тогтолцооны тухай, энэнд юугаа бэлдэхэв дээ...
Яна: Чи урд нь бас л тэгж байсан. Дараа нь хоёр үг ч хэлж чадаагүй.
Ваня: Би зүгээр л, өвөөгийн үгээр тэтгэвэрийн тогтолцооны тухай ярьчихна. Бүх хараалын үгийг нь хасчихвал ганц хоёр үг гарна. Мэдээж эдийн засагт хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэдэг сэдэв байдаггүй нь харамсалтай. Байсан бол энэ сэдвээр урсгаад л өгөх байсан...
Яна: ..ямар учиртай гэдгий чинь ойлгож байна. Ваня уучлаарай, гэхдээ бид хоёрын харьцаа ийм болох болоогүй байгаа. Би чиний цорын ганц гэдэгт итгэлтэй болох ёстой.
Ваня: Ойлгомжтой, харж бай, Яна сонс “надад чамаас өөр, хэн ч хэрэггүй”.
Яна: Тийм үү?
Ваня: Тийм ээ...
Яна: Тэгвэл бүх найз охидуудаа устгачих, би үнэхээр чиний цорын ганц гэдгийг батла...
Иванов: Ааваа та ширээгээ андуурчихаагүй биз?
Өвөө: Хүү минь сэтгэлээрээ бол би чамтай хамт. Харин зүрхээрээ Антонтой хамт. Чи миний зүрхний сувилалын мөнгийг төлөхгүй биз дээ?
Полина: Суу л даа...
Лида: Баярлаллаа бид нар юм идчихсэн.
Антон: Полина хэрэггүй дээ, энэ хоёр чинь мөнгөтэй үедээ их бардам, гэхдээ жилд хоёр долоо хоног л тийм байдаг л даа!
Лида: Лёша, Лёша, чи яасан бэ Лёша!
Иванов: Чи ч гэсэн бэлгий нь буцаагаад өгчих!
Өвөө: Та нар өөрсдөө л мэд, харин би зүрхээ өгөхгүй ээ...
Антон: Өө харин бид нар бэлгий чинь буцааж өгч чадахгүй юм байна. Яагаад гэвэл ямар нэг юм буцааж өгөхийн тулд, эхлээд авах ёстой. Аливээ сууцгааж үз, хангалттай! Килограмм нь зуун рублиэс үнэтэй юм өөр хэзээ идэхэв дээ, Виктор Алексеевич тийм биз дээ? Гурвалжин будаа ямар үнэтэй гэлээ?
Иванов: Санаа зоволтгүй ээ цөцгийн тостой будааныхаа мөнгийг олно..
Лида: ..тийм ээ... сайхан хооллоорой...
Антон: Баярлаллаа...
Өвөө: Та нар нэг нэгийхээ цусыг өшөө их сорно...
Ваня: Нэг ч бүлгийн найзгүй юу...
Яна: Тийм ээ...
Ваня: Нэг курсын охидуудаа ч гэсэн үү?
Яна: Нэг курсын, нэг ангийн, бусад найзуудаа ч гэсэн, эцэст нь би ганцаараа үлдэнэ.
Ваня: Энэ, энэ Герфанова бичлэг явуулаач гэж байгаа. Бид хоёр зүгээр л найзалдаг Яна!
Яна: Сайн байна бид хоёр ч гэсэн тэгвэл зүгээр л найзалцгаая.
Ваня: Тийм ээ...
Яна: Тэгэхээр чи эхний даалгавараа бараг биелүүлчихлээ.
Ваня: Бараг аа?
Яна: Тийм ээ.. хоёрдох аккаунтаасаа ч гэсэн бүгдий нь устгаарай. “Мэргэн ухаант Иван”-аасаа...
Ваня: Чи хаанаас мэдээ вэ?
Даня: Бид хоёрын ярьдаг юм зөвхөн чи байсан. Би та хоёрыг ийм болчихно гэж мэдээгүй шүү дээ...
Ваня: Ннн... би ч гэсэн чамайг адилхан... гэхдээ чамайг муулах юм байхгүй л дээ...
Даня: Ваня хэрвээ...
Ваня: Холдож үз.. өлөн, цатгалан хоёр найзууд биш!
Даня: Хэрвээ чи л тайвшрах юм бол би ч гэсэн юм идээгүй.
Ваня: Хөхөвчий нь тайлж чадаагүй юу?
Даня: Юу гэсэн үг вэ? Байзаарай тэр чинь, энэ чинь... хэцүү гэж үү?
Ваня: Гурван жил найрах гэж хичээсэн охиноо устгах л хэцүү Даня!...
Даня: Яахав дугааруудыг нь тэмдэглээд л авчих, Янка юу ч мэдэхгүй.
Ваня: Болж байна. Энэ дэвтэр.. энд болохнуу үгүй юу эхлээд үзчихье..
Даня: Хөхөвч тэгээд ямар гэж?
Ваня: Хөхөвч үү?
Даня: Нхн...
Ваня: Юу гэхээр..таван минут булай болохоор чинь, өөрөө л тайлаад өгчихнө. Эсвэл унтаад өгнө. Чамтай бол тэгэх л байх...
Даня: Яна...
Яна: Сайн уу..
Даня: Илтгэлээ Федотовын номноос бэлдсэн нь дээр, давтлаган дээр хэлж байсан..
Яна: Чи өөрөө уншчихсан юм шиг л ярьж байна.
Даня: Гэхдээ уншсаан..
Яна: Юу гээч чи гайхуулах гэж ирсэн бол тайван явчихаж болно.
Даня: Үгүй дээ би... Ваня тэмдэглэлийн дэвтэрт устгасан охидынхоо дугаарыг бичиж байгаа.
Яна: Сайн байна. Би тэрнийг дутуу үнэлсэн бололтой...
Даня: Үгүй дээ, энийг би хэлж өгсөн юм.
Яна: Анн тэгвэл ойлгомжтой... баярлаллаа. Тэгвэл яах гэж...
Даня: ...би энэ мэдээллийн хариуд чамаас нэг юм гуймаар байна. Надад чиний хөхөвч хэрэгтэй. Би өөртөө биш л дээ. Гэхдээ өөртөө, харин зүүх гэж биш..огт өөр..
Яна: Байзаарай...
Даня: Гүйцээ уучлаарай энийг мартчих, уучлаарай баяртай...
Яна: Надаас хэн ч дотуур хувцас гуйж байгаагүй болохоор, нэг л...
Бүсгүй: Намайг уучлаарай..
Даня: Тийм ээ...
Бүсгүй: Би танд туслаж чадах уу?
Даня: Тийм ээ та хөхөвчөө тайлж болох уу? Маникенээс л, би маникенээс гэж хэлэх гэсэн юм.
Бүсгүй: Манайд энэ цуглуулгын бүх загвар гучин хувийн хямдралтай...
Даня: Сайн байна...
Бүсгүй: Олон янзын өнгө, олон төрлийн товчтой...
Даня: Олон төрлийн товч оо?!
Бүсгүй: Сонгодог дэгээтэй байна, ийм байна, бас ийм ч байдаг. Ерөнхийдөө товч нь ардаа, гэхдээ урдаасаа, хажуунаасаа ч байдаг.
Даня: Товчных нь бүх хувилбар нь ингээд болсон л гэж найдъя...
Бүсгүй: Товч бол тийм ээ, бас уядаг байдаг. Одоохон..
Даня: Болноо, бүгдэнгээс нь нэг нэгийг өгчих...
Полина: Гэхдээ.. яаж..надад тайлбарлаадахдаа, яаж ингэж болдог юм бэ? Энэ гэр бүлийг хамт л бүгдий нь бүтээгээд л, бүтээсэн. Гэтэл ганцхан өдөр бүгдий нь сүйтгэчихлээ..
Антон: Харин тэрэндээ л байгаа юм Полина ихэнхдээ бид хоёр бүтээдэг. Харин ихэндээ эд нар сүйтгэдэг...
Иванов: Та хоёр энд байна уу?
Хүү: Сайн байна уу?
Антон: Сайн байна уу...
Полина: ..сайн байна уу..
Иванов: Тэгэхээр энэ өрөө, эвхдэг ороо хананд тавьчихна.
Антон: Байзаарай энд юу болоод байнаа?
Иванов: Энэ оюутанд та нарын урд нь түрээслэж байсан өөрийнхөө өрөөг үзүүлж байна. Тэгэхээр тавиур байна. Энд бусад юмнуудаа тавьж болно. Одоохондоо цэвэрлээгүй л байна...
Хүү: Ийм байсан ч оюутны байрнаас л цэвэрхэн байна. Надад таалагдаж байна.
Иванов: Тэгэлгүй дээ, алив гараа... юмаа энд орхичих, хоёр цагийн дараа ирж болно. Эд нарт санаа зоволтгүй дорхноо гарчихна ойрхон...
Антон: Энэ юу байсан бэ?
Иванов: Та хоёр өөрсдөө байшингаа саравч болж байгааг харах хэцүү байна гэсэн биз дээ? Яаж оюутны байр болж хувирахыг харах арай амар байх, баяртай...
Антон: .. чи...
Полина: ..Яаж, энд ямар нэг юм хийх хэрэгтэй..
Ваня: Данёк дахиад жаахан байвал эр хүний хувьд чи Элятай биш маникентэй л гэрлэх байх.
Даня: Надад бүр ээжийн маникен ч илүү амар санагдчихлаа.
Ваня: Сайн уу, чи царайлаг юм аа... уучлаарай хонгор минь, гэхдээ мастер ажилтай байна. Одоохондоо зөвхөн ингэж л...
Мсж: Эсвэл уулзах уу?
Ваня: Гайхалтай, өөрөө өддөг охидууд байдаг л юм байна. Зөвхөн уулзах л үлдлээ.
Даня: Энэ Яна гарч ирсэнтэй холбоотой гэж бодохгүй байна уу?
Ваня: Тийм ч байж магадгүй. Бүх охидуудаа устгах бол зөвхөн эхний даалгавар гэж байсан. Энэ дараагийн даалгавар нь, намайг шалгаж байгаа ч юм билүү?
Даня: Үгүй дээ энэ бол ямар ч утгагүй..
Ваня: Гэхдээ над руу охидууд анх удаа л бичиж байна. Чи бол ч ойлгомжтой.. гэхдээ Янка бид хоёр та хоёроос л түрүүлнэ. Энэнтэй нь уулзаад л нүдэнд дээр нь үгүй гэчихье, үнэнчээ батлаад л би зорьсондоо хүрнэ...
Даня: Тийм ээ...
Ваня: Чи маникентэй ингэж байгаа юм чинь, Элькатай яах бол гэхээс айж байна.
Даня: Ямар сонин гэрэл асаачихаа вэ..
Эля: Чи ч романтик юмаа, би чамайг ийм хурдан бэлдчихнэ гэж бодсонгүй.
Даня: Би бүр бэлтгэл хийгээд ч амжсан. Гар ч хөндүүр болчихлоо.
Эля: Юу гэнээ?
Даня: Байзаарай чи чинь... хөхөвчгүй юм уу?
Эля: Тийм ээ, юу гэж?
Даня: Тийм дээ хагас өдөр шал дэмий л...
Эля Чи хөхөвч тайлах сургууль хийсэн юмуу?
Даня: Тийм ээ...
Эля: Дээр нь би ингээд л...өмсчих үү?
Даня: Үнэндээ хэрэггүй ээ.. чиний хувцасны хувьд би эсрэг төлөвлөгөөтэй байна.
Эля: Би дахиад ингэж чадахүй яаж ингэдэг юм бэ?
Даня: Чи анхнаасаа л жаахан буруу эхэлчихсэн бололтой. Тэгээд л тээглэчихэж, энэ цоо шинэ...
Эля: Энэ тэлээ нь ч гэсэн бүр нэг ийм...
Эля: Олчихлоо...
Даня: Чи шинэ тэлээ хайчлах гэж байгаа юм уу?
Эля: Одоо л сонголтоо хий, нэг бол хайчил, эсвэл хувцсаа өмс...
Даня: Хайчил...
Эля: Би өөрөө дээр байхаа...
Антон: Хөөе наадах чинь яачихаа вэ, наад модноосоо холд сармагчингуудаа...
Полина: Аймшиг, гүйцээ бүр галзуугийн эмнэлэг болчихож...
Антон: Жилийн өмнө л галзуугийн эмнэлэг болсон. Зүгээр л өвчтнүүдийг нь аваад ирж..
Полина: Хардаа хүүхдийн өрөөнөөс оллоо...
Антон: Тэгэхээр энэ бол үнэхээр хамгийн сүүлчийн тэвчээр...
Ваня: Чи их сайхан нүдтэй юмаа...
Бүсгүй: Таван минутын өмнө чи зүгээр л гайхалтай гэж байсан.
Ваня: Сайн дарс удах тусмаа сайн болдгийг чи мэднэ биз дээ... Уучлаарай гэхдээ бид хоёр үерхэх боломжгүй. Би найз охинтой, би тэрэндээ итгэдэг. Яна сайн уу!Кундюкова намайг уруу татах гэсний ч хэрэггүй! Эсвэл чи хэлэх юмуу, энэ чиний төлөвлөгөө биз дээ?
Яна: Ямар төлөвлөгөө?
Ваня: Намайг шалгах гэж энийг явуулаад л...
Бүсгүй: Чи өөрөө л улс төр судлал дээр ирмээд байсан биз дээ?
Ваня: Би юу, би хэзээ улс төр дээр суулаа?...
Яна: Энд юу болоод байнаа?
Бүсгүй: Бид хоёрын болзоо аяндаа та хоёрынх болж байх шиг байна. Аривидерчи тэнэгүүдээ..
Ваня: Юу вэ?! Чиний зальтай төлөвлөгөөний нэгийг нээчихлээ гэж бодсон.
Яна: Хэрвээ чи л нээчихсэн бол зальтай төлөвлөгөө ч биш. Гэхдээ сэтгэл хангалуун байна. Чи өөрийнхөө туршилтыг давчихсан юм чинь, одоо миний ээлж! Улирлаа дунд дүнгүй дуусгаарай.
Ваня: Юу гэнээ, энэ чинь нэг сар хүртэл хүлээнэ! Бүр долоон сар байж ч магадгүй. Яна энэ бүх туршилт чинь хангалттай юм биш үү, би бүр урьдчилаад ч давчихлаа.
Яна: За яахав, гэхдээ нөхцөл хэвээрээ шүү.
Ваня: Нхн...
Яна: Гурав харагдвал цалингүй хоцроорой.
Ваня: Нн гэхдээ гурав харагдахгүй...
Яна: ..яахав харж л байя...
Ваня: ..их сайн байна.
Өвөө: Хүрдэн дээр шагнал буулаа.
Антон: Та бүр энд байна уу, зүрх чинь гайгүй юу?
Өвөө: Зүрхэнд тушаахын арга алга Антончик, ямар ч гэсэн хүү минь шүү дээ...
Антон: Архинд ч тушаахүй.. чи эд нарыгаа тайвшруулж болох уу, толь, тоглоом өгдөг ч юм уу?
Иванов: Юу гэсэн үг вэ?
Антон: Энэ сармагчингуудаа гэж байна, нэг нэгэн рүүгээ усан санд кетчуп цацаж тоглоод байна.
Иванов: Өчнөөн л удаа өрөөнөөсөө гарч болохгүй гэж хэлсэн. Одооны залуус үгэнд орохгүй. Хийчих...
Антон: Тэгэхээр энэ асуудлаа хурдан шийд!
Иванов: Чиний усан сан чиний л асуудал!
Антон: Минийх юм биз дээ?
Иванов: Тэгэлгүй яахав...
Антон: Одоо цагдаа ирэхээр л хэний асуудал болохыг нь шийдэцгээе...
Эля: Аавын ирэхдээ дохио өдөг энэ хачин зуршил... өмд, өмд чинь хаана байна?
Даня: Мэдэхгүй танай аав одоо л яг хоолой хэрчинэ.
Эля: Кавказчууд л тэгж хэрчдэг юм шиг, бүгд худлаа..өмд, өмд чинь хаана байнаа?
Даня: Тэнд, тэнд гэж бодож байна.
Эля: Сайн уу... та хоёрыг ямар их санаваа, алив би тэврээдэхье...
Гамлет: Мөн тийм дээ, хэрвээ би л ээжийг чинь дэлгүүрээс авч гараагүй бол чи өглөө болтол санах байсан.
Милана: Өө сайн байна уу Данила..
Даня: Сайн байна уу...
Гамлет: Ннн сайн уу ирээдүйн хүргэн...
Милана: Чи яагаад нэг л хачин болчихоо вэ?
Гамлет: Наадах чинь ийм болоод олон хонож байна.
Милана: Та нар чинь яагаад хайч газар хаячихаа вэ?
Эля: Энэ бид хоёр..
Даня: Хайчилсан юм.
Милана: Та хоёрыг боломгоомжтой хайчилсан л гэж найдъя...
Эля: Ээжээ нээрээ шүү юу ч байгаагүй.
Даня: Юу ч байгаагүй.
Милана: Дараагийн удаа юу ч хийхгүй ингэхээрээ ядаж тэлээгээ битгий мартаарай.
Даня: Баярлаллаа...
Антон: Амжилт хүсье, шинэ байранд орохоороо дуудаарай...
Цагдаа: Уучлаарай харин та хэн бэ?
Өвөө: Би хэн ч бишээ, хөрш нь давс гуйх гэж ирсэн юм.
Антон: Алексей Викторович та хэрвээ удмын сүлдээ хийхээр болбол гол тэмдэг нь салхины чиглэл заагч байх ёстой. Бас шил архи...
Иванов: Юу гэнээ?!
Цагдаа: Хөөе тайван, тайван, энэ сард ахуйн хэрэг хэтэрчихээд байгаа. Тайвшир! Та энд гарын үсгээ зурчих.. энд тэгээд л болоо.
Антон: Бас сүлдэн дээр нь заавал азгүй амьтны тэмдэг байх ёстой.
Иванов: Сүлдэн дээр үү?
Өвөө: Сайн байна уу! Та нар зөвхөн ганцхан хүнийг л үнэгүй авч явж болдог гэдгийг мэднэ, гэдхээ дэлгүүр хүргээд өгчих л дөө. Тэгэхгүй цаг орой болчихож! Цаг бүр...
Антон: Чи юу хийгээд байнаа?! Чи яаж байнаа өөдгүй амьтан..
Иванов: Өөрийнхөө гэрт л тушаа, харин энэ миний байшин.
Антон: Нааш нь өгөөдөх! .... Алчихъя л даа... чамайг одоохон би...
Лида: Та нар чинь яаж байнаа, хангалттай, хангалттай гэж байна. Полинаг ямар байдалд оруулснаа харж байна уу?! Хангалттай!
Полина: Аав нас барчихаж...
Ваня: Аавтай дараа ярчихья...
Яна: Тэгснээс авчих л даа... тэгэхгүй бол өглөө болтол залгана...
Ваня: Байна... ойлголоо очлоо...
Полина: Үг ч хэлж чадаагүй. Юу ч амжаагүй..
Антон: Больдоо өөрийгөө буруутгаад хэрэггүй. Энэ өдөр хэзээ ирэхийг хэн ч мэддэггүй.
Лида: Тэр үнээн..
Полина: Зүгээр л юу ч бодох хэрэггүй, аятайхан харьцаатай байх ёстой байсан.
Лида: Та хоёр.. бид нарын өнөөдрийн энийг уучлаарай...
Иванов: Тийм ээ.. байшин маань бидний жинхэнэ дундын болж байхад баярлах л ёстой гэтэл би...
Антон: Би ч гэсэн заримдаа тэнэг юм шиг л байдаг.
Иванов: Заримдаа гэдгээс бол олон.
Лида: Гэхдээ... зүгээр дээ.. бид нар чинь нэг л гэр бүл. Тийм биз дээ? ДНК-аар энийг батлахгүй, харин үйлдлээрээ бол амархан. Алив...
Иван: Ээж ээ...
Полина: Юу вэ...
Иван: ..ээж ээ...
Өвөө: Би юун аятайхан дэлгүүр орчихоод ирээ вэ?
...................
Эр
Эмч эр
Зоя эм урд нь гарч байсан
Залуу
Бүсгүй
Бүсгүй1
№12
Иванов: Яасан Антоха ханиад хүрчихээ юу?
Антон: Нхн, оршуулган дээр даарчихлаа. Хадам маань энд ч гэсэн шангаа хүртээчихсэн юм шиг байна.
Иванов: Одоохон эдгээгээд өгье...
Антон: Юуны чинь эдгээх, би антибиотик ууж байгаа, юу гэж дээ?!
Иванов: Тэгвэл тэгээд л биччихье, эмчилгээнээс татгалзсан. Эдгэрэх боломжгүй. Чи чинь энэ химээр бүх биеэ л хордуулж байгаа. Харин би арван тавтайгаасаа л ганцхан эмтэй. Нохой шиг гадаа унтсан ч чадна. Кондратичтай ч хамаагүй. За.. тэнгэртээ амгалан байх болтугай.
Лида: Полина чи нөгөө, явж бай, тийшээ, ширээ рүүгээ оч, би өөрөө дуусгачихъя...
Полина: Юу гээч би, бодлоо л доо. Аав бид хоёр...сүүлийн жилүүдэд нэг нэгнээсээ их холдсон. Ямар ч байсан хамт л байх хэрэгтэй байж..
Лида: Одоо шаналаад яахав дээ. Цаашаа амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдээ бод...
Иванов хоолой: Наана чинь болж байна уу, өлөн гэдэс тасарлаа!
Лида: Үхчихгүй л байлгүй!Сурсан зангаараа л..уучлаарай..
Полина: Үгүй дээ мэдээж чиний зөв, хөвгүүддээ илүү цаг зарцуулах хэрэгтэй. Анхаарал, халамж, ямар нэг юм дутуу л байгаа.
Лида: Тэр хоёрт сахилга л дутаж байгаа, тийм ээ хаа хамаагүй хонож, зугаацаад л... мэдээж халамж хэрэгтэй л дээ. За за болгоно..
Хоёр Ивановынхан
Иванов: Ааваа та чинь өнөөдөр яачихаа вэ? Юм ч идэх үй, уухгүй, үглэх ч үгүй.. бас л гашуудчихаа юу?
Өвөө: Шерше ля фам..
Иванов: Юу гэнээ?
Өвөө: Шерше...
...
...
Өвөө: Тэгснээс яаж хайхыг нь л хэлээд өг...
Иванов: За яахав, дүгнэлт хийе. Ямар ч гэсэн эндхийнх биш.. яагаад гэвэл эндхийн эмээ нар танай баячуудын дэлгүүрийг холуур л тойрно. Нэг бол явуулын хүн, эсвэл айлд ирсэн.
Өвөө: Айлд! Банш, хөрс сийрүүлэгчтэй юу?
Иванов: Тийм ээ хачирхалтай л юм.
Өвөө: Тэгж л таарна! Энд таван километрт.. зуслан бий.. тэдний дэлгүүр өнжөөд ажилдаг. Тэнд хайх хэрэгтэй.
Иванов: Ааваа битгий оролд, Лидка зүгээр байлгахгүй...
Ваня: Хурдхан гүйцээгээд л, асуудлаа түргэн шийдэх хэрэгтэй.
Даня: Нхн... ингэхэд та нар удах уу?
Ваня: Жаахан мөөг түүгээд л гэртээ лүүгээ... хийчих...
Полина хоолой: Хүүхдүүдээ нуур луу явмааргүй байна уу, гадаа сайхан байна.
Лида: Сайхан амарцгаая..
Ваня: Үгүй дээ ээжээ...
Даня: ..бид нар дугуйгаар явах гэж байгаа. Дугуйн аялал...
Ваня: ..тийм ээ...
Лида: Бид хоёрыг ч гэсэн аваад яв...
Ваня: Их инээдтэй байна ээжээ ...
Лида: Би тоглоогүй ээ. Ямар санал байна анн?
Полина: Сайхан л санал...
Ваня: Байзаарай та хоёрт ямар санагдаж байна? Дөрвүүлээ ээлжээр хоёр дугуйгаар явах юм уу?
Лида: Юу гэж маяглаад байгаа юм бэ, түрээслээд авчихна. Аливээ очоод хувцсаа өмсөөд ир алив..
Ваня, Даня: ..ээжээ...
Лида: ..ээжээ гээд хэрэггүй ээ, та нар ээжийгээ харж байгаа биз дээ, сэргээж туслах хэрэгтэй. Хэрвээ явахгүй гээд байвал орон нутгийн музей үзүүлчихнэ шүү ойлгосон уу?
Даня: Үзүүлбэртэй юу?
Ваня: Санасны ч хэрэггүй шүү!
Лида: Юу гэж хашхичаад байгаа юм бэ, ямар ч зурагт байхгүй..
Иванов: Өглөөний цай юу гэж, одоо аваргуудын цомтой!
Лида: Дөчин өдөр...
Иванов: Антоха бол ч яахав, би яасан гэж?
Иванов: Хөөх ямар сүрхий цуглуулга вэ?
Антон: Ийм цуглуулганы хэрэг ч алга, яагаад ч тус болохгүй байна.
Иванов: Чи миний үгэнд орохгүй байгаа биз дээ, би ийм ханиадыг ганцхан өдрийн дотор ингээд л эдгээчихнэ.. ямар ч ингэж явах хэрэг байхгүй. Перцтэй архи ууж байсан уу?
...
....
Өвөө: Унт унт...
Лида: Сайхан болж байна, би дэмий л татгалзаж...
Эр: Тийм ээ...
Лида: Та намайг нэмээд зураад өгч болох уу?
Иванов: Яасан гайгүй юу...
Антон: Тийм ээ..
Иванов: Одоо энүүгээр... Антоха чи яагаад уначихваа, зүгээр үү?
Иванов: Антоха би чадах бүхнээ л хийсэн.
Эмч: Та энэ аргаараа хүний биеийг хөнөөж байгаагаа ойлгож байна уу?
Иванов: Энэ чинь шалгарсан уламжлалт арга, хүмүүс хэдэн зууны турш ингэж л эмчилдэг байсан.
Эмч: Тийм үү, та манайд ажилд орчих л доо, гэмтлийн хэсэг байна, ясны бэртэнгэнд таван салаа бичиж өг, эсвэл нүдний эмч хий. Будаагаар эмчил...
Полина: Сайн уу...
Антон: Өө сайн уу..
Полина: За яаж байна?
Антон: Гайгүй ээ..
Иванов: Тээр амьд юм шиг л.. та нар санаа зовоод л байсан. Тийм ээ өнөөдөр хэвтээд л болчихно..
Лида: Антоша энд алим, шарвин, өндөг байгаа...
Антон: ..баярлаллаа...
Лида: ..өндөг үү.. ямар сайхан газар байгааг хар л даа, аягүй бол хилэм загасаар хоололдог байлгүй, Антончик энэ чинь глюкоз уу, эсвэл ариун ус уу?
Антон: Дуслын шингэн..
Иванов: Ааваа хар даа, зурагттай.. үнэтэй байхдаа?
Антон: Бүгд даатгалдаа багтсан.
Иванов: Чи ганцаараа даатгалтай юу?
Ваня: Ааваа тэгвэл гэр бүлээрээ л даатгуулцгаая...
Иванов: Харин надад даатгал хэрэггүй ээ, мөнгө үрэхийн нэмэр. Бэлнээр нь надад өгчих...
Эм хоолой: Би яагаад авч болохгүй гэж, энэ чинь эмнэлэг биз дээ...
Эмч: Зөвхөн төлбөртэй нь л үлдсэн..
Зоя: Тийм дээ тэгэхээр зөвхөн мөнгөөр үйлчилнэ. Гэхдээ би төлбөргүй байх ёстой.
Эмч: Ойлго л доо, наадах чинь яаралтай биш, та хагас жилийн дотор хийлгэчихэж болно.
Өвөө: Ийм л замбараагүй. Зөвхөн баяжуудад үйлчилнэ. Ямар өрөө бэлдсэний нь хар л даа. Харин тэтгэвэрийн бид нарт эм ч байхгүй тийм үү?
Зоя: Нн...
Өвөө: Сайн байна уу...
Зоя: Сайн байна уу...
Эмч: Өвөө эмээгээ аваад яв л даа, долоо хоногийн дараа хүрээд ир...
Өвөө: Ямар бүдүүлэг амьтан бэ...
Зоя: Үгүй дээ үгүй би энийг ингээд орхихгүй...
Өвөө: Бид нар энийг орхихгүй...
Зоя: Орхихгүй ээ, ерөнхий эмч... түгжээтэй...
Өвөө: Эмэгтэй.. үдийн цай нь болчихож..
Зоя: Анн гэхдээ зүгээрээ зүгээр, би хүлээж чадна.
Өвөө: Бүтэн цаг хүлээнэ..
Зоя: Яахав дээ...
Өвөө: ..хоёулаа нэг тийшээ ороод аяга юм ууцгаасан ч болж байна. Какао ч хамаагүй. Харин буцаж ирээд Орос орноороо хөдөлгөөд өгье...
Эм: Тийм үү..
Өвөө: Нхн...
Эм: За яахав явцгаая..
Иванов: Тэгэхээр та нар явж бай, би хоолны юмаа ч авах ёстой..
Лида: Хоолны юмуу, эсвэл шар айргаа юу, сайхан мэдээрэй уучихсан байвал хамт зулгаачихна шүү!
Полина: Хөвгүүдээ кафе орох уу, сууцгаая...
Ваня: Үгүй ээ ээжээ хүүхэдтэй уулзах ёстой..
Даня: Тийм ээ Эля бид хоёр ч гэсэн хуримаа ярихаар тохирчихсон.
Лида: Дараа ярилцаж амжина...
Полина: Лида хөвгүүдээ шахаад хэрэггүй ээ, хүнтэй уулзах юм бол уулзаж л байг...
Антон: Юм мартчихаа юу?
Иванов: Юу мартахав дээ, Лидка гэрт зүгээр байлгахгүй. Би чамтай орой болтол байж байх уу? Аваргуудын цом хараадахъя...
Антон: Орой чамайг тэртэй тэргүй хөөчихнө, эргэлтийг зөвхөн арав хүртэл зөвшөөрдөг.
Иванов: Хамрын ханиад болчихвуу даа.. чамаас л халдвар авчихсан байх, мэдэхгүй... халууны шил байна уу?
Полина: Яночка манайд хүрээд ир л дээ сууцгаая ярилцая. Та нартай суугаагүй нэлээн ч удаж, тэгье ээ сайн байна..
Даня: Үгэнд нь орохоос л аргагүй болчихлоо. Эд нар тэр хоёрыг барьцаалчихлаа...
Иванов: Бас ходоод хорсдог. Ташаагаар хатгуулна. Өнөөдөр зүрхээр хатгуулаад бүр тэнхэлгүй ч болсон. Өчнөөн янзын эм уулаа, гурван өдрийн жагсаалт гаргасан ч хүрнэ.
Эмч: Тэгэхээр одоо яваад цус, шээсний шинжилгээ өг..
Иванов: Шээх ээ, шээхэд их өвднө. Би дараа нь өөрөө шээс алдана. Шээгээд л дахиад зовно.
Иванов: Эрүүл байхыг хүсвэл эмч дээр битгий оч гэдэг л үнэн. Өчнөөн янзын өвчин гараад ирж. Хоол хэзээ өгөхөв?
Зоя: Энэ газар надад нэг л таалагдахгүй байна. Мөнгө л шулдаг нь шууд харагдаж байна.
Өвөө: Санаа зоволтгүй дээ би дайлъя..
Залуу хоолой: Өглөөний мэнд... та захиалгаа өгөх болсон уу?
Өвөө: Сайн байна уу.. тэгэхээр ийм байна. Зуун грамм конъяк, хулд загасан зууш хоёр, үгүй ээ түрстэй зууш өгчих! Хатагтайд рукколотой салаад, бас мультвитаминтай жимсний шүүс...
Зоя: Бид хоёр какао л ууна гэсэн биз дээ?
Өвөө: Би яагаад ч тэвчиж чадахгүйнэ. Ийм сайхан эмэгтэйд сэтгэл зүрх алдарчих гээд байна.
Зоя: Байзаарай... та чинь намайг эргүүлэх гээд байгаа юмуу?
Өвөө: Таны энэ гярхай зан байхад.. та ганц бие турьхан эмэгтэй, харин би ганц бие турьхан дэлгүүрийн эзэн. Яагаад эргүүлж болохгүй гэж?
Залуу: Тэгвэл оргилуун дарс аваад ирэх үү?
Зоя: Үгүй ээ юу ч хэрэггүй!
Өвөө: Тийм үү...
Зоя: Тийм ээ... явцгаая Виктор Алексеевич бид хоёр мөнгө дэмий үрэх хэрэггүй.
Өвөө: Та л мэд Зоя Вероновна..
Эм: Тэгэхээр ийм байна. Надад цэцэг бэлэглэх хэрэггүй. Дэмий асуудал. Тэгснээс тэр мөнгөөрөө ёотон, эсвэл гоймон ав.
Өвөө: Ойлгомжтой...
Эм: Тусдаа амьдарцгаана.. таныг сайн мэдэж авах хэрэгтэй. Нэг зальжин этгээд ч юм билүү?
Өвөө: Та яаж ингэж бодож чадваа, би өндөр ёс журамтай хүн. Тусгай төхөөрөмжөөр шалгуулсан ч болно.
Эм: Манайд нэг тийм төхөөрөмж байгаа.
Өвөө: Тийм үү?
Эм: Ингэхэд какао бүтээгүй юм чинь би таныг шөлөнд уръя...
Полина: Та нар чинь ямар уйтгартай болчихвоо?! Ямар нэг юм ярь л даа..
Даня: Өчигдрийн найман цагийн хөнгөн аялалын дараа танд онц сонирхолтой юм ярьж чадах нь юу л бол?!
Лида: Ингэхэд тоглоцгоох уу, мянгат тоглоё... манай хөзөр хаана байна?
Полина: Пазл эвлүүлье... энд төрсөн өдрөөр өгсөн нэг юм ч байгаа. Гэр бүлийн зурагтай..
Яна: Гайхалтай... гурван мянган ширхэгтэй...
Иванов: Даатгал чинь сайхан л эд байна. Геркагийн гар хийцийн юманд хордсон ч хамаагүй. Юу гэж, ямар ч нөхцөлд босгоод л ирнэ.
Антон: Чи наадхаа оролдохгүй байж болох уу?
Бүсгүй: Иванов...
Антон: За...
Иванов: ..за..
Бүсгүй: Алексей, мозокны шинжилгээ...
Иванов: Ямар мозокны шинжилгээ?!
Бүсгүй: Та чинь шээхэд хэцүү байгаа гэсэн биз дээ?
Антон: Одоо ханав уу?
Иванов: Эхлээд тэгж л байсан, эмчид нээрээ тэгээд хэлчихсэн... мозок гэнэ шүү, “Уралын банш” эхлэх гэж байна.
Лида хоолой: Энийг энд юм байна, тийм ээ...
Ваня: Данёк давхан минут уулзаж болох уу, ангийн даргын, бүлэг дээрээ ч бичсэн. Чухал зөвөлгөөний тухай ярилцах ёстой.
Даня: Бололгүй яахав...
Эля: Полина Сергеевна...
Полина: Бүх юм хэвийн...
Ваня: Тийм ээ Данёк ингэж л чөлөөт цагаа өнгөрөөхөөр болчихлоо..
Даня: Өөр аргагүй ээ... тэгээд чамд ямар санаа байна?
Ваня: Харин чамтай хамт л ярилцах гэж байна.
Полина: Энд бид нар аавтай Ялтад.. олуулаа авахуулсан юм..
Эля: Бүгд л их жаргалтай...
Яна: Полина Сергеевна би ч гэсэн санаж байна. Ээжийг өнгөрсний дараа би жил зургий нь өвөртлөж унтсан.
Лида: Манай Ванькатай гэрлэхээрээ л хоёр ээжтэй болоорой.
Эля: Харин би гурван ээжтэй болно.
Ваня: Охидоо та нарыг түр болох уу?
Даня: Тиймээ зөвөлгөөнийхөө асуудлыг шийднэ, та хоёр их хэрэгтэй байна.
Ваня: Тэгэхээр оргох төлөвлөгөө ийм байна. Эля чам руу залгана. Заавал сургууль орох хэрэгтэй болно.
Даня: Тийм ээ ээжүүдэд бид нар тэнд үнэхээр хэрэгтэй байгааг батла. Тэгээд л хамт кино үзэцгээе...
Ваня: Тийм ээ..
Эля: Та нар тэнэг үү?
Яна: Ээжид чинь хэцүү байхад та нар зугаалахаа л бодож байдаг!?
Эля: Та хоёр өөрсдөө л мэд, харин бид хоёр энд байна. Бас эрчүүд гээд байгаа шүү...
Даня: Стокгольмийн синдром..
Ваня: Юу?
Даня: Стокгольмийн... хохирогч нь хохироогчийнхоо талд орж эхлэдэг юм.
Ваня: Яг үнэн...
Иванов: Чамд гээд зөвлөчихье, Мозокийн шинжилгээнд дуудвал зугтаарай!
Антон: Өө баярлаллаа...
Иванов: Харин надад...
Бүсгүй: Танд болохгүй ээ, та арван минутын дараа ходоодоо дурандуулна..
Иванов: Би мозокноос чинь ч сэргээгүй байна. Харин наадах чинь бүр л эвгүй сонсогдож байна.
Бүсгүй: Санаа зоволтгүй дээ тэнд аймшигтай юу ч байхгүй.
Иванов: Та нар чинь бүр галзуураа юу, амьд хүн рүү ийм урт юм чихээд л, өгзөгнөөс бусад бүх л юм ухлаа...
Өвөө: Энэ чинь юу болоод байнаа...
Зоя: За яаж байна, Виктор Алексеевич туршилтанд ороход бэлэн үү?
Өвөө: Жаран нэгэн онд Гагарин бэлэн байсан шиг л бэлэн! Энэ чинь яачихаа вэ...
Зоя: Энэ байна.. миний төхөөрөмж... за ямар байна? Хардаа та тэрэнд таалагдаж байна. Тийм ээ яг, сайн хүмүүсийг андахгүй.. Яасан бэ, Виктор Алексеевич та яагаа вэ, Виктор Алексеевич, Виктор Алексеевич...
Өвөө: Түргэн дуудаарай...
Иванов: Одоо хожигдох гээд үзэг л дээ, би эд нараас болж л тамын тойргийг гүйцээсэн..
Бүсгүй: Таван минутын дараа ирээд авчихъя...
Өвөө: Яагаад нүдээ бүлтийлгэчихээ вэ? Аливээ наадхаасаа нэг хийгээдэх, ганц ганц татчихъя. Өнөөдөр миний азтай өдөр, би мөрөөдлийн эмэгтэйгээ олсон.
Иванов: Тэгээд баярласандаа дүүрэн толботой болчихоо юу?
Өвөө: Үгүй дээ гэртээ мууртай. Би чинь муурны харшилтай. Тэгээд л энд хүрээд ирлээ.
Бүсгүй1: Иванов..
Өвөө: За..
Антон: ..за..
Бүсгүй1: Алексей Викторович, таван минутын дараа МРТ-д орно.
Иванов: Таван минутын дараа хөлбөмбөг эхэллээ, юуны чинь МРТ?
Бүсгүй1: Таны шинжилгээнүүд муу гарсан. Томограф сул байгаа дээр зургаа авахуулах хэрэгтэй.
Иванов: Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ би ерөөсөө ойлгохгүй байна.
Антон: Нүглээ наминчлах өдөр!
Эм хоолой: Надад заах гээд хэрэггүй ээ, би өвчтөй хүн ч эргэж болохгүй юу?
Өвөө: Манай хүн, миний төлөө санаа зовчихож!
Иванов: Эмчээ энэ удах уу?
Бүсгүй1: Цаг гучин минут, дөчин таван минутаар хоёр удаа үзнэ..
Полина: Харин энэ амттан.. дөчин таван минутын дараа бэлэн болно.
Ваня: За за охидуудаа бид хоёр унтлаа...
Даня: Харин та нар бүсгүйчүүдийнхээяриаг гүйцээгээрэй...
Ваня: ..тийм ээ...
Даня: ..маргааш амралтын ч өдөр.
Ваня: Сайхан амраарай...
Эмч: Тэгэхээр Ивановынхон.. Антон Павлович, Виктор Алексеевич юмаа бэлдэж болно. Гэртээ харьцгаа. Гэхдээ эмчийн бичиж өгсөн дэглэмийн нарийн сахина шүү!
Антон: Баярлаллаа ашгүй дээ...
Эмч: Харин та Алексей Викторович дуатанитаа хүндрүүлье гээгүй бол хэвтэх л болж дээ.
Иванов: Эмчээ та нарын бичснийг лав ойлгодоггүй, яриаг чинь бүр ч ойлгохгүй юм байна.
Эмч: Арван хоёр нуглаа гэдэсний үрэвсэл. Тийм учраас хатуу хоолны дэглэмд л бэлд... би одоохон хүрээд ирье.
Иванов: Энийг тэгээд хөлбөмбөг үзсэн гэх үү? Идэх юм ч, уух юм ч байхгүй. Удахгүй би бүр өнхрөөд өгнө.
Антон: Чи чинь нохой шиг тэсвэртэй л гээд байсан. Тэд нар хоёр долоо хоног хоолгүй байж чадна. Тийм учраас тэвч...
Өвөө: Хүү минь хоолны дэглэм бол их чухал. Баяртай.
..................
Залуу
Залуу1
Эр
№13
Антон хоолой: Виктор Алексеевич өрөөнд ширээн дээр баримт бичгүүд байгаа гарын үсгээ зурчихвал сайн байна.
Өвөө: Юм идчихээд өрөөндөө орлоо. Аваад ороорой...
Лида: Юу гээч танай дэлгүүрт давхар хийчихээр юм байхгүй юу? Тавиур дээр юм өрдөг ч юмуу? Тэгэхгүй бол долоо хоногийн гуравт нь салонд, тэгээд л хийх юмгүй байгаа.
Өвөө: Санаа зовох хэрэггүй дээ Лёхад долоо хоногийн долоод нь хийх юм байхгүй. Болоод л байна.
Лида: Чи юунд нь шогшроод байгаа юм бэ, шогшроод л, чи сард нэг рубль авчирч байгаа юу? Би хэмжээгүй цалинтай биш, бусад хүүхнүүдээсээ ч өчнөөн зээллээ. Албатай юм шиг л зээлдэг.
Иванов: Би зээлсэн ч болж байна.
Лида: Эхнэр чинь зургаан жил ганц гутал өмсөж байгааг чи мэдэх үү? Чи ичихгүй байна уу?
Иванов: Би яагаад ичих гэж чи л өмсөж байгаа биз дээ?
Антон: Лидка чи яагаад давхар ажил хийх гэж, би л чиний оронд байсан аль хэдийн цалингаа нэмүүлье гэж хэлэх байсан. Миний л мэдэхийн чи бусдаасаа бага цалин авдаг.
Лида: Чи хаанаас мэдэж байгаа юм бэ?
Антон: Харсан. Гамлетийн ажлын компьютер дээр Миланагийн салоны бүх юм байдаг.
Өвөө: Тийм байж, зарим нууц юмнууд ч ил гарч эхэллээ. Журамтай хүмүүсийн дээрэмддэг гэр бүлийн юм биш үү?!
Антон: Виктор Алексеевич харин ч бусад хүмүүсийг бодвол танд бол санаа зовох юм байхгүй. Яагаад гэвэл Гамлет танд бусад ажилчдаас хамаагүй их мөнгө төлдөг.
Лида: Гэхдээ л надад нэг л эвгүй. Би тэртэй тэргүй тэнд юу ч хийдэггүй. Суугаад л дэвтэр дээр л бүртгэж авдаг...
Полина: Лидочка бусад нь ч гэсэн дэвтэр дээр л юм бүртгэдэг. Гэхдээ л илүү авдаг. Чиний ажлыг үнэлэх л хэрэгтэй...
Лида: Би чадахгүй ээ, зүгээр л чадахгүй...
Антон: Яагаад зүгээр гэж, манай өрөөн ороод ир тэгээд л ярилцацгаая...
Лида: Тийм үү?
Антон: Нхн...
Өвөө: Антончик би санаа амар унтах гэсэн юм. Хамгаалагчид хэдийг авдаг вэ? Хэлмээргүй байвал хэрэггүй ээ...
Хоёр Ивановынхон
Даня: Ааваа...
Иванов: Нн...
Даня: Бид хоёрыг цэнгэлдэх хүрээлэн хүргээд өгөөч...
Иванов: Тэнд яах гэж?
Даня: Бид нар хөлбөмбөгийн тэмцээнд бэлдэж байгаа.
Иванов: Бөмбөг өшиглөх ч сайхан шүү... танайд экстра ангилалын довтлогч хэрэгтэй юу? Ингэхэд би ерээд онд үйлдвэрийн аварга болж байсан.
Даня: Та усанд шумбагч ч байсан.
Ваня: Үгүй дээ ааваа даалууны аварга шалгаруулах байсан бол хэлэх юм алга, таныг багийн ахмад л болгочихмоор байна.
Иванов: Минутын өмнө би эргэлзэж ч байсан. Одоо бол зарчмын асуудал. Явцгаая... Гараашд хоёр ресфиратор байгаа авчихаарай...
Даня: Яах гэж?
Иванов: Та хоёр тоосонд дарагдана...
Антон: Тэгэхээр энэ байна. Энэ төлөвлөгөө танай гоо сайхны газрыг нэлээд ашигтай ажиллуулна. Миланад санал болгочих тэгээд л чөлөөтэй цалингаа нэмүүлж болно.
Лида: Бизнесийн үйл явц оновчтой болгох... санхүүгийн үйл ажиллагааэрүүлжүүлэх иж бүрэн.. Тэгснээс тал цалин нэмүүлээд аж ахуйн эрхлэгч давхар хийе гэхүү?
Антон: Манаач нь дээр байлгүй. Лидка гайхах юу ч байхгүй. Жижиг сажиг зүйлээс эхэлцгээе. Архины лиценцээс татгалзах санал тавь.. тэртэй тэргүй хэрэглэдэггүй. Гэтэл энэ бол зүгээр л чиний арван цалин...
Лида: Энд архи ямар хамаатай юм бэ?
Антон: Милана барбершоп нээж ажилуулдаг юм.
Лида: Юу гэнээ?
Антон: Энэ нэг тийм эрчүүдийн үсчин. Суугаад л үсээ засуулна, тэгээд үсээ засуулж байхад нь үнэтэй согтууруулах ундаагаар дайлдаг. Уугаад л тийм...
Лида: Үгүй байлгүй дээ..
Антон: Нхн...
Лида: Би Лёшагийн үсийг яаж засуулахав гээд л бодоод байсан юм.
Антон: Цааш нь харцгаая...
Лида: Тийм ээ...
Өвөө: Ямар төрсөн өдөр?! Зоянка чи яагаад урд нь хэлээгүй юм бэ? Би чинь бэлгээ бэлдэх ёстой. Хивс үү, үгүй дээ ямар бэлэг болох юм бэ? Хивс бол би чамд зүгээр л өгчихнө. За яахав, энэнд санаа зовох хэрэггүй. За за би тэгж байгаад яръя...
Полина: Хатагтайдаа юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа юм уу?
Өвөө: Тийм ээ маргааш гэхэд нэг юм бодож олох хэрэгтэй болчихлоо. Электрон тоолуур олоод өгчихдөг юм билүү?.. тийм ээ санал нэг байна. Төрсөн өдөр гэхэд арай л жижигхэн.
Полина: Таныг үргэлж санагдуулах юм л бэлэглэ. Дурсгалын бичигтэй гоёлын зүүлт болж байна.
Өвөө: Дурсгалын бичиг ээ?! Үхрийн мах гэсэн бичигтэй лаазалсан мах байвал л баярлах байх. Ямар нэгэн ашигтай юм бэлдэх хэрэгтэй. Тоос сорогч аваад өгчих үү?
Полина: Тэднийх чинь тоос сорогчгүй юмуу?
Өвөө: Тэрийг чинь л мэдмээр байна. Тагнуулд явчихаад ирье... Лидка жигнэсэн юм.
Полина: Тийм ээ их амттай болж, Алексей та хоёрт ч хангалттай.
Өвөө: Лёхад том гэр бүлд амжих л хэрэгтэй гэж хэлээрэй. Би хоосон тагнуулд явж чадахгүй, баяртай...
Иванов: Биеийн тамиры мэнд пионерууд аа..
Глеб: Сайн байна уу...
Иванов: Сонссон байж магадгүй. Алексей Викторович...
Глеб: Глеб Петрович...
Залуу: Лев Дмитриевич..
Залуу1: Юрий Юриевич...
Иванов: Ойлголоо.. зүгээр л Лёха гэж болно. Алив бөмбөгөө нэг өг дөө... хөл алдчихлаа...
Глеб: Эсвэл багаа гүйцээгээд эмээгээ дуудах уу?
Ваня: Аав үнэхээр хөл бөмбөг тоглодог байсан уу?
Даня: Яахав..нэг удаа лав байсан.
Иванов: Хэн ингэж өшиглөж байсан юм бэ? Жаахан хүүхдийн унгас биш дээ! Одоохон аав нь үзүүлээдэхье... эргүүлэгтэй яаж буландахыг харж бай...
Ваня: Тэгэхээр залуусаа багаар хуваагдацгаая Глебас бид хоёр ахлагч..манай талд, Данёк..
Глеб: Гулвер..
Ваня: Гортиг.. Адуу.. хөгшин...
Иванов: Юуны чинь Хөгшин, чи чинь галзуураа юу?!
Даня: Ааваа хөгшин гэж энэ, тэр хорин гуравтай.
Глеб: Мартин...
Даня: Нинжа...
Ваня: Нинжа...
Иванов: Та нар Ивановууд биш, Павлик Морозовууд л байх... хоёулаа холбоноо...
Лида: Хэрвээ бүх ажилчдаа хувийн болгочихвол, жилд ямар их мөнгө хэмнэж байгааг хар л даа!
Милана: Чи энэ бүхнийг яаж мэдэж байгаа юм бэ?
Лида: Чи намайг зөвхөн дэвтэр л хөтлөж чадна гэж бодоо юу? Би ч гэсэн бизнесээ нээе гэж боддог байсан. Энэ асуудлыг судласан.
Милана: Би бүгдийнэ бодож, дүгнэх хэрэгтэй.
Лида: Тэгээ, дүгнэ нхн...
Өвөө: Зоя Вероновна, Зоенка...
Зоя: ..би энд байна..
Өвөө: Самовараа тавиарай би жигнэмэг авчирлаа..
Зоя: Энэ чинь юу вэ, ор ор...
Өвөө: ..юу байхав дээ, танай муурнаас болж дахиад эмнэлэг явмааргүй байна. Муур чинь өрсөлдөгчдөө л тэгж холдуулдаг бололтой...
Зоя: Би өөр газар түгжчихсэн. Салхи ч сайн оруулсан. Тийм ээ..одоо хурдан тоос сорогчоор соруулчихъя сууж бай...
Өвөө: Тоос сорогч оо?! Тоос сорогч ойлгомжтой...
Глеб: Залуусаа хэн хаана тоглох газраа авцгаая..
Иванов: Би довтлоно шүү..
Глеб: Тэгэхээр ахаа тоглоомын зарчмыг тайлбарлая, хэн их гоол оруулсан баг нь хожино. Довтлогч бол довтолж чаддаг хүнийг хэлдэг.
Өвөө: Танай данх ч Брежневийн үеийнх л бололтой. Одоо бүгд цахилгаан данхтай болсон.
Зоя: Цахилгаан данх гэж тог нь дийлдэхгүй байлгүй!
Өвөө: Ойлгомжтой... тэгэхээр индүү чинь цогоор л халдаг уу?
Зоя: Индүү бол индүү шиг л индүү...
Өвөө: Жигнэмэгээ халаамаар байна богино долгионы зуух байгаа юу?
Зоя: Өөр юу гэмээр байна, цацраг туяаны хортой...
Глеб: Хаалга дээрээ цүнх тавьчих уу, арай илүү байх!
Иванов: Би довтолгч ч юм билүү, шувуу шиг торонд хийчихэж болохгүй.
Глеб: Шувуу шиг гэнэ шүү, лав нэг өндгөлчихлөө. За за би өөрөө зогсоё. Аягүй бол үүрээ дүүргэчихнэ..
...
...
Иванов: Хөл минь санаж байна шүү...Яасан шээх гээд суучихаа юу?
Милана: Хэрвээ бүх ажилчдаа хувийн болгочихвол жилийн дотор ийм их мөнгө хэмнэнэ.
Гамлет: Энийг чи... өөрөө бодож олоо юу?
Милана: Чи намайг зөвхөн дуулж чаддаг гэж бодоо юу? Би өөрийн гэсэн бизнестэй хүн шүү!
Гамлет: Юу гэмээр байна.
Антон: Тийм ээ, бүгдий нь үнэхээр сайн гаргаж, ажлаа мэддэг гэдэг нь шууд харагдаж байна.
Ваня: Энэ бол сүйрэл анд минь, долоо хоногт хоёр ч болох байх...
Даня: Чи аавыг мэдэхгүй байна. Сар уу, хоёр сар уу?
Иванов: Ваня, Ваня бөгсөө жаахан нэг нэгэнтэйгээ ойрхон. Тэгэхгүй бол би ганцхан өшиглөнө. Хоёуланд чинь эцгийн хайраа мэдрүүлмээр байна.
Ваня: Надад л илүү хайртай бололтой.
Даня: Нхн..
Лида: Энэ юу юм бэ?
Милана: Жигнэмэг чамд... Лидочка чи ямар ухаантай билээ дээ...
Лида: ..зүгээр дээ...
Милана: Миний зөвлөх бол л доо...
Лида: Яахав тал цалингийн нэмэгдэлтэй, зөвлөх ч хийчихье...
Милана: Тэгэлгүй яахав.. ороод ирээрэй за юу?
Лида: Нхн... шууд идчихэж болох юм уу?
Милана: Болно болно, бүгдий нь чамд...
Иванов: Гэртээ орон дээрээ өлгөөрэй. Гарын үсгээ дараа өгье...
Ваня: Ааваа маргаашийн тэмцээнд манай багт тоглочих л доо... Нинжагийн оронд таныг авчихъя... ялагч нь гурван мянгыг авна.
Иванов: Гуч гэхээр болж л байна.
Ваня: Тэгвэл гараа...
Иванов: Гэхдээ надад муу хүмүүс хэрэггүй. Тэр нинжа, мэлхийнүүдтэйгээ л хөөцөлд...
Иванов: Эрхэмээ та эх орондоо хэрэгтэй байна.
Гера: Сайн уу, халтуур олдоо юу?
Иванов: Тиймэрхүү л, хоёр цагийн дотор таван хүнд арван тавыг...
Гера: Ямар ажил юм бэ?
Иванов: Бөмбөг сайн дамжуулна...
Өвөө: Полинка, Полинушка..
Полина: Ннн...
Өвөө: Юу гээч, чи дахиад л завтай бололтой. Зоечка бид хоёрыг нэг газар хүргээд өг л дөө. Би гэнэтийн бэлэг бэлдсэн юм.
Полина: Бэлэг бодож олоо юу?
Өвөө: Тийм ээ... газартаа мөнгө хурааж байгаа гэж байсан. Надад чөлөөтэй л байгаа.
Полина: Та өөрийнхөө газрыг бэлэглэх гэж байгаа юм уу?
Өвөө: Хайрын төлөө юу эс хийхэв дээ... нхн.. за за тэгвэл би доор хүлээж байя...
Зоя: Энийг надад уу?
Өвөө: Хуулийн дагуу дөрвөн ам дөрвөлжин метр. Зүгээр ч нэг биш, хамгийн төв хэсэгт нь байрлалтай газар гэж болно.
Зоя: Би бүр яаж талархахаа ч мэдэхгүй байна.
Өвөө: Тийм ээ мэдэж байна. Полтав маягийн чанасан гоймонтой романтик зоогноос л дээр..
Полина: Виктор Алексеевич энэ танай эхнэр үү?
Өвөө: Аль?.. Анн!...
Зоя: Юу?!
Өвөө: Юу гэж дээ юун эхнэр байх юм бэ? Яахав хориодхон жил л хамт байсан...
Зоя: Чи ер нь эрүүл үү?
Өвөө: Яачихаа вэ, чамайг ямар хазах биш..
Зоя: Би танай эхнэрийн дэргэд унамааргүй байна.
Өвөө: Яачихсан хүүхнүүд вэ?! Бид нар хаалт ч хийчихнэ, чи чинь нийтийн байранд өссөн гээ биз дээ..ялгаа юу байгаа юм бэ?...
Зоя: ..холдож үз!
Өвөө: Бүр хөгжилтэй ч гэж болно..
Даня: Техникийн үнэ цэнэ..
Иванов: Тэгээд юу гэлээ, хир тэснэ гэж бодож байна?
Ваня: Зүггүй өвөө нар уу? Даралтаа бүгд үзсэн биз? Сонсголын аппаратаа цэнэглэсэн биз дээ?
Гера: Ноёдоо сонсож байна уу, жаахан хүүхдүүд ялалтын амт ч мэдэхгүй. Надад эд нараар энэ талбайг арчих санал байна. Хөнгөн маягаар хүмүүжүүлэх арга хэмжээ..
Даня: Та нар зургуулаа тоглох юмуу? Сэлгээний тоглогчгүй юу?
Иванов: Тохиргоотой машинд сэлбэг ч хэрэггүй.
Гера: Сайн уу залуусаа...
Гамлет: Антонжан..
Антон: За..
Гамлет: Би Миланад нэг ажил даалгачихлаа. Хилэм загасны тээвэрлэлт боловсруулаг. Тооцоо хийгээд нягтлаг. Харин чи нарийн боов оролдоод үз...
Антон: Гамлет байзаарай, байзаарай. Энд Милана ямар хамаатай юм бэ? Энэ чинь гар утсаар илчлэг тооцохтой адилгүй. Энэ бол ложистик, би гурван өдөр энэ сэдвээр дэлгэц шагайсан...
Гамлет: Чи чинь ажлын байраа алдчихна гэж айгаа юу?
Антон: Би айх аа?! Өөрөө л мэд.. хариуцаг л дээ. Энийг ашиглах зааврыг үлдээх үү?
Гамлет: Чи Миланаг дутуу үнэлээд байх шиг байна. Ингэхэд мэргэжил нэгтэй хүнээ хүндэтгэх хэрэгтэй. Энэ чинь ямар ч гэсэн миний шинэ орлогч...
Антон: Тэр чиний шинэ орлогч оо, тэгэхээр Милана одоо миний ажлыг хийх юм байна. Би юу хийхэв?
Гамлет: Чи ч гэсэн их үнэтэй мэргэжилтэн.
Антон: Тэгээд?
Гамлет: Бид нар чамд ямар нэгэн шинэ албан тушаал олоё...
Антон: Ямар?
Гамлет: Жишээлбэл агуулахын эрхлэгч...
Глеб: Эд нар чинь зуу татаад байгаа юм биш үү?
Иванов, Гера: Бидний хүч хамтын хүч, жулдрайчуудыг арчаад гарцгаая!
...
..
Иванов: Байраа...
Гера: Чи хаашаа..
...
...
Лида: Дахиад ирээрэй...
Милана: Лидочка хонгор минь надад туслаарай. Гамлет надад дэлгүүртээ зориулсан жаахан даалгавар өгсөн. Хэрвээ би хийж чадвал миний бяцхан ялалт болно.
Лида: Ялалт нь юу юм бэ?
Милана: Тэгвэл миний бизнес санаа тэнэглэл биш гэдгийг ойлгоод л, миний гэрийн тэжээвэр амьтны салонд зориулж мөнгө өгнө.
Лида: Гэхдээ...
Милана: Баярлаллаа...
Лида: Антон одоо яахав, миний чадах юм гэвэл хуудсынх нь тоог л тоолж чадна. Нхн бичээд авъя... санаад авчихъя..
Гера: Надад сүүлчийн таван минутанд сахиулсан тэнгэр харагдсан. Над руу бөмбөг дамжуулаач гээд байсан.
Залуу: Харин надад юу гээч, бүтэн өдөр цагдаад нүдүүлчихсэн юм шиг байна...
Иванов: Очоод судсы нь шалга даа үхчихээгүй биз дээ?
Ваня: За яасан тамирчдаа шар айрагны мухлаг гүйхээс өөр байна уу?
Глеб: Дүрмийн дагуу хамгийн сүүлийн байр эзлэсэн баг, хаалган дээр шийтгүүлнэ.
Иванов: Ахмад үеээ хүндлэх яахав?
Глеб: Сайн байна. Аажуухан өшиглье..
Иванов: Ганцхан минут, амьсгаа аваадахъя...
Гера: Яагаад чиний бизнес схемээс болж бид нарын бөгс үргэлж хэлмэгддэг юм бэ?
Гамлет: Антонжан, чи сайн бодсон уу? Чи өөр хаана ийм цалин олох юм бэ?
Антон: Хаанаас ч олдоно. Мэргэжлийн хүн хэзээ ч алтнаас үнэтэй.
Милана: Сайн уу Антош...
Антон: ..сайн уу...
Милана: Тэгэхээр ийм байна залуусаа би бүгдийнэ тооцооллоо. Тээвэрлэх хамгийн ашигтай хэлбэр бол... усан онгоц!
Гамлет: Астраханиас Воронеж хүртэл усан онгоц уу?!
Милана: Тийм ээ!
Гамлет: Миланочка..
Милана: ..юу..
Гамлет: ..би чамайг сонслоо..
Милана: ..тэгээд..
Гамлет: Антон бид хоёрт яриа байна, харин энийг гэртээ ярьцгаая...
Милана: Сайн байна. За...
Антон: Ингэхэд найдвартай усан онгоц хэрэгтэй бол надад нэг танил ахмад байгаа. Туслаж болох л юм...
Гамлет: ..Антон.. юу гээч бодоцгооё л доо. Миний буруу, бид хоёр хэзээ ч хэл амаа ололцоно. Бид нар чинь бизнесменүүд, найзууд..хүсвэл хувиа дээшлүүлье..
Антон: Цалингаа л илүү. Гэхдээ надад биш...
Эр: Ингэж сольсон нь ашигтай.
Зоя: Тийм үү...
Эр: Тэр доор газар нь байнга усанд автдаг.
Полина хоолой: Үгүй байлгүй дээ...
Эр: Тийм ээ..харин энд уулан дээр газар нь их сайн.
Зоя: ..тийм ээ тийм.
Эр: Тэгээд ч хажуудах нь сэхээтэн хүмүүс.
Зоя: Яахав тэр ч бас л..
Өвөө: Шөнө долоо бурхан харагдана.
Полина: Энэ бол миний харж байсан хамгийн хачин бэлэг.
Өвөө: Хайр..
Эр: Хэрвээ өөр хүсэл байвал хэлж болно.
Зоя: Тийм ээ жишээ нь би доор нь..
Эр: ..болноо..
Өвөө: Миний бодлоор болох л байх.
Лида: Антон...
Антон: За..
Лида: Чамд маш их баярлаллаа.
Антон: Юу болоо вэ?...
Лида: ..Миланка миний цалинг дахиад нэмчихлээ.
Антон: ..Харав уу баяр хүргье...
Лида: ..тийм ээ..
Антон: ..энийг л санаачлага гаргах гэдэг юм.
Лида: Би дахиад ганц хоёр санаа ч бодлоо...
Антон: Тийм үү?
Лида: Жишээ нь харж бай. Бид нар шампуниа францаас захиалдаг. Яах гэж?! Би зах дээрээс гурав дахин хямд авчихаж чадна. Эсвэл кофе байна. Бүгд л үнэгүй кофе уудаг. Хэрвээ чамд шарлага хийлгэх мөнгө байгаа бол кофеныхоо мөнгийг ч гэсэн төл л дөө!? Харин цайгаа яахав гээч дүрдэг цайгаа хатаагаад л, хоёр удаа хэрэглэж болно. Эсвэл хоёр ..дүрдэг цай дүрчихнэ. Эсвэл өөр юм ч их харагдсан...
Антон: ..байзаарай, Лида, Лида байзаарай байз, хүлээ, зогсоорой гуйя... чиний цалинг хоёр дахин нэмчихсэн нь хангалттай гэж бодож байна.
Лида: Тийм гэж үү?
Антон: Бүр итгэлтэй байна.
Зоя: Юунд ч мөнгө хураах хэрэггүй байх сайхан л юм.
Өвөө: Юу ч бодолгүй тайван амьдар...
Зоя: Макачина уумаар байна.
Өвөө: Наргисан бол наргисан шиг нарги...хоёр зуугийнх уу, гурван зуугийнх уу?...
Зоя: ...тэгж хэтрүүлэхгүй шүү хоёр зуугийнх. Гэхдээ амттайг нь..
Өвөө: Аливээ би ер нь өөр газар авчихъя...
................
Эм
Эм1
Залуу
Залуу1,2,3,4
Эр
Аня бүсгүй
№14
Антон: Гайгүй ээ... зангианы жинхэнэ үүрэг бол цамц хамгаалах гэдгийг би үргэлж мэддэг байсан.
Полина: Антошка чи хаашаа яараад байгаа юм бэ?
Антон: Ажил руугаа яараад байна Полина...
Полина: Санаа зовох юу байгаа юм бэ жаахан хоцроно л биз...
Антон: Би хэзээ ч хоцордоггүй чи мэднэ биз дээ?
Полина: Өөр зангиа аваад ирэх үү?
Антон: Хэрэггүй ээ... за за явлаа...
Иванов: Тэгээд ч дэлгүүрт ажилдаг. Зөвхөн оройны арван нэг өнгөрвөл л дэлгүүрээс хоцорч болно.
Антон: Ямар үнэтэй үг вэ, хэрвээ дараагийн амьдралдаа чам шиг болбол заавал саначихъя түй түй түй...
Лида: Хурдхан өвөөд идэх юм авчихъя. Тэгэхгүй бол өчигдөр ядаж котлет төмсний нухшаа гээд бүр залхаасан...
Иванов: Чи өөрөө идэхгүй юмуу?
Лида: Би ажил дээрээ юм идчихнэ.
Даня: Би ч гэсэн гүйлээ нэгдүгээр паар гүн ухааны лекцтэй, сонирхолтой байх гэж бодож байна.
Ваня: Харин би очиж унтлаа...
Иванов: Хоёулаа юунд нь суугаа вэ? Одоо бүх сувгаар Шүүх эхэлнэ..
Хоёр Ивановынхан
Эм хоолой: Дээрх бүхэнд үндэслэн шүүхээс тогтоох нь, иргэн...
Иванов: ..өөр яахав дээ, хүүхдийн мөнгө нь зөв. Ийм насан дээр хариуцлагатай байх ёстой. Залхуурч суугаад хэрэггүй байсан юм!
Иванов: Тийм дээ...
Иванов: Тоглосонд баярлаллаа...
Иванов: Кострома...
Полина: Кострома хоёр.. юу гээч чамд, бид хоёр завшигч юм шиг санагдахгүй байна уу?
Иванов: Гэнэт яагаад тийм гэж?
Полина: Зүгээр л Антон ажил хийдэг, хүүхдүүд сурч байна. Виктор Алексеевич хүртэл нэмэртэй байгаа. Харин бид хоёр бол суугаад л..
Иванов: Би суугаагүй ээ!? Ямар утгатай нь ч хамаагүй.. Би чухал ажилтай. Чухал санаа хайдаг.
Полина: Тэр чинь яаж?
Иванов: Архимед, Ньютон, Эйнштейн бүгд л, үгээр л гол санааг нь олдог. Тэд нар ч гэсэн завшигч уу?
Полина: Үгүй л дээ, гэхдээ л миний бодлоор...
Иванов: ..би ч гэсэн тэд нар шиг л, салютыг сана л даа. Бүгд намайг хэрэггүй юм боддог л гэж байсан. Харин би гэр бүлийнхээ авралыг л тээж байсан. Ес хүрэхгүй сарын дотор л ашигтай ажилсан!
Полина: Би ч гэсэн энийг шууд л тусдаа санаа гэж бодохгүй байна.
Иванов: Би тэгж бодож байна. Бас тэгж бодохоо үргэлжлүүлнэ. Чи ч гэсэн өөрийнхөө санааг бодоорой.. Жишээлбэл өөрийнхөө энэ үрчлээ арилгадаг юмандаа суртчилгаа бод, уран бүтээл болго. Харин би туслая...
Полина: ..тийм үү?
Иванов: Тийм ээ алив...
Ваня: Анд минь хэт нь санаж ав, хэрвээ дүнгээ тавиулмаар байвал багштай маргах хэрэггүй.
Даня: Би багштай маргаагүй ээ, би аль эртнээс л энэ зөвхөн бидний ген биш гэдгийг ойлгохыг хүсдэг байсан.
Ваня: Тийм дээ...
Даня: Хар даа...
Ваня: Өө Глеб, бүгдийг нь эргэлзээгүй ялахын тулд алиалагчийн хувцастай гарч ирэхээр шийдээ юу?
Глеб: Ванька чи “их сургуулийн мистер” тэмцээн дээр наад тэнэг үгээ л ярьж оролцох гэж байна уу?
Ваня: Их сургуулийн мистер үү?
Глеб: Тийм ээ..
Ваня: ..тэр чинь зүгээр л, би бүртгүүлэхдээ аль хэдийн түрүүлчихсэн. Харин чи ард хоцорсон гэдгээ албан ёсоор батлах юмуу?
Глеб: Ванечка чамд маргааш амжилт хүсье...
Ваня: Тийм ээ тийм... Данёк яахав, би тэмцээнд бүртгүүлснээ ч мартчихаж...
Даня: Яахав дээ мартсан нь хамгийн сайн ч байж болно. Бид нар ийшээ...
Ваня: Чи яаж энийг тогтоодог байнаа...
Лида: Өвөө....
Өвөө: Би эхнийх нь.... чи юу.. сайн уу..
Лида: Май...
Өвөө: Лида чи дахиад л төмсөө котлетэн дээрээ тавьчихаж! Энгийн хүмүүс эсрэгээр нь л хийдэг.
Лида: Энгийн хүмүүс шиг гэртээ хариад л ид л дээ...
Өвөө: Шинэ гар утас авах эхний хүн болохын тулд хоол ч хамаагүй.
Милана: Удахгүй арван нэг нь гарах гэж байгаа гэдгийг сонссон уу?
Полина: Чамаас л..сонсож байна. Нэг биш удаа...
Милана: Би хотынхоо хамгийн түрүүлж авсан хүн болмоор байна.
Полина: Эхний хүн үү, хоёрдох нь уу, аравдах нь уу ямар ялгаатай юм бэ?
Милана: Полина чи чинь яаж дээ, энэ чинь нэр хүнд! Сонс л доо, Милана Оганян сүүлчийн загварынх нь анхны эзэмшигч боллоо, ямар сонсогдож байна! Тэр нэг жил бүр телевизийнхэн ирж анхны худалдан авагчийг сурвалжилсан.
Полина: Тийм ээ гэхдээ Оганян гурван өдөр дэлгүүрийн дэргэд суусан.
Милана: Милана Оганян дэлгүүрийн гадаа гурван өдөр суулаа..үгүй дээ, энэ ямар ч нэр төртэй сонсогдохгүй байна.
Өвөө: Өөрөө сууж яах гэж? Би сууж чадна. Жаахан төлбөртэй л... суухыг бол би чадна! Өдрийн арван таван цагийг суухад л зарцуулдаг.
Өвөө: Гамлет мөнгий нь карт руу ч шилжүүлчихсэн. Зояг амралтанд авч явмаар байна. Тал мөнгий нь тэтгэвэрээрээ хураачихсан. Талыг нь бөгсөөрөө олно. Би зөв утгаар нь хэлж байна.
Лида: Өгзгөөрөө өрөвсөл авчихгүй л байх болтугай өвөө...
Өвөө: Зүгээрээ Лидок, нэг эмэгтэй ерээд онд ингэж зогсож байгаад л төрчихсөн. Гэхдээ илүү килограмм сахартай болсон. Тэр үед нэг хүнд нэг хилийг л өгч байсан. Харин тэр чинь хоёулаа болчихсон!
Лида: Тэр үед чинь хүмүүс өлсөж байсан...
Өвөө: Харин одоо шинэ ухаалаг утасны төлөө л.. хүмүүст энэ бол хоолноос ч чухал. Гэхдээ зүгээрээ ганцхан хоног үлдсэн, гүйцээчихнэ..
Лида: За за би явлаа...
Өвөө: ..тэгээ тэг...
Лида: ..за за..
Өвөө: ..гэртээ надгүйгээр тэсэж байгаарай.
Лида: Тийм ээ баяртай, баяртай...
Залуу хоолой: Виктор Алексеевич..
Өвөө: ..баярлаллаа..
Залуу: Сүүтэй..
Өвөө: Энэнээс ав Игорёк, залуухан ходоодоо баярлуул..
Полина: Алексей нэг..
Иванов: Аажуухан, би бараг барьчихлаа...
Полина: Нэг санаа олчих шиг боллоо...
Иванов: Үгүй ээ тэгж болохгүй.. олчихоод шууд бүгдий нь хэлчих бол?! Би салютны тухай хэнд ч ярьж байгаагүй, яагаад билээ?
Полина: Яагаад?
Иванов: Хоёрдугаар дүрэм, зөвүү буруу юу дүгнэх хэрэгтэй. Тэнэг харагдахгүйн тулд...
Полина: Тийм үү?
Иванов: Тэгэлгүй яахав, ийм ажилд яарч болохгүй.
Ваня: Ах маань худрагатай удирддаг байсан. Бурууг тэвчиж чадаагүй. Бүгдий нь зөв шүүгээд л, хэрэггүй юу ч хийдэггүй. Бусад хүмүүст ч энийгээ харуулдаг.
Даня: Энэ чиний гол хэлэх үг үү?
Ваня: Тийм ээ Онгегинийг Беларус хэлээр, ямарав? Хошигнолыг зэвсгээ болгоно...
Даня: Наадах чинь инээдтэй биш байна.
Ваня: Үгүй дээ инээдтэй болно. Смолин сонсож бай... Ах маань худрагатай удирддаг байсан. Бурууг тэвчиж чадаагүй..
Дима: ...инээдтэй, чи надад ярьж байсан.
Ваня: Тийм шүү Смолин, Смолин бол ойлгоно.
Даня: За яахав тийм гэе, чи бүжгийн тэмцээнээ яахав? Энд хамгийн их оноо өгнө.
Ваня: Би бүжгийн бэлтгэл хийсэн. Яахав тийм ч биш л дээ.
Даня: Хос бүжгийн тэмцээн...чамд эмэгтэй хос байгаа юу?
Ваня: Бүжиглэсэн бүсгүйтэйгээ л.. нн үгүй юм байна, яасан ч зөвшөөрөхгүй. Эсвэл танай Элькад хэлэх үү?
Даня: Эля бүжиглэж байгаа. Глебтэй...
Ваня: Сүйт бүсгүй чинь л араас хутгалах байж!Анд минь бид хоёрыг сольсон сувилагчаар тангаргалъя, Эляд боль гээд л хэлчих...
Даня: ..би чадахгүй ээ, чадахгүй. Дахиад л намайг хардаж байна гэж бодно. Гэхдээ ямар асуудал байгаа юм бэ, Яна!
Яна: Сайн уу...
Даня: ..юу гээч чи Ванятай тэмцээн дээр нь бүжиглээд өг л дөө..
Яна: Тэгэлгүй яах юм бэ, сайн уу....
Ваня: Сайн уу...
Яна: Бид хоёрт бүжиг ч байгаа. Сургууль дээр бүжиглэж байсан санаж байна уу?
Ваня: Саналгүй яахав...
..
....
Яна: За за тэгвэл би явлаа, хувцсаа авлаа...
Ваня: ..тэгээ.. баяртай.
Даня: Сайн байна уу Семён Алексеевич...
Ваня: Анд минь чамд их баярлаллаа. Янатай бүжиглэснээс хөл рүүгээ алхаар цохиж эхэлсэн нь дээр... яагаад дугарахгүй байгаа юм бэ? Чи л ингэсэн, одоо яаж аргалахаа бодоцгооё...чи шалгалттай л гэсэн үг!
Полина: Алексей би бүгдийнэ бодож үзсэн.
Иванов: Үгүй ээ, үгүй... гуравдах дүрэм, хамгийн чухал дүрэм. Санаагаа тодорхой хугацаанд амраа, ер нь бүр илүү дотно бол!
Өвөө: Эд нар яагаад шууд өглөөнөөс биш дөрөвт эхлэдэг юм бэ?
Залуу: Энэ чинь шуудан биш, худалдаа, нийлүүлэлтээс л шалтгаална.
Өвөө: Яг ерээд он шиг л... алим ирээгүй байна хүлээж бай...
Залуу: Больдоо Алексеевич одоо бараг болчихлоо!
Өвөө: Харин энэ хооронд цаг дэмий үрэх ч хэрэггүй. Гэхдээ давсаг шахаад эхлэлээ.
Залуу: Дахиад уу?
Өвөө: Миний сантехник хамаагүй хуучирсан.
Залуу: Яваад л ир би байрыг чинь барьж байя...
Өвөө: Баярлаллаа Игорёк...
Полина: Юу гээч өчигдөр надад таалагдаж л байсан. Харин өнөө өглөө миний санаа ямар ч утгагүй байж гэдгийг ойлголоо...
Иванов: Тэр тийм ээ, би өөрөө өглөө болгон ийм байдалд өчнөөн орж байсан. Дараа нь л салют орж ирсэн.
Полина: Тэгээд ийм тохиолдолд яахав?
Иванов: Яах юу байхав, энд л дөрөвдөх дүрэм гарч ирнэ.
Полина: Ямар?
Иванов: Хүндрэлийн өмнө бууж өгч болохгүй. Шинэ санаа бодож ол, тийм биз дээ?
Полина: Тийм ээ...
Иванов: ..зөвөө...чи задлаж бай, онгод оруулах нэг юм аваад ирье, тэгэхгүй бол билльярданд байсан нөөц дуусчихаж...
Өвөө: Сайн байна уу, Игорёк хаачихаа вэ?
Эр: Явчихсан.
Өвөө: Явчихдаг сонин л юмдаа, гэхдээ зүгээрээ би тэртэй тэргүй өмнө нь байгаа. Тэгэхээр..
Эр: Би юу ч мэдэхгүй ээ, би хамгийн эхний хүн гэж л худалдаж авсан.
Өвөө: Худалдаж авахаа их инээдтэй байна. Худалда... тэр чамд миний суудлыг зарчихаа юу? Яадаг новш вэ?! Гэхдээ би үнэхээр энд байсан. Миний юмнууд ч энэ байна.
Эр: Асуудал алга... ав ав...
Өвөө: Юу гээч энэ бол дээрэм, бүр ерээд онд ч дарс авах гээд зогсож байгаа хүмүүс илүү шудрага байсан. Хүмүүсээ намайг энд байсан гэдгийг та нар мэднэ биз дээ? Яагаад бүгдээрээ дугарахгүй байгаа юм бэ? Би энэ байна, энэ би байна, энэ...
Залуу1 хоолой: Энэ бол Глеб Глебов, түүний эмэгтэй хос Ариэль Оганян байлаа...
Яна: Ваня чи өөртөө итгэлтэй байна уу?
Ваня: Итгэлтэй байлгүй яахав, зоригтой...
Яна: Би нэг л, сайн биш байна...
Залуу1 хоолой: Иван Иванов, Яна Климова, унтаж байгаа гүнж!
Ваня: Нүдээ ань, унтаж байгаа юм шиг харагд...
Эм: Ямар сонирхолтой санаа вэ?
Яна: Ваня миний толгой эргээд байна...
Өвөө: Энэ чинь миний байр, та нарт ийм эрх байхгүй. Би гурван өдөр энд байсан. Алив!
Эр: Юу гээч Ленин тэнд далан жил зогсож байгаа, тэгээд ийшэ ор оо гэж хэлэх үү?
Өвөө: Өөдгүй амьтад! Хөгшрөхөөрөө дөчин зургаа дахь загварыг нь авах гээд зогсоцгооно. Тэр үед намайг санаарай. Гэхдээ та нарын нас хүрэхгүй дээ! Би та нарыг хараалаа! Ойлгосон уу, харааж байна...
Залуу2: Нөхөд өө, яагаад хашхичаад байгаа юм бэ? Зохион байгуулалттай бай л даа...
Өвөө: Эд нар аль хэдийн зохион байгуулагдчихсан, тахир дутуу хүний байрыг булаадаг зохион байгуулалттай бүлэг.
Залуу2: Та чинь тахир дутуу юмуу?
Өвөө: Бүр ямар гээч?
Залуу2: Тахир дутуу хүмүүст дугааргүй л үйлчилнэ..
Өвөө: Яаж..яаж тэр вэ? Бичээд өлгөчихөж болсонгүй юу? Би бүр гурван өдөр өгзгөө холготол суусан.
Залуу2: Зүгээр л тийм хүмүүс манайхаас авч байсан тохиолдол байгаагүй л дээ... ор ор!
Эр: Энийг хар л даа, энэ ямар тахир дутуу байгаа юм бэ?
Полина: Алексей би чиний бүх дүрмийг дагалаа, одоо шинэ санаа бэлэн үү?...
Иванов: ..үгүй дээ хэзээ ч, хэнд ч ярьж болохгүй. Чи хэлчихнэ, би шүүмжлэх гээд л ухаж эхлэнэ. Тэгээд л чи татгалзчихна.
Полина: Тэгээд яах юм бэ?
Иванов: Тавдах дүрэм. Толгойгоо маш удаан, зовоож ажиллуулаад..дараа нь тайвшруулах хэрэгтэй. Цагаан уу, улаан уу?
Бүсгүй3: Тун удахгүй бид алимтай утасны арван нэгдэг загварын эзнийг харах гэж байна. Энэ гар утасны шүтэн бишрэгч тэрнийг гагцхүү ингэж нэрлэдэг.
Залуу2: Баяр хүргье..
Өвөө: Түр хүлээгээрэй... байна уу, чи хаана байнаа?
Милана: Би удахгүй очлоо машинаа угаалгасан юм. Би чинь зурагтаар гарах гэж байгаа шүү дээ...
Өвөө: Сэтгүүлчид энд ирчихээд байна. Аливээ хурдал...
Милана: Санаа зоволтгүй ээ, хүлээж байг, би наадуулыг чинь гурван өдөр хүлээсэн. Цаг хожиж бай...
Өвөө: Энийг чинь шалгах хэрэгтэй биз дээ, гэнэт ажиллахгүй ч юм билүү?
Залуу2: Таны утас...
Өвөө: Нэг л дин дин гээд л.. одоохон..
Залуу2: Уучлаарай та юу шалгаад байгаа юм бэ?
Өвөө: Чанарыг нь... чиний чанарыг.. яагаад гөлөлзөөд эхлэв... Алексеевич та нарыг бариад өгчихсөн үү? Өргөн хэрэглээний бараанд гологдлоо шахаж байна уу?
Залуу2: Ямар гологдол?!
Өвөө: Энийг нь л одоо шалгацгаая... одоо залгаж үзэх хэрэгтэй биз дээ?
Залуу2: Тийм ээ би одоохон сим карты нь хиигээд л...
Өвөө: Би өөрөө...
Залуу2: Түүнээс гадна утсаа идвэхжүүлэх хэрэгтэй танд аккаунт байгаа юу?
Өвөө: Хүний толгой битгий эргүүлээд бай, би одоохон гэмтлий нь олоод л, та нар ямар аккаунт гэдгийг нь хараарай... энэ чинь зурагдчирсан байна. Өөрийг аваад ир, тэгээд л шалгаж үзье.
Залуу2: Бид нар утсаа хайрцагнаас гаргасан. Таныг барихаас өмнө зураас байгаагүй.
Өвөө: Тийм үү?
Залуу2: Төлбөрөө хий, эсвэл энэ зураас хаанаас гарч ирсний нь камераар шүүчихнэ шүү...
Өвөө: Камераар уу? За яахав... май... өөдгүй амьтан...
Залуу1 хоолой: Иван Иванов хорин найман оноо, Глеб Глебов хорин ес.
Ваня: Бид нар тийм ч хоцроогүй л байна. Янатай бүжиглэх сайхан санаа байсан, сайн байна. Одоохон энийгээ сайн хэлээд л бүх юм тодорхой болно. Харж л байгаарай.. шууд дайралтанд орно, мэдрэмжгүй амьтан минь!
Даня: Чи өөрөө л тийм байх...
Ваня: Ах маань худрагатай удирддаг хүн байсан...
Залуу1 хоолой: Бүх оролцогчдоо урьж байна...
Даня: ..манай юу...
Залуу1: Сугалааны дагуу шувтрагын эхний үгээ Глеб Глебов хэлэх ёстой. Болгооно уу..
Глеб: Эрхэм хүндэт найз нөхдөө би их удаан бодсон. Тэгээд ийм дүгнэлт хийсэн юм. Миний хувьд дурлал... ямар ч тэмцээнээс хамаагүй чухал зүйл. Энэ зааланд нэг бүсгүй байгаа. Аня.. суудлаасаа босчихгүй юу!Баярлаллаа... Би чамд хайраа илчилмээр байна. Би чамтай учирснаас хойш хамгийн жаргалтай хүн болсон. Би чамд хайртай... ямар байна..
Аня: ..гайхалтай..
Залуу1: Манай дараагийн хүн Иван Иванов..болгооно уу...
Ваня: Юу гэхээр.. Глебийн зөв.. энэ ертөнцөд хайраас чухал зүйл байхгүй. Би ч гэсэн өнөөдөр хайраа илчилмээр байна. Аня..би чамд хайртай.
Яна: Юу?!
Даня: Би ойлгож байна л даа энэнд итгэхэд хэцүү гэхдээ Ваняд муугүй санаа байгаа бололтой.
Ваня: Гэхдээ чиний сэтгэл өөр хүнд хайртай. Энэ бол миний эвлэрэх ёстой бас нэг зүйл. Би Глеб та хоёрын аз жаргалд саад болохгүйн тулд чамд цэцэг ч аваагүй. Тиймээ зүгээр л аз жаргалтай байгаарай л гэж хэлье. Би дэргэд чинь байдгийг санаж яваарай..
Милана: Энэ чинь зурагдчихсан юм байна. Би ийм утас авахгүй.
Өвөө: Чи чинь яасан бэ? Би энэнээс болж гурван өдөр суусан. Намайг эндхийн орон гэргүй хүмүүс өөрсдийнхөө нэгийг гэж ч бодсон. Энэ юу ч биш, би гурван өдөр зурагт үзээгүй.
Бүсгүй2: Сайн байна уу Воронежийн телевиз... та утас авахуулахын тулд тахир дутуу хүн дугаарт зогсоосон юм уу?
Милана: Дараагийн асуулт..
Полина: Би ямар ч гэсэн чамд санаагаа хэлчихье тэгэх үү?
Иванов: Үгүй дээ, би байдлыг ухаалгаар дүгнэхээр байдалтай биш байна.
Полина: Харин би тэрийгээ ярихаар байдалд биш байа.
Антон: Би шүршүүрт орчихоод унтлаа....
Иванов: Харин одоо зургаадах дүрмийн цаг боллоо. Эхнэр, нөхрүүддээ бид зөвхөн ажил биш, гэр бүлээ ч боддог гэдгийг батлах хэрэгтэй.
Полина: Тиймээ тэгж боддог.
Иванов: Хорин жил гэр бүлтэйгээ жаргалтай амьдарлаа.
Полина: Антоша...
Лида: Тийм дээ өөр юу хийхэв дээ. Нөгөөхөө л зутгаж байна уу...
Иванов: Сайн уу хатагтай...
Лида: .чи чинь яачихаа вэ..
Иванов: ..юу гэж, санаад л ингэж байна, юу гэж...
Лида: ..юу гэж цамц татаад..
Иванов: ..юу...
Лида: ..гижиг хүргээд байна.. чи чинь..
Иванов: Аливээ алив...
Өвөө: Зоянка.. энийг чамд...
Зоя: Мэдээж баярлаллаа... гэхдээ надад утас байгаа. .. тэгээд ч энэнд чинь товчлуур байхгүй. Мэдэхгүй ээ.. би ийм утаснаас айдаг.
Өвөө: Үгүй дээ би чин сэтгэлээсээ л...
Зоя: Дахиад л гал хамгаалагч...
Өвөө: Одоохон учрыг нь олоодохъё...
Зоя: Наана чинь гар чийдэн байдаг юм уу?
Өвөө: Тийм ээ...
Зоя: Тэгвэл ч үнэтэй байхдаа! Арван мянга лав байгаа.
Өвөө: Бараг л...
Ваня: Яна... Яна байз л даа.. хайрын үгийг зөвхөн бүтэлгүй хайрын түүхээр давж болно гэдгийг чи ойлгож байгаа биз дээ. Шүүгчид дандаа эмэгтэй хүмүүс байсан.
Яна: Чи тэгээд бүгдэн нь л хайр зарлачихгүй. Чи ер нь миний тухай бодсон уу? Одоо их сургууль дээр миний тухай юу гэж ярихав?
Ваня: Бодсон. Чамайг их сургуулийн мистертэй уулздаг гэж ярина. Бас чи энэ бүх шагналын эзэнтэй уулздаг.
Бүсгүй3: Тийм ээ хонгор минь тэгэлгүй яахав... нхн...
Залуу3: Харсан уу, арван нэгтэй. Хаанаас энийг авах мөнгөтэй байхав?
Залуу4: Яаж олсон нь ойлгомжтой, өвдөгөөс нь дээшлүүлээд хар л даа?
..................
Эр
Эр1
Залуу
Бүсгүй
Ксюша бүсгүй
Хүү 10 орчим насны
Хүү1 нас 10 орчим
№15
Бичиг: 1942 он
Эр хоолой: Одоо ингээд л энэ муусайн фрицүүд танкнаасаа сална. Ийшээ ирээд л Берлинээ дахиж харахгүй. Ямар ч нэмэргүй...
Залуу: Хэрвээ явган цэргүүд явбал яахав, танкний мийн хүн гишгэхэд ажиллахгүй.
Эр: Цагаан хэл ам тусгачихлаа... харин явган цэргүүдэд нь утас татчихна... ингээд л сайхан ажиллаа...
Хоёр Ивановынхан
Гамлет: Милана хоёрдох хүүхэд хүсэхгүй байна. Хоёрдох өдрөө надад нэг л хачин шалтгаан бичээд байх юм. Сонс л доо.. том нь багаасаа эцэг эхээ харамладаг. Энэ юу юм бэ. Эсвэл жирэмсний дараа тодорхой эрсдэл үүсдэг.
Антон: Чи интернетий нь хаачих тэгээд л болоо...
Гамлет: Чадахгүй ээ, яагаад гэвэл дахиад л нөгөө сэтгүүлүүдээ захиалаад эхлэнэ, гэрээр дүүрэн юм болно.
Антон: Мэдэхгүй ээ, хоёрдох хүүхэд гэр бүлийн бэхжүүлдэг ч гэдэг юмуу мессеж хүргэчих, манай хоёрдох лав бэхжүүлсэн. Гэхдээ их олуулаа болчихсон л доо..
Гамлет: Гэхдээ чи ойлго л доо, надад үе залгамжлах хүү хэрэгтэй. Би чинь Оганяны сүүлчийнх нь..
Өвөө: Шөнө дунд гэхэд л энэ бяслагны хугацаа дуусна. Харин өглөө актлаад өөрөө авчихаж болно.
Зоя: Тэгээд чамд ямар нэг юм болохгүй юу?
Өвөө: Болноо...
Зоя: Юу?
Өвөө: Шагнал. Гомдол гаргуулаагүй, хугацаа хэтэрсэн бараа илрүүлсэн..
Зоя: ..байж бай хөргөгчинд хийчихье үнэр орчихно. Холхон шиг цаана нь тавьчих тэртэй тэргүй хүн авахгүй.
Гамлет: Тэгээд намайг юу ч мэдэхгүй гэж бодож байгаа. Харин юу хийдгий нь би сайн мэднэ. Өөрийнх нь тэнэг санаа багдаад бас найз эмэгтэйгээ аваад ирсэн. Тэгээд л ярилцаад л, зөвлөөд л, зөвлөөд л... үгүй дээ би асуудлыг шууд хэлэх ёстой. Эцсийн эцэст хамгийн гол нь би биз дээ?...
Антон: ..тийм ээ тийм Гамлет гол нь чи, илүү чухал хүн байхгүй. Гэхдээ жаахан тайвшир, хүлээ...
Гамлет: Би ойлгосонгүй, чи одоо хэний талд орчихвоо?
Өвөө: Би ч өнгөрсөөн, намайг халах гэж байна. Өөрөө хэдэн саяар л хүрздэж байгаа. Хөгшин хүнд жаахан юм ч зүгээр авахуулахгүй!...
Зоя: ..үгүй ээ эхлээд батлаадахаг! Мөрдөн байцаалт, шүүхгүйгээр яаж ч чадахгүй...
Өвөө: ..нхн...
Зоя: ..тийм ээ..
Өвөө: Гэхдээ баталгаа олчихсон бололтой, үгүй дээ одоо ямар ч арга байхгүй.
Зоя: Тэгэхээр.. сайхан албан тушаалдаа дурлаад байна уу? Дарга нартаа тал зас...
Өвөө: Яаж?
Зоя: Яах юу байхав дээ, ой руу мөөг, жимсэнд авч яв, гадаа ширээ зас... сайхан амраад л бүгдий нь мартчих ч юм билүү? Эсвэл уугаад л..бас л бүгдийнэ мартна.
Ваня: Арай ч дээ... олон улсын харилцаанд ч дахиад л дүүрэн тоо... элчин сайд нар чинь интегралаар харьцдаггүй биз дээ?
Яна: Энэ олон томъёоноос болж миний толгой ч задарлаа..... юу гээч хаашаа ч юм явж амарцгаах уу?
Ваня: Үгүй би өнөөдөр усан сэлэлттэй...
Яна: Гэртээ сэлэх хангалтгүй байна уу?
Ваня: Гэрт бол чөлөөтэй сэлэхгүй. Надад урт зам хэрэгтэй. Чи чинь найз залуугаа чийрэг, сайхан байлгамаар байгаа биз дээ, тийм учраас л Данилкаг хаясан. За за гүйлээ.. баяртай хамтрагчдаа!
Яна: Ваняг бас усанд сэлэгч гэж бодсонгүй...
Даня: ..нхн...
Эля: ..нхн усанд сэлэгч, охид шохоорхогч! Өвлийн улиралдаа шилжиж байгаа юм...
Даня: Тийм ээ одоо наран шарлагын газар боломжгүй, харин усан санд бол байнга.. бас ус нэвтэрдэгүй утасны гэр ч авсан. Усан доор бичлэг хийнэ..
Яна: ...яадаг ухна вэ аннн...
Даня: Яна санаа зоволтгүй дээ, уг нь тэгтлээ санаа зовох юм байхгүй..
Иванов: Агаар ч сайхан байна шүү...
Лида: Замдуусан хагас литрийн чинь дараа чамд л сайхан байгаа! Үдийн цайнаас наана болохгүй гэж өчнөөн хэлсэн!
Гамлет: Юу гээч ийм эрт босох ямар хэрэгтэй байсан юм бэ? Эсвэл энэ талбайг бид нарт хугацаатай захиалсан юм уу?
Антон: Больдоо Гамлет, яачихаа вэ, Виктор Алексеевич сайхан санал гаргасан. Одоо яваад мөөг түүцгээе, дараа нь сууж, конъяк ууцгаана, далимд нь үе залгамжлагчтай байх ямар сайхан гэдгийг дурдана...
Өвөө: Санаа зоволтгүй дээ би та нарт ямар мөөгтэй газар үзүүлнэ гээч, сөхөрч суугаад л босохгүй.
Гамлет: Юу гээч бардам Армянчууд хэний ч өмнө сөгдөхгүй. Тэр тусмаа мөөгний өмнө...
Полина: Лида нэг асуух юм байна. Энд бие засах газар яахав...
Лида: Чи чинь ойд анх удаа юм уу? Шигүүхэн ургасан бут, тачирхан газар л олчих...
Милана: Байзаарай ямар нэгэн соёлтой юм бодож олцгооё л доо...
Иванов: Аль хэдийн олчихсон. Ердийн ангилал бол Ниваны цаагуур, бизнес ангилал бол гацуурны ард..
Өвөө: Багажнуудаа авцгаа тэгээд намайг дагаад яв, санаа зоволтгүй би Сусанин биш, Иванов!
Полина: Харин охидууд анчдаа олзоо авчрахыг хүлээж байя...
ЛИда: Тийм ээ тэгээд хоосон савтай ирсэн ч хооллоно...
Иванов: Боль доо тэгснээс сайхан хоол хийж бай, мөөгний хаан анд гарч байна.
Лида: Тийм дээ...
Иванов: ..алив эрчүүдээ хэн нь их түүнэ..
Антон: Хэрвээ чи зээлээ хэлж байгаа бол энд чамд өрсөлдөгч байхгүй.
Өвөө: За за замдаа гарцгаая...
Өвөө: Харав уу Гамлет... энэ байна, миний сайхан бор мөөг... том даргадаа, том мөөг...
Өвөө: Гамлет.. чамд дахиад нэг бор мөөг..чамтай ч адилхан юм.
Гамлет: Харин би таньтай адилхан үрчгэр мөөг олбол..
Өвөө: ..тийм ээ...
Гамлет: ..би таныг дуудна аа...
Өвөө: Энэ үнэгэн шар, Гамлет чамд ийм мөөг өнөөдөр байгаагүй.
Гамлет: Хэрвээ надад сагстай мөөг хэрэгтэй байсан бол би дэлгүүрээсээ л авчих байсан. Би өөрөө түүмээр байна.
Өвөө: Надгүй бол чи иддэг мөөг иддэггүй мөөгийг ялгахгүй биз дээ?
Гамлет: Би ялгана. Надад Элечка шинэ хавсралт суулгаж өгсөн. Би төрсөн өдрөөр нь машин авч өгнө гэж амласан юм.
Өвөө: Ннн...
Гамлет: ...одоо намайг хамгаалж байгаа. Оросоор хөрвүүлчихье. Таны тусламж надад хэрэггүй.
Өвөө: Та нарт дахиад хэрэггүй юм биз дээ?Капитализмын зэрлэг нүүр царай л энэ!
Полина хоолой: Бүсгүйчүүдээ агаар салхинд гарах ямар сайхан юм бэ!
Лида: Тийм дээ.. манай талбай хавьд лав байхгүй.
Милана: Би ч гэсэн амарч байна. Гамлет хоёрдох хүүхэд гээд бүр залхмаар байгаа...
Полина: Шахаад л байна уу?
Милана: Нхн...
Лида: Харин манай нөгөөх эхний хүүхдээ ч гээгүй... тэр чинь үргэлж л нэг бол дараа хийчихье, эсвэл өө одоо тэгээд яахав?!
Полина: Хоёр ч жилийн өмнө Антоша бид хоёр хоёрдохоо гэж л байсан. Яагаад ч юм мөнгө бага байна гэж шийдчихсэн...
Милана: Би та хоёрыг ч гайхаж байна. Нүүрээ татуулах талаар огт бодож байгаагүй юу?
Лида: Юу?!
Ваня: Сайн уу... эргэн тойрон ийм сайхан дүр зураг, зүгээр л нүд гялбам, мэдэхгүй ээ...
Энд англиар...
Ваня: Энийг л би ойлгож байна, олон улсын харилцаа...
Иванов: Анд минь, чи ийм итгэлтэй хүн үү, эсвэл хортой мөөг ч хамаагүй юм уу?
Эр1: Энэ чинь зүгээр л нарийн бүтээгдэхүүн... Дэлгүүрт хилий нь мянгаар авдаг юм. Миний хоол! Аав маань ерээд онд энүүгээр байр авсан. Надад нэг байр хангалттай.
Иванов: Анд минь илүү цүнх байхгүй биз?
Эр1: Мөн хүнээ олов оо?! Ингэхэд сархиаг түүж явсан, сархиагаа л хай... за за мөөгчин минь баяртай..сайн сайхныг хүсье... нн.. бас зальтай...
Иванов: Том жижиг эмгэн хумсууд минь хаана байна?
Ваня: Сайн байна уу, намайг Иван гэдэг..
Ксюша: Танилцахад таатай байна намайг Ксения гэдэг.
Ваня: Хөөх та нар чинь хүний нэртэй юм уу?...тэгэхээр нөгөө, чи их сайхан бүсгүй, сонин юу байна?
Ксюша: Чи өөрийгөө гайхалтай гэж бодож байгаа байх, үнэндээ бол зүгээр л тэнэг амьтан. Бас англиар юу ч ойлгохгүй. Тийм үү?
Ваня: Тийм ээ тийм...
Ксюша: Тийм гэнэ шүү тэнэг амьтан!
Ваня: Чи чинь оросоор ойлгодог юм уу?
Яна: Энэ чиний ийм хүзүүний дасгал уу?
Ваня: Тийм ээ... жаахан нөгөө, биеэ халаагаад л..
Бичиг: Үрчгэр мөөг. Хүмүүсийн хамгийн тоодоггүй иддэг мөөг.
Өвөө: Утасгүй бол удахгүй жорлонд ч орж чадахгүй болно... аз дайрч, сургуулийнх бололтой..
Гамлет: Виктор Алексеевич олчихлоо, энэ байна үрчгэр мөөг, яг та! Ямар ч хэрэггүй...
Өвөө: Хэрэггүй юм биз дээ? Тэгэхээр намайг хаяж байгаа юм байна.Гамлет..Антончик! Ингээд гүйцээ, цаг нь л ирж!
Антон: Виктор Алексеевич салах ёс хийхээ боль л доо, наадах чинь жинхэнэ гэдэгт итгэлтэй байна уу? Хэрэггүй лааз ч юм билүү?
Өвөө: Яахав хөлөө авчихъя л даа...
Антон: ..үгүй ..
Гамлет: ..хөөе яаж...
Өвөө: Гамлет чи надад манай дэлгүүр ямар үнэтэй гэдгийг мэднэ. Би зүрх сэтгэлээ л зориулдаг. Тэгэхээр зарим нэг хуулийн талын юмыг бодох хэрэгтэй.
Гамлет: Тэр дэлгүүр хамаагүй ээ... одоо гол нь нөгөө юу билээ аврагчид, мийнний нөгөө..
Антон: Сапёрууд..
Гамлет: Тийм ээ...
Өвөө: Та нар хүлээ л дээ, бараг үхсэн хүний үгийг битгий таслаад бай... нуруу муутай хүн удаан зогсож чадна гэж бодож байна уу?... юу гэхээр баримт бичгээрээ бол дэлгүүр минийх. Намайг тэнгэрт.. дэлбэ үсэрсний дараа баримт бичгээрээ бол Лёхад л шилжиж очино.
Антон: Дэлгүүр гэнэ шүү энэ халзан толгойг л өгье!
Өвөө: Чи байшингийн талаар ч ингэж хэлж байсан. Мэдээж чиний аргаар бага багаар худалдаж авч болно л доо. Эхлээд талх нарийн боов, дараа нь сүүн бүтээгдэхүүн, харин архи дарсны тасгаа тэр эцсээ хүртэл хамгаална. Би ч гэсэн эцсийн эцэст нэг ч гэсэн сайн юм хийе...
Гамлет: Юу гээч, би.. машин руугаа үзэг, цаас аваад ирье...
Антон: Гамлет... Виктор Алексеевич би юу ч гэсэн сапёрууд дуудчихъя...
Өвөө: Аливээ хурдлаарай тэвчихээ байлаа шүү...
Антон: Энд сүлжээ алга, машины дэргэд байсан биз дээ? Зогсоод хүлээж байгаарай...
Өвөө: Аливээ хурдлаарай...
Яна: Хэрвээ нүд чинь тогтохгүй байвал эмчлээд өгье...
Даня: Чи чинь хаагуур шумбачихваа?..
Ксюша: ..уучлаарай би загалмайгаа унагачихлаа.
Ваня: Чи чинь бас үнэн алдартан юм уу?
Ксюша: Тийм ээ гэхдээ найз охинд чинь вуду хийчихсэн ч чадна. Хөл нь мэдээгүй болчихвол битгий гайхаарай...
Эля: Ксюха..
Ксюша: Өө Эля сайн уу?
Эля: Сайн уу...
Даня: Та хоёр чинь танил юм уу?
Эля: Зүгээр л бид хоёр хамт бүжгэнд явдаг. Би танилцуулах гэж л байсан юм. Гэхдээ ингэж мөргөлдөхийг чинь мэдсэнгүй.
Ваня: Эля чи яагаад урд нь ийм найзтай гэж хэлээгүй юм бэ?.. боль л доо Яна, би үргэлж шинэ гишүүн элсүүлэхэд тусладаг. Хэрвээ би л байгаагүй бол Данька лав энийг мэдэхгүй байсан.
Эля: Ксюша саяхан ирсэн, их сургуульд бид нартай хамт сурна.
Ксюша: Тэгээд ч би энд төрсөн. Зүгээр л өнгөрсөн жил аавтайгаа Лесотад байсан юм.
Ваня: Хаана аа?
Даня: Энэ бол өмнөд Африкийн анклав улс.
Ксюша: Хөөх манай ээжээс гадна энэ үгийг хэлж чадсан анхны орос хүн.
Эля: Харин энэ бол чиний харж байгаагаар миний бүхнийг мэдэгч найз залуу...
Ваня: Бас миний ах дүү гэж болно.
Гамлет: Аль хэдийн... та мийннээс ингэж л айгаа юу?
Антон: Виктор Алексеевич та чинь яачихсан хүн бэ, би зүрх муутай, та энэ тухай бодсон уу?...
Өвөө: ..тийм ээ, харин та нар миний өвчтэй зүрхний тухай намайг халах гэж байхдаа бодсон уу?
Гамлет: Яаж халах гэж? Яалаа гэж?
Антон: Тийм ээ...
Өвөө: Би л харин яалаа гэж гэдгийг асууж байна.
Антон: Виктор Алексеевич таныг хэн ч халах гээгүй.
Гамлет: Үгүй ээ харин одоо л халмаар байна. Яагаад гэвэл надад ийм ёс зүйгүй дарга хэрэггүй...
Антон: Анн танк эсэргүүцэгч мийн, бүх юм ойлгомжтой. Хүн энэн дээр дэлбэрэхгүй. Цэрэгт энэний дуураймлууд байсан.
Гамлет: Надад хэлээдэх дээ, та яах гэж дэлгүүрээ миний нэр дээр бичих гэсэн юм бэ?
Өвөө: Би үхэх гэж байхдаа хүртэл ажлынхаа тухай л боддог... гэдгийг мэдээсэй гэж бодсон юм. Тийм ээ...
Лида: Бурхан минь...
Полина: Хаана ямар мийн байгаа юм бэ?
Лида: Хэрвээ та нар тогложбайгаа бол би өөрөө энэ гараараа нүдээд өгнө шүү!
Милана: Гамлет чиний бүх юм зүгээр үү?
Гамлет: Миланочка санаа битгий зовоорой, гэхдээ би мийнэн дээр гишгэчихсэн.
Милана: Яах гэж?
Гамл?т: Яах гэж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би ямар албаар гишгэсэн юм уу?! Ингээд л гүйцээ, миний амьдрал! Одоо хэзээ ч тэнгэрлүү нисэхэд бэлэн болчихлоо.
Лида: Тайван, тайван хойшоо болоорой, хойшоо болцгоо, холдоорой...
Иванов: Алёшка, Алёшка..жаахан алхлаа, энэ эмгэн хумс бол шал худлаа...
Хүү: Ахаа бид нар эхлээд харсан шүү...
Иванов: Нхн, тийм дээ... амжив уу, нн?...
Хүү: Танд эмгэн хумс хэрэгтэй байсан юм уу?
Иванов: Жаалуудаа та нар юу ч ойлгохгүй байна. Жинхэнэ сэдэв бол энэ!
Хүү: Бас юун сэдэв?
Иванов: Нарийн зууш, сэдэв гэнэ шүү! Гэхдээ та нар ч дээ, тосгондоо килькнээс өөр юу ч мэдэхгүй. Харин хотын дэлгүүрт энэ эмгэн хумсыг хилий нь хоёр мянгаар зардаг юм. Би өнөөдөр хоёрдохоо явж байна.
Хүү1: Ахаа танд илүү уут байна уу?
Иванов: Мөн хүнээ олов оо?! Надад ч гэсэн хэрэгтэй. Та нар наад мөөгөөрөө л тоглоомоо авцгаа.
Хүү1: Тэгснээс эмгэн хумс түүсэн дээр юм биш үү!?
Иванов: Мөөгний газар гэж энэ л байх..хувингаар нь түүсэн ч болно...
Ксюша хоолой: Тэгээд л би орчин үеийн бүжгийг сонгосон. Яагаад гэвэл орос ардын бүжгийн ангид хувцас өмсөөд л их инээдтэй харагдсан. Гэхдээ ардын бүжиг надад урьдынхаараа их таалагддаг.
Ваня: Тэгэлгүй яахав дээ манай ардын бүжигт хүмүүс ядаж хувцастай. Харин танайд бол бараг нүцгэн л бүжиглэнэ...
Ксюша: Юу гээч манай Лесотад оч л доо. Манайхан хошин шогчдод их дуртай.
Ваня: Тэд нарт хаана ч дуртай.
Ксюша: Ялангуяа үдийн хоолондоо, сүмстэй идэх дуртай. Бид нар чинь африкийн зэрлэгүүд шүү дээ..
Ваня: Ойлгомжтой, энд яах гэж ирээ вэ? Африкийнхан гүйхдээ л сайн гэдгийг мэднэ л дээ...
Ксюша: Зөвхөн гүйхдээ биш ээ... тэгвэл тавин метр уралдаж сэлэх үү? Мянгыг тавьчихъя...
Ваня: Мянган юу, өнгийн шил үү? Тэгье л дээ тэгье...
Полина: Аврагчдыг дуудаж болно биз дээ?
Антон: Амжихгүй ээ Полина, Виктор Алексеевич тэр мийнийг үзээд л тэгж хэлсэн. Бүр мундаг мэргэжилтэн юм байна лээ...
Гамлет: Миланочка ганцхан юманд л харамсаж байна. Үе залгамжлагчаа л үлдээсэнгүй. Одоо чамайг, бас охиныг минь хэн хамгаалахав?
Өвөө: Био материалаа л үлдээчих, хадгалчихаж болно.
Лида: Өвөө та чинь ийм юм яриад галзуураа юу? Та оронд нь зогсчих, бид нар дооглоод инээе...
Полина: Ямар нэгэн ухаалаг байдлаар хандацгаая тэгэх үү?..
Лида: ..тийм ээ...
Полина: ..Антон...
Антон: ..за...
Полина: ..чи ямар ч гэсэн аврах анги дуудах гээд оролдоод үз...
Антон: Тэгье ээ...
Полина: Милана чи Гамлетийг аль болох сэтгэл санаагаар дэмж...Харин та Виктор Алексеевич гуйя зүгээр л дуугай байж бай тэгэх үү?
Лида: Тийм ээ..
Милана: Гамлет минь хэрвээ цаг хугацааг эргүүлж болдог байсан бол, би хоёрдох хүүхдийг чинь гаргаж өгөхийг заавал зөвшөөрнө. Охин төрөх байсан ч хүү төрүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаараа хичээх байсан...Юу гээч, энд юу ч болсон. Би чамд заавал хүү төрүүлж өгнө Гамлет, чамаас биш байсан ч хамаагүй. Тэртэй тэргүй би чамд хүү төрүүлж өгнө. Тэгээд чамайг дурсаж Гамлет гэж нэрлэнэ.
Гамлет: Бурхан минь хэрвээ би үе залгамжлагчаа үлдээх ёстой бол надад амьд гарах боломж олгооч аливээ одоо бүгд сайн холдоцгоо.. юмыг яаж мэдэхэв, баяртай! .. Харав уу! Энэ бол дохио, тэгэхээр бид хоёр хүүтэй болох ёстой.
Милана: Тэгнээ тэгнэ Гамлет хонгор минь, тэгнэ, гол нь чи амьд байна...
Лида: ..бурхан минь ийм юм гэж байх уу?!
Полина: Антон...
Даня: Гэхдээ зүгээрээ Ванька чи ч гэсэн сайн байна.
Ваня: Үгүй дээ зүгээр л жаахан болсонгүй...
Даня: Нхн...
Ксюша: Танай оросд үргэлж өвөл болдог, мөстэй хүйтэн. Чи яаж сайн сэлэхэв дээ...
Ваня: Их инээдтэй байна.
Яна: Надад итгээрэй, энэ цана, тэшүүрэндээ ч тааруухан...
Ксюша: Тийм ээ, гэхдээ мөрийгөө шилээр өгсөн ч болно. Мэдээж үний нь мэддэг бол шүү дээ...
Ваня: Өө би бичлэгнээс л харсан байх, та нарынх тайлагддаггүй гэж бодсон.
Ксюша: Бас нэг судлаач.. Энийг хийгээд өгөөч...
Даня: Одоохон...
Эля: Тийм дээ мэдээж ойлгомжтой алив...
Даня: Баярлаллаа...
Иванов: Хөөх зургаан мөөгчин, нэг ширхэг мөөг үү? Яаж хуваахав, мэдээж баячуудаа л бүгдийнэ! Юу ч харахгүй, дахиад нэг.. андуурчихаж, чулуу!
Лида: Харин чи хамгийн үнэтэй юмаа л хааж, тийм үү?
Иванов: Энэ юу байсан бэ?!
Өвөө: Энэ чи, сая, бид нарыг, яаж, чи, чи чинь, бид нарыг...
Гамлет: Энэ үнэхээр дохио гэдгийг чи одоо ойлгосон уу?!
Өвөө: Бүр ямар гээч?! Тийм биз дээ Гамлет!
Иванов: Мөөгөнд сайхан л явлаа...
Даня: Өө... юу гээч, танайд ийм ёслол байдаг бололтой. Хэрвээ хэрэг гарвал толгойгоороо л хуваалцчихна..
Ксюша: Чи сайн л найзтай юм. Харин Ваня та хоёр ч адилхан. За за би явлаа..
Даня, Эля: ..баяртай..
Ваня хоолой: Ксюша.. байзаарай. Чиний загалмай.. би санаандгүй олсон юм.
Ксюша: Хөөх, баярлаллаа энэ манай эмээгийн загалмай.
Ваня: Яагаад ч юм бид хоёрын яриа эхний удаа нэг л таараагүй. Одоо найзуудын хувьд дахиад нэг оролдоод үзэж болох л юм.
Эля: Уг нь сайн залуу, жаахан тиймхэн л дээ. Гэхдээ чи дасчихна.
Ксюша: Яахав тэгье ээ сайн уу би Ксюша...
Ваня: Сайн уу, чамайг Алёнка гэж дуудаж болох уу?
Ксюша: Яагаад?
Ваня: Яагаад гэвэл энэ бол шоколад.
Ксюша: Баяртай..
Ваня: Баяртай Ксюша...
Даня: Гуравдах удаагаа болох л байх...
Ваня: Сайн охин, сэтгэл сайтай..
Даня: Нхн...
Яна: Бид нар ийшээ...
Даня: Тийм шүү яг үнэн..
Гамлет: Виктор Алексеевич мэдээж гайхалтай газар сонгож.. гэхдээ та бид нарыг цөмийн зэвсэг туршдаг талбай руу аваад оччихгүй дээ...
Өвөө: Аливээ Оганяша чиний хоёрдох төрсөн өдрийн төлөө...
Лида: Тийм ээ, өвөө гайхалтай.
Полина хоолой: ..ура...
Лида: ..Тийм ээ үнэн..төрсөн өдрийн мэнд...
Милана: Ура...
Иванов: Тийм ээ Антоха, Гамлет чамайг дахиад л түрүүлчихлээ. Тэр одоо хоёр төрсөн өдөртэй. Харин чинийх одоо болтол ганцхан...
...................
Залуу урд нь гарч байсан сэтгэл зүйч
№16
Полина: Хонгор минь буугаад ир, үдийн цай бэлэн болчихлоо...
Лида: Лёша чамайг хичнээн хүлээх юм бэ? Хамаг юм удахгүй хөрлөө!
Иванов: Очлоо юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Лида: Иванов бурхан түмэнд заларч байна уу!
Полина: Инээдтэй л юм, зураач Александр Иванов “Христосийн айлчлал” зургийг зурсан. Харин энд Иванов заларсан болж байна. Ялгаалгүй л...
Иванов: Өнөөдөр юу байна, шөл үү? Шөл байгаа газар, зуун грамм хай гэдэг билүү? Ардын зүйр үг яасан бэ?
Лида: Мэргэн ухаантаан шилээ буцаагаад тавь!
Иванов: Яагаад тавих гэж, Полинка байнга дарс уудаг. Харин би болохгүй юмуу?
Лида: Гайгүй байлгүй, архиа найзуудтайгаа гараашиндаа л уу, Полинкагийн энэ сайн, үнэтэй дарс! Эрүүл мэндэд хэрэгтэй, тийм биз дээ?
Полина: Нхн...
Иванов: Архигүй шөл бол...
Антон: Даруулгагүй архи л гэсэн үг..
Иванов: Бас л зүйр үг..
Полина: Эрүүл энхийн төлөө..
Иванов: Тийм ээ Полиночка татчих... эрүүл энхийн төлөө, бас миний ч гэсэн. Полинка надаас ч олон удаа хөнтөрчихдөг.
Хоёр Ивановынхон
Полина: Лидочка би урландаа байж байя, чи надгүй угаачихна биз дээ?
Лида: Би аль хэдийн угаачихсан. Чи цагийн дараа ч ирж болно... явж бай..
Даня: Эля энэ чи гэдгийг би мэдэж байна.
Эля: Мэдээж энэ би биш..
Даня: Хэрвээ чи биш байвал би энэ цэцгийг идчихье..
Ксюша: Хэрвээ чи биш бол би энэ цэцгийг идчихье, сайхан рэп байна!
Эля: За ид л дээ... Данила битгий гомд л доо, зүгээр л тоглосон юм. Гэхдээ амттай л цэцэг байна. Тэгээд хаашаа явахав?
Ксюша: Хаашаа явмаар байна тийшээ чинь л явъя..
Эля: Ксюха хаашаа явахав?
Ксюша: Тийшээ...
Эля: Тийшээ, Ксюха рэпийн шүтэн бишрэгч...
Даня: Тэгээд бид хоёртой хамт явах юмуу?
Эля: Тийм ээ, хөгжилтэй биз дээ, явцгаая...
Эля: Даня бид нартай суу л даа...
Даня: Үгүй ээ би чадахгүй, миний дотор муухай оргидог.
Ксюша хоолой: Юу гэнээ?
Даня: Миний дотор муухай оргидог.
Эля: Сая юу гэсэн бэ? Юу гэнээ?
Даня: Тийм дээ бас...
Өвөө: Хараач хөөе... гараа, гараа аваач! Тийм ээ, чи намайг хурдан л мартаж Катюха... гэхдээ би ч гэсэн ганцаараа биш... харин чи харамснаа гайгүй!
Лида: Одоо бүр хоёрдохоо ууж байна. Эрүүл мэндийн төлөө арай ихдэхгүй юу?
Иванов: Мэдээж арай л их...
Лида: Чи чимээгүй л бай, Антон юу гэж бодож байна?
Иванов: Юу бодох юм бэ, өөрөө ч виксинд орчихсон байгаа.
Лида: Гэхдээ зарим хүмүүс шиг цалгитал хийдэггүй, хоёр хуруу л...
Иванов: Би ч гэсэн урд нь хоёр хуруугаас л эхлэсэн. Сургуулийн дараа соёлтой гэж бодсон.
Лида: Ннн..
Антон: ..тийм дээ мэднэ..
Полина: Та нар ямар хурал хийж байгаа юм бэ? Гарцгаах уу, надад тэнд дарс үлдчихсэн байгаа..
Антон: ..яг энэ тухай чинь л ярилцаж байна Полина. Манай гэр бүл дотрох архидалтын асуудал. Чи өнөөдөр хоёрдох шилээ ууж байна.
Полина: Би юу?
Антон: Тийм ээ...
Полина: Мэдэхгүй л дээ, зүгээр л уран бүтээлийнхээ явцад гэж болно..бага багаар л..
Антон: Бага багаар аа?!
Полина: Та нар чинь намайг үнэхээр уудаг гэх гээд байгаа юмуу? Аяга аягаар нь биш биз дээ..
Лида: ..бурхны авралаар аягаар нь биш л дээ, хундагаар л.. гэхдээ ойлго Полина, энэ чинь архидалт...
Полина: ..би архичин гэж үү?!...
Антон: ..үгүй ээ, гэхдээ шинж тэмдэг нь байна.
Полина: Ямар шинж тэмдэг? Энэ талаар надад ямар ч асуудал байхгүй, хэрвээ дарс байвал би уучихаж чадна, сэтгэлээ хөглөөд л, хэрвээ байхгүй бол боддог ч үгүй... миний өөг л хайж байгаа юм биз дээ? Өөрсдийгөө л олж хар!
Иванов: Өөрсдийгөө л хар, үг шүү! Онгод...
Ваня: Данёк чи яагаад гадуур Элькатай салхилж болохгүй гэж? Ингэхэд Элька хаана байна?
Даня: Мэдээж Ксюшатай л хамт байгаа. Зугаацаад л, тийм учраас ингээдл..
Ваня: Гайхалтай, нэг охинд найз охиноо... гэхдээ Ксюха бол нэг тийм, ер бусын өвөрмөц.. гэхдээ чамд давуу тал ч байна чи эрэгтэй, харин тэр охин зөвхөн охидуудтай л зугаалдаг... тэр хоёр эрчүүд шиг хамаагүй ингэдэггүй биз дээ!
Даня: Харин би Ксюшагийн эсрэг юм хэлчихвэл Эля дахиад л гомдчихно гэж айж байна. Харин Эля гомдох бол.. Гётегийн фаустаас ч хүндрэлтэй..
Ваня: Фауст юу гээч, Эляг чиний оронд байлгах хэрэгтэй. Тэгвэл гуравдах нь илүү гэдгийг ойлгоно. Би чамд туслая, гэхдээ чи гуравдах хүн илүү гэдгийг ойлгох хэрэгтэй!
Даня: Би бол ойлгож л байна.
Зоя: Витя...ресторан хэрэггүй юм биш үү?
Өвөө: Зоянка бид нарын тэтгэвэр ийм, бас өдөр бүхэн сүүлчийн байж магадгүй насан дээрээ ч байна. Бид нар л харин зөвхөн ресторанд ордог байх хэрэгтэй.
Зоя: Тийм шүү, нэг ажил л олох юмсан. Дахиад арван таван жил амьд явах ч юм билүү?
Өвөө: Юун арван тав, чи өөрийгөө хар л даа, чиний бүх юм эд буцлаж байна..
Зоя: ..зөөлөн...
Өвөө: ..өөрөө аяндаа л сэтгэл сэргэнэ! За за явцгаая. Хоёулаа нэг газраар орж гарын үсэг зурах ёстой...
Зоя: Ямар?...
Өвөө: ..явъяаа явцгаая..
...
....
Ваня: Тийм ээ Даня, Эля ч сайхан шүү!
Даня: Дуугаа тат!
Эля: Ваня чи ч нүцгэн охидууд байгаа газар гарч ирэх ерэн есөн аргатай юмаа!
Ваня: Эля миний олон чадвар нүцгэн охидуудтай холбоотой.
Даня: Төлөвлөгөөгөөрөө ажилцгаая...
Ваня: Тийм ээ оке.. Данёк юу гээч усан сангийн чинь дараа цэнгэлдэх орох уу?
Даня: Юу гээч би амжихгүй байхаа, Эля бид хоёр усан сангийн дараа кино үзэх гэж байгаа, Эля тийм биз дээ?
Ваня: Анн...
Эля: ..зүгээр дээ, явж тогло тогло, би Ксюхатай яриад л бид хоёр үзчихье...
Ваня: Эля!
Эля: Юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Ваня: Яагаад гэвэл, яагаад гэвэл юун дахиад л Ксюха, би чамтай баймаар байна. Ваняг албаар надтай худлаа яриадахаач гэж ятгасан юм. Чамд гуравдах нь илүү гэдгийг ойлгуулах гэсэн юм!
Эля: Битгий хашхичаад бай би ойлголоо.
Өвөө хоолой: Сайн байцгаана уу..
Зоя: Сайн байна уу...
Өвөө: Зоячкатайгаа ресторан орох замдаа дайраад гаръя гэж бодоод!
Гамлет: Нэг шалтгаан гараа юу?
Өвөө: Шалтгаан уу?! Шалтгаан нь хайр л байх.. хайр бол төмс биш, цонхоор гаргаад шидчихгүй гэдэг байхаа?! За..юунд гарын үсэг зурах хэрэгтэй билээ?
Гамлет: Юунд зурах гэж?
Өвөө: Би гарын үсэг зурж магадгүй гээд л гэж орж ирсэн. Би чинь ямар ч гэсэн дэлгүүрийн дарга биз дээ?
Гамлет: Үгүй дээ Виктор Алексеевичжан хэрэггүй, бүх юм хэвийн, бүх юм сайн байгаа санаа зоволтгүй.
Өвөө: Хэрэггүй юу, за яахав! Катерина.. чи яагаад мэндлэхгүй байгаа юм бэ?
Катя: Сайн байна уу..
Өвөө: Ажил ямар байна? Урьдынхаараа гучин мянгаар л зүтгэсээр байна уу?
Катя: Гамлет Давыдович би бүгдий нь хэрччихлээ.
Гамлет: Сайн байна Катя, баярлаллаа. Гучин мянга бол тийм ч муу цалин биш...
Зоя: Би бол бүр гайхалтай ч гэмээр байна.
Өвөө: Тийм шүү гайхалтай эмэгтэй минь..явцгаая, баяртай..
Зоя: Баяртай..
Зоя: Витюш..чи энэ армянтай дотны харьцаатай юм бол намайг хэлчихгүй юмуу?
Өвөө: Юу хэлчихгүймуу гэж?
Зоя: Ажилд авах ч юмуу? Катерина чинь жирэмсэн ч юм байна.
Өвөө: Тийм ээ тийм шүү..жирэмсэн юм биз дээ!...
Зоя: ..тийм ээ...
Катя: Уучлаарай Гамлет Давыдович ийм цалингаар зөвхөн гоймон л авч хүрнэ. Заримдаа мах идмээр л байх юм.
Антон: Полина чи унтах юмуу үгүй юу, хичнээн тонгочих гэсэн юм бэ? Яваад нэг юм уучих...
Полина: Чи дахиад л архичин гэх гээд байгаа юмуу?
Антон: Би юу ч гэх гээгүй, ус ч юмуу, ямар нэгэн тайвшруулах юм. Нойрны эм уу, сэтгэл зүйчдээ үзүүл, нэг л хачин болчихсон байна!
Полина: Би тайван байна...
Антон: Нхн?! Чи.. наад...
Залуу: Үгүй дээ Полина таны ингэж их учиртай хэлэхгүй байгаа шалтгаан их л нухацтай бололтой! Зайлшгүй тайвшрах шаардлага байна... тэгэхээр, нэг нэг хундага дарс тогтоочихъё.. ямар нэгэн асуудал гараа юу?
Полина: Тийм л дээ гэхдээ.. үгүй дээ.
Залуу: Нхн... би таамаглаж эхлэх шиг боллоо, архитай холбоотой юм байна. Антон уудаг болчихож!
Полина: Тийм л дээ, өдөр бүхэн уугаад байгаа.
Залуу: Их сайн байна... юу гэхээр инээмсэглэлээр сэтгэлийн ийм хариу үзүүлж байгаа нь хэвийн, бүр сайн гэж болно.. Тулгаад л, хөөгөөд явуулчихъя тэгэх үү?
Полина: Явах цаг болчихсон нь харамсалтай. Дахиад жаахан сууцгаая тэгэх үү?
Залуу: Полиночка би дуртайяа суумаар л байна, харамсалтай нь дахиад нэг үйллүүлэгч байгаа... дараа болцгооё...
Полина: Өө хундгаа аваад явах гэж байна. Манайхан гайхах байсан байх даа...
Ваня: Данёк бид хоёрын төлөвлөгөө төлөвлөснөөр болоогүй гэхдээ болчихсон уу? Сайнаар дууссан биз дээ...
Даня: Эля бүр уучлал гуйсан, энэ бол маш ховор!...
Ваня: ..тийм үү?...
Даня: Тийм учраас бидний бүх зүйл сайн.
Ваня: Сайн?
Даня: ..нхн...
Ваня: ..тэгвэл яагаад гэртээ байгаа юм бэ?
Даня: Эля бүжигтэй.
Ваня: Бүжиг үү, эсвэл ямар ч гэсэн Ксюхатай л байгаа юу?
Даня: Эля сайн уу.. чи хаана байна?
Эля хоолой: Даня би хэлсэн биз дээ, би бүжигтэй байна. Тийм ээ Яна очлоо..бүр Яна ч хүрээд ирлээ. За за баяртай. Би дараа нь залгая..
Даня: Баяртай. Бүжгэн дээрээ Янатай байгаа гэнээ.
Яна: Байна, тиймээ Эля сайн уу? За за, ойлголоо тэгье, баяртай. Хэрвээ асуувал би Элятай бүжгэн дээр байгаа шүү...
Даня: Бид нар мэдэж байгаа. Үнэн хэрэгтээ Эля хаана байна? Дахиад л Ксюшатай юу?
Ваня: Тийм ээ анд минь чи тэрнийг сайн шийтгэх хэрэгтэй. Би өрийнхөө хүүхнүүдийг үргэлж хатуу шийтгэдэг. Тийм учраас л надаас холддоггүй. Яна тийм биз дээ?
Өвөө: За ямар байна?
Гамлет: Долмаг зөвхөн... армянчууд ингэж хийж чадна.
Өвөө: Армянчууд уу?
Гамлет: ..тийм ээ...
Өвөө: Бас миний хайртай эмэгтэй хийж чадна.
Гамлет: Танай Зоя энийг хийсэн юмуу?
Өвөө: Тийм ээ... Үүнтэй холбоотойгоор надад нэг санал байна.
Гамлет: Нхн...
Өвөө: Чи Зояг гэртэй үйлчлэгчээр авмааргүй байна уу?
Гамлет: Катяг яахав?
Өвөө: Тэр чинь жирэмсэн биз дээ?
Гамлет: Яаж жирэмсэн гэж?
Өвөө: Тийм ээ чи гэдсий нь хараагүй юм уу?
Гамлет: Юу гээч заримдаа харахаар гэдэс нь томорчихон ч юм шиг...
Өвөө: Тийм ээ..
Гамлет: Заримдаа харахаар хэвээрээ л байдаг.
Өвөө: Үгүй ээ хэвээрээ биш. Жирэмсэнбайгаа.
Катя: Ус... танд эвтэйхэн байна уу? Би дэрийг чинь засаад өгье..
Өвөө: Үгүй дээ би өөрөө засчихна...
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: Тийм ээ, тийм нэг нүгэл байгаа.
Гамлет: Таны насан дээр энэ нүгэл биш.. энэ адислал!
Өвөө: Би яаж ач нартаа удахгүй нагацыгаа харна гэж тайлбарлах юм бэ?
Антон: Сайн уу...
Полина: Сайн уу...
Антон: Чи хаашаа яваа вэ нн?
Полина: Би үлгэр жишээ эхнэрийн хувьд нөхөрлүүгээ л яараад... бас сэтгэл зүйч дээрээ очсон.
Антон: Тийм үү?
Полина: Кофе уух уу?
Антон: Тэгьеэ дуртайяа...
Полина: Бид хоёр архины хорын тухай ярьсан.
Антон: Тэгээд юу гэж байна?
Полина: Бүх юм гайхалтай.
Антон: Юу нь гайхалтай билээ?
Полина: Архигүй ертөнц л гайхалтай.
Антон: Нн...
Полина: Би ваарнуудаа дарснаас болоод л их хачирхалтай гэж бодсон. Харин одоо тэгшрээд призм болох уу?
Антон: Тийм л дээ Полина тэгэлгүй яахав. Танай сэтгэл зүйч зүгээр нэг ийм их мөнгө авдаггүй биз дээ?
Полина: Огтхон ч зүгээр биш.. үйлчлүүлэчдээ юу хэрэгтэй гэдгийг үргэлж мэддэг.
Даня хоолой: Сайн байна уу Гамлет ахаа, сайн байна уу Милана эгчээ... Чи тэгэхээр ийм бүжигтэй юм биз дээ? Тэгээд нөгөөх чинь хаана байна?
Эля: Нөгөөх гэж хэн? Чи юу яриад байнаа?
Даня: Хэнийг хэлж байгааг минь мэдэхгүй болж битгий жүжиглэ...чи тэрэнтэй байсан гэдгийг би сайн мэдэж байна... Яасан, цонхоор үсрээд амжчихсан уу? Тийм дээ тэр чинь их хөгжилтэй, хөдөлгөөнтэй, надтай байдаг шиг уйтгартай биш. “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл”-д чинь ч дуртай юу? Хэрвээ тийм бол би гайхахгүй ээ... Би үзэхгүй гэдгээ ч хэлж байсан. Чи надад хэлээдэх дээ худлаа ярихыг ч гэсэн тэр салгагч зааж өгсөн үү?
Ксюха: Тийм ээ би зааж өгсөн. Би Элятай дэлгүүр явж, дуртай цувралыг нь хамт үзэж, тоглож, хөгжилддөг. Ерөнхийдөө чиний Элятай хийх дургүй бүхнийг хийдэг салгагч.
Эля: Даня уучлаарай зүгээр л охидууд заримдаа охидуудтайгаа л байх дуртай байдаг.
Даня: Чи ч гэсэн уучлааарай. Би цус сорогчдын өдрийн тэмдэглэлд дургүй. Бас чипсэнд...
Антон: Сайн байна уу, орж болох уу, би танд ганцхан минут саад болчихъё, мэргэжлийн ажилд чинь талархаад гэж болно.
Залуу: Нхн.. бэлэг тэмдэг болгож, ойлгомжтой, та суу л даа...
Антон: Баярлаллаа.
Залуу: Өөрөөр хэлбэл гэр бүлийн сэтгэл зүйчдээ өөрийнхөө эрчүүдийн асуудлыг бэлэглэж, тийм байдлаар тэрнээсээ ч сална, ухаалаг л юм.
Антон: Өөрийнхөө асуудлыг ээ?
Залуу: ..тийм ээ...
Антон: Яахав Полинагийн нөхрийн хувьд зарим талдаа минийх л дээ...гэхдээ бурхны авралаар Полина дөчин градусын юманд орчихоогүй байгаа. Харин, арав, арван нэгэн градсыг бол тиймээ. Улаан дарсанд орчихсон..
Залуу: Намайг уучлаарай улаан дарсанд орчихсоон?!
Антон: Тийм ээ цагаан дарсанд ч гэсэн. Гэхдээ таны ачаар одоо бол үгүй, баярлаллаа танд..
Залуу: Антон та гол нь, та тэрнийг битгий загнаарай.
Антон: Нхн...
Залуу: Зүгээр л тайван ярилц, энийг...
Антон: Баярлалаа.
Залуу: Полина ухаалаг эмэгтэй, гэхдээ эмзэг. Ингэхэд бэлгийн амьдрал чинь ямар вэ?
Антон: ..бүх юм гайхалтай.. уучлаарай, Полина энэ талаар ч гэсэн юм хэлчихээ юу?
Залуу: Ухаалаг, гэхдээ их эм-зэг!Битгий загнаарай...
Катя: Өө.. Виктор Алексеевич...
Өвөө: ..Катерина..
Катя: ..уучлаарай..
Өвөө: Катерини чи болгоомжтой. Чи, чиний байдалд ингэж ширүүн болохгүй! Болно доо, болно, би хамаагүй ярихгүй.. намайг сонс Катерина, би одоо шинэ амьдралтай. Өөр хүнд дурлачихсан. Зөвхөн хөгшин нас маань л хуучнаараа, бусад нь бүгд шинэ. Гэхдээ би хүүхдээсээ татгалзахгүй ээ, бурхны авралаар элбээд л өсгөчихнө...
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: За..
Катя: Ямар хүүхэд?
Өвөө: Яаж, наадах чинь, чи хэдэн сартай юм бэ? Бид хоёр чинь хэзээ ч билээ, долоон сар, есөн сар.. хоёр сар уу?!
Катя: Виктор Алексеевич та чинь хөгшрөөд ухаан самуурчихаа юу? Би таньтай хэзээ ч тийм юм байгаагүй. Тэгээд ч би жирэмсэн биш!
Өвөө: Яаж жирэмсэн биш гэж? Яаж тэгж байгаагүй гэж?
Катя: Тийм ээ, таны юу зүүдэлснийг мэдэхгүй л дээ...
Катя: Ус.. танд эвтэйхэн байна уу? Би дэрийг чинь засаад өгье...
Өвөө: Би өөрөө ч засчихна...
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: Байзаарай чиний цээжин дээрх сарнай юу гэж?
Катя: Надад ямар ч сарнай байхгүй. Тэгээд ч би алтан зул цэцгэнд дуртай.
Өвөө: Тэгвэл гэдэс чинь, Зоя бид хоёр Оганяныд очиход чи том гэдэстэй байсан.
Катя: Би тэгэхэд их юм идчихсэн байсан юм. Баяртай.
Өвөө: Баяртай... тэгэхээр зүүд байж.. за яахав, зүүдэнд ч гэсэн нэг юм лав байсан.
Иванов: Тэгээд одоо энийг яахав?
Антон: Одоо яахав дээ, уухгүй байсан бол ийм асуудал гарахгүй л байсан.
Лида: Уйл уйл Полинушка дотор чинь онгойно...
Антон: Тийм ээ, дотор нь онгойно, өнөөдөр сэтгэл зүйчтэйгээ л нэг шил дарс сулалчихсан.
Лида: Тэгээд одоо яах юм бэ?
Иванов: Кодлуулах хэрэгтэй..
Полина: Үгүй дээ энэ бол ичмээр. Тийм юмгүй болох л ёстой, би чинь зүгээр нэг архичин биш...
Лида: Тийм ээ зүгээр нэг биш, дээд зэргийн. Чи чинь элдвийн юм биш, үнэтэй дарс уудаг.
Иванов: Тэгээд юу гэсэн үг вэ! Полинкагаас өмнө, өвөө, бид хоёрыг л сонирхогчид гэж үздэг байсан.
Лида: Чи юмыг нэрээр нь нэрлэ л дээ. Мэргэжлийн гээч?!
Иванов: Тэгээд энд бүгд сонирхогчид уу? Чи ч гэсэн Лидок татахаа хүрвэл татаж л байдаг! Антоха бол вискид нэлээн орчихсон. Тийм учраас бид нар бүгдээрээ уудаг сонирхогчид. Энэ асуудал өөрт чинь байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө ярилцдаг хүмүүсийн клубт яадаг билээ? Намайг Алексей гэдэг. Би архичин.
Антон: Сайн байна уу Алексей...
Лида: Сайн байна уу Алексей..
Иванов: Дараагийнх нь хэн билээ?
Лида: Сайн байцгаана уу, намайг Лида гэдэг. Бас би уудаг.
Антон: Сайн байна уу Лида...
Лида: Аливээ Антоша энэ аймшигтай биш...
Антон: Сайн байцгаана уу, намайг Антон гэдэг. Би архичин.
Лида: Сайн байна уу Антоша...
Иванов: Клубт тавтай морил...
Полина: Сайн байцгаана уу, намайг Полина гэдэг. Би архичин биш... зүгээр л баяраар л ууцгааж байя тэгэх үү?
Антон: Манайд өнөөдөр баяр ч болж байгаа. Таван жилийн өмнө манайх энэ байшинд орсон.
Лида: Лёша цай! Бүгд цай ууцгаая..
Люба: Виктор Алексеевич түлхүүр..
Өвөө: Зоя Вероновна түлхүүр... Би чамд муугүй ажил олсон байна уу?
Люба: Арван таван мянгаар уу, болох л юм.
Өвөө: Тойрцгооё..
Люба: Тойрцгооё...
Ваня: Та нар юу хийж байгаа юм бэ, цай ууж байгаа юм уу?
Иванов: Бид нар өөр юу уух ёстой гэж?
Ваня: Гитар тоглож байх үед өвөө лав зөгийн балтаа л уудаг..
Бүгд: ..Харин өнөөдөр цай ууж байна!
.................
Декан эр багш урд нь гарч байсан
Залуу
Залуу1
Эмч эр
Эр
Бүсгүй
Эм
№17
Антон: Энэ санаа нэг л таалагдахгүй байна.
Өвөө: Яагаад таалагдахгүй гэж? Тэртэй тэргүй гэдсэнд ороод бүгд холилдчихно. Гэхдээ ийм амталгааны туршилт...
Антон: Энүүхэндээ гэхэд таны ходоодны хувьд Виктор Алексеевич, гайхах юм алга. Би энийг хэлж байна! Бурхан минь, Миланагийн клипийг яагаад манайд, ямар бүтэн кино биш дээ!
Полина: Яагаад гэвэл манай байшин илүү гоёмсог, сүртэй, клипний зураг авахад Оганяны байшингаас илүү тохиромжтой.
Антон: Тэр ч тийм шүү...
Полина: Бас Милана найруулагчтайгаа яриад надад дүр өгч магадгүй гэж амласан.
Антон: Полина яах гэж, чи тэнд юу хийх юм бэ? Клипнүүд чинь үсээ ингэж сэгсчээд л, мурилзахаас өөр юм байхгүй.
Иванов: Атаархлын өнгө аяс сонсогдож байна. Яагаад гэвэл сэгсчих юм ч байгаа.
Антон: Гол нь толгойн дээр байгаа биш, дотор нь байгаа юм.
Иванов: Гайхалтай санаа, ийм гялалзсан толгойнд ирсэн гэдгийг ч гайхах юм алга...
Өвөө: Дуугай л байж үз, үстэй та нар ерөнхийдөө адилхан. Харин халзан хүмүүс, бүгд өөрийн гэсэн өвөрмөц халзан!
Иванов: Би ойлгосонгүй, та нар чинь хоёулаа юмуу, нэг л гэрэл гялайгаад...
Өвөө: Лидаг ажилтай болохоор ямар яриа болчихоо вэ?!
Полина: Антоша санаа зоволтгүй дээ, чи надад үсгүй байсан ч үстэй юм шиг л таалагддаг.
Хоёр Ивановынхон
Ваня: Данёк одоо болноо илүү чухал юм хийх хэрэгтэй байна.
Даня: Их сургуулийн оюутны байранд оруулах өрөгдөл өө?
Ваня: Тийм ээ...
Даня: Надад ямар хэрэгтэй гэж?
Ваня: Чиний нэг найз эндээс бүр яваад л энэ суудал чинийх болно.
Даня: Энэ суудал, бас оюутны байр, энэ хоёр үг нэг өгүүлбэр байж болно гэдэгт чи итгэлтэй байна уу?
Ваня: Чи тэнд амьдрах ч шаардлагагүй, зүгээр л чамайг өөр дээрээ оруулаад л би бүтэн өрөө эзэмшинэ. Миний юу гэдгийг ойлгож байна уу?
Даня: Ойлголоо... энийг чамд шинэ жил, төрсөн өдөр, гэгээн Петр, Февроны, ер нь бүх баярын бэлэг болголоо шүү, май!
Ваня: Тийм ээ ойлгомжтой... харин одоо байранд оруулахыг деканаар зөвшөөрүүлэх л үлдлээ. Шоколад авчихсан мөртлөө, асуудал тийм ч амар шийдэгдэхгүй гэсэн.
Даня: Ээжийг яриад өг гээд л гуйчих..
Ваня: Алийг нь?
Лида: Сайн байна уу! Ингэхэд юу гэдэг билээ, сууж л байна уу!
Декан: Сайн байна уу...
Лида: Би юу гэж ирсэн гэхээр Данькагаа оюутны байранд оруулмаар байна. Тэгэхгүй бол нэг хүү маань тэнд, гэтэл нөгөөх нь өрөөгүй байдаг. Энэ чинь болохгүй биз дээ?
Декан: Гэхдээ уучлаарай, байрны асуудлыг тийм хурдан шийдэх боломжгүй..
Лида: За больдоо, энэ харандааг аваад л, юу хэрэгтэйг нь цаасан дээр биччихнэ, тэгээд л болчихмоор санагдах юм.
Декан: Юу гэхээр бүх юм тийм ч амар биш!
Лида: Ойлголоо, юу гэх гэсний чинь ойлгосон. Энэ мөөг, би өөрөө хийсэн юм. Якубовичд ч ийм байхгүй! Ингээд асуудал шийдэгдсэн биз дээ?!
Ваня: Ээжээ их сургуульдаа ч ойрхон, хоол ундаа идээд л унтаад өгнө, ямар ч асуудалгүй.
Полина: Ваня би бүгдийнэ ойлгож байна.
Ваня: Тийм үү?
Полина: Тэгэлгүй яахав дээ, чи Данягаар хичээлдээ туслуулах гэж байгаа.
Ваня: Тийм дээ та үргэлж бүгдийнэ ойлгодог.
Полина: За яахав би декантай чинь яриад үзье, гэхдээ маргааш болох уу, тэгэхгүй бол зураг авалт болж байгаа.
Ваня: Үгүй дээ ээжээ өнөөдөр л хэрэгтэй. Хэрвээ над дээр ямар нэгэн гадны, хариуцлагагүй, охидууд авчирч, нийлдэг юм оруулчихвал гүйцээ! Дээд боловсрол баяртай, аавынх шиг хүнд зам л үлдэнэ.
Полина: За яахав би ярилцаад үзье.. уучлаарай болох уу...
Залуу: ..за...
Полина: ..уучлаарай..та нарын зураг авалт хэзээ эхлэх вэ?
Залуу: Милана салон руугаа үсээ жаахан янзлуулах гээд орчихлоо гэсэн.
Полина: Тэгвэл цаг байгаа л юм байна...
Ваня: ..тийм үү...
Полина: ..явцгаая..
Эмч: Анхан шатны үзлэгээр дүгнээд хэлэхэд биеэс үс амжилттай шилжүүлэн суулгах боломж бага юм байна. Үсний чинь чанар тааруухан байна.
Антон: Харин надад?
Эмч: Харин танд бол үсний хэмжээ тааруухан юм байна. Гэхдээ өөр хувилбар байгаа л даа. Өөрөөр хэлбэл...
Өвөө: Өгзөгнөөс үү?...
Антон: ..эмчээ өөр хувилбар байна уу?
Эмч: Донорын хувилбар байгаа л даа. Хүүтэй юу?
Антон, өвөө: Хүүтэй...
Эмч: Гэхдээ тийм хямдхан арга биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Өвөө: Мөнгө асуудал биш ээ...
Антон: Энэ миний өмнөөс хариулчихлаа. Харин би тэрний өмнөөс хариулъя. Мэс засал хийлгэх мөнгө байхгүй.
Өвөө: Антончик чи миний мөнгий төлөхгүй юм уу? Бид нар үргэлж нэг нэгэндээ туслах хэрэгтэй л гэж санасан.
Антон: Би туслаж байгаа, таныг идэх юм, ажлаар хангаж, эцсийн эцэст зүрхэнд чинь ч тусласан. Харин үсээ та өөрөө олчихож болно биз дээ?
Өвөө: Эмчээ төсөвийн ямар нэгэн хувилбар байгаа юу?
Иванов: Сайн байна уу, гол дүрийн жүжигчинтэй нь яаж уулзахав хэлээд өгөхгүй юу? Зүгээр л танилцаж, нөхөрлөх гэсэн юм. Дараа нь найзууддаа ярина... баярлаллаа. Нн, энэ юуны үс вэ? Канкалийн элбэнх үү, тусгай үс үү?
Залуу1: Та яах гээ вэ?
Иванов: Гол дүрийн жүжигчинтэй нь яаж уулзах вэ л гэсэн юм.
Залуу1: “Дуурийн дуурь” теле цувралд тоглосон. Сайн жүжигчин гэдэгт итгэлтэй байна.
Иванов: Сайн байна уу.. гол дүрийн жүжигчний нь яаж олохов?
Эр: Би таныг сонсож байна?
Иванов: Би тоглосон юм. Би шууд л таньсан. “Дуурийн дуурь”-ийг бүх ангий нь үзсэн.
Эр: Тийм үү? Харин би сайн мэдэхгүй л дээ.
Иванов: Би бага байхын л таны шүтэн бишрэгч...
Эр: Баярлаллаа сайхан байна.
Иванов: Би найзуудтайгаа ярьдаг л даа... хэн нь ямар киноны бүсгүйтэй унтах байсан бэ ч гэдэг юмуу, хамт уух вэ гээд л..би таныг хамгийн түрүүнд хэлдэг. Нөгөө юу, хамт ууна гэж л...
Эр: Би ийм магтаалын үг сонсож байгаагүй юм байна. Хоёр дахин талархлаа...
Иванов: Тийм үү.. Тэгвэл.. мөрөөдлөө биелүүлцгээх үү? Жаахан л...
Эр: Энэ бол гурван давхар магтаал! Хийчих.. гэхдээ жаахан шүү!
Антон: Хүү минь зөвшөөрсөнд баярлаллаа..
Даня: Зүгээр дээ ааваа болилдоо, эцсийн эцэст үсний донор бол бөөрний донор байснаас л дээр...
Антон: Тэр ч тийм шүү...
Даня: Тиймээс ирээдүйн эрхтэн шилжүүлэх үүргээ би таньд биелүүлихсэн гэсэн үг шүү! Юу бичсний нь хар даа...
Антон: Юу?
Даня: Халзралт дамжих зам бол.. эхийн талын Икс хромсом байдаг.
Антон: Наадхандаа санаа зовох хэрэггүй дээ, танай ээжийн үс ямар билээ дээ, хүн бүхнийх л тийм байгаасай. Гэхдээ сар болгон үс хийлгэдэг л гэмээр үсээ янзлуулах нь ямар үнэтэй гээч би лав тайлбарлаж чадахгүй...
Даня: Байзаарай та ойлгосонгүй.
Антон: Юу?
Даня: Хэрвээ ээжийн аав халзан байсан бол...
Антон: Тийм ээ...
Даня: Бас тэр хүний аав халзан байсан.
Антон: Тэгээд?
Даня: Өөрөөр хэлбэл би ч гэсэн халзан болох асар өндөр магадлалтай.
Антон: Больдоо, одоо болно, чи яаж халзан болох юм бэ, чи чинь хамгийн царайлаг, хүмүүжилтэй, ухаалаг. Өвөөгөөс чинь чамд юу ч дамжаагүй, юу ч өвлөгдөөгүй, тайвшир!
Даня: Үгүй дээ ааваа уучлаарай...
Антон: ..юу вэ...
Даня: ...би, би ингэж азаа үзэж чадахгүй. Би танд..
Антон: ..яагаад?...
Даня: ..Би танд үсээ өгөөд л, дараа нь надад үс хүрэхгүй болчихвол, би яах юм бэ?
Антон: ..яаж чи..
Даня: ..ааваа битгий юм бодоорой, уучлаарай ааваа...
Антон: ..гэхдээ, гэхдээ чи хүүтэй болно. Хэрвээ Эля та хоёр болчихвол тэрний үс ямар билээ дээ, бараг л шал хүрнэ. Гамлетын үс ямар гэдгийг мэдэх үү? Өтгөн бараг л чонынх шиг, бүр...
Өвөө: За харцгаа ямар байна? Гар хийц, жинхэнэ үс. Хүрэн шаргал өнгөтэй, супер цавуу... угааж болно.
Даня: Та бид хоёрыг ийм л юм хүлээж байгаа.
Антон: Солиорол...
Залуу: Та эргэж хараад, тэр таныг үнсэнэ. Харин та гараас нь мултраад зугтана... энэ их чухал...
Милана: Мултраад л зугтаана..мултраад л зугтана...
Иванов: Гамлет чи эхнэрээ ямар нэгэн хүнтэй үнсэлцэхийг зөвшөөрнө гэж үү?
Гамлет: Энэ бол урлагийн төлөө...
Иванов: Нн, танай Миланка ч сайхан л юм. Ийм дүрд тоглоод л....
Залуу хоолой: Валентин хаана байнаа? Хэний мөнгийг үрж байгаа билээ? Гол дүрийн жүжигчин нь одоо болтол байхгүй...
Бүсгүй хоолой: Евгейний Александрович, Евгейний Александрович..нөгөө..ерөнхийдөө урьдынхаараа л...
Залуу: Уучихаа юу?
Бүсгүй: Нхн...
Залуу: Босож чадахнуу, энэ их чухал..
Бүсгүй: Өнөөдөр лав биш...
Залуу: Хэн юм өгчихөө вэ?
Бүсгүй: Хэн юм өгсөн бэ?
Милана: Юу болоод байнаа.. байзаарай зураг авалтаа хойшлуулах юмуу?
Гамлет: Үгүй дээ, Миланочка юу гэж дээ, эд нарын зураг авалтын нэг л өдөр ямар үнэтэй гэдгийг чи мэднэ биз дээ? Яахав хойшлуулж болно л доо. Тэгвэл Тайландын оронд Ереван л явна.
Милана: Үгүй шүү үгүй, зургаа авцгаая...
Залуу: Жүжигчингүй юу? Бид нар тийм сөрөг дүр хаанаас олох юм бэ? Харахад л хорон санаатай, шуналтай гэдэг нь шууд ойлгомжтой байхаар...хуял тачаалтай...
Иванов: Би зүгээр л харсан юм. Үнэтэй юу?
Залуу: Энэ болох юм байна.
Гамлет: Үгүй ээ, тэр энэнтэй үнсэлцэхгүй.
Милана: Энэ бүхэн урлагийн л төлөө...
Залуу: Бас төсөвийн төлөө, энэ их чухал...
Гамлет: За яахав.. гэхдээ удаан биш, бас хэл оролцохгүй шүү...
Бүсгүй: Та зургаа авахуулах уу? Таван мянган рублиэр..
Иванов: Уг нь гайгүй л юм...
Бүсгүй: Үгүй дээ танд төлнө.
Полина: Баяртай.. тохиролцчихлоо. Даняг оруулж болно.
Ваня: Ээжээ танд их баярлаллаа. Та хэцүү үед үргэлж тусладаг.
Полина: Гэхдээ танайд засвар хийхээр л болчихлоо. Яаралтай..
Ваня: Тийм ээ...
Полина: Гэхдээ өөрөө амжуулаарай...
Ваня: Тийм л дээ...
Полина: За за ээж нь зураг авалттай...
Ваня: Баяртай..
Өвөө: Тийм ээ гадна төрөхдөө санаа тавих хэзээ ч оройтохгүй хүү минь...
Иванов: Байрыг чинь өөр хүмүүс эзэлчихсэн үед урлагт өөрийгөө олох л оройтохгүй.
Өвөө: Тийм л байх...
Иванов: Та чинь юу болчихоо вэ?
Өвөө: Үс хийлгэчихлээ.. гэхдээ загтнаад байх юм...
Залуу: За та бэлэн үү?
Иванов: Би бэлэн.
Залуу: Тэгэхээр Алексей дахиад нэг..
Иванов: ..за...
Залуу: Милана ширээ арчиж байна.
Иванов: Тийм ээ..
Залуу: Та араас нь очоод л шуналтайгаар тэрнийг үнсэнэ.. энэ их чухал... Тэр таниас зугтана...
Иванов: Хэр зэрэг шуналтай үнсэхэв..энэ их чухал.. надад ганц хоёр санаа байна. Бүх юм сэтгэлээсээ тийм..
Гамлет: Хэрэггүй ээ ямар ч сэтгэл хэрэггүй. Очлоо, тэвэрлээ, үнслээ, түлхлээ, явлаа.
Залуу: Дууны бичлэг, явлаа.. камер..
Бүсгүй: Бүлэг нэг, кадр нэг, дубль нэг...
Залуу: Бэлдээрэй.. эхэл!
Лида: Яадаг өөдгүй амьтан бэ, чамайг харж л байхгүй бол болохгүй юу, бас чи ч гэсэн хүнийг баахан ажлаар дарчихаад л, өөрөө ингэж явна уу, би бүгдий нь ойлголоо...
Гамлет хоолой: ..Лида...
Лида: Юу вэ?!
Залуу хоолой: ..зогс, зогс, юу болоод байнаа?
Лида: Өө.. би.. энэ чинь би, би яагаад...
Лида: Гамлет чи яаж ийм юм зөвшөөрдөг байнаа?
Гамлет: Урлагийн төлөө л..
Иванов: Манай жүжигчдийн ажил ийм... таван мянгыг өгнө.
Өвөө: Сайхан л ажил юм. Миланкаг үнсээд л, өгзгий нь илчихнэ...
Лида: Юу гээч би ер нь явлаа, тэгэхгүй бол би юу хийснээ хариуцахгүй шүү!
Өвөө: Явъя...
Ваня: ..ээжээ сайн уу, надад таны тусламж хэрэгтэй байна. Та үргэлж надад тусладаг биз дээ?
Лида: Явъя хүү минь явцгаая...
Ваня: Баярлаллаа...
Лида: Юу байхав дээ, хоёр цагийн дотор ханын цаас наачихна. Таазы нь гучин минутанд л шохойдчихно. Ядаж ажилтай боллоо... юу гэж зогсоод байгаа юм бэ, алив эхэлцгээе..
Ваня: Баярлалаа ээжээ, та шидэт дагина л гэсэн үг.
Лида: Зүгээр дээ...
Өвөө: Ийм л байна хүү минь, үснийхээ тоогоор чи өвөөгөө гүйцэхгүй.
Даня: Өвөө юу гээч, та халзарч эхлэсэн үеэ санаж байна уу? Эмэгтэйчүүд юу гэж байсан бэ? Гэнэт эмээ таниас сална гэдэг ч юмуу?
Өвөө: Эмээд чинь тэртэй тэргүй шалтгаан барагдахгүй байсан. Чи юунд нь тэгтлээ зовоо вэ?
Даня: Гэнэт би халзан болчих ч юм билүү? Харин Эля юу гэхийг би мэдэхгүй байна.
Өвөө: Хүү минь энэ бол их хувийн зүйл. Хэнд ч юм Ленин таалагддаг, хэнд ч юм Сталин таалагдна. Заримд нь Хрушёв, заримд нь Брежнев таалагддаг. Заримд нь Андропов, заримд нь Черненко, заримд нь Горбачёв, заримд нь Ельцин, заримд нь...
Даня: Зүй тогтлыг нь ойлголоо.
Өвөө: Тийм ээ...
Даня: Товчхон!
Өвөө: Товчхондоо чи энийг Элягаас асуусан дээр гэж бодож байна.
Лида: Болж байна, зааг нь жаахан болохгүй байна. Хана нь муруй юм байна. Яг л манай хуучин байшин шиг, гэхдээ энд үнэр нь гайгүй...
Ваня: Тийм ээ...
Эм: Тэгэхээр Иванов, энэ шинэ хүүхдийн төлбөрийн мөнгө.
Ваня: Энд бас төлөх хэрэгтэй юмуу? Бид нар чинь засвар хийсэн биз дээ?...
Лида: ..тийм ээ...
Эм: ..хэрвээ ээж чинь декантай тохиролцоод, ажилчин хөлсөлсөн бол шинэ хүүхдийн мөнгө төлөхөд асуудал гарахгүй л байх...
Лида: ..ямар ээж нь?
Эм: Ээж олон байдаг гэж үү?
Лида: Тэгэхээр заваан ажил хийвэл би хайртай ээж нь, харин декантай уулзуулах бол Полина юу?
Ваня: Үгүй дээ ээжээ... зүгээр л ээж ханын цаас нааж чадахгүй, харин юу ч гуйхгүй үлдээчихвэл бүр гомдчихно. Тэгээд л хамгийн амархан нь, декан!?
Лида: Тэр ч тийм шүү! За яахав, хурдан хатаг цонхоо нээчихье...
Ваня: Тиймээ тэгье...
Лида: Явж хувцсаа солилоо...
Ваня: Би гаргаад өгье ээжээ...
Бүсгүй: Бүлэг нэг, кадр нэг, дубль арван нэг...
Залуу: Зоригтой зоригтой зоригтой, чи тэрэн рүү дайрч байгаа, тэр чамаас айж байгаа. Болж байна сайн байна..гайхалтай! .. зогс! Гадны хүн яагаад талбай дээр гараад ирэвээ? Ийм дубль хэрэггүй болгочихлоо...
Полина хоолой: Би гадны хүн биш, би эхнэр нь.....
Залуу: Бас ямар эхнэр?...
Полина: .. Милана чи хэлээгүй юм уу?...
Бүсгүй: Ямар ч эхнэр байхгүй.
Милан: Поля би дүрдээ ороод бүр хэлэхээ мартчихаж...
Полина: Уучлаарай бид нар ингэвэл илүү хурц болно гэж шийдсэн юм. Энэ хоёрыг гол дүрийн эхнэр нь барина. Эхнэр нь амралтанд явчихсан байсан. Энэ нь малгай, чемоданаар нь ойлгомжтой байгаа.
Залуу: Юун балай юм бэ?!
Полина: Уучлаарай би илүү сайн л болгох гэсэн юм.
Залуу: Аливээ дахиад үнсэлтээ явуулцгаая..
Өвөө: Давыдович чамд ямар нэгэн халуухан юм байна уу?
Гамлет: Халуун юм алгаа, харин хатуу юм байна...
Залуу: ...тэгээд л шууд, тиймээ шууд, одоо, яг одоо..
Өвөө: Нэмэр алга аа...
Залуу: Сайн байна гайхалтай...
Даня: Эля сайн уу, бид хоёр яаралтай ярилцах ёстой.
Эля: Яг энд үү, ядаж дээшээ гарцгаая...
Даня: Үгүй ээ эртхэн байх тусмаа л их сайн. Яагаад гэвэл би чамд их таагүй юм хэлмээр байна.
Эля: Тэгэхээр би бүр санаа зовж эхэллээ, тэгээд?
Даня: Юу ч гэсэн, учир нь чамд биш, харин надад байгаа. Бүр миний мөн чанарт гэж болно. Юу гэхээр тестерон бол эрэгтэй хүний их чухал гармон энэ маш олон...
Эля: ..тэгэхээр тэр чинь хэн юм бэ?..
Даня: Тэр хэн гэж, хэн?
Эля: Намайг араар тавьсан охин чинь...
Даня: Тавихаа?! Эля анхааралтай бай л даа, би чамд чухал юм ярьж байна. Магадгүй би удахгүй...халзан болно. Чамд огт таалагдахгүй байж ч магадгүй.
Эля: Халзан болох оо?! Халзан болно гэнэ шүү!
Даня: Миний генийн хандлага тийм.
Эля: Нагиев, Брюсс Уиллис, Бондарчук, их аятайхан л эрчүүд, халзан толгойтой. Тэгээд ч үстэй ч бай, үсгүй ч бай. Би үснээс чинь болж дурлаагүй.
Даня: Нээрэн үү?
Эля: Тэгэлгүй яахав дээ...
Даня: Гайхалтай. Тэгэхээр би ямар ч гэсэн аавын донор болж болох юм байна.
Эля: Донор уу, чи өөрийнхөө үснээс өгөх гэж байгаа юмуу?
Даня: Нхн..
Эля: Тэгвэл аль хэсгээ үлдээхээ бодох хэрэгтэй. Жишээлбэл хажуу талаа үлдээвэл малгай өмсчихөд л чи үстэй юм шиг харагдана.
Залуу: Зоогс...
Гамлет: Тийм шүү зогс..миний бодлоор энэ удаа муугүй боллоо. Гүйцээ дараагийн хэсгээ авцгаая...
Залуу: Аймшигтай.. энэ бол зүгээр л хус мод талбай гардаг оросын кино урлаг. Лёша...
Иванов: За...
Залуу: Чамд хичнээн тайлбарлах гэсэн юм бэ?
Иванов: ..юу гэж...
Залуу: Чи юу гэж тэрнийг Брежнев шиг үнсээд байгаа юм бэ?
Иванов: Яаж үнсэх юм бэ?
Залуу: Яаж ээ?
Иванов: Тийм ээ...
Залуу: Илүү тачаалтай, илүү шуналтай, ингэж!
Гамлет: Хөөе, хөөе, хөөе хөөе..
Залуу: Ойлгосон уу давтаадах! Болж байна, сайн байна, сайн... юу гээч дахиад л Брежнев, хардаа! Лёша...
Иванов: Юу?
Залуу: Чи чинь жаахан хүүхэд юмуу?
Иванов: Ийм зураг авахуулахад таван мянга багадна.
Залуу: Зургаан мянга...
Гамлет: Болноо одоо болно, зогс, болноо болсон. Зогс... Бид нар ямар ч клип авахаа болилоо. Хангалттай... Энэ чинь юу юм бэ? Чи надад ганцхан үнсэнэ гэж хэлсэн. Юу гээч, бүр бүтэн цаг энэ өөдгүй амьтан тэрнийг үнслээ. Бас чи ч нэмэгдчихлээ. Гүйцээ!
Милана: Гамлитик, сонс л доо, энэ чинь зөвхөн урлагийн төлөө, ойлгож байна уу?
Гамлет: ..үгүй ээ..
Милана: ..тэвч л дээ, алив..
Гамлет: ..үгүй ээ..
Милан: ..миний үхэр хулгана!
Гамлет: Яахав..ойлголоо...
Бүсгүй: Бүлэг нэг, кадр нэг, дубль хорин долоо...
Залуу: Эхэл...
Ваня: Ээжээ юу гээч, ханын цаас нь бүгдээрээ салчихаж..
Лида: Тийм ээ цонхоо онгойлгохоор тэгдэг юм.
Ваня: Та өөрөө онгойлгосон биз дээ? Анн ээжээ та албаар ингэсэн юм уу, би уучлал гуйсан биз дээ? Ээжээ сонс л доо та дахиад хүрээд ирж болох уу? Яаж наахыг нь заагаад өг л дөө...
Лида: Хүү минь би чамд үзүүлсэн. Одоо өөр ээж чинь үзүүлэг... харин би чамайг байрнаасаа хөөгдөхөөр декантай чинь уулзъя..тиймээс тэвч...баяртай.
Ваня: Ойлголоо...
Залуу: Зогс.. авчихлаа... бүгдэнд нь баярлаллаа. Ээлж дууслаа. Маргааш усан оргилуурын дэргэд бусад үйлчлэгчтэй хамт Миланагийн бүжгийн зураг авна.
Милана: Ер нь гайгүй болсон уу?
Залуу: Хэрвээ монтажан дээр гайгүй байвал ок. Үгүй бол нөгөөдөр энэ зургийг дахиад авахаас өөр аргагүй.
Иванов: Би нөгөөдөр амралттай ч юм байна.
Гамлет: Маргааш монтажан дээр бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
Залуу: Мэргэжлийн хүмүүстэй ажиллах үнэхээр гайхалтай.
Эля: Энэ огт Брюсс Уиллис биш, Гуценко ч биш... Даня новш гэж...
Эля: Даня чи донор болж болохгүй шүү, би бүгдий нь үзлээ чи огт өөр юм байна. Юу гэхээр чамд зохихгүй.
Эмч: Тэгэхээр шинжилгээнээс харахад таны үс таньд амьдрах магадлал их биш л юм. Гэхдээ л байгаа.
Антон: Нхн... тэгээд тэр боломж нь ямар байна?
Эмч: Нэг аравны таваас хоёр хувь...
Антон: За за энэ бол миний мөнгө төлөв боломжтой ч ойролцоо юм байна.
Өвөө: Лидка зоригтойхон, энэ хиймэл үсийг авахад л туслаадах...
Иванов: Манжингаа сугачихлаа. Ингэхэд үсчний газар нээх үү?
Лида: Тийм ээ, халзан толгой өнгөлж өгөх газар.
Өвөө: Ямар сайхан юм бэ..ийм сайхан....
Лида хоолой: Ямар нэгэн уух юм өгчих....
Өвөө: Их сайхан...
Эля: Ямар ч гэсэн өгчихөө юу?
Даня: Үгүй ээ..
Эля: Миний дуут мессежийг сонссон уу?
Даня: Үгүй ээ юу байгаа юм бэ?
Эля: Юу ч биш ээ...
Ваня: Яна.. би чамайг уг нь туслаарай л гэж дуудсан.
Яна: Яахав тэгвэл хоёулаа эхэлнэ, гэхдээ эхлээд бүгдий нь засаад..
Ваня: Тэгэхээр зүгээр эхлээд жаахан амарч байгаа тийм биз дээ.
.........................
Эр
Эр1,2
Саня эр
Залуу
Залуу1 гарч байсан Ивановын найз уртавтар үстэй
Залуу2 бүдүүндүү найз нь
Проф эр
Хүү 10 орчим насны
№18
Эр:
Сануулахыг илүү гэж бодохгүй байна.
Гэвчшүлгээ унших энэ үеийн
Цагийн чухалын бодоход,
Алга ташилт сонсогдох ёстой.
Энэ л олон жилийн амьдралд
Наран мандахын тэр нэг нэрийг
Бүгд бахдан ойлгодог.
Нар мандаж, үүр цайхад
Бид бараг зорилгодоо хүрдэг...
Лида: Полинка чинь юу гээчийн тэнэмэл юмнууд цуглуулчихаа вэ?
Антон: Лида юуны чинь тэнэмэл, Полина Сергеевнагийн үгээр энэ бол манай сэхээтний гол төлөөлөгчид! Гэхдээ тэд нарт цуглаад ярилцчих газар байдаггүй ойлгож байна уу? Хотод гурван төмөр замын буудал байгаа, гэтэл цуглаад уулзчих газар байхгүй.
Лида: Гурван цагийн дотор наймдах таваг зууш! Өлссөн хүмүүс дайрч байгаа юм шиг нээрээ шүү!
Полина: Антоша энийг онгойлгоод өгөхгүй юу?
Антон: Эд нар чинь өөрсдөө онгойлгочихож чадахгүй юу?! Гар нь хөл шигээ юу? Тэгээд ч Полина Сергеевна танай уран бүтээлчид штопорыг бийр барихаас илүү нарийн эзэмшсэн байлгүй гэж бодож байна.
Эр1 хоолой:
Эртнээс энэ бүх утга учрыг мэдэхгүй, ойлгохгүй боллоо
Хэрхэн явахад хэцүү учир
Ухаангүй бодол санааны ангал руу нисэж...
Антон: ..үнэгүй дайлуулж, дарс ууцгаая..
Полина: ..чамд ичих нүүр алга уу?
Антон: Надад байгаа, харин эд нарт алга. Гайхалтай шүлэг. Браво...
Иванов: Маэстро таны төлөө, дуустал татчихъя!
Лида: Чи ч сайхан тогос шиг болжээ?...
Иванов: Чи юу яриад байнаа, арайх гэж сэхээрэл рүү татагдаж байхад....
Лида: Чиний юунд татагдаж байгааг мэдэж байна. Сайхан зооглоорой...
Полина: Нэгдүгээрт би өөрөө эд нарыг ийшээ урьсан.
Антон: Хоёрдугаарт эд нар чамайг ашиглаж байна. Энэ зальтай этгээдүүд бол Лёха бурхан шүтэхтэй л адилхан урлагт хамаатай, зүгээр л эндээс хурдхан хөөж явуул!
Эр: Та хүчлэх хэрэггүй ээ..
Антон: Би хүчлээ ч гүй байна..
Эр: ..бид нар тэртэй тэргүй тарж байна.
Полина: Эдуард бурхныг бодож уучлаарай, надад үнэхээр эвгүй байна. Намайг уучлаарай...
Эр: ...танд уучлал гуйх юм байхгүй ээ Полина Сергеевна, харин таныг ингэнэ гэж бодсонгүй.
Полина: Тийшээ чигээрээ, дараа нь баруун тийшээ... болгооно уу, хаалга тэнд байгаа. Сайн сайхныг хүсье
Эр1 хоолой: Баяртай..
Хоёр Ивановынхан
Зоя: Миний эзэмшил энэ байна. Гэхдээ хүч хүрэхээ ч больсоон. Энд хоёр жил юу ч тариагүй.
Өвөө: Тэр нь дээр... одоо амрах нас чинь болсон. Шуудай төмсний төлөө өглөөнөөс орой болтол зовох утгагүй...
Зоя: Яагаад шуудай гэж? Би зургаа, долоон шуудай ч авч байсан.
Өвөө: Тийм үү...
Зоя: Даан ч ганцаараа дийлэхгүй юм. Харин одоо хоёулаа хамаагүй амар! Талбай гишгээд өгөх хүнтэй болсон!
Эр2: Хүрз хүргэж гэж байвал зөвөө! Тэгэхгүй бол хавар гишгээд дийлдэхгүй.
Зоя: Тэгээд л харин маргааш Виктор Алексеевич эхлэх гэж байна.
Өвөө: Байзаарай чи чинь зүгээр л хашаа харуулна гэсэн биз дээ?
Зоя: Чи чинь хөршийн юу гэж байгааг сонсохгүй байна уу? Тэгэхгүй бол ирэх хавар хүрз ч зоогдохгүй.
Өвөө: Би харин ч хэнийг хүрздэхээ мэдэж байна. Бас нэг ногоочин!
Гера: За сайн уу язгууртан минь...
Иванов: Сайн уу...
Гера: Юу гээч чи, энгийн ард түмэнд түрсээ гайхуулаад хэрэггүй шүү. Сэрээгээ бариад л дайрчихна...
Иванов: Чи яах гэж ирээ вэ?
Гера: Чамд төрсөн өдрийн урилга авчирлаа. Юу гэхээр нөгөө газраа нуурын эрэгт уулзъя. Хөтөлбөрт: загас, архи, загасны шөл. Ногоон хувцсаа сайн өмсөөрэй. Бас хамгийн гол нь Лёха ямар ч эхнэр байхгүй шүү! Би л гэхэд Светкадаа гурван өдөр томилолтой гээд хэлчихсэн ойлгосон уу?
Иванов: Нуурын эрэгт гурван өдөр болох юмуу?
Гера: Тэгээд яах гэж?...
Лида: ..юунд гурван өдөр гэнээ нн?!
Иванов: Герка томилолтоор явж байгаа гэнээ...
Гера: Тэгээд л баяртай гэх гэж ирсэн юм.
Лида: Ннн, баяртай гэх гэж гэнэ шүү, гурван өдөр!Их л удаан салцгаах юм байна?!
Иванов: Лида намайг гурван өдрөөр явуулахгүй ээ...
Гера: Чи өөрөө л мэд, яаж яавахыг эзэн л мэдэх байх. Валерон ав, за за боллоо, эрүүл энхийн төлөө, хөрөнгөтнүүдээ!
Антон: Орж болох уу Полина Сергеевна.. танд энэ ундаа.. Полина одоо хангалттай юм биш үү, хоёр ч хонолоо, хэцүү байна! Уучлаарай уучлаарай, уучлаарай, тийм ээ би тэнэг уучлаарай...
Полина: ..надаас уучлал гуйх хэрэггүй ээ, Эдуардаас уучлал гуй...
Антон: Би уучлал гуйнаа, гэхдээ тэдний нутаг дэвсгэр дээр болж байна уу?
Иванов: Вуаля...
Лида: Тэгээд юу гэж?
Иванов: Юу, хамт салхинд гаръя, надад гитар тоглож өгөөрэй. Романтик аялал...
Өвөө: Романтик ажилд явмааргүй байна уу? Зоя талбайгаа хагалахад туслаач гэсэн. Би ганцаараа дийлэхгүй.
Лида: Алив ээ..
Иванов: Ааваа та чинь ухаантай байна уу?
Өвөө: Яасан гэж?
Иванов: Яагаа ч үгүй ээ, хамаг сайхан юм байхгүй болгочихлоо. Ингэхэд юу гээч, эмгэнээ хайрламаар байвал ногооны талбайг нь ч хайрла...
Антон хоолой: Ямар сонирхолтой юм бэ! Та нар надаас асуухаа мартчихаагүй биз?
Ваня: Гэхдээ ааваа маргааш очоод л нөгөөдөр хүрээд ирнэ.
Антон: Би орос хэлээр хэлсэн биз дээ, ямар ч цэнгэж, хонох асуудал байхгүй гүйцээ!...
Ваня: ..ааваа...
Өвөө: Яасан баярын ажиллагаа бүтэхгүй болчихсон уу? За яахав та хоёрын явахад би туслая! Би өөрөө ч залуу байсан. Та хоёрыг Зоягийн зусланд ногооны талбай руу авч явна гээд хэлчихье..
Ваня: Тийм шүү өвөө, баярлаллаа..
Өвөө: Гэхдээ нэг юм байна. Талбайг нь сэндийлэх хэрэгтэй. Ганц хоёр цагийн л ажил, дараа нь тэр баяртаа яваарай.
Лида: Зам гараад л болчихын юманд жаран километр явах хэрэг байсан гэж үү?
Иванов: Аялал бол зам гарах биш учраас л аялал!
Мсж: Чи яачихваа, загасны шөл бэлэн.
Мсж: Бараг ирчихлээ, арван таван минутын дараа очлоо..
Иванов: За за чи юмаа буулгаж л бай, би модонд яваад ирье...
Лида: Яах гэж? Энд ч байна.
Гера: Өө одоо болохоор цагийн дараа гэнээ...
Эр2: Юун цаг, энүүхэнд таван зуун метр л газар, шөл хөрчихнө. Цаадхандаа загасны шөлөн дээр биш цэлцэгнүүрэн дээр ирэв гэдгийнь бич..
Полина: Энэ тэрний урлан..
Антон: Би ч энийг нь иймэрхүү л бодож байсан. Харин энд баг өмсөөд цахилгаан хөрөөтэй хүлээн хүлээж байгаа юм биш?
Антон: Энд хүн байна уу?
Эр: Байвал та яах гэж?
Антон: Уучлал гуйх гэж ирлээ.
Эр: Полина Сергеевнад муу юм бодоогүй гэж хэлээрэй. Бас би эмэгнэл илэрхийлье..
Антон: Ямар эмэгнэл?
Эр: Тийм аятайхан эмэгтэй хувь заяагаа тань шиг эрээ цээргүй хүнтэй холбосон нь харамсалтай байна.
Антон: Юу гээч хүн доромжлохгүй байцгаая тэгэх үү?
Эр: Та яана гэж, миний дугуйг хагалах уу? Гэхдээ та бол яаж ч магадгүй.
Иванов: Өө яачихсан тэнэг хүн бэ, чүдэнзээ мартчихаж одоохон дэлгүүр гүйгээд ирье...
Лида: ..Лёша, надгүй бол чи яах хүн бэ?
Иванов: Аль хэдийн оччих байсан юм... Сайн байна.
Гера: Загасчдын төлөө!
...
....
Лида: Лёша...
Гера: Лёхич чи болж байна уу?
Лида: Лёша чи яасан бэ?
Иванов: Энд чадахгүйнээ...
Лида: Санаа зовох хэрэггүй дээ, ямар анх удаа биш дээ! Өө уучлаарай... хүсвэл, би чамд гитар тоглож өгөх үү? Бид хоёр чинь энд унтах гэж ирээгүй биз дээ?
Антон: Чөтгөр ав...
Полина: Яасан бэ...
Антон: Зүгээр л.. тэр Эдуард миний толгойноос гарахгүй юм. Тийм хүн, бүрэн дүүрэн амьдарч чадаж байна. Огт бууж өгөөгүй бүр?!
Полина: Ингэхэд бас их авъяаслаг уран барималч...
Антон: Юу гээч тэр нэг уулын багтаа мөнгө хайж байгаа гэлүү?
Полина: Тийм ээ гэхдээ нэлээн юм хэрэгтэй...
Антон: Тийм дээ би нэг ивээн тэтгэгчийг сайн мэднэ.
Полина: Хэрвээ Гамлет бол сонирхохгүй л болов уу...
Антон: Үгүй дээ би ямар товчлуурыг нь дарахаа мэднэ.. өөрийнх нь тухай ярихад ямар дуртай гээч бүр...
Полина: тэгнээ очиж бай...
Өвөө: Болчихлоо Зоянка би ирчихлээ. Ногооны талбайруугаа гарахад бэлэн, чамайг ирэхэд л бүх юм бэлэн болчихно.Тэгээ баяртай... Сайн уу Саня..
Саня: Сайн уу хөрш минь, талбайгаа янзлах гэж ирээ юу?
Өвөө: Тийм ээ, ач нараа ч талбайн ажилд сургая...
Саня: Ач нар ч сайн шүү...
Өвөө: Тийм ээ...
Саня: Харин надад тусачих хүн байхгүй. Өөрөө ч чадахгүй.
Өвөө: Яагаа вэ?
Саня: Саяхан эвэрхийгээ авахуулсан. Юм ачиж байгаад ингэчихсэн юм.
Өвөө: Ивэрхийтэй байж юу гэж хүн уруу татаад байсан юм бэ?
Саня: Хөршөө юу гээч та хэд минийхийг ч гэсэн сэндийлээд өг л дөө... үнэгүй биш шүү дэ..нэг юм тавьчихъя...
Өвөө: Чимээгүй, бие муутай хүнд туслаж болох байлгүй. За яахав бодоё. Явцгаа дайчдаа...
Даня: Сайн байна уу...
Саня: Сайн байна уу хүүхдүүд ээ...
Ваня: Сайн байна уу...
Саня: Сайн уу..
Ваня: Сайхан бүхнийг хүсье...
Иванов: Хөөе алив босож биеийн тамираа хийцгээ...
Гера: Өө Монтекристо гүн, ямар ч гэсэн оргочихсон уу?
Иванов: Аливээ цаг байгаа дээр нэг татацгаая, би Лидка аргалчихсан үдийн цай болтол сэрэхгүй...архи хаана байна?
Залуу: ..юу.. хөргөгчинд байгаа.
Иванов: Энэ энд юу хийж байгаа юм бэ?
Антон хоолой: Гамлет... сайн уу анд минь... сайн уу...
Гамлет: Сайн уу анд минь...
Антон: ..сайн уу... надад хурдхан ганц дусаагаадах, бүр тэнхээ алга...
Гамлет: Юу болоо вэ?
Антон: Юу гээч энэ Полина галзуурсан байх. Ивээн тэтгэгч болох юм байх, урлагийн хүмүүс, уран бүтээлчдэд туслах юм байлгүй..
Гамлет: ..нн...
Антон: ..сэтгүүлийнхэн, телевизээс ч утасдаад, бүгд л ажиллаж эхэлсэн. Бид нарт энэ хэрэгтэй гэж үү?!
Гамлет: Бүр шууд л телевизээс үү?
Антон: Тийм ээ, бодоод үз дээ. Дэмжлэг үзүүлж, туслана, дараа нь муж даяар танигдана, бүр улс даяар байж ч магадгүй.Харин би Полинад хэлсэн, “Антошад ийм мөнгө хаана байгаа юм бэ, байхгүй” гэж хэлсэн.
Гамлет: Антонжан наадхандаа битгий хуурт!
Антон: Тийм дээ...
Гамлет: Би хууртахгүй байгаа шиг...
Антон: Би...
Гамлет: Чи намайг яах гэж энэ бүгдийг ярьсны чинь мэдэхгүй гэж бодож байна уу? Би өөрийгөө зарлах дуртай. Харин нэр алдрын төлөө хандивын ажил хийнэ гэдэг бол арай л хэтэрнэ!..
Антон: ..нн...
Гамлет: Гэхдээ санаа зоволтгүй дээ, би уурлаагүй. Тэгснээс би чамд, ямар сакура суулгаснаа үзүүлье.. явъя, явцгаая...
Полина: За яасан, ятгаж чадав уу?
Залуу1: Энэ амьдралд чи яг л... крейсер шиг байх болтугай, бас үргэлж живилгүй хөвж яваг...
Залуу2: Харин манай дагуул онгоцууд үргэлж дэргэд чинь байна Гера...
Залуу1: ..тийм ээ... чиний төлөө...
Гера: Ленкор Иванов ёроол руу живчих шиг боллоо!
Залуу1: Тав буудуулаад л уначихлаа...
Залуу2:. Больдоо шөнөжин унтаагүй, Лидка хамаг шим шүүсий нь сорчихсон...
Гера: Ингэхэд Лидка?! ..... Лёхич...
Залуу2: Лёха.. шилэн аягаа өгөхгүй байна шүү!
Гера: Хэрвээ Лида хайж эхэлбэл энд л дээр хүрээд ирнэ. Надад ийм үйл явдал ямар ч хэрэггүй. Светка миний томилолтоор яваагүйг мэдчихвэл би үнэхээр толгойгоо цоолуулна.
Залуу2: Юу гээч, энийг Лидка руу л хүргээд өгчихье л дөө. Яахав энд биш, тэнд унтаж байгааг нь л олог...
Гера: Зөөлөн..тавиарай.. хардаа залгаж байна. Харав уу хайгаад эхлэчихэж!
Залуу1: Тэгээд одоо яаж оруулах юм бэ?
Гера: Нэг санаа байна. Хүрмий нь тайл....
Лида: Лёша чи хаашаа алга болчихвоо... Лёша чи юу гэж тоглоод байгаа юм бэ! Лёша...
Залуу: Наашаа яваарай...
Өвөө хоолой: За яаж байна Тимурчүүд ээ, эмээд туслацгаая, Ваня, Даня...
Ваня: Өвөө та яах юм бэ?
Өвөө: Харин би явж, улаан таван хошуу зурлаа, цаг явлаа!
Лида хоолой: Ямар зугаатай спорт тэмцээн зохиож байгаа биш дээ, нээрээ шүү!
Лида: Лёша чи юу гэж тоглоод байгаа юм бэ? Чи чинь согтуу байгаа юмуу? Ойд ганцаараа уугаад л чиний романтик энэ үү?
Иванов: Лидок...
Гера: Гүйцээ аюулгүй газар орхичихлоо, найдвартай гарт байгаа л гэж найдъя. Зугаалгаа үргэлжлүүлж болно. Аливээ профессор хийгээрэй...
Проф: Гэхдээ архи дахиад алга, бүгдийнэ уучихаж...
Гера: Яаж түлшгүй болчихдог юм бэ, бүтэн машин юм дуусгачихаж байгаа юм уу? Тэгвэл дэлгүүр явцгаах уу?
Эр2: Хэн жолоо барихав?
Гера: Жолооч замд байгаа. Профессор ахлаж үлдэнэ шүү...
Иванов: Лидка чи хаачих нь вэ?
Лида: Харилаа, чамд энд ганцаараа сайхан бололтой.
Залуу1: Лёхич анд минь...
Залуу2: Бид хоёр тусласан юм. Аль чадахаараа л...
Өвөө: Байна уу Зоянка болчихлоо, ирээд ажлаа хүлээж авч болно. Бараг дуусчихлаа... мануухайнаас цаашаа ганц хоёр метр л үлдсэн. Яаж мануухай байхгүй гэж, тэгээд хэний талбай хагалчихсан гэж? Хажуу айлынхаа?! Би яачихсан тэнэг амьтан бэ? Одоо тэгээд яахав дээ, өөрийнхөө талбайг ч гэсэн хагалах л хэрэгтэй. Гэхдээ чи санаа зоволтгүй дээ манай ач нар том биетэй, ямар хүчтэй гээч...
Ваня: Өвөө болно доо, таныг сонсож байна.
Өвөө: Юу гэнээ?
Даня хоолой: Наана чинь...
Зоя: Энд юу болоод байнаа?
Өвөө: Бид нар Санькагийн газрыг л янзласан юм.
Зоя: Анн ойлгомжтой, ойлгомжтой...
Лида: Гера чи энд юу хийж байгаа юм бэ? Чи чинь томилолттой гээ биз дээ?
Гера: Лидок энэ чи юу?
Лида: Тийм ээ...
Гера: Томилолт больчихсоон. Би...
Лида: Нхн, чи яагаад Лёхагийн хүрмийг өмсчихөө вэ?
Гера: Юу Лёхагийнх гэж, бид нар чинь нэг дэлгүүрээс авсан. Энэ нь минийх...
Хүү хоолой: Байна уу утсаа аваарай, Лёха залгаж байна.
Лида: Чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?..
Гера: ..манай Светка л байх...
Хүү хоолой: ... Утсаа аваарай, Лёха залгаж байна, утсаа аваарай...
Лида: ..наана чинь Лёха гээд байгаа биз дээ?
Гера: ..тийм ээ нэг л...
Хүү хоолой: ..Лёха залгаж байна утсаа аваарай...
Гера: Байна уу!
Иванов хоолой: Герич та нар хаана байна? Манай Лидка явчихлаа, байр чөлөөтэй, арай тухтай үргэлжлүүлцээе...
Гера: Одоохон очлоо Лёхич...
Лида: Явцгаая..
Өвөө: Та нар яагаад больчихвоо? Ивэрхийтэй хүнд туслаад, биеэ ч халаачихлаа.
Даня: Бид нар тэгсээн. Харин одоо таны ээлж өвөө...
Өвөө: Та нар намайг энд ганцааранг нь орхиж байгаа юм уу?
Зоя: Май.. бас энэ...
Өвөө: ..хоёр мянгыг өгье...
Зоя: Эд нар ажлаа хийчихсэн, ав ав...
Ваня: Баярлаллаа...
Даня: Баярлаллаа...
Зоя: Явцгаа...
Ваня: Май өвөө энэ хүрз нь хөнгөн
Өвөө: Тийм ээ. Миний ген..
Иванов: Лидок.. би залуус руу залгаад намайг гаргаад өгөөч гэсэн юм.
Лида: Сайн л найзууд байна, бүгд аврах гээд л гүйгээд ирж, энэ бүр явгаар туслах гээд яарч байсан.
Гера: Лидок, чи үнэхээр намайг томилолтоор яваагүй гэж Светкад хэлчихгүй биз дээ?
Лида: Хэлэхгүй ээ юу гэж хэлэхэв дээ...
Өвөө: Зоянка..
Өвөө: Чи бүгдий нь битгий хийчих л дээ. Оройн хоолон дээр жаахан ч гэсэн үлдээгээрэй..
Зоя: Энэнгүй болно... битгий хөдлө...
Лида: Сайн байна уу, танд талбайд чинь туслах хүн хэрэгтэй юу?
Зоя: Хэрэгтэй..
Лида: Нхн.. Гера одоо авгайдаа хэдэн өдрийн томилолттой билээ?
Гера: Хоёр өдөр...
Лида: Их сайн байна. Өнөөдөр танайхыг гишгээд өгнө, маргааш манайхыг, залуусаа тийм биз дээ? За за баяртай...
Зоя: Баяртай... хаачих нь вэ, гараа...
Полина: Юу гээч бид хоёрыг Эдуард өөрийнхөө багт зориулсан хандивын үдэшлэгт урьсан.
Антон: Тэгэхээр ямар ч гэсэн мөнгө олчихоо юу?
Полина: ..яахав..
Антон: ..би өмнөөс нь их баяртай байна. Ингэхэд хол явах уу?
Полина: Үгүй дээ энд хажууханд.
Антон: Нхн...
Милана: Манай гоо сайхны газар уран бүтээлч хүмүүст туслахдаа хэзээ ч баяртай байдаг. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, энэ бол бидний үүрэг.
Антон: Тийм ээ Гамлет пиар хийхийн төлөө хандив зохион байгуулах бол чиний ажил биш!
Гамлет: Уучлаарай огт минийх биш. Гэхдээ Миланад энэ санаа их таалагдсан.
Эр: Оройн мэнд..
Полина: Оройн мэнд..
Эр: Полина Сергеевна бид нар ашгүй хамтдаа цуглаж болох газартай болсноо танд хэлмээр байна. Милана Владимировна бид нарт бүтээлээ гаргаж болох том газар түрээслэж өгсөн. Тийм учраас тавтай морилно уу!
Полина: Баярлаллаа, баярлалаа Антон бид хоёр заавал очино...
Гамлет: ..Уучлаарай та нар эрүүл амьдралын хэв маягийг суртчилдаг биз дээ?
Эр: ..Тэгэлгүй яахав...
Гамлет: Тийм ээ.. тэгвэл та нар нөгөө Эльбрус дээр гарахаараа манай дэлгүүрийн нэрийг бариад зургаа авахуулаад өгөхгүй юу? Энэ бол эрүүл амьдралын хэв маягийн суртчилгаанд оруулах бидний хамтын тус нэмэр болно.
Эр: Асуудал алга Гамлет Давыдович....
.................
Бүсгүй
Бүсгүй1,2
залуу
Залуу1,2
Хүү
Хүү1 5-6 насны
Эр
Өвөө1
№19
Лида хоолой: Лёша аливээ хурдлаарай хөрлөө шүү...
Иванов: Санаа зоволтгүй ээ, би өнөөдөр өөр хоолны цэстэй
Лида: Чи чинь, бүр айж ичихээ больчихоо юу?
Иванов: Би энийг уухгүй ээ, амталгаа хийнэ. Өвөө бид хоёр том ажил эхлэж байгаа. Зөгийн балтыг нь эндхийнхэн дор нь авдаг. Тиймээс үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.
Полина: Алексей энэ үйлдвэрлэл чинь манай байшингаас гадуур болно биз дээ?
Иванов: Полина манайх хариуцлагатай байгууллага. Зах зээлд Антоны дэлгүүрээр дамжуулж гарна. Антон тийм биз дээ?
Антон: Гайхалтай санаа өгье, хамгийн ойр байдаг захаар дамжуулж л зах зээлд гараарай, талархах ч хэрэггүй...
Иванов: Ажил хэрэгч хүнтэй ярилцаагүй байж ааваа... Антоха чамд таван хувь болно биз дээ?
Антон: Тэгэхээр наадах чинь чиний эхний тавиур биш юм байна тийм үү?
Иванов: Тэгээд арван хувь юмуу?
Өвөө: Энэ бол дээрэм, би бас зөгийнүүдтэйгээ ч хуваалцана.
Антон: Тэгэхээр намайг сонсоцгоо ноёд архи үйлдвэрлэгчид ээ! Дэлгүүрт албан ёсны үйлдвэрийн, акциз, эрхийн бичиг, тусгай сав боодолтой борлуулна, би чанарын тухай ярихаа ч больё.
Өвөө: Гомдоож байна шүү манай бүтээгдэхүүн бол үндсэндээ мөнхийн ус..
Иванов: Зөгийн балт ч биш, мумиё..
Лида: Аливээ юмаа ид, Воронежийн сомилье...
Хоёр Ивановынхан
Ваня: Сайн уу анд минь, юу тарааж байгаа юм бэ?
Даня: Тараагаагүй ээ, хурааж байна. Глеб үдэшлэг зохиох гэж байгаа. Гол зохион байгуулагч нь, мөнгөө хурааж байна.
Ваня: Чи тэгээд цусаа өгөхөөс айгаа юу?
Даня: Тэнд гурван мянга нэг зууг өгөх ёстой. Би Элягийн өмнөөс ч өгөх хэрэгтэй. Би бүх цусаа өгсөн ч ийм их мөнгө олохгүй. Ингэхэд чи зээлэхгүй биз дээ?
Ваня: Үгүй дээ анд минь надад юм байхгүй. Тэгэхээр бид хоёр хоёулаа асуудалтай бололтой.
Глеб: Ивановуудаа та хоёр яагаад зогсчихоо вэ? Мөнгө алга уу, яахав хүрээд ир бид нар ядуучуудад хөнгөлөлт үзүүлнэ.
Ваня: За за Данёк үдэшлэг зохион байгуулцгаах уу?
Даня: Чи чинь юмгүй биз дээ?
Ваня: Санаж ав Данёк, тасалбар авах мөнгө байхгүй бол чи өөрөө мөнгө хураагч бол! Найзууд аа, гурван мянга бол дээрэм, арай боломжийн юм санал болгоё! Хүн бүрээс мянгыг харин Глеб өөртэйгөө л ганцаараа бүжиглэг.
Даня: Чи чинь яаж байнаа?
Ваня: Данёк аав дэлгүүртэй, бараагаа тэндээс аваад л бүрэн хангалттай..охидуудаа зовох хэрэггүй дээ, алив нааш нь мянгаар л...аливээ түр хүлээгээрэй...гуравыг тийшээ биш, мянгыг наашаа...
Антон: Та нарын амттан ойлгомжтой, харин тийм их оргилуун дарс арай эрт юм биш үү?
Ваня: Ааваа, охидуудаа өөр яаж баярлуулах юм бэ...
Антон: Ойлголоо ойлголоо, за за хурдан наашаа хүрээд ир, яахав нэмэгдэлгүй худалдан авалт хийж өгөхөөс..бас хэтрүүлж болохгүй шүү сонссон уу? Тэгэхгүй бол юу болохыг чинь мэдэж байна, би өөрөө оюутан байсан! За за, баяртай...
Гамлет: Антонжан...
Антон: За...
Гамлет: Амьдрал ямар байна?
Антон: Бүх юм гайхалтай Гамлетжан...
Гамлет: Тийм үү?
Антон: Тийм ээ...
Гамлет: Чиний улирлын тайлангаас харахад бүгд биш л бололтой.
Антон: Юу гэсэн үг вэ?
Гамлет: Би шуудхан л хэлчихье, юу гээч ажилчдаас хэн нэгний нь халах хэрэгтэй байна.
Антон: Халах гэдэг чинь юу гэсэн үг вэ, хэнийг?
Гамлет: Энийг чи л тодорхойлох ёстой.
Антон: Яалаа гэж?
Гамлет: Энийг ч гэсэн чи тодорхойлох ёстой.
Антон: Гамлет юу гээч даалгавараа арай ойлгомжтой ярилцацгаая тэгэх үү?
Гамлет: За яахав арай ойлгомжтой ярилцая..
Антон: Тийм ээ..
Гамлет: Чиний тайлангаас харахад...
Антон: ..нхн...
Гамлет: Ашиг буурсан. Тэгэхээр цалин тавих мөнгө хүрэхгүй. Тэгэхээр хэнийг ч юм халах хэрэгтэй.
Антон: Хэнийг ч юм аа?! Тэгвэл хоёлаа энэ хэнийг ч юм сонгох зарчмаа гаргацгаая. Зараа манангаас гарчээ. Халааснаасаа хутга, чулуу, цаас гаргажээ. Гамлет хүмүүсийг зүгээр л халчихаж болохгүй. Энэ бол хэтэрнэ! Чамд тэгж санагдахгүй байна уу?
Гамлет: Ара, тэгвэл албаны байдлаа ашиглаж нэмэгдэлгүй худалдан авалт хийлгэх бол хэтрүүлсэн болохгүй тийм үү? Тэгэхээр ийм байна. Хэн хамгийн муу ажиллаж байгааг тодруулаад хал, Антон энэ бол тушаал!
Полина: Арай жаахан, харж бай, жаахан, тиймээ, арай зөөлөн тийм ээ, шавраа яг өөрөөр нь хийлгэж байгаа юм шиг..
Иванов: Надад ингэж байх цаг алгаа, гэхдээ би ийм лонх хичнээн олныг хийх ёстой гээч.. ...
Полина: Үгүй дээ, юу гээч чи ганц ч лонх хийж чадахгүй юм шиг байна.
Иванов: Надад дэмий амлах л хэрэггүй байсан юм.
Полина: Тэр ямар хамаатай юм бэ, зүгээр л энэ дизайн нь.. юу гэмээр ч юмбэ дээ, болохгүй!
Иванов: Полина надад итгээрэй, би зарим хүмүүсээс илүү олон лонх харсан.
Полина: Тийм дээ, зарим хүмүүс шавараар ч хийхгүй..
Иванов: Эртний нөгөө.. бүдүүлгүүд, хийж л байсан. Би хийж чадна.
Ваня: Шүдний эмчид яаж очихыг хэлээд өгөхгүй юу?
Даня: Эхлээд мэдрэлийн эмчид үзүүл...
Ваня: ..алив Данёк зураг аваад бүгдэнд нь явуулаадахдаа?
Даня: Яах гэж? Бүр бүгдий нь дуудахаар шийдээ юу?
Ваня: Тийм ээ, хөнгөлөлттэй, тал үнээр нь...
Даня: Юу гэсэн үг вэ? Бүр.. бүр таван зуугаар уу?
Ваня: Тийм ээ..Глеб ч гэсэн үдэшлэгэндээ хөнгөлөлттэй гээд мянгаар урьж байгаа. Гэхдээ буруу хүнтэйгээ өрсөлдөж байна!
Даня: Чи үнэхээр аавтай ярьсан юмуу?
Ваня: Зүгээрээ Данёк аав аль хэдийн зөвшөөрчихсөн.
Ваня: Яагаад бүгд цуцлагдсан гэж, ааваа яагаад?
Антон: Тийм ээ бүх юм цуцлагдсан. Би танайх руу ярьж чиний сурлагыг асуусан. Чиний курсын ажил ч дутуу юм байна..
Ваня: ..ааваа курсын ажил гэж бараг юмгүй дээ...
Антон: ..тийм ээ би ч гэсэн бодсон. Иванд курсын ажил юу юм бэ, зүгээр л юу ч биш..тэгэхээр анд минь курсын ажлаа бүгдий нь өгөөд л яахав, тавтай морил гэдэг байхаа!
Ваня: Баярлаллаа...
Антон: Зүгээр ээ...энийг чиний л сайн сайхны төлөө итгэ!
Ваня: Нхн, нхн...
Бүсгүй: Өө Ваня...
Бүсгүй1: ..сайн уу...
Бүсгүй: ..чиний зохиож байгаа үдэшлэгэнд орж болох уу?
Бүсгүй1: Бид нар бүр хувцсаа авчихсан.
Ваня: Уучлаарай охидуудаа суудал байхгүй...
Лида: Драфт, хонэй дринк..
Иванов: Аятайхан сонсогдож байна уу?
Лида: Оросоор биччихэж болохгүй юмуу?
Иванов: Маркетинг...зүгээр л зөгийн балт гэвэл хэн авах юм бэ? Харин “хоний дринк!” шууд л балгачихмаар санагдна.
Лида: Тэгэх гээд үз л дээ, би шууд фейсээр чинь энд ап тейблдээд өгнө шүү ойлгосон уу?
Полина: Чи юу гэж уурлаад байгаа юм бэ, хүн тоглож байхад!
Өвөө: За гологдол үйлдвэрлэгчдээ юу болж байна?
Иванов: Ааваа та оршуулганд яваагүй юмуу?
Өвөө: Хэрвээ чи миний насыг хэлж байгаа бол чи энэнээс ч илүү хошигнож байсан хүү минь.
Иванов: Би таныг мэдэж байгаа л гэж бодсон. Танай нөгөө найз Юрец өнхрөөд өгсөн гэсэн.
Өвөө: Яаж тэр вэ?
Лида: Та нарын энэний спиртийг өгдөг үү?
Иванов: Өгөөгүй ээ, нийлүүлдэг байсан. Манайх нэртэй байгуулага. Ааваа санаа зоволтгүй дээ амьдрал ийм. Үхэл л ийм гэж болно.
Өвөө: Юрец ч хамаа алга, тэр надаас таван мянгыг зээлчихсэн байсан. Тэгээд үхчихдэг юм байхдаа?!...
Лида: ..өвөө та чинь арай ч дээ...
Өвөө: Өгнө гэж гурван сар амалсан. Би өөрөө ч зүйл дуусгачихмаар байсан юм. Гэтэл өөдгүй амьтан түрүүлчихэж, гүйцээ, би одоо хэнээс асуух юм бэ? Бэлэвсэн эмгэнээс үү?!
Иванов: Тийм ээ ааваа та алдаж дээ, мэдсээр байж!?
Лида: Тийм дээ...
Антон: Яагаад ажлаа хийхгүй тоглоод байгаа юм бэ?
Залуу: Үдийн цай биз дээ...
Бүсгүй2: Бүдүүлэг загнаад зогсохгүй бас тасалбар өгөөгүй, рублийн хариулт ч өгдөггүй. Задгай мөнгө байхгүй гэнээ?! Юу гэхээр би дахиад тэр дэлгүүрт хэзээ ч орохгүй зөвхөн танайхаар үйлчлүүлнэ. Их баярлаллаа...
Залуу1: Би тань дээр очих гэж байсан юм. Шинэ дохиоллын систем гарчихаж. Манайх ч гэсэн тавиулж болох юм.
...
...
Антон: Гүйцээ анд минь чи өөрөө л ингэсэн..
Гамлет: За яаж байна Антонжан манайд хамгийн тааруухан нь хэн байна?
Антон: Гамлет хүлээж бай тэгэх үү, би хайж байна. Хайж байгаа...
Хүү. Тэгвэл одоо миний онгоцыг харж бай...
Хүү1: ..чинийх ч гэсэн чигээрээ нисээгүй...
Гамлет: Хөөрхөн хүүхдүүд...
Өвөө: Сайн байна уу Ася, гүн эмэгнэл илэрхийлье....
Эм: ..сайн байна уу Витя...
Өвөө: Би юу гэх гэсэн гэхээр... би жаахан яаруу л явна..
Эм: Ирсэнд чинь баярлаллаа. Зөвхөн найз нөхөд нь л бидэнд хүч тэнхээ өгөх юм.
Өвөө: Тийм шүү, чи биеэ бариарай, тэвч...
Эм: ..их баярлаллаа...
Полина: Чи Оганяны даалгавараас болж шаналаа юу?
Антон: Тийм ээ өөр юу байхав дээ.. хэнийг гэдгий нь мэдэхгүй ээ ол, яагаад гэдгий нь мэдэхгүй ээ хал! Манайд халах хүн байхгүй, хэн ч байхгүй. Бүгд сайн ажилдаг. Харин хүмүүсийг зүгээр халах бол тэнэглэл! Намайг л өөдгүй амьтан гэж үзнэ..
Иванов: Тэгэлгүй яахав дээ, өөр хэн байх юм бэ? Гэхдээ эний дэлгүүртэй тавьчихвал би чамайг хамгийн мундаг нь л гэж үзье... шошго, савалгаа, бүгд номоороо. Нэг нь бүр чиний нэртэй төстэй нөгөө юу билээ?...
Полина: Поль шане...
Антон: ..Поль шане..
Иванов: Тийм ээ.. гэхдээ их өөдгүй, даан ч ганцхан үлдчихсэн байна лээ...
Антон: Юу гээч чамайг хамтрагчаар авчихъя...
Иванов: ..эртнээс л ингэх байсан юм.
Антон: Тэгээд л шууд халлаа. Бурхан минь ямар хөнгөрөөд явчихваа..
Иванов: ..яахав доромжлоо дормжил, харж л байя...
Лида: Чи юу гэж ингэж байдаг юм бэ, Антоны ажил дээр асуудал гарчихаад байна.
Антон: Антоны ажил дээр үндсэндээ ялгаагүй л ийм болчихоод байна...
Полина: Ингэж хүндээр хүлээж авах хэрэггүй дээ..
Антон: Тэгээд яаж?
Полина: Чи үргэлж ажилдаг учраас л ингэж байгаа юм. Амрах хэрэгтэй биз дээ? Би яагаад ингэж тайван байдаг гээч, яагаад гэвэл надад чөлөөтэй цаг их...
Антон: Чөлөөтэй цаг их...
Полина: Нхн...
Антон: Эрхэм хүндэт найз нараа түр анхаараарай, хамт олныхоо уур амьсгалыг сайжруулах зорилгоор манай дэлгүүр ширээний теннисний тэмцээнтэй. Агуулахын ажилчдууд заавал оролцоно. Люба, ялагчийг гэнэтийн бэлэг хүлээж байгаа.
Гамлет: Антонжан...
Антон: За..
Гамлет: Бид хоёр хэнийг ч юм халах гэж байсан. Гэтэл чи теннисний тэмцээн зохиож байна. Юу болоо вэ?
Антон: Дараа нь мэдэж аваарай. Намайг санаагаа хэрэгжүүлэхээр чи “Антонжан гайхалтай” гэдэг чинь их таалагддаг.
Гамлет: Намайг ч гэсэн бүртгэчих...
Антон: Чи чинь агуулахын ажилтан биш биз дээ?
Гамлет: Антон би дэлгүүрийн эзэн. Тэгэхээр би агуулахын ч ажилтан, нягтлангийн ч, хамгаалагч, бас манаач...
Өвөө: Ася.. би юу хэлэх гэсэн гээч Юрецийг одоо буцааж босгохгүй. Гэхдээ...
Эм: ...гэхдээ дурсамж нь хэзээд үүрд мөнх үлдэнэ.
Өвөө: Тэр ч тэгэлгүй яахав, Юрийг сайхан үгээр дурсан саная, бас тоогоор ч ялгаагүй жишээ нь таван мянга, нэлээн л тоо, энийг юу гэх гэсэн гэхээр...
Эр: Бэлэвсэн эхнэрт нь тусламж цуглуулж байгаа. Та хамаагүй хүн ч биш бололтой. Аль боломжоороо л туслаж болно.
Өвөө: Гэхдээ..
Эм: Витя их баярлаллаа. Таван мянга бол бидний хувьд маш том тусламж, жинхэнэ найз гэдэг л энэ!
Өвөө: Би зүгээр л...
Эр: Баярлаллаа...
Эм: Чамд маш их баярлаллаа... юу гээч ингэж шаналах хэрэггүй дээ, одоо буцаад ирэхгүй шүү дээ!
Өвөө: Тэр үнээн...буцаад ирэхгүй!
Антон: Гамлет энийг хараадахгүй юу, энд үр ашиг дээшлүүлэх санал..
Гамлет: ..чамаас гуйя маргааш тэгэх үү? Би удахгүй шувтрагын тоглолттой...
Антон: Анн ойлголоо...
Ваня: Сайн байна уу Гамлет ахаа, ааваа надад баяр хүргэж болно. Курсын ажлаа өгчихлөө.
Антон: Өгөх, худлаа ярих хоёр бол огт хоёр өөр зүйл.
Ваня: Би үнэхээр өгчихсөн, деканаас асууж болно.
Антон: Гэхдээ бид хоёрд зав алга Ваня, Гамлет ах чинь бид хоёр ямар ч завгүй байна.
Ваня: Та залуустаа л “бараа олго” гээд хэлчих л дээ, тэгээд л авчихъя...
Гамлет: Антонжан, үр ашиг дээшлүүлэх талаар чи юу хэлэх гээд байсан бэ?
Антон: Би...Ваня юу гээч юу ч бүтэхгүй ээ..
Гамлет: Бүтэхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Антон: Тийм ээ бүтэхгүй.
Ваня: Би тэгээд курсын ажлаа дэмий хийсэн гэж үү? Би амласнаа биелүүлэхгүй бол намайг сургууль дээр зүгээр л амьд үлдээхгүй...
Гамлет: Харин тэр хөнгөлөлтийг үзүүлбэл танай аавыг ажил дээр нь амьд үлдээхгүй. Антон тийм биз дээ?
Ваня: Зүгээр л Гамлет ах зөвшөөрөөгүй гээд шууд хэлчихгүй.
Антон: Тэгснээс баярлаллаа гэж хэлээч...
Ваня: Баярлаллаа ааваа...
Залуу2: Би яагаад ч юм ийм юм хараагүй л юм байна. Үнэхээр францынх юмуу?
Иванов: Тэгэлгүй дээ провансын зөгийнүүд өөрсдөө цуглуулсан юм. Ав л даа, ундаа биш, зүгээр л ид шид...
Залуу2: Ямар их үнэтэй юм бэ?
Иванов: Зөвхөн лонх нь ямар үнэтэй гээч? Энэ чинь урлагын бүтээл, лонхы нь дуудлага худалдаагаар зарсан ч болно.
Залуу2: Уучлаарай анд минь би урлагаас их хол...
Иванов: Чи чинь тэнэг юмуу? Дотрохы нь уугаад л, ваарыг нь авгайдаа эмэгтэйчүүдийн баяраар бэлэглэчихнэ. Бүтэлгүй амьтан..
Ваня: Өө аав, ээж таныг ваарнуудыг нь зарах гэж байгааг мэдэж байгаа юу?
Иванов: Би одоо өөрөө ч ваарны газартай болсон. Өчнөөн л байна.
Ваня: Таны энийг харвал Антон аав тэгж их баярлахгүй л байх.
Иванов: Харин ч эсрэгээрээ, үйлчлүүлэгчид нь яаж над руу гүйхийг хараг, энд удахгүй бунханы гадаа зогсдог шиг л хүмүүс дугаарлана. Тусгай нийлүүлэгчээс татгалзах ямар байдгийг мэдэж аваг!
Ваня: Ааваа юу гээч би таны тухай Антон аавтай яриад үзэх үү? Надаас лав татгалзахгүй.
Иванов: Хувь авмаар байна уу?
Ваня: Үгүй ээ, зүгээр л аавдаа тусламаар байна.
Иванов: Тэр зөвөө... аавыгаа хөгшрөхөөр л аяга ус дөхүүлж өгч туслах хэрэггүй. Гэхдээ цаад харамчдаа дээд тал нь хорин хувь гэж хэлээрэй...
Ваня: Ойлголоо....
Иванов: Чөлөөтэй касс ажиллаж байна.
Өвөө1: Өвгөн минь чи яаваа?
Өвөө: Яагаа ч гүй ээ, гашуудсандаа идмээр байна. Мэдрэлийн гаралтай гэж болно...
Өвөө1: Ннн...
Өвөө: Ингэхэд яагаад уух юмгүй байгаа юм бэ?
Өвөө1: Наадхыгаа л битгий ярь!
Өвөө: Яасан бэ, Юрец өөрөө л үйлдвэрээс хувингаар нь спирт зөөдөг байсан. Зөгийн балт хийх гэж авч л байлаа. Тэгээд яачихаа вэ?
Өвөө1: Тэр спиртнээс чинь болоод л өнгөрчихсөн.
Өвөө: Юу гэнээ?...
Өвөө1: ..сүүлийнхийгээ авчраад л, болохгүй метил байж! Цэвэр хор. Гай болохоос нь өмнө гээд бүгдий нь асгачихсан.
Өвөө: Сүүлчийн авчирсаан?!
Өвөө1: Тийм ээ..
Ваня: Болчихлоо явцгаая... ингээд болчихлоо...
Өвөө: Лёха худалдаагаа зогсоо Юрец бид нарт болохгүй спирт өгчихөж. Тэрнээсээ болоод л өөрөө өнгөрчихөж! Чи наанаасаа зарсан уу?
Иванов: Одоохондоо мэдэхгүй ээ...
Иванов: Тэр зөгийн балтуудыг зарж болохгүй шүү... аюултай, хор!
Антон: Би үргэлж л чамд хэлж байсан.
Иванов: Аливээ утстгачихъя хаана байна?
Антон: Үнэнийг хэлэхэд чамайг эрүүл гэж бодсон, чи юу яриад байнаа?
Иванов: Ваня дөнгөж саяхан чамд өгсөн зөгийн балтуудыг хэлж байна.
Антон: Хариултаа дахиад давтъя...
Иванов: Байзаарай чам дээр орж ирээгүй юмуу?
Антон: Лёха юу болоод байнаа?
Иванов: Ванятай хурдан яр..
Антон: Би дөнгөж сая залгасан.
Иванов: Ярь гэж байна, цаг алга...
Антон: Би дөнгөж сая залгасан утсаа унтраачихсан байна лээ...
Иванов: Даня юу, Ваня чамтай байна уу? Хаана байна? Ямар оюутны байр, байр чинь хаана юм бэ?
Ваня: Өө Глеб, хэрвээ азгүй залуучуудад тохирох хувцас олмооор байвал чи өөр өрөөнд очоорой...
Глеб: Чи уух юм авсан уу, эсвэл чамд өгөөгүй юу?
Ваня: Мөн асууваа?! Уух юм биш, гайхамшиг. Өвдөлт, хямрал тайлна, бас охидуудын дотоожийг ч гэсэн. Дээд зэргийн чанартай.
Глеб: Ойлголоо... амжилт хүсье партимейкер...
Антон: Зөвхөн дүүрчихсэн тэнэг л өөрийнхөө хүүхдийг хордуулна...
Иванов: Би чиний дэлгүүрээр борлуулах гэж байсан юм. Тэгсэн бол бүх юм хэвийн байх байсан. Би Ваняг зүгээр байх байсан гэж байна.
Антон: Аливээ хурдалж үз, бурхан ийм ч төрөл төрөгсөдтэй болгох гэж ...
Ваня: Юу гээч, ингэж давхих хэрэгтэй юм уу, үдэшлэг маргааш л болно, амжина!
Иванов: Тэнд миний гентэй хүн авдар зөгийн балттай ганцаараа байгаа. Амжихгүй байж ч магадгүй...
Ваня: Амсаад үзье...
Даня: Баруун талын эхний хаалга...
Даня: Наадхаа хая, наадах чинь мэтил, хая...
Антон: Хурдан түргэн дууд...
Даня: ..одоохон...
Иванов: Чамд архи болохгүй гэж хичнээн хэлэх гэсэн юм бэ?
Ваня: Би уугаагүй ээ...
Иванов: Би чамд итгэж байсан ч юм билүү?
Ваня: Би гэсэн итгэсэн. Гэтэл та зөгийн балтын оронд ус зарах гэж байж...
Антон: Ус аа?!
Иванов: Ус аа...
Антон: Яаж ус гэж?
Иванов: Үнэхээр ус байна. Юу ч ойлгосонгүй би өөрөө зөгийн балтаа л хийсэн.
Антон: Өөрлүүгээ л хийчихсэн бололтой.
Ваня: Даня би сая ирэхдээ үүдэнд Глебтэй тааралдсан. Глеб..
Даня: Глеб...
Ваня: Глеб.. зөгийн балт хаана байна нн?
Даня: Нн?..
Глеб: Зөгийн балт аа?!
Ваня: Тийм ээ..
Глеб: Бүр эртний оросд л хэрэглэж байсан санагдах юм.
Даня: Уугаагүй л юм шиг байна.
Ваня: Бид нар чамайг усаар сольчихсныг анзаарахгүй гэж бодоо юу?
Даня: Нхн...
Глеб: Хэн нэг нь бүтэлгүйтчихээ юу?
Ваня: Үгүй дээ үнэн хэрэгтээ буруутгах гээгүй, харин ч чамд баярласнаа хэлэх гэж ирлээ. Чи бүгдийнх нь амь насыг аварлаа... санаандгүй.
Даня: Тэр лонхнуудад хор байж, метил... Тэгээд яахав ноёд зохион байгуулагчдаа одоо хүчин чармайлтаа нэгтгэх болоогүй юу?
Глеб: Өөрөөр хэлбэл хамтын үдэшлэг зохион байгуулах гэж үү?
Ваня: Тийм ээ Цус сорогчдын багт наадам ч юм уу?!
Даня: Байзаарай ийм санал гаргасан учраас Эля бид хоёр үнэгүй биз дээ?
Ваня: Нхн өөр юу гэмээр байна!
Глеб: Ямар ч хямдрал байхгүй...
Ваня: Глеб явж ярилцацгаая...
Даня: Дөрвөн нүүдлийн дараа чамд мад!
Антон: Миний зүрх зогсчих байх л гэж бодсон. Даралт ихчихсэн бололтой.
Иванов: Бас л ялгаагүй.. Хичнээн хөдөлмөр ямар ч үр ашиггүй..
Антон: Би Ванягийн талаар ярьж байна.
Иванов: Би ч гэсэн.. хүн болгохын тулд бас л хөдөлмөрлөх ёстой.
Антон: Юу гээч чи яг дэлгүүрийн өмнө зарсан уу?
Иванов: Тийм ээ, үгүй ээ Ваняг л юм андуурсан байх. Одоо усанд ч юу ч хольж магадгүй.... Байна!...
Өвөө: Лёха..Лёха, юу болж байна гээч.. зөгийн балтуудаа нааш нь аваад ир.. Бэлэвсэн эхнэр нь ч худалдаж авахаар болчихоод байна.
Иванов: Ааваа та нэг оршуулгыг хэд хэд болгож хувиргах гээ юу?
Өвөө: Үгүй дээ спиртний бүх юм хэвийн. Би тодруулчихсан. Юрец зүгээр л судасны бөглөрөл болчихсон байж, бүх юм хэвийн! Яагаад дуулахгүй байгаа юм бэ?!
Иванов: Өвөө бүх зөгийн балты нь асгасныг сонсоод л гашуудсандаа өөрөө уучихаж...
Лида: Зөгийн балт байгаагүй юм бол юу уусан гэж?
Иванов: Тэрийг чинь маргааш л олж мэдье, одоо ярих ч боломж алга. Товчхондоо архины бизнес байхгүй болсон. Нийлүүлэгч нь нас барж, бэлтгэгч нь ухаангүй байгаа.
Лида: Юу гээч энгийн ажил ол л доо, тэгэхгүй бол чиний бизнес санаа бол зүгээр л...
Иванов: Лонх нь ингэхэд сайхан л болсон. Ингэхэд хувийн үзэсгэлэн гаргацгаах уу? Тасалбарыг нь таван зуун рублиэр л..чамд арван хувийг нь...
Лида: Чи ухаан орооч, дандаа ингэж!..
Иванов: Полина чи шавраар дуулга хийж чадах уу? Маш их хэрэгтэй байна.
Гамлет: Би хожчихлоо Антонжан!
Антон: Тийм ээ...
Гамлет: Тэгээд гэнэтийн бэлэг нь юу юм бэ?
Антон: Та халагдсан.
Гамлет: Ойлгосонгүй..
Антон: Яахав хамгийн сайн тоглож байгаа нь бусдаасаа их тоглодог, тиймээс чөлөөт цаг ч ихтэй гэсэн үг. Энэ тохиолдолд аварга нь хамгийн залхуу.
Гамлет: За яахав би жаахан бодоё.. Ер нь хэнийг ч халахаа больё тэгэх үү?
Антон:. ..нхн...
Гамлет: Манай хамт олонд залхуу хүн байхгүй.
Антон: Тэгээд?
Гамлет: Антонжан гайхалтай...
..............
...........................................................
Иванов залуу
Лида бүсгүй
Антон залуу
Полина бүсгүй
Өвөө
Ваня хүү нь
Даня хүү
Эля охин
Катя
Яна урд нь Климова байсан охин
Гера
Гамлет
Алберт эр
Гриша залуу
Эр
Бүсгүй
Сахалт залуу Ивановын найз
Буржгар залуу Ивановын найз
Диана бүсгүй
Залуу
Залуу1
№20
Эр хоолой: Хүлээ л дээ, бид хоёр ярилцах ёстой...
Бүсгүй хоолой: Бид хоёрт ярих юм байхгүй, хангалттай би явлаа.
Антон: Гамлет сайн уу.. юу гээч, Диана миний автосалоныг..зарах гэж байгаа юм байна. Би чамаас гуйя чи надад мөнгө зээлчих л дээ. Би жилийн дараа, хоёр, гурван жилийн дараа ч юмуу буцаагаад өгчихнө.
Гамлет: Антонжан чамайг баярлуулмаар байна. Чи өр буцааж өгөх хэрэггүй. Би энэ тухай бүр өчигдөр мэдсэн. Тэгээд энэ автосалоныг өөртөө авахаар шийдсэн.
Антон: Чи автосалоноор яах гэж, би хичнээн сэтгэл зүрхээ шингээлээ чи сайн мэднэ. Яах гэж?
Гамлет: Яагаад гэвэл би армянчуудад, хүмүүст ярьчихсан. Харин одоо татгалзаж чадахгүй...
Антон: ..өөрөөр хэлбэл чамд танай армянчуудын гайхуулах, бид хоёрын нөхөрлөлөөс илүү, тийм үү?
Гамлет: Юу гээч би тэртэй тэргүй чамд тусласан. Ажилд авсан, төрөл төрөгсдийг чинь авсан. Тэгээд одоо бас бизнесээ өгөх үү? ..та нар чинь гэр бүлээрээ дээрэмчид биш биз дээ?...
Антон: ..хөөх, өө их баярлаллаа, бид нарыг чирч яваад чинь баярлаллаа. Баярлаллаа. Гэхдээ чиний энэ өглөг бид нарт хэрэггүй.
Эр хоолой: Надаас явж байаа юмуу, яахав хамаагүй ээ! Чи өөрөө мөлхөж ирээд гуйна...
Хоёр Ивановынхон
Лида: Би ойлгохгүй байна. Эд нарыг яах гэж хаяж байгаа юм бэ, би нөхөөд л, оёчих байсан.
Полина: Лида фэншугээр хуучин зүйл шинэ амьдралын эрчимд саад болдог гэж үздэг. Ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ чи амьдралдаа ямар нэгэн шинэ юм оруулмаар байвал хуучнаасаа заавал салах хэрэгтэй....
Иванов: ..ааваа сонсов уу? Би шинэ шүүлтүүр юугаараа авах юм бэ л гэж бодож байсан. Тэгсэн чинь хуучнаа хаяад л хүлээх хэрэгтэй юм байна. Алив..алчуур өгч байдаа, энүүгээр нэг асгачихлаа. Чи чинь галзуураа юу, наадхы чинь Антоха хүлээн авалтандаа авсан. Хорин мянгыг хог дээр хаях гэж байгаа юм уу?
Полина: Би хуучин юм хураамааргүй байна.
Иванов: Хураавал хураана л биз, хаяж яах гээ вэ? Ядаж хэрэгтэй хүмүүст нь тараагаад өгчихье... нааш нь өгчих..
Өвөө: ..зөвөө Лёха, манай тэнэмэлүүд юутай явдаг билээ дээ?! Сайн үйлс хийцгээ..
Полина: Тэгье ээ..
Өвөө: Мөнгөө хувааж авна шүү...
Даня: Эля нээрээ шүү инээдтэй биш байна, чи хаана байнаа? Кино бүр эхлэчихлээ. Трейлер ээ?.. трейлер нь чамайг шүршүүрт орж байхад дууссан. Нхн... тэгээ хүлээж байна. Яачихсан хүн бэ? Өө харж байна.. шидэт шаахайтай, салхинаас ч хурдан.
Эля: Цухалдах хэрэггүй ээ, ердөө л гучхан минут хоцорлоо..
Даня: Тийм л дээ, чамд ийм үед утас шагайх л хэрэгтэй тийм биз дээ? Би ингэхэд киноны үйл явдлыг үздэг..
Ксюха: Залуусаа кинондоо орох уу?
Эля: Би утас хардаггүй, би уншдаг. Чамд ч гэсэн зөвлөчихье...
Антон: Та нар бодоод үздээ, бид нар, Оганяны хүзүүн дээр л сууж байгаа юм байна. Тийм учраас надад нэг санал байна. Тэрний энэ өглөгөөс татгалзаж, бид нар бүгд өөрдсөө ажлаа олох чадвартай. Би зөв ярьж байна уу, үгүй юу?
Өвөө: Антончик чи энийг үнэнээсээ яриад байгаа юм уу?
Антон: Тийм ээ..
Өвөө: Хэрвээ дуусчихсан бол би явлаа. Лидка цонхоо хаагаад, хутга, сэрээнүүдээ нуугаад, үргэлжлүүлээд л дэмийрээд байвал эмч дуудаарай..
Антон: Виктор Алексеевич...
Лида: Антон гэхдээ, би юу гэж, би Миланатай ажилдаг. Гэхдээ надад ийм юм хэлсэн бол би шууд явах байсан.
Антон: Яагаад гэвэл та нарт бардам зан алга, тэр чинь энэ өглөгөө нохойд хаяж өгч байгаа юм шиг бага багаар нь...
Гамлет: ..намайг уучлаарай, та нар эсэргүүцлээ үргэлжлүүлэх үү? Эсвэл би үүдэнд чинь сууж байх уу?
Өвөө: Гамлет би чамд хэлмээр байна. Би өдөөн хатгалгад автаагүй.. тийм ээ..
Лида: Нэг л болсонгүй... үгүй...
Антон: Гэхдээ...
Гамлет: Антонжан...
Антон: За..
Гамлет: Би сая бодлоо л доо, юу гээч, чи надтай автосалоны хамтрагч болох уу нн?
Антон: Тэгэхээр түр хүлээгээрэй.. байзаарай би таах гээд үзье.. автосалон өртэй, чи эрсдлээ хуваах ёстой тийм үү?
Гамлет: Чи намайг ямар муугаар боддог юм бэ?
Антон: Яасан гэж?
Гамлет: Ямар эрсдэл? Би бидний нөхөрлөлийн тухай ярьж байна.
Антон: Хөөх тийм үү, би яагаад ч юм сүүлийн үед найзууд гэдгээ ч мартаж эхлэсэн.
Гамлет: Тийм ээ, харин Диана санаж байна!.. Тэр надад автосалоны чинь зарахаас татгалзсан гэдгийг мэдэж байна уу? Яагаад гэвэл би чиний найз.. нэг бол бид хоёр ямар нэгэн юм хамт бодож олно, эсвэл авто салон чинь ямар нэгэн өөр хүнд очино.
Антон: Өөдгүй амьтан..бүр ямар тийм гээч.. тэр албаар ингэж байгаа юм. Бүр хорссондоо, бүр доош нь... би ингэж байгаад, толгойг нь холхон..
Гамлет: Багалзуурдаад, толгойг ннн гэж шидээд, нөгөө юу, шар шувуу болгож хувиргаж болно. Их сайн байна. Гэхдээ бид хоёр ямар нэгэн юм бодож олох хэрэгтэй.
Иванов: Чи юунд нь эргэлзээд байгаа юм бэ? Наад цамц чинь танай байшин шиг үнэтэй. Би хэдхэн копеекээр л өгч байна. Өвөө эргэлзэх ч хэрэггүй. Энэ футболк байна. Төрсөн оноо мартчихлаа гэхэд дээр нь биччихсэн байгаа. Хаачих нь вэ ав л даа...
Гера: Дахиад жаахан хямдруулчих, таван зуугаар авъя...
Өвөө: Таван зуугаар үхрийн хөөвөр л түүж наа. Таалагдахгүй байвал тайлчих...
Гера: За болноо болно та юу гэж шууд ингээд л..
Өвөө: Юу гэж?
Гера: Юу ч биш ээ.. нөгөө юу, энэнд тохирчихоор костюм байна уу? Удахгүй нэг хүний ой болно. Аятайхан харагдах ёстой...
Иванов: Энд л байхгүй бол байхгүй... гэхдээ?! Байзаарай ааваа, ахлагчаар үлдээлээ шүү... явцгаая..
Гера: Хаашаа?
Иванов: Шоуруум..
Гера: Үгүй дээ би шаурма иддэггүй. Ходоод ч жаахан, чи өөрөө мэдэж байгаа...
Өвөө: Ёстой нэг хөдөөний, энэнд костюм биш битүү шуудай углуулчихвал л таарна.
Гера: Юу гэсэн үг вэ?
Өвөө: За за явчихаад ир..
Гера: Юу гээч, Антоха миний оймсноос олон костюмтай юм байна.
Иванов: Хурдан сонгооч, аягүй бол баригдчихна...
Гера: Болж байна!
Иванов: Үгүй шүү наадах чинь болохгүй! Антоха наадхы чинь өөрөө ч өмсдөггүй. Онцгой тохиолдолд хадгалдаг. Тэр харыг ав...
Гера: Энэ үү?
Иванов: Тийм ээ..
Гера: Үгүй дээ юу гэж дээ. Би хүний ойд очиж байгаа болохоос оршуулганд яваагүй. Би яг л, Аль Капоне шиг харагдах ёстой.
Иванов: Юу гээч, индүүний зээлтэй Аль Капоне, эсвэл наадхаа, үгүй бол лангуунгаа хаалаа.
Гера: За яахав...
Антон: Бас мэдээж хамгийн сүүлчийн хувилбар хуурамч хүн явуулж энэ наймааг хийлгэнэ.
Гера: Ууттай нь хаячих уу?
Антон: Одоохондоо энийгээ л барья, гэхдээ... Гера! Бид хоёрт чамтай ярих юм байна.
Иванов: Яарч явна, яаралтай халтуур олсон...
Антон: Миний бодлоор Герад хоёр ч халтуур гараад ирж. Бас манайх хамаагүй ашигтай. Надад итгэж болно...
Гера: Хэд ээ?!Би мэдээж ойлгомжтой, зөвшөөрч байна.
Иванов: Яагаад Гера гэж, би болж байна.
Антон: Чи болохгүй ээ...
Иванов: Царай нь тэнцэхгүй байна уу?
Гамлет: Үгүй дээ, овог чинь...
Иванов: Юу гэнээ?
Антон: Энэнийг таних уу?
Иванов: Таних аа?
Антон: Тийм учраас л чи болохгүй. Костюм байгаа юу?
Гера: Байхгүй... надад хаанаасаа костюм байхав дээ...
Антон: Аргална аа...
Гамлет: Бас царайг нь ч гэсэн жаахан аргалах хэрэгтэй. Жаахан л...
Гера: Юу гэнээ?
Эля: Данилагаас бүр залхчихлаа... байнга үглээд л, жаахан юманд ч өө хайгаад л.. энэнийг яахав? ... төмс хаана байгаа юм бэ? Би хэлсэн биз дээ? Чи намайг огт сонсохгүй байна уу?
Даня: Тэнд зуун хүн зогсож байгаа. Ганц өдөр канцероген идэхгүй л бай, эрүүл мэндэд сайн...
Эля: Чи юу гэх гээд байгаа юм бэ, намайг бүдүүн гээд байгаа юмуу? Төмс авчрахгүй юмуу?
Даня: Энэ яаж ингэдэг байнаа?
Антон: Алив... арай хүн шиг болчихлоо. Бэлэглэчихье...
Иванов: Ийм байдалд бол ямар ч худалдагч зоорио ухаад л бэлэглэнэ.
Гера: Мэдэхгүй дээ энэ нэг л...
Антон: Яасан бэ?
Гера: Би энэнтэй нэг л румын шиг харагдаад байна. Арай аятайхан байхгүй юу, судалтай ч юмуу...
Антон: ..тийм дээ эсвэл бөөрөнхий хээтэй. Байгаа нь энэ боллоо...
Гера: Энэ байгаа биз дээ, яг л эмч бичээд өгчихсөн юм шиг...
Антон: Эмч чамд бичиж өгөөгүй..
Гера: Гүйцээ би ерөөсөө костюмгүй очьё, хэрэггүй. Костюмгүй ч гэсэн баян харагдаж болно. Надад алтан загалмайтай гинж өгчих, тэгээд л...
Антон: ..чи чинь загалмайтны аянд гарах гээ юу, эсвэл хэлэлцээр хийх юм уу?
Гамлет: Антонжан наадхандаа тэр костюмыг нь өгчих, аягүй бол хамаг юм балалчихна...
Гера: Мерси...
Антон: Май..
Гера: Тийм ээ, Аль Капоне...
Иванов: Юун шаахай вэ?
Лида: Энэ нөгөө Полинка л хаях гэж байсан юм. Харин би нуучихсан. Өсгийг нь солиод л, энд жаахан будчихна. Тэгээд л зуун жил ч өмсөж болно.
Иванов: Зовохгүй байна уу, чи намайг гутааж байна. Элэгдсэн юм өмсөх гээ юу?
Лида: Чиийм сүрхий болоод удаж байгаа билүү? Антоны цамцыг өмсөхөө болиод удаж байгаа юу?
Иванов: Яахав тодорхой үед, их хэрэгтэй ч байсан. Дараа нь хөл дээрээ боссон. Баяжуудын юмыг гүйцээж өмсмөөргүй байна.
Лида: Энэ чинь юу гэчихвээ, амьдралдаа хоёрхон цамц авч үзсэн хүн. Өөр юу гийгүүлээ...
Иванов: Сая чи л хэлсэн шүү, гэр бүлийнхээ сайн сайхны санд оруулах гэсэн юм. Гэхдээ хэрэггүй бололтой. Явж гуравдах цамцаа авлаа...
Даня: Өдрийг сайхан өнгөрөөлөө баярлалаа Эля...
Эля: Нхн тийм дээ, чамд л баярлаллаа. Дахиад чамтай хаашаа ч хамт явахгүй.
Даня: Энэ чинь юу гээчийн бэлэг вэ, ямар баяр билээ?
Эля: Шинэ жил..
Ксюха: Одоо хангалттай... та хоёрын асуудлыг яаж шийдэхийг би мэднэ. Та хоёр зүгээр л салах хэрэгтэй.
Даня: Гэхдээ... тийм ч аюултай болчихоогүй биздээ!
Эля: Зүгээр л маргасан, хэнд ч ийм юм байдаг тийм биз дээ?
Ксюха: Одоо харж байна уу? Та хоёр бие биендээ хайртай, хэрэггүй юмаар маргаж яадаг юм бэ? Сүй тавихаасаа өмнө та хоёр ямар байснаа санацгаа...
Эля: Бид хоёр сүй тавиагүй ээ...
Даня: Би зүгээр л гуйсан тэгээд л болоо...
Ксюха: Тэгвэл сүй тавьцгаая л даа. Нийтийн байранд хийцгээе.
Эля: Юу гээч тийм шүү, маргааш Цус сорогчдын багт наадамтай. Дракула байдлаар сүй тавьцгаая..
Даня: Үгүй ээ тэгснээс Гарри Поттер байдлаар хийе.
Эля: Дахиа л Гарри Поттр.. тийм дээ, чинийх Гарри Поттер, харин минийх Дракулагийн багт наадам болно. Гүйцээ..
Даня: Ингэхэд яагаад үргэлж чинийхээр байх ёстой юм бэ?
Эля: Аливээ явцгаая аа...
Ксюха: Одоо хангалттай.
Антон: Юу гэхээр хамгийн гол нь битгий л, чиний нөгөө ийм юм байхгүй шүү! Чи бол ихэмсэг, өөртөө итгэлтэй, амжилт, нэр хүндтэй хүн. Май...
Гера: Антошич...
Антон: Юу?
Гера: Фабержед өндөг зурахыг заах хэрэггүй. Ямар ч асуудалгүй тоглоод өгнө.
Гамлет: За яахав.. сэдвээ ярилцацгаая..
Антон: Тийм ээ нээрэн тийм..
Гамлет: Лизинг..
Антон: Инээдтэй юу байгаа юм бэ?
Гера: Лизингийг төсөөлсөн юм.
Антон: Чи аягүй бол ангидаа жаахан юм салгачихдаг байсан уу?
Гамлет: Энэ бүтэхгүй, яг бүтэхгүй.
Антон: Нхн...
Гера: Үгүй дээ байзаарай та нар шууд л юм салгадаг гээд л, бүх юм хэвийн болно.
Бүсгүй: Сайн байна уу, танд юугаар туслахав?
Иванов: Яг ийм, гэхдээ ягаан товчтой байгаа юу?.. Залуусаа сонгодог юм ерөөсөө үздэггүй юу? За яахав, та нарт фейшн юу байна үзүүлээдэх..
Сахалт: Лидок хар л даа, одоо чи санаж байна уу ингээд л...
Лида: За болноо, ингэхэд уртаас нь жааханхасах уу?
Сахалт: Үгүй дээ энэ хангалттай...
Полина: Хөөх ингэхэд Антоны цамц танд зохиж л байна. Бид нар Монакогоос авсан юм.
Сахалт: Үний нь сонсоод л нэг Торжокт биш гэдгий нь ойлгосон.
Полина: Юу гэсэн үг вэ наадах чинь үнэгүй...
Сахалт: Танд л гурван зуун рубль үнэгүй байх, надад бол эдийн засгийн их том цоорхой..
Лида: Чамд тэгээд Лёша цамц зарсан юмуу? Надад үнэгүй тараасан л гээд байсан. Би бүр хаанаас мөнгөтэй болчихоо вэ ч гэж бодсон...Лёша зогс
Сахалт: Чи чинь яачихсан дамын наймаачин бэ! Чи тэгээд найз нар дээрээ мөнгө хийхээр шийдээ юу?
Иванов: Яаж мөнгө хийх гэж, мөн та нарын мөнгөөр баяжих байхдаа?! Зөвхөн зардлаа л нөхсөн. Ааваа тийм биз дээ?
Өвөө: Хөөх энэ чинь юу вэ, найзуудаа ч нүцгэлчихээд, бас аавыгаа ашигч амьтан болгож байдаг?!
Сахалт: Дамын наймаачин...
Яна: Эля юу гээч, чи цэцгийн баглаа шидэхээр, надад авахаар байж болох уу?
Эля: Хэцүү л болов уу, би нэг л итгэлгүй байна.
Яна: Яахав таньдаг охидуудаа л хорссондоо тэгсэн юм. Бид хоёр адилхан овогтой болно гээд бодоод үз дээ?!
Эля: Тийм ээ.. гэхдээ хэрвээ зөрчихвөл битгий л алчихаарай за юу?
Глеб хоолой: Эрхэм хүндэт хар хүчнийхээн, зочид буудал тамд живлээ. Бид цус сорогчдын багт наадмаа эхлэж байна. Бас Эля, Данил хоёрын сүй тавихыг тэмдэглэнэ. Энэ хоёрын аль нь аймшигтай гэдгийг та нар өөрсдөө шийдэцгээ!
Ваня хоолой:..Ура...
Гамлет: Энэ яагаад хуруугаа ингээд байгаа юм бэ?
Антон: Боевик үзсээр байгаад л энэ!
Антон: Бас нэг тэнэг...
Лида: За яасан сайхан залуу, найз нарынхаа мөнгөөр найрлачихаад ирсэн үү?
Иванов: Лидок гэхдээ би уг нь... чи хуучин юм өмсөөд хэрэггүй ээ! Энэ..
Лида: Энэ тэгээд.. надад юмуу?
Иванов: Хэрвээ хүсвэл дэлгүүрт нь өгөөд л, мөнгий нь Тасян, Герка хоёрт өгчихье...
Лида: Хэлэхгүй ээ... танай Тасянууд гайгүй. Тэртэй тэргүй уучих л байсан. Чи уучлал гуйгаад дайлна биз дээ, тэгээд л болчихно.
Иванов: Чиний мэргэн ухааныг үргэлж бишэрдэг байсан.
Лида: Болноо, алив... алив... чамд дайлах мөнгө байгаа биз дээ?
Өвөө: Чи хаачихнэв?
Иванов: Явж эрчүүдээсээ уучлал гуйя...
Өвөө: Яг зөв, би хамт явъя... би ч гэсэн тэд нарын өмнө адилхан буруутай...
Иванов: Миний ген!
Гера: Баярлаллаа... юу гээч хариултанд нь энийг үлдээчихнэ биз дээ?
Диана: Тэгэхээр ажлаа үргэлжлүүлцгээе, үнэлгээний асуудлыг та зөвшөөрч байгаа юу?
Гера: Юу гээч надад үнэ мүнэ ямар ч сонирхолгүй. Бид нар бүгд л том бизнест байгаа... Хүндхэн цаг үе байсан юм.
Залуу: Бүх юм хэвийн Диана Валерьевна!
Гера: Яг л хуримын ордон шиг... Таньтай ажиллахад их таатай байлаа. Тийм ээ баярлаллаа...
Диана: Гайхалтай, амьдралынх нь ганц үйл хэргийг ерээд оны нэг хулгайч авчихсан байвал Антон их баярлана гэж бодож байна!
Антон: За яасан?
Гера: Бүх юм чики-пуки... ингэхэд эхлээд миний автосалоныг худалдаж авах мөнгөө ярьвал ямарав? За за зүгээр дээ, тоглосон юм.
Антон: Бас нэг тоглоомийн эзэн...май..
Гера: Антохич юу гээч, нэгэнт л ингэсэн юм чинь. Намайг ажилд авчих л даа. Оршуулгын бизнес байна, хэнд ч юм..би хэлэлцээр хийж чадна..
Гамлет: Болсоон, мөнгөө авсан бол явж үз! Манайд тэртэй тэргүй өрсөлдөөн их байгаа. Нэг сандал дээр хоёр хүн сууж байна...
Гера: Тийм ээ сайн үйл хийхээр үргэлж л...
Антон: Хүлээж бай.. автоугаалгын дарга болмоор байна уу?
Гера: Шууд дарга уу?!
Антон: Нхн...
Гера: Антохич, Гамлетич, соёогоороо тангаргалъя, урамыг чинь хугалахгүй... Тасикийг ажилд авчихаж болох уу, даргын хувьд би хариуцлагаа хүлээе..
Антон: Туршилтын хугацаанд. Би Тасикийг чинь мэднэ..
Гера: Асуудал алга..
Антон: Явж болно. Болноо явж болно...
Сахалт: Яасан?
Гера: Тэгэхээр сонсож бай, би угаалгын газрын дарга, хамгаалалтын албаа хариуц, харин чи санхүү...
Буржгар: За больдоо...
Гера: Чимээгүй чимээүй..
Антон: Бурхан минь энийг би хийж чадлаа...
Гамлет: Бид нар хийлээ...
Ваня: Анд найз нараа, чимээгүй, одоо эмээгийн үг, угтаж авцгаана уу! Эмээ ч гэсэн хосуудад баяр хүргэмээр байна.
Ваня хоолой: Энхрийхэн сүйт бүсгүй, сүйт залуу минь улиасан гадас та хоёрыг салгах хүртэл урт удаан, жаргалтай амьдраарай. Би та хоёрт бунхны түлхүүр өгнө. Та хоёр тэнд анхны хамтын..энийгээ хийгээрэй.
Глеб: Баярлаллаа эмээ..
Ваня: Зүгээрээ...
Глеб: Харин одоо сүйт бүсгүй цэцгийн баглаагаа шидэх цаг боллоо. Энийг барьсан бүсгүй дараагийн удаа нөхөрт гарна.
Ваня: Харин барьж чадаагүй нь араараа л тавиулна...
Яна: Ваня!...
Бүгд: Шид, шид, шидээрэй! ... гашуун байна, гашуун байна, гашуун байна, гашуун байна, гашуун байна...
Яна: Энэ хоёр ямар жаргалтай юм бэ?
Ваня: Өө Яна санаа зовох ч хэрэггүй, дараагийн удаа заавал барина! Зүгээр л сайн харж байгаад л барьчих хэрэгтэй...
Ксюха: Харин би чамд зориулаад нэгийг барьчихлаа.
Яна: Байзаарай чи яах юм бэ?
Ксюха: Манайх өөр заншилтай.
Буржгар хоолой: Нэгэнт л ийм болсон юм чинь, угаах хэрэгтэй биз дээ?
Гера: Тэгэхээр өнөөдрөөс эхлэж, та хоёр уух гэдэг үгийг мартсан! Манайх хариуцлагатай байгууллага.
Сахалт: Нхн...
Гера: Ийм газрыг одоо тиим-билдинг гэдэг. Хэн дэлгүүр гүйхэв? Явцгаая..
Сахалт: ..тийм билдинг...
Сахалт: Хөөх та хоёр энд юу хийж байгаа юм бэ? Дахиад л ямар нэг юм шахах гэж ирээ юу?
Иванов: За за эрчүүдээ санал нэг байна. Миний буруу. Дараа бүгдийнэ буцааж өгье...
Өвөө: Энэ бүтэлгүй нөхрийг уучил л даа, буруугаа үнэтэй ундаагаар.. цайруулахад бэлэн байна.
Буржгар: Тийм үү, дараа нь үнэтэй ундааных нь хариу яана гээч, эндээс явахад ч хэцүү санагдна.
Сахалт: Тэгээд л бид нарын юмыг л буцаагаад зарна...
Буржгар: ..тийм ээ!
Гера: За за болноо эрчүүдээ, эхний удаа уучилсан ч болж байна. Хэрвээ Лёха л надад костюм авах гэж очоогүй бол энэ бүхэн болохгүй байсан. Антон намайг авто угаалгын газрын даргаар томилсон. Харин би энэ хоёрыг ажилд авчихсан.
Сахалт: Ингэхэд сонссон уу! Мөнгө аваагүй, харин ажид авсан. Тиймээс Герагийн төлөө тулгацгаая, өнөө цагт сайн найз, алт шиг үнэтэй..
Өвөө: ..тэгье ээ..
Сахалт: Сайн виски авчирсан учраас чамтай ч гэсэн нөхөрлөж болж л байна.. Тоглож байхад!Буруутсан бол сөн түшээрэй...
Даня: Энд эмээ нэг юм бэлдсэн л байх.. хөөх жинхэнэ бунхан, хий үзэгдэлтэй...
Эля: Нхн гол нь тэр хий үзэгдэл дурандчихгүй л байх болтугай...
Даня: Тийм ээ... энд хоноцгооё тэгэх үү? Анх удаа жинхэнэ сүйт залуус шиг байцгаая...
Эля: Тиймээ мэдээж овоохойноос дээр.. гэхдээ л сонирхолтой...
Яна: Би ойлгохгүй байна. Чамд Данил тийм их таалагдсан юм бол, чи яах гэж эвлэрүүлсэн юм бэ? Чамд боломж ч гарч!
Ксюха: Тэр хоёрт хамт байх дуртай. Тэгээгүй бол буруу байх байсан.
...............
Анна бүсгүй
Эмч залуу
Залуу
№21
Зурган дээрх бичиг: Полина Ивановагийн бүтээлийн үзэсгэлэн
Полина: Зураг багтаж байна уу?
Лида: Энд нэг бол зураг, эсвэл Милана л орно.
Антон: Хонгор минь... бүр ийм..
Лида: Алив инээгээрэй...
Ваня: Данёк энэ хачин юм юу юм бэ, би нэг л ойлгохгүй юм.
Даня: Би чамд тайлбарлана л даа, гэхдээ энэ бол урлаг. Чи өөрөө ойлгох ёстой...
Ваня: Ннн...
Даня: Чи тэгснээс хэлээдэх.. чи Янкаг яаж гуйх гэж байгаа вэ?
Ваня: Бүх охидууд чинийх болчивол гээд айж байгаа ч юм билүү? Нэг ийм шалтгаан..
Даня: Юу гэсэн үг вэ?
Ваня: Чи уг нь энгийн л нэг саарал юм шиг. Гэтэл чи гуравдах эргэлтэндээ ч орж эхлэсэн. Удахгүй ийм үзэсгэлэн нээж ч болон.
Даня: Гуравдах нь хэн юм бэ?
Ваня: Энийг бол хэлж чадахгүй ээ... Хайр бол бас л урлаг. Чи өөрөө ойлгох ёстой.
Залуу: Воронежийн гудамжны шаврыг хэн ч гайхахгүй. Харин энэ шавраар хийсэн үзэсгэлэнг та гайхаж болно. Бид Полина Ивановагийн уран бүтээлийн үзэсгэлэнд ирчихээд байна. Сайн байна уу...
Полина: Сайн байна уу..
Өвөө: Хүү минь манайх Малевич Тиви гэдэг шинэ сувагтай болчихоо юу?! Тийм байж, юу болоо вэ?
Иванов: Юу ч бишээ.. бүгд л энэ амьдралд нэг юманд хүрч! Эд нар үзэсгэлэн, та ажилтай. Бүр Герка хүртэл дарга. Харин би хэн юм бэ? Намайг газар булагдахад хэдэн халтар оймсноос өөр юу үлдэх юм бэ?
Өвөө: Их л бодож, гэхдээ зөв өө...
Иванов: Бодох хэрэггүй ээ, хийх хэрэгтэй. Гэхдээ би болсоон ааваа, хангалттай..
Өвөө: Чи юу гээч, нэг тийм гайгүй ном унш л даа, ямар нэгэн санаа өгөх ч юм билүү? Аливээ юу гээч, толгойгоо дээш нь!
Иванов: Полинагийн үзэсгэлэн рүү явлаа юу?
Өвөө: Тэнд юугаа харах юм бэ, ваар, үнэгүй оргилуун дарс бол манайд ч дүүрэн байна. Зоягийн муур нэг л биш, бас нэг чиргүүлтэй л найзтай болчихож.. за за биеэ сайн бариарай!
Хоёр Ивановынхан
Полина: Ингэхэд манай энд хэн ирэх байсан гээч..
Лида: Семеновичийг хэлээд байгаа юмуу?!
Полина: Үгүй дээ, яагаад? Алексей, тэрний найзууд ч байж болох байсан.
Лида: Тэр хар л даа, Семенович хүрээд л ирлээ.
Анна: Вика..Бородина!
Милана: Сайн уу... одоо Милана Оганян болчихсон Анечка..
Анна: Чиний төлөө баяртай байна. Би чамайг шууд таньсан. Вика гурван удаа “Блестящий”-гийн сонгон шалгаруулалтад ирсэн юм. Вика хар үстэй байсан. Харин Орлова цайвар үстэй. Цайвар үстэй болчихсон чинь Ковальчукийг авчихсан. Тэгээд улбар шар үстэй болоход нь би гараад ирсэн.
Милана: Гэхдээ би хамгийн сайн чаддаг юмаа ойлгосон. Үс будах! Одоо би гоо сайхны салонтой. Охидуудаа танилц Анна...
Лида: ..бид нар мэднээ..
Анна: ..танилцахад таатай байна..
Лида: ..хүндэлдэг, хайрладаг.
Полина: Их таатай байна Анна миний үзэсгэлэнд ирсэнд баярлаллаа.
Анна: Үнэндээ би өөрийнхөө шинэ киноны нээлтэнд ирсэн л дээ. Харин зохион байгуулагчид соёлын арга хэмжээ зохиож байгаа. Ирж үзээрэй “Шидэт үнсэлт”.. үнсгэлжингийн үлгэрээр хийсэн юм. Нн...
Милана: Баярлаллаа...
Анна: Гайхалтай даашинз байна.
Милана: Тийм үү, найзууд маань урласан юм. Зохиогч нь Полина, харин Лида гүйцэтгэгч нь.
Анна: Та надад ч гэсэн оёод өг л дөө..
Полина: Бид нар хийдэггүй л дээ...
Лида: ..зүгээр л дэмий суухаар гээд л...
Анна: Тоогүй л юм, та сайхан хийж, хэрвээ бодлоо өөрчилбөл яриарай, би хамгийн эхэнд байгаа шүү..
Ваня: Ингэхэд тийшээ очих уу?
Даня: Үгүй дээ тэгснээс би энд байж байя...
Ваня: Дахиад л анхаарлын бүсэд орохоос айж байна уу?
Даня: Нхн..тэнд очоод гацчих байх гэж айж байна. Чи тэгээд Янаг яаж гуйхаа бодсон уу?
Ваня: Одоохондоо мэдэхгүй ээ, гэхдээ чинийхээс сонирхолтой юм бодож олноо..
Лида: Уучлаарай таньтай зургаа авахуулж болох уу...
Анна: ..тэг ээ..
Лида: ..охидуудаа наашаа хүрээд ир, Анютатай зургаа авахуулчихъя.. “Цасан охин” киноныхоо нээлтэнд ирсэн юм..
Яна: Би мэднэ ээ...
Лида: ..тийм үү...
Яна: ..энэ миний дуртай үлгэр..
Лида: Тийшээ хараарай..
Ваня: Данёк би яаж гуйхаа мэдчих шиг боллоо..
Гарчиг: Жинхэнэ эр хүний хийх ёстой гурван зүйл
Зоя: Надад нэг л таалагдахгүй байна. Гурван ч өдөр юу ч идсэнгүй.
Өвөө: Санаа зоволтгүй ээ одоо зүрхний эм уугаад л шинэхэн юм шиг болчихно. Энэ чинь спирттэй..
Зоя: Тийм дээ чамд ганцхан л эм байдаг. Тиймээ амьтны эмч дуудах хэрэгтэй. Надад Владимир Владимирович утсаа үлдээсэн.
Өвөө: Чи тэгснээс үйлдвэрчний эвлэлийн эрхийн бичгээр сувилалд явуулчих л даа..
Зоя: Их инээдтэй байна.
Өвөө: Тэр амьтны эмч чинь муурнаасаа үнэтэй байгаа. Аливээ муураа май, хаашаа, хаачихнэв, алив..хөөх уухгүй байна.
Зоя: Тэгэлгүй яахав дээ, бас хамар нь хуурайшчихаж...маркизка, маркизка...
Өвөө: ...за яахав, одоохон явдаг харшлийг чинь авраадахъя..
Ваня: Яна.. оньсого, хуцдаггүй, урдаггүй, бас гэрт оруулдаггүй.
Яна: Цоож.
Ваня: Үгүй ээ... танай аав..
Яна: Их инээдтэй байна.
Ваня: Хамгийн гол нь чи таачихлаа. Май... чиний дуртай үлгэрийг үзэх урилга, нэгдүгээр эгнээ..
Яна: Гайхалтай...
Ваня: Би “Ваня чи бол гайхалтай” гэж хэлнэ гэж бодсон ч юм билүү?
Яна: Зүгээр л би явж чадахгүй л дээ. Дуртайяа үзмээр л байна. Гэхдээ.. уучлаарай.
Ваня: Яна яасан бэ бүжигэнд явуулаагүй гэж уурлаад байгаа юмуу, гэхдээ энэ бол “Цасан охин”.. юу болоо вэ?
Яна: Онцын юм бишээ, зүгээр л аавд туслах хэрэгтэй байна.
Ксюха: Тэр ганцаараа суухаараа яг л яруу найраг шиг харагддаг.
Даня: Сайн уу...
Ксюха: Сайн уу...
Даня: Юу гээч, энэ чинь Онегин биз дээ? Чи оросын уран зохиолыг муугүй мэддэг юм байна. Чи чинь...
Ксюха: Ингэхэд Пушкин ч гэсэн манайхны л нэг.. яах гэж дуудаа вэ яриад бай?
Даня: Юу гээч, Ваня надад.. надад дахиад нэг охин дурлачихсан гэсэн.
Ксюха: Тийм байж, тэгээд?
Даня: Тэгээд л чи энд байна. Тэрний хэн гэдгийг мэдэхэд тусла л даа. Надад өөр ярилцах хүн ч алга. Ямар Элятай ярилтай нь биш дээ!
Ксюха: Тийм ээ энд тусламжгүй бол боломжгүй.
Антон: Полинушка.. хонгор минь уучлаарай, явахаас өөр арга байсангүй. Ажил дээр үндсэндээ сүйрэл болчихлоо. Тэгээд би юу ч өнгөрөөгөөгүй биз дээ?
Полина: Тэгэлгүй дээ Семенович ирсэн...
Лида: ..нхн..
Антон: Хөөх гайхалтай. Зургаа авахуулсан уу?
Лида: Тэгэлгүй яахав.. Бас Миланагийн даашинз таалагдсан. Иймийг оёж өгч чадах уу гэж байсан.
Антон: Хараач, та хоёр флэш рояль атгачихсан юм байна?
Лида: Ямар роял аа?!
Антон: Флэш..
Полина: Тийм ээ гэхдээ бид хоёр татгалзчихсан.
Антон: Татгалзчихсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Полина: Энэ минийх биш гэдгийг чи ойлгож байгаа би чинь керамикан урлагаа л...
Лида: Би ч гэсэн бичиг...бүртгэлээ л хийж байгаа.
Антон: Та нар чинь бүр яачихаа вэ? Полина, би ийм байсан бол одоо ч автомашины зах дээр сэлбэг зараад л зогсож байгаа. Ийм боломж зөвхөн ганцхан удаа олдоно.
Лида: Бид нар тэнэгүүд үү?
Антон: Тийм ээ.. Семеновичийг энд байгаа дээр нь залга, аягүй бол нэг Бали руу нисчихнэ тэгээд л гүйцээ, хайгаад ч олдохгүй...
Ваня: Элька.. би баларсаан... би чамайг л, чи нээлтэн дээр аваад ир л дээ...
Эля: Ваня та хоёр чинь ингэчихээ юу?
Ваня: Нхн, гурван ихэр, түй түй түй, бас өөр дээрээ хэзээ ч битгий ингэж бай..
Эля: Чи тэгж яах гээ вэ, тэгээд ч өчнөөн л охидууд руу гүйдэг...
Ваня: Одоо хангалттай гэж би хэлсэн биз дээ! Та нарыг харсаар байгаад ханасан. Би одоо ганцхан цасан гоотой, бусад нь бүгд аймшиг долоон одой...
Эля: Үгээ бодоорой!
Ваня: Үгүй дээ чи мэдэээж үзэсгэлэнт гүнж, гэхдээ үзэсгэлэнт ханхүү, түүний тэнэг ах дүүс гэдэг үлгэрийнх... Тэгээд чи туслана биз дээ?
Эля: Яахав тийм бол ч...
Даня: Тэгэхээр үерхдэг залуутайг нь хасчихвал...
Ксюха: Бас танай сүйт бүсгүйг хасчихвал...
Даня: Тийм ээ.. тэгэхээр долоон охин үлдэж байна.
Ксюха: Гэхдээ энэ бол намайг оролцуулбал ийм.
Даня: Тийм ээ... үнэн. Тэгэхээр зургаа...
Иванов: Лидок би яаж шинэ хүч авахаа ойлгочихлоо.
Лида: Түр хүлээгээрэй, одоохон дуусгаад л чамайг ухааруулаад өгье...
Иванов: Нэг юм хэлэхээр л ухааруулах уу? Тэгэхээр нөгөө.. хүүхэдтэй болцгооё...
Лида: Бүр яг энд үү?
Иванов: Цаг дэмий алдаж яах юм бэ? Эр хүн олон хүүхэдтэй байх тусам нэр нь үеийн үед үлдэнэ.
Лида: Тайвширч болно, чи төлөвлөгөөгөө давуулаад биелүүлчихсэн. Өөртөө хүү төрүүлсэн, овог нэгтдээ ч гэсэн. Лёша холд тэгэх үү, тэгэхгүй бол дэлсээд л авна шүү үнэнээ хэлчихье...
Иванов: Зохиулах өвдөлт намддаг, харин гомдол..үүрд үлддэг.
Лида: Зүгээрээ би чинийхийг үргэлж шинэчлээд өгнө..
Полина: Энэ байна. Лида бид хоёр бараг Миланагийнх шиг хэрэгтэй юу шийдэж мэдэхгүй л байна..
Лида: ..чи хэнээс асуугаад байгаа юм бэ?
Иванов: Та нарын энх бол мөнх бус...
Өвөө: Тэр амьтны эмч хүртэл чинь хол уу?
Зоя: Хол бишээ, хонгор минь жаахан л тэсчих, одоохон..
Өвөө: Би тэснээ тэснэ..
Зоя: Би муураа хэлж байна. Харин чи таксинд мөнгөө харамлаад байсан одоо хүргээд л өг, гонгинох хэрэггүй... чи чинь бүр уналаа юу, муур маань үхэж байхад Ленинд мөргөөд л байх юм!
Өвөө: Зүрх...
Зоя: Хурдлаарай эмч! Хүний бие муу байна..
Эмч: Эмэгтэй манайх амьтны эмнэлэг...
Зоя: Зүгээрээ зүгээр муур ч авчирч байгаа.
Яна: Эля чи намайг явмааргүй байна гэж бодоо юу?
Эля: Тэгвэл Ваняг ганцааранг нь явуулахаасаа айхгүй байна уу? Тэнд Ксюша очино.
Яна: Энд Ксюша ямар хамаатай юм бэ?
Эля: Ксюша хамаагүй гэдэг чинь юу гэсэн үг вэ, чи үнэхээр харахгүй байгаа юмуу? Ксюша ирсэн өдрөөсөө л тэрнийг хардаг болчихсон.
Яна: Би кинонд нь үнэхээр явмаар байна, гэхдээ аавд туслана гээд амлачихсан.
Алберт: Яна хэрвээ найзуудтайгаа уулзах хэрэгтэй байвал яв л даа, аав нь өөрөө бүгдийнэ дуусгаад дараа нь чамайг киноноос авчихъя, тэгэх үү?
Яна: Баярлаллаа...
Эля: Тээр харж байна уу?
Зоя: За яаж байна?
Эмч: Та тайван байгаарай, танай хөгшин анд дийлсэнгүй.
Зоя: Үгүй байлгүй дээ... тэр чинь хоёр ачтай...
Өвөө: За яасан тэр явдаг харшлийг аварч чадсан уу?
Зоя: Тэгээд.. тэр чинь Маркиз дийлээгүй юм уу?
Эмч: Та хэнийг гэж бодоо вэ?
Өвөө: Чи юу гэж бодоо вэ?
Иванов: Жинхэнэ эр хүн амьдралдаа гурван зүйл хийх ёстой. Би үхэхэд, харин энэ мод үлдэнэ.
Ваня: Ааваа боллоо лекц чинь дуусчихлаа би явж болох уу?
Иванов: Чи чинь дэгээнд өлгөсөн өт шиг яагаад хавчигнаад байгаа юм бэ?
Ваня: Би чухал алхам хийх гэж байгаа. Миний бодлоор...
Иванов: Энд юугаа бодох юм бэ? Шийдсэн л бол үйл хэргээ гүйцээ! Тэгэхгүй бол үеийн үед хулчгар нэртэй үлдэнэ.
Ваня: Баярлаллаа ааваа...
Иванов: Асууж байгаарай... энэ чинь манайд хэн ирж байгаа юм бэ?
Ваня: Нн энэ Семеновичд хоёр ээж даашинз оёж байгаа юм.
Иванов: Үгүй байлгүй дээ..
Ваня: Тийм ээ, би гүйлээ, надад ч гэсэн ажил байгаа.... ажлаа гүйцээ л гээд байсан яасан бэ?
Иванов: Амжина аа... Семенович!
Анна: Тийм үү, одоо миний туслах бүгдий нь бичээд авчихна. Танд их баярлаллаа, баяртай. Бичээд авчих..
Залуу: Нхн...
Ваня: Тэгээд та надад туслах уу?
Анна: Хэрвээ энэ хүн намайг ингэж харахаа больвол, хүссэн бүхний чинь Иван!
Лида: За таныг манай Лёха бүр залхаачихаагүй биз дээ? Ам нь гэж хэцүүхэн л хүн байгаа юм.
Анна: Энэ хүн чинь ярьдаг юмуу?
Полина: Анечка явж даашинзаа үзэцгээх үү?
Анна: Дуртайяа...
Лида: Тэгэх үү... чи хаачих нь вэ, энд хүлээж бай, аягүй бол юу юугүй асуудал үүсгэчихнэ..
Анна: Тийшээ юу...
Лида: ..тийм ээ тэнд л...
Анна: Яг таарч байна.. та хэмжээг нь яаж мэдээ вэ?
Лида: Миний нүд л.. би хорин жил ажилсан.
Анна: Ямар үнэтэй вэ?
Полина: Танд бол үнэгүй ээ..
Анна: Охидуудаа та нар ойлгосонгүй. Би яг энэ даашинзыг авах тухай яриагүй. Би энэ даашинзийг өөрийнхөө брэндээр гаргаж үйлдвэрлэх эрхийн тухай ярьж байна.
Лида: Манай даашинзыг хулгайлахаар шийдээ юу?
Полина: Анна бид нар мэдээж таны саналд их баярлаж байна. Гэхдээ өөрсдийнхөө брэндээ л гаргамаар байна...
Лида: ..тийм ээ..
Анна: Та нар бод л доо. Энэ гарч эхлээгүй байгаа брэндээ яаж таниулахав, зуун жил үү нн?! Харин надтай бол шууд л ашиг, шууд эргэлтэнд...
Лида: ..та чинь цээж дүүрэн ч, хүн чанар багавтар л бололтой.
Анна: Сайн бодох л хэрэгтэй...
Иванов: Анна.. би таныг мэдээж хүндэлдэг, багаар хэлэхэд.. гэхдээ энд мөнгө, ашиг яриад хэрэггүй ээ. Энэ бол мөнх бус, маргааш л алга болчихно. Харин урлаг бол үүрд үлддэг.
Анна: Яма урлаг, ямар мөнх бус, та чинь юу яриад байнаа?
Лида: Воронежийн Күнз гуай чи хаанаас энд...
Иванов: Чимээгүй эмэгтэй... брэнд гэнэ шүү, энэ хоёр сайхан эмэгтэйчүүд, Лидка алтан гартай. Далайх л хэрэгтэй. Полинка бүр ч шидтэй, ваар ч, юу ч амилуулна. Та нар бид нарыг зүгээр нэг Ивановууд гэж бодож байна уу? Үгүй ээ! Бид нар Иванов, Ивановынхан, энэ бол аль хэдийн брэнд... тийм учраас юу гээч, даашинз таалагдаж байвал ав, эсвэл...
Лида: Тийм ээ...
Өвөө: Зоянка би хүрээд ирлээ..
Зоя: Өө.. чи чинь яаж байнаа?
Өвөө: Бурхан минь.. би ч бүр байрандаа юу яачихаж гээд муу л юм бодлоо.
Зоя: Би зүгээр л шөнөжин унтаагүй, баахан нааш цаашаа алхлаа. Энд бүх юм Маркизийг санагдуулаад байх юм... Одоо энэ байшинд байх хэцүү л болохнэ..
Өвөө: Тийм ээ ойлгож байна. Надад ч гэсэн.
Залуу хоолой: Киноны нээлтэнд зориулж шидэт үнсэлт!
Даня: Сайн уу, чамайг амттай юманд дуртай гэдгийг би харсан.
Ксюха: Чи олон юм харахгүй байгаа. Эля хаана байна?
Даня: Мэдэхгүй ээ, төрсөн өдрөөр нь дохио өгөгч бэлэглэдэг юм билүү бодож байгэа. Тэгвэл хоцрохгүй...
Залуу: Залуусаа киноны нээлтэнд зориулж шидэт үнсэлт...
Даня: Үгүй дээ үгүй бид нар, бид хоёр...
Ксюха: Одоо анзаарсан уу?
Даня: Байзаарай энэ.. энэ чи юмуу?
Ксюха: Одоо намайг үзэн ядах нь чиний эрх гэдгийг би мэднэ...
Эля: Би юу ч өнгөрөөгөөгүй биз дээ? Над руу ингэж харахаа болио, би хэдхэн минут хоцорсон.
Яна: Ваняг хараагүй биз?
Ксюха: Тэр өөдгүй амьтан хоцорч л байгаа биз?
Яна: Ямар гоё хийгээ вэ?
Ксюха: Зохион байгуулагчид нь гайхалтай бэлдэж...
Даня: Би ч гэсэн санал нэгдье...
Ваня: Цасан охион надтай гэрлэ л дээ? ... баярлаллаа, баярлаллаа.. их баярлаллаа..
Анна: ...тэгээд л энэ нээлтэн дээр ирсэн.
Залуу: Анна та үргэлж гайхалтай харагддаг.
Анна: Баярлаллаа.
Залуу: Стилистийнхээ утсыг хуваалцахгүй юу?
Анна: Одоохондоо энэ хүмүүсийн тийм ч мэддэг брэнд биш, гэхдээ их ирээдүйтэй гэдэгт би итгэлтэй байна.
Иванов: Лидок чи дараагийн удаа даашинзных нь энгэрийн томхон шиг нээж өгөөрэй.
Лида: Би чамайг одоохон зарим юмыг чинь нээгээд өгнө шүү!
Полина: Юугээч бид нар үнэхээр өөрийнхөө брэндийг нээх болоогүй гэж үү?
Лида: Ганцхан даашинз бол үзүүлэлт биш биз дээ, тэгээд ч бид хоёр үзэл бодол өөр, моодын тухай төсөөлөл гээд л, ер нь л....
Полина: Гэхдээ овог адилхан.
Анна: Эхлээд энэ нээлт маань ямар болохыг харцгаая...
Залуу: Киноны орлого ямар болно гэж үзэж байгаа вэ?
Анна: Мөнгө надад тийм ч сонирхолтой биш. Надад бол энэ киног үеийн үед дурсаасай л гэж хүсэж байна.
Иванов: Хөөх миний үгийг иш татдаг болчихож...
Өвөө: Тавтай морил, наашаа ороод ир санаа зовох хэрэггүй...
Лида: Хөөх энэ чинь хэн хүрээд ирэвээ, сайн байна уу...
Өвөө: ..юу гээч, Зоя Мироновна нөхцөл байдлаа солих шаардлагатай болчихлоо. Манайд амьдарч байвал зүгээр биз дээ, баярлаллаа...
Антон: ..тэгээ тэгэлгүй яахав...
Зоя хоолой: Би чадахгүй ээ..
Өвөө хоолой: ..тэр хамаагүй ээ...
Иванов: Бид нар наашаа ирэхийн тулд бүхэл бүтэн байшингаа шатаасан. Харин зүгээр л муураа үхүүлчихдэг байж!
Лида: ..чи наад амаа тат л даа!
Даня: Та хоёрын бичлэг өчнөөн лайк авч, бүр ярьдаг элбэнхнээс ч илүү гарчихлаа...
Ваня: ..тийм үү?
Ксюха: Юу гээч нэртэй болж байна л гэж бод! Хуримаа хэзээ хийхэв?
Эля: Эсвэл хамт хийцгээх үү? Нэг өдөр хоёр хурим гайхалтай болно биз дээ?
Даня: Сайхан санаа байна.
Ваня: Тийм үү...
Даня: ..өчнөөн мөнгө хэмнэнэ.
Ваня: Мэдэхгүй ээ...
Яна: Ваня хүлээгээрэй..
Ваня: Яна нээрээ шүү, явж тэмдэглэсэн ч амжина...
Яна: Ваня...
Ваня: Юу?
Яна: Намайг уучлаарай гэхдээ хурим хийхгүй.
Ваня: Яна тоглоом хийх бол чинийх биш гэж хэлсэн биз дээ?
Яна: Ваня, энэ үнэн. Аав бизнесийн том асуудалд орчихож. Бид нар яаралтай явах хэрэгтэй байгаа. Би өөрөө ч саяхан мэдсэн.
Ваня: Яаж явах гэж.. хаашаа?
Яна: Мэдэхгүй ээ... аав нэг хүнээс нуугдаад байх шиг санагдсан.
Ваня: Ямар ч утгагүй юм. Манай аав ч гэсэн асуудалтай байсан. Гэхдээ бид нар энд л байна. Тэгэхээр яаж ийгээд шийдэж болох л ёстой.
Яна: Аав шийдэж байгаа. Би аавыгаа орхиж чадахгүй Ваня... Би чамд хайртай гэдгийг чи мэднэ. Гэхдээ ингэх хэрэгтэй... Би яринаа...
Эм хоолой: Таны залгасан хэрэглэгч холбогдох боломжгүй байна...
Лида: Бид нар чинь яагаад гашуудчихсан юм шиг суугаад байгаа юм бэ? Санаа зовох хэрэггүй ээ, чиний зугтсан сүйт бүсгүйг олно.
Антон: Өөрөөр хэлбэл буцаагаад аваад ирнэ. Аав нь зөвхөн надад өртэй биш, манай хөрш прокурорт ч өртэй. Эргэлзэх хэрэггүй.
Иванов: Би харин ч бодож байна, манайд инжгүй сүйт бүсгүй хэрэггүй ээ...
Лида: Авчирнаа авчирна, Данька хоёр хуримаа нийлүүлчихвэл хичнээн мөнгө хэмнэхээ ч тооцоолсон тийм биз дээ?
Даня: Тийм ээ ингэхэд зөвхөн лимузинд л гэхэд тав, биш ээ...
Зоя: Ивановынхан олуулаа болж байгаа нь л тодорхой...
Иванов: Тийм ээ энэ л үнэн. Тэгэхээр манай удмын орон байр резинэн биш. Юу гэхээр, бидэнд хөвгүүд байгаа. Удмын мод ургаж байна. Одоо байшингаа барих л үлдлээ. Миний тохиолдолд сэргээх хэрэгтэй. Би ч тийм бодолтой байна.
Антон: Тэгэхээр та нар ямар ч гэсэн нүүх гэж байгаа юм уу?
Полина: Байзаарай, та нар чинь үнэхээр үү?
Өвөө: Полиночка санаа зоволтгүй дээ Зоя бид хоёр хаашаа ч нүүхгүй. Үгүй...
Иванов: Байшин нэг гэр бүлд арай л жижигдэж болно. Харин хоёр гэр бүлд хэзээ ч хангалттай зайтай байдаггүй.
Антон: Хөөх ямар онож хэлээ вэ?
Иванов: Тийм ээ, би тэр номыг жорлонд орхичихож, тэнд өчнөөн сонирхолтой санаа байна лээ. Ороод уншиж болно..
Лида: Болно доо та нар хэнийг сонсоод байгаа юм бэ? байшин барих бол гүн ухаан ярих биш бие биенээ хэдэн мянган удаа залхааж амжина..
Антон: Би ингэж хэлмээр байна. Та нарын ачаар бидний амьдрал..би энэ үгийг хэлэхээс ч айхгүй. Сонирхолтой болсон. Би чамаас болж өчнөөн л юм үзсэн Лёха гэхдээ л би чамд намайг нэг биш удаа аварсанд чинь баярлаллаа гэж хэлмээр байна. Эцсийн эцэст манай байшинг хэн буцааж авч өглөө дөө!? Тийм учраас би та нартай нэг дээвэр дор амьдарч байгаадаа их баяртай байна.
Иванов: Бүгд сонссон биз?! Дараа нь сануулсан ч яахав..
Өвөө: ..Антончик минь юм юм ч болно!
Бичиг: Энэ түүх үргэлжилнэ.
.
Back to episodes Go home