Иванов залуу
Лида бүсгүй
Антон залуу
Полина бүсгүй
Ваня хүү нь 16тай
Даня хүү 16тай
бүсгүй
Бүсгүй1
Эм
Цагдаа залуу
Цагдаа1 залуу
Эмч залуу
Эмч1 залуу
Хаяг: Төрөх
Бичиг: 2001 он
Бүсгүй: Алив..
Бүсгүй1 хоолой:: ..дүл..
Бүсгүй: ..алив алив алив..
Эм: ..дүл..дахиад..
Бүсгүй: Дахиад...
Иванов: Чи бас л төрөх үү?
Антон: Тийм ээ, хоёр ч цаг болж байна.
Эм хоолой: Дүлээд бай..сайн байна..
Бүсгүй: Алив ээ алив алив..
Иванов: Тэгэхээр их л том хүүхэд гарч байгаа юм байна даа!
Бүсгүй: Баяр хүргье бүсгүй минь та хүүтэй боллоо..
Иванов: Хүү.. би хүүтэй болчихож! Хүү.. хүү.. хүү..
Антон: Би ч гэсэн адилхан..
Иванов: Алив гараа...
Иванов: За эрчүүдийн төлөө татчих уу?
Антон: Тийм ээ бололгүй яахав...
Иванов: Тэнд нэг дэлгүүр харагдсан одоохон зохицуулаадахъя...
Антон: ..тэг ээ...
Иванов: ..одоохон... Өө.. мөнгө байна уу?
Антон: Байгаа...
Иванов: Өгчих..
Антон: Май... би удахгүй, одоохон...
Эм: Энэ нэг дугуй чинь.. өө чимээгүй, битгий уйлаарай...
Бүсгүй хоолой: Энэ чинь бас юу вэ?! .... Анн энэ минийх байна..
Эм: Харин энэ минийх...
Бүсгүй: Энэ чинь юу вэ...
Бичиг: Арван зургаан жилийн дараа
....
...
Лида хоолой: Зогс... бодсны ч хэрэггүй шүү...
...
....
Бичиг: Хэлбэр сайтай бялуу бэлдэлт
Иванов: Жаахан дулаан болгоно оо...
Хоёр Ивановынхан
Антон: Тооны давтлагын багш чинь чамайг хичээл дээр дэмий юм хийгээд гэж байсан. Чи хэзээ ухаан суух хүн бэ?! Нэр төртэй Ивановын удмаа гутааж байгаагаа чи мэдэж байна уу?
Ваня: Юун нэр төртэй удам!? Элэнц өвөө уншиж ч чаддаггүй байсан! Харин та ерээд онд сэтгэлийн хөдөлгөөнтэй л залуу байж. Таны мөнгөтэй болсон нь бид нарыг язгууртан болгохгүй. Танай дизайнерийн энэ сүлд интернетэд өчнөөн янз байгаа.
Антон: Чи аавтайгаа яаж ярьж байгаа юм бэ?
Ваня: Үйл үгийн төгс хэлбэр, энгийн биш бүтэцтэй нийлмэл өгүүлбэрээр...
Антон: Ямар сонирхолтой юм бэ, гэртээ их л мэргэн цэцэн хүн, харин сургууль дээрээ дөнгөн данган гурав...
Ваня: Надад өөр хэрэггүй ээ, гурав авлаа гээд манай сүлдийг хураачихгүй шүү дээ!?
Антон: Тэгэхээр...
Полина: ..Антон тайвшир, Ваня чи буруу ярьж байна.
Полина: Англи хэлний давтлагын багш чинь...
Антон: Явж хичээлээ хий! Тайландад “ту биир”-ээс өөр юм хэлж мэдэхгүй л байсан.
Ваня: Хахчихав!?
Антон: Юу?!
Ваня: ..би үнэний нь л хэлсэн юм..
Полина: ..чи яах гэж уурлаж байдаг юм бэ, чи уурлаж болохгүй, даралт чинь хөдөлчихнө...
Антон: ..тийм дээ, гэхдээ яаж, даралт яаж зүгээр байх юм бэ, энэ чинь, эцэгтээ ямар ч хүндэтгэл алга, яаж, хүний хүүхэд шиг л, би ойлгохгүй байна, хэнийгээ дуурайчихсан юм бэ?!
Лида: Тэнэг гэдэг нь, өөр хийх юм алга уу? Яваад тэр банш гаргаадах..
Иванов: Хөөх, халуун байна шүү...
Иванов: Ингэхэд цөцгий байхгүй юм уу?
Лида: Эсвэл аяга дарс хийлгэмээр байна уу?! Чи л энэ шинэ жилийн салют зээлээр авчихаагүй бол одоо цөцгийтэй л байх байсан.
Иванов: Гааль дээр машин саатчихна гэж би яаж мэдэх юм бэ? Найман сард хэнд ч салют хэрэггүй... зүгээрээ ирэх шинэ жилээр зарчихна.
Өвөө: Нхн бас бизнесмен гээд байгаа шүү!
Даня: Ааваа ингэхэд интернетээр пикард гэж зарах гээд үзвэл яах бол? Аягүй бол хүүхдүүд сонирхоно, би туслая...
Лида: Нхн, хүүхдийн хуруу гар дэлбэлчихээд, шоронд л орно. Тэгээд гурвуулаа зээлтэй нь үйлээ үзэх байлгүй.
Өвөө: Орвол орж л байг! Нэг хоолны сав хасагдна. Хайрцаг банш гурвуулаа иддэг болно.
Иванов: Ха ха ха...
Эм хоолой: Та зорьсон газраа ирлээ..
Антон: Гэрээсээ офис хүртэл хоёр минут хоёрин дөрвөн секунд. Энэ бол нисдэг тэрэг биш онгоц!?
Полина: Чи худалдаад авчихсан л гэж битгий хэлээрэй...
Антон: ..үгүй ээ одоохондоо зөвхөн шалгаж байна. Полина гуйя битгий эхлэ л дээ, гуйя, яасан юм бэ? Энэ бол их таатай, аятайхан зүйл. Ямар ч түгжрэл, цагдаа, юу ч байхгүй, Жийпнээс жаахан л үнэтэй..
Полина: ..болноо, аягүй бол маргааш гэхэд л энэ нисдэг тэрэг хашаанд агааржуулагчийн оронд л зогсож харагдна..
Антон: ..тийм гэж үү?
Полина: ..Тийм ээ. Гадуур хямралтай түгжрэл гарахгүй байгаа...
Антон: ..за за дараа ярилцацгаая..
Полина: ..дараа ярилцъя гэхээр чи аль хэдийн шийдчихсэн гэсэн үг.
Антон: Энэ чинь бас юу вэ?
Полина: ..энийг би Ванягийн төрсөн өдрөөр компьютер авсан юм. Алиска Лос-Анжельесээс авчирч, сүүлчийн загвар..
Антон: Тэр ажилгүй нөхөрт ийм бэлэг, арай үнэтэй юм биш үү?!
Полина: Арван зургаа хүрч байна шүү дээ!?
Антон: Тэгээд арван зургаан гегатай флаш л бэлэглэ л дээ, өөр юм авах гавъяа байхгүй...
Полина: Антон чи өөртөө нисдэг тэрэг авсан. Хүүдээ ердөө л флаш уу?!
Антон: За за.. жолоочоо..нөгөө, явж болно...
Иванов: Тэгээд юу болж байна?
Даня: Ааваа.. энэ бол банкны албан ёсны сайт. Хөршийнхөө амбаарыг ухдаг шиг чинь биш!
Иванов: Юу гээч.. чи амбаар яаж мэдээ вэ? Тэгээд ч би биш..
Даня: Би өөрөө ойлгосон юм.
Иванов: Нхн.. ойлгосон гэнэ шүү...харин хүнд хэлчихвээ?!
Даня: Нхн...
Иванов: Ингэхэд юу гээч.. хэрвээ зээл янзлаж чадахгүй бол, ядаж долларыг нь рубль болгочихоорой за юу? Арван мянган рубль бол би..маргааш ч өгчихөж чадна. Сарын дараа!? .. яасан?
Даня: Аюулгүй байдлын систем нь нэвтрэх оролдлогыг хаачихлаа..
Иванов: Муу новшнууд юмдаа... юу гээч, ингэхэд аюулгүй албаны ажилчид нь унтчихсан хойгуур шөнө оролдоод үз л дээ?
Даня: Та сая үнэнээсээ юу?
Иванов: Нхн...
Өвөө: Лёха.. цагдаа ирж байх шиг байна!
Иванов: Хаана байна?
Өвөө: Энэ л байна..
Иванов: Но бассаран!
Цагдаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хаалгаа онгойлго!.. Сайн байна уу иргэн Иванов.
Иванов: Сайн сайн... өнөөдөр ямар орой явж байх юм бэ? Гудвин дээр очиж хүн чанар гуйгаа юу? Гутлаа тайлах хэрэггүй дээ, зүгээр л орчих.. ийшээ, ийшээ ор.. ор ор... Энэ чамайг бурхан шийтгэж байгаа юм! Хүний зовлонгоор жаргал хийж болохгүй.
Цагдаа: Чи чинь яаж байнаа тэнэг ээ, онгойлго!? Чи өөрөө л балрана шүү...
Иванов: Чамайг дахиж битгий ирээрэй гэж хэлсэн байх аа?!
Цагдаа: Онгойлго гэж байна...
Иванов: Ингээд нэгээр багаслаа. Тайван тайван...Аав аа!?
Антон: Жаахан аажуухан давтаж болохгүй юу?!...
Бүсгүй хоолой: Намайг Ольга Петрова гэдэг. Би Оросын “Русь купер” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгч..
Антон: Чи ингэж англи хэлээ давтдаг юм уу?.. Миний бодлоор энэ гүнзгийрүүлсэн хөтөлбөр үү?!
Ваня: Оксана, Оксана..
Антон: ..зогсож бай! Би чамтай ярьж байна!
Ваня: За..
Антон: Чи ийм юм хийдэг хүн бий?! Чиний энэ тоглоом бүр энд тулчихаад байна!..
Ваня: ..Ямар тоглоом?! Оксана бид хоёрын бүх юм жинхэнээсээ!
Антон: Жинхэнээсээ?! Чиний энэ “жинхэнэ” цагийн ямар үнэтэй гэдгийг мэдэх үү, хэрвээ энэ конъякийг нэмчихвэл бүр ч дийлдэхээ болих байлгүй!?
Ваня: Та энэ мөнгөндөө бүр солиорчихож!? Мөнгөнөөс чухал зүйл байдаг юм!
Антон: Чи тэгснээс бүр хайртай гээд хэлчих л дээ?!
Ваня: Хайртай. Бүр надаас жирэмсэн болчихсон. Бид хоёр гэрлэх гэж байгаа... ааваа, та яасан бэ, аав аа! Ээжээ түргэн дуудаарай, аавын бие муудаад байна..
Цагдаа хоолой: Онгойлго тэнэг ээ! Эсвэл би эндхийг чинь буулгалаа шүү!
Өвөө: Хагалсан шил болгоны чинь төлөө нэг өдөр илүү суулгана шүү ойлгосон уу?!
Цагдаа2: Хаалгаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба!
Иванов: Хоёулаа юм байх даа?!.. түр хүлээгээрэй, манайх.. манайх гэрээ янзлаагүй байна!
Иванов: Серёга чи яах гэж яваа юм бэ?
Цагдаа2: Би Серёга биш ээ, одоо ажлаа хийж байна. Ингэхэд манай хамтрагч хаана байна?
Иванов: Тэр чинь нөгөө.. гэдэс нь базлаад.. тэгээд хүндрэх гээд гарчихсан.
Лида: ..чи чинь..
Цагдаа2: Сайн байна уу!
Лида: Сайн байна уу...
Цагдаа2: Танай зээлийн өрийн асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу хөрөнгийг чинь хурааж эхлэх гэж байна. Юугаа өгөхөд бэлэн байна?
Өвөө: Миний бөгсөн дээр нэг батга байгаа. Авбал ав ав...
Цагдаа2: Их инээдтэй байна. Тэгвэл энэ нөүтбүүкийг авлаа..
Даня: Үгүй ээ...
Цагдаа2: Тэгэхээр файлуудаа дараа нь хуулж аваарай..
Даня: ...энэ миний хичээлд хэрэгтэй.. хичээл..
Иванов: ..хичээлд нь хэрэгтэй байгаа биз дээ..
Даня: ..би хичээлээ хийнэ..
Цагдаа2: Яахав хичээлд чинь хэрэгтэй бол ч, үлдээхээс... энийг нь наачихаарай...
Цагдаа2: Энд юу нууж байгаа билээ?
Иванов: ..хэрэггүй ээ, манай энд ийм том хархтай, их том...
Цагдаа2: ..оёдлын машин, германых уу?
Лида: ..энийг өгөхгүй ээ манай ганц хоолоо олдог юм. Би яасан ч өгөхгүй...
Өвөө: ..тиймээ өгч болохгүй шүү, өвөө чинь энэний төлөө таван жил тулалдсан юм.
Цагдаа2: Тэгвэл энэ юу юм бэ? Бүр бүтэн агуулах дүүрэн..
Иванов: ..энэ манай ахуйн хэрэглээний юм!
Цагдаа2: Алив энийг бүрэн хангалттай гэж бодож байна.
Өвөө: Харин би чамд эндээс гарахад чинь энэ бүрэн хангалттай гэж бодож байна.
Цагдаа2: Алексеевич та чинь боль л доо!
Өвөө: алив...
Цагдаа2: ..ойлголоо! Би ойлголоо..
Өвөө: ..зөвөө...
Цагдаа2: ..Ойлголоо, би бүгдийнэ ойлголоо...
Цагдаа1 хоолой: Серёга би энд байна, намайг эндээс гаргаадах...
Өвөө: Бас энэ олзлогдсон хүнээ аваад яв...
Цагдаа2: Би бүгдийнэ сайн ойлголоо, ойлголоо ойлголоо, сайн ойлголоо, би сайн ойлголоо. Гэрт нь хүн алга гээд хэлчихье. Тайван тайван...
Өвөө: Алив...
Цагдаа2: Би бүгдийнэ ойлгосон Алексеевич... би бүгдийнэ ойлголоо.
Иванов: Аста ла виста беби..
Цагдаа2: Ай л би бэк тэнэгүүд ээ...
Иванов: Юу гэнээ...
Полина: Бид нар яагаад зогсчихвоо?
Жолооч: Түгжрэл..
Полина: Дохиогоо дугарга л даа...
Жолооч: Тэгье л дээ...
Антон: Нисдэг тэрэг авах хэрэгтэй гэж хэлээ биз дээ?
Даня: Нэмэргүй, энэ ингээд өнгөрсөн..
Лида: Ийм жаргалтай өссөндөө аавдаа л баярлаллаа гэж хэл!
Даня: Аав аа...
Иванов: Нн..
Даня: Би компьютергүй бол ямар ч аргагүй. Хэрвээ намайг программист болгомоор байвал шинийг л авч өг.
Иванов: Нхн, хариултанд нь нисдэг тэрэг аваад өгөх үү... би хаанаасаа тийм мөнгө авахав дээ. Тэгснээс бүр... инээдтэй юм... гэхдээ?! Байзаарай... ингэхэд цусаа өгч болох юм байна. Юу гээч хэрвээ бүгдий нь өгчихвөл.. ийм..шинэ нөүтбүүкэнд хүрэх л ёстой! Харин сайн хичээвэл хулгана ч авчихна.
Лида: Эсвэл бүгд бөөрөө өгцгөөх үү? Ханандаа хананы цаас наацгаая.
Иванов: Чамд мөнгө олох өөр арга байгаа юм уу?! Ингэхэд удахгүй төрсөн өдөр нь болно! Бэлэггүй үлдээх гээгүй биз дээ? Аливээ хүү минь байз..эмнэлэг явцгаая! Бүгд..
Лида: ..чи чинь..
Иванов: ..шинэ компьютерийн төлөө гемотогенээ шавхацгаая! Ойлгосон уу?! Тэгэхээр миний оймс хаана байна?
Иванов: Та нар чинь аянганд нэргүүлчихээгүй биз дээ?! Хэрвээ юм хайж байгаа бол бүгд энд байна! Галт тэрэг бид нарыг хүлээхгүй шүү, бүгд удаад л..
Өвөө: Наашаа хүрээд ир...
Иванов: Яагаа вэ?
Өвөө: Чиний нуусан юм байгаа мэдэж байна. Жаахан татчихъя..
Иванов: Та чинь цусаа өгөхгүй юмуу?
Өвөө: Юу гэж хашхичаад байгаа юм бэ, би чинь зүрх муу. Миний цус цусан хиаманд л тэнцэх байх..
Иванов: Явцгаая гэхдээ чимээгүй..
Иванов: Ямар байна?
Өвөө: Сүрхий үнэртэж байна шүү, энэ юу юм бэ?
Иванов: Цэвэр спирт. Сольж авсан юм. Тэгээд л ийш нь хийчихсэн.
Өвөө: Чи ч баллах хүн юм аа...
Иванов: Ямар байна?
Лида: Чи чинь яагаад мотоциклоо асаахгүй байгаа юм бэ? Аливаа асаа..
Иванов: Галт тэргээр явна гэсэн биз дээ?
Лида: Цаг хэд болж байгааг харсан уу? Саяынхаас хоцорчихсон. Дараагийнх нь цагийн дараа..
Иванов: Бензин байхгүй ээ...
Лида: Чи чинь юу яриад байнаа өчигдөр чамд хоёр зуун рубль өгөө биз дээ? Аливээ асаа, тээр байж л байна.
Иванов: Асахгүй байгаа, байж л байна гэнэ шүү!?
Лида: Юу гэж маяглаад байгаа юм бэ?! Алив холд доо.. цаашаа бай! .. Тээр!
Ваня: Ааваа...
Антон: Нн..
Ваня: Би танд хэлье гэж бодоод, юу гэхээр..намайг уучлаарай. Таныг бухимдуулаад.. бас хүүхдийн тухай ч таныг уурлуулах гэж л хэлсэн юм. Ийм юм болно гэж бодоогүй.
Эмч: Даралт чинь гайгүй болчих шиг боллоо... гэртээ харьж болно. Гэхдээ би чамайг ганц хоёр хоног хэвт л гэж зөвлье...
Антон: ..ойлголоо...
Эмч: Энэ удаа бол гайгүй л өнгөрч, дахиад ингэхгүй байх хэрэгтэй. Чамд одоо..бухимдах аюултай...
Иван хоолой: Би дахиад бухимдахгүй ээ... надад нэг юм хэлээдэх дээ.. Чи Иван Антоничийг комиссоор оруулаадахаж чадах уу?
Эмч: Асуудал алга аа...
Ваня: Юу гэнээ, бас юун комисс вэ, яах гэж?
Антон: Энэ сүүлчийнх байхын тулд! Болсоон хүү минь, чи Суворовын сургуульд орно. Тэнд чи хэлсэн үгэндээ ч, хийсэн үйлдэлдээ ч эзэн болж сурна.
Ваня: Гэхдээ аав аа...
Полина: Антош арай хэтрэх юм биш үү?!
Антон: Энэ..чамд өгч байгаа бэлэг. Зүгээр өгөөгүй л дээ, төрсөн өдрийн чинь, дараа жилийн ч гэсэн!
Эм хоолой: Хаачихнэв! Эмнэлэгт улавчгүй орж болохгүй.
Даня: Улавч хаанаас авах юм бэ?
Эм: Надаас ав.. хос нь хорин рубль. Гуравыг бол жар.
Иванов: Хэд ээ?!
Эмч1: Ивановынхан уу?
Иванов: ..тийм ээ...
Эмч1: Яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ гэхдээ цусны бүлгэнд чинь нэг асуудал байна.
Иванов: Юу гэсэн үг вэ?
Эмч1: Та нар хоёр, дөрөвдүгээр бүлгийн цустай тийм үү?
Лида: Нхн...
Эмч1: Тэгэхээр хүү чинь аль нэг нь л байхаас нэдүгээр бүлэг байх боломжгүй.
Иванов: Байзаарай.. сонирхолтой л юм, миний Данила хэнээс цусаа авсан гэсэн үг вэ?
Лида: Чи юу гэх гээд байна аа?! Намайг өөр хүнээс олсон гэх гээд байгаа юм уу?!
Иванов: Чи л харин, эмч юу гэснийг сонссонгүй юу?!..
Лида: ..Чи чинь өвчтэй юм уу, би хэзээ ч чамайг хуурч байгаагүй...
Эмч1: ..чимээгүй, чимээгүй, битгий хашхичаад бай л даа! Манайд энэ асуудлыг ДНК-гийн шинжилгээгээр маш амархан шийдчихнэ.
Лида: Ямар үнэтэй юм бэ?
Эмч1: Найман мянга.
Иванов: Уучлаарай хүү минь, компьютерээ дараагийн удаа худалдаж авъя..
Эмч1: ДНК шинжилгээний хариу Иван Алексей Викторович..
Лида: ..суугаач...
Эмч1: ..Иванов Данил Алексеевичийн эцэг биш гэдэг нь ерэн ес зууны ерэн есөн хувиар батлагдаж байна.
Иванов: ..садар эм...
Лида: ..би хэлээ биз дээ..
Эмч1: ..би дуусаагүй байна!
Иванов: Юугий нь дуусгах юм бэ, би саллаа!
Лида: Анхн, их юмаараа айлгаж дээ..
Эмч1: ДНК шинжилгээний дүнгээр Иванова Лидия Семёновна Иванов Данил Алексеевичийн эх биш гэдэг нь ерэн ес зууны ерэн есөн хувиар батлагдаж байна.
Лида: Харав уу? Би чамайг ерөөсөө хуураагүй...
Иванов: Бурхан минь би ч бүр.. гэхдээ гол нь чи ч, би ч...
Лида: Зүгээр дээ...
Эмч1: Та хоёр ойлгоогүй байна. Энэ танай хүүхэд биш.
Лида: Яаж тэр вэ?
Иванов: Тэгвэл энэ хэн юм бэ?
Лида: Манай хүүхэд аль гэж?
Антон: Болчихлоо нөхөр сонсогч оо! Чемоданаа бэлд...
Полина: Гуйж байна, хүүгээ уучил л даа..
Антон: ..аливээ гонгинохоо боль! Ганц хоёр жил казаарамд амьдарлаа гээд хэнд ч муу юм болохгүй. Эр хүн болоод л ирнэ. Гүйцээ! .. Тийм ээ би байна. Сайн байна уу.. Тийм ээ Иванова Полина Сергеевна манай эхнэр. Тийм ээ Зареченскийн төрөхөд арван зургаан жилийн өмнө тийм ээ... ингэхэд юу болоо вэ?!
.............
№2
Полина: Яачих ваа?!
Антон: Полина өөрийгөө битгий зовоо л доо гуйя.
Полина: Зүгээр л ой ухаанд ч багтахгүй юм! Бид нар хүний хүүхэд өсгөөд л..
Антон: ..би мэднэ ээ...
Полина: ..харин манай хүүхэд огт өөр газар...
Антон: ..тайвшир..
Полина: .. Хэрвээ ямар нэгэн хар тамхичин, архичид байвал яахав ..
Антон: ...боль л доо, тайвшир чи тайван байх ёстой. Чамаас гуйя алив амьсгаа аваад гарга, тайвшир, амьсгалаад л, болноо болно...болсон...
Полина: ..одоо цаашаа яаж амьдрах юм бэ?...
Антон: ..юу яаж гэж, амьдардагаараа л амьдарна..
Полина: Би тэрэнтэй муужгай шиг л, бүр яаж...
Антон: ..болно оо, чамаас гуйя, чи тайвширч болох уу, энэ чинь...
Полина: Ванюша чи яаж байна?
Антон: Зүгээр ээ..
Ваня: Би одоо та хоёрыг хэн гэхэв? Антон ах, Полина эгчээ юу?
Антон: Ваня... энэ бүх болсон юм, юу ч өөрчлөхгүй. Чи тэртэй тэргүй бидний хүү..
Иванов: Юу гээчийн ордон бэ, богоон дүүрэн мөнгөөр барих байх..
Лида: Чамд хүний мөнгө л чухал байгаа л даа, өөрийнхөө мөнгийг бод!
Иванов: Юугий нь бодохов дээ, нооль, тооцоо дууссан. Хичнээн хулгайлахаараа, ийм ордон барихав?
Даня: Яагаад хулгайлах гэж, долларыг гучин хоёр байхад нь дарчихсан ч юм билүү?
Хоёр Ивановынхан
Антон: Антон Павлович.. Чехов шиг..
Иванов: Алексей Викторович.. Березовский шиг.. гэхдээ Викторович л доо..
Полина: Полина...
Лида: Их таатай байна. Лида.. энийг танд!
Иванов: Харин энэ, Данила..манай, бас зарим нь та хоёрын хүү.
Даня: Сайн байцгаана уу...
Ваня: Сайн уу анд минь... зүгээр үү?
Антон: Энэ Иван, танай, бас манай хүү..
Иванов: Бид хоёр ч гэсэн эхлээд Иван гэж нэр өгөх гэж байсан юм. Жинхэнэ инээдтэй болох байж дээ!
Иванов: Танайх ч халуун юм аа... тиймээ.. ингэнэ гэж мэдсэн бол өглөөнөөс гэдсэн хиам чихдэггүй байж!
Лида: Тийм шүү, үнэхээр л гайхалтай ширээ..
Иванов: ..нхн...
Лида: ..та Полина лав хоёр хоног зуухнаасаа холдоогүй юу?
Полина: Энийг би хийгээгүй л дээ...
Иванов: Тэгээд хэн? Зарц уу?! ... Том хавч байна шүү! Таваар авсан уу?
Антон: Энэ лобстор, долоогоор зардаг.
Полина: Бид нар Банганд амарч байхдаа анх удаа идэж үзсэн. Бид нарт их таалагдсан тийм биз дээ?..
Антон: ..тийм ээ...
Полина: Одоо байнга л бэлддэг, ав л даа...
Иванов: Бид нар дүүргээс банш аваад, бүр таалагдаад..одоо өдөр бүхэн иддэг.
Антон: Алексей, та юу уухав? Виски, эсвэл Архи, Конъяк, Ром, Жийн?!
Иванов: Мөсөн архи уу?
Антон: Энэ Англи жийн. Ингэхэд их сайн, санал болгоё..
Иванов: Би сохорчихгүй биз?!
Антон: Үгүй дээ...
Иванов: Гацуур үнэртэж байна.
Антон: Арц.
Иванов: Одоохон ямар жийн гэдгий нь үзээдэхье... ..чи... яахав..
Лида: Болиоч... ичихгүй байна уу?..
Иванов: ..ийм сайхан зуушин дээр, уухгүй бол болохгүй биз дээ...
Лида: ..хэрэггүй ээ...
Иванов: ..маргааш гэхэд л эд нар чинь...
Лида: ..тавь..
Иванов: ..за за...
Лида: Бид нар уг нь уудаггүй л дээ.. .. зөвхөн ийм баяраар л, гэхдээ бага зэрэг.. тэгэхээр та нар ч гэсэн Ивановууд уу?
Антон: Ивановууд... манай гэр бүл эртний язгууртны удмын үе залгамжлагчид.
Иванов: Ннн...
Антон: Тийм ээ...
Иванов: Тэгвэл би ч гэсэн язгууртан байж магадгүй л юм байна. Би ч гэсэн Иванов шүү дээ!
Ваня: Үгүй л болов уу! Бүх Ивановууд дотроос зөвхөн манай аав л язгууртны удам.
Полина: Бид нар яагаад манайхыг, биднийг л яриад байгаа юм бэ? Тэгснээс Данилийн тухай яриад өг л дөө.
Лида хоолой: Манай Даня компьютерийн суут ухаантан.
Иван хоолой: ..ннн...
Иванов хоолой: ..тийм шүү..
Лида: Онц сурдаг. Медальтай төгсөх гэж байгаа.
Антон: Манай хүү ч гэсэн. Сурдаг...
Полина: Тийм ээ... гимназд, тийм биз дээ? Гадаадын гурван хэлтэй...
Антон: Ялангуяа англи хэл...
Ваня: Данила хөгшчүүлтэй суугаад яахав даа?! Тэгснээс явж шилүүс хоололцгооё...
Даня: Танайд шилүүс байдаг юмуу?
Ваня: Чи шилүүс гэхээр гайхад, харин хана дүүрэн сүлд бол үгүй юу?
Лида хоолой: Яв яв хүү минь, шилүүс хоолол...
Данил хоолой: Юу гээч, танайх шилүүсээр яадаг юм бэ?
Ваня: Энэ аавын л нэг ийм. Нэг найзындаа харчихаад л авах гээд.. Польшоос авчиртал нь хагас жил хүлээсэн.
Даня: Яагаад тэгж удсан юм бэ?
Ваня: Гаалийн бүрдүүлэлт, бичиг баримт гээд л... удам мудам нь бид нарынхаас л нарийн. Май хооллоод үз... аавын хувьд зүгээр л нэг чамирхал! Харин надад охинтой танилцахад тусладаг.
Даня: Яаж тэр вэ?
Ваня: Хэрвээ хэнийг ч юм хазмаар санагдвал, үргэлж “шилүүс үзүүлнэ” гэж хэлдэг.. тайвшираа би хүү сонирхдоггүй. Чи найз охинтой юу?
Даня: Одоо бол үгүй ээ...
Ваня: Нн.. урд нь байсан уу?
Даня: Урд нь.. бас л байгаагүй.
Ваня: Эцэг эх чинь төрсөн өдрөөр чинь юу бэлэглэсэн бэ?
Даня: ДНК-ийн шинжилгээ. Харин чамд?
Ваня: Харин намайг цэргийн сургуульд явуулахаа шахсан.
Даня: Үгүй байлгүй дээ...
Ваня: Тийм ээ...
Даня: Сонирхолтой л бэлгүүд байж!
Лида: Би танд туслах уу?
Полина: Катя сэрээг нь солиод өгчихгүй юу?
Иванов: Хэрэггүй дээ Катюха санаа зовох хэрэггүй. Энд зөндөө тавьчихаж, би өөрөө авчихна... танайх сайхан байшинтай юм байна.
Антон: ..баярлаллаа..
Иванов: Та юу хийдэг вэ?
Антон: Би автохаустай. Машины худалдаа, сервис үйлчилгээ, дисконт, лизинг, гээд л тиймэрхүү... харин та юу билээ?
Иванов: Нн?
Антон: Таныг юу хийдэг вэ гэж байна?
Иванов: Ингэхэд та л гээд, чи гэж эхлэцгээе л дээ...
Антон: Тэгье ээ...
Полина: Танайх хаана амьдардаг вэ, байранд уу, байшин уу?
Лида: Байшинд..мэдээж танайхаас жижиг л дээ...
Иванов: Зуу дахин жижиг.
Полина: Үнэнийг хэлэхэд, манай найз бүсгүй гайхалтай байшин бараг үнэгүй өгөх гэж байгаа...
Антон: ..нээрээ тийм шүү..
Полина: ..ердөө л арван таван сая.
Иванов: Хэд ээ?
Антон: Арван тав...
Иванов: Ийм юмыг алдвал би хэзээ ч өөрийгөө уучлахгүй. Танай энэ хавьд АТМ байгаа юу?
Полина: Өө манай хоёр хүү ороод ирлээ..
Лида: ..тийм байна. Ингэхэд нээрээ бид нар чинь бараг л марчихсан сууж байна...
Полина: ..тийм шүү...
Лида: ..төрсөн өдөр нь шүү дээ.. Ваня.. хүү минь, бид хоёр чамд баяр хүргье, төрсөн өдрийн мэнд хүргье...
Иванов: Өө Ваня, чи ч гэсэн Данил шиг арван зургаатай юм уу?! Ямар сонин давхцал вэ... Ваня чиний амьдрал энэ галт наадмын салют шиг хурц, бас пикард шиг таашгүй байх болтугай. Алив гараа... төрсөн өдрийн мэнд..
Ваня: ..баярлаллаа.. ямар ч гэсэн Суворовын сургуулиас л дээр.
Антон: Данил.. чи компьютерийн суут ухаант гэж байсан. Бид чамд энэ, хамгийн сүүлийн үеийн ноүтбүүкийг өгье, дөнгөж сая Америкаас ирсэн. Оросд одоо зөвхөн чи, бас Медведевт ийм байгаа. Баяр хүргье...
Даня: Танд маш их баярлаллаа...
Антон: ..амжилт хүсье..
Ваня: Ээжээ та надад иймийг өгнө гэсэн биз дээ...
Антон: Харин чамд хэрэггүй!
Ваня: Юу гэнээ? Бүр миний өрөөг бэлэглэчих л дээ алив, харин би эднийд очлоо…
Антон: Яв аа, харин чи талх, ус уугаад хэд хонохов?
Лида: Юу гэнээ? Тиймээ бид нар түрс халбагаар иддэггүй, гэхдээ өлсөж байгаагүй Даня наад компьютерий нь буцааж өг! Бид нарт өглөг хэрэггүй.
Антон: Санаа зоволтгүй дээ, үлдээ, бүх юм хэвийн...
Даня: Баярлаллаа..ааваа...
Иванов: Юу гэнээ... бүр аль хэдийн ааваа гэчихсэн үү? Алив хурдан компьютерий нь өг!
Антон: Зөвөө өгвөл ав, зодвол зугт! Бүгд зөв...
Лида: Тэгэхээр ийм л зарчмаар амьдардаг юм байж!
Иванов: Та нар хаанаас ийм их мөнгөтэй нь одоо ойлгомжтой...
Антон: ..бүр шууд л ойлгочихсон уу?! Гэнэт юу ойлгомжтой болчихсон нь сонирхолтой л юм. Ерээд онд би яаж хоногийн хорин дөрвөн цаг илжиг шиг зүтгэж явсан нь уу?! Бизнес маань жаахан ч гэсэн ашиг өгч эхлэхээс өмнө яаж гурван удаа шатсныг үү?! Энэ, та нарт ойлгомжтой болчихсон уу?!
Иванов хоолой: Алив гэртээ харьцгаая, өөрсдөө компьютер худалдаад авчихна.
Антон: Тийм шүү цус төлждөг, сар болгон өсгөн ч болно...
Иванов: ..юу гэнээ!?
Лида: ..чимээгүй..
Иванов: ..алив өгөөдөх.. өгөөдөх гэж байна...
Даня: ..та хоёр иймийг хэзээ ч авч өгч чадахгүй. Харин би хичээлдээ ашиглах хэрэгтэй.
Лида: ..эсвэл бүр эд нартай үлдэх юмуу?! .. ойлгомжтой..
Ваня: Би лав энд яасан ч үлдэхгүй.
Иванов: За яахав.. тэгэхээр Иваныг аваад..бүх юм байрандаа ч орлоо. Явцгаая! Хорин минутын дараа галт тэрэг хөдлөнө...
Иванов: Гүйцээ ирчихлээ...
Ваня: Би ийм гэж бодоогүй...
Иванов: Анн.. нөгөө.. бензин дуусчихлаа л гэсэн юм. Гүйцээ, алив түлхээрэй...
Ваня: Анн...
Иванов: Явлаа шүү...
Ваня: Алив..алив түлхье..
Иванов: Хүлээж бай...
Лида: Алив........ за..энэ..
Ваня: Бүр юм байсан юмуу?
Лида: Тийм ээ...
Ваня: нхн...
Иванов: Яахав одоохондоо л ийм. Жаахан будаад..засаад л, танайх шиг л болно.
Ваня: За яахав... одоо орцгооё би бие засмаар байна.
Лида: Бие засахад дотор биш ээ! Тэр нөгөө...
Ваня: Хаана гэж?
Бичиг: Хэлбэр сайтай бялуу бэлдэнэ
Даня: Танайд янз бүрийн л юм байх юм. Тэнд ч шилүүс, хун..
Антон: Үгүй дээ зүгээр л, энд саун, тэнд фитнесс, усан сан..
Даня: Матартай юу?
Антон: Үгүй дээ матар байхгүй. Гэхдээ л манай террариумд матар байсан. Даан ч..
Даня: ..тийм үү...
Антон: ..үхчихсэн. Бодоод үз дээ, Тайландад хөгшин матар өгчихсөн байсан. Дурсамж болгоод тэлээ л хийлгэсэн.
Полина: Хэрвээ хүсвэл чи усан санд сэлж, усанд орж болно.
Антон: ..хүсвэл нисдэг тэргээр ниссэн ч болно. Ер нь чи юу хүсэж байна, гол нь битгий санаа зовоорой...
Даня: Энд уай-фай ямар вэ?
Лида: Гутлаа тайлах хэрэггүй ээ...
Ваня: Болох уу...
Лида: Тийм ээ.. ... өө болгоомжтой. Одоохон гэрэл, энэ...
Иванов: Гайхалтай байгаа биз дээ?
Ваня: Нхн, ингэхэд би санаандгүй амьтан гишгэчихгүй биз?... энэ миний өрөө юу?
Лида: Үгүй ээ...бас өвөөгийн чинь өрөө...
Өвөө: Сайн уу солигдсон моньд минь! Эртхэн хэлчихье, цонхон талдаа би унтана шүү!
Лида: Энэ өвөө чинь...
Өвөө: Алив өвөөгөө тэвэр л дээ...
Ваня: Сайн байна уу..
Өвөө: Сайн уу... их том болж! Данькагийн юу ч таарахгүй байх. Лидагийн юмыг л өмсөж дээ...
Лида: Өвөө нь зүгээр л тоглож байгаа юм.
Өвөө: Харин Данька хаана байна.
Иванов: Одоохондоо тэндээ үлдсэн.
Өвөө: За за ор ор, яагаа вэ, суу..хөөх! Сайхан пүүз байна.
Ваня: Баярлаллаа...
Өвөө: Хэмжээ нь хэд вэ?
Ваня: Дөчин хоёр...
Өвөө: Муу л байна. Би дөчин гурав...
Антон: Ор.. за, ямар байна?
Даня: Гайхалтай юмаа, энэ өрөө л гэхэд манай байшингаас том.
Антон: Тэгэхээр энд бай, гэртээ байгаа юм шиг байгаарай. Гэхдээ энэ чиний гэр л дээ...
Полина: Би Ванягийн юмнуудыг авчихъя... ингэхэд чи одоохондоо Ванягийн юмыг өмсөж болно.
Даня: Үгүй дээ баярлаллаа надад Ванягийн өөр юу ч хэрэггүй. Компьютер нь л хангалттай.
Антон: Ерөнхийдөө хүсснээ л, проектор, кино..
Даня: Нхн...
Полина: Тийм шүү эндээ дас, чи ганцаараа байх хэрэгтэй. Өчнөөн юм гэнэт л ингээд...
Полина: Бид нар арай л хэтрүүлчих шиг боллоо...
Антон: ..тийм ээ...
Полина: Бид нар чинь хүний л хүмүүс, ямар ч гэсэн одоохондоо..
Антон: Санаа зоволтгүй ээ, бүх юм сайхан болно. Тэгж л бодож байна.
...
...
Бичиг: Бүх юм их хэцүү...
Ваня: Та нар юу хийж байгаа юм бэ? Энгийн гурвалжин будаа хэдхэн копеек л байгаа...
Антон: Хүү минь бүгдий нь аль хэдийн тооцоолчихсон. Килограмм будаанаас найман зуун копеек хэмнэнэ...
Ваня: Үсрээд л найман рубль үү?
Иванов: Копеекээр арай том сонсогдож байгаа биз дээ... юугий нь хараа вэ шугам сүлжээнийхэн л худлаа залчихаа биз?
Лида: Ваня..
Ваня: Нн...
Лида: Энийг зааланд тавьчих...
Ваня: Заал аа?!
Лида: Тийш нь... Ваня!
Ваня: Уучлаарай, би санаатай ингээгүй...
Лида: Өөрийгөө буруутгах хэрэггүй дээ, байшин даатгалтай... эсвэл үгүй юм уу? Би даатгуул гэж мөнгө өгдөг биз дээ?
Иванов: Гэхдээ тэнд... том сугалаа гардаг.
Лида: ..юу...
Иванов: Гол шагнал нь автомашин...
Лида: Би чамайг одоо энэ гараараа багалзуурдчихъя л даа, муу малыг алчихъя!
Өвөө: Чи эхлээд наадхаа даатгуул, дараа нь л алаарай... муу ч гэсэн ядаж хэрэг гараг...
Ваня: ..тийм ээ танайх ч хөгжилтэй л гэр бүл юм!?
Өвөө: Энэ зүгээр л нэг явдал. Амралтын өдрөөр энд юу болдгийг чи хараагүй байна!
Антон: Зарим хүмүүс баяраа тэмдэглээд л...
Өвөө: Мэдээж гайхалтай л галын наадам.. ялалтын баяраас ч илүү. Гэхдээ бид нар чинь одоо хаана амьдрахав?
Мсж: Хүү минь чи яаж байна?
Ваня: Хаана гэдгий нь би мэдэж байна.
Өвөө: Байшин гэж энэ л байх! Яг л Санта-Барбара шиг...
Даня: Ээж ээ!
Лида: Миний хүү... хүү минь...
Даня: Ээжээ та зүгээр үү?
Антон: Та нар гайгүй юу?
Иванов: Зүгээр дээ, үнэтэй юу ч шатаагүй..
Лида: Яагаад гэвэл үнэтэй юм ч байгаагүй...
Полина: Гол нь бүгд амьд, эсэн мэнд байна...
Лида: ..тийм ээ амьд.. Бидэнтэй яахаараа ийм жигтэйхэн юм болчихдог байна аа?!
Полина: Ярихын ч хэрэггүй...
Өвөө: Тийм юу ч л болоогүй байна. Чи сайхан байшинд ирлээ. Харин чи сайхан хүмүүстэй амьдрахаар боллоо. Яахав хүүхдүүд андуураа л биз! Байдаг л юм.. нэг хүү байсан. Одоо хоёр л болчихлоо! Харин ч баярла, тийм биз дээ... ... би хаана унтахав?
Антон: Энэ...
….
Катя бүсгүй
№3
Өвөө: Бүгдий нь уншаад дуусгачихъя...
Иванов: Ямар том ванн ухчихаа вэ?!
Өвөө: Усаар дүүргэх гэж юу болохыг ойлгож байна уу?
Иванов: За за.. ингээд..
Өвөө: Чи яах нь вэ?
Иванов: Яахав дээ, оръё.. чөтгөр ав би чинь нээрээ зөвхөн бандааштай... за за би удахгүй. .. аав гайхалтай юм байна!
Хоёр Ивановынхон
Өвөө: Катюша надад дахиад энийгээ болох уу? Гэхдээ тавин грамм архи нэмээд дусаачихаарай..
Иванов: Харин надад зүгээр л тавин граммыг...
Полина: Бүгд сайн байцгаана уу!
Иванов: Сайн уу...
Өвөө: Эдний эзэгтэй ч мэдээж, сайхан л юм. Бүх юмтайгаа...
Иванов: Тийм ээ... үзэсгэлэнтэй авхай... би зөвхөн клипээр л харсан.
Полина: Алексей, тэгээд ус ямар байна?
Иванов: Сайхан байна. Энд.. жаахан хүйтэвтэр л... бүлээн бол ч...
Даня: Ваня...
Ваня: Анн...
Даня: Миний нөүтний цэнэглэгчийг хараагүй биз?
Ваня: Хараагүй ээ, чиний нөүт, чиний цэнэглэгч, өөрөө л хай... өөр асуух юм байна уу?
Лида: Хөөх...
Полина: Сайн байна уу...
Лида: Сайн байна уу.... ус ямар байна?
Полина: Их сайхан байна..
Лида: Тийм үү... аливаа одоо гар, зөндөө л сэлээ биз Ихтиандраа.. явц цай ууцгаая..
Өвөө: Ийшээ авчирдаггүй юмуу?
Иванов: Зочид буудлаа сайн сонгоогүй л бололтой...
Лида: Тийм ээ..аливаа одоо гар! Үгүй бол би өөрөө заламгайнаас чинь татчихна шүү!
Иванов: Гарлаа, гарлаа... бандага аваад өг..
Лида: Чи чинь тэнэг үү? Тэрэнтэй нүцгэн усанд ороо юу?
Антон: Нэг л өгөөмөр амьтан оруулчихсан. Одоо тэгээд удаан хүлээх үү?!
Полина: Антон гуйя тайвшир...
Антон: Тайвшир гэнэ шүү... хэрвээ минутын дараа ирэхгүй бол би тэр усан сан руу очоод өөрийнхөө энэ гараар живүүлчихье л дээ..
Полина: Юу гээч өнөөдөр цухалдахгүй байж болох уу?
Антон: Болно оо...
Лида: Өглөөний мэнд...
Антон: Сайн уу...ашгүй дээ..
Полина: ..өглөөний мэнд..ийшээ сууцгаа
Лида: Бид нарыг гэртээ оруулсанд баярлаллаа. Санаа битгий зовоорой, байшингаа босгоод л шууд явна.
Полина: Зүгээр дээ, юу гэж дээ, аль хэрэгтэйгээрээ л байгаарай. Нэг нэгнээ сайн мэдэж авцгаая, бид нар чинь бараг л нэг гэр бүл!
Ваня: Чи цэнэглэгчээ хаанаас аваа вэ?
Даня: Чиний халааснаас, гэхдээ тамхитай халааснаас чинь биш, өөр, хажуугийн...
Полина: Ваня чи тамхи татдаг юмуу?
Ваня: Үгүй ээ, тэр, тэр миний тамхи биш..
Антон: Тийм дээ хэн нэг нь хорлох гээд хийчихсэн тийм үү?
Полина: Антон ингээд хэрэггүй ээ.. дараа нь ярилцацгаая..
Иванов хоолой: Ивановын ноёд хадагтай нараа халуун мэнд хүргье...
Өвөө: ..сайн байна уу... хөөх, шөл байгаа газар биднийг хай гэдэг байх аа...
Антон: Эд нар миний халаадыг өмсчихөж...
Полина: Эд нарын бүх юм шатчихсан. Өөр юу өмсөх юм бэ?
Антон: Тэгээд одоо миний юмыг ч гэсэн өмсөж болно гэсэн үг үү?
Полина: Юу гэхээр нөгөөдөр дэлгүүр явж, та нарт ямар нэгэн өмсөх юм авцгаая тэгэх үү? Эхний үед..
Лида: Хэрэггүй ээ, би өөрөө оёчихно.
Өвөө: Хэрэгтэй, хэрэгтэй, хөшгөөр хийсэн цамц өмсөөд залхаж байна.
Иванов: Ингэхэд өнөөдөр лобстр идэхгүй юм уу?.. Зүгээр л би өчигдөр идэж дуусаагүй, өнөөдөр гүйцээчихье гэж бодсон юм.
Лида: Юу гэж бодож байна, манай хөвгүүд нөхөрлөх болов уу?
Полина: Аль хэдийн тийм юм шиг л санагдаж байна.
Ваня: Чи яах гэж тамхи баригдуулж байгаа юм бэ?
Даня: Чи өөрөө л энийг эхлэсэн. Миний цэнэглэгчийг авах хэрэггүй байсан юм.
Ваня: Тэр чинь миний цэнэглэгч, миний нөүт ойлгохгүй байна уу?
Полина: Би санаа зовж л байна, бид хоёр хүүхдүүдээсээ их хол байсан. Тэдний тухай бараг юу ч мэдэхгүй.
Лида: Санаа зоволтгүй дээ... зүгээр л хэсэгхэн хамт байх л хэрэгтэй. Даня бол асуудалгүй...
Полина: ..тийм үү?...
Даня: Зүгээр л чи шинэ эцэг эхийнхээ хувьд би сайн, чи муу гэдэгт хорсож байгаа юм.
Ваня: Тийм дээ...
Даня: Бас зөвхөн нөүт биш, тэдний бүх хайр минийх болно гэхээс айж байгаа.
Ваня: Утгагүй юм битгий яриад байгаач!
Лида: Ваня..ээждээ хувцас авахад тусла л даа!
Полина: Харин би Данилад ямар нэг юм сонгож өгье, явцгаая...
Лида: ..тийм ээ тэг...
Антон: Гурван сар хоцорч гэдэг чинь юу гэсэн үг вэ би ойлгохгүй байна. Энэ чинь... тэгээд миний кабриолетүүд өвөл ирэх үү? Үйлчлүүлэгчид маань яахав, багаажиндаа өвлийн малгай хийх үү, эсвэл яахав? Бүр хэлэх ч үг алга...
Иванов: За за анхаарлыг чинь татахаа больё..
Антон: Нхн...
Иванов: Бид хоёр өрөөндөө орж зурагт үзлээ.
Өвөө: Лёха...
Иванов: Юу...
Өвөө: Шил юм...
Иванов: Юу гээч, бид хоёр нөгөө..ганц.. юу болох уу? Дээр жаахан сэрүүхэн..
Антон: Ав аа...
Иванов: Баярлаллаа...
Өвөө: Нхн... баярлаллаа..
Антон: Зүгээр ээ...
Өвөө: Та их сайн хүн юм.
Антон: Би мэднэ ээ..
Катя хоолой: Антон Павлович...
Антон: За.
Катя: Шилүүс яагаад ч юм, юм идэхгүй байна. Өвдчихсөн юм болов уу?
Антон: Идэхгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бараг бид нараас илүү хоол идэж байгаа. Ийм үнэтэй хоолноос уу?!
Өвөө: Ямар олон юм бэ?!
Иванов: Тэгээд, алийг нь..аваад явчихав?
Өвөө: Болгоомжтой... хөөх..ямар хүнд юм бэ?
Иванов: Бүгдий нь хэрэггүй гэж хэлсэн биз дээ?
Өвөө: Чимээгүй, чи энийг харахгүй байна уу? Тэрийг, тэрийг хар даа... чи чинь юу хийчихвээ?!
Иванов: Би хийх ээ?!
Антон: Юу?! Хоёр тэнэг чинь..үнэхээр залхаж байна!
Иванов: Бид хоёр бүгдийнэ төлчихнө..
Антон: Та хоёр юугаар бүгдийнэ төлөх юм бэ?! Ядаж энэ ширээ ямар үнэтэй гэдгийг мэдэх үү? Тэр өрөөндөө орцгоо, битгий гарч ирээрэй, бас юу ч битгий оролд, тэд нарыг бүгдийг нь ирэхээр та хоёрыг дуудна!
Ваня: Өө, тэгэхээр энэ одоо хамгийн моодонд орж байгаа.
Лида: Тийм үү?...
Ваня: ..тийм ээ...
Лида: Хөөх... үгүй дээ надад нэг л таалагдахгүй байна. Оёдол нь ч хазгай, утас цухуйчихсан... Ваня чи өөрийнхөө тухай ярь л даа, чи юу сонирхдог вэ?
Ваня: Янз бүрийн л юм...
Лида: ..тийм үү...
Ваня: ..эхлээд сагс сонирхсон. Дараа нь залхаад хаячихсан. Дараа нь бөхөөр хичээллэх гээд, тэгээд нэг нөхрийг юмаар хатгаад, гарыг нь гэмтээчихсэн. Тэгээд л хөөгдчихсөн. Гэхдээ ер нь бол... би залуусдаа дуртай.
Лида: Тийм үү?
Ваня: Тийм ээ.. бид нар хамт нийлдэг. Энэ юу гэдгийг мэдэх үү
Лида: Мэдэхгүй ээ...
Ваня: Энэ бол тусдаа яриа. Надад зураг ч байгаа юм байна. Одоохон үзүүлнэ ээ... энэ байна. Тэр би байна, голд нь...
Лида: ..нхн...
Ваня: ..гайхалтай байгаа биз?
Лида: Тийм ээ..
Полина: Бид хоёр арван зургаан жил уулзаагүй. Нэг нэгэндээ ярих юм өчнөөн байгаа. Чи юу сонирхдог вэ?
Даня: Компьютер сонирхдог...
Полина: Энэ аятайхан цамц байна хар даа!
Ваня: Тийм ээ, мэдээж гайхалтай байсан. Гэхдээ бид нар шар айргаа жаахан хэтрүүлчихсэн л дээ. Манай майхан хаана байгааг ч мартчихсан. Тэгээд л харанхуйд өөрсдийнхөө майхныг хайгаад тэгсэн чинь тэнд...
Лида: Чи чинь шар айраг уудаг юм уу?
Ваня: Тэгэлгүй яах юм бэ, би чинь одоо арван зургаатай. Харж бай.. энэ би!
Полина: Чиний хамгийн дуртай хичээл юу вэ?
Даня: Мэдээлэл зүй..
Полина: Тэр ч мэдээж тийм.. Тэгэхээр бид нар компьютерээ зөв л тааж. Тийм биз дээ? Ингэхэд чи өөрөө юм ярь л даа!
Даня: Юу?
Полина: Ойлгомжтой... касс руу нь явцгаая, авъя.
Өвөө: Тэгээд ингээд л суугаад байх уу?
Иванов: Өөр яах юм бэ? Эзний үгэнд орохгүй бол суран бүсээр ороолгоно. Байзаарай, миний гинж хаана байнаа?
Өвөө: Усан санд л хаячихаа биз?
Иванов: Ямар гинж байсан гээч!?
Өвөө: Үнэтэй юу?
Иванов: Мөнгө.. есөн грамм. Хоёр найман зуу...
Өвөө: Хөөх.. сэлнэ л гээд байсан?!
Антон: Юу гээч би маргааш офис дээрээ очино. Тэгээд ярилцацгаая... тиймээ, тэгье..
Иванов: Хараарай, сайн харна шүү!
Иванов: За аав минь шумбаад бай...
Өвөө: Өөр хүн олдохгүй байна уу?
Иванов: Зүгээр л та хурдан олно. Миний ойрын хараа, таны холын хараа муу...
Өвөө: Чи зальны л хөрөнгө! Өөрөө шумба, харин би алсын хараагаараа эндээс харж байя. Аливээ алив хурдал... ор л доо!
Ваня: Дараа нь бүтэн хайрцаг тамхи татаж үзсэн. Кинон дээр гардаг шиг, та үзсэн үү?
Лида: Чи дөнгөж арван зургаатай гэтэл уудаг, татдаг хэрэг үү?
Ваня: Мундаг байна уу?
Лида: Үгүй ээ энэ мундаг биш! Харин ой гутмаар.. эцэг эх чинь хаашаа хардаг байна аа?!
Ваня: Яг ямар нь, би олон эцэг эхтэй.
Лида: Эх чинь чамтай ярьж байхад зүгээр байж чадахгүй байна уу?
Ваня: Эх ээ?! Уучлаарай, гэхдээ хоёрхон өдөр л харж байна. Бас энд сургах хэрэггүй. Хэтэрхий олон хүмүүжүүлэгчтэй л болчихлоо...
Лида: ..чамайг хүмүүжүүлэх ч биш, бүр шийтгэх хэрэгтэй.
Ваня: Юу гэнээ?! Шийтгэ... шийтгэ л дээ, алив!
Лида: Би чамайг одоохон ороолгоод... сайн ороолгоод өгье л дөө..
Ваня: ..та чинь галзуураа юу, та хүнийг ингэж..!
Полина хоолой: ..та өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Ваня: ..ээжээ.. энэ бол зүгээр л...
Полина: ..та миний хүүг зодох ямар эрхтэй юм бэ?
Өвөө: За яасан, олсон уу?
Иванов: Ингэснээс цөөрмийн ёроолоос л амар олдох байх... одоо яахав?
Полина: Таны хүмүүжүүлэх арга, та Данилийг ингэж хүмүүжүүлсэн үү? Тэрний яагаад ийм хачин дуугай болчихсны нь одоо л ойлголоо...
Лида: Юу?! Гэхдээ тэр тамхи татаж, архи уудаггүй! Бас Иванаас ялгаатай нь онц сурдаг. Харин та энэ бүхнийг зөвшөөрдөг бол муу л ээж гэсэн үг.
Полина: Би муу ээж байж магадгүй ээ. Гэхдээ би эх нь... харин та тэрэнд гадны хүн, тийм учраас битгий гар хүр! Бас хүүгийн маань хүмүүжилд өөрийнхөө харгис аргаар битгий оролц, та ойлгосон уу?!
Лида: Их сайн байна. Харин тэгвэл миний хүүгийн хүмүүжилд битгий оролц, баярлаллаа...
Полина: ..зүгээр ээ...
Өвөө: Антончик чи чинь яаж байна аа?!
Полина: Энд юу болоод байна аа?!
Иванов хоолой: Алив эргүүлээрэй болж байна... чи амьд уу?...
Полина хоолой: ..Антон, Антон чи хаана байна аа? Тэнд бохирын шугам дүүрээд гадагшаа ус нь хальчихаж..Антон! Антон чи зүгээр үү?
Иванов хоолой: Зүгээр үү?
Антон: Гүйцээ...
Өвөө хоолой: ..юу гүйцээ гэж?...
Антон: Миний тэвчээр дууссан. Одоо үнэхээр гүйцээ!
Иванов: Антоха..
Антон: Усыг нь гоожуулчихаж тэнэгүүд чинь...
Иванов: Өө..гинжээ олчихлоо... олчихлоо..
Полина: Алив Антоша бос л доо!
Даня: Чи энийг наачихаа юу?
Ваня: Бод доо...
Даня: Бүр үнэхээр тэнэг үү?!
Ваня: Даня, чи яаваа..тайвшир л даа Данёк яасан бэ.. Даня хэлсэн шүү тайвшир...
Антон: Доройтлууд..та нар хүн алахаа шахснаа ойлгож байна уу?
Полина: Энэ, гэр бүлээрээ ийм тэд нар хүүхдээ зоддог. Тэгээд л Данила бүр дуугай...
Лида: Тийм үү?! Харин танай Ваня эрх нь дэндсэн хэнэггүй толгой.
Антон: Тэгэлгүй яахав ген нь энэ тэнэгийнх тэгээд л ийм байгаа юм. Харин Данил ухаалаг над шиг л...
Полина: Гэхдээ таны хүмүүжүүлэх аргаас болж зожиг болчихсон.
Иванов: Ямар ч зожиг биш.. зүгээр л тийм.
Лида: Тийм ээ үнэн, зүгээр л тайван, зөрчилгүй хүүхэд тэгээд л болоо..
Данил хоолой: Би чамайг алаад өгье л дөө... чамайг одоохон...
Лида: ...Даня! .. Данила!
Ваня: Холдооч...
Иванов: Хөөе та нар чинь яаж байна аа?
Даня: Тавиач...
Иванов: Тавь.. алив больцгоо! Яагаад ингэж... ингэхэд юу болоо вэ?
Антон: ..юу болсон бэ?...
Даня: ..энэ тэнэг миний нөүтбүүкийг наачихаж, одоо онгойхгүй байна.
Ваня: Наадах чинь чинийх биш, энэ миний компьютер!
Өвөө: Одоо боль! Зүгээр байхгүй бол хоёулангий чинь чихийг хуулаад өгнө шүү! Дөрвөн эцэг эхтэй болчихоо юу, тэгвэл хариу нь ганцхан! Алив өгөөдөх... цаанаа байж бай...
Өвөө: Ингээд хэн ч гомдолгүй...
Антон: Виктор Алексеевич та өөрийгөө юу гэж бодоо вэ? Та чинь, энэ чинь юу гээчийн арга барил вэ? Ямар гэр бүл гэхээрээ ийм болчихдог юм бэ?...
Полина: ..тайвшир, чи бухимдаж болохгүй...
Антон: Би дахиад бухимдахгүй ээ хонгор минь, тэгэхээр ийм байна! Манай гэрээс хурдан зайлцгаа! Явцгаа!
Лида: Явна аа, гэхдээ энэ удаа Данилааг аваад явна. Бүх юм урьдынхаараа үлдэг. Бид нар та нартай уулзана. Гэхдээ дундын нутаг дэвсгэр дээр...
Антон: Тэр нь ч дээр байх, тэгэхгүй бол нэг нэгнийгээ л ална...
Иванов: Аливаа бүгд тайвширцгаая, бүгдий нь бодож үзье! Бид нарт очих газар байхгүй. Учраа олоод л энд үлдэх хэрэгтэй. Би өөрийнхөө төлөө биш ээ! Хүүхдүүдийнхээ төлөө!
Лида: Бид нар хамт амьдарч чадахгүй гэдгийг ойлгохгүй байна уу? Манай эгч рүү Гомель явцгаая..
Өвөө: Тийм ээ зөв, Беларус руу цагаачлая, тэнд ядаж эмх журамтай, хүүхэд лав солигдохгүй байсан!...
Иванов: ..ааваа та чинь?!..
Өвөө: ..юу гэж?
Иванов: ..Аливээ чи тайвшир л даа, юуны чинь Гомель!..
Лида: ..чи намайг сонсохгүй байгаа юм уу? Шумбаж байгаад чихэндээ ус оруулчихаа юу?! Би Гомель гэж байна. Тэгэхээр Гомель явна.
Иванов: Бүр ухаан алга! Бид нар Гомельд амьдарна гэнээ?!
Антон: Ертөнцийн зах руу байсан ч хамаа алга, надад хамаагүй.
Иванов: Чи чинь ойлгохгүй байна уу? Тэр чинь өөр улс. Бид нар хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй. Та нарт бол хамаагүй юу? Надад бол үгүй ээ... бас хүүхдүүдэд ч гэсэн хамаагүй биш!
Полина: Тэгээд одоо яахав?
Иванов: Полина та бол ухаалаг эмэгтэй. Лидатай ярилц л даа. Энд үлдэг..
Антон: За яахав би Лидатай ярилцая. Данил, Иван хоёрыг манайд үлдээ гэж ятгана. Харин та нар Гомель руугаа тэр хоёрт санаа зоволгүй тайван явж болно.
Иванов: Эд нар бүр галзуурч байна. Хүүхдүүдээ энд үлдээсэн нь дээр гэнээ, тэгвэл Данилад ч сайн юм байх! Ямар ч утгагүй. Бид нар Даняг үлдээхгүй биз дээ?
Лида: Даня, надад тэд нарын зөв юм шиг санагдаж байна. Чи энд үлдсэн нь дээр. Одоохондоо... чи энд сайн боловсрол олж чадна. Хангалуун байна. Харин бид нар чамд юу өгөхөв дээ?! Хатаасан талх, эгчийн чийгтэй байрны нэг булан л биз...
Даня: Ээжээ боль л доо!
Лида: Би эхийн чинь хувьд чамд сайныг л хүсэж байна. Чи тэртэй тэргүй жилийн дараа төгсөөд л нэг тийшээ явна. Харин бид нар боломжоороо чамайг эргье...
Өвөө: Ингэхэд би үлдсэн ч болж байна... хоёр хүүгээ харна.. үгүй бол үгүй л биз, яасан бэ?!
Иванов: Байж бай... бид нар Беларус явж чадахгүй. Бид нарын баримт бичиг шатчихсан. Бид нар галт тэрэгний тасалбар ч авч чадахгүй.
Лида: Юу шатчихсан гэж? Би чамайг эхлээд баримт бичгээ гэж хашхирсан биз дээ?
Иванов: Амжаагүй ээ... битүү утаа байсан.
Өвөө: Шил шар айргаа бол гаргаж амжаад, паспортуудаа чадаагүй тийм үү?
Иванов: Бид нар энд л үлдэх хувь заяатай бололтой.
Даня: Тэгээд бид нар үлдэх үү? Бүгд хамт, тэгвэл сайхан биз дээ ээжээ?
Лида: Бид нар энд үлдэхгүй ээ...
Иванов: Бид нар хаачих юм бэ? Очиж эвлэр...
Лида: Бид нар бүгдий нь шийдчихлээ.
Иванов: Энд жаахан сэрүү оргиод...
Лида: Бид нарт нисдэг тэргээ өгнө гэсэн. Хил хүртэл нисээд, харин тэндээс Миша ах тосоод авчихна.
Иванов: Сайн байна. Ингэхэд хэрэгтэй гэж үү?
Антон: Хэрэгтэй, хэрэгтэй...
Өвөө: Бид нар нисдэг тэргэнд багтахгүй. Тэгэхээр би л үлдэхээс... чихээд ч гэсэн л үзэхээс...
Лида: Явъя аа одоо гар...
...
...
Лида: Алив аваач..баяраллаа! Баярлаллаа авчих...
Өвөө: Намайг хүлээж байгаарай, би ирнэ..
Полина: Бид нарын энэ бол буруу, ингэж гэр бүлээ салгаж болохгүй.. ... Зогсоорой, хаашаа ч нисэх хэрэггүй. Хүүхдүүдээ бодоцгооё, бүгдий нь дахиад эхлэх гээд үзье...
Иванов: Яаж эхлэх гэж, та нар дандаа л юм андуурч байх юм!
Антон: Лёха...
Иванов: Антоха..эвлэрэх үү...
Полина: Тийм ээ...
Иванов: Эвлэрэл, эв найрамдал гэдэг байх аа...
Антон: Иван!
Иванов: Аливээ яв.. аливээ алив...
Лида: Яахав дээ орхичих, энэ хоёрт одоо бид нараас ч хэцүү байгаа.
Иванов: Хэмлэлцээд байдаг нь л тиймхэн байна.
Өвөө: Яахав...
Полина: ..тэр хоёрыг нэг өрөөнд л оруулчих хэрэгтэй. Нэг нэгэнтэйгээ ойртоход нь тус болно..
Өвөө: ..зөв өө... би ашгүй нэг юм арван зургаан жилийн дараа ганцаараа унтаж үзье... Катюха би буцаад ирлээ...
......
Гамлет эр
Бүсгүй
Залуу
Диана бүсгүй
Эля охин 15
№4
Лида: Чи чинь галзуураа юу, өглөөнөөс уугаад л...
Иванов: Би уугаагүй ээ... зүгээр л ингэж цэвэрлэдэг юм...
Полина: ..өглөөний мэнд..
Иванов: ..өглөөний мэнд...
Лида: Өглөөний мэнд..
Антон: Сайн байцгаан уу... баярлаллаа. Өвөө чинь хаана байна?
Полина: Тийм ээ Виктор Алексеевич хаана байна?
Даня: Өвөө өрөөндөө байгаагүй.
Лида хоолой: Чи очиж үзсэн юм уу?
Ваня: Зүгээр л хурхирах нь сонсогдоогүй.
Өвөө: Хэд ээ?! Энэ баншийг чинь иддэг юмуу, эсвэл зүгээр л цуглуулга юмуу?
Бүсгүй: Цуглуулах боломжгүй ээ, манай дэлгүүрт зөвхөн экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг. Удаан хадгалах боломжгүй. Хэрвээ танд цаастай банш хэрэгтэй бол, километрийн цаана гипермаркет байгаа.
Өвөө: Баярлаллаа... муусайн хөрөнгөтнүүд зүгээр л хүн шулж байж?!
Полина: Лида.. Алексей.. бид хоёр та нарт нэг юм хэлмээр байна. Бид нартай болсон бүх зүйл үнэхээр гэнэтийн, санаандгүй болчихлоо л доо. Тиймээс бид хоёрт бага зэргийн асуудал ч гарч байна...
Антон: ..шуудхан хэлэхэд өнөөдөр манайд манай найз нар ирнэ. Тиймээс та нар хэн болох, энд юу хийж байгааг бодож олох хэрэгтэй байна.
Полина: Тийм ээ...
Лида: Яагаад ямар нэгэн юм бодох гэж?
Иванов: Арван зургаан жилийн өмнө эмч нарын бодож олсноос өөр бид нарт юу ч олдохгүй л болов уу...
Полина: Бид нар одоо үнэний нь хэлж болохгүй байна л даа. Бид нарын эргэн тойронд элдвийн цуу яриа гарна..
Ваня: Ннн.. автомашины хаанд жипний оронд хулхи юм өгч байсан. Гэтэл арван зургаан жил ялгааг нь ч олж мэдээгүй..
Даня: Өөрөөр хэлбэл чи хулхи нь уу?
Лида: Та хоёр бид нараас ичээд байгаа юм уу?
Полина: Мэдээж үгүй л дээ, юу гэж дээ..
Иванов: Тэгвэл сайн л байна. Тэгэхээр үнэний нь л хэлцгээе.
Даня: Мөнгөний ислийг хүчлээр л арилгавал сайн. Цагаан цуу байж болно...
Иванов: Катя.. манай цуу хаана байна?
Антон: Явж олж өгөөд ирье, аягүй бол балгачихна...
Гамлет:Тэгээд.. энд юу болсон гэнээ?
Залуу: Оганян Давич нэг хулгайч л барилаа...
Өвөө: Хн...
Залуу: ..банш хулгайлсан. Бодонгийн махтай...
Гамлет:Анн ангийн маханд дуртай байхнэ...
Өвөө: Өнөө үед юмны үнэ ч..жинхэнэ хулгайч л эндээс авах байх. Шудрага хүмүүст хаанаасаа ийм мөнгө байхав дээ...
Гамлет:Харин та манай нөгөө Робин Гууд үү? Баячуудаас аваад л ядуусд өгөөд л, өөрөөр хэлбэл өөртөө тийм үү? За за энэнтэй бүх юм ойлгомжтой, цагдаад өг...
Өвөө: ..юу гээч, цагдаа хэрэггүй ээ, би өөртөө аваагүй ээ, би ач нартаа л өгөх гэсэн юм. Манай ачийг төрөхөд сольчихсон юм.
Гамлет:Юу гэнээ?!
Хоёр Ивановынхан
Өвөө: Сайн санаат хүн минь баярлаллаа, чамд эрүүл энхийг хүсье...
Гамлет хоолой: ..болноо одоо явж болно.
Өвөө: Муу сахалтай бага ястан.
Антон: Тэгэхээр та нарын тухай ярилцах хэрэгтэй байна. Хаанаас ирсэн, хэн гээд л...
Иванов: Юугий нь ярихав дээ, үнэний нь л хэлцгээе...
Антон: ..нхн...
Иванов: ..бид худлаа хэлэхгүй ээ, энэ бол зарчим.
Антон: Зарчим аа?!
Иванов: Тийм ээ...
Антон: Яахав танай эхнэр энийг хараад чиний зарчмын талаар юу гэхийг л харцгаая!
Иванов: Ингэхэд тэдний зөв юм байна. Одоо үнэний нь хэлэх эрт байна.
Лида: Ямар ч гэсэн худлаа ярих уу?
Иванов: Энэ энд ямар хамаатай юм бэ? Энэ бүх юмыг бод..бид хүүхдүүдээ бодсонгүй. Энэ хоёрт яаж тусахав?
Иванов хоолой: Өө өвөө нь ч ирлээ...
Гамлет: Би орж ч амжаагүй байхад л хүн гомдоогоод л, би яахаараа танай өвөө байдаг юм бэ?
Антон: Сайн байцгаана уу!
Гамлет: Сайн уу анд минь...
Антон: ..Гамлет сайн уу...
Милана: ..Полина сайн уу...
Полина: ..хүүе сайн уу...
Антон: ..сайн уу..
Гамлет: ..үгүй дээ байзаарай, даше бэ-лэг..төвдөөр та нарын мэндийг эрье гэсэн утгатай
Эля: Эля..
Даня: Данила.
Милана: Энийг төвдийн мэндчилгээ болгож байгаа юм.
Полина: Баярлаллаа.. !
Антон: ..сайн уу...
Милана: ..сайн уу..
Полина: ..Сайн уу.. баярлаллаа.
Гамлет: Бид нарыг байхгүй хойгуур танайх шинэ найз нартай болчихож тийм үү?
Антон: Тийм ээ, энэ бол...
Полина: ..энэ Алексей, Антоны үеэл ах..
Гамлет: ..Өө...
Иванов: ..танилцахад таатай байна..
Полина: Энэ Лида, Антоны үеэл ахын эхнэр.
Лида: Танилцахад таатай байна.
Полина: Бас Данила...
Гамлет: ..байзаарай, хүлээж бай, би өөрөө таая..энэ Антоны үеэл ахынх нь хүү нь... Намайг Гамлет гэдэг. Та нарын хэлдгээр бол Антоны найз. Милана..
Милана: ..тийм ээ...
Гамлет: Ариель.. Антоны найзын эхнэр, охин хоёр. Та нар яагаад урд нь уулздаггүй байсан юм бэ?
Антон: Яагаад гэвэл ирэх боломж байдаггүй байсан юм...
Иванов: ..тийм л дээ, би шумбагч онгоцонд алба хаадаг.
Полина: Тэгэхээр..хүүхдүүдээ өрөөндөө орцгоо..
Ваня: Ээжээ энд байж болох уу?...
Полина: Үгүй ээ...
Иванов: Бид хоёр чинь..сүүлийн удаа.. арван зургаан жил лав байгаа...
Антон: ..тийм ээ...
Иванов: ..дүү минь тийм биз дээ?
Антон: Тийм шүү... эд нар чинь нэг явахаараа...
Иванов: Алсын усан замд хэдэн сараар л байдаггүй.
Антон: Тийм ээ...
Иванов: Ширээнд сууцгаая, ширээндээ...
Лида: Энэ юу яриад унав аа!?
Полина: Тэгэхээр чи усанд шумбагчийн эхнэр гэсэн үг, гуйя...
Эля: Сонин юу байна?
Ваня: Тэгээд л харин.. бод л доо, намайг төрөх газар энэнтэй сольчихсон юм.
Эля: Ваня би чамд хошигнол чинийх биш гэж хэдэн зуу удаа хэлсэн.
Ваня: Данила батлаад өг дөө!
Даня: Нхн батлаж байна, хошигнол чинийх биш! Бид хоёрыг үнэхээр андуурчихсан юм.
Эля: Үнэхээр үү?! Арай ч дээ...
Ваня: Тэгэхээр энэ одоо баян Буратино, харин би хөдөлмөрчин ард түмний хүү.
Эля: Би үргэлж л гайхдаг байсан. Аав, ээж хоёр чинь энгийн л хүмүүс тйим биз дээ?..
Ваня: ..нхн...
Эля: Гэтэл чи? Ийм нэг тоншуул!
Ваня: Миний нэр ядаж энгийн, Гамлетийн Ариэль биш...
Эля: Дахиад битгий ингэ гэж байна...
Даня: Ингэхэд Ваня чи дэмий л гомдож байгаа юм. Яагаад гэвэл зарим нэг онцгой тохиолдлыг эс тооцвол чи тэртэй тэргүй хүн төрөлхтний арай хөгжингүй хэсэгт хамаардаг.
Эля: Өөрөөр хэлбэл чи эрчүүд эмэгтэйчүүдээс ухаантай гэх гээд байна уу?
Даня: Яахав зарим нэг онцгой... ийм эмэгтэйчүүд, зарим нэг ийм эрчүүдээс илүү байж болно, гэхдээ бүхэлдээ бол тийм ээ. Статистикээр эрчүүд ухаалаг.
Эля: Ийм юманд итгэдгийг чинь харахад эсрэгээрээ л болов уу!.... тийм ухаантай юм бол эвлүүлээдэх..алив.
Даня: Энэ бол оюуны үзүүлэлт биш. Ердөө л алгоритм.
Эля: Ойлгомжтой... үгүй юу?
Даня: Ингэж хатгах ч бас ухаантай гэсэн үг биш..
Эля: Зүгээр л чадахгүй гээд л хэлчих л дээ...
Даня: За харж байна уу?
Иванов: Тэгээд л бид нар мэдэгдэхгүйгээр Тайландын усан хил рүү орчихсон. Дурангаа өргөлөө, гүйцээ нудистүүдийн наран шарлагын газрын нүцгэн хүүхнүүд рүү орчихсон.. Гэтэл чи Тайландад үзэх юм байхгүй гэж байдаг...
Гамлет: Чи яагаад ийм ахтай гэдгээ хэлээгүй юм бэ?
Антон: Даруухан загнаад л... Гамлет мангаалаа асаая, явцгаая, бас би чамд нэг юм үзүүлье..
Иванов: Би одоохон очлоо..
Антон: ..нхн...
Гамлет: Дараа нь бүгдий нь яриарай...
Иванов: ..тэгэлгүй яахав...
Милана: Лидочка танай нөхөр байнга аян замд та яаж ганцаараа амьдардаг юм бэ?
Лида: Би ч бүр дасчихсан л даа... энэнийг багийнхантайгаа далай руугаа явчихсан хойгуур. Хүүгээ ганцаараа өсгөсөн л гээд үз!
Иванов: За за, усанд шумбагч бид нар, эрчүүдтэйгээ л арай дээр, явлаа..
Лида: Харин та Милана юу хийдэг вэ?
Милана: Би юу, би гоо сайхны салонтой. Ер нь би дуучин л даа.
Лида: Тийм үү?!
Милана: Тийм ээ...
Лида: Тэгвэл бид нарт ямар нэг юм дуулаад өг л дөө...
Милана: Үгүй дээ миний хоолой сайнгүй байгаа. Тэгээд ямар ч хөгжим авч явах биш...
Полина: Зүгээр дээ, тэгвэл дараа үзүүлээрэй...
Милана: Өө тэгсэн чинь энд байна...
Лида: Тэгвэл дуул л даа, алив...
Антон: Ямарав.. шалгаж үзэлгүй л авчихлаа.
Гамлет: Антон энэ чинийх юм уу?
Антон: Тийм ээ... ямар байна?
Гамлет: Сайхан л эд юм..
Антон: Ийм юм манай хотод зөвхөн надад л байгаа.
Иванов: Хятадын л нэг хуурамч эд. Бүр тамхины асаагуур ч алга.
Антон: Жолооных нь ард суумаар байна уу, алив?
Гамлет: Үгүй дээ..
Антон: ..алив ээ..
Гамлет: Үгүй дээ үгүй. Би энд дургүй, ийм юманд... нисдэг тэргэнд дургүй...
Антон: Дургүй юу?
Гамлет: Би тэгснээс шүдэнз аваад ирье...
Антон: Тэг ээ..
Гамлет: ..тийм ээ...
Антон: Тийм дээ тэгнэ, одоо атаархсандаа байшингаа ч шатаана...
Иванов: Гамлет...
Гамлет: Анн..
Иванов: Та хоёрыг харахад нисдэг тэрэг, ийм юманд дуртай л бололтой.
Гамлет: Үгүй дээ, юу гэж дээ, үгүй. Энэ наадах чинь л... наадах чинь бүх юманд надаас илүү гарах дуртай. Би яахав дээ өөртөө аятайхан арван метрийн усан сан хийлгэсэн юм. Гэтэл энэ заавал арван таван метр гээд л... би ойгоороо Сосо Павлиашвилиг урьсан юм. Гэтэл Кикабидзег аваад ирсэн. Гэтэл өөрөө кавказ хүн ч биш...
Иванов: Мөн тийм дээ.. маргааны л эзэн..
Гамлет: Яг мөн... одоо энэ нисдэг тэрэг... би тэгээд яах гэж, дарвуулт завь авах уу?
Иванов: Тийм ээ асуудал...
Гамлет: Ингэхэд танайд акталчихсан шумбагч онгоц байхгүй биз? Би худалдаж авъя...
Иванов: Нэг бий л дээ... гэхдээ хэрэггүй ээ.. дизель хөдөлгүүртэй, өвөл тийм ч сайн биш...
Даня: Юу ч ойлгосонгүй, зөв л хийсэн дээ...
Эля: Харин би ойлгож байна, нэг нь л ухаалаг чадвараа хэтрүүлээд үнэлчихсэн бололтой..
Даня: Тэгвэл өөрөө үз л дээ...
Эля: Оке.. Ваня чи хуулаад наачихсан юм уу?
Ваня: Тэгэхээр оюуны чадвар доогуур ч гэсэн, чамайг хоёрхон секундэнд малалчих л юм байна.
Даня: Тэгэхээр зөв шоогоор тоглоогүй гэсэн үг.
Эля: Гэхдээ чи наад байдлаараа үнэхээр яллаа... ээж дуулаад эхлэчихэж.. явах хэрэгтэй, алив залуусаа энэ..
Ваня: Хөөх аавынхаа машины түлхүүрийг хулгайлчихаа юу?
Эля: Тийм ээ...
Ваня: Гайхалтай, анд минь тэр чамд зүгээр л бүгдий нь үзүүлнэ.
Эля: Тэгээд явцгаах уу? Эсвэл хангалттай зугаацчихсан уу?
Даня: Машинаа чи барих юмуу?
Эля: Юу гэж?
Даня: Юу ч бишээ, зүгээр л нэгдүгээрт чамд эрх байхгүй. Хоёрдугаарт статистикээр эмэгтэй жолооч хамаагүй их...
Эля: ..болноо явцгаая би чамд ямар статистик үзүүлнэ гээч?!
Даня: Эля зогсооч!... Хаашаа, үгүй дээ үгүй үгүй, алив, жаахан зөөлөн наана чинь...
Ваня: Энийг л би ойлгож байна, жинхэн Дриф! Гайхалтай...
Эля: За чиний статистик юу гээд байлаа?
Даня: Энэ бол цорын ганц тохиолдол. Энэ бол зөвхөн өөрөө үзэж байж л итгэхээр юм байна...
Ваня: ..энэнтэй бол би ч санал нэг байна.
Даня: Чи сайн машин барьж болно, жишээлбэл энэнээс илүү хүчтэй, зоригтой байж болно. Гэхдээ энэ бол...
Ваня: Үгүй шүү анд минь хэтрүүлэх хэрэггүй, энэ чинь эмэгтэй хүүхэд... яаж илүү зоригтой байх юм бэ?
Эля: Нээрэн үү, хичээл дээр мэлхий огтлох хэрэгтэй болоход хэн өөрөө задрахыг нь хүлээе гээд байлаа..
Ваня: Кавказ бүсгүйчүүд та нар л амьтан огтлохоос ч сийхгүй?! Юу гээч... чиний камер энд байгаа юу?!
Ваня: Одоохон хэн нь зоригтой болохыг харуулъя...
Даня: Ингэхэд гэмтлийн эмч нарын тэмдэглэлд энэ үг л хамгийн их бичигдсэн байдаг.
Лида: Гэхдээ тэр их муухай дуулдаг юм байна.
Полина: Тийм ээ...
Лида: Чи тэгээд хэлэхгүй юм уу?
Полина: Үгүй ээ... Лидочка заримдаа хүмүүст үнэний нь хэлэх хэрэггүй. Тэд нар гомдчихож магадгүй...
Лида: Тийм дээ баян байх хэцүү л юм байна. Хүмүүст үнэний нь ч хэлж болохгүй.
Иванов: Шумбагч онгоц, нисдэг тэрэгнээс ч илүү юм байна.
Гамлет: Тийм ээ, миний ганц од!
Иванов: Тийм шүү... гэхдээ би өөр юмны тухай.
Иванов: Харамсалтай л байна. Ердөө л арван мянга... гэхдээ ингэх хэрэг байна.
Гамлет: Энэ юу юм бэ?
Иванов: Нэг цагны гинж. Титаникийн зорчигчийнх... Бид нар Атлантын далайн хойгуур байсан юм. Гүний шумбалт..ярьвал удаан л даа...ховор эд байгаа биз?!
Гамлет: Тийм ээ...
Антон: Юу нь ховор гэж?
Гамлет: Юу гэсэн гээч, яагаад гэвэл нисдэг тэрэг бол зүгээр л нэг төмрийн хог. Аягүй бол унана, түй түй түй чи л биш байх болтугай.. харин энэ бол хэдэн зуун жил ч хадгална. Үнэрлээд үз, түүх үнэртэж байгаа.
Антон: Титаник гэлээ гэнээ?
Гамлет: Тийм ээ...
Антон: Тэгвэл усан онгоцоор аялахдаа битгий авч яваарай. Аз лав авчрахгүй...
Гамлет: Хэн ингэж сэвдэг юм бэ, алив...май..
Ваня: Залгачихсан уу?
Эля: Залгачихлаа..
Ваня: Бүгд сайн байцгаана уу, би Ванька Иванов байна. Би одоо та нарт жинхэнэ эр хүн гэж юу байдгийг харуулъя. Энэ сувагт бүртгүүлээд, лайк дараарай.
Даня: Вася уначихвал яахав?
Эля: Яахав дээ, бүр ч их лайк авна.
Ваня: Би галзуу Макс байна. Намайг санаж авцгаагаарай..
Эля: Галзуу чөргөр!
Ваня: Хонгор минь хийх ажлаа л хий, давхи! ... Хөөе бас юу болсон бэ?
Эля: Энэ юу байсан бэ?
Ваня: Яасан бэ?...хөөе юу болсон бэ? Явцгаая...
Даня: Бид нар.. хэнийг ч юм мөргөчихөж...
Эля: Новш гэж...
Ваня: ..яасан бэ...
Өвөө: Яахав зүгээр ээ...
Ваня: Зогс гэж байна шүү, битгий давхиад бай...
Ваня: Машин, машин....
Даня: Эля машин ирж байна, зогсооч...
Эля: Алив дуугаа тат л даа...
Ваня: Болгоомжтой, зөөлөн гэж байна шүү...
Ваня: Зогсооч... чи чинь тэнэг юм уу, ямар ширүүн юм бэ, би үхэж ч мэдэх байсан тэнэг ээ!
Даня: Бид нар хүн дайрчихлаа...
Ваня: Юу гэнээ?! Энэ та хоёр л дайрсан, ойлгосон уу? Энэ та нар дайрсан. Нөхдөө энд би буруугүй шүү, намайг Иванов Данил Алексеевич машинд хүлээд л, харин Ариэль Гамлетов машин барьсан, харин би...
Эля: Намайг Ариэль гэж битгий дууд ойлгосон уу?..
Ваня: Би та нарт хэлсэн...
Даня: ..чимээгүй, чимээгүй, тайвширцгаа! Бид нар заавал буцаж очих ёстой.
Эля: Чи чинь тэнэг юм уу?! Аав намайг ална..
Ваня: Би ч гэсэн буцаж очоод хохирогчид анхны тусламж үзүүлэхийг санал болгосон. Миний үгийг хэн ч сонсоогүй, тэгэлгүй яахав дээ...
Даня: Буцаж очих хэрэгтэй гэдгийг энэ ч гэсэн ойлгож байна. Чи тэнэг биш гэдгээ батла л даа... алив явцгаах уу?
Ваня: Би бариад явъя, би бариад явъя гэж байна...
Даня: ..чи тэртэй тэргүй явна..
Ваня: ..намайг тайлаадах гэж байна.
Эля: Цаг алга...
Ваня: ..намайг тайл гэж байна шүү! Үгүй ээ...
Лида: Гамлет танд туслах уу?
Гамлет: Зүгээрээ ийм махыг би өөрөө ч гэсэн арай гэж олдог.
Антон: Чи яах гэж Гамлетад гинжээ зарж байгаа юм бэ?
Иванов: Өөрөө авъя гээд л, би зарсан. Энэ бол бизнес..
Антон: ...энэ бол новш. Энэ миний нүдний шил. Бид найз нараа хуурдаггүй.
Иванов: Гэхдээ одоохондоо миний найз биш...
Антон: Анн би ойлголоо. Чиний бүтэлгүй бизнесийг хаахад хир зэрэг юм хэрэгтэй юм бэ?
Иванов: Энэ ч харин өөр яриа шүү... таван мянган евро..
Антон: Чи чинь бүр галзуураа юу?... уучлаарай бид хоёр энд... за яахав тав бол тав болог, явцгаая... ..одоохон..
Иванов: Танай энд юу юм бэ, сейф үү?
Антон: Үгүй дээ би банкинд мөнгөө захиална. Ор ор...
Иванов хоолой: Хөөе...
Антон: Би дараа нь чиний учрыг олно..
Иванов: Онгойлго...
Антон: Шумбагчаа юу гэж нүдээд байгаа юм бэ, чи чинь давчуу өрөөнд сууж сурсан биз дээ?
Иванов: Онгойлго гэж байна.
Даня: Хаашаа алга болчихвоо?
Эля: Мэдэхгүй ээ энд хэн ч алга. Харин Вася зүгээр байна.
Ваня: Цогцс байхгүй бол хэрэг ч байхгүй.
Эля: Чи бүр камераа мартчихаа юу?
Ваня: Эрхэм шүүгчээ би одоо хүртэл саатлаас гараагүй байна...
Эля: Энэ чинь юу вэ.. чиний өмд чинь л жинхэнэ саатал гаргачихаж..
Ваня: Шалбаагнаас болоод ингэчихсэн юм.
Эля: Тийм дээ тийм, би ч яахав итгэнэ. Сургууль дээр юу л бол?!
Ваня: Эля юу гээч одоо боль...
Эля: ..инээгээрэй..
Ваня: ..Эля камераа ав гэж байна. Би зүгээр л чамд хэлчихье...
Эля: ..чийз..
Даня: ..хоёулаа больцгоо, гуйя, больцгоо! Бид нар энэ бүхний тухай аав ээждээ хэлэх хэрэгтэй.
Гамлет: Энэ бол шорлог биш, харин жинхэнэ амьдралын элч.
Антон: Тийм ээ...
Гамлет: Алексей хаана байна?
Антон: Далайгаа санасан юм байлгүй. Усан санд сэлье гээд, бид нарыг эхлэж бай гэсэн.
Гамлет: Яахав болноо, харин сүмсгүй бол болохгүй. Би одоохон...
Милана: ..тийм ээ...
Лида: Тулгацгаая...
Даня: Чи чинь хаачих нь вэ? Бид нар хэлнэ гэсэн биз дээ?
Ваня: Одоохон хувцсаа сольчихоод хэлье. Нэгэнт л шорон суухаас хойш аятайхан юм өмсөөдөхье...
Эля: Үгүй дээ тэрнийг ганцааранг нь явуулж болохгүй, аягүй бол бид хоёрыг барьцаалах гэсэн гэж байж ч мэднэ.
Гамлет: Би уг нь угаасан шиг л санах юм..
Өвөө: Тийм л дээ, ганц хайрцаг баншны төлөө хүн алахаа шахна гэнэ ээ?!
Гамлет: Би юу? Та.. та чинь...
Өвөө: Тийм ээ...
Гамлет: ..алив наадхаа... та чинь...
Милана: Туслаарай... Гамлет руу хүн дайрч байна...
Гамлет: Хөөх бүх хайрцагнуудыг та түгжчихсэн юм уу?
Өвөө: Харинх би л цагдаа руу ярчихъя, чамд л арван жил өгнө...
Лида: Тайвшраач ааваа...
Өвөө: Бас юу вэ, хадам аавыг чинь алах гэж байхад, чи өмөөрөөд л..
Гамлет: Байзаарай, байзаарай байз, ямар хадам аав.. энэ хүн ч гэсэн танай хамаатан юмуу?
Өвөө: Би чамд өглөөжингөө хүүхдүүд солигдоод гэж яриа биз дээ? Чи биш, би л чамайг мөргөөд чи ухаанаа алдчихсан бололтой!
Гамлет: Хэн дайрах гэж, хэнийг дайрсан гэж?!...
Эля хоолой: ..аав аа таньтай түр уулзаж болох уу...
Гамлет: ..хэнийг сольчихоо вэ?..
Антон: ..би чамд одоо бүгдий нь тайлбарлая...
Гамлет: ..Эля хүлээж бай битгий саад болоод бай, хүлээ...
Эля: ..үгүй дээ ааваа, энэ яаралтай..
Гамлет: Юу вэ?...
Эля: Бид нар таны машинаар хүн мөргөчихсөн юм.
Антон: Юу гэнээ?
Эля: Гэхдээ битгий уурлаарай ааваа...
Гамлет: Алив хүлээгээрэй та нар өвөөг дайрчихсан юм уу?
Даня: Анн тэгэхээр..бид нар өвөөг дайрчихсан юм уу?
Гамлет: Алив хурдан харь.. би чамтай дараа нь ярина. Хурдал! Чи л ийм болгосон...
Даня: Байзаарай... тэр энд ямар ч хамаагүй. Би жолоо барьж байсан юм.
Антон: Чи гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Даня: Зүгээр л ийм гайхалтай машин барьж үзмээр санагдаад... өвөө намайг уучлаарай..
Ваня: Өвөө харав уу, төрсөн биш болохоор гэдэг чинь л энэ!
Өвөө: Тийм дээ, тэр ч юу л бол... чамайг мөнгө өөрчилнө гэж би мэдэж л байсан.
Гамлет: Гэхдээ байз л даа байж бай... тэгэхээр таны ярьсан тэр бүх балай яриа үнэн байсан юм уу?
Өвөө: Тэгэлгүй дээ...
Милана: Би нэг л ойлгосонгүй. Ваня танай хүү биш юм уу?
Полина: Бид нар ярилцах хэрэгтэй бололтой, ширээндаа сууцгаая...
Антон: Маргааш манай автосалон руу явцгаая. Би шилийг чинь үнэгүй солиод өгнө.
Гамлет: Чи гол нь нисдэг тэргээ л өвөөгөөс хол байлгаарай...
Антон: Намайг дахиад уучлаарай, би үнэхээр гуйя, зүгээр л чамайг яах бол гэдгийг бид хоёр мэдээгүй.
Гамлет: Чинийхээр бол яах байсан гэж?
Антон: ..яахав...
Гамлет: ..чи дахиад нэг хүүтэй боллоо. Бас чи хүмүүсийг зовоход нь хаясангүй. Энэний чинь төлөө би чамайг үнэлэж, хүндэтгэж, бас хайрладаг. Анд минь...
Антон: За за Гамлет маргааш уулзъя..
Гамлет: ..тийм ээ түр баяртай.
Антон: ..баяртай.
Гамлет: Эля...
Эля: Очлоо ааваа... за баяртай. ..баярлалаа Даня.. Харин чи нөгөөхөө мартав аа?
Ваня: Тэр чинь шалбааг байсан юм.
Эля: Бүгдий нь коммент дээрээ л бичээрэй...
Гамлет: Антон..
Антон: Юу..
Гамлет: Би танайд юмаа мартчихаж, маргааш, маргааш ороод авчихъя...
Лида: Байзаарай эд нар энд амьдардаг юм уу?
Антон: Тийм ээ, ганц байшин өнгөрөөд л...
Бичиг: Эля Оганян найзаараа бүртгэж авлаа.
Мсж: Ингэхэд охидууд юугаараа илүү гэдгийг мэдэх үү?
Мсж: Юу гэж?
Мсж: Эцсийн үг тэд нарынх байдаг.
Бичиг: Эля Оганян таныг найзаасаа хаслаа.
Антон: Гар.. би Гамлетад бүгдий нь хэлчихсэн. Тиймээс чи ямар ч мөнгө авахгүй.
Иванов: Надад хэрэггүй ээ. Би тэртэй тэргүй өшөөгөө авчихсан.
Антон: Чи чинь конъяк задлачихаа юу?
Иванов: Энд байсан юм. Бас юмыг яаж мэдэхэв, энэ шилнүүдийн зарим нь конъяк биш шүү...
Антон: Муу тэнэг...
........................
Залуу
Залуу1,2,3
№5
Полина: Антоша энийг чамд...
Антон: Баярлаллаа Полиночка..
Иванов: Лидок хэрвээ надад зууш хийж байгаа бол, би түрстэйд нь дуртай...
Лида: ..чи ямар хөл, гаргүй биш дээ. Бас нэгэн эзэн гарч ирж гэнэ!?...
Өвөө: Зөв, талхны зах ч авах мөнгө олдоггүй.
Ваня: Өвөө түрс дандаа ингэж иддэг үү?
Даня: Би лав анх удаа харж байна. Гэхдээ урд нь тийм байж магадгүй ээ..
Ваня: Ннн...
Иванов: Антох...
Антон: ..нн...
Иванов: Билльярдаар ганц халз үзчих үү? Эхлээд яахав халаах маягаар... чи өнөөдөр надад мянгыг зээлнэ биз дээ?
Антон: Өнөөдөр бүтэхгүй ээ, Данил бид хоёр манай автосалнд очино. Би яаж хоолны мөнгө олдгоо харуулмаар байна.
Өвөө: Зөв.
Иванов: Тийм ээ, бас намайг ав л даа. Хүүгийн чинь аавд ч гэсэн үзэх юм байгаа. Та нарын хулгайн машины дугаар сольж байгааг хармаар байна...
Лида: Уучлаарай... чи юу гэж хэдхэн копеекныхоо төлөө ёжлоод байгаа юм бэ? Антон ядаж Данятай ганц өдөр хамт байя гэж байна. Гэтэл чи!? Чи ч Ваняд юу өгч чадахав дээ!?
Иванов: Аавын надад өгсөн юмыг л.. бүрэн эрх чөлөө.
Полина: Уучлаарай та хоёр зүгээр үү, тусламж хэрэгтэй юу?
Өвөө: Надад хэрэгтэй, дахиад түрс авч болох уу, дээр бүр дуусчихлаа...
Хоёр Ивановынхан
Полина: Лидочка би асуухаа мартчихаж, чи кофенд дуртай юу?
Лида: Би бүр донтой гээч, цайны газар хоёр аягыг авдаг.
Полина: Тэгвэл энийг уугаад үз...
Лида: Зүгээр юм байна. Том аяганд хийчихэж болно.
Полина: Катя цайны аягаар аваад ир.. Лидочка юу гэхээр би Алексей та хоёрыг жаахан маргаж байхыг санаандгүй сонсчихсон юм.
Лида: Өнөө өглөө юу?
Полина: Тийм ээ. Бас өчигдөр орой, уржигдар орой. Чи Алексейг байнга загнадаг чинь буруу л юм. Антон бид хоёр тэгж байхыг чи ер нь сонссон уу?
Лида: Антоныг яасан гэж загнахав дээ? Сайн хүн. Данилыг ажил руугаа авч явж байна!
Полина: Тийм ээ, Алексей Ванятай байхад юу нь болохгүй гэж? Эсвэл хүүгээ гэж зөвшөөрөхгүй байгаа юу?...
Лида: ..үгүй ээ юу гэж дээ, зөвшөөрсөн. Гэхдээ нэмж хүмүүжүүлэх бол хэрэггүй гээд байгаа. Гэхдээ зүгээрээ би яаж шаардана гээч, оны шилдэг аав л болно...
Полина: Шаардаад хэрэггүй ээ. Би ярилцаад үзье, миний үгэнд орно гэдэгт би итгэлтэй байна.
Лида: Орохгүй ээ.. Полина чи уучлаарай, гэхдээ чи нэг л тийм дэндүү соёлтой.
Полина: Гэхдээ л оролдоод үзэх үү? Хэрвээ болохгүй бол яахав загна!
Полина: Би саад болоогүй биз?
Иванов: Үгүй ээ..
Полина: Болох уу? .. өө орсонгүй.
Иванов: Гэхдээ зүгээрээ. Тэртэй тэргүй сайхан байсан.
Полина: Тийм үү?
Иванов: Нхн.. чи ямар нэг юм хэлэх гээ юу?
Полина: Тийм л дээ, би танай хүүгийн талаар ярилцах гэсэн юм.
Иванов: Данилагийн юу нь болохгүй байна?
Полина: Үгүй ээ энэ Данилийн тухай биш..
Иванов: Анн танай манай хүүхдийн тухай юу?
Полина: Тийм ээ... Ваня энэ бүх явдалд их шаналдаг.
Иванов: Мэдээж шаналаж байгаа. Ганцхан хормын дотор энэ бүх..сайн аав, ээжээсээ салчихсан.
Полина: Хэнээс ч салаагүй ээ, харин ч та хоёрыг олсон.
Иванов: Тэгээд л хэлж байна. Тэр бид хоёрыг олсон, харин бид нар та нарыг.. энэ бол том аз!
Полина: Тийм л дээ, гэхдээ тэр энэ том ертөнцөд өөрийгөө олж чадахгүй байгаа. Учраа олохгүй ч байгаа. Хуучин сурсан бүх юм нь өөрчлөгдчихсөн. Хэн нэг нь тэрэнд туслаж, шинийг нээж өгөх хэрэгтэй.
Иванов: Тийм шүү..
Полина: Ямар нэгэн туршлагатай, насанд хүрсэн, ухаантай хүн.
Иванов: Яахав.. уг нь би байж болж байна. Бүх шаардлагыг ч хангаж байна.
Полина: Би чамд эргэлзэхгүй байна.
Иванов: Тэгэлгүй дээ, би чинь эцэг нь.
Антон: Данила одоо энэ бүхэн чинийх... машинууд, компьютер, хүмүүс. Сайн байцгаана уу хүмүүс ээ... сайн байна уу.. гэхдээ бидний эхний төлөвлөгөө дээд боловсрол. Харин үзгээ одоо авч болно. Май..
Даня: Энэ бүхнийг удирдах хэцүү байх даа?...
Антон: Юу гэмээр ч юмбэ дээ, гайгүй ээ, тийм ч хүнд биш. Гол нь хяналт, сахилга бат..тэгвэл бүх юм цаг шиг л ажилдаг болно. Өө хар даа, танилц энэ манай шилдэг борлуулагч.
Даня: Энд хэн ч алга байна.
Антон: Анзаарсан уу? Надад ч гэсэн тэгж санагдсан ч юмуу, миний шилдэг ажилтан яагаад ажлын байраа орхиод, кабриолетийн баримт бичгээ ил хаячихдаг байна аа?!
Залуу: Сайн байна уу Антон Павлович...
Антон: Сайн байна уу Брусочкин, бид хоёр чамайг энд их л хүлээлээ. Энэ залуу манай салоноос машин авъя гэж байна.
Залуу: Юун машин, энэ чинь нялхаараа л юм байна.
Антон: Чи өөрөө л нялх Брусочкин, эцэг нь хэн гэдгийг мэдэх үү?
Даня: Тийм ээ... би зөвхөн машин ч биш, энэ автосалоныг бүгдий нь авчихаж ч магадгүй.
Антон: Ажилдаа ор...
Залуу: Тэгье ээ...
Антон: Нхн...
Залуу: Чи, ямар машин сонирхдог вэ?
Антон: Миний бодлоор кабриалет сонирхож байгаа тийм үү? .. Кабриолетээ үзүүл..гэхдээ ингье, түлхүүрээ өгчих би өөрөө үзүүлье..
Залуу: Түлхүүр нь алга...
Антон: Яагаад алга байгааг мэдэж байна уу? Яагаад гэвэл Брусочкин чамд толгой алга. Толгойгоо ол, дараа нь түлхүүр олоорой. Гэхдээ түлхүүр нь илүү чухал юм байна. Олохгүй бол халлаа..
Залуу: Антон Павлович битгий хал л даа, би байрны зээлтэй гэдгийг та мэдэж байгаа.
Антон: Байрны зээлтэй гэдгийг чинь би мэднээ, би булаах гээгүй энэ бол ариун зүйл. Чамд яг таван минут байна, тав!? Харин Данил Алексеевич бид хоёр манай өрөөнд зарим нэг юм ярилцаж байя, ийшээ..
Иванов хоолой: Тэгэхээр хүү минь чи ойлгосон. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал.. шууд над руу! Яагаад гэвэл би чиний аав. Зүгээр ч нэг аав биш.. харин ёс суртахууны чинь чиглүүлэгч.
Ваня: За за ааваа би бүгдий нь ойлголоо. Би одоо явж болох уу, яагаад гэвэл өнөөдөр нэг ажилтай. Би ингээд л тэмдэг тавиад явна гэж бодоогүй л дээ.
Иванов: Үгүй дээ ажил чинь өнөөдөр биш. Бид хоёр арван зургаан жил уулзаагүй. Хэрвээ чи жишээ нь хоёр жилийн дараа олдсон бол, хоёулаа гал зууханд ганц шил юм тавиад л..тавхан минутын дотор нөхөрлөчихөж болох л байсан. Харин одоо бол хоёр гурван цаг алхахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол ээж чинь итгэхгүй. Сайхан байгал..
Антон: Суу... үгүй дээ үгүй ийшээ биш, харин ийшээ суу. Эртхэн сур, дас гэдэг байхаа...
Даня: Сайн компьютер байна.
Антон: Чиний аав л сайн, компьютер яахав дээ л, энгийн. Гол нь дэлгэц нь том, бүх камераа зэрэг харж болно.
Даня: Тэгээд бүгд бичигддэг үү?
Антон: Тэгэлгүй яахав дээ...
Даня: Тэгвэл кабриолетийн түлхүүр хаашаа орчихсныг харъя л даа.
Антон: Юугий нь харахав дээ... энэ л байна.
Даня: Тэгээд та авчихсан юм уу?
Антон: Би байсан нь л сайн боллоо.
Даня: Би ойлголоо. Энэ тоглоом байсан, та ингэлээ гээд Брусочкиныг халахгүй тийм үү?
Антон: Юун тоглоом, мэдээж хална.
Даня: Та түлхүүрээ олчихсон биз дээ?
Антон: Түлхүүр би олоогүй ээ, харин Брусочкин хаячихсан. Энэний төлөө халагдна.
Даня: Гэхдээ энэ чинь шурдага биш.
Антон: Данил юу гээч чи хариуцлага, шудрага гэдгийг андуураад байх шиг байна. Харин Брусочкиныг халах бол хариуцлага. .. Чи хаачих гээд байнаа?
Даня: Та Брусочкиныг түлхүүрээ олоорой гэсэн биз дээ?
Антон: Тийм ээ...
Даня: Брусочкин түлхүүрээ олно. Бүх юм шудрага.
Антон: Алив наанаа зогс.. нааш нь өгөөдөх. Баахан нусгай л амьдрал заах үлдэж гэнэ!?
Даня: Нусгайчууд тэгэхгүй ээ, харин хүү чинь болно гэж бодсон юм.
Антон: Данил би тэгж хэлэх гээгүй. Данила...
Лида: Бүр хүн айлгачихлаа...
Полина: Юу бодоод байгаа юм бэ? Асуудал гараа юу?
Лида: Миний асуудал одоо Ванятай зугаалж байгаа. Зугаалж байгаа л гэж найдъя...
Полина: ..Лида, Алексей л гэхээ боль л доо, тэрэнд жаахан эрх чөлөө олго.. чамайг гайхуулна гэдэгт итгэлтэй байна.
Лида: Нхн... чи зүгээр л тэрнийг мэдэхгүй байна. Тэр чинь муур шиг үнэнч царайлж байгаад, дараа нь болохгүй л юм хийнэ..
Полина: За яахав, чи тэрэнтэй ярь, харин би Ванятай ярья тэр хоёрын юу хийж байгааг мэдэцгээе..
Лида: Тийм үү?
Полина: Тийм ээ..
Иванов: Бүх юм зүгээрээ Лидок, Ванькатай л явж байна.
Ваня: Бүх юм зүгээрээ ээжээ, Лёша аавтай зугаалж байна.
Иванов: Утсаа өг гэж үү? Тэгье ээ.. гэхдээ хэнтэй ч юм...
Ваня: ..утсаар ярьж байна. Жаахан эвгүй л юм. Тэгнээ ээжээ тэгье...
Лида: За яахав явж л бай. Нхн...
Полина: Харж байна уу тэр хоёрын бүх юм сайхан байна. Чи зовоод л байсан.
Лида: Би одоо бүр ч санаа зовж байна. Бүх юм нэг л сайхан байна. .. Поль..Полина боль л доо!
Иванов: Эрчүүдээ одоо ганцхан ярьчихаад л очлоо...
Ваня: Байна..
Иванов: Дөнгөж сая ээж чинь ярилаа...
Ваня: Надтай ч гэсэн ярьсан.
Иванов: Чамтай ч гэсэн үү?
Ваня: Тэгэхээр төлөвлөгөөний дагуу усан оргилуурын дэргэд хамт сууж байгаад гэртээ харьцгаая.
Иванов: Ойлгосонгүй, чи яагаад тушаагаад эхлэв ээ? Аав чинь хэн гэдгийг марчихаа юу? Тав тавин тав гэхэд усан оргилуурын дэргэд шүү! Ойлгосон уу?.. муу жулдрай! Алив...
Полина: Энэ төрөхийн дугаар нь... анх авахуулсан үс нь... харин энэ Ваничкагийн бас нэг чухал юм.
Лида: Бүр анхны баасыг нь хадгалж байвал ч би гайхахгүй...
Полина: Үгүй л дээ, тэгэхгүй.. гэхдээ зураг нь байгаа. Өө Алексей...
Лида: Ваня хаана байна?
Иванов: Ваня энэ л байна. Дандаа л ингэж байх юм.
Полина: Зугаалга ямар байв?
Ваня: Гайхалтай, Лёша аав бол гайхалтай...
Иванов: Сонссон уу, шимэгч биш, миний залуу насыг устгасан ч биш, гайхалтай!
Лида: Би нэг л юу ч ойлгосонгүй.
Полина: Миний бодлоор бүх юм ойлгомжтой. Алексей үүргээ сайн гүйцэтгэж, чи магтах ёстой.
Лида: Яалаа гэж? Хүүтэйгээ зугааллаа гэж үү? Тэгвэл сахал нь ургалаа гэж магтсан ч болж байна.
Полина: Ядаж оролдоод үз... энэ нь тэрэнд шинэ түлхэлт болж магадгүй.
Лида: Лёша сайн байна. Надад чанга хэлэх ч хачин оргиод байна.
Полина: Залуусаа.. та нар цагийг яаж өнгөрөөв?
Даня: Гайхалтай...
Антон: Би уучлал гуйсан!
Полина: Антош юу болоо вэ?
Антон: Юу ч болоогүй ээ зүгээр л ганцхан өдрийн дотор арван зургаан жил уулзаагүй хүүтэйгээ ойртох боломжгүй юм байна.
Полина: Харж байна уу, харин энд чадаагүй байна. Явж магт...
Иванов: Анхаараарай.. хөөх уау..
Лида: Би халаад хараад яахав дээ...
Иванов: Нэгийг нь чамд...
Лида: Лёша суу...
Иванов: Яагаад шууд суу, би зүгээр л тоглосон юм.
Лида: Суу гэж байна.
Иванов: Юу?
Лида: Нөгөө... юу гэхээр.. товчхондоо. Чи сайн байна.
Иванов: Би яагаад сайн нь сонирхолтой л юм.
Лида: Юу яагаад гэж? Сайн байна л гэж байна. Халаад авчирсанд баярлаллаа. Бас Ванятай хамт байсан, сайн байна.
Иванов: Чамд юу нь таалагдахгүй байгаа юм бэ, зугаалаагүй бол муу, зугаалсан ч бас л муу! Чамаас сайн үг сонсохгүй.
Лида: Энгийн хүн ингэх үү!?...
Иванов: Сайн уу анд минь, Данила та хоёр өнөөдөр өдрийг сайхан өнгөрөөсөн гэж сонслоо...
Антон: Гайхалтай хошигнол?! Сайн байна.
Иванов: Та нар чинь сайн байна, сайн байна л гээд байх юм. Тоглоом ойлгодоггүй юм уу? Би дэмжих л гэж тэгсэн.
Полина: Би та хоёрт тайван нойрсоорой гэж хэлэх гэсэн юм. Гэтэл чи алга..
Даня: Би зургийн цомог үзээд..салж чадсангүй. Энд их л жаргалтай харагдаж байна.
Полина: Тийм ээ Антон Ваня бид хоёрыг төрөхөөс гаргаж байна...
Даня: Ийм байгааг нь харах сонин л юм. Өнөөдөр огт өөр хүн байсан.
Антон: Чи хэлээдэх дээ, гэхдээ үнэний нь л хэлээрэй. Би мангас биш биз дээ? Биш ээ... гэхдээ би тэрнийг хариуцлагагүй, бүтэлгүй байсан гэж халсан...
Иванов: ...архи уусан...
Антон: ..архи уусан..юун архи уух, архи уусан юу ч байгаагүй.
Иванов: Үгүй дээ... зүгээр л манай хуучин дарга шиг санагдчихлаа. Архинаас өмнөхий нь яг тэрэн шиг хэлсэн.
Антон: Анн ойлгомжтой. Чи чинь хилийн шугамын нөгөө талынх л даа, би мартчихаж...
Полина: Данил хүмүүсийг мэдэхгүй байж шүүж болохгүй. Аав чинь ийм болохын төлөө яаж зүтгэснийг чи мэдэхгүй.
Антон: Би тэр нэг...Брусочкинуудаас болж, гурван удаа, гурван удаа шатсан! Дараа нь гурван удаа дахиж боссон.
Полина: Яг л Галт шувуу шиг...
Антон: Юу гэнээ?!
Полина: Үгүй дээ энийг тоглоомгүй, бахархаж байна.
Полина: Цэргээс халагдаад хоёр жил тээврийн жолооч байсан юм.
Даня: Антон аав жолооч байх аа?!
Полина: Чи шилүүс, нисдэг тэрэг үргэлж байсан гэж бодоо юу?
Антон: Дараа нь засварын газар.. гурван жил, гурван жил би ядаж, ядаж жаахан ч гэсэн ашигтай ажиллах гэж ухаан мэдрэлгүй ажилдаг байсан. Гэтэл дахиад л бас нэг Брусочкин согтуудаа бүгдий нь шатаагаад хаячихсан.
Иванов: Одоо бол үнэхээр Галт шувуу...нурман дундаас л босчихсон. Үгүй дээ.. би одоо.. үнэхээр бахархаж байна.
Полина: Энэ Антоны багын зураг. Би энэ зургийг ээжээс нь мэдэгдэлгүй авчихсан юм.
Даня: Ингэхэд манай аавд, Лёша аав багадаа яг ийм машинтай байсан. Одоо хүртэл гараашинд өлгөөтэй байдаг.
Полина: Сонин л юм. Гэхдээ энэ Антоны машин биш л дээ. Энэ хүүхдийнх. Ийм машинтай болохыг их хүсдэг байсан. Даанч эцэг эх нь авч өгч чаддаггүй байж...
Даня: Өөрөөр хэлбэл манай нэг аавд машин байгаагүй, одоо бүхэл бүтэн авто салонтой. Харин нөгөөхд нь байсан. Гэвч тэр нь цорын ганц машин нь байсан. Энийг бодох хэрэгтэй... сайхан нойрсоорой...
Полина: Сайн нойрсоорой..
Антон: Тэрнийг халах амар байсан гэж бодож байна уу? Харамсалтай байсан. Гэхдээ миний гэр бүл илүү харамсалтай байна.
Иванов: Чиний зөв өө... гол нь бидний гэр бүл. Бид нарт бүгдэнд нь сэтгэл санааны, эд материалын дэмжлэг хэрэгтэй. Сэтгэл санааг нь би өөртөө авахад бэлэн байна.
Даня: Аав аа...
Иван, Иванов: ..за...
Даня: Үгүй дээ.. Лёша аав.. таньтай түр болох уу?
Иванов: Тэгэлгүй яахав... зүгээрээ зүгээр хэзээ нэгэн цагт чамайг ч дуудна.
Антон: Данила юу гэхээр, өнөөдөр хоёулаа нэг тийшээ явах уу? Хоёулаа өчигдөр нэг л буруу эхэлчихлээ.
Ваня: Та тэрнийг анд дагуулаад яв л даа. Нүдэн дээр нь гөрөөс буудахаар хүн ажлаас халсны чинь шууд л мартна.
Иванов: Чи зовохгүй байна уу? Уучлаарай энэ миний алдаа... нэг өдрийн хүмүүжил хангалтгүй байж! Өнөөдөр надтай яваарай... өчигдрийн материалаа батжуулна.
Даня: Уучлаарай өнөөдөр болохгүй байх. Өөр төлөвлөгөөтэй.
Антон: Чамд өөр ямар төлөвлөгөө байдаг юм бэ? Аавтайгаа ярилцах хэцүү байна гэж үү, ингэхэд арван зургаан жил уулзаагүй байх шүү...
Өвөө: Чи юу гэж хүүхэд шахаад байгаа юм бэ? Хэрвээ хэнтэй ч юм ярилцмаар байвал надтай л ярь. Хоёулаа бол бүр дөчин жил уулзаагүй.
Иванов: Та хоёрын нэрийг л солихоос... утсаа авахгүй бол “хүү хоёроороо” л үлд!
Залуу1 хоолой: Хөөе алив зогс шаар минь...
Залуу2: ..хөөе зогс гэж байна!
Залуу1: ..зогс гэж байна..
Ваня: Энэ хоёрыг зогсоогоорой, зогсоо...
Иванов: Алив зогс! Яасан бэ, тэрүүгээр яах гээ вэ?
Залуу1: Хонгы нь ураад өгье...
Ваня: ..Өөрөө харж байгаа биз?...
Залуу2: Чамд үзүүлээд өгнөө гөлөг минь...
Иванов: Тайван, тайван, юу болоо вэ?
Залуу1: Наад танхай этгээд чинь машины дугаар хулгайлж байсан.
Залуу2: Энийг цагдаад барьж өгөх хэрэгтэй.
Иванов: Тийм ээ, байзаарай...
Ваня: Би юу ч хулгайлаагүй, надад ямар хэрэгтэй юм бэ?
Иванов: Зайрмагны мөнгө чинь ийм байж ээ?!...
Залуу1: ..Та энийг таньдаг юмуу?
Иванов: Харамсалтай нь тийм ээ... миний хүү. Гэхдээ би өсгөөгүй л дээ. Зүгээр ээ одоохон сургаад өгье! Оны шилдэг хүү л болно... Чи чинь яаж!? Юу гэж зогсоод байгаа юм бэ, хонгоо уруулмаар байна уу, зугтаач!
Залуу1: ..хөөе...
Залуу2: ..хөөш.. алив зогс!
Ваня: Хоцорчих шиг боллоо. Гэхдээ чих арай л хэтрүүлсэн шүү...
Иванов: Чи чинь тэнэг үү, одоо тэлээгээ сугалаад хонгонд чинь хэтрүүлээд өгье л дөө!
Ваня: Гэхдээ уг нь...
Иванов: ..чи хэдэн машинаас авсан.
Ваня: Би ерөөсөө авдаггүй.
Иванов: Чамайг цагдаад хүргээд өгөх үү?
Ваня: Хоёрдох нь.
Иванов: Хоёр оо? Тэгэхээр хулгайлсан мөнгөө өнөөдөр эздийнх утсаар шилжүүл. Тэгээд дахиад энийгээ бүр март!
Ваня: Мэдэхгүй дээ ааваа би зүгээр л зугацаацсан юм.
Иванов: Чи бүр ойлгохгүй байна уу? Явцгаая...
Ваня: Цагдаа руу юу?
Иванов: Цагдаагаас ч аймшигтай юм байдаг юм. Яв!
Ваня: Хаашаа?
Иванов: Яв гэж байна.
Иванов: Тэр кепктэй нөхрийг харж байна уу?
Ваня: Харж байна.
Иванов: Сармагчинтай зураг авахуулж байгаад, өөрөө тийм бизнес нээмээр санагдаж л дээ. Сармагчинг нь аваад л зугтчихсан.
Ваня: Болж байна...
Иванов: Тийм ээ.. даанч сармагчин нь сургуультай юм байж. Паспорты нь аваад л эзэн дээрээ гүйгээд оччихсон. Үр дүн нь хоёр жил тэнсэн харгалзах, гэр бүл салалт, архи. Харин тэр муруй хамартай индианыг харж байна уу?
Ваня: ..тийм ээ...
Иванов: Төмрийн хогонд өгөх гээд туухай хулгайлахаар шийдэж л дээ. Үр дүнд нь гэмтэл, тамирчид хамры нь хуга цохьчихсон. Чи ийм ирээдүйтэй болмоор байна уу?
Ваня: Би ойлголоо, ойлголоо. Дахиад ингэхгүй... та хаанаас мэдэж байгаа юм бэ?
Иванов: Хаанаас байхав дээ.. манай найзууд... Үгэнд орохгүй бол ийм найзуудтай л болно.
Залуу3: Өө Лёха, чи яагаад хол зогсчихоо вэ? Аливээ ороод ир, бид нар таван гар суух гээд бэлдчихсэн байгаа. Дараа нь яахаа шийдэцгээе...
Иванов: Одоохон очлоо сууж бай... одоохон..
Залуу3: Тэгье ээ...
Иванов: Чамд тавь байгаа юу?
Ваня: Байгаа... мөнгөөр хөзөр тоглож болох юмуу?
Иванов: Чи болохгүй ээ, би тоглоно. Харин чи дохио өгөөрэй...
Лида: Юу гээч энэ хоёр хоёрхон өдөр л хамт байсан. Одоо бүр зэрэгцээд суучихаж..
Полина: Би огт эргэлзээгүй. Алексей сайн аав.
Лида: Тийм үү...
Иванов: Май чиний хувь...
Ваня: Тэгэхээр машины дугаар хулгайлж болохгүй, харин хөзрөөр залилаад хожиж болох уу?!
Иванов: Залилах биш ээ, хэтэрхий онгироо нөхдүүдийг шийтгэсэн юм.
Ваня: Аавд хэлээгүйд чинь баярлаллаа.
Иванов: Одоохондоо л хэлээгүй. Сайн санаж яваарай...
Лида: Таны гэдэс өвдөө юу?
Өвөө: Үгүй ээ одоо зүгээр, хоёрдохоо хоол идсэн ч болж байна.
Полина: Антон л харамсалтай, Данятай ойртож чадаагүй л байгаа.
Данил хоолой: Аав аа...
Иванов: За...
Даня: Үгүй ээ, Антон аав. Та түр гараад ирж болох уу?
Антон: Яах гэж?
Даня: Би зүлэг рүү машин оруулчихлаа.
Антон: Машин зүлэг рүү гэж яаж?!.. зогсоож чадсан нь ашгүй дээ...
Антон: Энэ юу юм бэ?
Даня: Энэ мэдээж нисдэг тэрэг биш л дээ.. гэхдээ таныг баярлах байх гэж бодсон юм. Энийг танд...
Антон: Полина хар даа, хүү маань машин бэлэглэж... зүгээр ч нэг машин биш, цаг хугацааны машин.
Иванов: Энэ харав уу, чи хог л гээд байсан! Энэ чи бид хоёрт л хог, харин чинээлэг хүмүүст ямар их аз жаргал авчирч байгааг харж байна уу?
Антон: Баярлаллаа...
Өвөө: Тийм ээ үнэтэй л тоглоом. Хүн болгон авч чаддаггүй байсан юм.
Полина: Гэхдээ та чадсан биз дээ?
Өвөө: Би юу?! Лёха бид хоёр зугаалж байсан юм. Нэг хашаанд орсон чинь нэг хүү энэ машинаар тоглож байсан. Лёшка ч машин гээд байсан. Харин тэр бяцхан хөрөнгөтөн асуудал алга гэнээ... таван зөөлөн чихрээр л ханатлаа тогло гэсэн. Тэгээд л тоглосоор байгаа. Одоо хүртэл.. одоо Антон тоглоно.
................
Бүсгүй
Залуу1, 2, 3, 4
Сергей залуу
№6
Лида: Өглөөний мэнд...
Полина: ..өглөөний мэнд...
Лида: Дарсан юм. Байшин шатсан ч, зоорь яагаа ч үгүй. Зүгээрээ олуулаа байгаа идчихнэ. ..тийм дээ...
Хоёр Ивановынхон
Иванов: За ямар байна, хичээлдээ явмаар байна уу?
Даня: Явмаар байна...
Ваня: ..явмааргүй байна.
Өвөө: Манай удам гэдэг нь шууд харагдаж байна. Би наймдугаар анги төгөссөн. Харин энэ ес. Тэгэхээр чи тэртэй тэргүй хамгийн боловсролтой нь гэсэн үг.
Лида: Даняг гимназд оруулж өгсөнд баярлаллаа.
Антон: Зүгээр дээ, миний хүү..манай хүү хамгийн шилдэг сургуульд сурах ёстой.
Лида хоолой: Ваня чи Даняг харж байгаарай, хүүхдүүд шоглочихож магадгүй.
Даня: Ээж ээ?!
Ваня: Надтай суучихна. Хэн ч оролдохгүй. Ямар ч гэсэн ангийн хааны хамаатан.
Антон: Тэгэхээр хаан, хамаатан хоёрт сүйх тэрэг дуудах хэрэгтэй. Өнөөдөр таксигаар яваарай.
Полина: Володя хүргээд өгчихөг л дээ...
Антон: Володяг би халчихсаан, бензин дуусчихаад байсан юм. Харин би ханиад хүрчихвүү нэг л биш...
Полина: Ажил руугаа явахгүй юмуу?
Антон: Үгүй ээ, улирлын л тайлантай. Төвөгтэй юм байхгүй. Амархан...
Иванов: ..таксигаар яах гэж, машинаа л өгчих, би хүргээд өгье...
Антон: Баярлаллаа, такси нь хялбар байх...
Иванов: Мөнгө үрж яах гэсэн юм бэ, сайхан хүргээд л өгнө.
Полина: Нээрээ л чи амар, яахав Алексей хүргээд өгчихөг...
Лида: Санаа зоволтгүй дээ, мотоциклтойгоо өнхөрч унаснаас хойш дахиад согтуу машин барихаа больсон. Машин сайн барьдаг.
Антон: За яахав.. гэхдээ болгоомжтой яваарай, гуйя...
Иванов: Санаа зоволтгүй ээ, би аравтайгаасаа комбайн барьсан. Эхний гурван жил нэг ч осол гаргаагүй.
Полина: Би ч гэсэн өглөөнөөс хойш нэг л ядарчихлаа...
Антон: ..тийм үү?
Полина: Нхн... би бодлоо, ямар ч гэсэн том өрөөнийхөө ханыг илүү гэгээтэй болгох уу? Илүү зайтай ч харагдна. Лида чи юу гэж бодож байна?
Лида: Мэдэхгүй ээ. Гэхдээ зайтай болгомоор байвал шүгээнүүдээ л гаргачих.
Өвөө: Баярлаллаа Катюша, их амттай шарвин байна, их амттай.
Катя: Энийг би хийгээгүй ээ, Лида хийсэн юм.
Антон: Нн их амттай байна баярлаллаа. Гэхдээ хэрэггүй л байсан юм.
Лида: Зүгээр дээ надад хоол хийх бөөн баяр. Би ингээд зүгээр сууж чадахгүй л дээ..
Полина: Зүгээр сууна гэж юу гэсэн үг вэ?
Лида: Би зүгээр л тэгж хэлсэн юм.
Полина: Байзаарай өөрөөр хэлбэл..над шиг зүгээр сууж уу?
Лида: Чи энд ямар хамаа байхав дээ... яахав танайд ийм байдаг. Харин манайд өөр байдаг.
Полина: Лидочка би хоол хийдэггүй нь би хоол хийж чаддаггүй гэсэн үг биш. Зүгээр л манайд Катя хоол хийдэг. Харин би өөр юм хийдэг.
Өвөө: Лидка чи юу гэж хүний байранд өөрийнхөө дүрмийг яриад байгаа юм бэ? Энд юу ч хийхгүй байх дүрэмтэй. Тиймээс гуйя, юу ч битгий л хий...
Бүсгүй: Ийм байдлаар энэ бодлогыг бодохын тулд синусын теором хэрэглэх шаардлагатай.
Данил хоолой: Хөөе зогсоорой, би дурлаж байна. Ингэж болохгүй. Энэ нь миний сурлагад хортой. Энэ бүхэн төлөвлөсөн ёсоор хамаагүй сүүлд болох ёстой. Гэхдээ Эля надад таалагддаг. Тэгэхээр энэ бодлоосоо салах хэрэгтэй. Хасахуудыг нь бичээд л тэр надад хэрэггүй гэдэг нь харагдна. Дураараа, эрх, бодлогогүй, ааштай, эцэг эхдээ худлаа хэлдэг. Бид хоёр өөр ертөнцөд амьдардаг. Байзаарай, гэхдээ эерэг юм ч байгаа. Эерэг, эерэг, эерэг юу билээ? Тэр гайхалтай.. ойлгомжтой эерэг юм байхгүй. Үр дүн нь ойлгомжтой. Бид хоёр тохирохгүй.
Иванов: Сая чинь чигээрээ л, одоо салгах хэрэгтэй. .. Сайн уу тэнэмэлүүд ээ...
Залуу3: Хөөх энэ чинь бас хэн бэ, сайн уу Лёхич! Хэний машин юм бэ?
Иванов: Азгүй юмнууд та нар л навтгар юм унана. Харин миний энэ жинхэнэ машин.
Залуу3: Тэр ч ойлгомжтой...
Залуу1: ..тийм дээ...
Залуу3: .. хэнээс хусчихаа вэ?
Иванов: Хусах гэдэг чинь яаж, худалдаж авсан юм. Шатсан байшингийнхаа даатгалыг аваад, тэгээд л өөрийгөө эрхлүүлэхээр шийдлээ..
Залуу1: Чи тэгснээс тавыгаа өг л дөө.
Иванов: Гэхдээ бүх мөнгө, картанд байгаа.. маргааш өгье.
Залуу1: Карт аа?!
Залуу3: Тийм ээ гайхалтай эд байна. Ийм юмны төлөө байшингаа шатаасан ч хамаа алга... Энэ чинь тэгээд хэд юм бэ?
Иванов: Цыганчууд нийлээд ч авч дийлэхгүй...
Залуу1: ..за болно оо...
Иванов: ..жинхэнэ арьсан бүрээс гээд л бүгд дээд зэргийн...
Залуу1: Автомат уу?
Иванов: Гар буу...
Залуу3: Лёхич, тэгэхээр нэг ийм ажил байна. Манай дүү охин өнөөдөор хуримаа хийж байгаа. Чи жийпээрээ хуриманд нь яваад өг тэгэх үү? Би ямар залуу хосуудыг энэ ямбыд суулгалтай нь биш дээ...
Иванов: Гэхдээ.. өнөөдөр нэгдэх юун хурим байх юм бэ?
Залуу3: Гэдэс нь ямар гээч, тавдах хүртэл тэсэхгүй гэж айгаад байна.
Иванов: Би, би дөнгөж өчигдөр худалдаж авсан, техникийн үзлэг, баримт бичиг юу ч байхгүй.
Залуу3: Лёхыч ганц найздаа тусла л даа анн?
Залуу1: За боль доо чи юу яриад байгаа юм бэ, энэний машин биш.
Иванов: Тэгээд чинийх юм уу?
Залуу1: Юу гэж хашхичаад байгаа юм бэ?
Залуу3: Нн..
Залуу2: ..тийм ээ...
Иванов: За яахав гэхдээ удахгүй шүү...
Лида: Катя чи амарч болно. Би өнөөдөр өөрөө хийчихье...
Катя: Тэгье ээ....
Лида: Эзэгтэй хоол хийхээр шийдээ юу, гоймон л чанах байх даа...
Катя: Чи дэмий л ингэж байгаа юм. Полина надаас илүү хоол хийдэг. Зүгээр л хиймээр үедээ хийдэг юм...
Лида: ...за боль доо...
Катя: Чиний шарвин ч мэдээж нөлөөлсөн. Одоо чамаас илүү гэдгээ харуулахын тулд бүх хүчээ ч шавхана. Нхн!?...
Лида: Ямар нэгэн гайхалтай юм хийхээр шийдээ юу?
Катя: Тиймэрхүү юм хийнэ ээ...
Лида: Нн...
Катя: Шарвинг бол хүүхэд ч хайрчихаж чадна. Харин би нарийн хоол хийдэг.
Бүсгүй: Намайг хэн ч сонсоогүй учраас, завсарлагааны дараа шинэ сэдвээр хяналтын ажилтай.
Вася хоолой: Есөн сарын нэгэнд юун хяналтын ажил байдаг юм бэ? Ядаж маргааш болоё л доо...
Бүсгүй: Маргааш гэхэд та нар хуулах юм бэлдчихнэ.
Даня: Чи юунд нь цухалдаа вэ? Бид нарт бүгдий нь тайлбарлачихсан. Одоо хяналтын ажлаа хийгээд л тав авах үлдлээ.
Ваня: Тэгж тайлбарласан ч гэсэн. Тийм ч сайхан санагдахгүй л байна.
Эля: Та хоёр ч нэг ширээний ард сайнгүй л байгаа бололтой. Хүсвэл надтай л суучих...
Данил хоолой: Би бүгдий нь шийдсэн. Тэр надад зохихгүй. Өөрийгөө хуурч болохгүй. Хэрэггүй л бол хэрэггүй... Үгүй дээ баярлаллаа. Бид хоёр ах дүү шиг л, харин ах дүү нар үргэлж хэрэлддэг.
Эля: Данил юу гээч, хэрвээ тийм л ойлгохгүй байгаа бол би чамд шууд хэлчихье. Чи бол этгээд, хачин, гэхдээ би бүх этгээд юманд татагддаг.
Даня: Чи этгээд, хачин, гэхдээ би ч гэсэн этгээд юманд их татагддаг. Тийм ээ... хуулах юм.
Эля: Тэгвэл тавтай морил! Би туслая..
Залуу3: Лёха... Хосуудад зам тавьж өгөөрэй...
Иванов: Тэнэг минь суу л даа.. хуримаа оршуулга болгочихов...
Антон: Байна би байна. Юу, ямар яаралтай юм гараа вэ?
Иванов: Новш гэж чи чинь ер нь яаж байгаа юм бэ?..
Залуу3: ..яаваа, юу гэж дүнсийгээд байгаа юм бэ...аливээ харин тэгснээс явцгаая..
Иванов: ..цаашаа чи чинь яаж байна аа...
Залуу3: Давхи...
Иванов: Үгүй ээ хүлээж бай... чимээгүй.. байна уу...
Антон: Чи хаана байна?
Иванов: Машинаа угаалгаад...
Иван хоолой: Наана чинь юу шуугиад байнаа?
Иванов: Хажууханд ресторанд, хурим болж байна.
Антон: Тэгэхээр хурдан хүрээд ир, надад яаралтай машин хэрэгтэй байна.
Иванов: Би энд.. дөнгөж хөөс цацуулчихаад байж байна. Полинкагийнхаар явчих л даа...
Антон: Машин нь автосервист байгаа. Такси хагас цаг хүлээнэ. Ер нь яах гэж угаалгасан юм бэ, цэвэрхэн байгаа.
Залуу3: ..бүгд баяр хүргээрэй!...
Антон: ..хурдан хүрээд ир, хорин минутын дараа уулзалттай. Би... Тэнэг амьтан!
Полина: Байна уу.. сайн уу.. байна уу, байна уу Миланочка хүлээж бай би гараадахъя сүлжээ унаад байна.
Ваня: Юу гээч.. чи хэлж л байсан. Гэхдээ тийм тусгай охин гэж бодохгүй л байна.
Даня: Яасан гэж?
Ваня: Чи үнэхээр тийм гээд байгаа юмуу? Элька зүгээр л чамайг ашиглаж байгаа юм. Хяналтын ажилд туслана гэдгий чинь л мэдэж байгаа. Чи чинь их ухаантай биз дээ!
Даня: Холдож үз тэгэх үү?
Ваня: Надад аав сайн дүн авбал Дубай явах эрх амласан.
Даня: Би тэрэнд таалагдлаа гээд чи атаархаад байгаа юмуу?
Ваня: Үгүй ээ, нэгдүгээрт чи тэрэнд таалагдаагүй. Хоёрдугаарт чи арван минутын хяналтын ажилд л таалагдсан.
Даня: Үгүй ээ тэгж бодохгүй байна.
Ваня: Надад итгэхгүй байвал тэр дөрвөн нүдтээс асуу? Тэрнийг аргалаад л хамаг хяналтын ажил, тестээ хийлгэдэг байсан. Тэгээд эр хүн шиг нэг юм гуйхад нь, зүгээр л тонилгочихсон. Пицунда руу!
Даня: Тийм гэж бодъё.. чамд ямар хамаатай юм бэ?
Ваня: Бид хоёр тийм ч дотно биш байж магадгүй ээ. Гэхдээ чамайг Эляд чадуулаг гэж бодохгүй байна.
...
...
Антон: Сайн байна уу Сергей Аркадьевич намайг үнэхээр уучлаарай...
Сергей: ..баяртай ноён Иванов, яарахгүй байж болно уулзах цаг дууссан. Одоо танай баримт тооцоог томилолтынхон шалгана.
Антон: Тийм шалгалтаар яах гэж, миний бүх юм зүгээр байгаа.
Сергей: Тэрийг чинь л бид нар шалгачихъя!
Залуу4 хоолой: Бас итгэ, танайх ямар ч асуудалгүй байсан ч, бид нар тэртэй тэргүй олно. Энэ бидний ажил!
Антон: Сергей Аркадьевич, Сергей Аркадьевич, гэхдээ үргэлж ямар нэг..
Сергей: ...яриа дууссан!
Сергей хоолой: Архаг зальт этгээд шиг харагдахгүй л байна даа. Бүр өрөвдмөөр ч санагдчихлаа!
Залуу4: Ингэхэд үнэн ч юм билүү, хэрвээ бүх юм цэвэр бол дэмий л цаг үрэхийн нэмэр...
Сергей: За за Иванов, энэ удаа шалгалтгүй өнгөрье. Гэхдээ бид нар харж байгаа шүү!
Залуу4: Нийгмийн сүлжээгээр ч харж байгаа. Нисдэг тэрэг авбал, бид нар хамгийн түрүүнд л мэднэ!
Полина: Энэ чинь юу вэ...
Лида: Чиний хосгүй бүтээл нэг л удаад байх чинь, эсвэл туслах уу?
Полина: Үгүй дээ удахгүй бүх юм бэлэн болчихно. Байна уу сайн байна уу ресторан уу? Хаягийн захиалга өгч болох уу?
Даня: Одоо өгчих үү, эсвэл хонх дугарах дөхөхөөр үү юу гэж бодож байна?
Эля: Чи аль хэдийн хийчихсэн юм уу?
Даня: Хийгээд байх юу байхад вээ, байдаг л хэдэн бодлого. Удаад байх ч шаардлагаггүй.
Эля: Тэгвэл надад тусла л даа. Би мэдээж өөрөө чадна л даа. Зүгээр л тэгвэл илүү хурдан. Нн? Гуйж байна.
Даня: Тэгэлгүй яахав...тэртэй тэргүй гучин минут нэг газар сууна.
Залуу3: Явцгаая.. алив болгоомжтой.
Залуу1: Аливээ явж зургаа авахуулцгаая..
Залуу2: ..сүйт залуу, сүйт бүсгүй..
Залуу5: ..тийм ээ явцгаая.. Тэгэхээр сүйт бүсгүй энд зосоод, сүйт залуу хүрээд ир, өшөө цаашаа.
Залуу3: Бас гараа Титаник шиг, тэгээд инээгээд ойлгосон уу? инээгээч... Сича чи чинь яаж байнаа? Сича..зураг авч байхад, чи чинь, хурдан наанаасаа холд!
Залуу2 хоолой: ..одоохоон...
Иванов: Жаахан хурдан болох уу? Мод болгоны дэргэд зураг гэж байгаад сүйт бүсгүйгээ модны ёроолд төрүүлчихэв ээ?!
Залуу1: Модон доор л учир ургуулсан юм чинь тэндээ л төрөг!
Залуу5: Аливээ тийшээ явцгаая...
Залуу1 хоолой: Сүйт бүсгүйгээ үнсээрээ...
Залуу1, 2: ..гашуун байна, гашуун байна, гашуун байна...
Бүсгүй: ..гашуун байна, гашуун байна, гашуун байна...
Иванов: Гера юу болоод байнаа...
Залуу3: Лёха чи чинь яачихаа вэ.. жаахан байз л даа...
Иванов: ..чи ер нь цаг харж байна уу?..
Залуу3: ..зүгээр дээ Лёха хоцорсон гээд литр юм тавьчихъя. За энд дуусчихсан уу, явцгаая...
Залуу5: Одоо хүслийн горхи явцгаая...
Залуу3: ..тийм ээ явцгаая...
Иванов: ..Зогс, байзаарай!
Залуу3: Хүслийн горхи руу...
Иванов: ..тэр цөөрөм л байхад болно. Бүр яг энд таасан ч болно.
Залуу3: Энд таачихъя...
Залуу5: ..эрчүүд ээ тэр машин бариад аваарай...
Иванов: Хөөе хаашаа!?
Залуу3: Чи чинь паркинг дээр нь тавчихаж болсонгүй юу?
Иванов: ..энэ чинь хагас автомат...
Полина: Та нар яагаад хоосон цай уучихаа вэ? Амттан идээд үз...
Лида: Алив тэгье ээ...
Өвөө: Ямар амттай юм бэ...Лидух чи жорыг нь авчихаарай, чиний аарц бүр энд тулчихаад л байлаа..
Лида: Чи чинь самар хийчихсэн юмуу, өвөө самарны харшилтай. Хийсэн үү үгүй юу хэл л дээ..
Полина: ..мэдэхгүй ээ..
Лида: ..яагаад мэдэхгүй гэж хэл л дээ, өвөө цаана чинь үхлээ...
Полина: ..би ресторанд захиалчихсан юм. Би хийж чадаагүй, тэгээд л санаа зовоод...
Лида: ..одоо тэр хамаагүй ээ, хурдан түргэн дууд, дууд л даа..
Полина: ..байна уу..
Лида: Өөвөө одоо яаж байна?
Полина: ..байна уу түргэн үү, тийм ээ Сереневийн арван долоо, хүн харшил авсан бололтой..
Өвөө: ..зах дээр тэр нэг бляшийг хэрэггүй л идэж. Өнөөдөр гуравдахаа огиж байна... Та хоёр чинь яачихаа вэ?... Үнэхээр амттай...
Бүсгүй: Би та нарын хяналтын ажлыг шалгалаа. Та нарын тал нь есдүгээр ангиа төгсөөд үйлдвэр сургалтаар л явах байж!
Ваня: Валентина Степановна зүгээр л таны араас ороё гэж бодоогүй юм.
Бүсгүй: Иванов их инээдтэй байлаа. Хяналтын ажил дээрээ л хичээх хэрэгтэй байж. Тараачих...
Эля: Чинийх... тэнд юу байгаа нь сонирхолгүй байна уу?
Даня: Юугий нь үзэхэв дээ, тав гэдгий нь би мэдэж байна.
Эля: Хоёр оо...
Даня: Өө...
Эля: Яаж ингэдэг юм бэ?
Даня: Буруу бодсон үед л ингэдэг юм.
Эля: Чи л буруу бодоод өгчихөж. Би өөрөө чадах л байсан. Амжихгүй байх гэж айгаад.. Яагаад ингэж байгаа юм бэ?
Даня: Чи намайг дөрвөн нүдэт гэж бодсон уу? Намайг зүгээр л хуураад...
Эля: ..Чи чинь юу яриад байна аа?!
Даня: Ваня надад чи яаж Ковелийг ашигласныг ярьсан. Чиний бүх тоог бодож байхад чи эцэст нь гомдоосон.
Эля: Чиний Ковель надад ямар хамаатай юм бэ, гаж донтон шиг л салдаггүй байсан. Арай л гэж салсан..
Даня: Тэгвэл Ваня намайг хуурах ямар хэрэгтэй юм бэ?!
Эля: Би яаж мэдэхэв дээ. Өөрөөс нь асуу..
Өвөө: Аятайхан л эд байна. Тусгал нь ямарав?
Антон: Би зуун метрээс гахайн нүд алдаагүй.
Иванов: Сайн уу...
Антон: ..сайн уу...
Иванов: Чи намайг нөгөө... уучлаарай...
Антон: Зүгээр дээ, уучлал гуйх хэрэггүй, би мотоциклоор чинь явчихаад ирсэн. Ингэхэд надад гайгүй тусласан. Машин хаана байна?
Иванов: Машин нөгөө..
Антон: ..юу гэж?
Иванов: Чапаев шиг л...
Антон: Ингэхэд яачихаа вэ?
Иванов: Буугаа өг дөө...
Антон: Май... машин хаана байна?... Би чамайг алчихъя л даа...
Иванов: ..шоронд л орно шүү дээ...
Антон: Надад прокурорт танилууд байгаа...
Иванов: ..тэртэй тэргүй орно...
Өвөө: Чи эхлээд наадхаа даатгуул.. харин дараа нь нядла.. хэрэггүй амьтнаас ядаж нэмэр болог.
Даня: Чи яах гэж Элягийн талаар худлаа хэлж байгаа юм бэ? Намайг ашиглах гээгүй байсан.
Ваня: Чи нэг охинд итгэчихээд надад итгэхгүй юм биз дээ. Бүр гомдмоор ч санагдчихлаа. Яахав хүсвэл гүйгээд оч л доо. Дараа нь хуурагдчихаад битгий гүйгээд байгаарай за юу?
Даня: За яахав би энэ бүхнийг дахиад бодох хэрэгтэй. Одоохондоо цаашаа бол?!
Иванов: Манай найз живсэн юм янзалдаг. Чиний машиныг зарсан ч чадна.
Антон: Эндээс тонил, би одоо чамайг өөрийг чинь живүүлчихнэ шүү!
Милана: Сайн уу...
Эля: ..сайн уу ээжээ...
Милана: Ямар нэг юм болоо юу?
Эля: Үгүй дээ бүх юм хэвийн.
Милана: Алив зогс.... алив яриад бай... бид хоёр шилдэг найзууд биз дээ?
Эля: Зүгээр л нэг хүү таалагдаад, гэтэл тэр өнөөдөр нэг л, мэдэхгүй ээ... яг л бусадтайгаа л адилхан.
Милана: Эля...
Полина: Юу ч ойлгосонгүй.. би гурван удаа хийлээ урсчихаад л байх юм.
Лида: Поля явж унт тэгэх үү? Би желатины нь саахраар сольчихсон юм. Би чамаас ядаж ганц юмаар ч гэсэн илүү баймаар байсан юм. Тэгээд энэ гоё юмыг хараад, гал тогоондоо ч дээр биш гэдгээ ойлгосон. Тэгээд л тэсээгүй, уучлааарай Поля...
Полина: За яахав.. бүх юм сайхан болно. Явж унтацгаая.. гэхдээ маргааш шарвин хийхгүй шүү...
..................
Багш бүсгүй
Бүсгүй
Залуу
Залуу1
№7
Иванов: Сайн уу...
Ваня: Сайн уу...
Иванов: Өнөөдөр ямар эрт ирээ вэ?
Ваня: Би гараад ирлээ юу гээч үнэхээр тэнэгүүд л ийм юманд явна..
Иванов: Нн Данька хаана байна?
Ваня: Тэндээ л байгаа. Ингэхэд шинэ ангийн багш таныг ирж уулзаарай гэсэн.
Иванов: Чи дахиад л болохгүй юм хийчихсэн үү?
Ваня: Болж байгаа биз дээ?
Багш: Сайн байцгаана уу! Намайг Ксения Викторовна гэдэг би танай ангийн шинэ багш. Сууцгаа, тиймээс одоо хамт байцгаана. Хэрвээ асуух юм байвал асууж болно.
Ваня: Ксения.. Викторовна.. би зүгээр л.. таны хөх жинхэнэ үү?
Багш: Чиний овог хэн бэ?
Ваня: Иванов.
Багш: Иванов, аавыгаа дуудаж уулзуул!
Ваня: Зүгээр л таньтай танилцана тэгээд л болоо...
Иванов: Чи яагаад Антонд хэлэхгүй байгаа юм бэ?
Ваня: Би одоо хоёр аавтай, хэнд нь хэлмээр байна тэрэндээ л хэлж байна. Хүүхдүүд чинь ийм л, эцэг эхийнхээ хэн нэгэнд нь илүү хайртай байдаг.
Иванов: Алив гараа...
Иванов: Өнөөдөр ажиллахгүй яагаад шаар цохиод зогсчихоо вэ?
Антон: Юу гээч хэрвээ чи ажил хийдэг байсан бол үдийн цай гэдэг юмыг мэдэх ёстой байсан.
Иванов: Юу гээч, гимназ хүртэл ямар автобус явдаг вэ?
Антон: Чи яах гээ вэ? Ашгүй арван жилээ гүйцээж төгсөхөөр шийдээ юу?
Иванов: Зүгээр л Ванягийн шинэ ангийн багш танилцая гэсэн гэнээ, тэгээд л намайг дуудаж.
Антон: Тийм үү, сонирхолтой л юм. Яагаад намайг биш чамайг гэж?
Иванов: Яахав би төрсөн нь болохоор байж ч магадгүй.
Антон: Эсвэл хэнийгээ дуурайсан ийм бүтэлгүй гэдгий нь харах гэсэн ч юм билүү?
Иванов: Уурлах хэрэггүй дээ зүгээр л хүүхдүүд ийм, үргэлж эцэг эхийнхээ аль нэгэнд нь илүү хайртай байдаг.
Хоёр Ивановынхан
Полина: Даничка явж цайгаа ууцгаая..
Даня: Даалгавараа хийчихээд дараа нь ууя ээжээ..
Полина: Эхлээд цайгаа уучихаад дараа нь даалгавараа хийе тэгэх үү? Хичээлээ тараад тархиа амраах хэрэгтэй.
Даня: Хичээл дээр миний тархи тэгтлээ ядраагүй ээ, надгүй уучих..
Полина: Манайх гэр бүлээрээ хамт сууж байгаад уудаг чи мэднэ биз дээ?
Даня: Харин би өөр дүрэмтэй. Би хичээлээсээ ирээд даалгавараа хийдэг. Дараа нь ууж, иднэ, бусдын дүрмийг дагна.
Полина: Данила хангалттай, явцгаая одоо бүгд хөрчихнө.
Даня: Ээжээ далан жилийн өмнө Перис Спенсир богино долгионы зуух бүтээчихсэн. Гучхан секунд, тэгээд л бүх юм дахиад халчихна.
Өвөө: Та нарын чинь.. мөнгө хүрэхгүй байна уу? Бас ваар хийдэг юм уу?
Полина: Мөнгө хүрдэгээ, зүгээр л энэ бол миний хобби, хийх дуртай ажил.
Өвөө: Тийм ээ..манай аав ч гэсэн тосгоныхоо бүх ваарыг хийсэн. Гэхдээ хийх дуртай ажил нь ээж бид нарыг л...нүдэх байсан.
Полина: Энэ зүгээр ваар биш, миний зүрх сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөн ордог.
Өвөө: Мэдэхгүй л юм байна.. ийм муруй юм хийвэл эрчүүд аавыг нармайг л нээнэ..
Полина: Энэ ваарууд уг нь урлагын бүтээл!
Өвөө: Тийм үү...
Полина: Наадханд чинь интернетээр арван мянган доллар төлсөн юм.
Өвөө: Хэдээ, хэд гэнээ?
Полина: Уучлаарай намайг сатааруулаад байвал би юмаа хийж чаддаггүй.
Өвөө: Уучлаарай.. өө.. барьчихлаа, боллоо,тавилаа. Эндхийг чинь буулгачихаагүй дээрээ гаръя...
Лида: Хөөх.. чи чинь бүр гар урлалын газартай юм байна.
Полина: Нээлттэй хаалганы өдөр юм байх даа...
Лида: Чи яагаад бүр уурлачихаа вэ? Ямар нэг юм болоо юу?
Полина: Зүгээр л Данятай яагаад ч ойртож чаддаггүй, юу хийхээ мэдэхгүй юм.
Лида: Яагаад намайг туслаач гээгүй юм бэ, би ямар ч гэсэн эх нь! Тийм ээ чи ч гэсэн л дээ... юу гээч эхлээд та хоёр адилхан сонирхдог юмаа ол.
Полина: Би харамсалтай нь компьютер, микросхемийн талаар юу ч мэдэхгүй.
Лида: Чи чинь Даняг тийм хавчигдмал гэж бодоо юу? Тэрэнд өөр сонирхдог юм зөндөө байгаа. Однууд, баримтат кино, зоосон мөнгө, эртний олдвор...
Полина: Өөр?
Лида: Оюуны тоглоомууд. Шатар.
Полина: Шатар уу, би дунд сургуульд байхдаа сонирхдог байсан.
Лида: Тээр харав уу, тэгэхээр энэ чиний боломж, наадхаа л ашигла. Чамайг гайгүй тоглодог л гэж найдъя, намайг бол тавтайдаа л мад тавьдаг байсан. .. Өө..намайг уучлаарай би яг иймийг барааны дэлгүүрт харсан. Би авчихъя... уучлаарай...
Багш: Тэгээд надаас юу гэж асуусан гээч?
Иванов: Юу?
Багш: Таны хөх жинхэнэ үү гэж хэлсэн.
Иванов: Яахав, зүгээр л тоглосон л байна. Хүн гомдохооргүй л тийм тоглоом... тэгээд ч жинхэнэ гэдэг нь харагдаж л байна.
Багш: Юу?!
Иванов: Би...
Антон: Орж болох уу? Сайн байна уу...
Багш: Сайн байна уу... би юу сонсолгүй өнгөрөөсөн бэ?
Иванов: Чи яах гэж ирээ вэ? Хэрвээ хэрэгтэй байвал би дуудчихна..
Антон: Хэрэгтэй гэдгээ мэдэж байна. Харин чи хэрэг тарьчихаагүй биз дээ?
Багш: Уучлаарай та хэн бэ?
Антон: Би Иваны аав байна.
Багш: Тэгвэл та юу нь юм бэ?
Иванов: Би Ванягийн аав.
Антон: Яахав бүгд үнэн л дээ, энэ ч аав нь, би ч аав нь. Бид нар хоёр аав нь... энэ энгийн биш гэдгийг ойлгож байна л даа. Үнэнийг хэлэхэд бид нар өөрсдөө ч энэндээ сайн тасаагүй байгаа. Гэхдээ сургууль дээр нь бүгд мэдэж байгаа. Харин танд манай гэр бүл тийм ч энгийн биш гэдгийг хэлээгүй бололтой..тийм үү? Ваня ямар хэрэг тарьчихаа вэ?
Багш: Намайг доромжилсон.
Антон: Тэгэхээр дахиад л урьдынхаараа юу? Санаа зоволтгүй дээ би шийтгээд өгнө. Одоохон картыг нь хаачихаар юу гэхийг нь харъя...
Иванов: Чи бол асуудлыг мөнгөөр л шийддэг. Ваняд өөр арга хэрэгтэй...
Антон: Ямар?
Иванов: Энэ арван зургаан жилд чи тэрнийг ойлгоогүй нь харагдаж байна.
Антон: Хэрвээ чамд хэрэгтэй бол тэр өөр аргаа чи л хай, харин би шийтгэнэ. Би уай-фай барьдаггүй буланд зогсоочихно. Ухаан сууж магадгүй. Энэ чамаас л... авах юм ч байхгүй л дээ...
Иванов: ..Юу гэнээ?!
Антон: Тийм ээ, яагаад гэвэл чи тэрнийг элдвийн юм руу түлхдэг...
Иванов: ..би түлхээгүй ээ...
Антон: ..одоо бүр галзуурч эхлэсэн..
Иванов: Би тэгээгүй.
Антон: Тэгвэл чи яадаг гэж, тэрийг чинь юу гэж нэрлэхэв?
Иванов: ..харин чи л түлхдэг.
Антон: Би түлхэх ээ?!
Иванов: Чи гадны хүний дэргэд ч намайг загнаж байна.
Өвөө: Энэ ваар нь... би амьдралд юм ойлгодоггүй байж магадгүй ээ, яаж тийм үнэтэй байх юм бэ?
Лида: Яахав их гоё л юм байна. Ер бусын...
Өвөө: Гоё, ер бусын нь арван доллар л байх. Харин арван мянга биш! Ийм далий, муруй юмны юу нь чухал байхав? Хажуу тал нь чулуун зэвсгийн үеийнх шиг зузаан... гэхдээ мэдээж...
Өвөө: Лида...
Лида: Нн..
Өвөө: Яг! Эд нар дамын наймаачид юм байна.
Лида: Юугаа дэмийрээд байгаа юм бэ?..
Өвөө: ..байз, үнэт эдлэл, зузаан, арван мянгын үнэ, бас мэдэгдэхгүй гэсэндээ бид хоёрыг хөөгөөд байсан. Бүх юм таарч байна.
Лида: Яасан эхлэчихээ юу, аажмаар зөнөж эхлээ юу?
Өвөө: Яагаад мөнгөө зүгээр авч явдаггүй юм бол гээд л бодоод байсан юм. Машин, байшин, нисдэг тэрэг, шилүүс!
Лида: Таныг эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Аягүй бол бид нарыг ч хардаад эхлэнэ. Больж үз...
Полина: Даня чамайг шатранд дуртай гэж сонслоо ингэхэд тоглох уу?
Даня: Таньтай юу?
Полина: Тийм ээ, яагаад болохгүй гэж?
Даня: Владимир Крамник, Анатолий Карпов, Гарри Каспаров, Бобби Фишер, эмэгтэй хүн байна уу? Эсвэл Вишванатан Ананд уу?
Полина: Өөрөөр хэлбэл чи эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хожиж чадахгүй гэх гээд байгаа юм уу?
Даня: Үгүй ээ болно, гэхдээ тэр эрэгтэйгийн.. хүйг нь огтлоогүй бол!
Полина: Ингэхэд би ангийнхаа аварга л байсан юм.
Даня: Тийм үү.. яахав тэгвэл тоглоё. Ангийн аваргуудыг хожоогүй удаж байгаа юм байна..
Полина: Өрчих...
Полина: Мад! .. Даня! Даня чи хаачих нь вэ?
Антон: Чамтай хатуухан ярилцах юм байна.
Иванов: Би ч гэсэн..
Антон: Чиний амьдарч байгаа байдал бол буруу!
Иванов: Хэлэх ч багадна, чи зүгээр л... зогс!
Антон: Хэрвээ чи хичээлдээ хариуцлагатай хандахгүй бол өөрийнхөө л амьдралыг сүйтгэнэ чи энийг ойлгож байна уу?
Иванов: Мэрэг төлөгчид очсон ч хэлээд өгнө..
Ваня: ..юу гээч, юу гэж хүн рүү дайраад байгаа юм бэ? Би аймшигтай юу ч хийгээгүй. Шинэ ангийн багшийг л хүүхдүүдийн дэргэд тоглоод хэлчихсэн. Тэгээд л арвалзаж байгаа юм, гүйцээ!
Антон: Арвалзсан гэвэл харин чи л байна!
Иванов: Ингэхэд юун балай үг вэ? Хаанаасаа ийм юм сонсчихоо вэ?
Ваня: Юу гэж гэнэт хүмүүжүүлэх гээд эхлэв ээ? Нэг номлогч байсан одоо хоёр болчихоо юу? Би ийм гэрээтэй биш..хангалттай!
Иванов: Хэтрүүлчихээгүй байгаа!?
Ваня: Үгүй дээ, маргааш өглөө ярилцъя.. сайн бодог!
Антон: Өглөөний мэнд...
Даня: Өглөөний мэнд..
Антон: Ваня хаана байна?
Даня: Өглөө л гарсан. Дахиад ирээгүй байна. Ингэхэд юу болоо вэ?
Иванов: Юу ч болоогүй ээ, энийг чамд..
Даня: ..баярлаллаа...
Антон: Энийг ч гэсэн..
Даня: Баярлаллаа.
Иванов: Цаадах чинь хаана ч алга... өчигдрийнхөөс болоод зугтчихсан бол яахав? Энэ чи л буруутай...
Антон: ..тайвшир, чи шар айргандаа гүйдэг шиг л Ваня гэрээсээ зугтдаг. Зүгээр л анхаарал татах гэж байгаа юм тэгээд л болоо!
Иванов: Үгүй байвал яахав, юу гээч би хүүгээ дөнгөж сая олсон дахиад алдмааргүй байна.
Антон: Айх юм байхгүй ээ, орой болохоор л буцаад ирнэ...
Иванов: Утсаа авахгүй байна. Хайдаг ч юмуу, ямар нэг юм хийх хэрэгтэй.
Антон: Би цаганд нь дохиолол суулгачихсан. Одоохон хаана гэдгий нь харчихна, тайвшир...
Ваня: Байна..
Даня хоолой: Ваня чи хаана байна? Чамайг аав хайгаад байна?
Ваня: Би мэдэж байгаа. Намайг гэрээсээ зугтчихсан л гэж бодог, зүгээр байлгахгүй л байсан.
Даня: Тийм ээ, гэхдээ чамайг тэртэй тэргүй олно гэдгийг чи мэдэх үү? Чиний цаганд дохиоллын жипиэс суулгачихсан байна.
Ваня: Үгүй байлгүй дээ...
Даня: Яахав миний энийг харж л байг... Нааш ир.. нааш ир.. май.. сайн байна! Боллоо яв, яваач... одоо жаахан сандарцгааг...
Лида: Өчигдөр шатраа тоглосон уу, юу болсон?
Полина: Тийм ч сайн юм болоогүй, өөр аргаар л ойртохоос..
Лида: Юу нь болоогүй гэж?
Полина: Би хожчихсон тэгээд л уурлаад гүйчихсэн.
Лида: Шууд л хожчихоо юу?
Полина: Тэгэлгүй яахав дээ хоёр ч алдаа гаргасан.
Лида: Тэр чинь хүүхэд биз дээ, харин хүүхдүүд хожигдох дургүй л байдаг.
Полина: Тэгээд хожигдох хэрэгтэй гэж үү?
Лида: Тэгэлгүй яах юм бэ!
Даня: Би даагаа нэхмээр байна. Дахиад нэг тоглоё..
Лида: Тэгэлгүй яахав ганц тоглох юу ч хэлэхгүй. Дэлхийн аваргаар арван хоёр удаа тоглодог. Виктор Алексеевич та энэ илгээмжийг шуудан хүргээд өгч болох уу? Катя зах явчихсан. Харин энд дэлхий аварга болох гэж байх шиг байна.
Өвөө: За яахав.. би яваад ирье. Дараалалд зогсохоо саначихлаа. Гарчихаад ч ирье...
Лида: Энэ мөнгө...
Антон: Энэ.. жипиэс дохиог нь бариад л гүйцээ... тэгэхээр алив.. энэ байна. Төмөр замын буудал.
Иванов: Тасалбар авчихаж магадгүй карты нь хаа!
Антон: Аль хэдийн хаачихсан, явцгаая...
Полина: Ингээд мад.. За яасан аваргаа сицийлийн хамгаалалтаа сайн харах хэрэгтэй л юм байна.
Лида: Би хожигдоод өг гэж хэлсэн биз дээ? Яаж байгаа юм бэ?
Полина: Хүүтэйгээ ойртож байна.
Лида: Нхн... халуухан тэврэлдэж байгаа нь харагдахгүй л байна.
Полина: Өөрөө хождог болтол би сонирхолтой байх нь тодорхой.
Лида: Нхн...
Даня: Би хаана алдсанаа ойлгочихлоо, дахиад тоглоё..
Антон: Хар даа төмөр замын буудалдаа л байна уу?
Иванов: Үгүй ээ эмнэлэгийн тийшээ гүйчихлээ...
Антон: Чөтгөр ав...
Иванов: Төмөр замын буудал дээр бляш идээд гэдэс нь өвдчихсөн юм болов уу? Эсвэл тасалбар авах мөнгө нь хүрэхгүй цусаа өгөхөөр шийдэж!...
Иванов: Хөөх хар даа!
Антон: Яаж ингэх юм бэ, гол гаталчихсан гэсэн үг үү?
Иванов: Цавуу үнэртсэн байх...
Антон: Одоо хаана байна хар даа!
Иванов: Цагдаагийн хэлтэс..
Антон: Энэ чинь юу болоод байна аа?!
Иванов: Хэлээ биз дээ, цавуунд мансуураад хэрэг тарьчихаа биз?
Өвөө: Дамын наймаачид гэдэг нь тодорхой. Би хам хэрэгтэн л болно.
Өвөө: Энд ийм хатагтай нар байдгийг мэдсэн бол би өдөр бүхэн л ирэх байсан юм.
Бүсгүй: Хэрвээ өдөр бүхэн энд ирвэл хатагтай нар ч сонирхохоо болино. Ийшээ зогсоорой, сайн тул, эрүүгээ, битгий хөдлөөрэй.. гүнзгий амьсгаа аваад амьсгаалаа түгж..
Өвөө: За харцгаая... тэгээд дотор нь юу байна?.. Өөр юу ч байхгүй юм уу? Гар нь харагдахаар дахиад авч болох уу?
Бүсгүй: Нэгдүгээрт хагас жилд нэг удаа л ийм зураг авахуулж болно. Хоёрдугаарт та архаг бронхиттой гэдэг нь тэртэй тэргүй харагдаж байна.
Өвөө: Юун бас бронхит...
Антон: Тэгээд яасан бэ?
Иванов: Одоохоон одоохон.. ойлгосонгүй яаж энэ хашааг давсан юм болоо?
Антон: Ийшээ л лав багтахгүй тийм биз дээ?
Залуу хоолой: Амрыг эрье...
Антон: Сайн байна уу...
Залуу: Энэ харуул хамгаалалттай газар. Цэргийн анги, зураг авах хориотой.
Иванов: ..тийм л дээ..
Антон: ..Бид хоёр...
Иванов: ..энд хүүгээ оруулчихлаа. Манай хүү л дээ. Бид хоёр аавууд нь..
Антон: Аавууд нь..
Залуу: Аавуудаа юу гээч, та нарыг агаарын десантынхан руу оруулчихаагүй дээр нь явж үз....
Антон: Нөхөр..байлдагчаа та ойлгохгүй байна. Бид нар тэрэнгүйгээр явахгүй.
Иванов: Хүү маань энд байгаа.
Антон: Тийм ээ...
Залуу: Сайн байна. Ядаж эр хүн болоод л гарна.
Антон: Тэгэхээр ийм байна. Би... би..
Иванов: ..байзаарай, байж бай..хар даа, Ваня гүүрний голд зогсчихлоо..
Антон: Хурдан явцгаая...
Антон: Энэ.. энд байх ёстой.
Иванов: Үнэхээр үсэрчихлээ гэж үү?!
Антон: Авч бай.. юу болоод байна аа?!
Иванов: Байж бай.. би Ваняг олчих шиг боллоо. Энэ байна, дохиоллын жипиэс...
Антон: Бүр нэг.. Тэгээд Ваня хаана байна?
Өвөө: Ямар сүрхий шумуул вэ...
Залуу1: Өнөөдөр ингээд боллоо... одоо энийг уух л үлдлээ. Касс руу очоод цээжний зураг, үзлэг оношилгоо, эмний мөнгөө төлчих...
Өвөө: Хэд ээ?! Үнэгүй эмчилгээ яачихаа вэ?
Залуу1: Энэ хувийн эмнэлэг.
Өвөө: Намайг эмчлээд өг гэж би гуйгаагүй... алив энэ тариагаа буцаагаад соруул... эмнүүд чинь энд бүгдээрээ бүтэн байгаа. Надад мөнгө байхгүй ээ...
Залуу1: Уучлаарай та төлөхөөс өөр арга байхгүй.
Өвөө: Тэгэхээр ийм байна. Би чамд эрднийн чулуутай ваар өгье. Харин чи хариултыг нь өгчих...
Залуу1: Сонс л доо, хэрвээ би таныг мэдрэлийн эмч рүү явуулбал төлбөр чинь л нэмэгднэ.
Өвөө: Би үнэнээсээ хэлж байна. Тэрний зургийг л авчих...
Залуу1: Хэний?
Өвөө: Ваарны...хэрвээ надад итгэхгүй байгаа бол!
Залуу1: За за таны жүжиглэх ханаглттай.
Өвөө: Чи чинь яачихсан... энэ байна.. энэ л байна...
Залуу1: ..та чинь яаж байна аа?
Өвөө: Гэхдээ энд.. өө энэ.. биш байна...
Залуу1: Тэгэхээр ойлгомжтой... Хамгаалагч аа! Ноён Иванов төлбөрөө хийхгүй гээд байна.
Өвөө: Би татгалзаагүй ээ... одоохон түр хүлээгээрэй.. энэ курткэнд..
Залуу1: Хаачих нь вэ?!
Полина: Бид хоёр тэнцчих шиг боллоо!
Даня: Тийм л юм шиг байна...
Полина: Баяр хүргье... анхны тэнцээ...
Даня: Би таны аргыг мэдчихлээ.. дахиад нэг ч хожигдохгүй. Тийм ээ яг тийм юм байна. Дахиад нэг тоглочихъё...
Полина: Үгүй дээ би нэг л ядраад байна. Явж амрая..
Даня: Ээжээ гуйж байна.
Полина: За яахав..
Лида: Миний хүү энэ утсыг барьж байхгүй юу, бөөрөнхийлөх хэрэгтэй байна.
Даня: Ээжээ дараа тэгэх үү, би тоглож байна.
Лида: Утас ороочихоод л тогло..
Полина: Лида нээрээ шүү яахав ганц тоглог л дээ юун утас вэ? Хүсвэл Гриша бариад өгнө...
Лида: Хэрвээ Гришагийн тусламж хэрэгтэй байсан бол би хүүгээ төрүүлэхгүй л байсан.
Полина: Чи төрүүлээгүй л дээ...
Лида: Би чамд юу гэмээр байна гээч?
Полина: Лида... Даня их авъяастай, хурдан ч ахиж байна. Агуу шатарчин болж ч магадгүй.
Лида: Миний хүү юу болохыг би өөрөө шийдье тэгэх үү? Тэгээд ч шатар бол ямар ч хэрэггүй л санагддаг.
Полина: Нхн, тийм үү?
Лида: Тийм ээ...
Полина: Харин утас бол гэрэлт ирээдүй? Одоо утсыг чинь барьж өгөөд л их сургуульд орчихно.
Лида: Тийм ээ эхлээд утас барьж өгөг харин дараа нь л...ингэхэд...
Даня: ..ээж ээ!..
Антон: Хонгор минь нисдэг тэрэгний түлхүүр хаана байна?
Полина: Юу болоо вэ?
Антон: Би цагдаа хөдөлгөчихсөн. Нисдэг тэрэг хэрэгтэй байна. Катя!
Иванов: Ваня алга болчихлоо, гэрээсээ зугтчихсан...
Полина: ..яаж алга болох гэж?!
Лида: ..хаашаа явчихаа вэ?
Иванов: ..харин тийм ээ!?
Полина: Антон?!
Антон: Чи хаачаад ирэв?!...
Полина: ..Антон тайван...
Ваня: ..ааваа...
Антон: Хаана?!
Ваня: Өнөөдөр хагас сайн өдөр, усан санд л орсон. Усан сан...
Иванов: Гэрийн чинь усан сан чамд хангалтгүй байна уу?
Лида: Тийм ээ...
Ваня: Хэтэрхий олон дасгалжуулагч гараад ирэх байх гэж айсан юм.
Антон: Энэ чи л...Катя!
Иванов: Ваня бид нар хэтрүүлсэн л дээ.. гэхдээ..чи ч гэсэн..
Антон: Хэрвээ гэрээсээ алга болохгүй байвал, би дахиж цухалдахгүй...
Ваня: Би алга болоогүй ээ...
Антон: Бас хүн шиг байж, хичээлээ хийвэл..
Ваня: Тохиролцлоо... гэхдээ та хоёрыг нохой сайхан хуурлаа шүү!
Полина: Танд миний илгээмжийг явуулж өгсөн талархахаа мартчихаж!
Өвөө: Зүгээр дээ...
Иванов хоолой: Үнэхээр гайхалтай...
Полина: Уг нь гэнэтийн бэлэг барих гэсэн юм. Гэхдээ хэлмээр санагдаад байна. Ваар эзэндээ хүрэхээр над руу мөнгө явуулна. Би та нарт.. машин авч өгнө!
Иванов: Үгүй байлгүй дээ!
Лида: Бид нарт хэрэггүй ээ...
Полина: Хэрэгтэй хэрэгтэй, та нарын мотоцикль тийм ч найдвартай биш...
Иванов: Тэгвэл.. илгээмж л хурдан хүрэх болтугай!
Өвөө: Тийм ээ, одоо зөвхөн Орос шууданд л найдах үлдлээ. Замдаа битгий л хагалчихаасай...
...........................................
Эр
Эр1,2
Өвгөн
№8
Лида: Баримлаа юу? Хөөх ямар гоё юм бэ, захиалах гэж байгаа юмуу?
Полина: Тийм ээ... таалагдаж байна уу?
Лида: Тийм ээ ганган л эд юм. Гэрэлтсэн, гэхдээ оёдол нь бараг харагдахгүй.
Полина: Чамд таалагдаж байвал чамд бас захиалчих уу? Миний бэлэг л болог..
Лида: Үгүй дээ энэ чинь их үнэтэй байлгүй дээ...
Полина: Үгүй дээ үгүй...ердөө л хоёр мянга.
Лида: Хэд ээ?
Полина: Хоёр..
Лида: Би тэр мөнгөөр чинь куртк ч авч чадна.
Полина: Юу гээч бид нар чинь танихгүй хүмүүс биш, чамд бэлэг болгомоор байна..
Лида: ..хэрэггүй дээ бурхан минь, хэрэггүй.
Полина: Би шаардаж байна! Чи сайхан эмэгтэй. Хамгийн шилдэг юм хэрэглэх эрхтэй. Бас энэнд зарим нэг өөр үүрэг ч байгаа...
Лида: ..тийм үү... за яахав захиалчих..
Полина: Тэгэх үү? Тэгье...одоохон.. захиалгаа хийлээ..маргааш өглөө гэхэд л хүрээд ирнэ..
Лида: Тэгвэл явж унтлаа, хурдан өглөө болог.
Хоёр Ивановынхон
Антон: Тийм ээ.. Тийм ээ тийм! Ялалт.. найм хоёр, намайг амьд байгаа дээр сурч авч оюутаан!
Иванов: Сэтгэлээр унах хэрэггүй дээ гэхдээ чи хорин хэдэн жилээр залуу..
Ваня: ..би унаагүй ээ, баярлаж л байг. Тэгээд ч хүмүүсийг дохуурхах гэж л энэ билльярдыг тавьсан.
Иванов: Нхн...
Даня: Аав аа...
Антон: За..
Даня: Би цэвэрлэчихлээ, дахиад унтрах ёсгүй.
Антон: Ийм хурдан уу?
Даня: Энд хэцүү юм байхгүй л дээ..
Антон: Тийм дээ, миний л ген, сайн байна...
Иванов: Эрчүүд ээ..
Антон: ..юу...
Иванов: Нэг санаа байна. Маргааш мотоциклоор давхья тэгэх үү?
Антон: Үгүй шүү ямар ч мотоцикль байхгүй. Маргааш бид нар ууранд орох төлөвлөгөөтэй. Чамайг чухал хүмүүстэй танилцуулна.
Иванов: Юун уур, залуусд хөдөлгөөн хэрэгтэй, уур гэнэ шүү...
Ваня: Би лав ууранд орохоос чинь зүгээр л залхаж байна.
Даня: Харин би ормоор байна, мотоцикль чинь л бүр залхсан!
Антон: Залхаж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ, тэнд чухал хүмүүс ирнэ. Би хоёр хүүгээ хоёулаа байна гэж амласан, залхаж байна гэнэ шүү!?
Ваня: Нэг нь хангалттай байлгүй, тэгээд ч би найз нартай чинь тийм ч нийлдэггүй.
Антон: Чи...
Иванов: Антоха уурлах хэрэггүй дээ, намайг л.. хожиж болно. Яахав тайвшир...
Лида: Хүүхнүүд маань миний хослолыг бишэрсэн! Гайхалтай, чамд их баярлаллаа.
Полина: Чамд таалагдсан бол баяртай байна.
Лида: Чи дахиад хоёрыг захиалчихаж болох уу? Манай хүүхнүүдэд зориулаад, бид нар үйлдвэрт хамт ажиллаж байсан юм. Дөрвөн мянга, хүргэлтийн хаяг!
Полина: Тийм ээ, тэгье одоохон захиалчихъя...
Лида: Гэхдээ дэндүү дараа болоогүй биз дээ?
Полина: Үгүй дээ үгүй үгүй...
Лида: За за...
Иванов: Хаачих нь вэ, бариад яв! Үгүй бол ямар хэрэгтэй юм бэ, чи том болсон.
Ваня: Та үнэнээсээ юу?
Иванов: Тэгэлгүй яахав, чиний насан дээр бол би.. мотоцикльтой шар айраг ч хаяа..за за араагаа салгасан уу..
Ваня: ..салгалаа.. бэлэн атгаж байна..
Иванов: ..нэгдээ хийхэд бэлэн үү?
Ваня: Бэлэн..
Иванов: Одоо аажуухан хаазаа.. явлаа! Айлтгүй ээ, тормос тэртэй тэргүй байхгүй...
Антон: Мотоцикль бариулаад явчихлаа, тэр чинь түүхийгээрээ амьтан...
Даня: Александр Македонский арван зургаатайдаа арми удирдаж байсан.
Антон: Харин Ванька арван зургаатай, Александр Македонский хэн гэдгийг ч мэдэхгүй. Ууранд ороход бэлэн үү?
Даня: Нн...
Антон: Явцгаая..
Ваня: Гайхалтай, хэрвээ тоормоос нь ажилж байсан бол бүр ч сайхан.
Иванов: Тоормосыг хулчгарууд бодож олсон юм. Хөлөөрөө л зогсоочихно..
Өвөө: Цаг хагасын дараа намайг авчихаарай.. би үүрнүүдээ янзлачихна.
Иванов: Юу хараад байгаа юм бэ, асаа л даа!
Ваня: Тэгэхээр ингээд..
Иванов: Түлхэх ээ санаж байна уу?
Ваня: Тийм ээ..
Иванов: Огцом!.. яасан бэ?
Өвөө: Жорлон аваад явчихаж...
Иванов: Үгүй байлгүй дээ!
Иванов: Яахаараа ингэдэг байна аа?! Яачихсан хүмүүс вэ?!
Ваня: Болно доо, зүгээр л нэг модон хайрцаг л байсан.
Иванов: Зүгээр хайрцаг аа?! Тэр чинь миний өрөө! Миний юм боддог өрөө, би бүх бизнес санаагаа тэнд бодож олсон юм.
Өвөө: Ямар өрөө байсан, тийм л санаа төрнө.
Иванов: Би өөрийнхөө гараар барьсан юм. Сэтгэлээ зориулсан.
Өвөө: Бид нар бүгд л юу ч юм нэмэрлэсэн. Май энийг ав бай..
Эр хоолой: Тэр барилгаас л нэг боллоо. Би ер нь барьж дуусахгүй л болов уу?
Эр1 хоолой: Чи зүгээр л орхичих, есөн давхараас өндөр байшинд хий татаж чадахгүй.
Иван хоолой: Энийг тэгээд гольф тоглох гэж л сангийн аж ахуйн талбай авчихсан хүн хэлж байгаа юм уу?!
Эр1 хоолой: Боль доо..
Антон: А яа яа яая...
Эр1: Үнэнийг хэлэхэд өөрөө ч залхаж эхэлсэн. Тэгснээс өрөмдөөд ус зардаг ч юм билүү? Ус бол ирээдүй шүү!
Антон: Юун ус?! Манай ирээдүй, бидний хүүхдүүд. Миний бахархал тэр сууж байна. Компьютерийн суут ухаантан. Онц сурна, медальтай, товчхондоо миний ген! Ийм юмаар л бахархах хэрэгтэй..
Эр хоолой: ..тийм ээ...
Гамлет: Алт шиг үг. Би саяхан Төвд явсан. Тэнд нэг газар, бүх юмнуудыг чинь аваад л чи байгаль эхтэй гав ганцаараа үлддэг. Олон зүйлийг өөрөөр бодож эхлэнэ. Ингэхэд би, одоохон зургий нь үзүүлье..
Антон: Чиний бүх юмыг авчихсан юм бол чи яаж зураг авсан юм бэ? Зүгээр л асуусан юм шүү...
Гамлет: Наадах чинь уулын онгон зэлүүд тосгон...
Эр: Юу ч ойлгогдохгүй байна. Жаахан тодруулдаг ч юм уу? ..юу ч харагдахгүй байна...
Гамлет: ..Энэ дэлгэц нь нэг л..ерөнхийдөө хаяад шинийг л авахаас..
Эр: ..тэгвэл хаяж дээ...
Антон: ..юу ч хаях хэрэггүй, хаяна гэнэ шүү! Даня одоо нэг хоёр гээд л янзалчихна, Даня тийм биз дээ? Хараадах...
Гамлет: ..нээрэн үү?
Антон: Тэгэлгүй яахав дээ, энэ чинь гоц авъяастан тийм биз дээ?
Полина: За..
Лида: Манай хүүхнүүд баярласандаа бөөн шуугиан!? Чамд мэнд, талархал дамжуулсан...
Полина: ..зүгээр дээ..
Лида: ..энэ тэд нарын бэлэг. Аджика. Гар аргаар хийсэн. Их битгий хийгээрэй, их халуун шүү!
Полина: Баярлаллаа...
Лида: Нхн... юу гээч?
Полина: Юу?
Лида: Бүгд баярлаад л...
Полина: Тийм үү?...
Лида: ..тийм ээ, Зоягийн охин тэрийг чинь төгсөлтийн баяраараа ч өмсмөөр гэж байсан.
Полина: Тэр ч боддог л бодол...
Лида: Би юу гэж бодсон гээч... хоёулаа хослол дээрээ таван зуун рубль нэмээд байвал ямарав? Надад бүр зургааг захиалчихлаа. Юу гэж бодож байна?
Полина: Их сайхан санаа байна. Гэхдээ бүтэхгүй л болов уу! Тэнд энгийн хэмжээтэй нь дуусчихсан. Зөвхөн хамгийн том икс икс эл-үүд нь байгаа...
Лида: ..хоёрт нь лав яг таарна. Нөгөөдүүлийг нь би хасаад л өгчихье.
Полина: Бас, юу гээч хямдрал нь ч дуусчихсан...
Лида: ..ннн...
Полина: ..тийм ээ одоо хорин мянга болсон. Би чамд одоо үнийг нь үзүүлье... Энэ.. нхн...
Лида: Яачихсан үнэ гэхээрээ ийм, арван наймн мянгаар шүү, арав дахин хямдардаг ямар хямдрал юм бэ?! Эсвэл анхнаасаа хорь байсан юм уу?.. Тэгэхээр юу гэсэн үг вэ! Би чамд тавин зургаан мянгыг өгөх юм уу?...
Полина: ..үгүй дээ..
Лида: Санаа зоволтгүй дээ, зовох хэрэггүй ээ би бүгдий нь өгчихнө. Гэхдээ би яаж өгөх юм бэ? Би хүүхнүүд рүүгээ залгаад, сарын цалингаа өгөх хэрэгтэй гэж хэлэхгүй биз дээ? Тэд нар намайг чөтгөр лүүгээ тонил л гэнэ...
Полина: ..тайвшир л даа. Чи надад ямар ч өргүй. Би өөрөө л буруутай. Үнийн талаар би чамд худлаа хэлчихсэн юм. Чи надад ямар ч өргүй.
Лида: Өргүй гэнэ шүү, бүр ямар өртэй гээч?! Гэхдээ зүгээрээ би өөрийнхийгөө дэлгүүрт нь буцаагаад өгчихнө.
Полина: Дотуур хувцсыг буцааж болдоггүй юм.
Лида: Чи чинь яахаараа ийм хандивийн юм хийчихдэг юм бэ?! Чамд мөнгөө үрэх газар алга уу?!
Полина: Би өөртөө л сайхан байх гэсэн юм. Ингээд бүх тосгоныхондоо миний мөнгөөр өгчихнэ гэж яаж мэдэх юм бэ?
Лида: Ингэхэд юу гээч?! Чи өөрөө л буруутай, зөв өө! Би өөрийнхийгөө чамд буцааж өгнө. Бас би өөр чамд ямар ч өргүй!
Полина: Их баярлаллаа, сайн юм хийхээр ингэж л буцаж ирж байгаа юм!
Эр: Үгүй дээ.. хараагүй.. амжилт хүсье...
Өвөө: Энийг харсан уу?
Өвгөн: Нүдний шилгүй хардаггүй ээ... түр хүлээгээрэй...
Ваня: Ирж байна.
Өвгөн: Энэ л байна ш дээ..
Эр3: Өө Иванов, чи хаашаа алга болчихвоо? Нөгөө таваа хэзээ өгөх гэж байна?
Иванов: Карт руу чинь шилжүүлчихье, эндээс явцгаая...
Эр3: Иванов.. муу худалч...
Өвөө: Тэрнийг хол авч явж чадахгүй ээ... манай хөршүүдийн л хийсэн ажил.
Иванов: Хэлтсийн төлөөлөгчид л хэлчихье...
Өвөө: Ингэхэд цаг хэмнээд би өөрөө чамайг амбаардаад өгөх үү?
Иванов: Хэдэн метр өндөр хашаанууд юу ч харагдахгүй!
Ваня: Би яаж олохоо мэдчихлээ...
Антон: Чи чинь ямар уддаг юм бэ, унтчихаа юу?
Даня: Гар утас яаж засахыг би огт мэдэхгүй.
Антон: Яагаад мэдэхгүй гэж чи чинь арван минутанд л миний компьютерийг зассан.
Даня: Ааваа гол нь тэрэндээ л байгаа юм. Би компьютерийн программ, тархийг нь мэднэ ойлгож байна уу? Харин энэ бол засвар! Дэлгэцний модуль нь шатчихсан байж магадгүй. Тийм биш байж ч болно..
Антон: Чамд тэгээд ямар санал байна?
Даня: Яахав дээ Гамлет ахын утсыг л өгөөд засварт өгөөрэй гээд хэлчихье..
Антон: Гамлет ахад утсыг л өгөөд гэдэг чинь юу гэсэн үг вэ, би чамайг тэнд бүгдэнд нь л магтчихсан. Миний хүү суут ухаантан, хоёрдох Стив Жобс гээд л... тэгээд одоо юу гэхэв “уучлаарай манай хүү чаддагүй юм байна” гэх үү?
Даня: Ааваа эхлээд надаас би чадах уу, чадахгүй юу гэдгийг асуух ёстой байсан юм.
Антон: Байзаарай чи яагаад засаж чаддаггүй юм бэ, чи банк руу нэвтэрч байсан.
Даня: Гэдхээ чадаагүй шүү дээ!?
Антон: Тэгээд одоо... байзаарай.. юу гээч би яг адилхан утастай, өөрийнхийгөө өгөөд чамайг засчихсан гээд хэлчих үү? Тэгж болно биз дээ?
Даня: Байгаагаар нь хэлчихсэн нь дээр биш үү?
Антон: Үгүй ээ, дээр биш!? Май...
Даня: Өөрөө л мэд. Гэхдээ эхлээд таны утсанд байгаа юмыг компьютерт хуулах хэрэгтэй...
Антон: Тэгээд?
Даня: Харин ийшээ Гамлет ахын утсанд байгаа юмыг хуулна..
Антон: Энийг чи хийж чадах уу?
Даня: Чадалгүй яахав дээ ааваа, би чинь компьютерийн суут ухаантан. Хоёрдох Стив Жобс...
Ваня: Харин утсан дээр тэр камерийн дүрс гарна, энэ...
Иванов: Сайн байна. Миний хүү! Гүйцээ энийгээ олчихоод наран шарлагын газар луу шилжүүлээрэй, авгайчууд харъя...
Өвөө: Энэ ийм л учиртай байж..би ногооны талбай дээрээ харсан юм. Нисдэг таваг ч гэж бодсон.
Иванов: Алив жаахан зүүн тийшээ
Ваня: Нхн...
Иванов: Жаахан доошоо болох уу?
Ваня: Амархан, бүр дотор нь орсон ч чадна. Хэн сууж байна харъя...
Иванов: Энэ л байна, мөн байна.. минийх...
Өвөө: ..мөн үү..
Иванов: ..тийм ээ, сайн байна.
Иванов: Тийм л байна. Энэ л байна.
Өвөө: ..яачихсан хүмүүс вэ...
Иванов: ..энэ байна. Би бүр үүрд алдчихлаа л гэж бодлоо..
Ваня: Ааваа зургий нь аваадахъя..
Иванов: Хар л даа...
Ваня: Дараа нь намайг гэж хэлээрэй.
Өвөө: Аливээ холд, би бүтэн цаг тэслээ...
Ваня: ..Ааваа манай дагагчдад ганц хоёрхон үг...
Эр2: Хөөе өтнүүд ээ! Та нар чинь айж, ичихээ больчихоо юу? Энэ чинь хувийн эпдэн! Алив эндээс явцгаа!
Иванов: Бид нар өөрсдийнхөө юмыг л авмаар байна. Харин чи авснаараа хүргэж өгөөрэй..
Эр2: ..юу л бол!? Энэ миний жорлон.
Иванов: Би энэ гараараа барьсан юм. Энэ үгийг ч өөрөө зохиосон.
Эр2: Чи чинь ойлгохгүй байгаа юмуу? Эсвэл тэнэг юмуу, энэ одоо миний жорлон. Эсэргүүцэх хүн байна уу?
Өвөө: Уг нь бид нар гурвуулаа байгаа.
Эр2 хоолой: Эндээс тонилцгоо...
Өвөө: Хэрэггүй ээ би өөрөө...
Иванов: Өөдгүй амьтан! Бид нар энийг чинь зүгээр орхихгүй...
Эр2: Элдвийн юм яриад байвал зөгийний үүрийг чинь хөдөлгөчихнө шүү! Тэнэг амьтад...
Антон: Чи чинь ямар уддаг юм бэ, намайг хүүтэй гэдгий нь ч мартчих гээд байна.
Даня: Энд зураг л гэхэд гучин гега. Гар утас биш, зургийн аппарат л гэж болно.
Полина: Ор ор...
Даня: Болчихлоо бэлэн... одоо симээ солих л үлдсэн. Энэний багтаамж нь жаран дөрвөн гега, таных зуун хорин найм гэдэг нь хамаагүй юу?
Антон: Тэр чинь бүр ч сайн. Чамайг нэмэгдүүлчихсэн гээд л хэлчихье...
Даня: Тань руу Ваня залгаж байна.
Антон: Байна уу би одоо ярьж чадахгүйнээ...
Ваня: Ааваа энэ их чухал. Өчигдрийн явдалд намайг уучлаарай миний буруу байсан. Би тэнэг юм шиг л загнаж...
Антон: ..юу гээч тэр яах вэ, чамд юу хэрэг болоо вэ хэлээдэх
Антон: Би ойлголоо. Чамд сүүлчийн удаа туслалаа шүү, ямар ч гэсэн энэн дээр... боллоо..
Даня: Юу болоо вэ?
Антон: Санаа зовох юмгүй ээ... аливээ хурдхан...
Антон: Эрхэм дээдсээ.. дэлгэц нь нүд гялбам хурц болчихож, болгооно уу!
Гамлет: Их сайн, суут ухаантан! Энэ яачихаа вэ?
Даня: Тэнд дэлгэцний модуль нь муудчихсан байж. Тэгээд сольчихлоо...
Антон: Даня бас багтаамжий нь ихсэгчихэж...
Гамлет: Тийм үү?
Даня: Тийм ээ...
Гамлет: Хүү минь, гайхалтай..
Антон: Ингэхэд их сургуульд орно. Гарвард явуулъя л гэж бодож байгаа нн?
Гамлет: Америк бол их сайн. Ялангуяа Лос Анжелес.. хар л даа!
Антон: Юу гээч энэ жижигхэн дэлгэцэн дээр юу гэдэг нь ойлгогдохгүй.. энгийн л элс, далай ялгаагүй, ер нь Лос-Анжелес мөн юмуу, эсвэл энэ хавьд уу?
Даня: Уг нь гар утасны зургыг том дэлгэцэн дээр гаргаж болно.
Гамлет: Чи энийг ч чадна гэж үү?
Даня: Чадна аа, гэхдээ энэ бол энгийн л...
Гамлет: Алив...
Эр хоолой: ..гайхалтай..
Антон: ..хүү ч биш, Михайл Ломоносов! Алив...
Гамлет: ..Тэгээ үзье...
Эр1: Тэгэхээр залуу үеийнхээ төлөө!
Гамлет: Одоо харж бай! ..энэ Лос-Анжелес.
Эр1: Одоо бол харагдаж байна.
Гамлет: Майами, харин энэ бол өөр ч өнгөтэй.
Эр1: Далайн ус нь өөр.
Гамлет: Техникийн гайхамшиг л юм даа...
Эр1: ..тийм ээ...
Гамлет: Гэтэл урд нь хорин дөрвөн кадартай плёнк худалдаж авдаг байсан.
Эр1: ..тийм ээ, тэгээд л нөгөөхөө төмпөнд угаадаг байсан..
Гамлет: Харин энэ бол...
Антон: Би нэг л ойлгосонгүй, чи хаанаас ийм зураг дарчихаа вэ?
Гамлет: Мэдэхгүй ээ...
Антон: ..мэдэхгүй юу?
Гамлет: ..үгүй ээ...
Антон: Тэгээд хэн мэдэхэв? Чи юу гэж ээрээд байгаа юм бэ?
Гамлет: Би юу?
Антон: Тийм ээ..Би биш биз дээ? Чи юу гэж ээрээд байгаа юм бэ, би чамаас юм асуусан. Анн?
Гамлет: Юу вэ?
Антон: Та хоёрын хооронд юм байгаа юу?
Гамлет: Үгүй ээ, бид хоёрын хооронд юу ч байхгүй...
Антон: Чи миний нүд рүү харж байгаад хэл...
Гамлет: ..анд минь, анд минь бид хоёр бүр, чи өөрөө..
Антон: ..би чамаас асууж байна та хоёрын хооронд юу болсон бэ? Энийг хаанаас вэ гэж байна? ..Би чамаас асууж байна...
Эр: ..тайван бай ингээд учраа олохгүй.
Гамлет: ..Энэ бол андуурал..
Антон: ..би чамаас асууж байна..
Полина: Энд юу болоод байнаа? Юу болоо вэ...
Антон: ..харин чи надад юу болсныг тайлбарлаадах, ийм юм болчихоод байна!
Полина: Чи яах гэж дэлгэцэн дээр гаргаж байгаа юм бэ?
Антон: Энийг би дэлгэцэн дээр гаргах аа?!
Полина: Би чамруу л илгээсэн.
Антон: Чи над руу илгээх ээ, үнэхээр үнэн үү?
Гамлет: Тэгвэл надад тайлбарлаадах, энэ яаж миний утсан дээр ирчихдэг юм бэ?
Даня: Зураг.. намайг нэг утсыг нөгөө рүү нь хуулж байх үед автоматаар ирчихсэн бололтой. Тэгээд л цомогт нь хадгалагдчихаж...
Антон: Сая миний зүрх зогсохоо шахлаа, чи энийг ойлгож байна уу?
Гамлет: Тайлбарлаадах чи яах гэж хуулсан юм бэ?
Антон: Яагаад гэвэл энэ чиний утас биш, миний утас. Даня чинийхийг засаж чадаагүй.
Гамлет: Юу гээч би нэг л ойлгохгүй байна.
Антон: Чи юу ойлгохгүй байгаа юм бэ, би хүүгээ та нарт сэтгэгдэл төрүүлээсэй гэж бодсон юм.
Гамлет: Юу гээч чи чинь тэнэг үюм уу? Тэр тэртэй тэргүй сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол ухаалан, сайн хүү.
Эр: Хүүхэд болгон ингэж техниктэй ажиллаж чадахгүй.
Гамлет: Энэ зураг яаж миний утсанд орсныг нь ойлгодог нь ч сайн болж! Сайн байна...
Эр1 хоолой: ..тийм шүү, сайн байна...
Эр хоолой: Сайн байна.
Антон: За за намайг уучлаарай, би нэг л..энийг хурдхан шиг арилгаад өг..
Эр2: Энэ чинь юу болоод байнаа?!
Лида: Ор ор...
Полина: Юу хийж байна?
Лида: Унтлагын хувцсаа дахин амилуулж байна. Хүсвэл би чамд яг иймийг захиалчих уу?
Полина: Ийм юм болсонд уучлаарай, бас худлаа хэлсэнд уучлаарай. Зүгээр л чи их баярласан.. юу гэхээр май.. чи энийг авах ёстой. Хэрвээ авахгүй бол би гомдоно шүү..
Лида: За яахав... баярлаллаа гэдэг биз дээ? Тэгээгүй бол би Зоякагаас гурван мянгаар авъя гэж бодсон юм.
Иванов: Чамин эд байгаа биз?
Антон: Та нар яах гэж энийг авчирч байгаа юм бэ?
Иванов: Одоохондоо энд л байж байг. Байшингаа босгочихоод л авъя...
Антон: Ойлгомжтой тэгэхээр их удна. Хэрвээ сарын дараа чи энийгээ авахгүй бол түлээ болгочихно шүү...
Өвөө: Антончик...
Антон: ..Би завгүй байна. Хэрвээ сарын дараа энийг авахгүй бол түлж болно!
Иванов: Хөөх.. чи чинь сексшоп дэлбэлчихсэн юм уу?!
Лида: Болгоомжтой, хэрвээ хувцас урчихвал, би чамайг ураад өгнө шүү ойлгосон уу?
Иванов: Тэгвэл өөрөө л тайл...
Лида: Тийм ээ романтик бол бид хоёрын явдал биш...
Даня: Байна уу...
Гамлет хоолой: ..Сайн уу, Гамлет ах нь байна. Манай авгай Полинагийн зургийг олчихож ойлгож байна уу? Яагаад тэнд байгааг нь тайлбарлаад өгч чадах уу? Би уг нь ойлгож байна л даа, гэхдээ тэрэнд итгэхээр тайлбарлаж чадахгүй байна.
Даня: Тийм ээ тэгье...
..................
Цагдаа урд нь гарч байсан хөрөнгө хураах гэдэг...
Климова охин
Гера залуу3 гэж байсан Ивановын найз
Цагдаа1
№9
Ваня: Данюх...
Даня: Нн...
Ваня: Чи яах гэж өдөржин гэртээ суучихдаг юм бэ? Гадуур гарч баймаар л юм.
Даня: Ойлголоо ээжээ, гэхдээ би эхлээд өөрийнхөө бас, жаахан тэнэгдүү нөгөөхийнхөө даалгаварыг хийх хэрэгтэй.
Ваня: Чи ингээд л суучихаагүй бол би өөрөө ч гэсэн хийчихэж чадна.
Даня: Нээрэн үү?
Ваня: Тийм ээ...
Даня: Алилуйя ийм цаг ирдэг л юм байна! За за гарч алхлаа... хэрвээ асуудал гарвал дуудаарай яахав туслая..
Ваня: Нхн хаалгаа хаачих...
Даня: Нхн...
Ваня: Юу.. бас яачихваа? Байзаарай байзаарай тайван тайван..
Даня: Өө чиний юу хийх гэж байсан чинь ойлгомжтой. Манайд ийм даалгавар өгөөгүй, чи мэднэ биз дээ?
Ваня: Даня юу гээч энийг янзлаад өг тэгэх үү?
Даня: Яагаад ингэсэн нь ч ойлгомжтой..
Ваня: Анд минь чи чинь энийг хэнд ч хэлэхгүй биз дээ?
Даня: Айх хэрэггүй ээ энэ тухай зөвхөн чи бид хоёр, чиний браузер л мэднэ.
Хоёр Ивановынхон
Даня: За за болчихлоо..
Ваня: Жинхэнээсээ баярлаллаа..
Даня: Зүгээрээ..
Ваня: ..жаахан харж амжив уу? энэ талаар туслаж болох л юм.
Даня: Би арай бодитой байвал илүү гэж бодож байна.
Ваня: Бүгд л бодитой хүсдэг. Гэхдээ хаанаас авахав дээ, бас ийм олноор нь..
Даня: Надад бол ганц л хангалттай.
Ваня: Яасан хэнд ч юм дурлачихаа юу?.. Данюк чиний байдал ч харагдчихлаа. Сайн уу, хүсвэл би чиний даалгаварыг хийгээд өгөх үү? Гэхдээ өөр аргаар..
Даня: Гэхдээ Эля өөрөө даалгавараа хийж чадна. Одон орон л үгүй байх, гэхдээ тэр ч хамаагүй л дээ..
Ваня: Эля юу?! Хоёулаа Эля чамд таарахгүй гээд шийдчихсэн биз дээ? Ялангуяа нөгөө хяналтын ажлын дараа...
Даня: Анн бид хоёр аль хэдийн эвлэрчихсэн. Би тэрний уучилснаа хэлсэн.
Даня: Бас чамд муу юм бодохгүй.
Эля: Уучилсаан?! Нээрэн үү? Баярлаллаа, би ямар их баярлаж байгааг чи ойлгох ч гүй байгаа.
Ваня: Сайн байна. Яг тэгээд л үргэлжлүүл анд минь...
Даня: Тийм гэж үү?
Ваня: Тийм ээ...
Даня: Би харин ч дараагийн “ы” ажиллагаандаа эргэлзэж л байна.
Ваня: Юу?
Даня: Цаашаа юу хийхээ мэдэхгүй байгаа.
Ваня: Анн, чи надад тусласан биз дээ? Одоо би чамд туслая. Чи охинтой үзээгүй тийм биз дээ?
Даня: Би энэ тухай яримааргүй байна.
Ваня: Тийм ээ байгаагүй. Зүгээр л би үзсэн. Тиймээс тэр тухай яримаар байна.
Даня: Нхн.. хэнтэй байсны чинь мэдэж байна.
Ваня: Чи сэдвээс битгий бултах гээд бай! Ядаж үнсэлцэж үзсэн биз дээ?
Даня: Тэгэхээр ханаглттай больж үз!
Ваня: Анд минь юу вэ?!
Иванов: Яасан бэ Лидка, хаалгаа нээ л дээ...
Лида: Чиний утгагүй ярианаас унтлагын хувцас маань илүү санагдчихлаа, аливээ цаашаа Лёша, Лёша..
Иванов: Хэн бэ?
Лида: Уучлаарай саад болоогүй биз?
Иванов: Бид хоёр уг нь...
Лида: ..үгүй дээ үгүй, саад болоогүй.
Полина: Би та хоёртой сексийн тухай ярилцмаар байна.
Иванов: Яасан хана нэвт сонсогдоод байна уу?
Полина: Үгүй ээ... гэхдээ энэ тухай биш л дээ, би Данилын тухай ярилцмаар байна. Миний бодлоор Данил ямар ч тэр талын боловсролгүй юм шиг санагдсан.
Лида: Тийм ээ..яагаад гэвэл оройг найзуудтайгаа биш, харин гэртээ номтой өнгөрөөдөг.
Полина: Бас компьютертай...
Лида: Бид хоёрын бүх юм зүгээр л байгаа биз дээ? Бид хоёрыг хэн ч л хүмүүжүүлээгүй.
Иванов: Намайг бол аав том хүний амьдралд бэлдсэн. Тэр утгаараа... яг юу гэвэл тэрний хөзөр... тусгай тийм. Аав гараашиндаа нуудаг байсан юм.
Лида: Гэхдээ энэ бол тэр зүйл биш.. хүүхдийн хүмүүжлийг хөзөр, эсвэл интернетэд даатгаж болохгүй. Энэ бол эцэг эхийн үүрэг. Юун түрүүнд аавуудын үүрэг.
Иванов: Үгүй дээ үгүй энийг Антон л хэлэг. Би бүгдий нь арай амжихгүй.
Полина: За за яахав, би Антонтой яриадахъя..
Иванов: ..тийм ээ..
Полина: ..уучлаарай...
Иванов: ..зүгээрээ...
Полина: Сайхан нойрсоорой...
Иванов: Сайхан нойрсоорой.
Лида: Сайхан нойрсоорой..
Иванов: ..сайхан нойрсоорой.. Тийм ээ...
Лида: Чи яах гээд байгаа юм бэ?
Иванов: Яачихаа вэ?
Лида: Чи ч гэсэн Данилтай ярилц... тэр нөгөө бүх юмны тухай...
Иванов: Үр удмаа үргэлжлүүлэхийг үү?
Лида: Тийм ээ, хэтэрхий эрт тийм юм бодоод эхлэчихэж магадгүй..Лёша!?
Өвөө: Чи бас яах гээ вэ?
Цагдаа: Өө сайн уу Алексеевич, тэгэхээр андуураагүй л юм байна.
Өвөө: ...чи мэргэжлээ сонгохдоо л андуурсан!
Цагдаа: За боль доо тайвшир, би албан үүргээ гүйцэтгээгүй байна..
Өвөө: Би та нарын мэднэ ээ, үүдээ нээгээгүй бол бүгд л албан үүргээ гүйцэтгээгүй.
Лида: Та хүн тайван байлга л даа, над дээр ирсэн юм.
Өвөө: Уулзаж дуусаад гурав цохиорой тэгээд оруулъя...
Цагдаа: ..сайн уу...
Лида: Сайн уу.. наадах чинь яачихаа вэ?
Цагдаа: Энд л... энэ байна, хоёр ч газар..
Лида: ..нхн...
Цагдаа: ..ийм болчихоод л..
Полина: Сайн байна уу..
Цагдаа: Сайн байна уу..
Полина: Лида ямар нэгэн асуудал гараа юу?
Лида: Үгүй дээ манай танил, юмаа оёулах гэж байгаа юм.
Полина: Анн тэгээд оруулахгүй яагаа вэ?
Лида: Байшинг чинь оёдлын газар болгомооргүй байна. Бид нар танай байшинг тэртэй тэргүй л эзэлчихээд байгаа. Түр!
Цагдаа: Би маргааш орой ажлаа тараар авчихъя..
Өвөө: Авалгүй яахав дээ, та нар авах юмаа их сайн чадна! Гүйцээ уулзалт дууслаа..
Лида: Нхн...
Цагдаа: Баярлаллаа..
Лида: ..за за..
Полина: Хэрвээ нууц биш бол тэгээд хэдийг авдаг юм бэ?
Лида: Гурван зуун рубль..
Полина: Тийм бага уу?
Лида: Яахав танилууддаа л, тэрнээс биш би гурван зуун тавийг авах л байсан.
Ваня: Климова чи юу гэж өөрийгөө зовоодог юм бэ?
Климова: Юу гэнээ?!
Ваня: Чи чинь дандаа л Данька руу гөлөрч байдаг биз дээ?
Климова: Чи юу яриад байгаа юм бэ?
Ваня: Юу ч бишээ, тэрнийг ирснээс хойш л тэгсэн биз дээ?
Климова: Ирээд тэгж мэдэгдэхээр удаагүй л байх.
Ваня: Гэхдээ л юу ч амжуулахаар хугацаа өнгөрсөн.
Климова: Ванёк холдож үз!
Ваня: За яахав... зүгээр л чи ч гэсэн Даняд таалагддаг. Би зүгээр л туслах гэсэн юм.
Климова: Суу.. тэгээд үнэн юм уу?
Ваня: Тийм ээ... бодоод үз дээ бүр залхмаар үглэнэ, ядаргаатай..
Климова: Яагаад над дээр ирдэггүй чамд үглэдэг гэж?
Ваня: Чи чинь ойлгохгүй байна уу? Чи бол аймшгийн...
Климова: Иванов!?
Ваня: Нөгөө юу, чи бол халдашгүй! Чамд ойртоход ч хэцүү, тэр тусмаа Даняд, тэр чинь хэн рүү ч ойртохгүй..
Климова: Ингэхэд хөвгүүд л эхлэх ёстой биз дээ?
Ваня: Тэгээд л би эхлэж байна. Одоо чиний ээлж... очоод л..цаадхаа үнсчих.
Климова: Бүр шууд үнсээд үү?
Ваня: Тийм ээ...Тэр чинь жаахан юмтай шүү дээ... өөрөөр ч боломжгүй. Хамгийн найдвартай арга нь л тэр. Мэдээж өөр арга бий л дээ. Гэхдээ чи чинь компьютертээ сүрхий биш биз дээ?.. тийм учраас... франц..сонгодог аргаар л, өөрөө л мэд...
Лида: Чи юу хайгаад байгаа юм бэ?
Иванов: Гестапийн хувцсаа л... чи чинь энэнд оёж байгаа биз дээ? Фашистуудад оёж эхлээ юу? Наадах чинь гэт ирж хамаг юм л хураасан?!
Лида: Хэрвээ чиний бизнес санаа байгаагүй бол эд нар манайд ирэхгүй л байсан. Би байшингаа босгох гэж боломжоороо л оролдож байна. Харин чи зугаацаж, алхаад л, дээр нь бас намайг шүүмжилнэ!
Иванов: Би наад мөнгийг чинь хагас өдөрт л олно.
Лида: Тэгээд ол л доо!
Иванов: Тийм ээ олно!
Лида: Одоо Антонд л ногоон дар гэж хэлэх үлдсэн. Тэгэхгүй бол дэлхийн зах зээл ч уначихна! Алексей Викторович мөнгө олохоор явж байна!
Ваня хоолой: Данилийн амьдрал. Таван мянга найман зуун наян гурав дахь өдөр. Данил одоогоор хэнтэй ч үнсэлцэж үзээгүй байгаа.
Даня: Найман зуун наян долоо. Чи өндөр жилүүдээ мартихаж..
Ваня: Тийм дээ... өө юу гээч, нээрээ мартчихаж, би нөгөө юу.. санасан нь сайн болж, явж бай, би араас чинь очъё..
Климова: Данил.. чамтай уулзаж болох уу?
Даня: Сайн уу...
Климова: Ерөнхийдөө юу гэхээр.. чи ч гэсэн надад таалагддаг.
Даня: Юу гэнээ?
Климов: Юу байхав дээ... чи чинь жаахан хүүхэд шиг л...
Даня: Яна.. би хичээлээ хийх ёстой. Яаралтай.. уучлаарай...
Климова: Ванёк чи яаж байгаа юм бэ? Би таалагддаггүй гэдэг нь ч тодорхой байсан.
Ваня: ..болноо хангалттай, бүх юм хэвийн. Зүгээр л их аймхай, бас хэнтэй ч үнсэлцэж үзээгүй...
Климова: ..тийм дээ...чи бид хоёроос өөр ийм утгагүй юм хийдэг хүн ч байхгүй..
Ваня: Би чиний шийдэмгий, итгэлтэй байдлын л талд.
Лида: За...
Полина: Чи ажил ихтэй байна уу?
Лида: Гайгүй ээ. Одоо бүр ч дуусчихлаа.
Полина: Сайн байна би чамд үйлчлүүлэгч авчирлаа.
Милана: Сайн байна уу Лидочка..
Лида: Сайн байна уу..
Милана: Би гурван хослол оюулах гэсэн юм. Харин оёдлын газар ийм захиалга авахгүй гээд байх юм. Тэд нар оёдоггүй гэнээ?
Лида: Тэгэхээр чаддаггүй юм байлгүй. Харин би ямар ч ажил байсан авна.
Милана: Тийм үү, их сайн байна. Та хэзээ оёж чадахав?
Лида: Хэрвээ Гамлет энд байгаа бол одоо ч эхлэсэн болж байна.
Милана: Та Гамлетаар яах гэсэн юм бэ? Би гэнэтийн бэлэг барих гэж байгаа.
Лида: Та юм оёхыг жаахан өөрөөр төсөөлдөг бололтой. Гэнэтийн бэлэг чинь бүтэлгүй болчихож ч магадгүй. Гамлет байхгүй бол яаж Гамлетад костюм оёхов дээ?
Милана: Үгүй дээ би бяцхан жаалдаа зориулж костюм оёулах гэсэн юм.
Лида: Танайх чинь бас хүүтэй юм уу? Би зөвхөн охинтой л гэж бодсон.
Милана: Энэ байна.
Лида: Тэгээд энэнд гурван хослол оёх юмуу?
Милана: Тийм ээ, би хамт юманд явах гэж байгаа.
Лида: Та хоёр чинь энд яаж хувцасгүй ирсэн юм бэ?! Яахав хэмжээг нь л авахаас...
Милана: Тэгье ээ... айх хэрэггүй дээ, Блэк-бой хүн урдаггүй..
Лида: Би хулганаас айдаггүй ээ...
Даня: Энийг чи зохион байгуулсан уу?
Ваня: Юу тэр вэ?
Даня: Юу гэнэ шүү, Климовагаар..үнсүүлэх гээд л...
Ваня: Тийм ээ өөр хэн байхав дээ.. Би Климова очоод л “Данилкаг үнс гэчихсэн. Нөгөөх нь окей гээд л”... чи ингэж л төсөөлж байна уу? Мэдээж үгүй, чам шиг тэнэгт л дурлачихсан байна лээ. Харин чамд үнсэлцэх сайхан боломж байсан.
Даня: Юу гээч хэрвээ чи надад дурласан хүн болгоныг хэлдэг бол ч...
Ваня: Тийм дээ үнсэлцээд сурчихсан л байсан. Одоохон... май.. ойрын үед энэ бол чиний цорын ганц бодит боломж.
Даня: Энэ бас юу юм бэ?
Ваня: Тийм ээ, яагаад гэвэл Климова нэг занганд хоёр удаа орохгүй.
Иванов: Юу хийж байна? Дүрэмт хувцсаа оёж байгаа юм уу?
Лида: Дүрэмт хувцас аль хэдийн болчихсон. Харин чиний удахгүй авчрах мөнгийг хийх цүнх оёж байна.
Иванов: Лида их мөнгийг ийм хурдан хийдэггүй юм. Надад нэг санаа ч байна. Маргааш бүх юм болно...
Лида: ...алив наашаа хүрээд ир...
Иванов: Юу...
Лида: Барьж бай.. цаашаа бол.. яваа яваад бай, аливээ алив, метр хагас, ийм цүнх болох уу?
Полина: Антош хэн нэг нь Данилтай энэ тухай ярих хэрэгтэй биз дээ...
Антон: ..Полина би ийм юм ярихгүй. Тэгээд ч өөр нэг аав нь байгаа. Тэр чинь энэ байшинд ганц ч гэсэн ашигтай юм хийж чадна биз дээ?
Полина: Антон, Алексей Данилтай тэр тухай өөрийнхөө аргаар яриагүй нь их юм! Яагаад гэвэл тэр аавынх нь хөзрүүд, энэ бол зүгээр л бүдүүлэг..
Өвөө: ..огтхон ч тийм биш! Зөвхөн гурван хөзөр л тийм байсан юм.
Антон: Виктор Алексеевич та яагаад унтахгүй байгаа юм бэ?
Өвөө: Нойр хүрэхгүй байна. Гол нь өдөржин нам унтаад авчихсан. Тэгээд л ингээд явж байна.
Антон: Тийм дээ.. Данилийг хүмүүжүүлэхэд энэ гэр бүл тийм ч сайн хувилбар биш..
Өвөө: Бурхан минь дэлхий дээр энийг ярихаасаа айдаггүй ганц ч гэсэн хүн байдаг болов уу?
Антон: Байгаа. Гэхдээ тэд хүүхэдгүй.
Өвөө: Би ч хэдэн үеэр нь л хүмүүжүүлэх юм.
Антон: За..
Иванов: Сайн уу...
Антон: Сайн уу...
Иванов: Юу хийж байна?
Антон: Чи итгэхгүй дээ ажлаа хийж байна. Өө уучлаарай мартчихаж, чи нээрээ ийм үг мэдэхгүй л дээ.
Иванов: Тэгвэл би шууд ажилдаа ороё...
Антон: Нхн...
Иванов: Энд нэг ийм ажил байна л даа. Юу гэхээр...
Антон: Ажил гэдэг үгээ бага ажлаа их байж болох уу?
Иванов: Би банканд арван мянган долларын өртэй.
Антон: Ннн...
Иванов: Би манайх шатчихсан болохоор уг нь тэд нар.. гэтэл..
Антон: ..гэтэл өр хэвээрээ л байгаа тийм үү?
Иванов: Тийм ээ.. тэгээд шүүхийн шийдвэрээс ирээд..надад тусла л даа..
Антон: Яаж, чиний өмнөөс арван мянгыг өгч үү?
Иванов: Чадах уу?
Антон: Мэдээж... үгүй!
Иванов: Би ч тэгж бодсон л доо.. жаахан юм атгуулчихдаг ч юм билүү? Зургаан мянга орчмыг..рублиэр л! Би уг нь арвыг гэж бодсон л доо, гэхдээ жаахан хөнгөлөлт маягаар...
Антон: ..байнгын үйлчлүүлэгчийн хувьд уу? .. оруул!
Иванов: Та ийшээ ор...
Гера: Сайн байна уу!
Антон: Сайн байна уу..
Гера: Би шүүхийн шийдвэр гүйцэтгэгч.
Антон: Их баяртай байна.
Гера: Уучлаарай та мянгаар задлачихаж болох уу? Нхн...
Антон: Болчихлоо...
Гера: Тийм ээ..тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба танай хаягийг мартсан гэж болно.
Антон: Гайхамшигтай. Ингэхэд энийгээ ямар нэгэн байдлаар тэмдэглэж болох юм ноёд оо...
Гера: Болноо, тэгвэл өглөө гэхэд бүрмөсөн мартна тийм үү?
Антон: Надад яг ийм шидэт үйлчилгээтэй нэг коньяк байгаа.
Гера: ..тийм үү...
Антон: ..би одоохон хүрээд ирье, түр хүлээж байгаарай..
Эля: Сайн уу...
Даня хоолой: Энэ бол миний боломж! Хэн ч орж ирээгүй байгаа дээр нь үнсэх хэрэгтэй.
Эля: Даня чи яачихаа вэ, өвдчихөө юу?
Даня: Тэгэхээр шийдлээ гурав гэхэд. Нэг, хоёр, гурав!
Эля: Чи мэдээж гаж донтон л доо, гэхдээ бүр ийм гүнзгийрчихсэн гэж бодсонгүй.
Даня: Эля, Эля хүлээ л дээ, энэ бүгдээрээ минийх биш...
Ваня: Тийм дээ тийм би ч гэсэн дэмий оролдож байж. Юу гээч ийм олноор яах гээ вэ? Май.. аз дайрах ч юм билүү?
Милана: Бас ингэнэ гэж байх уу? Эхний хэмжилтээр л бараг бүгд бэлэн болчихож... Юун манай Гамлет..стандарт галбир гэдэг л энэ юм байна!
Лида: Дахиад хоёр цагийн ажил байгаа. Өмдий нь жаахан хасах хэрэгтэй.
Милана: Тийм ээ...
Лида: Та урд нь завсар гаргуулах уу?
Милана: Гарганаа... бас юу гээч, тэнд ард нь, юу гэдгий нь би мэдэхгүй л дээ, бас хэрэгтэй.
Лида: Та энийг хэлээд байгаа юм уу?
Милана: Тийм ээ.
Лида: Яахав хийчих нь л дээ...
Иванов: Чи конъякаар яах гээд байгаа юм бэ? Хурдхан яв, чамайг яаралтай дуудчихлаа гээд хэлчихье...
Гера: Яахав чи явж бай, би балгачихаад гаръя за юу? Юунд нь сандраад байгаа юм бэ Лёха.. тэгэхээр май чиний хувь...
Иванов: Цааш нь...
Гера: Гайхалтай бодож олж!
Антон: Ийшээ орцгоо..
Цагдаа1: ..амрыг эрье ахлах дэслэгч Трушин...
Гера: ..сайн байна уу..
Цагдаа1: Таны бичиг баримт!
Гера: Миний юу...
Иванов: Энэ хаанаас гараад ирвээ?
Антон: Би байгаагүй бол чи яах хүн бэ, чи харахгүй байна уу тэр чамайг зүгээр л залилж байна. Юун шүүхийн шийдвэр, бичиг баримт, бүр дүрэмт хувцас нь ч өмдгүй...
Цагдаа1: Уучлаарай...
Иван хоолой: ..за...
Цагдаа1: Та зургаан мянган рубль өгсөн гэсэн.
Антон: Тийм ээ..
Цагдаа1: Тэрэнд зөвхөн гурван мянга л байна.
Антон: Яахав хяналтын камераас харцгаая, би зургаан мянгыг өгсөн. Талыг нь хаашаа хийсэн нь ч харагдна...
Иванов: Антоха юун ажиглалтын камер, энэ хүнийг аврах хэрэгтэй...
Антон: ..яах гэж?
Цагдаа: Миний китель ч энэ байна.
Цагдаа1: Хөөх дахиад нэг. Бас л бичиг баримтгүй юу?
Цагдаа: Яагаад?
Лида: Чи яах гэж китлий нь Герад өгчихсөн юм бэ? Аливээ тайл... энд ер нь юу болоод байгаа юм бэ?
Антон: Нэг сайхан нэвтрүүлэгт хэлдгээр, харин энэ асуултанд Алексей Иванов хариулна!
Иванов: Герич бид хоёрыг шоронгоос аварсанд баярлаллаа.
Антон: Ингээд л болоо юу?
Иванов: Банкны өр төлж өгсөнд баярлаллаа.
Антон: Нхн бүгдий нь...
Иванов: Амьтанд хувцас оёно гээд бодоод үз дээ...
Лида: Тэгээд юу гэж чи л гэхэд нохойноос дор байж хувцастай л явдаг. Ор ор...
Милана: Уучлаарай та хоёр Полина хаана байгааг мэдэхгүй биз?...
Лида: ..Милана та яг цагаа олж ирлээ суу л даа... Би бяцхан жаалын чинь костюмыг индүүдээд л тэгээд л бүх юм бэлэн.
Милана: Бяцхан жаал маань дахиад байхгүй ээ... түлээнд дарагдчихлаа. Би дахиад тэрнийг хэзээ ч энэ костюмтай харж чадахгүй..
Иванов: Яагаад.. тэрнийг чинь энэнтэй нь оршуулж болно. Цэвэрхэн, бэлэн болчихсон..
Милана: Яг үнэн. Би бяцхан жаалынхаа оршуулгыг хийнэ ээ... та хоёр авсы нь хаана захиалж болохыг мэдэхгүй биз?
Иванов: Мэднэ ээ би хийж чадна. Би модны мужаан. Миний эхний мэргэжил шүү дээ..
Лида: Сүүлчийнх нь ч гэсэн.
Милана: Тэгэхээр, энийг хүрнэ л гэж найдъя. Санаа зовох хэрэггүй шүү манай улаан мод байгаа. Шкафнаас үлдсэн юм.
Иванов: Одоохондоо хангалттай. Авс нь дээд зэргийн л болно.
Милана: Баярлаллаа..
Иванов: Миний эмгэнэлийг хүлээн авна уу...
Милана: Баярлаллаа...
Иванов: Ажил гэж хэлсэн биз дээ!
Даня: Климова.. нөгөө юу Яна. Өчигдрийн явдалд намайг уучлаарай. Зүгээр л энэ нэг л гэнэтийн байсан. Миний хувьд...
Климова: Надад ч гэсэн..
Даня: Чи бол гайхалтай... Би хэзээ ч чам шиг охин намайг анзаарна гэж бодож байгаагүй..
Климова: ..бүр яаж анзаарна гээч..
Даня: Гэхдээ...
Даня: Би үгээ хэлж дуусаагүй байна. Надад Эля таалагддаг.
Антон: Бүр энд хүртэл надад гайхуулахаар шийдэж! Ширээ засаад л, хүн цуглуулаад л, ойлгосон уу? Гэхдээ зүгээрээ манай шилүүс ч үхнэ. Би жинхэнэ оршуулга гэж юу байдгийг харуулна аа!.. Гүн эмгэнэл илэрхийлье анд минь...
............................
Вадим
Дэслэгч залуу
Цагдаа залуу
№10
Иванов: За ямарав Фантомас, одоо чиний хойноос ч ирж!
Иванов: Бүгд сайн байцгаана уу..
Полина: ..өө Алексей ч яг цагтаа ирлээ.. ярилцах юм байна.
Өвөө: Нхн...
Полина: Бидэнд нэг асуудал гарлаа.
Антон: Ердөө ганцхан байгаа нь л сайхан мэдээ...
Полина: Тийм ээ.. гэхдээ их ноцтой асуудал. Манай хүүхдүүд өөрсдийгөө хамгийн ухаантай гээд бодчихож..
Өвөө: Бүр хоёулаа юу?...
Антон: ..Тийм ээ...
Полина: ..тийм ээ..
Антон: Би нэг л ойлгосонгүй. Өглөө хичээлтэй. Наадхаа унтраагаад унтацгаа.. аливээ хурдал, хурдан!
Даня: Ааваа гуйж байна.
Антон: Шөнийн нэгд бол би аав чинь биш!
Иванов: Сайн уу хүүхдүүд...
Ваня: ..ааваа энд хөл бөмбөг тоглох гэсэн юм болох уу?
Иванов: Мэдээж болно. Яагаад болохгүй гэж? Дахиад нэг жойстик байна уу?
Даня: Минийхийг ав..
Иванов: ..цаашаа суучих...
Полина: Хэн нэг нь нэг юм хорихоор тэд нар энийг нь зөвшөөрөх хүн олчихдог... .. Антон..
Өвөө: Цаашаа холд, холд...
Антон: Та нар чинь галзуураа юу, би энийг гэрт нисгэхийг хориглосон.
Лида: Уучлаарай би зөвшөөрчихсөн юм. .. Намайг уучлаарай..
Полина: Тийм учраас надад нэг төрлийн... жижүүр зохион байгуулах санал байна.
Өвөө: Би бүтэхгүй ээ...
Полина: Бид нар хүн бүр долоо хоногоор хариуцаж хүүхдүүдэд юу болох, юу болохгүйг ганцаараа шийднэ. Би эхлэж болж байна.
Лида: Яагаад шууд чи гэж?
Полина: Яахав тэгвэл чи эхлэ..
Иванов: Миний ээлж хэзээ болохов? Аль болох хурдан долоо хоног хоёр боолтой болмоор байна.
Антон: Би нэрсийн жагсаалтаас Алексейг хасах саналтай байна.
Өвөө: Би түтгэлзэж байна.
Иванов: Би л муу юм биз дээ? За яахав.. гэхдээ нэг хачирхалтай юм байна. Намайг дөнгөж сая эцэг эхийн эрхгүй болгочихлоо. Харин чи жолооны эрхгүй болчихож!
Өвөө: Хөрөнгөтнүүд та нарыг ингэх л хэрэгтэй. Гэрлэн дохиотой давхиад л...
Иванов: Би гэрлэн дохиотой давхиагүй ээ Виктор Алексеевич..
Өвөө: Яахав дохиотой давхиагүй бол одоо дохиогүй ч давхиж чадахгүй боллоо.
Хоёр Ивановынхон
Гамлет: ...зөрчил.. иргэн Антон Павлович... тийм ээ таагүй л юм. Конъяк уух уу?
Антон: Үгүй ээ баярлаллаа нэг л уумааргүй байна.
Гамлет: Яагаад, чи машин барихгүй биз дээ? Санаа зоволтгүй дээ чамд сайн жолооч олж өгье..
Антон: Аль хэдийн олчихсон.
Гамлет: Тийм үү?
Антон: Тийм ээ...
Гамлет: Хэн гэж?
Антон: Таа л даа..
Полина: Нэгэнт л ийм болсон юм чинь чи Алексейг жолоочоор ав л даа..
Антон: Энэ удаа намайг машинтай нь живүүлэхгээ юу?
Иванов: Хүн нэг удаа алдаа л биз!? Одоо үхэн үхтлээ хэлүүлэх үү? Би л энэнтэйгээ амьдарна!
Лида: Антон тэг л дээ, ядаж уухаа болих ч юм билүү?
Иванов: Нээрээ магадгүй л юм.
Антон: Гамлет юу гээч Миланагийн жолооны үнэмлэхийг буцааж өгдөг хошуучтайгаа ярьчих л даа. Надад бас туслах ч юм билүү?
Гамлет: Тэгэлгүй яахав.. гэхдээ тэрэнд юм бэлдэх хэрэгтэй гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?
Антон: Асуудал алга би чамаас ч илүү ширээ засаж өгнө..
Гамлет: Хэрэггүй ээ...тэгснээс эхлээд Милана шиг гэрэл мөргөчих, дараа нь над шиг ширээ засаарай. Харин одоохондоо сайн сайхныг хүсье!
Даня: Өө юу гээч, Ваня би ямар харагдаж байна?
Ваня: Нүдний шилт шиг л...
Даня: Царайлаг нүдний шилт шиг байна уу?
Ваня: Үгүй ээ, боломжийн л хүү байсан, одоо гоёлын зүүлт зүүчихсэн юм шиг л, харахад л дотор муухайрмаар.. Янкатай уулзах гэж байгаа юм уу?
Даня: Элятай л гэж найдъя... Зүгээр л сүүлийн үед яагаад ч юм надаас зугтаагаад байгаа. Яагаад гэдгий нь мэдмээр байна.
Ваня: Данёк юу гээч, би Элькатай кинонд орчихоод иргье.. чамайг юу гэж бодож байгааг чинь асуучихна. Ямар ч гэсэн юу бэлдхийг чинь мэдчихье...
Даня: Зүгээр дээ чамайг бас яахав дээ...
Ваня: Үгүй дээ анд минь.. хэрвээ надад ийм асуудал байсан бол, чи миний төлөө Элятай кинонд явах уу?
Даня: Мэдээж тэгэх л байх...
Ваня: Намайг хамт явчихсан л гэж бод.. гэхдээ ээжээс мөнгө авах хэрэгтэй. Тэгэхгүй бол карт бараг юмгүй болчихсон.
Иванов: Вуа-ля..
Антон: Чи чинь галзуураа юу, бараг хүн алахаа шахлаа, Вуаля!?
Иванов: Ингэхэд юу ч болоогүй л биз дээ, ялагчдыг шүүдэггүй юм...
Антон: ..тэгэхээр ийм байна. Намайг анхааралтай сонс шинэ жолооч оо, машинд Вадим Михайличийг суухаар чамаас нэг ч, нэг ч авиа гарах ёсгүй шүү ойлгосон уу?
Иванов: Ойлголоо эзэнтээн..
Антон: Вадим Михайлич бидний асуудлыг хилэм загас тавьж байгаад ярилцвал ямарав? Би загасны ресторанд ширээ захиалчихсан. Гайхалтай газар...
Вадим: Загас бол сайхан л санаа.
Антон: Тийм ээ...
Вадим: Юу гээч би өөрөө загасчин...
Антон: ..өө...
Вадим: ..өнгөрсөн зун хорин хил соом барьсан..
Антон: ..тороор уу, дэгээ юу?
Вадим: Би урд суугаад явчихъя...
Иванов: Нуурлуу очсон чинь л өгөөшөө мартчихаж, тэгээд шороо атгаад л нуур руу шидээд байсан. Чи итгэхгүй дээ минутын дараа л ар араасаа нэг нэгээрээ...
Вадим: Үгүй байлгүй дээ...
Иванов: Тийм ээ..
Вадим: Байзаарай би ойлгосонгүй, яаж тэгдэг юм бэ?
Иванов: Юун яаж гэж? Шороонд ус булингартна биз дээ?
Вадим: Тэгээд?
Иванов: Загас юу болоод байгааг харах гээд л ирнэ, загас чинь яг л хүүхнүүд шиг. Хэрэггүй юманд хошуу дүрээд л..
Вадим: Юу гээч чи ёроолдож байсан уу?
Иванов: Тэгэлгүй яахав, өнгөрсөн зун ийм цурхай барьсан.
Вадим: Тийм үү...
Иванов: Иймийг ш дээ...
Антон: Чи жолоогоо л барь загасчаан чиний цурхайнаас болж үхмээргүй байна.
Вадим: Зорчигчоо сонс, хэрвээ машинаар явах аймшигтай байвал би таныг явган зорчигчийн ангилал болгочихно шүү..
Ваня: Сайн байцгаана уу...
Полина: Сайн уу...
Ваня: Хөөх сайхан аяга байна ээжээ, мөнгө хэрэгтэй байна.
Лида: Ванечка энэ долоо хоногт бүх асуудлаар над руу...
Ваня: Ойлголоо.. гоё аяга байна ээжээ. Мөнгө хэрэгтэй байна.
Лида: Яах гэж?
Ваня: Яах гэж гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Лида: Би чиний ээж, чиний мөнгө юунд үрэх гэж байгааг мэдмээр байна.
Ваня: Найз охинтойгоо кино үзэх гэсэн юм.
Лида: Хичээлээ хийсэн үү?
Ваня: Энд хичээл ямар хамаатай юм бэ?
Лида: Ваня чи арван зургаатай гэтэл зугаацахаас өөр юм алга уу?
Ваня: Гэхдээ ээж ээ?!
Лида: Би арван зургаан жил ээж байсан. Миний хүүд сурлагын асуудал байгаагүй. Явж болно!
Ваня: Ээж ээ! Гайхалтай... баярлаллаа!
Полина: Лида өнөөдөр чи жижүүр, асуудлыг чи шийдэхийг би мэдээж ойлгож байна. Гэхдээ өсвөр үеийн хүүхдэд бүх юм чухал, сурлага, үерхэл..
Лида: Тийм ээ чиний зөв... одоо би шийднэ.
Полина: Ваня.. май найз охинтойгоо кино үзээрэй...
Ваня: Гэхдээ яаж..
Полина: Энийг заавал мэдэгдэх албагүй гэж бодож байна. Ээж нь хүүдээ өгч болно...
Ваня: Баярлаллаа...
Иван хоолой: Баярлаллаа...
Вадим: Энийг ч харин ойлгож байна шүү... хилэм идэлгүй их удаж! Өнгөрсөн сараас хойш..
Иванов: Би ч бүр ерэн зургаан оноос хойш...
Вадим: За.. жаахан татчихад гэмгүй биз дээ?
Антон: Вадим Михайлович баярлаллаа би болохгүй ээ, жаахан дарс л, тэгэхгүй бол өнөөдөр ажилтай, бизнес...
Вадим: Би нэг л ойлгосонгүй, ганцаараа уултай нь биш дээ... Харин чи яах билээ, бас л ажилтай юу?
Иванов: Ойрын хорин жил миний ажил энэ л байна..
Антон: Энэ жолоо барьж байгаа.
Вадим: Одоо чи жолоо барина.
Антон: Гэхдээ... би эрхгүй болчихсон.
Вадим: Эрх чинь би байна. За.. алив..
Иванов: Гайхалтай...
Иванов: Үгүй дээ, жинхэнэ загасны шөл гол дээр л... эрэг дээрээс хөвүүрээ харж суугаад л, юу ч бодох хэрэггүй. Ажил, эхнэр хүүхэд...
Антон: Загастай загасгүй чи тэр тухай боддоггүй л байх..
Вадим: Одоо нэг сайхан гол руу үсрээд орчих юмсан...
Иванов: Асуудал юу байгаа юм бэ, зохицуулж болно, одоо ч болж байна.
Вадим: Чи тэгээд юу гэж суугаад байгаа юм бэ? Аливээ зохицуул л даа, энэ жолооч ч байна. Аливээ алив нэг...
Лида: Чи хаачихнэв?
Ваня: Би хичээлээ хийчихсэн кинонд явж болох уу?
Лида: Алив явж хичээлийг чинь шалгая... явъяаа явъя...
Лида: Харин би чамд хэлсэн, эхлээд хичээлээ, дараа нь кино!
Ваня: Би ер нь яагаад таны үгэнд орох ёстой юм бэ?
Лида: Юу гээч чи эцэг эхээрээ тэжээлгэж байгаа цагтаа үгэнд орох л болно.
Ваня: Аав ааж хоёроор тэжээлгэж байгаа хүмүүс зөндөө л байгаа.
Даня: Юу гээч, чи дэмий л ингэлээ... тэр гэрийн даалгавары нь хийчихнэ л биз, яах гэж ингэдэг юм бэ?
Ваня: Чамд ухаан байна уу! Энэ бол дайн хүү минь, өнөөдөр чи хичээл хийлээ, маргааш бүх юманд гүйнэ!
Иванов: Хэрвээ дугуйгаар машин мөргөчихвөл энэ осол болох уу?
Вадим: Юу вэ гэхээр хэний машин гэдгээс л шалтгаална. Машин машинаа мөргөчихсөн байсан ч осол биш байж болно...
Иванов: Чи чинь хаашаа давхиад байгаа юм бэ, цаана чинь дөчөөс хэтрүүлэхгүй гэж байна.
Антон: Чөтгөр ав..
Вадим: Зогсчихоо зогс.. би яриадахъя...
Антон: Би болох уу?
Иванов: Ямар асуудал гараа вэ дэслэгч ээ!
Дэслэгч: Та нар далан тавтай, харин тэнд дөч гэж байсан нөхөр хошууч аа...
Иванов: Хаана, анн харлаа! Нааш ир... чи хурдны хязгаарлалт харсан уу?
Антон: Яахав харсаан..
Иванов: Одоохон торгоод өгье л дөө, бас харсан гэнэ шүү! Ичихгүй байна уу! Сонсохгүй байна?
Антон: Ичиж байна.
Иванов: Тийм ээ.. албанд чинь баярлаллаа дэслэгчээ...
Дэслэгч: Торгуулиа яах юм бэ?
Иванов: Бидний зэвсэг торгуул биш, харин үг. Торгуул зөвхөн зөрчигчийн халаасанд цохилт өгнө. Харин үг, сэтгэлд нь хүрнэ..явж болно!
Даня: Ингэж азаа үзэх хэрэггүй гэж бодож байна.
Ваня: Хэрэгтэй... өөр аргагүй Данила. Тэгээд ч Эля бид хоёр кинонд явна гээд тохирчихсон. Гэхдээ чиний төлөө л уулзаж байгаа шүү!
Даня: Баярлаллаа...
Ваня: Лида ээжид битгий саад бол гээд хэлчихээрэй. Би хичээлээ хийж байгаа.
Лида: Хөөх хаанаас мөнгө гараад ирвээ.. Ваня хамтарч ажилцгаая тэгэх үү? Чи надад хэн мөнгө өгснөө хэл, харин би чамайг кинонд явуулъя..
Полина: Энэ юу юм бэ?
Лида: Гучин цөлхөөв. Танай Ванечка ч бариад өгчихлөө... бид нар тохирсон шиг л...
Полина: Байна Ванечка, чи тэрнийг агуулахад түгжчихсэн юм уу?
Лида: Яадаг бэлтрэг вэ?
Ваня: Дахиж хэзээ ч намайг битгий түгж!... Ээжээ намайг гаргачих л даа...
Лида: Гаргахгүй ээ...
Ваня: Би танд хэлээгүй!
Өвөө: Хүндэт зочдод мэндчилэх таатай байна.
Вадим: Амрыг эрье..
Өвөө: Чамд ч гэсэн буржгараа..
Антон: Их инээдтэй байна.
Вадим: Энэ ч харин үйлчилгээ шүү...
Иванов: Танилц миний аав Виктор Алексеевич, намайг загасанд дуртай болгосон хүн өөрөө зогсож байна...
Вадим: Тийм ээ алив...
Антон: Вадим Михайлич намайг уучлаарай үнэмлэхийнхээ талаар хоёулаа хэзээ ярилцахав?
Вадим: Юу гээч чи юу гэж бувтнаад байдаг хүн бэ, тэгэхээр ингье, миний баярт саад болохгүй бол би чамд баяр хийж өгье тийм биз дээ?
Антон: ..Тийм ээ...
Вадим: Танилцсаны төлөө... сайхан орж байна..
Өвөө: Нхн... Ингээд эхэлцгээе дайчдаа хөдөлмөрийн зэвсгээ авцгаа... харин энийг чамд..
Антон: Яах гэж?
Өвөө: Даруулга тасалж болохгүй шүү! Ингэхэд чи чадахгүй л байгаа...
Вадим хоолой: Тийм ээ Лёха алив тат тат татаарай..
Өвөө: Антон!
Вадим: Чи чинь яачихваа хурдал л даа!
Иванов: Харав уу, ийм том...
Вадим: Улам том загас барихын төлөө..
Иванов: Тийм ээ...
Өвөө: Алив татаарай...
Вадим: Сайн байна...
Иванов: Антон!
Иванов: Гар арчих юм байна уу хайгаадах...
Вадим: Чи харав уу... Антон... аливээ хурдан хурдан, алив...
Өвөө: Замын цагдаагийн төлөө!
Вадим: Алив...
Өвөө: Тулгачихъя...
Иванов: Антон...
Өвөө: Антон...
Вадим: Антон..
Эля: Өөрөөр хэлбэл чи Янатай үнсэлцчихээд намайг кинонд урьж байна тийм үү?
Даня: Энэ хоёр ямар холбоотой юм бэ? Жишээлбэл чи жүржийн ундаа ууж байгаа ч өөрөө улаан даашинзтай л байна!
Эля: Ер нь ийм байх ёсгүй. Кинонд таалагдсан хүнээ л урьдаг.
Даня: Хэрвээ би өөрийнхөө мэдрэмжийг зөв ойлгож байгаа бол.. чи надад таалагддаг. Тийм учраас л Ваня чамайг кинонд урьсан юм. Миний төлөө...
Эля: Тэр яасан гэнээ дахиад хэл дээ?
Даня: Ваня надад туслахыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл та хоёр кино үзсэн бол чи тэрнээс миний ямар ёс зүйтэй, чамд тохирох хувилбар болохыг сонсох байсан. Гэхдээ тэр шийтгүүлчихсэн. Тэгээд л одоо өөрөө ятгахаас аргагүй бололтой.
Эля: Гайхалтай.. тэгэхээр та хоёр хоёулаа надад санаатай болчихож.
Даня: Үгүй дээ Ваня лав биш. Надад ах дүүс гээд л туслахыг зөвшөөрсөн.
Эля: Яахав Каин, Авель хоёр шиг бол магадгүй ээ... Даня чи ойлго, Ваня чиний өрсөлдөгч. Тэр чамайг устгахыг л оролдож байгаа.
Вадим: Байна.. алив татаарай..тэр байна..
Иванов: ..тэр байна..
Өвөө: ..хурдан тор хэрэгтэй...
Вадим: ...Антон... алив..
Өвөө: ..Антон... Антон..
Вадим: Жинхэнэ.. чи харсан уу...жинхэнэ араатан...
Өвөө: Наадхаа биш ээ, тор аваад ир...
Вадим: Алив хурдал, хурдлаач.. юу гэж зогсоод байгаа юм бэ, алив ус руу..
Өвөө: ..тэрнийг бариад ав...
Антон: ..орохгүй ээ наадах чинь надаас үнэтэй юм уу?
Өвөө: ..алив ээ...
Антон: ..би ус руу орохгүй гэж байна больж үз...
Өвөө: Хошуучаа..
Иванов: ..хошуучаа алив... тийм ээ харж байна уу... жинхэнэ араатан...
Антон: Ямар муухай царайтай юм бэ, аймшиг.. Вадим Михайлич би таныг бишээ, харин бид нарын барьсан загасыг хэлсэн юм.
Иванов: Бид нар барих аа?! Ялангуяа чи бариагүй. Хэрвээ Вадим л байгаагүй бол алдчих л байсан. Жаахан дусаачихъя сайхан үнэртэнэ...
Вадим: Загас алдаагүй ээ, харин чиний эрх л алдагдчих шиг боллоо..
Антон: Эрхээ алдагдах гэдэг чинь юу гэсэн үг вэ, бид нар тохирсон биз дээ Вадим Михайлич..
Вадим: Чи шалгалтандаа тэнцсэнгүй. Эгзэгтэй нөхцөлд чи цорын ганц зөв шийдвэр гаргаж чадахгүй. Чадахгүй...
Антон: Та чинь доромжлоод байгаа юм уу? Эцсийн эцэст би өдөржин л та нарын дунд хав шиг наашаа цаашаа өчнөөн гүйсэн.
Иванов: Байж бай, Вадюх тэр эрхий нь өгчих л дөө... нэрээ л сайн үйлчилсэн. Хэрвээ Антоха л байгаагүй бол бид нар ерөөсөө уулзахгүй байсан.
Вадим: Лёха.. сайхан сэтгэлтэй хүн юмдаа чи...
Антон: Тийм ээ...
Вадим: За за би ганцхан л яриадахъя, тэгээд л чиний эрхийг өгнө..
Антон: Баярлаллаа...
Иванов: Одоохон бүгдий нь...
Вадим: Одоохон...
Иванов: Байж бай...
Антон: Вадим Михайлич, Вадим Михайлич... гайхалтай!
Иванов: Яасан бэ.. чи өөрөө л буруутай...
Өвөө: ..болно оо...
Иванов: ..өөрөө л өгөөд байсан!
Эля хоолой: Ваня чи энд байгаа юмуу?
Ваня: Тиймээ энд байна.
Эля: Юу гээч, надад нэг асуух юм байна. Чи шийтгүүлчихсэн юм чинь би кинонд Данилтай явчих уу? Зүгээр л, би тэрэнд таалагддаг байх л даа. Үнэнийг хэлэхэд тэр ч гэсэн надад..
Ваня: Эля чи галзуураагүй биз дээ? Цаадах чинь Янкатай үнсэлцэж байсан.
Эля: Тийм ээ, өрсөлдөгч мөн л дөө. Гэхдээ би тэрнээс илүү тийм биз дээ?
Ваня: Тийм ээ.. гэхдээ чи Данилтай уулзаж болохгүй. Уулзах гэж л тэгж байгаа юм Эля...
Эля: Би ч гэсэн адилхан. За яахав, болж байна. Би уулзаж болохгүй нэг ч гэсэн шалтгаан хэлчих...
Ваня: Хэдэн мянга ч болж байна. Даня бол номын солиотой, царайлаг биш, залхмаар, тоормос, царайлаг биш..
Эля: Царайлаг биш байгаа....
Ваня: Энэ хугацаанд царайлаг болчихгүй. Бас нөгөө, эмэгтэй хүний хувцас өмсөж байхыг нь би харсан... сайн уу.... Данила..
Даня: Намайг Авель гэж дуудаж болно.
Эля: Үгүй дээ наадах чинь ойлгохгүй.
Даня: Тэгвэл суугаад жаахан бодож байг...
Ваня: Чи бүгдий нь буруу ойлгочихлоо Даня...
Полина: Лида боль л доо, надад үнэхээр ичмээр байна. Чи эх хүний хувьд намайг ойлгох ёстой.
Лида: Надад чиний бодол хамаагүй ээ... би хиймээр байгаа юмаа л хийнэ.
Полина: Юу?!
Лида: Ваня надтай ингэж л харьцана! Би нэр хүндээ сэргээх ёстой гэдгийг чи зөвшөөрч байгаа биз дээ?
Полина: Ойлголоо би Ванятай ярилцъя...
Лида: Ванятай ярилцах хангалттай. Харин харуулах хэрэгтэй. Май...
Антон: Энэ л дутаж дээ... Вадим Михайлович цагдаа зогсоочихлоо.
Вадим: Чи жолоочид нь ойлгуулаад л сайн хэлчих.
Антон: Гайхалтай..
Цагдаа1: Ахлах дэслэгч Граднычев замын цагдаа 34-р хэлтэс. Таны жолооны үнэмлэх.
Антон: Ахлах дэслэгч Граднычев чи зурхайд итгэдэг үү?
Цагдаа1: Ойлгосонгүй...
Антон: Чи энэ од юу гэж байгааг сайн унш л даа. Би юу ч зөрчөөгүй.
Цагдаа1: Би зурхайд итгэдэггүй, замын хөдөлгөөний дүрмэнд итгэдэг. Таны үнэмлэх!
Лида: Алив зоригтой...
Полина: Гар!
Ваня: Баярлаллаа... та бол миний жинхэнэ ээж. Харин ийм биш!
Полина: Алив одоохон ээжээсээ уучлал гуй!
Ваня: Мөн тийм дээ..
Полина: Би л чамайг эрхлүүлчихэж!
Ваня: Та чинь яаж байна аа?!
Лида: Полинка чи чинь яаж байна аа! Тэлээгээ өгчих..
Ваня: Тийм ээ ээжээ ээжид тэлээгээ өг...
Лида: ..нааш нь өгчих.. энэ чинь арван зургаатай хүүхэд, яахав бид хоёр нэг нэгнээ ойлгоогүй. Гэхдээ гадны тусламжгүй бие биенээ ойлгочихно. Тийм биз дээ?...
Ваня: ..тэгэлгүй яахав..
Лида: ..тийм ээ...
Ваня: ..явж хичээлээ хийлээ...та миний нуруу руу буудчихгүй биз дээ!
Полина: Чи...
Лида: ..ингээд учраа олчихлоо.
Полина: Би ойлгосонгүй чи өөрөө тэрнийг шийтгэ гэсэн биз дээ?
Лида: Би юу?
Полина: Тийм ээ..
Лида: Би Ваняд дайсан биш гэдгээ харуулах гэсэн юм. Харин чамд хэрвээ бид хоёр хамтарч ажилбал бүр хүүхдийн учрыг ч олж чадна гэдгээ харуулах гэсэн юм. Тийм ээ...
Полина: Нхн... ийм том хүүхдээ яахав?
Иванов: Ааваа гоү хоум..
Лида: Та нар чинь согтуу юм уу? Чи чинь жолооч биз дээ?
Иванов: Эмэгтэй минь дуугай бай! Нөхөр чинь ажлын эхний өдрөө тэмдэглэллээ...
Өвөө: Миний тооцоолсноор тэмдэглэлт ой... арван тавдах ажлын эхний өдөр...
Полина: Антон чи үнэмлэхээ авчихсан юмуу?
Ваня: Анд минь ядаж физикээ хуулуулчих л даа...
Даня: Холдож үз! Бас миний энэ царайн дээр харамч гээд биччихээрэй.
Полина: Тийм ээ тэгэхээр хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн тулд бид хоёр нэгдсэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм байна.
Лида: Санал нэг байна. Гэхдээ чамайг жижүүртэй байх долоо хоног дээр шүү!
Вадим: Тэгэхээр ийм байна. Үнэмлэхээ жаахан хүлээх хэрэгтэй болчихлоо. Намайг одоо нэлээн хатуу хяналтанд авчихлаа. Тэр нэг ахлах дэслэгч... их зарчимч нөхөр байж. Чи яах гэж китель өмсөж байгаа юм бэ?
Антон: Сандраад л, надад үнэмлэх ч байгаагүй Вадим Михайлич...
Вадим: Гэхдээ сайн мэдээ ч байна. Чи одоо их сайн жолоочтой болсон.
.................
Эр
Залуу
Цагдаа залуу Трушин юм шиг байсан...
№11
Антон: Энэ бас яачихваа? Битгий хоцроорой гэж оросоор хэлсэн биз дээ?
Полина: Яахав сайхан машин, сайхан компанид ажилд орсон хүн буруу юм лав хийхгүй, ямар нэг юм л болж....
Антон: Полина ядаж чи л битгий эхлэ л дээ. Хэрвээ би зөв байгаа бол миний л зөв. Ингэхэд хаана явж байгаа гээч? Хаана гэдгийг нь би мэдэж байна. Миний машинаар такинд л явж байгаа..
Полина: Чи яах гэж ингэж байдаг юм бэ, Алексейд ямар нэгэн хүндэтгэх шалтгаан ч байгаа юм билүү?
Өвөө: Ингээд болчихлоо, тэгэхээр касс руу очицгооё гэдэг байхаа?
Эр: Мөнгөөр яахав дээ, манайд ямар техник байгааг харж байна уу? Байшиндаа засвар хийхээрээ хандаарай. Ашиг нь хэд дахин л гарна...
Иванов: Тэрний юуг нь засахав дээ!
Өвөө: Бид хоёр хуягтай юм шиг л санаа зовох юмгүй. Тиймээс зоволтгүй...
Эр: Яахав өөрсдөө л мэд..
Өвөө: Тийм ээ энэ бол өөр хэрэг... май хүү минь.. тэгээд надгүй бол барилгаас хулгай хийх муу гэдгийг санаж яв!
Иванов: Антон дээр очих цагаас хоцорчихож...
Өвөө: Ядах юу байхав дээ, нэг эмээг зам гаргаж өгөөд гээд л хэлчих...
Иванов: Ааваа та юу яриад байгаа юм бэ, эмээ гэнэ шүү!?
Иванов: Сууцгаа... би уг нь секундээр цагаа хуваарилсан. Гэтэл тэр нэг эмээ, бараг л дугуйн дор орохоо шахаад, би ч замын дүрэм тайлбарлаж өгье гэж бодлоо. Эмээ нэг тийм хөөрхий, хараагүй юм байна лээ...
Антон: Их сэтгэл хөдөлчихлөө. Тэгээд л хагас цаг хоцорсон уу?
Полина: Чи ядаж хүнээр яриул л даа...
Иванов: ..чи ядаж тайлбарлах боломж олго л доо!
Антон: Юугий нь яриулах гэсэн юм бэ, мэдээж тэр эмээг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэнэт хараа ортол нь хамт сууж цай уусан биз...
Иванов: Чи яагаад ингэж байгаа юм бэ, яагаад? Ямар ч цай уугаагүй. Зүгээр л төрөл төрөгсдөд нь өгөөд... Эмээ зүгээр л хол амьдардаг юм байна лээ. Бараг хотын захад... би бүр машинаа ч шавар болгоон. Нил шавар..
Антон: ..гуйя, чамаас гуйя чи ядаж тайван байлга л даа! Энэ чинь нүүр нь ч улайхгүй худлаа ярьж байгаа биз дээ?
Полина: Одоо болно оо, чи зүгээр л “миний буруу” гээд хэлчихэж чадахгүй байна уу? Тэгээд л болоо?!
Антон: Миний буруу?!
Полина: Тийм ээ...
Антон: Би эзнээ аваад ирлээ, өөр юм хэрэггүй бол би орлоо...
Полина: Би ч гэсэн орлоо...
Антон: Орцгоо... бас тэр эмээ рүүгээ залгаарай, аягүй бол чамайг санаад ч эхлэчихсэн!
Хоёр Ивановынхон
Ваня хоолой: Хаашаа зүтгээд байгаа юм бэ? Энэ миний өрөө хүссэн газраа хаяж байна.
Даня: Энэ миний ч гэсэн өрөө... Чи чинь бүр галзуурчихаа юу?
Ваня: Яасан гэж?!
Лида: Энэ чинь юу болж байнаа аан?!
Полина: Жаахан зүггүйтээ л биз, одоо бүгдийнэ янзалчихна, хөвгүүдээ тийм биз дээ?
Ваня: Эхлэсэн хүн нь л янзлана биз?
Даня: Чинийхээр бол би эхлэчихээ юу?
Ваня: Би чамд хэлж байна суугаач!...
Лида: ..алив хоёулаа дуугай бай! Таван минутын дараа эндхийг бүгдий нь цэвэрлээрэй! Би ирж шалгана... хатуухан байх хэрэгтэй..
Полина: Энэ хоёр чинь их зөрчилддөг. Чи эвлэрүүлмээр байгаа биз дээ?!..
Лида: ..энд хатуухан бай, энэ хоёр хамтарч ажиллах ч хэрэгтэй!
Полина: Тийм гэж үү?
Лида: Тийм ээ..
Полина: Өнөөдөр манайд дуугай байх өдөр юм уу? Лёша чи яаж эмээгийн амийг аварснаа ярь л даа? Тэгэхгүй бол бүгд л мэдэж байгаа, харин би мэдэхгүй.
Иванов: Юу ярихав дээ, тэртэй тэргүй хэн ч итгэхгүй.
Өвөө: Хэн итгэхгүй гэж, үнэхээр л тийм юм болсон.
Антон: Та хаанаас мэдэж байгаа юм бэ?
Өвөө: Анн?
Антон: Би таныг яаж мэдэж байгаа юм бэ гэж байна?
Өвөө: Тэр чинь надад бүгдий нь л ярьсан. Сайн байна Лёша, ганц бие, хөгшин хүнд тусласан байна..
Антон: Харин бид нарт эмээг төрөл төрөгсдөд нь л хүлээлгэж өгсөн гэсэн. Би бүгдий нь зөв санаж байгаа биз дээ?
Өвөө: Тэгээд юу гэж, би ч гэсэн байшин дүүрэн л төрөл төрөгсөдтэй байна. Харин ярилцах хүн л байдаггүй.
Антон: Гайхалтай, тэгэхээр амттан идэхээсээ өмнө хамт салхилцгаая тэгэх үү?
Лида: Хаашаа?
Антон: Ийшээ ойрхон..
Антон: За.. шудрага үнэнч Алексей минь, миний машины тээш яагаад цемент болчихсон юм бэ? нн? Бодож олоогүй байгаа юу? Эсвэл юу бодож байснаа мартчихсан уу?
Иванов: Би юу ч бодоогүй, юу ч мартаагүй..цемент.. би байшингаа барьж эхлэж байгаа.
Антон: Хөөх бүр тийм үү?...
Иванов: ..төрсөн гэрээ сэргээж эхлэсэн гэж болно.
Антон: Нхн...
Лида: ..нээрэнгээсээ юу?
Антон: Тийм ээ би ч гэсэн ийм хувилбар гэж бодсонгүй. Уучлаарай байшин чинь модон байшин тэгээд цемент ямар хэрэгтэй юм бэ?
Өвөө: Яахав..сууриа цутгах хэрэгтэй. Зарим газар нь..
Антон: Зөв өө, гэхдээ сууриа ил гаргах ёстой. Тэр чинь түймрээс үлдсэн юманд дарагдчихсан байгаа. Нн?
Өвөө: Бид нар аль хэдийн цэвэрлэчихсэн. Бүрмөсөн...
Антон: Бүр цэвэрлээд үү?...
Лида: ..үнэхээр тийм юм уу? Надад хэлэхгүй яасан юм бэ?
Иванов: Гэнэтийн бэлэг барих гэсэн юм! Хэлээгүй гэнэ шүү, сууриа гүйцээчихээд л шууд хэлэх гэж байсан юм.
Антон: Байзаарай өөрөөр хэлбэл та хоёр хоёулхнаа бүгдий нь цэвэрлээд..түймрийн дараах хог, сууриа ч гэсэн үү?
Иванов: Яагаад хоёулаа гэж?! Найзууд тусласан.
Антон: Анн...
Иванов: Оросд чинь ямар билээ дээ, эртнээс, бүгд гар нийлээд л, түмэн олноороо байшингаа сэргээхэд тусладаг байсан... байцаалт дууссан гэж ойлгож болох уу?
Полина: Чамд ичгэвтэр биш байна уу? Гуйя Алексейгээс уучлал гуйчих...тэгээд яриагаа дуусгая...
Антон: Тэгэхээр Алексей би уучлал гуйж байна. Миний буруу байсан гэдгийг би ойлголоо.
Иванов: ..зүгээр ээ...
Антон: Нэгэнт та нар түмэн олноороо байшин барьж байгаа юм чинь, Оросын эртний уламжлал ч байна. Бид нар бараг төрөл төрөгсдийн хувьд гадна нь үлдэж чадахгүй. Тийм учраас маргааш өглөө бүгд хамт, гэр бүлээрээ, баяр хөөртэйгөөр байшин барих ажилд чинь туслацгаая.
Иванов: Үгүй дээ, яаж..
Антон: ..талархах хэрэггүй ээ... хэрэггүй.
Лида: Юу гээч миний бодлоор сайхан л санаа байна. Тийм биз дээ, хөвгүүд маань ч туслана. Ингээд хамтрах ажил ч гарлаа...
Иванов: Эрт л юм. Юу хийхээ тодорхойлох хэрэгтэй...
Антон: ..санаа зоволтгүй дээ, санаа зоволтгүй. Бид нар тайван очиж бүгдий нь хараад л юу хийсний чинь ч тогтоочихно. Бас надад итгэ, дутуугүй юм хийж өгнө.
Иванов: Баярлаллаа...
Лида: Сайн байна...
Даня: Чи зураг авахуулах гэж байгаа юм уу?
Ваня: Санаа зовох хэрэггүй ээ би ажил хийхдээ цэвэрхэн ажилдаг.
Лида: Хөвгүүдээ надтай яв, машинд бүгд багтахгүй.
Даня: Чурр, би шаахайнд сууна шүү...
Ваня: Шаахай гэнэ шүү, дээр нь шилтэй угж аваад суучих...
Лида: Өвөө хаачихаа вэ?
Иванов: Оччихсон байгаа, бид нарын хөдөлмөрийн хуваарилалтыг төлөвлөж байгаа.
Антон: Тэгэхээр найзуудаа бүгд наашаа хараарай. Би нэг юм үзүүлмээр байна. Энийг Иван түймрийн дараа интернетэд оруулж, бүх юм ийм байсан. Харин энд өөр өнцгөөс дахиад нэг зураг.. Харин одоо очоод юу өөрчлөгдснийг нь харцгаая...
Антон: Ийм юм байх боломжгүй дээ!?...
Полина: Алексейд итгэхгүй байж болно, нүдэндээ ч итгэхгүй байна уу?
Өвөө: Хүрээд ирээ юу?! Би энд та нарын юу хийхийг бэлдчихсэн байгаа. Антончик энийг чамд бохирын нүх рүү суваг татаарай, өнөөдөртөө чамд хангалттай гэж бодож байна.
Антон: Энэ чинь ямар шинэ мөр вэ? Бас эксковатор ч байна.
Иванов: Үргэлж л тэнд байдаг.
Антон: Үргэлж үү?
Иванов: Үргэлж, манай хөрш энд амьдардаг юм.
Антон: За за Алексей Викторевич энэ бүхнийг яаж босгохоо чи өөрөө сайн мэдэж байгаа гэж бодож байна. Би одоохон хүрээд ирье Полина...
Өвөө: Миний бодлоор дэмий л уурлуулчих шиг боллоо. Одоо байшингаасаа л бүрмөсөн хөөнө.
Иванов: Хаашаа хөөх юм бэ? Гудамжинд уу? Та байсан бол хүүхдийнхээ эцэг эхийг хөөх үү?
Лида: Бид гурав хүрээд ирлээ...
Даня: Хөөх, гэтэл бид нар ажиллаж ч эхлээгүй байгаа... эсвэл чамд шлангаар ус гоожуулж өгөх үү?
Лида: Юу гэж бодож байна хэн нь дийлэх бол анн?
Полина: Миний бодлоор Данил бол яг Антон, хэзээ ч бууж өгөхгүй.
Лида: Тийм үү...
Гера: Сайн уу анд минь, Лидок сайн уу!...
Лида хоолой: ..сайн уу..
Гера: Та нар чинь яагаад гэнэт хөдөлгөөнд орчихвоо?
Иванов: Одоо л ирэв үү, шөнө чиний тусламж үнэхээр хэрэгтэй байхад харагдахгүй л байсан.
Гера: Чи чинь, би бүх юмаа, авгай ээж рүүгээ явчихсан. Чи юунд нь... Лёхич энэ юун хүүхэн бэ нэг л танил царай байна.
Иванов: Юу гээч эндээс явж үз! Чиний тус одоо хэрэггүй гэдгийг харахгүй байна уу!
Гера: Лидок энэ юун хүүхэн бэ?
Лида: Полина юу, байшингийн эзэгтэй. Чи чинь тэнд байсан хараагүй юм уу?
Гера: Харсан болоод л хэлж байна, ерэн гурван онд... бид нар чинь Казантипд нэг дээрмийн бүлэгт байсан юм. Жинхэнэ л...Цагдаа нараас зугтаж байснаа саначихлаа. Энэ чинь тэд нарын мотоциклийг хулгайлчихсан юм. Тэгээд ч манай нэг нөхөр оролдох гэдэг байсан. Юу гэхээр энэ тэрний эрүүг хугалчихсан.
Лида: Гера чи чинь шараа тайлаагүй байгаа юм уу? Полина жоом ч гишгэж чадахгүй. Энэ Гера, Лёхагийн найз...
Полина: Танилцахад таатай байна..
Лида: ..нхн...
Полина: Уучлаарай ажил ихтэй байна.
Гера: Мөн л байна!
Лида: Явж унт, юу дэмийрээд байгаа юм бэ?!
Даня: Ванёк тэрэг аваад ир, зуурмагаа хийцгээе..
Ваня: Юу гээч чиний байшинг барьж байгаа чи л зөө, хашхичаад л байх юм.
Даня: Чамд хэцүү байна уу?
Ваня: Хэцүү байна.
Өвөө: Антончик хөлсний ажилчид аваад ирсэн юм биш биз дээ?..
Антон: ..Үгүй дээ Виктор Алексеевич би асуудлын шийдвэрээ аваад ирлээ. Болгооно уу?
Залуу: Өдрийн мэнд...
Өвөө: ..сайн байна уу...
Иванов: ..сайн байна уу...
Залуу: Манай компани бэлэн модон байшин борлуулдаг юм.
Антон: ..нхн...
Залуу: ..энийг үзэж болно.. бид нар одоо танай байшингийн суурийг хэмжээд л таарах бүх юмаа сонгоод хоёр долоо хоногийн дараа л шинэ байшин бэлэн. Дотор засалтайгаа...
Антон: Та ажилдаа орж болно. Энд ямар их баярлаж байгааг харж байгаа биз дээ? За, чамд тус болсон биз дээ? Хоёр долоо хоногийн дараа л байшиндаа амьдарцгаана. Талархах хэрэггүй дээ, болно. Яваад ганц хоёр хүнтэй яриадахъя...
Өвөө: Ханав уу..шинэ байшиндаа юугаа идэх гэж байна?
Иванов: Санаа зоволтгүй ээ, ямар нэг юм бодож олно..
Гера: Лидуха.. олоод ирлээ.. энэ, энэ нь Казантипд.. мөн байна уу?
Лида: Ямар ч төс алга..
Гера: Би чамд мөн гэж байна. Гэхдээ шалгах л хэрэгтэй...
Лида: Яаж?
Полина: Дахиад сайн байна уу...
Лида: Асгачих...
Полина: Нхн...
Гера: Сайн байна уу.. би энд ойрхон амьдардаг юм. Ярилцах ч хүнгүй. Залуу байхад сайхан л байж.. ингэхэд би Казантипд байсан. Та ч гэсэн Казантипд байсан биз дээ?
Полина: Үгүй ээ байгаагүй юм байна. Яахав та хоёр ярилц ярилц...
Лида: Гера чамайг ийм тэнэг байхыг хараагүй бүр удчихаж...
Гера: Үгүй ээ байзаарай саналаа. Тэрний ууцан дээр шивээс байгаа. Нэг тийм улаан гүрвэл..
Лида: ..чи тэгээд яаж шалгах гэж байна..өө Гера?!
Гера: Одоохон хүлээж бай...
Ваня: Чи ч гайгүй ажиллаж байна шүү...
Даня: Хувцас ч бараг цэвэрхэн..
Гера: Хөршийн анд нөхдөө та нар манай жорлонг ашиглаж болно гэдгийг хэлэхээ мартчихаж... тэгэхгүй бол танайхаас нүх л үлдээд, тэр нь ч таглаатай. Тийм учраас орвол ороорой...
Иванов: Та нар тэгээд шууд л барьчихна гэж үү?
Залуу: Тэгэлгүй яахав...
Иванов: Нн... ямар нэгэн саад болох юм?!
Залуу: Суурь нь бараг бэлэн. Тог байна. Тийм учраас саад болох юм байхгүй.
Иванов: Анн тэгэхээр та нар тоггүй бол ажиллаж чадахгүй юу?
Залуу: Бид нар чинь нүцгэн гараараа барихгүй шүү дээ. Манайх европ технологтой.
Иванов: Анн их баярлаллаа. Та намайг тайтгаруулчихлаа.
Антон: За хэмжчихсэн үү?
Залуу: Тийм ээ бүгдий нь хэмжчихлээ. Одоо агуулах руу явж болно..
Иванов: ..хамт явж болно..
Залуу: ..хэд хэдэн хувилбар үзүүлье...
Антон: Гайхалтай. Чи өөрийнхөө байшинг сонгомооргүй байна уу, энэ чинь ямар ч гэсэн нэг эмээгийнх биш, танай байшин!
Иванов: Үгүй дээ би чамд найдаж байна. Би аягүй бол хэмнэх гээд салахгүй. Харин чи бол өөртөө юм шиг л сонгочихно.
Антон: Би нэг л ойлгосонгүй. Намайг тоглож байна гэж бодоод байгаа юм уу?
Иванов: Мэдэхгүй ээ, гэхдээ би чамайг хуураагүй гэдгээ л мэдэж байна.
Антон: За яахав.. тэгээд байж л бай.. тэгэхээр хамт явцгаая...
Иванов: Юу хийж байгаа юм бэ?
Өвөө: Чимээгүй! Чимээгүй, наашаа хүрээд ир, харж байна уу? Загас барихад хадгалсан юм. Энд булаад хэргэлчихвэл, суурь дэлбэ үсрээд л.. дайсны хорлон сүйтгэлт..
Иванов: Ойлгомжтой санаа. Гэхдээ ухаангүй алхам. Барилгаа долоо хоног л саатуулна тэгээд яах гэж?
Өвөө: Өөр юу гэж?!
Иванов: Хэрвээ тэр шонг санаандгүй унагачихвал мөддөө босгохгүй. Эзэн нь өрөгдөл гаргах хэрэгтэй, гээд л... Анн!? Архимед!
Полина: Болох уу?
Гера: Өө тэгэлгүй яахав, энэ байна санаа зоволтгүй дээ...
Полина: Танайх ч тухтай юм аа...
Гера: Тийм ээ... саяхан л янзалсан юм, энэ.. Рекс идээрэй, ид...
Полина: Хэрвээ чи, хэзээ нэгэн цагт хэнд ч юм Казантипийн тухай дахиад дурсвал би сануулсан шүү, чи намайг мэднэ.
Гера: Тийм ээ...
Полина: Эрүү чинь зүгээр үү?
Гера: Зүгээр ээ... би..ойлголоо...
Полина: Баярлаллаа... тийм ч тухтай биш л юм.
Гера: Ийм л аюултай хүүхэн...
Иванов: Юу гэхээр би бүгдий нь гол руу авч явлаа. Харин та энд үлдээд эксковатороор багана унагаарай. Хагас цаг хангалттай юу?
Өвөө: Экскаватраар уу?
Иванов: Тийм ээ...
Өвөө: Надад таван минут л хангалттай. Би нэг ийм багана унагаж л байсан юм. Гэхдээ чи жаахан байсан, бас чамд ч яриагүй.
Иванов: Нобасаран..
Өвөө: ..тийм ээ тийм..
Ваня: Данёк чи чинь яачихаа надад ус хэрэгтэй байна...
Даня: Очлоо... алив..
Иванов хоолой: Болноо бүгдий нь хая, хурдан гол руу, хурдан хурдан, тэнд үнэхээр хачин юм байна, үнэхээр!? Юундаа зогсоо вэ, алив хурдал..
Өвөө: Лёха цаана чинь яагаа вэ?
Иванов: Та чинь хаачих нь вэ, юу байдаг юм бэ!..баганаа гэж байна.
Ивано: Би хэлээ биз дээ, минжний ийм.. эрэг дээр, бодон шиг л тийм минж!
Лида: Лёша чи л минж байх... үргэлж ийм балай юм л ярина. Ерөөсөө ойлгохгүй юм...
Иванов: Өвөө нь хаана байна? Харалгүй нэг л удчихлаа...
Өвөө хоолой: Туслаарай...
Полина: Энэ Виктор Алексеевич л шиг байна. Дуу нь мөн...
Ваня: Байзаарай тэнд юм шиг байна...
Өвөө: ..туслаарай..
Лида: ..Өвөө...
Ваня: ..өвөө...
Иванов: ..ааваа...
Өвөө: ..туслаарай..
Даня, Ваня: ..өвөө, өвөө...
Иванов: Новш гэж...
Өвөө: Хүү минь.. гараа өгөөрэй..
Иванов: Шат аваад ир... гүйгээч! Одоохон.. амьсгал, амьсгал, гүнзгийхэн амьсгалаарай...
Өвөө: Зүгээрээ зүгээр би өөрөө...
Антон: ..за юу болж байна? Ажил ямар байна барилгачид аа!
Полина: Энд Виктор Алексеевич нүхэн жорлон руу уначихаад..
Иванов: Одоохон ааваа таныг хатаагаад, дулаацуулаад өгье...
Лида: Өө Антон уучлаарай Герагаас авсан юм. Май... Чи наадхаа хурдан шатаа л даа, муухай үнэртээд нүд хорсчихлоо..
Иванов: Юу хийгээд байгаа юм бэ, одоо тосгоноор нэг утаа болчихно..
Өвөө: Тосгоныхон мэдээж одоо бүгдий нь мэдчихээ биз?
Лида: Май...
Иван хоолой: Данил хаана байна?
Ваня: Усанд явчихсан өвөө сайн угааж амжаагүй байгаа...
Лида: Давцангий нь хөрөөдчихөж. Энэ Ваня... Герагийнхаас аваад гарч байхы нь харсан.
Полина: Тэгээд л бүр сэтгэлээр уначихаж... гэхдээ Данилд ийм занг бэлдсэн!
Лида: ..нхн...
Полина: Зүгээрээ би ярилцчихна...
Лида: Та хоёр уу, ямар шивнэлдэхээс өөр юм байх биш...
Полина: Чи намайг мэдэхгүй байна.
Лида: Гера.. Гера.. чиний зөв байж... тэнд нөгөө гүрвэл чинь байна.
Гера: Ямар гүрвэл? Анн... Лидок бүгдий нь март, гүрвэл биш, би саналаа. Эрвээхэй ч билүү, цэнхэр тийм. Ерөнхийдөө буруу харчихаж, биш юм байна лээ. За за би орлоо, индүүгээр юм индүүднэ. Цаадуулдаа мэнд дамжуулаарай...
Өвөө: Энэ муухай үнэрээс болж, ийм сайн юм хаяж байх гэж!...
Иван хоолой: ..сайн байна, баярлаллаа. Их сайн байна...
Иванов: Антоха ч бөөн баяр! Байшингаа олчихсон бололтой.
Өвөө: Би хэлсэн биз дээ, дэлбэлэх хэрэгтэй байсан юм.
Антон: Тэгэхээр бүгдий нь...
Өвөө: ..бүгд хэвтээрэй, динамит дэлбэрлээ шүү!
Антон: Полина та нар чинь, хурдан гүйгээ ч, тийшээ хэвтээрэй...
Ваня: Санёк... хэвтээч!?
Полина: Ваня!
Полина: Зүгээр үү...
Антон: Амьд уу... босоорой..
Өвөө хоолой: Бүгд зүгээр үү..
Полина: Хүү минь...
Антон: Сайн байна, миний л хүмүүжил. Хамгийн хурдан хөдөллөө яг над шиг...
Лида: Наана чинь юу дэлбэрчихвээ? Энэ чи л байгаа, хүн алахаа шахаж байгаа байлгүй...
Иванов: ..би яасан гэж?!..
Лида: ...чиний хийсэн чинь багадаа юу?
Иванов: ..энэ хөгшин дэсэлгээчин л, дэмий л таныг нүхнээс гаргасан юм!?
Лида: Тэгээд би буруутай юм уу? Би ер нь яах гэж тийшээ орлоо. Энэ л намайг экскаватораар багана унагаа гээд байсан юм! Тэгвэл тоггүй болчихно, байшин мөддөө барихгүй л гээд байсан!..
Антон: ..түр хүлээгээрэй! Чи байшингаа удааж яах гэсэн юм бэ, мэдэж болох уу? Чи л барьж эхлэсэн биз дээ?
Иванов: Би эхлэсээн, тэгээд л болиулах гэсэн юм. Чамайг байшиндаа амьдарцгаа гэж хэлэхэд л би бодоод.. ер нь гэнэт яах гэж?! Та нар Данькад дасаж эхлэж байна. Бид нар ч гэсэн Ваняг одоо л мэдэж эхлэж байна...
Лида: Тийм ээ бид нар хамт амьдардаг ч гэсэн нэг нэгнээ бараг мэдэхгүй.
Полина: Тийм ээ би санал нэг байна. Бид нар тусдаа амьдрах эрт байна.
Өвөө: Нхн...
Ваня: Чи одоо над шиг л халтар боллоо... бүр илүү халтар!
Даня: Чи намайг яах гэж аварсан юм бэ? Өрөөндөө ганцаараа үлдэж болох л байлаа.
Ваня: Би зүгээр л чамайг завааруулна гэж бодсон. Ямар ч гэсэн чи надад дарамттай байсан.
Даня: Гэхдээ чи чадлаа! Баярлаллаа...
Антон: Байшингаа хүлээцгээе... гэхдээ чи юу гэмээр байна?
Иванов: Эмээг л аварсан.
Цагдаа: Амрыг эрье...дэслэгч Потапов...
Антон: ..танилцахад таатай байна.
Цагдаа: Хөршүүд чинь юм дэлбэрлээ гэж мэдэгдлээ.
Антон: Анн үгүй дээ нөхөр дэслэгчээ юун дэлбэрэлт байхав дээ, зүгээр л байшингийн суурь тавьснаа тэмдэглээд, салют, галын наадам л...
Цагдаа: Ямар сонин байдал вэ.. надад яг ийм зураг байгаа. Талбайн ажиглалтын камер. Дугаар нь харагдахгүй, харин жолооч нь төстэй юм байна. Барилгийн материал хулгайлсан байна лээ.. тэгээд л энэ материал нь...
Антон: Нөхөр дэслэгчээ юу гэхээр яг энэ цагт бид нар ажилтай байсан. Түр хүлээгээрэй... Лёш, Лёша..
Иванов: Ннн...
Антон: Наашаа хүрээд ирдээ... нөхөр дэслэгчид эмээгийнхээ тухай яриад өгчихгүй юу?
Иванов: Түр хүлээгээрэй...
Антон: Одоохон..
Иванов: Өнөөдөр оройн хоолон дээр ямар ч эмээ байгаагүй гэдгээ хэлье..
Антон: Ямар өгөөмөр юм бэ, сэтгэл хөдөлчихлөө. Өөр?
Иванов: Дахиад чиний машинтай ямар ч асуудал гарахгүй.
Антон: Сайн байна. Цагдаагийн асуудлыг шийдчихнэ. Гэхдээ энэ, сүүлчийн удаа, ойлгосон уу?
Иванов: Антон! Би хэзээ чамайг хуурч байсан юм бэ?
..................
Бүсгүй
Светлана бүсгүй
Эмч залуу
№12
Лида: Яах гээд байдаг юм бэ?
Иванов: Сэтгүүл авах гэсэн юм. Нойр хүрэхгүй байна. Юм уншдаг ч юм уу?..
Лида: Гэхдээ энд биш шүү...
Иванов: Би тэгээд хаана унших юм бэ?
Лида: Чи хаана их уншдаг билээ?
Хоёр Ивановынхон
Катя: Өглөөний мэнд...
Полина: Өглөөний мэнд.. хөргөгчинд хийчихээрэй...
Катя: Нхн...
Иванов: Өчигдөр товчоо унагачихсан хараагүй юу?
Катя: Үгүй ээ... өглөөний мэнд.
Иванов: Полина яагаад ийм эрт босдог юм бэ?
Катя: Өглөө болгон шахуу ингэдэг. Эхлээд иог, дараа нь энэ тосыг түрхдэг.
Иванов: Тос оо?!
Катя: Тийм ээ...
Иванов: Алив өгөөдөх...
Катя: Мэдэхгүй л дээ.. гэхдээ ямар үнэтэйг нь сонсоод л миний нүдний үрчлээ бараг алга болсон.
Иванов: Таныг надтай адилхан эхнэртэй хайртай гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ сүүлийн үед эхнэр чинь ийм харагдахыг та анзаарсан уу? Эсвэл ийм, эсвэл бүр ийм! Энэ үл мэдэх тосыг хэрэглээд үз, таны амьдрал өөрчлөгднө! Бас эхнэр чинь ч гэсэн.
Лида: Чи яаж байна аа?
Иванов: Энэ тос залуужуулдаг.. нэг түрхэхэд л үрчлээ арилдаг гэж бичсэн байна. Полина түрхдэг тос. Тэгээд л харагдах нь тийм...
Лида: Чи юу гэх гээд байна аа? Намайг арай хөгшдөөд гэх гээд байгаа юм уу?
Иванов: Үгүй дээ энийг би өөртөө л...
Ваня: Май идээрэй..
Антон: Ваня санаж байна уу, өнгөрсөн жил хотын дарга шилдэг бизнесменүүдэд зориулж зоог зохион байгуулсан. Чамд тэнд таалагдаж байсан.
Иван хоолой: Бид мужийнхаа хөгжлөөс гадна байх ёсгүй. Юу гэхээр өнөөдрийн энэ манай геополитикийн амаргүй нөхцөлд...
Ваня: Гайхалтай байсан.
Антон: Нхн... би чамд энэ онд ч гэсэн шилдэг бизнесмений жагсаалтад багтаж, дахиад авч явахаа хэлснийг санаж байна уу?
Ваня: Санаж байна.
Антон: Об, маргаашийн хоёр урилга. Чиний аав хамгийн шилдэг нь.
Гера: Сайн уу Алексеевич..
Өвөө: Илүү сайхан л байлаа... алив зогс!
Гера: Юу?
Өвөө: Хаанаас авав?
Гера: Олсон юм.
Өвөө: Нхн нэгнийх нь халааснаас уначихаж үү? Манай газраас л явж байна. Алив буцаагаад аваад яв.
Гера: Май аваад яв.. гэхдээ болгоомжтой л байгаарай. Таны насан дээр гутлаа чирээд жорлон явахад ч ачаа л болох байх. Харин энэ бол бүр...
Өвөө: Таны нас гэж ямар нас.. мөрийцчих үү, хэн илүү өргөсөн нь мянгыг!
Гера: Мянга гэнэ шүү, та хэзээ ч мянгаа өгөхгүй. Аягүй бол нуруундаа юм оруулчихна..
Өвөө: Цагаа тавья...
Иванов: ..........тэгээд л ийм! Аав аа!?
Өвөө: Юу?!
Иванов: Хүн хөгширдөг гэж байна. Гэхдээ энэнд гомдох юм байхгүй биз дээ?
Өвөө: Хэн хөгширч байгаа гэж?! Би ямар байгаа гээч?!
Иванов: Та энд ямар хамаатай юм бэ?
Өвөө: Тэгээд хэн хөгширч байгаа гэж?
Иванов: Тэрийг л танд ярьж байна? Манай нэг найз өөр хүүхэн хардаг болж л дээ. Үгүй дээ тэр эхнэртэй хайртай. Зүгээр л тэр хүүхэн нь... юу гэхээр гоо сайхны газар орно, элдвийн тос түрхэнэ...
Өвөө: Нхн...
Иванов: ..жил ирэх тусам гэдгээ л ойлгож байгаа.
Өвөө: Ямар найз чинь юм бэ?
Иванов: Тэр нь хамаагүй ээ та тэрнийг танихгүй.
Өвөө: Би танай найз нарыг бүгдийнэ мэднэ. Хэн нь эхнэрээ араар нь тавьсан гэж, Стасик уу?
Иванов: Үгүй ээ! Юу гэхээр тэр найз маань эхнэрээ аятайхан байлгахыг хүсэж л дээ. Яахав дээ нөгөө хүүхэн шиг.. тэгээд эхнэртээ гомдоолгүй яаж хэлэхэв!
Өвөө: Хэн гэдгийг нь би ойлголоо. Герка юу?
Иванов: Ааваа таньтай ярих ч боломж алга.
Өвөө: Яагаад боломжгүй болчихоо вэ? Намайг ямар гэдгийг мэдэх үү?! .. ямар муухай юм бэ?! Аягүй бол бөөн мөнгөөр авдаг байх даа?!
Лида: Сэрсэн чинь тос түрхээд зогсож байсан. Эр хүн ингэвэл энгийн гэж бодож байна уу? Завхарсан юм...
Полина: Энэ зүгээрээ, манай Антон ч гэсэн залуужуулах тос хэрэглэдэг. Дундаас дээш насны эрчүүдэд ийм зүйл байдаг. Мэдээж янз бүрийн л юм нөлөөлнө. Сэтгэл санаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж, архи...
Лида: Архины хувьд чи санаа зоволтгүй ээ, би дор нь эдгээчихнэ..
Полина: ..гэхдээ энд болгоомжтой байх хэрэгтэй. Ийм үед ямар ч үгэнд эмзэг байж болно.
Лида: Тийм үү...
Иванов: Анн энд байгаа юм уу?
Полина: Алексей сайн уу ор ор, чи өнөөдөр гайхалтай харагдаж байна. Лида тийм биз дээ?
Лида: Тийм ээ.
Иванов: Би яахав дээ... харин чи Полина.. чи яаж арван насаар залуу харагддаг юм бэ?
Полина: Баярлаллаа..
Иванов: Үгүй дээ нээрээ шүү яаж, зүгээр л сонирхолтой байна.
Полина: Яахав дээ тос, косметик.
Иванов: Тос оо?
Полина: Гоо сайхны салонд орно.
Иванов: Ямар?
Полина: Миланагийн. Сайн газар, ингэхэд тэнд эрчүүдийн танхим ч байдаг. Би нас тогтсон хүн залуу харагдахыг хичээхэд гайхах юм байхгүй гэж боддог. Тийм ээ...тийм биз дээ?
Лида: ..би ч гэсэн тэгж бодож байна?
Полина: ..тийм ээ...
Иванов: Тийм үү?
Лида: Тийм ээ.
Полина: Тэгэлгүй яахав...
Иванов: Саад болчихож, уучлаарай... би ч явъя...
Лида: Яг хямрал болчихож!
Ваня: Данёк юу гээч...
Даня: Нн...
Ваня: Антон аавыг шилдэг ажил хэрэгч хүмүүст зориулсан хотын даргын зоогт урьж. Өнгөрсөн жил намайг авч явсан юм. Үнэхээр гайхалтай. Энэ жил дахиад авч явна гэсэн. Хэрвээ чи хүсвэл би чамайг явуулж болж байна.
Даня: Юу гээч зүгээр л Антон аавд хамт явмааргүй байна гээд хэлчих л дээ.
Ваня: Яагаад гэвэл хэрвээ надад гомдчихвол долоо хоногт гурван муу авсныг маань лав уучлахгүй. Харин би дахиад шийтгүүлийг тэвчихгүй. Миний оронд явчих л даа.
Даня: Байзаарай гэхдээ... чи бизнес мэддэг хүн учраас миний сонирхлыг татах аргаа олж чадна гэж бодож байна.
Ваня: Сүүлчийн загвар...
Иванов: Ааваа мөнгө зээлээч...
Өвөө: Хүү минь чи үнэтэй байшинд амьдардаг болсон. Гэтэл одоо болтол шил цуглуулаад л... би буйдан доор виски нуучихсан...
Иванов: ..юун шил?! Би Лидкад гэнэтийн бэлэг баримаар байна.
Өвөө: Сайн байна эхнэртээ хайртай байх ёстой. Танай тэр найз шиг биш, тэр чинь Герка биз дээ?
Иванов: Танд ямар ялгаатай юм бэ?
Өвөө: Ялгаа нь би өгөхгүй байж ч магадгүй.
Иванов: Тийм ээ Гера. Гэхдээ өөрт нь битгий хэлээрэй, нууц!
Өвөө: Нхн, мэдээж хэлэхгүй.
Лида: Тэгээд яадаг эрхийн бичиг юм бэ?
Иванов: Наана чинь биччихсэн байгаа биз дээ? Милана гоо сайхны газар. Үйлчлүүлэх эрх. Очоод л ийм мөнгөөр үйлчилгээ үзүүлнэ.
Лида: Чи чинь галзуураа юу, ийм их мөнгийг ямар ч хэрэггүй юманд үрэх гэж байгаа юм уу?!
Иванов: Үгүй л дээ, би, би юу гэж, би мэдээж тэгэхгүй. Энийг...
Лида: Полина бэлэглээ юу?
Иванов: Тийм ээ, тэгсэн. Татгалзаад яахав дээ, үнэгүй юм чинь. Ингэхэд энийг өнөөдөр ашигласан ч болно.
Лида: За яахав...
Иванов: Тэгээд хувцсаа өмс л дөө...
Лида: Чи чинь тэгээд хоёулаа явах гээд байгаа юм уу?
Иванов: Би татгалзахгүй ээ...
Бүсгүй: Би та хоёрт нүүрний филлинг, зөгийн балтай макс санал болгоё. Эсвэл эрдэстэй жин тавьж болж байна. Аль аль нь арьс толийлгож, бас тайвшруулдаг.
Иванов: Харав уу... энэ, бүгдий нь л хийлгэе..
Лида: Энэний үсийг засаад өгч болох уу?
Бүсгүй: Бололгүй яахав, манайх их сайн үсчинтэй.
Иванов: Юу, миний үсийг засуулж яах гэж? Би чамд л бүгдий нь зориулсан. Нөгөө юу Полина бэлэглэсэн юм.
Лида: Хэрвээ Полина надад өгөх гэсэн бол надад л өгөх байсан. Гэтэл чамд өгөө биз дээ? Аливээ орж үз...
Иванов: ..би чинь эрэгтэй хүн, надад ямар хэрэгтэй юм бэ?..
Лида: ..надад ч гэсэн яах гэж, ингэхэд манайд хэн залуучих гээд байгаа билээ? Өчигдөр хэн тос түрхээд байлаа?!
Иванов: Чи бүр огт буруу ойлгочихож...
Лида: ..Нн?!..
Иванов: ..байзаарай, би чамд бүгдий нь тайлбарлаж өгье...
Лида: Надад юу ч тайлбарлах хэрэггүй. Надад хямрал, үр дагавар бүгдий нь хэлж өгсөн. Полина ч сүрхий л юм! Эрхийн бичгийг ч зөв сонгож. Хэрвээ зүгээр л мөнгө өгчихсөн бол чи талыг нь уучих байсан.
Иванов: Би яагаад уучихна гэж?!
Лида: Мөн тийм дээ..гүйцээ, алив энийг аваад, орж үз!
Иванов: Тэнэг гэдэг нь.. тэгээд тэр тайвшруулдаг, жин бүх юм юу гэлээ, хаана байна?
Антон: Иван чамд миний өнгөрсөн жилийн хэлсэн үг.. жаахан сунжирсан санагдаагүй юу?
Ваня: Огтхон ч үгүй. Та шилдэг нь байсан. Би таниар тэр дөчин хэдэн минут бахархсан ааваа...
Антон: Анхн... чи өнөөдөр бүр ч бахархна.
Ваня: Би итгэлтэй байна.
Антон: Юу гэж суугаад байгаа юм бэ, хувцсаа өмс..
Ваня: Тийм ээ тэгье...
Даня: Хөөх та хоёр хаачих гэж байгаа юм бэ?
Антон: Бид хоёр хотын даргын шилдэг бизнесменүүдэд зориулсан зоогт явах гэж байна. Ингэхэд танай аав тэдний нэг. Өөрөөр хэлбэл танай нэг аав тэдний нэг!
Даня: Гайхалтай, би явж болох уу?
Антон: Данил юу гэхээр ердөө л хоёр урилга өгсөн. Харин би Иванд амлачихсан байсан юм.
Ваня: Зүгээр дээ ааваа би тэнд очиж үзсэн, тиймээс өөрийнхийгөө өгөхөд бэлэн байна.
Антон: Өгөөмөр л юм...
Ваня: ..гэхдээ би дахиад очмоор л байна. Та шилдэг нь байсан.
Антон: Баярлаллаа хүү минь.. нн чөтгөр ав, Оганян Эляг арай л гэж ятгалаа гээд л уйлчих гээд байсан. Харин миний хөвгүүд бараг булаацалдаад л..супер!
Ваня: Тэнд Эля очих юм уу..нөгөө Гамлет ах очих юмуу?
Антон: Тийм ээ тэгэлгүй яахав. Өөрөөр хэлбэл Данила явбал чи татгалзахгүй юм байна тийм үү?
Ваня: Ааваа юу гээч би ямар ч гэсэн энийг мөрөөдөж байсан. Гэхдээ Данила гомдчих байх, бэлэглэчихье..
Даня: Баярлаллаа. Бүр яаж талархахаа ч мэдэхгүй байна. Хичээлд чинь туслая тэгэх үү? Гурван ч муу авчихсан засах хэрэгтэй биз дээ?
Антон: Байзаарай юун гурван муу билээ?
Даня: Өө уучлаарай аавыг мэдээгүй гэж бодсонгүй.
Ваня: Ааваа би өөрөө засчихна.
Антон: Чамд костюм байгаа юу?
Даня: Байгаа надад Ваня хуучнаа өгсөн.
Антон: Костюмаа аятайхан янзалчих, чамд өнөөдөр хэрэг болно.
Даня: Нхн...
Гера: Хэн хүрээд ирэв ээ?! Манай орон нутгийн музейгээс нэг үзүүлэн алга болчихлоо гэж би дөнгөж өнөөдөр уншсан.
Өвөө: Тийм ээ дооглоод инээж л бай хүү минь... надад Лёха чиний тухай нэг нууц юм хэлсэн. Танай эхнэрт сонирхолтой байж магадгүй л гэж бодлоо.
Гера: Алексеевич та, та чинь яах нь вэ?..
Өвөө: ..юу гэж...
Гера: ..яахав тоглоом, тоглож л байна.
Өвөө: ..нхн...тоглоом юм биз дээ...
Гера: ..та чинь эрч хүч дүүрэн. Ямар ч эртэй л...
Өвөө: ..тийм ээ..цаг өгөөдөх! ... бас мянгыг, хүнийг хөгшин гэж дуудсны чинь төлөө. Сэтгэлд санааны хохирол...
Гера: Алексеевич, байхгүй ээ...
Өвөө: Светлана...
Гера: Байхгүй гэж байна нээрээ шүү! Уурга авчихаа биз дээ. Дараа өгье...
Светлана: ..сайн байна уу Виктор Алексеевич...
Өвөө: ..за яахав! Сайн байна уу..
Светлана: ...сайн байна уу, та дуудсан уу?
Өвөө: Үгүй дээ зүгээр л...
Светлана: ..нн...
Өвөө: ..танай нөхөртэй загасанд хамт явах гээд л, шинэ уурга авсан гэсэн үзээгүй л байгаа.
Гера: Свет, би..
Светлана: ..тийм бий, ямар ч гэсэн тэр тэнэг уургаа авчихаа юу?! Авчихсан уу!? Хаана байна?...
Гера: ..тэр чинь.. би зүгээр л....
Светлана: ..хаана байна хэлээдэх..
Гера: ..та, та чинь яаж байна аа?!
Өвөө: Юу гэж?!
Гера: Юу юу гэж, та хэлэхгүй гээ биз дээ?!
Өвөө: Чи уурга нууж байсан юм уу?!
Гера: Өөр юу байх юм бэ?!
Өвөө: Чи Светагаас өөр эмэгтэй хардаг гээ биз дээ?!
Гера: Алексеевич яаж дээ, ямар амиа хорлогч биш дээ?!
Өвөө: Би мэдсэнгүй!
Светлана хоолой: Одоохон хуга гишгээд өгье л дөө!
Гера: Света?! Хугалаад үзээрэй гайгүй дээ!? Хөгшин ухна...
Өвөө: Яагаад хөгшин гэж?!
Лида хоолой: Бас юу нь болохоо байчих ваа?! Гоо сайхны газар ороод л ирлээ. Яахав хамт сууж байгаад л хамт ирж байна...
Полина: Алексей, чи бүр танигдахгүй ч болчихож. Ямар сайхан залуу вэ?!
Иванов: Баярлаллаа, гоо сайхны талаар мэддэг хүнээс үг сонсох сайхан байна.
Полина: Гайхалтай байна.
Лида: Энэнд юу дутсан юм болоо, би зээлээ дараг гэж бүгдий нь л хийсэн. Явж харахаас юу ч хийх гэж байгаа юм билээ!?...
Полина: ..чи цаадхыгаа хянаж чадахгүй ээ, шалтгааны нь хайх хэрэгтэй.
Лида: Харин ч гурван цаг гоо сайхны газар нь суулаа!? Өөр юу хийлгэх гээд байгаа юм бэ?!
Полина: Эр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх найдвартай арга байгаа.
Лида: Би өөр хаашаа ч хамт явахгүй.
Полина: Чи хардаж байгаа юм шиг бай... эрчүүд эндээс өрсөлдөх чадвараа л олж хардаг юм.
Лида: Би хэнтэйгээ хардах юм бэ?!
Полина: Би маргааш найзуудтайгаа уулзана. Намайг Лёша авч явна. Харин би машинд хүлээх хэрэггүй бид нартай хамт орооч гэж хэлнэ. Тэгээд л чи хардаж байгаагаа илэрхийл...
Лида: Би тэрнийг хардахгүй ээ! Би тэгмээргүй байна.
Полина: Гэр бүлийн ихэнх нь энэ хямралаас л болж салдаг. Хэрвээ эр хүнийг эхнэр нь дэмжихгүй бол тэр өөр хүн л хайдаг.
Лида: Бас ямар өөр хүн?! Тэр чинь чамаас өөр хэнтэй ч харьцдаггүй...
Иванов: Полина энийг хэрэглэдэг. Тэгээд л харагдах нь тийм... гоо сайхны талаар мэддэг хүнээс юм сонсох сайхан байна... чи яаж арван насаар залуу харагдаж чаддаг юм бэ?!
Ваня: Чи ч Оросын мужийн шилдэг бизнесменүүдтэй нэгдэхэд бүр бэлэн байх шив! Хамтрагчдаа жийхийг чи аль хэдийн сурчихсан.
Даня: Би одоохондоо юу ч хийж сураагүй байгаа... Ваня!
Ваня: Нн...
Даня: Энэ бас юу вэ?
Ваня: Анн сая ээж ганц хэрчмийг өгөөд, тэгээд л хуваалцсан юм. Бид хоёр чинь ах дүүс биз дээ?
Даня: Энэ миний цорын ганц костюм!
Ваня: Би мэднэ ээ...
Антон: Тэгэхээр хоёулаа хувцсаа өмс, дахиад нэгийг олчихлоо.
Ваня: Данёк чи яагаад костюмаа нил бялуу болгочихоо вэ? Ямар харамсалтай юм бэ?
Антон: Зүгээр ээ, санаа зоволтгүй замаараа ороод шинийг авчихъя. Хамгийн дэгжин л харагдана. Хурдан залуусаа, хурдан..
Полина: Алексей би маргааш найзуудтайгаа уулзана.
Иванов: Антон надад хэлсэн би хүргээд өгнө.
Полина: Хүсвэл машинд хүлээлгүй бид нартай хамт байж ч болно. Бид нарт эр хүн саад болохгүй.
Иванов: Гэхдээ би... яахав тэгье ээ..
Полина: Лида, Алексей маргааш манай найз бүсгүйчүүд рүү хүргэж өгнө. Бид нартай хамт цай ууг, чи татгалзахгүй биз дээ?!
Лида: Манай энэ ч шууд л зөвшөөрчихөж байна уу? Нээрээ тийм л дээ, ийм сайхан дүр төрхөө дэмий үрэлтэй нь биш дээ?!
Иванов: Тийм ээ... гоо сайхны газар ганц ороод л надтай огт өөрөөр харьцаж байна. Дээгүүр хүмүүстэй уулзуулна. Полина би дуртайяа!
Лида: Яадаг муу ухна вэ?! Яах гэж тос түрхээд л, гоо сайхны газраар яваад байгааг чинь мэдэхгүй гэж бодож байна уу? Үдэшлэгт явах гээ юу, залуухан болчихоод зугаалах гээ юу аанн?!...
Иванов: ..чи чинь яаж байна аа?!...
Лида: ..яасан гэж?!..
Полина: Тайвшир л даа, энэ чинь шудрага биш...
Лида: ..шудрага аа, би байгааг нь л хэлж байна!...
Полина: ..битгий хэтрүүлээд бай...
Лида: ..би эхлээ ч үгүй байна! Энэ бүр чамайг ч хардаг болсон. Надад энэ бүх хугацаанд ганц ч аятайхан үг хэлж байгаагүй. Харин чамайг миний дэргэд бараг л.. тэгээд юманд урихаар нь баярласандаа бүр өмөднөөсөө суга үсрээд гарах гэж байна!?
Иванов: Би албаар тэгсэн юм!?..
Лида: ..Тийм дээ, албаар гэнэ шүү...
Иванов: ..тэгсээн, чамд л битүүхэн хэлсэн юм. Чи ч гэсэн...
Лида: Би ч гэсэн юу гэж?! Полинад санаархдаг болох гээ юу?! Чи л хүний толгой эргүүлээд байсан. Гэхдээ би бүгдий нь өөрөө ойлгосон! Бас эрхийн бичиг бэлэглээд л...
Полина: ..ямар эрхийн бичиг?!...
Лида: ..тиймээ эрхийн бичиг, гоо сайхны газрын...
Полина: ..би юу ч бэлэглээгүй...
Лида: ..нхн!? Бэлэглээгүй гэнэ шүү..
Иванов: Би чамд авсан юм.
Лида: Ядаж худлаа ярихаа боль! Чамд хаанаас тийм мөнгө байх юм бэ?!
Өвөө: Өөдгүй амьтан юу гээч, миний мөнгийг хурдан өгөөрэй!
Иванов: Ааваа та юу яриад байна аа?!
Өвөө: Надад худлаа хэлэх хэрэггүй байсан юм. Лидкад өгөх гэнэтийн бэлэг нь ч худлаа байсан бололтой. Баяртай байгаа нь харагдахгүй л байна!
Лида: Чи.... тэр мөнгийг үнэхээр надад зарцуулчихсан юм уу?.. гэхдээ.. чамд баярлаллаа... баярлаллаа.
Ваня: Ийм хослолтой хүн Элькаг ирнэ гэж бодож байна уу?
Ваня: Үгүй байсан ч би бас цагтай ч болсон. Сүүлчийн загвар... ингэхэд ирснийг нь одоохон л мэдэж авцгаая... сайн байна уу!
Даня: ..сайн байна уу!
Гамлет: Ямар сайхан эрчүүд вэ хар даа!
Антон: Тийм ээ, аавыгаа дэмжих гээд бараг л зодолдоогүй. Тийм биз дээ?
Гамлет: Атаархаж байна. Эля анхнаасаа л явахгүй гээд байсан юм.
Антон: Нн..
Гамлет: ..би мэдээж ятгаж чадах л байсан. Ямар ч гэсэн хүрээд л ирнэ. Гэтэл чи залгаад, харин би чамд татгалзаж чадаагүй.
Антон: Чадаагүй гэнэ шүү, хэн надад тасалбараа тормосны үйлчилгээ болгоё гэлээ...
Гамлет: Тэрэндээ гол нь биш ээ, энэ бол харилцан ашигтай ажил байсан юм. Чи гуйсан би өгсөн.
Катя: Виктор Алексеевич та яагаа вэ?
Өвөө: Зүгээрээ юу ч биш... товчоо хайсан юм.
Катя: Ийм үү?
Өвөө: Катя би зүгээр л миний сэтгэл эмтэрчихээд байна.
Катя: Нн...
Өвөө: Намайг өнөөдөр бүгд л... за яахав тэр гол нь биш...
Катя: Надад хамаагүй л дээ. Зүгээр л надад таны насан дээр ийм их уух хэрэггүй л санагдах юм.
Өвөө: Хн.. миний ямар насан дээр.. миний ямар насан дээр анн?! Нас ямар нэгэн...
Катя: Виктор Алексеевич хэрэггүй ээ...
Өвөө: Катюха чи энэ буйдангий өмнө бөхөлзөх хэрэггүй ээ...ингэвэл чамд ч эвтэйхэн.
Катя: Та ч сүрхий шүү... баярлаллаа...
Өвөө: Зүгээр дээ юу ч биш...
Иван хоолой: За за ирчихлээ, Гамлет ах чинь бид хоёр жаахан сууя, баярын бичиг болгоомжтой байгаарай...
Даня: Тэгнэ ээ ааваа...
Иванов хоолой: ..баяртай хүүхдүүд ээ...
Даня: ..баяртай. Баяртай..
Ваня: Ингэх л гэж явах гээд байж!
Даня: Санаа зоволтгүй ээ чи л санаснаараа жаргалтай байгаагүй бололтой..
Ваня: Ингэхэд юу гээч?!
Даня: Чи чинь бүр тэнэг үү? ... Өвөө...
Ваня: Өвөө!
Даня: Өвөө та яачихаа вэ? Юу болоо вэ?
Өвөө: Зүгээр ээ зүгээр, бүх юм хэвийн, миний ямар гэдгийг хараарай...
Ваня: Өвөө яачихаа вэ?
Даня: Би мэдэхгүй ээ..
Ваня: Алив оруулцгаая...
Даня: Алив өвөө орцгооё...
Эмч: Ингээд болчихлоо, ухаан орж байна. Их сайн байна.. Тийм ээ таны бүх гавъяаг надад хэлсэн. Тийм хүнд буйдан, өргөөд л, ганцаараа... тэр болгон залуу хүний зүрх ч тэсэхгүй! Тэр тусмаа тань шиг настай хүн...
Антон: За за, тэгээд яасан байна?
Эмч: Зүрхний дутагдал.. юу гэдгийг тайлбарлах хэрэггүй байх.
Антон: Тийм ээ...
Эмч: Сайн юм мэдээж бага. Гэхдээ амьдарч болно. Архи болохгүй, хэтэрхий ачаалал болохгүй, харин хоолны дэглэм, өдөр тутмын салхинд гарна, бас хоёрдохоо ингэхгүйн тулд энэ эмнүүд... харин та нараас сэтгэл санааг нь тайван байлгахыг хүсье.
Лида: Энийг бид нар чадна аа?!
Иванов: Хоолны дэглэм, архгүйгээр үү? Мэдээж чадна..
Даня: Ваня өвөөг оруулж тусласанд баярлаллаа.
Ваня: Өөртөө үлдээ, тэгээд ч уг нь миний л өвөө...
Даня: Ядаж хамтдаа л харж байя...
Ваня: Тэгье ээ...
Даня: Тэгвэл Элягийн талаар ч гэсэн нэгмөсөн шийдэцгээе..
Ваня: Жишээлбэл?
Даня: Өөрөө хэн нэгнийг сонготол нь тэрнийг тайван орхьё.. Хаалтгүй довтолгоо хийхээ больё...
Ваня: Юу гэнээ?!
Даня: Явцгаая, яриад өгье...
Иванов: Полина Ивановна сайхан харагдахын тулд өглөө болгон энэ аэробикийг хийдэг.. сэрүүхэн байна шүү! Яахав хэрвээ чи намайг аятайхан харагдуулмаар байгаа бол би бэлэн л байна.
Лида: Би ч гэсэн! Хэрвээ чи л хүсээд байгаа бол?!
Иванов: Юу гээч?! Чи тэртэй тэргүй надад таалагддаг.
Лида: Чи ч гэсэн адилхан.
........................
Хүү ангийн хүүхэд
Залуу
Бүсгүй
№13
Полина: Юу болсон бэ... энэ Ваня юу?! Антон энэ бол сүүлчийн удаа!? Ваняг шийтгэх хэрэгтэй..
Даня: ..энэ Ваня биш ээ ээжээ...
Антон: ..энэ би тэрнийг л, би... гэхдээ чи Ваняг халаасны мөнгөгүй үлдээж болно, муу юм болохгүй.
Полина: Чи Данилийг цохьсон юм уу?
Антон: Санаандгүй цохьчихлоо Полина, санаандгүй...
Антон: Сайн байна...
Ваня: Та энэ мэхээ надад өчнөөн хэрэглэж байгаа..
Даня: Ваня тэнэгээ тавь л даа, тавиач..
Антон: Даня өвдөж байна уу, цохьчихсон уу?
Ваня: Данила анхны цус, хэзээ нэгэн цагт ийм юм болно..
Антон: ..би санаандгүй л, зүгээр л, тоглож байгаад л...
Даня: Миний бүх юм зүгээрээ ээж ээ..
Полина: Зүгээр бишээ, өчнөөн цус гарчихаж...
Антон: ..тийм дээ бүхэл бүтэн таван салфетк..битгий дэгсдүүлээд бай л даа Полина...
Полина: ..өөрөөр хэлбэл чи хүүхэд зодоод, би дэгсдүүлж байгаа юм уу?
Антон: Яахав айлын хүүхдүүдэд зохиулж байснаас гэртээ аавтайгаа л ингээд..
Полина: Чинийхээр наадах чинь инээдтэй байна уу?
Антон: Ингээд л эхэллээ, Полина байз л даа, Полина...
Полина: Юу ч эхлээгүй л санагдах юм.
Антон: Чи андуурч байна, бүр юу эхлэсэн гээч, Полина...
Хоёр Ивановынхан
Лида: Яахав юм болоо л биз, тэгээд ч санаандгүй л ингэчихэж! Хүү минь чи гомдоогүй биз дээ?
Даня: Мэдээж үгүй...Антон аав надтай зүгээр л тоглох гэсэн би ойлгож байна!
Ваня: Одоохондоо аав дийлж байгаа...
Иванов: Аав нь л бариад авч юу болчихоо вэ?! Тэгээд ч гадаа ийм болсноос аав нь гэртээ дээр...
Антон: Ингэхэд би Данилийг бөхийн секцэнд өгөх шийдвэр гаргалаа. Их ашигтай, хөдөлгөөний эвсэл, тэвчээр хөгжүүлнэ. Би ч гэсэн бага залуу байхдаа жаахан...
Полина: Тийм дээ ямар сайн аав бэ! Эхлээд хүүгийнхээ нармайг нээчихээд одоо долоо хоногт хоёр болгох гэж байгаа юм байна!
Лида: Юу гээч ингэхэд та нар бид хоёртой зөвлөлдмөөргүй байна уу?
Даня: Тэгвэл надтай, та нар надтай ярилцмааргүй байна уу?
Ваня: Үгүй ээ, чи бол Иванов, одоо чиний асуудлыг өрхийн тэргүүн л шийднэ!
Өвөө: Эмийн сан хаана байна аа?!
Антон: Виктор Алексеевич...
Иванов: ..аав аа!
Полина: ..юу болоо вэ?...
Иванов: ..та чинь!...
Антон: Полина хурдан эмийн сан!
Полина: ..одоохон...
Антон: ..Катя!..
Лида: ..Зөөлөн, зөөлөн..суу, наанаа суу...ус аваад ирэхгүй юу.. зүгээрээ амьсгал, амьсгал...
Полина: ..Катя...
Антон: Полина чи чинь хаашаа алга болчихвоо?!
Полина: Яахав намайг цохьчих л доо, илүү хурдан гүйнэ!
Иванов: ..ус өгөөч, усаа өг...
Лида: ..аливээ эхлээд эмээ, алив...
Өвөө: Минут дөч. Та нарыг эмийн сан хайж байх хооронд би аль хэдийн хялайчих юм байна! Гэтэл би дөнгөж саяхан л хүн шиг амьдарч эхлэсэн.
Лида: Өвөө юун бас цирк тоглочихвоо?!
Өвөө: Сургалтын түгшүүр! Юмыг яаж мэдэхэв... хэрвээ үнэхээр зүрхээр хатгуулбал!
Лида: Өмднийхөө халаасанд л эмээ хийчих, тэгээд л яах ч үгүй...
Өвөө: Нхн..би урд нь л бүтэн сар өмдөө сольдоггүй байсан. Одоо бол жаахан толбо болоход л Катечка угаах гээд аваад явчихна.. үгүй дээ илүү найдвартай төлөвлөгөө хэрэгтэй!
Антон: Виктор Алексеевич та наадхаа л больчих, тэгээд л зүрх чинь яах ч үгүй!
Өвөө: Чи эхлээд хүүхдүүд зодохоо боль! Бас нэг ухаантан, хүн сургаад л!
Иванов: Тийм дээ, бас л...
Лида: Аливээ орхи... уух гээд үзээрэй!
Ваня: За одоо л харин...
Даня: ..юунд нь хөхрөлдөө вэ?!
Ваня: За ямар болсон байна?
Даня: Анн ашгүй чи нэг юм физик сонирхдог болж...
Ваня: Ашгүй чи нэг юм...бас нэг өрөөсөн дугуй...
Хүү хоолой: ..байгаа нь л энэ...
Эля: Даня юу гээч, Даня..чамтай түр уулзаж болох уу?
Даня: Килосекунд байсан ч хамаа алга... яахав их завсарлаг биз дээ, харин килосекунд бол арван зургаан минут гаран л...
Эля: Нн...
Даня: За за битгий тоогоорой... чи нэг юм хэлэх гэсэн үү?
Эля: Өө юу гэхээр би бүжгийн хосгүй үлдчихсэн юм. Чи миний хос болоод өг л дөө!
Даня: Би юу?! Мэдээж бололгүй яахав, гэхдээ чадахгүй ээ...
Эля: Ойлгомжтой, бүжиг бол эрчүүдийн хийх юм биш үү?! Тэгвэл Рудольф Нуриев, Михайл Баришныков, Мигель ч байна..
Даня: Энэ ямар хамаатай юм бэ, ингэхэд Мигель гэж хэн юм бэ?
Эля: Юу гээч хэрвээ чи бүжиглэж чаддаггүй бол, би чамд нэмэлт хичээл заагаад өгч болох юм.
Даня: Эля юу гээч би потентафобитой. Би бүжиглэхээс айдаг, би бүжгээс айдаг.
Эля: Нн бас чи худлаа ярихаараа чих чинь улайдаг.
Даня: Улайдаггүй..
Эля: Хар л даа, бүр ч их улайчихлаа...
Даня: За яахав сонсож бай, Ваня бид хоёр түрүүлж дайрахгүй байх гэрээ байгуулчихсан.
Эля: Яагаад?
Даня: Бид хоёрын хэн нь ч чамайг оролдохгүй байх ёстой. Огт!
Эля: Тийм үү за яахав...
Даня: Чи уурлахгүй байна уу?
Эля: Юунд нь уурлах юм бэ, хоёр залуу охидтой үерхэхгүй л гэж байна. Хэвийн л юм! Тэнэг амьтад!?
Ваня: Юу гээч, Эля яах гээ вэ?
Даня: Нн...
Ваня: Эля яах гээ вэ?
Даня: Нн бүжгэнд л урьж байна. Гэхдээ би үгүй гээд хэлчихсэн.
Ваня: Чамайг бүжгэнд үү?
Даня: Тийм ээ..юу нь болохгүй гэж? Нуриев, Барышников, Мигель ч байна. Би юугаараа дутуу гэж?!
Лида: Хэрвээ чи Антонд уурласандаа цайгаа уухгүй байгаа бол дэмий л, Антон ч гэсэн чамд уурлаад ирээгүй. Би чамд зууш аваад ирлээ. Чи өдөржин наадхаа хийх юм уу?
Полина: Лидочка би уухгүй ээ, би сөрөг эрчмээ уран бүтээлдээ шингээж байна.
Лида: Тэгээд л ийм муруй хэлбэртэй ваар байдаг юмуу?
Полина: Энэ муруй бишээ, тэгш хэмгүй урсгал.. гэхдээ биш ээ, энэ муруй болчихож...
Лида: ..ойлгомжтой... юу гээч, тэгвэл хэлээдэх дээ, тэгвэл эвлэрэхийн тулд хичнээн ваар хийхэв? Хүсвэл би туслая...
Полина: Учир нь ваарандаа бишээ, гол нь энэ үйл явц чухал.. миний хувийн сэтгэл зүйч, хямралтайгаа ингэж тэмцэхийг зөвлөсөн.
Лида: Тийм ээ хувийн сэтгэл зүйч мэдээж сайн л юм. Гэхдээ үнэтэй. Би хүүхнүүдээ л ярьчихдаг. Тэд нар ямар ч байсан зөвөлгөө өгнө.
Полина: Үгүй ээ би бусдад өөрөө ургасан хямралаа дэлгэмээргүй байна.
Лида: Наад өөрөө, өөрөө яасан гэдэг чинь юу юм бэ?
Полина: Сэтгэцийн өөрчлөлтийн нэг төрөл..
Лида: Чи одоо өөрчлөлттэй байгаа юм уу?!
Полина: Тийм ээ Лидочка би одоо бухимдалтай байгаа.
Лида: За яахав саад болохоо больё...
Антон: Би тайван байна!
Иванов: Тийм ээ тайван байгааг чинь сонсож байна. Хөршүүд ч гэсэн сонсож байгаа! Тайван байгаа юм бол очиж, Полинатай ярилц л даа...
Антон: Цаадах чинь надтай ярилцахгүй ээ... одоо нөгөө нэг сэтгэл зүйч рүүгээ гүйгээд л, очиж гомдоллоно!
Иванов: Тэгээд тэр сэнхрүүлэгчийн ашиг гардаг уу?
Антон: Сэтгэл зүйчдээ бол мэдээж ашигтай, тэрний өвчин дээр байшинтай ч болсон.
Иванов: Сайхан л юм. Чиний мөнгөөр амьдраад л...
Антон: Тийм ээ, халаас руу гар дүрчихээд..бас..толгой руу ч орох гэсэн. Полинад намайг неврозтой гээд хэлчихэж?! Надад юуных нь невроз байдаг юм бэ?! Бүр алчихмаар байна!? ... энийг Ванькад асрагч олох гэж маргасны дараа хийсэн юм. Гэхдээ зүгээрээ дахиад хийчихнэ.
Өвөө: Ийм сайхан нууц газар хагалчихдаг.
Антон: Ямар нууц газар?
Өвөө: Эмээ хийхгүй юу! Танайх зөвхөн гал тогоондоо л эмийн сантай. Намайг тийшээ хүрэх гэсээр байтал, замдаа нөгөө тийшээгээ л явчих байх!
Иванов: Ааваа та чинь энд хорин дөрвөн цагийн эмийн сангийн сүлжээ байгуулах гээ юу?
Өвөө: Тийм ээ, байнга очдог газрууддаа би эмээ нуучихсан. Унтлагын өрөө, усан сан, Катеринагийн өрөө..
Иванов: Хэний өрөө?!
Өвөө: Ордог болж магадгүй газрууддаа ч нуусан.
Антон: Та энд юу гэж орох юм бэ, та билльярд тоглодоггүй.
Өвөө: Энд билльярднаас сонирхолтой юм зөндөө байгаа.
Даня хоолой: Эля, Эля, Эля, ямар ч гэсэн бүжгэнд нь явдаг ч юм билүү? Гэхдээ тэгвэл Ваняг хуурна. Харин Ваня бол манай гэр бүл! Гэхдээ Эля бол миний ирээдүйн гэр бүл! Бас сайн гентэй, ухаалаг хүүхдүүд... тийм ээ, бүжгэнд нь явах хэрэгтэй. Тэгэхээр би бүжгийн талаар юу мэдэх билээ?
Өвөө: Чи чинь яаж байна аа?! Юу гээч би өрөөнд чинь эмээ тавих гэсэн юм. Чамд ч гэсэн нэг зүрхний эм тавьчихаж болох л юм.
Ваня: Сайн уу, чамд бүжгийн хос хэрэгтэй гэж сонслоо. Би тохирох уу?
Эля: Хөөх чи бүр шилэн оймс олчихоо юу?
Ваня: Энэ шилэн оймс биш харин трико... эсвэл танай бүжигт онол огт заадаггүй юм уу?
Эля: Ингэхэд Данил та хоёрын тохиролцоо яахав?
Ваня: Яахав Данил харилцан халдахгүй байх гэрээгээ би зөрччихөж магадгүй гэдгийг мэдэх хэрэгтэй байсан юм. Энийг би хүртэл мэднэ.
Эля: Тийм учраас чи гэнэтийн дайралт хийхээр шийдээ юу?
Ваня: Яахав...
Эля: Ойлгомжтой... зүйлчилсэн хэсгүүдий нь бүрэн унших ч хэрэггүй.
Ваня: Ямар бүжиг хийхэв?
Эля: Энэ байдлаас харахад чи бүжгийн жүжиг гэж бодсон бололтой. Юу гэхээр одоо орчин үеийн бүжигтэй. Хоёр цагийн дараа сонгодог бүжигтэй. Би аль алинд нь явдаг.
Ваня: Бүгд сайн байна, тэгэхээр би орчин үеийн бүжгин дээр чинь үлдээд, дараа нь сонгодог бүжгийн чинь дараа хүргэж өгье, татгалзахгүй биз дээ?
Эля: Хүсвэл хүлээж л бай, яахав би татгалзахгүй ээ...
Залуу: Тийм ээ сонирхолтой л юм. Энэ тэгээд уран бүтээлийн онгод уу, эсвэл сөрөг сэтгэгдэл байсан уу?
Полина: Урд нь бол ядаж тус болдог л байсан. Ваараа хийхээр л зүгээр болчихдог. Харин одоо бол тус болохгүй байна.
Залуу: Хэрвээ бүхий л сэтгэлийн хямралыг ваараар шийддэг байсан бол манайд ваар хийдэг урлан архи дарсны үйлдвэрээс олох байх байсан. Жишээ нь энэ ваарнаас та юу харж байна?
Полина: Юу ч хараагүй ээ, энэ хоосон ваар...
Залуу: Тийм үү, миний бодлоор таны сөрөг эрчмээр л дүүрэн байна.
Полина: Нн ойлгомжтой...
Залуу: Болох уу? Ингээд..зоригтой, зоригтой..
Полина: Та чинь яаж байна аа?
Залуу: Таныг сөрөг эрчмээс чинь салгаж байна. Багасаж байгаа нь мэдэгдэж байна уу? Гарч байна, багасаж байна, одоо өөрөө оролдоод үз! Бүх асуудалдаа төвлөрөөд, одоо хамаг хүчээрээ... сайн байна!...
Полина: ..ингэж үү?..
Залуу: ..тийм ээ, зөв болж байна... гэхдээ сайн санаарай бодол санаагаа... тэгэхээр би таны эмчилгээнд саад болохоо больё, явж Антонтой ярилцах гээд үзье...
Полина: ..тийм ээ тэрэнд мэнд дамжуулаарай!
Эля: Тийм ээ, бүжгийн зөв хувцас сонгох хөвгүүдийн асуудал биш бололтой.
Даня: Зүгээр л бусад хүмүүсийн хувьд би бөхийн секцэнд явж байгаа.
Эля: Тэгээд яагаад яваагүй юм бэ?
Даня: Чи өөрөө л хос хэрэгтэй гээ биз дээ? Би барилдаж дооглуулснаас энд дооглуулсан нь дээр... ерөнхийдөө чиний санал хүчинтэй хэвээрээ байгаа юу?
Эля: Минийх тийм ээ... харин та хоёрын харилцан довтлохгүй байх гэрээ л хэцүү байна.
Даня: Түүхэнд ийм гэрээ ч зөрчигдөж байсан тохиолдол байдгийг Ваня мэдэх хэрэгтэй байсан юм.
Эля: Мэдэж байгаа гэж бодож байна.
Бүсгүй: Тэгэхээр хөвгүүдээ, охидуудаа бэлдээрэй, байр байраа эзлээрэй. Ингээд өнөөдөр хайрын бүжиг румба. Шинэ хүүхэд үү? Надад батман тандю үзүүлээдэхээрэй... болноо тайвшир би тоглосон юм. Ингээд сонгодог барилтаас эхэлцгээе. Охидууд нуруугаараа хотойгоод, хөвгүүд охидуудаа урдаас нь барина. Ингээд бэлдээрэй... нэг, хоёр, гурав, дөрөв, нэг..
Эля: Чамайг ирсэнд их баяртай байна.
Бүсгүй: Байрлаллаас гарахад бэлдээрэй дөрөв..нэг хоёр, гурав дөрөв..нэг...
Эля: ..чамд ч гэсэн энд таалагдана. Гэхдээ хичээлийн цаг нь жаахан тохиромжгүй. Аав ээж хоёр намайг бараг авч чаддаггүй. Жишээлбэл би өнөөдөр гэр рүүгээ ганцаараа явна.
Даня: Тийм ээ асуудал шүү... ингэхэд би чамайг хүргээд өгч болно. Гэхдээ чамд хүргэж өгдөг хос байж магадгүй л дээ...
Бүсгүй хоолой: Бэлдээрэй.. дөрөв.. нэг хоёр гурав дөрөв, нэг!
Эля: Энд чиний чих улайх хэрэг гарахгүй ээ..
Өвөө: Лёха хурдан явцгаая!
Иванов: Би энэ байшингаас явмааргүй байна.
Өвөө: Би чамайг хурдан явъя гэж байна!... Лёха...
Өвөө: Би эм нуух гэсэн юм. Гэтэл энд... бүр дайн ч санагдчихлаа..
Иванов: Ямар дайн? Та тавин хоёр онд төрсөн.
Өвөө: Би байлдаантай кино үзсэн биз дээ? Одоо тэгээд яахав?
Иванов: Юу гээч, галзуурчихсан л бололтой. Урд нь энэ ваарнуудаа арван доллараар зардаг байсан. Харин одоо?!
Өвөө: Угаасаа л галзуу юм байна!
Иванов: Бас Антон ч гэсэн. Данилийн хамрыг цохьчихсон.
Өвөө: Эд нарын өвчин нь хурцадсан юм болов уу?! Өнөөдөр чинь бүтэн сартай.. шөнө хаалгаа түгжих хэрэгтэй.
Иванов: Байзаарай.. Данил чинь төрсөн хүү нь, тэгэхээр удамшиж дамжина гэж бодож байна.
Өвөө: Тийм байна.. бүр дамжчихсан.
Иванов: Новш юм даа, урд нь яагаад тэгээгүй юм бэ?
Өвөө: Яагаад гэвэл урд нь Данил энгийн хүмүүстэй амьдардаг байсан. Төрснүүд дээрээ ирээд л гүйцээ, сайн уу эмч нараа, баяртай ах дүүс ээ!
Бүсгүй хоолой: Зургаа долоо найм... өнөөдөр хангалттай. Шинэ хүү минь чи сайн хичээх л хэрэгтэй. Чамд ийм улаан хос дахиад олдохгүй шүү! Бүгдэнд нь баярлаллаа, нөгөөдөр хүртэл баяртай..
Эля: Бид хоёр яах гэж нөгөөдөр хүртэл үү, бүгд явахаар хувцасны өрөөнд хүрээд ирээрэй...
Иванов: Лидка... Лидка.. энэ хоёр хоёулаа галзуурчихаж!
Өвөө: Данька ч гэсэн ялгаагүй. Удмын юм ялгаагүй...
Лида: Та хоёр чинь уучихаа юу?
Иванов: Дусал ч уугаагүй.
Өвөө: Чамд л хэлж байна.
Залуу: Сайн байна.. зүгээр л мөнгөтэй хүмүүс хүн хөлсөлж модоо хагалуулдаг. Гэтэл та өөрөө л...
Антон: Яагаад гэвэл бүх мөнгө сэтгэл зүйчид рүү урсчихдаг.
Залуу: Ер нь бол таны неврозын үед биеийн хөдөлмөр их сайн.
Антон: Юу гээч, намайг битгий л уурлуулаарай... харж байна уу би мод хагалаж байна!
Иванов: Одоо яг сүхээр цавчина! Би өөрөө сонссон, ална гэж байсан!
Өвөө: Тэгээд бид нарт л тохно, энэ чинь мөнгөтэй, аргалчихна, харин чамайг л суулгана!
Иванов: Яагаад намайг гэж?!
Өвөө: Би зүрх муутай...
Залуу: Та дэмий л уурлаж байна, би сэтгэл зүйч танд л туслах гэсэн юм.
Антон: Миний сэтгэл зүйч энэ байна..
Өвөө: Лёха аваарай, хурдал би тэсэхгүй шүү, удаан барьж чадахгүй...
Иванов: ..зугт, чамайг Лёха Иванов аварлаа санаж ав...
Өвөө: Аливээ хоёулаа холд Лёха Иванов..
Антон: Та нар чинь, алив намайг тавиадах...
Лида хоолой: Өвөө...
Полина хоолой: ..чи чинь яаж байна аа?!..
Иванов: ...аав аа... ааваа...
Полина: .. бүр галзуураа юу, Даня чамд багадаа юу, сул дорой хүмүүсийг зодоо юу, алив намайг цохь, алив цохь л доо!
Антон: ..би хэнийг ч цохиогүй, харин бүгдээрэнгээс чинь үнэхээр залхаж байна!
Полина: Над руу битгий хашхичаад бай!
Антон: Би өөр чамтай яаж ярих юм бэ, чи надтай ярьдаггүй...
Полина: Яасан бэ...
Антон: ..зүгээрээ зүгээр..
Полина: ..яасан зүрх үү?...
Антон: ..тийм ээ зүрх...
Полина: ..Алексей гуйя эмийн сан руу гүйгээд ирээч...
Өвөө: Ямар ч эмийн сан хэрэггүй!.. Май...
Иванов: Яаж байна?
Антон: Баярлаллаа...
Өвөө: Зүгээр ээ.. арван секунд.. надгүй бол та нар яах хүмүүс вэ?! Өнөөдөр хоёр ч хүн аварлаа!
Эля: Яасан чи бэлэн үү?
Даня: Нхн...
Эля: Тэгвэл нэг жаахан юм.
Даня: Ингэж яах гэж?
Эля: Яахав дээ, хурц мэдрэмж авна.
Даня: Миний мэдрэмж тэртэй тэргүй л гар зүсчихмээр байгаа.
Эля: Юу ч битгий хэл, зүгээр л миний хэлснийг хий.. энийг сайхан байлгахын тулд..
Антон: Гайгүй болчих шиг боллоо...
Полина: Та хоёр үнэхээр намайг галзуурчихаж гэж бодсон юм уу?
Өвөө: Би эрүүл байсан бол арван доллароор ваар авахгүй л дээ. Харин хана руу хага шидэх бол бүр ч...
Антон: Полина юу гээч намайг уучлаарай би заримдаа үнэхээр л жаахан ухаангүй загнадаг.
Полина: Чи ч гэсэн намайг уучлаарай, гэхдээ чи заримдаа үнэхээр жаахан ухаангүй байдаг.
Антон: Ингээд зөвшилцөлд ч хүрлээ...
Иванов: Тийм ээ.. уураа гаргах арга ч бэлэн болчихлоо. Юу гээч, ингэхэд би та хоёрын сэтгэл зүйч болох уу? Юу гэж, та хоёр хэдийг төлдгийг мэдэхгүй л дээ, би тал үнээр нь зөвшөөрч байна...
Өвөө: ..зөвөө...
Лида: ..тийм шүү...
Эля: Би ярина, харин чи дуугай л бай.. хэрвээ ганц л үг хэлбэл би явчихна. Харин одоо хоёр алхам урагшаа алхаад намайг тэвэр.. ..хөвгүүд ээ...
Даня: Чи чинь яаж байна аа?
Эля: Боль доо, надад ямар ч урьдчилан сануулга байгаагүй. Миний найз охидууд л болцгоо.. бүр товчий нь тайлчихаж.. ямар их юм боддог юм бэ!
Ваня: Чи яах гэж ингэж байгаа юм бэ?
Эля: Юу гээч чи бол гэрээгээ зөвшөөрснийг би огт гайхахгүй байна. Харин чи хоёр ч удаа гайхалтай, бодож олоод, бас зөрчлөө...
Ваня: Урвагч..
Даня: ..стрейк брейкэр..
Ваня: Гүйцээ чи өөрөө стр..Брейкер..
Эля: Намайг хуваасан гэл үү? Ямар нэгэн гэрээ байгуулаад л, та хоёрт мартсан юм байхгүй биз? Харин надаас асуух хэрэггүй юу? Би та хоёрыг огт хүсдэггүй ч юм билүү?
Даня: Чи юу ч ойлгосонгүй...
Ваня: ..бид хоёр хэнийх болгохоо шийдээгүй..
Даня: Харин хэнийх ч..болгохгүй гэж л шийдсэн..
Ваня: ..хэнийх ч болгохгүй гэж..
Даня: ..тийм ээ...
Эля: Тэгэхээр ийм байна Молотов, Репентроп хоёр оо?! Одоо миний гэрээг сонс! Хэрвээ миний тал руу ямар нэгэн хөдөлгөөн гаргавал энэ олон нийтийн сүлжээнд орно. Харин чи Батман гэж юу болохыг, чи блиц криг гэж юу болохыг март!
Даня: Бүжгэнд ч гэсэн дахиж ирээд хэрэггүй юу?
Эля: Үгүй дээ ирцгээж болно, хосууд болсон ч хамаагүй.
Даня: Чи Батмаанд тусла л даа тэгэхгүй бол би...
Ваня: Өнгөрсөөн..
Даня: Бүжгэнд ч чадаагүй юм байна.
Ваня: Өөрийгөө л хэл!
Лида хоолой: Ингээд хөвгүүд ч ирлээ, за өдрийг сайхан өнгөрөө вүү?
Антон: Даня бөхийн секцэндээ очсон уу таалагдав уу?
Даня: Тийм ч таалагдаагүй, миний хийх юм биш байна лээ..
Өвөө: Би энд хуулаад ирлээ.. энд эм нуусан бүх газар байгаа. Өрөөнүүдэд.. сайн хараарай...
...................
Бүсгүй
Бүсгүй1
Багш бүсгүй
№14
Иванов: Юу гээч, чамд хэцүү байгаа байх гэж бодож байна, тиймээс энийг хэрэгтэй л гэж бодож байна.
Антон: Баярлаллаа..
Иванов: Хэд болж байна аа?
Антон: Арав...
Иванов: Миний цаг яагаад чамд байгаа юм бэ?
Антон: Чи юу ч санахгүй байна уу?
Иванов: Үгүй ээ...
Антон: Ингэхэд, ингэхэд чи надад ах дүү шиг л, ойлгож байна уу, харин ах дүүс бол!...
Иванов: ..харин ах дүүс бол хамгийн хамгийн...
Антон: Май, энийг ав, чамд шүү ав..
Иванов: ..яаж байгаа юм бэ? Энэ чинь маш үнэтэй...
Антон: ..май..
Иванов: ..галзуураа юу?
Антон: Үнэтэй гэдэг үг Оганянд л, харин чамд бол байж боломгүй үнэтэй!
Иванов: Тийм үү?...
Антон: ..тийм ээ...
Иванов: Дараа нь харамсав аа, баярлаллаа.. явъя явцгаая, зөөлөн, зөөлөн, ор луугаа, ор луугаа..
Антон: ..ор..
Лида: Найр сайхан л болсон бололтой.
Иванов: Эхнээр одоо л биш шүү...тайван..
Антон: ..өө Лидочка чи ч гэсэн надад бас л ах дүү..
Иванов: Би чамайг сайн хүн гэж.. үргэлж мэддэг байсан. Алив гараа! Анд минь...
Антон: Миний гар яачихаа вэ?
Иванов: Явцгаая, үзүүлье...
Иванов: Энэ байна!
Антон: Миний зүлэг!?..
Иванов: Чи л Лидкад ногооны талбай хийж болно гэсэн. Бас өөрөө ч оролцсон.
Өвөө: Лидка..
Лида: ..юу?..
Өвөө: Би дахиад бууц аваад ирлээ..
Хоёр Ивановынхон
Полина: Лидочка чи юу гэж өөрөө ухаад байгаа юм бэ? Би Гришад хэлчихье...
Лида: ..үгүй дээ үгүй үгүй...юу гэж дээ, энэ бол миний хувьд нөгөө.. юу гэлээ.. шингээлт! Яахав, чиний ваар шиг л... би ингэж амардаг.
Милана: Сайн уу...
Бүсгүй хоолой: Сайн уу...
Полина: Өө хүүхнүүдээ сайн уу, байж бай, наанаа байж бай..
Бүсгүй: ..бид нар очлоо...
Милана: ..зүгээрээ бид нар өөрсдөө оччихьё...
Лида: ..сайн байцгаана уу...
Милана: ..сайн уу..
Лида: ..болгоомжтой...
Бүсгүй: .сайн уу...
Бүсгүй1: ..сайн уу..
Полина: ..сайн уу...
Бүсгүй: Энд юу ухаж байгаа юм бэ?
Полина: Бид нар цэцэг суулгахаар шийдсэн юм...
Лида: ..уг нь ч сонгино, сармис л даа...
Полина: ..бид нар өөрсдөө ч сайн мэдэхгүй байгаа тэгээд л... нээрээ танилц, энэ Лида.. Натали...
Лида: ...танилцахад таатай байна.
Бүсгүй: Сайн уу...
Полина: Марго..
Лида: Уучлаарай зүгээр л манай хөршийн жингэр нь ийм нэртэй.. сайн байна уу, Лида!
Милана: Юу гэхээр бид нар маргааш манайд уулзахаар шийдсэн юм. Урьдынхаараа л амарч, худлаа ярьцгаах гээд л, ирнэ биз дээ?
Полина: Үгүй дээ юу гэхээр, бид хоёр мэдэхгүй л байна.
Лида: ..энд суугаад яахав дээ..
Полина: Бид нарт хийх юм их байгаа.
Лида: Зүгээр дээ би гитар авчихъя. Зугаацъя...
Полина: Утсаар яръя хүүхнүүдээ...
Милана: ..тэгвэл маргааш уулзацгаая...
Полина: ..баяртай..
Марго, бүсгүй: ..баяртай..
Лида: ..маргааш уулзацгаая...
Полина: ..баяртай.
Лида: Болгоомжтой...
Бүсгүй хоолой: ..маргааш уулзацгаая...
Ваня: Дүү минь яасан бэ?
Эля: Чи мөнгөний төлөө Даняг хөнөөхөд бэлэн үү?
Ваня: Чи юу яриад байгаа юм бэ?!
Эля: Би ч тэгж бодсон юм. Тэгвэл чи маргааш тэрний зохион бичлэгийг хийлгэхгүй болж дээ..
Ваня: Яах гэж?
Ваня: Юу гэхээр, Оганян аавыг давахын тулд Эляд надаас илүү сур гэж мөнгө төлдөг. Гэхдээ бид хоёр ярилцчихсан. Өөрөөр хэлбэл би албаар тааруухан л байна. Харин мөнгөө хувааж авна.
Даня: Элит сургуульд анхнаасаа л ийм тохиролцох, хуурах арга заадаг уу? За яахав, энд би ямар хамаатай юм бэ?
Ваня: Яагаад гэвэл одоо чи ч гэсэн аавын нэг хүү. Оганянууд Эляг чамаас илүү байвал мөнгө төлнө онц сурлагтаан! Эля найзуудтайгаа Дубай явахыг маш их хүсэж байгаа.
Даня: Энэ, миний чамд туслаж чадах цорын ганц юм.
Ваня: Энэ юу юм бэ?
Даня: Энэ бол өөрийнхөө ухаанаар яаж мөнгө олох тухай нийтлэл. Баяжих арай боломжийн арга олж ч болох юм... ийм л байна!
Иванов: Яг л тосгонд байгаа юм шиг... газар үнэртэж байна.
Антон: Тосгоноосоо энд ирээд сар болж байна мартах болоогүй юу? Өнөөдөр бууц, маргааш юу авчрахав? Тоорой тэжээх үү?
Өвөө: Эзээн..
Антон: За..
Өвөө: Чамд алх байна уу? Зөгийний үүрээ засмаар байна.
Иванов: Тооройны талаар таасангүй...
Антон: Та нар чинь бүр галзуураа юу, би ойлгохгүй байна? Энд зөгий, тэнд ялаа, аль нэгийг нь л сонго! Байна Гамлет... тиймээ одоо очлоо. Тэгье.. Наадхаа хурдан холдуул, маргааш гэхэд байх ёсгүй шүү!
Өвөө: Чиний өгөөмөр ноёнтон энэ л дээ! Согтуудаа сайхан юм яриад л, эрүүлдээ барьж идчих гээд л..ороолон!
Иванов: Та юугаа мэдэхэв дээ?! Амьдрал нь л ийм. Аятайхан найз нөхөд, олигтойхон ярилцах хүн ч байхгүй. Тэгээд л чоно шиг ийм ууртай!
Өвөө: Тэгээд лхэлж байна, ороолон!
Ваня: Юу гэхээр мөнгө сонирхохгүй байна. Харин нэг юм л.. гэхдээ чи зөвшөөрөхгүй л дээ.
Эля: Тэгээд хэл л дээ яасан бэ?
Ваня: Чамайг өөр лүүгээ цээж нүцгэн бүтэн зургаа явуул гэсэн.
Эля: Юу гэнээ?!
Ваня: Би шууд л бүтэхгүй гэж хэлсэн.
Эля: Яахав, зарчмын хувьд болох л юм. Надад энэ мөнгө ямар хэрэгтэйг чи мэдэж байгаа биз дээ? Одоохон явуулчихъя...
Бичиг: Ваня чи бол эргүү!
Гамлет: Сайхан залуу... ийм зурагтай байвал зүгээр биз дээ?
Антон: Гамлет чи надад зургаа гайхуулах гэж дуудсан юм уу?
Гамлет: Тийм ээ..
Антон: Надад энэнтэй манатай байна нээрээ шүү.. үнэндээ бүр..
Иванов: Тийм дээ.. тэр буланд нь бундын тамга зурах л үлдэж! Гэхдээ үгүй юм байнаа чамд гилийн тамга зохино. Гайхалтай анд минь...
Антон: Анд аа?!
Иванов: Чиний анд миний анд..
Антон: Чиний хүү, миний хүү...
Иванов: Чи ч хөгжилтэй хүн юмдаа Антоха, хөгжилтэй... явцгаая виски уунгаа ганц хөзөрдчихье..
Антон: ..эсвэл оргилуун дарстай даалуудах уу?! Намайг тайван орхиодох...
Иванов: Энэ яачихаа вэ?
Гамлет: Атаархаж л байна!
Иванов: Зүгээрээ Антоха энэ боолыг түүзээр дараад явуулчихъя... сайн уу Егорич, бизнес чинь яаж байна, зогсчихоогүй л байна уу? Юу гээч гуйх юм байна.
Өвөө: Гэртээ өөрийнхөө зөгийн балтай байх хэрэгтэй. Ямар ч эмнээс илүү, танай Антонд бүр ч хэрэгтэй.
Полина: Яагаад заавал Антонд гэж?
Өвөө: Яагаад гэвэл эрийн хүч оруулдаг юм. Өгөөд л үз..шөнө.. унтлагын өрөөний чинь хана хөдлөнө! Та хоёрыг сонсоод ч чимээгүй л байх юм. Яг л бунхан шиг...
Антон: Виктор Алексеевич хичээгээд хэрэггүй ээ, би ямар ч зөгий байхгүй гэж хэлсэн.
Өвөө: Тэгвэл нам гүм хэвээрээ л бай..
Лида: За ямар байна.. анн?
Полина: Их гоё байна. Чи юманд явах гэж байгаа юмуу?
Лида: Чи чинь мартчихаа юу? Бид хоёр Миланагийнд очино биз дээ?
Полина: Лида, намайг буруугаар битгий ойлгоорой.. чи тийшээ очоод хэрэггүй ээ... Чи өдөржин нүдний үрчлээг яах тухай сонсмооргүй байгаа биз дээ? Товчхондоо чамд сонирхолтой санагдахгүй.
Лида: Яахав, тэгвэл очихгүй л байя...
Полина: Би ч гэсэн очмооргүй л байна. Даанч Милана гомдчихно...
Лида: Анн тэгээд ганцаараа явмаар байгаа юм уу?
Полина: Лида..бид нарын.. тэд нарын яриа нь ч бүр өөр..
Өвөө: Хүний хэл рүү хөрвүүлээдэхье.. Галуу, гахай хоёр нөхөрлөхгүй. Бид тэд нарт тохирохгүй.
Полина: Виктор Алексеевич..
Өвөө: Энгийнээр бол ядуус.
Лида: Надаас ичээд байгаа юм биз дээ?
Полина: Үгүй дээ юу гэж дээ?
Өвөө: Энэ бүр гэр бүлээрээ ороолон юм байна.
Эля: Даня чи тэгээд бодлоо өөрчлөөгүй юу?
Даня: Миний бодол ганцхан шөнийн дотор өөрчлөгддөггүй.
Эля: Би юу ч байсан биелүүлэхэд бэлэн, юу хүсснээ л хэл.
Даня: Бүр хүссэн бүхнээ юу?.. надад.. надад юу ч хэрэггүй.
Эля: Чи бод л доо, ямар нэг юм хэрэгтэй ч юм билүү?
Даня хоолой: Болзохын төлөө зохион бичлэгээ муу хийчих үү? Гэнэт ашиглаж байвал яахав? Тэгэхээр яахав?
Багш: Хүүхдүүдээ анхаараарай. Өнөөдөр зохион бичлэг хийнэ. Зохион бичлэгийн сэдэв. Алексей Куприн. Анар бугуйвч.
Бүсгүй: Хүүхнүүдээ энийг Миланд авсан юм. Марго чи хүслээ шивнэсэн ч болно. Чи одоо хоёр Миланы дунд байна.
Милана: Өө хэн бэ...
Лида: Хүүхнүүд ээ..
Милана: ..Лида..
Лида: ..сайн уу...
Бүсгүй: ..ямар бадриун хүүхэн бэ...
Полина: Бид нарын яриа л дутаж байгаа.. Лидочка..чи яах гэж ирээ вэ, ямар нэг юм болоо юу?
Лида: Хойд эх багт наадамд явуулаагүй, харин би будаагаа бүгдий нь ялгачихлаа..
Полина: ..Лидочка чи намайг ойлгохгүй байна. Гэртээ харьцгаая би бүгдий нь тайлбарлаад өгье. Охидуудаа бид нар ажилтай болчихлоо...
Милана: Та нар трюфель ч амсахгүй юм уу?
Лида: Тийм шүү, трюфель амсахгүй гарвал алдас болно. Чи ажлаа өөрөө амжуулчихаж чадна биз дээ?
Полина: За яахав, цагийг сайхан өнгөрөөгөөрэй..
Лида: Би трюфельд их дуртай. Миний дуртай чихэр..трюфель чинь хаана байгаа юм бэ?
Багш: Тэгэхээр бүгд дэвтрээ хураалгаарай. Алив.. Иванов.. Иванов..
Даня: Анна Юрьевна би юу ч бичээгүй.
Багш: Яагаад бичээгүй гэж? Чи улирлын дүнгээ л буруулна.
Даня: Гэхдээ энэ бол ердөө л дүн.
Багш хоолой: Иванов чи наанаа юунд тэгтлээ автчихаа вэ, бид нарт хэлээд өгдөө, бидэнд маш их сонирхолтой байна. Иванов, Иванов.. би чамтай ярьж байна. Чи яагаад юу ч бичээгүй байгаа юм бэ, тавхан минут үлдчихлээ.
Даня: Би..би одоохон...
Эля: Баярлаллаа...
Иванов: Егорыч бэлэн болчихоо юу?! Бурхан минь би чамд мөнхийн өртэй л боллоо... бөөр чинь ажиллахаа больвол хандаарай.. аваад ир!
Өвөө: Нүцгэн хүүхэн харсан лам шиг юугий нь гөлрөө вэ? Явцгаая очиж найзыг чинь угжъя...
Иванов: Яах гэж?
Өвөө: Тэгээд өөр яаж зөгийгөө үлдээх юм бэ? Бах мэлхийг буцаагаад гүнж болгох хэрэгтэй...
Иванов: Ааваа та битгий дэмий юм хийгээд бай л даа!?
Өвөө: Ийм хүүтэй хүнд, дайсан ч хэрэггүй! Ингэхэд чамайг ч гэсэн сольчихоогүй биз дээ?!
Иванов: За яахав, явцгаая...
Иванов: Антошка үдийн хоолноос өмнө жаахан...
Өвөө: Лёха бид хоёр жил дарсан зөгийн балтаа амтлах гээд..тэгээд эзэнгүй бол яах юм бэ гэж бодлоо...
Антон: Дахиад хэлчихье, та дэмий л хичээж байна.
Өвөө: Дахиад л нөгөөхөө, хөрөнгөтнүүд та нар л ашиг харж ширээ засна. Харин бид нар..чин сэтгэлээсээ л!
Иванов: Антоха нөхөрлөлийн төлөө...
Антон: Одоо босохоос л биш, та хоёр ч салахгүй!
Иванов: Үнэгүй юм гээд мэдэрчихэж...
Өвөө: Айх хэрэггүй дээ өөрийнхөө хүнийг хатгадаггүй юм!
Иванов: Антоха санаа зоволтгүй дээ маргааш л зүгээр болчихно.
Өвөө: Нхн мөн тийм байх даа... нөгөө юу, гурван өдөр л хүлээх хэрэгтэй... май тавьчих, сонгино... май..
Даня: Тэгэхээр гүйцээ, одоо очоод л, элдвийн маяггүй шууд усан буудал дээр долоод хүлээж байя гэж хэлнэ. Эхлэ! Эля долоод...
Эля: ..Даня чамд баярлаллаа чи жинхэнэ найз!
Ваня: Баяр хүргье, чи хэрэггүй амьтнаас жинхэнэ найзын түвшинд шилжчихлээ. Данька!
Даня: Ингэх гээд л байж! Би одоо найзын түвшинд л гүн шигдсэн...
Иванов: Яваарай дахиад над руу..
Өвөө: Энд чинь юу байгаа юм бэ?
Иванов: Антохад өгөх бэлэг. Манай хялар надад өртэй байсан санаж байна уу, жаахан зүүн тийшээ...
Өвөө: Дахиад нэг жорлон хийлгэчихээ юу?
Иванов: Тийм ээ таныг байшинд оруулахгүй бол ороод унтаж байгаарай.. яваарай алив, боллоо зогс, зогс! Буулгачих... бүр ядарчихлаа...
Лида: Би ер нь косметик бараг хэрэглэдэггүй. Нэг удаа төрсөн өдрийнхөө өмнө хумсаа будахаар шийдсэн юм. Гэтэл Иванов манай нөхөр, нууц амрагтай болчихож гээд бодчихож, тэгээд л намайг хоёр өдөр мөрдсөн...
Милана: Лидочка юу гээч би чам шиг хүүхнүүдэд үргэлж атаархдаг. Элдвийн юманд маяглахгүй, хүмүүс болоод л байгаа биз дээ? Гэтэл үрчлээс болгоны төлөө үхчих гээд л...
Лида: Манай нөхөр ямар ч тийм юм тоохгүй.
Милана: Чиний наадах чинь шүр үү?
Лида: Энэ үү?
Милана: Тийм.
Лида: Энийг зах дээр килограммыг нь зуугаар л зарна.
Бүсгүй: Тэндээс хувцсаа ч авна биз дээ?
Лида: Үгүй ээ өөрөө оёдог.
Милана: Лидочка их уран бүсгүй...
Лида: ..болно доо..
Милана: ..хувцсаа өөрөө л оёчихдог.
Бүсгүй: Хөнжлийн даавуугаар уу?
Милана: Тоглож л байхгүй юу!? Тийм биз дээ?...
Бүсгүй1: Охидуудаа ямар сайхан юм бэ, энэ өсгийтэй гутлаас болж бүр хөл мэдээгүй болчихлоо..
Лида: Яахав дөч хүрээд л судасны бүрүүрэл найдвартай гэж бод!
Бүсгүй1: Боль доо, муу ёр байгаадаа...
Лида: Муу ёр юу байхав дээ, би дөчтэй байхдаа хөл бүхэлдээ хөхөрчихсөн. Юу хийхээ ч мэддэггүй л байлаа! Азаар нэг ардын эмчилгээ хэлж өгсөн л дөө... одоо би дөчин долоотой, хар л даа хөл маань залуухан юм шиг л байгаа биз дээ?
Бүсгүй: Дөчин долоо?!
Лида: Тийм ээ...
Милана: Яахав би чамайг дөч гарчихсан гэж бодсон л доо, гэхдээ дөчин долоо юу?!
Бүсгүй1: Ямар арга юм бэ?
Лида: Нэг тийм, гэхдээ та нар хэрэглэхгүй л дээ... бүр би ч гэсэн үнэртэж чаддаггүй л байсан.
Бүсгүй: Гэхдээ ямар арга юм бэ?
Милана: Лида?!
Бүсгүй1: Би мэдээж шувууны баасаар хүртэл маск хийдэг гэж сонссон л доо, бичил элемент их байдаг. Харин үхрийн баасаар...
Лида: Охидуудаа тэгэхээр энэ.. гэрлүүгээ аваад яв. Энэ эмчилгээгээ маргааш давтна.
Бүсгүй1: Баярлаллаа..
Лида: Нхн...
Милана: Баярлаллаа..
Полина: Чи намайг уучлаарай, би чамайг орхиж явах хэрэггүй байсан юм.
Лида: Нхн...
Полина: Яагаад гэвэл Миланагийн найз хүүхнүүд...
Бүсгүй1: Сайн уу...
Полина: ..юу гэмээр ч юмбэ дээ.. тийм ээ мэдсэн үү, би энийг л чамд тайлбарлах гээд байсан юм.
Лида: Мэдээж шууд хэлчихэж болох л байсан. Бууц авчрахдаа тулахгүй л байсан юм.
Полина: Юу гэсэн үг вэ?
Лида: Охидуудыг ардын аргаар залуужуулахгүй байсан юм..
Полина: Энэ.. тэгээд тус болдог юмуу?
Лида: Би яаж мэдэхэв дээ, дараа нь л асууя...
Милана: Полина бид нартай нэгдэхгүй юмуу?
Полина: Үгүй дээ их баярлаллаа би..дараа болоё.
Милана: Өөрөө л мэд...
Иванов: Аливээ хурдал л даа та нар чинь хаачихваа? Антоха, анд минь, миний төлөө хийсэн бүхэнд чинь би их баярлаллаа. Бас энэ нөхөрлөлийнхөө бэлэг тэмдэг болгож, надаас энэ даруухан бэлгийг хүлээн авна уу!
Гамлет: Адилхан байна шүү...
Иванов: Энэ чиний жаазалсан будаг биш шүү?
Гамлет: Тийм ээ...
Өвөө: Чи тэгээд хэдээр хийлгээ вэ? Тэгснээс зүгээр л бөгсий нь үнсчихсэн бол амаргүй юу?
Иванов: Юун мөнгө, манай хуучин хэд ажил дээрээ хийсэн юм. Тэд нар тусгай төхөөрөмжтэй. Хагас өдөрт зураг хараад л бүтэн морь гаргачихдаг.
Өвөө: Үгүй байлгүй дээ...
Гамлет: Энэ пластмас юмуу? Яагаад баримал биш юм бэ?
Иванов: Юун пластмас, өндөржүүлсэн нягтралтай пено-пластирол!
Гамлет: Анн, пенопласт Антон, өндөржүүлсэн нягтралтай! Энийг авах хэрэгтэй, юу гээч бүгд инээнэ дээ, энэ бол?!
Антон: Алив наашаа хүрээд ир...
Иванов: Юу вэ..
Антон: Чи намайг удаан доромжлох уу? Чамаас асууж байна, чи намайг удаан доромжлох уу?! Чи энэ толгойдоо, бүрмөсөн санаж ав, чи миний анд биш ойлгож байна уу?! Анд биш!? Би чамайг гэртээ оруулсан уу, оруулсан. Цагаа бэлэглэсэн. Машин живүүлсэн үү, живүүлсэн. Чамд өөр надаас юу хэрэгтэй юм бэ?! Наад мануухайгаа эндээс хурдан зайлуулцгаа!
Полина: Антон!? Чи яагаад...
Иванов: Яасан гомдчихсон юм байхд даа!? Адилхан л байгаа биз дээ?
Иванов: Гэхдээ чи сайн л найзаа алдлаа...
Өвөө: Сайн хүмүүсийг хөөж явуулахдаа гарамгай л юм.
Лида: Антон...
Антон: За...
Лида: Чи Лёшад битгий уурла л даа. Цаадах чинь ухаараагүй л байгаа...
Антон: Би өөрөө ч жаахан хэтрүүлчихлээ. Нерв ч гэж хэрэггүй болчихож!
Лида: Тэгвэл наадхы чинь эмчилцгээе! Чи өвөөгийн балтай хандыг ууж үзсэн үү?
Антон: Амжаагүй л байна.
Лида: Одоохон амталцгаая... За энэ эмийг тогтоочих..
Антон: Манай эмээ ингэж хэлдэг байсан юм.
Лида: Тийм үү?
Антон: Нхн...
Лида: Хүсвэл би чамд гитар тоглож өгөх үү?
Антон: Чи тоглож чаддаг гэж үү?
Лида: Яахав.. гэхдээ гитар барилгүй их л удаж..
Полина: Наашаа сууцгаа л даа...
Антон: Таны зөгийн балт ч сайн юм аа?!
Өвөө: Би тэрийг чинь л хэлээд байна! Үүрээ л байлгавал би чамд улирал болгон л ийм юм хийж өгнө.
Антон: Тийм үү.. за за хамаа алга, үүрээ байлга! ... хөшөөгөө ч гэсэн угаах хэрэгтэй биз дээ?!
Ваня: Энэ чинь юу вэ, юун сонин дуу вэ гээд л гайхаад байсан! Сууцгаая...
......................
Хүү ангийн хүүхэд
Залуу Ивановын найз урд нь гарч байсан.
Залуу1, 2
Эр
№15
Өвөө хоолой: Та хоёр сэрчихээ юу? Антоха би жийпэнд хашааны түлхүүрээ орхичихсон бололтой. Нөгөө түлхүүрээ өгчих, би хуучны аргаар чадна л даа гэхдээ түлхүүрээр дээр байх..
Лида хоолой: Полина чи сэрчихсэн үү?
Полина: Тэгсээн..
Лида: Утсаа олдоггүй ээ наана чинь орхичихсон юм болов уу, би ороод хараадах уу?
Полина: Тийм ээ ор ор...
Өвөө хоолой: Хосуудаа би ус хаачихлаа шүү!
Антон: Яах гэж?
Өвөө: Хураагуур эвдэрчихэж, хэд тал руугаа л ус урсаад байна.
Хоёр Ивановынхон
Иванов: Та нар надад юу бэлэглэхээ бодсон уу?.. яаж дээ, долоо хоногийн дараа миний хаппи бёз дэй... мартчихаж л дээ. Төрөл төрөгсөд гээд байгаа шүү! За за юу ч бэлэглэхгүй байж болно. Та нар байшингаа, би баяраа! Далиманд нь манай найз нартай ч танилцчихна.
Антон: Чиний ямар ч найзууд манай гэрт ирэхгүй! Энийг хэлэлцэх ч үгүй!
Иванов: Ядаж хоёр нь, энэ чинь тэгш ой!
Антон: Бүтэн байшин буулгахад танай ганцхан найз л хангалттай гэж бодож байна! Тиймээс төрсөн өдрөө чимээгүйхэн, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ.
Өвөө: Санаа зоволтгүй дээ Лёха, бялуу хийж, шаар үлээгээд л...ядаж нэг ч гэсэн төрсөн өдрөө санаж үлдэнэ!
Лида: Та хоёр амралтаараа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
Антон: Полина бид хоёр...
Полина: ..тийм ээ бид хоёр Кипр нисэх гэж байгаа.
Антон: Ганц хоёр, ганц хоёр өдөр л..
Өвөө хоолой: ..тийм үү?...
Антон: Тийм ээ...
Өвөө: Бид нар нисэхгүй юм уу?
Антон: Үгүй ээ..
Өвөө: Би далайн эрэг дээр Брежневийн үед л очиж байсан юм байна. Тэр нь ч Лаптевийн тэнгисийн эрэг!
Антон: Бид хоёр эрхийн бичгээ та нарыг ирэхээс өмнө авчихсан байсан юм.
Өвөө: Нн...
Иванов: Энд л харин Антоныг мадлачихъя, төрсөн өдрөө энэ амралтаар тэмдэглэчихье...
Өвөө: Чинийх ирэх долоо хоногт биз дээ?
Иванов: Өвөө энэ долоо хоногт ниснэ биз дээ?
Өвөө: Ямар өвөө?
Иванов: “Бобик Барбосынд зочилсон нь” хүүхэлдэйн кино үзсэн үү?
Ваня: Эля юу гээч, аав ээж хоёр амралтын өдрүүдэд явна гэсэн. Би үдэшлэг зохионо чи ирвэл ир л дээ..
Эля: ..ингэхэд та хоёр чинь над руу халдахгүй гэсэн гээ биз дээ?
Ваня: Эля би чам руу халдсан бол хэрэгжүүлэх л байсан. Харин одоо зүгээр зочноор урьж байна.
Эля: За яахав би бодъё...
Ваня: Окей...
Даня: Эля.. маргааш хүрээд ир л дээ. Манайд дуран байгаа. Улаан нүдэн гаргийнхан юу хийж байгааг харах ч боломжтой.
Эля: Энэ чинь тэгээд болзоо юу?
Даня: Үгүй ээ, зүгээр л би найз охинтойгоо сүүн замаар аялмаар байна.
Эля: Юун сүүн зам, намайг уйдаж үхүүлэх гээ юу? За за зүгээр дээ, тэртэй тэргүй маргааш бид хоёр уулзана.
Даня: Яаж?
Эля: Яахав дээ, Ваня намайг үдэшлэгэндээ урьсан.
Даня: Чи манай харилцан үл довтлох гэрээг зөрчиж эхлээ юу?
Ваня: Харин чи өөрөө яах гээ ч гүй юу? Яаж хажуугаар нь өнгөрөхөө л асуусан уу?
Даня: За яахав, алигер ком алигер. Үдэшлэгээ хий, учир нь олдоно.
Полина хоолой: Баяртай...
Антон: Антох нөхөрсөг ёсоор шүү, надад дюти фригээс ганц хоёр шил цэнхэр жийн авчихаарай...
Полина: Тэгэхээр Лидюш эндхээ хариуцаж үлдээрэй...
Лида: Санаа зоволтгүй дээ Катя бид хоёр бүгдийнэ зохицуулчихна.
Полина: За за..
Лида: ..уучлаарай...
Полина: ..зүгээрээ, баяртай, баяртай.
Иванов: Баяртай.
Ваня: За ширээгээ засаж эхлэх үү?
Иванов: Юун ширээ засах?!
Ваня: Ааваа би жинхэнэ үдэшлэх зохиох гэж байгаа.
Иванов: Юу зохиох оо?!
Ваня: Ааваа та намайг аавд ховолчихгүй биз дээ?!
Иванов: Харин би л аятайхан юм зохиох гэж байна, харин чи л намайг аавдаа ховлохгүй шүү!
Даня: Бид хоёрыг бараг бүх юм бэлэн болчихсон.
Иванов: Тэгвэл хичээл чинь бэлэн үү? Хоёулаа өдрийн тэмдэглэлээ үзүүлээдэх...
Өвөө: Юу гэж маргаад байгаа юм бэ, ийм том байшинд, таван үдэшлэг зохиосон ч болно. Зөвхөн өөр өөр газар л...
Иванов: За яахав.. тэгвэл би байшинд, харин та нар усан санд. Нэг нэгнийхээ хил рүү нэвтрэхгүй...
Лида: ..хөөе эрчүүдээ алив дэлгүүр яваад ир..
Иванов: Аннн...
Лидан: Нхн...
Иванов: Мөн хүнээ олов оо.. Лидка, Катька хоёр бүгдий нь сүйтгэчихнэ!
Ваня: Тэр хоёрыг устгах хэрэгтэй...
Антон: Полина сайхан байна шүү.. тайван, нам гүм хэн ч саад болохгүй.
Полина: Тэд нарыг хуурчихсан нэг л эвгүй оргиод байна.
Антон: Болно доо тайвшир.. бид хоёр жаахан тэд нараас холдохыг хүсэх бол хэвийн зүйл! Одоохон.. .. Лида, Катя хоёр...
Полина: Энэ хоёр энд юу хийж байгаа юм болоо?
Антон: Би мэдэхгүй ээ...
Ваня: Би Лёша аавд санаа зовоод байна. Төрсөн өдрөө найз нөхөдтэйгөө тэмдэглэхийг их хүсэж байсан. Хэрвээ гэнэтийн бэлэг барьж, зуслан дээр тэмдэглэвэл ямарав?
Лида: Танайд бас зуслан байгаа юм уу?
Ваня: Тийм ээ, хуучин зуслан, эмээгээс үлдсэн юм. Тэнд бүгдий нь зохион байгуулж болно.
Лида: Лёша аав чинь тэвчиж чадна!
Ваня: Зүгээр л миний хувьд ч гэсэн анхны төрсөн өдөр нь, ийм бэлэг баримаар л байна!.. Ээж ээ!
Лида: За яахав, тэгэхээс...
Ваня: ..баярлаллаа.. гэхдээ тэндхийг хоёр ч жил хэн ч янзлаагүй. Би өөрөө явчихмаар л байна. Гэхдээ хичээлээ дийлэхгүй байгаа.
Лида: Тэгээд хол юм уу?
Ваня: Энүүхэнд ойрхон, Катя эгчээ та цэвэрлэхэд нь туслаад өгөөч, тэгээд замы нь заагаад өгчих...
Катя: Хэрвээ би маргааш амарвал болж л байна.
Лида: Тэгэлгүй яахав дээ...
Ваня: Баярлаллаа ээжээ...
Лида: Зүгээр ээ...
Катя: Юу гээч гэхдээ тэнд өчнөөн ажил байгаа хэрвээ орой гэхэд ирмээр байвал яг одоо л гарах хэрэгтэй.
Лида: Яахав явцгаая..
Антон: Та нарыг бүгдий нь яая даа байз?!
Катя: Энэ байна..
Лида: Нхн... за Катюха ажлаа эхэлцгээх үү?
Ваня: Чи ойлгохгүй байна уу, чи Эляд ямар ч боломжгүй.
Даня: Эля хэнийг ч сонгоогүй учраас бид хоёрын боломж тавь тавин хувь... хэрвээ чиний ухааныг тооцвол бүр дал гуч!
Эля: Бүгд сайн уу!
Даня: Сайн уу...
Хүү: За сайн уу дээрэмчид ээ! Гайхалтай үдэшлэг, тэгэхээр чамд ямар нэг юм хийгээд өгөх үү?
Эля: Тэг ээ..
Ваня: Та хоёр одоо хамт юм уу?
Эля: Гурав ч хонож байна.
Гера: Тийм дээ...
Иванов: ..энэ миний даруухан оромж..
Залуу: Хөөх Лёха чи ч аятайхан л төвхнөж, би ч гэсэн ДНК шинжилгээгээ өгөх л хэрэгтэй. Манай хүү ч гэсэн нэгэнтэй нь солигдчихсон ч юм билүү?...
Залуу1 хоолой: Энэ ч харин ширээ шүү Лёха! Чиний хуриман дээр ч энэнээс бага идэх юм байсан.
Иванов: Одоо хуримынхаа өмнөөс гээд л үзчих!
Өвөө: Хүний мөнгөөр бололгүй яахав...
Иванов: ..ааваа! За орцгоо сууцгаа...
Залуу1: ..тэгээд болох уу?
Иванов: Тэгэлгүй яахав дээ.. өнөөдөр хөнгөн маягаар л, бяслаг, загас, хар, улаан түрс.. юу уухав, виски, ром, жин...
Залуу: ..энэ ч минийх шүү...
Иванов: Текилла..
Гера: Наадах чинь юу вэ, антифриз үү? Алив өг дөө...
Иванов: Хөдөөний гэдэг нь... наадах чинь Англи жийн.
Гера: ..тийм үү...
Иванов: Сайхан сонголт, зөвлөчихье...
Гера: Лёхич...
Иванов: ..нн...
Гера: Чи тэгснээс Антонаар яаж ийм юм гаргуулснаа л хэлчих...
Иванов: Ямар Антон?! Анн Антоха юу? Би тэгтлээ асуугаад байдаггүй л дээ...
Гера: За Лёхичийн төлөө юу?! Эхэлцгээе эрхэм язгууртнууд аа!
Иванов: Эд нар яах гэж ирсэн юм болоо?
Полина: Яахав гараад л асууцгаая...
Иванов: Ямар харагдахаа ойлгохгүй байна уу? Одоохон явчихна...
Полина: Антоша би хөл гараа ч мэдрэхгүй байна.
Эр: Би блэзерээ өгч болж л байна.
Антон: Чи хэн бэ?
Эр: Буруугаар битгий ойлгоорой, би юу ч хулгайлах гээгүй. Зүгээр л бороо өнгөрөөх гэсэн юм.
Антон: Юун бороо, гадаа нартай байна?
Эр: Хараацай доогуур нисээд байсан.
Ваня: Тийм ээ анд минь хоёулаа хайрын гурвалжин гэж бодсон, гэтэл бүр дөрвөлжин байсан юм байна.
Даня: Юу гээч түр хугацаанд энхийн гэрээ байгуулцгаая...
Ваня: Юу гэсэн үг вэ?
Даня: Хамтын дайсныхаа эсрэг хүчээ нэгтэгцгээе.. Петровыг аюулгүй болгоод л дараа нь хүйтэн дайны байдалдаа орцгооё...
Ваня: Тэгье... Барбарос төлөвлөө ч гэдэг юмуу ямар нэгэн юм байгаа юу?
Даня: Юу гээч би тэгж хурдан чадахгүй ээ, би бодох хэрэгтэй.
Ваня: Анд минь чамайг бодсоор байтал тэр хоёр лимузин захиалах ч болчихлоо. Данюх тэрнийг согтоочих уу? Тэр согтохоороо бүр учраа алддаг. Эликийн өмнө найдвартай гутамшиг болно.
Даня: Юугаар согтоох гэж?
Ваня: Аавд нэг юм байгаа, заан ч тасарна. Би одоохон..
Иванов: Зуун зуунд Ивановын удмыг мандтугай...
Залуу, Гера: ..Ура...
Гера: Гурав дөрөв, дасгалаа дуусгацгаая, Лёхич алив дараагийнхыг нь!
Иванов: Бүгдий нь дуусгачихсан юм уу?
Залуу: Тэгэлгүй яахав дээ, нөгөө юу билээ, сайн архи, сайхан даруулгатай бол сайхан орно.
Гера хоолой: ..тийм ээ...
Өвөө: Би архи авах хэрэгтэй гэж хэлсэн биз дээ?
Антон: Хэлэх биш авах хэрэгтэй байсан юм... явцгаая... Лидка л олчихсон бололтой. Яаж мэдчихдэг байна аа?! Дэмий л дутуу үнэлэж..
Өвөө: Антоны зоорьноос ямар нэгэн дарс авчих уу?
Иванов: Бүтэхгүй ээ, түлхүүрээ өөрөө аваад явчихсан.
Иванов: Наана чинь юу вэ? Нааш нь өгөөдөх... архи уугаад байгаа юм уу?
Ваня: Жаахан л гэж бодсон юм.
Иванов: Юуны чинь жаахан гэж?! Дараа нь гэр гэрт чинь хүргэх болно.. угжны сүүгээ хатаагүй байхад архи уух нь үү?!
Ваня: Гэхдээ аав аа...
Иванов: Юуны чинь аав?!
Ваня: Өвөө!
Өвөө: Өвөө ч гэх хэрэггүй. Ваня чамд буруу зам дээр гарах дэндүү эрт байна. Уначихаад хэзээ ч босож чадахгүй байж магадгүй шүү!
Иванов: Алт шиг үг...ойлгосон уу яв!
Өвөө: Тийм ээ...
Иванов: Хөргөгчнөөс ундаа авч уу...
Өвөө: Бүр... хэд, хэд гэнэ үү?!
Иванов: Дал аа?! Одоохон бүгд гайхна...
Лида: Ийм хурдаар бол эндээ л хонох байх...
Полина: Энэ хоёр чинь маргааш явах юм биш үү?!
Антон: Энэ хоёрыг ямар нэгэн байдлаар явуулах хэрэгтэй.
Эр: Би ч гэсэн энд маргааш хүртэл тэсэхгүй. Миний биеийн боломж.. хязгааргүй биш!
Ваня: Юу гэхээр шнапс бүтсэнгүй, гэхдээ би ээжийн нойрны эмийг авчихлаа.
Даня: Яах гэж?
Ваня: Чи чинь ойлгохгүй байна уу, Петровын аяганд хийчихнэ. Унаад өгөхөөр нь Эля өөрийгөө ч хянаж чадахгүй гэж бодно.
Гера: Дөрвөөс дөрөв...
Залуу: ..тиймээ би авчихлаа...
Иванов: ..та нар чинь галзуураа юу?! Энэ ямар үнэтэй гэдгийг мэдэж байна уу?!
Гера: Яасан бэ Лёха юунд нь уурлаа вэ, бид нар ваар хагалчихсан чи анзаарахгүй л байсан.
Иванов: ..ямар ваар, та нар чинь тэнэг юм уу?!
Гера: Би яаж мэдэхэв дээ танайд зөндөө л байна лээ..
Өвөө: Хаачих нь вэ...
Гера: ..хөөх бараг цэвэр..
Залуу1: Бүр үү...
Гера: ..аливээ залуусаа одоо жинхэнээсээ үзүүлээд өгье...
Иванов: ..юу гэнээ?! Хангалттай та нар чинь юу хийгээд байнаа?! Хүн шиг байцгаа л даа!?
Гера: Лёха яасан бэ? Үдэшлэг зохиочихоод залуусд зугаацахад нь битгий саад бол л доо!?
Иванов: Би саад болчихоо юу? Гайгүй газар ирчихээд хүн шиг байцгаа! Энэ бас хэн бэ?!
Залуу: Би нэг л ойлгосонгүй.. чи хэзээ ийм хүмүүжилтэй болчихоо вэ?! Миний төрсөн өдрөөр бань шатааснаа мартчихаа юу?
Өвөө: Болноо, больцгоо, гүйцээ! Дууссан. Битгий маргалдаад бай, хурдан сууцгаа, чимээгүйхэн л идэж ууцгаа. Хэн боссон нь эндээс явна ойлгосон уу?
Иванов: Юу болоод байнаа, та нар чинь яаж байна аа?!...
Гера хоолой: ..аливээ хаачих!
Өвөө: Онгойлго...
Залуу: Хүнтэй байна!
Өвөө: Онгойлго гэж байна!
Гера: За Костян дайснууд устгагдсан. Одоо шоугаа эхэлцгээе...
Полина: Чиний утас байгаа юу? Хэрвээ утас чинь байвал явуулж болгох л юм байна.
Антон: Байхгүй ээ тэнд байгаа...
Эр: Утас уу, надад утас байгаа.
Лида: Байна...
Полина: Байна уу Лида сайн уу би Полина байна.
Лида: Сайн уу...
Полина: Цаг агаараас болоод манай нислэг хойшилчихлоо. Бид хоёр харилаа... Катяд оройн хоол бэлд гээд хэличхээрэй.
Лида: Яагаад хойшлуулах гэж гадаа сайхан л байна.
Полина: Ларнакт аадар бороо орж байгаа.
Лида: Анн... за за ойлголоо. Тэгье ээ.. Катя, гэрлүүгээ л харихаас тэд нарын нислэгийг хойшлуулчихаж....
Катя: Яаж?
Лида: Мэдэхгүй ээ...
Иванов: Хөөе та нар чинь яачихваа? Юу болоод байнаа энэ чинь миний баяр?!
Ваня: Өө залуусаа тийшээ очицгооё тэнд нэг юм байгаа... алив..
Ваня: За залуусаа ууцгаах уу?
Гера: Хөөх энэ чинь пионерийн удирдагч нь унтчихсан хүүхдийн зуслан биш биз дээ?! Сайн уу пионерүүд ээ!
Даня: Сайн байна уу Гера ахаа...
Ваня: ..сайн байна уу Гера ахаа...
Гера: Сайн байцгаана уу... манай хэд юу гэхээр талханд дэлгүүр явчихсан. Хар нь ч, цагаан нь ч алга.. юун исгэлэн ус вэ, юу юм бэ...сайн уу охидоо, Гера ах нь байна...
Эля: ..чи ингээд л зогсоод байх уу?
Хүү: Үгүй л дээ..минийхийг авч бай би хийгээд ирье...
Ваня: Эля
Антон: Явчих шиг л боллоо...
Эр: За за би ч.. явах уу даа...
Антон: Зогс... чи өөрөө Магадан орж чадахгүй, одоо цагдаа дуудаад л чамайг хүргээд өгчихнө..
Полина: ..Антон хэрэггүй юм биш үү?!
Антон: Тэгээд чамд ямар санал байна?
Эр: Явуулчих.. би шоронд орж болохгүй. Би биеийн өвдөлт даадаггүй..
Антон: Хн... байна уу сайн байна уу...
Полина: Яасан бэ, зүгээр үү...
Лида: ..Антон! Полина та, хоёр энд юу хийж байгаа юм бэ?
Антон: Харин та хоёр энд юу хийж байгаа юм бэ?!
Лида: Бид хоёр цэвэрлэгээ хийсэн. Тэгээд л яваад.. Би утсаа орхичихож, буцаад ирчихлээ. Харин энэ нөхөр харагдахаар нь хулгайч л гэж бодсон. Та хоёр яаж энд ирчихсэн юм бэ?!
Антон: Алив хурдан явцгаая чөтгөр ав...
Полина: ..явцгаая...
Лида: ..тиймээ явцгаая...
Антон: ...шархаа янзлах хэрэгтэй...
Полина: ..Антоша...
Лида: ..зөөлөн, зөөлөн, зөөлөн намайг уучлаарай..
Полина: ..энийг чинь боох хэрэгтэй биз дээ...
Лида: ..тэгнэ ээ..
Гера: Галын наадам... харсан уу.. Лёхич!
Гера, залуу: .Лёха, баяр хүргье, Лёха баяр хүргье...
Иванов: ..эд нар одоохон байшин буулгалаа!
Даня: Тэрэнд хэлэх хэрэгтэй..
Ваня: Нхн, тэгээд насаараа дайсан болцгоох уу?.. Хэлдэг л байж!
Ваня: Алив...
Даня: Бариарай...
Ваня: ..барьж байя, гар!
Даня: Ингээд ийш нь...
Гамлет: Алексей.. чи амьд уу?
Ваня: Ус залгичихсан байх хиймэл амьсгал хийх хэрэгтэй...
Даня: ..юун хиймэл амьсгал, амьд, амьсгалж байна...
Гамлет: Чи зүгээр үү, чи яагаад газар хэвтэж байгаа юм бэ?
Иванов: Хэвтээд.. тэнгэр харж байна. Ямар сайхан үүлтэй байгааг хар л даа!
Иванов: Яасан амраад дуусчихсан юм уу?! Онгоц чинь саатаа юу?!
Хүү: Залуусаа энэ би биш ээ...
Даня: Унтлагын өрөө рүү оруулцгаая, тэнд унтаг.. алив явцгаая...
Ваня: Хүүхдүүдээ холдоорой, холдоцгоо..
Иванов: Хаалганы түлхүүр байна уу?
Антон: Чи түлхүүрээ яачихаа вэ?
Иванов: Хаалга нь өөрөө хаагдчихлаа. Минийх тэнд, үүдэнд байгаа.. Би та нарт энэ хаалгыг ч онгойлгоодохъё.. би дотроос, одоохон тэндээс онгойлгоодохъё...
Иванов: Баларсан шүү, эзэн нь ирчихлээ!
Полина: Тэгэхээр эмийн сан хаана байна?
Антон: Усан санд л байгаа байх, ёроол руу нь унахдаа хамгийн сүүлд хэрэглэсэн.
Полина: Одоохон аваад ирье...
Иванов: Одоохон...одоохон олчихьё.. үгүй дээ, эмийн сан хаана байгааг би мэднэ, одоохон аваад ирье... одоохон...
Полина: Би олчихлоо... олчихлоо...
Ваня: Нойтон хувцсыг нь тайлах хэрэгтэй...
Даня: Тийм ээ...
Гамлет: Эля...энэ чинь юу вэ..алив тавьцгаа, цаашаа гэж байна!
Ваня: Гамлет ахаа та буруу ойлгочихлоо..
Гамлет: Та нар чинь согтоочихсон юм уу?
Ваня: Бараг юу ч уугаагүй...
Гамлет: Бараг аа?! Эд нар энийг нь ашиглах гэж байсныг харав уу, би одоохон та нарыг...
Антон: ..тайван, алив тайвшир л дээ..
Гамлет: ..намайг тавиадах..
Антон: ..тайвшир би чамаас гуйж байна!
Гамлет: Намайг битгий тайвшруулаад бай, энэнд чи л буруутай. Чиний л хүмүүжил энэ байна!
Антон: Би чамаас гуйя биеэ барь л даа!
Даня: Бид нар бүгдий нь тайлбарлаж чадна...
Ваня: ..усан сангийн тэнд жаахан унаад, тэгээд л бид нар...
Гамлет: Та нар яах гэж байсан чинь надад хамаагүй. Гүйцээ! Юу гээч чи дахиад миний найз биш, наад гаж донтнуудаа миний охиноос холхон шиг байлгаарай...
Антон: Долоо хоног гэрийн хорионд! Ямар ч компьютер, интернет байхгүй шүү!
Полина: Юу болоо вэ?
Антон: Юу ч биш ээ...
Антон: Үнэнийг хэлэхэд хүүхдүүд биш, чамайг л ингэнэ гэж бодсон.
Иванов: Боль доо! Нэгэндээ итгэх хэрэгтэй. Чиний байшин, миний байшин...
Иванов: Антон..дахиад нэг нэг хийчих... амттай байна шүү!
Полина: Виктор Алексеевич таны бүх юм зүгээр үү?!
Өвөө: Та нар чинь хүрээд ирчихсэн юмуу?! Би тэгээд хоёр өдөр унтчихсан юм уу? Хөгшрөх ч хог юм аа?!
Эля: Тийм ээ би ч гэсэн та хоёрыг бүр баллахаа шахлаа...
Ваня: Тийм ээ танай аавд өчигдөр мэдээж хэцүү байсан.
Эля: Ядаж Антон ахтай эвлэрсэн нь л сайн юм. Би бүгдий нь тайлбарласан. Тэр хундага тэгж солигдохыг хэн мэдэхэв дээ...
Даня: Зүгээр дээ, хэнд ч ийм юм байж болно.
Эля: Петров гэж нэг юм.. миний ус руу унасан тэр бүх бичлэгийг тавьчихсан байна лээ...
Ваня: Тэрнийг чамд тохирохгүй гэж би үргэлж мэддэг байсан.
Эля: Тийм ээ би одоо тэрнийг хармаар ч үгүй байна.
..............
Рома залуу
Залуу
Эм
Гриша залуу
Эр
№16
Лида (төрсөн өдрийн дууны аяар): Төрсөн өдрийн мэнд Лёша, Төрсөн өдрийн мэнд Лёша..төрсөн өдрийн мэнд хүргье Лёша, төрсөн өдрийн мэнд Лёша! Одоо баяртай адилхан байна уу?
Иванов: Одоо адилхан байна. Энэ юу юм бэ?
Лида: Май..
Иванов: ..юу.. хөөх, хөөх, энэ чинь юу вэ?! Бүр сэтгэл хөдөлчихлөө, энийг чинь өмсөөд л хамт явчихъя...
Лида: ..дангаар нь биш л гэж найдъя, гэхдээ чи ч магадгүй шүү!
Полина: Алексей.. төрсөн өдрийн мэнд хүргье..
Иванов: Тийм ээ, баярлаллаа...
Полина: Энэ чамд хэрэгтэй тэр зүйл гэж бодож байна.
Лида: Тархи уу? Хэмжээ нь ойролцоо л юм.
Полина: Энэ ханцуйны товч... Антоны чамд өгсөн цамцнууд бараг бүгд товчгүй байгаа...
Иванов: Аанн..тэгээд л...
Полина: ..тийм ээ...
Антон: Өө ашгүй нэг юм, цамц өмсөх заавар нь уншчихаа юу?...
Полина: ..Антон..
Антон: Тоглосон юмаа тоглосон юм...баяр хүргье... алив гараа..
Иванов: ..баярлаллаа...бэлэг!
Антон: Бэлэн үү, чи хэд хүрч байгаа билээ?
Иванов: Дөчин тав...
Антон: Чиний өрөөс дөчин таван мянгыг хасчихъя. Төрсөн өдрийн мэнд!
Иванов: Нхн... хэрвээ тавь хүрчихвэл, энэ бүх байрны зээлээ төлчих л юм байна.
Иванов: За хөвгүүд ээ, аавдаа юу бэлдсэн бэ? Эсвэл урьдынхаараа л уу.. бусад нь бүгд л өгчихлөө... нн?
Даня: Төрсөн өдрийн мэнд хүргье ааваа...
Ваня: Тийм ээ ааваа төрсөн өдрийн мэнд хүргье... бид хоёр зохион бичлэгээ хийж байна, тэгээд л баяр хүргэх гэсэн юм.
Даня: Нхн...
Иванов: Хэзээ дуусах юм бэ, зургаа, долоон жилийн дараа юу? Анхны цалингаараа юу? Ядаж төрсөн өдрөөрөө хошигнож болно биз дээ...юун зохион бичлэг юм бэ? “Миний аав”. Сайхан л сэдэв байна. Анн Антон уу, сонирхол алга...харин чи миний тухай юу бичсэн.
Даня: Наана чинь...
Иванов: Гайхалтай..ийм л хөвгүүд хүмүүжүүлж.. Антон!..
Даня: Ааваа сонс л доо..
Ваня: ..гэхдээ ааваа зүгээр л төрсөн аавынхаа тухай бичих байсан юм. Харин би таныг сайн мэдэхгүй. Мэддэг зүйлээ л бичвэл, бичээгүй байсан нь л дээр байх!
Иванов: “Таньдаг ах” гэдэг юм бичвэл надад уншуулаарай за юу?
Даня: Аав аа...
Ваня: ..аав аа..
Хоёр Ивановынхон
Өвөө: Лёха үмхдэггүй ээ.. өнөөдөр бороо орох юмуу үгүй юу? Чиний насан дээр, яс чинь ямар ч цаг уурын албанаас л сайн мэдэх ёстой...
Иванов: Ааваа надад үнэхээр тоглохтой манатай байна. Дөнгөж сая надаас хүүхдүүд маань татгалзчихлаа!
Өвөө: Тэр чинь манай удмын л.. надад ч гэсэн бэлэг шиг хүү байгаагүй л юм! Ингэхэд бэлэг гэснээс.. май, байраа өөрөө сонго, хоёр өрөө юу, гурван өрөө юу?
Иванов: Наадах чинь юу юм бэ, сугалаа юу?
Өвөө: Тийм ээ...
Иванов: Тэгээд хожчихсон юм уу?
Өвөө: Цагийн дараа л хожино.
Иванов: Тэгвэл хоёуланг нь л өгчих арай найдвартай...
Өвөө: Хоёр байр чамд арай ихдэхгүй юу? Май, баяр хүргье хүү минь...
Иванов: Хөөе ааваа...
Катя: Виктор Алексеевич...
Өвөө: Хичнээн хэлэх гэсэн юм бэ, чиний хувьд зүгээр л Алексеевич...
Катя: Энэ юу юм бэ?
Өвөө: Чамд байр л бэлэглэж байна.
Катя: Хожчихсон юм уу?
Өвөө: Хагас цагийн дараа л хожино.
Катя: Тэгвэл байр хожихоороо л, таныг Алексеевич гэж дуудаж байя...
Иванов: Тийм ээ мөн зохион бичлэг уншив аа?! Данилийн багынх нь цүнхийг шалгахаас миний оронд Гераг зурчихсан ч юм билүү?
Полина: Алексей ингэж хүндрүүлэх хэрэггүй дээ...
Лида: Хүмүүс юу гэж байгааг харж байна уу, нэрээ л, одоо бүр залхаж эхэллээ..
Антон: Лёша хэрвээ чамд хөгшрөхөөр чинь хэн ч аяга ус авчирч өгөхгүй гэж зовоод байвал манай хоёрын нэгийг л авчих...
Полина: Хэнийг ч битгий сонс, өнөөдөр чиний өдөр!
Өвөө: Тийм ээ...
Лида: ..тийм шүү чиний төлөө...
Рома: Антоша...
Антон: Рома..
Рома: Анд минь...
Антон: Сайн уу... чамайг гэж бодсонгүй..
Рома: Чамайг харж байгаадаа баяртай байна. Чи ч сүрхий л томорч, байшин чинь..өөрөө ч гэсэн! Явцгаая... би ямар чамайг байшинд чинь урилтай нь биш! Явъя аа явцгаая... Антон!
Рома: Надад хундаганы үг байна. Бид нар бүгд л ерөөд оны сорилтоор дамжсан нэг үеийн хүмүүс. Амаргүй ч үе байж... би радиатор дээр хавчны зууш гэсгээж байснаа ч санаж байна.
Иван: Рома.. бид хоёр хаана ч тааралдаж байгаагүй юу?
Рома: Тийм байж магадгүй ээ. Гэхдээ чи лав надад өртэй биш... яагаад гэвэл би тийм хүмүүсийнхээ царайг бүгдий нь санаж байна. Бид нар зөвхөн сорилт даваагүй, бас хүчтэй болсон. Гэхдээ би энэ чиглэлд хамгийн амжилт олсон хүний төлөө тулгамаар байна. Антоша чиний төлөө!
Антон: Баярлаллаа...
Рома: Антоны төлөө!
Иванов: Гайхалтай төрсөн өдөр...
Ваня хоолой: Өвөө та эвшээхгүй байж болох уу? Бид нар уг нь Лёша аавд зориулсан мэндчилгээ хийх гэж байна.
Өвөө: Та нар чинь бичлэг эхлэхээр Данилааг дохио өгнө гэсэн биз дээ?
Даня: Би дөнгөж сая дохио өгсөн.
Өвөө: Тийм үү, би хараагүй.
Даня: Та эвшээчихсэн.
Ваня: Өвөө гуйя, дахиад нэг, зүгээр л Лёша аавд зориулаад ганц хоёр аятайхан үг хэлчих тэгээд л болоо.
Өвөө: Тэгье ээ...
Ваня: Тэг... Өөвөө гуйж байна, гурав болох гэж байна. Бас аавын найзууд дээр очих ёстой.
Өвөө: Хэд ээ?! Чөтгөр ав гэж, би чинь сугалаагаа өнгөрөөчихөж, удирдлага хаана байна?
Өвөө: Одоохон харцгаая... би бүгдий нь биччихсэн.
Ваня: Тэгэхээр өвөө эхнийх нь юу ч хожоогүй байна. Харин хоёрдох нь.. хоёрдох нь тавин мянгыг. За за явж бичлэгээ хийцгээе...
Өвөө: Юуны чинь бичлэг! Би тавин мянгыг хаячихаж. Ийм сугалааг яаж Катькад өгчихдөг юм бэ?
Ваня: Өвөө...
Даня: ..өвөө!?
Өвөө: Яаж?!
Катя: Өнөөдөр чинь төрсөн өдөр нь, харин надад бэлэг байгаагүй. Тэгээд л таны сугалааг өгчихсөн.
Өвөө: Тавин мянга.. Антон хүртэл энэнээс бага юм бэлэглэсэн.
Катя: Хэрвээ мэдсэн бол би тавин мянган удаа дахиж бодох л байсан.
Өвөө: Хэрвээ би мэдсэн бол ерөөсөө бодох ч үгүй байсан! Тэгэхээр ийм байна, сугалаагаа буцааж ав, хожлоо хувааж авъя! Барьчих уу?
Катя: Нхн...
Полина: Чи үнэхээр энийг бэлэглэсэн юм уу?
Лида: Тийм ээ...
Полина: Би энийг наргиан л гэж бодсон.
Лида: Мянган рубль, юун наргиан байх юм бэ?!
Полина: Лидочка би хөндлөнгөөс оролцмооргүй байна. Гэхдээ хүний төрсөн өдрөөр ийм юм бэлэглэх буруу гэж бодож байна. Ийм жижигхэн юмнаас болж л хүмүүс холддог.
Лида: Жижиг юмаа, тэрнийг арван мянган долларын зээл авч шатааснаас хойш бид нарт энэ ч тансаглал л..
Полина: Би энийг муу байна гэж хэлээгүй. Зүгээр л бага гэж байна. Эрээ цээргүй гэж битгий бодоорой. Алексейд унтахдаа гэнэтийн бэлэг барьж болно гэж бодож байна.
Лида: Наадхыгаа бол надгүйгээр л болж үз!? Өөрөөр хэлбэл би наадханд чинь оролцохгүй ээ... шуудхан хэлчихье үгүй! ..тэгээд ч...
Рома: Өчнөөн ном.. би үргэлж энүүгээр чинь бахархдаг байсан...
Антон: ..миний их ном уншдгийг. Чи энийг хэлэх гэж ирээгүй биз дээ Рома. Чамд мөнгө л хэрэгтэй тийм биз дээ?
Рома: Чамд бол мөнгө биш л дээ..
Антон: Ннн...
Рома: Бүгдий нь тооцоолчихсон. Найдвартай ажил. Ашиг нь хоёр зуун тавин хувь. Юу гэхээр Германаас ирсэн машинууд, бараг л бүтэн. Харин дараа нь..
Антон: ..дараа нь чиний шалгарсан хуучин схемээр нэгэнтэй нь тохиролцож, хоёрдохтой нь хуваалцаад, гуравдахы нь хулхидна. Би хэддэх нь вэ?
Рома: Антоша Библид хүртэл “дотны нэгэндээ муу юм битгий сана” гэсэн байдаг.
Антон: Библид бичснээр хэрвээ чи библи уншаагүй бол битгий ишлэл зохио.. Рома чи битгий гомдоорой. Гэхдээ би чамд мөнгө өгөхгүй. Эсвэл гомд, тэртэй тэргүй өгөхгүй.
Рома: Антоха...
Антон: ..нн...
Рома: ..түргэдэхээ больцгооё тэгэх үү, бүгдий нь тайван ярилцацгаая...
Иванов: ..сонирхолтой л юм та нар чинь хаашаа орчихвоо? Удахүй миний төрсөн өдөр дууслаа, би олигтойхон хүнтэй ч тулгасангүй..
Антон: Заавал тулгацгаанаа, Роман Александровичийг гаргаж өгчихөөд л тулгацгаая, явах нь ч болчихлоо...
Иванов: ..яаж дээ...
Рома: ..тийм л дээ.. Антон Павлович...
Иванов: За... тус болсонд их баярлаллаа. Би өртэй үлдэхгүй гэдгээ амлая..
Антон: Дахиад хандаарай гэдэг байхаа, дараагийн удаа ч гэсэн тус болно.
Иванов: Тэгээд?
Рома: За за Лёха... төрсөн өдрийн мэнд.. аян зам чинь өлзийтэй байх болтугай гэдэг байхаа...
Иванов: Тийм дээ... өлзийтэй бай.. өлзийтэй...
Иванов: Амаржий гайгүй юу?
Рома: Гайгүй ээ..
Иванов: Жолоо нь жаахан тиймхэн л юм...Гэхдээ зүгээрээ би дараа нь бүрчихнэ..Лидкагийн нүдний өнгөөр...
Рома: Бүгд байна шүү... за..машинаа тэмдэглэчих үү? Сайн яваад хүрээрэй..
Иванов: Үгүй дээ би одоо жолоо барина.
Рома: Тэгвэл барихгүйгээрээ би л тэмдэглэхээс... За.. аян зам чинь өлзийтэй байх болтугай гэдэг байхаа...
Иванов: Баярлаллаа...
Рома: Амжилт хүсье...
Иванов: Муу...новш!
Милана: Ийм бэлэг Лёшад яг таалагдна гэж бодож байна.
Лида: Та нар чинь галзуураа юу? Би ийм юм өмсөхгүй ээ...
Милана: Энэ чинь ердөө л бүжингийн хувцас.
Лида: Нхн.. нэг л нүцгэн л туулай байна.
Полина: Лидочка эр эмийн харьцаанд заримдаа ямар нэгэн шинэ юм өмсөх ч хэрэгтэй.
Лида: Лёшагийн шинэ юм бол сар мартсан хуучин юм нь л байх.. тэгэхээр бүр бодохын ч хэрэггүй.
Милана: Чи дэмий л ингэлээ.. намайг өмсөхөд Гамлетад их л таалагдсан.
Лида: Гамлетад чиний дуулах ч таалагддаг. Харин надад бол ерөөсөө таалагдахгүй байна.
Залуу: Сайн байна уу...
Эм: ..байна уу...
Залуу: Шалгуулах гэсэн юм.
Эм: ..бололгүй яахав.. баяр хүргье, гурван мянга...
Залуу: Тийм үү...
Өвөө: Залуу нэг санал байна. Сугалаагаа надад зарчих, дөрвөн мянгыг өгье...
Залуу: Та гурван мянгын юмыг дөрвөөр авч яах гээд байгаа юм бэ?
Өвөө: Чамд ямар хамаатай юм бэ, чамд ашигтай биз дээ? Гурван мянгыг эхнэртээ өгөөд л мянгы нь нуучих. Эсвэл эсрэгээрээ гурван мянгы нь хадгалаад л мянгы нь эхнэртээ нн?! Баярлаллаа хүү минь...
Өвөө: Тэгэхээр энэ тасалбарыг тэрэнтэй сольчих, бүгд сэтгэл хангалуун үлдэнэ. Лёха ч хожилтой, бид хоёр ч гэсэн.
Катя: Арай ахиухан хожилтой байж болсонгүй юу?
Өвөө: Арван мянгыг хожсон нэг нөхөр байсан л даа. Гэхдээ дөрвөн мянгаар өөрийнхийгөө өгөхгүй л болов уу?
Гера хоолой: Бичээд эхэлчихсэн үү?
Даня: ..нхн...
Ваня:...тийм ээ бичиж байгаа..
Гера: Тэгье ээ... эхэллээ. Лёхинский.. юу гэхээр чи бол, нөгөө жинхэнэ.. эр хүн. Нөгөө шудрага, юу билээ зовлонд орхихгүй. Юу гэхээр, анд найз.. анд, найз..
Ваня: Гера ахаа та саяхан л зүгээр ярьж байсан. Одоо хоёр үг ч холбоод хэлчихэж чадахгүй.
Гера: Хоёр үг холбож чадахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?! Та хоёр өөрөө л хараалын үг болохгүй гэсэн биз дээ? Мөн хэлэв ээ.. бичиж байгаа юу?
Ваня: Бичиж байна.
Гера: Эхэлцгээе... Лихинский юу гэхээр хэрвээ тэр новшнууд чамд баяр хүргэхгүй бол...
Даня: ..энэ бол сүйрэл..
Гера: ..бүгдий нь дараа нь.. чи ойлгосон биз дээ?!
Иванов: Хөөе чи алив зогс.. би саналаа. Чи надад ерэн долоо онд нэг машин зарж байсан.
Рома: Тэгээд юу гэж? Би чамд угсрах гарын авлагын л мартчихаа биз..
Иванов: Энийг хардаа, бас доромжилж байна! Би тэр машинд чинь хамаг ногооноо л өгсөн. Уг нь Германаас сэлбэг зөөх гэж байсан юм. Тэгсэн бол бүх юм өөр байх байсан.
Рома: Чи харин ч баярлаллаа гэж хэл! Тэгэхэд би чамд бүтэн машинан сэлбэг л өгсөн байна! Хаашаа ч явах хэрэггүй ч байж!
Иванов: Чи ч новш юм даа! Хэрвээ чи Антоны найз байгаагүй бол би чамайг энд... яасан бэ, алив!?
Рома: Анд минь юу гээч, чиний зөв юм байна. Энд Антошаг хутгахаа больцгооё тэгэх үү? Яахав намайг уучлаарай, ерээд он, хялбар мөнгө олчих гээд л.. би хохирлоо барагдуулахад бэлэн байна. Мянган евро болно биз дээ?
Иванов: Магадгүй л юм... дахиад салаад уначихгүй л бол!?
Рома: Баярлаллаа Серёжа, чи ч сайн л хүн юм! .. Би түрийвчээ Антошийнд үлдээчихсэн бололтой. Би одоохон хүрээд ирье...
Иванов: Ирэлгүй яахав дээ энд өөр гарц байхгүй.
Лида: Лёша наашаа хүрээд ир...
Иванов: Гриша наашаа хүрээд ир... нааш ир энд зогсоод хэнийг ч битгий оруулж, хэнийг ч битгий гаргаарай.
Гриша: Нхн....
Гамлет: Эрхэм Алексейжан. Байзаарай...
Гамлет: Энэ гайхамшигтай өдөр чамд хамгийн сайн... байзаарай, барьж бай одоохон.
Даня: Оройтоогүй дээрээ өөр бэлэг бодож олох уу?
Иванов: Болчихлоо, ширээнд суухад бэлэн..
Лида: Хэрвээ гараашд тэмдэглэх гэж байгаа бол бэлэн л байна. Чи ядаж өмдөө соль л доо. Мануухай шиг л явах юм.
Иванов: Мануухай.. ийм л төрсөн өдөр байж! Одоо хэн нэг нь миний нармай руу дэлсэх л үлдлээ...
Лида: Чи ядаж ганц орой хүн шиг яв л даа... ямар ч гэсэн баярын өдөр.
Иванов: Хэний? Нээрээ минийх л дээ..
Лида: За..
Катя: ..баярын ширээ болчихлоо доошоо очиж болно.
Лида: Нхн...
Иванов: Ядаж ганц ч гэсэн хүн өнөөдөр миний төрсөн өдрийг мэдэж байна.
Лида: Антонд ороод хэл...
Иванов: Тэгэлгүй яахав... Антонгүй яаж болохов дээ! Өөрөөр хэлбэл сайн үг хэлүүлэх хүн багадна..
Лида: Катя..
Катя: ..нн...
Лида: Угаалга руу шидчих, эсвэл шатаачих, өөрөө л мэд...
Катя: Лида.. явцгаая...
Өвөө: Энд тэгээд тавин мянгын цаас хаана байна?
Антон: Чи чинь ямар өөдгүй амьтан бэ?!
Рома: Яагаад өөдгүй гэж? Би бол гүйцэтгэгч.. гагнах санаа чинийх л байсан. Тэр эргүү бараг чиний хамаатан гэдгийг би яаж мэдэхэв дээ?! Хуурагдаад л авчихсан. Чиний юу хэлэх гэж байгааг би мэдэж байна. Би л ялзарсан, адгуус, адгийн новш... бас миний нэр хүнд бол ямар ч хэрэггүй. Харин одоо чиний нэр хүнд зуун мянган еврогийн үнэтэй. Тэгээд хурдан л шийдээрэй, Алексейд тэрний амьдралыг сүйтгэсэн өөдгүй новш нь би юу, эсвэл хоёулаа юу гэдгийг хэлье...
Иванов: Өө уулзаагүй удсан байна шүү, бараг л мянган жил...
Рома: Лёша чи яг цагаа олж ирлээ. Дахиад нэг тогтоочихъё эрчүүдээ, надад Антошагийн төлөө тулгах дахиад нэг хундаганы үг байна.
Иванов: Би яагаад ч юм гайхахгүй байна.
Рома: Антон Павлович таны гайхамшигтай нэр хүндийн төлөө тулгамаар байна.
Иванов: Гайхалтай хундаганы үг.. дахиад нэмчихмээр л байна гэхдээ дуусчихаж...
Антон: Ямар ч асуудал алга конъяк аваад ирье..
Иванов: Одоохон...
Антон: Хэрэггүй ээ.. хаашаа ч явах хэрэггүй. Май Лёша энийг ав.. хорин жилийн өмнө чи машин авсан. Тэр миний схем байсан юм.
Иванов: Чиний юу?
Антон: Тийм ээ... яахав залуу байхад хямдхан мөнгөний араас хөөцөлдөөд л, харин анх удаа шатахдаа л ухаарсан.
Иванов: Яахав ерөнхийдөө болж л байна..
Антон: Намайг уучлаарай анд минь...
Иванов: Зүгээр дээ би ч ойлгож байна. Ерээд онд, би ч гэсэн ганц хоёр удаа засаагүй бодонгийн мах, засчихсан гээд л гүйлгэчихсэн...
Рома: Та хоёр ч бүр нийлэхнээ, дээр нь бүр тэврэлдчих л дээ.. за яахав чи энэнийг аргалчихлаа. Полинад юу гэж хэлэхэв, хүүхдүүддээ, миний аав залилан мэхлэгч гэдэг зохион бичлэг бичиж байгаа ч гэж сонссон. Эсвэл бүр ч долоо дор, энэний тухай л бичнэ...
Иванов: Тайван, тайван, тайван... элдвийн новшнууд л Ивановынхныг дарамлтлах нь дутаж гэнэ! Эндээс хурдан зайл! Чамайг дутуу ороолгож байж..
Иванов: Сэтгэл хөдөлсөн шүү, хөдөлсөн, хөдөлсөн анд минь!
Антон: ..алив...
Катя: Би ч гэсэн хаанаас ч олсонгүй. Тавин мянга маань одоо өнгөрсөөн!
Өвөө: Зоволтгүй дээ одоохон мэдээдэхье... хүү минь сугалаа чинь юу хожсныг мэдэх цаг боллоо. Сугалаа чинь хаана байна? Яваад шалгуулчихаад ирье...
Иванов: Жийнсний хармаанд л...
Өвөө: Тэгээд жийнс чинь хаана байна?
Иванов: Жийнс хаана байна?
Өвөө: Ийм л хүү заяаж дээ! Хүн тавин мянгыг өгч байхад.. харин тэр..угаагаад л..бүр нэг..
Иван: Тэгэхээр юу гэдэг билээ тавдах, зургаадах хундагын хооронд..зургаадахаа хундгалчихъя...
Антон: Эсвэл ром хийцгээх үү?
Иван: Үгүй дээ би өнөөдөр ром уусан. Дөчин таван жилийн өмнөхийг...
Ваня: Анд минь...
Даня: Юу?
Ваня: Бичлэгээ тавих хэрэгтэй, юу л болбол болог!
Даня хоолой: Аав аа...
Иванов: Анн...
Антон: ..Анн...
Даня: Үгүй ээ, Лёша аавд... ерөнхийдөө бид хоёр таны тухай зохион бичлэг хийгээгүй дээ уучлал гуйх гэсэн юм. Яагаад гэвэл бид хоёр...
Ваня: ..зүгээр л та бол зүгээр нэг зохион бичлэгээс илүү, харин бүтэн кино бол хийлгэх эрхтэй..
Даня: ..тийм ээ... ингээд бүгд дэлгэц рүү анхаарна уу!
Гамлет: Алексейжан!
Гера: Лёхинский...
Милана: Алексей хонгор минь...
Гамлет: Алексейжан! Энэ гайхамшигтай өдөр..
Вадим: ..чамд аз жаргал хүсье...
Гера: Гол нь эрүүл мэнд..
Катя: Байшингаа босгоорой тэгээд..
Залуу: ..бас авгайгийнхаа...
Гамлет: ..үгэнд орж байгаарай!
Залуу1: Хүүхдүүд нь сайн сурах болтугай..
Гамлет: ..үргэлж сайхан, бусдад хүндэтгэлтэй, товчхон хэлэхэд...
Гриша: ..хүмүүс үргэлж дурсаж байг...
Цагдаа: Хүмүүсийн хайрыг татаж байгаарай..
Вадим: Хүмүүс чамайг хайрлаж яваг!
Гамлет: Нэг үгээр хэлбэл сайхан эр хүн. Бас хамгийн гол нь...
Эр: Алексей манай яруу алдарт хэлтсийн нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье. Танай хөвгүүдийн ярьж байгаагаар чи сайн хүн юм байна. Чи их азтай эцэг хүн шиг санагдлаа. Хүүхдүүд чинь ч ялгаагүй.
Бичиг: Төрсөн өдрийн мэнд хүргье ааваа!
Лида: Энэ чинь нөгөө... би таньж байна...
Иванов: ..үгүй байлгүй дээ..
Лида: ..би шууд л таньсан...
Иванов: ..энэ чинь миний хамгийн хайртай Половцев өөрөө байна. Гэхдээ намайг яаж мэддэг юм бэ?
Ваня: Бид нар Тайландад нэг зочид буудалд байсан юм. Тэгэхээд л танилцсан юм...
Иванов: Чи сая харав уу?...
Даня: Төрсөн өдрийн мэнд хүргье ааваа...
Ваня: ..төрсөн өдрийн мэнд хүргье ааваа...
Иванов: Хүүхдүүд минь ийм юм бас байдаг аа!? Антоха... энэ товчнууд ч гэсэн Полина, ааваа..
Өвөө: Хүү минь...
Иванов: ..энэ оймс бол хамгийн шилдэг оймс..
Лида: ..болно доо... оймс, оймс л гээд байх юм. Хамгийн гол бэлэг маань арай болоогүй байгаа...
Иванов: Лида чи удах уу?
Лида: Одоохоон... цаашаа харж байгаарай харж болохгүй шүү... одоо хамгийн гол бэлэг гарч ирнэ... Бэлэн үү?
Иванов: Бэлээн... энэ бол жинхэнэ гэнэтийн бэлэг Лидка... хэлэх ч үг алга! Өө..энэ нөгөө одоо л хэлэх үг алга!
Лида: Хүлээж байгаарай...
Иванов: Хорин жил бандааш, оймс л байсан. Гэтэл энэ удаа..ийм!
Лида: Чамд таалагдсан уу?
Иванов: Тэгэлгүй дээ... надад бүр Половцев баяр хүргэсэн! Бас энэ туулай бол бүр ч...
..........................
Серёжа залуу урд нь гарч байсан өмч хураах гэдэг цагдаа
№17
Лида: Тэгснээс наанаа эмч шиг тавиур тавчихаач! Унтдаг газраа идээд л..
Иванов: Яачихаа вэ?
Лида: Юу гээч, эхэм дээдсээ чи наадхаа гурван өдөр өмсөж байна.
Иванов: Байгаагаа л өмсөж байна.
Лида: Яасан ч хамаагүй л гэж бодоо юу? Тайл л даа битгий гутамшиг бол?!
Иванов: Одоо бас яасан бэ? Бас л болохгүй юу?
Лида: Чи чинь галзуураа юу, ийм хувцастай яваад л, бас нэг Тарзан! Сүүгээ аяганд хийж уу!
Иванов: Бүр залхчихлаа, ганц сар болчихоод л их соёлтой болчихоо юу? Урд нь бүх юм болоод л байсан.
Лида: Чамд л болдог байсан. Нүхэнд амьдраад дасчихсан. Дэг журамд суралцах хэрэгтэй.
Иванов: Тэгвэл би та нарын дэг журамд суралцмааргүй байна. Энгийн хүн шиг амьдармаар байна ойлгосон уу?
Полина: Манай хоёр хэрэлдээд байх шиг байна...
Антон: Эсвэл Малаховын ээлжит шоуг л шүүмжилж байгаа...
Полина: Энэ удаа арай л ноцтой маргачсан юм шиг байна...
Антон: Нн.. энэ хүрэн өнгөтэй, их өвөрмөц байгаа биз?
Хоёр Ивановынхон
Даня: Ваня чи ямар эрт босчихоо вэ?
Ваня: Би унтаагүй ээ анд минь... энэ гүүрийг яагаад ч эзлэж чадахгүй байна.
Даня: Тийм шүү, тоглоомноос болж шөнө унтахгүй байх бол өвчин!
Ваня: Нхн, ялахад бэлэн байж унтах л өвчин... новш гэж үхүүлдэггүй эликсир дуусаж байна.
Даня: Чи өглөөнийхөө цайг уух юмуу?
Ваня: Юу?
Даня: Эсвэл үхүүлдэггүй эликсир чинь илүү илчлэгтэй юу?
Ваня: Тийм ээ, муу новшиг устгачихлаа! Устгачихлаа...
Даня: Тэгээд явцгаах уу?...
Ваня: ..анд минь, анд минь надад далавч өгчихлөө! Би одоо нисэж чадна.
Даня: Тэгвэл нисээд цайгаа ууцгаая...
Ваня: Данёк чи ойлгохгүй байна, одоохон Даня үзээдэхье.. энэ яагаад нисэхгүй байна аа? Яаж нисэх юм бэ?...
Даня: ..за за холдож бай би чамд туслая...
Ваня: Намайг нисгэчихнэ биз дээ?
Даня: Тэгнээ, сүрхий царайлаад л байсан..
Ваня: ..нисгээдэх Данёк..алив анд минь..
Даня: ..ойлгосонгүй, яагаад нисэхгүй байнаа?
Ваня: За за яахав дараа нь учрыг олцгооё...
Даня: Үгүй дээ, байзаарай одоохон. Нисэх ёстой биз дээ?
Ваня: Тийм ээ нисэх ёстой.
Өвөө: Катюх өмдөө угаалганд өгчихмөөр байна.
Катя: Тэгье ээ хаана байна?
Өвөө: Энийг л...
Катя: Виктор Алексеевич та...
Өвөө: Харин чи хармаанд нь юм байна уу шалгаарай..
Катя: Нэг үсний зүүлт байна...
Өвөө: Олсон юм чинь чинийх л гэсэн үг... чамд өгч байгаа юм аа тэнэгхэн минь, чамд... үдэш бутанд дундуур алхацгаах уу? Би гайхалтай газар үзүүлье...
Лида хоолой: ..надад л өгчих бүгдий нь оёод өгье нхн.. та нар чинь өнөөдөр яачихаа вэ, эцэг нь ч, хүү нь ч ялгаагүй, Малибугийн аврагчдаа, та наанаа...
Өвөө: ...юунаас нь ичих юм бэ, бүгд манайхан л байна. За за явж ууранд суулаа.. орой аятайхан байх хэрэгтэй...
Лида: Цамцаа солимооргүй байна уу?
Өвөө: Яах гэж өмсөөд гурав л хонож байна.
Катя: Орхичихоо би угаачихъя...
Лида: Надад үйлчлэгч хэрэггүй ээ, би өөрөө энэ хэнэггүй нөхдүүдэд хорин жил үйлчилж байна.
Катя: Тэгвэл бид хоёр мэргэжил нэгтэй л юм байна. Хоёулаа Ивановынхны гэрийн ажилчид...
Лида: Чиний Иванов бол манайх шиг уурыг чинь барахгүй л дээ.. азаар яваад өгсөн. Килкнээс болж гэдэс нь өвддөгөө л санаа биз?!
Катя: Алексей явчихсан юм уу?
Лида: Ямар анх удаа биш дээ, одоо найз нартайгаа навс уучихаад л дараа нь муужгай шиг л бараг долоох нь холгүй болно биз...
Катя: Харин надтай бол эрчүүд эсрэгээрээ эхлээд эрхэлчихээд л дараа нь яваад өгдөг.
Лида: Чи чинь ганцаараа юм уу?
Катя: Одоо хаанаасаа гайгүй хүн олдохов дээ?
Лида: Энэ ч бодох л хэрэгтэй...
Катя: Санаа зовох хэрэггүй дээ..
Лида: Ингэхэд нэг хүн байгаа!...
Полина: ..Катя би цагийн өмнө цагаан хэрэглэл сольчихоорой гэж хэлсэн.
Катя: Анн би...
Лида: Полина уучлаарай энэ би л Катяг өөрийнхөө асуудлаар уячихлаа.
Катя: Тийм ээ, Алексейг дахиад ирэхгүй л байх гээд Лида зовоод байна. “Хэзээ ч ирэхгүй” гэж байхыг нь сонссон. Бүр цагаан хэрэглэлээ ч мартчихаж...
Полина: Яагаад явчихсан гэж? Чи хэлэхгүй яасан юм бэ?
Лида: Зүгээр л энэ бүхэн нэг л хурдан болчихлоо..одоо болтол сайн мэдэхгүй л байна.
Полина: Лидочка зөвхөн битгий хямраарай би одоохон цохицуулаадахъя...
Катя: Тусласанд баярлаллаа.
Лида: Асуудал алга, гэхдээ миний санаа зовсон гэж дэмий л хэлсэн юм.
Катя: Баталгаатай байх гээд л, Полинагийн сэтгэл ийм юманд их хөдлөдөг.
Лида: Наадах чинь л харин айлгачихлаа, аягүй бол сэтгэл зүйч дээрээ аваачих гээд салахгүй...
Катя: Ингэхэд ямар хүн юм бэ?
Иванов: Иргэд гэмт хэрэгтнүүд ээ нэг нэгээрээ гарцгаа, та нар бүслэгдсэн.
Залуу: Чи чинь тэнэг юм уу?
Гера: За сайн уу олигарх... юу байна, өөрөө ямар байна?
Иванов: Яахав загнуулаад л...
Залуу1: Яаж энд ирээ вэ?
Иванов: Бүр залхчихлаа.. хуучны сайхан үе шигээ баймаар байна. Эрх чөлөөний амт.. гэдэг чинь энэ...
Гера: Юу гээч хамаагүй балгачихав.. чамайг суллагдана ч гэж бодоогүй!
Иванов: Боль доо, би чинь, хоосон ханцуйтай ирээгүй... жийн!
Залуу: Хүсэл биелүүлдэг үү?
Иванов: Бид нарын уу? Тийм ээ..
Залуу: Лёхинский...
Гера: ...сүрэгтэйгээ нийлсний мэнд!
Залуу1: Аливээ суу...
Полина: Антош..
Антон: Нн...
Полина: Алексей гэрээсээ явчихаж!
Антон: Үгүй байлгүй дээ.. энийг чинь тэмдэглэх хэрэгтэй! Оргилуун дарсаар, эсвэл салют буудуулъя, салюттай ч ирсэн...
Полина: ..тоглохоо боль л доо, бүр ирэхээргүй явчихаж!
Антон: Полина тайван боль л доо, ийм сайхан мэдээнүүдийг нэг дор хэлж болохгүй. Миний зүрх ч салгалчихлаа. Харин өвөө эндээ л байгаа юу?
Өвөө: Антончик.. дэмий суухаа боль, явцгаая миний нурууг цохьж өгөөрэй, явъяаа явцгаая...
Антон: Тийм ээ... бүх зүйл шууд сайн байх боломжгүй.
Полина: Гуйя чи тэрнийг буцааж авчрах ёстой.
Антон: Полина тэрнийг буцааж авчирч яах юм бэ, сонголтоо хийсэн бол сүрэгтэйгээ л нийлэг.. нн?
Полина: За яахав... би урлан руугаа явлаа...
Антон: Полина наад нэг, “би урлан руугаа”, энэ чинь юу гэсэн үг юм бэ? Яагаад дахиад л эхлэчихвээ? Юу болчихоо вэ?
Полина: Юу ч биш...бүх юм хэвийн.
Антон: Яахав яваа, гомдвол гомд тэр ваараа хий, би оросоор хэлсэн, би араас нь явахгүй.
Антон: Сайн байна уу эрчүүд ээ!
Гера: ..хөөх хэн хүрээд ирэв ээ..
Залуу: ..тийм ээ...
Антон: Лёша бос гэртээ харьцгаая, би чамтай амьдрах боломжгүй гэж бодсон, чамгүй амьдрал боломжгүй юм байна. Явцгаая..
Иванов: Сонсов уу, надгүй амьдарцгааж болохгүй байна гэнээ! Одоо өнгөрсөөн би явж чадахгүй...
Антон: Чадахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Иванов: Яах юу байхав дээ.. хувцсаа авах хэрэгтэй, миний нэр хүндийн асуудал болчихоод байна.
Гера: Хорин нэг..
Залуу хоолой: ..ингэх гээд л байсан юм...
Гера: Майкаа тайл... яахав нэр хүндээ үлдээж болно, ямар хүнийг гэрлүү нь нүцгэн явуулалтай нь биш дээ!
Залуу: Хамаатныхаа хувцсыг авч өгөхгүй юм уу? хямдхан.. ердөө л хайрцаг портвейн...
Антон: Хайрцаг портвейн үү?!
Иванов: Ердөө л...
Антон: Хайрцаг портвейнээр энэ гараашийг та нарт хамт авахад ч хангалттай!
Залуу1: Хөөх энэ ч үг шүү!
Гера: Яахав авмааргүй байвал эрхэм минь суу л даа, эсвэл хожоод ав!
Залуу: Тийм ээ, тэгээд хоёулаа нүцгэн гэртээ харь!
Антон: Алив... наадхыг чинь болох уу!
Гера: Болно оо...
Антон: Баярлаллаа...
Антон: Яагаад эрүүгээ унагачихваа, бооцоогоо тавьцгаа эрчүүд ээ...
Гера: Хэлснээр чинь л болоё, тэгье ээ...
Серёжа хоолой: Өмд шинэ, гэхдээ хасах хэрэгтэй. Харин хүрэм л төвөгтэй байх, энд ингээд л...
Лида: Өнөө үед ажиллах аюултай л болж! Нохойгоороо туулгаа юу?
Өвөө: Нохой руу нохойгоо туулгах гэж юу гэсэн үг вэ?
Серёжа: Бас энэ...
Лида: Нхн...
Өвөө: Шинэ мөрдөс үү штандартан фюрер..
Серёжа: ..Алексеевич..одоо хангалттай юм биш үү!
Өвөө: Зүгээрээ хоолны сав минь, сонин юу байна яриад бай...
Серёжа: Юу байхав дээ, угаалгын машин зээлээр авсан.
Өвөө: Зээлээр үү? Эсвэл зээл авсан нэгнээс нь өр гээд хураачихсан уу?
Лида: Энд дөчөөд минут болох байх, би оёж байя, харин чи цай ууж бай..
Серёжа: нхн..
Лида: Катя! .. Катерина...
Өвөө: Энэ чинь... чи чинь.. зүгээр л гайхалтай харагдаж байна.
Лида: Катя би ажилтай болчихлоо чи.. Серёжаг цайгаар дайлж байгаарай...
Өвөө: Ямар хүүхэн байна?
Серёжа: Яахав байдаг л хүүхэн байна.
Өвөө: Яахаараа ийм, сэтгэл ч гүй, мэдрэмж ч байхгүй..
Серёжа: Өөрөө мөн тийм байх даа!?...
Лида: Тэгээд ямар байна?
Катя: Би сайн харж амжсангүй ээ...
Лида: Юугий нь харах юм бэ, сайн хүн. Ажилтай, хариуцлагатай... ажил нь найдвартай.
Катя: Би таалагдахгүй бол яахав?
Лида: Чи л таалагд... би одоо та хоёрыг үлдээчихье, цай ууцгаа, яриад суу, хэрвээ тэнэг онигоо яриад эхлэбэл таалагдаж байна гэсэн үг. Чи юу гэж бодоо вэ, хүн бүхэн л дутагдалтай... Серёжа чи сууж бай л даа...
Антон: Арван ес..
Гера: Тийм ээ.. нүцгэлчихлээ шүү! Гутлаа тайл хорин нэг!
Залуу: Үгүй байлгүй дээ... Уг нь олигархууд л ард түмнийг нүцгэлдэг, харин энд ард түмэн олигархуудыг!...
Залуу1: Чи дараа Лёхаг эндээс авахдаа бэлэн мөнгөтэй л ирээрэй.
Гера: Уучлаарай... дажгүй шүү, одоохон..
Антон: Хөлөө хааш нь чихээд байгаа юм бэ, тоглож дуусаагүй байна.
Гера: Ойлгосонгүй...
Антон: Тараа..
Залуу хоолой: Тийм байж!?...
Лида: Чи чинь яасан бэ...
Катя: Чи харж байгаа биз дээ, муми ч энэнээс амьд байх!?
Лида: Тийм ээ яахчихсан амьтан бэ... ямар ч санаачлагагүй..юу ч сонирхохгүй, хүүхэд ч, гэр бүл ч гэхгүй. Би ч бүр санаа зовоод байдаг юм.
Полина: Лидочка бүх юм сайхан болно.. би Антоныг явуулчихсан.
Лида: Хааш нь?
Полина: Алексей руу?!
Лида: Нн тийм ээ бүх юм сайхан болно.
Полина: Тэрнийг бодлоо өөрчлөнө гэдэгт итгэлтэй байна.
Лида: Тийм ээ бодлоо өөрчлөнө гэдэгт би ч гэсэн итгэлтэй байна. Серёжа дээшээ гарцаая өмсөөд үз!
Лида: Муми ч чамаас амьд байх!
Серёжа: Чи чинь намайг хүнтэй танилцуулах гээ юу?
Лида: Чиний амьдралыг л татах гэж байна. Угаалгын машины зээлтэй чамд өөр ийм хүн хаанаас олдох юм бэ? Тэгэхээр..одоо Катька дээр очоод цай уу, болзоонд урь...
Серёжа: Би болзооны тухай бодоогүй байсан. Тэгээд ч банк орох ёстой.
Лида: Хөөх...
Серёжа: Яачихсан байна?
Лида: Оёдлоороо ханзарчихаж.. аливээ тайлаадах би оёод өгье.. хорин минут байгаа биз дээ?
Антон: Гурав, гурав, дөрөв, хорин нэг... уучлаарай эрхэм ноёнтон минь!
Иванов: Чи ч эргэлдүүллээ шүү, чи хаана ингэж тоглож сураа вэ?
Антон: Амьдрал сургасан юм Лёшенка, амьдрал!
Гера: Өршөө бурхан минь.. алив дахиад нэг...
Антон: Хөөх...бурхан минь та нарыг амьдрал юунд ч сургаагүй бололтой. Ажлаа хийгээд тараачих, алив...
Иванов: ..одоо, одоо болноо, бос, явцгаая...
Антон: Байзаарай, байзаарай хүлээж бай, ноёдоо та бүхний гайхалтай тоглолтод баярлаллаа. Энэ миний та нарт барих алга ташилт..
Иванов: ..Антохаа болно оо..
Антон: Тэгэхээр эхлээд, байзаарай хүлээж бай, бүгдийнэ, одоохон...
Гера: Чи машинаар яах юм бэ, яах гэж, задалчихсан ч байгаа...
Антон: Бүгд мэдэж аваг гэж, Антон Иванов гэж хэн болохыг мэдэж аваг..
Иванов: ...тэртэй тэргүй мэднээ, явцгаая алив...
Антон: ..үгүй ээ, одоо мэдэж авцгаа...
Иванов: ..явъяа явцгаая.. боллоо, болсон. .. үлдээчихье! Ивановынхны..өгөөмөр занг..санаж яваарай!
Өвөө: За ямар байна?
Катя: Виктор Алексеевич та сүйт залуу шиг л байна.
Өвөө: Тэгэлгүй дээ... за, явцгаах уу!
Катя: Хаашаа явах гэж? Би таньтай хаашаа ч явах гээгүй байна.
Өвөө: Яаж явах гээгүй гэж, би энэ бүхнийг хэний төлөө өмссөн гэж? За би ч яахав, харин чи яах гэж ингээ вэ?
Катя: Виктор Алексеевич танд ямар хамаатай юм бэ..дахиад цай уух уу?
Серёжа: Татгалзахгүй ээ..
Катя: Кремтэй жигнэмэг идэх үү?
Серёжа: Дуртайяа...
Өвөө: Мөн тэгэх байх даа бас!
Серёжа: Алексеевич та чинь яасан бэ?
Өвөө: Эхлээд сүүлчийн цамцыг маань хураачихаад, одоо хүүхний нь авч явах гээ юу? Тийм дээ чи ч гэсэн, бид хоёрын бүх юмны дараа миний ардуур өөр хүнтэй уулзаад л...
Лида: Та хоёр яасан гэж?
Өвөө: Би тэрэнд... зүүлт ч бэлэглэсэн. Гэтэл энэнд таалагдах гээд гоёчихож..
Катя: Надад таны зүүлт хэрэггүй ээ, зөвхөн энэ толбыг хаах гэж л зүүсэн юм..
Өвөө: Мөн тийм байх даа толбо гэнэ шүү, би та нарын энэ залийг мэднэ..
Серёжа: ..тайван тайван..Алексеевич тайвшир, алив тайвшир л даа. Би танд тангаргалъя, би энд өмдөө хасуулах гэж л ирсэн. Гэтэл гэнэт л ингээд эхлэсэн. Би Катя шиг ийм бүсгүй сонирхдоггүй.
Өвөө: Яасан гэж?
Серёжа: Тэгээд ч надад хөгшдөнө..
Өвөө: ..юу гэнээ?!
Лида: Хөөе.. өвөө..
Өвөө: Чи Катеринаг хөгшин гэж хэлсэн үү?
Лида: ..алив боль л доо..
Катя: ..хамаагүй ээ тэгж л байг...
Лида: ..юу хамаагүй ээ гэж, тэрнийг алуулах гээ юу?...
Полина: ..энд юу болоод байна аа?!...
Лида: ..хөгшин эрэгчин л газраа хамгаалж байна...бурхан минь..
Катя: Уучлаарай...
Серёжа: Ядаж өмд өг л дөө...
Өвөө: Энийгээ ав! Бас дахиад энүүгээр битгий харагдаарай..
Өвөө: Ор ор..
Катя: Виктор Алексеевич.. таны өмд хатчихлаа..
Өвөө: Ийм л байдаг юм. Нэг хатагтайгийн нэр төрийн төлөө, амь насаа ч хайрлаагүй.. хариуд нь зөвхөн хуурай өмд..
Катя: Та зөвхөн хармаагий нь үз л дээ..
Өвөө: Энэ юу юм бэ, чиний зүрх сэтгэлд хүрэх түлхүүр үү?
Катя: Харин таны л байх.. наадах чинь таны Антон Павловичоос нууж хийсэн дарсны газрын түлхүүр, харин дараа нь алга болгочихсон. Би цэвэрлэгээ хийж байгаад олсон юм.
Өвөө: Түлхүүр олсон гэнэ шүү, чи хувь заяагаа л олсон...
Полина: Лидочка гунигласаар л байна уу?
Лида: Нхн... гуниглаад л тэгээд энийг...
Полина: Би чам дээр нэг хүн аваад ирлээ...
Иванов: Буцаад ирлээ..
Полина: Яасан бэ, очоод тэвэрлэ дээ...
Лида: Цай ч уулгахгүй... өнөөдөр өвөөтэй унтаарай..
Иванов: Би мэдэж байгаа...
Полина: Бүх юм сайхан байх үнэхээр сайхан...
Лида: Тийм ээ...
Полина: Залуусаа бид нар хэрэлдэж болохгүй ээ... юун түрүүнд хүүхдүүдээ бодох ёстой.
Иванов: Ингэхэд тэр хоёр хаана байна?
Лида: Мэдэхгүй ээ, би өнөөдөржингөө л хараагүй.
Полина: Би ч гэсэн.
Даня: Аливээ алив алив.. тийм ээ, ингэж, ингэж, ингэж ойлгосон уу...ингэж...
Ваня: Данёк... Данёк чи залхахгүй байна уу? Цаг хэд болж байнаа?
Даня: Одоохон хүлээж бай... юу вэ.. би арван нэгэн цаг тоглочихсон юм уу?
Ваня: Тэгтлээ улайрдаггүй л гээд байсан.
Даня хоолой: Би хэнтэйгээ адилхан юм бэ...
Антон: Аливээ дахиад тараагаадах би чамайг өмдгүй үлдээнэ...
....................
Бүсгүй урд нь гарч байсан бүжгийн багш
Залуу
Эм
№18
Полина: Бид нар Антоныг хүлээхгүй ээ, өчигдөр их орой ирсэн. Унтаж байгаа...
Иванов: Бүтэн долоо хоног ингэж байна. Өдөр нь унтаад л, орой нь таксигаар ирээд л дараа нь яваад л...
Полина: Америкчуудтай их чухал хэлэлцээр хийж байгаа гэж байсан. Бизнесээ өргөжлүүлж байгаа, энэ бол нэлээд ажилтай..
Иванов: Тэгээд жолооч нь юу хийхэв?
Лида: Чамд хийх ажил алга уу, надад цэцэг суулгахад тусла...
Иванов: ..би юу?!...
Полина: Лида цэцгийг Гриша суулгачихна. Энэ ажил нь. Амар!
Иванов: Ойлгосон уу?
Лида: Хивс гөвөхөд тусла...
Полина: Хивс яасан гэж.. Катя хивс хими цэвэрлэгээнд өгчихөөрэй...
Иванов: Чи юм хэлэхээсээ өмнө эзэгтэйгээс эхлээд асуу!?
Лида: Өглөөнөөс зөвхөн архичид л ямар ч шалтгаангүй уудаг юм.
Иванов: Шалтгаан харин ч байгаа. Яасан мартчихсан уу? Хуримын өдрийн ой..
Полина: Тийм үү?!
Иванов: Тийм ээ...
Полина: Баяр хүргье...
Өвөө: Тэгвэл би ч гэсэн тогтоочихож болж байна.
Полина: Тэгэхээр ийм өдөр зориулаад Катяг бялуу хийгээд өг гэж гуйцгаах уу?
Өвөө: ..нхн...
Лида: ..би өөрөө бялуугаа хийчихэж чадна. Гэхдээ хуримын ой маргааш. Энэ өдөр чи бөгж худалдаж авах гэж явсан. Чиний ямар хүн гэдгийг би тэгэхэд л ойлгож болох байсан. Тавгаа би өөрөө зөөчихнө..
Полина: Лида...
Өвөө: Сайн байна, эхнэрээ ч гомдоочихлоо. Чи чинь хэнийгээ дуурайсан юм бэ?!
Иванов: Аливээ ганц ганц..
Хоёр Ивановынхон
Полина: Лида юу болоо вэ?
Лида: Би дахиад ингэж чадахгүй ээ... гол нь яах гэж.. урд нь миний амьдрал ямар нэгэн утга учиртай байсан. Бүх зүйл надаас шалтгаална. Харин одоо миний өмнөөс бүгдий нь шийдэж, бүх юмыг хүн хийнэ, би яг л талбай дээрх төмс шиг. Өнгө ч гүй, ашиг ч гүй.
Полина: Чи тэгээд л шаналсан юм уу?
Иванов: Өөр юунаас байх юм бэ? Архинаас биш.. арван долоон жил л энийг ерөнхийдөө санаж явдаг.. би танд ч хэлж байсан. Бүгд тэр хуримын бөгжнөөс болсон. Тэгээд л жил болгон энэ тухай санадаг. Лида зүгээр л ийм хүн.
Полина: Чи зүгээр л ийм хүн. Хүмүүсийг удирдах ёстой хүн.
Лида: Одоо миний цорын ганц ажилтан Антоны жолооч.
Полина: Тэгвэл өөр юм олох хэрэгтэй.
Лида: Юу гэсэн үг вэ? Миний Лёшка сайхан бэлэг биш ч гэсэн надад өөр хүн хэрэггүй.
Полина: Би чамайг өөрийнхөө бизнесийг нээх тухай хэлж байна.
Иванов: Өөрийнхөө бизнесийг л нээх гэсэн юм. Тэгээд л ээжийнх нь бөгж ав гэж өгсөн мөнгөөр хөрөнгө оруулчихсан. Лида тэгэхэд... үнэхээр уурласан...
Өвөө: Хуримынхаа өмнө зэс бөгж шүдний оогоор зүлгэж байсныг чинь би санаж л байна. Хөхөрчихсөн нүүрэндээ пудр дүрхээд л...
Иванов: Дараа нь алтан бөгж бэлэглэх гэсэн л дээ, даан ч олигтойхон боломж гараагүй.
Өвөө: Бүхэл бүтэн арван долоон жил, тийм ээ?!
Иванов: Маргааш бэлэглэнэ ээ, тэгээд ч нөгөө... тугалган хурим...
Өвөө: Зөв өө, тугалган бөгж бэлэглээрэй. Хямдхан, бас сайхан ч тохирно.
Ваня: Анд минь юу гээч, Мария Сергеевна юу гэлээ, хос байхгүй амар гэж байсан. Бас шинэ бүжиг заана гэж байсан.
Даня: Хосуудаа өөрчилж ч болно.
Бүсгүй: Хүүхдүүд ээ сайн байцгаана уу!...
Ваня: ..сайн байна уу...
Бүсгүй: Өнөөдөр шинэ бүжиг заана. Ингээд хосоороо зогсоорой...
Ваня: Би Элька дээр очлоо...
Бүсгүй: Бас манайд шинэ хүүхэд нэмэгдсэн. Яна, одоохон чиний хосыг сонгоцгооё...
Климова: Данила хосгүй юм шиг байна.
Бүсгүй: Үгүй дээ Данила өөрөө ч шинээр ирсэн. Тэгэхээр ингье, Яна Ванятай зогс, харин Эля Данилд заагаад өгөг.
Даня: За яахав, Эля дээр л очихоос...
Бүсгүй: Ингээд хараарай... тав зургаа, долоо найм...
Полина: Энд айх юу байгаа юм бэ? Асуудлыг шийдэж, тэмцмээр байвал өөрийнхөө фирмийг л нээ! Надад итгэ, янз бүрийн асуудал гарна.
Лида: Би ямар бизнем вуумен байхав дээ! Би хэзээ ч тийм юм хийж байгаагүй.
Полина: Чи чинь юм оёдог биз дээ? Хувийн оёдлын газраа л нээ...
Лида: Тийм юм нээхэд мөнгө хэрэгтэй.
Полина: Мөнгөний талаар санаа зовох хэрэггүй ээ, би Антонтой ярьчихъя, тэр чамд дуртайяа туслана.
Антон: Мөнгө үү?! Өөр юу байна?
Иванов: Би их мөнгө гээгүй шүү дээ, жаахан л урьдчилгаа.
Антон: Сарын цалингаа юу?
Иванов: Хоёр сарынх байвал сайн байна.
Антон: Юу гээч, үнэнээ л хэлье, чамтай чамгүй асуудал их байна!
Иванов: Ямар, жишээлбэл?
Антон: Ямар аа?
Иванов: Тийм ээ...
Антон: Жишээ нь хамгийн жижиг нь, намайг хотын бизнес зөвлөлд оруулчихсан. Өчнөөн л хэрэггүй асуудал л даа, гэхдээ татгалзаж болохгүй. Арай том асуудал байна, банк надад зээл өгөхгүй байгаа. Бүр том асуудал гэвэл би чамаас юу ч гуйдаггүй биз дээ?
Иванов: Яахав би туслая... асуудлын чинь...хамгийн том нь юу байна?
Иванов: Хэрвээ таксигаар явахаа больвол.. нөгөө.. надад хэлээрэй..
Полина: Тийм ч их мөнгө биш шүү дээ.. Лидад тэр оёдлын газраа нээхэд нь туслахад чамд юу байсан юм бэ?
Антон: Тийм л дээ Полина чинийхээр бол би өөрийнхөө бүх чухал асуудлаа орхиод л бүх хүмүүст туслаж эхлэх үү? Тийм үү?
Полина: Ойлгомжтой.. Чамд зөвхөн чиний чухал асуудлууд л байдаг. Чи ядаж асуудлаа төрөлжүүлж хувиа бодохоо болиод хэнд ч юм туслабал ямарав? Ингэхэд чиний асуудал ч гэсэн ямар нэгэн байдлаар шийдэгдэх ч юм билүү?
Бүсгүй: Нэг хоёр, гурав дөрөв, тав зургаа, долоо найм! Нэг хоёр, гурав дөрөв, тав зургаа, долоо найм!
Даня: Ийм юманд асуудал гарна гэж хэзээ ч бодож байсангүй.
Климова: Намайг ирвэл Данилтай хос болгоно гэж чи хэлсэн биз дээ?
Ваня: Би өөрөө ч ингэнэ гэж бодоогүй.
Климова: Би зүгээр л явлаа...
Ваня: Тайван тайван байз л даа, тэгээд хэрэггүй ээ, одоо чамд Данькаг өгөөд л, би Элька дээр оччихно...
Климова: Хэрвээ чи больчихвол надад ямар нэгэн туршлагтай хүү л өгнө..
Ваня: Анн... Өө! Уучлаарай, намайг уучлаарай, ингэе гэж бодсонгүй...
Климова: Тонилж үз за юу!
Ваня: Би үнэхээр ингье гэж бодоогүй...
Бүсгүй: Тэгэхээр... Яна явчихсан юм чинь, тэгэхээр Эля Ваня руугаа буцаад..
Даня: Аа!?
Бүсгүй: Даня түр сууж бай, өөр хүүхэд ирж магадгүй. Үргэлжлүүлцгээе, тав зургаа, долоо найм.. нэг хоёр, гурав дөрөв...
Антон: За яахав хэрвээ чи надад мөнгө олоход туславал би чамд мөнгө өгье!
Иванов: Надад яагаад ч юм, миний олж өгөхөд туслах мөнгө, чиний надад өгөх мөнгөнөөс хамаагүй их юм шиг л санагдаад байна.
Антон: Сайн байна. Бид хоёрын харилцан ашигтай ажиллагаа энэнд л оршиж байгаа юм. Лидагийн нэр дээр бизнес эхлүүлж болох юм байна гэж бодлоо..
Иванов: Тийм дээ Лида бизнесээ нээгээд л шууд баяжчихна л даа?!...
Антон: ..үгүй дээ ямар ч бизнес нээхгүй, бид нар маргаашийн зөвлөл дээр бичил байгууллагуудад өгөх дэмжлэг хуваарилна. Лида бизнес төлөвлөгөөгөө өгөөд, зээл авна. Бид нар мөнгий нь тэр дор нь бэлэн мөнгө болгочихно.
Иванов: Тэгээд цаашаа яах гэж?
Антон: Дараа нь фирмээ жилийн дараа дампууруулаад л мөнгөө хүүгүй буцаагаад өгчихнө. Гүйцээ. Таваас доош хүнтэй фирм байгуулбал, энийг хэн ч шалгахгүй. Бүгд чимээгүй л шийдэгдчихнэ.
Иванов: Тэгвэл над дээр л нээчих..
Антон: Чам шиг зээлийн түүхтэй хүнд ломбард ч мөнгө өгөхгүй.
Иванов: Зүгээр л би Лидаг зөвшөөрнө гэхэд итгэлгүй байна. Комиссоор орж худлаа хэлнэ, үгүй дээ!?
Антон: Харамсалтай л юм, тэгэхээр чиний урьдчилгаа л бүтэхгүй.
Иванов: Хүлээж бай, зөвшөөрч байна. Өгчих...
Антон: Юу?
Иванов: Урьдчилгаагаа...
Даня: Тийм их өвдөж байна уу?
Климова: Үгүй дээ гайгүй..
Даня: Зөөлөн зөөлөн зөөлөн...
Климова: Гэхдээ л өвдөж байна. Уг нь шатаар буучихвал ч...
Даня: Яахав би туслая...
Климова: Зөвхөн шатаар буухад ч биш?
Даня: Сайн байна...
Климова: Ингээд ирчихлээ, энэ манайх.. цаашаа өөрөө орчихъё.. баярлаллаа Данил..
Даня: Нхн... юу гээч би... би хурдан гэртээ харих хэрэгтэй. Нээрээ саначихлаа, уучлаарай, баяртай...
Климова: Баяртай..
Иванов: Жинхэнэ.. алтан бөгж...
Өвөө: Хэрвээ Лидка худлаа ярьж чадахгүй бол яахав? Антоны мөнгий нь буцааж өгөх үү? Эсвэл бөгжөө юу?
Иванов: Би ярилцана гэж амласан, ярилцчихна. Харин болох, болохгүй нь бол би буруугүй ээ...
Лида: Та хоёр энд юу хийгээ вэ?
Иванов: Зүгээр л шинэ сонин ярилцаж байна.
Лида: Ямар?
Өвөө: Антон чамайг ажил хэрэгч бүсгүй болгохоор шийдчихэж.
Лида: Би аль хэдийн мэдэж байгаа.
Иванов: Ойлгосонгүй, хэн хэлсэн гэж?
Лида: Полина намайг өнөөдөр ятгаад л байсан.
Иванов: Сонсов уу? Антон Полинаг ч оролцуулчихаж...чи тэгээд юу гэсэн?
Лида: Би чадахгүй байхаа л гэж хэлсэн.
Өвөө: Би хэлсэн биз дээ, Лида чадахгүй ээ...
Иванов: Би ч гэсэн ойлгож байна, тэгээд л Антонд тэнэг санаа, Лидка тэр талын хүн биш гэж хэлсэн.
Лида: Чи юу гэж миний өмнөөс шийдээд байгаа юм бэ? Хэрвээ би л хүсвэл миний бүх юм бүтнэ..
Өвөө: Би ч гэсэн хэлсэн, хэрвээ Лида л хүсвэл чадна!
Иванов: Чи юу гэж уурлаад байгаа юм бэ? Зүгээр л хүн болгон тэгж чадахгүй. Би зүгээр л, чи бол чаднаа л гэх гэсэн юм.
Антон: Тэгэхээр би бүгдийнэ бэлчдихсэн. Энэ бол жижигхэн оёдлын газрын бизнес төлөвлөгөө. Гурван оёдолчин, чи дарга нь. Маргааш чи энийг миний байдаг зөвлөлд танилцуулах ёстой. Машины бүрээс оёно гэж хэлээрэй.
Лида: Яагаад бүрээс гэж?
Антон: Яагаад гэвэл би энэ талын бизнес эрхэлдэг учраас хэрэгцээ байгаа гэж хэлнэ. Ингээд чиний бизнес улсын дэмжлэгт хамрагдана. Дараа нь бүх асуудлыг би шийднэ ойлгосон уу?
Лида: Ойлголоо...
Иванов: Ойлгосон уу?
Лида: Ойлгосоон би бүгдий нь ойлгосон.
Иванов: Хэрвээ өөр асуудал байвал надад хэлээрэй...
Климова: Өглөөний мэнд..
Даня: Өө сайн уу...
Климова: Надад туслахыг зөвшөөрсөнд баярлаллаа. Би чамтай ярих гээгүй л дээ, зүгээр л сургууль орж чадахгүй гэдгээ ойлгосон.
Даня: Зүгээр дээ, хэлж байгаарай.
Климова: Гэхдээ л надад чамаас өөр туслах хүн байхгүй ээ. Аав ажилтай, бусад нь.. ерөнхийдөө баярлаллаа...
Даня: Зүгээр ээ..
Залуу: Яна байзаарай... Яна хүлээгээрэй.. аав чинь чамайг сургууль руу чинь хүргэж өг гэж тушаалаа. Машинд суучихгүй юу?
Даня: Тийм ээ харж байна. Туслах хүн ч байдаггүй юу? Машинд чинь суулгаад өгөх үү?
Климова: Чамайг хууръя гэж бодоогүй ээ уучлаарай. Зүгээр л ямар гомдмоор байдгийг мэдэх үү? Манай ангид надад найз байдаггүй. Яг л хэрэггүй амьтан шиг... дээр нь бас Ваня, тэнэг амьтан зориуд надтай бүжиглэхгүй гээд л миний хөлөн дээр гишгэчихсэн. Энд сурч байх хугацаанд надад туслахыг зөвшөөрсөн ганцхан хүн бол чи! Тэгээд л би...
Даня: ..байзаарай, тэгэхэд Ваня албаар хөлөн дээр чинь гишгэсэн юм уу?..
Климова: ..тэгэлгүй яахав дээ, Элятай бүжиглэх гэж л тэгсэн. Үнэхээр л би хэнд хэрэгтэй юм бэ? Ерөнхийдөө уучлаарай...
Даня: Үгүй дээ Яна хүлээгээрэй, хүлээж бай, чи ч гэсэн намайг уучлаарай.
Климова: Чамайг яалаа гэж?
Даня: Ядаж л Ванягийн төлөө. Би тэрнийг хүн шиг байлгаж чадаагүй.
Климова: Тэр үнээн...
Даня: Юу гээч энийг засаж болох юм байна.
Климова: Яаж?
Иванов: Лид явах болчихлоо, бүх юм хэвийн, Антоныг үргээд өгчихсөн. Одоо харин, Лидкаг хүргээд өгчихнө. Тэгээд гарын үсгээ зурцгаана. Харин дараа нь... юу гэж хэлэхээ бодож олох хэрэгтэй. Ямар нэгэн тийм..нн?
Өвөө: Нхн...
Иванов: Лидка чи явах гэж байна уу үгүй юу?
Полина: Та нар хаачих гэж байгаа юм бэ?
Иванов: Явж комиссоор орно..чи ч гэсэн мэдэж байгаа. Антон Лидагийн бизнест зээл гаргуулах гэж байгаа.
Полина: Тийм үү? Би мэдээгүй юм байна. Тэгэхээр ямар ч гэсэн туслахаар л шийдэж...
Иванов: Туслана гэдэг чинь яаж?
Лида: Би болчихлоо...
Полина: Би чиний төлөө их баяртай байна, яагаад гэвэл бизнес бол чинийх!
Лида: Зүгээр л зарим хүнд би чадна гэдгээ харуулах гэсэн юм. Би чаднаа, зээл авна. Оёдлын газраа нээчихнэ. Хүүхнүүдээ ч дуудчихъя... Чи гарах болж байна уу? явах болчихлоо...
Өвөө: Лида Антоныг үнэхээр бизнест нь туслах гэж байгаа гээд бодчихсон бололтой.
Иванов: Тэгээд л ийм амархан зөвшөөрсөн байж....
Өвөө: Юу гээч энийг ямар нэгэн байдлаар тайлбарлах л хэрэгтэй.
Иванов: Тэгнэ ээ, гэхдээ өнөөдөр биш. Ийм өдрийг баллах хэрэггүй. Тэгээд ч өөрт нь комиссын өмнө ярихад ч амар.... явлаа...
Ваня: Тийм ээ та хоёрын бүжиг бүтсэнгүй. Гэхдээ зүгээрээ ингээд л бэлтгэлээ хийчихнэ...
Даня: Чи дэмий л баярлаж байна. Ингэхэд Янагийн хөл үнэхээр өвчтэй байгаа. Янагийн аав хамгаалагчийнхаа дэргэд хэн ингэсний нь асуусан.
Ваня: Гэхдээ би санаандгүй л...
Климова: Тийм дээ!?
Эля: Сайн уу Яна, хөл чинь яаж байна?
Климова: Өвдөж л байна..
Даня: Эля юу гээч, Иван өчигдөр зориуд чамтай дахиж хос болох гэж хөлийг нь албаар гишгэсэн юм байна. Одоо Янагийн хамгаалагч ирж учрыг нь олно гэхээс ч айж байгаа тийм биз дээ?..
Ваня: ...Юу гэнээ? Хэн айсан гэж би юу? Танай тэр хамгаалагч надад ямар ч хамаагүй.
Даня: Яахав харж л байя...
Ваня: Хараарай, харна..
Лида: Ингээд ирчихлээ... шинэ амьдралаа эхлэж байгаа юм шиг л санагдчихлаа. За за би орлоо..
Иванов: Лида хүлээж бай... юу гэхээр Антон чамайг комисс дээр өөрийгөө танихгүй юм шиг байгаарай гэж байсан.
Лида: Би мэднэ ээ, надад өчигдөр хэлсэн.
Иванов: Тийм дээ...
Лида: Гэхдээ би тааруухан л жүжигчин... гэхдээ бизнесийнхээ төлөө юу эс хийхэв дээ, тийм биз дээ? Миний бизнесийн төлөө... орлоо...
Иванов: Лида хүлээж бай би хамт оръё..
Лида: ..араас л хүрээд ир...
Бичиг: Захирагчийн машинд зориулсан газар, машин тавьж болохгүй.
Иванов: Санаа зовох хэрэггүй дээ... хэрвээ бүтэхгүй бол зүгээр л бизнесийг чинь хаачихна тэгээд л болоо...
Лида: Юу гэж муу амлаад байгаа юм бэ, би бүгдий нь чадна гэж байна. Чи надад хэзээ ч итгэж байгаагүй. Гэхдээ л ямар ч гэсэн арван долоон жил амьдарсан.
Иванов: Юу гээч би тохиромжтой мөчийг аль эртнээс л хүлээж байсан. Арван долоон жил хүлээсэн.
Антон: Дараагийнх нь ороорой...
Лида: Би таныг танихгүй... сайн байна уу...
Антон: ..сайн байна уу.. ор ор...
Лида: Хүлээж бай...
Ваня: Тэгээд яасан бэ, нөгөө хамгаалагч чинь хаана байна, би удаан хүлээхгүй шүү!
Климова: Тэр байна.
Даня: Ваня хүсвэл би очоод ярилцчихъя. Би Янад туслаж байхдаа танилцчихсан.
Эля: Ваня нээрээ шүү, Даня очоод ярьчихаг л дээ. Даня ухаантай ямар нэг юм хэлчихнэ.
Ваня: Би өөрөө очино.. гэхдээ, хэрвээ чи таньдаг юм бол ярилцаж болох л юм. Таагүй асуудлаас тэрнийг аварч болно.
Даня: Тэгэлгүй яахав...
Даня: Сайн байна уу...
Залуу: ..өглөө уулзаа биз дээ, энэ хэлсэн юмыг чинь авчихлаа. Болох уу?
Яна: Болноо, та түр барьж байгаарай. Ингэхэд хэнийг авч явах юм бэ? Чамайг уу?
Даня: Үгүй дээ, тэр хүүг... ой руу явах ёстой, Ургамал судлалын даалгавартай...
Залуу: Яахав дуудчих, сууж байг...
Яна: Иван наашаа хүрээд ир...
Ваня: Дуудаж байна... Сайн байна уу..
Залуу: За за суучих, явцгаая...
Ваня: Хаашаа?
Залуу: Ой руу..
Яна: Өөрөө явчих юм шиг байна. Явах уу?
Эм: Ерөнхийдөө бүгдий нь зөв бүрдүүлсэн байна. Гурван хүн ажиллана. Зах зээл байгаа юу?...
Антон: ...Автосалон эзэмшдэгчийн хувьд хэлэхэд ийм бараа сайн борлогдно, зах зээл нь хэдэн арав дахин нугалаад залгихад ч бэлэн байгаа.
Лида: Тийм үү?
Антон: Тийм ээ...
Лида: ..хэрэгтэй бол би илүү ихийг ч хийж чадна. Надад оёдлын үйлдвэрт ажиллаж байсан найз хүүхнүүд байгаа. Хэрвээ хэрэгтэй бол лав арван хүн төвөггүй олчихно. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс гэж болно...
Эм: ..их сайн байна. Тэгвэл бизнес төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй.
Эр: Сарын дараа дуудах уу?
Антон: Уучлаарай миний бодлоор Лидад жижиг байгууллага нь дээр гэж бодож байна. Илүү хариуцлага үүрүүлэх хэрэггүй л болов уу?...
Лида: ..би хариуцлагаас айхгүй ээ, тэгээд ч энэ бол миний байгууллага. Хэрвээ хэрэгтэй бол би өөрөө л..
Антон: ..та сайн ойлгохгүй байгаа бололтой. Хэрвээ жижиг байгууллага биш бол улсын хөрөнгө оруулалтын хяналтанд ч орчихно. Хэрвээ амжилтгүй болсон тохиолдолд энэ бүхнийг тийм ч амархан хааж, дампуурсан гэж үзэх хэцүү.
Лида: Дампууруулж яах гэж? Үнэнийг хэлэхэд би өөрөө ч мөнгөтэй болж, хүмүүст ч туслах гэсэн юм.
Эм: Алт шиг л үг!
Антон: Зөвшөөрч байна, гэхдээ ямар ч гэсэн яарах хэрэггүй. Нөхөртэйгөө ярилц, гэртээ харь, тэгээд ч та бүгдий нь амжина...
Лида: ..би энд ярилцсан ч болно. Энд үүдэнд хүлээж байгаа. Одоохон түр хүлээгээрэй би одоохон. .. энэ байна.. чи дээшээ зогс л доо...
Антон: Сайн байна уу уучлаарай таныг хэн билээ?..
Иванов: Алексей...
Антон: Алексей.. хэргийн учир нь танай эхнэр жижиг бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн. Бизнес төлөвлөгөөгөө гаргаж, бүгдий нь бодож хичээсэн..гэтэл гэнэт төлөвлсөн зүйлээ өөрчлөхөөр шийдэж!
Лида: Би чадна аа...
Антон: Гэхдээ та эхнэртээ олон ажилтан бол нэмэлт зарлага, нэмэлт хяналт гэдгийг сануулах ёстой. Өөрөөр хэлбэл хүнд даалгавар өгөхөд, тэр биелүүлж чадахгүй байж гэе..
Лида: Үгүй дээ би...
Иванов: Манай Лидка бүгдий нь хийж чадна. Манай гэр бүл бүхлээрээ л тэрний нуруун дээр байсан. Харин би л үргэлж азаа үзээд, байнга бүтэлгүйтээд..бүр хуримын бөгжнийхөө мөнгийг ч үрчихэж байсан юм!
Лида: Лёша гэхдээ, энд хэрэггүй юм биш үү...
Иванов: ..үгүй дээ үгүй Лида энд, энд яг одоо, яг өнөөдөр манай хуримын ч ой...
Эм: Би та бүхэнд баяр хүргье...
Иванов: Чамд.. энэ бүх зүйлд баярлаллаа. Надад төрүүлж өгсөн хүүгийнхээ төлөө баярлаллаа.. хүмүүжүүлж өгсөн хүүгийнхээ төлөө баярлаллаа. Чи намайг уучлаарай. Энэ арван долоон жил өчнөөн алдаа хийсэн. Өнөөдөр би...
Лида: ..болно доо...
Иванов: ..хамгийн эхнийхийг нь засмаар байна. Энэ жинхэнэ... алтан бөгж.
Лида: Их баярлаллаа...
Эм: Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ?
Эр: Энэ хоёрт арван ажлын байрны зээл олгох саналтай байна.
Эм: Би зөвшөөрч байна. Харин та юу гэмээр байна?
Антон: Би юу... уучлаарай!..
Иванов: ..бас юу болчихвоо...
Антон: ..хөөе юу болоод байнаа энэ миний машин! Лёша миний машиныг..
Иванов: ..яасан юм болоо, би зогсоол дээр л тавьсан.
Антон: Зогсоол гэнэ шүү...
Эр: Энэ таны жолооч юм уу?
Эм: Бүр ийм юм биз дээ?! Комиссын гишүүн ч болоогүй байж, өөрийнхөө хүмүүсийг аваад ирээ юу?
Антон: Та нар өөрийнхийгөө авчирдаггүй юу?
Иван хоолой: Антон...Павлович...
Лида: ..та бүхэн уучлаарай.
Антон: Үнэнийг хэлэхэд тэр комиссын гишүүн байя гэж ч нэг их хүсээгүй... яагаад гэвэл бөөн л тийм асуудал...
Иванов: Тэгэхээр ямар ч гэсэн нэг асуудлаа шийдсэн л юм байна.
Лида: Харин үйлдвэртийнхээ хүүхнүүдтэй би ярилцнаа, ийм бизнес төлөвлөгөө байхад зээлгүй ч гэсэн болно. Хамгийн гол нь нөхөр маань дэмжиж байна. Тийм биз дээ? Хэрэглээ ч байгаа.
Полина: Хуримын өдрийн мэнд хүргье.
Иванов: Баярлалаа...
Лида: ..баярлаллаа..
Өвөө: Ннн их л гашуун юм..ямар гашуун юм бэ...
Иванов: Юу гэж...
Лида: ..өвөө та чинь тоглоод байгаа юм уу?..
Иванов: ..Лида..
Лида: ..та нар чинь тоглоод байгаа юм уу?
Өвөө, Ваня: ..нэг..хоёр..
Полина: ..за за ямар ч гэсэн Лидад туслахыг оролдсонд чинь баярлаллаа...
Өвөө, ваня: ..гурав, дөрөв, тав, зургаа..
Полина: Би чамаараа үнэхээр бахархаж байна. Би чамд хайртай..
Антон: ..би ч гэсэн хайртай.
Өвөө: ..долоо, найм...
Антон: ..одоо үнэхээр л миний асуудлууд шийдэгдэж эхлэх байх...
Өвөө: Арван нэг, арван хоёр, арван гурав, , арван дөрөв харин одоо ингээд гүйцлээ..
......................
Петров хүү урд нь гарч байсан Элягийн найз...
Багш эр
Бүсгүй
Бүсгүй1
Эр
Хүү ангийн хүүхэд
№19
Иванов: Антон энд байна уу?
Полина: Бильярданд байгаа байхаа..
Антон: Тийм ээ баярлаллаа миний бүх юм хэвийн. Юу гээч хэрвээ чи завтай бол хоёулаа өнөөдөр уулзаж болох уу? Чи өдрийн цайндаа орчихсон уу? Нн харамсалтай л юм. Зүгээр л хамт суугаад..юу?! Нн танайд уу, тэгвэл би цагийн дотор яваад оччихъё.. тиймээ тэгье баяртай.
Иванов: Өө энэ нуруугаар нэг юм... хаашаа явахав?
Антон: Үгүй дээ би таксигаар явчихъя, амарчих, өнөөдөр ресторанд Фёдор Петровичтой уулзана. Чи машинд л суугаад байлтай нь биш дээ...
Иванов: Нн ойлголоо...
Иванов: Сонин л ресторан байна... Фёдор Петрович өнөөдөр гайхалтай харагдаж байна!
Хоёр Ивановынхон
Антон: Май хонгор минь...
Полина: Баярлаллаа...
Антон: Цай хийгээд өгөх үү?
Полина: Үгүй дээ би болсон. Сайхан хооллоорой...
Иванов: Баярлаллаа...
Лида: Баярлаллаа гэхдээ бид хоёр ч гэсэн болчихлоо...
Полина: Чи миний шинэ ваарыг хармааргүй байна уу?
Антон: Дуртайяа би чинь чиний гол шүтэн бишрэгч биз дээ?!
Лида: Антон ямар аятайхан байгааг харж байна уу, суралц!
Иванов: Нхн..
Лида: Чи бол ховорхон ийм байна байх, тэр нь ч уумаар байхаараа л..
Иванов: Антон л гээд байх юм, Антон сайн, Антон ингэдэг, Антон тэгдэг! Тийм ч сайн биш гэдгий нь мэдэх үү?
Лида: Юу гэсэн үг вэ?
Иванов: Би ч гэсэн чамайг эргүүлдэг, цэцэг бэлэглэсэн. Ямар дахиад л ингээд гүйлтэй нь биш!...
Лида: Нхн бэлэглэсээн. Хиймэл цэцэг!
Иванов: Гэхдээ их удаан хүлээсэн.
Катя: Та хоёр болчихсон уу?
Лида: Тийм ээ... би туслах уу, суусаар байтал бүр..
Катя: ..зүгээр дээ..
Лида: .. би чинь найздаа туслаж болно биз дээ!
Катя: Баярлаллаа Лида...
Иванов: Хуриман дээрх бол сайхан л цэцгийн баглаа байсан!
Лида: Тийм ээ, яагаад гэвэл манай аав авсан.
Иванов: Тийм үү?
Лида: Тийм ээ... Чиний хуриман дээр бүгдий нь аав авсан.
Петров: Ард түмээн татгалзахын аргагүй нэг санал байна.
Ваня: Хэл л дээ...
Петров: Салхинд гарах уу, гадаа янзтай байна.
Ваня: Би лав зөвшөөрч байна.
Климова хоолой: ..тэгье ээ...
Ваня хоолой: ..явъя аа явцгаая...
Петров: Чи хамт явах уу?
Эля: Үгүй дээ...
Петров: Больдоо, тэгээд энд үлдэх гээд байгаа юм уу?
Эля: Зүгээр л хяналтын ажилдаа бэлдэх хэрэгтэй байна. Тэгээд л...
Петров: Боль доо, тэртэй тэргүй юу яадаг билээ, аятайхан хийчихнэ гэж байхгүй, явцгаая...
Даня: Чи хийж чадахгүй байж магадгүй, харин бид хоёр хийнэ.
Петров: Ухаантан минь юу гээч хэрвээ өөрийгөө ухаантай гэж бодож байвал цэцэрхэх хэрэггүй! Нхн, тэгээд явах уу?
Даня: Тэнэг юм шиг харагдахаасаа өмнө дуурай л бай! Амаа ангайх болгондоо эргэлзэх хэрэггүй.
Ваня: Хөөх хүчтэй л хэллээ!
Петров: Дахиад нэг... чи хэзээнээсээ ийм хүмүүжилтэй болчихоо вэ? Усан сан руу яаж унаснаа мартчихаа юу? Би чамд сануулъя л даа...харчих нн?!
Даня: Наад утсаа ав!
Петров: Додик юу гээч, чи чинь яаж байна аа, энэ хэвээрээ байхыг чинь л харъя! Яагаад гэвэл энэ амьдрал чинь ингээд дууссан...
Багш: Энд юу болоод байна?! Алив бүгд суудалдаа сууцгаа...
Петров хоолой: Хичээл тараад сургуулийн ард учраа олно оо!
Багш: Аливээ чимээгүй бай!
Полина: Хогоо хаяхдаа Катяд эндхийг арчаадах гээд хэлчихээрэй...
Гриша: Тэгье ээ...
Полина: Энэ миний шинэ уран бүтээл... юу гэж бодож байна?
Лида: Яахав..миний бодлоор.. хоёр литр юм лав орно.
Гриша: Би чинь яачихаа вэ...
Полина: ..Гриша жаахан болгоомжтой болох уу? Хашаанд оруулчихсан заан шиг л...
Гриша: Намайг уучлаарай...
Полина: Шөнөжин юм уучихаад л, одоо арай гэж хөдлөж байгаа.
Лида: Чи чинь яагаад уурлачих ваа?!
Полина: Уур хүрээд л... ажилчдаа би ерөөсөө халж чаддаггүй...
Лида: Тэр юу байхав дээ?! Муу ажиллаж байгаа л бол баяртай! Би үйлдвэрт ажиллаж байхдаа ийм юмнуудыг маяглалгүй л халдаг байсан.
Полина: Тийм амархан л юм бол, чи л халчих!
Лида: Асуудал алга!
Катя хоолой: Тавиурууд арчаадах гэсэн үү?
Полина: Тийм ээ... гэхдээ Лида танд нэг юм хэлье гэж байна!
Катя: Юу юм бэ..
Иванов: энэ банкны баримт бичиг..
Антон: Нхн, баярлаллаа...
Иванов: Сайхан цэцэг.. хэнд сонгож байгаа юм бэ?
Антон: Хэнд байхав дээ, Полинад, өөр хэнд байх юм бэ...
Иванов: Ямар учраас?
Антон: Хайртай хүндээ цэцэг бэлэглэхэд надад шалтраан хэрэггүй.
Иванов: Хайртай эмэгтэйдээ...
Антон: Нхн...
Иванов: Эсвэл Фёдор Пётровичд уу?
Антон: Юу гэнээ?
Иванов: Чиний хаашаа очдогийг чинь мэднэ.
Антон: Чи юу яриад байгаа юм бэ?
Иванов: Тийм ээ би та хоёрыг харсан. Фёдор Петрович та хоёрыг... чи ичихгүй байна уу, чи миний хүүгийг эхийг араар нь тавьж байна.
Антон: Чамд хүний хэрэгт хошуу дүрж байгаа юм шиг санагдахгүй байна уу?
Иванов: Санагдахгүй байна! Чи манай бүх гэр бүлийг сүйтгэж, бид нарыг бүгдий нь араар нь тавьж байна!
Антон: Нхн...
Иванов: Би дуугай байхгүй шүү!
Антон: Түр хүлээ... тэгэхээр ийм байна. Нэгдүгээрт энэ бол миний асуудал, би өөрөө учрыг нь олно, чи оролцох хэрэггүй ойлгосон уу? Хоёрдугаарт хэрвээ чи Полинад хэлбэл би биш, харин чи манай гэр бүлийг сүйтгэнэ.
Лида: Тиймээс асуудал хуримтлагдсаар байгаад л, хоёр хүн зүгээр л салсан нь дээр болох үе ирдэг.
Катя: Би нэг л юу ч ойлгохгүй байна. Алексей та хоёр салж байгаа юм уу?!
Лида: Чи чинь юу гэж дээ?!
Катя: Тэгвэл юу юм бэ?
Лида: Энэ.. зүгээр л Полина чиний ажилд тийм ч сэтгэл хангалуун биш байна!?
Катя: Юу гэнээ?! Полина сэтгэл хангалуун биш ээ?! Харин би л сэтгэл хангалуун биш байх ёстой. Ингэхэд намайг хорин таван мянгаар зүтгээд байна гэж бодоо юу? Эсвэл амралтгүй хорин дөрвөн цагаар ажиллах уу?! Миний цалинг гурван жил нэмээгүй гэдгийг чи мэдэх үү? Хар даа, Оганяныд ажилдаг Анжела гучийг авдаг болоод удаж байгаа..
Лида: ..чимээгүй бай л даа, чи юу гэж хашхичаад байгаа юм бэ?...
Катя: ..хамаагүй ээ сонсвол сонсог! Лида би үнэхээр эхлээд сайн ажилдаг байсан. Харин дараа нь, тэглээ гээд ямар ч хамаагүй, хэн ч юу ч анзаарахгүй. Зөвхөн даварна! Антон шүршүүрээс гарчихаад л шууд хоёр алчуур хөл дороо тавьчихна. Бас нэг эзэн!? Өдөр бүхэн бүтэн тонн угаах юм! Харин хүү нь гуталтайгаа л орон дээр! Тэгээд хэн цэвэрлэхэв..Катя л!
Лида хоолой: ..харин чамайг урландаа ажилсны дараа өдөржингөө энд тэндгүй шавартай зууралддаг. Шилүүс байна, хооллоно, ус өгнө, дээр нь торыг нь цэвэрлэнэ.. Тиймээс хорин таван мянгаар боломжийн л ажиллаж байгаа. Мэдээж ихийг төлбөл илүү сайн ажиллана...
Полина: ..би чадахгүй ээ. Антоны зарчим зах зээлийн дундаж үнээр л цалинжуулдаг. Тэгээд ч Катя сахиулсан тэнгэр биш! Байнга чөлөө авна, ингэхэд би үргэлж чөлөө өгдөг.. бас тэрнийг юм тоншдог гэдгийг мэдэхгүй гэж бодож байна уу? Косметик, хүнс.. бас үргэлж юм унагана, үргэлж ямар нэг юм хагална, би цалингаас нь юу ч суутгадаггүй! Харин одоо тэвчээр алдж байна!
Лида: Поля.. Поля.. яахав сүүлчийн боломж олго л доо!
Полина: Зөвхөн чиний төлөө! Катя нэг л асуудал гаргавал..би хална!
Полина: Нхн..
Ваня: Данька, Даня.. чи ер нь хир зодолддог вэ, гайгүй юу?
Даня: Мэдэхгүй ээ... би үргэлж зөрчилдхөөс зугтдаг. Тулалдахаас зайлсхийж чадсан дайн л хамгийн сайн дайн, тиймээс би бүгдий нь яриа хэлбэрээр шийдхийг боддог.
Ваня: Нн ойлгомжтой... чи ч өнгсөөн анд минь! Петров чиний яриа хэлбэрийг сонсох зай өгөхгүй.
Даня: Ямар нэгэн байдлаар тохиролцож болох ч юм билүү?
Ваня: Нхн, яаж хэлэлцээр хийдгий нь хар л даа...
Петров: Яасан бэлэн үү? ... тийм ээ, тийм ээ...
Бүсгүй: Энэ байна...
Бүсгүй1: Сайн байна уу...
Иванов: Сайн байна уу..
Бүсгүй1: Лера таныг Антоны хамаатан гэж хэлсэн. Ямар нэг юм болоо юу?
Иванов: Мэдээж болсон. Та манай найрсаг гэр бүлийг сүйтгэж байна.
Бүсгүй1: Би таныг нэг л сайн ойлгосонгүй.
Иванов: Юугий нь ойлгохгүй байгаа юм бэ? Антоныг тайван орхи, тэгээд л болоо, би та хоёрын амрагийн явдлыг мэднэ..
Бүсгүй1: Амрагийн явдал аа? Ямар сонин юм бэ, хорин жилийн өмнө байсан бол ч.. тиймээс таны ял одоо нэгэнт өнгөрсөн.
Иванов: Тэгвэл тэр яах гэж тань дээр ирсэн юм бэ?
Бүсгүй1: Чи яагаад намайг тийм их мөнгөтэй гэж бодоо вэ?
Антон: Диана чи чинь тоглоод байгаа юм уу? Энэ хотынхон бүгд л мужийн форбсын жагсаалтыг Крыловын бэлэвсэн эхнэр тэргүүлдгийг мэднэ..
Бүсгүй1: Зээл ав л даа...
Антон: Надад өгөхгүй ээ, би бизнесээ хөгжүүлэх гээд бүр шавхчихсан. Надад хоёр өдөр л хэрэгтэй, хоёр өдөр! Тэгээд л болоо!?
Бүсгүй1: Мэдэхгүй л юм.. энэ бол их мөнгө.
Антон: Санал нэг байна. Гэхдээ би хоёр өдрийн дараа л буцаагаад өгчихнө. Манайд машин бөөнөөр нь авсан мөнгө орж ирэх ёстой. Гуйж байна!.. сайн байна.. Тэгвэл ингье, би чамд бизнесээ барьцаанд үлдээе! Хэрвээ мөнгөө буцааж өгөхгүй бол миний автосалоныг ав. Баримт бичгээр баталгаажуулчихъя, тэгвэл болж байна уу?
Бүсгүй1: Бүтэхгүй л болов уу!
Антон: Бүтнэ ээ.. за яахав, би хэлье гэж бодоогүй л юм. Би өвчтэй. Бас нэлээд ноцтой өвчин. Их үнэтэй мэс засал хийнэ. Амьд үлдэхгүй байх ч магадлалтай.
Бүсгүй1: Чи тэгээд шууд хэлэхгүй яасан юм бэ?
Бүсгүй1: Харин та нар мэдээгүй юу?
Иванов: Үгүй ээ бид нарт тэгж хэлээгүй.
Антон: Би даагаа нэхмээр байна...
Эр: Тэг ээ...
Лида: Ингэх л гээд байж!
Полина: Будда хаачихаа вэ? Катя...
Ваня: Чи наадхаа ингэж олон үзэж яах гээд байгаа юм бэ? Адилхан нармайгаа нээлгэх гээд байгаа юм уу?
Даня: Петровын хөдөлгөөний судлаж байна. Тэр шууд дайрдаг. Өрсөлдөгчөө гэнэдүүлэх хэрэгтэй. Зүүн талаараа ажилдаг. Цохихдоо наян хувь зүүнээрээ зохьдог. Бас тийм ч хүчтэй хук биш...
Ваня: Гэхдээ чи энэ тэнэг шинжилгээгээ хийсэн ч сүрхий зодолдож чадахгүй.
Даня: Санал нэг байна. Би зүгээр л зодолдоод боломж байхгүй. Тиймээс би ердөө л ганцхан хүчтэй цохилт хиймээр байна!
Ваня: Нн чи тэгээд өөрийгөө Жейсен Стейтхем гэж бодоо юу?
Даня: Харж бай, энд наран сүлжээ байдаг.. Миний төлөвлөгөө ийм...
Даня хоолой: Петров найд руу дайрах үед би анхаарлы сарниулах үйлдэл хийнэ. Тэр цохихоор далайлаа, би сууж цохилтоос нь зайдаад Петровын наран сүлжээ рүү цохино. Ингээд давуу байдал гарч, би тэрэнтэй хүсснээ хийнэ!
Даня: За ямар байна?
Ваня: Яахав их л сайхан сонсогдож байна. Ингэхэд чам дээр мөнгө тавьдаг ч юмуу?
Даня: Юу гэсэн үг вэ бооцоо тавиад эхлэчихээ юу? Хэдийн харьцаатай юм бэ?
Ваня: Чамд дээр бол арав дахин, Петров дээр нэгийг харьцах нь нэг.. эхний үед зүгээр ээ!?
Иванов: Антоха...
Антон: За...
Иванов: Надад их харамсалтай байна. Сайн хүмүүс үргэлж хамгийн түрүүлж явдаг. Би юугаар туслаж чадахав?
Антон: Юу тэр вэ?
Иванов: Чамд мөнгө хэрэгтэй би мотоциклээ зарж болно. Чи гол нь дотроо битгий хураа, бид нар нэг гэр бүл, бид хуваалцах ёстой...
Антон: Чи ер нь юу яриад байна аа?!
Иванов: Одоо болно оо! Би чиний нууцыг мэднэ..
Антон: Хаанаас?
Иванов: Дианатай уулзсан, чамайг өвчин туссан гэж байна лээ...
Антон: Тийм үү, ойлгомжтой.
Иванов: Эмч нар юу гэж байна? Чамайг хир удна гэж байна?
Антон: Хэрвээ өрөө өгөхгүй бол ч, удахгүй л байх...
Иванов: Ямар өр? Юу юм бэ?
Антон: Би үхэх гээгүй ээ Лёша, бүр ч долоон дор, бүх юмаа тоглоод алдчихсан. Хүрдэн дээр тавиад л үхэл эргүүлчихсэн.
Иванов: Яаж тэр вэ?
Антон: Яахав ингээд л... би уг нь арван жил тоглоогүй. Чамтай гараашинд тоглоод л гүйцээ, дахиад эхэлчихсэн тэгээд л гүйцээ...
Антон: Өнөөдөр миний л өдөр бололтой. Коре..
Эр: Өдөр ч яахав чинийх, харин шөнө бол минийх л болчихлоо.. флэш..
Антон: Дахиад нэг үзчихье...
Эр: Тийм дээ чиний байшин, миний байшин гэдэг байх аа?!
Антон: Байшингаа тавьчихсан. Хэрвээ одоо өрөө өгөхгүй бол бизнес ч гэсэн бүгд!?
Иванов: Тэгээд надаас юу гэж нуусан юм бэ?
Антон: Би нэг удаа покероос болж бизнесээ алдаж байсан. Полина ч надад нэг нөхцөл тавьсан. Хэрвээ намайг тоглохоо болихгүй бол надаас сална. Араар нь тавихыг уучлах л байх, харин покерийг уучлахгүй!
Иванов: Тийм ээ ийм утгагүй байдалд би ч орж байгаагүй юм байна. Би юугаар туслахав?
Антон: Чамд гучин сая байгаа юу?... Нн!
Полина: Катя уучлаарай, бүх юманд чинь баярлаллаа. Гэхдээ цаашаа ийм байх болможгүй, чи халагдсан!
Катя: Яаж..яагаад?
Полина: Нэг шалтгаан нь энэ!
Лида: Поля юу болсон бэ?
Полина: Үнэтэй баримал алга болчихож. Катя нэг бол хагалчихсан, эсвэл бүр хулгайлчихсан. Тэрэнд үхрийн мах, эсвэл будда хулгайлах нь хамаагүй бололтой.
Лида: Тэрийг чинь би санаандгүй хагалчихсан юм.
Полина: Тэрнийг хаацайлах гээд хэрэггүй ээ, чи ч гэсэн муу ажилдаг хүнийг халах хэрэгтэй гэж байсан. Харин Катя хулгай хийнэ, цэвэрлэгээ муу хийнэ, бүх юм хагалдаг...
Өвөө: Поля чи яагаад уурлачихаа вэ, яахав Катёха алдаа л биз, байдаг л юм. Тэрэнд хоёрдох боломж олго л доо, бид нар хариуцъя...
Полина: Катя халагдсан, энийг хэлэлцэхгүй...
Өвөө: Катя явж байгаа бол би ч гэсэн явна.
Полина: Ингэхэд Катя Лидагийн найз гэдгийг би ойлгож байна, танд ямар хамаатай юм бэ?
Өвөө: Тийм ээ тэр надад хамаагүй биш, би тэрэнд хайртай ч юм билүү? Тиймээс гомдоолгохгүй...
Полина: Юу гэхээ ч мэдэхгүй юм байна...
Катя: Би гурван жил таны бүх юмыг хийсэн. Үгэнд чинь орж, угааж, цэвэрлэдэг. Харин та намайг ингэж байгаа юм уу? Тэгвэл би ч гэсэн таныг баярлуулчихъя.. Танай Антон таныг хуурдаг. Антон л таны ваарнуудыг ямар нэгэн үнэ хүрдэг гэж бодоосой гэсэндээ дуудлага худалдаанаас өөрөө худалдаж авдаг.
Полина: Чи чинь юу яриад байна аа?!
Катя: Итгэхгүй байна уу, та дээврийн хөндийд үзэж болно. Бүгдээрээ тоосонд дарагдаад л байж байгаа. Бүгд байгаа...
Лида: Чи чинь юу ярьчихваа?! Бид хоёр бараг л эргүүчлихсэн байсан. Чамайг халаагүй байсан...
Катя: Юу...
Петров: Түргэн дуудчихаарай, аягүй бол ирж амжихгүй...
Хүү: Гурав арван тавд гээд машин захиалчихсан ч болно...
Даня: ..сүүлд нь инээсэн хүн л жинхнээсээ инээдэг юм!
Хүү: Чи зүгээр л үхсэн..
Даня: Чадаагүй байж үсэрчихлээ гэж битгий бод!
Петров: ..чи үнэнээсээ юу...
Даня: ..алдсан хүн...
Ваня: ..одоо болноо, чамайг л дуугай байгаагүй гээд хэлчихнэ...
Даня: Яасан, хамраа хаагаад зугт л даа, алив!
Хүү хоолой: ...тийм ээ алив үзүүлээд өг... тийм дээ алив, гүйцээчих...
Петров: Тийм ээ...
Ваня: Чи бүгдий нь тооцоолоогүй л бололтой.
Эля: Даня чи яаж байна?
Даня: Зүгээр ээ, гэхдээ МРТ хийлгэхэд илүүдэхгүй л байх...
Эля: Петров чи чинь, тэнэг юм уу?!
Петров: Чи чинь, өвчтэй юм уу... солиотой юм уу...
Антон: Полинушка... чи юу хийж байгаа юм бэ?
Полина: Чамайг хуурамч дуудлага худалдаанаас худалдаж авахаас өмнө ваарнуудаа устгаж байна! Чи намайг хуурсан!
Антон: Би зүгээр л чамайг дэмжих гэсэн юм.
Полина: Чамд маш их баярлаллаа... бүр бөхийгөөд мэндчилье... би таван жил урлагын бүтээл гээд л ямар ч хэрэггүй юм хийж байж!
Антон: Сонс л доо би!?
Полина: Чи намайг...
Антон: Би энэ бүхнийг чиний төлөө л хийсэн.
Полина: Миний төлөө юу?!
Антон: Тэгэлгүй яах юм бэ?
Полина: Тийм үү, би ч гэсэн чиний төлөө зарим нэг юм хийсэн. Өөрөөр хэлбэл зарим нэг юмыг хэлдэггүй байсан. Бид хоёрт байгаа бүх юм, манай аавын л гавъяа.. хэрвээ аавын мөнгө, холбоо сүлжээ байгаагүй бол чи босож чадахгүй байсан.
Антон: Юун утгагүй юм бэ, Полина..
Полина: ..автосалон барих хөнгөлттэй зээлийг санаж байна уу?
Антон: Санаж байна.
Полина: Тэрийг аав л тохиролцсон юм.
Антон: Бас чамд өгсөн улсын захиалга. Чи тэрийг аз дайрсан гэж бодож байна уу? Өөрийнхөө ямар ч хэрэггүй гэдгийг мэдрэх ямар байна?
Эля: Даня... миний төлөө байсанд дахиад баярлаллаа.
Даня: Бас чамд ч гэсэн намайг өмөөрсөнд баярлаллаа... Би ч чадаагүй л бололтой.
Катя: Полина намайг ямар ч гэсэн үлдээчихлээ.
Өвөө: Би баяртай л байна.
Катя: Лида надад та намайг өмөөрч үг хэлсэн гэсэн. Танд их баярлаллаа.
Өвөө: Зүгээр дээ...
Катя: Гэхдээ та надад хайртай гэж худлаа хэлэх хэрэггүй л байсан.
Өвөө: Би худлаа хэлсэн гэж хэн хэлээ вэ?
Иванов: Антоха чи хаана байна?... Антон... Антоха.... Антоха.. чи чинь яаж байнаа галзуураа юу?! Чи амьд уу? Бүх юм зүгээр үү, яаж байгаа юм бэ? Бид нарыг бүгдий нь өнчрүүлэх гээ юу?
Антон: Надад тийшээ хэрэгтэй...
Иванов: Тийшээ гэж хаашаа, явах болоогүй байна! Тийшээ гэнэ шүү!? Одоо ингэхээ боль, асуудлаа хамт шийдэцгээе, бид нар чинь нэг гэр бүл биз дээ?
Антон: Үнэн үү? Чи надад тулсах уу Лёха..
Иванов: Тийм ээ...
Антон: Чамд баярлаллаа. Чи бол жинхэнэ найз...
Иванов: Анхн.. ингэхэд чи намайг анх удаа л найзаа гэж нэрэллээ!
....................
Эр
Эр123
Хүү
Эмч эр
№20
Иванов: Чи ч гэсэн тормосгүй л бололтой. Шилэн дотор нуугдах биш асуудлаа шийдэх хэрэгтэй..
Антон: Яаж шийдэх гэж, би Полинаг тэр ваарных нь талаар таван жил хуурчихсан. Намайг хэзээ ч уучлахгүй..
Иванов: Уучилна аа... Лидка надад энэнээс ч бүтэхгүй юм уучилж л байсан. Зөвхөн хэсэг хугацаанд нүдэнд нь харагдахгүй байх хэрэгтэй. Явцгаая, хүн шиг сууцгаая, чамайг хүн шиг сэргээе, сонсож байна уу?
Антон: Чи юугаараа тэгэх гээ вэ? Би бүх мөнгөө алдчихсан мартчихаагүй биз дээ? Хэрвээ хоёр хоногийн дараа мөнгий нь буцааж өгөхгүй бол миний бизнесийг ч авна. Хоёр хоногийн дотор цуглуулах боломж байхгүй...
Иванов: Хэлээ чихэндээ хүргэх л боломжгүй. Явцгаая...
Антон: Чамд санаа байгаа юм уу?
Иванов: Бүх асуудал шийдэгдтэл Оганянаас зээлж болно...
Антон: Би өчигдөр уулзсаан...
Антон: Гамлет...
Гамлет: ..өө анд минь Антонжан анд минь сайн байна уу?
Антон: ..сайн уу...
Гамлет: Залуусаа танилцуулахыг зөвшөөрнө үү, энэ бол миний хамгийн сайн найз. Дашрамд хэлэхэд манай хотын хамгийн шилдэг бизнесмен. Мэдээж миний дараа л даа! Би бүх зүйлд тэрнээс үлгэр жишээ авдаг. Гэхдээ тэрний араас гүйцэх их хэцүү... жишээ нь би нэг тиймэрхүү завь авлаа гэж бодъё л доо, гэтэл тэр нисдэг тэрэг л авчихна!
Антон: Гамлет болилдоо, хүмүүсийн дэргэд яах гэж хүн улалзуулаад байгаа юм бэ?
Гамлет: Юу гээч нүднээс чинь харагдаж байна, чи ажлаар ирээ юу?
Антон: Тийм ээ, гэхдээ, тийм ээ.. цэцгэн толгойтой автийрк байна уу?
Иванов: Тэгвэл.. тэгвэл бодох л хэрэгтэй..би өрөөндөө бодож байя..
Хоёр Ивановынхон
Лида: Полина ингэж шаналахаа боль л доо... тиймээ нөхөр худлаа хэлэх таагүй л байдаг. Гэхдээ цаашаа амьдрах хэрэгтэй. Би ч гэсэн ирээдүйтэй, бизнесментэй сууж байна л гэж бодсон. Гэтэл жинхэнэ бүтэхгүй нөхөр байсан. Шийдэж болохоор асуудлаа ч шийдэх хэрэгтэй. Энэ хар даа! Элягийн араас гүйцгээснээс болж манай хөвгүүд муу сурдаг боллоо. Энэ Данила..
Полина: Наана чинь бараг бүгд л тав байна.
Лида: Тийм ээ бараг?! Харин энэ дөрөв.. тэгэхээр алтан медаль байхгүй гэсэн үг.
Полина: Мөнгөн медаль л авчихна.
Лида: Мөн харьцуулваа?! Чи алтны үнэ, мөнгөний үнэ ямар байгааг харсан уу? Харин Ваня... гуравнууд дотор нь бас л дөрөв.
Полина: Тэрний хувьд дөрөв бол их сайн.
Лида: Биеийн тамираар уу?! Тав байсан биз дээ? Би энэ харьцаа сурлаганд нь саад болж байна гэж хэлсэн. Тэгээд л үр дүн нь энэ. Хоёр ч дөрөв.
Полина: Асуудлыг дээгүүр түвшинд шийдэцгээе...
Лида: Юу гэсэн үг вэ?
Полина: Милана дээр очицгооё...
Полина хоолой: Хэнд нь ч тийм, эсвэл үгүй гэж хэлдэггүй хөвгүүдийг маань төөрөгдөлд оруулдаг.
Лида: Тэр хоёр эцэг эхээ хуваалцаж чадахгүй байгаа. Гэтэл хоёулангийнх нь дунд бас нэг охин..
Милана: Юун хоёулангийнх нь дунд нэг охин.. манай Эля тэр хоёрын хэнийг ч сонгохгүй.
Полина: Тэр чинь бас яагаад?
Милана: Яагаад гэвэл Данила уйтгартай, харин Ваня дураараа, удирдах боломжгүй. Манай Эля хэнийг ч юм арай дээр хүүхэд олно.
Полина: Чи сая манай хөвгүүд ямар ч хэрэггүй юм шиг л хэллээ..
Милана: Тэр хоёр юунд ч юм хэрэгтэй л байх, зүгээр л тэр хоёр манай охинд яасан ч тохирохгүй.
Лида: Харин ч бүр ямар гээч?!
Милана: Хүүхнүүдээ битгий л гомдчихоорой, манай охин танай хөвгүүдийн хэн нэгийг сонговол би танай гэрийг цэвэрлэсэн нь шулуухан байх.
Иванов: Миний юу гэснийг сонссон уу? Би хэлж байна, болчихлоо..нэг санаа байна. Юу гээч..би Оганяны найзуудыг харсан. Тэрүүгээр алхаад л хэн нь мундаг гэдгээ нэг нэгэндээ гайхуулаад л... тэрийг нь бидэнд ашигтайгаар эргүүлчихье..
Антон: Яаж?
Иванов: Яаж гэнэ шүү, чиний нисдэг тэргийг тэд нарт заръя.. ингэхэд чи хэдээр авсан бэ?
Антон: Арван саяар... явцгаая!
Гамлет: Өө.. славян ах дүүс маань ирлээ.. орцгоо суу, цай, кофе, конъяк..
Иванов: ..үгүй дээ бид нар нэг ажлаар ирлээ. Бид хоёрт та нар татгалзахын аргагүй санал байна. Зөвхөн өнөөдөр, зөвхөн одоо Антон Павлович ер бусын өгөөмөр дуудлага худалдаа зохиох гэж байна! Өөрийнхөө, анхаараарай..арван саяын үнэтэй нисдэг тэргийг зарах гэж байна. Гарааны үнэ ердөө л нэг рубль...
Антон: Яаж нэг рубль чи чинь...
Иванов: Бүр үнэ нь таван рублиэр дуудлага худалдаа зогссон ч, та нар тэртэй тэргүй нисдэг тэрэгтэй болно.
Гамлет: Энэ чинь ийм наргиан тоглоом тийм үү?
Иванов: Юун тоглоом!? Та нарын хэн нь ч гэрлүүгээ үндсэндээ шинэ нисдэг тэргээр харьж болно. Маш хямдхан үнээр..
Эр: Энд нэг л заль байгаа...
Иванов: Ямар ч заль байхгүй. Харин ээг бяцхан нөхцөл байна. Дуудлага худалдаанд ялсан хүнтэй хамт, хоёрдугаар байранд үлдсэн хүн ч мөнгөө өгнө.
Энд өөрсдийнхөө хэлээр..
Эр: Чи өөрийнхөө үгэнд эзэн болно биз?!
Иванов: За ноёд бизнесменүүдээ дуудлага худалдаанд хэн оролцохов анн?
Эр: Би зөвшөөрч байна.
Иванов: Сайн байна..
Эр1: Би ч гэсэн зөвшөөрч байна.
Эр2: ..би ч гэсэн...
Гамлет хоолой: Би зөвшөөрч байна..
Иванов: Сайн байна...
Гамлет: Юу гэж би ч гэсэн!? Найзынхаа нисдэг тэргийг хямдхан авах гэсэндээ биш л дээ! Зүгээр л машин явахгүй байгаа, ажилдаа явах юм ч алга...
Антон: Чи чинь юу хийгээд байгаа юм бэ? Чи намайг бүр нүцгэн үлдээх гээ юу?
Иванов: Зүгээр л надад итгэ, би чамайг ер нь хуурч байсан уу?
Антон: Тийм ээ...
Иванов: Зүгээр л итгэ..
Лида хоолой: Гэхдээ чи сонссон уу? Эляд тэр хоёр тохирохгүй гэнээ...
Полина: ..ямар ч утгагүй яриа..
Лида: Би бүр Миланагийн буруу гэдгийг харуулмаар санагдаад байх юм. Гэхдээ бид хоёр тэрний өдөөн хатгалганд автахгүй биз дээ?
Полина: Яасан ч үгүй... гэхдээ хөвгүүд маань Эляд дурлачихсан уу?
Лида: Тийм ээ...
Полина: Тэгвэл бид хоёр хөвгүүддээ туславал муу юм болохгүй биз дээ?
Лида: Болохгүй ээ...
Полина: Гэхдээ Даня, Ваня хоёрын өрсөлдөөн шудрага л байх ёстой.
Лида: Хэн нь хэнд нь туслахав?
Полина: Очиж асууя...
Полина: Сайн уу хүү минь, юу хийж байгаа юм бэ?
Даня: Хагас сайнд гимназын өдөрт зориулсан концерттой ангийн багш хүүхэд бүр нэг юм бэлдээрэй гэсэн. Тэгээд л би...
Полина: Ойлголоо.. юу гээч..Эля та хоёр юу болж байна?
Даня: Зүгээр л...
Полина: Юу гэхээр энэ концерт Элягийн сэтгэлийг татах гайхамшигтай боломж гэж болож байна.
Лида: Дараа нь сурагчийн амралтаараа явчихна, тэгээд л өнгөрнө. Чи тэрэнд сэтгэлээ илчлэх ёстой.
Ваня: Гэхдээ яаж?
Полина: Бүх хүчээ л дайчлах хэрэгтэй...
Лида: Тэрэнд дуу дуулж өг. Тэгээд л сэтгэл нь уярна...
Ваня: Та тэгж бодож байна уу?
Полина: Итгэлтэй байна.
Өвөө: Яасан ажлаа дуусгачихсан уу?
Катя: Үгүй дээ би хоёр цаг чөлөө гуйчихсан. Манайд гэнэт зочид ирчихэж..
Өвөө: Анн тэгээд л чи хоосон цүнхтэй ирээд дүүрэн цүнхтэй явж байгаа юмуу? Зочдоо дайлах гэж байгаа юу?
Катя: Полинад битгий хэлээрэй тэгэх үү?
Өвөө: Чи чинь яаж дээ, би зүгээр л тоглосон юм. Үнэхээр гэж ч бодоогүй. Зүгээр л тэгж хэлсэн юм. Гэхдээ мэдээж хэлэхгүй...
Катя: Баярлаллаа...
Өвөө: Зүгээр ээ.. Катя, Катя, Катя.. ажлын чинь дараа уулзацгаах уу?
Иванов: Эхний үнэ ердөө л нэг рубль... эхэллээ...
Гамлет: Хоёр рубль...
Иванов: Хоёр рубль, хоёр рубль... хоёр рубль нэг, хоёр рубль...
Эр1 хоолой: ..гурван рубль...
Иванов: Гурван рубль. Гурван рубль шүү, гурван рубль нэг.. гурван рубль хоёр...
Эр: За за юунд нь маяглахав дээ аливээ зуун рубль...
Иванов: Жинхэнэ торгон цэрэг, зуун рубль нэг, зуун рубль хоёр...
Иванов хоолой: Мянга таван зуу, шинэ, сүүлийн үеийн нисдэг тэрэг мянга таван зуу нэг...
Эр: Сая...
Иванов: Бурхан минь би энэ үнийг сонсчихлоо. Саарал пиджактай хүн сая рубль.. сая рубль нэг, сая рубль хоёр...
Эр1: Сая нэг зуу...
Гамлет: Хоёр сая...
Иванов: Ингээд манайд ердөө л хоёрхон өрсөлдөгч үлдлээ. Гамлет, Рубен. Зургаан сая рубль нэг.. зургаан сая рубль хоёр..
Эр1: Зургаа нэг зуу...
Иванов: Рубен зургаа нэг зуу гэдгээ хэллээ... Гамлет юу гэж хэлэхийг харцгаая... зургаа нэг зуу нэг, зургаа нэг зуу хоёр...
Эр1: Гамлет!
Гамлет: Анн...
Эр1: Бууж өг л дөө алив чамд ийм мөнгө байхгүй биз дээ?
Гамлет: Тэгвэл чи юу гэж ердөө л зургаан сая гэх гээ юу? Зургаа хоёр зуу...
Эр1: Арван хоёр сая есөн зуу... анд нөхдөө та нар сонссон уу, нэг, хоёр.. арван хоёр сая есөн зуу..
Гамлет: Арван гурван сая.
Иванов: Арван гурван сая... Гамлет... нэг.. арван гурван..
Эр1: ..Байзаарай би бодлоо л доо. Би нисдэг тэргээр яах юм бэ? Надад онгоц байгаа.
Гамлет: Тийм ээ..
Иванов: Арван гурван саяар Гамлет Оганянд зарагдлаа.
Оганян: Гэхдээ би одоо хамгийн үнэтэй нисдэг тэрэгтэй боллоо...
Антон: Чи дөнгөж сая миний нисдэг тэргийг хорин зургаан саяар зарчихаж байгаа юм уу?!
Иванов: Би өөрөө ч гайхчихлаа...
Хүү1: Одоо манай концертын нэгэн гэнэтийн бэлэгтэй дуу гарах гэж байна. Та бүхний алга ташилт... !!!!!
Дууны үг:
Цэнхэр далайн давалгаа дамжин
Цагаахан хөлөг онгоцоороо би аялалдаа гарлаа.
Хүчтэй салхи, далайн давалгаанаас би айхгүй
Харин энэ ертөнцөд ганцхан байдаг ээж рүүгээ хөвж байна.
Их хүчтэй салхи байсан ч хамаагүй
Би ертөнцөд ганцхан ээж рүүгээ хөвж байна.
Ээж маань намайг сонсоод, ээж маань ирнэ
Миний ээж намайг заавал олно.
Яагаад гэвэл ертөнц дээр хүүхэд андуурна гэж байдаггүй юм.
Лида: Баярлаллаа хүүхдүүдээ...баярлаллаа би юу гэхээ ч мэдэхгүй байна..
Полина: .. тиймээ баярлаллаа..
Лида: Гэхдээ Эля яах юм бэ?
Даня: Ерөнхийдөө бид хоёр өрсөлдөөнөөсөө болоод зарим нэг юмыг мартчихаж, өөрөөр хэлбэл зарим хүмүүсийг мартчихаж. Хоёр ээжийгээ мартчихаж. Тэр хоёр бидэнд хайртай, санаа тавьдаг. Тэд нарыг ямар нэгэн байдлаар баярлуулах хэрэгтэй. Тийм биз дээ? Чи юу гэж бодож байна?
Өвөө: Ороорой... Катюха чи.. дур булаам харагдаж байна. Полина шиг л, бүр илүү...
Катя: Баярлаллаа...
Өвөө: Ор л доо.. болгооно уу...
Катя: Их гоё юмаа..
Өвөө: Зөвхөн чи миний зүрх сэтгэлийг сүйтгэчихгүй байх гэж найдъя...
Катя: Та энэ бүхнийг өөрөө бэлдсэн юм уу?
Өвөө: Катюша чи надад бүтэн өдөржингөө үйлчидэг. Би амьдралдаа ядаж ганцхан удаа чамд ийм юм хийж болно биз дээ? Тэгээд ч энүүхэнд хүнсний дэлгүүр ч байгаа.. Тэгэхээр Катя чиний төлөө тулгачихъя... Тэгэхээр, эхний, хоёрдох хоёрын дунд юу гэдэг билээ...
Катя: Юм идэцгээе л дээ, би танд үйлчилье...
Өвөө: ..үгүй дээ үгүй би өөрөө...
Катя: ..зүгээрээ одоохон..
Иванов: Ийм их мөнгө хэзээ ч барьж байгаагүй юм байна. Бүр ямар нэгэн дэмий юманд үрмээр санагдчихлаа. Шилүүс авдаг ч юм уу, эсвэл сүлд захиалаад л... анн?
Антон: Үнэнийг хэлэхэд чиний солиотой санаа асуудлаас өөр ямар нэгэн юм авчирна гэж итгээ ч үгүй.
Иванов: Тэгээд намайг итгэж байсан гэж бодоо юу? Би ч Лидкадаа загнуулаад л, бүр тэнэг юм шиг л болчихдог. Юу ч болж байсан бүр тоохоо ч больдог...
Антон: Тэр ч тийм шүү... тэгэхээр одоо Дианад мөнгий нь буцааж өгөөд, дараа нь байшингаа яаж буцааж авах л үлдлээ.
Иванов: Зүгээрээ дахиад хоёр удаа хичээхэд л зөвхөн байшингаа ч авахгүй. Бүр ашигтай үлдэнэ.
Антон: Явцгаая..
Катя: Чөтгөр энэ яачихаа вэ.. Виктор Алексеевич та ч үзүүлж өгөх хүн юм аа!?
Өвөө: Надад броудершафтаар тулгах санал байна.
Катя: Тэгье ээ...
Мсж: Гайхалтай үзүүлбэр байлаа. Концертийн дараа нэг тийшээ явах уу?
Эля: Даня...
Ваня: Эля... би чамд нэг юм хэлмээр байна.
Эля: Ваня дараа болоё тэгэх үү би яараад байна..
Ваня: Эля энэ их чухал..
Эля: ..Ваня...
Ваня: Миний чамд ямар гэдгийг чи мэднэ. Харин чи надад ямар гэдгийг бол..надад ямар нэгэн боломж байгаа юу?
Климова хоолой: Даня, Даня... чи гайхалтай дууллаа. Үнэхээр сэтгэл хөдөлмөөр.
Даня: Баярлаллаа.
Климова: Юу гэхээр би шуудхан л чамд хэлэхээр шийдсэн. Чи надад маш их таалагддаг. Бүр илүү ч байх. Би чамд хайртай юм шиг байна.
Даня хоолой: Элягийн араас гүйх хангалттай юм биш үү, бид хоёр хосууд биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Надад таалагдах охин энэ байна. Гэхдээ энэ бол Эля биш...
Климова: Яна чи сайн охин. Хэтэрхий сайн охин. Гэхдээ би.. зүгээр л би чамд тохирохгүй.
Даня: Магадгүй ээ....
Климова: Харин надад чамаас өөр хэн ч хэрэггүй.
Хүү хоолой: Харин одоо багш нартаа бэлэг барих гэж байна.
Эля: Тийм ээ боломж байгаа
Өвөө: Болгооно уу...
Катя: Би тийм ч сайн бүжиглэж чадахгүй...
Өвөө: Юу гэхээр би ч гэсэн Плесецкая биш...
Катя: Тийм үү... Виктор Алексеевич, Виктор Алексеевич туслаарай..Виктор Алексеевич..
Антон: Байна уу Диана би чам руу явж байна, хорин минутын дараа очлоо нхн, тийм ээ би... юу гээч би дахиад залгая, бас нэг хүн залгаад байна. Тэгье.. байна уу, тийм ээ, тийм байна. Юу гэнээ?!
Иванов: Аав яаж байна юу болоо вэ?
Лида: Бид нар одоохондоо мэдэхгүй л байна.
Эмч: Ивановынхон уу?
Полина: Тийм ээ..
Иванов: ..аав маань яагаа вэ?
Эмч: Титэм судасны анивризм, энэнээсээ болж дотуур цус алдсан байна.
Иванов: Арай энгийнээр болох уу?
Эмч: Энгийнээр... бие нь их муу байна. Яаралтай цус хийлгэж, бас хүнд мэс засалд орох шаардлагатай. Хэрвээ бүх юм сайн болбол зүрхний хавхлага солих хэрэгтэй. Энэ нэлээн үнэтэй. Бас мэдээж Германд хийлгэсэн нь дээр...
Полина: Мөнгө асуудал биш ээ, Антош тийм биз дээ?
Антон: Тийм ээ тэгэлгүй яахав... бүх эмчилгээний үнэ гурван зуун мянган..доллар..
Иванов: Хэд ээ?!
Антон: Бүх юм зүгээр ээ, эмчээ цус хийж эхлэ..
Лида хоолой: ..баярлаллаа Антоша...
Эмч: Бас нэг асуудал байна. Манайд тохирох бүлгийн цус байхгүй, өвчтөн маш ховор бүлгийн цустай, хасах резустай дөрөвдүгээр бүлгийн цус...
Иванов: Тэгээд яахав, донор хүлээх үү яах юм бэ?...
Эмч: ..үгүй дээ үгүй, хүлээж болохгүй. Хүлээвэл хожимдож ч магадгүй.
Ваня: Ээжээ миний цус ийм бүлгийн, ийм резустай... юу хараа вэ, би хаашаа явахав? Өвөөг аврах хэрэгтэй...
Эмч: Намайг дагаад яв...
Иванов: Баярлаллаа хүү минь...
Лида: Баярлаллаа хүү минь... баярлаллаа Антон...
Даян: Амжилт..
Ваня: Зүгээрээ анд минь..
Антон: Байна.. Диана юу гээч би өрийг чинь жаахан хойшлуулж болох уу? Мэс засал амжилттай болсон. Зүгээр л дахиад нэг мэс засал хэрэгтэй болчихлоо..
Бүсгүй1: Нэгдүгээрт гэрээ өнөөдрийг хүртэл байсан. Хоёрдугаарт чи миний мөнгийг тоглоод алчихсан гэдгийг би мэднэ. Жижигхэн хот шүү дээ...
Антон: Уучлаарай зүгээр л надад өөр сонголт байгаагүй.
Бүсгүй1: Харин одоо байгаа. Чамд хоёр сонголт байна. Нэг бол би гэрээнийхээ дагуу чиний автосалоныг авна. Эсвэл чи эхнэрээсээ салаад над дээр ир. Би өрийг чинь уучлая... Полина л чи бид хоёрыг салгасан гэдгийг чи ч мартаагүй байх... Би зүгээр л өөрийнхөө юмыг авмаар байна.
Антон: Юу гээчийн утга яриа вэ Диана, би хэзээ ч Полинагаас салахгүй, хэзээ ч...
Бүсгүй1: Чи битгий яар л даа... сайн бод?!
Антон: Энд бодох юу ч байхгүй. ...тэгэхээр бодох хэрэгтэй! Нэг бол бүх гэр бүлээрээ гудамжинд гарна, эсвэл зөвхөн би явна. Машиныхаа ашгаар байшингаа гэр бүлийнхэндээ хөлслөөд л, аажмаар худалдаж авна. Бас хэн ч, юу ч мэдэхгүй. Харин яаж Полинаг аль болох зовоохгүй салахав? Мөнгөөр тоглоод эхлэчихсэн гэж хэлэх хэрэгтэй. Тэгвэл нэг боломж байж магадгүй.
Антон: Полина чамтай түр уулзаж болох уу?
Полина: ..тийм ээ...
Антон: Би ойлгож байна л дээ, одоо тийм ч тохирох үе нь биш.. гэхдээ би чамд нэг юм хэлмээр байна.
Полина: Юу?
Эмч: За цус амжилттай хийчихлээ, бие нь тогтворжсон.
Лида: Ашгүй дээ..
Эмч: ..орж уулзаж болно. Гэхдээ удаан биш шүү..
Иванов: ..тийм ээ...
Катя: ..би болох уу?...
Лида: Бололгүй яах юм бэ, бид нар ч бүр, ашгүй нэг юм...
Даня: Явцгаая...
Антон: Нхн...
Иванов: Ааваа бид нар таныг ч бүр...
Өвөө: Хн, үгүй шүү би сарын дараа л өнгөрөх гэж сайхан ордонд очоогүй. Харин их засвар хийсний дараа бол бүр ч.үхэшгүй мөнхийн л болно. Эмч надад бүгдий нь хэлсэн. Антончик...
Антон: За...
Өвөө: Мэс засал хийлгэх мөнгө төлсөнд их баярлаллаа. Ванька...
Ваня: Нн... цусаа өгсөнд баярлаллаа. Би ер нь ийм эвтэй найртай, том гэр бүлтэйдээ баяртай байна. Юу хүлээгээд байгаа юм бэ Ивановынхаан хүрээд ир, тэврэлдэцгээе...
Полина: Чи надад нэг юм хэлэх гэсэн үү?
Антон: Тийм ээ хэлэх гэж байсан. Тэр ваарнуудыг, чамайг хуурч байсанд уучлаарай...
Полина: Уучиллаа... гэхдээ дахиад юу ч нуух хэрэггүй шүү! Хэрвээ ямар нэг юм хэлмээр байвал одоо л хэл, эсвэл хэзээ ч битгий хэл!
Антон: Тийм ээ дахиад ямар ч нууц хэрэггүй...
Өвөө: Катя чи яагаад тэнд зогсоод байгаа юм бэ, наашаа хүрээд ир үнсэлцэцгээнэ..
Ваня: Катя эгч ээ... Алив ээ!
Полина: За ямар байна, чи өөрөө хэлсэн биз дээ?
Лида: Хонгор минь сайн цэвэрлэнэ шүү, тэнд хог үлдчихлээ..
Полина: Тийм ээ тэнд байна.
Антон хоолой: Өдрийн мэнд, хүү минь найздаа баяртай гээд хэлчих явцгаая, өнөөдөр...
Эр: Диана...
Климова: Ааваа танилц энэ миний Данилын аав...
Эр: Нн Алберт...
Антон: Антон, танилцахад таатай байна. Тэгэхээр гэр бүлээрээ нөхөрлөцгөөх үү?
Эр: Тийм ээ...
Иванов: Зүгээр дээ, бүх юм сайхан болно! Бидэнд мөнгө олдоно.
Антон: Нхн... хуруугаа хөхөж байгаа юм шиг л олно.
Иванов: Яахав магадгүй ээ.. шалгарсан хуучны арга ч байгаа. Цусаа өгцгөөе... манайх чинь өнөр өтгөн. Арван таван мянга лав байгаа. Харин дараа нь ямар нэг юм бодож олно...
Бичиг: Энэ түүх үргэлжилнэ...
......................
!!!!!!!!!!!!!!
Back to episodes Go home