A Murderous affair in Horizon Tower 15

A Murderous Affair in Horizon Tower-15

Үргэлжлэх хугацаа: 65мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:  

Ба: эм, сургуулийн багш

 

Лин: Мей Бао.  

Мо: Мей Бао.

Мэн: Мей Бао

Д: Мей Бао.

Ши: Мей Бао.

Эм: Мей Бао.

Эм: Мей Бао.

 Эр эм: Мей Бао.

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  15-р анги.  Жон Мей Бао. Нэгдүгээр хэсэг.   

Эр: Жон Мей Бао танай хүүхэд биш юм уу?

Эр2: Холын хамаатны маань хүүхэд л дээ.

Эр: Яагаад энд өгч байгаа юм?

Эм: Захирал аа, ингэсэн юм. Манай хүүхэд удахгүй улирлын шалгалтаа өгнө. Бас би энэ хүүхдийг их сахилгагүй гэж сонссон. Манай охиныг буруу юманд уруу татах вий гэж айгаад. Танайх хүүхэд яаж хүмүүжүүлэхийг сайн мэддэг байж таараа.

Эр: Манай сургууль хатуу дүрэмтэй. Боловсролоороо ч шилдэгт тооцогддог.

Мей: Жун. Ли эгч та хоёроос хол байсан жилүүд миний хувьд хамгийн хэцүү байсан.

Д: Шинээр ирсэн биз дээ? Би үсийг чинь засаад өгье. Буугаад ир. Хурдан буугаад ир.

Мо: Болгоомжтой. Болгоомжтой.

Д: Болгоомжтой.

Мо: Болгоомжой. Яваад аваад ир. Би гоё юм үзүүлье. Хөгшин шулам мэдчихвэл тэр хэрэгт орно.

Л: Чшш...

Мо: Хүнд хэлж болохгүй.

Д: Хар даа. Хайч. Энэ миний үнэт эрдэнэ.

Мо: Хөгшин шулам тэрний үсийг яасныг хар даа.

Д: Нохой хазчихсан юм шиг.

Мо: Бурхан минь.

Д: би засаад өгье. Чамайг хэн гэдэг вэ? Намайг Дин Шао Лин гэдэг. Энэ Ли Мо Ли.

Мей: Намайг Жон Мей Бао гэдэг.

Мо: Зүгээр ээ.

Д: Айх хэрэггүй.

Мо: Айх хэрэггүй. Шао Лин сайн чаддаг юм.

Д: Энэнд харж бай. Таалагдахгүй бол надад хэлээрэй.

Мо: Эндээс нь.

Д: Арай ч дээ

Мей: Чи мэдэх үү? Бурхан тэр харанхуй хонгилыг хоёр гэрлээр гийгүүлсэн юм. Амьдралынхаа хамгийн чухал найзуудтай учирсан... Хурдлаарай.

Мо: Болгоомжтой, болгоомжтой. Хөгшин шуламд харагдах шахлаа.

Д: Хулчгар гэдэг нь. Энэ юу ч биш.

Мей: Тоглохоо боль оо. Хурдан хай.

Д: Яасан?

Мей: Олчихлоо.

Д: Би олчихлоо. Дин Шао Лин унтлагын өрөөнд уруулаа будсан. Чшш...

Мо: Энд нэг нь байна. Дин Шао Лин угаалгын өрөөнд нүүрээ будсан.

Д: Юу вэ?

Мо: Яагаад байнга нүүрээ будаж байдаг юм.

Д: Намайг бичнэ гэж мэдээд байсан юм аа.

Мей: Тэднийг буруутгах арга алга. Захирал алдаа гаргасан хүнийг мэдэгдээгүй бол шийтгэнэ гэж хэлсэн байх аа?

Мо: Захирал биднийг нэг нэгнээ ажиглаж, мэдэгдэж байхыг хүсч байгаа. Галзуу амьтан. Хөөе. Сонирхолтой юм байна. Нааш ир.

Д: Энэ чинь...

Мей: Захирлын цуглуулга байх.

Мо: Дүү чинь төгөлдөр хуур тоглодог гэсэн биз дээ? Энийг аваад явчихъя.

Мей: Гэхдээ. Тэгж болохгүй ээ.

Д: Яав л гэж.

Мо: Тэгээд ч захирал  зөв хүн болохын тулд сонгодог хөгжим сонсож бай гэж хэлсэн биз дээ? Энийг сонсоод тийм болно оо. Ийм олон байхад анзаарахгүй...

Мей: Хурдан. Хурдан.

Д: Хурдан нуугдаарай.

******************

Ба: Та гурвыг захирлын өрөөнд орсон гэж нэг сурагч мэдэгдсэн. Сүүлчийн удаа асууя. Хэн захирлын юмыг хулгайлсан бэ? Хариулахгүй юу? Тэгвэл дүрмийн дагуу хийе. Үнэнээ хэлсэн эхний хүнийг шийтгэлээс чөлөөлнө. Хулгайч өөрөө хэргээ хүлээвэл нөгөө хоёрыг нь өршөөнө.

Д Мо Мей: Би авсан.

Ба: Нэг тэрэгний дугуйнууд. Та гурав хэргээ хүлээсэн болохоор гурвууланг чинь шийтгэнэ.

Мей: Нэг нь хэргээ хүлээвэл бусдыг нь өршөөнө гэсэн биз дээ? Яагаад хэлсэндээ хүрэхгүй байгаа юм?

Д: Багш аа, тэр худлаа хэлж байна. Би хулгайлсан.

Мо: Хоёулаа худлаа хэлж байна. Би авсан.

Мей: Хийсэн хэргээ өөрөө хүлээх ёстой. Тэр хоёр хамаагүй.

Ба: Хангалттай. Дуугүй болцогоо. Би өрөвдөх сэтгэлгүй хүн биш. Ингэе. Та гурав яагаад өөрөө шийтгүүлэх ёстойгоо батлах шалтгаан хэлээдэх. Сайн шалтгаан хэлсэн хүнийг шийтгэж, нөгөө хоёрыг нь өршөөнө. Чи эхэл.

Мо: Манай аав охидуудад дургүй. Хүүтэй болохыг хүсдэг. Намайг бага байхын л миний хэлсэн болгоныг эсэргүүцдэг. Уурыг нь хүргэхийн тулд би үсээ хусч, сахилгагүй хүүхдүүдтэй нийлдэг байсан. Эрэгтэй хүүхдэд дуртай болохоор нь би эрэгтэй хүүхэд байхыг хүсдэг. Тэвчихээ болиод намайг ийш нь явуулсан.

Ба: Хүүхдүүд ээ, та нар Ли Мо Лийг ачлалгүй гэж бодож байна уу?

Бүгд: Ачлалгүй хүүхэд.

Ба: Дараагийнх нь.

Д: Би сургуульд байхдаа үүрээ будаж, үсээ буддаг байсан.  Намайг муу охин гэж бүгд шоолдог байсан. Би тэд нартай зодолдож, гэрийнх нь цонх руу тоосго шидсэн. Гэхдээ тэд нарын зөв байсан. Би сахилгагүй хүүхэд.

Ба: Хүүхдүүд ээ, Дин Шао Лин муу хүүхэд гэж бодож байна уу?

Бүгд: Муу хүүхэд.

Ба: Дараагийнх нь.

Мей: Надад эцэг эх байхгүй.

Ба: Энийг шалтгаан гэх үү? Өөрийгөө аварч, найзуудаа шийтгүүлэх гээ юу?

Мей: Миний хэлэх гэсэн зүйл бол... тэднийг шийтгэвэл Шао Линий ээж тан дээр ирнэ. Мо Лигийн аав таныг зүгээр өнгөрөөхгүй. Би тэднээс өөр. Би төрсөн аавыгаа ч мэдэхгүй. Манай ээж бүтэлгүй амьтантай суугаад алуулчихсан. Өшөөгөө авахын тулд би тэрнийг хутгалсан болохоор намайг энд авчирсан. Тийм болохоор намайг яаж ч тамалсан танд хэн ч төвөг удахгүй.

Ба: Тийм бол, чамайг шийтгэх болно.

Д: Багш аа, ингэж болохгүй биз дээ? Би ялан шд.

Мо: Үгүй ээ, би ялсан.

Ба: Та хоёр дуугүй бай. Чи, дагаад яв.

Д: Мей Бао.

Мо: Мей Бао.

Д: Мей Бао.

Мо: Тэрнийг тавь.

Д: Мо Ли.

Мей: Мо Ли.

Ба: Яваач.

Д: Мей Бао.  Зүгээр үү?

Мо: Зүгээр.

Д: Өвдөж байна уу?

Мей: Зүгээр ээ.

Мо: Надаас л боллоо. Хулгай хийх хэрэггүй байж.

Д: Миний буруу. Би нүүрээ будаж дүрэм зөрчөөгүй бол ийм юм болохгүй байсан.

Мей: Чиний зөв. Чиний буруу. Намайг шийтгэхээр сонгочихоод байхад, яагаад араас ирж байгаа юм? Хар л даа. би гэмтчихлээ. Чи ч бас гэмтчихлээ шд. Дэмий юм хийгээд. Бас... өөрийгөө буруутгах хэрэггүй. Аавын чинь буруу. Бас чи... Хүмүүс чиний тухай юу гэж бодох ямар хамаатай юм? Хүмүүсийн хайрыг бохир гэж боддог хүмүүс өөрсдөө л бохир.

Д: Мей Бао. Чи ганцаараа биш.

Мо: Шао Лин бид хоёр үүрд чиний гэр бүл байх болно.

Мей: Эмчид үзүүлсний дараа Мо Лигийн гэмтэл умайг нь гэмтээсэн байж магадгүй гэсэн. Аав нь маш ихээр уурлаж цагдаад мэдэгдсэн. Удалгүй манай сургуулийг хаасан.

Эр: Намайг тавь. Тавь гэж байна. Тавиач. Намайг тавь...

Д: Хэдүүлээ дахиад заавал уулзана. Битгий уйл. Холбоотой байгаарай. Над руу залгаарай.

Мо: Гэхдээ тэр хүн дахиад амьдралд минь орж ирнэ гэж төсөөлөөгүй.

Я: Мей Бао. Гэртээ харъя.

Мей: Тэр үед зугтах хэрэгтэй гэдэгээс өөр юу ч бодогдоогүй. Миний совин надад зугт гэж хэлсэн. Тэгэхэд миний толгойд “тэрэнд олдож болохгүй” гэсэн ганц л өгүүлбэр байсан. Яасан ч болохгүй. Гэвч хаашаа ч зугтсан тэр намайг олоод ирдэг. Надаас чиний тухай  асуудаг байсан. Тийм болохоор холбоо бариагүй удсанд уучлаарай. Би маш их айсан. Тэрнийг чиний амьдралд орох вий гэхээс айсан. Бүх насаараа зугтах байсан ч, яасан ч чиний байгаа газрыг зааж өгөхгүй гэж би шийдсэн.

****************

Мей: Чамайг хөгжмийн сургуульд орсныг мэдээд би их баярласан. Ли эгч та хоёр нэрээ солиод амьдралаа шинээр эхэлсэн. Халуун авах уу, хүйтэн авах уу? би олон кафед ажиллаж байсан. Би кофе яаж хийдгийг сурч эхэлсэн. Бас амттан хийж сурсан. Ийм байдлаар хэдэн жил тайван амьдарсан. Таны кофе. Тэрний над дээр ирэх нь ч багассан. Миний амьдрал сайжирч байсан. Өнгөрсөн жилүүдэд чиний амьдралаас хол байсан гэж бодож байна уу? Үнэндээ би өөрийнхөө аргаар чамтай хамт байсан. Чиний амьдралын алхам бүрт би хамт байсан. Минийхээр бол чи хэзээ ч яваагүй.  Еэ Шу Жуний тоглолтын арын суудал байгаа бол уу?

Эм: Арын суудал уу? Би шалгаадахъя. Уучлаарай. Арын эгнээний суудал бүгд дүүрчихэж. Дунд эгнээнд  хэдэн суудал байна. Та авах уу?

Мей: Тэгье. Хойшихноо байвал сайн байна. Хэд болох вэ?

Эм: 900юань.

Мей: Арын суудал нь 900юань юм уу?

Эм: Тийм  ээ. Одоо тийм үнэтэй болчихсон.

Мей: Баярлалаа. Тоглолтын чинь тасалбар сайн зарагдаж байгаадтхараад баярладаг байсан. Чамайг том болоод тайзан дээр  төгөлдөр хуур тоглож байна гэж хичнээн удаа мөрөөдсөнийг мэдэхгүй. Тэр үед бүх зүйл миний төсөөлсөнөөр болж байгааг ойлгосон.

********************

Е: Мей Бао.

Мей: Өнгөрсөн хугацаанд намайг аль ч хот руу нүүсэн Яан Ёон Юан хайгаад олчихдог. Тэгээд би...

Е: Ингэж нуугдлаа гээд сайн  юм биш. Чи хэр удаан нуугдах юм?

Мей: Надад өөр арга алга. Жунийг оролцуулмааргүй байна. Тэрэнд санаа зовоод байна. Тэр улам  алдартай болж байгаа.

Е: Өнгөрсөн арван жил... Жун ганц ч өдөр өнжилгүй өдөр болгон бэлтгэл хийсэн. Чи тэрний амь амьдрал болохор хоолоо сайн идэж, сайн амарч байсан. Тэрэнтэй уулзмааргүй байгаа юм уу?

Мей: Эгч ээ. Жун намайг мартаасай гэж хүсч байна. Яан Ёон Юаныг ч бас. Энийг орхиж байж л тэр шинэ амьдралаар амьдарч чадна.

Е: Тэгвэл чи хэзээнээс амьдарч эхлэх юм? Гурвуулаа хамт бодвол илүү сайн арга олно шүү дээ. Эгч нь чамайг хүчлэхгүй. Миний утасны дугаарыг аваад яв.  Тэгэх үү? Жун бид хоёр чамайг хүлээж байя.

Мей: Еэ эгчтэй уулзсаны дараа тэнүүлч амьдралаа ардаа орхиж, та хоёртой нэгдэхийг хүссэн.

*******************

Мо: Очиж байна. Очилоо. Очилоо. Тогших хэрэггүй. Очилоо.

Д: Сайн уу.

Мей: Сюрприз.

Мо: Юу хийж байгаа юм бэ?

Д: Оройтсон үдэшлэг.

Мей: Бид хоёр ирлээ.  

Мо: Надад өгчих.

Мей: Үгүй ээ, тэнд очоод сууж бай. Сүйт бүсгүй суух хэрэгтэй.   Суугаарай.

Д: Хурдал. Хүрээд ир.

Мей: Би сонсох пянз авчирсан.

Мо: За. Би бүр ядарчихсан байсан юм. Та хоёрт баярлалаа. Хурим хийх хэцүү юм аа.

Д: Дээшээ тэгшхэн суу.

Мо: За. 

Мей: Хуримын даашинзаа тайл л даа.

Д: Май...

Мей: Муухай болгочихвол яах юм?

Мо: Зүгээр ээ.

Д: Энэ чинийх.

Мей: За за, ууцагаая. Хундагаа тулгаад.

Мо: Төлөө.

Мей: Төлөө.

Мо: Баярлалаа. Та хоёр байгаагүй бол би өнөөдөр ийм байхгүй байсан.

Д: Тэр согтчихож.

Мо: Мей Бао, Шиао Лин, гараа өг дөө. Гараа өг. Гараа. Та хоёр... Миний хувьд хамгийн чухал хүмүүс.

Мей: Юу  вэ? Чи өнөөдөр хуримын даашинз өмссөн. Нөгөө хүн чинь хаана байгаа юм?

Д: Мартчихаа юу? Лин Да Сэнтэй хурим хийснээ?

Мо: Үгүй ээ. Тэр ч гэсэн энд байгаа. Тийм ээ, тийм. Тэр ч гэсэн чухал хүн.

Мей: Хаана байна? Хаана байна? Да Сэн ах хаана байна?

Лин: Байна уу?

Мей: Байна уу? Да Сэн ах аа.

Лин: Хэн бэ?

Мей: Өнөөдөр таныг гэрлэсэн гэж сонссон. Яагаад намайг уриагүй юм?

Лин: Мей Бао.

Мей: Урамгүй юм аа. Таачихлаа.

Мо: Тасал л даа.

Мей: За за за.

Мо: Тасал гээд байхад.

Мей: За. Мо Ли  тан руу залга гэсэн юм. Өнөөдөр танд хайртай гэдэгээ хэлэхээ мартчихсан гэнэ ээ.

Д: Зөндөө хайртай.

Мо:Би тэгж  хэлээгүй шдээ.

Мей: Үнэн л биз дээ.

Мо: Мей Бао, өгч бай. Байна уу? байна уу? Да Сэн, би байна.

Лин: Эхнэр.

Мо: Хуриманд бэлдээд сайн байсан шүү.

Лин: Зүгээр ээ.

Мо: Бас... Ээж чинь... намайг уучлаарай.

Лин: Зүгээр ээ. Найзуудтайгаа цагийг сайхан өнгөрүүл. Би агаар амьсгалчихаад очино.

Мо: Агаар амьсгалж байгаа юм уу? Зүгээр ээ. Битгий их оройтоорой. За. Баяртай.

Лин: Баяртай.

*************

Мо: Мей Бао, би гэрлэчихлээ. Шаио Лин олон найз залуутай байсан.  

Д: Би хэзээ олно найз залуутай байсан юм?

Мо: Чамд байсан шд.

Д: Надад байхгүй шүү.

Мо: Чамд байгаа.

Д: Би үнэнч хүн шүү.

Мо: Чамд байгаа биз дээ?

Д: Би үнэн хүн гээд байна.

Мо: Дин Шиао Лин муу хүүхэд үү? Бүгд “тийм” гэж хариулсан.

Д: Тэр чинь би биш.

Мо: Юу хийгээд байгаа юм?

Эр: Авхай, та энэ газрыг сонирхоо юу?

Д: Яасан юм бол?

Эр: Ороод үзэж болно оо. Түрээслэхээр бол надад хэлээрэй.

Д Мо: Баярлалаа.

Мо: Явцагаая.

Д: Яасан бэ?

Мо: Юу хийгээд байгаа юм?

Д: Нэг хүн бага байхдаа юу гэж хэллээ? Кафе ажиллуулмаар байна гэсэн байх аа? Найзуудтайгаа цуг, өөр юу гэлээ? Нээрэн тийм,  мөстэй Американог мартах шахлаа.

Мо: Зүгээр бодоод байлгүй, над шиг хөдөл л дөө.

Д: Яг зөв.

Мо: Тийм биз дээ? Би Да Сэнтэй гэрлэчихлээ.

Мей: Тэр үед би хувь тавилан намайг энэ хотод, найзуудын маань гэрт, энэ дэлгүүрт авчирч “өөрчлөгдөх цаг болсон” гэж хэлж байна гэж бодсон. Гэр бүлтэйгээ нэгдэх цаг болж. Хайртай хүмүүстэйгээ цуг амьдарч, дуртай зүйлээ хийх цаг болж. Энэ бүгд хүрэх боломжгүй мөрөөдөл биш бодит байдал байх болно. Жун, өөр хотод тоглолттой байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ хамгийн түрүүнд энэ шийдвэрээ чамд хэлэхийг хүслээ. Тэгээд энэ захиаг бичиж байна. Их урт захиа болсон байх. Гэхдээ... Чамд хэлэх юм зөндөө байна.

************************

Жун: Ажилтан авах уу? Эгч э.

Мей: Жун. Еэ эгч надад хаягийг чинь өгсөн. Тэгээд би... Хэзээ кафегаа нээх вэ? Тэр үед Еэ эгчээр туслуулж болох юм.

Мей:  Удахгүй ээ. Удахгүй нээгдэнэ. Жун.

*********************

Я: Жон мөрдөгч өө. Тэр хүн тайзан дээр хутгалуулаад үхчихсэн үү?

Мөр: Үгүй. Энэ санаатайгаар хүн гэмтээсэн хэрэг гэж мэдэж байна уу? Эрүүгийн гэмт хэрэг.

Жун:  Бүгд надаас болсон. Надаас болж эгч энд нүүж ирээгүй бол ийм зүйл болохгүй байсан.

Мөр: Жон Мей Бао Яан Ёон Юан дахиад сүрдүүлж чадахгүй гэж бодсон болохоор Шуанхэд нүүж ирсэн үү?

Жун:  Үгүй ээ. Эгч надад санаа зовж байсан.

Мей: Алив, Жун. Эгчийн чанасан хоолыг идээгүй удаж байгаа биз дээ?

Жун:  Тийм.

Мей: Сайн идээрэй. Яасан?

Жун:  Эгч ээ. Аан? Та надтай хамт амьдрахгүй юм уу?

Мей: Би энийг Еэ эгчтэй ярилцсан. Одоо ч гэсэн болгоомжтой байсан нь дээр байх.

Е: Би эндээс аль болох холдохгүй, аль болох гадуур гарахгүй байхыг хичээж байгаа. Жун. Чиний карьер дөнгөж эхэлж байна. Компаниас чамайг хүмүүсийн нүдэн дээр бага гаргаж болохгүй юу?

Мей: Чиний бодлыг би мэднэ ээ. Одоо чи Еу Шу Жун гэдэгээ мартаж болохгүй. Яан Жуны тухай бүрмөсөн мартах хэрэгтэй. Яан Ёон Юанийг ч гэсэн. Жон Мей Баог ч бас. Энэ нэрнүүдийг дурсамжаасаа арчиж хаях хэрэгтэй. За юу?

Е: Шөл уу.

Мей: Юу ч болсон бай бид нар нэг гэр бүл. Байнга уулзаад байж чадахгүй ч гэсэн бид нар үргэлж дэргэд чинь байна. За болно. Хоолоо ид.

********************

Мөр:  Еэ Шу Жуний мэдүүлэг ямар ч хэрэг алга. Эгчийнх нь тухай дурсамжууд л байна. Яан Ёон Юан.

Яан:  Багш аа. Багш аа, багш аа, хар даа.

Бичиг: Дашун телеков ХХК. Хэрэглэгчийн утсаар ярьсан жагсаалт. Шуанхэ банк. Ваннен гудамжны салбар. Усны төлбөрийн нэхэмжлэл. Цахилгаан хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл.

*********************

Эр: Жон мөрдөгч өө. Ирчихлээ.

Мөр:  Суу. Яан Ёон Юан. Өнгөрсөн жил хаана амьдарч байсан чинь тодорхойгүй байгаа болохоор тодруулах гэж өнөөдөр дуудсан юм. Галт тэргээр зорчоогүй, дэн буудалд ч амьдраагүй. Төлбөрөө төлөөгүй болохоор утасны чинь дугаар хаагдсан. Дансанд байсан мөнгөө ч ашиглаагүй. Өнгөрсөн жилийн хугацаанд хаана байсан бэ?

Я: Жон Мей Бао. Намайг хорьсон.

Яан:  Хаана хорьсон гэж?

Я: Гэртээ.

Мөр: Эртхэн хэлэхгүй яасан юм?

Я: Тэр хоёр хамтрагчтай. Өшөөгөө авах байх гэж айсан юм.

Мөр:  Хэн?

Я: Тэдний хэн гэдгийг би мэдэхгүй.

Яан:  Энийг хар. Таны хэлсэн хамтрагчид нь энэ дунд байна уу?

*****************

Яан:  Яан Ёо Юан Дин Шиао Лин та хоёрыг Жон Мей Баотай хамтарч өөрийг нь гүтгэсэн гэсэн. Бас Жон Мей Баогийн гэрт хорьсон гэсэн. Энэ үнэн үү?

Мо:  Худлаа. Бид нар гүтгээгүй. Тэр өөрөө л Мей Баог сүрдүүлсэн.

Яан: Тэгвэл тэрнийг хорьсон нь үнэн байх, тийм үү?  

*********************

Д: Яан Ёон Юан сүрдүүлээд байсан болохоор Еэ Шу Жун жижиг тоглолтуудад оролцохоос аргагүй болсон. Тэгээд хуруугаа гэмтээчихсэн. Мей Бао энийг мэдээд дүүгээ Яан Ёон Юанд мөнгө өгөхийг нь болиулчисан. Тэгээд Яан Ёон Юан Мей Баог зовоож эхэлсэн.

Я: Гайхалтай. Их дэгжин болжээ.

Е: Бос.

Я: Тухтай байна шүү. Их үнэтэй ор байх даа. бас энэ тавлганууд...

Д: Хэрэггүй юм чалчихаа боль. Хурдан мөнгөө аваад зайл.

Я: Жунаас их мөнгө авсан биз дээ?

Мей: Энэ таны нэхсэн 100мянган юань. Анхааруулчихъя. Энэ сүүлчийнх нь. Эрт орой хэзээ нэгэн цагт цагдаа нар таныг барина.

Я: Сүүлчийнх ээ? Тэр чиний дураар болохгүй. Эр хүнээр мөнгө олуулаад л. Чи ч... ээжтэйгээ адилхан юм аа. Хоёр завхай хүүхэн. Чамайг дээ...

Д: Яах гээ вэ?

Я: Чи яагаад байгаа юм?

Мей: Намайг цагдаа дуудаж чадахгүй гэж бодоо юу. Муу өлөгчин. Ли Гуи Лан. Чи харамсана даа.

Д: Хурдан тонил.

Мей: Зүгээр ээ.

***********************

Эр: Еэ Мей Ли мөн үү?

Е: Би байна.

Эр: Таныг 15жилийн өмнө болсон хүний наймааны хэрэгт сэжиглэж байна. Бидэнтэй хамт явна уу.

Эр эм: Юу болоод байна аа? Юу гэсэн бэ? Үнэн юм уу?

Мей: Надаас юу хүсээд байгаа юм? Өөдгүй амьтан. Еэ эгчийг яагаад гүтгэж байгаа юм?

Я: Еэ эгч ээ? Ли Гуи Ланыг хэлж байна уу? Би тэрнийг гүтгээгүй. Сайхан сэтгэлтэй нэрээ нууцалсан хүмүүс тэрнийг мэдэгдсэн.

Д: Юуны чинь сайхан сэтгэлтэй. Чи биз дээ?

Я: Хөөе. Гэхдээ... хүүхдээ алдсан эцгийн хувиар би цагдаагийн газарт гомдолгүй гэж хэлж болно. Буруу ойлголцсон гэж хэлэхэд л болно. Тэгвэл Ли Гуи Лан шоронд орохгүй.

Мей:  Хэл. Хэд хэрэгтэй юм?

Я: Энэ удаа... нэгмөсөн дуусгамаар байна. Арван сая.

Мей: 10сая аа? Галзуураа юу?

Я: Их сонсогдож байж магадгүй. Гэхдээ... Та нарт дахиад төвөг болохгүй. Дүүгийн чинь ирээдүй, Ли Гуи Ланы эрх чөлөө. Харин чи зурагнуудаа авч болно.

Мей: Чи...

Д Мо: Тавь. Тавиач. Тавь гэж байна. Тавь.

Мо: Тэгээд бид барилцаж авсан.

Д: Яан Ёон Юан Мей Баог зодож байгааг хараад...

Мо: Тавь гэж байна.

Д: Мей Бао. Мей Бао.

Мо: Боль.

Д: Тэрэнд битгий хүр.

Мо: Тэрнийг тавь. Боль гэж байна. Би айсандаа Яан Ёон Юанийг цохичихсон.

Я: Чи муу...

Д: Би сандраад тэрний цохиод унагачихсан.

Мөр: Итгэлтэй байна уу? Яан Ёон Юан тэгж хэлээгүй дээ.

Я: Жон Мей Бао намайг цохисон.

Д: Мей Бао. Мей Бао. Мей Бао. Мей Бао болно. Үхчихэж магадгүй.

Мо: Тэрнийг би хорьсон.

Яан: Нээрэн үү? Дин Шиао Лин хэлэхдээ...

Д: Миний санаа байсан. Тэгээд Мей Бао тэрнийг хорьсон.

Яан: Жон Мей Баогийн санаа байсан биз дээ? Тэрнийг яагаад хорьсон юм?

Мей:  Үхчихэж үү?

Мо: Амьд байна.

Д: Түргэн дуудъя. Түргэн.

Мо: Үгүй ээ. Болохгүй. Шиао Лин. Шиао Лин. Болохгүй ээ, болохгүй. Болохгүй. Эмнэлэгт очоод үхчихвэл... Мей Бао алуурчин болно.

Д: Үхэхгүй бол яах юм?                   

Мей:  Амьд байх юм бол мөнгө нэхэхээ болихгүй. Жун сайхан амьдрах ёстой. Бид нарт дахиад гай болохыг зөвшөөрч чадахгүй.

Мөр: Тэгвэл тэр үед Жон Мей Бао тэрнийг хорихоор шийдсэн байна.

Д: Би хэлээд байна шд. Тэрнийг хорих санааг би гаргасан гээд байна. Тэгэхэд амьд үлдэх үгүйг нь мэдэхгүй байсан. Юу ч байсан Мей Баогийн төлөө, Еу Шу Жуний төлөө... өөр арга байгаагүй... Өөр нэг юм байна. Яан Ёон Юан энэ байрнаас алга болбол Мей Баог хамгийн түрүүнд сэжиглэнэ. Мей Баог буруугүй гэсэн нотлох баримт хэрэгтэй.

Мо: Нэг арга байна... Мей Баотай дэлгүүр яваад, бид нар адилхан хувцас, гутал худалдаж авсан. Тэр өдөр Мей Баогийн өмсөж байсантай адилхан хувцас надад байдаг. Би гэртээ очиж адилхан хувцасаа өмсөөд, Мей Бао болж хяналтын камерт бичигдсэн. Тэр хооронд Мей Баод Яан Ёон Юанийг аргалах цаг гаргасан.

Яан: Би нэг юм ойлгохгүй байна. Жон Мей Бао яагаад өөрөө дээвэр дээр гарч нотлох баримт үүсгээгүй юм? Яагаад та тэр болж жүжиглэсэн юм?

Мо: Тэр үед өөр хүний тусламж хэрэгтэй байсан. Мей Бао тэр хүнээс тусламж гуйх ёстой байсан.

Ши: Үнэнийг хэлэхэд хүн болгонд нууц байдаг.

****************

Мөр: Жон Мей Баод сэтгэлтэй гэдгийг чинь мэднэ. Тэрний нууцыг нууж байгааг чинь ч мэднэ. Та бодож үзсэн үү? Таны хийсэн зүйл үнэхээр тэрэнд тус болсон уу? Миний бодлоор таны хийсэн зүйл тэрний алуурчинд л тус болсон байх. Дин Шиао Лин, Ли Мо Ли хоёр Яан Ёон Юанийг хорьсон гэдэгээ хүлээсэн. Би таны оронд байсан бол Яан Ёон Юан Жон Мей Баог алсныг батлах байсан. Энэнтэй харьцуулахад бусад нь чухал биш. Ши ноёнтон. Та мэдэж байгаа бүхнээ хэлэхгүй юм уу?

Ши: Мей Бао. Чиний гуйсан олс.

Мей: Баярлалаа. Орой болсон хойно дуудсанд уучлаарай. Дэлгүүрүүд бүгд хаачихаж.

Ши: Зүгээр ээ. Юм баглаж байгаа юм уу? Би туслах уу?

Мей: Гал тогоо замбараагүй байгаа. Би өөрөө хийчихнэ ээ.

Ши: За. Тэвэл тусламж хэрэгтэй бол хэлээрэй. Өнөө шөнө би жижүүртэй байгаа.

Мей:  за, баярлалаа.

Ши: Явлаа шүү.

Мей:  За... байна уу, Мо Ли. Бид нар бараг дуусч байна.

Яан: Тэр олон хүний нүдэн дээр Яан Ёон Юан шиг том биетэй хүнийг яаж Мей Баогийнх руу мэдэгдэхгүйгээр зөөсөн юм?

Мо: Сайн мэдэхгүй байна.

Д: Үнэндээ... Бид нар тэр үед яахаа мэдэхгүй байсан. Гэтэл гэнэтхэн нэг юм болсон. Яг л бурхан тусалж байгаа юм шиг.

Н: Ийм онцгой өдөр байх гэж. Одоо ч гэсэн айгаад байна. Заримдаа яг л өдөр болгон...

Бүгд: Юу болоод байна аа? Тог тасарчихлаа.

Ши: Юу болоод байна?

Н: Тог тасарчихлаа.

Ши: Тог тасарсны дараа Мей Бао их том цүнхтэй юмтай орж ирэхийг харсан. Мей Бао. Юу зөөж байгаа юм? Би тусалъя.

Мей: Зүгээр ээ. Би өөрөө чадна. Хэрэггүй.

Ши: Лифт ажиллахгүй. 20давхар шдээ.

Мей: Зүгээр ээ. Би өөрөө чадна. Нээрэн, олс авчирч өгсөнд баярлалаа.

Ши: Би тусалъя.

Мей:  Хэрэггүй ээ. Би чадна.

Ши: Ёсорхох хэрэггүй ээ.

Мей: Би... Би өөрөө чадна аа.  

Ши: Алив ээ, алив алив. Би тусалъя. Би тусалъя. Нааш нь өгчих. Явъя.

Мей:  Явъя.

Ши: Ирчихлээ.

Мей: Баярлалаа.

Ши: Зүгээр ээ.

Мей: Энд орхичих.

Ши: За.

Мей:  Болгоомжтой. Болгоомжтой. Баярлалаа.

Ши: Энийг ав.

Мей:  Баярлалаа.

Ши: Би явлаа.

Мей: За.

Ши: Мей Бао надад үнэнээ хэлсэн. Өөр аргагүй болоод тэгсэн гэсэн. Хойд эцэгтээ дүүгээ зовоолгохгүйн тулд ингэсэн нь дээр гэсэн.

Яан: Тэр шөнө, дээвэр дээр... Жон Мей Бао та хоёр... яагаад зэрэг гарч ирсэн юм? Тэр ч гэсэн төлөвлөгөө байсан уу?

Мо: Үгүй ээ. Санамсаргүй явдал байсан. Мей Бао, дээшээ гараад ир. Би доошоо буулаа. За... Хайр аа. Миний бие таагүй байна. Би гэртээ орлоо.

Лин: ёслолын буудлага үзэхгүй юм уу?

Мо: Чадахгүй нь ээ. Гэртээ ормоор байна.

Лин: Тэгвэл хамт явъя.

Мо: За.

Эр: Өө. Лин архитектор байна. Уулзалгүй удсан байна шүү.

Лин: Ингэж таарах гэж. Ёслолын буудлага үзэхээр ирээ юу?

Эр: Тийм ээ.

Лин:  Шинэ оны мэнд.

Эр: Шинэ оны мэнд.

Мо: Явъя.

Эр: Нээрээ, Мо Ли.

Мо: Аан?

Эр: Аавтай чинь уулзалгүй удсан байна. Сайн байгаа юу?

Мо: Сайн байгаа. Бид нар явлаа.

Эр: Хөөе. Байз л даа байз. Байз байз. Би шинэ утастай болсон. Надад утасныхаа дугаарыг өгчих.

Мэн: Арав. Ес.

Лин:  Шинэ оны мэнд.

Бүгд: 8.

Эр: Шинэ оны мэнд.

Бүгд:  7.

Лин:  Ёслолын буудлага үзье.

Бүгд: 6. 5.

Мо: Явъя аа.

Лин: Салют үзье л дээ.

Бүгд: 4.

Мо: Үгүй ээ.

Лин: Удахгүй ээ.

Мо: явъя л даа.

Лин: Үзчихээд явъя л даа.

Бүгд: 3.

Мо: Үзмээргүй байна.

Бүгд: 2.

Мо: Үзэхгүй ээ.

Лин: За, алив ээ.

Бүгд: Нэг. Шинэ оны мэнд.

Лин: Эхнэр, хайртай шүү.

Эм: Хөөе. Адилхан хувцастай байна.

Эм: Тийм байна шд.

Эм: Ийм юм байх гэж.

Эр: Юу болоод байна аа?

Эм: Сэжигтэй юм аа.

Лин: Яагаад адилхан хувцас өмсчихсөн юм?

Мо: Амаа тат.

Эр: Юу вэ?

Эм: Тохиолдол уу?

Эр эм: Яасан эвгүй юм бэ? Гутал нь хүртэл адилхан байна. Яагаад ийм байдаг байна аа? Хар даа, хар даа...

Мэн: Ли хатагтай. Ингэх хэрэггүй. Хэрэггүй, за юу?

Эм: Юу болоод байна аа?

Мэн: За за, Юу ч биш ээ. Зүгээр зүгээр зүгээр. Нөхөд өө, шинэ оны анхны ёслолын буудлагаа үзье. За юу? Шинэ он гарчихлаа. Бүгдэд нь...

Яан: Тэгэхээр Жон Мей Бао Лин Да Сэний амраг биш байжээ?

******************

Яан: Лин Мэн Юү. Та Лин  Да Сэн, Жон Мей Бао хоёрыг амрагууд гэж хэлсэн. Бидний олж мэдсэнээр Жон Мей Баогийн амьдардаг байсан байрны эзнийг хагас жилийн өмнө шилжүүлсэн байсан. Та худлаа хэлсэн байна. Одоо үнэнээ хэлэхэд бэлэн үү?

Мо: Тэр үед Яан Ёон Юанийг хориод 6сар болж байсан. Нэг өдөр Мей Бао надад Байрны эзэн нь байраа зарах гэж байгаа гэж хэлсэн. Зуучлагч нь нүүхэд бэлдээрэй гэж хэлсэн гэсэн. Энэ байрыг авъя. Эзэнтэй нь холбоо бариад өгчих.

Мэн: Болно оо. Болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд эзэн нь жаахан өндөр үнэ хэлсэн. Ингэе. Би үнийг нь жаахан буулгах нь уу асуугаад өгье.

Мо: Хэрэггүй ээ. Төвөг удах хэрэггүй. Гэрээнд гарын үсэг зуръя гээд хэлчих. Баярлалаа.

Мэн: За. Байрны зохион байгуулалтын талаар дахиад харах уу? Энэ байна. Сайн хараарай.

Д: Нээрэн. Лин. Тэр байрны хажуугийн байранд хэн амьдардаг вэ?

Мэн: 2002тоотод алдартай зохиолч Ву хатагтай амьдардаг. Бусад гурван байр нь эзэнгүй байгаа. Үнэнийг хэлэхэд эзэн нь байраа аль эрт заръя гэсэн. Гэхдээ үнэ нь жаахан өндөр болохоор хүн авахгүй байгаа юм... Эхлээд Шиао Лин намайг тэр байрнуудыг битгий зар гэсэн. Өөрөө хөрөнгө оруулалт болгоно гэсэн. Гэхдээ үнэ нь өндөр байсан юм болохоор үнийг нь бууруулж байгаад авъя гэсэн.

Яан: Тэрний хэлсэнд итгэсэн юм уу?

Мэн: Тэрэнд итгэх үгүйтэй хамаагүй л дээ. Би тэрэнд сайн болохоор... сайн эмэгтэйнхээ төлөө юу ч байсан хийх байсан.

Я: Туслаарай. Туслаарай. Туслаарай... Туслаарай. Туслаарай. Туслаарай. Туслаарай.

Яан: та Лин Да Сэний гэр рүү агааржуулалтын хоолойгоор харсан гэсэн.

Мэн: Худлаа хэлсэн юм. Тийм олох агааржуулах хоолой байдаггүй юм.

Яан: Ва зохиолч оо. Жон Мей Баог нас барахаас өмнө сэжигтэй зүйл ажиглагдаагүй юу?

Я: Жон Мей Бао. Би Жунтэй уулзмаар байна. Жунтэй уулзмаар байна, Жон Мей Бао. Намайг Жунтэй уулзуулаад өг. Жун... Жон Мей Бао... Мөнгөгүй бол чи ээж шигээ болно. Эр хүн хайж ол.      Жон Мей Бао... би усанд ормоор байна. Жон Мей Бао...

Мей: Энэ халууны эм. Уугаарай.

Я: Яагаад надад эм өгч байгаа юм? Би үхсэн нь дээр биз дээ?

Мей:  Ууна уу, байна уу надад хамаагүй. 

Я: Айгаа юу? Чамд хэлчихье. Чи намайг насаар минь хорьж чадахгүй. Тэгж байгаад намайг явуулах л болно. Чиний зовж байж бүтээсэн бүх зүйлийг би нүд ирмэхийн зуур үгүй хийнэ. Чамд хэлчихье. Намайг алсан чинь дээр шүү. Үгүй бол... чи өөрөө зовно. Чи л зовно. Жон Мей Бао. Жон Мей Бао. Жун та хоёр надаас яасан ч салж чадахгүй...

******************

Мей:  Тэвчиж чадахгүй нь. Би тэрнийг насаар нь хорьж чадахгүй шд. Хар дарсан зүүд л гэсэн үг. Бага байхын л миний дэргэд байсан. Тэрнээс салах гэж хичнээн хичээсэн билээ дээ. Яагаад надаас салахгүй байгаа юм бэ? Бүр миний амьдралд ороод ирлээ. Мин Юүэ. Би яах ёстойг хэлээд өгөөч? Би яагаад ингэж зовох ёстой юм бэ? Яагаад? Би яагаад ингэж зовох ёстой юм? ... Энэ хар дарсан зүүдийг... дуусгах ёстой юм бол уу?

Ву: Мей Баог Яан Ёон Юан алсан гэдэгт итгэлтэй байна. Мей Бао тэрнийг хорьсон ч гэсэн... тэр Мей Баог бүх насаар нь хорьсон.

Мөр: Хэрэг гарах үед та хаана байсан бэ?

Д: Мей Баог алуулахад... бид нар бүгдээрээ Еэ Шу Жуний тоглолтыг үзэж байсан.

Мо: Тэгээд л бид нар хэргийн газар дээр байгаагүй. Яан Ёон Юан л алсан байж таараа.

Д: Бид нар тэрнийг хорьсон нь үнэн. Тэгэхээр тэр хэргийн газарт байсан байгаа биз дээ? Тэрнийг хэн алсан нь тодорхой юм биш үү?

Лин: Тэр өглөө... Мей Бао бид нарт тоглолтын гурван тасалбар өгсөн. Тэнд очсоны дараа нэг л хачин байсан. Мей Бао яагаад ирэхгүй байна аа?

Я: Тэд нар миний хоолонд эм хийдэг байсан. Би өдөр болгон ухаангүй унтдаг байсан. Надад ямар ч эсэргүүцэх хүч байгаагүй. Нэг өдөр... сэрээд харсан чинь... Чи яах гэж байна? Яах гэж байна?

Мей: Энэ хар дарсан зүүд... одоо л дуусах нь. Байна уу?

Жун: Эгч ээ. Та зүгээр үү?

Мей: Би зүгээр ээ. Би зүгээр. Санаа зовох хэрэггүй.  Би зүгээр. Хэрэггүй ээ, хэрэггүй. Би зүгээр.

Я:  Би ухаан алдсан болохоор амьсгаа маань удаашраад ч тэрүү би амьд үлдсэн.

Мо: Мей Бао.

Д: Мей Бао.

Мо: Юун үнэр вэ?  Мей Бао.

Д:  Мей Бао.

Мо: Мей Бао?

Д: Мей Бао!

Мөр: Тэр хоёр гэдэгт итгэлтэй байна уу?

Я: Тэр хоёр байсан.

Мо: Бид нар тэрэнтэй таараагүй. Бид нар тоглолт үзэж байсан.

Яан: Тоглолт 10цагийн үед дууссан. Гэхдээ тэр үед та түргэний машинд байсан.

Мо: Бид нар... тоглолтын дундуур гарч ирсэн. Мей Бао утсаа авахгүй байсан болохоор. Ямар нэг юм болсон юм болуу гэж санаа зовоод.

Д: Бид нарыг ирэхэд цагдаагийн машинууд ирчихсэн байсан.

Мөр: Та нар тог тасрахын өмнө ирсэн үү, дараа нь ирсэн үү?

Д: Дараа нь. Нээрэн тийм. Тог тасрахаар лифт ажилладаггүй биз дээ? Жон мөрдөгч өө. Ли Мо Ли жирэмсэн. Жирэмсэн хүн яаж 20 давхар руу шатаар гарах юм? Тийм биз дээ?

Мөр: Тэд нар ямар хувцастай байсан бэ?

Я: Нэг нь... ягаан даашинзтай байсан. Нөгөөх нь хар өнгийн хүрэмтэй байсан. Цэцэгтэй юбкатай.

Мөр: Яан Ёон Юаний хэлсэн хяналтын камерт бичигдсэнтэй тохирч байна. Та нар тог тасрахаас өмнө дээшээ гарсан... Эхнэр чинь таныг Жон Мей Баод байр авч өгөөгүй, бас мөнгө өгөөгүй гэдгийг хүлээсэн. Та хоёр хамт өсөөгүй. Энэ бүгд худал үг. Та мэдэх үү? Эхнэр чинь шоронд орж магадгүй. Хүүхдээ ээжгүй өсөөсэй гэж хүсч байна уу? Аан?

Лин: Жон мөрдөгч өө. Мо Ли бид хоёр өдий зэрэгт хүрэх гэж их хичээсэн. Надад хүү төрүүлж өгсөн. Надад өөр арга байгаагүй. Би туслахыг хүссэн. Тэрнийг хамгаалахыг хүссэн. Гэр бүлээ хамгаалахын тулд хийж байна гэж бодсон. Мо Ли.

Д: Зөөлөн яв.

Лин: Мо Ли. Мо Ли.

Д: Босоорой. Эмнэлэг рүү явъя л даа.

Мо: Үгүй ээ.

Д: Да Сэн. Хурдан хүрээд ир. Туслаарай. Хурдан...

Лин: Эхнэр.

Мо: Босч чадахгүй байна.

Лин: Эхнэр.

Мо: Хайр аа.

Лин: Эхнэр.

Д: Тэр төрөх гэж байна.  Хурдан эмнэлэг рүү аваад яв.

Мо: Хайр аа.

Д: Бусдыг нь дараа тайлбарлаж өгье.

Мо: Өвдөөд байна.

Д: Босоорой.

Лин: Болгоомжтой. Битгий ай. Би энд байна. Би энд байна. Энд байна. Энд байна. За... Түргэний машинд суухаас өмнө Мо Ли надад бүгдийг нь хэлсэн.

Мөр: Гэмт хэрэг хийснийг нь ойлгож байна уу?

Мо: Хайр аа.

Лин: Эхнэр. Чи Мей Баод хөрөнгө оруулалт болгож мөнгө өгөөгүй. Мей Баогийн түрээсийн мөнгийг хэмнэх гэж тэр байрыг аваагүй, тийм үү? Эхнэр. Надад нэг санаа байна. Цагдаа нар ирээд чиний яасныг мэдчихнэ. Би муу хүн болог. Чи хэрэгтэн болсноос л дээр. Хүүхдийнхээ төлөө. Надад даатгачих.

Мо: Хайр аа, уучлаарай. уучлаарай.

Лин:  Зүгээр ээ. Зүгээр. Эхнэр... Эмнэлэг дээр уулзъя.

Мо: Хайр аа. Хайр аа...

Лин: Холдоорой. Холд холд.

Мэн: Би юу хийж байсныг чинь мэднэ.  Хэрэг гарвал надад хэлээрэй.

Лин: Бао Луо, цагдаа дуудаж болно. Мей Баог тэр алсан байх ёстой.

***************

Яан: Бид камерын бичлэгийг шалгасан. Тэр өдөр таны өмсөж байсан хувцас Яан Ёон Юаний хэлсэнтэй тохирч байна. Тэгэхээр Яан Ёон Юан та хоёрыг харсан гэсэн үг.  Хэргийн газар дээр байгаагүй гэж мэлзсээр байх уу? Дөнгөж сая нөхөр чинь хэргийн газарт байсан хурууны хээг цэвэрлэснээ хүлээсэн. Үнэнийг мэдэж байсан мөртлөө яагаад хэлээгүй юм?

Мо:  Тэрийг хэлээд хэрэгтнийг явуулчихвал яах юм?

Яан: Тэр тусам нь хэлэх хэрэгтэй. Тэгж байж л бид нар тэр хүн муу юм хийсэн үгүйг мэдэх боломжтой болно.

Мо: Нэг юм асууя. Та энэ хорвоо шударга гэдэгт итгэдэг үү? Шударга ёсыг тогтоож чадах уу?

Яан: Надад үнэнээ хэлэхэд л болно.

Мо: Надад хэлэх юм байхгүй.

Яан: Ли хатагтай. Та анх наанаа суугаад надад хэлсэн үгээ санаж байна уу? Тэгэхэд би “Жон Мей Баогийн үхлийн талаар юу гэж бодож байна” гэж асуусан. Надад юу гэж хариулсанаа санаж байна уу? Тэр...

Мо Яан: Тэр бид хоёр хоёр өөр ертөнцийн хүмүүс.  

Мо: Тийм болохоор би тэрэнд дуртай ч, дургүй ч биш.

Яан: Тэр үхнэ ээ, амьдарна уу надад хамаагүй. Ли хатагтай. Тэр үгийг дахиад хэлж чадах уу? Жон Мей Баогийн үхэл надад хамаагүй гэж хэлж чадах уу?

Мо: Угаалгын өрөө орж болох уу?

Яан: Болно. Таны утас.

Мо: Жон Мей Бао. Миний хувьд хамгийн чухал хүн. Үхэл, амьдрал нь чухал байлгүй яах юм. Яагаад худлаа яриад байгааг мэдмээр байна уу? Мей Бао Яан Ёон Юантай хамт үхэхийг хүссэн. Бид нарыг оролцуулахыг хүсээгүй. Дүүгээ тэр өөдгүй амьтнаас болж сүйрэхийг хүсээгүй. Би үнэнийг хэлж чадахгүй. Үнэнийг хэлчихвэл энэ хэрэг алуурчингүй болчихно. Яан Ёон Юаныг алуурчин гэж болохгүй юм уу? Тэр их олон муу юм хийсэн. Тэр их муу хүн. Тэгэх үү?

Яан: Ли хатагтай. Би шүүгч биш. Тэрний хэрэг хийсэн үгүйг би шийдэх эрхгүй.

Мо: Яан мөрдөгч өө. Та яагаад цагдаа болсон юм? Муу хүмүүсийг баривчлах гэж цагдаа болоогүй гэж үү? Мей Бао миний гэр бүл байсан. Миний оронд байсан бол та яах байсан бэ?

Яан: Би тэр зурагнуудыг үзсэн. Яан Ёон Юан тэрнийг яасныг би мэднэ. Би хэрэгтнийг яасан ч явуулахгүй гэж амалъя. Надад хэл. Тэр шөнө юу харсанаа хэлчих.

Бичиг: Жон Мей Баогийн цамхагт гарсан хүний амины хэрэг.

Яан:  Багш аа.

Мөр:  Аан?

Яан:  Яан Ёон Юаны хэлсэн үнэн бол... Дин Шиао Лин, Ли Мо Ли, Жон Мей Бао гурав тэрнийг хорьсон гэсэн үг. Тэгвэл шүүгч яаж шийдэх бол?

Мөр:  Шүүгдэгч Жон Мей Бао, Ли Мо Лиш, Дин Шиао Лин гурав хууль бусаар хорьж, санаатайгаар гэмтэл учруулсан. Жон Мей Бао аллага үйлдэхийг завдсан. Санаатай хүн амины хэрэг ч нэмэгдэнэ. Ши Бао Луо, Лин Да Сэн, Лин Мэн Юү гурав гэмт хэргийг нуун дарагдуулж, худал мэдүүлэг өгсөн. Сэжигтэн Жон Мей Бао үхсэн болохоор тэрэнд ял тулгахгүй.

Яан:  Тэгвэл Яан Ёон Юаныг яах вэ?

Мөр:  Гэмгүй.

Яан:  Тэгэхээр энэ хэрэгт... сайн хүмүүс бүгд хэрэгтэн болж... хэрэгтэн цагаатгагдана гэж үү?

Мөр:  Цагдаа нарт  нотлох баримт хэрэгтэй.

15анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home