A Murderous Affair in Horizon Tower-16
Үргэлжлэх хугацаа: 48мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Ба: эм, сургуулийн багш
Я: Чамд хэлчихье. Намайг алсан чинь дээр шүү. Үгүй бол... чи өөрөө зовно. Чи л зовно. Жон Мей Бао. Жон
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. Төгсгөлийн 16-р анги. Жон Мей Бао. Хоёрдугаар хэсэг.
Мо: Би үнэнийг хэлж чадахгүй. Тэгвэл энэ хэрэгт алуурчин байхгүй болчихно шддээ.
Мөр: Намайг хуучин зургаар хуураад байна уу? Унтлагынхаа өрөөнд гурван хуруугаа өргөөд селфи хийгээд надад явуул. Зургийг чинь хэн авсан юм? Өрөөнд чинь эрэгтэй хүн байгаа юм уу? Аан?
Охин: Цагдаа ах аа. Одоо унтаж болох уу?
Мөр: За. эртхэн амар. Хоолоо ид.
Яан: Багш аа.
Мөр: Аан?
Яан: Та цагдаа хүнд хүнийг сайн муу гэж дүгнэж болохгүй гэж та хэлсэн.
Мөр: Тийм.
Яан: Та Яан Ёон Юаныг муу хүн гэж бодож байна уу?
Мөр: Тэр үү? Жирийн хүнтэй харьцуулбал яах аргагүй муу хүн.
Яан: Тэгвэл цагдаа хүний хувьд ямар вэ?
Мөр: Цагдаа юу? Цагдаа хүн хүнийг сайн муу гэж ялгах ёсгүй. Бидний ажил бол тэдний буруутай үгүйг тогтоох.
Яан: Би шударга ёсыг тогтоож, хүмүүсийг хамгаалахын тулд цагдаа болохоор шийдсэн. Яан Ёон Юаныг явуулж муу юм хийхийг зөвшөөрвөл бид хамсаатан болно.
Мөр: Яан. Заримдаа цагдаа нарт шударга байхын оронд зөв зүйл хийх нь чухал байдаг юм. Чи сонсож байсан биз дээ? Миний өмнөх хамтрагч надаас болж амиа алдсан. Тэгэхэд бид хоёр хоёр алуурчныг хөөж байсан. Тус тусдаа хөдөлсөн. Би эрэгтэйнх нь араас явсан. Тэр эсрэг талаас нь амдахаар явсан... Тэр хүн санамсаргүйгээр эмэгтэй сэжигтнийг буудчихсан. Би хамтрагчдаа туслахыг хүссэн. Гэтэл тэр надад хэлсэн.
Эр: намайг тоох хэрэггүй. Тэрнийг авар...
Мөр: Намайг эмэгтэй сэжигтнийг авар гэсэн.
Эр: Хурдан яваач...
Мөр: Нэг нь аюултай гэмт хэргийн сэжигтэн. Нөгөө нь гал усанд хамт орж явсан хамтрагч маань. Миний оронд байсан бол чи хэнийг аврах байсан бэ?
Яан: Миний хамтрагч та бол би таныг аварна.
Мөр: Тийм юм болбол чамайг сэжигтнийг авраасай гэж хүсч байна. Тэр бол зөв зүйл. Цагдаа хүний гол үүрэг бол хүний амь аврах. Сайн ч бай, муу ч бай. Яагаад гэвэл хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Шүүхийн шийдвэр гарах хүртэл тэр хүн сэжигтэн байсан ч бусадтай адилхан л эрхтэй.
Яан: Танд дахиад боломж олдвол та хамтрагчаа орхих байсан уу?
Мөр: Миний хамтрагчийг Жоу Лей гэдэг байсан. Тэр сайн хүн байсан. Шударга, хөгжилтэй. Гэвч хувь тавилан тэрэнд шударга байгаагүй. Гэрлэснийхээ дараахан эхнэр нь төрөлтөөс болж нас барсан. Бид хоёр огт өөр хүмүүс байсан. Тэр хатуу, нягт нямбай хүн байсан. Өөрийн гэсэн бодолгүй надаас өөр. Заримдаа тэр миний хамтрагч болсон нь миний амьдралд тохиолдсон хамгийн сайн зүйл гэж боддог. Чи мэдэх үү? Заримдаа би тэрнийг амьд үлдэж сэжигтнийг авраад, би буудуулсан бол дээр байсан гэж боддог юм. Бас... Тэр охинтой байсан. Над шиг ганц бие биш. Тэгэхэд би үхсэн ч санаа зовох зүйлгүй байх байсан.
Яан: Тэгвэл Шао Шао...
Мөр: Овог нь Жоу. Тийм болохоор бид юу ч болсон хийх ёстойгоо л хийх хэрэгтэй. Үр дүнг нь хэн ч урьдчилан тааварлаж чадахгүй. Надад өөр сонголт байсан гэж бодохгүй байна.
Яан: Багш аа, өнгөрсөн жилүүдэд та өөрийгөө ингэж аргаддаг байсан юм уу?
Мөр: Юу гэсэн үг вэ?
Яан: Ингэж бодож байж л сэтгэл чинь амардаг байх, тийм үү?
Мөр: Чи юу хэлэх гээ вэ?
Яан: Танд сонголт байсан. Та тэр сэжигтэнд туслаагүй бол Шао Шаогийн аав алуулахгүй байсан. Өөрийнхөө сэтгэлийг тайвшруулахын тулд ийм шалтаг олох ч шаардлагагүй. Багш аа. Би таны туслах болоод удаж байна. Та хэрэг шалгахдаа өөрт чинь ямар ч хамаагүй юм шиг байдаг. Эхлээд би ойлгодоггүй байсан. Одоо л ойлголоо. Та шархлахаас айдаг юм байна. Дахиад тийм байдалд орохоос айдаг. Яагаад гэвэл та одоо ч өөртэйгөө нүүр тулж чадахгүй байгаа. Би тан шиг биш. Би өөртэйгээ нүүр тулахаас айхгүй. Надад өөр сонголт байгаа.
Мөр: Чи яах гэж байна?
Яан: Би шударга үйлийг сонгоно.
Мөр: Яан. Ли Мо Ли чамд юу гэж хэлснийг мэдэхгүй. Гэхдээ бид нарт нотлох баримт хэрэгтэй. Нотлох баримт. Ойлгож байна уу? Сэтгэл хөдлөлт автаж болохгүй. Тэр цамхагт амьдардаг хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болоод гэмт хэрэг үйлдсэнийг чи ойлгож байна уу? Тэд нарын хамсаатан болмоор байна уу?
Яан: Багш аа, би өлсөхгүй байна. Би явлаа.
*****************
Мо: Үнэнийг хэлэхэд Мей Бао үхэхийнхээ өмнө сэтгэл санаа нь тогтворгүй байсан.
Яан: Тэгвэл үнэхээр амиа хорлосон юм уу? Яан Ёон Юантай хамт үхэхийг хүсч.
Мо: Бид нар хайхрамжгүй байж. Байнга л “бодох хэрэггүй” гэж хэлдэг байсан. Гэхдээ... тэрнийг тэгж их зовж, шаналж байгааг мэдээгүй. Яан мөрдөгч өө. Мей Баог амиа хорлодог өдөр тэрэнтэй хэн нэг нь таараад, өөр сонголт байгаа гэж хэлсэн бол... Хичнээн сайхан байх бол...
*****************
Дон: Яан Руи Сэн. Энд юу хйиж байгаа юм?
Яан: Цагдаа байхыг хүсэхгүй байна.
Дон: Болно оо. Болно шд. Би чамайг тэжээж дөнгөнө. Манай гэрийнхэн намайг тэжээчихнэ. Үнэндээ чамайг ажлаасаа гараасай гэж боддог байсан юм. Чи үргэлж завгүй байдаг. Заримдаа би муу юм хийгээд чамд баригдах юмсан гэж боддог. Ядаж л байцаалтын өрөөнд хэдэн цагаар ярилцахгүй юу. Одооных шиг биш. Бид нар өдөрт тавхан минут л ярилцдаг байх... Гэхдээ чи ажлаа хиймээр байвал... дахиад ажлаас болж гомдоллохгүй гэж амалъя. Чи хэлсэн үгээ мартчихсан байх. Би хэдэн удаа сонссоноо ч санахгүй байна. Чи бага байхын л цагдаа болохыг хүсдэг байсан. Бас ажилдаа үнэхээр хайртай чинь харагддаг. Жижигхэн юмнаас болоод чамайг ажлаасаа гарна гэж бодохгүй байна. Миний хайртай Яан Руи Сэн тийм хүн биш...
Яан: Би хэтэрхий хувиа хичээсэн хүн.
Дон: Чи тийм хүн биш ээ. Үнэнч, шударга хүн. Уучлалт гуйх ёстой хүн нь би. Би байнга төвөг удаж, ажлаас чинь болж гомдоллодог.
*********************
Мөр: Юу хийж байна?
Охин: Зочид буудалдаа байна.
Мөр: Зурагаа аваад явуул. Хоёр хуруугаа гаргаарай. Дунд хуруу гаргахгүй шүү. За за. Эртхэн унт. Оройтож болохгүй шүү. Жоу. Би шударга үйл хийх үү? Зөв зүйл хийх үү?
*******************
Мөр: Яан хаана байна?
Эр: Ирээгүй ээ. Утсаа ч авахгүй байна.
Мөр: Залгах хэрэггүй.
Ф: Жон мөрдөгч өө.
Мөр: Аан?
Ф: Хэлэх юм байна. Сайн мэдээ. Таны эсрэг бэлгийн дарамтанд оруулсан гэсэн гомдлыг буцаасан.
Мөр: За. Хэн тэгээ вэ?
Ф: Өмгөөлөгч нь өөрөө. Нөхөр нь эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулаад зогсохгүй, араар нь тавьдаг байсныг мэдсэн гэж сонссон. Тэгээд уурандаа нөхрөөсөө салсан гэсэн. Тэгээд уучлалт хүссэн захидал бичиж, таныг гүтгэсэн гэдэгээ хүлээсэн байна лээ.
Мөр: Хүн чанартай л юм байна.
Ф: Гэхдээ, таны хэргийг жишээ болгохоор шийдсэн. Бусад хэсгүүдэд мэдэгдэж, болгоомжтой байхыг сануулна гэсэн. Энэ жил дахиад л тушаал дэвшиж чадахгүй юм шиг байна. Ийм л юм болчихлоо. Тоох хэрэггүй. За за, хурлаа хийе. Эхэлцэгээе.
Мөр: Дахиад жаахан хүлээе. Нэг хүн ирэх ёстой.
Яан: Хоцорсонд уучлаарай. Ли Мо Лигийн хавтаст хэргийг бэлдсэн.
Ф: Шао Лиу.
Эр: За?
Ф: Эхэл.
Эр: За. 2019оны 10-р сарын 20-ноос 11 сарын 7-ны хооронд лавлагаа, мөрдлөг явуулсны эцэст Жон Мей Баогийн нас барсан хэргийн урьдчилсан шатны байцаалт дууссан. Мөрдөн байцаалтын дүгнэлт. Нас барагч Жон Мей Бао. Эмэгтэй. 29 настай. Хан үндэстэн. Юннан мужийн И Ан хотынх. Ахлах сургууль төгссөн. Мөрдлөгийн үеэр үхлийн шалтгаан: толгойдоо цохиулсны дараа нүүрсний хийнд угаартаж үхсэн. Үхэхээсээ өмнө өөрийн хойд эцэг Яан Ёон Юаныг гэртээ 11сарын турш хорьж байсан.
*****************
Жун: Тэгвэл... энэ үнэн гэж үү?
Яан: Харамсалтай байна.
Жун: Би эгчтэйгээ уулзмаар байна.
Яан: Чандарлахаас нь өмнө сүүлчийн удаа уулзуулж болох байх. Бас тэрний хувцаснаас авч, өмсөж байгаа хувцасыг нь солих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол танд хэцүү байх байх.
Жун: Яагаад надад хэцүү байна гэж? Эгч нас барахдаа юу өмсөж байсан юм? Хэлээч!
Яан: Тэр... Яан Ёон Юаны авсан зураг дээр байсан шиг хувцас.
Жун: Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад? Яагаад?
Эм: Эрхэм ээ. Би хэлсэн биз дээ. Хамаагүй юм ярьж сэтгэл санааг нь үймүүлж болохгүй гээд байхад.
Жун: Яагаад? Яагаад? Яагаад?
Эм: Хурдан гарцагаа.
Жун: Яагаад?
Яан: Багш аа. Уучлаарай. Тэрийг хэлэх ёсгүй байж.
Мөр: Чи санаж байна уу? Бид нар Жон Мей Баог үхэхдээ юу өмсөж байсныг бид нар хэнд ч хэлээгүй.
Яан: Хэнд ч хэлээгүй. Хэрэг илрэх хүртэл тэгэх боломжгүй.
Мөр: Хөөе. Тэгвэл Шен Мей Чигийн мэдүүлгийг санаж байна уу?
Ч: Үхэхдээ хүртэл хөөрхөн байхыг сонгосон. Үзэгслэнтэй байдлаар үхсэн.
Яан: Тэр яаж мэдсэн байх вэ?
Ч: Таамагласан юм.
Яан: Таамагласан?
Ч: Тийм ээ. Тэрэн шиг эмэгтэй гоёж гангалж, эрчүүдийг уруу татахаас өөр юм мэдэхгүй. Тийм болохоор үхэхдээ юу өмсөж байсныг нь таах хэцүү биш.
Яан: Кафегаар байнга үйлчлүүлдэг хүмүүс Жон Мей Бао хөнгөн будагтай, эсвэл будаггүй байдаг байсан гэсэн. Бас би тэрний шүүгээг шалгасан. Хувцаснууд нь бүгд их даруухан байсан. Өнгө нь ч гэсэн тод биш. Ганган, дэгжин юм байгаагүй.
Ч: Лин Мэн Юү надад хэлсэн.
Яан: Яах гэж тэрийг хэлсэн юм?
Ч: Би эртээд хэлсэн биз дээ? Тэр нойргүйдэлтэй. Нойрны эм уугаад унтсаныхаа дараа зүүдэндээ ярьдаг гэж.
Яан: Тэр юу гэж хэлсэн бэ?
Ч: Тэр өдөр хажуугаар нь өнгөрөхөд Жон Мей Баогийн гэрийн хаалга онгорхой байсан гэсэн. Дин Шиао Лин бас тэнд байсан гэсэн. Дотор нь ороход Жон Мей Бао газар үхчихсэн хэвтэж байсан гэсэн. Царай нь улайчихсан... пудр түрхчихсэн юм шиг байсан. Бас торон гүнжийн даашинз өмссөн байсан. Гүнж шиг харагдаж байсан гэсэн. Лин Мэн Юү бид хоёр салсан ч гэсэн миний нөхөр байсан шд. Та нарыг тэрнийг сэжиглэх байх гэж айсан юм. Тэгээд энийг хэлээгүй.
Яан: Тэр Жон Мей Бао гүнжийн торон даашинз өмсчихсөн бас нүүрээ будчихса байсан гэж хэлээ юу? Тэрэн шиг дунд эргэм насны хүн эмэгтэй хүний хувцас, нүүрний будгийг яагаад тийм сайн мэддэг юм бол?
Ч: Байнга эмэгтэйчүүдтэй орооцолдож явдаг болохоор мэдэлгүй дээ. Нэг нь тогос шиг гангалж, нөгөөх нь сээтэгнээд л. Тэд нар эрчүүдийг яаж урхидахаа сайн мэднэ. Нэг тэрэгний дугуйнууд.
Яан: Шен хатагтай. Танд сануулчихья. Хохирогчид дургүйгээсээ болоод өнгөрсөн удаагийн байцаалтан дээр үнэнийг хэлээгүй нуусан байх юм бол танд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэж мэд.
Ч: Яан мөрдөгч өө. Наадах чинь юу гэсэн үг вэ? Байцааж эхэлсэнээс чинь хойш би асуусан болгонд чинь хариулсан, татгалзсан удаа байна уу? Одоо бүр надтай хэрэгтэн шиг харьцаж байна.
Яан: Үнэнийг нуусан хүн хамсаатан.
Ч: Тийм ээ. Жон Мей Бао үхсэн. Өрөвдөлтэйгөөр үхсэн. Бүгд тэрэнд хайртай. Бүгд шударга ёсыг хүсч байгаа. Тэгвэл би? Намайг ганц удаа ч гэсэн өрөвдсөн хүн байна уу? Та ч гэсэн эмэгтэй хүн. Миний өнцөгөөс харвал би ч гэсэн хохирогч биш гэж үү? Миний амьдрал. Тэд нар миний амьдралыг сүйтгэсэн. Бүгд дууссан. Дууссан.
Яан: Нэг мэдээ гарсан. Сонссон үгүйг чинь мэдэхгүй. Үүрийн 3цагийн үед нэг охин клубийн гадна үл мэдэх хүнд зодуулсан. Хүчиндүүлсэн.
Ч: Тэр мэдээг үзсэн. Их хэрцгий хэрэг байсан. Яав ч хүн биш.
Яан: Тэр хүнийг хүн болгон харааж байсан. Гэхдээ өөр бодолтой хүмүүс ч байсан. Тэр охин мини юбкатай байсан. Хохь чинь. Клубт хэсдэг хүүхэн. Яавч сайн эмэгтэй биш. Харанхуй шөнө болсон хойно ганцаараа явж байсан. Таксинд суухгүй яасан юм? Сайхан хувцаснаас нь болоод хүслээ барьж дийлээгүй эрэгтэйд хүчиндүүлсэн тэр эмэгтэй хохь гэж бодож байна уу?
Ч: Мэдээж үгүй.
Яан: Тэгвэл жаахан аятайхан хувцасладаг эмэгтэйг эр хүн сайн болсон болохоор тэр эмэгтэй буруу юу? Эрчүүдийн буруу. Эрчүүд буруу юм хийдэг. Тэгвэл яагаад хүмүүс дандаа эмэгтэйчүүдийг буруутгадаг юм? Шен хатагтай, та юу хэлсэнээ санаж байна уу? Та “Жон Мей Бао шиг хүмүүс эрчүүдийг урхидахын тулд бүгдийг хийсэн” гэж хэлсэн. “Тийм болохоор үхэхдээ хүртэл сайхан арга сонгосон. Үзэгслэнтэйгээр үхсэн”... Энэ хувцас танил харагдаж байна уу? Жон Мей Баог хойд эцэгтэй байсныг мэднэ биз дээ? Одоо ойлгож байна уу? Яагаад ийм хувцастай амиа хорлосныг нь ойлгож байна у? Хар багаасаа яаж зовж байсныг нь та мэдэх үү? Жон Мей Бао ингэж үхэх ёстой гэж бодож байна уу?
Ч: Яан мөрдөгч өө. Жон Мей Бао... амиа хорлоогүй... Тэр өдөр би Лин рүү залгасан ч утсаа авахгүй байсан. Унтраачихсан байсан. Тэгээд би Жон Мей Баотой уулзахаар кафед нь очсон. Тэр ч гэсэн байгаагүй. Тэр хоёрыг хамт байгаа байх гэж бодоод миний дургүй хүрсэн...
Я: Яагаад ийм хувцас өмсчихсөн юм? Яах гэсэн юм?
Мей: Удахгүй бүх юм дуусна.
Я: Мей Бао. Мей Бао. Мей Бао. Мей Бао. Мей Бао... Мей Бао! Мей Бао! Мей Бао! Мей Бао, миний буруу. Би... Миний буруу, Мей Бао.
*****************
М: Жун.
Эр: Хөөе хөөе.
М: Зүгээр ээ. Зүгээр. Утсаар ярьчихаад ирнэ. Удахгүй эргээд ирнэ. Удахгүй эргээд ирнэ.
Жун: байна уу, эгч ээ?
Мей: Жун аа. Аялан тоглолт чинь дуусаагүй л байна уу?
Жун: Тийм. Би тайзан дээр гарах гэж байна. Ямар нэг юм болоо юу?
Мей: Зүгээр ээ, зүгээр. Чамайг бэлтгэлээ сайн хийж, хоолоо цагтаа идэж, сайн амарч байгаарай гэж хэлэх гээд л.
Жун: Эгч ээ. Энийг хэлэх гэж залгасан юм уу?
Мей: Энэ олон жил чамд энэ үгийг л хэлдэг байсан. Зүгээр л... Дахиад сануулахыг хүссэн юм.
Жун: Эгч ээ. Энэ үг... миний хувьд их чухал.
Мей: Сайн байна. Хурдан яв.
Жун: За.
Мей: Жун.
Жун: Яасан?
Мей: Баяртай.
Жун: За. Баяртай. Утас.
М: Яасан бэ?
Жун: Утас өгөөдөх.
М: Аан? За за за. Хөөе.
Жун: Эгч ээ, та зүгээр үү?
Мей: Зүгээр ээ.
Жун: Зүгээр гэж хэлэхээрээ зүгээр биш байдаг биз дээ?
Мей: Зүгээр ээ. Санаа зовох хэрэггүй. Одоо юу ч бодох хэрэггүй. Тоглолтондоо анхаарлаа хандуул. Сайн тоглоорой.
Жун: Ашгүй дээ. Би сая тайзан дээр гарчихаад... таныг хайгаад байсан. Би мартчихсан юм шиг байна. Таныг хүнээс нуугдахгүйгээр миний тоглолтонд ирэхийг хүсч байна. Энэ тэнгэрийн доор өдөр болгон жаргалтай амьдрахыг хүсч байна. Тэрний хийсэн гутамшигтай зүйлс бидний буруу биш шүү дээ. Тэгээд ч... би одоо том болсон. Би хүчтэй болсон. Та намайг хамгаалахгүй байсан ч би тэрэнтэй нүүр тулж чадна. Тэр зурагнууд... юу ч биш. Эгч ээ. Сонсож байна уу?
Мей: Тийм. Сонсож байна.
Жун: Би өөр хэний ч төлөө төгөлдөр хуур тоглоогүй. Ганцхан таны төлөө тогломоор байна. Утсаа битгий таслаарай. Өнөөдрийн тоглолтыг танд зориулъя.
Мей: Айж байна уу? Одоо л ойлголоо. Тан шиг хүний төлөө өөрийгөө алах хэрэггүй. Тан шиг хүний төлөө алуурчин болгохгүй. Тэр зурагнуудаараа дахиад бид нарыг сүрдүүлж чадахгүй. Тэр зурагнуудыг илчилбэл таны хэн болохыг илчилнэ, бид биш. Би маргааш цагдаагийн газар очиж хэргээ хүлээнэ. Одоо бид ямар ч хамааралгүй хүмүүс. Яв. Яв...
Я: Чи яагаад ийм тэнэг юм? Яг ээж шигээ. Чи мэдэх үү? Энэ гэрт чиний үлдээсэн нотлох баримтууд, бүгд чамайг амиа хорлосон гэж бодно. Чамайг энд алчихвал... хоёр найзыг чинь ч бас... Бас Жунийг... чамд хэлэхээ мартчихаж... Жун... Надаас яасан ч салж чадахгүй. Тэр үргэлж миний хүү байх болно...
Д: Мей Бао. Мей Бао, чи байна уу? Мей Бао.
Мо: Мей Бао. Юун үнэр вэ?
Д: Мей Бао.
Мо: Мей Бао.
Д: Мей Бао. Мей Бао. Мей Бао.
Мо: Шиао Лин. Шиао Лин. Болохгүй. Эхлээд Мей Баог шалга.
Мэн: Санаа зовох хэрэггүй. Тог байнга тасардаггүй юм. Болгоомжтой, болгоомжтой. Болгоомжтой, болгоомжтой. Хөөе... Уучлаарай, би явахгүй бол болохгүй нь. Та хоёрыг гаргаж өгч чадахгүй нь. Уучлаарай. Мей Бао. Мей Бао яагаа вэ? Яагаад энд хэвтэж байгаа юм? Чи энд юу хийж байгаа юм? Шиао Лин, хэлээч. Мей Бао яасан юм бэ? Яагаад энд хэвтэж байгаа юм? Мей Бао. Мей Бао, над руу хар.
Д: Нас барчихсан. Нас барчихсан.
Мэн: Цагдаа дуудахгүй яасан юм бэ?
Д: Чи энэ хэргийг мэдэхгүй.
Мэн: Шиао Лин. Тэр хүн хэн бэ? Байрны гэрээнүүд ямар учиртай юм? Тэр яагаад үхчихсэн юм? Надад хэл л дээ, би тусалъя.
Д: Чи тусалж чадахгүй ээ. Хурдан яв. Яв л даа.
Мэн: Шаио Лин.
Д: Яв!
Мэн: Шиао Лин. Шиао Лин, сонс доо. Энэ хорвоод намайг чам шиг сайн мэдэх хүн байхгүй. Тийм биз дээ? Тийм болохоор чиний төлөө би юу ч хийхээс буцахгүй. Надад итгэ л дээ. Хэл дээ. Юу болсон юм?
Мо: Шиао Лин. Гэдэс өвдөөд байна.
Д: Түргэн дуудаад өг, тэгэх үү? Яв л даа.
Мо: Шиао Лин. Шиао Лин.
Д: Босоорой. Босоорой, эмнэлэг рүү явъя. Босоорой. Бос л доо.
Мо: Чадахгүй байна.
Лин: Мо Ли. Мо Ли.
Мо: Үгүй ээ. Босч чадахгүй байна.
Д: Да Сэн. Хурдан хүрээд ир. Туслаарай. Хурдан...
Лин: Эхнэр.
Мо: Босч чадахгүй байна.
Лин: Эхнэр.
Мо: Хайр аа.
Лин: Эхнэр.
Д: Төрөх гэж байна. Хурдан эмнэлэг рүү аваад яв.
Мо: Хайр аа.
Д: Бусдыг нь дараа тайлбарлаж өгье.
Мо: Өвдөөд байна.
Мөр: Бүх хэсэгт мэдэгд. Яан Ёон Юаныг санаатай хүний амь хороосон хэргээр нэн даруй баривчил.
Бүгд: Мэдлээ, Жон мөрдөгч өө.
Мөр: Яан мөрдөгч өө. Сайн байлаа. Шударга үйл хийцэгээе.
Бичиг: Жон Мей Баогийн хэргийн шийдвэр.
Шүүгдэгч Яан Ёон Юаныг хүний амийг санаатай хөнөөсөн, санаатай гэмтээсэн, хүчингийн хэрэг үйлдсэн, бусдыг сүрдүүлэн дээрэмдсэн хэргээр улс төрийн эрхийг нь хасч, бүх насаар хорих ялаат шийтгэсүгэй.
Ли Мо Ли, Дин Шиао Лин, Лин Да Сэн, Лин Мэн Юү, Ши Бао Луо, Яан Жун, Шен Мей Чи нарт тус бүр тохирох ялыг оноосон болно.
Яан: Амьдралынхаа хамгийн хэцүү үеийг санаж байна уу? Яахаа мэдэхгүй. Өөрийгөө дорд үзэж. Шаналж... Үл үзэгдэгч мэт санагдаж. Хэн ч тоохгүй байвал. Энэ хорвоотой ямар ч хамааралгүй мэт санагдаж, өөрийгөө тусгаарласан ч... алхам алхамаар харанхуй ангалд улам гүн шигдэж байсан ч... бидэнд бусдын сайхан сэтгэл хэрэгтэй байдаг... Харанхуйд живж байх тэр мөчид хэн нэг нь гараа сунгавал... битгий татгалзаарай. Тэр хүн таныг харанхуйгаас гаргах болно. Тэр ангалаас гарч дэлхийд эргэн ирнэ...
Хорих газар.
Яан: Тэр гарнаас чанга бариад, тавихгүй байж чадвал... нүдээ нээж харалгүй удсан энэ хороо арай дээрдсэн мэт санагдана...
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home