A Murderous Affair in Horizon Tower-11
Үргэлжлэх хугацаа: 40мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүрүүд:
Жун: эр, Жон Мей Баогийн дүү, төгөлдөр хуурч
Г: эр, гэрэл зурагчин Сон
Эм: Жун. Энэ...
Эр: Хөөе.
Эм: Зүгээр ээ. Зүгээр. Утсаар ярьчихаад ирнэ. Удахгүй эргээд ирнэ. Удахгүй.
Жун: Эгч ээ. Яасан?
Мей: Жун. Аялан тоглолтоор явж байна уу?
Жун: Тийм ээ. Тайзан дээр гарах гэж байна. Ямар нэг юм болоо юу?
Мей: Зүгээр ээ. Бэлтгэлээ сайн хийгээд, хоолоо цагт нь идэж байгаарай. Биеэ бодоорой.
Жун: Эгч ээ. Энийг хэлэх гэж залгасан юм уу?
Мей: Өнгөрсөн жилүүдэд энэнээс өөр юм хэлээгүй юм шиг байна. Тэгсэн ч гэсэн дахиад хэлмээр санагдаад.
Жун: Таны энэ үг миний хувьд хамгийн чухал.
Мей: Сайн байна. Явж ажлаа хий дээ.
Жун: За.
Мей: Жун.
Жун: Яасан?
Мей: Баяртай.
Жун: За. Баяртай. Миний утас.
Эм: Яасан бэ?
Жун: Утас өгөөдөх.
Эм: За за за. Тайвшир. Би хараадахъя. Би явъя.
Бичиг: Чен Шүэгийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээв.
Гарчиг: Цамхагт гарсан аллага. 11-р анги. Яан Жун. Нэгдүгээр хэсэг.
Эм: Еэ ноёнтон сүүлийн үед дараалсан олон тоглолт хийсэн. Жаахан ядарсан байгаа. Та нар ойлгох хэрэгтэй шд. Битгий цочролд оруулаад бай.
Мөр: За. За за. Ноён Еэ. Бид нар хорих газарт тэр хүнтэй уулзчихаад ирсэн. Өргөсөн ээж гэж нэрлэе. Еэ Мей Ли. Тэр таныг эгчтэй гэсэн. Хэд хоногийн өмнө болсон хүн амины хэргийн хохирогч. Жон Мей Бо. Та бидэнд ямар харилцаатай байснаа хэлэхгүй юу? Та бидэнд олон удаа татгалзсан. Та юу нуугаад байгаа юм?
Эм: Хоосон таамаг дэвшүүлэх хэрэггүй. Та нарт зөвшөөрөл ч байхгүй. Тэрнийг гэмт хэрэгтэн шиг байцаах хэрэггүй.
Мөр: Энэ хэрэг яаралтай хэрэг. Ойлгож байна уу? Яаралтай гэж байна. Хэргийг хурдан илрүүлэх тусам, хүн амины хэргийн нууцыг хурдан мэднэ. Тэгвэл өргөсөн ээж нь шоронгоос гарах ч юм билүү.
Эм: Тэрний ямар их ядарч байгааг мэдэх үү? Дахиад зургаан тоглолт хийх ёстой. Зургаан тоглолт. Ойлгож байна уу? Та нар сэтгэлд нь нөлөөлөөд байна.
Мөр: Тоглолт хүний амьдралаас илүү чухал юм уу?
Жун: Бүгд миний буруу. Төгөлдөр хуур тоглох ёсгүй байсан юм. Тэрнээс болоод л бүгд үхчихлээ.
Мөр: Зөв шүү. Ярь ярь.
Эм: Дуугүй болоод өгөөч.
Жун: Дуугүй болоод өгөөч.
Яан: Хоёулаа тусдаа ярилцах уу?
******************
Яан: Сүүлийн үед Еэ эгч дээр очсон уу?
Жун: Очсон. Тэрнийг хүнд гүтгүүлсэн гэж хэлсэн. Би өмгөөлөгч олж өгсөн. Заавал гэрт нь авчирна.
Яан: Еэ эгч надад таныг багаасаа эгчтэйгээ өссөн гэж хэлсэн. Эгч чинь таныг амжилтанд хүргэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэсэн. Тэр нас барсан болохоор танд хэцүү байгаа байх. Таныг тоглолтынхоо үеэр гурван суудал заавал хоосон үлдээдэг гэж сонссон. Хоёр нь Еэ эгч, эгч хоёрынх чинь байх. Гурав дах нь? Хэнийх юм бол?
Мөр: Еэ ноёнтон. Зүгээр ээ. Сандрах хэрэггүй. Энэ байцаалт биш. Хүссэнээ хэлж болно.
Яан: Багш аа. Түр гарч байхгүй юу? Би тусдаа ярилцмаар байна.
Мөр: За. Тэгье.
Эм: Сонсов уу?
Жун: Тэр үхэхгүй байсан. Би төгөлдөр хуур сураагүй бол...
Хүү: Дүү чинь төгөлдөр хуур заалгасан юм у?
Мей: Үгүй.
Хүү: Өнөөдөр заавал жижүүр хиймээр байгаа юм уу?
Мей: Юу гэж байгаа юм?
Хүү: Чи гарцаагүй ялагдана. Яах гэж арван юаний төлөө худлаа хэлж байгаа юм?
Мей: Би худлаа хэлээгүй. Манай дүү ганцхан удаа сонсоод л тоглож чаддаг. Суут хөгжимчин.
Охин: Тоглож мэдэх юм уу, үгүй юу?
Хүү: Хөөх.
Мей: Ямар байна? Зөв дарсан уу?
Хүү: Тийм ээ.
Мей: Энэ арван юань минийх.
Охин: Үгүй. Чи худлаа хэлсэн.
Мей: Би худлаа хэлээгүй.
Охин: Дүү чинь тоглож мэддэг юм байна шд.
Мей: Тоглож мэдэхгүй ээ.
Охин: Мэдэж л байна шд.
Мей: Мэдэхгүй ээ.
Хүү: Муудалцахаа боль оо.
Охин: Хойшоо бай.
Хүү: Муудалцахаа боль л доо.
Мей: Тэр мэдэхгүй.
Охин: Өг гэж байна.
Мей. Тэр мэдэхгүй.
Эм: Та нар юу хийгээд байгаа юм? Яагаад унтахгүй байгаа юм?
Охин: Жон Мей Бао. Чи яагаад надтай тэрсэлдэж байдаг юм? Манайх танайхаас баян болохоор атаархаад байгаа юм уу?
Мей: Би чамд атаархаагүй. Дахиад хэлчихье. Би худлаа яриагүй. Би чамд манай дүү нэг сонссон дуугаа тоглож чаддаг гэж хэлсэн.
Охин: Төгөлдөр хуур тоглох тийм сайхан юм биш. Та нар хичээлийн дараа тоглодог бол би хоёр цаг төгөлдөр хуур тоглодог. Тэгсэн мөртлөө л сайн чадахгүй байгаа.
Жун: Эгч ээ, гар өвдөөд байна.
Мей: Чамайг төгөлдөр хуур тоглохгүй болгож өгвөл чи хариуд нь юу өгөх юм?
Охин: Энэ болдог байгаа?
Хүү: Болох юм шиг байна. Би картон цаасан дээр сайн бэлд гээд хэлчихсэн. Яах ч үгүй.
Охин: Төгөлдөр хуур тоглохыг хэлээгүй байна аа. Хувцасыг нь хэлж байна. Бас тэр хиймэл үс. Манай эмээгийн утас юм биш үү? Анзаарчихвал яах вэ?
Мей: Одоохондоо өөр арга байхгүй. Тэгээд ч эмээ чинь хараа муутай.
Охин: Дүү чинь нот уншиж чадах уу?
Мей: Тэр хүний төгөлдөр хуур тоглохыг сонсоод, дараа нь ноттой нь тулгадаг гэсэн. Тэгээд уншаад сурчихсан гэсэн.
Эмээ: Вей Вей. Өлсөж байна уу? Эмээ нь идэх юм хийгээд өгье.
Мей: Хэл. Хэлээч.
Охин: Хэрэггүй ээ. Би бэлтгэлээ хийлээ.
Эмээ: За за... Эмээ нь идэх юм бэлдчихлээ. Сайн байна. Сайн хөгжимчин болно оо. Өлсвөл аваад идээрэй.
Мей: Хурдан гараад ир. Гараад ир.
Хүү: Болгоомжтой.
Мей: Болгоомжтой, болгоомжтой.
Охин: Зөөлөн буугаарай. Болгоомжтой. Болгоомжтой.
Мей: Шагнал чинь хаана байна? Долоо хоногийн халаасны мөнгө гэсэн биз дээ?
Охин: Тийм ээ, 20юань.
Мей: Тэр чамайг тавин юань авдаг гэсэн шд.
Охин: Урвагч.
Мей: Вей вей энэ дууг давтаарай гэсэн.
Эм: Эмээ, би ирлээ.
Эмээ: Өө, яагаад эргээд ирээ вэ?
Эм: Хятадад арай эрт эргээд ирсэн.
Эмээ: Вей Вей. Жан багш чинь чиний тоглохыг сонсохоор ирж.
Эм: Ву багш. Хөөе.
Эм2: Хэлээдэх. Энэ хэний санаа вэ?
Мей: Минийх.
Эм2: Тэгээд Вей Вейгийн мөнгийг авсан юм биз дээ?
Мей: Тийм ээ. Би хоол, бас тоглоом авсан.
Эм2: Аав, ээж чинь яасан юм?
Мей: Ээж маань шөнө ажилладаг. Олдохгүй байгаа.
Эм2: Тэгвэл аав чинь?
Мей: Бид хоёрт аав байхгүй.
Эм2: Ээж аав чинь байхгүй бол би багшид чинь л хэлэхээс. Вей Вей. Ирэх долоо хоногт сургуулийг чинь шилжүүлнэ. Ийм хүүхдүүдтэй найзалж болохгүй.
*****************
Мей: Баярлалаа. Яасан? Мөсөн амттан ид.
Жун: Би идэхгүй ээ. Дахиад төгөлдөр хуур ч тоглохгүй.
Мей: Яагаад?
Жун: Төгөлдөр хуурнаас болоод загнуулсан.
Мей: Тийм биш ээ.
Жун: Тэгвэл явж сэлье.
Мей: Болохгүй.
Жун: Тэрийг ч болохгүй, энийг ч болохгүй. Надад мөнгө ч өгөхгүй. Уур хүрч байна.
Мей: Төгөлдөр хуур тоглох дуртай бол, бусдыг нь мартаад төгөлдөр хуураа л тогло.
Яан: Эгч чинь төгөлдөр хуур тоглуулахын тулд чадах бүхнээ хийж.
Жун: Надаас л болсон. Заримдаа надад тийм их хайргүй байсан ч болоосой гэж боддог. Тэгсэн бол... өөрийнхөө хүссэнээр амьдрах байсан.
Яан: Таны оронд байсан бол би алуурчныг олж, өшөөгөө авахын тулд маш их хичээх байсан.
Жун: Эгчид муу юм хийх хүн ганц л байгаа. Тэрийг таах ч хэрэггүй.
Яан: Яагаад ийм итгэлтэй байгаа юм? Тэр хүн хэн гэдгийг хэлж болох уу?
****************
Мөр: Та нар их мөнгө олдог байх, тийм үү?
Эм: Харин л дээ.
Мөр: Тасалбарын үнийг харахад нэг удаагийн тоглолтоос багадаа л 10мянган юань олдог байх тийм үү?
Эм: Тэрнээс ч их.
Мөр: 100мянга уу? 200мянга уу? 500мянга биш биз дээ? Би тооцоолж үзсэн. Бүх тасалбар нь зарагдсан ч гэсэн 500мянгаас илүү гарах ёсгүй.
Эм: Яагаад ийм... өнгөц байдаг юм? Бид нар ганц тоглолтоос мөнгө олдоггүй. Спонсорууд, сурталчилгаанууд, бас урлагийн бусад үзүүлбэрүүдээс ч мөнгө олдог. Тоглолт багадаа л нэг сая юань. Юу ч мэдэхгүй ийм хүн байх гэж.
Яан: Та хэлээч, аав чинь алуурчин мөн үү? Та ямар нэг юмнаас айгаа юу?
Жун: Миний бие таагүй байна.
Яан: Эгчийнхээ өшөөг авмааргүй байна уу? Яан Ёон Юаний эсрэг гомдол гаргах хүн танаас өөр байхгүй.
Жун: Миний бие өвдөөд байна.
****************
Мөр: Ойлголоо. Би менежерээс нь уучлалт гуйна аа. Тийм ээ, тийм. Энэ удаа Яан алдаа гаргаж. Гэхдээ Луи Фей, чи ч гэсэн тэрэн шиг залуу байсан. Алдаа гаргаж байгаагүй гэж үү?
Ф: Энэ надад ямар хамаатай юм? Тэгээд ч, би алдаа гаргаж байгаагүй. Би та биш.
Мөр: Чиний зөв байх. Ямартай ч Яан чадвартай хүүхэд. Би тэрэнд заахыг хичээж байгаа. Гэмээ ухамсарлаж байгаа. Ингэвэл ямар вэ? Тэрнийг жаахан харж үз л дээ. Тэгэх үү?
Яан: Багш аа. Менежер нь надад гомдол гаргасан гэж сонссон.
Мөр: Зүгээр ээ. Хоолоо ид.
Яан: Тэгвэл Еэ Шу Жун дахиад асуултанд хариулахгүй гэсэн үг үү?
Мөр: Үгүй байх.
Яан: Багш аа, уучлаарай. Миний буруу. Бид нар юуч мэдэж чадсангүй.
Мөр: Ганц чиний буруу биш ээ. Бид нар Еэ Шу Жун юм мэдэж байгааг мэдэж авлаа. Мөрдлөгийн явцаас харахад тэрний эцэг нь шуналтай хүн. Бодоод үз л дээ. Хүү нь ганц тоглолтоос саяыг авдагийг мэдээд аав нь тэрнийг зүгээр орхих бол уу?
Яан: Тийм байна.
Мөр: Хоолоо ид.
*****************
Яан: Та юунаас айгаа вэ? Эгчийнхээ өшөөг авмааргүй байна уу? Яан Ёон Юаний эсрэг гомдол гаргах хүн танаас өөр байхгүй.
Эм: Жун, бие чинь дээрдэж байна уу?
Жун: Зүгээр ээ. Тэр надад муу юм хийгээгүй.
Эм: Би цагдаагийн газарт тэр мөрдөгчийн нэр дээр гомдол гаргачихсан. Дахиж чамд төвөг удаж чадахгүй. Сайн амраад, сэтгэлээ тайвшруулаад ав.
Жун: За. Ойлголоо.
Мей: Жун. Жун. Хүн байна уу?
Г: Жаал аа, яаж байна? Эвдчихвэл аав ээж чинь төлж дийлэхгүй шүү.
Мей: Эзэн. Би зурагаа авахуулах гэсэн юм. Дүү маань төгөлдөр хуур тоглох дуртай. Намайг зурагаа авахуулж дуусах хүртэл тоглуулчих л даа, тэгэх үү?
Г: Болохгүй. Энэ миний хонгор. Би хүртэл бараг тоглодоггүй юм.
Жун: Эгч ээ. Хоёр дахь нотны хөг нь зөрчихсөн байна.
Г: Жаал аа, сонсгол сайтай юм аа.
Мей: Эзэн, Та төгөлдөр хуураа тоглодоггүй юм чинь надад зарчих тэгэх үү?
Г: Энэ ямар үнэтэйг мэдэх үү?
Мей: Надад 953юань л байна. Бид нар энэ мөнгийг төгөлдөр хуур тоглож олсон.
Г: Энэ эхнэрийн маань хуур. Нас барахаасаа өмнө өдөр бүр тоглодог байсан юм. Би яах гэж зарах юм? За, зурагаа хурдан авахуулчихаад яв. Гэртээ харь.
Жун: Би энэ дууг тоглож чадна.
Г: Жаал аа, худлаа ярьж болдоггүй юм.
Жун: Худлаа яриагүй ээ. Би нээрээ тоглож чадна.
Г: Нээрэнгээсээ тоглож чадах юм бол би хуураа чамд өгье.
Жун: За.
****************
Яан: Багш аа. Би ойлгохгүй байна. Энд ирж яах гэж байгаа юм?
Мөр: Ийм жижиг хотууд том хотоос өөр. Эндхийн хүмүүс тэднийг мэддэг байж магадгүй.
Яан: Гэхдээ Жон Мей Бао, бас гэрийнхэн нь эндээс яваад удаж байгаа. Хүмүүс тэд нарыг санах бол уу?
Мөр: Яагаад олон юм асуугаад байгаа юм?
Яан: Багш аа.
Мөр: Зүгээр л миний хэлснээр хий. Сүүлийн үед гомдоллодог болчихож. Найз залуутайгаа муудалцаа юу?
Эм: Үнэнийг хэлэхэд хүүхдүүд хурдан том болж, бас өөрчлөгддөг. Зургийг нь хараад таних хэцүү юм байна. Уучлаарай.
Мөр: Нээрэн. Танай сургуульд төгөлдөр хуурын багш байдаг уу?
Эм: Төгөлдөр хуурын багш уу? Манайд дуу хөгжмийн хичээл заах багш ч байдаггүй.
Мөр: Хөгжмийн өрөөг чинь харж болох уу?
Эм: Болно оо. Хөгжмийн өрөө тэнд байгаа. Би заагаад өгье.
Охид: Сайн байна уу, багш аа.
Эм: Энэ манай хөгжмийн өрөө. Хүүхдүүддээ гадаад хэл, тоо сургаж байвал баярладаг болоод байна. Хүүхдүүд дуу хөгжмийн хичээлд дуртай байдаг. Хөгжмийн багш байхгүй болохоор сурч чадахгүй л байна.
Яан: Энэ яагаа вэ?
Эм: Энийг Сон багш манай сургуульд бэлэглэсэн юм. Ганц л удаа ашигласан.
Мөр: Аан. Бид нар төгөлдөр хуур тоглодог байсан хүүхдийн тухай асуух гэсэн юм. Энд хуур тоглодог хүүхэд тийм ч олон биш байх.
Эм: Аан, нэг хүү байдаг байсан. Тэр жил намрын баярын үеэр тоглоно гээд бид нар төгөлдөр хуураа зээлүүлж байсан.
Яан: Тэр хүү энэ зурган дээр хүү мөн бол уу?
Эм: Тэр баярыг санаж байгаа ч. Энэ хүүг... Би сайн санахгүй байна. Та нар Сон багшаас асуугаад үзэх юм уу? Мэдэж байж магадгүй.
*****************
Мөр: За, баярлалаа. Хүн байна уу?
Яан: Багш аа.
Г: Хөөе хөөе. Яаж байна?
Мөр: Сайн байна уу. Манхэгийн эрүүгийн гэмт хэргийн тасгаас явж байна. Мэдээлэл авах гэсэн юм.
Г: Надад энэ хотод таньдаг хүн цөөхөн.
Мөр: Тэр зурган дээр байгаа хүүг санаж байна уу? Еэ Шу Жун гэдэг. Энэ одооны зураг нь. Та тэрнийг санаж байна уу?
Г: Нүдийг нь харахад л эвдрээгүй гэнэн хүүхдүүд байсан. Харамсалтай нь. Аав нь чөтгөр л гэсэн үг.
Мөр: Та аавыг нь эртнээс мэддэг байсан уу?
Г: Мэдэлгүй яах вэ. Тэрнийг адгийн амьтан гэдгийг бүгд мэднэ. Олон жилийн дараа гэнэтхэн эхнэр, хүүхдээ дагуулаад ирсэн. Хүүхдүүдээ тэгдэгийг нь мэдсэн бол... би яасан ч...
Мей: Нэг дуу тогло доо.
Я: Энэ юу юм? Та хоёр том болоо шив. Ийм хэрэггүй юманд мөнгө үрнэ гэнэ ээ?
Мей: Таны мөнгөөр аваагүй.
Я: Миний мөнгийг үрээгүй гэнэ ээ? Тэгвэл хэний мөнгө юм?
Жун: Эгчийн буруу биш ээ. Би төгөлдөр хууртай болохыг хүссэн.
Я: Нэг нэгнээ өмөөрч байх шив. Шинэ дүрэм тогтооё, за юу? Та хоёрын нэг нь алдаа гаргавал би нөгөөг нь шийтгэнэ. За юу? Жун төгөлдөр хууртай болохыг хүссэн юм уу? Тийм болохоор өнөөдөр эгчийг чинь шийтгэнэ, за юу? Шийтгэнэ ээ.
Мей: Үгүй ээ. Намайг тавь...
Жун: Эгч ээ. Эгч ээ.
Я: Миний мөнгө хаана байна? Хаана нуусан бэ?
Жун: Миний эгчийг тавиач. Эгч ээ. Эгчийг гаргаад ир. Эгч ээ.
Мөр: Аав нь тийм гэдгийг яаж мэдсэн юм?
Г: Хоёр хүүхэд нь хөхөрчихсөн байдаг байсан. Хотынхон бүгд хүүхдүүдийг нь өрөвддөг байсан. Заримдаа дүү нь энд ирж нуугддаг байсан. Бүр энд орж ирээд хүмүүсийн нүдэн дээр хүүхдээ зоддог байсан. Тэрэн муу адгийн амьтан ... ганц зодоод ч зогсохгүй...
*****************
Мей: Яагаад шатааж байгаа юм?
Я: Хэлсэн байх аа. Нэг нь алдаа гаргавал нөгөөг нь шийтгэнэ гэж. Чи төгөлдөр хуур тоглохыг хүссэн байх аа? Тийм үү? Төгөлдөр хуур тоглоно гэсэн үү? Чи тоглоно гэсэн үү?
Мей: Миний дүүд битгий хүр.
Я: Чи төгөлдөр хуур тогломоор байна уу?
Мей: Миний дүүг тавь.
Я: Тогломоор байна гэл үү? Нааш ир.
Мей: Миний дүүд битгий хүр.
Я: Тэгвэл эгчийг чинь шийтгэе, тэгэх үү? Нааш ир.
Жун: Тэрнийг тавь. Эгчийг тавиач. Эгчийг тавиач... Эгчийг тавь л даа. Миний эгчийг тавь. Эгчийг тавиач...
Г: Хэсэг хугацааны дараа тэднийх нүүгээд явчихсан. Мөнгө хүүлэгчид тэдний тавилгыг зарсан. Би төгөлдөр хуураа буцаагаад хямдхан худалдаж авсан. Даанч тоглох аргагүй болсон байсан.
Мөр: Дахиад нэг асуух юм байна. Алдартай төгөлдөр хуурч Еэ Шу Жунийг тэр зурган дээрх хүү гэдгийг яаж мэдсэн юм? Бид нар сая зургийг нь багшид үзүүлэхэд нэг хүн гэдэгт итгэхгүй байсан.
Г: Үнэнийг хэлэхэд хэдэн жилийн өмнө над дээр ирсэн болохоор л таньсан юм. Тэр төгөлдөр хуурыг дурсгал болгож авмаар байна гэсэн.
Мей: Жун. Баяртай...
Жун: Миний эгч яачихав аа?
Ву: Бид нар нуух ёстой. Эгч чинь чамайг хамгаалахыг хүсч байгаа.
Мөр: За. Баярлалаа. Халуун байна шүү. Юм идэхгүй юм уу?
Яан: Идэхгүй ээ.
Мөр: Юу бодоо вэ?
Яан: Тааварлаж байсан ч гэсэн... Үнэн гэдэгт итгэж чадахгүй байна.
Мөр: Эндхийн цагдаагийн газар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг юу ч хийж чадахгүй.
Яан: Гэхдээ энэ ганц гэр бүлийн хүчирхийлэл байгаагүй байх. Байна уу?
Жун: Яан мөрдөгч өө. Еэ Шу Жун байна... Ярилцаж болох уу?
11-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home