A Murderous affair in Horizon Tower 14

A Murderous Affair in Horizon Tower-14

Үргэлжлэх хугацаа: 40мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:  

Өг эр: өгүүлэгч эр.

Хөт: эм, нэвтрүүлгийн хөтлөгч

 

Өг эр: Тэр хүний наймаачинд хулгайлагдсан. Одоо тэр дэлхийд алдартай төгөлдөр хуурчдын нэг.... Тэр эхнэрээсээ салсан. Энэ олон жил хүүгээ олохоор эрэл хайгуул болж явсан.

Я: Хүү минь. Ингэж нэг уулзах гэж.

Өг эр:  Өнөөдөр... Суутны сэтгэл өвтгөм түүх. Гунигт автан эцсийн үнэн өчил. Удаан хугацаанд уулзаж чадаагүй эцэг хүү хоёр. Тэд дахин нэгдэх бол уу? Бүгдээрээ хамтдаа харцагаая.

Хөт:  Хайраа хайрлаж, хайраа олцогооё. “Хайрын төлөө” нэвтрүүлэгт маань тавтай морил.

Бичиг: Хөтлөгч Гуан Дуо.

Хөт: Нэгэн аавыг алга ташилтаар угтан авцагаая.

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  14-р анги.  Яан Ёон Юан. Хоёрдугаар хэсэг.   

Нэвтрүүлэг эхлэхэс арван цагийн өмнө.

Мөр: Энэ ямар нэвтрүүлэг яриад байна?

Эр: Харилцааны асуудал шийдвэрлэдэг нэвтрүүлэг. Сүүлийн үед алдартай болоод байгаа.

Эр: Тийм ээ. Нэг эмэгтэй алдартны аав энэ нэвтрүүлэгт орж байсан. Охин нь алдартай болсныхоо дараа аавыгаа тоохоо больсон гэж ярьж байсан.

Эр: Ажилдаа орцогооя.

Мөр: Яан. Чамайг энэ шоуг судал гэсэн. Энэ шуоны фен л гэж битгий хэлээрэй дээ.

Яан: Багш аа.

Мөр: Аан?

Яан: Энэ нэвтрүүлгийг үзье.

Хөт: Ноён Ли, та яагаад хичээлд суусан юм?  

Эр: Яагаад гэвэл... ажил хийхийг хүсээгүй юм.

Хөт: Энэ хичээлд суусны дараа бид нар юу сурч авах вэ?

Эр: Надад зөндөө халаасны мөнгө өгдөг хэдэн найз охид байсан. Тэд нараас салъя гэсэн ч, салахгүй гээд зууралдаад байдаг юм.  

Хөт:  Тэгвэл та хичээлд суугаад юу сурсан бэ?

Ли: Пи Ю Эй гэж бусдыг урхиндаа оруулах урлагийг хэлдэг. Зарим хүн энийг “болзооны мэргэжилтэн” ч гэдэг. Энийг хүний сэтгэл, сэтгэл хөдлөлийг ашиглан хуурах гэж хэлж болно. Энийг таван алхамд хуваадаг.

Яан: Багш аа. Яан Ёон Юаны хэлсэн үгийг сана даа. Пи Ю Эй-ийн таван алхамтай тохирч байгаа биз дээ?

Ли: Эхний алхам бол  дүрээ бүтээх. Өөрийнхөө имижийг бүрдүүлнэ гэсэн үг. Энэ алхамыг хэдэн хэсэгт хувааж болно. Хамгийн энгийн зүйлээр жишээ авъя. Хааны горим. Ууртай захирлын дүр. Маш их ажилладаг, ажилч, хичээнгүй хүн.

Я: Би ажлаасаа гарч бизнес эхлүүлсэн анхны хүн байсан. Би хувиараа бизнес хийдэг. Зүгээр биз дээ? Би илүү дотно танилцмаар байна.

Ли: Эсвэл сайхан зантай, эелдэг залуу.

Я: Хүүхэд дуртай байхад аваг л дээ.

Эр: Хоёрдугаар алхам бол... Дүрээ эвдэх. Түрүүн хэлсэн шиг ууртай захирал байсан. Гэтэл үнэндээ би луйварчин. Би олон хүнийг хуурсан.

Ё: Өнөөдөр би бүгдэд нь чиний хэн болохыг харуулна.

Ли: Тэгээд би ч гэсэн хохирогч байсан гэж хэлнэ. Бас, би маш ихээр шаналсан.

Я: Би нэг муу жолооч байсан. Мөнгөний урсгалд асуудал гарсан. Ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй байгаа.

Ли: Тийм болохоор би ийм болсон.

Хөт:  Тэгвэл өөрийнхөө дүрийг өөрчилнө гэсэн үг үү?

Ли: Тэгж хэлж болно. Гэхдээ нэг чухал юм байгаа. Энэ үед чин сэтгэлээсээ байх ёстой. Энэ хорвоод намайг ойлгодог хүн тэрнээс өөр байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Я: Дөрвүүлээ сайхан амьдрахын тулд би чадах бүхнээ хийнэ ээ.

Ли: Дараагийнх нь гуравдугаар алхам. Итгэлийг нь олж авах. Надад сайн юм чинь, чи... надад яасан ч худлаа хэлж болохгүй.

Я: Ажлаасаа гарчих л даа, тэгэх үү? Тэр эрчүүдтэй уулзахаа больчих л доо.

Ээж: Санаа битгий зов. Би чамайг яасан ч орхихгүй.

Эр: Дөрөвдүгээр алхам. Итгэлийг нь эвдэх. Хамтрагчийнхаа алдаан дээр дөрөөлөөд тэрнийг хатуу зэмлэх. Жишээлбэл бид амлалт өгсөн. Гэтэл тэр надад худлаа хэлсэн. Би яах ёстой вэ? Муудалцана. Тэрнийг загнана, тэрнийг үнэ цэнэгүй болгоно. Бидний хооронд үүссэн асуудал тэрнээс болсон гэдэгт итгүүлнэ.

Ээж: Би...

Я: Тэрэнтэй нийлж намайг хуурсан уу? Энэ хэн юм? Аан? Чи надад амалсан биз дээ? Муу өлөгчин.

Эр2: Чи удахгүй суллагдана.

Я: Эргээд ир.

В: Хүлээгээч.

Я: Эргээд ир.

Хөт:   Тэгвэл хамтрагч чинь ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?

Ли: Ихэвчлэн... надаас уучлалт гуйж, үлдээч гэж гуйж, гувшдаг.

Ээж: Би хойшид чамд үнэнч байх болно.

Ли: Энэ үед нь “би чамд сүүлчийн боломж олгоё” гэж хэлнэ. Энэ үед ихэвчлэн би тэр хүнээр юу хүссэнээ хийлгэж болно гэсэн үг. Сүүлчийн алхам бол хамгийн чухал алхам. Тэрнийг өөрийнхөө төлөө үхэхийг ятгах аргыг олно.

Я: Дахиад чамд итгэж чадахгүй.

Ээж: Битгий хөдөл.

Я: Чи яаж байна аа?

Ээж: Явах юм бол би өөрийгөө алчихна шүү.

Ли: Миний төлөө үхэхээс буцахгүй байгаа бол би юу ч гэж хэлсэн миний үгэнд орно. Яасан ч намайг орхихгүй гэсэн үг.

Мөр: Энэ хэргийн хамгийн эргэлзээтэй зүйл нь Яан Ёон Юаний дүр. Тэр өөрийгөө хохирогч болгож харуулсан.

Яан: Багш аа. Бид эхний хувилбар буюу Еэ Мей Ли, Яан Жун хоёрын өнцөгөөс түүхийг харвал юу болох бол?

Я: Энэ миний нэрийн хуудас. Чамтай илүү дотно танилцмаар байна. Чиний хэн гэдгийг мэднэ.

Ээж: Хайр аа. Клубт байнга ирдэг Гонконг залууг санаж байна уу?

Я: Эхнэр... клубт байнга ирдэг Гонконг залууг санаж байна уу? Би... тэрнээс бараа авмаар байна. Өнөөдөр хамт хоол иднэ гэсэн биз дээ? Хүүхдүүдэд амалчихсан шд. Өөдгүй эм. Хаачих нь вэ?

Ээж: Хайр аа. Би өнөөдөр бэлтгэлтэй гэж хэлсэн шд.

Я: Ажлаасаа хурдан гар. Чамайг эргүүлдээд байгаа эрчүүд... өдөр болгон... Намайг мэдэхгүй гэж бодоо юу?

Ээж: Миний хүүг өгөөч.

Я: Би дахиад чамд итгэж чадахгүй.

Жун: Ээж ээ.

Я: Намайг сүрдүүлж байна уу? За яах вэ. Тэгээд үхээч.

Яан: Пи Ю Эй онол баттай бол Яан Ёон Юан эмэгтэй хүнийг яаж хуурахыг мэддэг гэсэн үг. Жон Жие тэрний ганц хохирогч байх боломжгүй.

Мөр: Юу гэсэн үг вэ?

Яан: Жон Жиегээс өөр хохирогчид байгаа гэсэн үг. Тэднийг олж мэдүүлгийг нь авч чадсан Яан Ёон Юаныг барих хангалттай шалтгаан болно.

Мөр: Сайн байна. Тэгвэл Пи Ю Эй онолыг нотлох баримтаа болгоод үз. Шүүгч зөвшөөрөх нь үү, үзэхгүй юу. Гэхдээ чиний хэлдэг буруу биш. Ганц Яан Ёон Юаны үгэнд итгэж болохгүй.

Эр: Жон мөрдөгч өө.

Мөр: Аан?

Эр: И Ан хотын цагдаагийн газраас таны хүссэн баримтуудыг явуулсан байна.

Мөр: За. Ийм хурдан уу?

Эр: Жижигхэн хот шд. Тэнд компани байгуулдаг хүн ховор байж таараа. Тэр тусмаа шүүхэд дуудагдсан нь бүр ч цөөхөн. Баримт олох амархан байлгүй.

Мөр: Аан, за.

Яан: Багш аа. Яан Ёон Юаний мэдүүлэг бидний олсон эхний мэдээлэлтэй тохирч байна.

Мөр: Эргэлзээтэй юм байна уу?

Яан: Энэ компани... Албан ёсоор Хуашаны захирал Ван Хон гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй юм байна.

Мөр: Алдартай бизнесмен хүн тийм жижигхэн хотод бизнес хийх үү?

Яан: Яан Ёон Юан хуучин захирал нь компани байгуулж өгсөн гэж хэлсэн. Тэрний жолооч байсан гэсэн. Хуучин захирал нь Ван Хон юм бол уу?

Мөр: Ван Хон одоо хаана байгааг олж болох бол уу?

Яан: Хуашан группийн төв Шуанхэд байдаг. Шалгаад үзэх үү?

****************

Хөт:  Халуун сэтгэлээс гарах хайрын түүхүүд. Шуан хиймэл дагуулын телевиз шууд нэвтрүүлгээ хүргэж байна. Хайраа хайрлаж, хайраа олцогооё. “Хайрын төлөө” нэвтрүүлгийн хөтлөгч Гуан Дуо. Юуны түрүүнд аз жаргалын багш, харицлааны мэргэжилтэн, Яан Лилийг алга ташин хүлээн авцагаая... Сэтгэл судлаач Жан Шиао Тин. Мөн манай хуулийн зөвлөх Жон Хон Вей. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочин 60гаран настай, Яан Ёон Юан. Хэдэн долоо хоногийн өмнө тэр алдаад  удсан хүүгээ олсон. Тэрний хүү бол алдартай төгөлдөр хуурч Еу Шу Жун. Гэр бүл эргэн уулзах баярт мөч байсан байх. Гэвч Еу Шу Жун яагаад төрсөн эцэгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм бол? Эхлээд ноён Яаны түүхийг сонсцогооё.

Бичиг:Нэвтрүүлэг эхлэхээс найман цагийн өмнө.

Эм: Уучлаарай, Ван захирал үнэхээр байхгүй байгаа. Намайг харж үз л дээ, тэгэх үү. Манай хуулийн мэргэжилтэн удахгүй ирнэ. Та хоёрын асуултанд хариулна.

Яан: Тэгвэл Ван захирлын хаана байгааг мэдэх үү?

Эм: Тэрийг би мэдэхгүй ээ.

Мөр: Мэдэхгүй байсан ч хүнээс асууж болно биз дээ?

Яан: Ван захирал аа, сайн байна уу. Манчэгийн эрүүгийн гэмт хэргийн тасгаас явж байна. Хэрэгтэй холбоотой танаас асуух юм байна.

Эм: Уучлаарай. Би хэлсэн биз дээ. Манай хуулийн мэргэжилтэн удахгүй ирнэ.

Хон: Зүгээр ээ. Би чадахаараа тусалъя. Гэхдээ одоо жаахан завгүй байна. Манай нарийн бичигтэй цаг тохироод хүрээд ир, за юу? Би завгүй байна. Уучлаарай.

Мөр: Ван захирал аа. Та Яан Ёон Юаныг санаж байна уу?

Яан: Бид хүн амины хэрэг шалгаж байгаа. Яан Ёон Юан хохирогчтой таагүй харилцаатай байсан.

Хон: Хохирогч нь эмэгтэй байх нь ээ?

Мөр: Аан? Та яагаад тэгж бодоо вэ?

Хон: Би тэр хүнийг сайн мэднэ. Тэрэнтэй учирсан эмэгтэйчүүд зовлонд унадаг.

Яан: Би шуудхан асуучихъя. Яан Ёон Юан таныг өөрт нь компани байгуулж өгсөн гэж хэлсэн. Дараа нь нэг эмэгтэйд хууртаж, компани нь дампуурсан гэж хэлсэн. Энэнээс болж шоронд хүртэл орсон.

Хон: Түр хүлээгээрэй. Эмэгтэй хүнд хууртсан гэж хэлээ юу?

Мөр: Тийм.  Мөнгөө луйвардуулчихсан гэж хэлсэн.

Хон: Тийм байх боломжгүй. Тэр хүн эмэгтэйчүүдийн луйварддаг мэргэжлийн луйварчин.

Яан: Боломжтой бол тэр үед юу болсныг ярьж өгч болох уу?

Хон: Тэр үед... тэр манай жолооч байсан. Намайг бэлэвсэн, бас ганцаараа бизнесээ явуулдаг байсан болохоор их санаа тавьдаг байсан. Надад байнга тусалдаг байсан. Хэдэн удаа миний хувийн асуудлыг ч шийдвэрлэж өгсөн. Дараа нь хамт байсаар байгаад би тэрэнд сайн болчихсон.

Яан: Тэгээд яасан?

Хон: Миний мөнгийг аваад завхайрч явдаг болсон. Тэр үед би завгүй байсан болохоор тоогоогүй. Гэтэл улам даварч клубт дуулдаг бүсгүйтэй нийлж, нэг гэрт орчихсон байсан.

Яан: Яан Ёон Юан тэр эмэгтэйгээс болж компани нь дампуурч, шоронд орсон гэж хэлсэн.

Хон: Тэр хоёрын хооронд юу болсныг би мэдэхгүй. Яан Ёон Юан юу хийдэг нь мэдэгдэхгүй сэжигтэй нөхдүүдтэй нийлдэг байсан. Нэг өдөр Хуачен групийн захирал болмоор байна гэсэн. Би мэдээж зөвшөөрөөгүй. Намайг сүрдүүлнэ гэж би төсөлөөгүй. Тэрнээс салахын тулд би өөрийнхөө нэр дээр байсан жижиг компанийг өгсөн.

Мөр: Тэгээд компаний хууль ёсны эзэмшигчийг сольсон юм уу?

Хон: Тийм ээ. Одоо бодоод байхад надад харин ч аз таарч. Тэр хүнээс холдсон нь сайн болж. Тэгээгүй бол манай компани дампуурчихсан байгаа. Миний амь нас ч аюулд орох байх. Тэр дууч охиныг хар л даа. Тэрнээс болоод амиа алдсан.

Яан: Тийм гэж үү? Амиа хорлоогүй гэж үү?

Хон: Тэр үед хотод цуу яриа гарсан.

Мөр: Яан Ёон Юанийг хоригдож байхад тэрэн дээр нэг хүн очсон байсан. Бид шалгаж үзсэн. Та эргэж очсон байх аа?

Хон: Надтай уулзмаар байна гэж хүнээр хэлүүлсэн байсан.

Я: Намайг уучилчих л даа, тэгэх үү?

Хон: Уучлах аа? Чи олон буруу зүйл хийсэн болохоор алийг нь хэлээд байгааг чинь ойлгохгүй байна.

Я: Клубийн дуучныг хэлж байна. Жон Жие. Би яагаад байгаагаа ч мэдэхгүй байна. Бас... тэр намайг хүүхдүүдээрээ сүрдүүлсэн. Хүүхдээр занга тавьсан.

Хон: Хангалттай. Чиний хувийн амьдрал надад хамаагүй. Хэлээдэх. Намайг яах гэж дуудсан юм?

Я: Надад дахиад нэг боломж өгөөч дээ. Гуйж байна.

Хон: Тэгье ээ. Ялаа дуусгаад гарахаар чинь чамд боломж олгож компанидаа жолоочоор авъя.

Я: Жолооч оо?

Хон: Дургүй байна уу?

Я: Өс санаа юу? Ван Хон. Битгий март. Би чамайг хүнд байдлаас гаргаж өгсөн. Надад компаний чинь дансны хуулга байгаа шүү.

Хон: Намайг сүрдүүлж байна уу? Би татвараас зугтсан гээд хуулийн дагуу шийтгүүлчихсэн. Харин чи, манай компанид хийсэн хууль бус үйлдэл чинь насаараа хоргдох ял авахад ч багадна. Чамайг эндээс гарахгүй болгоод өгч чадна шүү.

Я: Би тэгж хэлээгүй ээ.

Хон: Өнөөдөр би энийг хэлэх гэж ирсэн.  Дахиад чамайг харахыг ч  хүсэхгүй байна.

Я: Хон. Ван захирал аа.

Эр: Юу хийгээд байгаа юм?

Я: Ван Хон.

Эр: Яан Ёон Юан, юу хийгээд байгаа юм? Хурдан камертаа оч. Хурдлаач.

В: 315204.

Ээж: Чанга хэл л дээ.

В: 315204.

Эр: Чи яаж байна аа?

Я: Энэ хэн юм? Аан? Надад амалсанаа мартаа юу?

В: Чи хэн юм бэ?

Я: Нөхөр нь байна.

Эр: Яан Ёон Юан удахгүй суллагдах гэж байж.

Я: Муу өлөгчин. Эргээд ир.

Эр: Төвөг удахаа боль.

Я: Эргээд ир.

Эр: Яваач.

Я: Муу өлөгчин.

Хон: Хэдэн жилийн дараа тэр эмэгтэйг үхсэн гэж сонссон. Би огтхон ч гайхаагүй. Би тэр хүнийг сайн мэднэ. Тэр эмэгтэй их л зовсон байх. Өрөвдөж байна.

*******************

Мөр: За за. ойлголоо.  За. Хөлөө яагаа вэ?

Яан: Оршчихож.

Мөр: Ли И Ан хотоос лавласан гэж байна. Тэр үед Жлн Жиег амиа хорлосон гэж үзсэн байна.

Яан: Хэргийг шалгасан цагдаа нар Яан Ёон Юаныг сэжиглээгүй юм уу?

Мөр: Сэжиглэлгүй яах вэ. Гэхдээ Жон Жие байнга зодуулж залхаад, хүүхдүүдээ зовоохгүйн тулд амиа хорлосон гэж үзсэн байна. Бас тэр үед өөр нотлох баримт олоогүй гэсэн. Тэгээд...

Яан: Өөрийн гараар алаагүй ч гэсэн Жон Жие тэрнээс болж үхсэн.

Мөр: И Аныхан өөр нэг сэжүүр өгсөн. Яан Ёон Юан Жон Жиег үхдэг өдөр хүн хутгалуулчихаад эмнэлэгт хэвтэж байсан гэж хэлсэн.

Яан: Юу? Ийм тохиолдол байх гэж? Хэн хутгалсан юм?

Мөр: Наадах чинь сонирхол татаад байна. Яан Ёон Юан цагдаад гомдол гаргаагүй. Эмнэлгээс утсаар ярьсны дараа цагдаа нар очсон байна лээ.

Яан: Тэгээд юу гэж хэлсэн байна?

Мөр: Осол байсан гэж хэлсэн. Жон Жиег нас барсан гэж сонсоод сандарч байгаад өөрийгөө зүсчихсэн гэж хэлсэн байна лээ.

Яан: Худлаа ярьж байгаа юм. Яаж тэрэнд итгэдэг байна аа? Багш аа, Еэ Мей Лигээс энийг асууя.

Мөр: Хугацаа бага байна. Ингэе. Хоёулаа салаад явъя.

Яан: Хөөе.

********************

Я: Миний хүү... тэд чамтай холбоо барьсан гэж хэлсэн. Чиний ирэх үгүйг би мэдэхгүй.  Чиний эзгүй байсан энэ хугацаанд би багагүй зовсон. Гэхдээ л би чамайг төгөлдөр хуураа сайн сураасай гэж хүсдэг байсан. Аав нь өдөр шөнөгүй ажиллаж байгаад чамд төгөлдөр хуур авч өгснийг санаж байна уу? Энийг үзэж байгаа бол ганц л зүйл хэлье. Аавдаа дахиад ганцхан боломж олгооч дээ. Тэгэх үү?

Хөт: Манай нэвтрүүлэг таны хүсэлтийг тэрэнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Яан ноёнтон, бороо орохоороо хувингаар асгардаг гэдэг. Саяхан охин чинь осолдсон гэж сонссон.

Я: Манай Мей Бао. Жун... Мей Бао нас барсан. Одоо надад чамаас өөр хэн ч байхгүй. Чамд надаас өөр хэн ч байхгүй. Мэднэ ээ. Намайг үзэн ядаж байгаа байх. Чамайг хаясан болохоор үзэн яддаг байх. Гэхдээ, чи мэдэх үү? Чамайг хотод авчирч сургуульд сургая гэхэд эгч чинь... тэр... намайг болиулсан. Тэр... намайг хутгалсан...

Хөт: Аан?

Я: Энэ...

Эр: Хэтэрхий юм аа.

Эм: Харин тийм.

Я: Аав нь үхэх шахсан. Мэднэ ээ. Би сайн аав биш. Миний хүү... аавдаа дахиад боломж олгооч дээ. Надтай уулз л даа, тэгэх үү?

Хөт: Үнэхээр эмгэнэлтэй түүх. Энд цугларсан хүмүүс алдартай төгөлдөр хуурч, өнөөдөр ирсэн бол уу гэж бодож байгаа байх. Бидэнтэй хамт байгаарай. Завсарлагааны дараа дахин уулзъя.

**************

Бичиг: Нэвтрүүлэг эхлэхээс  дөрвөн цагийн өмнө.

Е: Тийм ээ. Тэр хутгалуулчихсан байсан.

Яан: Тэр үед юу болсныг яриад өгөхгүй юу?

Е: Мей Бао.

Мей: Эгч ээ, та хоёр яваад, Жунийг авч яваад сайн өсгөөрэй.

Е: Би оройтчихсон. Мей Баог зогсоож чадаагүй. Би эмнэлэгт ээж дээрээ очих байх гэж бодсон. Тэгээд бид хоёр дараагийн буудал дээр буугаад буцаад ирсэн.

Эм: Ли эмч ээ. Ли эмч ээ, та ирчихсэн үү. Бүгдээрээ таныг хайгаад галзуурах гэж байна. Эмнэлэг хөл толгойгоо олохгүй байна. Олон өвчтөн үзүүлэх гээд эмч хүлээж байгаа.

Е: Жан, энэ хүүхдийг харж бай. Жун, томоотой байгаарай. Би удахгүй за юу.

Эм: Жун, явъя. Тэнд сууж бай.

Е: Юу. Жон Жие хаана байгаа вэ?

Эм: Шарил хадгалах газарт аваачсан.

Е: Мей Бао ирсэн үү?

Эр: Өвчтөн авчирлаа.

Эм: Зам тавиарай. Холдоорой. Холд... Ли эмч ээ, өвчтөний мэдээллийг өгье.

Эр: За, болчихлоо.

Эм: Нэр нь Яан Ёон Юан. 42 настай. Биеийн хэм 36,1. Цусны даралт нь 98/58. Зүрхний цохилт 67... Ли эмч ээ.

Е: Алагч аа, яаралтай тусламжийн тасаг. Мэс заслын эмч хэрэгтэй байна. Би мэс засал хийж чадахгүй нь. Үгүй ээ, энэ хүн... Цус их алдсан. Хэцүү мэс засал болохоор би өөртөө итгэхгүй байна.

Яан: Тэгээд... та Яан Ёон Юанийг аварсан уу?

Е: Ли Гуй Лан... Би биш.

***************

М: Энэ. Энийг хар. Цагдаа нар та нар хэлсэн амандаа хүрч чаддаггүй юм? Жуний талаар хэвлэлийнхэнд хэлэхгүй гэж хэн амлаад байлаа?

Мөр: Цао хатагтай, тайвшир. Бид нар энэ талаар хэвлэлийнхэнд хэлээгүй.

М: Тэгээд хэн юм?

Жун: Яан Ёон Юан.

**************

Е: Сэтгэл хөдлөлдөө автсан. Би эмч байхад тохирохгүй хүн.

Яан: Тэрийг... би ойлгож байна. Тэрний дараа Жон Мей Баотай холбоо барьсан уу?

Е: Тангараглая. Бид гурав хамт амьдарна. Өнөөдрөөс яасан ч салахгүй, тэгэх үү? Олон жилийн дараа тэр шөнө Мей Бао Жон Жиегийн төрсөн нутагт очсоныг мэдсэн. Хамаатнуудтайгаа амьдрахыг хүссэн. Гэвч хамаатнууд нь удалгүй цуу яриа сонсчихсон. Мей Бао Яан Ёон Юаныг хутгалсан гэдгийг мэдчихсэн. Тэрнийг төвөгтэй хүүхэд гэж ойлгоод... тэрнийг хувийн дотуур байртай сургуульд явуулсан байсан.  

Яан: Жон Мей Бао сургуульд байхдаа тантай холбоо барьсан уу?

Е: Тэр сургууль хатуу журамтай байсан. Сурагчид нь гадагшаа холбоо барих боломжгүй. Гадна байгаа хүмүүс дотор юу болж байгааг мэдэх боломжгүй. Дараа нь би Мей Баотай холбоо барьсан. Тэрний ямар байгааг асуусан. Намайг хараад зүгээр л инээсэн.

Яан: Би нэг юм ойлгохгүй байна. Хотын хүмүүс Мей Баог Яан Ёон Юаныг хутгалсан гэж итгэсэн бол Яан Ёон Юан яагаад цагдаад хэлээгүй юм?

Е: Яан мөрдөгч өө. Та цагдаа хүн. Гэмт хэрэгтнүүдийг надаас илүү мэдэх байх. Жон Жие амиа хорлосон гэдэгт би яасан ч итгэхгүй.

*********************

М: Жун, чи ор амар. Энэ ажлыг надад даатгачих.

Жун: Зүгээр ээ. Одоо хамаагүй дээрдсэн.

М: Шийдэмгий байх ёстой байж. Чамайг энэ хэрэгт оролцуулах ёсгүй байсан юм. Ийм ч юм болох гэж. Тоглолтууд маань цуцлагдчихлаа. Сурталчилгааны компаниуд гэрээгээ цуцална гэж байна. Нөхөн төлбөр өг гэж шаардсан.

Жун: Зүгээр ээ. Энэ хэн нэгний буруу биш. Би Яан Ёон Юанийг сайн мэднэ. Тэрнээс хичнээн зугтсан ч, намайг зүгээр байлгахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт ярих л байсан.

Мөр: Еэ ноёнтон. Өнөөдөр би уучлалт гуйхаар ирсэн. Миний хэлсэн үгнээс болоод та хэцүүдэх шахлаа. Уучлаарай.

Жун: Жон мөрдөгч өө. Нэг асуух юм байна.

Мөр: За, хэл хэл.

Жун: Та нар Яан Ёон Юаныг дахиад барьж чадах уу?

Мөр: Бид шинэ нотлох баримт хайж байгаа.  Нотлох баримт олчихвол шууд баривчилна.

Жун: Нотлох баримт олохгүй бол яах вэ? Миний ээж тэрнээс болж үхсэн. Би нэвтрүүлэгт оролцоно оо.

М: Галзуураа юу?

Жун: Би угаасаа галзуу байх аа?

М: Тийм биш ээ, Жун. Би тэгж хэлээгүй.

Жун: Тэрэнтэй нүүр тулах цаг болж.

М: Бид нар чиний нэр хүндийг аврах гэж Пи Ар компанитай ажиллаж байгаа. Миний үгэн ор. Одоохондоо чимээгүй байсан нь дээр.

Мөр: Тийм ээ. Энийг бодож үзсэн нь дээр байх. Улам төвөгтэй болгох хэрэггүй. Тэгвэл энэ хэргийг илрүүлэхэд бүр хэцүү болно.

**************

Эм2: Еэ Шу Жун Стокголмын синдромтой гэдэг нь тодорхой байна. Хохирогч, хэрэгтэн хоёр хэтэрхйи удаан хамт байснаас болоод тэнцвэртэй харилцааг үүсгэсэн байна.

Эр: Энэ хүний наймааны хэрэг хэрэгтэн байцаалт өгөхийг хүсээгүй. Хохирогч болох Еэ ноён хэрэгтнийг хамгаалах гэж оролдож байна. Тэр хэрэгтнийг өөрийн дотны хүн гэж итгэж байгаа. Тэрний сэтгэцийн эрүүл мэндийг харгалзан шүүх тэрний мэдүүлгийг хэрэгсэхгүй болгоно. Хууль  зүйн болоод гэр бүлийн талаас нь авч үзсэн Яан ноён, Еу Шу Жуний эцэг.

Эм: Яан ноёнтон. Уучлаарай.

Я: Зүгээр ээ.

Эм: Нэг юм сануулах гэсэн юм. Юу гэхээр... манай нэвтрүүлэг хүмүүст гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг. Тэдний харилцааг сайжруулахыг хичээдэг. Тийм болохоор дахин үл ойлголцол гаргахгүйн тулд та хэлэх зүйлээ сайн бодож байгаад хэлээрэй.

Я: Би анхааръя аа.

Эм: Сайн байна. Баярлалаа. Таны хүүгийн хувьд ирэх үгүйг нь би мэдэхгүй байна. Тэрийг тайзан дээр гарч байж л мэдэх боломжтой.

Я: Тэр ирнэ ээ. Миний хүү юм чинь.

*******************

Хөт:  Хайраа хайрлаж, хайраа олцогооё. “Хайрын төлөө” нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил. Зочноо алга ташин хүлээн авцагаая.

Эр: Яан. Мэдээ ирсэн. Яан Ёон Юан маргааш өглөө Австрали явна гэж байна. Зугтаж байгаа юм шиг байна.

*****************

Я: Найруулагч аа. Нэвтрүүлэгт орсны хөлс...

Эм: Зүгээр ээ. Санаа зоволтгүй. Таны Гонконгод байдаг данс руу шилжүүлчихсэн байгаа. Санаа зоволтгүй.

Я: За.

Эм: Та Гонконг руу нүүх гэж байна уу?

Я: Тэнд хамаатан маань байдаг юм. Багадаа тийшээ явчихсан. Одоо хөгширсөн болохоор намайг хамт байгаач гэсэн юм.

***************

Эр: Шууд нислэгийн тасалбар захиалаагүй байна лээ. Гонконгоор дайрч ниснэ. Дараагийн нислэг нь арван цагийн зайтай байгаа. Би ойлгохгүй байна. Гонконгоос Австрали явах нислэг олон байгаа. Яагаад арван цаг хүлээхийг нь сонгосон юм бол? 

***************

Эм: Уучлаарай, эрхэм ээ. Утасныхаа дууг хаагаарай.

Мөр: Болчихлоо.

Эм: Чичиргээн дээр нь тавьж болохгүй. Дууг нь бүр хаах хэрэгтэй. Уучлаарай.

Мөр: Төвөгтэй байх гэж.

******************

Яан: Яан Ёон Юаны хамсаатан нь Гонконг хүн байсан байх аа?

Эр: Тийм.

Яан: Нууцаа далдлахын тулд мөнгөө Гонконгийн данс руу шилжүүлсэн байх. Дараа нь дахиад шилжүүлнэ. Дансанд нь мөнгө байх ёстой. Мөнгөнийхөө учрыг олохын тулд Гонконгод арван цаг болохоор төлөвлөж байна. Дараа нь зугтана.

Я: Аав нь өдөр шөнөгүй ажиллаж байгаад чамд төгөлдөр хуур авч өгснийг санаж байна уу? Миний хүү... энийг үзэж байгаа бол нэг л зүйл хэлье.

Яан: Байна уу, багш аа.

Дон: Багш аа? Такси дуудаа юу? Хэрэггүй. Би чамайг авъя.

Яан: Хэн бэ?

Дон: Хэн гэнэ ээ? Найз залуугаа мартчихаа юу?

Яан: Өө...

Эр: Ёстой л араатан юм даа. Ийм жаахан хүүхдийг. Манай үеэл шиг жаахан юм байна шд.

Яан: Үеэл чинь хэдэн настай вэ?

Эр: Долоо, наймтай байх.

****************

Эм: Саад блсонд уучлаарай. Цао эгч ээ, энэ манай найруулагч.

М: За. Сайн байна уу, найруулагч аа.

Най: Цао авхай. Сайн уу.

М: Энэ Еэ ноён.

Най: Еэ ноёнтон. Ирсэнд баярлалаа. Тан шиг алдартай хүн манай нэвтрүүлэгт ирнэ гэж бодсонгүй.

М: Тэр чинь юу гэсэн үг вэ? 

Най: Ямар ч далд утга байхгүй ээ. Манай нэвтрүүлэг алдартай болсон. Манай нэвтрүүлэгт оролцсон хүмүүс ч алдартай болж байгаа.

М: Бид нарт алдартай болох гээгүй.

Най: Тийм үү? Тайзан дээр гарахаас өмнө Еэ ноёноос асуух юм байна. Та өнөөдөр ямар зорилготой ирсэн бэ? Аавтайгаа асуудлаа шийдэж, эвлэрэх үү? Эсвэл татгалзсаар байх уу?

Жун: Тайзан дээр ярилцъя.

Най: Тэгж болно оо. Сайн юм боллоо. Манай үзэгчид шударга мэтгэлцээнд дуртай. Аав чинь таны ирсэнийг мэдээггүй байгаа. Бид гэнэтийн байлгахаар шийдсэн.

Жун: Би бэлдэх хэрэгтэй байна.

Най: Аан, за. хэр хугацаа үлдсэн билээ?

Эм: Таван минут орчим.

Най: Тэгвэл таван минутын дараа тайзан дээр гарна гэж ойлгоорой.

М: За, ойлголоо. Таван минутын дараа уулзъя.

Най: За. Та нар амар даа.

М: За.

Най: За.

М: Удахгүй уулзъя. Ийм нэвтрүүлэгт оролцох хэрэггүй ээ.

Жун: Ганцаараа баймаар байна.

М: За яах вэ. Гадаа хүлээж байя.

Эр: Хурдан.

Эр: Жон мөрдөгч утсаа авахгүй байна уу?

Яан: Үгүй.

Эр: Ах аа. Хурдлаарай.

*****************

Хөт: “Хайрын төлөө”нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил. Яан ноёнтон, та хүүтэйгээ уулзаагүй олон жил болсон. Танд хүүдээ хэлэх үг байна уу?

Бичиг: /мессеж/ Бид нэг гэр бүл. Энэ асуудлыг ингээд мартъя.

Я: Би сайн аав биш гэдэгээ мэднэ. Гэсэн ч би хүүтэйгээ уулзмаар байна. Тэр миний үр удам. Хэн ч хүүхдээ өөр хүний хүүхэд болгохыг хүсэхгүй... Тийм ээ. Тэр одоо алдартай төгөлдөр хуурч болсон. Гэхдээ... барьцаалагчийн ачаар амжилтанд хүрсэн гэж үү? Тэрнийг бага байхад нууц авъяасыг нь илрүүлсэн хүн нь би. Төгөлдөр хуур авч өгөхийн тулд өдөр шөнөгүй ажилласан.

Мөр: Өө. Яасан олон залгаа вэ?

М: Жон мөрдөгч өө.

Мөр: Аан?

М: Жунийг харсан уу?  

Мөр: Үгүй ээ. Юу болоо вэ?

М: Алга болчихлоо. Холбоо барьж болохгүй байна. Одоо яах вэ?

Хөт: Энэ бол эцэг хүний чин сэтгэлийн үг. Өнөөдөр Еу Шу Жун манай нэвтрүлэгт ирэх бол уу? Еэ ноёнтон, таныг тайзны голд урьж байна.

Эр: Амжилт.

Мөр: Яан.

Яан: Багш аа.

Мөр: Залгасныг чинь мэдсэнгүй. Юу болоо вэ?

Яан: Ву Мин Юүэгийн өгсөн зургийг бодож үзсэн. Нас нь тохирохгүй байна.

Мөр: Юу гэнэ ээ?  Юу гэсэн үг вэ?

Яан: Тэгэхэд Жон Мей Бао арав гаран настай байсан. Зураг дээр байгаа хүүхэд дээд тал нь найман настай байх. Тэгэхээр Жон Мей Бао хүүхэлдэй шиг хувцасласан хүүхэд биш.

Бүгд: Тав. Дөрөв. Гурав. Хоёр. Нэг...

Най: Сурталчилгаа өг. Хурдан. Хурдан.

Мей: Намайг Жон Мей Бао гэдэг. Одоо... би энэ түүхийг эхнээс нь ярьж өгье.

14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home