A Murderous affair in Horizon Tower 13

A Murderous Affair in Horizon Tower-13

Үргэлжлэх хугацаа: 40мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүрүүд:  

Жун: эр, Жон Мей Баогийн дүү, төгөлдөр хуурч

М: эм, Еэ Шу Жуний менежер

Я: эр, Жон Мей Баогийн хойд эцэг

 

Эм: Мей Бао, ямар байна даа?

Мей:  Сайн байгаа. Гэхдээ галзуу юм шиг аашилдаг болсон. Санаа зовох хэрэггүй. Эндхийн ажил бараг дуусч байгаа.

Эм: Хашгираад байвал аманд нь алчуур чихчих.

Мей: Тэгнэ ээ. Усанд нь хийдэг нойрны эмийг нэмчих. Удахгүй байрны эрхийн бичгийг шилжүүлчихнэ. Лин Мэн Юү тусална гэсэн. Би хөршүүддээ ч гэсэн хэлчихсэн. Энд хэн ч үлдэхгүй. Тэрнийг хэн ч сонсохгүй болохоор санаа амар бай. Нээрэн, гэртээ агаар оруулахаа мартав аа. Тэгвэл үнэр нь хурдан арилна. Би явлаа.

Эм: Хэрэг гарвал яриарай.

Я: Хэр удаан... намайг хэр удаан энд хорих юм?

Мей:  Энэ байрны эзэмших эрх 70жил хүчинтэй.  

Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.

Гарчиг: Цамхагт гарсан аллага.  13-р анги.  Яан Ёон Юан.  Нэгдүгээр хэсэг.  

Яан: Ноён Яан. Өнгөрсөн жилийн хугацаанд Жон Мей Баотай уулзсан уу? Тэрний гэрээс таны хурууны хээ олдсон. Та гэрт нь орсон уу? 10сарын 20-ны шөнө та хаана байсан бэ?

Мөр: Яан Сон Юан. Ингээд байвал танд өөрт чинь л муу шүү.  Төрсөн хүү чинь таны эсрэг гомдол гаргасан.

Я: Хэрвээ... Үнэнээ хэлбэл... та нар нууцалж чадах уу? Хүүдээ муу юм хиймээргүй байна... Хаанаас эхлэх вэ?

Яан: Жон Мей Баотай ямар харилцаатай байснаас эхэлье.

Я: Бидний харилцаа гэнэ ээ? Тэгвэл ээжээс нь эхлэх хэрэгтэй байх... Май...

Эм эм: Яан ах аа. Ямар гоё юм бэ?

Я: Сууцагаая. Сууцагаая.

Эм: Болгоомжтой.

Эр: Бүсгүй, Яан захирал үнэтэй цаг өгч байхад сайн талархах хэрэгтэй шүү.

Эм: Яан захирал аа, таныг үнсье.

Эр эр: Үнс. Үнсээрэй. Үнсээрэй, Үнсээрэй.

Я: Хэрэггүй ээ. Хэрэггүй.

Эм: Таны төлөө хундага өргөе, тэгэх үү?

Эр: За за.

Ээж: Жие. Жие.

Я: Сайн уу.

Ээж: Аан, сайн уу. Жие. Надад ус хийгээд өгөөч?

Я: Өөрийгөө танилцуулъя. Намайг Яан Ёон Юан гэдэг. “Пан Яан электроникс” компаний захирал. Нээрэн, энэ миний нэрийн хуудас.

Ээж:  Уучлаарай, надад нэрийн хуудас байхгүй.

Я: Зүгээр ээ, зүгээр. Би чамайг мэднэ. Нээрэн. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зүгээр биз дээ?

Ээж:  Зүгээр байлгүй яах вэ.

Я: Ашгүй дээ. Тэгвэл... би чамтай байсаар байна. Тэгж болох уу? Битгий инээ л дээ. Тэгж болох уу? Та нөхөртэй юу?

Ээж:  Үгүй ээ.

Я: Хамтрагчтай юм уу?

Ээж: Үгүй.

Я: Тэгвэл яагаад надтай байж болохгүй гэж?

Ээж: Чамд таалагдахгүйгээ мэдэж байна.

Я: Таалагдаагүй бол яалаа гэж оройжин ширтэх вэ дээ?

Ээж: Би ч гэсэн оройжин чамайг ширтсэн. Таалагдсан хүндээ цаг өгдөг юм билээ. Хүн долгинохоор  бүгдийг нь уух юмаар дайлдаг. Тэгэхээр... Надад тохирохгүй. Би ч гэсэн танд тохирохгүй.

Я: Яарч шийдэх хэрэггүй. Дотно танилцаж болно шүү дээ.

Мей: Ээж ээ.

Ээж: Мей Бао, нааш ир. Сайн охин шүү. Ээж нь чамд чихэр хадгалчихсан. Сайн охин байсан болохоор шагнаж байгаа юм. Намайг сайн мэдмээр байна гэсэн байх аа? Одоо ойлгосон уу?

Я: Тэр ...

Ээж: Миний охин. Би хэлсэн байх аа. Танд таалагдахгүй ээ гэж. Надад мөнгөө зарцуулах хэрэггүй. Надад анхаарлаа ч хандуулах хэрэггүй. Мей Бао, явъя. Унтах цаг болчихсон байна. За, явцагаая. Яваарай, яваарай. Ээжтэйгээ явъя.  

******************  

Я: Би Мей Баогийн ээжтэй учирсандаа азтай хүн гэж боддог.

Мей: Балетын бүжигчин байна.

Я: Гоё байна уу?

Мей: Гоё айна.

Я: Тэгвэл нэр өгье, тэгэх үү?

Мей: За.

Я: Болчихсон уу?

Ээж: Мей Бао, хэн чамд тоглоом өгөө вэ?

Мей: Ах өгсөн.

Ээж: Мей Бао, ээж нь хэлсэн байх аа. Танихгүй хүнээс бэлэг авч болохгүй. Ахдаа хурдан буцаагаад өг.

Я: Дуртай юм чинь авч л байг л дээ. Үнэтэй юм биш. Тийм ээ?

Ээж: За яах вэ. Дахиад тэгэхгүй шүү. Мей Бао, нааш ир. Ли ах дээрээ очоод ээж ажлаа хийчихсэн, цалингаа авъя гэж байна гээд хэлчих.

Мей: За.

Ээж: Хурдан яв.

Мей: Баярлалаа, ах аа.

Ээж: Ингэхэд юу хийгээд байгаа юм?

Я: Юу  гэсэн үг вэ?

Ээж: Өчигдөр намайг доромжлоод байсан. Өнөөдөр юу хийгээд байгаа юм?

Я: Би доромжлоогүй шдээ.

Ээж: Одоо болно оо. Чам шиг олныг харсан. Та нар хэзээ ч намайг жинхнээсээ хайрлахгүй.

Я: Чамайг ямар хүмүүстэй учирсныг би мэдэхгүй. Гэхдээ миний чин сэтгэл. Би чамд сайн. Охинд чинь ч гэсэн сайн. Үнэн шүү. Ганцаараа хүүхэд өсгөх хэцүү. Тийм биз дээ? Битгий уйл. Битгий уйл. Уйлах хэрэггүй. Наашаа суучих. Битгий уйл. Уучлаарай.  чамайг уйлуулчихлаа. Би дараа дахиад ирнэ ээ... би жинхэнэ хайртайгаа учирлаа гэж бодсон. Сайхан амьдарна гэж бодож байлаа. Гэтэл хар дарсан зүүдний эхлэл байсныг мэдээгүй. Тэр хоёр хорт могой л гэсэн үг.

Яан: Компаний чинь нэр юу гэсэн бэ?

Я: Тэр... “Пан Яан электроникс”. Би ажлаа орхиж бизнесээ эхлүүлсэн анхны хүн. Манай компани жижигхэн байсан ч, бизнес сайн байсан.

Мөр: Тэр үед муугүй байсан бололтой.

Я: Тэгэлгүй яах вэ. Тэр үед бүх зүйл сайхан байсан. Тэрэнд ч гэсэн сайн байсан.

Ээж: Хөөх.

Я: Ямар байна? Гоё байна уу?

Ээж: Хайр аа.

Я: Аан?

Ээж: Энэ жинхэнэ юм уу?

Я: Жинхэнэ байлгүй яах вэ. Үнэтэй шүү.

Ээж: Хар даа. Гоё байна уу? Баярлалаа, хайр аа. Хайр аа. Нэг юм дутаад байх шиг байна.

Я: Уучлаарай. уучлаарай. Би мартчихаж. Дараа. Дараа ээмэг авч өгнө өө. За юу?

Ээж: Хайр аа, ухаантай гэдэг нь. Хайр аа, нэг юм хэлэхээ мартчихаж. Манай хуучин үйлчлүүлэгчдийн нэг нь надад өнгөт зурагт өгнө гэсэн. Тэгвэл хэдүүлээ зурагт үздэг болно оо.

Я: Өнгөт зурагт үнэтэй байх даа? Хэн өгнө гэсэн юм?

Ээж: Зүгээр л миний хуучин үйлчлүүлэгч. Тоох хэрэггүй. Сүртэй юм биш ээ.

Я:  Жон Жие байгаагүй бол компани маань том болох байсан. Хэн бэ? Чи... Ёон ах аа.

Ё: Яан захирал. Ийм газарт үрэх мөнгөтэй байгаа бол... өрөө төлөхгүй юм уу?

Я: Хүмүүс хараад байна. Гадаа гарч ярья.

Ё: Юунаасаа айсан юм? Чи гайхуулах дуртай байх аа? Өнөөдөр чиний хэн болохыг хүмүүст харууламз.

Я: Ёон ах аа, битгий л дээ. Сүүлийн үед жаахан мөнгөний асуудал гарсан. Гэхдээ би зээлээ удахгүй төлчихнө өө.

Ё: Би яасан гэж чамд итгэх юм? Чи зүгээр л нэг муу жолооч. Захирал чинь чамайг дуугүй байлгахын тулд компани байгуулж өгсөн. Гэтэл чи компанийг нь дампууруулчихлаа. Би биш байсан ч, захирал чинь чам дээр ирэх л болно.  

Я: Долоо хоног.

Ё: Гурав хоног. Гурав хоногийн дотор төлөхгүй бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Я: Ёон ах аа. Ёон ах аа...

***************

Я: Үнэнээ хэлээгүйд уучлаарай. Тэр үед би жолооч байсан. Манай захирал эмэгтэй хүн байсан. Жирийн нэгэн байгаагүй. Би санамсаргүй нууцыг нь сонсчихсон.

Эм: Манай компанийг хаачихлаа. Юм авах гээд байгаа нь ойлгомжтой. Ашгаасаа арван хувийг нь өгье гэж хэл.  Би яаж өөрөө хэлэх юм? Тэгвэл шоронд орно шд. Золиос болгох хүн олоодох. Хэн ч байсан хамаагүй. Хийж чадах хүн олоодох.

Я: Тэгээд миний амыг хамхихын тулд  захирал надад компани нээж өгсөн. Уг нь сайн явж байсан юм. Одоо бараа маань зарагдахгүй мөнгөний урсгал зогсчихоод байна. Ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүй байгаа.

Ээж: Хайр аа. Санаа битгий зов. Бизнес хийхэд саад тотгор гарч л таараа. Ирэх долоо хоногт мөнгөтэй болчихно гэсэн биз дээ?

Я: Худлаа хэлчихсэн. Мей Бао та хоёрыг эндээс явуулах цаг хожих гэж тэгж хэлсэн юм.  

Ээж: Эндээс явна аа?

Я: Тийм. 

Ээж: Чи хамт явах юм уу?

Я: Үгүй ээ. Та хоёр надтай зовж болохгүй ээ.

Ээж: Хайр аа.  Бид хоёр зовоогүй ээ. Мей Бао бид хоёр чиний сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Тийм болохоор хойшид юу ч болж байсан Мей Бао бид хоёр чиний дэргэд байна. Бас... бид удахгүй дахиад хүүхэдтэй болно.

Я: Тэрэнд маш их хайртай байсан болохоор би салж чадаагүй. Тэр үед л салчихсан бол би ийм болохгүй байсан. Тэрнээс салъя гэж бодтол боломжгүй болсоноо ойлгосон. Хурдан суу...

Ээж: Хайр аа. Ирээдүйд юу ч болсон бай, би, Мей Бао, бас хүүхэд маань чиний дэргэд байх болно.

Я: Эхнэр. Дөрвүүлээ сайхан амьдрахын тулд би чадах бүхнээ хийнэ ээ.

Ээж: Хайр аа. Манай энд байнга ирдэг нэг Гонконг залууг санаж байна уу?

Я: Чамайг оролдоод байдаг залуу юу?

Ээж: Одоо хардаж байх цаг биш ээ. Чамайг цахилгаан бараа зардагийг мэдээд чамд өнгөт зарагт танилцуулаад байсныг санаж байна. Үнэ нь гайгүй байсан, тийм ээ?

Я: Аан. Санаж байна. Гэхдээ бараа нь асуудалтай гэж сонссон. Хууль бус.

Ээж: Хууль бус аа? Гэхдээ хайр аа, олон компани тийм юм хийдэг биз дээ? Тэгээд ч манайх жижигхэн хот. Манай компанийг шалгахгүй байлгүй дээ.

Яан: Таныг шалгасан та хэрэгт холбогдож байсан. Энэ хэргээс болж хоригдож байсан уу?

Я: Мей Бао, болгоомжтой байгаарй.

Мей: За.

Я: Хөөе хөөе хөөе хөөе. Ингэж болохгүй. Энэнд хүрч болохгүй. Энийг үйлчлүүлэгчид хүргэж өгнө. Явж төгөлдөр хуур тогло.

Мей: Явцагаая.

Жун: Аав аа.

Я: Аан?

Жун: Өлсөөд байна.

Я: Өлсчихсөн үү?

Жун: Тийм.

Я: Юу идмээр байна?

Жун: Тахианы далавч идье. Бас гахайны хавиргатай гоймон.

Мей: Би халуун тогоо, загастай шарсан төмс идмээр байна.

Я: За за. Түр хүлээгээрэй. Байна уу? Аан. Бараа ирчихсэн. Маргааш. Заа... Ээж нь хувцасаа өмсчихөөд та хоёрын хувцасыг сольж өгнө. Хэдүүлээ гоё хоол иднэ ээ, за юу?

Жун Мей: За.

Ээж: Мей Бао, Жун. Би явлаа шүү. Томоотой байгаарай. Ээж нь явлаа.

Я: Хөөе. Хамт хоол иднэ гэсэн биз дээ?

Ээж: Би өнөөдөр бэлтгэлтэй гэж хэлсэн биз дээ?

Я: Хөөе. Хүүхдүүдтэй иднэ гээд амалчихсан шд.  Хамтдаа хоолонд оролгүй удсан байна.

Ээж: Би бэлтгэлтэй шдээ. Би мөнгө олохын тулд л ингэж байна.

Я: Тэр ажлаасаа гарчих л даа. Тэгэх үү? Бизнес сайн байгаа болохоор чи мөнгө олох хэрэггүй. Тэгээд ч... чамайг байнга эрчүүд хүрээлж байдаг. Дээр нь чи уудаг болоод байна. Хүүхдүүддээ ч цаг гаргахаа больж. Ажлаасаа гарчих л даа.

Ээж: Тэд нар намайг харах гэж ирдэг. Намайг хамт ууя гэдэг. Татгалзаж болохгүй биз дээ? Миний ямар ажил хийдгийг мэдсээр байж. Үглэхээ боль.

Я: Жие.

Ээж: За за за за за.

Я: Тэгвэл маргааш? Маргааш хамт хоол иднэ шүү. За юу?

Мей: Зүгээр ээ. Удахгүй хоол иднэ.

**************

Эр: Яан захирал аа, таны хэлсэн хаяган дээр бид нар очсон. Гэхдээ таны хэлсэн Гонконг залууг хайгаад олоогүй. Тэр...

Я: Хүлээгээрэй. Олон бизнес хийдэг болохоор завгүй байгаа байх. Завгүй байгаа байх.

Эр: Би асууж үзлээ. Гонконгоос ирсэн нэг залуу байсан гэж байна. Сүүлийн үед ирэхээ больсон гэнэ. Ажлын байраа ч хаачихсан гэнэ.

Я: Бараандаа явсан байлгүй дээ. Байна уу? Өгнө өө, өгнө өгнө. Маргааш өгнө. Аанхан... аан... Байна уу?

Эр: Яан ах аа, баларлаа. Гонконгоос ирсэн залуу шоронд орсон гэж байна. Үйлчлүүлэгчдийг нь бүгдийг баривчилж байгаа гэнэ. Одоо яах вэ?

Я: Би яаж мэдэх юм? Хурдан хайж ол!

**********************

Я: Жон Жие хаана байна?

Эр: Жон Жие? Ирээгүй удаж байна.

Я: Өдөр болгон ирж дуулдаг биз дээ?   

Эр: Үгүй ээ. Мөнгөтэй болсон болохоор ирэхгүй гэсэн шд.

Ээж: Хайр аа. Яасан эрт сэрээ вэ?

Я: Хаашаа явсан юм?

Ээж: Би хаачих вэ дээ?

Я: Би клубт очсон. Чамайг ажилдаа ирэхгүй байгаа гэсэн.

Ээж: Миний нэг хуучин үйлчлүүлэгч байдаг юм. Надад их тусалдаг байсан. Энд ажлаар ирсэн гэсэн. Би хань болохоор очсон юм. Бид хоёрын дунд юу ч болоогүй.

Я: Тэр хүнтэй хамт идэж, уухаар яваа юу?

Ээж: Хайр аа. Чи миний ажлыг мэднэ биз дээ? Би зүгээр л жүжиглэдэг юм. Миний сэтгэлд ганцхан чи байгаа.

Я: Гонконгийн тэр залуу алга болчихсон. Би тэрнээс бараа авах гээд захиалчихсан. Мөнгийг нь өгчихсөн. Бараагаа өгөлгүй алга болчихлоо. Тэрний хаана байгааг мэдэж байгаа биз дээ?

Ээж: Би би би яаж мэдэх юм? Би сайн мэдэхгүй.

Я: Сайн мэдэхгүй гэсэн үү?  Энэ юу юм?

Ээж: Наадах чинь минийх.

Я: Намайг тэрэнд мөнгө өгсний маргааш нь яагаад чам руу мөнгө шилжүүлдэг юм? Аан?  

Ээж: Тэр тэр мөнгө... тэр мөнгө... Мей Бао, Жун хоёрыг сургуульд оруулах мөнгө. Чи Жунийг хөгжмийн авъяастай гэсэн биз дээ? Хөгжим сурахад мөнгө их орно. Би...

Я: Тэрнээс хувь авдаг байсан чинь надад хамаагүй. Тэрэнтэй ямар харьцаатайг чинь мэдмээр байна. Намайг араар тавьсан уу? Аан?

Ээж: би...

Жун:  Аав аа. Яасан бэ?

Я: Явж унт!

Ээж: Жун. Зүгээр ээ. Аав ээж хоёр нь юм ярьж байна. Мей Бао, Жунийг аваад өрөөндөө ор. Хайр аа, хүүхдүүд айчихлаа. Тэр Гонконгоос ирсэн хүн надад сайн гэсэн. Тэгээд надад хувь өгье гэсэн юм. Гэхдээ хайр аа. Тэрэнтэй өөр ямар ч харьцаа байхгүй. Хайр аа. Энэ... Энэ дансанд байгаа мөнгө, бид хоёрын дундын хөрөнгө. Би гэр бүлийнхээ төлөө л ингэж байна. Хайр аа.

Я: Чиний мөнгө надад хамаагүй. Би чамайг надтай шударгаар амьдраасай гэж хүсч байна. Эхнэр, энэ бизнесээ больё  тэгэх үү? Тэр залуу зугтчихсан. Цагдаа нар хэзээ намайг баривчлахыг мэдэхгүй. Компани маань ч гэсэн  дампуурсан. Би мөнгөгүй болсон. Надад чамаас өөр юу ч байхгүй.

Ээж: Мэднэ ээ, мэднэ. Хайр аа, мэдэж байна. Би чамайг орхихгүй. Намайг клубт дуулуулмааргүй байгаа бол би маргааш ажлаасаа гарчихъя. За юу? Компани чинь зүгээр болно оо. Тэр үед би компаний чинь нягтлан болоод чамд тусалъя. Хоёулаа хамт ажиллаад хүүхдүүдээ өсгөнө. Миний ажил таалагдахгүй байгаа биз дээ? Энэ дэвтэрт үйлчлүүлэгчдийн маань утасны дугаарууд байгаа. Би энийг чини нүүрэн дээр устгачихъя. Хайр аа. Чи миний хамгийн чухал хүн. Ойлгож байна уу? За. зүгээр ээ, зүгээр. Зүгээр. Зүгээр ээ, зүгээр. Зүгээр... Зүгээр...  

Яан: Яан ноётон. Таны яриа хэтэрхий урт байна. Яагаад шоронд орсоноо  хэлчих. Тэгээд ч таны ярьсан зүйлс Жон Мей Баогийн үхэлтэй огтхон ч хамааралгүй байна. Та хүүхдүүдийнхээ төлөө хийсэн гэж хэлсэн. Гэтэл яагаад таныг тэгтлээ үзэн яддаг юм? Төрсөн хүү чинь хүртэл таны эсрэг гомдол гаргасан.     

Мөр: Зүгээр яриулчих.

Я: Яагаад шоронд орсон гэнэ ээ? Жон Жиегээс л болохгүй юу. Жон Жие байгаагүй бол шоронд удахгүй байсан. Эхнэр, би хэргээ хүлээмээр байна. Тэгвэл ялыг нь хөнгөлдөг гэсэн.

Ээж: Санаа зовох хэрэггүй. Би чамайг заавал хүлээнэ. 

Я: Нээрэн. Компаний нэр дээр жаахан мөнгө үлдсэн. Би тэр мөнгийг өгөх санаатай. Тэгвэл төлөөгүй татварынхаа заримыг ч гэсэн төлчихнө. Тэгвэл намайг эрт суллах байх.

Ээж: Хайр аа. Компанид чинь мөнгө үлдсэн гэсэн үү? Ёон Юан. Санаа битгий зов. Хичнээн ч удаан хоригдсон, би чамайг хүлээнэ ээ. Хүүхдүүдээ өсгөөд байж байя. Бид нар чиний ирэхийг хүлээнэ ээ. Хайр аа. Миний санаа зовоод байна. Би эмэгтэй хүн. Ганц бие эмэгтэй хоёр хүүхэд өсгөх хэцүү байх байх даа? ... Хайр аа, чамтай ярих юм байна.

Я: Хэл хэл.

Ээж: Үлдсэн мөнгөө цагдаа нарт өгөхгүй байж болох уу?

**************

Ээж: Цагдаа. Цагдаа.

Эр: Яан Ёон Юан гэртээ байна уу?

Ээж: Цагдаа. Цагдаа. Тэр ирээгүй ээ. Дотор хүн байхгүй ээ. Наана чинь хэн ч байхгүй. Мей Бао. Мей Бао, аав чинь хаана байна? Аан? Хөөе хөөе.

Я: Буруу ойлгоод байна аа.

Ээж: Буруу ойлгосон байна. Буруу ойлгоод байна шдээ.

Я: Намайг тавь л даа.

Ээж: Миний нөхрийг тавь...

Я: Үнэхээр буруугаар ойлгосон байна.

Ээж: Болохгүй ээ. Тавь л даа. Тавиач.

Я: Тэр хоёр миний өмнө жүжиг тавьсан. Тэгээд намайг шоронд явуулсан. Жон Жиед мөнгө үлдээсэн болохоор санаа амар байсан. Хоёр хүүхдээ өсгөж чадна гэж бодсон. Би... хийсэн үйлдэлдээ гэмшиж, суллагдах хугацаагаа хүлээгээд, гараад сайхан амьдарна гэж бодож байлаа. Гэхдээ би нэг зүйлийг мартсан. Нэг эртний үг байдаг. Сурсан юмыг сураар боож болдоггүй... Ван захирал аа. Ван Хон.

Эр: Камертаа оч. Хурдан яв.

В: 315204.

Ээж: Чанга хэл л дээ.

В: 315204.

Ээж: 3152...

Эр: Чи яаж байна аа?

Я: Энэ хэн юм? Намайг эзгүйд араар тавиа юу? Юу гэж амалсанаа мартчихаа юу? Муу өлөгчин.

В: Чи хэн юм бэ? Юу хийгээд байгаа юм?

Я: Би нөхөр нь байна.

Эр: Яан Ёон Юан.  Яан Ёон Юан.

Я: Муу өлөгчин.

Эр: Яан Ёон Юан удахгүй суллагдаж байж, одоо боль.

Я: Эргээд ир. Эргээд ир.

Эр: Тэнэглэхээ боль.

Я: Муу өлөгчин. Эргээд ир. Өлөгчин.

Яан: Хүлээгээрэй. Эргэлт ирсэн. Хэн таныг эргэж очоо вэ?

Я: Манай хамаатан.

Яан: Хамаатан?

Я: Урд нь манай компанид ажилладаг байсан юм.

Яан: Суллагдсаныхаа дараа хаашаа явсан бэ?

Я: Гэртээ очихыг хүссэн. Гэвч гэр маань байхгүй болсон байсан. Жун.

Ээж: Жун, хурдан.

Я: Би дахиад чамд итгэж чадахгүй. Жун явъя.

Ээж: Бүү хөдөл.

Я: Чи яах гээ вэ? Болохгүй ээ. Хүүхэд битгий айлгаад бай.

Ээж: Явах юм бол би өөрийгөө ална.

Я: Хүүхэд битгий айлгаад бай л даа. Хутгаа хая. Жон Жие.

Жун: Ээж ээ. Ээж ээ, өвдөж байна уу?

Ээж: Ээж нь зүгээр ээ. Жун, сайн хүү. Хайр аа, гуйя. Жунийг битгий авч яв л даа. Би чамтай сайхан амьдрахыг хүсч байна. Гуйж байна.

Мөр: Тэгээд?

Я: Дараа нь Жон Жие нэг эмчтэй танилцсан. Ааш зан нь эвдэрсэн. Заримдаа тэр хоёр дэндүү дотно байдаг. Би нэг их юм боддоггүй байсан. Гэхдээ нэг өдөр би Жон Жие хүүхдүүдээ аваад алга болсныг мэдсэн.

Яан: Алга болсон?

Я: Агаарт замхарчихсан юм шиг алга болчихсон. Хичнээн хичээгээд би олж чадаагүй.

Яан: Яагаад цагдаад хэлээгүй юм?

Я: Цагдаад уу? Тэр үед би өөр эр дагаад явчихаж гэж бодсон. Цагдаад мэдэгдэхээс ичсэн. Тэгээд би өөрөө хайж олохоор шийдсэн. Гэхдээ би Жунтэй ийм олон жилийн дараа уулзах юм гэж бодоогүй.

Яан: Тэрэнтэй хаана уулзсан бэ?

Я: Ноён Яан. Хүүтэйгээ хаана уулзсан бэ?

Я: Мөрдөгч өө, та нар үнэхээр... энийг нууцалж чадах уу? Хэвлэлийнхэнд хэлж болохгүй. Би үнэхээр хүүгээ хамгаалмаар байна. Үнэн шүү.

Яан: Бидний яриа нууц хэвээр үлдэнэ. Хэвлэлийнхэн энийг мэдэхгүй.

Я: Жунтай дахиад уулзахад нэрээ сольчихсон байсан.

Эр: Еэ Шу Жун. Еэ Шу Жун, аав чинь уулзахаар ирлээ.

Я: Тэрнийг сэтгэцийн эмнэлэгт байх юм гэж төсөөлөөгүй.

Яан: Тийм байх ёсгүй. Тэрнийг харахад зүгээр байсан.

Я: Надад итгэхгүй байвал сэтгэцийн эмнэлгээс очоод асуугаарай.

Мөр: Хүүгээ сэтгэцийн өвчтэй гэж байгаа юм уу?

Я: Эмнэлэгт хэвтсэн анх удаа ч хэвтсэн юм биш. Жон Мей Бао, Жон Жие хоёр хүүг маань яасныг би мэдэхгүй. Эмнэлэгт очиход намайг танихгүй байсан. Тэрний байдал их муу байсан. Миний хүүг тэр хоёр л балласан. Суут авъяастай хүү маань тэр хоёроос болоод өвдчихсөн.

*****************

Яан: Багш аа. Еэ Шу Жун үнэхээр сэтгэцийн өвчтэй байсан бол тэрний өгсөн мэдүүлгүүд хүчингүй гэсэн үг.

Мөр: Ийм юм байдаг л юм. Заримдаа, гэрэл харлаа гэж бодохоор үнэндээ харанхуй байдаг. Заримдаа,  энэнээс дор юм байхгүй гэж бодохоор итгэл найдвар төрдөг.

Яан: Тэгвэл... одоо яавал дээр вэ?

Мөр: Яалтай билээ? Илрүүлнэ дээ.

*******************

Эр: Энд суугаад хүлээж бай.

Я: Баярлалаа.

***************

Яан: Сайн уу. Манхэгийн эрүүгийн тасгийн Яан Руи Сэн. Би түрүүн утсаар ярьсан.

Эм: За, түр хүлээж байгаарай.

Яан: баярлалаа.

********************

М: Жуний өвчний түүх тэрний хувийн нууц. Та нар яах гээд байгаа юм? Эхлээд та нар Жунаас өөр хэн ч тусалж чадахгүй гээд байсан. Одоо болохоор тэрний мэдүүлэг хүчингүй гээд байх юм.

Мөр: Уучлаарай. Бид ч гэсэн ийм юм болно гэж бодсонгүй.

М: Та нар эмнэлэг дээр очоо биз дээ. Би өөр юу хэлэх вэ.

Мөр: Бид нарийн ширийнийг нь мэдмээр байна. Хэрэг илрүүлэхэд тус болно. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Хэвлэлийнхнээс энэ тухай нууцална.

М: Би талархах ёстой юу?

****************

Яан: Баярлалаа.

Бичиг: Онош: Хоёр туйлт сэтгэцийн эмгэг.

Я: Эмнэлэгт хэвтсэн анх удаа ч хэвтсэн юм биш. Миний хүүг тэр хоёр л балласан. Миний хүүг тэр хоёр л балласан.

Мөр: Ноён Еэ, уучлаарай. Танаас асуухаас өөр арга алга. Хэрвээ та үнэхээр сэтгэцийн өвчтэй бол таны өгсөн мэдүүлгүүдийг хүчингүй гэж тооцох болно.

Жун:  Та нар тэрэнд итгэж болохгүй. Тэр үнэхээр муу хүн. Тэр... тэр... тэр миний ээжийг алчихсан. Одоо эгчийг маань алчихлаа. Би... би...

М: Жун, тайвшир... Жун...

Мөр: Тэр зүгээр үү?

М: Зүгээр ээ. Тэрнээс хол байгаарай. За, алив. Алив. Тайвшир.

Мөр: Би түргэн дуудаадахъя.

М: Түргэн хэрэггүй. Хувийн эмч байгаа. Дуудвал хүрээд ирнэ. Тайвшир. Алив... Амьсгалаарай.

*************

Эм: За, баярлалаа.

Яан: Баярлалаа.

Эм: Бид таны хүссэнээр “Пан Яан электроникс”-ийн дансны хуулгыг бэлдчихлээ.

Яан: Жон Жие гэдэг хүний нэр байна уу?

Эм: Байгаа. Жон Жиегийн данс руу сар болгон их хэмжээний мөнгө хийдэг байсан байна.

М: Жон мөрдөгч өө. Байдал хүнд байна. Гуйж байна. Жунийг энэ хэрэгтээ орлцууулахаа боль л доо.

Ф: Сэтгэцийн өвчтэй болохоор гэрчээр татах боломжгүй. Гэрч болж чадахгүй бол нотлох баримтуудыг холбох зүйлгүй болно. Тийм болохоор Яан Ёон Юаныг буруутай гэдгийг баталж чадахгүй. Суллахаас өөр арга алга.

*****************

Эр: Яан Ёон Юан ирж байх шиг байна.

Эм: Яан ноёнтон.

Эр: Яан ноёнтон.

Эм: Яан ноёнтон . Еэ Шу Жун таныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэсэн. Энэ үнэн үү?

Я: Би тэрнийг Сто... юу билээ...

Эр: Та Стокголм синдром гэх гээ юу?

Я: Тийм ээ, тийм тийм тийм тийм. Хэлж болохгүй.

Бүгд: Яан ноёнтон, та хэл л дээ.

Я: Хэлж болохгүй.

Бүгд: Зүгээр ээ, та хэлж болно. Та дахиад хэл дээ.

Я: Би хүүгээ хамгаалах ёстой. Надад эргэж ирээсэй гэж хүсч байна. Миний төрсөн хүү шүү дээ.

Эм: Танд хүүдээ хэлэх үг байна уу?

Я: Жун. Маргааш орой би “Хайрын төлөө” нэвтрүүлэгт орно.

Бүгд: Хөөх. Нэвтрүүлэгт  орно гэж байна.

Я: Тэр үеэр би бидний түүхийг ярих болно.

13-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home