Иванов залуу
Лида бүсгүй
Антон залуу
Полина бүсгүй
Ваня хүү нь 16тай
Даня хүү 16тай
Катя
Яна урд нь Климова байсан охин
Гера
Гамлет
Алберт эр
Гриша залуу
Эр
Эмч эр
Диана бүсгүй
Хоёрдугаар бүлэг №1
Бичиг: Өмнөх ангиудаар
Яна: Би чамд хайртай юм шиг байна.
Эля: Тийм ээ боломж байгаа.
Антон: Би чамд өөрийнхөө бизнесийг барьцаанд нь үлдээе. Хэрвээ мөнгөө өгөхгүй бол миний автосалоныг аваарай. Ингэвэл болох уу?
Антон: Би даагаа нэхмээр байна.
Алберт: Чиний байшин, миний байшин
Катя: Виктор Алексеевич, Виктор Алексеевич, туслаарай.. Виктор Алексеевич...
Эмч: Бие нь их муу байна. Зүрхний хавхлага ч солих хэрэгтэй. Энэ бол маш үнэтэй. Бас мэдээж германд хийлгэвэл сайн.
Полина: Мөнгө асуудал бишээ, Антоша тийм биз дээ?
Антон: Тиймээ тэгэлгүй яахав...
Алберт: Яна..
Яна: Ааваа танилц энэ бол миний Данилийн аав.
Алберт: Нн тэгэхээр.. гэр бүлээрээ.. нөхөрлөцгөөх үү?
Антон: Тэгье ээ...
Бичиг: Хоёр долоо хоногийн дараа
Лида: Өвөөгийн дуртай салат..
Полина: ...Грек салаат уу?
Лида: Нхн...
Полина: гайхалтай.
Антон: За яаж байна, ирсэн үү, үгүй юу?
Полина: Орж ирж байгаа, явж угтацгаая...
Антон: ..явцгаая, угтая...
Иванов хоолой: За ороорой..
Өвөө: Ингээд болчихлоо гер Иванов!
Антон: Хүн амийг нь аварч байхад дооглоод л...
Өвөө: Антончик...
Ваня: Өвөө маань немцийн олзноос буцаад ирсэн үү?
Өвөө: Тийм шүү немцүүд намайг зүүгээр хүртэл хатгаж, огтолсон..гэхдээ би тэд нарт юу ч хэлээгүй!
Полина: Мэс засал ямар болов?
Өвөө: Гайхамшигтай. Бүр боломжтой хэмжээнээс илүү сайн ч гэж болно..
Лида: ..одоо ингээд л ирчихлээ...
Антон: Ийм мөнгөөр диваажингийн цэцэрлэгт унтсан ч болно.
Өвөө: Болно доо, энийг ав, энэ миний зүрхийг ажиллуулах гарын авлага..
Полина: Тусгай хоолны дэглэм, биеийн ачаалал, огцом хөдөлгөөн хязгаарлах, согтууруулах ундаа бүрэн хориглоно...
Иванов: Ингэж амьдраад яах гэж?!
Өвөө: Гэхдээ өөр арга байхгүй ээ... надад асрагч хэрэгтэй.
Полина: Бурхан минь мэдээж танд асрагч авчихна, энд асуудал байхгүй. Аливээ орцгооё...
Лида: Ширээнд суух боллоо алив өвөө яваарай... алив би гүйцлээ шүү, гүйцлээ...
Ваня: ..зөөлөн зөөлөн, болгоомжтой, болж байна.
Өвөө: Байзаарай гэхдээ л асрагч чинь их үнэтэй.
Антон: Тийм шүү, асраагчаар яах юм бэ?...
Полина: Антон!?
Антон: Зүгээр л миний бодлоор өөр хүн хөлсөлснөөс Екатеринагийн мөнгийг нэмээд л тэр нь хямд гэж бодож байна.
Өвөө: Гэрийн эзний зөв өө, бид нарт дахиад нэг ам ямар хэрэгтэй юм бэ?
Полина: Катя чи юу гэж бодож байна?
Катя: Би зөвшөөрч байна, дахиад нэг хүний хоол ч хийх хэрэггүй .
Өвөө: Катюха баярлаллаа, немцүүд миний зүрхийг хагалсан ч, тэд нар чамайг дотроос нь гаргаж чадаагүй.
Ваня: Ганц хоёр удаа өвөөгөөс пикапыг заалгах хэрэгтэй.
Өвөө: Хөөх интоорын дарс... улаан дарс зүрхэнд их сайн л гэх юм. Зүгээр л арчилж, тослох маягаар л... Яахав үгүй л бол үгүй шүү дээ?!
Хоёр Ивановынхан
Полина: Үнэхээр л Виктор Алексеевичийг бодох л хэрэгтэй.
Лида: Тийм ээ та хоёрыг тусласанд их баярлаллаа.
Полина: Зүгээр дээ энэ бол зүгээр л мөнгө.
Лида: Тийм ээ ийм үед л хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг ойлгох юм.
Полина: Би ч гэсэн бодож л байна. Ингэхэд хэдүүлээ ч гэсэн эрүүл мэндээ сэлбэдэг юм билүү?
Лида: Миний юу ч өвдөөгүй байгаа. Түй түй түй, цагаан хэл ам!
Полина: Үгүй дээ би далайд амрах тухай л.. гэр бүлээрээ явцгаая, би гурван сар яваагүй юм байна.
Лида: Би зөвхөн гурван жил л...
Полина: Тэгвэл бүр ч явах хэрэгтэй. Хүүхдүүд амарч байгаа. Бас Виктор Алексеевичд ч гэсэн ашигтай.
Лида: Виктор Алексеевичд ахдагүй юу?
Полина: Малгайгаа түр хойш нь тавиад, харин усны хувцас нэх...
Лида: Тийм дээ...
Антон: Чи юу болоод хэвтчихээ вэ ойлгосонгүй...
Иванов: Ингэхэд байшингаа алдчихсан, сүүлийн энэ өдрүүдэд амьдралаас бүгдий нь авмаар байна. Ханатлаа амрая...
Антон: Чи цаг хэд болж байгааг харсан уу, аягүй бол ажлаасаа ч салчихна, хурдал!
Иванов: Над руу битгий хашхичаад бай... чи одоо миний эзэн биш!
Бичиг: Хоёр долоо хоногийн өмнө
Антон: Тэгэхээр.. чи энд юу хийж байгаа юм бэ?
Диана: Автосалон минийх болж байгаа юм чинь өрөө нь ч гэсэн минийх биз дээ?
Антон: Нн..
Диана: Харин чи энд юу хийж байгаа юм бэ?
Антон: Ойлголоо, би хувийн эд зүйлээ авч болох уу, эсвэл...
Диана: Тэгэх хэрэггүй ээ, эрхлэгч хийж болно. Чи эндхийн бүх юмыг мэднэ. Надад ийм хүн саад болохгүй. Чамд ч гэсэн гэр бүлээ авч явахын тулд сайн ажил хэрэгтэй гэж бодож байна. Нн? Харин чи үсээ засуулаад, боломжийн юм сольж өмс...
Иванов: Яах гэж?
Диана: Юун яах гэж гэж? Чи одоо миний жолооч. Зохих байдлын харагдах ёстой. Гэхдээ миний машин одоо засварт байгаа. Машинаараа хүргээд өгөхгүй юу, чи татгалзахгүй биз дээ?
Иванов: Сайны л дохио..
Антон: Нэг л ядмагхан юм. Бид нарын асуудлыг шийдэхийн тулд энүүгээр терадактел нисэж өнгөрөх ёстой.
...
...
Яна: Өө...
Даня: Нн.. би өөрөө...
Ваня: Элька...
Эля: Үгүй Ваня идмээргүй байна баярлаллаа.
Яна: Чи яагаад бид хоёрын хамт авахуулсан зургийг өөрийнхдөө тавихгүй байгаа юм бэ? Бид хоёр хосууд биз дээ? Би тавьчихсан байгаа.
Даня: Зүгээр л бид хоёрын харьцаа бол, бид хоёрын хувийн... олны үзүүлэн болгож яах юм бэ?
Ваня: Өө, энэ их гоё гарчихлаа. Энийг тавьчихъя...
Эля: Үгүй дээ тийм ч аятайхан болоогүй байна. Миний хамар нэг л хачин..
Ваня: Боль доо бүх юм гайхалтай. Хар л даа...
Даня: Юу гээч урд нь хосуудын харьцаа маш нандин, хувийн зүйл байсан. Харин одоо л хаа сайгүй үнсэлцээд л..ямар нэгэн учир холбогдол ч өгдөггүй. Романтик гэдэг юм хаана байна?
Эля: Тэгээд ч бид хоёрын аз жаргалыг бусдад дэлгэж яах гэж? Эргэн тойрон өчнөөн атаархагчид байгаа, цагаан хэл ам тусчихна...
Даня: Бид хоёр эхлээд үнэхээр нэг нэгэндээ тохирно гэдгээ ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Харин дараа нь хоёулаа авахуулсан зургаа тавьж болох юм. Бид хоёр чинь бусдаас өөр байхыг хүсэж байгаа биз дээ?
Яна: Бид хоёр өөр! Би ч гэсэн зургаа устгалаа...
Антон: Сайхан хооллоорой..
Лида: ..сайхан хооллоорой..
Ваян: ..баярлаллаа...
Өвөө: ..баярлаллаа...
Лида: Алёша яагаад үдийн цайндаа ирээгүй юм бэ?
Антон: Банкинд яаралтай цаас хүргэх хэрэгтэй болоод....
Лидна: ..нн...
Антон: ..кафед цайгаа уучихна.
Өвөө: Яасан банкны цаас дуусчихаа юу?
Антон: Их инээдтэй байна.
Полина: Анхаарлаа түр хандуулна уу! Лида бид хоёр бид бүгдээрээ амрах хэрэгтэй гэж шийдлээ. Тиймээс Израйль руу арав хоног явцгаая. Хүүхдүүдийн амралт ч болж байна.
Өвөө: Сайн байна, харин Германы визтэй намайг Израйль руу оруулах уу?
Полина: Оруулалгүй яахав дээ...
Өвөө: Еврейчүүд яагаад түүхэн газар нутаг руугаа татагддаг юм болоо?
Антон: Бид нар еврей биш...
Полина: ..бид нар еврей биш!
Лида: Тийм үү?! Бид та хоёрыг еврей л гэж бодсон.
Ваня: Ээжээ би явмааргүй байна. Элька бид хоёр амралтаа хамт өнгөрөөнө гэж төлөвлөсөн.
Даня: Харин би зөвшөөрч байна ээжээ!
Өвөө: Би ч гэсэн зөвшөөрч байна. Катюха.. Израйль явцгаая!
Антон: Хүмүүсээ байзаарай, байзаарай яаж Израйль явах гэж, та нар надаас асуусан уу? Гэр бүлээрээ арван өдөр гэдэг чинь багаар бодоход сая рубль..
Полина: Тийм ээ.. гэхдээ ямар асуудал байгаа юм бэ?
Антон: Үгүй дээ асуудал алга Полина, зүгээр л би эрс эсэргүүцэж байна. Би ажил ихтэй байгаа, тэгээд яах гэж, хаяад л Израйль нисэх гэж үү? Хавар явцгаая...
Лида: Байзаарай Полина гэхдээ... нээрээ л энэ чинь, яах гэж...
Полина: ..санаа зоволтгүй ээ би ятгачихна, хүлээж бай, би одоохон хүрээд ирье...
Лида: ..тийм үү...
Катя: За...
Өвөө: Катюша майка солих хэрэгтэй байна. Туслана биз дээ?..
Катя: ...мэдээж туслалгүй яахав.. Виктор Алексеевич та чинь яг терминатор шиг л...
Футболк бичиг: Бүх насныхан хайрын боол..
Катя: Виктор Алексеевич!?
Катя: За Виктор Алексеевич..
Өвөө: Катя дэр жаахан дээшлүүлээд өгөхгүй юу?
Катя: Та өөрөө болохгүй байна уу?
Өвөө: Хүч гаргахаас айгаад, оёдол тавигдчихна... аягүй бол дахиад л бөөн асуудал гарна...
Катя: Ойлголоо...
Катя: Яасан бэ Виктор Алексеевич...
Өвөө: Салхинд гарах болчихлоо.. оройн хоолны өмнө сайн гарах хэрэгтэй.
Катя: Бид нар чинь цагийн өмнө л гарсан. Ингэвэл би ажлаа хийж амжихгүй...
Өвөө: Энийг би бодож олоогүй, эмч нар л хэлсэн.
Катя: За яахав..
Өвөө: Чамгүй бол би яах юм болоо, уучлаарай би өөрөө юу ч хийж чадахгүй.
Катя: Нхн..
Лида: Өглөөний мэнд...
Антон: ..өглөөний мэнд.. Лёха машинаа асаах гээд гарчихсан уу?
Лида: Нхн...
Полина: Цай уу Антоша...
Антон: ..тэгье...
Полина: ..алив миний бяцхан зөгий энийг..
Антон: Би зөгий биш...
Полина: Ажилдаа яараад л.... одоо сайн ажлаа хийгээд л, сайхан амрана..
Антон: ..Полина дахиад битгий эхлэ л дээ..
Полина: ..юу болоо вэ алив...
Антон: Энэ над дээр боллоо...
Полина: Байзаарай би усны хувцсаа үзэж байх уу?
Антон: Үзэж болноо, харин явах тухай бид нар бүгдий нь шийдсэн биз дээ? Одоо бол хаашаа ч явахгүй гэж хэлсэн.
Лида: Миний ойлгосноор чиний хөдөлгөдөг утас ажиллахгүй л байгаа бололтой.
Полина: Би янз бүрээр л оролдсон. Ваннанд хамт орлоо, иллэг, улаан дарс, мэдэхгүй ээ яагаад ч нэмэр алга... ямар нэгэн өөр арга бодож олох уу?
Лида: Чи өөрийнхөөрөө хатуухан шиг байсан бол юу ч бодож олох хэрэггүй байсан юм.
Полина: Юу гэсэн үг вэ?
Лида: Полина уучлаарай, чи нэг л...гонгинсон. Антон үргэлж чиний өмнөөс шийддэг. Харин чи үргэлж тэрнээс нь татгалзаж чаддаггүй.
Полина: Үргэлж гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи намайг энд ямар ч асуудал шийддэггүй гэх гээд байна уу?
Лида: Үгүй ээ шийддэг. Ямар ханын цаас наах, бид нар юу идэхийг шийддэг. Харин хамгийн гол шийдвэрийг Антон гаргадаг.
Полина: Тэгээд би хэрэлдэх хэрэгтэй байсан гэж үү?
Лида: Үгүй ээ! Гэхдээ нөхөртэйгөө хатуухан бай, өөрийнхөө бодлыг хамгаалж чадах хэрэгтэй. Лёша бид хоёр шиг... Би “Хэрвээ өөр хүүхнээр оролдвол ална шүү” гээд л хэлчихсэн. Одоо надад хүрэхээсээ ч айдаг.
Полина: Чи намайг тэгж чадахгүй гэж бодоо юу? Би одоо очоод л Антонд хэлчихнэ... Бид нар Израйль явна, яагаад гэвэл би тэгж шийдсэн!
Алберт: Өө ор сураггүй болчихсон анд минь сайн уу, чамайг өвдчихсөн юм болов уу л гэж бодоод, эргэх гэж ирлээ. Мандарин авчирсангүй уучлаарай..
Антон: ..чамд энд юу хэрэгтэй вэ?
Алберт: Чи ярих ч үгүй, бичих ч үгүй. Уул Могамет руу очихгүй бол Магомет миний жийпэнд сууж, учраа олцгооно гэдэг байхаа.
Антон: Өөр газар ярилцая тэгэх үү?
Алберт: Тийм ээ тэгэлгүй яахав. Чиний зөв. Би чамайг энд зогсоогоод яахав дээ, манай байшинд орцгооё, далимд нь би ч гэсэн байшингаа үзчихье...
Антон: Дараа ярилцая тэгэх үү, манай гэр бүлийнхэн юу ч мэдэх ёсгүй.
Алберт: Тэртэй тэргүй болох юмыг дэмий л хойшлуулж байгаа юм. Би байшингаа зарахаар та нар гудманд гарвал чи гэр бүлийнхэндээ юу гэж хэлэхэв? Зүгээрээ залуусаа бүх юм хэвийн, дулаахан өвөл болно гэх үү?
Антон: Алберт чамд энэ бүхэн ямар хэрэгтэй юм бэ, үл хөдлөхийн бичиг баримт гээд л, надад ганц хоёр сар л өгчих, хоёр сар. Гүйцээ би бүгдийнэ шийдчихнэ... гуйж байна!
Алберт: За яахав, хоёр сарын дараа түрээс, бас үндсэн мөнгөө! Шинэ он гэхэд бид хоёр энэ асуудлыг шийдэх ёстой.
Антон: Нхн...
Алберт: Хуучин өртэй шинэ оноо угтах хэрэггүй гэдгийг чи мэднэ биз дээ?
Ваня: Шал далий...
Даня: Болно оо, ойлгосон уу?
Яна: За за Данёк сэтгэлээр унах хэрэггүй дээ, арай хүүхдийн тоглоом тоглохоор чи хамаагүй тасархай хожино.
Даня: Сонсоод хэрэггүй дээ, чи л миний найдвар...
Ваня: Элька идэх үү?
Яна: Эля чиний ээлж..
Ваня: Болсоон залуусаа яаж эргэлүүлэхийг харж бай... одоохон харуулчихъя, хэрвээ жаахан ташаагаа эргүүлээд шидвэл...
Эля: ..Зүгээрээ би мэднэ. Би өөрөө..
Даня хоолой: Тэр хоёрын бүх юм сайхан биш л юм шиг байна даа... надад Элятай байх боломж байхад би арай яарчихсан ч юм билүү? Надад сэтгэл байна уу үгүй юу мэдэх хэрэгтэй.
Ваня: Тийм ээ.. бид хоёрыг мистер, мисс Сайк гэж болно. Эргэх маягаар, эргэлттэй шидээд л гүйцээ!
Даня: Юу гээч надад нэг санаа байна. Хосуудаа солиод үзэх үү? .. боулингийнхаа л.. та нар юу гэж бодоо вэ?
Ваня: Яах гэж?
Даня: Тэгвэл сонирхолтой. Бид нар анхнаасаа л буруу хуваагдчихсан юм шиг санагдлаа.
Эля: Чамд Янагийн юу нь таалагдахгүй байгаа юм бэ?
Даня: Үгүй дээ зүгээр л..ийм байвал сонирхолгүй, дорхноо л уйдчихна.
Эля: Яахав оролдоод үзэж болох л юм, яахав тэгье л дээ...
Яна: Солигдож яах гэж бид нар чинь зүгээр л тоглож байсан.
Ваня: Би ч гэсэн эсэргүүцэж байна. Гэхдээ минь муужгай намайг үнсвэл би зөвшөөрч байна.
Даня хоолой: Сайн байна, Эля солигдохоос татгалзахгүй байна. Тэгэхээр надтай байхаас татгалзахгүй.
Өвөө: Катюха чи чинь хаашаа алга болчихвоо? Надад иллэг хийж өгнө гэж тохирсон биз дээ?
Катя: Майкаа тайлчих...
Өвөө: Алив... тийм ээ... тийм болж байна... жаахан аажуухан, аажуухан... арай зөөлөн, зөөлөн.. ямар гурил нухаж байгаа биш дээ! .... Чи энд юу хийж байгаа юм бэ? Катерина хаана байна?
Гриша: Катя ханиад хүрчихсэн. Таны бие сул байгаа аягүй бол ханиад авчихна.
Өвөө: Миний бие зүгээр ээ... энэ оёдол л гэхэд нохой шиг л эдгэж байна.
Гриша: Үгүй дээ Алексеевич, азаа үзэж болохгүй, энэ чинь Катя бодож олоогүй, эмч нар хэлсэн.
Өвөө: Юу гэж хүн базаад байгаа юм бэ..
Гриша: ..битгий хөдлөөд бай.. тайван.. яахав тэгвэл цайг чинь уулгая... май..
Өвөө: Ингэхэд юу гээч, наадхаа өгөөдөх, би өөрөө уучихна.
Гриша: За яахав, хэрэгтэй бол дуудаарай...
Антон: Дуудсан уу?
Диана: Тийм ээ ороод ир.. би нягтлан бодох руу орлоо, чи дараа сарын татан авалтын график шалгаж байгаарай.
Антон: Тэгье ээ...
Полина: Сайн уу...
Антон: Сайн уу чи энд юу хийж байгаа юм бэ?
Полина: Энүүгээр явж байгаад л чамд нэг юм хэлэх гээд ороод ирлээ.
Антон: Тэгээ гэхдээ хурдхан хэлчих, ажил ихтэй байна. Бүгд л энд.. надад цаг бага байна.
Полина: Бид нар гэр бүлээрээ Израйль явна.
Антон: ..тийм үү...
Полина: Яагаад гэвэл би ингэж шийдсэн. Энийг дахиж хэлэлцэхгүй.
Антон: Яахав сайн байна, хэрвээ чи тэгж л хүсээд байгаа бол.. тэгье эээ
Дина: Тийм ээ одоо очиж чадна. Тэгвэл ресторанд л уулзая.. нхн...
Мсж: Машинд чинь хүлээж байя.
Антон: Орой уулзацгаая...
Полина: Би явах болоогүй ээ, би машинаа энд угаалганд үлдээх гэж байгаа.
Антон: Яахав Лёша чамайг хүргээд өгчихөг, дугуйг чинь ч сольчихьё өвөл ойртож байна. Лёша..
Иванов: Өөв..
Антон: Хүрээд ирэхгүй юу, Полина Сергеевнаг гэр лүү нь хүргээд өгчихгүй юу?
Иванов: Асуудал алгаа, дор нь л хүргээдэхье, буухад л болно...
Полина: Бодоод үз дээ, чиний зөв байж, заримдаа жаахан хатуухан байх хэрэгтэй. Болчихлоо. Тийм ээ, чемоданаа бэлд... яагаад байхгүй гэж? Яахав чемодан худалдаад л авчих.
Мсж: Машинд чинь хүлээж байя.
Полина: Алексей чи юу хийгээд байгаа юм бэ?
Алексей: Замд гарахын өмнө залбирч байна. Сахиусан тэнгэр минь аян замд минь болгоож хайрла...
Полина: Одоо хөдөлцгөөе л дөө...
Катя: Виктор Алексеевич над руу битгий ирээрэй... нөгөө юу битгий ойртоорой би танд халдвар авахуулчихаж магадгүй.
Өвөө: Боль доо Катюха жүжиглэх хэрэггүй. Энэ бүхнийг чи бодож олсон гэдгийг би мэднэ. Чамайг хэтэрхий гүйлгээд л намайг уучлаарай. Зүгээр л чамайг санаад, дэргэдээ байлгамаар санагдсан юм.
Катя: За за зохиогоод хэрэггүй дээ...
Өвөө: Би үхэх гэж байхдаа, хонгилын үзүүрт гэрэл хараад... нэг юм харсан.
Катя: Юу тэр вэ?
Өвөө: Би хонгилын голд зогсож байсан чинь нэг талд миний хуучин эхнэр намайг дуудаад л, татаад л... харин нөгөө талд чи..гараа өгсөн!
Катя: Би юу?!
Өвөө: Тэгээд л би хүрээд ирсэн. Тэнэгхэн чам руу явчихсан. Тэгэхээр чи намайг нөгөө ертөнцөөс авчирсан гэсэн үг.
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: Намайг уучлах уу?
Катя: Хэрвээ надад хонхоо өгчихвөл би бодож үзье...
Өвөө: Өө.. тийм ээ...
Иванов: Өө олчихлоо, Оганяных, нэг удаа суугаад мартчихсан байсан.
Полина: Алексей чи зүгээр үү? Чи нэг л хачин, улаан гэрлээр ороод л, нохой дайрахаа шахлаа... бие чинь зүгээр үү?
Иванов: Шөнө л унтдаг байж.. чи нөгөө ойлгож байгаа биз дээ?
Полина: Гэхдээ л чи болгоомжтой яваарай...
Иванов: Полинагийн дэргэд.. мэдэгдээгүйд баярлаллаа. Би ч өнгөрлөө л гэж бодсон.
Диана: Энэ удаа би та хоёрыг өрөвдсөн юм. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт Полина бүгдий нь мэднэ гэдгийг ойлгож байгаа биз дээ?
Иванов: Дараа л мэдсэн нь дээр, бас надаас биш....
Диана: За за ресторан явцгаая, эсвэл чи дахиад хүн авч явах юмуу?
Даня: Тийм ээ!
Ваня: Данёк, Данёк наад гараа!
Эля: Энэ гутал бариад байна, арай томоор солиодохъё...
Ваня: Дөчин таваар уу?
Даня: Би ч гэсэн яваад... ундаа аваад ирье.. та хоёрт юм авчрахав?
Яна: Надад кола авчраад өгчихгүй юу...
Ваня: Харин надад ромтой кола.. бас колагүй байж болно.
Даня: Би хосуудаа сольсондоо баяртай байна.
Эля: Би ч гэсэн.
Даня: Би маш их баяртай байна. Охидууд та нар яах гэж бүх юмыг ингэж хүндрүүлдэг юм бэ? Хөвгүүд бид нар бол хамаагүй энгийн.
Эля: Юу гэнээ?!
Даня: Хэрвээ чи Ваня бид нартай ингэж тоглолгүй зүгээр л надад сайн гэдгээ хэлсэн бол би энэ төвөгтэй байдалд орохгүй байсан.
Эля: Юу гэсэн үг вэ?
Даня: Яахав хосоо сольцгоочихлоо. Харин одоо Ваня, Яна хоёрын энэ бүх байдлаа зохицуулах хэрэгтэй.
Эля: Даня чи юун дэмий юм бодоод байгаа юм бэ? Хэн сайн гэж? Би зүгээр л боулинг тоглох гэж хосоо сольсон.
Даня: Ингэхэд...
Эля: Страйк гэсэн үү, сайн байна...
Яна: Ийм удаан хаашаа алга болчихвоо нн? Би бүр уйдчихлаа. Бас кола авчраагүй байна.
Даня: Тэнд баар нь завсарлачихсан байна лээ... би ч гэсэн чамайг саначихлаа.
Эля: Ингэхэд сэлфи хийх үү?
Ваня: Тэгье... хөөх гайхалтай зураг!
Эля: Утсан дээрээ тавьчихъя...
Ваня: Сайхан ч санаа байна....
Эля: ..нэг шидэх үү?...
Ваня: ..би ч гэсэн тавина аа...
Даня: Ингэхэд юу гээч хоёулаа ч гэсэн зургаа авахуулъя тэгэх үү?
Яна: Тэгье...
Эля: Тийм ээ тийм...
Даня: Ингэх үү...
Антон: Байна...
Алберт: Антош чи хаашаа явах гээ вэ?
Антон: Юу гэсэн үг вэ?
Алберт: Юу гээч, худлаа маяглах хэрэггүй шүү, та нарыг Израйль явах гэж байгааг Яна хэлсэн.
Антон: Тэр чинь зүгээр л...
Алберт: Хэрвээ чи надаас нуугдаж чадна гэж бодож байгаа бол андуурч байна. Израйль руу явсан ч тэндээс олж чадна.
Антон: Чи бүгдий нь буруу ойлгочихож Альберт...
Алберт: Хугацаа хойшлуулахаа болилоо... чамд байрнаас гарч, баримт бичиг шилжүүлэхэд чинь долоо хоногийн хугацаа өгье гүйцээ, аривидерчи!
Антон: Байз л даа Алберт би...
Яна: За юу хийж байна, саначихсан уу?
Полина: Юу гээч би амралтын захиалга өгөх гэсэн юм. Гадаад паспортоо олж чаддаггүй ээ.. чи хараагүй биз?
Антон: Полина баримт бичгээ болгоомжтой байх хэрэгтэй шүү...
Полина: Нхн...
Лида: Тэгээд паспортоо олов уу?
Полина: Үгүй ээ, явахаа хойшлуулахаас аргагүй бололтой. Харин өөр юм оллоо. Ийм торгуул ирж...
Лида: Тэгээд юу гэж?
Полина: Алексейгийн дэргэд нэг бүсгүй байна.
Лида: Сүүлийн үед яагаад ингэж гоёод байгаа юм бол л гэж бодсон. Костюм, үнэртэй ус гээд л... харин одоо энэ зураг.
.................
Залуу
Бүсгүй
Эр
Эмч залуу
№2
Иванов: Гуйя, намайг өршөө л дөө! Би бүгдий нь төлнө. Би хоёр хүүтэй, тэд нарыг минь битгий өнчрүүл л дээ
Бичиг: Үүнээс арван хоёр цагийн өмнө
Антон: Наашаа хүрээд ир, алив энийг идээрэй...
Иванов: Юу гээч шилүүсээ гэдэс идүүлж сургамааргүй байна уу?
Антон: Удахгүй бид нар өөрсдөө л гэдэс идэх байх гэж айж байна. Альберт байшингаасаа гарахад долоо хоногийн л хугацаа өгсөн. Тийм учраас, хэрвээ ямар нэг юм бодож олохгүй бол, энэ байгаль орчиндоо шилүүстэйгээ хамт амьдарна..
Иванов: Надад энийг шийдэх нэг арга байгаа юм шиг санагдчихлаа.
Антон: Сонирхолтой л юм...
Иванов: Манай байшинг шатахад л та нар бид нарыг оруулсан. Яагаад гэдгий нь мэдэх үү?
Антон: Одоо хүртэл мэдэхгүй байна.
Иванов: Яагаад гэвэл бид нар нэг гэр бүл. Альбертэд бид нар хүний хүмүүс биш гэдгийг харуулах хэрэгтэй. Манай хүүхдүүд уулздаг.
Антон: Юу гээч энэ хоёр зүгээр л хүүхдүүд, энийг тэгж гүнзгий бодох хэрэггүй.
Иванов: Харин ч гүнзгий гэдгий нь харуулах хэрэгтэй. Тэр чинь ирээдүйн төрөл төрөгсдөө гудманд гаргахгүй биз дээ?
Антон: Ямар ч утгагүй юм...
Иванов: Харин байшингаараа тоглох бол бүр зууны шилдэг санаа, ингэхэд патентаа авах хэрэгтэй. Альберттэй яриад Израйлийн үл ойлгоцлын талаар уучлал гуйгаад зочноор урьчих.
Антон: Чи чинь галзуураа юу, Полина энд байна.
Иванов: Полинад Янагийн аав, хөрөнгө оруулагч болж магадгүй, ингэх хэрэгтэй гээд л хэлчих.
Антон: Мэдэхгүй ээ энэ бүхэн нэг л...
Иванов: За яахав, дахиад нэг санаа байна. Чи Полинад үнэний нь л хэлчих.. яахав тэр чинь залуухан, царайлаг...
Антон: ..нн...
Иванов: ..дорхноо л хүнтэй суучихна.
Хоёр Ивановынхан
Полина: Лидочка энэ бол юу ч гэсэн үг биш, Алексей зүгээр л хүн хүргэж өгсөн ч юм билүү?
Лида: Би эхлээд тэрний нөгөөхий нь сугалаад, харин зүгээр л хүн хүргэж өгсөн байвал буцаагаад оёод өгчихнө.
Полина: Оёдолчин эхнэртэй байх сайн л юм.
Иванов: Өглөөний мэнд...
Лида: Сайн уу... чи сүүлийн үед яагаад ингэтлээ гоёдог болчихоо вэ? Чи хурим руугаа хүртэл жийнстэй л зүтгээд байсан.
Иванов: Би тайлбарласан биз дээ? Чухал хүн зөөж байгаа юм чинь, сайн костюмтай байх ёстой. Бариад үз, доллар шиг л шаржигнаж байгаа...
Лида: Ингэхэд хүүхэн эргүүлдэг болчихоогүй биз...
Иванов: Чи юу яриад байнаа? Юун хүүхэн, би үхмээргүй байна...
Лида: ..энэ юун хүүхэн бэ нн?
Иванов: Манай ерөнхий нягтлан л байна... Антон.. хүргэж өгөөрэй гэсэн, манайх шалгалттай байгаа тэгээд л оффисоос татвар руу хүргэж өгч байгаа.
Лида: Сонс, ногоон гэрэлтэй такси, хэрвээ надад худлаа ярьсан чинь мэдэгдвэл энүүгээр... тийм биз дээ?
Иванов: Мэдэж чадахгүй ээ... нөгөө юу, би чамд худлаа хэлээгүй.
Лида: Нн...
Иванов: Нхн...
Лида: За яахав яв..
Иванов: Болох уу? Баярлаллаа..
Лида: Бүгдий нь мэдэж авсан нь сайн боллоо, тэгэхгүй бол янз бүрийн юм бодоод л, нэг л төсөөлж чадахгүй
Полина: Би чамайг гомдоочих болов уу гэж айж байна, гэхдээ Антоны ерөнхий нягтлан жартай, байгаа байдал ч нэг тийм...
Даня хоолой: Эляг бодохоо боль! Эляг мартаж, Янатай харьцаагаа өрнүүлэх хэрэгтэй.
Ваня: Яасан порно үзэж байсан юм уу?
Даня: Болноо, бүх хүн чам шиг донтой биш...
Ваня: Бүгд тийм, зөвхөн чи л биш байж магадгүй. Аливээ наанаасаа холд.. нөүтний дэлгэц асахгүй болчихлоо.
Даня: Унтрааж үзсэн үү?
Ваня: Ингэхэд юу гээч чи наад амнаасаа болж хэнд ч юм нүдүүлж магадгүй шүү, тэр үед би чамайг өмөөрөхгүй...
Даня: Зүгээрээ Ванёк, уруулаа томруулаад, хөхөө ч гэсэн. Тархиа хөгжүүлж болно, тэгвэл арга нь олдох л байх...
Өвөө: Гурван зуун сувагтай, харин үзэх юм юу ч байхгүй.
Катя: Та чинь үздэггүй суваг л сольдог биз дээ?
Антон: Мах эргүүлчихэж болохгүй байна уу?
Иванов: Хувцсанд үнэр нь шингэчихнэ...
Антон: Нхн... юу ч хийхгүй байх хамгийн сайхан арга...
Алберт: Өдрийн мэнд...
Антон: Өө гүнээ хүндэтгье, таныг л хүлээж байлаа сайн байна уу анд минь... Танилц Алексей манай хөвгүүдийн эцэг... танилц...
Иванов: Их баяртай байна. Сайхан үнэртэй ус байна.
Алберт: Тэгэхээр байшингийн асуудлаа шийдчихье, би яарч явна, ажил маш их байна.
Антон: Тийм л дээ..
Иванов: Робертич, ийм өдөр, юун ажил вэ?
Алберт: Робертович..
Иванов: ..нн...
Алберт: Ямар өдөр гэж?
Иванов: Өнөөдөр манай хүүхдүүд уулздаг болоод яг хоёр долоо хонож байна. Даня, Яночка хоёр... сайхан хосууд...
Алберт: Хэрвээ энэ хоёр ядаж хоёр жил уулзвал ч баярлаж болох л юм.
Иванов: Юун хоёр жил?! Энэ хоёр чинь яг л учрах ёстой гэмээр.. яг л..Мастер, Маргарита хоёр шиг, Юнона Авось шиг, яг л Сальтиков Шедрин шиг..
Алберт: Надад үнэхээр цаг бага байна!
Антон: Би ойлголоо хоёулаа дөнгөж л, тэгээд л шууд ажлаа ярилцъя...ийшээ орцгоо, ийшээ... арван зургаан настай хүүхдүүд шигээ арван зургаан жил болсон конъяк..
Алберт: Тэгэхээр дөнгөж л...
Антон: Тийм ээ бид нар даврахгүй ээ дөнгөж л... хүүхдүүдийнхээ төлөө, бүх юм нь сайхан байх болтугай, харин бид нар чадахаараа л туслана гэдэг байх аа!
Алберт: Чамд өөр туслах юм байгаа гэж үү?
Иванов: Төмс ав..
Антон: Хүсвэл би чамд шилүүс үзүүлэх үү?
Алберт: Ямар шилүүс?
Антон: Сайхан, үслэг тийм, тэнд байгаа ердөө л тэнд... явцгаая, аливээ явцгаая... ямар гээч, хөнгөн..
Иванов: Байна Диана Мариновна... одоохоон одоохон эндээс нисээд л очлоо, нхн одоо очлоо... Робертич, би ийшээ ажлаар дөнгөж гарчихаад ирье...
Даня: Яасан бэ?
Яна: Чамд нэг юм үзүүлмээр байна. Ямар байна?
Даня: Тийм ээ гайхалтай шрифт.. таймс роман уу?
Яна: Чамд таалагдахгүй байна уу?
Даня: Яагаад надад маш их таалагдаж байна. Зүгээр л энэ бол маш хариуцлагатай алхам...
Яна: Тийм ээ бид хоёрын бүх юм жинхнээсээ биз дээ? Ингэхэд одоо хүртэл хөндүүр, чамайг өвчний нь намдаан л гэж бодсон.
Ваня: Хөөх Климова энэ ч алхам шүү, бүр жинхэнэ ч гэж болно...
Яна: ..энэ жинхэнэ..
Ваня: Яна үнэндээ бол надад маш их таалагдлаа. Энэ бол үнэхээр алхам! Миний бодлоор Ромео Жульеттагийнхаа нэрийг шивүүлэх ёстой гэж бодож байна.
Эля: Тийм ээ, тэгэхгүй бол Яна гомдчихно. Би л байсан бол гомдоно...
Даня: Байзаарай би юу ч шивүүлэхгүй.
Ваня: Ойлгоомжтой, чи дэмий л юм яриад эхэллээ...
Даня: Би дэмий юм яриагүй ээ. Зүгээр л энэ бол бүх насаараа. Би тэнэг хүн биш!
Яна: Баярлаллаа, чамайг үнэлэх байх гэж бодсон. Гэтэл зүгээр л би тэнэг байж!
Даня: Яна чи буруу ойлгочихлоо, Яна би тэгж хэлэх гээгүй, Яна?!
Ваня: Тийм дээ, чи тэрнийг арай л, арай л хэтрүүлчихлээ. Бүр доромжилчихлоо! Энэ бол зүгээр нэг шивээс биш!?
Лида: Чи энэ камерийг хаанаас аваа вэ?
Полина: Антошка бензин хулгайлдаг жолоочоо мэдэх гэж авсан байсан юм.
Лида: Нн...
Иванов: Та хоёр юу хийж байгаа юм бэ?
Лида: Зүгээр л би нэг дуутай дискээ олдоггүй чи аваагүй юу?
Иванов: Үгүй ээ миний магнитол тэрнээс чинь огт өөр...
Лида: Лёша чи хаачих гэж байгаа юм бэ?
Иванов: Ерөнхий нягтлангаа л татварын алба руу авч явах ёстой, бид нарыг ухаад байгаа бололтой. Хаалгаа хаа л даа!
Лида: Ухаад гэнэ шүү, харин ч ухаад олно. Гэнэт тэр хоёр нөгөө бүр машиндаа юу яавал яана аа?!
Полина: Үгүй л болов уу! Машинд хэцүү...
Өвөө: Чиний гарнаас бол хамгийн гашуун эм ч бурамнаас амттай...
Катя: ..Виктор Алексеевич...
Өвөө: Катюха нэг хаачихсан суваг гаргах гэсэн юм, яаж нээдэг юм бэ? Тэгэхгүй бол юм ууж болохгүй, цаг ч өнгөрөхгүй юм.
Катя: Үйлчилгээний алба руу нь хандах хэрэгтэй.
Өвөө: Тэгвэл шуудан орох хэрэгтэй юу?
Катя: Үгүй дээ, үйлчилгээ авах гэрээгээ олоод л утсаар нь ярих хэрэгтэй. Хүсэлтээ хэлээд л сувгийг чинь нээгээд өгчихнө.
Өвөө: Үгүй дээ би өөрөө шуудан орж л учрыг нь олсон нь амар юм байна..
Катя: Ямар суваг юм бэ?
Өвөө: Хөл бөмбөгийн л.. цэвэр эрчүүдийн..
Катя: Би таныг хөлбөмбөг сонирхдог гэж мэдсэнгүй.
Өвөө: Бүр их дуртай. Бараг хүүхэд байхын л сонирхсон. Урд нь өөрөө ч тоглодог байсан. Одоо бол зөвхөн л үздэг..
Катя: Би яриад л нээлгээд өгье...
Өвөө: Чи өчнөөн ажилтай. Би өөрөө ярчихъя, чи гэрээг нь л олоод өгчих... бас нүдний шил, тэгэхгүй бол хэн тоглож байгаа, хэн хожсны нь хараад ойлгохгүй...
Катя: Энэ байна. Гэрээг нь ч олоод өгье..
Алберт: Сайхан байна...
Антон: Одоохон жаахан завсарлаад дахиад нэг суучихъя тэгэх үү?
Алберт: Үгүй дээ би боллоо, би бүр хавч шиг улайчихаж, миний даралт ихсдэг.
Антон: Тийм үү чинийх ч гэсэн үү? Би ч гэсэн ялгаагүй, харав уу бид хоёрт адилхан юм ч их юм байна. Тоглосон юм... одоохон жаахан жаахан... жаахан жаахан.. алив.. надад хундагын үг байна. Юу гэхээр бид хоёр мэдээж их хачирхалтай байдлаар танилцсан. Гэхдээ би.. бид хоёр нөхөрлөсөнд маш их, маш их баяртай байна. Манай хүүхдүүд нэг нэгэндээ хайртай ч юм байна. Цаашаа юу болохыг ч хэн мэдлээ, бүр хурим хийцгээх ч юм билүү, ерөнхийдөө чиний төлөө?
Алберт: Чи ч гайгүй л эр хүн бололтой. Ийм сайхан хүлээн авч, дайлаад л... Би юу гэж бодсон гээч?
Антон: Юу гэж?
Алберт: Ийшээ манайд ирж, барбекюдэж болно.
Антон: Юу гэсэн үг вэ? Ямар барбекю...
Алберт: Би энийг зарах гэж байсан юм. Гэтэл чи байшингаа сайхан үзүүллээ. Сайхан байшин, их тухтай ч юм. Би өөрөө энд амьдрая гэж бодож байна.
Антон: Байзаарай би чамайг надад түрээслэнэ гэж найдаж байсан юм.
Алберт: Би чамд өөрийнхөө байшинг түрээслэж болж байна. Арай даруухан л даа. Энд билльяард байсан, орос уу, пүүл үү?
Антон: ..пүүл..
Алберт: Явж хараадахъя...
Даня: Яна утсаа авахгүй байна. За за би тийшээ явлаа...
Иванов: ..хэн авахгүй байна гэж?
Ваня: Данёк Янкаг гомдоочихсон. Нүдэн дээр нь эрвээхэй алчихсан. Одоо бүр өнгөрсөн л бололтой.
Иванов: Юу гэсэн үг вэ...чи юу хийчихээ вэ?
Даня: Би юу ч хийгээгүй ээ, Яна миний нэрийг гаран дээрээ шивүүлчихсэн байсан. Намайг адилхан шивүүлэхийг хүсэж байгаа. Гэхдээ энэ бол утгагүй.
Иванов: Юун утгагүй гэж? Романтик. Эцгийн хувьд би зөвшөөрч байна.
Ваня: Би ч гэсэн тэгж л хэлсэн. Тэгээд л паспортгүй ч гэсэн харуулаад л явж байж болно.
Даня: Би тэрний нэрийг шивүүлэхгүй. Бид хоёр салчихвал яахав?
Иванов: Чи юу гэсэн бэ? Байзаарай хүү минь, яаж салах гэж, галзуураа юу? Та хоёр чинь гайхалтай хосууд.. яг л..Мастер Маргарита хоёр шиг, Юнона, Авось шиг, яг л Римский Корсик. Эмэгтэй хүнтэй ингэж болохгүй ээ! Эмэгтэйчүүд юунд дуртай байдгийг мэдэх үү? Тэдний төлөө юм хийхэд дуртай. Би Лидкагийнхаа төлөө бүр ийм юм ч.. зүсэж байсан юм. Хэрвээ зүсээгүй бол чи ч байхгүй, чи ч байхгүй байсан. Тийм учраас энэ зүгээр ч нэг шивээс биш... энэ бол та хоёрын харьцаанд оруулж байгаа чиний хувь нэмэр!
Даня: Та тэгж бодож байна уу?
Иванов: Бүр итгэлтэй байна. Алив гараа! Ингээд гүйцээ... аав нь орлоо...
Ваня: ..тийм ээ үнэн... Данёк чи сэтгэлээр битгий уна л даа. Энэ чинь Анастасия биш, Яна. Ердөө л гуравхан үсэг.
Иванов: За яаж байна? Бараг болж байна уу?
Антон: Нхн...
Иванов: Түрээслэхээр болсон уу?
Антон: Манай байшинд амьдарна гэнээ!
Иванов: Боломжийн л хүсэл байна, би ч гэсэн амьдрах л байсан.
Антон: Харж байна уу, алхаад л эзэмшлээ үзэж байна.
Диана хоолой: Хаалгаа онгойлго..
Иванов: Хаашаа явахав?
Диана: Эхлээд зочид буудал дараа нь автосалон. Тэгээд хурдан шүү, би ажил ихтэй байна.
Полина: Камерийнх нь зай дуусчих шиг боллоо.
Лида: Энэ тэртэй тэргүй ойлгомжтой байна. Би тэрнийг нохой шиг хүүлээд өгье л дөө.
Полина: Юу гээч гэхдээ энд зөвхөн Алексей буруугүй. Цаадах нь эхлээгүй бол энэ нь дарахгүй. Манай эмээ тэгж хэлдэг байсан юм.
Лида: Тийм ээ чиний зөв... Лёша хүлээж л байг. Эхлээд тэр хүүхний учрыг олох хэрэгтэй!
Катя: Виктор Алексеевич яасан бэ?
Өвөө: Хөл бөмбөг үзээд л.. манайхан хожигдоод би жаахан ууралчихлаа.. Ингэж тоглох юм бол эрүүл хүний ч зүрх савлана.
Катя: Таных аль нь юм бэ, Австрали уу, эсвэл Камерун уу?
Өвөө: Би Олимпийн үед Москвад нэг камерунтай найзалсан юм. Миний ах дүү шиг л...
Катя: Ойлгомжтой... та болгоомжтой бай л даа!
Өвөө: Тэгье ээ тэгье...
Катя: Ингэж догдлож болохгүй шүү!..
Өвөө: ..нхн...
Алберт: Харин тэнд мини-гольфд зориулсан талбай, тэгээд яг энд кальян тавьчихна.
Иванов: Гайхалтай л хэллээ. Тийм ээ мэдээж их сайхан газар..
Алберт: Тийм ээ...
Иванов: Тэр муу үйлдвэр л байхгүй бол...
Алберт: Ямар үйлдвэр?..
Иванов: Өө би гэж нэг юм... нууц мэдээлэл ярьчих гэж байна. Хотын захиргаанд манай нэг найз хэлсэн... голын цаана хог боловсруулах үйлдвэр барих гэж байгаа.
Алберт: Нээрэн үү?
Антон: Тийм ээ... одоо хаалттай тендер явагдаж байгаа. Хүмүүс эсэргүүцнэ гээд хамаагүй мэдэгдэхгүй байгаа.
Иванов: Тийм учраас агаар цэвэршүүлэгч үйлдвэр барьсан ч болох юм. Чи оролцох уу?
Алберт: Чөтгөр ав би чинь тэнд амралтын бааз барьсан. Хэрвээ үйлдвэрийн тухай мэдчихвэл гүйцээ, тиймээс оройтоогүй дээр нь зарах хэрэгтэй.
Иванов: Тийм ээ...
Алберт: Байна уу, Ашот уу, сайн уу... чи надаас амралтын газар авна гэж байсан санаж байна уу? Тэгээд л өнөөдөр чиний аз гийсэн л өдөр байна. Тийм ээ... одоо хэрэггүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Байзаарай Ашот, би үний нь нэлээн буулгана. Таван сая.. арав! За яахав арван тав, өшөө буулгахгүй!
Антон: Одоо мөнгөөрөө л шатна, үнэний нь хэлэх хэрэгтэй.
Иванов: Хэлчихвэл байшингаа алдана. Эцсээ хүртэл зогсоцгооё...
Алберт: Тохиролцлоо, би одоо очлоо, тэгээд тодорхой ярилцъя нхн! Уучлаарай явах хэрэгтэй болчихлоо...
Антон: Тийм ээ..
Иванов: Цаг бол мөнгө..... Яасан?
Алберт: Нээрээ л арай л.. та хоёр намайг бүр тэнэг гэж бодоо юу?
Иванов: Юу гэсэн үг вэ?
Алберт: Хотын захиргаанд би ч танилтай. Энэ дархан цаазтай газар, эко бүс гэдгийг мэднэ. Аж үйлдвэрийн ямар ч байгууламж барих боломжгүй. Тийм учраас л би өөрийнхөө амралтын баазыг барьсан. Антон чи ч хүн хуурч ч чадахгүй юм. Покерт ч, амьдрал дээр ч... тийм учраас алиалагчдаа, юмаа аваад байшин чөлөөлж өгцгөө, долоо хоногийн дараа би ийшээ нүүж ирнэ. Аривидерчи!
Иванов: Ваня та хоёр хаана байна?
Ваня: Шивээс хийдэг газар байна.
Иванов: Би юу гэж бодсон гэхээр Данькагаар шивээс хийлгээд хэрэггүй ээ...
Ваня: Ааваа одоо оройтсон.
Залуу: За эхэлцгээх үү?
Даня: Нхн...
Лида: Банзалных нь хормой төстэй юм байна энэ л бололтой.
Бүсгүй: Сайн байна уу...
Лида: Сайн уу!
Бүсгүй: Танд туслах уу?
Лида: Нхн... надад энэ машины тухай яриад өг!
Бүсгүй: Энэ машины тухай юу ярихав дээ, машиныг мэдрэх хэрэгтэй.
Полина: Чи энд юу хийж байгаа юм бэ?
Диана: Уг нь энэ миний ажил л даа.
Полина: Кафед мафин зарж байгаа юм уу?
Диана: Бараг л... би зүгээр л энэ автосалоны эзэгтэй.
Полина: Яаж?
Диана: Яахав Антошагаас л асуу чамд хэлээд өгнө.
Бүсгүй: Танд салон нь ямар байна?
Лида: Сайхан салон байна зөөлхөн... дээгүүрээ яаж хаагддаг вэ?
Бүсгүй: Ингээд л...
Лида: Илүү ойлгомжтой болгохын тулд... муу өлөгчин минь чи миний нөхөртэй явалдаад удаж байгаа юу?
Бүсгүй: Та юу яриад байнаа, ямар нөхөр?
Лида: Би одоохон хамаг үсийг чинь зулгаагаад өндөр үнээр зарчихна шүү ойлгосон уу?
Полина: Би чиний дууг танилаа, Антоны машинд чи байсан юм байна?
Диана: Би ч байж магадгүй. Би машинд их олон суудаг...
Лида: Чи хаашаа яараа вэ, хүний нөхөртэй жаргах гээ юу?
Бүсгүй: Та намайг хүнтэй андуураад байна...
Лида: ..намайг анхааралтай сонс, дахиад манай нөхөртэй байхыг чинь харвал энэ туузан дээр ах дүү, төрөл төрөгсдөөс нь гэдэг үг бичигднэ шүү!? Хэрвээ ойлгосон бол толгойгоо дохь!
Полина: Та хоёр тэгээд миний ардуур уулзаад удаж байгаа юу?... Антон чам дээр автосалоноо шилжүүлчихсэн байхыг бодоход их удаж байгаа юм байна.
Диана: Харин энэ бол Полиночка чиний хэрэг биш! Хэрвээ лаа барих хүн хэрэгтэй бол бид хоёр чамайг заавал дуудна.
Лида: Харин машин сайхан машин байна. Сайхан машин... ингэхэд зуух ч байгаа юу?
Диана: Тэгээд ч би яасан гэж, би зүгээр л өөрийнхөө юмыг авч байна. Нэг нэг миний талд...
Залуу хоолой: Юу болсон бэ?..
Эр хоолой: ..танд туслах уу? .. түргэн дуудсан уу үгүй юу?..
Залуу: Антон Павлович ноцтой асуудал гарлаа...
Эмч: Ерөнхийдөө гэмтээгүй л юм шиг байна, гэхдээ ямар ч гэсэн шинжилгээ хийх хэрэгтэй.
Эр хоолой: ..Ашгүй дээ...
Диана: ..би цагдаа дуудаж болох л байсан. Гэхдээ амьдрал чамайг тэртэй тэргүй шийтгэнэ! Салах ёс хийгээгүй шүү!
Полина: Чи надад юу ч хэлмээргүй байна уу? Та хоёр ямар холбоотой вэ, автосалон яагаад тэрний нэр дээр байгаа юм бэ?
Антон: ..Полина бид хоёрын хооронд юу ч байхгүй. Харин автосалонаа бол...
Иванов: Миний бодлоор бид хоёр мултарч чадахгүй ээ, покерийн талаар хэлэх хэрэгтэй...
Антон: ..санал нэг байна. Хэргийн учир нь Алексей тоглоод маш их мөнгө алдчихсан. Тэгээд тэрнийг аврахын тулд автосалоны Дианад зарчихсан.
Полина: Ингэхэд чи юм биш биз?
Антон: Полина би ямар тэнэг биш дээ, би чамд амласан. Надад баталгаа байгаа.
Полина: Ямар?
Антон: Жинхэнэ баримт.
Лида: Энэ чинь үнэн юм уу? Чи чинь юу хийчихээ вэ?! Чи эхлээд миний амьдралыг үрсэн, одоо бүгдий нь гудамжинд гаргах гээ юу?!..
Полина: ..тайвшир...
Лида: ..чиний наад толгой ер нь эрүүл үү?!..
Антон: ..юу болсны нь хэлээд юу хийхээ ч ярилцацгаая..
Иванов: Чи чинь галзуураа юу?
Антон: Лёха уучлаарай сандарсандаа л, Полина бол надаас шууд сална. Харин Лидка чиний асуудалд дасчихсан уучлаарай!
Иванов: Байзаарай би үнэний нь л хэлнэ, би юу гэж өөрийгөө ингэх юм бэ?...
Антон: ..би чамд жийп бэлэглье... гүйцээ боллоо, ой руу явцгаая!
Иванов: Яах гэж?
Гриша: За бэлэн үү Алексеевич...
Өвөө: ..өнөөдөр спартакийг аргалчихна биз дээ?...
Гриша: Ямар ч байсан аргална.. шууд л таван гоол угсруулаад өгнө.... энэ чинь юу вэ?
Өвөө: Юу болоод байнаа? ... Катя! Катя!
Катя: Яасан бэ?
Өвөө: Энэ хөлбөмбөгийн суваг яачихаа вэ? Антен үү, эсвэл төхөөрөмж нь эвдэрчихээ юу?
Катя: Би хөл бөмбөгийн сувгий нь хаачихсан юм. Та даралттай, хамаагүй догдолж болохгүй.
Өвөө: Катя чи чинь яаж дээ?! Энэ чухал тоглолт, зургаан онооны асуудал байгаа.
Катя: Та тайвшрах ёстой. Энэ.. Ростроповичийн концерт. Үзэцгээ...
Өвөө: Тайван тайван тайван тайван...
Гриша: Яасан бэ.. Алексейвич та яагаа вэ?
Антон: Энэ флашийг над руу сарын өмнө явуулсан юм.
Иванов хоолой: Гуйя, намайг өршөө л дөө! Би бүгдий нь төлнө. Би хоёр хүүтэй, тэд нарыг минь битгий өнчрүүл л дээ... Манай хамаатан их баян. Өөрөө автосалонтой.
Лида: Эндээс тонил!
Иванов: За больдоо Лидок, чи чинь яачихаа вэ? Өнөөдөр шалан дээр ч унтчихъя...
Лида: Чи намайг ойлгохгүй байгаа юм уу? Би хэлж байна, миний амьдралаас бүрмөсөн тонил!
Полина: Харин чи автосалоноос халагдах ёстой шүү!
................................
Эр
Залуу
Залуу1
№3
Полина: Хөвгүүд одоо буугаад ирнэ.
Лида: Одоо би та нарын нүүрийг яаж харахаа ч мэдэхгүй байна.
Полина: Болноо, тайвшир.... хоолоо идэцгээе..
Лида: Юун хоол идэхдээ манатай... одоо яах болоо?
Өвөө: Яахав дээ, яах ч гүй, нэг илүү хоолны сав л байхгүй боллоо. Харин бид нар цөхрөх хэрэггүй, бүх нийтийн дайчилгаа зарлах хэрэгтэй. Бүгд чадах чадахаараа, илүү бүхнээсээ ч татгалзах хэрэгтэй..
Мсж: Гараад ир тэгэхгүй бол би өөрөө орлоо шүү... Алексей
Полина: Антош чи энд байна уу?
Антон: Тийм ээ тийм, би Виктор Алексеевичтэй зуун хувь санал нэг байна. Би одоохон хүрээд ирье!
Полина: Катяг ч гэсэн халахаас өөр арга алга...
Өвөө: Үгүй дээ байзаарай гэхдээ ухаалаг хэмнэлт хийх хэрэгтэй. Катюха зөвхөн та нарт биш надад ч гэсэн тусладаг. Би харах хүнгүй бол тариандаа ч явж чадахгүй.
Полина: Одоохондоо хүүхдүүд амарч байгаа тэд нар таныг харж чадна. Тэгэхээр шийдлээ маргааш Катя амарна. Нөгөөдөр тооцоог нь хийчихье..
Өвөө: Үгүй дээ энийг ярилцах хэрэгтэй.
Лида: Өвөөгийн зөв..
Өвөө: ..тийм ээ..
Лида: ..нэг хоолны сав л хорогдлоо..
Антон: Чи юу гэж байн байн залгаад байгаа юм бэ? Бүх юм юу болж байгааг харсан уу? Нэг газар хоночих л доо, би бүгдий нь зохицуулчихна...
Иванов: ..энэ жийпээ ав, зөвхөн миний Лидка өгөөдөх... нөгөө юу тэрнийг ч гэсэн гэрээсээ хөөж биш л дээ....
Антон: ..тийм ээ, тайвшир тайвшир, би чамаас гуйя, бүгдий нь хийнэ, бүгдийнэ хийнэ, Лидкаг чинь өгнө, жийпээ авна. Хамгийн гол зорилгоо биелүүлчихлээ ойлгож байна уу? Полина намайг буруугүй гэж бодож байгаа. Харин Лидка чамайг уучилна! Нн..
Иванов: Хэзээ?
Антон: Удахгүй ээ, надад ганцхан өдөр өгчих, ганцхан! Би чамаас гуйя би бүгдий нь зохицуулчихна...
Иванов: Сайн байна...
Антон: Тийм ээ!
Иванов: Үгүй бол би өөрөө ирээд л энд бүгдий нь зохицуулчихна шүү! Бүх болсон явдалтай нь...
Хоёр Ивановынхан
Антон: Полина юу гээч... мэдээж энэ бүх зүйл аймшигтай. Гэхдээ бид хоёр Лёхаг уучлах хэрэгтэй гэж бодож байна.
Полина: Юу?
Антон: Энэ амаргүй л дээ би ойлгож байна. Лида тэрнийг бид хоёрт хохирол учруулсан гэж л хөөсөн. Харин бид хоёр уучилчихвал Лида ч гэсэн уучлах л байх, нн?
Полина: Тэр өөдгүй амьтнаас л болж чиний олон жил зүтгэж олсон бүхнийг алдсан. Би ерөөсөө ойлгохгүй байна. Чи яагаад тэрэнд санаа зовоод байгаа юм бэ?
Антон: Би тэрэнд санаа зовоогүй ээ, Лидад л санаа зовж байна. Яагаад гэвэл би тэр нөхрийг нүхнээс аврахдаа хэрвээ тэнд нь булчихвал Лида яах вэ гэдгийг л бодсон! Лидаг тэгж болохгүй биз дээ?
Полина: Лидаг бол өрөвдөж л байна.
Антон: Тэгээд л харин маргааш Лидатай ярилцацгаая...
Полина: Юу? Алексей сайн залуу, тэрэнд чихэр авч өгөх ёстой гэж үү?
Антон: Яахав би ярилцая харин чи, бид хоёр тэрнийг уучилсан гэдгийг батлаж өг, тэгээд л болоо гуйж байна!
Полина: Би оролдоод л үзье..
Ваня: Бусад хүүхдүүд уулзалдаад л баяртай байгаа. Харин бид хоёр асрагч шиг л өвөөг салхилуулна.
Даня: Юу гээч би ч гэсэн баярлахгүй л байна. Гэхдээ өвөө өвдсөндөө буруугүй биз дээ?
Өвөө: Хаалгаа хаацгаа...
Ваня: Ингээд л эхэллээ...
Өвөө: Би яаж Катяг авч үлдэхээ ойлголоо. Танай аав ээжүүдэд та хоёр хариуцлагагүй гэдгийг харуулах хэрэгтэй. Тиймээс над шиг бие муу хүнтэй үлдээж... болохгүй. Харуулж чадвал... та нар эрх чөлөөтэй.
Антон: Лёха бүх юм хэвийн. Маргааш Полина бид хоёр Лидатай чамайг уучлаач гэж ярилцана.
Иванов: Сайн л хичээгээрэй. Тэгэхгүй бол би энд тэнэмэл хүн шиг гарааш дотор хонох гэж байна. Тиймээ, маргааш уулзая... алив хийчих! Эрх чөлөөний өдрөө тэмдэглэх хэрэгтэй.. маргааш танай хадам хүрээд ирнэ. Би ч харьчихна. Харин энэ Питерлүүгээ явна..
Эр: Явахгүй ээ... манай эхнэр арай залуухан юм олчихсон. Би зүгээр л нөөц буудал л байж. Тэнд өөр зорчигч буучихсан бололтой.
Иванов: За за бидний эрх чөлөө сайхан байх болтугай.. гэхдээ түр!
Антон: Тийм ээ.. Лёха одоо ийм өглөөний цай уухгүй л байгаа!?
Лида: Тэрэнд уух гавъяа байхгүй.
Антон: Лида гэхдээ л, одоо мэдээж нэг газар суугаад сэтгэл нь шаналаж байгаа. Яаж чамаар уучлахаа ч мэдэхгүй. Жишээ нь Полина бид хоёр тэрэнд муу юм бодохгүй байгаа, Полина тийм биз дээ?
Полина: Тийм ээ...
Антон: Нхн..
Полина: Уучилж чаддаг байх хэрэгтэй..
Антон: ..тийм ээ...
Полина: ..би ч гэсэн Антоныг бүх юмаа тоглоод алчихад нь уучилж л байсан!
Лида: Антон уу, үгүй байлгүй дээ!
Антон: Полиночка би чамд амласан. Тэрнээс хойш ганц ч тоглоогүй...
Лида: Харав уу, Антон бол сайн. Хэлсэн үгэндээ хүрдэг, харин манай “бүтэлгүй” хэзээ ч чадахгүй!
Полина: Би ерөөсөө ойлгохгүй байна, чамайг үргэлж хуурч байхад яаж тэрэнтэй амьдардаг байна аа?!
Лида: Бид одоо дахиж амьдрахгүй ээ!
Антон: Тэр чинь, тэр чинь юу гэсэн үг вэ?
Лида: Тийм ээ..урд нь Данил эцэггүй болчихно гээд л тэсдэг байсан. Харин одоо тэрэнд Антон байгаа. Үлгэр жишээ болох хүн ч байгаа, харин би яаж ийгээд...
Полина: Яаж ийгээд гэдэг чинь юу гэсэн үг вэ?! Чи сайн хүнтэй учирна гэдэгт би итгэлтэй байна.
Лида: Баярлаллаа..
Антон: Лида... Лида... Полина, юун бас сайн хүн бэ?
Лида: Чи өөрөө л бид хоёр юун түрүүнд Лидагийн аз жаргалыг бодох хэрэгтэй гэсэн биз дээ? Энэ асуудлыг уян хатнаар шийдэх хэрэгтэй. Харин танай Алексейгийн талаар би сонсохыг ч хүсэхгүй байна!
Гера: Нэг л гунигтэй өглөөний цай... нэг нь дэлгүүр явах уу?
Иванов: Би үгүй ээ.. болсон. Өнөөдөр дахиад өглөөний цай уухаар болж ч магадгүй.
Эр: Би яаралтай шинэ хүүхэн олох хэрэгтэй.
Гера: Надад нэг л сонирхолтой байна. Чи тэтгэвэрээ ч гэсэн тэр хүүхнүүдээрээ гаргуулах уу?
Эр: Атаархаад л хэрэггүй шүү тэгэх үү? Хүн бүхэн чаддаг юмаа л хийдэг.
Иванов: Дээд зэрэглэлийн Альфонс!
Эр: Сайхан л хэллээ...
Иванов: Үнэн хэрэгтэй юу болдгийг мэдэх үү? Гахай шиг уучихаад л хамгийн ойр байгааг нь оролдоод эхлэдэг..
Эр: Лёша болно оо... Лидкатай болсон тэр нэг явдлаас би олон удаа уучлал гуйсан. Энэ бүхэн өнгөрсөн үеийн л алдаа! Харин одоо бол би хэзээ шугам давж болохгүй, хэзээ эмэгтэй өөрөө дохио өгөөд байгааг мэднэ.
Иванов: Чи тийм л дэвшилтэй юм бол яагаад бүгд чамайг хөөчихдөг юм бэ?
Гера: Чи ч гэсэн хөөгдчихөө биз дээ?
Иванов: Энэ бол андуурал?!
Эр: Минийх ч гэсэн андуурал? Нэг мэдэхэд чинь л би шинэ эхнэртэй болчихсон байна. Өмнөхөөсөө илүү баян байж ч магадгүй.
Иванов: Илүү баян гэнэ шүү, эхнэр чиний банкны данс юм уу? Энэ бол амьдралд үхтлээ хамт байх хүн!
Гера: Сайхан л хэллээ...
Иванов: Чимээгүй! Байна Антоха.. нн ойлголоо, юу гэнээ?! Салахаар шийдчихлээ гэдэг чинь юу гэсэн үг вэ?!
Ваня: Өвөө ийм төлөвлөгөө байна. Бид хоёр таныг энд үлдээгээд өөрсдөө дээшээ кинонд орлоо. Харин цаг гучин минутын дараа та Полина ээж рүү залгаад “таныг их дэлгүүр дотор орхиод алга болчихлоо, утсаа ч авдаггүй” гээд л гомдоллоно.
Өвөө: Ойлголоо..
Даня: Ээж бид хоёр луу залгана. Бид хоёр мэдээж сүлжээнээс гадуур байна. Тэгээд л ээж ийшээ өөрөө ирнэ.
Өвөө: Тэгээд л бид хоёр та хоёрын ямар хариуцлагагүй байгаа тухай ярилцаад л ...
Ваня: ..тиймээ тиймэрхүү л юм болно...
Даня: ..утсаа өгчих би танд хэзээ ярихыг чинь сануулаад дохио тавьчихъя...
Ваня: ..тийм..
Өвөө: ..май. Юу гээч би та хоёрыг тэнд хүлээж байж болох уу, ямар ч гэсэн цаг гучин минут хүлээнэ.
Даня: Тохиролцлоо...
Ваня: ..яахав тэгье ээ...
Даня: ..за за болчихлоо өвөө..
Ваня: ..за за...
Өвөө: Нхн.. баяртай баяртай...
Иванов: Антон чи тэрэнд энэ би биш, харин чи гэдгээ тайлбарлах ёстой. Хэзээ, намайг салчихаар уу? Тэгэхээр юу гээч, би удаан дуугай байхгүй шүү! Нхн... тиймээ хүлээж байя... ингэж л бүр бүрэн живэх гээд байж!
Эр: Чи тэрнийг бүх юм нь сайхан, аятайхан амьдарч байгаа л гэсэн.
Гера: Тэгэхээр юу вэ гэхээр, одоо зөвхөн Лидка сайхан амьдардаг болсон. Салахаар ч шийдчихэж, харж байна уу?
Эр: Нн...
Иванов: Герич юу гээч, суманд яваад ир...
Гера: Их сайхан..
Эр: За за залуусаа би хамт суумаар л байна. Гэхдээ явж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүгд мөнгөтэй эхнэргүй...
Өвөө: Катюша... ингэж тааралдана гэж байдаг аа?! Чи энд юу хийж байгаа юм бэ?
Катя: Манайх энд ойрхон. Харин та энд юу хийж байгаа юм бэ?
Өвөө: Би дэлгүүр л хэсэж байна. Би чинь зөндөө завтай. Ууж болохгүй, тэгэхээр өөрийгөө саатуулах хэрэгтэй биз дээ?... тийм дээ...
Катя: Ойлгомжтой...за за би ч явъя..
Өвөө: Катюша...
Катя: За..
Өвөө: Юу гээч би энд кафед үдийн цай уух гэсэн юм. Гэтэл ганцаараа нэг л..би чинь шилгүй бол хоолны цэсээ ч харахгүй. Ханьтай суугаад өг л дөө...
Катя: Яахав, гэхдээ удахгүй шүү..
эр: Сайн байна уу, би Всеволод, Лида, Лёша хоёрын найз.. би явуулаар л даа, хуучин хаягаар нь очсон чинь, одоо энд амьдардаг гэж хэлсэн. Би андуураагүй биз дээ?
Полина: ..үгүй дээ сайн байна уу... Лида, Лида...
Эр: Өө.. таньж байна уу?
Лида: Тэгэлгүй дээ...
Эр: Ямар олон жил өнгөрөө вэ? Лёша энд үү?
Лида: Үгүй ээ, тэр дахиад энд байхгүй.
Эр: Тийм үү... уучлаарай би мэдээгүй.
Лида: Зүгээр ээ, чи юу гэж ирээ вэ?
Эр: Зүгээр л уулзах гээд л, би ажлаар, зам зуур л яваа.
Лида: Юу гээч Севка би тэрэнтэй манатай байна.
Эр: Ойлгож л байна. Би ч гэсэн одоо ганцаараа, уучлаарай хуучнаа дурсаж, хүнтэй ярилцмаар байвал, би энд, энэ миний нэрийн хуудас...
Полина: Баярлаллаа...
Эр: Уулзахад таатай байлаа... ингэхэд их сайхан харагдаж байна...
Лида: ..нхн...
Полина: Чи чинь хүнтэй яасан хөдний харьцдаг юм бэ? Харин ч сонирхолтой хүн санагдлаа... халамжтай, аятайхан..
Лида: Тэгээд юу гэж?
Полина: Юун, юу гэж, Лидочка шинэ амьдралаа эхлэх хэрэгтэй, хүнтэй уулзаж, дурлах хэрэгтэй? Жаргалтай бай...
Лида: ..чи чинь намайг яагаад гэрлүүлэх гээд унав аа?
Полина: Юу гэхээр, манай эмээгийн хэлснээр, цэцгийг цэцэглэсэн үед нь л түүдэг.
Лида: Би одоохондоо бэлэн биш байна. Тэгээд ч энэнтэй...
Антон: Хэн ирээ вэ?
Полина: Лидагийн хуучны танил... ингэхэд ганц бие ч хүн. Ингэхэд чи ярилц л даа, хүн өөрөөр амьдрах ёстой. Яагаад гэвэл надад өөр хэлэх юм алга..
Антон: Лида.. Лида...
Лида: ..Антон би чамаас гуйя, одоо..
Антон: ..Лида сонс... сонс.. чи Лёшаг хаяж болохгүй. Лёша ямар ч буруугүй.
Лида: Юу гэнээ?!
Антон: Би чамд бүгдий нь тайлбарлая.. гэхдээ Полина юу ч мэдэх ёсгүй. Амлаж байна уу?
Катя: Юу сонгохоо ч мэдэхгүй байна. Их үнэтэй л юм..
Өвөө: Юу хүсснээ л ав Катюха... би чинь баяжуудынд амьдарч байхдаа тэтгэвэрээ ганц ч хэрэглээгүй..
Залуу: Сайн байцгаана уу..
Катя: Сайн байна уу... энэ ноёнтонд сүүтэй овъёос, харин надад сахаргүй цай..
Өвөө: Чи чинь ямар халамжтай юм бэ Катюша! Амралтаараа хүртэл миний хоолны дэглэмийг бодоод л баярлаллаа...
Катя: Зүгээр дээ..
Өвөө: Үгүй дээ зүгээр биш. Миний төлөө өөр хүн санаа тавьдаг гэж бодож байна уу? Үгүй ээ..
Катя: Харав уу нэг нь саначихаж, залгаж байна!
Өвгөн: Энэ сэрүүлэг... хэрвээ би унтчихвал, хөшөөд л хамаг бие хөрчихнө... одоохон унтраачихъя... энийг чинь яаж..
Катя: Нн.. тавьж чадсан мөртлөө унтрааж чадахгүй байна уу?
Өвгөн: Үгүй дээ мэдэлгүй яахав, мэднэ одоохон.. болчихлоо, ингээд унтраачихлаа.
Антон: Хэрвээ Полина, үнэн хэрэгтээ би алдсан гэдгийг мэдвэл надад ямар ч боломж байхгүй, ямар ч... харин Лёха бол, Лёха ганц хоёр цохиулаад л өнгөрөх байсан юм.
Лида: ..тийм ээ тийм. Тэгэхээр Лёшаг өнөөдөр л гэрт нь авчрах хэрэгтэй тийм биз дээ?
Антон: Тэгэлгүй яахав... гэхдээ энэ бүхнийг яаж Полинад тайлбарлахав?! Полина тэрний талаар юу ч сонсохыг хүсэхүй байгаа...
Лида: ..яахав буруугүй гэдгий нь л хэлчихье...
Антон: ..үгүй дээ тэгж болохгүй, хоёулаа тохирсон биз дээ Лида!?...
Лида: ..өө нээрээ тийм яг үнэн. Тэгсэн... миний Лёшка тийм ч муу хүн биш тийм биз дээ?
Антон: Лёша зүгээр л баатар, биднийг бүгдий нь аварсан ч гэж болно...
Лида: Юу гээч, Полина намайг нэг хүнтэй суулгах нь холгүй байсан. Тэрнийг Лёшагаас хэрэггүй гэдгий нь харуулчихъя! Нн?
Антон: Наадах чинь миний тухай л биш гэж найдъя...
Лида: Үгүй дээ... чи сайн хүн, их сайн хүн. Гэхдээ л ухаангүй, яаж байгаа юм бэ анн?! Яах гэж...тэгэхээр энэ..
Антон: Энэ юу юм бэ?
Лида: Энэн рүү залгацгаая...
Эр: Ингэж суугаад удаж байна уу?
Гера: Өглөөнөөс хойш л гэж бод!?
Эр: Лёша, Лёша эсвэл хая л даа! Өөр хүүхэн л олчих...
Иванов: Би хэнд хэрэгтэй юм бэ?!
Эр: Чи дэмий л ингэж хэллээ... бидний эргэн тойронд дүүрэн л хүүхнүүд...гол нь өөрийгөө булшлаж болохгүй. Тэр чамд үгүй гэж байгаа бол, харин чи уйдвал залгаарай, зугаацуулаад өгнө гээд л нэрийн хуудсаа өг! Алив... хөөх болчихлоо! Байна уу... тиймээ би байна.
Иванов: Ингэхэд тэрний зөв... өөрийгөө булшлах хэрэггүй. Лида салвал би... би очиж эвлэрлээ.
Гера: Тэгэхээр байж бай...
Иванов: Юу?
Гера: Чамайг жаахан хүн шиг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи паспортон дээрх зурагнаас ч аймшигтай харагдаж байна.
Даня: Сонин л юмдаа өвөө ч алга. Бас ээж залгаагүй байна...
Ваня: Одоохон залгаадахъя..
Өвөө: Ийм л байна. Энд долоо хоносон ч хэн ч санахгүй. За.. дахиад нэг цай юу?
Лида: Тэрэнд шууд л хатуухан юм хийж өгөх хэрэгтэй.
Антон: Энэ гайгүй ээ тавин таван градус...
Лида: Уучихаад л оролдоод эхлэнэ.
Антон: Хэрвээ тэгэхгүй бол яахав?
Лида: Энэ үү, тэгнэ ээ, би тэрнийг мэднэ. Нэг удаа оролдож ч байсан. Азаар Лёша дэргэд байсан. Тэгээгүй бол даврах гээд л, бүр их баярласан биз?!
Антон: Юу гээч би чинь эр хүний хувьд бас л чамайг хамгаалах ёстой биз дээ?
Лида: Антон чи зүгээр л орхичих, аягүй бол юу ч болох юм билээ, харин би өөрийгөө хамгаалж чадна.
Антон: Лидка юу гээч зүгээр л Лёшкаг дуудчих уу, бүр гомдчихсон ч байгаа. Яахав баярлаг л дээ...
Лида: Харин ч зовог! Аягүй бол цаад Отелло чинь ирчихвэл бүр бөөн юм болно. Тэгвэл Полинад юу ч батлаж чадахгүй.
Полина: За болзоо гээд их догдолж байна уу, гэхдээ зүгээрээ бид хоёр чамд туслана.
Антон: Тийм ээ.. гэхдээ би удаж болохгүй. Гэрээ, ажил хэргийн уулзалт... шинэ бизнес байж ч магадгүй. Би онгойлгочихъё...
Эр: Надад цаг гаргасанд чинь би их баяртай байна Лидочка.. их сайхан байшин байна.
Лида: Ер нь бол эндхийн эзэгтэй Полина...
Эр: Тэгвэл энэ дарсыг эзэгтэйд...
Полина: Баярлаллаа... за тэгэхээр сууцгаах уу?
Антон: Тийм ээ...
Лида: ..тэгье ээ..
Полина: Магадгүй та гараа угаах гэж байж болох юм.
Эр: Тийм шүү..
Полина: ..тэгэх үү? Тийшээ чигээрээ тэгээд зүүн тийшээ, би заагаад өгье...миний бодлоор их гайгүй хүн байна...
Эр: ..тийм үү...
Антон: Нхн... миний бодлоор чиний хэлсэн шиг харагдахгүй л байна.
Лида: Одоо хоёр зуун грамм хийлгээд л хамаг арьс нь гуужаад уначихна...
Антон: Нхн...
Эр хоолой: Энийг дуурийн театрын миний нэг танил удирдаач хэлсэн юм.
Антон: Тэгэхээр үзэсгэлэнт хатагтай нарынхаа төлөө тогтоочих уу? Ингэхэд энэ гайхамшигтай Мексик ундааг амтлаж үзэхийг зөвлье...
Эр: Үгүй дээ баярлаллаа. Би ажилтай.
Лида: Бүр жаахан л...
Эр: Баярлаллаа. Би ер нь хатуу юмнаас хол явахыг боддог. Архи.. бодит байдлыг гажуудуулдаг.
Антон: Бүр үү?!
Полина: Та энийг ямар нарийн хэлэв ээ!
Антон: Гэхдээ би зүгээр л ууя гэж биш л дээ, зүгээр л амтлаад л....
Эр: Үгүй дээ үгүй их баярлаллаа.
Полина: Чи чинь ажил хэргийн уулзалттай. Чи хоцорчихоогүй биз?
Антон: Тийм ээ.. зүгээр л ийм сайхан хүмүүсийг орхимооргүй л байна. Гэхдээ намайг уучлаарай харамсалтай нь би явах ёстой.
Полина: Нууц биш бол та юу хийдэг вэ?
Эр: Эдийн засагч...
Даня: Сайн байна уу, та энэ хүнийг хараагүй биз?
Залуу1: Үгүй ээ хараагүй...
Даня: Камераар үзэж болох уу, бид нар хоёр цагийн өмнө хаана байсны нь яг мэднэ.
Залуу1: Яахав ямар нэгэн том хүн ирэг, тэгээд хамгаалалтын албаны даргад өрөгдөл өгөх ёстой. Дөрвөн давхарт байгаа...
Ваня: Явцгаая...
Даня: Ээжид хэлэх хэрэгтэй...
Ваня: Хэрэггүй ээ... энэ хавьд амьдардаг нэг том хүн би мэднэ.
Өвөө: Хоёр хүүгээ явуулсан л даа. Тэгээд тэд нар нь хаана байна?! Орхиод л алга болцгоосон. Өөрсдөө зугаацаад л...
Катя: ..тэр хоёр луу залгачихъя л даа...
Өвөө: ..хэрэггүй ээ Катюша... хүчээр хийсэн юу ч сэтгэлээсээ биш...
Катя: Уучлаарай..Ваня байна. Ваня та нар чинь яагаад өвөөгөө орхичихоо вэ анн? Өөрөө гуйсан гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юу тохиролцох оо?...
Эр: Иймэрхүү л..товчхондоо бүхнийг үзэж, бүх газраар л явлаа. Харин сэтгэлийн ханиа олоогүй л явна.
Полина: Тийм ээ... би дахиад дарс аваад ирье...
Эр: Дарс бол зүгээрээ, дарсыг сайхан бүсгүйтэй зүйлэдэг...
Полина: Чи чинь ажил хэргийн уулзалттай биз дээ... би дахиад дарс аваад ирье...
Антон: Өө Лёха чи хаанаас гараад ирэв ээ?
Иванов: Цөллөгөөс эхнэр рүүгээ явж байна.
Антон: Хоёулаа жаахан хүлээнэ гэж тохиролцсон биз дээ?
Иванов: Юу хүлээх гэсэн юм бэ, салахыг нь уу?
Антон: Бүх юм хэвийн Лида аль хэдийн чамайг уучилчихсан. Би бүгдий нь.. бараг бүгдий нь хэлчихсэн.
Иванов: Тийм үү?...хэлээд үү...
Антон: ...тийм ээ...
Иванов: ..тэгээд яагаад надтай яриагүй байгаа юм бэ? Мөнгөө хэмнээ юу?
Антон: Бас нэг жаахан асуудал байгаа..Полинатай холбоотой. Гэхдээ энэ хамаагүй ээ, чамаас гуйя дахиад ганцхан цаг хүлээж болох уу, гуйя, гуйж байна. Бүх юм сайхан болно би чамд амлая... суучих, машинд сууж бай л даа... зүгээр л ярилцая тэгээд л болоо. Суучих...
Иванов: За яахав ярилцая...
Антон: Баярлаллаа.. зогс.. Лёха!
Полина: Всеволод та задлаж бай...
Эр: Тэгье ээ...
Полина: ..харин би яваад..шилүүсээ хооллоодохъё...
Эр: Эсвэл Лида бид хоёр шилүүс хооллож байх уу?
Полина: Тэгэлгүй яахав, тэг тэг..
Эр: ..Лидок...
Полина: ..шилүүсээ хоололчих... би эндхийг хураагаад цай тавьчихъя...
Эр: Лидочка чи явж бай би араас чинь очьё тэгэх үү? Полина...
Полина: Юу вэ...
Эр: Би таньтай нэг юм ярилцмаар байна. Би анх удаа л гэр бүлийн ийм сайхан байдалд ирж байна. Жаахан тайтгараад, бодолд ч автаад...
Полина: ..сонирхолтой л юм, юу бодоо вэ?
Эр: Та бод л доо, нэгэн бүсгүй маш их таалагдсан ганц бие эр хүн гээд л.. Тийм бол яахав?
Полина: Тийм зүйл байдаг надад ямар ч муухай санагдахгүй байна.
Эр: Тийм л дээ гэхдээ тэр эмэгтэй нөхөртэй.
Полина: Энэ бол зүгээр л ёс төдий... Тэр эмэгтэйд энэ их таатай байгаа, тэр хүнд түшиг тулгуур хэрэгтэй гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Эр: Полина...
Полина: ..тийм ээ тийм...
Эр: Би бүхий л насаараа таныг л хайж байсан юм шиг санагдаж байна.
Полина: Та чинь... алив..
Иванов: Наад савраа тат ухна минь... би чамайг одоохон...
Антон: Лёха.. одоо болноо хангалттай...
Полина: Би.. би үнэхээр ямар ч тийм.. тэр тухай ямар ч...
Эр хоолой: Одоо болно оо...
Иванов хоолой: ..юу болноо гэж эндээс тонил дахиад намайг найзыгаа гэж хэзээ ч битгий бодоорой, эндээс тонил!
Эр: Чи ядаж битгий өшиглөөд..
Иванов: Чамайг өшиглөсөн ч яадгийн... Лидок би...
Лида: ..дуугай л бай... би бүгдийнэ мэдэж байгаа. Чи урд нь хэлчихэж болсонгүй юу?
Өвөө: Би энэ бүхнийг чиний төлөө л хийсэн. Тэд нар чамайг халах гэж байгаа.
Катя: Их баярлаллаа. Яахав хүсвэл хална аа.. одоо надад өгөх мөнгө ч байхгүй болсон.
Өвөө: Надад байгаа. Катя чи байхгүй бол би өнгөрнө... надтай тал мөнгөөрөө бай л даа! Би чамд... арван хоёр мянгыг төлье...
Катя: Баярлаллаа Виктор Алексеевич би..татгалзая! Яахав арван гурав бол ч...
Өвөө: Ойлголоо...
Полина: Юу гээч, Алексей тийм ч муу хувилбар биш л юм байна.
Лида: Тийм үү... чи тэгээд намайг уучил гээд байгаа юм уу?.... яахав..уучлахаас!
...................
Залуу
Залуу1
Эр
Эр1,2
№4
Антон: Өглөөний мэнд... манай өглөөний цай юу байна?
Лила: Хөөе наадах чинь чинийх биш... чинийх тэнд байгаа.
Ваня: Энийг л бүгдээрээ юм уу?
Өвөө: Үгүй ээ энийг нь маргааш...
Антон: Полина.. Полина!
Полина: Таны коктейль Алберт Робертович... өөр юм авах уу?
Альберт хоолой: Антошкагаар мод хагалуулчихаарай... зуух галлана..
Хоёр Ивановынхан
Антон: Алберт байшин суллаж өг гээд байгаа. Мэдэхгүй ээ, мөнгө хаанаас олохоо л бодох хэрэгтэй. Ядаж эхний үед байр хөлсөлдөг ч юм уу, ахуйн хэрэгцээгээ ч мэдэхгүй л болчихлоо. Саяыг ч юм уу?
Иванов: Саяыг уу?
Антон: Тийм ээ..
Иванов: Яахав бодоё л доо...
Антон: Тэг ээ...
Иванов: Ааваа та чинь кофены автомат дэлбэлчихээ юу?
Өвөө: Дэлгүүрт сольсон юм.
Иванов: Яах гэж?
Өвөө: Жаран нэгэн онд Зөвлөлтөд деноминац болсон. Бүх том мөнгөн тэмдэгтийг шинээр сольсон. Харин копеекийг үлдээсэн. Задгай мөнгө ихтэй байсан хүн ганцхан өдрийн дотор л арав дахин баян болчихсон.
Иванов: Та тэгээд деноминац болно гэж бодоод байгаа юм уу?
Өвөө: Гарцаа байхгүй. Беларусьд саяхан болсон. Харин бид нар тэдний замаа сайн тавихаас бусдыг нь давтдаг. Тийм учраас задгай мөнгө бол задгай мөнгө биш!
Антон: Задгай мөнгө бол задгай мөнгө биш... юу гээч би мөнгө хаанаас олохоо саналаа...
Иванов: Тэгээд?
Антон: Надаас багавтар мөнгө зээлсэн хүмүүсээс өрөө цуглуулах хэрэгтэй. Өгөөд л мартчихсан юм байдаг биз дээ? Чамд их биш мөнгө зээлүүлчихсэн хүмүүс байгаа юу?
Иванов: Надад тийм юм байгаа л юм байна.
Антон: Тэгээд л...
Даня: Чи яагаад тэгтлээ урвайчихаа вэ?
Ваня: Долоо хоногийн дотор Эля таван найзтай болчихож. Бас бүгд царайлаг.
Даня: Тэгээд яасан гэж? Чиний найзууд Элягийнхаас царай муутай гэж үү?
Ваня: Үгүй ээ.. гэхдээ Эля дөрвөн өдөр надтай уулзахгүй зугтаад байна. Нэг бол зав байхгүй, эсвэл өөр ямар нэг асуудал л гардаг... өөр найзтай болчихсон юм болов уу?
Даня: Элька юу? Үгүй дээ юу л бол?!
Ваня: Юу гээч чи тэрний компьютер лүү нэвтэрч чадах уу? Хэнтэй харьцаж байгааг нь мэдмээр байна.
Даня: Энэ боломжгүй байхаа, би дөнгөж сая форматлаад эхлэчихсэн. Элька үйлдлийн системээ солиод өгөөч гэж гуйсан юм.
Ваня: Энэ тэрний компьютер юм уу? Чи тэгээд хэлээгүй гэж үү?
Даня: Чи асуугаагүй л дээ.. Тэгээд ч хүний захидал руу нэвтрэх ёс суртахууны хувьд тийм ч зөв биш!
Ваня: Хэрвээ тэр миний найз юм бол захидал нь минийх л гэсэг үг. Хэрвээ ямар нэг амьтан Элькад санаархаж байгаа бол би тэрнийг нь мэдэж байх ёстой, тийм биз дээ?
Даня: Тийм л дээ... Чиний хайртай охиныг оролдох гэж байгаа бүх новшнуудыг мэддэг байх хэрэгтэй.
Ваня: ..зөв...
Даня: За яахав одоо тагнуулын софт оруулчихъя, чи алсаас компьютер лүү нь нэвтэрч болно.
Ваня: Сайн байна...
Өвөө: Катька чи ямар халуун юм бэ?!
Катя: Виктор Алексеевич халуун байвал пиджакаа маникен дээр л индүүдье..
Өвөө: Би маникен дээр индүүдэх гэж үрчийлгээгүй байх шүү Катюха!
Полина: Катя чи яаж байрны мөнгө, эсвэл хүнсний зардлаа тооцоолдог байсан бэ, яагаад ч илүү гарчихаад байх юм.
Катя: Полина Сергеевна энд юун дээр хэмнэж болохоо мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ та харамсалтай нь энэнийг мэддэг хүн дээрээ хэмнэхээр шийдчихсэн. Би танд тусламаар л байна. Харамсалтай нь миний шинэ ажил олгогч пиджакаа хүлээж байгаа.
Өвөө: Бас уландаа иллэг хийж өгөхийг нь хүлээж байгаа.
Катя: Таныг хүсвэл ажлаа сольж болох л юм.
Полина: Үгүй дээ баярлаллаа, гэрийн хэмнэлтээ би яаж ийгээд өөрөө болгочихъё. Энэнд ямар ч хэцүү юм байхгүй гэдэгт итгэлтэй байна.
Лида: Тийм ээ ийм эдийн засагчтай бид нар удахгүй. Чи чинь ямар ихийг хийдэг юм бэ?
Полина: Миний бодлоор болмоор л санагдсан.
Лида: Зуун хорин грамм.. харин зааврынхаа дагуу зуун грамм байгаа. Хэмнэсэн бол чинийх л гэж бод... энэ чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан тийм биз дээ?
Катя: Нхн... болчихлоо, одоо явж болно.
Лида: Намайг амьд байгаа дээр сурч ав...
Антон: Сайн уу Егор төрсөн өдрийн мэнд... яах юу байхав дээ, таван жилийн өмнө чи надаас гурван зуун мянгыг зээлсэн буцааж өгөх болсон л баймаар юм.
Иванов: Санёк чи надаас шар айрагны тавийг авсан тэгээд өгөх гэж байгаа юу?
Антон: Абанес Барамзес...сайн уу, тийм ээ.. юу гээч чи ресторанд ой тэмдэглэж байхдаа санаж байна уу, би чамд зууг нэмсэн...
Иванов: Вигаан.. чи надад уурганы нөгөө долоо метрээ хэзээ буцааж өгөх гэж байна. Байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ, тэгвэл дөчийг өг!
Антон: Сень чи надад одоо хүртэл хоёр машиныхаа хоёр зуун тавин мянгыг гүйцээж төлөөгүй байна. Миний төлбөр онгорхой хүлээгээд байна!
Иванов: Герич.. дөчин нас хүрэхэд чинь би чамд түрийвч бэлэглэсэн санаж байна уу? Дотор нь мөнгө байсан. Хоёр доллар... тэгээд л харин..би андуураад хийчихэж! Хүнийх л дээ... буцааж өгөх болчихлоо.
Эля: Миний бүх юм хуучнаараа хичээлээ хийгээд л...
Даня: Бид хоёр зөвхөн захидлыг нь л үзнэ гэсэн биз дээ?
Эля: Харин найз залуу бол байдгаараа л байж байгаа. Нхн..
Ваня: Алив цаашаа хар!
Даня: Тэгвэл хэн рүү захидал бичиж байгааг нь мэдэгдэхгүй...
Ваня: Чи харж болохгүй энэ бол миний найз охин..
Даня: Тэгвэл чи ч гэсэн битгий хар, тэр чамайг ингээд харж байгаа гэж мэдэхгүй. Үгүй бол унтраалаа...
Ваня: За за.. тэгье..
Даня: ..тиймээ битгий хар!
Ваня: Тийм ээ харахгүй байцгаая..
Даня: Битгий хар!
Ваня: Хараагүй ээ чиний нүд рүү л харж байна. Тэгээд л болоо...
Эля: Үгүй дээ чи бүр арай ч дээ, манай найзын Ваня гэдэг.
Даня: За ямар байна? Итгэлтэй болов уу?...
Ваня: Тийм ээ... тэгэхээр би дэмий л эргэлзэж байж! Харин одоо наад программаа устга.. хогийн савнаасаа ч гэсэн.
Эля: За...
Даня: Миний бодлоор Данил хамгийн...
Антон: Харав уу төлөвлөгөө ажилдаг л юм байна. Сая таван зууг цуглуулчихлаа.
Иванов: Дээр нь бас долоон зууг... харав уу..
Антон: Нхн...
Иванов: Тийм ч муу биш...
Залуу: Сайн уу Антоха..
Антон: Сайн уу Лёва... ямар сонин хүн бэ?
Залуу: Зүгээр л энүүгээр явж байгаад хүрээд ирлээ.. Чамайг найзуудаасаа жижиг өрөө цуглуулж байна гэж сонсоод санхүүгийн асуудал уу?
Антон: Үгүй дээ зүгээр л..
Залуу: Ашгүй дээ харин надад мөнгө хэрэг болоод.. чи нөгөө сая таван зуугаа өгчих тэгэх үү?
Иванов: Жаахан ч гэсэн мөнгө...
Антон: Машинаа л зарах хэрэгтэй.
Иванов: Ямар?
Антон: Энийг...
Иванов: Юун энийг гэж, чи надад бэлэглэчихсэн!
Антон: Хэрвээ бид нар байшингаасаа хөөгдвөл энд наймуулаа амьдарна. Чи оруулах уу?
Иванов: Би мэдээж зарахыг чинь эсэргүүцэхгүй л дээ. Гэр бүлийнхээ л төлөө. Ядаж дуудлага худалдаа зохиоё... нисдэг тэрэг шиг л.. хоёр дахин их мөнгө олно.
Антон: Ингэхэд энэ ч санаа шүү! Юмыг яаж мэдэхэв чамайг худалдан авагч болгочихъё...
Иванов: Би юу хийхэв?
Антон: Бүх юм их энгийн. Чиний үүрэг, нэр хүндтэй харагдаж, үнийг нь өсгөх! Үгүй дээ зүгээр л үнийг нь өсгөнө.
Полина: Яасан бэ?
Лида: Ус яагаад ийм хүйтэн болчихвоо?
Полина: Хорин нэгэн хэм хэвийн л ус. Ус халаалтаасаа хоёр дахин хэмнэлт...
Полина: Бас гүзээлзгэнэ Өмнөд Африкаас биш, Израйлаас авч болно. Юу гэхээр би бүгдий нь төлөөд бүгдий нь авчихсан. Хорин таван мянгыг хэмнэсэн. Энэ хүргэлтийн үйлчилгээ...
Лида: Чи гүзээлзгэнэ дээр хорин таван мянгыг хэмнээд, энийг хориор худалдаад авчихаж байгаа юм уу?
Полина: Чи өөрөө л хэмнэсэн бол чинийх гээ биз дээ. Хэрвээ үрэхгүй юм бол мөнгө олж яах гэж?
Антон хоолой: Полинушка юу гээч өнөөдөр манайд хүмүүс ирнэ. Долоо найман хүн.. Чи Гамлетийн дэлгүүрээр ороод юм цуглуулчих тэгэх үү?
Полина: Тэгэлгүй яахав тэгье...
Антон: ..тиймээ тэг.. баярлаллаа.
Лида: Миний ойлгосноор авсан юм цайллаганд явчихна, харин оройн хоолондоо дахиад юм авна тийм үү? Гэтэл мөнгө хүрэхгүй л байгаа.
Полина: Ямар нэг юм бодож олж болох байлгүй дээ...
Лида: Болноо, туфлээ буцааж өг...
Полина: Үгүй ээ..
Лида: Эсвэл Оганяны дэлгүүрээс биш захаас л авчих..
Полина: Бид нар үргэлж Оганянаас хүнсээ авдаг. Би юу нь мэдэгдэхгүй юм идмээргүй байна.
Лида: Бүтэн жил идсэн зүгээр л байна!
Катя: ..Лида...
Полина: Юу гэнээ?!
Катя: Би чамд нууцаар хэлсэн юм. .. За яахав, хоёрдохоо тэртэй тэргүй халахгүй. Тийм ээ би сүүлийн жил хүнсээ Гамлет Да Винчийн дэлгүүрээс биш захаас авсан. Та өөрөө л хэмнэсэн бол чинийх гэж хэлээ биз дээ?
Полина: Катя чи бид нарыг бүтэн жил хуурсан байна.
Катя: Би сайн бараа шилж авдаг байсан. Та ялгааг нь ч мэдрээгүй. Одоо ч гэсэн би авчихъя тэгэх үү? Надад зах дээр танилууд байгаа. Бөөний үнээр зардаг юм.
Полина: Тэр захынхаа хаягийг л хэлчих би өөрөө очоод бүгдий нь авчихъя. Дахиад чамд итгэхгүй байна.
Катя: Би биш бол танд өгөхгүй ээ..
Полина: Харж л байя...
Даня хоолой: Тэгэхээр тэнд юу гэсэн байсан бэ? Данийла хамгийн ухаантай юу, эсвэл хамгийн царайлаг.. бас хамгийн залхмаар байж ч магадгүй...
Ваня: Ааваа хоёр мянган рубль өгчих л дөө. Элькатай кино үзэх гэсэн юм.
Антон: Надад одоо алга аа...
Иванов: Хоёр хүний киноны мөнгө долоон зуун рубль, мянга гурван зуугаар нь яах гээ вэ?
Ваня: Яахав кафенд орж, аятайхан сэтгэгдэл төрүүлнэ...
Иванов: Сэтгэгдлийг мэдлэгээрээ л төрүүл, номын санд дагуулж ор, тийшээ үнэгүй...
Гамлет: Сайн уу...
Даня: Сайн байна уу Гамлет ахаа, Эля байгаа юу?
Гамлет: Байхгүй, Ваня тэр хоёр кинонд явчихсан. Чи уулзах гээ юу?
Даня: Би саяхан Элягийн компьютерийг янзласан. Нэг чухал юм суулгах гэсэн юм. Энийг суулгахгүй бол систем нь устчихна. Хэрвээ тэгвэл Элягийн өмнө надад таагүй л юм. Би ороод засичхаж болох уу?
Гамлет: Чиний хэлсэн үгнээс зөвхөн Элягийн өмнө их таагүй гэж л ойлголоо...
Даня: ..тийм ээ..
Гамлет: Гэхдээ би чамд туслачихвал болно. Аливээ ор..
Даня: ..баярлаллаа..
Гамлет: Танай хашаанд юу болоод байгаа юм бэ?
Даня: Нн Антон аав л нэг дуудлага худалдаа зохиож байгаа гэсэн.
Гамлет: Дуудлага худалдаа?!
Даня: Нхн...
Гамлет: Сонирхолтой л юм. Ажлаа дуусчихаад доошоо буугаарай. Тэнд ширээн дээр долма байгаа, идээрэй.
Даня: Би гэртээ юм идчихсэн.
Гамлет: Энэ долмаг Эля хийсэн юм. Хэрвээ идэхгүй бол гомдчихно. Тэгээд л тэрний өмнө чамд дахиад л эвгүй болно.
Залуу: Холдоорой, холдоорой бүсгүй, холдоорой...
Полина: Өө... сайн байна уу худалдагч нь та юу? Надад гурван килограмм улаан лооль, өргөст хэмх, бас...
Залуу1: Бүсгүй манайх бөөний худалдаа, бид нар жижиглэж зардаггүй..
Катя: Сайн уу Арменчик, энэ хүн надтай явж байгаа.
Залуу1: Катя-жан та үргэлж сайхан харагддаг.
Катя: Чиний гайхалтай Ереван абрикосыг идсний л ач...би энийг авчихаж болох уу?
Залуу1: Тэгэлгүй яахав...
Эля: Данил..
Даня: Тийм ээ чи киноноосоо хүрээд ирээ юү?
Эля: Үгүй ээ би хувцсаа солихоор шийдээд, хагас цагийн дараа явна. Чи энд юу хийж байгаа юм бэ?
Даня: Би нэг чухал софт суулгахаа мартчихаж, тэгээд ааваас чинь гуйсан юм.
Эля: Чи наашаа хараад ярь л даа...
Даня: Тйим ээ зөвхөн..энэ хогийг аваадахъя...
Эля: Хог уу, чи зүгээр үү?
Даня: Тийм ээ би, би зүгээр л хог асгах их дуртай... болох уу?
Эля: Яахав гарахдаа л асга...
Даня: Би долма идэж болох уу? танай аав чамайг их амттай долма хийсэн гэсэн. Наашаа аваад ир тэгэх үү?
Эля: Өөрөөр хэлбэл чи хүний хог гаргаж асгаад өрөөнд нь долма идэх гэж байгаа юм уу? Чи үнэхээр зүгээр үү?
Даня: Тийм ээ...
Эля: За яахав одоо аваад ирье... .. Даня чи шөл уух уу?
Даня: Тэгье ээ...
Эля: Чи долмаг миний орон дээр идэх гэж байгаа юм уу?
Даня: Тийм ээ...
Эля: Үгүй шүү..
Даня: За яахав, тэгвэл долма хэрэггүй ээ.. би явлаа.
Эля: Зогс. Чи хогоо мартчихлаа...
Даня: Тийм ээ... би явлаа баяртай.
Эля: Баяртай...
Залуу1: Катяжан бүгдий нь танд, ердөө л гурван мянгаар өгчихье...
Катя: ..их баярлаллаа..
Залуу1: Тийм ээ...
Катя: Энэ бол дэлгүүрээс гурав дахин хямд... би байхгүй бол хэмнэх хэцүү гэж би танд хэлсэн биз дээ?
Энд Полина, Залуу1 армянаар эрэгтэй хүн орчуулж байна..
Полина: Армен анд минь дахиад жаахан буулгачих л даа..
Залуу1: Та армян хэл мэддэг юм уу?
Полина: Би их олон армян найзтай...
Залуу1: Армянчуудын найз миний найз танд таван зуун рублиэр хямдруулчихъя...
Полина: Ердөө л таван зуу юу? Би иймхэн хөнгөлөлтийн тухай дэлхийн хамгийн эртний нэг хэлээр ярьж байгаадаа ичиж байна. Катя дараагийн удаа миний дотны найз, армянчуудын нөхөрлөлийн зөвлөлийн дарга Гамлет Оганянд тэдний өгөөмөр зангийн тухай ярихдаа Арменаас ногоо яаж авснаа хэлээрэй..
Залуу1: Та үнэхээр Гамлет Оганяныг таньдаг гэж үү? Юу гээч та зүгээр л хэлчихгүй. Би танд бүгдий нь хоёр мянгаар л өгчих байсан.
Полина: Тэгвэл мянга таван зуугаар өгчих л дөө...
Залуу1: Би чадахгүй л дээ, тэгвэл бүр Гамлет Давыдовичийн дэлгүүрт өгдөгөөсөө ч хямдхан өгөх болчихно. Тэгвэл тэр надад бүр гомдчихно!
Полина: Оганян Давыдович бараагаа ердийн захаас авдаг гэж үү? Надад өмнөд африкаас чартераар авчирдаг л гэж байсан. Хэн нэг нь тэрний наймааны нууцыг хэлчихсэн гэвэл л харин их гомдох байх...
Залуу1: За яахав, мянга таван зуугаар ав. Би Рубикт бүгдий нь таны машинд хүргээд өг гээд хэлчихье...
Лида: Тэгэхээр эрхэм хүндэт зочдоо би зууш авчирлаа, санаа зоволтгүй шүү, би дараа нь боогоод ч өгч чадна.
Антон: Тэгэхээр анд найз нараа би та нарт утсаараа хэлсэн. Машины гарааны үнэ нэг доллар, гэхдээ хамгийн гол нь юу вэ гэхээр хамгийн үнэтэй үнэ хэлсэн хүн ч, бас тэрний дараагийн үнэ хэлсэн хүн хамт мөнгөө өгнө.
Иванов: Өдрийн мэнд.. өө та бүхэн танилц, энэ бол Алексей, миний найз, их сайн, ажлын амжилттай бизнесмен, бас манай дуудлага худалдаанд оролцоно.
Гера: Бүгд сайн байцгаана уу... май Лёха ав, чиний хоёр доллар, уучлаарай та нарт саад болчихлоо. Өчигдөр орой дөрвөн удаа залгасан. Бүр салж өгөөгүй. Май ав...
Иванов: Юун хоёр доллар би тоглосон юм. Зүгээр л уйдаад чамтай уулзмаар байсан юм.
Гера: Тэгээд мөнгө хэрэггүй юм уу? Яахав сайн байна...
Лида: Хөөх энэ чинь юу вэ?
Гера: Энэ үү, хоёр доллар..
Лида: Харж л байна. Чи сая хаанаас гаргасан бэ?
Гера: Түрийвчнээсээ, миний төрсөн өдрөөр Лёха бэлэглэсэн юм.
Лида: Тийм үү? Лёха галзуурчихаагүй биз дээ? Би энэ түрийвчийг тэрэнд хуримынхаа арван таван жилийн ойгоор бэлэглэсэн. Харин чи надад алга болчихсон л гээд байсан.
Иванов: Лида энд больцгооё тэгэх үү?
Лида: Яагаад, чи бэлгээ яаж бусдад тараадгийг бүгд мэдэж аваг л дээ. Чиний эхнэр хоёр шөнө сууж байж олсон зургаан мянгын бэлэг шүү! Нн?
Иванов: Хэдийн түрийвч гэнээ?!
Лида: Зургаа...
Иванов: ..зургаан мянга аа?! Ийм үнэтэй гэж мэдээ ч үгүй.
Лида: Чамд тэр нь л чухал юм биз дээ? Ингэхэд харин чи надад юу ч бэлэглээгүй...
Гера: Алдаа шүү Лёха, алдаа...
Иванов: Лида...
Антон: Уучлаарай зүгээр л энэ тэр хоёрын гэр бүлийн л бололтой. Ингээд үнээ хэлцгээнэ үү?
Гамлет: Нэг доллар.
Антон: Гамлетжан...
Гамлет: ..Антон.
Антон: Сайн уу...
Гамлет: Сайн уу анд минь.. чамайг машинаа зарж байгаа гэж сонслоо.
Антон: ..тийм ээ...
Гамлет: ..би оролцохоор шидээд, чамайг татгалзахгүй гэж бодож байна.
Антон: Тийм ээ..үгүй ээ..оролц л доо, гэхдээ манай дуудлага худалдааны зарчим өөр...
Гамлет: ..би мэдэж байгаа.
Антон: Нхн... сайн байна. Тэгэхээр.. нэг доллар.. өөр хэн хэлэхэв?
Бичиг: Цагийн өмнө
Гамлет: Хөөх бүгд сайн уу!
Эр1: Сайн байна уу анд минь...
Эр2: Антон их сонирхолтой дүрмээр машинаа зарж байгаа юм байна. Гарааны үнэ нь ганцхан доллар.
Гамлет: За яахав, Антон энэ дуудлага худалдаагаараа яах гээд байгааг би одоо та нарт ярьж өгье. Дараа нь та нар надад тэрнийг чадахад туслана шүү.. болж байна уу?
Эр, эр1: ..тэгьеээ болж байна...
Антон: Хэрвээ хэн ч оролцохгүй л юм бол дуудлага худалдаа цуцлагдлаа.
Эр2: Яагаад цуцлагдлаа гэж? Гамлет хамгийн доод үнийг чинь амласан. Чи хүмүүсийг энэ хол авчирлаа, тэгээд бодлоо өөрчилчихлөө гэж үү? Ингэж болохгүй ээ...
Гамлет: Чи намайг нисдэг тэргээрээ чадсан. Харин би машиныг чинь.. бурхан харж байгаа бүх юм шудрагаар.. тийм биз дээ?
Антон: Тийм ээ чадсан л бол чадсан шүү дээ.. нэг доллар нэг, нэг доллар хоёр.
Гера: Хоёр доллар...
Гамлет: Энэ хэн юм бэ?
Гера: Би ч гэсэн оролцож байна. Миний мөнгө энэ байна.
Гамлет: Гурван доллар.
Гера: Болилоо...
Гамлет: Түлхүүрээ... нхн, харин одоо бүгдийг чинь орж маш амттай долма идэхийг урья. Бас манай эхнэрийн зургийг магтсан хүнд дөчин жилийн настай конъяк өгнө. Зураг нь ороод л, баруун талд.. тэгэхээр тийм ээ явцгаая...
Эр2: Антон юу гээч мэдээж зугаатай л юм. Гэхдээ анд нөхдийнхөө дунд ийм дуудлага худалдаа зохиодоггүй. Чи тэгтлээ мөнгөний асуудалтай байгаа юм уу?
Антон: Үгүй дээ зүгээр л зугаацмаар санагдаад л...
Эр2: Ойлгомжтой.. юу гээч миний чамд зээлсэн таван еврог буцаагаад өгчихөөрэй...
Иванов хоолой: Лида.. Лида ингэж болохгүй биз дээ?
Лида: Дуугай л бай... Гера энийг чамд!
Гера: Финлянд уурга уу?
Лида: Тийм ээ, би зүгээр л Лёшад шинэ жилээр бэлэглье гээд урьдчилаад авчихсан юм. Гэхдээ Лёшагийн бэлэг чам руу шилжчихдэг юм чинь энийг чамд л өгчихье.. шинэ жилийн мэнд Гера!
Иванов: Лида ингэж болохгүй.
Гера: Ингэж болохгүй ээ, болохгүй. Гэхдээ хүний өгсөн юмыг болно оо...алдаа Лёха, алдаа!
Катя: Та армян хэл яаж ийм сайн мэддэг юм бэ?
Полина: Би их сургуульд сурч байхдаа армянаас ирсэн нэг охинтой хамт амьдардаг байсан юм. Тэр оросоор муу ярьдаг. Тэгээд л намайг зааж өгөөрэй гээд, харин тавдугаар курс гэхэд би ч армянаар ярьдаг болчихсон.
Даня: Миний бодлоор Даня манай ангийн хамгийн гайгүй, ухаантай, царайлаг нь...
Ваня: Би ерөөсөө айгаагүй. Яахав ерөнхийдөө би бол тэгтлээ айдаггүй л дээ. Чи өөрөө ч мэднэ.. Хэрвээ чи хүсвэл хоёулаа дахиад явсан ч болж байна. Би чиний төлөө юу ч хийхэд бэлэн. За за Эля маргааш хүртэл үү?...
Эля: Түр баяртай... Нөгөө юу, энд хэрэггүй ээ...баяртай...
Иванов: Гамлетад хэлчих л хэрэгтэй. Тэр байдлыг ойлгоно. Буцаагаад л өгчихнө...
Антон: Яасан ч болохгүй. Асуудлаа шийдэж чадахгүй гэдгийг чинь нэг л мэдчихвэл гүйцээ, чамайг хэзээ ч тэд хариуцлагатай хүлээж авахгүй.
Иванов: Тэгээд одоо энэ асуудлаа яахав?
Антон: Одоохондоо мэдэхгүй ээ... мэдэхгүй.
Иван: Дуудлага худалдаа юу?
Антон: Үгүй ээ одоо хангалттай. Ломбард...
...........................
Бүсгүй
№5
Лида: Чиний гутал тэр л байна, өөрөө юу ч олж чадахгүй..
Иванов: Яагаад энд байгаа юм бэ?
Лида: Яагаад гэвэл Полина хэрэггүй юмнуудаа бүгдий нь ийшээ хийгээрэй гэсэн...
Антон: ..тэгээд л би энд байна.
Лида: Антон чи энд юу хийж байгаа юм бэ?
Антон: Алберт маргааш энэ байшинг авна. Энэ бол..Полина маргааш намайг байшингаа тоглоод алдчихсан, энэ бүх хугацаанд өөрийг нь хуурч байсан гэдгийг мэдээд л хог дээр гаргаж хаяна гэсэн үг!
Иванов: Яахав Албертийг жаахан хүлээж байгаач гэж болох юм.
Антон: Зөвшөөрөөгүй. Танай гэр бүлийг хүндэтгээд мөнгөөр авъя гэнээ.. харин хаанаас мөнгө авахыг нь хэлээгүй.
Лида: Тэгэхээр чи өнөөдөд л Полинад бүгий нь хэлэх хэрэгтэй.
Иванов: Тийм шүү өнөөдөр л хэлчих, маргааш нэмэргүй л болов уу?
Полина: Өө та нар юу хийж байгаа юм бэ? Надаас нуугдаж байгаа юм уу?
Лида: Чи ч мөнхрөх нь дээ, бид нар дөнгөж сая чамайг ярьж байлаа.
Полина: Тийм үү...
Лида: Антон чамд ямар нэг юм хэлмээр байна гэнээ!
Полина: Ийм нууцлаг юу юм бэ?
Антон: Энд ямар ч нууцлаг юм байхгүй л дээ. Полина бид нар энэ байшингаас нүүхээс өөр аргагүй болчихлоо
Полина: Тэгэлгүй яахав дээ, ашгүй нэг юм чи өөрөө энийг бодож чадлаа. Аль хэзээний л бид нар энэ данхар юмыг зарж, арай жижиг юм аваад үлдсэн мөнгөөр нь чи шинэ бизнесээ эхлэх хэрэгтэй байсан юм. Тийм биз дээ?
Антон: Тийм ээ... би аль хэдийн чамд ингэж хэлэх гэсэн юм. Зүгээр л чамайг эндээс явахгүй байх гэж айгаад...
Полина: Чи юу гэж бодсон тэрийгээ л хий, залуусаа та нар өлсөглөн зарлачихаагүй бол явж хоолоо идэцээе...
Лида: ..тийм ээ очлоо, очлоо...чи яагаад юу ч хэлсэнгүй вэ?
Антон: Харин ч сайхан хэлчихлээ. Энэ бол сайхан санаа, сайхан санаа залуусаа...
Иванов: ..ямар санаа гэж ойлгосонгүй, маргааш байшингаа зараад л мөнгөө ярилцах юм уу?
Антон: Би Альбертэд байшингаа алдчихсан тийм үү?
Иванов: Тийм ээ..
Антон: Гэхдээ Альберт үнэн хэрэгтэй энэ ямар үнэтэй байшин гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр байшингаа бодсноос нь хямдхан гэж итгүүлэх хэрэгтэй. Тэгээд байшингаа үнэтэй зараад байшингийнхаа үнийг Альбертэд өгөөд харин үлдсэнийг нь ашиглана. Ямар нэгэн амьдрах газар авдаг ч юмуу мэдэхгүй ээ.... Харин Полина үлдсэн мөнгөөр нь ямар нэгэн бизнес хийж байгаа л гэж бодог...гүйцээ, гайхалтай. Би яагаад өөрөө ингэж бодсонгүй вэ...
Лида: Нээрээ л дахиад аргаа олчих ч юм билүү?
Иванов: Тэгвэл сайн л байна, тэгэхгүй бол бид нарт ч амьдрах газар байхгүй. Хогийн цэгийг хүн эзэлчихсэн. Тэнд Антон байгаа...
Хоёр Ивановынхон.
Бүсгүй: Хүүхдүүдээ бид нар манай муж даяар алдартай, Оросын яруу найрагч Фёдор Гавриловын эдлэн газраар аялах гэж байна.
Ваня: Тийм ээ мэднэ..
Бүсгүй: Та нарыг их урам зоригтой байгаад баярлаж байна. Энэ эдлэн газар бол арван есдүгээр зуунд хамаардаг.
Даня: Сайн уу...
Эля: ..сайн уу...
Даня: Компьютер чинь яаж байна?
Эля: Зүгээрээ ажиллаж байгаа.
Даня: Юу гээч би компьютерийг чинь засаж байхдаа зарим нэг юмыг ойлгосон.
Эля: Юу?
Даня: Бид хоёрын тухай зарим зүйлийг... чамд сонирхолтой байж магадгүй л юм.
Эля: Сонирхолтой л юм.
Даня: Юу гэхээр би, огт санаандгүй...
Яна: ..сайн уу, арай л хоцорчихсонгүй.
Даня: Сайн уу...
Яна: Энд юу болж байна?
Даня: Одоохондоо чамайг хүлээгээд л байж байна...
Ваня: Бүжиглэх үү...
Эля: ..Ваня чи дандаа л тоглож байх юм...
Ваня: Дахиад юу болохгүй болчихоо вэ Эля?..
Яна: ..за за охидууд дээрээ очлоо...
Даня: ..тэгээ тэг... Яасан Элькатай маргачихаа юу?
Ваня: Зүгээрээ одоохон эвлэрчихнэ... сонссон уу бүгд тусдаа өрөөнд байна гэсэн.. энэ юу болохыг ойлгосон уу?
Даня: Ннн...
Бүсгүй хоолой: Тэгэхээр хүүхдүүдээ бүгд автобусандаа суугаарай...
Ваня: Ксения Викторовна танд туслах уу?
Антон: Альберттэй ярьчихлаа, өнөөдөр үнэлгээний бие даасан төлөөлөгч явуулна гэсэн.
Лида: Ямар нэг юм хийх л хэрэгтэй...
Антон: Жишээлбэл...
Иванов: Жишээлбэл ваннаа марганцаар арччихаж болно. Зэвэрчихсэн юм шиг харагдна. Сифонаа сулруулчихъя ус дусаад л тийм нэг...
Антон: ..Лёха үнэнээ л хэлье, жаахан хүүхэд шиг л...
Лида: ...нхн тийм дээ яаж дээ...
Антон: Тайвшир, тайван. Би юу хийхээ мэдэж байна. Би одоо хот яваад шинэ баримт бичиг аваад ирнэ. Бурхны ачаар манай оросд авилгал байсаар л байгаа.
Лида: Баримт бичиг юу гэж? Өөрөө ирээд л бүгдийнэ харчихна.
Антон: Манай эндхийн бүх юмыг хууль бусаар барьсан гэдгийг ойлгоно. Яагаад гэвэл баримт бичгээрээ манай газар дээр ийм жижигхэн зуслангийн байшин, бараг амбаар байх ёстой.
Лида: Тийм үү?...
Полина: ..та нар яагаад наанаа зогсчихоо вэ, их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Одоо авах хүмүүс ирнэ. Байшингаа сайхан байлгах хэрэгтэй биз дээ?
Антон: Полиночка хонгор минь байзаарай, зарах гэж яараад яах гэж, эхлээд юу авахаа тодорхойлох хэрэгтэй.
Иванов: Тэгэлгүй яахав.
Антон: Би одоо хот явлаа, Лида та хоёрыг нэг үл хөдлөх дээр буулгачихъя та хоёр ярилцаад аятайхан юм сонгож болно тийм биз дээ?
Лида: Тийм ээ.. бид нар чинь ямар гудманд гаралтай нь биш дээ, тийм үү?
Антон: Тийм ээ...
Полина: Ямар гутранги байх юм бэ, өөрчлөлтийг зоригтой угтах хэрэгтэй би явж хувцсаа өмслөө...
Антон: Миний цамц хаана байна?
Катя: Өвдөж байна уу?
Өвөө: Үгүй ээ.. өө Катюха би өмнө нь яаж ийм цэнэгггүй амьдарч байсан юм бэ?
Катя: Эзэд энэ байшинг зарах гэж байгаа гэсэн сонссон уу?
Өвөө: Үгүй ээ сонсоогүй.. би яагаад юу ч мэдэхгүй байгаа юм бэ?
Катя: Арай жижиг байшин авна. Тэнд намайг байлгах газар байхгүй.. тиймээс надаас аажмаар холдсон нь дээр шүү!
Өвөө: Бодохын ч хэрэггүй. Би учрыг нь олно... Алив миний хувцсыг өмсгөөдөх.. Цэнэг авчихлаа, одоо Антонд цэнэгээ гаргана.
Антон: Полина хурдлаарай би хоцорлоо шүү...
Өвөө: Би шинэ байшинд тусдаа өрөөтэй баймаар байна. Ер нь тусдаа байшин байвал бүр сайн байна.
Антон: Виктор Алексеевич наад пролетарийн хувьсгалаа дараа болж үз тэгэх үү?
Өвөө: Би ер нь энэ байшинг зарахыг зөвшөөрөөгүй байгаа.
Антон: Сэтгэлээр уначихлаа гэхдээ зүгээр ээ...
Иванов: Та юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Өвөө: Антон байшингаа зарах гэж байгаа гэж сонссон уу? Би усан сан руу нь ноолийн цаас шидээд л, угаалгын нунтаг, гурилтай цацчихна... тэгээд л авах хүмүүс нь ийшээ яагаад бохир нэвтэрснийг нь асууг..
Иванов: Дажгүй л санагдчихлаа.
Өвөө: Юу гэнээ?
Иванов: Юу ч бишээ, надад ч гэсэн ганц хоёр санаа байна. Антохад гэнэтийн бэлэг барьцгаая тэгэх үү?
Бүсгүй хоолой: Тэгэхээр нь залуу эзэн ахаасаа сүйт бүсгүйгээ авч явахаар шийджээ. Хайртай бүсгүйгээ байшингийн цонхоор гаргаад, морин дээр тэвэрч сундлаад тэр хоёр яг энэ жимээр давхин одсон юм.
Ваня: Харин хоёр хүн унасан морь нь байдгаараа хөлөрчээ.
Эля: Тийм дээ тэр үед л жинхэнэ эрчүүд байж, хайрт бүсгүйдээ чин сэтгэлээ зориулдаг. Одоогийнх шиг биш..
Иванов: Ааваа бүх юм болчихлоо..
Өвөө: Сайн байна... одоо энэ байшинг тэнэг хүн л худалдаж авна.
Иванов: Юу болж байгааг харав уу?
Антон: Тийм ээ, гэхдээ зүгээрээ дараа эвлэрчихнэ. Гол нь бүх юмаа амжуулчихлаа. Үнэлгээчин удахгүй ирнэ.
Иванов: Сайн байна манай бүх юм бэлэн.
Антон: Манай гэж хэний?
Иванов: Бид хоёрын л.. тэр хоёрыг явуулаад, баримт бичгээ ч бүрдүүлчихэж, тэгэхээр бүх юм бэлэн.
Антон: Тайлбарласанд баярлаллаа.
Иванов: Амархаан..
Бүсгүй хоолой: Та нарыг одоо өрөөнд чинь оруулна, маргаашийн аялал хүртэл үйлчилгээний төв, биеийн тамирын заал ашиглаж, бас морь унаж болно... гэхдээ та нараас гуйя болгоомжтой байгаарай.. бүгд ойлгосон уу?..
Ваня: ..бүгдий нь ойлголоо...
Ваня: Анн чи энд үү...
Эля: ..баярлаллаа...
Ваня: ...харин би энд..
Ваня: Тэгэхээр цонхоор морь унаад гэл үү?..
Эля: Энэ чинь бас юу юм бэ?
Ваня: Би тэр залуу шиг л цонхоор, бас морь бэлдчихлээ...
Эля: Мөн гавъяа байгуулваа энэ чинь нэг давхар..
Ваня: Тэртэй тэргүй тэнд өндөр...
Эля: Ваня!?
Залуу хоолой: Антон Павлович үү...
Антон: Тийм ээ...
Залуу: ..намайг ноён Климов явууллаа...
Антон: Сайн байна. Эхлээд манай өрөөнд орж, баримт бичгээ үзэцгээх үү?
Залуу: Би эхлээд байшингаа үзэж болох уу?
Антон: Тэгээ тэг...
Залуу: Гайхалтай барилга..
Антон: ..баярлаллаа..
Өвөө: Юу гээчийн замбараагүй юм бэ? Антончик.. сайн байна уу...
Залуу: ..сайн байна уу...
Өвөө: Нөгөө хархнууд чинь дахиад л цахилгааны утас мэрчихэж...
Иванов: ..ааваа та чинь яаж байнаа?! Өө сайн байна уу..намар болохоор хажуугийн талбайгаас хархнууд наашаа гүйчихдэг юм. Яагаад гэдгийг ерөөсөө ойлгохгүй юм. Уучлаарай...
Антон: Энэ зүгээр л жижигхэн асуудал...
Өвөө хоолой: Мэрээд л, бүгдий нь харав уу дахиад л...
Иванов: Хамаг юм шатчихлаа?!
Өвөө: Холд, холд гэж байна...
Залуу: Тийм дээ үнэхээр жижигхэн л юм!?
Ваня: Зөөлөн зөөлөн зөөлөн.. за за Элька хүрээд хэрэггүй ээ хувцас нил шороо, чи заваарчихна.
Эля: Өндөр байгаагүй нь л их юм, тэгээгүй бол бэртчихээр л байлаа...
Ваня: Хуруу л...
Эля: Ийм юм болсонд уучлаарай...
Ваня: Харин чи л намайг уучлаарай. Би чамайг уурлуулах гээгүй, чиний төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ л харуулах гэсэн юм.
Эля: Чамд солих хувцас байгаа юу?
Ваня: Элька би солих юу ч аваагүй. Одоо энд яаж явахав? Эля чи миний хувцсыг угаалганд өгчих л дөө, харин би энд хүлээж байя...
Эля: Тэгье ээ...
Ваня: Тэгье...
Эля: Байз л даа би ядаж ийшээ харж байя..
Ваня: Больдоо Элька санаа зовох юм алга... би одоохон...
Антон: Энэ унтлагын өрөө гэж болно... сонин л юмдаа урд нь ийм юм болж байгаагүй.
Өвөө: Антон...
Антон: За..
Өвөө: Чи чинь сонсохгүй байгаа юм уу, бохир дахиад дээшээ явчихлаа. Хурдан хаа л даа, энэ байшингаас залхаж байна...
Иванов: Бүх юм, бохир нь дахиад л... усан сан руу орчихлоо...
Антон: Гэхдээ юу л даа, хаяа л, яахав долоо хоногт дээд тал нь ганцхан... энэ чинь юу ч биш биз дээ?
Залуу: Тэр жижигхэн зүйлүүд чинь л зарах үнэнд нөлөөлнө гэж айж байна.
Антон: Нхн...
Залуу: Эсвэл баримт бичгээ үзэцгээх үү?
Антон: Тийм ээ тэгье манай өрөөнд байгаа орцгооё...
Яна: Сүйт бүсгүйг мориор авч зугтсан тухай, бас ах дүү хоёр байсан гэдгийг ярьсан санаж байна уу?
...
...
Яна: Үнэхээр л гайхалтай.. ямар ч бүсгүй ийм байхыг хүснэ.
Даня: Уучлаарай би удахгүй ээ...
Антон: Энэ хуулбар нь энийг өгчихье...
Залуу: ..тийм ээ... энэнтэй харьцуулахад бусад нь үнэхээр л өчүүхэн юм. Гэхдээ л тааламжтай биш.
Антон: Би ч гэсэн энэ ордныг жинхэнэ үнээр нь зарах боломжгүй гэдгийг мэдэж л байсан.
Залуу: Эзэмшил газраа дахиад нэг үзэцгээе тэгэх үү?
Антон: Тэгье ээ...
Лида: Надад мэдээж нуурын дэргэдэх байшин илүү таалагдсан..
Полина: ..сайхан л хувилбар...
Лида: ..тийм ээ.. сайн байна уу...
Полина: Сайн байна уу...
Антон хоолой: ..байдаг л юм..
Залуу: Тэгэхээр Антон Павлович юу гэхээр танай энэ байшин хамгийн сайндаа л арван таван сая гэж бодож байна.
Антон: ..тэгэх л байх...
Полина: Та чинь тоглоод байгаа юм уу?
Антон: Полина одоо үнэн нь ийм байгаа. Тэгээд ч...
Залуу: За..амжилт хүсье...
Антон: ..амжилт хүсье...
Залуу: ..баярлаллаа...
Антон: Баяртай.
Лида: Баяртай...
Полина: ..байзаарай би ойлгохгүй байна надад хамаагүй муу байшин дөнгөж сая илүү үнэтэй хэлсэн.
Лида: Нхн, бас одоо үнэ ийм ч гэж байсан.
Антон: ..харав уу...
Лида: ..тийм ээ...
Өвөө: За яасан хөрөнгөтөн минь, байшингий чинь авсан уу?
Антон: Лёша..Виктор Алексеевич та хоёрын хийсэн энэ гайхалтай тоглолтонд тусгайлан баяр хүргэмээр байна. Би танд амлая, таны амьдрах газрыг би заавал шийднэ, гэхдээ одоо та хоёр бужигнуулсан бүх юмаа сайхан цэвэрлэчих, аягүй бол Полинка харчихна. Тэгвэл бүр ч.. би одоохондоо саатуулж байя..
Иванов: Тэгнэ ээ..
Антон: Баярлаллаа..
Өвөө: Энэ баярлалааг нь нэг л ойлгосонгүй..
Иванов: Дараа нь бүгдий нь тайлбарлая, явцгаая хурдан явж цэвэрлэе, явцгаая..
Ваня: Байна уу Элька юу болж байна, чи хаана байна?
Эля: Надад угаалгын газар зааж өгсөн. Одоо хаана гэдгий нь олоодохъё, чиний хувцсыг өгчихөөд очлоо. Битгий залгаад бай л даа Ваня...
Яна: Ойлгомжтой...
Полина: Лида..
Лида: ..нн..
Полина: Би байшингаа зарах хүн олчих шиг боллоо... арай илүү үнэ өгнө гэж найдъя...
Лида: Тийм үү, тэгээд хаанаас олоо вэ?
Полина: Би сургуулийн эцэг эхчүүдийн бүлэгт биччихсэн юм. Манай хүүхдүүдийн эцэг эх чинь ялгаагүй л тийм. Зарим нэг хүмүүс ч нэлээд сонирхсон...
Антон: Полина байшингийн үнэлгээний талаар санаа зоволтгүй дээ, бүх юм сайхан болно.
Лида: Би эргэлзэх ч гүй байна. Цай уух уу?...
Антон: Тэгье ээ дуртайяа...
Лида: Ингэхэд би байшин авах хүнээ ч олчихлоо. Удахгүй ирнэ...
Антон: Тийм үү...
Лида: Тийм ээ..
Антон: Хэрвээ бүх юм үнэхээр сайхан болбол сайн л байна.
Лида: Өө хүрээд ирлээ...
Альберт: Сайн байна уу Полина...
Полина: ..сайн байна уу та ор ор...
Яна: Сайн уу...
Даня: Сайн уу...
Эля: Уучлаарай энд угаах юм хэн хүлээж авдаг вэ?
Эм: Угаалга одоо шинэ байшинд авч байгаа. Тэгэхээр, морины жүчээ өнгөрөөд тэндээ, тэр хавиас асуучих хэлээд өгнө...
Эля: ..баярлаллаа..
Яна: Даня чамд их баярлаллаа, чи бүгдий нь гайхалтай бодож олж, хуучны байдлаар ч биччихсэн. Энэ морь ч гэсэн.
Даня: Нхн...
Полина: Манай энэ хавь их сайхан газартай. Горхи байна...
Антон: ..тиймээ горхи, гэхдээ дүүрэн шумуул...
Полина: ..үгүй дээ худлаа яриад л бусад газартай л адилхан. Кофе уух уу?..
Альберт: ..тийм ээ их баярлаллаа. Надад хэлээд өгөхгүй юу энэ хавийн талбайгаас гүйж ирдэг хархнууд, тэд нар чинь дараа нь явчихдаг уу, эсвэл энд л хамт байдаг уу?
Полина: Ямар харх?
Антон: Ийм том нохой шиг л ийм...
Альберт: Бас танай бохирын шугам шууд усан сан руу ордог гэсэн. Тэгээд усыг нь байнга соруулдаг уу?
Полина: Ямар ч утгагүй үг!
Альберт: Харин одоо хамгийн гол нь.. Чи намайг үнэхээр тосгоны нэг тэнэг шиг хуурагдчихна гэж бодоо юу? Надад энэ байшингийн жинхэнэ баримт бичгийн хуулбар аль хэдийн байгаа.
Антон: Чи хаанаас хуулбарыг нь авчихдаг юм бэ анн?! Чамд яахаараа өгдөг юм бэ, яагаад? Ямар, ямар үндэслэлээр, миний байшингийн баримт бичгийг чамд өгдөг юм бэ?! Яасан дахиад л бүгдий нь худалдаад авчихаа юу? Дахиад л авилгал, чөтгөр ав, Полина энийг битгий сонс, аль хэдийн бүгдий нь худалдаад авчихсан!
Альберт: Энэ одоо чиний байшин ч биш гэдгийг чи мартчихсан бололтой.
Полина: Энд юу болоод байгааг тайлбарлах хүн байна уу?
Антон: Полина одоо энэ үнэхээр манай байшин биш, энэний байшин.
Альберт: Полина уучлаарай та энэ бүхнийг ийм байдлаар мэдэж байгаа нь үнэхээр таагүй байна. Гэхдээ одоо танай нөхөрт үнэн хэрэгтээ бүх зүйл ямар байдалтай байгааг хэлэх зориг байгаа гэж бодож байна..намайг гаргаж өгөх хэрэггүй!
Антон: Полина чи... энийг уучих.. тэгээд миний үгийг битгий тасдаарай. Би бүгдий нь чамд хэлье... товчхон байхыг хичээе.. Бас бүгдээс чинь миний үгийг таслахгүй байхыг хүсье...
Яна: Манай өрөөд орох уу?
Даня: Дараа болоё тэгэх үү... би жаахан ядарчихлаа.
Яна: Тэгье ээ, дараа болоё..
Даня: Эля чи энд байна уу?
Ваня: Эля унтаж байна чи яах гээ вэ?
Даня: Үгүй дээ зүгээр л би чамайг хайгаад, чи завгүй юм байна, зүгээр ээ...
Ваня: Баяртай.
Антон: Ингээд боллоо. Одоо чи бүгдийнэ мэднэ.. үнэн хэрэгтээ бүх юм их муу байгаа. Гэхдээ ямар ч гэсэн энэнээс илүү муу юм болохгүй.
Лида: Поля чи битгий дуугай байгаад бай! Ямар нэг юм хэл л дээ. Дуугай байх бол хамгийн хэцүү! Чи юу хийснээ харав уу, өмнө нь л хэлэх хэрэгтэй байсан юм.
Полина: Антон.. чи.. миний бодлоор.. бид хоёр дахиад хамт байх боломжгүй. Бид хоёрт байсан бүх сайхан зүйлийг чи устгасан.
Лида: ..үгүй дээ тэгэх хэрэггүй. Бүх зүйл сайхан болох ч юм билүү..
Полина: Чи Алексейг хамаагүй бага юмнаас болж хөөсөн. Бүр хийгээгүй юмнаас нь болж...
Иванов: Тэр чинь огт өөр байдал. Одоо тэрнийг хаанаас хөөх юм ч байхгүй. Байшин байхгүй болчихлоо.
Полина: Чиний зөвөө... би өөрөө тэрнээс явна. Яг одоо...
Лида: Хаачих нь вэ..
Полина: ..бурхны авралаар надад өмнөх үеэс минь үлдсэн юм байгаа.
Лида: Гэхдээ Поля чи...
Өвөө: Би энэ баячуудад, ямар нэгэн нөөц юм заавал байгаа гэж мэдээд л байсан юм.
Полина: Ингээд манай хуучин зуслан ч хэрэг боллоо...
..................
Залуу сэтгэл зүйч урд нь гарч байсан...
№6
Полина хоолой: Өглөөний мэнд Антоша...
Антон: ..сайн уу... алив нааш ир..
Полина: ..чи чинь...
Антон: ..тэг л дээ алив..
Полина: ..намайг тавь гэж байна, би тавь гэж байна, наадах чинь өвдөж байна...
Иванов: Полина.. Лида бид хоёр ортой унтлагын өрөөнд чинь болох уу, одоо чамд хэрэггүй биз дээ?...
Лида: ..чи чинь тэнэг юм уу?! Чи л хоёр чихгүй хоцорно шүү!
Ваня: Ээжээ энийг хааш нь тавихав?
Лида: Цаанаа тавьчих..
Иванов: ..аливээ хурдан ор..
Өвөө: Жинхэнэ дээрэмчид, Антончикийг гэрийнх нь юмнаас ч салгаад л...
Полина: Тэр өөрөө л гэр бүлгүй болсон!
Ваня: Ээж юу хийж байгаа юм бэ?
Лида: Шинэ амьдралаа л эхлэж байна! Антоныг толгойноосоо авч хаяж байна. Сэтгэл зүйн арга...
Иванов: Антоха сайхан нисчихлээ...
Хоёр Ивановынхон
Ваня: Тэгээд Данёк Янка ямар байна? Сурдаг шигээ онц байна уу, эсвэл дахиад хичээллэх хэрэгтэй байна уу?
Даня: Болноо тэгэх үү?
Ваня: Тийм дээ.. ингэхэд та хоёр миний ачаар л үерхэж эхлэсэн. Тийм учраас би л чамайг эр хүн болгосон гэж бод!?
Даня: Чи ер нь яах гэж энэ тухай ярьсан юм бэ?!
Ваня: Тэгвэл би чамд ярьж өгье... Эля өчигдөр...
Даня: Би Элягийн талаар юу ч сонсмооргүй байна.
Ваня: Анд минь тэгвэл миний тухай сонс. Надад гайхалтай байсан! Би мэдээж чиний яримааргүй байгааг ойлгож байна. Гэхдээ чи юу хийгээд байгааг чинь ойлгохгүй байна. Чи Янагийн вай-файгийн нууц үгийг хийгээд л бичлэгийг нь үз л дээ. Миний юу гээд байгааг ойлгож байна уу? Бас байнга үзсэн ч болно... аливээ яваад нэмэлт аваад ир!
Даня: Чамтай чамгүй учраа олчихно холд!
Ваня: Ингэхэд одоо занданчуудын бүлгээсээ ч гарч болно.
Даня: Би тэнд байдаггүй...
Ваня: Байгаа байгаа, бүлгээс гарахдаа аккаунтаа хааж бай..
Иванов: Дүрдэг цай, яг л хуучны онцгүй үе шиг... гэхдээ зүгээрээ би дорхноо дасчихна.
Өвөө: Бүх шимэгчид юманд амархан дасдаг.
Лида: Тэгэхээр наргианчдаа Антоныг ямар нэгэн байдлаар дэмжих хэрэгтэй. Ямар ч гэсэн эвгүй л юм.
Өвөө: Бид нар мессеж явуулж болж байна.
Иванов: Ааваа...
Өвөө: Юу?..
Иванов: Та чинь галзуураа юу?
Өвөө: Юу гэж?
Иванов: Энэ чинь чухал асуудал, олныг илгээх хэрэгтэй..
Өвөө: Нн..тийм дээ..
Иванов: ..тэгээд л хэлж байна. Гэнэт шилэн аяган дээр суучихсан ч юм билүү, эсвэл бүр долоон дор олс савандаад л...
Өвөө: ..чи чинь...
Иванов: ..юу гэж!...
Лида: Чшш чиш... Би цай хийгээд өгөх үү?
Полина: Тэгье ээ, гэхдээ шингэн хийгээрэй...
Лида: Хэлснээр чинь л болоё...
Полина: Зүгээр ээ.. энэ байшинд ч гэсэн амьдарч болно. Жаахан цэвэрлээд л бүр сайхан болчихно...
Иванов: Юу тэр вэ?! Би өглөөнөөс хойш дэмий энийг зүлгээ юу?
Лида: Зүлгэсэн гэнэ шүү... аравхан минут өглөө арчсан болчихоод л, амьдрах аятайхан нөхцөл бүрдүүлэхийн тулд ямар ч гэсэн долоо хоног цэвэрлэх хэрэгтэй. Нээрээ шүү...
Өвөө: Ингээд ч гэсэн болж л байна.
Лида: Болж байна гэнэ шүү... та хоёрт бол ор, зурагт л хангалттай..
Өвөө: Тийм шүү, ингэхэд...
Иванов: Аав аа?!
Өвөө: Юу гэж...энийг цэвэрлээгүй юм уу?...
Лида: ..та чинь бүр ухаан алга уу?! Зүгээрээ Полина хоёулаа эндхийг янзалчихна тийм биз дээ?
Полина: Би яваад хувцсаа солиодохъё...
Лида: ..тийм ээ... тэг..
Иванов: Харин бид хоёр.. ааваа хоёлуу Антон дээр оччихоод ирье тэгэх үү?
Лида: Ажлаас зугтааж байна уу, тэгээд л хэлчих!
Иванов: Яагаад зугтах гэж?
Өвөө: ..тийм ээ...
Иванов: Энэ бол хоёрдугаарт. Нэгдүгээрт Антохаг дэмжье..
Лида: За за, замаараа дэлгүүр ороорой. Өөр цай ав, тэгэхгүй бол энэ дөрөв дүрж хүрэхгүй байна.
Антон: Энийг чамд, үнэнч байсны чинь төлөө... уучлаарай юу байгаагаараа л...
Гриша: Павлович битгий ингэ л дээ... бүх юм сайхан болно.
Антон: Сайхан бололгүй яахав. Харж байгаа биз дээ, мөнгө байхгүй л бол гүйцээ хэнд ч хэрэггүй! Полинаг бол би бүгдийнэ ойлгож байна. Харин нөгөөдүүл нь нөгөө хэд нь...
Гриша: Эд нар уу?
Өвөө: Сайн уу анд минь...
Антон: ...эд нар! Сайн уу..
Өвөө: Сайн уу... сайн уу...
Гриша: Сайн уу...
Өвөө: Сайн уу...
Иванов: ..чамд ч гэсэн Антоха сайн уу...
Антон: Сайн уу...
Гриша: Алексеевич...
Өвөө: Сайн уу..
Антон: Эд нар л.. юу гээч эрчүүдээ би та нарыг зүгээр л ингээд над дээр хүрээд ирсэнд чинь баяртай байна. Энэ бол...
Өвөө: Бид нар зүгээр ч гээгүй л дээ... тэгээд ч хоосон хүнийг чинь яахав дээ?!
Иванов: Ааваа танд чинь комиссийн дэлгүүрт таньдаг хүн байгаа биз дээ? Хуучин юмнууды нь хэдэн рублиэр зараад өгч болж байна..
Өвөө: Энэ зургийг лав гурваар авчихна...
Иванов: ..тийм ээ...
Өвөө: Буйдан, хуучирчихсан, эвхэгддэггүй.. хамгийн ихдээ л долоо юу?
Иванов: Найм.. найм ес...
Антон: Энэ чинь хуучны зураг. Тийм ээ маш үнэтэй. Гэхдээ харамсалтай нь энэ бүхэн ч гэсэн одоо Альбертийнх...
Иванов: Би ууж болохгүй. Өнөөдөр аавыг тарина...
Өвөө: Катюха эгчийнх рүүгээ явчихсан. Өнөөдөр миний бөгсийг Лёха толгойгоороо хариуцна.
Яна: Ороод ир... бүх юм зүгээр үү? Чи хичээлийн самбар луу л ингэж сүрхий хардаг.
Даня: Үгүй дээ чи самбар биш...
Яна: Эргэлзээтэй ч гэсэн сайхан л үг байна. За за хувцсаа тайл!
Даня: Юу гэсэн үг вэ?
Яна: Юун юу гэсэн үг вэ гэж? Курткээ тайл... Чи өнөөдөр нэг л хачин байна
Даня: Үгүй дээ энэ бол зүгээр л..чи өнөөдөр сайхан харагдаж байна.
Яна: Харин чи өнөөдөр сайхан үг л их хэлж байна.
Эля хоолой: Ойлгосонгүй, өөр хүнд хайртай байж, өөр хүнтэй унтах бол сайхан тийм үү?!
Даня: Үгүй ээ ингэж болохгүй!
Яна: Юу?
Даня: Би явсан нь дээр байхаа, уучлаарай...
Иванов: Үгүй дээ болсон, би дахиад уухгүй...
Антон: Чи яагаад дахиад уухгүй гэж, чи нэг л өөр болчихож...
Иванов: Аавыг бод л доо, шүлс нь гоожоод л суугаад байна! Чиний энийг сар уусан ч дуусахгүй.
Өвөө: Антончик!
Антон: Юу?
Өвөө: Чи энэ бүх сайхан юмыг яах гэж байсан юм бэ?
Антон: Мэдэхгүй ээ, энд үлдээнэ л гэж бодсон. Бүгдийнэ яаж авч явахав дээ?! Тэгээд ч аваад оччих ч газар алга...
Өвөө: Ингээд болчихлоо..
Иванов: Ааваа.. Антонд жаахан юм үлдээ л дээ..
Антон: Үгүй дээ бүгдийнэ аваад яв, надад одоо энэ хангалттай болсон.
Иванов: Тийм үү?
Антон: Тийм ээ..
Иванов: За за Антош хөгжилтэй байгаарай.
Өвөө: Санаа зоволтгүй ээ Антончик би өнөр өтгөн гэр бүлийнхээ төлөө, бас чиний төлөө тусгайлан тогтооно!
Антон: Баярлаллаа эрчүүд ээ!
Ваня: Өө Данёк сайн уу! Анд минь чи бүр л гунигтай болчихож! Секс чамд хачин үйлчилдэг бололтой.
Даня: Чи л надад хачин үйлчлээд байна. Юу хийж байгаа юм бэ?
Ваня: Аав руу явлаа, тэнд дискээ мартчихаж...бас Лида ээж сэтгэл санаагаар дэмж гэсэн. Чи явах уу?
Даня: Тэгье ээ, гэхдээ чи тэнэг юмаа шалгаахгүй шүү?
Ваня: Асуудал алга...
Өвөө: Өөрийнхөө өрөөнд түгжээ хийх хэрэгтэй. Надад ийм тав тух ямар ч хэрэггүй.
Иванов: За за хурдхан юмнуудаа нэг газар нууя...
Өвөө: Энд л нуучихъя...
Иванов: Шууд лууны үүрэнд үү?
Өвөө: Хэн ч хамар доорохоо л хардаггүй юм. Зүгээр л тохирох газары нь олох хэрэгтэй.
Өвөө: Энэ л тохиромжтой газар гэж би бүр мэдрээд байсан юм.
Иванов: Ааваа та чинь зүгээр л мэдрэгч юмаа, гэхдээ архины юу, эсвэл мөнгөний мэдрэгч үү?
Өвөө: Ямар ялгаатай юм бэ, гол нь намайг амьд байгаа дээр сурч ав! Чи бол зөвхөн хэрэг тарихдаа л сайн!?
Иванов: Хэний жоор юм болоо сонирхолтой л юм?
Өвөө: Хэнийх байхав дээ, тэрний л.. баярлаллаа өвгөн минь, бид нар чиний төлөө...
Иванов: Ааваа нөгөөдүүл чинь...
Өвөө: Анн..
Иванов: Полина ирж байна!
Өвөө: Бүгдийнэ нуу! Хурдан нуугаач... ор ор Полиночка, уучлаарай би цагийн тариатай... хүү минь тариа тарь, тариадах!
Иванов: Ааваа та ч толгойтой байна шүү?!
Өвөө: Чи юу гэж бодоо вэ?! Тэгэхээр ийм байна. Би Полинаг тэр өрөөнд саатуулж байя..
Иванов: .нхн...
Өвөө: Харин чи энд чимээгүйхэн бүгдий нь нуучих...
Иванов: Ааваа та өмдөө тат л даа...
Даня: Ааваа...
Ваня: ..сайн байна уу...
Антон: Өө.. хүүхдүүд...сайн байцгаана уу.. аливээ ингээд л..орцгооё.. Гришка энд хэн ирснийг хар даа...
Гриша хоолой: ..сайн уу..
Антон: Манай хүүхдүүд хүрээд ирж, би энийг төрөхөд ямар их баярласан гээч.. хоёуланг нь!
Ваня: Тийм ээ ааваа бид нар одоо нэг нэгнээ дэмжих ёстой. Дөнгөж л хоромсомынхоо учрыг олчихоод байсан.
Антон: Тийм дээ...
Ваня: Данилка бүр л хачин, гэр бүлээ л бодоод байгаа.
Антон: Үнэхээр үү?
Ваня: Тийм ээ..
Антон: Тэгэхээр явж цай ууцгаая...
Ваня: Үгүй дээ ааваа бид хоёр удахгүй... нхн...
Антон: ..за яахав...
Даня: Гэхдээ цай ууцгаая..
Ваня: Цай уухгүй бол хүч ч орохгүй гэдэг байхаа...
Даня: ..тиймээ, цай уучихсан чинь харин суларчихлаа!
Ваня: Явцгаая...
Өвөө: Би ч эхлээд ийм, дараа нь ийм, бас энэ, ингээд хуруу дарахад л хангалттай.
Полина: Тийм ээ, Виктор Алексеевич би тэнд..
Өвөө: ..хүлээ л дээ Полина амьдрал урт, бүгдий нь амжина. Би чинь Полина жаран зургаа гарчихлаа. Дал руугаа л ойртож байна гэсэн үг..
Полина: ..яахав дээ..
Өвөө: ..тийм шүү, зүгээр л жар, дал гэхээр арай л.. ингэхэд энэ тухай ч яриагүй биз дээ
Полина: Тэнд юу...
Өвөө: Лёха л нэг юм..ухаад л тэр биз..
Лида: Энэ чинь юу дайраад ийм болчихоо вэ? Энэ чинь юун хамгаалалт вэ? Өвөө та чинь эндхийг юу болгочихоо вэ?
Өвөө: Яагаад зөвхөн би гэж? Полина л ингэж!
Полина: Бид хоёр чинь янзлана гэсэн биз дээ?
Лида: Чи яагаад бүр буулгачихаа вэ?
Полина: Яагаад буулгах гэж? Надад тохижуулах хэв маяг байгаа, энд хорьдугаар зууны эхэн үеийг тусгаж тохижуулна!
Лида: Тэгээд арван долоон оны хувьсал болчихоо юу? Юмаа янзлах бол арчиж цэвэрлэх, тавилгаа янзлах л байсан. Ямар даавуу авсныг хар даа! Энд хөшиг оёж хийнэ ээ!
Полина: Лида.. наран цэцэгтэй хөшиг, нэг л сонирхолгүй..
Лида: Чи намайг улиг болсон гэх гээд байгаа юм уу? харин чи хэн гэдгээ мэдэх үү? Хэнэггүй, бас эрээ цээргүй!
Полина: Би чамайг ийм үг мэддэг ч гэж мэдсэнгүй.
Лида: Би бүр ямар үг мэднэ гээч! Бас хэв маяг гээд байгаа шүү!
Полина: Тосгоны хүүхэн!
Иванов: Сонин л санагдчихлаа Лидка хашхичаад л харин би энд!
Өвөө: Энэ хоёрыг эндээс яаж гаргахаа л бод! Яагаад гэвэл Лидка ийм байдалтай бид хоёрын юмыг олчихвол сайн юм болохгүй!
Иванов: Чи хаачих нь вэ?
Лида: Антон дээр очлоо энэ галзуутай яаж олон жил амьдарсны нь асууя!
Өвөө: Одоо Полинаг л утах үлдлээ.
Иванов: Асуудал өөрөө л шийдэгдчихлээ..
Антон: Амьдрал ямар гээч хүү минь, амьдралд хий дэмий юу ч байдаггүй. Би та нарт ямар хайртай гэдгээ одоо л ойлгож эхлэлээ. Ойлгож байна уу?
Даня: Ямар сонин юм бэ?
Антон: Юу?
Даня: Ээжийн дэнлүү...
Антон: Ээж чинь яах гэж хөөргөө вэ?
Даня: Ээж ингэж шинэ амьдралаа эхлэж байгаа. Цагаан хуудаснаас юм шиг л... тэгээд эхний А үсэг байгаа.
Антон: Бас зөв ч үсэг байна.
Даня: Нхн...
Антон: Хувь заяа дохио өгч байна харав уу?
Ваня: Данёк би дискээ авчихлаа явцгаая... нөгөө юу, явахгүй бол болохгүйнэ, ээж ярьсан. Туслах хэрэгтэй байна.
Антон: Тийм ээ тийм тэгэлгүй яахав. Явцгаа очиж тусла.. та хоёр дахиад уучлаарай, бүгдий чинь сүйтгэчихлээ. Азаар сургуулийн чинь мөнгийг төлчихсөн. Гэхдээ л.. давтлага, нэмэлт хичээл гээд л.. та нар яаж шалгалтаа өгөх юм бэ?
Ваня: Яаж ийгээд өгчихнөө ааваа...
Даня: Ваня яаж ийгээд өгчихөг, харин би сайн өгнө.
Антон: Тэр ч тийм шүү... за за баяртай..
Даня: ..баяртай...
Ваня: Баяртай.
Антон: Бүх юм сайхан болох ч юм билүү, харав уу ирцгээгээд л...
Гриша: Нхн... зарим нь уух гэж, зарим нь дискээ авах гэж.... аягүй бол Полина Сергеевна ч гэсэн ямар нэгэн асуудлаар ирэх ч юм билүү?
Даня: Эля би аль хэдийн зориглоод л бүгдий нь чамд хэлэх хэрэгтэй байсан юм. Би чамд хайртай биш, би Янатай баймаар байна. Яагаад гэвэл бид хоёр ядаж л... яагаад гэвэл би тэрэнд хайртай. Чи өөрөө Ваняг сонгосон, тэгэхээр Яна илүү ухаалаг ч гэсэн үг. Гүйцээ, энийг бариад байх хэрэггүй..баяртай.
Мсж: Би очлоо.
Мсж: Яах гэж?
Даня: Кино үзэцгээе..
Мсж: Үүдэнд үү? Эсвэл энэ удаа арай дотогшоо орох уу?
Мсж: Хүрээд ир...
Лида: Сайн уу Антон...
Антон: Сайн уу...
Лида: Чи яаж байна?
Антон: Зүгээр ээ...
Лида: Юмаа боож байгаа юм уу?
Антон: Үгүй дээ задлаж байна, яах гэж ирээ вэ?
Лида: Юун яах гэж гэж, чамайг дэмжих гэж л...
Антон: ..нхн...
Лида: Полинагийн тухай яръя... цаадах чинь юу гэж бодсон гээч, өвөл болох гэж байхад засвар хийнэ гэнээ, гэтэл мөнгө юу ч байхгүй.
Антон: Тийм ээ харав уу, дэмжинэ гээд л байсан?! Хэд хэрэгтэй гэж байна?
Лида: Чи юу гэж маяглаад байгаа юм бэ? Би чамаас мөнгө авах гэж ирээгүй.
Антон: Тэгвэл яах гэж ирсэн гэж? Та нар яах гэж бүгд наашаа гүйгээд байгаа юм бэ? Лёха өвөө хоёр уух юмаа авч, хүүхдүүд дискээ л авсан. Яах гэж?
Лида: Энийг хар даа! Хаягдмал юм гээд, энэ сүлдийг ч дэмий өөлгөөгүй гээд бүгд ирж байхад уурлаад л! Юу гээч, тэгээд л ганцаараа сууж байгүй юу?! Бас нэг язгууртан!
Антон: Полина... Лида!
Лида: Юу вэ?
Антон: Хүлээж бай...юу гээч намайг уучлаарай, би шал дэмий юм жалчаад л...
Лида: ..зүгээр дээ...
Антон: Надад үнэхээр та нар бүгд ирсэн нь сайхан байна. Гэхдээ Полина бид хоёрын энэ бүхнээс болоод зүрх бүр..байдгаараа савлаад л!
Лида: ..би өөрөө ч гэсэн Полина бид хоёрын явдлаас болж бүр уур хүрээд!
Антон: Полинаг ч гэсэн ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи нөхөр чинь ийм тэнэг гэж мэдсэн бол бас л...
Лида: Манай тэр ч...
Антон: Тийм л дээ... гэхдээ Лёхаг хамаагүй битгий загнаж бай л даа. Уг нь сайн хүн... Полинаг дэмжиж байгаарай. Хэрвээ мөнгө хэрэгтэй бол би тусална нээрээ шүү!
Лида: Антон минь дээ... байзаарай Лёша юун уух юм авсан гэж?!
Өвөө: Лида чи юу хайгаад байгаа юм бэ?
Лида: Та нарын зөв совинг хайж байна. Антонаас авсан архи чинь хаана байна?
Иванов: Бид хоёр юу ч аваагүй.
Лида: Энийг чинь олохгүй гэж бодсон уу?...
Өвөө: ..яахав дээ ганц л...
Лида: ..хуурсан учраас хурааж авлаа!
Өвөө: Ли...
Иванов: Антоха ч сайн шүү, цаг алдалгүй мэдэгдлээ.
Өвөө: Тийм ээ манай талын хүн. Гэхдээ чи яах гэж хоёрыг хийж байгаа юм бэ?
Иванов: Зөн совингоороо л.. ганц бол багадна, харин гурав бол ихэднэ.
Өвөө: Сайн байна хүү минь.. тэгэлгүй яахав...
Эля: Их амархан гэж бодоо юу? Бөмбөлөг хөөргөөд л хайргүй болчихсон уу? Чи хэнийг хуураад байгаа юм бэ, чи надад хайртай! Харин Яна бол зүгээр л хүүхдийн цэцэрлэг.
Яна: Чи чинь галзуураа юу?
Даня: Юу гэж, болохгүй юм уу?
Яна: Бод доо, ингэж бол болохгүй!
Даня: Уучлаарай би.. бид хоёр дотны, бас нөгөө юу гэж бодоод л...
Яна: Бид хоёр тийм ээ. Гэхдээ нөгөө юуг бол тийм эрхтэй болох хэрэгтэй.
Даня: Би харин эрхтэй шиг л санагдах юм.
Яна: Уржигдрын эрхээ чи бүгдий нь авчихсан. Харин одоо шинэ хичээлийн жил эхлэсэн гэж бод!? Тийм учраас хичээж л үзээрэй...
Лида: Ингэхэд уучлал гуйх хэрэгтэй байх..
Полина: Үгүй ээ, ингэхэд биш, шууд гуйна. Уучлаарай би бүдүүлэг, ухаангүй юм ярьсан байна.
Лида: Чи ч гэсэн намайг уучлаарай. Би ч гэсэн үгээ бодоогүй, тийм хөшиг гэж юу байхав дээ... зүгээр ээ маргааш яваад л хэрэгтэй даавуугаа авчихна тийм биз дээ?
Полина: Одоо хэрэггүй ээ.. зүгээр л одоо бид нарт засвар хийх мөнгө байхгүй.
Лида: Тэгээд яачихсан гэж?
Залуу: Та цаг алдалгүй над дээр ирсэн нь сайн байна. Дахиад жаахан л удсан бол энгийн эмчилгээгээгээр засах боломжгүй болох байж...
Полина: Тэгээд л би гэрээ янзлахын өмнө эхлээд толгойн дотрохоо янзлах хэрэгтэй гэж бодлоо.
Лида: Бурхан минь яачихсан ч хүмүүсэв дээ...
Полина: Харин одоо энийгээ яахав?
Иванов: Болчихлоо...
Лида: За.. ямарав? Цаанаасаа юм шиг л...
Полина: Гайхалтай харагдаж байна.
Иванов: Агуулахаа өөрийнхөө гараар бүрмөсөн хадчихлаа...
Өвөө: Гэхдээ авах юм ч байна.
Иванов: Юу?
Өвөө: Хэн ч олохгүй. Бас чи чимээгүй амжуулчихаж чадахгүй.
Антон: Полина...
Полина: Чи юу гэж залгаад байгаа юм бэ?
Антон: Полина намайг сайн сонс л доо.. надад үнэхээр ичгэвтэр байна. Би чиний өмнө буруутай, уучлаарай ! Бүгдий нь хэвэнд нь оруулаад л урьдынхаараа амьдарцгаая тэгэх үү?
Полина: Чи өмнө нь тоглоод алдсан шиг л би урьдынхаараа амьдарч байгаа...
Антон: ..Полина..байз л даа... надад боломж олго л доо! Чамайг гуйж байна. Энэ.. энийг ав, бид нарт эхний үед хүрнэ гэж бодож байна.
Полина: Үгүй дээ Антон бүтэхгүй. Чамд боломж олгосон. Одоо яаж ийгээд тус тусдаа амьдарч сурах хэрэгтэй. Чиний мөнгө хэрэггүй ээ, өөртөө ямар нэг юм ав!
Өвөө: Лёха..
Иванов: Юу...
Өвөө: Чи юу хийгээд байгаа юм бэ?
Иванов: Наашаа хүрээд ир... ааваа энийг танд.. гэхдээ төрсөн өдрөөр чинь гэсэн үг шүү!
Өвөө: Хөөх чи чинь Наарнигийн хаалгатай болчихож?!
Иванов: Юу гэнээ?!
Өвөө: Тийм ид шидийн орон байдаг юм. Хүүхдүүд чинь юу уншдагийг харж байх хэрэгтэй. Ингэхэд хаалгаа хаалгачихгүй байхыг зөвлөе. Чамд нөөцөө задлах шалтгаан байсан л гэж найдъя...
Иванов: Юу вэ?...
Өвөө: Явъя аа...
Антон: Болчихлоо баярлаллаа...
Гриша: ..баяртай...
Антон: Хөршүүдээ сайн байцгаана уу!
Лида: Сайн уу!
Иванов: Сайн байна.. бууж өгөхгүй.
......................
№7
Иванов: Ямар ч курасан, ямар шарсан тост өглөөний цайн дээр байхгүй.
Лида: Дараагийн удаа талхны саваа дахиад хаахгүй хоёр хоночих, тосттой болчихно. Бүр ашигтай хөгц ч ургана. Яахав бид нар сувилалын газраас ирчихлээ л гэж бод!
Ваня: Харин би л тэр, сувилалд нь оччихсон бололтой. Ийм байдаг байх ч гэж бодсон.
Иванов: Чи юунд нь урвалзаа вэ, би ч гэсэн танайд эхэндээ нөгөө юу билээ, авакадог, идэж чаддаггүй л байсан.
Лида: Полина шарсан өндөр тавиад өгье алив...
Полина: Энэ тавган дээрээ юу?
Лида: Полина одоо болно оо, юм авах болгондоо цэвэр тавган дээр тавиулах гээ юу? Бид нар одоо аяга таваг угаадаг машинаар биш, гараараа угаана гэдгийг ч санаарай.
Полина: Зүгээрээ би угаачихна.
Ваня: Юу гээч, энэ, байшингаар нэг, юун хачин үнэр вэ? Ядуугийн үнэр үү?
Лида: Үгүй дээ чийг!
Даня: Чамд өөр дасах юм их байгаа...
Ваня: Чи л бүх юманд дасчихсан байх, би тэгмээргүй байна. Хоёр ч хонолоо нэг л тэнэмэл хүмүүс шиг санагдаад байх юм.
Лида: Өө...
Антон: Сайхан хооллоорой.
Иванов, Ваня: ..баярлаллаа..
Лида: ..баярлаллаа...Антон шарсан өндөг идэх үү, би дор нь шарчихна...
Антон: Үгүй ээ Лида баярлаллаа харин би та нарыг өглөөний цайнд урих гэсэн юм. Гадаа сайхан байна, надад грилль, хиам бэлэн.
Иванов: Антох тэгэлгүй яахав...
Полина: ..Үгүй ээ! Бид нарыг ийм байдалд оруулчихаад, дараа нь зүгээр л ирээд “хамт шорлог идэцгээе” гэж байгаа юм уу? Тэгээд л бүх юм хэвийн болчих уу?
Антон: Хиам л..
Иванов: Гэхдээ л Полина...
Полина: Чи очмоор байгаа юмуу? ..энэ чинь надаас урвах ийм шинэ хөдөлгөөн үү?!
Лида: Полина өнөө үед мах..үнэтэй л тансаглал болсон!
Иванов: Энд бэлэн л ороод ирлээ...
Лида: Тэгэхээр махгүй хоололцгооно. Эрүүл мэндэд ч ашигтай.
Ваня: Тэнэмэл байгаад зогсохгүй. Бас цагаан хоолтон. Гайхалтай!
Даня: Чи идэхгүй юм уу?
Ваня: Үгүй ээ..
Лида: Тэг тэг наадхаа идчих алив..
Хоёр Ивановынхон
Өвөө: Энд мэдээж халаалт байхгүй л дээ, гэхдээ агааржуулалт бол ч... чи удах уу, намайг оруулчих л даа, би удахгүй...
Лида: ..тэгээ тэг...
Өвөө: Баярлаллаа..
Лида: Яарах хэрэггүй дээ...
Катя: Өмдөө доош нь... зүрх юм уу?
Өвөө: Энийг би чамд зориулж зурсан юм. Зүрх рүү хүч орж байгаа нь мэдрэгдчихлээ...
Катя: Дараарай.. энийг танд.
Өвөө: Энүүгээр яах гэж, жаргалтай хүмүүст цаг хэрэггүй, үгүй дээ..
Катя: Энэ бол алхаа хэмжигчтэй ухаалаг цаг. Эмчийн зааврыг яаж хэрэгжүүлж байгааг чинь шалгана Өдөрт арван мянган алхам...
Өвөө: Хэд ээ?!
Катя: Арван мянга...
Өвөө: Чи миний эрүүл мэндийг бодоод байна уу, эсвэл булшлах гээ юу? Антон одоо миний оршуулгыг ч төлж чадахгүй гэдгийг санаарай...
Катя: Хэрвээ та Антоныг дахиад баяжтал амьдармаар байвал алхах л хэрэгтэй.
Өвөө: За яахав, явцгаая удахгүй чиний автобус ирлээ. Тэгэнгээ анхны алхамаа ч хийчихье...
Лида: Хөөе хаашаа аваад явчихваа?
Полина: ..энэ чинь хоолны үлдэгдэл...
Лида: энэ бол талх, яаж дээ? Тэгэхээр сав угаах машин бэлэн боллоо...
Полина: Ганцхан таваг угаагаад л ус нь бохирдчихно биз дээ?
Лида: Яахав хүсвэл өөрийнхөө тавгийг түрүүлээд угаачих...
Иванов: Вуаля.. эзэгтэй хүлээж аваарай, түмпэн, шанага, шүршүүр бэлэн..
Полина: Ядаж ингээд ч гэсэн..баярлаллаа... Дахиад л чи юу? Ямар нэг юмаа мартчихаа юу?
Антон: Тийм ээ.. хэрвээ манай чиргүүлд ямар нэгэн юм хэрэгтэй бол хэрэглээрэй гэж хэлэхээ мартчихаж, тэнд халуун ус, усанд орох газар байгаа..
Полина: ..чиний чиргүүлнээс хэрэгтэй юм гэвэл, чамтай хамт холхон шиг л байгаасай. Манайд эр хүн байгаа, бид нар чадна.
Антон: Хэн, Лида юу?
Иванов: Их инээдтэй байна.
Полина: Ингэхэд Алексей шүршүүр ч хийчихсэн.
Антон: Харж л байна, бүхэл бүтэн спа төв тийм үү? Оройдоо хүнд харагдахгүй, харанхуй тийм биз дээ?
Иванов: Байшин, гэр бүлээ тавиад туучихсан хүн гэхэд чи их л хөгжилтэй харагдаж байна.
Антон: За за боллоо, энэ түлхүүр, хэрвээ хэрэгтэй бол ороорой. Манайд усанд орох шүршүүр байгаа.
Иванов: Гэхдээ манай байшин жинхэнэ! Харин Мокус өвөөгийн чиргүүл биш!
Өвөө: Өө Даник, Даник.. байж бай!..
Даня: ..өвөө дараа болоё, надад цаг бага байна.
Өвөө: Би жаран тавтай, надад л цаг бага байна.
Даня: Та яах гээ вэ?
Өвөө: Арван мянган алхам гэж их үү?
Даня: Ойролцоогоор долоон километр..
Өвөө: Хоёрдох асуулт... энэ хөрөнгөтнүүдийн алхаа хэмжигчийг гүйлгээд өгч чадах уу?
Антон хоолой: Та хоёр урьдынхаараа л амар арга хайхгүй байгаа юу? Удахгүй мод үрж гал гаргана... шахуурга худалдаад л авчих, юу байсан юм бэ?!
Полина: Аваагүй бол хэрэггүй л гэсэн үг.
Антон: ..нн...
Полина: Алексейд энэ нь сайхан байгаа.
Антон: Эсвэл минийхийг л ашиглачих, асуудал юу байгаа юм бэ?
Полина: Шахуургаа өөртөө үлдээ. Хөзөрөнд тавих юмтайгаа ч үлдэнэ.
Лида: Юу гээч үнэхээр л туслалцааг нь авъя л даа, шахуургаар бол хамаагүй амар биз дээ?
Полина: Үгүй ээ ингээд ч хэцүү биш байна. Өлгөчих...
Ваня: Данёк бод доо, надад саяхан нэг одой наалдчихлаа. Бас нэг орк л бололтой.
Иван: Чи яагаад гэр бүлийн мөнгөнөөс хулгайлчихав?
Ваня: Хаанаас аа? Анн ердөө л гурван мянгыг үү, би хулгайлаагүй зээлж авсан юм. Ялгаа нь харагдаж байна уу?
Иван: Зээлээр авах бол өгөх хүсэлтэй байхыг хэлдэг. Боломжтой ч байдаг. Ялгаа нь харагдаж байна уу?
Ваня: Миний үнэртэй ус дуусчихсан.
Даня: Чи үнэхээр хэлж байна уу?
Ваня: Тийм ээ...
Даня: Чи энэ балай юманд мөнгө үрчихэж байгаа юм уу?
Ваня: Анд минь юу гээч, эр хүн бүхэн өөрийн гэсэн үнэртэй байх ёстой. Чинийх бол шилмүүсний үнэртэй савангийн үнэр. Өвөөгийнх бол нафталины үнэр. Харин минийх сонгодог үнэртэй ус бага зэргийн пачулийн үнэртэй.. Данёк санаа зоволтгүй дээ мөнгий нь буцаагаад хийчихнэ. Боломжтой болохоороо л, яаж ийгээд, цалингаа авахаар, эсвэл Антон аав өгвөл. Энэ нь арай хурдан л даа.
Даня: Үнэн хэрэгтээ чамд өөрөө ажил хийгээд олох ч боломж байна. Тоглоомын чинь чанартай юм их үнэтэй.
Ваня: Үгүй дээ, тэгснээс өөрийнхөө гарыг тайраад өгчихье, би арай гэж энийг бүрдүүлж байгаа.
Даня: Юу гэхээр, хэрвээ энэ тухай аав, ээжүүдэд мэдэгдмээргүй байвал зарим нэг юм хийхээс өөр арга алга...
Ваня: Сүрдүүлэг үү?! Ивановууд иймхэн юмнаас айхгүй...
Даня: Тэгээд л харин хэнээс шангаа хүртэхээ сонго! Ивановынхнаас уу, эсвэл Ивановынхаас уу?!
Катя: Ер нь бол хэвтлээ гээд алхаа хэмжигч явахгүй л болов уу?
Өвөө: Тийм үү?!
Катя: Нхн... яахав та хаагуур ингэж олон алхсныг шалгачихъя л даа!
Өвөө: Шалгачихъя гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ чинь бас камертай юм уу? Чи намайг хардаг уу?!
Катя: Би бишээ, жи-пи-эс...
Өвөө: Тэр чинь мөрдөх товчооны оронд уу?
Катя: Тэгэхээр юу гэж хэллээ!? Анн тийм... ингээд замыг нь харуулах! Байшин, жорлон.. нэг бол та маш их чацга алдаж байгаа, эсвэл та хоёрын нэг нь худлаа хэлж байна.
Өвөө: За яахав Шерлок... арван мянган алхамыг чинь яахав хийе...
Катя: Хэвтэж бай, тариагаа хийлгэ... өмдөө доош нь... зүрх чинь яагаад буруу талдаа гарчихаа вэ?
Өвөө: Хоёр талд нь ээлжилж тариг гээд л, тэгэхгүй бол сахиусан тэнгэрийн зүү чинь их л өвдөж байсан!
Лида: Алексей дахиад ус тавьчихаарай..
Иванов: Ингэхэд үнэхээр Антоноос болж бүх юмаа алдсан юмуу, усны төлбөрөөсөө болоогүй юу?
Лида: Полина чи удах уу?!
Полина: Тийм ээ би толгойгоо угаачихлаа, одоо жаахан цэвэр усаар угаагаад л боллоо. Одоо ерөөсөө удахгүй.
Лида: Танайд яагаад тийм олон усны өрөө байсныг би одоо л ойлгож байна!
Антон: Лида юу гээч, чамайг энд байсныг мэдвэл Полина баярлахгүй л болов уу?
Лида: Би бүгдий нь сайн бодчихсон.
Полина: Би болчихлоо, одоо угааж болно.
Лида: Би ер нь больдог ч юм билүү?
Полина: Лида чи намайг яагаад ийм алчуур зангидснаа мэдэхгүй гэж бодоо юу?
Лида: Зүгээр л...
Полина: Лидочка хиртэй үсээ нуух биш, угаах хэрэгтэй, аливээ алив тийшээ, очоод угаачих, сайхан бэлэн ч болчихсон.
Лида: ..нхн.. тийм ээ тэгье...
Лида: Хөөе энэ ус чинь ямар сайхан юм бэ... хөөх энэ ус чинь ийм сайхан билүү?
Полина: Лида юу гээч би энд...
Лида: Тийм ээ би бүгдий нь Антоныд угаачихсан. Ийм боломж байхад яагаад ашиглаж болохгүй гэж...
Полина: ..яагаад гэвэл тэрнээс л болж би аяга тавгаа түмпэнд угааж, өөрөө ч гэсэн түмпэнд усанд орж, бас түмпэнгээс ч хоолоо идэж байгаа!?
Лида: Тэгвэл би Антонтой хагаралдаагүй. Надад одоо орох орон байхгүй, бид нар нүүдлийн амьдралтай. Тиймээс хүссэн газраа угааж болно. Тэнд ядаж боломжийн шүршүүр байгаа..
Полина: ..ингэхэд...
Иванов: ..чамд миний шүршүүр таалагдахгүй байна уу?!
Лида: Надад та нарын зөрүүд зан таалагдахгүй байна!
Иванов: Тэгвэл тэгээд л..зөрүүд бишүүд рүүгээ яв. Харин бид нарт энд бүх юм болж байгаа! Ямар ч эх захгүй!
Иванов: Энэ урвалт биш гэж үү?! Ааваа та надад Кибальчиш хүүгийн тухай уншиж өгдөг байсан. Өөрөө хиамны төлөө л урвачихсан уу?
Өвөө: Үгүй дээ Лёха, даанч хөрөнгөтнүүд ялчихсан..
Иванов: Харин та хоёр уай-файгийн төлөө эх орноо ч гэсэн худалдах уу?
Даня: Хэрвээ үнэгүй бол л...
Антон: Энд ил гал дээр хиам бэлдчихлээ. Сайхан хооллохыг ч хүсье...
Ваня: Энэ сүлжээгээ “Антон фри” гэж нэрлэх хэрэгтэй. Таны гэр бүлийн байдалд ч гэсэн бараг тохирхоор...
Антон: Их инээдтэй байна!
Лида: Тэгэхээр би, аяга тавгаа ч угааж байя...та нар...
Даня: ..ээжээ сууж бай, суу.. Ваня угаачихна гэсэн...
Өвөө: Ваня юу?!
Ваня: Манайд үнэхээр аяга таваг угаагч авах мөнгө байхгүй гэж үү? Эсвэл гэр бүлийн хуримтлалаа дахиад тоолох уу?
Даня: Тийм ээ би аяга таваг угаамаар байна.
Лида: Яахав тэг ээ..
Өвөө хоолой: Даник..
Даня: Юу?
Өвөө: Энэ Катюха миний хаашаа явсныг мэддэг аргатай юм байна. Тэрний утсан дээр газрын зурагтай, бүх зам нь гарч байсан.
Даня: Тийм ээ тийм юм байгаа. Дугуйчид, тамирчид ч гэсэн тэрийг ашигладаг. Беларусын нэг хүн ерөнхийлөгчийнхөө зургийг ч зурсан. Гэхдээ тариа сүйтгэсэн гээд торгууль ч төлж байсан...
Өвөө: ..үгүй байлгүй дээ..
Даня: Тийм ээ..
Өвөө: Тэгвэл зүрх зурж болох уу?
Даня: Өвөө та чинь наяад оны залуус шиг л байх юм. Гэхдээ мэдээж болно. Яваад л зурчихна. Төвөгтэй юм байхгүй...
Өвөө: Үгүй дээ, өвөө нь гараараа ч зүрхийг тиймхэн л дүрслэнэ. Хөлөөрөө алхаад гэвэл бүр ч...
Даня: За яахав би туслая. Хүний хөдөлгөөнийг хянадаг тусгай хавсралт ч байдаг. Та над руу залгаад л би хаашаа явахыг чинь хэлээд өгнө.
Иванов: Сайхан бүхэн энгийн... дахиад хэнийг байшингаасаа хөөж байгаа билээ?
Полина: Үгүй дээ бас нэг ажил, юмаа угаах хэрэгтэй байна.
Иванов: Хаанаасаа ийм их юм бэ?
Полина: Яаж дээ бид нар чинь энд хоёр ч хонож байна.
Иванов: Полина чамайг сэтгэлээр унагамааргүй байна. Гэхдээ тосгонд хувцсаа ч гэсэн түмпэнд угаадаг.
Полина: Үгүй шүү, бид нар хоёр жилийн өмнө энд хуучин угаалгын машинаа аваад ирсэн. Явцгаая би чамд үзүүлье...
Полина: Энийг ямар нэгэн байдлаар залгаж болно биз дээ?
Иванов: Хэрвээ даралт өгчихвөл ч, жишээ нь шахуурга ашиглаад болж байна...
Полина: ..үгүй дээ үгүй зөвхөн Антоныг л хэрэггүй. Нөгөө..шахуургы нь ашиглахгүйгээр.
Иванов: Би өөрөө ч гэсэн ашигламааргүй байна. Өөр арга байгаа. Тийм ч энгийн биш л дээ гэхдээ байгаа...
Иванов: Болчихлоо, бүгд ажиллана. Одоо боошиг руу ус хийгээд л болоо...
Полина: Чи усы нь зөөчих, би юмаа авчраад угаалгын нунтгаа сонгож байя..
Ваня: Данил Ивановын нарийн бичиг сонсож байна.
Өвөө: За яаж байна зүрх бүтэн зурагдах болж байна уу?
Ваня: Одоохон өвөө, юу гэхээр яг наад зүгтээ хоёр зуун метр, дараа нь эргээд эхлэсэн газраа оч...
Өвөө: Болж байна..
Ваня: Өвөө гэхдээ та биш, Катя л өдөрт долоон километр алхамаар санагдчихлаа. Жаахан тураг...
Өвөө: Яасан их хөгжилтэй байна уу? Яахав эргэн тойрноо л хар, чи наанаа удаан амьдарна!
Даня: Харин одоо... миний номнуудыг цагаан толгойн дараалаар тавьчих.. аливээ яасан бэ?
Өвөө: Тэгэхээр явах л хэрэгтэй юм байна...
Полина: Лёшенка...
Иванов: Яасан бэ?
Полина: Нэг төвөгтэй асуудал байна!
Иванов: Юу?
Полина: За за юу ч бишээ ажлаа хий...
Антон: Дэвшил шүү! Бүр эртний египетчүүдийн чулуу зөөх арга руу орчихож тийм үү?
Иванов: Юу гэнээ? Чи өөрөө ч юмаа угаалгах гээд авчирдаг болох байлгүй!
Антон: Лёша чи чинь үргэлж л өөр юм боддог байсан. Гэтэл гэнэт л илжиг шиг зүтгээд л, яах гэж? Ивэрхийтэй болмоор байна уу?
Иванов: Үнэнийг хэлэхэд би өөрөө ч гэсэн ийм юманд оролцсондоо баярлахгүй л байна.
Антон: Тэгвэл наад дүүжингээ болиод шахуурга залгачих л даа даралт үүсчихнэ гүйцээ...
Иванов: Полинаг яахав?
Антон: Лёха өөрөө л шийд, нэг бол Полинатай ганц удаа марга, эсвэл өдөр болгон хоёр давхар луу усаа зөө. Тэгээд ч Полина өдөр бүхэн цэвэрхэн хувцас өмсдөг.
Лида: Кибальчиш хүү л гээд байсан! Өөрөө ганц өдөр ч тэсэхгүй.
Иванов: Лида...
Лида: Сайн л бодоорой сайн бод, чи Полинагаас хамгийн сүүлд урваж байгаа шүү! Тиймээс бид нарын бүгдийнх нь өмнөөс чи л шангий нь хүртэнэ. Ойлгож байна уу?..
Полина: Дахиад л чи ирчихээ юу?
Иванов: Полина энд...
Полина: ..ирдэг чинь ч сайн болж, Алексей энэнд тэрний шахуургагүй бид нар болж байгаа гэдгийг харуулчих.
Иванов: Ингээд..бурхан өршөөг үү?! ... Би ч ингэж бодсон юм. Угаалгын машин, шахуурга хоёрыг тогны хүч зэрэг дийлэхгүй байна. Тэгэхээр дэмий усан сан босгоогүй л юм байна.
Лида: Одоо болно оо, Полина явчихлаа...
Иванов: Явж чиний усан санг буцааж залгая.. очоод гар чийдэн аваад ирье, дээврийн гэрлийг Ильичийн үеэс л солиогүй удчихсан.
Иванов: Би жорлонд чинь орчих уу, тэгэхгүй бол уургийн түвшнээ ямар байгааг шалгалгүй удчихаж...
Антон: Цаанаа өндрөө тохируулаарай хэрвээ өвдөг чинь тулахгүй бол дундаас доогуур гэсэн үг...
Иванов: Яачихаа вэ, хутгаа өгдөө, хөшөөдөхье...
Антон: Май...
Полина хоолой: Хэрэггүй ээ...
Иванов: Би нөгөө...
Полина: Яагаад гэвэл тэр жорлонд орохын арга алга... харин Алексей өдөржин боошиг янзалсан. Энэ бол юу ч гэсэн үг биш, би чам дээр ирээгүй, жорлонд орсон. Тэгээд ч чиний хийсэн бүхний дараа би энэ чиргүүлийг өөртөө авсан ч болно. Тийм учраас Алексей ор ор, хүсснээрээ сууж болно...
Катя: Ядаж энэ удаа зүрх байгаагүй л нь их юм.
Өвөө: Аливээ шалга... энийг чамд.. миний хайрын бэлэг тэмдэг... ямарав...
Катя: Та чинь арай л?!
Өвөө: Уг нь энэ зүрх л дээ..
Катя: Тийм үү...
Өвөө: Зүрх л байх ёстой. Яадаг Иван Сусанин бэ?! Би маргааш чамд жинхэнэ гайгүй зурж өгье...
Катя: Хэрэггүй ээ, зүгээр л уран бүтээлгүй л алх...
Өвөө: Яахав...
Катя: Тэгэхгүй бол... гэхдээ энэнээс муу болохгүй л дээ...
Даня: Ойлгосонгүй... “шинэ эзэнтээн өөр юу хийхэв” хаана байнаа?
Ваня: Юу гэнээ?
Даня: Миний пүүзийг угаагаадах.. бас оймснууд угаачих. Хос хосоор тавьчихаарай...
Ваня: Чи чинь бүр..галзуураа юу? Үгүй шүү, тэгснээс ганц байгаа Элфикээ зарсан нь дээр! Би одоо зарчихна. Гүйцээ, би чөлөөтэй болсон....
Даня: ..ашгүй дээ би бүр яаж ингэхээ ч бодож чадахгүй байсан.
Ваня: Юу гэнээ?
Даня: Чиний элфикийг зараад гурван мянгыг гэр бүлийн мөнгө рүү хийчихсэн. Энэ үлдсэн нь чинийх...
Ваня: Чи бүр айхаа мэдэхгүй болчихоо юу...
Даня: ..чимээгүй, чимээгүй, чимээгүй...
Ваня: Юу гэж, аливээ яасан бэ?! Алив...
Даня: ..тайвшир боллоо болсон...
Ваня: ..намайг тавь...
Өвөө: ..хөөе хөөе.. алив...зогс зогс..
Даня: ..тайвшир гэж байна...
Ваня: ...юу тайвшрах гэж...
Өвөө: ..зогс, зогс, брээк! Энэ би л та хоёрыг өнөөдөр нүдэх ёстой. Бараг л хүний хувийн амьдрал сүйтгэхээ шахсан..чимээгүй!
Полина: ..юу болоод байна аа?!
Өвөө: ..үгүй дээ би биш...
Иванов: Энэ юун мөнгө вэ?
Даня: Би зүгээр л Ванькаг тэврэх гэсэн юм. Энэ чинь бид нарт мөнгөөр туслах гээд өөрийнхөө аккаунтыг зарчихсан байна.
Лида: Ваня чи ямар сүрхий юм бэ?!
Иванов: Надад хоёр асуулт байна. Тэр аккаунтыг чинь хаана зардаг юм бэ?..
Даня: Ваня би үнэхээр чамаар бахархаж байна.
Полина: Хөвгүүдээ би та хоёроор хоёулангаар чинь бахархаж байна...
Антон: Би бүр яаж гээч...
Лида: Харин би манайх ийм сайхан гэр бүл гэдэгт бахархаж байна тийм шүү...
Өвөө: Харин надад энэ нялуун байдал нь бүр муухай санагдчихлаа. Явцгаая Катюха...
Антон хоолой: Би хулчгар биш...
Иванов: Болчихлоо мотороо унтраа...
Иванов: Бид нар бүгд Иванов, Ивановууд, ажиллаж байна! Бид нар нэг нь нэгэнгүйгээрээ болохгүй л бололтой.
Антон: Полина сонсож байна уу, бид нар нэг нэгэнгүйгээрээ болохгүй.
Полина: Алексей сайн байна... надад чамаас гуйх бас нэг юм байна.
Ваня: Тийм ээ...
Даня: Ваня..
Ваня: Анн...
Даня: ..шөнийн хоёр болж байна. Хичнээн тоглох гэсэн юм бэ?
Ваня: Би тоглоогүй ээ анд минь би аккаунт цуглуулж байна. Ингэж мөнгө олдог болно оо.. бас шинэ юм ч гарчихаж, худалдаж авмаар байна.
Иванов: Алив яваарай яваарай, хөгжилтэй.. анхаараарай! Энгийн л ганц нүх байсан, тав тухтай биожорлон боллоо. Хэт улаан туяаны халаалтай, Полина үнэхээр тухтай... бас манай спонсор Иванд тусгайлан баяр хүргье...За!
Даня: Яасан бэ, тэгээд ч одоо хувийн пачулийн үнэртэй агаар цэвэрлэгчтэй болчихлоо...
Лида: Дараалалдаа зогс л доо...
Иванов: ..хөөе хөөе...
Антон: ..та нар чинь, ямар жорлонд орж үзээгүй биш дээ...
Иванов: Ааваа дэлгүүр гүйгээд ирэх үү?
Өвөө: Тэгээ...хүлээгээрэй.. энийг ав, дэмий битгий алхаад бай...
Иванов: Анн...
........................
Аав
Эмч эр
Залуу
Охин том охин
№8
Антон: Сайн байцгаана уу._..
Лида: ..өө.. сайн уу...
Полина: Сандал аваад ороод ир суу...
Өвөө: Чи чинь бид нартай юм идэж байх юм уу? Чиргүүлээ ч гэсэн дахиад хожигдчинхсон уу?
Антон: Их инээдтэй байна Виктор Алексеевич, их инээдтэй байна.
Өвөө: Эсвэл чи энэ бүтэлгүйтэй дахиад эвлэрчихсэн үү?
Полина: Үгүй ээ би зөвхөн өглөөний цайнд дуудсан юм. Яагаад гэвэл бид нарт бүгдэнд нь хамаатай асуудал үүссэн.
Иванов: Дахиад асуудал уу? Бид нар зөвлөлтийн үеийн байшингуудыг буулгах хөтөлбөрт өртчихсөн үү?
Полина: Маргааш өглөө манай аав ирнэ.
Өвөө: Манай энэ чинь үлгэрийн ордон уу, долуулаа сайн, наймуулаа бол бүр ч сайхан гэдэг шиг үү?
Ваня: Тийм ээ зочид буудлын бизнесийн хаан, нэг ч одгүй өрөөтэй танилцана...
Антон: Яаж ирнэ гэж, хаашаа, наашаа юу?
Аав: Өөрийнхөө бизнесийн гурван удаа нооль руу урсгачихсан хүнийг би хүндэтгэж чадахгүй!
Антон: Урсгасан шигээ л босгосон.
Аав: Чиний яаж босгосныг би мэднэ ээ!?
Антон: Яаж?!
Аав: Мөлхөх заяатай амьтан нисэх боломжгүй.
Антон: Тэгээд л миний байшингаас мөлх л дөө!
Полина: Антон хэрэггүй ээ!
Аав: За яахав хэнийх нь зөв байсныг цаг хугацаа харуулна.
Антон: Нхн...
Аав: Харин би чамд энэ өрөвдөлтэй дамын наймаачин чиний алдаа гэж үргэлж хэлдэг байсан.
Полина: Энэ хүн миний нөхөр! Та тэрнийг доромжилсноороо миний сонголтыг доромжилж байна.
Аав: Надаас тусламж гуйгаад мөлхөөд ирэхээр чинь чиний сонголтыг сануулна аа?!
Лида: Байз л даа гэхдээ ямар асуудал байгаа юм бэ? Эвлэрэх гэж ирж байгаа ч юм билүү? Шинэ ачтай болсноо мэдээд л.. та хоёрын бүх зүйлийг л уучилна!
Полина: Бид хоёр юу ч хэлээгүй байгаа.
Антон: Энийг ч яахав бид хоёр хэлчихнэ, харин дампуурсан тухай нэг ч үг хэлж болохгүй... огт болохгүй!
Полина: Бас би чамаас салснаа яаж хэлэхэв, тэгэхээр аавын зөв байсан гэсэн үг үү?
Иванов: Тийм ээ энд пиджак өлгөх газар ч байхгүй. Шкафаар дүүрэн л гадуур хувцас...
Антон: Тэгэхээр бид нарын гэр бүл ч, бизнес ч бүх юм сайхан байгаа дүр үзүүлцгээе! Ингэхэд удах уу?
Полина: Нэг л хононо гэсэн.
Антон: Тэгэхээр анхаарлыг нь солигдсон хүүхдүүд рүүгээ чиглүүлцгээе...
Даня: Байзаарай та хоёр тэгээд энэ байдалд яаж сайн байгаагаа харуулах юм бэ?
Иванов: Бүх үнэнээ хэлээд л тусламж гуйсан нь шулуухан юм биш үү?
Антон, Полина: ..үгүй ээ...
Полина: Аав өчнөөн удаа тусласан болохоор туслаач гэж хэлэх ч хэцүү байна.
Өвөө: Надад ичих юм алга... би аавд чинь ганц ч удаа хандаж байгаагүй.
Хоёр Ивановынхон
Антон: Алберт сайн уу, ажил сайн уу?
Алберт хоолой: ..сайн уу, ярих юмаа шууд ярь..
Антон: Энд юу болсон гэхээр...
Алберт: Илүү шуудхан хэлээдэх..
Антон: Чи надад нэг хоногоор байшингаа түрээслэж болох уу?
Алберт: Яасан хүүхэн найрах гээд байгаа юм уу?
Антон: Үгүй ээ аавыгаа...
Алберт: Тэгэхээр Антон би чамтай дахиад ямар ч холбоотой баймааргүй байна. Дахиад битгий залга, битгий бич, шуудангийн тагтаа ч дахиж битгий явуулаарай баяртай!
Алберт: Уучлаарай таныг дайлах ч юм алга. Энд хүнгүй байгаа. Зөвхөн үл хөдлөхийнхөнд үзүүлэх гэж л ирдэг. Эзэгтэй байхгүй болохооор хөргөгч ч хоосон.
Полина: Зүгээр дээ, би зүгээр л ярилцах гэж ирсэн.
Алберт: Тэгээд танд байшин хоногоор ямар хэрэгтэй юм бэ?
Полина: Дурсамж гэж хэлэхүүдээ, байшинтайгаа хүн шиг салах ёс ч хиймээр байна. Тэгэхгүй бол яагаад ч юм нэг л яаруу... нэг тиймхэн санагдаад...
Алберт: Сайн байна... та дуртай цагтаа л хандаж болно.
Полина: Тийм үү...
Алберт: Тэгэлгүй яахав, ийм сайхан эмэгтэйд яаж татгалахав дээ!
Полина: Танд их баярлаллаа. Үнэ нь ямар байх билээ?
Алберт: Та өөрөө л их баярлаллаа гэсэн биз дээ! Энэ бол бүрэн хангалттай... .. яахав.. ер нь тань шиг сайхан эмэгтэй амьдралаа яаж тийм бүтэлгүй хүнтэй холбосныг ойлгохгүй л юм! Та ийм залуухан, энэ алдаагаа засахад оройтоогүй нь л сайн байна.
Аав: Ямар том болоо вэ!
Ваня: Өвөө болно доо...
Аав: Миний л ясны удам... урьдынх шигээ дээш нь шидэж тоглохын аргагүй л болж...
Ваня: Одоо яаж тэгэх вэ дээ өвөө минь..
Аав: Аав ээж хоёр чинь яачихаа вэ, яагаад өвөөгий нь угтах гэж ирээгүй юм бэ?
Ваня: Хүндэт зочноо хүлээж авахад л бэлдэж байгаа. Таньд таалагдахгүй бол дахиад жил алга болчихно гэж айж байгаа.
Аав: Болно доо, урдны гомдол нэгэнт өнгөрсөн. Хэрвээ бие гайгүй бол аль болох их ирж байнаа...
Ваня: ..таны бие ямар нэгэн асуудал гараа юу?
Аав: Үгүй дээ өчигдөр шинжилгээ өгсөн. Бөөр л жаахан тиймхэн гарч... ерөнхийдөө юу ч биш л дээ!
Ваня: Харин манайд өчнөөн л их юм болсон. Бодоод үз дээ арван зургаан жилийн өмнө...
Аав: Хар даа...
Ваня: Хөөх таны шинэ байшин уу?
Аав: Энэ чиний шинэ байшин...
Ваня: Үгүй байлгүй дээ өвөө...
Аав: Би чинь ач хүүгийнхээ арван зургаан насны ойг өнгөрөөчихсөн шүү дээ... тэгээд л алдаагаа засахаар шийдсэн юм.
Ваня: Бүр далайн эрэг дээр юм уу?...
Аав: ..тийм ээ... эхлээд дугуй бэлэглэх гэж байсан юм. Дараа нь дугуй бол аав чинь ч аваад өгчихнө.. маргааш өглөө явахаасаа өмнө бэлэг болгоод баримтаа гүйцээчихнэ ээ...
Аав: Харцгаа.. ийм залуухан, гэтэл ухаантай, хариуцлагатай залуу.
Даня: Энэ бүхэн таны л ген гэж бодож байна.
Аав: Миний удам угсаа! Чи энэ амьдралд ядаж ганц ч гэсэн зөв юм хийсэн л юм байна. Надад бэлэг байгаа. Бидний эвлэрэлийн бэлэг тэмдэг болгоод би ач хүү Данилдаа Хар далайн эрэг дээр байшин бэлэглэж байна. Харин Ванька чамд дугуй бэлэглье... Гэхдээ дугуйг бол аав чинь ч бэлэглэчихнэ л дээ... алив өвөөгөө тэвэр л дээ!
Аав: Чи надад юу хэлэх гэж байсан бэ би сонссонгүй. Яагаав арван зургаан жилийн өмнө гээд л тэгж байсан.
Ваня: Анн арван зургаан жилийн өмнө бөгжний эзэн үзэж байсан. Тэрнээс хойш үзээгүй. Та үзсэн үү?
Катя: Өглөөний мэнд...
Өвөө: Тийм ээ...
Катя: Виктор Алексеевич таны бүх юм зүгээр үү?
Өвөө: Бүх юм зүгээр... дээврийн хөндийгөөс пянз олоод, тэгээд л, бүр сэтгэл хөдөлчихлөө. Энэ дууны аянд би анх удаа үнсэлцэж байсан юм..
Катя: ..хөөх та хэдтэй байсан бэ?
Өвөө: Долоотой...
Катя: Хөөх..
Өвөө: ..дэггүй гэж, тэр тавиад он гэдэг чинь, Катюха чи суу л даа ямар сайхан дуу байна сонс доо...
Катя: Та яаж байгаа юм бэ?
Өвөө: Байшин хүнгүй бид нарт хэн ч саад болохгүй..
Катя: ..би таны үдийн цайг бэлдэх ёстой. Тариа хийнэ. Гэтэл та дахиад л өөрйинхөөрөө...
Өвөө: Тэр чинь бүгдээрээ хүлээнэ, Катюха алив..
Катя: Та хамаагүй хүчилж, догдлож болохгүй...
Өвөө: Юунд нь догдлохов дээ, ямар анх удаа биш...
Катя: Тээр, байзаарай би таныг өвөр дээрээ өнгөрүүлмээргүй байна.
Өвөө: Энэ зүгээр л сэтгэл хөдлөөд л, энэ тэнэг мэдрэгчийг аль хэдийн авах ч болсон...
Катя: Үгүй ээ... бид азаа үзэж болохгүй. ..үгүй! .. тайвшрах дасгалаа... одоо тариаг чинь хийнэ...
Өвөө: Чи чимээгүй бол л доо!
Аав хоолой: Тэр хаалга руу очоорой...
Ваня: Өвөө юу гээч, одоохондоо аав, ээж хоёрт далайн эрэг дээрх байшингаа хэлэхгүй байя тэгэх үү?
Аав: Яагаад?
Ваня: Та аавыг мэднэ биз дээ? Дахиад л хүн өөрөө хүчээрээ олох ёстой гээд л тэрийгээ эхлэнэ... баримт бичгээ хийхдээ л яахав хэлчихье...
Аав: Яахав тэгье... Чиний байшин өөрийнхөөс нь гайхалтай гэдгийг хараад царай нь яахыг харья..
Ваня: Болж байна өвөө одоохон... өвөө би одоохон, түр хүлээгээрэй тэнд нөгөө, бас нэг юм...
Аав хоолой: ..ойлголоо....
Ваня: Ааваа, ээжээ Данила, бас манай аав ээж хоёрыг яаралтай нуух хэрэгтэй. Өвөөд бид хоёрыг андуурчихсан гэж хэлж болохгүй юм байна.
Полина: Яагаад?
Ваня: Шинжилгээний хариу хүлээж байгаа, өвөө удахгүй байж ч магадгүй. Тэгээд л ирсэн юм байна.
Полина: Ямар аймшигтай юм бэ...
Ваня: Тийм ээ... зүрх нь л гэсэн. Тэгээд л ийм мэдээг тэсэхгүй байж магадгүй.
Полина: Чи үнэнээсээ юу?
Ваня: Тийм ээ... гэхдээ намайг хэлсэн гэж битгий хэлээрэй, хариугаа мэдэхээс өмнө энэ тухай та хоёртой ярихыг хүсэхгүй байгаа.
Полина: Ааваа сайн байна уу...
Аав: Охин минь... сайн уу, сайхан харагдаж байна.
Антон: Сайн байна уу...
Аав: Сайн уу худалдаачаан.. юу өмсчихөөв дээ, хэн зөвлөө вэ, ийм харагдах бүдүүлэг.. дотогшоо орцгооё л доо, дотогшоо орцгооё...
Ваня: ..тиймээ орцгооё...
Лида: Сайн байна уу... бид их баяртай байна, их баяртай байна. Намайг Лида гэдэг. Нхн...
Иванов: Алексей... энэ Данила..
Даня: Сайн байна уу...
Иванов: Бид нар...
Ваня: ..энэ манай зарц нар өвөө, язгууртны л ийм ёс. Зарц нар нь эзэдтэйгээ зочинтой нь дотор мэндчилдэг.
Аав: Тийм л дээ би мартчихаж, та нар чинь Ивановынхон шүү дээ..
Антон: Тийм ээ, Алексей манай ажилчин. Данила цэцэрлэгч, Лида гэрийн үйлчлэгч. За за мэндчилчихлээ боллоо! Алексей уур галлах түлээ хагал, Данила хашаагаа шүүрд, Лида ширээ засчихгүй юу, зочин замаас ирсэн хооллож, ундлах хэрэгтэй гэдэг биз дээ... Болгооно уу!...
Ваня: ..өвөө орцгооё...
Полина: ..дэмжээд өгөөрэй...
Лида: Полина.. Сергеевна.. таныг түр болох уу...
Иванов: Аягүй бол бид нар яачих ч юм билээ?!
Лида: Тийм ээ...
Өвөө: Гүйцээ электрон эдлэлээ одоо надад саад болохгүй...
Лида: Энэ чинь бас юун морьтой цирк болчихвоо?! Дахиад л бид нараас ичиж байгаа юмуу?
Полина: Яагаад ичих гэж, зүгээр л ингээд жүжиглээд өгөөч гуйя, аавын зүрх их муу, тэгэхээр хүүхэд солигдсон энэ явдлыг дийлэхгүй байж ч магадгүй.
Иванов: Манай төрлүүд чинь бүгд зүрх муутай хэрэг үү? Эсвэл бүгд зүрхний хяналтанд орцгоох уу?
Даня: Ээжээ тоглоод л өгье л дөө... зүрх бол аюултай шүү дээ!
Полина: Бид нар аятайхан бэлдэж байгаад л дараа нь мэдээж бүгдий нь хэлчихнэ...
Лида: Тийм ноцтой л юм бол тэгье л дээ...
Иванов: Гэхдээ би мод хагалахгүй шүү, хагалчихсан түлээ амбараас авчраад л тэнд асгачихъя...
Антон: Сергей Кондратьевич юм ид, бүгд гэрийн, эрүүл мэндэд ашигтай. Ийм юм идээгүй удсан л байх, цэвэр бүтээгдэхүүн.
Аав: Яагаад ингэчихээ вэ? Чи чинь лобсторгүй амьдарч чаддаггүй биз дээ?
Антон: Яагаад ч юм идсээр байгаад ханасан! Тэр чинь ялгаагүй л нэг хавч.. харин энэ бол манайх...
Ваня: ..эх орны үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа өвөө...
Антон: Яахав гадны бүтээгдэхүүн гэвэл хашны нухаш л үлдсэн. Хүү минь талх аваад өгөхгүй юу...
Аав: Тийм байж, бизнес чинь ямар байна?
Антон: Гайхалтай бүх юм хэвийн...
Аав: Хэвийн?! Миний тооцоогоор тийм байх ёсгүй л санагдах юм.
Антон: Яагаад тэр билээ?
Аав: Яагаад гэвэл чиний өгсөлт, уруудалт миний ирэхтэй л тохирдог. Харж бай л даа.. бүх юм сайн, шатчихсан, бүх юм сайн, шатчихсан, бүх юм сайн, шатчихсан, бүх юм сайн.. тиймээс одоо шатах л ёстой.
Антон: Үгүй ээ, таны урмыг хугалахаас аргагүйнэ.. харин ч эсрэгээрээ бүх юм хамгийн гайхалтай, зүгээр л оргил руу мацаж байгаа. Бүх юм сайн..вшд..бүх юм сайн!
Полина: Ааваа та юм идээрэй, замаас ирсэн хүн өлсөж байгаа. Тэгээд ч энэ зүрхэнд их сайн..
Аав: Би бизнес ангиллаар ирсэн л дээ. Өлсөөгүй байна. Юу гээч чи надад зуун мянгыг зээлэхгүй биз? Би онгоцонд нөүтбүүк рүүгээ конъяк асгачихсан. Шинийг авч ажлаа хийх гэсэн юм.
Антон: Асуудал юу байгаа юм бэ, картаараа л төлчих асуудал алга..
Аав: Би гэртээ мартчихаад л... би очоод л дор нь буцаагаад өгчихнө. Санаа зоволтгүй..
Антон: Үгүй дээ санаа зовоогүй, ингэхэд миний нөүбүүкийг ч ашиглаж болно.
Аав: Ажил нь оргил руу мацаж байгаа, илүүчлэх зуун мянга ч байхгүй...
Антон: Яагаад үгүй гэж, яагаад үгүй гэж, зүгээр л би танд хэдэн хувилбар санал болгосон. Одоо аваад л ирье...
Катя: Виктор Алексеевич та дахиад л өөрийнхөөрөө юу?
Өвөө: Би сайхан шүршүүрт орчихлоо, одоо бүх юм гайхалтай байх ёстой. Бүр дугарах ч үгүй... яаж ингэдэг юм бэ?
Катя: Бүх юм ойлгомжтой, зайтай бол ингээд л дугарна, харин зайгүй болохоороо л дугарахгүй. Та ч амархан юм даа, би зайг нь буцаагаад хийчихсэн.
Өвөө: Би аятайхан л байх гэсэн юм.
Катя: Виктор Алексеевич ийм хөнгөмсөг байж болохгүй. Та ямар арван зургаатай биш дээ?! Энүүгээрээ боддог болох хэрэгтэй...
Антон: Би ч тэнэг хүн л дээ..бодоод үз дээ, сейфнийхээ кодыг мартчихаж..
Ваня: Ааваа миний төрсөн өдрийг хийгээд үз...
Антон: Би бүх төрсөн өдрийг хийгээд үзчихлээ хүү минь...
Аав: Минийхийг ч гэсэн үү?
Антон: Таныхыг хамгийн түрүүнд Сергей Кондратич.. хуучин үйлчлэгчээ халахдаа цоожийг нь солиод л сейфнийхээ кодыг яагаад ч юм...
Полина: ..тийм ээ манай бэлэн мөнгө зөвхөн сейфинд байдаг.
Антон: Тийм шүү бусдыг нь бүгдий нь бизнес рүүгээ оруулчихсан.
Аав: Санаа зоволтгүй дээ энэ асуудал биш!
Антон: Тийм үү?
Аав: Тэгэлгүй яахав дээ, одоо ямар ч түгжээг онгойлгодог өчнөөн мэргэжилтнүүд бий болсон. Миний сейфийг арван таван минутанд л онгойлгоод өгчихсөн.
Антон: Тийм шүү! Би одоохон интернетэд үзээдэхье...
Аав: Харин би түр ийшэлчихээд ирье...
Полина: Чи юу хийгээд байгаа юм бэ?
Антон: Санаа зоволтгүй ээ. Ирвэл ирэг, миний сейфийг нэг ч мэргэжилтэн онгойлгохгүй.
Лида: Хоолоо ид.. хоолоо... Хөөе энэ чинь юу вэ, би нэг л ойлгосонгүй..
Аав: Чи ч ааштай юмаа, би ийм хүүхнүүдэд дуртай...
Полина: Юу гэнээ?
Аав: Зөвхөн хөх нь арай том байвал..
Полина: ..энэ чинь яаж, ингэхэд би таныг...
Ваня: Өөвөө...
Аав: Анн...
Ваня: .. би интернетээс хамгийн ойрхон нотариус олчихлоо. Маргааш өглөө есөөс ч ажиллана..
Аав: Баярлахгүй байна уу... эсвэл шинэ байшиндаа орохоос тэсэхгүй байна уу?
Ваня: Гэхдээ өвөө бүр далайн эрэг дээр гэсэн биз дээ?
Аав: Тийм ээ далайн эрэг дээрээ, далайн эрэг дээр...
Ваня: Өөвөө алив..
Өвөө: Уучлаарай эмчээ таныг дэмий дуудчихлаа.. энэ бүх жонгинсон дуу нь арай л.. би бүр нэг далайн гахай шиг л санагдаад.
Эмч: Санаа зовох юм алгаа... мэдрэгчийг нь тохируулах хэрэгтэй болчихож. Тайван байдлаас жаахан гарахад мэдэрчихээд байгаа.
Өвөө: Би хэлсэн биз дээ? Тайван байх л бодогдоод байна эмч ээ!
Эмч: Бүх үзүүлэлт чинь хэвийн байна. Мэдрэгчээ ч гэсэн авчихъя. Удахгүй хэвийн амьдралдаа ч орно.
Өвөө: Баярлаллаа эмч ээ... таныг зуун жилийнхээ ойд уръя..та мартчихваа?!
Эмч: Баярлаллаа заавал ирнэ... их сайхан ч санагдана...
Өвөө: Сайн сайхныг хүсье...
Катя: Баярлаллаа би таныг гаргаад өгье...
Эмч хоолой: Баяртай...
Өвөө: За Катюха.. эмч юу гэж хэлснийг сонсов уу?
Катя: Хүлээ л дээ...
Өвөө: Юугаа хүлээх гэсэн юм бэ? Удахгүй нөгөөдүүл чинь ирчихнэ. Гэтэл бид хоёр дэмий маяглаад л...
Катя: Би чадахгүй ээ...
Өвөө: Яагаад? Одоо бүх юм зүгээр ...
Катя: Тэрэндээ гол нь биш ээ...
Өвөө: Юу?
Катя: Надад ерөөсөө байгаагүй...
Өвөө: Юу байгаагүй гэж?
Катя: Яахав..нөгөө ийм юм.
Өвөө: Чи чинь яаж?! Онгон юм уу? Боллоо би дугарахгүй.. тэгвэл би чамайг хүчлэхгүй... үгүй дээ үгүй тийм шүү... бэлэн болохоороо өөрөө хэлээрэй...
Катя: Баярлаллаа... баярлаллаа...
Өвө: Тийм дээ тийм тийм...
Лида: Лёша...
Иванов: Яасан бэ, хамжлагат ёс халагдчихсан уу?
Лида: Энэ нэг л биш, өвгөн зүрхээр явах гээгүй юм байна. Саяхан намайг бүр бариад ч авсан! Цаг нь болчихсон өвгөн гэхэд хачин байгаа биз?!
Иванов: Би одоохон тодруулаад өгье...
Лида: ..аливээ хүлээж бай! Байж бай гэж байна, бас нэг Отелло гарч ирж дээ..
Даня: ..байзаарай, би ч гэсэн сонссон. Санаандгүй. Далайн эрэг дээр байшин бэлэглэсэн гэсэн.
Лида: Энэ бүхэн нэг л хачин байгаа биз? Ааваасаа тусламж гуйхгүй л гээд байсан, гэтэл одоо байшин гарч ирлээ. Бид нарт байшингийн тухай юу ч хэлээгүй. Өвөөг удахгүй болсон гэж худлаа хэлээд л.. өвөөд болохоор бид нарыг зарц гэж хуураад л...
Иванов: Бүгдий нь ойлголоо. Эд нар энэ байшинг орхиод, харин бид нар саад л болчихож...
ЛИда: Гэтэл бид нар нэг гэр бүл гээд л гэнэн гэдэг нь...
Иванов: Гүйцээ би энэ жүжигт оролцохгүй...
Антон: Энэ.. тавдугаар үеийнх нь.. таны хүчийг нэлээн л үзэх байх...
Залуу: Магадгүй л юм.
Антон: Нхн...
Залуу: Ийм сейф харж байгаагүй юм байна. Гэхдээ эхлээд байшингийнхаа бичиг баримтыг үзүүлчихгүй юу?
Антон: Юу гэсэн үг вэ, тэр чинь бас ямар учиртай юм бэ?
Залуу: Зааврын дагуу та эзэн нь гэдгийг тогтоох ёстой. Та хоногоор байшин хөлсөлчихөөд сейфийг нь онгойлгох гэж байгаа ч юм билүү, би яаж мэдэхэв дээ!
Антон: Та боль л доо, би эзэн нь, би...
Аав: Зүгээр л баримт бичгий нь үзүүлчих л дээ, ямар асуудал байгаа юм бэ?
Антон: Асуудал уу, яагаад гэвэл баримт бичиг сейфэнд байгаа, ийм л асуудал байна.
Залуу: Тэгвэл бүртгэлийн газарлуу утасдаад л эзэн нь хэн гэдгийг мэдчихье...
Антон: Бүртгэлийн газар уу, энэ чинь өчнөөн асуудал яаж дээ...
Залуу: Хагас цагийн дараа л хариуг нь өгчихнө..
Антон: Тийм үү?
Залуу: Тийм ээ....
Аав хоолой: Алив залга л даа...
Антон: Залгалаа.. сүлжээ унаад байх юм ямар хачин юм бэ, ерөөсөө сүлжээ орж ирдэггүй. Яачихсан, ганц ч зураас... бүр байдаггүй шүү... одоохон... үгүй дээ сүлжээ алга..
Полина: Хангалттай энэ жүжиг одоо хангалттай. Ааваа та суучих, би танд нэг юм хэлмээр байна.
Антон: Полина, Полина..
Полина: Та гэхдээ тайван байгаарай...
Аав: Тэгээд?
Аав: Би бүр мэдээд байсан юм. Ийм бүтэлгүй амьтны бүх юм гайхалтай байна гэж байхгүй. Харин би чамд хэлсэн! Эсвэл чи наадхынхаа талд л байсаар байх уу?
Иванов хоолой: Тэгэхээр бид нар бүгдий нь мэднэ. Та хоёр олиггүй л юм хийж байна.
Лида: Та хоёр чинь бид нарт зүгээр л хэцүү байгаагаа шууд хэлчихэж болсонгүй юу?!
Полина: Дараа нь ярилцацгаая тэгэх үү?
Лида: Дараа нь юугаа ярих гэж, тэртэй тэргүй ойлгомжтой!
Иванов: Бид нар уг нь бие биендээ гадны хүмүүс биш гэж л бодсон...
Лида: ..тийм ээ...
Иванов: ..хүүг чинь өсгөж байсан.
Аав: Хэнийг өсгөсөн гэж? Чи бас өөр хүүхэдтэй юм уу?
Даня: Үгүй дээ би хүүхэд нь, Ваня бид хоёрыг төрөх газар андуурчихсан юм.
Аав: Юу гээчийн солиорол вэ?
Полина: ..ааваа би...
Аав: ..энд юу болоод байгаа юм бэ?
Полина: ..би бүгдий нь танд тайлбарлах гэж байсан юм. Та тайван л байгаарай...
Иванов: ..тэгэхээр бид нар явлаа, тэр бэлэглэсэн байшинд нь сайхан амьдраарай...
Полина: Ямар бэлэглэсэн байшин?
Аав: Би Ваняд л байшин бэлэглэсэн юм.
Полина: Ааваа энэ чинь гэрээслэл үү? Бүгд тийм муу байгаа юм уу?
Аав: Юун гэрээслэл, би та нарын дараа л өнхрөх байх...
Ваня: Ерөнхийдөө тийм ээ, би, өвчний тухай худлаа хэлсэн юм. Би байшинг өөртөө авах гээгүй л дээ би гэр бүлийнхээ бүгдэнгийнх нь аврагч болмоор санагдаад, та нар ч намайг хүндэлдэг болно. Тэгээд л...
Антон: Хүндлэх ээ?! Чи чинь эрүүл ухаантай юм уу, ээж чинь ямар хэцүү байсныг мэдэж байна уу?...
Полина: ..битгий хүүхэд загнаад бай, бүх юм Ванягийн буруутай гэх гээ юу? Харин чи л хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээж чаддаггүй байсан. Тийм учраас л чи ганцаараа амьдарч байгаа.
Аав: Хөөх та хоёр чинь бас салчихсан юм уу? Чи чинь яагаад ийм сайхан мэдээг дуулгадаггүй юм бэ?
Катя: Хичээл чинь яаж байна, лаборатор ажлаа хийсэн үү?
Охин: Тийм ээ, бүх юм хэвийн...
Катя: Юмаа идсэн биз?
Охин: Санаа зоволтгүй дээ ээжээ бүх юм сайн.
Өвөө: Ээж ээ?! Чи чинь охинтой юм уу? Чи чинь надад..нөгөө юу..гэж хэлсэн биз дээ? Нөгөө тийм юу гээд л...
Катя: Таны бүр дайраад байхаар чинь л худлаа хэлсэн юм.
Өвөө: Яахав би дайрахаа л больчихъё.. би хичнээн ч хүлээсэн бэлэн байна! Гэхдээ чи удаж болохгүй шүү, би үхэшгүй Кащей биш!
Катя: Тэгээд манай охин танд зүгээр үү?
Өвөө: Мэдээж зүгээр ... би ч гэсэн чамд бас нэг юм хэлэх ёстой. Би том хүүтэй, Лёха гэдэг. Тийм учраас бид хоёр хоёулаа чиргүүлтэй..
Полина: Алексей, Данягийн аав. Лида тэрний ээж нь. Харин Данила бол Антон бид хоёрын хүү, бас таны ач хүү..
Аав: Миний ач хүү бол Иван. Харин энэ жаалыг би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.
Полина: Ааваа боль л доо, энэ бүхэн танд хэцүү байгаа би ойлгож байна.
Аав: Бүх юм амархан. Би гэр бүлтэйгээ харьцмаар байна. Харин энэ хүмүүс энд байх ч хэрэггүй.
Полина: Ааваа эд нар явахгүй.
Ваня: Эдний өвөө намайг төрсөн ач хүү шигээ л хүлээж авсан та ч гэсэн тэгж болох л байсан.
Аав: Чамаас хэн асуусан юм бэ? Бас нэг жулдрай надад юм заах нь л дээ! Чамд байшин өгсөн, баярлаад л дуугай сууж бай...
Ваня: Эсвэл таны зургийг тэнд өлгөөд мөргөж байх уу?
Полина: Ваня!?...
Ваня: ..үгүй дээ ээжээ намайг яагаад доромжлоод байгаа юм бэ, ер нь тэр байшингаа өөрөө ч авч болно за юу? Надад юу ч хэрэггүй...
Аав: Та нар надгүй бол яаж ч чадахгүй, энэ гудамжныхан шиг л болно!
Алексей, Даня, Иванов: ..юу гэнээ!?...
Полина: Тэдний тухай битгий ингэж хэл!
Антон: Аавд чинь хэнийг шавартай хутгах нь ямар ч хамаагүй...
Аав: Чи ядаж дуугаа тат л даа!
Полина: Тэгэхээр ааваа хангалттай, явж болно!
Аав: Юу гэнээ?!
Полина: Ингэж харьцаж байгаа бол бидэнд таны тусламж, бэлэг ч хэрэггүй, яв!
Антон: Тийм ээ бид нар мөлхөөд очино, гуйна тэрийг чинь олон удаа сонссон.
Өвөө: Яасан Катюха явах уу?
Катя: Виктор Алексеевич би надад хугацаа хэрэгтэй гэж хэлэхдээ гучхан минут гэж хэлээгүй.
Өвөө: Хүлээж л байя...
Катя: Хөөх баярлаллаа...
Даня: Ваня юу гээч, Сергей өвөөгийн дэргэд миний талд намайг өмөөрсөнд баярлаллаа.
Ваня: Зүгээр дээ надад ямар ч хэцүү байгаагүй. Далайн эрэг дээрх байшингүй л болчихлоо. Бид хоёр чинь ах дүүс биз ээ! Хэрвээ хэрэгтэй бол би чамайг хэзээ ч хамгаална. Алив гараа!
Иванов: Байзаарай, хүлээгээрэй.. би бодлоо л доо! Хэрвээ та гэнэт бодлоо өөрчлөөд ач хүү Данилтай ярилцмаар байвал, энэ миний нэрийн хуудас.. бас нөгөө байшингаа өөрийнхөө биологийн ач хүүдээ өгмөөр байвал, яагаад гэвэл манайх бол ус дусаад л тэрэнд хэцүү...
Аав: Эндээс тонил!
Иванов: Би зүгээр л хэрэгтэй гээд л хэлж байна.
.................
Цагдаа залуу
Залуу
Бүсгүй
Залуу1
Хүү
№9
Эля хоолой: Сайн уу, юу байна!
Ваня хоолой: Тайван, чамаар юу байна? Дубай ямар байна?
Эля: Онцгүй.. чамайг санаж байна.
Ваня: Тийм үү? Чи маргааш ирнэ биз дээ?
Эля: Тийм ээ одоо нисэх гэж байна. Бид нар мөнгөө алдчихлаа. Чи надад тус бол л доо!
Ваня: Миний картанд жаахан мөнгө байгаа, яахав шилжүүлчихье.
Эля: Баярлаллаа, дансныхаа дугаарыг явуулчихъя. Хайртай шүү.. Түр баяртай.
Хоёр Ивановынхон
Антон: Охид хөвгүүдээ, бас тэдний эцэг эхчүүд ээ! Аавынхаа юу авчирсныг хармаар байна уу?
Полина: Хэрвээ бид нарт хутганы иж бүрдэл санал болгох гэж байгаа бол манайд мөнгө байхгүй ээ, миний хуучин нөхөр тоглоод алдчихсан.
Иванов: Антоныг би дуудсан юм. Тэгээд ч энэ тэрний банш.
Антон: Полина энэ үнэхээр тэвчишгүй, чамаар уучлуулахын тулд би юу хийх ёстой юм бэ?
Иванов: Дахиад нэг банш л авчих. Тэгэхгүй бол нэгэнд нь арван ширхэг арай л бага юм.
Ваня: Чамайг ингэж инээхээр идэх ч сонирхолгүй болчихлоо...
Даня: Ваня чи тэнэгүүдийнхээ автобуснаас хоцорчихоогүй биз?
Аав: Өглөөний мэнд...
Полина: Алексей би чамаас гадны хүмүүс ороод ирнэ хаалгаа түгжиж бай гэж гуйсан биз дээ?
Аав: Поля..одоо болно доо.. би өчигдөр муухай байсан. Уучлал гуйж, тусламаар байна.
Антон: Бид нар бурхнаас тусламж гуйсан нь дээр байлгүй, дараа нь хорон үгээр утахгүй...
Аав: Хэл нь түргэн мөртлөө ухаан нь мулгуу гэдгийг харж байна уу?... та ч гэсэн гарч байж болох уу, би охинтойгоор ярилцмаар байна.
Лида: Яахав тэгье ээ...
Өвөө: Нхн намайг бие засаж байх хооронд шинэ өвөөтэй болчихоо юу? Сайн байна уу...
Полина: Танилц энэ миний аав..
Өвөө: Танилцахад таатай байна. Витя..
Аав: Орлов. Сергей Кондратьевич..
Өвөө: Хардаа Кондратич миний гараас барьчихаж... Кондратич бид хоёр урд нь хаана ч тааралдаж байгаагүй юу?
Аав: Сайн санахгүй л байна.
Өвөө: Нэг л танил овог...
Аав: Яагаад гэвэл их алдартай овог. Манай өвөг дээдс эртний язгууртнууд байсан.
Өвөө: Ойлгомжтой, ганцхан метр хавтгайд арай л олон язгууртан цухлачихаж, суу гүнтээн. Суугаад ярьвал үнэн ойрхон.
Антон: Би ямар ч мөнгөөр гутаан доромжлол тэвчихгүй.
Иванов: Зөв өө бардам зантай байх хэрэгтэй. Гэхдээ л ямар ч гэсэн тэрний юу гэхийг сонссон нь дээр юм биш үү?
Антон: Үгүй ээ, сонсохгүй өөрсдөө чадна. Би шилүүсээ зарна. Альберт энэ шилүүсээ ав гээд удаж байгаа. Явцгаая...
Өвөө: Лидка энэ үгийг таа даа! Настай эрчүүдийн өвчин.
Үг: Простатит – түрүү булчирхайн өрөвсөл
Лида: Настай хүн байж зовохгүй байна уу! Хүмүүсийн дэргэд шүү дээ...
Аав: Полина.. чи тэрнийг хөөдөг чинь маш зөв болж! Антон чамд тохирохгүй гэж би чамд аль хэдийн хэлсэн. Та нар боддоо, энэ хоёр хуримаа хийчихээд хоёр жил нэг өрөө байранд амьдарсан. Хөлсний ч байр. Харин би Центральныйд хоёр өрөө байр бэлэглэсэн.
Өвөө: Центральныйд.. Центральнийн арван найм уу?
Аав: Тийм ээ...
Өвөө: Дөчин дөрвөн тоот уу?
Аав: Тийм ээ юу гэж?
Өвөө: Муу өөдгүй новш...
Лида: Өвөө та чинь, та яах гээд байнаа, алив...
Өвөө: Энэ чинь, энэ миний бүхий л амьдралыг сүйтгэсэн. Би арван таван жил байр авах дараалалаа хүлээсэн. Харин Центральнын тэр хоёр өрөө байраа авахаар болоход гэнэт тэр байрыг нэг тийм, Орлов, Сергей Кондратьевичд өгчихсөн. Харин надад дараагийн байшинд нь гурван өрөө өгнө гээд л амласан. Гэтэл удалгүй зөвлөлт холбоот улс задарчихсан. Яг энэ таваг шиг...
Бичиг: Зарна
Антон: Бурхан минь...
Гамлет: Мораба.. Дубайгаар бол юу гэж байгааг мэдэх үү.. би бүр саначихлаа. Бүр маш их...
Антон: Сайн уу Гамлет анд минь, сайхан амарсан уу?
Гамлет: Гайхалтай.. үлгэрийн, ер бусын.. долоон одтой зочид буудал бодоод үз дээ, дээшээгээ тавин давхар, бас доошоогоо ч гэсэн тавин давхар..
Иванов: Үгүй байлгүй дээ...
Гамлет: Дээвэр дээрээ усан сан, тениссийн талбайтай. Гайхалтай. Гэхдээ бөмбөгөө авчрах л хэцүү.. энэ юу юм бэ?
Антон: Байшин зарж байна, биччихсэн байгаа биз дээ? Зүгээр л дубайгаар бичихээ мартчихаж. Тоглосон юм аа...
Гамлет: Чи ямар нэгэн юм бодож олоо юу?
Антон: Юу тэр вэ?
Гамлет: Чамайг автосалоноо зарчихсан гэж сонссон. Одоо байшингаа зарж байна. Тэгэхээр ямар нэгэн чухал юманд хөрөнгө оруулахаар шийдэж... хуучин найзаасаа хувь оруулаарай мартав аа!?
Антон: Үгүй дээ юунд ч хөрөнгө оруулаагүй. Зүгээр л бизнесийн асуудалтай болчихоод байшингаа зарж байна. Би бүр хамаг юмаа тарааж өгөх ч хэрэгтэй болчихсон!
Гамлет: Хуваалцмааргүй байвал тэгээд л шууд хэлчих, дэмий худлаа ярих хэрэггүй...
Иванов: Чи тэрэнд хөзрийнхөө тухай ярихгүй яасан юм бэ, үнэхээр туслах ч юм билүү?
Антон: Чи бол хурдхан өөр хүний хүзүүн дээр гарахаа л бодож байна уу?
Иванов: Ингэхэд юу гээч, ганцхан шилүүс зарж яах юм бэ, яагаад гэвэл тав зургааг ч зарж болно.
Антон: Чи юу яриад байна аа?
Иванов: Хоёр сарын дараа л төрчихнө. Нийлүүлэгт оруулаад л, өчнөөн мөнгө олж болно.
Антон: Гэхдээ мөнгө одоо, яг одоо хэрэгтэй байна. Нийлүүлэх ч бас үнэтэй. Бас эрүүл байвал л их юм. Нэг л өвчин тусчихвал тэгээд л өнгөрөө...
Эля: Иванов чи чинь галзуураа юу?..
Даня: ..байз л даа хүлээж бай..дуугай л бай.. би чамд хайртай. Үргэлж хайртай байсан. Бас Янатай үерхэх алдаа байсан. Би чамтай баймаар байна.
Эля: Би.. үнэнийг хэлэхэд ингэнэ гэж бодоогүй. Чи ч гэсэн надад таалагддаг. Би чамд уурласандаа л Ванятай байгаа.
Даня: Чи өчигдөр мессеж бичдэг нь л сайн болж, тэгээгүй бол би өөрөө чадахгүй байсан.
Эля: Юу гэсэн үг вэ, би чамд өчигдөр бичээгүй.
Даня: Яаж? Байзаарай.. энэ л байна.
Эля: Намайг хакердчихаж гэдгийг чи ойлгоогүй юм уу? Чи чинь өөрөө хакер биз дээ? Тэгээд одоо яахав?
Ваня: Алив ингээд л буцаад ирсэн үү?! Элька, өчигдөр чам руу нэвтрээд энэнээс мөнгө салгачихсан гэдгийг мэдсэн үү? Одоо ингээд л гайхаад асууж байна уу?
Лида: Тэвч өвөө...
Өвөө: Лидка энэ өөдгүй амьтныг сайн харж ав! Энэнээс болж л бид нар насаараа хашаанд амьдарсан.
Аав: Тийм ээ азгүй нөхдүүдэд дандаа л өөр хүн буруутай байдаг.
Өвөө: Юу гэнээ?!
Аав: Тийм ээ тэр байр та нарынх болоогүйд би буруугүй биз дээ?.. Би тэр үед эрдмийн зэрэг горилж байсан. Хорин жил намд зүтгэсэн. Та нар үнэгүй байр авах юу хийсэн юм бэ?
Өвөө: Бүх насаараа үйлдвэрт ажиллаж, бичигдсэн жагсаалтынхаа дагуу л өөрийнхөө дарааллыг хүлээж байсан. Чи тэр байрыг арын хаалгаар авсан. Харин би хоолоо олж идэх гэж шил цуглуулахдаа ч хүрч байсан.
Аав: Хоолоо гэдэг нь юу л бол?! Даруулгаа л боловуу гэж бодож байна.
Лида: ..үгүй дээ та ч гэсэн ингэж хэлэх хэрэггүй...
Полиня: ..ааваа та яах гэж...
Лида: Өвөө...
Антон: Болсоон Матильда хоёулаа ч гэсэн салахаас...
Иванов: Энэ чинь бүр нэртэй юм уу?
Антон: Тэгэлгүй яахав...
Иванов: Би гурван сар шилүүс л гээд байсан.
Антон: Гайхах юу байхав дээ..
Гамлет: Антонжан энэ...
Антон: ..энэ юу юм бэ?
Гамлет: Арван сая...
Антон: ..яах гэж?...
Гамлет: ..би хувиа оруулж байна.
Антон: Надад тийм юм байхгүй ээ Гамлет.
Гамлет: Надад сард ганцхан сая байхад л хангалттай. Үлдсэний нь өөртөө үлдээж болно. Тэгээд л би юу ч асуухгүй...
Антон: Чи намайг сонсохгүй байна уу? Би бүх юмаа алдчихсан, байшингаа ч, автосалоноо ч, бүгдий нь! Энийг ойлгосон уу?
Гамлет: Ойлолоо... гэхдээ надад хувь өгөхгүй бол чи миний найз биш шүү!
Антон: За яахав..
Гамлет: ..одоо л сайхан боллоо..
Иванов: ..тийм шүү..
Гамлет: Би явж чемоданаа янзаллаа...
Антон: Одоо энийг тэгээд яахав?
Иванов: Яахав эхний удаад Гамлетад саяыг өгөх хэрэгтэй.. энэ тэрний эхний сарын ашиг болно. Харин дараа нь хаашаа хөрөнгө оруулахаа бодоё...
Антон: Хаашаа гэж?
Иванов: Алив... хэрвээ надад мөнгө орж ирчихээд байхад би яаж ашиглахаа мэдэхгүй байсан бол..би зүгээр л ухаангүй мөнгөтэй хүн.
Антон: Тийм ээ мөн тийм байх даа..
Иванов: Юу гээч бид нарт зүгээр л ингээд арван сая ороод ирж байхад.. урт хугацааны төлөвлөгөөтэй амьдарцгаая л даа... надад хорийг өгчих, би нийлүүлгийн асуудлаа шийдье...
Антон: Болно оо, чиний бизнес төлөвлөгөө бүр энд тулчихаад байна! Нээрээ шүү, эндээс нэг ч копеек авч болохгүй. Боллоо... Тиймээ би байна. Тиймээ, нхн, тэгэхээр авахгүй юу? Тийм үү, за за, би ойлголоо... баярлаллаа баяртай.
Иванов: Юу гэж байна?
Антон: Худалдан авагч авахаа больчихлоо. Авгай нь л “яах гэж, ямар ч хэрэггүй” л гээ биз!?..
Иванов: Тэгээд л би харин...
Антон: Болноо хангалттай, энэ цүнхийг аваад мотоцикль руугаа явж бай. Би шилүүсээ түгжээдэхье, явж бай...
Эля: Чи гайгүй үнсэлцэж байна шүү, Яна ингэж сургаа юу?
Даня: Чи намайг бүх насаараа ингэж хэлэх үү?
Эля: Гэхдээ л Ваня бид хоёр бүр гүнзгийрчихээс өмнө чи үнэнээ хэлсэн нь сайн л юм боллоо...
Даня: Та хоёр тэгээгүй юм уу? Нөгөө юу, та хоёрынд хооронд юу ч байгаагүй гэж үү?
Эля: Мэдээж үгүй... харин Яна та хоёр...
Даня: Мэдээж үгүй, үнэнийг хэлэхд ганц хоёр үнсэлцсэн л дээ.. бас надад ерөөсөө таалагдаагүй.
Эля: Юу гээч, бид хоёр тэр хоёртой шудрага байх ёстой. Өөрөөр хэлбэл яг одоо бүгдийнэ хэлээд л чи Янагаас, би Ванягаа больё тэгэх үү?
Өвөө: Сайн байна уу Михайл Сергеевич...
Цагдаа: Хэрвээ та нүд рүү нь цацчихсан бол яахав? Энэ бол хүний эрүүл мэнд санаатай хохироосон хэрэг.
Өвөө: Юун эрүүл мэнд хохироох гэж, энэ чинь эм...
Цагдаа: Та дэмий л инээж байна. Таныг хорих ял ч хүлээж байгаа.
Лида: ..үгүй байлгүй дээ энэ чинь...
Өвөө: ..Боль доо, яаж дээ, зүгээр л хүүхдийн тоглоом шахуу л....
Лида: ..тийм ээ...
Өвөө: Горбачёв чи гомдоогүй биз дээ?
Аав: Би гомдол гаргахгүй байж болно оо... гэхдээ энэ бол шудрага биш! Чи чинь хуулийн дагуу амьдардаг биз дээ? Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээ.
Полина: Ааваа та яах гээд байгаа юм бэ, та гомдол гаргахгүй биз дээ?
Аав: Хэрвээ энэ надаас уучлал гуйвал, гаргахгүй ээ...
Өвөө: Үгүй шүү тэгснээс суучихъя.. гүйцээ, аливаа нөхөр даргаа намайг аваад яв.. энэ хүнд үеийг ч давчихна...
Лида: ..өвөө та чинь...
Өвөө: ..Антон ч хөлөө олог...
Лида: ..та байз л даа...
Антон: Сайн байна уу, би танайх руу яриад арван саяар доллар авах захиалга өгсөн.
Залуу: Тийм ээ бүх юм бэлэн.
Антон: Нхн.. болчихлоо...
Залуу: Арван саяар манайд хөнгөлөлтэй ханш үйлчилнэ.
Антон: Сайн байна.
Залуу: Арван сая болоход хорин мянга дутуу байна.
Иванов: Надад хорин саяыг өгчих... би энийг шийдчихье...
Антон: Тэгэхээр би танд хорин мянгаа авчраад тэгээд л хөнгөлөлтэй ханшаар нь сольё.. мөнгө алдаад хэрэггүй...
Иванов: Танай энэ яачихсан юм болоо?
Бүсгүй: Мэдэхгүй ээ ичээд байгаа ч юм билүү? Тэгээд ч анх удаа л...
Иванов: Манайх ч гэсэн анх удаа, эсвэл таалагдахгүй байгаа юм болов уу? Аягүй бол шар үстэй, эсвэл хар үстэй нь таалагддаг ч юм уу?
Бүсгүй: Би жаахан яараад байна. Эсвэл дараа болох уу?
Иванов: Залуучуудад боломж олгоё тэгэх үү? Би хүлээж байгаад торы нь дараа нь хаачихъя...
Бүсгүй: За яахав тэгээрэй..
Иванов: Баярлаллаа... Матильда алив, чи яасан бэ, бөгсөө хөдөлгөөд, жаахан эрхлэ л дээ... Эмэгтэйчүүдийн аргаа хэрэглэ л дээ.. сонсож байна уу?
Ваня: Данёк чи ч ийм мөнгө аягүй бол барьж үзээгүй биз дээ?
Даня: Дахиад л хуримтлалаас хулгайлчихаа юу?
Ваня: Үгүй дээ би квадракоптероо зарчихсан. Элькад шинэ утас авч өгнө. Тэгээд л бэлдчихсэн юм.
Даня: Яагаад Гамлет ах дахиад авч өгөхгүй гэж?
Ваня: Шийтгэл маягийн л гэх үү дээ. Элька усны хувцастай сэлчихсэн. Гамлет ах паранжатай сэлнэ гэж бодсон юм байлгүй... Харин би гэнэтийн бэлэг барьж, ямар хайртай гэдгээ харуулна.
Даня хоолой: Хэрвээ Валя Эляд утас бэлэглээд харин Эля тэрнийг хаячихвал дэмий л юм болно... Юу гээч шинэ утас авч өгөөд хэрэггүй л болов уу. Гамлет ахын уур дорхноо гардаг.
Ваня: Би аль хэдийн захиалчихсан.
Иванов: Сайн байна уу, танайд шилүүс нийлүүлгээр аваачиж болох уу? Ямар үнэтэй юм бэ?! Анн зуун хувийн найдвар уу?! Сайн байна, очлоо...
Лида хоолой: Та уучлал гуйчих л даа, та өөрөө л буруутай биз дээ?
Өвөө: Чи чинь тэр тэмдэгтийг, Горбачёвыг хамгаалаад байгаа юм уу?
Лида: ..болил доо...
Өвөө: Бас нэг Раиса Максимовна гэрч ирж дээ...
Полина: Хэрвээ та гомдлоо буцааж авахгүй бол, та миний аав биш!
Аав: Чи эд нарыг юу гэж хамгаалаад байгаа юм бэ, эд нар чиний юу ч биш!
Полина: Эд нар хамаагүй хүмүүс биш, харин миний гэр бүл. Яагаад гэвэл надад хамгийн хэцүү байх үед надтай хамт байсан. Харин та яах гэж ирсэн юм бэ? Та бүтэн жил байгаагүй. Хүчээ харуулах гээ юу?
Иванов: Хөөх халуухан юм болж байна шүү! Юу гэдэг билээ, “шилүүсүүд шөнө бяцхан шилүүсүүдээ хийнэ” тийм байх аа...
Залуу1: Үнэнийг хэлэхэд би анх удаа л ийм юм харж байна. Эр шилүүс нийлүүлэх гээд аваад ирж! Яахав танай энэнд л таалагддаг бол, манай Карл татгалзахгүй ээ..
Иванов: Яагаад эрэгчин гэж.. тэгэхээр байзаарай, нийлүүлэгээ цуцаллаа, харин болзоо дууссан...
Ваня: Элька...
Эля: Ваня би чамд нэг юм үзүүлмээр байна. Энэ юу юм бэ?
Ваня: Энийг чамд.. бэлэг..
Эля: Би энийг авч чадахгүй ээ...
Ваня: Аваа ав, ийм бэлэгнээс татгалздаггүй юм.
Эля: Ваня учир нь юу вэ гэхээр..
Ваня: Жинхэнэ сайн утас.. зуун хорин найман гега санах ой, арван хоёр мегапиксель камерьтай...
Эля: За яахав, чамд маш их баярлаллаа.
Ваня: Зүгээр дээ, Ванькатай ярьж, бичиж байгаарай. Чи юу үзүүлэх гээ вэ?
Эля: Аав бараг л тэмээ худалдаж авахаа шахсан бодоод үз дээ...
Иванов: Алив гүйгээрэй, гүйгээрэй.. бодоод үз дээ бурууг нь аваад явчихаж... шилүүс чинь яг л хятадууд шиг, бүгд алилхан.
Бүсгүй: Манай энэ яагаад сульдчихаа вэ
Иванов: Сэгсрэгдчихсэн л байх... би чинь мотоциклийн шаахайнд аваад явчихсан.
Бүсгүй: Ойлголоо... Тэгээд тохиролцсоноороо та нэг зулзгаа өгөөрэй..
Иванов: Тэгэлгүй яахав, хэрвээ Матильда зулзгалчихвал бүр хоёрыг ч болж байна.
Лида: Залуу өвөө буруугүй шүү дээ.. явуулчих л даа... зүрх ч муутай..
Өвөө: Лидух яарах хэрэггүй ээ, удахгүй үдийн цайнд орно. Би үнэгүй хоол идчихье дараа нь ятгаж эхлэ..
Лида: Залуу чамаас гуйж байна...
Аав: Дахиад сайн байна уу! Үл ойлголцол болсон байна би цаасаа авъя...
Өвөө: Ямар цаас, Зөвлөлтийг сүйрүүлсэн үү?
Цагдаа: Уучлаарай эрүүгийн хэрэг аль хэдийн үүсгэчихсэн. Би бүгдий нь хэвлээд бүтэн цаг зарцуулсан.
Аав: Харамсалтай л юм. Гэхдээ би эхлээд өөрөө эхлэсэн. Тэрнийг гаргачих л даа.
Цагдаа: Уучлаарай эрхэм минь хэнийг гаргах, хэнийг суулгахыг та шийдэхгүй. Энийг шүүх шийднэ...
Аав: Бас юун шүүх?
Цагдаа: Заречинскийн шүүх...
Аав: Байз л даа.. зүгээр л камераа онгойлгоод тэрнийг гаргачих.. эсвэл би танил генерал руугаа залгаад л чи ажилгүй хоцроно шүү!
Цагдаа: Хүссэн хүн рүүгээ залгаж болно. Би энэ ажилтай ч зууралдаагүй, би чинь газпромд ажилдаггүй биз дээ?
Аав: Чи ер нь хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Би ямар их танилтай гэдгийг мэдэх үү?
Цагдаа: Хэрвээ олон танилтай бол шалгахыг л зөвлье...
Аав: Чи надтай яаж ярьж байгаа юм бэ?!...
Полина: ..ааваа ааваа..
Цагдаа: ..гараа ав!..
Лида: Би чамд оёод өгье..
Цагдаа: Баярлаллаа...
Цагдаа: За за, албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч руу халдсан. Тав хүртэл жил хорих ялтай.
Полина: Ноён цагдаа тэднийх уучил л даа.
Лида: ..энэ хоёрыг гаргачих л даа. Харин бид нар талархъя...
Полина: ..тэгэлгүй яахав...
Лида: ..та юунд илүү дуртай вэ жимсний чанармал уу, шилтэй ногоо юу?
Цагдаа: Иргэд хамт яваа хүмүүсээ эндээс гарцгаана уу!
Өвөө: За яасан Горбачёв, шинэ ял авна гэж бодоогүй юу?
Иванов: Болчихлоо...
Антон: Яасан, өөдгүй зальтай амьтан, хорин мянгаа аль хэдийн үрчихсэн үү?
Иванов: Юу гэнээ?!
Антон: Юу, юу гэнээ гэж чи энийг нийлүүлэх гэж мөнгө хулгайлаа биз дээ, тэгээд л хэлж байна!
Иванов: Би мөнгий чинь аваагүй ээ, өөрөөр л тохиролцсон..
Антон: Надад хэлээдэх дээ чамд жаахан ч гэсэн ариун юм үлдсэн үү? Чи өчигдөр бусдын юм хулгайлдаг байсан, өнөөдөр гэр бүлээсээ, маргааш яахав, сохор хүний задгай мөнгийг авах уу?
Иванов: Антон чи ч бүр.. Антон! Би чамайг хичнээн удаа аварлаа, биеэрээ халхалж байсан. Гэтэл харх гэж байгаа юм уу? Матильда үүр рүүгээ ороорой, ор.. чи чинь галзуураа юу, энэ чинь өлөн байгаа.
Антон: Хулгайч хүн шоронд байх ёстой.
Иванов: ..намайг гаргаадах...
Антон: ..тиймээс торны цаана суугаад Матильдагийн төрөхийг хүлээж бай..
Иванов: Энэ төрөхгүй ээ, ижил хүйстэн юм шиг байна лээ..
Гамлет: Энд юу болоод байгаа юм бэ?
Антон: Жүжиг найруулж л байна, “гэм зэм” гэдэг жүжиг.. хорин мянгыг хулгайлчихсан боддоо чиний нөгөө мөнгөнөөс шүү...
Гамлет: Үгүй дээ Антонжан юу гэж дээ?! Энэ хулгайлаагүй...
Антон: Тэгээд хэн гэж?
Гамлет: Энэ Милана л... надаас нууцаас сейфнээс авчихсан байна лээ. Тэгээд л би аваад ирлээ.
Иванов: Чи юугий нь хараа вэ? Хурдан намайг гаргаадах.... Матильда тайван, тайвшир...бүх юм сайхан байна...
Антон: Намайг уучлаарай... жаахан түргэдчихэж, сүүлийн үед нэг л биш. Чи намайг яавал уучлахав? Уучлаарай...
Иванов: Надад хорин мянгыг л өгчих. Тэгээд л уучилсан болог..
Антон: Май...
Иванов: Вуаля...
Вадим: Тэгэхээр осол гаргасан хүмүүсийн нэрсий нь хүлээж байя, бас гэрчийн мэдүүлэг..
Цагдаа2 хоолой: Гүйцэтгье нөхөр хошууч аа...
Вадим: Болно... Андрюха чи энийг хурдхан үзээд өгч болох уу? Машинд бүр юу ч сонсогддоггүй ...
Өвөө: ...Вадим.. сайн уу..
Вадим: Алексеевич энэ та юу?
Өвөө: Өөр хэн байхав дээ...
Вадим: Ямар сонин уулзалт вэ? Та яагаад наанаа орчихоо вэ?
Өвөө: Хэрэг цагаатгаж өгсөнд баярлаллаа анд минь, цагийн дотор л гурван жил өнгөрөөчихлөө...
Вадим: Болно доо Алексеевич, загастай газар зааж өгөөд л, бид хоёр өргүй...
Өвөө: Ямар ч асуудал алга... харин чи хаачихнэв нөхөр минь... чиний хэргийг Гаагийн шүүх шийднэ... ингэхээд бас гаргачих уу?
Вадим: ..яахав..
Өвөө: Чи хар далай ер нь загасчилж байсан уу?
Вадим: Үгүй ээ... гэхдээ тэгмээр л байна.
Өвөө: Юу гээч, чамд дарвуулт завь байгаа юу? Байгаа юм байна...
Өвөө: За Михайл Сергеевич сайн яваарай..
Аав: Поленка охин минь миний энэ бүхнийг уучлаарай. Би мэдээж тэнэг хүн шиг л загнасан. ..
Лида: ..тийм ээ...
Аав: ..Хэрвээ тусламж хэрэгтэй бол надад хэзээ ч найдаж болно.
Полина: Баярлаллаа ааваа. Бид нар яаж ийгээд болох байх аа...одоо бүр ч хүчтэй боллоо..
Аав: За яахав..
Полина: ..баяртай, баяртай..
Өвөө: За Михайл Сергеевич.. энэ юу юм бэ?
Аав: Яг тэр байрны чинь түлхүүр... одоо чинийх.
Лида: ...үгүй байлгүй дээ, яахнэв дээ.. энэ чинь...
Өвөө: Катюха, бид хоёр одоо өөрийн гэсэн байртай болчихлоо.
Аав: Гэхдээ байр нь газарт орж байгаа. Аюултай. Жилийн дараа л шинийг барьчихна. Тэгээд орж болно.
Өвөө: Энэ чинь тэгэхээр дахиад л хүлээх болж байна уу?
Аав: Одоо өөр яахав дээ..
Өвөө: Гэхдээ ямар ч гэсэн байх газартай болчихлоо..
Лида: ..тийм ээ тэгэлгүй яахав дээ..
Эля хоолой: Ваня...
Хүү: За за явлаа...
Эля: Ваня...
Ваня: ..анн! Яасан бэ?
Эля: Би энийг авч чадахгүй ээ...
Ваня: Тиймээ би мэдэж л байсан юм, ягааныг авдаг байж тийм үү?
Эля: Үгүй ээ гол нь тэрэндээ биш. Бид хоёр салах ёстой. Би чамайг дахиад хуурмааргүй байна. Надад Данил таалагддаг. Уучлаарай...
Даня: Яна юу гээч, надад чамд хэлэх чухал юм байна.
Яна: Юу?
Даня: Энд юу гэхээр бид хоёр, чи бид хоёр.. хэтэрхий өөр хүмүүс ойлгож байна уу?
Яна: Даня би ч гэсэн чамд нэг юм хэлмээр байна.
Даня: Юу?
Яна: Би жирэмсэн болчихож...
Өвөө: Лёха!
Иванов: Ааваа юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Өвөө: Би эрдэнэсийн сан олчих шиг боллоо! Ийм аз гэж бас байдаг аа?!
Антон: Мөнгөө илүү найдвартай газар нуух хэрэгтэй.
Өвөө: Яах гээд байнаа...
Антон: ..тиймээ өгөөдөх Виктор Алексеевич...
........................
Хүү 1 ойтой
Залуу
Залуу1 урд нь гарч байсан Ивановын найз
Залуу2
Бүсгүй
Өвгөн
№10
Даня: Яна юу гээч, надад чамд хэлэх чухал юм байна.
Яна: Юу?
Даня: Энд юу гэхээр бид хоёр, чи бид хоёр.. хэтэрхий өөр хүмүүс ойлгож байна уу?
Яна: Даня би ч гэсэн чамд нэг юм хэлмээр байна.
Даня: Юу?
Яна: Би жирэмсэн болчихож...
Хүү: Ааваа ааваа би ч гэсэн ийм чихэр авмаар байна.
Хоёр Ивановынхон
Залуу: Уучлаарай дүү минь эмийн сан байхгүй... чи зүгээр үү?.. Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ? Замын цагдаад торгуулаад, дагалдах баримтаа ч андуураад, харин одоо чи! Орой гэхэд миний бөөр ажиллахаа больчихвол би лав гайхахгүй.
Даня: Харин би ангийнхаа охиныг жирэмсэн болгочихсон.
Залуу: Тийм үү.. тэгвэл ч би чамд гайхуулахгүй л юм байна. Миний хоёр бөөр ажиллахгүй болсон ч ялгаагүй..
Даня: Харин би өөр охинд хайртай.
Залуу: Чи чинь Люська бодоод Маруськагийн өвөрт гэдэг шиг л үү? Тийм дээ... тэгээд..одоо яах гэж байна?
Даня: Гэрлэнэ, өөр ямар сонголт байгаа юм бэ?
Залуу: Энэ Черкесовт л сонголт байхгүй байх. Харин чамд бол байгаа. Чи хаачих билээ? Би чамайг хүргээд өгье...
Лида хоолой: Полина би тэнд компот чанах гээд тавьчихсан шүү.. юу болоо вэ? Яасан бэ?
Полина: Гурван долоо хоног гоо сайханд ороогүй, бүх юм үрчийгээд, үс ч арчилгаагүй, би дөчтэй юм шиг л харагдаж байна.
Лида: Чи чинь дөчтэй биз дээ?
Полина: Тэгээд л харин...
Иванов: Сайн уу эзээн...
Антон: ..сайн уу...
Иванов: Чамаас зөвөлгөө авахаар ирлээ.
Антон: Тэгээ...
Иванов: Өөрсдийнхөө бизнесийг нээх гэсэн юм.
Антон: Бизнес ээ?! Та нар амьдралдаа архины бөглөөнөөс өөр юу нээж байсан юм бэ? Юуны чинь бизнес?!
Залуу: Юу гээч, ямар ч гэсэн...
Иванов: Яахав..жишээлбэл засварын газар. Манайд гарааш байгаа.
Антон: Нхн, тэгээд...
Иванов: ..машин техник засахыг бол бүгд л чадна. Герка акталсан эксковатраар арван жил ажиллаж байгаа.
Гера: Би тэр авсыг өөрийнхөө энэ гараар амилуулсан юм.
Антон: Тэгээд л харин авсаа л хөөцгөө. Энд сүрхий эрдэм ч хэрэггүй. Чи мужаанаар олон жил ажилсан. Нүх ухах туршлага ч байгаа. Оршуулгын үйлчилгээ үзүүлнэ гээд л зар тавьчих...
Иванов: Юу гээч үнэхээр л болж байна. Оршуулгын товчоо гэдэг чинь бөөн мөнгө.
Антон: Та нар чинь үнэнээсээ яриад байгаа юм уу?
Иванов: Харин ч ямар гээч, санаа өгсөн учраас нэг дайлнаа, одоо мөнгө байхгүй, гэхдээ эхний мөнгөөрөө л..амлаж байна. Явцгаая хамтрагчдаа...
Залуу1: Лёха нөгөө юу гээч...
Залуу: Чи өөрөө бод, хэрвээ хайргүй бол чи Янатайгаа цаашаа яах юм бэ? Бүх амьдралаа ямар ч утгагүй л үрнэ.
Даня: Нэгэндээ дасаад л, хайрлана гэдэг биз дээ...
Залуу: Тэр чинь халуунд бүлээн шар айраг уухтай л адилхан. Яахав ууж болно оо... гэхдээ ямар ч таашаал байхгүй.
Даня: Энд зогсчих...
Залуу: За за дүү минь, чи л шийднэ! Би лав ийм тохиолдолд хувь заяанд итгэдэг. Сүлд бол Яна, тоо бол Эля! Анн...
Даня: Үгүй дээ баярлалаа. Би аль хэдийн шийдчихсэн. Баяртай...
Залуу: Баяртай.. өөрөө л мэд...
Иванов: Юу хийж байна? Яагаад урвайчихаа вэ? Охинд чадуулчихаа юу? Үнэхээр тэгсэн юм уу?
Ваня: Та юм хэлэх гээ юу?
Иванов: Нэг зарлал компьютрээр бичих хэрэгтэй байна. Бас гадуур наана. Далимд нь салхинд гарчих...
Ваня: Оршуулгын үйл ажиллагаа?!
Иванов: Алтны уурхай!?
Ваня: Салхинд гарах сайхан л арга байна.
Полина: Гэрлийн мөнгө ч байхгүй байхад спа салондоо ор гэнэ шүү!?
Лида: Чи чинь Миланагийн салонд мөнгөөр ордог юм уу?.. Бас найзууд гээд байгаа шүү!
Полина: Тийм л байх ёстой.
Лида: Тэднийд орохдоо тасалбар авах хэрэггүй биз дээ? Яахав одоо мөнгө алга, харин спа хэрэгтэй байна гээд л хэлчих.
Полина: Үнэнийг хэлэхэд бид нарын ямар байгааг Оганяныханд мэдэгдмээргүй л байна.
Антон: Сайн уу хүүхнүүд ээ...
Лида: ..сайн уу..
Антон: Би та нарт витамин авчирлаа..Лидок цайгаа халаачих жаахан даарчихлаа..
Лида: Халуун байгаа...
Антон: Халуун уу? Энийг чамд, өнөөдөр гайхалтай харагдаж байна.
Лида: Юу ярьж байгаагаа бод л доо..
Антон: Юу гэчихээ вэ?
Өвөө: Манай Полинкаг гуйх гэж ирээ юу? Их үнэтэй гэдгийг л сайн бодоорой..
Антон: Асуудал алга, спа салоны эрхийн бичиг болж байна уу?
Өвөө: Яахав...
Полина: Чиний өглөг надад хэрэггүй.
Өвөө: Зөвшөөрч байна, яахавдээ л тийм юм байна.
Полина: Бас энэ төлбөрийн нэхэмжлэл. Танай хөзөрчид юу гэдэг билээ? Мөрдөс болгоод наачихдаг билүү? Манай тогийг хэргэлдэг тиймээс төлбөрөө ч хийчихээрэй..
Антон: ..Полина би зүгээр л орж ирээд ярилцаж болохгүй гэж үү?
Полина: Болно оо... Сарын дараа дараагийн төлбөр гарахаар! Миний яриа дууссан...
Лида: Антон...
Антон: За...
Лида: Чи маргааш төлчихийг бодоорой за юу?
Өвөө: Тийм шүү тэгэхгүй бол алданги тооцоод эхлэнэ..
Лида: ..тийм ээ...
Өвөө: Антончик!
Антон: За..
Өвөө: Наадах чинь чамд тэртэй тэргүй хэрэггүй биз дээ, харин манай Катюшад сайхан санагдна...
Антон: Ав ав..
Өвөө: Чамд баярлаллаа... байзаарай.. чи Полинад өөр нэг юм өгөх гээд байсан. Гоо сайхны салоны тасалбар ч гэлүү...
Антон: ..Виктор Алексеевич хүн чанартай бай л даа...эрхийн бичиг надад ч хэрэг болж магадгүй.
Ваня: Тонил за юу... За яахав.. надтай ярихгүй бол өөр хүнтэй ярилц!
...
..
Иванов: Болж байна...
Иванов: Ямарав...
Өвөө: Сайн байна.. миний л сургууль...
Зар: Эрчүүдэд зориулсан тачаангуй бүжиг. Ариэль. Утасны дугаар.
Даня: Гэхдээ л ямар ч утгагүй юм.
Иванов: Бизнесийнхээ эхлэлийн төлөө тогтоцгооё...
Гера: Байзаарай зогс... тулгахгүй ээ...
Иванов: Нээрээ мартах гэж байна. Би нөгөө... нэрийн хуудас хийсэн. Үйлчлүүлэгчиддээ тараана...
Гера: Ингэхэд чи яагаад захирал гэж?
Иванов: Хэн нэг нь байх л ёстой биз дээ?
Залуу1: Ингэхэд чи нөгөө, бид хоёроос арай илүү авна гэж байгаа юм уу?
Иванов: Хэрвээ би логикийн багш байсан бол чамд онц тавих л байсан.
Гера: Чи харсан уу, захирал гэнэ шүү, чам шиг захиралыг наснаасаа олон харсан юм байна!
Иванов: Энэ чинь бослого уу? Та нарыг гуйсан ч хүн алга! Энэ авс бол минийх... энийг би хийсэн.
Гера: Харин гарааш минийх..
Иванов: Наад гараа ав л даа..
Гера: ..аливээ эндээс тонилж үз!
Иванов: ..өөрөө тонил...
Залуу1: Энэ авсаа аваад чөтгөр рүүгээ тонил...
Иванов: Та нар чинь тэнэг юм уу?
Залуу1: Тонил за юу?
Иванов: Өөдгүй амьтад..
Залуу1: Явж үз...
Милана: Түг түг... сайн уу, аялагчид аа!
Полина: Сайн уу..
Милана: Сайн уу...
Полина: ..сайн уу... чи, ирнэ гэдгээ урьдчилж хэлэхгүй яасан юм бэ?
Милана: Гэнэтийн бэлэг.. Антон өчигдөр манай салонд ирээд, тэгээд л урьсан юм. Юу гээч сайхан тухтай л юм байна.
Лида: Тийм ээ манайд энд сайхан байдаг.
Милана: Чи яагаад салонд ирэхгүй байгаа юм бэ?
Полина: Би түр хугацаанд соёл иргэншлээс татгалзахаар шийдсэн, харж байгаа биз дээ?
Өвөө: Нэгэнт л татгалзаж байгаа юм чинь бүгдэнгээс нь л татгалзая. Зүгээрээ радионы оронд одоо шувуу жиргэхийг сонсоцгооё...
Милана: Өө Антоша хүрээд ирлээ...
Антон: Би гэртээ ирчихлээ. Өө...
Милана: ..сайн уу...
Антон: ..сайн уу хонгор минь... чи ирдэг нь сайн юм болж.. Виктор Алексеевич..
Өвөө: ..алив нааш нь...
Антон: ..энийг аваарай.. Полина юу гэж зогсоод байгаа юм бэ? Ширээ зас л даа, зочин маань ч өлсөж байгаа. Гадуур хувцаа тайл алив..
Иванов: Сайн байна уу... таныг болох уу, Сеня.. сайн байна уу..мөнгө олмоор байна уу? Нүднээс чинь л тийм гэдэг нь харагдаж байна. Юу гэхээр, би оршуулгын товчооны захирал. Хамтарч ажиллахыг санал болгоё.. арван хувь нь чинийх... өвчтөн нэгэнт болонгуут л, шууд над руу утасдана нн... зай нь дуусангуут л ойлгож байна уу? Эмээ л гэхэд зайных нь таван хувь л үлдсэн байх... .. эрүүл энхийг хүсье... уулзатлаа баяртай!
Антон: Милана юу гээч би танай гоо сайхны газар аль болох их очиж байх хэрэгтэй. Би бараг л шинээр мэндэлсэн юм шиг болчихлоо.
Милана: Тийм үү?
Өвөө: Нэг л зулгарчихсан юм шиг болчихсон байсан. Бүр манай хүүхнүүдээс ч мөлчгөр харагдаж байна. Яасан бэ...ннн...
Полина: Чи тэгснээс сонин сайхан юу байна ярь л даа...
Милана: Сонин юу байхав дээ.. шинэ гэрийн ажилтан хайж байгаа. Үнэхээр ядарчихлаа. Боломжийн хүн алгаа, үнэхээр алга, ойлгож байна уу? Бүр дөчин мянгыг ч төлөхөд бэлэн байна. Зөвхөн боломжийн айлд ажиллаж байсан туршлага л хэрэгтэй байна.
Өвөө: Дөчин мянга аа?!
Милана: Тийм ээ..
Өвөө: Тэр чинь тэгээд ийм мөнгөөр юу хийж чаддаг байх ёстой юм бэ? Хэдэн хивс л тоосноос нь салгах биз дээ?
Лида: Намайг л авчих... би чинь насаараа л гурван хүн арчилж байгаа. Мэдээж манай байшин танайхаас арай жаахан л даа. Эрчүүд нь ч илүү соёлгүй...
Полина: Лидочка хэрэггүй ээ чи энэ байшингаа харах ёстой.
Өвөө: Зөвөө зөв Полинка. Тэгээд ч ноолийн суултуур зүлгэх ч хэрэггүй... Чи бол гэрийн эзэгтэй. Харин эр хүн гэр бүлдээ мөнгө авчрах ёстой.
Антон: Өөрөөр хэлбэл та нар цаашдаа мөнгөгүй хэвээрээ л баймаар байна уу?
Даня: Охидууд та нар үргэлж хэвээрээ.. хоцроод зогсохгүй бас утсаа ч авдаггүй.
Эля: Би яарч байгаад утсаа орхичихож... Чи энд зогсоод л жаргалтайгайр нэг өдөр хамт хөлдөхөд бэлэн байгаа юм уу?
Даня: Үгүй ээ.. кафе явцгаах уу?
Эля: Нхн...
Гера: Сайн уу...
Иванов: Энэ чинь бас юу вэ?
Гера: Бодоод үз дээ одоо захиралгүй ч бизнес хийж болдог болчихож... байна уу би байна. Сеня, үйлчлүүлэгч байна гэж үү? Гайхалтай... яг одоо очлоо... чи юу гэж бодоо вэ, чи л эмнэлэг явна гэж бодоо юу? Харин би илүү өндөр хувь өгнө.
Иванов: Чи бас...
Гера: ..тийм дээ би сонслоо... адиос!
Милана: Би та нарыг харсандаа үнэхээр баяртай байна. Харин одоо та нар манайд ирээрэй тохиролцсон уу?...
Полина: ..тэгэлгүй яахав..алив.. баяртай, үнсье?...
Милана: Баяртай...
Антон: Баяртай...
Милана: Чамайг хүлээж байя...
Полина: Тийм ээ тийм..
Лида: Алив байж бай...
Полина: Чи яах гэж ийм цирк зохиож байгаа юм бэ, санаатай ингэж байгаа юм уу?
Антон: Яагаад санаатай гэж Полина, би зүгээр л чиний зарчимч чанар ямар тэнэг харагдаж байгааг харуулах гэсэн юм.
Полина: Харуулав уу?
Лида: Намайг ямар ч гэсэн гэрийн ажилтнаараа авчих л даа..
Антон: Би туслах л гэсэн юм.
Полина: Бид нарт юу ч хэрэггүй.
Лида: Зүгээр л мөнгө маш их хэрэгтэй байна. Лёша бид хоёр зун далай явах гэсэн юм. Харин Полина, Антон хоёроос гуйх нэг л эвгүй.
Полина: Бас бид хоёр хоорондоо тохиролцохгүй...
Милана: Тохиролцлоо, тэгвэл би чамд дөрвөөс хойш утасдая тэгэх үү?
Лида: ..тийм ээ тэгье...
Милана: ..за баяртай..
Лида: Нхн...
Полина: Харин чи хумсаа авахуулсан хөл, хумсаа засуулсан гараа аваад явж үз! Алив! Гүйцээ, баяртай!
Лида: Полина чи юунд нь ингэж зовсон юм бэ? Чиний нүд хулсны баавгай шиг л харлачихсан байна.. өө би чинь...
Полина: Хэрвээ тийм бол ч одоо нэгэнт өнгөрсөн...
Лида: ..болно доо болно одоо болно тайвшир, арай хямд гоо сайхны газар ч олж өгье..
Иванов: Чи чинь яаж байнаа тэнэг ээ! Одоохон чамайн ойлгож байна уу...
Герө: ..хөөе чи саравчны үхэрээ чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Иванов: ..эндээс яв гэж байна..
Залуу2: ..хөөе залуус аа..
Гера: ..чи өөрөө яв!..
Залуу2: ..мото сонирхогч залуусаа, нөгөө ертөнцийн чимэглэл хийчихсэн юмуу?
Полина: Уучлаарай үсээ засуулж болох уу?
Бүсгүй1: Дахиад л матарын ордоо сонсож чадсангүй. Бололгүй яахав дээ. Нохойны чинь үс гуужчихаа юу?... суу л даа..
Полина: Уучлаарай педикюр, маникюр ч гэсэн хийдэг үү?
Бүсгүй1: Чи педикюр хийлгэж яах гээ вэ? Мөнгө чинь илүүдээ юу? Өвөл болох гэж байна. Хөлөө гутландаа углаад л алхаад бай! .. тэгээд яаж үсээ засуулахав?
Полина: За яахав.. чи тэр эрхийн бичгээ яг юугаар өгөхөв?
Антон: Юун юугаар гэж, чамайг буцаад ирэхийг л хүсэж байна. Тэгээд л болоо...
Полина: Чи яасан өөдгүй хүн бэ?
Антон: Полина, Полина байз л даа, хүлээ л дээ би тоглосон юм, Полина. Би гэр бүлдээ буцаж очмоор байна. Өмнөх шигээ хамт оройн хоол идэж, асуудлаа хамт шийдмээр байна. Нээрээ шүү...
Полина: За яахав, өнөөдөр оройн хоолоо хамт идэж болно..
Милана: Гамлет, Гамлет би шинэ гэрийн ажилтан олчихлоо...
Лида: Сайн байна уу...
Гамлет: Сайн байна уу Лидочка.. хонгор минь чи хоцорчихлоо.
Лида: Хоцорчихсон гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Гамлет: Орцгоо л доо...
Лида: Би нэг л ойлгосонгүй...
Өвөө: Чи юу ойлгосонгүй гэж? Хоцорсон гэдэг чинь амжаагүй л гэсэн үг. Гамлет бид хоёр энэ ажилд Катюхаг авчихсан.
Милана: Лидочка чи санаа зоволтгүй дээ, Гамлет тэр утсыг авчих тэгэх үү?..
Гамлет: ..энэ Ариель утсаа мартчихаж...
Милана: Утсы нь аваад тэрнийг байхгүй гээд хэлчих. Одоохон бид нар..
Гамлет: Байна...
Милана: Лидочка би чамд өөр ажил санал болгоё... Долоо хоногийн дараа манай зохион байгуулагч жирэмсний амралтаа авна. Манай салоны зохион байгуулагч хийчих, цалин нь бүр илүү!..
Гамлет: ..Ариель алга аа...
Лида: Нэг л гэнэт ингээд...
Гамлет: Ариель гэртээ алга байна. Ямар бүжиг, дахиад ийшээ залгавал чи өөрөө надад бүжиглэнэ шүү!
Өвөө: Миний буруу байж ойлголоо. Мэдээж чи энд ажилбал шудрага болно. Харин би Катькаг өөр ажилд оруулчихъя...
Лида: Гоо сайхны зохион байгуулагчаар уу? Мөн гайгүй байлгүй!
Эля: Ингээд ирчихлээ...
Даня: Тийм ээ...
Эля: Хамт байсанд баярлалаа. Маргааш кино үзэх үү?
Даня: Үгүй л болов уу...
Эля: Энэнд чинь чамд их л ноцтой шалтгаан байх ёстой.
Даня: Яна жирэмсэн. Би тэрэнтэй гэрлэнэ гэж бодож байна.
Эля: Их инээдтэй байна.. за за түр баяртай.
Даня: Эля...
Эля: Анн...
Даня: Би үнэнээ хэлж байна. Зүгээр л чамтай хамгийн сүүлчийн өдрөө хамт байх гэсэн юм. Надад өөр боломж олдохгүй!
Эля: Чи, чи чинь тэнэг юм уу?! Тонил за юу...
Гера: За яахав, чинийхээр болог... энэ захиалгыг дундуур нь хуваана л гэж бод..
Иванов: Чи чинь яагаад гутлаа сольчихоо вэ? Илүү хувь амлаа юу?
Гера: Чимээгүй... тэгээд хаана байна?
Залуу: Тэр байна. Эмгэн нь өнөөдөр өнгөрчихлөө.
Иванов: Бид гүн эмгэнэл илэрхийлье...
Өвгөн: Бид хоёр хагас зуун жил хорвоог хамт туулсан. Нэг өдөр үхнэ гээд л мөрөөддөг байлаа!..
Гера: Өвөө, яахав эмээ таниас л түрүүлчихэж! Бүх мөрөөдөл биелдэггүй биз дээ?
Өвгөн: Бид хоёр гал тэргэнд танилцсан. Үйлчлэгч хийдэг байсан юм. Яг л өчигдөрхөн л байсан юм шиг...
Гера: Өвөө... бид нар эмгэнийг чинь нэг ортой купенд сүүлчийн замд нь дээд зэргээр үдэж өгье. Хямдхан... энэ нэрийн хуудас...
Иванов: Үгүй ээ би хүний уй гашуудал дээр мөнгө хийж чадахгүй.
Гера: Ариун амьтан минь юу гээч, хэн хөрш бүсгүйнхээ таксийг хулгайлчихаад, олж өгсөнд хүнийг нь шагнах хүртэл амаартаа долоо хонууллаа анн?!
Иванов: Хэрвээ танд авс хэрэгтэй бол би ямар ч үнэгүй хийж өгье... зүгээр дээ...
Өвгөн: Баярлаллаа...
Гера: Чи чинь яаж байгаа юм бэ?
Иванов: Тэр хүүхэн бол хорт могой байсан. Харин энэ бол.. хүн!
Ваня: Байна? Юу гэнээ, ямар зарлал, та дугаар андуурчихаж! Тийм ээ, алив... байна? Юу гэнээ?! Ямар бохир бүжиг, та хэд рүү залгасан юм бэ? Ариель үү?! Нн би ч гэсэн ярилцмаар болчихлоо. Бүх юм ойлгомжтой.. Байна уу Эля за за, одоо хангалттай. Дугаар шилжүүлж илгээхээ больчих..
Эля: Ваня чи л харин утсаа янзал, тэгэхгүй бол хүмүүс чамтай ярьж чадахгүй.
Өвөө: За яасан бизнесмен, бизнесээ булшилчихсан уу?
Полина: Найзууд аа, түр анхаарлаа хандуулна уу! Манай гэр бүлийн шинэ гишүүнээ танилцуулмаар байна.
Антон: Полина боль л доо, чи чинь яачихаа вэ?
Полина: Энэ чинь манай Гудвин. Бид нарын бүх асуудлыг шийдэж өгнө гэж амласан.
Антон: Одоо болно оо...
Полина: Лида манайд ямар асуудал байгаа билээ?
Лида: Мэдэхгүй л дээ... нээрээ цонх дулаалах хэрэгтэй...
Өвөө: Лёхад тархи өгөх хэрэгтэй.
Полина: Аливээ санаа зовох хэрэггүй, хүслээ хэлцгээ л дээ. Хэнд ямар асуудал байна?
Антон: Үнэхээр л одоо болноо тэгэх үү?
Даня: Би нэг охиныг жирэмсэн болгочихсон.
Өвөө: Энэ чинь тэгээд юу гэсэн үг вэ, хэрвээ Катька бид хоёр хүүхэдтэй болбол манай Данькагийн юу нь болох юм бэ? Хэзээ ч бодож байгаагүй юм байна?! Ёстой л хөгжилтэй гэр бүл юм даа!?
.......................
Света бүсгүй Герагийн эхнэр
№11
Иванов хоолой: Өмнөх ангиудаар, гэр бүлийнхэн нь бүгд “Даня аав болсон” гэдгийг мэдэж авчээ.
Лида: Чиний энэ тэнэг тоглоом уу?!
Иванов: Юу гэж тэгээд хичнээн үглэх гэсэн юм бэ? Өчигдөр бүгд л ам уралдуулсан биз дээ?
Лида: Бас юу ч шийдээгүй.
Иванов: Яагаад гэвэл Полина дахиад унтах хэрэгтэй гэж хэлсэн.
Полина: Гэхдээ би оройноос өглөө нь дээр л гэж хэлсэн.
Ваня: Тийм ээ одоо хуримынхаа өмнө Даня хариулах ёстой.
Даня хоолой: Миний бодол бол...
Лида: ..бид нарын бодол ганцхан шөнийн дотор өөрчлөгдөөгүй. Гэдэс нь харагдаж эхлэхээс өмнө гэрлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс “ийм болчихоод л аргагүй эрхэнд гэрлэллээ” гээд л, энэ хэрэгтэй гэж үү?
Ваня: Тийм шүү ээжээ арван зургаатайдаа хүмүүс үргэлж хайр дурлалаараа гэрлэдэг.
Полина: Тийм ээ ийм учраас л зөвхөн хайр дурлалаараа гэрлэх хэрэгтэй.
Лида: Нхн...
Полина: Дараа нь бүх насаараа шаналах хэрэггүй.
Лида: Зүгээрээ хүүхдийн даавуу, чивх гээд эхлэхээр зовлонгоо мартна.
Даня: Харин миний бодлоор...
Антон: ...Харин би Полинатай санал нэг байна. Хуриманд гэж яарах хэрэггүй. Юу ч болох юм билээ? Бид нарын санхүүгийн байдал ч гэсэн...
Полина: ..бурхан минь энд санхүү ямар хамаатай юм бэ?
Антон: Тэгээд?
Полина: Бид нар хүүхдээс нь татгалзаагүй биз дээ? Зүгээр л хүүхдээ гэрлэхгүйгээр ч өсгөж болно. Даня чи надад хэлдээ, Яна та хоёр нэг нэгэндээ хайртай юу?
Лида: Энд хайртай юу, үгүй юу ямар хамаатай юм бэ? Бүртгүүлэх хэрэгтэй, зөвшөөрч байна уу, зөвшөөрөхгүй байна уу?
Полина: Тийм юм бол бид хоёр хуримаа хийхийг зөвшөөрөхгүй байж болно.
Антон: Тийм ээ...
Лида: Тэгвэл бид хоёр зөвшөөрч байна. Миний бодлоор сүйт залуугийн нэг аав, ээж хоёрын зөвшөөрөл хуулинд хангалттай гэж бодож байна.
Даня: Тэгэхээр болноо хангалттай!
Иванов: Ингэхэд уруулан дээрх сүү чинь арилаагүй байна...
Даня: ..би хүүхэд биш! Тиймээс өөрийнхөө асуудлыг шийдэж чадна.
Полина: Даня!...
Лида: Чи аль хэдийн шийдчихсэн..
Ваня: За за хичээл рүүгээ явах болчихлоо... бид хоёрын ядаж нэг нь дунд боловсролтой болох хэрэгтэй...
Полина хоолой: ..тэг ээ!
Хоёр Ивановынхон
Өвөө хоолой: Тэгэхэд л миний зүрх хоёр удаа зангирсан. Бүх юм лүгхийгээд л... сайн уу Гера! Яасан авгай чинь дэлгүүр явуулаа юу? Би таагаадахъя шар айрганд явуулчихлаа гэж үү?...
Катя: ..Виктор Алексеевич би дэлгүүр орлоо..
Өвөө: Тэгээ тэг хараацай минь.. ор..
Гера: Хараацай?!
Катя: Тийм ээ...
Гера: Таныг даргын жолооч байхдаа өөрийнхөө Волгийг хараацай гэж нэрлэж байсныг саначихлаа.
Өвөө: Мөн харьцуулваа тэр чинь албаны машин байсан. Харин энэ бол эмэгтэй хүн. Бас миний эмэгтэй...
Гера: Таны эмэгтэй ээ?!
Өвөө: Тийм ээ..
Гера: Гэхдээ та чинь бүх хүмүүст Волгоо өөрийнхөө, одоохондоо л улсынх гэдэг байсан.
Өвөө: Чи зүгээр л би чамайг давчихсан болохоор атаархаж байгаа юм. Манай Катюха танай Светкагаас ч дүү.
Гера: Тийм үү?
Өвөө: Тийм ээ...
Гера: Яахав сайн л байна.
Өвөө: Нхн...
Гера: Харин таны эрүүл мэнд л тэрэнд хүрэх болтугай.. гэхдээ бодож л яваарай Алексеевич залуухан хүүхэн хэзээ ч хөгшин хүнийг зүгээр сонгохгүй. Нэг бол мөнгө нь хэрэгтэй, эсвэл өөр ямар нэг юм!.. Харин таны тохиолдолд дахиад нэг юм байгаа.
Света: Яачихсан хүн бэ?
Гера: Юу вэ?
Света: Би энэнийг эмийн сангийн дэргэд хагас цаг хүлээлээ. Гэтэл энүүгээр л.. сайн байна уу Алексеевич
Өвөө: Сайн байна уу Света.. наана чинь байгаа юу вэ?
Гера: Юу?
Өвөө: Энийг би Гераг аваадахаач гэсэн юм. Баярлаллаа Гера хариулты нь өөртөө үлдээчих...
Света хоолой: Явъяа явцгаая...
Яна: Сайн уу...
Ваня: Климова.. чи ах дүүсийн эхнэрийг юу гэдгийг мэдэхгүй биз?
Яна: Сүйт бүсгүй л байлгүй. Үгийн сүлжээ бөглөх гээд хамгийн эхний үгэн дээр бүдэрчихээ юу?...
Ваня: ..үгүй дээ зүгээр л чамайг юу гэж нэрлэхээ мэдэхгүй байсан юм. Ингэхэд би бас зээ дүүтэй болмоор байна.
Яна: Данила та нарт бүгдий нь хэлчихсэн юм уу?
Ваня: Тийм ээ.. чи аав ээжүүдийг харсан ч болоосой. Тэр чинь нэг тийм чимээгүй л, гэтэл залгуураа яаж залгахыг сайн л мэддэг байж. Шууд л чийдэн асаачихсан.
Яна: Бид нар чинь хамт л хэлэх гэж байсан. Одоо хаана байна?
Ваня: Гэртээ үлдчихсэн. Одоо хичээлдээ манатай байгаа. Лимузин захиална, ресторанаа сонгоно. Гэхдээ манай санхүүгийн нөхцөлд дээд тал нь аавын мотоцикль, цайны газар л болох байх...
Альберт: Санаа зоволтгүй ээ, өнөөдөр гэрээр ажилтай. Тийм учраас биеэ эдгээ...
Даня: Сайн байна уу...
Альберт: Яасан танай аав одоо бүр өрөвдүүлэхээр шийдээд хүүхдээ явуулаа юу?
Даня: Нэгдүгээрт би хүүхэд биш. Хоёрдугаарт би таньтай эр хүн, эр хүнтэйгээ юм шиг ярилцах гэж ирлээ.
Альберт: Юу гээч чи энд муурын зулзага хараагүй биз?
Даня: Үгүй ээ...
Лида: Надад тэр гимназ шууд л таалагдаагүй. Данил зүгээр л сургуульд сурч байсан. Тэр завхарсан Климовынхон лав байгаагүй.
Иванов: Тийм дээ тэднийхэн чинь бүгд есдүгээр ангиа төгсөөд л техник мэргэжлийн сургуульд орсон. Тэнд л хүүхэд төрүүлцгээсэн.
Полина: Тэгээд сургууль нь л бүх юманд буруутай гэмээр байна уу?
Лида: Бүх зүйлд сургууль гэж хэлээгүй ээ, та хоёрын оролцоо ч бий... Юу гээч Данила чинь ямар зожиг юм бэ!?
Антон: Тэр хоёр тэгэхдээ юм яриагүй ч юм билүү?
Полина: Гэхдээ та хоёрын хүмүүжил зүгээр л гайхалтай байсан. Дунд зууны үеийн гайхамшигтай хүмүүжил!
Лида: Тэгэхээр манай дунд зууны үеийн хуулиар тэр хоёр гэрлэлтээ бүртгүүлнэ.
Полина: Ингэхэд Яна зөвшөөрөхгүй ч юм билүү?
Лида: Нхн мөн тийм дээ. Арван зургаатай охидууд бүгд л ганц бие эх болохыг мөрөөддөг!? Бас тэрний зөвшөөрлийг асуух юм гэнэ! Хүүгийн маань амьдралыг л балалчихлаа!
Ваня: Ороорой Яночка..
Яна: Сайн байна уу...
Лида, Иванов: ..сайн байна уу...
Антон: Хүүгийн амьдралыг балалчхлаа л гэсэн, үдийн цайгүй болж байх шиг байна.
Яна: Данила байгаа юу?
Иванов: Ингэхэд сургууль дээрээ л байгаа.
Ваня: Тийм дээ Даня маань уруудаад эхлэчихэж... яахав салхинд явахаар л шийдсэн байх.. за за би хичээлдээ явлаа, ингэхэд өнөөдөр хоёрдохоо явж байна шүү..
Иванов: Яночка... чи суу... бид нар чамтай уулзаж байгаадаа баяртай байна... яахав харахад мэдэгдэхгүй байгаа л даа...
Альберт: Пунтик, Пунтик... бусад нь хоолны үнэрээр өөрсдөө л гүйгээд ирдэг. Харин энэ үргэлж л нэг тийшээ нуугдчихдаг.
Даня: Муур муурандаа өстэй л гэдэг...
Альберт: Тийм ээ... гэхдээ энэ чинь бүр жаахан, зургаахан сартай.. хүний насаар бол чиний л үеийн.
Даня: Энэ бол тийм ч жаахан биш.. энэ насанд нь л бэлгийн бойжилт нь идвэхждэг.
Альберт: Би мэднээ, хэд хоногоос авч явж.. хөнгөлүүлнэ.
Даня: Хөнгөлүүлэх ээ?!
Альберт: Чи юу ярилцах гэсэн бэ?
Даня: Би юу, би.. Яна, би, бид хоёр...
Альберт: ..чш.. тэр байна. Пунтик! Дандаа л дээшээ гарчихаад л...харин буухаасаа айчихдаг. Тэгэхээр надад шат тавихад туслаарай... Чи нэг чухал юм ярина гээд байсан? Хэрвээ жаахан том байсан бол сүй тавих гэж ирлээ л гэж бодмоор юм байна.
Даня: Яахав ер нь бол тийм ээ...
Альберт: Юу гэхээр хэрвээ ганц удаа кинонд хамт явдаг ч юмуу, тэгээд заавал гэрлэх албагүй. Харин гараас нь хөтлөдөг ч юмуу, эсвэл үнсэлцсэн ч юмуу, тэгвэл арай том шалтгаан... сунгаарай.. ингээд.. чи бол гайгүй ч хүү байна. Тийм учраас уулзаж байж болно. Очлоо очлоо Пунтик.. чи чинь, чи чинь надаас айгаад байгаа юм уу тэнэгхэн минь...
Даня: Айж байна... Альберт Робертович...
Альберт: Юу?
Даня: Яна бид хоёр хүүхэдтэй болно.
Альберт: Юутай болно гэнээ?
Даня: Хүүхэд. Таны охин надаас жирэмсэн болчихсон.
Альберт: Тэгэхээр юу гээч...хэрвээ энэ тоглоом бол энэ инээдтэй биш байна. Харин тоглоом биш бол бүр ч инээдтэй биш байна. Чи чинь юу хийгээд байна аа?! Шатаа буцаагаад тавь..
Даня: Үгүй ээ... миний бодлоор ийм байдалтай үедээ та тэнэг юм хийчихэж магадгүй.
Альберт: Харин чи тэртэй тэргүй хангалттай тийм юм хийчихсэн.
Даня: Хэрвээ та буугаад ирвэл та миний үгийг сонсохгүй. Харин би танд зөндөө юм хэлэх хэрэгтэй байна.
Өвөө: Яасан Ванька толгойгоо гэртээ мартчихаад авах гээд ирчихээ юу?
Даня: Энэ хошин шогийн мэдрэмж бол надад таниас л өвлөгдөж...
Өвөө: Хошин шогийн мэдрэмж бол ухаантай хүний шинж тэмдэг.
Даня: Тийм үү?
Өвөө: Тийм ээ..
Даня: Тэгвэл таныг ухаантай гэж хэлсэн хүн байгаа юу?
Өвөө: Бүгд л тэгж хэлдэг. Зөвхөн тэгж ч биш...
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: Катюша юу гээч, чи намайг яагаад хайрладаг вэ?
Катя: Ямар ч гэсэн таны энэ шогч байдлыг биш...
Өвөө: Тэгвэл юу гэж?
Катя: Мэдэхгүй ээ, зүгээр л хариулчихаж болохгүй юм байна.
Өвөө: Тэгээд?
Катя: Яахав та...туршлагатай.
Ваня: Энэ бол хөгшин л гэсэн үг.
Өвөө: Өөр яагаад?
Катя: Бодлоготой.
Ваня: Настай.
Өвөө: Гэхдээ өөр, өөр юу вэ?
Катя: Ухаантай. Ямар ч гэсэн...
Өвөө: Чи юу гэж хөхрөөд байгаа юм бэ?
Ваня: Явцгаая өвөө... явъя...
Өвөө: Хаашаа, юу гэж?
Ваня: Одоохон... үзүүлээдэхье... энэ, хар л даа өвөө. Ухаан бол үнэхээр таных биш!
Өвөө: Тэгвэл Катька миний юунд нь болсон гэж? Тэтгэвэр лав биш тийм биз дээ?
Ваня: Таны тэтгэвэр хэд гэж?
Өвөө: Яахав.. би чамд мөн хэлэх байх даа?! Гэхдээ ямар ч гэсэн тэтгэвэр биш...
Ваня: Ер нь бол юу ч байж болно. Жишээлбэл ахимаг насны хүн таалагддаг байж болно. Манай ангийн охидууд бүгд л дээд ангинхантайгаа үерхэж байсаг..
Өвөө: Үгүй байлгүй дээ..
Ваня: Тийм ээ, Янкагаас бусад нь... Эсвэл жишээ нь та аавыг нь санагдуулдаг байж болно. Эмэгтэйчүүдэд ийм асуудал байдаг, комплекс электро гэж нэрлэдэг.
Өвөө: Чи хаанаасаа ийм үг мэддэг юм бэ?
Ваня: Манай ээж үргэлж сэтгэл зүйчтэй ярилцдаг. Тэрнийх нь үгийг би наад манжингийн үлгэрээс чинь их сонсдог байсан.
Өвөө: Манжин гэнэ шүү..
Альберт: Юу гээч би бүр даарчихлаа. Бүр шууд утгаараа гэж болно. Шатаа тавиадах...
Ваня: Ойлголоо... би танд хувцас аваад ирье...
Яна: Юу гэхээр би... Данилаг та нарт ийм хурдан бүгдий нь хэлнэ гэж бодоогүй.
Иванов: Яахав есөн сараа заавал хүлээх шаардлагагүй ээ юу гэж дээ!?...
Яна: Одоо аавд яаж хэлэхээ ч төсөөлөхгүй байна.
Полина: Яночка чи санаа зовох хэрэггүй ээ... Альберт аав чинь, шууд биш ч гэсэн бүгдийнэ ойлгоно.
Лида: Би л аав чинь байсан бол банзлыг чинь сөхөж байгаад л тэлээгээр...
Иванов: Харамсалтай нь аль хэдийнэ Данила сөхчихсөн.. гэхдээ ийм учраас л бид нар энд ингээд л сууж байна.
Лида: Чи юу гэж арзаганаж байдаг юм бэ?
Иванов: Яасан гэж?
Лида: Хүү чинь хэнтэй ч юм орооцолдчихоод байхад чи ингээд л...
Яна: ..та үгээ бодож л хэлээрэй!
Лида: Харин би харин ч бодож хэлж байна.
Яна: Тэгвэл би Данилагийн ээжтэй ярилцана. Юу нь мэдэгдэхгүй хүнтэй ярихгүй...
Лида: Юу гэнээ?! Чи бас дээр нь...
Полина: Лида тайвшир л даа чи чинь, Янааг хамаагүй болохгүй..явцгаая, ярилцая, энэ хүүхэд надтай ярилцъя гэж байна, явцгаая...
Лида: ..яваа яв, ярилц. Та нар наанаа юу ч гэж ярьсан. Мэдэж ав, хуримаа хийцгээнэ! Чи ч гэж бүр нэг!?
Иванов: Болсоон би дугарахгүй...
Даня: Алберт Робертович, Альберт Робертович та яачихаа вэ?
Альберт: Аливээ алив гараад ир бэлтрэг минь...
Даня: Та наанаа юу хайгаад байгаа юм бэ? За за тэр ч яахав, би танд дулаан юм аваад ирлээ. Аваарай...
Альберт: Муу золиг... ямар ч гэсэн Янка ухаантай юмтай холбогдсон юм байна!...
Полина: Охин минь санаа зоволтгүй ээ, гурвуулаа яваад л танай аавтай ярилцая... би хэрэгтэй үгий нь олно.
Яна: Аав намайг шийтгэх аргаа ч олно! Та аавын ямар хүн гэдгийг төсөөлөхгүй байгаа.
Антон: Яагаад төсөөлөхгүй гэж харин ч төсөөлж байна.
Полина: Энэ хоёр ингэхэд хаачих гээ вэ?
Антон: Гол нь бид гуравын очих газар л биш байх болтугай...
Полина: Та хоёр хаачих нь вэ?
Иванов: Сүй тавья...
Полина: Юун сүй тавих! Бид нар Альберттэй юу ч ярилцаагүй байгаа.
Лида: Хичнээн ярих гэсэн юм бэ, одоо ямар нэг юм шийдэх хэрэгтэй!
Полина: Харин ярилцаад л бүгдийнэ шийдэцгээнэ... та хоёрыг очихоос өмнө..
Лида: Яагаад зогсчихвоо, ингээд бид хоёр хэзээ ч гүйцэхгүй.
Иванов: Тэртэй тэргүй гүйцэхгүй. Харин ийшээ бол түрүүлээд оччихно...
Лида: Осолтой юм биш үү, зүгээр л явцгаая...
Катя: Энэ би бүр жаахан байхдаа...
Өвөө: Яачихсан сөөсийсөн амьтан бэ анн.. ойлгомжтой.
Катя: Харин энэ арай том болчихсон.
Өвөө: Тийм байна.
Катя: Энэ манай цэцэрлэг. .. энэ бүр дунд сургуульд нэгдүгээр анги...
Өвөө: ..тийм үү...
Катя: ..тийм ээ... энэ бас л сургуульд авахуулсан зураг.
Өвөө: Бас л сургуульд уу...
Катя: ..тийм ээ... энэ..харин энэ охидуудтайгаа хамт сургуулийн хашаанд байна.
Өвөө: Тийм үү...
Катя: ..тийм ээ...
Өвөө: Энэ ч гэсэн сургууль уу?
Катя: Тийм ээ энэ бид нар сургууль дээр шинэ жил бэлдэж байна.
Өвөө: Чи чинь сургуульд ямар удаан сурсан юм бэ, улирч байсан уу?
Катя: Би сургуулиа алтан медальтай төгссөн.
Өвөө: Тэгээд яагаад алтан медальтай байж энд ажиллаж байгаа юм бэ?
Катя: Яагаад гэвэл багш бол нэр төрийн хэрэг, тийм учраас цалин их байх албагүй гэж үздэг.
Өвөө: Нн... харин зургийг чинь аав чинь аавсан уу, өөрийнх нь зураг харагдахгүй юм.
Катя: Яагаад гэвэл намайг хоёртой байхад хаяад явчихсан..
Өвөө: ..аа яа яа...
Катя: ..Энэ байна...
Өвөө: Адилхан юм юу ч алга. Миний хамар ч өөр! Нүүрний хэлбэр ч гэсэн.
Катя: Яагаад таньтай адилхан байх ёстой гэж?
Өвөө: Яагаад гэвэл чи яагаад намайг сонгосон бэ гэдэгт ямар нэгэн тайлбар байх ёстой биз дээ? Би чамд аав шиг нь санагддаг юм болов уу л гэж бодсон.
Катя: Тэгж санагддаг байхын тулд би ядаж аавыгаа санах ёстой...
Өвөө: Намайг ээж өсгөсөн. Энд.. би одоохон танд үзүүлээдэхье, миний хайртай ээж...одоохон энэ байна. Одоохон...
Иванов: Би түрүүлж ирнэ гэж хэлсэн биз дээ?
Лида: Хэрвээ дугуй чинь сайн байсан бол бүр ч хурдан ирэх байж... аливээ орцгооё...
Даня: Та санаа зовохгүй байж болноо Альберт Робертович... Яна дээд боловсролтой болж амжина, хоёрдох хүүхдээ бид хоёр одоохондоо яарахгүй...
Альберт: Хоёрдох хүүхэд байхгүй ээ.. би чамайг Пунтиктай хамт хөнгөлүүлчихнэ. Хоёрыг хөнгөлүүлбэл бүр хямдралтай...
Иванов: Даня чи наанаа юу хийж байгаа юм бэ, Альберт гэртээ алга уу?
Даня: Яахав тэгж хэлж болох л юм.
Альберт: Сайн байцгаана уу..
Лида: Сайн байна уу...
Альберт: Шат тавиад өгөөч тэгэх үү? Гуйж байна...
Даня: Та хоёр яах гэж ирээ вэ?
Лида: Юу яах гэж гэж, хуримаа л ямар нэгэн байдлаар шийдэцгээе тэгэх үү?
Даня: Тэр хурим хийлгэхгүй гээд байгаа.
Иванов: Анн тэгвэл шат тавих болоогүй юм байна.
Лида: Тийм ээ...
Өвөө: Катюха хар даа...
Катя: ..аа...
Өвөө: ..сэтгэл зүй мөн байсан байна. Ээж чинь бид хоёр адилхан юм байна.
Катя: Үгүй байлгүй дээ.. Би бүр, таныг хэнтэй адилхан гээд л бодоод байсан юм.
Өвөө: Тэгэхээр би Катюха, ээж шиг чинь ч болж таарлаа...
Катя: Энэ бүхэн худлаа Виктор Алексеевич, та надад, яагаад гэвэл таньтай байх үргэлж хөгжилтэй байдаг учраас таалагддаг. Бас таны юу хийхийг хэзээ ч мэдэх аргагүй... гэхдээ үгүй ээ, заримдаа мэддэг... түлэгдчихэв...
Полина: Хар даа эд нар яаж түрүүлчихдэг байна аа анн?
Антон: Дөнгөж саяхан л ирж... Гэхдээ Лёха ярьж эхлэсэн бол ямар ч эвлүүлээд хэлчихэж чадаагүй гэж найдъя...
Полина: Яночка чи машинд хүлээж байсан дээр байхаа, бүх юм сайхан болсны дараа л бид нар чамайг дуудъя...
Антон: Эсвэл туслаарай гээд дуудна...
Яна: ..тэгье ээ..
Антон: ..тэг, цаанаа сууж бай...
Яна: ..нхн...
Полина: Энэ хоёр чинь бүр Данилаг очоод авчихсан юм уу?
Антон: Эд нарын яаж ингэж амжсаныг үнэхээр ойлгохгүй байна..
Полина: Яасан Альберт гэртээ алга уу?
Иванов: Яахав тэгж хэлсэн ч болно. Гэхдээ би ингэж тоглоогүй л дээ, харин Данила..
Антон: Энд инээдтэй юу байгаа юм бэ?
Альберт: Инээдтэй юу ч алга...
Антон: Анн тэгвэл ч индээтэй л юм байна...
Полина: Яагаад тийшээ гарчихсан юм бэ?
Иванов: Яахав ийм том болчихоод сайн хүмүүжээгүй л юм байна...
Лида: Охиноо гэрлүүлэхүй гэнээ, тэгээд л хүчээр буулгаж авч байна...
Полина: Та нарт ер нь эрүүл ухаан байна уу? Галзуураа юу? Одоохон, Альберт түр хүлээгээрэй би туслая одоохон...
Лида: ..юу гээч Полина яах гээд байгаа юм бэ, ухаантай бай л даа...
Иванов: ..болгоомжтой...
Лида: ..тийм ээ..
Полина: Бурхан минь надад туслах хүн байна уу үгүй юу?
Иванов: Эрт л буугаад өгчихлөө, дахиад цаг болсон бол Данилагаа гэрлүүлчих л байсан.
Антон: Нн...
Иванов: Хоёр цаг болсон бол байшингаа ч авчих байсан!
Антон: Ннн...
Иванов: Юу гэхээр манайд ийм бараа, танайд...
Альберт: Юуны чинь бараа, ер нь хэн танайхны гэр бүлтэй холбогдохыг хүсэх юм бэ? Миний охин миний асуудал ойлгосон уу?...
Яна: ..ааваа, ааваа уучлаарай, би танд өөрөө л бүгдийнэ хэлэх хэрэгтэй байсан юм.
Альберт: Чамтай дараа нь ярилцнаа, гэртээ ор! Харин чи манай охин руу дахиад ойртвол хөлийг чинь салгачихна шүү..бусад юмнуудыг нь ч гэсэн!
Яна: Хэрвээ би ойртвол бас л миний хөлийг салгах уу? Би тэрэнтэй баймаар байна. Бас тэрэнтэй амьдармаар байна.
Альберт: Хаана амьдрах гэж, хаана? Нүхэнд үү, овоохойд уу? Эсвэл эд нарын байгаа газар уу? Гүйцээ эд нар манайд хэзээ ч орохгүй!
Яна: Тэгвэл би ч гэсэн орохгүй.
Альберт: Сайн байна, тэгээ! Харин би цаг харж байя! Тэр амьтны нүхнээс хэзээ орж ирэхийг чинь тоолж байя...
Лида: ..ингэхэд юу гээч манайх амьтны нүх л байх. Гэхдээ бид нар жирэмсэн хүүхэд гудманд хөөдөггүй. Хүнийх ч байсан хамаагүй... гэхдээ юу гэж хүнийх байхав дээ, аль хэдийн манай охин болсон... эндээс явцгаая тэгэх үү? Чи надад битгий гомдоорой, би муу хүн биш... Ивановынхон ч чамайг гомдоолгохгүй, Ивановуудаа тийм биз дээ? Эндээс явцгаая...
Альберт: Пунтик.. чи хаана байна?
Өвөө: Тийм дээ, Катюха байхгүй болохоор юугаа ч хийцгээж чадахгүй. Та нар чинь энд юу иддэг юм бэ?
Ваня: Өвөө би таниас гуйгаагүй өөрөө л энийг хийсэн.
Өвөө: Өвөөтэйгөө битгий ингэж ярь! Би байхгүй бол та нар яах хүмүүс вэ?
Ваня: Хөөх Огянаныхаас авчихаа юу?
Өвөө: Би өнөөдөр тэнд хоол идээгүй. Тэгэхээр хулгайлаагүй хэмнэсэн гэсэн үг...
Лида хоолой: Ингээд бид нар ирлээ... алив ороорой..
Иванов: Ааваа наадах чинь юу юм вэ, их сайн байна. Ирээдүйн эх сайн хооллох ёстой...
Өвөө: Эдний гэрт ийм юм?!....
Лида: Одоо тэр энд амьдарна. Чи ойлгосон уу? Ичиж зовох хэрэггүй шүү...
Өвөө: Дахиад нэг, удахгүй хоёулаа ч болно.. манай овоохой дийлэхгүй л болов уу..
Иванов: Ааваа та чинь яаж байна аа?!
Иванов хоолой: Манай гэр бүл ч нэг иймэрхүү л!?
Бичиг: Санаандгүй аавуудын групп... элсэх..
Иванов хоолой: Данила, Данятай байгаа. Яагаад гэвэл Данила тэнэг.
Иванов хоолой: Антон Полинатай байх боломжгүй яагаад гэвэл бас л тэнэг.
Иванов хоолой: Харин энд бол... тэртэй тэргүй ойлгомжтой гэж бодож байна.
Иванов: Харин бүгд яагаад хамт байгааг нь мэдэж байна уу? Яагаад гэвэл бид нар тэнэгүүд үү? Үгүй ээ! Яагаад гэвэл төрөх газар л хамт байчихсан юм.
Лида: Лёша...
Иванов: Юу?!
Лида: Аливээ өгөөдөх...
...................
№12
Иванов: Бүгдээрээ юу гэж, ерэн найман оны найман сар шиг ийм гунигтай байгаа юм бэ? Баярлах хэрэгтэй, манайд шинэ хүн ирлээ.
Өвөө: Мэдээж сайхан байна, тэгээгүй бол энд ярих ч хүнгүй.
Даня: Өвөө?!
Полина: Яночка хэний ч үгийг битгий сонс, бид бүгд чамай ирсэнд баяртай байна...
Лида: ..тэгэлгүй яахав долоолуу сайхан байсан, наймуулаа бүр ч сайхан. Тахианы мөчийг чинь том тавганд наймыг тавьдаг. Одоо хэн нь хоёрыг авахав гэж маргахгүй л боллоо!
Яна: Баярлаллаа...
Полина: ..чи ядарч байгаа биз дээ? Ингэхэд Яна, Данила хоёрыг хаана унтуулахаа шийдэх хэрэгтэй юм байна.
Лида: Данилаг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би энэ хоёрыг юу яатал байшиндаа садар самууныг тэвчихгүй...нөгөө юуг..
Иванов: ..эд хоёр чинь аль хэдийн нөгөө..
Лида: Би хуримаа хийтэл нь гэж байна!
Иванов: Манайд хүн унтдаггүй цорын ганц газар бол бие засах газар. Гэхдээ л энэ хоёр уг нь..
Лида: ..чи чинь юугаа дэмийрээд байгаа юм бэ?!
Иванов: ..би эерэг уур амьсгалтай байх гэж л, хошин байдлаар байдлыг өөрчлөх гэсэн юм.
Полина: Яна миний өрөөнд л амьдраг.
Антон: Харин чи хаачихав? Мэдээж миний чиргүүлд болно л доо, зай хангалттай.
Полина: Би Лёша, Лида хоёрын өрөөнд байна, зуухан дээр..
Антон: Нн...
Хоёр Ивановынхон
Иванов: Чи юу гэж эргэлдээд байгаа юм бэ?
Лида: Би нэг л Даняд санаа зовоод байна. Тэрнийг ингэхээс өмнө чамайг л өөр юмтай явчих байх гэж бодож байсан.
Иванов: Лидка чи түгшээд байгаа бололтой, миний түгшүүр тайлагч бэлэн болчихлоо..
Лида: Чи чинь яах гээд...
Иванов: ..юу гэж?...
Лида: ..Полинагийн дэргэд яах гээд байгаа юм уу?
Иванов: Полина унтаж байгаа. Аливээ...
Лида: Өөр хүн байхад би чадахгүй ээ...
Иванов: За больдоо хорин жилийн өмнө нийтийн байранд найзуудынхаа дэргэд болоод л байсан...
Лида: ..Полина унтаагүй байгаа.
Иванов: Тэгээд яах гэж, чи мэдэж байгаа юм уу?... Сонсож байна уу, тачигнатал хурхираад л нам...
Лида: За за...
Иванов: Түг түг, оройны мэнд....
Иванов: Лида...
Лида: Юу вэ.. зүгээр ид л дээ.... Яна шинэ газар нойр авч чадав уу? Өвөөгийн хурхирах унтуулсан уу? Бид нар бол дасчихсан л даа...
Иванов: Бүгд л янз бүрийн л байгаа. Гэхдээ зүгээрээ дасчихна.
Яна: Үгүй дээ бүх юм сайхан байсан. Таныг өрөөгөө өгсөнд баярлаллаа.
Полина: Зүгээр дээ, энд хэцүү юм байгаагүй.
Антон: Өглөөний мэнд...
Даня хоолой: ..өглөөний мэнд...
Иванов хоолой: ...сайн уу Антон...
Антон: Би та нарт пончик авчирлаа...
Өвөө: Дахиад л амттан... намайг шүдгүй болгох гээ юу? Шинэ гүүр Керченскийн хоолойноос урт гэдгийг л санаарай...
Полина: Юу гээч би мансард руу гарвал ямарав? Тэгэхгүй бол энд арай л халуун юм...
Өвөө: Тэнд чинь баахан хуучин юм байгаа, яаж унтах юм бэ?
Ваня: Бид хоёр өвөөтэй унтаад л байгаа биз дээ?!
Полина: Хураагаад л янзалчихъя хоёр хоногийн л ажил...
Антон: Яагаад хоёр хоног гэж, хэрвээ бүгд дайраад орвол ганцхан өдөрт л янзалчихна.
Полина: Тэгэхээр Алексей, Виктор Алексеевич, хөвгүүдээ та нар янзлахад туслана биздээ?
Ваня: Үгүй дээ, та л мансард чухал уу, хичээл үү гэдгийг шийдээрэй. Надад хийх юм ч их байгаа...
Полина: Ваня хэрвээ үргэлж утсаа оролдож мессеж бичихгүй бол бүгдий нь амжуулна...
Өвөө: Миний зүрх муу...
Иванов: Харин би....
Лида: ..харин чи чин сэтгэлээсээ туслахад бэлэн байгаа.
Иванов: Яахав гэхдээ л би...
Яна: Ингэхэд би туслая тэгэх үү, энэ бүгд надаас л болж байгаа.
Полина: Үгүй дээ Даня та хоёр чиний өрөөг янзална. Харин манай байшинд энийг хийхэд хангалттай олон эрчүүд байгаа.
Антон: Яагаад зөвхөн байшинд гэж, тэгэхээр Лёха, Ванька алив явцгаая, мансард янзлая, явцгаая..
Даня: Харав уу.. бүх юм сайхан болчихлоо... чи өөрийн гэсэн өрөөтэй.
Яна: Нхн.. гайхалтай..
Даня: Ямар нэг юм болоо юу?
Яна: Би бүгдэнд нь саад болоод байгаа юм шиг байна.
Лида: Чи чинь...
Иванов: Чи мэдээж өчигдөр жаазыг ч үзүүллээ шүү?!
Лида: Чи ч гэсэн... бас зөвхөн жааз биш, бас рокнролл, танго, сонгодог хөгжим...
Антон: Полина, Полина, Полина сонс л доо, би...
Полина: Харин чи л сонс, зүгээр л мансард янзлаад тэгээд л болоо?! Бас ямар нэгэн санаа өгнө гэж битгий бодоорой...
Антон: ..үгүй дээ...
Яна: Виктор Алексеевич гадаа цаг агаар үнэхээр гайхалтай байна...
Өвөө: Хөөе.. хүүе.. энэ чинь... холдоорой...
Яна: Би энд үнэхээр гадны хүн!
Иванов: Энэ чинь зүгээр л комиссын дэлгүүр...
Ваня: Хөөх миний тоглоомнууд... ааваа энийг тавтай байхад авч өгч байсан санаж байна уу?
Антон: Тийм ээ саналгүй яахав, ийм зүйл мартагдахгүй, энэ чинь бүр жинхэнэ юм шиг л..
Иванов: Одоо ямар байгаа вэ? Энийг нөгөө... би нөгөө, юу гэхээр.. Данькагийн хүүд бэлэглэвэл гээд л...
Антон: Миний гагнуурын алх... ерээд онд би их юм хийсэн гэдгээ ч санаж байна. Янз бүрийн л үе байлаа. Юм гагнаад л, тийм үе ч байсан.
Ваня: Хөөх ааваа энэ хэнийх вэ?
Антон: Юун хэнийх вэ гэж, минийх...
Ваня: ..тийм үү...
Антон: ..тэгэлгүй яахав, миний хал цэргийн хувцас.
Иванов: Алив, ямар байна? Одоо энийг хийхгүй байгаа биз дээ? Гайгүй үнэ хүрнэ дээ...
Антон: ..хөөе, үнэ гэнэ шүү?!
Иванов: Тоглосон юм аа...
Ваня: ..тийм ээ ааваа, наад хувцсанд чинь одоо таны зөвхөн тал нь л багтах байх..
Антон: Тэр ч тийм шүү... Алив байж бай.. Цэрэгт байхдаа Полинад бичиж байсан захидлууд... бүгд энд байгаа. Хамт дахиад уншина гэж боддог байсан. Одоо ч мэдээж, юу л бол?! Энэ захидлуудаас л бүх юм эхэлсэн. Бид хоёр чинь цэрэгт явахын өмнөхөн танилцсан юм. Би тэгэхэд өөр бүсгүйтэй байсан. Полятай захидлаар харьцаж эхлээд л “гүйцээ, цэргээс халагдаад зөвхөн тэрэнтэй” гэж шийдсэн.
Ваня:
Би цэвэр хуудснаас бичиж эхэллээ.
Чамайг санаж байна гэж бичлээ.
Үгээр яаж илэрхийлэхээ балалчихаад
Би цэвэр хуудаснаас бичиж эхлэлээ. Та шүлэг бичдэг байсан юм уу?
Антон: Тийм ээ, тиймэрхүү үе байсан л юм.
Ваня: Энэ чинь гайхалтай биз дээ, ааваа! Энэ бол таны ээжтэй эвлэрэх боломж. Хэрвээ ээж дахиад энэ захидлуудыг уншвал ямар ч гэсэн нөлөөлнө.
Антон: Сайхан санаа байна. Тийм ээ.. Баярлаллаа хүү минь, чамайг ингэнэ гэж санасангүй.
Даня: Доошоо буугаад ирэхгүй юу?
Даня: Юу гээч, Яна ирээд удаагүй байгаа. Гэхдээ манай гэр бүлийн адилхан эрхтэй гишүүн. Би та бүхнээс Янаг ойлгож, халамжтай хандахын хүсье. Одоо тэрэнд их хэцүү байгаа...
Лида: ..энэ чинь юу вэ? Гурван том хүн зохицоод л нэг өрөөнд унтаж байна. Энийг тооцохгүй юу?
Полина: Данечка чиний зөв өө, бид нар бүгд Янад бодолтой, анхааралтай хандахыг хүчээе.
Даня: Супер!
Ваня: Ээжээ би тэнд нэг хайрцаг оллоо. Танд хэрэгтэй юу, эсвэл хаячих уу?
Полина: Наанаа тавьчих би дараа нь үзье...
Ваня: Нхн...
Полина: Өө Яначка наанаа суух хэрэггүй ээ зуухны дэргэд халуун, нөгөө талд нь суучих... ингэхэд наанаас чинь үлээх юм байна...
Яна: Баярлаллаа...
Өвөө: Яначка, доор арзгар чулуу харж байна уу? Өсгий үрдэг юм. Минийх шүү, чи ашиглаж болно...
Лида: Яночка өлсөж байна уу?
Яна: Үгүй ээ...
Лида: Би чамд юу авчирсныг хар даа... элэгтэй пиршгий...
Яна: ..би тийм ч...
Лида: ..их амттай май идчих. Чи одоо хоёр хүний өмнөөс хооллох ёстой. За за би саад болохоо больё, юмаа хийцгээ.. ярилц, ингээд...
Даня: Бүгд чамд санаа тавиад л харж байна уу? Сайхан биз дээ?
Яна: Тийм дээ! Гэнэт л бүгд... хэн нэгнийх нь халамжгүй нэг ч минут болж чадахгүй байна.
Даня: Боль доо чи хэтрүүлээд байх шиг байна!
Иванов: Сайн уу... ургамалын хандтай цай уух уу?
Яна: Үгүй дээ их баярлаллаа..
Иванов: Уух л болж дээ.. би аваад ирлээ шүү дээ...уу..
Лида: Ваня чи яагаад унтахгүй байгаа юм бэ?
Ваня: Унтаа ээжээ унт...
Лида: Лёха чи чинь яасан бэ..
Иванов: Хүчдлээ буулгая...
Лида: Өчигдөр буулгачихсан биз дээ? Тогы нь тасла л даа...
Иванов: Тайвшир л даа энэ чинь зүгээр л...
Лида: Лёша...
Полина: Нэг л нойр хүрэхгүй байна. Гарч агаараар амьсгалчихаад ирье... хорин минут...
Лида: Харав уу.. одоо чамаас болж хүн хүйтэнд зогсоно. Хүнгүй үед таван минут л хангалттай байдаг! За за наашаа хүрээд ир...
Иванов: Тийм юм байна...
Лида: Юу тэр вэ?
Иванов: Чамд ч гэсэн өчигдөр Полинагийн дэргэд таалагдсан биз дээ? Яг л хорин жилийн өмнөх шиг... ингэхэд иртэл нь хүлээх үү?
Лида: Тэгье ээ хүлээе...
Ваня: Ааваа би танд хэлж байна. Ээж бүх захиаг чинь уншсан. Яахав бүгдий нь биш байх л даа. Шүлэгтэйг нь лав уншсан.
Антон: Шүлэг нөлөөлөх байх л гэж найдъя...
Антон: Харав уу, харсан уу, захиа ажиллаж байна, нөлөөлчихөж!
Ваня: Тийм ээ дараа нь захианы үйлчлэл гараад л ээж буцаад явчихсан тийм үү?
Антон: Юу гээч эмэгтэй хүн эхэлбэл энэ эмэгтэй хүн биш. Зүгээр л уйгагүй байх хэрэгтэй.
Ваня: Яаж?
Антон: Нэг санаа байна.
Иванов: Яагаад ингэтлээ дүнсийчихээ вэ? Янкаг анх удаа будаагүй байхы нь харчихсан уу?
Лида: Лёша...
Даня: Би та нараас өчигдөр гуйсан биз дээ! Янагийн талаар.. та нарыг ойлгож хандаачээ гэж?!
Лида: Юу гэж, бид нар бүгд л анхаарал тавьж байгаа...
Даня: Тийм ээ бүгд анхаарсан. Тайван байх ч боломжгүй. Хором бүхэнд залхааж яах гээд байгаа юм бэ?
Лида: Хэн залхаасан гэж? Бас нэг сүйт бүсгүйтэй сүрхий амьтан, ямар ч тийм юм болоогүй л гэж бодож байна. Хэрвээ ямар нэг юм таалагдахгүй байгаа бол шууд л хэлэх хэрэгтэй тийм биз дээ?
Полина: Тийм ээ... шууд хэлэх хэрэгтэй.
Лида: Тийм ээ...
Полина: Лида.. юу гээч Алексей та хоёр өнөө шөнө намайг байхад... чи өөрөө ойлгож байгаа. Би зүгээр л чамаас гуйж байна!
Иванов хоолой: Хоёроос илүү хүн байхад шивнээд хэрэггүй!
Полина: Би зүгээр л шууд хэлж байна.
Яна: Гэрийнхнээсээ ямар нэгэн юм шаардахын өмнө надтай ярилцах хэрэгтэй байсан юм.
Даня: Би зүгээр л тэд нарын хэтрүүлчихээд байгааг ойлгуулах гэсэн юм тэгээд л болоо!
Яна: Тийм ээ, одоо тэд нар намайг юу ч таалагддаггүй нэг аашны тулам гэж байгаа.
Даня: За яахав очоод тэд нартай дахиад ярилцчихъя... Зүгээр л чамайг буруу ойлгочихож гээд хэлчихье...
Яна: Харин би л чамд дэмий хамаг юмаа хэлж гэдгээ ойлгох гэж үү? Үгүй дээ. Танай гэр бүлийнхэнтэй би өөрөө учраа олоё тэгэх үү?
Даня: Тэгээ... гэхдээ зөвхөн яаж?
Яна: Би бялуу хийе.
Даня: Бялуу юу?
Яна: Тийм ээ... Хүмүүсийн харьцаанд гол нь ямар нэгэн сайхан зүйлээс эхлэх! Би гурван удаа сургуулиа сольсон. Шинэ ангид орох болгондоо бялуу хийж өгдөг байсан. Энэ үргэлж болж байсан.
Даня: Их сайхан санаа байна. Гэхдээ бялуу том байх ёстой. Яагаад гэвэл манайх олуулаа...
Яна: Тийм ээ...
Даня: Хэрвээ өвөөд таалагдвал бүр ч том хэрэгтэй.
Яна: Бас энэ гэнэтийн бэлэг байх ёстой.
Ваня: Ааваа юу гэхээр...
Антон: ..нхн...
Ваня: Ээж дэлгүүр явах гэж байгаа би хамт явна. Би дэлгүүрт ороод нэлээд удаан явахыг бодоё, тиймээс бид нар гурван цаг лав байхгүй.
Антон: Сайн байна, гэхдээ ийшээ ирэхээсээ таван минутын өмнө надад заавал мэдэгд.
Ваня: Үгүй дээ буцаж ирэхээсээ өмнө таны картаар шинэ гар утас авчихъя, таньд зарлагын мессеж ирнэ. Энэ дохио болог!
Антон: Яаж... энэ чинь...
Ваня: Тоглосон юмаа ааваа! Зүгээр л мессеж биччихье...
Лида: Тэгэхээр өндөг гурил манайд байгаа. Тахианы мах, ногоо авчихаарай...
Иванов: Бас шар айраг. Өнөөдөр аваргуудын лигтэй.
Лида: Тэгвэл ахиухан төмс ав. Эд нарыг юу ч хийлгэхгүй зурагт үзүүлээд хэрэггүй.. Цэвэрлээд бэлдчихэг! Төмстэй пиршгии хийчихье...
Ваня: За явцгаах уу?
Лида: Тэгээ...
Вөня: ..явлаа...
Лида: Нхн... явцгаа!
Антон: Орлова Полина Сергеевна, илтгэхийг зөвшөөрнө үү! Түрүүч Иванов бүрэн таны мэдэлд ирлээ.
Иванов: Үнэхээр сэтгэл хөдөлмөөр байна. Чи хорин жилийн өмнө яг ингэж байсан юм уу?
Антон: Бараг л... энэ удаа эрүүл байна л даа. Бусад нь бол..энд хэн ч амьдардаггүй байсан. Тэр бүх юм хайрцганд хадгалаатай байсан.
Иванов: Дахин ачааллах найдвартай хувилбар.
Лида: Тийм ээ, Полина үнэлнэ гэж бодож байна.
Иванов: Зөвхөн цэцэг л.. тэгэхээр би цэцгэнд явлаа. Одоохон явчихаад ирье... энэ хавиас авчихаад ирье.. гэхдээ эндхийн юуг ч битгий оролдоорой.
Лида: Тийм ээ оролдохгүй.
Иванов: Чамд ямар байна?
Лида: Өө Лёша боль л доо...
Иванов: Яасан бэ, Полинад саад болсноос л дээр биз дээ?
Лида: Яаж дээ, одоо Антон хүрээд ирнэ.
Иванов: Хорин жилийн өмнө санаж байна уу, Герка нийтийн байрнаас ажилдаа яваад л, харин бид хоёр тэр үед нь л...
Лида: Тийм ээ санаж байна...
Антон: Ойлгосонгүй...
Мсж: Бид нар очиж байна.
Антон: Энэ чинь яаж...
Антон: Ингээд л.. бүх юм яг тэр өдөр шиг санаж байна уу?
Полина: Санаж байна. Бүх юм яг хорин жилийн өмнөх шиг... чи цонхоор орчихоод намайг энэ хөшигний ард хүлээж байсан.
Антон: Тийм ээ...
Полина: Чи өнөөдөр шатаар гарч ирсэн биз дээ?
Антон: Тийм ээ, яахав санаа байсан л даа. Гэхдээ энэ удаа би энэ кителтэй огцом хөдлөж болохгүй.
Полина: Тийм ээ.. харин дараа нь надад.... балжингарам... баярлаллаа.
Антон: Алив...
Би цэвэр хуудснаас бичиж эхэллээ.
Чамайг санаж байна гэж бичлээ.
Үгээр яаж илэрхийлэхээ балалчихаад
Би цэвэр хуудаснаас бичиж эхлэлээ.
Чамайг дахиад яаж дахин тэврэхээ
Захидлын үсгээрээ нулимсыг чинь арчихаа
Харин уулзалдах харцаар
Миний захиандаа дамжуулах гэсэн
Бүхий л санаа тодрон харагддаг... Полина дахиад эхнээс нь эхлэцгээе тэгэх үү? Цэвэр хуудаснаас..
Полина: Өөрөөр хэлбэл худал хуурмагаас уу?
Ваня: Ээжээ ууттайгаа өгчих бид нар бүгдий нь янзалчихъя, тэгснээс та мансард руу гараад өрөөгөө хүлээж ав...
Полина: Аль хэдийн янзалчихаа юу? Би та нарын доор тийм их залхаачихсан уу?
Катя хоолой: Юу гэлээ та дахиад уншаад өг дөө...
Өвөө: Би цэвэр хуудаснаас бичиж эхэллээ. Чамайг санаж байна гэж бичлээ. Үгээр яаж илэрхийлэхээ балалчихаад...
Полина: Байзаарай энэ чинь Антоны шүлэг байна. Надад цэрэгт байхдаа бичдэг байсан юм. Та хаанаас аваа вэ?
Даня: Гэхдээ энэ чинь Воронежийн яруу найрагч Гавриловын шүлэг биз дээ?
Катя: Та чинь хүний шүлгийг өөрийнхөө болгосон юм уу? Виктор Алексеевич та хэдтэй билээ?
Полина: Манай гэр бүлийн эрэгтэйчүүдэд энэ бол уламжлал бололтой.
Полина: Гэхдээ чи яах гэж энийг миний шүлэг гэж худлаа бичсэн юм бэ?
Антон: Яах гэж худлаа бичих ээ? Полина манай тасагт зөвхөн энэ шүлгийн түүвэр л байсан. Бүгд л тэндээс хуулж бичдэг байсан.
Полина: Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн шүлгийн түүвэр үү?...
Антон: ..тийм ээ...
Полина: ..тэгэхээр чи захиа болгондоо намайг хуурдаг байсан гэсэн үг үү?
Антон: Яагаад захиа болгондоо гэж?! Полина чи яагаад...
Полина: Сайн байна тэгвэл шалгая л даа...
Антон: Тийм ээ тэгье л дээ. Чи...
Полина: Хонгорхон энхрий Диана минь...
Антон: ..тийм ээ энд.. энэ яаж... энэ яагаад ийшээ орчихсон юм бэ, тэгмээргүй л юм..
Полина: Чамайгаа санаж байна.
Антон: Энэ бол...
Полина: Хүлээж бай...
Антон: Энийг андуураад л...
Полина: Би цэвэр хуудаснаас бичиж эхлэллээ..
Антон: ..яагаад гэвэл ганцхан түүвэр...
Полина: ..чамайгаа санаж байна гэж бичлээ сууна. Хоёр фронт дээр байлдаа юу байлдагч аа?
Антон: Яагаад хоёр фронт дээр гэж? Яагаад хоёр фронт, энэ яаж ийшээ орчихдог юм бэ? Зүгээр л андуураад хийчихсэн байж ч магадгүй. Би бүр явуулаа ч гүй байна.
Полина: Би яах гэж...
Антон: Гуйя Полина алив зогс л доо! Чи яагаад ингэж байгаа юм бэ, би энийг явуулаагүй. Яагаад гэвэл чамд хайртай байсан.
Полина: Надад хайртай байсан...
Антон: ..тийм ээ...
Полина: ..харин Диана бол хоёрдох хувилбар. Эсвэл эсрэгээрээ юу?...
Антон: ..энэ бол...
Полина: ...Аягүй бол би нөөцөнд байсан ч юм билүү?
Антон: Новшийн захиа энэ хаанаас энд...
Иванов: Антонд туслаж байгаад явж амжаагүй юм.
Полина: Гэхдээ та хоёр өөр юм амжуулчихсан л бололтой. Та хоёрт өрөө чинь багадаад байна уу? Та хоёр хэзээ тайвширч эхлэх юм бэ, би бүр та хоёроос айчихлаа...
Антон: Полина би...
Яна: Харин энэ амттай гэнэтийн бэлгийг Данила бид хоёр барьж байгаа юм.
Даня: Тэгэхээр... ширээгээ цэвэрлээрэй..
Яна: Тийм ээ би одоохон...
Даня: ..алив холдуулаарай, хурдлаарай...
Лида: Хөөх..
Яна: Ингээд...
Даня: За...
Яна: Ямар нэг юм болохгүй байна уу? Та нар амттанд дургүй юм уу?
Лида: Дуртай л даа, зүгээр л бүгд ийм том бялуунаас болоод л цочролд орчихлоо. Энэнд чинь тэгээд хичнээн өндөр орсон бэ?
Яна: Дөч лав байгаа. Бас бараг бүх гурил...
Лида: Хэд ээ?! Бид нар маргааш юу идэх юм бэ?
Яна: Би.. би бодоогүй юм байна.
Лида: Бодоогүй гэнэ шүү... чи бүгдий нь өндөггүй үлдээхээсээ өмнө асуух хэрэгтэй байсан юм. Аягүй бол бүх сүү тийшээ гоожуулчихсан уу?
Яна: Уучлаарай...
Лида: Чи чинь...
Иванов: Гэхдээ их л амттай гоожуулчихаж...
Даня: Бүх юм сайхан л байна яасан бэ? Бялуу бүгдэнд нь таалагдлаа.
Яна: Нхн, бүгдэнд нь таалагдсан л даа. Гэхдээ хамаг өндгий нь л үрчихлээ..
Даня: Юу гээч ээж зөвхөн өөрийнхөө хүмүүсийг загнадаг.
Яна: Тэгэхээр зөвхөн өөрийнхөө биш бололтой.
Даня: Чи ойлгосонгүй. Чи одоо манай хүн.
Лида: Яночка сайн байна. Бялуу үнэхээр гайхалтай болж! Дэмий материал үрчихээгүй л юм байна.
Полина: Яночка их баярлаллаа их амттай байна. Явж хэвтлээ...
Лида: Полина..байзаарай.. би юу гэх гэсэн гэхээр... Чи тэгээд мансарданд унтах юм уу? Ор засахад чинь туслах уу?
Полина: Хуурамч яруу найрагч сануулах газар уу? Үгүй шүү...
Лида: Тэгэхээр бид нартай дахиад л эндээ тийм үү?
Полина: Та хоёрт хурхирахаараа саад болмооргүй байна.
Лида: Чи тэгээд хаана унтах юм бэ?
Лида: Лёша.. би юу гэж бодсон гээч өнөөдөр нэг л түгшүүртэй өдөр байсан тийм биз дээ? Тэгээд л.. хоёулаа тэрийгээ мартах хэрэгтэй юм байна...
Иванов: Лидка юу гээч, нэг л, нэг л толгой өвдөөд... мэдэхгүй ээ..
Лида: Поля чи яагаад унтахгүй байгаа юм бэ?... Чи чинь..уйлчихаа юу?
Полина: Нүд рүү утаа орчихлоо...
Лида: Ингэдэг нь яаж байгаа юм бэ, энэ чинь дурсамж...
Полина: Гүүрээ шатаасан бол бүрмөсөн шатаах хэрэгтэй..
Лида: Тийм үү? Тэгээд тус болдог уу?
......................
Эм
Бүсгүй
Залуу
№13
Өвөө: Харсан уу? Арван хоёр жил болсон вискигээр сольсон юм.
Иванов: Та чинь галзуураа юу?
Өвөө: Хоосон шил, шил нь ч гоё л доо, гэхдээ хэрэггүй. Эрчүүд нэрмэлээ хийг..
Лида: Сууж юмаа ид, бас нэг бизнесмен...
Өвөө: Болгоомжтой Катюха, шинэ хүрэм битгий завааруулчих!
Катя: Энэ, хоолны халбага нь нэг л хачин. Тэр байшинд их эвтэйхэн халбаганууд байсан.
Иванов: Тэр байшинд бүгд л сайхан байсан.
Ваня: Тэгэхээр энийг...
Антон: Өө хөршүүд, сайн уу... ачаа буулгах хүн хэрэгтэй юу?
Полина: Өөрсдөө чаднаа.. миний хүү бусдыг нь оруулчих...
Ваня: ..нхн...
Полина: ..элдвийн хүмүүсээр зөөлгөөд хэрэггүй..
Антон: Аливээ туслая..
Ваня: Ингэхэд би танд туслана аа..
Антон: ...тийм үү..
Ваня: Би таныг ээжтэй яаж эврлэрүүлэхээ олсон..
Антон: ..тийм үү?
Ваня: Тийм ээ..
Антон: Яахав амьдралын баялаг туршлагаасаа хуваалц л даа...
Полина: Лида бид нар хүрээд ирлээ..
Лида: Ашгүй дээ, зарим нэг хүмүүс та нарыг шөлийг өөртөө нэмүүлчих гээд л байсан.
Даня: Ээжүүдээ...
Лида: ..за...
Даня: Аав аа...
Иванов: Юу?
Даня: Яна бид хоёр нэг юм хэлмээр байна уу?
Өвөө: Та хоёр дахиад нэг хүүхэдтэй болчихоо юу...их л хурдан юм.
Даня: Яна зөвөлгөө авсан тодорхойлт авчихсан. Одоо бид хоёр бүртгүүлэх өрөгдлөө өгч болно.
Иванов: Тэгээд.. энийг чинь... юу яах... хүүхдүүдийнхээ төлөө...
Өвөө: ..яагаад суугаад байгаа юм бэ?
Иванов: ..би гүйгээд ирье..
Лида: Суу!..
Иванов: Яасан бэ? Үгүй би гүйгээд ирье...
Лида: Катя хоолны халбагаа өг дөө!?
Хоёр Ивановынхан
Антон: Юу гэхээр сонирхолтой л төлөвлөгөө байна. Гэхдээ ээж бид хоёрт чинь одоогоор хүндрэл байхгүй...
Ваня: ..байгаа...
Антон: ..тийм үү...
Ваня: ...би та хоёрын хүндрэл..
Антон: Ойлгосонгүй..
Ваня: Жишээлбэл надаас болж та хоёрыг захирал дуудвал яахав? Та хоёр хамт очино, хамтдаа асуудлын шийдэл хайна.
Антон: Гайхалтай төлөвлөгөө, хүү минь юу гээч, чи сурлагандаа л хичээ, энэ л хэрэгтэй...
Ваня: Ааваа хүлээ л дээ...
Антон:.. за...
Ваня: Үнэнийг хэлэхэд та хоёрыг аль хэдийн дуудчихсан.
Антон: Энэ удаа яачихсан вэ?
Ваня: Хяналтын ажлаа өгч чадаагүй. Манай аав ээж хоёр салж байгаа гээд хэлчихсэн. Гэхдээ дунд тавиулсан.
Антон: Тэгээд бид хоёрыг дуудаж яах гэж байгаа юм бэ?
Ваня: Юун, яах гэж? Та хоёрыг битгий сал гэж ятгана. Та хоёр энийг хүсэж байгаа биз дээ?
Антон: Би хүүгээ багш нараа битгий хуурайсай, гуравын дүн гуйхгүй байгаасай, энэ хуудал хуурмагт аавыгаа битгий хутгаасай, би энийг л хүсэж байна.
Ваня: Гэхдээ та хоёр хаашаа ч юм хамт явна, энэ хугацаад аятайхан ярих боломжтой.
Полина: Ваня чи хаашаа алга болчихвоо?
Ваня: Ээжээ та хүрээд ирдээ би аав та хоёрт нэг юм хэлмээр байна.... Тэгэхээр юу гэхээр..аав та хоёрыг сургуулийн захирал ирээрэй гэсэн. Яагаад гэвэл та хоёрын хэрүүлээс болж би тайван сурч чадахгүй байна.
Антон: Полина юу гээч, Иван үнэхээр бид хоёрыг сална гээд итгэчихэж...
Полина: За яахав.. тэртэй тэргүй Ваня бодит байдлыг ойлгож эхлэнэ. Тэр тусмаа энийг давж гарахад нь амар. Бид хоёр албан ёсоор салах хэрэгтэй.
Антон: Тийм ээ ингээд дундын хүндрэлтэй ч боллоо!
Лида: Полина чи энэ хоёрын юу гэж байгааг сонссон уу? Энэ хоёр хуримаа хийхгүй гэнээ?
Даня: Зүгээр л Яна бид хоёрт ийм юм хэрэггүй гэж үзсэн.
Полина: Энийг бодох л хэрэгтэй.
Лида: Юу гээч энэ чинь зөвхөн надад хэрэгтэй биш биз дээ? Лёша чи юу гэж дугарахгүй байгаа юм бэ?
Иванов: Юу гэж, хэрвээ хурим хэрэгтэй гээд хэлчихвэл шалтгаангүй уухаа бодлоо л гэж буруутгана.
Полина: Бид нар ёслол төгөлдөр зохин байгуулж чадахгүй л болов уу!
Иванов: Тэгээд л зочдод мөнгө л бэлэглээрэй гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл хуримныхаа зардлаас гадна ашигтай ч үлдэнэ..
Өвөө: Сүрхий зарлах ч юу байхав, зөвхөн танай төрөл төрөгсдийг уръя.. манайхан бол бараг цаасан дугтуй л өгнө..
Лида: Гэхдээ яаж хүмүүсийн царай харах юм бэ, ингэхэд бид нарыг хөршүүд бүгдээрээ л урьж байсан.
Иванов: Юу гэхээр бид хоёр санаагаа хэлчихлээ. Харин юу хийхээ өөрсдөө шийд... ааваа явъя, мод хагалъя..
Лида: ..тийм ээ хүссэн юмруугаа л явж үз, тэртэй тэргүй та хоёрын тус ч бага...
Өвөө: Сайхан хоол байна баярлаллаа..
Даня: Ээжээ хэрвээ энэ тийм л шаардлагатай юм бол, яахав хурим хийе! Гэхдээ яаж ийгээд түргэн байдлаар л...
Яна: Үгүй шүү, хийх л юм бол яаж ийгээд биш...
Лида: Сайн байна Яначка, зөв, энэ эрчүүдэд бүх юм хамаагүй!
Катя: Тэгээд хуримандаа бэлдэх ямар хугацаа байгаа вэ?
Лида: Тийм ээ...
Яна: Ерөнхийдөө би жирэмсэн юм чинь..бид хоёрыг дор нь бүртгэчихнэ. Бүр хоёр долоо хоногийн дараа байж ч болно.
Даня: Бид хоёр бүгдий нь асуучихсан.
Лида: Сайн байна.. бүгдийнэ асуучихсан гэнэ шүү! Хоёр долоо хоногийн дотор хуриманд яаж бэлдэхээ асуугаасан уу?
Полина: Тийм шүү, энэ чинь хуримын даашинзаа сонгоно, туфль, бөгж, ресторан.. боломж хэцүү...
Лида: За яахав манай хамт ажиллаж байсан найз хуримын салонд ажилдаг. Жаахан хөнгөлөлттэй даашинз өгчихнө. Хэрвээ хэрэгтэй бол хасаж, янзлаад өгнө. Ингээд л эхлье, болж байна уу?
Даня: Өөр хувилбар юу байхав дээ?
Лида: Тийм ээ, маргааш босоод л тэрэн дээр очицгооё.. Бусад бүх юмаа амжина санаа зоволтгүй..
Өвөө: Чи тэгээд энэ хуримыг яах гэж байна?
Иванов: Би юу?
Өвөө: Тийм ээ...
Иванов: Урьвал очино.. Харин та юу гэж бодож байна?
Өвөө: Миний бодлоор тэр баячуудын байшингаас Катюхагийн хоолны халбагыг авах хэрэгтэй гэж бодож байна.. Бид нар тэднийд анх хооллож байснаа саначихлаа. Катя халбагаа барьчихаад л, нэг хөөрхөн охин шиг...
Иванов: Надад ч гэсэн тэндээс авах юм байгаа...
Өвөө: Тэгээд чи яаж авахав, тэнд чинь одоо хамгаалагчтай..
Иванов: Надад нэг санаа байна.
Өвөө: Анн...
Иванов: Маргааш оролдоод үзье...
Эм: Яасан охин минь, хүүхэд чинь хөдлөө юу?
Бүсгүй: Үгүй ээ дахиад л зүү чинь...
Эм: Өө энэ юу ч биш.. төрөхөд чинь илүү өвднө...
Лида: Өө Галя сайн уу? Ажилтай байна уу?
Эм: Ор ор Лидок... би одоохон дууслаа. Харин наад охин чинь даашинзаа сонгож байг. За охин минь хувцсаа өмс, маргааш л бэлэн болчихно.
Лида: Аажуухан, болгоомжтой...
Эм: Энэ хүүхдүүд ямар болсныг боддоо...
Лида: ..нхн...
Эм: ..дунд сургуульд сурч байгаа. Жирэмсэн болчихоод л хуримаа хийж байгаа!
Лида: Яахав дээ Галя байдаг л юм.
Эм: Эцэг эх нь юугаа харж байдаг байнаа? Гутамшиг?! Танай сүйт бүсгүй юм уу?
Лида: Манай нэг танилын л...охин нь... би тэрнийг сайн ч мэдэхгүй..
Эм: Ямар жаахан юм бэ!? Бас л жирэмсэн болчихоод л биз?! Одоохон мэдээдэхье, би хэнийг ч ам алдуулж чадна..
Лида: Галя хэрвээ чи завгүй, эвсэл давчуу байгаа бол бид хоёр өөр хүнээс л гуйчихъя...бид хоёрын мөнгө ч бага...
Эм: Боль доо, би өөрийнхөө хүмүүст хэзээ татгалзаж байлаа?! Зүгээр л мэдвэл сонин биз дээ?!
Антон: За...
Ваня: Өглөөний мэнд...
Антон: Ийм сайхан байснаа санахгүй л байна.
Ваня: Ааваа юу гээч, ээж та хоёрыг ингэнэ гэж санасангүй. Гэхдээ би бүгдий нь зохицуулчихсан!
Антон: Чи юу зохицуулсан гэж?
Ваня: Би энд байхгүй шүү.. та боломжоо битгий алдаартай..
Антон: ..чи... хүлээ л дээ, юу юм бэ?
Ваня: ..ааваа аливээ, алив...
Антон: Чи чинь хаачих нь вэ? За ор ор...
Полина: Ваня энд байна уу?
Антон: Үгүй ээ юу болоо вэ?
Полина: Антон би чам дээр, гэрт хэн ч байдаггүй, харин би юу хийхээ мэддэггүй тэгээд л ирлээ! Одоохон энд.. энэ.. унш!
Антон: Ээжээ, ааваа дахиад та хоёрын хэрүүлийг тэвчиж чадахгүйнэ. Тиймээс би гэрээсээ явлаа. Тэгээд, тэгээд гэрээсээ зугтчихсан юм уу?
Полина: Бид хоёрыг хамт биш учраас явлаа гээд биччихсэн байна...
Антон: ..ойлгомжтой...
Полина: Ваняг олох хэрэгтэй.
Антон: Олноо Полина, олно, тайван, тайвшир суу, суучих...
Полина: Би уг нь танай энд л нуугдаж байгаа, энэ бүхнийг зүгээр л гэж бодсон юм...
Антон: ..үгүй дээ Полина хэрвээ энд байсан бол би шууд л чамруу явуулчихна. Би юу гэж хувийн асуудлаа хүүхдээрээ шийдэх юм бэ?! Энэ бол ямар ч утгагүй...
Полина: Хөөрхий хүү минь бид хоёрын салж байгаа нь үргэлж хэцүү байсан. Миний энэ бүх ааш зүгээр л хариу үйлдэл л байсан...
Антон: Тэгэлгүй яахав дээ, тэгээд ч...намайг уучлаарай.. Ваня одоо хаана ч юм сугаад л санаа нь зовж, шаналаж байгаа. Энэ нэг ариутгал ч юмуу, үнэр, үргэлж ханхлаад байх юм..
Полина: Тэгэхээр ингээд нэмэргүй..хүүхдээ л хайх хэрэгтэй..
Антон: ..тийм ээ...
Полина: Юунаас эхлэхэв?
Антон: Утасдаж эхлэх хэрэгтэй гэж бодож байна.
Полина: Би мэдээж залгасан. Зүгээр л, утсаа үлдээчихсэн байна лээ...
Антон: Би найзууд, бусад хүүхдүүд рүү нь гэх гэсэн юм...
Полина: ..яг үнэн. Ямар ч гэсэн чи надаас илүү л сэтгэх юм. Би одоохон.. ярьж бай...
Антон: ..тиймээ.. би одоохон чам дээр очлоо Полина..
Ваня: Ааваа харж байгаа биз дээ, та хоёр ингэж ярилцаагүй удаж байгаа биз дээ?
Антон: Санал нэг байна. Гэхдээ бид хоёр чамайг цаашаа яаж хайх юм бэ?.. юу вэ, энэ чинь юу юм бэ? Чиний төлөвлөгөө ингээд л болоо юу?
Ваня: Нхн... юу нь болохгүй байгаа гэж?
Иванов: Та зүрхний мэдрэгчээ авсан уу?
Өвөө: Зайных нь мөнгийг чамаас авна шүү..
Иванов: Гараашнаас миний багажны иж бүрдлийг авах хэрэгтэй. Гадаадын, үнэтэй эд...
Өвөө: Хүү минь чи хэзээ тийм, гадаадын, их үнтэй багажны иж бүрдэлтэй болчихоо вэ?
Иванов: Хэрвээ та санаж байгаа бол би бүр үнэтэй жийптэй байсан. Харин багаж хэрэгслий нь би дурсгал болгоод үлдээчихсэн юм. ... сайн байна уу!
Залуу: Юу хэрэгтэй вэ?...
Өвөө: ..сайн байна уу!
Иванов: Хийн зуухны шалгалт...
Залуу: Гадны хүмүүс оруулж болохгүй ээ...
Өвөө: Хийгий нь л хаачихъя тэгээд л болоо?!
Иванов: Хэрвээ оруулахгүй бол мэдээж тэгэх л үүрэгтэй. Танайх хийн зуухтай биз дээ?
Залуу: Тийм ээ..
Иванов: ..төлөвлөгөөт үзлэг...
Өвөө: ..нхн...
Иванов: ..тэгэхээр өвөл халаалтгүй л үлдэнэ гэсэн үг. Явъя Алексеевич...
Залуу: ..мөн их айлгаваа тэр зуухаа очоод шалга аа...
Өвөө: Шууд л ингэхгүй...
Иванов: ..юу ярьж байгаагаа бод л доо, ажлаар л явж байна.
Антон: Чи, бид бүхэнд сайхан байсан газар гэж бичсэн. Тэр чинь манай байшин.
Ваня: Яг үнэн... тэгэхээр би тийшээ зугтсан гэсэн үг. Тэнд таныг ямар ч гэсэн уучилна.
Антон: Бид нар тийшээ очиж чадахгүй ээ одоо хамгаалалттай.
Ваня: Би чадна аа, гараашаар дамжина. Та надад ийм түлхүүр хийж өгсөн. Би дугуйгаа оруулдаг байсан юм.
Антон: Гарааш гэж бодоё, харин дараа нь?
Ваня: Харин дараа нь.. том өрөө рүү орно.
Антон: Хэрвээ гараашаас гэрлүү орсон хаалга түгжээтэй бол яахав?
Ваня: Тэгэхээр намайг гараашнаас л олно гэсэн үг.
Антон: Мэдээж тиймэрхүү л төлөвлөгөө юм! Гэхдээ өөр төлөвлөгөө байхгүй... тэгэхээр би ээж дээр чинь очоод захиаг чинь гүйцэд уншаад, чиний хаана байгааг таамаглаад л...
Ваня: Нхн.. гэхдээ тийм хурдан биш, би та хоёроос түрүүлж очих ёстой.. харин шугамын автобус ээжийн спорт машинаас удаан явдаг.
Антон: Нэг цаг хангалттай биз дээ?
Ваня: Бүрэн хангалттай...
Антон: Тэгвэл хэдүүлээ... арван хоёрт уулзацгаая! Одоо гүйчих, харин би ээж рүү чинь явж, хугацаа хожьё..
Ваня: ..нхн...
Антон: ..нхн!
Полина: Тийм ээ их баярлалаа, саад болсонд уучлаарай... ангийнх нь хүүхдүүдийн ихэнхтэй ярилаа алга...
Антон: Тэгэхээр үлдсэн хэсэг нь мэдэж байгаа л гэж найдъя...
Полина: Цэнэг дуусчихаж...
Антон: Тийм үү, миний утсыг ав..май.. гэхдээ сонин л юм! Хаана байж болох ямар ч үг алга..
Полина: Байзаарай би яагаад бодсонгүй вэ... алив өгөөдөх дөө.. Гэрээсээ зугтсан хүүхэд бүхэн аав ээждээ олуулахыг хүсдэг.. Би хаана байгааг нь мэдчихлээ..
Антон: Хаана?
Полина: Манай хуучин байшинд. Явцгаая хурдал...
Антон: ..явцгаая... Полина юу гээч гэхдээ л би хувцсаа солих хэрэгтэй...
Полина: Чи бас сахлаа хусаад, үнэртэй цац л даа, алив ээ хурдан явцгаая...
Антон: Тийм дээ тийм...
Залуу: Зуух энэ байна?
Иванов хоолой: Нн тийм байна. Хий шалгагч аа!?
Өвөө: Хөөх... энэ ч асуудал шүү!
Иванов: Танайд хий алдаж байна. Дугарч байгааг нь харж байна уу? Засвар хийнэ..
Өвөө: Чи явж бай л даа, засчихаад л дуудъя...
Залуу: Анхн, юу ч юм авчих ч юм билүү?
Иванов: Чи бид нарыг юу гэж бодоо вэ? Би энэ насандаа хүний юм авч байгаагүй.
Өвөө: Энэ үнээн, бүр шүүх дээр батласан ч болно.
Залуу: Шүүх болохгүй ээ, харин шийдвэрийг нь найдвартай хэрэгжүүлнэ..
Өвөө: Түлхүүрээ нааш нь өгчих.. дөрөв, арван хоёрынхыг...
Эм: Ийм жаахан байж аль хэдийн хүнтэй сууна гэхээр.. анхны харцаар дурласан уу?
Яна: Үгүй ээ хоёрдох харцар.. энэ чинь даашинзны чанарт нөлөөлөхгүй биз дээ?
Эм: Ийм юм асуусанд уучлаарай... зүгээр л хайрын түүх сонсох үргэлж сонирхолтой байдаг. Яахав хүсэхгүй бол ярих хэрэггүй ээ..
Лида: Галя мэдээж заавал хэрэггүй ээ...
Эм: Зүгээр л хуримынхаа өмнө жирэмсэн гэдгийг харахаар бүр уйлмаар санагддаг.
Яна: Лидия Семёновна миний жирэмсэн гэдгийг хүн бүхэнд ярих шаардлагагүй л байсан юм.
Лида: Би ярина ч гэж бодоогүй.
Эм: Үгүй дээ Яночка надад бол болноо би хэнд ч... алив охин минь, буугаарай зүүнд хатгуулчихваа?! Би бүгдий нь оёчихно... Би тэртэй тэргүй мэдсэн юм. Эд нар одоо бүгдээрээ ийм! Тэр нэг залуу нь ч гэж?! Нэгнийх нь л хүмүүжилгүй хүү байгаа! Яахаараа ингэж..эцэг эх нь санаа зовдоггүй юм байхдаа?!
Лида: Галя энд эцэг эх ямар хамаатай юм бэ? Ямар сургууль дээр нь дагаад хараад явах биш?!
Даня: Сайн байцгаана уу, би орж болох уу?
Лида: Миний хүү гараад хүлээж бай...
Эм: Данил алив ор л доо...
Даня: ..Галя эгч ээ...
Эм: ..чи чинь ямар том болчихоо вэ! Охидууд салахгүй л байгаа даа! Баланд дурласан эрвээхэй шиг л... Яночка харж байна уу, манай найзын ямар сайхан хүү байна! Ийм даруухан хүүг л нөхрөө болгох хэрэгтэй...
Яна: Би харин тийм хүүг л авсан...
Лида: Юу гээч, бид нар явъя даа бид нар бас туфль үзэх ёстой. Харин Яночка хэд хоногоос даашинзаа ирээд авчихаг...
Даня: ..тийм ээ...
Лида: ..Баяртай Галя...
Даня: ..баяртай...
Лида: ..баяртай.
Өвөө: Тэнд илүү хүчтэй дугарч байсан.
Залуу: Өө эзэд нь ч хүрээд ирлээ. Хурдан дуусга.. та нар иймэрхүү л гэмтэл хайгаад байх уу, би та нарыг харж байгаа шүү!
Иванов: Цагаа олж ирдэг хүмүүс байдаг л юм байна! Тэгэхээр бүгдий нь буцаагаад тавьж би хурдхан гарааш орчихоод ирье...
...
....
Иванов: Чи энд юу хийж байгаа юм бэ?
Ваня: Харин та?
Иванов: Би эхлээд асуусан?
Ваня: Би гэрээсээ зугтчихсан. Одоо Антон аав, Полина ээжтэй ирээд намайг олно..
Иванов: Ойлгосонгүй...
Ваня: Тайлбарлавал удна.. гэхдээ би зочдын өрөөнд байх ёстой. Гэхдээ тэнд нэг юм дугараад байсан.
Иванов: Өвөө чинь бид хоёр дугарсан юм.
Ваня: Ойлгосонгүй...
Иванов: Тайлбарлавал удна.. тэгэхээр Полина, Антон хоёр тэнд бол яагаад ч болохгүй. Бид хоёрыг бариад өгчихнө ойлгож байна уу?
Ваня: Сайн ойлгосонгүй... Гэхдээ намайг зочдын өрөөнд олохгүй бол наашаа ирнэ гэдгийг л сайн мэдэж байна.
Иванов: Муу л байна. Би энд ажилтай...
Ваня: Төлөвлөгөө өөрчлөгдлөө утсаа өгчих...
Полина: Нөгөө хамгаалагч нь хаачихваа?
Антон: Пол иночка наад хамгаалагчийг чинь би өөртөө авчихъя...
Полина: Наадах чинь хэрэггүй ээ...
Антон: Энэ хамгаалагчдыг би илүү мэднэ надад итгэ..
Полина: Сайн байна уу, бид нар энэ байшингийн хуучин эзэд...
Антон: Тийм ээ бид нар ердөө л тавхан минут ороод гарна..
Залуу: Полина Сергеевна юу?
Полина: Тийм ээ...
Залуу: Надад хэлсээн, ор ор...
Антон: Полина чи хэзээ Альбертад хэлээд амжчихаа вэ?
Полина: Чамайг шатахуун авах гэж хагас цаг болоход ярьчихсан. Юу гэхээр манай хүү энэ байшинд нуугдаж байгаа болов уу гэж бодсон юм.
Залуу: Үгүй л болов уу, миний дэргэдүүр хулгана ч өнгөрч чадахгүй.
Антон: Тэгэхээр манайхан үргэлж цугладаг зочны өрөөнд үү?
Залуу: Тэнд бүр ч байхгүй. Тэнд хийн засварчид зуух янзлаж байгаа.
Антон: Тийм үү? Яахав, тэгвэл гараашинд л байгаа.
Полина: Гараашд уу?
Антон: Тийм ээ...
Полина: Тэгвэл унтлагын өрөө л илүү байлгүй..
Антон: Полина чи хүүгээ хэтэрхий муу мэддэг юм байна. Ваня ганцаараа баймаар байвал үргэлж гарааш руу орчихдог байсан.
Полина: Яахав очиж чи хүүгээ хэр сайн мэддэгийг л харцгаая...
Антон: Үргэлж шкафанд нуугдчихдаг байсан. Энэ удаа биш юм байна.
Полина: Чи өнөөдөр зүгээр л гайхалтай мэргэн байна.
Антон: Үгүй дээ, зүгээр л... Иван хаана байна?
Полина хоолой: Би хоёр давхарт гэж бодож байна! Намайг уучлаарай та нэг хүүг хараагүй биз?
Өвөө: Үгүй ээ би шарах шүүгээний хий шалгаж байна!
Полина: Ингэхэд манай зуух л хийн, харин наадах чинь цахилгаан шүүгээ!
Залуу: Алив!
Полина: Виктор Алексеевич та энд юу хийж байгаа юм бэ?
Залуу: Та энэ хүнийг таних уу?
Полина: Тийм ээ... жаахан л...
Мсж: Ааваа би өөрийнхөө өрөөнд байна.
Антон хоолой: Полина! Полина би тэрнийг хаана байгааг...
Полина: Би өөрөө мэдэж байна.
Антон: Виктор Алексеевич та энд... Полина...
Өвөө: Би нөгөө...
Залуу: Нөгөөх чинь хаана байна?
Өвөө: Уучлаарай хий...
Антон: Тээр энэ л байна.. бүх юм хэвийн. Би чамд хэлсэн, тийм ээ...
Полина: Миний бодлоор уйлаад байх шиг байна.
Антон: Уйлаад уу...
Полина: Ванечка...
Антон: ..Ванечка..
Полина: Аав чинь та хоёр юу гэж тохирсон бэ, чи уйлах ёстой байсан уу эсвэл үгүй юу...
Антон: ..чи уйлах уу...
Ваня: Би юу...
Полина: Тийм ээ... үгүй дээ та хоёр үнэхээр сайн байлаа. Бүгдий нь их авъяаслаг тоглосон. Харамсалтай нь жаахан алдчихлаа. Чиний утас надад байгааг Ваня мэдээгүй тийм биз дээ? Харин чамд хаана байгаагаа хэлэх гэж мессеж илгээсэн.
Антон: Полина, бид хоёр зүгээр л... Ваня бид хоёр зөв шийдвэр гаргахад чинь туслах гэсэн юм.
Полина: Та хоёрт баяр хүргье, би зөв шийдвэрээ гарагчихлаа. Бүртгэлийн газар уулзацгаая...
Антон: Чиглэлийн автобус чинь хаанаас хөдөлдөг гэлээ?
Лида: Одоо цайны газраа захиалах хэрэгтэй. Гуч гаран хүн ч ирнэ...
Эм: Сүйт залуугийн л хийсэн хэрэг... харахад л ойлгомжтой!... Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг!... Яг үнэн!.. Яг үнэн, ээж чинь гэсэн дунд сургуульд сурч байхдаа л ийм болоо байлгүй!... Тэр нэг жаахан охин ч гэсэн яг адилан таарсан юмнууд гэмээр байгаа биз дээ!? .. Тийм дээ эд нарт нууц амраг ч дорхноо олдоно!... аягүй бол бүр гэр бүлээрээ л ийм байгаа.... Тийм ээ бүр яг адилхан, яг л ийм юм байгаа...
Лида: Ингэхэд нээрээ л, хэрвээ та хоёрт л хурим хэрэггүй юм бол..бид нар яах гэж?!
Залуу: Полина Сергеевнад баярлаллаа гэж хэлээрэй..
Иванов: Жаахан зөөлөн, баавгай шиг эв хавгүй гэдэг нь...
Өвөө: Миний зүрх муу би өөрөө!
Залуу: Тэнэг амьтад!?
Иванов: Зүгээр салсан нь л их юм. Хоосон гардаг нь л жаахан тиймхэн юм.
Өвөө: Тийм ч хоосон биш ээ...
Бичиг: Гэр бүл бүртгэх....... гэр бүл цуцлах..
Полина: За юу гэж байна.
Даня: Өрөгдөл авчихлаа, өдрий нь ч хэлж өгсөн.
Лида: ..нхн...
Полина: Минийхийг ч гэсэн. Гэхдээ бодож үзэх хоёр сарын хугацаа өгсөн л дөө.
Лида: Зөвөө, зарим нь бол бүр бодох ч үгүй байгаа.
Ваня: Тэгэхээр миний худалч явдлаас болж та хоёр салж байгаа гэсэн үг үү?
Антон: Үгүй дээ хүү минь миний худалчаас болж?! Гэхдээ энэ бүхнийг засахад бүхэл бүтэн хоёр сар байна
.......................
Эм
Цагдаа залуу
Цагдаа1 залуу
№14
Өвөө: Өглөөний мэнд...
Иванов: Юу уншиж байгаа юм бэ? Эдийн засгийн сурах бичиг гэнэ үү? Энийг чинь сургуульд үздэггүй биз дээ?
Өвөө: Одоо улс ч эдийн засаггүй болсон.
Даня: Би удахгүй аав болно, мөнгө олох хэрэгтэй болно. Хэрвээ мөнгөний тухай шинжлэх ухаан мэдэхгүй бол яаж мөнгө олох юм бэ?
Лида: Аав шигээ л ол! Хуримынхаа мөнгөөр туркийн бохь авчих. Дараа нь гэр бүлээрээ үсэндээ наагаад л...
Полина: Өглөөний цайн дээр хэрэггүй дээ.. Яначка яаж байгаа юм бэ? Чамд тостой юм болохгүй...
Өвөө: ..харин надад болно.. нааш нь өгчих., алив..
Яна: ..би зүгээр л.. зүгээр л мэдээгүй..
Полина: Хонгор минь ураг бүрэлдэх эхний долоо хоногт хоол ундаа маш анхааралтай байх хэрэгтэй.
Иванов: Яг хэлчихлээ...
Полина: Усан үзэм хүүхдийн жин нэмэгдүүлдэг. Чи чинь хүндрэлтэй төрөхийг хүсэхгүй биз дээ?
Яна: Уучлаарай би анх удаа л...
Полина: Тийм ээ тэгэлгүй яахав.. хэрэггүй ээ наана чинь будагч бодис, хиймэл юм ихтэй... элэг, бөөрний үйл ажиллагаа хүндрүүлдэг.
Яна: Та тэгвэл надад юу идэж болохыг хэлээд өг л дөө...
Полина: Их олон л юм байна. Төрөл бүрийн будаа...
Иванов: Будаа ч сайн шүү...
Полина: Компот, жимсний ундаа..
Иванов: Жимсний ундаа их сайн.
Полина: Тараг байна.
Яна: Өөрөөр хэлбэл надад болох бүхнийг би иддэггүй. Харин жимсний ундаа, тараг л болох юм байна.
Иванов: Чи юу уух гээд байна?
Яна: Цай...
Иванов: Уу уу...
Полина: Бүгд сайхан хооллоорой..
Иванов: Чихэртэй юу?
Яна: Үгүй ээ...
Иванов: Сайн байна..
Полина: Ялангуяа манай ирээдүйн ээж...
Ваня: Яна чамд компотноос эхлэхийг зөвлье, ээж гайхалтай компот хийдэг..
Полина: ..авах уу...
Хоёр Ивановынхон
Эля: “Хамгийн хүнд гэмт хэрэг” ааваа танд тэгээд таалагдаж байна уу?
Гамлет: Юу гээч, багш хүн сурагчтайгаа хар тамхи үйлдвэрлэнэ гэдэг бол сурган хүмүүжилд нийцэхгүй..
Эля: Тийм учраас л энэ цуврал тийм нэртэй.
Гамлет: Ер нь чамайг ийм цуврал үздэг гэхээс би гайхаж байна!? Энэ чинь завхрал!? Сонс доо Эля, энэ шоронд сууна биз дээ?
Эля: Тийм лээ ямар ч гэсэн бүр орчихож! Өөрөө л үз, үйл явдлы нь хэлж өгөхгүй...
Гамлет: Энэ ки.. но-ны...
Катя: Гамлет Давидович таны жимсний шүүс...
Гамлет: ..нн Катя..юу гээч би бодлоо л доо, манай байшин их том, чи ч их ядардаг байх. Чи амар ч, зугаацах хэрэгтэй...
Катя: Халагдах цаг болохоор л ингэж хэлдэг...
Гамлет: Үгүй дээ, юу гэж дээ?! Зүгээр л би чамд чөлөө өгмөөр байна. Хаашаа ч юм салхинд гар, айлд оч..
Катя: Хэнийд очих гэж?
Гамлет: Ядаж Ивановынд оч... чи тэднийд удаан ажилсан. Бараг л тэдний ах дүү гэж болно. Тэнд юу байна, яаж байна хар, Антон Павлович миний мөнгөөр шинэ бизнес бодож байгаа ч юм билүү?
Катя: Тэгээд би амрах юмуу, эсвэл...
Гамлет: Эсвэл?! Харин би чамд урамшуулал олгоё.. гярхай байдлын чинь төлөө тавин мянгыг...
Иванов: Лидка намайг эрчүүд ууранд сууцгаая гэж байна. Би ганц хоёр цаг явчихаад ирж болох уу?
Лида: Чиний ганц хоёр цагийг мэднэ ээ... цахилгаан галт тэргэнд унтчихаад л, ямар нэгэн газар хоосон л бууна.
Иванов: Би юм уухгүй ээ тангаргалъя! Хоёр гурван аяга шар айраг л ууна биз! Амтыг нь санах гэж л!
Лида: Асуудал хаагдсан.
Даня: Ааваа надад хоёр мянга хэрэгтэй байна тусла л даа!
Иванов: Би мөн тэгэх байхдаа, таван зуу л болж байна.
Даня: Сайн байна. Би ер нь гурван зуу л гэж найдаж байсан юм. Гэхдээ албаар ихийг хэлсэн.
Иванов: Ойлгосонгүй...
Даня: Юу гэхээр сонсож бай... Эдийн засаг бол..тодорхой зорилготой. Зарим зарлагаа тооцоод хүссэн үр дүндээ хүрэхийн тулд илүү захиалга өг.
Иванов: Ганц хоёр цаг болмоор байвал бүтэн орой гэж хэл гэсэн үг үү? Сайхан л санаа байна. Юу гэж? Оролдоод үзэж болно биз дээ?!
Даня: Гэхдээ ээжийн тохиолдолд бүх эрсдэл байгаа...
Иванов: Тэр үнээн...
Антон: Ганц бие амьдрал.. гайхалтай.. зайдас, бас... шоргоолж уу?! .. хэдээ хэд гэнээ? Ариутгал хийхэд үү, ийм мөнгөөр хотын дарга өөрөө манайд ирж шоргоолж устгаж өгнө...
Бүсгүй хоолой: Манайх дүүрэгтээ хамгийн хямд нь... нөгөөдөр хүмүүс очихоор захиалга биччих үү?
Антон: Бүсгүй, хонгор минь би нөгөөдөр хүмүүс хүлээж авч чадахгүй ээ, яагаад гэвэл нөгөөдөр гэхэд намайг идээд дуусчихна. Өөрөө л устгахаас...
Катя: Товчхон хэлэхэд Оганян надад Антон Павловичийн тухай мэдээлэл өгвөл тавин мянгыг өгье гэсэн. Би мэдээж татгалзсан...
Өвөө: Сайн байна Катюха... бид өөрсдийнхөө хүнийг худалддаггүй.
Өвөө: Би илүү хямдхан ч мэдээлэл өгье. Жишээлбэл дөчин есөн мянгаар...
Гамлет: Сайн байна.. ... байзаарай байзаарай.. эхлээд мэдээлэл. Тэгэхээр Антон миний мөнгийг ямар бизнест оруулсан бэ?
Өвөө: Ямар ч бизнест оруулаагүй.
Гамлет: Хэрвээ мэдээлэл чинь ингээд л дууссан бол! Би утсанд чинь зуун рублийн нэгж хийчихье, тэгээд л хангалттай.
Өвөө: Би чамд хэлсэн биз дээ. Цаадах чинь дампуурчихсан. Тэрнээс болж л бид нар тэр модон амбаарт амьдарч байгаа. Жорлон нь гадаа, гэтэл би бөөр муутай!? Ингэхэд бөөрөнд мөнгө нэмнэ биз дээ?
Гамлет: Байзаарай! Антон үнэхээр дампуурчихсан юм уу?
Өвөө: Би чамд энд хэлээд байгаа биз дээ?
Гамлет: Тэр тэгээд миний арван саяыг хааш нь хийчихээ вэ?
Өвөө: Чи өөрөө бод л доо. Тоглоомчин хүн мөнгий чинь хааш нь хийхэв?
Полина: Чамд хоолны хязгаарлалт хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол хүүхдийнхээ төлөө л... Тийм учраас бид нар ингье..
Яна: Хүүхдээ энэ будаанд дургүй болгохын тулд бид нар хэмжээг нь нэмнэ..
Полина: Үгүй дээ, хоёулаа хамт дэглэм барина. Хамт бол хөгжилтэй, бас хялбархан... тийм биз дээ?
Иванов: Лида...
Лида: Анн...
Иванов: Юу гээч, нэг хүн намайг орой төрсөн өдөртөө урьсан. Би тав зургаан цаг явчихаад ирж болох уу?
Лида: Наад цагууд чинь хэтэрхий юм биш үү?! Хоёр цаг болоод л гэрлүүгээ ойлгосон уу?.
Иванов: Энэ сая үнэхээр бүтчихсэн үү?
Даня: Тийм ээ..
Иванов: Тэгэхээр би одоо...
Даня: Тийм ээ...
Иванов: Би одоо чөлөөтэй.. загас, ан, хөл бөмбөг.. чи урд нь эдийн засгаа сонирхохгүй яасан юм бэ?!
Даня: Ааваа та одоо хамгийн гол юмыг нь л санаж ав!
Иванов: Юу?
Даня: Орой болохоос өмнө та ээжтэй маш болгоомжтой байх ёстой. Буруу юм хийж болохгүй.
Иванов: Өөрөөр хэлбэл үгээр нь л байх уу?
Даня: Энийг халамжтай байх гэж хэлье...
Гамлет: Бизнесийг бизнес биш ангилалд ярих нэг л эвгүй байна..
Антон: Тийм ээ зөвшөөрч байна. Гэхдээ би одоохондоо түр зуур түрээсээр авчихсан юм. Чи ямар бизнесийн тухай ярих гээ вэ?
Гамлет: Бид хоёрын бизнес.. Антонжан ойлгож байгаа биз дээ, би одоо болтол миний мөнгийг юунд оруулсны чинь мэдэхгүй байгаа. Хувь оруулсан хүний л хувьд шүү амлая...
Антон: ..би чамайг ойлгож л байна Гамлет, би мөнгийн чинь... одоохон, намайг уучлаарай..байна би байна. Тийм ээ, химийн үү, тийм ээ тийм тэгсэн. Хүргэлттэй... бүгд зөвөө, гэхдээ концентрат нь уу, эсвэл өөрийг.. нхн их сайн байна. Тийм ээ, сайн байна, сайн байна...
Лида: Би дэмий л төрсөн өдөрт явуулчих шиг боллоо. Өчнөөн л хугацаа өнгөрлөө. Чиний ашиг хаана байгаа юм бэ?
Даня: Ээжээ дахиад хэлье, төрсөн өдөр бол төсөлд оруулж байгаа таны хувь, харин ашиг нь, та итгэж болно, удахгүй...
Лида: Тийм үү?..
Даня: ..нхн...
Иванов: Сайн уу... нүдээ нээгээд амаа аньж бай...
Лида: Юу гэнээ?!
Иванов: Өө эсрэгээрээ л дээ..
Лида: За больдоо Лёша, чи чинь яаж..
Иванов: Аливээ...
Лида: Чи чинь галзуураа юу?
Иванов: Би зүгээр л чамд хайртай...
Лида: Би төмсөө арилгах ёстой. Бүр мартчихаж ..
Иванов: Сууж бай... би цэвэрлэчихье...
Даня: Ингээд л ашиг гарч байна.
Яна: Чи хэн рүү ийм жаргалтай даллаа вэ?
Ваня: Энэ манай жолооны зааварлагч...
Яна: Зааварлагч чинь чамайг ингэчихэж байгаа бол чи шалгалтаа шууд өгөөгүй л бололтой...
Ваня: За яахав баригдчихлаа. Бид хоёр нөгөө..уулздаг.
Яна: Энэ чинь танай ээж шиг хүн байгаа биз дээ?
Ваня: Тийм ээ..
Яна: ..байзаарай.. чи ер нь хаана танилцсан юм бэ?
Ваня: Хаана байхав дээ!
Эм хоолой: Сайн уу...
Ваня: Сайн байна уу...
Эм: Чи хэдтэй вэ?
Ваня: Арван найм... хагастай.
Эм: Хагастай юм бол ч хамт ууж болох л юм. ... чиний нүд хөөрхөн юм аа!
Ваня: Харин таны...
Эм: Хэрвээ салгаж болдог бол... би чамд бэлэглэчихмээр л байна.
Яна: Мэдээж эцэг эх чинь мэдэхгүй байгаа.
Ваня: Тийм ээ... хөөх чи чинь ээжид мэдэгдэлгүй шоколад иддэг болчихоо юу?
Яна: Тэгэхээр ингье, чи чихэрний талаар хэлэхгүй, харин би нууц жолооны сургалтыг чинь хэлэхгүй болж байна уу?
Ваня: Яахав тэгье ээ...
Лида: Хөөе..
Полина: Яна... чи яах гэж дэлгүүр явсан юм бэ?
Яна: Би зүгээр л нөгөө...
Ваня: Би энийг аваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд авчрахын хүлээж байсан юм. Баярлаллаа Яна их тус боллоо...
Яна: Нхн...
Лида: Чамд тэгээд яаж туслаа вэ?
Ваня: Гурилан чихэр..сүүлийн үед яагаад ч юм идмээр санагдаад байдаг болчихож...
Иванов: Би ч жаахан тэгдэг л байсан. Хөнгөн мансууруулах бодис л ингэж борлуулдаг... Үгүй дээ би өөрөө бол үзээгүй... зүгээр л хүмүүс тэгж ярьж байсан.
Лида: Хар тамхи юм биз дээ... Би өөрөө алчихъя л даа..
Иванов: Лида зогс.. байж бай... би өөрөө тэрэнтэй ярилцая... тэгэхгүй бол чиний алчихна гэж байгааг сонсоод бүр би ч айчихлаа!
Даня: Өө ааваа та миний эдийн засгийн сурах бичгийг хараагүй биз?
Иванов: Харахаар барахгүй би бүр... нарийн судалсан.
Даня: Жорлонд орж уншсан юм уу?
Иванов: Тэр нь чухал биш ээ... чиний загварт асуудал гарчихлаа. Нэг тиймэрхүү төрсөн өдрийн л төлөө, ядартлаа зүтгээд л. Миний хөрөнгө оруулалт ашиг багатай. Хүссэн ашиг нь ч гарахгүй.
Даня: Нхн...
Иванов: Юу гэхээр..шинэ загвар... эдийн засгийн гамбит..
Даня: Юу гэнээ?
Иванов: Сурч ав эдийн засагчаа... дунд зэргийн хэмжээний байгууллагууд байна. Янз бүрийн цайны газар, ууранд ордог газар...би ийшээ орохгүй ээ.. тийм ч сайн биш л гээд байсан.
Даня: Яагаад үгүй гэж?
Иванов: Илүү том байх хэрэгтэй! Ингэхэд долоо хоногийн дараа гурав хоног загасанд явах хэрэгтэй байна.
Даня: Та яах гэж энийг зурсан юм бэ?
Иванов: Зорилгоо дүрсжүүлж байна. Ноольд энэ тухай бас нэг ном ч байсан.
Ваня: Чиний гурилан чихэр..
Яна: Их баярлаллаа.
Ваня: Эндээс чамд өөр юу ч хэрэггүй юу?
Яна: Анн нээрээ наана чинь, нэг юм байгаа, энэ минийх биш...
Ваня: Чи хэнд ийм нимгэнийг аваа вэ? Бас тортой... бүтэн өдөр найдвартай, тав тухтай байлгадаг.
Яна: Элькад авсан юм.
Ваня: Яагаад? Элька өөрөө энийгээ авчиж чаддаггүй гэж үү?
Яна: Эля ичээд байдаг гэсэн. Тэгээд л..энийг нь..яахав би тэрэнд...
Ваня: Миний бодлоор чи өөрөө ч гэсэн худлаа хэлээд нэмэргүй гэдгийг ойлгож байгаа.
Яна: За яахав... тэртэй тэргүй би ч энэ байдлаас ядарч байна. Юу гэхээр би жирэмсэн биш...
Ваня: Үгүй байлгүй дээ... тэгээд удаж байна уу? Нөгөө юу яаж ингэдэг юм бэ?
Яна: Ингээд л... Би Данилаг алдахгүйн тулд л ингэсэн юм.
Ваня: Өөрөөр хэлбэл хөц будаанаас болоод залхчихаа юу?
Яна: Зөвхөн энэ бишээ... би арван зургаатай, гэтэл гэрээсээ жирэмсэн гэж хуураад зугтчихсан.
Ваня: Тэгээд одоо яахав?
Яна: Мэдэхгүй ээ... юу ч гэсэн ингээд л.. гэхдээ хэнд ч хэлж болохгүй шүү!
Ваня: Тэгвэл чи ч гэсэн намайг тийм эмэгтэйтэй харьцдаг талаар битгий хэлээрэй...
Яна: Би хэлэхгүй ээ, зөвхөн чи өөрөө л бүгдий нь мэдэгдчих байх.. инээхээ боль л доо!
Ваня: Хэрвээ хэрэг гарвал нэг нэгнээ хамгаалцгаая...
Иванов: Ваня... чамд нэг юм хэлэх гэсэн юм. Хэрвээ чи хүсвэл, чи үргэлж тэрийгээ..
Ваня: Уучлаарай чухал яриа... байна уу...
Эм хоолой: Муужгай минь сайн уу?
Ваня: Сайн уу Костик!
Эм хоолой: Анн чи хүнтэй байгаа юм уу? Харин би ганцаараа надад чөлөөтэй цаг байна. Ирмээргүй байна уу?
Ваня: Тийм ээ бололгүй яахав, сүүлийн үед тэрэнгүй бол боломжгүй ч болчихлоо.
Эм хоолой: Надад гурван цаг байна.
Ваня: Энэ ч бага биш шүү.. гэхдээ би чамд туслаж чадна гэж бодож байна. Одоо аваад очлоо гэхдээ мөнгөө долоо хоногийн дараа заавал өгөөрэй. Гарлаа...
Иванов: Ваня...
Ваня: ..ааваа дараа болоё!
Өвөө: Тэгээд ямар ажилтай болчихсон гэж? Мануухайгаар хэрэм барих уу?!
Гамлет: Одоохон мэдэж авцгаая.. Энэ байна “Цэнхэр гаа”.
Өвөө: Юу гэнээ?
Гамлет: Шинэ төрлийн тийм нунтаг. Энэ бол их хүчтэй мансууруулах бодис.
Өвөө: Би юу ч ойлгосонгүй. Гэхдээ судасны хатуурал шиг л аймшигтай сонсогдож байна.
Гамлет: Өө би танд дараа ярьж өгье, кинон дээр гардаг юм.
Лида: Хүү минь...
Даня: Нн...
Лида: Сайн байна...чиний эдийн засгийн ачаар би хорин жил хийж чадааүй юм хийчихлээ. Аав чинь яг л торго шиг зөөлхөн болсон, гэрийнхээ бүх юмыг янзлаад л...
Даня: Эдийн засгийн эцэг Адам Смит хөдөлмөрийн утга учир угаасан шал гэдгийг мэдсэн ч болоосой.
Лида: Шал гэнэ шүү, эндхийг бүгдий нь янзалсан. Одоо саравчаа л цэгцүүлчихмээр байна. Тэнд хоёр өдрийн ч ажил байгаа. Юу гэхээр нөгөө нэг шалтгаан хэрэгтэй. Юу гэлээ хөрөнгө оруулалт... Аав чинь надаас хаашаа ч юм явуулаач гэж гуйгаад л.. би мэдээж зөвшөөрнө. Гэхдээ оронд нь ашгаа, тэр саравчыг хэлчихнэ....
Даня: Хэрвээ аав дахиад...
Иванов: ..сонссон уу Герка шинэ машин авчихаж... угаах хэрэгтэй!
Лида: Угаах аа?!
Иванов: Тийм ээ...
Лида: Яахав яв л даа..
Иванов: Үгүй дээ би яах гэж очих юм бэ! Би тэгснээс чамтай гэртээ байя. Амарна, хэвтээд л...
Лида: Байзаарай, гэхдээ..хамт байя гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Иванов: Би гэрийнхээ бүх юмыг янзалсан биз дээ! Зөвхөн чи бид хоёр...
Лида: Чи бид хоёрыг чинь би хүсэхгүй байна. Чиний найзын баяр болж байна. Очоод тэрэнтэй уу!
Иванов: Би тэгээд гэртээ эхнэртэйгээ байж болохгүй юу?
Лида: Гэхдээ илүү чухал зүйл ч байдаг. Жишээлбэл машины нь тэмдэглэж болж байна.
Иванов: Надад миний эхнэрээс чухал юм байхгүй...
Лида: Ор ор...
Гера: Лидка сайн уу...
Лида: Сайн уу Гера..
Гера: Сайн уу... Лидок энэ жийнсийг янзлаад өгөөч, салтай нь бүр үрэгдчихлээ... Лёхич тэгэхээр долоо хоногийн дараа булуу цагаан боломжгүй болчихлоо.. Маргааш явцгаая тэгэх үү? Лидка зөвшөөрчхсөн л юм чинь тэгэх үү?
Лида: Би чамайг хаашаа зөвшөөрсөн гэж?
Иванов: Чи чинь мартчихаа юу, би өнөөдөр гуйсан биз дээ? Намайг ерөөсөө сонсохгүй! Мэдээж явцгаая..далиманд нь машины чинь ч угаачихъя..
Гера: Юу, ямар машин? Миний нөгөөх л байгаа.
Лида: Анн би ойлгож эхлэх шиг боллоо... Тэгэхээр чи намайг Герка машин авсан гэж хуураад, машины нь угаана гэж байгаад, дараа нь загасанд явахаа зөвшөөрүүлэх гээ юү?!
Иванов: Яагаад гэвэл чи л намайг бүр ийм болгочихлоо...
Лида: Би чамайг ийм болгох оо?!
Иванов: Энэ ч болохгүй, тэр ч болохгүй! Нэг юманд явах гэж бүр Данькагийн эдийн засгийн загварыг хүртэл ашигласан!
Лида: Чи ч гэсэн үү? Даня!
Иванов: Даня...
Лида: Манай гэр бүл ч бүр мөн л дөө. Гоц ухаантай найруулагч хүү, нөгөөх нь утгагүй царайлсан бүтэлгүй нөхөр.
Иванов: Яг үнэн Ваня... эхлээд Ванягийн асуудлыг шийдээдэхье, дараа нь Даняг олно оо...
Антон: Байна... Иван хар тамхи зардаг гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Иванов: Юу гэж?! Үргэлж нэг юм руу гүйгээд л...хэрэндээ л их хангалуун болчихсон. Мөнгөтэй болж эхлэсэн. Юу гээч чи нэг яриад үз л дээ! Чи ямар ч гэсэн илүү нэр хүндтэй.
Антон: Тийм ээ хар тамхи мэдээж тоглоом биш! Хойшлуулж болохгүй ээ...
Өвөө хоолой: Гараа өргө!
Гамлет: Чи надад юу ч хэлмээргүй байна уу?
Антон: Сайн уу, чи юу яриад байна аа?
Гамлет: Би чамайг ах дүү шигээ найдаад өгсөн арван саяыг хар тамхинд оруулсны чинь хэлж байна.
Өвөө: Өөрөө нэг л ариухан, гэмгүй царайлаад л... өөдгүй амьтан!
Антон: Юуны чинь хар тамхи!?
Гамлет: Энэ хар тамхи! Эсвэл чи намайг хүмүүс хүнгүй газар чиргүүлэндээ юу хийдгийг мэдэхгүй гэж бодоо юу? Хайзенберг!
Гамлет: Би энд ямар ч хамаагүй.
Өвөө: Би бүр ч жимс түүх гэж л гарсан. Бүр найман сард..
Антон: Энд ингэхэд юу болоод байнаа?
Лида: Энэ л байна. Аав, ээж хоёрыгоо үймүүлээд л..баярлачихсан. Суугаад л ном уншиж байна..
Даня: Би хэнийг ч үймүүлээгүй. Та хоёр тэртэй тэргүй л байнга маргадаг.
Иванов: Чи чинь бид хоёр дээр л эдийн засгийн туршилтаа хийсэн биз дээ?
Даня: Ямар туршилт ааваа? Энэ бүх томъёолол бүгд эерэг дохио өгдөг. Нэг нэгэндээ буулт хийх, харилцан дэмжих, тэвчиж, хүлээх ёстой. Харин та хоёрт яагаад ч юм хэрэгжихгүй байгаа.
Иванов: Чи бүр бид хоёрыг сургачих л даа алив?
Лида: Чимээгүй бай! Тэрний зөв.. Лёша чи юу хүссэн гэлээ? Загасанд явна гэлүү? Яв л даа...
Иванов: Харин чи саравч цэвэрлээд өгөөч гэлүү?
Лида: Тийм ээ...
Даня: Харав уу, огт өөр хэрэг! Хамаагүй дээр байна...
Иванов: Аливээ тэр ажлын фронтоо үзүүлээдэх... аливээ явъя...
Лида: Бурхан минь...
Иванов: Одоо ханав уу?! Зориуд ингэж байгаа юм уу?
Лида: Энэ дохиурыг чинь хугалах надад ямар хэрэгтэй юм бэ?!...
Иванов:..Финлянд уурга, хугалаад хаячихлаа.. зориуд л ингэж байгаа байлгүй!
Лида: Хамаагүй газар л битгий тавьж бай.. зориуд гэнэ шүү...
Иванов: ..би маргааш юугаа авч явах юм бэ...
Лида: ..гайгүй байлгүй...
Иванов: ..аливээ явж үз...
Цагдаа: Өөрөөр хэлбэл та хортон шавьж устгаж байсан.
Антон: Тийм ээ...
Цагдаа: Харин танай найз хар тамхи үйлдвэрлэж байна гээд бодчихоо юу? Нөгөө юу билээ, нэг кино.. “Хамгийнх хүнд гэмт хэрэг!”
Антон: Яахав тийм л бололтой...
Цагдаа: Цуврал кино бага үзэж бай! Хэрвээ нэхий өмсчихсөн бол та тэрнийг лорд Фитерхелд болчихсон гэж үзэх үү? Сайн сайхныг хүсье...
Цагдаа1: ..сайн сайхныг хүсье..
Антон: Уучлаарай.. нөхөр дэслэгчээ.. та нар энэний дуудлагаар ирээгүй биз дээ?
Цагдаа: Үгүй дээ, бид нар загасчдын байшин руу яаж очихыг асуух гэсэн юм.
Антон: Анн...
Цагдаа: ..тэнд манай нэг найз.. маш тусгай ажиллагаатай...
Антон: ...ойлгомжтой... уучлаарай, загасдын байшин руу та хоёр тийшээ... ингэхэд яагаад дохиогоо дугаргаад байгаа юм бэ?
Цагдаа: Анн энэ дохио нь унтардаггүй юмаа. Машинаа асаангуут л хангинаад эхлэдэг..
Гамлет: Антонжан уучлаарай...
Антон: Зүгээр дээ янз бүрийн л юм байдаг.
Өвөө: Гэхдээ чи хөрөнгөө оруулах л хэрэгтэй байсан юм. Хар тамхи зарах хамгийн ашигтай гэж зурагтаар ярьсан.
Гамлет: Инээдтэй биш байна!
Антон: Чөтгөр ав, Ваня!?
Полина: Тийм ч хурдан биш залуу минь!
Лида: Бид нарт хэлээдэхдээ, чи юу гэж үргэлж марзайгаад явдаг юм бэ? Эмэгтэйчүүдийн халуун усанд ажилдаг манаач шиг л...
Ваня: Зүгээр л сэтгэл санаа сайхан байна.
Лида: ..тийм үү....
Ваня: ..тэгээд болохгүй гэж үү?!
Иванов: Яахав инээж болноо... харин нутгийн тэнэг шиг царайлаад л явах бол нэг л сэжигтэй!
Ваня: Та нар юу гэж дайраад байгаа юм бэ? Би зүгээр л...
Яна: Зүгээр л Ваня шинэ найз охинтой болсондоо их баяртай байгаа.
Иванов, Полина: Тийм үү?
Ваня: Тийм ээ, гэхдээ үгүй л дээ....
Лида: ..чи тэгээд урд нь яагаад хэлээгүй юм бэ?
Яна: Ичдэг гэсэн. Өөрөөс нь эгч...
Полина: Яаж?
Яна: Их сургуульд сурдаг.
Ваня: Тийм ээ...нэгдүгээр курс.
Иванов: Тэгвэл хаанаас мөнгөтэй болоо вэ?
Лида: Тийм ээ...
Яна: Ажил хийж олсон. Найз охиноо кафед оруулах гээд, тийм биз дээ?
Лида: ..яахав сайн мэдэхгүй л юм...
Антон: Яасан гэнээ, бүр хар тамхитайгаа баригдчихаа юу?! Би чамаас асууж байна?!...
Полина: ..хүүхдэд битгий гар хүр!
Лида: Хөөе Антош юу гэж дээ, ямар хар тамхи?! Антон арай л хэтрүүлж байна шүү!
Иванов: Чи яаж ийм юм боддог байна аа?!
Антон: Энэ чинь чи л надад...
Иванов: ..чи л надад?!
Антон: Чи чинь...
Яна: Сайхан хооллоорой...
Полина: Баярлаллаа. Яна юу гээч би чамайг эхний үед дэмжчилээ. Одоо чамд амар байгаа. Тийм учраас өөрөө идчих тэгэх үү?
Антон: Чиний арван сая энэ байна...
Гамлет: Юу гэж дээ, май, энэ одоо чамд илүү хэрэгтэй... боломжтой болохоороо өгөөртэй..
Антон: Би одоо ч өгчихөж чадна.
Гамлет: Одоо тэртэй тэргүй Милана үрчихнэ.. Яахав энийг Миланагаас нуусан мөнгө гээд л бодчих.
Антон: Баярлаллаа.. баярлаллаа анд минь...
Гамлет: Ингэхэд нээрээ.... манай супермаркетэд ажлын орон тоо гарсан.
Бичиг: Гурав хоногийн өмнө.
Диана: Хэрвээ энэ тайлагддаг байсан бол би чамд энийг бэлэглэчихмээр л байна.
Ваня: Сайхан л тоголлоо... дахиад нэг оролдоод үзэх үү?
Диана: Тэгж бодохгүй байна. Би бааранд эхлэсэн харьцаагаа үргэлжлүүлдэггүй... Гэхдээ ч...
.....................
Бүсгүй
Эр
Эр1, 2
Эм
Эм1
Залуу
Залуу1,2,3
Эмгэн
№15
Ваня: Ээжээ надад хүрээгүй юм уу?
Иванов: Их хүнтэй айлд хоосон тавагтай ч үлднэ. Янка хүртэл саванд ойрхон л сууж байна.
Лида: Хүү минь минийхийг ч гэсэн ав, би өлсөөгүй байна...
Ваня: ..баярлаллаа...
Лида: Танайд байхдаа бүтэн жилээр урьдчлаад цадчихсан.
Өвөө: Манай байшинд хэтэрхий олон ам байна. Хэн нэгнээс нь салах л хэрэгтэй. Хамгийн их иддэг нэг юмнаас.... Би уг нь шилүүсийг л хэлсэн юм.
Иванов: Санал нэг байна. Шилүүсээ зарах хэрэгтэй. Тэгээд ч багсармал тэжээлээр удахгүй.
Өвөө: Нхн..бас дахиад нэг асуудал байна. Манай гэр бүлийн нэг хүн долоо хоногт ганц копеек ч олж ирээгүй.
Иванов: Ааваа та чинь юу вэ, хэнийг хэлээд байгаа юм бэ?
Өвөө: Энэ удаа бол яг зөв хэллээ. Антон Гамлетынд ажилд орсон, Лидка Миланатай ажиллаж байгаа, Полина гэр орноо авч явдаг. Зөвхөн хүү минь чи л ямар ч нэмэргүй нэг хүн байна.
Иванов: Уг нь би чухал санаа хайдаг.
Өвөө: Тийм дээ...
Иванов: Тэрийгээ ч олсон. Эмээ нараас мөнгө олно. Тэд нарын төмсийг худалдаж аваад, зах дээр зарна. Зөрүү мөнгийг нь халаасалчихна... Архимед!
Өвөө: Тэгэхээр бүгд чемоданаа бэлдээрэй, удахгүй Монте-Карло руу нүүцгээнэ...
Лида: Нхн...
Хоёр Ивановынхон
Өвөө: Лёха аваарай..
Иванов: Танд хэлсэн байхаа, их л сүрхий аж ахуй ч хүн болж дээ. Наадхаа хаанаас аваа вэ?
Өвөө: Зах дээр нэг өвөөгөөс авсан юм. Шилүүсээ гайгүй үнээр ч өгчихлөө. Нэг тийм дрематаксистууд гэлүү дээ!
Иванов: Таксидермист юм биш үү?
Өвөө: Тиймээ мөн байна. Тэр чинь юу юм бэ? Санаа зовоод асуугаагүй.
Иванов: Ааваа та чинь яаж байгаа юм бэ?
Өвөө: Юу гэж?
Иванов: Тэд нар чинь чихмэл хийдэг хүмүүс. Ингээд Матильда минь байхгүй болж дээ, бурхны оронд амгалан байх болтугай...
Лида: ..энэ чинь юу вэ..
Полина: ..энэ амьтныг хаанаас аваад ирээ вэ?
Өвөө: Би энийг шувууны захаас авсан юм.
Иванов: Цоохор тотины тасгаас нь..
Лида: Сайн уу сайхан амьтан минь, бид нарт сүүгээ өгч, аарцаар дайлна биз дээ? Сүү нь ч их ашигтай ялангуяа Янад хэрэгтэй.
Өвөө: Юу гээч энийг нэг саачих юмсан, ирэхдээ лав хагас литрийг гоожуулчихсан.
Лида: Би ажилдаа явах болчихлоо, ингэхэд саачихна биз дээ?
Полина: Би юу?
Лида: Тийм ээ..нээрээ тийм л дээ. За за хурдан саравч руу оруулчих, би хурдхан шувтарчихъя...
Полина: Яахав, би яасан гэж, ямар гаргүй биш! Саачихъя...
Өвөө: Энэнд хэцүү юу байгаа юм бэ?
Полина: Тийм ээ...
Лида: За за тэгвэл би явлаа.
Өвөө: Тэгээ яв, явж бай...
Полина: Энэ чинь үнээ шиг л амархан биз дээ?
Өвөө: Тийм ээ.. гэхдээ чи үнээ сааж үзсэн үү?
Полина: Үгүй л дээ...
Гамлет: Миний саналын хүлээж авсанд чинь би их баяртай байна. Энэ ажил бол чамд алт л гэсэн үг.
Антон: Цалингаа бас л алтаар өгөх үү, эсвэл энэ хулуугаар уу?
Гамлет: Яаж ажиллахаас чинь л шалтгаална.
Антон: Миний албан тушаал юу билээ?
Гамлет: Хангамжийн хэлтсийн дарга.
Антон: Бүх юм тийм ч муу биш шшү, тэгэлгүй яахав.. хүмүүс ажилгүй ч байдаг, харин би ердөө л хангамжийн хэлстийн дарга...
Гамлет: Юу гээч би чамайг одоо хамт олонтойгоо танилцуулна.
Антон: ..нхн...
Гамлет: ..гэхдээ чамаас гуйя бид хоёр найзууд гэж битгий яриарай, танил нь ч гэдэг юмуу илүү дутуу юм яриулмааргүй байна.
Антон: ..тийм шүү...
Гамлет: Бас намайг Гамлет Давыдович гэж дуудаарай.
Антон: Бүр тийм үү, секунтын өмнө л найзууд байсан...
Гамлет: Найзууд яагаад Давыдович гэж болохгүй гэж Антон, явцгаая...
Ваня: Сайн байна уу Надежда Сергеевна...
Петров: ..сайн байна уу Надежда Сергеевна..
Бүсгүй: ..сайн байцгаана уу..
Ваня: Петров юу гээч биологийн багш гайгүй байгаа биз, надад лав таалагдаж байна!
Петров: Чи эхлээд хэнтэй ч юм үзчихээч!
Ваня: Юу гэнээ?!
Петров: Юу ч бишээ, манай ангид Данька хүртэл унтаад үзчихсэн. Харин чамайг Элька хаячихсан. Тэгэхээр чи аман дээрээ л сүрхий хүүхэмсэг байх шүү!
Ваня: Элькагаар чинь яах гэж, жаахан охин, харин би ийм хүүхэнтэй ч явдаг. Бас л гучин гаран насны гэхдээ хөх нь хамаагүй илүү..
Петров: Чи хэнд худлаа онгироод байгаа юм бэ?!
Ваня: Данёк чи надад итгэж байгаа биз дээ?
Даня: Мэдээж итгэж байна, Ганс Христиан Андерсон шиг л..
Ваня: Тиймээ их инээдтэй байна тийм биз дээ? Петров мянгаар мөрийцчихье тэгэх үү?
Петров: Тэгье..
Иванов: Төмс ямар үнэтэй вэ? Үнэгүй юм уу?!.... Үнэхээр үнэгүй юу? Тав хүртэл тоолчихоод явлаа шүү! Нэг хоёр гурав дөрөв тав.. явж эхлэлээ шүү!
Эр: Хөөе яаж байна аа?!
Лида: Сайн байна уу, Миланагийн гоо сайхны газар тавтай морилно уу, та бүртгүүлчихсэн үү, эсвэл зүгээр л үзэж яваа юу?
Милана: Лидочка чи жаахан аажуухан ярьж болох уу?
Лида: Би харин ч нам дуугаар л ярьж байгаа.
Милана: Тэгвэл дахиад жаахан нам дуугаар за юу?
Лида: Тэгье ээ...
Милана: Бас нөгөө... юу гэмээр ч юмбэ дээ, ерөнхийдөө чиний дүр төрх гоо сайхны газар тийм ч тохирохгүй байна.
Лида: Юу гэж? Гоо үзэмж бага байна гэж үү?
Милана: Үгүй дээ юу гэж дээ, тэр бол хангалттай. Гэхдээ би л байсан бол чиний сонгиныг бага зэрэг янзлах л байсан.
Лида: Надаас сонгино үнэртээд байна уу? Би сонгино идээгүй дээ?!
Эр1: Антон Павлович хамт болох уу? Дотно яриад суувал гурвалжин будаа ч амттай.
Антон: Уучлаарай би ганцаараа баймаар байна.
Эр1: Ойлголоо уучлаарай.. тэгээд ч би үргэлж хөөгдөөд сурчихсан.
Антон: Байзаарай
Эр1: Анн..
Антон: Та ороод суу л даа... Өөр хэнд хөөгдөө вэ?
Эр1: Эхнэр гэрээс хөөчихсөн, өмнөх ажлаасаа ч хөөгдсөн. За за таныг өөрийнхөө асуудлаар булаад ч яахав..
Антон: Зүгээр дээ.. Эхнэр чинь яагаад хөөчихөө вэ?
Эр1: Би өөрийнхөө нэг хамаарлаас..салж чадаагүй. Бас Любаняд нөгөөх маань ч таалагдахгүй болсон. Хүүхдүүд л хэцүү юм. Долоо хоногт нэг л.. мөнгөний асуудал ч байгаа.
Антон: Та хэдэн хүүхэдтэй вэ?
Эр1: Хоёр л... Павлик, Серёжа хоёр.
Антон: Нн.. сайхан хөвгүүд байна..
Эр1: Тийм ээ... эцэггүй өсөж байгаа нь л харамсалтай.
Антон: Юу гээч..та бид хоёр нэлээд төстэй юм байна. Би ч гэсэн хоёр хүүтэй.
Эр1: Тийм үү?
Антон: Тийм ээ.. Ванька, Данька хоёр. Харин хамаарал өөр л юм.
Эр1: Ямар гэж? Мария Ивановнагийн асуудал уу?!
Антон: Үгүй ээ, тоглоомын... намайг автомат тоглоом руу ойртуулаад хэрэггүй. Яагаад гэвэл бүрмөсөн дуустлаа тайвшрахгүй...
Ваня: За яасан, азгүйчүүд ээ! Харав уу?
Даня: Энэ чинь манай ээжүүдээс залуу юм уу?
Ваня: Тийм ч их биш ээ... Петров мянгаа өг!
Петров: За за өглөө... байзаарай.. танай ээж чинь нэлээд хэдэн аавтай ч бололтой.
Ваня: Үгүй дээ тэр нөхөр нь, харин би нууц амраг нь...
Петров: Үгүй байлгүй дээ...
Ваня: За жаалуудаа явцгаах уу! Аав ээжүүд мэдчихвэл чамайг яах бол гэхээс л айж байна. Ямар ч гэсэн багагүй л юм болно.
Иванов: Төмс аваарай, чанана, шарна, пирошкий хийнэ, даруулна... эрэгтэй зоригтойхон. Шууд хувингаар нь ав, төмс ч гэж бал! Бал шүү! Ав л даа, юу нь таалагдахгүй байгаа юм бэ? Хаачих нь вэ, хар л даа, нүд булаасан төмс...
Эм: Сайн байна уу...
Иванов: ..сайн байна уу...
Эм: ..төмс хэд вэ?
Иванов: Хувин нь хоёр зуун рубль, шуудай нь мянга...
Эм: Яагаад ийм үнэтэй байгаа юм бэ?
Иванов: Зөвхөн Беларусьд л хямдхан байх. Өөрөө тарих хэрэгтэй. Бүр үнэртэж байгаа... Хаачих нь вэ? …алив наанаасаа холдоцгоо!..
Залуу хоолой: Та чинь галзуу юм уу?
Ивнов: ..үзүүлээд өгье л дөө... бас зургаа авахуулах юм гэнэ!... Энэ байдлаараа бол энд долоо хононо! Хүн гуай төмс аваарай, эрдэмтдийн гаргасан шин сорт! Нэг хувин төмснөөс таван шуудай ургац авна.
Эр2: Юу яриад байгаа юм бэ?!
Иванов: Итгэхгүй байна уу? Би ганцхан жил болоод л кабриолет авсан. Намайг хаанаас ийм мөнгөөр машин авсан гэж бодож байна?
Эр2: Ямар сорт юм бэ?
Иванов: Петр нэг гэдэг сорт. Петр хаан Оросд төмс авчирсан. Харин би мужуудаар л түгээж байна.
Эр2: Тийм үү?
Иванов: Тийм ээ.. сонирх л доо..сайхан төмс. Хардаа төмсний хаан...
Эр2: Нэг хувинг өгчих..
Иванов: Юун хувин.. шуудайг ав! Аягүй бол хөрш чинь авгайгаа ийм сайхан машинаар авч яваад л харин та.. энэн дээрээ л...
Эр2: За яахав шуудайг өгчих..
Иванов: Тийм ээ тэр нь л дээр...
Эм1: Надад ч гэсэн нэг шуудайг өгчих...
Иванов: ..шуудайг авах уу..
Эм1: Тийм ээ тэгье.. сайхан сонголт!
Эм2. Хэд гэж байна?
Эм1: Шуудай нь мянга..
Иванов: Шуудай төмс биш, шуудай алт л авч байна гэж бод!
Эм2: Надад ч гэсэн нэгийг өгчих...
Иванов: Танд ч гэсэн үү? Шуудайг уу... дараалалд зогсоорой, бүгдэнд нь хүрнэ, дараалаад зогсоорой...
Эр1: Антон Павлович...
Антон: За...
Эр1: Ярих юм байна.
Антон: Юу гэж шивнээд байгаа юм бэ? Хүн сонсох ёсгүй юм уу?
Эр1: Үгүй л дээ, зүгээр л манай нэг танил самар зардаг юм.
Антон: Нхн...
Эр1: Бид нар нэг үнээр авчихаад харин зарлагын хуудсаа арай илүү үнэтэй биччихдэг.
Антон: ..нхн..
Эр1: Бүгд ашгаа хуваагаад л бүгд сэтгэл хангалуун үлддэг.
Антон: Гамлет Давыдовичоос бусад нь уу?
Эр1: Тэрэнд бол энэ хэдхэн копеек, харин бид нарт бол цалин дээр гайгүй нэмэгдэл. Та сард хоёрхон гарын үсэг зураад л, тэгээд л болоо...
Антон: Юу гээч, би энэнд оролцохгүй ээ, би амралтаараа өмнө зүгт амарч, ажлаа л хойд зүгт хийх төлөвлөгөөтэй байгаа.
Эр1: Таниас гуйя... би хүүхдүүдээ тэжээх ёстой. Том нь удахгүй их сургуульд орно, бага нь бобслейгээр хичээлэлдэг. Энэ бүхэн ямар гэдгийг та мэднэ дээ. Юм атгуулахгүй л бол явуулахгүй. Гуйж байна!
Иванов: Сайхан хооллоорой..хатагтай танд энэ шуудайг, сүүлчийнх учраас,, сайн сайхныг хүсье...дуусаа төмс дууссан!
Эр: Чамайг энд байгаа гэж мэдсэн юм. Миний төмс хаана байна?
Иванов: Та намайг хүнтэй андуураад байна.
Эр: Юу гэнээ?!
Иванов: Юу гэж?
Эр: Ийм машиныг андуурах боломжгүй. Чи тэгснээс Белазтай ирээд төмс хулгайлахгүй яагаа вэ?
Иванов: Ямар төмс, юу гэж дээ, би дөнгөж л ирлээ, тэгээд ч улирал нь биш!
Эр: Чи юу гэж гүрийгээд байгаа юм бэ?! Чи хаачих нь вэ?
Иванов: Цагдаа руу явж өрөгдөл өгье, хүн гүтгэхэд ч хуулийн хариуцлага хүлээдэг юм...
Эр: ..хөөе чи хаачих гээд байнаа? Хөөе...
Иванов: Чам шиг бүтэлгүй нөхдүүд л ийм ямбийтайгаа л явна.
Эр: Юу гэнээ?
Иванов: Юу ч биш ээ...
Эр: Би одоохон чамд үзүүлээд өгье л дөө...
Диана: Битгий уурла л даа.. би хэлсэн биз дээ ажил хэргийн хамтрагч. Бид нар заримдаа хамт хоолонд ордог.
Ваня: Юу дуртайгаа л хий...
Диана: Чи яг хүүхэд шиг загнаж байна.
Ваня: Ямар ч хүүхэд шиг биш! Зүгээр л хэрвээ хэрэгтэй бол тэгээд л хэлчих ойлгосон уу? Би ингэж хуурагддаг хүүхэд биш!
Диана: Битгий уурлаад бай Отелло..нн? За яахав уурла.. явж шүршүүрт орлоо..
Ваня: Ямар хүүхэд гэдгээ харуулъя л даа! Сайн уу Петров нэг ажил байна.
Антон: Шуудхан хэлбэлт сонгох л хэрэгтэй. Нэг бол тэр.. нөхөрт ажилд нь туслах, бас бид нарт ч нэмэр болно. Гэхдээ Гамлетыг хуурна. Эсвэл тэр нөхрийг чөтөр лүү нь илгээж, үнэнч анд нөхөр хэвээрээ үлддэг ч юмуу нэг тиймэрхүү л...
Өвөө: Юугий нь сонгодог юм бэ, бид нарт мөнгө хэрэгтэй. Оганян бол мөнгөтэй. Тэр хүн яаж мөнгө олохоо бодож олж! Хувь заяа өөрөө л бүгдий нь шийдэж байна.
Иванов: Тэгээд ч хүнд тус болж байгаа, бас ашигтай ажил...
Өвөө: Тийм ээ...
Полина: Та нар хөлөө сайн арчаад орчихож болох уу? Гэртээ биш, элсэн дээр л байгаа юм шиг...
Иванов: Танил л үг байна. Лидкагийн үг, Полина Ивановна дуулна.
Лида хоолой: Хөөх энэ гадаа ямар салхитай байнаа, хүчтэй гэдэг нь хамаг үс сэгсийлгэчихлээ...
Иванов: Хөөх... энэ чинь..бараг л Сидни Кроуфорд...
Лида: ..за боль доо...
Өвөө: Урд нь Полина хатагтай, чи тариачин авгай байсан. Гэхдээ одоо бол чи хадагтай, харин Полина..уучлаарай тариачин авгай л болж..
Полина: Лида би хогоо шүүрдчихлээ. Чи шалаа угаачихна биз дээ?
Лида: Юу гээч, чи угаачих л даа.. эсвэл хөвгүүдээр угаалгачих.. Зүгээр л өнөөдөр надад маникюр хийсэн. Энэ сайхан юмыг муухай болгомооргүй байна.
Өвөө: Хэрэггүй ээ хэрэггүй, хэрэггүй.
Иванов: Яагаад ингэж оройтоо вэ?
Лида: Яахав дээ Лёша, Миланатай юм яриад л, дараа нь яриа маань кафе рүү шилжээд.. хүүхнүүд ямар байдгийг чи мэднэ шүү дээ!
Полина: Тэгээд намайг яагаад дуудаагүй юм бэ?
Лида: Гэхдээ.. чи чинь шал шүүрдэж байсан биз дээ?
Полина: Тийм ээ би шал шүүрдсэн. Чам шиг цай ууж дэмий чалчаагүй..
Лида: Чи чинь яагаад уурлаад байгаа юм бэ? Анн намайг өөр шигээ болчихлоо гэж атаархаад байгаа юмуу?
Полина: Мэдээж үгүй.. тэгээд ч чи хэзээ ч над шиг болохгүй.
Лида: Тийм үү? Чам шиг байх юу нь хэцүү гэж? Өдөржин сандалдаа шигдэж суугаад л, юу ч хийхгүй, зөвхөн амаараа л ажиллана. Тэгээд л болоо!
Полина: Гэхдээ чам шиг байх хамаагүй амархан.
Лида: Тийм үү? Ингэхэд чи ямаагаа саасан уу? Өө чи чинь нээрээ ядарчихсан байгаа. Чи чинь өдөржингөө хог шүүрдсэн... зөвөө, сайн байна явж амар... Чи хамаагүй ядарч болохгүй...
Иванов: Энэ чинь юу вэ?
Бичиг: Бид хоёр одоо тооцоогүй болсон.
Милана: За яаж байна? Чиний өөрчлөгдсөнийг гэрийнхэн чинь үнэлсэн үү?
Лида: Тийм шүү, бүр бүгдэнд нь таалагдсан. Ялангуяа Полинкад..
Милана: Өнөөдөр бид нар чамайг улам үзэсгэлэнтэй болгоно оо...
Лида: Өөр бас яаж?
....
...
Лида: Чи чинь галзуураа юу?
Милана: Лида..наад өтгөн юмыг чинь яаж ийгээд засах хэрэгтэй.
Лида: Заавал тийм хөмсөгтэй байх гэж ингэж зовмооргүй л байна..
Милана: Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг биз дээ?
Лида: Тийм үү... татчихмаар юм байна уу? Жаахныг л...
...
...
Лида: Ашгүй нэг юм бүгд дууслаа...
Полина: Үгүй дээ одоо хөлний үс..
Лида: Алив боль л доо, надад өөр юу ч хэрэггүй...
Полина: Хагас цаг зулгааж байна. Таван зуухан грамм л гарсан байх дахиад байдаггүй..
Өвөө: Чи юу гэж амьтан зовоогоод байгаа юм бэ... би цагийн өмнө саачихсан.
Полина: Өө...
Ваня: Хэрвээ дахиад манай найз бүсгүйтэйгээ байхыг чинь харвал чи дууссан шүү! Ойлгосон биз?
Петров: Болж байна, яг тэгж хэлээрэй.
Ваня: Тийм үү?
Петров: Гэхдээ баталгаатай болгохын тулд энийг, бас энийг авчих...
Залуу: Хөөх нэг л ойлгосонгүй.. тийм том биетэй хүн үү?
Залуу1: Хар даа тамирчин гэнээ?..
Ваня: ..залуусаа уучлаарай би санаатай тэгээгүй...
Залуу: ..дүрэмгүй тулааны урлаг. Ямар овоо юм бэ, би ч гэсэн кикбоксоор хичээллэж байсан. Даанч хөөгдчихсөн. Дүрмээ зөрччихсөн.
Ваня: Гараа ав!
Залуу: Ойлгосонгүй... Яасан тамирчаан, өвдөж байна уу?
Ваня: Та нар чинь яаж байна аа?
Залуу2: Чи юу гэж хүүхэд зодоод байгаа юм бэ?
Залуу1: Чи бас хэн бэ?..
Залуу: Алив наадхаа унагаж бай...
Диана: Энд юу болоод байнаа, хамгаалагч аа! ... энд юу болоо вэ?
Диана: Би чамд тайлбарласан биз дээ? Яг нэг.. хүүхэд шиг л!
Ваня: Би ямар ч хүүхэд биш! Би эр хүн!
Залуу3 хоолой: Таны тооцоо...
Ваня: Баярлаллаа...
Диана: Эрэгтэй би болох уу?
Антон: Гамлет..
Гамлет: ..нн...
Антон: ..чамайг түр болох уу?
Гамлет: Боллоо... чамд бүх юм болно. Миний унтлагын өрөө рүү хаалга зохихгүй орсон ч болно. Мэдээж Миланаг байхгүй үед... яахав бид хоёр нөгөө юу гэсэндээ биш л дээ. Зүгээр л... тэгээд юу юм бэ?
Антон: Товчхон хэлэхэд чиний бизнест, юу гэмээр ч юмбэ дээ? Чи алдагдалд орж болох зарим нэг нарийн юм байна.
Гамлет: Чи тэгээд энийг илрүүлсэн гэж үү? Сайн байна...
Антон: Үгүй ээ би илрүүлээгүй. Зүгээр л надад тэрийг ашиглах санал тавьсан юм. Мэдээж чиний ашиг сонирхлыг золиослоод өөрийнхөө ашиг сонирход нийцүүлнэ л дээ...
Гамлет: Хэн тэгж байна? Надад хэлчих би тэрнийг халчихна
Антон: Тэрнийг халах хэрэггүй ээ, би дараа нь чамд яръя, зүгээр л гэр бүлийн их хүнд байдалд байгаа хүн.
Гамлет: Их сайн байна. Шалгалтаа давчихлаа.
Антон: Юун бас шалгалт?
Гамлет: Юу гэхээр тэр хорт могойг би өөрөө чамруу явуулсан юм. Тэгээд л тэр чамд хортой жимс санал болгосон....
Антон: Байзаарай чи надад эргэлзээд, бүр шалгаж байгаа юм уу?
Гамлет: Тийм ээ Антон, чи бүх хөрөнгөө тоглоод алдчихсан. Би өөрийнхөө дэлгүүрийг ломбарданд тавиулмааргүй байна. .. Антон чи чинь шалгалт давчихсан биз дээ? Хөөе..
Өвөө: За ганц ямаа минь санаа амрав уу? Чамд амттай юм авчирлаа.
Полина: Би тэрэнд нэр ч өгчихсөн.
Өвөө: Ямар?
Полина: Милана...
Өвөө: Яагаад Милана гэж? Нэгдүгээрт энэ цагаан өнгөтэй... хоёрдугаарт Милана шиг л майлдаг. Гуравдугаарт Милана надаас урваад шинэ найзтай болчихсон.
Эмгэн: Зояка.. Зояка, Зояка минь...
Полина: Та хэн бэ?
Эмгэн: Энэ манай ямаа. Манай архичин өвгөн дөрөвдөхөө энийг шил архиар зарж байна. Зояка... энэ шил цагаан архи чинь, буцаагаад сольцгооё
Өвөө: Тайван тайван....
Полина: Виктор Алексеевич та чинь шилүүс зарсан мөнгөөрөө ямаа авсан гээ биз дээ?
Өвөө: Яахав тийм ээ... би мөнгөөр нь шил архи аваад, харин үлдсэн мөнгий нь яг өгөх гэж байсан юм. Энэ байна...
Полина: ..Виктор Алексеевич...
Өвөө: Аливээ нааш нь өгчих...
Эр: Сайн уу дээрэмчээн.. манай энүүгээр нэг л эргэлдээд байх чинь, найзлах гээд байгаа юм уу?
Иванов: Дугуй буцаагаад өгчих...
Эр: Нхн?...
Иванов: Нхн..
Эр: Миний төмсийг буцааж өгсөн шиг чинь үү? Би ч гэсэн энийг зарна.
Иванов: Чи энд, хэнд, ийм дугуй зарах юм бэ анн?
Эр: Би энд нэг хүнийг мэднэ ээ, тэрэнд яг ийм дугуй хэрэгтэй.
Иванов: Надад мөнгө байхгүй ээ... бүгдий нь үрчихсэн.
Эр: Мөнгө байхгүй бол дугуй байхгүй... өөдгүй амьтан.
Иванов: Чамд хичнээн төмс байгаа юм бэ?
Эр: Гучин шуудай л... юу гэж?
Иванов: Би чамд үнэтэй зарж өгье, би нэг зарах арга мэднэ.
Иванов: Аваарай шинэ сортын төмс аваарай, нэг хувин нь таван шуудай болно. Жилийн дотор л кабриолет авч болно. Аваарай...
Эр: Чи ч баллах хүн юмаа, би ийм үнээр хэзээ ч зарж чадахгүй байсан. Хоёр сар хэдхэн копеекээр зарсан. Бараг хүн аваагүй.
Иванов: Яагаад гэвэл чи фермер, харин би бизнесмен..
Эр: Дараа жил дахиад зараадах л даа. Би чамд сайн хувь өгье...
Иванов: Үгүй дээ дараа жил энд ирж болохгүй. Яагаад гэвэл энэ төмсийг авсан эрчүүд намалдгий чинь нээчихэж магадгүй.
Гамлет: Антонжан ингэж шалгасанд уучил л даа... гэхдээ чи ч гэсэн намайг ойлго л доо, би орлогчдоо итгэлтэй байх ёстой биз дээ?
Антон: Орлогч оо?! Хурдан л дэвшиж байна. Маргааш дарга болох уу?
Гамлет: Магадгүй ээ магадгүй л юм... алив, Антонжан!
Лида: Ваня чиний уруул яачихаа вэ?
Ваня: Нэг охиныг өмөөрсөн юм.
Полина: Ямаагаа аваад явчихдаг харамсалтай л юм. Би бүр сурч л байсан.
Өвөө: Би чамд маргааш ямаа аваад өгсөн ч болж байна. Мөнгөө л өгчих..
Полина: Хавар авах уу? Тэгэхгүй бол саравчаа дулаална, өвс хайна..
Өвөө: Тийм шүү.. хүсвэл хавар л болоё...
Лида: Полина, намайг уучлаарай... чиний зөв өө! Сайхан харагдах бол их хэцүү юм байна. Энэ бүх юм лав минийх биш!
Полина: Чи ч гэсэн намайг уучлаарай. Би ч бүр амархан уурладаг болчихож... Би хэзээ ч ар гэрийн асуудал хариуцаж байгаагүй.
Иванов: Алив бүгд гараад ир, хурдлаарай..
Лида: Цаана чинь яагаа вэ?
Лида: Энэ чинь Матильда байна..
Өвөө: Хардаа өөрөө хүрээд ирж..
Полина: Тийм байна.
Өвөө: Муур гэртээ ирэх замаа анддаггүй гэсэн. Шилүүс ч гэсэн муур шиг л юм байна.
Иванов: Өдөр болгон зараад байж болох юм байна. Аягүй бол жилийн дараа байшингаа, автосалоноо ч буцаагаад авчихна.
..........................
№16
Даня: Үгүй дээ Яночка бид нар багш, муу сурагч болж тоглохгүй. Чи үнэхээр газар зүйгээ сайжруулах хэрэгтэй. .. Өвөө та яагаад энд унтаж байгаа юм бэ?
Өвөө: Яагаад гэвэл манай унтлагын өрөөнд юм хийж байгаа. Би өнөөдөр өглөө дөрөвт боссон.
Даня: Та яах гэж тийм эрт боссон юм бэ?
Өвөө: Яах гэж биш, харин яагаад? Яагаад гэвэл би хөгшин хүн. Боллоо, битгий хүн унтуулахгүй саад болоод бай. Эндээс яв...
Яна: Миний өрөөнд ороё тэгэх үү?.. явцгаая...
Ваня: Хөөе хаалга тогшиж сур л даа.. би энд нүцгэн байгаа ч юм билүү?
Яна: Чи миний өрөөнд юу хийж байгаа юм бэ?
Ваня: Манай өрөөг өвөө эзлэчихсэн. Намайг цагаач гэж болно...
Яна: Ямар ч замбараагүй..
Ваня: Дасаж ав, миний бодлоор хуримын чинь дараа Данилка чамайг энд авчрах байлгүй.
Антон: Би тэрэнд Сергей Борисович та ямар сонин хүн бэ, таван байраар яах гэж, зараад л ямар нэгэн аятайхан бизнест оруул л даа гэж хэлсэн. Гүйцээ...
Иванов: Зөв л хэлсэн байна. Би ч гэсэн байраа зарчих л байсан..
Антон: Тийм ээ...
Полина: Чи энд яагаад суугаад байгаа юм бэ? Ханхүү шиг л.. явж өөрийнхөө сүйх тэрэг рүү оч... өглөөний цай дууссан.
Антон: Минийх одоогоор дуусаагүй л байна.
Полина: Одоо ингээд дуусичхлаа...
Антон: За яахав тэгвэл цай л уухаас, Лидочка цай хийгээд өгөөч...
Лида: Тэгье ээ болно..
Полина: Чи арай хэтэрч байгаа юм биш үү?
Даня: Аав ээжүүдээ та нар бүгд энд байдаг нь ямар сайн юм бэ!
Антон: Харж байна уу, би энд байгаа нь бүгдэнд нь сайхан байна. Зөвхөн чамд л муу!
Даня: Үгүй дээ байзаарай надад чухал хэлэх юм байна. Яна бид хоёр хуримаа хийчихээд тусдаа амьдармаар байна. Тиймээс би түр, сургуулиа орхиод ажил хийж байр хөлслөх мөнгөө олно.
Иванов: Зөв л шийдсэн байна. Би ч гэсэн чиний насан дээр сургуулиа хаясан.
Лида: Гэхдээ одоо болтол ажил хийгээгүй.
Полина: Данечка тэгэхээр ингэж хамаагүй шийдвэр гаргахгүй байя тэгэх үү?...
Лида: ..байз л даа, надад Данягийн зөв юм шиг санагдаж байна. Хосууд яаж манай шоргоолжны үүрэнд амьдрах юм бэ? Би амьдралынхаа хагасын Лёшагийнд амьдарсан. Би юу ярьж байгаагаа мэдэж байна...
Иванов: Бид хоёрт өөр сонголт байсан юм шиг л ярьж байна.
Лида: Байгаа. Чи өнөөдөр ажилд орж, тэдний байрны мөнгийг төлнө. Ойлгосон уу?
Иванов: Үнэхээр гайхалтай шинэ санаа гэж болно. Лёша явж ажил хий! Ингэхэд энд өөр нэг аав нь ч байна. Бүр надаас ч илүү аав нь... тийм учраас байрных нь мөнгийг төлөг!
Антон: Яахав, хэрвээ хэрэгтэй бол би бэлэн л байна.
Лида: Яваа ажилд орохгүй бол битгий ирээрэй. Хичнээн Антон гэх гэсэн юм бэ?
Иванов: Би одоо хаанаас ажил олох юм бэ? Өвөл болох гэж байхад?!
Лида: Чи хашаанаас гараад л асуу. Энд бол орон тоо байхгүй! Явж үз!
Хоёр Ивановынхон
Яна: Тийм ээ сайхан л юм байна. Би бол очих л байсан. Үгүй дээ энэ долоо хоногт чадахгүй. Хуримынхаа өмнө тэгмээргүй байна. Яахав сноубордоор бол дуудаарай. Үгүй ээ, хөлөө хугалахаас айхгүй байна. Бүр тийм юм болсон ч тэртэй тэргүй хуримын даашинз өмсчихнө. За за баяртай.
Яна: Даня..
Даня: Нн...
Яна: Ядаж явж тэшүүрээр гулгая л даа. Ямар нэгэн хөдөлгөөн хиймээр байна. Энд суугаад бүр залхчихлаа.
Даня: Тэгснээс энд суугаад кино үзэцгээе л дээ...
Яна: Чинийхээр бол энэ хөдөлгөөн үү?
Даня: Яахав өөр юм хийж болж байна.
Яна: Нхн...
Даня: Ваня чамтай илэн далангуй ярилцаж болох уу?
Ваня: Юуны тухай? Хүүхэд яаж бий болдгийг чи надаас илүү мэднэ.
Даня: Үгүй дээ... Чамд Яна нэг л өөр, жирэмсэн биш юм шиг санагдахгүй байна уу?
Ваня: Чи яагаад тэгж бодоо вэ?
Даня: Жирэмсний тухай юу ч уншихгүй, бид гэхээрээ хүүхэдтэй гурвуулаа биш, хоёр биенээ л хэлдэг. Бас үргэлж ямар нэгэн гэмтэж бэртэхээр юманд дурладаг. Зүгээр л би ингэж байж магадгүй л дээ.. мэдэхгүй ...
Ваня: Үгүй дээ, чиний саяын хэлсэн юм. Би ч гэсэн Янаг нэг л биш байна гэж бодсон.
Даня: Тйим үү? Би ч тэнэг амьтан юм даа?! Би яагаад урд нь мэдээгүй юм болоо!?
Гамлет: Ойлго л доо би чамайг ажилд авч чадахгүй ээ... Манайд аль хэдийн Антон ажиллаж байгаа. Миланагийнд Лида байна. Бас энэ Катя байна.
Иванов: Сайн уу Катюха... чи харамсахгүй ээ, би юу ч хийж чадна. Жолооч хийсэн ч болж байна.
Гамлет: Надад жолооч байгаа.
Иванов: Яахав халчих!
Гамлет: Яаж?
Иванов: Намайг гээд л... хөөх аав.. та чинь энд бүр амьдарч байгаа юм уу?
Өвөө: Бүр ч тийм биш ээ... одоохондоо зөвхөн Катюхаг харах гэж ирсэн юм. Гэхдээ ийм углааштай болчихлоо.
Гамлет: Энэ чинь минийх...
Өвөө: Баярлаллаа сайхан, сайн углааш байна лээ... Харин чи яах гэж ирээ вэ?
Иванов: Ажилд орох гээд л ирлээ.
Өвөө: Тийм дээ.. ямар ажил?
Гамлет: Ямар ч биш...
Өвөө: Сайхан ажил, их мөнгө төлөх үү?
Гамлет: Ивановынхан та нар юу гээч, яг л жоом шиг. Нэг нь харагдахад л бүр сүргээрээ ирээд шавчихна.
Өвөө: Жоом бол юу ч биш! Би Антончикийн бид нарыг яаж хүлээж авсныг ч саначихлаа.
Ваня: За яаж байна? Сэрээгүй л байна уу?
Яна: Би унтаж байгаа юм шиг байна уу?
Ваня: Би чамайг хэлээгүй, хүн чанарыг чинь хэлж байна.
Яна: Чамайг өвөө ийм шогч болгосон уу? Чамд юу хэрэгтэй юм бэ?
Ваня:Үнэн! Данилыг өөрөө мэдэхээс нь өмнө жирэмсэн биш гэдгээ хэл.
Яна: Ваня, чи зүгээр л байж чадахгүй байна уу? Чи юу гэж Данил бид хоёрын харьцаанд оролцоод байгаа юм бэ?
Ваня: Ямар харьцаа? Даня зөвхөн хүүхдийн төлөө л чамтай байгаа.
Яна: Одоохондоо хүүхдийн төлөө. Надад дахиад жаахан хугацаа хэрэгтэй. Бид хоёрт дэвшил гарч байгаа.
Ваня: Тийм үү, тэр чамайг хамгийн сүүлд хэзээ үнсэж, ядаж тэвэрсэн бэ? Чи арай бүтэн жил ийм жирэмсэн байна гэж бодоогүй биз дээ? Даня одоо ч гэсэн сэжиглээд эхлэчихсэн. Харин би хамтрагч чинь баймааргүй байна.
Яна: Тэгвэл аль болох сэжиглэхгүй байхаар л болго. Хэрвээ бүгдэнд нь үнэнийг мэдүүлмээр байвал эгч эмэгтэйдээ унтдаг гэдгээ ч хэлээрэй.
Даня: Сайн уу...
Яна: Сайн уу...юу хийж байна? Цэцэг услаж байна. Ванягаар тоглоод л...
Даня: Гайхалтай, нэгэн зэрэг хоёр ашигтай ажил! Би цай тавилаа чи цай уух уу?
Яна: Тэгье, баярлаллаа
Даня: Тэгвэл би гал тогоо руу явлаа.
Яна: Нхн...
Антон: Хөөе.... байна уу, Полина чи чинь бүр галзуураа юу, чи юу хийгээд байнаа?
Полина: Би зүгээр л хариуг чинь өгч байна.
Антон: Гэхдээ энэ бол утгагүй!
Полина: Би тэнэг биш хүнтэй ярьж байгаа л гэж бодож байна.
Антон: Солиороо юу!
Ваня: Анд минь юу гээч?
Даня: Юу?
Ваня: Би нэг л ойлгосонгүй. Чи яагаад Янкад сайн болоод эхэлчихвээ? Чи тэрнийг ойлгож эхэллээ л гээд байсан.
Даня: Тэгээд л сайн болж байна. Гэхдээ энэ бүхнийг ийм орой ойлгосондоо ичиж байна. Би энэ тухай уншсан.
Ваня: Юуны тухай?
Даня: Юу гэхээр Яна хямралтай байгаа. Энийг үгүйсгэх үе шат гэдэг. Далд ухамсрынхаа түвшинд жирэмсэн гэдгээ хүлээн авдаггүй. Заримдаа ийм зүйл байдаг.
Ваня: Энэ хямралаасаа л болж ийм хачин байгаа гэж бодож байна уу?
Даня: Өөр юу байхав дээ чи өөрөө бодоод үз? Хүүхдээрээ жирэмсэн болсон, гэрээсээ явчихсан. Харин энд... бүх юм тийм ч сайхан биш.
Ваня: Сайхан юм байхгүй ч гэж болно.
Даня: Тийм ээ, тэгэхээр тэрэнд ямар байгаа гэж бодож байна?
Ваня: Бүр төсөөлөх ч арга алга. Чи ном уншдаг гээд ямар хэрэг байгаа юм бэ? Ялгаагүй л тэнэг.
Гамлет: Би чамайг ажилд авч чадахгүй ойлгож байна уу? Чамд хичнээн хэлэх гэсэн юм бэ?
Иванов: Тэг л дээ..
Гамлет: Чамд ямар нэгэн өөр шалтгаан байна уу?
Иванов: Байгаа. Би ажилгүй бол гэртээ харьж болохгүй. Гуйж байна..
Гамлет: Чи чинь галзуураа юу? За яахав.. дэлгүүрт байж болох л юм. Мерчандайзер хий...
Иванов: Зөвшөөрч байна.
Гамлет: Юу зөвшөөрөх гэж? Ажилд авъя! Гэхдээ албан тушаалаа зөв бичвэл авна. Мерчандайзер...
Иванов: Юу... байз л даа, Гамлет, ме, ми... яаж эхлэж байлаа?
Өвөө: Яасан авсан уу?
Иванов: Нхн хоёр ч удаа...орон тоо байхгүй гэнээ!
Иванов: Дахиад л саад.. цагдаа хийдэг ч юм билүү?
Өвөө: Чи ер нь яах гээд байгаа юм бэ? Ажил хийхгүй зүгээр л байсан. Гэтэл гэнэт л?!
Иванов: Лидка л байхгүй юу! Данькад хуримаа хийсний дараа байр хөлслөх мөнгий нь төлөх ажилд ор гээд л...
Өвөө: Яахав дээ, чиний хүү бол чиний л шамбарам!
Иванов: Танай хүүгийн шамбарам, таны ч гэсэн шамбарам биз дээ?
Өвөө: Тэр үнээн, чамд ажил хэрэгтэй юу, байр хэрэгтэй юу гэдгээ л тодорхойл л доо!
Иванов: Ямар ялгаатай юм бэ?
Өвөө: Байраар бол туслаж чадах л юм байна.
Иванов: Аажуухан...
Даня: Сайн уу хонгор минь, чи яаж байна? Май...
Яна: Баярлаллаа...
Даня: Хурдан том болоорой, аав, ээж хоёр нь их хүлээж байгаа шүү!
Яна: Чи юу хийж байгаа юм бэ?
Даня: Хүүхэдтэйгээ ярилцаж байна.
Яна: Хөөх.. тэгээд чамд ямар нэг юм хариулж байна уу?
Даня: Тийм ээ.. намайг та хоёрт илүү анхаарал тавиарай гэж байна. Ойлгож байна уу?
Яна: Чи өөрөө юу гэж бодож байна?
Даня: Наашаа харж бай, манай анхны гэр бүлийн зураг, бид хоёр одоо гурвуулаа гэдгээ мэднэ.. Юу гээч уйтгараа гаргамаар байна уу?
Яна: Даня, Даня гижиг хүрээд байна...
Даня: Болчихлоо би дуусаж байна. Болчихлоо, дуусаа.. хар даа...
Яна: Чи арай л хэтэрхий санаа тавиад байх шиг байна.
Даня: Яагаад, үгүй дээ... долоо хоног бүхэн би зураг дараад л дараа нь бүр сүүлд нь цахилгааныг нь тайлж дуусаад хүүхдээ авч байгаа байдал үзүүлнэ. Энэ бол тэрэнд хаанаас гарч ирсний нь тайлбарлах хамгийн сайхан арга болно.
Яна: За яахав зургаа авахуулцгаая...
Даня: Тэгье, ингээд... инээгээрэй... болж байна. Нхн... Энэ..гоё гарсан байна.
Яна: Би чамд хайртай.
Даня: Чи жимс, эсвэл бялуу идмээр байж болох юм. Би.. туслаж..нөгөө зүсээд өгье. Би одоохон ирнээ..
Яна: Нхн... тэгэхээр болоогүй л юм байна.
Антон: Чи ингээд юунд хүрч байгаа юм бэ?
Полина: Би чамайг надаас хол байхыг хүссэн. Ийм зай бол надад бүрэн хангалттай. Хэрэвээ уйтгартай байвал ямар нэгэн хэрэм олоод тэрний уурыг хүргэж болно.
Даня: Чи юу хийж байгаа юм бэ?
Яна: Чамайг орж ирнэ гэж бодсонгүй.
Даня: Хайр байхгүй бол гэр бүл байж болохгүй. Өөрийгөө битгий буруутгаарай.. Энэ чинь юу гэсэн үг вэ?
Яна: Даня чи надад хайргүй гэдгийг би мэднэ. Зөвхөн хүүхдээс болж л чи надтай байгаа. Би бүх насаараа чамд дараа болмооргүй байна.
Даня: Болио битгий тэнэг юм яриад бай. Чи ямар ч дараа болоогүй.. Сонсож бай. Тиймээ хүүхэд нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ энэ нөлөө үйл явцыг зөвхөн хурдасгаж байгаа. Энэ байдал хүүхдээс ч өмнө эхлэсэн..
Яна: Даня би үнэнээсээ хэлж байна. Чи шудрага, хариуцлагатай залуу гэдгийг би ойлгож байна. Гэхдээ энэ бол чиний амьдрал. Тиймээс хэрвээ чи надад хайргүй бол зүгээр л хэлчих. Би ойлгоно...
Даня хоолой: Яна би.. байгаагаар нь л хэлье. Юу гэхээр би урд нь эргэлзэж байсан. Тийм ээ. Харин одоо бол би чамд хайртай гэдгээ яг мэдэж байна. Бас чамтай баймаар байна.
Антон: Нэг юм хэлж өгье, чи хамраа сөхөх биш, түлшний саваа үзэх хэрэгтэй гэж бодож байна. Чиний бензин дуусчихаж Полина.. Манайд зочил л доо.
Полина: Санаа зоволтгүй ээ... одоо хэнтэй ч юм яриад л намайг ирээд авчихна.
Антон: Нэмэргүй дээ энд сүлжээ байхгүй. Чи намайг найдвартай газар авчирч!
Полина: Тэгвэл явгаар л явчихъя. Би чамтай үлдэхгүй.
Антон: Байз л даа...
Полина: ..намайг ятгах гээд хэрэггүй ээ..
Антон: Би ятгахгүй ээ, тэгж бодоо ч үгүй. Энэ гар чийдэнг ав. Замаа гэрэлтүүл ийм сайхан гутлаар чонын баас гишгэчихнэ.
Иванов: Хөрш хаачихаа вэ?
Лида: Би яаж мэдэхэв дээ.. бүр өдөр л нэг тийшээ явчихаж..
Иванов: Амар л юм, очсон газраа л байшин болчихно.
Лида: Харин чи хаачих нь вэ? Анн? Ажил олсон уу?
Иванов: Чи тэр ажилтайгаа бүр миний энд тулчихаад байна! Ажлаас илүү ч нэг юм олсон.
Лида: Тийм үү?
Антон хоолой: Полина..
Полина: Чи намайг айлгачихлаа..
Антон: Айх хэрэггүй ээ... бид хоёрт айх юм байхгүй. Чи шүдээ тачигнуулаад бүх чононуудыг ч үргээчихсэн байх. Ингээд боллоо. Арай дулаахан.
Полина: Би одоо дулаацчихаад л цаашаа явлаа...
Антон: Полина би чамаас гуйя, чиргүүл рүү явцгаая л даа... би амлая чамайг залхаахгүй. Гэхдээ чамайг хагас цаг энэ хүртэл алхахыг харах хэцүү байна! Нээрээ шүү!
Антон: Аваарай, халуун шүү болгоомжтой...
Полина: ..баярлаллаа. Энэ бүхэнд чи л буруутай.
Антон: Би юу.. тийм ээ. Зөгийн бал хийх үү? Хутгачих... гүйцээ.. хий дуусчихлаа тэгэхээр шөнө хүйтэн л хононо гэсэн үг..
Ваня: Ямар өөдгүй охин гэдгий нь харав уу? Хүүхдийг өвөртөө оруулж хуурчихаад л санаа амар.
Диана: Ваня өнөөдөр их хүнд өдөр байсан. Би танай Даня, бас Янагийн тухай огт сонсмооргүй байна. Наашаа хүрээд ир...
Ваня: За за хонгор минь уучлаарай... чамд ингэж яръя гэж бодоогүй л дээ. Зүгээр л энэ жаахан хүүхдүүдтэй бүх юм их хэцүү. Бас Данька.. бөөн л хүн чанар...
Диана: Хэрвээ чи Данилийн оронд байсан бол ингэхгүй гэж бодож байна уу?
Ваня: Ямар ч гэсэн ингэж хуурагдахгүй. Би хүмүүст ингэж хуурагдах тийм гэнэн биш..
Диана: Тийм дээ... чиний энэ чинь л надад таалагддаг.
Ваня: Тийм үү?
Диана: Ваня надад иллэг хийгээд өг л дөө!
Ваня: Тэгэлгүй яахав...
Иванов: За ямар байна?
Лида: Чи байр хөлсөлчихсөн юм уу?
Иванов: Хүн гомдоогоод л... энэ байр ямар байна? Тэр одоо Оганяныд амьдарч байгаа. Байрныхаа хөлсийг хоёр сараар төлчихсөн. Тэгээд л Данька, Янка хоёр энд амьдарч байг.
Лида: Чи чинь галзуураа юу?
Иванов: Лёша чи бол суут ухаантан гэдэг үгийг чи нэг л буруу хэлээд байх юм.
Лида: Гарц олчихсон тийм үү? Бүгд л хичээгээд л байхад чи л ажилгүй. Би л гэхэд хоёр ч ажил хийж байна.
Иванов: Тэгээд юу гэж? Би тэрийг чинь зөвшөөрөхгүй ч байгаа юм билүү? Энэ бол этинсив зам!
Лида: Юу гэнээ?
Иванов: Юу ч бишээ, чи ийм үг ч мэдэхгүй. Би илжиг шиг зүтгэх биш орлого байнга орох ажил нээхийг мөрөөддөг.
Лида: Би чамд явж ажил хий гэж байна.
Иванов: Би ойлгосонгүй. Чамд байр хэрэгтэй байсан уу? Энэ байна. Таалагдахгүй байвал явж болно!
Лида: Тиймээ явна! Лёша тэнэглэхээ боль л доо! Түлхүүрий нь өгөөдөх.
Иванов: Мөн тэгнэ байх даа! .. энэ ч харин надад таалагдаж байна шүү....
Лида: Лёша, Лёша наад уруулын будаг Лёша..Лёша...
Даня: Сайн уу, унтаагүй байна уу?
Яна: Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд унтах гэж байгаа шиг л санагдчихлаа.
Даня: Харин тэгээд л ирлээ... Чи бол миний ирээдүйн эхнэр. Тиймээс би бүрэн эрхтэй. Үнэнийг хэлэхэд гэрт одоо хэн ч алга.. ... уучлаарай уучлаарай, болчихлоо уучлаарай.. Ингээд..сайхан нойрсоорой..
Антон: Ингэвэл арай дулаахан..
Полина: Дулаацаад л тэгээд л унтаацгана тийм биз дээ?
Антон: Тийм ээ тийм...
Диана: Ваня..босоорой хичээлээсээ хоцорлоо.
Ваня: Ээжээ дахиад ганцхан минут... өө уучлаарай...
Диана: Зүгээр ээ...
Ваня: ..өө уучлаарай...
Яна: Даня.. босоорой...
Даня: Ээжээ дахиад тавхан минут... Ингэхэд чи ч гэсэн ирээдүйн ээж...би тийм ч андуураагүй биз дээ?
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: Чи юу хийгээд байнаа?
Катя: Та хараагаараа нэг л хачин хэвтээд...
Өвөө: Би нойргүйтдэг болсон. Өглөөний таваас эхлэж ингэж хэвтдэг.
Катя: Хэвт хэвт..
Полина: Антон.. би чиний юу гэж хэлэх гэж байгааг би ойлгож байна. Гэхдээ урд шөнийн явдал юу ч өөрчлөхгүй.
Антон: Хэрвээ чи тэд нарт хамт байгаагаа хэлмээргүй байвал би жүжиглээд л өгье...
Диана: Болно оо...
Ваня: Боль доо...
Диана: Хөөх авчих уу?
Ваня: Тэгье... Диана яваарай манай аав, ээж хоёр байна.
Полина: Өөдгүй амьтан бэ, ядаж зогссон ч үгүй. Хэрвээ би ганцаараа байсан бол аль хэдийн явчих байсан.
Иванов: Ингээд өглөөний цай чинь ирлээ... Чи чинь хэн бэ?
Бүсгүй: Би найзынхаа байрыг хөлсөлж байгаа харин чи хэн бэ?
Иванов: Үгүй ээ хэн ч биш...
Лида: Чи чинь яачихаа вэ? Энд юу болоод байнаа?
Иванов: Энд юу гэхээр, би бодлоо л доо, Данёк, Янка хоёр энэнтэй хамт амьдраг л дээ...
Ваня: Хөөх чи хаачих нь вэ?
Даня: Энэ хүүхдийн тоглоомноос залхаж байна. Хичээл тараад Янагийн өрөө рүү нүүлээ.
Ваня: Ойлгомжтой... тэгэхээр хичээлийн дараа юм биз дээ? Тиймээ их л том хүн шиг сонсогдож байна.
..............
Эр
Эм
Залуу
№17
Өвөө: За баяр хүргье... тийм л болов уу.. бас танд ч гэсэн.
Иванов: Би ч гэсэн мэдээж баяр хүргье... цаашдын аз жаргал хүсье.. Робертич алив гараа! Яагаад дүнсийгээд байгаа юм бэ, баярлах хэрэгтэй...
Бичиг: Нэг өдрийн өмнө
Өвөө: Лидка..
Лида: Юу вэ...
Өвөө: Гараад ирсэн шүү...
Яна: Та нар юу хийж байгаа юм бэ?
Лида: Та хоёрын хуриманд бэлдэж байна. Тэр хиам, махан ороомог, пирожки хийнэ, котлет, ийм баяраар бол махыг нь ч их хийнэ...
Яна: Лидия Семёновна хуриман дээр зөвхөн махан хоол байх уу, ингэхэд ямар нэгэн салаад байж болох уу?
Өвөө: Байгаа дарсан байцаа. Хиамтай тавина. Чи ч гэсэн хувцсаа сольчих тэгээд бид нартай хамт хийлц... хиам шахах уу, эсвэл гэдэс угаах уу?
Лида: Чи чинь зүгээр байгаач..
Өвөө: ..хүү минь чамайг ямар танихгүй биш дээ!
Иванов: ..тийм дээ тийм..
Яна: Энэ бас юу юм бэ?
Иванов: Энэ бол гахайн толгой. Бүх толгойны толгой! Цэлцэгнүүр хийнэ...
Хоёр Ивановынхан
Яна: Хурим биш нэг л хачин юм болно..
Даня: Энэ удаа яасан бэ? Өвөө гэрч болно гээд байна уу?
Яна: Тэгсэн бол ч яахав, танай Лёша аав гахайн толгой аваад ирж...
Даня: Үгүй байлгүй дээ, сайн л байна. Цэлцэгнүүр хийнэ. Би идээгүй бүр удчихаж...
Яна: Энэ юун гутал вэ?
Даня: Хуримын гутал, ээж бид хоёр авсан юм.
Яна: Юу гэдгий нь ч мэдэхгүй юм байна.
Даня: Зүгээр л Полина ээж бол арай үнэтэй дэлгүүрт ордог. Харин энэ үнэ нь ч гайгүй..
Яна: Та хоёр костюмаа ч гэсэн авчихсан уу?
Даня: Тэгэлгүй яахав...
Яна: Үзүүлээдэх...энэ бол сүйрэл...
Антон: Хөөх энэ чинь юу вэ, та нар чинь зөвхөн өөрийнхөө хүрээнд даруухан хурим болно гэсэн биз дээ?
Өвөө: Манайхан чинь олуулаа шүү дахиад бие засах газар байсан ч илүүдэхгүй...
Полина: Чи ажлаар ирээ юу, эсвэл чиргүүлдээ ганцаараа уйдаа юу?
Антон: Ажлаараа, хоёулаа залуу хосуудад юу бэлэглэх юм бэ, бид хоёр чинь эцэг эх нь шүү дээ...
Полина: Ирээдүйн итгэл найдвар бэлэглэж болж байна. Эсвэл чи өөр юм авах мөнгөтэй болчихсон уу?
Антон: Энэ тохиолдолд надад мөнгө байгаа.
Полина: Оганяны юу? Гайхалтай бэлэг. Хүүхдүүдээ энэ та нарын бэлэг. Харин энэ өрийн бичиг. Жаргалтай сайхан амьдраарай!
Иванов: Лидка...
Лида: Юу...
Иванов: Хоёулаа хосуудад юу бэлэглэх юм бэ?
Лида: Би үзүүлээдэхье... хар даа.. зүрхэн хээтэй байгаа биз? Харин энэ бол бүр ч...
Иванов: Тэгээд энэ хачин юмыг бэлэглэх юм уу?
Лида: Чи л харин хачин байх! Чамд л стаканаас өөр сав суулга хэрэггүй биз!
Иванов: Дотроос нь энэ аягыг жилд нэг удаа гаргах тавилгыг хэн бэлэглэхэв?
Лида: Юу гээч, хэрвээ чамд таалагдахгүй байвал, өөрөө тусдаа бэлэглэ! Гэхдээ өөрийнхөө мөнгөөр.. чамайг хорин рублиэрээ юу авахыг харж л байя!
Ваня: Өө Дианка юу гээч би энэнтэй оччих уу? Гэнэтийн хуриманд харин ч сайхан тохирно...
Диана: Пиджак үз л дээ ямар ч гэсэн үдэшлэгэнд биш хуриманд очих гэж байгаа.
Ваня: Хурим ч гэж дээ...
Бүсгүй: Цайвар өнгийн пиджак үзэх үү, миний бодлоор таны..
Диана: Зээ дүү... баярлаллаа үгүй ээ. Сүйт залуутай нь андуурагдаад салахгүй.
Ваня: Диана би ойлгосонгүй, чи надаас ичээд байгаа юм уу?
Диана: Үгүй ээ.. зүгээр л бид хоёрын харьцааг булан болгонд зарлах шаардлагагүй биз дээ? Яахав хэрвээ “Пусть говорят” нэвтрүүлэгт ормоор байвал хамаа алга...
Лида: Надад хэн нэг нь туслах гэж байгаа юм байх л гэж бодлоо..
Полина: Үгүй дээ тэрэндээ манатай л болчихлоо. Надад илүү чухал даалгавар байна. Албертыг хуриманд ирээч гэж ятгах хэрэгтэй. Ямар ч гэсэн аав нь биз дээ!?
Лида: Ирмээргүй байвал хэрэггүй ээ... нэг хүний халуун хоол л хасагдна.
Полина: Үгүй дээ энэ бол Янагийн хувьд маш чухал. Би энийг мэднэ.. Миний хуриман дээр манай аав байгаагүй. Би энийг уламжлал болгохыг хүсэхгүй байна. Ивановын овгийг аваад, аавыгаа ч алддаг.
Лида: Надад бол эсрэгээрээ л байсан. Ивановын овгийг аваад, дээр нь нөхрийнхөө аавыг ачаа болгосон.
Альберт: Би мэдээж хуриманд нь очино.
Полина: Би таныг удаан ятгэх хэрэгтэй болно гэж бодсон.
Альберт: Үгүй дээ тэр бол миний ганц охин. Би энэ өдрийг нь өнгөрөөж чадахгүй. Тэгээд ч та хүн ятгах гайхалтай авъястай юм. Ингэхэд чи гэж ярьж эхэлбэл ямарав? нн? Бид нар чинь одоо төрөл төрөгсөд ч боллоо. Та Данилын жинхэнэ ээж биз дээ?
Полина: Тийм ээ..
Альберт: Нхн...
Полина: Тэрний хэлдгээр биологийн ээж нь.
Альберт: Өө.. болгооно уу... Тэгэхээр бид хоёр биологийн худууд нь болно.
Полина: Тэгвэл тохиролцлоо таныг маргааш...
Альберт: Чамайг..
Полина: Чамайг маргааш хуримын ордонд хүлээж байя, дараа нь манай зуслан руу явна.
Альберт: Энэ чинь ийм шинэ хандлага уу? Эхний өдөр зусланд очоод, дараа нь ресторанд уу?
Полина: Үгүй дээ бид нар даруухан тэмдэглэхээр шийдсэн. Ердөө л өөрсдийнхөө хүрээнд байна...
Альберт: Үгүй дээ манай охины хурим даруухан байх боломжгүй. Та нарын даруухан амьдарч байгаа нь л хангалттай. Хэрвээ асуудал мөнгөндөө байгаа бол би рестораны нь төлчихнө.
Полина: Зүгээр дээ, бид нар нэлээн юм бэлдчихсэн..
Альберт: Яахав илүүдэхгүй ээ, тэгэхээр эхний өдөр ресторанд, хоёрдох өдөр зуслан дээр, хэрвээ их юм бэлдсэн бол гуравдах өдрөө ч үргэлжлүүлье.. Тэгээд ч чи сайн ресторан сонгож болж байна. Тэгвэл чиний хувь нэмэр минийхээс ч их болно.
Полина: Та үнэхээр хүн ятгах авъяастай юм байна..
Альберт: Чи...
Полина: Сайн байна.. Антон яагаад чамд байшингаа өгөхөөр шийдснийг одоо ойлголоо...
Лида: Даня хүү минь Таня эгчийндээ очоод ир, чамд цурхай өгнө. Ээж нь загасны котлет ч хийчихье...
Яна: Бид хоёр Данилад костюм авч өгөх гэж байгаа.
Лида: Тэр чинь бас яах гэж? Энэ сайхан л костюм байна. Сайхан ч зохиж байсан. Ямар гоё байгааг хар л даа!
Яна: Их сайхан байна. Сайхан зохиж байна. Манай хурим эндээ, бас хөгжмийн оронд хөршийн баян хуурчин, харин бэлэг нь цайны иж бүрдэл, цагаан хэрэглэл байвал ч яахав болох л байх!
Лида: Цайны иж бүрдэл, цагаан хэрэглэлийн юу нь болохгүй гэж?
Яна: Та бид хоёрт ийм юм өгөх гэж байгаа л гэж битгий хэлээрэй...
Антон хоолой: Лида юу гээч, чи надад хуримын бэлэг авахад туслаж болох уу?
Лида: Чадна аа.. Янад шууд гологдох бэлэг бол болно. Би хадам ээж нь ч болоогүй байж бүгдэнд нь л таалагдахаа больж эхэллээ.
Антон: Чи тэрэнд битгий гомд л доо. Охин мэдээж огт өөр хурим мөрөөдөж байсан байх..
Лида: Тэгвэл бид нарыг энд ирэхээс өмнө эхлэх хэрэгтэй байсан юм. Уучлаарай Антон зүгээр л хамаг юм буцлаад, сууж ч чадахгүйнэ...
Антон: ..үгүй дээ санаа зовох хэрэггүй. Юу гээч, хэрвээ хуриман дээр нь би ресторан захиалчихвал ямарав? Хүүхдүүдэд ч бэлэн, бас чамайг ч гэсэн энэ гал тогооны ажлаас салгачихна.
Лида: Ресторан уу?
Антон: ..тийм ээ...
Лида: Полинка эсэргүүцээд байгаа биз дээ?
Антон: Эсэргүүцэх гэнэ шүү... тэр чинь чиргүүлд бие засахдаа ч үгүй л гэж байсан...
Лида: Тийм л дээ...
Антон: Эсвэл өөрийнхөө шүрийг хөрш айлын гахайнуудын дэргэд л гялалзуулаг... За за, чи тэгээд туслах уу, бид хоёрын ч бэлэг болог.
Лида: Туслая аа Антон...
Антон: Сайн байна.
Лида: Тэгье... Антон!
Антон: Юу? Чамд тэнд чинь цагаан хэрэглэл хэрэгтэй юу? Ягаан өнгөтэй, яахав ийм зүрхнүүдтэй л дээ..гэхдээ боодолтой, цамцны өнгөтэй чинь адилхан, зохьж байгаа биз дээ?
Полина: Харин энэ ресторан надад таалагдаж байна.
Альберт: Тийм үү, яагаад?
Полина: Яагаад гэвэл ядаж л би өөрөө хоолы нь хийхгүй..
Альберт: Ийм шалгуураар бол ч хуушуурын газар ч сонгочихож болох л байх. Гэхдээ яараад хэрэггүй ээ... үдийн хоол идье, эдний хоолыг шалгацгаая... дарсны жагсаалтаа өгчихгүй юу?
Полина: Чи чинь эдний хоолыг шалгана гээ биз дээ?
Альберт: Бас дарсны хундага нь зөв байна уу шалгах хэрэгтэй. Аягүй бол Бордог Бургундын хундаганд хийчих ч юм билүү? Ичмээр л юм болно..баярлаллаа... тэгэхээр...
Гера: Гараашаа цэвэрлэж байгаа хүн анх удаа л харж байна. Чухал юм нуугаа юу?
Иванов: Хүүгийнхээ хуриманд бэлэг авахын тулд зарчихаар юу байна хайж байна... өө хүүхдийн ор.. би уг нь Данькад зориулж хийсэн юм.
Гера: Тийм шүү санаж байна. Энд бүтэн долоо хоносон. Бүр санаанд орчихлоо...
Иванов: ..тийм ээ, тэгэхэд жаахан амжаагүй. Лидка уурлаад дэлгүүрээс авчихсан. Уг нь Данькаг хоёр долоо хоног л сандал нийлүүлээд унтуулчихсан юм..
Гера: Энийгээ л бэлэглэчих! Юу гэдэг билээ? Өөрийнхөө гараар хийсэн бэлэг хамгийн шилдэг бэлэг гэдэг биз дээ?!
Иванов: Яагаад үгүй гэж..нээрээ л! Зүгээр ч нэг бэлэг биш, түүхтэй бэлэг! Удам дамжсан эдлэл. Миний хүү унтаагүй ч, манай ач унтана. Харин одоо хийж дуусгах хэрэгтэй. Чамд будаг байгаа юу?
Даня хоолой: Ганц костюм сонгох гэж хагас өдөр боллоо. Компьютер сонгож байгаа бол ойлгомжтой, тэнд чинь өчнөөн үзүүлэлттэй. Гэтэл энд юу байгаа юм бэ? Өнгө, гүйцээ..
Яна: Чамаас болж хуриман дээрээ нүүр улаймааргүй байна.
Эр хоолой: Өдөржингөө л явлаа дахиад гутлаар яах гэж, миний энэ зүгээр л байна...
Эм хоолой: Нхн.. хог дээр хаяхаар нь тэнэмэл хүмүүс ч авахгүй... чамаас болж нүүрээ улалзуулмааргүй байна.
Яна: Чамайг ч харчихлаа...
Даня: Чамайг л харлаа...
Яна: Юу гэнээ?
Даня: Юу ч биш ээ...
Полина: Харин энэ хундага бол мэдээж тэр дарсанд яг тохирно. Гэхдээ ялгааг нь бараг анзаарахгүй. Улаан дарсанд улаан дарсны хундага, цагаан дарсанд өөр хундага..
Альберт: Чи их сайхан инээдэг.
Полина: Тийм үү, баярлаллаа. Их хөгжилтэй байлаа. Одоо сонгох хэрэгтэй.
Альберт: Юу тэр вэ?
Полина: Ресторанаа л, надад энэ болох юм шиг санагдаж байна.
Альберт: Дахиад нэг газар очьё тэгэх үү? Тэнд чамд илүү таалагдах ч юм билүү?
Полина: Тавдах рестораны дараа бол чи намайг манай гэрт хүргэж өгөх үүрэгтэй.
Альберт: Тийм ээ би дахиад хорьтой юм шиг л, ресторан, дарс, хүндлэл...
Диана: Амттан авах уу?
Ваня: Диана эгч зөвшөөрвөл тэгье ээ... дараа нь надад машин аваад өг тэгэх үү? Би дараа нь томоотой байна, каашаа бүгдий нь иднэ. Гуйж байна, гуйж байна, машин авмаар байна, машин авмаар байна, гуйж байна, машин, машин..
Диана: Ваня!... За яахав, би чамайг дахиад зээ дүүгээ гэж хэлэхгүй..
Залуу: Өөр юм авах уу?
Диана: Тийм ээ, премисун надад, бас миний нууц амрагт.
Гера: Чи ямар Волга мөрний барлаг биш дээ, аливээ нэмээд өг... Хөөе, зогс зогсоорой ор уначихлаа.
Иванов: Нэмээд өг, нэмээд өг л гээд байсан! Чи л харин наад уяагаа нэмэх хэрэгтэй байсан юм, бүтэлгүй амьтан!
Гера: Энэ тасарчихсан бололтой. Зангидах нь ч яахав зангидсан, харин уяа чинь бүр үжирчихэж...
Иванов: Явж авчирцгаая...
Гера: Тэгэхээр би шаахайнд нь суугаад ороо эргүүлж өмсөж суугаад барьчихъя...
Иванов: Танкчин болж суугаад л тийм үү? Хөөе зогсоорой...
Гера: Хөөе, зогс!
Лида: Ямар их юм захиалдаг юм бэ, энэ мөнгөөр чинь гэр бүлээрээ гурван сар амьдарна.
Антон: Би хүүхдийнхээ хуриман дээр хэмнэмээргүй байна. Тэгээд ч энэ бол Полинагийн хайртай ресторан.
Лида: Нн... Ингэхэд өөрсдийнхөө юмнаас авчрахыг зөвшөөрөх ч юм билүү! Жишээлбэл энэ хоолны чинь оронд цэлцэгнүүрээ аваад ирж болно. Ялгаагүй л тунгалаг цэлцэгнүүр, харин минийх ядаж махтай... Лёшка гахайн толгой завччихсан одоо хаашаа хийх юм бэ?
Антон: Яахав нөөц л болог, явж уулзацгаая... хаашаа орохов? Баярлаллаа...
Лида: Баярлаллаа...
Полина: Бас энд тусдаа танхимтай, энэ их тохиромжтой яагаад гэвэл өөрсдөө ч чөлөөтэй суучихна..
Альберт: Нхн..
Иванов: Яагаад салаат хэрчиж, котлет шарахгүй байгаа юм бэ? Эсвэл Яна жирэмслэхээ болиод хурим цуцлагдчихсан уу?
Лида: Чи хурим бодоо юу, эсвэл өөрийнхөө гэдсийг үү? Нн? Антон маргаашийн ресторан захиалчихсан. Энэ бол бид хоёрын бэлэг болно.
Иванов: Би ямар нэгэн байдлаар гуравдах нь болчихож болох уу?
Лида: Чиний бэлэг яасан гэж, бүтэлгүйтчихээ юу? Эсвэл чи юм бүхэнд гуравдах нь байгаад сурчихсан уу?
Иванов: Бүтэлгүйтээгүй ээ, зүгээр л уначихсан.
Лида: За яахав... би чамайг тэр салютанд зээл авахад чинь хаяагүй биз дээ? Одоо ч гэсэн хаяхгүй. Ямар нэгэн юм бодож олоё...
Иванов: Бодохдоо сайн хань минь... ямар нэгэн идэх юм бодож болох уу?
Лида: За яахав одоохон хэдэн котлет шараадахъя...
Альберт: Тэгэхээр хуриман дээр уулзацгаах уу?
Полина: Гол нь аль ресторанд очихоо битгий андуурчихаарай...баяртай..
Альбер: Сайхан нойрсоорой...
Лида: Лёша жаахан тэс л дээ, би одоохон...
Полина: Лида дахиад ямар ч котлет хэрэггүй, болноо дуусга...
Иванов: Лида тэрний үгэнд орохгүй шүү, ямар ч гэсэн би нөхөр чинь..
Полина: Альберт хуриман дээр ирнэ бүр ресторан захиалчихсан.
Лида: Яаж? Антон ч гэсэн ресторан захиалчихсан. Бас өчнөөн мөнгө төлсөн. Антон гомдох байх л гэж бодож байна.
Полина: Өөрөө л буруутай, одоо ганцаараа суугаад л баяраа тэмдэглэг.
Иванов: Яагаад ганцаараа гэж, би тэнд ч, нөгөөд нь ч амжина.
Лида: Чи ядаж ичиж сураач Лёша...
Яна: Та энд юу хийж байгаа юм бэ? Энэ байшинг ч гэсэн авахаар ирээ юу?
Альберт: Данил, Яна бид хоёр хоёулхнаа ярьж болох уу?
Яна: Данила явж бай, костюмаа мөрөвчинд өлгөөрэй, тэгэхгүй бол маргааш үхэр хэвчихсэн юм шиг болчихно. Май..
Иванов (аялах маягаар): Хурдан хөдлөөрэй, удахгүй колтет бэлэн болно..гоймонтой юу?.. үгүй ээ төмсний нухаштай.. Хурдлаарай.. За яасан, чамд ямар ч гэсэн костюм авчихсан уу? Бандааш, оймс авсан уу? Одоо ээжийн чинь оронд Яна л хариуцна.
Яна: Энэ бүхнээс бүр залхаж байна...
Иванов: Тэгэхээр төмсний нухаш хүлээж байгаарай... явъя ярих юм байна.
Альберт: Яночка намайг уучлаарай би мэдээж чамд нэлээд хатуухан ч ханддаг...
Яна: Ааваа би таныг ямар их санав аа?!
Альберт: Тэгээд.. чи энд ямар байна? Догдлож байна уу?
Яна: Ааваа би гэрлэмээргүй байна.
Альберт: Нөхөрт гарах гэдэг юм, эсвэл би орос хэлний ээлжит шинэчлэлийг өнгөрөөчихсөн үү?
Яна: Үгүй ээ би буруу хэлээгүй. Надад, би л Данилаг эхнэрээ болгож байгаа юм шиг санагдчихлаа.
Даня: Яна юу болоод байгааг би ойлгохгүй байна. Яана эхэндээ... өхөөрдмөөр, баяр баясгалантай байсан. Харин одоо үргэлж загнаад л байх юм!
Иванов: Бүх юм хэвийн... зүгээр л өөрийгөө харуулж байгаа юм.
Яна: Тэр урд нь надад нэг тийм.. өөр, ухаантай санагддаг байсан. Харин одоо нэг л годил шиг...
Даня: Яахав би нэг удаа, хоёрдохоо, гуравдахаа буулт хийдэг. Гэтэл үргэлжлүүлээд л зөрөөд л зөрөөд л зөрөөд л байх юм.
Иванов: Чи бууж өгөхгүй л бай... би ээжтэй чинь байдаг шиг л! Хэрвээ би үргэлж үгээр нь байдаг бол ч..
Лида хоолой: Лёш! Төмс яачихваа?
Иванов: Очлоо..
Альберт: Санаа зоволтгүй дээ аав нь үргэлж дэргэд чинь гэдгийг сана! Ингэхэд өнөөдөр гэртээ хонож болно. Уламжлал ёсоор сүйт залуу нь бүсгүйгээ хуримнаасаа өмнө харах ёсгүй.
Иванов хоолой: Хашхичахаа болио одоохон очлоо...
Яна: Сүйт бүсгүй залуугийнхаа гэр бүлийг хардаггүй... баярлаллаа ааваа.. Би тэгвэл Данилад хэлчихье! Маргааш юу өмсөхий нь дахиад нэг шалгаадахъя..оймсыг нь хүртэл.
Иванов: Та хоёр нөгөө байшингийнхаа дизайныг эндээс хулгайлчихсан юм байна.
Антон: Их инээдтэй байна.
Лида: Би нэг л санаа зовоод.. бэлэггүй яах юм бэ? Одоо түмний элэг доог л болно нээрээ шүү!
Иванов: Яахав дараа нь л нэг юм бодчихъё, яагаад болохгүй гэж, аяга тавга өгснөөс л дээр..
Яна: Юугаа хараа вэ?
Даня: Чи надтай сууж байгаа болохоос костюмтай суугаагүй биз дээ?
Яна: Чи...
Ваня хоолой: Эрхэм хүндэт сүйт залуу, сүйт бүсгүй!.. Данила чи арван зургаан настайдаа хуримаа хийж, сургуулийнхаа дээд амжилтыг тогтооход бэлэн үү? Энэ костюмтайгаа эхлээд хуримаа хийгээд дараа төгсөлтийн баяртаа ч орчихно..
Даня: Юу гээч одоо болно тэгэх үү?!
Ваня: Сүйт залуу зөвшөөрч байна. Харин Яна чи Данилыг эр нөхрөө болгож, ангийнхаа гуравдах Иванов болоход бэлэн үү? Яна чи тэрэнтэй баян ч, хоосон ч амьдрахад бэлэн үү, одоохондоо хоосондуу л байгаа.
Антон хоолой: Ваня!...
Ваня: Яна чи хуримынхаа зурган дээр зөвхөн Данилаар лайк даруулахад бэлэн үү? Бас чи Данилийн гурав дахь ээж нь болоход бэлэн үү?
Яна: Үгүй ээ.. хурим хийхгүй ээ...
Полина: Энэ хуримын өмнөх хямрал... охин минь чи тайвшрах хэрэгтэй...
Яна: ..үгүй ээ.. үгүй дээ үгүй.. би бодлоо өөрчиллөө..
Даня: ..за за би одоо очоод л чиний костюмыг өмсчихье..
Яна: Үгүй ээ Данила би тоглоогүй байна.
Полина: ..охин минь тайвшир тэгэх үү...
Яна: ..бид хоёр арван зургаахан настай. Бид хоёр гэр бүлийн амьдралд биш, элсэлтийн шалгалтандаа бэлдэх ёстой.
Лида: Яначка чи юун хачин юм яриад байгаа юм бэ? Чи тэрний хүүхдийг бод?!
Яна: Тийм л дээ... энд юу гэхээр.. ерөнхийдөө.. би жирэмсэн биш сорри!
Бүсгүй: Сайн байцгаана уу, уучлаарай, одоохон эхэллээ.. Ингээд манай жаргалтай хосууд бэлэн боллоо...
Альберт: Яна энэ чинь үнэн үү?
Яна: Тийм ээ ааваа...
Даня: Чи тэгээд яах гэж худлаа хэлээ вэ?
Яна: Би чамтай байхыг хүсдэг байсан. Зүгээр л чамайг хайртай болохыг чинь хүлээж байгаад өөрөө хайргүй болчихлоо.
Өвөө: Миний бодлоор энэ бол сайхан мэдээ... за баяр хүргье.. тийм л байх.. бас танд, танд ч гэсэн.
Иванов: Би ч гэсэн бас баяр хүргье... цаашдын аз жаргал хүсье.. Робертич алив гараа... Яагаад дүнсийчихээ вэ, баярлах хэрэгтэй!
Антон: Баяр хүргье...
Яна: Ааваа явцгаая тэгэх үү!
Альберт: Тийм ээ.. бид хоёр явсан нь дээр болов уу, нэгэнт ресторан төлчихсөн юм чинь ашиглаж болно. Үдшийг сайхан өнгөрөөгөөрэй, сайхан хооллоорой. Наадхаа бүгдий нь орхи л доо!
Антон: Бас нэг өгөөмөр хүн гарч ирж дээ, өөрөө мөнгий нь төлсөн юм шиг л...
Лида: Үгүй ээ мөнгий нь төлсөн.
Антон: Ойлгосонгүй.
Лида: Зүгээр л ийм юм болчихлоо. Нэг ресторанд хоёр өрөө авчихсан байсан. Харин би манай захиалгаас татгалзчихсан.
Иванов: Юугий нь гайхаа вэ, Лидка чамайг ээлжит эдийн засгийн сүйрлээс л аварч...
Бүсгүй хоолой: Алив хийгээрэй...
Бүсгүй1 хоолой: ..залуу хосуудын төлөө..
Альберт: Энэ бас юу вэ?
Иванов: Энэ зүгээр л... хийсвэр л ийм. Гүйцээ..
Антон: За алив энэ хөрөнгөтний хөрөнгийг жаахан хороогоод өгье..
Өвөө: Харав уу өөрөө хөрөнгөтөн биш болохоороо шууд л энгийн хүн болж эхэллээ.
Иванов: Үгүй дээ болоогүй байгаа. Дүүртэл нь хийх хэрэгтэй дүүртэл нь...
Өвөө: ..дүүртэл нь...
Иванов: ..энэ чинь үнэгүй..
Антон: Дүүртэл нь...
Даня: Сайн уу...
Эля: Сайн уу...
Даня: Энийг чамд...
Эля: Дахиад л сүүлчийн удаа надтай байхаар шийдээ юу? Эхнэр чинь энийг юу гэж байна?
Даня: Ямар ч эхнэр байхгүй. Хүүхэд ч байхгүй. Яна бүгдий нь зохиосон юм байна. Одоо намайг хаячихсан. Би эрх чөлөөтэй.. Бид хоёр хамт байж болно. .. Эль, Эля хүлээ л дээ...
Эля: БАярлаллаа... ингэхийг эртнээс хүсэж байсан юм.
Антон хоолой: Сайхан ууцгаа!
Полина: Байна...
Альберт: Полина бид хоёрыг юу ч холбоогүй гэдгийг би ойлгож байна. Тиймээс би худлаа шалтгаан зохиомооргүй байна. Зүгээр л асууя. Чи надтай оройн хоолонд орохгүй биз?
Антон: Дүүртэл нь шүү...
Өвөө: Сайн байна Антончик, хурдан сурч байна.
Полина: Тийм ээ, гэхдээ энэ удаа ганц л ресторанд орцгооно шүү..
Диана: Чиний зөв байж... бидний харьцааг нуух хэрэггүй.. За найз бүсгүйгээ танилцуулахгүй юм уу?
....................
Эмээ
Залуу
Эр
№18
Өвөө: Алив хүү минь...
Иванов: Ааваа баярлаллаа...
Өвөө: Зүгээр дээ... Одооны хурим ч гэж, сүйт бүсгүй, сүйт залуу нь хаана байна аа? За тэр ч яахав, хоёрдох өдрийн найр яасан бэ? Өөрөө л бүгдий нь зохион байгуулахаас..
Иванов: Бүгд хаачихаа вэ?
Өвөө: Хүүхдүүд унтаад л, Лидка төмс цэвэрлэж байна. Полинка хашаанд Антонтой ярьж байсан.
Иванов: Нн урд нь дугардаггүй л байсан. Одоо сэрж ч амжаагүй байхад л ярьдаг болчихож.. Энэ хоёрын бүх юм болно би хэлсэн биз дээ?
Полина хоолой: Чиний тэр Полина л дахиад бид хоёрын амьдралд оролцож байгаа юм. Ваня ч гэсэн чамаас болж хохирсон..
Өвөө: Гэхдээ дуугарахгүй байхдаа ч муугүй л байсан.
Полина: Бодоод үз дээ, хуриман дээр ирчихээд л, бид хоёр Ванягийн эцэг эх гэдэг нь тэрэнд гэнэтийн бэлэг байсан юм шиг царайлаад л!? Энийг албаар ингэж байгаа юм?! Бид нарыг зовоох гэж л албаар толгойг нь эрүүлсэн.
Антон: Ой ухаанд ч багтахгүй юм. Миний хүү, дөчтэй хүүхэнтэй уулздаг, бодоод үз дээ?!
Өвөө: Манай хүү дөчтэй хүүхэнтэй бүр амьдардаг. Гол нь санаа зовох хэрэггүй...
Полина: Яаж санаа зовохгүй байх гэж, яаж санаа зовохгүй байх юм бэ? Тэр чинь Ваняг л ашиглаж байгаа?!
Өвөө: Тэр тусмаа санаа зовох хэрэггүй. Та нарт ямар ч хамаагүй юм шиг царайл! Та нарт ямар ч хамаагүй байгааг хараад л Ванькаг өөрөө хаячихна.
Иванов: Хэрвээ хаяхгүй бол яахав?
Өвөө: Тэгвэл нэг ам л багасна.
Антон: Ванятай ярилцах хэрэгтэй..
Полина: Сэрэхээр нь л ярилцацгаая..
Лида хоолой: Ваня чи хаачаад ирж байгаа юм бэ?
Антон: Чи чинь гэртээ хоноогүй юм уу?
Ваня: Үгүй дээ би өглөө сэрээд л салхинд гарсан юм.
Диана: Ваня чи машинд малгайгаа мартчихаж..
Ваня: Би унтлаа...
Диана: Жаахан харанхуй л юм. Гэхдээ зүгээрээ тааз нь лав хөгзрөөгүй байна.
Лида: Хэрвээ хэрэг гарвал шүүх дээр аргагүй хамгаалалт гэж гэрчлэнэ шүү!
Полина: Сайн уу Диана... чи ойлгоорой, бид нар Ванятай уулзаж байгааг чинь эсэргүүцэхгүй. Зүгээр л дараагийн удаа тэрнийг авч явахдаа бид хоёрт хэлчихэж бай л даа, тэгвэл санаа зовохгүй... за юу?
Диана: Тэгье ээ... Эсэргүүцэхгүй байгаад чинь би баярлаж байна. Баяртай Полина...
Полина: Сайн сайхныг хүсье...
Лида: Баяртай баяртай... сая юу байсан бэ? Би нэг л ойлгосонгүй. Би чамайг хамраар нь хаалга мөргүүлэх байх л гэж бодсон.
Полина: Виктор Алексеевичийн зөв, хэрвээ тайван байвал Иван Дианад ямар ч сонирхолгүй болчихно. Гол нь уурлаж байгаагаа л мэдэгдэж болохгүй...
Лида: Яахав болох л юм.
Полина хоолой: Үзэн ядаж байна, муу өөдгүй өлөгчин!
Лида: Тийм ээ сайхан л төлөвлөгөө байна тийм биз дээ?
Антон: Нхн...
Лида: Гэхдээ хамраар нь хаалга мөргүүлсэн бол хамаагүй дээр санагдаж байна тийм биз дээ?
Антон: Тийм ээ..
Лида: Тийм ээ..
Хоёр Ивановынхон
Өвөө: Гэр бүл тэмцэлтэй байхад гадна нь зогсож болохгүй. Дээр нуугдчихсан нь дээр..
Иванов: Тийм ээ энд бид нарыг олохгүй.
Өвөө: Тийм ээ май..
Лида хоолой: Лёша...чи дээр байна уу?.. Та хоёр энд юу хийж байгаа юм бэ?
Өвөө: Юм бодож байна...
Иванов: Тийм ээ өчнөөн л юм болж өнгөрлөө. Тэр хурим, Иван бас энэ эмэгтэй..
Лида: Гэмтэл л байна...
Иванов: Гэмт.. ямар гэмтэл?
Лида: Түлээ хаана байгааг хэлэхгүй бол чиний бэртэх гэмтэл.. би чамд хоёр долоо хоногийн өмнө түлээ захиал гэж мөнгө өгсөн.
Иванов: Би захиалсаан!? Тэр өдөр нь л.. гэтэл одоо ч авчраагүй байна.
Лида: Тийм үү?
Иванов: Тийм ээ...
Лида: Яачихсан тэнэг байгууллага вэ, бид нарыг хуучин байшиндаа байхад ийм л байсан. Сар бүр ялгаа байхгүй...
Иванов: Ялгаа байхгүй...
Лида: ..ялгаа байхгүй..
Өвөө: Чи чинь дахиад л түлээний мөнгөө үрчихээ юу?
Иванов: Би юу?!
Өвөө: Тэгээд хэн гэж?
Иванов: Амкар л.. хөлбөмбөгчид нь тоглож ч чадахгүй. Харин тэдний эсрэг тавьчихсан чинь шууд хожчихвол яахав?! Тэнэг байгаа биз дээ?
Өвөө: Алив ээ..
Лида: Гортоп-ын утсыг өгөөдөх дөө? Үзүүлээд өгье л дөө, бид нарыг хөлдөг гэж бодсон юм байх даа?! Алив..
Иванов: Би өнөөдөр ярьчихсан. Тэр тэнэгүүд рүү ч хашхичсан. Өнөөдөр авчирна гэж байсан.
Лида: Авчрахгүй байх гээд үзэг л дээ...
Эля: Чиний чих зөвхөн худлаа хэлэхээрээ улайдаггүй юм байна...
Даня: Сайн байна...
Эля: Ингэхийг эртнээс хүсэж байсан юм.
Лида: Сэрчихсэн үү?
Даня: Нхн..
Лида: Хүү минь чи зүгээр үү?
Даня: Зүгээр ээ...
Лида: Явж ямар нэгэн юм ид л дээ...
Даня: Үгүй ээ ээжээ баярлаллаа би өлсөөгүй байна. Би иймэрхүү дүр зургийг саяхан л харж байсан .. зүгээр ээ хүү минь...
Иванов: Одоо тэгээд яахав? Эсвэл ойгоос мод бэлдэх үү?
Өвөө: Тэр чинь нойтон.. асахгүй өчнөөн юм болно. Ямар нэгэн хэрэггүй түлчих юм байгаа ч юм билүү?
Иванов: Сайхан л санаа байна. Гэхдээ энэ байшинд хэрэггүй юм зөвхөн та л байна.
Өвөө: Баярлаллаа хүү минь...
Иванов: Зүгээр ээ...
Өвөө: Юу гээч? Нэг санаа байна!
Өвөө: Гэхдээ би чамтай явна шүү!
Лида: Хөөе... та хоёр хаачих нь вэ?
Иванов: Хот орж, салхинд гаръя...
Өвөө: Тийм ээ гэрт юугаа хийж зүгээр суухав дээ...
Иванов: Яахав юм уухгүй ээ, уйдаж суухгүй гээд л...
Лида: Яахав сайхан л санаа байна.
Иванов: Тэгэлгүй яахав дээ...
Лида: Хотоор яв, кино үз, өөр юу билээ, хөгжилтэй бай..чамд энэ хэрэгтэй. За за боллоо болгоомжтой яваарай, болгоомжтой, сайн яваарай..
Даня: Ааваа би хот явмааргүй байна.
Иванов: Хүү минь эмэгтэй хүн чамд ямар нэгэн юм хэрэгтэй гэж үзсэн бол чамд үнэхээр хэрэгтэй юм нь чи маргахгүй байх!
Антон: Надтай уулзахыг зөвшөөрсөнд баярлаллаа.
Диана: Дуртай үедээ л ирж бай.. энэ чинь урд нь бүгд чинийх байсан. Чиний ширээ, сандал.. харин энийг санаж байна уу?
Антон: Харин энэ миний биш!
Диана: Тийм ээ яг үнэн. Энэ минийх... Гэхдээ надтай үерхэж байхдаа чи энийг бэлэглэсэн. Харин дараа нь Полина гарч ирээд л...
Антон: ..байз л даа Диана, сонс л доо. Тийм юм байсан, уучлаарай...
Диана: ..тийм ээ Антон. Би хэдэн зуун удаа мартсан. Тэгээд чи ямар хүсэлтэй явна?
Антон: Чи Иваныг тайван орхиосой гэж хүсэж байна.
Диана: Полина чамаас гуйсан уу?
Антон: Үгүй ээ...
Диана: Сонин л юм даа?! Яагаад гэвэл бид хоёрын уулзаж байгааг эсэргүүцэхгүй л гэж байсан...
Антон: ..тийм ээ тийм, Полина энд ямар ч хамаагүй. Бас би тэрэнд огт юу ч мэдэгдмээргүй байна. Энэ би чамаас гуйж байна. Гуйж байна.
Диана: Яахав би чиний хэлснээр л болоё...
Антон: ..баярлалаа.
Диана: Харин чи миний төлөө ямар нэг юм хийхэд бэлэн үү?
Антон: Тэгэлгүй яахав.
Диана: Сайн байна.
Антон: Баярлаллаа.
Диана: Манайд нүүгээр ир, би Ваняг шууд тайван орхино.
Антон: Диана би Полинад хайртай гэдгийг чи сайн мэдэж байгаа.
Диана: Тэгвэл би Иванд хайртай ч юм билүү? Гэтэл чи намайг Ваняг орхи гэж гуйсан биз дээ? Бод л доо! Тэгэхгүй бол би тоглоомноосоо удаан..салахгүй байж магадгүй.
Иванов: Ингээд.. чи хот явахгүй гээд байлуу, яахав тэгье ээ... гэхдээ ээждээ хотод байсан гэж хэлнэ шүү...
Даня: Өвөө би энэ байшинг санаж байна. Намайг бага байхад бид хоёр их ирдэг байсан.
Өвөө: Ийшээ тосгоны хагас нь өдөр шөнөгүй ирдэг байсан юм. Даанч Галя эмгэний архи нэрдэг төхөөрөмжийг хураачихсан. Даня тэнд булан тойроод эмийн сан байгаа, очоод өвөөдөө эм аваад ир.
Иванов: Ааваа ийшээ дэмий л ирсэн юм шиг санагдаад байна. Ингэхэд би хөгшин хүний модноос хулгайлахгүй шүү!
Өвөө: Галькагийн талбай дээрх амбаар нурж байгаа. Одоо ямар ч хэрэггүй. Гуйгаад л буулгачихъя...Галя!
Өвөө: Тэгээд амбаараа янзлах гэж байгаа юу?
Эмээ: Яах гэж?! Хоол олдог юмыг маань сэргийлэх аваад явчихсан. Бас гарын үсэг ч авсан. Хэрвээ дахиад амбаартаа архи нэрвэл шүүхэд өгнө гэсэн.
Өвөө: Өөрөөр хэлбэл амбаар чинь хэрэггүй юу?
Эмээ: Үгүй дээ хэрэггүй...
Өвөө: Харин бид хоёр Галя яг тэрийг чинь...
Иванов: ..бид хоёр ингэхэд.. шинэ оноос бүх үл хөдлөх хөрөнгөөсөө татвар төлдөг болно гэж сонссон. Тийм учраас амбаарандаа ч гэсэн.
Эмээ: Яаж тэгэх юм бэ? Би чинь, би тийшээ ерөөсөө очдоггүй. Нурчих байх гэж айдаг. Эсвэл амбаараа бүр.. шатаачих уу?!
Иванов: Бас галын албанд торгууль төлөх гэж үү?
Эмээ: Бурхан минь тэгээд одоо яах юм бэ? Надад ямар мөнгө байхав дээ, би чинь тэтгэвэрээс тэтгэвэрийн хооронд л амьдарч байгаа.
Иванов: Зүгээр дээ Галя эгчээ та бид нарт хичнээн тус боллоо доо! Бид нар тэрнийг чинь буулгачихъя...
Эмээ: Хүү минь, та нарт баярлаллаа.. Та нар чинь яагаад хоосон цай уугаад байгаа юм бэ? Би одоохон зөгийн бал аваад ирье...
Өвөө: Чи чинь бас юу зохиочихвоо? Элдвийн татвар ч гэх шиг юм яриад л, Галка тэртэй тэргүй тэр гуалингуудаа зүгээр л өгчих байсан...
Иванов: Харав уу, зүгээр л өгчих байсан. Харин одоо хоёулаа тэрнээс шил юм ч авна. Нуусан юм байж л байгаа. Би шараа тайлаагүй бол ийм юмыг...сайн мэдэрдэг.
Өвөө: Чи чинь хэнийгээ дуурайсан ийм авъяастай төрсөн юм бэ?
Антон: Иван унтаж л байна уу?
Полина: Тэгэлгүй яахав, тэр өөдгүй амьтан шөнөжин доромжлоо байлгүй... гэхдээ зүгээрээ бид нар энийг нь анхаарахгүй. Өөрөө больчихно..
Антон: Үгүй байж ч магадгүй. Чиний тэгж дүр үзүүлснийг мэдчихсэн ч юм билүү?
Полина: Юугаа мэдэх гэж, зүгээр л би итгэлтай ч байсан. Би их эелдэг..гэхдээ ёстой үнэхээр, ямар их...
Антон: ..Полина....
Полина: ..үзэн ядаж байна аа...
Антон: ..чимээгүй, чимээгүй би зүгээр л...
Полина: Хуруугаа түлчихлээ энэ хайруулын тавгыг үзэн ядаж байна...
Антон: ..болгоомжтой бай л даа...
Ваня: Ээжээ ааваа...
Антон: ..за ...
Ваня: Би гэртээ хоноогүй уучлаарай. Зүгээр л яагаад ч юм...
Полина: ..Ванечка..чи уучлал гуйгаад хэрэггүй ээ.. чи том болчихсон. Хүссэн хүнтэйгээ уулзаж болно...
Ваня: ..бүр Дианатай ч гэсэн үү? Тэр та хоёрыг таньдаг юм байна ч гэж байсан. Тэгээд боль гэж ятгах байх гэж анхааруулсан.
Антон: ..юу гэж, яах гэж тэр вэ?...
Полина: ..үгүй л дээ. Мэдээж бид хоёр баяртай биш л байна. Гэхдээ тэр чамд таалагдаж байгаа бол чи тэрэнтэй уулзаж болно. Диана чамд таалагддаг уу?
Ваня: Хэлэх ч юм биш ээжээ... Үнэхээр гайхалтай, бүр тийм насны хүн, ийм ер бусын байна гэж төсөөлөө ч үгүй. Ааваа та харсан биз дээ...
Полина: ..тэр чинь бараг л надтай чацуу...
Ваня: ..харин тэгээд л ээжээ! Гэтэл тэгж хэлэхээргүй сайхан, тааламжтай, тэрэнтэй байх сонирхолтой..
Полина: Ваня юу гээч?!
Антон: Полина хүлээж бай...Ваня юу гээч, харамсалтай нь ээж чинь бид хоёр Дианаг тийм ч сайн мэдэхгүй. Чи тэрнийг хамт хоол идэцгээе гэж урь л даа. Яахав ярилцацгаая, хоол идэнгээ ярилцаж, нэг нэгнээ сайн мэдэж авцгаая.. чи юу гэж бодож байна?
Ваня: Болж байна. Тэгвэл би утсаар хэлчих үү?
Антон: Тэгэлгүй яахав...
Ваня: Тэгье л дээ..
Полина: Би мэдээж тэвчинэ гэж хэлсэн, гэхдээ хамт суух аа, яаж?!...
Антон: ..Полина, Полина тэвчих хэрэгтэй..
Иванов: Болгоомжтой... гурав, дөрөв.. Данила, ажил бол элдвийн утгагүй санаанаас хамгийн сайн эмчилдэг.
Өвөө: Танай аавын чинь дахиад нэг бүтэлгүй санаа.
Даня: Надад ямар ч тийм санаа байхгүй ээ...бүх юм хэвийн нээрээ шүү!
Иванов: Сайн байна! Сайхан худлаа ярьж байна. Одоохондоо итгэмээр биш байна...
Эмээ: Хүү минь гоё куртка байна, байшинд ороод ажлын муу юм байгаа, чи олно..
Иванов: Солиод өмсчих...
Эмээ: Та нар чинь ямар сайн юм бэ, харин би та нарт өгчих юм ч алга, тэтгэвэрээ долоо хоногийн дараа л авна...
Иванов: Санаа зоволтгүй дээ, бид нар чинь энгийн л..талархлыг мөнгөөр гэхгүй, хагас литрээр ч болж байна...
Эмээ: Ойлголоо хүү минь, ойлголоо. Ямар нэг юм бодож олъё! Галя эмээ нь хуурай хуулийн үед ч, тийм ч тартагтаа тулчихаагүй. Шил юм бол олдоно!
Иванов: Таны алт шиг үг!
Өвөө: Чи хэнийгээ дуурайчихсан ийм юм бэ, ганц шил юмны төлөө хөгшин хүн зовоогоод л..би өөрийгөө хэлж байна. Ингэхэд би хүнд юм өргөж болохгүй...
Иванов: Ааваа хүлээгээрэй... Бид нар чинь бас зөөсөн гэж талархал авна биз дээ?!
Полина: Бид нар хамт ирэх байх л гэж бодсон.
Антон: Уучлаарай ажил гараад... нөгөөдүүлээ хүлээсэн нь дээр биз дээ?
Полина: Би энэ өлөгчинтай хоёр цаг ярьж сууна! Эрүүл байвал чадахгүй байх гэж айж байна.
Антон: Полина чи намайг уучлаарай.. миний бодлоор Диана манай Ваняг зүгээр нэг явуулчихгүй гэж бодож байна. Тэгээд ч энэ бүх төлөвлөгөө...
Полина: Чамд тэгээд ямар санал байна?
Антон: Жишээлбэл надад цагдаад өрөгдөл өгөх санал байна. Дианагаар бүх юмыг нь яриулаад л тэгээд бичлэг хийнэ. Цагдаагийн газар тийм төхөөрөмжөөр ч тусладаг.. Хэрвээ тэрний хэлсэн үгэнд нь манай Ваняг өдсөн нөгөө...
Полина: ..секст уруу татсан..
Антон: ..тийм ээ..
Полина: Тэгээд?
Антон: Тэрэнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, тийм хувилбар...
Полина: Сайхан хувилбар байна..
Антон: ..яахав..
Полина: Хоёулаа энэ өөдгүй өлөгчинг...
Антон: Полина чимээгүй.. юу гэхээр энэ яриаг одоо бичиж байгаа.
Полина: Яаж?... Чи бүр цагдаа дээр байсан юм уу?
Антон: Тийм ээ...
Полина: Уучлаарай...
Антон: Уучлаарай нэг нэг..
Полина: Оройн мэнд...
Диана: ..оройн мэнд..
Полина: Дуртай газраа суу л даа, энд, Антоны дэргэд суучих...
Антон: Зөөгч.. зөөгч өө!
Полина: Дарс хийчих үү...
Иванов: Болчихлоо сүүлчийнх нь...
Эмээ: Май ус уу! Та нар чинь ямар сайн юм бэ? Бүгдий нь салгаад өгчихлөө. Эмгэн надад тусаллаа.
Өвөө: Алив...
Эмээ: Би өртэй үлдэхгүй ээ... би одоохон...
Иванов: Сайн байна шар тайлах юмтай ч болно... Харав уу, энийгээ ч гэсэн одоохон...
Залуу: Сайн уу эмээ..
Эмээ: Сайн байцгаана уу хүүхдүүд ээ! Их баярлаллаа...
Иванов: Энэ хэн юм бэ?
Эмээ: Би энэ хүүхдүүдтэй ярьсан юм. Эд нар гуалингуудаа аваад явчихна...
Иванов: ..бид нар өөрсдөө ч гэсэн...
Эмээ: Үгүй дээ хэрэггүй.
Иванов: ..эрчүүд ээ..
Эмээ: ..юу гээч эд нар энэ хогны төлөө надад мөнгө ч өгсөн. Тийм учраас энийг та нарт...
Иванов: Баярлаллаа..
Эмээ: Харин.. энийг чамд...ийм сайн хүү. Зүгээр л ухаантай. Хүү чинь л надад энэний төлөө мөнгө ч авч болно гэж хэлсэн юм. Бас утсаараа энэ хүмүүсийг ч олж өгсөн. Ёстой ухаантай. Явцгаая курткээ аваарай... ийм сайн хүү...
Өвөө: За яасан, давхар давхар мэхтэй хүү минь... чи тэнэг санааныхаа оройд нь гарчихлаа баяр хүргье...
Иванов: Үгүй дээ ааваа...
Өвөө: Тийм дээ одоо бүр ч гарчихлаа..
Залуу: Таны тооцоо..
Диана: Би төлчихвөл татгалзахгүй биз дээ!
Полина: Баярлаллаа Диана, чи бүгдий нь төлнө гэдгийг ухаарах ч сайхан байна. Та хоёр танилцсан тухайгаа их сайхан ярилаа.
Ваня: Тийм ээ ээжээ та хоёр бараг л байцаалт явуулчихлаа.
Полина: Зарим хүмүүсийн хувьд энэ бол сүүлчийн байцаалт биш...
Эр: Оройн мэнд...
Антон: Оройн мэнд..
Эр: Крылова Диана Валерьевна..
Полина: Энэ байна..
Диана: Тийм ээ... гэхдээ юу болоо вэ?
Полина: Юу болохоо чи насанд хүрээгүй хүүхэд согтоосон, гэртээ аваачиж садар самуунд уруу татсан. Тэгээд энийгээ яах ч үгүй гэж бодоо юу?
Ваня: Ээжээ тэр намайг...
Антон: Байз Ваня дуугай бай. Чамаас хэн ч юм асуугаагүй байна.
Диана: Би яагаад ч юм ийм зүйл болоход бэлэн байсан. Ваня, бид хоёр баарнаас манайд оччихоод бид хоёрын хийсэн нэг бичлэгийг чи санаж байна уу?
Диана: За яасан Казанова шүршүүрт орох уу?.. хүүхдийн автобусны карт уу? Чи чинь дунд сургуулийнх юмуу?
Ваня: Үгүй ээ.. зүгээр л хүүхэд шиг харагддаг. Харин энийг мөнгө хэмнэх гэж авсан юм. Ийм боломж байдаг. Хүсвэл чамд ч гэсэн аваад өгье...
Диана: Үгүй дээ... харин чи үнэн хэллээ. Хүүхэд шиг харагдаж байна... Юу гэхээр хоёулаа нэг бичлэг хийгээдэхье, дараа нь нэг асуудал гаргахгүйн тулд...
Ваня хоолой: Тийм ээ өөрийнхөө сайн дураар Крылова Диана Валерьевнатай бэлгийн харьцаанд орж байгаагаа батлаж байна.
Эр: Тийм ээ... танд асуудал байхгүй.
Полина: Асуудал байхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ, энэ чинь насанд хүрээгүй хүүхэд уруу татаа биз дээ?
Эр: Эмэгтэй манайд хуулиараа арван зургаан настай зөвшилцөж болно. Арван зургаатай юу?
Ваня: Тийм ээ...
Эр: Зөвшөөрөл?
Ваня: Би зөвшөөрсөн...
Эр: Тэгвэл сайн сайхныг хүсье..
Диана: Танай эцэг эх ямар гэдгийг харж байна уу Ванечка? Уриад л, инээгээд л байсан. Өөрсдөө ийм л юм бэлдэж байж.
Полина: Ваня бид нар зүгээр л чамайг хамгаалах гэсэн юм. Энэ чамайг ашиглаж байна.
Дина: Энэ оройн хоолны мөнгө... харин энийг Ваня чамд.... цаашдаа хэнтэй байж.. амьдрахаа өөрөө шийд!
Лида: Тэгээд өдрийг яаж өнгөрөөв?
Иванов: Алив нэгийг...
Даня: Бүх юм хэвийн... өдрийг сайхан өнгөрөөсөн. Их сайхан байсан.
Лида: Тэгвэл сайн л байна.
Даня: Их амттай болж ээжээ...
Өвөө: Лида.. чи яаж?!
Даня: Би ч.. явж унтъя... ядарчихлаа...
Лида: Тэгээ... яв яв...
Даня: Сайхан хоол байна баярлаллаа.
Лида: Та нар ч сайхан л зугаалсан бололтой. Хацар нь ягаараад л, хоолоо ч идчихлээ. Ядаж инээж эхлэж байна.
Өвөө: Бид хоёр бүр гэрэлтэж байгаа биз дээ?
Лида: Харин чи гортоп-руу очсон уу?
Иванов: Очилгүй яахав.. би ч буулгаж өгсөн! Ваня гадаа байсан л дээ. Хэрүүлээр яахав! Гүйцээ дахиад тэднийд хандахгүй.
Лида: Тэр нь ч зөв... чи тэгээд мөнгөө авсан уу?
Иванов: Тэгэлгүй яахав...
Лида: Би хувь хүмүүс олчихсон. Тэд нар хямдхан. Элдвийн асуудал ч байхгүй.
Иванов: Сайн байна маргааш л ярьчихъя...
Лида: Би ярьчихсаан, одоо ирж байгаа.
Лида: Болгоомжтой, болгоомжтой..
Залуу: Ингээд болчихлоо эзэгтэй, жижиглээгүй гуалин учраас хөнгөлөлттэй.
Лида: Баярлаллаа.
Залуу: Хэрвээ хүсвэл мөнгөө нэмээд бэлдүүлж ч болно..
Лида: Хэрэггүй дээ манайд хөрөөдчих хүмүүс байгаа...
Залуу: Тэгвэл тохиролцсоноороо л...
Лида: Нхн.. Лёша залууст мөнгий нь өгчих...
Иванов: Ямар мөнгө?
Лида: Ямар гэнэ шүү, “гортоп”-оос авсан мөнгөө...
Иванов: Энд нөгөө юу гэхээр...
Өвөө: Юу гэхээр тэр мөнгий чинь үрчихсэн. Гортоп руу ороо ч үгүй. Хүү минь уучлаарай, эцэг хүний хувьд энэний чинь төлөө би өөрөө шийтгэмээр л байна. Даанч эмч надад хамаагүй хүчилж болохгүй гэсэн. Тийм учраас Лидок эхлэж болно...
Иванов: Лида би...
Лида: ..юу гэж?
Иванов: Юу болсон гэхээр..
Лида: Юу болсон гэж, чи намайг тэнэг хүн шиг болгох гээ юу...
Иванов: Лида миний уурыг хөдөлгөх хэрэггүй шүү..
Лида: ..юу гэнээ!?..
Антон: Поля бүх юм сайхан болно сонсож байна уу?
Полина: Ийм сайхан хэзээ ч байхгүй...
Лида: Даня яаж байна, чи зүгээр үү?
Даня: Зүгээрээ ээжээ..
Лида: Тийм үү, чи очиж юм идэх үү?
Даня: Тийм ээ одоохон очлоо...
Лида: Тэгээ...
Өвөө: Лёха чи энэ ажлыг хүнд ажил гэж бодохын ч хэрэггүй. Энэ чинь элдвийн санаанаас эмчлэх сайн эм!
Иванов: Ааваа та хүн дооглож байхаар тусла л даа...
Өвөө: Чадахгүй ээ, сурган хүмүүжүүлэх ухаанд нийцэхгүй. Лидка чамайг өчигдөр томилчихсон биз дээ?
Иванов: Тийм дээ намайг гурван өдөр боолоор худалдчихсан
Өвөө: Боол бишээ харин түрээслэсэн. Өө түрээслэгчид маань ирлээ...
Залуу: Сайн байна уу...
Өвөө: Сайн уу...
Залуу: Дахиад аваарай, маргааш гэхэд бэлэн байх ёстой шүү...
Өвөө: Зүгээрээ бэлдчихнэ...Тийм биз дээ хүү минь...
........................
Алиска бүсгүй
Залуу
Бүсгүй
Эм
№19
Бичиг: Даваа гариг
Иванов: Яасан, бүр тэсэхгүй нүхээ ухахаар шийдээ юу?
Өвөө: Суу, ширээ засна!
Иванов: Гэнэт яагаа вэ?
Өвөө: Өнөөдөр бүрмөсөн эрүүл болсон бичгээ авчихлаа. Одоо албан ёсоор хэрэглэж болно.
Иванов: Та ч тэвчээртэй юмаа, би бүр эмчтэйгээ тэмдэглээд эхлэчих байх гэж бодсон.
Өвөө: Аливээ хундага аваад ир...
Бичиг: Мягмар гариг.
Өвөө: Лёха, Лёха...
Иванов: Юу вэ...
Бичиг: Лхавга гариг
Лида: Би нэг л ойлгосонгүй. Та нар чинь юун баяр тэмдэглэчихвээ нн?
Иванов: Тайван.. би ажилд орчихлоо. Жолоочоор...
Лида: Үгүй байлгүй дээ...
Өвөө: Тийм ээ...
Лида: Даараад л...
Бичиг: Пүрэв гариг
Өвөө: Хөөх бүр амин дэмтэй...
Лида: Өнөөдөр бас юун баяр вэ? Чи чинь ажил дээрээ байх ёстой биз дээ?
Иванов: Намайг халчихлаа. Өчигдөр жаахан уусныг мэдчихэж!.. уг нь даруулга сайтай, долоон цаг унтсан л юм даа?!
Бичиг: Баасан гариг
Катя: Лида чи Алексеевичийг харсан уу?
Лида: Үгүй ээ.. би Лёхаг ч хараагүй удчихаж..
Лида: Чи л харин бүтэхгүй байлгүй ээ, алив ээ гараад ир!
Хоёр Ивановынхон
Альберт: Ингээд ирчихлээ... Маргааш хүртэл үү?
Полина: Баяртай..
Альберт: Антоша чи ямар нэг юм хэлэх гээ юу?
Антон: Тийм ээ..
Альберт: Би чамайг...
Полина: Альберт! Гуйя хэрэггүй ээ..
Антон: ..Наашаа хүрээд ир алив!
Полина: ..би чамаас гуйя...
Антон: ..хүрээд ир!
Полина: Чи явсан нь дээр...
Антон: Яасан..одоо намайг загнах уу?
Полина: Үгүй дээ юу гэж? Чи бүгдийнэ зөв хийсэн. Сайн байна. Гэхдээ чамд ямар ч боломж байхгүй!
Ваня: Алив Данила ор л доо! Хүсвэл тэнд суу, хүсвэл, хаана ч хамаагүй... чамд ямар нэг юм хийж өгөх үү? ... өөрөө л мэд...чи юу гэж ирээ вэ?
Даня: Анн.. чамд энд.. Лида ээж аваачаад өгчихөөрэй гэсэн юм. Энэ..хүрэн шөл.. байцааны ороомог.. бас..энэ...
Ваня: Энэ чинь юун хүмүүнлэгийн тусламж вэ? Өөртөө л үлдээ, малгайгий нь ч авч болно. Ядаж ганц ч гэсэн моодны юмтай бол! Харин надад Дианка захиалгаар авч өгдөг.
Даня: Ингэхэд, чи Дианагийн тухай ярьсан юм чинь.. миний бодлоор.. та хоёрт ирээдүй байхгүй..
Ваня: Гэхдээ бид хоёрт одоо байна. Ийм одоо чиний ирээдүйд ч биелэхгүй.
Даня: Гэхдээ энэ чинь буруу биз дээ?
Ваня: Данёк.. жинхэнэ эр хүн, жинхэнэ эр хүнтэйгээ юм шиг ярилцацгаая тэгэх үү? Амьдралаас бүгдий нь авах хэрэгтэй. Би чамд энэ хүрэн шөл, байцааны шөлийг яриагүй байна. Өө манай хонгор хүрээд ирлээ! ... Өө..
Алиса: ..сайн уу...
Ваня: ..Алиска сайн уу..
Алиса: ..май энийг авчих...
Ваня: Диана... өнөөдөр юу билээ, үдэшлэг болох гэж байгаа юмуу?
Диана: Том хүмүүсийн үдэшлэг. Чамд энэ амтлаг бялуу...
Ваня: Зөвхөн минийх биш ээ, Данёк... энэ бол Данила, танилц..
Диана хоолой: ..сайн уу..
Ваня: Бид хоёр ямар ч төсгүй л дээ, битгий гайхаарай, зүгээр л бүх гоо сайхан нь надад ирчихсэн юм.
Даня: Сайн байцгаана уу!
Алиса: Сайн уу...
Даня: За за.. би явлаа...
Ваня: Данёк, хүлээж бай.. ямар тийм их уулздаг биш, сууцгаая, хүүхнүүдтэй юм ярьцгаая..
Диана: Данил хамт суу л даа! Би эртнээс чамтай танилцмаар байсан юм.
Алиса: Сайн уу, намайг Алиса гэдэг..
Ваня: Сайн байна уу...хөөх.. чинийх ч дажгүй шүү! Үнэрт дээ...
Иванов: Вуаля..
Антон: Намайг уучил гэж би өөр юу хийх юм бэ аанн?
Өвөө: Одоо дүнгэнэхээ болио! Энийг талдаа ортол Полинаг л ярилаа... ертөнцийн хүүхнүүд мундсан биш! Чамд чиний Катюха олдоно...
Иванов: Аавын зөв... бүгдийнээ эхнээс нь эхлэ!
Өвөө: Тийм ээ...
Иванов: Бүгдий нь ганц хүнд гэж биш, харин бүр цоо шинээр!
Өвөө: Тийм ээ!.. Лёха хөшгөө хурдан хаа! Дотоод яамныхан ирж байна!
Лида: Алив онгойлго архичдаа!
Иванов: Нууц үг буруу байна.
Лида: Та нарт хүн чанар байна уу?!
Иванов: Чи худалдаж авмаар байгаа юм уу? Одоо өнгөрсөөн. Дэлгүүр хаалттай. Эд нартай ингэх л хэрэгтэй! Байх газраа мэдэж аваг!
Лида: Өнөөдөр гадаа унтаарай ойлгосон уу?
Өвөө: Ингээд чи ч гэсэн өөрийнхөө байрыг мэдчихлээ..
Иванов: Гэхдээ эр хүний нэр төрөө хадгалаж үлдсэн.
Өвөө: ..яахав..
Иванов: Чамд гэсэн энийг зөвлье...
Антон: Юу гээч ингэхэд үнэхээр үнэн юм биш үү, хичнээн доромжлуулах гэсэн юм бэ? Эцсийн эцэст намайг үнэлэж, хүндэтгэх бүсгүй надад олдоно!
Иванов: ..нн...
Өвөө: ..зөвөө зөв! Гэхдээ чиргүүлтэй юм хэрэггүй шүү, алив!
Антон: Бас ямар чиргүүл?
Өвөө: Хүүхэдтэй гэж байна. Тэгэхгүй бол дараа нь хэн нь хэнийх гэдгийг нь ч ялгах аргагүй...
Лида: Эд нартай юугаа ярьсан юм бэ, кодлуулчих хэрэгтэй, тэгээд л болоо!
Катя: Нхн, мөн зөвшөөрөх байх даа!
Лида: Мөн асуух байх даа!
Ваня: Орос хэлний багш орж ирээд л би сандал дээрээ суугаад хажуудаа буутайгаа. Тэгээд аваад л буудлаа миний тархи ханаар нэг цацагдчихна. Ямар ч цээж бичиг байхгүй...
Даня: Тархи чинь тийм ч жинхэнэ биш л бололтой...
Ваня: Юу гэнээ?!
Алиса: Өө..уучлаарай...
Даня: Таны энэ..алтан снитч үү?
Алиса: Анн...
Даня: Нөгөө юу..уучлаарай!
Алиса: Чамд Гарри Поттер таалагддаг юмуу?
Даня: Үен.
Алиас: Тийм ээ Гермионы патронусыг бүгд мэддэг. Тэгвэл нөгөө ухаан муутай?
Даня: Туулай. ..сайн байна..Вендорын арван оноо..
Диана: Ваня...
Ваня: Нн...
Диана: Чи эд нарын юу ярьж байгааг ойлгож байна уу?
Ваня: Мэдэхгүй ээ... Даня зүгээр л оноо авч байгаа биз!
Диана: Алиса...
Алиса: Нн...
Диана: Дарс ууя л даа?!
Алиса: Тэгье ээ.. цөцгийтэй шар айраг байхгүй бол тэгье ээ?!
Антон: Сайхан орой байна... таныг коктейлээр дайлж болох уу?
Залуу: Ингэхэд намайг бас дайлчих л даа...
Антон: Тийм ээ, үгүй л дээ... сайн байна уу, уучлаарай..
Залуу хоолой: Явцгаая...
Бүсгүй: Залуу! Эсвэл намайг дайлах юм уу?!
Антон: Миний бодлоор та хангалттай болчихсон байна!
Бүсгүй1 хоолой: Зүгээр л тонил за юу нхн! Чи намайг хаясан гэж бодоод байгаа юм уу? Үгүй шүү хонгор минь, харин би чамайг хаяж байна! Надад өөр хүн олдохгүй гэж бодоо юу? Олно за юу, бүр яаж гээч!? Нхн.. юу гээч дахиад над руу битгий залгаарай өөдгүй амьтан!
Антон: Сайхан орой байна!
Бүсгүй1: Сайн байна уу...
Бүсгүй1: Өглөөний мэнд...
Антон: Сайн уу...
Бүсгүй1: Санаа зоволтгүй ээ... чиний үнэн сэтгэлийн бүс тайлагдаагүй, найдвартай байгаа.
Антон: Харин энэ бол миний өсгөсөн хүү.. энэ бол... энэ миний төрсөн хүү..тийм ээ.. энэ тэрний аав ээж хоёр..харин энэ тэрний аавынх нь аавтай нь хамт... юу гээч би эхнэртэй... энэ харав уу! .. энэ!
Бүсгүй1: Яахав.. тэгвэл дахиад хийчих...
Антон: Тэгье ээ... би их удаан ярилцана гэж бодож байна.
Бүсгүй1: Гэхдээ би зөв таагаагүй л дээ. Чи өчигдөр дорхноо тасарчихсан.
Антон: Энэ бол.. их сайн.
Эм хоолой: Гал устай харшилдагийн адил би архитай нийлэхгүй. Гал устай харшилдагийн адил...
Лида: ..сайн эмээ. Манай тосгоны олон эрчүүдийг архинаас гаргасан юм...
Эм: Би ч гэсэн архитай нийлэхгүй...
Өвөө: ..Лёха.. Лёха..
Иванов: Та чинь хэн бэ?
Өвөө: Та нар энд юу хийгээд байгаа юм бэ?! Энэ эмгэн яах гэж энд ирээ вэ?
Лида: Та тэгээд чөтгөр ирэхийг хүлээгээ юу? Та хоёрыг кодлож байна.
Катя: Одоо архи уухгүй их удна...
Лида: ..хэрвээ уумаар байвал эртхэн гэрээслэлээ л бичээрэй.. ингэхэд юун гэрээслэл, энэ хоёрт юу байгаа юм бэ...
Иванов: ..юу гэж, бүр үнэхээр юм уу? .. яагаад зураг шившүүлж болоогүй гэж?
Өвөө: Зурагтаар Кашпировский кодлож байхыг харсан л юм байна. Гэтэл энд нэг эмгэн л.. энийг Лёха шалгах хэрэгтэй!
Лида: Нн.. тэнэг амьтад!
Иванов: Эгчээ та шүүрээр нисэж ирсэн үү, архины дэлгүүр дээр буулгачихаарай, тэгэхгүй бол хоёроос үдийн цай нь..
Эм: Их л хүчтэй юм хоргодож...
Лида: ..эргэлзэх юм ч алга!
Эм: Энийг ав... согтуурдаг юманд нь хийчих. Ганц хоёр цаг зовно. Гэхдээ дараа нь ямар ч уух хүсэлгүй болно..
Ваня: Алиска та хоёр бүр эхлэчихсэн бололтой тийм үү?
Даня: Бид хоёр зүгээр л харьцаж байгаа.
Ваня: Тийм үү?.. нхн.. мөр хоорондуур уншиж сур! Би чамайг хүсэж байна бяцхан шидтэн минь...
Даня: Чи чинь юу яриад байгаа юм бэ, тэр чинь гучин тавтай, бид хоёрын хооронд юу ч байх боломжгүй!
Ваня: Тийм үү? Бүр яаж болно гээч! Бүр дүрээ олсон ч болно. Чи Гарри Поттер, харин тэр эрхлэгч, чи гэрийн даалгавар тарниа цээжлээгүй учраас дуудагдсан. Харин дараа нь.. бүх юм ойлгомжтой...
Даня: Болноо тэгэх үү?
Ваня: Анд минь миний туршлагад итгэ... тэрний юу хүсэж байгааг би мэдэж байна. Харав уу! Би тэвчихгүйнэ ээ...
Даня: Чи үнэхээр тэрнийг тэгнэ гэж бодоод байгаа юм уу? За яахав, тэгвэл яг одоо бид хоёрын хооронд юу ч байх боломжгүй гээд биччихье...
Ваня: Чи боломжийн эмэгтэйг хаячихаад сохор эмгэнийг л дээрэмдэх гээ юу?
Өвөө: Гашуун ус...
Иванов: Гүйцэд болоогүй юм байлгүй. Энийг амсаад үз.. зургаан жил дарсан!
Өвөө: Энийг чинь Лидка хоёр хоногийн өмнө авчихсан биз дээ? Тэгээд буцаагаад өгчихөө юу?
Иванов: Нхн... намайг гүйцэж ирээд л.. май гээд өгчихсөн. Би л олохгүй юу!? Гутлан дотор нуучихаж, би тэрний бүх аргыг мэднэ..
Лида: Эхлээд хүний гутал л шалгана..би тэрнийг сайн мэднэ...эмээгийн юу хийснийг харцгаая л даа!
Иванов: Дараа нь цай хийгээд буцаагаад тавьчихъя... за за ирэхээс нь өмнө эхэлцгээе...
Өвөө: Өө Полинка.. бид хоёр энд хатаасан жимс, амин дэмээр цэнэглэгдэх гээд л идэх үү?
Полина: Надад ч гэсэн хийчих...
Иванов: Яагаад уурлачихаа вэ? ямар нэг юм болоо юу?
Полина: Үгүй дээ харин ч эсрэгээрээ. Антон өнөөдөр хүүхэнтэй хоносон. Ашгүй намайг тайван орхино... Тэгэхээр тэмдгэлцгээе...
Иванов: Нэг нь дурсаж байна!
Өвөө: Антончик!
Полина: Баярлаллаа...
Иванов: Антохаг хүүхэн авчирлаа гэж галзуурах гэж байгааг харав уу? Зүгээрээ одоо Антон биш өөрөө зовог...
Полина хоолой: Байна уу, Альберт, сайн уу, өнөөдөр намайг ирээд авчих тэгэх үү?...
Иванов: Тийм ч удаан шаналсангүй...
Өвөө: Тийм ээ... удахгүй хоёр хүүхдээ дахиад нэг аавтай болгоно. Энэ нь ядаж мөнгөтэй...
Алиса: Таалагдаж байна уу?
Даня: Тийм ээ... Та.. нөгөө юу чи, чи их сайхан бүсгүй.
Алиса: Мэдээж баярлаллаа, энэ зүүлт? Чи энэ зүүлтийг таньсан уу?
Даня: Зүүлт үү?
Алиса: Тийм ээ... энэ чинь Златри Слесеранжийн!
Даня: Анн...
Алиса: Чи ч бүр..
Даня: Харин би.. тэрийг чинь л харж байна!
Алиса: Би Лос-Анжелест Гарри Поттерийн музейд байсан. Манайд тэрний хичнээн сонирхолтой юм байгааг чи төсөөлөх ч үгүй. Чи харсан ч болоосой...
Даня: Алиса...
Алиса: Нн...
Даня: Би чамд..нөгөө.. би танд нэг юм хэлэх ёстой. Та их үзэсгэлэнтэй, сонирхолтой эмэгтэй...
Алиса: ..байзаарай, байзаарай... надад дурлачихсан л гэж битгий хэлээрэй Даня.. манай найз бүсгүй Ванятай уулздагийг би мэднэ л дээ... гэхдээ битгий гомдоорой, надад арай ах хүмүүс таалагддаг...
Даня: Та тэгвэл намайг яах гэж дуудсан юм бэ?
Алиса: Яагаад гэвэл тэр чамайг сонгосон.
Даня: Намайг уу? Тэр чинь Ванятай байгаа биз дээ?
Алиса: Чи хэнийг хэлээд байгаа юм бэ? Энэ байна! Энэ чамайг сонгосон...Чи чинь шидэт саваатай болохыг бүгд хүсдгээ мартчихаа юу? Май Лос-Анжелесийн бэлэг..
Өвөө: Анхн.. Сайхан хархүү маань ороод ирлээ... Антончик чи бид хоёрт хэлээдэх дээ?
Антон: Юу?
Өвөө: Чи чинь ямар гүнжээ дагуулаад ирчихээ вэ?
Антон: Та хоёр харчихсан юм уу?
Иванов: Бүр ч илүү, Полинка харчихаж. Хардсандаа болоод бараг л шатсан!
Антон: Полина хаана байна, би бүгдий нь тайлбарлах ёстой.
Иванов: Албертынхруу явчихсан. Орой битгий хүлээгээрэй ч хэлсэн. Ингэхэд хэзээ сүй тавих гэж байгаа билээ?
Өвөө: Энэ нэг л...
Антон: Би тэрнийг алчихъя л даа гүйцээ...
Иванов: Антох..
Өвөө: Чи ер нь яах гэж ингэдэг юм бэ?!
Иванов: Одоо бөөн хэрэг тарьчихна, хамт явах хэрэгтэй...
Өвөө: Хүү минь чи яасан бэ? Юу болсон бэ Лёха?
Иванов: ..байзаарай...
Өвөө: ..Лёха чи яагаад... Лёха!
Иванов: Ааваа би хөлөө мэдрэхгүй байна... энэ чинь яаж...
Өвөө: Хөгшин золиг.. алив хурдан түргэн дууд!
Иванов: Яаж дуудах юм бэ, миний утас курткэнд байгаа..
Өвөө: Тэгээд курткаа ав л даа...
Иванов: ..Яаж?!
Өвөө: Одоохон хурдан аваадах гэж байна...
Полина: Яагаад ч юм хөл нэг л болохгүй байна! Уг нь их уугаагүй л санах юм...
Өвөө: Сайн, сайн шидэх хэрэгтэй байсан юм... алив оруулаад, аливаа одоо тат! Сайн татаарай..
Лида: Эмгэний бэлдмэлийг арай л хэтрүүлихсэн бололтой.
Иванов: Ямар бэлдмэл?!
Өвөө: Даанч алимны зурагтэй мөртлөө өвс үнэртээд байсан юм!?
Иванов: Бүрмөсөн кодлох гээ юу анн? Бид нарын хөл хөдлөхгүй байна!?
Лида: Ашгүй дээ, би та нарыг нөгөө юу л гэж бодлоо?! Хөл бол зүгээрээ...
Иванов: Юу зүгээрээ гэж хурдан түргэн дуудаадах!
Лида: Та нарт ямар ч түргэн тус болохгүй.
Катя: Тийм ээ, архины дайн, тэгээд л хөлгүй болчихсон гэж бод?!
Лида: Яг үнэн..
Иванов: ..та нар чинь тэнэг үү? Аягүй бол Полина ч уначихсан. Тэр чинь бид нартай уусан!
Өвөө: Манай Полечка уусан...
Лида: ..Полина!
Катя: Поля...
Лида: Полина чи хаана байна? Чиний бүх юм зүгээр үү? Чи битгий айгаарай, хөл чинь хоёр цагийн дараа л гайгүй болчихно...
Полина: Лидочка санаа зоволтгүй ээ миний бүх юм хэвийн баяртай...
Катя: Зүгээр үү?
Өвөө: Тэгэхээр хоёрхон цаг уу?! Мөн их айлгав аа?!
Иванов: Энэ чинь арай хэтэрч байна!
Өвөө: Одоо уурандаа ууна даа?!
Полина: Ингэхэд юу гээч.. хангалттай! Өөрсдөө сонгоцгоо! Эсвэл бид хоёр, эсвэл архи!
Катя: Тийм ээ...
Өвөө, Иванов: ...архи!
Антон: Полина... Полина хоёулаа ярилцая, гуйж байна! Полина! Полина!
Альберт: Чи юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Антон: Полинаг дуудчих, би ярилцмаар байна.
Альберт: Өөрөө ярихгүй гэж байна, ойлгосон уу?
Антон: Намайг оруулаадах би чамаас сайнаар гуйж байна!
Альберт: Үгүй бол юу гэж, дахиад л хүрз аваад байшин руу цас цацах уу? Чи тэрэнд хэрэггүй. Хэрвээ хир зэрэг хэрэггүй гэдгээ хармаар байвал ор л доо! Чи яаж хашхирлаа?! Тэгээд чамтай ярихаар байсан бол гарч ирэхгүй гэж бодож байна уу нн?
Иванов: Архи уу, эсвэл бид нар уу гэнээ? Бас нэг хоёр гүнж!? Хүүхдүүдээ л наадхаараа айлга! .. алив! .. гахайн өөх хэрчдэг ч юм билүү?
Өвөө: Бас өргөст хэмх!
Иванов: Яахаараа ингэдэг байна аа?! Уух сонирхолгүй болгочихож...
Альберт: Антоха.. хуурч байгааг ч мэдэхгүй... покерт ч, амьдрал дээр ч?!
Полина: Лидочка санаа зовох хэрэггүй ээ бүх юм хэвийн баяртай... Өөрийнхөө хуучин байшинд дахиад ирнэ гэж бодсонгүй..
Альберт: Энэ байшин дахиад чинийх ч болж болно.
Полина: Надад хугацаа хэрэгтэй... би ганцаараа баймаар байна.
Альберт: Ойлголоо, би маргааш Питерлүү долоо хоног явна. Чамд хугацаа гарна.
Лида: Хэлээдэх дээ чи надад итгэж байна уу? Өнөөдрөөс эхлээд Иванов бол миний хувьд юу ч биш итгэж байна уу? Хоосон орон зай...
Өвөө: Архи уугаад л бид нараас ч дутах юм байхгүй...
Лида: Юугаа мартчихаа вэ? Нн?
Өвөө: Та хоёрыг мартчихаж! Эвлэрэхээр ирлээ...
Иванов: Юу гэхээр бид хоёр та хоёрыг сонголоо... Зэвсгээ хураалгалаа..
Лида: Мөн та хоёрт итгэх байх даа?!
Иванов: Хэлэлцээр мухардалд орж байна. Хүчний ажиллагаандаа орцгооё...
Өвөө: Алив..
Лида: ..байшингаа босгох хэрэгтэй... Хөөе гараа ав!
Өвөө: Катенка чи амрах хэрэгтэй..
Катя: Тийм ээ...
Өвөө: Явъя охин минь... явцгаая...
Ваня: Арай ч дээ, чи чинь долоо хоногийн дотор хоёр ч охин эргүүлээд л! Чи ч аюултай юм аа?!.. Нэг арга байгаа?!
....................
Эр
Эр1
Бүсгүй
Залуу
Залуу1
№20
Иванов: Сайхан байна...
Өвөө: Юун бас хог вэ?
Иванов: Тийм ээ Геркагийн гараашнаас өөрийнхөө юмыг авсан юм. Хэрэг болох ч юм билүү?
Өвөө: Шилтэй юм лав алгаа. Хаяж болно!
Дэвтэр дээр: Салют сая доллар
Иванов: Энэ бол дээрээс өгсөн дохио?!
Бичиг: Гуанжоу.. Хятад улс
Эля: Чамд юу хэрэгтэй вэ?
Даня: Намайг уучлаарай... Бүгдий нь эхнээс нь эхлье тэгэх үү?
Эля: Чи тэнэг үү? Чиний хийсэн бүхний дараа чамайг харахыг ч хүсэхгүй байна!
Гамлет: Даня.. дахиад Ариель дээр ирээ юу?
Даня: Тийм ээ..
Гамлет: Орж юм ид л дээ...
Даня: Үгүй дээ их баярлаллаа
Эля: Чи чинь ойлгохгүй байна уу, надаас холд! Ингэхэд байж байгаарай.. физикийн даалгавар хийчихээрэй за юу?
Гамлет: Юм идэх үү?
Даня: Үгүй ээ их баярлаллаа.
Гамлет: Орж юм ид л дээ...
Даня: Баярлаллаа цатгалан байна.
Эля: Чи орос хэл ойлгохгүй байна уу? Ааваа армянаар явж үз гэхийг юу гэдэг вэ?
Гамлет: Юу гээч үнэхээр өөр охин ол л доо?
Даня: Эля хамгийн шилдэг нь...
Гамлет: Тэр ч тийм л дээ.. чи юм идэх үү? Өнөөдрийн долма бүр гайхалтай!
Даня: Баярлаллаа дараа болоё...
Бичиг: Воронеж. Орос улс
Эр: Таны зуун ачаа... хоёрдох хаалгаар гараарай...
Иванов: Нхн... саятан болохоороо шар айргаар дайлна аа! Алив алт шиг анд минь!
Хоёр Ивановынхон
Лида: Полина Антоныг очиж хармааргүй байна уу? Долоо хоног ч чиргүүлээсээ гарсангүй.
Полина: Үгүй ээ очмооргүй байна. Та хоёр яагаад орохгүй байгаа юм бэ? Та хоёр чинь үргэлж хамгаалдаг найзууд нь биз дээ?
Иванов: Хэнийг ч оруулахгүй байгаа. Өчнөөн юм авчихаад л гацнаараа уугаад...
Өвөө: Өөдгүй амьтан бид хоёрт ч өгөхгүй!
Иванов: Харин чи оролдоод үз л дээ, тэрнийг үүрнээс нь гаргах болсон. Аягүй бол оймсондоо утагдчихна...
Полина: Нэр төрөө ч удаан хамгаалсангүй. Бүрмөсөн живж байх шиг байна. Одоо тоглоомын хамаарал дээр нь архины хамаарал нэмэгдэнэ. Тэгээд хэнтэй ч хамаагүй явдаг болно...
Лида: Чи яах гэж ингэж байгаа юм бэ? Антон чамд хайртай.
Полина: Надад хайртай. Гэхдээ нэг янхантай унтддаг. Би тэрний нь саяхан дэргэд нь харсан.
Өвөө: Тэрэнтэй унтаагүй ээ...чиний тухай л ярьсан. Шөнөжингөө гурван удаа.. өглөө нь дахиад нэг удаа.
Иванов: Чи мэдээгүй юм уу?!
Полина: Та хоёр очоод амьд байна уу..харчихмаар л юм.
Иванов хоолой: Зэрлэг үхэрээ юу гээч, босоо чиний мөнхийн баасан гариг дуусчихлаа.
Өвөө хоолой: Холын зайн гүйлтээ зогсоо... аягүй бол зүрх чинь дийлэхгүй, минийх шиг мэс засалд мөнгө чинь байхгүй шүү?!
Антон: Та хоёр яаж орж ирээ вэ?
Иванов: Би яагаад өөрөө ногооны талбайгүйг мэдэх үү? Яагаад гэвэл хүмүүсийн саравч руу үргэлж орчихдог байсан юм.
Антон: Намайг тайван орхи...
Өвөө: Бүр шинэ жилээр ч долоо хоног уудаггүй юм. Чамд ямар шалтгаан гараа вэ?
Антон: Намайг Полина Альбертаар сольсон.
Антон: Лёха.. Лёха! Мөнгө хаана байна? Лёха!
Иванов: Чимээгүй...
Антон: ..Лё...
Иванов: Чи юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Антон: Би архинд явах гэсэн юм. Миний арван сая хаана байна? Хаана?
Иванов: Чимээгүй... Явцгаая үзүүлье, гэхдээ.. хэнд ч!
Иванов: Вуаля!
Антон: Чи тэнэг үү?
Өвөө: Лёха...чи үнэхээр тэнэг юм байна!
Иванов: Та хоёр юу ч ойлгохгүй байна! Энэ удаа бүгд хугацаандаа ирсэн. Шинэ оны өмнө абхазын мандарин шиг л алга болно! Дахиад түрс иддэг болохоороо надад баярлаллаа гэж хэлээрэй.
Антон: Хэрвээ чи сарын дараа арван саяыгаа буцааж өгөхгүй бол энэ жил чамайг булшилчихна шүү!
Даня: Би чам руу арван хоёр удаа залгасан, арван хоёр удаа!? Хариулж чадахгүй байлаа гэхэд хүний хувьд дараа нь өөрөө залгачихаж ч болох байсан.
Яна: Чи тэгээд яах гэсэн юм бэ?
Даня: Зүгээр л хэлээдэх, миний юу нь болохгүй байна? Надаас яагаад бүгд зугтаж байгаа юм бэ? Чи намайг яагаад хаясан бэ?
Яна: Чи залхмаар...
Даня: Би яагаад залхмаар гэж?
Яна: Чи ойлгохгүй байна уу?
Даня: Ойлгохгүй байна. Жишээ хэлээдэх!
Өвөө: Ваня бусад хүмүүсээс ялгаатай нь би чиний сонголтыг дэмжиж байна. Надад ч гэсэн хэзээ ч үе тэнгийнхэн маань таалагдаж байгаагүй.
Ваня: Баярлаллаа өвөө... надад тэрэнтэй их сайхан байгаа.
Өвөө: Харин Катюха бид хоёр.. бид хоёр нэг нэгэндээ тийм ч тохирохгүй л юм шиг байна.
Ваня: Юу гэж дээ, боль л доо! Дурлахад нас хамаагүй гэдэг биз дээ, Дианка надаас хорь эгч болж л байна. Энэ бол та бид хоёрт удмын...
Өвөө: Энд нас ямар хамаатай юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Харин надад бүдүүдээд байна. Сайхан бүсгүй, гэхдээ л арван килограммыг хасчихвал хэрэгтэй л байна.
Ваня: Танд чинь галбир нь таалагддаг биз дээ?
Өвөө: Ажлын хувцас нь багтдаг байхдаа таалагддаг л байсан. Оганяныд чихсээр байгаад удахгүй хаалгаар багтахаа болино. Тийм биз дээ, хар л даа...
Ваня: Уг нь гайгүй л байна.
Өвөө: Үгүй дээ үгүй, бүдүүн байна, бүдүүн...
Альберт: Чи яачихаа вэ, бүр огт өөр болчихож!
Полина: Антон архинд орчихсон. Чиргүүлээсээ долоо хоног гарч ирэхгүй байгаа...
Альберт: ..дахиад л Антон уу? Бид хоёр Антонгүйгээр ганц ч удаа хоол идсэнгүй. Одоо мартах болоогүй юу?
Полина: Юу гээч, энэ тийм ч амар биш... Тэр миний хөвгүүдийн эцэг.
Альберт: Гол нь танай хөвгүүд тэрний азгүй генийг л авчихгүй байх хэрэгтэй. Тэр чамд тохирохгүй гэдгийг чи яавал ойлгох юм бэ? Тэрний буруугаас болж хүлэмжинд амьдрах уу?
Полина: Боль л доо?!
Альберт: Сайн байна... Энэ чамд тэрнийг мартахад туслана гэж найдъя! Антон сайн уу..уулзах хэрэг байна!
Яна: Анн чи бас их бүрэг..
Даня: Юу?!
Яна: Чи олигтойхон хараал ч хэлдэггүй.
Даня: Харин ч яаж чадна гээч?!
Яна: Тэгвэл алив, намайг хэлээдэх...
Даня: Шалтгаан олдвол хэлж чадна!
Яна: Бүрэг гэж хэлсэн биз дээ?
Даня: Тэгэхээр юу гээч, бүрэг гэдэг бол идвэхгүй, шийдэмгий биш хүн. Харин би..
Яна: Залхмаар, бас нялзрай. Даня охидуудад зоригтой, хээгүйдүү, шийдэмгий, хошин мэдрэмжтэй хүн таалагддаг.
Даня: Чамд тийм хүн таалагддаг юм бол чи яагаад Ванятай биш, надтай уулздаг юм бэ? Ойлгомжтой...
Альберт: Антоха...
Антон: Ингэж бодсонгүй.. хонгилын өрөөнд уулзаад л...намайг устгахаар шийдээ юу?
Альберт: Үгүй дээ чиний сурсан аргаар нэг асуудал шийдэх гэсэн юм.
Антон: Миний цорын ганц тоглож чадах юм бол одоо Якубовичийн хоёр хайрцгийг сонгох л үлдсэн...
Альберт: Мөнгөөр яахав дээ!? Полина дээр тоглочихъё тэгэх үү? Хожигдсон нь тэрний амьдралаас алга болно.
Антон хоолой: Полина бол миний амьдралд байсан хамгийн гол зүйл! Гэхдээ хэрвээ чамайг сонгосон бол би тэрэнд саад болохгүй, өгчихнө. Гэхдээ би тэрэнд хайртай. Бас үргэлж хайрлана.
Альберт: Ойлголоо... бооцоогоо өсгөж байгаа юм байна! Сайн байна! Хожвол байшинг чинь ч буцааж өгье.
Антон: Тэрнийг өөртөө үлдээж болно. Харин хайртай бүсгүйгээрээ би хөрөнгөгүй байсан ч тоглохгүй.
Иванов: Миний салютыг сохор хүн харж, дүлий хүн сонсоно.
Эр: Бүх хотоороо л ялгаагүй л юм зарж байгаа. Гэхдээ чиний үнэ тэд нартай өрсөлдөж чадахгүй.
Иванов: Тэр чинь хятадын хуурамч! Хэдхэн буудаад л дуусчихна.
Эр: Чинийх ямар гэж?
Иванов: Минийх чанартай... Беларусынх.. Беларусын цөцгий идэж үзсэн үү? Энэ бүр ч илүү. Бодлоо өөрчилбөл залгаарай..
Эля: Уулзаагүй удаж шүү, ямар нэг юм болчихоогүй байгаа л гэж бодлоо!?
Даня: Одоо илүү ойрхон уулздаг болно.
Эля: Чи чинь яаж байна аа?
Даня: Одоо бид хоёр заавал хамт байна, яагаад гэвэл би ингэж шийдсэн!
Эля: Харин би чамайг тэнэг гэж байна. Энийгээ тайл!
Даня: Надад түлхүүр нь байхгүй ээ...
Эля: Чи чинь бүр өвчтэй юм уу?
Даня: Тийм ээ өвчтэй, чи өвчин нь... бас чи одоохондоо надаар өвчлөөгүй байгаа нь харамсалтай.
Полина: Лидочка би бэлэн болчихсон юм шиг байна..
Лида: Зуу татчихаа юу?
Полина: Үгүй дээ би Антоныг уучлахад бэлэн. Тэрэнд хоёрдох боломж олгох хэрэгтэй гэж бодож байна. Хүн зовоогоод яахав дээ! Эхнээс нь эхлэх гээд л үзье!
Лида: Чи яг өвөөгийн жоорыг олоод л татчихсан байх. Гэхдээ яахвээ сайн л биз!
Полина: Явж тэрнийг баярлуулцгаая!
Полина: Чиргүүл нь хаачихаа вэ?
Бүсгүй: Энэ байна...
Антон: Баярлаллаа...
Диана: Хөөх загалмайлсан эцэг хүрээд ирсэн үү? Хүүгээ харах гээ юу? Бэлэглэх машин чинь хаана байна?
Антон: Би чиний саналыг хүлээж авахад бэлэн байна. Ваняг явуулчих, би чамтай үлдье..
Диана: Чиний ээлжит заль уу?
Антон: Үгүй ээ дахиад ямар ч заль байхгүй. Полина хүнтэй явалдаад, салах өрөгдлөө өгчихсөн.
Диана: Та хоёрын хоорондох бүх юм дууссан гэдгийг ойлгуулчихаа юу?
Ваня: Диана энэ би байна, ваннаа усаар дүүргэчихлээ усан орцгоох уу? Хөөх та энд юу хийж байгаа юм бэ, загнах гэж ирсэн бол арай л эрт байна!
Диана: Ванюш, үүргэвчээ бэлд, гэрлүүгээ ээж дээрээ очоорой... бүх юм дууссан!
Өвөө: Катюх...
Катя: Ннн...
Өвөө: Бодоод үз дээ би гудманд явж байсан чинь над дээр томоо гэгчийн туухайны хувцас өмссөн залуу ирээд, фитнесст явах эрхийн бичиг санал болгосон. Үнэгүй! Би ч настай хүн яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь таньдаг хүнд чинь хэрэгтэй ч юм билүү гэнээ? Жишээлбэл илүүдэл жинтэй байж болно гээд л... Би ч хурдхан салах гээд авчихлаа. Үнэгүй юм чинь чи авбал ав...
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: За...
Катя: Надад илүүдэл жинтэй танил байхгүй. Илүүдэл настай нэг хүн байгаа. Хорин тав орчим насаар залуужих хэрэгтэй. Ийм эрхийн бичиг хаана өгч байна? Би тэрнээс чинь шүдний эмчийнх нэгийг, бас үсчинд орж буурал үсээ будуулахыг, ганц хоёр газар арьс татуулах гоо сайханчийн эрх ч авмаар байна.
Полина: Хэрвээ үүрд явчихсан, дахиад ирэхгүй бол яахав?
Лида: Ирнэ ээ, энд утсаа мартчихаж...
Өвөө хоолой: Аливээ ор гэрээ мартсан залуу минь...
Лида: Харав уу, утас нь байхгүй ганц хоёр цаг ч болсонгүй.
Өвөө: Будулай хүү хотондоо ирлээ...
Полина: Ванечка юу болоо вэ?
Ваня: Намайг Диана хаячихлаа.
Лида: Энэ чинь тэгээд сайн л биз дээ?! Ээж нь нөгөө, ирэх газар байгаа л гэх гэсэн юм.
Өвөө: Харин Антончик чиргүүлтэйгээ хаачихаа вэ?
Ваня: Аав Дианагийнд байгаа. Одоо тэр хоёр хамт байгаа.
Полина: Яаж?
Ваня: Диана аавыг өөртэйгээ байвал намайг тайван орхино гэж амласан.
Полина: Энэ чинь юун утгагүй юм бэ?...
Лида: ..мэдээж шал утгагүй ю ?!
Өвөө: Чиний өмнө өвдөг дээрээ мөлхсөөр байгаад л залхаж!?
Лида: ..өвөө...
Өвөө: Харин чамайг Альберттэй явснаас хойш Антон гэр бүл ингээд дууслаа ч гэж бодсон.
Лида: Би тэрэнтэй яваагүй!? Үгүй шүү
Иванов хоолой: Их сайхан салют. Ерэн зургаан мянган өнгөтэй...
Залуу: Өөр ямар ч салют хэрэггүй. Манайд өчнөөн богооноороо байгаа. Бүр аван богоон. Бүтэн цуваа ирсэн.
Иванов: Арван богоон сайн л байна, харин арван нэг бол бүр ч илүү?! Ядаж пикарды нь ав л даа, оны өмнө булаацалдаад л авна!
Залуу: Манайд хийх газар ч байхгүй, агуулах бүр дүүрчихлээ.. Муж даяар хангалттай, бүр хуучин шинэ жилээр ч хүрнэ.
Иванов: Шашны баяраар яахав? Зарим өдрүүдээр нь салют буудсан ч болно.
Залуу: Яриа дууслаа, дараа жил хүрээд ир...
Иванов: Өөрөөр хэлбэл долоо хоногийн дараа юу? Тэгээд л бүгдий нь авах уу? Юу ч гэсэн хэрвээ бодлоо өөрчилбөл залгаарай.
Залуу1: Гал байхгүй биз?...
Залуу: ..юу болоо вэ, аливээ явж ажлаа хий, ажлаа хий...
Иванов: Бэлэглэчихье...
Залуу1: Баярлаллаа..
Залуу: Сергей Андреевич сайн байна уу...
Залуу1: Оройн мэнд...
Залуу: ..дагалдах хуудаснууд чинь бэлэн болчихсон... орцгоох уу?...
Залуу1: Орцгооё...
Антон: Диана...
Диана: За..
Антон: ..юу гээч миний толгой нэг л өвдөөд, маргааш болоё тэгэх үү? Ар дагзаар л янгинаад...
Диана: Би одоо эм өгчихье...
Антон: ..тийм үү...
Диана: Тийм ээ, таван минутын дараа л зүгээр болчихно...
Антон: Байзаарай Диана, би жаахан сармис идчихсэн. Ханиад хүрэхгүй гээд..шүдээ угаагаадахья, би одоохон...
Антон: Одоохон..Диана, Диана хүлээгээрэй, гэнэт л бүр хатгаад.. гэдэс! Надад эм байгаа, нооль ороод л удахгүй...
Диана: Энэ юу байсан бэ?
Антон: Мэдэхгүй ээ...
Даня: Бид хоёрын эвлэрсэнд зориулж солют буудаж байх шиг байна...
Эля: Тйим ээ үнэнийг хэлэхэд чиний эрэлхэг үйлдэл миний сэтгэлийг хөдөлгөчихлөө. Би энийг л ингэж удаан хүлээж байсан. Харин тэр цэцэг, уучлал биш.. Одоо бид хоёрыг юу ч салгахгүй!
Даня: Анн...
Эля: Тэнэг амьтан.. бүр хутга барьчихаагүй нь их юм гаж донтон...
Даня: ..Эля, Эля..
Эля: ..Эндээс хурдан зайл...
Даня: ..Эля тайвшир, тайвшир л даа...
Диана: Энд юу болоод байнаа?
Эр1: Гал гарсан гэнээ. Салют хадгалдаг агуулах шатчихсан гэсэн..
Диана: Чөтгөр ав... манай автосалон хажууханд нь байгаа... байна уу хамгаалалтын алба уу, агуулах шатаж байна гэсэн. Манайх руу орчихоогүй биз? Гал команд дууд л даа... манайх руу орох л дутаж гэнэ?!
Полина: Антон...
Антон: Манай унтлагын өрөө чамд ямар байна? Альбертийнх илүү том уу?
Полина: Бид хоёрын хооронд юу ч байгаагүй.
Диана: Антон бодоод үз дээ...Антон!
Антон: Поля бид хоёр эвлэрчихсэн гэдгийг ямар нэгэн байдлаар хэлэх хэрэгтэй биз дээ?
Полина: Үгүй гэнэтийн бэлэг болгомоор байна..
Антон: ..тийм үү... бүр долоо ч хоночихож..
Полина: Тэгвэл өнөөдөр л хэлчихье...
Антон: тийм үү..
Полина: Шинэ оны гэнэтийн бэлэг болог!
Антон: Тэгвэл бэлэг авах ч хэрэггүй тийм биз дээ...
Ваня: Өвөө би дахиад тоглоом оллоо.. өвөө...
Өвөө: Ванька хаана байна..
Даня: Аливээ хурдан аваад ир...
Өвөө: ..өлгөөд бай...
Ваня: ..энэ улаан яг...
Өвөө: Алив, нэг, хоёр, гурав...
Ваня: ..Сүлд мод минь асаарай...
Даня: ..сүлд мод минь асаарай..
Иванов: Аливээ хувцсаа өмсөцгөө, шинэ оноо гайгүй газар тэмдэглэхээр болчихлоо...
Өвөө: Юугаараа тэгэх гээ вэ? эсвэл чи нөгөө АТМ-ээ дэлбэлчихээ юу?
Иванов: Би салютнуудаа зараад жаахан мөнгө олсон. Гайгүй байшин өдрөөр хөлсөлчихлөө. Аливээ босцгоо явцгаая...
Антон: Сайн байцгаана уу, шинэ оны мэнд!
Иванов: Анн бүр Дианад ч хөөгдчихөө юу? Бас тэдний байшинг тоглоод алдчихсан уу?
Полина: Антоша бид хоёр эвлэрчихсэн.
Антон: ..тийм ээ...
Өвөө: Энэ бол бүр давхар уух шалтгаан, би он солигдохыг хүлээж чадахгүй байж магадгүй шүү...
Иванов: Аливээ бүгдээрээ явцгаая хурдал!
Даня: ..за яахав тэгь ээ...
Ваня: ..тэгье ээ явцгаая...
Иванов: Зоригтойхон, зоригтой ороорой, орцгоо...
Лида: ..харж байна уу ямар гоё засаа вэ?
Полина: Их сайхан тийм биз дээ...
Өвөө: Ойлгосонгүй чи яаж Албертаар зөвшөөрүүлээ вэ? Бид нарыг хашаа руу ч оруулахгүй гэж бодсон.
Иванов: Би түрээслээгүй ээ...
Өвөө: Нн...
Иванов: Би энийг... авчихсан.
Лида: Чи юу гэж тоглоод байгаа юм бэ? Энэ чинь дөрвөн сарын нэгэн биш...
Иванов: Анхаараарай... Антон Павлович!...
Антон: Тэгэлгүй яахав Алексей Викторович..
Иванов: Энэ баримт бичиг нь...
Антон: Нхн...
Иванов: Долоо хоногийн өмнө салют хадгалдаг агуулах шатсан. Муж даяар зөвхөн би л салюттай үлдсэн. Тэгээд гурав дахин үнэтэй зарчихсан.
Антон: Тийм ээ... баримт бичиг хэвийн байна.
Лида: Харин би Лёша чамд боломж байгаа гэж үргэлж итгэдэг байсан. Гэхдээ чи өөрийнхөө байдлаар ямар ч бүтэлгүй гэдгээ л харуулдаг байсан. Лёшка минь, Лёшка...
Ваня: Ааваа энэ бол гайхалтай, алив гараа...
Иванов: Ширээнийхээ ард сууцгаая, энэ явдлыг тэмдэглэх хэрэгтэй..
Ваня: Тийм ээ, тэгэлгүй яахав... би энд бага зэргийн ширээ засчихсан. Алив суугаарай...
Полина: Анн тийм шүү...
Өвөө: ..тийм ээ тийм Полиночка, тэгэхээр энэ чинь Лёха одоо бүлгийн толгойлогч болж байгаа гэсэн үг үү? Харин бид нар бүгдээрээ одоо Ивановынхон, харин Ивановынхон биш... шинэ сүлд захиалах хэрэгтэй!
Полина: Гол нь бид нар дахиад хамт байна. Бүх юм хэвэндээ орж байна...
Антон: Тийм ээ хэвэндээ орж байна.
Өвөө: Миний хайртай лобсторууд...би та нарыг ямар их санав аа?!...
Лида хоолой: ..одоо болно оо...
Бүгд: Дөрөв, гурав, хоёр, нэг! Шинэ жилийн мэнд хүргье...
Иванов: Аав аа... та нар чинь.. жимсний шүүс юм уу?
Ваня: Тийм ээ...
Иванов: Одоо болноо, ийм сайхан өдөр.. жаахан хатуухан...
Лида: Нэг..
Полина: ..хоёрын..
Антон: ..анхаараарай...
Иван: ..алив энийг...
Ваня: ..их баярлаллаа...
Иван: ..шинэ оны мэнд...
Ваня: За тэгэхээр Данёк бидний төлөө юу! Тэр бүх хүүхнүүдийг Пицунда руу нь тонилгочихъё...
Даня: Тйим ээ үнэн! Элягийн араас дахиад гүйхгүй, дахиад гутамшиг болохгүй...
Ваня: ..их сайхан үг... аливээ чулуу шиг..
Даня: Эля, Эля, Эля...
Гамлет: Чимээгүй... юу гэж хашхичаад байгаа юм бэ? Явцгаая юм ид..
Даня: Тийм ээ тэгье...
Өвөө: Гэр бүлийнхээн...
Лида: Юу вэ..
Өвөө: Түр анхаараарай... би их олон юм бодсон...
Иванов: ..ааваа тэр чинь сайн л байна.
Өвөө: Зарим нэг юмыг ч ойлголоо. Хайртай хүмүүсээ ямар байгаагаар нь л хүлээж авах хээргтэй.
Иванов: Та юу гэх гээд байнаа?
Өвөө: Катюха надтай гэрлэ л дээ!
Лида: Та эхлээд бөгж бэлэглэ л дээ...
Өвөө: Эхлээд зөвшөөрчихөг, тэгэхээр нь л бэлэглье. Тэгэхгүй бол үнэт эдлэл буцааж авахгүй..
Антон: Виктор Алексеевич та яг л ийм...
Өвөө: Катерина тэгээд юу гэмээр байна?
Катя: Виктор Алексеевич би бодох хэрэгтэй юм байна..
Өвөө: Бодоо, гэхдээ хурдан бодоорой. Яагаад гэвэл би үүрд хүлээхгүй...
Ваня: Баяр хүргье!
Мсж: Шинэ оны мэнд, явж тэшүүрээр гулгах уу?
Мсж: Явцгаая..
Милана: Чи хаана ингээд уучихаа вэ? Уу..
Гамлет: Май энийг ид.. энэ маш амттай...
Даня: Би зүгээр л.. Милана эгчээ, Гамлет ахаа... би Элягийн төлөө юу ч хийхэд бэлэн! Энэ байна..
Бичиг: Оганяны охин Эля...
Иванов: За яасан Лидка хаалгаа нээнэ биз дээ?
Полина: Алексей!
Антон: Чи бүр, энд явж байна уу?!
Иванов: Антоха би, байшин минийх юм чинь унтлагын өрөө ч гэсэн...
Антон: Би чамд унтлагын өрөөг чинь заагаад өгье л дөө...
Бичиг: Энэ түүх үргэлжилнэ..
!!!!!!!!!!!!!!
Back to episodes Go home