A Murderous Affair in Horizon Tower-12
Үргэлжлэх хугацаа: 44мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Жун: эр, Жон Мей Баогийн дүү, төгөлдөр хуурч
М: эм, Еэ Шу Жуний менежер
Я: эр, Жон Мей Баогийн хойд эцэг
Мо: Хонгор минь. Гэртээ ирчихлээ. За... Наадахаа идэж болохгүй. Болохгүй шүү... Хэн бэ?
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. 12-р анги. Яан Жун. Хоёрдугаар хэсэг.
Охин: Жон мөрдөгч өө, би зочлохоор ирлээ.
Мөр: Хүмүүжилгүй гэдэг нь. Энд юу хийж байгаа юм? Эмээгийндээ хоёр хоноорой гэж хэлсэн байх аа?
Охин: Та өдөр болгон илүү цагаар ажиллаад. Би эрүүл мэндэд чинь санаа зовоод байна. Энэ загасны тос. Энэ Б витамин. Энэ нь А витамин. Заавал уугаарай.
Мөр: За. Одоо болно. Хурдан хичээлдээ яв.
Охин: Өнөөдөр хичээл байхгүй ээ. Би аяар нисэх буудал руу явна.
Мөр: Аан? Нисэх буудал орж яах юм?
Охин: Сургууль Лижиан руу аялалаар явуулж байгаа.
Мөр: Лижиан? Надад эрт хэлэхгүй яасан юм?
Охин: Та дандаа завгүй байдаг шд. Уулзаж чадахгүй болохоор... яаж танд хэлэх юм?
Мөр: Тэгсэн ч гэсэн хэлэх хэрэгтэй шд. Үгүй ээ, явж болохгүй.
Охин: Яагаад? Эмээ зөвшөөрсөн шд.
Мөр: Тэр чинь сайн газар биш. Муу хүнтэй таарвал яах юм?
Охин: Энэ чинь сургуулийн аялал шд.
Мөр: Болохгүй ээ. Явуулахгүй. Яасан ч болохгүй.
Охин: Үгүй ээ, би заавал явна.
Мөр: Чамайг явбал миний санаа зовно. Зүгээр л гэртээ байж бай. Ойлгосон уу? Жаахан юм байж, ааштай гэдэг нь.
Охин: Аав амьд байсан бол намайг явуулах л байсан.
Мөр: Энэ хүүхдийг дээ. Яахаараа ийм болчихдог байна аа? Яасан? Яагаад тэгж хараад байгаа юм?
Яан: Нэг хүн нөгөө пянзыг худалдаж авсан гэж хэлэх гэсэн юм.
Мөр: Хэн худалдаж авсан юм?
Яан: Одоохондоо баттай мэдэхгүй байна. Дэлгүүрийн эзэн тэр хүнтэй уулзаагүй гэсэн. Таван цагт уулзаж солилцоо хийнэ гэсэн.
Мөр: Еэ Шу Жун хэдэн цагт ирэх билээ?
Яан: Цаг гарны дараа.
Мөр: Цаг гаран уу? Би гарчихаад ирье.
Яан: Багш аа. Та аав нь биш юм уу?
Мөр: Авга ах нь. Аав нь биш.
******************
Мөр: Чамайг зугтана гэж мэдсэн юм аа.
Охин: Та намайг хэрэгтэн гэж бодоо юу.
Мөр: Би сургууль руу чинь утсаар ярьсан. Чамайг явахгүй гээд хэлчихсэн.
Охин: Яагаад тэгж байгаа юм? Юунд тэгж санаа зовоод байгаа юм?
Мөр: Юунд зовсон гэнэ ээ? Гадуур хамаагүй явах ямар аюултайг мэдэх үү? Миний шалгаж байгаа хүн амины хэргийг хар. Эмэгтэй хүнийг ямар ч шалтгаангүй алчихсан байна.
Охин: Энэ хотол хэдэн арван сая хүн байгаа. Нэг хүн үхсэн гээд та намайг насаар маань хорьж чадахгүй шд.
Мөр: Чиний нас бага байна. За юу? Том болохоороо хүссэнээ хийгээрэй.
Охин: Манай ангийн хүүхдүүд ч гэсэн насанд хүрээгүй. Тэд нар болж байхад би яагаад болдоггүй юм?
Мөр: Тэд нар бол тэд нар. Чи бол чи. Хаачих нь вэ? Хаачих гээ вэ?
Охин: Жон Жин Гуо. Санаа зовж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ би том болсон. Би өөртөө санаа тавьж чадна. Та намайг ядаж ойлгох гээд хичээ л дээ.
Мөр: Хөөе.
******************
Яан: Ноён Еэ. Ирсэнд баярлалаа. Ийшээ.
М: Чи зүгээр үү?
Жун: Би өнөөдөр Яан Ёон Юаний эсрэг гомдол гаргахаар ирсэн.
Яан: Еэ ноёнтон. Тайвшир. Яарах хэрэггүй.
Жун: Миний анхны аялан тоглолт хоёр жилийн өмнө болсон.
М: Еэ Шу Жун. Жун. Жун? Хэвлэлийнхэнд дургүйг чинь мэднэ ээ. Гэхдээ аялан тоглолтоо сурталчлах хэрэгтэй биз дээ?
Жун: Би зөвхөн төгөлдөр хуур тогломоор байна. Олны нүдэн дээр гармааргүй байна.
М: Ойлгож байна аа. Би ойлголгүй яах вэ. Гэхдээ одоо үед төгөлдөр хуурчдыг ч од гэдэг болсон. Хуучин шигээ зожиг байж болохгүй. Тэгээд ч, чи сурталчлахгүй бол сонгодог хөгжим мартагдана. Харамсалтай шд. Дээр нь гэр бүлээ тэжээх мөнгөтэй болно. Гараад царайгаа л харуулчих. Тангараглая. Тавхан минут болно. Тэгэх үү?
Хүмүүс: Ирж байна уу? Тэр ирж байна. Гараад ирлээ. Еэ Шу Жун. Еэ Шу Жун. Еэ Шу Жун. Еэ Шу Жун.
Эр: Хойшоо болоорой. Битгий түлхээрэй.
Хүмүүс: Еэ Шу Жун. Еэ Шу Жун. Еэ Шу Жун.
Эр: Энүүгээр явж болохгүй нь. Арын хаалгаар гаръя.
М: За, тэгье.
Хүмүүс: Еэ Шу Жун. Еэ Шу Жун. Еэ Шу Жун.
Я: Миний хүү. Миний хүү. Миний хүү ээ. Миний хүү. Миний хүү өө. Миний хүү...
Хүмүүс: Еэ Шу Жун. Еэ Шу Жун. Еэ Шу Жун... Мундаг шүү. Хайртай шүү, Еэ Шу Жун. Еэ Шу Жун.
М: Шао Жун. Би чамтай хамт явъя. Санаа зовоод байна.
Жун: Зүгээр ээ. Би ганцаараа баймаар байна.
М: Тоглолт хоёр хоногийн дараа болно. Хоёр хоног сайн амраад ав.
Жун: За.
Я: Жун. Хөөх. Тансаг юм аа. Их үнэтэй байх даа? Чи ч амжилтанд хүрч ээ.
Жун: Танд сануулчихъя. Энд хаа сайгүй камер байгаа.
Я: Ярьж байгааг нь. Би муу юм хийхийг хүссэн бол... Нэг давхарт нэг айл. Гайхалтай. Тэгэхэд эгч чинь төгөлдөр хуур тогло гээд байсан аргагүй юм байна.
Жун: Яах гэж ирээ вэ?
Я: Зүгээр л. Хүүгээ хармаар санагдаад ирлээ.
Жун: Надаас холд, цагдаа дуудчихна шүү.
Я: Тэр айж байгааг нь. Эгч чинь хаана байгааг чи мэдэх үү?
Жун: Мэдэхгүй.
Я: Мэдэхгүй ээ? Бид нэг гэр бүл. Цугларах хэрэгтэй биз дээ. За яах вэ. Наадахаа чи ав. Аавд нь ийм зураг зөндөө байгаа. Чамд бэлэглэчихье. Орой болчихож. Аав нь... явлаа шүү. Сайхан амраарай. Дараа уулзъя.
Яан: Тэр зураг эгчийнх чинь байсан уу?
Жун: Мөнгө өгөхгүй бол тэр зурагнуудыг илчилнэ гэсэн.
Яан: Тэгээд мөнгө өгсөн үү?
Жун: Сүүлчийн удаа шүү. Өрөө төлж дууссан биз дээ?
Я: Бараг л. Удахгүй.
Жун: Надад наадахаас чинь өөр мөнгө байхгүй.
Я: Өөр байхгүй ээ? Зүгээр ээ. Алдартай юм чинь. Төгөлдөр хуур тоглоод дахиад мөнгө олчихно. Жун, сонс. Аав нь чамд төгөлдөр хуур сургах гэж их зовсон.
**************
Эр: Энийг хар даа. хар даа. Энэ Еэ Шу Жун биш үү?
Эм: Еэ Шу Жун?
Эр: Хар л даа.
Эм: Үгүй байлгүй дээ. Тэр биш байх аа. Интернэтийн одууд л ийм юманд оролцдог биз ээ?
Эр: Харин тийм. Төгөлдөр хуурчийг тоглуулах гэж урьж байдаг. Хачин юм аа.
Эм: Уран бүтээлч хүн байж. Ийм газарт тоглох ямар хэрэг байна аа?
Эр: Юу гэж бодоо вэ? Хангалттай мөнгө өгч байвал усан онгоц байтугай муу усны нүхний дэргэд ч тоглох байх.
Эм: Хөөх. Тасалбар нь хямдхан юм байна. Тоглолтыг нь үзэхэд тасалбар нь үнэтэй байсан.
***************
Эм: Жун, үгэнд ор л доо. Дахиад сурталчилгааны тоглолт хйиж болохгүй. Мэдэж байгаа биз дээ? Чи бол хөгжимчин хүн. Нууцлаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол чиний үнэ цэнэ унах болно. Ойлгож байна уу? Чамд мөнгө хэрэгтэй байгаа бол компани тусална.
Жун: Компаниас мөнгө зээлмээргүй байна. Та жилд гучин илүү тоглолт төлөвлөөд өг.
М: Тийм олныг уу? Гуч? 30тоглолт хийвэл гар чинь ажиллахаа болино. Амархан юм ярьж байх юм. Эмч чамд хэлсэн байх аа. Хурууны чинь үе хөөгөөд байгаа. Теносиновит болох аюултай гэсэн. Тэгвэл мөнгө олох нь битгий хэл төгөлдөр хуур ч тоглож чадахаа болино. Тэгмээргүй байгаа биз дээ? Тэг...
Жун: За, эгч ээ. Яасан?
Мей: Жун. Гар чинь яагаа вэ?
Жун: Аан? Яагаа ч үгүй.
Мей: Надаас нуухаа боль. Еэ эгч эмчид үзүүлсэн бичгийг чинь үзүүлсэн.
Жун: Аан, тэр... Олон тоглолт хийснээс болсон байх.
Мей:Мөнгөгүй болчихсон юм уу?
Жун: Ахиухан мөнгө цуглуулах гээд.
Мей:Жун, надаас нуухаа боль. Үнэнээ хэлээдэх. Тэр хүн ирж, мөнгө нэхсэн үү?
Жун: Эгч ээ, та оролцох хэрэггүй. Их мөнгө биш.
Мей: Их мөнгө биш гэнэ шүү. Надад хэлээдэх, хэдийг нэхсэн юм?
Жун: Эгч ээ, би ажилтай байна. Энийг ярихаа больё.
Мей: Бүх насаараа дарамтлуулахаас айхгүй байна уу? Жун, цагдаад мэдэгдье. Энийг зогсоох хэрэгтэй.
Жун: Эгч ээ, завгүй байна гээд хэлээд байна шд.
Мей: Үгүй ээ, чи тэгээд... Жун...
Яан: Тэгэхээр.. Жон Мей Бао дараа нь мэдсэн юм уу?
Жун: Би өөрөө шийдэх гэж хичээсэн. Тэгээд эгчид хэлээгүй юм. Яан Ёон Юаний өрийг нь дарчихвал болно гэж бодсон. Нэг удаа сүрдүүлсэн бол хэзээ ч болихгүй гэдгийг сүүлд нь ухаарсан. Эгчийн үгэнд ороод цагдаа дуудах байсан юм.
Мөр: Эгчтэйгээ байнга уулздаггүй юм шиг байсан. Бас утсаар бараг ярьдаггүй. Яагаад?
Жун: Тэгж тохиролцсон. Яаралтай хэрэг биш бол утсаар ярихгүй. Баригдахыг хүсээгүй. Еэ эгчээр дамжуулж харилцдаг байсан.
Яан: Ноён Еэ. Тэр зурагнуудыг хэзээ авсныг та хэлж өгч болох уу?
Я: Төгөлдөр хуураар яах юм? Зураг авах илүү сонирхолтой.
Жун: Жилийн өмнө... Яан Ёон Юан сүүлчийн удаа гэж мөнгө нэхсэн. Эгч битгий өг гэсэн болохоор би өгөөгүй. Гэтэл над руу утсаар яриад... мөнгө өгөхгүй бол эгчийг маань ална гэсэн. Эгч... зүгээр л айлгаж байгаа юм гэж хэлсэн. Бас айх хэрэггүй гэсэн... Би үнэхээр...
****************
М: Болчихсон уу?
Яан: Баярлалаа.
М: За.
Яан: Баяртай. Багш аа.
Мөр: Аан?
Яан: Яан Ёон Юан сүрдүүлсэн, хүн дагасан, айлган сүрдүүлсэн, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Дээр нь аллага үйлдэх хангалттай шалтгаан байна.
Мөр: Тэр үнэн. Энэ байдлаас харахад гол сэжигтэн.
Яан: Еэ Мей Литэй уулзсаны дараа Шао Лийг тэрнийг судлаад өг гээд хэлчихсэн. Гэхдээ хамгийн хачирхалтай нь аллага гарахаас өмнө бүтэн жил хаана байсан нь мэдэгдэхгүй байна.
Мөр: Нуугдсан юм бол уу? Жон Мей Баог алахыг хүссэн бол аллага үйлдэхээсээ өмнө бүтэн жил нуугдах шаардлагагүй шд.
Яан: Эрт алга болчихвол өөрийг нь сэжиглэхгүй гэж бодсон байх.
Мөр: Юу ч байлаа гэсэн эхлээд тэрнийг олох хэрэгтэй.
Яан: Багш аа. Баривчлах зөвшөөрөл хүсч болох уу?
***************
Мо: Энд юу хийж байгаа юм? Хурдан ор.
Д: Би өнөөдөр... Яагаад айчихаа вэ? Ямар нэг юм болоо юу?
Мо: Чи сая энд байсан уу?
Д: Үгүй ээ.
Мо: Чамтай хамт өөр хүн ирсэн үү?
Д: Үгүй ээ. Юу болоо вэ?
Мо: Юу ч биш. Сандарснаас болсон байх.
Д: Чи энд юу хийж байгаа юм?
Я: Айх хэрэггүй. Надад тусламж хэрэгтэй байна.
Д: Бид нар яаж туслах юм?
Я: Та нар Жон Мей Бао яаж үхсэнийг мэднэ.
Мо: Бид нар юу ч мэдэхгүй.
Д: Тийм ээ. Дэмий юм ярихаа боль.
Я: Би буруугүй. Намайг битгий золигт гарга л даа.
Мо: Яах гээд байгаа юм?
Я: Надад туслаач дээ.
Д: Болихгүй бол цагдаа дуудлаа шүү.
Мо Д: Цаашаа. Гараа тат. Хойшоо зайл. Зайлаач.
Мо: Миний хүүхдээс сарвуугаа тат.
***************
Мөр: Тусалчих л даа, тэгэх үү? Намайг өртэй гээд бодчих.
Ф: Болохгүй ээ, Жон мөрдөгч өө. Намайг зовоохоо боль л доо. Энэ заавал дагах ёстой дүрэм гэдгийг та мэднэ. Би баривчлах зөвшөөрөл өгч чадахгүй. ы
Мөр: Мэднэ ээ. Тэгж болохгүй гэдгийг. Гэхдээ энэ хүн алга болоод зөндөө удаж байна. Одоо л баривчлахгүй бол энэ хэргийг илрүүлэх боломжоо алдана.
Ф: Туслахыг хүсэхгүй байгаа юм биш. Еэ Шу Жуний хэлсэн юм тэрнийг алуурчин гэдгийг баталж чадахгүй. Тэрнийг алах шалтгаан байсан гэдгийг батална. Тэгээд ч алуурчин хэн гэдгийг мэдэж байсан бол цагдаад эртхэн мэдэгдэхгүй яасан юм? За яах вэ. Тэрнийг буруутай гэж итгүүлж чадах ганц нотолгоо хэлэх юм бол би тэрнийг сэжигтэн гэж зөвшөөрье.
Яан: Багш аа. Багш аа. Яасан? Зөвшөөрсөн үү? Одоо тэгвэл яах вэ?
Мөр: Арга бодож олно оо.
Эр: Жон мөрдөгч өө. Сая 110-т дуудлага ирсэн. Мочин цамхагт зодоон гарсан гэж байна.
Мөр: Аан?
Эр: Халдагч нь та нарын шалгаж байгаа Ши Бао Луо гэдэг хамгаалагч. Зодуулсан хүн нь айлд дайрч орсон хулгайч.
Мөр: Хулгайчийг барих чинь хамгаалагчийн хийх ажил. Тэр хэргийг яагаад манайд шилжүүлээ вэ?
Эр: Гэрчийн тодорхойлолтоос болсон гэсэн. Тэр хүн та нарын хайгаад байгаа Яан Ёон Юан юм шиг байна.
Яан: Яан Ёон Юан?
Мөр: Явъя. Хулгайн хэрэг үү? Хэн цагдаа дуудсан бэ?
Эр: Гэрч юм шиг байна.
Мөр: Аан? Хүлээгээрэй. Хулгайн хэргийн хохирогч өөрөө цагдаа дуудаагүй гэсэн үг үү?
Эр: Үгүй.
Мөр: Явъя.
***************
Ши: Би блокт эргүүл хийж явтал нүүлгэгч нар явж байсан. Тэр нүүлгэлтийн компаний манайхтай гэрээтэй ажилладаг болохоор ажилчдынх нь зураг, мэдээлэл манайд байдаг юм. Тэдний нэг нь манайд бүртгэлгүй хүн байсан. Тэгээд би тэр хүнийг Мей Баотой уулзахаар ирж байсныг санасан. Гэрт нь орчихсон байсан...Нэгдүгээр давхарт ирчихлээ.
Мөр: Хэдэн давхарт гарсан бэ?
Ши: 16 давхарт.
Мөр: Тэр давхарт Лин Да Сэнийх байдаг байх аа?
Д: Чи энд юу хийж байгаа юм?
Я: Айх хэрэггүй. Надад тусламж хэрэгтэй байна.
Д: Бид нар яаж туслах юм?
Я: Та нар Жон Мей Бао яаж үхсэнийг мэднэ.
Мо: Бид нар юу ч мэдэхгүй.
Д: Тийм ээ. Дэмий юм ярихаа боль.
Я: Гуйж байна.
Мо Д: Цаашаа. Гараа тат. Хойшоо зайл. Зайлаач. Тавиач.
Мо: Миний хүүхдээс сарвуугаа тат.
Ши: Хатагтай Лин.
Мо: Яваач.
Ши: Хатагтай Лин, та зүгээр үү? Зогс! Бариад ав. Хулгайчийг барь.
Я: Би хулгайч биш ээ.
Ши: Чи Мей Баог алсан уу? Чи алсан уу?
Я: Уучлаарай. Уучлаарай. Би ингэхийг хүсээгүй. Би биш ээ. Би биш.
Мөр: Та сая Яан Ёон Юан Жон Мей Бао дээр ирж байсан гэлээ. Хэзээ ирсэн юм?
Ши: Жил гарны өмнө. Тэр үед би хүлээн авах дээр бүртгэлийг нь хийж байсан.
Мөр: Тэр хүний тухай яагаад бидэнд хэлээгүй юм?
Ши: Жон мөрдөгч өө. Дахиад л намайг сэжиглэж байна уу?
Мөр: Би анд итгэхгүй болохоор л тэр.
Ши: Мей Бао дээр олон хүн ирдэг байсан. Би яаж бүгдийг нь санах вэ дээ. Өнөөдөр сонсоогүй бол би тэр хүнийг алуурчин гэж бодохгүй байсан.
Мөр: Энэ сарын шинэ байрнууд.
Яан: Багш аа. Хяналтын бичлэг үзчихлээ. Яан Ёон Юан мөн байна.
Мөр: Энийг хар даа. Лин Мэн Юүгийн хамт ажилладаг хүн унагаачихсан.
Яан: Си блок 1903 тоот. Си блок 2004тоот. Си блок 2013тоот.
Мөр: Улам л сонирхолтой болоод байна.
Мо: Зүгээр ээ. Зүгээр. Хүү ч гэсэн зүгээр. Мартсанаас бид нар... Хаалга тогшиж байна. Хүлээж байгаарай. Сайн уу.
Мөр: Лин хатагтай, сайн уу. Танайд хулгайч орсон гэж сонссон. Тэгээд шалгахаар ирлээ.
Мо: Наашаа ор ор.
Яан: Баярлалаа.
Д: Тийшээ суу.
Яан: Тэр хүн яагаад танайд ирсэнийг мэдэх үү?
Мо: Би яаж мэдэх вэ? Би тэр хүнийг мэдэхгүй.
Д: Тэр Жон бүсгүйн хойд аав нь гэж хэлсэн. Жон бүсгүй надад тэрний тухай ярьж байсан. Таагүй харилцаатай гэж байсан.
Яан: Тэр өөр юм хэлсэн үү?
Д: Цагдаа нар өөрийг нь хүн амины хэрэгт сэжиглэж байгаа. Гэхдээ би алаагүй гээд байсан. Бид нарыг туслаач гэсэн.
Мо: Итгэмээргүй юм. Би яасан гэж тэр хүнд туслах юм?
Мөр: Лин хатагтай, Дин хатагтай та хоёр танилууд юм уу?
Мо: Тийм ээ. Гэхдээ тийм ч дотно биш. Наашаа өгчих. Баярлалаа.
Д: Нэг байранд амьдардаг болохоор хааяа хааяа таардаг юм. Тийм болохоор мэднэ ээ. Нээрэн тийм, та хоёр ирсэн болохоор би нэг юм асуучихъя. Мей Баогийн хэрэг юу болж байна?
Яан: Уучлаарай. Хэргийн талаар гадны хүнд хэлж болохгүй.
Мөр: Зүгээр ээ. Хэл хэл. Хэрэг удахгүй илэрнэ.
Д: Ийм хурдан уу? Тэгвэл алуурчин нь хэн юм?
Мөр: Жон Мей Баод дүү байсныг мэдэх үү?
Мо: Мэдэхгүй.
Д: Ярьж байгаагүй юм байна.
Мөр: Тэр дүү нь аавынхаа эсрэг гомдол гаргасан.
Д: Түрүүний хүн үү?
Мөр: Тэр хүн алуурчин байх гэж бодож байна. Гэхдээ баттай нотлох баримт олж чадаагүй л байна. Өөр юмгүй бол бид нар явъя даа. Баяртай. Санаа зовох хэрэггүй. Бид энэ хавийн эргүүлийн тоог нэмнэ ээ.
Д: За. баярлалаа. Ийшээ.
Мо: Баярлалаа.
Д: Ирсэнд баярлалаа.
Яан: Багш аа. Яагаад хэлж байгаа юм?
Мөр: Тэд нар нэг юм мэдэж байгаа. Мөрий тавьж байна.
Мо: Утсаа авахгүй байна. Холбогдохоо больчихлоо.
Мей: Намайг ойлгож байгаа бол наашаа хүрээд ир.
Ву: Цагдаа. Нотлох баримт.
****************
Яан: Үнэхээр хэрцгий юм аа. Ямар хүн ийм юм хийдэг байна аа?
Ф: Та нарын урмыг хугалмааргүй байгаа ч... энийг нотлох баримт гэж тооцохгүй.
Яан: Яагаад? Жон Мей Бао үхэхдээ ийм хувцастай байсан.
Ф: Энэ зургийг Яан Ёон Юан авсан гэж батлах боломж байхгүй. Энэ зураг дээрх хүн Жон Мей Бао гэдгийг ч баталж чадахгүй.
Мөр: Энэ нотлох баримт хангалтгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид нар Яан Ёон Юанийг байцаахын тулд л баривчлах зөвшөөрөл хүсч байгаа. Хэрэг хүлээлгэх гэж биш.
Ф: Тэгсэн ч болохгүй. Хэргийн газраас Яан Ёон Юаний хурууны хээ олдоогүй. Тийм болохоор эд мөрийн баримт чинь баттай байх ёстой.
******************
Яан: Яан Ёон Юан зугтсанаас зайлахгүй. Шуанхэгаас явчихсан байх.
Эр: Жон мөрдөгч өө. Энэ таны асуусан давхрын байрлалын зураг. Яан.
Яан: Баярлалаа.
Эр: За.
Мөр: Яан, хар даа. энэ дунд талынх нь Жон Мей Баогийн амьдардаг 20-р давхар. 2003тоотод амьдарч байсан. 2002 Юу Мин Юүэгийнх.
Яан: Багш аа, хар даа. Энэ 1903тоот эзэнгүй. 2004 тоот эзэнгүй. 2013тоот эзэнгүй. Ву Мин Юүэгийнхээс бусад дээд болон доод давхар, бас хажуу хаалга гээд бүгд эзэнгүй байна. Бас түрүүний зурагт хуудсан дээр энэ байрнуудыг энэ сард зарна гэж бичсэн байсан.
Мөр: Энэ гурван байр жил гаран эзэнгүй байсан. Эзэд нь Лин Мэн Юүг зараад, эсвэл түрээслээд өг гэж хэлсэн ч борлуулалтын жагсаалтад оруулаагүй байсан. Тэгэхээр... Энэ байрнуудыг албаар хоосон үлдээсэн гэсэн үг.
Яан: Гэхдээ яагаад? 2004тоот бол ойлгож болох юм. Жон Мей Баогийнх руу агааржуулагчаар явахын тулд хоосон үлдээсэн байх. Гэхдээ дээд, доод давхруудыг юу гэх вэ?
Мэн: Байрны захиргааныхан намайг Цамхагийн эзэн гэдэг юм.
Бичиг: Мочин цамхагт 2019онд нүүж ирсэн. Жилийн өмнө тог тасарсан. Ши худал хэлсэн.
Мөр: Энэ Жон Мей Баогийн нас барахаасаа өмнө ярьсан утасны жагсаалт. Лин Да Сэн, Ши Бао Луо хоёроос гадна нэг дугаар руу олон ярьсан байна.
Бичиг: 2003тоот. Лин Да Сэн, зуучлагч. Ли Мо Ли худалдан авагч.
Мөр: Бид нар хууртчихсан юм бол уу?
Яан: Аан? Багш аа, юу гэсэн үг вэ?
Мөр: Бид нар Жон Мей Бао, Лин Да Сэн хоёрыг амрагийн холбоотой байсан гэж бодож байсан. Тэд нар жинхэнэ харилцаагаа нуух гэж тэгсэн байж магадгүй. Тэдний харилцааг дахиад бодоод үзвэл юу болох бол? Ямар холбоотой байж болох вэ?
*****************
Мөр: Эзэн нь удахгүй ирнэ гэж хэлсэн үү?
Яан: Тийм ээ, тэгж хэлсэн. Бүх хэсгүүд анхаар. Бүх хэсгүүд анхаар. Бүгд бэлэн үү? Шао Ли.
Эр: Ойлголоо. Ойлголоо. Байрандаа ирчихсэн байна. Бүх зүйл хэвийн. Дууслаа.
Эр2: Сэжигтэй хүн алга. Бүх зүйл хэвийн.
Эр3: Хосууд тайван, хэвийн байна.
Эр: Жон мөрдөгч өө, зүүн хойд талд нэг хүн дэлгүүр рүү орох гэж байна.
Мөр: Харлаа.
Эр3: Пянзны дэлгүүрт орчихлоо. Пянзны дэлгүүрт орчихлоо.
Мөр: Бүх хэсэг бэлэн байдалд. Бүгд бэлэн байдалд. Пянзыг эзэнд нь өгсөн биз?
Яан: Өгчихсөн.
Мөр: Яагаад гарч ирэхгүй байна? Ван, ороод шалгаадах.
Эр2: Мэдлээ. Жон мөрдөгч өө, пянзыг авч байна.
Мөр: Хөдөлье.
Эр: Таных болсон.
Чен: Явлаа.
Эр: За. болгоомжтой яваарай.
Мөр: Цагдаа байна. Гараа өргө.
Яан: Багш аа. Чен ноёнтон пянз цуглуулагч юм шиг байна. Бас өөр хотод амьдардаг юм байна. Тэр шөнө хэргийн газарт байгаагүй.
Мөр: Чен ноёнтон. Хамтарч ажилласанд баярлалаа. Та явж болно.
Чен: Мөрдөгч өө, энэ пянз...
Мөр: Дэлгүүрийн эзэн мөнгийг чинь буцааж өгнө. Хамтарч ажилласанд баярлалаа.
Чен: Би энэ пянзыг удаан хайсан.
Мөр: Хамтарч ажилласанд баярлалаа. Луи Фей зөвшөөрөхгүй дээ. Энийг хэдээр авсан бэ?
Яан: 80мянга.
Мөр: 80мянга аа? Хэн ийм үнэтэй юм авдаг байна аа? Яан, энийг хар даа.
Бичиг: Яан Ёон Юаний хурууны хээтэй тохирч байна.
Мөр: Ямар вэ? Энэ байхад хангалттай юу?
Яан: Техникийн тасгийнхан алдаа гаргасан байна гэж хэлсэн. Гаднах гэрийг нь шалгачихаад пянзыг нь шалгаагүй байна гэсэн. Азаар Яан Ёон Юан өмнө нь шоронд орж байсан болохоор... манай системд хурууны хээ нь байсан. Харьцуулж үзээд батлагдсан.
Ф: Одоохондоо яллаж чадахгүй ч гэсэн, сэжигтэн гэж үзэхэд хангалттай. Баривчлах хүсэлт гарга.
Мөр: Манайхтай залгаа байдаг мужуудын аюулгүйн албаныханд мэдэгдэж, бэлэн бай гэж хэл. Өнөө шөнөдөө баривчлах зөвшөөрөл авахыг бод.
Яан: За, ойлголоо.
Мөр: Шао Ли.
Эр: За.
Мөр: Системд ороод Яан Ёон Юанийг баривчлах хүсэлт гарга. Лиу Фейгийн нэр дээр гаргаарай.
Эр: За.
Эр2: Жон мөрдөгч өө.
Мөр: Аан?
Эр2: Хүн уулзъя гэж байна.
Мөр: Хэн юм?
Я: Би үнэхээр алаагүй. Би Мей Баог алаагүй. Та нар бүгд тэрэнд хууртаж байна.
12-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home